Dagva


Basic information
Interviewee ID: 990154
Name: Dagva
Parent's name: Sharav
Ovog: Tarvagatai
Sex: m
Year of Birth: 1945
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died
Father's profession: died


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
cultural campaigns
collectivization
industrialization
relations between men and women


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

herder's life before collectivization
childhood
schoolchildren's life
children's upbringing
belief
cultural campaigns
changes in household culture
collectivization
relay station
work - labor
industrialization
collective
authority
boss - worker relations
men and women
women's life


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

За сайн байна уу.

Давга -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

За би таньтай өмнө нь аман түүхийн талаар ярьж байсан, тэгэхээр одоо тэгэхээр хоёулаа ярилцлагаа эхэлье. Таныг хэн гэдэг вэ, та хаана төрсөн бэ, та амьдралынхаа тухай ярьж өгнө үү?

Давга -

Би 1945 онд Ховд аймгийн Манхан сумын 2-р багийн нутагт төрсөн. Нэр Давга гэдэгээ.

Саранцэцэг -

Таны одоо эцэг эх ямар хүн байв, хэн гэдэг хүн байв?

Давга -

Миний эцэг одоо Шарав гэж хүн одоо, Ховд аймгийн Дарви сумын харьяат гэлээ. Миний ээж болбол Бөхийн Ширэндэв гэдэг. Манай Ховдын Манхан сумын хүн байлаа. Одоо бүгдээрээ одоо бурхны оронд одсоон.

Саранцэцэг -

Та эхээс хэдүүлээ вэ?

Давга -

Би би эхээсерөөсөө 3-уулаа, 3 эрэгтэй хүүхэд төрсөн юм гэнэлээ. Хамгийн том нь би.

Саранцэцэг -

Та бага байсан тухайгаа, хүүхэд байсан тухайгаа, гэр орныхоо байдлын тухай, эцэг эхийнхээ талаар өшөө дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

Давга -

Би бол манай ээж бол хамгийн том охин юм, тэгээд 1945 онд надыг төрүүлээд ээж маань Улаанбаатар /УБ/ хотод, хотод ажиллахаар явсан, би 1 настай одоо үлдсэн юм, одоо эмээгийнхээ гар дээр үлдсэн юм гэнэлээ. Тэгээд 3-р ангиа дүүргээд Улаанбаатарт шилжиж ирсэн юм. Багын амьдрал гэх юм бол би одоо эмээ дээрээ эмээ өвөө дээрээ өссөн. Тэр үед байсан хөдөөгийн амьдрал, тэр үеийн хөдөөгийн амьдрал бол өнөөгийн үетэй харьцуулахын аргагүй, одоо бэрх төвөгтэй байсан гэх юм уу даа, ерөөсөө эрхэлдэг ажил төрөл маань мал аж ахуй, өөр үйлдвэр энэ тэр гэж юм байхгүй, иддэг уудаг зүйл ч гэсэн ерөөсөө мах сүү, тэгээд хүүхэд нас маань ерөөсөө хөдөө өнгөрсөн болохоор хөдөөгийн амьдралыг зах зухаас нь тэр үеийн хөдөөгийн амьдралыг жаахан ярьж өгье дөө. Тэр үе чинь одоо бүх айл өрхүүд болбол хувийн аж ахуйтай, дор бүрэндээ малаа эрхэлдэг, газар тариалан үйлдвэр байхгүй, тийм л тэгээд одоо нөгөө соёлын амьдрал бол ерөөсөө маш хоцрогдонгуй, тийм гэрэл чийдэн, радио.., дор хаяж хөнжил, ор дэр гэдэг тийм юм байхгүй шахуу л байдалтай байлаа ш дээ. Өмсч явсан дээлээ энэ дээл нь одоо 2-хон төрлийн, дулааны улиралд даавуун дээл өмсөнө тэрлэг, хүйтний улиралд үстэй дээл өмсөнө, тэрэн дээр даавуун дээлтэй хүн бол маш цөөхөн, их ховор, тэр нь болбол их гоё, аа ихэнх нь л одоо хөдсөн дээлтэй, тэгээд даавуун дээл ч бай, хөдсөн дээл ч бай, өдөр ч өмсөнө, шөнө ч нөмөрч унтана. Тэгээд юу болбол, би бол одоо багаасаа мал аж ахуй дээр өссөн болохоор ер нь тэр үеийн хүүхдүүд 4 юм уу, 5 наснаас эхлээд хонь хариулдаг, хурга ишиг ялгадаг, тийм л ажилтай л болно ш дээ. Тэрнээс биш тэр сургууль соёлд оруулах, ном эрдэм сургахыг нэг их хичээхгүй, тэр үед болбол ер нь аягүйтвэл тэр нь буруу номын, бичиг үсэг гэдэг чинь буруу номын, муу юмны ёр юм билээ гээд одоо хөгшчүүл чинь ер нь бараг явуулахгүй, сургуульд явуулахгүй ш дээ. Тэгээд хүүхдүүд маань яаж байнав гэхдээр тэгээд яг тэр эх эцгээс уламжилсан малаа хариулаад, малынхаа ашиг шимийг хүртээд л, тэгээд одоо хөдөө бөглүү, тийм л нөхцөл байдалд одоотой харьцуулж үзвэл бараг хагас зэрлэг амьдралд тэгэхдээ одоо байгалийн сайхан унаган төрх байдал тэр чигээрээ байсан. Одоотой адилхан одоо тэгж уурхай барьсан ингэж нүүрс ухна, тэгж алт малтана, ингэж одоо машин техник явна гэдэг юм бол байхгүй, тийм л үе байсан ш дээ. Тэгээд би чинь одоо багаасаа эхэлж одоо мал хариулж малыг нь дагаж өссөн болохоор одоо цастай хүйтэн өдөр, бороотой, усан бороотой өдөр шатам халуун өдөр болбол бишгүй дайралдана, жаахан 4,5 настай хүүхэд гэдэг чинь одоо мал хариулна гэдэг бол хамгийн бэрх, төвөгтэй тэгээд манай тэр нутаг гэдэг чинь дандаа уул хад, ерөөсөө нам тал газар гэж байхгүй, хонь мал хариулна гэдэг бол морьтой мориор явна гэж байхгүй, дандаа л явган явна, гутал гэж байхгүй, хүүхдүүдэд бол одоо 6 сарын 1-нээс 10 сарыг бараг дуустал, хүүхэд ч бай том хүн ч бай, том хүн болбол бас өөр хэрэг юм, хүүхдүүд тийм гутал өмсөнө гэдэг ойлголт байхгүй, хөл нүцгэн л явна. Гутал олдохгүй, тийм гутлыг өөрснөө оёно уу гэхээс биш, тэрнээс биш одоотой адилхан янз бүрийн гутал бол ерөөсөө байхгүй том хүн ч гэсэн монгол гутлаа өөрснөө л оёж өмсөнө. Монгол гутал оёдог тэр савхи булигар олдоно гэж болбол байхгүй, нэлээн чадал чансаатай, гадна дотнотой хүн тэрнийг олно. Тэрнээс биш одоо ихэнх нь бол одоо яаж байнав гэхдээр одоо хонь үхрийнхээ арьсаар хониныхоо арьсыг элдээд л, тэрэнгээрээ бойтог шиг юм хийгээд л, уллаад л тэгээд л өмсөнө. Аа хүүхдүүд болбол гутал байхгүй яаж одоо тэр уул хадтай өвс ургамалтай, газрыг туулж өнгөрүүлдэг үү гэхдээр одоо бүүр их уул хад, элсэрхэг тийм өвс ургамал ихтэй тийм газар болбол хүүхдүүдэд баарцаг гээд нэг юм хөлд нь боож өгнө. Тэр баарцаг гэдэг нь юу вэ гэхдээр манай нутгаар бол тоохуу гэдэг юм, тэр баарцаг нь юугаар хийдэг үү гэхдээр ингээд тарваганы арьс юм уу, ямааны арьсыг яг энэ хөлд нь даавуу маавуу, одоо даавуу ч гэж бас тэр үед чинь байхгүй ш дээ. Эсгий мэсгий тэгээд арьсаар оймс шиг юм хийгээд, тэрнийх нь зөвхөн улан хэсэгт нь нойтон арьсаар ингээд үдээд хатаачихдаг байхгүй юу. Тэгээд тэр нь баарцаг болж байгаа юм. тэгээд тэрнийгээ өмсөнө. Тэрнийг болбол одоо ер нь 10 сард л өмсөнө дөө, 9 сарын эцэс 10 сарыг хүртэл тэрнээс бусад үед бол баарцаг ч өмсөхгүй, хөл нүцгэн л туугаад байна. Тэгээд хүүхдүүдийн чинь хөл нь хагарчихсан, нөгөө үе дотор талын үеэр нь ингээд цус нь гоожчихсон явж л байна, тэгээд л хамаагүй. Тэгээд л одоо яаж байнав гэхдээр чи муу хонь гүйцэхгүй байна, хонио тогтоож хариулахгүй байна, замечание/зэмлэл/ авна уу гэхээс загнуулна уу л гэхээс биш, аа хонио сайн хариулааад ирлээ гэдэг тийм урамшлын үг болбол ер нь бага сонсоно доо. Яагаад гэхдээр тэр уул хадтай газар чинь мал өөр өөрийнхөө дуртай зүг рүү тараад явчихна, тэгээд хүүхдүүд чинь жаахан 4,5-тай за 6 гэж бодъё хамгийн том нь, тэгээд л 4-6тай насны хүүхдүүд тэр олон хонийг чинь тэр олон талаас нь бөөгнүүлж, гүйцэж хариулна гэж байхгүй ш дээ. Тэгээд л одоо хөгшчүүл чинь одоо дурандаж байгаад л, алсаас харж байгаад л одоо ирнэ, морьтой давхиж ирээд л ..Чи хонь муу хариуллаа, хонь гүйцсэнгүй, хонь тараалаа, хонь одоо тогтоож хариулсангүй, гээд л одоо мориороо хөөгөөд л гуядаад л, элдвийн юм болно ш дээ, тэр чинь. Тиймэрхүү л маягтай одоо 8 насыг хүртэл, ерөөсөө мал аж ахуй дээр тийм маягаар амьдарч, тийм маягаар одоо.., бага насаа өнгөрөөсөн, тэгээд одоо 8-тайдаа одоо сургуульд л орж, сургуульд орсноороо одоо бас овоо ажил, үүрэг жаахан хөнгөлөгдөж байгаа. 9 сарын 1-нээс 6 сарын 1 хүртэл одоо, сумын төв дээр, одоо айлд ном сурахын тулд одоо айлд ирж сууна. Айл маань ямар айл байгаагаас бас их шалтгаална, за миний байж байсан айл болбол 1 хүүхэдтэй, тийм ганц бие самган/эмгэн/ байсан. Хөгшин эмэгтэй л дээ. Тэгээд тэднийх бол яаж байнав гэхдээр манай тийшээ чинь одоо мод нүүрс, гэдэг юм байхгүй, нүүрс гэдэг юмыг чинь одоо ерөөсөө мэдэх ч үгүй, мод гэдэг юм байхгүй, харгана, аргал түлнэ. Тэгээд л одоо хичээлээсээ явж ирээд л аргал юм уу, харгана түүх ажилд явна, харгана, аргал сайн түүж ирвэл орой хоол өгнө, гайгүй хоол өгнө. За гайгүй дээ яахав дээ, нэг богино хавирга, нэг аяга хэрээтэй хүрэхтэй, хүрэхгүйтэй нэг будаатай шөл юм уу, нэг гурилтай шөл, голдуу тэгээд гурил, будаа гэдэг чинь ховор олддог, голцуу зүгээр л шөл л ууна даа, тэгээд л харгана, аргал муу түүх юм бол бараг тэгээд л хоосон хононо ш дээ, тэгээд л тэр цаг үеийн байдал, тэр айлын хатуу хөтүү байдлаас гадна цаг үе нь бас их хатуу байсан. Юм нь олдохгүй, эвтэйхэн юм аваад идье гэхэд гэхээр чинь одоо том ч бай, бага нь ч бай, мөнгө төгрөг гэдэг юм байхгүй, бараа таваар юм байхгүй, тийм л байсан үе ш дээ одоо. Сумын төвийнхөн гэхэд болбол мөн л адилхан л одоо махаа идэж, нэлээн бэл бэнчинтэй, чадалтай тэнхээтэй нь болбол шар будаа, гурил, нэг одоо дээд зэргийн зүйл нь бол одоо гурил, шар будаа болбол бас олдоно, тэгэхдээ ховор, өөр тийм цагаан будаа мудаа элдэв хангай юм бол байхгүй. Тийм юм бол ерөөсөө хот сумын төв ч бай, хөдөө уул хадны улсууд ч бай, олж иднэ гэдэг бол байхгүй байсан үе.

Саранцэцэг -

Гурилыг бол хаанаас олж идэж байв?

Давга -

Гурил бол миний мэдэж байгаагаар одоо 51 оны үед л гурил гэдэг юм очиж байсан шиг одоо сумын агент, агентаар дамжиж очно, манай тийшээ чинь одоо Монгол нутгийн хамгийн баруун хязгаар нутаг учраас одоо төв суурин газарт нэвтэрсэн зүйл манай нутагт ер нь 3, 4 сарын дараа очно шүү дээ. Тэр үед бол машин тэрэг гэж байхгүй , дандаа тэмээн жин, тэмээн жингээр одоо бүх юмаа хийдэг, тэгээд аймгийн төвөөс юм авчирна гэдэг бол суманд ирнэ гэдэг бол 2 өдрийн ажил, сумаас багуудад хуваарилагдана, 4,5 хоногийн дараа нэг айлд 1 юмуу 2 хил/кг/ гурил ирэх жишээтэй. Хуваарьтай жаахан юм ирдэг тэр нь айлууддаа хуваарилж хүртээхийн тулд хуваарилдаг. Тиймэрхүү тэгээд сургуульд байхад болбол бас манай одоо өвөө болбол тэр үеийн сайн малчин гэдэг шагнал авч байсан, 1000 малтай айл байсан л даа. Тэгэхдээ яагаад юм тэр суман дээр байгаа хүүхдийнхээ хоол хүнсийг бол төдийлөн өгдөггүй байсан юм уу, үгүй байсан юм уу одоо сайн мэдэхгүй юм, тэгэхдээ би бол одоо бодож байгаа юм, ер нь өгдөггүй байсан учраас тэр айл тийм хатуу харамч байсан болов уу гэж бодоод байгаа юм. өгдөг байсан бол бас тиймээ, ..За танайхаас ирсэн юм шүү гээд нэг ааруул ч юм уу, үгүй бол нэг жаахан махтай шөл өгөх боломж байгаа ш дээ. Тиймгүй л байсан юм болов уу гэж боддог юм..,

Саранцэцэг -

Та дотуур байранд сууж байгаагүй юу?

Давга -

Тэгээд би 3-р анги.., 2-р ангид, 1-р ангидаа тэгж өнгөрөөгөөд, тэгээд 1-р ангид чинь би яаж байнав гэхдээр нөгөө айлд байгаа хүүхэд чинь айлын эзний нүдний харц, хөдөлгөөнийг л дагаж байна ш дээ, тэрнээс биш одоо гадагшаа явах юм уу, ус аваад ир гэхэд үгүй гэх, аргал оруул гэхэд үгүй гэх эрх мэдэл байхгүй, аа тэгээд нөгөө байсан айл маань хатуу, хөтүү байсан болохоор одоо олдсон юмаа, ус мус одоо ерөөсөө хамаагүй олоод уучихна, голын булгийн уснаас л уучихна ш дээ, тэгээд яахав дээ, гэртээ ирээд нэг аяга цай өгвөл тэрийгээ уучихна. Нэг жаахан шөл өгвөл тэрийгээ уучихна, тэгээд л одоо 8 настай хүүхэд чинь ор дэр гэсэн юм байхгүй, нэг ямаан хөнжилтэй, ямааны арьсаар хийсэн битүү хөнжил, тэр хөнжил дотроо унтана.

Саранцэцэг -

Битүү хөнжил гэдэг нь уут шиг юм уу?

Давга -

Уут шиг юм, яг уут шиг юм байхгүй юу. Тэр хөнжил дотроо унтаад өдөр нь гэдэс өлсөхийнхөө эрхэнд энд тэндээс ус мус элдэв булгийн ус энэ тэр уучихсан хүүхэд чинь шөнөдөө шээнэ биз дээ, тэгээд хөнжилдөө шээчихнэ, тэгээд өглөөд нөгөө хөнжлөөсөө нөгөө байсан айлын хүн чинь загнаад ...Чи ор дэрэн дээрээ шээлээ, гаргаж хая, наадхаа гээд л тэгээд л нөгөө хөнжлөө гаргаад л өвөл ч бай, зун ч бай, гадаа гаргаад хаячихна, тэгээд л салхинд хийсээд л, орой болоход чинь нөгөө ямаан уут маань хаана ч яваа юм бүү мэд, тэгээд нэг юм олж ирнэ. Тэгээд өвөл цагт чинь нөгөөх чинь хатах биш хөлдчихсөн байдаг байхгүй юу даа. Тийм. Өөрөө өмсдөг дээл нь сургуульдаа ч бай, бусад юманд ч бай дээл нь бол ганц хөдсөн дээл. Өөр юм байхгүй. Нэг хөвөнтэй өмдтэй билүү, хөдсөн өмд билүү, тийм өмдтэй байсан санагдаж байна. Аа сургуульд ороход болбол нэг гутал оёж өгнө. Нэг монгол гутал оёж өгнө. За тийм л юмтай л сургуульд ирнэ. Тэр байдлаараа байж байгаад л хавар сургуулиа тараад буцна. Тэгээд нөгөө хөлдсөн шээстэй хөнжлийнхөө хөлдсөн талыг нь дээш харуулаад, хөлдөөгүй тал дээр нь ороод унтчихна. Тийм маягаар одоо 1-р ангийгаа тэр айлд өнгөрөөгөөд, 2-р ангийнхаа.., ангид ороод бас нөгөө айлдаа байж таарсан. Тэгээд яагаад ч тэднийд байлгаад байсан юм, гэртээ очоод нөгөө эмээ өвөөдөө хэлэхээр болохоор одоо ..Яагаад тэгсэн юм бол гэхийн оронд тас загнана, урдаас. ....Юу яриад байгаа юм, чи. Чи л болохгүйдээ тэгж, чи л тэгсэн биз гээд ингээд загнаад, одоо хоол унд өгөхгүй байхдаа яадаг юм, чи заавал идэж байх ёстой юм уу, ууж байх ёстой юм уу, гээд л ингээд л загнаад л. Тэгээд 2-р ангидаа нэг 4 сар хүртэл тэднийд дахиж суугаад, тэгээд сүүлд нь бүр ингээд гэдэс өлсөөд болохгүй гэрээ санаад ч болохгүй, одоо гэрээ санаад яваад очиход болбол таатай хүлээж авахгүй, тэгээд нэг манай дээд талын манай дээд талд 6-р ангийн нэг хүүхэд байсан, нэрийг нь Цэрэндаш гэдэг юм, одоо байдаг юм уу, үгүй юу мэдэхгүй, тэгээд тэр нөхөр нэг өдөр хичээлээсээ тарж явснаа тэр бол надыг бодвол нууж тамхи татна, айлын эрх нэлээн малтай чадалтай айлын эрх хүүхэд, би бол эх нь төрсөн ээж минь одоо Улаанбаатар явчихсан, тэгэхдээ том айлын том охины л хүүхэд, уул нь бас нааштай байвал байх л ёстой байсан л даа, яагаад тэгж хатуу ширүүн байсан юм, тэгээд тэр хүүхэд маань оргох уу гээд тэгж байна, сургуульд сурахгүй тэгээд оргох уу гээд юу гэсэн үг юм, яах юм оргож гээд тэгсэн чинь ...Чи өлсөхгүй байна уу, гээд ..Би өлсөж байна, аягүй их өлсдөг, тэгвэл оргоё хоёулаа, тэгээд за болоод ..Чи нэг чүдэнз олоорой гээд надыг тэгдэг юм, тэгээд би нэг гэртээ ирээд авгайгийн нөгөө гал асаадаг чүдэнзийг нь эрж олж аваад, тэгээд нөгөө болзсон газар дээрээ сумын баруун хойхонтоо уулзаад, тэгээд нар хэвийж байсан юмаа, тэр чинь хавар 4 сар гэдэг чинь хавар болчихсон үе ш дээ, нар хэвийж байсан тэгээд хоёулаа нийлж аваад оргож байгаа юм, нутаг руугаа. Тэгээд нэлээн сумын төвөөсөө 2 км хирээтэй явж байсан чинь манай тийшээ тэр сумын төв орчим тэмээ мал байна л даа, тэгээд нэг айлын тэмээ олж аваад, тэгээд нөгөө хүүхэд надыг бодвол том юм чинь тэр нөгөө тэмээ барьж аваад бурантаглаад, хоёулаа сундалдаад, цаашаа жонжуулж байгаа юм даа, хөдөө. Тэгээд нилээн явж байсан чинь урдаас морьтой хүн ирж явахгүй юу, тэгсэн чинь нөгөө хүүхэд маань тэгж байгаа юм, ...за энэ хүн бид хоёрыг хаачиж явна гэж асууж магадгүй, тэгвэл ийшээ, айлын тэмээ харж явна гэж хэлээрэй, аа болохгүй болбол хоёулаа буугаад, би малгайгаа унагачихъя, тэгэхээр хөөе малгайгаа уналаа, малгай уначихлаа гэхээр нөгөө хүн чинь миний малгай авах гээд явна, тэр хооронд буугаад хоёр тийшээ зугтаана шүү гээд тэгээд хоёулаа явж байсан чинь нэг морьтой хүн чинь ирээд ..Таанууд хаачиж яваа юм, энэ орой болсон хойно гээд тэгсэн чинь ийшээ нэг айлын мал харж явна гэсэн чинь юуны мал байдаг юм, та 2 оргож явж таарна, ...Алив буц гээд нөгөө тэмээний бурантагийг чинь булаагаад авч байгаа юм чинь, тэгээд хөтлөөд, буцаад сумын төв рүү явж байгаа юм, тэгсэн чинь нөгөө хүүхэд маань малгайгаа унагчихаад, жаахан явж байснаа тэр хүнийг Ваанчиг гэдэг юмаа, сайн санаж байна, тэгээд ...Ваанчиг гуай малгай уначихлаа, гэсэн чинь ..Юу гэж малгайгаа унагачихдаг, муу цуснууд уу гээд алив цаашаа явж бай гэж хэлээд тэмээний бурантаг өгчихөөд, өөрөө буцаад шогшиж байгаа юм чинь, малгай авах гээд. Тэр хооронд тэмээгээ хэвтүүлээд, буулгачихаад 2 тийшээ зугтааж байгаа юм, тэгсэн чинь нөгөө хүн чинь нөгөө 2 хүний алины араас хөөх юм бэ, тэгэхээр шууд сумын төв лүү таанууд ингэж явж төөрөв, чоно нохойн хоол болох вий, хөлдөж үхэх вий гэж загначихаад тэгээд цаашаа сумын төв рүү шогшчихож байгаа юм чинь. Бид 2 тэгээд л баахан гүйж явснаа нийлж аваад хоёулаа цаашаа яваад, тэгээд нэг 3, 4 км яваад харанхуй болчихож байгаа юм чинь дээ, тэгээд 2-уулаа нөгөө харанхуй болоод хаашаа ч явж чадахгүй, тэгээд л нэг манай тийшээ чинь мод гэж байхгүй, харгана ихтэй, харганы ёроолд суугаад хоёулаа жаахан гал түлээд дулаацаад , тэндээ жаахан галынхаа дэргэд унтах ч биш, суух ч биш байж байгаад, яг сайхан үүр хаяараад ирэхээрээ цаашаа явж байгаа юм чинь. Тэгээд явсаар байгаад гэртээ бүүр 30 гаруй км явж байгаа юм ш дээ, тэр чинь. Тэгээд явсаар байгаад нөгөө айлд ирсэн, нөгөө хүүхдийн өөрийнх нь гэрт нь ирсэн чинь тэднийх нөгөө мал нь төллөчихсөн хавар чинь, сайхан одоо идээ тараг мараг гарчихсан, үхэртэй айл, тэгээд тэнд чинь ингээд тэднийх аав ээж хоёр нь хүүхдээ загнахгүй байгаа юм чинь, миний хүү яав ийв гэсэн чинь ...Өө ингээд сургуульд чинь сурч чадахгүй, айлд чинь байж чадахгүй, гэдэс өлсөөд юм идэхгүй, идэх юм өгөхгүй юм ,тэр бол надыг бодвол хангалуун амьдралтай, хүүхэд байхгүй юу. Сумын төв дээр байсан ч гэсэн дандаа ёотон иднэ, домбон ёотон гээд тийм том, том сахар элсэн сахар, байдаг байхгүй юу, бүүр их том, тэрнийг чинь хагалаад л хааяа нэг надыг сургууль мургуулиар дайралдах үедээ домбон ёотноосоо хагалж өгнө, тэгээд ааруул их өгнө, надад. Ааруул гэдэг чинь тэр үеийн амин тэжээл, хамгийн гол амин одоогоор бол одоо талх л гэсэн үг ш дээ. Тэр үед хүүхэд байтугай том хүн ч гэсэн иддэг юм нь ааруул, өвөл зунгүй л ааруул ш дээ, тэр болбол тийм амьдралтай айлын хүүхэд, нөгөө айл чинь бидэнд хоол хийж өгөөд л, тараг мараг өгөөд л, тэгээд маргааш нь надыг одоо гэрт хүргэж өгөх болж байгаа юм, тэгэхэд би болбол баярлахгүй айж байгаа байхгүй юу,...За нөгөө өвөө чинь надыг зодно, ...Яах гэж явав энэ тэр гээд, сургуулиас яах гэж оргосон байж таараа, зодно, тэрнээс биш яах гэж ирэв, тэгээд л айгаад л нэг юм гэрийнхээ орчимд очоод нөгөө айлын хүүхдийн аав надыг оруулж өгөөд л, тэгсэн манай эмээ болбол надад аягүй сайн, тэгээд эмээ бол надыг бол миний хүү яав, ийв гээд одоо ингээд, ингээд юу гэдэс өлсөөд, айлын авгай чинь намайг дандаа загнаж, одоо түлээ нүүрс, түлээ мод түлээ аргал түү, ус барь гээд ингээд би чинь одоо дор идэж уух ч юм байхгүй, өмсөж зүүх ч юм байхгүй, одоогоор бол тээ, тэгэхээр одоо тэнд би сургуульд сурч би тэнд байж чадахгүй, юм байнаа, тэгсэн чинь нөгөө эмээ маань одоо миний байдлыг бүрэн ойлгоод, тэгээд орой хонь.., одоо нөгөө өвөө маань хонио хариулаад ирнэ, тэгээд одоо хүүгээ яадаг юм билээ гээд өнөө эмээ чинь бүүр харахаас тийм байгаа юм чинь, тэгээд яаж аргалж, нөгөө хөгшнийгөө одоо аятайхан байлгах уу гэдэг талаас нь нэлээн одоо бодоод байгаа бололтой, тэгээд хонь ч ирлээ би ч гараад явчихсан, нөгөө өвөөг ирэхээс нь өмнө хүрч ирэхээс нь өмнө, орж ирэхээс нь өмнө хонины нөгөө талаар нь хашаан дотор ороод нуугдчихаж байгаа юм. Тэгсэн чинь нэлээн л удлаа, тэгээд хонь малаа тавих, нөгөө хурга ишгээ оруулахыг нь оруулаад, төллөсөн эхийн нь хонь мониныхоо хурга ишиг юмаа хөхүүлээд, ингээд нэлээн орой шөнө боллоо. Би ч айгаад орж чаддаггүй, эмээ надыг эргэлдээд л, олж авчихаад л ..За миний хүү одоо ор ор, өвөө нь загнахгүй байхаа гээд л, тэгээд л би орж чадахгүй гээд л би орсонгүй, тэгсэн чинь эмээ над жаахан мах, нэг жаахан шөл, тэр чинь мах чанасан шөлөө л ууна ш дээ, тэр гурил будаа хийнэ гэдэг тийм ойлголт байхгүй. Тэгээд нэг жаахан шөл жаахан мах авчирч тэр хашааны хонины хорооны мухарт сууж идэж уучихаад, тэгээд нөгөө өвөө унтлаа болов болтой, тэр чинь лаа чүдэнз гэж байхгүй, галтай гал нь бол задгай, тэр үеийн чинь одоо зуух гэдэг юм байхгүй, тулгатай, тэр нь задгай, тэр нь лаа маа байхгүй, гэрлийнхээ үүргийг ч гүйцэтгэнэ, гал нь ч болно, тэгээд л цайгаа чанаад л, хоолоо хийгээд л, гэрэлтэйд нөгөө хэд чинь уугаад л гал унтарлаа унтана, тиймэрхүү маягтай, тэгээд гал унтарлаа, унтлаа л боллоо, тэгсэн чинь эмээ ирээд ...За одоо миний хүү ор, ор гээд тэгээд энэ манай ах эгч нар байсан л даа, тэднүүс бол надыг нуугаад хэлэхгүй байгаа л даа, тэгээд эмээ намайг оруулаад өвөрлөж унтаад, өглөө нөгөө өвөө чинь хэн нь яаж байгааг мэдэхгүй ш дээ, хойно өвөө чинь .., нэг сэрсэн чинь өвөө байж байна, тэгээд одоо ёстой хоолой зангирч байгаа юм чинь, одоо яанаа яах болоо яаж зодох болоо, гээд. Тэгсэн чинь чимээгүй байж байснаа ...Чи хэзээ ирсэн гээд тэгсэн, өчигдөр шөнө орой ирсэн гэсэн. Тэгсэн чинь ...Чи сумын төвөөс ганцаараа ирээ юу, тэгсэн би тэр айлын хүүхэдтэй хамт ирсэн гэсэн чинь ...Юу хийж яваа юм чи, юу гэж, оргож яваа л биз дээ, тэгээд би айгаад одоо үнэнээ л хэлж байгаа юм чинь, ингээд айгаад өлсөөд, одоо байж сууж чадахгүй болоод ирлээ, тэр айлын хүүхдийг аваад ирсэн, тэр хүүхэд ч гэсэн гэрээ санаад, тэгээд надыг явах уу гэхээр нь би ирсэн, тэгээд загнаж зандарсан ч үгүй, зодсон ч үгүй, тэгсэн чинь тэгээд ингээд өнгөрдгиймаа. Тэгээд байж байсан чинь 7 хоногийн дараа сумын багш маань ирдэг юм, ангийн багш Сумжав гэж эмэгтэй багш байдаг юм, залуухан багш байсан даа. Сумжав багш ирээд л, нөгөө надыг биш, манай өвөөг загнаж байна, ...Таанууд одоо хүүхдийнхээ төлөө анхаарал тавьдаггүй, хүүхдээ яаж байнав, ийж байнав гэж юу ч байдаггүй, уулын мухарт одоо би л болж байвал боллоо гэсэн янзтай хэдэн хониныхоо араас одоо, хэдэн хонио л боддог, өөр одоо хүүхэд шуухдын тухай боддог мэддэг юм сумын хөгжил соёлын тухай одоо мэдэхийг хүсдэггүй, мэддэггүй гээд л баахан загнаад л, тэгээд л надыг чинь аваад буцаж байгаа юм, морьтой. Машин байхгүй юм чинь, машин гэдэг юм, дандаа л мориор л явна ш дээ. Тэгээд сумын төв дээр авчраад надыг чинь нөгөө дотуур байранд оруулж байгаа юм, би тэр айлд байхгүй ээ, сургуульд сурна, сурах болбол сонирхол байгаа, тэгэхдээ айлд болбол тийм айлд бол байхгүй, сонирхолгүйгээс гадна, үнэхээрийн боломж байхгүй, яагаад ч бодсон боломж байхгүй, тэгээд дотуур байранд оруулсан, дотуур байранд яагаад орж болдоггүй байсан бэ, гэхдээр нөгөө олон малтай айлын хүүхдүүд дотуур байранд сууж болохгүй, цөөн малтай, ядуу амьдралтай, айлын хүүхдүүд байж болно. Манайх чинь одоо малын тоо их учраас дотуур байранд байж болдоггүй байсан байхгүй юу. Тэгээд сая одоо дотуур байранд орох шалтгаан болбол энэ хүүхэд нөгөө айлдаа байж чадахгүй гэдэг нь тодорхой болсон учраас, сумын захиргаа, сургуулийн захиргаа бүгд шийдээд дотуур байранд надыг авч байгаа байхгүй юу, тэгээд одоо дотуур байранд ороод би ёстой нэг ямар жаргал гэдэг юу байдгийг тэгэхэд л би амсч байгаа юм чинь. Тийм. Тэгээд л дотуур байранд чинь одоо байрны хүүхдүүд чинь өдөрт 3 удаа цай хоол идчихнэ, нэг сайхан том том талх иднэ, тэгээд 2-р ангиа би тэгэхэд чинь бүр онц дүнтэй дүүргэж байгаа юм чинь. Тэгээд л 3-р ангидаа суудаг жилээ нөгөө ээж маань Улаанбаатарт байсан учраас надыг ..За энэ хүүхдийг бол хөдөө байлгаад ном эрдэм сурах ч үгүй юм байна, тэгээд одоо тохь тухтай ч амьдрал ч гэж байхгүй юм байна, гээд надыг чинь одоо Улаанбаатар луу татаж авсан байхгүй юу. Одоо тэгээд л нөгөө хөдөө чинь манай тэр ах эгч .., эгч нар ч бол нэг их яахгүй, ах нар ч бай, хэн ч бай, жаахан хүүхдийг бол хайрлана, өрөвдөнө, гэдэг болбол юм байхгүй ш дээ, ер нь бол загнах зодох тийм юм буруу хийлээ, ийм юм буруу хийлээ, гээд л ерөөсөө зодох тийм л юм тал нь давамгайлсан, тийм амьдрал байлаа ш дээ, өөр хоорондоо болбол тийм соёлын талын тухай одоо манай ээжийн талын чинь 11-үүлээ. Ээжийн талын хүмсүүд 11-үүлээ. Тэрэн дотроос дээд сургууль юм уу, дунд сургууль ядахдаа тэр үеийн бичиг үсгийн тэнхим гэдэг юмыг дүүргэсэн хүн нэг ч байхгүй л байхгүй юу. Нэг хүн ч тийм сургуульд сурч үзээгүй, тэгээд сүүлд нь нөгөө одоо яахав, нийгмийн хөгжлийн дагуу нэг өөрснийгөө дайчлаад ч юм уу, бичиг үсэг халтар хултар мэддэг, халтар хултар л бичдэг л болсон л байхгүй юу даа. Тэрнээс биш одоо тэгж нэг сургуульд ороод, сургууль дүүргэчихсэн хүн байхгүй, тэгэхээр чинь тэр үеийн амьдрал бол яаж байнав гэхдээр ерөөсөө малаа л хариулах малынхаа л ашиг шимийг нь хүртэх тийм л бодлоготой, өөр болбол тийм эрхэм зорилго байхгүй. Өөр зорилго тавилаа ч гэсэн тэрнийг бол хүлээж авдаггүй, нутгийн ардууд. Сумын төв дээр чинь хааяа нэг одоо сургуульд байхад чинь сумын төв дээр хааяа нэг кино гарна даа, тэр киногий чинь хүн үзэхгүй ш дээ, хүмсүүд. Одоо буруу юм гэнэлээ. Муухай муу юм гэнэлээ. Бараг л чөтгөр шулмас юм гэнэлээ гээд одоо сүнс, сүлд юм гэнэлээ гээд улсууд чинь ерөөсөө үзэхгүй, тэгээд нөгөө залуучууд чинь тийм болохоор яаж тэр залуучуудын амьдрал сайжрах вэ дээ, хөгжих вэ дээ. Тиймэрхүү одоо хатуу, хөтүү байдлыг одоо бага насанд туулж өнгөрөөсөн дөө.

Саранцэцэг -

Та ингээд хөдөө амьдарч байхад айл хотлоороо юу ганц нэгээрээ байдаг юм уу, хэд гурван айлууд нийлээд өвөлжөөд юм уу зуншаад ингээд байх уу?

Давга -

Манай тийшээ чинь нөгөө уулархаг, маш өндөр өндөр уулуудтай, яг гэрийн тооноор ингээд дээшээ харахад гэрийн тооноор л хад харагдаж байна шүү дээ, уул маань. Тийм өндөр уулнуудтай, тэгээд өвөлд болбол нэг ганц хоёроороо айл бууна, ах дүүсээрээ л бууна, голдуу. Зунд болбол яаж байнав гэхдээр зуслан гарна гээд, үхэр малтай айлууд нэг тусдаа, сүүн завод гэж гарна. Аа бог малтай айлууд саахалт бууж тус тусдаа буугаад сувай хонио нэг нь, саадаг хонио нэг нь гэж хариулна, ялгаж амьдарна. Тэрнээс бол нэг хоёр нэгээрээ л гэхээс 3,4-өөрөө гэсэн тийм хот айл байхгүй.

Саранцэцэг -

Танайх бол одоо жишээлбэл үхэртэй хоньтой л байсан уу?

Давга -

Тийм, манай аавын өвөөгийн талынхан ерөөсөө үхэр байдаггүй, тэмээ байдаггүй, манай тийшээ чинь тэмээ байх нөхцөл маш бага, яагаад гэхдээр эрс өндөр уул хад чулуутай өндөр уулархаг, газар чинь тэмээ идээшихгүй, заа нэг хэдэн адуутай, үхэр ерөөсөө байхгүй, тэгээд бог мал. Тэгээд нүүж суух үедээ нөгөө адуугаа ачна, адуундаа гэрээ аччихна.

Саранцэцэг -

Яаж ачдаг юм?

Давга -

Яагаав, нөгөө тэмээ ачдаг шигээ, адуундаа л гэрээ аччихна. Тэгээд адуунууд нь манайх чинь овоо номхон ч юм. Үхэр тэрэг гэдэг тийм ойлголт манай тийшээ ерөөсөө байхгүй. Одоо ч гэсэн байхгүй. Хадтай уулархаг учраас. Тэгээд нөгөө адуугаа ачаад, тэгээд адуугаа хөтөлнө, нэг нэгээр нь хөтөлнө гэхгүй ш дээ, тэгээд л ногтыг нь хүзүүнд нь бэхэлж өгөөд л, тэгээд л туугаад л явчихна. Тэгээд л би биднүүсийг чинь бага байхад чинь одоо яаж байнав гэхдээр араг гэж юманд чинь хийгээд л, адуундаа ачаад л, тэгээд л туугаад л явчихна. Тиймэрхүү л маягтай, тэмээтэй айлууд болбол наад нэлээн нам дор тийм газар бол тэмээ байна. Тийм уулархаг газар бол байхгүй. Манай тийшээ чинь үхэр болбол хэдэн сарлагтай, сарлагтай айлууд нь болбол мөн адилхан сарлагаа л ачна. Тэмээ гэж бол байхгүй. Өө одоо энэ манайх чинь одоо захчин удмын юм даа, тэгээд тийшээ чинь уул хадаа ч байдаг юм уу, уламжлаад ч байдаг юм уу, нэг үхэр тэрэг гэдэг тийм ойлголт байдаггүй. Аа энэ наашаа халх тал луугаа энэ хангай тал руугаа хүрээд ирэхээр чинь нөгөө үхэр тэрэг, тэмээн тэрэг, морь тэрэг гэдэг юмыг чинь их ашиглаж байсан юм шиг байгаа юм, манай тийшээ тийм ойлголт байхгүй.

Саранцэцэг -

Таныг сургуульд явуулахад та өөрийнхөө дураар би сургуульд явна гэсээр байгаад ирсэн үү, аль эсвэл эмээ өвөө хоёр чинь тийм дуртай тэгж явуулав уу, дургүй явуулсан уу?

Давга -

Тэр үе чинь сургуульд суулгах сургуульд суралцуулах чинь болбол сумын засаг даргын одоогоор бол сумын даргын одоо шийдвэрээр хийгддэг ажил байсан юм. Хүүхэд бүхнийг сургуульд хамааруулах, одоо сургуульд суралцуулахыг бодлого болгож байсан байхгүй юу. Тэгээд сумаас заа тэдний тэр тэрийг сургуульд сургана. Тэгээд албан бичиг очоод дуудаж, сургуульд суралцуулдаг. Тэгэхгүй бол нөгөө малтай, малаа хариулуулах гээд, зарах гээд, сургуульд явуулахгүй ш дээ. Аа тэгээд нөгөө хүүхдүүд чинь сургуульд ирэхдээ өөрснөө дуртай, явъя гэдэг. Сайхан юм гэнэлээ, юм сурдгийм гэнэлээ, олуулаа байдаг юм гэнэлээ, гэхээр чинь том суурин газар байдаг юм гэнэлээ, мал элдэв хангайн юмны хариулахгүй хүн амьтан зодуулахгүй сайхан юм гэнэлээ гэдгийг л дам дам сонсоно. Тэгэхээр чинь бидний хувьд хүүхдүүдийн хувьд дуртай, аа хөгшчүүлийн хувьд юм уу, ар гэрийн хувьд бол маш дургүй. Тэгээд сумаас албан ёсоор шаардаж, үүрэг даалгавар болгож байгаа учраас арга буюу хүүхдүүдээ сургуульд явуулдаг байлаа ш дээ.

Саранцэцэг -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?

Давга -

Сайн талаараа юу, муу талаараа юу.

Саранцэцэг -

Аль аль талаараа?

Давга -

Миний амьдралд бол одоо .., хүний амьдрал бол эрээнтэй бараантай л явдаг юм чинь би яг тийм л амьдралыг туулж өнгөрөөсөн. Аа бараантай тал нь бол би бага насандаа маш хатуу, ширүүн гараар орж өлсөх цагт өлсөж, цангах цагт цангаж, зодуулах цагт зодуулж явсан, аа тэгээд тэр маань миний амьдралд одоо хамгийн бараан сүүдэртэй тал маань тэр. Тэгэхдээ хүн зовлонг даадаг, жаргалыг даадаггүй гэж үг байдаг, тэгэхээр би тэрэнд болбол өнөөдрийн байр сууринаас харахад би тэрнийгээ хэдийгээр бараантай тал гэж байгаа боловч, хүн болоход бас зохих ёсоор нөлөөлсөн, хүний зэрэгтэй явахад зохих ёсоор нөлөөлсөн сургамжтай зүйл байсан юм болов уу гэж боддог. Аа сайхан одоо үе маань 1954 оноос эхэлсэн. Яагаад гэхээр би сургуульд хөдөө байхдаа одоо 12той хүүхэд гэх чинь бараг 6,7-той хүүхдээс ялгагдахгүй жаахан биетэй байсан байхгүй юу. Бүүр ийм бэтгэрчихсэн /хэн нэгнийг их санахад бэтгэрлээ гэж хэлдэг/ нээх том гэдэстэй, нэг их жижигхэн цэрдгэр, шар банди байлаа л даа. Тэгээд 53, 52 онд би Улаанбаатарт ээж дээр ирээд, тэгээд одоо Улаанбаатар гэдэг юмыг улс орон маань одоо гэрэл гэгээ, радио, тэр гурил талх, чихэр, цаастай чихэр, тэр одоо даалимбан дээл, даалимбан хувцас гэдгийг чинь өмсч үзлээ ш дээ, тэгээд л би чинь одоо ирсэн жилээ сард нэг гутал өмсдөг байлаа. Тэгэхэд чинь одоо хүүхдүүдэд бахиал л олдоно ш дээ. Орос бахиал. Тэр үеийн чинь бахиал гэдэг чинь бас л бас л хэдийгээр Улаанбаатар ч байлаа гэсэн, бас л ховор барааны нэг. Тэгээд тэр үеэс болбол би асар түргэн өссөн байхгүй юу, тэгээд би чинь 3-р ангиа 3,4-р ангиа дүүргээд, тэгээд одоо дунд сургуулийг төгсөж, Оросод суралцах болсон. Энэ болбол миний амьдралын хамгийн одоо гэрэл гэгээтэй, бахдалтай сайхан үе. За одоо бол яахав дээ, суруулиа төгсөөд багшийн ажил хийлээ, тэгээд одоо багшийн ажлыг янз бүрийн шатны сургуулиудад хийгээд, дарга ч хийж үзлээ, цэрэг ч байсангүй ээ, жижиг дарга хийсээр байгаад л одоо тэтгэвэрт гарлаа даа.

Саранцэцэг -

Таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэх үйл байдаг уу?

Давга -

Үгүй одоо хүн бүхэн л амьдралын онцлогтой л юм чинь миний амьдралын онцгой зүйл бол яаж байнав, гэхдээр 1-рт ээж минь надыг татаж аваагүй хөдөөгөө байсан бол өдийд байх ч юм уу, байсан бол нэг малчин юм уу, бичиг үсэг мэдэхгүй шахуу, за одоо яахав дээ, соёл нэг улс нийгмийн соёлыг дагаад гайгүй л байх байх. Тэгэхдээ нэг малчин л хүн байх байсан болов уу. Бичиг үсгээр маруухан, боловсрол чадвар муутайхан, тийм л. Миний үеийн одоо хот хүрээ орж ирээгүй, тэндээ нас үеэ өнгөрөөж байгаа хөгшчүүл болбол тийм л байдалтай байгаа. Тэдний нэг нь л би байх байсан байх. Тэгээд ээж минь татаж аваад, би бол одоо сургууль соёл гадаад дотоод сургууль соёл төгслөө, тэгээд одоо багш гэдэг хүндтэй ажлыг би хийж явлаа. Тэр болбол одоо надад бол олон арван багш шавь нараараа бахархаж явдаг, нөгөөтэйгүүр болбол миний ажиллаж байсан хамт олон би одоо Ой мод, Аж үйлдвэрийн Яам гэдэг газар ажиллаж байлаа. Тэрний харьяа сургуулиуд, байнгын курс гэж байсан тэнд нь залуу ажилчид бэлтгэдэг, тийм сургуулийн захирал 10-аад жил хийлээ. Дараа нь мод боловсруулах комбинатын.., комбинатад одоо үйлдвэрийн дарга хийж явлаа. Одоо надтай хамт ажиллаж байсан хамт олон бол маш их сайхан тойрч хүлээн авч, тэр хүмсүүд надтай маш сайхан харьцдаг, би ч тэрэнд нь хариуд нь сайхан харьцъя гэж боддог, би ерөөсөө аль ч байгууллага хамт олны дунд ажиллаж байхдаа, хүнийг загнадаггүй, миний эрхэмлэж явдаг гол зүйл бол хүнийг хүн ёсоор нь үзэх, тэр хүн бичиг үсэгтэй байна уу, соёл боловсролтой байна уу, дарга байна уу, одоо ядуу гуйлгачин байна уу, тэр хүн л бол хүн. Би одоо ингээд хааяа нэгэн гадуур явж байгаад, бүүр ингээд ядарсан одоо яахав дээ, амьдарч яваа амьдрах л гэж яваа юм чинь, манай хүмсүүд лааз түүдэг өөдгүй, гуйлгачин түүлгэчнийг нь гуйж байгаад би тэр хүмсүүдэд ундааныхаа савыг цуглуулж байгаад л аваачдаад өгчихдөг. Тэгэхээр миний эрхэмлэдэг гол зүйл бол өөрөө хатуу хөтүү амьдралыг туулж өнгөрүүлсэн болохоор хүн л бол хүн, аа гэхдээ бол хүн бол өнөөгийн нөхцөлд бол хүн бас толгойгоороо сэтгэж амьдрах хэрэгтэй л гэж боддог. Миний амьдралын алтан үе болбол 1953-2000 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд би өлссөнгүй, даарсангүй, гуньж гутарсангүй, гэр бүлтэй боллоо, 4 сайхан хүүхэд төрүүлсэн, одоо 4-үүлээ айл өрх болсон, өчнөөн төчнөөн ач гуч нартай, сайхан л явж байна. Одоо бол яахав, тэтгэврийн өвгөн, тэгэхдээ би зүгээр суухыг боддоггүй, би зүгээр хамгийн гол нь бол би хүн юм сурна гэдэг бол заавал ширээний ард суугаад багшаар заалгаад юм сурахдаа гол биш, биеэ дайчилж өөрөө сурах хэрэгтэй л гэж боддог. Би бол 2 дээд сургууль төгссөн. Дандаа оройгоор төгссөн. Өдөр нь ажлаа хийгээд л, орой нь сургуульдаа сураад л, авгай хүүхдээ тэжээгээд, өөрийгөө тэжээгээд л өдий хүрсэн дээ.

Саранцэцэг -

За, таны гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу?

Давга -

Манай.., миний гэр бүл дотроос хэлмэгдэл гэж юу байхав дээ, бүгдээрээ залуу улсууд. Манай өвөөгийн миний ээжийн дараах дүү гэж хүн, Орог гэж хүн байсан юм гэнэлээ. Тэр сумын тэнхимийн багшаар ажиллаж байсан гэдэг, тэгээд тэр сумын лам нар тэнхимийг одоо тараах зорилгоор уудаг усанд нь хор хийгээд, тэр тэнхимийн 6,7 хүүхэд, тэр багштайгаа гэдсэн тэрий өвчнөөр таалал төгссөн л гэж сонссон юм байна. Өөр болбол хэлмэгдээд байсан юм байхгүй.

Саранцэцэг -

Тэр чинь хэдэн оны үе юм бэ?

Давга -

Тэр чинь одоо 38, 39 оны л үе юм уу даа. Тийм, миний төрөхөөс өмнөх үйл ажиллагаа, танхим гэхээр чинь тэр үед чинь танхимд болбол нэг гэр 2, 3 хүүхэд ёстой хүчээр авчирч суулгана, тэгээд л гэрт гэртээ амьдарна, гэртээ хичээл үзнэ, тийм л үе чинь, одоо гэр сургууль болбол надыг сургуульд орох хүртэл байж л байсан ш дээ. Тэгээд л сургуулийн байр байдал нь хүрэлцдэггүй байсан юм уу, ер нь одоо хүүхдүүдийн нөхцөл байдал нь тийм байсан юм уу, гэр сургууль бол байж л байсан, 1951, 50, 49 он хүртэл.

Саранцэцэг -

Тэгэхлээр лам нар гэж ярилаа, тэгэхээр тэр үед лам нар олон байсан юм байх даа, яг танай суманд?

Давга -

Манай суманд одоо Төгрөгийн хүрээ гэж захчин үндэстний том хийд байсан юм гэнэлээ. Тиймээ, Манхан сумандаа. Манай өвөө чинь бас эхээсээ 4-үүлээ гэж ярьдгийм. Тэгээд манай өвөөгийн нэг эрэгтэй дүү Дүлэв гэж хөгшин байлаа, ганц бие одоо суман дээр байсан, тэгээд надыг сургуульд байхад тэр суманд тэр модны артель гэж модоор юм хийдэг тийм газар Манай тэр Дүлэв хөгшин ажилладаг байсан, ажилладаг байсан юм, тэгээд надыг чинь бодвол очоод наана цаана гэхэд чинь тооцохгүй ш дээ, ..Юу хийж яваа юм, яах гэж яваа юм гээд хөөгөөд туугаад ойртуулах ч үгүй, хааяа нэг очихоор ус авч өг, аргал оруулж өг л гэнэ, Тэгээд тэр Дүлэв ах маань тэр Төгрөгийн хүрээний нэлээн том ламын нэг байсан, одоо манай удам гэж ярих юм уу даа, удам талын хүн байсан, тэр маань. Яг манай өвөөгийн төрсөн дүү. Тэгээд тэр хүн маань одоо нөгөө 1934, 35, 37, 38 оны одоо нөгөө лам хуврагуудыг хэлмэгдүүлэх, сүм хийдийг тараах, ийм үед болбол манай тэр Төгрөгийн хүрээ өртсөн, тэгээд тэр манай ахын хааш хаашаа нэг 3,3м хэрээтэй жижигхэн шар байшинд амьдардаг, ганц бие хөгшин, тэгээд гэрт нь ороход ерөөсөө ганц ортой, нэг жижигхэн тогоотой, жижигхэн зуухтай. Тэгээд бусдад нь юу байдаг уу, гэхдээр том хүрэн авдрууд л байгаад байна, тэгээд яг өөрийнхөө орны урд, одоо нэг хааш хаашаагаа 1м хэрээтэй, тийм нэг аягүй гоё өнгөлчихсөн, авдар байна, тэрэн дотроо ерөөсөө хавьтуулахгүй, тэрнийгээ одоо өдөр болгон л арчина, тэгээд л өөрөө хар болчихсон хүн юм чинь. Тэгээд л артельд ажилладаг. Тэгээд нэг зун ах маань хөдөөлж, сумаасаа нөгөө хөдөө өвөөгийнд ирж байгаа байхгүй юу, тэгэхдээ тэр нэг хүрэн авдраа авчирсан юм, тэрнийг би санаж байна, тэгээд нөгөө манай тэр ах маань тарвага агнах дуртай, нэг өдөр тарваганд яваад өгдөг, буу муу гэж байхгүй, хавх тавина. Хавхаа эргэх гээд явсан, тэгсэн хойгуур манай өвөө ямар ч сайхан ааштай өдөр байсан юм, өвөө бид 2 өвөө нөгөө хүрэн авдрыг нь уудалсан чинь ...Өөөө тэр авдраар дүүрэн бурхан. Ингээд тавиуртай, тэгээд тэр бурхныг нь манай өвөө аваад, ...Үгүй ээ, энэ ч одоо ямар амьтан бэ, амьтан юм уу, юу юм, хүний дүрстэй ч юм шиг, хачин хачин мангас ч юм шиг, гээд толгой луу нь нясалж үзэж байсан байхгүй юу. Манай тэр өвөө тийм сүм, лам хар мэддэггүй, тийм бүдүүлэг хархүн байсан юм. Тэрний дүү нь болбол тийм мундаг лам хүн байсан, тэгээд орой ирэхээр нь, ахыг ирэхээр нь би ховлохгүй юу, ...Өвөө бид 2 таны авдартай юмыг үзээд.., гэсэн чинь өвөө надыг ташуурдаж, хөөгөөд алах дөхөж байлаа ш дээ, бас. Тэгээд манай тэр өвгөн ах маань 1985 онд нас барчихсан, тэгэхэд бол яаж байнав гэхдээр ерөөсөө захчин ардын одоо үндэсний сүм хийдийн бүх судар баримт бичиг, ном судар бурхан шүтээн, тэднийд хадгалагдаж байсан юм билээ. Тэр өрөөнд нь байсан том хүрэн авдрууд тийм юм байсан юм билээ. Тэр манай ах маань хөдөө мөн тарвага хөөж явж байгаад наранд цохиулаад, даралтаар нас барчихсан байхгүй юу. Тэгээд ар хойгуур нь нөгөө гэрийг нь нас баржээ гэдгийг нь сонсоод, сумын төвөөс цагдаа магдаа очиж битүүмжлээд, доторхи юм мумнуудыг хэрэгтэй хэрэггүй юмсуудыг нь нааш цааш болгоод, тэгээд тэр үеэр одоо тэр Төгрөгийн хүрээний сүм хийдийн нарийн нандин юмыг бас нэлээн тарж, үгүй болсон байхгүй юу, тэгээд манай удмын талаас лам байсан хүн бол тэр ах байгаа юм. Тэгэхдээ бидэнд тийм ном, судар заана барина гэдэг тийм нэг юм болбол байхгүй, тийм байх юм бол тэгээд тэр өөрөө толгойгүй л байхгүй юу даа, тэр чинь сүм хийдийг бүгдийг тараасан, байж болохгүй гээд тийм сан ман тавьдаг тийм ойлголт бол байхгүй. Тэгээд би нэг, одоо нэлээн сэхээтний байр сууринд оччихоод, 68 онд Завханы ТМС-д багшилсан л даа, тэгээд за нэлээн нутаг орондоо дөхөж ирсэн юм чинь, нутгаараа нэг очоод, ах дүү нар байдаг юм бол уулзчихаад буцъя, гээд яваад очсон чинь нөгөө ах маань байж л байсан байхгүй юу. Амьд сэрүүн. Тэгэхэд нөгөө хүрэн авдар нь байж л байсан л даа. Нөгөө л байшиндаа байж байсан, тэр чинь 30-аад жилийн дараа ш дээ, тэгээд би очоод ахтайгаа ярьж сууж байгаад..., Ахаа та.., хүрэн авдартай бурхан байна гэдгийг мэдэж байгаа, ...Бурхнаа одоо та надад өгчихөө, би одоо нандигнан хадгалж явъя, гэсэн чинь, ...Хн... чам шиг ном мэддэггүй хүнд өгч болдоггүй юмаа, гэдэг юм байна, тэгээд би бол өөрөө ном мэддэг, нэлээн сэхээтний байр суурин дээр оччихсон, гэж бодоод байдаг, нөгөө хөгшин маань надыг ном мэддэгггүй хүнд бурхан өгөхгүй ээ, гээд над өгөөгүй байхгүй юу. Тэгээд нас барахдаа тэр бурхан нь олдоогүй, нас барахад нь тэр бурхан нь байгаагүй, тэгээд манай тийшээ чинь бурхнаа өндөр уул хаданд нуучихдаг, тийм. Яаж ч нуусан юм, тэгээд олдоогүй, тийм. тэгээд надад тэр бурхан нь өгөөгүй, тэр нь бол бурхны ном мэдэхгүй хүнд бурхан өгч болохгүй ээ, жинхэнэ одоо шавилан суусан, шавь нартаа л өгөх ёстой байдаг, тэр шавь нь би биш байсан, тэгээд над өгөөгүй.

Саранцэцэг -

Тэр үед чинь айлууд бурхантай, ном судартай байснаа бүгдийг нь цааш нь далд хийгээд нуучихдаг байсан уу?

Давга -

Тийм, манай тийшээ чинь бол захчин үндэстэн бол жаахан хувьсгалч үзэлтэй улсууд ш дээ. Ерөөсөө тийм одоо нэг амьдралынхаа юугаар ч юм уу, нутаг усныхаа төрх байдлаар ч юм уу, нэг ширүүн догшин, юмыг болбол нэг л янзаар тусгаж авдаг, шинэ нөхцөл байдал шинэ юмыг ерөөсөө нэг үл ойшоодог, тэгэхээр чинь нөгөө бурхан шүтээнийг шүтсэн хүн байх юм бол одоо бараг л 37,8 оны үе чинь толгой дараалан л одоо арга хэмжээ яллаж шийтгэдэггүй ч гэсэн арга хэмжээ авдаг байсан учраас тэр бүгд одоо байхгүй, айл амьтанд бол одоо бүр байхгүй, цагаан сараар одоо дор хаяж цагаан сараар л малчдын баяр гэж байдаг ш дээ, цагаан сараар одоо тийм нэг бурхан тахил юм уу одоо нэг арц хүж ууугиулчихдаг, тийм юм явдал одоо байж болохгүй, байдаггүй байлаа. Манай тэр түрүүн тэр ярьсан лам ах маань тэр баяр ёслол бурхан шүтээнийхээ үеэр тэр одоо шинэ жил цагаан сар мараар тийм юм ерөөсөө үйлддэггүй хийдэггүй, хийвэл одоо хэн нэг нь мэдээд хэн нэг нь одоо матчихна гээд айгаад юм хийдэгггүй, бүх л айлууд бол ерөөсөө байхгүй, би одоо 68 онд энэ Өвөрхангай, Архангай аймгуудаар явж байхад айлууд бурхантайгаа байж байсан байхгүй юу, би тэгэхэд бүр гайхаад байсан, ...Үгүй ээ энэ чинь одоо ямар хачин юм, ингээд ил байж байдаг, тэгээд нөгөө хөгшчүүл нь орой сан тавиад /шашны үйл/, зулаа өргөөд тэгэхэд чинь би одоо 68 он гэхэд сэхээтний байр сууринд оччихсон, албан хаагч хүн тэгэхэд л би гайхаж байсан. Үгүй ээ энэ чинь одоо ямар хачин юм, бурхан шүтээн нь ил, сан тавиад арц унгатгаад, маань уншаад сууж байсан. Манай тийшээ бол юун 68 он байтугай одоо 56 он гэхэд одоо тийм юм байхгүй байсан, бүгд хураагдаад, тэгэхдээ болбол одоо миний мэдэж байгаа нь.., би одоо жаахан байсан болоод зарим зүйлийг мэдэхгүй байж болно л доо, тэгэхэд л манай тэр ахынд би цагаан сараар очсон одоо нөгөө боов хийсэн байдаг, тэрнээсээ хувь гэж л өгнө ш дээ, тэгэхэд л тийм арц хүж үнэртсэн тийм юм байдаггүй л байсан. Манай тийшээ бол тийм хувьсгалч дайчин, үзэлтэй, тийм хатуу ширүүн тийм үзэл бодолтой. Нэг чиг баримжаатай улсууд ш дээ. Нэг л зорьсон зорилготой, тэрэндээ л хүрэхийн төлөө л байдаг, тэрнээс биш одоо тэгээд л нэг ийшээ тийшээ болоод л холбироод л тэгж ч нэг намд ороод л, гараад л тийм юм бол ерөөсөө байдаггүй тийм улсууд байсан.. Манай одоо ээжийн 3 дахь дүү нь цэргээс очоод л багийн дарга хийж байсан, тэр хүн болбол намд элсээд л намаараа дууссан, тэгээд л одоо сая ардчилалын үеэр чинь ардчилалын тухай юм ярихаар чинь дүлий мөртлөө зарим үгийг сонсчихоод толгой сэгсрээд л, буруу юм хийж байна таанууд, гээд загнадаг л байлаа ш дээ.

Саранцэцэг -

Та тэр Төгрөгийн хийдийн лам нарыг яаж барьж байсан тухай хүн амьтнаас сонсож байв уу?

Давга -

Сонсоогүй ээ, тэр үед тэнд чинь ерөөсөө нэг манай тэр Дүүгий ах болбол тэр үед нэг их айхтар том ч лам биш байсан юм шиг байгаа юм, тэгээд Мийхөн гээд нэг хүн нэлээн том лам байсан, тэр л учир битүүлэг алга болсон л гэж ярьдаг юм, тэр хүн лав хороогдсон болов уу, гэж бодож байгаа юм, тийм.

Саранцэцэг -

Тэр одоо хэлмэгдлийн үеэр чинь тийм шүүх хуралдаан муралдаан гэж болдог байсан юм уу?

Давга -

Үгүй ээ, манай тийшээ, хүүхдүүд ямар тийм хурал ном дуулах юм биш, тийм шүүх хурал мурал гэж юм болдог байсан юм уу. Мэдэхгүй ээ, манай тийшээ чинь одоо сумын даргаас өөр одоо тийм, за сумын эвлэлийн үүрийн дарга гэж нэлээн нөлөөтэй хүн байсан, одоо над санагдаж байгаа юм. Нэг жаахан залуу байсан, сүүлд нь одоо сум нэгдлийн дарга болсон гэж хөдөлмөрийн баатар хүн байлаа. Надыг сургуульд байхад чинь сумын эвлэлийн үүрийн нарийн бичгийн дарга юм гэнэлээ гээд тэгээд тэр нэлээн нөлөөтэй хаана л бол явж байдаг, тийм хүн байсан. Тэднүүсээс хүмсүүд жаахан айдаг. Ялангуяа залуучууд нэлээн айдаг. Хөгшчүүд ч гэсэн айдаг, тэгээд манай өвөө тэр хүнийг үзэж чаддаггүй, хүн байлаа. Загнаад. Яасан гэхдээр нөгөө ээжийг одоо нөгөө зохион байгуулалттай ажилчин элсүүлдэг ш дээ одоо, тэр маягаар Улаанбаатар явуулсан байхгүй юу. Олон залуучуулыг олон ам бүлтэй айлаас нэг хүнийг заавал хот явуулна, хот суурин газар явж ажиллуулна гээд. Тэрэнд нь манай ээж явсан байхгүй юу, аа тэр болбол манай өвөөд муу юм шиг санагдсан боловч, бидний амьдралыг манай тэр ах эгч нарын амьдралыг их нээж өгсөн, эхлэл нь байсан байхгүй юу. Тийм.

Саранцэцэг -

Ер нь тэгээд төр засаг чинь хэлмэгдүүлэлт мэлмэгдүүлэлтээ тайлбарлаж ярьж байсан юм уу?.

Давга -

Манай тийшээ чинь болбол надыг сургуульд байхад одоо ерөөсөө бүх л юм одоо бүх л сайн сайхан юм бүх л одоо нааштай, гэгээтэй бүх л юм Маршал Чойбалсантай л холбож байлаа ш дээ. Эцэг болсон Маршал Чойбалсангийн тухай дуулахгүй, эцэг болсон Маршал Чойбалсангийн зургийг одоо тэр жаазанд хийж гэр орондоо хадгалаагүй, тавиагүй тийм хүн бол тэр айл бол байж болохгүй, тэгээд баярын бичиг ч байсан маршал Чойбалсан өгч байна, аа нэг даалимба өгсөн ч Маршал Чойбалсан өгч байна л гэсэн ийм л ойлголттой байлаа ш дээ. Тэгээд 3-р ангид байхдаа сумын соёл урлагийн 10 хоног гэж аймгийн төв дээр болоод, тэгээд аймгийн төвөөс баахан жүжигчин, дуучин, багш нар ирж сар гаруй биднийг давтаад, би тэгээд сургуулийн хамгийн жаахан.., дотуур байранд байсан, би чинь тэгээд их аз жаргалтай, тэгээд сумын уран сайханчдыг би багтаж байгаа юм, бас. Тэгээд би бас нэг нөгөө ангийн хүүхэдтэй жаахан охинтой хамт “Хөх бух” гэдэг дуу дуулсан байхгүй юу, тэгээд тэрнийгээрээ шалгараад, аймгийн болох соёл урлагийн 10 хоногт оролцож байгаа юм, тэгсэн чинь суман дээрээс аймаг рүү л явах болсон чинь ...Аааа нэг их муухай үнэртэй, дөрвөлжин хамартай дөрвөлжин хайрцагтай нэг том тэвштэй юм, тэвшин дээрээ одоо тэвш л гэх юм даа, хайрцган дээрээ нэг их эсгийгээр нэг хайрцаг шиг юм барьчихсан, ирдэг юм байна, тэгсэн чинь улсууд яасан гэхдээр өө нөгөөдхийг чинь нөгөө залуучуул чинь ам хамраа дараад л ойртохгүй, тэр нь машин байхгүй юу даа, машинаар одоо явах гэж байгаа. Тэгсэн чинь л нөгөө кузов/машины тэвш/ дээр нь эсгийгээр эсгий амбаар барьчихсан, тэгээд тийм 2 тийм машин ирээд, нөгөө сумын уран сайханчдыг авч явж байгаа юм, тэгээд манай сум чинь аймгаасаа нэг 90-ээд км л дээ. 3 цаг болоод аймаг дээр орлоо. .....Өөөөө одоо тэр үгүй тэр дуу хуур хангинаад л, одоо яасан ч гоё юм, бүрэнхий болж байсан, тэр гэрэл асчихсан, суман дээр болбол гэрэл 52 он гэхэд бараг гэрэл байхгүй ш дээ. Сумын төв дээр 1 дизель, жижигхээн мотор ажиллана, тэр нь баяр ёслолын үеэр юм уу, шинэ жил милээр нэг одоо тэр томхон хурал мурлын үед асна, өөрөөр бол асахгүй, тэгсэн чинь аймгийн төв дээр ороод ирсэн чинь дуу хөгжим хангинаад л, одоо бүр хачин хачин. Тэгээд нэг том байшинд оруулаад, тийм өрөөнд оруулсан, нэг их гоё гоё өрөөнүүд, тэр нь зочид буудал л байхгүй юу. Тэгэхдээ яг төв зочид буудал биш л юм байналээ л дээ. Нэг л албан газрын өрөө тасалгааг суллаад, баахан нээх гоё гялалзсан төмөр ор, одоо хөнгөн цагаан ор, тийм орон дээр унтуулаад л, тэгсэн чинь нэг цагаан даавуу, нээх сайхан даавуу маавуун дээр тэгээд биднүүс чинь халтар юм чинь, тэрэн дээр чинь одоо хөл гар нь халтар, ус мусанд орно гэдэг ойлголт байхгүй ш дээ бараг, тэгээд одоо аягүй бол бөөстэй, бөөстөх болбол наад захын асуудал, тэгээд л тийм цагаан даавуу маавуун дээр унтах юм болоод л, өөө хачин, тэгээд л нэг хоол иддэг..., ...Зааа хоолондоо яваарай л гэдэг юм байна, явлаа шүү, хоолонд явах боллоо шүү, тэгээд манай клубын дарга хэн гэж хүн байлаа даа, нэг хүн байсиймаа өндөр. Тэр хүн хүмсүүдээ өрөө өрөөгөөр нь явуулаад ...За хүүхдээ хоолондоо явъя гээд, тэгээд л явж байгаад нэг газар л ороод ирсэн чинь нэг их толь шил болсон газар, нээх сайхан үнэртэж байнаа, тэр юу юм, юуны үнэр юм бүү мэд, хоолны үнэр гэж мэдэхгүй байгаа юм чинь, тэгээд л нэг ширээнд 4,4-өөр нь суулгаад л хүүхдүүдийг нэг тусад нь 4,4-өөр нь суулгаад л, томчуул нь нэг сууцгаагаад, тэгсэн чинь нэг ийм тавагтай, нээх хачин цагаан далбайсан далбайсан тийм юмтай юм авчирдаг юм байна, халбага сэрээтэй, тэгэхээр нь ингээд улсуудыг харсан чинь идэж байнаа, тэгэхээр нь аваад л амссан чинь шөл нь ч амттай гэж жигтэйхэн гоё ч гэж жигтэйхэн, тэгсэн чинь нөгөө далбагар цагаан юмыг нь идэж чаддаггүй ээ, пэр пэр хийгээд, нэг дөрвөлжин дөрвөлжин хэрчсэн тийм нэг дөрвөлжин шар юмтай, хааяа нэг мах байна, тэрнийг нь түүж идчихээд, тэгээд л байж байсан чинь нэг тийм нялцганасан нэг цэхэр цэхэр өнгөтэй, тавгатай юм бариад ирдэг юм байна, тэрнийг нь улсууд ...Өөөөө идэж байгаа гэж жигтэйхэн, томчууд. Идэх гэсэн чинь л одоо гулсаж давхиад л хайшаа юм одоо, тэгэхээр нь нөгөө махыг нь идсэн амттай ч гэж жигтэйхэн, тэгээд идэхгүй байхаар өлсөөд байна, шөлтэй нь хамт нэг ийм цагаан сайхан зүсчихсэн цагаан нүхтэй нүхтэй юм ирж байгаа юм, тэр нь талх байгаа байхгүй юу, тэр нь ч гоё амттай. Талхийг нь шөлтэй нь идчихээд, тэр нэг цагаан навч мавч шиг хөшиглөчихсөн юмыг нь дөрвөлжин шар мар юмыг нь идэж чаддаггүй ээ, тэгээд тэр нэг цэлцгэнэсэн цэнхэр одоо нэг хайшаа юмыг нь бас идэж чадахгүй, тэгээд л хоол идээд дууслаа. Нэг аяга цай уулаа. Тэгээд л байрандаа ирээд л нөгөө ах эгч нараасаа асуулаа. Сая ч одоо ямар гэдэг хоол уу, гэсэн ...Юу миний дүү идэж чадаагүй юу, үгүй ээ тэр нэг цагаан юмыг чинь тэр нэг дөрвөлжин шар юмыг чинь идэж чадахгүй юм, яасан ч пэржигнэсэн муухай юм гээд тэгсэн чинь тэр чинь байцаатай төмс гэдэг юм, байцаа гэдэг юм, тийм нэгдүгээр шөл нь хоол л байхгүй юу, тэгсэн чинь 2-р хоол нь пүнтүүзтэй хуурга. Пүнтүүзийг нь идэж мэдэхгүй. Тэрийг сэжиглээд идэхгүй байгаа юм чинь, ингээд л харахаар нус шиг санагдаад л, /инээв/ тэгж хөглөж байлаа. Тэгээд л тэр театр дээр нь тоглоод л, тоглолт болоод л, ингээд л 10 хоног аймгийн төв дээр тоглоод л тэгээд дүнгийн хурал болдог юм байна, аймгийн захиргааны дарга марга одоо томчуул нь ирээд л, хурал нээгээд л, тэгээд л би чинь сумын клубыг чинь одоо юугаар чинь цонхны хөшиг мөшгөөр, таазны хөшиг мөшгөөр шагнаж байгаа юм чинь. Дандаа л даалимба ш дээ, хөөрхий. Тэгсэн чинь бүх хүмсүүдэд одоо гоцлол дуучид л юм даа, тийм хүмсүүдийг шагнаад л, тэгсэн чинь бид 2-ыг одоо нөгөө хөх бух гэдэг дуу дуулсан, 2 хүүхдийг чинь надыг нэг толгой даалимба, нэг баярын бичгээр шагнаж байгаа юм, тэр ч одоо арван нэг.., бишээ юу юм даа, 5м юм уу, 4м юм уу, жижигхээн эвхчихсэн даалимба байдаг байлаа ш дээ, одоо болбол ийм том биш л дээ. Энгээрээ нэг 70,80 см байсан, тийм л байх, тийм даалимба, жаахан нэг иймхэн. 1 баярын бичигтэй шагнаад л. ...Өөөөөө ёстой нэг..., тэгээд 2, 3 дах өдрөөс нь тэр хоолыг хамаагүй цохиж байгаа юм чинь. Амт нь гоё, анхлаад идэж чадахгүй байсан юм чинь, чадахгүйдээ биш сэжиглээд идэж чадахгүй, аа 2 дах өдрөөс нь юуг л бол юуг хуньж байгаа юм чинь. Тэгээд сумын төв дээр ирээд л сумын төв дээр ирсэн чинь нөгөө сумын захиргаа чинь одоо амжилттай оролцсон хүмүүсээ дахиад шагнаад, надыг чинь 12 мөнгөний дэвтэр байлаа ш дээ, тэр дэвтрийг чинь би ч одоо сургуульд байхдаа хэдэн дэвтэртэй байсан юм, хэдэн талаас нь бичиж байсан юм, одоо санадаггүй ш дээ. Лав л нэг 2,3 дэвтэр л байсан байх. Тэрийгээ 2,3 талаас нь бичнэ. Дэвтэр олдохгүй. Балын харандаа олдохгүй, тэгээд 5 тийм дэвтэр 1 гутлын тос, 1 орос бахиал,

Саранцэцэг -

Бахиал ч одоо чухал ш дээ

Давга -

Чухал байлгүй яахав, Өөөөөө.. ёстой нэг соёл урлагийн юунд амжилттай оролцсон, тэгээд одоо тэрнийг чинь одоо би яг л шүтээн болгож байгаа юм чинь. Тэгж одоо сумын сургуульд зовж байсан ч гэсэн сүүлдээ бас одоо сайхан юм тэр үед бол тэрийг үзнэ гэдэг бол, тийм юманд хүрнэ гэдэг бол, том завшаан байлаа ш дээ, тэр бүхнийг чинь Маршал Чойбалсан, эцэг Чойбалсангийн одоо ивээл хишиг, хайр халамж, гэж л одоо ярьдаг тийм л үзэл бодол одоо 52, тавин хэдэн оны үед ч одоо хүмсүүдийн мах цусанд шингэсэн байсан байхгүй юу. Тэр нам зам гэдэг одоо ойлголт байсан юм уу үгүй юм уу, ерөөсөө л Чойбалсан, маршал Чойбалсан, бүх л шагнал урамшил бол Чойбалсангийн нэрэмжит, бүх л одоо дуу хуур, шүлэг найраглалууд Чойбалсангийн тухай, сургууль болбол ерөөсөө Чойбалсангийн төлөө сурна, намын залуу хойч, залуу халаа гэдгээсээ Чойбалсангийн залуу үе, Чойбалсанчууд байлаа ш дээ, тэр үед.

Саранцэцэг -

Танай сумын сургууль чинь тэр үед 7 төгсгөдөг байсан юм уу, 4 төгсгөдөг байсан юм уу?

Давга -

Манай сум чинь болбол сум дундын эмнэлэгтэй, сум дундын сургуультай 7 жил ийн дунд сургууль байсан.

Саранцэцэг -

Багш нар олон байх уу?

Давга -

Багш нар бол яахав дээ, нөгөө ангиуддаа таарсан, 10-аад багш байсан байхаа. Арван хэдэн ч багш байсан байх.

Саранцэцэг -

Хичээл болгоныг нэг багш заах уу?.

Давга -

Байхгүй, нэг багш болбол 3,4 төрлийн хичээл орно. Манай тийшээ чинь нөгөө зэлүүд учраас төв суурин газраас алс газар учраас тэр лүү нэг их хүн очиж ажиллана гэж байхгүй. Ёстой л нөгөө нам эвлэлийн илгээлт, Маршал Чойбалсангийн даалгавраар очиж байсан байх. Нэг багш болбол 2,3 төрлийн хичээл орно.

Саранцэцэг -

Тэр үед ном дэвтэр, үзэг харандаа, бэх, эд нар олдоц ховор л байж дээ, тээ?

Давга -

Тийм.Одоо тэр юун чернилээр юм бичнэ гэдэг ойлголт болбол 4-р ангиас дээшхи нь бол чернилээр бичнэ, 4-өөс доошхи нь бол балын харандаагаар бичнэ. Тэгээд дэвтэр болбол яахав, хичээл эхлэх үед анги ангиудад дэвтэр тарааж өгнө, сургуулиас. Тэгээд мөнгийг нь авдаг байсан байлгүй бодвол. Сургуулиас дэвтэр тарааж өгнө. 5,5 дэвтэр. 1 баллуур, 1 бал харандаа л өгнө ш дээ.

Саранцэцэг -

Аа багш нарт бол цэр мэрд?

Давга -

Шохой болбол багш нар самбар дээр шохойтой. Шохой хэрэглэж байсан.

Саранцэцэг -

Соёлын довтолгооны талаар та сайн мэдэх үү?

Давга -

Соёлын довтолгооны үед чинь би Улаанбаатарт байсан байхгүй юу. Тэгэхдээ би соёлын довтолгоогоор болбол хөдөө орон нутагт юу ухуулга хийж явж байлаа. Соёлын довтолгоонд бол айл өрх яаж байнав гэхдээр хамгийн 1-рт яаж байнав гэхдээр гэр орон нөгөө хувцас хунар, өөрийнхөө зүс хувцаслалтыг бол хамгийн 1-р зүйл болгож тавьж байлаа. Тэрнийг бол одоо хамгийн сүүлийн орчин үед зохицуулна гэж ингэж ярьдаг байлаа л даа, тэр яаж байнав гэхдээр, усанд ордог болох хүн бүр, айл бүхэн одоо цагаан хэрэглэлтэй болох, хөнжил дэвсгэртэй болох, заавал цагаан хэрэглэл хөнжил дэвсгэр хэрэглэдэг болох, зочны одоо ирж хоносон, хоноцын хөнжил дэвсгэртэй байх, 2-р эрхэм зорилго бол яаж байнав гэхдээр, хүн бүхэн бичиг үсэг мэддэг байх ёстой, хүүхэд бүхэн сургуульд хамрагдана, тэр болбол хамгийн багадаа одоо 7-р ангийг одоо бүрэн бус боловсрол эзэмшүүлэх, ийм зорилго зорилт тавьж байсан, тэгээд л одоо сум баг, одоо нэгдэл гэж байгуулагдсан үе байсан ш дээ, тэр үед чинь. Сум нэгдлийн бригад суурингуудад клуб, улаан булангууд ажиллуулах, тэндээ бол одоо яаж байнав гэхдээр одоо залуучуудын дунд олон нийтийн дунд одоо соёл хүмүүжлийн ажлыг намын бодлогыг хүчтэй сурталчлах, таниулах одоо нам эвлэлийн гишүүдийг олноор элсүүлэх, нам эвлэлийн гишүүд одоо үлгэрлэн манлайлагч байх ёстой, гэсэн одоо ийм юутай. Тийм одоо үе байлаа ш дээ, соёлын довтолгоо чинь. Соёлын довтолгооны үеэр бас яаж байнав гэхдээр нөгөө хуучин одоо нэлээн устгасан л даа, жишээ нь одоо уламжлалт аргууд, монголын ард түмний олон зуун жил уламжлагдаж хадгалагдаж ирсэн, аргууд одоо хуучны үзэл суртал хуучны юм гэдгээр бол энэ чинь болбол яаж байнав гэхдээр өнөө л дээр үеийн бичиг судраас эхлээд л бүгдийг нь одоо хэрэггүй, одоо чинь хуучин монголоор бичигдсэн, ном түүхэн баримт бичгүүд байлаа ш дээ, тэрнийг чинь байж болохгүй, хуучны одоо хоцрогдсон, гэдэг ойлголттой. Хуучин одоо настайхан хүмсүүдийг ер нь хуучны үлдэгдэл бараг л феодализмын үеийн товарищ /нөхөр/ гэхээр юм ойлгодог байлаа ш дээ. энэ хүнд болбол одоо намын үзэл бодол шингэхгүй, намын үзэл бодлыг эсэргүүцэгч, хүн шүүмжлэх эрхгүй, намын хурал дээр хэнийг ч шүүмжиллээ гэсэн тэгээд ялангуяа намын гишүүдийг шүүмжилчих юм бол тэгээд баяртай, ажилгүй, одоо тэгээд л нутаг заагдаад амьдралгүй л болдог үе байлаа ш дээ, соёлын довтолгооны үе чинь тийм одоо соёлын довтолгооны нэг айхтар тал нь тэр ш дээ. тийм. Аа сайн тал нь бол..,

Саранцэцэг -

Энэ чинь одоо хэдэн оны үе юм бэ?

Давга -

60 оноос 66 оныг дуустал. 68 оныг дуустал юм уу. Эхэллээ ш дээ, явлаа ш дээ.

Саранцэцэг -

Соёлын довтолгоог тэр үед хэрэгтэй гэж үзээд л улсаас явуулж дээ, тээ?

Давга -

Тийм ш дээ. одоо яаж байнав гэхдээр тэр үед чинь монголчууд янз бүрийн өвчин эмгэг ихтэй байлаа, одоо наад зах нь одоо яр шарх хамуу, тэмбүү тэгээд л одоо бөөс хуурстай, хир одоо хуучин нэг 2 дээлнээс цаашгүй, нөгөө л дээлээ өдөр нь өмсөөд явдаг, орой нь нөмрөөд унтдаг, тийм байдлаасаа захын газрууд ангижирч чадаагүй, үе байсан байхгүй юу. Аа тэр үеэр чинь болбол тэр үеийг өөрчлөхийн тулд соёлын довтолгоо явагдсан, тэрний ачаар хөдөөгүүр чинь яаж байнав гэхдээр энэ гэрэл гэгээ, сум орон нутгаар радио нэлээн нэвтэрсэн, тэр үзэл суртлаа дагаад, сумын клубууд бригадын улаан булангууд нэлээн тохижсон, нэлээн бэхэжсэн, томоохон театрууд ч гэсэн нэлээн , тэгээд тэнд дандаа сүүлийн үеийн хүмсүүдийн одоо юу гэх юм дээ, орчин үеийн амьдралаас тусгасан, социалист реалист үзэл бодол баримталсан чиг бодлоготой, тийм утга уран зохиол дуу, театр, кино маш их хэмжээгээр хийгдсэн, тэрнээс чинь үүдэн монголчууд бол яаж байнав гэхдээр монголчууд хуучныхаа үеийн өвчин, тахал эмгэгээсээ нөгөө л хуучны хөнжил гудаснаасаа сайжирч, ангижирсан л даа, арга байхгүй. Тэгээд ч хүмсүүдийн толгойд болбол шинэ үе, одоо шинэ үзэл бодол, нэлээн нэвтэрсэн, нөгөө л одоо хөдөө хонио хариулдаг, бараг л хүүхдүүдэд зунд нь гутал өмсгөж болохгүй гэдэг бодлоосоо ангижирсан, одоо хүн хүнээ дарлах ёс, байж болохгүй гэдэг бол одоо 50-иад оноос эхлээд хүчтэй нэвтэрсэн ш дээ, одоо хөдөө.., манай нутгийн тийшээ бол нэлээн хожуу нэвтэрсэн. Тэгээд л одоо хөдөөнийхөн чинь одоо тэднийх хүүхдээ тэгж гэнэ, ингэж гэнэ, гэвэл ер нь л одоо бараг л арга хэмжээ яригддаг шахуу л болж ирсэн байхгүй юу, 50-иад оноос чинь. Тэрнээс өмнө бол бараг л алж байсан ч болдог л шахуу л байж байсан. Манай өвөө надыг чинь ингээд мал муу хариулсан гээд хөл дээрээс барьж байгаад, газар шавхуурдаад, миний энэ духыг ингээд хагалаад хаячихсан байхгүй юу, тэр лүү нь ингээд чулуу шигдчихсэн байсныг нь чулуу шигдчихэж, чулуу орчихож гээд манай эмээ надыг ...хүүхэд алчихлаа гээд хашгирч байсныг би санадаг юм. Тэгээд ухаан алдсан байсан байхгүй юу, тэр үед. Аа 50-иад оноос тийм юм байвал, тэгээд одоо хүүхдүүдтэй хэрцгий хандсан, хүнтэй хэрцгий хандсан, гэдэг ийм ойлголт бол тавигдаж эхэлсэн юм байгаа юм.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгоны комисс гэж явдаг байсан уу?

Давга -

Тийм, сум аймгууд дээр ер нь албан газар бүхэнд соёлын дповтолгооны комисс гэж байгуулагддаг байлаа. Тэгээд одоо жишээ нь Улаанбаатарт нэг албан газар гэхэд чинь соёлын довтолгоны комиссийнхон одоо айлуудаар явна, албан хаагчдынхаа гэр орноор явна, за хашаа байшинд байгаа хүмсүүдийнхээ хашаа, гэрт байгаа хүмсүүдийн байдалтай очиж танилцана, тэгээд хашааны гадна дотно өнгө үзэмж модон хашаа л байна ш дээ, тээ, тэрний өнгө үзэмж ямар байнав, аа гэр орны ариун цэвэр ямар байнав, хөнжил гудас, цагаан хэрэглэл байна уу, үгүй юу, аа гэрэл гэгээ нь ямар байна уу, гэрэл гэгээ тавьж уу, үгүй юу. Радио байна уу, үгүй юу. Шугамын радио байхгүй бол хүлээн авагч байна уу, үгүй юу, тэр чинь бүр бүртгэлтэй, тийм юм байна уу, ийм юм байна уу гээд тэрэнд нь хариулдаг анкет маягтай, тийм юмтай. Тэр анкетийн дагуу очиж үзнэ. Тэгээд одоо дүнгээ авчирч, соёлын довтолгооны комисс нам олон нийтийн байгууллагын хурлаар ярина. Заа тэднийд очсоон, Давгынд очлоо, шугамын радио нэгтэй, оёдлын машин нэгтэй, сандал 2-той, бичгийн ширээтэй, өөрснөө хөнжил гудастай, цагаан даавуутай 1 ээлжийн бол 1 ээлжийн , 2 ээлжийн бол 2 ээлжийн, зочны одоо хоноцын хөнжил гудас байна уу, байхгүй юу, аа ор хэдэн ортойв, цагаан толгойтой ор тэд бүтэн цагаан толгойтой ор тэд, гэж асуулт хариулт нь ингэж хариулдаг байсан юм. Тэгээд тэрэнд нь байхгүйд нь болбол арга хэмжээ анхааруулга өгнө, заа танайх одоо ийм ийм талаар соёлын довтолгооны ажлаас хойш чангааж байна, байгууллагын дүнд муу нөлөөлж байна, одоо нөхөр танайх шугамын радио тавиул, тэр оёдлын машин ав, заа ор дэрнийхээ цагаан хэрэглэлийг ол, дараагийн шалгалтыг тэдэнд хийнэ, тэгэхэд одоо тэрнийг хангасан бай, даалгавар өгнө. Нам эвлэлийн гишүүд бол одоо хатуу даалгавартай, энгийнх нь бол одоо яахав тэгээд дүйвээнд нь, тэгээд аягүй бол тэр чинь ажил төрөлтэй нь юм уу, цалин хөлстэй нь тооцно ш дээ. өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, соёлын довтолгоог ойшоож үзээгүй, тэгээд одоо нөгөө эрүүл мэндийн үзлэгт хамруулна, эрүүл мэндийн үзлэгт хамруулаад, өвчин эмгэгтэй бол тэрнийг эмчлүүл, ариун цэвэр шалгана, албан газар дээр ч гэсэн ариун цэвэр шалгадаг л байсан байхгүй юу. За эмч нар ороод, эмчийн тэр үе чинь одоо энэ өрх мөрхийн эмч гэж байсан биш, хэсгийн эмч л байсан юм уу даа, тэрэн дээр бас анкет бүртгүүлнэ, бөөстэй байсан бол бөөстэй, хуурстай байсан бол хуурстай, цамц нь хиртэй бол цамц нь хиртэй, оймс гэх юм байхав дээ, хөлийн ороолт тийм ороолт нь халтар бол халтар, тэрнийг чинь одоо сайхан мэдээлнэ ш дээ. За та тэндхийн тэр овогтой тэр эрүүл мэндийн үзлэгт одоо үзүүлэхэд одоо тийм тийм дутагдалтай байлаа, өвчин эмгэгтэй, хиртэй шороотой байсан, тэгээд одоо дор хаяж л модон шалтай, гэр болбол модон шалтай байх ёстой.

Саранцэцэг -

Аа тэр үед шалгүй байсан юм уу?

Давга -

Шалгүй байсан байхгүй юу. Юун шал гэдэг чинь тэр суурин газруудад л байна уу болохоос биш, шороогоорооо л байна. Одоо бидний жаахан байхад одоо хөдөө байхад чинь нөгөө зүгээр л шороон дээр гэрээ барьчихаад л, тэгээд л нэг хэдэн арьс, ямаа хонины адсага байна, тэрнийг тавиад л тавиад л суувал сууна, хэвтвэл хэвтэнэ, тэгээд л дээлээ нөмрөөд л, тэр адсагаа нэг шорооогий нь гөвбөл гөвнө, гөвөхгүй бол гөвөхгүй тэгсгээд л тэрэн дээрээ хэвтээд л өгнө ш дээ.

Саранцэцэг -

Аа тэр соёлын довтолгооны үеэр бичиг үсэггүй хүмүүсийг яаж бичиг үсэгтэй болгосон бэ?

Давга -

Бичиг үсэггүй улсуудыг болбол яахав дээ, нөгөө одоо энэ хот суурин газруудад нам, эвлэл үйлдвэрчний дугуйлангууд гэж байдаг байлаа, тэднүүсээр одоо заавал бичиг үсэг заана. Тэгээд одоо энэ сургууль сургуулиудаар үүрэг өгнө. 1 багшийг 1 хороо хариуцуулаад, 2 ч хороо хариуцуулж, тэгээд тэр хорооныхоо хэмжээгээр бичиг үсэг тайлагдаагүй хүмсүүдийг бүртгэж, хичээл заана. Сургууль дээр. Тэгээд нэг 4 аргын тоо бичиг холбодог, үг холбодог болгоод, бичиг үсэг тайлагдсан гэсэн үнэмлэх өгөөд, сургуулийн насны одоо 18 хүртэлх сургуулийн насны хүүхдүүдийг заавал сургуульд сургадаг, одоо бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлдэг, ийм л зорилт тавьсан байхгүй юу. Хөдөө орон нутагт ч адилхан, сум суманд хэсэг хэсгүүдэд багш нар томилогдоод, тэгээд нөгөө бригадын төв дээр 7 хоног юм уу, 3 хоногоор зуны цагаар сургууль тарсан хойно одоо сургуулийн хүүхдүүдийг ч 7, 8-р анги төгссөн хүүхдийг ч хичээл заалгуулна ш дээ, тэгээд тэнд чинь нөгөө социалист хөдөлмөрийн бригад гэж тэр үед чинь их байгуулагдаж байлаа. Соёлын довтолгооны одоо нэг чухал хэсэг, тэднүүс яаж байнав гэхдээр одоо танай эмнэлэг гэхэд чинь л хэд хэдэн эмч нар нэгдээд, нэг бригад байгуулна, тэгээд бригад дээрээ яаж байнав гэхдээр дуу сурна, бүжиг сурна, одоо өшөө юу байдаг юм тэгээд дундаасаа хөрөнгө гаргаад, мөнгөөр хөрөнгө, фонд байгуулаад, өнөөдөр танайд оёдлын машин, манайд угаалгын машин, тэгээд ингээд дэс дараалсан, маягаар амьдрал ахуйг нь дээш нь татах, тэгээд тэр бригад дотроосооо яаж байнав гэхдээр хэнийг нь сургуульд явуулах уу, хэнийг нь одоо бичиг үсгийн анхан шатны дугуйланд сургах уу, хаанаас багш авч заалгах уу, тэр хоцрогдлоо арилгахын тулд арга хэмжээ авдаг, зохион байгуулалтын арга хэмжээ авдаг, хэн юугаар хоцрогдож явна уу, тэрэн дээрээ тусалдаг, тэгээд социалист хөдөлмөрийн бригад гэдэг чинь тэгж байгуулагдсан. Энэ анхдагч хөдөлмөрийн бригад чинь болбол энэ төмөр замын депогийн Мандах гэж хүн санаачилсан байхгүй юу. Мандах чинь өөрөө Оросод төмөр замын дээд сургууль төгссөн хүн л дээ. Тэгээд энэ ч социалист хөдөлмөрийн бригад чинь бол манай соёлын өөрчлөлтөнд бол том үүрэг гүйцэтгэсэн. Арга байхгүй. Үйлдвэр бүхэн социалист хөдөлмөрийн бригадтай. Бригадын гишүүн бүхэн даалгавараа биелүүлнэ, дор хаяж л одоо олон нийтийн ажилд таслалтгүй оролцох ёстой, дугуйлан тасалж болохгүй, сонин уншлага тасалж болохгүй, норм төлөвлөгөөгөө биелүүлж тогтмол биелүүлэх ёстой архи, дарс муу зуршилд оролцож орж болохгүй, аа тэрэнд оролцох юм бол тэгээд одоо социалист хөдөлмөрийн бригадаасаа хөөх, тэгээд одоо цааш нь ямар шат дараалсан арга хэмжээ байдаг юм, тэднүүсийг авдаг байлаа ш дээ. Тэгээд тэрнийг даалгуулаад, сургууль дээр чинь соёлч нөхөрлөл гэж байгуулагдаж байлаа. Би бол 18-р сургууль дээр анх хүүхдийн соёлч нөхөрлөлийг байгуулсан байхгүй юу. Тэр соёлч нөхөрлөл нь мөн адилхан яаж байнав гэхдээр бие биедээ тусална, сурлагаар муу хүүхдүүддээ нөхөддөө тусална, гэр орноор нь очно, жишээ нь, одоо өндөр настай тийм одоо бүл чадал муутай айлд болбол усыг нь авч өгнө, хашаа хороог нь цэвэрлэж өгнө, мод түлээг нь хөрөөдөж өгнө, тэгээд хамт бригадаараа социалист хөдөлмөрийн нэг бригадтай шеф болно. 1 үйлдвэрийн бригадтай. Тэнд очиж ажилладаг, бичиг үсэг зааж өгнө, юм зурж, тэр бригадын буланг нь тохижуулж өгнө. Тэгээд хамтарч одоо тэмдэглэлт үйл явдлууд баяр ёслолыг тэмдэглэж өнгөрөөнө. Социалист хөдөлмөрийн бригадынхан чинь нөгөө онц сурсан хүүхдүүдээ шагнана, муухан амьдралын гачигдалтай байгаа хүүхдүүдийн ар гэрт нь социалист хөдөлмөрийн бригадын фондоос тусламж үзүүлнэ. Одоо нэг цай авч өгдөг ч юм уу, 10 кг гурил авч өгдөг ч юм уу, тийм маягаар. Тэгж өнөө сургуулийн хүүхдүүд чинь нөгөө ах эгч нарынхаа бригадад тусалдаг, тэгээд социалист хөдөлмөрийн бригадыг дагалдаж, соёлч нөхөрлөл гэж байгуулагдаад, соёлч нөхөрлөлийн гишүүд чинь хүүхдүүд байна ш дээ, дандаа пионерийн гишүүд. Тэд нар чинь одоо эрэгтэйчүүд нь халтар захтай цагаан захтай, цагаан манжеттай байлаа ш дээ, халтар байж болохгүй, зангиа нь үрчгэр байж болохгүй, хувцаснь үрчгэр байж болохгүй, бусад хүүхдүүдээс ялгагдах онцлог нь бол бүгдээрээ сайн сурдаг, тэргүүний тийм л одоо байдаг байлаа ш дээ, гутлаа тосолдог, нусны алчууртай, соёлын довтолгооноор чинь том багагүй л нусны алчууртай, гутлаа арчдаг, тосолдог болсон байхгүй юу. Тэр үед юу эмэгтэйчүүд нүүр амаа будна, барина гэдэг ойлголт болбол бараг байдаггүй байлаа ш дээ, сайндаа л нэг пудра гээд оросын нэг юу, шүдний оо гэдэг чинь Оросын нэг хуурай цагаан оо, байлаа. Тэгээд соёлын довтолгооны чинь үеэр шингэн оо моо, тэгээд л энэ эмэгтэй хүний чинь энгэсэг будаг чинь òýãýõýä нэвтэрч байсан байхгүй юу. Тэгээд энэ чинь 70-аад оны дунд үеэс өөр юу нэмээд монголын хүүхнүүд чинь нэлээн нааштай, нэлээн эвтэйхэн биеэ аваад явдаг, болж байх үед нь үнэ өртөг нь өндөржөөд л, тэгээд л нэг хэсэг бараг тасрах маягтай болж ирсэн, тэр үнэртэй ус хэрэглэдэг юм байхгүй, байлаа ш дээ.

Саранцэцэг -

Тэр хэвлэл захиалга эд нар гэж юм явдаг байсан уу?

Давга -

Хэвлэл захиалга чинь бол одоо надыг сургуульд байхад чинь албан газар бүхнээр одоо албан хаагч, ажилчин бүхэн сонин захиална. Хүчээр захиална. “Намын үнэн” сонин голдуу захиална. “Намын үнэн” сонин, “Хөдөлмөр” сонин, “Залуучуудын үнэн” сонин, “Утга зохиол” сонин, ”Урлаг, утга зохиол”, “Улаан од” яг мэргэжил мэргэжил чиглэлээр нь бас их захиална. “Пионерийн үнэн” сонин байсан, хүүхдүүдэд бол “Пионерийн үнэн” голдуу захиална, пионерийн гишүүн хүн бүхэн, залуучууд бол ерөөсөө голдуу л одоо сургуульд чинь бол эхлээд пионерийн гишүүн болно, дараа нь эвлэлийн гишүүн болно, тэгээд эвлэлийн гишүүн хүн чинь одоо “Залуучуудын үнэн” сонин заавал захиална. Аа ном болбол яахав, юугаар юу номын худалдаагаар тарна аа тэгээд номын худалдаанаасаа гадна номын сангууд, соёлын довтолгооны үеэр чинь номын сангууд их байгуулагдсан байхгүй юу. Ер нь одоо соёлын довтолгооны бас нэг ололттой тал бол энэ сонин хэвлэл, ном маш их хэмжээгээр хэвлэгдэх болсон, хэвлэгдсэн. Тэгээд одоо үйлдвэр аж ахуйн газрууд болбол хэвлэл захиалгаар тэргүүлэгч шалгаруулдаг, аа ном сонин сайн захиалдаг, сайн уншдаг улсаа шалгаруулдаг тийм байлаа ш дээ. Одоо ном сонин их уншдаг хүн Нацагдоржийн нэрэмжит шагнал тэмдэг олгодог байлаа, “Тэргүүний уншигч””Тэргүүний захиалагч” гээд (Т.С: Хүүхдүүдэд бол?) хүүхдүүдэд бол мөн Нацагдорж тэмдэг, мөн “Номын сайн нөхөр” “5 онцыг эзэмшигч” энэ тэр гээд том алдар цолууд байлаа ш дээ, “5 онц”-ыг би эзэмшиж байсан хүн, 1-рт сахилга бат, хувийн ариун цэвэр, ном хэвлэл ашиглах, бусаддаа үлгэр дууриалалтай байх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, энэ 5 үзүүлэлтээр болбол “онц” тэгээд “5 “онц” –ын тэмдэг, үнэмлэх олгодог. “Номын сайн нөхөр” бол ганцхан төрлийн. Ном тогтмол уншдаг хүнд номын сайн нөхөр үнэмлэх өгдөг байсан. аа Нацагдорж тэмдэгтэнг бол том хөгшин залуугүй өгнө. Ном сайн уншдаг, олон ном уншсан, олон сонин хэвлэл захиалсан хүмсүүдэд.

Саранцэцэг -

Тэр соёлын довтолгооноор шалгуулаад шаардлага хангаагүй улсуудаа яаж шийтгэдэг байсан бэ?

Давга -

Нөгөө л түрүүн ярьсан комисс гээд комисс яваад л айлуудаар шалгалт шалгаруулалт айлуудыг бол ирж шалгаад л, тэгээд одоо бүр арга байхгүй, айл бүхэн чинь одоо шахсан, шалгасан тоолонд юмаа хангаад байж чадахгүй ш дээ. Тийм хүмсүүдэд бол яаж байнав гэхдээр улсаас одоо нөгөө хороо хорин ч гэдэг юм уу, сум нэгдлээс бага хэмжээний тусламж үзүүлж байсан байхгүй юу. Жишээ нь, одоо нэг удаагийн цагаан хэрэглэл өгдөг ч юм уу, үгүй болбол гэрийн бүрээс нэг дотор цагаан бүрээс, цагаан бүрээсээр шагнана гэдэг чинь бол том үзүүлэлт байхгүй юу, тэр чинь одоо дандаа л нөгөө муу эсгий дээр нь зүгээр ингээд ноорчихсон, цоорхой, өвөл ч гэсэн цоорхойгоороо л байна, тэр цоорхойд нь нэг ямааны адсага мадсага хавчуулсан болоод тэгээд л яачихна, тэгээд тэд нарт чинь нэг эсгий юм уу, нэг гэрийн цагаан дотуур бүрээсээр шагнана гэдэг бол том үзүүлэлт байхгүй юу. Тэгээд гэрийн дотор хөшиг, тэр одоо гэрийн цагаан бүрээс хүн хөнжил, дэвсгэрийн даавуутай болох нь байтугай гэр өөрөө хөнжил дэвсгэрийн даавуутай болсон байхгүй юу. Соёлын довтолгоны үед чинь. Бүүр одоо энэ сард, энэ онд танайх өнөөдөр гэрийн цагаан бүрээстэй болоорой гээд заавал, тэгээд нөгөө айл чинь бол нөгөө даалгаврыг биелүүлэхийн тулд иддэг уудгаа хасч байгаад ч болсон, цагаан бүрээстэй л болно ш дээ,

Саранцэцэг -

Аа харин сайн үзүүлэлттэй шалгуулж байгаа улсуудаа урамшуулах уу?

Давга -

Урамшуулна. Сайн үзүүлэлттэй байгаа айлууд чинь албан байгууллага бүхэн дээр сургууль бүхэн дээр тийм ханын сонин байдаг байлаа. Хамгийн тэргүүний айлд хүмсүүдийг болбол нөгөө онгоцон дээр, ингээд онгоц зураад тэр нь ийм хүснэгттэй, тэрэн дээр одоо хамгийн тэргүүний айлыг тэргүүн байр эзэлсэн хүний нэрийг бичдэг. Хамгийн муу нь гахай юм уу, ташуур зурдаг, тэр байтугай гахай ташуур аялуулдаг байлаа. Жишээ нь одоо ингээд гахай аялуулна гээд албан байгууллага бүхэн чинь санаачлана ш дээ, юугаа аялуулахаа тэгээд энэ гахайг бол түрүүн өгсөн даалгаврыг муу биелүүлсэн юм уу, соёлын довтолгооны өнөөгийн шаардлагыг хангаж чадаагүй байвал надад тэр гахай ирдэг, ташуур ирдэг, 1 сарын хугацаанд та тэрнийг дагаад нэг баахан даалгавар орж ирнэ. Тэр ташуурыг дагаад. Заа тийм тийм юм хийсэн байгаарай, ингэж юмаа шинэчилсэн байгаарай, ингэж сольсон байгаарай гээд. Тэгээд тэр ташуурыг хүлээж аваад 1 сар болоход би тэндээс бүгдийг нь биш ч гэсэн, нэг 60,70% хангаад тэр ташуур явна, тэгэхгүй бол тэр ташуур байгаад байна. Тэгэхээр миний нэр төр миний ажил, хөдөлмөр миний авдаг өгдөг юм чинь, ба нөлөөлөөд эхэлдэг байхгүй юу. Аа сайн хүмсүүд бол тэр сонин сэтгүүл дээр бичигддэг юм уу, байгууллагын тэр хүндэт самбарт явж байна, мандаж байна, шагнал урамшилд хамгийн түрүүнд орно. Аа тааруухан товарищууд бол төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн байлаа ч гэсэн соёлын үзүүлэлтээрээ одоо ном сонин захиалаагүй ч байдаг юм уу, дугуйланд суугаагүй ч гэдэг юм уу, гэр орных нь байдал ариун цэвэр муу байсан ч гэдэг юм уу, одоо цамц мамц нь халтар байдаг, хир ус цасанд ордоггүй, үсээ засуулдаггүй ийм байх юм болбол, тэр нөгөө норм төлөвлөгөөг давуулж биелүүлсэнд болбол шууд нөлөөлөөд л доошоо буучихна. Тэгээд соёлын довтолгооны үеэр чинь яаж байнав гэхдээр хүний үс толгойг их оролддог байлаа, урт ургуулсан үстэй, байж болохгүй, залуучууд. Үсээ засуулна, тэр үед чинь нэг мода байлаа, залуучуул чинь 60-аад он гэдэг чинь бас Оросод сургуульд, Орос болон бусад социалист орнууд гэж ярьдаг байсан, тэр улсуудад сургуульд сурдаг, капиталист мода дэлгэрүүлж байна гээд одоо тэднүүсийг чинь шүүмжилдэг, тэгээд залуучуул чинь нөгөө шилээ дарсан үстэй, шилбээ барьсан костюмтай, шөвгөр хар ботинктой байлаа. Тэднийг чинь соёлын юунд нийцэхгүй, одоо зад шүүмжилдэг, арга хэмжээ авдаг байлаа ш дээ, одоо нөгөө гавьяат жүжигчин хэн билээ дээ, нөгөө Гантөмөр билүү, тэр нөгөө эвлэлийн 16-р их хуралд төлөөлөгчөөр орсон чинь үс нь сэгсгэр байхгүй юу, урт. Тэгээд их хурлын төлөөлөгчөөсөө ухарч байлаа ш дээ тийм, үс нь сэгсгэр, урт үс ургуулсан гээд. Тэгээд соёлын довтолгоо чинь бол ерөөсөө тиймэрхүү, иймэрхүү бүхэл л хүний хувцас хунар, одоо бараг иддэг уудаг юм хүртэл нөлөөлж байсан байх.

Саранцэцэг -

Эрүүл мэндийн салбарт бол тэр хүмсүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг байсан уу?

Давга -

Тийм, соёлын довтолгооны үед чинь нөгөө одоо дээхэн үед чинь бол нөгөө өвдөж ханиана, хатгана өвдөж хавдана гэдэг бол тэгээд ерөөсөө өвчин эмгэгээ ч мэддэггүй яаж ч байгаагаа ч мэддэггүй, тэгс ингэс гээд л тэгээд л нэг өвс ургамал буцалгаж уудаг юм уу, нэг хонины шөл мөл ч уудаг юм уу, тэгсгээд л эдгэвэл эдгээд эдгэхгүй бол тэгээд л мани болж байлаа ш дээ. Аа соёлын довтолгооны үед одоо ялангуяа одоо 60-аад 50-иад оны дунд үеэс чинь эрүүл мэндийн ажил хүчтэй хот хөдөөгүй хүчтэй нэвтэрсэн байхгүй юу. Тэгэхээр чинь хамгийн эхний ээлжинд яаж байна гэхээр зэрэг олон нийтийн төвлөрсөн газруудад соёл эмнэлэг үйлчилгээ хүчтэй нэвтэрсэн, тэнд бол яаж байна гэхлээр хүмүүсийг хөдөө багийн, сум багийн хурал болоход тэнд ирж байгаа хүмсүүдийг заавал үздэг, эрүүл мэндийн үзлэг л юм даа одоогоор бол тиймээ. Тэгээд эмч нар явж одоо айл өрхөд, уул хаданд байгаа айлуудаар явж үзлэг хийдэг...тэгэхдээ голдуу мориор явна, голдуу гэх юм байхгүй мориор л явна ш дээ. Тэр одоо надыг сургуульд байхад сумын эмнэлэг гээд байсан, эмч нь бага эмчтэй Аюурзана гээд нэг намхан хүн байсан, тэр ямар сургууль төгссөн юм хэн мэдэхэв, одоо бас манайхны талын хамаатны нэг хүн Гүегээ гээд нэг хүн байдаг юм л даа. Тэр ямар ч сургууль төгсөөгүй мөртлөө бие дааж суралцаад, тэгээд өөрийн жаахан авъяас байдаг юм байдаг юм байгаа биз бодвол, тэгээд сумын бага эмч хүртэл дэвшлээ ш дээ. Одоо амьд байгаа. Тэгээд хэр баргийн өвчнийг сайн мэднэ. Тэр мэтчилэнгээр хуучны аргаар байсан бол одоо 50, заа 50-иад оны дунд үеэс боловсон эмнэлэг гэдэг чинь хүчтэй нэвтэрсэн байхгүй юу. Одоо “СЭРЭЛТ” кинон дээр гарч байгаа 30 -аад оны үе чинь худлаа байхгүй юу, энэ наана суурин газруудад тэгж хийсэн юм уу гэхээс манай сум руу манай нутаг руу тавин хэдэн оны үед чүүтэй чаатай нэвтэрч байсан юм.

Саранцэцэг -

Тэр үед Манхан сумын төвд хүн эмнэлэг байсан уу?

Давга -

Байсан, хүн эмнэлэг гээд жижигхэн цагаан байшин, Аюурзана гээд нэг бага эмч, эмч л гэж байсан л даа, тэгээд ямар цол, шатны эмч юм хэн мэдэхэв, тэр эмч л үздэг. Сургуулийн хүүхдүүдийг голдуу багш нар л үзнэ дээ. Ариун цэврийг ... одоо хэн мэдэхэв яадаг байсныг, сум болгон эмнэлэг байгуулагдсан юм чинь, одоо аймгаас хуваарилж очдог байсан байлгүй дээ. Өөр ямар хувиараа эм тан хийх гэж ойлголт байсан биш......

Саранцэцэг -

Та нэгдэлжих хөдөлгөөний талаар юу мэдэх вэ, тэр үед ер нь яаж нэгдэлжиж байсан бэ?

Давга -

Манай өвөө чинь мал ихтэй, нээх олон хүүхэдтэй, тэгээд гэр нь гэж утаа саагисан хар гэртэй, цоорхой, дээвэр туурга нь цоорхой, тэгсэн мөртлөө маш их олон малтай, тоонотой, зуух байхгүй.. Тэгээд нөгөө тавин нэгэн онд юм уу, 52 онд бил үү маршал Чойбалсангийн шагнал авч байлаа. Тэр нь мянгат малчинд өгдөг шагнал байхгүй юу. Тэгсэн мөртлөө хүүхдүүд нь хөл нүцгэн, хувцасгүй нөгөө л хөдсөн дээлтэйгээ. Зуны цагт мах иднэ гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Өвлийн цагт бол ерөөсөө тэгээд мах, ааруул. Тэгээд манай өвөөгийнх чинь 720 бог мал нэгдэлд нийгэмчилж байна гэж өгч байсан юм. Тэгээд манай өвөө чинь уулуусаа тийм нэг зэрлэг танхайдуухан, хэрцгий чанарын хүн байсан юм. Тэгээд нэгдэлд орохгүй гээд. Тэгээд баахан ухуулга хийдэг байлаа. Тэгэхэд нь хүүхэд нь одоо манай ээжийн дүү болох хүн чинь сумын дарга, багийн дарга, сумын биш багийн дарга. Тэгээд манай тэр ах , аав минь нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь хүн болгон орж хүчээ нэгтгэх ёстой, нэгдэлд орно, хурал хийгээд, багийн хурал хийгээд, тэднийх тэднийх нэгдэлд орохгүй байгаа, гэхэд манай өвөөгийн нэр гарч байгаа байхгүй юу, тэгэхэд өвөө дараа нь хүүгээ загнаад, миний хаашаа явахыг чи заах болоогүй, чиний багийн дарга надад ерөөсөө хамаагүй, дарга нь дарга л байдаг юм байгаа биз гэж загнаж байсан юм. Тэгээд сүүлд нь жил ч хүрээгүй дээ 5, 6 сарын дараа арга буюу бүх айл чинь нэгдэлжээд, малаа нийгэмчлээд, тэгээд тэр чинь нэгдэлжих хөдөлгөөн хүмүүсийг татахын тулд сумын төвийг аймгаас ч гэж дээ, улсаас бодлого болгож тохижуулж байгаа байхгүй юу. Сумын төв дээр тэр машин гэдэг чинь ирж байна, тэгээд л тэр сумын төвийг чинь улаан булантай клубтэй, тэгээд тэр халуун хүйтэн устай, зочид буудалтай, тэгээд одоо нөгөө....хүмсүүдэд хөдөлмөрийнх нь хэмжээгээр хөлс хувааж, нөгөө л олддоггүй даавуу даалимбыг чинь өгдөг байхгүй юу, гурил будаа. Тэгэхээр чинь одоо гурил, будаа нөгөө даавуу, даалимба нөгөө радио авахын тулд чинь хүмүүсийн сэтгэл нь татагдаж эхэлнэ биз дээ. За, энэ нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь сайн юм байна энэнд чинь орвол би даавуун дээл, даалимба аваад байх юм байна энэнд чинь орвол би нэг хөдөлмөр өдрийн хөлс гээд 40 төгрөг аваад байх юм байна. Сард биш жилдээ 40 төгрөг өгдөг байсан байхгүй юу. Хөдөлмөр өдрийн хөлс гэж тэр нь яаж байнав гэхлээр зэрэг 700 хонио эргүүлээд, маллана ш дээ тэрнийх нь хөлс тэгээд нөгөө жаахан гурил мурил, цагаан будаа гэж юм ирнэ. Нөгөө шар будааг чинь бодвол арай томхон, цагаан өнгөтэй, тийм ганц 2 хил/кг/,тэгээд нэг юу яаж байгаа юм чинь даавуу, маавуу ховор юм чинь цуу ямбуу ирнэ. Нэг дээлийн хэрээтэй, даалимба хүрээд ирнэ. Хөвөн гээд нэг хачин юм хүрээд ирнэ, нэг хачин үстэй ч юм шиг ноостой ч юм шиг, тэгээд нэг цоохор даавуу ирээд эхлэхээр чинь тэгээд нэлээн олон жил болчихсон айлууд чинь оёдлын машинаар шагнуулна ш дээ. Тэгээд одоо хамтаараа хөдөлмөрлөнө гээд бүгдийг уриалаад, нөгөө л өвс ноос бэлдэх тэрийг чинь өөрсдөө явах биш, нэгдлийн гишүүд төвлөрч юмаа хийдэг болоод, тэгээд айл амьтан чинь нэгдэлжих хөдөлгөөнд зайлшгүй орж таарч байгаа байхгүй юу. Тэгээд эхлээд манай тийшээ бол тийм задарч бутарсан юм байхгүй бүгд л эхлээд орсон, тэгээд тэр чигээрээ тэгээд л юу яагаад л, тэр нөгөө нэг өртөө, улаа нэхнэ гэдэг асуудал бүр байхгүй болчихож байгаа юм. Улаа нэхнэ гэдэг чинь нөгөө сумын төвөөс хөдөө айлууд, багуудад зар хүргэдэг, сумын төлөөлөгч, аймгийн төлөөлөгч, төвийн төлөөлөгч нарыг авч явдаг морьтой хүмүүс л байсан байхгүй юу. Тэр морийг нь унуулаад, өөрөө дагуулаад явдаг газарчин, тийм маягаар улаа нэхнэ. Тэр улаа бол айлуудад их дарамт болж байсан. Яаж байнав гэхээр нөгөө морь малаа аваачна, өөрөө очиж сахина, тэгээд 1 сар ч юм уу, 30, 20 хоног ч юм уу тэрэн дээрээ морьтойгоо хүнстэйгээ очно, тэгээд нөгөө янз бүрийн зан араншинтай хүмүүс ирнэ. Морь унаж чаддаг ч ирнэ, чаддаггүй ч ирнэ. Тэр бүхнийг аваад, тэр уул хадаар явна, тэр айл амьтнаар чинь явж, хонож өнжинө. Тэр хүнийг чинь дараа болж дагуулж явна. Тэр их төвөгтэй, хатуу зүйл байсан юм би тэрийг сайн мэддэг юм. Морин өртөө гээд сумын төвд 2 гэр, хэдэн морь байнга л уяатай байж байдаг. Тэгээд л тэрийг чинь болиод л сүүлд машин ирээд л. 51 гэдэг машин чинь ирээд тэр морин өртөө гэдэг чинь хагас нь бууж байсан юм даа, гэхдээ тэр машин чинь тэр болгон уулаар явж чаддаггүй байлаа. Одоогийн 69 машин шиг биш учраас зөвхөн төв зам, цагаан замаараа л явна.

Саранцэцэг -

Танай суманд нэгдэлд элсээгүй айл үлдсэн үү?

Давга -

Тэр үеэр чинь манай тийшээ чинь ёстой нөгөө ямар ч юу байхгүй, мал хөрөнгө байхгүй, эхлээд тэр чинь хөрөнгөтэй юутай улсууд ордог байлаа ш дээ, мал хөрөнгөөрөө нэгдэж ордог байлаа. Тэрнээс чинь хойш биеийн хөдөлмөрөөрөө хийж, яагаав нөгөө хүргэн хүү гээд кино байдаг ш дээ. Мал байхгүй би биеийн хөдөлмөрөөрөө л хийж байна гэдэг, тэр юу бол манай нутагт байсан байхгүй юу. Малтай нь эхлээд, мал хөрөнгөтэй нь орчихдог. Зарим нь бол малаа адгуулж дийлэхгүй шахуу байсан юм чинь. Тэр айл амьтан чинь хүн айл амьтныг хажуудаа буулгуулж, малаа маллуулдаг, тиймэрхүү айлууд чинь малаа өгөөд. Тэгээд нөгөө зуд турхан болно, нөгөө мал нь үхнэ тэгэхээр нь нэгдэлд өгөөд, нэгдэлжих хөдөлгөөнд ороод, тэгээд ерөөсөө нэгдлийн гишүүн болчихоор чинь нөгөө тэр их мал хариулдаг, үүрэг даалгавар нь багасчихаж байгаа ш дээ...

Саранцэцэг -

Тэгээд малаа нууж байсан хүмүүс байсан уу?

Давга -

Байлгүй яахав..\инээв\ Манай өвөө хүртэл, би мэддэг юм. Нэг хэдэн сайхан адуутай, морьтой байхгүй юу. Нэлээн хэдэн морьдтой, сайхан сайхан морьд байсан юм. Тэр адуу, бод төчнөөн, бог төчнөөн гэж заадаг байлаа л даа. Тэр чинь бараг албан журам шиг юм байлаа ш дээ. За өнөөдөр танайх 560 хоньтой... малтай түүнээс хонь тэд, ямаа тэд гээд тэрнээс нь 70 толгой мал л үлдэнэ. Богоор болбол яг 70 толгой. Бодод шилжүүлэх юм бол 5 ямаа 1 бод, 10 ямаа 1 бод, тэгж бодож үлдээнэ. Тэгэхээр чинь нөгөө бодоо авч үлдэхийн тулд нуухаас өөр аргагүй болчихож байгаа юм чинь. Тэгээд зүгээр, тэгээд бүр олж ирэхгүй нөгөө, нэгдэлжих хөдөлгөөн болбох малаа нийгэмчлэх болоход малаа аваачиж тэр сумын нэгдлээс ирсэн төлөөлөгч нар ирж, тоолж тамгалдаг байхгүй юу, тэгэхэд манай 2, 3 байхгүй ээ, зарчихсан, би бол тэрнийг сайн мэдээд байна, 1 сайхан халтар морь, 2 хүрэн морь байсан юм, тэрнийгээ тэгээд 1 хэдэн унагатай гүү, 1 хэдэн даага, шүдлэн болсон хэдэн юм өгч байгаа байхгүй юу, нөгөө бод мал нь хэтэрчихээд бог мал их авчихаар чинь 70-аас илүү өгөхгүй, ямар ч байсан өгөхгүй, аа тэгээд тэрэндээ тохируулахын тулд бог малаа цөөлөөд, ганц 2 морь авч үлдэхийг бодоод байхгүй юу, тэгээд нэг дөчин хэдэн малтай, 2 морьтой, унагатай гүүтэй үлдэж байсан юм, 2,3 морь нуучихсан, олж ирээгүй тэрнийгээ хаана ч аваачаад нуучихсан юм, тэгээд тэр нэг “Морьтой ч болоосой” гэдэг кинон дээр нуудаг ш дээ, яг л тэр байхгүй юу. Тэр чинь зүгээр бүх бүх л хүнд тохиолдсон, бүх л айлд тохиолдсон явдал. Тэрнийг чинь авчраад өгчих юм бол, бүгдийг нь авчраад өгчих бол өөрснөө явган л хоцорчихно ш дээ, нэг хэдэн ямаатай хэдэн хоньтой л байна. Энэ говь, энэ наашаагаа бол 100-аад толгой малтай үлдэж байсан байхгүй юу, ер нь энэ говийн аймгууд эднийхээр бол нэг их айхтар юу явагдаагүй ш дээ, нэгдэлжих хөдөлгөөн. Энэ болбол нөгөө бүс нутгийн онцлог гэсэн юу харгалзаад, тэгээд тэр их малыг бөөгнүүлчих юм бол нутаг ус нь ч хүртэл даахгүй бэлчээр тэжээлээс эхлээд тэгээд нэг тэгсгээд юу унжиж сунжсаар байгаад нэгдэлжих хөдөлгөөн тарчихгүй юу, одоо 90 онд, аа манай тийшээ чинь бол ерөөсөө албан журам ерөөсөө 1 өрх айлд 70 бог мал үлдэнэ, аа бодоос авч үлдэх юм бол ямаа 10, хонь 5-тай дүйцүүлж хасна, бог малаас нь хасаад бодийг нь 1,2-г өгч болно. Тэгээд сүүлд нь тэр манай 3 морийг манай тэр багийн дарга байсан хүн чинь өөрөө нууж байгаа ш дээ бас, тэгээд 1 морийг нь 2 морийг нь наашаа өөр суманд зарж нэг муу хөгшин ат, тэмээ 2 настай эм тэмээ, гунж аваачиж байсан юм. Тэгээд тэр нь тэгээд яахав, данс дамаа яаж ч байсан юм, тэр нь тэгээд нэг ч өсөж үржсэн юм байхгүй дууссан юм гэсэн, тэгээд л би явчихсан, юм чинь наашаагаа.

Саранцэцэг -

Тэр нэгдлийн мал маллаад тэгээд ноогдол ашиг гэж юм...,?

Давга -

Ноогдол ашиг гэдэг бол нөгөө миний ярьдгаар хөдөлмөр өдөр хөлс л байхгүй юу, хөдөлмөр өдрийн хөлсийг бол..,

Саранцэцэг -

Аа ноогдол гэж..?

Давга -

Улсад тушаадаг нь бол яаж байнав гэхдээр нэгдлээс сум нэгдэл нь өөрөө төлөвлөгөөгөө гаргаад, за одоо танайх бол нэгдлийн 150 хонь хариулж байгаа тэр 150 хонинд төчнөөн арьс төчнөөн ноос төчнөөн сүү төчнөөн юу өгөх ёстойв, танайд төлөвлөгөө өгчихнө, тэгэхээр та болбол тэрнийгээ зайлшгүй тушаана.

Саранцэцэг -

Тэрийг дутаавал..?

Давга -

Тэрийг дутуу тушаавал төлнө ш дээ, хөдөлмөр өдрийн хөлснөөсөө төлнө.

Саранцэцэг -

Өө за жилийн эцсийн мөнгөнөөс үү..?

Давга -

Аан, жилийн эцсийн мөнгөнөөс. Эхлээд хөдөлмөр өдрийн хөлсөнд бол дандаа биет бараа өгч байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Мөнгө биш..?

Давга -

Мөнгө байхгүй, тэгээд сүүлдээ болбол нэг 40 төгрөг, тэгээд нэг даалимба маалимба, тийм байснаа бас нэг төгрөг, мөнгө болоод бас нэг оёдлын машин ч гэдэг юм уу, мотоцикл ч болоод нэг гайгүй ихээхэн ашиг шимийг нь ихээхэн өгөөд, олон тоотой мал мал маллаж байсан айлууд чинь бол хөдөлмөр өдрийн хөлс сайн авдаг, аа ямар нэг юмаар дутагдах юм бол төлбөр ч гарна, ялангуяа зуд муднаар мал үхчих юм бол тэгээд л төлнө ш дээ, хөдөлмөр өдрийн хөлс нь өдрийн одоо ноогдолд хүрэхгүй бол өөрийнхөө малаас барьж өгнө ш дээ, өөрийн мал байхгүй бол одоо бусдаас мал худалдаж авах ацаглаж л авч өгнө ш дээ, зээлэх маягаар тэгээд дараагийн жилд нь байхгүй бол тэгээд одоо ёстой модоо барина ш дээ, нэгдлийн гишүүн байх эрхээ хасуулна, мал маллах эрхээ хасуулна.

Саранцэцэг -

Нэгдэлд гишүүнээр элсүүлэхдээ хурал энэ тэрээр оруулж авах уу?

Давга -

Тийм, хурлаар оруулна, аа тэр багийн хурал гэж хийдэг байсан л даа, тэгээд багийн хурал хийхэд чинь би жаахан байсан учраас нэгдлийн гишүүн нэр дуудаад л ....За та тэр нөгөө хэн нэгдлийн гишүүн болох уу гэж санал асуудаг байсан юм уу, за өнөөдрийн хурлаар тэр тэрнийг нэгдлийн гишүүн болсныг баталъя гээд л баталчихдаг л байсан юмдаг, тэр чинь манай нутагт бол бараг л албан журам л болсон шахуу л болсон ш дээ, тэр чинь тэгээд л тэрнийг нь биелүүлэхгүй бол Маршал Чойбалсангийн бодлогыг одоо хөсөрдүүлсэн, улс төрийн буруу үзэл сурталтан гээд л авч өгнө шүү дээ, бараг тэр айлыг чинь хүн буулгахгүй болтол нь л шүүмжилнэ ш дээ, айл амьтан орж гарахгүй болтол нь шүүмжилнэ ш дээ. Тийм л байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Тэгэхдээ тэр ухуулга сурталчилгааг бол мундаг хийнэ биз?

Давга -

Тийм, тэгээд л улсууд чинь ийм нөгөө соёлоос хол ганц 2 гэрээрээ ерөөсөө байнга ганц, хоёр гэрээрээ байдаг ийм айлууд чинь тийм хүчтэй үзэл сурталд түргэн автагдаж байхгүй юу, шинэ юманд түргэн сурч байгаа байхгүй юу даа, жишээ нь одоо өнөөдөр одоо нэгдлийн гишүүн хүн байж болохгүй байвал одоо ийм болно, бараг л одоо энэ нутаг оронд амьдарч чадах уу, үгүй юу, гэдэгтэй тооцно гэхдээр чинь тэгээд айна, тэр үг чинь хүний зүрх толгойд хүчтэй тусч байгаа байхгүй юу, тэгээд нэгдлийн гишүүн болохоос өөр замгүй.

Саранцэцэг -

Аа тэгээд нэгдэлжих хөдөлгөөн хүмүүсийн амьдралд яаж нөлөөлсөн бэ?

Давга -

Үгүй ээ, нэгдэлжих хөдөлгөөн бол энэ бас байгуулагдаад удаагүй ч байсан, тэгээд дараа нь соёлын довтолгоон эхэлсэн, тэгээд ер нь монголын ард түмний амьдралд бол зохих ёсоор нөлөөлсөн шүү, ер нь ялангуяа одоо хот суурин газар төвлөрч эхэлсэн, хүмсүүд одоо нэг жалгын нэг биеэ бодсон, бие биеэ бодож, амиа тээж довоо шарлуулсан байдлаас ангижирсан, бас нэг сард нэг юми уу, жилдээ нэг хот суурин газар оччихдог, хурал зөвлөгөөнд нь суучихдаг, бас хөдөлмөрөө үнэлүүлчихдэг, хамтраад одоо ажлаа хийчихдэг, өвс тэжээл хашаа хороо гэхмэтчилэнгийн одоо нэгдлийн гишүүн хүн болбол эхний ээлжинд амралт сувилалд явчихдаг, эмнэлэг сувиллын тусламж авчихдаг, аа нэгдлийн гишүүн биш болбол дараагийн ээлжинд өвдөж байсан ч одоо гишүүн эхний ээлжинд эмч очно, аа дараагийн ээлжинд тэр гишүүн бус товарищийг үзвэл үзнэ үү, яана уу тэгсгээд эм тариагаар хангах ч гэдэг юм уу, тэгээд нэгдэлжих хөдөлгөөн болбол айл аймаг, монгол улсын хөгжилд бол бас тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, би болбол яг хувь хүнийхээ хувьд бол яг энэ нэгдэлжих хөдөлгөөн, соёлын довтолгоог энэ Монгол улсын хөгжлийн ид үенд нь өсч торниж бойжсон болохоор нэгдэлжих хөдөлгөөний ач холбогдлыг би бас муугүй дүгнэдэг юм шүү.

Саранцэцэг -

Социализмын үед хүмүүс яаж ажилд ордог байсан бэ, хүнийг яаж ажилд авдаг байсан бэ?

Давга -

Социализмын үеийн одоо хүмсүүд чинь яаж байнав гэхдээр нөгөө социалист ухамсрыг хүмсүүдэд бий болгох гэдэг том бодлого байлаа ш дээ, тэр нь яаж байнав гэхдээр нөгөө хамтаараа хөдөлмөрлөх, ажил хийж мөнгө олж амьдардаг тийм ухамсрыг хүнд төлөвшүүлнэ гэдэг бол хамгийн төвөгтэй байсан байхгүй юу. Нөгөө цаг баримталж сураагүй, нөгөө халуунд халж, хүйтэнд хөрч үзээгүй, нөгөө юм өргөж үзээгүй, үүрч үзээгүй машин техник гэдэг юман дээр ерөөсөө ажиллаж үзээгүй, эзгүй бөглүү газрын хүмсүүд чинь нэг ийм хэв маяганд орно гэдэг болбол маш их хугацаа нөхцөл, шаардаж байгаа байхгүй юу. Жишээ нь, одоо ингээд үйлдвэр дээр ажиллана гэдэг чинь нөгөө цахилгаантай харьцана, нөгөө техниктэй харьцана, нөгөө цаг гэдэг юм барина, энэ өнөөдөр заавал хийж дуусгана, тэгэхгүй бол харихгүй, аа хөдөө болбол мал дээр ажиллаж, амьдарч сурсан улс чинь дуртай цагтаа хийж байсан юмаа хаячихаад л явчихна ш дээ, ....ч юм уу, найрлаад ч юм уу явчихна, маргааш нь ирээд өнөөдөр 10 хонь хайчлах ёстой бол тэрнийхээ 5-г хайчилсан ч дур, 1-ийг хайчилсан ч дур ш дээ. Үйлдвэр дээр бол 5-ууланг, 10-ууланг хайчлахаас өөр замгүй ш дээ. Тийм одоо энэний үр дүнд та цалин авч амьдарна шүү гэдэг ойлголтыг одоо хүмсүүдэд төлөвшүүлнэ гэдэг бол тун төвөгтэй, одоо хот суурин газар хүмсүүдийг төвлөрүүлж, суулгаж төвлөрүүлнэ гэдэг бол бас төвөгтэй, дор хаяж л одоо яажбайнав гэхдээр агаар нь дутдаг юм уу, нөхцөл байдал нь дутдаг юм уу, тэгээд л нэг үргэлжилсэн хашаан дотор баахан гэрүүд буучихдаг, тэгээд л одоо нөгөө тэрэндээ хүмсүүд дасдаггүй, идээшдэггүй, тэр байдлыг одоо бий болгоход одоо нөгөө социалист ухамсар, социалист хэвшил болбол нэн тэргүүнд шаардлагатай байсан. Тэгээд одоо ажилд орно гэдэг бол яаж байнав гэхдээр зүгээр ажилчин хүн болбол яахав, одоо мэргэжил гэдэг юм сүүлд л гарч ирсэн л дээ, эхлээд л яаж байнав гэхдээр яахав, чи үүнийг хийж чадах юм уу,... Чадна, за чадах чадвар тэр хүнд үнэхээр байгаа бол тэгээд л ажилд оруулна. Аа албан хаагчид болбол өндөр шаардлагыг давна, дор хаяж л одоо юуны гишүүн, удам судар чинь юу юм, тэгээд л одоо хийж чадах чадахгүй хэл тэр үед чинь одоо сэхээтэнгүүд чинь хамгийн гол шалгуур бол орос хэл, орос хэлийг хэр эзэмшсэн, орос хэл сайн болбол сайн эзэмшсэн, намын гишүүн үү, намын гишүүн бол эхний ээлжинд, ажил ч алба ч, нам эвлэлийн гишүүд. Нам эвлэлийн гишүүн биш болбол тэр ажил болбол бараг бор, хар бордуухан л юм таарна уу гэхээс биш, тэгээд заавал нэг хүн дагалдаж байж мэргэжил дадлага эзэмшиж , цаашаа бие дааж ажиллах, тийм одоо эрх мэдэлтэй, дадлага туршлагатай л болно л доо. Социализмын үед чинь нөгөө яаж байнав гэхдээр “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэдэг уриа болбол одоо гол хүний амьдралын хэмжүүр болж байлаа ш дээ. Нэг нь хөдөлмөрлөж байхад нөгөө нь сууж байж болохгүй, нийт нь хөдөлмөрлөж байхад нэг сууж байх, нэг нь сууж байх нийт нь хөдөлмөрлөж байж болохгүй, бүгд л хөдөлнө.

Саранцэцэг -

Аа та ямар ажил хийж байсан бэ?

Давга -

Би одоо сургуулиа төгсөөд одоо Оросод сургууль төгсч ирээд 66-70 он хүртэл одоо манайд техник мэргэжлийн сургууль гэж ажилчин анги бэлтгэдэг анхны сургууль хичээлийн шинэ жилээ нээсэн байхгүй юу, тэр үед би Завханы ТМС-д багшаар очиж байлаа.

Саранцэцэг -

Хамгийн анх одоо ажил хийж эхэлсэн нь үү?

Давга -

Тийм, хамгийн анх улсад ажил хийж ажилласан маань. Тэгэхэд чинь улсад ажил хийнэ л гэж ярьдаг байлаа ш дээ, социализмын үед чинь. Тэгээд Завханы ТМС-д багш хийгээд тэгээд дараа нь энэ мод боловсруулах зомбинат, хотын мод боловсруулах комбинат гэж шинэ комбинат ашиглалтанд ороод монголчууд одоо анх удаа мебель хийдэг болж тэнд одоо сургалтын инженер, цехийн дарга байж байгаад ой модны аж үйлдвэрийн яаманд боловсон хүчний газар ажиллаж байгаад мэргэжилтэн, тэгээд ойн Яамны байнгын курс гэж байнгын курст багш, захирал тэгээд 90 оноос энэ сав баглаа боодлын нэгдэл гэж байгуулагдаад тэнд орлогч дарга, тэгээд 99 оноос үйлдвэр аж ахуйн газрууд компани пүүс болж өөрчлөгдөөд, шинэчлэл өөрчлөлийн үеэр тэгээд сав баглаа боодлын компани “Мон сав” компани гэж байгуулагдаад, тэдний орлогч захиралаар 2000 оноос хувиараа аж ахуй байгуулаад, тэрний захирлаар ажиллаад, тэтгэвэрт гарлаа. Ерөөсөө хийсэн ажил маань л ерөөсөө энэ.

Саранцэцэг -

Та яг ямар мэргэжлээр сургууль төгссөн бэ?

Давга -

Би Оросод одоогор болбол яг Оросын Кемерово хотод уран дархны дунд сургууль, мод боловсруулах үйлдвэрийн технологи инженерээр технологчиор дунд сургууль юм чинь, техникум одоо тиймээ, дараа нь барилгын техникумыг оройгоор, намын дээд сургуулийг оройгоор, төгссөн. Тэгээд барилгын багш мастер мод боловсруулах үйлдвэрийн технологич сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн.

Саранцэцэг -

Одоо ингээд хүмүүсийн ажилд хандаж байгаа хандлага, яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ, та?

Давга -

Үгүй ээ, одоо болбол яаж байнав гэхдээр одоо хувийн хэвшлийн аж ахуй, хувийн хэвшил яасан тийм үед хувийн хэвшилд шилжсэн учраас хүмсүүд яг энэ шилжилтийн үед бол янз янзын ойлголттой, янз янзын төлөв байдалтай байна л даа. Зүгээр манайд болбол би Германы Дрезден хотод марктенгийн чиглэлээр дэд курс хийсэн л дээ, 94 онд. Тэгэхэд болбол багш нар тэгж байсан юм байгаа юм, ...танайд болбол жинхэнэ хувьчлал явагдаагүй ээ, хувьчлал гэдэг чинь болбол хамгийн тодорхой үгээр хэлэхийн болбол хэн одоо мөнгөтэй хүн мөнгөөрөө л тэр үйлдвэрийн тоног төхөөрөмж, тэр үйлдвэрийн одоо байгууллага, барилга, байшин худалдаж авна уу гэхээс биш хувьцаа гэдэг тийм цаасаар болбол хувьчлал хийдэггүй юмаа, энэ бол танай хувьчлал буруу явагдсан, тийм учраас танайд ажилгүйдэл асар их хэмжээтэй өснөө, их гарнаа, энийг туулахад танайд дор хаяхад 20 жил хэрэгтэй, гэж багш нар ярьж байсан байхгүй юу, аа тэрнийг одоо бодоод зэрэгцүүлээд үзэхэд үнэхээр одоо манайд хувьчлал буруу явагдсан байсан. ажилгүйдэл, ядуурал аа баячуул нь бол шударга бусаар, шударга хөдөлмөрөөрөө биш, шударга бусаар одоо хөрөнгө чинээтэй болсон байдал үнэхээр мэдэгдэж байгаа. Тийм учраас одоо бол яаж байнав гэхдээр ерөөсөө ингээд л хүмсүүд нь социализмын үед чинь болбол үйлдвэрийн өмч үйлдвэрийн хэрэгсэл улсын өмч бол бол нийтийн, нийт ард түмний өмч гэж байлаа тиймээ, тэгсэн чинь одоо ардчилал болоод хувьчлал болчихоор чинь нөгөө нийтээрээ өмчтэй гэгдэж байсан улсууд чинь гар хоосон болчихож байгаа байхгүй юу, энд ялангуяа ажилчин анги, дунд мэргэжлийн сэхээтнүүд хамрагдаж байгаа байхгүй юу, асар олноороо хамрагдсан байхгүй юу. Тэр үед хөдөлмөрийн баатар гээд нэр нь мандаж байсан баатрууд өнөөдөр өмчтэй байна уу, байхгүй. Ямар ч юм байхгүй. Аа тэр үед мал хариулаад явж байсан малчин өнөөдөр харин өнөөдөр өмчтэй болчихсон байхгүй юу, яагаад гэхдээр малыг нь буцаагаад өгчихсөн, тэгсэн чинь нөгөө гар хоосон пролетаричууд чинь өшөө хоосорчихгүй юу. Тэгэхээр энд болбол манайд хувьчлал буруу явагдсан учраас хүмсүүдийн хөдөлмөрт хандах хандлага болбол бас өөрчлөгдөж чадахгүй байна. Одоо нөгөө хувийн хэвшлийн гэдэг ойлголтонд тэр түвшинд хүрч чадахгүй байна, нэг хэсэг нь яаж байнав гэхдээр одоо бол яаж байнав гэхдээр хэдэн мөнгөтэй хөрөнгөтэй хүмсүүд нь бол хүмсүүдийг ажиллуулахдаа бага цалин өгч байна, тиймээ, халж байна, сольж байна. Өндөр босго тавьж байна, жишээ нь одоо нэг эмч гэхэд л англи хэл , эрдмийн зэрэг юув, бүтээл туурвил нь юув, аа ямар ямар одоо мэргэжлээр мэргэшсэн, гэхмэтчилэнгийн өндөр босго тавьдаг, аа тэрэнтэйгээ адилхан хэмжээнд цалин өгч чаддаггүй эргээд аа нөгөө өмчтэй хэсэг нь хүмүүсийн оюуны болон биеийн хөдөлмөрийг үнэлж чаддаггүй, аа өмчгүй хэсэг нь нөгөө өмчтэй хэсгийнхээ тавьж байгаа шаардлагыг хангаж чадахгүй, чадлаа ч гэсэн тийм нөхцөл нь бүрдэж өгөөгүй болохоор чинь ингээд одоо нөгөө ажил хийдэг хүн нь байхгүй дандаа л нөгөө хялбар аргаар наймаа панз хийгээд, наймаа арилжаа хийгээд нэг юм, болгоод байх төдий, аа хувийн одоо ажил юм хийе гээд зарим нь санаачилсан ч тэр нь одоо нөгөө бодсон хэмжээнд нь бүтэж өгөхгүй ч юм уу, мөнгөтэй л холбоотой юм чинь. Тэгэхээр хөдөлмөрлөх явц бол нөгөө социализмын үед хөдөлмөрлөж байснаасаа хамаагүй ухарчихсан, яагаад гэхдээр хувьчлал буруу хийгдээд, хувьчлал замбараагүй явчихсан учраас систем нь уялдчихсан, зүгээр нэг өдөр л тараагаад хаячихсан, ямар ч том үйлдвэр байсан, сайн ч технологи байсан, социализмын үеийн бүх юмыг муу гээд байж болохгүй ш дээ. Сайн сайн технологи сайн, сайн дэвшилт юмсууд байсан, тэднүүсийг бүгдийг нь задлаад хаячихаар чинь тэр хэмжээгээрээ бүх юм, систем задарчихаж байгаа байхгүй юу, тэгээд л одоо яаж байнав гэхдээр эргээд нөгөө шинэ капитализм гэдэг чинь хэдэн зуун жил нэг байр суурин дээрээ тогтвортой байж байгаа. Социализм гэдэг чинь 50-хан жилийн дотор өөрчлөгдлөө. Дахиад тэр олон зуун жил нэг дадал заншлуудад бэхэжсэн тэр нийгэмд шилжиж орно гэхэд чинь манайх шиг буурай хөгжилтэй үндэсний техник технологи муутай, ийм улс орон ийм капиталист хувийн хэвшлийн юунд шилжиж орно гэдэг бол бас 20 жил нь үнэхээр л үнэн юм шиг байгаа юм, одоо бол бид нар чинь өвлөсөн хөрөнгө байхгүй л улсууд шүү дээ. Тэгэхэд чинь капитализмын олон жил хөгжчихсөн, ноёрхсон улсууд чинь нэг үе нь байтугай хэдэн үеэрээ өвлөх хөрөнгөтэй, болчихсон байгаа байхгүй юу. Тэгэхээр манайх болбол одоо энэ хөдөлмөрт хандах хандлагууд ер нь одоо ялангуяа энэ одоо хүмсүүд залуучууд, залуучууд л гэдэг гэтэл залуучууд маань яаж байнав гэхдээр амьдралын хэрэгцээ хангаж чадахгүй байгаа хөдөлмөр лүү хүн гүйгээд байхыг бодохгүй л байна ш дээ. Барилга дээр ажиллахад чинь хятадуудыг 3,4 зуун мянган төгрөгөөр цалинжуулаад байдаг, монгол хүнээ болохдээр 150-200 мянган төгрөгөөр цалинжуулдаг, тэгээд тэднүүст чинь хэдийгээр одоо хүчээ гаргаад, хөдөлмөрлөе гэхэд тэр цалингий нь өгөхгүй болохдээр хүн тийшээ гүйгээд байх уу, гүйхгүй ш дээ. аа тэгэхэд хятадууд бол яаж байнав гэхдээр удмаараа шавар зуураад, байшин бариад сурчихсан, тэгэхэд монголчууд удмаараа тийм юм хийж сураагүй, гэр л барьж чадна, гэрт амьдарч чадна, гэрийг бол ёстой хаашаа ч бол хаашаа. Тэгэхэд бол 70-аад оноос цаашхи үе маань гэрээ ч барьж чадахгүй болчихсон, тийм л үед, ёстой нэг эгзэгтэй шилжилтийн үе дээр л яваад байгаа байхгүй юу. Би тэгж л боддог. Тэгэхээр чинь хүмсүүдийн амьдралын хэрэгцээ хангагдсан тохиолдолд хөдөлмөртөө үнэнч шударга, хөдөлмөрлөе, ажиллая амьдаръя гэж бодно уу гэхээс биш, илүү хөдөлмөр зарцуулчихаад, бага хөлс авдаг энэ нөхцөл үед хөдөлмөрт хандах хандлага бага л байх болов уу л гэж бодож байгаа ш дээ.

Саранцэцэг -

Та ингээд ажил хийж байх үед өөрт чинь хамгийн хэцүү зүйл юу байсан? Ажил хийгээд явж байхад?

Давга -

Одоо миний ажил хийгээд явж байх үед хамгийн хэцүү зүйл бол яаж байнав гэхдээр нөгөө мэргэжилтэй хүн, хүн мэргэжил олоод тэрэн дээрээ ажиллаж сурах, аа тэр сурсан хэмжээгээрээ энэ улс орны нүүр царайд нөлөөлөх энэ л хамгийн төвөгтэй үе нь байсан болов уу гэж бодож байгаа юм. Яагаад вэ гэхдээр яг өнөөдрийн байр сууринаас аваад үзэхэд чинь 70,80-аад он гэхэд чинь монголчууд бүх юмаа өөрснөө хийж байлаа, барилгаа барьж байлаа, гутлаа оёж байлаа, савхин эдлэл бол одоо дэлхийд юу юм Европод гайхагдаж байсан. Тэрнийг тэр улс орнуудын түвшинд хүртэл оёж хийж сурна гэдэг бол одоо манай монгол улсуудын хувьд бол нэлээн төвөгтэй зүйл байсан. Улсын хэмжээнд байтугай хувь хүний хэмжээнд төвөгтэй байсан. Яагаад гэхээр нөгөө хийсэн юм нь гологдноо, нөгөө чанарын шаардлага гэдэг юм байлаа, чанарын талон гэдэг юм байлаа. Тэрнийг чинь хийж сурахын тулд....чанартай хийхийн тулд урамшилт цалин гэдэг юм байлаа. Урамшуулдаг, чанартай байх юм бол,чанарын нэг хоёрдугаар ангид өгөх юм бол чинии цалин ахина, чанар муу байх юм бол чиний цалин ахихгүй ш дээ. Материалын үнэ хасагдана, тэгээд тэрийг хийж чадна гэдэг бол төвөгтэй үе байсан. Миний хувьд бол яахав дээ одоо.. хүнд чинь саад бэрхшээл байдаг л байх, надад бол одоо хувийн амьдрал дээр бол одоо тийм юм хийх гэж ядарч байсан, ийм юм хийх гэж ядарч байсан юм бол залуу балчир наснаас минь хойш байгаагүй ээ.

Саранцэцэг -

Та хамт ажиллаж байсан улсууд, хамт олныхоо тухай ярьж өгөхгүй юу?

Давга -

За би одоо хамгийн сүүлд “Мон сав” компанид ажиллаж байсан. Би бол дэд захирал нь байсан. Манай жинхэнэ захирал бусад хүмүүс бол худалдааны байгууллагад ажиллаж байсан хүмүүс. Би өөрөө, ер нь хүн бүхэн чинь хувийн хэвшилд шилжихээрээ багаа бүрдүүлэхийг л боддог юм байна лээ дээ, хуучин бол яахав дээ, орон тоон дээр ямар ажлын орон тоо байна тэрэн дээрээ л боломжийн мэргэжлийн хүнээ аваад ажиллуулдаг, хувийн хэвшил болоод ирэхээр чинь бас л ..хүн одоо..хүн одоо сэтгэл санаанд юм байдаг л юм байна лээ л дээ. Яагаад вэ гэхлээр хүнд муу санадаг ч юм уу, харддаг ч юм уу ,тиймээ. За энэ хүнийг нярваараа авчихвал яадаг бол, дүүгээ авдаг ч юм уу, эгчийгээ авдаг ч юм уу занг нь мэдэх юм чинь, арай нэг юм нааш, цааш нь хийгээд байхгүй байлгүй юм гараад ирдэг л юм байна лээ л дээ. Тэгээд “Мон сав” компанид ажиллаж байхад чинь би үйлдвэрийн чиглэл дээр ажиллаж байсан болохоор үйлдвэрлэлийн юмаа хариуцдаг, тэгээд үйлдвэрлэлийнхээ зовлон жаргалыг мэддэг учраас тэр чиглэл рүүгээ анхаараад инженер техникийн өөрснийх нь таньдаг мэддэг тийм инженер техникийн хүмүүсээсээ бөөгнүүлээд байдаг аа нөгөө ерөнхий захирал нягтлан бодох бас бус хүмүүс маань худалдааны байгууллагад ажиллаж байсан болохоор худалдаа мэддэг ч юм уу хангамжийн байгууллагын агуулах савныхаа юмыг сайн мэддэг хүмүүсийг бөөгнүүлээд байдаг, ийм болдог юм байналээ. Тэгээд одоо надыг бол манай хамт олон бол аягүй сайн тойрон хүрээлдэг надыг, би бол тэрэнд нь их баярлаж явдаг юм. аа тэгээд сүүлд нь тэгээд яагаад одоо компани маань яагаад дампуураад алга болчихвоо гэхээр нөгөө дан наймаа хийгээд, дан худалдаа хийгээд, нэг төрлийн юмаар зах зээлийн үед чинь нэг төрлийн юмаар дагнаад он удаан жил дагнаж болдоггүй ээ, юм байнаа, үгүй болбол олон нэр төрлийн олон жижиг юмаар эхэлбэл даац үр муутай мөртлөө олон жижиг юмыг эхэлж бий болгох болбол аюултай юм байнаа гэдэг нь мэдэгдсэн байхгүй юу. Тэгээд манайхан чинь яасан гэхдээр манай ерөнхий захирал, манай ерөнхий нягтлан бодох хоёр чинь банкнаас зээл аваад, зээлээ хүмсүүдэд наймаанд өгч явуулаад, тэр хүмсүүд нь цаашаа хулхидаад, тэгээд цаашаа компани дампуурсан байхгүй юу. Тэгээд дампуурсан. Тэрнээс биш манай ерөнхий захирал байсан Бадрал гэж дээхнэ үед сайд, майд байсан хүн л дээ, зүгээр өөрийн чадварын хувьд гайгүй чадвартай, аа тэгээд зах зээлийн үе гэдэг чинь хүмсүүдийг бас ялангуяа одоо энэ шилжилтийн үед хүмсүүдийг буруу замаар хөтөлж, хөтөлчихдөг юм байналээ л дээ. Манай захирал чинь яаж байнав гэхдээр ерөөсөө наймаа хийх тэр үед чинь наймаа хийх, тэр үед чинь улсын 10 том компанийн нэг гэж явлаа ш дээ. Тэгээд л нөгөө хүмсүүд чинь аа тэдний захирал мундаг, эдний захирал мундаг гэхээр чинь нөгөө байр суурь муутай хүн чинь байр сууриа алдаад л, зах зээлийн давалгаанд чинь өртөгдөөд л шидэгддэг юм байналээ. Тэгээд манайх мөнгөө алдаад л байгуулсан олон жижиг компаниуд байсан байхгүй юу, охин компаниуд, тэднүүс нь бүгд бэхжиж чадаагүй, манайх шиг жижиг аж ахуй, жижиг эдийн засагтай айл улс орнууд тийм жижиг олон компаниуд нэг компанийн удирдлаганд орох нь буруу юм байналээ. Нөгөө жижиг компаниудыг удирдаж байгаа том компани чинь тэр жижиг компаниудаа бэхжүүлэхийн тулд тийшээ ч нэг мөнгө шидээд, ийшээ ч нэг мөнгө цацаад, тэгж ч нэг юм аваад, ингэж ч нэг юм авсаар байгаад компаний хуримтлал бий болгохгүй болж байхгүй юу. Тэрэн дорхноо нэг төрлийн юмаар тодорхой хугацаанд ажиллаад, тэр нь үр дүнд хүрэхгүй бол дүр төрхөө өөрчлөх маягаар ингэж ажиллах юм бол илүү үр дүнтэй юм шиг байгаа юм, харин зүгээр бэхэжчихсэн болбол бас өөр хэрэг, бэхжээгүй шинэ үед нь бол манайх тэгээд шидэгдсэн юм, тэгээд одоо манай захирал ажилгүй л яваа даа.

Саранцэцэг -

Аа тэр хүмсүүдэд мөнгө өгөөд явуулсан гэдэг нь юу олж ирэх ёстой юм?

Давга -

Тэр яаж байнав гэхдээр эхний ээлжинд нөгөө монголын зах зээл дээр одоо ноолуур худалдаж авах, ямааны ноолуур тэр ноолуураа угааж боловсруулаад, гадаадад гаргах ёстой байсан байхгүй юу. Гэтэл тэр итгэмжлэгдсэн нөхдүүд маань итгэлээ алдаад мөнгө аваад зугтаачихсан байхгүй юу, тэгээд сүүлд нь олж аваад шорон моронд хийх болсон тэгээд бас нөгөө ерөнхий захирал нягтлан бодох эднүүс бас хоорондоо өгөө аваатай ч байсан юм уу, яасан юм, тэгээд одоо манайх чинь улсын хувьцаат компани байсан юм чинь тэгээд иргэний асуудал байна гээд шүүх шийдэхгүй, шийдүүлэхгүй тэгээд хаячихсан байхгүй юу. Тэгээд дунд нь ничээ хийгээд хаячихсан учраас компани чинь дампуурчихсан байхгүй юу. Тэгээд нөгөөдөх нь авч чаддаггүй, нөгөөх нь өгч чаддаггүй, тэгээд өгөх авах болохоороо бас ч юм авчихсан ч юм шиг, өгчихсөн ч юм шиг, тийм болчихсон байхгүй юу.

Саранцэцэг -

Таны одоо хамгийн их бахархдаг, хамгийн их жигшдэг зүйл чинь юу вэ?

Давга -

Би одоо надыг хүмсүүд тэгдэг юм, чи бол одоо социализмын үед гайгүй л явлаа, тэгээд чи одоо яагаад нэг хувийн нэг байшин орон сууц ч юм уу, хувийн нэг жижиг компани машин техникгүй явдаг юм бэ гэж асуудаг байхгүй юу, тэгэхээр манай удам ч бай юу ч бай, миний өөрийн боддог бодол ч бай хөрөнгөөр одоо эд адгуурсаар өөрийгөө чимэхээр эрдэм мэдлэгээр өөрийгөө чимээ чимж явах юмсан л гэж бодож явдаг, тийм учраас би нөгөө одоо эрх мэдэлтэй явахдаа эд хөрөнгөний төлөө шунаж явсангүй, ер нь эд хөрөнгөтэй болчихъё гэж мөрөөддөггүй, одоо ч мөрөөддөггүй, за үр хүүхдүүд маань яаж байнав гэхдээр өөрснөө хөдөлмөрөөрөө эд хөрөнгөтэй болоод дараачийнхаа үедээ өвлүүлдэг чадвар чадвартай бол тэр л биз, нийгэм нь зайлшгүй тийм болчихсон юм чинь, тэгээд би бол яаж байнав гэхдээр өөрийнхөө энэ зарчимд өөрийнхөө энэ социализмын үед энэ үетэйгээ таарсан ийм шударга ч гэхиймүү даа тиймээ, энэ юундаа би бахархаж явдаг, үр хүүхдээрээ үр хүүхэд маань өнөөдөр мэргэжилтэй боловсролтой явж байна, тэднүүсээрээ л бахархдаг. Тэгээд ер нь монголчууд болбол 60-аад оноос хойш болбол харьцангуй үсрэнгүй өндөр амжилтанд орсонд болбол би үнэхээр бахархдаг, Улаанбаатарын нүүр царай ч гэсэн монгол түмний нүүр царай ч гэсэн ёстой үнэхээр өөрчлөгдсөн. Энэ 20-иодхон жилийн дотор өөрөөр хэлбэл 1960-1980 оныг дуустал за даа дуусч чадаагүй дээ, энэ хооронд бол монголчууд үнэхээрийн одоо хүний бахархмаар сайхан амжилтанд хүрч чадсан. Миний бахархал болбол одоо ард түмнийхээ энэ өнөөдөр яахав дээ, гэрэлтэй ч тал нь бий, гэрэлгүй ч тал бий, өнөөдөр монголын ард түмэн болбол бас хүний зэрэгтэй, аль ч хүн гэхэд хүний зэрэгтэй нэг 100-ны 98% хувь орчим нь хүмүүсийн зэрэгтэй амьдарч яваад би бахархаж явдаг байхгүй юу. За нэг нийгэм дотор чинь аар саархан юм байх л даа, тэр болбол бас өөрснийх нь буруу ч байгаа байх, тэр болбол өөрснийх нь одоо хувь заяаны хэрэг ер нь монголын ард түмний өнөөдрийн олсон амжилт болбол энэ болбол өөрийн юм шиг л би бодож явдаг, өөрийн ололт л гэж бодож явдаг. Аа жигшдэг зүйл болбол би худалч хуурамч, аа тийм нэг юу гэдэг юм б дээ долигносон тийм байдлыг л би үнэхээр одоо хаашаа юм б дээ, хүнд баймааргүй зүйл шиг л санагддаг юм,

Саранцэцэг -

Монголд ер нь үйлдвэржүүлэлт яаж явагдаж байсан бэ, үйлдвэрт хүмүүсийг ажилд авахдаа яаж авдаг байсан юм, хүмүүс үйлдвэрт орохдоо юу гэж бодож ордог тухай, ер нь та үйлдвэржүүлэлтийн тухай ярьж өгөхгүй юу?

Давга -

1935 оноос л эхлээд монгол улсыг үйлдвэржүүлэх төлөвлөгөө хэрэгжсэн юм байналээ. Тэгэхээр ер нь бүх юмыг монголчууд болбол одоо 1960-аад он хүртэл гэж бараг хэлж болно доо, бүх юмыг гадаадаас авдаг байсан, хамгийн наад зах нь одоо гурил будаа, будаа болбол тэртэй тэргүй л гадаадаас авдаг, гурил, зарим хүнсний зүйл, одоо хувцас хунар одоо бүх л гутал, хувцас ойм, гутал гээд л янз бүрийн бүх л юмнууд гадаадаас авдаг байсан. аа 60-аад оноос эхлээд зарим төрлийн юмыг одоо ялангуяа 45 он гэж ярьж болно доо, 45 оноос эхлээд зарим юмыг дотооддоо хийж эхэлдэг болсон, энд болбол хүмсүүдийг авч ажиллуулна гэдэг бол ёстой одоо маш төвөгтэй, хүн тэр үйлдвэр дээр ажилладаггүй, ажиллах ямар ч сонирхолгүй, тэрнээс айдаг ичдэг, тэгээд өөрийгөө яаж тэжээнэ гэж үйлдвэр дээр ажиллаад өөрийгөө яаж тэжээнэ дээ л гэж боддог байсан байна ш дээ. яагаад вэ гэхээр нөгөө мал аж ахуй дээр дасчихсан дуртай цагтаа хонио алаад идчихдэг, сүүгээр тасарна гэж байхгүй, махаар тасарна гэж байхгүй, аа үйлдвэрт хүрээд ирнэ гэхээр чинь тэр махыг хаанаас олох уу, сүүг хаанаас олох уу, эхний толгойн дотор олон зуун жил байсан учраас тэрнээсээ салж чадахгүй л байсан. Тэгэхээр үйлдвэрт ажиллана гэдэг бол тэр үед бол албан хүчээр залуучуудыг л авч ажиллуулж байсан байхгүй юу. Аа тэрний нэг нь манай ээж юм байгаа юм. Залуучуудыг л үйлдвэрт ажиллуулна. Тэгээд эхний үед бол яаж байнав гэхдээр хөдөлмөрийн ажил хийх чадвартай залуучуудаар болбол үйлдвэрийг бэхжүүлсэн, тэгээд дандаа үйлдвэрийн ахмад ажилтан гэж байхгүй байсан учраас гадаадын оросын мэргэжилтэнгүүд бүх салбарт байсан. Сургууль соёл, эмнэлэг, үйлдвэр, хөдөө аж ахуй, юу л байдаг юм, тэр бүхэн дээр газар тариалан тэр бүхэн дээр оросын мэргэжилтэнгүүд байсан, тэр бүх одоо барилга ч оросын мэргэжилтэнгүүд, тэгээд тэр Оросын мэргэжилтэнгүүдийг дагаж гутал оёж сурсан, савхин эдлэл хийж сурсан, нэхийгээ боловсруулж, түүхийгээр нь боловсруулаад, эргүүлээд үстэй дээл хийгээд өмсдөг байсан бол савхи болгоод гадаадад гаргадаг хэмжээний болгосон, эсгий гутлаа хийгээд өмсдөг болсон, хониныхоо ноосыг тэгээд 45-оноос 60 оны хооронд монголд социалист үйлдвэр үндсэндээ бүрэлдэж тогтсон. Тэр үед бол яаж байнав гэхдээр ихэнх биш ч юмаа гэхэд нэлээн давын өмнө хэрэгцээний цөөн нэрт бүтээгдхүүнээ өргөн хэрэглээний бараагаа өөрснөө хийж авч хийж сурсан, жишээ нь, даавуу нэхэж сурсан, одъеяло нэхэж сурсан, дээл, нэхий дээл, савхин дээл, савхин бээлий, цамц, эсгий гутал, савхин гутал, за тэгээд л одоо пальто ингээд одоо цөөн төрөл боловч нэн түрүүний юмсуудаа хийж эхэлсэн байхгүй юу, тэгээд одоо гурилаа газар, тариалан эрхлээд тариалангаа тариагаа тариад гурил хийгээд, улсаа хангаад, улсаа төдийгүй гадаадад улаан буудай гурил нийлүүлдэг байлаа. Ногоо идэж чаддаггүй хүмсүүд чинь ногоогоо тариад, хүнсний ногоо чинь одоо нэн тэргүүний хэрэгцээ болчихсон. Одоо 60-аад оны үед чинь ногоо багтахгүй, хичнээн ногоо багтахгүй, албан газар хүмсүүдэд хүчээр ногоо өгдөг байлаа ш дээ, 1кг төмс 20 мөнгө, 40 мөнгөөр за цалингаас нь авна шүү, тэдэн шуудай төмс авч хариарай, хүчээр өгдөг, тэгэхгүй бол тэр ногоо чинь борлодоггүй, тийм байсан. Тэгээд л хөдөө болбол бүр хөдөө бол тэр хүнсний ногоо хэрэглэнэ гэж байх ч үгүй. Хөдөлмөр өдрийн хөлсөнд нь одоо нэгдлийн гишүүн байна ш дээ, жилийн юунд нь 1 шуудай төмс өгөхөөр замдаа хаячихаад тэгээд гэр лүүгээ шогшчихдог, тийм байсан байхгүй юу. Одоо болбол тийм байдлаасаа үнэхээр ангижирсан,энэ болбол монголын ард түмний том амжилт байхгүй юу. Бахархууштай. Үйлдвэржилт болбол ерөөсөө энэ хооронд л явагдсан. Тэгээд л одоо цахилгаан нь лаанаас цаашгүй байсан улс орон чинь цахилгаантай боллоо, цахилгаан гэдэг чинь монгол улсыг жинхэнэ одоо урагшаа татаж, хөгжлийн манлайд аваачсан ганц үзүүлэлт. Тэгээд л бүх л одоо зарим гол гол юмнуудыг одоо машин техник болбол угсардаг уул уурхайг ашигладаг боллоо, газрын баялгаа “Эрдэнэт” комбинатаас эхлээд л ашиглаж эхэллээ. Энэ одоо том том ололтууд болбол үнэхээр гарсан л даа, яриа байхгүй.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байгаа улсуудын цалин хөлс нь хүрэлцээтэй байсан уу, тэр үед?

Давга -

Тэр үед чинь одоо яаж байнав гэхдээр нөгөө мөнгөний ханш банк санхүүгийн бодлого бол бас нэлээн хатуухан байсан, үндэсний орлого үндэсний бүтээгдхүүний үйлдвэрлэл 2-н хоорондын харьцаа хүн амын бодит орлого энэ 2-н харьцаа нэлээн бланс барьдаг байсан. Нэг их өөр хоорондоо зөрдөггүй, тийм учраас яаж байнав гэхдээр хүмсүүдийн цалин бага юм шиг харагдавч тэр үедээ бол хангалттай цалин байсан. Зүгээр өнөөгийн төвшинд аваачаад тавих юм бол тийм сайн цалин уу, гэвэл тийм биш л дээ. жишээ нь одоо дээд сургууль төгссөн сэхээтэн хүн үйлдвэрт инженер хийхэд 750 төгрөг л авдаг байлаа. 750 төгрөг гэдэг бол тэр үедээ ер нь монголын нэлээн дээгүүр цалин, дундаж цалин бол 500, 550 ш дээ. Бага цалин гэдэг маань юув гэхдээр нэгдлийн гишүүд үйлчилгээний ажилтны цалин байлаа. 180төг, 200төг, 260төгрөг, тэгээд ам бүлд нь харьцуулаад үзэх юм бол бага цалин үнэхээр бага цалин байсан, гэтэл худалдан авдаг мөнгөнийх нь чадвар харьцангуй өндөр байсан учраас 10 төгрөгтэй айл өдөрт тооцоо хийсэн эдийн засагчдын тооцоо байдаг байхгүй юу, 5 ам бүлтэй, айл 10 төгрөгөөр өдөрт хангалттай хоол иддэг. Талхаа иддэг байсан байхгүй юу. Тэгэхээр цалин бага байсан ч чанар нь худалдан авдаг чадвар нь сайн байдаг байсан байхгүй юу. Аа тэгээд нөгөө хуваарилалтын систем гэдэг юм чинь болбол яаж байнав гэхдээр хүнийг одоо бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг юман доор сургачихсан гээд л байдаг байхгүй юу даа социализмын үед чинь, тэгээд нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ гэдэг чинь нөгөө авч байгаа цалин, худалдан..., мөнгөний чадвар өндөртэй л холбоотой гэж би боддог юм. Яагаад гэхдээр 10 төгрөгөө авчихаад 10 төгрөгөөрөө 5 ам бүл хангалттай хооллоод, мах сүү, гурил, талх, төмс тэр өдөр юу л айл хэрэглэх ёстойв, тэрнийгээ хангалттай авчихдаг, тооцоо гарсан байгаа юм л даа. Тэр нь болбол өнөөдөр хүнийг бэлэнчлэх сэтгэлгээтэй, ..За би өнөөдөр 180төг юм уу 200 төг авчихад хангалттай болоод байгаа юм байна, тийм санаа амарлингуй байдалд сургачихсан. Жишээ нь өнөөдөр үйлдвэрийн хэмжээгээр 100000 төгрөгний ашиг орлого оллоо гэж бодоход нэг ингээд тэрэнд тэд гээд хуваарилаад хуваачихдаг байсан. Одоо болбол тиймгүй, яаж байнав гэхдээр тэр хөдөлмөр хийхэд оролцоогүй болбол тэрнээс 1 төгрөг ч авахгүй ш дээ. Аа тэр үед бол тэндээ данстай л бол өгөхөөс яах юм бэ, тэгээд авна. Тэгээд нөгөө хүн бүр одоо хийснийхээ хирээр хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авдаг, гэдэг лоозон байсан, тэр нь тэгэхдээ яахав, дээд талын түвшинд хүрээгүй ч гэсэн тэгээд нэг юм яахав, амь зогоох төдий болгоод байсан байхгүй юу.

Саранцэцэг -

Үйлдвэрт ажиллаж байгаа улсууд ер нь зэрэг дэв яаж ахидаг вэ?

Давга -

Тэр хийж байгаа ажлынхаа чадвар чанар чансаанаасаа л зэрэг дэв нь ахина. Жишээ нь, одоо чанарын 1-р зэрэгт л бүтээгдхүүнээ хийж байгаа юм нь л чанартай гараад байх юм бол хийгээд л байх юм болбол нэг шалгалт аваад мэргэжлийн комисс гэж юу байдаг байсан байхгүй юу, сургууль үйлдвэр аж ахуйн газар бүхэн дээр, тэр мэргэжлийн комиссынхон дүгнээд ....за Давгад одоо 2 жил дараалан норм төлөвлөгөөгөө сайн биелүүллээ, аа оёж байгаа хийж байгаа зүйл нь, барьж байгаа тоосго барилга нь ч чанарын сайн үзүүлэлттэй байна, за машин техникээ ч гамтай барьж байна, тийм учраас энэ хүний зэргийг 1-р ахиулъя, гээд л ахиулчихдаг байхгүй юу. Тэгээд л зэрэг ахихаар цалингийн түвшин өснө яагаад гэхдээр нөгөө тариф мэргэжлийн лавлах гэж юм үйлчилдэг байлаа, 5-р зэргийн хүний 1 цагийн хөлс нь 2төг 60 мөнгө байхад 3-р зэрэгтэй хүний 1төг 20 мөн ч байдаг юм уу, төгрөг 60 мөнгөтэй аа тэгээд тэр 3-р зэргийн мэргэжилтэй хүн чинь хичнээн сайн оёод хичнээн чанартай хийгээд байлаа ч гэсэн, тэр зэргээрээ л цалинжина. Тэр чанар нь сайн хийсэн юм хөөрхий энийг дэвшүүлээд цалинжуулъя гэсэн тийм юм байж болохгүй. Байвал одоо заавал тэр мэргэжлийн зэргээр орно. Аа үгүй бол тэр хүнд нөгөө олон шалгуур байна, тэр зэрэг дэвийг дээшлүүлэхэд гол хийх гээд байгаа юмных нь чанар чансаанаас гадна өөрийнх нь сахилга бат, өөрийнх нь улс төрийн үзэл бодол, өөрийнх нөгөө соёлын байдал, жишээ нь одоо нөхөр нь архи уугаад байдаг бол тэр хүнд зэрэг олдохгүй, зэрэг дэв дэвших боломж байхгүй, хүүхэд нь муу сурдаг бол тэр хүнд бас нэг үзүүлэлт муу, тийм учраас тийшээ дэвших арга байхгүй, гэх мэтчлэнгийн олон талын ийм үзүүлэлтүүдийг бас харгалздаг байсан байхгүй юу. Аа нэг өндөр зэрэгтэй, өндөр зэргийн цалин аваад байж байгаад нэг гологдол ч юм уу, хувийн сахилга бат ч юм уу, ар гэрийн ямар нэгэн нөлөөллөөр буучих тохиолдол байна. Архи уугаад танхайрсан, танхайраагүй ч гэсэн архи уудаг бол тэгээд зэрэг буулгана ш дээ. Гэр бүлээс нь хэн нэг нь архи уугаад, тэр нь одоо бас даамжраад, мэдэгдээд тэгэх юм бол зэрэг дэвийг нь буулгана ш дээ, одоотой адилхан тэгж нийтээрээ тэгж байдаг юм бол байхгүй л байсан байхгүй юу. Тэгэхээр үйлдвэрийн газрын ажилчдын цалин ажилчдын шалгуур бол нэлээн өндөр байсан байхгүй юу, Бас сахилга. Тэрнийг л одоо нөгөө социализмын маягийн дарангуйлал, диктатур л гэж яриад байгаа байхгүй юу. Тэр маань болбол яг соёлын үед болбол манайд бас үр дүнгээ өгсөн, тэгэхгүйгээр задгай тавиад байсан бол хуучин ер нь тэгээд ер нь л цусны хөөрөлтэй улсууд чинь ер нь тэгээд нэг хэвнээсээ салахгүй, бөөстэй хуурстай юм уу, яр шархтайгаа яваад байж мэдэх л товарищууд шүү дээ.

Саранцэцэг -

Аа тэр үйлдвэрийн газар ажиллаж байхад ажлаас гадуур ер нь ажил амралтын ямар арга хэмжээнүүд зохиогддог байсан бэ?

Давга -

Яахав дээ, нөгөө тогтоосон норм байна, ажилчин хүн бол ерөөсөө 7 хоногт 46 цаг л ажил хийнэ, хагас сайн өдөр хагас хийнэ, бүтэн сайн өдөр баяр ёслолын үеэр болбол баяр ёслолын амралтууд тэрний урдах өдрүүд бол хагас сайн байсан ч хагас ажиллана, бүтэн ажлын өдөр байсан ч хагас ажиллана. Тэгээд 2 цаг тутамд 15мин завсарлана. Ёстой уул нь. Аа өдөрт бол 8 цаг ажиллаад дундаа 1 цаг амарна, өдрийн цайны цаг гээд. Тийм. аа манайхан болбол яаж байнав гэхдээр ерөөсөө тэрнийгээ баримталдаггүй, өглөө ороод л, тэгээд л өдөр бол нэг хам хум тэгээд л үйлдвэрүүд өөрснөө гуанзтай, хямдруулсан хоолоор үйлчилнэ, тэрэндээ хоолоо идчихээд л тэгээд л гараад л нүдчихдэг ямар юм хийдэг юм тэрэн дээрээ. Тэгээд л зай завсаргүй ажиллаад байх жишээтэй байдаг байсан байхгүй юу, өөрснийгөө. Өөрийнхөө хөдөлмөр амралтыг зөв зохицуулж чаддаггүйгээс манай тэр зарим улсууд үйлдвэр дээр ажиллаад өвчтэй хуучтай л болсон байхгүй юу даа, аа тэгээд амралтын үед болбол яаж байнав гэхдээр 11 сар ажиллаад 1 сар амарна, амралтанд болбол яаж байнав гэхдээр үйлдвэрчний эвлэлийн гишүүн хүн бол хөнгөлттэй амарна, яааад вэ гэхдээр нийгмийн дааталын шимтгэл гэж төлдөг учраас үйлдвэрчний эвлэлийн гишүүд бол хөнгөлттэй амарна, аа эвлэлийн гишүүн бус гэж бараг байхгүй байсан, үйлдвэрийн ажилчид бол бүгд л үйлдвэрчний гишүүд болчихсон байдаг юм чинь, аа бусад улсууд бол бас арай өөр тарифаар амарна, аа тэгээд үйлдвэрүүд чинь өөрснөө эмнэлэгтэй, сувилалтай, сүүлийн үед чинь одоо 70, 84,5 оны үед чинь үйлдвэрүүд үнэхээр гоё байсан байхгүй юу. Үйлдвэрийн газар бүхэн чинь эмч нартай, сувиллын газартай, амралтын газартай, тэгээд нөгөө туслах аж ахуйтай, хоол гуанз нь одоо хөнгөлттэй үйлчилдэг, хооллодог, хоолны калорлиг чанар сайн чанарын хоолоор хангах ёстой энэ тэр гэсэн бүр ийм хатуу бодлоготой, одоо хүнсний бүтээгдхүүнээр тасралтгүй хангах ийм үүрэг даалгавар район бүр, сум, дүүргээр өгөгдчихсөн тийм байдаг байсан байхгүй юу, тэгээд сүүлд нь замбараагаа л алдчихсан болохоос биш, нэг хэсэг бол жинхэнэ ёстой сайхан боломжийн одоо болох байсан юм байгаа юм, амралтын хувьд бол амралт сувиллын хувьд болбол боломжийн. Одоо өчнөөн төчнөөн амралтын газрууд байгуулагдсан, улсын чанартай ч байлаа, үйлдвэр аж ахуйн газрууд ч өөрснөө амралт, сувиллын газрууд байгуулагдаж байлаа. Асрамж сувилалд үнэ төлбөргүй явуулдаг байлаа, хөдөлмөрийн баатар тэргүүний сайн хүмсүүд чинь бол шагнал урамшлын чанартай ч амралт сувилалд явдаг байлаа ш дээ

Саранцэцэг -

Тэр одоо социализмын үед чинь эрх тушаал бүхий дарга улсууд чинь доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцаатай байдаг байсан бэ?

Давга -

Тэр үед ч одоо яаж байнав гэхдээр нөгөө ер нь даргын хэлсэн үг болбол хууль л байлаа ш дээ, яагаад гэхдээр нөгөө захирах захирагдах ёс гэж байлаа. Социализмын үеийн одоо нэг айхтар юм тэр байлаа ш дээ, захирах захирагдах ёс гэж цэргийн диктатур ч юм шиг, нөгөө цэрэг дарга нь үг хэлбэл цэрэг нь за л гэдэгтэй адилхан шахуу л байлаа. Аа гэхдээ дарга нараасаа бүх юм шалтгаална, дарга нарын хувийн зан чанар хувийн мэдлэг, боловсролоос бас ихээхэн шалтгаална. Жишээ нь, тийм хамт олонч, өөрийн нэлээн өндөр мэдлэгтэй тийм хүмсүүд болбол тийм хамт олон болбол илүү үр дүнд хүрдэг байлаа. Яагаад гэхдээр дарга нь ажилчдаа сонсож чаддаг байсан байхгүй юу, бас. Шүүмжлүүллээ гэхэд тас цохиод эсэргүүцээд байдаггүй, шүүмжлэлтэй үгийг нь хүлээгээд аваад тэр хүндээ хандаад тэр шүүмжлэлтэй зүйлд анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж чаддаг байсан. Тэгээд хатуухан олон түмэнтэйгээ үзэл бодлоороо нэгддэггүй ойртож чаддаггүй хүмсүүд бол ер нь дарга нар олон солигддог, тэр үед чинь бас ажилчдын хөдөлгөөн одооных шиг туг лоозон бариад суулт хийгээд байдаггүй ч гэсэн хурал цуглаан дээр болбол дарга нарыг шүүмжилнэ шүү дээ, ерөөсөө. Ил далд захидал нааш цааш нь, дээш нь доош нь манай дарга тэгдэг, манай дарга ингэдэг, манай дарга одоо хатуу ширүүн харьцдаг, манай дарга одоо эрх тушаалаа хэтрүүллээ, тийм юм аваад явчихсан, ийм юм аваад явчихсан, авчихлаа энэ тэр гээд, шүмжилнэ. За намын гишүүдийн хурал дээр бол тэр нь сайн авна шүү дээ, дарга нарыг бол, аа тэгээд ер нь мэдлэг боловсролгүй дарга бол тэгээд л гологддог л байсан, ажилчиддаа. Аа мэдлэг боловсролтой дарга нар бол ажилчдаа голдог л байсан бас. Тэр нууц биш. Ер нь сэтгэл санаанд нийцэхгүй бол дарга нь ч ажилчдаа халчихдаг, ажилчин ч даргаа халчихдаг, байсан байхгүй юу. Одоо болбол тиймгүй ш дээ. Би юмны эзэн чи юу яриад байгаа юм, гээд л сууна шүү дээ.

Саранцэцэг -

За, таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн бэ. Эрэгтэйчүүдийнх ч мөн адил яаж өөрчлөгдсөн бэ?

Давга -

За эхний асуулт нь эмэгтэйчүүд юм чинь, тиймээ. Тэгэхээр би бол одоо эхээс төрсөн эхийн дэргэд өссөн, эмэгтэйчүүдийн дунд өссөн, эхнэр авсан, эмэгтэй хүүхэд төрсөн, өсгөсөн болохоор эмэгтэйчүүдийг бас зохих ёсоор гадарлана. Төрх байдлыг нь. Манай эмэгтэйчүүд бол одоо миний багад бол бага байхад манай эмээ эгч нар болбол ер одоо нөгөө гэрийн хойморт гарах эрхгүй л байлаа. Яагаад гэхээр нөгөө зуухны ам байдаг ш дээ, гал түлдэг, зуухны амнаас дээшээ гарах эрх мэдэл байхгүй, яагаад вэ гэхээр эрэгтэй хүн болбол одоо бараг л бурхан тэнгэрээс заяасан, гэрийн хоймрыг эзэгнэн байх одоо суудал байр нь гэсэн тийм л ойлголт хүмсүүдэд байсан л даа. Тэр чанараараа ч яаж байнав гэхдээр эмэгтэй хүн, эрэгтэйчүүдтэй тэр болгон юм ярьдаггүй, шөргөлцөх нь байтугай юм ярьдаггүй, тэр эрэгтэй хүн, айлын эрэгтэй хүн, нөхөр хүн юу л гэнэв тэр айлын тэр эмэгтэйгийн хууль нь болж биелэгддэг л маягтай байлаа. Тэгээд эмэгтэйчүүд бол яаж байнав гэхдээр ер нь одоо болбол одоо харьцангуй өөр болж, тэгэхдээ л эмэгтэй хүн нь амьдралын асар их ачааллыг үүрч явдаг, одоо ийм хүмсүүд гэж бодож явдаг. Нөгөө дээхнэ үед одоо хөдөө, жаахан байхад эмэгтэй хүн гэдэг чинь одоо ч гэсэн адилхан байналээ дээ. Сааль сүүний цаг болно, малаа саана, сүүгээ боловсруулна, гэрээ цэвэрлэнэ, хүүхдээ асарна, юм оёно, тэр бүх л юмыг чинь одоо эмэгтэй хүн л хийж байна ш дээ. Хот суурин газруудад бол одоо харьцангуй өөр байна, ажил нь ч одоо бас нэлээн боловсронгуй болж, хийдэг ажил нь ч бас хөнгөлөгдөж, цахилгаан хэрэгсэл маш их нэвтэрч тиймээ, дор хаяж л одоо цахилгаан индүүнээс эхлээд дээр үед чинь юм индүүднэ гэдэг ойлголт байхгүй ш дээ, байдаг бол манай юм оёж байгаа манай эгч нар хааяа нэг хаанаас олдог юм нэг даалимбан дээл оёно, эмжээд илүүр гээд нэг юм төмөр галд шургуулж байгаад тэрэнгээрээ индүүдэж, тэр нь нарийхан төмөр л байсан юм л даа, тэгж юмаа индүүддэг байсан, цамц мамц юмаа индүүднэ гэсэн ойлголт байдаггүй байсан юм чинь. Тэгэхээр эмэгтэй хүнийг болбол би зүгээр би өөрийнхөө хувьд бол хүндэтгэж яваасай хүндэтгэлтэй хандаасай хүн бүхэн гэж боддог, яагаад гэхдээр эрэгтэй хүн хичнээн халамжтай, хичнээн ажилтай төрөлтэй байлаа ч гэсэн эмэгтэй ялангуяа гэрийн эзэгтэйгийн эмэгтэй хүний хэр хэмжээнд чанар хэмжээнд хүрч ажиллана гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэхээр гэрээ цэвэрлэсэн ч эрэгтэй хүн дутуу л цэвэрлэнэ ш дээ, сайн одоо гэрийн ажилтай эрэгтэй хүн байлаа гэхэд нэг цай хийсэн ч давсыг нь аягүйтвэл шорвигдуулчихна, үгүй болбол багадуулчихна, за эмэгтэйчүүд шиг юмаа аваачаад за энийг индүүдээд тавьчихъя гэж сэтгэх хүн ч байна, за хагасыг нь индүүдчихье залхуу хүрээд байна хаячих, эрчүүд тиймэрхүү л маягтай байхгүй юу. Тэгэхээр эмэгтэй хүний одоо ачаалал үүрэг хариуцлага өндөр байгаа гэдгийг болбол бүх нийтээрээ хүлээн зөвшөөрнө байх, аа гэхдээ монголын эмэгтэйчүүдийн хувьд бол их харьцангуй хоцрогдонгуй үеэс өнөөдөр ёстой соёлтой хүүхнүүд болсоон. Арга байхгүй. Би одоо зүгээр одоо хамгийн наад захын одоо түүхийн юм ярихад нөгөө “Ард Аюуш” гээд кинон дээр хонгор азарган доор бишээ, юун доогуур шургуулна гээд тэгдэг байхгүй юу, 9 эрүүний хамгийн сүүлийн эрүү. Юу билээ байз, тэр чинь. Хамгийн сүүлд. Тэр бол яаж байнав гэхдээр нөгөө эмэгтэйчүүдийг бол хэрхэн хүндэтгэдэг, эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, ариун цэврийн байдал ямархуу байсан нь бол тэнд харагдаж байгаа байхгүй юу. Жишээ нь тэр одоо хамгийн хэцүү зодуулах, нүдүүлэх, тасдуулах бүх л одоо эрүүг давсан мөртлөө хамгийн сүүлийн тэр юуг болбол давааг давж чаддаггүй л байхгүй юу, тэр нь болбол нөгөө эмэгтэй хүний өмдөн доогуур шургуулж гаргадаг шийтгэл байхгүй юу. Аа тэгэхээр тэр үеийн эмэгтэйчүүдийн хувийн соёл ямар байсан нь ойлгомжтой ш дээ, зүгээр одоо өөр яриад, тэр л ариун цэврийн тухай яриад байхын хэрэг байхгүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн тэр үед бол тэгж л одоо дорд тооцож, эмэгтэй хүн гэдэг чинь тийм л бузар булай, өмд хувцас хэрэглэл хэрэглэдэг юм байжээ гэдгийг л харуулах гээд байгаа байхгүй юу. Тэгвэл өнөөдрийн эмэгтэйчүүд миний насан дээр энэ 50-иадхан жилийн дотор бол үнэхээрийн би одоо нэлээн хэдэн улс орноор яваад үзэхэд манай эмэгтэйчүүд шиг тийм ариун цэвэрч, тийм сайхан, байхгүй л болов уу гэж боддог юм. Шударга үнэнч, за эмэгтэйчүүд болбол одоо тэгээд эх нь ямар байнав, унага нь адаг нь шийр алаг булингартай гэдэг шиг эх нь цэвэр бол дараагийнх нь цэвэр, эх нь булингартай бол дараагийнх нь булингартай гэж эхийн үүрэг роль энэ ертөнц дээр бол асар өндөр гэдгийг л энэ зүйр үг харуулсан байх. Эрэгтэй хүн бол мэдээж хэрэг эмэгтэй хүн айлын зүгээр юмаар зүйрлэж үзэх бол айлын толь л гэж боддог бол эмэгтэй хүнийг тольтой адил зүйрлэж үзвэл эрэгтэй хүн айлын одоо ноён нуруу том үндэстэй модны гол тулгуур л юм даа. Эрэгтэй хүн яахав, социализмын үед бол одоо хүн бүхэн ажил хийх ёстой, тэгэх тусмаа эрэгтэйчүүд ажил хийж ер нь эрэгтэй хүнд бурхнаас заяагдсан үүрэг даалгавар болбол хэзээ ч ямагт ч эхнэр хүүхдээ тэжээх үүрэгтэй, авч явах үүрэгтэй, тэрнээс биш агсам согтуу тавиад, эхнэр хүүхдээ барьж аваад нүдээд байвал одоо тэгээд тэр бол эр хүн биш л дээ, эр хүн бол гүндүүгүй, хүнлэг сайхан чанар л байх хэрэгтэй. Тэгээд өөрийгөө маш зөв цэвэрхэн авч явах хэрэгтэй, тэрнээс биш миний хувцсыг авгай угааж өгөх ёстой юм гээд суугаад байж болохгүй ш дээ, энэ чинь хүн л юм чинь. Эрэгтэй хүн бол яахав, социализмын үед ихэнх нь ажил сургуулийн тухай хөөцөлдсөн, тэр чанараараа бол монголын эрэгтэйчүүд яахвээ бас харьцангуй боловсролтой, эмэгтэйгээсээ дутахгүй боловсролтой, бусад орны улсууд одоо юуны түрүүн Япон, Япон л гэж байна, Солонгос л гэж байна, тэдний эрэгтэй эмэгтэй аль нь ч гэсэн, тэр улс төр, нийгэм улс орны гадаад дотоодын талын мэдээллээр бол хомсхон л байдаг юм ш дээ. Үгүй ээ чи яагаад энийг мэдээд байгаа юм, гэхээс биш, тэднүүс бол энийг л хийх л ёстой гэсэн ойлголт энийг хийгээд оронд нь таван төгрөг л авах ёстой л гэсэн ойлголт л тэр хүмсүүдэд байх болохоос энэ улс орны амьдрал, энэ миний, манай нөхрийн аж байдал өөрчлөгдөж яаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байгаа нь тэд нарт сонин биш байдаг байна л даа. Аа тэгвэл манайх болбол одоо монгол хүний сэтгэлгээ монгол хүний ухамсар гэдэг чинь тийм уудам цар хүрээтэй, аль олон талаасаа бие биеэ боддог, тийм л юм. Тэгэхээр эрэгтэй хүн болбол хичнээн төлөв төвшин байж чаднав тэр улс орны амьдрал, тэр айл гэрийн аж амьдрал, тэрний дараач үе амьдрал тийм л байх болно. Тэгэхээр эхнэр нь толь шиг тунгалаг, нөхөр нь одоо тийм сүрлэг сайхан байр суурьтай, гацуур шиг байх юм бол тэгээд л ер нь манай монголын эрэгтэй эмэгтэй улсууд бол тэгээд л сайхан даа. Зан чанарын хувьд ч гэсэн, соёлтой байдлын хувьд ч гэсэн, одоо ер нь энд тэнд элдэв хангайн үнэр үнэртүүлээд, шивэр шуухнагаа үнэртүүлээд явж байгаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бол харьцангуй байхгүй болсон байх шүү тиймээ. Сайхан л болсон ш дээ, тэгэхдээ юманд бол 100% өөрчлөгдчихнө гэж юу байхав, одоо энэ шилжилтийн үед бол бас сайхан байсан хүн мааньч муухай болчихсон явж л байна л даа.

Саранцэцэг -

Эмэгтэйчүүдийн талаар төрийн ямар ямар бодлогууд явагдаж байсан бэ, одоог хүртэл яаж өөрчлөгдөж ирж байна гэж боддог вэ?

Давга -

Ер нь нэг үе болбол надыг жаахан байхад болбол эмэгтэй хүн олон нийтийн өмнө гараад үг хэлнэ гэдэг дуу дуулна гэдэг бол ёстой нэг тэнгэрийн од шиг байлаа. Ер нь тийм хүн байж болохгүй, тийм ёс бус байдал байж болохгүй гэх шахуу байлаа ш дээ. эмэгтэй хүн дуу дуулаад, эмэгтэй хүн одоо нөгөө үсээ задгай тавьчихсан явж байх юм бол одоо тэгээд энэ одоо ад зэтгэр, шулам шингэчихжээ л гэж боддог байсан үе. Аа тэгээд нөгөө 30-аад оноос ер нь залуучуудыг эвлэлд элсүүлэх, тэр нь залуучуудын бодлого гэдэг юмаар залуучууд эмэгтэйчүүдийн байдал их өөрчлөгдсөн л дөө. Эмэгтэй хүн сурч болно, тиймээ, эмэгтэй хүн ажил хийж сурна, эмэгтэй хүн эвлэлийн гишүүнд элсч болно. Эмэгтэй хүн соёл олон түмний ажилд оролцож болно. эмэгтэй хүн сонгогдож болно. Одоо ямар ч бүх шатны хурлуудад сонгогдож болно, дарга хийж болно. Тэр утгаараа бол яаж байнав гэхээр монголын эмэгтэйчүүдийн монгол төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримталсан байр суурь харин дээр үед харьцангуй өндөр байсан. Жишээ нь одоо 30-аад оны үед монголын төрд одоо эмэгтэй хүн байж л байлаа, Янжмаа гуай, тээ. Бага хурлын дарга, монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга, тэрч байтугай дэлхийн эмэгтэйчүүдийн байгууллагад сонгогдож л байлаа. За 50, 60-аад оны үед чинь төрийн удирдлагын аль нэг хэсэгт эмэгтэйчүүд бол хууль мэт байдаг байлаа, оролцдог байлаа, Жишээ нь, Ардын Их Хурал /АИХ/ гэхэд чинь л аль нэг орлогч дарга нь эмэгтэй хүн байх ёстой байлаа. Тийм. Одоо жишээ нь 70-аад.., 80-аад оны үед чинь АИХ-н орлогч дарга хөдөлмөрийн баатар Амгалан гуай байлаа, оёдолчин, эмэгтэй хүн. Аа дараа нь Гүнжинлхам гуай байлаа, нэхмэлчин бас эмэгтэй. Дараа нь энэ Цэндаюуш гэж байлаа, Удвал гуай байлаа. Янжмаа гуайн дараа чинь одоо хэн байсан юм б дээ, тэгээд энэ намын үүрийн намын анхан шатны байгууллагуудад эмэгтэйчүүдээр боловсон хүчнийг бэхжүүлэхэд том бодлого барьж байлаа ш дээ. Намын үүрийн дарга нарыг бол эмэгтэйчүүдээр эмэгтэй хүн байх нь зөв, аа тэгээд багш эмч нар одоо бүх багш эмч нарын 60-аад % нь эмэгтэйчүүд гэж болно доо. Дээхнэ үед чинь бол юун багш, эмч нар эмэгтэй хүн байх болбол цээртэй, эрийн муу цагдаа, эмийн муу санитар гэж бүр ингэж ярьдаг байлаа ш дээ, эмэгтэйчүүдийг чинь ерөөсөө үнэлдэггүй цэгнэдэггүй, эмэгтэйчүүдийн үгийг үг хэмээн тоодоггүй байсан үе, одоо болбол харин юуны ажлын үед яаж байнав гэхдээр эмэгтэйчүүд төрийн бодлогонд болбол бага оролцож бага мэдээлж байна, яахав олон нийтийн байгууллагад байна л даа. Эмэгтэйчүүдийн үүсгэл санаачлагууд байна, дэмжлэг байна, тэгэхдээ манай одоогийн энэ засаг, төрийн удирдлага чинь нөгөө худалдаа, улс төрийн олигархиуд болчихсон учраас тэр бүрэлдхүүнд эмэгтэй хүн хөрөнгө зоориороо багтаж чадахгүй байхгүй юу, аа тэр худалдаа улс төрийн олигархиуд чинь голдуухан хөрөнгө зоорьтой, товарищууд тэнд нэгдчихсэн байгаа учраас тэр хэмжээний төгрөгтэй мөнгөтэй эмэгтэйчүүд гарч ирж чадаагүй, аа орох гэвч үүд хаалга нь ямар нэгэн хаалт саалтанд орчихоод байна ш дээ, жишээ нь одоо Алтжин болбол орчихоор л мөнгөтэй бол мөнгөтэй, аа гэтэл өөрийнх нь одоо олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа чадвар чансаа үнэлэмж нь бага учраас орж чадахгүй, аа зарим нь болбол хэтэрхий одоо нөгөө хурцдаад нөгөө өгдөг юм нь байхгүй юм чинь /инээв/ хурц юм яриад яах юм. аа энэ байдал олигархи байдал ангижирсан үед бол монголын эмэгтэйчүүд төрөө байтугай аваад явах чадал бий дээ, одоо манай Удвал гуай байсан, улс төрийн нэлээн том, одоо Удвал гуай чинь одоо АИХ-н орлогч даргаар чинь олон жил ажиллалаа ш дээ. Одоо Удвал гуайг болбол эмэгтэйчүүдийн өнгө , эмэгтэйчүүдийн үйл байдал нь бол хүнд маш унацтай үлгэр дууриалтай байдаг байхгүй юу, ямар ч айлд ороод ямар ч ганган хархүүг ганган хүүхэн гэрийн эзэгтэйг л ажиглана уу гэхээс биш гэрийн доторхийг ажиглана уу гэхээс биш, цайных нь амт хоолных нь амтыг ажиглана уу гэхээс биш, зүгээр нэг орчихоод гарахыг урьдал болгохгүй ш дээ. Тэгэхээр чинь энэ Тангадын Галсан гуай Удвал гуайн талаар нэг ийм үнэлгээ өгсөн байдаг, нөгөө Галсан гуайг дуудаад ..Та маргааш 10 цагт төрийн ордонд орно, олигтойхон хувцсаа өмсөөд 10 цагт төрийн ордон дээр очоорой гэсэн юм байна л даа. Тэгэхээр нь Тангадын Галсан яасан гэхээр ...Ээ дарга минь, наад чинь над шиг хүнд хүнддэх зүйл байна даа гэсэн гэнээ, тэгсэн чинь Удвал гуай яасан гэхээр ...Галсан минь чамайг энэ дэлхий яаж дааж яваа юм б дээ, тэгсэн чинь Галсан гуай одоо миний толгой луу том лантуугаар цохьсон л юм шиг надад бодогдсон гэж байгаа байхгүй юу, тэгэхээр тэр эмэгтэй хүний үг, эмэгтэй хүний роль ямар хүчтэй болох нь мэдэгдэж байгаа байхгүй юу. Галсан чамайг энэ хорвоо яаж дааж явдаг юм бэ, гэж. Тэгэхээр чинь болбол нөгөө монголын эмэгтэй хүн нь болбол ер нь тэгээд дэлхий ивээж тэтгэж явдаг, байгаль эх л дээ. Санал нийлж байна уу. Санал нийлж байна уу гэхдээр та эмэгтэй хүн учраас...,/инээв/

Саранцэцэг -

За, хоёулаа яриад нэлээн удчихжээ, хоёулаа ингээд ярилцлагаа өндөрлье, танд маш их баярлалаа.

Давга -

За. Баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.