Davaajav
![](../assets/images/interviewees/990158.jpg)
Basic information
Interviewee ID: 990158
Name: Davaajav
Parent's name: Pagam
Ovog: not sure
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: construction company engineer
Belief: Buddhist / not really religious
Born in: Altai sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
life in wartime
childhood
herding / livestock
environment
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Zahchin
herder's life before collectivization
childhood
schoolchildren's life
collectivization
herder
party member
agricultural industry
cultural campaigns
repression
belief
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Сайн байна уу?
Даваажав -
Сайн сайн байна уу?
Саранцэцэг -
Заа, би танд аман түүхийн талаар танилцуулж байсаан, тэгэхлээр одоо хоёулаа ярилцлагаа эхэлье.Таныг хэн гэдэг вэ? Аль нутаг усанд төрж өсөв? Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Даваажав -
Заа миний нэрийг Даваажав гэдгийм. Пагмийн Даваажав гэдэг юм. Би Ховд аймгийн...., одоогийн засаг захиргааны нэгжийн харъяаллаар бол Ховд аймгийн Алтай суманд төрсөн захчин угсааны хүн. За миний төрж өссөн нутаг, захчингууд , манай Ховд аймагт 4-н захчин сум байдаг юм. Тэрний нэг Алтай сумын захчин хүн. Захчин ястан ард түмнийг хил хамгаалагчид гэж нэрлэдэг, үе удмаараа, олон жилийн туршид, манжийн довтолгооноос хүртэл хил хамгаалж ирсэн. Даваачийн эзэнт гүрнээс хойших захчин түмэн болбол энэ....одоо сүүлчийн 200, 300-н жилийн түүхэн дэх баруун өмнөд хилийн харуулд янз бүрийн хэлбэрээр оролцож үүргээ гүйцэтгэж ирсэн. Манай захчингуудыг их үнэнч шударга, одоо.... төрдөө их сүсэглэдэг түмэн гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг. Нутгийнхан ч тэгж ярьдаг, манай нутгаас гарсан судлаачдын, захчин түмний талаар хийсэн материалд зарим нэг нь тусгалаа олсон байдаг юм. Тухайлбал эрдэмтэн Далай, Хайсандай мэтийн нөхөд энэ талаар бас зохих хэмжээний өөрийн гэсэн итгэл үнэмшил бүхий материалыг нийтлүүлсэн байдаг юмаа. За тэрнийг орхиод би өөрийнхөө тухай яръя. За юуны урьд хүн, хүний амьдрал гэдэг бол тэр нийгмийн амьдралд тусгалаа олсон хэсэг гэдэг утгаар нь би яръж байгаа юмаа. Энд бол ямар нэгэн хувийн амбийц, өөрийнхөө намтрыг хэн нэгэнд үнэ хүргэж үлдээх гэсэн тийм агуулга байхгүй. Би өөрийнхөө намтрыг тухайн үеийн улс төрийн байдалтай холбож, үнэн зөв тодорхойлохыг хичээнэ. За харин .. ингэснээрээ ... илүү зөв, илүү үнэн байх нь түүхийн үнэт баримт материал болох магадлал илүү өндөр гэж би хувьдаа үздэг. За одоо намайг 3, 4 үеийн уугуул Ормоонийхан гэдэг юм. За би тэр үеийг хүртэл сайн мэддэг боловч тэрнээс цааш 8, 9 үеийг сайн судалж амжаагүй байгаа. Нарийн нягт тогтоож амжаагүй гэсэн үг. Тухайлбал би одоо төрсөн он сараа яг, таг мэддэггүй юмаа. Энэнийг одоо олоодохъё гэвэл тавин хэдэн оноос урагшаах төрсөн улсууд бол одоо Монголын он тооллоор чухамхүү ээж аавын үзэмжээр явж ирсэн болохоор зэрэг, төрсөн он хүртэл нарийн тогтоогддоггүй юмаа бидний. За намайг 1946 онд гал нохой жил төрсөн юм гэж сонссон юм байна өөрийнхөө ээжээс. Миний удам судар бол угаасаа малчин улс, үр удмаараа малчин улс, би ч малчин хүн, одоо миний удам дотор ганц байдаг нь би болж таарч байгаа юм. Миний дүү болж таарч байгаа юм. Би ээжээсээ ах дүү хоёулаа, би ах нь. Миний дүү Дарханд, Дарханы төмөр замын нэгдүгээр ангийн Үйлдвэрчний хороон дарга хийдэг, олон жил боловсон хүчин, хүний нөөцийн мэргэжилтэн гэдэг ажлыг эрхэлж байсан. Би болбол 1950 -иад оны эхээр яг он сар өдрийг одоо барин тавин хэлэхэд төвөгтэй л дээ. Би 10 н настай ч байсан юм уу, 9 настай ч байсан юм уу, тэрнийг сайн мэддэггүй юм. Алтай сумын бага сургуульд орсноор миний нийгмийн дунд орсон түүх эхэлдэг юм. Тэр үеийн засаг захиргааны хуваарь ёсоор Манайх Алтай сумын 6 дугаар баг. Манай багийн дарга Цэцэн гэж хүн байсан юм. Манай багийн дарга Цэцэн гэдэг хүн тэр үед...улс, нийгэмд, ер нь ард иргэдээ боловсролжуулах, мэдлэгжүүлэх шаардлагын үүднээс малчин ардын хүүхдүүдийг сургуульд хамруулах их аяныг хийлгэж байсан гэж хэлж болно. Эхэлж байсан биш, ид дундаа явж байсан гэж ойлгож болно. 50 иад оны эхэн үе. Ид дундаа явж байсан тийм учраас хүн болгон боловсрол олох, хүн болгон бичиг үсэг тайлагдах явдал болбол одоо маш чухал байсан. Бичиг үсэг тайлагдана гэдэг бол хүн юм уншиж чаддаг болно гэсэн үг.Нэрээ тавьж чаддаг болно гэсэн үг, малынхаа тоо толгойг бичиж, тэмдэглэж үлдээж, чаддаг болно гэсэн үг, тооцоо, судалгаа, бүтээгдхүүнийг ямар үнэ өртгөөр улсад тушааж худалдах вэ, ямар цалин хөлс авах вэ, амьдралаа яаж дээшлүүлэх вэ зэрэгт мэдлэгтэйгээр хандана гэсэн үг. Энэ утгаараа тэр үеийн нам төрийн бодлогыг бол их сайшаадаг. Хэрвээ намайг тэгж хөөж, сургуульд явуулаагүй бол, би хөдөөний малчин байсан бол би, муу малчин байхгүй хэдий ч, өдий зэргийн боловсрол эзэмшиж чадахгүй байсан. Өдий зэргийн боловсрол эзэмших гараа чухам тэндээс л эхэлсэн юм. Энэ одоо 1953 он байсан уу, 1954 он байсан уу би сайн тогтоож чаддаггүй юм. Би тэр үед 7 настай байсан уу, 8 настай байсан уу бас сайн тогтоож чаддаггүй юм. Манай бригадын дарга Цэцэн гэдэг хүн нэг өдөр манайд ирээд, би тэгэхэд ээжтэйгээ дүүтэйгээ гурвуулахнаа амьдардаг, манай гэр бол ядуугийн.....одоогоор бол ядуугийн туйлд хүрсэн айл байж л дээ манайх, гэхдээ тэр ядуугийн туйлд хүрсэн гэхлээр одоогийн хар Африк эдэнтэй яаж зүйрлэхэв. Бид чинь 220-иод бог малтай, унааны муу морьтой,.....гэр минь л хөөрхий минь их муу байсан болохоос биш, тэр чинь аргагүй олон жилийн нүүдлийн одоо юу л даа.. одоо утаатай бол утаатай, тэр үед тийм орон сууц хэн болгонд л байсан. Ганц манай ядуу, буурай гэр хэнд ч байсан хэрэг. Гэхдээ энэ нь юу хэлж байгаа гэхлээр тэр алс хязгаар нутагт мод байхгүйн зовлон, гэрийн мод байхгүйн зовлон, алс хязгаар нутагт эсгийгээ чирч аа тэр одоо мод байхгүйн улмаас алс холоос худалдаж авдагтай холбоотой байсан. Тэгээд л одоо муухан ядуу буурай гэртэй байсан байх л даа.Нэг тийм оромжинд би төрж өссөн юмаа. Энэ бол тэр тухайн амьдралын л асуудал болохоос социализмын үед ядуу буурай малчин гэхлээр л одоо их нийгмийн сайн сайхан үзэгдэл мэт ярьдаг байсан одоо яахад жаахан ичмээр дамшиг л даа, гэсэн хэдий ч би малчин л хүн. Гэхдээ бид удмаараа ядуу байгаагүй. Асар их баян хүн байсан. Манай удам дотор асар их эрдэм мэдлэгтэй, тэр үеийн л гадаадад боловсрол эзэмшсэн өөрөөр хэлбэл Төвдөд, Энэтхэгт боловсрол эзэмшсэн хүн байсан. Бодончийн хүрээ хийдэд одоо лам хуврагууд байсан, манай удам дотор. Манай удамд анчин байсан, манай удамд хилчин байсан гэх мэтчилэнгийн ингээд яриад байвал өчнөөн л юм байна л даа. Сайн муу тал нь хүнийг бүх л үйл амьдралын ...Ийнхүү би 50 иад оны эхээр 53,54 оны эхээр Алтай сумын бага сургуульд ирсэн юм. Манайд одоо уналгын 2 морь байдаг юм. Манайх унагатай гүүтэй, унагатай гүүгээ эмээллэж аваад, ээж минь намайг араар сундлаад, 3-н өртөө хирийн газар өөрөөр хэлбэл 100 гаруй км газар шүү дээ. Тийм газар намайг айлд аваачиж байгаа юм. Алс баруун говь руу нүүх айлд аваачиж өгч байгаа юм. Тэр үед чинь алс баруун говьд арван хэд хоног, хорин хэд хоногоор ирж очих газар чинь одоо явж чадахгүй нь байна ш дээ. Тэгээд одоо ээж маань л үлдэж байгаа юм. Миний нялх дүүтэй цуг үлдэж байгаа юм.Тэгээд намайг сургуульд явчихлаар. Тэгээд одоо ганц дэм болдог хүн нь сургуульд орчихоор, одоо би ээжээсээ салахгүй, тэр алс хол сургуульд явна, учир сайн мэдэх биш, тэрний ач холбогдолыг ойлгох биш, би ч дургүй байсан, ээж ч надаас салах дургүй байсан. Тэр говийн айлд аваачиж өгөхөд ээж бид бөөн уйлаан майлаан болж байсан. Бие биенээсээ салж хагацаж чадахгүй байж билээ. Одоо бодоход инээдэмтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг сонин байдаг юм. Ингэсээр байж би тэр айлд нэмэр болоо ч үгүй нэрмээс болоо ч үгүй, хонь малыг нь эргүүлэлцсээр явсаар байж, Алтайн цаад талын баруун говийг нэвт гатлаад, Хавтаг Байтагийн усны наад хормойд хүртэл аялаад, тэгээд буцаж Алтай сумын бага сургуульд одоогийн Хөх Толгой гэдэг газар, тэгэхэд Алтай сумын төв байсан юм. Алтай сумын бага сургуульд, бараг сарын дараа авчирч өгч байж билээ. Сар орчмын дараагаар өөрөөр хэлбэл 10 р сарын дундуур байх нь байна ш дээ. Намайг авчирч өгч, би чинь 8-р сарын дундуур гэрээсээ гарсан хүн.
Саранцэцэг -
Таныг ээж чинь хүнээр дамжуулаад сургуульд авчирч байгаа санаа юу?
Даваажав -
Аан тийм яг зөв. Тэгээд би сургуульдаа ирэхэд чинь, надтай яг ижилхэн сургуульд орох ёстой хүүхдүүд чинь, нар сар гэдгээ уншчихсан, аав ээж гэдэг үсгээ таньчихсан, одоо хоёр гурван дуу сурчихсан, тийм байж билээ. Тэгээд Алтайн бага сургуульд намайг хүрээд ирэхэд захирал багш нь намайг хүлээж аваад, тэр үед Ламжав гээд захирал байсныг би санадаг юм. Тэгээд намайг контортоо оруулж суулгаад, хаанахын хэний хэн болохыг бичиж тэмдэглэж аваад, тэгээд намайг нэг багштай уулзуулж... тууш шугамтай дэвтэр, одоо бодохноо, дөрвөлжин шугамтай дэвтэр, харандаа гурвыг бариулаад одоо юугаа ч мэдэхгүй амьтан олон хүүхдийн дунд орчихоод ширээнд сууна гэхлээр, тэгээд ширээнд сууж үзээгүй хүүхэд их л сонин байж билээ. Эхний хэдэн өдөр надад хийх юм юу ч байхгүй, тэгээд хичээл дээр ангайгаад суух л үүрэг гүйцэтгэж байсан. Энэ бол юу болж байна гэхлээр миний тухай намтар биш, тэр үеийн ард түмний жишиг амьдрал. Тэр үеийн хүүхэд багачуудын жишиг амьдрал, тэгэхлээр ганц төлөөлөл нь би биш, ерөөсөө миний үеийн хүүхдүүдийн жишиг амьдрал гэдгийг би хэлэх гээд байгаа юм л даа. Нэгдүгээр улирлын дүн гарч Октябрийн баяр гээч юмыг амьдралдаа анх удаа тэмдэглэж, улаан туг дарцаг болж, сургуулийн хэдэн хүүхдүүд сумын төвөөр жагсаал хийж, одоо тэр дуу дуулж, би тэгээд сургуульд ороод удаагүй хэдэн хоногийн дараа, сарын дараа ч юм уу бүү мэд л дээ, нэг их удаагүй байсан санагдана, маш их сонин санагдана, гэхдээ би бол сургуульд орохоос өмнө 1000 хүртэл тоо тоолдог, 500-гийн дотор цээжээр нэмж хасдаг, Төрийн дуулал мэт 5, 6 дуу дуулаад сурчихсан, тийм хүн байсан шүү дээ.
Саранцэцэг -
За хэн танд тэрийг зааж өгөв?
Даваажав -
Аа тэр зааж өгсөн нь их сонин.....За тэрийг яахын тулд логик дарааллаа алдах болох нь дээ гэхдээ яръя л даа. Манай хөрш айлын нэг эгч бид гурав, зун дандаа хонь хариулдаг байсан юм. Тэр эгч маань надад энэ дуунуудыг зааж өгч, надад тэр нэмэх хасах үйлдлүүдийг зааж өгч, би нэгээс арав хүртэл тоонуудыг бичиж чаддаг харин тэгэхдээ, үсэг надад зааж өгөөгүй амжаагүй юм байгаа биз. Бид хоёр өвөл зун турш хамтдаа хонь хариулдаг байсан юм. Их л сайхан дуулдаг бүсгүй хүн байсан юм. Тэр дуунуудыг дуулж байхад нь аяндаа би сурчихсан байхгүй юу. Тэгээд тэр нэмж, хасдаг тооны ухааныг надад зааж өгсөн. Өөрөөр хэлбэл анхны багш байж дээ гэж би боддог юм. Тэр эмэгтэй одоо ч лав бий л байх. Нутагт лав байгаа л байх малчин, одоо ч бий л дээ, сайхан сайхан дуунуудыг аялна, би дууриагаад сурчихсан, сурах л авъяастай байж л дээ. Сурах авъяастай байсан болохоор тэр, тэгээд зарим дууг нь дуулаад сурчихсан, тэгээд хүүхдүүдийг дагаад дуулахаар багш нар гайхаж л байсан, чи сурчихсан юм уу, чи дуулж байгаа юм уу энэ тэр гээд гайхаж л байсан, тэгээд удсангүй өвлийн сар гараад би анх удаа тэр цагаан өвгөний бэлэг, өвлийн өвгөний бэлэг авч байлаа. Богино хугацаанд сайн суралцсан гээд, богино хугацаанд сайн суралцсан гээд тэр үед өвлийн өвгөний бэлгэнд тэр үед домбон сахар гээч сонирхол татсан зүгээр нэг бөөрөнхий царцаачихсан ёотон шүү дээ. Одоо чинь чихрийн нишингээс чихрийг нь ялгаж аваад, үйлдвэрийн боловсруулалт хийгээд, цэвэршүүлээд, бүх дамжлагаар оруулаад, ингэдэг одоогийн технологи ямар байсныг хэн мэдлээ. За тэгээд домбон сахарыг хазахад хазагддаггүй, чулуу шиг, бид нар 2 чулууны хооронд тавьж байж, юм дэвсэж байж, дээр нь дээлээ дэвсэж байж, дээр нь чулуу тавьж байж, дахиад нэг чулуугаар цохиж байж хагалж хуваадаг байсан юм. Хувааж иддэг байсан юм даа. Тэгээд одоо сүүлд нь сармай дээлт гэж нэрлэгддэг, Монголд элсэн чихэр хайлуулаад, хүнсний будагтай холиод сармай дээлт гээд нэг чихэр хийсэн цаасан ууттай бэлгийг би авч, үгүй тэр одоо их сонин тэр бэлгийг одоо авч байлаа би. За одоо ингээд миний нэгдүгээр ангийн хичээл үндсэндээ хагас жилээс хойш эхэлж байгаа юм. Хагас жилээс хойш миний дэвтрийн шугамны гадна улаан будгаар дандаа дөрвөөс тав гэсэн тоонууд тавигддаг болсон юм. За тэрнээс хойш би дэвтрээ нандигнаж хадгалсан байдаг юм. Хадгалдаг юмаа тэр чинь. Ээжийгээ л баярлуулах гэж. Ээждээ л үзүүлэх гэж, тэгээд нутгийн ард олондоо үзүүлэх гэж, би одоо алс баруун говьд сургуульд ороод, ийм ийм үр дүнтэй гарч ирлээ гэж тайлагнах гэсэн бас одоо, төсөөлөл байх л даа, тийм айхтар төсөөлөл би өөртөө шигнээчихсэн байсан, бас их сонин намтар байгаа юм даа, тэгээд тэр үед тэр сумын төв, сургууль түлээгээ сайн бэлтгэсэн, ингээд хавартай золгож байгаа юм. Тэр хэдэн машин заг, сургуулийн урд талд овоолчихсон, хөх загнууд, говийн сумдууд чинь загийг маш их түлдэг байлаа ш дээ, заг чинь маш халуун элчтэй модлог ургамал шүү дээ. Говийн заг гэхлээр зүгээр нэг хангайн бут байдаг гэж ойлгож болохгүй. Их өвсжсөн заг бол, хагална гэж бас асуудал, нэлээн сүх жоотуу болж байж тэр загийг хагалдаг, их хатуу, өргөстэй.Тэр одоо шар заг ч одоо галын өрөөн дотор ороод ирчихсэн л байдаг. Ер нь ард түмэн бол заг ачуулна гэж их явдалтай ажил байдаг. Нэг тэмээнд гэхэд, заг жаахаан юм ирдэг, их холоос тээвэрлэж ирдэг тэгсэн мөртлөө. Сум бол түлшээ сайн бэлтгэсэн. Сургуулийн заг, хоршооны заг, худалдаа бэлтгэлийн ангийн заг, тэгээд одоо тэр лам нарын заг гээд одоо тус тусдаа овоолгоотой загнууд байсан юм. Тэгээд тэр сургууль сумын төвөөс зайдуухан. Тэр үед сургуулийн хүүхдүүд чихэр, боов хайгаад ихэвчлэн сургуулийн дотуур байранд сурдаг хүүхдүүд чихэр, боов эргүүлээд, тэр лам нарын тэрүүгээр их орж гарна. Тэр үед лам нар бас байсан хэрэг шүү дээ. Алтай сумын төвд бид нар лам нарынхаар орж гардаг байсан юм. Нэг удаагийн тохиолдлоор бид нар хоёулаа явж байгаад, тэнэж байгаад, бас л чихэр, боов горьдож байгаа хэрэг шүү дээ, тэгээд одоо энэ чинь нэг дунд насны лам өрхөө сонингоор бүтээчихсэн байхгүй юу, тэгсэн тэр сонингийн гарчиг дурайж байгаа юм. За тэрийг уншчихвал нэг нэг боов өгөөд гаргана гэдэг байхгүй юу. Тэгж, тэгж үсэглэж байгаад би уншдаг юм. Уншаагүйд нь өгөхгүй гээд яг хоосон гаргачихсан юм. За тэгээд унших нь зүйтэй юм байна. Ер нь бушуухан уншиж сурах нь зүйтэй юм байна.Тэгээд нөгөө шинэ жил, өвлийн өвгөнөөс бэлэг авахаас нэлээн өмнө болсон асуудал л даа. Тэр тэгээд болж байгаа юм. Гэхмэтчилэнгээр тэр байрны хүүхдүүд нэг тийм өлөн ховдог, үе үе бөөсдөнө, бас өвчин тахал ч гарна. Та нар Лодойдамба гуайн “Манай сургуулийнхан” туужыг уншсан биз дээ? Хэрвээ манай сургуулийнхан гэдэг туужийг уншсан бол тэр Бурантаг гэдэг хүүхдийн амьдралыг манай хязгаар нутагт тэрнээс ч адал явдалтай, тэрнээс ч дор түүхийг би өгүүлж чадна. Саяхан манай сургууль 80 жилийнхээ ойгоо хийсэн. Одоо Алтай сумын бага сургууль арван жилийн дунд сургууль болсон. Асар олон эрдэмтэн багш нар, эрдэмтэн мэргэдийг төрүүлсэн, эрдмийн уурхай болсон. Манай багш нараас Монгол улсын гавъяат гэдэг цолыг хоёр гурван багш хүртсэн, алс хязгаар нутагт нэр алдартай олон багш нар төрсөн. Тэрний дотор миний багш нар ч цохиж яваа. За тэр үеийн хөдөөгийн амьдралыг шальдар бульдар гэж болохгүй. Би энэнийг нийгэмтэй нь холбоод тэр үеийн нам төрийн бодлоготой нь холбоод хэлчихье гэж боддог юм. Одоогийн энэ сэхээрсэн, ойлгосон энэ өндөрлөгөөс харахад бол тэр үеийн намын бодлого бол маш их мэргэн зөв байжээ гэж боддог юм. Яагаад гэвэл тэр үеийн малчин ардын хүүхдүүдийг тэгж хуугаар нь хамж сургах гэсэн асуудал гэдэг бол үнэндээ зөв байсан. Сурах нэг нь сураад сурахгүй нэг нь болиг гээд одоогийнхон шиг хаячихсан байсан бол бичиг, эрдэмтэй хүн цөөхөн байх байсан юм, их цөөхөн байх байсан юм. Маш цөөхөн байх байсан юм. Аан ер нь уламжилж ирсэн түүх тийм шүү дээ. Хүн нийгэм тийм шүү дээ, сурах нэг нь сурна биз сурахгүй нэгийг нь албадаад яахав дээ гээд орхичихсон тэр улсуудад бичиг үсгээр дорой...тэр улс одоогийн юугаар боловсрол дорой ....одоо тэр үнэлэмж доогуур байдаг шүү дээ. Одоо бол яг хар Африкийн улсуудыг тэгж үзэж болно. Тэгээд тэр нийгмийнхээ процессыг үнэлж дүгнэх чадвар ч тэндээс харагдана. Энэ бүхэн бол надад асар их тус болсон доо. Жирийн малчин намайг өдий зэргийн боловсролтой, өдий зэргийн яриа хөөрөөтэй болоход надад асар их тусламж үзүүлсээн. Ийнхүү нэгдүгээр ангийг төгсөхийн тулд би сумын төвөөр ч нэлээн алхсан, нэлээн олон айлуудаар орж чихэр боов горьдож явлаа. Тэр чинь байранд байдаг хүүхэд нэг тийм жаахан өлсгөлөндүү, ний нуугүй хэлэхэд чихэр боов амттан горьдсон, ялангуяа шинэ жил болоход бидэнд чихэр, боов олддог тийм цаг, бид ч их чихэр боов цуглуулдаг, тэгээд дараа нь тэрүүгээрээ....хэн нэгнээрээ хичээлээ одоо нөхүүлдэг, яагаад гэвэл одоо миний тоог бодоод өг, би олсон чихрээсээ тэдийг өгнө ч гэдэг юм уу, шагайны өрөнд өгдөг, бид чинь бүгд л шагай шүүрдэг. Дотуур байрны хүүхдүүд юу л хийдэг тэр хүүхдийн тоглоом, наадгай зэрэгт нөгөө цуглуулсан чихэр оролцдог хэрэг шүү дээ. Тийм ч учраас олон айлаар орж чихэр цуглуулах нь бас нэг хобби бас нэг сонирхол байгаа биз? Тийм байгаа биз? Ер нь бор еэвэн ч цохиж л явдаг, домбон сахар ч цохиж л явдаг, жирийн гэрийн боов ч хүртэл явж л байдаг. За тэгээд би бас нэлээн олон хүүхдүүдэд тоо бодож өгч хичээлийг нь хийж өгч, хичээнгүй бичгийг нь бичиж өгч, бас чихэр боов нэмж цуглуулна. Бас гайгүй сурлагатай байсны тоонд байсан учраас....Тэр дундаасаа би нэг айлд очих дуртай байсан юмаа. Манайд гурван сумын төлөөлөгч гэж нэг хүн байлаа. Гурван сум дамжсан төлөөлөгч. Өөрөөр хэлбэл Алтай, Үенч, Булган сумыг хариуцсан Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам/НАХЯ/-ны төлөөлөгч гэсэн үг шүү дээ. НАХЯамны төлөөлөгч гэдэг бол элдэв мэдээллийг цуглуулж төвдөө илгээдэг, өөрөөр хэлэх юм бол тагнуулын байгууллагын ажилтан ч гэж хэлж болно. Тийм. Ерөөсөө одоо үүрэг нь ч тийм.Тэр хүний үүрэг ч тийм.Тэр хүн бас тэр алс хязгаарт гэгээрэл боловсролыг ч бий болгоно. Намын бодлогыг түгээнэ, сурталчилна. Намын зөв бодлогыг хэлж өгнө. Бид юу, хаашаа зорьж байгааг тэр хүн хэлж өгнө. Тийм болохоор тэр хүн гэртээ байх нь тун ховор. Ихэвчлэн нялх хүүхэдтэй, эхнэр нь гэртээ байдаг. Миний тэрэнд тус болдог нь ..аа..заг ойртуулж өгнө, заг хагалж өгнө. Ойрхноос бас усыг нь дөхүүлж өгнө. Ус ч зөөнө, мөс ч зөөнө. За нэг ойр зуурын ажилд нэмэр болж өгнө тэгээд одоо бас нэг.... эр хүний бараа юмуу даа. Аа тэр айлд очоод байх сонирхол нь юу вэ гэхлээр зэрэг их сайхан, олон зураг сэтгүүлтэй. За тэр зурагт сэтгүүл би сайн мэддэг юм. “Огонёк” сэтгүүл байсан юм, “Советский союз” гэж сэтгүүл байсан юм, аан... дандаа л оросын сэтгүүлүүд л дээ. Би тэр зурагтай сэтгүүлүүдийг... даанч харамсалтай нь орос хэл дээр л дээ. Тэгээд зургийг нь үзэхээс цаашгүй. Тэр хүн яаж уншдагыг нь яаж мэдэхэв, бодвол боловсролтой л хүн байсан байлгүй. Надад тэр айлын эгч тэр айлын эхнэр, бас тайлбарлаж хэлж өгдөг, бас ойр зуурын юм хэлж өгдөг байсан юмаа. Тэр сэтгүүлийг үзэх их дуртай. Тэрийг үзэх гэж их очно. Тэгээд миний тогтмол очдог айл тэднийх байсан. Надад бас хоол хийж өгнө. Сургуулийн хүүхдийн нийтийн хоолноос айлын хоол шал өөр байлгүй яахав дээ тэр чинь. За ийнхүү хавар болоод, сургууль тарлаа. Дүнгийн хурал боллоо. Бодвол 5 сарын дундуур л болсон байх. За тэгээд амьтан хүн энд тэндээс цуглаж ноосоо тушаана, ноолуураа тушаана, хөөвөр, хялгас тушаана, сумын төвд орж ирж тушаасан квитанцаа авна. Тэгээд тэр квитанци чинь сүүлд нь мөнгө гэсэн үг шүү дээ. Сүүлд нь тэр квитанцний оронд чинь мөнгө тавьж олгоно гэсэн үг шүү дээ. Тэгээд зарим нь бэлэн мөнгө ч аваад явж л байсан байх. Тэгээд одоо хөдөөнөөс ноос ноолуураа тушаах гэж ирээд, тэгээд одоо сургуулийнхаа хүүхдийг авахаар хөтөлгөө морьтой ирээд, энд тэндээс хөдөөний ардууд сумын төв дээр цуглардаг юм байгаа биз дээ. За тэгээд эцэг эхтэй нь хамтарсан том дүнгийн хурал болоод, тэгээд тардаг юм. Тэгээд мэдээж, миний гэрээс хөтөлгөө морьтой ирсэн хүн байхгүй. Тэгээд би нөгөө Мягмаржав төлөөлөгчийнд цүнхээ аваачаад тавьчихсан, өөрөөр хэлбэл байр сулраад, байрны хүүхдүүд тал тал тийшээ яваад өгчлөө гэсэн үг шүү дээ.Тэгэхлээр зэрэг би нөгөө Мягмаржав төлөөлөгчийнд ....аа..надад сонирхож уншдаг гээд баахан сэтгүүл өгсөн юмаа. Тэр сэтгүүлийг нь жичдээ нэг юманд баадагнаж боогоод тавьчихсан байсан. Тэгээд бас цүнхээ бас хажууд нь тавьчихсан байсан. Тэр цүнхэн дотор миний онц сайн авсан дүнтэй дэвтрүүд л байгаа шүү дээ.Тэгээд нэг өдөр гэнэт манай ойролцоо айлын хүн хөтөлгөө морьтой ирж намайг авахаар ирэхэд нь нөгөө баярласан сандарсандаа цүнхээ тэнд үлдээчихжээ. Ингээд цүнхээ хаяад хэдэн зурагтай сэтгүүлтэй, тэгээд би онц сурсан баяртай, мэдээтэй гэртээ ээждээ очлоо. Өдийд чинь манайх зуслан гарчихсан, хонь мал ялгаад л орой өдөргүй ажил болно шүү дээ. Хөдөөний ажил чинь сайхан дөө. Ер нь миний хүүхэд насны амьдрал ер нь нэгэн талын дутуу гачуу байсан боловчиг нөгөө талын бас хүүхдийн жаргал амсаж, ер нь олонтойгоо бужигнаж,олон аавын хүүхэдтэй нөхөрлөж,нийгэмшиж эхэлсэн байгаа юмаа тэр үеэс эхэлж.Ингээд л би тэр зурагтай сэтгүүлүүдийг тэр хөдөөгийн малчин ардад үзүүлээд,зарим зургийг нь тайлбарлаад,тэднийд ирсэн цэргийн хүүхдийн ирсэн захиа мэтийг уншиж өгөөд би чинь одоо од болж байгаа биз дээ.Тэр саахалт байдаг гурав, дөрвөн айлынхаа дунд чинь од болж байгаа биз дээ. Өө.. тэгээд л миний сурсныг гайхаад л, миний эрдэмтэйг гайхаад л, миний одоо сурах их идэвх, сонирхол, эрмэлзэл тэндээс улам лавширч, би намар нь ганцаараа сургуульдаа яваад очиж байсан юм. Тэгээд одоо айлын..говь руу явах хүүхдийн юунд л дайгдаад яваад очихгүй юу. Ийнхүү Алтай сумын бага сургуульд гурван жил суралцсан юм. Бага сургууль 4 жил байсан юм. Тэгээд энэ үе нэгдэлжих хөдөлгөөнтэй залгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1959,1960 аад он эхэлж байна гэсэн үг. За би.....манай баг, Мөнх-хайрхан, Давст сумын нэг нэг баг, Цэцэг сумын нэг баг, Тэгээд Манхан сумаас бас цөөхөн айл, ингэж нийлээд Мөст сумын Улаан Толгой гэдэг газар 18 жилтэйгээр гэдэг билүү ингээд засаг захиргааны нэгж болох эх суурь тавигдсан юм гэдэг. За ингээд би Мөст сумын ард болж байгаа юм. Манай баг тэр чигээрээ Мөст суманд орж байгаа юмаа. Манайх Алтайн 6 -р баг гэдэг байсан юм. Тэгээд Мөст сумын 2 -р баг болж байгаа юм. За ингээд би Мөст сумын бага сургуульд ирж байгаа юмаа. За ингээд миний Алтайн бага сургуульд үзэж дууссан юм их сонин. Би бас л Мөст сумын бага сургуульд орохдоо нэлээн хожуу орсон. 4р ангид нь 1 р улирлыг бараг дуусах гэж байхад нь ордог юм. Тэгээд сурлагаар хоцрогдоогүй. Дөрөвдүгээр ангийг мөн л онц дүнтэй төгсгөж байсан юм. Тэгээд мөн л байрны хүүхдийн л амьдралыг эдэлсэн. Тэгэхэд би анх халх хүүхдүүдтэй анх нөхөрлөж байсан юм. Манай Цэцэг гол гэдэг бригадаас нэгдүгээр бригад гэдэг бол тэр чигээрээ халх бригад. Цэцгийнхнийг бид нар амбаа жаажаа нар гэж нэрлэдэг. Цэцгийн халхнууд бол одоо манай захчнууд дунд байдаг халхнууд бол дандаа захчин хэлтэй л дээ. Ер нь ёс уламжлал, бидэнтэй харьцдаг харьцаа нь захчнууд дотор байдаг болохоор захчин болчихсон халхнууд болохоор ер нь анзаардаггүй байж. Цэцэг сумын халхнууд бол шал ондоо, ярьж байгаа хөөрч байгаа тэр биеэ авч явж байгаа ер нь бүх л юм нь шал ондоо. Би ер нь гайхалтайяа харж байсан юмдаг. За ингээд би Мөст сумын бага сургуульд орж би 4-р ангийг төгссөнөөр миний бага сургуулийн боловсрол дуусч байгаа юм. Ингээд Мөст суманд дунд сургууль байхгүй учраас намайг Зэрэг сумын дунд сургуульд яваарай гэсэн юм. Өөрөөр хэлбэл Баатарын нурууны ард байдаг Зэрэг суманд очихнээдээ. Тэр бол нэлээн газар хол, төвөг бэрхшээлтэй, унаа унаш муутай хүнд эмээл хазаартай морийг эргүүлээд аваад ирэх хүн хэд билээ тиймээ, тэр Алтайн ард Бүүрэг Баатарын нуруунаас цаашаагаа, улсууд гурван гол хоёр даваа дамнаад явах нь.Тэхдээ Алтайн говь орсонтой ижилхэн зайд л даа,Алтайн говь руу ороод сургуульд сууж л байсан юм чинь,болгоё гэвэл болгох л байсан л даа. За яахав нэг удаа хөдөө гаръя ээждээ нэмэр больё. Тэр бол бас нэгдэлжих хөдөлгөөн эхэлсэнтэй холбоотой. Яг намайг 4 р ангид байхад нэгдэлжих хөдөлгөөн эхэлж мал хувьчилж эхэлж байсан юм.За одоо нэгдэлжих хөдөлгөөний талаар одоо суртал ухуулгын ажил хийж байсан боловч маш их хийсэн байдаг юм. Маш их яриа таниулга,ард иргэдийг энд тэнд цуглуулж. өрх гэрээр нь, бүлэг бүлгээр нь. сумын төвд тэгээд одоо янз бүрийн хэлбэрээр маш их сурталчилгааны ажлыг явуулсан байдаг юм. Гэсэн хэдий боловч нүдээр үзээгүй, гараар бариагүй юмыг хүн итгэдэггүй. Одоо хэрвээ компани байгуулна гэвэл одоо тэр компани ямар ашиг орлоготой ямар үйл ажиллагаатайг хэн ч мэдэхгүй эргэлзэнэ биз дээ. Тэгвэл тэр нэгдэл бол гучин хэдэн оны коммун шиг болох юм биш биз дээ. Гучин хэдэн онд коммун гээч юм болоод л төв халхын ард түмэн баахан малаа алж идээд л, үр дүнгүй баахан мах идээд л махаар баахан гулгисан юм гэдэг. Яг тийм болох юм биш биз дээ гэж баахан болгоомжилсон юм. Тийм болгоомжлол маш их байсан болохоор нэгдэлжих хөдөлгөөний суртал ухуулгын ажилд дуртай байгаагүй. Манайх ч гэсэн нэгдэлд орсон нийтээрээ. Ер нь дуртай байгаагүй нийтээрээ. Манайх ч гэсэн хэдэн богоо нэгдэлд нийгэмчилсэн. Ээж бид хоёрт ерөөсөө далан таван бог үлдсэн. Дүү тэгэхэд хүн амын тоонд оруулаагүй байгаа юм. Би чинь гурав, дөрвөн настай, дөрөв, төван настай дүүтэй хүн шүү дээ. Тэгээд ээж бид хоёрт одоо мал..өөөө...(уулга алдав) өө тэр нялх дүүг нь мартчихаж, гэж сүүлд нь донгосцгоодог юм. Бас л одоо ажлын хариуцлагатай холбоотой, хувь хүний л ажлын хариуцлага байхгүй юу дээ. Тэгээд бид хоёрт 75 толгой мал үлдээж өгөөд, бусдыг нь нийгэмчилчихдэг юм, тэгээд дээрээс нь өө танайх мал малладаг 2 хүн гэж тооцоод ээж бид 2-ыг дөрөвдүгээр анги төгссөн намайг мал малладаг гэж тооцоод, малчин гэж тооцоод 2 хүний норм 500 ямаа хариулнаа хөө......за манайх ямаа олонтой, хонь цөөхөнтэй тийм малтай айл байсан юм. Хоёр гурван унааны морь байсан юм, нэг нь боохойнд зооглуулаад, нэгийг нь говийн нэг амьтан авч явчихаад эргүүлж авчраагүй, унагатай гүүтэйгээ л байсан юм даг. Тэгээд нөгөө унагатай гүүгээрээ дандаа мал хариулаад байлтай биш. Нэг их унаад байх биш. Тэгээд явган голдуу л хариулна. Тэгээд зун нь ээж бид 2 тал талаас ирсэн малыг ижилсүүлэх гэж нэг хотны нэг айлын мал болгох гэж их ядарсан. Маш их хөдөлмөр зарсан. Үгүй ээ чи бод л доо. Одоо ингээд нэг дүүргийн улсууд, одоо ингээд эмнэлэгт хэвтлээ гэхэд энэ хүмүүс чинь нийлж, ижилсэж өгөхгүй л байгаа биз дээ. Хүмүүс амралтанд очсон эхний өдрөө нийлээд тоглоод байх нь ховор биз дээ. Танилцах гэж. Мал хүртэл ялгаагүй ш дээ.Тэрийг чинь ижилсүүлэх гэж, гэршүүлэх гэж, нутагшуулах гэж хамгийн гол нь, тэгээд манайх Буданч Цагдуултай гэдэг газар нутагладаг, манай нутаг их хадархаг, өвс ургамал муутайхан, бас ч гэж мал хариулахад нэлээн ажил болдог, тийм учраас ямаа голдуу малтай, байгалийнхаа аясыг дагаж, ямаа голдуу малтай байгаа, хэрвээ хонь голдуу малтай байвал хонь нь хоцорч үлдээд, ямаа нь түрүүлээд гүйцэгдэхгүй ш дээ, энэ хадан дотор мал хариулна гэдэг бол нэлээн яггүй, нэлээн хөөцөлдөж байж тэр чинь аа тэгээд тэр малыг хөлөөр нь ингээд явуулаад байх юм бол одоо тэр мал таргалахгүй. Идээшихгүй, зүгээр нэг хэсүүл янгир ямаанаас ялгаагүй л болж таарна биз дээ. тэгэхдээр тэр мал маллах ухаан гэж манай хөшин ээж надад их өвлүүлж өгч байсан юм. Миний хөгшин ээж Хомбуу гэж хөгшин байлаа л даа. Одоо ч манай хөгшин ээжийн нэртэй тийм салаа, манай нутагт бий. Өөрөөр хэлбэл Хомбуу хадаа гэдэг нэртэй одоо манай нутгийнхан андахгүй дээ, тийм салаа ч хүртэл байгаа. Тэнд болбол манай жилийн 4 улиралын 3-рт нь бараг нутгалчихдаг байсан гагцүү зунд нь тэр Цагдуултайн эх өөд тэр яварт зусланд гардаг, амьтантай саах тавихын тулд, аа малынхаа сүү шимийг ашиглахын тулд зусланд гардаг байсан гэхэд хилсдэхгүй, бусдаар ер нь бол бараг л Цагдуултайн хадан дотор л байдаг. Тийм айл байхгүй юу. Тийм учраас тэрийг одоо Хомбуугийнхан тэнд байдаг Хомбуу хадаа гэж нэрлэсэн, ээжийн нэрээр нэрлэсэн. Манай хөгшин ээж бол эхээс маш олуулаа байсан, Ормооны Хомбуу гэж хүн байжээ. Тэр Ормооныхон бас олон хүүхэдтэй байсан. Тэгээд одоо дандаа цэрэг цуух, цэргийн албанд явсаар байгаад бүгдээрээ өөд болоод ганц хүн үлдээгүй, манай хөгшин ээжээс бас 13 хүүхэд төрүүлснээс манай хөгшин ээж ганцаараа үлдсэн, миний ээж ганцаараа үлдсэн Пагма гэж ганцаараа үлдсэн байна. Тэр их сонин шүү. Тийм өнөр өтгөн, тийм олон хүүхэд төрүүлж өсгөчихөөд, тэгээд одоо тэр тэр олон хүнийг мөнх бусыг үзнэ гэдэг бол манай тэр хөгшин ээж бол бас их асар их зовлон туулсан, тэр их сэтгэлийн хатуужилтай хүн байсан байгаам. Тэгээд ганц охинтойгоо л насны эцсийг харсан шүү дээ. Т,эгээд ганц охин нь манай ээж. Тэгээд үндсэндээ тэр манай дүү төрөхөөс өмнө хөгшин ээж, ээж бид 3 байсан, сүүлд нь би хүнээс үрчилж авсан эмэгтэй дүү одоо ч Ховдод байгаа. Аа тэгээд дараагаар нь хөгшин ээж өөд болоод өөд болоод тэгээд ээж их том гэдэстэй нялх дүү бид 3 үлдээд, тэгээд миний тэр айлаас өргөж авсан нялх эмэгтэй дүүг маань тэрийг би дараа нь яринаа, яагаад тэрнийг өргөж авах болсныг тэр бас их сонин түүх байдаг юмаа. Нэгэнт одоо үе улирсан юмыг ярьж л байхаас бусдад сургамжтай юм, 2-рт энэ бол хүний тухай асуудал, хүний амьдралын тухай асуудал юм. сургамж авах ч юм бий, аа даган дуурайх ч юм байгаа, юм юм л байх шүү дээ. хүний амьдрал юм хойно. Ингээд би 3-уулаа үлддэг юм, тэгээд тэр хөшин ээжийг нутаглуулаад хөгшин ээжийг хэвтэж байсан яг тэр хэвтдэг буурин дээр нь орон гэрээ буулгаж аваад, нүүхээс өөр замгүй болоод, тэр үед ээж бид 2-т тэмээ ч байсангүй морь ч байсангүй, хэдэн богноос өөр юм байсангүй. Тэгээд ээж тулгар биетэй гээд л бодчих. Тулгар биетэй эмэгтэй хүн одоо гэр овоохойгоо үүрч зөөнө гээд л бодчих, ээжийгээ нутаглуулсан тэр газраас хэдэн өдөр хэдэн шөнө зөөсөн бол гэж би боддогийм. Хэдэн өдөр зөөсөн бол гэж боддогийм. Би арчаагүй нялх амьтан. Тэнд бол нэрмээс болохоос нэмэр болох юм нь бага. Эрхбиш одоо тэгээд хөгшин ээжийгээ дагаж хонийг нь хариулж байсан болохдээр малаа бараадахаас цаашгүй. Тэгээд тэр би тэр миний амьдралд хамгийн ноцтой уй гашуу тэр байсан. тэгээд хөгшин ээжийгээ ээж гэдэг өөрийнхөө ээжийг нэрээр нь дууддаг байсан үе. Тийм болохдээр би ээжийгээ өнгөрчихдээр би маш их уй гашуу эдэлсэн хүний нэг нь. Ээжтэйгээ яг адилхан би байж таарнаа даа. Тэгээд ухаан солиорсон ч тал байдаг шиг байгаа юм, сүүлд нь хожим бодоход. Тэр нь болбол бас их өрөвдөлтэй түүх байдгиймаа. Гэхдээ би яринаа энийг. Тэр болбол одоо нэг л сонин түүх болох учраас хүн болгонд ч давтагдаад байдаггүй өвөрмөц гэр бүлийн түүх учраас би одоо ярихад бол би цээрлээд, эмзэглээд, нэг их нууж дараад байх юм алга л даа. Тэгээд зөөж, нэлээн хол би үүрч, зөөж байгаа юм ш дээ, тэр чинь одоо. Тэр чинь тэгээд нөмөрч байсан дээлтэй нь, дэвсч байсан дэвсгэртэй нь, яг тэнд нь ингээд буурин дээр нь хөгшин ээжийгээ нутаглуулаад үлдээсэн юм. Ингэхээр бас сонин байгаа биз. Уул нь бол тэрийг чинь одоо тэр одоо лам хувраг байсан бол, тэгэхэд хүн байсан бол адаглаад, тэр чинь айл амьтан ойролцоо огт байхгүй хэрэг шүү дээ, тийм учраас л ийм одоо юм болж байна ш дээ. Тэгээд бид хоёр үхсэн, амьд 2 хоёр тусгаарлагдаж аваад, ингээд байж байтал манай мал яг л тэр ээжийн нутаглуулсан тэрүүгээр л бэлчдэг байхгүй юу даа, тэр хөгшин ээжийг нутаглуулсан, хөгшин ээжийг нутаглуулсан газрын тэр бууцны яг ойролцоох тэр баруун сайр хадан дотор би олон шөнө хоносон. Ээж маань намайг дуудаж байгааг ч би сонсож л байсан. тэр чинь ердөө нэг хошуу тойроод, тэр одоо хошууны цаана, наана хоёр л болж байгаа асуудал. Тэгэхлээрээ зэрэг тэнд одоо тэр тэр олон хадан дунд ээж маань намайг хашгиран дуудаж байгааг, тэр ганцаардаж байгааг, тэр ой тоондоо би яаж мэдэхэв, би тэнд ээжийнхээ бараанд л байж байвал, тэр л үхсэн ч гэсэн тэр шарилын нь бараанд байж байвал, над аз жаргалтай юм шиг над санагдаж, би тэр одоо хичнээн одоо тэр өлсөж, ундаасахаа ч мэддэггүй, тийм л нялх амьтан байсан хэрэг шүү дээ. тэгээд би тэнд өдөржин, шөнөжин байсан хэдэн ч хоног байсныг би мэддэггүй юм, тэгээд тэгж байсныг тэгээд удалгүй, нэлээн хэд хоногийн дараа урин дулаан болж Алтайн араас айлууд давж орж ирж, тэр манай ойролцоо айлууд бууж, тэр манай ойролцоо тэр салаанд айлууд бууж, тэгээд би айл малын бараа харж, тэгэхдээ л би тэр сэрүүн хадан дотор суугаад хоночихно, бас. Бас тийшээ хоночихно. Тэгээд ээж мэдээж бас ...миний хүү яагаад байгаам гэхээс өмнө бас загнадаг байхгүй юу, ....чи одоо хээр хоноод гээд ингээд одоо.., тэр одоо.., тэгээд тэр одоо.., тэгээд одоо намайг гашуудаж байна гэж мэдэж л байсан, ганцаардсандаа бас заримдаа бухимддаг л биз. Тэгээд мал нь ч байхгүй, мал нь ч хээр хоноод, хариулсан хүн нь ч хээр хоноод, ингэхлээр зэрэг тэр тулгар биетэй ганц эх хүн, яах юм болж байна. Бас л аймшигтай байгаа биз дээ. Одоо бодоход бол, маш аймшигтай байгаа биз дээ. Нэг тиймхэн хаврыг бид үдэв ээ, тэгээд ч манай тэр хэдэн мал нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнөө, тэр чинь би чинь сургуульд орохоос өмнөх түүх ярьж байна ш дээ, энэ бол. Жаахан логик дэс дараалал муутай болчихлоо. Тэгэхдээ яахав энийг болбол сүүлд нь одоо дэс дарааллыг нь олж болно биз. Бүр сургуульд орохоос ч өмнөх, өмнөх амьдрал байгаа байхгүй юу. Миний дөнгөж л одоо ухаан орж ертөнцийг таньж мал хариулдаг болж, малын зах дээр би ерөөсөө 5 настайгаасаа мал хариулдаг болж эхэлсэн хүн гэж намайг ээж ярьдаг юм. Би яаж мэдэхэв. 5 настайгаасаа малын захад мал хариулж, мал адгуулж эхэлсэн хүн гэж надыг ярьдгийм. Тэр чинь тэгэхэд би бол 6-тай л байсан хэрэг болов уу. 5,6 настай л байсан хэрэг. Тэрнээс чинь одоо 2,3 жилийн дараагаар сургуульд явууллаа шүү дээ, 3,4 жилийн дараа ч юм уу, 5,6 жилийн дараа ч сургуульд явуулсан юм уу, хэн мэдлээ. Тэрийг болбол нарийн тогтоох боломж гардаггүй юм, тэгээд тийм нэг их тэр миний хөгшин ээжийгээ л алдсан түүх. Хомбуу гэдэг хүнийг би тэгж одоо ертөнцийн мөнх бусыг үзэж байхад одоо сүүлд нь бодоход, одоо ердийн л нэг халуун ханиадаар л өнгөрсөн байналээ. Аа тэгэхдээн одоо тэрнээс чинь өмнө одоо урагшаагаан заа нэг Ангиртын бэлчир орж нэг айлаас жаахан гурил будаа агентаас жаахан гурил будаа авчирнаа л гэж явсан хүн, нэг жаахан гурил, будаа авчраад л нэг муу ханиадтай ирсэн юм, нээх айхтар ханиадтай, бид бүгдээрээ ханиад хүрээд, би ч бас халуураад, тэгэхэд тэр эм гэдэг юмыг анх ууж үзэж тэр одоо тэр манай юун дээр тахилын хажууд хичнээн ч хоног өдөр өнөрсөн юм, нэг дугуй цагаан юм, тэгээд гашуун ч гэж жигтэйхэн, тэрийг намайг уулгаад, унтуулсан чинь хучаад унтуулчихсан чинь тэр ингээд нэг их хөлрөөд, би тэр ханиаднаас салж байсан юм. Тэгээд анх одоо хүн хойно цагаасаа эм гэдэг юмыг ууж, тэгээд эм гэдэг дугуй цагаан жижигхэн юм, манай тэр тахилын хажууд олон хонож байгаа ш дээ. одоо болбол тэр яавч эрүүл ахуйн шаардлага хангахгүй дээ, тэр. Бид шалан дээр унасан юмаа амандаа хийдэггүй биз дээ, тэр одоо юу л байдгийм, утаа тортог, юу л байдгийм болоо шүү дээ. Тэгээд тэрнийг идүүлээд, тэгтэл одоо миний ханиад илааршаад, тэр болбол одоо хөдөөгийн сайхан агаар, хүн угаасаа эрүүл чийрэг, угаасаа.., угаасаа тэр эрүүл чийрэг тэр эрүүл чийрэг малын бүтээгдхүүнийг эдлээд, өшөө их одоо олон долоон эдэлддэггүй байсан үе. Хэрэглэдэггүй байсан учраас. Тэгээд дээрээс нь тэр хавар их бидний хувьд их алдагдалтай их л одоо нөхөж баршгүй гарзтай хавар болсон. Тэр одоо чухам ямар жилийн ямар хавар байсныг би одоо нарийн мөрдөж тогтоож чадаагүй. Чадаагүй байгаам. Тэгэхдээ бас нарийн судалж тогтоогоод тогтоовол, тогтооно л доо. Тэгээд хөгшин ээж өнгөрсний унасны дараагаар манай хэдэн ямаа хээлээр голдуу ишиглээд, тэрнийг нь тас шүүрч идээд, Алтайн тас гэдэг шувууг мэдэх үү?, махчин шувуу, тэгээд л тас болбол асар аймшигтай шувуу, асар сүртэй, тээр тэнгэрээс бүр тэр дээрээс одоо бууж ирж байгаа нь яг эх орны аугаа их дайны үед гитлерчүүд Москваг бөмбөгдөхөд Ленинградыг бөмбөгдөхөд ингээд нэг шунгинасан дуутай байдаг даа, тэр чинь асар аймшиг төрүүлдэг байхгүй юу. Яг тийм дууг тэр тас шувуу гаргадгийм. Тэр ч их дуутай орж ирдэг юм, тэгээд тэр дуутай орж ирж байгаа мөртлөө тэр дуу болбол тэр хадтай энгэрт цуурайтаад, тэгээд одоо тэр барьж байгаа амьтан нэг хэсэгтээ одоо тэр ишиг хурга ч бай, юу ч бай, тэр амьтад паник/айдас/-т ордог байхгүй юу, тэгэхээр тэр амьтны инстикт байна ш дээ, одоо юунд нөлөөлчихдөг байхгүй юу дээ. Хүн байтугай одоо тэр байрнаасаа бараг хөдлөхгүй шахуу болтол нь тэгж паникт оруулдаг байхгүй юу. Одоо байгалиасаа тэгж одоо, идэш тэжээлээ олж иддэг, одоо тэр амьтанд яасан л тийм чанар. Тэр болбол үнэхээр аймшигтай байсан. Саранцэцэг: Тэр дээрээс харна тиймээ? Асар дээрээс харна. Саранцэцэг: Тэр байгаа чиглээд л? тэр барих гэсэн бай луугаа чиглээд л яг сүнгэнэж орж ирнэ. Тийм асар их эвгүй муухай дуутай, одоо ингээд... Саранцэцэг: Агаар зүсч? Агаар зүсч орж ирнэ, хурд нь асар их муухай дуу гаргадаг, цэргийн нэг одоо сирень гээд нэг түгшүүрийн дохио гээд нэг юм байдаг ш дээ, ...иу иу... гээд, тэрний ....үүүүү... гэсэн нэг ийм нэг авиа гаргаж байгаам л даа, Саранцэцэг: Тиймүү? Тийм. Саранцэцэг: Их үү? Ихээ, их. Тэгээд би одоо тэр ээжийнхээ цогцсыг тас шувууд хэрхэн тасдан хаяж, идэж үгүй хийж байгааг, би харж л байсан. миний хариулсан малнаас тас шувуу, чоно, ирвэс тэргүүтэн зооглож байхыг би бас харж л байсан. надад тэр бүхэн аймшигтай байсан. хамгийн гол нь ээжийгээ алдсан нь надад хамгийн их гарз хохирол аймшиг байсан. Хамгийнхаа ойр дотны хүнийг, хамгийнхаа надтай хамаг юмыг сэтгээлээсээ ярьдаг, надад бүх юмаа зааж өгдөг, бүх юманд намайг дагаж дагуулж сургадаг, мал хариулахыг хүртэл дагуулж сургасан, айлд очиход хүртэл намайг дагуулж явдаг, тэр хүнээсээ хагацсан, би тэрийг их удаан хугацааны паникт орсон санагддаг юм, одоо бодоход. Тэгээд ч тэр үед одоо наадхыг чинь сургуульд явуулаад хэрэггүй дээ, наадах чинь жаахан мэдрэлийн гажигтай, хээр гадаа хонодог, жаахан ер нь наадах чинь сургуульд явуулаад нэмэргүй, шахуу юм багын даргад бол одоо хэлсэн байдгийм, бас манайх. Тэдний тэр хүүхэд бол бас жаахан мэдрэлийн жаахан явдал, согогтой болчихсон, өнгөрсөн хөгшин ээжээсээ хойш ер нь жаахан тийм согогтой болчихсон, гээд нэг дэл сул үг хүртэл над сонсогдож л байсан юм. Тэгэхдээ тэр хожуу сонссон хэрэг шүү дээ. Заа ийнхүү тэр хөгшин ээжээсээ хойш өнгөрсөн, тэгээд тэнд, тэгээд би тэр хөгшин ээжээсээ хойш, тэр зун, тэр хавар би дүүтэй болж тэгээд, тэр түрүүн байсан одоо бүр газар гишгээд мөлхөж явсан дүүгээ хүнд өргүүлж бас, дам хүнд өргүүлж, ер нь тэгээд одоо за ингээд одоо шинэ гарсан дүүтэйгээ ээжттэйгээ ахиад 3-уулаа болж байгаа юм. Энэ бол одоо олз гарзаар ер нь чамлалтгүй хавар болсийм даг. За ингээд айлтай саахтайгаа зусланд гарлаа. Тэр түүхийг жаахан үргэлжлүүлье л даа, нэлээн урагш нь харайж. Тэр одоо бүүр багын бүүр нялх багын тэр дурсамжийг жаахан үргэлжлүүлье л дээ, Атайн уулсыг ямар гэдгийг ямар их сүрлэг нутаг болохыг тэгэхэд анх удаа нялх ой тогтоомжинд надад их гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсиймдаг. Одоо бодоход тэр уулсын оройгоор хүрмэн чулуун хүрэм явар гэдэг бол маш их сүрлэг. Мөнх цастай аа тэгсэн мөртлөө нууцлагийг агуулсан, ертөнцийн одоо одоо ч хэр нь тэр нууц хэн ч тайлж таниагүй байгаа, тийм онгон дагшин нутагт одоо миний ард түмэн, миний захчингууд амьдарч байжээ. Одоо ч хүртэл амьдарч байна даа. Тэрний нууцад одоо ч хүртэл нэвтрэн орж чадаагүй байна даа гэж би боддог. Адаглаад л одоо ингээд л мал хариулж явахад тэрүүгээр явж болдоггүй юм шүү гэдгийг л хэлсэн, тийшээгээ мал хариулж болдоггүй юм шүү гэдгийг тэр нь болохдойгоон зэрэг ердийн өвс ургамал явсаар байгаад, одоо саахалт айлын хэртэй яваад, тэр өвс ургамал дуусаад, улам тачир болсоор болсоор болсоор... огт өвс ургамал ургадаггүй тийм талбай байгаам. Тийм их салаа байгаам, тийм их хадтай хүрэмтэй, салаа болоод явчихдаг юм, тэрийг “Үхлийн хөндий” гэж нэрлэдэг юм. Үхлийн хөндий рүү мал оруулуузай гэдэг, мал ч ордоггүй юм угаасаа, тэр инстикт нь тэр угаасаа тэрэн лүү мал яваад л ингээд л захлаад л явснаа буцаад л, дэрх гээд л буцчихдаг юм, тэгээд би нэлээн хэсэг явж үзсэнээ тэнд одоо хүн явж болдоггүй юм гэснээс нь нэлээн хэсэг явж байгаад аймшиг төрөөд, надад нэг ч бие арзайх шиг болоод ,дотор ч муухайрах шиг болоод, тэгээд би буцаад явчихсан. Өвс ургамалгүй болоод тэгээд тийм болчихдээр буцаад явчихсан. Заа тэр болбол бүүр Алтайн уулсын тэр Боржин чулуун ёворт байдаг юм, Саранцэцэг: Зуслангийн айлуудаас хэр хол уу, тэр? Аа тэгээд малын бэлчээрт л байгаа гэсэн үг шүү дээ, малын холын бэлчээрт л байаа гэсэн үг шүү дээ. Ер нь манай зуслангийн айлууд малаа маш их хол бэлчээнэ. Заа тэгээд зусланд болбол одоо тэгээд зун бол маш богинохон болно, өвөл бол хөвөнтэй тэрлэг, зун бол хөвөнтэй тэрлэгтэй зусна, хөвөнтэй дээлтэй. Сэрүүн. Сэрүүн хайрхан. Сэрүүн бумбын орон гэж хэлбэл зохилтой, одоогийн энэ улс нутгаа магтдаг сэрүүн бумбын орон гэж хэлэх дуртай л даа, яагаад гэвэл тэнд бол ямар л бол ямар цэцэгс ургана. Ямар л бол ямар ургамал ургана. Тэрийг мал иднэ, таргална, аа тэнд л одоо хамаг л махан таргаа авдаг, гэсэн үг шүү дээ. мал хариулахад тэнд л махан таргаа авдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд намар оройхон, одоо гол руугаа орж ирнэ, өвсний сөл хөөж орж ирнэ, тэгээд л өөхөн таргаа авдаг гэсэн үг шүү дээ, манай нутгийн малчид тэгж ярьдаг байсан, тэгж би нэг зуны 1-2 зуныг би тэгж гаргаж байснаас сүүлд нь сургуульд орсон хойноо одоо тэр Цагдуултайн тэр Буданчийн их мөнх цаст оргилуудын тэр ёроолд хүрч, тэр нутаглаж байсан тэр хэд хэдэн хүнийг би мэднэ. Тэгээд бас л хүн малын жаргалын орон байдгийм даа. Устай бол устай, ус нь цэнгэг, онгон дагшин ч гэж жигтэйхэн, заа тэгээд л одоо мал таргална ч гэж жигтэйхэн, мал нь махан тарга сууна ч гэж жигтэйхэн, аа тэгээд цас дарвал ч ямар ч аврал байхгүй дээ, за ингээд одоо түр завсарлая, Саранцэцэг: Заа тэгье түр завсарлая. Миний тэр ээжийн ээж Хомбуу гэдэг хүний бурхан болсны дараах тэр амьдрал ярих ёстой үргэлжлүүлэн хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна л даа, ингээд одоо ээж дүү бид 3-ын амьдарч эхэлсэн тэр үе болбол бас сонин түүх л дээ. тэр үед болбол зах хязгаар нутагт соёл төдийлөн түгээгүй, хөнжил дэвсгэр цагаан хэрэглэл юм угаах саван, тийм зүйлс их ховор, маш одоо үндсэндээ дээлээ нөмөрч унтдаг, эмээлээ дэрлэж, дээлээ нөмөрч унтдаг, тэр л үеийг би ярьж байна ш дээ. Дараа нь соёлын довтолгоон гээд асуудал гарна, тэр үеэр би бас энэ хэзийд яаж халагдсан, ямар бэрхшээл, зам туулсан тухай би хожуу ярина. Тэгэхлээр одоо яг логик дэс дарааллыг нээх алдахгүйн тулд ээж дүү бид 3-н амьдрал ингэж хөдөөгийн алс хязгаарын захчин түмний амьдралын нэгэн хэсэг бол яг л тэр зам мөрөөр энэ бол ганц миний амьдрал биш, миний амьдралтай төсөөтэй амьдралаар амьдарч байсан асар олон хүний төлөөлөл нь нэг нь би учраас, аа тэгээд хувь хүнийхээ хувьд хувь хүний онцлог амьдралыг л ярьж байгаа хэрэг шүү дээ. Аа бусдаас юугаараа онцлог ялгаатай байв гэхдээгээн зэрэг, манай мал бол бусдын малтай нийлдэггүй байсан тэр үед. Ямаа голдуу малтай байна ш дээ. Яг өөрийнхөө сүрэг хүний өөрийн сүрэгтэй нь манай ямаа нийлчих юм бол тасраад явчихдаг, тийм шүү дээ. Тийм л мал байсан юм шүү дээ. Тэгээд айлын малтай ижилхэн, тэр бас л хүнийг нийгэмчлэхтэйгээн бас одоо малыг одоо тэр мал сүрэг дотроо олон айлын мал сүрэгтэй хариулах бэрхшээлтэй, бэрхшээлтэй байсан. Энийг ярих юм бол бас л нэлээн хэдэн, нэлээн одоо хэдэн цагийн яриа болж болохоор одоо сонин онцлогтой. Манай хөгшин ээж амьд байж их сонин түүхийг энд одоо чимэглэл болгож хавчуулья л даа. Манай хөгшин ээж амьд байж, биднүүд тэр Цагдуултай Улаан хад гэдэг газар хаваржиж байсан. Цагаан сараар бид нар сэтэртэй сэрхээ төхөөрөөд, уул усандаа тайлга өргөх ёслол үйлдсэн юм. Үйлдсэний дараахан тэр чинь дал 4 өндрийг нь чанаж, тэгээд одоо ингэж галд тайлга болгож шатаагаад, тэгээд одоо бид чинь бөөгийн уламжлалтай, бид чинь бөөгийн шашинтай улс ш дээ. Одоо саяхнаас л буддын шашин машин гэж байгаа болохоос бөөгийн шашинтай байсан улс шүү дээ. Тэгээд бөө мөргөлийнхөө зан үйлийг хийгээд овоогоо бариад, тэгээд одоо тэр овоон дээрээ тахилга үйлдээд, ингэсний дараахан манай одоо ..., нэг өдөр манай нутгийн хүн л манайд ирж байгаа юм л даа. Тэр хад өөд чинь ямар морь мал унаад явна гэх биш, явган л явна шүү дээ. Морь унаад явах газар ч байхгүй. Яг манай нутагт бол. Явган л явахаас өөр зан байхгүй. Манайд нэг хүн ирсэн чинь манай хэдэн ямаа час хийтэл тургилдаад л, яг янгир шиг хотноосоо үргээд гараад явчихаж байсан юмдаг. Цөөхөн нэг арван хэдэн хонь байдаг юм, арван хэдэн хонь нь ямаагаа дагаад, цуг үргээд алга болдог юм, тэгэхэд одоо хонинууд нь таваг шиг том сүүлтэй, одоо хургалж байгаа хонь хүртэл бүүр ийм таваг шиг том сүүлтэй, тэгээд пир хийтэл үргээд, хотноосоо гараад үргээд явчихсан, гадны хүн ирэхдээр зэрэг. Аа тэгсэн мөртлөө нохой нь малаа хариулаад яваад байна. Хүнтэйгээ цуг. Тэгээд одоо хотонд боохой/чоно/ нохой маш их соргог, харин ирвэсийг бол арай дийлэхгүй, ирвэс мал яг хотноос мал хулгайлдаг амьтан шүү дээ, Саранцэцэг: Ирвэс бас байх юм уу? Байлгүй яахав, Саранцэцэг: Хот руу дайрч орж ирдэг юм уу, малын хот руу? маш их сэмхэн амьтан, одоо тийм гадны хүн ирэхэд үргэдэг, гарчихдаг мал дотроос мал хулгайлаад хоолойг нь базаад цусыг нь сорчихоод яваад өгсөн байдаг юм, ирвэс. Тэгээд бид арьсыг нь хуулаад махыг нь иднэ, тэгээд ирвэс идсэн малын хоолой толгой хэсгийг нь авч хаячихаад л махыг нь идчихнэ ш дээ. Ер гэм болох юм байхгүй, аа чоно идсэн малын сэг болбол тийм байдаггүй юм, чоно чинь бол зуугаад идээд, энд тэндээс нь тасдаад ингээд явчихдаг юм, ирвэс бол зөвхөн цусыг нь сордог юм, тэгээд гүрээний нь судсыг л хага татаад л цусыг нь сорчихдог амьтан, тэгээд тэр цус сорсон ирвэс бол нутгийн анчид ярьдаг даа, 3 хоног үхлүүт унтдаг гэж. Амьтны халуун цус сорсон ирвэс үхлүүт унтдаг, очоод одоо яг унтаж байх үед нь намначихаж болдог, тийм амьтан гэнээ. Тэр бол нутгийн анчид ярьж байгаам. Би агнаж үзээгүй. Би тийм хийморьтой, тийм мундаг анг амьдралдаа хийж үзээгүй, сонссон нь л тэр. Тийм л малтай айл байсан юм, манайх. Тэгээд ашиг шим өндөр, тэгээд манай хөгшин ээж, ээж бид 3, манай тэр өргөж авсан тэр нялх амьтныг сүүгээр амлуулаад ингээд өсгөхөд манайх өвөл хавар мал төллөтөл сүү шимээ өгдөг хүртэл ямаа манайд байсан, тэгээд ямаа нь литр орчим сүү гаргадаг, сүүтэй тулман хөхтэй ямаа байдаг юм. Тэмээн алаг гэж хожим нь бас чоно идчихсэн байдаг юм, манай тэр ямааг. Тэгэхэд би бас нэг айхтар харуусч байсан юм. Өөрөөр хэлбэл биднийг өсгөсөн ямаа байхгүй юу. Сүүгээр нь биднийг өсгөсөн ямаа байхгүй юу. Өвөл ч зун ч сүүтэй цайтай л байж байдаг. Сарлаг шиг ямаа байсан юм даа, сарлагийн сүү чинь нэг литр орчим гардаг юм, тэгээд маш их шимтэй сүү байдаг юм. Тэгээд тэрний сүүгээр угжиж, манай тэр дүүг хүн болгож байсан юмаа, тэгээд хавар нэг 5 ямаа төллөхөд бид нар ээзгий буцалгаж уудаг, тэгээд тараг бүрж, нөгөө уураг нь шингэрсэн хойно тараг бүрж уудаг байсан юм, 5-6 ямаа төллөхөд л бид нар бидний мал чинь асар их жилбэтэй, асар их шимтэй байгаа биз, мал нь их жилбэтэй байдаг байсан. Тэгээд тийм л малчин улсууд даа. Ер нь болбол тэр мал маллах ухааныг дэндүү гаршсан, үе удам, дагаж гаршсан, манай хөгшин ээж бол тэр од сарны тохиолыг их ажиглана, шөнө унтахдаа ..За одоо энэ өвөл тийм өвөл болох нь, энэ хавар тийм болно, энэ хавар нутаг тэгж сэлгэхгүй бол болохгүй нь ээ, гэдгийг сайн мэддэг байсан юм. Тэгээд мал маллах ухааныг бол дэндүү гаршчихсан, тэгээд манай мал бол бусад айлын малаас өвөрмөц онцлог нь одоо юу гэдэг юм, гэхдээ ноолуур болбол их сайтай, ноолуурын талаар бид нар болбол одоо тэр амьтан тэгэхэд чинь нэг одоо нам, төрийн сайн бодлогын хажуугаар саар бодлого явагдана ш дээ, нам төрийн бодлогыг дээд шатныхан гажуудлаас дунд шатныхан их гажуудуулдаг юм, жишээ нь мал махны төлөвлөгөө биелүүлээгүй гээд, амьтан хүнийг шоронд өгч байсан, тэр үед би тэр үе чинь одоо тэр хувийн мал ахуйг өсгөсөн улсуудад, одоо энэ төвийн аймгуудад л одоо савхан хувин мөнгөн бүслүүртэй өгч байсан сайн малчинд, улаан халзтай өргөө гэр өгч байсан, Маршал Чойбалсан гардуулж байсан гээд л гэж ярьдгийм. Тэгвэл манай тэнд бас өвөрмөц онцлогтой шагнал урамшил явагдаж байсийм. Тэднийх 1000 хоньтой, тэднийх 2000 малтай, энэ тэр гээд л одоо их малтай баяачуул байсан тэр одоо ядуу малчдыг хөлслөөд малаа хариулуулдаг байсан өөрөөр хэлбэл тэр одоо түрээсийн хэлбэр юм даа, одоо шанд нь бол одоо нэг төлөг алаад идчих, алаад идчих шөл гаргаад уучих төлөг, өгөх жишээтэй. Аа нэг унааны одоо номхон морь өгөх жишээтэй, мал хариулж байна гээд. Аа эмээл хазаар тэргүүхэн, тийм юм чинь тэгээд тэр үед их ховор юм чинь. Эмээл хазаар төхөөрч өгнө гэвэл ч одоо тэр өгөөмөр баян болж байгаам. Тэгээд малыг нь түрээсээр хариулдаг, түрээсийн хэлбэр тэгэхдээ их хатуу болзолтой түрээс, хэрвээ одоо төллөх эх мал болгоныг төллүүлж төлийг нь бүрэн авч өгвөл тийм шагнал оногдоно, аа хэрвээ тэрнээс одоо тав, 3 гурван төл алдвал нөгөө шагнал байхгүй ч болох магадлал их, ер нь байхгүй ч болох, тэгээд л тийм үе байсан байна. Тийм үеийн тухай манай ээж ярьдгийм. Тийм байсан гэж ярьдгиймаа. Аа тэгээд бас нэг зүйлийг миний намтартай холбоотой учраас би ярихгүй бол болохгүй нь. Манай хөгшин ээж өшөө залуу байж, манай ээж бүр хүүхэд шахуу, бүр одоо 18,19той охин байж, миний ээж, тэр үед бид нар хасагт малаа идүүлсэн, тэр одоо хасагт малаа идүүлсэн гэдэг нь юу гэсэн гэхдээр осман цэргүүд одоо аль улсын харьяат биш, доншуул дээрэмчдийн том бүлэг байсан, маш их том бүлэг байсан. Аа тэднийг цаанаас нь Америкийн бодлогоор, Хятадын Гоминданы цэргийг өөгшүүлэх замаар, цэрэг зэвсгийн тусламжийг гоминданы юуны ..., Османы хасгуудыг бол их өөгшүүлж дэмжиж, Монголын хил хязгаарт их нэвтрэн ирж, дээрэм тонуул хийхэд нь тусалдаг байсан. Аа тэр нь цаад улс төрийн бодлого нь юув гэхдээр Монголын тэр баруун хэсгийн аймгийг, аймаг орон нутгийг бол таслаж, авах гэсэн тийм улс төрийн бодлого явж байсан байна л даа. Хожмын түүхүүдээс уншаад судлаад үзэхэд. Заа энийг Баабар түүхэнд цухас дурдсан байдаг юм, баруун хязгаарын тухай. Нэг Османтай Маршал Чойбалсан бас найрамдлын гэрээ хэлэлцээр байгуулсан байдаг юм, энэ нь маш их зөв тактик байсан гэж сүүлд нь судалж бичсэн, Османтай найрамдлын гэрээ байгуулж юу гэхдээгээн зэрэг тэрийг баруун хязгаарыг амгалан тайван байлгах бодлого явуулж байсан юм. Аа тэрийг танай аав ч гэсэн ярих байх, танай аавын ах ч бас ярих байх. Би ч гэсэн одоо зах зухыг нь юм ярьчихъя. Эндээс бол хасагийн дээрэмчидтэй тулалдахаар бүхэл бүтэн девизийг буухиа маягаар баруун хязгаарт төвхнүүлж, хилийн хороодыг хилийн заставуудыг хүч нэмэгдүүлэн бэхэлж байсан, тэгээд тэрний үед одоо тэр дөчин хэдэн онд 42 оны дайн төгссөний дараа манай баруун хязгаар аюултай түгшүүртэй байсан, түүх энэ. Тэгээд одоо миний эцэг болох хүн тэр будлианд оролцож амь насаа алдсан байдгийм өөрөөр хэлбэл Дотоодын хамгаалах байгууллагын ажилтан хүн байсан байгаам ш дээ. Тэгээд амь насаа алдсан байдгийм. Тэгээд бүр тэр үед баруун Ховд аймаг Говь-Алтай аймгийн баруун сумуудын малыг хасгууд дээрэмдээд, уулын салаа энгэрийг бол одоо хүний цогцос, малын сэг дүүрч, одоо тэр хурдан буутай, маш их боловсронгуй зэвсэгтэй хасагууд, тэр баруун арван хэдэн сумыг тоносон байдгийм. Малыг нь тоносон байдгийм. Тэгээд сүүлд нь.., Саранцэцэг: Айлуудыг нүүлгэж байсан уу, наашаагаа? нүүлгэж завдаагүй, нүүлгэж завдаагүй асар их тийм хурдан маш их шуурхай, ажиллагаа болж болж өнгөрсөн. Тэрнийг нь яаралтай тэрний нь цохих үүднээс хамгийн сүүлд одоо тэр чинь “3 баатрын дууль” “3 баатрын хөшөө” энэ тэр гээд одоо сүүлд нь энэ Монголын түүхэн дээр нэгэнт байгаа учраас энийг би алгасъя л даа. Тэрийг би нэг их айхтар дэлгэрүүлээд мэдэмхийрээд юу хийхэв. Энд тэнд Монголын түүх байгаа учраас. Тэгж бас манайх бас хасагт малаа идүүлж барж хоосорч байсан түүх байдгийм. Тэгээд айлын малыг түрээсээр маллаж, малтай золгож малжиж байсан түүх байдгийм. Энэ бол миний ээжийн миний хөгшин ээжийн амьдралын түүх л дээ. тэгээд одоо овоо малтай болж, малч ажиллагааныхаа хүчинд овоо малтай болж, ингэж айлын дайтай айл болж, тийм гуйлгачин хамгийн доод ядуугийн туйл хүрээгүй тэгээд тэмцэж явсан. Аа тэгээд нэг миний доод талын эмэгтэй дүү гарч, тэгээд тэр нас барсан тухай гашуун түүх байдгиймаа. Тэр одоо малаа хужирлах гээд 40-өөд км хол, явж мал хужирлах юм байна л даа, тэр зуслангаас бууж, тэгээд тэр манай ээж эмээ 2-ын хооронд болсон гэр бүлийн жижиг маргаан, ...Би нялх хүүхэдтэй би явж чадахгүй, ээж та малаа хужирлаад ир гэсэн юм байна л даа, би яаж явах юм, энэ тэр гэсэн байгаам л даа, тэгсэн чинь ...Наад золбин хүүхэд чинь чиний амьдрал юм уу, мал чинь чиний амьдрал юм уу, өнөөдөр. Би энийг чинь би ганцаараа би дийлэхгүй, чи надтай хамт яв, үгүй бол наадхаа тэврээд яв чи, намайг гэрт нь үлдээгээд, тэгээд цай, ундаа ууж байгаарай гээд ингээд хярам хөөрүүлж орхиод, ааруул орхиод, явах ёстой байсан юм байна л даа. Тэгсэн ээж зөрүүдлээд, нэлээн тийм ууртай хоорондоо маргаад, тэгээд 2 хоног мал хужирлаад ирэхэд нь тэр хөхүүл нялх хүүхэд яаж тэсэхэв дээ, нэг өглөө босоод ирэхнээ дүүг оршуулчихаад, ээж хөгшин ээж 2 эргээд ирсэн, таагүй мэдээ бий. Маш хармсалтай юм болсон байдаг. Энэ бол юу харуулж байнав гэхдээр мал бол хамгийн үнэтэй зүйл нь. Хамгийн үнэт зүйл нь. Тэр бол амин тэжээл нь, малгүйгээр ерөөсөө амьдралыг тэвчихийн арга байхгүй, тийм ч учраас хөгшин ээж, ээжид маш хатуу шаардлага тавьж байхгүй юу, тэрнийг бол тэгж тэр талаас нь ойлгох хэрэгтэй. Аа яахав тэр үр хүүхдээ тэврээд л явах л хэрэгтэй байсан байхгүй юу. Хүүхдээ тэврээд, малынхаа хойноос явах л хэрэгтэй л айсан байхгүй юу, тэгээд л зөрүүдлээд л явчихсан, миний доод талын эмэгтэй дүү тэгээд эндчихсэн юм. Тэр харангадаад үхчихсэн л байхгүй юу. Нялх хөхүүл амьтан чинь. Хөний сүүнээсээ гараагүй амьтан чинь цангаад ч юм уу, харангадаад ч юм уу, тэгээд л өөд болчихгүй юу. Миний дээд талын эгч усанд эндсэн гэдэг юм. Ээжээсээ би уулаасаа 5-улаа юм, уул нь бол тэгээд 2 эрэгтэй нь үлдсэн, 3 эмэгтэй нь эндсэн. Тэгээд айлаас нэг эмэгтэй дүү өргөж авсан нь үгүй ээ, одоо яахав хүүхэд тогтдоггүй юм, ингээд өдөр шөнөгүй гуйгаад салахгүй тэгээд бас айлд өргүүлчихсэн, тэрийг нь би сайн мэддэг юм. Тэгээд миний дүү нялх нялзрай, яг нярай хүүхэд байж байхад, тэнд нэг халх самган хүрч ирээд л гуйгаад байдгийм. Гуйгаад байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр бас тэрнээс гарсан охин нь хүүхдээ хүүхэд нь эндчихсэн, тэгээд л одоо.., тэгээд ахиад хүүхэд гарахгүй юм биш наад охиноос хүүхэд гарч л таараа, та нар үр хүүхэдтэй болж л таараа, ядарсан намайг одоо ингэж хөлийг нь.., арай нэг мөлхдөг, газар гишгүүлж байхад та нар авах гэлээ гэж их цааргалсан, их л цааргалаад тун бараагүй юм, бараг хүчээр шахуу аваад явчихсан, тэгээд авч явах явахдаа нэг өглөө л саахалт хаяанд байсан айл чинь өглөө босоход л нүүгээд алга болчихсон байсан. Тэгээд тэд... Та нарыг хажуудаа хамт авч явна, айл хамтдаа байна, гэж авсан улс үндсэндээ хүүхдийг нь авчихаад, мэхлээд явчихаж байгаа байхгүй юу. Тэгээд олон жил одоо өөр нутагт Цэцэг суманд амьдарч байгаад, хэзээ хожуу хойно, намайг том болсон хойно тэр манай нутагт тэр хөгшин ирж, тэгээд дүүгээ харж, тэр дүү маань огт таних ч үгүй, ахаа гэж мэдэх ч үгүй, хүлээн зөвшөөрөхгүй, тэгээд одоо бол ойлгосон нэлээн хожуу, намайг төрсөн ах юм байна гэж, одоо бид нар. Тэгээд бас тэр өргөж авсан айл нь бас их учиртай, манай төрөл садангийн ч хүн биш, тийм хүний бас нэг охиныг бас бүүр өөр Ховдын наад захын суманд шилжих болоод, нялх хүүхэд одоо өвлийн тэр их нүүдэл аянаар даахгүй болоод, тэгээд яая даа, өргүүлчих амьтан байвал өргүүлчих юмсан гээд байж байтал манай хөшин ээж, тэр айлаар орж, тэр хүүхдийг өргөж авахаар болж, тэр чинь.., тэр нөгөө мал хужирлаж яваад эндсний хойно ээж хөгшин ээжид ээж маш хатуу үг хэлж...Танаас л болж үр хүүхдээ алдлаа. Үндсэндээ та л бол та л алаад хаячихлаа, гэж айхтар үг хаясан байдгийм. Тэгээд одоо тэр гэмээ цайруулж, тэр айлын охиныг авчирч, намайг дүүтэй болгож байсан байхгүй юу. Тэгэхэд ээж давхар биетэй байсан. Тэгээд юм дандаа учир холбогдолтой байдгийн учир нь энэ. Амьдрал бол хүний амьдрал тэр мал ахуйтай нь, байгаль ертөнцтэй нь, тэр хүн хоорондын амьдралтай нь салшгүй холбоотой. Шууд холбоотой тэгж ганц гэрээр онгон дагшин байдаг ч гэсэн хүн хүнтэйгээ холбоотой л байдаг. Тэр л ёс жаяг. Тэр чигээрээ Робинзон Крузо шиг амьдрал болбол дэлхийн аль ч өнцөг буланд байдагүй л гол жишээ энэ байхгүй юу. Тэгээд л хүмүүс хоорондоо ураг садан болдгийн учир энэ, ураг садныг таньж мэдэж байхын учир энэ, тэгээд одоо тэр охин дүү маань одоо амьд бий. Олон хүүхэдтэй, маш олон хүүхэдтэй, одоо Ховдод байгаа, сайн сайхан амьдарч байгаа. Одоо биднүүд дандаа холбоотой байдаг. Дандаа утас шөрмөсөөр ярьдгийм. Эмэгтэй дүүтэйгээ би. Айлаас өргөж аваад айлд өргүүлчихсэн дүү, тэгээд намайг ахаа гэдэг юм. дүү би ахаа гэж нэгнийх нь эгч нэгнийх нь дүү л болох юм байгаам ш дээ. Дүү бид 2-н хооронд дундах нь юм. Хожим хойно бас нэлээн түүх бий. Заа энийг ингээд дуусгаад, миний сургуулийн амьдрал луу эргээд оръё. Заа, ингээд нэгдэлжих хөдөлгөөн эхэллээ гэж яриад сургуульд 4-р ангийн боловсрол эзэмшсэнээ ярья. Заа харин энэ дашрамд хэлэхэд бол тэр улс ардын аж ахуйг /УААА/ хөгжүүлэхэд хөгжүүлэх тэр анхдугаар 5 жил ч байна уу, 2-р таван жил ч байна уу, хэн мэдлээ, тэр 5 жилийн төлөвлөгөөнүүдийн эхний үе шатууд нь байсан юм шиг байгаамаа. Тэр чинь Чойбалсангийн үе, Чойбалсангийн үед л явж байгаа бодлого шүү дээ. Амьдрал шүү дээ. 1952 онд Маршал Чойбалсан өөд болсон байдгийм. Ер нь тэр үед үндсэндээ бол намын бодлого бол малыг их өсгөх, аа хүнийг их боловсруулах, боловсролжуулах, аа хөдөөд алс буйд нутгийг одоо соёлжуулах, зам харилцаатай болгох, тэр үед морин өртөө эдэг юмыг гүн утгаараа хэрэгжиж байсан. Тэр морин өртөө бол их сонин, тэр түүхийг дараа ярина. Морин өртөөний түүхийг. Тэр морин өртөөнд манай ээж хүртэл алба хашиж байсан. Заа ингээд би 4-р ангид нэгдэлжих хөдөлгөөнтэй залгаад, тэгээд айлын их одоо газар газраас ирсэн малыг мал болгох гэж, нэг сүрэг болгох гэж нэг хэсэг ядраад, хавар ноосыг нь авах гэж нэг хэсэг ядраад, маш их ядарсан. Маш их туйлдсан, ээж бид 2. Дүү нялх, 500-аад ямаатай, бас ч үгүй үхэж үрэгдсэн, манай өөрийн сүргээс үхэж үрэгдээгүй, дандаа одоо гадны хотноос ирсэн, мал үхэж үрэгдсэн. Тэгээд ноос дутсан, хялгас дутсан, тэрийг чинь яаж авч барахав, үнэн их туйлдсан. Тэгэхэд л би одоо тэгээд хэвлэлийг хэвлэл түгээдэг систем тогтчихсон байсан, бараа түгээдэг систем тогтчихсон байсан, баг болгон агенттай, баг болгонд ухуулагч ажилладаг, намын ухуулагч ажилладаг, суртал нэвтрүүлэгч ажилладаг, аа тэднээр дамжуулж сонин хэвлэл ирдэг, тэдний гайгүй шиг одоо над шиг яриа хөөрүүтэй улсууд нь ховор л доо. Гэхдээ л мэдээлэл өгдөг байсан, би одоо тэр баг тэр хот айл, тэднийхэн одоо төлөвлөгөгөө биелүүллээ. Мал дутуугаа гүйцээчихлээ. Тэнд одоо сүүний төлдөвлөгөө тэгж биелж байна, дандаа тийм мэдээллүүдийг дамжуулж өгдөг тэгээд сонин тэр үед одоо тэр Халхголын ялалтыг хэдэн жилийн ч ой болж байсан юм, би тэр хонь хариулж яваад нэг муу согтуу суртал нэвтрүүлэгч баахан сониноосоо гээчихсэн байсныг олж авч, нэг их соёлжин гэгээрч билээ. Тэр нэг зунжин би тэр сонингуудыг би зунжин малын бэлчээрт уншиж, тэгээд одоо Халхголын ялалтын тэдэн жилийн ой болгож монгол цэргийг яаж Орос Монголын цэргүүд Зөвөлөлт Монголын цэргүүд яаж ялж ялалт байгуулж байсан, Гонгор баатар, Дандар баатрын тухай олж мэдэж уншиж, их тэрийгээ бусдад ярьж өгч, бас албан ёсны бус ухуулагч болж байв. Ингээд л одоо миний амьдралын гараа сургууль, соёл энэ бүхнийг ингээд л хараад байхад ийм нийгмийн байгуулалтай, тийм нам засгийн бодлоготой салшгүй холбоотой, маш их уялдаа холбоотой, бахархмаар ч юм их бий. Гутармаар ч юм бас байдаг. Би ер нь юмыг бахархаж л ярих дуртай. Над харин тийм гутралтай юм нэг их ажиглагддагггүй юм. Нээх би тэр болгоныг нэг их санаад нэг.., ноосны дутууг гүйцээгээгүй нутгийн ард.., шүүхэд татна, прокурор мөрдөнө, тэгээд шүүхээр шийдвэрлүүлнэ, тийм процедур/үйл ажиллагаа/ ш дээ. Тэгээд чамайг шүүхэд шилжүүлнэ гээд загнаад, багийн дарга хэд хэд загначихсан юм байна л даа, яагаад гүйцээдэггүй юм б чи, ингээд загначихсан юм байна л даа. Тэгсэн чинь тэрнээсээ болоод сэтгэл нь хямраад боогоод үхчихэж зайлуул, тэр бол одоо нэг хэдэн кг ноос л дутаа биз, хн... тэр сайндаа нэг хэдэн хоног байцаагдана л биз, тэр ямар эсэргүү болчихсон биш, хн... /инээв/ буудаад алчихна ч гэж хаа байсан юм, үгүй ээ тэгээд энэ бол хүний ойворгон өчүүхэн бодлын л илрэл л дээ чааваас. Хямарсан байдгийм. Заа тэр мэтчлэнгийн хямарсан асуудал болбол олон л доо. Одоо ерөөсөө би одоо тэр заводон дээр сүү дутаана. Мал нь төллөж өгөхгүй бол мал нь одоо гүйцэд тарга тэвээрэг авахгүй бол тэр чинь тэр малчин одоо яах юм, бас л хэцүү ш дээ, тиймээ. Тэр л байгалийн хатуу хөтүүг давж, тэр л тэрэнтэй одоо ёстой би нутгийнхаа малчдыг хамгийн баатарлаг ард түмэн гэж боддог, одоо энэ Баянхонгорын Өвөрхангайн, Архангайн энэ малчдын дэргэд бол одоо баруун зүгийн малчид бол үнэн хөдөлмөрч ард түмэн, одоо хэр нь. Үнэн хөдөлмөрч ард түмэн. Заа тэгээд би 1 жил тэгж будилж, тэгээд тэр зунаа хэдэн ямаагаа өгчихөөд, үхэр дээр гарлаа. Саальчин болж, манай ээж нэгдлийн саальчин болж байгаам. Манайд нэгдэл байгуулагдаж байгаам. Нэгдэл байгуулагдаж байгаа тэр процесс бол амар тайван байгаагүй. Одоо энэ хүн ч гадарлана, эдний нутагт нэгдэл байгуулагдаж байсан түүхийг яривал энэ хүн бас л түүх ярих л байх л даа. /хажуу хүнд хандаж ярив/ Орохгүй гэсэн улс олон байсан. Яадаг ч байсан наад нэгдэлд чинь орохгүй, хэдэн малаа би мэддэг юм уу, та нар мэддэг юм уу, энэ хэдэн малыг чинь би хариулсан юм уу, та нар хариулсан юм уу, та нар хариулсан юм бол та нар мэдээд малаа ав, аа хэрэв би энэ малыг өдий зэрэгтэй болгож миний юм бол хэдэн мадлаа би мэдье, энэ чинь миний өмч хөрөнгө. Энэ нам засгийн ч өмч хөрөнгө биш. Миний л өмч хөрөнгө. Яахаан би мэдье цааргалаад хойшоо сууж байсан малчин өдий төдий байсан. Асар олон байсан юм. Аа манай ээж мэтийн тийм дуулгавартай, ард иргэд болбол одоо тэг гэж байна, одоо тэгэхээс өөр арга байхгүй болсон. Хүүхдээ сургуульд явуул гэж байна, явуулахаас өөр арга байхгүй, гээд ингээд нус нулимс нь гоожоод, сургуульд өгч л байсан. Одоо нэгдэлжих хөдөлгөөн гээд малыг чинь нэгдлийн чинь ач холбогдлыг ч мэдэхгүй хор морыг нь ч ухаарахгүй, тийм л улсууд одоо.., дуугүй л малаа нийгэмчлүүлж л байсан. Тэгээд бид нар нэг 75 ямаатай, ээж бид 3 үлдээд л, ингээд л нэгдэлд ороод, тэгээд будилж байгаад хэдэн ямаатай, тэгж хүний өөрийн хэдэн ямаатай, тэгж будилаад, өөрийнхөө гэсэн хэдэн ямааг нэг айлд тавьчихаад, тэгээд үхэр дээр дагаад, үхэр нь шал амар л даа, аа харин тугал нийлүүлэхгүй хөөцөлдөх, тэр сарлагийн тугал татаж өгөх л амаргүй ажил даа. Сарлаг чинь монголтой ижилгүй ш дээ.
Саранцэцэг -
Монгол үнээтэй юу?
Даваажав -
Тийм, асар догшин мал ш дээ.Өөрийн яг одоо гаршсан саальчнаас өөр саальчин тэрний сүү шимийг нь авахгүй, ойртуулахгүй. Ер нь сарлаг мал гэдэг бол бас л .., тэгсэн мөртлөө гаршуулсан, гаршсан эзэндээ болбол одоо ачлага ч болдог, уналга ч болдог, идэш байхгүй юу. Тийм мал байхгүй юу. Сарлаган дээр авдраа тэгнэчихээд хүүхдээ дунд нь суулгачихаад сарлагаа туугаад явж байсан гээд бод л доо. Гаршуулсан эзэндээ тийм номхон, тийм уян хайлган амьтан байхгүй юу. Тийм. Тэгээд тийм дошин амьтны тийм болтол нь гаршуулна гэдэг болбол бас л малчны урлаг, малчны мал амьтантай харьцаж сурсан ухаан. Жишээ нь, манай ээж тэр олон жил саальчин хийхэд манай ээжээс бусдыг одоо..., хөрш айлын авгай манай үнээг бас л зовж байж саана даа, адаглаад сүүг нь бүрэн сааж чадахгүй, манай ээж дандаа илж таалаад, эрхлүүлээд, маажуулаад давс долоолгоод, цорго мэтийн ховор ургамал идүүлээд, ингээд одоо бүүр малаа аргадаад сурчихсан, аргадаад сурчихсан. Аа өөр хүн болохдоогоон зэрэг нөгөө хөлийг туших гээд, боох гээд, янз бүр болж байж саах гээд байдаг байхгүй юу. Тэгж .., тэр малыг чинь ер нь бол гаршуулахад эмнэг догшин малыг гаршуулахад эвээр үзнэ үү гэхээс эр зоригоор үзнэ гэж байдаггүй юм, одоо энэ “Адуучин“ гээд нэвтрүүлэг би тэрийг их буруушаадаг юм, Уааа.... зүгээр эр бярын хүчээр хэдүүлээ хашиж байгаад л тэр малыг чинь адууг чинь хуйлартал хөөгөөд л, тэгээд дундаас нь уургалаад л аваачиж нугасыг нь тасалчих гэж тонгорголож унагаад л, тэгээд одоо зүгээр л нэг эр бяр гайхуулж булгиулаад л, аа тэр чинь тэгээд тэгж гаршуулсан малаа аргадаж эрхлүүлж, маажиж ингэж гаршсан мал шал өмнөө байдгийм. Аа тэгээд гаршуулчихсан адуу болбол ерөөсөө огт булгидаггүй, огт туйлдаггүй юм. Огт туйлдаггүй юм, зүгээр л одоо эмээл тохоод л унаад л явахад одоо угаасаа тэгээд л явчихдаг юм. Тэгээд одоо эр бяраар, хүчээр тэгж номхруулсан мал хөл дороосоо булгидаг бусгадаг, юмнаас үргэдэг, цочдог, тийм болчихдог юм. Тэгэхлээр зэрэг л одоо мал маллах ухаан газар газар л өөр л байх юм л даа. Заа, би түрүүн энэ бол юмны чимэг борлгож ярьж байгаам. Тэгээд цааш нь миний намтар үргэлжилнэ. Мөст суманд дараа жил нь дунд сургууль байгуулагдана гэсэн сургаар би 4-р ангийг төгсөөд би хөдөө гарчихсан юмаа. Тэгээд Зэрэг суманд сургуульд явахдаа ч бэрхшээсэн юм биш, тэртэй тэрэнгүй Мөст суманд сургуультай болох юм чинь. Би тэрнийг хүлээх хэрэгтэй болж байна, хойтон жил нь би манайх яг 18 үхэртэй, жилд одоо хичнээн л сүү билээ, улсад тушаах хатуу даалгавартай, сүү дутааж болохгүй, сүү дутаавал 11 сар, 12 сар, бараг 12 сартай золготол нөгөө малаа дэлэндсээр л байх болно. Сүүгээ тушаасаар л байх болно. Аа тэгээд сүү тушаагаагүй олон ард түмэн байх юм болбол нөгөө завод чинь тарж чадахгүй, тэгээд завод тарна гэдгийг бол чи одоо ээж ааваасаа сонссон байх, завод цуглана, завод цуглана гэдэг ийм ойлголт байдгийм. Аа тэр чинь байна ш дээ, үхэртэй айл болгон саадаг үхэртэй, төллөх үхэртэй айл болгон цуглаж сүүгээ тушаадаг, сүүгээр нь цөцгий хийдэг, тэр цөцгийг нь масло болгодог, тийм л үйлдвэрлэл явагдаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл суманд төчнөөн литр сүү өгнө гээд нормдоод тогтоочихсон. Заа саалийн 20 үнээтэй гэж тооцоход тэр тоог нь 20-иор үржүүлээд саалийн тэдэн хоногоор үржүүлээд, тэдэн литр сүү гээд тэгээд ингээд аа тэрнийгээ гүйцэхгүй болбол сүүн завод гүйцээх л ёстой тэрнийг гүйцээхгүй бол бүр одоо ядвал хойтон жилийн даалагавар дээр нэмж өгнө, тэр дутуу тушаасан сүүг нь. Аюултай байгаа биз. Аюултай ш дээ, энэ чинь болбол одоо. Тэгэхийн тулд маш их ухаан зарах хэрэгтэй болж байна, маш их малч ажиллагаа шаардлагшатай болж байгаам. Маш их анхаарал болгоомж, шаардлагатай болж байгаам. Алдаа эндэгдэл гаргаж болохгүй болж байгаам. Тэгэхлээр зэрэг бол тэрнийг бол дунд шатанд гуйвуулаад л, шүүхэд өгөөд л прокурорт мөрдүүлээд л, тэгээд одоо үйлийг нь үздэг л байсан л даа. Угтаа тэр малчны буруу биш байсан, зарим нь. Зарим нь бол унхиа муутай малчны буруу ч байсан юм, тэр ноогдол түүхий эд, бүтээгдхүүнээ тэр юугаа тушааж чадаагүй нь одоо малчин хүний ч буруу бас байдаг. Аа тэрнээс гадна ерөөсөө байгалийн бэрхшээл мал нь зуданд орж болно, ер нь бол мал зуданд орох ёсгүй л гэж үздэг байсан байхгүй юу, тэр их хатуу бодлогоо. Тэр бас их хатуу бодлого. Саранцэцэг: Хатуу норм тогтоодог юм байна. Тэр бол хууль байсан. Аа тэрнийг нь дунд шатны түшмэлүүд бол тэр чинь бас л малчин ардын гаралтай улс зовлон мэдэхгүй заримд нь их хатуу хандаж байсан ч тохиолдол бий. Тэрнээсээ болоод бас л амиа хорлох тохиолдол гарч байсан, малчин хүн амиа хорлох тохиолдол гарсан, ард нь одоо 4,5 хүүхэдтэй, эхнэр хүн одоо өрх толгойлсон эмэгтэй болж үр хүүхдээ өсгөх нь ээ дээ, янз нь. Хатуу амьдрал байгаа биз, тийм. Тэгээд тэр бүхнийг давж хөдөлмөрлөнө гэдэг бол тэр их байгалийн хатуу, ширүүн нөхцөлд бол малтай бол малтай, амьдралтай бол амьдралтай явж байгаа тэр малчдыг бол би баатар гэхгүй өөр юу гэх юм. Үнэхээр баатар малчид байсийм. Би өөрөө тэр малыг нь дагаж хариулж явсан болохдээр бас л эр зориг шаардаж байсан, тэр тухайн үед. Тэр тухай би дараа ярья. Ингээд би сургууль соёлын мөр хөөсөн, би 5-р ангиас сүүн тасаг дээрээс 5-р ангийг би явган нүцгэн, оргож би сумын сургуульд орж байсийм /инээв/ гэрээсээ оргож. Саранцэцэг: Мөст суманд сургууль нээгдсэн сургаар уу? Тийм, тэр сургаар. Тэгээд яваад очсон чинь шал танихгүй захирал байна. Би нөгөө тоохуу боодог. Тоохуугаа тээр тэнд голын хөвөөнд тайлж хаячихаад, хөл нүцгэн яваад очиж байгаам. Тэгээд одоо тэр өөр сумаас ирсэн нэлээн соёлтой газраас ирсэн захирал намайг гайхахгүй юу, нэг сайртсан хөлтэй, хөл нүцгэн товарищ нэг улаан даавуун цүнх сугавчилчихсан, шаагаад ороод ирэхдээр гайхдаг байхгүй юу. ...За чи юу хийж явна, ...Би сургуульд орох гэж явна. ...Заа хэддүгээр ангид ордог юм, чи. ...5-р ангид орно. ...за чи урд нь хаана сурч байсан юм, ...энэ суманд сурч байсан. ...энэ сумын 4-р анги төгсөөд нэг жил хөдөө гараад, тэгээд одоо сум 5-р ангитай боллоо, 5-р анги хичээллүүлдэг боллоо гэхээр нь би сургаар нь ороод ирж яваа юм гэсэн. Намайг ёстой хөлнөөс толгой хүртэл ажиглаад, тэгээд баахан ажиглаж байснаа ...За одоо сурч байсан баримт юу байна, чамд байна уу, дэвтэр ном чинь байна уу, гэсэн. ....Одоохон..., гэж би гүйж гараад, захирлын баруухан талд нь цүнхээ орхичихсон, цүнхнээс ил гарчихсан ингээд гэрчилгээ цухуйгаад байсан суга татаад, гаргаад өгч байгаам. Тэгээд байр нь нэлээд донгиодуу царайтай, энэ ер нь одоо сургуульд сураад 4-р анги төгссөн гэхэд ер нь итгэл үнэмшил муутай, ер нь нэг тиймэрхүү нөхөр харагдсан байна л даа. Энэ тэгээд одоо чиний.., чиний өөрийн юм..., мөн юм үү, энэ чиний дүн мөн юм уу гэж байгаа юм. Тэрэн дээр одоо сайн онц л байгаа юм чинь. Тэгээд..тэгээд намайг үнэмшихгүй....нэгдлийн контор руу дагуулаад алхдаг юмаа. Тэгээд нэгдлийн дарга Дагва гэж хүн байсан юм. Халх хүн байсан юм. Тэр чинь тавин хэдэн онд..жаран хэдэн онд, тэгсэн нөгөө нэгдлийн дарга дээр намайг дагуулаад орсон чинь,....Өө тийм, тийм наад чинь нөгөө самганы хүүхэд байгаа юм, наадах чинь сурлага сайтай гэсэн, гайгүй гэсэн гээд хэлчихлээр нөгөөдөх чинь буцаж, дагуулж ороод, энэ хүүхэд гутал ч байхгүй ямар учиртай юм бэ..би гутал байхгүй гэсэн юм. Наадхыг чинь нэгдлээс... хөдөлмөр өдрийн хөлс гэж байна, эх нь нэгдлийн мал маллаж байгаа, тэрнээсээ суутгаад авчихна, нэгдлийн няраваас гутал аваад өгчихье. Тэгээд би нэг гуталтай болж, тэгээд бас гутлаа өмсөхгүй ээ, дотуур байранд орно л доо, тэгээд сумын төвд шинэ нэгдэл гэж байгуулагдаад, надад сумын төвд таних айл гэж юу байхав, тэгээд дотуур байранд орж байгаа юм. Аа тэгсэн чинь.. яахав миний үеийнхэн онигоо болгож ярьдаг юм л даа. Би цүнхэнд, замны хажуугаар нэг уутанд баахан тошлой түүгээд хийчихэж л дээ. Тийм, жимс. Манай нутагт ургадаг маш амтлаг, шүүсэрхэг жимс байдаг юм. Одоо усан үзэм шиг. Ер нь хэмжээгээрээ ч бараг усан үзэм. Хэмжээгээрээ усан үзмийн дайтай тошлой гээд жимс, их амттай. Тэгээд тэр байранд, сургууль яг цуглах гээд Цэцэг сумын хүүхдүүд ирчихсэн байна, хойшоо Мөнх-хайрханы урианхай хүүхдүүд ирчихсэн байна, дандаа гадуур сумын хүүхдүүд байранд орно шүү дээ, өөрийн сумын хүүхдүүд тэр бүр байранд орохгүй, намайг бол одоо байдлыг хараад, тэр хүүхдүүдтэй байранд оруулаад, байрнаас хоол идээд.Тэгсэн чинь би урианхай хүүхдүүдтэй нэг байранд орчихлоо. Тэгсэн чинь нөгөө цүнхэнд хийсэн нөгөө тошлой..ил гараад, илрээд, гэрэл цохиулаад, тэгсэн чинь нөгөөдүүл нөгөө тошлойн дээр дайн зарлаад, хажуу талын өрөөнд байсан Цэцэг сумын халх хүүхдүүд орж ирээд, тэнд дайн хийгээд, би нөгөө тараах, түгээх гэж байгаа юм, нөгөөдүүл чинь булаацалдаад, тэгээд нөгөө би захчин нараа л хэлж байгаа байхгүй юу даа. Түнхэрцэгний наман эхэн олдоош, та нар нам хүлээж байгааш нам гэсэн чинь\инээв\ одоо манай сургуулийнхан энэ онигоог их ярьдаг юм. Тэгээд би өнөөдхөө ухаад байдаг. Надаа,надаа,надаа,надаа гээд олон хүүхдийн гар ингээд сарвайчихсан, сүүлд нь нэг, яршиг зүгээр гээд ууттай нь татаад гаргаад ирсэн чинь дайн болохгүй хаачихав. Аа яг тэр үеэр сургуулийн захирал ороод ирж байгаа юм. ......За юу болоод бужигнаад байгаа юм?Тэгсэн нөгөө үйл явдлын гол буруутан би болохгүй юу.Тошлой авчирч, булаацалдуулсан гэж. Шалгалт авч байгаа, дүн мүн байна уу гэж, уг нь тэгэх л гэж намайг дуудсан юм байна л даа тэгсэн чинь бөөн бужигнаан болсон, бараг зодоон нүдээн дээрээ тулсан, би бараг гол баатар нь болчихсон үзэж тарж байсан. Тоос манан хадчихсан, тасаг дүүрэн цагаан тоос татчихсан, халх урианхай хүүхдүүд жигтэйхэн болчихсон, бужигнаж байдаг байхгүй юу, тэгээд захирал контортоо оруулаад, надад 4-р ангийн тэр үеийн материалуудаас, надаас шалгалт авдаг юм. Тэгээд тэнцдэг юм. Тэгээд тавдугаар ангид орох эрх олж авч байгаа юм. Шууд оруулчихгүй ш дээ,тэр чинь хашир үзэж байна ш дээ, шалгалт авч байна. Тэгээд миний багш ч болдог юм, миний бас эцэг шиг тийм сайхан алтан сургамж, зөвлөгөөгөө хайрласан, Хар толгой гэдэг, тоо физикийн багш мэргэжилтэй, манай дунд сургуулийн анхны захирал тийм хүн байсан юм. Манай сумын ахмад багш Жарантай гэж хүн байсан сүүлд нь Жарантай багшаа энэ таныг байх үед л 4-р ангиа төгссөн юм байна гэхэд намайг тийм тийм би танина гэж байна. Жарантай гээд урианхай өвгөн багш байсан, сүүлд нь монгол улсын гавьяат багш цолыг нэхэн шагнасан юм. Тэр өвгөн багшийг зайлуул, тэгээд инээдэмтэй байдлаар сургуульд орж байгаамаа, тэгээд сүүлд нь манай тэр багш гол нь монгол хэл, орос хэлний багш орж биднийг дэлхий ертөнцөөр аялуулж...,, за тэр үеийн боловсрол одоо ямар байсан уу гэхээр 4-р анги төгссөн, хөдөө гараад 1 жил болсон гэж ярьж байна ш дээ, аа тэгэхэд би газрын зураг дээр Америк тивийг төвөггүй заадаг, Ази Европ 2-г газрын зураг дээр ялгадаг, өөрөөр хэлбэл шинэ газрын арлуудаас одоо урагшаа яваад тэгээд Уралын нуруугаар дамжаад одоо тэгээд одоо яадаг яадаг ч билээ, одоо би харин бас тодорхой хэлж мэдэхгүй байна, зааж чаддаг, дэлхийн одоо томоохон томоохон улс орнуудыг нэрлэдэг, Англи, Франц, Герман, Япон гээд, за Японыг болбол нэлээн сайн гадарладаг, яагаад гэвэл дайн зарлаж байсан, түрэмийлэгч улс гэдгээр арлын газар годгор Япон, Азийг ноёрхогч санаатай юу, энэ тэр гээд дуу, шүлэг хүртэл гарчихсан байсныг би одоо тогтоож байсан. Аа тэгээд одоо Японы цэрэг, дайчид одоо манайд бол одоо тэр дуурийн театрыг олзлогдсон цэрэг дайчид манайд дуурийн театрыг манай гол гол обьектыг барихад гар бие оролцсон гэдгийг хүртэл бие мэддэг байсан, хөөе. Аа тэгээд одоо тоондоо гэвэл торох юм байхгүй, би 4-р ангид болбол сампин чөлөөтэй цохьдог, сампин чөлөөтэй цохьдог, яг одоо сүүн тасгийн эрхлэгч сампин цохиход, ингээд л дуудаад өгөхөд одоо би адилхан л тэр тасгийн эрхлэгчтэй адилхан сампин барьж яваад хүнээр дуудуулаад цохиход бид 2-н тоо ижил гардаг байсан. Тэгэхлээр зэрэг энэ бол асар мундаг боловсрол байгаа биз, аа тэгээд дээрээс нь одоо би түүхийн мэдлэг болбол ямар байсан бэ, гэхдээгээн зэрэг Хүннүгийн эзэнт гүрнээс эхлээд одоо Сиямби, Жужан гэж би сүүлд нь сонссон л доо, тэгээд дараагаар нь их Наран улсын түүх тэгээд одоогийн хэллэгээр бол Сиянби Жужаний түүх, дараагаар нь эхэлж байгаам л даа. Тэгээд явсааар байгаад Түрэгийн эзэнт улс, аа тэгээд одоо Уйгарийн эзэнт улс, Хиргэсийн хаант улсын түүх миний толгойд байдаг байсан. Тэр болгоныг тэрийг би мэддэг л байсан хэрэг шүү дээ. Тэгэхлээр бол тэр үеийн багш нар асар их юм зааж өгч байсан, тэгээд тэрнийг одоо тогтоож авч байсан нь бол одоо тэрийг тогтоож авч байсан нь бол сэргэлэн ухаантай байж, толгой бол одоо бас их сэргэлэн байж, тэгээд миний одоо төрөлхийн характер л тийм өөрчлөгдчихөөд байгаа болохоос би чинь одоо энэ хооронд чинь олон сургууль төгслөө, цэргийн дарга байлаа. Би ингээд одоо миний байдал тэгж харагдана, яг Гоголь шиг меланхолик темпераменттай, хүнд ямар мэдрэмж төрүүлдэг үү, донгио царайтай, гаднаас нь харахад энэ юм сурах юм уу гэсэн одоо эргэлзээ их төрүүлдэг, тийм хүүхэд байсны гэрч захирал багш Халзангаа багшийн лавламжаар мэдрэгдэж байгаа юм, тийнхүү би 7-р ангийг төгсвөө. За 7-р анги төгсөөд яасан бэ гэхдээгээн зэрэг би нөгөө багш нарын багш гээд тэр 3 жил чинь би 5-7 р анги төгссөн тэр 3 жил чинь 5-р анги 6-р анги 7-р анги, 7-р анги бол бүрэн бус дунд боловсрол шүү дээ, тэр үеийн сургалтын боловсролын системийн үнэлэмжээр бол, 3 жил болоход бол тэр багш нарын манай ангийн багш Жилбэ гэж нэг торгууд хүн байлаа, тэр ганц бие амьдралтай, гэр бүл нь Булган суманд, манай Булган суманд, гэр орон нь. Үр хүүхдүүд нь. Сургуульд явдаг. Тэгээд гол нь тэнд байдаг, өөр сумаас намын илгээлт ч болно уу, сумын илгээлт ч болно уу, очуулчихсан. Манай хичээлийн одоо бүх л 10 сард дуусдаг, ганц бие 4 ханатай гэрт одоо ганц бие өвгөн багш, очиж уньш тоосыг нь гаргаж өгдөг, гэрийг нь заримдаа дулаацуулж өгнө. Одоо өвгөн багшдаа их тус болдог, самбар дээр маш одоо гоё бичнэ, төрөл бүрийн боловсролтой, энгийн бутархай 10-тын бутархай, маш гоё анги даасан багш, маш бидэнд ойлшгуулж өгнө. Тооны багшийн ойлгуулж өгөөгүй юмыг тооны хичээлийг манай тэр чинь монгол хэл, уран зохиолын багш шүү дээ, тэгсэн мөртлөө бидэнд түүх заадаг, тооны давтлага, математикийн давтлага хийлгэдэг, маш их өндөр боловсролтой багш байсан, урлагийн бас их авьяастай, маш их ганган дуулна, маш их ардын хөгжмийг шанз ёочин мэтийг ганган хөгжимдөнө, маш их авьяастай багш байсан юмаа. Тэгээд 2 жил багшлаад, гэрээ нь дуусаад, тэгээд өөрийнхөө сум руу явчихсан юм. Булган лу
гаа. Саяхан болтол амьд байсан даа, муу буурал багш минь. Би тэр багшдаа их хайртай байж билээ. Яг л одоо миний аав шиг хүн байсан юм, одоо ямар сонин юм, би одоо нутгийн буурайдуудыг тэгээд тэр захчны хардгар өвгөчүүлийг, тэр одоо надад сургаж байсан, би эцэггүй өссөн ч гэлээ, тэд нараар алгадуулж, аргадуулж явснаа бол их бахархаж санадаг юм. Тэд нар надыг эцсийн эцэст хүн болгосон доо гэж надад бодогддог. Тэр Алтайн уулсын тэр онгон дагшин, догшин бас тэр их хувьсамтгай хатуу цаг уур, намайг их хүн болгочихсон юм. Их хүн болгочихсон юм байгаам. Тэгээд тэр их сурах хүсэл эрмэлзлэл багаасаа өндөр уулын орой дээр гарах дуртай, өндөр уулын орой дээр овоо босгох дуртай, тийм хүүхэд байж билээ. Тэгээд өндөр уулсын орой дээр ингээд алсыг хараад суух дуртай, тэртээ алсад цэнхэртэх уулс үүлсийн зааг бол олон давхар хөрөөний ир шиг солбилдож, сүлжилдэж, яагаад ч юм сэтгэл төрүүлдэг. Тэр дүр зургийг харах дуртай. Яг өөрийн байгаа агшнаас тэнгэрийн хаяаны тэр зүгт л нисээд очих далавчтай ч болоосой гэж мөрөөддөг. Тэр чигээрээ би нисэх болох сонирхолтой. Тэгээд дийлээгүйм. Тэгэхдээ нэг талаар биелсэн юм, тэгээд ер нь л би тийм ер нь надаас өөр хүнд байгаагүй онцлог юм нь гэвэл тийм тийм дурсамжууд тод тод үлдсэн байдгийм. Тэгээд одоо тэр өндөр уулын уулны хооронд үүлний цуурай гэж жигтэйхэн. Уулны цуурай тэр тэнд цуурай хадуулан дуулж байх шиг сайхан жаргал байхгүй. Ингээд одоо зусланд одоо тэр яварт мал маллаад байж байхад, тэр одоо хөрш айлын эгч нар малын захад дуулж байх нь их сайхан санагддаг байсан. тэд их ганган ганган дуу дуулдаг байж билээ. Тэгээд тэр эгч нар дээр явж очно, тэдэнтэй яриа хөөрөө ч их нийлнэ. Тэгээд намайг бас дуулуулна. Ээ бас их сайхан. Тэгээд манай тэр цэргээс ирсэн эрчүүд их ганган эрчүүд байсан. Ганган эрчүүд, ганган сайхан сайхан залуус ийм л болох юмсан гэмээр тийм сайхан, одоо ингээд өглөө одоо тэр намрын сүүл сарын одоо тэр ус хөлдсөн тэр зайрмагтай уснаас одоо нүцгэн цээжээ гаргаад одоо толгой хүзүүгээ угаагаад савандаад зогсож байгаа одоо тэр цэргээс ирсэн залууг харахад үнэхээр бахархмаар гоё байсан. тийм өлчир чийрэг, даардаггүй, тийм булчин шөрмөс нь зангирсан, тийм хүн болох юмсан гэж тэгээд одоо би чинь багадаа хашаанд их явж байсан, хадланд их явж байсан, бас тууварт явж үзсэн, тэгээд үзвэл одоо ер нь миний үеийн хүүхдийн туулаагүй амьдралыг би бас туулсан шүү. Туулаагүй юмыг миний үеийн хүүхэд жинд явсан эсэхийг мэдэхгүй, нэлээн олон биш болов уу, тэгтэл 1 удаа жинд явчихсан, миний үеийн хүүхэд тэгж олон хашаа барихад оролцоогүй, олон хадланд яваа болов уу, тэгээд би нийгмийн тустай хөдөлмөрт маш их оролцсон байх нь байна ш дээ.
Саранцэцэг -
Та тэр өрхөд байсан хамгийн гол хүн байсан учраас?
Даваажав -
Учраас би тэгж байгаам. Юм бүхэнд л дайчлагддаг. Тэгээд олон хоногоор гадаа хонож мал ахуй хайж, мал ахуйг зүсэлж нүдэлж, сурсан тийм амьдралд надаас бусдад нь тийм олон тохиолдсон уу, үгүй юу, би бас мэдэхгүй, бусад айлын хүүхэд. Би чинь ээжтэйгээ өссөн, айлын өрхийн ганц эр хүн, гэдэг утгаараа надад юм юм л би юм юмыг л хийж сурах ёстой. Юм ч оёж сурах ёстой, юм ч хадаж сурах ёстой, ер нь хүн юу л хийх ёстой юм, чөдөр ногт ч зангидаж сурах ёстой. Аргамж томж сурах ёстой. Ээж бид 2 сарны саруулд зуны сар ёлтойсон тэр доогуурр өвлийн ёлтойсон наран дээр байдаг биз дээ, зуны сар чинь тийм л байна ш дээ. Өвлийн сар тэр дээгүүр, ялангуяа өвлийн тэр дунд сар тунгалаг сартай шөнө болдог байсан бол бид ерөөсөө унтахгүй ажиллах байсан. Тэгээд сарны саруулд ээж бид 2 дээсээ томоод л, аргамж бурантгаа томоод л, тэгээд л хонож байсан, тэгээд л маргааш өглөө нь мөн л яг л 4-р ангиас гарсан тэр жилүүдэд тэр зун, тэр хавар бол биднүүд маш их тун бага нойртой хоносон доо. Олон шөнийг нойргүй хоносон доо, ээж бид 3-уулаа. За тэгээд тэр Мөстийн 7 жил анхны төгсөлт байсан. Одоо Мөстийн 7 жилийн анхны төгсөлт гэдгээрээ ч алдартай. Одоо манай сургуулийн 60 жилийн ой өнгөрсөн жил болоход маш том, ийм зузаан альбом гарсан. Манай сургууль төгсөгчдийн бүтээл. Тэгээд анхны 7 гэдгээрээ бид нар маш хүндтэй суудалд суусан. Маш их хүндтэй байрыг эзэлж, манай багш нар, маш олон хүн очсон, тэрэн дотор маш олон эрдэмтэн, докторууд манай нутгаас байдгийм. Тэд нар дурсамжаа ярьсан, тэр бүхний дурсамж одоо нэг ном болох л байсан л даа. Тэгээд ..., за тэгэхлээр одоо хоёулаа өөр газар шилжихгүй бол энд нэлээн шуугиантай байж болох нь байна даа. Би хувцсаа өмсье, коридорт гаръя тэгээд энэ яриаг үргэлжлүүлье. Дитктофоноо түр хаачих /надад хандаж ярив/ За нэгдэлжих хөдөлгөөний талаар хэдэн үг хэлэхгүй болохгүй ээ. Тэр үеийн миний амьдрал энэ л амьдралын фонон дээр үргэлжлүүлэн явагдаж байгаа учраас нэгдэлжих хөдөлгөөнд дуртай хүн маш цөөхөн байсан болов уу, нэгдэлжих хөдөлгөөнд элсье гэж сайн дураараа орж ирсэн хүн цөөхөн байсан болов уу гэж би боддогийм. Аа тэр одоо уухайн тас нэгдэлд орж байна гэж би лав сонсоогүй юм байна, ер нь нэгдэлд эргэлзсэн, тээнэгэлзсэн, албан хүчээр орсон нь их, яагаад гэвэл тэр гучин хэдэн оны коммунаас их сургамж авсан, аа ард түмний тэр их баатарлаг хөдөлмөрөөр олсон тэр баялгийг бол хэн нэгэн гадны хүн дураараа үрчих нь тэдэнд асар харамсалтай хэрэг шүү дээ тэр чинь. Тийм учраас нэгдэл малыг маань тийм болгочих вий гэсэн эмзэглэл бол хүмсүүдэд их байсан.
Саранцэцэг -
та тэр коммуны талаар жаахан ярьж өгөхгүй юу?
Даваажав -
За коммуныг болбол одоо Монголчууд түүхээс мэднэ. Коммуны үед би байгаагүй. Аа коммун гэдэг бол ерөөсөө малаа хамтран.., тэр бол хоршоолын өмчийн анхны хэлбэр. Тэр Зөвлөлтөд одоо газраа хамтран эзэмшдэг тариа будаагаа нийлүүлдэг, аа хөдөлмөрийн багажаа хоршдог, энэ аж ахуйн энэ юу болбол одоо ер нь хүн төрөлхтний түүхэнд феодалын нийгмийн эхэн үед байсан энийг бол Английн ажилчин анги ч энийг туулаад өнгөрсөн, Оросын тариачид ч энийг туулаад өнгөрсөн, энэ бол тариачдын аж ахуйн хувьсгал гэж ярьдгийм. Аа тэгэхлээр манайх тариачид байхгүй байсан, малчид юм чинь малчид тариачид ялгаа юу байхав, нэг нь газар аргадаж амьдардаг, нөгөө нь мал байгалийг аргадаж амьдардаг, адилхан л байгалийг аргадаж амьдарч байгаа улсууд. Тэр л одоо үе үеийн туршид бий болгосон юмаа одоо дундаа хийгээд чи анжис гарга, би үрэлгээний будаа гаргая, гэсэн энгийн хэлбэр нь яваандаа одоо хоршоолол болсон хэрэг шүү дээ. Аж ахуй эрхлэх энэ хэлбэр нь тухайн нийгэмдээ давшилттай ч гэсэн, маш их одоо ард түмний эргэлзээг төрүүлдэг, бүтэх болов уу, болох болов уу,хэн нь хэн билээ гэдгийг, тэрэн дээр одоо жишээ нь, манай нэгдэлжих хөдөлгөнөөр сайн малчдаас гадна муу малчид байсан. тэгэхээр сайн малчид болбол энд болбол тун тааруу хандсан, гэдгийг би хэлэх байна. Тун таагүй хандсан. Яагаад гэвэл, мал маллаж чаддаггүй, анхил муутай хүнд малаа өгөөд тэр малыг нь үрчнээ гэсэн нэг эмзэглэл их байсан учраас за тэнд болбол огт аж ахуйгүй, малгүй, юухэн хээхнээр амь зогоодог, худалдаа наймаа арилжаа ч байдаг юм уу, тийм одоо одоо хүний юмаар хүүдгэнэдэг, тийм анги давхрага нийгэмд байж л таараа ш дээ, за тэр нийгмийн хүмсүүдэд болбол нэгдэлжих хөдөлгөөн яасан ч яахав, элссэн ч яахав, ингээд үзвэл амьдрал дээшлэх ч юм уу, яаж мэдэхэв, ер нь одоо хүний юмаар хүүдэгнээд нэг хэсэгтээ одоо хөөрхөөн болоод авахыг авах битүүхэн горьдлого ч байсан. Тийм дээрээс тэднүүдэд, нэг хэсэг нь тэгж орсон, нөгөө хэсэг нь юмтай хэсэг нь ер нь нус нулимстайгаа орсон шүү. Би тэрнийг одоо сайн мэднэ. Хэдэн үеэрээ дамжиж, бөөцийлж, өдий хүртэл өсгөсөн хэдэн малаа 1000-т малчин бол ялангуяа маш их дургүй, маш их цааргалж байж энэн дээр албадлага хэрэг болсон, албадсан, төр түүнийг албадсан, зарим хэсгийг нь. Малчид л одоо сайн дураараа л нэдэлд малаа тууж авчраад л тэр тэднийгээ..., Аа фронтод дайны үед фронтод тусалж байсан болбол бүүр ёстой сэтгэлээсээ өгч байсийм. Малыг. Тэр нь харин зонхилж байсийм. Ер нь зовсон үед хэн хэндээ туслах нь хүн төрөлхтний үүрэг. Зовсон хэсэгтээ зовсон хэсэгт нь туслах болбол .....“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан“ нь илүү дурсамжтай илүү үнэтэй, байдгийн үлгэр жишээ бол тэрэн дээр гарч байгаа юм л даа. Аа тэгэхлээрээ зэрэг энэ нэгдэлжих хөдөлгөөнийг болбол одоо монголын ихэнх малчид бол их таагүй хүлээж авсан гэдэгт би нэлээн итгэл үнэмшилтэй явдгийм даа, ер нь. Яг юу болсийм бэ, гэхлээрээн зэрэг ерөөсөө л маш их ухуулга, сурталчилгааны ажил явагдсан, нэгдэлд оруулахын тулд. Багийн ухуулагч гэдэг хүмүүс, ирээдүйн нэгдлийн дарга нар ёстой маш сайн ухуулагч нар байсан, ирээдүйд. Тэр нэгдлийн дарга гэдэг хүнийг цэвэр тэр дундаас л илээр шууд сонгодог хэлбэрээр нэгдлийн удирдлагыг сонгож байсан. Заа тэгээд мэддэг болохтойгоон зэрэг тэрийг сонгож болх уу, үгүй юу гэдэг дээрээ зэрэг нэлээн..,тэр сүүлд нь улсын гавьяат жүжигчин Найдан гуайн гол дүрд нь тоглодог одоо тэр бас одоо нэг кино байдаг ш дээ, нэгдэлжих хөдөлгөөний сэдвээр гарсан. Одоо тэр ядуу малчин надтай амьдралтай их төсөөтэй ядуу самган нэг Дэмбэрэл гээд хүүтэй, малтай хөрөнгөтэй айлын хүргэн болоод, тэгээд нэгдэлд ороод, хөдөлмөрийн баатар болж байгаа нэг кино байдаг шүү дээ. Тэр кинон дээр дуртай байсан уу, дургүй л байсан шүү дээ. Тэрэн дээр нөхөр Дэмбэрэлийг нэгдэлд элсүүлэхэд нэдлийн хурлаар хэлэлцүүлж байгаа биз, нэгдлийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлж байгаа биз дээ. тэгдэг тэгдэг, сүүлийн үед тэгж байгаа, энэ нөхөр тэгдэг гэж нэгдэлд одоо сүүлийн үед сүүлийн хэсэг бүлэгт л тэгж элсүүлдэг болсон болохоос эхлээд гуйлгын журмаар ятгалгын журмаар, бараг ухуулга хийж байж, ихээхэн ухуулга хийж байж, тэгж байж одоо бүр орчин үеийн сүлжээний бизнест хүн элсүүлэх гэж буй маягаар элсдэг байсан гэдгийг л би мэдэх юм байна. Тэгж байж элсүүлсэн, маш их хөдөлмөр орсон. Ер нь хоршооллын хөдөлгөөн яллаа гэдэг бол тэр үед 21 оны хувьсгалаас дутуугүй хувьсгал хийлээ, аж ахуйн хувьсгал хийлээ гэж байсан нь худлаа биш. Энэ дүгнэлтийг одоогийн зарим түүхчид зарим эрдэмтэд үгүйсгэдэг. Би тэгж үгүйсгүүлмээргүй байна. Энэ бол намын асар том ажил байсан, тэр үед Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ ганцаараа ноёрхож ганцаараа одоо Монголын ард түмнийг хүмүүжүүлж, тэр үед нам бол нам байсиймаа. Одоо нам биш болчихоод байгаа болохоос тэр үед нам бол жинхэнэ улс төрийнхөө одоо зөв чиг шугаман дээр зогсож байсан, гэж би хэлмээр байна. Нам Монголын ард түмнийг соёлжуулсан, нам монголын ард түмнийг аж ахуйжуулсан, аа монгол үйлдвэрлэлийг нам бий болгосон. Энэ яриа байхгүй түүхэн үнэн. Энэнээс бол орчин үеийн түүхчид яаж ч гуйвуулсан би бол итгэл үнэмшилтэй байдаг. Нам бол соёлын довтолгоон хийсэн, нам бол хөдөлмөрчин олон түмнийг мэдээж гадны тусламжтайгаар, гадны одоо коммунист намын гадаадын орны коммунист намын үзэл баримтлал дээр тулгуурлаж, тэрэнтэй нягт холбоотойгоор гэдгийг давхар хэлчихье, тэгэхээр нам бол маш том аж ахуйн бодлого явуулж байсан, нам уул нь аж ахуйн бодлого явуулах ёсгүй юм, гэлээ гэхдээ улс орны онцлогоос болоод нам аж ахуйн бодлого явуулсан. Аа намын гишүүд болбол илгээлтээр ажиллаж байсан, нэгдэлжих хөдөлгөөнөөс хойш ч гэсэн, нэгдэлжих хөдөлгөөний үед ч гэсэн, намын гишүүд л илгээлтээр явж байсан. намын гишүүд л нэгдлийн дарга болж байсан. Харин тэр нэгдэл..., намын төв байгууллагаас томилсон намын гишүүнийг нэгдлийн гишүүд дахин сонгодог байсийм. Яг энийг хүлээж авах уу, үгүй юу, яг энийг нэгдлийн даргаар ажиллуулах уу, ажиллуулахгүй буцааж байсан нь ч түүхэнд үлдсэн байдгийм. Би тодорхой жишээ хэлж санахгүй байна л даа. Өө одоо намын төв байгууллагаас одоо энэ нөхрийг нэгдлийн дарга болгохоор илгээсэн хамт олон гишүүнээрээ нэгдлийн гишүүд энийг бид хүлээж авахгүй ээ, биднийг удирдаж чадахгүй ээ, бид дотроосоо энэ хүнийг нэгдлийн дарга болгож тавья гээд ямар ч бичиг үсэггүй, зүгээр нэг нийгмийн идэвхтэй малчин хүнийг нэгдлийн дарга болгож байсан тохиолдол ч бий. За ингээд нэгдэлжих хөдөлгөөн 63,64 онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа гэсэн. Энэ 4,5-хан жилийн хугацаанд энэ хувьсгалыг хийж чадсан. Аж ахуйн хувьсгалыг хийж чадсан,
Саранцэцэг -
Төр бүр өөрөө тэгж хэлж байсиймуу? Ялчихлаа гэж?
Даваажав -
тэгж хэлж байсан юм.яллаа гэж хэлж байсан, энэ бол Монголын түүхэнд ч бий. МАХН-ын түүхэнд ч энэ хичээлээр үздэгийм бид. Тэдэн оныг Монголын хоршооллын хөдөлгөөн одоо ялсан гэж үзлээ гэж түүхэн баримт бичгүүдэд дурдсан байдгийм. Аа тэгэхлээр нэгдэлжих хөдөлгөөн тэр үед хэвлэл мэдээлэл бол бүрэн хүч чадлаараа нэгдэлжих хөдөлгөөнд анхаарлаа хандуулж байсан, гэдгийг бас хэлье. Одоо хэвлэл мэдээлэл сонин дээр болбол ерөөсөө нэгдлийн тийм малчин амжилт гаргасан, тэр нэгдэл тийм хөрөнгө чинээтэй болж бэхэжсэн, аа нэгдлийн тийм малчин улсын сайн малчин боллоо, улаан халзтай гэрээр шагнууллаа, энийг бол одоо өргөн сурталчилна биз дээ, мэдээж ш дээ. аа тэр үлгэр дуурайл.., нэгдлийн тийм малчин тэгж малаа өсгөлөө, тэгж тийм хашаа хороотой боллоо, тэгж өвөлжөө бууцаа сайн заслаа, үлгэр жишээ.., одоо малыг тэгж нядална, тэгж түүхий эд бэлтгэнэ, аргачлал одоо ийм том, том зурагт хуудсууд хүртэл айлуудаар тарааж байсан. Тэр малыг одоо яаж зөв, цэвэр нядлах уу, малыг яаж сонгож нядлах уу, яаж чанартай түүхий эд бэлдэхүү, гэдгийг. Энэ чинь нэгдэлжих хөдөлгөөнтэй энэ яг л цуг л энэ явж ирсэн. Мэдээж, тодорхой бүлэг хүмүүс нэгдэлжих хөдөлгөөний тухай л ярьдаг байсан. Энэ бол маш том сэдэв байсан. Нэгдэлжих хөдөлөөн яллаа гэдгээр энэ бүхэн дуусаагүй, энэ суртал ухуулга дуусаагүй, энэ явж л байсан, мөн л тэргүүний сайн малчин.., аа тэгээд нэгдэлжих хөдөлгөөн дууссанаас бүх малчид бүгдээрээ нэгдэлжсэн үү гэвэл бас үгүй, монголын малчин ардын 80% нь нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдсанаар нэгдэлжих үйл явцыг одоо үндсэндээ яллаа гэж тунхагласан боловч тэр үед одоо 100 сарлагтай хүн нэгдэлд элсээгүй, сая 60-аад бишээ, далан хэдэн он хүртэл явж л байсан. А а тэрнийг болбол тэглээ гэж хуулиар шийтгээгүй, анхнаасаа сайн дурын гэдэг утгаараа утгаа хадгалсаар явсан. Аа нэгдэлд элсүүлсэнгүй гээд эрүүд татаагүй. Мөрдөж цагдаагүй, тэр жишгээр бид малаа нийгэмчилсэн, тэр жишгээр ээж бид 2 хэдэн ямаагаа нэгдэлдээ өгсөн, тэгээд сүүлд нь үхэртэй болсон, нэгдлийн сальчин болсон, цалин хөлс авдаг болсон, цалин хөлсийг ямар ч хэлбэрээр авч болно, дан мөнгөөр авдаггүй, мөнгөөр ч авна, хөдөлмөр өдрийн хөлс гэдэг чинь мөнгөөр ч авна, нөгөө бог мал саасан улсууд ааруул, ээзгий, хурууд өрөм, шар тосоо базаана шүү дээ, аа саальчид болохдээгээн зэрэг үхэр саагаад, сүүгээ тэр шар тос, масло бэлдэх үйл ажиллагаанд оролцдог шүү дээ, тэдэнд чинь нөгөө ааруул, хурууд байхгүй шүү дээ, аа тэгэхдээр ааруул хуруудын хэлбэрээр авч болно, ажлынхаа хагас хөлсийг. Бас малаар ч авч болно. Бас бэлэн мөнгөөр ч авч болно, тэгээд тэдэн хувийг нь бэлэн мөнгөөр тэдэн хувийг нь мөнгөөр ч гэж байсан тохиолдол бий. Аа тэгээд сүүлд нь дандаа мөнгөөр тооцдог болсон, нэгдэл гэдэг айл бол аж ахуй зохион байгуулалтын хувьд болд хөл дээрээ зогссон, аа хэнийг ч гуйж элсүүлэхгүйгээр болсон, аа тэгэхлээр зэрэг харин цэнэж бодож эхэлсэн, аа энэ нэгдэлд ороод ажил хийх хүн үү, хийхгүй хүн үү, гэж. Энэ одоо морины дэлэн дээр архи ууж одоо явсан залуу, одоо нэгдэлд ороод бүтээл гаргах уу, аргахгүй юу гэдгийг харин шийдээд хатуу хэлэлцүүлдэг болсон. Тэр одоо ....Дэмбэрэлийг нэгдэлчид шүүж тунгаадаг шиг.., тэгж одоо элсүүлдэг сүүлдээ болж ирсэн юм. тэр нэгдэл гэдэг тэр үеийн нэгдлийн дарга нар бол одоогийн хэлээр бол маш том менежерүүд, за би нэгдлийн нэг даргын одоо хүний амаар сонссон жишээг хэлье. Улаан малгайт Даваа гэж манай Ховд аймгийн Дарви сумын нэгдлийн дарга байжээ. Улаан малгайтай улаан дээлтэй, явдаг байж л дээ. Нэгдэлд элсүүлэх гэж тэр зунжин, тэр намаржин тэр одоо хаваржин тэгээд тэр хүн хэдэн ч улирал дамжин тэгж хөдөө гадаа эмээл дээрээс буулгүй явсан юм, малгай нь улаан малгай нь цагаан болоод хүрээгээрээ улаан нь үлдээд, тэгээд сүүлд нь өөрөө нэгдлийн дарга болоод сүүлд нь гавьяат нэгдэлчин болоод бүр ингээд гарсан. Тэгээд нэгдлийн мундаг дарга байсан. Бас одоо нэгдэлжих хөдөлгөөний талаар ярихад бас аж ахуй, зохион байгуулалтын хувьд сайн сайхан болоод бас хөл дээрээ тогтоход зөвхөн малаа яагаагүй, туслах аж ахуй, жишээлбэл гахай үржүүлсэн, шувуу үржүүлсэн, манай баруун аймагт шувууны өндөг иднэ гэдэг төсөөлөл байхгүй ш дээ, шувууны өндөг ид гэх юм бол ёстой юу гэж хэлэх бол доо, нээх муу үгээр хараах байх даа. Аа тэгээд манай нутагт өндөг идүүлсэн нэг түүхийг ярья. Манай Манхан сумын нэгдлийн дарга Лувсан гэдэг хүн байваа. За тэр хүн нэгдлээсээ нэгдлийн илгээлтээр 5,6 хүүхдүүдийг Хөдөө аж ахуйн дээд сургуульд яг энэ чиглэлээр сургууль төгсгөсөн байхгүй юу. Захиалгат сургалтанд суугаад эхэлсэн байхгүй юу, тэр хүн анхнаасаа л бодож байсан, хүсэл мөрөөдөл нь байсан. Дандаа л мал, мал гээд мал үрэгдвэл яах уу, мал зуданд үхвэл яах уу, тэртэй тэргүй орон байртай энэ суурьшмал аж ахуйг тэжээмэл амьтан гэдэг бол бас одоо ашгаа өгч болно, тэр төсөөллийг мэдсэн байхгүй юу, алсаас мэдсэн байхгүй юу. Тэгээд алсын бодлоготойгоор хэрэгжүүлж эхэлсэн байгаам. Тэгээд дараагаар нь нөгөө охид, хөвгүүд 2-р курст ороод ирэхийн дайнд, тэр одоо алс баруун аймгаас хотод орж ирээд, шувууны инкубатор гэдэг юмыг сураглаж, Хөдөө Аж Ахуйн Яамаар сураглаж, бүтэн 2 жил сураглаад олдоогүй, тэгээд гадаадаас захиалгаар авчруулаад, шувууны инкубатор. Тэгэхэд шувууны аж ахуй бол жинхэнэ ёсоороо Улаанбаатарт бүүр байж байсан. Тэгээд бүүр одоо бичил маягийн шувууны инкубатор гэдэг юмыг захиулж авчруулаад, нэгдлийн зөвлөлийн шугамаар авчруулаад, тэгээд авчраад складанд хийлгэчихсэн байгаам. Тэгээд нэгдлийн гишүүд бол өөрийн аж ахуйдаа энэнд их эмзэг хандана ш дээ, нэгдлийн гишүүд хурал дээр ...Дарга одоо складанд сарзгар төмөр авчраад хураачихсан гээд шүүмжилж байсан гэж байгаам. ...Та тэрүүгээрээ юу хийх гэж байгаам. тэр ямар ашигтай төмөр үү, аймар соргог. Тэр хоршооллын аж ахуй гэдэг бол хувийн аж ахуй гэсэн үг, нэг хэлбэл. Нөгөө хэлбэл бол улсын аж ахуй гэсэн үг. Өөрийн бүтээгдхүүнээ улсад борлуулж байгаагаараа бол улсад бүтээгдхүүн тушааж байгаагаараа бол нийгмийн хөдөлмөр. Улсын аж ахуй, тэгээд хэсэг хүмүүсийн аж ахуй болохдээгээн зэрэг хувийнх болчих гээд байдаг, аа тэрэн дээр асуух байх, ...за олон түмэн минь ээ, намайг өршөөж үз, тэрний хэрэг нь одоо гарнаа, намайг тэр цагт мэднээ, одоохондоо би нууцыг нь задалчихъя гээд, тэгээд даргын нууц гэдэг нэртэй, хэдэн сарзгар төмөр байсаар байж байгаад УБ-с хэдэн тахиа шувуу авчраад, тэгээд инкубатор гэдэг юманд өндгийг нь дараад, тахиа бойжуулсан байгаам. Тэгээд нөгөө хүүхдүүд сургууль төгсөөгүй л байгаа шүү дээ, тэгээд шувууны аж ахуйн мэргэжлийн хүнийг авчирч, нөгөө хөдөлмөр өдрийн маш өндөр хөлстэйгээр шувууны аж ахуй эрхлүүлсэн байгаам. За ингээд тэрүүнээс өндөг, шувууны мах аваад авах гээд байгаа юм ш дээ, тэгтэл шувууны өндөгний тухай асуудал .., шувууны өндөг идүүлэх гэж байна гэвэл түй, түй гэнэ биз дээ, за эхлээд тэр дадал зуршил бий болгохын тулд цэцэрлэгийн хүүхдүүдийг муусайн байрны хүүхдүүдийг нөгөө сайртай бор хүүхдүүдийг нөгөө өндгийг нь өгч эхэлсэн байгаам, хоолтой цуг өч эхэлсэн байгаам. За тэрэн дээр бүх л бүтэн сургалт хэдэн цагийн сургалтанд багш нарыг оролцуулсан, эмч нарыг оролцуулсан, маш их суртал ухуулгын ажил явуулсан, тэрний өмнө хэрэглэж байгаа үед нь, хэрэглэхийн өмнө ч , маш их суртал ухуулга, нэг хүний махны хэрэгцээг ганцхан ширхэг өндөг, даана гэж 1 ширхэг өндөг идчих юм бол одоо мах идэх шаардлагагүй, гэдэг суртал ухуулга явуулж байсан, тэр чинь манай мал өснө, тэгэхлээр тийм жижигхэн юмаар хүнснийхээ хэрэгцээг махны хэрэгцээг уургийн хоногийн хэрэгцээг хангаж болох нь ээ, уургийн хэрэгцээг хангаж болох нь ээ, ялангуяа эмч нар одоо энэн дээр маш их суртал ухуулга явуулсан. Тэр одоо багийн ухуулагч гэдэг чинь дандаа багш нар дандаа эмч нар шүү дээ. Дандаа боловсролтой дандаа сэхээтнүүд шүү дээ. Тэд нар одоо нөгөөд Сүрэнжав гуайн шүлэг байдаг ш дээ, тэр үеийн багш нар бол одоо дуулж ч чаддаг, тэр үеийн багш нар биелж ч чаддаг, тэр үеийн багш нар ухуулга яриа хийж чаддаг, тэр үеийн баш нар бол машин жолоодддог, тэр үеийн багш нар хийдэггүй юм байгаагүй гэж Сүрэнжав гуайн нэг шүлэг байна ш дээ, тэр бол зүгээр багшийг л хэлсэн болохоос багшаас гадна эмч байсан, малын эмч байсан, зүгээр ерөөсөө олон нийтийн байгууллагын ажилтан байсан, эвлэлийн байгууллагын ажилтан байсан, тэр чинь бүгд л зохих хэмжээгээр сургууль төгссөн хүн байсан. Дунд боловсролтой сэхээтнүүд, дээд боловсролтой сэхээтнүүд маш их үүрэг гүйцэтгэсэн. Үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн. Нэгдэлжих хөдөлгөөн нэгдлийг хөл дээр нь зогсоож аж ахуйн бүх л бүтэн цогц компани болтол нь одоо тэд нар бол маш их хүч хөдөлмөрөө зарцуулсан улс байдгийм. Тэрэнд орж байгаа сэхээтнүүдийн нэг болохоор би тэрнийг сайн мэдэж байгаа байхгүй юу. За ингээд өндөг хэрэглүүлэхийн тулд бүхэл бүтэн.., тэгээд хүүхдүүдэд хичээл заагаад хүүхдүүдэд л эхэлж заана ш дээ, тэгээд өндөг идүүлж сургаад, өндгийг хальслуулж сургаад, за тэр үед хүүхдүүдэд хэдий ярьсан хэдий ч нөгөө сургууль тарахад 1-р ангийн хүүхдүүдэд өндөг өгдөг байсан хичээл тарахад. Хүүхдүүд нэг амсаад пий паа болоод бяцлаад, гишгээд, ингээд тоглоод бие биен лүүгээ өндгөөр шидлээд хувцсаа завааруулаад, цүнх номоо завааруулаад, цүнхэн дотроо хагалаад, тэгээд хачин хачин юм их болж байгаам. Тэрнээс чинь хэрүүл их үүсч байгаам.
Саранцэцэг -
Тэгэх нь байна ш дээ.
Даваажав -
Тэр чинь зөвхөн өндөг идүүлж сургахын тулд ямар их хүч хөдөлмөр зарцуулсан тухай би ганцхан жишээг ярьж байна ш дээ. аа тэгээд сүүлд нь нөгөө хүүхдүүд чинь өндгөө иддэг болсон, нөгөө цэцэрлэгийн хүүхдүүд ч өндөг иддэг болсон, нөгөө ар гэр, ээж аав нь нөгөө өндөг хэрэглэдэг болчихсон, нэг өдөр л шууд зогсоогоод, үлдсэн бүх тахиаг нь инкубаторт хий, одоо ерөөсөө өндгөө зочид буудалд 20 мөнгөөр зар, зочид буудлын гуанзнаас нийтийн хэрэглээнд 20 мөнгөөр зар, хэрэглэдэг болчихсны дараа 20 мөнгөөр зар, өө ингэхдээгээн зэрэг эх эцгийн хурал дээр тэн дээр яриа гарч байсан, нөгөө 1-р ангийн хүүхдүүдэд өндөг өгөөд байдаг яасан бэ, тэрийг ер нь яагаад өгөхөө больчихсон юм бэ, хүүхдэд цэцэрлэгт 24-ийн чихэр өгдөг байсан, 24 чихрээ нэхдэг байсан биз дээ, багш нь өгөхгүй болохдээр, яг л тэрэн шиг болчихож байгаа байхгүй юу. Тэгээд ингээд нэхэж спрос/асуумж/ хэрэгцээ бий болоод ирэхдээр зэрэг нөгөө өндөг борлох бүрэн үндэстэй болохдээгээн зэрэг нөгөө өндгөө зах зээлд үнэлж, зарж эхэлж байна, тэгээд Манхан сум бол маш том шувууны аж ахуйтай, тэгээд тэрнээс чинь үлгэрлээд бусад сумууд бусад нэгдлүүд түүний жишээгээр шувууны аж ахуйтай, гахайн аж ахуйтай, болсон юм. Гахай хариулдаг хүн бол хамгийн адгийн малчин, хамгийн муу малчин гахай хариулна, чамайг нөхөр минь болохгүй болбол адуу хариулж чадахгүй бол чамайг гахай хариулуулна, нөгөө “Морьтой ч болоосой” киноны бас нэг л хувилбар. Бас нэг л хувилбар шүү дээ, тэгээд нээрээ муу малчингаар гахай хариулуулдаг байсан юм. тэр гахай чинь бас адармаатай мал. Бас одоо адармаатай амьтан. Бас хариулж болдоггүйм, бас нарийн ухаан зардгийм. Хичнээн мэгж яаж бойжуулах уу, тэрийг одоо яаж даруулчихгүйгээр одоо яаж тэр олон торойнуудыг одоо бойжуулж, хоолонд оруулж авах уу, бор хоолонд яаж оруулж авах уу, асар их ухаан зарна. Хэдийгээр одоо шөнө бүрэн нойртой хонодог боловч, гахай чинь бас тэгж байгаад их эвгүй мал байхгүй юу, одоо гахайг амьтан болгон ад үзнэ, муухай үнэртэй л гэнэ, шивх шивтэр ханхлуулдаг л гэнэ, ер нь одоо тэр чинь тэгээд л үндсэндээ бол одоо нэгдэлжих хөдөлгөөнд аж ахуй соёлын том хувьсгал байсийм. Энэ хувьсгалыг бол одоо орчин үеийн түүхчид хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ, хотожсон иргэдийн түүхчид энийг хувьсгал гэж ойлгохгүй байгаа. Аа тэрний тулд одоогийн судлаачид эрдэмтэд тэр үеийн юмыг унших хэрэгтэй, тэр үеийн түүхэн баримт дээр номын санд суух хэрэгтэй гэж зөвлөмөөр байгаа байхгүй юу. Тэгж байж тэр үеийн юмыг одоо ухаж гаргаж өнөөдрийн над шиг ярина уу гэхээс аа тэрнээс биш одоо Баабар өнөөдөр нэгдэлжих хөдөлгөөн хувьсгал биш байсаан, тэр чинь ерөөсөө зүгээр намын бодлогын гажуудал алдаа байсан гэж хэлж зүрхэлж байгаа нь энэ өнөөдөр надад маш инээдэмтэй санагдаж байгаа юм. Үгүй, энэ бол аж ахуй зохион байгуулалтын хувьд бол аа нэгдэлжих хөдөлгөөн ялснаар Монголын ард түмэн хэрэглээгүй юмаа хэрэглэж сурсан. Үзээгүй юмаа үзэж сурсан. Жишээлбэл, соёлын үнэт зүйлс хөдөөд очсон. Хөдөөд театр очдог болсон нэгдлийн гишүүдэд нэгдэл зохион байгуулж театрыг хөдөө очсон, энүүгээр дэлхийн соёлтой танилцуулсан. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцөд. Хуучин нэгдэлжих хөдөлгөөн ялаагүй учир жалга болгонд нэг ухуулагч ирээд театрын тухай ярих бол зүгээр нэг сайхан үлгэр л сонсоно ш дээ. Тэр жүжигчин гэж юу байдгийм, жүжиг гэж юу байдгийм, кино гэж юу байдаг, хөдөөгийн ганц малчныд очоод кино тавих юм уу, хаашаа юм. Тэр чинь боломжгүй зүйл л байхгүй юу. Ерөөсөө л соёлын довтолгооны урьдаж нөхцөл нь л нэгдэлжих хөдөлгөөн байсан, энэ бол хоёул хоёулаа л аж ахуй тоон хувьсгал байсан, одоо соёлын довтолгооны яриа ярья. Соёлын довтолгоон бол яг энэ үед нэгдэлжих хөдөлгөөнтэй залгаад соёлын довтолгоон эхэлсэн юм. Тэр үед МАХН мэргэн зөв бодлого явуулж, аа энэнд Зөвлөлтийн коммунистуудын үлгэр жишээ байсан, Зөвлөлтийн коммунистууд Зөвлөлтийн мэргэжилтнүүд, манай улс ардын аж ахуйн бүх салбарт зөвлөхөөр ажиллаж байсан, эмнэлэгт ч эмч нар зөвлөх эмч нар, эмч нар дандаа, аа сургуульд ч багш нар, дээд сургуульд орос багш нар, театрт ч орос мэргэжилтэн, аа тэгээд одоо үйлдвэрийн цехэд ч орос мэргэжилтэн, энэ төмөр замд ч орос мэргэжилтэн, орос мэргэжилтэн одоо шуурхай орж харилцдаг ганц орон хүлээн зөвшөөрсөн, ах дүүгийн харилцаатай ганц улс нь Зөвлөлт байсан юм чинь, тэгэхгүй яах юм, орос зөвлөлтийн мэргэжилтнүүд л ерөөсөө биднийг орчин үеийн соёлт ертөнцийг газрын хөрсөн дээр буулгаж ирэхэд тус нэмэр бол үнэлж баршгүй гэж үздэг. Энийг миний үеийнхэн хүлээн зөвшөөрдөг, эрүүл ухаантай хүн болгон л хүлээн зөвшөөрдгийм. Ёстой хүлээн зөвшөөрдөг, энэ болбол тийм учраас энэ соёлын довтолоон гэдэг болбол үндсэндээ тэр 70-аад онд Хятадад болсон шиг соёлын гажуудал болоогүй юмаа. Соёлын довтолгоон чинь жинхэнэ утгаараа сонгодог утгаараа соёлын довтолгоон болж өнгөрсөн юм. За хөдөөгийн малчин жирийн хүн ч ялгаагүй, Японд ч ялгаагүй, ер нь хүн төрөлхтөн үе шатаар хөгжиж ирсэн түүх байдгийм ш дээ. Зүгээр би мэдэхгүй байна, Японы түүхийг мэдэхгүй байна, Япон хэдийнээс цагаан даавуу хэрэглэж ирсэнг. Хэлж мэдэхгүй байна. Тэгвэл би Монголд хэдийгээс цагаан даавуу хэрэглэж ирсэн бэ гэвэл, соёлын довтолгооны үед цагаан даавуу хэрэглэж ирсэн юмаа, хөнжилтэй болсон юмаа, бөөс хуурснаасаа салсан юмаа, бөөс гэдэг энэ жижиг амьтан хүнд хэдийгээр ашигтай байвч, хортой зүйл нь илүү их, дэлхийн соёлоос хоцрогдсон гэж үнэлдэг байсиймаа, бөөстэй хүн хамгийн бузартай хүн гэдэг байсиймаа. Одоо бөөстсөн.., одоо бөөстөх ч ядаргаатай шүү дээ. Нэлээн ихээхэн бөөстөж үзсэн хүн бол энийг мэднэ. Хэдэн хоног дараалан, хэдэн улирал дараалан бөөсөнд идүүлж, бөөсөнд бариулж үзсэн хүн бол энийг сайн мэднэ. Энийг сайн мэднэ, бас ядаргаатай ш дээ. аа бөөстэй байсан нь бидэнд хий шар бадгана гэдэг өвчин бага байсан, өөрөөр хэлбэл одоогийн энэ “В,С” вирус асар бага байсан, яагаад гэвэл тэр паразит чинь цусыг их цэвэрлэдэг юм, тэр бас их хүнд ашигтай паразит. Ихэнх талаараа хортой паразит. Аа бөөсөөр дамжаад бас халдварт өвчин дамжиж болно. Паразит гэдэг утгаараа. Жишээнь, одоо халуун орны одоо олон шумуулнаас амьтнаас бичил амьтнаас бишгүй л өвчин тархаж байна ш дээ. аа гэхдээ л бөөсөн хижиг болж үхсэн гэж би дуулаагүй. Тэгэхдээ л монголын ард түмнийг соёлын довтолгоон бол бөөснөөс нь салгасан, ээлжийн цагаан даавуутай болгосон, дээлээ нөмрөөд унтдаг байсан, эмээлээ дэрлээд л унтдаг байсан, энэ бол хэдэн зуун дамжаад үргэлжилсэн, ингэснээрээ Монголын ард түмнийг бүдүүлэг гэх юм бол Кембриджийн их сургуулийн эрдэмтэн багш нарт Монгол хүнийхээ хувьд монгол газар шороонд өсөөд, өтөлсөн хүнийхээ хувьд, монголын ард түмэн асар соёлтой ард түмэн шүү гэж хэлмээр байна. Үе дамжсан соёлтой ард түмэн шүү. Би ингэж хэлснээр монгол хүн их бүдүүлэг орчинд амьдарч, яг мал адгуус шигээ амьдарч байсан гэж ойлгогдох вий. Аа монгол эрхэм эрдэмтэн, эрхэм багш нар соёлт ертөнцийн эрдэмтэд та бүхэн Монголыг судлахдаа тэр талаас нь биш өөр өнцгөөс судлаарай гэж анхааруулж хэлмээр байна. Яагаад гэвэл Монгол газар шороон дээр анх хүн үүссэн, анх бичиг үсэг үүссэн, анх шуудан холбоо үүссэн, анх төрт ёс үүссэн, би энийг онцолж хэлмээр байна. Уучлаарай, эрхэм Англичууд танайд төрт ёс үүсээгүй байхад Монгол газар шороон дээр төрт ёс үүссэн юм шүү, төрт ёс гэдэг чинь хүн төрөлхтний хөгжлийн асар том соёл байдаг юм шүү, гэдгийг би тэмдэглэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэхлээр зэрэг энэ эрдэмтэн докторууд эрхбиш өөр өнцгөөс судална байхаа гэж найдаж байна. Аа ингэхэд Монголд өрнөсөн энэ хувьсгалт үйл явц, аж ахуй, соёлын хувьсгал ер нь одоо нийгмийн хувьсгал зэвсэгт тэмцэл гадны түрэмгийлэл, цуст мөргөлдөөн гадны колончилол тэгээд одоо нэг нийгэм нөгөөгөөр солигдох үйл явц яаж өрнөсөн юм бэ гэхээр зэрэг түүхийн маш зөв иш баримтыг үндэслэж байх нь зүйтэй. Хэн нэгэн хүний гажуудуулсан түүх тэмдэглэлийг бодвол одоо өөр зүйлээр баталгаажуулах нь зүйтэй гэдгийг л би одоо бас хэлмээр байгаам. За соёлын хувьсгал хийхийн тулд бас ариун цэвэр, бас л эмч нар, бас л нөгөө багш нар, бас нөгөө үйлдвэрчний эвлэл, намын, хувьсгалт залуучуудын эвлэлийн сэхээтнүүд энд маш их үүрэг гүйцэтгэсэн. Бөөс хуурсны хор хөнөөл, хир буртагны хор хөнөөл, халдварт өвчин яаж дамждаг, одоо яаж юу яадаг, одоо халдварт өвчин Монголд их бага байсан шүү. Бага байсан шүү. Яагаад гэвэл маш их тархай бутархай ажилладаг, тэгээд ч одоо тэр айлд одоо улаан бурхан болж байнаа гэхэд л тэр айл хөл хориод улаан хэц татчихдаг, тэгэхлээр тэр айлаас холуур дөлж өнгөрдөг, тэр айл тэр амьтан ах дүүгээрээ зүйл дуусна уу, аа хэн нэг нь эдгээд эрүүлжээд амьд үлдэнэ үү, тэр айлын л мөр болдог. Тийм учраасаа маш том, нийгмийн дархлаа байсан юмаа. Энэ бол өөрөө маш том соёл байсан юмаа. Монголын нийгмийн өөрийн дотоодын зохион байгуулалт малчдын ахуй, амьдрал гэдэг бол өөрөө маш их соёл байдгиймаа. Малчдын энэ одоо жишээлбэл, аяга таваг угааж сурлаа л даа, соёлын довтолгооны үед л аяга таваг угааж 3 ус дамжуулан угааж сурлаа. Ариутгаж сурлаа. Нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь хүн нийгэм хоршиж нэгдэлжиж байна гэдэг чинь нийгэм бий болж байна, нийгэм өөртөө наймаа, арилжаа улам их өрнөж байна, аж ахуй зохион байгуулалтын шал өөр тогтолцоонд орж байна, тэр чинь хүн дэлхий ертөнцийн үйлдвэрлэгч нартай нэг эгнээнд орж байна гэсэн үг. Нэг жишиг тогтолцоо болбол явж явж шинэ шаардлага шинэ мэдлэг өгөхийг зүй ёсоор шаардаж эхэлж байгаам. Тийм учраас соёлын довтолгоон хийх хэрэгтэй, аа орчин үеийн жишгээр монгол хүнийг амьдруулах ёстой, орчин үеийн дэлхий ертөнцийн жишгээр монгол хүнийг амьдрулах ёстой гэж нам олж харсан учраас энийг Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ өөрийн түүхэн үүргээ болгож, өөрийнхөө бодлогоо болгож хэрэгжүүлсэн юм. энэн дээр гадаадын зөвлөхүүд ажилласан, гадаадын зөвлөх нь Зөвлөлтийнх байсан. Өөр хэн ч байгаагүй. Англиас ч хүн ирээгүй, АНУ-с ч мэргэжилтэн ирээгүй, Хятадаас мэргэжилтэн ирээгүй. Тэгэхэд Хятадууд бол манайхаас доор соёлжсон ард түмэн байсан, манайхаас арай дутуу соёлжсон ард түмэн байсан юм. Би энийг болбол Хятадын ард түмнийг үгүйсгэж, дайрч байгаа хэрэг биш, ер нь багцаа нь тийм байсан. Тэрийг би нотолж баталж ч чадна. Хятадын хөдөө нутагт манайхаас ч доор соёлтой амьдрал байсан, аа орос Зөвлөлтийн хөдөө нутаг ч ялгаагүй, манайхаас доор соёлтой амьдрал байсийм. Тэгэхдээ олон юмыг энэ дээр ярьж болж байна, тэрийг нуршаад яахав, соёлын довтолгоон маш түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдгээр энэ удаагийн яриаг түр завсарлаад аа тэгээд дараачийн юун дээр би өөрийнхөө намтрын хэсгийг би оруулъя гэж бодож байгаам.
Саранцэцэг -
Би танаас заавал асуух ёстой асуулт бий л дээ. Би тэрийгээ танаас асуучихъя. Таны амьдралд одоо ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Тэр ямар үйл явдал байсан бэ?
Даваажав -
За арга байхгүй байсан. Энэ гүнээр нөлөөлсөн үйл явдал нь бол нийгмийн хувьсгал байсан. Нийгмийн аж ахуйн болоод соёлын хувьсгал байсан. тэр шинэ нийгмийг цогцлон байгуулах МАХН-ын бодлогын бодлого надад гүн гүнзгий нөлөөлсөн. Надад суралцах эрмэлзлэл бий болгосон. Би тэр ч намын хүчинд 2 ч дээд сургууль төгссөн, сургуультай хүн хэмээн нэрлэгдээд өнөөгийн соёлт ертөнцөд хоцорч доголдохгүйгээр ажиллаж, амьдарч байгаа нь энэний ач буян. Хэрвээ тийм тогтолцоо байгаагүй бол би түрүүн цухас хэлээд өнгөрсөн, хөдөөгийн малчин, ямар ч боловсролгүй, мал гэхээс өөр юм мэддэггүй тийм өвгөн л байх байсан байх. Ийм л байна тэгэхдээ гүн гүнзгий нөлөөлөл
Саранцэцэг -
Ер нь таны амьдралд ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Даваажав -
Байлгүй яахав.
Саранцэцэг -
Та тэрийг яагаад ер бусын гэж боддог вэ, та тэр талаараа ярих уу?
Даваажав -
Аа энүүгээр маш олон жишээ ярьж болно. Тэр өмнө ярьсан миний хүүхэд насны юм ер бусын зүйл биз дээ. би ярьсан биз дээ. Жишээлбэл, одоо тэр бусад хүүхдийн амьдралаас миний амьдрал ер бусын онцгой байсан гэж би үзэж байна. Ер нь тэр үеийн монгол айл өрхөөс одоо бүгд тийм байгаагүй, надад одоо тийм онцгой хувь заяа тохиосон, тэгээд намайг одоо яаж өөрчилснийг харж байгаа ямар хүн болсныг ч харж байгаа, энэ хүн юм сурах байсан уу, сурахгүй байсан уу гэдгийг тэрэнд хүмүүс эргэлзэж байсан, бусдаас ялгаатай нь гэвэл би их чармайсан би их хичээсэн, тэрнийхээ дүнд хүний дайтай яваа. Одоо би ер нь аль ч орны миний үеийн сэхээтнээс одоо эрэхэм Кембриджийн эрдэмтэн профессоруудаас би дутуугүй ярина, дутуугүй итгэл үнэмшилтэй хүнд ойлгуулж чадна. Яг энэ чадварыг бий болгосон, би өөрөө хичээж зүтгэснийх. Энүүгээрээ би бас бусдаасаа ялгаатай байж болох талтай. Болох талтай. Аа өшөө одоо бусдаас өвөрмөц гэхлээрээ зэрэг энэ бүхэнд миний үеийнхэн тэр болгон айхтар тийм үнэлэлт, дүгнэлт өгч чадахгүй яг миний үеийнхэн. Яг одоо хэн дуртайг нь яриулаад миний насны хүнийг яриулахад ийм үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байж болно. Аа тэднээс ялгаатай нь юу гэхдээр би улс төрийн болоод иргэнлэг үнэлэлт дүгнэлт өгч чадаж байгаагаараа би бусдаас онцлог гэж бодож байна.
Саранцэцэг -
За танай гэр бүл хамаатан садан дотроос хэлмэгдсэн хүн байдаг уу, ер нь хэлмэгдсэн баригдсан хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бэ. Хэлмэгдүүлэлтийн талаар ярьж өгөхгүй юу?
Даваажав -
Өө тийм. За наад хэлмэгдүүлэлт гэдэг чинь бол .., ер нь хэлмэгдүүлэлтийн учир холбогдлыг өөрийнхөө үнэлэмжээр би бас хэлмэгдүүлэлтийн цаад агуулгыг ярьчихья гэж бодож байна, энэ дээр. Хэлмэгдүүлэлт.., энэ хэлмэгдүүлэлт бол Зөвлөлтөд эхэлсэн зүйлээ. Ленин нас бараад Сталиний засаглал тогтоод, тэгээд Зөвлөлт нийгмийг хог шааруудаас цэвэрлэх хэрэгтэй болсон, тэр үед одоо Зөвлөлтөд НЭП-ийн бодлого хүчтэй өрнөж байсан. НЭП гэдэг маань .., шинэ эргэлтийн бодлого гэж орчуулагддаг юм, монголоор. Аж ахуйг шинэ маягаар зохион байгуулах, худалдаа одоо дурын худалдаа наймааг хориглоно, мөлжлөгийг хориглоно, аливаа мөлжлөгөөс одоо татгалзана, соёлын, үйлдвэрийн, аж ахуйн үнэт зүйлсийг ард түмэнд илүү хүртээлтэй болгоно гэсэн санаа, энэ санааг болбол маш зөв санаа гэж үздэгийм би. Энийг үе үеийн нийгэмд үе үеийн хүн төрөлхтөн аль ч улсад, эрхэм Англи улсад ч энэ бодлого одоо ч гэсэн доголдолтой хэрэгжиж байгаа шүү. Энийг хүн төрөлхтөн шийдвэрлэж чадаагүй зүйл шүү, энэ бол. Хүртээмжтэй соёлын үнэт зүйлсийг хүртээмжтэй, ард түмэнд хүртээмжтэй болгоно гэдэг ойлголт бол тэр аж ахуйн үнэт зүйлс, одоо жишээ нь, одоо нэгэнт шийдэгдэж байгаа зүйл бол Англид байна, Америкт байна, бусад хөгжингүй орнуудад байна л даа, хүн болгон компьютертэй, хүн болон гар утастай, хүн болгон одоо соёлын үнэт зүйлсийг мэддэг хүн болгон одоо өнөө цагт л хүртдэг, одоо сая л болж байна. Аа тэгтэл гэхдээ.., шинжлэх ухаан техникийн тэр ололт бол бас тэр соёлжсон нийгэмд хүртээмжтэй байна уу, гэвэл бас уучлаарай, хүртээмжтэй байгаа билүү үгүй билүү, бас л бодох зүйл. Зүгээр яахав, компьютер гар утас мэт нь бидний хүртээл болж байгаач гэсэн өшөө цаана нь шинжлэх ухааны тэргүүний олотууд биднүүд хүртэх ёстой юмаа хүртэж чадаагүй зүйлүүд байгаа ш дээ. Уучлаарай, байгаа шүү дээ. За тэгэхлээр зэрэг яг энэ хэлмэгдүүлэлтэнд тэр үед өртөөгүй монгол өрх айл байхгүй, өртөөгүй нэг ч айл өрх байхгүй, заа.. манай нутагт алс баруун хязгаарт энэ хэлмэгдүүлэлт бас л гүнзгий ул мөрөө үлдээсэн. Заа тэр үеийн айл өрхөөс заа хэлмэгдүүлэлтийн үед юу вэ уучлаарай байгаагүй. Би ах дүү амьтны яриагаар миний урд лав 2 дээд зиндааны лам хэлмэгдсэн байдгийм. Тэгээд бас бусад албан хаагч хэлмэгдсэн байдгийм, миний удам угсаанаас. Хэлмэгдсэн байдгийм. Тэрийг бол шууд буудуулсан байдгийм, энийг бол миний ард үлдсэн ах дүү нар ярьсийм. Тэрнийг бол одоо мэдээж маш их жигшиж ярьдаг, ээ бурхан Гончигсүм минь, Монголын түүхэнд тийм юм дахиад битгий болоосой гэж ярьдаг. За тэгээд харин социализмын үед ч бай тэрнээс өмнө ч үед ч бай, монголчуудын ам ер нь зохих хэмжээгээр үдээтэй байсан шүү, хэн дуртай хүн, юу дуртайгаа, ярьдаггүй л байхгүй юу. Хэн дуртай хүн юу дуртайгаа бичиж, нийтлүүлдэггүй л байхгүй юу. Заа энийг бол эрх чөлөөний хязгаар гэнэ, энэ бол үнэхээр энийг бол би хүлээн зөвшөөрнө. Ялангуяа социализмын үед, ялангуяа энэ хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтийн дараа, энэ хэлмэгдүүлэлт гэдэг сайн хүнийг ч хэлмэгдүүлсэн, муу хүнийгч хэлмэгдүүлсэн, төрийн тэргүүнийг ч хэлмэгдүүлсэн жирийн ардыг ч хэлмэгдүүлсэн, бүр луйварчин хулгайчийг ч хэлмэгдүүлсэн. Адгийн шаарнууд ч энэ дээр хэлмэгдсэн. Ер нь эхлээд адгийн шаарнуудыг устгах гэж гарч ирсиймаа. Адгийн шаарнуудыг бий болохгүй, ховч, зулгууч, одоо ажил хийдэггүй нийгмийн хөдлөлмөрт оролцуулдаггүй, бусдаар одоо тэжээлгэх гэсэн сэтгэлгээтэй, одоо тийм нийгэмд гай болсон юмнууд одоо бишгүйдээ байна ш дээ, жишээ нь одоо дандаа хулгай, худлаар амьдардаг, амиа зогоодог тийм улсуудыг л харин нийгмийн хөдөлмөрт шавхан дайчилж, оролцуулах гэсэн аа тэгээд үзэл суртлын зөрөө байна, заа энэ дээр арга байхгүй, энэ дээр хэлмэгдүүлэлтьийн гол онол нь юу гэхдээгээн зэрэг ерөөсөө л ...миний үзлийг хүлээн зөвшөөрвөл зөвшөөр, миний үзлийг хүлээн зөвшөөрөхгүй бол чи хэн ч биш гэсэн, үзэл суртал ноёрхож байсан, хэлэгдүүлэлт ингэж газар авч ингэж олон хүнийг хамарсан юмаа. Тэр үед харин МАХН-ын гол бодлого байгаагүйм шүү. Аа энэ хэлмэгдүүлэлтийг яаж дэврээдэг юм, яаж асаадаг юм гэхээр хэлмэгдүүлэлтийг ховч нар, зулгууч нар хамгийн үл бүтэх этгээдүүд л энүүгээр далимдуулж өстнөө дарж авах гэсэн санаа л агуулдаг юм. Тэр өстөн нь үнэхээр эсэргүү ч байж болго, тагнуул ч байж болно, аа биш ч байж болно, жирийн хөдөлмөрчин ард түмэн байж болно, жирийн монголын сэхээтэн байж болно. За тэгэхдээр энэ хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бол Монголд болбол үнэхээр энийг болбол Зөвлөлтийн заавраар хийсэн гэвэл бас биш, сүүлд нь л энэ хэлмэгдүүлэлтийн дунд үеэс Зөвлөлтийн зааврыг авсан болохоос биш хэлмэгдүүлэлтийн эхний үеийг монголчууд өөрсдөө хэлмэгдүүлж эхэлсэн шүү, ухвар мөчид хүмүүс жишээ нь, одоо Монголын ерөнхий сайд байна, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Пэлжидийн Гэндэн гээд ерөнхий сайд байсан, тэр этгээдээс эхлээд хэлмэгдүүлэлт, тэгээд сүүлд нь түүнийгээ хэлмэгдүүлээд нөгөө өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр гм олон жишээг би энэн дээр бас түүхийн эх сурвалж, элдэв долоон хүмүүсийн яриа хөөрөөнөөс би олж сонссон. Гэхдээ ер нь голч.., голч нь энэ байгаам.
Саранцэцэг -
Тэгээд одоо хүмсүүдийг барьж явдаг байжээ,тэгээд аваад явчихдаг байж, ямар шалтгаан хэлж, юу гэж барьж явдаг байсан талаар хүмүүс ярьдаг байсан уу ?
Даваажав -
Ярьдаг байсан.
Саранцэцэг -
Юу гэж ярьдаг байсан бэ?
Даваажав -
Эсэргүү гэнээ, гадаадын тагнуул байжээ, эсэргүү гэхдээр мэдээж МАХН-ын бодлогыг хүлэн зөвшөөрөөгүй, эсэргүүцсэн эсэргүү, тэр чинь ганцхан нам байсан шүү дээ, хэрвээ МАХН-ын бодлогыг уучлаарай та, эсэргүү гэдэг байсан байхгүй юу. Энэ өөрөө хэлмэгдүүлэлт. Өөрөө хэлмэгдүүлэлт. Гэхдээ энэ чинь намын бодлого байгаагүйм. Нам болбол ямар бодлого тэр үед явуулж байсан юм гэхдээр би намын жирийн гишүүн байсан учраас мэднэ. Би тэрнийг мэднэ. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй ээ, буруутай хүнийг л зөвхөн шийтгэ. Чухам буруутай хүнийг л шийтгэ. Гарцаагүй буруутай бол тэр буруугаа л хүлээ. Гэмт хэрэг хийсэн бол гэмт хэргийнхээ л хариуцлагыг л хүлээ гэж үздэг байсан болохоос биш ерөөсөө үзэл суртал нийлэхгүй хүмсүүдийг алаад ир гэсэн үг биш шүү дээ. Биш шүү дээ. бурхан минь, ёстой нээрээ энэ бол одоо өнөө үеийн ойлголтын завхрал, ганц завхрал нь энэ. Тэр үед одоо МАХН-ыг та ард түмнээс уучлал гуйх ёстой, та тэр их хүмүүсийг хэлмэгдүүлсэн гээд Ардчилсан хүчин шаардлага тавиад байгаам. Энэний хариу уучлаарай, тэрийг чинь нам хэлмэгдүүлээгүй юм шүү, гэж би хэлмээр байгаам. Би тэр намын чинь түүхийг судалсны хувьд би хэлмээр байгаам. Энэ дээр бол эрхэм Кембриджийн их сургуулийн эрдэмтэн багш нар ч энэ дээр анхаарлаа хандуулах ёстой. Би энэ дээр болбол үнэхээр хатуу байр суурьтай байгаа шүү. Намын бодлого биш байсан, аа намын удирдах боловсон хүчин дотор бас өшөө хонзон.., тэр чинь бас хүн л юм чинь өшөө хонзон байна биз дээ, аваа өгөөний тухай асуудал байж болно биз дээ, албан тушаалын хэнээ байж болно биз дээ, өшөө өөрөөр хэлбэл одоогоор хувийн сонирхол, хувийн сонирхол байж болно биз дээ, би л ерөнхий сайд болчихмоор байна, аа тэгтэл тэр нөхөр ерөнхий сайд болох гээд байдаг, аа тэгэхдээр тэнийг унагаж, тэрнийг унагахын тулд тэрний бүлгийг тэрний аялдан дагагсадтай нь цуг улс төрийн тавцангаас арчиж байж л би аа тэрийг л хэлмэгдүүлэлт гэж яриад байгаа байхгүй юу. Вот/энэ/.., гэхдээ энэ бол намын бодлого биш байсан шүү. Нам хэлмэгдүүлээгүй юм шүү.
Саранцэцэг -
Аа лам нарыг ямар шалтгаанаар барьж авчдаг байсан?
Даваажав -
1-рт, одоо энэ чинь ардын хувьсгалаас эхтэй юм, өөрөөр хэлбэл 1911 оны үндэсний чөлөөлөх хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, тэгээд 1924 оны Улсын анхдугаар Их Хурал, тэгээд 1936 оны Тариатын бослого, мөн тэр оны намрын 8 сарын Хөвсгөлийн лам нарын бослогоос эхтэй юм. Заа тэгээд яривал наад шашны толгойлогч нар чинь анх удаа МАХН энэ шашинтай учраа ололцох гэж бодлого явуулсан байгаам. Жалханз Хутагт Дамдинбазарыг Монгол улсын ерөнхий сайдаар томилж үзсэн, ингэхдээр нам, шашин 2 учраа ололцох гэж их бодлого явуулсан байгаа биз дээ, тэгэхэд Жалханз Хутагт Дамдинбазарын дараа Да лам Цэрэнчимэдийг Дотоодыг Хамгаалах сайдаар урд нь томилж байсан юм, Богдын Засгийн Газрын үед томилж байсан тэр нь улираад л , улируулан ажиллуулж байсан. Ингэхлээр зэрэг Монголын томоохон лам нарыг одоо улсын хөгжилд мэдлэгийг нь ашиглах гэж, боловсролыг нь ашиглах гэж, тэр нэр нөлөөг нь ашиглах гэж, тэдний эсрэг дайтуулах гээгүй ш дээ. Аа тэгсэн тэгтэл энэ ард засгийн мөлжлөгийг эсэргүүцсэн бодлого чинь мөлжигч нарт таалагдахгүй ш дээ, жишээ нь одоо компаний хөрөнгийг хураагаад эхэлбэл, би очоод хураагаад эхэлбэл миний өөдөөс буу барьж л угтана ш дээ. ..Битгий хуц чи, би энийг ёстой хөлсөөрөө бариулсийм, чи надыг хураана гэнээ, чи надыг хураах гэж байгаа бол чамд хураалахгүй, гэж л угтана ш дээ. Хөрөнгийг хурааж эхэлсэн, том толгой лам нар, том толгой феодалуудын хөрөнгийг хурааж эхэлсэн, тэд нар чинь сайн дураараа, ...Май, ардын засагтаа өгье гээд өгөхгүй ш дээ, тэгэхлээр чинь одоо тэрэнд зөрчил үүснэ биз дээ, энэ зөрчлөөс үүдэлтэй, том толгой лам нарын бослого гарч эхэлсэн, олон ард түмнийг араасаа дагуулж ирсэн, цуст мөргөлдөөнд хүргэсэн, цуст мөргөлдөөнд хүргэсэн, аа тэгэхлээр зэрэг МАХН тэвчээд л, тэгээд л алуулаад л, хядуулаад л, тэгээд л сүйрүүлээд л, сумын шинээр олон сургуулийг шатаасан, олон дэлгүүр хоршоог шатаасан, ингэхлээр чинь зэрэг ард түмэн нэг хэсэг нөгөө хэсэгтэйгээ иргэний дайн гарахад тулсан, тэгэхэд тэр иргэний дайн гаргуулахгүй тулд арга хэмжээ авч таарна биз дээ. Заа ингээд эндээ эндээс эсэргүү гэдэг үг холбоотой юм, улбаатай юм, эсэргүү гэдэг үг энэнээс улбаатай юм, эсэргүү байсан уу гэвэл байсан, ихээр байсан. Аа тэгээд баригдаад явсан улсыг эсэргүүнтэй холбоотой юм гэнээ, гадаадын тагнуултай холбоотой юм гэнээ, байсан гэнээ, тэр нь илчлэгдсэн гэнээ, үгүй ээ, ямар хачин юм, үгүй ээ, бид мэдэж байх албагүй ш дээ. Тийм ч байсан. Аа үнэхээр ч бас хэлмэгдсэн. Наадах чинь тэгээд маш олон хүний амь насыг авч одсон болохоор энэ бол хэлмэгдүүлэлт болчихож байгаа байхгүй юу. Тэгэхлээр одоо эрхэм Кембриджийн их сургуулийн багш нар миний энэ яриаг сонсоод энэ бол улаан коммунист байна гэж бодох байх, би улаан коммунист ч биш.
Саранцэцэг -
Төр өөрөө хэлмэгдүүлэлтээ тайлбар хийж байсан юм уу, тайлбарлаж ярьдаг байсиймуу?
Даваажав -
Ярьдаг байсиймаа.
Саранцэцэг -
Юу гэж ярьдаг байсан юм бол?
Даваажав -
Ярьдаг байсан юм байналээ, би ямар тэр хэлмэгдүүлэлтийн үед байсан биш, би байгаагүй гэдгээ ярьчихъя. Төр засгийн эсрэг тэмцсэн учраас төр засгийн эсрэг бодлого явуулсан учраас гэж тайлбарладаг байсан юм. Жишээлбэл одоо 24 онд, 1924 оны 9 сарын 5-нд Данзанг цаазалсан явдал энүүгээр тайлбарлагдана. Сүүлд нь Цэндийг Намын Төв Хорооны Товчооны гишүүнээс огцруулсан явдал энүүгээр тайлбарлагдана, ер нь ямар нэг тэр чинь мэдээж, одоо ч гэсэн хуулийн өмнө буруутай л гэж ярина ш дээ. Тэр хуулийн өмнө буруутай байсан уу, байаагүй юу гэдэг нь энийг бол нэлээн судалгааны материал шаардаж байж, байсан байгаагүйг нь тогтоохоос биш, одоо тэдэнтэй яагаад буруутай байсан гээд хэлчихэж би чадахгүй. Данзан буруутай гэж би бас хэлж чадахгүй, тэр үед Чойбалсан буруутай гэж би бас хэлж чадахгүй, тэрэнтэй л адилхан байхгүй юу. Яагаад гэвэл би тэрэнтэй мөр зэрэгцэж ажиллаагүй, би тэрний ойр дотны хүн биш учраас, тэгэхлээр түүхэн баримт л гэрчилнэ.
Саранцэцэг -
Таны одоо ингээд амьдралын туршид харж байхад Монгол дахь шашин шүтлэг хэр өөрчлөгдөж байгаа санагддаг вэ? Төрд ер нь шашин яаж нөлөөлдгийн?
Даваажав -
Заа наад шашин шүтлэг чинь нэг утгаараа асар их өөрчлөгдсөн, тэр асар их өөрчлөгдсөн гэх утгыг нь би ярьчихья. Ялангуяа 21 оны ардын хувьсгалаас өмнө, Монголд 700 гаруй сүм хийд байлаа гэж ярьж байгаа. Хүн амын 70% нь шашны холбогдолтой, өөрөөр хэлбэл лам нар байлаа гэж. Лам нар байлаа гэж тогтоож байгаам. Тэгэхлээр зэрэг 20,30 % нь нийгмийг тэр олон ламтай нь тэр Монгол улсыг тэжээж байсан, 20,30-хан % нь тэжээж явсан байх нь байна ш дээ. тийм болж таарч байгаа биз? тэгэхлээр зэрэг тийм зэрэгт хүрсэн нь даанч харамсалтай. Шашныг ойлгож шүтнэ гэдэг болбол жирийн ардын хэрэг биш байдгиймаа. Шашин чинь өөрөө шинжлэх ухаан. Буддын ч бай, Христосын ч бай, Лалын ч бай, энэ шашин чинь өөрөө шинжлэх ухаан өөрийн гэсэн номлол сургуультай, номлол сургаалийг нь ойлгож дагана уу болохоос биш, үзэл бодлынхоо жанжин шугамыг болгоно уу, болохоос биш, мухар сохроор тэгж мөргөж дагаа гэсэн үг биш, өнөөдөр дэлхийд энэ шашны номлолыг асар олон сая хүн мухар сүсгээр дагаж байгаа байхгүй юу. Тэр чин хүслээрээ үзэл бодлоороо зулын гол болж өнөөдөр одоо алан хядагч болж, өөрөө галт бөмбөг болж, олон хүмүүсийн дунд орж дэлбэрч байна уу, аа эсвэл үзэл бодлоосоо болж эсвэл мухар сүсгээсээ болж тэр номлолын төлөө амиа золиосолж байна уу, бас л бодох л зүйл. Энийг зөвхөн бид мэдэхгүй, бид энэнд үнэлэлт дүгнэлт өгч бас чадахгүй, аа мухар сүсэг гэдэг бол өөрөө шашнаасаа маш их аюултай, би чамд нэг зүйлийг хэлье, Шашны 2 үндсэн урсгал байдаг, Богд Зонхов бол шашны шинэ урсгалыг үндэслэгч, тийм учраас одоо өнөөдөр “Бодь мөрийн зэрэг” гэдэг карон судрын дайтай Исусийн Шинэ хуучин гэрээний дайтай, дайтай гэнээ..., яаж тэр Богд Зонховын сургаалийг тэрэнтэй зүйрлэж болох билээ, тэрнээс хэдэн арав дахин давуу сургааль байхгүй юу, Богд Зонховын сургааль чинь. “Бодь мөрийн зэрэг” бол. Тэр “Бодь мөрийн зэрэг”-ийг судалдаг тэр одоо тэр судалсан сэхээтнүүд энийг бол надтай санал бүрэн нийлнэ гэж бодож байна. Одоо тэд нар энэ сургаалийг судалсан хүнд бишрэхээс судлахад олон жил зарцуулна, олон жилийн уйгагүй хөдөлмөр зарцуулна, маш их сурах хүсэлтэй, маш их сурах авьяастай хүн энийг сүсэглэж биширнэ. Аа тэрнээс биш нэг хийморийн сан уншдаг лам бол энэ лам биш, зүгээр би энэ хурал хурдаг лам нарыг би, энэ Гандангийн хэдэн лам нарыг би лам гэж үзэхгүй, аа тэгэхлээр эд бол зүгээр шашны албан хаагч нар. Аа тэрнээс тэр утгаараа Монголд сүсэг бишрэл их авчихсан, энэ бол гай. Энэ бол асар их гай гамшиг. Тийм учраас энэ хувьсгалын өмнө тэр их олон хүмүүс мухар сүжиглэж байгаам. Гэтэл Монгол чинь анхнаасаа бөөгийн шашинтай улс шүү дээ, Орос ч гэсэн бөөгийн шашинтай, одоо ч бас байдаг, би Буддын шашин гэхээсээ бөө мөргөлд илүү ач холбогдол өгдөг, илүү ач холбогдол өгдөг, аа энэ болбол яриа байхгүй шашин бол өөрөө шинжлэх ухаан гэдэг утгаараа шашин Монголд яаж хөгжиж ирвээ гэвэл хувьсгалын үед одоо тэр энэ хэлмэгдүүлэлтийн дараа соёлын довтолгооны үеэр энийг тас хорьсон. Энэ МАХН-ын хийсэн ажил. Энэ үнэхээр буруу байсан. Энэ үнэхээр буруу гэдгээ сүүлд мэдэгдсэн ш дээ. Энэ буруу гэдэг нь энэ миний амьдрал дээр нотлогдоно. Тэгж туйлширч болдогүй юмаа, заа МАХН бол олон юман дээр алдсан олон юман дээр оносон. Алдсан юмны нэг нь энэ шашныг тас хорьсон явдал. Хүний сүсэг бишрэлийг олон сүм хийдийг нурааж, энэ хэлмэгдүүлэлт мөн. Олон соёлын бүтээн байгуулалтыг бол нурааж байгаа, хүний соёлыг.., соёл дээр гишгэж байгаа, өөрөөр хэлбэл лалын шашинтнууд карон судар дээр нь гишгэсэн байхад тэрийг үг дуугүй буудан ална ш дээ. ...Чи карон судар дээр гишгэлээ, ариун номлол дээр гишгэлээ, үг дуугүй буудаж ална. Аа тэгвэл МАХН энийг тэгсэн нь үнэхээр буруу байхгүй юу, шашныг хорьж байсан. За нэг үе хоригдож байгаад, ингээд өөрчлөн байгуулалтын үеэр задраад тавигдлаа, за үй олон юм л бол лам руу гүйдэг, юм л бол ном уншуулдаг юм л болбол яасан, бүх л юман дээр одоо , ..Би сургуульд орох уу, үгүй юу, би сургуульд энэ багш дээр онц авах нь уу, үгүй юу. Ламдаад байгаа ш дээ. Энэ чинь хэтэрхий тэнэглэл, хэтэрхий мухар сүсэглэл, ухаан нь тэр юун дээр Марксын сургаал дотор байдаг юм, ....Шашин бол хар тамхи мөн...гэж хэлчихсэн байдгийм. Бишээ, шашин хар тамхи биш, сүсэг бишрэл бол хар тамхи байсан гэсэн бол энэ маш оновчтой Юклидийн? теорем шиг л сургааль байх ёстой байсийм. Аа тэгэхдээн энэ Монголын ард түмэн төдий ч биш, Монголд шашин бас нэмж өргөмжилсөн, дэлхийн соёлын түүхэнд шашны оруулсан хувь нэмэр, шашны оруулсан балаг, энийг монголын ард түмэн дэлхийн ард түмэнтэй адилхан л амсч явна. Би тэгж хэлмээр байна.
Саранцэцэг -
Заа,за. Хоёулаа яриад нэлээн удчихжээ, энд хүрээд хоёулаа завсарлая, тэгээд маргааш.., дараа дахин үргэлжлүүлье,
Даваажав -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.