Davaajav


Basic information
Interviewee ID: 990158
Name: Davaajav
Parent's name: Pagam
Ovog: not sure
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: construction company engineer
Belief: Buddhist / not really religious
Born in: Altai sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
privatization
education / cultural production
foreign relations
military
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

privatization
student life
military service
student life (in the Soviet Union)
construction military
work - labor
employment criterion
men and women
family
boss - worker relations
techniques and technology
urbanization
funeral rituals


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Саранцэцэг -

Заа,Сайн байна уу?

Даваажав -

Сайн сайн байна уу.

Саранцэцэг -

Өмнөх ярилцлагаа хоёулаа үргэлжлүүлье.

Даваажав -

За тэгье.

Саранцэцэг -

Монгол оронд хувьчлал анх яаж үүссэн болоо, хувьчлалыг анх яаж зарлав, та ажиллаж байсан газарт хувьчлал ямар янзтай явагдав, та энэ талаар ярьж өгөхгүй юу?

Даваажав -

За тэгэхлээр хувьчлалын тухай асуудал ер нь хувьчлал гэдэг болбол Монгол орны хувьд болбол тийм шинэ зүйл биш л дээ. Яагаад гэвэл урд нь социализмаас өмнө ардын хувьсгал ялахаас өмнө, тэр нэгдэлжих хөдөлгөөнөөс чинь өмнө энэ л хувийн аж ахуйтай, хувийн малтай, хувийн эд хөрөнгөтэй хувийн газартай, хувийн эдлэнтэй, хувийн гэр оронтой л байсан хэрэг шүү дээ. Аа яахав нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө өмнөх үйл явц, дэлхий нийтийн жишгээр л явагдаж ирсэн юм л даа. Нэгдэлжих хөдөлгөөнөөс хойш өмч нийгмийн өмч улс нийтийн өмч, болчихож байгаа юм, хоршооллын өмч болчихож байгаа юм. Аа тэгээд нэг хэсэг яваад ингээд одоо өөрчлөн байгуулалт, Монголд өөрчлөн байгуулалт ардчилалын ардчилсан хувьсгал ялаад маш тайван замаар явсан ш дээ. Бусад оронд бол ардчилал их үнээр олдож байсан, цус урсгаж байсан, тэмцэл явагдаж байсан. Ардчиллын үр дүнд энэ хувьчлал гэдэг үг бий болсон. Манай ардчилсан хүчнүүдийн санаачлагаар монгол оронд хувьчлал явсан гэдгийг юуны урд дурдаж хэлэх нь зүйтэй байхаа, тэдний санаачлагаар хувьчлал болсийм. За хувьчлалыг хувьдаа би нэг зөв явсан гэж хэлж чаддагггүй, хувьчлал сайн талтай нь малыг бол эздэд нь өгсөн, орон сууцыг эздэд нь олгосон, гэдэг утгаараа бол дэвшилттэй зүйл гэж болно л доо. Аа тэгээд Монгол оронд хувьчлал яаж явагдав аа гэхдээгээн зэрэг эхлээд малаас эхэлсийм. Хоршооллын өмч байсан шүү дээ, мал чинь. Нэгдэл гээд том аж ахуй байсныг дурдсан. Нэгдэл болбол одоо хоршооллын хоршоолсон ард түмний аж ахуй энэнээс л эхэлсийм. За ингээд малыг нь хувьчлаад, ард түмэнд малыг нь өгчихдээгээн зэрэг өгчихсөн энэ нь сайн хэрэг болсон. Малыг өсгөнө үү, хоргдуулна уу, одоо хувь хүний хэрэг л болчихож байгаам л даа. Одоо мал хувьчилчихаад, мал эмнэлгийг нь яах юм гэдэг асуудал гарсан. Мал эмнэлгийг нь хувьчлаагүй л байхгүй юу. Тэгээд мал эмнэлгийг нь хувьчилсан боловч хувьчилсан гэх боловчиг, энэ хувьчлал бол үндсэндээ буруу явагдсан. Тэгэхдээ мал эмнэлэг нь байж байж мал эрүүл байна, өнөөдөр одоо тэр мал эмнэлгийг хувьчилж авсан эзэн маш их бодлоготой ажиллаж байж малыг эрүүлжүүлж тэр хувьчлал их зөв болох байсийм. Тэр бол алдсан тал бий. Тэрэн дээр алдсан тал бий. Заа дараагийнх нь орон сууц хувьчилсан. Заа хот суурин газрын орон сууцыг эздэд нь хувьчилсан. Хувьчилсан боловчиг одоо инженерийн шугам сүлжээ, дэд бүтцээ хувьчилж чадаагүй. Тухайлбал, замыг хувьчилж чадаагүй. Шугам сүлжээг хувьчилж чадаагүй. За тэгээд тэр чинь одоо улсын мэдэлд байсаар байсан. Аа тэгэхдээгээн зэрэг хувийн орон сууц, хувийн өмч улсын өмч 2 нийлээд, тэгээд хот суурин газрын дэд бүтэц ингээд 2 хуваагдчихаж байгаам. Тэгээд яваандаа аажим аажмаар дэд бүтцийг хувьчилсан, тэгээд өөдтэй үр дүн гараагүй. Доголдож эхэлсэн, маш их зөрчил гарсан. Одоо орон сууцанд хүмүүс даарч эхэлсэн, за ингээд хоршооллын байгууллагуудыг хувьчилж эхэлсэн. Нэгдлийг хувьчилсан, хөдөө аж ахуйн нэгдлийг хувьчилсан, малыг нь хувьчилсан юм чинь нэгдлийг нь хувьчлахаас яахав, аа тэгэхдээгээн зэрэг сургуулийг нь яах уу, захиргааг нь яах уу, бусад одоо машин, трактор одоо хөдлөх бүрэлдхүүнийг яах уу, за тийм нэгдлийн харьяанд байсан, хувьчилж үнэндээ болох байсныг бүгдийг хувьчилсан, заа энэн дээр бол зөрчил үүссэн, маш их зөрчил үүссэн. Нэгэнт одоо социалист хоршооллын аж ахуй бий болчихсон юм чинь тэрэн дээр бол одоо өмч эзэнгүйдсэн, үрэн таран хийсэн, заа тэгээд дараагаар нь сангийн аж ахуйг хувьчилсан, САА-нууд мөн нэгэн адил одоо машин трактор одоо тэр тариа тарьдаг, тариа хураадаг комбайн үрлэдэг үрлэгч, газар хагалдаг трактор, анжис тэргүүтнийг бүгдийг нь хувьчилсан. Заа ингээд хувьчилчихдээр зэрэг хувийн компаниуд гарч ирсэн. Заа шинэ тутам хувийн компаниуд бол тэрэн дээр ямар ч бололцоо байхгүй тэр их олон га талбайг үрлэх, тариа хураах асуудал бол маш хүндрэлтэй болж ирсэн. Техник дутагдаж эхэлсэн. Заа эндээс наанаас чинь ямар асуудал гарч ирсэн б гэхдээгээн зэрэг өө энэ хоцрогдсон, энэ хуучин энэ социализмын үеийн гээд голоод аа тэр аж ахуй эрхлэн хөтлөх одоо САА-д нэг л дарга байсан, аа тэгтэл маш олон компаниудаас маш олон тамгатай захирлууд гарч ирсэн байхгүй юу. Жижиг компанийн захирлууд гар ирсэн, тэгээд эдэн чинь болбол аж ахуйг хөтлөх туршлага байхгүй, ингэснээс тэр аж ахуй хөл дээрээ зогсож ихэнх нь чадаагүй, ингээд чадаагүйн улмаас нөгөө л машин трактороо одоо зарж худалдаад үрэхээс өөр аргагүй болсон. Амьдрахын тулд, заа ингээд хөдөө аж ахуй бүрэн сүйрч байгаам. Мал аж ахуй сүйрч байгаам, газар тариалан сүйрч байгаам. Сүйрэлд байгаа юм, тэгээд хувьчлал бол эхний шатандаа бол сүйрэл авчирлаа. Үнэндээ бол эхний шатандаа үр дүнтэй юм огт болсонгүй. Энэ бол урдаас төлөвлөсөн бодлогогүй, энийг хувьчлахын тулд л хувьчилсан болохоос биш эдийн засийн одоо маш нарийн одоо тооцоо судалгаатай хувьчилсан бол энэ бол ингэж сүйрэхгүй байсийм. Нэгэн үед бид гадаадад өөрснийхөө орны хөрсөн дээр экологийн цэвэр бүтээгдэхүүн улаан буудай үйлдвэрлэж, социалист орнуудад бид нар өөрөөсөө илүү гарсан буудайг экспортолдог байсан болбол бид гаднаас улаан буудай авдаг, гаднаас гурил авдаг, бүх одоо ерөөсөө социализмын үед үндэснийхээ бүтээгдхүүний 50% орчмыг гаднаас авдаг байсан болбол аа энэ хувьчлалын дараахан 99%-г гадаадаас авдаг болсон. Энэ маш эмгэнэлтэй зүйл болсон. Одоо ч энэ ул мөр арилаагүй л байна л даа, ихэнх бүтээгдхүүн ихэнх хүнсний бүтээгдэхүүн гаднаас орж ирж байна. Та бод л доо, энэ чинь. Сүү маш ихээр үйлдвэрлэж болох орон сүүн бүтээгдхүүнийг гадаадаас авна гэдэг чинь юу гэсэн хэл вэ, юу гэсэн хэл вэ, ийм болтлоо л одоо дампуурч байгаа хэрэг шүү дээ, тэгэхлээр хувьчлал энэ Монгол оронд яг жинхэнэ утгаараа зөв явагдсангүй л гэж үздэг л дээ. Ер нь надтай ийм үзэл санаа юм ярьдаг хүн, энэ үзэл санаатай нэгддэг хүн бол олон л бий дээ. Заа манай нутагт бол голдуу Монгол орны бүх газарт л энэ чинь нөлөөлсөн. Заа дараагаар нь үйлдвэрийн газруудыг хувьчилсан, энэ чинь ерөөсөө 1, 2 жилд л маш үсрэнгүй хувьчилж байгаа юм. Үйлдвэрийн газрыг хувьчлахдаагаан зэрэг үйлдвэрийн газрыг үйлдвэрийн газар чинь цех цехээрээ нэг компани болно биз дээ, заа ингээд цех тасгууд компани болоод явчихна, ингээд нөгө мэрогэжилтэй ажилчдыг болбол шинэ авсан эзэн цехэд шинээр ирж байгаа тэр мастер дарга нар шинээр авч байгаа мастер дарга нар тэнд менежментийн хувьчлал үндсэндээ байгаагүй гэж хэлж болно. Дандаа гаднаас ирсэн, дандаа мэргэжлийн бус улсууд. Тэр үйлдвэрийн технологийг мэдэхгүй. Тэр ажилчдын сэтгэл зүйг мэдэхгүй, тийм улсууд гаднаас ирээд шууд ажилчдыг нь тарааж, гудманд гаргаад, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг хоцрогдсон гэдэг нэрийдлээр үйлдвэрлэл явуулж чадахгүй, нэгэнт хөдөө аж ахуйг нь хувьчилчихсан болохдээр тэрийг бэлтгэдэг систем нурсан. Хуучин ажиллаж байсан нөгөө түүхий эд бэлтгэлийн систем нурсан. Манайх чинь ихэвчлэн малынхаа түүхий эд бүтээгдхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэртэй голдуу байсан улсууд ш дээ. социализмын үед бол энүүгээр хангаад болоод байсан, үйлдвэрээ ажиллуулаад болоод байсан, ноосоо боловсруулж байсан, арьс ширээ боловсруулж байсан, аа тэгтэл тэр үйлдвэрүүд байхгүй болчихлоо. Тэгэхээр түүхий эдээ малчид хувиараа хувийн журмаар гадагшаагаа арилжих хэрэгтэй болж байгаа юм, тэгээд тэр дунд нь зуучлагчид гарч ирсэн тэр малын түүхий эдийг цуглуулдаг зуучлагч нар арай өндөр үнээр шахдаг болсон, үйлдвэр тэрнийг нь худалдан авах чадваргүй болсон, мөнгө хөрөнгөгүй болсон. За ингээд тоног төхөөрөмжөө Хятад руу ачуулж эхэлсэн, хаягдал төмөр нэрийдлээр огтлоод, огтлоод тэгээд. Ингээд Монгол оронд үндсэндээ хувьчлалын дараагаар үйлдвэрлэл үндсэндээ бүрэн сөнөж байгаам. Үр дүн нь ийм юу үнэн гэвэл энэ үнэн. Ардчилал сайн сайхан юм Монгол оронд авчирлаа, гэсэн мэдээлэл авсан болбол тэр хуудуутай шүү гэдгийг эрхэм профессоруудад эрхэм эрдэмтдэд Монгол судлаачид, Монгол судлаач эрдэмтдэд би юуны урд хэлчихмээр байна. Намайг уучлана биз. Тэгээд хэрвээ миний энэ мэдээ хуудуутай гэж үзвэл тэр болсон үйл явцыг газар орон дээр нь ирээд танилцахад одоо ч гэсэн ул мөр нь байгаа шүү гэж хэлмээр байна. Хувьчлалын тухайд бол нэг иймэрхүү.

Саранцэцэг -

Аа тэр хувьчлалын ягаан цагаан тасалбар гэдэг чинь ямар учиртай юм б?

Даваажав -

аа тэр манай ардчилсан хүчнийхэн энийг нэг хувьчилчихвал энэ одоо зохих ёсоороо ажиллана гэж ойлгож л дээ. Хамгийн энгийн ойлголтоор хувьчилчихдээр чинь одоо хувийн аж ахуйг эрхэлж сураагүй бүх л бүтэн давхрага гараад ирэхдээр чинь тэр хувийн юмаа эрхэлж өөд нь татаж чаддаггүй юм байна л даа. Тэр ягаан цагаан тасалбарын хувьд бол танд 10000 төгрөгний тасалбар өглөө, 20000 төгрөгний цэнхэр тасалбар өглөө, ингээд та 30000 төгрөгөөр яг ижил гараанаас Монголын ард түмэн зах зээлд орж байна гэдгийг зарласан. Надад тэр цэнхэр ягаан тасалбар нь оногдсон. Би тэрнийг аваагүй, тэрнийг юм болно гэж огт бодоо ч үгүй. Юм болох ч нөхцөлгүй байсан. Бүх тэр сүйрч байгаа үйлдвэрлэлд би тэр тасалбараар хөрөнгө оруулалт хийгээд надад ноогдол ашиг оногдохгүй нь тодорхой. Аа харин тэр ягаан цэнхэр тасалбараар баяжсан улсууд бий. Тэр яаж баяжсан бэ гэхдээгээн зэрэг зах зээл дээр ердийн барааны зах дээр ягаан цэнхэр тасалбарыг хэдхэн центээр худалдсан. Худалдаж аваад, цуглуулж аваад энэ үйлдвэрлэлийн зарим цехийг зарим тоног төхөөрөмжийг тэр улаан ягаан тасалбараар эрх тушаалаа ашиглан, худалдаж авсан. Эрх тушаалаар эрх тушаалтнууд худалдаж авсан юм, тэрийг чинь. Албан тушаалтнууд худалдаж авсийм. Тэгэхдээ тэр үед олон надад албан тушаал байгаагүй, надад энийг цуглуулах ямар ч бололцоо байгаагүй, би тэр үйлдвэрлэлийн хэрэгслийг худалдаж авах ягаан цэнхэр тасалбараар сольж авах ямар ч бололцоо байгаагүй, тэр ягаан цэнхэр тасалбрыг тэгсхийгээд зүгээр л хогийн саванд орох цаас болоод, тэгсгээд өнгөрсөн. Аа тэрнийг болбол тэнд хангалттай мэдээлэл ч байгаагүй, нэг л иймэрхүү болчихсон юм. Миний амьдралд хувьчлал ямар ч нөлөө үзүүлээгүй. Намайг.., би лав тэр хувьчлалаас юу ч олж долоогоогүй юмдаг. Гэхдээ миний мэтийн олон хүн бий.

Саранцэцэг -

Хувьчлал тэгээд хүмүүст хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү, ижил байсан уу?

Даваажав -

Аа тэр шашин шүтлэг хүйсний хувьд бол ямар ч ялгаагүй байсан. Аа тэнд ямар ялгаа байсан бэ гэхлээр албан тушаалын л ялгаа л байсан. Албан тушаал эрх мэдлийн л ялгаа л байсан. Аль албан тушаалтай эрх мэдэлтэй мэдээлэлтэй хэсэг нь тэр ягаан, цэнхэр тасалбарыг нэг зохих хэмжээгээр ашиглаад, хуьчилж авсан гэхлээр одоо чухам тэр ямар аргаар тэр ягаан цэнхэр тасалбарыг тэгэхэд дахин үнэд оруулж, тэр үйлдвэрлэлийн хэрэгсэл худалдаж авсан бэ гэдгийг нь би одоо хүртэл ойлгодоггүй. Ухаж мэддэгггүй юм. Тэр тэгээд л өнгөрсөн.

Саранцэцэг -

Заа, та сумын төвд 7-р анги төгссөнөөс хойшхи амьдралынхаа тухай ярьж өгөхгүй юу?

Даваажав -

Аа тийм, тэр ч одоо миний нийгмийн амьдралд орж байгаа нэгэн хэсэг. Би 7-р анги төгснөө гэдэг чинь би арван тав, зургаан нас хүрч байнаа гэсэн үгээ. За тэгэхлээр 15,16 нас хүрч байна гэдэг чинь би нийгмийн амьдралд идэвхтэй оролцож эхлэх тийм нас орж байгаа юм. Энэ тэр нийгмийнхээ хүрээнд тэр болбол одоо 1963 он байлаа. Ингээд намайг би 7-р ани төгсөөд 7 жил сургуульд сурчихсан хүн чинь зохих хэмжээний мэдлэгтэй, боловсролтой, бүрэн бус дунд боловсролтой, одоогийн хүүхдүүдийн түвшингээр болбол би 10 жилийн сургуулийн 11-р ангийн боловсролтой, дүйцэх хэмжээний боловсрол олж авсан би. Одоогийн 11-р анги төгссөн хүүхдээс ч илүү. Яагаад гэхдээгээн зэрэг би хөдөө аж ахуй мал аж ахуйгаа мэднэ, одоо тийм юм байхгүй ш дээ, одоогийн 10,11-р ангийн хүүхдийн боловсрол тийм байхгүй ш дээ. Хөдөө мал аж ахуйгаа мэднэ. Газар тариалан мэднэ. Аа тэгээд дээрээс нь ойр зуур амьдрах ухаанд суралцчихсан, юухан хээхэн юуг ч болов, ямар ч хар ажлыг хийхэд бэлэн, сэтгэлзүйн хувьд, бие бялдрын хувьд бэлэн, заа тэгээд өшөө бас нэг давуу тал юув гэхдээр одоогийн 10,11-р ангийн хүүхдийн мэддэггүй зүйлийг би мэддэг байсан. Өнөөдөр тэнд одоо дэлхийн газрын зураг дээр дуртай орныг заа гэхэд л тэр орон тэнд байдаг, тийм тивд байдаг, тийм аж ахуйтай, тийм хэлээр ярьдаг, төрийн дуулал нь тийм, төрийн сүлд нь тийм, ингээд ярьчихдаг хэмжээний боловсрол өнөөдөр олгож байна уу, үгүй ш дээ. Тэгэхэд би тэгж ярьдаг байсан. тэгээд ч барахгүй, 6,7-р ангид 2 жил орос хэл заалгасан учраас ойр зуурын юмыг оросоор нэрлэж мэддэг, ойр зуурын юм орос хүнтэй ямар ч байсан, талхаа аваад идчих, эмиээ аваад уучих одоо ийм л байсан. Аа тэгэхээд өнөөдөр англи хэлний боловсролын хувьд яахав, хүүхэд арай л өөр л байх л даа, тэрний хувьд арай л өөр л байх л даа, гэхдээ ямар ч байсан тэр үед би 2 үл мэдэгчтэй тэгшитгэл боддог байсан юмаа. 7-р ангийн хүүхэд. 7-р ангийн хүүхэд тэгж төгсч байхад. Тэгэхэд тэр үеийн боловсрол, тэр үеийн хүүхэд тийм л байж л дээ. ингээд би 7-р анги төгсөөд юу болов гэхдээгээн зэрэг бидний ойролцоо 3 сумаас тэр 5,6,7-р ангид хүүхдүүд суралцдаг байсийм. Бид нар анхны 7 төгсч байлаа. Заа тэгээд тэр хүүхдүүдээс тэр 3 сумаас нэг нэг хүүхдийг сахилга сурлагаар нь шилээд, УБ хотын багшийн сургуульд явуулсан юм, манай багш нар багш нарынхаа зөвлөлийн хурлаар хэлцээд, нэгдлийн зөвлөлийн хуралд асуудал тавьж оруулаад, нэгдлийн зөвлөлийн хуралд асуудал тавьж оруулаад. Ингээд одоо бүр ингээд, сумаараа, тосгоноороо, бүр одоо нэгдлээрээ л энэ чинь хийж байгаа ажил шүү дээ. Тэгээд биднийг явуулж байгаам ш дээ, бидэнд итгэл найдвар хүлээлгэж, байгаа ш дээ. Тэр алс баруун хязгаараас одоо улсын нийслэлд суралцана гэдэг бол тийм зүгээр..., зүгээр л нэг санаанд орсон болгон хүссэн болгон явдаг ч юм биш, сурдаг ч юм биш, шилэгдэж сурдгийм. Тэгээд би тэрүүнд нь шилэгдэж, тэр хуваарийг авсийм. Надыг итгэмжилж өгсийм. 1-рт, 2-рт манай багш нар бидний үе залгамжлах залгамж халаагаа 3, гурван суманд нэг нэг хүүхэд бэлтгэж өгнө. Угаасаа 1,1 хүүхэд л явуул гэсэн юм байлээ л дээ. Тэгээд намайг багш болох авьяастай, багш болох дуртай, сонирхолтой гэж үзээд намайг хотын багшийн сургуульд явуулсийм. УБ хотын багшийн сургуулийг манай шилдэг багш нар төгссөн байдгийм, аа тэгээд тэд нар багш нартаа шавь оруулах гэж бид нарыг явуулсийм. Тэнд үнэхээр одоо Монгол улсын гавьяат багш Цэвэгжав, Монгол улсын гавьяат багш Палаан гэж одоо мундаг мундаг багш нар тэр багш нарт биднийг шавь оруулж, өөрснийхөө халааг бэлтгэх гэж явуулж байгаа юм. Энд төгсч ирээд хөдөө орон нутагтаа ирээд, төрсөн нутагтаа ирээд, биднээс илүү үр дүн гаргана гэж бидэнд итгэж найдсан, хэрэг. Угаасаа ч цаанаасаа тийм чиглэлтэй бодлоготой байсан юм байналээ. Сүүлд одоо бид олж мэдэхэд. Тэгээд багшийн сургуульд явсан. Заа тэгээд тэр 5,6,7-р ангид 3 жил сурсан амьдрралын талаар бас 2 өгүүлбэр хэлэхгүй бол болохгүй. Заа бид нар их хичээл зүтгэлтэй сурдаг байж, бид нар бас сурахыг шаарддаг байж, бид нарт ямар ямар хичээл орж байсан гэвэл бид нарт мэдээж байгалийн ухаан орж байсан, физик, математик, байгалийн шинжлэлийн бүх хичээлүүд ордог байсан, гадаад хэлнээс орос хэл ордог байсан, монгол хэл бичиг, уран зохиол, зохион бичлэг, монгол хэл бичиг бүр авиа зүйгээс өгүүлбэр зүй, найруулан бичиг хүртэл ордог байсийм. 7-р ангид шүү дээ. найруулан бичиг чинь сүүлд 10-р ангид , 10-р ангийн программд орж байгаа биз дээ. аа тэгэхдээр зэрэг их өргөн хөдөөгийн багш нар сэхээтнүүд маш их өргөн мэдлэг боловсролтой байсан юм гэж одоо би боддогиймаа. Биднийг болбол маш их тийм ч учраас хязгаар нутгаас манай Ховдын хязгаар нутгаас дээд сургуульд ирсэн оюутнууд ерөөсөө түүртэлгүй сурдаг байсан. Багш нар тэгж бэлтгэдэг байсан, тэгж их сайн бэлтгэдэг байсан учраас. Тэгээд сурах ирээдүйтэй хүүхдийг л тэр үед 7- жилийн .., нэгэнт хөдөөд 7 жилийн боловсролтой хүн гэдэг чинь одоо амьдралаа аваад явчихаж байлаа ш дээ. Мал аж ахуй дээр ч, хөдөө аж ахуй дээр ч амьдралаа аваад явчихаж чадна. Ерөнхий сурч чадахыг нь дээд сургуульд шилж сонгож явуулдаг байсийм. Дээд, дунд сургуульд шилж сонгож явуулж байсийм, үнэхээр. Аа тэгээд тэр үед бид нар өглөө маш эрт босно, ерөөсөө өөрсдөө ухамсраараа, тэнд ер нь биднийг сэрээхгүй, хэн нэгэн ямар ч байрны багш, байрны багш цагтаа сэрээнэ. Өглөө 7 цагт байрны багш хүүхдийг сэрээдэг болбол бид байрны багшаас өмнө бүр 5 цагт, гэгээ орсон доор сэрээд хичээлээ давтаад, давтах хичээлээ томьёогоо цээжлээд, нөгөө хичээлээ давтахдаа бүр тээр гол руу яваад, голын зүлгэн дээр очоод, ингээд уншаад суучихдаг, байсийм. Тэгээд ирж хоолондоо яачихаад, байрны хүүхэдтэй хамтаараа гимнастик хийгээд, ингээд хамтаараа дуугаа дуулаад, тэгээд ороод нүүр гараа угаагаад, ингээд байж байхад, бид нар тэгж их хичээл зүтгэлтэй суралцаж байсийм. Заа ном унших хөдөлгөөн өрнөж байсийм. Биднийг тэр үед дэлхийн уран зохиолтой танилцаж байсан, Америкийн зохиолч Эрнст Хэмингуэ, Жюль Верн, Францын зохиолч Александр Дюма, Г.Морсан, за тэгээд Орос Зөвлөлтийн зохиолчид, соён гэгээрүүлэгчид, Добролюбов, Чернышевский, Толстой, одоо миний санаанд орж байгаа нь, Пушкин, Лерментов, тэгээд одоо ер нь одоо дэлхийн хэмжээнд нэрээ дуурсгасан Орос Зөвлөлтийн одоо олон зохиолчдын зохиол бүтээлийг бол бид нар уншиж, танилцаж, бид нар тэгээд мэдээж, өөрийн орны зохиолчдыг болбол бид маш их үздэг, ном зохиолыг нь маш их уншдаг байсан. Би жишээлбэл одоо Майн Ридийн “Цагаан бээлий” “Зоригт анчин бүсгүй” гм монгол хэл дээр орчуулсан романуудыг би олоод уншчихсан байсан. Хөдөөд соёл түгэж байсан. Соёлын довтолгоон гэдэг чинь хөдөөд ном бий болгосон, хөдөөд кино бий болгосон, хөдөөд театр бий болгосон, тийм шүү дээ. Тэрний үр дүнд л бид ингэж соёлжсон хэрэг. Бид нар юм уншдаг болсон. Хөдөөд ном ирж байсан. Ном ирсэн учраас бид бие биендээ ярьж өгдөг, тэр тухай бид одоо тэнд одоо боловсролтой гэж тооцсон бүхэн одоо сэхээтнүүд хоорондоо юу ярилцаж байна, ямар шинээр ямар ном уншиж, шинээр ямар кино үзэж үү, гэдгээр л бид нар мэдлэгээрээ уралддаг байсан, нэг талаар. Нөгөө талаар 6,7-р ангийн сурагчид нийгмийн хөдөлмөрт оролцоно. Субботник гэж баруунд бараг мэдэхгүй дээ, үнэгүй хөдөлмөр хийхийг хэлдгийм. Хамт олноороо гарч үнэгүй хөдөлмөр хийхийг хэлдгийм. Субботник одоо манай оронд ч байхгүй. Аа тэр коммунист субботник гэж нэрлэдэг байсан юм, за тэгээд эцэст нь коммунист ч байна уу, капиталист ч байна уу, хамаагүй. Тэр сайн дураараа хэн нэгнийхээ удирдлаган доор эвлэлдэн нэгдээд, тэр одоо нийгмийн тустай хөдөлмөрт оролцоно гэдэг бол их буян байхгүй юу, Жишээлбэл бид нар ямар ч үнэ төлбөргүй, малчдад хашаа барьж өгдөг байсан, хашаа саравчийг нь малчдад сэлбэж өгдөг байсан. малыг нь угааж өгдөг байсан, хадлан тэжээлийг нь бэлтгэж өгдөг байсан, малын одоо өвс хоолыг бэлтгэж өгдөг байсан. Тэгээд энэ чинь болбол эвлэлийн гишүүд хувьсгалт эвлэлийн гишүүд сурагчид, багш нар сургууль тэр чигээрээ гардаг байсийм, хөөе. Сургууль анги, ангиараа нэг айлын өвөлжөөг янзалж өгдөг байсийм. Аа тэр чинь тэр чигээрээ нийгмийн тустай хөдөлмөр. Сургууль одоо захиргаанд одоо, тэр сумын төвд одоо ямар ажил байна, одоо орчин тойрны цэвэрлэгээний ажил ч байж болно, аа ерөөсөөн одоо түлээ түлш бэлтгэх ажил байж болно. Ямар л одоо тустай хөдөлмөр байна, одоо нийтийн хөдөлмөрт бүгдээрээ ингээд дуугаа дуулаад, улаан тугаа дэрвүүлээд, үзэл суртлын өндөр хэмжээнд, баяр ёслолын байдалтай, энэ ажлыг эхлүүлж тэгээд үр дүнгий нь тооцож, тэрэнд одоо олон удаа идэвх санаачлагатай оролцсон хүнийг зохих хэмжээгээр урамшуулдаг, ийм хөшүүрэг байсийм. Урамшуулдаг. Аа тэгээд ном их уншдаг байсан, тэр үеийн манай сурагчид одоо дунд сургуулийн хүүхдүүд ном их уншдаг, уран зохиолын ном мом, их уншдаг, хоорондоо уран зохиолын ном анги бүлгээрээ ярьдаг, тэмцээн зохиодог байсан юм. Аа математик, физикийн уралдаан, тэмцээн сургууль дотроо сургуулийн “математикийн аварга сурагч”, сургуулийн одоо “орос хэлний аварга сурагч” сургуулийн одоо монгол хэл бичгийн аварга тодруулдаг байсан. Заа тэгээд тэрийг одоо, тэр хүндэт самбарт байрлуулдаг, тэргүүний сурагчдыг хүндэт самбарт байрлуулаад тэрэн дээр гарсан хүн их.., тэр чинь нэр хүндийн асуудал. Ийм юм байсан юм шүү. За ийм. Ингээд цаашаа би 7-р ангиасаа ийм сургуульд сураад, би 7-р анги төгсөөд нийслэлд сургуульд ирэв ээ. За би мэдээж аймгийнхаа төвийг үзээгүй, аймгийн төвийн 2 давхар барилгыг хараад би ихэд гайхаж, энэ 2 давхар барилгад яаж гардаг юм бол, дээшээгээ яаж гардаг юм бол гэж би харж байсан, аймгийн төвд. Тэр чинь одоо хөдөөгийн малчин хүн ш дээ, би чинь. Сумын төвд 2 давхар барилга гэж байхгүй ш дээ. нэг хаалгаар ороод нөгөө хаалгаар гарч болно өшөө юу байхгүй, тасалгааг бол яахав мэднэ, анги танхимаа мэднэ. Аа тэгтэл 2 давхар байшин, 3 давхар байшин, 5 давхар байшин хүртэл аймгийн төвд байхлээр зэрэг үгүй энэ яаж гардаг байнаа, хаагуур нь гардаг байнаа гээд гаднаас нь би шатыг нь хараад зогсож байсан хүн шүү дээ. Аа тэгэхдээгээн зэрэг аймгийн төв болбол тохижсон одоо том суурин газар байсан, мэдээж. Баруун аймгийн манай Ховд аймгийн төв бол бусад аймгийн төвөөс тохилог, ногоон модтой, их соёлтой, засмал цардмал хар замтай, аа гэхмэтлэн аа төв гудамж нь одоо үзэсгэлэнтэй сайхан гэхмэтчлэн, одоо тэнд гайхмаар биширмээр зүйл олон байлаа. Ингээд одоо би нэг сонирхолтой нь би орох ёстой шалгалтынхаа элсэлтийн шалгалтанд унаж сэтгэл санаагаар унаж тавгүйтдэг байваа. Мөн тэр адилаар би Улаанбаатар /УБ/ хотын багшийн сургуульд элсэхийн өмнө аймгийн боловсролын хэлтэс элсэлтийн шалгалт авсийм. Элсэлтийн шалгалтанд уначихсан. Аа би тэгээд хөдөө сумаас орж ирчихээд, яаж одоо харинаа, одоо бол тоохгүй ш дээ. Шалгалтанд л унаа биз, асуудал огт биш. Тэгэхэд би бол ёстой сэтгэл санаагаар уначихаж байгаа байхгүй юу. Уйлж байгаа байхгүй юу. Тэгээд ахиж гуйж шалгалтанд орж.., намайг одоо багш нар минь над итгэж найдаж байна. Манай сум, ард түмэн намайг итгэж найдаж байна, намайг явуулж өгөөч, намайг дахин шалгалт авч өгөөч, аа тэгээд шалгалт бол зохих хатуу журмаараа явсаар байгаад, баахан хүүхэд унагачихсан юм байна л даа. Аа тэгээд нөгөө хяналтын тооноосоо дутчихгүй юу. Тэгэхлээрээ арга буюу бас 2 үүргээр би ахин шалгалтанд орсийм. Тэгээд би нэг юм тэмцэж Улаанбаатар хот руу сургуульд явах эрх олж, машид их баярлаваа. Заа ингээд явах болдгийм байна. Мэдээж ачааны машин дээр. Одоо тэр үед тийм, аймгийн төвөөс. “ЗИЛ-130” гэдэг маркийн ачааны машин хөдөө сумуудад ганц, ганц хүртэхтэй үгүйтэй, аа сайн нэгдлүүдэд улсын тэргүүний нэгдлүүдэд ЗИЛ-130 машинтай шүү. Аа тэгээд аймгийн төв дээр болохдээр хэдэн машин байсан юм байгаа биз. Аймгийн төвийн одоо том бааз болохдээр зэрэг дандаа шинэ ЗИЛ-130 машинууд. Ингээд жагсаачихсан, 5 машин хүүхэд 5 тэвшин дээр, 1 тэвшин дээр нь 40-өөд хүүхэд суучихсан гээд л бодчих, УБ хотын хамгийн эхний машин улаан тугтай, цуваа гарлаа. Аймгийн төвөөс биднийг үдэж өглөө, хотын төвийн сургуульд явж байгаа хүүхдүүдийг алс хязгаар нутгийн аймгийн төвөөс үдэж өгч байнаа, бас их гоё байлаа. Үлээвэр хөгжим үлээгээд, тэгээд цэргийн үлээвэр хөгжим үлээгээд, биднийг гаргаж өгч байлаа, тэгэхэд миний нулимс гарч байж билээ. Баярлаж бахдсандаа, тэгээд одоо эх нутаг минь баяртай, орон нутаг минь баяртай, би 3 жил явж байгаад ирнэ, 3 жил болтол та нутагтаа ирэхгүй шүү, 3 жил болоод ирэхэд ах дүү амьтан та бүхэн одоо сайн сууж байгаарай, би ч хичээгээд сайн сураад ирье, гээд дотроо залбираад, дотроо бодоод, ингээд баярлаж хөөрсөн улс ингээд, тэгээд мэдээж тэр аймгийн төв мэдээж, ойролцоо сумынхны ээж аав нь үдээд, ах дүү төрөл садан нь үдээд, намайг ч одоо үдэх хүн нэг ч байгаагүй санагдана, нээх үдүүлж байсан үдүүлж байгаагүй санагдана, надад. Надын хувьд болбол, би тэгээд дотроо бодоод тэгээд залбираад, тэгээд ингээд УБ хот руу яваваа. УБ хотод бүтэн 5 хоног аялж орж ирсэн, бүтэн 5 хоног явж ирсэн, тэр чинь хурдан явж байгаам, уул нь бол их хурдан явж байгаам. За тэгээд тэр машин шинэ дээрээ мэдээж, одоо донсолгоо ч гэж нөхцөл байхгүй, донсолгоо монсолгоо тэр ядрах зүдрэх, бидэнд бол юу ч биш, огтхон ч асуудал биш. Одоо бол машины тэвшин дээр сууна гээд бодоод үз л дээ, задгай машин дээр сууна гээд бод, тэр чинь бороо орно, салхи шурга шуурна, ямар ч бүрхүүл байхгүй машин ш дээ. Заа тэгэхлээр зэрэг одоотой төсөөлөхийн болбол их л бүдүүлэг сонсогдож магадгүй л дээ, энэ асуудал биш байсан, бидэнд бол. Тэгээд л бид нар дуулаад л, ерөөсөө эцэж цуцаагүй, ерөөсөө л хүүхэд эрч хүчээрээ, УБ ороод ирсэн, хэдэн хоног аялсан, өнөө олон суурин газруудад шөнө хоноглож, одоо явсаар явж явсаар явж, тэр УБ гэдэг хотод зах хязгаарыг үзэхэд чинь надад маш их том хот гэдэг нь төсөөлөгдөж машид гайхаж биширч, тэгээд УБ хот дундуур ингээд одоо аялаад, ингээд тэр хүүхдүүдийг буулгах ёстой газар нь сургууль сургууль дээр нь ингээд аваачиж өгч өгсөн юм, буулгаж өгч байсан. Сурууль сургууль дээр нь, нөгөө олон сургуульд олон хүүхэд ирж байгаа ш дээ, тэр чинь. Тэгээд л сургууль сургууль дээр нь буулгаж өгч байсан хэрэг, заа тэгээд буулгаж тараахдээр тэр хооронд хотын гайхамшгийг мэдэрч, хотын хүмүүсийн хувцас хунар, тэр одоо хотын өнгө зүс, тэр олон давхар байшин, барилга надад их гүнзгий сэтгэгдпэл төрүүлж байгаам л даа. Тэгээд миний урд нь зурган дээрээс үзэж байсан улсын их дэлгүүр, УБ зочид буудал Монгол улсын төв талбай, Сүхбаатарын талбай, гэхмэтчлэн юмнуудыг одоо би машин дээрээс одоо цухасхан харж, ихэд биширч явлаа. Заа тэгээд би сургууль дээр ирлээ. Сургууль маань бүртгэж байна. Дөнгөж бүртгүүлсэн өдрөө би САА явж байгаам. Тэгэхэд чинь оюутнууд САА явж тариа хураалтанд, ногоо хураалтанд, хадлан хураалтанд оролцдог байсийм. Энэ болбол одоо 2,3 сараар явдаг байсан. Би 8 сарын 26-нд энэ тоог мартдпаггүйм ерөөсөө. 8 сарын 26-нд сургууль дээр бүртгүүлж, бүртгүүлсэн өдрөө мөн л нөгөө задгай тэвштэй машин дээр, буугаад бас л зуур хоноод, САА-д очсон, хадлан дээр гарсан, за энэн дээр нэг сонин юм юу гэхдээр зэрэг би баруун аймгийн шал өөр хэлтэй хүн, хэлний шал өөр аялгатай хүн, тэр Сэлэнгэ аймгийн Ерөөгийн САА-н хадлан дээр яваад очихлоор дандаа буриадууд байсан л даа, буриад өвгөцүүл байсан л даа. Тэгээд буриад, захчин 2-н хэл ойлголцдоггүй ээ, надад их л хүнд байлаа. Бидний нэг 5,6 хүүхдийг хадлангийн бригадад хуваарилсан юм. хадлангийн бригадад, аа бусад нь цөм тариа бригадад. Дандаа тариан дээр очсийм. Тариа хураалтан дээр очсон. Эхний тариа хураагаад үтрэм дээр бууж ирсэн үед л байлаа л даа. Аа тэгээд бидний хадлан дээр очиход тэр буриад өвгөчүүлтэй ажиллахад надад их сонин байсийм. Эхлээд хэлний бэрхшээл маш их байсан, ойлголцохгүй, хоорондоо ойлголцохгүй, бэрхшээл их байсан, сүүлдээ хоорондоо ойлголцдог болсон, тэр одоо хадлан хаддаг, бухал хийдэг, нуруу хийдэг, өвс тарамддаг, тэр операциудад би маш идэвхтэй ажилласан. Намайг тэр буриад өвгөцүүл маш их магтсан. ...Ажил сайтай хүүхэд байна...Аргагүй шүү дээ, би чинь. Мал маллаж байгаад ирсэн, хөдөө өрх толгойлж байгаад ирсэн, ээжтэйгээ 2-уулаа амьдралыг авч явж ирсэн, тийм хүн чинь яаж тэнд муу ажиллах юм бэ, мэдээж муу ажиллахгүй ш дээ, заа харин биеэр бага, их ноомой, одоо тийм меланхоликдуу, флегматик байрын темпераменттай, одоо тийм юм тусгаж авахдаа тийм удаан, гэхдээ энэ бол тийм надад огтхон ч саад болоогүй, нэг тусгаж авсныгаа болбол ерөөсөө мартдаггүй, тэгээд одоо тийм сайн талтай. Ингээд бид нар сангийн аж ахуй /САА/–д 3 сар шахам яваад тариа хураалтанд хадлан тэжээл бэлтгэх тийм ажилд оролцоод, тэгэхэд чинь бүх л сургуулийн хүүхдүүд монгол орны хэмжээгээр тэр чинь Атрын 1-р аяны төгсгөлийн гараа, тэр чинь төгсгөл болж 1-р аян асуудлаа шийдвэрлэж, Монгол орон тариа будаатай болж, тэгж байсан үе, тэнд хүн хүч маш их хэрэгтэй байсан, аа тэр газар тариаланд одоо тэр ялангуяа одоо хүнсний ногоо, тариа будаа хураахад бол оюутнуудыг, цэргийн албан хаагчдыг татан оролцуулахгүй бол хүч хүрэхгүй тийм их ажил байсийм. Тэгээд ч одоо 10 сарын сүүлч хүртэл цэргүүд бидний дараа цэргүүд очоод, ажлыг нь гүйцээдэг байсийм. Цэргийн ангиуд энд дайчлагдаж оролцоод, тэгээд гүйцээдэг байсийм энэ ажлыг. Оюутнууд буцаад тэгээд яг цэргүүд ордог байсийм. Маргаашнаас нь ингээд залгаад, ажилд ордог байсан. тэгээд цэргүүд тэнд ажиллаад, тэгээд нутгийн ард иргэдтэй тэр ажлыг гүйцээж, дуусгадаг л байсан гээд л бодчих. Тийм их нүсэр ажилтай байсан. Монгол орон тийм учраас хүнсний ногооны, хүнсний нарийн ногооны бүх хэрэгцээг дотооддоо хангаад, тэгээд тэр тариа будаагаа экспортоор гаргадаг байсан учраас тийм их ажилтай байсан хэрэгээ. За ингээд Багшийн сургууль гэдэг сургуульд багш болохоор би сурлаа. Тэгээд алдартай, миний багшийн багш нар одоо надад багшиллаа. Айхтар ч мундаг багш нар байсан, би тэнд их юм сурсан, багшийн сургуульд тэгэхэд маш олон хичээл үздэг. Дэлхийн уран зохиол, нийгэм судлал, нийгэм судлал гэдэг чинь одоо гүн ухаан судалж байна гэсэн үг, философи сэтгэлгээний анхны суурийг би Багшийн сургуулиас олж авсан. Аа тэгээд одоо логиктой ярьж сурах, нэгэнт багш болох хүн чинь тэгээд заах аргуудыг, тэр жижиг хүүхдүүдэд ямар ном эрдэм заах юм, тэрний заах аргад суралцсан, тэгээд мэдээж орос хэлний мэргэжлийн багш нар гэж мэргэжлийн зэрэгтэй багш нар орос хэл заадаг, ердөө ганцхан гадаад хэл нь орос хэл л заадаг байсан байхгүй юу, ерөөсөө. Тэгээд орос хэлийг бол нэлээн сайн сурсан. Тэгээд нэгэнт бага ангийн багш байсан болохдээр маш өргөн мэдлэг эзэмших, багш хүн хөдөө малчин ард түмэн дотор ороод юу хийх ёстой юм, ухуулга хийх ёстой, яриа таниулга хийх ёстой, тэнд бүжиглэж чаддаг байх ёстой, дуулж чаддаг байх ёстой, ер нь боловсролтой хүн юу хийж чаддаг байх ёстойв тэрнийг хийж чадах ёстой, мэдээж сайн илтгэгч байх ёстой, тэгж байж л одоо намын бодлого шийдвэрийг тэр хөдөөгийн ард түмэнд хүргэнэ шүү дээ. Заа ингээд би нутагтаа очсон. 3 жил би ерөөсөө хариагүй, аа сурсан хугацаандаа би зун нь барилгын байгууллагуудад би ажилладаг байсан, одоо барилгын компани гэж байна, барилгын байгууллага чинь улсын байгууллага байсийм. Би туслах ажилчнаар орж ажилласан. Барилгын туслах ажилд би зүтгэсэн, материал одоо биеэр зөөх, машинд ачих, буулгах, гэхмэтчлэнгийн одоо хүнд хүчир ажлуудад л зүтгэнэ ш дээ. Тэгэхэд нэг онцлог нь ерөөсөө социализмын үед байна ш дээ, эмнэлэг үнэгүй, ямар ч эмчилгээ үнэгүй, үзлэг үнэгүй, эрүүл мэндийн үзлэг үнэгүй, сургалт үнэгүй, тэгээд дээрээс нь тусгай мэргэжлийн дунд сургууль, тэр сургуульд суралцагчдад цалин олгодог, улсын сангаас. Цалин олгодог байсийм. Сайн сурсан нь нэмэгдэл цалинтай, муу сурсан нь одоо тэр чинь одоо 200 төгрөг гэдэг чинь тэр үед хэдэн доллар ч байсан юм бол доо, би одоо тэр үеийн ханшийг мэдэхгүй л байна. 200-300 төгрөний цалинтай байсан. Цалин авч сурдаг байсийм бид. Сайн сурсан хэмжээгээрээ тэр цалин нэмэгдэнэ, тэгээд оюутны дотуур байранд амьдардаг хүүхэд жаахан ямар ч тэглээ яалаа ч бас л дутуу гачуухан, жаахан дотуур байранд, оюутны дотуур байранд амьдардаг хүүхдүүд жаахан өлсгөлөндүү, мөнгөө одоо зөв зарцуулж чаддаггүй байснаас тэгдэг байсан байх. Тэгэхэд болбол өдий шиг дэлгүүр бараагаар хахчихаагүй, юм ховор байсан үе. Тэгэхэд одоо чанартай гайгүй шиг хувцас олоод өмсчих бололцоо муутай байсан, оймс гэхэд л одоо ийм төрөл бүрээрээ одоо өчнөөн сортоороо одоо одоогийн зах зээлд хахчихсан байгаа шиг ийм байгаагүй ш дээ. Оймс гэхэд гайгүй шиг оймс олж өмсөхөд ер нь нэлээн хайж явж байж, нэлээн танил гадна дотно сурсан, сурч байсан улсууд төрөл садандаа авчирч өгсөн юм энэ тэрээс илүүчилж зараад л, тэгээд л ингээд гайгүй шиг сайн хувцас олж өмсөнө шүү дээ. Бас ч гэж бараа таваар ховор байсан шүү бас гэж. Аа тэгэхдээн хүн бүрийн одоо сэтгэл хангалуун байсан. Юунд гэхлээр, жигд ядуу. Жигд нэг цалинтай, сургууль төгсөөд нэг цалин авна. Тэр цалин нь тэгээд хоол тэр үеийн одоо боломжийн хувцас ер нь нөгөө гэдэс цатгалан, мөр бүтэн гэгчээр л амьдарч байсан. Тийм болохдээр сэтгэл хангалуун байхаас биш яадгийм. Сургууль төгсөөд гараад авч байгаа цалин бол нэг тийм хэмжээнд, тэгээд би нэг тийм албан хаагч болно гээд л, тийм багш болно гээд л тэгээд л хөдөө чинь ардын хүүхдийг боловсролтой болно, багшийн захиас даалгаврыг биелүүлж сайн багш болно, гээд ингээд төгсөөд, хөдөө очсон сумандаа ажилласан. Манай захирал манай түүхийн багш, манай захирал болчихсон байсан. Намайг сургууль маань миний 7-р анги төгссөн сумынхөө төрөлх сургуульд ирж байгаа болохдээр ард түмэн намайг танина, би ард түмнээ танина, тэдний багш нар намайг танина. Би нутагтаа башилж байгаа болохдээр бодвол бас одоо тэр давуу тал гэж хэлж болох л юм л даа, тийм хэмжээний юм байсан л даа. Тэгэхэд би 2 жил багшиллаа, нутагтаа. 2 жил багшлаад би цэрэгт явсан. Заа цэрэгт явахын өмнө тэр сүүлчийн жил нь намайг би 3 жил багшилсан юм байнаа, сүүлийн жил нь намайг хөдөөгийн ард түмнийг соёлжуулах, би ерөөсөө 5,6,7-р ангид байхдаа сүүн тасаг дээр одоо тэр бичиг үсэг зааж байсан, бичиг үсгийн баш байсийм. Угаасаа. Тэр сүүн тасаг дээр. Тэр дунд сургуульд, тэр саальчин авгай хүүхнүүдэд, тэр одоо үхэрчин, хоньчдод би бичиг үсэг заадаг байсийм. Одоо уншиж чаддаггүй, тоо бодож чаддаг, болгож би багшилдаг байсийм. Аа тэгээд өшөө болоогүй, бас одоо тэднийг өшөө чөлөөтэй уншиж чаддаг болгож, бүр уран зохиолын ном уншдаг болохын тулд тэднийг тийм хэмжээнд боловсруулах хэрэгтэй байсан. Тийм учраас хөдөөгийн малчин ард түмнийг бол тэгээд тоог бол одоо арифметикийн хэмжээнд, арифметикийн 4 үйлдлийн хэмжээнд чөлөөтэй бодож сэтгэдэг, болгож тэгж боловсруулж болгох хэрэгтэй байсийм. Тэгээд ч бас одоо уншиж чаддаггүй хүн мэр сэр байсан, хөдөөд. Уншиж чаддаггүй, өвчний нөхцлөөр сургуульд яваагүй хүүхэд байсан, сургуульд хамрагдаж чадаагүй хүүхэд байсан. Аа ерөөсөө угаасаа......., энэ крилл бичиг чинь 48,49 онд л крилл бичит шилжсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол хуучин монгол буюу, уйгаржин монгол бичгээрээ байсан, тэгээд дараагаар нь латин үсэг гээд тэгдэг байсан, латин үсэг нэг 5,10 жил хэрэглэсэн юм шиг байгаам. Латин үсгийг 5,10 жил хэрэглэсэн шиг байгаам. Тэгээд латин үсэг нэг явцгүй нь мэдэгдээд, тэгээд крилл бичигт шилжсэн юм, крилл бичгийн ном дүрэм, тэр зөв бичих арга зүй, их боловсронгуй болж, их зөв боловсруулсан, их бодлоготой, хэрэгжүүлсэн. Крилл бичиг бол амархан сурдаг, амархан бичиг үсэгтэй болж болдог их хөнгөн хялбар бичиг. Боловсрол эзэмшиж болоход их дөхөмтэй, бичиг байгаам. Крилл бичиг. Тэгээд л энэ крилл бичиг сураагүй, хуучин монгол бичиг, крилл бичиг сураагүй хүмүүст крилл бичиг сургаж, ийм одоо үйл ажиллагаа явагдаж байсийм. За тэрнийг үргэлжлүүлэх үүднээс намайг тэр одоо явуулын багш, ингээд даалгавар өгчихөөд сурах бичиг тарааж өгчихөөд, өнөө малчдад, тэгээд сурах бичиг тарааж өгөөд тэгээд даалгаварчлаад, энийг энийг ингээд бичээд бэлдсэн бай, энийг мэдсэн бай, энийг бичиж сурсан байгаарай, тэдэн дэвтэр бичээрэй, тэдэн дэвтэр тоо бодоорой, тэдэн дэвтэр одоо тэдэн хуудас, бичиг бичээрэй гэж даалгавар өгчихөөд явчихдаг байхгүй юу дээ, тэгээд даалгаврыг нь тэр дэвтэр дээр биччихээд байдаг байхгүй юу. Тэгээд одоо тэр сумын уудам нутгаар л одоо уул даваа гүвээ, бүгдийг нь дамжаад л хэсээд л, өвөл зун тэр нутагт, яагаад гэвэл би тэр нутгийн хүн, морь .., ямар ч морь малаа унаж мэднэ, нутгийнхаа ард түмнийг танина, газраа мэднэ, тийм учраас тийм багшаар намайг ажиллуулсан байдгийм. Тэгээд хөдөөгийн ард түмнийг бичигжүүлэх боловсролжуулах тэр ажилд 1жил шахам хүчин зүтгээд цэргийн албанд явсан. Тэгэхэд онцлог нь багш нарыг цэрэгт татдаггүй байсийм. Яагаад гэвэл нөгөө намын бодлого, нөгөө соёл түгээх, тийм. Нөгөө боловсролжуулах, нөгөө гэгээрүүлэх ажилд багш нар л зүтгэнэ ш дээ. Яагаад гэвэл хүнд хэлэх юмаа мэднэ, заах аргыг мэднэ, малын эмч багш 2-ыг жигнээд үз, малын эмч 2-хон юм ярихад багш бол зөндөө олон юм ярина, юмыг тал талаас нь ярина, ухаж сэнхрүүлж ярина. Заа ингээд хөдөөгийн ард түмнээр явж байхад болбол хөдөөгийн ард түмэн намайг их бишрэн шүтдэг байлаа, ямар сайхан эрдэмтэй юм б, үгүй ээ энэ багш нар шиг хүүгээ ийм сайхан сургуульд явуулах юмсан, яг чам шиг болгох юмсан, ийм сайхан олон талын мэдлэг боловсролтой болгох юмсан, хүүхдээн гэж надад тэгдэг байсан. Надад одоо, надаар их үлгэр жишээ авдаг байсан, одоо тэрэн шиг болоорой гэж, үр хүүхэддээ захьдаг байсан гэнэлээ. Тэрийг нь би хожим олж сонссон. Тэгэхдээр зэрэг л би одоо муугүй ухуулагч, суртал нэвтрүүлэгч, муугүй багш байжээ гэж би өөрийгөө хийсэн хөдөлмөртөө хийж байсан, хөдөлмөртөө их сэтгэл дүүрэн явдгийм. Тэгээд ч тэр үеийн хүмүүсүүд одоо надтай бол багшаа гэж уулздаг юм. Тэр үеийн хүмсүүд олон жилийн дараа уулзахад надыг намайг багшаа гэж.., багшаа гэж дуудуулахын сайхныг би одоо мэдэрч бас яваа. Харьцангуй цөөхөн шавьтай ч гэсэн, намайг багшаа гэж дуудах хүн байгаад л би одоо их сэтгэл хангалуун байдаг, нэг утгаараа би ардын боловсролын байгууллагад ердөө 3 жил ажилласан. Нөгөө уттгаараа би насан туршдаа багшилсан. Тэгээд ингээд би цэрэгт яваад цэрэгт 1 жил алба хаагаад .., ингээд за би ерөөсөө яваад миний хөдөлмөрийн гараа бол одоо 20 настайгаас одоо албан ёсоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдэхээр сүүлд нь тэтгэвэр тогтоолгоход бүр албан ёсоор 20 настайгаас эхэлсэн багшилж эхэлснээс би хөдөлмөрийн гараа эхэлсэн хүн. Тэрнээс өмнө нийгмийн хөдөлмөрт оролцож байсан уу, оролцож байсан, аа тэрнээс бичүүлбэл 16 наснаас бичүүлж болноо доо, болох л ёстой. Аа тэгтэл би 20 настайгаас л гэчихсэн юм. За багшийн хөдөлмөр эрхэлснээс үндсэндээ миний хөдөлмөрийн гараа эхэлж байгаам. Ингээд багшилж, тэгээд цэргийн албанд хугацаат цэргийн албанд мордож байгаам. Би их ч сайхан ангид очсон, их ч гоё ангид очсон. Манай цэргийн анги бол дандаа 10-р ангийн, тусгай дунд боловсролтой цэргүүдийг шилж авдаг байсийм. Яагаад гэвэл яг орчин үеийн зэвсэг техниктэй ажиллаж учраас Монгол орны агаарын хилийг бол одоо 24 цагийн турш нь нүд цавчилгүй хамгаалах тийм албатай тийм цэргийн ангид очсон. Тэгэхээр чинь тэнд өндөр боловсролтой боломжийн боловсролтой хүмүүс ажиллахгүй бол болохгүй ш дээ, тэр чинь. Шилмэл цэргүүд гэж үндсэндээ үзэж болно. Тэгээд офицерүүд нь дарга нар нь дандаа одоо Зөвлөлтөд өндөр түвшинд боловсрол эзэмшсэн, орчин үеийн техник шинэ зэвсэг, техниктэй ажиллаж чадах тийм дандаа гадаадад төгссөн, офицерүүдтэй тийм ангид би очлоо. Тэнд болбол ерөөсөө одоо тэр тэгээд дээрээс нь Зөвлөлтийн нэгийн зэрэг сургагч мэргэжилтэн ажилладаг байсан, ингээд яривал сонин. Тэгээд цэргийн алба хаагаад Зөвлөлтөд би цэргийн сургуульд явсийм. Бас л унадаг тусдаг, элсэлтийн шалгалтанд унасан, дахин шалгалт өгсөн, тэнцсэн, тэгээд орсон сургууль бол онцлог нь би шалгалтанд элсэлтийн шалгалтанд конкурс шалгалтанд бүдэрдэг хэрнээ тэр сургуульд очоод хэний ч нүүр улайлгахгүйгээр сурч чаддаг л байхгүй юу. Тэгээд нэг моментийг ярихад сонин. Эндээс одоо баахан улсууд хуваарьгүй үлдчихвээ. Биднийг бэлтгэл хийлгээд, хэлний бэлтгэл ч байсан, ерөөсөө математик, физик мэтийн байгалийн шинжлэлээр Зөвлөлтийн дээд сургуулиудад торохгүй сурахаар тийм бэлтгэлийг дахин хийж байхгүй юу. 2 сарын бэлтгэл явагддагийм. Хэлний бэлтгэл тоо, физик математик, энэ чиглэлээр энэ чиглэлийн сургуульд, би уулаасаа тоонд жаахан муу, ер нь тоог ер нь ойлгодгүйм. Тийм байлаа, тэгээд би тэр математикийн элсэлтийн шалгалтанд ахиад ямар ч гэсэн унаж байгаа байхгүй юу, тэгсэн шалгалтанд унасан голдуу тэр одоо конкурс шалгалтанд унасан хэдэхэн цэрэг үлдчихдэг байхгүй юу, тэгээд бидэнд ямар ч хуваарьгүй, тэгээд сургуулийн хуваарь аваад л яваад л байлаа, яваад байлаа. Танкийн сургуульд, нисэхийн сургуульд, би нисэхийн сургуульд хуваарьтай, саналаа өгч орсон би шалгалтанд орсон би, би нуруугаараа 1м65см-ээс дээш байх цэргүүдийг нисэхийн сургуульд авдаг байхгүй юу. Тэгтэл би 1м63см болоод би тэр сургуулиас хасагдаж байгаам. 1-рт, тэр үзүүлэлтээр, 2-рт математикийн шалгалтанд унасан учраас, аа тэгээд тэр нөгөө тэр цэргийн нисэгчийн сургуульд онцгой шалгуураар мэргэжлийн тусгай тренажераар шалгадаг байсийм. Нөгөө толгойг нь юмтай хүлээд уруу доош нь харуулаад, эргүүлдэг, эргэлдүүлдэг, тэгээд одоо юманд толгойг нь эргэтэл маш хурдтай эргүүлж байгаад ингээд тавиад, нэг чиг шугамаар явуулдаг, одоо тэгээд тэнцвэрийн бланс хэр байна гэдэг ч юм уу, тусгай тренажераар шалгалт авдаг байсийм. Шалгалтанд бол би гайхамшигтай тэнцдэг мөртлөө очиж очиж, нуруугаар хасагддаг байна ш дээ, 2 см–ээр. Би угаасаа л намхан нуруутай л байсан юм чинь. Заа ингээд сэтгэлээр унаад надад ер нь сургууль олдох нь уу, үгүй юу, би ер нь дээд боловсрол эзэмших нь үү үгүй юу, тэгээд уг нь бөөр хөдөө байхдаа би цэрэгт явна, цэргээс би сургуульд явна, тэгэхэд би нөгөө дунд сургуульд хотод багшийн дунд сургуульд байхдаа одоо сайхан сайхан гоё цэргийн дарга нарыг, гоё гоё цэргийн улсуудыг харж байсан болохоор тэр миний мөрөөдөл байсийм. Тэр одоо тийм сайхан одоо гялалзсан, тийм сайхан цовоо чанга дуутай, офицер дарга болох юмсан гэж мөрөөддөг байсийм. Тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд би хөдөөнөөс тэгж орж ирж, би сургуульд орж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бөөн шаналчихсан амьтан нөгөө бэлтэл сургуулилтанд хичээлд яваад л, ингээд л биеийн тамирын бэлтгэл хийгээд л, физик, математикийн бэлтгэл хийгээд хэлний бэлтгэл хийгээд ингээд, начигнасаар явтал ингээд сургалтын хугацаа ч дууслаа. Нөгөө улсууд ингээд хуваариа аваад л түрүүчээс нь вагонд сууж эхэллээ. Вагонд суухаар хувцсаа формоо аваад хойно сурах улсууд чинь тусгай одоо ёслолын формтой, сургалтын форматой одоо гоё одоо гоё хувцастай явна шүү дээ. Цэрэг ногоонтойгоо явахгүй нь мэдээж ш дээ. тэгээд л түрүүчийнх нь авч эхэллээ. За даа, би ч одоо анги руугаа буцах юм шиг байна даа, ингээд л нэг урвуу царайтай, ер нь их дотроо их түгшүүртэй, анги руугаа яаж буцнаа, очоод сурлагаараа тэнцээгүй, хасагдсан гээд анги дээрээ буцаад очно бүр одоо ичгэвтэр юм боллоо гээд тэгээд шаналаад байж байсан чинь ...Заа ийм ийм хуваарь байна, тэгсэн чинь шатахууны дунд сургууль байна, ийм одоо шатахууны тийм чиглэлээр газрын зургийн дунд сургууль байна, цэргийн барилгын дээд сургууль байна, ..Заа хэн ямар сургууль сонгох уу, гээд сонгол өгсөн юм, тэр нь мундаг аз байсийм, би одоо ярих бодох ч юм байхгүй, цэргийн барилгын дээд сургууль 1-рт дээд сургууль, 2-рт би нөгөө шугам зураг тэр геометрт сайн байсан болохоор зэрэг байшин зураад байх л юм бодохгүй юу, би гараа өргөөд л явчихлаа, тэгээд нөгөө математикт муу гэдгээ, би яаж би математикт чухал хэрэгтэй гэдгийг би яаж мэдэхэв дээ, инженер болох гэж байгаа хүн чинь математик мэдэхгүй, ойлгохгүй бол одоо тэнд надад бол одоо газрын зургийн хойно очоод байсан чинь тэр нь дээд болчихсон, тэр шатахууны дунд сургууль гэдэг нь дээд болчихсон, тэгээд тэр чинь цэргийн барилгын дээд сургуульд очно, Ленинградад бүр ч тэр. Заа тэгсэн чинь намайг тэрэн дээр бичлээ. Заа ингээд би хуваарь авлаа, маш их баярлалаа, дахин шалгалтанд орсон нэг юм тэнцсэн шүү дээ. Бөөн баяр. Заа ёстой хилийн дээс алхаж үзнэ, гадаад орон коммунизм байгуулж байгаа Зөвлөлт оронд, очиж суралцана, цэргийн мэргэжил эзэмшинэ, дээд боловсрол эзэмшинэ, инженер болно, яя...над ч ёстой баяр гэж багтахгүй байнаа, тэгээд дээд сургууль төгсөгчдийг дээд сургуульд явж байгаа улсуудыг УБ-ын галт тэрэгний төв буудал дээр аяяя...цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим ирчихсэн, маш их ёслол хүндэтгэлтэй, тийм байдалтайгаар биднийг гаргаж байгаа юм. тэгэхэд чинь миний баярын нулимс гарч, би ч одоо багтаж ядталаа баярлаж байлаа даа.

Саранцэцэг -

Гэр лүүгээ хэлэв үү?

Даваажав -

мэдээж, хэлэлгүй яахав. Захиа занаа биччихсэн, хэл үзчихсэн, одоо нутаг мэдэж байгаа тэрнээс одоо бэлтгэлд сууж байна, ингээд явах эхийг нь мэдэхгүй, тэрнийг нь биччихсэн. Захиа биччихсэн. Захиа л бичдэг байлаа шүү дээ, аа утсаар ярьж болдог байсан боловч тэр хугацааны цэрэг тэгж дураараа гараад зөвхөн төв шуудан дээрээс л утсаар ярина шүү дээ. Тэгээд айл бүгдтэй холбогддог байсан боловч, хөдөө байгаа малчинтай утсаар ярина гэдэг ойлголт бол бүүр байхгүй ш дээ. Одоогийнх шиг гар утсаар ярина гэж бүүр байхгүй, за тэгээд явж байгаа юм. тэгээд ээж хожим сонсоход ээжид тэр хэл хүрээгүй байгаам. Нэгмэдэхнээс Зөвлөлтөөс захиа ирж байсан, тэгээд манай нутгийнхан бүр гайхчихсан байна, ....Хүүшээ, нөгөөх чинь Зөвлөлтөд сургуульд явчихаж гээд. Тэгээд бүр Ленинградад гэнэ, ямар гоё юм бэ, манай нутгийнхан бүүр атаархаж байгаа юм чинь. Тэгээд үеийн бүсгүйчүүл хүртэл атаархаж байгаа юм чинь. Тэнд мал хариулж байгаа надтай хамт дунд сургуульд байсан, манай сумын багш нар над атаархаж байгаам, ямар гоё юм, ямар сайхан юм, ямар хувь тавилан б гээд, эрэгтэй болж төрсөн ч болоосой, тэгээд цэрэгт яваад, тэгээд сургуульд яваад, тэндээсээ сургуульд яваад, тэгээд л тэр чинь бөөн гайхамшиг, би чинь одоо нутагтаа од болж байгаа юм бишүү, ерөөсөө одоогийн ярьдгаар болбол. Тэгээд тэр хойноос их гоё дугтуйтай захиа ирнэ, тэгээд тэр чинь тэгж гэнэ, тэр дуу чинь одоо тарна ш дээ. тэгээд л би нөгөө сургуулийн хамт олондоо багш нартаа бас захиа бичнэ, гоё биз дээ. гоё байгаа биз дээ. тэгээд би чинь одоо уянгын халилтай бараг оршилтой, захиа бичнэ, агаар тэр хотын үзэсгэлэн тэр одоо түүх дурсгалын газар тэр тийм тийм юм үзлээ, харлаа гэдгээ, заа ийнхүү Зөвлөлтийн эрдэмтэн багш нараар их хичээл заалгасан,нийтдээ одоо би 5 жил шахам сурсан. Орос хэлийг бол мэдээж, төгс төгөлдөр эзэмшсэн, синхронны орчуулга хийх хэмжээнд би орос хэлийг эзэмшсэн, заа герман хэлийг бага сага мэднэ. Ийм цэргийн ба иргэний барилгын инженер, тэгээд цэргийн инженер, цэргийн ба иргэний инженер гэсэн ийм профильтой, ийм ажлын ангилалтай төгсч ирж байгаа юм. Заа иингээд тэр үед УААА-н салбарыг САА-уудыг үндсэндээ тэрний барилга байшингуудыг орон сууцнуудыг бүгдийг нь ер нь цэргийн ангиуд л барьсан юм даа. Тэрний тулд маш олон барилгын цэргийн анги салбаруудыг байгуулж байсан байгаам, төр засаг. Тэгээд тэр барилгын цэргийн анги салбаруудын хөлөө олоод бэхэжчихсэн үед бүтэц зохион байгуулалтын хувьд бүүр тийм үед нь би төгсч ирсэн, инженерээр төгсч ирсэн. Барилгын цэрэгт алба хашсан, барилгын цэрэт алба хашиж байгаа энэ хугацаанд бол ерөөсөө бас л муу ажлаагүй, албан тушаалын шат дамжлагыг бүүр анхнаас бүүр хөдөөнөөс өөрийн сайн дураар, бүр хөдөө алслагдсан цэргийн анги байгууллагад, анги салбарт очиж ажилласан. Тэгээд одоо эхнэр хүүхэдтэй болсон. Мэдээж. Тэгээд офицер хүний амьдрал одоо монгол орны ихэнх хязгаар нутгаар би аялсан, явсан, монгол орныхоо ард түмний амьдралыг мэднэ. Заа тэгээд одоо цэргүүдийг сурган хүмүүжүүлсэн, олон барилгад тэр олон САА, цэргийн барилга обьект барихад гар бие оролцсон. Тэгээд одоо нийтдээ явсаар явж одоо цэргийн албанд анх татагдсанаас хойшоо 25 жил болчихсон байгаам л даа. Аль хэдийний 25 жил өнгөрчихсөн байгаам л даа. Тэгээд тэтгэвэртээ гарсан. За ингээд миний тэтгэвэрт гарсантай, энэ ардчилал шинэчлэл өөрчлөлт өөрчлөн байгуулалт тэр одоо нөгөө өмч хувьчлал нөгөө эдийн засгийн хямрал сүйрэлтэй, миний тэтгэвэрт гарах яг давхцаж байгаа юмаа. За ингээд социализмын үеийн тэр их бүтээн байгуулалт сэргэн мандалт, социализмын үе бол Монгол орны хувьд бол дандаа сэргэн мандалтын жилүүд байсиймаа. Заа яагаад тэгж хэлж байгаам гэвэл би нотолгоог нь хэлье, та нар одоо бод, дундад зууны, хоцрогдсон, мал аж ахуй, газар тариалангийн явцуу аж ахуйтай байсан орон социалист хөдөө аж ахуй үйлдвэрийн орон болсиймаа. Заа энэ бол ганц ЗХУ-ын тусламж байгаагүй ээ, бусад социалист орон энэ дээр техник эдийн засгийн туслалцаа үзүүлсэн, зээл өгсөн, аа тэр зээлийг одоо буцааж төлсөн, өгсөн авсан, тэгээд одоо төлөөгүй зээлийн үлдэгдэл ч байсан л байх, тэр үеэс Монгол орон хот тосгодтой болсиймаа. УБ хот чинь дэлхийн жинхэнэ хотуудын дүр төрхийг олсиймаа. 2 байтугай 3,4,5 хоттой болсиймаа. Аймгийн төвүүд суурин газрынхаа дүр төрхийг олсиймаа. Ихэнх нь бичиг үсэг мэддэггүй, байсан Монгол улс, бүгдээрээ бичиг үсэгтэн НҮБ/Нэгдсэн Үндэстний Байгууллага/-аар хүлээн зөвшөөрөгдсөн, тэргүүний гэгээрсэн, соёлжсон орнуудын жагсаалтанд орсиймаа, тэгээд социализм эцсийн эцэст юу өгөв өө гэвэл Монголын ард түмэнд хөгжил дэвшлийг авчирсиймаа, энийг баттай хэлж чадна. Энэ бол Монгол орны хувьд бол бусад орны хувьд бол хойшоо ухарсан, хоцрогдсон, байж болох юм, Монгол орны хувьд бол цоо шинэ хөгжил дэвшлийн эрин байсиймаа. За социализмын үед хүн идэвх чармайлттай ажилладаг байсан, би л хувьдаа маш их идэвх чармайлттай ажилладаг байсан, маш их ирээдүйдээ итгэлтэйгээр ажиллаж байсан, маш их цаг наргүй хөдөлмөрлөж байсан, би хөдөлмөрлөж багш болсон цагаасаа цэргийн дарга болоод тэтгэвэрт гараахаасаа би хоногт 4-хөн цаг унтдаг байсан. Хоногт 24 цаг байгаа биз дээ, тэгэхлээрээ би үнэндээ нийгмийн хөдөлмөрт 20 цагаа зориулдаг байсан гэсэн үг. Ямар нэг хэмжээгээр. Би ямар ч байсан хоногт 2 цагийг нь ямар нэг юм сурахад зориулдаг байсан, 1-2 цагийг би болж өгвөл одоо суралцахад зориулдаг байсан, за социализмын үед уралдаан тэмцээн, маш их зохиогдож байсан, жишээ нь ажил мэргэжлийн уралдаанууд зохиогдоно, “Тэргүүний өрлөгчин” “Тэргүүний угсрагч” “Тэргүүний шаварчин” барилгын системд тийм, заа тэгээд хөдөө аж ахуйд “Тэргүүний газар тариаланч” “Тэргүүний малчин” зиндаа зиндаагаараа. Бүр улсын “Гавьяат малчин”, заа тэгээд соёл урлагийн салбарт Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан”, тэгээд “Ардын жүжигчин”,” “Ардын зураач” хүртлээ ингээд соёл урлаийн салбарт, бүгд одоо тэр чинь гавьяатай, шагналтай, тэр улсууд одоо одон медалиар шагнуулаад олны дунд явж байх нь бахархал, тэр зиндаагаараа олон түмний хүндэтгэлийг хүлээдэг, итгэлийг хүлээдэг, байсиймаа. Энэ бол социализмын үеийн ажилд хандах хандлага. Социализмын үед болбол тэр нийтээрээ одоогийн ойлголтоор бол нийтээрээ ядуу байсан гэж хэлж болно. Аа тэгсэн мөртлөө нийтээрээ их сэтгэлээрээ баян. Яагаад гэвэл авсан цалин төгссөн сургуулийнхаа, дээд сургууль төгссөн хүн 750 төгрөгөөс цалингийн хэмжээ эхэлдэг байсан, тэгээд дээшээгээ. Ажилласан жилээр нэмэгдээд явна шүү дээ, алс хязгаар нутагт, говь нутагт, байгалийн онцгой бүс нутагт ажиллаж байвал тэр нь бас л нэмэгдэнэ. Тэгээд дээрээс нь томилолтын зардал хээрийн нэмэгдэл гээд одоо нэмэгдэнэ, албан хаагчдад бол. Аа тэгээд хөдөөгийн малчид болбол сайн малчин сумын сайн малчин, аймгийн сайн малчин, улсын сайн малчин аа тэгээд одоо хөдөө аж ахуйн гавьяат хоньчин, хөдөлмөрийн баатар хоньчин, хөдөлмөрийн баатар тэмээчин, гээд л одоо алдар цолнууд байлаа шүү дээ. аа тэгэхдээр чинь тэр чинь тэр чинь хүмүүсийг зэрэг зиндаагаар нь одоо бас л ялгаж байгаа хэрэг шүү дээ. Тэр хүмүүс одоо нийгмийн баялгийг арай илүү хүртэнэ гэсэн үг биз дээ, тэр хүнд нэр төрийнх нь хэмжээ нийгмийн баялгийнх нь хүртэх хувь хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ, тийм байлаа. Тэгэхдээ одоо би жишээ нь хувьдаа гэхэд л надад 2 өрөө 3 өрөө хувийн орон сууц байгаагүй ээ, үнэнийг хэлэхэд цэрэгт алба хааж байгаа хугацаанд. Би чинь хөдөө гадаа амьдралаа өнгөрөөсөн болохдээр хот суурин газрын 2 өрөө, 3 өрөө орон сууц надад онцын шаардлагагүй байлаа. Аа сүүлд нь би УБ хотын нийслэлийн иргэн болж ажиллахад үнэхээр шаардлагатай болсийм. Гэсэн хэдий боловч, өөрчлөн байгуулалт, наана цаана бүх юм бужигнаад юун над орон сууц өгөхтэй мантай, тэгэхэд орон сууцыг үнэгүй өгдөг байсийм, огт үнэгүй өгдөг байсан, орон сууцыг. Хотын оршин суугчдад орон сууцыг, аймгийн оршин суугчдад орон сууцыг үнэгүй өгдөг байсийм. Тэгэхдээ үнэгүй өгөхдөө бас нэг заа .., зүгээр нэг ажилгүй хүн авахгүй ш дээ, улсад хөдөлмөр хийсэн, тэр чинь тодорхойлолтоор шат дараалсан дарга нарын тодорхойлолтоор авна. Ажилласан жилээрээ авна. Гавьяа байгуулсан хүн авна. Ингэхлээр зэрэг орон сууц чинь үнэгүй олдож байгаа ч гэлээ гэсэн орон сууцанд бол одоо нийгмийн тэргүүний хэсэг амьдарч байгаа байхгүй юу. Аа тэрэн дотор одоо орон сууц авахын тулд одоо элдэв арга бааш хэрэглэсэн зальтангууд, одоо орон сууцанд орсон асуудал бий л дээ. Тэр болбол нэг их тийм олон биш, тэрэнд болбол зальтай хүмүүс, худалч улсууд наймаачин улс, аргатай зальтай танилтай талтай улсууд, аа тэр социализмын үед танил тал гэдэг бол байсан. Танил тал, тал тохой татах, нутгаар нутгархах, нутийнхаа хүнийг одоо албан тушаалд одоо илүү эрх мэдэлтэй нь одоо тэр албан тушаал арай илүү үзэж одоо хөнгөлөлт үзүүлэх ч юм уу, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх ч юм уу, одоо тийм тал байсийм. Аа тэрийг бид нар жигшин зэвүүцдэг, шударга бус юм хийлээ , одоо тал тохой татлаа, арын хаалгадлаа, одоо тэр цол гуншин ч бас одоо тэр арын хаалгаар олддог, байсан шүү, жишээ нь одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг одоо танил талаараа одоо тодорхойлуулж хуйвалдаад одоо хэсэг бүлэг хүмсүүд хуйвалдаж явцуу хүрээнд хуйвалдаж эсвэл дарга нар хуйвалдаж, дарга нарт ая тал засч, хүмсүүд болбол одоо бас авчихдаг тал байсан. арай одоо тэр хөдөлмөрийн баатар, гавьяатыг болбол одоо арай тэгж чаддаггүй байсан. тэрэн дээр болбол цэнлүүр маш нарийн. Юу хийсийм, жишээ нь одоо гавьяат авч байгаа, гавьяат нэгдэлчин байж болно, гавьяат жүжигчин байж болно, гавьяат зоотехникч байж болно, гавьяат гэдэг цолыг авч байгаа хүн гэр бүлийн талаар тогтвортой юу 1-рт, энэ хүний нийгмийн байр суурь нь юу юм, энэ хүн шавьтай юу, мэргэжлээ хүнд эзэмшүүлсэн үү, үгүй юу, жишээ нь малчин байлаа гэхэд, мал маллах арга ухаанд хичнээн хүнийг сургасан юм бэ, заа тэгээд энэ ямар бүтээл гаргасан юм бэ, маш олон үзүүлэлтээр үзүүлэлтийг үзүүлэлтээр энэ гавьяат гэдэг цолыг маш цөөхөн хүнд олгож байсан гэдгийг л дурдъя. Маш цөөхөн хүнд, одоо ч харин их олон хүнд гавьяат өгдөг болж дээ, одооч ер нь. Тэр шалгуур нь байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Одоо ч ер нь бараг мөнгөөр худалдаад авчихдаг юм биш үү. Одоо хүмүүс мөнгөтэй болчихож, зарим хэсэгт нь энэ бас .., орон сууц ч бас тиймэрхүү байсан шүү, орон сууц бас нэг одоо албан хаагч хүнийг бас нэг жаахан тал, тохой татаад жаахан танил талтай сургууль төгссөн ч юм уу, хамт сургууль төгссөн ч юм уу, бас нэг ая тал байсан. Аа харин энийг чинь би анх ардчилалыг хүлээж авахад энэ бүхнийг бол би тал тохой татсан, арын хаалгадсан энэ танил талаа харсан ийм шударга биш явдал халж шударга ёсыг тогтоох нь ээ, гэж би анх энийг бол би 2 гараараа дэмжиж хүлээж авсан. Энийг одоо устгах нь ээ, энийг одоо нийгэмд энэ бол одоо тэгтэл одоогийнх шиг байгаагүй, одоогийнх шиг авилгачид гээч юм ерөөсөө вообще/ер нь/ байгаагүй. Одоогийнх шиг социализмын үед гуйлгачин гудамжаар хөглөрч байгаагүй, одоогийнх шиг архичин байгаагүй, архичин байгаагүй, одоогийнх шиг ажилгүй хүн байгаагүй, ийм их. Ерөөсөө ажилгүй хүн байгаагүй. Бүгдээрээ ажил эрхэлдэг, харин ажил эрхлэхгүй залхуучууд байсан уу гэвэл байсан, нийгмийн хөдөлмөрөөс хойш суудаг этгээд байсан уу гэвэл байсан. Ерөөсөө ажил хийх дургүй. Наймаа хийж амьдрах сонирхолтой.

Саранцэцэг -

Ажилд авахдаа хүмсүүдийг яаж авдаг байсийм? Одоо хүн ажилд оръё гээд очиход яаж авах уу, тэр хүнийг. Өргөдөл бичээд яваад очих уу?

Даваажав -

Сайн л бол өргөдөл бичнэ. Эсвэл томилолтоор очдогийм.

Саранцэцэг -

Томилолтоороо? Сургууль төгссөн хүний.., ?

Даваажав -

Сургууль төгссөн хүн чинь томилолтоор л очно ш дээ.Томилолт аваад л очно ш дээ. Нэгэнтээ томилолт аваад очсон бол та тэрнийг халах эрх байхгүй.

Саранцэцэг -

Огт сургууль төгсөөгүй хүнийг яаж авах уу?

Даваажав -

Огт сургууль төгсөөгүй хүнийг ажилчин элсүүлэх журмаар ажилд авна. Жишээ нь малчдыг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр сургаад 2 жил сургаж байгаад, мэргэжилтэй ажилтан болгож байгаад, мэргэжилтэй ажилчныг ажил хөдөлмөр дээр нь дагалдан сургаад, дагалдан сургаж байгаад, тэгээд үе шаттайгаар цалингий нь нэмээд ажиллуулдаг байсийм. Эхлээд бага цалинтай, дараа нь цалингий нь нэмсээр нэмсээр нэмсээр мэргэжилтэй ажилчны жишиг зиндааны цалин, тийм учраас ажиллах хүчнийг болбол 1-6 зэрэг, 6 зэргээс дээш мастер зэрэг хүртэл байсийм. Тэгэхлээр зэрэг энэ олон шат дамжлага энэ зэрэг дэв, зөвхөн ажилчин бүхэн энэ шатыг дамжина, мэргэшсэн ажилчин арестократ ажилчин эдэг чинь энэ юу явж байгаа байхгүй юу. Тэгээд одоо одоо тэгвэл манайд арестократ ажилчин байхгүй. Жинхэнэ мэргэшсэн ажилчин хэн байна гэхээр мэдэхгүй. Би хэлж мэдэхгүй юм зүгээр, байх нь байгаа. Байхгүй гэж хэлж болохгүй. Байх нь байгаа. Аа тэгэхдээ мэргэшсэн ажилчны цалинг өнөөдөр авч байна уу үгүй юу гэдэг л сонин байна ш дээ. Өнөөдөр 1000 $ авч байгаа ажилчин манайд байхгүй. Бүүр одоо гадаадын хөрөнгө оруулалттай маш том одоо олон улсын компанид ажиллаж байгаа хүн л авна уу гэхээс биш 1000$ цалин авч байгаа ажилчин байхгүй. 1000$ цалин авч байгаа инженер өнөөдөр бараг байхгүй, бараг л байхгүй байна ш дээ. Заа цөөхөн компани авч байгаа, цөөхөн компани өгч байгаа. Тэгэхлээр өнөөдөр та бүхэн бод л доо, өнөөдөр хүнийг яаж үнэгүйдүүлж байна, тэгэхлээр зэрэг хуучцуул дандаа өөрчлөн байгуулалтыг ардчилалыг бол хараадаг, уучлаарай хараадаг, дотроо зэвүүцдэг, тэгэхлээр зэрэг энэ шинэ хуучны ялгаа зааг гарч байгаам, тэгэхлээр зэрэг социализм тийм сайн байсан юм чинь тэгэхлээр зэрэг тэгж хараахгүй яах юм. Хүнийг зэрэг дугаарлаад зөв зиндаа, зөв эрэмбэ, зөв эрэмбэлдэг, зөв эрэмблээд өгөхлээр чинь хүн тэрэнд сэтгэл хангалуун байна ш дээ. Тэр эрэмбэ тэр шатаар дээшээ өгсөх гэдэг мастер ажилчны зэрэгт хүрэх гэж хүн зүтгэж, хичээж зүтгэнээ дээ. Одоо та нар энэ өөрчлөн байгуулалт ардчилалд бас тэр эрэмбэд хүрэх гэж тэмүүлэх хүн байна уу, байхгүй ш дээ, одоо. Байхгүй байна ш дээ. Юу ч байхгүй л байна ш дээ, өнөөдөр. Ер нь ажилчин хүнийг сэхээтэн хүнийг малчин хүнийг тэгж зөв эрэмбэлдэг, тэгээд идэвх санаачлагыг нь дайчилж, одоо бүрэн хүчээр нь ажиллуулдаг тэр нийгэм бол миний мэдэхийн социалист нийгэм байлаа. Уул нь социалист нийгэм тэрнээс илүү дайчлах ёстой юм. Би тэр үед капитализмын эдийн засийг судалж байсан. Социализмын эдийн засгийг судалж байсан. Аа тэгээд тэр эдийн засагчид болбол одоо заа, хүн бүх хүчээ дайчлан ажиллах ёстой, тэгээд хангалттай цалин авах ёстой, бид цалингийн тийм тогтолцоонд хүрээгүй байна, тэгэхэд би тэр үед манай багш нар манай эдийн засагчид бидэнд хичээл зааж байсан нийгмийн ухааны багш нар цалин бага гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан, бид ядуу амьдарч байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан. Дэлхийн түвшнээс бид их олон жилээр хоцорч явна гэдгээ мэддэг байсийм, хүлээдэг, хүлээн зөвшөөрдөг байсиймаа. Аа тэгэхэд ажилд ороход амархан байсан, олон юм бүрдүүлэхгүй, олон юм шалгаахгүй, гагцхүү сайн ажиллахыг л шаардана. Одоо ажилд орохын тулд та нараас одоо өндөр нам, өргөн нарийн, бүдүүн одоо ерөөсөө гоолиг, тийм л охидуудыг ажилд авна уу гэхэс биш над шиг өвгөн хүнийг ажилд авах уу, үгүй ш дээ. одоо 30-аас дээш насныханд ажил олдож байна уу, та хөгшин байна, та үзэмж муутай байна, гадаад үзэмжээ дээшлүүл, манай шаардлагыг хангахгүй байна гэж пээдийдэг болсон байна ш дээ. аа тэгтэл Монголд ажил байна уу, маш их ажил байна. Энэ ажлыг хэн хийх юм бэ тэгээд, гадны хүн ирж хийх юм уу, хаашаа юм. Заа тэгээд Монголд ажилгүй хүн гэж л яриад байх юм, за тэгээд тэр зүгээр суудаг хүмсүүдийг ардчилал өөрчлөн байгуулалт болсон энэ 10 жилд сүүлийн 10, 20-иод жилд бол маш их өөгшүүллээ, маш их атаршууллаа, одоо тэр хүмүүс хэзээ ч нийгмийн хөдөлмөр хийхгүй, хэзээ ч цалин авахгүй. Бусдыг шулж мөлжиж, бусдын хөдөлмөрийг мордож л амьдарна тэд нар. Ойр зуурын наймаа хийвэл хийнэ, хийхгүй бол тэгээд бусдын хөдөлмөрийг шулж амьдарна, яагаад шулж амьдарна гээч, Монгол оронд тийм нөхцөл нь байна, бололцоо нь байна. Бусад оронд бол бусдын хөдөлмөрийг шулж амьдрах нөхцөл бололцоо байхгүй хаагдмал. Гагцхүү Монгол оронд л энэ бололцоо нь байгаа учраас тэд нар пээдийгээд яваад байгаа байхгүй юу. Жишээ нь одоо тийм олон ажилгүй хүүхдийг эх эцгээрээ тэжээлгэж байгаа, төрөл саднаараа тэжээлгэж байгаа тийм улсууд байна, энэ бол Монголын л онцлог юм. Заа социализм ингээд дуусч байгаа юмаа. 1990 оноор социализм ингээд дуусч байгаамаа. Ингээд одоо удалгүй Европын орнуудын шинэ мөнгөн тэмдэгт нь еврод шилжээд Герман улсаас эхлүүлээд мөнгөн тэмдэгтээ ёслол төгөлдөр оршуулаад, мөнөнийхөө нэгжийг оршуулаад, аа тэгтэл одоо Монголд одоо төгрөгийн ханш унасаар унасаар унасаар унасаар, одоо 1$ нь 2000 төгрөгтэй тэнцэж байх шив дээ, Монголд. Ингээд монгол төгрөгний ханштай хамт монгол хүний ханш унажээ. Монголын сэхээтний ханш унажээ. Монголын ажилчин ангийн ханш унажээ. Хийж чаддаг юмаа хийж чаддаггүй болжээ, одоо ахиж үйлдвэржүүлэх тухай, бүр шинээр үйлдвэржүүлэх тухай, бүр шинээр одоо хийж чаддаг юмаа одоо эсгий хийж чаддаг байсан бол тэрнийгээ хийж чадахаа байжээ, эсгий гутал хийж чаддаг байсан бол эсгий гутлаа хийж чадахаа байжээ. Гадаадаас авдаг болчихож одоо энэ. Их сонин байгаа биз, би одоо энэнийг гайхаад учрыг нь олдоггүй юм. Тэгвэл ардчилал, өөрчлөн байгуулалт бидэнд юу авчирч өгөв гэхлээр зэрэг энэнийг л авчирч өглөө. Тэгвэл яагаад..өнөөгийн 20 жил чинь..аргагүй ш дээ.Тэр үед гарч байсан хүүхэд чинь одоо 20 настай болчихсон ш дээ.Тэгэхээр тэд чинь хөөрхий ардчилалыг л магтан дуулахаас биш социализмыг л хамгийн муу муухай зүйл гэж тооцохоос биш яадаг юм. Мэдэх ч үгүй тэр талаар....Ийм ялгаа зөрөө байгаа учраас би хэлж байгаа юм. Тэр үеийн ажиллаж амьдарч байсан тэр үеийн бүтээгдхүүний хувьд би хэлж байгаа юм, ийм ялгаа зөрөө байгаа учраас би энэ нийгмийг төдийлөн таатай хүлээж авч чадахгүй байгаа юм одоогоор, уучлаарай. Тэгээд л одоо чухам энэ ..одоогийн залуучууд, одоогийн 20 настангууд, одоогийн хорин хэдэн настангууд одоо бид жаргалын зам мөрөө оллоо, жинхэнэ хүн нийгмийнхээ гольдиролд орлоо, урьд нь адгуус байжээ гэж ойлгоод байх шиг байна. Тэгэхлээр бид урьд нь адгуус байж уу үгүй юу, ээж аав чинь адгуус байж уу гэдгийг ялгаж, салгаж хэлмээр санагддаг юм. Тэгээд энэнийг хүлээн зөвшөөрдөг хүн байдаггүй юмаа одоо, шинэ үе энэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Ойлгож чадахгүй байгаа юм хамгийн харамсалтай нь. Тэгэхэд ажилд ороход, социализмын үед ажилд ороход ямар ч асуудал байгаагүй биз дээ. Тэгэхэд одоо ажилд ороход ямар асуудалтай тулгарч байна та нар өөрсдөө мэдэж байгааш дээ. За энэ талаар өчнөөн олон юм ярьж болох боловч энэ сэдвийг дуусгаад, тэгээд цаашаагаа миний тэтгэвэрт гарснаас хойш одоогийн тэр ардчилалын үеийн ажил амьдралыг яръя гэж бодож байна. За тэгээд одоо би хэд хэдэн сэдэв уул нь ярьмаар байна л даа жишээ нь одоо.. үндсэн сэдвээсээ хазайчих болов уу гэж айгаад одоо бас чадахгүй байна. За социализмын үед эмэгтэйчүүдийн роль их өндөр байсан юм.Аа тэр хүйсийн тэгш байдал гэдэг чинь жинхэнэ утгаараа социализмын үед байсан юм шүү. Эмэгтэй хүнийг их хүндэлдэг. Эмэгтэй хүнд төрийн болоод олон нийтийн сонгуульт ажил хийх бололцоог нь их олгодог. Аа гэр бүлийг салж сарних явдлыг тас хорьчихсон, бодлогоор, намын бодлогоор, засгийн бодлогоор, төрийн бодлогоор тас хорьчихсон. Салж сарнивал одоо гутамшиг болдог. Салж сарнивал шорон гянданд хорьдоггүй байсан л даа. Аа тэгэхдээ тэр хүний ажилд авах асуудал яригдана, гэр бүлийн талаар тогтворгүй, шагнал урамшил авах асуудал яригдана, тушаал дэвших асуудал яригдана. Тийм учраас социализмын үеийн гэр бүл маш тогтвортой маш бат бэх,журамтай, маш соёлтой гэр бүл байсан гэдгийг би хэлье. Аа эмэгтэйчүүдийн эрх эрх чөлөө бол тэрийг бол суоциализмын үед бол их дээдэлж байсиймаа. Жишээ нь бол одоо Ардын Их Хурлын депутат эмэгтэйчүүд байлаа. Дандаа амжилт гаргасан эмэгтэйчүүд хөдөлмөрийн баатар эмэгтэйчүүд олон байлаа. Аа төрийн байгууллагад маш олноороо алба хашиж байлаа. Тэгэхэд хүнийг ёстой сохор хүнийг ч ажил хийлгэдэг байсан. уучлаарай. Аа тэр үед эрхтэн дутуу хүнийг ч ажил хийлгэдэг байсан, яагаад гэвэл цалин өгч байгаа учраас, боломжийн цалин өгч байгаа учраас тэд нар дуртайяа ажилладаг байсийм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй улсууд ч социализмын үед энэ улсын бүрэн эрхт иргэн би мөн гэж мэдэгддэг байсийм, аа тэгтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй байтугай эх эцгээс бүрэн төрсөн хүн өнөөдөр хангалттай ажлаа хийж, хангалттай цалин авч чадахгүй байгаа байдал одоо энэ бол хамгийн их мундаг сүйрэл гэж бодож байгаам л даа. Аа ингээд ямар ч байсан биднийг Монгол орон бүх юмыг эхнээс нь ахиад эхнээс нь ахиад оо цэгээс нь эхэлж байнаа, уучлаарай. Одоо эрдэмтэн багш нар Монгол судлаач нар хэрвээ надад итгэхгүй байвал Монгол газар нутаг дээр яг Монголын ард түмэнтэй уулзаж, энийг сонсож болно. Надаас бусад хүн энэ үгийг бас л хэлнэ. Бусад хууччуул бас л хэлнэ. За тэгэхлээр зэрэг чухам одоо ардчилал жинхэнэ утгаараа тогтлоо, парламент энэ тэр гэд, тэр үед Ардын Их Хурал /АИХ/ гэж байсаан. Аа одоогийн энэ байнгын ажиллагаатай парламент ажилладаггүй байсаан. Тэд нар улирлын чанартай, жилд 2 удаа цуглаж төсөв хэлэлцдэг, байнгын бус ажиллагаатай парламент байх нь байсан. АИХ нэртэй. Төрийн бүтэц зрхион байгуулалтаараа. Төрийн ажил, намын ажил 2 бол бодлогын хувьд ижилхэн байсийм. Бодлого зорилтын хувьд ижилхэн байсан. Аа төрийн байгуулалт /структура/ зохион байгуулалтынхаа хувьд л өөр байсан болохоос биш, бодлого зорилгын хувьд ижил байсан. Тэгэхдээ тэгэхэд “Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг лоозон дэвшүүлж байсан. Тэгээд социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалах, хайрлдах тухай лоозон дэвшүүлж байсан, тэрнээс идэж шамшигдуулдаг хүн байгаагүй. Одоогийнх шиг ийм авилгачид, ийм одоо хээл хахууль, ийм юмны тухай ойлголт огт байгаагүй юмаа. Огт байгаагүй. Энэ бол одоо энэ сая 20-иод жилд л сүүлийн жилүүдэд цэцэглэн хөгжижи байгаа бие биедээ юм болгоныг наймаалцаж болдог, албан тушаалыг эрх мэдэл, наймаалцаж болдог, эд хөрөнгийг наймаалцаж болдог, одоо хүн ч хоорондоо бие биенийгээ наймаа хийж болдог, аа тэгээд монгол хүнийг аваачаад гадаадын оронд аваачаад үнэ хүргээд зарчихдаг, ийм бузар явдал, аа тэгээд тамхи мансууруулах бодисын тухай асуудал бол социализмын үед бүр энэ болбол ойлголтгүй байсан юм шүү, зүгээр нууцаар далдуур хэрэглэдэг байсан байж болох юм, би тэрнийг сонсоогүй юм байна, миний мэдэхийн. Энэ одоо яг л нийгэм нээлттэй болсон, тэр үед нийгэм хаалттай байсан гэж социалист орны хүрээнд бүх социалист оронтой худалдааны харилцаатай соёлын харилцаатай, Энэтхэг, Япон, Их Британи, АНУ-тай дипломат харилцаатай, соёлын харилцаатай, бид нар одоо тэр одоогийн мундаг энэ хөгжингүй гэдэг улстай бас харилцаатай байсан ш дээ. Тэд нар чинь биднийг дэлхийн улсын, дэлхийн газрын зураг дээр тусгаар тогтносон улс гэдийг хүлээн зөвшөөрдөг байсан ш дээ. Аа тэгээд одоо тэр үед юуны хориотой байсан б үзэл суртлын хорио цээр их чанга байсаан. Аа тэр болгон хүссэн болгон гадаадад зорчиж чадахгүй байсаан. Маш их одоо нарийн хянууртай цензуртай, гэмт хэрэг хийсэн үү үгүй юу, урд нь гэмт хэрэгт орооцолдож байсан уу, үгүй юу, аа тэгээд гадаадад гарах гэж байгаа гадаадад аялах гэж байгаа сурах гэж байгаа, гадаадад томилолтоор явах гэж байгаа, Монгол улсын иргэн халдварт өвчтэй байна уу, үгүй юу гэдгийг маш чанд шалгадаг, шинжилдэг байсан юм. Тийм учраас маш цөөхөн хүнд гадаад паспорт олдож байсийм, дипломат ажилтнуудад гадаад паспорт олгож байсийм, гадаадад суралцахаар явагсдад гадаад паспорт олгож байсийм, гадаадад ажил төрлийн шугамаар гэрээ хэлэлцээр хийх, одоо гадаадад аялагчдад одоо хөдөлмөрийн сайчууд, одоо хамт олноороо аялж байгаа одоо тэр үед чинь одоо социализмын үед чинь гадаадад аялуулдаг байсан ш дээ. Японд аялуулдаг байсан, ЗХУ-ын хотуудаар аялуулдаг байсан, тэгэхлээр чинь зэрэг энэ бүхэн чинь л хөшүүрэг, хөдөлмөрчин хүнийг урамшуулж байсан байхгүй юу. Тэгэхдээ тэр жинхэнэ социализмын үйлдвэрлэгч үйлдвэрүүд сэргэсэн Монгол орон одоо мандан бадарсан, байлаа гэж хэлэх гээд байгаа юм. Одоо зүгээр мандан бадрах байх л даа. Энэ ашигт малтмалаараа аа тэгэхдээ уучлаарай, ашигт малтмалын тухайд, нэг хоёр зүйлийг хэлмээр байна. Тэр үед ашигт малтмалыг ашиглаж байсан, жишээ нь одоо Брогоулд гэдэг компанийг ярья л даа. Тэр одоо хаанахын хөрөнгө оруулалтаар оруулсан компани юм би мэддэггүй. Англи Америк л байх бодвол, ямар янзтайгаар одоо Монголыг залилчихаад, Монголын ард түмнийг хохироочихоод гарав, газар нутгийг нь бузарлачихаад, байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулчихаад гарав, одоо ч Брогоулдын үлдсэн хэсэг нь өөр нэрээр, өөр удирдлагатайгаар ажиллаж байгаа. Гэх мэтчлэн олон компанийг нэрлэж болно. Одоо ингээд ашигт малтмалыг бид нар одоо “алт хөтөлбөр” гэж одоо ардчилалын үед юу ч байхгүй хоосон хөрсөн дээр биднийг хөөрцөглөж, одоо алтаар баяжив уу, огт баяжсангүй, алтаар баяжсан хүн байна уу, заа нэг цөөхөн хэдэн албан тушаалтан бүр одоо өндөр дээд албан тушаалтан л байж магадгүй, алтаар баяжсан байж магадгүй, ард түмэн бол алтаар ерөөсөө баяжаагүй. Алт хөтөлбөрөөр Монгол орон өчнөөн олон тн алт олборлосон, гадагшаагаа худалдсан, Монгол банкны валютын нөөцөнд авсан, аа тэгэхдээ Монгол, би л лав алтаар баяжаагүй. Алт надад ямар ч хүртээлгүй байсан, заа тэгэхдээр зэрэг одоо бид урд урдаасаа их ашигт малтмалыг бид далайцтай, эзэмшинэ, маш олон төрлийн ашигт малтмалыг одоо Монгол оронд байдаг одоо дэлхийн томоохон томоохон компаниудын анхаарлыг ихэд татаж байх шиг байна. Аа тэгэхдээр зэрэг маш ухаантай ашиглахгүй бол өнөөгийн хар Африкийн орнууд шиг, хоорондоо үзэлцээд, тэрний ард нь зэвсэг худалдсан улсууд баахан зэвсэг л худалдаж аваад байхаас биш, ард түмэнд одоо баталгаатай хоол хүнс, тэгээд эцэст нь хүмүүнлэгийн байгууллага тусламж үзүүлэх гэж нисдэг тэрэгнээс хогийн бараа, хаягдал бараа шидэж байдаг, ийм одоо гунигт хувь тавилангаар..., хувь тавиланг монголчууд одоо дайрч өнгөрөх вий л гэж эмзэглэл ийм болгоомжлол л надад байна даа.

Саранцэцэг -

За та эрэгтэй эмэгтэй хүмсүүдийн байдал яаж өөрчлөгдөж ирсэн талаар ярьж өгөхгүй юу.

Даваажав -

Нэмж үү? Би зарим нэгийг нь цухас ярилаа л даа. Социализмын үед хүйсийн ялгаа, эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаар түрүүн ярьчихсан ш дээ. Өнөөгийн нийгэмд ямар байгаа нь та нарт ойлгомжтой. Тэгэхдээр зэрэг ялгаа өөрчлөлт нь гэвэл өнөөдөр хүйсийн тэгш байдал гээд лоозогнохоос цаашгүй байна. Лоозогнохоос цаашгүй байна. Их хуралд хэдэн эмэгтэйчүүд сууж байгаа, төрийн байгууллагад хэдэн эмэгтэйчүүд ажиллаж байгаа. Заа тэндээс социализмын үеэс тэнд болбол хүйсийн талаар бол тоог нь цөөлсөн, зөрөө гарсан, хавчин гадуурхсан ийм зүйл одоогоор бол ажиглагдахгүй байна. Тэгээд энийг бол үндсэндээ адилтгаж байна, социализмын үед иймэрхүү эмэгтэйчүүд нийгэмд хөдөлмөрлөж зүтгэж байсан гэж бодвол удирдах албан тушаалд ажиллаж байсан эрх мэдлээ эрх мэдэлтэй байсан гэж үзвэл тэр хэмжээний эмэгтэйчүүд өнөөдөр байгаа болов уу, гэсэн төсөөлөл надад байна. Аа гэхдээ эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь эндээс өөрчлөгдсөн тал доод түвшинд бий. Энэ нь ямар учиртай вэ эхдээгээн зэрэг заа хэдийгээр социализмын үед бид нар ер нь хүмүүсийн ухамсрыг их дээшлүүллээ гэж санаж байсан, хүмүүсийг учраа мэдсэн ухамсартай болголоо гэж бид их урамшиж, их одоо энэ талаар их амжилт олж байна гэж их бодог байсан, тэгсэн одоо бас учир дутагдалтай байсан юмсанжээ. За бидний үр хүүхэд за ингээд энэ ......, 90 оноос ардчилалт өөрчлөн байгуулалт эхэлснээс хойш ажилгүй хүний тоо маш их олширлоо. Ажилүй болчихоороо монголчууд архичин болчихдог юм байж, олон өрх гэрийн тэргүүн өнөөдөр архичин болоод бүр авах юмгүй болоод “хүн хог” болчихжээ. Ёстой үзээгүй юмаа үзэж байна, ойлгож байна уу, социализмын үед ийм юм байгаагүй байхгүй юу. Ийм юм “хүн хог”-ны тухай арилгачихаж болдоггүй, нохой адил буудаад алчихаж болдоггүй, одоо автобусанд орж ирэх нь ч хүртэл, нийтийн тээвэрт явах нь ч хүртэл онцгүй, тэгээд одоо гадаа зах зээлээр явж байгаа нь ч онцгүй, хулгай хийсэн, гуйлга гуйсан, арчаагүй байдалтай ийм хүмүүсийн тоо асар олширсон. Энд бол голдуу эрэгтэйчүүд, залуучууд өртсөн, ийм болсон. Тэгэхдээр чинь зэрэг хүйсийн тэнцвэртэй биш харьцаа нийгэмд бий болоод ирж байгаа биз дээ, аа энэ талаас нь үзвэл олон өрх толгойлсон эмэгтэйчүүд буй болсон, нөгөө ажилгүй архичин өрх толгойлсон эр хүнийг нөгөө эмэгтэйчүүд нь хүлээн зөвшөөрөхгүй үр хүүхэд нь хүлээн зөвшөөрөхгүй, гэр орноосооо хөөдөг туудаг болжээ. Ийм хүнлэг биш чанар социализмын үед байгаагүй юм. Хэн нэгнийгээ өрх гэрээсээ хөөж туух нь бүү хэл, их л дээдэлж хүндэлдэг, бүгдээрээ хөдөлмөр хийдэг, хэн хэндээ шаардлага тавьдаг, бүдээрээ ажил албатай л улсууд шүү дээ, социализмын үед. Тэгээд одоо яагаад ийм болчихов гэдэг бол их сонин байгаа биз, бас судлах зүйл. Яриа байхгүй судлах зүйл. Олон талаас нь нийгмийн талаас ч, хүний талаас ч, энэ бол судалгаа хийж дүгнэлт гаргавал зохих зүйл, энийг эрдэмтэд олон янзаар л тайлбарладагийм. Би ч гэсэн нэг янзаар тайлбарлаж чадна, гэхдээ би энийг судлах зүйл гэж үздэг. Ингээд одоо нийгмийн доод түвшинд хулгайч нар, архичид, луйварчид, дээрэмчид, нийгмийн хог шаарууд, эрэгтэйчүүд нь хүн хог болчихдээр зэрэг үлдсэн эмэгтэй нь үр хүүхдээ тэжээж өрх толгойлсон эмэгтэй гэдэг ойлголт гарч ирнэ биз дээ. тэгэхдээр зэрэг эмэгтэйчүүдийн байр суурь нийгмийнхээ доод түвшинд олон эмэгтэй хүүхдээ тэжээхийн тулд өнөөдөр одоо өрх толгойлон айл өрхөө авч явахын тулд, одоо чадан ядан зүтгэж байнөө. Үнэнийг хэлэхэд. Энэ юу үнэн гэвэл энэ үнэн. Өнөөгийн Монгол орны байдал ийм эмгэнэлтэй байдалд Монгол орон түүхэндээ хэзээ ч байгаагүй, миний мэдэх л түүхэндээ байгаагүй, ийм эмгэнэлтэй байдалд хүрчихээд байгаа юмаа. Энэийг л хэлэх байна. Эмэгтэйчүүдийн талаар нэмж хэлэхэд. Ийм л байна.

Саранцэцэг -

Ер нь төр засгаас гэр бүлийн талаар ямар бодлогууд баримталж ирж байсан бэ? Гэр бүлийг дэмжих зорилгоор?

Даваажав -

Өө социализмын үед гэр бүлийг дэмжих талаар маш олон бодлогууд тэр дээр хэлсэн, шагнал урамшил, гэхэд л гэр бүлийн байдал. Гэр бүлийн байдал тогтвортой юу үгүй юу, эхнэр сольсон уу үгүй юу, нөхрөөсөө салсан уу, үгүй юу. Аа тэгэхэд чинь нэг л нөхөр нэг л ханьтай байсан бол монголын уламжлал ч тэр. Энэ Ази тивийн уламжлал ч тэр. Нэг л хүнтэй ханилсан бол алдсан ч бай, оносон ч бай, тэрүүгээрээ үр хүүхдийг нь гаргаад, бүх амьдралаа дуусгадаг, ийм журамтай ард түмэн, аа тэгтэл өнөөдөр олон эхнэр сольсон, олон нөхрөөс салсан, ийм одоо үзэгдэл энэ одоо хэвийн үзэгдэл, энэ одоо ардчилсан төрт ёстой улсад байдаг л нийгмийн үзэгдэл мэтээр ойлгодог болжээ. Тэр байтугай өнөөдөр одоо жаахан бүдүүлэгдүү утгаар хэлэхэд бие эрхтнээ үнэлдэг ийм болчихжээ. Эмэгтэй хүн бэлэг эрхтнээ үнэлж мөнгө олдог, тэрийгээ амьжиргаа гэж үздэг, энийгээ мөнгө олж чадаж байгаа амьдарч болж байгаа хэрэг эж үздэг болчихжээ. Аа тэгвэл социализмын үед бол ийм юм огт байгаагүй социалист гэр бүлийг маш их дэмждэг, аа гэр бүлийн талаар тогтвортой эсэхийг нь харж ажилд авдаг байсан, гэр бүлийн тогтвортой байдлыг нь харж гадаадад явуулдаг байсийм. Аялуулдаг байсийм. Шагнал урамшил олгодог байсийм. Тэгэхдээр гэр бүлийн талаар тогтвортой байж чадаж байгаа биз дээ. Ерөөсөө социализмын үед салалт гэдэг бол цөөн байж л дээ, байсаан, байсан. байхгүй биш байсан, салалт бол байсан, аа маш цөөн байсан. тиймээс нам төрийн бодлого яг энд чиглэж байсан. гэр бүлийг одоо бэхжүүлэх, олон хүүхэдтэй эхчүүдийг “Алдарт эх” цолоор шагнадаг байсан. Эцгийг ч бас урамшуулдаг байсан, сайн өрхийн тэргүүнийг урамшуулдаг байсан. Сайн өрх гэрийг шалгаруулдаг байсан, “Нийслэлийн соёлч өрх” “Аймгийн соёлч өрх” “Сумын соёлч өрх “ гэдэг ангилалууд байсийм. Соёлч өрх, соёлч өрх гэхдээгээн зэрэг сайн ариун цэвэрч, нийгмийн ажилд идэвхтэй оролцдог ч юм уу, тийм үзүүлэлтээс эхлүүлээд тэр гэр бүл тогтвортой байна уу, үгүй юу, хүүхдийн хүмүүжлээрээ тэргүүний гэр бүл, сайн сурлагатай хүүхэдтэй гэр бүл энэ тэр гэж байдаг байсан, гэсэн үзүүлэлтүүд байсийм. Энэ чинь бүх хүн хамарч болдог байсийм. Тэгээд гэр бүлийг социализмын үед гэр бүлийг маш сайн үнэлдэг байсийм. Урамшуулдаг байсийм.

Саранцэцэг -

Социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ, байгууллагын дарга цэргийн хоорондын харьцааны талаар та ярьж өгөхгүй юу? Одоо яаж өөрчлөгдөөд байна?

Даваажав -

Заа дарга цэргийн харьцааны хувьд бол .., Социализмын үеийн дарга цэргийн харьцааг би ярья. Социализмын үеийн дарга бол их нэр хүндтэй байсан. Нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан. тухайлбал, САА-н дарга нэгдэл, хоршоодын дарга нарыг хэдийгээр дээд газраас томилдог боловч тэр томилогдсон хүнийг дахин тэр хөдөлмөрийн хамт олноор хэлэлцүүлэн гаргаж ирдэг байсан, сонгодог байсийм. Тийм учраас тэр бол хамт олноор хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсийм. Заа үйлдвэр байгууллагын дарга гэдэг бол нэр хүндтэй хүн байсийм. Тэр аргагүй шалгаруулж, маш нарийн шалгуураар цензурээр дэвшүүлдэг учраас аа тэр хэмжээгээр авч байгаа цалин, амьдралын түвшингээр ч бусдаасаа дээгүүр байсан, бусдаасаа. Жишээ нь, одоо холбооны хэрэгсэл унаа, унаш, орон байр, гэх мэтээр бол тэднийг урамшуулдаг байсийм. Урамшуулдаг байсийм, тэднийг. Тийм учраас албан тушаалын төлөөх тэмцэл байсан уу гэвэл байсийм, байлгүй яахав. Энэ аль ч нийгэмд байдгийм. Албан тушаал зэрэг зиндааны төлөө тэмцэл. Энэ бол ажилчныг хооронд нь 1-6 зэргээр зиндаа ахиулж болж байгаа юм чинь дарга нарыг хооронд нь бас зиндаа ахиулж байсийм. Ямар дарга уу, гэдээгээр нь аймгийн дарга уу, Намын Төв Хорооны гишүүн үү, сумын дарга уу, тэгээд туршлагатай дарга уу, туршлагагүй шинэ дарга уу, гэж ангилж ялгаж байсийм. Тэр бүрээрээ өөр өөрийн хүндлэлтэй, тэр хүндлэлийг авах хүн өөр өөрийнхөө авторитет/нэр хүнд/, хийсэн ажлаар байлдан олж авдаг байсийм. Одоо болохдээр Улсын Их Хурал /УИХ/-ын гишүүн юу хийсэн нь мэдэгдэхгүй, бидэнд одоо УИХ-ын гишүүнийг өнөөгийн Засгийн Газрын сайдыг энэ олон солигдож байгаа, энэ 4 жилд солгигдоод байгаа дарга нарыг хүндэтгэх ямар ч үндэслэл алга миний л хувьд. Би эднийг хүндэтгэх ямар ч сэтгэл төрөхгүй байна. ...Өө тэр новш.. л гэж ярихаас тэр ....улсын хөрөнгө идсэн байх гэж хардахаас биш, би үнэхээр идэж байхыг нь хараагүй л дээ, аа тэгэхдээрээн зэрэг өнөөгийн яагаад одоо 200-хан мянган төгрөний цалинтай хүн өнөөдөр 2 давхар, 3 давхар кадежтай зуслантай аа тэгээд одоо хэдэн орон сууцтай, тэгээд одоо өндөр зэрэглэлийн машинтай унаатай, тийм өндөр хангамжтай, Засаг төр тэрийг хангасан уу, үгүй ш дээ. Засаг төр тэрийг хангаагүй байгаа ш дээ. Тэгэхлээр зэрэг хувийн олон компанитай, энэ хэдийдээ тийм болдог юм, ямар мөнгөөр тийм болдог юм, тэгхдээр энэ бол улсын хөрөнгийг идсэн, социализмын үед наад дарга нар чинь маш их нэр хүндтэй, хүний хүндэтгэл хайрыг хүлээсэн байдаг байсийм. Ерөөсөө л сумын дарга бол тэр сумандаа эзэн, сумын дарга болл ерөөсөө одоо.., ..Сумын дарга ирэх гэж байна гэдэг бол манайд ирэх гэж байна гэдэг сургаар юмаа цэвэрлээд одоо чухам одоо шороо тоосоо арчаад аль байгууллага дээр ирэх нь сургууль дээр ирэх гэж байгаа бол сургуулийн хүүхдүүд одоо баяр хүргээд, жагсаалаар хүлээж авдаг ч юм уу, тийм үе байсан. Гэхдээ энийг тэгж..., тэгдэг болохоор туршлагатай дарга нар гэнэт сэм явж очдог, гэнэтийн шалгалт хийдэг, өөрийн биеэрээ, амьдрал дээр байдал яг ямар байна гэж, үнэн байдлыг үзэхээр. Урьдчилан сануулж ч очдог, сануулж очсон тохиолдолд бол одоо пионерийн шугам жагсаал болоод, хүндэтэлтэй хүлээж авнаа даа, гэнэт ирсэн даргыг хэн ч хүлээж авахгүй ш дээ. Мэдээ ч үгүй байж байтал ажлын байранд нь ороод ирнэ ш дээ. Ажлын янз бүрийн арга барил байсан. Социализмын үеийн дарга нарт өчнөөн олон ажлын арга барил байсан, тэр чанараар нь дарга нарыг хүндэтгэдэг бусдын хайр хүндэтгэл хүлээж чадаагүй дарга нар тэгсгээд, тэгсхийгээд өөрчлөгдчихдөг, тийм. Тэгсхийгээд өөрчлөгдчихдөг байсан. Одоо тэр 4 жилд байсан л бол, УИХ-д сонгогдсон л бол УИХ-ын гишүүн, Яамны сайд, Агентлагийн дарга, юм их гажуудаж байна. Жишээ нь УААА-н нэгж болгоныг тэр дарга бол яг тэр салбараа мэддэг дарга томилдог байсан, тэр үеийн Яамдын сайд Эрүүл мэндийн Яам гэхэд л олон жил эмч хийсэн, хөдөө гадаа явж байсан, бүүр малчдыг эмчилж байсан, тариачдыг эмчилж байсан, тэндээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн, яг тийм хүнийг шалгаруулдаг байхгүй юу. Тэгээд төвийн эмнэлэгт ирсэн, амжилттай ажилласан, тэгээд одоо цол зэрэгтэй, Монгол улсын гавьяат болж өгвөл гавьяат эмч болчихсон ч байдаг юм уу, одоо тийм цол зэрэгтэй, тийм нэр хүндтэй хүнийг Эрүүл Мэндийн Яамны сайдаар томилдог байсийм. Энэ чинь сонгуульт биш томилгоот албан тушаал. Томилдог байсийм. Аа тэгээд тэрийг одоо маш олон шалгуураар маш олон тийм Намын Төв Хороогоор ороод одоо тэр Төр Засгаар одоо бүх шатаар нь шүүгдээд, бүр “но”-гүй хүнийг бүр бүр бүр... но-гүй хүнийг дэвшүүлдэг байсан. Одоо тэгээд дэвшүүлээд үз л дээ, тэгээд хүнийг дэвшүүл л дээ, хүнийг дэвшүүлээд үлдээх гээд үз л дээ, ямар ч шүүлтүүр, шалгуураар сонгуульд өрсөлдөхгүй л байна ш дээ, худлаа биеэ л магтахаас цаашгүй байна ш дээ. Аа тэгээд тийм учраас наад дарга нар чинь даруу хүмүүс байсан, ...Би тэгсэн, би хийсэн гэж ердөө хэлдэггүй, Би тэгсэн гэж хэлдэг хүн ерөөсөө байгаагүйм. Тийм ухамсар ерөөсөө төлөвшөөгүй байсийм. Аа энийг миний хамт олон хийсэн, миний доод албан тушаалын хүмүүс энийг зохион байгуулсан, миний доод албан тушаалын хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар би өдий зэрэгтэй, энэ байгууллагыг толгойлж яваа юмаа гэж хэлдэг байсийм. Тэгэхлээр зэрэг одоогийн дарга нар, тэр дарга нарын хооронд асар том ялгаа байгаа биз дээ, бүр өдөр шөнө 2 шиг ялгаа байгаа биз дээ, одоо болбол ...Би хийсэн, би хэрэгжүүлсэн, би зам тавьсан, би машин зохион бүтээсэн гэж хэлчих гээд байгаа биз дээ. Би л тэгсэн гээд хэлээд байгаа биз дээ. Тэгтэл тэр хүний би тэгсэн гэдэг нь чухам би гэдэг нь социализмын үед харин үзэн яддаг байсан байх шүү, тийм хүнийг харин бүр илүү их тоодогүй байсан байх шүү. Аа тэгээд тэр дарга нар нэр хүндтэй байсан учраас ..За цэргийн байгууллага бол ойлгомжтой, тусгай дүрмээр харьцдаг, ахлах дарга нарт ёсолдог, бас асар их итгэл хүндэтгэлтэй харьцдаг, өнөөдөр ямар Яамны сайд, улс төрийн албан тушаал гэдэг нэрийдлээр огт цэргийн алба хаагаагүй хүн Батлан Хамгаалахын Сайд болж байна, огт насандаа нэг хүн эмчилж үзээгүй, баш хүн Эрүүл Мэндийн Сайд болж байна. Энэнээс илүү гажуудал гэж юуг хэлэх үү, тэгэхлдээр тэр салбарыг мэдэж байж, тэр сайд ажлаа хийдэг байхгүй юу, тэр сайд сайн ажиллах ёстой байхгүй юу. Тэр сайд олон түмэнд тайлангаа тавьдаг байсийм. Тэр социализмын үеийн дарга нар дандаа хамт олны хуралд тайлангаа тавьдаг байсийм. Сайд нь Яамны коллегийн хуралд тайлангаа тавьдаг байсийм, сайд. Яамны коллегийн хуралд тайлангаа тавьдаг. Аа тэгээд нэгдлийн дарга нэгдлийнхээ хөдөлмөрчин олон түмний дунд тайлангаа тавьдаг байсийм. Үгүй ээ, тэгээд бод л доо. Тэгэхлээр чинь тайлангаа тавина гэдэг чинь хийсэн ажлаа олон түмнээрээ дүгнүүлж байгаа биз дээ. аа тэгэхлээр зэрэг нэгдлийн дарга өөрөө өөрийгөө тодорхойлдоггүй юм, Монгол улсын Гавьяат нэгдэлчин болъё гэж тодпорхойлдоггүй юм. Тэрийг ард түмэн тодорхойлдог юм, нэгдэлчид тодорхойлдгийм. Байгууллагын даргыг цехийн даргыг, цехийн дарга өөрөө тодорхойлдоггүй юм, удирдлага нь санал болгодог юм, ...Танай цехийн дарга ямар уу, ажилчдаас нь санал асууж авдгийм, аа тэгж байж тэр цехийн даргыг гавьяат агрономч юм уу, гавьяат механик ч юм уу, гавьяат инженер ч юм уу, болгодог л байхгүй юу. Шат дараалан, бүр шат дараалж эхнээс нь. Тэр гавьяат хүртэл чинь асар олон шат дараалж, одон медаль авч байж, тэр гавьяатад хүрнэ ш дээ. Угаасаа болзол нь тийм юм. За тэгээд дээрээс нь гэр бүлийн талаар тогтвортой юу, эмэгтэй хүнийг дэвшүүлдэг үү, дэвшүүлдэгггүй юу, эмэгтэй хүнд итгэл хүлээлгэдэг үү, хүлээлгэдэггүй юу, эмэгтэй хүнд итгэл хүлээлгэдэг үү гэдэг асуудал чинь социализмын үед их том асуудал байсан байхгүй юу, тэр чинь эмэгтэй хүнийг хүндэтгэхгүй байна гэдэг чинь эхээ хүндэтгэхгүй байгаа хэрэг, эхнэрээ хүндэтгэхгүй байгаагийн илрэл, охиноо хүндэтгэхгүй, ач охиноо хүндэтгэхгүй байгаагийн илрэл гэсэн үгээ гэж ойлгодог байхгүй юу. Тэгэхлээрээ зэрэг социализмд хүн чанар илүү байж үү, капитализмд хүн чанар илүү байна уу, одоо бид нар капитализмд орчихоод яваа юм уу, эсвэл эргээд бүр бүдүүлэг хүй нэгдлийн нийгэмдээ орчихоод байгаа юм уу, би сайн ойлгохгүй байгаагийн учир энэ байхгүй юу. Тэгэхлээр би одоогийн өөрчлөн байгуулалтыг их буруу хийгдлээ, бусдыг дуурайж их буруу хийгдлээ, гэж хэлэх гээд байгаам л даа, Монгол бол Солонгос биш, Монгол бол Куба биш, Куба биш, Монгол бол Монгол. Монголын нөхцөлд шал өөр замаар өөрчлөн байгуулалт хийх өөр юмаар, тэгэхлээр энэнтэй холбож ярихад ардчилагчид гэж яриад байгаа энэ нөхөд өөрсдийгөө ардчилагчид гээд байгаа эд нар зөвхөн дарангуйлагчид. Дарангуйлагчид. Ардчилал дээд зэргийн сахилга, дээд зэргийн учраа мэдсэн ухамсар гэж би ойлгодог, аа тэгэхлээр зэрэг учраа мэдсэн хүн чинь тэр нийгэмд болбол одоо муу юм ерөөсөө хийхгүй ш дээ. Сайн суралцана, сайн хөдөлмөрлөнө, илүү цалин хөлс авахын тулд илүү сахилга баттай ажиллана, илүү гэр бүлсэг байна, одоо учраа мэдсэн хүн чинь авгайгаа араар нь тавихгүй ш дээ, өөр авгайтай явахгүй ш дээ. тэгнэ биз дээ. Учраа мэдсэн эмэгтэй хүн нөхрөө л хайрлахаас биш, өөр хүнийг хайрлана гэж ухаанд нь орохгүй ш дээ. тийм л байгаа байхгүй юу. Аа тэгээд заа ардчилалын үед одоо ингээд ардчилалтай зэрэгцээд би тэтгэвэрт гарчихаж байгаам. Цэргийн тэтгэвэрт одоо 1-рт, цэргийн ангиуд татан буугдсантай холбоотой, Батлан Хамгаалах Яамыг/БХЯ/ цомхтгосонтой холбоотой, БХЯ-ны цэргийг хүчээр цомхтгосонтой холбоотой. Тэгээд угаасаа миний цэрэгт алба хаах албан ёсны хугацаа дууссантай холбоотой, 25 жил цэргийн алба хаагаад л тэгээд л тэтгэвэрт гардаг, хуулинд. Дэлхийн жишгээр би би гарч байгаам. Шууд гарч байгаам. За тэгээд би тэтгэвэр тогтоолгоод тэтгэврээрээ сайхан амьдраад амралтанд сувилуулаад, эрүүл мэндээ нөхөн сэргээлгээд явна гэж бодсон тийм бололцоо надад олдоогүй. Тэр үед эвгүй зэвгэр саарал өдрүүд таарсан учраас, тэр үед эдийн засгийн хямрал болчихсон учраас, ардчилал гэдгийг би эдийн засгийн хямрал гэж ойлгоод, хямрал тохиолдсон учраас одоо тийм бололцоо олдоогүй. Миний мөнгө болбол асар багассан. Авдаг мөнгө болбол асар багассан. Тэгээд ардчилал одоо надад бол үндсэндээ бол юм авчирсангүй дээ, надад, юм өгсөнгүй дээ. одоо над хувьд бол. Ардчилал бол надад бол одоо тийм нэг бараандуу дурсамж л өгч байна. Манай ардчилал манай ардчилалын лидер төрийн зүтгэлтэн одоо УИХ-ын гишүүн тухайн үед ерөнхий сайд байсан, одоо олон удаа их хуралд удаа дараалан сонгогдож байгаа, ардчилалын Элбэгдорж одоо Кембриджийн Их Сургуулийн эрдэмтэн докторуудад илүү танил Баабар хэмээгч энд нөхөд бол ардчилал бол Монголын ард түмэнд эрх чөлөө авчирч өсөн гэж ярьдгийм. Аа ардчилал гадаад паспорт л авчирч өгсөн. Эрх чөлөө гэдгийн тухайд бол эргэлзээтэй, жинхэнэ эрх чөлөө гэдэг чинь социализмын үед байсийм биш үү гэж тэд нартай мөчөөрхмөөр санагддагийм. Жинхэнэ бодит эрх чөлөө чинь социализмын үед байсан юм биш үү, аа...... социализмын үед та баяжих эрхтэй байсан уу гэж надаас асуух байх,....Надад баяжих хүсэл байгаагүй, уучлаарай, надад тэр үед баяжих хүсэл байгаагүй, надад тэр хувийн орон сууцтай болох хүсэл тэр комфорт гэдэг ойлголт бол надад байгаагүй, тийм учраас би баяжихыг ч эрмэлздэггүй байсан, би өөрөө өөртөө эзэн болоод л, өөрөө өөрийнхөөрөө л амьдраад байвал эмнэлэг үнэ төлбөргүй үйлчилж байсан, надад боловсрол үнэ төлбөргүй олдсон, үнэ төлбөргүй олдсон, тэр л надад хангалттай байсийм. Тэгэхээр ардчилал надад юу өгсөн, ардчилал миний эрх чөлөөг даже /цаашлаад/ хумичихсан юм биш үү, би одоо тэтгэвэрт гараад надад албан ёсны эрх чөлөө бол надад байхгүй, тэр байтугай одоо 30 наснаас дээшхи хүнийг хувийн компанид ажилд авахгүй ш дээ. Тэгэхэд үй олон ажиллах хүч ажиллах хүчний зах зээл дээр, хармандаа гараа хийгээд, лааз өшиглөөд явж байгаа ш дээ. Лааз өшиглөөд тэнэж яваа ш дээ. Тэгээд энэ их улсыг ажилд авах нь яасан юм, тэгвэл энэ эрх чөлөө юу гэж сөргүүлж асуумаар санагдаж байна. Эрхэм Баабар, Эрхэм Элбэгдоржтонгуудаас би асуумаар байна. ...Энэ эрх чөлөө юу? Эрх чөлөө..., энэ ардчилал гадаад паспортоос илүү юм өгсөнгүй гэж л би хэлмээр байна л даа. За тэгээд өшөө энэ яримаар юм.., миний бодож байснаас ардчилал шал өөрөөр эргэсэн, миний төсөөлж байсан ардчилал над ардчилал биш байсан, тэгэхээр ардчилалын сайн үр дагавар гэж алга байнаа. За эрэгтэй эмэгтэй улс энэ ардчилал өөр өөрөөр нөлөөлсөн, за би сая эрэгтэй хүмүүст ардчилал яаж нөлөөлсөн болохыг хэллээ, архичин болоход нөлөөлсөн, архичин болгож л хувиргасан. Тэр эрх чөлөөг илүү мэдэрсэн, тэр их хавчигдмал байсан биз дээ, торонд хоригдож байсийм биз дээ, тэр тавигдаад одоо гэнэт сэрүүн агаарт сэрүүн цэвэр агаарт муужирч унаж байгаа юм биз дээ, яг тийм л төсөөлөл буй болж байна. Тийм л төсөөлөл надад буй болж байна. Аа тэгэхлээр ардчилал ариун цэвэр, сайхан агаар юм бол одоо тэр социализмаас гараад ардчилалын тэр ариун цэвэр агаараар амьсгалаад, муужирч унаж л дээ, янз нь. Тэгээд одоо сэхэхгүй байна. Буцаад сэхэж өгдөггүй. За тэгээд ардчилалын үед эмэгтэйчүүд илүү үүрэг оногдсон уу гэхээс биш, илүү эрх чөлөө бол оногдоогүй дээ, илүү үүрэг л оногдсон, одоо ер нь ардчилал бол нэг тийм л одоо. За бас шинэ техник технологийн тухай яримаар байх юм,

Саранцэцэг -

Социализмын үед ямар ямар шинэ технологи нэвтэрч байв, таны хувьд хамгийн гайхамшигтай шинэ технологи гэвэл юу байв, Радио телевиз......онгоц, компьютер.....?

Даваажав -

Аа зүйтэй. Зүйтэй. Тийм. За намайг бага байхад малчин хүн анх радиотой боллоо. Хөөө... Улаанбаатарт дуулж байгаа дуу энэ хязгаар нутагт дуулна, энэ гайхамшиг уу, тухайн үед үнэхээр гайхамшиг байсан юм. Тухайн үед үнэхээр гайхамшиг. Хөөх, бид нар ертөнцөд болж байгаа юмыг одоо малчин айл тээр алс хязгаар нутагт УБ-аас хэдэн мянган 1500км-ийн цаана 2000 км цаана айлд УБ-т яг одоо болж байгаа үйл явдлыг сонсоно гэдэг чинь одоо гайхамшиг уу, тэр үед, үнэхээр гайхамшиг байсан. Энэ бол хэдэн жилийн өмнө. Хэдэн арван жилийн өмнө. Дараагаар нь... , холбоо ... бид одоо аймгийн төвөөсөө УБ луу утсаар ярьчихдаг байсан, энэ бол гайхамшиг уу, гайхамшиг . Аа дараагаар нь сумын төвөөс утсаар ярьчихдаг байсан, энэ гайхамшиг уу, гайхамшиг. Дараагаар нь тээврийн хэрэгсэл..., за би жишээлбэл би УБ-аас одоо онгоцонд суугаад аймгийн төв дээрээ цагаан онгоцноос буугаад, сумын төв рүүгээ ногоон онгоцонд суугаад, тэгээд буугаад, яг тэр өдөртөө шүү дээ, тэнд яг одоо сумын төв дээрээс эмээлтэй морь олж аваад, унаад Алтайн давааны ард өөрөөр хэлбэл одоо 60,70, бараг 100км-ийн цаана гэртээ яваад очъё, энэ гайхамшиг байсан уу, энэ бол гайхамшиг байсаан. Тэгээд ...УБ-аас хэзээ гарав, хүү минь, гэсэн юм, ...Өнөө өглөө УБ-аас гарлаа, 6 цагт онгоцонд суулаа би гэсэн. Өглөө 6 цагт би онгоцонд суулаа, гэсэн, ..........хээээээээ... өнөөдөр үү,.... хэээээ...... үгүй ээ, одоо үеийн хөгжил үү, гэж хүүхээ. Ямар сайхан юм, үгүй ээ, чи өнөөдөр гараад, чи одоо гэртээ ирээд сууж байгаа хэрэг үү, УБ-аас уу, үгүй ээ.... тэгээд тэр чинь одоо чинь..... намайг цэрэгт байхад, гээд манай нутийн хөгшчүүл ярьж байгаам, ...бид энд чинь морин өртөөгөөр сар явж ирж байсийм даа, сар гаруй явж ирж байсийм ш дээ, гээд, Морин өртөөгөөр давхиад шүү, тэгээд сар гаруй хугацаанд гэж гайхаж байсан. Тэгэхлээр энэ гайхамшиг байсан уу, гайхамшиг байсан, тухайн үедээ. Тухайн үедээ. Тэгэхлээр зэрэг дараагаар нь Монгол хүн сансарт ниссэн үү, ниссэн. Энэ гайхамшиг байсан уу, шинжлэх ухаан техникийн ололт тэр дэлхийн сансрын судалгаанд монгол хүн оролцсон уу, оролцсон. Тийм оролцох бэлтгэлтэй байсан. аа тэрийг одоо тэр хэмжээний одоо дэлхийн хэмжээний физик, техник технологийн Монголд одоо нэвтэрч байсан байгаа биз дээ, аа тэгэхлээр зэрэг тийм эрдэмтэн боловсон хүчин, Зөвлөлтөд социалист орнуудад бэлдэж байсан уу, бэлдэж байсан, бас капиталист оронд бэлтгэж байсан Япон мэтийн оронд, боловсон хүчнүүд бэлтгэгдэж байсан шүү. Англид бэлтгэгдэж байсан. Англид бэлтгэгдэж байсан. Боловсон хүчин бэлтгэгдэж байсийм. Тийм хэмжээний боловсон хүчинтэй уучлаарай, цөөн тооны ч гэсэн байсан. Энэ болбол одоо маргаангүй баримт. Тэгэхлээр зэрэг шинэ техник технологи тэр үедээ гайхамшиг байсан, одоо бол ардчилалын үед хүн болгон гар утастай болсон, үнэхээр гайхамшиг, өнөөдөр бид нар одоо алс сумын төвтэй шууд гар утаснаасаа хэн дуртай нь хармаанаасаа сугалж гаргаж ирээд ярьчихаж байгаа нь одоо бас л гайхамшиг болж байна. Компьютер, интернет гээд дэлхий ертөнцтэй, одоо дурын интернет кафе УБ-т, аймгийн төвүүдэд, дурын интернет кафед ороод, одоо дэлхий ертөнцтэй танилцаж байгаа нь өнөөгийн гайхамшиг, энэ бол өнөөгийн гайхамшиг. Тэгэхлээр бид нар дэлхийн хөгжлөөс хол хоцорсон уу гэвэл бас зарим талаар хол хоцроо ч үгүй, хол хоцроогүй ч юм шиг, тэгэхлээр өнөөдөр Англид байгаа хүүтэйгээ аав, ээж нь ярьж л байна ш дээ. Хэдхэн цент төлөөд ярьчихаж л байна ш дээ. $ ч хүрэхүй мөнгөөр ярьж л байна ш дээ. Солонгост байгаа үр хүүхэдтэйгээ ярьж байна, өнөөдөр монголчууд гадаадад их аялж, амьдарч, ажиллаж байна. Ирж, зорчиж байна. Ингээд л одоо, энэ бол бас одоо шинэ зүйл энэ бол яах аргагүй үнэн. Тэгээд одоо социализмын үед барьж байгуулсан зөвхөн УБ-т шүү, аймгийн төвүүдэд барьж байгуулсан барилга байгууламж бага л даа, барилга байгууламж баригдаж байна, хотын өнгө үзэмж дээшилж байна, машин техник ихэсч байна, хүн болгон унаатай болж байна, олон хүн унаатай болж байна. УБ-ын замд машин явж чадахгүй болтлоо бөглөрөл, саатал үүсдэг болтлоо, ингэж байна энэ бол бас л нэг хүн юмтай болж байгаа хүн..., энэ сайн гэхдээ энэ хүний цөөхөн хэсэг нь юмтай болж байгаа л даа. Хэдийгээр тийм ч Монголын ард түмэн Монголд болбол одоо дэлхийн жишигтэй орон хот бий болж байгаа, дэлхийн жишигтэй соёл бий болж байгаа, энэ дэлхийн жишгээс Монгол нэг их хоцрохгүй яваа гэдэг нь бас л бахархууштай зүйл л дээ. Уул нь хоцрох ёсгүй юм, гэхдээ биднийг хэрвээ зөв удирдвал. Тэгээд наана чинь өшөө ямар зүйл тодруулж яримаар байлаа байз.

Саранцэцэг -

Танд хотын амьдралаас хамгийн таатай санагддаг, таагүй санагддаг зүйлээсээ ярихгүй юу?

Даваажав -

Таатай санагддаг зүйл бол олон байна. Хотын хүн ам болсон бид өнөр олуулаа болсон, тэр хэмжээгээрээ хангамж үйлчилгээ нэмэгдсэн. Энэ талд хүндрэлтэй тал ч бий, бахархмаар тал ч бий. Одоо монгол хүн 1921 оны байдлаар 700-аадхан мянга байсан бол социализмаар дамжаад гарснаас хойш өнөөдрийн байдлаар 2 сая 500 гаруй мянган хүн амтай боллоо. 700-аад мянган хүн амтай гээд бод л доо, сая хүрээгүй. Сая хүрэхгүй хүн амтай гэж бод л доо. Тэгээд одоо 2,3 саяулаа боллоо. Аа тэгээд УБ хотод ингээд явж байхад, УБ хот болбол одоо дэлхийн одоо томоохон биш гэлээ гэхэд дэлхийн багавтар хотуудын зиндаанд очиж хөгжиж байна, соёлжиж байна. За дээр хэлсэн, одоо гар утас, интернет сансрын холбоо, одоо улс орнуудын өргөн нэвтрүүлгүүд, дэлхийн зиндааны мэдээлэл, тухайлбал BBC –ийн мэдээллийг цаг тухай бүрд нь л авч байна ш дээ. тэгэхлээр чинь зэрэг одоо энэ авч байгаа явдал бол яах аргагүй нийслэл хотын хувьд бол бас бахархууштай зүйл, заа тэгэхдээ олон зүйл дээр сэтгэл дундуур байдаг. 1-рт, хотын хүн ам механикаар хэт өссөн, одоо хэрэглээнд, аж амьдралд тодорхой бэрхшээл учруулж байгааг энд хэлмээр байна, тэрэн дээрээс хотын одоо утаа униар, социализмын үед хэзээ ч ийм байгаагүй, социализмын үед “Азийн цагаан дагина” гэж өргөмжлөгддөг байсан Улаанбаатар, одоо утаан баатар, удаан баатар болчихоод байгаа ш дээ. Улаанбаатар байсан болбол одоо Утаанбаатар, утаанбаатар гэдэг нь бол одоо утаатай гэсэн үг, Удаанбаатар гэдэг нь тээврийн хэрэгсэл нь одоо явж өгдөггүй, түгжрээд бөглөрөөд, зорьсон газраа цаг хугацаандаа хүрч чаддаггүй гэсэн үг биз дээ. Тийм л болчихоод байна. Тэгэхдээр зэрэг энэ болбол одоо их бахархмаар зүйл биш байна л даа.

Саранцэцэг -

За би одоо таниас өөр асуудал асуулт асууя. Монголчууд ер нь нас барсан гэр бүлийн хүмүүсээ дурсдаг арга барил нь яаж өөрчлөгдсөн бэ, нас барсан улсуудыг яаж оршуулдаг байсан бол?

Даваажав -

Наад зан үйлийг чинь нэлээн дээхнээс ярья, за монгол хүн болбол ер нь ихэвчлэн ихэс дээдсээ тусгай бунханд, тусгай бунхалж оршуулдаг байжээ. Суугаа байдлаар нь. Бүр эрт дээрээс, суугаа байдлаар нь. Тэгээд бөөгийн шашны зан үйлийн дагуу. Суугаа байдлаар нь бунхалж оршуулдаг байжээ. Оршуулсан газрыг нь ихэс дээдэс, хаад, ноёдынхоо шарилыг хөндүүлэхгүй үүднээс газар дээр ямар ч ул мөр үлдээлгүй, газрын маш гүнд булж, оршуулдаг байсан. Булж бунхалж оршуулдаг байсан. Заа, ерийн ард иргэдийн шарил бол тэрнээс арай өөр л дөө. Аа тэр бол одоо бөөгийн ёс уламжлалаар ил тавьдаг, газар нутаг дээр нь ил тавьдаг, одоогийн ер нь Төвдийн уламжлал, монгол оршуулгын уламжлал нэлээн ойролцоо санагдаад байдгийм. Яагаад гэвэл төвдүүд ил тавихдээр тэр одоо тас шувуу хамгийн түрүүн хурдан зулгааж, тэгээд одоо идэж дууслаа бол тэр хүн нүгэл багатай гэж үздэг, зан үйл Төвдөд байдгийм байналээ. Тэрэнтэй ойролцоо байсан болов уу, би ярианыха эхэнд хөгшин ээжийгээ яаж оршуулсан тухай би дурдаад өнгөрсөн ш дээ. Тэр үед ч гэсэн энэ манай хязгаар нутагт, бусад хязгаар нутагт тиймэрхүү л байсан, тиймэрхүү зан үйл элбэг тохиолддог байсан, манай хязгаар нутагт бүр ч одоо тийм. Одоо тэр ил тавьдаг байсан. тэгэхдээ хаа хамаагүй газар тавихгүй л дээ. Монгол орон уудам болохдээр зэрэг хүн оршуулсан газар тэр 3 жилдээ айл амьтан буухгүй, аа тэрүүгээр амьд хүн амьтан мал явахгүй, хэрэв санаандгүй мал хүн тавьсан газар орчихсон байх юм бол маш одоо өрхийн тэргүүн юм уу, одоо том хүн, мал эд нарыг эвтэйхэн тууж гаргана. Маш эвтэйхэн тууж гаргана. Тэр одоо шарилд ойртож хөндөж болдоггүй, тэрнээс их цээрлэдэг, хүн тавьсан газрыг бол ерөөсөө нэг хэсэгтээ онголж, дархалдаг тийм зан үйл байсан. тэрнийг бол одоо мэдээж, тээврийн хэргслээр морь тэмээн тэргээр ачих юм уу, эсвэл одоо ердийн хөсөг л одоо байсан шүү дээ, ердийн хөсгөөр ачих ч юм уу. Аа тэгээд социализмын үед нийтийн оршуулгын газар бий болсон. Социализмын үед л наад нийтийн оршуулгын чинь жишээ нь одоо нэг сумын оршуулгын газар гэхэд л нэг газар байх жишээтэй, гэхдээ монгол ёс уламжлалын дагуу, нам, наранд ээвэр, хамгийн түрүүн нар үзэх ээвэр, нөмөр, энгэр газрыг сонгодог, тэгээд нэг газар дандаа бүгдийг нь оршуулдаг, тийм болсийм. Ерөөсөө одоо нийтийн оршуулгын газар бий болсийм. Тэнд аваачиж оршуулдаг, тэгээд газар булдаг, тэгээд толгой дээр нь хөшөө босгодог, нэрийг нь сийлдэг, энэ социализмын үед бий болсийм. Одоо харин сүүлийн үед шатаадаг, үнсийг нь бунхалдаг болсийм биз дээ, тэгээд одоо саванд хийж үнсийг нь өгдөг, энэ бол нэн шинэ оршуулгын нэн шинэ технологи гэж үзэж болно. Аа ер нь бол.., би ч гэсэн газрын хөрсөндөө л шингэхийг л бодож байна. Намайг оршуулбал хожим хойно намайг үхсэний дараагаар яг надад оногдсон газарт, намайг булж оршуулаарай л гэж урд журмаараа булж оршуулаарай л гэж би хэлмээр байна. Одоо бол ил тавьдаг ёс байхгүй ш дээ, харин энэ яг ардчилал гарсан 90-ээд оны үеэр хүүхдүүдийг энэ оршуулгын газарт ил тавьчихсан байсан гэсэн. Тэр чинь одоо нэн ядуутай холбоотой. Тэгээд одоо газрыг нь ухаж чадахгүй, ялангуяа өвлийн цагт бол одоо газрыг нь ухаж чадахгүй, хүн ёсоор оршуулж чадахгүй, байсан гэсэн үг. Тэрнээс өөр юу ч биш.

Саранцэцэг -

За та одоо надад өөрийнхөө ярья даа, хэлье дээ гэсэн юм байвал хэлэхгүй юу?

Даваажав -

За өөрчлөн байгуулалт энэ ардчилалаас хойш энэ миний хувийн амьдрал яаж өөрчлөгдсөн бэ гэхлээр бас л их сонин юм гарч ирнэ. За би түрүүн ардчилал надад гадаад паспорт өгсөн, өөр юу ч өгөөгүй гэсэн ш дээ. Би тэр өгсөн гадаад паспортыг нь ашигласан. Аа тэгэхдээ тэр гадаад паспортыг авахын тулд би их зүдэрсэн. 2 жил хөдөлмөрлөж байж, 2 жил зүтгэж байж 2 жил одоо танил талаа ашиглаж гүйж байж, олж авсан шүү, гадаад паспорт зүгээр над май гээд өгчихөөгүй шүү, 2,3 жил би үйлээ үзэж байж, би тэр гадаад паспортыг олж авсан, тэгээд тэр гадаад паспортоор би наймаа хийх гэж оролдсон. Тэр үед Монголд бол наймааны алтан үе эхэлж байсийм. Тэр алтан үе ерөөсөө 2 жил үргэлжилсэн. Тэгээд дараа нь наймаа харьцангуй ашиггүй болж эхэлсэн. Би наймаа хийдэг ч хүн биш гэдгээ мэдсэн. Тэгэхдээ урдаас Хятадын одоо гологдол, Хятадын зах зээлээс аль хэдийний хасагдсан, хятадын наймаачдын барааг одоо Монголдоо авчирч худалдах, ийшээгээ Оросын зах хязгаар хотуудаар очиж худалдах гэх мэтчлэн, Орос манайх 2 адилхан сүйрсийм. Тэгэхдээ Орос агуу том орон юм болохоор агуу их үйлдвэрлэл хөгжсөн орон юм болохлээр Орос манайхаас бага сүйрсэн, би тэр үеийн одоо амьдралыг мэднэ. Оросын хязгаар нутагт хүн өлбөрч үхэж байсийм, уучлаарай, тэр үед Монголд хүн өлбөрч үхээгүй. Аа хятадын хязгаар нутгаар явахад Хятадын алс бөглүү хязгаар нутгаар амьдрал байдал туйлын дорой, туйлын ядуу, туйлын одоо туйлын туйлын хэцүү, тэгэхэд бид Монгол маань диваажин байна, жаргал юм байна гэж би харж байсан, олж харж байсан, чухамдаа бол маш товчилж ярих юм бол нэг иймэрхүү. Би урд хөршийнхөө нутгаар хөндлөн гулд явсан, тэр паспортыг аваад. Газар үзсэн наймаа хийсэн, би наймаа хийх гэж яваагүй үндсэндээ газар үзэх ингэж явсан юм шиг байналээ л дээ. Би ЗХУ-ын дундаж Европ хүртэлх орнуудыг би хойно сурч байхдаа би үзсэн, өөрөөр хэлбэл одоо тэр үеийн Ленинград, Москва, Киев, Кавказ, ар өвөр Кавказыг би хөндлөн гулд явсан байсан. Аа тэгээд зах зээлийн үед би дундад Ази, Казакстан, Манитгорскийн төмөрлөгийн үйлдвэр, Челябинск, ингээд зүүн тийшээгээ Сибирийг хөндлөн гулд явж Камчаткийн хойг хүрээд, алс Дорнод Владивосток хүртэл би тэнэсэн, аа тэгээд Хятадыг цаанаас нь одоо өөрөөр хэлбэл зүүн зүгээс нь нэвтэрч одоо би Цецикар, Харбин, Хайлаараар дамжиж Манжуур тэр хооронд их хэмжээний явсан, тэгээд Бээжин, Улаанбаатар, Хөх хот, тэгээд одоо Баргын хошуу, Өвөр Монголын Баргын хошуугаар би хэд хэдэн газраар орж үзсээн. Тэгэхэд болбол одоо.., одоо зүгээр Хятадын ард түмний амьдрал, Хятадын хөгжил дэвшлийн тухай ярьж байна. Тэгэхэд чинь энэ хөгжил дэвшил Хятадад саянаас л ирсэн зүйл шүү дээ. Харин дарангуйлалд байсан гэж үзвэл Хятад арга байхгүй дарангуйлалд байсан. Манжийн дарангуйлалд байсан. Дарангуйлалд байсан гэж үзэхийн бол Зөвлөлт ч өөрөө дарангуйллын дэглэмтэй байсан. Аа тэр байхаас ч өөр аргагүй байсан. Аа Монголд тийм айхтар дарангуйлал тийм дарангуйллын хар үүл ноёрхож байсан уу гэвэл одоо би бас одоо хагастай хугастай гэж хэлмээр байна. Тийм айхтар, тийм аймшгийн үлгэрт гардаг шиг тийм айхтар дарангуйлал бол Монголд байгаагүй шүү. Монголд харьцангуй эрх, эрх чөлөө, байсан шүү. Тэр эрх чөлөөг биднээс хэн ч булааж авч чадаагүй юмаа. Зөвлөлтүүд ч булааж авч чадаагүй, Хятадууд ч булааж авч чадаагүй, хэн ч булааж авч чадаагүй байсан юмаа. Бидэнд тийм эрх эрх чөлөө байсан юм шүү. Тийм эрх эрх чөлөө болбол хязгаарлагдмал байдаг тусгаар тогтнол гээд ямар үнэтэй болох тухай тэр Хятадын монголчуудаас зүрх шимшрэн сонсож байсан. Хятадын нутгаар явж байхад Төвдүүд надтай уулзаж ярилцаж байсан, тэр тусгаар тотнолын үнэ цэнэ асар үнэтэй байдаг юм байна, үндэсний бахархал байдаг юм байна гээд уйлаад, надад ярьж байсан. ...Ямар ч гэсэн та нар ядарч яваа ч гэсэн, өнөөдөр та нар ядарч яваа ч гэсэн, өнөөдөр та нар наймаа хийх гээд хүн болгон гадаад паспорт аваад хүн болгон тамга тэмдэг өвөртлөөд, компани байгуулах гээд ингээд ядарч зүдэрч яваа ч гэлээ, гэхдээ өнөөдөр та нар бол Тусгаар Тогтносон Бүгд Найрамдах Улс шүү дээ, Тусгаар тогтносон гэдэг болбол үндсэндээ тийм эрхэм зүйл байдгиймаа гэдгийг би тэдний уйлан дуулсан яриа болгоноос сонсож явсан. Тэгээд би эх орноороо бахархаж, улс үндэстнээрээ бахархаж байсан. Тэгээд ямар ч гэсэн тусгаар тогтнол гэдэг бол, бид нар тусгаар тогтнолтойгоо үлдсэн, биднийг дэлхийн олон улс, НҮБ-ын ажлын албад биднийг хүлээн зөвшөөрдөг, Монгол улс тусгаар тогтносон Монгол улс гэдгийг хүлээн зөвшөөрдөг, энэ түвшинд нь. Тэгэхлээр би улс эх орноороо бахархаж байдгиймаа. Аа тэгээд наадах чинь ер нь бол миний хэлж ярих зүйл бол их олон байна, олон сэдвээр ярьж болмоор байна л даа. Тэгэхээр сэдэв нь нэгэнт энэ хүрээнд эргэлдэхээс өөр арга алга, миний намтар бол маш нэлээн өвөрмөц намтар би энэ намтраар одоо намтарчилсан роман бичье гэж бодож байсан, наана чинь дурдагдаагүй юмнууд зөндөө бий. Өшөө гайхамшигтай амьдралыг би туулж өнгөрсөн. Ер нь л үхэхээс бусдыг үзсэн гэж болно доо. Авари /осол/-т ч орж үзэж байсан, арай л хэлмэгдсэн гэж намайг хэлж болохгүй, хэлмэгдэл гэдэг бол өөр юм хэлмэгдлийн талаар дахиад нэг 2 зүйлийг нэмж хэлье, социализмын үед хүн хэлмэгдэж байсан уу, хэлмэгдэж байсан шүү. Хэлмэгдэж байсан шүү, тэрнийг үзэл бодлоор нь хэлмэгдүүлж байсан. Тэгэхдээ цаг үеэ олоогүй аливаа үзэл бодол, бол аливаа сайхан нь, цаг үеэ олохгүй бол амжилтанд хүрдэггүй гэдгийн баталгаа нь тэр л дээ. Тэр утгаараа бол хэлмэгдэж байсан. Жишээ нь, Монголын түүхэнд одоо их дэвшилттэй байсан, зах зээлийн их одоо зөв бодлого гаргаж ирсэн Лоохууз тэргүүтэн Цэдэнбал даргын үед хэлмэгдэж байсиймаа. Цэдэнбал даргад Лоохууз нь билүү Нямбуу нь билүү энэ асуудлыг тавьж ороход ....Болоогүй шүү,наадах чинь болоогүй. 1-рт наадах чинь гадаад улс төрийн нөхцөл байдал бүрдээгүй байна, социалист системийн орон хэвээрээ байна, хэвээрээ байна, ийм нөхцөлд наадхыг чинь санаж сэдэж ерөөсөө болдогүй юм шгүү гэж заавар зөвлөгөө өгсөн байдаг. Тэгээд үгэнд нь ороогүй, одоо хойно сурч байсан Зөвлөлт Москвад сурч байсан Сурмаажавыг дуудаж ирээд,Намын Төв Хорооны хурал дээр асуудал боловсруулж ороод, тэгээд нурсан улсууд байгаа юм. Тэгэхэд тэр Лоохууз, Сурмаажав, Нямбуу тэргүүтний энэ санаа бол одоогийн жинхэнэ одоо хэрэгжиж байх ёстой жинхэнэ утгаараа явж байх ёстой эдийн засийн бодлого байхгүй юу. Зөв байсийм. Тэр үед одоо Монгол орон гадаадын орны түүхий эдийн хавсарга байсан нь үнэн, тэр байдлыг л илрүүлж гаргаж байсан. Тэрийгээ болье л гэж хэлсэн хэрэг. Ерөөсөө л монгол хүн Монгол эх орныхоо баялаг болгоныг мэдэж, дэлхийн зах зээл дээр мэдэж арилждаг больё л гэж зөв арилждаг, ашиг орлого олдог больё л гэсэн санаа. Аа тэгтэл тэр санаа өнөөдөр бүрэн утгаараа хэрэгжиж байна уу гэхээр бас л хэрэгжихгүй байна. Тэгтэл уул уурхайн бүтээгдхүүнитйг өнөөдөр дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн зах зээл дээр гаргаад зарах гэхээр бидэнд одоо хөрөнгө хүч дутагдалтай байна, гадаадын хөрөнгө оруулалт одоо таагүй үедээ бидэнд таагүй нөхцөл одоо тулгаж байна бас, ингээд ингээд одоо бид нар санасан хэмжээгээрээ юмаа худалдаж чадахгүй байгаа, энэ бүхэн одоо бас л гадаад улс төрийн, гадаадын эдийн засгийн нөхцөл байдалтай, гадаад байдалтайгаа холбоотой. Гадаад дотоод аль аль талыг нь одоо судалж үзэх ёстой эрдэмтэн багш нар энэ талаар бол мэдээж намайг ийм үзэл бодолтой явдаг монгол хүн байдгийм байна гэж одоо бодно биз. Тэгээд одоо миний яриа бол үндсэндээ бол социализмыг их дөвийлгөсөн, социализмыг их магтан дуулсан ийм яриа болчих шиг боллоо. Ийм яриа болчихлоо, үнэн л тэр юм чинь. Тэр 2-н ялгаа, заагийг л тод томруун гаргаж ирэхийн тулд би ярьж байгаа юм. М инийхээр бол одоо энэ ийм л байгаа юм одоо та бүхэн зөвшөөрөх эс зөвшөөрөх нь та нарын хэрэг. Энийг уул нь олон ч хүн хэлэх л ёстой. Тэр бол одоо өнөөдөр яг хамелеон шиг цаг үеийнхээ байдалд л одоо зохицож тэр цаг үеийнхээ дуу хоолой болох гэж л явцуурдаггүй юм бол энийг олон хүн хэлэх ёстой. Сайхан цаг байсан шүү гэж, дурсдаг. Феодализмаас социализмд шилжихэд лав давуутай талаа уламжлал болгон авч үлдэж чадсан улс, аа заримыг нь хэтэрхий хэлмэгдүүлж туйлширсан улс. Тухайлбал, лам шашны тал дээр болбол одоо хэтэрхий ард түмний шүтэх бишрэх эрх чөлөөг боогдуулан, хавчин хяхаж байсан, аа тэгвэл өнөөдөр социализмыг үзэл суртлыг бол хэтэрхий хавчин, хэтэрхий үл тоомсорлон, социализмын үеийн давуу талыг социализмын үеийн ёс уламжлалыг тэр үед байсан юмыг Монголд байсан юмыг аа тэрнийг алдагдуулахгүй цааш нь улам сайжруулж, улам төгөлдөржүүлэх ёстой юмыг огт хэрэгсэхгүй, хаяж байгаад л би жаахан эмзэглэж байгаа юм. Социализмын үеийн гэр бүл, социализмын үеийн хөдөлмөрч чанар, социализмын үеийн сахила бат, өнөөдөр үгүйлэгдэж байнаа, өнөөдөр Монголын ард түмэн ямар ч сахилга батгүй болсон байна, тэгээд ардчилал гэдэг чинь гол утга санаа нь “Бүгдээрээ хэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг монгол үгтэй дүйж байгаа юмаа, ардчилал гэдэг чинь. Ардчилалыг би тэгж л ойлгодог, ардчилалыг би дээд зэргийн сахилга, дээд зэргийн хариуцлага, дээд зэргийн учраа мэдсэн ухамсар гэж ойлгодог. Энэ юм л одоо дутагдаж байгаа учраас өнөөдөр Монголд ардчилал үнэн чанартаа байхгүй байна, гэж ярьдаг. Аа тэгэтэл өнөөдөр эрхэм Элбэгдоржтонгууд эрхэм Баабар тэргүүтэн өнөөдөр Монголын ардчилал жинхэнэ утгаараа, жинхэнэ утга учраа олоод л хөгжиж хөлдөө орж эрийн цээнд хүрч байна гэж ярих гээд байгаа юмаа. Тэгэхдээ би ардчилалыг арай өөрөөр төсөөлж байгаа юмаа. Ардчилал гэдэг бол олон нийт олонхийн шийдвэр, олонхийн шийдэл олонхийн шийдлийг эд нар чинь цөөнхийн шийдэл болгочихоод байна, УИХ-д баталж байгаа хууль бол сонгогч олон түмэнд дэндүү хүртээлгүй байна нэг, хоёрдугаарт нөгөө талаас нь ярихад сонгогч олон түмэн бол одоо ардчилалын .., ардчилалын журмаар лидерүүдээ сонгох сонгогчийн боловсролын үнэлэмж, их доогуур байна. Өөрөөр хэлбэл одоо сонгож чадахгүй байна, хэн нь хэн бэ гэдгийг таних бэлгийн хараа дутаж байна. Өнөөдөр хэн одоо худлаа амалсан, худлаа ярьсан, хэн амны фигуртэй, ямар ч гавьяа байгуулаагүй мөртлөө гавьяа байгуулсан мэт харагддаг, тэр хүн өнөөдөр эрхтэн дархтан болж төр барьж байна, энэ буруу. Ингэхлээр энд одоо Монголын ард түмэн л буруутай л болохоос биш, одоо Англичууд энд буруу байхгүй ээ, Америкчууд энд буруу байхгүй ээ, Оросууд ч энд буруу байхгүй, бас хятадууд ч энд буруу байхгүй. Тэгэхлээр сонгогчдын боловсролыг одоо дээшлүүлэхэд зөв нарийн сонголт хийж чаддаг болоход, өөрийнхөө зөв лидерийг сонгож олоход, бидэнд бол одоо харин одоо арга зүйн дэмжлэг онолын боловсрол олговол, одоо бид тэрнийг бол одоо дуртайяа одоо та бүхнээс одоо сонсож, хүлээж авнаа гэсэн үгээр би одоо үгээ төгсгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Саранцэцэг -

За таныг сонирхолтой сайхан ярилцлага өсөнд баярлалаа. Эрүүл энх, урт удаан наслаарай, танд их баярлалаа.

Даваажав -

Заа, за за. Хэрвээ тус л болж байвал тэгээд, тэгээд одоо харь орны тэр дэлхийд алдартай их сургуулийн багш эрдэмтдэд миний ярьсан яриа өчүүхэн ч атугай мэдээлэл болбол аа судлагдхуун болбол судлах материалд нь одоо өчүүхэн ч гэсэн санаа өгвөл би их баяртай байх болноо. Хэрвээ тэгвэл надтай холбогдож ахиж уулзах хүн байвал ахиж уулзах эрдэмтэн багш нарыг би хүндэтгэн эх орондоо хүндэтгэн хүлээж авна шүү. Дуртайяа ярилцана шүү, би гэдгээ хэлмээр байна.

Саранцэцэг -

За танд баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.