Baatarhüü


Basic information
Interviewee ID: 990197
Name: Baatarhüü
Parent's name: Algaa
Ovog: Bürged
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: political worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
family
education / cultural production
industrialization
illness / health


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За юуны өмнө 20-р жу зууны аман түүхийн монголын одоо аман түүхийн ярилцлаганд орох болсон таньд талархал илэрхийлж байна. Тэгээд ярилцлага эхэлхээс өмнө тодруулах зүйл байна. Ялангуяа ярилцлаганд одоо дурьдагдах газар орон, өөрийн чинь нэр, аа бусад зүйлсийн нэрийг нууцлах хэрэг байгаа эсэх талаар тодруулах гэсэн юм аа.

Баатархүү -

За миний хувьд бол өөрийн орны болон гадаадын аль нэгэн улсын нууцтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй учраас надад бол нууцлаад байх зүйл байхгүй ээ.

Дэжид -

За тэгвэл таны одоо ярилцлагад гарах материал, нэр усыг тодорхой хугацааны тодорхой хугацаанд аливаа судалгаа шинжилгээ юмуу ном зохиол юм уу аливаа материалд ишлэл болгон дурьдахад энэ ... бүх зөвшөөрлийг та одоо бидэнд олгож байна гэж үзэж болох уу?

Баатархүү -

Заа ... надад ярилцлага өгөх завшаан тохиолдсонд бол баярлаж байгаа. Иймээс миний ярьсан зүйлээс хэрэг болох юм гарвал түүнийг авч хэрэглэж байх бүрэн эрхийг та бүхэнд олгож байнаа.

Дэжид -

За тэгвэл хоёулаа одоо ярилцлагандаа орий.

Баатархүү -

За тэгье

Дэжид -

За юуны өмнө та аав ээжийнхээ тухай тодорхой ярьж өгөх үү?

Баатархүү -

За тэгье. Миний аав Тариачийн Алгаа гэж хүн байсан юмаа. Тариачийн Алг нөх Алгаа нь 1919 онд одоогийн геод газар зүйгийн юугаар авч үзэхийн бол Өвөр Алтайд, Шар сүм гэдэг газарт Ээвийн голд төрсөн юмаа 19 онд. За Ээвийн гол гэдэг нь бол одоогоор бол Өвөр Монголын нутагт харъяалагдаж байдаг. За Урианхайчүүд голцуу нутаглаж байсан нутаг юм байна лээ. Тэр үеийн тэнд нутаглаж байсан урианхайчүүд бол Мээрэнгийн нх гэдэг ясанд хамаарагддаг хэсэг нь бол Хар Бүргэдийнх, аан Зангийнх гэдэг ясанд ху хамаарагддаг урианхайнууд нь Шар Бүргэдийнх гэдэг одоо ийм хоёр юунд хуваагддаг овогт хуваагдаж байсан юм билээ. Тэгээд энэ тухай бол аавд нутгийн нэг хөгшин хэлж өгсөн байсан юмаа сүүлд, тэгээд аав маань бол надад сүүлд хэлж өгсийм. Тэгээд манайх бол яахав аль ч талаас нь авч үзсэн бид Бүргэд гэдэг овгийг нь ерөөсөө авч үлдий дээ хар шарыг нь бол одоо яахав ингээд тооцохгүй ингээд Бүргэд гэдэг урианхай овгийг авий гэж ингэж тохиролцсон байсан юмаа. За миний аав бол ингээд эцэг эхийнхээ гар дээр өсөж хүмүүжээд явж байгаад ингээд 3 настай эцэг нь нас бараад ингээд ээжтэйгээ үлдсэн юм билээ. Тэгээд айлын 14 дэх хүүхэд хамгийн жижиг хүүхэд байсан байна, ингээд тэр үеэр ааанн би он сарын нь нарийн мэдэхгүй зүгээр аан ямар ч байсан Баруун Алтайд Осмоны буюу Хасагийн үймээн гэж гарч байсан юм билээ. Тэр Хасгийн үймээнээр аавынх маань хоёр ч том ахыг Хасагууд алаад ингээд гэдсий нь хүүлж алсан гэж яридагийн байна лээ. Алсан учраас одоо тэнд амьдрах боломжгүй болоод ээж нь нөгөөдөх алагдсан ааан ах нарынх нь эхнэрүүд нийлээд ингээд цөм ингээд Алтайгаар давж, Монгол нутаг руугаа зугатаж орж ирсэн байдагийн. Тэгээд Алтайн тэр үед харуул гэж тусгай манай хилийн тусгай ангиуд байсан юм байна лээ. Тэгээд тэр Алтайн хавцлаар хаахна ч юм нэг ордог л нэг тийм хавцал байсийн бусад газар нь хүн давахын эрхгүй их өндөр уул нуруудтай. Тэр хавцлаар орж ирэхэд хөнгөн пулемот буюу тэр тухайн үедээ тавагт пулемёт гэж тачигнаж байсан, тэгээд маш их олон урианхайчүүд одоо бөөнөөрөө ингээд нийлээд наашаагаа явж байсан учраас тэгээд “Монгол ах дүү нар минь бид нар одоо ингээд Монгол руугаа тэмүүлж ирлээ та бүгд рүүгээ Монголынхаа ард түмэн рүүгээ тэмүүлж ирлээ гээд” ингээд цөм улиад л дуулаад л орилсан тэгээд пулемотний дуу зогсоо зогсоод тэгээд цөмөөс нь асууж сураглаад наашаа нэвтрүүлсийн байна лээ. Тэгээд аавын маань ээж яахав аан бас тэр Баян-Өлгий одоогийн БаянӨлгий аймгийн Сагсай суманд нэг охин нь хүргэнд гарч хадамд гарч тэнд амьдарч байсан учраас тэр лүүгээ зорьж тэмүүлж тэмцэж ирсэн юм билээ. Тэгээд тэр хугацаанд юу хийж байсан бэ гэхлээр манай аав айлын хонь мал хариулж жоохон ч гэсэн одоо ээждээ тус нэмэр болж тэгэж хэдүүлээ амьдарч гарч байсан юм билээ. Тэгээд тухайн үед нэгэнтэй Өвөр Алтайгаас шилжиж ирсэн учраас өөрийн гэсэн мал маллах мал байхгүй, гэр орон байхгүй, айлд очино гэж бодож байсан хүмүүс чинь тэгэж амьдархаас ч өөр аргагүй байсан юм билээ. Тэгээд энэ явцад хугацаанд бол ннн аавд маань аз тохиосон гэх үү завшаан тохиосон гэх үү азтай явдал болсийм билээ яагаад гэхлээр тухайн баян айлын хүүхдийг тэнхим гэж тэр тухайн үеийн сургуульд татсан юм билээ. Тэгээд татахад нь өв хөрөнгөө залгамжлуулах хүүхдээ гадагш явуулах сонирхолгүй байсан тухайн хөрөнгө зоорьтой хүмүүс өөрийнхээ хүүхдийн оронд тэр ядуу айлын хүүхдүүдийг өгч явуулж байсан юм билээ. Тэгээд тэрний нэгэнд нь яахав ороод, араасаа татлаа түлхлээгүй, өөрийн өмч хөрөнгө гэж хоргодох юмгүй хүмүүс, яахав ээж нь ч гэсэн энэ сургууль соёлд яваг гэж бодсийм байлгүй хөөрхий явуулсийм байна лээ. Ингээд суман дээрээ ирээд тэнхимд суугаад аннн ямар ч байсан бичиг үсэгт тайлагдаад тэгээд угийн одоо багын сэргэлэн цовоо байсан учраас харин харьцангүй бичиг үсгийг бусдаасаа илүү сайн хурдан сураад, тэгээд буцаж багтаа ирээд ингээд байхад тэнд мал тооллого гэж явагдсийм байна лээ. Тэгээд мал тооллого явагдахад бас бичиг үсэгтэй хүн тухайн үедээ бас бараг байхгүй, шахуу байсан юм шиг байгаийн. Тэгээд тэндээс мал тоолох юуны хүмүүсийн тоонд ороод, тоо, дөрвөн аргын тоо сурчихсан бичигтэй болцон учраас тэр комисст нь ороод тэгээд ажиллаад, тэгээд цаашаагаа ер нь бичиг үсэгтэй сүрхий хүүхэд болж гэж үзээд тэр үеийнх нь тэр дарга нар нь сум руугаа одоо ярьдагаар бол тал бичээч маягийн ажилд л явуулсан юм шиг байгаийн. Тэгээд суманд очихлоор сум тэрнийг дэмжээд ...

Дэжид -

Мххаам,

Баатархүү -

...цаашдаа ер нь энэ хүүхдийг сургаад явбал болохын байна. Ой тогтоолт сайтай ингээд сүрхий хүүхэд байна гэж үзээд сумын бага сургуульд оруулсан гэж. Тэгээд сумын бага сургуульд ороод тэр сурч байх хугацаандаа бас дажгүй сураад өөрөө цаашаагаа одоо тэр тухайн суманд нь дунд сургууль энэ тэр байгаагүй учраас Алтанцөгц суманд л шилжсэн юм шиг байгаийн. Тэгээд Алтанцөгц нь хамгийн 10н жилтэй байсан юм шиг байгаин. Тэдээд тийшээ байсан юм шиг байгаин. Тэгээд тухайн үедээ Алтанцөгц суманд яваад сураад бас тэр үедээ яг арван жил Алтанцөгцдөө байгаагүй юмшиг байгаин. Тэгээд Ховдын дунд сургууль руу шилжүүлсэн ... байдагийн.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгээд ховдын дунд сургуульд ирээд, сураад төгсөөд, тэгээд тэндээсээ сурлагаараа шалгараад Улаанбаатар хотод багшийн сургуульд хуваарилагдсан байдагийн.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгээд энэ хооронд яахав 13 настай байхад нь ээж нь сургууль соёл гээд явж байх хугацаанд насан өөд болоод тэгээд миний аавын хувьд бол ер нь цаашдаа сураад явахад юм ингээд ар гэр гээд ээж гээд татлаад байх юм нэгэнт байхгүй, өв хөрөнгө байхгүй, ар гэр гээд ингээд оччих яг тийм газар байхгүй яахав эгчийнхндээ байсан ч гэсэн тэгээд цаашаа явж сурах бололцоо нь гараад, ингээд Ховдын бага дунд сургуулиас тэр багшийн сургуульд ирсэн нь тэр байдагийн.

Дэжид -

Анхаан өөрөөр хэлбэл одоо бие дааж их багасаа л бие дааж

Баатархүү -

Тийм

Дэжид -

Их багаасаа эрдэм номын мөр хөөсөн гэж одоо үзэх нь байна тиймээ.

Баатархүү -

Тийм. Тэр азтай тохиолдолд л доо ягаадав гэхлээр хаа байгаа Алтайн хязгаар гэж нэрлэгдэж байсан тухайн үедээ

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Алтайн хязгаар бол одоо хуучнийхаар болвол аанн тэр Ховдын хязгаар гэдэгтэй адилхан л тэр юунд л Ховддоо л Дөрвөд далай хааны л нутаг л юу яжийсан эзэмшжийсан нутгийн хүрээнд л яригдаж байсан юм шиг байгаин. Алтайн хязгаар гэж нэрлэдэг их хол нутаг.

Дэжид -

Хол нутгаас, хммммм

Баатархүү -

Тийм. Бага ястны хүүхэд, яагаад гэхлээр халх монгол хэл байхгүй, халх монголын одоо соёл иргэншил, халх монголчуудын зан заншлыг мэдэхгүй, маш их одоо тийм тэр үеийнхтээ харьцуулах юм бол харьцангүй хоцрогдолтой тийм л хязгаараас явжийсан байгаин.

Дэжид -

Явж хөдөө орон нутгаас Улаанбаатар луу нүүсэн гэхээр бас их өөрөө хичээл мэрийлттэй ийм хүн байжээ тийм ээ.

Баатархүү -

Тийм.

Дэжид -

За, за ээж чинь ямар хүн байсан бэ? Тэгээд мэдээж одоо энэ хоёр хүний амьдралын талаар дараа нь одоо хойш ярих байх тэгэхээр одоо ээжийнхээ тухай товч бас ярих уу?

Баатархүү -

За миний ээж бол Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсийм, тэхдээ мянга ааваас маань бас нэг ах 1918 онд төрсөн байдагийн. Гэхдээ тэр тухайн үеийн хүмүүсийн яг төрсөн он сарыг яг точный яг яг таг тогтооно гэвэл хэцүү л байдаг юм шиг байна лээ. Тэхдээ төрөөд тэр тухайн үедээ өөрийнхээ нагац эгчид өргөгдсөн юм байна лээ. Ягаадав гэхээр тэр айл бол хүүхэд гардаггүй хоёр хөгшин байсан байгаин.

Дэжид -

Анхаан, ээж чинь хэн гэж хүн байсан бэ?

Баатархүү -

Миний ээж бол Цэдэн гэж одоо паспортоор бол Цэдэнсодном гэж байсан юм билээ тэгээд сүүлд Цэдэн гэдэг товчхон нэрээр паспортон дээр бүртгэгдсэн байдагийн.

Дэжид -

Анхааан

Баатархүү -

Тэгээд ер нь дээр үед хүмүүсийг өвдөхлээр нь нарийн сольчихдог байсан юм байна лээ.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тийн яагаадэв гэхлээр тухайн үед би нутагт нь очоод байж байхад аанн өөрийнхээ эмээг Дэнсмаа гэж хэлсэн чинь хүмүүс мэдэхгүй байсан. Аан тэгээд ганц хоёр хүн мэдээд “өө Ууш хөгшин” гэж ингэж нэрлэжийсан тэгээд би ээжээсээ асуусийм байхгүй юү. Яагаад ингэж манай эмээг Ууш гэдэг юм бэ би тэгээд тэрийг нь мэдэхгүй Дэнсмаа гэж хэллээ гэсэн чинь “гүй ээ тухайн үед л хүн одоо хүндээр өвдвөл эдгэрэхлээр нь өөр нэр өгчдөг, тийм учраас хүн долоо найман нэртэй ч байж болдог”

Дэжид -

Анхаан

Баатархүү -

аан, тэрнийг нь тэр нутгийн хүмүүс л мэдэхээс биш ннн яг одоо нутгийн биш хүмүүс бол мэдэхгүй.

Дэжид -

Нхаан

Баатархүү -

Тэр утгаараа тэр Ууш хөгшний ач юм байнаа гэж надыг ярьж байсан тэр. Ингээд миний ээж бол яахав багадаа 2 хөгшинтэйгээ хамт амьдраад, мал малаад ер нь их цовоо сэргэлэн хүүхэд байсийм байна лээ. Бас одоо малд их гаргууд гэж нэрлэгд нэршигдсэн тэгээд жижигхэн охин хүүхэд мөртлөө ямарч тэмээг гартаа оруулаад уначихдаг, эдэлчихдэг тийм л хүүхэд байсийм байна лээ. Тэгээд багадаа тэднийхэн бага байхад нь тэднийхэн дотор эрэгтэй хүн хүмүүс нь нэг нэг хоёр гурван жилийн дотор дарааллан дарааллан нас барцгаачихсан юм байна лээ. Тэгээд тэднийх бол яахав өөрснөө эр хүмүүстэй амьдрал нь жигд явж байсан учраас гэр, мал сайтай ер нь чинээлэг айлд тоологддог байсан юм байна лээ. Тэгээд тухайн үед одоо нас барцан учраас нөгөөдүүл нь шашны юунд автагдсан хүмүүс байсан учраас тэд нар яах уу гэхлээр ерөөсөө лам нарт үзүүлээд тэгээд ер нь ямар ч зөвлөгөө авсийн би нарийн мэдэхгүйм зүгээр ер нь бол бодоход энэ эд хөрөнгөнөөс болж байна гэсиймүү юү гэсийм, өөрсдөө эсвэл энэ эд хөрөнгөө энэ их мал энэ их том бараг арваад ханатай шахуу гэртэй мундаг айл байсийм гэнэ лээ. Тэгээд том ч лам нар байсийм гэнэ лээ бас ах дүү нар нь, тэгээд хамгийн сүүлд байсан ах нь бол лам биш энэ юү зүгээр хар гэж яридагийн лам биш хүн байсан учраас тэр хүн бол нутгтаа их нэр хүндтэй Борлог Аюур гэж нэртэй тэгээд тэр тухайн үед хүмүүс өөрийнхээ эцэг эхийг ер нь нэрлэдэггүй, яагаадав гэхлээр эцгийнхээ нэрийг хэлвэл одоо шашны утгаар бол их нүгэл гэж ярьдаг.

Дэжид -

Нхаан

Баатархүү -

Ийм байсан учраас тэдний одоо амраг садан цөм өөрсдийгөө одоо Борлог Аюур гэж нэрлэгдсэн байдагийн. Одоо миний нагац ах нар цөм байхгүй дээ хөөрхий, гэхдээ цөм Борлог Аюураар овоглочихсон байсан тийм л одоо нэр хүндтэй хүн байсийн байна лээ. Тэгээд ээж маань ярьдагийн одоо энэ Хамрийн хийд юм уу хилийн цаана Өвөр Монголын талаас юмуу тухайн үед чинь хил нарийн тогтоогүй байсан учраас цаанаа наана гэж юм байхгүй тэр хийд нь хийдээс ирээд л малын нь тоолж аваад их олон залуу лам нар ирээд гэрий нь буулгаж аваад тэгээд нэг тийм жодгор майхан шиг жижигхээн юмтай, нэг бор авдартай, тэгээд тулганы үнс хийсээд ингээд бүх юмыг аваад одоо тэр хийдэд бүх юм нь тушаагдаад ингээд явччийсан. Тэгээд сүүлд нь яахав хоёр хоног

Дэжид -

Аанн энэ уучлаарай явцан гэж одоо ер нь өөрсдөө энэ өргөл барьицыг өгий гэсиймуу цаанаас нь ер нь энийг ингээд мал хуйг нь авсиймуу?

Баатархүү -

Нннн тэрнийг бол яг нарийн мэдэхгүй юм. Ер нь бол ярих нь бол өөрсдөө энэ мал хуйг бол маллаж байж чадахгүй гэдгээ бол мэдэцгээсэн байгаийн эмэгтэй хүмүүс учраас

Дэжид -

мххххм

Баатархүү -

Аан нэгдүгээрт, хоёрдугаарт тэгээд бас шашны талаас тэд нар бодвол янз бүрийн зурхай мурхай янз бүрийн үзлэг харлаг хийлгээсэн байх л дөө.

Дэжид -

мххххм

Баатархүү -

Тэгээд яагаад явсаныг нь мэдэхгүй ямар ч л байсан л айлыг цөмийг аваад явсан

Дэжид -

одоо өөрөөр хэлбэл хийддээ мал хуйгаа тушааж

Баатархүү -

тушаагаад гэр орноо бүх юмаа тушаагаал

Дэжид -

өөрсдөө одоо бас

Баатархүү -

Гэргүй зүгээр жодгортой үлдэж байсан гэж.

Дэжид -

Анхаан заа.

Баатархүү -

Тэгээд яахав өөрийнх нь лам хамаатан буюу өөрийнх нь нэг лам хөгшин нэг өдөр ирж тэгээд ээж маань ярьдагийн “нэг хүн алсаас ингээд л морьтой давхиад л байсан тодроод байсан тодроод байсан сүүлдээ говь чинь өөрөө их тал газар учраас их холоос юм харагддаг тэр хүмүүсийн нүдний хараа ч нэг тийм сонин хурц байдагийн байна лээ. Тэгээд ингээд ирээд, харин тэр хүн аваачаад ингэж дөрвөн ханатай жижигхэн гэр хуучин гэрнүүд нийлүүлж янзалж байгаад дөрвөн ханатай жижигхэн гэр хийгээд за одоо танайх гэр оронтой айл гэр боллоо гэж ” тэгэж ерөөж тоононд нь хадаг уяж гэртэй болгож өгч байсаийн. Тэр хүнийг маань одоо Амбаа гэж бид нар авгайлдаг Балдир гэж тийм хүн байсийн тэхдээ тэр хүн бол харин миний ээж тэр эмээ хоёрыг ээжийн ээж болсон өргөж авсан хөгшин тэрний ээж хөгшин энэ гурвыг ингэж гэрийнхээ гадаа авчирч өөрийнхэнсэнтэйгээ хамт амьдруулжийсан юм билээ. Тэгээд ээж бол ер нь бас мал маллаад л тэгээд л тэр л айлуудынхаа малын ээлжинд яваад л ингээд л хамтраад амьдарч байсан тэгээд сүүлд нь энг арван зургаан (16н) нас орчим үедээ бодсийм гэн лээ. Ер нь энэ малын бөгс харж амьдрах утгагүй юм гэж, нэг хот орон газар юмуу эсвэл аймаг сумын төв рүү хаашаа ч хамаагүй явий гэж одоо их мөрөөдөж гав ганцаархнаа залуу тэр хотондоо ганцаархнаа шахам залуу хүн байсан учраас тэгэж мөрөөдөж байсан. Тэгээд тэр үед Дорноговь аймгийн төв дээр 17-р арми гэж ирж байсийн байна лээ. 17-р арми нь яахав энэ хаана төвтэй байсныг нь би нарийн мэдэхгүй ямар ч байсан 17-р арми Дорноговьд ирж Дорноговь чинь нэг ёсондоо хөдөөгийн байдлаасаа хотийн байдал руу орж шуугиантай бужигнаантай сайхан бас гадаад дотооодын бараатай гоё л болцгоосон юм шиг байгаийн. Тэгээд тэнд ээж маань харин ерөөсөө хоёр хөгшиндөө хэлээд би ер нь явий сурий аймгийн төв орий

Дэжид -

мхххм

Баатархүү -

сумын төв орий гээд ингээд сумандаа ирээд нэг хүн эмнэлгийн салбар дээр нэг хэдэн сар ажиллаад бас нэг тийм одоо санитар гэж тухайн үед нэрлэж байсан одоо бол

Дэжид -

сувилагчийн дагалдан юм уу даа

Баатархүү -

сувилагч тийн тэгээд тэндэсээ гайгүй хүүхэд гээд бас дэвшээд аймгийн төвд ирээд

Дэжид -

мххм

Баатархүү -

тэгээд тэр аймгийн төвөөс тэр эмнэлэгийн ажилд бас илүү одоо авъяас дадлагатай сүрхий ер нь бас нэг тухайн үедээ тэнхимийн юунд суугаад монгол бичигтэй болоод ажлынхаа хажуугаар тэгээд бичиг үсэгт нэлээн тайлагдаад ажил төрлөө сайн хийгээд тэр ажилдаа дур сонирхолтой тэрэндээ юу сурах чадвар нь харьцангүй хүмүүст илүү харагдсан юмуу Улаанбаатар хот руу хүн эмнэлгийн анхны техникум нээгдэж явуулсийн байна лээ.

Дэжид -

За нхаан

Баатархүү -

Тэгээд ээж маань одоо Улаанбаатарт ирж анхны техникомд сууж суралцаж бас л онц дүнтэй сайн сурж тэгээд төгссийн байна лээ. Ингээд миний аав ээж хоёул хоёулаа л Улаанбаатарт ирцгээсэн ийм л түүхтэй байдагийн.

Дэжид -

Анхааан за хоёулаа нэг нь Алтайн нутгаас тийм ээ нэг нь Дорноговь аймгаас ирж суралцаж өөрөөр хэлбэл шинэ залуу ажил амьдарлын гараагаа эхэлж байсан ийм сайхан улсууд одоо танилцаж байсан ийм түүх байх гэж байна тийм ээ.

Баатархүү -

Тийн гэхдээ бас юу л юм билээ л дээ тэр хооронд одоо бас миний аав ээж хоёр чинь зүгээр байгаагүй ажиллахаас гадна суралцах процес нь ерөөсөө зогсоогүй юм байна лээ.

Дэжид -

Анхааан

Баатархүү -

Аав маань багшийн сургуульд ирээд суралцаад эргээд Ховд аймагтай очиж ммм математикийн багш, физикийн багш байсан учраас Ховд аймагтаа очиж бас багшилсан юм байна лээ нэг жил хүрэгтэй үгүйтээ хугацаатай.

Дэжид -

Аан за

Баатархүү -

Тэгээд тэндээсээ эргээд Монгол Арпак гэж, энэ Улаан Үүдэд Моноглчуудыг дээд мэргэжилтэй хүнийг юм уу энэ удирдах ажилтай албан тушаалтнуудыг бэлтгэх тухайн үедээ Зөвлөлт Холбоот улс өөрөө бас тийм Арпактай РА.Баатархүүочий Факультет гэдэг буюу ажилчдын факультет нэртэй дээд сургуулиудын дэргэд тийм курсэрхүү ч юм уу яаравчилсан түргэвчилсэн

Дэжид -

Анхаааааам

Баатархүү -

Сургалтын тийм хэлбэрүүд яавагджийсан юм байна лээ. Тэр Арпакийн хоёр дахь элсэлтэнд явсийн байна лээ. Нэгдүгээр элсэлтэнд нь бол тэр миний үеийн сайд дарга нар цөм л ажиллаж байсан юу сурчийсан байдагийн. Тэгээд Цэдэнбал дарга.

Дэжид -

Миний үеийн гэсэн чинь юу гэсэн үг билээ?

Баатархүү -

Гүйэ миний мэдэх миний мэдэх үеийн дарга нар цөм сурчийсан юм байна лээ тэр нь юу гэсэн үгэв гэхлээрээ Цэдэнбал дарга тэгээд л ардын их хурлын нарийн бичгийн дарга Готов гуай энэ тэр гээд л бүгд сурчийсан юм байна лээ.

Дэжид -

Эхний юунд нь уу анхаан

Баатархүү -

Би бүгдийн мэдэхгүй зүгээр тэгэж суржийсан гэж аав маань ярьдагийн. Тэгээд ер нь манай удирдах албан тушаал тэр Арпак аар эхэлсэн гэж ярьдагийн байна лээ. Тийн. Цэдэнбал дарга яахав сүүлд очиж улс ардын аж ахуйн дээд сургуульд сурчийсан гэж би сонсож байсан. Аан тэгээд аав маань Арпак төгсөөд, ирээд, ингээд ахиад ажлаа хийх гэж байтал дайн болоод Дэлхийн II-р дайн эхлээд 41 он их хүйтэн байсийн гэнэ лээ. Маш хүйтэн, аюултай зудтай тийм жил байсийн байна лээ. Тэгээд тэр зудтай жил цэрэгт татагдаад цэрэгт алба хааж байсан юм байна лээ.

Дэжид -

Мннаааам

Баатархүү -

Тэгээд цэргээс одоооо цэргийн офицеруудыг бэлтгэх ер нь цэргийн бэлтгэл боловсон хүчин бэлтгэх зорилгоор хойшоогоо олон залуучуудыг явуулсийн байна лээ. Бас нэг гучаад залуучуудыг

Дэжид -

Анхааан

Баатархүү -

төрөл бүрийн цэргийн мэргэжлээр. Тэгээд тэрний дунд нэгэд нь орж яахав математикийн хүн байсан учраас Их бууны сургуульд явуулсийн байна лээ миний аавыг.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгээд тэр 41 оны өвөл Булуу тэрэг гэдэг машинаар явжийсан гэдэгийн их хөвөнтэй бишээ их үстэй дээлтэй тийм үстэй юутай эсгийн гуталтай мм үстэй их том бээлий өмсөөд явсан хэр нь л их даарцгааж машин дээр явцгаасан гэж ярьдагийн. Их шуургатай цастай тийм өвөл байсан гэж. Тэгээд явсаар байгаал Улаан үүд хүрээд Наушки хүрээд тэндээсээ Улаан ууд хүрээд цаашаа Украйны Сумма гэдэг хот байдагийн тэнд их бууны сургуульд очсийн байна лээ. За ингээд их бууны сургуульд суралцаад төгсөөд ирэхэд нь 45 онд чөлөөлөх дайн явагдаад яг ид дуусцан байсан үе юм байна лээ. Дайны дараа яг найман сард дайныы дараа төгсөж ирсийн байна лээ тэр офицерууд.

Дэжид -

Заа

Баатархүү -

Тэгээд яахав монголын цэрэг арми тухайн үед чөлөөлөх хятадыг чөлөөлөх японоос чөлөөлөх дайнд оролцоод ирцэн. Арми бол бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан. Тэгээд армийг ер нь төгссөн офиицеруудыг хуваарилжийсан юм бил ээ хөдөөгүүр. Тэгээд тэр үед ээж маань аавтай минь танилцсан юм байна лээ. Төгсөж ирээд байжийх үед нь.

Дэжид -

Аан зөв сургууль төгсөж ирээд танилцсан улсууд уу.

Баатархүү -

Тийн тэгээд яг төгсснийхээ дараа хуваарилагдахийнхаа өмнө бол офицерийн сургуульд багшилж байсан юм байна лээ.

Дэжид -

Аан за.

Баатархүү -

Тийн тэгээд Ленин клуб гэж одоо Монголд имигрантын хоёр төв байсийн. Тэрний нэг нь Ленин клуб гэж өөрөөр хэлбэл орос имигрантуудыг цуглуулж, соёлжуулж, боловсруулж одоо яадаг бүртгэж өөрийнхөө одоо юунд байлгадаг зөвлөлтийн одоо нэг тийм том клуб байдаг.

Дэжид -

Соёл олон нийтийн төв одоо орчин үеийнхаар бол тийм ээ. За

Баатархүү -

Тэнд бүжиг танц явдаг залуучууд одоо очиж бүжиглэдэг очиж бүжиглэдэг одоо соёл, улаанбаатар хотын хамгийн соёлтой гоё газрын нэг байсийн байна лээ. За хоёрдах төв нь болохоор хятад Шаанз гэж байсан. Тэр хятад Шаанз нь одоогийн энэ Хийд 1-ийн суурин дээр байсийн. Хийд 1 гэж одоо Хийд 1 гэдэг маань бас Хийд 1 биш Американ юуны билээ дэ Америк сургалттай

Дэжид -

Хардфорт

Баатархүү -

Хартфорд институт гэдэг байгаа тэр байшинд яг тэнд чинь Хийд 1 гэдэг байсан тэрнээс хойшоогоо Хятадын 1,2,3,4,5,6,7,8 гээд 9н гудамж гэж байдаг тийм учиртай. Тэгээд тэр Шаанзан дээр бол мэдээжийн хэрэг Хятадын талаас ямарваа нэгэн зохион байгуулсан юм байхгүй Хятадууд өөрсдөө л тэндээ зохион байгуулалтанд ороол тэгээ л энэ имигрант төв маягтай тэндээ цугларч бие биентэйгээ одоо уулздаг, ярилцдаг, мэдээллээ авдаг, зугаацаж цэнгэдэг, ший номоо үздэг, үндэсний л тийм төв байсийн байна лээ. Ийм хоёр төвтэй байсан юм байна лээ. Тэгээд яахав аав ээж хоёр маань танилцаад Ленин клубд танилцаад ингээд би гарсийн байналээ. Тэр 1949 оны 2 сарын 10-нд би төрсөн байгаа юм. Зиа ингээд төрөөд 1-р төрөхийн эмнэлэгт төрөөд тэгээд тухайн үедээ 7 юм уу 10 хоноод гардаг байсан юм шиг байгаийн эмнэлгээс. Ингээд гараад аав маань тухайн үед бол машин тэрэг нэг тийм ховор зөвхөн засгийнхан л шилэн форд мэтийн машин унахаас биш энгийн олон нийтэд бол автобус ч гэж байгаагүй юм шиг байна лээ. Тэгээд тэр үед бол хятадын ... одоо морин тэрэгчид гэж нэг тийм сүйх тэрэг гэж хоёр морь хөллөчихсөн их том, шилэн цонхтой, тал талдаа тав зургаан хүн суулгачихаад явдаг морь тэрэг байсан . Тэгээд тэрүүгээр надыг гэртээ хүргэж байсан гэж байгайн. Манай гэр тэгэхэд Маахуур толгой гэж одоо бол Оросуудын оршуулгын газар байдагийн ар талд нь. Одоо бол хорооллын барилга барьчихсан. Тэр үед тийм барилга марилга байхгүй тийм янз бүрийн оршуулга моршуулга байсан юм уу гүй юм уу мэдэхгүй. Тийм юм байхгүй цэргийн ангий ангиуд байрладаг. Тэгээд цэргийн ангид байр сууц ховор учраас тухайн үедээ дандаа Земляк гэж нэрлэдэг газар ухаад сургаагаар ханалаад дээвэрлээд тэгээд шороогоор булчихсан тийм земляканд. Хоёр офицер айл нэг землякан дотор өөрөөр хэлбэл байшингийн баруун зүүн талд нь нэг нэг айл нэг өрөөнд л байдаг тийм байсийн гэнэ лээ. Тэгээд тэндээ хүргэж байсан. Тийм сонин түүх ярьдагийн тэгээд удалгүй яахав Байшинт Чойбалсан аймгийн тэр Байшинт гэж Дэлхийн 2-р дайны төгсгөл Японы оос Хятадыг чөлөөлөх юунд бол тэнд бол одоо Зөвлөлтийн цэргийн Монголын цэргийн гол аймгийн төв дээр биш зүгээр холхон зайтай Байшинт гэдэг тэр газарт цэргийн одоо их том төвлөрөл, ангиудын тийм юу байдаг байсан төмөр замтай тэгээд тийшээ хуваарилагдаад очсон гэж ярьдагийн

Дэжид -

Чойбалсан хотод уу одоогийнхоор

Баатархүү -

Чойбалсан хотоос жаахан зайтай одоогийн бол Дорнод аймаг

Дэжид -

Анхаан

Баатархүү -

одоогийн Дорнод аймгийн чойбалсан хотоос заахан зайтай тэнд бол Эрээн цавын төмөр зам гэж байдагийн. Эрээн цав гэдэг нь хил дээрх юу л да. Тэгээд тэндээс төмөр зам яваад Чойбалсан хотод ирдэг өргөн төмөр замтай. Тэнд хуваарилагдаж очоод, тэгээд тэнд байж байх хугацаанд би бас нэг настай болж ингээд гадаа шалдан гуйж, тоглож өсдөг ганцхан тэнд хэцүү нь юув гэхээр дайны дараа агаад ч юм маш их нохой бөөстэй байсан гэж ярьдагийн ерөөсөө. Нохой бөөс гэдэг маань одоо нохойны л байдаг бөөс л дөө Монголчууд нохой бөөс гэж нэрлэцэн. Их хол үсэрдэг, чад гээд үсрэхэд метр ч юм уу хагас метр ч юм уу үсрээд алга болчихдог баригддаггүй гялтганасан хар бөөс байсийн гэн лээ. Тэгээд тэр нь хүүхдийг нь аюултай хаздаг, унтахлаар нь шөнө ирээд хазчихдаг бөөн бөөн хавдар болчихдог байсан гээд л ээж ярьдагийн. Тэгүүлэхгүйн тулд нөгөө нохой бөөсд хазуулахгүйн тулд марлаар орыг нь бүтээгээд тэгээд эргэн тойронд түмпэн юм уу хувинд ус хийгээд тавичихдаг нөгөө нохой бөөс нь хүүхэд рүү үсчиж яваад замдаа тэрэнд нь унаад үхчихдэг байсан гэж ярьдаг байсаийн. Тэгээд яахав цэ тухайн үед цэргийн хүмүүс чинь болвол юу яажийсан байгаийн тамхи татдаг тамхи, цалин тэгээд иддэг мах, гурил гээд бүх юмаар нь хангагддаг байсийн байна лээ. Энгийн хүмүүсээс дайны дараа үе байсан учраас үнэндээ хэлэхэд хоол унд өргөн хэрэглээний бараа бүх юм маш их ховор, байвал маш үнэтэй тэгээд тэр үед өөрийнхээ тэр тухайн үеийн хүмүүс тэр цэргийн албан хаагч бай төрийн албан хаагч бай худалдаж авна гэвэл үнэндээ хэлэхэд тэр мөнгө юу ч болохгүй тийм мөнгөний ханштай, өндөр үнэтэй байсан юм байна лээ. Тэгээд тэр үед бол яахав дээ манайд үйлдвэрлэл үйлчилгээ гээд үндэсний юм байхгүй энэ орон нутагт оршин сууж байсан хятадууд тэр бүх газар тариалан, ногоо, хүнсний ногоо, худалдаа, одоо төрөл бүрийн одоо энэ жижиглэн худалдаа, ахуйн үйлчилгээ, мөнгө хүүлэх одоо үйлчилгээ гэх мэтчилэнгээр мөнгө хүүлэх гэдэг маань одоонийхоор бол хадгаламж зээлийн хоршоод шиг ингээд хүнээс зээл аваад одоо санхүүгийн байгуулагууд шиг зээл аваад эргүүлж өгдөг ингээд юм аа өгдөг тиймэрхүү л үйлчилгээнүүд явагддаг хятадууд хийдэг тийм байсан. Тийм учраас тэр үеийн амьдрал бол одоо зах зээлийн ч гэх юм уу иймэрхүү маягийн зохион байгууллаттай байсан. Аан гэхдээ төрийн албан хаагч бол тэрнээс гадуур тэр тусгай хангамжаар хувцас хунар аа, тэр л одоо хоол ундаа талх, мах аа тэгээд хувиараар авчихдаг тийм л байсан юм байналээ. Тэгээд яахав тэр үед хэцүү байсан нь юу юм бэ гэхлээр дайны дараа ч гэсэн манайд бас амьдрал хэцүү байсан учраас адууны мах голцуу өгдөг. Тэгээд тэр нь их идэхлээр бас зарим хүндээ ходоод муу талын хүн ч юм уу тийм зарим нэг хүндээ таардаггүй юм уу, жишээлэхийн бол манай ээж бол адууны мах их идсэнээс болоод ходоод нь бас их өвддөг их хэцүү байдаг байсан гэж ярьдагийн.

Дэжид -

Анхаан одоо өөрөөр хэлбэл та тэр үеийн амьдрал байдал, аав ээж чинь одоо ажлынхаа гарааг, анхныхаа гарааг эхлээд цэргийн амьдарлын юуг одоо ярьж байна тийм ээ. Өөрөөр хэлбэл таны бага нас одоо тэр цэргийн амьдрал юутай холбоотой юм гэж. Өнгөрсөн байна. Аан ер нь тэндээ хэр удсийм.

Баатархүү -

Тэнд

Дэжид -

Таны одоо бага нас хэдий

Баатархүү -

Тийм. Тэнд нэг л жил болсийн гэн лэ

Дэжид -

Заа

Баатархүү -

тэгээд эргээд татагдаад энд тэр Байшинтийн цэргийн анги нэгэнтээ энх тайван цаг болсон учраас Байшинтийн цэргийн ангийг барьж байх улсын хувьд бол Хятад улс чинь өөрөө бас чөлөөлөх дайны хүчээр Зөвлөлт Монголын арми орж байж Хятадын аан одоо Японы тэр тухайн үеийн эзлэн түрэмгийлэгчдийг хөөж гаргасан учраас Хятадын 8-р арми өөрийнхөө орныг чөлөөлөх дайнд ороод тодорхой хэсгийг нь чөлөөлөөд тэгээд одоо Хятадын Коммунист нам тухайн үед Засгийн эрхийг авч Гомендан буюу Хятадын ардын намынхныг бүр мөсөн хөөж гаргад, тэд нар Тайванд суурьшаад, ингээд Хятадын коммунист нам нэгэнтээ Коммунист намтай орон учраас бид чинь найрамдалт ах дүү орнууд болж хувираад, тэгээд цэрэг дайны одоо бэлтгэл хийж тэнд барьж байх ямар ч сонирхолгүй өөрөөр хэлбэл Монгол улс урд талдаа Коммунист засаглалтай, Найрамдалт ах дүүгийн найрамдалт оронтой. Хойд талдаа Зөвлөлт Холбоот улс гэдэг өөрийн бүр мөсөн Коммунист засаглалтай ах дүүгийн найрамдалт оронтой байсан учраас цэрэг тухайн үеийн цэрэг дайны асуудал бол одоо өөрөө нэгэнтээ энх тайвны байдалд шилжиж байгаа учраас цэргийг бол харьцангуйгаар багасгаж эхэлсэн байгаийн. Тэгээд Байшинтийн цэргийн ангиудыг татан буулгах журмаар ааан яасан учраас нэг жилийн дараагаар манай аав ээж хоёр Улаанбаатар хотдоо эргэж ирээд ... аав маань юундаа багшлаад аан одоо офицерийнхаа сургуульд багшлаад ингээд амьдарцгааж эхэлсэн байгаийн. За энэ хугацаанд юу болсийн ээжийн талаар юу болсийн гэхээр ээж маань Хүн Эмнэлгийн Техникомыг төгсчихөөд одоо бага эмч гэдэг цол аваад тэр үед чинь одоо манайд энэ боловсон эмнэлэг юм тараагүй Улаанбаатарт л нэг хэдэн эмч нар энд тэнд Орос эмч нар аймгуудаар байдаг байсан юм шиг байгаийн цөөхөн тооны. Тэгээд үндэсний боловсон хүчин гээд одоо ээжийг маань Өвөрхангай аймагт анх томилж байсан юм гэн лээ. Тэгээд Өвөрхангай аймагт анх оччихоод анхныхаа өдөр ажилд ороод 17-н тэмбүүтэй хүн илрүүлж байсан гэж ярьдагийн. Ер нь тэр үед манай түүхэнд ч ярьдаг юм да ер нь тэр арьс өнгөний өвчин бол ааан нн маш их тархсан. Монгол үндэстнийг устгах арван бодлого гэж Гоменданаас өмнөх Манжийн ер нь тэр Хятадын засгийн бодлогын үед л нэг тэгсэн гэж л Монгол Ардын Хувьсгалт намаас энэ түүхийг уншиж бидэнд сургаж байх үед бидэнд заадаг байсаийн. Монгол үндэстэнийг арван үндэстэнг устгах арван юу гэж зүйл байсан гэж тэрний нэгэнд нь тэр арьс өнгөний өвчин тарсан гэж байдаг. Тийм учраас Монголчууд бол бараг толгой дарааллан арьсаар өнгөний өвчинд ордог. Тэгээд миний мэдэхийн намайг жоохон байхад ерөөсөө хамаргүй, тэгээд хамар дээрээ арьс хавчуулчихсан хүн, тэгээд ер нь л их хачин хачин муухай эмгэн өвгөдүүд маш олон байдаг байсан. Тэгээд бид нар их гайхдаг байсийн. Яагаад энэ хүний хамар унцийн яацийн ерөөсөө мэдэхгүй тэгээд ээж ааваас асуухаар энэ арьс өнгөний ийм тэмбүү гэж өвчин байсан юм аа хүний эрхтэнийг ингээд унагаачихдаг ямар ч эрхтэн унаж болно. Энэ ганцхан хамраар ярихгүй ер нь бол зүгээр ер нь бол хамгийн эмзэг амархан унадаг нь тэр гэж ярьдаг байсаийн. Тэгээд ялангуяа 3-р үедээ орохийн тэгээд бол эмчилгээгүй тэгдэг. Тэгээд ээж маань яахав тэрнийг эмчилж л тэр Өвөрхангай аймагт бас нэг тодорхой хугацаагаар тэр үед одоо Улаан тарианийхан гэж нэрлэгджийсэн байна лээ ном зохиолд бас байдагийн. Тэр үед л тэр пехнол гэдэг улаан тариа гэдэг тариагаар л хүмүүсийг тарьж эмчилж байсан юм байна лээ тэр өвчнөөс. Сэргээж цэвэрлэж ард түмнээ цэвэрлэж байсан юм байна лээ. Тэгээд ингээд ээж маань хөөрхий ганцхан Өвөрхангай аймагт ажиллаагүй Дорнод аямаг гээд их л олон аймагт явсийн байна лээ. Тэгээд ээж маань яахав дээ нөгөө угаасаа хөдөө байхгүй хот орон газар луу явий гэж анхнаасаа их мөрөөдөж тэгэж ирсэн хүн чинь бас хөдөө тодорхой хугацаагаар сургууль соёл төгссөн эрдэм боловсролтой ингээд сонин сайхан явж байсан ч гэсэн бас хот орон газар ажиллая гэсэн тийм сонирхолтой байсан юм байна лээ. Тухайн үед яахав Туваан хар Туваан гэж хочилдог тийм нэртэй сайд байсан юм гэн лээ. Туваан сайд ээжийг маань ерөөсөө нэг ч удаа яахав жилээр ч гэсэн ажиллаад буцаад явий гээд гуйж байхад нь зөвшөөрдөггүй тэгээд л яв гэсэн хугацаанд нь яваад ирэхлээр эргүүлээд ондоо газар томилчихдог

Дэжид -

Анхаан хөдөө орон нутагт томилолтоор их ажиллаж байсан юм байна тийм ээ.

Баатархүү -

Тийн тэгээд эмэгтэй хүн ганцаараа тэгээд байнга томилолтоор хөдөө гэр бүл байхгүй тэгээд яахав аавтай минь танилцаад

Дэжид -

аан, тэр томилолтоор явжийсан чинь гэр бүл болохоос өмнө болсон процесс

Баатархүү -

Өмнөхөн. Тийн өөрөөр хэлбэл техникум төгсөөд л

Дэжид -

Одоо бол амьдрал одоо ингээд зохиосон хотод гарч ирсэн өөрөө гарсан өөрөөр хэлбэл амьдрал зохиосон тухайн үеийн амьдарлын онцлог үеүүдийн талаар одоо энэ дээр дурьдагджийна л да тийм ээ.

Баатархүү -

аанхаан, тэгээл ээж маань яахав надыг аяхав нэгэнтээ төрүүлсэн учраас өөрөө шийдсэн юм байна лээ. Ер нь энэ хүн эмнэлгийг хаяаа өө. Хүүгээ л хөтөлж явий, хүүтэйгээ л баяа. Одоо бол ингээд л эмнэлэг дээр аан яаманд очихийн бол ахиад л нэг хөдөө газар томилчихно. Тийм учраас би одоо хүүгээ хаяад хөдөө явах ямар ч сонирхол байхгүй, нөхрөөсөө хол байх ямар ч сонирхол байхгүй. Нөхрөө дагаад цэргийн хүн учраас нөхөр нь хэзээ ч хаана ч хуваарилагдаж болдог. Ийм учраас нөхрөө дагий гээд, хүүгээ өсгий гээд ингээд тэр өөрийнхээ ажил амьдарлын бүх карьерыг хаяад намайг одоо өсгөсөн ийм л түүхтэй хүн байгаийн. Аан тэгээд яахав аав маань тэгээд Багшийн юуны цэргийн офицерийн сургуульд багшилж байгаад тэр үед маш олон офицеруудыг бас мөн дахин хаа цэргийн юу байхгүй учраас халж эхэлсийн байна лээ. Тэгэхдээ халахдаа бол зүгээр нэг халаад байгаагүй.

Дэжид -

Мххм, за

Баатархүү -

Тэгээд, аан тодорхой ажлууд санал болгодог байсан. Ер нь бол зөвлөлтөд төгсчихсөн, тэр үедээ бол бас өндөр мэргэжлийн. Цэргийн хүн ч гэсэн өндөр мэргэжлийн хүмүүс байсан учраас тухайн үед тэр тухайн үеийн нам засаг бол дандаа ашиглаж аймгуудад аймгийн дарга, аймгийн намын дарга, аймгийн хурлын дарга гэх мэтчилэн тэгээд сумдад сумын дарга, сумын хурлын дарга гэх мэт багийн дарга гэх мэт, ер нь цэргийн холбогдолтой бүх хүмүүсийг дандаа тэгэж хуваарилжийсан юм байна лээ.

Дэжид -

Тодорхой албанд тушаалд анхаан.

Баатархүү -

Тодорхой албан тушаалд тэд нар бол ямар ч байсан цэргүүд гэхэд бичиг үсэгт тайлагдчихсан, тав зургаан жилээр ч магадгүй албаа хаачихсан, цэргийн албаахаачихсан аан ер нь маш их зохион байгуулалтанд орцон байсан хүмүүс байсан юм шиг байгаийн. Тэгээд аавыг маань одоо эргүүлээд Баян-Өлгий аймагт хуваарилах гээд санал болгосон юм байна лээ тэр тухайн үеийн намын төв хороо нь. Тэгээд ээж маань нэгэнтээ л хот газар амьдарна хотод яана гэсэн тийм сонирхолтой байсан учраас хөдөө явий гэсэн ямар ч сонирхол байгаагүй. Тэгээд ээж аав хоёр ярилцаад аймагт яваагүй энэ хотод Аж үйлдвэрийн комбинат гэж тэр үед одоо манай ганц үйлдвэрийн газар байсан. Тэр аж үйлдвэрийн комбинатад хуваарилагдсан юм байна лээ. Тэгээд аж үйлдвэрийн комбинатад тэр хромын юу хуваарилагдахдаа аж үйлдвэрийн комбинатын намын хороонд хуваарилагдаж байсийн аав маань.

Дэжид -

мхаанн

Баатархүү -

тэгээд би тэр үед одоо жоохон байлаа гурван настай. Тэгээд аавыг маань аж үйлдвэрийн намын хороон дарга үдийн цайгаа уучихаад юм уу өглөө орой дандаа өвөртөө хажуудаа машиндаа аваад явчихдаг. Тэгээд одоо өөрөөр хэлэхийн бол миний аав кадровый гэж намын ажилтан болж энэ аж үйлдвэрийн комбинатад ирсийн.

Дэжид -

Мхаан

Баатархүү -

Тэгээд тэр үед би гувран настай байлаа тэр үед миний дүү төрсөн. Мажиг гэж. Одоо Холбооны Бүгд Найрамдах Герман улсад ажиллаж амьдарч байгаа миний дүү бол. За бид хоёр бол эхээс хоёулхнаа. Тэгээд дүү маань гараад ингээд нэг настай байсан санагджийнаа. Тэр үеэр ээж яахав хүмүүс аман захиа гэдэг юмаар л бие биентэйгээ харьцдаг байсан захиа бичиж бариж нээх тэгэж яадаггүй. Яагаад гэвэл хөдөөгийн хүмүүс бол бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс ихтэй. Тийм учраас нэг захиа биччих юм бол тэр захиаг уншиулахын тулд одоо хаашаа ч явдагийн гэх мэтчилэнгээр өчнөөн төчнөөн ажил гардаг. Хэрвээ бичиг үсэгтэй хүн. Тийм учраас ээж нь бол тэр Дэнсмаа хөгшин нь бол одоо тухайн үед ээж нь нас барчихаад нэг эгч-тэйгээ байгаа Цэвээнмаа гэж нэг эгчтэйгээ хоёулаа ... айлаараа амьдардаг байсан байгайн. Говь газар хэцүү эрэгтэй хүн гэж байраг байхгүй эмэгтэй голцуу улсууд өөрийнхээ гэрийн ажил, гадаа малын ажил, за тэгээд түлээ түлшний бүх ажил бүх юм аа л даадаг. Мал аа маллах тэгээд яахав ээлжилж л хийдэг юм шиг байгайн малаа маллахыг. Бусдыг нь бол

Дэжид -

Аан тэгэхлээр ээжийн чинь ээж хөгшин тийм ээ

Баатархүү -

Тийм ээжийн ээж

Дэжид -

Ээжийн чинь ээж хөгшин одоо өөрийн чинь бол эмээ

Баатархүү -

Тийн эмээ

Дэжид -

Эмээ чинь эгчтэйгээ

Баатархүү -

Эгчтэйгээ тэр хоёр гэрээрээ амьдардаг байсан.

Дэжид -

Аан за бас тэгэхгүй бол зарим юм анхаан ойлгогдохгүй байх вэй гэсэн үүднээс тодрууллаа. За

Баатархүү -

За ингээд нутаг орон явсан хүмүүсээс аман захиа ирсэн, тэр нь юу вэ гэхлээрээ одоо ээж чинь тэмээнээсээ унаад дунд чөмөг буюу хөлөө хугалчихлаа.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Ингээд малд ч явж чадахгүй, гэр орноо ч яаж чадахгүй тэгээд хөдөөнөө байдаг. Эмнэлэг юугаар яваагүй учраас яс нь бариач гэж хүн олдоогүй юм шиг байгаийн. Тэр бариачнууд л тэр яс хугарах барих бүх ажлыг хийдэг байсан байгаийн нутгийн тэр хүмүүс. Тэгээд тэр нь олдоогүй ингээд зөрөөд ч юм уу яс нь боралчихсан учраас одоо хуучин шигээ мал унаж чадахгүй тэмээнд мордож моринд мордож чадахгүй, малынхаа араас явж чадахгүй ийм хүнд байдалд орсийн байна лээ тэгээд бас голцуу гэрийн л ажил хийгээд байдаг гэж одоо ийм юу ирээд тийн ээж маань дүүг нэг настай байхад аваад Дорноговь аймаг руу явсийн. Ээжийгээ авчрий гээд

Дэжид -

Мхаан

Баатархүү -

Тэгээд би ээжийнхээ ярианаас сүүлд үзэж байхад ингээд нутагтаа хаврын сүүл сар зуны эхэнд очиж очсийн байна лээ. Тэгээд ээжийгээ аваад явах гэхлээр авч явж болохгүй нэг шалтгаан гарч ирсэн юм байна лээ. Яагаад вэ гэхлээрээ тэр үед чинь хүн хаашаа ч явна шилжинэ явна заавал сум орон нутгаас зам явах, шилжүүлсэн бүртгэл гээд ингээд засаг захиргааны процедурыг биелүүлэх ёстой

Дэжид -

Мхаан

Баатархүү -

Тэгэхгүйгээр явж байвал замд нь одоо шуудангийн тэрэгнээс буцаачих жишээтэй

Дэжид -

Мхаан

Баатархүү -

өөрөөр хэлэхийн бол тэр хүн Улаанбаатар луу орж ирж болдоггүй. Тэр нутагтаа д байж байх ёстой. Ийм нарийн хяналттай байсийн байна лээ. Тэгэхлээр ээж маань нөгөөдөх тэр бүх процедурыг хийхийн тулд яаж байсан бэ гэхлээрээ тэр нутагтаа байж байгаад тэрнийг хөөцөлдөхлөөр нөгөө мал хэдэн мал байсан өөрийнх нь хувийн. Тэгээд тэр хэдэн малд нь болохоор тухайн үед нэгдэлжих мэгдэлжих хөдөлгөөн гараагүй байсан үе шүү дээ одоо 1952 1953 оны үед. Аан тэр үед яасан бэ гэхлээрээ нөгөө хүмүүст ардуудад одоо малчин ардуудад албан журам гэдэг тийм татварын систем тогтчихсон байсан. За тэр нь бол заавал мөнгөөр биш. Махаар, сүүгээр, цагаан идээгээр тийм ээ, ноос ноолуураар, арьс ширээр тийм ээ, тэгээд ясаар гэх мэтээр ингээд төрөл бүрийн албан татваруудаар тогтсон. Тэр албан журмаас малчид бол үнэндээ залхаж айж байсан үе байна лээ. Ер нь бол мал маллах нь тэр хүнд хүмүүст дарамт болж байсан үе юм бил ээ. Гэхдээ яахав дэ хүн амьдрахын тулд маллаад тэрийг нь төлөөд л ингээд яваад байсаийн байна лээ. Аа гэтэл миний эмээг ээж маань аваад буцах гэхлээр албан журмыг нь төлөгдөөгүй тэр чинь яс нь хугараад удчихсан тэрийг хөөцөлдөж төлсөн хүн ч байхгүй, ноос ноолуураа хаяад тэр мал чинь. Самнаж авч ч амжсан юм байхгүй ингээд л ерөөсөө албан журам гэдэг юм нь үнэндээ хэлэхэд толгой дээр нь гарчихсан байсан юм байна лээ. Тэгээд ингээд малын нь авч өгөх хүн авчихвал тэр нь сум орон бүртгэж аваад тэр хүнээс албан журмыг авахуулдаг тийм л системтэй байсан юм байна лээ. Тэгээд ннн нэг сайн санаадай одоо би нэрийг нь мэдэхгүй юм аа жоохон байсан болоод тэрийг анхаараагүй юм байлгүй. Тэгээд тэр нутгийн нэг өвгөн хөөрхий минь хоёр хөгшнийг одоо таньдаг байсан учраас аргагүйн эрхэнд одоо тэр малыг авч албан журмыг нь төлөхөөр болж тэгээд энэ чинь ээж маань яваад бараг өвлийн эхэн сараар эргэж ирсэн. Яагаад вэ гэхлээр тэр үед тэр хүмүүсийг олж, тэр хүмүүст малын нь өгч, тэр албан журмынх нь юмыг тэр хүмүүст шилжүүлээд, тэгээд тэр хүмүүст өгнө гэдэг маань зүгээр л бэлэглэж байгаа ш дээ. Тэгэхэд хүмүүс л авч чадахгүй айгаад албан журам гэдгээс нь айгаад авч чадахгүй тэр татвараас нь айгаад авч чадахгүй тийм үе байсан байгаийн. Тэгээд тэр өвлийнхөө идшийг аваад эмээг минь аваад дүүтэйгээ минь ингээд гурвуулаа ирж байсийн. Би тэр үеийг сайн санадагийн . би бол гурван настайгаасаа эхлээд бүх юмыг санадаг л да. Гурван настай байхдаа би бас 35н үсэг сурчихсийн. Ээж маань нөгөө ингээд номон дээр тэр эцэг эх л уншиж байсан юм байлгүй нэг А гэдэг үсэг цээжилчихсэн байсан байгаа юм. Тэгээд ингээд яваа яваандаа ингээд үсэгнүүд 35н үсэгнүүд цээжлүүлчихсэн байдагийн. Тэхдээ би холбож уншиж байгаагүй ээ зүгээр үсгийн бол нүдлээд тогтоочихсон уншчихдаг тийм л байсан. Тэгээд би гурван настайгаасаа эхлээд бүх юмыг санадаг. Энэ бол яг миний санаад л ярьж байгаа зүйл маань энэ. Тийм л байсийн. Тэгээд манай аав яахав дэ аж үйлдвэрийн комбинатын намын хороонд ажиллаад тэгээд орой үдэшгүй суугаад төрөл бүрийн намын ажил хийгээд байсан. Тэгээд сүүлдээ ер нь өөрөө ... ээж маань яахав хоёр хүүхдээ өсгөөд тэгээд эмээ нэгэнтээ хүрээд ирчихсэн учраас намайг цэцэрлэгт өгөөд гурван нас хүрчихсэн учрас цэцэрлэгт өгөөд аан дүүг эмээ харах болсийн гэртээ. Эмээ маань таягтай өрөөсөн таягтай тэгээд их удаан явна. Их хэцүү ... тэгээд л тэгсэн ч гэсэн өөрөө жорлон руугаа яваад бие засчихна. Гадаа гараад салхинд гараад өөрөө ороод ирчихнэ. Байшингаа тойроод явчихна. Бас хаяа дур нь хөдөлвөл дэлгүүр хүрчихнэ гэх мэтчилэнгээр. Тэгэхэд одоо бас нэг тавь жараад насанд хүрчихсэн хүн байсан байх. Тэгээд ингээд би чинь цэцэрлэгт явж эхэлсэн, аав маань нөгөө ажлаа ер нь намын ажил хийхээ болий, үйлдвэрт орж ажиллая, үйлдвэрийн ажил сонин юм гээд намын хорооноосоо юу аваад зарлал чиглэл аваад тэгээд аж үйлдвэрийн комбинатын тэр хромын завод гэдэгт очиж ажилласан юм.

Дэжид -

Ан хаан

Баатархүү -

Тийн. Тэгээд яахав дэ би чинь ажилчний районд өссөн хүүхэд учраас аавыгаа дагаад үйлдвэр дээгүүр явна. Ээжийгээ дагаад үйлдвэр дээгүүр явна. Ээж маань нөгөө дүүг эмээ өсгөдөг болчихсон учраас би цэцэрлэгт явцан учраас ажил хийдэг бас. Тэр хромын заводын түүхий эдийн цех гэдэг дээр очиж ажилласан юм.

Дэжид -

Аан хоёулаа хромын завод дээр

Баатархүү -

Тийн хромын завод дээр. Уг нь ээжийг бол тэр аж үйлдвэрийн комбинатын тэр юунд эмнэлэгт авий гэсий байна лээ.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Хүн эмнэлэгт . Тэгэхлээр нэгэнтээ хүн эмнэлэгт баригдвал ахиад л мөн хөдөө хөөгдөх болно. Тийм учраас ерөөсөө хүн эмнэлэгтээ холбоогоо таслий, тэр яамтай дахиж харьцахгүй гээд. Уул нь найз нөхөд нь тэр мэддэг хүмүүс нь цөм л яажийсан л юм байна лээ л дээ. Ирээч гэж байсан юм байна лээ. Аан гэхдээ ээжийг бас мэддэг хүмүүс гэхлээрээ ээж маань бас аавтай маань ханилхаасаа өмнө аж үйлдвэрийн комбинатын цахилгаан станцад ээлжийн бага эмч гэж явж ажилж байсан юм байна лээ. Тэгээд тэр ээлжийн бага эмч хийхээс гадна тэр ажиллагсадын гэр орон, ах дүү амраг садан, үр хүүхдийг нь бас үздэг хардаг одоо өрхийн эмнэлэгэрхүү маягтай тийм ажил хийдэг. Үндсэн ажлаасаа гадна тэр айлуудыг явж үздэг жирэмсэнийг ч үздэг одоо хэдэн сартай юу болов яав ийв, төрсний дараа ямар хүндрэл юу байнав гэх мэтчилэнгээр одоо ажиллагсдийнхаа талаас гэр бүл тэгээд аж үйлдвэрийн комбинатын ажилчдыг бол тусгай хорин гэж байгуулаад. Хорин айл нийлээд нэг хорин байдаг байхгүй юу тэгээд хорин хориноор нь байгуулаад аж үйлдвэрийн комбинатын хашаа гэж байсан юм. Тэр хашаанийхаа баруун хойд буланд нь их том хашаа бариад хувийн гэртэй нь хувийн гэртэй. Улсын одоо үйлдвэрээс авсан нь үйлдвэрийн гэртэй, айлуудыг цөмийг буулгачихсан тийм байсан юм.

Дэжид -

Аан тэр үеийн үйлдвэрийн ажилчдын аан цалин хангамж ер нь ямар байсан бэ? Яаж одоо зэрэг дэв ахидаг байсан юм, ер нь мөнгө нь хүрэлцээтэй байсан юм уу, ер нь аж үйлдвэрлэлийн яг тэр үйлдвэр дөнгөж манай хөгжиж эхэлж байхад ажиллаж байсан байна. Яг тэр үеийн юм ямар байсан юм бол?

Баатархүү -

За тэр үеийн юуг бол би бага хүүхэд байсан учраас тэр их точный хэлж чадахгүй. Тэгэхдээ манай аав ээж хоёр яамаршуухан цалин авдаг тийм ээ, манайх ямар амьдралтай байсан бэ гэдгээр жишиж болно. Манайх бол яахав нэгэнтээ удирдах ажилтны сэхээтний талын хүн учраас нормын ажилчдаас ондоо. Тогтмол цалин авдаг

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тийн. Аан тэр үеийн ажилчид бол нормын ажил гэж ажил хийдэг. Өөрөөр хэлэхийн бол хийснээрээ цалингаа авна. Өнөөдөр одоо тухайн бүтээгдэхүүнийг төдөн ширхэг хийнээ л гэсэн бол төдөн ширхэгийг хийгээд л авдаг. Тэгээд манай аав бол миний мэдэж байгаагаар зургаан зуун хэдэн цаасны цалинтай. Зургаан зуугаас зургаан зуун тавин цаас орчмын цалинтай байсан. Аан ээж маань бол нэг хэд дөрвөн зуун хэд наяад орчим төгрөгний цалинтай манайх чинь одоо нэг мянгаад төгрөгний цалинтай орчимд л байсан юм. Хоёулаа нийлэхлээр. За ээж маань тухайн үед бас нөгөө хөдөө гадаа их олон хөөгдөж их явж байж хоолой нь өвдөөд ангина нь үе мөчиндөө орцон байсан учраас үе мөчний репотизм гэж өвчтэй. Бас зүрхний клапанд нэлээн нөлөөлчихсөн зүрхэнд орсон ийм байсан учраас бас бие муутай байсийн. Байнга ажиллаад байж чадахгүй заримдаа их өвддөг. Их өвддөг тэгээд манайх чинь байнга тэр цалин мөнгөний хувьд мянгаад төгрөгний цалин гэж байхгүй аавын цалингаар л амьдарцгаадаг нэг 600-650 цаасны хооронд л байдаг байсан. Тэгээд тэр бол яахав тухайн үедээ яг л хүрээд илүү тийм хураагдах мөнгө, тэр айлд хэзээ нэгэн цагт одоо мебель зэбэль худалдаж авдаг ч юм уу, нэг шинэ ор худалдаж авдаг ч юм уу, шинэ хашаа байшин гэдэг ч юм уу, одоо шинэ гэр гэдэг ч юм уу тийм юм авах үндсэндээ бол одоо юу бүрддэггүй байсан. Хуримтлал бүрддэггүй. Тэгээд хоёр хүүхдээ хувцаслаад л, өөрсдөө идэж уугаад, өөрсдийгээ гурван том хүн эмээ аав ээж гээд гурван том хүнээ яагаад. Тэгээд манайх чинь байранд байдаг байсан. Тэгээд байранд байрныхаа мөнгийг төлдөг, тэр нь бол нэг манайх 207 төгрөг төлдөг байсан юм. Хоёр өрөө байр. Тэгэхлээр чинь зургаан зуун хэдэн цааснаас чинь 207-г нь төлчихлөөр тэгээд нэг дөрвөн зуун хэдэн цаас л үлдэж байсан юм шиг байгаа юм. Тэгээд дөрвөн зуун хэдэн цаас нь одоо ойролцоогоор тэр ажилчдийн л нэг дундаж цалин байсан юм шиг байгаа юм. Аан тэгэхдээ бас нэг зарим хүмүүс бол их өндөр цалин авдаг байсан юм байна лээ. Хортой нөхцөлд хромын заводад их хортой нөхцөлд арьс шир боловсруулдаг хром. За тэгээд тэр натр матр есөн жорын хортой идэвхтэй бодисуудыг хэрэглэдэг учраас маш хортой нөхцөл гэж үздэг. Тэр утгаараа тэр үйлдвэр бол хортойд тооцогддог. Маш хортой тэгээд хүмүүс шүд нь өвдөхгүйгээр унадаг

Дэжид -

Ххн

Баатархүү -

Тийм л байсан юм. Би яагаад вэ л гэхлээр мэдэж байгаа нь Тэгшээ гээд нэг хүн байсан. Тэр бол одоо маш их сайн ажилчин. Ер нь тэгээд л зогсоо зайгүй тэр хортой юманд орж л байдаг тийм л одоо хүн байсан. Тэгээд тэр хүний шүд л 37, 8 тай бахдаа л өвдөхгүй унаад байна гээд л тэд нар яриад л шуугиад л, аав тэр үйлдвэрт ажилладаг учраас бид нар чинь бие биентэйгээ баяр ёслолоор ирнэ. Дарга цэрэг айлууд нь урина, бие биенийхээрээ орж гарна. Бас нэг үйлдвэрийн хамт олон гэдэг юм чинь өөрөө тухайн үедээ бас их сүрхий байсан. Жишээлэхийн бол нэг бүтэн сайн өдөр цөмөөрөө нийлээд Туулын бургасанд очоод хонь ямаа авч очоод үйлдвэрээс машин гаргаад тэгээд тэр чигтээ яваад Туулын бургасанд очоод хонио алж чанаж идээд, аан ямаагаа боогоод, тэмцээн хийгээд, дуу хуур болоод тэгээд тэр тэмцээнээрээ түрүүлснээ шагнах магнах гээд ингээд нэг хагас сайн өдөр нь явсан бол бүтэн сайн өдөр нь эргэж ирэх ч юм уу жишээтэй. Гэх мэтчилэнгээр ингээд их ажлууд зохиогддог тийм байсийн. Тэгээд бид нар яхав дээ хүүхэд юм чинь дагаад л явцгаачихна тэгээд л сайхан идэж уугаад л тоглож байгаад хүрээд ирнэ. Тэгээд л тэгэхэд би хүүхэд томчуулын яриаг сонсож байхад Тэгшээ гуайн шүд тэгээд надыг харахад бүүр 40 гарцан 60 хүрцэн өвгөн шиг л байсийм да. Тавь гарцан хүмүүс шиг тэгэхэд шүд нь уначихсан болоод ч тэгэж харагддаг байсан юм уу. Үүдэн шүд соё моё нь өвдөхгүй уналаа л гэдэг. Тиймэрхүү. Тэрнийх бас өвдөхгүй уначихаж гэнээ л гэдэг. Тэгэхлээр хөдөлмөр хамгааллын талаар бас их муу байсан юм шиг байгаа юм. Тэр одоо лаборатори маборатори нарийн хэмжих юм байхгүй, тохирдог тохирдоггүй хийдэг ч байсан юм уу мэдэхгүй тийм л байсийн. За тэгээд аав маань үйлдвэрт орж ажиллаад, би ч яахав цэцэрлэгт яваад дүү маань гэртээ эмээтэйгээ, манайх нэг ямаатай, нэг арваад тахиатай, тэр байрны маань ард талд манайх 4-р байшин гэдэгт байсаийн. Тэр 4-р байшин 3-р байшин хоёр зэрэгцээ тэгээд яахав комбинатын тэр дарга цэрэг сэхээтэн гэсэн бүх л айлууд нь тэндээ байдаг. 3-р, 4-р байшинд. 5-р байшинд цахилгаан станцынх нь дарга нар байдаг. Тэгээд би яахав 5-р байшин тэр манай 4-р байшингийн урд талд. Тэгээд тэр бид нар яахав байшингаа тойроод тоглоно. Аан сааданд болохоор манай тахианы байр байдаг. Манай ямаа болохлоор бас саадандаа байдаг. Тэгээд тэр ямаа байдагийн учир юу гэхлээрээ би багадаа уушигний сүрьегээр өвдсийн байна лээ. Би бол өөрөө тэр мэдээ орохоос өмнө гурван наснаас өмнө. Тэгээд тэр яагаад тэнд өвдсөн бэ гэхлээрээ тэр би дээр ярьж байсан намайг гарахлаар тэр земляканд гэртээ аваачиж байсан гэж. Тэгээд тэр үед тэр манай аан хамт байсан тэр офицер айлынх юу байсийн байна лээ. Тэр нөхөр нь тэр Шаравуу гэж байсан шиг санагджийн хань нь тэр Дарьсүрэн бил үү юу бил ээ одоо би саанахад нэг тиймэрхүү нэртэй байсан шиг санагддагийн. Тэгээд тэр эмэгтэй уушигний сүрьегээр өвдөчихсөн. Тэгээд тэр чинь нөгөө агаар дуслын замаар халддаг учраас намайг жоохон байсан, би өөрөө жоохон байсан, эсэргүүцэл султай байсан юм уу тэр нэг айл нь баруун талдаа нэг айл нь зүүн талдаа нэг өрөөн дотор байсан землякан дотор байсан учраас надад халдаад. Тэгээд тэр үед бол энэ орчин үеийн ч биш Пинцилин, строптомицин гэдэг тарианууд огт гараагүй зөвхөн улаан цагаан стрептоцид гэдэг л эм байсан гэсэн. Тэгээд өөрөөр хэлбэл уушгаар өвдхийн болвол төгсгөл. Ерөөсөө аврагдахгүй, тийм аюултай үе байсан юм байна лээ. Тэгээд хөөрхий ээж маань ч орос хэлтэй, Зөвлөлтийн цэргийн ангиудад нөгөө эмнэлэгт ажиллаж байсан. Аав маань ч бас хойно төгсөөд ирчихсэн Орос хэлтэй тэгээд тэр үед чинь энэ Монголд Октябрийн 17 оны хувьсгалаас дүрвэн гарсан болон тэрнээс өмнө Монголд цагаачлан амьдарч байсан маш их Оросууд байсан. Тэгээд тэр Оросуудыг яасан бэ гэхлээрээ аааннн зөвлөлт засгийн газраас ашигласан юм байна лээ. Тэгээд тэр Оросуудыг яасан бэ гэхлээр энэ Улаанбаатар төмөр замыг барьхад төмөр замын ажилчид болгож суурьшуулсан юм байна лээ. Одоо Ерөө, Хүдэр, Сэлэнгийн нутгаар суурьшиж байсан тэр местний орос гэж нэрлэдэгийн манайхан. Местний Оросуудыг аваад ааан нэг мэг жилийн ажлын цалинтай чөлөө олгоод тэгээд тэр цалинтай чөлөөнийхээ үндсэн дээрээс ууланд гарч байх хугацаандаа ууланд гарч мод бэлтгээд, тэгээд тэр модоо авчраад өөрийнхээ тэр ажилчний тосгон рабочий слабода гэж оросоор тийм ажилчны тосгоныг бий болгож байсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл Орос хүн өөрөө байшингаа өөрөө модоо хийгээд, модоо аваад, тэгээд тэрэнд нь тэр тодорхой хэмжээний морин тэрэг байсан юм уу машин байсан юм уу гаргаж өгөөд, тэр уулаас модыг нь татуулаад, тэгээд тодорхой хэмжээний нэг гаа ч гэдэг юм уу, хоёр гаа ч гэдэг юм уу газар өгөөд, тэнд нь байшинг нь бариулаад, хашааг нь бариулаад, нөгөө ногоог нь тариулаад, худгийг нь гаргуулаад ингээд бүрэн хэмжээний амьдрах өөрөөр хэлэхийн бол цалингаас гадна туслах аж ахуйгаа бүрэн даагаад. Тэр Орос хүн өөрийнхээ одоо Монголчууд бол ногоо тарихгүй учраас, тэр үед одоо Монголчууд огт ногоо тарьдаггүй, хятадууд л ногоо тарьдаг. Хятадууд ногоо тарихлаараа өөрийгээ хангачаад илүү гарсанийгаа болохлоор гадны хүнд маш өндөр үнээр зарчихдаг Монголчуудад. Тэгэхлээрээ тэр юмаа бас хангуулахын тулд зөвлөлт засгийнхан местний оросуудыг тэгэж нэг жилийн чөлөө өгч бүх юмыг нь хийлгэж, газрыг нь хагалуулж, тэгээд дараа нь төмөр замд ажилчнаар одоо багон гэдэг юмуу, машинист гэдэг юм уу, эсвэл багоны засварчин гэдэг юм уу гэх мэтчилэнгээр хийлгэдэг байсан байгаа юм. Ингээд энэ местний оросууд мөн төмөр замаас гадна цахилгаан станц барьсан байна лээ. Одоо аж үйлдвэрийн комбинатад ганцхан 1-р цахилгаан станц байсан. Тэр цахилгаан станцын ажилчид, засварчид тэр гол өөрөөр хэлэхийн бол Орос хүний хэлж байгаа юмыг орос хэл дээр хэлэхлээр тэр ажилчид илүү хурдан сураад, угаасаа малчин биш одоо тариачин хот газрын суурьшилтай газрын хүмүүс учраас тэр техникийн юманд, хэл мэлд маш хурдан дадаж юу яадаг байсан учраас тэд нарыг авч ажилуулсан байгаийн. Тэгээд тэр местний оросуудаас нэг хөгшин нь манай аав ээж хоёрт хэлж өгсийн байна лээ. Ээж эмч байгаад тэд нарыг эмчилдэг байсан учраас цөм таньдаг, цахилгаан станцынхан. Тэгээд зуун наст гэдэг цэцгийг нухаж, зөөлрүүлж хандлаад шүүж аан юун гахайн бөөрний өөхтэй холиод өдөрт нэг халбагаар уулгаа, тэгэхэд л идгэнэ гэж хэлсийн байна лээ. Тэгээд намайг тэр земляканд сүрье тусчихсан байсан, хандалж уулгаад маш хурдан эдгээсэн байгаа юм. Тэгээд азаар яаж тэгэж хурдан эдгэсэн юм байгаа юм бүү мэд. Тэгээд тэр үед ер нь хүмүүс эдгэдэггүй л байсан юм байна лээ, тэгээд тэрэнтэйгээ үхдэг. Эдгээд эдгэхдээ бас сонин хүзүүний хажуу дах булчирхайдаа орчихсон тэгээд миний би жаахан л халуурах юм уу өвдөхлөөр хавдаад томорчихдог. Тэгээд уушги нь зүгээр тэгснээ тэгээд би чинь арваад настай болж байж тэр булчирхайны томрол алга болсон юм шүү. Тэгэж би азаар уушгины 19-р зууны хүн болгоныг авч байсан алдарт сүрьегээр чинь өвдөж тэгэж местний оросуудын хүчээр харин эдгэж гарч байсан. Эмнэлэг бол тэр стрептоцид тариа өгөөд өөр юм байхгүй. Тийм үед өсч байсан. Тэгээд л би яахав цэцэрлэгт гүйгээд л явдаг байсан. Цэцэрлэгт сайхан дөө өглөө хүргээд өгчихнө, орой авчихна. Тэгээд л цэцэрлэгт тоглоно. Тэгээд тэр үед чинь цэцэрлэг тарахад нэг яблаг юм уу чихэр өгнө. Ер нь гэртээ ирэхэд дүүтэйгээ эмээтэйгээ хуваагаад идчихнэ. Яахав цэцэрлэгт нэг юу нь болохлоороо тэр ажилчид дарга нарын хүүхдүүд ялгаагүй нэг дороо амьдарч байдаг. Ажилчний районы 5-р цэцэрлэг гэж тийм л явж байсан. ... Тэгээд цэцэрлэгт явж байхад нэг хөгтэй явдал гарсийм аа. Би нэг сахилгагуйтсэн юм шиг байгаа ийн. Тэгээд шийтгүүлээд буланд зогссон. Заримдаа гар өргүүлээд, заримдаа саваа бариулаад эсвэл цаашаа харуулаад зогсоочихно. Тэгээд манай ээж чинь өөрөө их уран хатгамалчин хүн байсан юм байна лээ. Сталины хөргийг хатгаж өгч явуулж байсан дайны үед. Тэгээд тэр нь их сайшаагдаж үнэмлэх авч байсан байдаг юм гэсэн. Би тэр үнэмлэхийг нь зүгээр үзээгүй ээ, зүгээр өөрийнх нь үлдээсэн юм тэр манай ээж чинь тухай үедээ өөрөө бүх юм аа оёод өмсчихдөг, өөрийнхээ бүх загварыг гаргачихдаг ганцхан туфли муфлийг л гаднаас авч өмсдөг юу костюм, пальто, аан тэр палаж юу л байдагийн тэрийгээ оёчихдог. Гэр орон дотроо бүх л тэр ор дэрийг тухайн үед гоёдог кружева гэж нэг тийм их олон оросын тийм хээтэй төрөл бүрийн тийм юмыг өөрөө хийчихдэг. Тэгээд ор дэрээ бүтээлгийг нь ч хүртэл хатгамлаар хийчихдэг тийм л их уран хүн байсан юм байна лээ.

Дэжид -

Орчин үеийнхаар дезайнер зохион бүтээгч хүн тийм ээ.

Баатархүү -

Тийн өөртөө л хийчихдэг тийм байсан юм байна лээ. Сүүлд байсаар өгрөөд зарим нь яасан, тэгээд нүд л их мууддаг гэж ээж ярьдаг, тэрнээс болж миний нүд их ойрын хараагүй болсон гэж. Тэгээд тухайн үед чийдэн гэж байхгүй лаа мааны гэрэлд л хийдэг байсан байгаа юм, ажлын гадуур. Тэгээд, тэгээд хөөрхий минь тийм юм хийдэг байсан учраас надад нэг сэтгүүл дээрээс одоо Огёнок гэж нэг хөөрхөн сэтгүүл байсан юм тэр үед, монголчууд аав ээж хоёр маань захиалж уншдаг. Огонёк гэж. Тэр Огёнок дээрээс хараад нэг тийм хөөрхөн хормогч гэж ярьдагийн нэг тийм хөөрхөн улаан цагаан дээрээ улаан толгойтой мөөг, наана нь улаан биетэй, дээр нь жаахан хар толботой хорхой явж байгаа тийм хөрхөн хормогч хийж өгөөд тэр хормогчоо цагаан тийм юугаар канталж юу яагаад их гоё юм болгоод, тэгээд өмсөөд очсон чинь манай багш нар, манай цэцэрлэгийн дарга нарт таалагдаагүй. Яагаад вэ гэхлээр цөмийг нь цагаан цэнхэр өнгийн хормогчтой, тэр нь бол цагаан өнгийн ийм эмжээртэй тийм л юм өмсөнө. Аан тийм биш бол одоо өмсөж болохгүй тайлж ир гэсэн байхгүй юу. Тэгээд ээж маань бас зөрүүдлээд, би хүүдээ юу ч хийж өгөөд өмсүүлсэн ялгаа юу байсан юм жаахан бордуу дэвсгэртэй л болохоос биш цагаан кант манттай адилхан гээд надыг өмсүүлээд явуулчихсан. Тэгээд гай болсон тэр өдөр нь би, дараагийн өдөр нь жаахан сахилгагүйтээд буланд зогсоод... тэгээд хүүхэд юм чинь яахав дээ баас шээс нь хүрээд аан багшдаа хэлсэн чинь багш загнаад. “Зогсож бай чи худлаа ярьж байна” гээд. Тэгээд би өмдөндөө баачиж билээ. Тэгээд яахав дэ ээждээ ирээд яагаад баасан ийсэн болохлээр хэлсэн юм л да багш ингээд буланд зогсоогоод тэгээд ингэцийн гээд. Тэгсэн чинь нөгөө багш чинь гүрийгээд. Би баалгаагүй наадах чинь өөрөө баасан барьсан гээд тэгээд нэг бөөн хэрүүл болоод тэгээд ээж минь намайг цэцэрлэгээс гаргаад авч байсан юмдаг. Тэгээд яахав дэ тэр үед би юу хэлэх гээд байнав гэхлээрээ цэцэрлэгийн дарга нь Комбинатын намын хороон даргын авгай байхгүй юу. Тийм учраас тэр хэл ам яриа бол авгайд нөлөөлнө гэж үзээд, тэгээд одоо ухаандаа даргын авгайн нэр хүнд унана гэдэг юм уу юу гэдэгийн. Должинсүрэн бил үү нэг хөх авгай байсийм аа өндөр. Жаахан сөлийрдүү маягийн. Их гангаан тэр үедээ бол хамгийн ганган л юм да. Авгай бол тийм л байсаийн. Тэгээд ээж маань яахав намын хороон даргын доор ажиллаж юу учраас аав ажиллаж байсан учраас хэл ам хийгээгүй тэгээд багштай нь жаахан хэрэлдээд л тэгээд хүүхдээ гаргаад авчихаж байсаийн. Тэгээд би дүүтэйгээ хамт, эмээтэйгээ хамт гурвуулаа гэртээ байдаг болж, тэгээд яахав дээ .. удалгүй сургуульд орсон. Тэгээд тэр хугацаанд би юу сурсан бэ гэхлээрээ гэртээ байж байх хугацаанд тахиа маллаж сурч байгаа юм. Тахиагаа малладаг. Аан тахиа маллана гэдэг маань тэр манай түрүүн ярьж байсан манай 3-р байшингийн хойно байгаа тэр саад цэцэрлэг гэж нэртэй хашаанаас гарвал нохойд бариулчих гээд байдаг хэцүү. Тэр үед чинь гэрийн хороолол дүүрэн нойхоноос их олон юм байхгүй. Тахиагаа харж л байхгүй бол хашаанаас л гарвал нохой барьчих гээд байдаг. Тийм учраас би хүүхэд чинь тойрч гүйж тахиагаа оруулна хөөж. Тахиа чинь саадны хашаан завсраар багтаад орчихно, багтаад гарчихна.

Дэжид -

Мхаан.

Баатархүү -

Тийн бас хэцүү маллахад. Тэгээд тахиа маллаж сураад

Дэжид -

Их багаасаа хөдөлмөрийн хүмүүжил олсон гэсэн үг тийм ээ.

Баатархүү -

Анхаан тийм. За тэгээд бас зүгээр байхгүй ээ. Эмээгээрээ залгаад хоёулаа хогоо шүүрдчихнэ, эмээ маань нөгөөдөх хөл гар нь муу учраас ингээд шүүр бариад өөрөө шүүрдээд явж чадахгүй. Заавал таягтай явдаг учир өөрт нь их төвөгтэй

Дэжид -

Мхааан

Баатархүү -

Дүү их жоохон. Дөнгөж нэг настай, хоёр настай ингээд. Би чинь дөрөв мөрөв рүүгээ тав руугаа орчихсон явж байсан хүүхэд юм чинь. Тэгээд эмээдээ туслаад хог могоо шүүрдэчихнэ. Зиа бас модонд даавуу өлгөж байгаад шалаа арччихна. За тэгээд бас нэг карантнаас ус аваад, плитка залгаад данханд хийгээд плиткан дээр тавьчихна. Эмээ өөрөө цайгаа тохируулаад чаначихна, гэх мэтчилэнгээр тиймэрхүү жижиг сажиг ажил хийгээд өдөрт хөөрхөн л өнгөрдөг байсан. Тэгээд сургуульд би аааан найман настай тэр Аж үйлдвэрийн комбинатын 18-р сургуульд анх элсэж орж байсан юм. Тэгээд яахав ердийн нөгөөдөх л олон хүүхдүүд сургуульд ороод бужигнаад л явсан. Тэгээд би бол сурлага сайтай эмээгээ дагаад бас юм хум оёх гэж оролдоод, юм юм л сонирхдог, юм юм л хийж үзэх гэдэг, чадах гэдэг л нэг тийм л хүүхэд байсан байгаийн. Тийм учраас яахав гэхлээр эмээгээ юм оёж байхыг хараад дагаад бас зүү бариад нэг товч хадчихдаг. Ээжийн оёдлын машиныг болохлоор их сонирхоно, бас юм оёх гээд байдаг, ээж хуруугаа оёчихно гээд зүгээр хаяа нэг жижигхэн өөдөөс даавуу өгөөд ингээд бас яана оёулна. Тэгээд нөгөө юуг нь ээж юм оёхлоор нөгөө оёдлын машин нь хурдан ажиллаж байхын тулд надаар нөгөө эргүүлүүлдэг, гар машин учраас. Тэрний нь эргүүлж өгөөд хурдан тэгээд ээж юм аа бариад оёчихдог. Тийм байсаийн. Тэгээд ингээд ааан сургуульд орохын өмнө бас ээжийгээ дагаад ээжийнхээ ажлын газарт өдөрт бас их очдог байсөөн. Хамт өдөржингөө тэр юунуудыг үзээд сонирхоод, үйлдвэрийн дотор яваад, тэгээд хамаагүй явахгүй ш дээ ээжээсээ их холдохгүй. Тэгээд тэр үед чинь хүүхдүүд том хүний үгийг их хүлээж авдаг, том хүн юу гэж хэлнэ тэрийг хууль гэж үздэг, тэрнээс нээх зөрөөд байдаг хүүхэд бас нээх байхгүй, яагадав гэхлээр том хүмүүс бол одоо албан ёсны л юм яридаг юм шиг тийм байсаийн. Тэгээд ээжээсээ нээх холдохгүй тэгээд байдаг. Тэгээд ингээд сургуульд ороод арван жилд суралцаад явах хугацаанд бас нөгөө сургууль хөдөө комбинатын хүүхдүүд чинь өөрсдөө томууд нь ус түрдэг тэргээ хийчихдэг,

Дэжид -

Мхааан

Баатархүү -

Машины хоёр араа олдвол бол гол дээр суулгаад, дунд нь нэг мод хадаад, тэр модон дээрээ урт модоо, нэлээн урт мод оо. Хүүхдээс хоёр дахин, гурав дахин урт мод. Тэрэн дээрээ хоёр гурван төмөр хадаасаар дэгээ хийгээд, тэгээд худгаас ус аваад тэр дэгээндээ зүүгээд өөрөө нөгөөдөх юугаа мммммм урт мод оо мөрөн дээрээ тавиад урд талдаа хоёр дугуйтай тэр урт мод чинь. Тэгээд түрээд усаа аваад авчихдаг, гэх мэтчилэнгээр өөрсдөө тийм хөдөлмөрийн багаж аа хийдэг хүүхдүүд. Тэгээд тэр багажийг чинь зүгээр байхгүй залдаг, малдаг бас их нарийн хийнэ ш дээ гоё. Зарим нь чадахгүй нэг нь бол шууд хадчихна. Өөрөө хөдөлж байж муруйчихна нааш цаашаа зарим нь болохоороо ингээд гартай тэр гараараа ингээд татаад, түлхээд урд талынхаа хоёр дугуйг залаад ингээд яваад байх жишээтэй. Тиймэрхүү маягаар ус мусаа зөөдөг. Манай байрнаас гараад л замын цаана ус зөөдөг аааан тэр одоо ажилчдын орон сууц байсан одоо тэр барак гэж нэртэй. Тэгээд тэр хүүхдүүдийг чинь дагаж очоод мөн тэр хийцэн тоглоомоор тоглоно ш дээ. Аан юугаар нь усыг нь түрж үзнэ. Хүүхэд юм чинь их сонирхоно. Аан тэр өөрөө хийх гэж оролдоно, гэх мэтчилэнгээр. Тэгээд багасаа янз бүрийн юм хийдэг. Тэгээд сургуульд ороод ирэхлээр яахав дээ би чинь байжийсан. Манай ангид нэг хүүхэд байсан юм аа. Мижиддорж гээд, тэгээд тэр хүүхэд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Тэр бүүр хол хэддүгээр хороо хорин билээ дээ тэр одоогийн байгаа одоогийн энэ Эрэл компани байгаа тэрний чинь суурин дээр байшин үйлдвэрлэх комбинат гэж нэртэй хятадууд анх ирж тэнд тэр байшингийн блок млок, төрөл бүрийн даацын ялуу малуу хийж байсан юм шиг байгаа юм. Тэрийг хийдэг байшин үйлдвэрлэх комбинат нэртэй. Тэгээд тэнд гэртэй. Хоёрдугаар хорин бил үү дээ. Юү бил ээ дээ, тэнд гэртэй. Манай ангиас хамгийн холоос явдаг хүүхэд, тэгээд ээжтэйгээ хоёулхнаа амьдагдаг. Ээж нь тэгээд ажил байхгүй гэртээ байж байдаг. Бодоход бол их ядуу л байдаг байсаийн. Тэгээд бид нар ч бас Орос бажинк мажинк гоё юм өмсөнө. Тэр бол монголын зүгээр бүрк мурк гутал мутал л өмсөнө. Тийн орос галстук малстук зүүхгүй, бид нар бол Орос галстук зүүчихнэ сэхээтний хүүхдүүд бас байрний хүүхдүүд учраас бас арай илүү гоё ганган. Тийм л байсаийн. Тэгээд тэр хүүхэд яадаг вэ гэхлээрээ, их багаасаа ажил хийсэн юм байна лээ. Тэгээд зуныхаа амралтаар тэр байшин үйлдвэр дээр очоод туслах ажилчин хийчихдэг. Тэгээд нэлээн том одоо... болсон хойноо бол бүүр гагнуурчин магнуурчин хийчихдэг. Тэгээд байж байгаад тавин төгрөг карманаасаа гаргаж ирээд талх малх аваад гэр лүүгээ явчихдаг. Тэгээд бид нарт бол тавин төгрөг гэж юм байхгүй ш дээ, тэр бол ёстой аймар том мөнгө байхгүй юу. Бид нар чинь киноны мөнгө гэж л нэг төгрөг өгдөг. Тийм учраас тавин төгрөгтэй хүнийг харахлээр үнэхээр биширмээр, гайхдаг л байсаийн. Тэгээд комбинатын хүүхдүүд чинь болохоор нөгөө эцэг эх нь ажилчин учраас цөм их багаасаа ажилд орчихдог, би ганцаараа ажилд орчихсон ч юм биш. Тэр хавийн бүх хүүхдүүд тийм. Тэгээд тэр багаасаа ажилд орчихсон. Яагаад вэ гэхлээр цөм үйлдвэрийн хогон дээрээс очоод арьс ширний өөдөөс түүж ирээд гутлаа уллаад өмсчихнө. Гуталд зам тавихад чинь гурван төгрөг, үнэтэй. Тэгэхлээр мань эр чинь тэр гурван төгрөгийг авчихаад боов авч иддэг юм уу, кино үзчихнэ. өөрөө гутлаа нөгөөдөх айлынхаа хажуу талынхаа айлд байгаа төмрийг ашиглаад хадаад янзлаад засаад яачихна. Гэх жишээтэй. Тэгээд би чинь гуравдугаар ангид байхдаа нөгөө хүүхдүүдийг дуурайгаад, нөгөө ажилчин айлын хүүхдүүдийг дуурайгаад, дагаад ажил хийж үздэг юм байн өө. Тэр одоо нарийн төмөр зам гэж байсан юмаа, тэрний тэр 15-р сургууль гээд сүүлд байсан юм. Тэгээд тэр нарийн төмөр зам татан буугдсаны дараа 15-р сургууль болсон юм шиг байгаийн. Дүнзэн финлянд модон байшин байсан юм. Хоёр давхар, тэр бол нарийн төмөр замын захиргаа байсан байх. Одоо энэ Улаанбаатар төмөр замын эх шүү дээ. Анх тэр нарийн төмөр зам, цахилгаан станц руу нүүрс Налайхаас нүүрс зөөдөг тийм байсан. Тэгээд тэр төмөр замын тэнд нэг монголчууд өөрсднөө барьсан анхны бетон завод гэж нэртэй нэг тийм жохоон байшин байсан. Тэгээд тэнд хүүхдүүд зуны амралтаар ажилладаг. Тэгээд тэнд юу хийхэв гэхлээр хүүхүүд нөгөө арматур гэж юм хийхгүй, гагнуур гэж юм хийхгүй, төмөр мөмөр нааш цааш нь зөөхгүй, тэр чинь их хүнд ш дээ хүүхдүүдийн хувьд бол, аан ганцхан юу гэхлээрээ нөгөөдөх цементний талбай дээр асгачихсан хайрга байгаийн. Чулуутай элстэй. Тэр хайргыг зөөгөөд бетон тэр заводын хана луу асгана. Тэгээд нэг тавь жараад хүүхэд ажилладаг байсан байх. Тэгээд тэр хүүхдүүд, өдөрт яахав нөгөө тэднийг удирдсан бригадын дарга гээд нэг өвгөнтэй, Бямбаа ч би лүү хэн ч бил ээ. Тэгээд тэр бас нэг ажилчин залуутай. Тэгээд тэр биданд тэр яана л даа нэг хэсэг том биетэй нь насилк гэж одоо оросоор нэртэй юм л даа юм зөөдөг тийм хөөрхөн хоёр талд нь хоёр хүүхэд зогсоод хоёр бариулаас нь барьчихдаг, дунд нь тэр юмыг нь аччихдаг нэг тийм хавтгай дөрвөлжин зөөврийн савтай. Тэгээд тэр саванд нь тэр томчууд нь тэр хайрганаас хийгээд өгчихнө. Тэгээд бид нар зөөж аваачаад тэр хана луу асгаад байна. Хана нь доороо газартаа нүхтэй, тэр нүхээрээ доошоо нөгөө хайрга чинь гуулсаад орчихно. Тэгээд цаанаас нь аваад байхлаар тэр нь аажим аажмаар гулсаад байдаг, тэгээд тэр битонон одоо энэ ялуу ч гэдэг юм уу, юу ч гэдэгийн одоо тэр байшин үйлдвэрлэх Хятадууд тэнд байсан. Аан Монголын анхны тэр битон завод гэдэг тэр одоо 1-р цахилгаан станц юуны ойролцоо юм даа одоогоор бол тэр нөгөөдөх Рашаан сувилал гээд байдагийн, тэрний ойролцоо тийм жижигхэн хоёр давхар байшинд төмөр замын нээх олон рейсэн дунд шахуу тийм байрладаг байсан юм. Тэгээд үйлдвэрт нөгөө цахилгаан станцад ойрхон учраас ус, тог бүх юм нь ойрхон тэгээд л тэнд анх байгуулагдсан юм шиг байгааийн. Тэгээд тэнд бид нар чинь тэнд зөөгөөд л байна, зөөгөөд л байна хайрга. Зиа тэгээд бараг дээвэрт нь тултал л зөөнө дөө. Хамгийн хэцүү нь юу вэ гэхлээрээ их өндөр нэг давхраас дээшээ гараад ирэхлээрээ явахад их хэцүү, гулсаад л нөгөө ...

Дэжид -

Хэд дүгээр ангид байсан бэ тэр үед

Баатархүү -

Гуравдугаар ангид

Дэжид -

Аан

Баатархүү -

Гуравдугаар ангид чинь арван нэг арван хоёр настай л орж байгаам л даа.

Дэжид -

Тийм байна.

Баатархүү -

Тхх, гэхдээ би бол өөрөө ажил хийе гэж бодоогүй юм аа. Хүүхдүүд л сүрэг сүргээрээ явж ажиллаад байхлаар л хүүхэд юм чинь дагаад, тэгээд эцэг эх маань тэр үед хориглоогүй юм явахад. За яавхав юм сурж л байг миний хүү гээд ганцхан болгоомжтой ажилаарай, бариарай. тэр машин зам мам, вагон зам мамаараа эвтэйхэн яваарай, янз бүрийн вагоны юм сэгэн дунд битгий яваарай, хөл гараа хугалж гэмтээнэ осолтой ингээд л захидаг л байсан. Тэгээд би чинь яахав дээ тэр дотор яваад л тэр улсууд дунд л ажиллаад байдаг. За тэгээд сар гараад ажилчихлаа, тэгсэн надад 300н цаасны цалин бичигдчихэж.

Дэжид -

За

Баатархүү -

Тийн. За тэгээд хоол моол идсэн барисан хасагдаад 150н цаас гарч байгаийн. Тэгээд зуун тавин цаасаа аваад би чинь тэр үед бас нэг хүүхдийг зургаахан цагаар ажилуулна гээд тэгээд тэнд нь нэг цай май л чанаад л бариад л талх масло л өгдөг байсаийн. Тэгээд зургаан цаг ажилчихаад бид нар яахав дээ гол руу очиж усанд сэлнэ. Хүүхдүүд болсон хойно ер нь бас шууд гэртээ харьчихгүй шүү дээ. Бужигнаад тоглоод л явдаг. Тэгээд би чинь тэнд нэг сар ажилчихаад одоо боллоо гээд аав ээж. Тэгээд би ээжтэйгээ Дорноговь аймагт явж, ээж маань амралтаа аваад нутагтаа очиж амарна гээд. Бие нь муу байсан, нутгийнхаа агаарт очино гээд тэгээд би ээждээ хань болж явж байгаа юм. Тэгээд аав маань намайг дагуулж энэ жаран нэгэн /61/ он юм уу даа. Энэ анхны манай энэ Улсын их дэлгүүр байгуулагдаад дөнгөж ашиглалтанд орцон. Нээх гоёо дэлгүүр, тэгээд энд дагуулж ирээд хүүхдийн костьюм наян /80/ төгрөгний үнэтэй гээд нэг тийм цагаан өмдтэй хар хар толботой, нэг цагаан сааралдуу маягийн хөөрхөн костьюм авч өгч байсан юм. Тэгээд тэр үеийн хүүхдүүд дунд би ганцаараа пээдийсэн, ой костьюмтай хүүхэд. Бусад нь яахав дээ хөөрхий шарваартай, тэр ажичны раойны тийм л нусаа гоожуулсан сахилгагүй, сэргэлэн цовоо хүүхдүүд л байсан. Тэгээд би костьюм аа өмсөөд ээжтэйгээ вагонд суугаад анх удаа багонд сууж байгаа их гоё ш дээ. Миний чинь нойр хүрэхгүй байгаам чинь. Нэг бодоход Дайн давгийн тал гэж Чойроос гараад явж байхад гээд ээж өөрөө говьийн нутгийн юм болохоороо их олон удаа нааш цаашаа юугаар шуудангийн машинаар явж байсан болохоороо, Дайн тавийн талд ороод ирлээ гээд, тэгээд вагон чинь хурдлаан дүн дүн гээд л. Их гоё би чинь ерөөсөө байнга чагнаад л. Тэгээд хөдөө аймгийн төв дээр очиж байгаийн. Хөдөө аймгийн төв гэдэг чинь хотын хүүхдэд бол нэг эл хуль хүнгүй шахам. Тэгээд хоёулаа болохоор чинь Гуанзанд очиж орж байгаа юм. Тэгээд гуанзанд орсон ээж маань аан энэ нэг л биш байна аа, гэдэсний өвчин авчиж магадгүй гээд хоёулаа хоол идэхээ болиод дэлгүүр ороод дэлгүүрээс боов аваад, тэгээд нөгөө буусан айлдаа очиж идэцгээгээд. Тэгээд тэр үед чинь гэдэсний өвчин, халдварт өвчин дезентри, суулга мэтийн өвчингүүд их тохиолддог. Тэгээд муу ариун цэвэр сахиснаас болоод яадаг, тэгээд тэр үед чинь монголчууд анх л одоо гуанз, дэлгүүр ажиллуулж байгаа үе нь л дээ. Тэрнээс өмнө болохоор Хятадууд бүх гуанз, дэлгүүр юмыг ажиллуулж байсан. Тэгээд тэр нь тавин хэдэн онд чинь манайхан бүх худалдаа нийтийн хоолыг авч, ахуйн үйлчилгээг авч юмаа оёдог, ааан, дархнаа хийдэг, гэр модоо хийдэг, дэлгүүр хоршоогоо ажилуулдаг, тийм болж Хятадуудын гарыг харахгүй тийм л болж байсан үе.

Дэжид -

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжиж ирсэн.

Баатархүү -

Тийн хөгжиж ирсэн. Дөнгөж л эхэлж юугаа л чигээ л олж байсан үе л дээ. Тэгээд ээж маань бас эмнэлгийн хүн байсан учраас бас юмыг хараад бас их хурдан сэтгэнэ. Энэ бохир байна гэдгийг их мэднэ. Тэгээд энэ идэж болохгүй энд арай л яага шанага угаалт муутай байна гээд надыг. Би ч бол хүүхэд юм болохоор гуанзангийн хоол идмээр санагдаад л гоё ч юм шиг санагдаад л тэр өөртөө хувьдаа бол. Тэгээд яахав дэлгүүрээс боов авахлаар бас гоё ш дээ. Манайхны тэр үед чинь бол одоо айлууд нээх боов авч идээд байдаггүй, дарга айлых л дөрөв арвын боов моов нэртэй гавришка мавришка нэртэй боов авч иддэг, гурав ерийн боорцог дэлгүүрээс авч иддэг, цагаан гурилын хоол хийж иддэг айлууд бол их л ховор гоё ганган айлууд байсан юм. Манайх тэгээд тийм айл байгаагүй нэгдүгээр тэгээд ихэнхдээ хоёрдугаар гурил иддэг тэгээд тэрүүгээрээ боорцогоо хийчихдэг, тэр боорцог нь долоо хоногтоо хүрдэг. Тэгэж тааруулж хийдэг. Тэгээд боорцогийг бол яахав масло, саахар, молоко гээд янз бүрийн юм хийгээд сайхан амталж хийнээ. Гоё боорцог хийнэ. За тэр ядуу ажилчин айлууд бол гамбир хийнэ. Тэр гамбир нь бол бас гайгүйд тооцогдоно. Тэр гөөхүү хийдэг айлууд бол үнэхээр амнаас унамаар аймшигтай. Плитканы ширэм дээр одоо .. биш ээ нөгөөдэх пийшингийнхаа ширмэн дээр сод хийсэн гурил тавиад л заахан тавиад л элдэж тавиад тэгээд тэрийгээ хөөлгөөд

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгээд нэг содтой заахан ногоондуу өнгөтэй гурилаа хөөлгөөд л хийдэг байсан юм. Тэгээд манайх бол аягүй гоё боовтой л байсан.

Дэжид -

Аан тэгэхлээр бид хоёр амьдарлын юу талаар, амьдарч байсан тухайн түүхэн үе ямар ямар онцлогтой байсан тэр үеийн хүмүүсийн бас ахуй амьдарлын талаар нэлээн яалаа. Өөрийн чинь бол одоо 18-р сургуулийн сурагч байсан, орж байсан, тэр үедээ сурагч байхдаа яаж сурч бас сурахийн хажуугаар хөдөлмөрийн амт шимт тэр үеийн хүүхдүүд бас хөдөлмөрт их дур сонирхолтой байсан юуг яалаа. Тэгээд сурагч үе чинь одоо дунд сургуульд одоо хэрхэн яаж суралцаж байсан. 18-р сургуульдаа байхдаа төгссөн үү дунд сургуулийг яаж төгссөн байсан. Тэр үед ер нь одоо ... хэр их юм үзвэр үйлчилгээ үздэг байсаийн. Тэр талаар та яа даа. Сургуулиа одоо ямар төгссөн бэ, дараа нь одоо ямар мэргэжил сонгосон, хоёулаа тэгээд оюутан үе рүү ороод өөрийн чинь бас цаашхи ажил амьдарлын талаар сонирхох ажил асуултууд байна.

Баатархүү -

Анхаан. Тэгэхлээр би чинь сурагч байхдаа дажгүй ээ дандаа онц сурдаг. Эхний нэгдүгээр ангид байхад ааан үсгээ цээжлэхгүй, эмээгээ жаахан элэг бариад, хичээл давтахгүй, тэгээд нөгөөдөх үелээд унших гэхлээр уншиж чадахгүй, ээждээ нэг сайн загнуулж тэгээд нэг гуравдугаар ангийн охин манайд эмээгийн найз хөгшний охин манайд ирдэг. Тэр их айхтар аа, уншина барина, бичнэ, их цэмцгэр охин байсан. Тэгээд тэр уншчихаад би уншиж чадахгүй ээждээ загнуулж тэрүүгээр заалгааж, тэгэд тэрнээс хойш би их хүүхдээс ичээд. Охиноос, охин хүүхэд тэгээд уншаад мундаг юм хийгээд байхад би чадахгүй байна гэж хор хөдлөөд тэгээд харин би тэрнээс хойш бол маш их сүрхий сурч, дандаа онц болж, онц сурдаг сурлагаатай хүүхэд байсан. Тэгээд би их хурдан өсдөг хүүхэд байсан байгаа юм тухайн үед ээ. Нэг жил болвол тэгээд миний хувцас ерөөсөө огт таарахгүй. Бүүр огт таарахгүй, би тэр үеийнхээ хүүхдүүд дунд их өсгөлүүн биетэй дээрээсээ гуравт зогсдог. Манай ангийн нэг охин хамгийн өндөр том, дараагийн охин нь юу хүү нь болохлоороо Жавзан гээд тэр охин өндөр, тэр Баатарсүрэн гээд банди нь надаас өндөр тэгээд би ордог тиймэрхүү байсан. Тэгээд сургуулиа сурч явах хугацаандаа би чинь ааан 18-р сургуульд би 5-р ангийг ... 6-р ангийг дуустал сурсан. Тэгээд 5-р ангид анх ороход ээж маань би тэгээд их өсчихдөг учраас аан формын хувцас олдохгүй... их ховор. Ээж маань оёдог учраас хилэн аваад тэгээд надад формын хувцас оёж өгдөг. Тэгээд хрдан өсчихөөд байх учраас нэг жил өмсөөд дараа жил нь өмсөхөөр тааруулаад арай томхон хийгээд өгчихсөн. Нэг костьюм одоо формын хувцас. Тэр үеийн хүүхдийн формын хувцас гэдэг чинь тийм хилэн хувцас, өмд цамц, тэгээд цагаан захтай, улаан пионер зангиагаа зүүчихдэг тийм байсан юм. Тэгээд нэг жилийн запастай хийгээд өгчихсөн учраас би 4-р ангиа төгсөөд 5-р анги дундаа орж байгаа, тэгээд Гонгор багш гэж манай математикийн манай сургуулийн тооны мундаг багш байлаа л даа. За хүүхдүүдийг ч бас сахилгагүй хүүхдүүдийг ч сайн зодож өгдөг. Тэгээд Гонгор багш бол өөрөө багшийн сургуульд байхдаа номер нэг зодоонч байсан юм гэнэ лээ, Багшийн сургуулийн Санхүүгийн сургууль хоёр хоорондоо зодолддог тэр арслантхай гүүрэн дээр зодолддог тийм байсан юм гэн лээ. Тэгээд Гонгор багш бол өөрөө хоёр охинтой манайхны ойролцоо амьдардаг, тэгээд Гонгор багш манай ангийг авсан. Тэгээд л анх надыг харчихаад тэгэж байсан юм. Би чинь нөгөө ханцуйгаа нэг жил илүү өмсөхийн тулд эргүүлчихсэн, аан өмднийхээ шуумгийг бас эргүүлцэн, цамцаа дотуур нь хийгээд өмсчихсөн өмдөн дотуураа хийгээд өмсцөн тийм хүүхэд байсан. Тэгээд жаахан хөдөлгөөнтэй. Тэгээд надыг анх орж ирчихээд тэгэж байсаийн. “яг ийм муусайнг юмнуудаас болж ангийн сурлагын дүн буурдаг юм аа” гээд надыг заагаад, самбарын өмнө гаргаад, тэгээд манай ангийнхан уурлаж байсанийн. Хүнийг гадна өнгөөр нь дүгнэлээ гээд би чинь нөгөө онц сурдаг байсан хүүхэд. Тэгээд манай багш тэр хувийн хэрэг мэрэгтэй танилцаагүй юм уу яасан юм. Тэгээд л Гонгор багшаас сургууль даяараа айдаг ширүүн зодчихдог ааан яадаг зодчихдог, сахилгагүй хүнийг зодчихдог учраас бүгд айна. Тэгээд Гонгор багшийг явж байгаа газар бүгд зог тусаад, тэгээд чимээгүй болоод яана. Гонгор багш хичээлээ сайн заана сайн, загнан, ганцхан сахилгагүйтсэн хүүхдүүдийг арга хэмжээ авахдаа бусад багш нартай адилхан хаядаа нэг укасгаар цохичихоод хатгачихаад самбарын өмнө хойно, ангийн буланд зогсоогоод байхгүй шууд зодоод хяачихдаг, ердөө л. Тийм учраас нударга их хүндтэй мундаг, тэр нударганы амт гэдэг бол ердөө ер нь санагдуулдаг ер нь ямар ч зодоончин сахилгагүй атаман хүүхэд байсан тэр нударганы амтнаас айдаг, үнэхээр гайхамшигтай. Боксчин байсан бол үнэхээр одоо ааан дэлхийн хэмжээний боксчийн байх тийм нударга байсан юм шиг байгаийн. Тэр удаартай нударга. Тэгээд Гонгор багш надыг тэгж хэлээд загнаад, тэгээд удалгүй 1-р улирлын дүн гараад манай ангиас хоёрхон хүүхэд л онц гарч байгаа юм. Би онц тэгээд бас нэг хамгийн жижигхэн Цэнд-Аюуш гээд сүүлд хөдөлмөрийн баатар болсон Аж үйлдвэрийн комбинатад аан гутлын үйлдвэрт, оёдлын юунд ажиллаж байгаад хөдөлмөрийн баатар болсон Цэнд-Аюуш бид хоёр онц гарч. Тэгээд тэрнээс хойш Гонгор багш надад янз бүрийн үг хэлэхгүй, тэгээд ер нь энэ гайгүй сурдаг юм байна гэдгийн мэдэж аваад тэгээд тэрнээс хойш надад бас бас жаахан жаахан сахилгагүйтчихад надыг зодоогүй ээ. Ер нь тэгээд хэлчихээд сануулчихаад явчихдаг. Нэгэнтээ сурлага нь сайн учраас нээх хортой сахилгагүйтээд байхгүй учраас тийм байсан. Тэгээд ер нь 6-р анги төгсөхөд манай сургууль арван нэгэн жилийн юунд орсийн. 5-р анги төгсөөд арван нэгэн жилийн системд орчихсон юм. Тэгээд тэр үед чинь арван жилийн системээр явж байгаад арвэн нэгэн жилийн системд орчихлоор бүх сургалт маань сунаад 10н жилийн хүүхдийн үздэг юмыг бид нар чинь 11н жилд үзэхлээрээ жаахан хоцроод илүү одоо бодвол дасгал масгалтай байсан юм байлгүй ингээд үзээд тэгээд манай тоонд сайн хүүхдүүдийг 1-р сургуульд одоо Улаанбаатар хотын 1-р арван жил гэж цөмийг нь цуглуулсийн. Улаанбаатар нийслэлийн хэмжээгээр сурч байгаа одоо тэр 1-р арван жилд чинь одоо засгийн газрын энэ л яам сайд дарга нарын мундаг хотын гоё хүүхдүүд л сурдаг. Тэр ажилчний район ч юм уу, Толгойт ч юм уу, тэр хаа байгаа Амгалангаас хүн ирж сурдагүүй. Тийм ч бололцоо байхгүй. Тэр хооронд явдаг автобус ч гэж юу байлаа, тэгээд 1-р арван жилд бүх хүүхдүүдийг татсийн. Ангид тооны онц сайн сурдаг бүх хүүхдүүдийг 6-р анги төгсгөөд татсийн байгаийн. Би тэгээд тэр үед нь татагдах хүүхдийн тоонд байсан ч гэсэн Дарханд шилжсэн юм аа. Дарханы, одоо дархан хотыг анх байгуулагдаж байнаа гээд. Тэгээд яагаад Дарханд шилжсэн юм бэ гэхлээрээ ээж маань их өвддөг. Тэгээд манайх чинь бас зургаан зуун хэдэн цаас, нэгэнтээ амьжиргааны өртөг жилээс жилд нэмэгджийсан. Талх чинь өөрөө том бөөрөнхий байснаа жижиг болоод тэгсэн мөртлөө гурван цаас дөчин мөнгө. Жижигрээд л байдаг гурван шцаас дөчин мөнгө хэвээрээ л байдаг тийм л байсан. Тэгээд л одоо юмны үнэ жаахан жаахан өсөөд л амьжиргааны өртөг жаахан өсөөд байсан учраас Дарханд тэр аж үйлдвэрийн кобинатаас маш олон каадр гэж ярьдаг юм даа одоо тэр л аж үйлдвэрийн комбинатад цэргээс томилогдож халагдаж ирсэн бүх дарга нарын ихэнх нь явцгаасан юм. Дархан луу. Дархан хот байгуулагдаж байна гээд. Дархан Сэлэнгийн эдийн засгийн бүс гэж том бүс байгуулагдаад тэр бүсэд чинь төмөртэй, шохоотой, ер нь аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбор бий болгох бололцоотой нөгөө өөрөө хөдөө аж ахуйтай, үр тарианы аж ахуйтай, мал аж ахуйтай ер нь байхгүй юм гэж байхгүй, Дархан Сэлэнгийн бүс тийм бүс учраас тэнд хот байгуулнаа гээд ингээд. Тэгээд манайх нэг жилийн дараа л ирсэн байх даа. Миний 6-р анги төгсөөд 7-р анги төгсөөд шилжээд нэг хоёр голтой вагон вокзалын наад талд нэг импорт компани гэж байсан юм аа. Импорт компаний хажуу талд тавиулж байж ачаад тэгээд манайх Дархан луу албан ёсоор одоо намын юугаар шилжээд явжийсан. Тэгээд Дарханд очоод би чинь 7-р ангид орсон. Ингээд орсон чинь Дарханы нөгөө арван жилийн сургууль маань арван жилийн сургалттай минийх чинь болохоор арван нэгэн жилийн сургалттай учраас би бол хоцорчихож байгаа юм. Үндсэндээ бол зарим нэг огт үзээгүй шинэ шинэ хичээлүүд дээр. Зөвхөн математик гэхэд чинь би тоондоо сайн байсан гэхэд чинь Алгебр гэж хичээл орж байсан. Би тэр алгебрийн тэгшитгэлийг нь огт бодож чадахгүй, нөгөө ангийн хүүхдүүд чинь самбар дээр гараад яаралзтал бодоод явчихдаг. Тэгээд Түмэндэмбэрэл гэж багш байсан юм аа тэгэж байтал тэр Баярбат нь их сайн учраас тэр Баярбатыгаа л гаргаад бодуулчихдаг бусад хүүхдийг бүрэн мөсөн хаячихдаг. Тэгээд сурна уу чадна уу падлий байхгүй. Тэгэхдээ дүнгийг нь бол тавичихна ш дээ. Муу бол муу ссайн бол сайн, дунд бол дунд тийм нэг баруун аймгийн ааан хүн байсан юм.

Дэжид -

Аан тэр Дархан аймагт

Баатархүү -

Дархан хотод би шилжиж ирж байгаийн. Сургуулийн хувьд бол яг л тийм байсан. Тэгээд тэр аан сургууль бол арван жилийн сургалттай учраас би одоо эдийн засгийн газар зүй гэдэг хичээлийн үзээгүй байх жишээтэй. Гэх мэтчилэнгээр өчнөөн юм үзээгүй байдаг байсан юм. Тэгээд л ... за Дарханд ажиллаж амьдархаар манай гэр бүл ингээд очихын өмнө аав маань МАХН-ийн төв хорооны дэргэдэх Марксизм Ленизмийн оройн дээд сургуулийг төгссөн байсан юм. Тэгээд Дархан луу шилжиж явах гол шалтгаан нь юу вэ гэхлээр Дарханд бол одоо ажиллаж амьдархад их сайхан боломж нээгдэж байна нэгдүгээрт, тэнд Орос дэлгүүрүүд байна. Тэгээд тэнд ажиллаж байгаа удирдах ажилтнууд орос дэлгүүрээс проспокотой учраас ороод хоол, хүнс, хувцас юу байна цуглуулж болох бүрэн боломжтой. За хоёрдугаарт, маш олон үйлдвэрүүд ашиглалтанд орж байгаа учраас аль дуртайдаа орж өөрөө ажиллах сонирхолтойдоо очиж ажиллах боломжтой. Ийм боломжийг дурьдвал манайх Дархан луу шилжсэн. За би энэ хугацаанд юу хийж байсан бэ гэхлээр сургуульд сурч байлаа. Сургуульд сурахад бол түрүүн хэлж байсан программ түрүүлээд явцан тэдний сургууль явцан байсан учраас гүйцэх гэж өөрийгээ нэг улирал их дайчилж ажилласан. Тэр эхний улирал бол би анх удаагаа амьдарлдаа дунд гарч үзэж байсан. Яагаад вэ гэхлээрээ үзээгүй юман дээр мэдээгүй юман дээр гацаж байсан. За тэрнээс хойш бол би нөхөөд аваад, 7-рангиа төгсөхөд би тэргүүний сурагчийнх нэг нь болчихсон байсан. За ингээд миний оюутан болох цаг бол Дархнаас эхэлж бэлтгэгдсэн. За манай Дархнаас шилжсэн бас нэг онцлог нь ийм байгаийн. Яагаадав гэхлээр тэр үед Улаанбаатар хотод хамаг төв сургуулиуд нь төвлөрчихсөн их сургуулиуд нь төвлөрчихсөн байгаад оюутнуудыг Улаанбаатар хотоос сурагчдыг элсүүлж авах нь их цөөхөн, өөрөөр хэлэхийн бол маш олон сургуулиуд байсан учраас тэндээс цөөхөн оюутныг аваад хөдөөгөөс олныг авдаг тийм үе байсан. Тийм учраас миний цаашдын ирээдүйг бодож аав ээж хоёр маань хөдөө рүү Дарханд шилжиж очсон. Ингэснээрээ юу гэхлээр Дархнаас би хотыг бодвол өндөр шанстайгаар дээд сургуульд орох боломж нээгдэх болж байгаа юм. За энэ нь ч зөв байсан байна лээ. Биднийг Дархны арван жилд сурч байх хугацаанд ер нь яахав ээ ажилд бас их сургасан. Хөдөөгийн арван жил бол хотын арван жилийг бодвол хүүхдүүдээ хар бор ажилд их явуулдаг, хийлгэдэг, тэр ажлаараа үндсэн дээ хүүхдүүдээ сургадаг тийм байсан. Яагаад вэ гэхлээрээ манай арван жилийн сургууль бол дээр үеийн нэгэн жижигхээн одоо зангилааний сургууль 7н жилийн боловсролтой сургууль байснаа гэнэтхэн Дархан хот байгуулагдах болсноор гэнэтхэн 10 жилийн боловсролтой сургалттай томоо сургууль болоод тэгээд дотроо бас өөрийн дотуур байртай. Хөдөөнөөс ирсэн хүүхдүүд нь тэндээ амьдардаг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн байрны гал тогоо гэж байдаг. Хүүхдүүдийг хоололдог. За тэрэнд шаардлагатай өвөл зун бүх түлэх түлшийг сургуулийн 7-р ангиас эхлээд хүүхдүүд 10-р ангийн хүртэлх энэ гурван ангиллын хүүхдүүд хөдөө гуравдугаар амралтаараа ууланд гарч модыг нь бэлтгэдэг. Хоёр хүүхэд нийлээд нэг сазин буюу нэг машин мод бэлдэх ёстой. За ингээд бид бол яахав хүүхдүүд юм чинь тэр модыг унагаана, бэлдэнэ тэгээд долоо хоног болдог тэгээд долоо хоногийн амралт дуусдаг. Ийм сонин жишээтэй. За ингээд би Дарханд анх ирээд би сургуульдаа бүртгүүлж байгаа юм. Зун, тэгэхэд намайг шууд гэртээ долоо хоноогүй байхад хөдөлмөр зусланд явж ажилланаа чи гээд сургуулиас дуудлага ирээд сургууль дээрээ очоод ингээд бүртгүүлсэн хүн чинь дуудлагаар очоод за нөгөөдөр юмаа бэлдээд ирээ чи хөдөлмөр зуслангийн 3-р ээлжинд явна шүү, гэж ийм юу аваад рекомендаци чиглэл аваад гэртээ ирээд тэгээд юу мод . Монголд тэр үед одоо Дарханы одоо байсан Монгол Зөвлөлтийн найрамдлын их орлоготой гэж дөрвөн саяийн орлогтой гэж их л мундаг нэгдэл байсаийн. Тэр нэгдэлийн хөдөөгийн тариалангийн талбайд очиж байгаа юм. Одоо Дарханы цаана байдаг жимс ногооны сангийн аж ахуй гэж байсан тэнд Шарын голын одоо ногооны талбай гэж байсаийн. Одоо хувийн аж ахуйтнуудын. Тэгээд бас нэгдэлийн талбай байсан. За тэр талбай дээр ажилладаг жинхэнэ тэр нутгийн уугуул нь монгол хүн цөөхөн за голцуу хятад хүмүүс. Тх дан хятадууд гэхдээ Монгол авгайтай нутгийн хятадууд. Аа тэр хятадууд яадаг вэ гэхлээр өглөө үүрийн гэгээний 4н цагт гараад орйо 9н цагт гэгээ тасарч эхлэхээр харьдаг. Өдөржингөө тэр талбай дээрээ ажилладаг. Тэгэж байж ургац сайн авдаг баян нэгдэл гэж нэрлэгддэг. Тийм байсан. Аан бид нар хүүхдүүд учраас 6н цагийн хөдөлмөрийн нормтой, тэгээд өглөө 8-н цагийн үед талбай руу гараад өдөр 2 цагт буугаад ирээд 3-н цаг гэхэд цайгаа идэж уучихаад амраад тэгээд байдаг. Тэгээд тэн дээр бол яахав ногооны талбайг сийрүүлэх, хогийн ургамлыг зайлуулах, зарим нэг ургамлыг одоо түүж авч ааан шилжүүлж өгөх гэх мэтчилэнгээр их олон ажил ноогддог. Ганцхан тэнд их хэцүү юм нь юу вэ гэхлээрээ шумуул гэж их аюултай. Дархан Сэлэнгийн шумуул гэж их алдартай байсан. Бид нар үндсэндээ усунд орж сэлж байгаа юм шиг тийм болтлоо тийм их шумуул шавж хаздаг. Яалангуйа орой 9-н цагаас хойш гарч одоо бие засах ямар ч бололцоо байхгүй. Ерөөсөө битүү шавчихдаг ийм хэцүү л байсан. Гэхдээ хүүхэд юм чинь хүзүү маань бараг үстэй болчихсон юм шиг санагдаж байсан. Хүзүүнд наалдсан шумуулаа алсаар байтал, хамар дээр наалдсан шумуудаа алсаар байтал. Үстэй юм шиг болчихоод ирж байсан. Тэгэж санагддаг байсаийн тэр үедээ. Арай ч үс ургаагүй байх зүгээр шумуулний хошуу шигдсэн гэж бодохлээр л сэтгэл зүйн хувьд тэгэж санагддаг байсан юм уу тэгэж л санагдаж ирдэг байсан. Тэгээд арван жилийн сургууль цуглалаа хичээлдээ орлоо, оронгуут л долоо хоноогүй байтал ахиад л ажилд зарлагдсан. Нөгөө нэгдэл рүү чинь явж нөгөө хужаа нарын нөгөө сангийн аж ахуйн хэмжээний ногоог хурааж ирнэ, сарын ажилд. Тэгээд л бид нар чинь ахиад л Орхон луу яваад ногоо хураах гээд очсон чинь бид нарыг зоорь барь гэж байгаийн, ногооны зоорь. Одоогийн миний бодож байгагаар бараг нэг жараад тонны шахуу том зоорь барьчихсан. Модыг нь зангидчихсан. Тэрийг нь бид нар ханыг нь хийгээд гадна талаас нь сүрэлтэй шавраар шаваад тэгээд тааз дээврийг нь бас сүрэлтэй шавраар шаваад тэгээд булах тэр ажлыг хийсэн. За тэр үед яахав дээ сар гаран л бид нар хийсэн. Дуусгаад л булаад л хүлээлгэж өгөөд хүрээд ирж байсан. Тэрний дараа жил нь бид нар бас сурлага яахав хэвийн би үнэлгээгээ алдаагүй хэвийн сурсан. Дараа жил нь туслах аж ахуйд мөн л явсан. Тэр аж ахуйд нэгдүгээр ээлжинд нь явлаа тэрний дараа жил хоёрдугаар ээлжинд нь явлаа. Ингээд 3-н жил нэг, хоёр, гуравдугаар гурван ээлжинд нь явлаа. Тэрний хооронд биднаар бас өвс хадуулсан. Монгол Зөвлөлтийн Найрамдлын нэгдэл. Тэр

Дэжид -

Хөдөлмөр энэ тэрийн хөлс гэж өгдөг байсан уу?

Баатархүү -

Үгүй. Хүүхдэд юу ч өгөхгүй сургуульд өгчихнө.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Бидний хийсэн хөлсийг сургуульд одоо ямар хэмжээний хөлс гардагийн тэрнийг одоо сургуульд л өгчихнө. Аан сургууль өөрийнхээ тэр сургуулийнхаа материаллаг баазыг хөгжүүлэх үү, багш нараа өөд нь татах уу гэх мэтчилэнгээр тэр янз бүрийн юм аа өөрсдөө шийдчихнэ. Аан биданд бол хоол өгнө тэгээд л боллоо.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгээд бид нар чинь бол сангийн аж ахуйд оччихоод анх өвс хадна гэхэд бас хэцүү л байсан л даа. Тэгэхдээ меникзсан бригад байсан учраас трактораар хаддаг, трактороор хамдаг, тэрүүгээр гараар хадсанаас бол хөнгөхөн, сонирхолтой, хүүхдүүдэд хөгжилтэй тийм л байсан. Энгийн. За ингээд хамгийн сүүлд 9-с 10-р ангид орох хугацаанд бид нарыг манай сургуулийн захирал төмөр замын Улаанбаатар төмөр замын Дархан зангилаа өртөөний одоо мэдэлд шилжүүлсэн. 70н хүүхэд, тэр 70-н хүүхэд одоо юу хийхэв гэхлээрээ 96-р км гэж хойшоогоо тэр Дархнаас хойшоогоо явахлаар тэр шинэ Шаамарын аж ахуй тэр юу 2-ийн хооронд 96-р км гэж тэнд 1 метр билүү метр 2см билүү 7-н см зам суучихаад, вагон явж байгаад тасардаг байсан гэж байсан. Өөрөөр хэлэхийн бол толгой нь яваад өгчихдөг нөгөө вагон нь тэндээ үлдэчихдэг, хонхорт. Вагоны залгаас ингээд салчихдаг.

Дэжид -

Зуны амралтаар тийм ээ

Баатархүү -

Тийн зуны амралтаар биднийг. Тэр үеийн үнэлгэгээр далан мянган төгрөгний үнэлгээтэй ажил аа. Аан тэрний 36-н мянган төргөг нь материалдаа шингэх юм аа. Үлдсэнийг нь та нар цалин болгон авах юм аа хувааж авах юм аа гэж, ингэж хэлээд бид нарыг явуулсан. За яахав очлоо. Би ч яахав Сэлэнгийн нутагт 3 дахь жилдээ очиж байгаа шумуул мумууландаа нэлээн догшроод ирж байгаа бас гайгүй л байсан. Гэхдээ керосинэн дэнтэй. Тэр точикуудад цахилгаан байхгүй. Керосин дэнтэй, тэр нь бид нар шиг хотод цахилгаан юунд дасчихсан хүнд бол их муухай гашуун. Байшин битү хар тортог болчихдог тийм шилэн дэнлүүтэй. Тэгээд бидэнд өгсөн тогооч нь мэргэжлийн биш зүгээр нэг замчин, замчин залуу, тэрний хийж чаддаг хоол нь ердөө гуравхан төрөл. Гурилтай хоол, бантан, будаатай шөл. Тэгээд л өглөө нь талх масло гээд жаахан юм өгчихнө эсвэл сахар өгчихнө. Өдөр ирэхэд нэг бантан мантан ч юм уу будаатай, гурилтай хоолнийхоо аль нэг нь гэх мэтчилэнгээр өдөрт гурван удаа хооллочихно. За ажлынхаа байр луу бид нар багаж аа үүрээд 2км хагас шахуу явна. Тэр үеийн тэр юунд чинь нэг ч механик багаж байхгүй. Дандаа гар багаж. Бид нар замыг бол нэг 40см хэртэй өргөнө. За өргөхийн өмнө бол вагоныг явуулаад 5км/цагийн хурдтай вагоныг явуулна, тэр өөрийнхөө өргөх гэж байгаа зам дээгүүр. За тэрнийхээ өмнөхөн талд болохоор тэр вагоны люк гэж тэр доошоо онгойдог нүхний нэг талыг онгойлгоод өөрөөр хэлэхийн бол вагоны толгой талыг онгойлгоод чулуу хавчуулчихна тэгээд ахиж түгжигдэхгүй болгоод аан тэр доод талын бөгсөн талын талын түгжээг бол онголгойхгүй. За тэгээд л том биетэй чадалтай хүүхдүүд нь том лоом барьж байгаад цохидог вагоны явдал дунд цохидог. За тэгэхлээр вагоноос элс нь доошоо сарх гээд гоождог. За тэгээд гүйгээд замчинтай нийлээд вагон замынхаа бүх элсийг гоожуулчихаад тэгээд замаа олоод өргөж одоо эхэлдэг, 20-40см өргөх нормтой гээд. Тэгээд 40 арай хүрдэггүй байсан байх 20 орчим өргөдөг. Тэгээд 10-р анги орох хүүхдүүд нь өргөлтөн дээр нь явдаг замыг одоо өргөдөг данхраатуудтай. Аан би нэг 5-10см өргөхөд дараагийн бригадууд нэг 5, 10 гээд аажим аажим өргөөд. Ингээд дөрөв төвөн бригад өргөөд өргөлтөнд гарчихна. Тэгээд ингээд нөгөө дуран мурангаараа харж байгаад чиглүүлж байгаад за тэндээ төдөн см боллоо, тэндээ төд боллоо гээд 8,9р ангийн хүүхдүүд хөлөрөө модон хүрзээр шороог доош нь чигжинэ. Тэгээд зам маань яахав ямар нэг хэмжээгээр замын дүрсэндээ орж ирнэ. Гэх мэтчилэнгээр сүүлдээ тэр ажил хүнд учраас 8-р ангид байсан хүүхдүүд бол цөм зугатаасан. 9-р ангийнхан зугатаасан. Аан бид нар яагаад зугатаагаагүй вэ гэхлээр бид нар 10-р анги төгсөх учраас сургуулийн хуваарь гэж нэг юм гардаг. Бид нар тэр үед конкурс өгөөд аан тэндээсээ шууд хуваариаа аваад сургуульдаа ирнэ гэж байхгүй. Сургуулиасаа хуваарь аваад тэгээд Улаанбаатар хотод ирж конкурст ороод тэр конкурстээ ялвал тэр сургуульдаа ордог, ийм зарчимтай байсан бидний үе. Тийм учраас одоо бидний үе сургуулийн захиргаа захирал биднийг явуулсан учраас захирлын гарт бидний хувь заяа байсан учраас бид тэр ажлыг хаяж явж чадахгүй байсан. Ингээд ажилласаар байтал 8-р сарын 25н болж байгаийн. 7-р сарын хэдэнд гараад. За 8-р сарын 25-н болоод бид нар сургуульдаа очиж бүртгүүлэх ёстой. Гэтэл чинь биднийг явуулахгүй гээд төмөр замын захиргаа захиж байгаийн. За тэгээд яагаад явуулахгүй юм бэ гэсэн та нар энэ ажлыг дуусгахгүй бол явуулахгүй та нарын энэ ажлыг чинь 10 мянган төгрөгийг нь танай сургууль авчихсөөн. Одоо 20 мянган төгрөг орчим байгаа тэрнээс чинь өчнөөнийг нь талаас илүүг нь та нар идчихсээн. Тийм учраас та нар эндээс явж болохгүй та нар энэ ажлыг дуусгах ёстой та нараас өөр дуусгах хүн байхгүй. Энэ ажил мөнгөгүй болсон одоо бүх юмаа хийсэн энэ лүү. Тэгээд бид яахав дээ нэгэнтээ явуулахгүй гэж байгаа хойно. Хоёр 10-р ангийн 30-аад хүүхэд байснаас одоо бас өвчтэй зовлонтой гэж явж байгаад хориод хүүхэд үлдсэн байхаа. Тэгээд 9-р ангийхан бол цөм явчихсаан айх юм байхгүй. Хуваарь муваарь авна сургуулиас шантаазлуулна гэж юм байхгүй юмчинь яваад өгсөн. Тэгээд нэг хориод хүүхэд байж байтал ашгүй хичээл эрхлэгч Владимир гэж хүн байсаийн. Дархан хотын намын хорооны ааан ямар хэлтсийн билээ дарга хүн байсан. Манай 10-н жилд ирж багшилж байсан. Владимир багш хүрж ирж манай сургуулийн хичээлийн эрхлэгч байсан. Тэгээд ирээд төмөр замын захиргаатай яриад, бидний байдлыг сонсоод тэгээд буцаж яваад ямар ч байсан 9-р сарын 1-с өмнө буцаж ирж авий та нар энийгээ дуусгачих гээд тэгээд тохиролцоод багш минь яваад өгсөн. Хичээлийн эрхлэгч маань явчихсан. Бид яахав дээ хэд хоног олон ёстой чармайж байгаад 9-р сарны 1-ний өмнө дуусгасан тэр юуг нь ажлыг нь. Тэгээд бид 10-р ангидаа орж ингээд 10-р ангидаа суралцаад, хавар болж. Тэр 67 жаран 4н оны зун Бүх ард түмний анхдугаар ч спартакад биш ээ 3-р спартакал ч бил үү би мартачихаад байна. Анх спартакаад гэж юм болоод тэгээд тамирчид нэг сарын өмнө тэр спартакиадад Дархан хотын тамирчид бэлтгэгдэж байна гэж Шарын голоос, Дархнаас, Дарханы 10-н жилээс, цэргээс гээд ингээд хүмүүсийг татаж аваад, спортод гайгүй амжилт гаргадаг хүмүүсийг татаж аваад тэр бэлтгэлд гарсан. За ингэхэд бол манай ангиас 22 хүүхэдтэй анги байсан 10-ийн В гэж анги, Чимид гэж багштай. Тэгээд манай ангиас 8н хүүхэд нь үлдээд. Бусад нь цөмөөрөө бэлтгэлд гараад явчихсан Дархан хотын шигшээ багт багтдаг учраас бэлтгэлд гараад явчихсан. За ингээд бид 8 яахав дээ 6-н шалгалт өгнө. 6-н улсын шалгалт өгнө. 6-нь 2нь яахав дэ давхар юутай. Тооны шалгалт гэдэг маань решень гэж нэрлэдэг байсаийн. Геометр, тригонометр, алгебрийн дүнг нэгтгэж тэр 10-р ангийгн атестат гэрчилгээ атестатан дээр 3-н дүн гар ирнэ. Жишээлэхийн бол решень дээр л онц авахийн бол тэр урьд нь ямар байсан нь падлий байхгүй. Аан ерөөсөө алгебр, геометр, тригонометр гурвуулаа онц хаагдана. Аан хэл утга зохиолын зохион бичлэгийн шалгалт гэж байгаийн. Тэр нь болохоор хэл зүй,тийм ээ уран зохиол,тэр одоо авианы зүй мүй гээд бүх юм чинь тэрүүгээр хаагдана. Тэр шалгалтаар. Ингээд үлдсэн 4-н бол дан дангаараа хаагдана. Ийм л журамтай шалгалттай байсан. Ингээд шалгалтаа ч яахав би цөмийг нь өглөө, дууслаа, цөмийг нь онц өглөө. Сэтгэл хангалуун байлаа. Гэтэл маргааш нь сургуулийн захиргаан дээр хичээлийн эрхлэгч дуудаж байна гээд яасан юм бол гээд очсон чинь за чи бэлтгэлд гарнаа, бүх ард түмний 3-р спартакадад усан спорт анх удаагаа орж байгаа Зүүн Баянд очиж усан спортоор Дархан нийгэмлэгийг төлөөлж оролцоноо. Гээд тэгэхлээр нь би тэр үед залуу хүүхэд байсан. Аан шууд хичээл ангидаа хэлсэн л дээ, за уурлах ч юу байхав хэлж байгаийн. Манай ангийнхан цөмийг нь одоо 22 хүүхдээс 8-ийг үлдээж та нар чөлөөлж бэлтгэлд гаргачихаад сар, тэд нарын дүнг шалгалт өгүүлэхгүй автоматаар тавьчихаад, сарын дотор тэд нарын бэлтгэл хангагдчихаад, би сар энэ шалгалтаа өгөх гэж үүр шөнө зүтгэж ингэж явчихаад ямар ч бэлтгэлгүй очоод ямар амжилт гаргахгүй. Тийм учраас амжилт гаргахгүй юманд би ороод яахав гэсэн чинь ангийн багш ч байсан нөгөө 10-р ангийн багш ч байсан, хичээл эрхлэгч ч байсан, бусад хичээл цөм байсан надад зөвлөсөн л дөө. Захирлыг уурлуулаад яахав ээ. Миний хүү одоо нэгэнтээ 10-аа төгсөөгүй байгаам чинь хуваарь захирлын гарт байгаа шүү. Хэрвээ энэ нь дээр та нар захирлыг нэг л эвгүй болчих юм бол чиний хуваарь яаж ч эргэж хуваарилагдаж болно. Гэж ингэж зөвлөсөн. Тэгэхлээр нь би одоо бас ч зөв юм уу нэгэтнээ багш нараа арван хичнээн жил хамт байж хичээл заалгасан. Бас их хайртай сайхан дасчихсан багш нарынхаа үгэнд ороод би за тэгья гээд.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Надад би нэг онцлог байсан нь юу вэ гэхлээрээ аан манай аав ээж хоёр бол намайг хар багаас минь намайг орос хэлээр бэлтгэж эхэлсэн. Ойр зуурын үг, тэгээд хүүхдийн одоо Весёлая картинка, Мурзилка гэх мэтийн тийм зурагтай хөнгөхөн жижигхэн цөөхөн үгтэй тийм сэтгүүлүүд, хөөрхөн сэтгүүлүүдийг авч өгөх багаас маань. За тэгээд жаахан томроод ирэхлээр Зөвлөлт холбоот улс гээд Монгол хэл дээр хэвлэгддэг байсан сэтгүүлийг авч, Огонёк гээд Орос хэл дээр энэ хоёр сэтгүүлийг авч манайх байнга захиалж авч уншдаг, гэр бүлээрээ тэрнийг уншдаг, үздэг. За Өвөр монголын өөртөө засах орон гээд нэг сэтгүүлд гардаг байсанийн. Сүүлдээ гарахаа байчихсан. Тэр бол хуучин монгол үсгээр гардаг учраас би бол мэдэхгүй аав ээж хоёр уншдаг. Иймэрхүү сэтгүүлүүд уншиж байсан. Тэгээд эцэг аав маань ч тэгээд надад хэлсэн юм. Миний хүү одоо сурлага гайгүй юм чинь зөвхөн Зөвлөлт Холбоот улсад явж сурнаа. Герман мермаан, тэр румин мумин, польш мольшид яйвахгүй ээ миний хүү. Зөвлөлтөд л явна, инженерийн сургуульд явна, инженер болно. Дархан хотод энэ одоо үйлдвэр энэ олон одоо юу байгуулагдаж байгаа энэ сайхан газарт Монгол улсад одоо инженерийн мэргэжил хэрэгтэй энүүгээр л одоо сурна гэж анхнаас нь ятгаж одоо ухуулж, миний сонирхол зүг чигийг тогтоож өгсөн байга юм. Аав ээж хоёр маань. Тэгээд би чинь одоо зөвлөлтөд л хуваарь авахийн тулд захирал багштай зөрж болохгүй. Хэрвээ одоо Зөвлөлтөд ердөө хоёрхон хуваарь байгаийн. Нэг нь Телевизийн операторын сургууль Ленинград хотод, аан нэг нь Украйны Одесса хотод Хүнсний технологийн дээд сургууль. За эхлээд би хуваарьтаа болвол саналаа ангиадаа тэргүүлж байсан учраас саналаа тэр телевизийн оператор гэдэг ангид нь өгч байгаийн. Угаасаа ч би бас нэг тийм идейный хүүхэд байсан. Миний аав бол яахав намын ажилтан хүн байсан ер нь тэр социализм комунизмын ялалт малалт, тэр ард түмний аж амьдрал дээшлэлт, ер нь монгол орон ингэж өөдөлж дэвжиж байгаа, тэгээд Дархан хот байгуулагдаж байгаа ингээд л би бол хөдөөгийн биш цэвэр хотын хүүхэд учраас бас нэг ийм одоо сайхан мэргэжил, сайхан ажил, сайхан үйлдвэр сайханй юманд их мөрөөдөмтгий тийм л байсан юм шиг байгааийн. Спортоор их дуртай, хоккей тоглоно, зун нь болохоор усан спортоор их хичээллэнэ. Тэгээд тэр үед усан спортоор хичээллэдэг хүн ердөө хуруу дарам цөөн. Аан усан спортоор хичээлэлдэг хүмүүс нь голцуу тэр аж үйлдвэрийн комбинатын гэж тэр миний өссөн Дунд гол, Туул гол гэж тэр хоёр Аж үйлдвэрийн комбинатын хоёр талаар урсдаг хоёр голтой. Эхлээд сурахдаа тэр Дунд голдоо одоо Бааст гол гэж нэрлэдэг тэр дотроо л самардаж яаж байгаад жижиг гүнзгий биш намуур урсгалтай. Тэр дотроо эхэлж сураад тэгээд нөгөө Туул гол руугаа сэлж сурдаг. Том гүнзгий ширүүн урсгалтай тийм байсаийн. Тэгээд тэнд би байж байгаад нэгэнтээ усанд сэлээд сурчихсан учраас би Дарханд ирэхээр Оросууд цөмөөрөө бүтэн сайн хагас сайн өдөр усанд сэлж тэр катлован, Хараа гол гээд явцгаачихдаг. Хараа гол дээр бол нээх сэлэхгүй Хараа гол өөрөө угаасаа их булингартай шороотой устай, биен дээгүүр их хужир ургадаг. Аан нөгөөдөх барилгын материалын элс шороо шаврыг ингээд авсаар байгаад үүсчихсэн катлован гэж. Тэр катлованууд гүнзгий 8 метрийн гүнзгий тийм том катлованууд байдаг. Тэр дээр нь драгон хөвж байгаа доороосоо элсээ ухаад авчихдаг. Тэгээд энд тэдгүй их олон том нүхтэй. Тэгээд тэр бүхэн Дарханы Хараа голын хажуугаар урсдаг хар ус гэж жижигхэн ус байдагийн тэгээд тэр уснуудтай бас нэгдэчихсэн тийм болохоор бас тунгалаг аан бас тэндээ зөндөө их загас жараахайтай. Цурхай гээд загас. Оросууд тэндээ загас аа барина усандаа сэлнэ. Тэгээд бид нар яахав дээ хүүхдүүд юм чинь бас нөгөө оросуудыг хараад дагаад хажууд нь усанд ороод л, гүрвэл шиг наранд шараад тэгээд гүйгээд байдаг байсан. Тэгээд яахав намайг тэмцээнд ор гээд, тэгээд би тэр тэмцээнд нь ороход нь надад бас хүндрэл гарч л байгаам л даа. Яагаад вэ гэхлээр би шалгалтаа сайн өгөөд хуваарь авчихлаа за авий гэж байсан телевизийн хувиараа авч чадсангүй. Манай нэг ондоо нэг, би бол нэг хоёр сайнтай төгсчихсөн юм. Зургадугаар ангийн арифметик дээр, аравдугаар, наймдугаар бил үү есдүгээр ангид нэг астрономи гэж нэг хичээл дээр сайнтай ингээд атестатан дээрээ хоёр сайнтай төгсчихсөн. Аан манай ангид Онгой гээд нэг хүүхэд байсан тэр маань бүгд онц төгссөн. Аан тэр өөрөө химич болно гэж бэлтгээд бүх чиглэл одоо хар багаасаа хими ээр маш сайн хичэллэчихсэн учраас хими-ээр одоо бараг нүдээ аниад хийдэг хичээлэлдэг тийм хүүхэд байсан юм. Тэгээд яахав манай ангийн багш болон бусад хүмүүс ятгаж барьсан юм байлгүй нэгэнтээ чи онц төгссөн юм чинь чи гадаадад яв гээд тэр өөрөө химийн мэргэжлээр Монгол улсын их сургуульд сурна гэж бодлоготой байсан. Тэгэж ч хувиараа анхнаасаа өгцөн байсан. Би бол уул нь барилгын инженер юм уу архитектурын ангид орно гэж саналаа өгчихсөн. Гадаадад болон дотоодод гэж. Хоёр санал өгдөг байсан. Тэгээд тэрний аль нь ч ирээгүй. Тэгээд би нөгөөдөх гададад зөвлөлтөд явж сурна гэсэн сонирхолтой байсан учраас тэр Хүнсний үйлдвэр машин аппаратын механик инженер гэдэг мэргэжлийг сонгоод авсан. Ирсэнээр нь гадаадад за тэгэд бусад хуваарь нь болохлоор Чехэд аан цементний үйлдвэр, Германд махны үйлдвэр өшөө нэг нь юу байлаа да нэг ийм дөрөв таван хуваарь л ирсэн. Манай ангийнхан сургалаар сайн учраас үндсэн хоёр гадааддын дээд сургуулийнх нь хуваарийг аваад нөгөө анги үлдсэн гурван дунд сургуулийнх нь хуваарийг авсан. Тийм байгаийн. Тэрээд ингээд явахад би бас Улаанбаатар хотод очиж шалгалт өгөх ёстой. Конкурст. Тэр үед бол одоо нэг местэн дээр дунджаар таван хүүхэд өрсөлдөж байсан гэж статистик бидэнд хэлж байсан. Тэгээд улаанбаатарт одоо одоогийн Техникийн их сургуулийн байр төв байр буюу тэр үед Эдийн засгийн аан сургууль гэж нэртэй тэр сургууль дээр бид нар шалгалт өгч байсан юм. Тэгээд зөвлөлтөөс энэ Ирхүү мужаас Ирхүү хотын Улсын их сургуулийн бүх тэнхимийн багш нар ирж Зөвлөлтөд сурах гадаадад сурах оюутнуудын шалгалтыг авч байсан байгаа юм. Тэгээд би нэгэнтээ тэмцээнд орох учраас ахиад би хичээл давтах зав гарахгүй. 10-р ангидаа төгсөлтийн шалгалт өгөхдөө давтсан тэр хэмжээгээрэ л орохоос биш нэмж би юм үзэх боломжгүй болчихож байгаийн. Тэгээд би дор нь маргааш нөгөөдөргүй нь л бэлтгэлд гар гээд тэр Дархан хотын цэнгэлдэх хүрээлэн дээр бэлтгэлд гараад л нэг долоо хоног. Тэгээд яахав дээ бусад тамирчид бол газрын, буудлагын спорт, гүйлтийн спорт, сагсан бөмбөг, волейбол, зээрэнцэг ааан бөөрөнцөг шиддэг хүн, тэгээд л өндрийн харайлт гээд л эд нар чинь цөм өөрийн дасгалжуулалт юутай. Аан талбай хэрэгсэлтэй. Минийх болохлээх талбай ч байхгүй, хэрэгсэл ч байхгүй, тэгээд би яахав бөхчүүдийг дагаад хөлсөө гаргаж жингээ хасаж байхад нь жаахан дагаад гүйнэ. Тэд нар хурдан гүйгээд яагаад байхгүй юм чинь тэднийг дагаад эвтэйхэн шогшоод дагаад гүйнэ. Одоо би амьсгаа задлах л дасгал хийж байгаийн. За тэгээд будлагынханыг дагаад бас очоод одоо хийх юмгүй л хүн болж байгаам л даа дасгал, өөрийн дасгалжуулагч гэж байхгүй. Өөрөө л мэдээд тэгээд явна. Тэгээд хар нөгөө катлован дээр очино. Катлован дээр очоод нэг жаахан сэлнэ. Тэгээд л буцаад ирнэ. Тэгээд л амьсгаа задлах дасгалаа л хийгээд байна. Тэгээд л боллоо усан спорт гэж мэдэхгүй зүгээр л сонирхож сэлдэг л хүүхэд байсан болохоос спортын аргаар тэр сэлэлт хийнэ гэж юм байхгүй. Амьсгаа задлах, нөгөө сэлэлтийн төрлүүдийг сонгох өөртөө гэх мэтчилэнгээр аль нь ч юм байхгүй. За тэгээд Дарханы юунаас Зүүн Баянлуу очлоо. Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө надыг явуллаа. Дархан нийгэмллэг л хийж байгаа ажил ш дээ нөгөөдөх одоо надад гаргах зардлаа гаргахгүй хэмнээд л долоо хоногийн өмнө. Тэгсэн бусад нийгэмлэдгүүд нь Хөдөлмөр нийгэмлэг ялангуяа тэгээд дээд сургуулиуд цугаараа очоод бэлтгэл сургуулилтаа тэр бассейнд нь Зүүн Баянгийн бассеийнд нь сар хийцгээчихсэн юм байна. Тэр хугацаанд нь Зөвлөлтөөс дасгалжуулагч багш ирээд бүх сэлэлтийн төрлүүдийг хүн бүхэнд тэр есөн нийгэмлэгийн тамирчдад заагаад тэд нар нь бүүр зүг ширчихсэн. Аан би бол алийнийг нь ч чадахгүй шахуу. Үндсэндээ бол спортийн аргаараа мэдэхгүй бор зүрхээрээ гэж монголчууд ярьдаг.

Дэжид -

Сонирхогч

Баатархүү -

Сонирхогчийн тэр сэлэлтээрээ тэр нь бол одоо хүн харахад их гоё сэлнэ. Усанд ингээд гараа татаад даллаж сэлэх гэж нэрлэдэгийн авч байхад хоёр гуравхан дусал шахуу ус хаядаад л тэгээд л шоб гээд л шоб гээд л тийм их чамин сэлэлт. Аан урагшаа нээх ахиж сүйд болж ахидаггүй. Тэрнийг хийчихнэ. Аан тэгээд бас нэг жаахан жаахан янз бүрийн шумбалт хийчихнэ. Тэгээд л байдаг байсан. Тэгээд л очсон чинь аан тэгээд л залуучууд ёстой нэрээ харсан чинь бахадмаар байнааа. Яг л загас жараахай шиг. Тэгээд би одоо ааан тэд нарын дэргэд тэр королна груди гэдэг даллан сэлэх сэлэлтээр тэдний дэргэд ахихгүй гэдэг нь ойлгогдож байгааийн. Аан тэр бусад тэр барас гэж нэрлэгддэг мэлхий сэлэлт тэр бол тэд нар бас сайн сурчихжээ. За тэгээд эхний орой яахав ингээд тамирчидтай хүрээд ирсэн чинь комбинатын хүүхдүүд нэг байранд байж байна. Тэгээд надыг чинь цөмөөрөө танидаг юм чинь Баатархүү нааш ир нааш ир манай байранд ор гээд л бид нартай бай гээд л. Тэгээд л очсон чинь нөгөөдүүл чинь сар бэлтгэл хийчихсэн өөн хөдөөг нэрээ нэг гайхуулж байх шиг байнаа. Гитар тоглоод л, дуулаад л, тэр ер нь хөдөөгийн нэг тосгоныг ер нь л тэд нар л нэг орчин үеийн юмаар явж байх шиг байнаа. Тэр залуучуудын сэргэлэн цовоо байдал. Тамирчидийн цог жавхаалаг байдал, өөрсдийнх нь тэр сайхан дуулж хуурдаж байгаа байдал бүгд сайхан. Тэгээд л ганцхан надаас гадна бас тэр хөдөлмөр нийгэмлэг дээр чинь Сэлэнгээс ирсэн Баяраа гээд хуучин бас комбинатад байсан залуу, за тэгээд юунаас Алдар нийгэмлэгээс байсан Юураа ингээд л бүх комбинатын хүүхдүүд нэг доороо орчихсон. Тэгээд бие биендээ бас жаахан жаахан тэгээд надыг сүүлд зааж байна. Тэгээд надыг сорьж байна. Тамирчид юм чинь. Ер нь энэ хэр зэрэг сэлэх хүүхэд юм байна гэж. Тэгэхлээр нь би тэдний аль ч мэдэхгүй, тэмцээнд бол королна груди гэдэг даллалттай сэлэлт орох ёстой, үндсэн сэлэлт нь, тэгээд чөлөөлт сэлэлт гэж юм орох ёстой. Тэр нь тэр королна груди гэж өөр дээрээ даллахаас бусад өөрийнхээ чадах сэлэлтийг хийж бролох, аан нэг нь болхоор 15н метр усан доогуур шумбах, аан нэг төрөл нь болохоор 3н метрийн гүнээс хаячихсан юмыг олж ирэх. Хэр хурдан олохороо л шийдэгдэх ёстой. Тэгээд би усанд нь шрсон чинь хөөх нөгөө усыг чинь ариутгаж байна гээд хлорын шохой маш их хийчихсэн байна. Нүд хорстол хийчихсэн. Тэгэхгүй ч бас тэр чинь болохгүй. Хөдөөгийн бассеийн жилд нэг удаа усыг юүлээд цэвэрлэдэг ч юм уу гүй ч юм уу. Тэгээд тэмцээн явах гэж байгаа учраас хлорын шохой бараг шарлатал нь шахуу хийчихсэн. Тэгээд харайлтандаа трамплеийн нь 8-метрийн гүнзгийтэй. Аан тэр цаад урт нь бол 25н метр тэгээд тэндээ бол нэг хүний бүсэлхийгээр байх юутай тийм л нэг тиймэрхүү бассейн дээр надыг аваачсан. Тэгээд очоод би яахав королна груди-г нь чадахгүй ээ, тэргүүгээр нь сэлсэн чинь би чинь их хойгуур байранд орлоо. За чөлөөт сэлэлт гэдгээр нь сэлсэн чинь бас гайгүй ээ. Тэр нь бол миний нэг тийм хажуу талаараа криветка гэж авир хорхой маягаар сэлдэг нэг сэлэт байсан юм. Хүн бүхэн хийдэгүй, сонин сэлэлт. Тэр сэлэлтээр би сэлээд бас дажгүй байр авчихлаа. За усан доогуур 15-н метр гэдгийг чинь би одоо манай тэр дасгалжуулагч маань одоо Москва-д дөнгөж комсомолийн дээд сургууль төгсчихөөд ирж байсан нэрийг нь би одоо мартачихлаа хүн байсан юм. Тэр маань тэгэж байна. За миний хүү одоо тэр гараанд л их зөв гарна шүү хоцорч л үсэрч болохгүй. Тэр хүний зөвлөх л юм тэр. Тэгээд сэлэлт мэлэлт мэдэхгүй юм чинь. Эвлэлийн ажилтан. Тэгээд л би ч яахав гарааныхаа юуг голцуу азаар хуурамч гараа гарахгүй, хоцорч үсрэхгүй их зөв аваад байсан. Тэгээд би гарааныхаа зөв авалтыг үсрээд би чинь 15м усан доогуур сэлэлтээр нэлээн дээгүүр байранд орчихлоо. За ингээд усан доогуур 3-н метрийн гүний сэлэлт, авах хаясан юмыг авах. Гулуузан гууль хаяад байсан юм. Тэгээд би нөгөө Дарханы катлованд сэлж сурсан учраас, тэд нар бол урсгал усанд сэлээд сурчихсан хүүхдүүд аан катлованд сэлэх хоёр өөр тогтмол урсгал усанд сэлэх хоёр шал өөр. Тийм учраас би тэр орж байгаа юмны хөөсрөлтийг байнга харж байдаг. Хаана унж байна вэ гэдгийн хамгийн сүүлчийн хөөсөөр нь тодорхойлодог. Аан урсгал усны хүүхдүүд бол тэрнийг мэдэхгүй. Усанд юм хаячихад тэрнийг эрж байж олдог. Тэгэхэд би бол үсрэлтээ тохируулж байгааийн. Би одоо энэ дээрээс үсрээд эрэг дээрээс одоо хашлаган дээрээс үсрээд ороход миний бийеийн урт тэгээд цуваад хүрэх зайгаа тодорхойлод тэгээд би үсрээд ороод авч байгаийн. Ерөөсөө 8,1 секундэд би аваад гарч ирж байгааийн. Тэгэхэд би нэгдүгээр байр эзэлж. За энэ бүх л миний өвөр далалтаараа алдсан алдаа, чөлөөтөөр алдсан алдаа эд нарыг чинь хоёр гүний шумбалтын сэлэлт нөхөж би Бүх ард түмний спартакадад аан тэр тэмцээнээс шагналт 5-р байранд ороод Дархан нийгэмлэгт 90 очков, 90 оноо. Аан хэрэв түрүүлчихсэн бол 140 оноо авах ёстой. Тэгэхээр 90 оноо гэдэг бол болж байгаийн. Тэгээд би Улаанбаатарт ирсэн чинь Улаанбаатарт аймшигтай үер болоод Туулын гүүр ч эвдэрчихсэн Оросын цэргийн анги ирчихсэн, тэр гүүрийг засаж янзлаад дөнгөж вагон нэг юм хөдлөхтэй үгүйтэй болсоор байгаадл нэг юм Туулын гүүрэн дээгүүр гаргаад хотод буулгаад нөгөөдөр нь ахиад л нөгөөдөх конкурсын шалгалтанд орох болж байгаийн. Тэгээд конкурсын шалгалтанд орох гээд бэлтгээд одоо хотод ирчихсэн талбай дээгүүр Сүхбаатарын талбай дээгүүр алхаж байсан нэг гоё залуу ах сууж байгаийн. Зөвлөлтөд сургууль төгссөн нь харагдаж байгаа юм л даа тэр хүн чинь. Хотын залуучуудаас өөр нэг тийм гоё сайхан залуу тэгээд надыг нэг хичээл давтаад юм үзээд сууж байсан. Миний дүү одоо 10-р ангиа төгсчихсөн конкурст орох гэж байгаа юм уу гэсэн тийн гэсэн. За тэгээд ямар мэргэжлээр ямар хотод хуваарь аваад ирсийн гээд ингээд би өөрийгээ хэлсэн чинь ах нь бас чамтай адилхан ингэж яваад сураад ирсэн би банкны мэргэжилтэн хүн. Ингээд би төгсчихсөн хуваариа хүлээгээд төв хороо надад өнөөдөр хуваарь өгнө гээд би энд сууж байгаийн гэж. Гээд тэгээд би ч ямар ч байсан энэ хүн шиг сайхан хүн болий гэж бодоод л горидоод л.

Дэжид -

Билэгшээгээд

Баатархүү -

Билэгшээгээд л энэ хүнтэй уулзсандаа баярлаад л тэгээд л ямар ч бэлтгэл хийлгүй сар болоод аан юу номоо үзэлгүйгээр сар болчихоод ирж байгаа хүн чинь яахав одоо тэр л хүүхдийн авъяас чадвар л мэдэх ёстой байсан л даа. Авхаалж самбаа.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгэхгүй бол тэр чинь бүх хүүхдүүд бэлтгэчихсэн ш дээ. За ингээд шалгалтанд орлоо Ирхүүгийн багш нар орж байна. Миний эхний шалгалт миний эхний хуваарь орос хэл. За ингээд орос хэл гэдэг рүү нь нэг словарь бариад л орчихож байгаийн. За тэгээд нэг чөлөөтэй ярилцах нэг сэдэв орж ирж байнгаа. өөрийнхээ тухай ярих. өөрийнхээ гэр бүлийн тухай ярих. Тэгэхээр чинь би чинь тэр Дархан хотод гурван жил байгаад Оросуудын дунд байгаад хар яриатай болчихсон. Дүрмээр ингэж бичгийн хэлээр ярихгүй ч гэсэн хар яриатай болчихсон. Энэ утгараа бол би яасан бэ гэхлээрээ нөгөө багш нарын анхаарлыг татсан. Бүх багш нар гайхаж байсан энэ алтан медальтай төгссөн хүүхдүүд ингэж яриж чадахгүй чи одоо сайн төгссөн мөртлөө ийм сайн ярьж байна гээд л. Азаар тэр шалгалтан дээр нь физикийн шалгалт авдаг багш нар нь ороод ирчихсэн. Ямар тохиолдлоор юм мэдэхгүй тооны шалгалт авдаг багш нар нь ороод ирчихсэн байсан чинь онц сайн малчик, хороший мальчик гээд л. Хүн бүхэн жигтэйхэн магтаад л би чинь тэнд элдэв бусын үгээр янз бүрийн юм яриад л гэр орныхоо тухай, эцэг эхийнхээ ажлынхаа тухай, өөрийнхээ сонирхдог юмны тухай, тэмцээн мэмцээнд ороод ирсэн тухайгаа яриад л. Тэгээд хойшдын шалгалтууд бол надад яахав нөгөө багш нар цөөмөөрөө намайг танидаг болчихсон юм чинь.

Дэжид -

Хуваарь

Баатархүү -

Тийн миний хуваарь тодорхой болчихсон. Яагаад вэ гэхлээр аз л байхгүй юу.

Дэжид -

За энэ оюутан үеийн амьдрал бол үнэхэрийн бас сайхан орж ирсэн байна тийм ээ?

Баатархүү -

Тийн.

Дэжид -

За тэгэхээр ер нь таны амьдралд одоо гүнээ нөлөөлсөн үйл явдал зүйлс бий юу, одоо ямар үйл явдал вэ? Одоо таны амьдралд гүнээ нөлөөлсөн зүйлс юу вэ.

Баатархүү -

За, за энэ талаар ярихын тулд сургууль соёл хойно төгсөөд ирсэнээс хойшхи үед л хамрагдаж ярих юм байнан л даа.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тийн. Тэгэхлээр би бол тэр хуваариаа аваад нэг жил Ирхүү хотод хэлний бэлтгэл гэдэгт суусийн. Орос хэлний бэлтгэлд. Орос хэлнийхаа бэлтгэлийг төгсөөд би Одесса хотдоо очиж би таван жил сураад төгсөөд 1973 онд Дархан хотын мах комбинатад Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас хуваарь авч ирж ажилласийн. За Дарханы мах комбинатад би ажиллах хугацаанд бол би есөн сарыг нь би Монтажийн туслах ажилчин гэж 150 төгрөгний цалинтай ажил хийсийн. За энэ явдал яагаад ингэж гарсийн гэхээр хөнгөн хүнсний үйлдвэрийн яам ашиглалтанд орох болоогүй мах комбинат гээд ажллах орон тоо тэнд тавиагүй зүгээр дагалдан ажилчдыг бэлтгэх, тэнд чинь 480-аад Унгар мэргэжилтэн Унгарууд ажиллаж байсан юм. Дарханы мах комбинатыг Унгарууд барьж өгсөн. Тэгаад тэр Унгаруудыг дагалдаж ажиллах, барилгад суралцах ер нь ирээдүйд тэр үед мах комбинатад орж ажиллада тэндээ мэргэжил эзэмшсэнийхээ дагуу сурах ийм зорилттой сантехник, цахилгаан, механик гээд янз бүрийн ажилчид, туслах ажилчид авч байсан. Тэгээд тэрэндээ бид нарыг авчихаад зургаан инженер явуулсан байсан Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам. Тэрэн дотор ганцхан цалинтай орон тоо явуулсан нь экспедитор гэж тэр одоо ирж бууж байгаа тоног төхөөрөмжийг хүлээж аваад тэгээд тэр одоо бичиг бармтыг нь хүлээж аваад Унгаруудад хүлээлгэж өгдөг нэг тийм. За тэр ажил дээр нь бид нараас өмнө төгсөөд, өвөл төгсөөд ирсэн манай сургуулийн манай 10-н жилийг төгсөөд ирсэн халзан Бадарч гэж тэр залууг тавьсан байсан. 580аад цаасны цалинтай тийм. Техникч экспедитор ч юм уу даа. За бусад төгсөж ирсэн, гадаадад төгсөж ирсэн инженер нь Галаабаатар, би, Самбалхүндэв гээд гурван инжеенр. Галаабаатар нь Сантехникийн мэргэжлийн, аан харин Самбалхүндэв нь хөргөлтийн инженер, би инженер механикч. Аан дотоодод төгссөн нь болохоор Чулуунбаатар ингээд бид хэд бол одоо 150н цаасны цалинтай. Тэгээд сардаа нийлэд 300н цаас авдаг нэртэй. Арван тав таван хоногтоо 150, 150н цаас авдаг. Тийм л байсан юм. Тэгээд биднийг бол юу гэж хэлж байсан гэхээр тэр авчирсан дарга нь сүүхээтэйд бид нарыг аваад ирсэн юм байна лээ. Манай одессийн миний төгссөн сургуулийг урьд нь төгссөн Улаанбаатарын мах комбинатад урьд нь ажиллаж байсан Дашпэлжир гэж хүн бид нарыг авчирчихаад яахав та нарыг Унгар мунгар явуулж өгнө. Тэгээд ажил дээр чинь гарахаар Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны мэргэжилтнүүдийн хамгийн цалингийн интервалын хамгийн дээд талыг нь өг байж энэ алдагдсан цалингийн чинь нөхөж өгнө барина гэсэн ийм юм яриад. Бид нар яахав дэ сургууль соёл төгсчихсөн, цөм залуучууд, одоо ажиллах хүсэлтэй, би мэддэг чаддаг, бүх юм аа хийнэ л гэсэн ийм л оргилуун юугаар ирж байсан. Зүгээр улсын мөнгө зардлаар сурчихсан учраас бас тэр үедээ нээх нэхэж хатуурхаад байх юмгүй. Тэгээд ингээд Дарханы мах комбинатад бид нарын хэдэн инженер ажилласан юм байгаийн, хэдэн инженерүүд. За энэ хугацаанд бол би бол юу гэж сонсон бэ гэхлээрээ ер нь бол улсын зардлаар сурсан хүн 3-н жил томилсон газар нь яваад ажилчихвал зардлаа нөхсөнд тооцоод дараа нь шилжиж болдог гэсэн тийм аман яриа байсан тийм албан яриа биш. Тэгэж сонссон байсан учраас би ааан Дарханы мах комбинатаас за 3-н жил ажиллаад 4-дэх жилдээрээ ер нь явий гэдэг саналаа яаманд ч тавьсан, дээд удирдлагадаа ч тавьсан. Тэгээд тэрийг бол хэн нь ч зөвшөөрөөгүй. Дархан хот нь ч зөвшөөрөхгүй, яам нь ч зөвшөөрөхгүй. Тэгээд би яам руу найз нарараа асуулгсан л даа сургууль соёлд хамт байсан найз нараараа. Тэгсэн чинь тэгэж байсан. Хэрвээ хөдөө байгаа хүнийг Улаанбаатар хотод татаж оруулж ирэх гэж байгаа бол оронд нь өөрөө яв гэдэг. Өөрөөр хэлэхийн бол миний тэр найз нар надад нэг ийм мэргэжилтэй хүн хэрэгтэй байна. Тэнд Дарханд нэг тийм мэргэжилтэй хүн байна, тэр хүнийг авъя гэсэн тийм санал оруулахаар тэр Яамны удирдлагууд, боловсон хүчин, дарга нар юу гэж амыг нь хаадаг байсан бэ гэхлээр чи тэгвэл оронд нь яв. Тэр хүнийхээ оронд нь яваад чи тэр хүнээ хот руу тат гэдэг ийм юм тавичихдаг. Аан хотын намын хороо бол МАХН –ын гишүүн л болсон бол хэзээ ч явуулдаггүй хотоосоо. Тэр өөр албан тушаалд шилжүүлчихдэг. Түүнээс биш тэр хот дотроо боловсон хүчнээ алдахгүй гэдэг ийм бодлого явуулдаг. Тийм байсан учраас тэр хөдөө тийшээ явсан хүн бол аймгийн намын хотын намын хорооны мэдэлд яамны түшхэлтэнд тэгээд л тэндээ насаа бардаг ерөөсөө. Сургууль соёлд дахиж явуулна гэвэл албан тушаал ахиад намын шугамаар л явахаас өөр тийм арга байхгүй байдаг байсан. За ингээд би бол ер нь миний тэр нөлөөлсөн, гүнээ нөлөөлсөн зүйл юу юм бэ гэж хэлэх гээд байгаа юм гэхлээрээ би бол Дархан хотоос явах явдал бол миний амьдралд гүнээ нөлөөлсөн зүйл хүчин зүйл болж хувирсан. Яагаад вэ гэхлээрээ миний аав бол Дархан хотын намын хороонд зааварлагчаар ажилладаг байсан. Дархан хотын тэр барьж байсан сургууль комбинатын одоо орчуулагч багш гэдгээр ажиллаж байсан, аан Дархан хотын сүүлд гүйцэтгэх захиргаанд хэлтсийн даргаар ажиллаж байсан миний аав чинь кадровый намын хүн шүү дээ, коммунист гэж өөрийгээ тоолдог, үнэнч шударга, энгийн. Тэгээд ааан миний аав бол Дархан хотдоо ийм нэр хүндтэй байсан учраас Дархан хотын иргэд бол Алгаа даргаа гээд л их хүндэлдэг, уг нь бол дарга биш зааварлагч, мааварлагч тэр хэлтсийн дарга гээд явдаг. Аан тэгээд аавд нэг онцлог нь болохоор хүмүүстэй их сайхан харьцдаг, хүмүүсийг доорд гэж ялгаж салгаж үздэггүй хүнтэй жигд хүнтэй сайхан, эвтэй найртай байдаг, тийм л хүн байсан юм байна лээ. Тэгээд аан ард түмэн бол бас тодорхой хэмжээнд депутат мепутат болдог байсан тэгээд ард түмэн бол их хүрээлдэг, хаана ч явсан Алгаа даргаа гэж байдаг. Тэгээд тэр утгаара би юу вэ гэхлээхрээ Дархан хотын намын хорооны мэдлийн хамгийн ойрхон боловсон хүчин. Би өөрөө Дархан хотыг байгуулахад анх ирээд, нэг жилийн дараа ч гэсэн ирээд, сургууль төгсөөд, тэндээсээ хуваарь авч конкурст орж шалгараад, тэндээсээ дээд сургуульд явж сураад ингээд ирсэн учраас яахав Дархан хотын намын хороо өөртөө татаж авах хамгийн ойрын боловсон хүчин гэдэг. Эцэг нь эх нь цөмийг нь мэднэ. Ийм үнэлгээтэй байсан учраас би бол намд элсээгүй юм байгаийн. Би Улаанбаатар луу л шилжих сонирхолтой байсан учраас намд элсээгүй. За ингээд Дархан хотоос явна гэдэг маань миний одоо амьдралд гүнээр нөлөөлж байгаа зүйл нь юу вэ гэхлээрээ би өөрөө бүх карьераа алдаж байгаийн. Бүх карьераа. Яагаад вэ гэхлээрээ Дархан хотоос намын хороо нь тэртэй тэргүй тэр хариуцсан мэргжилтэн гээд аав ээжийнхээ ажил дээр очвол тэртэй тэргүй миний, намайг хараандаа авчихсан. Дархан хотын намын хороон дарга нь Доёд гэж хүн байсан тэр хүний бүртгэлд орчихсон.

Би тийшээ дуртай цагтаа шилжиж болох байсан. Гэтэл тэрнийг хаяад өөрийнхээ амьдралд юу вэ гэхлээрээ Улаанбаатар хот руугаа явий гэдэг энэ л зүйлийг сэдэж хийсэн учраас миний амьдаралд гүнээ нөлөөлсөн зүйлүүд цаашид гарч эхэлсэн ийм л учир холбогдолтой байгаа юм. Тэгээд одоо би зээ хүүгээ явж сургуулиас авах учраас өнөөдрийн хувьд ингээд нэг завсарлий гэж бодож байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.