Baatarhüü


Basic information
Interviewee ID: 990197
Name: Baatarhüü
Parent's name: Algaa
Ovog: Bürged
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: political worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
authority
work
democracy
politics / politicians
foreign relations


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За тэгэхээр түрүүн бид хоёр одоо анхны ярилцлагаа хийсэн. Өмнө нь. За бас одоо ингээд тодорхой хугацааны дарагаар бас өөрөөс чинь нэмж тодруулах ярилцлагаа цаашид үргэлжлүүлэх ийм одоо шаардлага байна. Ингээд өөрөө Дарханы мах комбинатад ажиллаж байгаад л ажиллаж байсан, одоо тэр үеийн мэдлэг боловсрол гэдэг юм уу, одоо сургууль төгссөний үндсэн дээр олж авсан одоо дадлага туршлага одоо бүхий л карьераа орхиод одоо хот руу, Улаанбаатар хот руу шилжих болсоон гэж ингэж яриагаа бид хоёр өндөрлөсөн. Тэгэхээр энэ хот руу шилжихийн одоо онцлог нь юу байсан юм бэ? Яагаад өөрөө Улаанбаатар хот руу бүх тэр карьераа орхин орхин хот руу шилжсэн юм бэ. Дархан ч гэсэн бас тодорхой хэмжээний хотын юу эзэлж байсан юм. Ингэхлээрээ Улаанбаатар хот өөрөө өөрийг чинь юугараа татсийн. Тийм ээ одоо энэ талараа ярьж өгөөч. Одоо хотын асуудал. Одоо хотжих асуудал гэдгийг юу гэж ойлгодгийн онцлог нь юу юм бэ? Юу нь одоо Улаанбаатар хот таньд таатай байсан энэ талаараа ярьж тодруулж өгөхгүй юу.

Баатархүү -

За тэгэхлээрээ би бол өөрөө Улаанбаатар хотын уугуул иргэн. Миний төрсөн газар унасан газар унасан, угаасан ус унасан газар. Тийм учраас би бол нэгдүгээрт хот руугаа тэмүүлж байсан. Хоёрдугаарт би үр хүүхдээ бодож байсан. Яагаад вэ гэхлээр Дархан бол яахав шинэ байгуулагдаж байгаа шинэ залуу хот, арваад жил арван хэдэн настай л байсан байх. Тэгэхлээрээ энэ бол цэвэр үйлдвэрийн хот, тэнд бол соёл урлаг, үзэх харах түүхийн дурсгал янз бүрийн нарийн юм юу ч байхгүй. Тэгэхлээр би бас үр хүүхдээ бас өөрийнхөө төрсөн нутагт өөрийнхээ одоо юун газарт аваачий гэсэн тийм бодолтой байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт. Гуравдугаарт манай Дарханы намайг тэр мах комбинатад ажиллаж байхад манай үйлдвэрчний хороон дарга Таян гэж хүн байсан. Тэр надад тоглоод тэгэж ярьж байсан юм. “За Баатархүү инженерийг ч одоо яахав ингээд бүүр Дарханы хүн болгоод авнаа. Энэ бараг Дарханы хүн, тэртэй тэргүй Дархандаа байлгана. Авгайг нь төгсөөд ирэхлээр Ахуйн үйлчилгээний комбинатад технологчиоор өгчихнө” гэх мэтчилэнгээр ийм тоглоомтой яриад аан байсан. Тэгээд надад тэр таалагдахгүй байсан л даа. Яагаад вэ гэхлээрээ би хэрвээ Дарханд үлдэх юм бол манай гэр бүлийг тэр Дархан луу шилжүүлэх нь ойлгомжтой тэр нийтийн ахуйн үйлчилгээний яамтай нэр дээр нь тэр манай гэр бүлийн хүн сурж байсан. Тэгээд төгсөөд ирэхлээр нь нөхөр лүү нь нөхөр лүү шилжүүлнэ гэдэг ойлгомжтой. Тэгэхлээрээ би түрүүлж заавал шилжих ёстой байсан. Яагаад вэ гэхлээрээ Дарханд намайг байх юм бол Дархан луу авгайг шилжүүлээд тэгээд бид хоёр хоёулаа хотын хүн, хоёулаа Дарханд байж байдаг ажиллаж амьдрахаас өөр аргагүй, хэн ч эргүүлж татахгүй гацах ийм аюул болж байсан. Тийм учраас би түрүүлж шилжинэ гэдэг утгаараа ерөөсөө тэр бодлогоо баримтлаад анхнаасаа Дарханд үлдэхгүй гэдэг утгаараа би намд элсээгүй, МАХН-д огт элсээгүй. За тэр үед бол намд сэхээтнүүд элсүүлэхэд хэцүү байсан л даа. Яагаад вэ гэхлээрээ таван ажилчин юм уу, малчин намд элсэж байж нэг сэхээтэн элсүүлнээ гэдэг. За миний хувьд бол боломжтой. Яагаад вэ гэхлээрээ би тэр Дарханы мах комбинатад хуваарилагдаж очоод есөн сар монтажийн туслах ажилчинаар ажиллаад 150н цаас аваад ингэж хөглөж явах хооронд би тэр Дархан хотын эвлэлийн хороо гэж байдагийн. Хувьсгалт залуудын эвлэлийн хороо, тэр эвлэлийн хорооноос нэг өдөр ирээд эвлэлийн үүр байгуулаад Дарханы мах комбинат дээр бас нэг арван хэдэн хүнтэй үүр байгуулж байсан юм. Тэгээд тэр үүрийн даргаар анх намйг эхэлж сонгоод, тэгээд дараа нь хөдөөгөөс ааан сургууль төгссөн, Архангайгаас сургууль төгсөөд ирж байгаа хориод хүүхдийг илгээлтээр Дархан хот руу явуулсан байсан, Архангай амйгаас. Тэр хүүхдүүд бол ээж аавтайгаа гэр бүлээрээ одоо Дарханд суурьшиж амьдрахаар ирсэн. Тэд нарыг нарыг бид нар хүлээж авч байсан. Тэгээд гэр орныг нь барьж өгч байсан. Тэр улсууд, айлуудыг анх нэгдсэн нэг хашаанд нэгдсэн журмаар ингэж. Тэгээд тэр бүгдэд юу хийж байсан бэ гэхлээрээ цэргээс ирсэн залуучуудын бас Дарханы мах комбинатад бэлтгэж их олноор нь авч байсан. Тэгээд тэр залуучуудтай бид нар өвлийн хүйтэнд ч гэсэн тэр гэрийг бариад, шалыг суулгаад хүн орж ирэхээр болгоод ингээд тэр залуучууд илгээлтийн залуучуудыг угтаж байсан юм байгаийн. Ингээд удалгүй ердөө нэг хэдхэн сарын дотор маш олон хүн ирсэн Дарханы мах комбинатад. Гэхдээ цалин нь хөөрхий монтажийн туслах ажилчин нэртэй, амьдарлын минимум л цалин л даа тэр тухайн үед, хамгийн доод талын цалин. Тэгээд тийм юман дээр ирж ажилласан. Тэр хүмүүсийн гол зорилго юу гэхлээрээ нэгдүгээрт, шинэ сайхан үйлдвэр баригдахнээ. Хоёрдугаарт, Унгарт дадлага хийхнээ, махны үйлдвэр дээр. Гэсэн ийм одоо хоёр гурван. За зарим нь ч яахав цэрэг сургууль төгсөөд ирсэн учраас нэгэнтээ хувиарлагдаад илгээлт милгээлт аваад ирчихсэн байж байгаа. За зарим нь бол хөөрхий бас ажил амьдарлаа солий, зарим нэг газар ажилаад бас нэг нэр хүнд мүнд муутай, цалин хөлс муутай ч байдаг юм уу, тэр ажил нь таалагддаггүй ч байдаг юм уу гэх мэтчилэнгээр их олон талын шалтгаанаар Дарханы мах комбинад руу ер нь Дархан луу ирж ажиллаж байгаа болон улсын өнцөг булангаас л ер нь ирцгээж байсан. За яахав ажилчдийн хувьд бол ийм зорилгоор ирж байсан. Аан ер нь бол манай Дархан чинь угаасаа үйлдвэрийн хот учраас аан хоёрдугаарт, тэр үед Интернациональ гэж нэрлэдэг байсан юм. Яагаад вэ гэхлээрээ Дарханд бол социалист системийн бүх орноос ирж бүтээн босголт хийж байсан. За тэрний хамгийн том бүтээн босголтын ажил нь болвол Зөвлөлт Холбоот улсаас ирээд Зөвлөлтийн мэргэжилтэн гэж нэрлэдэг байсан юм бид нар. Зөвлөлтийн мэрэжилтнүүд ирээд хамгийн түрүүн юу хийсэн юм бэ гэхлээрээ аан СОТ-2 гэдэг их том барилгын корпорацийг байгуулсан. Оросоор бол Советское Обще Строительное Трест-2 гэж. Нэг нь Улаанбаатарт байдаг. Тэр 2 дахь нь Дарханд байдаг. За ингээд тэр СОТ-2 баригдснаар бааз бий болсноор Дарханы цахилгаан станцыг барьсан. За тэгээд Дарханы төмөр замын зангилааг шинэ модернизаци хийж одоо ихээхэн хэмжээний вагон оруулах гаргах чадвартай болгосон. Тэгээд Сэлэнгээс Дархан Сэлэнгийн бүсээс ирэх их үр тарианы аж ахуйнуудын үр тариаг хадгалах элеватор байгуулж өгсөн. За тэгээд Дарханы хүнсний комбинат гэдгийг байгуулж өгсөн. Тэгээд ус цэвэршүүлэх байгууламж. За тэгээд бусад орон сууцны их том хороололуудыг барьсан. Шинэ Дарханд Бурхантын хөндий гэдэгт орон сууцны том хороолол барьсан. За энэ үед бол Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд ажиллаж байсан, Монголын цэргийн ангиуд ажиллаж байсан, Зөвлөлтийн цэргийн ангийн цэргүүд ажиллаж байсан гэх мэтчилэн тэрэнд бол маш олон хүн оролцож, гар бие хийж энэ хотыг бол арваадхан жилийн дотор бий болгосон. За социалист орнуудаас болохоор Болгараас бол Монголд нэхий нэхий эдлэлэлийн үйлдвэрийг анх бий болгож өгч, барьж өгсөн. Энэ бол дэлхийн стандартын одоо хэмжээний тухайн үедээ бол тийм өндөр технологитой үйлдвэрт барьж өгч байсан. За Унгар улс бол мах комбинатыг барьж өгсөн.

Дэжид -

анхаан

Баатархүү -

Тийм. За Унгар улс бол өөрөө дэлхий дээр одоо бас махны үйлдвэрлэлээр их өндөр хөгжсөн, ер нь яахав социалист орнууд дотроо бол одоо хамгийн тэргүүлэх чиглэлийн нэг нь байсан. Унгарын махны үйлдвэр бол. Уламжлалт махны үйлдвэрлэлтэй. Тэгээлд ингээд бид нар бол тэр үйлдвэрүүд дээр хуваарилагдан очиж ажиллаж байсан. За ингээд мах комбинатад би эвлэлийн үүрийн дарга болж бйасан бол эвлэлийн хороон дарга болж байсан. Гурван зуугаад ажилчинтай болсон учраас удалгүй хоёр гуравхан сарын дараа эвлэлийн хороондарга болсон. За эвлэлийн хороог нь би ажилууллаад би бол яахав орон тооны бус хороон дарга. Мянгаад ажилчинтай болно гэж байсан тэрэндээ хүрчих юм бол орон тооны хороон дарга өгнө, тэр болтол та хийж бай гээд. Зиа тэгээд яахав дээ тэрнийг бол олон нийтийн ажил зааврынх нь дагуу эвлэлийн хорооноос зааварчилгаа аваад л зааврынх нь дагуу хийчихдэг байсан. Надад тэр бол нээх зовлон зүдгүүр юм болоод байгаагүй. Удалгүй нэг сар одоо би мартачихаад байнааа. Эвлэлийн хороон дарга Лүндээжанцан бил үү хэн билээ. Хуучин төмрийн заводад бас хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд ажиллаж байсан. Бас миний адил хөнгөн хүнсний үйлдвэрийн үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн механизмын үйлдвэрийн инженерийн мэргэж сэн инженер механик цолтой тэр хүн бас Дархан хотын эвлэлийн хороонд намын төв хорооноос эвлэлийн хороон даргаар ингэж томилогдож ирсэн байсан. Тэр надыг удалгүй хүлээж авсан. Би ер нь шинээр хүлээж авч байгаа үйлдвэрийн эвлэлийн үүрийн дотроос харж байгаад надыг л тэр хүн сонгож авсан юм байна лээ. Бодвол миний түүх мүүхийг уншиж байгаад намтартай танилцсан юм байгаа биз. Тэгээд “би одоо удахгүй ингээд тушаал дэвшээд намын ажилд явнаа чи минйи ажлыг авч үлдээ. Эвлэлийн одоо олон нийтийн ажил гоё шүү миний хүү”. Надыг одоо бодвол нэг гучин хэдтэй би чинь нэг хорин хэдтэй арван хэд нэг ах хүн байсан юм. Тэгээд ингээд сайхан ярьлаа, ухууллаа зориуд намайг дуудаж аваачаад. “Бид одоо ер нь чамайг бэлтгэж байна. Намын хороонд танилцуулна, тэрэн дээр одоо татагалзах зүйл байхгүй.” Юутай намтар түүхтэй танилццан, мэдэж байгаа, чи бол тэртэй тэргүй Дарханы уугуул хүн юм байна гэж хэлж болохоор юм байна. Энэ хотыг барьж байгуулахад л хамт ирсэн тэгээд эндээсээ сургууль соёл төгсөөд, дээд сургууль төгсөөд эндээ хувиарилагдаж ирсэн чи бол одоо үйлдвэр дээр ажиллаад байх шаардлагагүй эвлэлийн ажил хийгээд байж болноо гэж. Тэгэхлээр нь миний юу бол угаасаа анхнаасаа бодож байсан бодол бол Улаанбаатар хот руу шилжих, тийм бодолтой байсан учраас эвлэлийн ажил, намын ажил, яалангуяа намд элсэх энэ асуудлыг болерөөсөө огт халгаахгүй байх ёстой. Тэгэх л юм бол би нэг яамны юунуудын завсраар шилжиж болох, тоглоомнуудын завсраар шилжиж болох нэг вариант байсан. Тэрнийг би олж харж байсан учраас тэрэн дээр бол би одоо татгазлсан тэгэхэд бол “чи бодож байгаад бас хариугаа хэлээрэй. Би ер нь чамайг хамгийн боломжийн хүн гэж үзээд байгаа” гэж манай тэр хөөрхий минь одоо сайн сайнаасаа л надад л ярьж л зөвлөж л одоо энэ сайхан ажлыг хийгээчээ гэж. Тэгэхлээрээ тухайн үед бол МАХН удирддаг, тэрний доор одоо намын залгамж халаа болсон пионер, эвлэлийн байгууллага гэж ажилладаг. Аан эвлэлийн байгуулагад ажиллаж байгаа хүн бол намд элсэх илүү боломжтой. өөрөөр хэлэхийн бол карьер нь одоо хурдан ахих бололцоотой. Одоо бусад инженер техникийн ажилчин, сэхээтнүүдээс хамаагүй хүрдан ахих болоцоотой. Би тэгээд яахав тэрнээс татгалзаад дараа нь бас л нэг эвлэлийн хурал цугларалт хурал семинарууд дээр чи хариугаа яасан бэ гэхэд нь “би ер нь чадахгүйн ээ. Миний гол зорилго бол одоо мэргэжил дээрээ дадах юм Унгаруудтай ажиллаж энэ үйлдвэрийг сайн гартаа оруулж, ажиллуулж үзэх. Би чинь сургууль соёл дөнгөж төгсөж ирчихээд, ирээд шууд ширээний ажилтан болчих сонирхолгүй байна. Үйлдвэр дээр яг ажиллаж бүүр ингээд гараараа мэдэрч энэ үйлдвэрийн ажилчин ажиллуулах гэж юу бйадагийн гэдгийг үзмээр байна” гэсэн нэг иймэрхүү юм яриад аан өөрөөр хэлэхийн бол вежливый отказ гэж Оросоор хүндэтгэлтэйгээр татгалзах ийм тактикийг явуулаад тэгээд тэр хүн ахиж надыг хөөцөлдөхөө больсон. За ингээд ерөнхийдөө ингээд намын ажилтан болох чухал карьерийг бол өөрөө тасалчихсан. Дархан хотын, хотын хэмжээний дарга болно гэдэг бол тухайн үедээ маш том албан тушаалд байсан.

Дэжид -

анхаан

Баатархүү -

тэгэхлээр би хот руугаа шилжиж ирэхийн тулд тэрийг хаяж байгаийн. За хоёрдугаарт нь, манай намын үүрийн намын хороо гэж байсан. Дархан хотын намын хороо гэж. Тэр намын хорооных нь даргаар бол миний одоо багад комбинатад, аж үйлдвэрийн комбинатад амьдарч байхад нэг байранд байсан аан Хөдөлмөрийн баатар Даш гуайнх гэж байсан. Тэдний том хүү ирсэн. Намын хороон даргаар. За тэрний дүү бид хоёр их төө зайгүй найз. Ингээд яахав дээ найзын маань ах ирчихсэн. Найзын маань ах бас надад хэлдэг л байсан л даа. “за Баатархүү чи карьераа дээшлүүлэх цаг боллоо, нэг жил шахуу ажилчихлаа. Одоо чи хэлтсийн Дарга болох хэрэгтэй. Дараа нь чи ерөнхий инженер бол. Тэгээд энэ миниЙ намын ажлыг ав аа. Би бол тэнд үйлдвэрийг жигдрүүлж өгчихөөд буцах юутай, томилолттой байгаа, одоо намын байгуулагаас” гэж тэр өөрөө бас удирдах ажил хийх сонирхолтой байсан юм байна лээ л дээ. Тэгээд карьераа дээшлүүлээд явахдаа өөрийнхээ хүнийг бэлдэж тавихдаа надаар тавиад сонирхолтой байсан. Тэгээд би яахав дээ аан Дамдинхүү ахаа би ч одоохондоо бас нэг монтажийн ажил дуусаад дөнгөж ашиглалтанд орж байна. Би энийг жаахан гартаа хийж авчаад таны хэлснээр л яа да. Тэгээд материал хангамжийн чинь хэлтсийн дарга болий л доо. Тэр болтол та намайг жаахан хүлээж байхгүй юу да гэх мэтийн юм яриад, тэгээд тэндээсээ би чинь хэлээд намын байгуулагын юунд шилжүүлж авна гэсэн юм яриад. Тэгээд би тэрнийг бас л нэг вежливый отказ-аар өөрөөсөө жаахан жаахан хөндийрүүлээд, тэгээд яахав дээ хүн нээх яахгүй, гэхдээ тэр хүмүүсийн бас ойлгож байгаа үйлдвэрлэлээ сайн мэдэж авий гээд байхад нь надыг нээх яагаагүй л дээ. Тэгээд ингээд хоёр отказ эвлэлийн даргаас татгалзаад, намын хороон дарга болохоос татгалзаад ингээд нэг ёсондоо би бол ер нь социализмын үеэр бол бүх карьераа тасалж байгаам л даа. За тэгээд одоо яахав. Надад одоо ахиад карьер хийнэ гэвэл нэг л боломж бий. Тэр нь юу вэ гэхлээрээ яамны одоо мэдэлд өөр үйлдвэрт очиж дахиад л тэр үйлдвэрийн хамт олонд итгэггдэж, хүндлэгдэж тэгээд нам эвлэлийн байгуулагуудын бас юуг авч байж иймэрхүү маягаар би бол тэр байдлыг одоо хэлж байгаийн. Яахав миний бол данны та нарт би ярьж байсан аав маань бол Дархан хотын намын хороонд зааварлагч, мэргэжилтэн тэгээд хотын гүйцэтгэх захиргаанд ерөнхий хэлтсийн дарга гээд дандаа тийм албан тушаад хашиж байсан учраас тэр миний түүх намтар намайг карьер хийхэд бол бас их эвтэйхэн платформ байсан юм байна лээ. Тэгээд би тэрнийг бол таслаад Улаанбаатар хот руу шилжсэн юм. Тэгээд Улаанбаатар хот руу шилжихэд, Дарханаас Улаанбаатар хот руу шилжихэд надад аан бас хэцүү байсан л даа. Яагад вэ гэхлээрээ яам татаж авахгүй бол би тэндээс бултах арга байхгүй томилолттой. Нөгөө үйлдвэрийн одоо комбинатйын захиргаанд намайг тушаагаад өгчихсөн. Тийм учраас комбинатын захиргаа надыг эргүүлээд яаманд нь шилжүүлэх ёстой. Дархан хот дотор жишээлэхийн бол ондоо нэг үйлдвэр лүү шилжүүлчихэж болохгүй. Аан тэгэж шилжинэ гэвэл намын хорооны мэдлийн хүн болж байж хот дотроо ингэж өөр албан тушаал өөр карьер луу шилжиж болдог. Аан тэгээгүй намын хорооны мэдэлд очоогүй яг тийм хүн болвол тэр комбинатын мэдэлд байдаг, комбинат надыг шилжүүлвэл зөвхөн яам руу шилжүүлж буцаана аан өөр хүнсний комбинат ч гэдэг юм уу, нэхий эдлэлийн үйлдвэр лүү, цахилгаан станц ч гэдэг юм уу, төмөр зам шилжүүлэх эрх бйахгүй. Яамны боловсон хүчнийг гадагш нь алдагдуулахгүй гэж тийм бодлого явагддаг байсан юм. Тэгэхлээр би одоо яам руугаа шилжихийн тулд комбинатаас мултрах хэрэгтэй. За ингээд би гурван жил бүтэн ажиллаад, дөрөв дэх жилд нь аан манай комбинатад ерөнхий инженерээр манай миний дээр хоёр жилийн өмнө манай Одессийн хүнсний технологийг дээд төгссөн Насантогтох ирсийн. Тэгээд би Насантогтохтой оюутан үеийн сайхан үерхэж явсан юм чинь ахмад хүн ч гэсэн. Тэгээд би үнэнээ хэлсэн.”За ерөнхий инженерээ одоо би хот руу шилжих шаардлагатай байна. Миний гэр бүл ингээд 1973 оны тэр зун төгсөж ирнээ. Тэгэхээр би наана нь шилжих ёстой. Тэгэхлээр та надаа одоо ямар даалгавар өг би тэрнийг чинь бүгдийг биелүүлий. Та надыг нэг шилжүүлж өгч чадах уу” гэсэн. Тэгээд бодож байгаад “Гүэй яахав чамайг шилжүүлж өгч болноо”. Гэхдээ чи энэ манай үйлдвэр чинь нөгөө улирлын чанартай үйлдвэр байсан учраас комбинат байсан учраас чи тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, бэлэн байдал, барилгын засвар үйлчилгээг ямар ч байсан тэр сезон эхлэх найман сарын нэгэнд эхлэх сезоноос өмнө зургаан сар гэхэд дуусгасан бай. Тэгвэл би чамд бас байдлыг чинь харж үзэж болох юм” гэж хэлсэн л дээ. Тэгээд би энийг чинь одоо яахав засварын төв цех энийг тэгэхэд тус тусдаа барилга, сантехник мужаан, засварчид, цахилгаанчид гээд ерөнхийдөө засварын нэгдсэн цехэд ерөнхий механикчийн мэдэлд харъялагддаг тасаг тийм цехүүд байдаг. Тэгээд тэрнийхээ ажлыг зохион байгуулаад, тэгээд би бол гол нь барилга, тоног төхөрөөмжийн үйлчилгээ засвар хоёроо гүйцээж хийх ёстой. Тэгээд би яахав дөрвөн сард бүгдийг нь дуусгаад. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл дуусгаад тэгээд үед яг сайхан манай комбинатын дарга нар солигдож байсан юм. Нэг дарга нь яам руу гаа буцаж нөгөө дарга нь яамнаас томилогдож ирж байсан юм. Тэгээд Миеэнсүрэн дарга маань буцах гээд яг одоо ингээд яамнаас томилогдож ирж байгаа Доржханд гэдэг дарга ирэх гээд. Улаанбатар мах комбинатыг удирдаж байсан хүн ирнэ гээд ингээд. Хэрвээ би тэр Миенсүрэнгийн гараас л мултарч чадах юм бол, өөрөөр хэлэхийн бол намайг халах юм бол би нэг мултарна. Аан Миеэнсүрэн өөрөө халахгүй тэр Доржхандын гарт орчих юм тэр хүн бол аймшигтай дарангуйлагч, тийм одоо характертай хүн. Тэр ажиллагсадыг, ажилчдыг бол ерөөсөө яаж ч нухчилж байсан өөрийнх нь дурны. Одоо тэр өөрийнхээ л тэр яамнаас зорилтыг биелүүлэх л болвол хэнийг ч одоо яадаг ч гэж би одоо сонсийн. Би ажиллаж үзээгүй. Тийм учраас би тэр үед мултарч гарах хэрэгтэй байсан. За ингээд гарахын тулд бол би нэгдүгээрт Ерөнхий инженер намайг ажлаас чөлөөлж өгөх ёстой, ерөнхий нягтлан чөлөөлж өгөх ёстой, намын дарга чөлөөлж өгөх ёстой, аан эвлэлийн дарга чөлөөлж өгөх ёстой, захиргаа гэж байгааийн, аан тэгээд үйлдвэрийн дарга. Би тэгээд тэр шилжих өдөр нь эртээ 6н цагт үйлдвэр дээр ирээд хүлээж байсан чинь одоо хоёр дарга солилцох гэж байгаийн. Өдөр хоёр хагаст вагон бууна дөрөв гэхэд хоёр дарга солилцоно, гар хөлийн үсэг зураад, одоо сүүлийн тушаад хийгэд. Тэгэхлээр би урьд нь ерөнхйи инженертээ хэлчихсэн, намын даргадаа хэлчихсэн, эвлэлийн дарга даа хэлчихсэн. Тэдэнд надаа татгалзах зүйл ерөөсөө байхгүй. Би эвлэлийнх нь ажлыг гишүүдтэй болгоод сайн хүлээлгэж өгсөн. Тийм учраас надад тэр залуу бол бас өөрт нь юмыг нь ингэж бүрэн хийж цэгцэлж өгсөн учраас их сайн ханддаг. Бид хоёр сургууль соёл нэг төгсөөгүй. Тэр надыг бодвол дүү НАХ яамны сургууль төгссөн залуу байсан. Нийгмийг Аюулаах Хамгаалах яамны чиглэлийн сургууль. Тэгээд л ингээд л бид нар харьцангүй бас аяцан. Ганцхан ерөнхий нягтлан юу хэлэхийг бол би мэдэхгүй. Тэр бол санхүү хариуцсан орлогч дарга, тэр хүн бол өөрөө Зүүн хараагийн Спирт бал бурмын комбинатад ажиллаж байгаад яамны томиололтоор Дарханы мах кобинатад ирж ажилласан хүн. Тэгээд тэр хүн тавина тавихгүй гэхэд нэг хүн тавихгүй гэхэд бусад нь тавина гэхэд бусдынх нь хүч аваад намайг халах боломжтой. Өөрөөр хэлэхийн бол нэг 10%ийн юугаар намайг барьж байж чадахгүй. Ерэн хувь нь зөвшөөрчихсөн байхад. Тэгээд би ингээд өглөө 6-н цагт ирчихээд юмаа цэгцлээд за одоо өнөөдөр л мултарна даа эцсийн вариант шүү ингээд зогсож байхад. Ашгүй гаднаас манай хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны албан ёсны орлогч сайдаас гадна албан бус орлогч сайд, “портфельгүй сайд” гэж нэрлэдэг байсан Дамба гэдэг хүн ороод ирлээ. Тэгээд л тэр Дамба гуай чинь надтай уулзаад л. Намайг “вовка” гэдэг би чинь нөгөө нэг багадаа Орос нэртэй байсан юм. Тэр үед чинь нэгдүгээр эмнлэгт бүх хүүхдүүд Орос эх баригч Орос эмч дээр төрж байсан юм байна дээ. Тэр миний 49н оны үед. Тэгээд тэр Орос эх баригч нар нэр өгдөг. Тэгээд би бол Владимир, Володья гэдэг нэртэй. Яагад вэ гэхлээрээ тийм буржгар үстэй шар жижигхэн үстэй хүүхэд төрсөн юм байна лээ. Тэгээд тэр эх баригч нь өхөөрдөөд Володья гэж Владимир Илич Лениний одоо нэрний юуг өгсөн юм байна лээ. Тэгээд би чинь 8н нас хүрч сургуульд ортлоо Вовка. Монголчууд тэр Вовка-г нь Боов болгоод нэрлэчихнэ. Боов, боов л гэнэ. Вовка гэж хэлэхгүй надад их уур хүргэдэг байж бил ээ. Боов моов гээд элдэв бусаар хэлээд бйахлээр. Тэгээд л би ороод ирсэн. Тэгээд тэр Дамба гуай ороод ирлээ. Тэр Дамба гуай бол миний нагац ах Шархүү гэж аж үйлдвэрийн комбинатад амьдарч байсан, хөнгөн хүнсний үйлдвэрийн барилга засварын ангийн дарга басан юм. Миний аавтай хамт аан хуучин бас л цэргээс юу руу шилжиж ирсэн. Комбинат руу шилжиж ирсэн цэргийн прокуроор байсан хүн. Тэгээд комбинатад тэр засварын ажлыг хариуцдаг. Хөнгөн хүнсний үйлдвэрийн хэмжээний засвар байсан юм аа бас ганц комбинат ч биш. Сүүлдээ бол Хөнгөн Хүнсний хоёр үйлдвэр нэгдэхлээр тэрнийг хариуцдаг байсан юм. Тэгээд Дамба гуай тэр хоёр их дотно найз нар. Тэгээд би багаасаа тэр Дамба гуай тэр хоёр шатар тоглоод би хажууд нь хүүхдүүдтэй тоглоод ингэсээр байгаад бид нар чинь бараг л нэг гэр бүлийн хүмүүс шиг болчихсон юм чинь. Тэгээд Дамба гуай надтай уулзаад, тэгэхэд Миеэсүрэн дарга бас хүрээд ирчихсэн, манай комбинатын дарга. Миеэнсүрэн бол миний төрсөн дүү тэр Германд амьдарч байгаа одоо тэр Мажиг гэж дүү эмэгтэйгийн нөхөр Төмөрбаатарын бараг найз нь шахуу. Хоёулаа Москвад төгссөн. Их бие биедээ найз. Тэгээд бид нар чинь бас ингээд бид хэд чинь бие биеэнтэйгээ их приветливый гэж бие бие дэмжсэн яасан байдлаар харицдаг. Түүнээс дарга цэрэг гэж харьцдаггүй тийм байсан юм. Тэгээд тэр Миеэсүрэнгийн дэргэд шууд “Аан Вовка юу?” гээд надыг. Албан ёсны нэр нь Батархүү ш дээ тэгэхэд албан ёсны нэрийн хэлэхгүйгээр шууд “Вовка юу?За аав ээж хоёрын чинь бие сайн уу?” гээд л ингээд одоо бүүр нэг албаны бус гэр бүлийн ах дүү ч юм шиг, сайн танилууд ч юм шиг, найз нөхөд ч юм шиг яригдаад явчихлээр Миеэнсүрэн дарга аан сэргэлэн хүн учраас миний гуйлтыг биелүүлчмхэд буруутахгүй юм байна гэж ойлгож авлаа гэж би тэр нүднийх нь нүүрнийх нь өнгөөр ажигласан л даа их сэргэлэн хүн байсан юм. Тэгээд миний хэрэг бүтчих юм байна гэж. Тэгээд би шууд Миеэсүрэн даргын дэргэд хэлсэн л дээ. “Одоо ингээд манай аав ээж хоёр хоёулаа бие муу, ээж маань энэ Дарханд одоо ургамдын харшлаар байж болохгүй болчихоод байгаа, аав маань болохлоор олон жил ажиллаад тэтгэвэртээ гарчихсан. Аан нөгөө аж үйлдвэрийн комбинатад хортой нөхцөлд ажиллаж байгаад энд одоо Дарханд хамгийн сүүлд нь Нэхий эдлэлийн үйлдвэрт нэг жил 14-дэх жилээ гүйцээх гэж нэг жил мастер хийгээд хортой нөхцөлд гарсан учраас бие нь тааруухан байгаа тэгээд эмчилгээ сувилгаа нь хотод л явагдах шинжтэй, дүү маань төгсөж ирээгүй, авгай хүүхэд маань төгсөж ирээгүй, би энэ Дарханд. Тэгээд ер нь би л хот руугаа авч явахаас” гэж тэр хоёрын нүүрэн дээр хоёуланг нь байж байхад хэлсэн л дээ. Тэгээд “аан” гээд Дамба ах ч толгой дохиод л “аан аан” гэчихээд өнгөрсөн. Тэгээд би ерөөсөө шууд ерөнхий инженер дээрээ ороод л за одоо миний явах цаг болжээ. Та одоо надад энэ тойрох дээр гарын үсэг зураад өгөөч гэсэн тэгээд жаахан нэг хэдэн минут бодож сууснаа “за за” гээд л шууд зурчихсан, манай ерөнхий инженер. Тэгээд би тэрнийгээ бариад намын дарга дээрээ очсон. Намын дарга Дамдинхүү ах маань өдөөс “за чи намын гишүүн биш учраас би мэдээгүй, намын хороо асуувал би мэдээгүй хэн яаж шилжүүлчихсэн юм бэ мэдэхгүй” гэж хэлээд өнгөрнө. Тийм учраас би гарын үсэг зураад хэрэггүй зүгээр намайг зурчихсантай адилхан бод. Надтай тайралдаагүй л байгаа биз. Гээд л яамныхан хоорондоо боловсон хүчнээ солилцож байхад оролцож би заавал тэрэнд оролцож байх албатай биш гээд л хэлчихнэ. Ингээд өнгөрсөн. Эвлэлийн хороон дарга дээр очоод зуруулчихлаа, санхүүгийн хэлтсийн дарга дээр зуруулсан “за ингээд нэг чухал хүнээ явуулж байгаа нь зөв юм байхдаа” гэж байгаад л нэг зурчихсан. Тэгээд тэрийг зуруулаад ирэхлээр Миеэсүрэн дарга зүгээр олон таван үггүй миний тушаалыг гаргаад тэгээд хоёр цаг гэхэд тушаалаа гар дээрээ авчихсан. “Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны мэдэлд шилжүүллээ” гэсэн тушаалаа аваад ингэж л би Дарханаас мултарч миний өөрөөр хэлэхийн бол бүх каррьераа өгч байж мултарсан түүх нь ийм учиртай байгаа юм.

Дэжид -

мултарах ан хаа

Баатархүү -

тийн. Тэгэхгүй бол мултардаггүй байсан. Жишээлэхийн бол би сүүлд Улаанбаатар төмөр замд ажиллаж байхад манай тэнд төлөвлөгөөний хэлтсийн мэргэжилтэн Нэргүй гэж залуу байсан. Тэрний эхнэр бас манай хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны боловсон хүчин, сургууль төгсөж ирсэн. Тэр сургуулиа төгсөж ирээд шууд яамны томилолтоор яваагүй ажлыг нь хаяд ондоо газар ажиллаж байсан. Тэгээд тэрнийг хөөцөлдөж байгаад бариад нэг жил шоронд оруулсан. Эмэгтэй хүнийг. Сургууль төгсөөд ирээд нэг хоёр гурван сар ажиллаад шоронд орж байгаа. Тэгээд жаахан жаахан үйлж байна л гэж Нэргүй ярьж байсан. Тэгэхдээ одоо яахав дээ. Тэгэж л хүний амьдралд хар толбо хийдэг, муухай дарангуйллын систем тэр үед үйлчилж байсан байхгүй юу. Тэрний тухайд л би энийг зориуд ингэж бас ярьж байгаа учиртай. Хобогдолтой байгаа юм байгаийн. Тэгэхдээ одоо миний цаашдын ажил төрөлд энэ хөнгөн хүнсний үйлдвэрийн яам их олон жил нөлөөлсөөн. Их олон удаа удаан намайг тэр өөрөө өөрийнхөө хийгээд өгсөн каррьер хийсэн юм аа баталчихаад явах гэж байхад олон удаагийн хор уршиг тарьсан. Тэрнийг бол би дараагийн одоо ярианд тийм ярих бололцоо гарвал яринаа. Ингэж бодож байна.

Дэжид -

анхаан. За тэгэхээр ер нь хотыг бол гол нь одоо соёлын одоо төв тийм ээ. өөрөөр хэдэхийн бол сурч боловсрох, бүхий л мэдэллээ авах гэдэг юм уу тийм ээ талаас нь бодож ингэж шилжиж орж ирсэн юм байна ш дээ тийм ээ? Одоо өөрөөр хэлэхийн бол хэтийн бодлоготойгоор гэж ойлгож байна тийм ээ?

Баатархүү -

анхаан

Дэжид -

хот одоо өөрт чинь нэлээн өөрт чинь тийм, өөрийн чинь үзэл бодол бол хотын талаар одоо тийм ойголттой байсан байна тийм ээ. Тэгээд одоо таатай нөхцөл гэж ойлговол, одоо тэгэж ойлгох уу?

Баатархүү -

Гүэй одоо ийм л дээ. Дархан хот бол өөрөө сонирхолтой хот. Яагаад вэ гэхлээрээ залуу хүнд энд Зөвлөлтийн мэргэжилтэнгүүд байж байна, Зөлөлтийн цэргийн анги байж байна, дандаа залуучууд. Тэр удирдах ажилтангууд нь л нас тогтсон юм уу, тусгай мэргэжилтэй, өндөр мэргэжсэн хүмүүс байхаас биш ажиллагсад нь бол цөм залуучууд. Тийм учраас бүх төрлийн спорт бол тэнд байна. Бүжиг танц орой болгон байна, зөвлөлтийн клубууд дээр, за тэгээд хөл бөмбөг, гар бөмбөг, волейбол ер нь залуу хүнийг байхад бүрэн болоцоотой

Дэжид -

ажлаас гадуур одоо

Баатархүү -

ажлаас гадуур одоо ерөөсөө зохион бйагуулалтын асуудал дээр бол Дархан хотыг муу гэж хэлэх юм байхгүй, ганцхан юу вэ гэхлээрээ ер нь би Дарханд үлдэх юм бол манай гэр бүл Дарханаас мултарч чадахгүйгээр маш удаан хугацаагаар түгжигдэх. Аан би бол хот руу орж бас аль болохлоор боловсрол оо дээшлүүүлэх, яахав дээ манай Одессын сургууль төгсөхөд надад манай сургуулиас тодорхойлолт хийж өгсөн юм байгаийн. Тэр тодорхойлолтыг МАХН-ын төв хороо аваад үлдэчихсэн. Надыг ер нь аспирантурт авъя сургуульдаа гэж ийм бичиг хийж өгсөн юм байгааийн. Тэгээд тэрнийг намын төв хороо авч үлдээд, яаманд өгсөн ч юм уу гүй ч юм уу мэдэхгүй зүгээр яачихсан. Би чинь тэгэхээр өөрөө бас нэг эрдэм шинжилгээний ажил руу явахиймсан. Үйлдвэрлэл одоо дөрвөн жил үзчихлээ. Үйлдвэрлэлийн хувьд бол би одоо ямар ч байсан амьдрал ийм байдаг юм байна, аан ажил ийм байдаг юм байна, аан ажлыг, үйлдвэрлэлийн ажлыг удирдахад ийм байдаг юм байна. Гэсэн үндсэн одоо хэний ч өмнө хаана ч байсан одоо бас нэг юу ч мэдэхгүй биш, дадлага туршлагагүй хүн шиг байгаад байхгүй. Монтажийн одоо тэр үйлдвэрийн монтаж гэдэг юмыг хийлээ. Тэр үйлдвэрийн чинь ашиглалтан дээр гурван жил ажиллаа. Бүх юмыг нь хийлээ. Тэгэхлээр одоо надаа дадлагажих хугацаа дууссан гэж би өөртөө дүгннэлт хийж байсан учраас яахаю одоо тэгээд миний аж завшаанаар тийм олон сайхан нөхцөл бүрдэж байж тэгээдшилжиж байгаа нь тэр л дээ.

Дэжид -

за хотод орж ирээд өөрийн чинь ажил амьдрал цаашаа яаж үргэлжилсэн бэ ер нь яахав үйлдвэржилтийн тадаар бид хоёр бол бас нэлээн сайн ярилцлаа тийм ээ?

Баатархүү -

За, за би бол Дарханы үйлдвэржилтийн тэр их ажлын талаар нарийн мэдэллийг бол өгсөнгүй л дээ. Их нарийн юмнууд байсан байх. Дархан хот бол тухайн үедээ одоо Монголын хамгийн сор хот болж байсан юм. Тэнд бол одоо шинэ ажил амьдрал, тэр чинь тэгээд үйлдвэржилтээр зогсохгүй хөдөө аж ахуй, бүх салбарт, уул уурхай. Дарханы өөрөө Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүс гэж одоо их Зөвлөлтийн удирдлагын том том инстетутын боловсруулсан том том проектуудыг нийлүүлж байж бүтээж гаргасан хамгийн ойрын хугацаанд өөрийн өртгөө нөхөж авах Монголын одоо Аж үйлдвэрийн комбинатын дарагаар орох том үйлдвэржилтиийн процесс явагдсан. Монгол улсын хэмжээнд бас яг ярих юм бол Монгол улсын хэмжээнд тийм богино хугацаанд тийм том үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулах тэр ажилчин ангийг бүрэн бэлдэх асуудал бол үнэндээ хэлэхэд тийм түүх ч байгаагүй тийм юу ч байгаагүй. Тийм учраас Аж үйлдвэрийн комбинатыг дөчин хэдэн оны сүүл, тавин хэдэн оны үеэр байгуулж байсан бол тэр үеэр технологи өөр байсан. Аан энэ Дарханы үйлдвэрлэл бол хамгийн сүүлийн үеийн технологи байсан. Тэгээд Монголын бол юу л даа Монголын цагаан тоосгоны үйдлвэрийг бол Польшууд ажиллуулж байсан юм байна. Тэгээд ер нь Монгол чинь тэр үед түүхий эд, хөдөө аж ахуйн орон байснаа, социализмын паазад аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болно гэсэн нэг ийм зорилт тавигдаж гарч ирсэн. Тэр зорилтыг хангахад Дарахн Сэлэнгийн бүс хамгийн гол рольтой байсан. Тэгэхлээр Дархан Сэлэнгийн бүс дотор байгаа Дархан хот бол өөрийнхээ хажууд бас дагуул хотоой “Шарын гол” гэж. Дархан хотыг, цахилгаан станцыг, хөдөлмөрчдийг нүүрсээр хангадаг, Дархан Сэлэнгийн районыг, Улаанбаатарын 3-р цахилгаан станцыг нүүрсээр хангадаг. Их том уул уурхайн объекттой, бас их том тосгонтой, бас жуу хот жуу маягийн тосгонтой үйлдвэржилт үйлчилгээний юм баригдаж би бас өөрөө очиж харж үзэж, явж байсны хувьд бол ер нь гайхамшигтай л юм байсан юм байгаийн. Тухайн үедээ бол хүн ер нь тэнд ажиллахад бахархал л үлдэнэ үү гэхээс гомдол гэж үлдсэн тийм хүн байхгүй байх гэж боддогийн. Би Дарханд ажиллаж байсан, амьдарч байсан гэхэд хүнд ер нь бахархал төрдөг тийм үе байсан юм. За яахав хот гэдэг газар, Улаанбаатар хот гэдэг газар бол дуурьтай, тийм ээ, жүжигтэй за одоо ер нь соёлын, уран зургийн галерей за тэгээд л бүх юм байна л даа тэр чинь одоо. Дархан хот бол тийм юм байгаагүй хөөрхий. Дархан хот маань нэг зөвлөлөтийн их том клубтэй,

Дэжид -

залуучуудын соёлын төв

Баатархүү -

хүүхэд залуучуудын театр тийн тэгээд сүүлд надыг явахад дөнгөж ашиглалтанд орж байсан юм. Аан бусдаар бол өөр тийм юм байхгүй. Гэхдээ би бол өөрөө юу гэж бодож байсан бэ гэхлээрээ, ингээд их удаан байгаад байх юм бол бүүр зэврээд нэг мастерийн хэмжээнд юун нөгөө эрдэм шинилгээний ажил хийх, за нэг мастерийн хэмжээнд очоод тэгээд нэг төлөвлөгөө ярьсан тийм л нэг дотоодын дээд сургууль төгссөн хүн шиг л болчих болов уу гэж айж байсан юм. Гадаадын дээд сургууль төгссөн учраас бас тухайн салбартаа тэргүүлэгч инженерүүд нь байсан учраас би хоцрогдохыг хүсээгүй. Тэгээд л Улаанбатар луу шилжиж бйагаа нь л тэр дээ. Гэр бүлээ бас Улаанбаатарт байлгах миний гэр бүлийн хүн ахуйн үйлчилгээний оёдлын инженер технологичоор төгсөөд ирж байсан учраас бас тэрнийг буруу газраас эхлүүлчихгүй зөв газраас нт эхлүүлээд тийм л одоо цогц бодлого байсан хэрэг л дээ.

Дэжид -

анхаан. За ингээд хотод орж ирснээс хойшхи ажил амьдарлын талаар бас бид хоёр товчхоон ярих уу тийм ээ. Одоо ямар ажил үйлилгээ эрхэлж байсан юм бэ? Тэгээд одоо өөрийн чтнь амьдралд ер нь бусдаас ер бусын гэдэг юм уу бусдаас онцгойлох зүйл юу одоо байнаа? Хэрэв тийм зүйл байгаа бол тэр зүйлийг та одоо яагаад онцгой гэж үзэж байна? Гэсэн нэг ийм сүүлийн яриаг ийм сэдэв рүү чиглүүлвэл яаж байна вээ гэсэн санаа байна.

Баатархүү -

За за, тэгэхлээр би бол 1973 онд сургууль төгсөөд дөрвөн жил ажилчихаад 1974 онд Улаанбаатар хот руу орж ирсэн.

Дэжид -

77онд байх нь байна тийм ээ?

Баатархүү -

77 онд тийм. Тэгэхлээр надад бол миний өмнө бол олон үл мэдэгдэх тэгштгэлийн хэмжээнд асуудал байсан. Яагаад вэ гэхлээрээ нэгдүгээрт би хаана амьдархын Улаанбаатар хотод ирчихээд. өрөийн орон гэр, сууц байхгүй. Ээж аав маань Дарханд. За ингээд, төгсөн ах дүү бол бас байхгүй. Дүү маань тэр үед Германд сурч байсан тэр үед. За ямарч байсан болно бүтнэ гэдэг юуг бол дотроо хийчихсэн. За хаана ажиллах вэ? Гэдэг асуудал их том чухал асуудал. Тэгэхлээр би өөрөө шууд зориглосон. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамтай зууралдах аа болъёо. Би өөрөө өөрийгээ аваад явах чадалтай болчихсон. Дөрвөн жил ажилчихсан болохлоор би энэ яамнаас салах эрх надад байгаа байх. Би яамнаас хөрөнгө зарж намайг сургасныг юуг гурван жил ажиллавал болдогийн гэж сонссон тэр утгаараа хүмүүсийг каррьераа хөөгөөд, намын ажил хөөгөөд, орон нутгийн засаг захиргаанд ажиллах, намын ажил хийх, эвлэлийн ажил хийх, үйлдвэрчний эвлэл байгуулагад толгойлох ажил хийх гэх мэтчилэнгээр ингээд явахад бол яам хөөцөлддөггүй байсан нууц нь бол тэндээ байсан юм шиг байсан. Тэгээд би тэрнийг ойлгосон учраас тэр дөрөв дэх жил дээрээ тэндээс гурав дах жилдээ яваагүй, дөрөв дэх жил дээрээ именно явсан учраас өөрийгээ бол ингээд ямар нэг хэмжээгээр тэр яаманд одоо хамааралгүй байх болоцоотой болчихсон юм байна гэж үзээд Улаанбаатар хотод ирэхдээ би урьчилаад судалсан. За нэгдүгээрт, миний орж ажиллаж болох эрдэм шинжилгээний ажил хийж болох газар Монгол улсын шинжлэх ухааны академи. За би бол тэр үед дээд сургууль, институт төгссөн учраас эрдэм шинжилгээний ажил хийнэ гэж бодоход бол бас жаахан бүдүүн зүрх л дээ. Гэхдээ их сургууль төгссөн хүн бол судалгаа шинжилгээний ажлын дадлага туршлага олсон. Тэрүүгээр мэргэшсэн байдаг. Аан институт төгссөн хүн бол үйлдвэрлэл, шинжлэх ухаан хоёрын хоорондох гүүр гэдэг утгаараа судалгаа шинжилгээний ажлыг нээх голлож үздэггүй, техник, технологио л голлож үздэг. Тэгээд өөрийгээ ажиллагсадын дунд хэрхэн авч явахаа хууль зүйн үүднээс сургуульд заалгаж ирдэг, ийм л учиртай байсан. Тэгэхлээрээ ямар ч байсан тэр академи гэдэгт нь ороод үзий гээд ингээд судлаад хөөцөлдсөн чинь ер нь Академи-д улсууд их олон жил хоёр гурван жилээр хөөцөлдөөд орж чаддаггүй байсан юм байна лээ. Тэгээд өргөдөл өгчихдөг тэгээд өргөдлийг нь хүлээгэд авчихдаг, гэхдээ ажилд авдаггүй. Аан аавна гэвэл тэр үеийн академийн ерөнхийлөгч Ширэндэв гуайг л сайн мэддэг, таньдаг хүнээр л ярьж л орно уу гэхээс өөрөөр ордогүй. Ер нь Ширэндэв гуай бол барагтай юманд хөдлөөд байдаггүй байсан юм шиг байгаийн. Аргагүй тэр сайд дарга нарын авгай хүүхэд ав гэвэл авдаг байсан байх. Түүнээс тэр бид нар шиг рядовой инженерүүдээс бол авч байна гэж мэдэхгүй. Ер нь тийм авчихсан юм байдаг ч гүй юм шиг байсан. Тээгэд яахав тэр талд ер нь жаахан хөөцөлдөж байх нь зөв юм байна. Гэхдээ ирээдүйд хөөцөлдөх ёстой салбар юм шиг байна, эрдэм шинжилгээний ажил хийвэл гэж ойлгочихоод тэнд өргөдөл өгөх гэж байснаа боллиод улсын төлөвлөгөөний комисс гэж байгааийн. Улсын төлөвлөгөөний комисс гэдэгт очихын бол би Инженэр эдийн засагч мэргэжилтэй байх ёстой. Би бол инженер хүн учраас эдийн засагч биш. Доод тал нь эдийн засагч мэргэжилтэй байх ёстой. Тэгэхлээр Улсын төлөвлөгөөний комисс бол академийн дараагаар хасагдаж байгааийн. Аан материал техникийн улсын хороо гэж байгаийн. Аан тэнд очвол би харин миний мэргэжил дотор матераил ведение гэж хоёр жил үзсэн хичээл байгааийн. Өөрөөр хэлэхийн бол одоо энэ уул уурхайн баялагтай холбоотой үйлдвэрүүдийн материал техник хангамж гэх мэтийн янз бүрийн одоо бараа судлалын чиглэлийн чиглэлээр ч юм уу одоо техникийн талаасаа би ажиллаж болмоор юм шиг. За тэгээд би тэнд хөөцөлдсөн. Тэр материал техник хангамжийн улсын хорооны дарга нь Намжим гэж хүн байсан юм. Намжим гуайтай уулзахад маш хэцүү. Миний тэр очсон үеэр яг улс ардын аж ахуйн хэд дүгээр таван жил бил ээ дээ таван жилийн төлөвлөгөөг батлах гэж ид хийж байсан юу. Тийм учраас Намжим гуай дээр одоо зөвлөлтийн мэргэжилтэн хойноос ирсэн, Москвагаас ирсэн хүмүүс орчихоод ер гарахгүй. Намжим гуай нөгөө юмаа хийхийн тулд тэр улсуудтай зөвлөлдөөд. Манайд чинь уг нь яаманд ийм том газруудад зөвлөх гэж нэг зөвлөх байсан юм. Гэхдээ тэр зөвлөхүүд дээр чинь дөрөв таван хүн ирчихсэн. Зөвлөлтөөс материал техник хангамжийн улсын хорооноос хүн ирчихсэн. Улсын төлөвлөгөөний хэлтсэс нь хүн ирчихсэн байхад би тэрний хажуугаар яваад байхад надыг тэнд тоож үзэхгүй ш дээ. Гэхдээ би яахав өргөдлөө өгөөд л байн байн асуугаад л байнга л хөөцөлдөөд байсан л даа. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам руугаа очихгүйгээр. За гэхдээ би ганцхан газар хөөж байж бас цаг алдчихна гэж үзээд, энэ Шинжлэх ухаан технологийн мэдэллийн төв гэдэг байгуулагыг сонирхсон юм байгаийн. Тэнд бол бас шинжлэх ухаан техникийн гэхлээрээ надад их ойр. Би өөрөө шинжлэх ухааныг сонирхдог, техниккийн боловсролтой ийм хүн учраас тэр нь надад ойр учраас бас тэр юуг хөөцөлдөж эхэлсэн. Байгуулагад ажилд орохоор. Тэгээд очиж уулзаад тэр үед нарийн бичгийн дарга нь Хорлоо гэж нэг эмэгтэй байсан. Тэгээд би бол танихгүй байсан л даа, тэгсэн манай гэр бүлийн хүнийг таньдаг байгаад надад хэлээд. Аан тэр үед ер нь танил талгүй бол явдаггүй байсан л даа. Нуух юм байхгүй. Танил талаар л ажилд орно уу гэхээс биш огт танилгүй бол ажилд орохгүй. Тэгээд Хорлоо намайг таньсан учраас та чи өргөдлөө өгчихөөд явчих гээд. Тэгээд манай авгай төгсөж ирээгүй байсан юм. Одоо энэ зун нь хавар нь төгсөх ёстой. Би тэр чинь дөрвөн сард энд давхиж яваа юм чинь. Ингээд өргөдлөө өгчих гээд, өргөдлөө өгчихлөө. Тэгсэн тэр шинжлэх ухаан технологийн мэдээллийн төвийн захирал Авирмэд гуайн Зөвлөлт холбоот улсад Москва хотод Олон улсын Шинжлэх ухаан технологийн төвийн эрдэм шинжилгээний ажилтангаар бил үү эсвэл нэг юугаар бил ээ нэг ажилтангаар явах гэж байсан. Ажлаа арай хүлээлгэж өгөөгүй. Аан тэрний эрдэмтэн нарийн бичгийн даргаар хүүхэн Жимээ гээд хүн байсан. Аан намын дарга нь хэн гэж, аан гэнэтхэн нэрийг нь мартачихийн. Аан хэн гуайн байсан аан за тэрийг орхичий. За ингээд би чинь захиралтай уулзлаа. Тэгсэн Авирмэд гуай тэгэж асууж байнаа. “Чамайг хэн явуулсан юм бэ?” гэж. Ерөсөө л шуудхан асуусан. Аан би бол нэг их л зоригтой хүн орж байгаийн. Уул нь нэг хүн явуулах ёстой л байхгүй юу. Дээд круг ээс. Одоо манай төрийн албаны хэмжэний дээд кругээс явж байж л би зоригтой тэгэж орно уу гэхээс зүгээр нэг гүйгээд орчихдоггүй л байсан юм байна л даа. Би яахав тэгээд л орчихож байгаийн. Надыг хэн ч явуулаагүй ээ. Дарханы мах комбинатад ингэж ингэж ажиллаж байгаад, ийм ийм сургуулийг төгсөөд ингээд ингээд таньд өргөдөл өгсөн юм аа. Тэгээд одоо би бол яахав Орос хэлээр бол чөлөөтэй ярьна, сайн уншина, сайн бичнэ, тийм учраас би мэдээллийн ажил дээр ажилаж болно гэж үзэж байгаа. За үйлдвэрийн ажил дээр ажиллаад яахав Унгаруудтай таван жил хамт амьдарсан. Унгар хэлний ярианий ойлгоцтой, тэгээд гурав дөрвөн жил Унгаруудтай ажилчихлаа, нэг жил Унгарт очиж дадлага хийлээ үйлдвэр дээр гурван сар одоо ажиллагсадыг авч явж, тэгээд одоо ингээд би нэг Унгар хэлний талаар мэдлэгтэй, мэргэжлийнхээ хэр хэмжээнд ийм хүн гэсэн. “За за, эрдэмтэн нарийн бичгийн даргатай ууулзаа” гээд надад өргөдөл дээр цохож өгөөд явуулчихсан. Тэгээд би хүлээж байгаад үдээс хойш ч бил үү эрдэмтэн нарийн бичгийн даргатай уулзсан л даа. Жимээ гуайтай. Тэгээд Жимээ гуайч яахав нөгөөдөх эрдмийн, мэдэллийн ажлаа баримтлаад дагнначихсан хүн учраас тэр ажил дээр тэнцэхнэ үү гэдэг талаас л шалгаан уу гэхээс захиргааны талаас надыг шууд ажилд томилох момилох тийм юм байхгүй, рекомендациа л өгөх тийм зорилготой байсан. Тэгээд ярилцаад Жимээ гуай намын дарга дээр яваад оч гэсэн. За намын дарга дээр яваад очсон чинь намын дарга маань хүлээж аваад. “аан үйлдвэр дээр ажиллаад ирчихсэн” тэдний үйлдвэрчний эвлэлийн ажилтангууд нь онцлог нь үйлдвэр дээр ажилласан хүмүүс нь цөөхөн, яг бас жаахан жаахан ажилласан байх нь байдаг юм байна лээ. Тэгээд голцуу л шууд шууд томилогдоод ирчихсэн, эсвэл тэднийд ирээд нэг жил Москвад очиж мэдээллийн Информатикийн сургуульд нэг жил сурж одоо атестат аваад, тэгээд эрдэм шинжилгээний ажилтан болсон, номын санч ажилтан болсон. Тиймэрхүү голцуу улсууд байсан. Тийм учраас би бол тэд нарын дунд үйлдвэр үзчихсэн хүн болж л байгаам даа ухаандаа. Миний л одоо их л урдаа бариаад их омгорхоод байгаа юм маань тэр

Дэжид -

анхаан Давуу тал

Баатархүү -

давуу тал нь тэр, тэгээд үйлдвэртээ бас хамгийн сүүлийн үеийн шинэ технологоир баригдсан шинэ үйлдвэр дээр ажиллаж байсан. Аан гэсэн утгаараа. Аан би үйлдвэр үзэхийн хувьд бол аан сургууль соёлд орохоосоо өмнө бол Комбинатад байж байгаад үйлдвэр дунд өсчихсөн хүүхэд учраас бас үйлдвэрийг огт мэдэхгүй, чадахгүй, гайхаад тийм их балмагдаад байх юм байхгүй л байсан л даа. Тэгээд ингээд орсон чинь нөгөө хүн намын дарга маань намайг их хүлээж сайхан хүлээж авлаа их өөрт сэтгэгдэл яатайхан төрлөө. “аан Жимээ гуайтай уулзачихсан уу? Авирмэд захиралтай уулзачихсан уу? Аан үйлдвэр дээр ажиллаж байсан хүн авахад ч аан миний хувьд татгалзах юм алгаа” гээд. Ганцхан юу вэ гэхлээрээ Шинжлэх ухаан технологийн улсын хорооны коллеги –ийн хурлаар орж байж чи батлагддаг юм аа манайд ажилд авахад

Дэжид -

Ан-хаа

Баатархүү -

манайх бол Шинжлэх Ухаан техникийн улсын хороо тэр үеийн Майдар дарга гэж одоо манай намын төв хорооны дарга нар дотор дээрээсээ нэг хоёр дох л дарга байсан байх. Цэдэнбал даргын үед цөөхөн дарга нарын нэг Моломцамц, Майдар гээд л нэг хэдэн Жагварал гээд хэдэн дарга л үндсэндээ намын төв хороог авч явдаг. Тэгээд тэрний нэг Шинжлэх ухаан техникийн улсын хорооны дарга Майдар. Тэдний хурлаар орж байж батлагдана. Тэгээд тэрнийг бол хэзээ хуралдахийн, хэзээ намын хороогоор оруулахын би мэдэхгүй. Гэхдээ би тэр хооронд яасан л даа. Сар гаруй хүлээх учраас, тэрнийг мэдсэн ойролцоогоор дор хаяж сар гаруй хулээнэ, эсвэл жилээр хүлээнэ. Тэгэхлээр би гэр бүлийнхээ хүнийг сургуулиа төгсөж байсан учраас Киев рүү шууд урилгаар, урилга нь ирчихсэн, тэгээд би охинтойгоо хоёулаа одоо авгайгаа төгсөхөд нь хамт байх гээд гурвуулаа хамт байх гээд ингээд Киев рүү яваад өгсөн. Тэгээд Киевт би очоод, Киевээс ирчихээд, авгай маань ч тэгээд яамнаасаа энэ Ахуйн үйлчилгээ гэдэг байгуулагтаа хуваарилагдаад ажиллаж, үйлдвэрлэлийн дадлагаа хийж эхэлсэн. Тэгээд би нөгөө байгуулага дээрээ яваад ирсэн. Тэгсэн харин азаар миний юу батлагдачихсан байсан. Ажилд орох асуудал. Эрдэм шинжилгээний ажилтнаар батлагдчихсан байсан. Тэгээд тэр батлагдсан нууц нь юу юм бэ гэхлээрээ юу юм байна лээ л дээ хэн гуай Авирмэд гуай бодохдоо хүүхэн Жимээ, эрдэмтэн нарийн бичгийн даргын хүн хүрээд ирлээ гэж ойлгосон юм билээ л дээ намайг нөгөөдөх нэг төрд ажилладаг ах дүү амраг садан байна уу, их олон юм асуусан юм аа, хэн явуулсан юм бэ гээд би түрүүн хэлж байсан. Ингээд яагаад чи манайхыг гэж ингэж ирж байгаа юм бэ? Энэ тэр гээд илэн далангүй Авирмэд гуай их асуусан юм. Тэгээд би тийм юм байхгүй тэгээд ингээл яриад байсан чинь их зоригтой байгаад байхлээр хүүхэн Жимээ гуайн л явуулчихсан юм бйана гэж бодож л дээ. Тэртэй тэргүй хүүхэн Жимээ гуай өөрийнх нь ажлыг хүлээж авч байгаа, нэг сарын дараа Авирмэд гуай явчихаж байгаа тийм үе нь байсан. Тийм учраас бодвол хүүхэн Жимээ өөрийнхээ хүнийг татаж байгаа бол тэрэнд садаа болоод юугаа хийх вэ, тэртэй тэргүй өөрөө явчихаж байгаа юм чинь гээд ойгочихсон юм бил ээ. Аан хүүхэн Жимээ гуай болохлоор Авирмэд даргын л өөрийнх нь хүн юм байна. Тийм учраас тэрийг нээх цензүүрдээд яахав гэж бодсон юм байлгүй гэж. Аан намын дарга болохлоор ер нь л Авирмэд дарга, Жимээ дарга хоёрын л талын хүн юм байна ямар ч байсан. Тэгээд ирж байгаа юм бйана гээд ингээд дэмжээд коллегийн хурлаар оруулаад би гэдэг хүн дөрвөн жил тэнд анкет хэвтүүлээгүй ердөө сарын дотор орчихсон дэндүү азтай тохиолдол юм. Тэгээд би тэнд ороод, ажилдаа орсон. Авирмэд гуай сайн хүн байсан. Надыг тэр, би бол информатикийн талаар бол их нарийн хичээл институтэд заалгаагүй. Тэр бол сүүлийн үед гарсан шинжлэх ухаан байсан. Тэгээд манай институтэд информатикийг нарийн заагаагүй тэгээд би гурав дөрвөн жил үйлдвэрт ажиллаж байгаад ирж байгаа, бас ч шинжлэх ухаанаас нэлээн холдчихсон үе. Тэгээд надыг шууд “За чи нэг сарын дотор информатикийг бүрэн судал,

Дэжид -

анхаан

Баатархүү -

энэ номыг унш” гээд надад ном зааж өгөөд за чи ингээд өглөө найман цагтаа ирээд орой таван цагтаа тарна. Ямар нэгэн ажил хийхгүй ганцхан наадхаа л судал. Чи сарын дотор л өөрийгээ, энийгээ болгосон байх ёстой гээд, тэгэж байж чи манай ажилд тэнцэнэ гээд. Их сайн хүн байсан тэгээд Авирмэд гуай надад ном уншуулаад тэгээд бусад дарга нар юм хэлэхгүй. Би өөрөө эрдэм шинжилгээний үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй номоо л уншдаг, юм аа судалдаг, тэгээд нөгөөдөх ажилтангууд ч яахав шинэ ажилтан ирчихсэн гээд л. Цөм л сайхан хандаж байсан. Надыг тийм ийм ч гэж, би ч залуухан, ид шав хийж гялалзаж явсан залуу болохлоор янз бүрийн тийм ийм муу санаа сууж хүнийг нэг хардаж барьж тэр энэ гэж хялайж баридаггүй байсан учраас тэгээд тэндээ ажиллаад, ингээд би шинжлэх ухаан техникийн мэдэллийн ажилтан болоод, ажилласан. Тэгэхлээр надыг удалгүй тэр сарын дараа манай нэг мэдэллийн аргачлалын хэлтсийн дарга маань доктарантурт явах болоод. Доржсүрэн гэж. Тэгээд тэнд нэг орон тоо гараад ирсэн. Тэгэхлээр тэрэн дээр хэнийг тавих вэ гээд яригдаж байсан юм байна лээ. Тэгээд би Дорхжсүрэнтэй нь шууд уулзаагүй л дээ. Надыг аваач гэж. Тэгээд би нөгөөдөх номоо уншаад ингээд ажиллаж байх хугацаанд манайд тэр манай зөвлөх байсан овгийг нь мартачихлаа орос байсан юм. Тэр надыг бас гайхаад л энэ одоо ямар ажилтан ороод ирчихэв яагаад байна вэ, бас юу хийдэгийн яадагийн гээд сонирхоод байхгүй юу. Тэгэхлээр нь би нөгөө Орос хүн юм болохлоор нь Орос хэлтэй юм болохлоор чөлөөтэй хариулаад чөлөөтэй ярилцаад Оросын ахуйд яагаад ороод ирэхлээр чинь бас Монголд төсгссөн хүнээс шал ондоош дээ. Тэгэж хүлээж аваад. Ингээд яасан чинь надыг чи барилгын зураг уншиж чаддаг уу гэж асуусан. Би чинь нөгөө монтажийн туслах ажилчин байсан хүн учраас нөгөө монтаж хийх гэж барилгын зураг уншсаар байгаад ерөөсөө сантехникийн зураг ч аваад уншчихдаг, цахилгааны нь ч аваад уншчихдаг, вентилятийн ч аваад уншчихдаг, тоног төхөөрөмжийг нь ч аваад уншчихдаг ер нь барилгын ерөнхий зураг ч үзчихдэг, бүх юмыг нь үзчихэж чаддаг тэгээд тэр дотроос юу хаагуур явж байна вэ гэдгийг олоод харчихдаг. Сурчихсан. Нэг бүтэн жил тэр Унгаруудтай. Тэр их соёлтой л доо Оросын зургийг бодвол Унгарын зураг их соёлтой л доо. Тэгээд хүнд их хурдан тусч хурдан өөрөө эзэмшиж авах юутай. Орос зураг бол жаахан заваан. Тийм учраас бас анх эзэмшихэд хэцүү байдаг. Аан Унгарын зураг бол их соёлтой хийгдсэн байдаг учраас их хурдан эзэмшээд тэрнийхээ үндсэн дээр би барилгын бүх зургуудыг их сайн уншдаг болчихсон. Тэгээд тэр үед яг Шинжлэх ухаан техникийн улсын хорооны харъя шинжлэх ухаан технологийн мэдээллийн төв гэж их том байшин одоо ашиглалтанд орж байсан юм. Тэгээд тэр төвийг нөгөөдөх дарга сайд нартаа очиж танилцуулах гэхлээр манай захирлууд, манай тэр зөвлөх мэргэжилтэн эд нар зургаа уншиж чадахгүй учраас зураг, хаана юу байрлаж байгаа, яаж байгаа тэд нарын хувьд бол ямар ямар өрөө, юу юу ямар зориулалтын юу юу байх ёстой юм тэр нь л гараад ирэх ёстой байхгүй юу. Тэгтэл харин мэдэллийн төвд маш сайн калькнаас юу буулагадаг аппарат, зураг уншихад зураг хуулдаг стол хоёр байсан учраас би тэрнийг ашиглаад маш яаралтай хугацаанд бүх зургийг нь хийгээд. Тэр чинь дөрвөн дөвхар барилга. Бүх өрөө тасалгаа бүх юмыг нь гаргаад. Одоо өөрөөр хэлэхийн бол манай бариулж байгаа хороог ч мэддэг болж байгаа, Зөвлөлтийн тэр барилгачдаас гуйгаад байх юм бйахгүй. Барилгачдад хэлэхлээр зургаа өгчихөөд, мэдээллийн төв учраас өөрсдөө уншиг гээд хаячихдаг тэрнийг нь тоодоггүй, тэгээд мэдээлийн төвийнхөн болохлоор тэр зургаа уншиж чадааггүй. Аан цөм л автын гэдэг юм уу, эдийн засгийн гэдэг юм уу, ахуйн үйлчилгээний ч гэдэг юм уу чиглэлээрээ л салбаруудаа хариуцаад сууцгаачихсан учраас тэрнийгээ л хөөцөлдөөд байдаг. Аан зураг бол уншиж чаддаагүй. Тийм л байсан. Тэгээд би тэрнийг хийж өгөөд тэгээд би ямар ч байсан тэр мэргэжилтэндээ тоогдоод. Тэгээд манай тэр дарга Дорж хэн шилжээд эрдмийн ажилдаа явсан учраас надыг тэр хэлтэст шилжүүлээд. Би өөрөөр хэлэхийн бол мэдээллийн төвийн Мозг тархи нь болж эхэлж байгаийн. Зүгээр нэг ажилтан биш. Мэдээллийн ажилтан биш, мэдээлэл бэлтгэгч харин тэр жинхэнэ мэдэллийг яаж боловсруулж аяж хийх тухай тэр мозг болж. Би бол яахав оюутан залуу насандаа миний нэг сонирхдог байсан юм юу вэ гэхлээрээ уран зураг, уран барилга, дархны ажлууд, фото зургийг ингээд их сонирхдог. Бүүр бүх сэтгүүлүүдийг авч уншдаг, хардаг, хичээлээс гадуур. Аан тэрнээс гадна бидэнд яахав нэг хагас жил техникийн гоо зүй гээж хичээл орж байсан юм жаахан заалгасан. Аан тэрнээсээ гадна би өөрөө бас өөрийгээ тэрүүгээр боловсруулаад төрөл бүрийн гардаг сэтгүүлүүдийг мэдэж аваад, тэгээд тэрнийгээ бас захиалаад авч уншаад тэр Дарханы мах комбинатад ажиллаж байх хугацаандаа. Тэрнийгээ хаялгүйгээр уншаад сэтгүүлүүдээ цуглуулаад ингээд өөрийн гэсэн системтэй болчихсон байсан. Тийм учраас би техникийн талаар болон энэ шрифт бичиг. Одоо төрөл бүрийн энэ сонины толгой молгой хийх ч гэдэг юм уу тэр миний ажилд тэр орж ирээд байга байхгүй юу. Тэр мэдээллийг тараахад хийх материалыг одоо тэрний сэтгүүлийн хавтас ямар байх вэ, бичиг ь ямар шрифттэй байх вэ гэх мэтчилэнгээр, зураг нь яаж хуваарилагдсан байхав зэрэг нарийн юм ороод ирэхлээр би техникийн хувьд үзчихсэн хүн чинь илүү ойрхон бусад хүмүүсүүдийг бодвол. Тэгээд би өөрөө техникийн шрифт тэр бичдэг черчень гээд хичээлээ үзчихсэн, дээр нь одоо ингээд нэмээд техникийн гоо зүй. Өөрөөр хэлэхийн бол гоо зүй талаасаа энэ сэтгүүл одоо ямар байхав гээд нарийн мэддэг болчихсон учраас би тэр асуудал дээр проблем байхгүй, би тэр асуудалд орж ажилласан. Тэгээд надыг орж ажилласан тэгэхээд манайх нэг ведуший хэлтэс. Хэдэн хүн л нэг баахан стандарт бичээд л ингээд л суудаг л байсан л даа. Гурвулаа тэр хэлтэс чинь, тэгээд нэг нь яваад өгчихсөн, бид хоёр хоёулаа. Манай дарга Эрдэнээ гэж хүн байсан. Шав хийсэн сайхайн залуу байсан. Тэгээд би Эрдэнээдээ өөрийнхээ чаддаг юмаараа л тусалж байгааийн. Минийх бол зургуудыг сайн уншина, техникийн гоо зүй, тэр шрифт энэ тэрийг зохион байгуулах, байрлуулах гэх мэтчилэнгээр гаргаж байгаа, тэр манай мэдээллийн төвөөс гарч байгаа сэтгүүлүүд бол бас нэг хүний гар дээр очихдоо мэдэллийн хуудсууд бол бас нэг хүнд сэтгэгдэл төрөхөөр. Өөрөөр хэлэхийн бол бас нэг соёлтой, гоо зүйтэй ийм байх. Би тэрэн дээрээ голлож ажиллаад, энэ хэвлэх үйлдвэр дээр гүн хэвлэлийнхэнтэй уулзаад, элит үсчингүүдтэй уулзаад, тэр ном хийдэг улсуудтай гэх мэтээр бүх боловсролоо өөринйхээ бас чадлынхаа хирээр тэр үед манай Майдар даргын туслахуудын нэг нь хэвлэх үйлдвэрийн редуши-г хариуцдаг ном нь, Майдар даргын номыг хариуцдаг нэг хүн байсан. Номын гоо зүй гээд тэгээд тэр эд нартай уулзаад бүх явцын дунд би өөрөө хэдхэн сарын дотор бүх хэвлэлүүдийг шал ондоо хэлбэрт оруулаад, ондоо хэлбэрт байдалд оруулаад. Ямар ч байсан ингээд мэдээлэл гэдэг бол яагаад ч юм өөрөө тэр сэтгүүл мэдээлэл гэдгэрээ тусдаг тийм хэлбэрээр хийгээд тэгээд бүх төрөл бүрийн одоо ханын зургаа ч бүх юмыг нь хийдэг ингээд явдаг байсан.

Дэжид -

өөрөөр хэлэхийн бол амьдарлынхаа юуг одоо тийм ээ шинээр өөрчлөөд

Баатархүү -

тийн шинээр өөрчлөөд

Дэжид -

бас онцгойлсон зүйлийг бол бас тэгэж яаж байна. Тийм ээ үзэж байна уу. Тийм ээ

Баатархүү -

тийн, тэгээд би тэр тоогдоод, надыг ерөөсөө юу яая, мэдэллийн төвийг одоо нэгэнтээ ингээд дарга нар гартаа хийгээд авсан, бүх юм аа мэдэж байгаа, барилгын явцыг их сайн хянаж байгаа, хүний өмнө юу ч мэдэхгүй чихээ дэлдийгээд зогсож байхгүй болчихлоо. Тэгээд тэр үед мэдээллийн технологид нэвтэрч байсан нэг шинэ технологи нь мэдээллийг зургаа зургаагийн харьцаатай пленкан дээр 290 хуудас багтаасан микропиш гэж юм хийгдэж байсан юм. Тэрнийг бол Зөвлөлтөөсөө илүү Германууд илуу мундаг хийдэг. Өөрөөр хэлэхийн бол одоо тагнуулын шинэ зэвсэглэл үйлдвэр лүү нэвтэрч байгаа гэсэн үг л дээ. Микропиш. Тэгэхлээр надыг микропиш-д явуулий, би өөрөө фото зураг сонирхдог барьдаг гэдгийг чинь мэддэг болчихсон, манай тэр зөвлөлтийн мэргэжилтэн нөхөр. Би одоо нэрийг нь мартачихаад байхын золиг чинь. Тэр хүн надад маш сайн хандаад. Энэ ингээд ерөөсөө ингээд өөрөө мэдээллийн ном дэвтэр бүх юмыг ингэж сайн хигээд болоод байхад нэг үе манай мэдэллийн төв нэр нүүртэй болоод ирлээ, хүмүсийн гар дээр тавьдаг сайхан юмтай болоод ирлээ. Уг нь гарч л байсан гэхдээ дэндүү балай хэвлэж байсан байхгүй юу. Хүнд нэг тоогдохооргүй. Баахан нэг арзасан цаас л хүнд худлаа өгөөд. Тэгээд нэг хүн аваад ч байгаа юм шиг, өгөөд ч байгаа юм шиг, хэрэгтэйг нь уншаад, уншихгүй нэг тиймэрхүү л байсан юм.

Дэжид -

Гүйээ яахав ер нь жаахан тиймхэн хэвлэгджийсан байх тийм ээ.

Баатархүү -

Тийн тэгэхлээр чинь тэрийг нь хийгээд. Хоёрдугаарт би тэгээд бас манайхан чинь тэр үед Монголын дарга нарт тэр техникийн стетике-ийн асуудал дөнгөж орж ирж байсан юм байна лээ тархинд нь. Манай тэр Майдар даргын орлогч дарга нь Даш гэж хүн байсан юм. Тэр Даш гуай болвол манай мэдээллийн төвийг шууд хариуцдаг. Шууд өөрийнх нь хариуцдаг нэг хэсэг нь. Одоо хэлтэс тасаг гэх юм бол манайх нэг нь. Тэгээд Даш гуай ордныг, саарал ордон гэж ярьдаг одоо манай засгийн газрын ордонд одоо тэр урлагийн хэмжээнд биш гоозүйн хэмжээнд зарим нэг хэлтэс тасаг, өрөө тасалгаа янз бүрийн юмнуудыг янзлах шаардлага гарч ирэхгүй юу. Тэгэхлээр техникийн гоо зүй талаар мэдээлэл хэрэгтэй байсан мэдээллийн төвөөс. Тэгэхлээр тэр талаар мэргэжчихсэн хүн байхгүй, тэр талаар мэргэжээгүй учраас хаанаас ямар мэдээлэл татаж авах, уг нь мэдээлэлийн төв чинь их сайхан ш дээ. Зөвлөлт руу мэдээлэл явуулчихна. Герман луу мэдээллээ запрос хийчихнэ, гэж ярьдагийн асуулга явуулаад хариуд нь материалууд нь, номнууд нь ердөө өдөртөө ч орж ирнэ, сардаа ч орж ирнэ, долоо хоногтоо ч орж ирнэ тэгээд ороод ирчихдэг. Тэгэхлээр тэд нар чинь маш их хүчтэй байгууллага байсан. Тэгэхлээр тэр талаар мэргэжээгүй учраас юугаа уншихаа мэдэхгүй. Би бол стетикээр мэргэжчихсэн учраас надад өөрийн мэдээллийн төвөөр биш авахгүйгээр өөрийн хэвлэл номын сантай байсан учраас би шууд нөгөө хэвлэх машинууд дээр авчраад, юу хэрэгтэй, интерьер, экстерьер гэж юу байдагийн ингээд л бүгдийг нь сайхан хэвлээд, захирал дээр аваад орсон л доо. Тэгсэн захирал их баярласан. “Өө ямар сайн юм бэ” гээд л хөөрхий Жимээ гуай жигтэйхэн баярласан. Тэгээд захирал “За чи одоо очоод Даш захиралд танилцуулчих” гээд тэгсэн. Тэгэхлээр нь би хэлсэн. “Даш даргаа би засгийн ордон луу орох, хэн Жимээ гуай би засгийн газар орох юугүй байна аа, бэлтгэлгүй байна. Би яагад вэ гэхлээрээ юм хийж байгаад костьюм өмсөж ирээгүй байна”. Тэр үед чинь засгийн газрын баруун зүүн халгаар ороход, намын төв хороо, засгийн газар дуу ороход зөвхөн зангиа зүүсэн костьюмтай хшн орохоос биш. Дээлтэй хүн буюу зүгээр энгийн хувцастай хүн ордог номгүй байсан байхгүй юу. Оруулдаггүй, аан тэр лүү ганцхан пакал өмсөөд, дээл өмсөөд ордог нэг хүн байсан нь тэр манай Майдар гуайн туслах. Чухамхүү юугаар нь тийм их өндөр эрх мэдэлтэй байсан юм би мэддээггүй зүгээр маш их секс ярьдаг, одоо хүмүүсийн сонирхолтой сэдэв л байсан юм даа. Энэтхэг, төвдийн одоо тэр л эртний улсуудын тэр ном судрын бүх сексийг мэддэг, тэрнийг ярьдаг одоо тиймэрхүү л маягийн мэдээлэл номнуудыг их олж уншдаг, хувилдаг Майдар гуайд тусалдаг бйасан юм болов уу гэж л би дотроо сүүлд тааж байсан юм. Бид нар ч дотроо бас тэгэж ярьдаг байсан. Тэр чинь орж ирээд хийх юм аа олж ядаад би нарын дунд орж ирээд янз бүрийн юм

Дэжид -

За бид хоёр анхаан

Баатархүү -

Тэр тэрнийг шилжүүлсэн учраас захирал та өөрөө очиж энийгэээ аваачиж өг гэсэн манай захирал их баярласан. Яагаад вэ гэхлээрээ өөрийнхээ бэлдсэн материалыг уг нь Даш-д аваачиж өгвөл би илүү би одоо карьерийнхаа юуг үүсгэнэ ш дээ. Оноогоо, өөрийгээ таниулна ш дээ. Тэгтэл чинь би тэгэхгүй ээ, та аваачиж өгөө гэхээр би хүндлэлтэй хандаж бйагаа байхгүй юу. Дарга дээгүүр давж харайж яагаагүй.

Дэжид -

Түрүүн нөгөө ярианы чинь юу дундуур орж хэлэхэд нөгөө өөрөө Микропиш ээр юу яахаар, сурахаар

Баатархүү -

Аан тийн

Дэжид -

Сурахаар тэрнийхээ талаар бас яахгүй бол бид хоёр бас их хэт ингээд

Баатархүү -

Тэгэхээр тэр микропишээр сурахад одоо миний ярьдаг тэр фото зураг өөрөө сайн авдаг, сонирхдог байсан явдал бол их, манай сэргэжилтэн надыг үзээд, миний хийсэн зураг мургийг үзээд тэгээд тэр үедээ яахав бас тэр ажилтангууд дундаа л бас нэг чадвараар илүү л гэдэг нь харагдсан л даа. Тэгээд надыг микропишд сургахаар хоёр жил Германд явуулахаар болж байсан юм. Тэгсэн чинь л нөгөөдөх хөнгөн хүнсний үйлдвэрийн яам чинь яаж явсаар байгаад намайг тэнд байна гээд мэдчихсэн юм бүү мэд, босоод ирсэн.

Дэжид -

Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны өөрөө мэргэжилтнээ татах бодлого тйим ээ.

Баатархүү -

Одоо манай мэргэжилтнийг манай мэдлийн хүнийг шинжлэх ухаан техникийн улсын хорооны мэдээллийн төв авцан байна гэдгийг мэдэллээр дагуу одоо асуудал тавигдаад ирэхгүй юу. Тэгээд тавигдахлаар тэр үед чинь Хөнгөн хүнсний үйлдвэрийн сайд нь Тааваны Дамдин гэж хүн харахад бол нэг Япон хүн ч юм шиг их цэвэрч, тийм одоо хүн байсан, аан гэхдээ одоо их харгис. Тавааны Дамдинтай ер нь инээлгэж уулзаж байсан хшн байдаггүй шахуу гэж тэр яаманд ажиллаж байсан нийт залуучууд, дандаа л шүүмжилж байдаг, дундаа л яаж байдаг, голж байдаг.

Дэжид -

Их хатуу л шаардлагатай л хүн байсан байх л даа. Анхаан

Баатархүү -

тийн аан тэр Дамдин болвол Боловсон хүчний тасгийн дарга Шархүү гэдэг хүндээ, биш ээ, орлогч сайд Лхагва гэдэг хүндээ үүрэг өгсөн юм байна лээ. “тэр манай хүнийг тэр байгуулага авчихсан байна. Одоо авчир, олж ир” гэж. Тэгээд Лхагваа сайд нь надыг их сайн мэддэг, би нөгөө Дарханы мах комбинатад байхад надыг хариуцаж байсан, манай мах комбинатыг хариуцаж байсан сайд учраас сайн мэддэг. Үйлдвэрлэл үйлчилгээ, технологи хариуцсан сайд байсан. Тэгээд тэр утгаараа Лхагваа боловсон хүчиндээ үүрэг өгөөд л Шархүүд. Шархүү нь манай мэдээллийн төв дээр иржээ. Тэгээд мэдээллийн төв дээр ирээд, танайхыг намын төв хороонд ер нь асуудал тавьж хэлнэ гэж ер нь айлгасан асуудал гарч ирсэн юм байна лээ л дээ. Тэгэхлээр чинь би нэг жил ажиллаад зан аашаа аваад, юу чаддаг мэдэдгээ дайчлаад ингээд ажиллаад яачихсан учраас надыг өгөхгүй ээ. Манайд ганц хүн өгчихөд танай мэргэжлийн яаманд л үйлчилж л яаж байгаа учраас тэр энэ чиглэлээрээ манайд энэ хүнээ үлдээчих гэсэн юм байна лээ л дээ. Тэгсэн чинь үлдээхгүй гээд яваад өгсөн юм байна лээ. За тэгээд тэр цагаас эхлээд миний асуудал одоо бараг л долоо хоног бүр тэдний яамнаас хүн давхиж ирдэг, авна гэдэг, манайхан ч одоо ажил төрлийн юу тийм ийм гээд ингээд л өнгөрөөгөөд байдаг. Тэгээд л нэг өдөр тэр хэн Шархүү гэдэг нөхөр ирээд миний тэр нөгөөдөх мэдээллийн төвд өгсөн хөдөлмөрийн дэвтэр, анкет манкет одоо өөрөөр хэлэхийн болвол бүх дипломын хуулбар муулбар цөмийг нь хамаж аваад явчихсан байсан. Мэдээллийн төвөөс. Тэгэхлээр юу харагдаж байгаа юм бэ гэхлээрээ, надыг бол мэдээллийн төв маш их хамгаалсан. Жимээ захирал эд нар бол маш их хамгаалсан. Аан тэгэхлээр сүүлдээ бол Жимээ захирал бол өөрөө тэр төв хороонд өөрийг нь татах бас дэгээгүй учраас бас ажлаасаа мултарчих аюул гарах гээд байхгүй юу. Тэгээд тэр нэгдүгээрт, аан хоёрдугаарт тэр Шархүү, Хүүхэн Жимээ хоёр хоёулаа Өмнөговь аймгийн нэг нутгийн нэг голын шахуу хүмүүс юм байна лээ л дээ. Тэгээд тэр нь бие биеэнтэйгээ байнга хэрэлдэж байхгүйн тулд тэгээд Жимээ захирал одоо аргагүйн эрхэнд надад хэлэлгүйгээр миний материалыг өгсөн. Тэрнийг бол би буруу гэж бодохгүй бйагаийн. Яагад вэ гэхлээрээ надыг маш их хамгаалж их оролдсон. Сүүлдээ надыг нөгөө микропиш-ийн ажилд явуулах гээд нөгөө юуны хурлаар оруулах гэхлээр нөгөө юуны коллеги-ийн

Дэжид -

Намын төв хорооны

Баатархүү -

Намын төв хороогоор орно бас наана нь нөгөө шинжлэх ухаан улсын техникийн хорооны коллеги-тийн хурлаар ордог байхгүй юу. Тэрүүгээр орж байж намын төв хороогоор рох ёстой. Тэгэхлээр чинь тэр асуудал замдаа шинжлэх ухаан техникийн хороогоор гарчихлаа гэхэд намын төв хороон дээр очоод нөгөөдөх хэн чинь Тааваны Дамдин чинь асуудал тавьчихаад суухад би тэгээд мултрах, тэгээд тэр баахан улсуд хэл аманд орж, ажил төрлөө буруутдаг ч юм уу яадаг юм дээшилж доошлох асуудал гарч ирээд байсан байхгүй юу. Тэгээд би тэрнийг мэдэнгүүтээ захиралдаа яриад. “За би ерөөсөө намайг ингээд эрдэм шинжилгээний ажилд явуулахгүй, би өөрөө гуйж байсан, хэлж байсан яам маань намайг явуулаагүй, ингээд өөрөө яваад ирэхлээр явулахгүй байгаа учраас би та намайг Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд шилжүүлэлгүйгээр зүгээр халчих” гэж гуйсан байхгүй юу. Одоо ингээд өвөлжингээ хэрүүл болсоор байгаад халагдаж байгааийн. Одоо ингэж л иймээрхүү захиргаадалтын дарангуйллын юу бол ингэж амссан хүн байгаа юм шүү дээ. Тэрнээс хойш би бол одоо өөрийнхөө л замаар, ахиж тэр яам руу очоогүй, очихгүй гэж шийдсэн. Тэр ч утгаараа тэр бүх юм аа хаяад одоо, эрдэм шинжилгээний ажилтан байж болдоггүй юм бол жирийн одоо мастер ажилчингаас эхэлсэн ч яахав гээд, ингээд ажил хөөцөлдөөд явсан. Зарим газар цахилгаанчнаар орий гэхэд айгаад, жишээлэхийн бол хөнгөн хүнсний үйлдвэрийн харъяа аан ТМС гэж байдагийн, хүнсний үйлдвэрийн ТМС. Тэнд манай надтай хамт ажиллаж байсан Цэрэндолгор гэж эмэгтэй багшилж байсан тэгээд тэрэнд танайд орон тоо моо байна уу юу байна вэ гэж асуулгасан чинь манайд цахилгаанчны орон тоо бий гэнэ лээ. Тэгэхлээр нь би нэг хэдэн сар зүгээр сууж байхын оронд хийгээдхэе гэсэн чинь, гүэй тэгвэл захиралтай ирээд уулз гэсэн, тэгээд захиралтай нь ирээд уулзсан чинь надаас айгаад. Одоо цахилгаанчнаар, ажилчингаар орий гэж байхад, нэгэнтээ яаманд хөөгдөж туугдаж ийм явж байгаа аюултай хүний авах юм бол өөрийнх нь албан тушаалд хортой гэж үзээд надыг аваагүй. Зүгээр цахилгаанчингаар орий гэж байгаа ш дээ. Би чинь дөрвөн жил үйлдвэр дээр ажилчихсан, эрдэм шинжилгээний ажилтан болчихсон,

Дэжид -

Анхаа за

Баатархүү -

тэгээд одоо цахилгаанчингаар орий гэхэд надыг авахгүй ийм хөгжилтэй түүх байсан. Тэгээд яахав би чинь явж өгсөн дөө. Тэрийг одоо яахав дараа нь нэг яахдаа ярий даа. Асуудал сонирхолтой байх юм болвол тийм ээ.

Дэжид -

Анхаа тэгээд ер нь өөр байгуулага дамжаад ажиллаж байсан юм байна аа.

Баатархүү -

анхаан тийм.

Дэжид -

За ингээд ажил амьдарлын яг ийм үед ерөнхийдөө үндсэн мэдлэг гэдэг юм уу мэргэжил, олж авсан сургуулийнхаа юуг өөрөөр хэлбэл ашигласангүй, зөвхөн одоо өөрт байсан потенциал гэж ярьдаг тийм ээ.

Баатархүү -

тийн

Дэжид -

өөрт байсан одоо мэдлэг чадвар бүх юмаа ашиглаад одоо өөр салбар гэдэг юм уу одоо өөр ажил эхэлж явсан ийм түүхтэй юм байна аа тийм ээ.

Баатархүү -

Тийн.

Дэжид -

тийн уг нь тэр мэдээллийн чиглэлээр явсан бол одоо их л сайхан л их л сайхан үнэтэй байх байсан.

Баатархүү -

тийн би Монгол улсын

Дэжид -

Улс орны хувьд ч гэсэн.

Баатархүү -

Тийн би Монголд ганцаараа байхгүй юу микропиш ээр. Өөрөөр хэлэхийн бол би ганцхан мэдээллийн төвд ажиллах биш өөр эрдэм шинжилгээний байгуулагууд дээр ажиллаж болох, НАХ яаманд ч очоод ажиллаж болох их перспектив нээгдэж байсан байхгүй юу.

Дэжид -

Тийн, энэ чиглэлээр ажилласан бол тэгээд үнэхээрийн л бас ер бусын, онцгой сайхан үйл явдал болох байсан байна. Тэгээд одоо

Баатархүү -

тийн тэрэн дээр бол тэр Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам гэдэг байгуулага

Дэжид -

Тэр үед одоо

Баатархүү -

Надыг тэгэж хүнийг өөд нь татахгүй тэгсэн мөртлөө, хүн өөдөө явах гэхлээр явуулдагүй. Нөгөө тамын тогооны одоо юу гэдэг шиг л нэгнийгээ дэш нь гарвал доош нь татаж оруулаад байдаг гэдэг шиг.

Дэжид -

Тэр үед чинь ер нь яамны бодлогоор боловсон хүчний тэрүүгээрээ хүнээ сургадаг, тэргүээрээ ажилд эргээд яадаг ийм асуудал байсан учраас тэр асуудал бас тухайн үед ер нь бас тийм юм байсан.

Баатархүү -

Гэхдээ энэ асуудал бас яг ингэж харж болохгүй. Яагаад вэ гэхлээрээ би түрүүн дурьдаж бйасан. Намын байгуулагын мэдэлд ороод өөр ажилд шилжичихээд тэд нар яам хөөцөлддөггүй байсан байхгүй юу.

Дэжид -

анхаан

Баатархүү -

Жишээлэхийн бол би Дарханд хотод намдаа элсээд тийм ээ

Дэжид -

эвлэлийн хороон дарга

Баатархүү -

эвлэлийн хороон дарга болчихсон бол хөнгөн хүнсний үйлдвэрийн яам миний хойноос хөөцөлдөхгүй ш дээ.

Дэжид -

Анхаа

Баатархүү -

Аан эсвэл зүгээр Дархан хот намайг өөр намын гишүүнийх нь хувьд нэг тийм газарт очиж ажиллаа, тийм газрыг өөд тат ч гэдэг ч юм уу, тэр аж ахуйг сэргээн босго ч гэдэг юм уу, бий болго гээд Дархан хотын зүгээс надыг явуулах юм бол би яамны мэдлээс гараад явчихдаг. Яам надыг ерөөсөө тоож хөөцөлдөж чадахгүй. Намын байгуулагын мэдэлд өгчихсөн учраас, намын гишүүн хүн учраас. Тэгэхэрээ энэ чинь бас өөрөөр хэлэхийн бол тэр системийн захиргаадалтын юунд л барьж байна уу гэхээс биш тэр системээс хүн зөрхийг л үзэн ядааг байсан байхгүй юу. Тэр бүх хэмжээгээрээ намынхаа, эвлэлийнхээ, юуныхаа, аан тэр удирдах яамныхаа хэмжээгээр тэмцэлдэж тэр хүнийг нам дарж, дардаг, тэр хүний чөлөөт сэтгэлгээ, чөлөөтэй байх, бас өөрийнхээ авъяас чадварыг бас юманд дайчилж өөрийгээ хөгжүүлж, цааш нь явий гэсэн тэр юуг хааж, зөвхөн тэд нарын л одоо зардлаар сурсан учраас одоо тэрэнд л байж байх ёстой гэсэн ийм мугуйд аргаар

Дэжид -

Анхаа

Баатархүү -

Ялгаварлан гадуурхаж, гэж юуг хэлж байгааийн гэхлээр. Хэрэв дарга сайд нарын хүүхдүүд, хамаатан садан байсан бол намайг хэн ч юу ч гэхгүй, хэлж чадахгүй байхгүй юу.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

явсан зүгтээ л явуулий ш дээ. Тэгээд би одоо шинжлэх ухан мэдээллийн төвд ороод ирэхэд болвол манайд бол голцуу л тийм л улсуудын гэр бүл, үр хүүхдүүд л ажилладаг байсан ш дээ. Шинжлэх ухааны академи бас тийм л байсан юм гэнэ лээ, улсын төлөвлөгөөний комисс бас тийм л байсан юм гэнэ лээ. Цөм л тийм л. Одоо өөрөөр хэлэхийн бол тэгээд л цаашаагаа яам руу, яамнаас институт руу, жирийн малчин тариачны хүүхэд тэр лүү орох нь хэцүү.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

эрх мэдэлтний хүүхдүүд үр сад Улаанбаатарт ажиллаж амьдардаг, тэр сайхан цэвэр гартай эрдэм шинжилгээний ажил ч гэдэг юм уу институт гэдэг ч юм уу тэрэндээ багтаж ажиллаж байдаг яам маамандаа. Аан тэрнээс бусад нь бол тэгээд л хөдөө явж байдаг.

Дэжид -

Аан за тэгэхлээрээ нийгмийн бас нэг хэв маягийн юмыг өөрчилсөн гэдэг юм уу ийм бас онцгой өөрчлөлт болсон асуудал болвол одоо “Ардчилал” үүссэнтэй холбоотой ш дээ тийм ээ, гэж бид бол одоо үзэж

Баатархүү -

Анхаан

Дэжид -

байгааш дээ. Тэгэхлээрээ зүгээр ер нь энэ ардчилалын талаар өөрөө юу хийж байсан бэ ардчилал, ингээд ер нь энэ наяд оны төгсгөл одоо бид нар тэр үед одоо мэдээллийн төвөөс гараад наян нэг хоёр он гэдэг юм уу, тэгээд тодорхой хэмжээний одоо өөрийнхөө бололцоогоор ажил төрөл хийгээд ингээд явсны дараа одоо өөрөөр хэлэхийн бол ерээд оны дараагаар одоо ялсан ардчилсан хувьсгал өөрийн чинь аж амьдралд юу хүргэсэн бэ? Өөрөөр хэлэхийн бол энэ ардчиллын талаар юу гэж үзэж байна вэ? Энэ ардчилалд оролцож байсан уу? Тийм ээ. Ардчилал өөрийн чинь амьдралд одоо хэв маяг өөрчилж байсан уу? Энэ талаар ер нь юу хийж явсан юм тэр үед.

Баатархүү -

За би түрүүн надад нэг хэлж байсан асуултууд байсан ш дээ. Тэр асуултууд дотор юу гэж асууж байлаа.

Дэжид -

Амьдралд одоо ер бусын

Баатархүү -

Тийн

Дэжид -

Зүйл гэж бий юу онцгойлох зүйл юу байна вэ гэж

Баатархүү -

тэр нэг асуулт тавьж байсан ш дээ. Би тэрнийг одоо хариулаагүйгээ санаж байна. Тэрнийг яг одоо энэ ардчилалтай холбож хариулж болноо. Яагаад вэ гэхлээрээ би түрүүн тэр ярьсан, мэдээллийн төвөөс гараад би цэргийн 164-р ангид очиж офицер болоод бага дэслэгч болоод өөрөөр хэлэхийн бол цэргийн хамгийн багаас эхлээд тэр засварынх нь үйлдвэр дээр ажилаъя гэсэн бүтээгүй бас нэг генерал нь яамны хүүхэд авчихаад, уг нь надыг авий гэж тэр улсууд нь ярьчихсан байсан юм.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Цехийн дарга марга нь, цэргийн техник нарийн л даа гэхдээ би төмрийн найрлагыг мэддэгийн хувьд тэнд ажиллаж болох бололцоотой. Би өөрөө үйлдвэрлэл дээр тэр хүнд суурь машин зашин бүгдийг нь үзчихсэн учраас надад нээх тийм их зовлон байхгүй. Тэгээд тэнд бас орж чадаагүй. Тэгээд би сүүлд нь агуулахын тоног материал техник төхөөрөсжийн хангамжийн харъяа агуулахын аж ахуй гэдэг нэг тийм аж ахуй дээр мастер олдохгүй тэнд бас нэг баахаан материалын гологдол гарчихсан, тэрийгээ хааш нь хийхээ мэдэхгүй нэг тийм нэг замбараа байхгүй, эх толгойгоо алдчихсан, удирдлаганд нь очсон хүн голцуу шоронгоор дуусчихаад байдаг нэг тийм газарт би очсийн.

Дэжид -

өөрөөр хэлэхийн бол ардчилалын өмнөх юм ярих

Баатархүү -

би ардчиллалын өмнөх рүү орохын тулд л яаж, сууриа ярьж байна л даа

Дэжид -

Анхаан

Баатархүү -

яаж би ардчилалыг хүлээж авсан юм бэ гээд. Ингээд өөрөөр хэлэхийн бол би нэг хаягдмал хүн, нийгмийн талаасаа бүрэн бололцоотой, боловсролтой тийм ээ, тэгсэн мөртлөө тэр бололцоо мэдлэгээ гаргах бололцоогүй болчихсон одоо нэг имй хүн яваад байгаа ш дээ гэдгийгээ би тайлбарлаж байгаа юм л даа. Түүнээс биш зүгээр нэг ажил яриад яваад байгаа хүн биш. Тэгэхлээр би материал техник хангамжийн хорооны харъяанд, матераид техникийн хангажийн удирдах газар ажиллах бас бололцоотой, яагаад вэ гэхлээрээ миний мэргэжлийн хүмүүс зөндөө ажилладаг ажиллаж байдаг. Гэтэл тэндээ авахгүй байгаийн. Нөгөө хөнгөн хүнсний үйлдвэрийн яам хөөцөлдөж бйагаа хүн учраас надыг хэн ч мэдэхгүй нэг муу мухарт л болохгүй газарт л тавьж л туршна уу гэхээс биш аан өөрөөр одоо бололцоогүй. Тэр авсан хүмүүс дандаа буруутчих гээд байдаг ийм аюултай. Өөрөөр хэлэхийн бол хүн бүхэн өөрийнхээ карьерийг өөрийнхээ юуг ихэсгэх гэж байгаа учраас миний төлөөсөө өөрөө жертв болохыг хүсэхгүй. Тэр утгаараа намайг тэр материал техник, тоног төхөрөөмжийн удирдах газрын нөхөр өөрийнхээ харъяа тэр аж ахуйн агуулах руу явуулж байгаийн. Очсон нэг гагнуурчин өвгөн байсан. Тэгээд тэр өвгөнийг сольж мастер болгосон. Аан зүгээр ерөнхий мнженер нь Адъя гэж нөхөр байсан. Надыг бас л сайхан л хүлээж авсан. Мэргэжлийн сайхан хүн ирлээ ингээд нэг ийм мастер хийчих гээд. Аан ганцхан Адъягийн проблем нь юу байсан гэхлээрээ Адъяа бол материал техник тоног төхөөрөмжийн газраас янз бүрийн шинэ сайхан тоног төхөөрөмж хүлээж аваад хэрэглэдэг, нөгөө ажилчид нь дор нь эвдээд хаячихдаг. Одоо жишээлэхийн бол төмөр тасалдаг машин гэхэд чинь тэр мишин нь нэг нөгөөдөх л бүх заавар зөвлөгөөг нь уншиж байж, ингээд мэргэшсэн хүн ажиллуулж байж, тохируулга юмыг нь хийж байж ажиллах ёстой байтал нэг мэдэхгүй хүнд ажилла гээд өгчихдөг нөгөөдөх нь ингэж байтал нөгөө тохируулга нь алдагдаад таслах ёстой төмрийг нь метр ээр таслаарай гэсэн бол 80см ээр тасалж хаяад, ингээд барак болгоод, тэдний хашаагаар дүүрэн төмрийн барак. Тэгээд тэрийг нь хаашаа ч хийж болдоггүй, аан тэрнээс болоод шоронд явчих гээд байдаг. Социалист өмчийг одоо яасан гэдэг

Дэжид -

Шамшигдуулсан

Баатархүү -

шамшигдуулсан биш ээ сүйтгэсэн.

Дэжид -

Аан за

Баатархүү -

Тийм хэргээр явчих гээд байдаг тэр Адъяа. Аан хэн тэр манай ерөнхий инженер, дороо бол нэг хэдэн бригадын даргатай, нэг мужааны цехтэй, нэг төмрийн цехтэй байхгүй юу. Би тэгээд тэр төмрийн цех дээр нь мастер болж байгааийн. Тэгээд тэр төмрийн цехийн мастер нь инээдэмтэй. Будагчнийхаа өрөөнд суудаг,өөрөөр хэлэхийн бол хамгийн хортой нийллэг будагийн цехэд би сууж байгааийн. Тэнд удаан суух юм бол би бас биегүй болно ш дээ. Хүйтэн цемэнтэн шалан дээр, тэгээд нэг стол тавьчихсан. Тэгээд тэр будагчид миний хажууд будаад, нөгөө шүршдэг юмаараа шүршээд, нөгөө даралттай машинаар үлээж будаж байгаа байхгүй юу. Тэгээд энэ ч надад хэцүү. Тэгээд би чинь сүү уухгүй, харин тэд сүүгээ ууна. Тэгээд өрөө тасалгаа ч байхгүй хэцүү л байсан л даа гэхдээ яахав туугдаж, шуурганд туугдаж яваа хүн чинь одоо тэр л орчиндоо тэсэж л гарах зорилготой юм чинь би тэссэн л дээ. Гэхдээ би зүгээр суугаагүй. Бүх справочникаа авчраад, бүх төмрүүдийнхээ фасонуудыг гаргаад, фасоных нь дагуу бүх л юунуудаа орцуудыг гаргаад, тэгээд тэр гадаа хашаан дотор байгаа бүх хяргаад хаячихсан төмрүүдийг чинь юунд ашиглах уу гэдгийг өөрөө бодож олоод тэр подон модон хийхэд нь заримд нь зарим төмрүүдийг нь оруулаад бас заримыг нь шингээгээд ингээд өөрөөр хэлэхийн бол тэр мастер дээр тохоод хаячихсан байсан. Мастерийг эд хариуцагч болгоод. Уг нь би эд хариуцагч байх ёсгүй байхгүй юу. Нярав эд хариуцагч байх ёстой. Тэр няраваас төмрийг заалгаж аваад тэгээд үлдэгдэл төмрөө өгөөд, үлддэг юм бол үлдэгээд, бараа материал хийсэн юм аа тушаах ёстой байтал тэгээгүй. Тэр үйлдвэрлэлийн зохион байгуулалт маш буруу байсан. Тэр материал техникийн агуулахын аж ахуйн конторын дарга нь нэг зальтай, цогтой тийм нэг цовоо сэргэлэн өвгөн байсан л даа. Тэр бол одоо пенс нь дөхчихсөн ямар нэг аргаар л гарах, идсэн уусан хэрэгт орчихгүй л зорилт тавьж байсан. Аан ерөнхий инженер бол аан энэнээс ямар нэг аргаар бултах. Энэ албан тушаалыг хийгээд өөр газар луу шилжээд дэвшээд явах ийм л зорилт тавьчихсан байсан. Аан би мастер гээд ороод ирсэн. Тэгэхлээр чи өөрөө мэд гээд бүх юмыг хаячихсан. Тэгэхлээр би өөрөө л мэдэж хийхгүй бол шоронд явчих гээд болдоггүй. Түрүүнд нь байсан хэн бил ээ дээ нэг нөхөр бас шоронд нэг жил явсан гэж бйагааийн. Тэрнээс Адъя гуай авсан бас явахаас айгаад мэргэжлийн хүнээ тавь, би зүгээр гагнуурчин хүн гэсээр байгаад салж байгаа нь тэр.

Тэгээд би ирээд маш их справочникийн дагуу маш их том судалгаа хийгээд төмрийг нь тоолоод бүх юмыг нь хийгээд, аан 10см байсан ч хоёр гурван си байсан ч цуглуулж тусгай подонуудад хийлгээд тавиулаад тэгээд ямар ч байсан хүн шоронд явчихааргүй болгоод, тэгээд зарим нь тэр чинв алга болсон юм зөндөө байгаа ш дээ. Тэгээд тэрнийг чинь хийсэн юмандаа шингээсэн байдлаар оруулж өгөөд, тэр өндөр данстай. Тэр дансан дээрээ бол өчнөөн өчнөөн, нэг машинд чинь нэг таван тонн гээд л тэвштэй төмөр ирдэгийн ш дээ, зургаан метрийн.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

тэгээд тэрийг чинь хамаагүй тасдаад хаячихлаар тэр чинь шороонд булагдах нь булагдаад, хүн чирэх нь чирээд, тэртэй тэргүй тэрийг авч ашиглах хүн байхгүй л дээ, тэгээд алга болчихдог. Нэг золооч ирээд өөртөө хэрэгтэй вюм байвал нэг төмрийг нь аваад явчих жишээтэй. Тэгээд тэр чинь нэг ийм тохойн төмөр гэхэд л тав зургаан кг арван хэдэн кг байгааш дээ. Тэгээд ингээд би тэрийг бүгдийг сайхан баримтжуулаад бүх юмыг нь хийгээд өөрийнхээ дэвтэрт бичээд. Тэгээд Дашзэвэг надыг хэлсэн л дээ “за чи одоо нэгэнтээ ажлаа мэдэж авлаа, би өөрөө хөдөө аж ахуйн материал техникийн хангамжийн харъяа, механикзсан агуулах” гээд зөвлөлтөөс барьж өгсөн Германы тоног төхөөрөмжтэй, тенологитой их гоё агуулах байхгүй юу ёстой л хүн очиж ажилламаа. Тэгээд “тийшээ явж ажилланаа, тэгээд надыг орныхоо хүнийг бэлтгэсэн учраас чи энд үлдээ” тэгэхлээр би бол нэг тэр нэг агуулахын ажил дээр үйлдвэр ч биш. Тэр чинь зүгээр нэг байшин дотор нэг тийм дээр үеийн, 30, 40 оны үеийн тийм муу ямбий байшин дотор байж байгаа тоос, гадаа нь дүүрэн хог болсон нэг ёсондоо хогон дотор л байж байгаа аж ахуй. Тэгээд тэнд үлдий гэж яаж бодохвээ дээ. Тэгээд цалин нь муу, зургаан зуун төгрөг ухаантай. Тэгэхлээр чинь би бас ирээдүйгээ бодоод, ирээдүйгээ бодож чаддагүй юм бол ядаж хотын төв рүү гэр лүүгээ дөхий гээд. Тэр чинь бас хол ш дээ, тийм учраас дөхөөд ажиллах сонирхолтой бйасан. Тэгээд би “Дашзэвэг инженээрээ таныг авч ажиллуулсанд би баяртай байгаа, гэхдээ би энд удахгүй ээ, би зургаан сар болоод л яьах сониорхолтой байгаа” гэж би хэлдсэн л дээ. Би зургаан сарын дотор бол би танай юмыг цэгцэлсэн та нарыг ямар ч байсан шорон оронгүй болголоо. Тэгсэн Дашзэвэг инженер тэгсэн тэгэж байгаийн “чи надад нөгөө дэвтрээ өгчих” тэр нөгөө тооцоо судалгаа бүх юм аа хийсэн дэвтрээ надад өгчих гэж байхгүй юу. Тэгэхлээр нь би хэлсэн л дээ “Дашзэвэр инженер ээ энэ бол албан ёсны биш дэвтэр нэгдүгээрт, хоёрдугаарт би энэ дэвтрийг өгчихөөд та гээчих юм бол би хэрэгт уначихна”, дутсан барьсан янз бүрийн юм гараад ирэхлээр нөгөө модоор подон гэж юм хүртэлд хийгээд, хаягдчихдаг, хаана байгаа нь мэдэгдэхгүй тэрнийгээ ерөөсөө зарлагаддагүй тэрнийгээ замбараагүй их олон жил хаячихсан бйахгүй юу. Тэгээд тэрнийгээ би өгөхгүй гэсэн чинь Дашзэвэг жаахан гомдонгуй л байсан, ажилгүй явж байхад нь авчихаад байхад энэ муу юугаа өгсөнгүй гээд гэхдээ би бас шоронд орохыг хүсэхгүй юм чинь тэгэж яасан . за ингээд би материад техник хангамжийн газраас гараад ахуйн үйлчилгээний удирдах газарт гэр ахуйн цахилгаан засварт мастерийн ажилд орсон. Нэг мастерийг орхиод нөгөө мастерийн ажилд. Тэр нь болохоор арай гэр лүүгээ ойр тийм аж ахуй. Би тэгээд ахуйн үйлчилгээнд ажиллаж үзээгүй учраас тэрний онцлогийг мэдэхгүй, нөгөө үйлдвэрээр явчихсан хүн учраас тэрний онцлогийг сайн мэдэхгүй бйасан гэхдээ ирээд ямар ч байсан зохион бйагуулалтыг нь хийсэн. Тэнд бол хүний хөдөлмөрийн бүтээмжийг их буруу тооцдог бйасан. Яагаад вэ гэхлээрээ хүн жирэмсэн бйаж байгаад одоо ингээд жирэмслээд яваад, хүүхдээ гаргаад, тодорхой хугацаанд бйаж байгаад ирэхлээр тэр хүнийг норм төлөвлөгөө биелүүлээгүй гээд гаргачихдаг. өөрөөр хэлэхийн бол нэг хүний тэр жилийн хорин хэдэн ажилчиний илийн нийт төлөвлөгөө тэд гээд тэрийг дундажлаад хорин хэдэн хүндээ хуваагаад гаргачихдаг, тэгээд биелүүлээгүй хүн нь нөгөө жирэмсэн бйасан ч юм уу, өвчтэй байсан нь өөрөө гарчихдаг. Тэр хүн биелүүлгүй нь факт үнэн гэхдээ тэр хүн өөрөөс шалтгаалахгүй фактаар нийгэмд тэр хүнийг хүндэтгэх шалтганаар хийгээгүй учраас тэр хүнийг норм төлөвлөгөө биелүүлээгүй гэдэг шалтгаанаар муу гэж хэлэх ёсгүй бахгүй юу. Нэгдүгээрт тэрнийг нь би болиулсан. Яагад вэ гэхлээрээ хүнийг хэдэн сар байх юм гэдгийгм тооцоолоод тэрэнд тохирсон норм өгөөд, тэр илүү гарсан нормыг илүү чадвартай хүмүүст нь өгөөд тэгээд тэртэй тэргүй тэр илүү чадвартай хүмүүс тэгэж хууваасан хуваагаагүй хүмүүс тэрийг норм төлөвлөгөгөө биелүүлчихдэг юм чинь. Надыг хуваагаад өгчихлөөр бүүр дуртая хүлээж аваад сайхан хийчихдэг. Бүүр тэр нь багтахгүй бол би шинээр ажилчин авчихдаг. Тооцоо нарийн болоод ингээд би ахуйн үйлчилгээнд бас нэг жил хиртэй ажиллад жил хирээтэй групп-д суугаад тэгэхдээ ямар ч байсан ахуйн үйлчилгээнд анхных нь гэр ауйн цахилгаан засварын зураг проектыг хийж өгөөд бүрэн тэгээд манай ахуйн үйлчилгээний удирдах газрын дарга байсан Содном гуай бол их ойшоож л байсан л даа. Яаманд нь байхгүй мэргэжилтэн тэднийд байсан байхгүй юу. Бүх хөдөлмөрийнх нь юмнуудыг хийгээд, намын байгуулагатай харьцах үйлдвэрчний хороотой харьцах юугаа зөв болгож аваад, хөдөлмөрийн бүтээмж, хүнийг магтаж сайшаах шагнах ш дээ. тэгээд тэрнийгээ зөв ыболгож аваад тэгээд тэрийгээ захиргаатайгаа тохиролцоод, захиргааны нэр дээр хийгээд өгсөн чинь институт юу таван жилийн төлөвлөгөөнд оруулчихаад, ахуйн үйлчилгээний институт таван жилийн төлөвлөгөөнд оруулчихаад тэр ажлыг хийж чадаагүй байсан. Тэгээд сүүлийнх нь жил болчихсон, аан нөгөө гаргүй чинь хэн билээ дээ хөөрхий тэр захирал нь. Тэгсэн чинь бас нэг сонин, нөгөө галын зөвшөөрөл авдаг байхгүй юу тэр зурган дээр чинь, тэгээд галын газарт очсон чинь хувь хүн нэг муу мастераас авахгүй, зөвшөөрөл өгөхгүй, хувь хүн нэг мастерт зөвшөөрөл өгөхгүй энэ чинь институт юм уу, юу хийдэг ажил, түүнээс биш хаа нэгэн газар мастер хийдэг ажил биш гээд ингээд галын удирдах газар нь миний проектыг баталж өгдөггүй. Содном гуай нааш цааш явуулаад баталж өгдөггүй. Тэгээд би институт дээр очиж байгаийн. За энийг батлуулах арга байна уу гээд. Танайд ийм төлвлөгөөтэй юм байна ш дээ гээд тэрнийх нь дагуу энийг би ингээд зураг проектыг нь бүгдийг нь хийгээд ийм цех байгуулахаар яачихлаа Тэгсэн чинь ихнститиут маш яаралтай Аюуш гуай институтын секторын дарга нараас аюуш гуай маш яаралтай хүлээж авсан яагаад вэ гэхлээрээ Аюуш гуайн хувьд өөрийнх нь хаягдаж байсан мултарч байсан ажил байхгүй юу. Шинжлэх ухаан улсын техникийн хорооноос мултарч байхад нэг бэлэн юм орж ирж байхад маш их баярласан. Тэгээд Аюуш гуайг дагаад бас нэг хүн орж ирсэн л дээ тэр нь юу гэхлээр шилдэг Шрос гэж шинэ бүтээл оновчтой санаа тэрний одоо нэрийг нь мартачихаад байнааа, нас барчихсан юм. Тэр хүн ороод ирсэн. Нөгөө шинэ юм ороод ирэхлээр чинь тэгээд би нөгөө бүх юунуудыг нь Монголд тэр машинууд нь захиалагдаж ирээгүй тэр цехийн. Одоо шугаман маягаар засах хийх ёстой байхгүй юу. Одоо нэг хүн нэг юм нухаад суугаад байхгүй дамжаад дамжаад явчих тийм дамжлагатай том урт шугам байна. Тэр шугамыг төхөөрөмжүүдийг хийх юу гараад ирсэн учраас тэр шпрос хийгээд, шпросын уралдаанд түрүүлчихэж байгааийн. Тэр хүний хийсэн ажил. Аан институт болохлоороо нөгөөдөх эрдэм шинжилгээнийхээ ажлыг хийгээд яачихаж байгаийн.

Дэжид -

хийх ёстой ажлаа

Баатархүү -

графиктай ажлаа хийчихэт байгаийн. Ганцхан манай удирдах газар хохирчихож байгаийн. Яагад вэ гэхлээрэ удирдах газрыг тэр проектыг өөрийн болгож авах юм болвол институт зөвшөөрөхгүй гээд байгаийн. Институт зөвшөөрөхгүй болохлоор галын газар өгөхгүй гээд байгаийн. Каой то үйлдвэрийн мастер тийм юм хийх ёсгүй гэж үзээд байхгүй юу.тэр нөгөө зааврыг институтээс л авах ёстой, хариуцлагыг нь институт хариуцах ёстой, судалгаа шинжилгээний ажлыг тэгээд тнгээд би яахав тэндээс ажилчихаад миний нэг найз Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд прогнозын мэргэжилтэн байсан юм. Бид хоёр Ирхүүгийн бэлтгэлд хамтсурж байсан, Өвөрхангай аймагт математик олимпиадад оролцож байсан сугар гээд нэг сайн найз маань байдаг байхгүй юу тэгээд тэр маань Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас гараад ааан Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газарт эдийн засгийн хэлтэст мэргэжилтэнгээр оччихсон байсан. Тэгээд тэр маань гэнэтхэн намайг нэг өдөр утсаар яриад одоо Улаанбаатар төмөр замд ажилтны хэрэгцээ хангах алба гэж худалдаа нийтийн хоол хариуцсан албыг энэ албанд маань одоо хөргөх зоорь, тоног гийтийн хоолны тоног төхөөрөмж мөхөөрөмж гээд ийм юм байна. Чи бол одоо гарын доор хийчихнэ ш дээ. Үйлдвэрийн тэр их том өдөр шөнөгүй хугацанд нь ажиллуулж чадаж байсан хүн энэ муу жижиг плитка млитка юу байхав. Чи ирэх үү гэсэн. Би ч зүгээр дуун дээр зөвшөөрсөн. Яагаад вэ гэхлээрээ цалин 750 үндсэн цалин нь. Аан миний ажиллаж байсан мастерийн ажил болохлоор 600, 150 төгрөг гэдэг чинь нэг хонины мах авах мөнгө тэр тухайн үедээ бол. Миний амьдралд тэгэхээр хамаагүй өөрчлөлт орж байхгүй юу. Тэгээд би шууд тэр найз руугаа очиж тэнд боловсон хүчинд нь бүх л танилцуулах материалаа бүх л хөдөлмөрийн дэвтэр энэ тэрээ аваачиж өгсөн. Тэгээд тэд нар бол эргээд ахуйн үйлчилгээн дээр ирж маш их асуусан судалсан юм байна лээ. Энэ хүн ер нь ямар ааш зантай, ву хийдэг, ямархуу юм, яасан юм гэж. Тэгээд надыг авсан юм байна лээ. Тэр ингээд тэр Сугартайгаа ажиллаж байх хугацаанд, Сугар бол удирдах газар би бол тусдаа юунд нөгөө юунд. Тэгээд Сугар маань нэг өдөр 90 онд одоо энэ Ардчилал хөдөлгөөн эхэлчихсэн үе л дээ. Эхэлж байсан үе. Надад нэг хэлдэг юм байна. Би эдийн засгийн клуб юу гэдэгт орчихлоо, чи тэрэнд орох уу ном сонирхож сонсох уу гэж байхгүй юу. Тэгээд тэгье тэгье одоо зүгээр байж байхаар өөрийгээ хоцрогдуулчиж магадгүй юм үзий гээд зөвшөөрөөд. Тэгээд хүрээд ирсэн чинь энэ одоо энэ ардчилсан хувьсгалын анхан шатны юунд оролцож явсан халзан Да Ганболд хичээл зааж байна өө. Тэгээд тэр хичээлийг сонсоод байсан чинь их эдийн би чинь нөгөө техникийн хүн учир Эдийн засгийн талаар үндсэн мэдлэг бас их харьцангүй бага байсан учраас тэрэнд суугаад надад одоо ингээд сонин сайхан боллоо. За тэрнээс өмнө ямар бэлтгэл надад бас хангагдсан байсан бэ гэхлээрээ би өөрөө оюутан байхдаа маш их олон ном зохиол захиалж худалдаж авч уншдаг байсан. Тэрэн дотроос “Азия и Африка” гэж нэг сэтгүүл байдаг байсан юм тэрнийг бас авч уншдаг. Хүн болгон ч уншдаггүй. Нээх сонин юм байхгүй ч гэж үздэг байсан байх. Аан зүгээр тэр шинжлэх ухаан наука и жизнь гэдэг юм уу техника молодёж, знания сила тэгээд время гэх мэтчилэн сэтгүүлүүд бол хүн болгон л уншчихдаг, зөвлөлтийн хүн бүр. Аан тэгээд зарубежём гээд гадаадын хэвлэлд одоо сонинд гарч байгаа гэдэг юм уу өөрөөр хэлэхийн бол Орос хэл дээр гардаггүй бүх сэтгүүлийн юуг авсан бас нэг 37, 8 хуудастай сайхан юу байдаг байсан юм. Тэрнийг байнга уншдаг тэгээд өдөр тутмын сонин монин ч харчихдаг. За тэгээд тэр гээд сэхээтнүүдийн хардаг сонин монин дээрээс янз бүрийн ном зохиолын юмнуудыг ч харчихдаг иймэрхүү л байсан. Тэгээд ингээд үзэж байхад нэг сонин юм тохиолдсон байхгүй юу. Би төгсөх дөхөж байсан, аан ер нь баруун европын нэг хүний хөдөлмөрийн бүтээмж одоо энэ дундад ази оросоос цаашаагаа харъяанд байгаа хөрөнгөтөн орны Афганистан ч юм уу гэх мэт хүмүүсийн дундаж хөдөлмөрин бүтээмжээс одоо ямар байдаг юм гэсэн чинь 33 дахин их байсан тоо гарч ирэхгүй юу.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

өөрөөр хэлэхийн бол Европын нэг хүн тэр орнуудын 33 хүний хийдэг хөдөлмөрийг хийж байна гэсэн тийм хөдөлмөрийн хэмжээ гараад ирж байгаийн. За энэ яахав мэдэлэл нь ингээд надад хадгалагдсан. Би Сугарынхаа дуудлагаар ирлээ, ажиллаа. Ингээд Улаанбаатар төмөр зам ашгаа хувааж байна. Би хувь нийлүүлсэн байгуулагад ажиллаж үзээгүй байхгүй юу. Тэгээд Жагварал дарга ирлээ, Зуун сая төгрөг тэр социализмын үеийн зуун сая төгрөгийг тавь тавийн сая төгрөгөөр нь хувааж авлаа. 5–р гуанзан дээр хүлээн авалт болж. Тэгээд миний тэр ажиллаж байх үед Улаанбаатар төмөр замд арван зургаан мянга найман зуугаад хүн ажиллаж байсан. Арван зургаан мянга найман зуугаад хүнээс хоёр зуун арван ёс нь Зөвлөлтийн хүн. Аан үлдсэн арван зургаан мянга дөрвөн зуун байна уу таван зуун хүн нь Монголчууд.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

За манай албан дээр болохоор гурван Зөвлөлтийн хүн, нийт ажиллагсад нь бол мянга тавин хүн байгаийн. Тэр гурав нь Зөвлөлтийн хүн үлдсэн мянга дөчин долоон нь Монгол хүн. Тэгэхлээр би нөгөөдөх хөдөлмөрийн бүтээмж гэдгийг чинь одоо хувааж эхэлж байгаийн.

Дэжид -

Анхаан

Баатархүү -

Тэгсэн чинь юун тэр афганистан одоо нэг Евштэйний вант улсын гучин гурван хүн нэг хүнтэй тэнцэж байсан бол манай нэг хүний хөдөлмөрийн бүтээмж тэрнээс доогуур гарч байхгүй юу. Гучин гурваас их өөрөөр хэлэхийн бол манай албан дээр гурван хүний нилээд олж байгаа хувь нийлүүлсэн байгуулагын 50 хувийн ашиг, бид нар мянга дөчин долоогоороо олж байгаа ашгийг ингээд хуваахлаар чинь жар дал гарчих гээд байхгүй юу.

Дэжид -

анхаан

Баатархүү -

өөрөөр хэлэхийн бол хоцрогдчихсон, хаягдчихсан хамгийн муухай Афганистанаас манайх доогуур гарчихаад байхгү йюу. Тэгэхлээр чинь л одоо миний толгой ажиллаж эхэлж байгаийн. Яагаад энэ вэ? Яагаад Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж доошоо байна вэ? За яагаад энэ чинь одоо ямар ч ардчилалгүйгээр ийм гэсэн ийм юу гараад ирсэн учраас би одоо толгойгоо гашилгаж эхэлж байгаийн. Энэ одоо ямар сонин юм бэ? Би бол үйлдвэрт ажиллаж байхдаа хөдөлмөрийн бүтээмжийн ажил энийг бол ажилчид тийм юмаар .. одоо хөдөлмөрийн бүтээмж . гэтэл чинь энд Монгол ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нөгөө хөрөнгөө хуваачихаар хоёр талын хоёр өөр бүтээмж гараад ирэхгүй юу дээ. Ийм болодд одоо би залуугаасаа ингээд гайхаад эхэлж байгаийн. Тэгээдл яахав би ажиллаж байх хугацаандаа өөрийнхээ нөгөө нэг захиалж уншдаг байсан сэтгүүлүүдээ захиалж бс нэг сэтгүүл нэмж авсийн тэр нь нэг Юнеско-гийн Орос хэл дээр гаргадаг ганцхан сэтгүүл байсан тухайн үедээ Курьер гэж одо ч л гарч л байдаг байх. Тэгээд Курьер сэтгүүлийг Францаас Орос руу хөрвүүлээд гаргадаг. Тэгээд тэр сэтгүүл бол яахав глобал, дэлхий нийтийн асуудлыг нэг асуудлыг л ерөөсөө нэг номер дээр яг бүтэн ингэж гэгээрүүлэхэд зориулж бичдэ. Тэгээд ингээд аан тэр бичсэн сэтгүүлийг уншиж явтал Ардчиллын тухай гэдэг сэдэв орж ирлээ. Тэр чинь ус, байгаль, тэгээд л ер нь хөндөхгйү сэдэв байхгүй л д ээ. Тэгээд Ардчилал гээд. Ардчилал бол хоёр зуугаад жил болж байгаа гээд. Тэгээд бид бол номоор заалгаснаар бол манай коммунист социалист дэглэмтэй орнуудад л ардчилал байдаг. Аан тэр хөрөнгөтэй орнуудадд ардчилал байдаггүй гэсэн ойлголт байсан байхгүй юу. Бидний толгойд тэгж хийсэн. Тийм учраас бид нарын толгойд юу байна вэ гэхлээрээ хөрөнгөтөн бол Ардчилалгүй хүнийг мөлжиж шулж байдаг, аан социалист орон бол ардчилалтай улс учрас хүнийг чөлөөтэй хөдөлмөрлүүлж одоо чөлөөтэй юу яаж байдаг гэсэн ийм нэг тийм хар багаас суулгачихсан. Тэгээд үнэдээ хэлэхэд би чинь бол намын ажилтаны хүүхэд байсан нэгдүгээрт, хоёрдугаарт өөрөө нөгөө янз бүрийн юм их уншиж би чинь багадаа бас таван онцын эзэн байлаа ш дээ. Номын сайн нөхөр энэ тэр. Тэгээд ингээд бүх гарсан номыг уншдаг сонирхдог ийм л хүүхэд байсан юм. Уран зохиол бай юу бай гээ хамаа байхгүй. Монгол хэл дээр юу л гарч байна. Тэгээд ингээд Ардчилал гэдэг тухай уншаад үзсэн чинь Америкийн Нэгдсэн Улс Ардчиллалын эх өлгий нутаг юм байна. Хуучин европ бол ёстой ардчилалгүй нутаг байсныг тэндээс хуучин Европоос Америкт очсон хүмүүс ардчилалыг бий болгосон юм байна гэдэг ухагдахууныг би авчихаж байгаийн. За тэгээд тэр ардчиллал гэдэг дотор тэр бас оюуны өмчийн янз бүрийн юм байдаг гэдгийг мэдээд авчихаж байгаийн. Тэрийг яагаад тэгж байна вэ гэхлээр би чинь нөгөө Диплом бичихийн тулд аан нэг сар номын сангаар явсан юм. Патент матент унших, тэгээд л тэр патент чинь оюуны өмчийг хамгаалах бид нар шиг хүмүүс одоо хамгийн мэдэж байх ёстой, тэрний хуулийг бид чинь хагас семестр заалгасан хууль зүйн хүрээнд. Тэгээд одоо тэр патентийн дагуу оюуны өмчийн эзэнтэй, шагналтай, ирээдүйд ч гэсэн өөрт нь шагнал авчирч байдагийг мэдчихсэн ийм байсан учраас. Ингээд Ардчилал гэдэг ойлголт бий болчихсон бйаасн. Гэтэл чинь би хувь нийлүүлсэн байгуулага дээр ажиллаад эхлэхлээр яагаад ч юм ардчиллагүй юм шиг санагдаад. Яагаад вэ гэхлээрээ хөрөнгөнөөс болж одоо тийм юм болж байгаа гэдгийг мэдэж байсан хэр нь надад яагаад ч юм нэг сонин. Тэгээд тэр дотор ажиллаж байгаа Монголчууд нь болохлоор өөрсдийгөө тэр төмөр замын эзэн шиг бодчихсон, аан гэтэл үнэн хэрэгтээ хувь нийлүүлсэн байгуулагын ажиллагсад л байхгүй юу. Хувь нийлүүлсэн байгуулагын зүгээр энгийн ажиллагсад. Чамаайг өнөөдөр ирээд ажиллаад маргааш ирэхэд чинь зориулж тохирсон хөлс, сууц, гуанз ингээд бүх юмыг нь бэлдээд өгчихдөг чи тэрнийг нь хэдэн жил сайхан ажиллад өгөх л зориулалттай одоо тийм одоо механизм болоод хувирчихсан гэдгээ мэдэхгүй төмөр замынхан бол одоо юу гэж өөрсдийгээ ойлгодог вэ гэхлээрээ төмөр замын эзэд гээд өөрсдийгээ ойлгочихсон. Тэгээд яаж дурараа ажиллаж байсан ч болно гээд. Гэтэл үнэн чанартаа бол манай албан дээр гээд үзэхэд манай гурван орос чинь за албаны дарга гэж Монгол хүн байгаийн. Орлогч дарга гэж Орос хүн байгийн. Хоёр хувь нийлүүлсэн хөрөнгөний хоёулаа одоо хоёр дарга хоёр талаас нь харж байгаийн. За санхүү дээр очихоор санхүүгийн хэлтсийн дарга Монгол хүн байгаийн, ахлах нягтлан Орос хүн байгаийн. Аан нарийн мэргэжлийн тооцооны юуг хийсэн орос хүн байгаийн. Ингээд тэр гурван орос нийлээд мянга дөчин есөн Монголын хийж байгаа балиар булхай зальхай цөмийг нь мэдэж байдаг. Тэгэхлээр чинь одоо бас тэр талаараа аваад үзэхлээр чинь бас хөдөлмөрийн бүтээмж ерөөсөө таарахгүй. Тэр чинь мянга дөчмн зургуулаа ажиллаад хөрөнгө завшаад идээд буруу үйл ажиллагаа явуулаад хөрөнгө үрээд, шамшигдуулаад байхад тэр Гурван орос очиж хараад л тийм юм болж байна, энд хөрөнгө дутна, энд толлого хийхгүй бол болохгүй энд юм дутахна байна шүү гээд хэлчихдэг. Аан дэлгүүрт ороод энэ хараад л аан энэ арван таван минут хожигдож онгойлоо. өдөр болгоных ингээд онгойхоор энд орох гэж байсан хүн хэд байхав, аан орлого гүйлгээ ямар байхав, энэ ажлын сахилга бат муу байна аа. Аан үндсэн чиглэлээ хангахгүй байна. Энэ хүн өөртөө утас байхгүй, зүү байхгүй товч байхгүй. Одоо энэ замчин хүн товч нь тасраад юм уу утас авах гээд ирэхэд утас нь бйахгүй, зүү авах гэхээр зүү нь байхгүй өрөөр хэлэхийн бол хөдөлмөр хамгаллынхаа талаас хувцсаа өөрөө янзлаад өмсчих болоцоогүй гэх мэтчилэнгээр ерөөсөө Монголчуудын сэтгэж ярьж мэддэгүйгээр ажилладаг учраас би тэр үед гайхаж байсан. Хүний хөдөлмөрийн бүтээмж гэж үнэхээр хүчтэй юм байдаг юм байна. Аан ганцхан хөрөнгө мөнгөө хувиарилахаар үхтлээ ажилчихсан хэсэг нь тавин хуввь авдаг, цөөхөн хэсэг нь ингээд ийм болчихдог гэсэн тийм явдалтай байсан л даа. Тэгээд яахав Ардчиллыйн тухай ойлготууд бий болчихсон явж бйасан чинь Ерэн оны хувьсгал гараад Сугар маань бас тэр клубт очий гээд дээр нь за мөн дээр нь халзан До Ганболдын зааж байгаа хичээл, Дашзэвэг гэж одоо энэ Иргэний зориг намд байгаа бил үү тэдний зааж байгаа хичээл. Тэр чинь өөрөө дипломат хүн байсан, шүлэгч зохиолч. Да Ганболд эд нар чинь эдийн засгийн, одоо энэ удирдлагын институт гэдэг байх аа намын төв хорооны институтын юу багш нар. Тэгээд л Бямбаа мямбаа гээд л энэ Дэлгэрмаа гээд бүгд л байж байсан. Энэ тэргүүний Моноглын сэхээтэн нар, эдийн засагчид тэнд цуглачихсан байсан. Тэгээд л тэр бас л үндсэн асуудал бол миний надтай адилхан хөдөлмөрийн бүтээмж өөрөөр хэлэхийн бол нийгмийн орлого ашиг бүх л юм руу тэр эдийн засагч учраас харж байсан байлгүй. Инэгэж харж байсан учраас тэд нарын зорилго бол одоо тодорхой, тэгээд биданд хичээл зааж байсан. Одоотэр клубт ирж байгаа хүмүүст хичээл заадг байнга.

Дэжид -

анхаан

Баатархүү -

Ээлж ээлжээр. Тэгээд л зааж байхад чинь сонин юм гарч ирнэ. Пролетари гэхэд одоо хоёр янз байдаг, гурав дарвөн ч янз байдаг. Жишээлэхийн бол тэр 17 оны үед байсан пролетари бол ингэхэд дотроо хоёр хуваагддаг. Үгээгүй пролетариуд нэг янз байж байх жишээтэй. Аан тэрэн дотроо Лүмпэн пролетари гэж байж байдаг. Тэд нар нь болохоор бас л нийгмийн адлагдсан өөрт хувь хүртээгүй давхаргын хэсэг хүмүүс байдаг. Аан тэгсэн мөртлөө тэд нар бол зүгээр ажилчин хүнтэй адилхан ажиллаж амьдардаггүй хулгай хийнэ, биеэ үнэлэнэ. Тийм ээ дээрэм тэнүүл, тонуул хийнэ гэх мэтчилэн энэ пролетариудыг дотор нь их нарийн ялгадаг. Би тэр ялгаануудыг үндсэндээ заалгаагүй зүгээр ажилчин гэсэн ийм л юмаар л юу яасан байна гэдгийг нь би ойлгоод л ингээд л одоо бодоод явдаг байснаас биш яг тэр эдийн засагчдын нарийн юмаар мэддэггүй байсан учраас надад хичээл их сонирхолтой, сайхан байсан. Ингээд миний ардчилалын тухай ойоголт бол юм юмнаас бүрдээд одоо өөрийн уншиж бйасан ярьж бйасан, тэгээд бас нэг юм сонирхуулахад манай Улаанбаатар төмөр зам бол өөрөө илд далд төрөл бүрийн тав зургаан шугамтай. Замынх нь нэг ярьдаг, ердийнх нь ярьдаг, айлууд нь ярьдаг, дарга нар ярьдаг ингээд тусгай тусгай шугамуудтай. Тэгээд манай тэр найз маань анх ороход тэгж байасн юм. За чи бид хоёр шал ондоо газарт ажиллаж абйгаа шүү. Хүн амьтанг ер нь дарга цэрэг хэн ч бай ямарваа нэгэн муу хэлсэн үг битгий яриарай. Тэгвэл ер нь таван минутын дотор эзэндээ очдог их сонин газар шүү гэж.

Дэжид -

анхаан

Баатархүү -

нөгөө их олон шугамтай учраас шугамс шугамаараа хов живээ ярьчихдаг. Аан тэгсэн чинь дараа нь бас нэг юм ярьсан юм. “манайхан их цус ойртчихсон улсууд шүү. Ер нь цөм л хамаатан садан ах дүү, хүргэн худ анд болчихсон улсууд шүү” гэсэн байхгүй юу.

Дэжид -

анхаан

Баатархүү -

тэгээд би тэнчээ чинь арван жил ажилласан. Үнэхээр л тийм байдаг юм байна лээ. Дээгүүрх нь дээгүүргийнхаа хүүхэдтэй суучихдаг, доогуурх нь доогуурхийнхаа хүүхэлтэй суучихдаг. Төмөр замдаа ажилладаг, төмөр замдаа байдаг, төмөр замаасаа гарахлаараа бараг айдаг.

Дэжид -

анхаан за

Баатархүү -

Улаанбаатарыг хот гэж ярьдаг, өөрийгээ болохлоор манай тосгон гэж ярьдаг ийм. Тэгээд би тэр замчидтай арван жил ажиллаад. Тэдний аж амьдарлыг ойлгоод, ингээд байх хугцаандаа би Ардчилалыг ойлгоод. Ардчилал гэдэгн чинь ийм юм байдаг юм байнаа гээд тэр клубын юманд суугаад тэгээд би бас энэ Ардчиллал хэрэгтэй юм байна аа гэдгийн юунаас ойлгосон бэ гэхлээрээ хамгийн сүүлчийн дүгнэлт нь Зөвлөлт холбоот улс задраад явчихсан байхгүй юу. Зөвлөлт холбоот улс байхгүй болчихсон. Аан ЗХУ байхгүй болчихоороо яах вэ? Монгол улс байхгүй болох гэж байдаг. Зөвөлөлт чинь одоо Монголын, Монгол чинь Зөвлөлтийн буянгаар л байж байсан улс шүүдээ, батлан хамгаалах, материалын хангамж, тэгээд л бүх л ерөөсөө бүх юм нь л Зөвөлөтийн юугаар явагджийсан. Аан бие даагаад хийгээд явчих юм нь ганцхан нэг мал аж ахуй. Тэр мал аж ахуй ч гэсэн бас ялгаагүй Зөвлөлтийн хүчээр тогтжийсан. Яагаад вэ гэхлээрээ Зөвөлөлтөөс Зөвлөлтийн долоон мах комбинат Монголыг тойроод байдаг байсан байхгүй юу. Тэр долоон мах комбинатын ажилалагааг, хүнсийг Монголын мал аж ахуй хангадаг байсан. Аан тэр утгаараа Монголынн малыг малын эмчийг нь бэлтгэх, малын эмнэлгийн сэхээтэн, тэр судлаач мэрэгжилтэнг нь бэлтгэх, хөдөө аж ахуйн мэргэжилтэн, удирдах мэргэжилтэнг бэлтгэх ажлыг чинь тэр ЗХУ-ын гэх мэтчилэнгээр тэнд бэлтгэдэг. Тэнд бэлтгэгдсэн кадрууд нь Моноглдоо ирж ажилладаг. Тэгээд тэр малыг чинь вакцинжуулах тэр төрөл бүрийн шүлхий мүлхий есөн жорын юмыг гаргуулдаггүй байсан нууц нь. Харин ч Хятадаас манайх руу ороод ирдэг. Мах комбинатад бйахад чинь бид нарыг сандаргадаг байсан ш дээ. Шүлхий ирлээ л гэнэ яаралтай нэг ээлжээр ажиллах комбинатыг чинь гурван ээлжжэр ажиллуулаад л тэгээд ингээд Монгол бол үндсэндээ үнсэнд хаясан шалз шиг болж байгаа гэдгийг би бол ойлгосон л доо. Энэ бол ааан сэхээтэн хүний хувьд ойлгох ёстой зүйл. Аан тэгэхлээр бид одоо хаашаа явах юм бэ? МАХН бол ЗХУ-ын Коммунист намд дулдуйдсан нам. Одоо энэ хүмүүс бол биеэ даагаад амьдрах чадвар байхгүй. Аан Хятадын Коммунист намд дулдуйдвал яах вэ? Хятадын ч гэж арай ярихгүй юм даа Манжийн харъяанд манайх хоёр зуун хорин жил байчихаад дэлхийн хамгийн хоцрогдсон бүдүүлэг одоо Бутан мутанаас долоон дор болчихсон.

Дэжид -

анхаан

Баатархүү -

шүшиг бишрэл, мухар сүсэг , тэгээд нийгмийн доройтол, хүн амын дунд гарсан өвчин, тэр нийт генетический хувьд олон зуун жил өөрсдийнхөө шилдэг шилдэг хүмүүсийг ааан Манжийн шоронд өгч алуулж хядуулж ингээд өөрөөр хэлэхийн бол маш их урод одоо нэг хэдэн бөх, хэдэн малчинтай л улс болчихсон байсан. Тэр утгаараа манай улс бол Коммунист засаглалтай байх шаардлагагүй. Коммунист засаглалтай байхад цөмөөрөө Хятадын коммунист намд дулдуйдаж ороод л тэндээс бас мөнгө цалингаа иднэ. өөрийнхээ таарсан амьдарлаа ханганаа гээд суучих одоо дулдуйчингууд байж байгаа учраас миний бодол бол юу вэ гэхлээрээ ерөөсөө Улс орныг

Дэжид -

анханаас нь дэмжиж байсан.

Баатархүү -

Тийн улс орныг шинэ хүч авч явах ёстой. Хуучин хүч авч явж болохгүй. За энэ шинэ хүч нь юу вэ гэхлээрээ Ардчилалын тэр залуучууд. Одоо тэр Ардчилалын хувьсгалыг бадраасан тэр залуучууд авч явах ёстой. Тэднар бол цөм одоо маш өндөр түвшинд бэлтгэгдчихсэн тухайн үедээ бол. Монгол ардын хувьсгалт нам муу юмандаа бэлтгэгдсэн байхад аан улс орныг авч явах шинэ сэргэг толгойгоор тэд бэлтгэгдсэн ийм байсан. Тийм учраас би бол тэд нарын тэр сайхан үг яриа, тэр сайхан ухуулга суртал хичээлд суугаад өөрийгээ цэнэглээд тэгээд Баабарын одоо номыг би уншсанл даа. Би өөрөө нээх ухаантай хүн байгаагүй. Ер нь бол Коммунизм гэдэг бол бий болгоно. Социализм гэдгийг бол байгууулна, ер нь Германы, би чинь Герман, Унгар зөндөө явчихсан юм чинь ер нь Германы жишгээр хөгжингүй социализмыг манай улс бий болгочихож болно гэсэн тийм өөдрөг үзэлтэй идеалист хүн байсан байхгүй юу. Би ингээд эцэг маань коммунист үзэлтэй, үндсэндээ ардын засаг, коммунизмын хүчээр хаа байгаа алс хязгаарын бөглүү газрын хүү биднийг өдий болгоод. Аав маань надыг хэлж байсан юм аа. Би бас намыг шүүмжилдэг байсан юм. Хувьсгалт нам бас дандаа тэгэж байх юм энэ тэр гээд л. Тэгээд аав маань надаа хэлж байсан юм. Хэрвээ би хувьсгалт намын гишүүн байгаагүй бол би хоёр хүүхдээ хэзээ ч хоёуланг нь дээд сургууль төгсгөж чадахгүй байсаан. Тийм учиртай юм шүү гэж товчхон. Ямарваа нэг юм тайлбарлахгүйгээр аав маань өөрөө их зөөлөн сайхан хүн байсан, надад хэлж байсан юм. За тэгээд одоо бол МАХН бол Хятадын Коммунист нам руу эргэх магадлал өндөртэй. Аан Цэдэнбалын нэг хийсэн сайн юм юу вэ гэхлээрээ Хятадуудыг манайд суурьшиж байасн Хятадуудыг гаргасан явдал байдагийн тэр чинь одоо жаран хэдэн он юм бэ дээ. Би точный сайн санахгүй байна. Арван долоон мянган Хятад гаргасан байхгүй юу. Арван долоон мянган Хятад гэдэг чинь манай нийгэмд тодорхой хэмжээгээх үүрэг биелүүлж байсан, ажиллаж амьдарч байсан хүн ч гэсэн аан манай нийгмийн байгуулалыг, зөвлөлттэй манай харьцаж байгааг харьцааг хятадын коммунист намын ятгалгаар одоо бас буруугаар харж, одообас Хятадын талаас явуулах янз бүрийн бодлого. Одоо юу гэдгийн улс төрийн утгаар тагнуул хийх ч гэдэг юм уу ийм хортой сөрөг талууд байсан учраас арван долоон мянган Хятадыг гаргасан. Аан манайд чинь бол өөрөө тэр Хятадуудтай нийлсэн монгол эмэгтэйчүүдийн маш олон хүүхэд бйасан. Тэд нар бол одоо удирдах албан тушаал, янз бүрийн юманд ажиллаж байсан. Аан тэрнийг бол цөмийг Цэдэнбал бол буулгасан. За хмгийн толгой дээр нь гэхэд л Нэргүй гээд л манайа нэг мундаг сайн Эдийн засагч эрдэмтэн байсан. Тэр бол энэ ардчилалын эдийн засгийг мэдэхгүй л дээ хөөрхий. Социалист эдийн засгийг бол сайн мэддэг, энэ арван хуруу шигээ мэддэг хүн. Гэтэл тэр Хятадын эрлийзээс гарсан учраас тэр ажласаа бууж байсан жишээтэй. За энийг бол миний тэр хэлдэг түрүүн тэр Дарханы мах комбинатас шилжихэд тусалдаг тэр Дамба ах гээд байгаа тэр манай нагац ахын найз Портфелгүй сайд байсан хүн чинь бас эрлийз хүн байсан. Улсын МАХН-ын төв хороонд байсан аан бас л тэр мөн эрлийз гэдэг утгаараа бууж яаманд ирж байсан. Улсын төлөвлөгөөний комиссын юу удирдаж байсан гэж тэгэхлээрээ ингэж надад зүгээр хүмүүс зарим нь бол Ардчилалын тухай нарийн ойлголт байгаагүй байх. Аан миний хувьд бол Ардчилалын тухай ойлголт ингээд юм юмнаас бүтсээр байгаад. Тэр оюутан үеийн үзсэн харсан юм, хувь нийлүүлсэн бйагуулагад ажиллаж байгаад сонсон, үзсэн харсан юм. Тэгээд тэнд бид нар бас нэг удаа замын даргын үзлэгт би байнга явдаг байасн. Тэгээд энэ хойд замд явж бйагаад энэ ааан Улаанбаатар луу дөхөж байгаад тэгээд бүх инженерүүд, хэлтсийн дарга нар, албадын дарга нар энэ коридорт цөмөөрөө зогсож байсан байхгүй юу. Тэгээд би асуучихсан юм. “Манай Улаанбаатар төмөр зам одоо энэ юугаа Зөвлөлттэй юм аа тавь тавин хувь хуваадаг нь зөв юм уу буруу юм уу?” гэж. Тэр дотор Орос дарга нар ч зогсож байгаа, Монгол дарга нар ч зогсож байгаа цөм. Тэгээд тэд нар юу гэж хэлсэн бэ гэхлээрээ би хүн хариулах байх гээд. Энэ асуултыг бол үнэхээр цэрвэлэг, асуудаггүй, местэндээ байхын тулд төмөр замынхан бол энийг цухуйлгадаггүй тийм байсан. Тэгээд би тэр асуудлыг шууд дарга нар дунд тавьсан. Замын дарга л байгаагүй бусад нь цөм байсан. Тэгээд цөм дуугараагүй. Тэгээд ганцхан Зуунай гэж эмнэлгийн албаны дарга л дугарсан. Тэр хүн сүүлд Монголын анхны улсын нөгөөх ардчилсан улс болоход тэр их хуралд байсан л даа. Сүүлд нь нас барчихсан. Зуунай тэгэж байсан. “Гуравдагч орны эдийн засагч л энэ асуудлыг хэлж өгнө ууу гэхээс энэ асуудлыг манай болон зөвлөлтийн эдийн засагч нар хэлж чадахгүй ээ” гэж. Надад яахав залуу хүүхэд юм болохлоороо л. Тэр Зуунай бол төмөр замын хүн биш, эмнэлгийн хүн. Эмнэлгийн албаны дарга. Тийм учраас бас арай өргөн сэтгэхүйтэй. Төмөр замынхан шиг тэгж тэр өвөр түрийдээ орчихсон яачихсан улс биш учраас бас зоригтой надад тэгж хариулж байсан. Тэгээд энэ ардчилалл гэдэг чинь өөрөө ингэж л хүнийг бага багаар татсаар байгаад татдаг юм бил ээ. Тэгээд энэ Ардчилсан хувьсгалд би оролцсоон. Би тэр клубт сууж байгаад, юм сонсож байгаад ганцхан би биш ээ олон хүн. Политехникийн сургууль гэж бйасан тэрний цаад талд тэр одоо бол уул уурхайн дээд сургууль байхаа их сургууль байгаа тэрний тэр хоёр гуравдугаар давхарт Батсүх гээд одоо Шинэ дэвшилт хөдөлгөөн гэж байгуулсан аан анхны ерөнхийлөгч удирдагч нь болсон Батсүх гээд нэг залуу байсан. Тэр политехникийн дээд сургуулийн эдийн засгийн багш Борбаатар гээд нэг залуу байсан тэдний л компьютерийн сургуульд багшилдаг байсан байх. Эдийн засгийн талын хүн. Ер нь би дандаа эийн засагчдын дунд байсан л даа. Бямбаа гээд. Тэгээд эд нар бол хичээлээ заагаад ярьдаг, хэлдэг тэгээд манай холбоонд чинь их олон янзын хүн ирнээ. Морь уяач ч ирнэ, зүгээр ажилчид ч ирнэ, зүгээр оюутан залуус ирнэ. Тэр хичээлүүд заалгаад байгаа ийн ш дээ. Тэгээд энэ анхны ардчилсан хөдөлгөөнүүд бий болсон. Хамгийн анхных нь энэ Моах Монголын ардчилсан хөдөлгөөн. Тэгээд социал демократ холбоо, тэгээд Монголын үндэсний дэвшилийн хөдөлгөөн ийм гурван одоо гол хөдөлгөөн байсан. За тэгээд тэр хөдөлгөөнүүд дотор аан Монголын үзэл санаагаар хамгийн хүчтэй амьсгалуулж чадаж байсан хөдөлгөөнүүд нь Социал Демократ намын тэр Баабарын бичсэн Бүү март мартвал сөнөнө гэдэг ном байсан. Энийг бол одоо МАХН-ын гишүүд ч уншиж бйасан, энгийн ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан хүмүүс ч уншиж бйасан. Энгийн ард түмэн ч уншиж байсан. Аан тэр бол Монголын ард түмнийг бол ер нь Ардчилал руу цөмийг нь залсан ном доо. Яагаад вэ гэхлээрээ бид бол далан жил ЗХУ-ын хараанд байчихлаа. Хавсарга улсын хэмжээнд байж ирлээ. Яахав өөрийн хуультай, өөрийн засагтай ч гэсэн өөрийнхээ Ерөнхийлөгчийг өөрөө сонгож чаддагүй. өөрийнхөө Ерөнхий сайдыг өөрөө тавьж чаддаггүй, өөрийнхээ ажлыг өөрөө явуулж чаддагүй. Заавал зөвөлөлтийн мэргэжилтэн, заавал зөвлөх, заавал тэгэхлээр тэр НАХ яаман дээр хүртэл яаваад оччихдог. өөрөөр хэлэхийн бол Нийгмийг Аюулаас хамгаалах яам хүртэд тийм структуртай. Энэ утгаараа Монголчууд бас Зөвлөлтөөс залхачихсан байсан үе. Тэгээд ч бас ард түмний дунд жаахан дургүйцэл бий болчихсон. Яагаад вэ гэхлээрээ Монгол хүн яагаад Зөвлөлтийн одоо мэргэжилтнүүдэд үйлчилж байгаа дэлгүүрт орж болдоггүй юм бэ? Тэгээд энгийн ард түмний хувьд бол тэрнээсээ болоод дургүйцэл төрчихсөн. Яагаад вэ гэхлээрээ тэд нарыг оруулахгүй. Дарга нарыг бол тусгай дэлгүүрүүдэд 10-р дэлгүүр, мэргэжилтний дэлгүүр гээд хоёр дэлгүүрт оруулчихна. Дарга даргын эхнэрийг. Аан дарга нарт Зөвлөлтийн байгуулагууд цөм зөвллөтийн дэлгүүрүүдээр орох пропуска өгчихнө. Тийм учраас дарга нар бол одоо нийгмийн баялгийг хүртэх асуудал дээр проблем байхгүй, түүний авгай хүүхдүүд бол ямар ч проблем байхгүй амьдардаг. Гэтэл энгийн ажилчин хүн 45 төгрөгний үнэтэй, резинэн ултай нэг тийм цэмбэрхүү маягийн түрийтэй гутал аваад өмсөхөд олдоггүй. Тэр нь зөвхөн дамаар зах дээр гарч ирдэг. Одоо тэгээд 45-р биш хэдээр ч гардагийн. Тэгээд тэр нь гоё гутал биш л дээ дороо л түрий нь муруйгаад муухай болчихдог. Монголын нөхцөлд цасгүй учраас бас шороо их аваад муухай болчихдог хөлөө хар болчихдог. Тэгээд ард түмэн бол үндсэндээ Зөвлөлтийн одоо ноёрхол тогтлоо, Зөвлөлтийн Ноёрхол Монголд бий болчихлоо гэдэг ийм ойлголттой. Бас дургуйцэл ихтэй тийм үе байсан байхгүй юу.

Дэжид -

Одоо Ардчилалын үе тийм ээ?

Баатархүү -

Тйи учраас ардчилалын тохироо бүрдэж ирж байхгүй юу. Хүмүүс бол одоо миний бодлоор бол ардчилалыг цэвэр ардчилал гэдэг утгаар нь сайн ойлгож чадахгүй байсан байх гэж боддогийн. Яагаадп вэ гэхлээрээ Монголд ангит нийгэм ноёрхож байсан нь ганцхан ажилчин, малчинний л анги ш дээ. Тэрний л ганцхан нам. МАХН аан өөр нийгмийн сэхээтнүүдийг болохлоор энэ чинь янз бүрийн аргаар нийгмийн сэхээтэнийг гээд хөөгөөд явуулчихдаг. Хөдөө мөдөө явуулчихдаг. Тэр хүнийг ерөөсөө одоо ажил төрлөөс нь салгаад, үр хүүхдийг нь тэр үед эсэргүү гэж нэрлэдэгүүй байсан бид нарын үед. Сэхээтний төөрөгдөлд орсон хүмүүс гээд хөөгдчихдөг хөдөө. Бригадын дарга, мал тоо бүртгэлийн дарга гээд. Одоо өөрөөр хэлэхийн бол ажилчдыг мэдлэг боловсролыг нь ашиглаад санхүү бүртгэлийн мэдлэгийг нь ашиглаадп анхан шатны бүртгэгч болгоод тавьчихдаг хүнийг. Тийм л байсан үе. Тэр ч утгаараа Моноглчууд чинь одоо бас нэлээн юм эргэлзээ төрчихсөн. Ногоон малгайтнуудад нэг хэсэг алагпаж бас их нууц байдалд хэцүү зовлонтой байсан. Тэр нь сайхан үе ирлээ гээд жар далаад оны үе болоод ирсэн чинь хэлмэгдүүлэлтүүд болоод эхэлчихсэн. Сэхээтний төөрөгдөл гээд. Тэгээд иймэрхүү юм чинь цөмөөрөө нийгмийн дунд ул мөрөө үлдээхгүй биш ул мөрөө үлдээгээд тэгээд зарим нэг нь тэр утгаараа ардчилал руу явсан. Зарим нэг нь эцэг эхээ тэр юу яаж алуулж байрьж, лам ч бай юу ч бай тэгэж ингээд бас ор сураггүй алга болгцгоосон ч юм уу ингэж энэ мэтчилэнгээр ардчилал руу ирсэн. За би бол үндэснийхээ үзлийг дагаж ирсэн. яагаад вэ гэхлээрээ Монгол оронд Монгол хүн ажиллаж байгаа мөртлөө яагаад одоо зөвлөлтийн хүнээс дор амьдарч байх ёстой юм бэ гэсэн. Одоо нэг тийм үндсэн хүн бодоход энэ тэнэг юм шиг асуулт л даа гэхдээ бол Монгол хүн бол өөрийнхээ эх нутаг дээр амьдарч байж бас одоо дажгүй сайхан амьдрах ёстой. Одоо тэгэж дэлгүүр хошоогоор ялгаварлагдахгүй, яахгүй, тэрэнд одоо нээх болдодд байхгүй нэгдүгээрт. Аан хоёрдугаарт энэ хөрөнгө хувиарилалт энэ бүх юм чинь нэг л биш болчихоод байдаг. За тэгээд сүүлдээ улс төрийн байдал өөр тийшээ эргээд ЗХУ байхгүй болчихоор бид шалдан хоцорч байгаа. Би бол одоо хар бага наснаасаа миний одоо нэвт шингэсэн үзэл бол Хятадын эсрэг үзэл. Хятад бол ерөөсөө л чиний дайсан гэдэг л ийм. Үзэл надад нэвт шингэсэн. Яагаад вэ гэхлээрээ миний уншиж байсан үзэж байсан кино жүжиг ший намайг л одоо оюун санааны хөгжилд хүргэхэд гол рольд тоглосон энэ дандаа Хятадууд. Манай ард түмнийг дарлаж, одоо идэж ууж, зөөж байсан учраас бид одоо миний үеийн бүх хүн залуучууд Хятадын эрлийз л биш бол энэ үзлээр нэвт шингэсэн байсан. Тэгэхлээр би бол МАХН бол Хятадын коммунист нам нэг үе их дальжигнаж нийлж явж байсан. Би тэрнийг мэднэ. Сайн мэдн. Тавин зургаан онд Жоун ли гэдэг хүн гадаад явдлын сайд Жоунлай гэдэг хүн одоо дээрээсээ Ноугийн дараа номер гуравт орох нэг тийм хүн ирж байсан юм. Тэр хүнийг ирэхэд Улаанбаатар хот хөх болж байсан. Одоо нисэхийн гүүрнээс эхлээд одоо угтаж авч байгаа. Аж үйлдвэрийн комбинат аас цагаан хаалга хүрээд тэгээд цэнгэлдэх хүрээлэн тойроод одоо

Дэжид -

ардчилсан үзэлтэйгээ холбож ярьж байна уу одоо өөрөө үүнийгээ

Баатархүү -

тийн одоо хоболгдоно л доо яагаад вэ гэхлээрээ МАХН түрүүн хэлсэн ш дээ МАХН Хятадын талд орох юм бол Монголд одоо юуны ардчилал мардчилал юуны юу үүсэхэв. өнгөрнө ш дээ. Тэр утгаараа Монгол хүн бүхний сэргийлэн зүйл бол урд хөрш. Тэр утгаараа би ярьж байгаийн. Жонлай ирэхэд одоо Улаанбаатар хот бол цэхэнр болж байсан. Аан тэр үед бол Вокзал гэдэг чинь цэв цэнхэр байсан. Үргэлж Хятадууд. Эхлээд бол Хятадууд их гоё залуу сайхан Шанхай Сүн, нянхаадын хятадууд биш бүдүүлэг талын биш Сүн улсынх нь талын үүсэл гаралтай хятадууд ирж байсан учраас гоё гоё залуучууд цэргийн залуучууд ирж бйасан. Сүүлдээ бол хуруу гарынх нь хумс бараг арзайгаад ургачихсан том том мантууны жигнүүр тавьчихсан хөлсний хар ажилчид ирж байсан. За ингээд ЗХУ-ын Коммунист намаар тэр Хятадууд тэр Зөвлөлтийн коммунист намын нэг хүнийг тахин шүтэх асуудалаар зөвлөлдөөд, тэгээд манайх чинь бас тэр асуудлыг Зөвлөлтийг дагаад Хятадуудыг гаргаасаан. Тэрнээс биш энэ Улаанбатар бол цэв цэнхэр, Монгол бол цэхнэр л болчихсон байсан тухайн үедээ. Тэгээд арай хийж Хятадууд, местнийхээ хятадуудаас салчихаад ингээд байж байтал энэ Монголын одоо Коммунистууд бас Зөвөлөлтийн коммунистыг дагаад Хятадын Коммунистыг дагаад явахад сийхгүй гэдэг утгаараа би чинь үндэсний үзэл барьж тэр ардчилсан хувьсгал руу дөхөж ирж байгаа юм л даа. Тэр нийт хөрөнгө янз бүрийн юм одоо хичээл, улс төрийн ухааны хичээл заалгасны хувьд нэмүү өртгийг хэрхэн бий болгох вэ? Юу болгох уу тэр бол ойлгомжтой асуудал. Хэрвээ Монгол орон өөрийнхөө ерөнхийлөгчийг өөрөө сонгоод өөринйхөө ерөнхий сайдыг өөрөө сонгоод өөрийнхээ их хурлыг өөрөө сонгоод ингээд гадны юугүй явчихдаг юм бол Монгол хүний одоо хамгийн туйдын хүсэл бйасан. Монголчууд бол бүх удирдах ажилтангуудаа хойшоо явуулж өвчнөөр үхүүлж байсан учраас Монголын ард түмэн бол үнэндээ хэлэхэд их эмзэглэдпэг байсан. Тэр Чойбалсан, Маршал Чойбалсан одо бид бол нэг хүнийг тахин шүтэх дээр оруулдаг нэлээн бүтэлгүй нөхөр шүү дээ уг нь бол. Тэгэхдээ Монголын түүхэнд маш их үүрэг роль гүйцэтгэсэн нэгэн Монгол хүн. Тэр тухайн түүхэн үедээ л ажиллаж амьдарч тэгэхээс ч өөр нөхцөлд л Монгол улсаа авч явсан. Ийм бас нэг төрийн зүтгэлтэн. Тэгэхэд тэр хүн бол мөн л ЗХУ-д үхэж ирсэн. Цэдэнбал очоод л одоо дуудагдаж очоод л ер нь нэг болохгүй боллоо л гэж Зөвлөлтийн тал үзсэн юм шиг байгаийн. Тэгээд тэр Зөвлөлтийн Академич Чазов гэж хүн эмчилж байсан. Тэгээд л тэнэг маанаг болоод л, авгай нь уйлаад л, тэгээд л төрийн тавцанд байх хугацаа нь дууссан өөрөрө хэлэхийн бол буруу эмчилгээ хийгдээд л юугаа ч санахгүй, байцаа болж одоо барууныхны ярьдагаар цэвэр байцаа болоод л ингээд төгссөн. Энэ бүх явдал чинь Цэдэнбал хэдийгээр дөчин жил төрийн алба хааж барьж яасан ч гэсэн бас яахав Монгол хүн, бас тодорхой хэмжээгээр Монголчуудыг одоо эрдэмтэй, боловсролтой юутай болоход бас л одоо зүтгэж яасны хувьд бид бас Цэдэнбалыгаа хүний нутгат очиж, өөрөө эндээ үхсэн бол хамаагүй л дээ тэрнийг бол тоохгүй л дээ тэр өвгөнийг бол одоо бол хэн ч тоохгүй, аан нутагтаа үхсэн бол хэн ч одоо бас харуусаж яах бодох юм байхгүй. Хүний гарт одоо байцаа болж тэнэглэж үхэж байгаа бол үнэхээр харамсалтай. Тэгээд дараа нь тэр Намсрай гээд тэр Цэдэнбалыг залгамжлуулахаар бэлтгэж бйасан Зөвлөлтийн хүн гэж оддогийн. Тэр би гэхэд чинь бол мэргэжлээрээ Зөвлөлтийн төлөө л бэлтгэгдсэн хүн ш дээ. Зөвлөлт холбоот улс руу тэр мах болгосон одоо европын хэмжээнд хэрэглэдэг тэр махыг буй болгоход тэр үйлдвэрийг ажиллуулахад буй болгосон мэргэжилтэн учраас ном дүрэм эрдмээ маш сайн зааж өгсөн. Би чадлынхаа хирээр сурсан ийм л юм.

Дэжид -

аан за

Баатархүү -

ийм л юм. Тэгээд тэр утгаара бол би бас интернациональч үзэл бодолтой, инэнациональч ойлготтой хүн. Гэхдээ бас үндэсний асуудал бол заавал интернациональч хүнд байхгүй биш байж байх ёстой асуудал, монгол хүн бүрт байж байх ёстой асуудал. Энэ утгаараа ардчилал бол намайг шууд одоо ардчилал руу дуудан аваачсан гэхэд болно доо.

Дэжид -

анхаан одоо энэ үндэсний их сэтгэлгээ тийм ээ

Баатархүү -

Тийн.

Дэжид -

асуудлыг өөрөө бас нэлээн зарим нэгэн баримт материалыг хэр одоо юутай байдагийн өөрөө одоо сонсож мэдсэн юм аа ярьж байгаа байх бодвол. Тэгээд тэр юутай л холбож л дээрх асуудлыг ярих шиг боллоо ингээд Ардчиллын тиалаар, өөрийнхээ түүх намтрын талаар, ардчилалд анхных нь юу болж оролцож байсан талаар тийм ээ ер нь тэгээд хамгийн сүүлд одоо та одоо товчхоон өөрөөр хэлбэл яг сэдвээс бас нэлээн өөр өөр тийшээ тухай асууж бйагаа юм маань бас нэлээн сүүлд одоо гарч ирээд байна. Тийм учраас бас яг одоо Ардчилал ямар үр нөлөө авчирна гэж өөрөө үзэж байсан юм. өөрөө энэ талаар яридаа, яриагаа өндөрлөх үү?

Баатархүү -

За тегье. За ардчилал бол одоо Монголыг одоо Монгол болгох хамгийн анхны алхам. За үндэстний хувьд. Аан нийгмийн хувьд бол одоо хүмүүс чөлөөтэй, ажиллаж амьдрах газраа сонгож авах энэ бололцоог бол Ардчилал бий болгож өгч байсан юм аа. Тэрний үр дүнг Монголчууд одоо амсаж байна. Монголчууд одоо ингээд эх нутагтаа ажиллаж чадахгүй ажлын мест байхгүй бол АНУ, Солонгос, Англи, Турк гэдэг юм уу ингээд Орос ч гэдэг юм уу ингээд өөрийнхээ ажиллаж амьдрах газрыг чөлөөтэй сонгож аваад явчихаж болж байна. За яахав бид нарт заасан ном бий. Бид бол улс төрийн ухааны хичээл нэг жил заалгасаан. Гэхдээ би инженер механикч учраас надад бас нэлээн хол шинжлэх ухаан гэдгээрээ бас жаахан багш нарын хүссэн хэмжээнд үзээгүй байж магадгүй ээ. Тэгэхдээ ерөөсөө гол юм нь юу гэж хэлдэг вэ гэхлээрээ “социализм бол улсын капитализм”. “Социализм бол улсын капитализм” тийм учраас улс бүх юмыг мэднэ. Аан бусад нь бол цөмөөрөө ажилчин. өмчлөх эрх ямар ч юм өмчлөх эрхгүй зүгээр хөлсний пролетари ажилчин анги гэж, тэгээд тэрэнд нь яахав бидний техникийн сэхээтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч гээд одоо зохиолч гээд сэхээтэн хүмүүс яахав. Зохиолчид чинь бас зүгээр мөрөөрөө зохиолч биш шүү дээ МАХН-ын тэр коммунист үзэл онолыг магтан дуулагчид, тэрниг сурталагчид сэтгүүлчид гээд сэхээтнйи тодорхой давхрагуудтай, аан бусад нь болохоор ажилчин, малчин, манайд тариачин сүүлд бий болсон. За энэ гурван диктатур л байна. Энэ гурван дикатурыг бий болгоодог юм нь аан МАХ коммунист нам одоо байсан. Энэ утгаараа бол манай орон бол одоо нэгэн үе яахав хөгжиж цэцэглэхэд нэгэн үе сэхээтэн боловсон хүчинтэй болоход яахав 60 оноос хойш 67, 8 оноос хойш гэх юм уу даа ер нь 70-аас 90 он хүртэл социализмын манайд ид цэцэглэлт, ид оргил үе нь гэж би боддог. Яагаад вэ гэхлээрээ чи зовох яах юмгүйгээр эрдэм номоо сурчихдаг тийм ээ, зовох юмгүйгээр хоолоо идчихдэг, ямар ч байсан муу ч байсан монгол гэрээ сайн ч байсан монгол гэрээ бариад амьдарчихдаг. Аан зөвлөлтийн нөхдүүд байшин бариад өгвөл тэрэнд нь суучихдаг ийм л. Хятадууд ч гэсэн манайд бас зөндөө байр орон сууц барьж гсөн. Ингээд ийм үе явагдаж байсан . энэ үеийг бол одоо эцсийн эцэст коммунизм задран унах өөрийнх нь тавилан яг болж бүтэж байсан гэж боддогийн. Яагаад вэ гэхлээрээ одоо манай ард түмний дунд яг яригддаг байсан. Телеьизор гэхээрээ худалдаад авахлээр тавьж байгаад сар хүрэхгүй эвдэрчихдэг ч юм уу, асаагаад удалгүй унтарчихдаг ч юм уу, ийм болчихдог байсан. Тэгэхээр энийг нэг дэх өдөр хийгдсэн телевизор гэж нэрлээг байсан. Яагаад тэгэж байна вэ гэхлээрээ ажилчид маань архи уугаад шартаад, бүтэн сайн өдөр архи уугаад шартаад хагас сайн өдөр уугаад, бүтэн сайнд уугаал шартаад нэгдэх өдөр ажилдаа ирээд хийсэн ажил нь тийм барак гардаг гэж. За бас нэнг сонин юм юу гэхлээрэ бидний үед ярьдаг байсаан. Монгол бол үйлдвэржээгүй жижигхэн хөдөө аж ахуйн орны хувьд бас өөрийн онцлогтой социализмынхаа юмыг байгуулж байсан тухай явган ониктоод байдагийн. Сэхээтнүүдийн дунд яригддаг. Тэр ониктодонд юу гэж хэлдэг вэ гэхлээрээ “Ер нь Социализм байгуулаад юу хийчихсэн юм бэ гэж” тэгсэн чинь “хашаажуулалт гэдэг юмыг хийсэн” гэнээ. “Гурван төрлийн хашаажуулалт хийсэн гэнэ. За нэгдүгээрт хүнээ хашаажуулсан гэнэ, тэр нь шоронг хэлж байхгүй юу. Социалист өмчийг идэж шамшигдуулсан, гээсэн, эвдсэн, тасалсан бүх хүмүүсийг шоронд хийдэг байсан. Капитализм гэж миний хэлсэн улсын капиталист өмчийг сүйтгэсэн хүнийг тэгж. За байгуулагуудыг хашаажуулсан. Нөгөө Монголчууд чинь нүүдэлчин ард түмэн байсан чинь тийм хашаа хэрэм гэж нээх юм хэрэглэдэггүй, энэ 20-р зууны 19-р зууны сүүл 20-р зуун бол нүүдэлчид хашаа хэрэглэдээгүй нэг жаахан хороо мороо гэж нэртэй тиймэрхүү юманд байдаг байсан чинь байгуулага нь сүүлд байгуулагдсан бүх байгуулага бүгд хашаатай болчихсон. Ингээд өөрөөр хэлэхийн бол байгуулагыг хашаажуулсан. За хөдөөд болохоор малыг хашаажуулсан. Ер нь энэ бүх аймаг сумууд бүх нэгдэл сангийн аж ахуй бол бүгдийг хашаатай болгосон. Тэгээд энэ хошигнол бол яахав тухайн үеийн л явдлыг л харуулж байгаа зураг л болохоос одоо ч гэсэн бас л хашаа байгаа л даа. Зүгээр зарим нэгэн хашаа нь бүүр байхгүй болоод зарим нэг нь бүүр хүчтэй болсон байх. За ингээд Ардчиллын үр нөлөөг би юугаар хэлж байна вэ гэхлээр ер нь хүмүүс хувийн өмчтэй болов оо. Хүн өмнө нь хувийн өмчтэй байсан би дээр ярьж байсан. Ээж маань ээжийн маань ээж өмчтэй байж байгаад өмчөө өвдөж зовж байгаад очоод авах гэхлээр албан татварын нэг хэлбэр болох лээр албан журам гэдэг юмыг өгч чадаагүй учраас хүнд юм аа өгч чадахгүй. Авсан хүн нь их өр зээлэнд унадаг учраас авч чадахгүй, зуны бүтэн гурван сар, хаврын гурьван сар, намрын нэг хэдэн сар болж байж бараг өвөл шахуу, хагас жил шахуу болж байж ирж байсан, хүнд тушааж ирж байсан гэж ярьж байсан. Тэр утгаараа Монголын малчид бол бас өөрийн гэсэн малтай юутай байсан. Тэрийг нь 1959, 60-аад оны үед цөмийг нь хувьчилсан, одоо нийгэмжүүлсэн аж ахуйд шилжүүлнэ гээд. Социалаизм кооммунизмын онолоор бүгдийг хураагаад авчихсан. Аан артельуд гэж байсан Монголд чинь одоо Хятадуудын л юу л даа хиж байсан жижигхэн жижигхэн ахуйн үйлчилгээний тийм үйлдвэрэлэл ахуйн үйлчилгээний цэгүүд байсан. Тэрийг устгаад Монгол хүнийг буй болгоод Монгол хүнд үйлчилдэг тийм ахуйн үйлчилгээний артелиуд бий болсон. Аан тэр артелиуд юу вэ гэхлээрээ хүмүүс бас хувь хувиараа нийлээд ингээд аж ахуй байгуулж бйасан. Тэр аж ахуйг хамж аваачаад нэгдэлжүүлж байгаа юм шиг ахуйн үйлчилгээ гээд улсын структурт оруулсан. Хувийн оёдлын машин нийлсэн тийм ээ өөрийнхээ алх дөш за тэгээд өшөө ямар хэрэгсэл байлагийн авч очоод ингээд ажиллаж байсан хүмүүсийг улсын системд оруулчихсан. Тэр нь юу вэ гэхлээрээ улсаас хөрөнгө оруулалт хийгээд. Шинэ шинэ гоё оёодлын машин ч юм уу тийм ээ гар машин биш шинэ шинэоёдлын машин, шинэ шинэ гутлын машин ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд ахуйн үйлчилгээг бол өөрөөр хэлбэл хувийн аж ахуйг устгаад улсын болгочихсон, хотдоо болохоор. Хөдөөдөө болохлоор мал аж ахуйг нь цуглуулаад нэгдэл сангий аж ахуй болгоод. За сангийн аж ахуй гэдэг бас маань улсаас байгуулсан аж ахуй л даа тэр бол хувийн өмчийг булаасан аж ахуй биш. Нэгдэлжих бол ерөөсөө шууд хүмүүсийн хөрөнгийг булааж аваад, ард түмний хөрөнгийг булааж аваад ингээд байгуулчихсан. За энэ бол ямар үр дагавартай байсан юм бэ гэхлээрээ нөгөө социалист хувиарилалтын зарчимд оруулаад одоо нийгмийн баялгийг бол социалист худалдаагаар дамжуулж л хувиариладаг. Түүнээс одоо өөрөө өөрийнхөө тэр эзэмшиж хэрэглэж байгаа хөрөнгийг одоо малчин хүн гэхэд авгайгаа төрөхөд тэр маллаж байгаа малнаасаа нэг хонь гаргаад авгайдаа хонины шөл уулгачих бололцоо байхгүй, заавал нэгдлийн дарга дээрочиж цохуулж байж, бригадын даргаар ингэж цохуулж байж, эмч энэ тэрээр явж байж цохуулж аваад тэгээд хонио гаргаж авгайдаа шөл уулгах жишээтэй.

Дэжид -

өөрөөр хэлбэл хүн хөрөнгөө эзэмших тийм ээ?

Баатархүү -

Одоо ерөөсөө гол нь л тэр.

Хүн хүний хөрөнгийг

Дэжид -

За жаахан яриагаа товчлий яагаад ьэ гэхлээрээ бид хоёрын энэ цагийн юунд бас их юу яаж байна.

Баатархүү -

За тегье.

Дэжид -

Үр нөөлөөгөө хэлээд яриагаа дуусгана уу гэж хүсэж байна аа.

Баатархүү -

За яахав би энэ

Дэжид -

Заахан товчолсхийж

Баатархүү -

Энэ асуудлыг ер нь бол

Дэжид -

Их задлагүйгээр тийн өөрийнхээ яг яаж ямар үр нөлөө авчирсан юм бэ гэдэгийг, хувийн өмчтэй болголоо тийм ээ,

Баатархүү -

Чөлөөтэй явж сурж

Дэжид -

За тэр

Баатархүү -

Явдаг боллоо. Нийлээд цөмөөрөө эвлэлдлэн нийлээд нам ч байгулж болно, төрийн бус байгуулага ч байгуулж болно, холбоо ч байгуулж болно.

Дэжид -

Аан энэ бол авчирсан

Баатархүү -

Энэ бол одоо авчирсан үр дүн

Дэжид -

Аан та ингэж ийм үр дүн авчирнаа гэж үзэж байсан уу? тийм нөлөөтэй гэж ер нь бодож байсан уу? Ерн ь юу авчирна гэж бодож бйасан бэ? Энэ бол бид нар ардчиллын үр нөлөг амсаж бйагаа юуг та ярьж бйана ш дээ?

Баатархүү -

Тийн. Би тэр үед бол эний үр нөлөөг юу авчирна гэж бодож байсан бэ гэхлээрээ ер нь Монгол бол тусгаар тогтнолоо авчирна гэдэгийг хамгийн түрүүнд тэгэж байсан. Энэ бол Монгол хүн бүрийн энхийн мөрөөдөл. Одоо Манжийн дарлалд хоёр зуун хорин жил, Зөвлөлтийн хараанд 70 жил 300гаад жил одоо өөрийн гэсэн тархиар ажиллагүй ард түмэнд өөрийнхээ тархиар ажиллах бололцоог авчирч байгаа явдал л Монгол улс бусад үндэстэнд уусаж алга болохгүй. Монгол үндэстэн эргээд нэг сэргэх бололцоо нөхцөл бүрдэх нэг ийм л. Эстэгвэл Монголчууд нэг хавсарга ус юм уу нэг бүгд найрамдах улс юм уу эсвэл нэг муж болчих гээд байсан быайхгүй юу. Хятад чинь өвөр Монголыг нийлүүлээд нэг муж болгочихсон. Оросууд чинь Тувааг аваад тийм ээ. өчнөөн газрыг нь тасалж аваад одоо минйи аавын нутаг гэхэд тэр Шар сүм чинь Богдын ес дэх шавийн нутаг шүүдээ. Богд хаант улсын. Тэгэхэд л 11, 14 оны гэрээ хэлэлцэрээр ороод л хамгийн сүүлд дөчин хэъэн он болоход л Хятадын харъяат нутаг болчихсон шүү дээ Өвөр монголын. Тийм л жишээтэй.

Дэжид -

За. Ингээд

Баатархүү -

Ардчиллын үзр нөдөө хамгийн сайн юм нь юу гэхлээрээ Моноглчуудыг өөрийнхөөрөө сэтгэж өөрийнхөөрөө амьдарч дэлхий нийтийн жишигт одоо Зөвлөлтөд бол энэ хойд мөсөн далайн ойролцоо амьдардаг тундрын хэн гэж Чузча гэж үндэстэн байлагийн. Тэр бол бас монголын ясны хүмүүс л дээ. Тэгээд одоо бүх онигтоод хамгийн тэнэг хүн хэн бэ Чукча байдаг байхгүй юу. Аан хэрвээ бид нэг үндэстний хавсарга болчих юм бол болвол хамгийн тэнэг хүн Монгол л болчихно шүүдээ. Монголууд. Аан тэр Монголчууд өөр юумаар харий л даа. Египет, Пилахий бил үү тариачин байдаг ш дээ тэр тэр чигтэ л үлдэчихсэн ш дээ. Ерөөсөө яагаагүй, колонийн дарлал марлал амсаагүй яасаар байгаад л түүхээс хаягдсан. Тийм л болчихгүйн тулд Моноглчууд бас нэг өөрийн гэсэн юмтай, өөрийн гэсэн нэртэй. Яагаад вэ гэхлээрээ энэ сайхан том газар байж байхад ямар хувьгүй биш дээ тйим ээ? Хувьтай юм чинь. Тэрэн дээр юу ч хийж болно, яаж ч болно, хэнтэй ч хамтарч болно, юу ч хийж болно. Маш өргөн бололцоо байгаа байхгүй юу. Япон зуун хэдэн сай хүнтэй л гэнэ хэдхэн жижиг галт уулан дээр л сууж байгаа ш дээ. Арал дээр. Одоо бол Моногл чинь ерөөсөө хязгааргүй уудам нутаг дээр нэг метр квадрат талбай дээр нэг хүн ноогдсон. Үсрээд одоо хоёр хүн л ноогдоно биз дээ эвэл хүн хагас ч юм уу? Хүн аравны долоо найм чюм уу, ийм бололцоо байгаа байхгүй юу

Дэжид -

За

Баатархүү -

Энийг л бид одоо

Дэжид -

Анхаан

Баатархүү -

За ингээд баярлалаа

Дэжид -

За

Баатархүү -

Ингээд яриагаа дуусгий даа.

Дэжид -

За

Баатархүү -

За би ч гэсэн их баярлала. Минийг санаа оноог, миний хүн бүхэнд хэлж чадахгүй байгаа, өдөр болгон ярьж чадахгүй байгаа, минийй өөрт хадгалж зангирч байдаг, хэлмээр байдаг, хэлээд яриад бөайх газаргүй, хэлээд яриад байх шаардлагагүй ийм юмыг маань ингэж уудалж яриулсанд их баярлаж байна аа. Заа баярлала

Дэжид -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.