Baatarhüü


Basic information
Interviewee ID: 990197
Name: Baatarhüü
Parent's name: Algaa
Ovog: Bürged
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: doctor
Father's profession: political worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Дэжид -

За таны материалтай танилцаад анкет бөглөтөл тодруулах зүйл байна аа. Нэлээд хугацаа өнгөрсний дараагаар таниас товч хэмжээний тодруулга авахаар энэ ярилцлагыг хийж байна. Тэгэхээр аан таны эцэг Урианхай, эх халх байх тэгээд та, таны яс үндэс халх гэдэг нь ийм ямар учиртай юм бэ энэ талаар та товч тодруулга хийхгүй юу?

Баатархүү -

Би одоо тэр сургуульд орохоос өмнө 55 юм уу 56 оны үед монгол улсад иргэний ардын пасспорт өгөх хөдөлгөөн өрнөж хүмүүс маш их баяртайгаар явж пасспорт авахаар. Тэр нь яахав Улаанбаатарт пасспорт өгсөн байх, хөдөө бол иргэний үнэмлэх гэж нэг тийм хар тодорхой юм бичигдээгүй нэг хар нимгэхэн цагаан улаан янз бүрийн хавтастай юм байсан юм тэгээд тэр үнэмлэхээр болхоор хөдөө эргүүлээд хөөгдчихдөг их хэцүү байсан л даа. Аан иргэний пасспорт улаанбаатар хотын пасспорттой байх юм бол Улаанбаатараас хөөгдөхгүй чөлөөтэй ажиллаж амьдрах бүрэн боломжтой юу хангагдаж байгаа юм л даа нөхцөл. Тэр утгаараа хүмүүс маш их баяртайгаар явж пасспортоо авч байсан юм. Тэгээд би бол санажийн надыг багад гэр бүл ингээд анкет бүртгэхэд тэгэхэд дүү бид хоёр бол хоёулаа урианхай гэж явдаг байсан. Иргэний бүх бүртгэл урианхай. Аавыгаа дагаад Урианхай гэдгээр явдаг байсан. Тэгээд тэр пасспорт олгох бүртгэлийн үеээр бүх юу өөрчлөгдсөн. Тэр нь яагаад тэгсийн би нарийн мэдэхгүй. Зүгээр ер нь бол тухайн үед байсан бүртгэж бйасан хүмүүс нь би санаж байна. Очоод тэр 15-р сургууль хуучин одоо Улаанбаатар 1-р цахилгаан станцын хангаж байсан нарийн төмөр замын удирдах гзар юм уу, сургууль абйсан юмуу нэг тийм дүнзэн байшин байсан юм тэр 15-р сургууль дээр уг бүртгэл явж пассдорт олгож байсан юм. Тэгээд энэ хүмүүс аав маань ингээд дүү бид хоёрыг хоёуланг нь Урианхай гээд яасан чинь тэр улсууд “Өө дээрээс заавартай, эхээр нь л яана яс үндэсийг нь бүртгэнэ, түүнээс биш эцгээр нь бүртгэхгүй” гэж ингэж тайлбарлаад ингээд аав маань бол хөөрхий минь их л гомдож л байсан л даа. Гэхдээ одоо нэгэнтээ яахав цаанаасаа тэг гэчяихсэн тэр хүмүүсийн заавар юм чинь. өөрөө ч тэгээд намын ажилтан хүн байсан. Тэр улс төрийн ажил хийдэг байсан тэрэндээ нэхэ юм хэлээгүй байх. Тэгээд би санаж байгаийн. Аав маань их л дургүй д байсан юм дотроо. Яагаад л би царайг нь харж л байсан ю чинь. Одоо ягаад заавал ингэж бүртгэх ёстой юм бэ гээд л бас асууж л байсан. Тэгсэн чинь цаанаасаа ийм заавартай бүх одоо ястан үндэстэн юу ч байсан эх нь л ямар ястан үндэсэн байна тэрүүгээр нь бүртгэнэ гэж тэгэж бүртгэж байсан юм. Би тухайн үед нь хүүхэд байсан болоод мэдэх ч үгүй аав ээж хоёроо дагаад эмээтэйгээ бид тавуулаа л оччихсон байсан юм даг. Тэгээд энэ Урианхай гэдэг нь надыг 6,7 хүртэл Урианхайгаар яваад тэгээд тэрнээс хойшхи бүх баримт бичигт бол халх болж хувирсан юм. Тэгээд тэр халх гэж бичээд тэгээд тэр үед төрсөн хүүхэдийг эх дээр нь бичдэг. Пасспортон дээр. Тэр пасспортон дотор хэдэн ч хуудастай байсан юм санахгүй байна. Хүүхэд, гэрлэлтийн байдал гээд ямар хүнтэй гэр бүл болсон, салсан , нийлсэн гээд цөмийг нь одоо бүртгэчихдэг. Одоо байгаа гэр бүлийг нь биччихдэг тэгээд дараа нэг хуудсан дээр нь болохоор хүүхдүүд гээд. Тэрэн дээр нь болохлоор хүүхдүүдийн тэр овогтой тэр гээд хүүхэд гээд тэгээд ингээд бичдэг. Тэр бичлэгээсээ болсон юм уу яасан юм би сайн мэдэхгүй юм. Улс үндэстэнгүүд ер нь тэгж эцгээр нь бүртгэдэггүй юм уу эхээр нь заавал бүртгэдэг юм уу би сайн мэдэхгүй. өөрсдөөс нь асуухгүй бүртгэж байсан. Тэгээд сүүлд надыг нэлээн том ухаан орчихсон хойно аавын нутгийн нэг хөгшин их уурлаж байсан юм аа. Тэртэй тэргүй цөөхөн тав авраад мянган Урианхайчуудыг үр хүүхдүүдийг нь цөмиыг нь аваачаад халх болгоод ингээд тэр ястангуудын тоог улам цөөлөх бодлого төрөөс явууллаа цөмийг нь халажууллаа гэж тэр одоо нэрийг нь одоо мартжээ тэр хөгшин ярьж их дургүйцэж байсан юм. Тэгээд би сүүлд ухаан ороод, мэдээ ороод тэр явдлаас хойш бодож байхнээ бас л хүний эрх ингээд зөрчигдөөд тэр хүн өөрийнхээ ямар үндэстэн ястан байх, ямар үндэстэн ястнаар явах энэ тэрийг эцэг эх нь ч шийдэж мэддэггүй төрөөс л тэгэж шиддэг мэддэг. Тэгээд сүүлд нь бодож байхнээ тэр үед манайд гадаадын иргэд их олон байсан. Ялангуяа хятадууд маш их байсан. Тэр чинь доод талын айл 5 хүүхэдтэй гэж бодоход чинь тэр хүүхдүүдийг цөмийг асууна гэвэл бололцоогүй л байсан байх. Яагаад вэ гэхлээрээ насанд хүрээгүй жижигхэн, нялх, ухаан суугаагүй, өөрийнхөө 18 нас хүрээгүй иргэний байдлыг тодорхойлох тийм чадваргүй хүмүүсийг цөмийг нь шууд Монгол дотроо тэгээд халх бол халх, буриад бол буриад гэх мэтчилэнгээр ийм л бүртгэл явагдсан юм байгаа юм. Бид нар яахав нэгэнтээ л Улаанбаатарх хотод төрж өсөж, халх соёл дээр өсж хүмүүжиж яасан учраас бидэнд нээх юм бодогдоогүй өнгөрсөн юм. Тэгээд сүүлдээ бид нар инь яахав дээ 18 нас хүрээд яахлаараа пасспорт, иргэний эрхтэй болоод, иргэний юугаа тодорхойлноо гэхэд бид нар нээх хөөцөлдөөч үгүй, тэгээд тэрнийг нээх болсгож яриачгүй, аав маань ч ээж маань ч яагагүй ингээд л тэр бүртгэлээрээ явагдчихсан учраас ингээд хүн харахад ястны хувьд би уул нь Урианхай байх ёстой. Манай ээжийн тал болохор цөмөөрөө халх, цэвэр халхууд байдаг.

Дэжид -

Та өөрөө ярьж байсан

Баатархүү -

Тийн. Шар боржигоны халхууд байдаг. Аан тэгээд би дүү бид хоёр хоёулаа, ядаж нэгэн нь ч гэсэн аав бас гуйж байсан юм аа тэр бүртгэж байсан хүмүүсээс “нэгийг нь ч гэсэн одоо над дээр бүртгэж болдоггүй юм уу” гэж тэгсэн чинь үгүй ээ болохгүй ээ. Нэгэнтээ л эхийнх нь пасспортон дээр энэ хүн цөөмөөрөө бичигдэж яваад тэндээсээ цөмөөрөө пасспорт шинээр олгогдтол явах учраас ард халх гэдэг юугаар явдаг юм аа гэж

Дэжид -

Аан за за

Баатархүү -

Ийм л юугаар юм болж өнгөрсөн юм. Энэ яахав тухайн үед бодлого нь ямар байсныг мэдэхгүй зүгээр ямар ч байсан хүний эрх нэлээн томоохон зөрчигдөж байсан социализмын үеийн нэг л баримт. Ийм л учиртай байгаа юм.

Дэжид -

За баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.