Bolormaa

Basic information
Interviewee ID: 990480
Name: Bolormaa
Parent's name: Balbandorj
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1978
Ethnicity: Halh
Additional Information
Education: some elementary
Notes on education: 4th grade
Work: herder
Belief: Buddhist
Born in: Zavhan Mandal sum, Zavhan aimag
Lives in: Zavhan Mandal sum (or part of UB), Zavhan aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
illness / health
family
herding / livestock
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За бид нар ярилцлага авахаар өнөөдөр нэг ийм бүсгүйтэй уулзаж байнаа. Тэгээд юу болсон бэ? гэхээр бид нэг инженерээс ярилцлага авахаар Шувуун фабрик гэдэг газар луу бүр шөнө 7 цагт явсан. 30 км-ын хол газар л даа. Тэгээд би өөрийнхөө буруугаас болж оройтоод тэгээд олж очоод ярилцсан чинь орой болчихсон байнаа. Маргааш уулзъя гээд ярилцах гэсэн хүн маань тэгэхээр буцаад явж байсан чинь бид нар машинаар явж байхдаа энэ хүн явган алхаж байхыг харсан. Буцахдаа энэ хүн хот руу алхаж байгаа юм байна. Суулгаад явъя гээд Улаанбаатараас 30 км-ын зайтай газар. Нэг ёсондоо зэлүүд газар шөнө эмэгтэй хүн алхаж байхаар суулгаж аваад тэгээд явсан чинь Завхан аймгийн Завхан-Мандал сумаас орж ирээд 14 хонож байгаа ийм сонин хүн тааралдаад бид нар манай ажил дээр ирээд байдаг айл нь бараг танихгүй шахуу айл. Тохь тухгүй байсан. Тэгээд манай ажил дээр ирээд юм яриад ярилцлага өгөөд танилцаад хоноё гэж ярилцаад тэгээд уулзаж байнаа. Тэгээд манай ярилцлага ийм учиртай ийм ярилцлага гэдгийг бид хоёр ярилцаад үндсэндээ ойлголцчихлоо. Тэгээд одоо яг үндсэн яриа эхэлнэ. Энэ хүнтэй яриа эхлэхийн өмнө тайлбар хэлье гээд манай оролцогчийг Болороо гэдэг юм байна. Болормаа гэж эмэгтэй байна. Болормаагаас хамгийн эхэнд би ийм юм асуумаар байнаа. Болормаа өөрийгөө танилцуулаач? Хэдэн настай? Хаана төрж өссөн? Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг гээд ерөөсөө хүний амьдралын түүх байдаг ш дээ. Ямар байдалтай амьдарч өнөөдрийг хүрч байнаа? Ийм юмыг яриад өнөөдөр бид нар ямар тохиолдлоор тааралдаад уулзав гэсэн юм яръя тэгэх үү?
Болормаа -
Би Завхан аймгийн Завхан-Мандалд төрсөн. Балдандорж овогтой Болормаа.
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн онд төрсөн вэ?
Болормаа -
78 онд төрсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Тэгээд 4-р ангиасаа сургуулиас гарсан.
Хишигсүрэн -
За 4-р ангиас сургуулиас гарахаас өмнө хүүхэд нас чинь яаж өнгөрөв? Эцэг эх нь ямар хүмүүс байв? Яагаад 4-р ангиасаа сургуулиас гарсан юм?
Болормаа -
Малчин байсан.
Хишигсүрэн -
Нэгдэлд мал малладаг хүн байсан уу?
Болормаа -
Аа ха. Манай ээж аав малчин. Яагаад ч гарсан юм тэгээд гарсан. Одоо мал дээр байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Ээж аав маань өнгөрөөд хэдэн жил болж байна.
Хишигсүрэн -
Гурав дөрвөн жил болж байна уу? Эцэг эхээс хэдүүлээ вэ?
Болормаа -
Ахтайгаа тэгээд цэрэгт байгаа дүүтэйгээ гурвуулаа. Ах өөд болчихсон. Одоо хоёулаа байгаа.
Хишигсүрэн -
Ах нь өөд болчихсон уу? Яагаад өөд болчихов?
Болормаа -
Өвчнөөр.
Хишигсүрэн -
Чи гэр бүлтэй юу? Хүүхэдтэй юу?
Болормаа -
Хоёр хүүхэдтэй. Нөхөргүй.
Хишигсүрэн -
Нөхөргүй юу? За. Өөрийнхөө мал маллах уу? Хэдий хэмжээний малтай вэ?
Болормаа -
Би айлын малчин хийж явдаг. Дүүтэйгээ.
Хишигсүрэн -
Дүүтэйгээ айлд ажилладаг? Айлд хөлсөөр ажилладаг юм байна ш дээ?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Ямархуу айлд ажилладаг юм?
Болормаа -
Хөөрхий нэг эмгэн өвгөн хоёр байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Биеэ барих юм байхгүй. Бид нар ярьж байсан шигээ л ярина.
Болормаа -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэгээд бид нартай ямар түүхээр тааралдчихсан бэ?
Болормаа -
Дүүгээ эргэчихээд наашаагаа явж байгаад тэгээд тааралдчихлаа. Унаа мунаа ч мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Завханаас ямар хэргээр орж ирэв?
Болормаа -
Манай дүү цэрэгт байгаа болохоор уг нь 5 сард халагдах байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Дүү маань халагдах болоод утсаар яриад 2 сарын 1 нд цэргээс халагдана гээд утсаар ярьсан болохоор тэгээд наашаагаа ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Маргааш бүтэн сайн өдөр ажлын өдөр биш болохоор нэг дэх өдөр халагдахаар болоод 11 цагт л гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Цэргээс халагдахад заавал Завхан-Мандалаас ирэх шаардлага байсан уу?
Болормаа -
Эмнэлгийн хувцастай хэвтсэн юм байна л даа. Энгийн хувцас айл хоёр байхгүй юм чинь над руу ...
Хишигсүрэн -
Яаж хэл өгөв?
Болормаа -
Сум руу хорооных нь дарга цэргийнх нь яриад ...
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Халагдах болсон хувцас хунарыг нь авч ир гээд тэгээд авч ирсэн.
Хишигсүрэн -
Цэргээс халагдаж байгаа юм чинь цоо шинэ хувцас бэлдсэн үү?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Юу бэлдэв?
Болормаа -
Өмд, дээл, Монгол гутал тэгээд гадуур хувцас.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Маргааш малгай тэгээд л нэг дэх өдөр хүргэж өгнө. Нэг дэх өдрийн орой нутаг буцах санаатай.
Хишигсүрэн -
Тэгээд хотод ирээд хаана байгаа юм? Хамаатан садан уу?
Болормаа -
15 хонож байна. Манай нутгийн айл. Манай нэг нутгийн эгчийн хүүхэд.
Хишигсүрэн -
За тэгээд тэр айлд 15 хоносон ямархуу байна?
Болормаа -
Ер нь хүндрэлтэй. Яахав дээ. Зохих хэмжээний хоол ундны юм өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Үхрийн гуя. Нэг хонины мах нэг 50 килограммын гурилтай.
Хишигсүрэн -
50 килограммын гурил авч өгсөн үү?
Болормаа -
Авч өгсөн.
Хишигсүрэн -
Ямархуу юм тэр айл нь?
Болормаа -
Яахав дээ л. Авгай нөхөр л байсан. Өглөө ажилтай гээд гараад тэгээд орой л орж ирдэг.
Хишигсүрэн -
Ер нь өмнө нь Улаанбаатарт ирж байсан уу?
Болормаа -
Үгүй.
Хишигсүрэн -
Яаж ийм зоригтой хот руу ...
Болормаа -
Сумаас нэг эгч хот руу хүүхдээ эргэхээр явсан байхгүй юу. Миний төрлийн хүн.
Хишигсүрэн -
Аа за? Тэр эгчийг бараадаад хүрээд ирсэн үү? Тиймээ?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Замдаа ямар адил явдал болов? Яасан гэсэн билээ?
Болормаа -
Замдаа Завханаас яг манай сумаас Улаанбаатар ороход 1300 км байдаг ш дээ. Хоёр ээлжийн жолооч маань хоёулаа архи уугаад нэг нь ч гайгуу нэг нь тасраад уначихсан. Доошоогоо халтираад унаад ...
Хишигсүрэн -
Хүн аччихаад архи ууж байгаа юмуу?
Болормаа -
Харин тийм. Хойно суухаар бөөлжих гээд хаалганы хажууд сууж байсан чинь хаалга нь онгойгоод ухаа алдаж унах шахаад нэг хэсэг аягүй хэцүү байсан. Тэгээд наашаагаа Архангайн эмнэлэгт ирж гурван хоног хэвтээд тэгээд гайгуу. Тэгээд тэндээс хотод бичиг хийж өгдөг юм байна лээ. Мандалаас 36 авсан байхгүй юу. Тэгээд энд ирсэн чинь хөдөөний хүнийг 1-р эмнэлэгт авна гээд тэгээд 1-р эмнэлэг юуг нь мэдэхгүй хүнийг юу гэж авч байдаг юм. Гурав дээр оч гээд сүүлд нь аргаа бараад Гэмтлийн эмнэлэгт очоод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Төлбөртэй эмчилнэ гээд тэгээд үзүүлсэн чинь хөлний өвдөг аймаар хавдчихсан явж чадахгүй байсан байхгүй юу. 30 мянгын тариа хийсэн. Түүнээс хойш арай гайгуу.
Хишигсүрэн -
Болормаа? Ер нь танай орлого амьжиргаа хаанаас олдог вэ?
Болормаа -
Малаараа л яадаг юм даа.
Хишигсүрэн -
Аа ха. Хувийн мал хэр байх вэ?
Болормаа -
Манай юу яадаг айл мянгат малчин.
Хишигсүрэн -
Аа ха. Ажлын хөлсөнд сард ч юмуу? Жилд ч юмуу ямар хэмжээний юм авдаг бэ?
Болормаа -
Малынхаа хөлсийг л авна. Ноолуур моолуур самнахаар хорь гучин кг ноолуур ч юмуу? Тиймээ? Тиймэрхүү юм өгчихнө.
Хишигсүрэн -
Хорь гучин кг ноолуур өгчих үү? Тэр айл нийт хэдэн килограм ноолуур авдаг вэ?
Болормаа -
300 гаруй ямаатай ш дээ. Ямаа аягүй их.
Хишигсүрэн -
300 ямаатай.
Болормаа -
Аа ха.
Хишигсүрэн -
Хөдөөний та нарт боломжийн юм байна ш дээ?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Улаанбаатар луу ямар хэмжээний мөнгө төгрөгтэй орж ирэв?
Болормаа -
Анх сая төгрөгтэй орж ирсэн.
Хишигсүрэн -
Сая төгрөг чамд яг байсан уу?
Болормаа -
Тийм. Дүүдээ юм хум аваад 600-гаад тэгээд байж байгаа айлдаа гурил мурил наад зах нь хүүхдэд нь чихэр боов яаж зүгээр байхав. 450 мянга үлдсэн. Цагаан сарынхаа юмыг авах гээд ...
Хишигсүрэн -
450 үлдсэн.
Болормаа -
Цагаан сараар очоод дээл хийж өмсдөг торго тэгээд айлынхаа хүнд юм хум авчихна. Мянгат малчин болохоор тэр тойрог тэр сумынх нь ирж золгодог байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр хөөрхий айл бас юмаа захиад ...
Болормаа -
Аа ха. Нэг дэх өдрийн орой машинаар гарах санаа байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Улаанбаатарт ирсэн чинь ямархуу байна?
Болормаа -
Урьдаас мөнгө л хэлэх юм. Мөнгөгүй бол үзүүлэх аргагүй юм байна. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг чинь авч хэлцдэггүй юм байна лээ. Паспорт бичиг баримт юу ч байхгүй болохоор чамайг ямар хүн билээ гээд хүлээж аваагүй. Зарим нь үнэн ч юмуу? Худлаа ч юмуу? Үзсэн болоод хэдэн төгрөг авах юм.
Хишигсүрэн -
Хэдэн төгрөг авч байх юм?
Болормаа -
Зүгээр л Эхо-нд харуулахад ганцхан саваа харуулахад 5000 төгрөг гэж байлаа ш дээ. Бүх шинжилгээ 25 мянгаар хийнэ гээд ...
Хишигсүрэн -
Хаана хийлгэсэн?
Болормаа -
Хийлгээгүй. 1-р хорооллоос наашаагаа яваад 3-р эмнэлэгийн наад талыг юу гэдэг юм?
Хишигсүрэн -
Хувийн эмнэлэг ...
Болормаа -
3-р эмнэлэг 25 мянга. Тэр лүү орсон чинь 35 мянга гэж байсан. Яваад байхаар дандаа мөнгө л ороод байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Тэгнэ ш дээ.
Болормаа -
Хөдөө бид нарт мөнгө үрээд байх юм байхгүй ш дээ. Эгчтэй хамт явж байгаад тэр эгч буцна гээд байсан айлдаа наад охин чинь юу ч мэдэхгүй шүү. Нэг хэсэг цуг явсан. Сүүлдээ энэ хоёр ажилтай. Би төөрч төөрч асууж олоод заримдаа ч бүр төөрчихдөг юм. Өнөө өглөө хувцас хунарыг нь хүргэж өгөх гэж гараад төөрч төөрч өглөө би 9 өнгөрөөд л гарсан.
Хишигсүрэн -
Тэгээд сая дүү дээрээ очсон чинь дүү нь юу гэж байх юм? Хэдэн цаг явж байж ...
Болормаа -
Би өглөө 9 өнгөрөөд гараад Нарантуул дээрээс явдаг юм. Нарантуул дээр очоод яаж зүгээр байх вэ? гээд гутлын тос авлаа. Захны даавуу гэсэн тийм юмыг нь авлаа. Ойр зуурын юм аваад нэг гутлын тос гэхэд бөөнийх нь үнэ нь 850 төгрөг болчихсон байна. Тэгээд дөрөв тавыг аваад яаж зүгээр байх вэ? гээд автобус нь 600 цаашаагаа явахад 1200 болж байсан. Тэгээд хол газар хөөе би бууя гэсэн чинь та эргээд яв гэсэн эргээд явсан чинь хотын ийшээгээ Яармаг гэнэ үү? Хөөе биш байнаа гээд тэгээд өөр автобусанд суусан. Дахиад нөгөө газраа хүрээд ирсэн. Биш байна гээд дахиад хичнээн дахин явж явж сүүлдээ нэг ачааны машинтай ах миний дүү чамайг буруу явуулаад байна. Тэгээд цаашаагаа алхаад явж байтал бас нэг машинтай ах таараад хаачих гэж байгаа юм? Би хүн эргэх гээд явж байнаа гээд тортой юм хум бариад явж байсан юм чинь. За ах нь хүргээд өгье гээд хүргэж өгсөн. Тэгээд дүүтэйгээ уулзах гэж аягүй удаан зогссон. Аягүй хэцүү хоолондоо орж байна. Тэгж байна. Ингэж байна гээд тэгж тэгж гуйсаар байгаад уулзаад тэгээд наашаагаа алхаж яваа нь тэр. Манай дүү та чадах уу? гэхээр нь чадна зүгээрээ зүгээр гээд одоо дүү нь халагдвал хоёулаа шууд гэрлүүгээ харина. Та гэрлүүгээ явчихаж чадах уу? Төөрөөд ийш тийшээгээ явчихав гээд, төөрөхгүй ямар ч байсан болох байлгүй гээд урд талынх нь зам дээр зогссон машин ирээд зогсохгүй байсан байхгүй юу. Тэгээд наашаагаа аягүй хурдан алхаад явж байсан байхгүй юу. Айгаад замынхаа голыг дагаад явж байсан байхгүй юу. Эмэгтэй хүн дуугарахаар аягүй цочсон л доо.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Сандарч байсан. Эмэгтэй хүний дуу гарахаар тэгээд ороод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Айж л байлаа. Зурагтаар байнга гарч байгаа юм чинь эмэгтэй хүнийг тэгсэн байна. Ингэсэн байна гээд гарч байгаа юм чинь энэ хоёр яах бол гээд айж л байлаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Хөдөөний хүмүүс бол тийм биш ш дээ. Таньдаг хүн байх юм бол аваад явчихна.
Хишигсүрэн -
Хөдөө мал хайгаад хээр гадаа өнөөдрийнх шиг юм болбол яах вэ?
Болормаа -
Хөдөө бол чононоос айна уу? гэхээс хүнээс бол айхгүй ш дээ. Хонхор газар орж суугаад дулаацаад тэгээд л яваад өгнө. Орчин тойрноо сайн мэддэг болохоор хаанаас чоно гарч ирэх үү? Хаана орж дулаацах вэ? гэдгээ мэднэ ш дээ.
Хишигсүрэн -
Хээр хонох тохиолдол гарна биз?
Болормаа -
Гаралгүй яахав. Байнга алхаад явдаг учраас ядарна. Алхаад явна даа. Манай нутаг сайхан.
Хишигсүрэн -
Энэ куртка яаж өмссөн гээд байлаа?
Болормаа -
Айлын хүүхдийн куртка. Ийм куртка өмсөхгүй бол болохгүй гэхээр нь. Энэ ёстой бүтэхгүй. Цахилгаан махилгаан нь татаж болохгүй. Та юу өмсөөд ирэв? гэхээр нь мэдэхгүй ийм юм өмсөхгүй бол болохгүй гэхээр өмсөөд ирлээ гэсэн чинь нэг дэх өдөр дарга нартай зураг авахуулна. Монгол дээлээ өмсөж ирээрэй гэсэн. Бид нар чинь байнга дээл өмсөөд Орос хувцас нэг их өмсөхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Хөвөнтэй өмд тиймэрхүү л юм өмсөж явдаг ш дээ.
Хишигсүрэн -
Одоо хоёулаа ухаан орсон цагаас хойш хөдөө амьдралд чинь юу тохиолдож байв? Миний эцэг эх ийм хүн байсан гээд хүнд ярихад сонирхолтой. Тиймээ? Тийм юмнаасаа яриач? Санаанд орж байх юм байна уу? гэнэт асуухаар бас тулгамдаад санаанд орохгүй л байх л даа. Яаж яваад тэр айлд мал маллах болчихов?
Болормаа -
Тэр айл бол манай аав ээж байсан. Манай аав ээж таньдаг.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Манай аав залуудаа машин тэрэг барьдаг хүн байсан. Насандаа суугаад машин тэрэг бариагүй. Мал маллаад ...
Хишигсүрэн -
Сумын төвд үү?
Болормаа -
Сумыг төвд. Манай аав хөдөө малд явж байгаад осгосон хүн шүү дээ. Тэгээд ээж 6 сарын дараа өнгөрөөд ...
Хишигсүрэн -
Хэдэн настай?
Болормаа -
Манай аав чинь 50 хэдтэй л өнгөрсөн. Манай ээж болохоор ходоод. Ходоодны архаг шархаар. Манай аав маландаа явж байгаад өнгөрсөн. Манай ах авгай хүүхэд авчихсан байсан. Бид хоёр ах дээрээ очоод авгай нь аягүй ааштай. Ах авгайтайгаа хэрэлдэхээр бид хоёр гарч гүйгээд бид хоёр гэртээ байна гээд энд тэнд очоод унтаад өгдөг байсан.
Хишигсүрэн -
Яасан гэнээ?
Болормаа -
Хөөж туугаад ...
Хишигсүрэн -
Авгай нь уу?
Болормаа -
Тийм. Тэгэхэд би 2-р ангид байсан юмуу?
Хишигсүрэн -
Оо бага байсан юм байна ш дээ.
Болормаа -
Миний дүү чинь жаахан байсан. Хашаа машаа бууц мууцанд орж унтаад явдаг байсан.
Хишигсүрэн -
Ах чинь одоо өнгөрчихсөн гэсэн билүү?
Болормаа -
Өнгөрчихсөн. Авгай нь хүнтэй суугаад шилжээд явчихсан. Одоо хаана ч байдаг юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Ах нь хэдэн онд өнгөрсөн вэ?
Болормаа -
Манай ах өнгөрөөд жил ч болоогүй байна.
Хишигсүрэн -
Хэдэн хүүхэдтэй юм?
Болормаа -
Гурван хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Хүүхдүүд нь одоо?
Болормаа -
Ээжтэйгээ цуг байгаа. Энэ айлтай манай аав ээж аягүй найзууд байсан. Тэгээд бид хоёрыг өөр дээрээ авсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Чи аавынхаа өнгөрсөнийг яриач?
Болормаа -
Би түүнийг нарийн сайн мэдэхгүй.
Хишигсүрэн -
Бага байсан юм байна.
Болормаа -
Бага байсан болохоор сайн мэдэхгүй. Ээж ярьдаг байсан. Аав чинь малд явж байгаад үстэй дээлээ дангаар нь өмсөөд ...
Хишигсүрэн -
Үстэй дээлнийхээ гадуур дэхдүү өмсдөг?
Болормаа -
Дэхдүү өмсдөг ш дээ. Түүнийгээ өмсөөгүй явж байгаад аргаа бараад модны ёроолд сууж байгаад Завхан сум Увсын Завхан сумын тийшээгээ манай тэмээ алга болчихсон тийшээгээ явж байгаад осгож өнгөрсөн.
Хишигсүрэн -
Яаж олсон юм бол?
Болормаа -
Ирэхгүй 20-иод хонохоор нь манай сумынхан аавын бригадынх нь олж авсан байсан. Аавыгаа сайн мэдэхгүй. Ээжийгээ мэднэ. Жил гаруй хэвтэрт байж байгаад тэгээд өнгөрсөн. Тэгээд дүүтэйгээ. Энэ айл дөрвөн ханатай гэр авч өгсөн. Бид хоёрт дутаад байх юм байхгүй. Дүү маань цэрэгт ирсэн. Одоо болох байх.
Хишигсүрэн -
Чи 4-р анги хүртлээ сургуульд сурсан ш дээ?
Болормаа -
Аа ха.
Хишигсүрэн -
Анх яаж сургуульд оров? Сургуульд орсон ямар дурсамж байна? Сургуульд байсан үеэ нэг яриач?
Болормаа -
Манай аав намайг аваачиж оруулж байсан. 9 сарын 1нд.
Хишигсүрэн -
Танайх малчин байсан?
Болормаа -
Малчин. Суманд нэг айлд байлгаад хүүхэд мүүхэд нь аягүй хэцүү байсан. Тэгээд сургуулиас гарсан. Нэг их дурсамж гээд байх юм байхгүй. Гэрээ аягүй их санадаг. Хоол унд ч өгөхгүй. Аягүй их өлсөж цангадаг ч байсан. Дээл хувцас хүүхдүүд нь аваад өмсчихдөг. Аягүй хэцүү байсан.
Хишигсүрэн -
Хоёулаа одоо хоол идчихээд яриагаа үргэлжлүүлье.
Болормаа -
За.
Бичлэг :№02
Хугацаа : 55 минут
Хишигсүрэн -
Сая дотуур байранд байсан. Айлд байсан. ...
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Айлд байхад жаахан төвөгтэй байсан тухай ярьсан.
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Ер нь тэр шалтгаан болсон байх гэж бодож байна уу?
Болормаа -
Аа ха.
Хишигсүрэн -
Тэр үед танай аав ээж амьд байсан уу?
Болормаа -
Манай аав өөд болчихсон байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Тэр сургуулиас гарч байгаа хэдэн оны орчим бол?
Болормаа -
80 хэдэн он байхаа.
Хишигсүрэн -
80 хэдэн он байх тиймээ? Чи чинь 78 оных тиймээ?
Болормаа -
Тийм 78 оных. 88, 89 он байх.
Хишигсүрэн -
Зах зээл эхэлчихсэн байсан уу?
Болормаа -
Эхэлчихсэн байсан. Нэгдэл арай задраагүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдэл задарч байхад танайх хэдэн малтай болсон бэ? Танай ээж та нар?
Болормаа -
Гайгуу мал авсан гэж ээж ярьдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Гайгуу хэдэн малтай байсан. Тэгээд аав өнгөрөөд манай ах авгай авч байна гэж үрэн таран хийгээд хашаа машаа авч байна гээд үрэн таран хийгээд ээж маань ч өнгөрсөн. Тэгээд энэ айлд бид хоёр очсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Чи энэ айлд ирэхэд хэдэн он болж байсан бол?
Болормаа -
90-ээд оны үе байх. Манай энэ өвөө эмээ хоёр аягүй сайн. Хүүхдүүд нь ч гэсэн аягүй сайн.
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн хүүхэдтэй айл вэ?
Болормаа -
Дөрвөн хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Хэн гэдэг айл вэ?
Болормаа -
Манай өвөөгийнх үү?
Хишигсүрэн -
Тийм.
Болормаа -
Нямсай гэдэг ш дээ.
Хишигсүрэн -
Нямсай гэдэг мянгат малчин айл юм байна. Тиймээ?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Дөрвөн хүүхэд нь хамт байх уу? Тус тусдаа юу?
Болормаа -
Гурван банди нь хотод. Охин нь нутагтаа.
Хишигсүрэн -
Тэр банди нарынх нь гэр орныг заалгаад нутгаас гарахдаа ...
Болормаа -
Харин тийм утасны номерыг нь өгсөн. Юмаа хаячихсан болохоор яаж ч чаддаггүй. Нөгөө хэдтэй холбоо барьж чаддаггүй. Түүнээс биш хороололд байдаг гэсэн. Аль хороолол юм сайн мэдэхгүй.
Хишигсүрэн -
Бичсэн дэвтэр сав чинь алга болчихсон?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Хоёулаа одоо нэг ийм юм ярих уу? Хоёр хүүхэдтэй юм байна ш дээ?
Болормаа -
Тийм хоёр хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Хоёр хүүхдээ хэзээ төрүүлэв? Хэдэн нас хүрч байна? Эмэгтэй хүний хувьд амьдрал ер нь ямар байна?
Болормаа -
Миний том охин 2000 онд гарсан.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Амьдрал бол миний хувьд бол хэцүү л байна. Миний хувьд.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Түшээд явах ах дүү гэж байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Дүүтэйгээ хоёулаа энэ айлыг л бараадаж байна.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
2000 онд охиноо гаргаад 2000 оноос энэ айлын малчин хийгээд бид нарыг юмтай болгосон. Гэр орон бэлдэж өгсөн. Тэгээд 2003 онд бага охиноо гаргасан. Би. 9 сарын 10-ны өдөр.
Хишигсүрэн -
Аа ха. Хаанахын залуу юм?
Болормаа -
Өөр сумын.
Хишигсүрэн -
Малчин айлын хүүхэд биш юмуу?
Болормаа -
Уг нь малчин хүүхэд л дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Тэгээд яваад өгсөн. Тэгээд өвөө эмээ хоёрын маань бэлдэж өгсөн гэр орныг аваад аягүй их архи дарс ууна. Нөгөө муу өвөө эмээ хоёрыг чинь алчих шахаад байгаа юм чинь. Тэгээд өвөө эмээ хоёр дахиж дөрвөн ханатай гэр авч өгсөн байхгүй юу. Дүүгээ л бараадаж байна.
Хишигсүрэн -
Дүү нь одоо хэдэн нас хүрч байна?
Болормаа -
Одоо манай дүү 20 гарч байгаа.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Эрэгтэй болохоор үүнийгээ л бараадаад ...
Хишигсүрэн -
Аа ха. Хоёр охин чинь хөдөө мал дээр эрүүл агаарт ...
Болормаа -
Сургуульд л сайн явуулна гэж бодож байгаа. Охиныхоо байгаа айлд манай ээжийн холын хамаатны айл. Хоол ундыг нь бэлдэж өгнө. Миний охиныг сайн сургуультай эрдэм ном сургаад өгчих.
Хишигсүрэн -
Аа ха. Хүүхэд нь тэгээд сурлагандаа ямар байна?
Болормаа -
Гайгуу.
Хишигсүрэн -
Гайгуу байна уу?
Болормаа -
5 дахь өдрийн орой очиж аваад бүтэн сайны орой сум руу хүргэж өгдөг юм. Гэрт нь хагас бүтэн сайнд аваад ирчихдэг.
Хишигсүрэн -
Аа ха. Сумын төвөөс холгүй юм байна. Тиймээ?
Болормаа -
30 км. 40 км газар.
Хишигсүрэн -
Юугаар явах вэ? Мориор уу?
Болормаа -
Манай хажуу талын айл 69-тай. Хөдөөнөөс сумынхаа төв ороход 5 мянган төгрөг өгдөг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Тэгээд бүтэн сайны орой явна. Өөрөө бол авахгүй л дээ. Хоёр охиныгоо л бодох юм даа. Суман дээр чинь юу ч хийхэв. Бүгдээрээ л ажил төрөлтэй хүмүүс юм чинь. Мал дээр байнга байна гэхээр чинь өөрийн гэсэн мал байхгүй. Хүний гар хардаг болохоор хэцүү л байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Хэцүү л байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Хоёр хөгшин чинь ёстой сайн хүмүүс байна. Гэр орон бэлдээд ...
Болормаа -
Тийм. Хүнтэй сууж байсан. Өөртэй л гомдож байх юм байна ш дээ. 300 хонь 100 ямаа надад таслаж өгч байсан.
Хишигсүрэн -
Хэн? Аав чинь уу?
Болормаа -
Тийм. Одоо байгаа манай өвөө эмээ хоёр.
Хишигсүрэн -
Аа за.
Болормаа -
Бүгдийг нь зарж идэж уугаад манай нөхөр чинь тэгээд архинаас өгөөд тэгээд алга болгочихсон.
Хишигсүрэн -
Их мал өгч байна шүү.
Болормаа -
Тийм. Манай өвөө эмээ хоёр өөрийгөө бод. Одоо хүүхдүүд чинь том болж байна гэдэг.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Чи хотод амьдармаар байна уу? Энд амьдармаар байна уу? гээд өөрийнхөө хүүхэд нь шиг л байдаг юм. Би хаашаа ч явахгүй. Эндээ байж байя гээд ямар ч байсан охиныгоо 8 төгстөл эндээ байж байя гээд ...
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Чи өөрөө л мэд. Чамайг явна гэвэл бид юм хумыг чинь хангаж өгнө гэдэг юм. Хөдөө байж байсан нь дээр.
Хишигсүрэн -
Хот их манантай юм шиг санагдаж байсан гэсэн. Тиймээ?
Болормаа -
Өглөө орой аягүй их манантай юм шиг санагдаж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Утаа гэдгийг мэдэхгүй. Муухай үнэртэй.
Болормаа -
Харин тийм. Аймаар муухай үнэртэй.
Хишигсүрэн -
Ямар үнэр байна?
Болормаа -
Нэг их өмхий үнэртээд байгаа юм шиг. Аягүй муухай үнэртэй.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Өглөө босоод харсан чинь бас ямар их манантай юм бэ? гэж бодоод ...
Хишигсүрэн -
Аа ха. Одоо ингээд хөдөө малаа маллаад амьдарч байх үед найз нөхөдтэйгөө уулзаад найз хүүхнүүд ч юмуу? Найз залуучууд уулзаад ...
Болормаа -
Аа ха.
Хишигсүрэн -
Чөлөөтэй цаг гэж байх уу? Нэг өдөр ер нь яаж өнгөрдөг вэ?
Болормаа -
Баяр ёсолын үеэр л уулзана. Малдаа ээлжээр гарна. Түүнээс биш өглөө босоод л малдаа гүйсээр байгаад өглөө босоод малаа гаргана. Өдөр түлээгээ түүнэ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Гүйж явсаар байгаад өдрийг өнгөрөөнө.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Яахав баяр ёслолын үеэр л ...
Хишигсүрэн -
Баяр ёслол цагаан сар, наадам ...
Болормаа -
Тийм. Эмэгтэйчүүд яахав тэр хавийнхаа өвөө эмээ нартай ярина. Цагаан сар л их өргөн болдог юм.
Хишигсүрэн -
Цагаан сараар бүгдээрээ ирэх үү?
Болормаа -
Оо бүгдээрээ ирнэ. Өндөр настай болохоор бүгдээрээ ирдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Танай өвөө хэдтэй гэнээ?
Болормаа -
Одоо 90 хүрч байна.
Хишигсүрэн -
Өвөө?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Эмээ?
Болормаа -
Эмээ бас л 81, 82-той байх.
Хишигсүрэн -
Аа ха. 90 хүрч байгаа хүн ...
Болормаа -
Ануухан ш дээ.
Хишигсүрэн -
Ануухан уу?
Болормаа -
Ануухан.
Хишигсүрэн -
Хөл гар сайн уу?
Болормаа -
Сайн. Морь унаад л давхина шүү дээ. /Инээв/ Увс хүртэл морьтой явчихна. Бие нь аягүй сайн.
Хишигсүрэн -
Вино уухаар ямар байна?
/Инээв/
Болормаа -
Нэг удаа уусан. Ёстой аймаар. Маргааш өглөө нь толгойд гарчихсан. Өндийж чадахгүй. Аймаар юм байна лээ. Өдөржингөө бөөлжөөд эмээ өвөө хоёр гайхчихсан. Чамайг тэр балиар юм хэн уу гэсэн юм гээд /инээв/. Эм мэм авч уусан. Хөдөө байдаг болохоор чихэр боов аягүй ховор байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Чацаргана аягүй их хэрэглэнэ. Манай тийшээгээ чацарганатай. Түүгээрээ сок хийгээд уучихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Цагаан идээ хэр хийх вэ?
Болормаа -
Сайн.
Хишигсүрэн -
Ааруул их хийх үү?
Болормаа -
Хийлгүй яахав.
Хишигсүрэн -
Өвөлдөө нөөцлөх үү?
Болормаа -
Нөөцлөнө. Тараг хүртэл нөөцөлнө ш дээ.
Хишигсүрэн -
Таргаа яах вэ? Хөлдөөчих үү?
Болормаа -
Хөлдөөчихдөг юм.
Хишигсүрэн -
Аа ха. Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Хөдөө айл гэр болж байгаа улсууд яаж танилцаад, яаж гэр бүл болъё гэдэг шийдвэр гаргаад тиймээ? Тэр үйл явдал ямархуу болж байна?
Болормаа -
Манай нөхөр бид хоёр юу яасан л даа. Мал тууж явж байгаад тэндээ манай нөхөр бид хоёр танилцаад ...
Хишигсүрэн -
Хоёр өөр сумын уу?
Болормаа -
Яахав Завхан-Мандалд шилжээд ороод ирсэн байхгүй юу. Манай Завхан-Мандалд шилжээд ээж аавтайгаа ороод ирсэн. Тэгээд яахав малынхаа бэлчээрт бид хоёр танилцаад манайхаар орж гардаг байж байгаад танилцаад тэгээд тэр нөхөртэй суусан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Танилцаад хэр удаж байж суусан вэ?
Болормаа -
Жил гаруй болж байж суусан.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Тийм. Манай хүүхэд чинь 2000 оны 11 сарын 17-нд төрсөн. Хүүхдээ гарахаас өмнө хийж байсан. Сайхан болсон. Малын бэлчээр дээр л танилцсан. /Инээв/
Хишигсүрэн -
Хөдөө малчин айлын нөхөр ямар ажил, мал адууныхаа ямар ажлыг хариуцаж хийх үү? Одоо эхнэр нь юугийг нь хийх үү? Тэр хоёрын хэн нь арай илүү ачаалалтай ажилладаг гэж боддог вэ?
Болормаа -
Эрэгтэй хүн илүү ачаалалтай. Би ч яахав тогоогоо бариад ааруул идээ тиймээ? Цагаан идээгээ хийнэ. Гэрийнхээ бүх л юмыг. Манай хүн бол малаа хариулна. Бас хэцүү ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Өглөө худаг дээр очиж худаг татаж усална. Ус ховордсон үед аягүй хэцүү.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Эрэгтэй хүн хийнэ. Эрэгтэй хүнгүй болохоор бүгдийг нь өөрөө хийж байгаа юм чинь. Гадаа гарч эр болоод дотор орж эм болоод ...
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Аягүй хэцүү ш дээ. Мал шуурганд уруудаад алга болчихдог. Хөдөө хэцүү байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Эрэгтэй хүн голцуу мал хуугийнхаа ажлыг хийдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо танай тэр том охин чамд ажил хийхэд ямар тус хүргэж байна?
Болормаа -
Миний охин хийдэг юмаа. Хагас бүтэн сайн өдөр ирэхээрээ малаа хариулчихна. Намайг маландаа яваад ирэхэд галаа түлчихсэн байж байдаг юм. Манай бага бол чадахгүй. /Инээв/ Ингээд сууж байдаг юм. Тараг мараг хайсан шиг. /Инээв/ Яахав хүүхэд том болчихоор өөр л юм байна лээ. Байхгүй үед аягүй хэцүү. Одоо өвөл аягүй хүйтэрнэ. Малд яваад ирэхэд чинь хүв хүйтэн.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Өдөржингөө яваад ирэхэд хотынх нь шиг халуун байна гэсэн юм байхгүй ш дээ. Аргалаа түлээд дороо л халах юм. Зуух юм чинь. Пийшин мийшин тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Зуухтай юмуу? Шөнө босож галлах уу?
Болормаа -
Галлана. Шөнө босоод түлчихнэ. Дээгүүрээ хөнжлөө нөмрөөд унтаад өгнө. Өрхөө битүү нөмрүүлчихэж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Яндангаа аваад уу? Угаартахгүй юу.
Болормаа -
Галгүй юм чинь. Галаа унтраагаад ...
Хишигсүрэн -
Аа ха. Өглөө босоход хүйтэн байх уу?
Болормаа -
Хүйтэн. Тэгээд галаа түлээд дороо дулаацана даа. Зуух болохоор юу байхав.
Хишигсүрэн -
Аа ха. Өдөрт хэдэн удаа хоол хийж идэх вэ?
Болормаа -
Өглөө босоод цайгаа уучихдаг юм. Өдөр хоол хуурай идэх юм идчихнэ.
Хишигсүрэн -
Жирэмсэн болоод эмчийн үзлэг хяналтанд яаж орсон? Яаж төрсөн?
Болормаа -
Тэр хяналт мяналтыг анх мэддэггүй байсан. Аягүй том болчихсон байхад манай сумын эмч бригадын эмч ирээд хяналтанд орохгүй юмуу? гээд даралт маралт үзээд төрөхөөр очоод тэгээд л төрсөн. Сүүлийнхээ охин дээр харин шинжилгээ минжилгээ өгч байгаад төрсөн.
Хишигсүрэн -
Анхныхаа охин дээр жирэмсэн болсноо хэзээ яаж мэдэв?
Болормаа -
Ер нь тэгээд гэдсээ томрохоор л миний гэдэс дотор юм хөдлөөд байна. /Инээв/ Анхандаа ...
Хишигсүрэн -
Мэдээгүй юу?
Болормаа -
Мэдээгүй. Ядаргаа л байх гэж бодоод байнга гадаа дотоо явж байдаг юм чинь. Нэг л хоолонд дургүй болоод хоолны үнэр авч чадахгүй байсан. Гэдэс том болоод хүүхэд хөдлөхөд л мэдсэн. Тэгээд ч эмнэлэг мэмнэлгээр үзүүлээгүй. Бид нар эмнэлэгт үзүүлдэг биш. Тэгээд сумын эмч нар манай өвөө эмээгийн даралтыг үздэг байхгүй юу. Энэ нэг хүүхдийг үзээд өгөөч гэж манай эмээ л хэлсэн байсан. .
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Эмээ настай хүн юм чинь тэгээд үзүүлсэн. Сүүлийнхээ охиныг яахав дээ.
Хишигсүрэн -
Анх биенийхээ юмыг ирэхэд мэдэж байсан уу? Мэдээгүй юу?
Болормаа -
Мэдээгүй. Бие зассан чинь доошоогоо юм гараад тэгээд эмээдээ ороод хэлсэн чинь эмээ охин хүнд байдаг асуудал. Юу гэнээ? гээд гайхаад асуусан чинь манай эмээ хөвөн аваад даавуунд ороогоод наадахыгаа хийчих гэсэн. Яах юм гэсэн чинь зүгээр хийчих миний охин биений юм гэж охин хүүхдэд ирдэг юм. Тэр чинь чамд ирж байгаа юм. Эмээ маань надад тэгж хэлж байсан. Тэгээд мэдэж авч байсан.
Хишигсүрэн -
Чи уншиж бичнэ биз дээ?
Болормаа -
Унших нь ч уншина л даа. Гэхдээ бичихдээ муухан.
Хишигсүрэн -
Бусад хөдөөгийн танай тэр өвөөгийнхөөс гадна бусад айлууд байна шүү дээ. Бусад тэр айлуудыг харж байхад тэр айлууд ямар байх юм? Ямар гэдэг нь чиний хэлдгээр нөхөр нь хүнд ажлыг нь хийгээд эхнэр нь арай жаахан ...
Болормаа -
Манай тэр хавьд арваад айл байлаа гэхэд чинь архинд явлаа гээд тэнд нэг айл байдаг байхгүй юу. Тэр айл архи зардаг. Түүнээс архи уугаад ер нь осолтой.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Манай өвөө эмээ хоёр энэ жил өөр газар өвөлжиж байгаа. Амар. Архи дарс уугаад орилоод байгаа хүмүүсээс мал нь үргэнэ. Хэцүү. Хонь малаараа л авч ууна. Мөнгө байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Шүтлэг ямар байна. Хөдөө? Бурхан тахилтай юу?
Болормаа -
Тахилтай.
Хишигсүрэн -
Гандан хийд байгаа юу?
Болормаа -
Байгаа.
Хишигсүрэн -
Байнга очих уу?
Болормаа -
Байнга очоод байхгүй. Хүн мүн нас барахаар ч юмуу. Шинийн 25-нд очно. Очоод гэрээрээ л хийнэ.
Хишигсүрэн -
Бөө мөө байх уу?
Болормаа -
Бөө байхгүй. Яс тэр Есүсийн сурталчилгаа яваад байсан. Тиймэрхүү сурталчилгаа явж байсан.
Хишигсүрэн -
Яаж хүлээж авч байх юм?
Болормаа -
/Инээв/ Хүлээж авч байгаа юм байхгүй байсан.
Хишигсүрэн -
Байхгүй байна уу?
Болормаа -
Сонин сонин юм яриад хүлээж авч байгаа хүн нэг их байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Баахан юм яриад учир нь олдохгүй. Дуу дуулаад бүжиглээд байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Баахан Есүсийн ном тараагаад байсан.
Хишигсүрэн -
Номыг нь унших уу?
Болормаа -
Мэдэхгүй. Манай өвөө эмээ энэ буруу номынх гээд байсан. Унших зав ч байхгүй. Мал ахуй гэж гүйсээр байгаад ....
Хишигсүрэн -
Аа ха. Үзвэр үйлчилгээ кино ший гээд ...
Болормаа -
Суман дээр болдог юм.
Хишигсүрэн -
За?
Болормаа -
Хагас бүтэн сайнд бүжиг гээд болдог юм байна лээ.
Хишигсүрэн -
Чи ордог уу?
Болормаа -
Үгүй. Суман дээр байгаа биш.
Хишигсүрэн -
Танайх тог нөгөө нарны гэрэл ...
Болормаа -
Байгаа.
Хишигсүрэн -
Зурагт үзэх үү? Та нар?
Болормаа -
Үзнэ.
Хишигсүрэн -
Ямар телевиз үзэх үү? Та нар?
Болормаа -
Зүгээр л хар зурагт.
Хишигсүрэн -
Өнгөтийг дийлэхгүй ш дээ. Тиймээ?
Болормаа -
Дийлэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Орой болгон зурагт үзэх үү?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Мэдээллээс бол хоцрохгүй . Тиймээ? Хавар сонгууль болсон ш дээ? Сонгуулийн сурталчилгаа малчдад ямар байсан?
Болормаа -
Хотод намын байр яасан гэнэ үү? Бид нараас хандив гээд авсан ш дээ. Хандив гээд нэг айлаас нэг хонь авсан ш дээ.
Хишигсүрэн -
Хэн авсан юм?
Болормаа -
Мэдэхгүй. Сурталчилгаагаар яваа улс л авсан. Айл болгоноос л нэг хонь авсан.
Хишигсүрэн -
Юуны байшин шатсан гэнээ?
Болормаа -
Мэдэхгүй. Хотод л шатсан гэсэн ш дээ.
Хишигсүрэн -
Чи тэр шатсан барьсан сураг сонсоогүй юмуу?
Болормаа -
Үгүй. Айлуудаас хандив гээд авсан. Мөнгө бол мөнгө мал бол мал өгч болно гээд ...
Хишигсүрэн -
Хүмүүс тэгээд өгөх юмуу?
Болормаа -
Өгсөн ш дээ. Манай тэндхийн арван хэдэн айл бүгдээрээ л өгсөн.
Хишигсүрэн -
Нэг хонь одоо ямар үнэтэй байна?
Болормаа -
50, 60-тай л .
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн сард тийм юм болоод байна?
Болормаа -
Намар 8 сарын сүүлээр.
Хишигсүрэн -
Дахиж хүн хартай суугаад сайхан амьдаръя гэж бодож байна уу?
Болормаа -
Чадахгүй байхаа.
Хишигсүрэн -
Яагаад?
Болормаа -
Яахав дээ.
Хишигсүрэн -
Сайхан амьдарчихаар тохитой томоотой залуу танай нутагт ...
Болормаа -
Байхгүй. Манай тэр хавьд архи дарс уудаг хүн байдаг юм чинь. Хоёр охинтойгоо ...
Хишигсүрэн -
Архи уудаггүй хулгай хийдэггүй сайн залуучууд байна уу?
Болормаа -
Хэн мэдэх вэ? дээ. Суман дээр нэг их яваад байдаггүй болохоор мэддэггүй ш дээ. Би. Манай тэнд байхгүй ээ.
Хишигсүрэн -
Байхгүй юу?
Болормаа -
Байхгүй.
Хишигсүрэн -
Чи хотод орон сууцанд амьдардаг айлд орж үзсэн үү?
Болормаа -
Үгүй.
Хишигсүрэн -
Үгүй юу? Хотыг чи юу гэж бодож байна?
Болормаа -
Би барахгүй юм байна.
Хишигсүрэн -
Өвөө эмээгийн ажлын хөлсөнд өгсөн ноос ноолуур байгаа ш дээ?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Түүнийгээ цуглуулаад хойш нь хийсэн бол, яг чиний амины өмч гэж хэдэн мал байх уу?
Болормаа -
Яахав 100 гаруй хонь 50, 60 нь ямаа байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Хоёр охиноо өсгөөд дүүгээ хараад одоо манай дүүг ирэхээр эмээ өвөө хоёр дэмжинэ л гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Сайн хүмүүс байна.
Болормаа -
Тийм. Сайн хүмүүс байгаа.
Хишигсүрэн -
Ер нь ойр хавийн чинь хүмүүс чамайг ажилд сайн гэдэг үү?
Болормаа -
Аа ха. Хийлгүй яахав. Түүгээр л амиа зогоож байгаа юм чинь. Түүнийг хийхгүй бол яаж юм олох вэ? дээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Дүү ирэхээр ханиндаа амар.
Хишигсүрэн -
Дүүгээ их санасан юм байна л даа.
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Өөр сонин сайхан хууч юу байна?
Болормаа -
Хууч гээд байх юу байхав дээ.
Хишигсүрэн -
Хөдөөнийх нь юугаар гоёдог вэ?
Болормаа -
Дээлээр л гоёно.
Хишигсүрэн -
Дээл нь ямар байвал гоё вэ? Үйтэн хуар өмсөж байна уу?
Болормаа -
Үйтэн хуар өмсөхөө байчихсан. Дандаа хулхи гарч ирээд гоё торго даавуу маавуугаар л ...
Хишигсүрэн -
Аа ха. Наадмаар сумынхаа наадамд явах уу?
Болормаа -
Явна.
Хишигсүрэн -
Одоо саалинд гарахдаа хэдэн үнээ саах уу?
Болормаа -
Манай өвөөгийнх 40 үнээ саадаг. Түүнээс 30-ыг нь саана.
Хишигсүрэн -
Хэдэн цаг саах уу?
Болормаа -
Хоёулаа бол нэг их уддаггүй юмаа. Ихдээ гэж цаг л хүрнэ. Ганцаараа болохоор нэлээд уддаг юм. Дандаа Монгол үнээнүүд л дээ. Доод тал нь 2 литр. Өтгөн хамгийн гол нь.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Зуны цагт ямаагаа саачихна.
Хишигсүрэн -
Аа ха. Хамгийн сайхан улирал малчдад аль нь вэ? Ажил арай жаахан бага амсхийдэг.
Болормаа -
8 сараас 9 хүртэл л байдаг юм. Бид нар 5 сард ямаагаа самнана. 7 сард ноосоо авчихна. Тэгээд 8 сараас 9-ын хооронд сайхан амардаг. Завгүй улирал хавар байдаг юм. Мал төллөнө.
Хишигсүрэн -
Зун амралтаараа хөдөө явахаар бол танай нутагт очоод танайхаар очиж болох уу?
Болормаа -
Болно. Яг зам дээр чинь. Хүүхдийн овоо гээд кино гараад байдаг ш дээ. Яг тэр хүүхдийн овооны чинь хажууд манайх байдаг юм.
Хишигсүрэн -
Хүүхдийн овоо аймгийн төвөөс ....
Болормаа -
Мандал сумнаас 30 км байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хүүхдийн овоог нутгийнх нь шүтэж байна уу? Ямар учиртай овоо юм?
Болормаа -
Ямар дарга билээ? Тэр хүн чинь очиж босгож ном мом уншуулсан. Хүүхдийн тухай л манайхан их шүтдэг ш дээ. Хүүхдийн овоон дээр очно. Хүүхдийн овоог тахина.
Хишигсүрэн -
Хөдөөнийх нь нас барсан хүнээ яаж оршуулдаг юм?
Болормаа -
Манайхан тавьчихдаг ш дээ.
Хишигсүрэн -
Ил үү?
Болормаа -
Зарим нь ил янз янз л байдаг юм. Лам мамаас асууна ш дээ. Ил тавих уу? Газарт хийх үү? Ил тавихаар бол нэлэд явж байгаад ил тавьдаг газар байдаг гэсэн. Тэндээ аваачаад тавина. Хамгийн гол нь лам юу гэж хэлнэ түүгээр нь л явдаг ш дээ.
Хишигсүрэн -
Лам нар яаж ямар хэлбэрээр тавихыг гол нь хэлээд байх шиг байна?
Болормаа -
Ер нь голдуу ил тавь гэж хэлдэг ш дээ. Зарим нь алга болчихсон байдаг ш дээ. Зарим нь аягүй амархан алга болчихдог. Юу нь аваад явчихдаг юм бүү мэд. Зарим нь байж л байдаг юм. Малд явж байхад байдаг. Нар дээрээс тусаад том болчихсон. Пид гээд бууддаг юм байна лээ. Би нэг удаа хараад аягүй айж байсан. Яг тогоо шиг аягүй том болчихсон. Ер нь хотынх нь ч гэсэн ил тавиад байгаа юм биш үү.
Хишигсүрэн -
Хотынх нь ил тавих газар байхгүй л дээ. Тиймээ? Чандарлаж шатааж байгаа юм байна лээ.
Болормаа -
Ил тавихыг их сайн гэж ярьдаг юм байна лээ. Юундаа сайн байдаг юм. Өвлийн цагт гайгуу. Зуны цагт хэцүү байх.
Хишигсүрэн -
Танай ээжийн ажил явдал болж байхад яг яаж байсан?
Болормаа -
Манай ээжийг ил тавьсан. Гурван хоногийн дараа ээж дээрээ очоод арц марц уугуулах гэсэн чинь алга болчихсон байсан.
Хишигсүрэн -
Гурван хоногийн дараа юу?
Болормаа -
Тийм гурван хоногийн дараа.
Хишигсүрэн -
Хэдэн сард юм?
Болормаа -
Тэр чинь намар байсан юм. Нэг их халуун биш сэрүүхэн байсан. Хаашаа явсан юм алга болчихсон байсан. Тавьсан газар нь арц марц уугуулаад будаа мудаа цацсан. Юу ч байхгүй. Даавуу нь ч байхгүй.
Хишигсүрэн -
Байхгүй юу?
Болормаа -
Байхгүй. Хадаг торгонд ороосон байхгүй л болчихсон байсан. Хажууд нь юу идэх дуртай байсан. Юунд дуртай байсан тэр бүгдийг нь тавьсан. Бүгд байхгүй болчихсон байсан. Аягүй сонин юм байна лээ.
Хишигсүрэн -
Хурдан алга болох сайн гэсэн тиймээ?
Болормаа -
Сайн гэж ярьдаг юм байна лээ. Хурдан алга болбол сайн гэж ярьдаг юм билээ.
Хишигсүрэн -
Ийм сайхан малчин Монгол эмэгтэй олж уулзаж байгаадаа баярлаж байна шүү. Хоол ер нь ямар хоол голдуу хийх үү?
Болормаа -
Шөлтэй хоол, бууз, хуушуур л голдуу хийдэг юм. Мах шөл чанаж иднэ.
Хишигсүрэн -
Ногоо ховор уу?
Болормаа -
Ногоо ховор. Зуны цагт цаанаас Ховдоос авч иддэг.
Хишигсүрэн -
Ногоонд дуртай юу?
Болормаа -
Дуртай. Ер нь ногоонд дуртай шүү. Байцаа лууван бүгдийг нь л иднэ.
Хишигсүрэн -
Тортонд дуртай гэж байна ш дээ. Хотоос авах уу?
Болормаа -
Аймгийн төвөөс очиж бөөндөж аваад сумын төв дээр зардаг ш дээ.
Хишигсүрэн -
Хотод бараг танихгүй шахуу айлд ирээд өчнөөн хоол ундаа бэлдэж өгөөд байж байна ш дээ? Түүний оронд одоо жишээлбэл хотод таньдаг ах дүү хамаатан садан байхгүй. Малчдад зориулаад янз бүрийн өвчин зовлонд баригдаад ирж болно. Тиймээ? Чам шиг ийм тохиолдол байна. Тэгэхэд байчихаар тийм буудал сураглаагүй юу?
Болормаа -
Үгүй.
Хишигсүрэн -
Тийм юм хэрэгтэй юм байна гэж бодож байна уу?
Болормаа -
Тийм. Би ч гэсэн бодож байна.
Хишигсүрэн -
Нарантуулын хажууд барьчихвал.
Отгонбаяр -
Нарантуулын хажууд жижиг буудлууд байдаг. Тэнд байнга ирдэг наймаачид буудаг. Хямдхан тэндээ амарчихдаг. Огт мэдэхгүй ийм хүмүүс л хэцүү.
Хишигсүрэн -
Болороо? Улаанбаатарт анх орж ирсэн энэ явдал сэтгэлд чинь юу болж үлдэх бол?
Болормаа -
Нутагтаа очихоор манайхан чинь хотын сонин гээд асуусан.
Хишигсүрэн -
Тийм.
Болормаа -
Болсон үйл явдлаа л ярина л даа. Ингэж ингэж явсан гээд ярина. Хэцүү л юм шиг санагдлаа.
Хишигсүрэн -
Сайхан түүх ярихгүй гэсэн үг үү?
Болормаа -
Юу болоод байгаа юм мэдэхгүй л байна ш дээ. Тойроод хаана ч хамаагүй буучих юм.
Хишигсүрэн -
Хотын хүмүүсийн харьцаа байдал ямархуу санагдав?
Болормаа -
Аймаар юм байна лээ.
Хишигсүрэн -
Ширүүн санагдаж байна уу?
Болормаа -
Хүүхэд мүүхдүүд нь хүртэл хэлж ярьж байгаа нь айхтар. Хүүхэд ирээд мөнгө гуйхаар нь санаандгүй өгчихсөн. Тэгсэн нэг авгай ирээд тэр хүүхдийг зодоод мөнгийг нь авчихсан. Би гайхаад л зогсож байлаа.
Хишигсүрэн -
Хаана?
Болормаа -
Хаана юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Гуйлгачин хүүхдэд мөнгө өгсөн үү?
Болормаа -
Мэдэхгүй. Нэг хүүхэд ирээд эгчээ өлсөөд байна. 100 төгрөг өгөөч гэхээр нь надад 100 төгрөг байгаагүй. 500 төгрөг өгсөн. Навсайсан дээлтэй халтар авгай ирээд авчихсан. Хараад зогсож байгаад явчихсан.
Хишигсүрэн -
Чи 2000 онд хэдэн настай байсан бэ?
Болормаа -
22-той байсан.
Хишигсүрэн -
Хуримаа хийхээс өмнө нөхөрт гарахаас өмнө амьдралд тохиолдсон сонин содон зүйл юу байна?
Болормаа -
Түүнээс өмнө надад тийм их юм тохиолдоогүй ээ. Ээж ааваасаа салсан. Дүүтэйгээ хоёулаа ахынхаа авгайд гадуурхагдаж байсан. Түүнээс өөр юм байхгүй дээ. Ах моринд өшиглүүлээд өнгөрчихсөн.
Хишигсүрэн -
Моринд өшиглүүлээд?
Болормаа -
Тийм. Тэгээд эндчихсэн юм.
Хишигсүрэн -
Хөдөөний хүүхнүүд тос пудр юу хэрэглэж байна?
Болормаа -
Пудр зохихгүй юм байна лээ. /Инээв/ Тос мос нэг их түрхдэггүй ш дээ. Сум орно нүүрээ будна л гэдэг юм. Нүүр амаа будах тийм юм мэдэхгүй ш дээ. Сумынхан л их буддаг юм. Манай сумынхан.
Хишигсүрэн -
Ер нь Болороо? Нутагтаа өдөр тутам амьдраад ажлаа хийгээд хүүхдээ өсгөөд малаа маллаад явж байхад дутагдаж гачигдах санаа зовоосон зүйл байдаг уу? Дарамттай ч юмуу? Хэцүү зүйл байна уу? Эсвэл тайван байдаг уу?
Болормаа -
Мал хуу уруудна шуурна. Хажууд нэг түшигтэй хүн байсан бол би ингэж зовохгүй гэж бодогддог юм. Бусад үед хүүхдүүдтэйгээ дүү нартайгаа тэгээд гайгуу байдаг.
Хишигсүрэн -
Чиний амьдралд танай нөхрөөс өөр эрэгтэй хүн байгаагүй юу?
Болормаа -
Байгаагүй.
Хишигсүрэн -
Ер нь хөдөөний хүүхнүүд тэр тал дээр ямар бэ? Нөхрөөс гадуур эхнэрээс гадуур ...
Болормаа -
Тийм юм сайн мэдэхгүй. Салаад сууж байна л гэдэг юм. Би гэрээс хол явдаггүй болохоор сайн мэддэггүй ш дээ. Суман дээр бол тиймэрхүү юм зөндөө л байдаг юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха.
Болормаа -
Тэрний авгай тэрэнтэй яваад гээд сайн сонсдог ч үгүй. Эмээ өвөө хоёр сумаас очоод тийм юм аваад ир гээд чихэр цай май тиймэрхүү юм аваад ир гэдэг байхгүй юу. Тэгээд суман дээрээс гурил будаа тиймэрхүү юм аваад буцдаг.
Хишигсүрэн -
Тэгээд сумын тиймэрхүү яриа хаанаас сонсох уу? Дэлгүүрээс сонсох уу?
Болормаа -
Хажуу айлын авгай нар л хоорондоо тэгээд ярьж байдаг. Сумын төв орохоор 69-той явахад хоорондоо тэд нар л тэгж ярьдаг. Түүнээс биш надад хэлэхгүй юм чинь.
Хишигсүрэн -
Чамд дотны хэдэн найз байдаг бэ?
Болормаа -
Байхгүй.
Хишигсүрэн -
Яагаад найз байхгүй юм?
Болормаа -
Сургуульд суугаагүй. Манайх ганцаараа тэгээд явж байдаг болохоор ...
Хишигсүрэн -
Найзтай болох боломж байгаагүй?
Болормаа -
Тийм.
Хишигсүрэн -
Малчин айлынхаа авгай нартай дотносоод тэдэнтэй юмаа ярьдаг тийм ...
Болормаа -
Тийм юм ярихгүй.
Хишигсүрэн -
Аа ха. Найзтай болох юмсан гэж ...
Болормаа -
Боддог юм. Дотны найзтай болох юмсан гэж боддог л юм.
Хишигсүрэн -
Болороотой ярьж байгаа ярилцлагаа өглөө үргэлжлүүлье. Би сайхан юмаа уншаад Болороо би тийм юм яримаар юм байна гэж сайхан бодоод чи маргааш бид нартай цуг байх уу?
Болормаа -
Маргааш айлын хүүхэд харах ёстой. Жаахан санаа зовоод байна. Өглөө эрт явна хүүхдээ харуулна гээд байгаа.
Отгонбаяр -
Болороо чи хотод хоёр сайхан эмэгтэй найзтай боллоо гэж бод. Нэг эгчтэй. Юмыг яаж мэдэх вэ? дээ. Дахиад хот орох ажил гарвал их сургуулийн нэг эгч бий гэж бод за юу. Их сургуулийн багш эгчтэй. Нэг судлаач найз хүүхэнтэй.
Болормаа -
За.
Отгонбаяр -
Чи чинь том хүн шүү. Би ч гэсэн Завхан аймгийн Завхан-Мандалд малчин хүүхэн бий гэж бодоод явна. Найзтай болчихлоо шүү дээ. Ойлгож байгаа биз.
Болормаа -
Аа ха. Ойлгож байна.
Отгонбаяр -
Би аягүй бэлэгшээж байна л даа. Санамсаргүй явж байгаад тааралдаад, эргээд буцаж явахдаа ганц эмэгтэй явж байсан. Түүнийг аваад явна даа гэж.
Болормаа -
Айхтар хурдан ч алхаад явж байсан. /Инээв/
Хишигсүрэн -
Сайхан танилцлаа.
Болормаа -
Очихгүй юу.
Отгонбаяр -
Хот хүрээ орох ямар нэгэн асуудал гарвал утас авч яваад яриад амьтан хүнээр хэл ам өгөөд ...
Болормаа -
Тийм. Тэгнэ. Нэг дэх өдөр дүү маань 11- гээр халагдана. 2 цаг гээд ...
Отгонбаяр -
Одоо хотод хэрэгтэй зүйл юу байна?
Болормаа -
Хэдэн килограм чихэр аваад явна гэж бодож байгаа. Торго морго авчихсан байгаа. Өөрөө хувцсаа оёчихдог юм. Сууж байгаад оёчихно. Шөнөжин суугаад оёчихно.
Отгонбаяр -
Оёдлын машинтай юу?
Болормаа -
Оёдлын машин байлгүй яахав.
Отгонбаяр -
Чи хар багаасаа ээж ааваасаа салсан. Одоо бодоход чи сайхан амьдарч байгаа юм байна. Боломжийн. Чи хотоос очоод ярих сонинтой байна ш дээ. Ийм ийм хүүхнүүдтэй танилцлаа. Чи маргааш тэр айлын хүүхэд өдөржингөө харах уу?
Болормаа -
Өдөржингөө харна.
Хишигсүрэн -
За.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.