Lyanh
![](../assets/images/interviewees/990109.jpg)
Basic information
Interviewee ID: 990109
Name: Lyanh
Parent's name: Süh
Ovog: Mongol
Sex: m
Year of Birth: 1949
Ethnicity: Urianhai
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: illustration teacher
Belief: Buddhist
Born in: Mönhhairhan sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
belief
travel
life in wartime
environment
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
таны өвөө чинь нөгөө танай тэр нутагт ирж сууршиад, тэгээд өөрийнхөө хөдөлмөрөөр бас нэлээн мал хөрөнгөтэй болсон шдээ. Тэр нөгөө хувьсгалын үеэр өвөө чинь яасан бэ? Хөрөнгөө хураалгасан уу?, хэлмэгдсэн үү?
Лянх -
за тэр өвөөгийн тухай ярихад бол манай өвөө бол 1923, 4 оны үед л тэнд очсон юм шиг байгаан, манай нутагт. Тэгээд манай өвөө болох дээр зэрэг залуудаа бол энэ Говь-Алтайн Тонхил суманд одоо уугуул нутаг нь,
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд одоо энэ Их хүрээ, Да хүрээ хүртэл явж үзсэн, Хятадын одоо төв орж, Хөх хот хүртэл үзсэн, тэр хугацаандаа бас худалдаа наймаа эрхэлдэг, их гарын панзчин хүн байж л ээ. Тэгээд нутгаасаа гараад одоо бас өөр одоо Урианхай, манай нутагт одоо ирээд тэгээд амьдарсан байгаа юмаа.
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгэхдээ ирэхдээ бол 2 тэмээ ачаатай ирсэн гэж байгаан. Дүүгээ дагуулчихаад. Тэгээд 2 тэмээ ачаатай ирсэн, тэгээд 2 хайрцаг одоо эд хөрөнгө одоо авчирсан юм биз дээ, одоо тэнд. Тэгээд нэг одоо хүртэл, би одоо санадаг юмаа бас нэг ийм дөрвөлжин ийм улаан хайрцаг байдаг байсын, олон татлагатай.
Баасанхүү -
ммхм,
Лянх -
тэгээд яахав тэрэнгээрээ дүүрэн алт мөнгөтэй ирсэн, манай нутагт ирэхдээ.
Баасанхүү -
өө за
Лянх -
тийн, тэгээд нэг хайрцагныхаа одоо тэр мөнгөө, алт мөнгөнийхөө зүйлүүдээ зарж борлуулаад тэгээд мал, эхлээд нэг 60 хонь худалдаж авсан, тэгээд үндсэндээ тэрнээсээ малжаад цаашаа хөлжөөд явсан байгаа юм.
Баасанхүү -
аанхн
Лянх -
тэгээд одоо үлдсэн нэг хайрцагтай зүйлээ одоо дараа хэрэглэнэ гэж ойлгосон юмуу яасын, одоо манай нутагт байдаг юмаа тэнд нэг газар одоо зоорилсон гэж байгаа юм л даа. Булаад одоо дараа нь хэрэглэнэ барина гэж бодож байсан юм шиг байгаа юм. Тэгээд нэг хэсэгтээ тэгээд байж байгаад тэгээд сэтгэл мэдрэлийн өвчтэй болоод
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд нөгөөхөө нуусан, зоорилсон нөгөө хөрөнгөө очиж авахаар газраа эндүүрээд, тэгээд ерөөсөө олж чадалгүй ойчсон.
Баасанхүү -
өө за, өөрөө олж чадахаа байсан тээ?
Лянх -
өөрөө олж чадаагүй, тэгээд, тэгээд байж байгаад тэгээд өөрөө нөгөөхөө сэтгэл мэдрэлийн өвчтэй учраас тэгээд нэг их удаагүй нас барсан шиг байгаа юм. Тэгээд энэ талаар манай хөгшин ээж ярьдаг байсан, манай эмээ ээж,
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд тэр хугацаандаа бол манай өвөө худалдааны агент хийдэг байсан байгаан, тэнд. Тэгээд агентын ажил хийдэг, тэгээд ер нь бас бус худалдаа наймааны ажил эрхэлдэг, тэгээд хоршоо гэдэг үйл ажиллагаа манай суманд эхэлж, анхны агент нь болж байсан ийм хүн байгаа юмаа, тэгээд их тайван тогтуун зан чанартай, тэгээд манай нутагт ирээд Тайван гэдэг нэр авсан, жинхэнэ уугуул нэр нь бол Пунцаг гэдэг хүн байсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд ер нь хэр баргийн дуугардаггүй, их тайван тогтуун хүн учраас Тайван гэдэг нэр авсан, одоо манай аав ч гэсэн Тайвангийн Сүх гээд ингээд явда байхгүй юу. Тэгээд одоо манай эмээ ээж болуул эмэг ээж болуул залуудаа одоо бараг ажил хийдэггүй, нөгөө зарц марц л аахар шаахар улсуудаар ажлаа хийлгэдэг, тэгээд өөрөө бол баян айлын эхнэр хүн чинь тэгээд найр наадам хэсээд л, хаана найр болж байнав одоо тэнд л хүүхдийн даахь маахинд л явдаг. Тэгээд арын ажлуудыг бол тэр гэрт нь зарцлагдаж байсан улсууд л хийж гүйцэтгэдэг байсан байгаан, тэр хувьсгалын эхний үед. Тэгээд тэрнээсээ өвчтэй зовлонтой болчоод тэр хоорондоо хулгайгаар нөгөөх өөрийнхөө эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлүүдийг зарим хүнд нь мөнгөөр өгөөд, зарим хүнд нь одоо өртгөөр өгдөг юмуу, заримдаа одоо мэдрэлийн өвчтэй учраас зарим нь далимдуулж авдаг юмуу тэгээд хамаг юмаа зарж бутраагаад нэг хэсэгтээ тэгж байгаад өнгөрсөн байгаан, манай өвөг эцэг
Баасанхүү -
ммхм, хэдэн оны үеэр юм бол
Лянх -
1934, 5 оны үед л өнгөрсөн шиг байгаа юм. Тэгээд манай эцэг бол одоо тэр эр ганц хүүхэд гэж би түрүүн хэлж байсан тиймээ
Баасанхүү -
аанхан,
Лянх -
тэгээд цэрэгт яваад, 3 жилийн цэргийн алба хааж ирээд энэ хугацаанд бол тэр 5 жилийн төлөвлөгөө гэдэг юм одоо тэр үед ноёрхож байсан. Малтай хөрөнгөтэй улсуудаас зөндөө албан татвар авдаг, тэгээд тийм учраас нэгдэлжих хөдөлгөөн гээд нэг хэсэг нь малыг нь хураагаад авчихсан, тэгээд дээр нь нэг төлөвлөгөөнд нэг хэдэн малыг нь одоо төлөвлөгөөний албан татвар гэдгээр бол хураагаад авчихсан. Тэгээд одоо зарим нэг зүйлүүд нь бол тэгээд мал хөрөнгийг нь адуулж хамгаалах хүн байхгүй. Манай аав цэрэгт явчихсан, тэгээд 2 эмэгтэй хүн үлдсэн учраас тэр мал хөрөнгийг нь бол тэр нутгийн нөхдүүд нааш цаашаа хийгээд ингээд зарим нь тэгээд үндсэндээ бол мал хөрөнгөгүй болж үлдсэн байгаа юм, хувьсгалын дараа. Тэгээд аав цэргээс ирэхэд нь хэдхээн одоо адуутай, хэдхэн хоньтой үлдцэн байсан гэж байгаа юм. Иймэрхүү л одоо хөрөнгө нь ингээд үндсэндээ ардын засаг хураагаад аваад явчихсан л юм байгаа юм л даа.
Баасанхүү -
аанхн
Лянх -
тийн, намын одоо үзэл суртлын нөлөөнд автагдаад тэр шашин шүтлэгийн асуудал их хүнд байсан л даа тухайн үед, миний багад.
Баасанхүү -
ммхм,
Лянх -
тэр одоо шүтэх, шүтэхийн эс шүтэх асуудал бол настайчуудын дунд болуул шүтлэг нэлээн байгаад байсан, за залуучууд бидний үед болуул одоо шүтэх асуудал бол нэг бүрхэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээд манай эмээ ээж болуул их шашин шүтлэгтэй, юу хүн байсан л даа, тэгээд надыг хулгайгаар аваачаад энэ сургуульд явуулахад чинь манай тэнд чинь бас нэг шорон оронд яваад тэгээд хэдэн жил болсны дараа нутагтаа цагаадаж ирсэн ганц нэг лам ийм улсууд байдаг байсан байхгүй юу. Тэгээд Жамайдаа гэж нэг хөгшин байдаг байсын, манай суманд.
Баасанхүү -
хэн?
Лянх -
Жамайдаа гэж,
Баасанхүү -
аа за,
Лянх -
тэгээд суманд дээр үед бас сайн лам явсан ийм хүн. Тэгээд шорон оронд явсаар байгаад нутагтаа эргэж ирсэн ийм хүн байгаан. Тэгээд л хүн амьтнаас нуугаад л далдуур одоо надыг харанхуй бүрэнхийд тэднийд авчраад, ном уншуулаад л, хийморийн сан тавиулаад нүүр гар угаалгаад тэгээд сургуульд явуулдаг байсан байхгүй юу, манай эмээ ээж.
Баасанхүү -
ааааха
Лянх -
тэгээд их нууцаар,
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд хэнд ч мэдэгддэггүй, тэгээд уулаасаа ч анхнаасаа ч тэр Жамайдаа гэдэг хүн бол манай тэр өвгөн аав, манай эмээ ээж мээжүүдтэй хамт нэг одоо ажиллаж байсан, хамт амьдарч байсан, ийм байаа юм. Надыг гарахад ч гэсэн Булганы их хүрээ гэдэг хүртэл тэр Жамайдаа лам дагуулж аваачиж Булганы их хүрээнд очиж миний нэр авахуулсан байхгүй юу.
Баасанхүү -
өө за,
Лянх -
Лянх гэж нэрийг авахуулсын. Булганы Торгууд их хүрээнээс. Тэгээд эндээс би гэдсэнд байсан, манай ээжийг дагнуулаад Жамайдаа Булган руу явсан байгаа юм. Торгуудын их хүрээ хаагдаагүй байсан. Тэгээд тэр их хүрээнд очоод гунжин гүүгээр өргөл бариад,
Баасанхүү -
гунжин гүүгээр ээ?
Лянх -
тийн
Баасанхүү -
аа яа яа, бас өндөр өргөл...,
Лянх -
тийн, тэгээд гадна уяад орхидог гэнэ л дээ, тэр юуны гадна,
Баасанхүү -
аа за,
Лянх -
хүрээний гадна
Баасанхүү -
зүгээр дуугай юу?
Лянх -
тийн, тэгээл өргөлд нь өгөөд л надыг асуусан, эрэгтэй хүүхэд байна, гарах дээр зэрэг Лянх гэж нэр өг гэж хэлсэн гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээл эргэж ирээд л, тэгээд л одоо ямар хүүхэд гардаг бол? Лянх гэж ямар сонин нэр вэ гэж манай ээж улсууд гайхаад л, аав улсууд тэгж байсан гэж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд эрэгтэй хүүхэд гарсан, тэгээд Лянх гэж нэр өгсөн, би одоо үндсэндээ одоо бурхны шашнаас нэр авсан хүн л дээ. Тэгээд бидний одоо, миний залуугийн үед бол одоо хувьсгалт нам ноёлж байсан үед бол овоо тахих, за тэгээл одоо ер нь сан ман тавих асуудал бол ер нь айхтар хэцүү байдаг байсан л даа, тэр одоо хүн, зарим улсуудаас, тэгээд лам улсууд чинь ерөөсөө харлаад явчихсан, тэгээд нууцаар ганц нэг л хүмүүст л тусална гэхээс биш өөр одоо ер нь л ил гаргадаггүй байлаа л даа. За одоо цагаалгалаа гээд одоо бид нар чинь баян босгоод нөгөө баян дээрээ очиж цагаалдаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
баян гэдэг нь ямар учиртай юм?
Лянх -
тийн, одоо нэг ийм чулуугаар барьчихсан овоо л гэсэн үг л дээ.
Баасанхүү -
аа за
Лянх -
тэрэн дээр аваачаад одоо идээ будаагаа өргөөд тэрэн дээрээ сан тавиад тэрэн дээрээ одоо /0:08:05/ -аа түлдэг байхгүй юу, тэр мэрийг нь хориод хаячихсан. Тэгээд малчид болуул ерөөсөө гэр орондоо, тэгээд цагаан сар нэг тэмдэглэх төдий л өнгөрч байсан болохоос биш одоо орчин үеийнх шиг сайхан цагаан сарыг тэмдэглэдэг асуудал тухайн үед байгаагүй. Хэрвээ тийм үйл ажиллагаа явуулсан байх юм бол тэгээд л тухайн хүмүүс чинь тэгээд л арга хэмжээнд ороод л иймэрхүү байдалтай болдог байсан л даа тэр шашин шүтэх асуудлыг ер нь, шүтлэгийн асуудлыг хязгаарлаж байсан юм байгаа юм. Одоо 90 он хүртэл үндсэндээ л тийм байдалтай байсан. Зарим одоо зан үйлүүд мартагдсан шдээ, манай одоо Урианхайн гоё гоё зан үйлүүд чинь тэрнээсээ болоод мартагдаад, залуу үечүүд нь ч гэсэн одоо тэр шүтлэгийн асуудал дээр бол одоо тэр үндсэндээ мэдлэг муутай, бид мэт нь ингээд үлдцэн юм байгаан.
Баасанхүү -
ммхм, тэгж арга хэмжээ авахууулж байсан хүмүүс бас байсан гэсэн үг үү тээ?
Лянх -
байна, байна, тэр намын гишүүд дотор ч тийм ганц нэг юм гарна, тэгээд тэр дотор чинь тийм асуудал гарах юм бол тэгээд ерөөсөө сум орны хэмжээнд хэлцэгдээд зарим нь одоо аймгийн сэргийлэх прокурор дээр хүртэл дуудагдаад л ингээд явдаг байсан шд. Шууд баривчлаад л аваад явчихдаг,
Баасанхүү -
аа за
Лянх -
тэгээд ямар учраас тэгсийн, уул овоо яагаад тахисын, ямар үзэл суртал, хэний нөлөөнд автсан юм гээд ингээд байцаагаад аваад явдаг байсан. Тэгээд энэ бүхнээс бол ард түмэн их айдаг, тэгээд тэднээсээ болоод энэ шүтлэгийн асуудал бол одоо манай сумын хувьд бол үндсэндээ байхгүй бурхан тахил одоо юу байдгийн, тийм юмаа залж болдоггүй.
Баасанхүү -
ммхм
Лянх -
ер нь гэрт хадгалж болохгүй, тэгээд хүмүүс чинь одоо бурхантай байсан, судартай байсан, номтой байсан хүмүүс чинь одоо уул хадан дээр аваачиж нөгөөх бурхан нөгөөх ном энэ тэрээ нууж далдалдаг ийм байсан үе.
Баасанхүү -
аанхн
Лянх -
тэр хүнд хэцүү байсан үе дээ, тэгээд хүмүүсийн эрх чөлөөг тэгтлээ хааж л байсан, боож л байсан юм байлээ л дээ.
Баасанхүү -
тэр нөгөө Урианхайн зан заншлууд өөрчлөгдсөн, мартагдсан гэж байна шдээ, та одоо эхлээд нэг Урианхай ястны талаар, ийм ийм онцлогтой тээ бусдаас, аа тэгээд ийм имй зан заншил байсан, тэгээд энэ нь хамгийн гол нь нөгөө нэг 20-р зуунд, социолизмын нөлөөгөөр яаж өөрчлөгдөв? гэдгийг сайхан яриалд өгөхгүй юу
Лянх -
тэгэхээр энэ Урианхай гэдэг ястны одоо өөрчлөлт талаас нь ярих юм бол их өргөн агуулгатай тийм л юм л даа. Тэгээд одоо монголын нууц товчоонд ч гардаг, зарим одоо дэлхийн түүх, одоо Монголын эртний түүхэн дээр ч гардаг, тэгээд Урианхай ястан, Урианхай гэж одоо ном тэмдэглэлд одоо үндсэндээ дурдсанаар нууц товчоон дээрээс харж байхад болуул манай эриний өмнөх 7-р зууны үед одо Урианхайчууд байсан байгаа юм.
Баасанхүү -
за,
Лянх -
бүр 5, 6, 7-р зууны үед амьдарч байсан нь тодорхой байгаа юм л даа. Жишээлбэл Бодончир мэргэн одоо Урианхай хүнтэй уулзаад одоо буга алаад сууж байсан хүнтэй уулзаад тэгээд нэг гуяыг нь аваад Урианхай хүн мах шорлогдоод, шорлого аваад явж байдаг шүү дээ.
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэрэн дээр чинь Урианхай гэж гарч ирж байгаа юм. Тэгэхээр чинь одоо бүр 5-7-р зууны үед бол одоо тэмдэглэгдсэн байна гэдэг чинь тэрнээс өмнө оршин тогтнож байсан гэдэг нь тодорхой болчихож байгаа юм л даа. тэгээд түүнээс гадна бас тэр Эргүн хунгийн домог гээд гардаг. Тэгээд Эргүн хунгийн домог дээр бол ах дүү хоёр л одоо Монгол гэдэг ястан үндэстэн байж байгаад одоо бусад аймгийн довтолгоонд бүгдээрээ хэлмэгдээд бүгдээрээ устаж алга болсон . тэрэнд дотроос ах дүү хоёр л одоо үлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд ах дүү хоёр Монгол үлдэх дээр зэрэг Урианхай ястан ийм хоёр ах дүү хоёр үлдсэн, тэгээд тэр алс бөглүү нутагт одоо эхнэр хүүхдүүдтэйгээ одоо зугтаж очиж амьдарсан газар бол Эргүн хун гэж тэмдэглэгдсэн байдгийн.
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд тэр Эргүн хунд чинь одоо 400 гаруй жил амьдраад тэнд чинь овог отгоо бүдүүсгээд, хүмүүс нь багтахаа байгаад тэгээд одоо Төмөрлөгт уулыг сэтэлж гарсан гэж домогт өгүүлдэг, тийм кино ч байдаг шүү дээ тиймээ?
Баасанхүү -
аанхн
Лянх -
Эргүн хунгийн домгоор хийсэн. Тэгээд тэнд ах дүү хоёр Урианхай, нэг нь Хиад Урианхай нэг нь Нукуз Урианхай гэж хоёр Урианхай ах дүү хоёр салбарласан. Тэгээд овог аймаг одоо Урианхай аймаг үндсэндээ үүссэн байгаа юм л даа.
Баасанхүү -
за
Лянх -
одоо Эргүн хун гэж Эргүн мөрөн гэх дээр зэрэг Орос Монгол Хятад гурвын хил дамнаж урссан энэ дорнот Монголын тал руу оршиж байгаа, Эргүн гэдэг мөрөн бол.
Баасанхүү -
одоо ч гэсэн тээ?
Лянх -
тийн, тэгээд тэр Эргүн хунгийн орчимд үндсэндээ Урианхай ястангууд Монголыг, Монгол аймаг гэдгээ анх үүсгэсэн гэж түүхчид үздэг байхгүй юу.тэндээс гарч ирсэн овог аймгууд, отгууд ингээд энэ Монголын энэ Тагна, Тува энэ алтай хангайн энэ уулархаг мужаар ингээд овгоороо нүүдэллэж ирж Монгол нутагт ирж суурьжсан юм уу гэсэн анхны түүхийн бархимт бичгүүдэд гарч ирж байгаан,
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд тэр хоёр, ах дүү хоёр талаасаа бодох дээр зэрэг одоо нэг Нукуз гэдэг нь бол үндсэндээ одоо Халимаг Урианхай, өөрөөр хэлбэл энэ Оросын нутаг руу гараад явчихсан,
Баасанхүү -
ммхм
Лянх -
Түрэг Урианхай, Түрэг гаралтай гэж үзсэн одоо нэг хэсэг нь. Аа нөгөө хэсэг нь нөгөөх Хиад гэдэг нь болуул одоо Хиад овог гэдэг маань одоо энэ Боржигон овгийн үүсэл тээ?
Баасанхүү -
ааха
Лянх -
энэ одоо Бурхан халдун, Хэнтийн уулархаг муж, хангайн хэсгээр л одоо нүүдэллэн ирж амьдарсан улс, ийм Урианхайчууд. Тэгээд энэ Урианхай ястан бол үндсэндээ үүсэл гарвал нь бол эртний юмаа гэдэг нь тодорхой мэдэгдэж байгаа юм. Тэгээд зарим эрдэмтэд бол Урианхай гэдэг нэрний үүсэл хөгжлийн талаар бас олон янзын санаа гаргасан, одоо хүртэл тогтож ярьж, судлаачид бүрэн гүйцэд одоо тэмдэглэж үлдээсэн нь одоо ховор байгаа л даа. Урианхай гэж яагаад нэрлэсийн гэж. Тэгээд судлаачид одоо их дайчин, баатарлаг, ийм байсан учраас их уриа, одоо уриа гэсэн санаа нэг ёсны авсан, тэгээд уриатай, нэг уриатай гэсэн одоо их дайчин гэсэн санаагаар уриа гэсэн үндсээр нь Урианхайчууд гэж нэрлэсэн байх аа гэсэн таамаг дэвшүүлж байдаг. За зарим нь болуул одоо өөр өөр санаа бодолтой байдаг л байх. Зүгээр миний хувьд бол энэ нэрний үүсэл талаас нь бас нэг жаахан хөөцөлдөөд судлаад ингээд бас оролдож үзэж байсан л даа тухайн үедээ.
Баасанхүү -
за
Лянх -
тэгэхээр ер нь Урианхайчууд чинь дандаа уул хаданд амьдардаг. Одоо бодоод байх дээр зэрэг алтай хангайн уулархаг муж, одоо бүх л уултай хадтай газар, одоо Урианхайчууд амьдарч л байна л даа. одоо ингээд бодох дээр зэрэг одоо алтайн уулархаг мужид үндсэндээ Урианхайчууд байх жишээтэй.
Баасанхүү -
аанхн
Лянх -
алтай, хэнтийн уулархаг муж, одоо энэ дандаа уултай хөвчтэй, одоо энэ Хөвсгөлийн цаатангууд гэдэг чинь л одоо Урианхайчууд шүү дээ.
Баасанхүү -
өө бас
Лянх -
тийн, цаана гарвал нь бол Урианхай, тэгэхээр чинь эд нар ан гөрөө хийж амьдардаг, уул усаа шүтэж амьдардаг, тэр голдуу ийм ан хийж амьдарч байсан, за аж ахуй талаасаа зүгээр одоо сарлаг голдуу малладаг,
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд уулны одоо амьдралтай ийм хүмүүс байсан байгаа юм. Тэгээд би бодохдоо энэ Урианхайчууд ер нь ууланд амьдарч байсан, анхнаасаа бол тэр уул хаданд агуйнд л нутаглаж байсан ийм л ард түмэн, ер нь одоо гэдгийг ойлгож байгаан. Ер нь суурьшмал амьдралд дургүй, дандаа нүүдэллэж явдаг, ийм одоо зэрлэг бүдүүлэг л ийм овог аймгуудын нэг байсан шиг байгаа юм. Тэр нууц товчоон дээр гардагн шүү дээ, нөгөө нэг толгой шийр нь мэдэгдэхгүй нэг хэсэг бүлэг иргэн нүүж ирлээ гээл
Баасанхүү -
аан
Лянх -
Бодончир мунхаг чинь очиж нөгөө ахаа дагуулаад нэг хэсэг бүлэг иргэнийг аваад ингээд байлдаад эзлээд өөрийн эрхшээлдээ авчдаг шдээ. Тэгээд Ботан гэж нэг эмэгтэйг нь өөрөө гэргий болгож авдаг тиймээ?
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд тэр гэдсэнд өссөн хүүхдийг бол одоо харь иргэнийг олзолж авсан, тэгээд Жарчидай гэж нэр өглөө барилаа гээд гардаг ш дээ тиймээ?
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэр бол Урианхай иргэн гэж үзэгдэж байгаан. Эхийн эрхэт ёсон одоо ноёлж байсан, тэр Ботан гэдэг бол үндсэндээ тэр овог аймгийг ахалж байсан, эхийн эрхэт ёсны овгийн байгуулалтаасаа салаагүй байсан ийм л одоо бүлэг иргэн байх нь байна шдээ, тэгэхээр болуул тэр одоо өөрөөр хэлбэл би тэр Эргүн хунгаас нүүдэллээд ингээд наашаа салбар одоо тийм хэсэг бүлэг овог, отгууд байсан болов уу гэж би дотроо бодож байгаан, тухайн үедээ. Тэр чинь одоо 7, 8-р зууны үеийн л үйл ажиллагаа шүү дээ. Тэндээс үүсэлтэй энэ Урианхай гэдэг чинь уул хаданд амьдардаг, лус одоо бөөгийн мөргөлтэй, лус, одоо тэнгэр, байгалиа их шүтэж амьдардаг ийм ястан байсан гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Тэгэх дээр зэрэг би тэр Урианхан гэж одоо манайхан бас нэг ярьдаг шд, Буурайнхан, Хараанхан гэх мэтчилэнгээр манайхан нэг овог отгуудыг нэрлэдэг байхгүй юу,
Баасанхүү -
ааннхн
Лянх -
нэг хэсэг бүлэг одоо ах дүүсийг нэг нийлүүлээд Буурайнхан гэх дээр зэрэг манай одоо эмэг ээж талынхныг бол бүгдийг нь ах дүүгээр нь Буурайнхан гээд нэрлэчихсэн. За манай тэнд Хараанхан ч гээд хүмүүс байж байдаг. Тэгэхээр чинь нэг л овог отог элгэн саднуудыг бүгдийг нийлүүлээд ингэж нэрлэж байсан юм чинь тухайн үед одоо Уулынхан гэдэг ч юмуу Агуйнхан ч гэдэг юмуу,
Баасанхүү -
ммхм
Лянх -
одоо Агуйнхан гэдэг чинь үндсэндээ агураг, агуй гэж Монголоор бичихдээ яаж бичдэг билээ?
Баасанхүү -
ага-и?
Лянх -
ага-ой гэж бичих бол уу? Тийн, За одоо агуйраг гэж одоо Чингисийн гэрийн нөгөөх, Чингисийн гэр байдаг шдээ тиймээ агуйраг гээд, одоо том..,
Баасанхүү -
нөгөө үхэр тэрэгтэй юу,
Лянх -
аан, агуйраг гэж нэрлэж байсан байгаан, тэрнийг одоо зүгээр сүүлийн үед, тэр чинь одоо бас нэг л оромж, байр, сав агуй гэсэн санааг илэрхийлээд байгаа байхгүй юу, тэр агуй, агуй гэдэг үг чинь үндсэндээ агуй гэсэн санаа гарч ирж байгаан, агуйраг, тэгээд Урианхан гэдэг чинь одоо өөрөөр хэлбэл тийм уул хадын улсууд уулынхан гэдэг ч юмуу, агуйнхан гэдэг ч юмуу ийм санаанаас гарсан байх.
Баасанхүү -
байж магадгүй гээд байгаа юмуу тээ,
Лянх -
тийн, агуйрагийнхан гэдэг ч юмуу, агуйраанхан ч гэдэг ч юмуу тийм үү?
Баасанхүү -
ааннхан
Лянх -
агуйгаанхан ч гэдэг ч юмуу, агуйнх, агуйгийнхан л гэсэн санаанаас лгарч ирж байгаа, уулаанхан гэсэн санаанаас гарч ирж байгаа болуу гэсэн ийм санаа дэвшүүлээд байгаа байхгүй юу би бас. Зүгээр ном хэвлэлд бичиж барьсан юм алга, зүгээр өөрөө бол зүгээр тэгж боддог.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд агуургаанхан, агуураанхан гэсээр байгаад тэгээд Урианхан болсон байх гэсэн санаа дэвшүүлж байгаа юм. Тэр одоо үндсэндээ л уул хаданд амьдарч, одоо хүртэл одоо тэр зан үйл нь хэвээрээ байж байгаа учраас уулын л хүмүүс байж гэж би бодоод байгаа юм. Уулаанхан гэсэн санаа л гарч ирсэн. Тэгээд нэг хэсэг улсууд чинь одоо тэр хүй нэгдлийн нийгмийн үед чинь тэр одоо уул хаданд амьдарч байснаа одоо тэр тал руу нүүдэллэж гарч ирээд одоо тал газар амьдрах орон сууц, гэр оронгоо босгох тэгээд талын одоо нүүдэлчид бий болж эхэлсэн байгаа байх л даа. тэгэхээр овог үндэс нь бол тэр уулын улсуудыг чинь Уулынхан гэдгийг бол Араанхан юмуу Урианхан гэсэн нэрээр гэж оршин байгаа газрын нэрээр нэрлэсэн байж болох юмаа гэсэн нэг ийм санааг дэвшүүлээд байгаа. Тийн. Тэгээд одоогийн байдал, ээн уул хаданд байж байгаа байдал, ан гөрөө эрхэлж айгаа байдлыг нь хараад үзэх дээр зэрэг нэрний үүсэл тийм байгаа байх. Тэрнээс нэг их Уриалж дайрч одоо гавъяа байгуулснаараа бол ингэж нэршинэ гэж байхгүй байх гэж би бодоод байгаа юм л даа.
Баасанхүү -
аа одоо бас нөгөө нэг танай нутаг уулархаг, хадархаг уу?
Лянх -
тийн, одоо ерөөсөө Алтайн уулархаг мужийн хамгийн одоо бартаатай уул хадан дотор амьдардаг, одоо манай сум гэхэд чинь л одоо тал талын ийм уул дотор нэг жижигхээн ийм одоо голын сав газар л байрлаж байгаа шдээ тэр чинь.
Баасанхүү -
өө за
Лянх -
одоо манай нутаг чинь хөгжил их хожуу очсон, хувьсгалын дараа одоо 1950-иад онд 50 оноос 60-аад он гэхэд чинь л одоо ер нь л одоо их бүдүүлэг хэвээрээ байлаа шдээ ерөөсөө. Тэгээд машин техник гэдэг юм манай тэнд чинь хүрнэ гэж байхгүй, тэр битгий хэл одоо манай нутаг руу дамжиж гардаг тэр хавцлын ачаатай тэмээ түлхээд гардаггүй тийм нарийн зөрөг замтай.
Баасанхүү -
өөө
Лянх -
тийн, тэгээд одоо зкам харгуй бэрхшээлтэй, дан морьтой хүн л одоо зам жимээр одоо тэгж хүрдэг явдаг ийм зам, замын их бэрхшээлтэй газар л даа. тэгээд тийм учраас одоо хэр баргийн одоо техник хэрэгсэл очих юм чинь хэзээ хойно, хожуу очсон байхгүй юу. Тэгээд би одоо нэгдүгээр ангид орж байсын, 59- онд, нэгдэл анх байгуулагдаж байсан гэж би хэлж байсан тиймээ?
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгэхэд нэгдэл одоо ганц “51” машаан авсан байгаа юм.
Баасанхүү -
за
Лянх -
нэгдэл байгуулагдсаны тэр намар. Тэгээд тэр машин ирж гэнэ гэж сонсогдоод, сумын төв дээр сургуульд ороогүй байсан, яг тэр жилдээ сургуульд орох гээд байж байсан. Тэгээд “51” машиныг үзэж харсан хүмүүс маш их ..., тэгээд тэр сумын төв рүү ерөөсөө хөдөөнөөсөө нүүж байгаа байхгүй юу, ерөөсөө машин үзэхээр,
Баасанхүү -
өөөө,
Лянх -
бид нар машинтай болж гэнэ, бүр одоо 59, 60 он хүрч байгаа шдээ тэр чинь
Баасанхүү -
тийм байна,
Лянх -
тэр хооронд чинь асар их хөгжчихсөн л байгаа байхгүй юу, Монгол чинь. Тэгэхэд хожуу, зах хязгаар нутагт манай тэнд чинь тийм хожуу машин техник үзэж байсын.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд бид нар хүүхдүүд ирээд л үзсэн их муухай үнэртэй, хажуугаар нь явахад одоо нөгөө бензин шатахууны чинь үнэр..,
Баасанхүү -
аан, ерөөсөө үнэрлээгүй байсан шд,
Лянх -
тийн, тийн, тэгээд бид нар чинь явах дээр нь хойноос нь дагаж гүйгээд л одоо хачин байдалтай л одоо хүлээж авч байлаа л аа.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тийм бүдүүлэгдүү л ард түмэн л дээ. Тэгээд сумын төв байгуулагдаад 2, 3-хан байшин барьчихсан чинь нөгөө малчид сумын төв орж ирж... ирэхдээ нөгөө морио их хол аваачиж уядаг, тэгээд байшингаас морь нь үргээд сумын төв рүү орж ирдэггүй байхгүй юу.
Баасанхүү -
өөөх
Лянх -
тийм их зэрлэг одоо байшин сав үзээгүй, тийм цав цагаан ийм дөрвөлжин юм үзэхээрээ морь ойртдоггүй.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд машины дуу гараа л бол тэр морь мал чинь одоо тэр чигээрээ хотноос гараал алга болно шүү дээ. Тэгээд малтай хүнтэйгээ ийм их бүдүүлэг орчинд байж байгаан, байж байсан ард түмэн л дээ, тэгээд сүүлийн үеийн одоо хэдхээн жилийн дотор тэгээл их сайхан хөгжиж байна л даа манай улс.
Баасанхүү -
аанхн
Лянх -
тэгээд ялангуяа хөдөө хязгаарын улсууд бол их бүдүүлэг, ардын хувьсгал ялсны дараахан манай Урианхайчуудын чинь нэг хэсэг лам нар, зарим хүмүүс ардын хувьсгалд талгүй улсууд нь бол нэг хэсгийг нь цаашаа нүүлгээд аваад явчихгүй юу, Хятад руу,
Баасанхүү -
өө за,
Лянх -
тэр чинь одоо нөгөө хувьсгалын үелд 23, 4 оны үед бол их дүрвэлт боллоо шдээ, Монгол даяар. Энэ говь талын улсууд нь говийнхон нь бол цаашаа Хятад руу даваад,
Баасанхүү -
тийм үү?
Лянх -
тх, тэгээд манай Урианхай 7 хошуу байсан, Баян-Өлгий аймаг, Ховдын нутаг дамжсан,
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд ихэнх хошуунууд нь болуул нүүгээд ард түмнээ аваад цаашаа Уйгар, Хятадын Шинжаан муж руу давад явчихсан. Тэгээд тэнд чинь очоод давж яваад дахиад одоо бүр Хасгийн дээрэмчдэд хамаг мал хөрөнгөө булаалгаад, зарим нь тэгээд зудтай бэлтгэлгүй даваад явчихсан малчин нь цасанд дарагдаж нэг хэсэг нь үхээд, нөгөө малчид чинь юу ч үгүй болоод ядуураад тэгээд хүний нутагт одоо тэгээд үхэхийн даваан дээр буцаж одоо өөрийнхөө нутаг руу тэмцэж тэгээд Алтай их өндөр уулыг давж орж ирсэн байгаа юм.
Баасанхүү -
буцаад?
Лянх -
тэгж буцаад ирж байсан. Нэг хэсэг нь тэгж ирсэн, нэг хэсэг нь тэгээд цаашаа нүүгээд явсан, мал аж ахуйгаа зарим нь барчихсан, зарим нь одоо тэгээд үлдсэн л байх л даа, одоо тэгээд аа зарим нь тэгээд Хятад руу гараад тэгээд Урианхайчууд ..ах дүү улсууд ч гэсэн одоо сүүлийн үед смаяхан хүртэл байлаа л даа, ах нь цаанаа одоо Хятадын нутагт, дүү нь одоо манай Мөнххайрахнд байх жишээтэй, тэгээлд ах дүү нар хоорондоо салчихсан. Зарим нь ч гэсэн нэг хэсэг ах дүү нар нь одоо тэр Хятадын Шинжаан Уйгарт амьдарч байхад нэг хэсэг нь энд байж байх жишээтэй. Ингээд салаад явчихсан, яг хувьсгалын дүрвэлтээсээ болоод. Тэгээд уулзаж учирч чаддаггүй, ийм юм байсаар байгаад одоо хамгийн сүүлд ганц нэг хүмүүсүүд, одоо манай эгчээс гарсан хүүхдүүд байдаг гэнэ ч гэх юмуу одоо манай ахаас гарсан хүүхэд тэнд байна гэнээ гэх мэтчилэнгээр сураг ажиг нь сонсогдож л байгаа байхгүй юу. тэгээд хувьсгалын үед бас ихэнх Урианхайчууд хил даваад явцын. Тэгээд одоо цөөхөн Урианхай үлдсэн, одоо манай Ховд аймаг гэхэд чинь Дуут, Мөнххайрхан гэсэн 2 суманд л Урианхайчууд байж байна.
Баасанхүү -
за
Лянх -
тих, тийм л учиртай юм л даа энэ Урианхайчууд чинь одоо ер нь их хожуу соёл аван, тэгээд ер нь одоо тэрээс мэдлэг талаараа одоо шүтэх талын асуудал бараг байхгүй, малаа адуулаад л, ан гөрөө хийгээд л амьдарч байсан учраас нөгөө соёл боловсролын талаараа, хүүхдээ сургах талаасаа болуул үнэхээр одоо анхаарал тавьж чаддаггүй, их бүдүүлэг, хажуудаа байлгаал зарж байх сонирхолтой ийм л ард түмэн л дээ.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тийн,
Баасанхүү -
тэр юу руу, цаашаа нөгөө нэг Шинжаан уйгар луу аваад явсан гээд, хэн авч явсан гээд байгаан тэрийг?
Лянх -
тийн, тэр бол одоо ардын хувьсгалд дургүйцсэн,
Баасанхүү -
за
Лянх -
тухайн үед одоо нэг хэсэг бүлэг улсууд байсан байгаан. Тэрэн дотор одоо энэ түүхэнд бичигдсэн байдаг юм л даа, тэнд одоо Чүлтэм Да лам гээд байсан, манай Урианхайн, одоо тэр бүх Урианхайчуудыг захирч байсан лам хүн байна л даа, Чүлтэм Да лам гэж,
Баасанхүү -
ммхм, хувьсгалаас өмнө?
Лянх -
тийн, хувьсгалаас өмнө байсан, тэгээд яг хувьсгалын үеэр болуул бас тэр Чүлтэм Да лам улсын бага хурлын гишүүн болоод,
Баасанхүү -
өөөөхө,
Лянх -
тийн бас Амар гэж нэг хүн, энэ Дуутын чиглэлийн, бас улсын иххурлын бага гишүүн, 2 хүн одоо энэ Улаанбаатарт орж ирж 3, 4 сар тэр хуралд сууж байсын. Тэгээд тэр хооронд ард талд нь хувьсгалд дургүй хүмүүс бол тэр ард түмнийг бол ингээд мунхруулаад, энэ мухраас оргож зайлахгүй бол, бушуу явахгүй бол хүүхдийг чинь аваад одоо явах гэжийнээ, аваад яьчдаг юм байна одоо сургуульд тэгээд одоо гэхмэтчилэнгээр янз янзын ухуулга хийгээд,
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд нэг хэсэг нь болуул мал хөрөнгийг нь хураагаад унах дээр зэрэг чинь одоо тэр малыг чинь авна, хүүхдийг чинь авна гээд айлгах дээр зэрэг нөгөө ард түмэн чинь яадгийн, одоо нүүцгээе гээд, Хятад руу оръё гээд тэгсэн байгаан, энэ Алтайг давж энэ Монглын нутгаас гарч амьдаръя гэдэг байдлаар ухуулга сурталчилгаа хийгээд нэг хэсгий нь дагуулаад явчихсан байгаан.
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд Чүлтэм Да лам, тэр Амар гэхмэтчилэнгийн улсууд тэгээд нутагтаа хүрсэн ихэнхи нь даваад явчихсан.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд Амар гэж хүн одоо бас их хувьсгалч ийм хүн байсан, Чүлтэм Да ламыг очихлоор зэрэг л шууд тэгээд орхимжоор нь боогоод, тэгээд нутгийн занги, тэгээд мэйрэнгүүд байдаг юмуу тэр одоо, өөрийнхөө тэр одоо сумын удирдах ажилтан, албан хаагч л гэсэн үг шүү дээ тухайн үеийн нутаг хошууны захирагч ноёдын одоо туслахууд, тэгээд Да ламаа барьж аваад орхимжоор нь боож аваад, тэгээд хүлээд, хүчээр аваад гараад явчихсан,
Баасанхүү -
бариад өгцөн гэсэн үг үү?
Лянх -
бариад цаашаа аваад явчихгүй юу, өөрөө цаашаа явахгүй гээд байхад чинь хүчээр аваад явчихгүй юу,
Баасанхүү -
аан, аан, за
Лянх -
тэгээд Чүлтэм Да ламынхан явж байна шүү, бүгдээрээ ингээд нүүцгээе гэх дээр чинь одоо нөгөөх чин..,
Баасанхүү -
нэр төрийг нь ашигласан байна тээ?
Лянх -
нэр төрийг нь ашиглаад явчихаж байгаа байхгүй юу, тэрнээс биш тэр хүн нутагтаа байгаад байх юм бол нэг хэсэг нь бол бас үлдэнэ шд.
Баасанхүү -
мммм
Лянх -
тэгээд ихэнхийг нь аваад явахын тулд нөгөөх хүчээр морин дээр орхимжоор боож аваад ингээд аваад явчих жишээтэй, ингээд аваад явчихаж байгаан. Тэр хүн бол одоо өөрөөр хэлбэл ардын хувьсгалд ээлтэй сайн хүн байсан байгаам л даа,
Баасанхүү -
аа бас
Лянх -
тийн, ер нь одоо битгий нүү мүү гэдэг асуудал одоо бас тавьж байсан, тийм учраас ингээд хүчээр ингээд аваад явихаж байгаа байхгүй юу. гэхмэтчилэнгийн одоо тийм хувьсгалаас айсан, цочирдсон зах хязгаарын ард түмэн болуул нэг хэсэг нь болуул дүрвээд нүүгээд явсан, тэнд болуул Урианхайчууд ихэнх нь нүүсэн. Тэгээд тэр үед болуул бас улсаас тодорхой хэмжээний.., зарим нь одоо сум нэгдоийн дарга гээд байсан байхгүй юу, тэнд чинь тэр сум нэгдлийн даргыг алсан асуудал болуул манайд зөндөө гарсан.
Баасанхүү -
алсаан?
Лянх -
тийн,
Баасанхүү -
пөөх
Лянх -
одоо саяхан болтол алсан нэг хүн манай нутагт амьдарч байгаад ная гаруй настай хүн одоо таалал төгслөө л дөө.
Баасанхүү -
за
Лянх -
Бүтэмж гэж нөхөр одоо сум нэгдлийн даргыг барьж аваад нөгөөх Бүтэмж гэдэг нөхрийг чинь нөгөө нэг бол за чи наадхаа ал гээд буу өгөөд, бууд гээд, хүчээр буудуулж байгаад алуулж байсан байгаа юм. Тэр, одоо тэр Бүтэмж хөгшиний залуу бид хоёр хамт нэг сургуульд байсан, Сампил гээд одоо байна л дээ.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд залууд нь, залуу байхад нь сум нэгдлийн даргыг буудуулж алуулж байсан хүн байсымаа.
Баасанхүү -
тэр сум нэгдлийн даргыг хэн буудуулж алуулсан гэнээ?
Лянх -
одоо тэр ....
Баасанхүү -
Тэр Бүтэмж гэдэг хөгшнөөр..,
Лянх -
хөгшнөөр нөгөөх л одоо хувьсгалаас л урвасан, одоо нөгөө ард түмнийг одоо сайн сайхан амьдруулах гэсэн улсууд байгаа шдээ, бас тэн дотор чинь.
Баасанхүү -
за
Лянх -
зохион байгуулаад яваад байгаа улсууд. Тэрэнд дотор Тая мая гээд байдгийн.
Баасанхүү -
Тая аа?
Лянх -
тийн, одоо түүхэн дотор байгаа, эд нар чинь одоо сум нэгдлийн даргаа ална, зарим одоо явахгүй барихгүй гэсэн улсуудын хүчээр нүүлгэнэ, барина тэгээл одоо тэгээл одоо бөөн асуудал болж байгаа шздээ тэн дотор чинь.
Баасанхүү -
бас нэг эсрэг нөгөө фракц байсан, эсрэг нөгөө
Лянх -
эсэргүү, тийн, хувьсгалын одоо эсэргүүчүүд гэж одоо манай Монголчууд үзээд байсан байхгүй юу түрүүн,
Баасанхүү -
ммхм, ммхм
Лянх -
одоо болох дээр зэрэг тэд нар чинь одоо энэ социолист нийгмийг бол одоо үндсэндээ эсэргүүцсэн л улсууд байгаа байхгүй юу, одоо бол тэд нар чинь цагаадчихсан байгаа байхгүй юу, үндсэндээ. Тэгээд тэр үед чинь болуул тэгээд явж байхад болж л байсан байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд тэрнээс хойш тэд нарыг чинь одоо өөрснөө , өөрснөө ч байдаг юмуу одоо хувьсгалын эсэргүүчүүд гээд нэрлэчихсэн, тэгээд зарим нэг хүмүүсийг бол баривчилж, баривчлаад аваад авцраад одоо Монголын ... одоо шүүхээр шийдвэрлэж цаазаар авч байсан гэх мэтчилэнгийн түүх бол манай Урианхайн тал дээр хувьсгалын эхэн үед үймээн самуун гарч байсан байгаан.
Баасанхүү -
тэр зах хязгаар байсан болохоор хяналт нь сул байсан юм болов уу? Эсвэл Монгол бүхэлдээ тийм ер нь хувьсгалыг эсэргүүцсэн юу ер нь байсан юм болов уу?
Лянх -
үгүйээ, ер нь байсан байгаа юм, тэр одоо, одоо энэ Өмнөговийн нутаг, одоо тэр Бор мор гээд ярьж байна шдээ, одоо тэгээд энэ хэсэг улсууд чинь тэгээд Хятадын хил рүү нүүгээд явж байхад тэрний хойноос чинь нөгөө нэг хэн хөөдөг биздээ? нөгөө Бор мор тэргүүтэй улсууд очиж ингээд барьж аваад буудаж хороогоод, гэхмэтчилэнгээр л одоо яг тийм эсэргүүчүүд, хувьсгалын эсэргүүчүүд гарч ирсэн, ард түмний нэг хэсгийг аваад одоо энэ мухраас оргон зайлъя, мухар гэдэг юм чинь аюултай юм байна гээд
Баасанхүү -
ммхм
Лянх -
мухар гэдэг нь юу гэх дээрээ Монголын одоо шинэ хувьсгал мандуулсан одоо хүмүүсүүдийг одоо өөрөөр хэлбэл эвлэлийн гишүүдийн чинь үсийг тайрчихдаг болчиж тиймээ,
Баасанхүү -
аан аан,
Лянх -
одоо зарим нь одоо толгойтой үснээсээ авах дээр мухрынхан одоо аюултай юм байна, мухар гэж нэрлэчихээд л
Баасанхүү -
аанхан, тэр нь тийм учиртай ...
Лянх -
...бусгаж зайлцгаая гээд одоо, Монголын энэ, өөрөөр хэлбэл одоо энэ зүүн хязгаар, баруун хязгаар энэ хилийн одоо ойролцоо байсан энэ хэсэг бүлэг иргэд ихэнх нь бол ингээд хил даваад оргоод нүүгээд алга болсон сурагтай. Зарим хэсэг нь болуул хилийн будлиан болоод энэ дээр чинь нэг хэсгий нь цааш давуулсан, давуулах гэж байхад нь манай тэнд чинь онгоц монгоцоор очоод цэрэг цагдаа болоод нэг хэсгийг нь буцааж авчирсан байгаан.
Баасанхүү -
ммххм
Лянх -
нэг хэсэг нь тэгээд цаашаа явсан. Тийм л түүхтэй арлд түмэн л дээ. Тэгээд цаашаа хил даваад орчихсон, тэгээд цасанд дарагдсан, аа тэгээд дээр нь хулгайд ... хэдэн Хасгууд чинь малыг нь дээрэмдчихдэг, нөгөөх сайхан давж очиж байга улсуудыг чинь тэгээд журмаад хаячихгүй юу, тэгээд заримыг нь одоо манай хөгшин аавын дүү нь байсан, одоо саяхан болтол байж байгаад өнгөрлөө, тартагтаа тулаад ерөөсөө ямар ч малгүй болоод, ганц унагатай гүүтэй, тэгээд хэдэн ямаатай үлдээд. Тэгээд нутагтаа л амь тавья одоо гээд гүүн дээрээ ганц нэг дээврээ туургаа ачаад, гүүн дээрээ, унагатай гүүтэй, бусдыг нь Хасгууд аваад явчихсан, тэгээд гүүн дээрээ нэг хоёр дээврээ тэгнээд, хэдхэн ямаатай, тэгээд нэг хатгуур гэж л байдаг байхгүй юу, шууд униар ингээд босгочихдог, хатгуур гэж нэг оромж,
Баасанхүү -
за
Лянх -
... байдаг, хатгуурын..
Баасанхүү -
урц шиг маягийн тээ?
Лянх -
урц урц, тэгээд руцныхаа нэг хэдэн унийг аваачаад ямаандаа зүүгээд наашаа одоо явна гэдэг чинь асар их хатуу, тэгээд нууцаар одоо үүр шөнөөр одоо явсаар байгаад явсаар байгаад нэг нуугдаж байгаад уул давж ирдгийн. Тэгээд тэндээсээ болуул явсаар байгаад хоол ундгүй болоод, нөгөө Алтай давж ирнэ гэдэг чинь нөгөө асар их өндөр цас, одоо цаст уулаар давдаг байхгүй юу, одоо нөгөөх чинь,
Баасанхүү -
мөнх цаст уул тээ?
Лянх -
тийн мөнх цаст уул, 4, 5000 орчим өндөр цаст уулаар наашаа давж орно гэдэг бол их хүнд, тэгээд л тэнд чинь туйлдаад л болохоо байгаад л нэг хэдэн ямаандаа хоёр хоёроор униа зүүгээд, ямаанд унь зүүгээд ингээд урдаа тавиад, тэгээд энийг чинь ингээд туучихсан, өөрөө хоол унд муутай, тэгээд олоо өлсөж цангахын даваан дээр Алтай давж орж ирж байсан юм байгаан.
Баасанхүү -
танай аавын дүү тээ? Үгүй ээ өвөөгийн дүү?
Лянх -
ээжийн аавын дүү байхгүй юу, үндсэндээ одоо
Баасанхүү -
аа за
Лянх -
гэхмэтчилэнгээр одоо тэгж их туулж, тэгж их ядарсан улсууд нэг хэсэг нь одоо нутгаа бараадаад одоо буцаж ирсэн. Харин нэг хэсэг нь бол одоо цаашаа Шинжааны нутаг руу бол үндсэндээ яасан. Уулаасаа энэ Урианхайчууд чинь тэр их энэ одоо тэр Шинжаан Уйгарын нутгаас л нүүж ирсэн юм байгаа юм л даа, манай Алтайн Урианхайчууд.
Баасанхүү -
аанхн
Лянх -
дээр үед,
Баасанхүү -
уг нь бол
Лянх -
тийн, тэгээд ерөөсөө тэр өөрийнхөө өвөг дээдсийнхээ нутаг руу явъя гэж ухуулга сурхталчилгаа тавиад, бид нарыг дахиад ингээд нүүлгээд цаашаа давуулсан байхгүй юу.
Баасанхүү -
аан,
Лянх -
гэхмэтчилэнгээр одоо тэгээд хэлмэгдсэн дээ, үлдсэн хэдэн Урианхайчууд нь болохоор зэрэг тав нь тав, арав нь арван малтай, тэр нь өсөөд үржээд сайхан байж байсан байгаа юм.
Баасанхүү -
нутагтаа?
Лянх -
тийн, нутагтаа, нөгөө давсан улсууд л их ядарсан.
Баасанхүү -
давсан улсуудыг ирэхэд нь нөгөө нэг нам засгаас одоо яаж хүлээж авч байв? Нутгийн хүмүүс бол мэдээж сайхан л байсан байх тээ?
Лянх -
аа тэр бол .., тэгээд нутагтаа ирээд л одоо нутагтаа ирчээд ер нь тэр нэг бүлэг юу байдгийн, одоо би тэр нэг унагатай гүүтэй хөтлөөд, нэг хэдэн ямаанд униа зүүгээл ирж байсан гэсэн шд,
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд их туйлдаад л ер нь, манай тэр Хужиртын ам гэдэг байхгүй юу, манай нөгөө Мөнххайрхан сум, одоо энэ Баян-Өлгийн олон сумуудын.., тэнд рүү ирж байгаад бүгдээрээ ерөөсөө харангадаад үхэх гэж байгаа байхгүй юу,
Баасанхүү -
ммхм
Лянх -
идэх юм байхгүй, тэгээд нэг хазак айлын, харагдаж байсан нэг хазак айлд ороод тэгээд тэндээс нэг айраг майраг тараг ууж амь орж тэгээд өөрийнхөө нутагт орж ирж байсан юм гэдэг шд. Түүх ярьдгийн манай тэр өвөө. Тэгээл ядрах дээр зэрэг тарвага хүртэл алагдахаа байчихдаг юм байна лээ, нэг нүхэн дээр ирээд л ганц хавх тавьсан гэнэ л дээ, тэгээд хавхаа аз болж нэг өөрийнхөө нутагт орж ирчихээд тавиад долоо хоноод ерөөсөө долоо хоноход л ерөөсөө хавхан дээр ганц тарвага гишгээгүй, харангадаж үхэх гээд байгаа байхгүй юу тэр хүмүүс чинь. Үндсэндээ юу ч байхгүй улс
Баасанхүү -
ммххм
Лянх -
тэгээд нэг өдөр очсон чинь том бүдүүн тарвага орсон байсан гэж байгаа юм. Онцгой бүдүүн тарвага байсан, тэгээд бүгдээрээ тэр тарваганыхаа махыг идэж, шөлийг нь ууж нэг амьтай голтой ирсэн. Тэгээд хаан тарвага гэж байдаг юм байна, тэр онцгой бүдүүн намнасан, манайхан чинь тарвагыг мэднэ шдээ?
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд онцгой бүдүүн тарвага байсан, тэр бол хаан тарвага байсан байгаа юм гээд манай өвөө тэгж ярьдгийн, том тарвага одоо бид нарыг бүгдийг нь одоо өлсгөлөнгөөс нэг аварч тэгээд наашаа нэг санаа авч нэг одоо өөрийн газарт л одоо орж ирж байсан юмуу даа, Цэнхэрийн голоор орж ирж байсан гэж.
Баасанхүү -
их учиртай тарвага байж тээ?
Лянх -
тийн, тэр их учиртай тарвага байсан гэж надад ярьдаг байсын. Орохгүй байж байгаад хамгийн сүүлд нэг бүдүүн тарвага орсон гэж.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгж их ядарч тжйлдаж ирсэн, тэгээд ирсэн хойно ах дүү нар, төрлүүд нь тав арван мал өгөөд, ганц нэг ишигтэй мишигтэй, ишиг хурга өгдөг ч юмуу, ингэсээр байгаад нөгөөдүүл нь тэгээд малтай болоод тэгээд аж амьдралаа аваад явж байсан гэдэг юм байна лээ. Тэгээд үнэхээр хувьсгалын дундуур хоёр тийшээ явсаар байгаад Урианхай ард түмэн бол бас их туйлдсан. Хөгжил нь их доройтсон. Хүрсэн түвшингээсээ их доошоо орсон . Ийм юм байгаан, тэгээд ер нэг жаахан чадал муутай нь наана үлдээд чадалтай нь нүүгээд аваад явчихгүй юу, тэмээ малтай нь, тэх дээр зэрэг чинь ер нь л одоо давааны эхэнд одоо дов болгон дээр л нэг айл одоо ингээд тархай бутархай их цөөхөн хүн амтай шд одоо хүртэл.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тийм л байгаан, манай нутгийн тэр Урианхай талын асуудал бол, түүхэн талаасаа аваад үзэх юм бол.
Баасанхүү -
тэр нөгөө нэг та нөгөө нэг техник машин, соёл аягүй хожуу очсон гэсэн шдээ
Лянх -
тийн,
Баасанхүү -
аа тэр хэмжээгээрээ үзлэ суртал, хувьсгалын тэр дарамт ч гэх юмуу,
Лянх -
тийн тийн,
Баасанхүү -
..үзэл суртал нь бас хожуу очсон уу?
Лянх -
тийн, хожуу хожуу, тэр чинь одоо тэгээл ерөнхийдөө одоо тэр нам засаг шаардах юмаа шаардаад авдаг юмаа авч л байгаа шдээ, тэр татвар матвар бүх юмнууд ингээд яваад л , гэхдээ үзэл суртлын асуудал дээр боловсролын асуудал их хожуу очиж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аа бас
Лянх -
одоо манай сумын сургуул гэхэд чинь л 48 онд өөр сумын сургуультай хамтарч бага сургууль байгуулагдаж байсан байгаа юм. Тэгээд одоо манай зөвхөн Мөнххайрханд анхны сургууль гэхэд чинь 48 онд сая ирж байгуулагдаж байгаа байхгүй юу. тэр хүртэл ард түмэн болуул одоо сургууль соёл боловсрол байхгүй, эмнэлэг байхгүй тэгээд тэр чинь зүгээр л нэг хөдөөний нэг айлууд л байж бйагаа болхоос биш өөр юм байхгүй л байгаа байхгүй юу. тэгээд их хожуу очиж байгаа биз хөгжил бол,
Баасанхүү -
аанхн, тийм байна.
Лянх -
зам харилцаа муутай, тэр замыг нь засаад машин явуулаад хүрнэ гэдэг чинь одоо тун сайхан болтол одоо 60-аад он гэж л одоо машин техник гайгүй явдаг боллоо шдээ. Түрүүн болуул машин техник явдаг зам мам гэж байдаггүй, морьтой, малтай тэгээд сарлагаа ачаад л нүүгээд л ингээд л явж байдаг улсууд шдээ. Тэмээ гэж ховортой бас. Тэгээд гэр орон ч гэж жижигхэн шд, Уриахайчууд чинь ерөөсөө сарлаг ачихын тулд. Жижигхөөн, одоо,
Баасанхүү -
өө,
Лянх -
отрын гэр шиг л юманд л амьдарч байсан, зарим нь одоо нэг хатгуур гэдэг юманэд амьдарч эхэлж байсан одоо. Хатгуурыг би одоо 60 он хүртэл би одоо хатгуурыг үзэж байлаа, 60 он, 59 он гэж байхад чинь одоо тэр задгай галыг харж байлаа би.
Баасанхүү -
ммхм
Лянх -
гэртээ зүгээр задгай тулган дотор гал түлдэг байхгүй юу. тэгээд тулганд .. утаа нь
Баасанхүү -
оройгоороо гараад явдаг уу
Лянх -
аан, оройгоороо өрхөөрөө утаа нь гараад явдаг, утаанд дотор л амьдарна шдээ, тэр чинь одоо задгай гшал гэдэг чинь. Тэгээд ингээд ерөөсөө сагсуургадаад утаа нь ингээд буучихсан.
Баасанхүү -
өө за, хөө нь, хөө ч гэх юм байхгүй байх аа, тортог маягийн юм?
Лянх -
тортог нь юмуу одоо тийм л юм байна. тэнчээ гар хүрдэг ч үгүй тэгээд сагсуургадаад байж байдаг, тэгээд гэр мэр нь одоо% манай өвөө, манай хөгшин аавынх ээжийн аавынх маш их ядуу амьдралтай байсан, одоо санаж байдгийн, гэрт нь орохоор ингээд эсгий нь энд тэндээ цоорчихсон байгаал, гаднах байдал ингээд харагдаж л байдгийн дотроосоо, тэгээл задгай галтай байж байсан,
Баасанхүү -
аанхн
Лянх -
тэгээд л ер нь жараад оноос эхлээд л зуух муух гэдэг юм чинь манай тэнд нэвтэрч эхэлсэн л дээ, нөгөө зуухаа тавиад гал түлдэг, тэгээд зуух муух гэдэг юм байхгүй, задгай галтай л байсан газар шд, тэгж хөгжил нэлээн хожуу очсон, хүүхдүүдээ сругуульд өгөх талаар их дур муутай, ер нь саяхан хүртэл тэгж байсан,тэгээд ер нь Урианхай чинь ер нь тэгээд л их зэрлэгдүү, бүдүүлэгдүү уул хадандаа их шүтсэн ийм л амьдралтай ард түмэн шүү дээ. Тэгээд ан гөрөө хийх талаасаа ер нь бусад овгоос, бусад ястнаас их илүү, янз янзын арга ухаанаар ан гөрөө хийнэ, тийм л одоо...,
Баасанхүү -
тэр түрүүн нөгөө нэг зан заншлууд бас мартагдсан гэсэн шдээ
Лянх -
тийн, тийн, тийн,
Баасанхүү -
аа тэр ямар ямар зан заншлууд байв? Тэгээд бас яагаад мартагдсан талаар нь та ярихгүй юу,
Лянх -
тийн, тэр зан заншлын хувьд бол ер нь Урианхайчууд бол бас л одоо Монголчуудын нэгэн адил сайхан өвөрмөц зан заншилтай, хэрэглэдэг байсан байна л даа,
Баасанхүү -
ммхм
Лянх -
үгүй хаяж одоо хурим найр хийх асуудал дээр их гоё гоё одоо тихйм зохион байгуулалтын их гоё гоё одоо уралдаан тэмцээн зохион байгуулдаг бйасан байгаа юм.
Баасанхүү -
өө за
Лянх -
архи дарс хэрэглэдэггүй, одоо өөрөөр хэлбэл одоо тэр хооронд нь одоо охины тал, хүргэний тьал гээд хоёр тал болчлоо доо тийм үү?
Баасанхүү -
аанхан
Лянх -
тэгээд одоо хоёр хүүхдийнхээ одоо найр наадам дээр ирээд жишээлбэл одоо толгой хаяна, таваг цохино гэх мэтчилэнгээр, тав иднэ гэхмэтчилэнгээр ингээд гоё уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан байгаа байхгүй юу. архи дарс хэрэглээд ингээд юу яахгүй. Тэгээд нөгөөх чинь тэр заншлууд нь алга болчихсон. Тэгээд жишээлбэл хурим найрын ахлагч жишээлбэл хоёр талын улсуудыг ингээд гадна талд, гэрийн гадна зогсоочихоод,
Баасанхүү -
за
Лянх -
хүргэний тал, хүүхний тал гээд,
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд гэрийн тооноор ингээд, тооно чинь хоёр цамхраатай шдээ, урд талаараа, ингээд нэг сараалжин..,
Баасанхүү -
аа тийн,
Лянх -
ингээд хоёр, тэр хоёрын аль нэгээр нь тэр хүн хаана ямар хүн байна зогсож байгаага мэдэхгүй, дотор талаас, тэгээд хонины мөлжсөн толгой байна аа даа
Баасанхүү -
заа ,
Лянх -
тэгээд толгой хаядаг, толгойг газарт унагалгүй барьж авах ёстой байхгүй юу, толгой хаяна гэдэг нь тэр. Тэгээд баруун зүүн, баруун зүүн, баруун зүүн гэж байгаад аль нэгээр нь шиддэг байхгүй юу
Баасанхүү -
аан за,
Лянх -
тэгэхээр зэрэг аль баг нь тэр толгойг газарт унагалгүй барьж авав гэх жишээтэй. Толгой ...,
Баасанхүү -
аан, өрсөлдүүлж,
Лянх -
өрсөлдүүлээд. Тэгэх дээр зэрэг чинь л бас тэр чинь нэг л хөөрхөн тоглоом. Тэгээд тотгон дээр суулгачихаад 2 талаа хонины чийгтэй нэхий таталцуулаад, тэгээд тотгыг хөдөлгөхгшүйгээр, тэр айлыг одоо хөдөлгөж болохгүй.
Баасанхүү -
аанхан
Лянх -
хэн нэг нь хүчээр татаж авдаг нөгөөхөө,
Баасанхүү -
аан,
Лянх -
нойтон арьсыг, тэгээд, за тэгэх дээр зэрэг таваг цохино гэж нэг охины ..., охин ирж байгаа шдээ,
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд наанаас хүргэн талаас нөгөө тосч авах ёстой байхгүй юу. тэгээд тэд нар чинь бас хурдан морттой ирэх ёстой. Аа наана хүргэний тал бас хурдан морьтой очиж таваг цохих ёстой байхгүй юу. тавагтай идээ барьж явцан, тэгээд нөгөөх чинь дөхөж байгаад нөгөө тавагтай идээгээ урдаас нь цацдаг байна л даа,
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд нөгөө цацчихаад, нөгөө хүн чинь буцаад зугтахгүй юу, гэр лүүгээ, тэр хооронд браьж авах ёстой нөгөө хүүхний талын улсууд. Тэх дээр зэрэг гэрт хүргэлгүй барьж авах юм болуул аягүй бол охиноо өгөхгүй барихгүй ухааны юм ярьтдаг юмуу яадаг юм тиймээ, тэд нар чинь бас л одоо тухайн үедээ юм хэлдэг байсан байгаа байхгүй юу. тэгээл одоо нөгөө хүргэний талыг чадах, хүүхний талынг чадах ийм төрөл бүрийн их гоё тэмцээн явуулдаг байсан, тэр нь устчихсан байгаа юм Урианхай талын одоо. Одоо зүгээр л одоо нэг ёс төдий л хийгээд л нөгөө ёсоороо хийгээд л явж байгаа болохоос биш тэр толгой идэх, таваг цохих, аа товорцог шүүрэх гэж байсан байгаан, манайхан малаа эрнэ, товорцог чинь ташуур шүү дээ, морь цохьдог ташуур байсан, тэр хоёр тал болчихно нөгөө улсууд, тэгээд ташуураа газар тавьчихна,
Баасанхүү -
заа, морин дээрээс...
Лянх -
морин дэрэээс шүүрдэг байсан, тэгж тэмцээн явуулж байсан, тэр сайхан тэмцээн уралдаанууд нь болуул алга болсон байгаа юм одоо. Тэр зан зканшил нь устаж алга болсон, тэгээд бусдаар болуул байна л даа бас тэгээд аахар шаахар гоё гоё юмнууд бас үлдсэн байгаа юм, гол нь нэг тийм тийм гоё юмсууд нь алга болчихсон байгаа байхгүй юу бас. Одоо энэ хувьсгалын жилүүдэд чинь нэг хэсэг нь одоо тэр за үйл нь мартагдсан, одоо залуучууд тэрийгээ мэдэхгүй шдээ, тийм юм болж байснаа ч мэдэхгүй. Гэхмэтчилэнгийн тэр хурим найрын болоод бас зан үйлийн гоё гоё юмсууд нь мартагдсан, нөгөө уул овоогоо шүтдэг, бөөлдөг барьдаг хүмүүс байсан, тэр нь бүр устсан, одоо тэгээд байхгүй болсон .
Баасанхүү -
өө за
Лянх -
.. байх юмаа тэгээд, үндсэндээ тэгээд соёл одоо үндсэндээ л өвлөгдөхгүй байна л гэсэн үг л дээ, тэгээл устах тийшээ л явж байна гэсэн үг.
Баасанхүү -
угсаатны шинжээ алдаж байна гэсэн үг тээ?
Лянх -
угасаатны шинжээ алдаж байна, одоо Урианхай хэлийг чинь бараг ойлгогдохгүй хэлтэй байлаа шд, Урианхайнууд
Баасанхүү -
өө бас
Лянх -
тийн, одоо бүр тэгээд нөгөө Халх ч биш, Урианхай ч биш, дунд нь хавчуулагдаад л хачин хачин ярьдаг болчихсон, жинхэнэ Урианхай хэл чинь одоо их гоё шд, янз янзын, одоо юу гэж хэлж байгаа нь бараг мэдэгдэхгүй болчиж байгаа байхгүй юу,
Баасанхүү -
бид нар бол ойлгохгүй тээ?
Лянх -
ойлгохгүй ээ, тухайн үедээ бол, за бид нар бол одоо дунд нь байсан учраас үндсэн, унаган тэр Урианхай хэлийг ойлгоод байна, аа гэхдээ энэ бусад үндэстэн ястангууд бараг ойлгохгүй байдлаар ярьдаг байсан. Миний багад л тэгж ярьдаг байсан. Одоо бол бас зарим хөгшчүүд их сайхан ярина л даа Урианхайгаар.
Баасанхүү -
ммхм
Лянх -
цамц гэхийг чинь л хийлэн гээд хэлчих дээр зэрэг чинь хүмүүс ойлгохгүй шдээ, жишээлбэл гутлыг гос гээд л явчихна, гос гэж юу юм бүү мэд ерөөсөө
Баасанхүү -
аа госыг нь харин сонсож байсан юм байна, хийлэнг нь ёстой сонсоогүй юм байна.
Лянх -
сая дэбэл гээл тэгнэ, дэбэл гэх дээр чинь зэрэг дээл гэхээр чинь дэбэл гэнэ,
Баасанхүү -
аан, уйгаржин монголоор дэбэл гэж бичдэг тээ?
Лянх -
аан, тэр чинь одоо нөгөөх л бас л нэг л тэр анхны одоо монголыг үүсгэсэн үндэстэн гэдгээрээ бас хэл мэл нь ч гэсэн ондоо л байгаа л байхгүй юу. одоог хүртэл хадгалагдаж байгаа, тэрнийг чинь судалж чадаагүй, судалсан ч гэсэн одоо бас л ер нь Монгол хэлний судлахын хувь Урианхай хэлийг сайн судлах ёстой гэж би боддог.
Баасанхүү -
ммхм
Лянх -
дан тэрлэгийг чинь лавшиг гэнэ, лавшиг гэх дээр чинь зэрэг л юу хэлээд байгаан бүү мэд, хэн ч ойлгохгүй шдээ, заргаг гэнэ үстэй дээоийг чинь.
Баасанхүү -
заргаг аа?
Лянх -
тийн, гэхмэтчилэнгээр ингээд яриад явчих юм болуул тэгээл хэн ч ойлгохгүй л болчно шүү дээ, бид нар чинь тэгээд яахав дотор талд нь нэг юм хариу нимгэн сонсож байсан учраас аа тэгж байгаа юм байна гээд нэг хальт хулт одоо заримыг нь ойлгох жишээтэй байгаа юм. Тэгээд Түрэг Монголчууд нь манай энэ баруун талд амьдарч энэ халимагууд чинь хойшоо нүүгээд явчихаж байгаа нь тэр байхгүй юу. тэр чинь үндсэндээ Урианхайчууд гэсэн үг, одоо сая /0:46:59/ гэдэг чинь Урианхайчууд. Түрэг Урианхайчууд тэр чинь аймгаараа нүгээд явчихсан улсууд.
Баасанхүү -
ммхм
Лянх -
ийм л учиртай л гэж ойлгож явдаг юм даа би.
Баасанхүү -
одоо та болуул дандаа нөгөө Урианхай хүмүүсийн дунд амьдарч байсан шдээ тээ, аа тэгсэн хэрнээсээ та ийм нөгөө Халх маягийн ч юмуу Урианхайгаас арай өөр хэлээр яриад сурчихсан байна шдээ, энийгээ одоо юунаас яаж сурав, эсвэл тэр орчинд бас өөр яриа хэлтэй тээ, өөр өөр угсаа ястны хүмүүс байгаад байсан уу?
Лянх -
энэ ч яахав, тэгээд уул нь одоо тэгээд дунд сургуульд багаасаа л одоо тэр манай Манхан гэдэг чинь Захчин гээд бас нэг жаахан өөр, аялга, маялга Захчины..,
Баасанхүү -
аа за, нөгөө 5-р ангиасаа сурсан сум тээ?
Лянх -
...тэгээд Манханы суманд.., тиийн, тэгээд Манханд орж ирээд Захчидууд дотор ороод ирж байгаан. Захчидууд чинь бас өөр дагавартай, өөр бас аялгатай ярина. Аа тэгээд аймагт орж ирнэ, аа манай аймаг чинь бас олон ястны өлгий гээд тиймээ, Захчин ч байна, Урианхай ч байна, одоо Халх ч байна, Торгууд ч байна, Өөлд ч байна, Мянгат ч байна, тэгээд тэнд орж ирээд нөгөө үндсэн хэлээ бас ыага багаар гээгээд байгаа байхгүй юу. Тэгээд Улаанбаатар хотод орж ирж, Багшийн дээд сургуульд анх орж ирж байхад надыг Хасаг гэж ярьдаг байсын.
Баасанхүү -
Хасаг аа
Лянх -
тийн, баруун талынхан Хасагууд гэж ойлгодог юм шиг байгаа юм. Энэ Казак хүн байна энэ ерөөсөө хэл ойлгогдохгүй, юу гэж байгаа нь мэдэгдэхгүй, ерөөсөө энэ Халхчууд чинь баруун талыг бараг Хасаг гэж нэрдэж байсан шдээ, тухайн үедээ. Тэгээд Хасаг бишээ би чинь Урианхай хүн, Монгол хүн гэх дээр зэрэг ер нь чиний хэл чинь ерөөсөө биш байна% ойлгохгүй байна, ямар хэлтэй юм гээд, би бас тэхдээ бас л гайгүй одоо Монголоор хэлж байна гэж л ойлгоод байхад л тэн дотор чинь аялга байж байдаг юм байна, зарим үг яг одоо Урианхайгаар рэлж байдаг юм байна. Тэгээд одоо энэ халхчууд дотор орж ирээд ингээд л наашаа яваад л үндсэндээ энэ хэлний аялга , бусад зүйлүүд бол устаад л алга болж байгаа байхгүй юу, нэг ёсондоо. Тэгээд жинхэнэ одоо тэр Урианхайчууд дотроо байгаад байсан болулл тэр хэлээрээ л ярина шд. Одоо ёстой өшөө...
Баасанхүү -
аа тийм байна, та нээрээ сургууль руу гарч явсан.
Лянх -
тэгээд ер нь цэрэгт явсан хүн ч гэсэн цэргийн 3 жил хаагаад очиход чинь ерөөсөө Халх аялгатай болчихдогийн шд.
Баасанхүү -
аа илт мэдэгдэх үү тээ?
Лянх -
илт мэдэгдэнэ, одоо манай дүү энэ Зүүнбаянд алба хаасан, одоо 3 жил болоод очсон ерөөсөө дандаа Халхын тэр Халх яриатай л болчихсон ирсэн. Тэр бүр мэдрэгдэж байдгийн байна лээ.
Баасанхүү -
аанхн
Лянх -
гэхмэтчилэнгээр нөгөөх ястны, улс үндэстний тэр хэл соёл гэсэн нь одоо мартагдаад алга болж л дээ
Баасанхүү -
нийлэгжээд ч гэх юмуу нэг тиймэрхүү юм болоод байгаа юм байна л даа..,
Лянх -
тийн одоо завсарт нь ороод одоо анхны тэр оригинал байдал алдагдаж байна л гэсэн үг шд. Байхгүй болж байна гэсэн үг. Тэгээд энэ Урианхай хэл талаас нь гэсэн асуудал нарийн байгаа юм. Тэгээд хэлзүйн талаас нь ....иймэрхүү л юм байна даа.
Баасанхүү -
та нөгөө ..ер нь нутгаасаа гараад тэгээд 10 жилийн сургуулиа ч гэсэн аа тэгээд ялангуяа энэ багшийн сургуулиийг төгсөөд буцаад нутагтаа очсон шд. Тэгэхэд чинь та нэг тодорхой хугацаанд энэ хотод ирнэ гэдэг чинь өөр үндэстэн өөр ястнуудын дунд тэгээд өөр хотожсон, соёлжсон газар байж байгаад буцаад нөгөө нутагтаа очиж байгаа шд. Аа тэгэхэд одоо тэрийг янзалъя, ийм юм хэрэгтэй, аа эсвэл ер нь ингээд нэг тийм хэрэгтэй, аа эсвэл ер нь ингээд нэг тийм өөр газар явж байгаад ирэхэд танай үндэс угсаа нутгийнхан чинь ямар байдалтай санагдаж байсан? Ямар санагдаж байсан бэ?
Лянх -
ер нь оюутан байхад ч гэсэн одоо бодогдож л байна лээ л дээ ерөөсөө соёл гэдэг чинь одоо энэ төвдөө байдаг юм байна, наашаа төв рүүгээ, Монголын төв рүүгээ бол соёл иргэншил нь өөр байдаг юм байна, манай нутаг хоцрогдсон юм байна гэдэг нь бол тодорхой мэдэгдэж байсан, мэдэрч байсан.
Баасанхүү -
ммхм
Лянх -
улирлын амралтаар очдог, оюутан гэж одоо багшийн дээд мэргэжилтэн байдаг юм байна, манай ард түмэн ч гэсэн сумынхан ч гэсэн их хүндэлдэг, тэгээл одоо очих дээр зэрэг нэг орой үдэшлэг мүдэшлэг хөтлүлдэг ч юмуу тиймээ, одоо оюутан хүн гэдэг чинь одоо тэн дотор чинь бас одоо нэлээн оюунлаг одоо иймэрхүү л хүн байсан, одоо өдөрлөгөө хөтлүүлэх жишээтэй, нэг тэмцээн уралдаан зохиохн байгуулахад энэ оюутан хүн ямар байдаг юм байна гэдгийг нь одоо манай ард түмэн одоо хараад л жишээлбэл нэг теннис тоглолоо ч гэсэн энэ тоглож байна уу үгүй юу гэх мэтчилэнгээр нөгөөх их л одоо ард түмний хараанд дор байж байгаа байхгүй юу би. Анхны дээд мэргэжил эзэмшиж байгаа гэдэг утгаараа болуул. Тэгээл тэр бүгдийг даван туулсан, тэгээд багшийн дээдийг төгсөөд нутагтаа ер нь ажиллая гэж бодоод, энэ хотод үлдвэл үлдэх л байсан. Нутагтаа очъё, нутгийнхаа ард түмэнд бас жаахан хөгжил хөдөлгөөнд нь нэмэр болъё, гэдэг үүднээс л ер нь нутагтаа очсон л доо. Тэгээд энэ бага сургууль байсан учраас би одоо очингуутаа бас ажиллаж чадаагүй, тэгээд эхэлчихсэн тиймээ, завсарт нь 3 жил өөр суманд ажиллаж байгаад тэгээд очсон юм байгаан. Тэгээд л очиход болуул өөрчлөх асуудал болуул зөндөө байсан л даа ер нь. Нэгдүгээрт нь боловсролын системд ард түмний хүүхдийг сургууль завсардахгүй сургах л ийм бололцоо юу байна гэдгийг л бодсон. Тэгээд хөдөөгийн хөдөлмөрчид баг, бригадаар явж ухуулга сурталчилгаа их хийсэн.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд ер нь өөрийнхөө бие..биеэр ч гэсэн одоо үлгэрлээд жишээлбэл би одоо ингээд ингээд ийм ийм байдлаас гараад ингээд одоо эргэж ирлээ. Одоо та нарыг, ард түмний хүүхдийг сургахад одоо боловсролын байгууллаг, сургууль багш нар бэлэн байна гэдэг ч юмуу, ард түмний хүүхдүүдийг сургууль, боловсролд ээлтэй болгохын тулд хөдөлмөрчдийн дунд явж ажиллах шаардлага гарсан.
Баасанхүү -
хм
Лянх -
тэгээд тэгж ажилласан. Тэрний хүчинд ч гэсэн одоо дунд сургууль болж өргөжсөн, цаашдаа одоо арван.. одоо бүрэн дунд болосрол эзэмших арван жилийн сургууль болготол тэнд би зүтгэсэн л дээ. Тэгээд тухайн үед бол ер нь болосролын байгууллагыг ойлгодоггүй, эцэг эхүүд ойлгогдож эхэлсэнгүй. Зарим хүүхдүүд бол сургуулиа орхидог, сургуульд дургүй байх ийм асуудлууд гарч байсан учраас оргодог, босгодог, зарим хүүхдэд бол эцэг эхчүүд хүртэл миний хүү наанаа очоод нэг долоо хоночоод буцаад хүрээд ир ч гэдэг юмуу ингээд, одоо нөгөө багш чинь одоо нөгөө салахгүй байна, одоо ингээд явуулахаа, гэдэс чинь өлсөж байвал хүрээд ир гэдэг ч юмуу ингээд захиас өгчихдөг бйасан байхгүй юу бас. Тэгээд хүүхдүүд нэлээн хэсэг нь болуул хагас бүтэн сайнаар яваад тэр чигээрээ алга болчихдог, ирдэггүй, хойноосоо зааваал нэхүүлдэг ийм асуудлууд байсын. Тэгээд жилд би ингээд ярихаар жишээ авахад одоо ч хүртэл байж л байна л даа манай нутагт бол бизнес эрхэлдэг нэг сайн залуу байгаа. Тэгээд бага ангиасаа нэгдүгээр анги, хоёрдугаар ангиасаа эхлээд хичээл завсардаад нэг жил авчраад эх эцэгтэй нь ярьж байгаад нэг суулгасан. Тэгээд 3, 4 охнож байгаад оргоод харьчихдаг байхгүй юу. тэгээд хойноос нь яваад, тэгээд нэг удаа нөгөө оргодог, тэгээд л одоо замдаа хөлдөж үхэх нь үү яах нь уу гээл, за багш нар хойноос явна гээл. Би нэг удаа мориор яваад гэрт нь ирсэн чинь байддаггүй нөгөө хүүхэд. Ээж нь сууж байдаг. Одоо харьцан л байгаа байлгүй, авцарна л гэж бодоод явж байгаа байхгүй юу, явсны нь хойно 3 хоногийн дараа очиж байгаан би. Тэгээд хүүхэд ирэв үү гэсэн ирээгүй гэсэн. Яагаад ирдэггүй юм, хоёр гурвар хоногийн өмнө явсан, цасан шуурга болоогүй, ирсэн л байх ёстой.
Баасанхүү -
ммхм
Лянх -
..өө ирээгүй манай хүүхэд ирээгүй. Нөгөөх айлын одоо хүүгийн ээж нь тэгээд гүрийгээд байдаг, тэгээд цай ууж сууж байгаад ингээд нүдний булангаар харсан чинь баруун талд ингээд л овоолгоотой юм байдаг байхгүй юу,
Баасанхүү -
ммхн
Лянх -
..нөгөө дээл хувцасаа хураадаг, тэгсэн чинь нэг пахалын, пахал гутлын нэг юу харагдаж байгаа, хоншоор харагдаж байгаа байхгүй юу, төвгөр...
Баасанхүү -
хммх
Лянх -
..тэгээл энэ дээл одоо, тэрний завсар, тэгээл энэ чинь одоо гутлаа яасан их дээр хураадаг айл вэ гэсэн юм бодогдоод нөгөө цай уугаад сууж байхгүй юу.
Баасанхүү -
за
Лянх -
тэгээд энэ хүүхэд хаачдаг байнаа, ах дүү нь... бусад газар луу явах ёсгүй, энэ заавал ирэх ёстой.., тэгээд сууж байгаад гэв гэнэт санаанд ороод, энэ бараан дотор хийгээд нуучиж гээд, тэгээл шууд босоод л нөгөөх дээлийг нь аваадахсан манай хүн дээлэн дотор ороод, далаараа хэвтүүлээд нөгөө хүүхдээ..
Баасанхүү -
яа яая
Лянх -
..тэгээд нуучихсан, надыг ирэнгүүтээ тэгээд ирээгүй гэж хэлээд ингээд хүүхдээ аваад үлдэх гэж байсан байгаа юм. Тэгээд би тэндээс нь барьж аваад сундлаад авч ирж байсын. Тэрнээс хойш одоо тэр хүүхэд сургууль завсардалгүй одоо сайн сайхан амьдарч явна л даа. тэгээд одоо тэгж байсан, багшрийг тэгж зовоож байсан, манай ... надыг ирж явахыг харчихсан юм байна, за болохоо байлаа гээл тэр дээлээндээ орж аваад л дээлээр хучаад л хэвтсэн гэнэ л дээ нөгөөх чинь, тэхдээ гутлынхаа хоншоорыг нь янзалж чадаагүй байгаан, яарч сандарсандаа, тэгээд гүрийлгээд, нэлээн гүрийгээд явуулах гэж байсан, би тэгж л хүүхдүүдийг барьж авч байсан юм байгаан. Тийм мэтчилэнгээр одоо боловсролын байгууллагад л одоо аятай талтай, сургууль боловсрол гэдэг чинь ийм ашигтай гэдэг талаасаа хөдөөгийн хөдөлмөрчдөө ухуулах талаас нь нэлээн ажилласан. Тэгээд сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэх талаас нь нэлээн хөөцөлдсөн. Тэр хооронд болуул спортын.. сургуульд дотуур байрны өргөтгөл хийлгэсэн, хичээлийн байрны өргөтгөл хийлгэсэн, тэгээд сургуулиа өргөжүүлсэн. Тэгээд хамгийн гол нь багшлах боловсон хүчний асуудал их дутагдалтай байсан учраас өөрийнхөө сургуулийн сайн одоо сурагчдыг болуул мэдлэг сайтай, чадвар сайтай сурагчид л одоо үндсэндээ багш бэлтгэх сургуулиуд, дээд сургуулиуд , техником төгсөөд нутагтаа очоод ажилладаг ийм системд оруулснаас амархан боловсролын байгууллаг багштай болцон, манай сургууль.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тэгээд түрүүн баахан нэг томилолтын багш нартай байсан гэсэн шдээ, анх?
Баасанхүү -
тийн,
Лянх -
тийн, наяад он хүртэл бид нар дандаа томилолтын багш нартай, курс хийлгэсэн багш нартай, иймэрхүү тааруухан л зутруу байсан, одоо бол сүүлийн үед бол дандаа бүх мэргэжлээрээ дээд мэргэжилтэй болчихсон, ер нь аймагтайй тэргүүний сургууль болчтхсон л явна л даа одоо.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тийн,
Баасанхүү -
юу, таны амьдралд ингээд нэг тийм нэлээн ихээр нөлөө үзүүлсэн ийм үйл явдал тохиолдож байсан уу?
Лянх -
миний амьдралд одоо нөлөө үзүүлэх тийм онцгой содон тийм юм тааралдаж байгаагүй ээ, зүгээр нийтийн жи шгээр л одоо ажилаж амьдарч байсан. Тэгээд энэ... за хамгийн гол нь одоо болосролын байгууллагад би удирдах ажлыг олон жил хийсэн, аймгийн хэмжээнд одоо надаас өөр удирдах ажлыг ийм олон жил хийсэн хүн ховор л доо. Би үндсэндээ ерөөсөө 3 жил багшилсан байгаа юм. Анх тэр бусад сумуудад. Тэрнээс хойш сумандаа очоод эрхлэгч хийсэн, эрхлэгчийн дараа захирал хийсэн. Тэгээд эрхлэгч захирал нийлээд 20 гаруй жил болоод явчихаж байгаан, тэгээд үшндсэндээ удирдах ажлыг би боловсролын байгууллагад тэр аймгийн хэмжээнд бол олон жил хийсэн гэдгээрээ надыг бол боловсролын одоо хамгийн дээд шагнал, Ардын боловсролын тэргүүний ажилтан гэдэг цол тэмдгийг нэлээн одоо эртхэн, залуухандаа хүртсэн гэхүү дээ, үндсэндээ. Тэгээд сум орны ажил төрөлд оролцох, нийгмийн одоо тэр намын гишүүн хүн гэдэг талаасаа манлайлал гэдэг талаасаа аймагтаа болуул тухайн үедээ бас аварга захирал, тэргүүний одоо байгууллагаар шалгарч л явлаа л даа.
Баасанхүү -
ммхм, нөгөө, бусад газруудад 5 жилийн гавшгайч гээд л тийм юм аягүй их байдаг юм байна лээ шд, боловсролын салбарт тийм юм байдаг юмуу?
Лянх -
байна тухайн үедээ өгч байсан.
Баасанхүү -
аан за за
Лянх -
тэгээд таван жилийн ажилд одоо идэвхтэй, ер нь ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа нөхцөлд болуул гавшгайч болуул хамгийн түрүүн өгнө шүү дээ. Гавшгайч болуул, гавшгайчаар ч шагнуулж явлаа. Тэгээд боловсролын байгууллага талаасаа болуул одоо тэр тэргүүний ажлтан гэдгийг хамгийн залуу, тийн залуухандаа авсан гэж би боддиймээ, одоо болтол зарим багш нар чинь одоо насан туршдаа ажиллачихаал тэргүүн гэдгээ аваагүй явж байгаа улсууд зөндөө л байгаа шдээ. Тэгээд тэр сургуулийнхаа одоо тулгын чулууг тулалцсан, одоо анх гэдэг талаасаа өнөө жил би болосролын.. юу сумынхаа сургуулийнхаа 60 жилийн ойд уригдаж оролцсон.
Баасанхүү -
өө за,
Лянх -
тэгээд хүрээд ирлээ, одоо миний том анхны шавь гэхэд чинь л одоо манай тэнд чинь одоо бараг 40 хол гарцан л улсууд явж байна шд. Адилхан болчихсон. Багшаа багшаа манайд ороорой, манайд ороорой гээд. Адилхан хөгширчихсөн л явж байна.
Баасанхүү -
таны амьдралын одоо бусдаас онцгой гэх зүйл юу вэ?
Лянх -
за миний..., би одоо бараг би өөрийнхөө, би одоо зураг зурах их сонирхолтой, тэгээд одоо би гйүцэлдүүлж чадахгүй явна,
Баасанхүү -
ммхм
Лянх -
ер нь зургаа зураад нэг суучих юмсан гэж бодогдоод, тэгээд багш хүн гэдэг чинь хүүхэдтэйгээ ажилладаг, хичээл заадаг, тэгээл ер нь одоо бодож төлөвлөж байсан юм маань одоо хойшилдог нэг талаараа бол, аа нөгөө талаараа бол одоо бас эдийн засгийн талаасаа ч гэсэн одооо нөлөөлөөд юмаа барьж авч чаддаггүй, тэгээд ямар ч байсан нэг л үзэсгэлэн гаргая гэсэн би ... өөрийнхөө уран бүтээлээрээ юм хийе гэсэн л бодол санаатай явдаг л даа. тэгээд би 1981 онд бүх ард түмний урлагийн үзлэг болж тэнд би Мөнххайрханаас 2 бүтээл зурж зургийн уралдаанд оролцсон байхгүй юу, бүх ард түмний урлагийн үзлэг гэдэг юманд орж, тэгээд улсад ирээд би 2-р байранд орж мөнгөн медалиар шагнуулж байсын, тэгээд бүх ард түмний урлагийн үзлэгийн мөнгөн медальтай хүн л дээ үндсэндээ, зураас, зураг талаасаа, тэгээд мөнгөн медаль авчаад их гоё санагдаж байсан. Тэгээд ер нь цаашдаа бүтээл хийе гэсэн бодолтой байгаа, тэтгэвэрт гараад суучихлаа ч гэсэн.
Баасанхүү -
ммхм
Лянх -
за тэр өөрийнхөө сум орны тэр байгаль, цаг уур, тэгээд Урианхай ард түмний ёс заншил, энэ бүхнээсээ үндэслэж л нэг сэдэвт уран бүтээл хийе гэсэн л бодол л өвөрлөж явдаг хүн. Өнөө жил тэгээд тэтгэвэрт суух байх, тэгээд өнөө жилээс л гэрээр жаал жуул юм хийе гэсэн бодол байна.
Баасанхүү -
ммхм
Лянх -
тийн,
Баасанхүү -
за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.