Naadgai


Basic information
Interviewee ID: 990110
Name: Naadgai
Parent's name: Jügnee
Ovog: Hereid
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Zahchin

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Üyench sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
family
travel
work
military


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За сайн байна уу ? таныг цаг зав гаргаж ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Бид нар таны ярилцлагыг вэб сайтандаа тавихаа аа нэртэй чинь зурагтай чинь нээлттэйгээр тавьж болох уу?

Наадгай -

Болно

Баасанхүү -

Та ярилцлагаа нийтийн хүртээл болгохыг зөвшөөрч байна уу?

Наадгай -

Зөвшөөрнө зөвшөөрнө.

Баасанхүү -

Тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Аль нутагт төрсөн хэдэн онд гэх мэтчилэн өөрийнхөө амьдралыг ярихгүй юу?

Наадгай -

Би 1952 онд Ховд аймгийн Үенч суманд...

Баасанхүү -

Үент ээ?

Наадгай -

Үенч.

Баасанхүү -

Үенчээ

Наадгай -

Аа ха

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Үенч суманд Жөгнөө гэдэг айлын 5 дахь хүүхэд болон төрлөө.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд 60 хэдэн онд Үенч сумын сургуульд ороод 4-р ангиа төгсөөд Ховд аймгийн 1-р 10-н жилд шилжиж ирээд ... 74 онд 10-р анги... тэгээд төгсөөд нэг жил хэртэй дагалдан бичээч хийж байгаад тэгээд л Ховдын хамгийн анхны арван хурууны бичээчийн курст аймгийн захиргааны нэр дээр яваад...

Баасанхүү -

За

Наадгай -

Төгсөөд л тасралтгүй аймгийн захиргаанд 10 жил бичээч хийсэн.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хөдөө аж ахуйн байгууллагыг хариуцсан тийм бичээч ... Тэгээд тэндээсээ одоо сургуульд орно гэж конкурсэнд ороод конкурсэнд ороод Архангайн багшийн сургууль авч орсон. Манай энэ охин жижиг...

Баасанхүү -

За

Наадгай -

2 настай байсан. Манай гэрийн хүн цэргийн газар ажилладаг байсан. Тэгээд тэрийгээ дагаад цэргийн нууцын бичээчээр орлоо доо.

Баасанхүү -

Сүүл рүүгээ юу?

Наадгай -

Сүүлдээ... Тэгээл үргэлжлээд захиргаанаасаа гараад...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Сургууль ... явахаа больчихоод .

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цэргийн газар ороод... Цэргийн газар ороод 27 жил ажилласан. 26-27. Нийтдээ улсад 37 жил ажилласан.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ажиллаж байх хугацаанд ... 7, 8-р таван жилийн гавшгайч , хөдөлмөрийн алдар алтан медаль , ажилчин залуу алтан медаль тэгээд иймэрхүү иймэрхүү шагнал урамшил авч байлаа. Тэгээд ... сайхан явлаа. Шийтгэлгүй сайшаалтай ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд одоо амьдралын янз бүрийн юмыг туулаад гарлаа. Тэгээд тэр хугацаанд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд явлаа. Төрийн сангийн зээлээр сургалаа. Төрийн сангийн албаар... Охин , залуу хоёртой. Залуу маань Ховд аймагт цагдаагийн газар ажилладаг 3 хүүхэдтэй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Охин энд UBS группэд Хархираа үйлдвэрт мастер хийдэг. 2 хүүхэдтэй. Тэгээд өөрөө ингээд Улаанбаатар хотод Бэлх 18-р хороонд л амьдарч байна даа.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

\Инээв\

Баасанхүү -

Та тэр 10 жилээ төгсөөд бичээчийн дагалдан бичээч хийж байгаад бичээчийн дамжаанд явсан гэсэн үү? Яасан ...

Наадгай -

Дагалдан зүгээр 2 хурууны бичээч байж байгаад ...

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгээд бичээчийн курсад явсан.

Баасанхүү -

Тэр талаараа сайхан дэлгэрэнгүй яриад өгөхгүй юу?

Наадгай -

Тэгээд бичээчийн курсад яахав 6 сар яваад аймгийн захиргаандаа буцаж бичээчээр ирээд ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд нөгөө конкурсууд явагддаг байлаа ш дээ.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгэхэд конкурсанд ороод тэгээд Архангайн бага ангийн багшийн техникумд хуваарилагдаад тэгээд охин 2 настай, аав ээж 2 маань өндөр настай ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд л охины эцэг нь цэргийн газар ажилладаг офицер...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хаяад арай явж болшгүй. Тэгээд Архангай гэдэг аймагт хүн танихгүй. Тэгээд тэрүүгээ больчихоод цэргийн газар 79 онд орж байлуу даа.

Баасанхүү -

70 онд... 74 онд сургуулиа төгссөн билүү? Тэгээд нөгөө нэг одоо нөгөө бичээчийн сургуульд хаана сурсан? Яг хаанаас ямар санал тавьсан? Эсвэл та өөрөө бичээч болмоор байсан уу?

Наадгай -

Бичээчийн курсыг чинь ...бичээч болох ч яах вэ? дээ ..... Юу яасан юм. Миний өөрийн төрсөн эгч бас бичээч байсан.

Баасанхүү -

За

Наадгай -

Хөдөө Буянт суманд. Буянт гэдэг суманд.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд би ганцхан эгчтэй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгсэн эгч маань чи бас бичээч бол одоо хоёулаа бичээч болно гээд тэгээд эгчийгээ дагалдаад бичээч болоод ....

Баасанхүү -

За

Наадгай -

... Аа тэгээд үндсэндээ би чинь юу яасан ш дээ.... Өдрөөр 10-р анги төгсөөгүй эчнээ болгож аваад...

Баасанхүү -

Аа за

Наадгай -

71 оноос ... Би чинь 71 онд 8-р анги төгссөн юм.

Баасанхүү -

Аа тэгээд...

Наадгай -

Тэгчихээд одоо 74 онд би эчнээгээр оройгоор сурч 10 жилийн боловсрол эзэмшээд тэр хооронд би чинь 71 байна уу? 72 онд бичээч болсон ш дээ.

Баасанхүү -

Оо

Наадгай -

Аан .... тэгж байгаад 72 онд билүү? Нэг бичээчийн курсад Улаанбаатарт ирж сураад ...

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгэхэд хамгийн анх бүх л аймгуудын сумдад нэг нэг 10 хурууны бичээч бүх сумдуудаас бүх л аймаг хотоос бичээчүүд сурдаг байлаа ш дээ.

Баасанхүү -

Сургаж авч байгаа юмуу? Тиймээ?

Наадгай -

Аа ха. Тэгээд тэр үед Улаанбаатарт ирээд бичээчийн курсад 6 сар болоод төгсөөд аймгийн захиргаанд очиж ажиллаад ...

Баасанхүү -

Курсад нь тэгээд юу заах вэ?

Наадгай -

Бичээч... зөв бичих барих ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бичиг үсгийн чадвар...

Баасанхүү -

Бичих техник...

Наадгай -

Нөгөө 10 хуруугаараа яаж одоо та нар комьютер дээр ингэж байдаг шиг...

Баасанхүү -

Ааха

Наадгай -

Тийм дүрэм. Ялангуяа бичгийн дүрэм , цэг таслалаас өгсүүлээд ...

Баасанхүү -

Албан бичгийн дүрэм...

Наадгай -

Албан бичгийн дүрэм. Тэгээд нэг цэг таслал алдах юм бол аюул болдог байлаа ш дээ.

Баасанхүү -

За

Наадгай -

Маш нарийн байлаа. Тэр үед. Нэг таслал алдагдчихвал утгаа алдчихдаг.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд ер нь бичгийн дүрэм, зөв бичгийн дүрэм гэж аюултай байлаа. Одоо энэ бичгийн дүрэм чинь шал өөр болчихсон байлаа.

Баасанхүү -

Аа за. Одоо өнөөдрийнхөөр үү?...

Наадгай -

Тэр үеийнхтэй харьцуулахад шал өөр ... жишээлбэл нэг гээгддэггүй эгшиг дээр эгшиг энэ гээгдэхгүй гээд ингээд харж байхад насаараа бичээч хийсэн хүн чинь дандаа хүний гарын хэв юмуу , бичсэн юмны алдаа харж байдаг.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ерөнхийдөө дандаа бичиг үсгийг л хардаг.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд тийм үед бичээч болоод 80 онд манай энэ охин төрсөн.

Баасанхүү -

За

Наадгай -

Охин гараад ... 79 онд ороогүй ээ... охин гараад би чинь 80 онд охин төрсөн. Тэгээд 2 нас гэдэг чинь 81,82 онд би цэргийн газар орсон юм байна ш дээ.

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Аа ха. Охин 2 настай байсан юм. Манай энэ охин чинь...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

.... 80 онд гарсан юм. Тэгээд цэргийн газар очоод нууцын бичээчээр ороод тэгээд одоо хээрийн сургууль мургууль яваагүй яг л эрэгтэйчүүд эрэгтэй хүн шиг л явдаг байлаа. ... Цэргүүд хаана л цэргийн сургуульд явдаг тэр газар л бичгийн машин тэгээд бичиг баримтаа аваад л дунд нь дагаад л явж байдаг.

Баасанхүү -

Оо за

Наадгай -

Тэгээд одоо тэр ... хаана л цаасан дээр байлдаанаа явуулдаг. Цаасаар ... тиймэрхүү юман дотор ажиллаад хамгийн сүүлд нь тэгээд л манай хороо цомхтголд ороод цэргийн халуун усны газар ажиллаад тэгээд одоо ... тэрэн дотроо ямарч завсарлагаагүйгээр сайхан ажиллаад тэтгэвэртээ гарлаа. Өөр дээр үед бол сайхан л байж нээрээ. Бүх юм хангалттай. ... ийм тийм юм тасарч барих зовлон үзэхгүй шиг ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Цэргийн хангалт сайтай бид нарт.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хоол унд , мах шөл ерөөсөө тэндээсээ худалдаад авчихна. Тусгай дэлгүүртэй. Олон сайхан цэргийн хүүхдүүд өглөө хөгжмийнхөө аяар ангийнхаа хаалгаар орж ирдэг ш дээ. Хүн чинь аймаар сэргэг явдаг.

Баасанхүү -

Аа \инээв\

Наадгай -

Марш хөгжимдөөд , үлээвэр хөгжим дуугарч байхад манай ажилчид цуглаж байдаг ш дээ. Тэгээд цэрэг жагсахад яг адилхан жагсана. Яг адилхан жагсаад үүрэг даалгавар ... өдрийн 3 нэгдэж жагсана. 3-4 ...

Баасанхүү -

Оо за

Наадгай -

Өглөө 8-д жагсана. 8-д нэг минутын зөрүү байвал бид нар гүйнэ ш дээ. Цэрэг гүйж байвал бид нар гүйж л байна. Бас л гүйнэ. Дахиад 12 юмуу 1 цагт цайны цаг болоход мөн гараад зогсоно. 16 тоот гимнастикаа хийнэ. Дахиад цайндаа явж ирээд дахиад жагсана. Өглөөнийхөө ажлаа ... үдээс хойших үүрэг авна. Орой 5-6 цагт дахиад жагсана. Тэгээд одоо тэрэн дотор чинь ... хүн чинь тэгээд цэргийн газар олон жил ажилласан эмэгтэй хүн чинь эршүүд зантай болчихдог ш дээ.

Баасанхүү -

Аа бас

Наадгай -

Эрэгтэй хүн шиг. Тэгээд эрэгтэй тал руугаа хандана. Эрэгтэй хүмүүстэй ярьж хөөрнө.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Тийм. Одоо тэгээд л энд тэнд ирчихээд төв мөв лүү орчихоод цэргийн цоохор хувцастай хүмүүс аймаар гоё харагддаг ш дээ.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Бараг айж сандарч гүйж яваад цэргийн хүн харагдвал тэр лүү л гүйнэ дээ. Эгчийгээ дөхүүлээд өг тэнд энд байсан. Чи аль ангид байсан юм. Одоо чи аль ангид байгаа юм гээд асуучих шахаад байдаг ш дээ. Тийм. Тэгээд явж байгаад 80 хэдэн онд манай хүн бас аваарт ороод өнгөрч бариад тэгээд ард нь 2 хүүхэдтэй ... сургууль соёл төгсгөөд одоо тэгээд сайхан байнаа. Өвчин зовлонгүй ингээд тэгээд л...

Баасанхүү -

Аа ха.

Наадгай -

Гачигдах юм алга. Одоохондоо яахав Улаанбаатар хотын иргэн биш Ховд аймгаараа л явна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Гэр орон бүх юм Ховдод байдаг.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ганц охин хүргэн энд амьдардаг. Манай хүргэний ... том ах нь байдаг. Энэ хэдтэйгээ сайхан байна. Бэлх гэдэг газар амьдарч л байна.

Баасанхүү -

Таныг нөгөө нэг аймгийн боловсон хүчин бэлтгэх аймгийн захиалгаар курсад явуулж байсан уу?

Наадгай -

Аа ха.

Баасанхүү -

Та тэгээд эргэж ирээд аймгийн захиргаандаа...

Наадгай -

Тэгнэ ш дээ. Тэрнийхээ захиалгаар яваад тэндээ ирнэ ш дээ. Хөдөө сумнуудаас явсан нь сумандаа явна ш дээ.

Баасанхүү -

Аа томилолт?

Наадгай -

Томилолт. Сумаас нэг бичээч гээд сумаас явуулсан бичээч .... аймгийн захиргаанаас би чинь хөдөө аж ахуйн байгууллагыг хариуцсан бичээч байсан юм.

Баасанхүү -

За

Наадгай -

16 сум , 2 тэжээлийн аж ахуй хоршоод. 18 газар шуудан явуулдаг. 7 хоногт 2-3 удаа шуудан явуулдаг. Дээр үед чинь цаасаар ажил явж байсан.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ёстой нөгөө энэ цаас гэдэг чинь боодол боодлоороо байлаа ш дээ. Наймны нэг гээд одоо энэ цаас их ховор болсон гээд...

Баасанхүү -

Одоо энэ А4 бичгийн цаас уу?

Наадгай -

Тийм ш дээ.

Баасанхүү -

Наймны нэг гэж?

Наадгай -

Хөдөөнөөс сумдын дарга нар ороод ирнэ. Таньдаг хүмүүс ирнэ. Бид нар боодол боодлоор нь өгөөд л явуулчихдаг. Тийм тооцоо мооцоо гэж байсан биш. Тэгээд ... үнэн сайхан байсан. Залуу нэг өрөөнд 6 бичээч суудаг. Аймгийн захиргаа чинь 6 бичээчтэй.

Баасанхүү -

За

Наадгай -

Боловсролын хэлтэс, соёлын хэлтэс, хөдөө аж ахуй удирдах, тэгээд нөгөө юу станц хэвийн бичээч, барилгын бичээч гээд төрөл төрлөөрөө бичээч нартай. Нэг өрөөнд 6 хүн 6 машинтай.

Баасанхүү -

Тажигнуулаад...

Наадгай -

Тажигнуулаад л байна. Дуулалдаад л тажигналдаад байна...

Баасанхүү -

Бас дуулалдана...

Наадгай -

Хажуугаар нь бүжгэнд их явдаг.

Баасанхүү -

Оо за

Наадгай -

Дээр үед нэг лакан гутал байдаг. Бүгдээрээ нэг лакан гутал бүжгийнхээ хувцасыг авч ирээд дотор нь хийчихдэг.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгээд орой ирээд юмаа биччихээд л хаа газар бүжиг байна бүжиглэж бүжиглэж байгаад л шөнөжин ирээд нөгөөдөхөө бичнэ ш дээ. Өглөө даргын өрөөний дорожин дээр жаахан хэвтэнэ. Жаахан 30-40 минут цаг унтаад босоод өглөө босоод дахиад л нөгөө юмаа бичнэ.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Тэгж яваад муудсан юм байхгүй ш дээ. Жилд амралт авдагийг мэддэггүй ажилладаг байлаа.

Баасанхүү -

Оо яа яа

Наадгай -

13 дахь сарын цалин авна гээд 13 дахь сарын цалин аваад тэгээд л ажиллаж л байдаг. Ер тэглээ гээд ядарсан зовсон юм байхгүй.

Баасанхүү -

Тэр 13 дахь сарын цалин гэдэг нь ямар учиртай юм?

Наадгай -

Жишээлбэл амралтын мөнгө л байж л дээ.

Баасанхүү -

Ээлжийн амралтын уу?

Наадгай -

Тийм л байсан юм байна. Тэгээд л амарч барих болохоор шагналт цалин 13 дахь сарын цалин гэж авдаг байсан юм.

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Тэгээд ерөөсөө бид нар чинь амрахыг мэдэхгүй. Би цэргийн газар ч гэсэн тийм байсан. Амрах ... явах барих газар тийм байхгүй болохоор сонирхол байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд ерөөсөө ажил. Дээр үед маш сайхан дектатуртай байжээ. Бид нар бол захиргаадалтын үед үнэхээр сайхан ажиллаж байсан. Жаахан хэдхэн төгрөгний цалин авлаа ч гэсэн тэр нь хүрч л байлаа ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тийм. Одоо бол хэцүү дээ. Тэрний дараачийн үед ч манай цэрэг ч .... 3 жилийн цэрэг авдаг байсан бол 2 жилийн цэрэгтэй боллоо. 2 жилийн цэрэгтэй байхдаа яахав дээ цэргийн норм ч нормоороо л явна. Бүх юм тэгшхэн. Тэгэхэд чинь бүх бараа картанд орчихсон хэцүү байлаа ш дээ. Мөнгө нь байсан ч олддоггүй нөгөө юмнууд чинь. Дараа нь нэг жилийн цэрэгтэй боллоо. Нэг жилийн цэрэгтэй болохоор бүх юм нь элбэгшээд мөнгө л байвал ерөөсөө бүх юмтай болсон. Би тэгээд юм ярихаараа л хүмүүстэй юм ярихаараа л цэргийн газраа их ярьдаг байхгүй юу.

Баасанхүү -

Тийм юм шиг байнаа...

Наадгай -

Ерөөсөө бүр... найз нөхөдтэйгээ уулзах ч юмуу, ах дүүтэйгээ уулзахад хэзээний цэрэг... одоо энэ телевизээр цэргийн тухай юм явах цэргийн тухай дуу муу дуулах... Тэр Серийлён ... явж байна гэхэд хэзээний ... загнаж байгаад тэрийгээ харна ш дээ.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Хэн хэн хаашаа явж байна , ямар хүн харагдаж байна гээд ... Тэгээд цэргийн ангид бичээч байхад бид нарыг бүх ангийн бичээч нарыг батлан хамгаалах яаман дээр аваачиж аттестат явуулдаг байлаа.

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Шалгалт аваад , мэргэжлийн зэрэг олгоод улсын зардлаар бид нарыг чинь хаа байсан Ховдоос бид нар онгоцоор ирээд ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Оо тэгээд сайхан байлаа. Жилд 2-3 удаа тэмцээнд ирдэг. Буудлаганд явдаг. Олон төрөлтөд явдаг. Теннисээр явдаг.

Баасанхүү -

Олон төрөлт гэдэг нь юу вэ?

Наадгай -

Цэргийн олон төрөлт гээд ...

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Гүйнэ, өндрийн харайлт, ХБХБ тэмдгийн норм гээд байдаг байсан ш дээ.

Баасанхүү -

Мэдэхгүй. \инээв\

Наадгай -

Тэрүүний юунд явдаг. Олон нас насаараа , нас насаараа заагдчихдаг. Одоо 18-20 юмуу 20-оос хэд ч гэдэг юм 30-аас хэд ч гэдэг юм...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд жилд чинь бид нар чинь тэмцээнд гээд Улаанбаатарт ирээд 1-2 сар болдог байсан ш дээ. Нэг тэмцээнд ороод дараагийнхаа улсуудыг хүлээгээд дахиад дараачийнхаа тэмцээнд ороод л тэгээд дандаа онгоцоор нааш цаашаа ... сайхан байжээ.

Баасанхүү -

Тэр хооронд ажил юу болох вэ? Нөгөө ...

Наадгай -

Ажил яахав. Тэр хооронд чинь тийм юм гараад байхгүй ш дээ.

Баасанхүү -

Аа аа. Зохицуулаад л ...

Наадгай -

Зохицуулаад. 2 бичээч байсан.

Баасанхүү -

Цэргийн ангид уу?

Наадгай -

Тийм. Тэр маань нөгөөдөхөө зохицуулна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд нөгөөдөх... ангийн нэрийн өмнөөс явж байгаа юм чинь... тэгээд байхгүй ш дээ

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цасан шуурга дотор ч , усан бороон дотор ч ... бид нар буудлагын тэмцээнд ороод явдаг байсан. Явж л байсан. Тэгээд манай ах мах чинь уурлаад манай аав маав эмэгтэй хүн буу шагайлаа. Муу ёртой амьтан луу буу шагайлаа л гэж байдаг.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Тэгээд л байж байсан даа. Тэгээд хүн хөгширнө гэдэг шал өөр болдог юм байна.... Хааяа нэг одоо яахав би хүүхдүүдтэйгээ манай хүүхдүүд ийшээгээ нэг заал маал аваад эцэс мэцэс орохоор би хүүхдүүдтэйгээ хагас бүтэн сайнд жаахан теннис меннис тоглочихдог юм одоо.

Баасанхүү -

Оо за, за

Наадгай -

Тийм. Тэрэнд насны хязгаар байхгүй. Хүн аймаар бие хөнгөрдөг ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Аймаар гоё.

Баасанхүү -

Хоёулаа ингэе. Эхлээд ямарч л байсан нөгөө нэг та хоёр өөр газар эхлээд захиргаанд , дараа нь цэргийн байгууллагад бичээч хийсэн ш дээ. Аа тэгэхлээр эхлээд захиргаанд бичээч хийж байсан талаараа тэр ажлын талаар онцлог нь юу вэ? Хэцүү нь юу? Амар хялбар зүйл нь юу? гэдэг юмуу хэрвээ хялбар зүйл байдаг бол тэр нь юу вэ? гэх мэтчилэнгээр тэр ажлыг сайхан яриад тэгээд дараа нь цэргийнхээ ажлыг сайхан яриад тэгээд харьцуулаад ер нь бичээч л хийж байсан. Гэхдээ хоёр өөр байгууллагад ялгаа нь юу байв? яръя тэгэх үү?

Наадгай -

Үгүй яах вэ? Аймгийн захиргаанд анх дагалдангаар хоёр хурууны тоншдог бичээч байлаа. Байхад бол яахав сайхан байлаа. Дандаа найз үеийн хүүхнүүд ажилладаг байсан.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

6 тийм үеийн найзууд байдаг. Одоогооор тэтгэвэрт гарчихсан байнаа. Намар би Ховдод очиж бүгдэнтэй нь уулзсан.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэр үед хэцүү үе байлгүй л яахав.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Өдөр шөнийг ялгадаггүй ажилладаг байлаа.

Баасанхүү -

Ачаалал ихтэй?

Наадгай -

Ачаалал ихтэй. Тэгээд дандаа сумаас төлөөлөгч очно. Аймгаас ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр чинь хөдөө аж ахуйн байгууллагын бичээч гэхэд чинь хөдөө аж ахуйн яамнаас л улсууд очно ш дээ. Сумуудад өвөлжилтийн бэлтгэл , хадлан тариа ч гэдэг юмуу , мал төллөлтийн үеэр ч юмуу ингээд нэг л төлөөлөгч ирлээ гэхэд чинь нэг зааварчилгаа гараад ирнэ. Хөдөө аж ахуйн яамнаас ийм ном ирдэг байсан.

Баасанхүү -

За

Наадгай -

Номыг чинь хуулж бичнэ ш дээ.

Баасанхүү -

Аа яа яа.

Наадгай -

Хуулаад бичээд ... одоо шиг олшруулдаг олшруулагч байсан биш ямар. Канондоно гэж юм байсан биш.

Баасанхүү -

Канон...

Наадгай -

Байхгүй нэг радаторын машин гээд ...

Баасанхүү -

За...

Наадгай -

Гараар ингэж эргүүлдэг машин байсан юм.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэрэндээ тусгай хоронд бичээд тэрийгээ тусгай хороор будаад цаасаа хийгээд олшруулж гаргадаг.

Баасанхүү -

Аа бас тэгж олшруулдаг?

Наадгай -

Тийм тэгж олшруулдаг. Тэнд чинь 6 бичээч очерлоно ш дээ.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Би ийм зузаан ном бичлээ гэхэд нөгөөдөхийг чинь бичээд 4 дэх өдөр бүх сумын шуудан явна. Бүх суманд олшруулж явуулна ш дээ. Тэр номыг ....

Баасанхүү -

Оо

Наадгай -

Хажуугаар нь зөндөө бичиг баримт гарна.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгээд тэрийг чинь биччихээд нэг радатор машин дээр очерлоно ш дээ. Бид 6 тэгэхдээ нэгнээсээ түрүүлж хийхээ бодоод ерөөсөө шөнөжин нөгөөдөхөө хийнэ. Цасан цаасан дотор. Ёстой нөгөө умбаж өгнө.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд л нөгөөдөхөө арай гэж гаргаж явуулаад тэр үеийн дарга нар бас гайгуу гэхдээ захиргаадалтын үе байлаа ш дээ одоо.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд нөгөө бичиг баримтаа олшруулж шууданд өгөх юмыг шууданд нь явуулаад тэгж байтал дараагийн 7 хоногт шуудангаар дараачийн бичиг баримт ирдэг. За тэгээд зүгээр ....нөгөөдөх бичнэ. Бичсэн юмаа нөгөө явуулж байгаа хүндээ уншуулна. Нэг цэг юмуу нэг таслал байхгүй бол ёстой бөөн уур загнал...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд бид нар чинь нөгөөдөх ... бичиг баримтаа олшруулаад тэгээд орой шөнө голдуу очиж нөгөө ажлаа хийгээд ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ер нь өдөр шөнийг ялгалгүй л хийж байлаа. Хэцүү үе байсан даа. Бүх юм гараараа...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгэхдээ цаасан дээр. Тэр чинь дандаа цаасаар явдаг байлаа. ... Тэгж шууданд явуулаад аймгийн захиргаанд бол би хоёр даргын нүүр үзээд хоёр дарга сайхан сайхан дарга нар байсан даа. ... Орж ирээд уруулаа будаж уу? Гуталаа тосолж уу? Үнэртэй ус хийж үү? гээд бид нарыг шалгадаг л байлаа. Аймгийн дарга нар.

Баасанхүү -

Уруулаа будаж уу? Үнэртэй ус түрхсэн байна уу? гэж үү?

Наадгай -

Өглөө гутал мутал нь маажгий далжгай байна уу? байна уу? Насанжаргал гээд аймгийн дарга байдаг байсан.

Баасанхүү -

За

Наадгай -

Дарга ч үүдэн дээр зогсоод бид хэдийн чинь гутал хувцас хардаг. Тэгээд өрөөнд дарга ингээд орж ирнэ. Бид нар босоод л ганц уруулын будаг дамжуулаад ....

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Гоо сайхан зааж байж дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд л бид хэд чинь оо ядрах үедээ ядарч л байсан байлгүй. Гэхдээ сайхан байсан. Тэгээд л аймгийн захиргаанд дандаа шууданд бичиг баримт явуулдаг байлаа.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Дандаа...

Баасанхүү -

Тэр шууданд бичиг баримт явуулна гэхэд танаас нэмж юм хум бичдэг. Тэгээд тэрүүгээ явуулдаг байсан уу?

Наадгай -

Тэрийгээ олшруулна ш дээ.

Баасанхүү -

Бүх сум руугаа юу?

Наадгай -

Бүх сум руугаа олшруулаад хаягийн тавиад уутанд хийгээд бүгдийн явуулна. Тэгэхэд бид 6-г хариуцсан нэг бичиг хэргийн эрхлэгч байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд 16 сум байлаа гэхэд 16 нэр тавьчихсан тэр бичиг баримт явуулж байгаа хүн. Миний хувилаад олшруулаад өгсөн тэр бичиг баримт шалгаад тэр лүүгээ хий гэнэ. Тэгээд явуулна. Тэгээд жилийн төлөвлөгөө хэлэлцэнэ гэж их том ажил.

Баасанхүү -

За

Наадгай -

Төлөвлөгөө... Одоо энэ юуны төсөл гээд ингээд яригдаад байна ш дээ. Бүтэн жилийн....

Баасанхүү -

Төсөв үү?

Наадгай -

Төсөв.

Баасанхүү -

За

Наадгай -

Ёо,Ёо төсөв бичнэ гэж ёстой нээрээ үйлээ үздэг байлаа. Дандаа гар бичмэлээр энэ их тоог чинь бичдэг.

Баасанхүү -

За

Наадгай -

Сард төдийг 2 сард хэдийг зарцуулна. Бүтэн жилд тийм юм зарцуулна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэрэн дээр аймгийн бүх бичээч нар дайчлагдаад ажиллана. Ер нь бичээч хүний ажил бол маш их ачаалалтай байсан.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр дунд хүн асар их нервтэй болно.

Баасанхүү -

За

Наадгай -

Эхлээд одоо охидууд байсан. Сайхан зантай инээлдээд хүмүүстэй чинь харьцаад л сайхан улсууд чинь сүүлдээ цаас харагдахаар дээшээ нэг юм ингэдэг ш дээ.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Одоо яанаа гэж бодогдоод .... Мэдрэлд аймаар хортой ш дээ. Бичээч ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Юу ямар найз нөхөд , аав ээж сайн уу гэх юм бол гар луу нь харагдаад л ... байдаг. Дээшээ юм огил татаад явчихна. Яанаа гэж бодогдоод ... Тэгээд муухай бичдэг юмуу, ууртай хүний бичгийг доор нь дараад ... одоо тэр ноорогны цаас бол машины хажууд ийм ийм зузаан байна шүү дээ.

Баасанхүү -

Оо за

Наадгай -

Тийм их бичиг баримт. Тэгээд тэрийг чинь болохоор хамгийн сайхан зантай аймаар гоё бичдэг хүнийхийг түүгээд бичээд байна. Муухай зантай уурладаг барьдаг хүнийг бол дараад байна.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Бичиг цаасны ажил бол хэцүү...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Олон жил болохоор бас харшил гардаг.

Баасанхүү -

Харшил аа?

Наадгай -

Цаасны харшил гардаг гэж ярьдаг ш дээ.

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Энэ цаас чинь аймаар харшилтай. ... Тэгээд хамгийн сүүлд хараа муудаад эхэлж байгаа юм даа.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд тэрний хажууд бол цэргийн байгууллага бол бичиг баримтын ажил тийм юм байхгүй.

Баасанхүү -

Гайгуу юу тиймээ?

Наадгай -

Тэгэхэд чинь намын материал бичдэг байсан юм. Нам гэж аюултай юм байлаа ш дээ. Манайх чинь МАХНамд цэрэг офицер , ахлагчид их элсэнэ. Тэрний материал бичнэ. Бас л хариуцлага цэг таслал гэж оо тэрийг чинь нэг овоолж байгаад хийчихнэ. Нэг хоёр цаг суугаад биччихээд л ... ачаалал багатай.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хамгийн ачаалалтай нь аймгийн захиргаа.

Баасанхүү -

Тэр аймгийн захиргаанаас нэг юм асуучих уу? Одоо боловсролын байгууллага ... та бол хөдөө аж ахуйг хариуцсан бичээч тэр хоёрын хооронд ялгаа байх уу?

Наадгай -

Ер нь бараг адил даа.

Баасанхүү -

Бусад салбарууд нь?

Наадгай -

Тэнцүүлчихсэн байхгүй юу. Ачааллыг бол ...

Баасанхүү -

За

Наадгай -

Жишээлбэл бага салбарт бол дахиад нэг жижиг газар хариуцуулчих жишээний...

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Дандаа тэнцүүлчихсэн. Тэгэхдээ арай их ачаалал нь хөдөө аж ахуйд байсан даа.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Сумын тоо олон. Мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Асар их бичиг баримт байдаг.

Баасанхүү -

Одоо жишээ нь засаг дарга гэж байхгүй ш дээ. Аймгийн ....

Наадгай -

Хөдөө аж ахуйг удирдах газар...

Баасанхүү -

Хөдөө аж ахуйг...

Наадгай -

Аймгийн даргын орлогч хөдөө аж ахуйн удирдах газрын дарга гэж ... тэгээд доороо зөндөө мэргэжилтэнгүүдтэй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Эдийн засаг, мал аж ахуй, агрономи ... ингээд салбар салбар тэрийг багцлаад хөдөө аж ахуйн удирдах газар. Тэрний бичиг гэж маш их гардаг байлаа.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд хагас бүтэн сайнд амарна барина гэж бараг байдаггүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

... Төлөөлөгч хүрээд ирлээ. Тийм юмны бичиг баримт. Тэгж байтал нэг дарга энэ бичгийг хувилж явуулна тэгээд хагас бүтэн сайнд хэзээний дуудагдаж л байна. Байнга тэгж байтал манай эдийн засгийн хэлтэс хөдөө сумуудаар шалгалтаар явна. Одоо хяналт шалгалт шиг. Шалгалтаар явж явж л баахан материалтай хүрээд ирнэ.

Баасанхүү -

За

Наадгай -

Нөгөөдөхийн дахиж цохиж ерөөсөө...

Баасанхүү -

Тайланг нь уу?

Наадгай -

Тайланг. Тэгээд бүх сумууддаа хариу өгнө. ... Одооны хүмүүс тэгж суух юм бол чадахгүй ээ лав.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгж их өдөр шөнөгүй. Ажиллаж суух юм бол хүмүүс .... тэр үед яаж болж байсан юм. ... Бид хэд чинь хоолоо хийж идчихээд цай майгаа чанаж уучихаад ёстой нэг унтаж барихаа ч мэдэхгүй завсараар нь нөгөө бүжиг танз үзэх юмаа үзнэ.

Баасанхүү -

Бас ...\инээв\

Наадгай -

Одоо надад хоол аваад ир цай аваад ир ийм утас байсан биш...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хааяа нэг дарга нарын машин бичээчийг хүргэж өгнө.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд л явж байдаг байлаа. Тийм сайхан... тэр үеийг бол сайхан гэлгүй яахав дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ер нь хүн захиргаадалттай байх шиг сайхан юм байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тийм захиргаадалтын үед хүн их юм сурдаг байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Одоо энэ салан задгай юм хийсэн ч биш эс хийсэн ч биш хийвэл хий байвал бай гэсэн шиг бүгд л нэг ижил тэгш болчихоор чинь хүн юу сурахгүй ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Юу ч сурахгүй. Одоо энэ хүмүүсийг харж байхад чинь ерөнхийлөгч жишээ нь ерөнхийлөгчөөр бодлоо гэхэд ерөнхийлөгчөө өмссөн хувцас үзэл суртлаар нь доромжилж байгаа ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр бол буруу байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр чинь бол .... таарна. Тэр хүнээ хүндэлж байх хэрэгтэй. Тэр ямарч хүн байлаа ч гэсэн улаан шар улбар дээлээ өмсөнө үү хамаагүй. Тэр хүнээ хүндэлж байвал яг тэрнээс эхлээд доошоо албан газрын дарга нар , айл гэр дотроо одоо энэ гэр дотор өрхийн тэргүүн насаараа энэ хэдэн хүүхдүүд ээжийнхээ л үгэнд орно ш дээ. Ээжээсээ хазайвал амьдрал бас явахгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тийм жишээтэй. Захиргаадалт бол сайхан байсан гэж боддог. Одоо захиргаадалт алга байна ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Байхгүй. Нэг л юм хэлчихвэл тэгээд л тэр тэгчихлээ энэ ингэчихлээ тэр тэрүүгээр орчихож тэр тэгчихэж.... тэгэхэд бол бид нар захиргаадалтын үед бол ядраагүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Огт ядраагүй гэж боддог. Бид нар ямар нэг яая даа гэж байсан биш. Сайхан л үе байлаа даа.

Баасанхүү -

Одоо жишээ нь бид нар бол комьютер дээр нэг юм бичиж байгаад нэг үсэг андуураад юмуу алдаад биччихвэл тог тог гээд гялс арилгаж байгаад биччихнэ ш дээ. Бичгийн машинд тийм юм байх уу?

Наадгай -

Байхгүй ш дээ. Байхгүй.

Баасанхүү -

Тэгээд яадаг байсан бэ?

Наадгай -

Баллуурдана.

Баасанхүү -

Аа тийм хор байсан уу?

Наадгай -

Үгүй нөгөө баллуурга гээд нэг юм байдаг ш дээ.

Баасанхүү -

Тийм.

Наадгай -

Нөгөөдөхөөрөө л ингэнэ ш дээ.

Баасанхүү -

Ингэхээр тэгээд энэ бичиг баллуураар арилдаггүй ш дээ.

Наадгай -

Приткаар ингэхээр арилдаг байсан.

Баасанхүү -

Аа тэгээд дээрээс нь яах уу?

Наадгай -

Тийм ш дээ. Приткаар хамгийн сүүлд шрик гээд нэг юм гарсан ш дээ.

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Ганц юм ингэж дарна. Бусад байхгүй. Нэг бол дахиад хуудас ингэж байхад 2-3 үг алдагдах юм бол бүтэн тэр чигээр нь сольж бичнэ ш дээ. Дахиад хийсэн юмаа дахиад бичнэ. Ёстой явдалтай байсан. Одоо тэгж байгаа юм алга. Тэгэхэд бид нар ёстой манай бичээчийн өрөө чинь даавуугаар хуниастай даавуугаар яагаад гэвэл өрөөний дуу чимээ намсгадаг.

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Даавуу доторлогоотой. Тэр нь ингээд складтай.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгэхэд бид нар бичээч болгон тэрнээс урт оосортой притка , нэг баллуурга зүүгээд тавьчихдаг байлаа. Юм буруу боллоо нөгөөдөхөө татаад л ...

Баасанхүү -

Аа...\инээв\ Танай өрөөнөөс аягүй их точигносон чимээ гарна.

Наадгай -

Нөгөө даавууг тэр өрөөнд хурааж авах ёстой байхгүй юу. Чимээ намдуулна.

Баасанхүү -

Гадагшаа ...

Наадгай -

Гадагшаа... Тэр дотогшоо нэг их тачигнахгүй ш дээ. Гол нь.... Зүгээр ийм хөндий өрөөнд 5-6 машин тавьчихвал тачигнаад явчихна ш дээ.

Баасанхүү -

Аа аа. Тэгэхээр тэр даавуу...

Наадгай -

Даавуу аймаар их нөлөөлдөг. Тэгээд тэр даавуу чинь хананаасаа жаахан хөндий. Тэгээд жинхэнэ хуниастай. Тэгээд ингэж хийдэг. ... Машинаа хайрладаг гэж ёо ёо бичгийн машин бид нарын амьдрал байсан ш дээ. Нэгнийгээ огт суулгадаггүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэрийгээ арчина. Цэвэрлэнэ. Тосолно. Бүр үзүүлнэ ш дээ. Нүүр гартал аймаар гоё машинаа үхтлээ хайрладаг.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тийм байлаа ш дээ.

Баасанхүү -

Бас машины ааш зан гэж байх уу?

Наадгай -

Байлгүй яахав.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Машиндаа хүн аймаар хайртай болно. Тэрүүгээрээ хоол олж байгаа юм чинь. Одоо миний үеийнхэн бол бүгдээрээ тэтгэвэрт гарсан. Цэргийн газар хоёулаа байсан тэтгэвэрт гарсан. Одоо Баянхошуунд ирсэн байдаг юм. Би хааяа бид хоёр уулздаг юм.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бас нэг авгай байгаа. Миний үеийн. Захиргаанд ажиллаж байсан 2 авгай бас ийшээгээ байгаа Сонгинохайрхан луу. Хааяа бид нар хоорондоо утсаар ярьдаг юм. Цэргийн газрынхан бол газар сайгүй. Ноднин бид нар цэргийн баяраар нийлж бариад цөмийн дуудсан. ... Тэр үед сайхан байлаа. Муу гэж хэлэхийн ч арга байхгүй. Хүмүүс бол одоо бол дундач үе бол дээр үеийг аймаар шүүмжилдэг ш дээ. Би түүнтэй санал нийлдэггүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Дээр үед бол зүгээр байсан. Одоо бол их эвгүй цаг болчихоод байна ш дээ.

Баасанхүү -

Аа ха. За дээр үед одоо жишээ нь хүмүүс ингэх юм л даа. нөгөө үзэл суртлын хувьд аягүй яахав нийгэм бол сайхан амар тайван хүмүүс хийдэгээ хийгээд ингээд ажилгүй хүн гэж байхгүй. Архичин хүн гэж байхгүй. Тийм байсан боловч бас үзэл бодлоо илэрхийлэх дээр жаахан тиймэрхүү байсан гээд... Танд тийм зөрчил үүсэж байгаагүй юм тиймээ?

Наадгай -

Үгүй. .... Ар гэр сайхан гачигдах зовох юм байхгүй. Сэтгэл санаа тайван ажлаа хийгээд л байж байна... Тэгээд ажлаа хийгээд л... тэр хүн ажил хийгээд хөдөлмөрлөөд цалин авч чадвал амьдрана ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хүнээс хараад байх юм байхгүй. Одоо энэ хүмүүс чинь би ядуу байнаа надаа юм өгч тусал гээд явж байдаг чинь буруу л байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгвэл ... халуун савтай цай ч юмуу нэг юм бариад явж байх хэрэгтэй.

Баасанхүү -

За

Наадгай -

Түүнийг зараад юмуу амьдарна ш дээ. Хүнээс юм хэдэн удаа авах юм бэ? Нэг авна хоёр авна тэгээд болоо ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хүн хараад л бид нар ядуурлаа. Бид нар өлсөж байна гээд баахан дээшээгээ даалгаад байгааг буруу гэж боддог. Хүнээс юу хараад байгаа юм бэ? Өөр л хөдөлмөрлөөд зүтгээд байх хэрэгтэй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Өөрөө хөдөлмөр ажилтай хүн бол ажил олоод хийгээд л байна. Гэхдээ одоо бас зэвүүн цаг болж байна. Хэцүү байна. Одоо үеийн залуучууд хэцүү байна шүү. ... Тэгээд тиймэрхүү тиймэрхүү юм боллоо доо. Өөр надад онцлох юм огт алга.

Баасанхүү -

Бичээчийн ажлын онцлог нь юу вэ? Одоо жишээ нь их ачаалалтай гэх үү?

Наадгай -

Ачаалалтай. Гадаадын оронд бол жишээлбэл оросод 5 жил хийгээд бичээчээ сольдог байсан гэж байгаа юм. Өөр ажилд шилжүүлээд ... Мэдрэлд хортой. Аргагүй ш дээ. Би эхлээд хэлсэн аймаар их цаас харахаар ёстой .... ингээд явчихдаг. Уур хүрээд ёстой хэцүү ш дээ. Үргэлжлээд ... гэхдээ тэр үед чинь бичээчийг 4 гэж .... байлаа ш дээ.

Баасанхүү -

За

Наадгай -

Харандаагаар бичихгүй. Өнгө янз бүрийн бал оролцуулахгүй. Энд тэнд сум мум зааж энэ энийгээр орно гэж юм тавихгүй. Маш сайхан бичээд бичээчдээ ноорог өгөх ёстой. Одоо бол улаан бол улаан юу мугаар хүмүүсийг харж байхад харандаа марандаагаар л биччихсэн харагдаж байдаг ш дээ. Бичээч чинь яг эрхээ эдлэх юм бол бас эрхтэй.

Баасанхүү -

За

Наадгай -

Ноорогийг бол нэг өнгийн балаар маш гаргацтай маш сайхан бичсэн. Тэгээд дээр нь одоо жишээлбэл энэ бичгийг чи явуулах байгаад би явуулах бол чамаар хянуулаад зөвшөөрөл өгсөн гарын үсэг авчихсан ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд энэ бичгийг би бичээд чамд өглөө гэхэд чиний бичиг юм чинь би л үг үсэг алдаагүй бол чамаас гарах юм байхгүй надаас гарах юм байхгүй чи шууд бичгээ явуулах ёстой.

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Хэрвээ чамд хянуулахгүйгээр 3 дахь хүн энийг авч ирээд биччихээд дахиад чамд ороод чи энд нэг ийм юм орох ёстой гээд засвар хийсэн бол бичээч тэрийг дахиад байх шаардлагагүй. Тэр дундуур орж байгаа хүн тэрүүгээ хариуцах ёстой.

Баасанхүү -

Бас бичээчийн эрх үүрэг гэж байх уу?

Наадгай -

Эрх үүрэг байна. Аймаар эрх үүрэгтэй.

Баасанхүү -

Тэр талаар нь та жаахан яриад өгөхгүй юу?

Наадгай -

Харин эрх үүрэг нь тийм л байлаа л харин.

Баасанхүү -

Аа өөр юм байгаа юу? ер нь?

Наадгай -

Хамгийн гол нь тэр ноорог цаас явуулж байгаа даргын гарын үсэг ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Үг үсэгний алдаагүй тийм. Тэрийг л бичиж байгаа бичээч бол ... бичээч хүн чинь ... маш их монгол хэлний мэдлэг сайтай байх ... хүн муу бичиж болно. Жишээлбэл одоо надад нэг хүн юм бичүүлэх гээд санал тавилаа. Би нэг ийм юм бичүүлмээр байдаг. Яаж бичих вэ? гэхэд би түүнийг засаад бичээд өгөх чадвартай байх...

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Би тийм санал хүсэлт тавих гэсэн юм яаж бичих вэ? гээд бид нар дээр ирдэг ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Та ингэчих ингэчих танд би ингээд эхийн гаргаад өгье бичээч тэрний алдааг үзээд найруулаад өгчих тийм эрхтэй. Албан бичгийн хүрээнд... Алдаагийн засаад найруулаад өгчих хэрэгтэй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Аа тэгээд тэр ноорог моорог дээр бичсэн хүн буруу бичих ч юмуу олон янзын бал мал хэрэглэсэн харандаа марандаагаар бичсэн ийм тийм бол буцаах шаардлагатай.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бичээч хүний ажил бол хүнд. Яг хийсэн хүн мэднэ. Хийгээгүй хүн бол мэдэхгүй. Асар их хүний мэдрэлд нөлөөлнө. Хүний нерв хөдөлгөсөн ажил. Одооингээд юм бичээд суугаад гарах гэж байтал баахан ном бариад ороод ирнэ. Ёо ёо тархинд цус харвуулдаг ш дээ. Яанаа гэж бодогддог юм. Тэгээд захиргаадалтын үед шууд л үүрэг өгнө ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Та үүнийг ямарч байсан өглөө та үүнийг шууд хийнэ шүү. Өглөө төдөн цагт бэлд гээд ... Хичнээн уурлалаа ч гэсэн эргээд түүнийг хийнэ ш дээ. Хийхгүй бол бас аюул болно.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд тийм учраас тийм үед л бид хэд хийж л байлаа. Хонуут өнжүүт ...ёстой. Тэгээд муудсан юм алга.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хүнд асар хортой. Албаар тэр машиндаа аймаар үнэртэй тос түрхээд ... маш хортой. Дандаа ингэж гараар ... булчирхай цочтолоо... Одоо бол сайхан болсон байна ш дээ.

Баасанхүү -

Коноп дараад...

Наадгай -

Коноп дараад... Бичээч ч амар болж. Одоо хааяа аймагт байж байхад захиргаагаар ороод нөгөө бичээч мичээчээ хардаг байхгүй юу. Бүгд таньдаг юм.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Оо тэр ... сууж байна. Яагаад гэвэл өрөө болгон комьютертэй. Бичээчид хийх юм байхгүй ш дээ. Тэгээд сайхан сууж л байна. Манай цэргийн анги ч гэсэн бид нар тэтгэвэрт гараад нэг бичээч охин байсан. Бичээч нь цомхтголд ороод комьютерийн охин бичээчид шилжчихэж байгаа ш дээ. Ингээд комьютерийн охин бүх юмаа комьютер дээр хийнэ. Тэд нарт бичээчийн шаардлага алга байна ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Одоо бараг бичээчтэй газар ховор байхаа. Хөдөө л нэг бүүр алслагдсан .......

Баасанхүү -

Та тэгээд тэр нөгөө цаг наргүй ажиллаж байхдаа танд хувийн амьдрал гэж байна ш дээ. Тэр ажил амьдралаа....

Наадгай -

Оо манай аав ээж . Манай аав ээж байсан би хүүхэд цөөтэй. Ардаа бол хийх юмаа хийчихнэ. Цай май хоолыг чинь бэлдчихдэг. Ар талд ямарч татаа түлхээ иймээ тиймээ юм байгаагүй. Ажлын төлөө явна. Сүүлдээ тэгээд хөгшин аав ээжтэйгээ 2 хүүхэдтэйгээ .... тэжээх үүрэг өөрт оногдлоо. Тэгээд л ажлаа хийгээд цалингаа аваад л эрэгтэй хүн шиг тэгж ажиллаж байлаа. Гадна дотны юмаа цуглуулаад амьдралаа аваад хүүхдүүдээ сургууль соёлд явуулаад тэгээд ....

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд ингээд болж байна. .......Тэгээд дундаж амьдралаар яваад ....

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Одоо тэгээд яаж хариулах вэ? .... Манай тэгж хариулна. Ингэж хариулна. Тэгээд дундуур идсэнээс дулаан хэвтэр дээр гэдэг юм тэгээд мал аж ахуй газар тариалан ... одоо ингээд газар тариалан тариалангийн талаар ....

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

За тэгж байтал чинь одоо ингээд мал төллөх болоод мал төллөлтийн ... төл болгоныг мал болгоно. Хэдэн малаас төчнөөн төл авна. Төлөө ингэж бойжуулж тэгнэ гээд ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд байж байтал намар болно. Хадлан ургац ... тэгж байтал өвөлжилтийн бэлтгэл одоо өвөлжилтийн бэлтгэлийн тэгж тэгж ... за тэгж байтал цаг агаар одоо ингэх гэж байна... тэгж байтал цагаан сар болоод алдарт уяач аварга малчид, аварга ногоочдоо тодруулна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Нөгөө гавшгайч нараа тодорхойлно. Ерөөсөө ёстой юм тасардаггүй байсан юм. Тэгж байтал том том ном очно. Эрдэмтдийн номнууд очно.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгээд тэрийг чинь бичиж олшруулж өгнө ш дээ. Тэгээд бүх суманд гарын авлага болгож ... тэгж байтал нэг төлөөлөгч очно. Төлөөлөгч бичүүлж бичүүлж аваад явна. Дахиад хөдөөнөөс баахан албан даалгавар.. аваад ирнэ. Нөгөөдөхөө бичүүлж аваад наашаа явна.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Энд ирж тайлангаа тавина. Тэр үед ямар их цаасны ажил байсан юм. ... цаас гэдэг юм ...байжээ. Тэгээд тэрний хажуугаар дүрэм журам хатуу.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ингээд одоо жишээлбэл нэг таслал алдагдах юм бол аюултай.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр үгийн чинь утга алдагдаад явчихна. Тэгээд хамгийн сүүлд намын материалтай жишээлбэл чи намд элсэх гэж байна гэвэл чиний намын материал гэдэг чинь янзтай гарна ш дээ. Тэгээд үг үсэг алдаагүй намтар түүхээс өгсүүлээд ...

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд цэвэр цэмцгэр дүрэм номоор нь бичдэг... тэгээд янз янз. Тэгээд л бичдэг байлаа даа. ......бичээч хүний ажил бол хүнд тэр үед. Байнга цаг шагайж байгаа ш дээ. Одоо тэгээд юм бичье бүгдээрээ хараа байхгүй. Бүгд хараа муутай.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Одоо бол би юу ч ямар үсгийг ч мэдэхгүй ш дээ. Огт үзэхгүй. ...

Баасанхүү -

Ойрын хараа муудчихдаг уу?

Наадгай -

Тийм ш дээ. Бүгдээрээ тийм. Одоо бид нар чинь сүүлийн үед цалин авах гэхээр манай ... гар барьж байгаад ингэж зуруулна. Харахгүй юм чинь. .... Одоо энэ дээр бол ямарч үсэг харахгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Юу ч харахгүй. Хамгийн сүүлд хараа мараагаа....байна. Тэгээд өнгөрсөн амьдралаа яаж муухай гэж хэлэхэв. Сайхан гээд л ...

Баасанхүү -

Тэр аягүй тийм олон цаас олон төрлийн бичиг баримтууд ш дээ бас. Тэд нарын эмх цэгцийг яаж олдог байв? бас нэг технологи байх уу? яах вэ?

Наадгай -

Байлгүй яахав. Тэр чинь хүн болгоны ....

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Чи нэг хуудас чи нэг хуудас ... эд нарыг чинь тус тусдаа ингээд хаашаа хаашаа явуулах юм ингээд конвертенд хийгээд уутлаад холбоонд аваачиж өгнө.

Баасанхүү -

Бас эмх цэгц шаардана тиймээ?

Наадгай -

Тийм. Тэр уут хийнэ гэж бөөн ажил байна ш дээ.

Баасанхүү -

Бичгийн үү?

Наадгай -

Тийм. Тэр шууданд явуулахаар чинь уут хийнэ. Тэгээд ёстой хонуут өнжүүт бичиж нааж байлаа даа. Бичээч хүний ажил зарим газар үнэлэгддэггүй юм байна лаа даа. Хамгийн их ажлыг чинь .... хамгийн их ажлыг бичээч үйлчлэгч нар одоо жишээлэхэд энэ байгууллагын үйлчлэгч нар үнэхээрийн хэцүү ажил хийж байгаа ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэр нь үнэлэгдэхгүй. Цалин бага авдаг. Жишээлбэл би нэг шал угаалаа гэхэд чинь энд нэг хүн орж ирээд зүгээр л асгачихна ш дээ.

Баасанхүү -

Тийм ш дээ

Наадгай -

Тэрийг чинь мэдэж байгаа юм байхгүй ш дээ. Тэр үйлчлэгч хүртэл мэргэжил шаардана.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бас л их мэргэжил шаардана даа харахад. Хамгийн хэцүү ажил л даа. үйлчлэгч ... бичээчийн ажил бол амьтан унтаж байхад үүрэглээд ингээд сууж байна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Машины доргио гэж аюултай.

Баасанхүү -

Аа бас гарна.

Наадгай -

Тийм. Байнга нэг төмөр цохиж байгаа юм шиг. Бичгийн машинд бүх бие доргиж байгаа ш дээ. ... Тэгээд л одоо цэргийн газар хөлдүү машинтай даараад бид нар бээлийтэй гараараа уур савсуулаад бичиж байдаг.

Баасанхүү -

\Инээв\

Наадгай -

Гэхдээ цэргийн газар ачаалал харьцангуй гайгуу даа. гайгуу. Ямар шуудан муудан явуулна. Сумуудад юм явуулна гэх биш дээ амар

Баасанхүү -

Ганцхан байгууллага?

Наадгай -

Ганцхан байгууллага дотроо ганц нэг юм бичнэ. Харин хээрийн шугамд явахад дагаж аваад явна. Оо тэр яахав бүхий л улсууд явж байгаа юм чинь хонууд суувад нөгөөдүүлтэйгээ хонууд суугаад

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Нүднийхээ хорыг гаргаад хоёр гурав хоног явахаар бол маршаар маршаар ирнэ.

Баасанхүү -

Марш гэдэг нь яахав?

Наадгай -

Марш гэдэг нь унтахгүйгээр явсаар байгаад явсаар байгаад очих газраа очоод нөгөө газраа цаасан дээр байлдаан хийгээд дахиад л буцаад явна. Дандаа яваагаар явааг марш гэж байгаа юм.

Баасанхүү -

Цаасан дээр байлдана гэдэг чинь бодлого юугаараа байлдан гэсэн үг үү?

Наадгай -

Аа ха тэгнэ. Жнь: Энэ Бэлхийн энэ уулнаас тэр уул хүртэл хоёр тал ингэж байлдаад, эндээс тэр гарч ирээд, манайхаас тэр зуурдаар нас бараад ч гэх юмуу. Түүний ар гэрт ингэж захиа бичнэ гэдэг ч юмуу. Түүнд хөшөө дурсгал босголоо гэдэг ч юмуу. Нийт хэдэн цэрэг устгалаа гэдэг ч юмуу.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Түүнийг баривчлаад авлаа гэдэг ч юмуу тиймэрхүү тиймэрхүү юмнууд явагдана.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд яг л бодит байдал дээр л явагдаж байгаа юм шиг болж байгаа юм л даа.

Баасанхүү -

Ийм юм тохиолдвол яах вэ? гэх мэт үү?

Наадгай -

Аа яг ийм юм тохиолдвол яах уу л гэж байгаа юм. Эхлээд орж байхад тийм юм тохиолдвол яанаа гэж бодогддог байсан.

Баасанхүү -

Тэгээд маршаар хээрийн сургуульд явахад бичээчийн үүрэг юу байсан бэ?

Наадгай -

Бүх юм цаасан дээр явагдана.

Баасанхүү -

Аа аа

Наадгай -

Хамгийн их үүрэгтэй нь байсан.

Баасанхүү -

За

Наадгай -

Маршийн хамгийн эхний толгойд бичээч хүн явна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Дарга нартайгаа командлагчтайгаа

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бичгийнхээ машинтай бичиг баримт ямар юм байдаг юм бүгдийн нууцалчихсан.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Нууцалсан бичиг баримттай. Тэгээд очоод машинаасаа буугаад тэр үед ямар гарч ирээд хоёр талаас цэрэг байлдах биш

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цаасан дээр л байлдана. Цаасан дээр л байлдана шүү дээ. Яг бодит болчихсон юм шиг санагддаг байхгүй юу. Эхлээд очиж байхад тэр цэрэг нас барлаа ар гэрт нь захиа бичнэ гэхэд яанаа яасан юм бол гээд, тэндээс хэдэн хүн бариад ирлээ. Манай тагнуул сайн ажиллаа гээд, өчнөөн хүн бариад ороод ирлээ л гэдэг. Одоо яанаа ямар хүн баригдсан юм бол гээд

Баасанхүү -

\инээв\ Итгэж өгөхгүй.

Наадгай -

Харин тийм. Сургууль хийгээд тийм ... байлддаг байсан.

Баасанхүү -

Жнь: Та тэр хүн нас барлаа. Ар гэрт нь захиа бичнэ гээд бичиж байсан уу?

Наадгай -

Бичилгүй яахав. Бичиж байсан.

Баасанхүү -

Жнь: Ямар хүн байсан.

Наадгай -

Офицер эх орныхоо төлөө явж байгаа одоо зуурдаар нас барлаа барилаа гээд эмгэнэл илэрхийлсэн.

Баасанхүү -

Бодитоор

Наадгай -

Бодит байдлаар хөшөө дурсгалын мөнхжүүлнэ барина гээд. Түүнийг ямар явуулах юм биш.

Баасанхүү -

Архивлаад

Наадгай -

Архивлаад хээрийн сургуульд яваад ирсэн. Газрын зурган дээр харуулаад

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Бичиг баримтын цаасаар чинь байлддаг байсан.

Баасанхүү -

Одоо Жнь: Түрүүн та хөшөө дурсгал яалаа барилаа гээд ярьсан ш дээ. Түүний төслийг бас хийсвэрээр бичих үү?

Наадгай -

Аа ха

Баасанхүү -

Явуулахгүйгээр архивлах уу?

Наадгай -

Бас архивлана. Бүх юм тэгээд архивт орно шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

За тэгээд хороонд чинь 1000 гаруй цэрэгтэй.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэнд чинь бичээч, нууцынхан, гал тогооны ажилчид, тэгээд бүх бүрэлдэхүүнээр гарна. Цуваа татна шүү дээ. Хороо чинь хороогоороо гараад явна шүү дээ. Жнь: Бид нар чинь Ховд аймгийн төвөөс гараад цаашаагаа 300 гаруй км газар тэгээд маарш үйлдээд орж ирнэ шүү дээ. Хоёр гурван хоног яваад. Ямар ч сайхан байсан юм. ... нээрээ цэргийн машин чинь цуваа яваад эхний машин сүүлчийнхээ машиныг харахгүй буцаж орж ирдэг байлаа шүү дээ.

Баасанхүү -

Тийм урт цуваа?

Наадгай -

Тийм урт цуваа тэгээд дараа нь дайчилгаатай хээрийн сургууль гэж болно. Цэргээс халагдсан хүмүүсийг цэргийн бүтгэлээс авна. Данслагдсан юугаа аваачаад ... энгийн хүмүүсийг дайчлах том хээрийн сургууль.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Асар том сургууль хийнэ. Тэгээд тэрэн дотор эмэгтэйчүүд яг эрэгтэйчүүдтэй адил яваад тэгээд шуугилдаад хүрээд ирнэ. Ер нь тэгээд харьцангуй цэргийн амьдрал сайхан сайхан. Янз бүрийн илүү дутуу сул яриа байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хэдхэн эмэгтэйчүүд байна. Яг эршүүд зантай. Янз бүрийн хов жив байхгүй. Сайхан

Баасанхүү -

Ойлголцоход амар

Наадгай -

Ойлголцоход амар дандаа эрэгтэйчүүдтэй харьцаад түс тас

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Маш сайхан. Усгүй болчихлоо гэдэг оо за усны машин явуулаад усаа авахуулчих гэдэг. Ус хүргээд өгчихдөг байлаа. Тэр үед одоо ямар тийм юм байх биш

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Гэртээ сууж байтал манайд нэг зочин хүрээд ирлээ. Яанаа манайх махгүй болчихлоо гэхэд очоод карт дээрээ бичүүлээд авчихна. Хүн болгон карттай.

Баасанхүү -

За

Наадгай -

Карт нь дээрээ бичүүлээд махаа авчихна. Дараа нь цалин дээрээс суутгаад авчихдаг.

Баасанхүү -

Аа ангиасаа

Наадгай -

Ангиасаа ....тийм тиймэрхүү. Хамгийн сүүлд тэтгэвэрт манай цэргийн ангийнхан их сайхан гаргаж өгсөн дөө.

Баасанхүү -

Та хэзээ тэтгэвэрт гарсан бэ?

Наадгай -

Өнгөрсөн жил

Баасанхүү -

Аа өнгөрсөн жил үү?

Наадгай -

Аа ха

Баасанхүү -

Нууцын бичээч цэргийн ангийн нууцын бичээч хийсэн тиймээ? Тэр ажлын ачаалал онцлог нь

Наадгай -

Тэр бас л цэрэг хүн шиг цэргийн газар гэдэг чинь цэрэг хүн шиг байна. Яг бүрээн дуугаар ажилладаг улс шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Одоо энгийн хүмүүс шиг алхаад алхаад өрөөндөө орчихгүй шүү дээ. Шууд өрөөндөө орохгүй. Бүрээ дуугарлаа гадаа цементэн талбай дээр зогсож л байна. Хэзээ рапорт өгч өчигдөр ямар юм болов. Өнгөрсөн өдөр юу хийв. Өнөөдөр юу хийхэв. Энэ 7 хоногт юу хийхийгээ үүрэг даалгаварт авна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд баахан үүрэг авч авч авч ... өвөл бол 30 минут үүрэг даалгавар авч байж өрөөндөө орно.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

За тэгээд байж байтал удахгүй дахиад бүрээ тачигнаад дахиад гараад жагсана.

Баасанхүү -

Оо за бүрээн дуугаар

Наадгай -

Аа бүрээн дуугаар ерөөсөө л бүрээн дуугаар ажиллана. Энгийн хүмүүс шиг за өнөөдөр бүгдээрээ явчихъя тийм юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ерөөсөө 1 минут 2 минут ч бай гүй гээд хашгираад л.....

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хөгшин залуу гэх юм байхгүй. Энэ хөөрхий амьтан 50 хүрсэн юм. Та зүгээр алхаад ир гэх юм байхгүй шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

50-тай хүн 18-тай цэрэг эрх үүрэг нь яг адилхан. Адилхан гүйнэ. Тэгэхээр бас тиймэрхүү байгаа биз?

Баасанхүү -

Тийм байна. Хэцүү

Наадгай -

Хэцүү сүүлдээ ч жаахан төвөгшөөдөг юм шиг байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бушуухан хүүхдүүд дээрээ очоод амрах юмсан. Хүйтний улиралд бол гэхдээ бас дарга дарга нараасаа шалтгаалж байгаа шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Дээр үеийн дарга нар бол хүмүүсээ ялгаад настай хүмүүсээ хүндлээд, сүүлийн үеийн залуучууд бол тэгэхгүй шүү дээ. 50 настай хүн ч адилхан 10 хэдтэй цэрэг ч адилхан гүйлгээд л байна шүү дээ.

Баасанхүү -

Яа яа

Наадгай -

Шогшуулаад л байна шүү дээ. Тэгээд халуунд чинь наранд цохиулаад унавал хохь нь гээд зогсоно. Өвөл яаж хөл гар даараад дэвхэрч байхад дэвхэрлээ гээд л загнуулна шүү дээ. Эмэгтэйчүүд даарлаа зовлоо ядарлаа гэвэл та нар эндээс амар ажил байвал яваад хийцгээ. Ажилд орно гэсэн\ эмээгйинхээ утас аваад өг\

Баасанхүү -

Цэргийн албан хаагч нар чинь тангараг өргөдөг шүү дээ. Та тийм тангараг өргөж байсан уу? өргөж байсан бол...

Наадгай -

Өргөлгүй яадаг юм. Хамгийн эхлээд бичээч хүн өргөдөг ш дээ.

Баасанхүү -

За

Наадгай -

Наа чинь цэргийн хамаг нууц бичээчийн гараар явна шүү дээ.

Баасанхүү -

За

Наадгай -

Одоо бол замбараагүй болохоос биш миний тэр үед цэргийн ангийн дугаар мугаар хамаагүй хэлдэггүй байлаа шүү дээ. Ардын армийн 123-р анги байлаа гэхэд 123 гэж хэлэхгүй. Одоо бол хамаагүй 123 мурав гээд хэлчихсэн.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд бид нар чинь ажиллаж байгаа хүний тоо цэргийн тоо, хоол унд цэргийн ямар ч юмыг хүнд хэлэхгүй. Гэр бүл дотроо ч ярихгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгж байж бид нар тангараг өргөж гарын үсэг зурж тэгж ордог.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ёстой жинхэнэ нууц хадгална шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд бид нар гадна дотно явж байтал хүн бариад нууц алдчихбал яанаа гээд хоорондоо ярьдаг л байлаа.

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Тийм бид нарыг бариад авчихбал яанаа ч гэх шиг тиймэрхүү юм боддог л байлаа. Тэр үе жинхэнэ нууц байлаа шүү. Одоо бол жаахан замбараагүй. Хамаагүй болчихоод байна шүү дээ. Анги хаягаа хэлдэг. Хэдэн цэрэгтэй ч гэж байх шиг хүмүүс тэр бол асар буруу хэцүү эд

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тийм хэцүү үе ирлээ гээд цэргийн норм байдгаараа л хооллоод байдгаараа л өмсөж байгаа. Даанч нэг жилийн цэргүүд доожоо муутай л

Баасанхүү -

Нэг жилийн цэргүүд үү? Аа гурван жил гэхээр чийрэгжээд...

Наадгай -

Ямар гоё байсан гээч. Жаахан юм хөдөөнөөс ирээд тэгэхэд манайх 18 аймаг 4 хотоос цэрэг авдаг байлаа.

Баасанхүү -

За

Наадгай -

Бүх аймгаас тэгээд Дархан, Эрдэнэт, Улаанбаатараас цэргүүд манай Ховд аймагт очиж байлаа.

Баасанхүү -

За

Наадгай -

Тэгээд хөдөөнөөс жаахан жаахан юмнууд энэ хэзээ юм сурна даа гэж байтал. Янзын сайхан залуучууд болоод тэвхийгээд ....

Баасанхүү -

Гурван жилийн дараа

Наадгай -

Гурван жилийн дараа үнэхээр боловсорч байгаа ш дээ. Нэг жилийн цэрэг яахав бараг гутлаа зөв ороож өмсөж чадахгүй халагдаж байгаа шүү дээ.

Баасанхүү -

\тагнайгаа ташив\

Наадгай -

Сурсан ямар юм байгаа юм.

Баасанхүү -

Гурван жил байхад яагаад эдийн засагтай холбоотой юм болов уу? яагаад нэг жил болгосон юм бол ?

Наадгай -

5, 6 жилий өмнөөс тийм болгосон. Дараа нь 2 жил болгосон.

Баасанхүү -

Аа гурван жилээсээ юу?

Наадгай -

Аа ха 2 жил болоод байж байгаад дахиад 1 жил болсон. 2 жилдээ ч гэсэн гайгуу байсан байх. Нэг үе цэргүүд санаа сэтгэлээр унаад турдаг байлаа. Тэгэхэд цэрэг сэтгэлээрээ явж байгаа байхгүй юу. адилхан нормынхоо хоолыг идэж байгаа ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Зах зээлд орлоо гээд ямар цэргийн норм хассан биш

Баасанхүү -

Аа ха хасагдахгүй..

Наадгай -

Хасагдахгүй ш дээ яг нормоороо за нэг мах идэж байсан бол гэдэс идэх тийм юм байж л байгаа.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цэрэг сэтгэлээрээ явчихдаг юм байна лээ ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Сэтгэл санаагаар зах зээл яанаа гэдэг ч юмуу. Үнэндээ бол цэргийн амьдрал сайхан шүү. Тусгай форм өмсөнө. Тусгай хоолоо идчихнэ. Тусгай байранд байна. Харин хүүхдүүд яанаа бид нар халагдаж очоод юу хийнэ ээ. Халагдана гэхээс санаа зовоод байна гээд ярьдаг шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Очоод бид нар юу хийнэ ээ. Бэлэн хоол идээд ёстой сайхан байна гээд цэргүүд ярьдаг. Цэргийн амьдрал сайхан сайхан. Яахав захиргаадалтын үед ганц нэг дарга нарын харьцаа байхаас биш бусад талаараа зүгээр ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ганцхан хөгшин залууг ялгахгүй газар чинь цэргийн анги байдаг байхгүй юу. за яахав та 8:30-д ирээрэй та настай юм гэхгүй. Та настай хүн аяархан алхаад ир гэхгүй шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Хагас хугас үзэгдвэл хөгшин залуу гэхгүй хашгираад энэ хөл гар нь өвдөж байна гэх юм ч байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Түүн дээр л жаахан тиймэрхүү. Залуу хүмүүс настай тэтгэвэрт гарах дөхөөд ирсэн хүмүүсээ хүндэлж байвал зүгээр байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Үргэлж ямар хамт олон дотор яваад байх биш

Баасанхүү -

Тийм

Наадгай -

Тийм ямар сайндаа нодлин би манайх нэг өндөр настангуудаа хүлээж авдаг юм байна лээ ш дээ. Цагаан сар урд манай нэг өндөр настангууд тэнд цуглаад оо намайг Наадгай гэдэг байхгүй юу. Наадгай хотод байгаа ш дээ гээд. Тэр чинь шилжээд явчихсан ш дээ гээд манай арын албаны дарга тэгсэн. Намар намайг очсон чинь бүгд надад гомдчихсон.

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Нэг шар цай өгөх гээд чамайг шилжчихсэн гээд өө өгвөл өгөг байвал байг би шилжээгээгүй. Ховдоосоо тэтгэвэр аваад Ховдоосоо холдоогүй яах юм хэрэггүй хэрэггүй гээд тэгээд тэтгэвэрт гарахаар зэрэг аймаар гомдомтгой болчихдог юм байна.

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Жаахан юманд гомдоод жаахан юманд баярлаад

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Тэгээд яахав хүн чинь ажил хийж жинхэнэ тэтгэвэрт гараад сурдаг юм байна оо.

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Гэртээ бараг юм хийдэггүй. Бэр мэр хүүхдүүдээр юмаа хийлгэчихдэг байсан. Хүн тэтгэвэрт гараад гурилаа зуурдаг болж байна. Хоолоо хийдэг болж байна. Галаа түлдэг болж байна. Өглөө эрт босдог болж байна. За эрт нь ч яахав 40 жил 40 хэдэн жил эрт яваад сурчихсан юм. Хоол унд хийх. Ус цас авах, мод нүүрс бэлдэх гэрийн бүх ажил толгой дээр ирдэг юм байна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тэгээд би одоо эд нарыг инээлгэж байгаа. Хүн үхтлээ юм сурдаг гэсэн үнэн ээж нь тэтгэвэрт гараад бүх ажил сурлаа.

Баасанхүү -

\инээв\

Наадгай -

Гар ямар байлаа. Толгойтой үсээ яаж янзалж явдаг байлаа. Бүх юмаа эд нараар хийлгэдэг. Одоо яг бүх юм гар дээр ирлээ. Одоо тэгээд жилд нэг удаа нутаг руугаа явчихаад тэгээд байж байна. Манай энэ Бэлх сайхан агаар салхитай. Агаартай малтай айлуудтай. Хөдөө шиг сайхан тэгээд тиймэрхүү байна даа.

Баасанхүү -

Тэр тэгээд нууцын бичээч гэсэн ш дээ?

Наадгай -

Аа ха

Баасанхүү -

Тэгээд тэр цэргийн нууцад зэрэглэл гэж байх уу? маш нууц гэж байсан уу?

Наадгай -

Байлгүй яахав. Байлгүй яахав. Онц чухал нууц. Маш чухал нууц. Ер нь тэгээд онц чухал, маш нууцаар л явна шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ёстой нууц байлгүй яахав. ......

Баасанхүү -

Аа ха .... танаас бичээчийн ажлын сайхан зүйл юу вэ? гэж асуувал \инээв\ тийм юм байх уу?

Наадгай -

Бичээчийн ажил яах вэ сайхан тал байлгүй яахав дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Өглөө гараад цэвэрхэн сандал дээр суугаад цэвэрхэн гараад явна.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цэвэр цэвэр ажил яахав мэдрэл, нүдний хараанд жаахан муу гэхдээ цэвэр ажил

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цэвэр орчинд тэгээд бас хүн чинь их мэдээлэл авч байгаа ш дээ. Бичиж байгаа юмнаасаа

Баасанхүү -

Бас тийм

Наадгай -

Маш их мэдээлэл авна шүү дээ. Тэнд ийм юм болж байгаа юм байна. Энд ийм юм болж байгаа юм байна. Түүнийг тэгдэг юм байна. Ингэдэг юм байна. Одоо тэгэх гэж байгаа юм байна. Тийшээ тэгэх юм байна. Ийшээ ингэх юм байна гэдэг ч юмуу. Түүнээс асар их мэдээлэл авч тархиа бас жаахан цэнэглэж байдаг. Өшөө бид нар ном сонин их уншаад байхгүй. Цэвэр орчинд сайхан олуулаа шуугилдаж ороод

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Цэвэрхэн стал ширээн дээр суугаад цэвэрхэн ажлаа хийгээд олуулаа. Бие зассан ч олуулаа шуугилдаад нэг юм үзсэн ч бүжиг таанз, амьдралд нэг юм болсон ч болсон болоогүй сайн муу юм болсон ч зовлон жаргалаа хуваагаад ярьчихдаг. Ганцаардахын зовлон байхгүй дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Аймаг дотор ,сумын аймгийн бичээч нар бүгд нэгийгээ таньдаг. Мэргэжил нэгтэй учраас хоорондоо аягүй сайн харьцаатай.

Баасанхүү -

Аа за

Наадгай -

Одооны болохоор холбоо шиг

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Бүгд нэг одоо нэг байгууллагаар орлоо гэхэд бичээчийнхээ өрөөгөөр орно шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Ороод ингээд явж байдаг. Сайхан эв нэгдэлтэй. Дарга нарын бичээч сайхан. Өөрт нэг унаа тэрэг хэрэгтэй ч юмуу юм авах хүүхэд шуухад хот явна ийм тийм байна гэхэд нөгөөдүүл чинь саадгүй туслаж байгаа юм. Харьцангуй давуу эрх бас байгаа шүү. Одоо чинь энэ амьтан арын хаалга гээд байна шүү дээ

Баасанхүү -

Аа ха

Наадгай -

Тиймэрхүү тиймэрхүү тал зөндөө байгаа. Тийм учраас бичээчийн ажил сайхан хийж л чадах юм бол

Баасанхүү -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.