Naadgai
![](../assets/images/interviewees/990110.jpg)
Basic information
Interviewee ID: 990110
Name: Naadgai
Parent's name: Jügnee
Ovog: Hereid
Sex: f
Year of Birth: 1952
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Üyench sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: worker
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
military
authority
democracy
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Та бичээчийн ажил хийгээд хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Наадгай -
300 хэд л авч байсан байх.
Баасанхүү -
300 хэд ээ ?
Наадгай -
Аа ха 300 хэд
Баасанхүү -
Захиргаанд ажиллаж байх дээр нь цэргийн ангид ажиллах тэр хоёрын хооронд ялгаа байгаа юу?
Наадгай -
Бараг адилхан. Хэдэн төгрөгний зөрөөтэй бараг ялгаа байдаггүй байсан
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд бид нар чинь гол нь ажилчин тэгээд цэргийн анги чинь нэг бас хэцүү.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Энгийн ажилчнаас цалин багатай.
Баасанхүү -
Аа ха цэргийн албан тушаалтнаасаа уу?
Наадгай -
Аа ха хамаагүй бага тэр муу тал нь тэтгэвэрт гарахад их муу.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Цалин зуу хүрэхгүй учраас тэтгэврийн хамгийн доод хэмжээ авдаг байсан. Тэгээд бид нар чинь 37 жил улсад ажиллачихаад 81,000 нэмэгдээд 85,000 авч байгаа. Нэмэгдээд гэж дээ 85,000 авч байгаа тэгэхэээр бас хэцүү байгаа биз.
Баасанхүү -
Тийм байна.
Наадгай -
37 жил ажиллаад тийм 37 жил ажиллаад, цэргийн ангийн нэг буруу юм нь бол энгийн ажилчдаас дэндүү бага цалинтай. Тэгээд хээрийн сургуульд хамт явна. Даарвал даарна. Эрэгтэйчүүд шиг илүү цагаар ажиллана. Шалгалт шүүлэгт хонож өнжинө. Тэгэхэд нээрээ цалин бага авдаг. Яг цэргийн тушаалаар явж байгаа ш дээ. Бүгдээрээ тийм бага цалинтай. Бид нар 4-үүлэээ гарахад дөрвүүлээ тийм цалинтай.
Баасанхүү -
Дөрвүүлээ гэдэг нь дөрвүүлээ бичээч үү?
Наадгай -
Үгүй үгүй дөрвүүлээ энгийн ажилчин
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Дөрвүүлээ яг тэгж тэтгэвэрт гарсан. 100,000 100,000-аас дээш авдаг байсан хүмүүс гайгуу. Тэтгэвэрт гардаг гэж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
100,000-аас доош авч байсан учраас тэтгэврийн доод хэмжээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Түүндээ жаахан хохиролтой. Гэхдээ яахав. Надад яахав эд нар хүүхдүүдийнхээ юунд байгаа болохоор дутагдаж барих юм алга. Надаас бусад зарим өрхөд хэцүү л байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
81,000, 82,000 –аар амьдрах хэцүү л байгаа байлгүй дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
..... нэг идэхгүй тийм улс ..... зөндөө л байгаа юм чинь одоо манай худ, хүргэний ээж багш хийж байсан одоо 140,000 төгрөгний тэтгэвэр авч байна.
Баасанхүү -
Тэтгэвэр. Аа ха
Наадгай -
Тийм ялгаатай. Бид хоёр жил нь адилхан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Багш нарын цалин өндөр,өндөр тэтгэвэртэй.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Бид нар бага цалин авч байсан бага
Баасанхүү -
\тагнайгаа ташив\
Наадгай -
Нэг дахин бага байгаа. Тэгэхээр харамсалтай байгаа биз.
Баасанхүү -
Тийм байна. Тэгш бус
Наадгай -
Тэгш бус үүнийг л тэгшилж чадахгүй байгаа юм даа. Хэдэн хувиар тэтгэвэр нэмдэг. Тэр 100,000 хэдэн мянга авч байгаа хүмүүсийг зогсоочих ёстой байхгүй юу. Тэгээд энэ бага тэтгэвэрээ дээш нь гаргачих хэрэгтэй. Их нь дээшээ гараад бага нь жаахан нэмэгдээд тэр чигт нь тэр нь жаахан тиймэрхүү байдаг юм.
Баасанхүү -
Аа ха Энгийн ажилчид гээд байгаа нь за бичээч өөр ямар ямар хүн орох уу?
Наадгай -
Тогооч, ер нь энгийн ажилчин олон байгаа. Эмч, оёдолчин, угаагч индүүчин гээд бүх л үйлдвэрлэл дотор нь явагддаг ш дээ. Тийм цэвэрлэгч, ... техникийн ажилчин тогооч гэхэд 10 гаруй хүн ажилладаг.
Баасанхүү -
Пөөх
Наадгай -
Хоёр гурван ээлжээр цэргийн хоол хийнэ. ..... зөндөө олон ажилчинтай ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Нягтлан, нярав гээд бүгд тийм цалинтай.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд цэргийн анги чинь .... түүгээрээ л явагдана шүү дээ.
Баасанхүү -
Аа ха одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй?
Наадгай -
Одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй. Түүн дээрээ л тиймэрхүү. Цэргийн ахлагч, офицерүүд өндөр цалинтай.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Ажилчид нь дэндүү бага цалинтай. Тэр үед захиргаандаа байсаар байгаад гарсан бол арай тийм байхгүй байсан байх.
Баасанхүү -
Аа ха Та цэргийн ангид ороод дандаа эрчүүдтэй. Тэгээд цэргийн амьдралаар амьдрах шаардлагатай болсон ш дээ тиймээ?
Наадгай -
Аа ха
Баасанхүү -
Тэгэхэд хамгийн эхлээд ороход яаж зохицож байв? Яаж учраа олов? \инээв\
Наадгай -
Хамгийн анх би тэд нарийн захиалгаар орж байсан.
Баасанхүү -
Таныг авъя гээд үү?
Наадгай -
Аа ха би Архангайн техникумын бага ангийн багшийн хуваарь авчихсан. Охин маань 2-хан настай байсан. Манай аав ээж хоёр ..... Тэгээд .... явах гэхээр хаа байсан Архангай хүн танихгүй. Тэгээд цэргийн анги бичээч авна гэсэн захиалга өгчихсөн байсан. Тэгээд яадаг билээ яадаг билээ гээд ажлаасаа чөлөө аваад ямар ч байсан сургуульдаа явнаа гээд чөлөө аваад гэртээ байж байсан чинь цэргийн ангиас хүн хүрээд ирлээ манайд.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Захиргаанд ажиллаж байгаад сургуульд явахаар гарсан явахгүй ч байж магадгүй гэнэ. Манайд орчихооч манайх аймаар их ажилтай.............. цэргийн ангийн 60 жил болох гэж байсан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Манайд ажилд орчихооч гэж ёстой намайг гуйж ирсэн дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
За за оръё тэгээд энэ өндөр настай аав ээж хүүхдээ орхиод Архангайд байж чадах ч билүү гээд ёстой цэргийн ангийн гуйлтаар орсон доо.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд цэргийн ангид ороод хээрийн сургуульд яваад .... улаан шороон дунд яваад
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Ёстой гурван жилийн цэрэг чинь бид нарын үеийн цэрэг байлаа шүү дээ. 20 хэдтэй. ... тэгээд оронгуут хээрийн сургуульд хоёр хоног яваад тэгээд цэргийн амьдрал дунд орж байлаа.
Баасанхүү -
Ха яа яа
Наадгай -
Хоёр хоноод талдаа 300 км яваад хээрийн сургуульд яваад
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд цэргийн амьдралд орж байлаа. Тэгээд цэргийн ангид насаараа бичээч хийгээд. 1000 гаруй цэрэгтэй байж байгаад цомхотгол болоод ....
Баасанхүү -
Шантрах барих үе байсан уу?
Наадгай -
Надад бол шантраад байх юм гарч байгаагүй.
Баасанхүү -
Аа за
Наадгай -
Би өөрөө юмаа хийчихдэг.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Өөрөө юмаа хийгээд дотор нь дасчихсан. Бас өөрийнхөө ажлыг ... эхэлчихсэн болохоор шаардлагатай газар ажиллах төвөгшөөхгүй. Ажил хийгээд явж байсан болохоор шантрах юм байгаагүй. Аа тэтгэвэрт дөхөөд ирэхээр зэрэг жаахан шантардаг юм шиг байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Явж явж би түрүүн хэлж байсан яалаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
..... 18-тай цэрэг дагаад гүйж байгаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха \инээв\
Наадгай -
...................\сайн сонсогдохгүй байна\ насны ялгаа байхгүй командлаад цэргийн хүн энэ ах зах хүн гэж хүндлэн барина гэж байдаггүй ш дээ.
Баасанхүү -
Тушаалаараа юу?
Наадгай -
Тушаалаараа хүн жаахан 50 хүрээд ирэхээрээ жаахан гомдомтгой болчихдог юм байна.
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Жаахан гомдомтгой. Дөрвөн найз дөрвүүлээ зэрэг гарсан. Тиймэрхүү жаахан шантардаг.
Баасанхүү -
Та нар энгийн ажил хийж байгаа ш дээ. Цол олгодог байсан уу?
Наадгай -
Үгүй ээ. Энгийн хүмүүст цол байхгүй.
Баасанхүү -
Олгохгүй юу?
Наадгай -
Намайг орж байхад эмэгтэй хүн ховор байлаа шүү дээ.
Баасанхүү -
Цэргийн ангид
Наадгай -
Тийм эмэгтэй хүн хүүхэд гаргадаг гээд хүлээж барихгүй.
Баасанхүү -
Аа аа
Наадгай -
80-аад оноос хойш замбараагүй хүүхнүүд ордог болсон. Халагч хүүхнүүд, халагч охидууд
Баасанхүү -
Тэр яадаг юм. Төрийн бодлогоор уу?
Наадгай -
Тийм л юм байлгүй дээ. Тэр үед бараг эмэгтэй хүн манайд чинь бага эмч офицер эмэгтэй байдаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Манай нэг захирагчийн авгай махны машины жолооч авгай өөр цэргийн эмэгтэй байдаггүй байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Сүүлд л их замбараагүй болсон.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Янз янзын мэргэжилтэй мэргэжилгүй охидоор дүүрээд ирсэн ш дээ.
Баасанхүү -
Аа ха Та эхлээд захиргаанд дандаа хүүхнүүдтэй ажилладаг байсан. Дараа нь цэргийн ангид дандаа эрэгтэйчүүдтэй ажилладаг байсан энэ хоёрын ялгаа нь юу байсан бэ?\инээв\
Наадгай -
Хүүхнүүдтэй хамт ажилладаг байхад сайхан л байсан. Бүгдээрээ нэг өрөөнд суугаад бүжиглээд таанзлаад сайхан л байсан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэр үед залуухан ч байж юм ялгаж салгаж мэдэхгүй. Дараа нь цэргийн ангид ер нь хүүхнүүдтэй газар жаахан атаархсан барьсан
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Цэргийн ангид эрэгтэйчүүд дотор тийм зүйл байхгүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Эхлээд цэргийн ангид очиход тэг ингэ гэж тушаахад их эвгүй сонсогдож байсан. Сүүлдээ уусчихдаг. Тэр нь яг хүндээ дасчихдаг.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Дүүтэйгээ ярьсан ч гэсэн түс тас яриад
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Манай нэг найз байсан. Битгий тушаагаад байгаач гэдэг өөрөө мэдэхгүй.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд тиймэрхүү л байлаа.
Баасанхүү -
90 оны үеэр та цэргийн ангид ажиллаж л байсан тиймээ? Ардчиллын үед, тэр үед та ардчиллыг дэмжиж байсан уу? эсвэл зүгээр таньд хамаагүй юм шиг санагдаж байсан уу? эсвэл бүр эсэргүйцэж байсан уу? хүмүүс ер нь танай байгууллагынхан ямархуу байсан бэ?
Наадгай -
Цэрэг байгууллага аль ч намын харъяалалд ордоггүй ш дээ.
Баасанхүү -
Цэргийн хүмүүс үү?
Наадгай -
Аа ха харъяалалд орохгүй.
Баасанхүү -
Угаасаа тийм байх ёстой юу?
Наадгай -
Ёстой.
Баасанхүү -
За
Наадгай -
Аль алийн дэмжиж байсан. Ажлын хувьд аль алийн дэмжээд аль алиныхан үгийг сонсон шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Манай байгууллага хагас нь юугаа дэмжээд залуучууд нь голдуу ардчиллаа дэмжээд явдаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Түүнээс биш энэ нам тэр нам та нар тийм намд өг ...
Баасанхүү -
Тэр үед ардчилал гарсны дараа танай байгууллагад ямар өөрчлөлт оров?
Наадгай -
Тэгээд яахав хүмүүс ил тод үгээ хэлдэг боллоо.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Юу тэгш байдаг боллоо. Янз янзын юм их л гарч байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Хамаагүй юм хэлэхгүй. Хурал цуглаан дээр ч МАХН-ыг ямар ч хүн шүүмжлэх эрхгүй байсан шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Намын гишүүн гараад ирэхээр яанаа одоо бөөн юм болно доо гэдэг байлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Одоо тэгсэн чинь ардчилал гарснаас хойш нам зам хамаагүй шүү дээ. Чөлөөтэй юмаа илэрхийлдэг болгосон шүү дээ. Ардчилал гэдэг чинь гол нь болбол чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй сэтгэл санаагаа илэрхийлж, чөлөөтэй л болсон.
Баасанхүү -
Аа ха түрүүн та манайд цомхотгол болоод гээд байсан ш дээ. Тэр аль үеэр болсон бэ?
Наадгай -
92 оны үед болсон.
Баасанхүү -
Аа ардчиллын юугаар
Наадгай -
Мөнгө багасаад, цэргийн тоо багасаад, орон тоо багасаад, ардчилал гараад ..
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Гурван оны цэрэгтэй байсан бол хоёр оны цэрэг рүү ороод 91 оны үед 20, 30, 40% нь ёстой нээрээ хойно гадаадад сургууль төгссөн сайхан сайхан залуучууд цомхотголд ороод явж байсан ш дээ. Бас л хөөрхий амьтад харамсалтай л байсан шүү. Сайхан сайхан залуучууд шинэхэн сургууль төгсөж гарч ирээд нэг хоёр жил ажиллаж байсан. Цомхотголд ороод явж байлаа.
Баасанхүү -
Ажилгүй болчихсон?
Наадгай -
Ажилгүй болчихсон. Цөм л ажилгүй болоод явж байгаа. Тэр үед 18 аймаг 4 хотоос манай хөдөө цэрэг авдаг байлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэр үе байхаа байгаад тэр цомхотголын үед маш их боломжгүй амьдрал зарим нь алдсан байх. Гар хөл болж байсан заримд нь хэцүү л байсан байлгүй дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Яахав сайхан ч үе байсан л...
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Ажилчдынхаа үйлдвэрчний хорооны идэвхтэнээр ажиллаж байлаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Одоо жинхэнэ зах зээл эхлэхэд чинь барааны савангаас эхлүүлээд хувиараар олгодог байлаа. Ажилчдад
Баасанхүү -
Оо за
Наадгай -
Манайх тусгай дэлгүүртэй. Улаанбаатараас бараа нь ирдэг. Нэг авдар саван ирлээ гэхэд 50 бишээ 70, 80-аад ажилчиндаа тэгш хувааж өгдөг. Нэг телевиз ирлээ гэхэд сугалаагаар өгдөг. Хоёр эмэгтэй хүний пальто ирлээ гэхэд сугалаа татуулдаг.
Баасанхүү -
Өө
Наадгай -
Нөгөөдүүлийнхээ төлөө олон нийтийн сонгуульт ажил хийж байлаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Түүгээрээ оны аварга болж байлаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Алдараа тэмдэглүүлээд ажилчин залуу алтан медаль эвлэлийн төв хорооноос авч байлаа.
Баасанхүү -
Аа ха \инээв\
Наадгай -
Хамгийн сайхан мөч тэр хэзээ ч мартахааргүй. 8-р таван жилийн гавшгайч, алтан медаль ажилчин залуу алтан медаль нэг зэрэг авч байлаа.
Баасанхүү -
Аа аа
Наадгай -
Тэр л хамгийн сайхан үе байсан.
Баасанхүү -
Нэг онд?
Наадгай -
Нэг онд тэгээд тэр бүгд тусгай альбом мальбом хийгээд тавьчихсан байсан бүгд хөдөө хоцорсон байна даа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Түүнийгээ авч ирж чадаагүй. Тэр бол үнэхээр сайхан байлаа. Үнэндээ бол залуу байхад цэргийн ангид манлайд явдаг байлаа. Бүх юманд
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэмцээн болгонд тэргүүлж явдаг байлаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Хүний хамгийн муухай нь хөгшрөх л юм байна.
Баасанхүү -
\инээв\ Тэр нөгөө социализмын үед хүмүүс аймаар мундаг ажилладаг байсан шиг байгаа юм тиймээ?
Наадгай -
Тийм
Баасанхүү -
Таны ажлын хандлагад нийгэм солигдоод өөрчлөгдсөн үү?
Наадгай -
Өөрчлөгдөнө шүү дээ.
Баасанхүү -
Аа ха. Жишээ нь яадаг байснаа яадаг болов?\инээв\
Наадгай -
\инээв\ Ажил дээрээ сууж байгаад 11 гээд ирээд за яахав гээд цаг өнгөрөөгөөд сууж байгаад тэгээд гадагшаа гарч амьдрал ахуйгаа зохицуулж гурил 5 төгрөгний хямд авах ч юмуу ийм ажил хийхгүй бол зах зээл эхлээд амьдрал зогсоно шүү дээ. 11 гэж ирээд ёстой жинхэнэ зэсэрч өгнө шүү дээ.
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Одоо энэ нялх тэр үед Ховдод сурдаг байсан юм. Ажилдаа яваад үүнийг хараад тэгж л байлаа шүү дээ.
Баасанхүү -
Ажлынхаа хажуугаар
Наадгай -
Тэгээд социализмын үед тэгж чадахгүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэр үе байсан бол юун хүүхэд хараад ажилдаа явах, орой лекц дугуйлан гээд дээр үед социализмын үед
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Сүүлийн үед тийм юм хаагдчихсан болохоор түүний оронд том орон зай байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Одоо энэ ардчилал гараад сайхан болсон байна. Жаахан салан задгай болчихсон байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Хүмүүсийн ажилдаа хандаж байгаа хандлага тэр бүү хэл сэтгэл санаа
Баасанхүү -
Тэр үед ухамсарлаж хийдэг байсан шиг байгаа юм тиймээ?
Наадгай -
Аа хаа тэр үед цалин авахад амьдралд болдог. Одоо бол хүндхэн болчихсон байна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Одоо нэг жаахан цалин аваад ТҮЦ, дэлгүүрт өрөө төлж төлж дахиад цалин бууна баахан татвар энэ тэндээс нэхээд зогсчихсон.
Баасанхүү -
Аа ха \инээв\
Наадгай -
Гадагшаа л гарч хамаг юмаа зохицуулдаг байлаа.
Баасанхүү -
Ажлын хажуугаар уу?
Наадгай -
Ажлын хажуугаар
Баасанхүү -
Хүмүүс ч гэсэн аягүй хамт олонч тиймээ? Байсан гээд байгаа ш дээ.
Наадгай -
Аа ха
Баасанхүү -
Үүний дараа нийгэм солигдсоны дараа яасан бэ?
Наадгай -
Хүн болгон жаахан тиймэрхүү болно л доо. Жаахан тийм хувь хувиа хичээсэн байдалд орчихсон.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Яахав манайхан бол манай цайны газар бол нэгдүгээрт улс төрийн хэдэн цагийн үед ч одоо цэргийн улсууд чинь ажил дээрээ нэг нэг өрөөгөөр ороод дахиад гараагаа гараад ................. байнга сэтгэл санаагаа солилцож байдаг учраас эв нэгдэлтэй л байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Өдөр дандаа цаг минутгүй уулзаж байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Хоолныхоо цайныхаа газар орно. Өглөө 8 цагт жагссан бол өдөр 12 цагаас жагсана. Дахиад орой 5-д жагсаад тарна. Ийм жишээтэй болохоор чинь янз бүрийн салангад тийм юм байхгүй. Жагсаал дээр уулзаад нэгэнд нь юм тохиолдох юм бол юу тохиолдов гээд
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
.... тэгээд нэг нь өвдөж зовох юм бол бүгдээрээ тийшээгээ
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Манай цэргийн газрын нэг онцлог бол эвсэг, энгийн хүмүүс дотроо бас өөр
Баасанхүү -
Ялгаатай юу тиймээ?
Наадгай -
Ялгаатай. Дандаа жагсаж нэгддэг учраас нэгддэг учраас сэтгэл санаа нэг байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгэхгүй бол тус тусдаа нэг нэгээ харахгүй ингэс гээд байх юм бол хувиа бодоод л яваад байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
.... Тэр нь их онцлог.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Сайхан эвсэг хамт олон байдаг юмаа.
Баасанхүү -
Аа ха Та хамт олныхоо талаар ярих юм бол
Наадгай -
Манай хамт олон намайг тэтгэвэрт маш сайхан гаргасан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Их сайхан гаргасан. Хэд хэдэн хүлээн авалт болсон.... би ер нь хамт олноо их санадаг ш дээ. Их санадаг ш дээ. Тэгээд тэтгэвэрт гарчихаад хамт олныгоо бодоод л таньдаг хүмүүс таарахаар зэрэг нүдний нулимс гараад ...
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Намар би Ховдод оччихоод ажлынхаа газраар очсон. Үнэн сайхан байна лээ. Ангийнхаа үүдэнд очиход хөгжим дуугараад
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Нөгөө хэд чинь хэдэн өдөр шавж байгаа юм чинь ярихгүй юм гэж байхгүй. Таныг явснаас хойш тийм байна ийм байна. Тэглээ ингэлээ гээд бүгдийн сонирхуулаад салж ядаад байгаа юм даа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Аав ээж ах дүү.... хамт олон илүү сайхан. Хамт олон дотор байхаар хүн чинь сэргэчихдэг шүү дээ. Хамт олон шиг сайхан юм байхгүй. Хүн ер нь ямар ч нөхцөлд хамт олонтой байх хэрэгтэй. Янз бүрийн юм болоход хамт олон дээрээ л очно шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэд л туслана. Энд ч гэсэн хөдөө ажиллаж байсан манайхаас тэтгэвэрт гарсан. Одоо ч цэргийн ангиудад ажиллаж байгаа офицер ахлагч нар байна. Янз бүрийн юм болбол тэд нар дээрээ л очно шүү дээ. Энээ тэрээ болбол тэд нар дээрээ л очно.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Хамт олон маш сайхан. Тэгж байгаад цэргийн ангиас захиа авах бас сайхан.
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Хамт ажиллаж байгаа хүмүүс дээрээ ороод бүгдээрээ л
Баасанхүү -
Шаагиад
Наадгай -
Шаагиад мөн ч сайхан даа.
Баасанхүү -
Хүний амьдралд тодорхой нэг үйл явдал тохиолдоод тэр нь одоо тэр хүний амьдралд чухал юу болсон байдаг ш дээ. Таны амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн үйл явдал тохиолдож байсан уу?
Наадгай -
Тиймэрхүү юм байхгүй дээ. Ердийн л амьдраад ирсэн.
Баасанхүү -
Аа ха. Бусдын адил
Наадгай -
Бусдын л адил нэг их дээшээ ч юм байхгүй. Яг л хүмүүс яаж ажиллаж амьдарч ирсэн түүгээр л ..
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Энэ одоо нийгэм солигдлоо гээд доошоо ороод байсан юм байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Солигдлоо гээд дээшээ гарсан юм байхгүй. Тэгээд нэг дундаж амьдралаар амьдраад ..
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэгээд ёстой хоёр идэхгүй хоосон хонохгүй дундаж амьдралаар явсаар байгаад өдий хүрлээ.
Баасанхүү -
Аа ха таны амьдралын гол бахархдаг зүйл юу байдаг бэ?
Наадгай -
Үр хүүхдүүд өвчин зовлонгүй явахаар сайхан ш дээ. Сэтгэл санаа амар
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тайван бодож санах юм алга. Хоосон хоолтой хонох нь хамаагүй. Сэтгэл санаа тайван хүүхдүүд өвчин зовлонгүй. Тийм л байх хэрэгтэй. Өөрөө өвчин байхгүй. Хамгийн гол өөрөө өөрийгөө хамгаалаад үр хүүхдийгээ ажил хийх нөхцөл болцоог нь хангаад л явж байвал гол зорилго нь тэр шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Үр хүүхдийнхээ л төлөө
Баасанхүү -
Аа ха Та хэдэн хүүхэдтэй билээ?
Наадгай -
Хоёр
Баасанхүү -
Оо бас гайгуу юм байна аа. Хүмүүс аягүй олон тоо хэлдэг\ инээв\
Наадгай -
\инээв\ Бие даачихсан. Манай охин энэ хоёр хүүхэдтэй. Би эд нарынхаа төлөө л явдаг.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Эд нар ээжийнхээ төлөө явна. Тийм надад хар цай уулгахгүй юмсан. Ээжийгээ ядраахгүй юмсан. Ээжийгээ хүнтэй адилхан явуулах юмсан. Ийм л бодолтой. Би ч гэсэн хүүхдүүдийнхээ арыг даагаад ингээд сайхан байх юмсан. Онц шаардлагагүй бол гадагшаа явж яахав. Эд нарынхаа ар талыг аваад ...
Баасанхүү -
Хүүхдүүдээ нялх байхад та ажлаа яаж зохицуулж, яаж өсгөж байсан бэ?
Наадгай -
Ээжийнхээ буянд өвчин зовлонгүй өсгөсөн.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Аав ээж маань өсгөж өгсөн. Социализмын үед лекц дугуйлан гээд явна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Тэр хооронд яахав аав ээж хоёр сайхан харна. Хүүхдүүдээ нэг их зовохгүйгээр өсгөсөн.
Баасанхүү -
Аа ха ажил амьдралын хооронд зөрчил гараагүй байна тиймээ?
Наадгай -
Юун зөрчил, ямар ч шахалт дарамт гараагүй. Нэг их тохиолдоод байсан юм байхгүй. Яг л дундажаар энэ олон жил ажиллахдаа нэг их өвдөж зовж байсангүй. Ажлын төлөө л явсаар байгаад тэтгэвэрт гарсан.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Акт макт аваад эмнэлэг мэмнэлэгт .. тэндээ жаахан сэтгэл дундуур байх юм.
Баасанхүү -
\инээв\
Наадгай -
Эдлэх ёстой хөнгөлөлтөө эдлэж байсан бол болох байсан болов уу гээд
Баасанхүү -
Харин тийм
Наадгай -
Өөрийнхөө төлөө тиймээ? Шингэн мингэн хийлгэдэг ч юмуу. Сувилал мувилалд амрах ч юмуу.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Өөрийгөө жаахан тордох байсан байна лээ.
Баасанхүү -
Аа ха тэгэхгүй ажлаа гээд..
Наадгай -
Аа ха ажил гээд тэгээд өөрт нэг шаардлагагүй болохоор
Баасанхүү -
Аа ха ер нь хүмүүс тиймэрхүү байсан уу? ганц нэг ...
Наадгай -
Байсан байсан. Ганц нэг хүмүүс чинь өөрийнхөө төлөө явна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Үзүүлсэн харуулсан, сувилуулсан улс зөндөө байлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Би болохоор өөрийгөө хаячихсан. Нэг эмчид үзүүлчихье өөрийгөө сувилуулчихъя тийм юм байхгүй. Хаячихсан. Одоо л харин бодох гээд ажиллаж байх хугацаандаа л өөрийгөө бодож байдаг байж дээ гэж бодож байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Ямар ч эрүүл мэндийн даатгал маатгал эдлэж үзэхгүйгээр өдий хүрлээ.
Баасанхүү -
Аа яа
Наадгай -
Эрүүл мэндийн даатгал нээрээ эдлэж үзсэнгүй. Нийгмийн даатгал 30 хэдэн жил шимтгэл төлчихөөд одоо 80,000 хэдэн мянган төгрөгний тэтгэвэртэй сууж байна шүү дээ
Баасанхүү -
Ээ
Наадгай -
Тэгэхээр бас харамсалтай байгаа биз? 30 хэдэн жил төлсөн 20 хэдэн жил төлсөн бид хоёр яг адилхан байна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
20 хэдэн жил ажиллаад 80,000 төгрөг авч байна 37 жил ажиллаад 80,000 төгрөгний тэтгэвэр авч байна. Яг адилхан байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Энд чинь зааг ялгаа алга.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Болдог бол энэ тэгш л баймаар байна.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Би олон дахин хэлээд байна шүү дээ. Би эрүүл мэндийн даатгал гэдэг юм хэрэглэж үзсэнгүй гэж
Баасанхүү -
Айхтар...
Наадгай -
Одоо болдог бол нээрээ хүн түүнийгээ эдэлмээр юм байна лээ.
Баасанхүү -
Аа ха Та олон жилийн туршид нэг л ажлаа хийж ирсэн ш дээ тиймээ? Ажил чинь аягүй ачаалалтай тийм байсан. Тэгээд ер нь ажлаа солих юмсан гэсэн тиймэрхүү бодол төрж байсан уу?
Наадгай -
Үгүй үгүй
Баасанхүү -
Ажилдаа дуртай байсан байна тиймээ?
Наадгай -
Аа ха сонирхолтой түүндээ тэгээд
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Бас тэгээд олон дарга нар солигдоод цэргийн газар чинь 3 жил 5 жил болоод дарга нар солигддог ш дээ.
Баасанхүү -
Оо за
Наадгай -
Олон дарга нар олон үзэл санаатай
Баасанхүү -
Янз бүрийн ..
Наадгай -
Халширах янз бүрийн юм бодох юм байдаг л байлаа. Эмэгтэй хүн юм чинь
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Заримдаа сэтгэл санаа ч тиймэрхүү. Удирдлагууд янз янз ..
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Сүүлийн үеийн залуучууд жаахан ширүүхэн дээ. Гэхдээ бид нарыг яах биш дээ.
Баасанхүү -
Аа ха Тэр ажлын хажуугаар лекц дугуйлан гээд өөр ажлын хажуугаар ямар ямар үйл ажиллагаа байсан бэ?
Наадгай -
Би үйлдвэрчний хорооны л ажил хийдэг байсан.
Баасанхүү -
Оо за
Наадгай -
Өөр нэг их юм хийж байгаагүй. Тэгээд уралдаан тэмцээн энгийн хүмүүс үзүүлэх тиймэрхүү юм зөндөө л байдаг байлаа.
Баасанхүү -
Аа ха
Наадгай -
Гэр орноо санаад сэтгэл санаагаар унасан оргосон тийм хүүхдүүдтэй бид нар эцэг эх нь шиг харьцдаг байлаа. Хир бааснаас нь салгаад сэтгэл санааны маш их дэмжлэг үзүүлдэг.
Баасанхүү -
Аа ха за Баярлалаа
Наадгай -
Аа ха
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.