Davaahüü


Basic information
Interviewee ID: 990111
Name: Davaahüü
Parent's name: Baljinnyam
Ovog: Jinst
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: government worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
travel
work
NGOs
family


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за бидэнд тусалж цаг зав гаргаж байгаа танд баярлалаа, тэгэхээр таны ярилцагыг бид нар вэбсайтандаа тавихдаа нэртэй чинь, зурагтай чинь ингээд нээлттэйгээр тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?

Даваахүү -

аа зөвшөөрч байнаа,

Баасанхүү -

та бас энэ ярилцлагаа ингээд нийтийн хүртээл болгоод бусад хүмүүс таны ярилцлагыг эрдэм шинжилгээ судалгааны зориулалттайгаар ашиглаж хэрэглэхийг та зөвшөөрч байна уу?

Даваахүү -

зөвшөөрч байна,

Баасанхүү -

аа за баярлалаа, за тэгвэл хоёулаа ярилцлагаа эхэлье. Та өөрийгөө танилцуулаад, хаана ямар газар төрж өссөн, тэрнээсээ авахуулаад ярихгүй юу,

Даваахүү -

заа, за намайг Балжиннямын Даваахүү гэдээг. Одоо 62 настай, тэгээд би ах дүү наймуулээ, айлын хоёр дахь охин нь. За тэгээд найман настай сургуульд орсон анх, тийн, найман настай ороод тэгээд л аравдугаар анги төгссөн. Арван жилээ төгсөөд тэгээд цэцэрлэгийн багш болоод цэцэрлэгийн техникомд орж суралцсан.

Баасанхүү -

аа за

Даваахүү -

тийн, 2 жил..,

Баасанхүү -

та аль нутгийнх билээ?

Даваахүү -

айн?

Баасанхүү -

аль нутгийнх билээ?

Даваахүү -

би Ховд аймгийнх

Баасанхүү -

аа за,

Даваахүү -

тэгээд миний төрсөн нутаг бол Ховд аймгийн Дуут сум. Манай аав бол намын үүрийн дарга байсан л даа, хувьсгалт намын, дээр үедээ,

Баасанхүү -

өө за.

Даваахүү -

тэгээд л тийм хүн байсан. Тэгээд би чинь тэр Дуут суманд төрөөд тэнд сургуульд ороод, тэгээд 59 онд аймгийн төв дээрээ орж ирсэн. Тэгээд одоо тэр чигээрээ тэнд байж байгаал 10 жил төгсөөд тэгээд техникомд, юу.. Улаанбаатар хот руу явж суралцаад л, тэгээд төгсч ирээд хоёр жилд төгсөөд тэр аймгийн төв дээрээ цэцэрлэгт ажиллаж байсан. Анн, төвийн нэгдүгээр цэцэрлэг гэдэгт 12 жил ажилласан.

Баасанхүү -

аа за

Даваахүү -

цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багшаар. Анн, тэгээд ажиллаж байлаа. Тэгээд Ховд аймагт нөгөө Багшийн дээд сургууль байгуулагдсан. 80 ондоо, тийн 79 онд байгуулагдсан, тэгээд би 80 онд тэрэнд элсэж ороод, конкурсэнд ороод тэгээд монгол хэл, уран зохиолын ангид орж өдрөөр 4 жил суралцсын.

Баасанхүү -

өө за

Даваахүү -

анн, тэгээд өдрөөр дөрвөн жил сураад, тэгээд монгол хэл, уран зохиолын багш болоод аймгийн төвийн 3-р арван жил гэдэгт ажиллаад, 16 жил ажиллаад тэгээд 545 насандаа тэтгэвэртээ гарсан. Тийн, тэгээд тэтгэвэртээ гараад л тэгээд энд одоо хүүхдүүдээ энэ хотод ирээд л ажилласан, зарим нь сургуульд байсан учраас тэгээд тэтгэвэртээ гарчаад тэгээд манай дүү нар ч гэсэн энд байсан. Тэгэхээр нь наашаа шилжиж ирсэн байхгүй юу. тэгээл энд одоо 6, 7 жил болж байна, хотод.

Баасанхүү -

тэр нөгөө танай аав хувьсгалт намын үүрийн дарга байсан гэсэн шд,

Даваахүү -

тийн,

Баасанхүү -

аа тэгээд, намын.., тухайн үеийн тэр нөгөө нутгийн намын даргын хүүхэд гэдэг талаар одоо ямар.., бусад үеийн хүүхдүүдээс одоо ямар давуу тал байв танд ? байсан уу? Ялгаа байсан уу?

Даваахүү -

өө тэгээд одоо яахав, бас жаахан хариуцлага л байсан л даа, даргын хүүхэд чинь муу сурч болохгүй, тийм ээ?

Баасанхүү -

аа яа яа

Даваахүү -

дунд сурч болохгүй, тийн, тэгээд их идэвхтэй байна, өө идэвхтэй, онц сайн сурна шдээ,

Баасанхүү -

аанхн

Даваахүү -

тийн, тийм байлаа, тэгээл яахав за бас тэгээл яахав хүүхдүүд.. анги дотроо бас жаахан нэр хүндтэй байхгүй бол болохгүй тээ, нэр хүндтэй тийм байлээ, тэгээл багаасаа бол идэвхтэй сурдаг байсан, ммм, тэгж сурч байлаа, тэгээд насаараа бол манай аав чинь сургууль мургууль төгсөөгүй л дээ,

Баасанхүү -

аа за

Даваахүү -

цэрэгт явж байгаал тэгээд бичиг сухцан, шинэ үсэг сурцан, монгол бичиг бас мэддэг, тэгээл намын ажил хийгээд явчихсан байхгүй юу. тэгээл насаараа намын ажил хийж байгаад хойно нь аймгийн төвд орж ирээд тэгээл барилга угсралтын контор гэдэгт ажиллаад л, тийн тэгж байгаал тэтгэвэртээ гарсын байхгүй юу, тийм байлаа, тэгээд ажиллаж байхад чинь социолизмын, 20-р зуун тээ, социолизмын үед чинь одоо бас нэлээн их хариуцлагатай, ер нь улсын ажлыг л сайн хийхийн төлөө л зүтгэдэг байлаа шд, цэцэрлэгт анх орсноосоо хойш бид нар чинь. Тэгээд л улс орон бол ер нь их цаашдаа сайхан болно, өнөө коммунизмыг байгуулна барина гээд тиймээ, тэгээл ер нь их л сайхан болохын төлөө бүхнийг л ажлын төлөө зориулдаг байлаа. Цэцэрлэг чинь бид нар өглөө 7:30 гэхэд л цугладаг,

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

орой тэгээл 5:30-аас эхлээд л тараана, хүүхдүүдээ, зарим эцэг эхчүүд нь оройтож авна шдээ, тэр болтол нь тараагаал сууж байна,

Баасанхүү -

аймгхийн цэцэрлэг үү?

Даваахүү -

аймгийн төв дээ. Ммм, тэгээд суудаг байсан, тэгээд манай цэцрлэг чинь аймгийн төвийн цэцэрлэг байсан, тэгээд дарга нарын хүүхэд, дандаа жаахан сэхээтний хүүхдүүд их явдаг байсан л дээ, тийн, нэр хүндтэй цэцэрлэг, эртний, дээр үед байгуулагдцан.

Баасанхүү -

аа байгуулагдсан хойно нь та ажилласан уу?

Даваахүү -

тийн тийн,

Баасанхүү -

за

Даваахүү -

тэгж... тэгж байсын, тийм байсан, тэгээд адндаа шинэ сургууль төгсөж ирсэн мэргэжлийн багш нар ажиллаад л, тийм цэцрлэг байлаа. Тэгээд цэцэрлэгт ажиллаж байхдаа бас, аа тийн, яахав нэр хүндтэй тэгээл аймгийн дупутат, энэ хөдөлмөрийн аварга бас болж байлээ. Тийн, тэгээл гавшгайч мавшгайч гээд, их тийн, тэгээл үйлдвэрчний эвлэлийн хурлуудад өнөө бүгд хурлуудад..

Баасанхүү -

за

Даваахүү -

.. тээ төлөөлөгчөөр оролцож байсан. Тэгээл өнөө гайгүй сайн ажиллаж байдаг болохоор чинь өнөө сургуульд бас оруулна шдээ.

Баасанхүү -

аа, тийм учраас...,

Даваахүү -

тэгээд өнөө багшийн дээдэд чинь орж байхгүй юу даа. тэгээд конкурсдээд, тэгээд яахав, монгол хэл уран зохиолын ангидаа конкурсдээд орж байсын. Тэгээд сургуульд орсны дараа бас их сайхан болцоон, оюутны амьдрал чинь их сайхан шдээ, бүүр их завтай ч юм шиг болчиж байгаан, тийн,

Баасанхүү -

аанхань стипенд аваал,

Даваахүү -

өнөө ажил хийж яваад.., тийн, ажил хийх чинь одоо их ажил юутай шд, бэрх, ажиллагаа ихтэй шдээ, цаг зав ихтэй, тэгэхэд чинь оюутан, өглөө чинь 8:30 гээл хичээл орно, тэгээл 2 гээл тарчихна, тийн, тэгээд номын снд өө завтай, ёстой сайхан, тэгээл оюутан, би чинь бас 3 игараал орцон.., оюутан болсон юм чинь, бас ангидаа бас идэвхтэй байхгүй бол болохгүй, миний чинь багш нар нь бас надаас бараг дүү шахуу багш нар байгаа юм чинь,

Баасанхүү -

бас

Даваахүү -

багш нар, тийн, тэгээд л хичээлээ их сайн давтдаг байлаа, давтаад л одоо сайн сурдаг, сайн сурсан оюутан чинь бас шагналтай тээ, стипенд авдаг байсын шдээ бид нар чинь. Стипенд авдаг, тэгээл шагнал, бүх шалгалтаа сайн, онц өгөхөөр чинь шагналтай, тийм байлаа. Тэгээл..,

Баасанхүү -

тэр аймгийн төвийн цэцэрлэг яг, одоо барилга, тэр нөгөө нэг, хүүхдүүдийг тоглуулах материаллаг бааз гэх мэтчилэн, сургалт, хоол хүнс гээд, ер нь тэр цэцэрлэгийг ямар байсныг та нэг сайхан дүрслээд яриад өгөөч.

Даваахүү -

за манай цэцэрлэг чинь 2 давхар байртай,

Баасанхүү -

за

Даваахүү -

тийн, тэгээд 4 бүлэг байдаг байсын, 4 бүлэгтэй, дороо 2 бүлэг, дээрээ 2 бүлэгтэй, багын, бага нгийн 2 бүлэг, тэгээд дунд, ахлах бүлэг гэдэг ийм бүлэгтэй байсан л даа, тэгээд уул нь 100 хүүхдийн орон тоотой л доо, тэгээд 150, 60 хүүхэд авна шдээ,

Баасанхүү -

аа бас

Даваахүү -

нэг анги чинь 30, 40 хүүхэдтэй л явчихна, за тэгээд тэр яахав материаллаг баазын хувьд гайгүй сайн, ер нь нэлээн тохижчихсон байсан, тэгээл бид нар чинь бас зуныхаа амралтаар, хавар ч гэсэн талбай дээр янз бүрийн тоглоомууд хийнэ эцэг эхтэйгаа,

Баасанхүү -

ммххм

Даваахүү -

тэгээд тоглоомын талбайгаа их тохижуулдаг байлаа. Бид нар өөрсдөө ангидаа ч гэсэн янз бүрийн хаягдал материалаар одоо модны өөдөс л, тэгээд кардон цаас эд нараар чинь тоглоом хийдэг байлаа, хүүхдүүдэд чинь эвлүүлдэг янз бүрийн тоглоомууд хийж өгдөг, тийн, тэгээд хоол хүнсний хувьд ч гэсэн тэр үед чинь гайгүй сайн бэайсөөн, хүүхдийн чинь хоол. Өдөрт нэг хүүхэд чинь 4 төгрөгний хоол иднэ гэдэг чинь их төгрөг байсын шдээ тэр үед чинь,

Баасанхүү -

тийм байна,

Даваахүү -

тийн, их юу байсын, тэгээл тэрний чинь яахав талыг нь эцэг эх, талыг нь улсаас олгочихдог, тэгээд тэр чинь ер нь хангалттай байсышд. Ёстой хангалттай сайхан хооллодог. Зуны цагт болуул сүү цагаан идээгээр маш их сайн хангадаг байсан. Тэгээд нөгөө хатсан яблоко, хар чавга эд нараар чинь компот хийж өгдөг тийм л байлаа л даа, йнз бүрийн жимсний жаахан юу жаахан ховорхон шиг л байсан байх л даа, тийн, тэгээд сүү цагаан идээ, мах, мах бол дандаа нгэдүгээр зэргийн махаар, дандаа сайн махаараа л хоол хийж өгдөг тийм байсан. Тэгээд манай цэцэрлэгийн багш, юу дарга нь Дэлгэр гээл хүн байсын. Заа цэцэрлэгт бас 20 шахуу жил ажиллачихсан, нэлээн туршлагатай сайн хүн байсан. Бид нар чинь багш нар нь яахав яг үеийн төгсөж ирсэн тийм залуу багш нар байлаа. Тэгээл хүүхэлдэйн театрынхан очоол манай сургууль дээр чинь байрлаад, нэг хүүхэлдэйн янз бүрийн жүжигнүүдийн одоо хүүхэлдэйнүүдийг хийлгэ гээл, бид нараар хийлгээл тээ, дагаж хамтарч хийгээл, тэгээл жүжиг тоглоод л тэгдэг байсан.

Баасанхүү -

аа хүүхдүүддээ зориулаад,

Даваахүү -

тийн, хүүхдүүддээ зориулаад. Тэгээд бид нар чинь өнөө зурагт гараагүй байхад чинь бас гэрэлтэй нэг ийм плёнк млёнкоор ингээд ард нь гэрэл хийж байгаад ийм сүүдэр кино шиг юм өөрсдөө хийгээп гаргадаг байлаа бас. Тийн, тэгээл кино театраас бас өдөр чинь авчирч байгаал кино үзүүлдэг, хүүхдүүддээ кинонууд үзүүлдэг тийм байсан. Тэгээл яваандаа манайх чинь пианаг хөгжимтэй болсон, тэгээд л дуу хөгжмийн багштай ... тийн,

Баасанхүү -

пианаг хөгжим гэдэг нь ямар хөгжим?

Даваахүү -

нөгөө төгөлтөр хуур,

Баасанхүү -

аа пиано,

Даваахүү -

аанн, тэгээд төгөлдөр хууртай, тэгээд анги бүр чинь мандолинтай, тийн..,

Баасанхүү -

аа за

Даваахүү -

тийн, тэгээд мандолинаар чинь бид нар хүүхдүүдэд, цэцэрлэгийн техником чинь өнөө мандолин заана шдээ, бас,

Баасанхүү -

аа тийм үү?

Даваахүү -

мандолин хөгжим заадын, тэгээд багш нар чинь бүгд мандолин дарна, тэгээл мандолинаараа хүүхдүүдээ гимнастик хийлгэчихнэ, тэгээд алхуулчихна, ду, хөгжөөн баясгах ажлууд явуулчихна, тийн, тэгээд дараа нь дуу хөгжмийн багш гээд шинээр гарч ирээд л, тэр чинь дуу заана, хүүхдүүдэд, бүжиг заана, тийм байлаа, тэгээд заримыг нь театрын жүжигчдийн хүүхдүүд явахаар чинь тэд нарын хүчийг бас ашиглана, тийн гоё гоё бүжиг мүжиг заалгаад, дуунуудаа бас юу гээл тэгдэг, концерт бэлдэнэ, тэгээл тэмдэглэлт баяруудаар чинь дандаа л концерт бэлдэнэ шдээ,

Баасанхүү -

аа бас,

Даваахүү -

тийн, тэгээд цэцэрлэгийн хүүхдүүд чинь бүгд жоохон тийн, цэцэрлэгийн хүүхдүүд чинь бүгд концерт бэлдэнэ, өдөрлөг гээл болно, тийн, бүгдээрээ оролцдог тийм байсан. Концертондоо бас эцэг эхчүүдийг урьж оруулна,

Баасанхүү -

аа за за,

Даваахүү -

тийн эцэг эхчүүд ирж үзнэ, тэгдэг байсышд, одоо ч гэсэн тээ, шинэ жилээр чинь сүлд модны наадам тоглож барина, тэгээл октъбрын баяр гээл тэрүүгээр чинь нээх сүрхий Орос морос дуу дуулуулна, тэгдэг байлаа шдээ, 11 сарын 7-нд

Баасанхүү -

цэцэрлэгийн хүүхдүүдэр үү?

Даваахүү -

тийн, тэгээд майн баяр гэж хийнэ, майн баяраар чинь бүр машин дээр суугаад жагсдаг байлаа шд бид нар. Цэцэрлэгүүд чинь жагсдаг, тэгээд бүх сргуулийн хүүхдүүд жагсаж явна, тэгээд албан газрууд жагсаад, өнөө майн баяраа хийгээд л, 5 сарын 1-нд тэгдэг байсан. Тийн, тийм их жагсаал болдог байсын шд. Тх, тэгээд Мартын -80-аар чинь ээж нартаа баяр хүргээл, ээж нарыцгаа урьж оролцуулж байгаад тийн өдөрлөг тоглоно,

Баасанхүү -

аа хүүхдээр,

Даваахүү -

тийн хүүхдүүд нь дуулж концерт тоглоно, тэгдэг байсышд. Тэгээл зун болхоороо зун нь бид нар голынхоо, Буянт гол гээд нэлээн том голтой шдэ, манай Ховд чинь. Тэгээд Буянт голынхоо эрэг дээр жижиг модон байшингуудтэй, цэцэрлэгүүд, тэр байшиндаа гарчихдаг байсын. Тэгээд голын захад зүлгэн дээр хүүхдүүдээ тоглуулна, тийн, тэгээл тэр үед чинь өнөө хөдөөний сүүний фермнүүдээс чинь очоод сүүгээ аваад ирнэ, өдөр тэгээд сүү өгнө, хүүхдүүддээ сүү өгн,ө тараг өгнө, тэгдэг байлаа,

Баасанхүү -

хангамж сайн

Даваахүү -

хангамж сайн байсын. Цэцэрлэгийх болуул маш сайн. Хоолоо хүүхдүүд бол ер нь бардаггүй л байсан шд. Харин тийн, тэгээд яваандаа бол өнөө зах зээлд ороод ирсэн, тэгээд ч би өнөө 80 онд сургуульд орсон, тэр үеэс л юу гээл жаахан ховордоод ирсэн, юм жаахаан тийм тиймэрхүү болоол ирж байж билээ. Тэгээл 90 оны үед чинь тийн, жаахан өнөө мөнгө, юу билээ, мөнгө нь нөгөө багасаад л

Баасанхүү -

ханш унаад л

Даваахүү -

ханш , мөнгөний ханш унаад тэгээд л жаахан, хангамж жаахан юу болоод ирдээ гээд л ярьдаг байсын шдээ.

Баасанхүү -

тэр үеийн таны тэр ажиллаж байсан цэцэрлэг 24 цагийнх байсан уу, зүгээр өдрийн 8 ..,

Даваахүү -

өө өдрийн 8 цагийх л байсан,

Баасанхүү -

аан, тэгээд зун бас ажилладаг байсан юмуу

Даваахүү -

зун бас ажилладаг байсын, зунжин ажиллачихна. Багш нар нь ээлжлээд амарчихна, тэгээд амарсан багшийн оронд өөр хүн ажиллачихна, нэг багш асрагч гээд нгэ анги дээр 2 хүн ажиллана, асрагч багш, багш гээд, хүмүүжүүлэгч багш гээд. Тийм байлээ, тх,

Баасанхүү -

та аравдугаар ангиа төгсөөд л цэцэрлэгийн багшийн сургуульд явсан гэсэн шдээ, яагаад энэ мэргэжлийг сонгов? Хэн зөвлөв?

Даваахүү -

аа тэрийг чинь зүгээр юүгээл, өнөө конурсээр байр эзлүүлээд л тэгээд л тэрүүндп орчихсон юм байхгүй юу, уул нь би чинь конкурсээр, тэрийг чинь конкурс гэдэггүй байлаа л даа бид нар чинь

Баасанхүү -

за

Даваахүү -

10 төгсчихөөд, тэр жил, би чинь 65 онд төгссийн. Тэгээл тэнд чинь бид нараас өмнө болохоор ер нь хүүхдүүд дуртай сургуульдаа ордог байсан чинь бид нарын төгсөлтийн үеэр чинь нөгөө Дархан шинэ байгуулагдаж байсан, Дарханд баахан ажилчид авцышд. 10 төгссөн хүүхдүүдийг чинь ажилд гаргачихсан,

Баасанхүү -

аан,

Даваахүү -

тийн, Дарханд хуваарилаад, тэгээ юуцэн, тэгээд зарим нь Налайхын ТМС-д бас нэг цахилгааны анги ... Налайхад хуваарилаад, тэгээд дээд сургуульд их цөөн хүн ороод, тэгж байсын, тэр нэг жил тэгцийн, тэгээд тэрнээс хойш бол тэгээд, тэгээл явж байсын байхгүй юу. тэгээд би цэцэрлэгийн техникомд яахав Политехникомд хуваарьтай л байсан юм л даа, тэгснээ тэрэнд нь оролгйү цэцэрлэгт хувиараа орчихгүй юу даа. Тийн, тэгээд уул нь анагаахад оръё гэж бодож байсан байхгүй юу. тэгээл яваандаа цэцэрлэгт орцон, тэгээд л цэцэрлэгийн техникомдоо 2 жил сурсан. 10 төгссөн гээд шууд 2-р курсээсээ орсын.

Баасанхүү -

өө за за

Даваахүү -

тийн, 2-р курсээсээ ороод тэгээл 3 гээл 3-аараа төгсдөг байсышд, цэцэрлэгийн техником чинь, 3...., 3 жил байсын. Тэгээд бид нар чинь 2-р курсдээ цэцэрлэгүүдээр явж бас танилцах дадлага хийдэг, нэг өдөр. 3-даа улсын шалгалтын практик гээд бас нэг цэцэрлэг дээр бүр ажиллана. 14 хоног, тэгдэг байлаа. Би чинь юун дээр 18-р цэцэрлэг гээл, их дэлгүүрийн тэнд тьанилцах дадлага хийгээл тэгж байсан. Дараа нь 21-р цэцэрлэг гээд цагаан хаалганы тэнд,

Баасанхүү -

за,

Даваахүү -

тэн дээр чинь нөгөө улсын шалгалтын дадлага хийжийлээ.

Баасанхүү -

аа хотод ирж сургуульд суусан байна тээ

Даваахүү -

тийн, энд сургуульд , тийн хотод байсан. Одоо Багшийн их сургуулийн хажуу талын нэг юу байна шдээ, 2 давхар, тэр чинь цэцэрлэгийн техником байсыншд,

Баасанхүү -

аа за

Даваахүү -

багшийн дээдийн хажуу дах. Манай багшийг чинь Түмэндэлгэр гээд л, тийм зураач багш байсын. Зураг зурдаг, орос хэлний багш л даа, тэхдээ их зураг зурдаг, янз бүрийн нэг хүүхдийн нэг номнууд байсан, Зу-зу гээл нэг жижиг жижиг ном байсымаа, тэрний зургийг их зурдаг байсышд. Тх тийм байлаа.

Баасанхүү -

та энэ нөгөө цэцэрлэгийн багшийн сургуульд сурахаар ирэхдээ хотод анх удаа ирж байсан уу?

Даваахүү -

тийн, хотод анх удаа ирсэн. Тэгээд аймгийн төв дээр байж байгаад тэгээл анх удаа хотод ирээл нэг хамаатныхаа эгчтэй хамт, тэднийх бас хотод байж байгаад хотод шилжиж ирж байгаан,

Баасанхүү -

за

Даваахүү -

тэгээд тэрүүнтэй хамт ирээд, тэгээд 120 мянгатад Богдын ногоон сүм, яалаа, тэрний хажуугаар чинь аялууд байдаг байсышдээ,

Баасанхүү -

за

Даваахүү -

дээхэн үед өнөө 65 онд.

Баасанхүү -

тэнд байсан, тэгээд тэнд манай тэр авга ах хөгшнийх байсан юм байхгүй юу, настай хүн . тэгээд би чинь тэрүүгээр.., тэнд нэг уурын зуух, тэгээд өнөө 120-ийн нэг дугуй дэлгүүр яалаа? Одоо байдаг тээ, тэр мэрийг л харчихаад тэр хооронд л явдаг, өшөө хол явж чаддаггүй, явдаггүй байсын. Тийн, тийм байлаа.

Даваахүү -

тэгээл дараа нь авто, тэгээл яахав сургуульдаа автобусанд суугаал яваад тэгсэн чинь тэгээд намар болсон чинь тэр айлын, айлуудыг нүүлгээд ээ, бүүр Зайсангийн тийшээ гаргацышдээ, Зайсан толгойн цаад луу гаргачихсын бүгдэнгий нь. Тэгээд тэнд гараад, тэгээд би зайсангаас явдаг байсан, автобусаар. Техникомд сурч байхдаа Зайсангаас явдаг, тэгээд өглөө эрт явнаа, 7 гээл бараг гараал, тэгээл тэр үед чинь бас автобус жаахан хүлээгддэг байсан. Тийн, тэгээд би чинь номын сандаа, Зайсангийн автобус чинь ингээд номын сан дээр зогсчихоод л тэгээд дээшээ эргээд явчихдаг шдээ, иэндээс цаашаа гүйгээл техникомдоо очдог байлаа шдээ. Явган гүйгээл очдог байсан. Тийн, тэгдэг байсан, тэгээл хот чинь их том, тэгээд нэг манай хамаатны нэг жоохон хүүхэд байсымаа, тэрийг их дагуулж явнаа, сургуульд ороогүй л дээ, тэхдээ л, тэрүүнтэй л хоёулаа яваад л, тэр бас овоо газар мэддэг,% хотын хүүхэд болохоорлоо тийн,

Баасанхүү -

аан,

Даваахүү -

би чинь 8 сарын эхээр л ирсэн байх аа, тэгээд хотод нэлээн байж байгаад тэгээд 9 сард сургуульд ороход чинь овоо жаахан юм танилцаад авсан,

Баасанхүү -

зүгширээд,

Даваахүү -

зүгширээд ирсэн, тийм болцон байж билээ. Тэгээд бид чинь, техникомд яахав 6 цагийн хичээл хийнэ, тэгээд би чинь 10 төгсчихсөн болохоор техникомын хичээл бас нэг их гайгүй хөнгөхөн, тэгээд мэргэжлийн хичээлүүд, ерөнхий эрдмийн хичээлийн бас ордог байсан, 10-р ангийн, алгебр, тригонометр гээл, тэгээл бүх орос хэл эд нар чинь орчдог, тэгээл яахав бусад мэргэжлийн хичээлүүд ч.., хэл заар арга, тэгээл янз бүрийн сурганы, сэтгэл судлалын хичээлүүд орно л доо. Тийм хичээлүүд ордог байсын. Тэгээл манай багш нар чинь их..., дандаа гадаадад төгссөн бас, тийн, гоё багш нар байсымаа. Нэг уран зохиолын багш, хүүхдийн уран зохиолын багш гээл, Ч.Аръяасүрэн гээл нэг зохиолч байсан даа, тэрний эхнэр гээд, Дэнсмаа гээл нэг гоё багш байсын, уран зохиолын хичээл заадаг, хүүхдийн зохиол заадаг. Дээр үед чинь хүүхдийн хөөрхөн номнууд байсышдээ, Маршакын үлгэрүүд гээд жижиг жижиг ном

Баасанхүү -

аа за тийн,

Даваахүү -

тэрийг чинь бүгдийг нь заадаг. Тэгээд хүүхдүүддээ одоо \ингэж танилцуулна, хүүхдүүддээ уншиж өгнө, ингээд. Тэгээл янз бүрийн хөөрхийн ширээний ийм чеатр гээл зургийг нь гаргачихаад цэцэрлэгийн хүүхдүүд чинь уншаад, нэг уншаад өгчихөөр ойлгохгүй шд, хөөрхөн зургийг нь зурчихаад, жишээлэх юм болуул “7 ишигтай ямаа” гээд л нэг үлгэр байдаг шдээ,

Баасанхүү -

тийн,

Даваахүү -

тэрийг чинь ямааны зургийг ингээд, эх ямааны зургийг ингээд гаргачихаад, ард нь ингээд түшүүлдэг кардон дээр зурчихаад шигнүүдийг нь бас бүгдийг нь зурчихаад ингээд ширээн дээр тавиад, за имй эм ямаа байжээ, 7 ишигтэй байжээ, ингээд ярихаар чинь хүүхдүүд их оыйлгоно, бүр их ойлгодог, тийм юм хийдэг...,

Баасанхүү -

тэр болгоныг өөрсдөө гараар хийнэ тээ,

Даваахүү -

бил нар өөрсдөө хийдэг, тэр бүгдийг чинь, тэгээд ёстой их ажилтай л байсан, одоо болвол их сайхан, одоо нээрээ цэцэрлэгийн багш нар чинь одоо компүтэрт чинь янз бүрийг хийчихнэ шдээ, тэр бүгдийг чинь зураал хийгээл тиймээ,

Баасанхүү -

тийн шд.

Даваахүү -

тэгээл яадаг бид нар чинь тэрийг чинь гараараа зурчихаад л тэгээл ярьж өгдөг, тэгээл цэцэрлэг чинь.., яахав тэгээд сурч байхад их сайхан байсөөн, яваандаа ингээл ажиллаад ирэхээр чинь бүүр их хөөрхөн, цэцэрлэгийн хүүхдүүд их хөөрхөн шдээ, тээ, тэгээл яадаг, зарим нь гэртээ.., багшдаа их сайн хүн болох гээд гэртээ юу болсноо бүгдийг нь ярьчихна, багшаа манай ... ингэлээ тэглээ гээл. Манай аав ээж хоёр гээл. Тэгдэг байсан шдээ хөөрхий. Тэгээд их цайлган. Тэгээд хоол ундыг ч бас их тохируулж өгч байх хэрэгтэй, хамаагүй .., тийн, тийм лд байх юм л, цэцэрлэгийн багш гэдэг чинь яг л ээжэ аавыг нь орлож байгаа, өдөртөө орлож байгаа юм чинь тээ.

Баасанхүү -

ммххм

Даваахүү -

тийн, өөрийн сэтгэлээр л ажиллах ёстой юм байлээ л дээ. тэгээд ирсээн, тэгээд 12 жил ажиллахад чинь одоо, тэгээд одоог хүзртэл л өнөө хүүхдүүд чинь бодогдож л байдгийм чинь. Тэгээд тэгж л ажиллаж байсан даа. Тийм байсан. Тэгээд манай ангид чинь бас сонсгол сайтай хүүхдүүд байж байлаа, өнөө миний мандолиныг чинь чөлөө заваар нь аваад л ингэж цоихж байснаа тэгээлд сонсголоороо сурцан нэг банди байсын. Булганцэцэг гээд нэг охин байсын, тэр ёстой их амархан сурсан шд. Эхлээд л “орос жаал” гээд ..,

Баасанхүү -

цэцэрлэгийн хүүхэд биз дээ?

Даваахүү -

цэцэрлэгийн хүүхэд. Одоо 6 нас, 7 настай байхгүй юу, тэгээд 8 –тай сургуульд ордог байсан. 7 настайгаасаа эхлээд л сурцан, тэгээл бас нэг Мандах гээд нэг банди байсан чинь бас ингээд цохиж байснаа л дуу оруулаад л тсурчиж байгаан. Тэгээдь хойно нь дуу хөгжмийн багш болсышд ээ,

Баасанхүү -

өө за за

Даваахүү -

тийн, тэр Мандах чинь дуу хөгжмийн багш болоод, тийн, багшийн сургуулийн дуу хөгжмийн анги энд төггсөн байгаан, тэгээд бид хоёр хойно сургуульд хамт ажиллаж байгаа юм чинь. Цэцэрлэгийнхээ шавьтай. Хамт ажиллаж байсан, тэгээл хүүхдүүд чинь их хөөрхөн.

Баасанхүү -

та тэгээд нөгөө цэцэрлэг багшилж байгаад сургуулийн багшийн сургуульд явсан шд, яагаад тэгж явах болов? Юу танд нөлөөлөв?

Даваахүү -

тэгээд өө тэр багшийн дээд сургууль байгуулагдчихсан. Тэгээл ер нь тэгээл хүмүүс өнөө юуны багш нар, бас бага ангийн багш магш нар ингээл конкурст ороод, тэгэхээр би ер нь оръё гэж бодохгүй юу, тийн гэр орондоо ойрхон юм чинь, тэгээл сургууль төгсье гэж бодоод, тэгээд юугаар орох вэ гэж байгаад Монгол хэл, уран зохиолын ангийг нь болмоор юм шиг шалгалт өгч, тэгээл тэрүүгээр нь орсын байхгүй юу. тэгээд өнөө тэнд чинь монгол хэлний шалгалт өгдөг, тэгээд нийгмийн шалгалт өгдөг байсын, түүхийн, монголын түүх, нийгмийн шалгалт , 2 тийм, тэгээд орос хэл, 3 шалгалт өгч байсын. Тэгээд би нэг 7 охногийн чөлөө авчихаад монгол хэлний.., нөгөө 10-ын уран зохиол, 10-р ангийн уран зохиолын номнуудыг бүгдийг нь уншаад л, “монголын түүх” гээл нэг улаан ном байсым л, тэрийг уншаад, тэгчихээл 10 жил өнөө ажилачихсан юм чинь тээ бас сургуулиас холдчихсон, тэгээл орсон чинь харин тэгээд тэнцчихсэн. Өдрийн ангид хоёр хуваарьтай байсын.

Баасанхүү -

за,

Даваахүү -

аан, эчнээ хоёр хуваарьтай, тэгээд тэрүүнд чинь 7, 8 багш орж байгаан, бага ангийн багш нар, аа цэцэрлэгийн багшаас би орсон, бага ангийн чинь 6 багш, наана нь нэг өөр мэргэжлийн нэг хүн, ингээд орсон. Тэгээл би тэрүүнд нь тэгээд тэнцчихсэн. Тэгээл яахав дээ, тэгээл ороод, тэгээд монгол хэлний ангий....-д орох гэсэн нь нөгөө би, намайг чинь 8-р ангид байхад нөгөө монгол бичиг заадаг байсан байхгүй юу

Баасанхүү -

за

Даваахүү -

тэгээд би яахав нэг нэрээ бичдэг болоод л нэг муухан үсэглээд л, ганц нэг монгол ч гэдэг юмуу уншдаг байсан, тэгээд монгол хэлний ангид чинь өнөө монгол бичиг заадаг

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгэхээр нь би тэрийг сурах гээд, аав бас монгол бичиг мэддэг юм чинь, тэгээд их гоё хараг..., санагдаад л, энийг нэг сайхан сурах юм сан гэж бодогдоол, тэгээд байдаг байсан, тэгээд яахав, монгол бичиг бас сайн сурсан.

Баасанхүү -

мммхм

Даваахүү -

тийн, тэгээд яахав, монгол бичиг, монгол хэл, уран зохиолыг заажийлаал. Гурвууланг нь заадаг байсын. 5-10-р ангид.

Баасанхүү -

тэр нөгөө Ховдод одоо шинээр багшийн дээд сургууль байгуулагдсан шдээ тээ, тэр дөнгөж байгуулагдангуут нь та сурсан, тэгэхээрээ яг тэр үедээ тэр сургууль ямархуу байв? Багшлах боловсон хүчин, бас л нөгөө сургалтын бааз, одоо сурч байгаа оюутнуудын тоо, багтаамж гэх мэтчилэнгээр, тийм зүйлүүд нь ямар байсан бэ?

Даваахүү -

харин тийн, эхний жил бид нар чинь яахав ээ, 2 жил нэг хуучин дээр үеийн нэг 10 жилийн байр, бүүр ёстой 40 хэдэн л оны үеийн байр өө, 2 тийм байранд байсан.

Баасанхүү -

аанхн

Даваахүү -

тэгээл бид нар чинь.., тэгээл баруун 56 аймгаас элсэлт авдаг.

Баасанхүү -

за

Даваахүү -

тийн, нэг анги чинь.., тэгээл монгол хэл, уран зохиолын ангитай, тэр чинь 1-р курс, 2-р курстэй, химийн ангитай, математикийн ангитай, байгаль шинжлэлийн ангитай, ийм ангиудтай байсышдээ, тийн, тэгээд яахав биеийн тамирын заалны хувьд жаахан муухан байсан, тэрнээс бусад нь бол гайгүй, тэгээл мэргэжлийн багш нарын хувьд дандаа эндээс чинь эрдэмтэн багш нар оччихсон байсаан, тэгээд багш нар болуул сайн. Тэгээд заримдаа болуул эндээс багшийн их сургууль, их сургуулиас багш нар бас урилгаар очиж лекц уншдаг байсын.

Баасанхүү -

өө

Даваахүү -

тийн, лекц уншдаг. Одоо тэр хэний, Лу.Болд гээд байдаг,

Баасанхүү -

тийн, Лувсанвандангийн Болд

Даваахүү -

тээ, Лувсанвандан багш чинь очиж бид нарт лекц уншиж байлаа шд, Чой.Лувсанжав гуай очиж уншиж байлээ,

Баасанхүү -

хөөх тийм үү,

Даваахүү -

ёстой гоё, тийн, Ш.Гаадамба багш оиж байлээ, тэгээд бид нар чинь.. тийн, тэгээд энд чинь монгнол хэлд чинь Төмөрцэрэн гээл багш ажиллаж байлаа, Батаахүү багш гээд манай ангийн багш байлаа. Одоо монгол хэл уран зохиолын багш байсан. Заа тэгээд чинь шинэ төгссөн залуухан бгш, сэтгэл судлалын багш, одоо энэ багшийн их сургуульд байна уу, Мягмар гээд сэтгэл судлалын доктор,

Баасанхүү -

аа тйн, О.Мягмар,

Даваахүү -

тийн, О.Мягмар, тэр чинь нөхөртэйгөө хоёулаа, нөхөр нь Одонхүү гээд нөгөө юуны багш байсын, философийн багш байсан шд.

Баасанхүү -

өө за

Даваахүү -

коммунист намын түүх мүүх заадаг. Тийн, түүх нийгмийн багш байсын. Бас философийн багш нь Доржсүрэн гээл, гадаадад төгссөн. Доржүрэн гээд багш байсын, хотын хүн, хотын залуу байсын, залуухан. Философи заадаг байлаа. Тэгээд тандаа мэргэжлийн сайн багш нар байсаан, орос хэлийг бол, орос хэл ордог байсан, тэгээд сүүлд нь яахав англи хэл ороод, орос хэл дээр Оргил гээл нэг залуухан багш нар, багш. Би чинь орос хэлд бас жаахан муухан шиг. Тэгээл ганц нэг юм зөв хэлчихээр “аа молодец” гээд, юүдэг тээ их юүдэг байсышд, их урамшуулаал, тэгэхээр нь бас баярлаж байгаа юм чинь. Тэгдэг байсан, залуухан орос багш байсаан. Заа тэгээд химийн багш нар, эрдэмт.., одоо энэ юунд байсын, Жадамбаа гээд риктер байсышд,

Баасанхүү -

аа за

Даваахүү -

Жадамбаа багш чинь багшийн их сургуульд байсан, дараа нь мэргэжил дээшлүүлэхэд, багш нарын мэргэжил дээшлүүлэхэд ажиллаж байсан шд. Бас математикийн доктор, профессор байгаа. Жадамбаа багш риктщрээр ажиллаж байлаа. Физикээс чинь Дэмбэрэл гээл бас нэг эрдэмтэн багш байлаа. Физикийн юунд чинь болохоор зэрэг..,

Баасанхүү -

тэгвэл бас аягүй цогц байдлаар байгуулж чадсан байна тээ?

Даваахүү -

өө тийн, чадсан. Тэгээд бид нарыг чиньв 3-р курсэд ороход шинэ байранд орсон . тийн одоо шинэ байрандаа, шинэ байр барьчихаад ёстой гоё болцон .

Баасанхүү -

хуучин байр нь ямар байв? Шинэ байр нь ямар байв?

Даваахүү -

өө хуучин нь яахавдээ тэгээд, тийн, жаахан байр жижиг болохоор чинь тээ, тэгээд яахав тийм тохиу\жилт муухан л байсан л дээ,

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

тийн, тэгээд шинэ байранд орцон чинь бүүр тэгээд сайхан болцон, дотроо гуанзтай, тэгээд оюутны байртэй, хоёр оюутны байртэй,

Баасанхүү -

дотуур байртай юу??

Даваахүү -

тийн, дотуур байртай болцон, хоёр байотай болцон,

Баасанхүү -

өө за,

Даваахүү -

сайхан болцышд. Тэгээд бид нар чинь зуныхаа амралтаараа бас тэр байран дээрээ ажиллаж байлаа. Тэнд чинь,

Баасанхүү -

барилгыг нь бариад уу?,

Даваахүү -

барилганд нь, тийн, барилга дээр нь ажиллаж бариад,

Баасанхүү -

өө

Даваахүү -

өнөө цэвэрлэгээ хийгээд, намар чинь, тэгж байгаад ажилдаа оруулж байсан шд. Тийн, одоо их гоё байртай, 4 давхар, том гоё байртай болчихсон. Тэгээд одоо бараг нэг давхар давхраараа ингээд факультеттай болчихсон.

Баасанхүү -

өө за

Даваахүү -

монгол хэлнийх нь 3-рхдаа, тэгээд математикийнх нь бол 2-тоо, түүх нийгмийх нь 4 давхарт нь гээд ингээд тийн, тэгээд тийм болцон. Одоо сүүлийн үед бол бүрх өндөр болцышдээ, янз бүрийн хятад хэлний, англи хэлний анги удтай болцон.

Баасанхүү -

өө бас,

Даваахүү -

тийн, тэгээд биеийн тамирын ангитай байж байгаад биеийн тамирын тусгай дээд сургууль байгуулагдчихсан шдээ Ховдод чинь. Биеийн тамирын дээд сургуультай, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн харъяа л байх. Тийм болцон. Тэгсээн, тэгээд багшлах боловсон хүчиний хувьд сайн. Ёстой сайн багш нар байсан.

Баасанхүү -

тэр оюутнуудын тоо ямархуу байсан бэ? Хэр олон оюутан сурдаг байсан? Бас нөгөө нэг зөвхөн Ховд аймгийнхан сурахгүй биз дээ тээ,

Даваахүү -

үгүй сурахгүй, Увсаас ирнэ, Завханаас ирнэ, Говь-Алтайгаас ирнэ, аа тэгээд Хөвсгөлөөс бас оюутнууд ирдгийн. Өөр чинь баруун таван айманг, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд,

Баасанхүү -

Баянхонгор?

Даваахүү -

Баянхонгороос ирэхгүй ээ,

Баасанхүү -

ирэхгүй юу

Даваахүү -

Завхан..., Завханы оюутнууд байсан, Говь-Алтай, Хөвсгөлөөс зарим нэг оюутнууд ирдэг, тийн Баян-Өлгийгөөс, Увсаас бас оюутнууд ирнэ, тийн, ингээд баруун таван аймгаас оюутнууд ирдэг байхгүй юу.

Баасанхүү -

тэр бүс нутагтаа л нэг багшийн дээд сургууль байгуулсан юм байна шдээ тээ,

Даваахүү -

тийн, байгуулагдсын шдээ,

Баасанхүү -

тэр нь Ховдод?

Даваахүү -

аанн,

Баасанхүү -

аа за за.

Даваахүү -

тэгцэн байгаан. Баруун таван аймгийн дунд байгуулагдцан байхгүй юу. тэгээд одоо ер нь одоо үед болуул тийм сургалт сайтай гээд байгаа шүү ер нь. Ховдын багшийн их сургуулийг төгссөн хүн бол ер нь мэргэжил боловсрол их сайн байна гээд яригддагийн шдээ, тийн, ёстой сайн. Тэгээд багшлах боловсон хүчнээр ч сайн хангагдсан ер нь. Ховд аймаг бол сайн хангагдсан. Ер нь бусад аймгууд ч гэсэн тэгж байгаа шдээ. Тэгээд Баян-өлгий чинь хэл бол, яахав зарим нь бол хэлний хувьд муутай л ирдгийн, тэгээд л сурч байхад нь монгол хэл сайн сураад авдгийн шд.

Баасанхүү -

өө бас

Даваахүү -

тэгдгийн, оюутнууд, хүүхдүүд чинь. Тэгээд монгол хэл, монгол хэлний.., эхний үед бол яахав цөөхөн байсаан, тэгж байгаад яваандаа, одоо бол олон, улам өргөжиж байгаа шдээ. Тийн,

Баасанхүү -

тэр үед нөгөө нэг таныг одоо сургуульд элсэж орох гэж байхад тэр Ховдын багшийн их сургуульд элсэж орохыг хэр сурталчилж байв? Хэр дэмжиж байв?

Даваахүү -

аа ер нь сургууль, багшийн дээд байгуулагдаж байгаан гэнэ гээл яригадж байсан, гэхдээ л тэгээл нөгөө элсэлт авна гээл тэгэхээр чинь тэр үед чинь бол бас конкурсэнд орох, сургуульд орох их дуртай байлээ шдээ, бас,

Баасанхүү -

хүмүүс үү?

Даваахүү -

тийн, хүмүүс дуртай байсан шүү, ажиллагсаддаа ч, оюутнууддаа ч гэсэн, тэгээд л орж байсан. Тийн тэрнээс одооных шиг нээх зар сурталчилгаа гэж юм явахгүй ээ,

Баасанхүү -

аа за,

Даваахүү -

тийм юм байхгүй байхгүй, телевизэрээр нэг их тийм юм явдаггүй л байсан. Харин тэгээд яваандаа, дараа нь сурч байх үед ч яахав, бас сургуулийнхаа талаар нэвтрүүлэг долоо хоногт нэг удаа явдаг байсан, багшийн дээд сургуулийн нэвтрүүлэг. Одоо нөгөө тэнд чинь радиогоор

Баасанхүү -

аа заь

Даваахүү -

радиогоор явдаг байлаа, тэгж байгаад сүүлд телевиз чинь Ховдын телевиз нэлээн сүүлд саяхнаас, нэг 10 жилийн өнө л байгуулагдсан байх. Тэрнээс өмнө чинь дандаа радио нэвтрүүлгээр, Ховдын багшийн дээд сургуулийн тухай орой чинь 10 цагт радио нэвтрүүлэг зогсоно шд, тэрний ард л сурталчлах нэвтрүүлэг явдаг байсан шдээ. Тийн, тийм юм явдаг, тэгээд манай сургууль чинь бас тэгээл аймгийн төвийн албан газруудтай шиф, миф байгуулчихна, манай монгол хэлний анги чинь тэр ахуй үйлчилгээний комбинат гээд, оёдолчингууд

Баасанхүү -

за

Даваахүү -

тэд нартай шифийн холбоо тогтоочихоол хамт ажилладаг, тэгээл тэд нарын ажил дээр очиж одоо урлагийн тэмцээн, спортын тэмцээн явуулдаг, тийм байсын шдээ, тиймэрхүү л байсан. Тэгээд түүх, байгалийн шинжлэлийн ангиуд болуул нөгөө юугаар их явна аа, аялалаар, одоо экскурсээр, тэд нар чинь одоо хавар намрын янз янзын тийм ажилд их явдаг байсыншд, тэгээд тэр хавийн чинь газар орныг судалдаг, тэгээд тэрүүгээр үзэсгэлэн гаргадпаг, тийм байсаан шд. Тэгээд янз бүрийн өвс ургамлуудыг авчирчихсан, түүхийн юмнуудыг цуглуулчихсан, тийн, тэнд чинь Ховдын Манхан сум гээл байдгийн, тэнд “гурван цэнхэрийн агуй” гээл нэг их түүхийн янз бүрийн зурагтай,

Баасанхүү -

өө за

Даваахүү -

тийм агуй байдгийн шдээ, тэрийг чинь явж судлаад,

Баасанхүү -

хадны сүг зурагтай юу?

Даваахүү -

хадны сүг зурагтай, тийн, тэрийг чинь явж судалсан, тэгээл Увсаар ч явсан, Баян-Өлгийгөөр ч явсан, тэгэхэд. Хээрийн дадлага гээд явдгий шдээ, тэр чинь. Тийн, 2-р курсээсээ эхлээл явдаг. Тиймэрхүү юмнууд их ...,

Баасанхүү -

тэр үеийн оюутнуудад одоо сурахаас гадна ямар нийгмийн үүрэг, үүрэг ч гэмээр юмуу ...?

Даваахүү -

өө тийн, байсан, тэнд чинь янз бүрийн урлаг соёлын, тэгээл шинэ ирсэн хэрнээ одоо бүх ангиудад чинь урлагийн үзльэг явуулна, анги бүхэн урлагийн үздлэг явуулна, тэгээл өнөө авъяастай хүүхдүүдээ шалгаруулж авдаг ийм байсан. Бас улс төрийн дууны уралдаан гээл явдаг байсан, манай ангийн охидууд чинь ордог. Тэгээл өнөө бас хамтлаг байгуулчихсан, тийн, тийм байсын шдээ, улс төрийн дуу дуулж байна гээл, одлоо энэ эстрад л дуунууд тээ, тиймэрхүү эхлэл тавигдаж байсан байх л даа. тэгээл бид нарыг чинь 2-р курстээ байхад билүү энэ юуныхан очиж байымаа, Энхманлай эд нар очоод л, концерт тоглоод. Өө манай оюутнууд чинь их сонирхоод, би ч одоо яахав 30 гарцан хүн чинь нэг их юухэв, нэг удаа үзээл тэгээд, би чинь 2, 3 үзлээ гэцэн охидууд, тэгцэн л ёстой сүйд болж байж билээ. Энхманлай эд нар очиж байсан. Харангынхан л байлээ л, тэр үед чинь ямар нэртэй байлаа, нэг хамлаг л байсан.

Баасанхүү -

аа арай Харанга биш байсан юмуу тээ,

Даваахүү -

Харанга биш байсан. Тийн, тэгээд очоод четарт тоглоод тэгж байсан. Тэгээл манай оюутнуу.., манай анги чинь угаасаа дуулдаг тийм авъяастай хүүхдүүд чинь улстөрийн дууны уралдаанд түрүүлж барьдаг, тэгээл янз бүрийн өө спротын тэмцээнүүд их явагдана өө, тэрүүнд чинь оролцоно, аэробэкийн тэмцээнүүд явагдана бас. Тэрүүнд ордог тийм л байсан.

Баасанхүү -

улс төрийн дуу гэдэгт нь одоо ямар дуунуудыг хамруулж байсын бол?

Даваахүү -

улс төрийн дууны уралдаан гээл явдаг байлаа лдаа, тэрүүнд үү?

Баасанхүү -

тийн,

Даваахүү -

за одоо, эрх чөлөө байдгиймаа, тэгээд хувьсгалыг магтан дуулдан тийм дуунууд л байдаг байсан юм даа.

Баасанхүү -

аан,

Даваахүү -

тэгээл тэрүүнд чинь Халх голын байлдааны тухай бас нэг ямар ..., нэг дуу байдгиймаа, тэрийг дуулаал, тэгдэг л байсын. Чи нөгөө нэг Чилийн нэг өнөө нэг дуучин байсан шдээ, энх тайвны төлөө тэмцэгч гээл нэг дуу?

Баасанхүү -

мэдэхгүй,

Даваахүү -

тэрнийг , харин тийн, тиймэрхүү дуунууд л эрх чөлөө.., хувьсгал мувьсгалыг магтсан дуунууд л байсан байх л, тийн,

Баасанхүү -

баларсан юм,.., тэгээд та сургуулиа төгсөөд ..?

Даваахүү -

сургуулиа төгсөөд би тэр 2-р найман жил гэдэгт багшаараа очиж байсын.

Баасанхүү -

аймгийн төвийн үү?

Даваахүү -

аймгийн төвийн, тэгээд манай сургууль чинь тэнд юу яаж байгаад, дараа нь 3-р арван жил болоод шинээр байранд ороод,

Баасанхүү -

за

Даваахүү -

тэгээд би чинь тэгээд тэр сургуулиа төгсчихөөд тэгээд 4-р ангийг авлаа, 4-р анги дааж авч байгаан. 1-3-р анги бага анги, тэгээд төгсөөд 4 чинь дунд ангид орж байгаа, тэгээл 4-р анги дааж аваад нөгөө ангиа 30..хэдэн хүүхэдтэй, тэгээд 4-р ангиудад монгол хэл, уран зохиол заадаг, тэгээд 7-р ангиасаа монгол бичиг заадаг байсын. Тэгээд манаы сургууль чинь 6 монгол хэл уран зохиолын багш нартай. Тэгээл нэг секц болоол хамтарч ажилладаг байсан. Тэгээл тэр ангитайгаа тэгээл ажиллаж байгаад хойтон жил нь манайх чинь 2 жил тэнд байж байгаад тэгээд 3 дах жилдээ шинэ байранд ороод 3 давхар, аймгийн төвийн 3-р арван жил гэдэг болоод 8 жил байснаа 10 жил болсын. тэгээд нөгөө ангиа би 8-р анги төгсгөчихөөд тэгээд тэнд чинь нэг яахав нэг 20, 30-аад хүүхдийн чинь бараг 20-иод нь 9-р ангид орсоон манайхан чинь. Олон хүүхэд 9-р ангид ороод, тэгээд 9-р анги, 10-р ангид 2-хон анги аваад 6 бүлэг байсын, тэрнээсээ ТМС, юу муунд л хуваарилж байгаа юм л даа, тийм л хуваарилагдаад үлдсэн. 2 анги, 10-р ангид хоёр анги л авч байсын, тэгээд нөгөө надаас олон жил ажилласан хоёр багш хоёр 9-р ангийг нь аваад, би дахиал 4-р анги авч байсын. Тэгээд тэр ангид ороод 4-р ангиа төгсгөөд 4-р ангитайгаа, тэр ангитайгаа явсаар байгаад 10-р ангиа төгсгөөд,

Баасанхүү -

аа за

Даваахүү -

аанн, 10 хүртэл нь явж байгаад, тэгээд 10-аа төгсгөчихөөд байж байгаад, нөгөө секцийн ахлагч гэж байж байгаад тэгээд анги аваагүй явжиилээ лдээ, нэг 2 жил анги авалгүй байж байгаад, дараа нь бас нэг манай нэг багш шилжээд явахаар нь тэрний 10-р ангийг нь би бас дааж төгсгөлөө. Тэгээд дараа нь бас нэг 10-р анги төгсгөөд ингээд 3 10-р анги төгсгөсөн юм байна, 3 10-р анги төгсгөөл, альбомонпоо зурагнууд байгаа л даа.

Баасанхүү -

үзнэ ээ,

Даваахүү -

харин тийн, тэгээд манай 10 жил бол бас багш нар ер нь их коллектив сайтай, ер нь тэгээл хичээлийн эрхлэгч нь одоо саяхан хэдэн жилийн өмнө гавъяат багш болсон лдоо, математикийн багш хүн, тэгээд математик сургалтын талаар бас их, ер нь багын сурггалтын талаар их онц ажилладаг байсан, тэгээд багын сургалт сайн байх юм болуул тэгээл цаашид бол хүүхэд бол сайн сураад явчихна шд.., тэрэнд нь их анхаарч ажиллаж байсан. Тэгээл эхлээд болуул манай сургууль чинь жаахан юусан байаам л даа, шинэ байгуулагдаад, тэр эхлээд шинэ байгуулагдаж байсан, тэгээд өөр сургуулиудаас хүүхдүүд авсан чинь дандаа жаахан муухнаа л өгч байгаа шдээ мэдээж, тиймээ,

Баасанхүү -

эээ,

Даваахүү -

шинэ сургууль байгуулагдахаар, тэгээд жаахан сахилгагүй, сурлага муутай, тийм байлаа. Тэгж байгаад одоо 92 оноос эхлээд ер нь гайгүй болоод ирсэн, тийн гайгүй болоод, тэгээд багын сургалтанд нь сайн анхаараад, тэгсэн чинь ер нь сурлагаар сайтай, сурлага сайтай болж ирсэн. Тэгээд сурлага хүмүүсжил сайтай, манай Биндэръяа гээд нэг захирал байсан, тэр бол олон жил ажиллалаа зайлуул, тэгж байгаад тэтгэвэртээ, юу боловсролын тэргүүн болсон, дараа нь Ганухяг гээл бас нэг багш байсан, сурганы кабинет гэдэгт, багш нарын мэргэжил дээшлүүлдэг,

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэнд ажиллаж байсан нэг багш захирал болж ажиллаж байсан. Тэгээд сургуулиудын, аймгийн төвийн сургуулиудын дунд явагддаг олимпиадудад чинь манай хүүхдүүд их сайн оролцдог, тэгээд математикийн, монгол хэлний гүнзгийрсэн ангиуд байгуулагдсан. Гүнзгий сургалттай ангиудыг байгууллаа, тэгээд хаврын конкурснээс чинь нэлээн, хуваарь сайн авдаг боллоо, манай сургууль тийм болж ирсэн. Тэгээд миний шавь нараас чинь бас монгол хэлний ангид орсон, ааа 6 багш монгол хэл, уран зохиолын багш боллоо шд. Тэгээд зарим нь бид нар хамт ажиллаж байлаа.

Баасанхүү -

өөх, шавьтайгаа,

Даваахүү -

шавьтайгаа, тэгэхээр зэрэг ёстой сайхан л байдгийн, тэгээд ангиараа монгол хэлний олимпиадад чинь 6-р анги, 8-р ангийг оруулдагийн шдээ.., байсан тэгээд ангиа бас оруулж байлээ би. Тэгээд монгол бичгийн.., би монгол бичгийн семинарт хоёр удаа суусан, за бас мэргэжил дээшлүүлэх юунд 2 удаа ирлээ,

Баасанхүү -

хотод?

Даваахүү -

ажилаж байхдаа хотод ирээд, тэгээл 7 хоног, 14 хоногийн сщминриаудад ирдэг байлаа. Тэгээл монгол бичгийн олимпиад гээл явуулдаг, тэрүүнд бас манай нэг шавь чинь 2-р байрт ороол, тийн тэгээл сүрхий, тэр Казак охин мөртлөө монгол бичгийг их сайн сурч байж билээ.

Баасанхүү -

түрүүн та нөгөө..,

Даваахүү -

Нэргүй гээд нөгөө миний нэг шавь банди, шүлэг мүлэг бичдэг, тэр Ховдын багшийн дээдийн монгол хэлний ангийг төгссөн. Одоо тэгээл багшаар ажиллаж байгаа. Одцэцэг гээл байж байна бас. Тэр монгол хэл, англи хэлний ангийг төгссийн , тийн тэгээл,

Баасанхүү -

та ингээд нөгөө дарааллуулаад 3 удаа 10-р анги төгсгөсөн гэсэн шдээ тээ, тэр болгонд чинь нэг ангитай 6, 7 жил ингээл байсан тээ?

Даваахүү -

тийн,

Баасанхүү -

тэгээд тэр, одоо жишээ нь та эхний нэг ангиа төгсгөлөө, дараагийн нэг ангиа төгсгөлөө, гэхмэтчилэнгээр энэ чинь бараг нэг 20 гаран жил болчихсон байна шдээ,

Даваахүү -

харин тийн шд

Баасанхүү -

аа энэ үед яг хүүхдүүдийн, өөрчлөлт, цаг үеэ дагасан өөрчлөлт нь яаж харагдаж байсан бэ? Тийм юм байсан уу?

Даваахүү -

өө байна, байна, анхны төгсөлтийн хүүхдүүд болуул за бас ...,

Баасанхүү -

хэд хэдэн оны хооронд байсан бэ?

Даваахүү -

84-87 оны, тээ 84-өөс чинь 5 жил 6 жил гэхээр чинь 89 онд төгсгөсөн, тэр хүүхдүүд анхны төгсөлтийнхөн болуул одоо даруухан тээ, багш, хүний хэлснийг ... тийм байсан болуул сүүлийн төгсөлтийн хүүхдүүд болохоор өө ёстой бэрх, илэн далангүй надтай яринаа, өө ёстой, тийм болчихож байгаан хүүхдүүдийн ааш чинь. Тэгээд багшаа тэгээрэй, багшаа ингээрэй гээл ингэх шиг, тэгээл манайд гүйж ирээд л тэгдэг байсышд. Нөгөөдүүл нь болохоор жаахан тийм биш. Нөгөө багш сурагч гэсэн жаахан ялгаатай тээ, даруухан,

Баасанхүү -

аанхн

Даваахүү -

багштай тэгж ярьж марьж хамаагүй болохгүй л гэсэн янзтэй тийм байсан, тийн, тэгээл сүүлийн нэг 10 төгссөн ангийнхан охидууд чинь спортод их дуртай, спортоп их юутай, тэгээп энэ аймгийн шигшээ багт бас явдаг тийм охидууд байсан. Хөвгүүдп нь ч гэсэн спортод ..., за тэр тэд нар чинь тэгээд бүр эцэг эхдээ хэлэхгүй юмаа л надад ярьдаг, тэгээд та бас туслаарай гээд тэгдэг тийм байсан шүүдээ,

Баасанхүү -

нэлээн чөлөөтэй болсон уу?

Даваахүү -

харин тийн, ёстой тэгээл болцон, тэгдэг байж билээ. Тэгээд тиймэрхүү юунууд чинь одоо бас нийгмийн адгуу харин тийн, өөрчлөгдөөд байдаг юм байна лээ, хүүхдүүд. Тэгээд дараа нь би чинь тэр 10-аа төгсгөчихөөд нэг 4-р ангийг авсан, тэгээд тэр 4, 5-р ангидаа ч гэсэн тэд нар чинь бүүр бэрх байгаан шд. Тэгээл багш нарын баяраар чинь багшдаа одоо мэдэгдэлгүй их гоё гоё юм бэлдцэн байх шиг тээ,

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

баяр хүргэе мүргэе гээд юм хум хадцан, гаднгаас ороод ирэхэд чинь тийм байх шиг, тийм болцон байдгийн. Тэгээл баяо ёслолын үеэр чинь өөрсдөө юмаа зохион байгуулаад л. Анги дотроо юм хийх шиг, их багаасаа .., дээхэн үед чинь тийм юм мэдэхгүй байж байснаа сүүлийн үед чинь нийллэг мийллэг их сүрхий зохион байгуулдаг болцон шдээ,

Баасанхүү -

аа тийн,

Даваахүү -

сургуулийнхан чинь тээ, тэрийг чинь бүр багаасаа 4, 5-р ангийнхан ингээд багшийг юм хэдээгүй байхад чинь юм нийлүүлээд зохион байгуулчдаг, тийм болцон..,

Баасанхүү -

бие даагаад ирж байна тээ

Даваахүү -

тийн, тэгдэг болцон байгаа шд, тэгдэг болцон байсан. Тэгээд зугаалга энэ тэрт явна, өө хэзээний аппарат авчирчихсан гоё зураг аваал хүүхдүүд чинь, дээр үеийн хүүхдүүд чинь бас тийм юм байхгүй л байсан.

Баасанхүү -

дээр үеийн хүүхдүүд нь ямархуу байсан бэ?

Даваахүү -

өө яахав зугаална, тэгээл номхон шиг тэгээд яахав ингээл бүр ойртоод л ингэхээр чинь ярьж хөөрнөө тэгээл хрөвгүүд охидууд бас жаахан ялгарах гээл ингэдэг, яахав тэгээд 8 болоод 9, 10-даа болохоор зэрэг гайгүй болооод ирлэг тийм байсан шд, бага ангидаа жаахан ялгараад. Тэгэхэд чинь сүүлийн, одооны хүүхдүүд бол өө ялгарахгүй, хөвгүүд охидууд чинь их одоо, бүр багаасаа нийлээд юм хум хийлгээд яваад байхаар чинь хүүхдүүд чинь бүх их коллективтэй болчихдог.

Баасанхүү -

ммхм, социолизмын үед чинь хүмүүс ингээд ажлаа хийнэ, тэгээд түүний хажуугаар ингээд янз бүрийн нийгмийн, олон нхийтийн ажилд аягүй их хамрагддаг байсан байна лээ шдээ, та одоо багш хүнийхээ хувьд ямар ямар ажилд хамрагддаг байсан бэ?

Даваахүү -

өө бид нар чинь тэгээд энэ эвлэлийн байгууллага гээд эвлэлийн хурал, намын гишүүн болно, эвлэлийн гишүүн болно, тээ, хувьсгалч залуучуудын эвлэлийн гишүүн байна. Тэгээл эвлэлийн хуралд сууна, тэгээд л янз бүрийн шалгалт авна, эвлэлийн хурлаас чинь бас

Баасанхүү -

за

Даваахүү -

өнөө нөгөө бүгд хурал, намын хурал, тэгээд бүгд хуолууд болно, 5 жилийн төлөвлөгөө мөлөвлөгөө гээд батална шд, тэр бүгдийг чинь товчилж тэмдэглэсэн байсах хэрэгтэй, тэрнээс чинь юм асууна, шалгалт авна, тэгээд болосролын талаар юу гэсэн байна? Хөдөө аж ахуйн талаар юу гэсэн байна? Тэгээл ингээл тэр бүгдээр чинь тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тэгдэг, тэгээд бид нарыг чинь улс төрийн дугуйлан гээл өнөө янз бүрийн нийгмийн тийм янз бүрийн дугуйланд сууна. Эдийн засаг улс төрийн мэдлэг олгох тийм дугуйланд эвлэлийн шугамаар, намын шугамаар сууна, тэгээд 7 хоногт чинь нэг өдөр тийм дугуйланд явчихна, нэг орой чинь лекцтэй гээд, лекц уншина гээл лекцэнд сууна бас. Өглөө чинь нэг өдөр чинь нэг өдөр чинь эрүүл.... эмнэлгийн яриа хийнэ,

Баасанхүү -

за

Даваахүү -

өглөө 7 цагаас.. 7:30-аас, тэгээл нэг өглөө нь болохоор улс төрийн яриа гээд сонсгол гээл, тэгээл өнөө улс оронд болж байгаа үйл явдал, олон улсын байдлын талаар ярьдаг. Намын одоо намын хорооноос лекторууд ирж яриа хийдэг.

Баасанхүү -

аа яа яа

Даваахүү -

тийм байлаа шдээ, харин тийн, тэгээд ёстой завгүй ажилтай. Тэгээд одоо 90-ээд оноос чинь, 90-ээд оноос гайгүй болчлоо, нөгөө ардчилал гэдэг гарч ирсэн чинь тиймэрхүү юмнаас чинь байхгүй болоод, тэгээд нөгөө эвлэл намын, яахав анмын байгууллага байж л байна тээ, тэгээл намын хурал яахав сард нэг удаа хийдэг, үйлдвэрчний хурал яахав үйлдвэрчний байгууллагын, тэгээд янз бүрийн дугуйлан гэж юм хийхгүй. Яахав ажилчид.., багш нар долоо хоногийнхоо ажлыг яахав нэг дэх өдөр нэг хурад хийгээд өнөө долоо хоногийнхоо ажлын төлөвлөгөөг хэлэлцэнэ. Юу юду явуулахав, ямар ажил хийхэв гэдгээ ярилцана. Тийм байсан, тэгээл бас л их завтай л болчихож байгаа юм.

Баасанхүү -

аанхан, нөгөө олон юм байхгүй болцон,

Даваахүү -

юм байхгүй болхоор завтай болчихгүй юу. тэгээд бид нар чинь дээхэн үед чинь бас сургуулийн багш нарыг өглөө нь хичээлээ заачихаад , за өглөө 4, 5 цаг заасан бол өдөр 12 цаг, 1 цаг гээл тарна шдээ, тэгээд үдээс хойш заавал ирж сууж конторт сууна. Хичээлдээ, мараагшийнхаа хичээлд бэлдэнэ, тэгээд орой яг 5 цагт тардаг, тийм байсан шд

Баасанхүү -

өөх,

Даваахүү -

харин тийн суулгачихдаг, тэгсэн чинь сүүлдээ болуул гайгүй болцон, хичээлээ заагаал явсан бол тэгээл тэр хүн одоо гэртээ юмаа нийнэ үү, сургууль дээрээ ирж хийнэ үү энэ бол дураараа, тийн, тэгэхээр чинь бас их зүгээр шдээ. Тийм болцон байсан.

Баасанхүү -

тэр нөгөө цэцэрлэгт багшлах, сургуульд багшлах хоёрын хооронд ямар ялгаа байсан бэ?

Даваахүү -

аа тэр үү? За сургуульд багшлахад болуул яахав өөрөө бие даагаад ажиллачих...хичээлийн юмаа юу яана, хичээлээ яахав бэлдээд л ойлгуулах юмаа ойлгуулаал явахад болно, гэхдээ сургуулийн хүүхдүүд , цэцэрлэгийн хүүхдүүд бол яг өнөө жоохон хүүхдүүд чинь хүний аргаар шд. Тиймээ багшийнхаа рагаа,

Баасанхүү -

тийм байна,

Даваахүү -

сургуулийн хүүхдүүдтэй болуул маш, өөрийн анги даасан ангитайгаа бас ажиллана, тэгээд хичээл заадаг ангийнхаа хүүхдүүдтэй бас ажиллана, тэгээл бас жаахан ажилтай ажилтай. Тэд нартай чинь бас ойр дотно ажиллахгүй бол зүгээр нэг хичээл зааи чхаөад л гараад яваад байж бас болохгүй, тэхийн бол жаахан анги манги чинь задарна, тиймээ, тэгээд хаяж явж болохгүй, тэгээд ойр, үргэлж ойр дотно байж байдаг, ярьж барьж, хүмүүжлийн ажил явуулж тэгж байхгүй болуул болохгүй. Тэгэхээр чинь цэцэрлэгийн хүүхэд бол яахав ээ, жоохон бага насны хүүхэд чинь яг л багшийн тээ заавраар, гарын доор ажиллачихна шд. Тэр сургуулийн том насны хүүхдүүдтэй чинь бол нэлээн ойр дотно ажиллагаа шаардана, багш нараас нэлээн л ажил шаардах ийм л байдгийн, тх, тэгэхгүй зарим нь тэгж хаяж явчихаал анги нь жаахан задраад л тэгдэг шдээ тээ, тэгж болохгүй,

Баасанхүү -

нөгөө хүний хүмүүжил, бараг л цаашлаад хувь заяатай холбоотой болохоор их хариуцлагатай юу?

Даваахүү -

аанн, хариуцлагатай, жаахан задраад л унахаар чинь зарим нь хичээл таслаад л эхэлнэ, тэгээл янз бүрийн хүүхэдтэй нийлээд эхэлнэ. Тийм байна, тэр бүгдтэй чинь л ойр дотно ажиллаж байгаан, тэгээд л ажиллаал янз бүрийн юугээл байхаар хүүхдийн чинь бас өөрсдийн юугээл, сонирхсон юугаараа оролдоол тиймээ, дугуйлан секцэнд бие даагаад оролдоод явчихна, тэгэхээр чинь болчихож байгаан шд, тэгээд зарим нь спорт хөөгөөд явчих, тэрэндээ бол улам юу гээд, идэвхтэй болчих юм болуул тэгээд л бас хичээл ном нь гэсэн бас гайгүй болчихно шд.

Баасанхүү -

90 оноос өмнө, одоо таны ажиллаж амьдарч байхад чинь одоо тэр социолист нийгэм яаж нөлөөлж байв? Тэгээд 90 оны дараа яаж өөрчлөгдөв?

Даваахүү -

за за харин тийн, тэр бол бас ялгаа байгаамаа байгаан. 90 оноос өмнө чинь тэгээд одоо нам ер нь удирдлагынхаа л заавраар явдаг байлаа шдээ тээ, өөрийн хүсэл дураар биш тээ, дарга нар л одоо юу гэж хэлнэ, цэцэрлэгийн эрхлэгч юмуу, тэгээл боловсролын хэлтсийн дарга, тэгээл аймгийн намын хорооноос ер нь юу гэж л яана, тэрүүгээр л явна.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэрийг нээх зөрчөөд байж болохгүй л гэсэн ийм л юутай байлээ л. Тэгээд өөрийнхөө үзлэ зарим дээр нь санал нийлэхгүй ч гэсэн тэрэн дээрээ ил гаргаад хэлчихэж бас болох гүй,

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгэхээр намын үзэл суртлыг зөрчсөн болж таарна тээ, за одоо тгэээд төрийн бодлогыг зөрсөн болж таарна, тьиймэрхүү байсан, тэгээд 90 ноос хойш чинь яахав чөлөөтэй болж . хүн чинь өөрийнхөө үзйл бодлыг одоо илэрхийлдэг боллоо. Тиймээ, тэгээд чөлөөтэй болж ирсэн. Тэгээд энэ бол сайн талтай, бас жаахан саар ч талтай тээ?,

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тийн, хэтэрхий чөлөөтэй гэснээс болоод бас жаахан замбараагүй байдал бас гарч ирж байгаа тиймээ, тэгээд яахав, ер нь өмнө нь бол социолизмын үед болуул ер нь хүмүүс ер нь миний хувьд бодож байхад л харин ер нь л ажиллая л, сайхан ажиллаад, улс орныхоо төлөө ажиллая л гэсэн бодолтой л байсан байха,

Баасанхүү -

аанхн

Даваахүү -

харин тийн, тэгээд одоо 90 оноос хойш чинь бас л жаахан тийм биш, жаахан хувийн сонирхол ихэдцэн тэээ? Өөрийнхөө л амьдралыг сайжруулахын төлөө л явдаг, тэгээд улс орныгоо гэж нэг их бодохгүй юм шиг л надад санагдаад байгаан шдээ, харин тийн,

Баасанхүү -

тийн,

Даваахүү -

тийн, монгол орон, улс орон бол иймэрхүү хэмжээнд хүрэхээргүй бас сайхан болвол болчихоор л боллоо шдээ тиймээ, өчнөөн л жил боллоо, тэгээд тэгж байхад чинь тийм юм байхгүй л байна, тэгээд одоо бараг 20 жил болох гэж байхад чинь тиймээ. Тэгэхээр жаахан л, хэтэрхий одоо эрх чөлөөтэй болгочихоор чинь бас хүмүүсийн хувийн сонирхол нь их болчихдогийн болуу даа гэж бодогдохын. Тээ? Бид нар болуул тэхгүй л дээ, угаасаа нөгөө тэгээл ажиллачихсан юм чинь.

Баасанхүү -

сурцан болохоор

Даваахүү -

тийн, сурцан болохоор чинь л одоо улс оныхоо сайн с айхны төлөө гээл бараг одоо гэр орныы, үр хүүхдээ хаячихаад л зүтгэдэг байлаа шдээ. Харин тийн.

Баасанхүү -

та тэр социолизмын үед ажиллаж амьдарч байхдаа нийгэм болохгүй байна, тэгээд жоохон дарамттай, ийм чөлөөтэй биш байна, гэсэн бодол төрж байв уу? Эсвэл зүгээр намд итгэдэг, тэр үзэл сурталд итгэдэг байв уу?

Даваахүү -

аа яахав эхний үедээ яахав тэрийг нь дагаж байсан, сүүлдээ л болуул яахав зарим нь хэтэрхий л юу болж мэдрэгдэж л байсан л даа, сүүлдээ. Тийн, бас тэгж ч болохгүй л юм шиг санагддаг л байсан.

Баасанхүү -

жишээ нь одоо юу юун дээр тиймэрхүү юм мэдрэгддэг байсан бэ?

Даваахүү -

заа тэрийг чинь одоо юу гээд хэлчихэв?

Баасанхүү -

танд л одоо юу мэдрэгдэж байсан тэрийгээ л, одоо жишээ нь та нэг юм хараад л “за энэ ч арай болохгүй дээ, уг нь ийм баймааргүй л юм сан” ч юмуу тэгж бодож байсан уу? Юун дээр тэгж мэдэрч байв? Та одоо сүл рүүгээ л нэг жоохон болохгүй ч юм шиг санагдаал ирсэн л гэж байна шдэ тээ?

Даваахүү -

хүүхэд мүүхдээ цэцрлэгт өгөхөд чинь тээ бас л дарга, юуны хүүхдүүдийг хамгийн түрүүн авах жишээтэй тээ,

Баасанхүү -

аа

Даваахүү -

энгийн ажилчны хүүхдийг авахгүй үлдээчих жишээтэй, иймэрхүү юмнуу бас байсан л даа. за тэгээл, тэгээл жаахан албан тушаалтай хүмүүсийн хүүхдүүд чинь бас жаахан эрх, дураараа ч байх шиг, тиймээ? Тийм тиймэрхүү юмнууд бас харагддаг л байсан л даа.

Баасанхүү -

давуу

Даваахүү -

давуу эрхтэй л юм л даа тээ? Тх, тэгээд сургуулийн үед, сургууль дээр ажиллаж байхад ч гэсэн тиймэрхүү л юмнууд байдаг л даа.

Баасанхүү -

ммхм, бас нэг яг шударга..., юу тэгш биш ...?

Даваахүү -

мммм, тэр үед чинь одоо намын хороо, харин тийн, сургуулийн хүүхдүүдийг ч гэсэн сургуульд оруулахад намын хороо захиргааны хүүхэд..., аав нь ажиллаж байх юм бол л хамгийн түрүүнд сургуульд оруулчих жишээтэй.

Баасанхүү -

аа яа яа

Даваахүү -

тэгээд дээд сургуульд, харин тийн, сурлагаараа одоо муу байлаа ч гэсэн. Тэгээд иймэрхүү юмнууд харагддаг байсышд. Тэгээд тэрийг чинь одоо ил гаргаад хэлчихэж чадахгүй.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тээ, одоо бол тэгэхгүй шдээ, тэгээд нөгөө байр эзлүүлээд л дээд тал нь авна тээ, тэгэхэд чинь хэчнээн доор, муу сурлагатай ч байсан гэсэн өө сургуульд явуулчихна, тэгээд тэр даргын хүүхэд мю чинь явалгүй яахав гээл ингээд явуулна,

Баасанхүү -

арын хаалга?

Даваахүү -

тийн, арын хаалга, тиймэрхүү л.

Баасанхүү -

бас айхтар байжээ. Арын хаалга нь тэгээд одоо сургууль, ер нь нийгмийг хамарсан бүхэлдээ байсан уу? Эсвэл зүгээр багахан хэмжээний тээ, одоо и нгээд манай нийгэмд авилгал аягүй их байна гэдэг шиг тэр үед арын хаалга тийм их хавтгайрсан байсан уу эсвэл зүээгр яахав жич жич нэг тиймэрхүү жижгэвтэр жижгэвтэр юман дээр л байдаг байсан уу?

Даваахүү -

аа тэр үед үү?

Баасанхүү -

тийн,

Даваахүү -

ер нь байсан дөө, байсан, ер нь юм бүгдэн дээр, ажилд орох барихад чинь ер нь танил талгүй л бол бас тээ?

Баасанхүү -

өө бас

Даваахүү -

бас байсан байсан. Гэхдээ яахав янз бүрийн ажилд ороход чинь танил талаар орно. Бас гайгүй шиг ажилд орох тиймээ. Тэгээд ямар нэгэн юманд тийямэрхүү юм нь байж л байдаг юм байна л. Хаа ч гэсэн байхын тээ?

Баасанхүү -

ммхм, жишээ нь одоо таны амьдралд арын хаалга, таны хувьд арын хаалга ямар байв? Та хэн нэгнийг гуйгаад арын хаалгадаж байв уу? Аа бас таныг хэн нэгэн гуйгаад арын хаалгадаж байв уу? Тиймэрхүү юм байсан уу?

Даваахүү -

аа ойр зуурын юман дээр байна л даа, жмшээлэх юм бол одоо нэг цэцэрлэгийнхээ хүүхдүүдийн ээж ааваас, автай нь уулзаал бас тээ, эмч байх юм бол одоо хэлж ярьж байгаал одоо эмнэлгийн үзлэгт ороод л тээ, тэгэх,

Баасанхүү -

аан,

Даваахүү -

тийн, янз бүрийн одоо худалдааны хүн байх юм бол захиад л авах шиг, тээ тэгж болно шдээ тээ,

Баасанхүү -

тийм байна,

Даваахүү -

харин тийн, тэгдэг, их дэлгүүрт их гараагүй юмыг чинь л тэгээд яахав бараа баазаад ажилладаг хүнээс авчихаж бас болно шдээ, гутал бажинк шиг нэг жоохон, ганц нэг юм тэгээл авдаг л байлаа л, харин тийн, тэр чинь бас л өнөө л танил л харж байна л даа тээ,

Баасанхүү -

тийм байна,

Даваахүү -

тийн, тэр чинь бас дэлгүүрт одоо ховор л байсан л, бараа материал бол бас л ховор л байсан, олдохгүй, очерлоно, нэг юм гарахаар чинь өө зөндөө очерлочихно шд. Тэгээд бид нар чинь хүүхдүүдээ хаячихад явах юм биш. Тэгээл аав ээжид нь захина. Тэгдэг байлаа шдээ. Тиймэрхүү юмнууд байгаа байгаа,

Баасанхүү -

тэгээл хаа хаанаа зохцоод л тэгээд болог л байсан байна л дээ тээ,

Даваахүү -

харин тийн зохицоол, тийн,

Баасанхүү -

бараг тийм ховор байсан, тэгээд хэрвээ хар аа элбэг байсан болуул заавал тэгэх шаардлагагүй,

Даваахүү -

байхгүй шд ээ

Баасанхүү -

... нийгэм ийм байдалд хүргэсэн ч гэж болохоор юм байна л даа тээ,

Даваахүү -

ммм, тийн тийн, харин тийн,

Баасанхүү -

цалин хөлс нь ямар байсан бэ? Цэцэрлэгийн багшийн, сургуулийн багшийн?

Даваахүү -

ер нь гайгүй байсын шдээ, цэцэрлэгийн багш чинь өнөө дунд мэргэжлийн багш гээд 360 төгрөгний цалинтай. Тэрүүн дээрээ бид нар чинь өглөө нэг цагийн өмнө ирдэг, орой нэг цагийн дараа явдаг гээд өдөрт 2 цагийн илүү цагийн мөнгө авна. Ингээд арын эцэс гэхэд чинь би 500 гаруй төгрөг авчихаж байгаа юм. Тэр чинь бол нэлээн сайн цалин байсан. Тэр үед чинь бол их цалин, 500 гаруй төгрөг гэдэг чинь. 100 төгрөгөөр бараг л амьдарчихна шдээ.

Баасанхүү -

тийн,

Даваахүү -

тэгэхэд чинь 500 төгрөгөөр бол хангалттай амьдрахаар. За сургуулийн багш болоод 80 хэдэн онд ажиллахад чинь сургуулийн багш чинь 750 төгрөгний цалинтай байсан шд. Тэр чинь одоо маш их том цалин,

Баасанхүү -

тийм байна

Даваахүү -

бас их том цалинтай байсан шд, багш нар болуул, тэгээд бас тэр илүү цаг заах юм бол, юу 20 цаг заана л даа, 7 хоногт 20 цаг заах ёстой, тэрнээс илүү цаг заах юм бол илүү цагийн мөнгө гээд авна.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тийн, тийм байсышдээ. Тэгээд ер нь амьдрал гайгүй, тэгээд бид нар чинь яахав юм хум хураахыг бас сайн мэдэхгүй лдээ. Зүгээр байгаагаараа л амьдраад л..,

Баасанхүү -

аан, одоогоороо л

Даваахүү -

тийн, идээд ёстой байгаагаараа идээд л, тэгээд явчдаг байж л дээ, тэрнээс биш ер нь хангалуун л байсан. Яахав мах шөл сүү цагаан идээ чинь тийм элбэг биш байсан. Тэгээд яахав хөдөө газар юм чинь хөпөөнөөс худалдаж авах барих гээл, тэгээл юм нээх дутагдахгүй яахав авч ирээл идээл явчихдаг л байсан байлээ л, тх. Цалин хөлсний хувьд, одоо зах зээлийн үе шиг тэгэх юм болуул тэрнээс чинь хуримтлал гаргахаар л байсан. Хангалттай гаргахаар байсан шүү, хуримтлалтай болох л байсан, тх.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тийм юм мэдэхгүй л байж, храин тийн,

Баасанхүү -

яагаад тэр ерөөсөө, хүмүүс харин тэгээд байгаа байхгүй юу, ерөөсөө тэгж мөнгө төгрөгөө хураая гэж.., хураадаггүй байсан, хураая гэж боддогүй байсан, тэр одоо яагаад тийм байсан юм бол, та тэр талаар юм бодож байсан уу?

Даваахүү -

ер нь тэгээд л манай аав чинь намын дарга байсан, тэгээл хөрөнгө мөнгөний хэрэг байхгүй гэж ярьдаг байсышд,

Баасанхүү -

өө за,

Даваахүү -

тийн, хөрөнгө мөнгө гэж нээх яахгүй, мөнгөтэй баян улсуудыг чинь одоо их муучилдаг байлаа шд,

Баасанхүү -

үзэн яддаг тээ,

Даваахүү -

тийн, энэ их баян, хөрөнгө мөнгөнд шунахай гэж ирээл,

Баасанхүү -

муу хөрөнгөтөн ..,

Даваахүү -

хөрөнгөтөн мөрөнгөтөн гээл, тэгээд юм хураана гэдгийг бүр мэдэхгүй, бүр багаасаа тэгээд сурчихсан. Харин тийн, тийм байлаа шд.

Баасанхүү -

түрүүн та нөгөө нэг хөдөөнөөс цагаан идээгээ худалдаж аваад энэ тэр гээд тэгж байсан шдээ, тэр нөгөө хувь хүмүүсийн гар дээрх худалдаа ямархуу байсан бэ? Нуууц явагддаг байсан уу? Эсвэл яахав гайгүй тавигдчихсан, элбэг байсан уу?

Даваахүү -

өө тэр чин их далд, яахав таньдаг барвдаг хүнээсээ л юм авна,

Баасанхүү -

аан,

Даваахүү -

тэрнээс биш нэг их авсан юм нь өөрийнхөө хэрэгцээний л цагаан идээ мэдээг бэлдчихнэ л дээ, тэрнээс л яахав зарахаар болуул яахав аваал, тэгдэг байсан л даа. Тэрнээс бас нэг их илүү хийчихээл тэгээл заръя гэсэн тийм бодол бас байдаггүй байсөөн,

Баасанхүү -

бас уу, цаад зарж байгаа хүмүүс нь..,

Даваахүү -

байхгүй, харин тийн, тийм байсан.

Баасанхүү -

за за, заа баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.