Davaahüü


Basic information
Interviewee ID: 990111
Name: Davaahüü
Parent's name: Baljinnyam
Ovog: Jinst
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Duut sum, Hovd aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worker
Father's profession: government worker


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
literature
childhood
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

та нөгөө социализмийн үед, аа тэгээд нийгэм солигдсоны дараагаар ч гэсэн багшилсан ш дээ? Багшийн ажлаа үргэлжлүүлж хийсэн, тэгэхээр ардчилал гарсны дараагаар таны ажилд хандах хандлагад өөрчлөлт гарсан уу?

Даваахүү -

аан тэр чинь одоо нэг их гайгүй ээ нэг их өөрчлөлт ороогүй. Тэхдээ би өнөө социализмын үед тээ ажлын төлөө л явж байсан учраас тэрийгээ нээх тавихгүй л байгаа. Анхнаасаа л тэгцэн тэ?

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

тэгээл сургууль төгсөөл ажилаад л тэгээд эхэлцэн учраас тэгэхгүй. Тэгээл шинэ төгссөн сүүлийн үеийн багш нар жаахан ажилдаа цалгар малгар байхаар надад бас эвгүй л санагдаж байгаа л даа тэр чинь. Тэгээл хэлдэг л байсан тэгж болохгүй нэгэнтээ нийгэм нь одоо ингээд эрх чөлөөтэй болцон ч гэсэн дээ нэгэнтээ л одоо үүрэг хүлээсэн багш хүн чинь тэ хүүхдийг одоо олны хүүхдийг сургахын төлөө байгаа юм чинь ажилдаа хариуцлагатай байх ёстой бас л тийм байх ёстой гэж л яридаг байсан ахмад багшийн хувьд. Тийн нээх өөрчлөгдөөгүй ээ. Аан тэр хүнээс л шалтгаална л даа. зарим нь болууо тэр байдлыг хараал тэ бас ажилдаа бас нийгмийн байдлыг хараал явчихдаг хүмүүс ч бас байж болно. Тиймээ?

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

байдаг ш дээ. Тэнд болуул тиймэрхүү өөрчлөлт гараагүй тэгэхдээ бас яахав санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болцон. Тийн тийм сайн талууд бас байна. Аанхан өөрийнхөө бодсон санасныг одоо чөлөөтэй илэрхийлдэг болсон.

Баасанхүү -

таны ажлын одоо хэцүү зөөлөн нь юу байв? Амар зүйл ч юм уу? Эсвэл сайхан зүйл нь юу байв?

Даваахүү -

аан ажил ер нь нийт ажиллаж байхад уу?

Баасанхүү -

тийн та чинь удаан багшилсан ш дээ

Даваахүү -

би чинь гучин жил ажилласан л даа. Тэхээр зэрэг сургуульд нийлээл гучин жил ажиллаж байсан. За тэр үед болуул яахав нэлээн ажилдаа дадлагашаад ирхээр бол их сайхан л даа багш хүн. За шинэ одоо багш Багшын дээд төгсөөд ирэхэд чинь бас л ер нь тэр том хүүхдүүдтэй адилхан арга барил дутагдаал тэгдэг л байлаа. Тэгэж байгаал тэгээд дандаа нөгөө жоохон хүүхдүүдтэй ажиллаж байсан юм чинь хүүхдүүдэд бас шаардлага муухан тавих шиг аргадангуй байдалтай. Тэхээр чинь одоо том хүүхдүүдтэй одоо тэгж байж болохгүй тиймээ?

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

цэцэрлэгийн хүүхэд чинь тийм байсан. Тиймэрхүү байсан тэгээд ер нь ажиллахад болуул бэрхшээл гээд байх ч бас яахав. Тэхдээ л багш хүн чинь сургалтын техник хэрэгсэл одоогынх шиг ингээд бүх юм компютерийн болоогүй. Тэгээл багш хүн чинь бүх л юмаа гараар хийдэг байлаа бас тиймээ, гараар хийдэг техник хэрэгсэлгүй тэгээл эрүүл ахуйн шаардлагаар бас жаахан хэцүү л байсан л даа тав зургаан цагаар үргэлж ярьна багш чинь тиймээ.

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

ялангуяа монгол хэл уран зоиолын багш чинь их ярьна ш дээ. Тэгээд хүүхдүүдэд монгол хэл монгол бичиг заахааар чинь дандаа шохойтой ажилна бас л тийн эрүүл ахуйн тиймэрхүү юмнууд байсан. Одоо ингээд сүүлийн үед сургалтын техник хэрэгсэлтэй болж ирсэн тэгээл сүүлийн нэг хоёр жил тэгэж байгаад одоо бол бүр байсан л болж байна. Тиймээ техник хэрэгсэл ашиглаал бас тиймэрхүү байлаа. Тийм ч учраас заримдаа зарим багш нар чинь бол одоо олон жил ажилласан багш нар чинь бас янз бүрийн хоолойн янз бүрийн хавдар мавдар болчдог байсан ш дээ.

Баасанхүү -

мэргэжлийн онцлогоос уу?

Даваахүү -

тийн мэргэжлийн онцлогоос болоод тэр чинь шохойноос болдог юм уу яадын манай захирал тэгсийн ш дээ хоолой нь өвдөж байгаад тэгээл тэтэгвэртээ гараал хоёр гурван жил болоол анс барсан.

Баасанхүү -

ээ

Даваахүү -

тийн тэгдгийн ш дээ. Тэгээд мэргэжлийн онцлогоор зарим нь бас тэгдийн байна лээ. Тэгээд одоо гайгүй би бол гайгүй ээ тэгэд одоо яахав.

Баасанхүү -

тэр нөгөө социализмийн үед багшын багш нарын нэр хүнд их өндөр байсан тэ?

Даваахүү -

тийн

Баасанхүү -

социализмийн дараа буурах тийм хандлага гарсан уу?

Даваахүү -

гарсан ардчилаас хойш тийн гарсан ш дээ.

Баасанхүү -

жишээ нь одоо тэр нь юугаар илэрч байв?

Даваахүү -

за тэр нь болуул аан илрэх нь үү багш нарыг чинь одоо яахав хүүхдүүд өнөө хүүхдүүд ч гэсэн эцэг эхчүүдийн дунд ч гэсэн тиймэрхүү хандлага бас гарч л байсан л даа. Тийн социализмийн үед чинь одоо багш нар болуул бас нэлээн сайн сэхээтний тиймээ? Идэвхтэй л ажилладаг нэр хүндттэй байсан за тэгээд аа юуны үед чинь яахав жаахан хэр хүнд нь муудаад тэгээд янз бүрийн юм гараал тиймээ. За бас тэгээл сүүлийн үед бол бүр их яригдаж байна ш дээ тэ багш нарыг их авилгал авдаг сурагчдаасаа янз бүрийн юмаа татдаг барьдаг гээл тиймээ?

Баасанхүү -

тийн

Даваахүү -

тийн тэр чинь бид нарын үед ч бас гайгүй байсан юмаа намайг ажиллаж байх үед. Тэгээд сүүлийн үед чинь тэгээд зах зээл дээр ирсэн чинь бид нарын үед чинь тэгэж их багш нарт өнөө ёургууль төгссөний төгсөхөд бэлэг өгдөггүй байсан ш дээ. Тийм юм огт байхгүй байсан. Тэгээд сүүлийн чинь 2000 оноос л бараг тэгсэн байх.

Баасанхүү -

аан

Даваахүү -

2000 нэг хёр оноос л тэгэж байсан. Тийн тэгээд би ч нэг их тийм юм авч барьж байгаагүй ш дээ тэгээл зарим нь л янз бүрийн юм өгдөг. Тэгээд тийм юм авдаг болсон тэгээл илүү бэлэг сэлт өгдөг тэгээд яахав чинээлэг амьдралтай хүмүүс гараад ирсэн ш дээ зах зээлийн үед чинь тэд нар чинь нийлж бариал ингээл том бэлэг мэлэг өгдөг тэрнээс болоод багш нарын нэр хүнд жаахан муудсан байх л даа.

Баасанхүү -

аан за

Даваахүү -

тэрүүнд чинь одоо яахав хангамж амьдрал дээгүүр улсууд нь болуул их мөнгө өгчдөг тэрний доохнуур хүмүүс нь болуул чирэгдээл тэгээд жаахан дургүйцэж байхгүй юу даа.

Баасанхүү -

аан

Даваахүү -

харин тийн тэрнээс болоод л тэгсэн байх тэрнээс ч өөр нэг их юм байхгүй л дээ. Тэгээд зарим нь зан харьцааны хувьд бас жаахан хүүхдүүд эцэг эх багш нар тиймээ гурвуулаа хоорондоо зан харьцааны хувьд жаахан эвгүй харьцаж бариад л тиймээ тиймэрхүү юм гардаг байсан байх л даа. тэгээд миний үед болуул гайгүй ээ тийм. Тэгээл зах зээлдээ ороол ирэхээр чинь багш нарын цалин чинь бас өмнөхийг бодоход жоохон багадаад тэхдээ яахав нэмэгдэж л байсан л даа тэхдээ багадаад ирсэн. Тэгээд ер нь зах зээл эхэлсэн дор л нэг хууль тиймээ хууль эрхзүй эдийн засгийн мэргэжил их юу болцон ш дээ бүгдээрээ л тэр рүү хошуураад байдаг болцон ш дээ.

Баасанхүү -

тийн

Даваахүү -

бүх хүүхдүүд тэгээд эцэг эхчүүд ер нь тэгээл эдийн засагч болгоно хуульч болгоно гээл. Тэрнээс болоод одоо нөгөө сайн сурлагатай хүүхдүүд чинь бүгд тийм юм тэр лүү ороод тэгээд яахав дундаж нь өнөө багшийн сургуулиудад ордог болцон. Ингэснээс болоод багш нарын идэвхи оютнуудын тэ багш болох гэж байгаа оюутнуудын чинь идэвхи оролцоо овоо жоохон сулраад тэгээд төгсөөд ирэхээрээ бас багш нар нь жоохон юутай тэ.

Баасанхүү -

чадвар муутай?

Даваахүү -

чадвар муутайхан шиг багш нар тгээд ирсэн байж болох юм л даа. Тийн тэхнээс болоод багш нарын нэр хүнд жоохон муудсан байх. Тэр бараг нийгмийн тухайн үеийн шаардлгаар тэгцэн нийгэмтэй л холбоотой. Хууль эрхзүйн мэдлэг эдийн засаг руу л бүгдээрээ хошуурчихсан шд тийн тэрнээс л болсон. Тэгээд одоо ер нь багш болсон багш нарыг их сайн сурлагатай хүүхдүүдийг бол багш болгох тэрэнд бас хөнгөлөлт үзүүлэх энэ тэлээр бас ярьж байлаа шд тиймээ?

Баасанхүү -

тийн

Даваахүү -

тийн тэхдээ ер нь оюутан сурагчид бас багш үнэхээрийн сайн багш болъё гэсэн хүүхэд болуул эртнээс ордог л байсан. Тиймэрхүү л байгаа байх.

Баасанхүү -

ммхм тэр 90-ээд оны эхээр 93 оны хавьцаа байхаа багш нар аягүй их ажил хаясан гээд би сонссон байхгүй юу тэрэнд та оролцож байсан уу? Тэр ер нь хэр далайцтай ямар учир шалтгаантай тийм ажил хаялт болсон юм бол?

Даваахүү -

за тэгээд энэ багш нарын цалин ер нь бага байсан л даа. Тийн бага байсан учраас тэгээд үйлдвэрчний байгууллагаас тэрий нь зохион байгуулаад багш нарын цалинг нэмэгдүүлэх санал тэгэж ажил хаялт хийсэн.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

манай сургуулийнхан ч оролцсон бид нар ч оролцсон би ч оролцсон. Тэгээд захирал эрхлэгч нар л оролцоогүй байна. Тэр өнөө удирдлага болхоор тэ тэд нар оролцоогүй. Тэгээл үйлдвэрчний байгууллага удирдаал тэгээл бүх багш нар ажилчид, тэгээд энэ болуул яахав үр дүнтэй болсон тэгээд багшын хөдөлмөрийг чинь нэлээн нарийн үнэлдэг болсон шд тийм журам тогтоогоод.

Баасанхүү -

аа тэрнээс болоод уу?

Даваахүү -

тийн тэрнээс хойш багш нарыг чинь ангиа их сайн дааж анги даалтийн мөнгө гэж өгдөг болцон ангиа сайн удирдаж зохион байгуулаад тэгээд математик монгол хэл гэнэ тэгээд бусад мэргэжлийн багш нарууд өнөө хүүхэдтэй нэг бүрчлэн ажиллах дэвтрийн ажиллагааг нь шалгах тэ?

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээл янз бүрийн бичгийн ажил хийнэ тэрийг засна, ингээд дэвтэр засалтын мөнгө гэж өгдөг болсон. Тийн тэгээд сургалтын одоо янз бүрийн үзүүлэн таниулах өнөө төрөөх материалууд хийх сургалтын материал хийх цаг өгдөг тэгээд илүү цагийн мөнгө гэж авдаг.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд үндсэн цалин нь болуул бид нар чинь, багш нар чинь одоо нэгээс таван жил ажилласан багш нар чинь гучин хэдэн мянган төгрөгний л цалинтай байлаа шд. Тийн тэгээд таваас арван жил ажилласан багш чинь дөчин хэдэн мянган төгрөгний цалинтай. Тэхээд чинь ямар юм болох вэ. Тэгээд илүү цаг гэж жоохон мөнгө авна. Тэгээд илүү цаг нь болуул нэлээн их мөнгө болцон шд. Тэгээд бид нар чинь дал наян мянган цаас авдаг, тэгээд нэг сайн ажиллах юм бол зуу ер хүрдэг тийм л байлаа шд. Зуун мянган төгрөг авахад чинь их цалин авдаг байлаа шд. Тэр ерээд оны үед тэгдэг байсан. Тэгээд тэр чинь нэлээн явсаар байгаад тэгээд нодилонгийн үеээс дахиал одоо багш нарын цалин бодолтыг бас л өөрчлөөд тиймээ тэр нэмэгдлүүдийн заримийг нь хасцан шд.

Баасанхүү -

өө тийм үү?

Даваахүү -

тийн тэхдээ үндсэн цалинг нь дээшлүүлээд үндсэн цалинг нь жаахан нэмсэн мөртлөө тэр юуг нь хасаад өгсөн хасцан байна лээ. Тэр нь нөгөө гэмэгдэл чинь үндсэн цалингаас бараг их болоод ирсэн байхгүй юу.

Баасанхүү -

аан

Даваахүү -

тийн тийм нэмэгдэл өгчихөөр чинь хүмүүс идэвхитэй янз бүрийн юм хийнэ шд. Хичээлдээ одоо тараах материал үзүүлэн маш их хийнэ тэгээд цаг авна, тэгээд ангийнхаа хүүхдүүдтэй ажиллана. Янз бүрийн сэдвийн шалгалтууд авна хүүхдүүдээс чинь хүүхдүүдээс сэдэвчилсэн шалгалтуудыг чинь сард гурав дөрөв авчихна.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд амаар бичгээр авчихаар чинь тэд нар чинь их цаг аваад явчихна. Тийн тэр болуул их ашигтай л байсан.

Баасанхүү -

үр бүтээлтэй ажиллахад нь нөлөөлсөн үү?

Даваахүү -

тийн нөлөөлсөн тийм эдийн засгийн үед тэгээд дэмжээд өгөхөөр чинь хүмүүс бас идэвхижээл ажилладгийн байна лээ ш дээ.

Баасанхүү -

тэгээд ажлаа хаяхдаа хичээл орж байсан хугацаанд хаясан уу? Эсвэл одоо улирлын амралт ч юм уу зуны амралт тааруулж ажил хясан уу?

Даваахүү -

улирлын амралт тааруулж гурван сард тэгсийн.

Баасанхүү -

дорно айлгасан байна шд.

Даваахүү -

тийн

Баасанхүү -

одоо нэг хүнд чинь нэг баримталж явах зарчим ч юм уу тэ нэг тийм юм байдаг ш дээ. Та одоо жишээ нь багш хүнийхээ хувьд ямар зарчим баримталж ажиллаж байв?

Даваахүү -

аан би юу? аа би ч одоо өнөө шавь нартайгаа тэгээл эцэг эх багш нар тэгээл тэд нартайгаа хамт олонтойгоо л ер нь их хамтарч ажиллхыг боддогийн шд. Тэгээд одоо ч гэсэн энэ тэтэгвэртээ гарсан багш нар бид нар чинь бүгдээрээ нийлээл бас ногоо могоо тариал хамтарч тэгдэг ш дээ. Бас хороогоороо тэ ахмадууд нийлээд тийн тэгээл ер нь олны тус оломгүй далай гэж нээрээ тэгээд хамтраад юм хийх их сайхан. Хамтарч ажиллах тэгээд секцийн багш нар бид нар чинь бас л хичээлүүдийнхээ үзүүлэнг тараах материалуудыг хамтраад хийдэг байлаа. Ийм ийм хичээлийг одоо ингэж заая гээд бүгдээрээ материалаа бэлдээд тэгдэг байсан. Тэгээд ер нь анги хамт олонтой хүүхдүүдтэй ер нь ингээд хамтраад ажиллахад бүтэхгүй юм гэж байхгүй л дээ.

Баасанхүү -

багш нар зарим нь ингэж ярьдаг ш дээ түмний хүүхдийг хүмүүжүүлсээр байгаад өөрийнхөө хүүхдийг мартчих шахах юм гээл тиймэрхүү зүйл байдаг ш дээ. Та хэдэн хүүхэдтэй билээ?

Даваахүү -

би чинь таван хүүхэдтэй.

Баасанхүү -

өө бас олон байна тэ?

Даваахүү -

олон.

Баасанхүү -

тэхээр одоо тэр олон бусдын хүүхдийг хүмүүжүүлэхийн хажуугаар өөрийхөө хүүхдүүдийг яаж хүмүүжүүлж байв? ар гэрийнхээ амьдралыг яаж зохицуулж байв? Ажилтай чинь бас цаг нар нь тохирохгүй ч юм уу бас хэцүү зүйл байсан уу? Ямархуу байсан бэ?

Даваахүү -

аа тийн тийн. Тэгээд манайх чинь одоо дандаа л баньд нар.

Баасанхүү -

өө за за

Даваахүү -

таван залуутай байлаа шд. Тэгээд баньд нартай байсан, манай сургуульд зарим нь явдаг зарим нь өөр сургуульд байсан тэгээд тийм л дээ тэхдээ манай хүүхдүүдийн эцэг аав нь болхоор кино театрт ажилладаг байсан. Тэр аймгийн кино театрын кино механикч байж байгаад тэгээд хойно нь кино театрын даргыг хийгээл тэгэж байсан байхгүй юу тэгээд манай хүүхдүүд чинь ер яах вэ багаасаа цэцэрлэгт явсан. Би ч өнөө цэцэрлэгийн багш юм чинь багаасаа цэцэрлэгт явцгаацан тэд нар чинь тэгээд цэцэрлэгээр яваад тэгээд гурван нас хүртэл нь яахав эмээ нь харчдаг байсан. Гурван нас хүрээл цэцэрлэгт явчдаг. Цэцэрлэгээр явж байгаад тэгээд сургуульд орцгоосон. Аа тэгээд яахав идэвхитэй бас гайгүй сурдаг тэхдээ зарим нь яахав нэг сургуульд тэр чинь яг зах зээлийн үед л эхлээл юүжийлээлдээ сургууль төгсөж байлаал даа.

Баасанхүү -

за

Даваахүү -

тийн тэгээд ер нь зарим нь яахав сургуульд.., хоёр яахав сургуульд яваагүй хоёр нь юүсэн зүгээр наймдугаар анги төгсөөд тэгээд техникомд ороод бас нэг нь яг аав шигээ кино механикч болсон.

Баасанхүү -

аймагтаа юу?

Даваахүү -

тийн аймагтаа ажилж байлаа. Нэг хүү маань цэргийн сургуульд цэргийн дарга хийж байгаа одоо. Хилийн цэргийн сургууль дээдийг гэдгийг төгсөөд одоо сэлэнгэд ажиллаж байгаад гэр бүлтэй болсон. Сэлэнгэд ажиллаж байгаад одоо бүр Увс аймагт ажиллаж байна. Цэргийн хүн чинь одоо ингээд л яваад байх юм л даа харин тийн..., тэгээд явж байгаа..., тэгээд зарим үед ч бас тиймээ гэр орноо орхичихдог тэгээл манай.., аав нь болохоор цэцэрлэгт ажиллаж байхад чинь би их оройтно шд. Тэгээл аав нь хүүхдүүдээ эртхэн аваад явчиж байгаа юм. Би араас нь ирж байгаа юм. Тэгээд эртхэн ирээд тэр чинь орой кино гаргадаг өнөө аав нь, тийм учраас эртхэн хоол ундаа хийчихсэн хүүхдүүдээ аваад ирчихсэн байж байдгийн, би тэгээд ард нь л байж байдаг тийм байлаа шд.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд өглөө ч яахав эрт босноо эрт босоод унд цайгаа хийж.., хийчхээл яваад өгнө. Тэгээл юүнэ..., тийн зарим үед бас л бас гэр орноо хэцүү л байдгийн нөгөө сургуульд чинь тэр чигээрээ хаячихаад явдгийн. Тэхээр одоо хүүхдүүдээ жоохон том болоод ирэхээр нь би бас бие даагаад өөрсдөө хийгээд хувиарилаж өгөөд ажлуудаа.., эрэгтэй ч гэсэн манай хүүхдүүд зарим нь цэвэрлэнэ зарим нь хоол ундаа хийнэ тэгчдэг байсаан. Харин тийн..., нээх хүмүүжлийн доголдолтой хүүхэд байгаагүй ээ.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тийн зүгээр даруу. Ер нь хүүхэд чинь бас найз нөхдөөсөө шалтгаалдаг ш дээ.

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

тийн хүн болж төлөвших юу яатал нь ангийхаа тийн найз нөхдүүд нь сайн байх юм бол бас тэгээд сайн явчдаг. Манай тэр цэргийн хүү чинь ангийхан нь бас их спортод дуртай. Тэгээд математикын гүнзгий анги байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тийм ангид сурч байсан, тэгээл тэд нар чинь бүгдээрээ.., гээл спортоор хичээлэлчихдэг, тэгээд хичээл номоо хамтраад давтчихдаг, тэгээд ихэнх л бүгдээрээ ихэнх нь ер нь сургууль авцан шд. Тэгээд тэр тэгжийсийн.

Баасанхүү -

нөгөө багш нарт зөвхөн нөгөө ажлын хажуугаар бас өөр хөгжих багшын чадвараа нэмэгдүүлэх тийм юм байдаг байсан уу? Эсвэл зөвхөн өөрөө л ажилладаг байсан уу?

Даваахүү -

байж л байсан бид нар чинь долоо хоногт секц, секцийн ажил гээд л ярилцана өөрөө шинэ шинэлэг юмнууд. Тэгээл аймгийн сурганы кабинет гээл багш нарын мэрэгжил дээшлүүлдэг тиймээ?

Баасанхүү -

за

Даваахүү -

тийн тэндээс чинь бас аа.., зааварлагч гээд хүмүүс ирээл шинэ соргог юмнууд ярьж өгнө.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд бид нар чинь.., жилд чинь нэг хоёр гурван багш долоо хоног арав хоногоор энэ семинарт ирнэ ш дээ, тэгээд улсын зардлаар, тэгээд хотод ирээл, хотод ирээд багш нарын мэргэжил дээшлүүлэх дээр чинь семинар хийчихнэ. Тэрийгээ очоод багш нартаа ярьчихна, тэгдэг байсан ш дээ.

Баасанхүү -

туршлагаа?

Даваахүү -

тийн тэгээд шинэ..., шинээр юүсэн уран зохиол дээр шинээр гарсан одоо нээлт мээлт юу байна тиймээ заах аргын юмнууд юу байна гээд дандаа Багшын дээдийн багш нар их сургуулийн багш нар чинь лекц уншчихна. Тэгдэг байлаа ш дээ. Тэгээд сүүлийн үед л одоо тийм ийм юмнууд байхгүй бараг өөрөө л болдог болчлоо ш дээ.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

би тэрэнд чинь тав зургаан юманд явлаа. Тав зургаан семинарт явж байсан шд. Зуны амралтаар хавар хичээл тарахын өмнө ч явж байлаа шд. Гурван сард явж байлаа хоёр сард тэгээл хүүхдийн амралтын цагаар л амралтаараа явчдаг байсан ш дээ энэ улирлын амралтуудаар л тийм семинарууд болчдог байсан. Тийм л байсан ш дээ.

Баасанхүү -

тэр та нөгөө уран зохиолын багш байсан ш дээ тэ? Тэгээд хүүхдүүдэд бас ямар ямар зохиолууд вэ? Өмнө нь одоо хөрөнгөтөн орны зохиол судлуулахгүй энэ тэр гэсэн иймэрхүү юм байсан уу?

Даваахүү -

гайгүй ээ ер нь уран зохиолын программд чинь юусан юм л даа дөрөвдүгээр ангиас эхлээл аравдугаар анги хүртэл программд одоо дөрөвдүгээр ангид чинь одоо ардын аман зохиол гээд орж байгаа юм чинь.

Баасанхүү -

за

Даваахүү -

яахав монголын орчин үеийн уран зохиол гэхээр чинь Нацагдоржын шүлэгнүүд. Жилээлбэл “Миний нутаг” тэгээд “Цагаан сар ба хар нулимс” гээл ийм зохиолууд өгүүллэгүүд байдаг. Аа зуравдугаар ангид болохоор бас аман зохиол нэмэгдээл явчихдаг ийм л дээ. Ер нь наймдугаар ангид гадаадын уран зохиолыг үзнэ, есдүгээр ангид бас үргэлжлүүлээд үзнэ, аравдугаар ангид болохоор жинхэнэ монголын уран зохиолыг үздэг байхгүй юу. Эртнийхаас нь эхлээл “Нууц товчоо” юунууд үзнэ л дээ тэгээл орчин үеийн уран зохиол бүх романуудыг үзнэ шд. Рэнчин гуайг үзнэ тийн тэгээл одоо Дамбыг үзнэ тийн тэгээд Гайтав, Лхамсүрэн байж байна тийн эд нарын чинь найраглалуудыг үзнэ Пүрэвдорж байна Дэндэвийн Пүрэвдорж гуай эд нарын зохиолуудыг үздэг байсан ш дээ. Тэгээд тэр чинь яахав сурах бичиг дээр нь яахав товч байж байна.

Баасанхүү -

за

Даваахүү -

тэгээд тууж өгүүллэг роман гээд үзчихдэг ш дээ. Уран зохиол дээр чинь роман гэхлээр ерөнхий онолын мэдлэгийг нь олгоно. Тууж гэж юу юм өгүүллэг гэж юу юм гэдэг ерөнхий онолын мэдлэгийг нь олгоно тэгээд тэрний чинь үйл явдал тэгээд тэрнийг хүмүүжүүлэх ач холбогдол тэрий нь ярьж өгдөг байхгүй юу. Тэгдэг байсан юм л даа.

Баасанхүү -

ммхм гадаадын уран зохиол дээр...,

Даваахүү -

гадаадын уран зохиол дээр чинь болохоор юудгиймаа америкынхаас юуг үзнэ ш дээ хөрөнгөтэй орных ч гэсэн үзнэ үзнэ. Гэхдээ тийн

Баасанхүү -

ная маяад онд ч гэсэн үү?

Даваахүү -

тийн тэхдээ тэр болуул хувьсгалыг магтан дуулсан тиймээ. Хөрөнгөтэй орных нь нийгмийг шүүмжилсэн тийм байна гэж үзнэ ш дээ.

Баасанхүү -

өө заахдаа тэгэж заадаг

Даваахүү -

тийн тэгэлгүй яахав тийн Эрнист Кимон гуайн үзэл “Өвгөн тэнгис хоёр” гээд л өгүүлэгийг чинь үзнэ ш дээ.

Баасанхүү -

тэрийг жишээ нь одоо юу гэж заах вэ?

Даваахүү -

тэр одоо яахав өвгөн тэнгис хоёр гээд өгүүллэг дээр чинь хүн өвгөн одоо нэг далайчин өвгөн гардагийн ш дээ тиймээ?

Баасанхүү -

тийн

Даваахүү -

далайчин өвгөний тухай тэгээд тэрэн дээр чинь заахдаа л одоо тэр одоо маш их юу аврага загас өнөө нэг загас барьсан чинь тэрий нь аврага загас араас нь хөөсөөр байгаад идчихэж байгаа ш дээ. Зүгээр араг ястай л гарч ирж байгаан тэгээл араатан амьтан хүн хоёрын тэмцэлд одоо хүн л ялж байна гэдгийг нь л одоо харуулна..., тэгдэг байсан. Тэгээд Чилийн өнөө Паулан Нэруда гээд яруу найрагч тэрнийх нь шүлгүүдийг юуна тэгээд л эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан талаар нь л ярьдаг байлаа ш дээ. Тийн. Джек Лондоны чинь зохиолууд байгаа.., зохиолуудыг үздэг л байсан..., тийн зохиолуудыг үздэгийн. Тэгдэг л байсан.

Баасанхүү -

тэгэхээр одоо шууд хүүхдүүдэд тайлбарлахдаа болохоор тийм хөрөнгөтэй орных тийм болохоор ийм байна гэж тэгэж тайлбарладаг байсан уу?

Даваахүү -

тийн тэгэж л тайлбарладаг байсан л даа.

Баасанхүү -

таныг сурч байх үед ер нь танай сургууль ямархуу байсан бэ? Та чинь дараа нь багшилсан ш дээ тэ үгэлжлүүлээд?

Даваахүү -

тийн

Баасанхүү -

өөрөө насаараа багшилсан хүн тэхээр та өөрөө бас ямар орчинд сурч байв?

Даваахүү -

би 1955 онд сургуульд орж нэгдүгээр ангид орж байлаа.

Баасанхүү -

аан

Даваахүү -

55 онд за тэр үед чинь яахав дан байшинтай тэгээл гараар халдаг гал түлж халдаг тийм пийжэнтэй томоо хар пийшэнтэй тийм л сургууль байлаа. Тэгээд тэр сургуульд байж байсан чинь зун өнөөх борооноор нөгөөх сургууль нь бас сургуулийн байшин хундам нь бас муу байсан юм байлгүй нурж унаад.

Баасанхүү -

ээ

Даваахүү -

тэгээд манайх чинь аймгийн төв рүү сумаараа нүүж байгаа шд. Сумын контор сургуулийн байшин нэг өглөө ирсэн чинь пид гээд тэгсэн чинь хажуу тал нураад л уначихаж байгаа юм чинь.

Баасанхүү -

хичээл дээр сууж байсан чинь үү?

Даваахүү -

тийн

Баасанхүү -

өө яанаа.

Даваахүү -

хичээлдээ орох гээд ирж байгаан тэгсэн чинь өнөө хашаа машаа нь ингээд нурж байгаан шд. Тэгээд өнөө түүхий тоосгоор ч барьцан юм уу яасын би хоёрдугаар ангид байсан. Тэгээд бид нар чинь есөн сард чинь аймгийн төв рүү нүүгээд. Тэгээд би чинь нэг дүүтэйгээ би хоёрдугаар анги..., аан би чинь дөрөвдүгээр анги манай дүү хоёрдугаар анги хоюулаа морь унаад л явьж байгаан айл дагаад, гэр нүүгээгүй байгаа гэр нөгөө аав чинь дарга марга юм чинь тэгээд сумаа нүүлгэнэ шд.

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

тэгээд тэд нар явах болоогүй. Тэгээд бид хоёр айл дагаж нүүгээд тэгээд тэр айлд нэг араваад хонож байсан чинь манай гэр нүүж ирж байсан. Тэр аймгийн төвд долоон жилийн сургууль гэж байсан тэнд бас нэг л жижиг цагаан байшин дан цагаан байшинд тэгээд дөрөвдүгээр ангид ирж байлаа. Тийм сургууль байж байсан. Хойхон нь арван жилд ороод байж байсан чинь бас жаран хэдэн онд чинь жаран гурав дөрвөн оны үед жаран хоёр гурван оны үед чинь бас нүүрс түлдэг болсон. Тэгсэн чинь өнөө пийшэнгээс нь утаа гараад манай ангийхан чинь угаартдаг байлаа шд. Хичээлээ тарчихаад гэртээ хариад заримдаа толгой өвдөөд унана.

Баасанхүү -

ямар яамаар юм бэ

Даваахүү -

тэгсэн чинь угаартчихаж гэж байгаа юм чинь. Тийм л сургуулиуд байсан, тэгээд яг аравдугаар анги төгсдөг жил манайх чинь харин гурван давхар шинэ байранд ороод.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд дандаа хятадууд барьсан, хятад ажилчид манай аймагт очсон байсан.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээд тэр чинь театрын том байшин барьсан нэг зочид буудал барьсан аан цэцэрлэг, техником хөдөө аж ахуйн техиком гээд байрийг барьсан.

Баасанхүү -

өө за

Даваахүү -

тэгээд манай сургууль арван жилийн, арван жилийн нэгдүгээр сургуулийн байрыг барьсан. Тэгээд зуны амралтаар бид нар чинь би чинь есдүгээр анги төгссөн байсан. Есдүгээр ангийн хүүхдүүдийг зуны амралтаар тэр барилга дээр нь бас шавар мавар зөөдөг ажилд оруулаад.

Баасанхүү -

өө

Даваахүү -

тэгээд бид нар чинь нэг сар ажиллаад.

Баасанхүү -

цалин хөлс гэж байх уу?

Даваахүү -

байна зуу гаруй мянган төгрөг зуун өө зуун төгрөг авч байгаан. Тэр чинь одоо их төгрөг ш дээ.

Баасанхүү -

аая яая тийм байна.

Даваахүү -

тийн их төгрөг. Тэгээд аав л авчирч байсан өө их цалин авч гээд тэгж байсан. Тэгээд нэг сар ажиллуулаад би чинь нэг өрж байгаа хятадын шаврыг нь хийж өгдөг. Шаврыг нь ингээд тавийд өгөхөөр дээр нь тоосгоо тавиад ингээд хурдан хурдан шавар тавьж өгөөд дээр нь ингээд тоосго тавиад.

Баасанхүү -

урамтай?

Даваахүү -

тийн тийм ажил хийж байсан. Тэгэж ажиллаад тэгээд гурван давхар шинэ байранд орсон чинь өө ёстой гоё бол байсан шд. Тэгээл анх удаа форм аравдугаар ангидаа формын хувцас өмсөж байлаа. Форм палаттай байж байлаа тэгээд өмнө нь болохоор дандаа л дээлтэй л байдаг байсан л даа.

Баасанхүү -

аан формын хувцас нь уу?

Даваахүү -

тийн формын хувцас нь дээл байдаг байсан ш дээ. Ногоон даалимбан дээлтэй эрэгтэй нь болохоор..., эмэгтэй нь ногоон даалимбн дээлтэй эрэгтэй нь цэнхэр даалимбан дээлтэй, хар хөх даалимбан дээлтэй. Тэгээл хичээлдээ явдаг байсан. Бүгд тэгээд жигдэрчихдэг, бас л гоё л харагддаг байсан ш дээ.

Баасанхүү -

дараагаар нь таныг нөгөө нэг одоо багшлаад ирэхэд сургуулийн байдал одоо хөгжих гэх юм уу материаллаг бааз нь арай илүү хурдан нэмэгдсэн үү?

Даваахүү -

тийн тэгээд яахав арав төгсчихөөд техникомд сураад хоёр аан.., гурван жил болоод ирэхэд чинь яахав нөгөө байр гайгүй болцон тэхдээ бас жоохон хуучирч бариал тэ, халаалт малаалт жаахан муутай л байдаг байсан ш дээ. Тэгээл бас дахиал засварт орно их засварт ороол тэгээл засч бариал тэгж л байгаа юм. Тэгээд сүүлийн үеийн байрууд болуул харин сайхан болцон. Ммхм тэгээд бид нарын чинь барилцаж байсан тэр арван жил чинь саяхан жаран жилийнхээ ойг хийсэн ш дээ.

Баасанхүү -

өө за за

Даваахүү -

тийн жаран жил болсон. Манай тэр сургуульд чинь өнөө Цэдэнбал сурч байсан гэж байгаа ш дээ.

Баасанхүү -

Юмжаагийн юу?

Даваахүү -

Юмжаагийн Цэдэнбал сурч байсан. Харин тийн тэгээл Цэдэнбал гуай чинь ирдэг байсан бас тэр сургуулиараа орж ирж барьдаг, хүндэт пионер болгоол.

Баасанхүү -

хүүдүүдийг үү?

Даваахүү -

тийн нөгөө юу өөрий нь өнөө сургуулийнхаа хүндэт пмонерий нь болгоно ш дээ.

Баасанхүү -

аан Цэдэнбал даргыг уу?

Даваахүү -

аанхан даргыг. Тэгдэг байсан ш дээ. 66 онд дараа нь наян хэдэн онд нэг ирсэн шд хамгийн сүүлд наян нэгэн оны үед л ирсэн байх. Нэг баруун аймгуудаар яваад л зайлуул тэгж байсан шд. Тэгхэд би яг Багшийн дээдэд сурч байлаа.

Баасанхүү -

аан за

Даваахүү -

тийн тэгхэд чинь нэг ирсэн 66 онд бас ирсэн тэгхэд би аравдугаар анги төгсөөд явцан байсан л даа. Тэгээд ирсэн гээд зураг байдгийн манай өрван жилд хүндэт пионер болгоцон зураг мураг нь байдгийн. Тийм байсан...,

Баасанхүү -

тэгээд танай сургууль чинь нөгөө цэдэн бал даргын сурч байсан гэх мэтчилэнгээр арай жоохон давуу тал ч гэх юм уу сургалтын материаллаг бааз нь арай илүү хөгжингүй ч юм уу тиймэрхүү тал байсан уу?

Даваахүү -

байна л даа байна байна ер нь тэгээл олон жил болсон тэгээд хамгийн анхны арван жил болохоор чинь тэ?

Баасанхүү -

тэр ч утгаараа юу?

Даваахүү -

тийн тэр ч утгаараа сайн ш дээ. Тэгээд сургалтын чанар ч сайн. Тэндээс чинь гавъяат багш ч төрсөн гавъяат багш нар тийн хоёр ч байгаа. Тэгээд тэргүүний багш нар тэ.., тийн хоёр ч байгаа боловсролын тэргүүний ажилтан олон байгаа олон багш нар. Тэгээл өнөө их хурлын депутат дээр үед чинь депутат багш нар байлаа бага ангийн багш депутат багш нар..., тийн ер нь л хамгийн сайн сургууль нь л байлаа л даа тэр чинь тийн. Одоо яваандаа наад шинээр байгуулагдсан сургуулиуд нь яахав гайгүй болоол тэ сургалт нь тэгж ирсэн. Одоо юүсийшдээ бас гүнзгийрсэн англи хэл математикын гүнзгийрсэн прогрэсс гээд шинэ байгуулагдсан шд.

Баасанхүү -

танай аймагт уу?

Даваахүү -

тийн аймагт тийн ийм байгаа.

Баасанхүү -

та одоо насаараа боловсролын байгууллагат багшилж ирлээ нэ ажил байсны чинь гол бахархал ч гэх юм уу танд ингээд сайхан бахархаж явдаг зүйл чинь юу вэ?

Даваахүү -

өө тийн одоо шавь нараараа л бахархана л даа.

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

тийн шавь нараараа тэгээл сайн явж байгаа тэгээл өндөр боловсролтой болцон шавь нараараа тэгээд миний бараг дөрөвдүгээр ангиасаа авцан дааж аваал байж байсан манай ангийн дарга байсан Даваабаяр гээд тэгээд юунд бэйжинд сургууль төгсөөд одоо тэгээл юунд ажиллаж байгаа л даа, эм си эс гээд тэ

Баасанхүү -

аан тийн

Даваахүү -

тэр компанид байж байна. Тэгээл олон хүүхдүүд Багшын дээдийн Ховдын Багшын дээдийн их сургуульд болохоор хоёр гурван багш ажиллаж байна.

Баасанхүү -

ммхм

Даваахүү -

тэгээл ингээд сайн явж байгаа сурагч нараараа өөрийнхөө хүүхдүүд шиг л бахархаж байдгийн. Өө энэ чинь миний шавь ш дээ тэгдэг ш дээ. Тэгээл бахархаж явдгийн. Багш хүн чинь сайхан сайхан шавь нар чинь их л сайхан санагддагийн, тэр битгий хэл цэцэрлэгийн шавь нар хүртэл тэ бүр том болчихоод тэ хамт ажиллаад явж байхад чинь баярлаж байгаа юм чинь. Өө энэ чинь миний шавь ш дээ гээл..., тэгээд зарим нь болохоор өнөө жоохон хүүхдийг чинь тнихгүй ш дээ бас. Та миний багш билүү гээл ингэдийн зарим нь таниал багшаа сайн байна уу гэл тэхээр бүр баярлаж байгаа юм чинь энэ чиньт овоо ш дээ гээл.., тийн тэгдий шд. Тэгээл ёстой эмч нар ч гэсэн аль өвчтнүүдийг олон хүнтэйажилладаг учир бас танил их байдаг байх л даа. Багш нар болуул маш их шавь нар даасан анги тэгээл хичээл заадаг гэхэд чинь л бараг нэг жилд чинь зуу гаруй хоёр зуу шахам хүүхэдтэй ажиллаж байна ш дээ.

Баасанхүү -

тийм байна.

Даваахүү -

тийн тэгэхээр чинь олон шавь нартай болчихож байгаа ш дээ. Трүүгээрээ бахархана одоо би.

Баасанхүү -

хүний амьдралд гүн гүнзгийгээр нөлөөлсөн тийм үйл явдал тохиолддлг ш дээ таны амьдралд ийм зүйл тохиолдож байсан уу? Тэр нь юу вэ?

Даваахүү -

өө тэгээл байна л даа байна шавь нар нь өнөө өжиллаж байгаад юүхээр чинь нөгөө алдары нь тэмдэглэнэ гээл тэ тэгээл багш шавь нар нь ингээл баяр хүргээл тэхээр чинь одоо их сайхан ш дээ тэ хийсэн бүтээсний нь урамшуулаал тиймээ тэгэхээр одоо их баярладаг байлаа. Тэгээл миний бүх цэцэрлэгт ажиллаж байх үед чинь тийн аймгийн аварга болоод тэгээд бүх цэцэрлэгийн мартын наймнаар чинь миний алдрыг тэмдэглээл тийн.

Баасанхүү -

пөөх тэгж байсан уу?

Даваахүү -

тийн

Баасанхүү -

хэдэн онд вэ?

Даваахүү -

тэр чинь одоо 78 онд

Баасанхүү -

таны алдрыг мартын наймнаар тэмдэглээд

Даваахүү -

тийн

Баасанхүү -

тэр ямархуу юм болсон бэ?

Даваахүү -

өө тийн хүндэтгэлийн ширээнд суулгачихаад тэгээл ажлын амжилт мамжилт яриал тиймээ?

Баасанхүү -

аанхан

Даваахүү -

эмэгтэйчүүдийн байгууллагас ш дээ цэцрлэгүүдийн эмэгтэйчүүдийн байгууллагаас тэгээл баяр хүргээл тэгээл бүх сургууль ийм ийм амжилттай ажилсаг байсан гээл тиймээ. Тэгээл бүх цэцэрдэгийн багш нарынхаа юунд одоо ажлаар одоо тэргүүлж аварга болсон гээл ингээл алдры нь тэмдэглээл тэгээл байгууллагаас тэгээд бүх цэцэрлэгийн тэр эмэгтэйчүүд үйлдвэрчний байгууллагаас шагнал урамшуулал өгөөл ингээл тэгээд зураг мураг аваад л тэгээд л шавь нар болон өөрийн хүүхэд мүүхэд чинь баяр хүргээл тэгж байсан тэр нь болуул сайхан л байгаа. За тэгээд сургуульд орсны чинь дараа бас шавь нар чинь манай сургуулийн хорин жилийн ой болсын байхгүй юу.

Баасанхүү -

за

Даваахүү -

тэрүүгээр чинь өнөө төгссөн шавь нар чинь ирээл багш нартаа баяр хүргээл тэгээд нэг тусгай ширээ засчихсан монгол хэлнийхэн гээл тэгээд математикынхан гээд бүгдээрээ ингэцэн нээх гоё болж байж билээ манай сургууль дээр. Зургаа авхуулцгаагаал. Тийн тэгээл бас төгссөн шавь нар маань бас л багш нарын баяр маяраар чинь хүлээн авалт хийнэ ш дээ.

Баасанхүү -

өө за

Даваахүү -

тийн тэгдийн ш дээ. Тэгээл нэг удаа хүлээн авалт хийгээд багшаа та хүрээд ирээрэй бид нар ангиараа цуглацан байж байна шүү гээл. Одоо бол бүр гоё л.., тэр үед чинь бичлэг мичлэг хийдэггүй байлаа л даа, тийм юм байхгүй байсан. Тэгвэл бүр их гоё болно л доо.

Баасанхүү -

одоо таны амьдралын бусад хүмүүсийнхээс мэдээж одоо хүн болгоны амьдрал өөр өөр тэ тэхдээ бас тийм онцлог гэх зүйл чинь юу вэ?

Даваахүү -

миний амьдралын уу?

Баасанхүү -

тийн миний амьдрал ийм юмаараа бусад хүмүүсийнхээс онцлог гэсэн тийм зүйл байдаг уу?

Даваахүү -

яахав байж болно болно байна байна би чинь одоо гурваас арван найман насны хүүхдүүдтэй л ажиллаж байлаа шд. Тэрүүгээрээ..,

Баасанхүү -

бүх шатанд?

Даваахүү -

тийн бүх шатанд боловсролын байгууллагын бүх шатанд ажиллаж байлаа харин тийн тэрүүгээрээ онцлогоо. Тэгээд зарим нь одоо цэцэрлэгт явж байсан чинь сургуульд ороод ирж байгаа юм тэгээд заримы нь сургуулийн сурагч нарын чинь ах эгч нар нь одоо миний цэцэрлэгийн шавь нар байж байх шиг тэ.

Баасанхүү -

аан

Даваахүү -

тэгээл цэцэрлэгт байж байхад чинь ах эгчий нь ингээдл сургуульд оруулахад эргээл гурван настай дүү нь хүрээд ирж байгаан тийм л хөөрхөн байдаг юм ш дээ тэгээл...,

Баасанхүү -

за баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.