Burmaa


Basic information
Interviewee ID: 990112
Name: Burmaa
Parent's name: Radnaa
Ovog: Shüülenhen
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Buriad

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: header of Voter Education Centre
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: teacher


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
education / cultural production
foreign relations
democracy
NGOs


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За бид нар таны ярилцлагыг вэб сайтандаа тавихдаа нэртэй чинь зурагтай чинь тавьж болох уу?

Бурмаа -

Болно болно

Баасанхүү -

За тэгвэл...

Бурмаа -

Сар өдөр.... төрсөн сар өдөр энэ тэрээ гэхгүйгээр тавьчих за

Баасанхүү -

За... за та тэгээд ярилцлагаа нийтийн хүртээл болгохыг зөвшөөрч байна уу тиймээ ?

Бурмаа -

Зөвшөөрч байна.

Баасанхүү -

За баярлалаа. Тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Хаана төрсөн хүүхэд насныхаа талаар ярилцлагаа эхлэхгүй юу.

Бурмаа -

Манай аав ээж хоёр бол Дорнодын Баян-Уулд төрж өссөн буриад хүмүүс..

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд дээд сургуульд сурахаар Улаанбаатарт ирээд тэгээд..... \бодов\ хоёулаа багшийн мэргэжилтэй. Нэг нь биеийн тамирын багш, нөгөөх нь тооны багш тэгээд дараа нь Улаанбаатар хотод амьдарсан. Тэр үед нь би төрөөд ингээд миний төрсөн нутаг бол Улаанбаатар

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аав ээжийнхээ төрсөн нутаг Дорнод аймагт зуныхаа амралтаар явдаг одоо ч гэсэн эцэг эхийгээ аваад тэр сайхан нутгаар очих дуртай. За миний анх төрөхөд усны гудамж гэж байсан. Одоо цирк байгаа тэнд анх төрсөн. Аав 6-р сургуульд багш байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

6-р сургуулийн багш нарын байр гэж яг тэр циркийн буурин дээр

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Дараа намайг 1-р ангид орох үед 65 онд 120 мянгатад анх баригдсан энхтайвны гүүрний урд талд .. тэнд манайх орж байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд манай эмээ хэлж байсан. Шалнаас нь нар ойж байна гээд байдаг байсан.

Баасанхүү -

\инээв\ сайхан байна гэсэн үг байна тиймээ?

Бурмаа -

Сайхан тэгээд их дулаахан сайхан байранд бид анх орж байсан юм. Тэгээд манай аав ээж ч одоо байгаа. Манай төв байрыг засаад их сайхан болгочихсон байгаа. Тэгээд тэнд 18-р сургууль гээд 1-8 анги хүртэл тэгээд дараа нь 52-р сургууль анх байгууллагдахад 52-р сургуульд ангиараа шилжиж ороод ... тэгээд 52-р сургууль төгссөн. Хүүхэд байхдаа сонгуульт ажилд их оногддог байсан. Аа онц сурдаг. ..

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэр үед зохион байгуулах чадвар гэхээсээ илүү онц сурлагатангаа илүү дарга болгодог байсан шиг байгаа юм. Би тэр үед бүрэг ичимхий хүний өмнө нэг их гараад байдаггүй. Ялангуяа биеийн тамир спортонд тааруухан байсан. Гэтэл яаж байгаа ч юм. Бүлгийн зөвлөлийн... бүлгийн дарга ч байдаг юмуу бүлгэмийн зөвлөлийн гишүүн ч билүү за тэгээд ангийн дарга марга гэсэн албан тушаалд томиллогдчихдог. Тэр гол нь багшид туслах үүрэгтэй.

Баасанхүү -

Оо за

Бурмаа -

Тэгээд.... тиймэрхүү ажил хийж байсан байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд тооны олимпиадад бид их ордог байсан. Манай тэр үеийн тооны багш Маам гээд ардын багш байсан. Маам багшийн шавь гэдгээрээ бахархдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Ангийн багш маань Жамъянсүрэн багш гээд их сайхан сэтгэлтэй.... аа манай анги 38 хүүхэд тэр үед 10-р анги төгсөөд бүгдээрээ дээд сургуульд төгссөн.

Баасанхүү -

Оо за

Бурмаа -

Тийм анги ховор манай Жамъянсүрэн багш манай ангиар их бахархаж дараагийн ангид их ярьдаг байсан гэсэн. Тэр үед сургуульд элсэлт конкурс шалгалтаар ордог байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгж орж чадна гэдэг чинь сайн чадвартай байсных байх.

Баасанхүү -

Ангиараа тиймээ?

Бурмаа -

Ангиараа тэгээд тэр жил бид нарыг 10, 9 ангид байхад тооны сонгонд явдаг байсан юм. Аа бид нар 10-р ангид явдаг байсан юм байна. Тэгэхэд 5 хүүхэд манай 52-р сургуулиас тооны олимпиадад ороход 9-р ангид байсан нэг хүү анги алгасаж 10-р ангийн тооны олимпиадад ороод түрүүлж байсан юм.

Баасанхүү -

Пөөх

Бурмаа -

Тэгээд ер тооны 1 л гэж 1-р сургууль л тооны олимпиадад авдаг. Тэр нь ч тийм байдаг гэж боддог. Дархлаатай юм шиг байдаг байсан ш дээ тиймээ? Гэтэл 52-р сургуулийн ердийн сургуулийнхан ингээд тооны олимпиадын аваргын авлаа гээд их гайхаж л байсан л даа. Тэр үед тооны олимпиад ер улсын олимпиадад гайгуу амжилт үзүүлж байсан. Дараа нь 9-р ангиас дэвшиж орсон Энхболд гээд хүү мундаг тоочин болоод сүүлд нь түүний нэрэмжит тооны олимпиад явагдаад одоо ч хүртэл явагдаж байгаа.

Баасанхүү -

Аа тийм Энхболдын нэрэмжит гээд

Бурмаа -

Ах нь Алтансүх гээд манай паралель ангид байсан. Бага наснаас ийм дурдатгал байдаг. Одоо бол бид нарыг хавар ... юу Майн баяр Октьябрийн баяр гээд жагсаал гээд их алхуулдаг. Маш их удаан алхуулж бэлдүүлдэг байсан.

Баасанхүү -

Аа ха \инээв\

Бурмаа -

Түүнийг их санадаг. Тэгээд цэнгэлдэхийн хажууд алхана. Сайн жигд алхана. Бараг цэрэг шиг алхана шүү дээ. Хичнээн шуургатай хавар намар чинь цаг агаар хэцүү шороон шуурга шуурсан тэр өдөр чинь л алхана шүү дээ.

Баасанхүү -

Нимгэн хувцастай?

Бурмаа -

Оо тийм нимгэн хувцастай. Тэгээд алхуулдаг байсан. Тэгээд... биеийн тамирын хичээл манай анги биеийн тамирын хичээлд мундаг. Байнга сагсны аварга болдог. Тэгтэл тэр дунд би биеийн тамирт хамгийн муу нь байсан.

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэгээд өндөр туранхай байсан түүнээсээ ичээд байдаг байсан юмуу. Ер нь биеийн тамирт үр дүн муутай.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Манай аав ээж хоёр биеийн тамирын мундаг хүмүүс шүү дээ. Аав маань уулын спортын мастер ээж маань ч гэсэн биеийн тамирт мундаг. Бусад бүх хичээл дээрээ онц гарчихсан байдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Хичээлийн дүн гарах болоход би биеийн тамирын дүн асуудалтай...

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Энэ дүнгээр шийдчихье энэ дээгүүр хариа гээд тэр л надад 10 жилд хамгийн хэцүү \инээв\ биеийн тамир байдаг байсан.

Баасанхүү -

Аа ха \инээв \

Бурмаа -

Тэгээд олон хүүхдийн өмнө гаргаад бөмбөг шидүүлээд байна. Нөгөөх нь орж өгөхгүй. Цагиргандаа орохгүй.

Баасанхүү -

Аа ха\инээв\

Бурмаа -

Тэгээд манай анги тэргүүний гэж байхад би тэнд тиймээ хичээлээрээ онц мөртлөө биеийн тамир дээр балардаг. Тийм байсан. Санаж байна. Манай биеийн тамирын багш волейболын тэмцээн зохиогоод сайчуудын хооронд тэмцээн зохиогдоод манай анги ч бас мундаг юм чинь түрүүлсэн билүү яалаа. Тэгсэн чинь муучуудыг баг болгоод хамгийн муу хүүхдүүдээр нэг нэг баг болгоод тэгсэн чинь тэмцээн зохиодог юм. Түүнд нь би орлоо.

Баасанхүү -

Аа ха \инээв\

Бурмаа -

Тэгээд бөмбөгөө шиднэ. Аль аль баг нь муу юм чинь тиймээ? Тэгээд мундагчууд эргэн тойрон суучихсан харж байгаа ш дээ.

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Инээгээд шоолоод тэгээд ичээд .... ядаж байхад онц сурлагатан бүлгийн дарга марга гээд гуншинтай ш дээ. Тэгсэн чинь нөгөөх чинь муучуудын бүлэг муучуудын баг дотор орчихсон.\инээв \ Волейболын багт нөгөө бөмбөгийн цохино. Аа нөгөө юуг давна гэдэг байхгүй. Давна ч гэж байхгүй. Аль нэг нь давлаа гэхэд нөгөөхийн тосож авч чаддаг нь байхгүй. \инээв\

Баасанхүү -

\инээв\ Их зөв юм санаачилсан байна

Бурмаа -

Тэгж тиймэрхүү байдлаар санаачилсан ч гэсэн биеийн тамир сайн сурч чадаагүй л юм даа. Анх би Болгарт сургуульд очсоны дараа биеийн тамирт өөрийнхөө хүслээр тиймээ? Биеийн тамирт орж ч болно. Орохгүй байж ч болно гээд манай хотоос ер манай Монголоос 20 хүн очсон юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Бүгдээрээ биеийн тамирт идэвхтэй. Надаас бусад нь тэгээд нөгөө хэд чинь хамгийн түрүүн надаас бусад нь ордог.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Би бөөн баяр болсон. Өөрөө сонгоно гэсэн болохоор орохгүй гэж \инээв\

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэгээд бид нарыг чинь биеийн тамирын хичээл дээр жагсааж алхуулдаг. Зааланд би анги дотроо хамгийн өндөр нь гээд хамгийн түрүүн жагсах хэрэгтэй болдог. Заавал гарын үзүүр...

Баасанхүү -

Шулуун ..

Бурмаа -

Шулуун цэх байх ёстой гэсэн шаардлагатай. Би тийм чанга шулуунаар алхаж чаддаггүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд түүндээ их санаа зовдог байсан. Аа бусад хичээл дээр би санаа зовж байгаагүй. Тооны химийн гээд шугам зураг ч бай ямар ч хичээл бай түүндээ түүртэхгүй. Түүндээ ч бас дуртай байж. .. аа сургууль төгсөхөд хамгийн анхны хуваарь сонгож байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Сургууль сургуульд нь хуваарь ирдэг байсан юм. Тэр үед гадаадын...

Баасанхүү -

За

Бурмаа -

Тэгээд би бас тэр үед яг тийм мэргэжил эзэмшнэ гэж мэдээгүй байсан. Хуваариар авахаар очтол гадаадад, Орост эмнэлэгийн чиглэлийн эмийн чиглэл ч байлаа уу? Польшид нэг хуваарь ,Болгарт нэг хуваарь байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд манай багш нар тоондоо сайн юм чинь евен гэж байна Болгарт үүнийг аваач гээд ...

Баасанхүү -

Евен гэдэг нь юу гэсэн үг юм?

Бурмаа -

Тооцон бодох шинэ технологи гэсэн үг л дээ.

Баасанхүү -

Аа аа

Бурмаа -

Тэр нь тухайн үедээ бас моодонд орж байсан. Угаасааа шинэ , шинэлэг мэргэжил гэж байсан. Тэгээд Болгарт тэр мэргэжлийг аваад явсан... Шууд л одоо бие дааж ... үзээгүй аав ээжтэйгээ , эгч дүү нартайгаа хамт амьдарч байсан. Пал гээд нэг өдөр ...

Баасанхүү -

\инээв\ Хол явахаар болчихсон уу?

Бурмаа -

Хол яваад тэнэчээнээ тэгээд амьдарч эхэлсэн тиймээ? Тэгээд тэр үед гэр орноос мөнгө ирнэ гэж байх биш. Хэдэн төгрөгөөрөө болгож амьдрах ... тэгээд бүх л юмаа биеэ дааж амьдрах амьдралыг оюутан байхдаа сурсан. За хүүхэд байхад бол ... өөр юу билээ?

Баасанхүү -

Тэр Болгар явсан юугийг чинь асуучих уу? Яг нөгөө тэр хүүхдүүд конкурсдээд конкурсдэж байж тэр хуваарийг авах ёстой юу? Эсвэл сургууль дээр нь хуваарилаад сургууль хамгийн сургуулийн нэгдүгээрт байгаа хүүхдэд өгөх ёстой юу?

Бурмаа -

Эхлээд өгдөг байсан юм. Манайх чинь ... эхлээд сурлагаар нь ингээд жагсаачихдаг. 10 төгссөн хүүхдүүдийг... тэгээд хамгийн эхэнд байгаа хүүхдүүд ороод тэр байгаа... манай сургуульд хуваарилагдаж ирсэн бүх хуваарь дундаас сонгож авдаг байхгүй юу.

Баасанхүү -

Аа аа

Бурмаа -

Тэгэхээр би одоо нөгөө тухайн үедээ нэгдүгээрт хамгийн түрүүнд орж байгаа юм чинь тэгээд гадаадад явах тэр хуваарь үзэж байсан.... Миний санаж байгаагаас Орос Зөвлөлт холбоот улсад нэлээд хуваарь байсан. Польшид нэг, Болгарт нэг байсан. Тэгээд Болгарынхаа хуваарийг аваад ингээд явсан. Тэгээд дараа нь тэр хуваарийг авсны дараа яг юунууд дээр очиж шалгалт өгдөг юм.

Баасанхүү -

Аа за. Баталгаажуулж уу?

Бурмаа -

... Тэр конкурсандаа мэдэж байна уу? үгүй юу тэр чинь сургуулийнхаа оноогоор сургуульдаа ирсэн хуваариа авчихаад тэгээд тэр хуваарийнхаа дагуу ингэж тэр нөгөө гадаад явах хүүхдүүдийн нэр чиний ч нэр техникийн чиглэлийнх ийм ийм шалгалт өгнө. Эдийн засгийнх бол ийм шалгалт өгнө гээд хуваарь гарчихдаг. Тэрний дагуу очиж шалгалтаа өгөөд тэгээд тэрэндээ тэнцэх юм бол явдаг.

Баасанхүү -

Аа за.

Бурмаа -

Тэгээд манай би бол тэр үед мартачихаж. Саяхан би ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж байхад манай ангийнхан ярьж байсан. Нөгөө арав төгсөөд их сургуулиуд дээр конкурсанд орчихоод бусад сургуулийн хүүхдүүдтэ хамт өгчихөөд манай ангийнхан тоо бодчихоод түрүүлээд гараад зогсож байсан гээд...

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Би бол мартчихсан байна тэгээд манайхан тэгж байсан чи яагаад түрүүлээд гараагүй юм. Бид нар түрүүлж гарчихаад бүгдээрээ шалгалтаа амжилттай өгчихөөд гарч байсан ш дээ гээд... Үнэхээр бид 38-уулаа дээд сургуульд орж байсан. За авсан хуваариа бүгд конкурсаа амжилттай өгөөд тэнцэж байна гэсэн үг ш дээ.

Баасанхүү -

Тийм байна. Одоо та Болгарт очоод ... Та чинь Монголд гэрт байсан. Айлын том охин байсан тиймээ?

Бурмаа -

Тийм.

Баасанхүү -

Тэгээд аав ээждээ туслаад гэрийнхэндээ... Тэгээд Болгарт очоод бие дааж яаж амьдрав? Юу гоё сонин байв? гэх мэт....

Бурмаа -

Болгарт биеэ даагаад амьдрахад Болгар 1-т сайхан орон...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

... Байгаль орчин их гоё бид нар оюутны их сайхан хотхонд байсан. Байрны өрөө цэвэрхэн , тохитой тусдаа ийм оюутны хотхонтой. Хоолны газар мазар бүх юм л тэндээ байдаг. Нэг улаан орнууд байдаг. Тэгээд ямарч хэлний бэлтгэл мэлтгэлгүй шууд явж байгаа юм. Тэгээд бид нарт орчуулагч байх юм биш. Багш маань орж ирээд Чанта де мастер де гээд ингээд эхэлж байгаа юм..\инээв\

Баасанхүү -

\Инээв\ Тэр юу гэж байгаа юм?

Бурмаа -

Ширээн дээр цүнх байна гэж л хэлж байна л даа. Тэгээд Чанта де мастер де гээд өөрөө биеэрээ үзүүлээд их сайн багш байсан. Үйл хөдөлгөөнөөр ... тэгээд бид нар нэг жил хэлний бэлтгэл хийгээд тэгээд л дараа нь сургуульдаа мэргэжил мэргэжлээрээ орж байсан. Тэгэхэд хангалттай тэр мэргэжлээ сурах хэмжээний хэлнийхээ бэлтгэлийг авч орж байсан л даа. Тэгээд Хар далайд явж анх удаа далай үзэж байсан. Тэгэхэд бид нар оюутны ... амралтаар бид нарыг уулын цанын баазад өвөл нь явуулж байсан. Тэгээд гайхаж байсан. Манайд өвөл бол цанаар явна гэхээр байдгаараа дулаалчихаад явж байдаг тиймээ? Тэгэхэд чинь бид нар тэнд манай эрэгтэй хүүхдүүд бол өө тэнд юу яагаад дээгүүрээ цамцаа тайлчихсан нүцгэн биеэ борлуулаад их тийм дулаахан ...

Баасанхүү -

Пөөх

Бурмаа -

Тэгсэн мөртлөө бид нар зүгээр ийм цамц ноосон цамцтай л гулгаж байсан л даа. Тэгээд манай гулгадаг цана тэдний цанаас өөр байсан. Уулын цана чинь... Тэгээд тэр их дурсгалтай сайхан. Европын улирал их сайхан юм байна лээ. За тэгээд бид нар Ворно- алтеус гээд зун ангиараа амралтанд явдаг байсан. Дараа нь аав ээжийгээ очиход бас тийшээгээ бид нар амарч байсан. Болгарын далай бол их алдартай сайхан дулаахан их сайхан гоё элстэй...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Бусад хотуудаар ч гэсэн аялж явдаг байсан. Оюутны манай тэр сургуулиас зохион байгуулж ....

Баасанхүү -

Бүр сургуулиас чинь зохион байгуулж...

Бурмаа -

Кино их үздэг байлаа тэнд. Тэнд очоод тухайн үедээ Польшийн кино ер нь энэ гадаадын ... Болгарт хоол нь бас их сайхан байсан. Янз бүрийн ногоо юутай ... тэгээд оюутны гуанзанд нь бас янз бүрийн хоол унд хийчихнэ. Тэгээд бид нар дөнгөж оюутан оччихоод нэг хоолыг чинь хоёр порцоор иднэ. Бүгдээрээ жигтэйхэн их...\инээв\

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Тэгж байж билээ. Тэгээд ....... анх би , би тэнд ... өөрийнхөө жилийн хүнтэй үерхээд , гэр бүл болоод анхны охин маань тэнд төрсөн. Болгарт дараа нь манай хүү 7 ангид байхдаа өөрийнхөө төрсөн нутаг руу тэр үед пионерийн зуслан гэж байсан ш дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

... яваад ирсэн. Тэгээд Болгар бол миний ... надад маш их дурсгалтай... сайхан дурсгал үлдээсэн. ... сайхан газар. Сүүлд 98 онд байна уу? 98 онд нэг очсон. Тэрнээс хойш очиж амжаагүй байгаа. Манай хамт сурч байсан оюутнуудаас нэлээд нь тэнд очиж ажилладаг , сурч байгаа...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Сураад төгсөөд дахиад ажиллаж байгаа энэ тэр байдаг юм байна лээ.

Баасанхүү -

Болгарт аа юу? Болгарын ямар хотод , ямар нэртэй сургуульд аа тэгээд ямар мэргэжлээр төгссөн бэ?

Бурмаа -

Болгарт Софи хотод машин техникийн их сургууль гэдэг юм техникийн дээд сургууль гэсэн үг л дээ. Техникийн их сургууль төгсөөд ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэнд радио электроникийн инженерээр төгссөн. Инженер мэргэжилтэй.

Баасанхүү -

Монголд шинэ мэргэжил байсан байх тиймээ?

Бурмаа -

Тийм. Тэгээд .... аа бид нар чинь тэр үед ... одоо ч гэсэн тийм юм ордог юмуу? Үгүй юмуу? Зохион байгуулалт мөнгө төгрөгөө яаж хүргэх вэ? яаж одоо амьдралын ухааны тийм хичээл сургалт их бага байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аав ээжийгээ.... гэрийнхэндээ байнга тусалсан болохоос биш мөнгө төгрөгөө нарийн нямбай хүргэж чаддаггүй байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Сарын эхэнд нэлээд тансаглачихаад ... сарын эцэст хөдөөнөөс ирсэн хүүхдүүд маань илүү их мөнгөө хэмнэсэн \утас дуугарав\ ... Болгарт эхний нэг жил стипентээ хүргэж чадахгүй жаал ...

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Будилж байсан. Дөнгөж очоод сайхан кино тэнд чинь Монголыг бодвол илүү тийм драмын , гадаадын ч гэсэн кинонууд их гардаг байсан. Тэгээд концерт их гарна. Тэд нарыг үзэж бариад ингээд ... гайгуухан хоол ундандаа хэрэглэж байгаад мөнгөө дуусгачихдаг. Сарын сүүлийн хэсэгт бол манай оюутны байрны талх бол үнэгүй өгдөг.\инээлдэв\ Тэгээд өдөрт бид нар хоолны талоноороо хоёр иддэг байсан бол нэг болно. Тэгж байгаад сүүл рүүгээ сүүлийн хэд хоногтой хөдөөнөөс ирсэн хүүхдүүд мөнгөө... тэд нараас зээлнэ ... тиймэрхүү л юм болдог байсан санагдаж байна. Тэгээд яваандаа нөгөө амьдралын ... мөнгө төгрөгөө яаж хүргэх вэ? яаж цагаа зохицуулах вэ? энэ тэр гээд ... сурсан.

Баасанхүү -

Стипент нь хэд орчим төгрөг ... Болгарынхаа мөнгөөр ...

Бурмаа -

60 лев гэж байсан тийм.

Баасанхүү -

За

Бурмаа -

Тэгэхээр... манай оюутны гуанзны хоолны талон болохоор 30 мөнгө гэж байсан юм байна тиймээ? ... Тэгээд бид нар сүүлдээ яасан гэхээр ямар ч байсан хоолныхоо талоныг \инээв\ эхлээд авчихъя гэдэг тийм л байсан. Тэгээд аа.... тэр үеийн идэж уух юмнуудаас ... ванки гээд манайд гардаг байсан ш дээ.

Баасанхүү -

Хавчуургатай печень маягийн уу?

Бурмаа -

Тэр чинь 8 мөнгө байдаг байсан юм. Тэрийг эхлээд бид нар чинь өглөө 25 мөнгөний дээрээ самартай Марина гээд ванки илүү гоё тэрнийг авдаг байснаа сүүлд мөнгөн буурахаар 8 мөнгөний ванки авна.\инээв\ Сүүлдээ тэр нь дуусахаар нөгөө оюутны байрны үнэгүй өгдөг талх руу ...\инээлдэв\... тиймэрхүү дурсамжууд байна.

Баасанхүү -

Анх нөгөө Болгарт очиход мэдээж Монголоос арай өөр хөгжилтэй байгаа ш дээ. Хөгжлийн зөрүү хэр байв? Хамгийн сайхан санагдаж байсан зүйл юу вэ?

Бурмаа -

.... Хүмүүс нь нэг тийм аж ахуйч одоо өөрсдөө хашаандаа жимс тарьчихдаг, ногоо тарьчихдаг түүгээрээ янз бүрийн консеревласан хоол унд их хийнэ. Тэгээд бид нарын хамт амьдардаг байсан Болгар оюутнууд гэрээс нь байнга тийм юм ирнэ л дээ. Тэгээд тарьсан ногоо... компат байна... варень... тийм одоо юундаа их сайн байдаг. Тэгээд ерөнхийдөө... цаг агаар нь их сайхан. Нэг айхтар хүйтэн биш айхтар зундаа халуун ч болохгүй. Тэгээд зөөлөн уур амьсгалтай. Оюутны хотхон маань өөрөө зайтай , уужуу цэвэрхэн бас тэгээд юм юманд жишээ нь диско клуб...

Баасанхүү -

Оо бас

Бурмаа -

Биеийн тамирын саруулхан заалуудтай. Тэгээд .... оюутны байр гээд нэг ийм хотхон...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр маань их цэвэрхэн сайхан байдаг байсан. .... тэр тэгээд ер нь Болгарын хоол унд ч гэсэн их сайхан ш дээ. Турк , Болгарын хувьд шорлог , шошлог тийм чиглэлийн хоолнууд тэгээд ... анх би оччихоод хонины бяслаг идэж чаддаггүй байсан. Дараа нь тэгээд хонины бяслагандаа их дуртай болсон. Кофе ерөөсөө ууж чаддаггүй байсан. Тэнд чи харин кофенд орсон доо.

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Төгсөж ирчихээд харин нөгөө кофе, идэж сурсан бяслаг байхгүй. Түүнийгээ авах гэхээр дарга нарын дэлгүүр юмуу, орос дэлгүүрээс авдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгэхийн төлөө мөнгөө... ингэж авдаг. Тэгээд би боддог байсан юм. Ингээд наад захын амьдралын хэрэгцээний юм нэг сайхан варень идээд нэг юу авчихъя ... кофе, сыр аваад идчихье би дөнгөж төгсөж ирчихээд эрдэм шинжилгээний ажилтан гээд гайгуу цалинтай тэр үед 750 төгрөгний цалингаас эхэлж байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд нөхөртэйгээ хоёулаа дээд мэргэжлийн цалин гээд авахад их гайгуу. Тэгээд нөгөө сурчихсан амттай идэх юмаа аваад идье гэхээр ... хүнийг гуйж дарга нарын дэлгүүр , орос дэлгүүрт авахуулахад надад бодогдож байсан... яагаад өөрийнхөө нутагт 2-р зэргийн хүн байдаг юм...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Би Оростой хамт шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Тэгэхэд Хөвсгөлд нэг экспидез явсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

... Нэг багаж турших гээд тэгээд Хөвсгөлд орос дэлгүүрт Мөрөнд Монголчууд орж чадахгүй хашааныхан гадаа хүмүүс зогсчихсон байхад дотор нь маш амтай хоол хүнс байдаг. Тэгээд би гайхаж л байсан л даа. Тэгэхэд төгсөж ирээд удаагүй байсан юм. Өөрөө бид нар өөрийнхөө нутагт 2-р зэргийн хүмүүс болж байдаг тиймээ? Гадны хүмүүс ирчихсэн. Тэд нар нь тусгай хангамжтай. Хотод ч хөдөө ч байж байдаг. Тэгээд тэр үеэс эхлэлтэй байсан. Яагаад ингээд гэдэг асуултууд их бодогдож байсан. Оюутан байхад бол анзаараагүй бид нар ... Хамтын нийгэмлэгийн орнууд гээд Болгарт тийм айхтар оросууд нь тусгай эрх эдлээд Болгарчууд нь 2-р зэрэг энэ тэр байгаагүй ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд тэнд бол ... бид нар гадны оюутнууд байна бид нар Болгарчуудаас өөр байна ч гэхгүй. Ер нь бол тэнд ялгаварлал мэдэгдээгүй. Адилхан л оюутнуудтайгаа аль ч улсын оюутнууд адилхан Болгарын оюутантай адилхан байсан. Тэнд элдэв тийм ... 1,2-р зэргийн гадаад , дотоод гэсэн тийм ялгаварлал байгаагүй. Тэгээд харин төгсөж ирчихээд тэр ялгаварллыг анх мэдэрч ирчихээд гайхаж байсан. Тэгээд нэлээд дээд сургууль төгсөөд ирж байгаа хүн чинь юм үзээд гадаад дотоод яваад ирсний дараа юмыг эрэгцүүлж хардаг, боддог болдог. Тэгээд яагаад гэсэн асуултууд тавигдаж байсан. .... Тэгээд хүрч ирээд өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийгээд байж байхад байгууллага орос хэл дээр ингээд илтгэл бичүүлнэ. Би бол орос дээр нэг их сайн ойлгодоггүй мэргэжлийнхээ юмыг ойлгодог. Тэгэхдээ Болгар хэл , Орос хэл хоёр адилхан ш дээ. Төстэй ш дээ.

Баасанхүү -

За

Бурмаа -

Адил , төстэй. Тэгэхдээ дүрэм нь өөр учраас орос дээр бичиж чадахгүй. Яагаад гэвэл тэр дүрэм нь бас амаргүй байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгтэл орос хэл дээр тэр тайлан илтгэлээ тавих юм бол чи илүү оноотой эрдэм шинжилгээний ажилтан хүн орос дээр тайлан илтгэлээ тавих ёстой гэсэн шаардлага тавьдаг, орос хэлний шалгалт авдаг...

Баасанхүү -

Ажилтнуудаас уу?

Бурмаа -

Тийм. Эрдэм шинжилгээний ажилтнуудаас... тэгээд жилийн эцэст ажлынхан дүнг дүгнэж байхад ... тэгээд би бас гайхаж байсан. Энэ хэл өөрөө хэрэгцээ юм бол тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Би өөрөө мэргэжил инженерийнхээ мэргэжилд хэрэгтэй мэдээлэл авч чадаж байвал болмоор санагдаад байгаа байхгүй юу. Гэтэл заавал орос дээр илтгэлээ тавьж , орос дээр тайлангаа тавих, орос хэл дээр шалгалт өгөх ер нь ажлынх нь гол үзүүлэлт болдог ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тийм байсан. Мөн ... өглөө хааяа хоцордог дутагдалтай байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Өглөө нөгөө автобусанд аягүй их чихэлддэг. Өглөө офицеруудын ордоны тэнд шинжлэх ухааны академи тэгээд баахан чихэлдээд тэрнээс нь зүрхшээсээр байгаад 5-10 минут хоцроод очдог. Тэгтэл харин чамайг олон удаа хоцорсон учраас намын үүрээс даалгасан чамайг хүмүүжүүлнэ...

Баасанхүү -

Өөрчилнөө?

Бурмаа -

Хүмүүжүүлнэ.

Баасанхүү -

Ээ

Бурмаа -

Би намын гишүүн биш ш дээ тиймээ? Тэгтэл намын үүрээс чамайг ингээд юу яасан хүмүүжүүл гэсэн чи хоцорсон гээд ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд яаж хүмүүжүүлэх юм бол гэсэн чинь баахан юм уншаад Зөвлөлт Холбоот Улсын Коммунист...

Баасанхүү -

Ээ ...

Бурмаа -

Намын хэддүгээр хурлын материалууд унш. Тэмдэглэл хий. Лениний “ Нэг алхам хойшоо , хоёр алхам урагшаа” ... баахан зохиол мохиол унш гээд ... Тэгээд би өөрөө уншаагүй л дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Одоо яая гэхэв. За гэж хэлчихээд төлөвлөгөө мөлөвлөгөө бичээд ... байнга ... би намын үүрийн гишүүн биш. Намын гишүүн биш тэгтэл намайг намын үүрийн даалгавар авсан тэр нөхөр дагаж тэрүүгээ хийж байна уу? ...

Баасанхүү -

Уншиж байна уу?

Бурмаа -

Уншиж байна уу? ингэж шалгадаг байсан.\инээлдэв\

Баасанхүү -

Тэр хэдэн оны үед вэ?

Бурмаа -

Би чинь одоо 90 бишээ .... 75 онд Болгарт сургуульд яваад 81 онд...

Баасанхүү -

Ирсэн

Бурмаа -

Ирсэн тиймээ? Тэгээд 80 хэдэн онд л ийм юм болж байсан байна ш дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд ... цагаан сараар хүмүүс ингээд золгох гээд ийш тийшээ явах гэнэ ш дээ. Яг тэр үеэр нь цагаан сараар нь зөрөөд залуучуудын дунд тэмцээн мэмцээн иймээ тиймээ юм зохион байгуулна. Тийшээ нь явуулахгүй тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд цасны баяр ч юмуу тийм юм хийдэг байсан. ... Дурсамжтай бас манай ... физикч эрдэмтэн Цэрэн багш ... анх тийм эсэргүүцлийн хэлбэрээ гаргаж ... шүлэглэсэн Нацагдоржийн “ Хуучин хүү “ гэж зохиол байдаг ш дээ.

Баасанхүү -

Тийм.

Бурмаа -

Тэрийг яг тухайн шинжлэх ухааны академид байсан бид нарын өдөр тутмын амьдралтай нэлээд шүүмжилсэн хошин зохиол биччихээд ...

Баасанхүү -

Аа яа яа

Бурмаа -

Тэгээд тэр цагаан сараар ингэж хавчиж байгаа байдал майдлын оруулаад тухайн үеийн тэр бодлогыг егөөдсөн байдлаар ингээд биччихээд тэрийгээ хананд ингээд хадчихсан байдаг байсан.

Баасанхүү -

Нууцаар уу? Зүгээр ил үү?

Бурмаа -

Ил ингээд өөрөө бичсэн гэдгээ доор нь тавиад ... физикийн хүрээлэнгийн самбарт хадчихсан байсан. Тэрийг уншаад тэгээд бид нар дотроо нэг л биш байнаа гээд бодож байгаа хэрнээ гаргаж ярихаас айдаг. Хэнтэйгээ ч ярих юм билээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тийм л байсан үе. Хамгийн анх тэгж .... энэ нийгэм болохгүй байна гэдгийг гаргаж егөөдөл бичсэн ... анх тэр өгүүлэл Анхны яргуй ч гэдэг юмуу тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Энэ тухай дуугарсан нь манай Цэрэн багш байдаг. Хүү нь сая Бүгд найрамдах намаас нэг сайд байсан ш дээ.

Баасанхүү -

Хэн билээ?

Бурмаа -

Хэн билээ? .... Даваадорж билүү? ... Эрдэс баялгийн Буянгийн Жаргалсайханы дараа сайд байсан. За нэрийн мартчихлаа. За тэгээд тэр үед чинь пристройка эхэлдэг юм.

Баасанхүү -

Оросын уу?

Бурмаа -

Тийм. Тэгээд оросын пристройкийн тухай янз бүрийн мэдээллүүд бид нарт сонсогдоно. Тэгээд тэрнийгээ сонсчихоод бид нар хоорондоо их ярьдаг байсан. Тэгээд би нэг багаж ... турших гээд ... одон орон луу их явдаг байсан л даа. Одон орон луу автобусанд суугаад явж байх үедээ энэ Бат-үүл тэгэхэд одон оронд ажилладаг байсан юм. Бид нар хоорондоо пристройка тэгж хийнэ ингэж хийнэ гээд ... оросод ингэлээ гээд аль сонссон болгоноо хоорондоо яриад л ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Залуучууд тэгэхэд их байсан л даа. Тэгээд оросод болж байгаа пристройкад өөрийн эрхгүй татагдаж орсон.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд энэ РЦНК тэгэхэд утга зохиолын дугуйлан гэж байдаг. Тэр дугуйланд гишүүн болоод бүртгүүлэх юм бол Дружба гэдэг сэтгүүл дээр Детий работа гээд хэсэгчлээд хэвлээд гарчихна.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд Детий работа чинь тухайн үеийн өөрчлөлт шинэчиллийн тухай бичиж байсан ш дээ. Тэгсэн нөгөө дугуйланд чинь очиж бүртгүүлдэг юмаа. Нөгөө орос хэлний шалгалт өгөх , илтгэл тавихаас халшираад дургүйцээд байсан хүн чинь нөгөө шинэлэг оросод болж байгаа пристройкийн мэдээлэл авахын тулд утга зохиолын дугуйланд очиж бүртгүүлж байгаа юм. \инээлдэв\ Тэгээд гишүүн болчихсон. Хүн дагаж очоод ... тэгээд гишүүн болчихсон хүн чинь Дружба сэтгүүлийнхээ дугаараа авна ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд нөгөөхийг чинь дараа нь дамжуулж унших гэсэн хүмүүс очерлож байгаа учраас чи өнөөдөр аваад маргааш гэхэд уншаад дуусчихсан бай гэсэн үүрэгтэй. Тэгээд шөнөжин нойргүй нөгөөхөө уншаад дараачийнхаа хүнд өгөх гээд тэгэхэд би нөгөө орос хэлний ... мартаад тэрийг анх удаа орос хэл дээр номыг уншчихсан байдаг. Дуртай юмандаа өөрийн мэдэхгүй ингээд уншчихсан байж билээ. Тэгээд бид нар сонсныгоо бие биендээ их ярьдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд Бат-Үүл .... одон орон луу явахынхаа өмнө манай өрөөнд орж ирээд би бас кофе цай энэ тэр тэр үе олддоггүй байсан. Тэгээд кофе цай уунгаа бас их улс төр ярьдаг байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тийм тийм гээд... нэг удаа Бат-Үүл за ингээд бид нар шинэ үеэ бүрдүүлэн байгуулаад тэрнийхээ юуг ... ухуулах хуудас наагаад баригдсан...

Баасанхүү -

Ээ хүүдий

Бурмаа -

Баригдаад байцаагдаж ...\инээв\ Тэгээд найз нар маань юуны төлөө явж байгаад баригдав... гэдгийг мэдээсэй , үргэлжлүүлээсэй гэж бодож байгаа тийм учраас гээд ярьж байсан тиймээ? Тэгээд Улаанхүү гээд юу байна ш дээ. Энэ электроникийн чиглэлээр нэлээд ажилладаг. Инженер багш залуу.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр бид нарыг ирж бас сэнхрүүлж бас.... энэ залуучууд нийлж их сургууль дээр бүлгэм байгуулж хөгжил шинэчлэлийн тухай ... ирж яриад...

Баасанхүү -

Шинэ бүлгэм гаргана...

Бурмаа -

Шинэ үе бүлгэмээс чинь гадна их сургууль дээр бас нэг хэсэг залуус цуглаж Улаанхүү ирж .... Тэгээд 2 газраас мэдээлэлтэй. Яг ... оролцоогүй ч гэсэн мэдээлэл аваад ингээд явж байсан. Тэгтэл 89 оны сүүлээр тэр үед чинь нэг ийм өглөөний сонсгол гэж хагас сайн өдөр хийдэг байсан юм.

Баасанхүү -

За

Бурмаа -

Сонсгол дээр ингээд янз бүрийн хүн ирж янз бүрийн сэдвээр яриа хийдэг. Нөгөө манай Цэрэн багш маань түүхч эрдэмтэн Ренчин гуайг авч ирсэн.

Баасанхүү -

Оо за

Бурмаа -

Манай хэн гуай Цэрэн багш нэлээн өөрийнхөө өөрчлөлт шинэчлэлтийг хийх гэж оролдож байхад тухайн академийн захирал , удирдлагууд нь Цэрэн багшийн шавь учраас юм хэлдэггүй.

Баасанхүү -

Аа

Бурмаа -

Тэгээд Цэрэн багш ...

Баасанхүү -

Дураараа...

Бурмаа -

Дураараа чадаад байсан. Өөр хүн тэгж хэлсэн бол тэр үед чинь тэгээд ажлаасаа халагдана биз дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Бөөн юм болно ш дээ. Тэгээд Цэрэн багш Ренчин гуайг авч ирсэн. Тэгээд Ренчин гуай Монголын тусгаар тогтнолын тухай түүхэн баримтуудыг яриад тэнд Богд хаан ямар үүрэгтэйгээр ингэж эх орныхоо тусгаар тогтнолын тухай ямар нарийн бодлого ярьсныг ёстой өнгөт кино шиг ярьсан даа. Тэгээд тэр түүхэн баримтуудыг уншаад баримтан дээр тулгуурлаад ёстой бид нарын нүдийг нээх шиг болсон. .... үед Богд хааныг чинь хариас ирсэн элдэв өвчинд баригдсан сохор гээд элдвээр л хэлдэг байсан ш дээ. Бид нарын 10 жилд сурсан юм тийм л байсан. Гэтэл жинхэнэ эх оронч хүн байсан. Тэгээд би санаж байна. Төмөртогоо гээд бид нар хамт улс төр лүү орсон юм. Тэр маань харин хажууд сууж байснаа дуу алдаж байсан. Пөөх бид нар хаан шиг хаантай байсан юм байна ш дээ. Тэгээд тэр декцийг сонсчихоод дараа нь бид нарын энэ эргээд заалгаж байсан хичээл ном энэ түүх маань тэр болгон үнэн зөв гэж хүүхэд байхдаа хүлээж авч байсан ш дээ. Нөгөө онц сурлагатан бол бүр л цээжилж байсан байлгүй.

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Гэтэл тэр чинь худлаа байсан юм байна гэж бодохоор эргэцүүлж эхэлсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Өнгөрсөн .. гадаад дотоод Болгарт явж байсан амьдрал , одоогийн байгаа ... эргэцүүлээд тэгээд оросод болж байгаа пристройкаг харьцуулж бодох ... өнгөрсөн түүх маань худлаа байсан юм байна. Яагаад , яагаад гэсэн тийм юм луу их ороод тэгээд тэрэн дээрээ яагаад гэдэгт нэмэлт мэдээлэл авахын тулд хүмүүстэй ярьдаг , уулздаг , уншдаг, хардаг , сонсдог тийм идэвхтэй нийгмийн амьдралд идэвхтэй орж эхэлсэн. Тэгээд явж байтал харин дараа нь бид нар би Монельд орчихсон байсан. Статистикийн төв газар ... одоо энэ З. Энхболд гишүүн , Төмөртогоо бид нар нэг өрөөнд байсан юм. Тэгэхэд Улаанхүү бид нарт Баабарын гар бичмэл авч ирж өгсөн. Анх “ Бүү март” гээд бүү март бол маш олон хүний нүдийг нээж байсан. Эх орон өөрчлөлт шинэчлэлтийн төлөө ардчилсан хувьсгалд олон хүнийг уриалсан гэж боддог.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр анхны гар бичмэл унших бид нар их хувьтай байсан. Тэрийгээ олон хүнд хүргэхийн тулд комьютерт шивэх ажил хийдэг байсан. Монель тухайн үедээ хамгийн олон комьютертэй газар нь байсан юм байна лээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд тэрийгээ хэвлээд принтлээд тараадаг. Тэгээд ухамсартай. Өдөр нь үндсэн ажлаа хийгээд ажлын цаг дуусангуут нөгөө хувьсгалын ажлыг хийдэг..

Баасанхүү -

Аа яа яа \инээв\ ажил хэрэгч...

Бурмаа -

Ажил хэрэгч тийм. Нэг өглөө ингээд ирэхэд бид нар чинь тэр үед А4-р хэвлэж байгаа учраас цаас их ордог. Хор их ордог байсан. Тийм олон хувь хэвлэж чадахгүй байсан. Тэгэхээр нь маргааш нь ирсэн чинь тэр үед пежмекер энэ тэр гэж байгаагүй. Тэгээд манай хэн З. Энхболд 2 хуудасыг нэг дээр оруулаад тийм багасгаад цаасын ...

Баасанхүү -

Аа аа

Бурмаа -

Бэлдчихсэн. Шөнөжин суугаад нойргүй хоноод хийчихсэн байсан. Тэгээд бид нар баярлаад тэрийгээ арай олон хүнд хүргэх боломжтой болоод хэвлээд тэгээд хэнд хамгийн түрүүн өгөх вэ? гэхээр хөдөөнийхөнд өгье. Цэргийнхэнд өгье. Тийм тиймд өгье гээд нөгөө эхлээд резепттэй хүмүүстэй тараадаг. Тэгээд Баабарын гар бичмэл гээд маш ... ингээд бүү мартаас хойш гар бичмэлүүдийг тэсэн ядан хүлээдэг тиймээ? Тэгээд тэрийгээ хэвлээд ,олшруулаад дараачийн хүмүүст тараадаг. Тийм ажил хийдэг байсан. Тэгээд бид нар уг нь хэрэндээ захиралаасаа нуугаад л өдөр нь ингээд ажлаа амжуулаад ... тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд оройн энэ бүх юмнуудаа л хийж байгаа хэрэг ш дээ. Тэгтэл манай захирал хэзээ хойно дараа нь орж ирснээ за Баабарын ямар шинэ бүтээл ирсэн гээд...

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэгэхээр бид нарыг бол мэдчихээд тэгж ажиллах боломжийг олгож дэмжсэн байна ш дээ. Тэгэхээр шууд ил дэмжих юм бол тэр чинь улсын ажил нураасан бас болохгүй л байх байсан байх л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгэхдээ шууд бусаар бид нарын ажлыг их дэмжсэн байгаа юм. Манай Ялалт гуай захирал маань дараа нь ардын их хурлын үндсэн хууль батлах их хурлын гишүүн бас дараа нь болж байсан. Тухайн үед бид нарыг залуучуудыг их дэмжиж тиймээ? ... боломжийг олгож байсан байгаа юм. .... Тэгээд 89 оны сүүлээс энэ ардчилсан хөдөлгөөн ардчилсан холбооны үйл ажиллагаанууд аль алин Бат-үүлийг дагаж ардчилсан хөдөлгөөний үйл ажиллагаанд анхнаас нь ороод явсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Улаанхүүг дагаж ардчилсан социалист хөдөлгөөний арга хэмжээн дээр нь ингээд дэмжээд явдаг. Тэгээд бид нар бас нөгөө тэр комьютертэй арай техниктэй улс гэснээрээ цаад талд нь бэлтгэх юман дээр нь их ажилладаг байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд манай Монелиэс 3 хүн ардчилсан холбооны анхдугаар хуралд төлөөлөгчөөр явдаг юм. Тэгээд би би тэр төлөөлөгчөөр ороод хуралд орсон. Тэгээд завсарлагаанаар Улаанхүүтэй таарсан чинь Улаанхүү дээд талд зочныход нь сууж байгаа гэнээ.

Баасанхүү -

Зочных гэдэг нь ямар ялгаатай вэ?

Бурмаа -

Тэр нь нөгөө ардчилсан социалист хөдөлгөөн гэдгээрээ зочин гэж уригдсан юм байна.

Баасанхүү -

Аа аа

Бурмаа -

Тэгээд Баабар энэ тэр. Баабар чинь хаан шалдан байна гэдэг алдарт үгээ хэлсэн ш дээ. Тэр хурал дээр.

Баасанхүү -

Тэр үгийн талаар сайн мэдэхгүй ш дээ. Та ...

Бурмаа -

Тэр гоё илтгэлээс нь унших хэрэгтэй. Тэр Баабарын шар дээлтэй , урт үстэй одоо ч гэсэн миний нүдэнд харагдаж байна. Гарч ирээд ... нэгэн хаант улсад хоёр луйварчин ирж гэнээ гээд эхэлдэг юм.

Баасанхүү -

За

Бурмаа -

Тэр улс төрийн илтгэл энэ тэр сонсож байгаа үед гэнэт гарч ирээд тийм юм сонсохоор их сонин байдаг юм. Тэгээд тэр хаанд .... маш их өндөр ур чадвартай оёдолчид гэж өөрсдийгөө танилцуулаад ... дэлхийд байхгүй тийм ховор маш сайхан хувцас хийж өгнө. Гагцхүү энэ бол тэр ... ухаантай мундаг хүмүүст харагддаг, тэнэг мулгуу хүнд бол харагддаггүй тийм хувцас хийж өгнө гээд хувцас хийж байгаа мэтээр ингэж дүр үзүүлж байгаад тэгээд \утас дуугарав\ юу ярьж байлаа?

Баасанхүү -

Хаан шалдан ба хувцасаа?

Бурмаа -

Аа тэгээд нөгөө хаан нүцгэн дээр нь ингээд хий хувцас оёод байдаг. Эргэн тойрны хүмүүст хаан нүцгэн харагдаад байдаг. Хэлэх гэхээр зэрэг нэрэлхээд байдаг.

Баасанхүү -

Тэнэг болчих гээд байдаг

Бурмаа -

Тэнэг болчих гээд байдаг. Нөгөө хаан ч гэсэн өөрөө хэлэх гэхээр тийм болчих гээд байдаг. Бүгд л маш сайхан гоё хувцас байна гээд бүгд магтаад л тэгээд ард түмнийхээ дунд нүцгэн хаан ...

Баасанхүү -

Социализмаа энэтэй зүйрлэсэн үү?

Бурмаа -

Тэгээд явж байтал нэг жаал хүү хаан шалдан байна гэж хашгирсан гэж байгаа юм.

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Тэгээд тэрэн шиг энэ төр ийм байна гэдгийг анхны хашгирсан жаал хүү бол ардчилсан холбоо юмаа тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Анхны хөхөө дуугарч ирлээ гээд тэгээд дараа дараачийнх нь ингэж байна гээд тэгээд энийгээ их гоё хэлж байсан. Тэр үед ардчилсан холбооны анхдугаар хурлын гадаа ... битүү хүмүүс бүрхчихсэн. Жагсах гээд гадаа чанга яригч тавиад ... тэнд бас түүхэн үйл явцад оролцсондоо их баяртай байдаг. Гараад Улаанхүүтэй таарсан чинь чи төлөөлөгч юмуу гээд их дургүй байна. Би төлөөлөгч гээд бахархалтайгаар хэллээ. Тэгсэн чинь ... их янзгүй л явлаа. Тэгээд байтал харин Бат-Үүл ардчилсан нам гэж анхны ... улс төрийн намыг тиймээ? Хувьсгалт намаас гадна олон ургальч үзлийг дээдэлж байгаа ардчилсан нам байгууллаа гээд зарлалаа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэрэнд их дамжээд ер нь энэ ардчилсан намд оръё. Ер нь анхнаасаа Бат-Үүлийг дэмжээд явчихсан чинь дэмжээд оръё гэж бодож байтал ардчилсан намын хийх ажил бол Марксизм , ленинизмыг зөв замаар нь явуулна. Сая хувьсгалт нам буруугаар нь явуулсан. Одоо шинэчилнэ, сайжруулна гэсэн...

Баасанхүү -

Аа аа

Бурмаа -

Тийм зорилготой ардчилсан нам гэж хэлэхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Би Марксизм-Ленинизмыг анхнаасаа буруу гэж ойлгочихсон. Баабарын нөгөө зохиолоор ч тэр тиймээ? Ерөнхийдөө нөгөө эргэцүүлэл янз бүрийн юм ярьж байгаагаар бол буруу юмаа. Бусад улс орны хөгжлөөр явъя гэвэл өөр үзэл бодлоор байх нь зүйтэй гэж тийм бодолтой байсан. Гэтэл Бат-Үүлийн тэгж хэлж байгаа нь нөгөө ардчилсан намд элсэе гэсэн бодлыг маань болиулчихлаа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгж байтал тэр хурлын дараа нөгөө Баабарын ... аа анх бас нэг ардчилсан социалист хөдөлгөөний анхдугаар уулзалтанд би очсоноо санаж байна. Бид нарыг Улаанхүү дагуулаад нэлээд олон хүн дагуулаад явлаа.

Баасанхүү -

За

Бурмаа -

Нөгөө нэг та нарын бүтээлийн уншаад байсан Баабартай чинь танилцуулна гээд тэгж байна.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд их сургууль дээр очлоо тэгсэн ардчилсан социалист хөдөлгөөн гэж байгуулна гээд ярьснаа тунхаг батлах юм болсноо Улаанхүү, Лхамжав багш хоёр хоорондоо муудалцаад явчихлаа.

Баасанхүү -

Хнн

Бурмаа -

Тэгээд Лхамжав багш үлдээд Улаанхүү залуучууд намайг дагаад гээд бид хэдийг аваад өөр өрөө лүү орлоо.

Баасанхүү -

За

Бурмаа -

Тэр өрөөнд байж байсан чинь гаднаас намхан дээлтэй тэр үед дээлтэй хүн бас ховор байсан ш дээ. Урт үстэй дээлтэй залуу ороод ирлээ. Их содон яриа нь хүртэл содон байсан. Энэ тунхаг гэдэг чинь дэлхийд хүн төрчихөөд би төрлөө гэдгээ тунхаглаж уйлж байгаатай адилхан ярианыхан өнгө иш татлал энэ тэр нь тийм сонин яриатай.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд гайхаад харж байтал миний хажууд Батбаасан гээд манай Монелд байсан залуу наадах чинь нөгөө Баабар байна ш дээ. Анх Үнэн сонинд бичиг бичихийг бичиж байсан гээд тухайн үед бол хүн час хийгээд бас их доргиосон тухайн нийгмийг хүнд суртлыг шүүмжилсэн бичиг бичих гээд нийтлэл гарсан байсан юм. Үнэн сонин дээр ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэрийг бид нар хоорондоо бас их ярьдаг байсан юм. Тэгээд тэрийг манай нөгөө Батбаасан таньчихаад наадах чинь “Бичих бичгийг бичсэн Баабар байна ш дээ гээд анх тэр бичих бичгийг бичихдээ Баабар л Баабар гэдэг нэрийг авсан юм байна лээ л дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд л нөгөө Баабарын чинь үгийг сонсож эхэлсэн. Тэгээд ч одоо хөгшин залуугаараа хоёр хуваагдаад нөгөө нэг байгууллага байгуулах гэж байгаа. Хөдөлгөөн байгуулах гэж байгаа хүмүүс чинь салдаг юм байж дээ гэж бодож байсан чинь Улаанхүү буцаад орноо гээд нэлээд тунхаг үйл ажиллагааны юман дээр нэлээд засаж янзалчихаад эргээд ороод тэгээд нөгөө үлдсэн Лхамжав багш тэргүүтэй хүмүүстэйгээ нийлж суунгуутаа хэдэн талаасаа юмаа хийгээд тэгээд анхныхаа тунхаг хөтөлбөр , үзэл баримтлалаа гаргаж ирээд ингээд батлаад л ...

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Ингээд явж байсан юм. Тэгээд дараа нь Марксизм- Ленинизм чинь ингээд ингээд буруу учраас бид нар дэлхий нийтэд авч явдаг их зөв үзэл баримлал Социал демократ тэр үзэл баримтлалын дагуу нам байгуулна гээд ярьсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр анхны нам байгуулах хурал дээр нь би бас байсан. 51хүн байсан. Нэг л эмэгтэй байсан л даа. Тэгээд бид хэд хуралдаад намаа байгуулъя гээд тэгээд 3-р сарын 2-нд байгуулаад 3-р сарын 4-ы том жагсаал дээр энүүгээ танилцуулна гээд танилцуулахгүйгээр ... Гончигдорж даргадаа хариуцуулсан.

Баасанхүү -

За

Бурмаа -

Гончигдорж дарга тухайн үедээ..... шинжлэх ухааны академийн математикийн хүрээлэнгийн захирал энэ тэр тийм л албан тушаалтай хүн байсан ш дээ. Тэгээд тэр үедээ анх удаа нам байгуулснаа зарлаж үг хэлэх даалгавар өгөөд тэгээд бид нар нам байгуулах хурал болоод тэгээд тэрэн дээрээс социал демократ буюу олон улсын жишиг тийм намын чиглэл үзэл баримтлал дагаж ажиллана гээд ... тэгээд намын гишүүн бүртгэх ажлын хэсэг байгуулагдаад тэр үед баахан ажлын хэсэг байгууллаа. Эмэгтэй юм болохоороо бүгдэнд нь ордог юм байнаа.

Баасанхүү -

\Инээв\ Ер нь эмэгтэй хүн цөөхөн байсан байх тиймээ?

Бурмаа -

Ганцхан байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд намын санхүүгийн алба гээд тэглээ. Санхүүгийн ажлын хэсэг гээд тэгсэн чинь бас нэг 3 хүн тэгсэн чинь тэрэнд орчихдог юм байна.

Баасанхүү -

\Инээв\

Бурмаа -

Тэгээд анхны хандив гээд яг тэр хурал дээр Гончигдорж дарга 100 төгрөг хандивлаж байсан юм. Тэр үеийн 100 төгрөг бол мөнгө ш дээ. Түүнийг нь бүртгэж аваад .. анх би гишүүн бүртгэх гээд бүртгэх анкетаа бөглөх гээд гарсан чинь Улаанхүү дуудсанаа юу гэсэн нийгмийн гарал гэсэн асуулт байж болохгүй. Энэ бол комнист асуулт \инээв\

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэгээд сэхээтэн, ажилчин, малчин...

Баасанхүү -

Сэхээтэн....

Бурмаа -

Малчин гээд бичдэг ш дээ. Тийм асуулт бичиж болохгүй наадах чинь комнист асуулт гээд би за л гэсэн тэгээд гараад түүнийхэн дагуу бүртгээд одоо надад анх нам байгуулж байсан 33 тоот бүртгэл нь байдаг. Дараа нь нам нэгдэхэд Ардчилсан намын гишүүн болсон. Намар нь 5 сард аа тэгээд 89,90 оны өвөл чинь талбай дээр л өнжиж байгаа юм чинь жагсаад л уулзалт цуглаан гээд явсаар байгаад хавар өлсгөлөн мөлсгөлөн гээд бүх л жагсаал явж байгаа шүү дээ. Тэгээд хавар нь Баатарын “ Бүү март”-ыг талбай дээр тараагаад явж байсан чинь Бат-үүлтэй таардаг юм. 2сарын 16 нд болсон Ардчилсан холбооны анхдугаар чуулганаас хойш уулзаагүй байж байгаад дараа нь уулзаж байгаа юм. Их янзгүй байна аа.

Баасанхүү -

\инээв\ намд ороогүй гээд үү?

Бурмаа -

Тийм намд ороогүй гээд тэгээд намайг урвагч гэж байна.

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Тэгэхээр би чи өөрөө Марксизм Ленинизмыг шинэчлэн сайжруулна сэргээнэ гэж байгаад үргээсэн биз дээ гэсэн чинь пад хар болчихож гэж байна намайг...

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Их янзгүй байна. Тэгсэн би өөрийн харсан чинь Бат-Үүл пад хар

Баасанхүү -

\инээв\

Бурмаа -

Талбай дээр өвөлжин хаваржин болчихсон хүн чинь тиймээ? Тэгээд би Бат-Үүлийг тэгж хэлсний дараа гэртээ ирээд толинд харсан чинь \инээв\ нээрээ пад хар болчихсон.. \инээв\

Баасанхүү -

\инээв\ түүнийгээ ч анзаарахгүй.

Бурмаа -

Анзаарахгүй. Гэхдээ Бат-Үүл дургүйгээ илэрхийлж тэгж хэлсэн байгаа юм. Нээрээ анзаарсан чинь хоёулаа л пад хар болчихсон байсан л даа. тэгээд тиймэрхүү хөгжилтэй дурсамжууд байдаг. Тэгээд тэр үед 89, 90 оны маш их идэвхтэй. Сонгуулийн үер ороод ажилладаг. Улс төрийн зөвлөлийн гишүүн гээд ороод ажилладаг. Тэгээд 90 оны сонгуульд их идэвхтэй ажиллаж байсан. Дараа нь .... ер нь бол зах зээл улс төрийн энэ шинэ юу менежмент суръя гэж бодоод ..

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд удирдлагын институт гэж байсан тэр үед тэнд орж сурсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр надад маш их юм өгсөн. Тэгээд тухайн үед сурсан даа маш их баяртай байдаг. Манайд сайн ч багш нар зааж байсан. Очирбал гээд багш одоо Окспортод байна уу? Кембрижид байна уу? тэгээд тэр үед тэр багш их сонирхолтой заадаг байсан. Улс төрийн олон үзэл баримтлалуудыг ялгаа сайн муу талтай нь, зарцуулалттай нь тэгээд их амьд тэр үед үндсэн хуулийг ардын хурлын депатутууд үндсэн хуулийг хэлэлцэж байсан. Тэгэхэд тэр ордоны том танхимд чинь бас оруулдаг байсан ш дээ.

Баасанхүү -

Хөндлөнгийн зүгээс..

Бурмаа -

Тэгээд тэр 2 давхарт тэр хооронд мэтгэлцээд, өгүүлбэр бүрээрээр нь хэлэлцүүлэг явагдаж байх үед их сууж сонсдог байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Маргааш ийм юм хэлэлцэнэ ингэж ярьж байна. Ийм юм ярина гэдэг дээр манай Батжаргал багш их мэдээлэл өгдөг. Сууриудыг хэлж өгдөг. Харж ажиглах сайхан хувь тохиосон. Яагаад гэвэл онол дээр хичээл заалгаж байгаа шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Практик дээр очиж хардаг. Аа манай намын залуучууд, ардчилсан хөдөлгөөний залуучууд чинь тэнд гишүүн болоод задарчихсан байлаа шүү дээ тиймээ? Тэд нартайгаа уулзана, ярилцана, асууна сурна

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр явц дунд сурч боловсорч авч байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд ... тэр үеийн их хурал бол маш их өргөн хүрээний хэлэлцүүлэгтэй, нээлттэй, хүмүүсээс санал сонсдог тийм тэгж байж хуулийг гаргаж байсан байна ш дээ. Одоо энэ үндсэн хуулийг батлаж байсан. Тэгэхэд дараа нь үндсэн хуулийн нэмэлтийг улсын их хурал хийж байгаа нь хаалттай байна тиймээ? Тэгээд тэр нээлттэй байдлыг харсан нь надад их .. их мэдлэг, чадвах боловсрол олгосон учраас дараа нь би улсын их хурлыг нээлттэй явуулах чиглэлд нилээн ажилласан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа ... за тэгээд дараа нь нам байгуулахад орчихлоо. Тэгээд 92 онд энэ сургуулиа төгсчихөөд удирдлагын институт төгсчихөөд ерөөсөө энэ хоёрын хооронд инженер энэ тэр гэж явахаа болъё гээд нөгөө Монелынхаа ажлыг хаячихлаа.

Баасанхүү -

Аа ха би яг асуух гээд байсан юм.

Бурмаа -

Өдөр нь ажлаа хийчихэээд шөнө нь хувьсгалын ажлаа хийдэг байснаа хувьсгалын ажил илүү цаг авдаг болно шүү дээ тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд хоёрын хооронд алинч үгүй болоод тэгээд ажлаасаа гараад тэгээд удирдлагын институтад суръя гэж ороод удирдлагын институт төгссөний дараа 92 онд би сонголт хийх хэрэгтэй болсон. Удирдлагын инстутад намайг багшаар ажиллах уу гэж санал асуусан. Гайгуу сурлагтай төгссөн. Тэгээд 2 дахь жил дээр багшаар үлдэх үү гэж байсан. Тэгээд нэг бол үлдэж багшлах тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Нөгөө бол улс төрд яг нэр дэвшээд ч юмуу улс төрд орж улс төрч болж ажиллах..

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа үгүй бол мэргэжлийнхээ ажлаар үгүй бол бизнесийн чиглэлээр яг тэр үед манай сургуулийг төгсөж байсан залуучууд компани байгуулаад МСS-ийн Оджаргал тэр үед компани байгуулж байсан юм.

Баасанхүү -

Оо за

Бурмаа -

... төв дээр зэргэлдээ өрөөнд байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэдний ангийг төгссөн нилээд хэдэн залуучууд нийлж байгаад компани байгуулж ажиллаж байсан. Би олон замын сонголтон дээр байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр үед би намаас гадна иргэний нийгэм байх ёстой. Тэр нь өөрөө энэ төрөө хянаж ажилладаг юм байна аа. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй юм байна аа. Тэгээд энэ салбар луу орсон.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгэхэд би эхлээд намын дэргэд байдаг гэж ойлгосон. Тэр үед МАХН хажуудаа залуучууд, эмэгтэйчүүд, хамтын гээд олон нийтийн байгууллагтай түүн шиг шинээр байгууллагдаж байгаа намд байх ёстой юм байх гэж ойлгоод тэгээд Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбоо гэдгийг социал демократ намын дэргэд байгуулж байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд үйл ажиллагаа хийгээд эхлэж байсан чинь тэгээд намын дэргэд байхаар зэрэг харшилдаж эхэлсэн л дээ. Нам бол дэргэд байгаа байгууллагаа өөрсдийнхөө туслах хүч, өөрсдийнхөө хэлснийг дэмждэг. Тийм дэмжигч байгууллага байхыг хүсдэг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа би миний хүсээд байгаа тэр иргэний нийгмийн байгууллага чинь арай бие даасан хараат бус ажиллах хэрэгтэй болоод ирсэн. Тэгж байгаад харин Азийн сангийн Ш. Хаус гэдэг хүнтэй уулзаад харин тэр хүн бид нарын энэ чиглэлээр ажиллах гэж байгааг сонссон л доо. Азийн хэдэн орноор танилцах аялалд явуулсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тайланд, өмнөд Солонгос, .... Непала явуулсан. Өмнөд Солонгост төрийн бус байгууллагууд нь нэлээд өндөр хөгжсөн тийм байсан. Тэгээд тэндээс нэг гэм нь санаа авч чадаагүй. Тайландад нэг эмэгтэйчүүдийн судалгааны байгууллагатай уулзсан чинь сонгосон байгууллага, аа сонгогдсон их хурлын гишүүддээ үнэлгээ өгдөг. Амласанаа биелүүлж байна уу? үгүй юу? гэдгийг шалгадаг. Араас нь хяналт тавьдаг үйл ажиллагаа хийдэг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд амласан зүйлээ биелүүлж байна уу? үгүй юу? гэдгийг хүн бүр дээр дүгнээд гаргадаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Үйл ажиллагаа явуулж байгаа нь их таалагдсан. Тэгээд би бодсон. Манайх их хуралд аягүй мундаг сайн гээд сонгоод явуулчихдаг. Дараа нь тэр 4 жилийн хугацаандаа 2 жилийн хугацаандаа ч юмуу энэ хүмүүсээ амлалтаа биелүүлж байна уу? үгүй юу? гэдгийг шалгахгүй. Амлалт мөрийн хөтөлбөр байдаг гэдгийг сануулсан тийм ажил их зүгээр юм шиг санагдсан. Тэгээд хүрч ирээд Азийн сангаас ийм ийм юм сурч авлаа. Ийм юм хийх гэсэн юмаа. Сонгогчдын боловсролын чиглэлээр гээд түүнийг маань дэмжсэн. Тэгээд яг эмэгтэйчүүдийн байгууллага гэж байсан учраас эмэгтэйчүүдийн чиглэлээр намууд ямар ямар юм амласан юм. Түүнийгээ биелүүлж байна уу? үгүй юу? гэдэгтэй хяналт тавьдаг гээд тийм ажил эхэлсэн. Тэгээд яг тэр үеэр намын дэргэд биш, ардчилал гэдгийн хамгийн том чиглэл гэдэг бол аль ч нам төрөөс хараат бус тийм байгууллага буюу төрийг хянаж байдаг төрийн бус байгууллага байдаг юм байна гэж ойлгоод

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Намаас салсан. Тэгээд бүр нүүсэн. Тэгээд би бас... үйл ажиллагаагаа эхэлсэн. Тухайн үед бол нарийн бичигтэйгээ хоёулахнаа тэгээд цалин ч байхгүй. Тоног төхөөрөмж мөнгө төгрөг ч байхгүй. Тэгээд бүх юмаа эхэлсэн. Ажлаа ч хаясан. Гэр бүл ч салсан. Бүх юмаа шинээр эхэлсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд би тэр үед цалингүй байх үедээ тухайн үед бол энэ удирдлагын институт төгссөн нь бас тухай нь зах зээлийн нийгэм судлаад сурчихсан хүнд гайгуу цалинтай ажил олдох үе байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгэхэд би цалингүй. Тэр үед надад хамгийн их тус болж байсан хүн бол манай дүү Германаас надад Германы дэлгүүрийн хямдралын үеэр надад хувцас өгч явуулдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Голдуу гутал байсан л даа. Би түүнийг нь тэр үед тохиролцооны дэлгүүр гэж байсан юм.

Баасанхүү -

Аа за Тохиролцооны дэлгүүр гэхээр?

Бурмаа -

Өөрөө үнэ хэлээд тэр дэлгүүр нь тэр барааг нь аваад авч зардаг байхгүй юу.

Баасанхүү -

Аа за

Бурмаа -

Тийм тохиролцооны дэлгүүрт аваачиж тавиад хоолны мөнгө болгож тэр жилүүдэд би амьдарсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Оюутан байсан манай дүү гэхдээ хажуугаар нь тэгж илүүчилж Германы гутал чанартайг ч хэлэх үү?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Зарагддаг. Тэр тэндээс аваад явуулна. Би энд хоолны мөнгөтэй болдог л байсан л даа. Тэгээд .... анх тэгээд сонгогчдын боловсролын чиглэлээр явуулъя гээд ... мөрийн хөтөлбөрүүдийг хайсан чинь олддоггүй. Намуудаар нь очсон чинь гайхаад юу нь мөрийн хөтөлбөр гээд асууж байсан.

Баасанхүү -

Ээ хүүдий

Бурмаа -

Тэгээд сонгуулийн ерөнхий хороонд захиа бичиж байгаад Мөрийн хөтөлбөрийг нь авч байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгсэн харин ерөнхий заалтууд байсан л даа. Төрөхийн өмнөх байрыг шинээр байгуулна гэх мэтийн тиймэрхүү сайжруулна, дээшлүүлнэ. Гэсэн ерөнхий дүнтэй. Гэхдээ би хэдэн тийм заалтуудын аваад за яг үүнийхэн ард намынхаа сонгогдсон гишүүд нь яаж ... дэмждэг юмуу үгүй юмуу гэдгийн үзэх гэсэн чинь тэр их хурлын чуулганы португаль архивт байдаг гээд. Архив орж үзье гэсэн чинь зөвшөөрөл өгдөггүй ээ.

Баасанхүү -

Оо за

Бурмаа -

Тэгээд ямар нэгэн шалтаг хэлээд. Анх удаа л иргэний нийгмийн төлөөлөл үзье гэсэн санал тавьсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Хариулт өгдөггүй. Тэгэхээр нь өргөдөл гомдлын хуулийг үзлээ тэгсэн чинь дутагдлыг шалгах бол 3 сарын дараа хариу өгнө гэсэн байна. Тэгсэн 3 сар нь өнгөрчихлөө. Тэгэхээр би тухайн үед Үндсэн хуулийн цэцийн дарга байсан. Совд гэдэг хүнтэй уулзаад улсын их хурал миний өргөдөлд хариу өгөхгүй байна гэсэн чинь их хурлын баталсан хуульд гомдол гаргах юм бол их хуралд л гомдол гаргана даа гээд тэглээ. Тэгээд дахин дахин бичээд байлаа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгж байгаад жилийн дараа 94 онд байна уу даа. анх удаа архивт орох зөвшөөрөл олгосон.

Баасанхүү -

За

Бурмаа -

Тэгээд тэр зөвшөөрлийн аваад ороод үзсэн чинь хэдэн хувийн саналаар дэмжигдлээ. Хэдэн хувийн саналаар дэмжигдсэнгүй гэсэн хувь байдаг болохоос биш хүний нэр байдаггүй.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Гайхаад харсан чинь санал хураалт нь нууц санал хураалттай.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд бид нар тэр үед бас их сандарсан. Нөгөө төслөө хэрэгжүүлж чадахгүй боллоо.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Одоо ингээд харьцуулсан харьцаа хийнэ гэчихээд жил болчихоод байхад баларлаа. Архивт үзсэн юм маань нууц санал хураалттай байдаг. Бид нарыг муу ажилласан байна гэж ойлгосон байна. Тэр үед

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд их санаа зовсон. Тэгээд буцаад Азийн хөгжлийн сан дээрээ очлоо доо. Бид нар ийм юманд хүрлээ. Нөгөө амласан амлалтыг хүн бүр дээр хүснэгтлээд гаргах гэсэн чинь нууц санал хураалттай байна. Би хийнэ гэж та нарт санал гаргасан хийж чадахгүй боллоо. Гэхдээ танай улсад яадаг юм. Энэ чиглэлээр ажилладаг байгууллага байвал туслаж өгөөч гэсэн санал гаргалаа. “Ухаалга сонголт” гэдэг байгууллагын ажилтан Л. Имлеш гэдэг хүн ирлээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Би яг тэр төлөвлөгөөний дагуу сонгогчдын боловсрол гэдэг сэдвээр дугуй ширээний ярилцлага хийнэ. Би Монголын сонгогчийн эрх үүрэг гэдэг лекц тавина гэчихсэн байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр хүн ч гэсэн Ардчилсан нийгэм дэхь сонгогчийн эрх үүрэг гэдэг лекц бэлдээд ирчихсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд би эхлээд лекцээ бэлдэх гэсэн чинь ерөөсөө болж өгөхгүй байгаад. Яагаад гэхээр бид нарт буруу байсан гэж ойлгоод муу ажилласан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Юмаа хийж чадахгүй байсан гээд. Тэгсэн нөгөө хүн маань ирээд бэлтгэсэн лекцээ надад өгсөн. Тэгээд би ардчилсан нийгэмд сонгогч ямар эрхтэй юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа Монголын сонгогч ямар байна гээд харьцуулаад хийсэн чинь надад их амар би анхныхаа илтгэлийг тэгж тавьж байсан. Тэгээд ...тэгэхэд бид хэд авахдаа тэр хүнээс юу гэж ойлгосон бэ гэхээр ардчилсан нийгэмд сонгогч аливаа үнэт эдлэлээс сэргийлэхийн тулд нууц санал хураалттай.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Сонгогдсон хүн сонгогчдодоо буцаад тайлагнахын тулд ил хураалттай байдаг энэ ардчиллын зарчим гэдгийг тэгэхэд ойлгож авсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд үүнийг зөрчсөн нууц санал хураалттай байх нь буруу юм байна. Тэгээд протокол олон түмэн үзэхэд нээлттэй байх ёстой юм байна. Түүнийг архивт хадгалж жил болж байж зөвшөөрөл авч ордог нь буруу юм байна.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

15 минут чуулганыг үзэж байгаа нь буруу юм байна. Энэ бол сонгогчийг мэдээлэлээр хангах сонгогдсон хүнтэйгээ хариуцлага тооцох эрхийг зөрчиж байгаа юм байна гэдгийг анх ойлгож байгаа. За тэгээд үүнээс хойш энэ их хурлыг нээлттэй явуулах нь зүйтэй. Би өөрөө ч гэсэн үндсэн хууль батлаж байсан чуулганы үйл ажиллагааг үзэж өчнөөн их юм сурч байсан. Мэдэж байсан учраас их хурлыг л нээлттэй болгох ёстой юм байна. Тэгээд энэ их хурлыг нээлттэй болгооч ээ. Санал хураалтаа өөрчил гэж их хуралд захиа бичсэн. захиаг маань тоогоогүй хариу өгөөгүй.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд 96 оны сонгууль ч дөхлөө. Тэгэхээр нь 303 нэр дэвшигчдэд захиа бичсэн. за энэ ил санал хураалтыг дэмжих үү? Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага бусад оронд байдаг юм байна. Манайд байвал дэмжих үү? Их хурлын чуулганы протокол олон түмэнд нээлттэй байхыг дэмжих үү? Гэсэн асуултууд явуулсан. Ардчилсан холбоо эвсэлийн ихэнх гишүүд ,зарим Хувьсгалт нам бусад намын гишүүд хариу ирүүлсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Ихэнх нь дэмжинэ. Зарим нь хариулаагүй байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Хагас дутуу хариулсан байсан. Бид нар сонин дээр бүх хариултын гаргаад хэвлээд мөрийн хөтөлбөртэй нь харьцуулаад 10,000% хэвлээд тарааж байсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд намуудад захиа бичсэн. ийм ийм юмыг мөрийн хөтөлбөртөө тусгаач гэж тэгэхэд Ардчилсан холбоо эвсэл хүний эрхийн комисс байгуулна. За тэр чуулганы протоколыгг номын сангуудад тавина гэсэн заалтуудыг оруулсан.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Хөтөлбөртөө оруулсан. Тэгээд 96 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл ялсан. 50 суудал аваад . тэгэхэд намар нь сануулсан. Та нар мөрийн хөтөлбөрт оруулсан энэ заалтуудаа хэрэгжүүл ээ. Хамгийн анхны хуралдаанаар нууц санал хураалтыг болиулж энэ санал хураалттай болго.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Сануулж хүсэлт гаргасан. Тэгээд анхныхаа хуралдаанаар нууц санал хураалтыг болиулсан. Ил санал хураалттай болгосон. Протоколыг нийтийн номын сангуудад тавьдаг болгоно гээд. Тэгээд Азийн хөгжлийн сангийн үнэхээр үр дүнд бас олон нийт үзэх боломжтой болсон учраас тэгээд бас их хурлын португалийг хувилах төсөв байхгүй гэсэн хариу өгсөн юм. Тэгээд 4 жил хувилах зардлын Азийн хөгжлийн сан өгсөн ш дээ.

Баасанхүү -

Пөөх

Бурмаа -

Нийтийн номын сангуудад тараах. Тэгээд 2003 онд тараах зардал байхгүй гэдэг нэрийн дор больчихсон. Тэгэхэд тэр үед би Соросын сангийн удирдах зөвлөлд байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд тэр үеийн улсын их хурлын тамгын газрын дарга Батбаатар, Энэбиш гээд олон нийттэй харилцах албыг их дэмждэг ойлгож ажилладаг дарга нар байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд энэ чуулганы протоколыг интернетэд тавьдаг болгоё улсын их хурлын чуулганыг интернэтээр тавьдаг байх нь зөв юм. Хуулийн төсөл бас тавьдаг болъё гээд түүнийг нь би Соросы сангаар дэмжүүлэхээр лоби хийгээд анхны энэ их хурлын чуулганы одоо энэ их хурал чинь вэб сайттай байгаа ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Вэб сайтын анхны зардлын...

Баасанхүү -

Гаргуулаад

Бурмаа -

Тэгж гаргуулж байсан. Энэбиш, Батбаатар дарга бид нарын зүтгэлээр юу яаж байсан л даа. Тэгээд тухайн үед их хурлын тамгын газартай хамтын ажиллагааны гэрээ хийгээд тэгээд тэд нар чуулганыхаа нэг шугамыг манай музей дээр тавьж өгөөд зааланд тэр зааланд их хурлаас гадна байгаа анхны чуулганыг гаргадаг тийм суваг тавигдсан нь тэр сонирхсон хэн ч гэсэн орж ирж чуулганы хуралдааныг үздэг болгож байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Түүнээс биш 15 минут үзүүлнэ. Хүмүүс орж үзэж чадахгүй. Тухайн үед тэр суваг үзэх анхны алхам байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Түүнийг дагаад Сансар кабелийн телевизээр гардаг болсон нь Батбаатар даргын үед хийгдсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Ингээд олон нийт ч гэсэн чуулганыг кабелийн телевизээр үздэг болж байгаа. Ингээд алхам алхмаар улсын их хурал нээлттэй болох үйл ажиллагаа хийгдсэн. Тэгээд бид их хурлын тамгын газартай хамтраад их хурал гэж ямар үйл ажиллагаа явуулдаг юм. Залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулж Мини парламент хийсэн. Хүүхдүүдийг өөрсдийг нь дүрд тоглуулах хэлбэрээр энэ их хурлын үйл ажиллагааг танилцуулсан нь бас их шинэлэг залуучуудад хүрсэн. Тэдний урмыг сэргээсэн үйл ажил болсон. Түүнийг их амжилттай болсныг хараад НҮБ-ийн суурин төлөөлөгч Карднер гуай намайг уриад НҮБ-ийн цуврал бага хурлууд байна шүү дээ.

Баасанхүү -

Тийм

Бурмаа -

Хүний эрх, залуучууд гээд. Энэ цувралуудыг загвар маягаар модель хурал маягаар хийе гэсэн санал тавиад тэгээд манай байгууллага НҮБ, Засгийн газартай хамтраад энэ “Нэг ертөнц” цуврал бага хурлуудыг хийсэн. 1000 гаруй хүүхэд залуучууд энд орсон. Тэгээд тэр залуучууд НҮБ юу хэлэлцдэг юм. НҮБ-ийн гишүүн орнууд олон улсын хүрээнд ямар хэрэгтэй байдаг юм гэдгийн талаар маш их мэдлэгтэй мэдэлэлтэй болсон. Манай эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус, олон улсын маш олон байгууллага хамрагдаж залуучуудыг сургаж хамтраад маш их ажил хийсэн. Тэнд орох гэж хүүхдүүд маань нийгэмд тустай их ажил хийдэг байсан. Одоо тэр 1000 гаруй залуучууд маань бүгд сайн сайхан ажиллаж байна. Одоо хааяа нэг тааралдахад аль ч нийгмийн салбарын тэргүүлэх залуучууд болсон байна. Тэгээд тэд нар гол нь тэр үеэс өөрсдийгөө задалж өгсөнд байдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Бид нарт урам өгсөн. Бид нар чадах юм байна. Бид нарын үгийг сонсдог юм байна. Бид нар одоо хийж чадвал энэ маань бас хэрэгжиж болох юм байна гэсэн маш их урам өгсөн. Бидний дотоод нөөцийг их гаргаж өгсөн гэж их хэлдэг. Тэр ч эрчээрээ манай энэ залуучууд сайн яваа. Нийгэмд явж байгаа нь залуучуудаараа бахархдаг. Ийм хүмүүстэй хамт байж ийм ажлуудыг хийж байсан. Манай арын албанд ажиллаж байсан тэр залуучууд бас их чадвартай сайн залуучууд бүгд их сайн сайхан яваа. Би бас өнгөрсөн амьдралаа эргээд харж байхад дандаа сайн сайхан хүмүүстэй дандаа өөдрөг. Дандаа шинэ зүйлийг Монголд оруулж ирэх энэ юмнуудыг хийж байсан. Ийм хувь тавиландаа баярлаж явдаг. Тэгээд энэ улсын их хурлыг нээлттэй болгосондоо их урамшсан. Тэгээд орон нутгийн хурал ямар байна гэдэг рүү орж эхэлсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

96-2000, 2000-2004 он бишээ 2000-2004, 2004-2008 оны орон нутгийн хурлын дэгд судалгаа хийсэн чинь бас нөгөө санал хураалт нь хаалттай. Ямар хурлаар ямар юм нийтэд хүргэх гэж байгаагаа мэддэггүй. Тэгээд түүнийгээ олон нийтэд хүргэдэггүй. Нөгөө протокол нь 2% хийгээд нэг нь даргын сейфэнд нөгөө засгийн газрын хэрэг эрхлэх албанд явуулдаг. Их хурал ямар байдалтай байсан. Тийм л байдалтай байсан. Тэгээд би бас Америкийн байгууллагын шугамаар эмэгтэй сонгогчдын холбоо гэж байгуулаад Америкийн 20-иод хотоор явах боломж гарсан. 97 онд тэгээд орон нутгийн хурал хэрхэн нээлттэй яаж ажилладаг талаар их ажигласан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Үүнийхээ дагуу хүрч ирээд харьцуулсан судалгаа хийгээд

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэгээд ингэж ажиллаач гэж зөвлөмж нэг аймагт өгсөн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Түүний дагуу Дархан аймаг анх удаа 800 хүнтэй. Боловсролын асуудлыг шийдэхдээ 800 хүнтэй. Багш эцэг эхийгээ дуудаж байгаад соёлын төв өргөөндөө хурлаа хийж байсан. Нээлттэй. Өмнөговь аймаг радио хурал хийж байсан. Сэлэнгэ аймаг анх удаа хурлынхаа протоколыг хэвлүүлээд нийтийн номын сангуудад тавилаа гээд өөрчлөлтүүд гарч байсан. Тэгээд иргэдийн хуралд асуудал оруулах юмуу. Асуудлаа судалж тэр судалсан асуудлаа оруулах талаар зарим аймгуудаар ажилласан бид нар

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тухайлбал манай Сэлэнгэ аймгийн салбар бол иргэдийн хурлаар хэлэлцүүлэх ямар асуудал байна гээд Алтанбулаг сумаар хэлэлцүүлэхэд Алтанбулаг чинь хилийн сум ш дээ.

Баасанхүү -

Тийм

Бурмаа -

Тэгээд хилээрээ цаашаа гарах боломжтой байдаг. Хиагт руу тэгэхийн тулд тэр зөвшөөрөл авахын тулд аймгийн төв орох хэрэгтэй. Аймгийн төв орохын тулд 4000 төгрөг билетэнд төлдөг. Ирэх очих замдаа. Тэгээд хилээр гарахад маш олон татвар төлдөг гээд энэ олон бэрхшээлээ явуулж байсан. Эхлээд бол тэр юунууд бол дургүй байсан. Аа иргэдийн хурал ямар асуудал шийддэг юм. Тэнд өгөөд ямар шийдэх биш...

Баасанхүү -

Иргэд үү?

Бурмаа -

Тийм тэгээд түүнийг хийж байсан манай сайн дурын ажилтан маань өөр нутгаас ирсэн хүргэн гэх юмуу даа. Тиймээ? Тухайн орон нутагт гаднаас ирсэн хүн жаахан юу байдаг ш дээ.

Баасанхүү -

Тийм гадны хүн..

Бурмаа -

Хүнийрхүү тэгээд тэр ажилгүй л байсан л даа. тэгээд бас зав чөлөөтэй байсан. Тэгээд энэ ажилд яваад орон нутгийн хүмүүсээ судлаад ийм ийм бэрхшээл байгаагийн тодруулж гаргаад тэгээд үүнийхээ дагуу иргэдийн хуралд асуудал боловсруулж оруулаад, сумандаа хил гаргадаг зөвшөөрөл олгодог болгоё, энэ давхардсан татваруудыг багасгаж өгөөч ээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн хэдэн хувь нь ингэж хэлж байна гэсэн судалгаануудаа оруулаад

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Иргэдийн хурлаар хэлэлцүүлээд. Тэгээд иргэдийн хурал нь аймгийн төвөөс өгдөг байснаа болиод сумаас өгдөг болсон. Тэгээд тэр татварын давхардлагыг багасгасан. Тэгэхэд тэнд байгаа иргэдэд маш их урам орсон байна л даа. яагаад гэхээр би саналаа хэлээд энэ хэлэлцүүлэгт орсон чинь би 4000 төгрөг хямнадаг боллоо. Давхардсан татвар өгөхгүй боллоо. Энэ чинь бас хэрэгтэй юм байна. Хурал гэдэг чинь тэгээд ийм иргэдийн хурал нээлттэй судалгаатай хуралддаг загваруудыг хийж байсан. Орон нутагт бас газрын тухай хууль төсвийн санхүүжилтийн хуулиар, бас сонгуулийн хуулиар, зөвхөн иргэд нь бусад улс оронд ийм байдаг та нар ингээч дээ гэхээс гадна бодит байдал дээр загвар болгож үйл ажиллагаагаар дамжуулан ойлгуулах тэр

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Танилцуулах хэлбэрүүдийг их ашиглаж хийдэг байсан л даа. манай ер нь арга хэлбэрүүд тийм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Одоо жишээ нь парламент, НҮБ-ийн хурлыг ч гэсэн ажиллуулаад судлуулаад шалгуулаад тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Ингээд сургадаг ш дээ. Тийм хэлбэрүүдээр ер нь явж ирсэн. Энэ ажил маань их амжилттай болсон. Дараа нь сонсох нь манай ажилгүй байсан сайн дурын ажилчин маань иргэдийн хурлын ажилчин болчихсон.

Баасанхүү -

Аа яа яа

Бурмаа -

Орсон байна лээ. Гэх мэт ажил маань хүмүүсийн амьдралд өөрчлөлтүүдийг өгдөг.

Баасанхүү -

Улс эх оронд ч гэсэн

Бурмаа -

Одоо жишээ нь Өвөрхангай аймагт Мини иргэдийн хурал гээд хийхээр анх очиход залуучууд хүүхдүүдийг оруулаад шалгарсан хүүхдүүдийг Мини иргэдийн хуралд оруулсан юм. Дархан Өвөрхангайгаас шалгарсан. Тэгэхэд энэ Эрдэнэбаяр хүү анх таарсан юм. Фижүний шилээр юу хийчихсэн.....аа юу ногооны хүлэмж хийчихсэн.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тийм ажилсаг сүрхий хүү байсан. Тэгээд олон дүүтэй ээжтэйгээ амьдрал нь бас хангалуун биш тэгээд тэр хүү шүлэг бичдэг. Их идэвхтэй тийм хүү анх орж байсан юм. Анхны Мини парламентэд хууль зүйн сайд болж байсан.

Баасанхүү -

Аа \инээв\

Бурмаа -

Анх ерөнхийлөгч билүү их хурлын даргад өрсөөд дараа нь хууль зүйн сайд болж байсан юм. Анх тэр хүүг наашаагаа хуралд ороход ангийнхан хүүхдүүд. Эцэг эхчүүд нийлээд мөнгө цуглуулаад гутал костюм авч өглөө гэж байсан юм.

Баасанхүү -

Ямар хөөрхөн юм бэ?

Бурмаа -

Тэр маань ирээд их олон хүүхдүүдтэй найз болоод тэмдэглэлийн дэвтэр дээр их гоё шүлэгнүүд биччихсэн байсан санагдаж байна. Одоо Ийгл телевизийн сурвалжлагч хийгээд байнга орой болгон цэнхэр дэлгэцээр харж байдаг.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Амжилттай сайхан ажиллаад явж байна. Тэгэхээр манай “Нэг ертөнцийн” хүүхдүүд маань НҮБ-ийн, олон улсын хурлуудад оролцоод тэнд хүүхдүүдтэй танилцаад харилцаа холбоо тогтоогоод бүгд л сайн сайхан явж байдаг. Тэгээд .. бас эргээд уулзаад тэр хүүхдүүдтэй ярих юмсан гэж би боддог. Ховд голын Ховд аймгийн нэг охины нэг хөөрхөн шүлэг миний санаанд байдаг. Ер нь энэ хүүхдүүдийг сонсох, өөрсдөө дотроо юу бодож байдаг юм. Юу хүсч байдаг юм. Гэдгийн сонсох нь их чухал байдаг юм билээ. Тэгээд тэр хүүхдүүдээр зохион бичлэг бичүүлээд уншуулж байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэр зохион бичлэгийг харамсалтай нь би бүгдийн уншиж чадаагүй. Шалгарсан 1000 хүүхэд цаана нь өчнөөн хүүхдүүд байдаг. Түүн дотор ямар их нуугдмал авъяас, хүсэл эрмэлзэл тиймээ? Хүүхдүүдийн дотоод нөөц байдгийг тэгээд тэр хүүхдүүдийн зохион бичлэгийг эмхэтгээд ном болгох юмсан гэж боддог юм чадаагүй л дээ.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа хурлын материалуудаа бүгдийн ном болгож байсан. Зураг болгож байсан. Хүүхдүүдийг өөртөө итгэлтэй зохион байгуулах чадвартай болгодог. Би анх Болгарт оюутан болоод хувийн зохион байгуулалт муутай байсан талаараа ярьж байсан тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Аа тэгэхэд “Нэг ертөнц” “ Мини парламент” гээд энэ арга хэмжээнүүд их зохион байгуулалттай сургаж өгдөг өөрсдийг нь бие даах чадвартай сурдаг. Манай залуучуудын бүлэг бид “Я” бүлэг гэж нэрлэдэг тэр бүлгийн маань гишүүн байсан. Энхжаргал... аа хэн

Баасанхүү -

Ангараг

Бурмаа -

Бид нар Бадмаа гэдэг юм би бүтнээр нь хэлэх гээд байна. Дараа нь нэрийн хэлье тэгээд тэд нар маань Германд сурч байгаа л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Тэнд тэтгэлэгт.. тэндээ бас их идэвхтэй. Манай Энхжаргал тэнд байгаа Монголчууд ямар нэг юм боллоо гэхэд хуулийн зөвлөгөө авдаг гэж байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Яахав ийхэв. Ямар нэгэн хуулийн ч юмуу. Ямар нэгэн асуудлаар зөвлөгөөө авдаг гэж байгаа. Байнга тэд нартаа туслаж байдаг. Тэгээд бид тэд нартаа уулзаад сууж байсан чинь их сургуулийн гадаад оюутны зөвлөлийн гишүүн юм байна л даа.

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Уг нь тивийг төлөөлж нэг нэг хүн байх ёстой юм байна. 6-н тивээс 6 хүн байх ёстой юм байна. Тэгэхэд манай хоёр нэг нь Африкийг төлөөлчихсөн. Нэг нь Азийг төлөөлчихсөн сууж байна гэж байна шүү \инээв\

Баасанхүү -

\инээв\ Яагаад Монгол хүн Африкийг төлөөлчихсөн сууж байгаа юм.

Бурмаа -

Тийм идэвхтэй байхгүй юу. тэгж хүлээн зөвшөөрөгдөж тэгж байгаа учраас

Баасанхүү -

Аа ха

Бурмаа -

Монголын хоёр тэнд байхыг хүлээн зөвшөөртөл

Баасанхүү -

Бүхэл бүтэн тивийг төлөөлөөд

Бурмаа -

Тийш дээ

Баасанхүү -

Африк

Бурмаа -

Тэгээд маш амжилттай сурч байгаа олон хүүхэд олон ийм жишээг хэлж болно.

Баасанхүү -

За

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.