Burmaa

Basic information
Interviewee ID: 990112
Name: Burmaa
Parent's name: Radnaa
Ovog: Shüülenhen
Sex: f
Year of Birth: 1958
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: header of Voter Education Centre
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: teacher
Father's profession: teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
NGOs
politics / politicians
work
foreign relations
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За та яг 90 оны эхээр ардчилалд өөрөө аягүй идэвхтэй оролцож байсан эмэгтэй хүн гэдэг утгаараа яг бэрхшээл юу байв? Аа 90 оны үед ардчилал ингэж идэвхтэй оролцож байсан эмэгтэйчүүд хэн хэн байв? Яаж яаж оролцож байв?
Бурмаа -
Ер нь эмэгтэйчүүд их идэвхтэй орж байсан. Оролцож байсан. ... тэгэхдээ ... ард талынхан ажлыг нэлээн хийж байсан юмуу даа. Одоо бодохоор одоо жишээ нь бичиг баримт тарааж барина гэвэл тэр бичиг баримтын бэлтгэх , олшруулах , хэвлэх ажлууд тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
.... Гэхдээ мөн бас ардчилсан холбооноос анх өлсгөлөн зарлахад өлсгөлөнд бас эмэгтэй хүн ч гэсэн оролцоод явж байсан ш дээ. ... Тэгээд тэр жагсаал цуглааны үеэр чинь нөгөө материалуудаа хүмүүст тарааж өгөх ажил үүргийн хуваарь дотор тийм ажлуудыг хийдэг байсан. .... Бүгд л тухайн үед л... юу чаддаг , ямар боломж байна тэрүүгээрээ орж байсан байх. Манай байгууллагын хувьд илүү комьютер ихтэй байсан болохоор бид нар голдуу комьютер дээр хийдэг ажлуудыг авч хийдэг байсан санагдаж байна. ... Тэгээд .... эмэгтэй хүний хувьд бол жаахан ажлаа хийж цалингаа авч ... гэр орныхоо хоол хүнс энээ тэрээ ... хэрэгтэй ш дээ цалин авна...
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд хажуугаар нь ... ингээд жагсаал цуглаан , хагас бүтэн сайн, орой үдэшгүй ингээд байнга явдаг. Ер нь бол.... шөнөөр гэртээ бараг л унтах л гэж очиж байгаа юм чинь. Тэгээд өглөө нь гараад дахиад нөгөө ажилдаа хагас бүтэн сайнгүй гэр орны ажил их орхигдсон.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд энэ маань бас хэцүү л байдаг байсан л даа. ... Бид нар чинь тэгэхэд залуу байсан болохоороо жаахан хүүхэдтэй. Би хоёр хүүхэдтэй. Тэгээд бага насны л хоёр хүүхэдтэй байсан. Тэгээд гэр орны ажлаа хаячихаад ингээд явж байсан. ... Тэгээд сүүлд нь ... энэ маань хувийн амьдралд нөлөөлсөн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд 92-онд гэр бүл салаад .... хоёр хүүхэдтэйгээ аавынх руугаа нүүж байсан. ... Тэгэхээрээ бас энэ ... амар байгаагүй.... Яагаад гэвэл энэ хувийн болон хувьсгалын ажлыг зэрэг хийх ... тун бэрхшээлтэй байсан. ... Тэр үеийн над шиг байдалд нэлээд хүнд тохиолдсон байх эмэгтэйчүүдийн хувьд бол... Эрэгтэй хүмүүс бол бас ар талд нь ... ар гэрийн ... даагаад явж байгаа нөхцөлд бас өөр ш дээ.
Баасанхүү -
Аа тийм байна.
Бурмаа -
Эмэгтэй хүний хувьд эмэгтэй хүн гэр орны ажлаа хаячихаад явна гэдэг бол хэцүү би тэр үед бас хадамтайгаа хамт амьдардаг байсан. Тэгэхээр тийм сэтгэлгээг бас санадаггүй ш дээ. ... Эмэгтэй хүн бол гэр орны ажлаас тэргүүн зэрэгт тавьж ажиллах ёстой гэсэн сэтгэлгээ манайд байгаа. Ер нь бол аль алийн зохицуулах ёстой байх. Гэхдээ тэр үед бид бол үнэхээр боломжгүй байсан. Нэгэнт л тэр хувьсгалын эрэг лүү яваад орчихсон бол тэнд бол тэгж хувийн ажлыг зохицуулж бололцоог нь хангах гэдэг бол үнэхээр бэрхшээлтэй байсан. ... Би яриагүй билүү? Нөгөө ... хагас бүтэн сайнгүй өвөл монголын өвөл бол бас ширүүн, хуурай , хүйтэн ... тэгээд хагас бүтэн сайнгүй жагсана.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд бусад өдрүүдэд ч гэсэн уулзалт ... үгүй дээ гэхэд чинь бид нар орой үдэшгүй сууж юмнуудаа хийж , бичиж барьдаг байсан юм чинь. ... Тэгээд нэг ч цуглаан жагсаал өнжөөгүй. Үнэхээр тэрэнд оролцож хувь нэмрээ оруулж явсан. Тэгээд би өмнө нь юу гээд ярьлаа ардчилсан холбооноос нөгөө Бат-Үүл нам гээд ... дараа нь ... бид хоёр 5 сард таарснаа ярил уу?
Баасанхүү -
Ярьсан. Хар болчихсон...
Бурмаа -
Пад хар болооод нүүр нэл сэвх болчихсон ингээд тэгэхээр бид хэд бүгдээрээ л тийм байдалтай байдаг байсан. Харалтлаа , гандталаа , нүүр ам нь холцортлоо тэгээд ... ингээд явдаг байсан. Тэгээд хавар ч гэсэн монголын хавар ширүүн ш дээ...
Баасанхүү -
Хуурай...
Бурмаа -
Хуурай , салхитай тэнд бол ерөөсөө өнжөөгүй. ... Тэгээд анхны сонгууль анхны ... тэнд чинь тэгээд л өлсгөлөн , жагсаал , шаардлага тэгээд уулзалт , цуглаан гээд ерөөсөө эргээд бодохоор яаж болж байсан юм гэмээр ...
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Тэгж бодоод байгаа ш дээ. Дан л оволзож байсан ш дээ. Залгаад тэр чинь зун сонгууль явуулаад олон намын анхны сонгууль гээд тэгээд бүх юм шинэ байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
... Одоо бэлтгэгдсэн тийм юм болно , тэгнэ , ингэнэ дээ гэдэг тийм бэлтгэсэн мэдэх юмаа ингэж хийж байгаа тийм юм биш ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Бүх юм шинэ бүх юм мэдэхгүй ... ямар ч л байсан их урам зоригтой бас хэрэгтэй юмны төлөө тэмцэж гэсэн ойлголтоор явж байсан. Тэгээд ч бас залуу байж тэрнээс биш одоо юу болох бол яах бол гэдэг талаар бас нарийн ойлголтгүй ш дээ. Мэдэхгүй тиймээ?
Баасанхүү -
Аа ха. Ямар ч л байсан өөрчлөе гэж байсан.
Бурмаа -
Ямарч л байсан өөрчлөе гэж байсан. Тэгээд тухайн үедээ бол төрийн удирдлагад байсан дарга нар тухайлбал Батмөнх даргын хувь нэмэр бол түүхэн гавъяатай гэж би боддог.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр үед чинь Тенмений талбай дээр ... хятадууд иргэдийгээ жагсаал хийсэн залуучууд оюутнуудыгаа ... байсан үе ш дээ. Тэрний дараахан манайд чинь анхны өлсгөлөн зарлаад 3 сарын 8-нд ...
Баасанхүү -
90 онд уу?
Бурмаа -
90 онд хүмүүс оччихсон. Би санаж байна. Бид нар жагсаал хийх үү? Яах вэ? гээд шаардлага тавина гээд яриад байж байсан чинь за өнөөдөртөө юм болохгүй юм байна явцгаа тэгээд 3 сарын 8-нд гэр орондоо очиж бас баярын өдөр юм байна тэмдэглэх тийм боломж анх л юм байх даа. Тэгээд явцгаасан байсан. Тэгтэл харин гэртээ очоод бид нар чинь ажлынхан бөөндөө цуглачихсан байсан юмаа. Тэгсэн яасан гэсэн ардчилсан холбооныхон талбай дээр өлсгөлөн зарлаж байна ... дуудаж байна. Бүгдээрээ талбай дээр бэлэн байдалтай оч гэж байна гээд бид нар нөгөө мартын 8 тэмдэглэх гээд цугласан улс чинь бүгд тэрийгээ хаяад явж байсан. ... Тэгэхэд Батмөнх дарга бол ямарч хүчирхийлэл , мөргөлдөөнд хүргэлгүйгээр өөрөө ... хэвлэл мэдээллийг шууд дуудаад бид нар улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэж хэлсэн. Тэгээд би эргээд анх ярьж байсан ш дээ тиймээ? Цэрэн багш Ренчин гуайг авч ирээд монголын бодит түүх тусгаар тогтнолын жинхэнэ түүхийг бид нарт хэлж байсан үе гээд ... тэгэхэд дээр нь манай Цэрэн багшийн зоримог байдал нөгөө шавь нар нь өөрийнх нь шавь учраас дуугүй байдлаар түүнийг хүлээн зөвшөөрөөд манай Баатар захирал байсан. Тэд нар аа тэрнээс гадна хамгийн гол нь энэ үндэсний үзэл , үндэснийхээ тусгаар тогтнолын байдлыг мэдэж авах боломжуудыг чимээгүй хориглохгүйгээр бий болгож хөгжүүлж өгсөн гавъяа бол би Батмөнх дарга гэж боддог. Батмөнх дарга шиг тийм дарга байгаагүй бол Ренчин гуай ирж манайд тийм юм ярих уу? тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Цэрэн багш бас тийм ажил хийгээд явах уу? тэгэхээрээ бас энэ залуучуудын энэ шинэлэг одоо ахмадууд ш дээ манай Ренчин гуай таалал төгссөн. Цэрэн багш энэ тэр ахмадууд л байсан. Тэр хүмүүсийн ч гэсэн ардчилалын төлөөх үйл ажиллагаа эх оронч сэтгэлгээг бий болгож хийж байгаа ажлыг ингэж даралгүйгээр хавчилгүйгээр боломж олгож байсан нь маш ухаалаг бодол оо. Үүний үр дүнд л монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө ямарч хохиролгүйгээр , ямарч мөргөлдөөн ... ёстой бие биенийхээ хамраас цус гаргалгүйгээр ингэж ... амжилтанд хүрсэн түүх ... тэгэхээр би тухайн үеийн эх оронч төрийн зүтгэлтнүүдийн гавъяаг бас байнга бодож бид нар дурсаж байх ёстой гэж боддог...
Баасанхүү -
Яг тэр Батмөнх дарга улс төрийн товчоог огцруулах шийдвэр гаргаагүй бол ардчилсан хувьсгал хийж байгаа залуучууд хүч хэрэглэх....
Бурмаа -
Тэр бол их эвгүй байсан ш дээ. Төрийн ордныг тойрчихсон. Цагдаа армийнхан ингээд зогсчихсон.
Баасанхүү -
Аа за
Бурмаа -
Наад талаас нь жагсаж байгаа талбай дүүрэн залуучууд түрээд наана нь энэ Зориг агсан энэ тэр сууцгаа тайван байцгаа гээд л уриалаад байж байсан. Тэгэхэд ингээд ордныг тойрчихсон цагдаа нар буу зэвсэгтэй зогсож байна гэдэг бол бас ... тэгээд гар нүцгэн залуучууд мөргөлдсөн бол юу болох вэ? тиймээ?
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Тэгэхээр тийм байдалтай байхад би дараахан сонсож байсан л даа бас. Улс төрийн товчоо хуралдаад яах вэ? гэж байхад тэрэн дотроос хүч хэрэглээд тараая гэсэн санал тавьж байсан хүмүүс байсан гэж... Тухайн үед улс төрийн товчоонд байсан хүмүүсээс ...
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Мөн тэр үед чинь талбайн эргэн тойрон бэлэн байдалтай хүчний байгууллагын хүмүүс бэлэн байдалд байсан ш дээ. Бүччихсэн байсан. Тэгээд хэрвээ мөргөлдсөн бол ... нэлээд олон хүний амь насанд хүрэх байсан байх. Тэгээд тийм юм бололгүй шууд улс төрийн товчоо огцоръё гэж хэлсэн эр зориг гаргаж энэ өөрчлөлт шинэчлэлийг бий болгохын төлөө түүний чухлыг ойлгож хүлээн авч зөвшөөрсөн... ийм шийдвэрийг гаргасан хүн бол Батмөнх дарга. Аа тэр хуралдаанаар улс төрийн товчоо хуралдаанаараа огцоръё гэж шийдвэр гаргаагүй юм байна лээ.
Баасанхүү -
За
Бурмаа -
Тэрэн дотор янз бүрийн үзэл бодолтой хүмүүс ер нь энэ өөрчлөлт шинэчлэл залуучуудын гаргаад байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэрэгтэй гэсэн хэсэг байхад нэг хэсэг нь огт тийм юм байхгүй. Энэ бол ерөөсөө хүч хэрэглэж тараана гэсэн үзэл бодолтой ер нь бол хятадын темений талбай шиг тийм ....
Баасанхүү -
Нам даръя гэсэн...
Бурмаа -
Нам даръя гэсэн үзэлтэй ч хүмүүс байсан. Тэгэхээр улс төрийн товчоо бол нэгдмэл нэг байр суурин дээр шийдвэр гаргаж чадаагүй. Аа тэгээд Батмөнх дарга хэвлэлийн хэрэгсэл дуудаад шууд телевизийн нэвтрүүлэгээр улс төрийн товчооны нэрийн өмнөөс огцорно гэдгээ хэлсэн.
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Тэгж бусад одоо санал нэгдэхгүй байгаа хүмүүсийг ч гэсэн дагаж тэр шийдвэрийг дагахаас өөр замгүй болгосон. Тийм зоримог шийдвэрийг гаргасан түүхэн гавъяатай. Тэгэхээр ... зөвхөн залуучууд биш монголын ардчилалын төлөө үе үеийнхэн энэ бол тусгаар тогнолын тэмцэл байсан. Тусгаар тогтнолын тэмцэл бол үе үеийнхэн тухайн үед төрийг удирдаж явсан Батмөнх даргаас өгсүүлээд ... үе үеийн манай эрдэмтэд байна Цэрэн багш, Ренчин доктороос эхлээд ...
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Ардчилсан хувьсгалд анхнаасаа оролцож явсан манай Ичинноров гуай түүхч доктор , Дуламжав багш байна. Чимэд гуай байна. Чимэд гуайн гавъяаг энд маш их гэж боддог.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Төрийг төлөөлж хэлэлцээрт орж байсан. Тэр үед бид Монгол Ардын Хувьсгалт Намыг төлөөлж орж байна гэж ойлгож байсан. Гэвэл энэ бол тийм биш. Төр талаасаа Чимэд гуай орж нөгөө талаас нь нам намаас төлөөлөгч 2 хүн ...
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
Ороод хэлэлцээрт орж байсан.
Баасанхүү -
За
Бурмаа -
Тэгээд тэр хэлэлцээрийн үр дүнд бол анхны одоо олон намын ... юуг сонгууль байгуулъя тэр сонгуулиар энэ анхны үндсэн хууль батлах 450 депутаттай ардын их хурал байгуулъя за тэр бол үндсэн хуулиа батлаад ингээд батлана. Аа ... бага хурал гээд 2 жилийн хугацаанд тэр үед тэр болтол үндсэн хуулийг боловсруулах бусад бүгд хуулийг боловсруулж байнгын үйл ажиллагаатай ... бага хурал гэдгийг ингээд байгуулаад ажиллах тэр бүх хэлэлцээрүүдийг бол суурийг гол нурууг бол Чимэд гуай хийсэн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр үеийн хүмүүс ... залуучууд бол өөрчлөе гэж байсан болохоос яг тэр бэлэн төрийг тэгж барина гэсэн алтьернатив бас байгаагүй ш дээ. Шууд маргааш нь өөрчлөөд л ардчилсан хувьсгал болно гэж байхгүй тэгэхээр тэр шилжилтийн явцад энэ ардын их хурал бага хуралтай байгаад энэ олон нам оролцсон сонгууль хийгээд тэр сонгууль нь ямар янзаар хийхэв сонгуулийн хороог анх байгуулах гээд бүх юм шинэ анх байсан. Тэгээд энэ үндсэн хуулинд засвар хийж энэ ... нам бол төрийн удирдан жолоодох хүч ... юу ч билээ тийм утга агуулгатай тэгээд бүх одоо улсын байгууллага аж ахуйн нэгжүүдэд намын үүр байдаг байсан. Тэрийг татан буулгах гээд ингээд энэ олон зөвшилцлийн шийдвэрүүдийг гаргахад бол төрийг төлөөлж ажилласан манай үнэхээр төрийн хар хүн одоо ардын багш гавъяат хуульч Чимэд гуайн оруулсан хувь нэмэр маш ихээ ...
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Одоо ийм хүмүүст бид нар ёстой алтаар хөшөө барина гэдэг шиг тэгж барих хэрэгтэй. Бид нар жаахан Чингис хаанаа дээдэлж л байна л даа. Гэхдээ Монголын 20-р зуунд үнэхээр бодит тусгаар тогтнолоо олж авахад оруулсан хувь нэмэр бол энэ түүхэн хүмүүсийн гавъяатай ... их холбоотой. Би тэгээд энэ хүмүүстэй нэг цаг үед амьдарч байгаадаа их баярладаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Их олзуурхдаг. ... Би Чимэд багшаасаа маш их юм одоо болтол би байнга сураастай ,.... байнга зөвлөлгөө авдаг. Бичсэн тэр олон номноос нь одоо сурдаг , мэдэж авдаг. Би одоо хуульч мэргэжлийн хүн биш гэхдээ үндсэн хуулийн цэц хүртэл би бас үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг хамгаалаад ингээд цэцэд зарга үүсгээд явж байхдаа... Чимэд багшийн л бичсэн ном Лхамжав багшийн одоо зөвлөлгөө ахмадуудынхаа хэлсэн үг зөвлөмжөөр амжилттай явдаг. Тэгэхээр би ийм буянтай хүмүүс ийм ачтай хүмүүс байсны хүчинд энэ залуучуудын тэмцэл бас амжилтанд хүрсэн юмаа гэдгийг бас онцгойлон хэлмээр байна л даа.
Баасанхүү -
Аа ха. Тэр ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан залуучууд хэсэг хэсгээрээ өөр өөр үзэл баримтлалаар социал демократ , ардчилсан холбоо гээд явж байна ш дээ. Эд нарын үйл ажиллагаа , хоорондын уялдаа үйл ажиллагааныхан уялдаа холбоо харилцаа нь ямархуу байсан бэ?
Бурмаа -
Тэр үед бол ардчилсан холбоо гээд тэгээд тэрнээс ардчилсан нам байгуулагдаад , ардчилсан социалист хөдөлгөөнөөс социал демократ нам байгуулагдаад , шинэ дэвшилт холбоо гэж байгуулагдаж байсан. Голдуу оросод , гадаадад сургууль төгссөн маягийн залуучууд байсан тэнд...
Баасанхүү -
Аа за
Бурмаа -
Этгээд маягийн. Аа тэгэхдээ бид нар Үндэсний дэвшилт гээд тэд нар чинь бас тийм үндэсний үзлийн ... их оруулж байж л дээ. Тэгээд тэд нар шинэ дэвшилт үндэсний... шинэ дэвшилт нам гэж байгуулж байсан юм. Тэгэхэд тэднийх гэр бариад бид нар энд тэндхийн ... манай нам гэхэд их сургуулийн ... байранд байрлах жишээтэй ингээд ... байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Ингээд ... ардчилсан холбоо чинь ... залуучуудын холбооны дугуй зааланд байсан санагдаж байна. Тэгээд ингээд байрладаг. Гэтэл тэд нар гадаа гэр бариад ... анхныхаа хурлыг тэд нар ... лам уншлага уншаад арц маань тавиад тиймээ?
Баасанхүү -
Аа ха. Аа за
Бурмаа -
Тэгж эхэлж байсан юм. Тэр нь бол тэр үед маш сонин байсан ш дээ. Бид нар юун тэгж лам ном уншиж тэр чинь нууцаар л аав ээж , өвөө , эмээ нар л тэр хийд луу явж байсан болохоос биш залуу хүмүүс бол тэгж лам, арц , хүж болох бол ерөөсөө маш содон юм чинь. Тэгэхдээ бид нар дотроо шоолж инээлддэг байсан. ... Нөгөө оросоор ярьчихаад өөрсдөө нөгөө юу энэ тэр болчихсон байж байна гэнээ. Эрх мэрх маань мэгзэм болчихсон гар мартай эрх мэрх зүүчихсэн хүмүүс байсан. Тэгсэн мөртлөө хоорондоо оросоор яриад...\инээв\... гээд хөхрөлддөг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд л тийм маягтай шинэ дэвшилт холбоо эхлээд байгуулагдаад дараа нь нам байгуулагдаад тэгээд оюутны холбоо маш идэвхтэй байсан. Тэгээд гол ийм 4 хүч байсан юм. Ардчилсан холбоо, ардчилсан социалист хөдөлгөөн, шинэ дэвшилт холбоо, оюутны холбоо гээд энэ 4 яг ижил тэгш хүмүүс төлөөлөгчтэй. Одоо жишээ нь 2:2 хүн төлөөлөөд 8 хүн ороход нөгөө талаас нь төрийг төлөөлөөд оролцоод хэлэлцээр хийдэг байсан юм. Тэгээд нөгөө нэг ямар одоо юман дээр буулт хийхэв. Ямар юман дээр хатуу зогсох вэ? яах ийхэв гээд байнга уулзаж тэгээд тэр нөгөө ... хэлэлцээрүүдийгээ хийх бол байнгын үйл ажиллагаа. Тэгээд явдаг. Юунууд бол ... мөн жагсаал цуглаан бол байнга хамт хийдэг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Одоо жишээ нь оюутны холбоо аль зүгээс хаанаас яаж жагсаж орж ирэх вэ?
Баасанхүү -
Зохион байгуулалттайгаар...
Бурмаа -
Зохион байгуулалттай. Тэгээд үг хэлэх тэр энэ тэр чинь бас дараалалтай тэгээд л нөгөө гаргаж байгаа уриалга лоозон бүх бичиг дээр хамт нөгөө байгууллагууд бичигддэг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Одоо хичнээн байгууллага үүнийг дэмжиж шаардлага хүргүүлж байна. Тунхаг гаргаж байна дандаа хамтдаа явдаг байсан. Нэг зорилгын төлөө байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Жаахан бага зэрэг, бага зэрэг ялгаатай...
Баасанхүү -
Өөр асуудлыг онцолсон...
Бурмаа -
Тэгэхдээ нэг онцлоод байгаа юмнууд нь нэг их айхтар өөр юмнууд байгаагүй л дээ.
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
Хэлбэр төдий байна ш дээ. Зарим нь тэр үндэсний гэнэгүүт ... тэгээд л нэг тийм маягтай. Нэг нь бол ардчилсан холбоо бол яах вэ? анх гарч ирчихээд тэгээд яахав Марксизм- Ленинизмийг шинэчилнэ гэж нэг яваад тэгээд үгүй юм байна гэдгээ ойлгоод тэд нар дараа нь больсон л доо.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Социал Демократ бол яахав үнэхээр ... шинэ ... нөгөө олон улсын барууны улс орнуудын яг дагаж мөрдөж жишиг тэр... үзэл баримтлалыг л оруулж ирэх гэж байсан оролдлого тийм учраас социал демократ гэж нэрлэж оруулж ирж байсан. Аа хэн болохоор үндэсний шинэ дэвшилт нам болохоор үндэсний үзлийг оруулж ирэх гэсэн иймэрхүү ялгаанууд байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд Ногоон Нам байгуулагдаж байсан дараа нь. Ногоон нам бас энэ дэлхийн жишиг ногоон байгаль орчин энэ чиглэлийнхээ юуг оруулж ирж байсан л нам ш дээ. ... Оюутны холбоо тэр үед залуучуудыг бас хөдөлгөж чадаж байсан. Эгнээндээ их олон хүнийг оруулсан. Одоо энэ оюутны холбооны Лу. Болд байна ш дээ. Тэр үед бас явж...
Баасанхүү -
Аа. Лу. Болд уу?
Бурмаа -
Тийм. Тэр үед одоо их хурлын гишүүн болчихсон байна. Баясгалан Голомт банкны гээд ... тэр үеийн залуучууд одоо ингээд бас монголын тэргүүлэх л ... бизнесийн ч , төрийн ч , улс төрийн үйл ажиллагаа хийгээд явж байна.
Баасанхүү -
Аа ха.... Тэр нөгөө одоо жишээ нь та социал демократ дэмжиж байсан тиймээ? Тэгэхээр та нар тэгээд яг нөгөө социал демократ үзэл гэдэг бол монголд шинэ зүйл байсан уу?
Бурмаа -
Шинэ зүйл.
Баасанхүү -
Тэгэхээр тэр талаарх мэдээлэл эх сурвалжаа хаанаас авдаг байсан бэ?
Бурмаа -
Бид нарт хамгийн их мэдээлэлтэй байсан нь ... манай хэн юм. Баабар. Баабар болохоор Польшид сурч байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр үед Польш чинь тухайн үедээ өөрчлөлт шинэчлэлтийн анхны л хараацай байсан ш дээ. Яагаад гэвэл Солидарнаст гэж байгуулагдаад тэнд анх хөдөлгөөн өрнөөд тэрний дараа пристройка гэж орос руу орж ирээд тэгж байсан ш дээ.
Баасанхүү -
Аа ха. За
Бурмаа -
Тэгэхээр тэнд сурч байсан тэр утгаараа бид нараас хамаагүй илүү мэдээлэлтэй. Тэр үзсэн , харсан , сонссон , дуулсан тэр ч утгаараа өөрөө юмаа бичнэ. Тэр нь өнгөрсөн нийгмийг шүүмжлээд их зүйлүүдийг хийчихсэн байсан. Аа Улаанхүү тухайн үед хөрөнгөтөн нийгэмд очоод бүтэн жил болчихсон. Австрит сураад ирсэн байсан юм.
Баасанхүү -
Пөө за
Бурмаа -
Тийм. Тэгээд тийм байдаг ийм байдаг гэж бидэнд илүү их мэдэж ярьдаг байсан. Санаж байна энэ хэн Гү. Лхагважав гээд бас энэ шинээр Ньюйоркт элчинд ажиллаж байсан залуу гадаад харилцааны газрын дарга байсан. Төрийн л ажил хийж байсан хүн ш дээ. Тэр бас нэлээн гадна дотны туршлага бас их ярьж байсан. Тэгээд бас... өөр өөрсдийнхөө л чиглэлээр янз бүрийн мэдээлэл олсноо ингээд хуваалцаж бие биендээ хүргэж тэгж л байсан л даа. Тэгээд дөнгөж нам байгуулаад тэгээд тухайн чиглэлийн бас өөр өөрсдийхөө гадаад харилцааг таньдаг мэддэг хүнээрээ дамжуулан мэдээлэл олж ирдэг л байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр чинь ямар интернет гэж байх биш.
Баасанхүү -
\Инээв\
Бурмаа -
Тэгээд таньдаг мэддэг харилцааг л ашиглаж байсан хэрэг.
Баасанхүү -
Аа ха. Тэр 90 оны 9? Онд анх олон намын системээр сонгууль болсон юм байна. Тэр сонгууль ямархуу өнгө аястай, яаж явагдаж байв? бас нөгөө анхных гэдэг утгаараа ямар бэрхшээлүүд учирч байсан бэ?
Бурмаа -
... Одоо бодоход харин бэрхшээл багатай болсон санагдаж байна.
Баасанхүү -
Аа за
Бурмаа -
450 депутат гэдэг маань бараг нэг сум, нэг хороо болгоноос сонгогдож байсан юм. Түүн дотроо өрсөлдөөн болоод тэгээд л сонгуульдаа ороод л сонгуулийн үйл ажиллагаа хийж байсан. Тэр үед чинь нөгөө Т... суурь гэж нэг сайн мэддэг хүү булхайдаж луйвардаад юм байхгүй байсан учраас бас их учиртай байсан юм шиг байгаа юмаа. Гайгуу байсан. .... Аа 90 оны сонгууль их учиртай гайгуу болсон. 92 оны сонгууль дээр бодож байсан сонгуулийн... дүн бол гарч чадаагүй л дээ. Сонгуулийн системээсээ ч болсон байх. ... хэдхэн суудал авлаа? Энэ чинь 76 суудлаас чинь ... 72-ын МАХН авчихсан байдаг ч билүү?
Баасанхүү -
Нээрээ тийм билүү?
Бурмаа -
Тийм тиймэрхүү энэ тэр. Тэрэн тэгээд ардчилсан хүчний шинэ нам ... юугүй байсан. Олон түмэндээ бас хүрч чадаагүй. .... суурилж байсан ш дээ. Тиймэрхүү бас талууд байдаг. Тэгээд хөрөнгө хүч, зохион байгуулалт энэ тэр бас багатай байсан л даа. МАХН чинь татан буугдаагүй тэр бүтцээрээ явж байсан. Байгууллагад хүртэл албан байгууллагад хүртэл үүрүүдтэй. Салбаруудтай тийм айхтар том бүтэцтэй байсан нам ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд тэр нь илүү давуу талтай байсан. Бүтцээрээ нэлээд явчихсан л даа. Тэгээд сонгуулийн мажиритор систем чинь ... сонгуульд нэр дэвшиж байхад ялигүй нөгөөдүүлээсээ илүү санал авчихсан байхад тэр нь одоо суудал авчихдаг. Одоо жишээ нь тухайлбал 25-30%-ийн санал авчихсан байхад 100% суудал авч болохоор тийм л систем байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд ардчилсан хүчний хувьд бол анх удаа сонгуульд орж байгаа учраас сонгуулийн системийн онцлог ч гэдэг юмуу ямар байх уу? гэдэг талаар үнэлэлт дүгнэлт байгаагүй. Хөөрөөд л давхицгаагаад л бараг сонгуульд орсон байх. Гэхдээ хамгийн гол саналаа хуваасан нь өөрсдөө нэг эвсэл болоод хувьсгалт намтай 2 блок гэж ороогүй л дээ. Одоо жишээ нь Швейцарь систем бол 2 блоклуулж орвол илүү дээр байдаг. Гэтэл хувьсгалт нам нэг блок болж байхад нөгөө талд нь ардчилсан хүчнийхэн олон хүн орж байна ш дээ. Нэг тойрог дээр хувьсгалт намын нэг хүн байлаа гэхэд ардчилсан хүчний 7-8 хүн нэр дэвшиж байна ш дээ. Нам болгоноос нэг хүн одоо жишээ нь бүгдээрээ дэвшээд орохоор тэд нар нь ардчилсан хүчний тэр хүн гэдгийг сайн танихгүй ш дээ. Нөгөө ард түмэн бол... Ямарч байсан ардчилалыг дэмжээд байдаг. Тэгээд өглөө гэхэд санал хуваагддаг...
Баасанхүү -
Санал нь хуваагд....
Бурмаа -
Хуваагаад өгчихдөг. Тэд нар дундаас ялигүй жаахан илүү хувьсгалт нам авчихсан. Тэгээд ялчихаж байгаа байхгүй юу. Гэтэл нийт суммагаараа болохоор ардчилсан хүчинд ард түмний өгсөн санал илүү байдаг. Жишээ нь ардчилсан хүчинд 70%-ийн санал өгөөд өглөө гэж бодъё л доо. Тэгэхдээ тэрэнд тэнчээ оролцсон хүмүүс 7 хүн орсон бол 10:10% дундажаар өгсөн байлаа гэхэд нөгөө хувьсгалт намын хүнд чинь 26-27 санал байлаа гэхэд чинь тэр нь илүү ялчихдаг. Нөгөө ардчилсан хүчнийхэн 26,25 санал 1-2%-ийн дутуу байлаа гэхэд дараа дараагийн хүмүүс гарч чадахгүй байх жишээний...
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Ингээд өөрсдийнхөө саналыг дотроо хагалчихаж байсан. Анх удаа ардчилсан хүчин сонгуульд ялсан нь эвсэл болж орж байж 96 онд ялж байсан ш дээ.
Баасанхүү -
Туршлагагүйтсэн байна тиймээ? Эхэндээ ...
Бурмаа -
Тийм. 92 оных дээр бол туршлагагүй. Хоорондоо саналаа хуваачихсан. ... Тэгээд манайх бол бас би тэр үед алдаа гаргаснаа .... МАХН-ыг шууд татан буулгаагүйн бас их алдаа байсан юм байнаа гэж боддог. Яагаад гэвэл яг хуучин бүтэц , хуучин үзэл баримтлал , хуучны тэр арга барилын хэвээр нь үлдээгээд тэр намыг ардчилсан болгон гэдэг бол ... их сайн биш байж гэж боддог.
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Бусад улс орнууд яагаад ийм хурдан бас... ардчиллын замыг оруулаад шилжилтийн бэрхшээлүүдийг давж туулаад хурдан хөгжчихөв өө гээд зүүн европын орнуудыг харахаар хуучин коммунист намаа татан буулгасан байдаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Бүгд гараанаас тэгш ингээд эхэлсэн байна ш дээ. Олон намын систем. Манайх тэгэхэд чинь МАХН чинь төрийн функцтай төсвөөс санхүүжилт авдаг...
Баасанхүү -
Бүр институт болчихсон тиймээ?
Бурмаа -
Институт болчихсон. Гар хөлийн сүлжээ бол орон даяар тарчихсан. Тэгээд хөрөнгө хүч бол асар их тиймээ? Тэнд бол барилга байшин ,техник хэрэгслээс өгсүүлээд тийм намтай юу ч үгүй хоосноос эхэлсэн намууд өрсөлдөж байгаа юм.
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
Тэгэхээр энэ өөрөө нөхцөл гараа бол тэгш бус байсан. ... Тэгээд ардчилсан нам бол намууд тэрнээс хойшхи юун дээрээ бол нэгдсэн үедээ бол ялж байсан. Саланги байх үедээ ялагдаж байсан ийм л түүхтэй дээ...
Баасанхүү -
Тэгэхээр тэр үед нөгөө хувьсгалт намыг татан буугдах асуудал яригдаж байсан уу? эсвэл ерөөсөө тэр талаар орхигдуулчихсан байсан уу?
Бурмаа -
... Шаардлага тавьж байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
.... Шаардлага тавьж байсан. Гэхдээ .... би бас сайн санахгүй байна. .... Татан буулгалгүйгээр л ... явчихсан л даа. Гэхдээ 90 оны ... сонгуулиар бол ардын их хурлын 450 депутатын дийлэнх нь хувьсгалт намынх байсан. ... Бага хуралд ч гэсэн олонх суудал авч чадсан нь хувьсгалт нам л даа. Гэхдээ тийм нөхцөлд тэр намыг татан буулгах боломжгүй байсан.
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Яагаад гэвэл 450 депутат чинь сум болгоноос хороо болгоноос сонгогдоод ирэхэд нэгдлийн дарга нар их сонгогдсон ш дээ.
Баасанхүү -
За
Бурмаа -
Тэр үед. Орон нутгаас. ... Тэгэхээр тэр бас ... 90 оны сонгууль, 92 оны сонгуулиар хувьсгалт нам олонх авчихсан байгаа нөхцөлд бол энэ бас боломжгүй байсан. ... Анх зүгээр ардчилсан хувьсгалын шаардлагаар ... улс төрийн товчоо огцорч намыг татан буулгана гээд явж байсан л даа. Үндсэн хуулиас нам удирдан чиглүүлэгч байхын болиулаад улс төрийн товчоо огцорчихоор ерөнхийдөө бас нэлээн гайгуу болчихлоо гээд намыг нь татан буулгах дээр бас жаахан буулт хийчихсэн юм болов уу даа. Шаардлага тавьж байсан тиймээ? Нөгөө шаардлагуудыг авчихсан учраас...
Баасанхүү -
Тайвширчихсан?
Бурмаа -
Тайвширчихсан тийм. Тэгээд өөрсдөө сонгуулиар суудал авчихвал бас өөрчилт хийнэ гэж бодсон байх. Гэтэл сонгууль нь өөрөө хуучин хувьсгалт нам өөрийнхөө бүтэц хуучин төрийн эрх мэдлийг авч байсныгаа ашиглаад буцаад сонгуулиар гараад ирнэ гэдгийг тооцоолж чадаагүй.
Баасанхүү -
Аа ха.
Бурмаа -
Ер нь өнгөрсөн сонгуулиудыг харахад хувьсгалт намын ялсан тохиолдлууд бол ... хувьсгалт намын сайндаа биш ер нь бол төрийн бүтцийг ашиглаж тэр засаг захиргааны нэгж төрийн эрх мэдлийг ашиглаж гарч ирдэг нэгдүгээрт. Хоёрдугаарт ардчилсан хүчний намуудын хоорондын зөрчлөөс тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хоорондоо эвсэж чадахгүй. Саланги олон саналаа хувааж өрсөлддөг энэ байдал дээр л хувьсгалт нам бол тоглож гарч ирж байсан.
Баасанхүү -
Мэргэшчихсэн байна л даа.
Бурмаа -
Нам гэдэг 70-80 жил болчихсон нам чинь тэр бүтцийн туршлага бол хамаагүй илүү туршлагатай байсан. ...
Баасанхүү -
Түрүүн хоёулаа ярьж байхад та аа нам намаас тэгш төлөөлөл төрийг төлөөлөөд Чимэд багш хэлэлцээрийн ширээний ард сууж байсан гэсэн ш дээ. Энэ юуны талаар хийсэн хэлэлцээр байсан юм?
Бурмаа -
Одоо энэ чинь 3 сарын 4-нд болсон цуглаанаас гэхэд тийм тийм гэсэн шаардлага тавьдаг байхгүй юу энэ чинь. Улс төрийн товчоо огцор , үндсэн хуулиас ийм заалт хас гэдэг ч юмуу тэгээд яахав хувьсгалт намын тэр төрийн байгууллага нэгж болгонд нэгж салбартай болгочихсон байгаа энийг татан буулга ч гэдэг юмуу тэгээд тийм олон ургальч үзэл бодлыг хүлээн зөвшөөр гэсэн ийм шаардлагууд гаргадаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд тэр шаардлагуудаа хүргэж өгчихөөд тэрнийхээ дагуу хэлэлцээрт ордог байсан.
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
... Тэр чинь өмнө нь нам болгон хөдөлгөөн холбоо болгон чинь өөр өөрийн юу хийх гэж байгаа тавьж байгаа шаардлагуудаа тавьж гаргаж тавина.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд хамтарч нэгдээд нэгдсэн шаардлага болгож гол нь тэр 4 хүчин байдаг байсан. Бид нар чинь сууж байгаад нэгтгээд бодлогуудаа тавина.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэрнийхээ дагуу хэлэлцээр хийж байгаа нь тэр байхгүй юу. Нэг талаасаа төр нөгөө талаасаа төр болон хувьсгалт намтай л даа.
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
Нөгөө талаасаа ардчилсан хүчин төр өөрөө хувьсгалт нам байлаа ш дээ тэр үед. Төр хувьсгалт нам гээд хамт байлаа. Тэгээд тэд нартай хэлэлцээр хийдэг байсан.
Баасанхүү -
Аа аа
Бурмаа -
Тэгээд тэр хэлэлцээр дээрээсээ буулт хийгээд ... сайн болохгүй болох юм бол дараачийнх нь хэлэлцээр тавиад өвөлжингөө хаваржингаа шаардлага тавиад жагсаад шаардаад тэгээд тэрийгээ алхам алхмаар хүлээн зөвшөөрүүлээд явдаг байсан.
Баасанхүү -
Аа за
Бурмаа -
Тэгж байгаад зунаас нь олон намын сонгуульд орж ...
Баасанхүү -
Тэгэхээр нэг цуглаан гэхэд нэг тодорхой тийм шаардлагууд тавиад тэрнийхээ төлөө ингээд жагсдаг өлсгөлөн зарладаг ч юмуу тийм байх уу?
Бурмаа -
Тэгээд тэрнийхээ талаар ухуулан таниулах ажил хийнэ.
Баасанхүү -
За
Бурмаа -
Одоо юуг шаардаад яагаад байгаа юм. Орос цэргийн ангийг гар гэж шаардлага тавьж байна ш дээ. Тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхэд цэргийн ангиуд маш их байсан ш дээ. Монголд. Тэрнийхээ тухай ... олон түмэнд хандсан сонин гаргана. Хуудсан дээр бичсэн Баабарын бичсэн ... бүгдээрээ л нэг сонин гаргадаг болсон сүүлдээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэрийгээ ингээд талбай дээр хүмүүст тараадаг ажилтай. Түүн дээрээ ухуулан сэнхрүүлэх ажлуудаа хийнэ. Яагаад орос цэргийн ангиуд гарах ёстой юм. Тэр манайх тусгаар тогтносон биеэ даасан улс учраас тийм тийм учраас гээд тэгээд энэ бүхний тухай гарсан хэлсэн , ухуулсан , уриалсан үгнүүдтэй. Шаардлага болгоныгоо таниулсан зүйлүүдийг бичээд тэрийгээ олон түмэнд бас хүргэдэг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд тэрийгээ ... үгээ бас хэлнэ. Энэ чиглэлээр санаж байна. Лхамжав багш ширүүн үг хэлдэг байсан юмаа. 3 сарын 4-нд билүү дээ. Тэгээд бид нар 3 сарын 4-ны жагсаалын дараа Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбай хүртэл алхаж байхдаа орос цэргүүд монголоос явцгаа гээд хашгираад ... чанга дуугаар хашгираад явж байсан.
Баасанхүү -
Зөндөө юм болж байсан юм байнаа? Тэр 92 оны үндсэн хууль батлах үед аягүй их урт хэлэлцсэн. Тэр үед та сурч байсан тиймээ? Тэгээд нөгөө ирж хардаг байсан гээд байсан ш дээ. Тэр талаар одоо жишээ нь хэрвээ таныг тодорхой санаж байгаа бол таныг ингээд ирж байхад ямар асуудал хэлэлцэж байв?
Бурмаа -
Төрийн тэгээд .... улс төрд орчихоод тэр үед чинь бас нарийн ширийн юм мэдэхгүй ш дээ. Тэгэхдээ өөрчлөлт шинэчлэлт тусгаар тогтнолын тухай хэлэлцэж байсан. ... энэ чиглэлээр сурах мэдэх хэрэгтэй юм байна гээд удирдлагын институтад орж сурсан л даа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд санхүү эдийн засаг орчин үеийн хууль тогтоомж, бизнесийн эрх зүй , төр улс төр гээд л заалгасан. Тэр үед их сайн багш нар зааж байсан. Тухайлбал улс төр судлалыг Батжаргал гэж багш зааж байсан. Одоо Оксфордод байна уу?.... Оксфордод байхаа багш хийж байгаа. Тэр багшийн аргачилал их сүрхий байдаг байсан. Би ч одоо өөрийнхөө намыг ... жигтэйхэн мундаг өөгүй сайн гэж л бодож байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд тэрийгээ бараг л хамгаалаад л тэр чинь өөрөө бид нарын систем коммунист өмнөх үеийн хүмүүжил юмдаг уу даа.
Баасанхүү -
Аа
Бурмаа -
Тэр чинь нэг л юм хэлэх юм бол тэрийгээ зөв гээд л тэрийгээ хамгаалаад цээжээрээ нөгөө Бор шиг хамгаалах ёстой гэсэн сэтгэл зүйгээр сурсан байсан юм чинь. Нөгөө сайнтай муутай гэж эргэцүүлэх сургалт өгдөггүй л байсан ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд намаа хамгаалсан мундаг улс төрч л удирдлагын институтад орохгүй юу
Баасанхүү -
\Инээв
Бурмаа -
Тэгсэн багш ... ингээд олон үзэл бодлуудыг ... одоо консереватив үзэл , социал демократ, либараль үзэл гээд үзэл баримтлалуудын талаар сайн муун тэгээд ингээд одоо юу гэж үздэг вэ? эд нарын ялгаа гээд зааж эхэлсэн нь л дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Гэхдээ зориуд сонирхолтой болгох гээд нэлээд социал демократ үзэл ийм ийм гэж буруушаах маягаар хэлээд тэгэхээр би ч бас намаа хамгаалах гээд бурна биз дээ. Тэгэнгүүт даалгавар өгдөг. Тэгэхээр нөгөө намаа муу гэж хэлүүлэхгүй сайн гэлгүүлэхийн тулд ингээд энд тэндээс аль болохоор хайж олж уншиж тиймээ? Намаа хамгаалах гэж тэгээд улс төрийг их сонирхож , үзэж , судалж эхэлсэн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд очиж багштайгаа мэтгэлцэж ангийнхантайгаа мэтгэлцэж намаа хамгаалах гэж яваа нь тэр ш дээ. Тийм маягаар ингээд .... нэлээд их юм үзээд уншаад ирэхийн цагт үнэхээр энэ бол эрх зүйч давуу сул талууд байдаг. ... ийм ийм ялгаанууд байдаг гэдгийг бас ойлгож уншиж мэдэж эхэлсэн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Дээр нь манай Батжаргал багш сонирхолтой заагаад өөрөө үндсэн хууль батлагдаж байх үеийн хэлэлцүүлэг хурал дээр очиж үзчихээд бид нарт ирж ярьдаг байсан л даа. За одоо маргааш засгийн газрыг огцруулах талаар санал тавих гэж байна. Тэр үед Бямбасүрэн гуай ийм баримтлал баримтлаж байна. Бага хурлын татан буулган гэж ардын их хурлынхан санал гаргаж байна. Энэ үед бага хурлаас ийм юу тавьж байна гэх мэтчилэн сонирхолтой мэдээллүүд хэлнэ. ...Тэгээд юун дээр тэр үед бас их сайхан үндсэн хууль батлаж байх үед нэвтэрч орж болох боломжтой байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Ардын их хурлын танхим гээд энэ том танхимд 2 давхрын пильтажин дээр суугаад ажиглаж болдог байсан. Тэгээд хэлэлцүүлэгүүд тийм нэлээн идэвхтэй ширүүн ч болдог байсан. Тэр бүх хэлэлцүүлэгүүд яг одоо тийм заалттай ийм хэлэлцүүлэг болно гэхэд нь очиж сонсдог.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэрний мэтгэлцээн бол үнэхээр жинхэнээсээ болдог байсан л даа. Нөгөө тэрүүгээ хүлээн зөвшөөрч байгаа зөвшөөрөхгүй байгаа талууд өөр өөрийнхөө чиглэлийн юмнуудыг ярьдаг. Тэрийг сонсоно. Тэгээд багш маань тэрэн дээр нэмэлт тайлбар өгнө. Бид нар хоорондоо их амьд мэтгэлцээн явдаг байсан юм. Анги дотроо тэгж яваад маш их юм бас сурч авсан. Тэрнээс л анх ардчилал ... байх ёстой. Олон ургальч үзэл бодол тэгээд аль ч юм давуу сул талууд байдаг энийн хүлээн зөвшөөрдөг. Тэгээд төрийн алба улс төрийн алба гэдэг чинь хоёр ангид байх ёстой гэдгийг анх бол тэр Батжаргал багшаасаа сонсож байсан. Улс төрийн алба бол ийм түвшнээс дээш байдаг. Тэрнээс доошхи нь төрийн алба төрийн нарийн бичгээс доошхи нь ийм ингэж явж төрийн алба чинь өөрөө тогтвортой , уламжлагдсан ингэж үйл ажиллагаа явдаг гээд тэр үед чинь бид нар бүгдээрээ хийрхсэн улс төржсөн улсууд байдаг байсан. Аль хуучин монгол ардын хувьсгалт намыг авч хаяад шинэ намууд тэрэнд бүгдээрээ орох ёстой юм шиг бодож байсан. Шинэ намууд төрд бүгдээрээ орчих юм бол ялгаа юу байх вэ? дээ нам төр хоёрыг салгах гэж байгаа хүмүүс намжсан л төр болно ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Гэтэл тэрийгээ бас мэдэхгүй. Бид нарын хуучны хүмүүжлийн юу байсан байх. Ерөнхийдөө бол МАХН- тай өрсөлдөж тэрийг өөрчлөн гэж ярьж байгаа мөртлөө бид нарын ганц мэддэг нам МАХН байсан учраас яг хувьсгалт намын арга барилаар өөрийн эрхгүй ажиллах гээд ингээд түүнийг өрсөлдөж байгаа мөртлөө дуурайх тийм байдалд байсан байгаа юм. Одоо бодоход тэрнийг өөрчлөх тийм биш гэдэг талын улс төр нам төр хоёр гэдэг чинь яагаад салах ёстой юм. Бусад улс орон яаж ажилладаг юм схем дээр зурж байгаад зааж байсан бид нарт. Тэгээд бас Батжаргал багш нүд нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. 93 оны бас анхны ерөнхийлөгчийн дибат болдог юм.
Баасанхүү -
За
Бурмаа -
Тэр дибаттай гэж зогсож байгаа хэлбэрээр биш суугаад энэ Түдэв доктор хэн гуай хоёр Очирбат гуай хоёр тэрний дундуур мөрийн хөтөлбөр гэдэг яагаад чухал мөрийн хөтөлбөрт ... гэсэн үгийг тэр Батжаргал багш анх хэлж байсан л даа. Өөрөө Филлипин явж улс төрийн чиглэлээр сурч ирээд бас тухайн үедээ бид нарын дэргэд хамаагүй мэдээлэлтэй болчихсон. Тэгээд бид нарт тэр чиглэлийн хичээл зааж байсан. .... Тэгээд эргээд бодоход сонирхолтой юм шиг байнауу? Үгүй юу?
Баасанхүү -
\Инээв\
Бурмаа -
Тэгээд их хурлын чуулганы үйл ажиллагааг үздэг тэрэнд ярьж байгаа тэр чинь бас сонин хэвлэл дээр яриад юун дээр яаж маргав гэдэг нь гэдэг нь бүгдээрээ гардаг байсан үе ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
... Юу ч энийг хэлчихсэн. Нээлттэй ил тод хэлэлцэж байсан. Нээлттэй ил тод тод хэлэлцүүлэгээс олог зүйлийг мэдэж боловсорч авч байсан хүмүүс бол. Тэгтэл одоогийн улсын их хурал бол хаалттай олон түмнээсээ нуугдмал байгаа нь өөрөө хортой юм л даа. Яагаад гэвэл иргэд нь өөрсдөө нээлттэй мэтгэлцээнийг ингээд үзэж харж байснаараа их юм сурч авдаг. Мэдэж авдаг тэгээд итгэл үнэмшилтэй болдог. Тэгээд дараа нь тэр хуулийг хэрэгжүүлэхэд нь миний мэдэх юм тэрэнд итгэл үнэмшилтэй болсон хүн чинь хууль хэрэгжихэд өөр ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хэрэгжүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшлээр явдаг. Тийм ч учраас үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэг дээр тэгж идэвхтэй оролцож байсан учраас одоо тэр үндсэн хуулийн талаарх холбогдох бичиг баримтуудыг их уншдаг судалдаг бусад улс оронд ямар байна гэдгийг судалдаг. Тийм ч учраас одоогийн гарч байгаа хуулиуд бас үндсэн хуулийг зөрчиж байна уу? үндсэн хуулийн үзэл баримтлалыг агуулсан зүйл байна уу? үгүй юу гэдэг дээр харж иргэнийхээ хувьд хэрвээ тийм зөрчсөн асуудал байх юм бол үндсэн хуулийн цэцэд хандах гомдол гаргах тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр үндсэн хууль одоо зөрчсөн тохиолдлыг зогсоох чиглэлд хувь нэмрээ оруулах гээд ингээд ажилладаг л даа. Тэгэхлээр энэ маань өөрөө энэ үндсэн хуулийн үзэл баримтлал үнэт зүйлийг нээлттэй мэтгэлцээн хийж байх явцыг би харж байснаараа үзэж байснаараа тэр явцад ингэж оролцож байсан хүн гэдэг чинь надад маш их өөрт итгэл үнэмшил сууж өгсөн байдаг.
Баасанхүү -
Мэдээлэлтэй байсан учраас...
Бурмаа -
Мэдээлэлтэй байсан. Тэр үнэхээр хэрэгтэй юм чухал юм гэж ойлгож байсан учраас надад бүр дотроо үлдчихсэн байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхлээр эний төлөө ингэж цаашид ажиллах аягүй их туршлага суурийг хийж өгсөн. Надад ийм 2 үндсэн хуулийн одоо эх анх 92 онд батлагдсан бичиг хэлбэрийн карманы хэлбэртэй 2 үндсэн хууль байдаг.
Баасанхүү -
За
Бурмаа -
Би тэрийг дараа хүүхдүүдийгээ томоохон амжилт гаргахад нь дурсгана даа гэж бодож хадгалдаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тийм үндсэн хууль дээрээ анхны үндсэн хууль эх барьж Чимэд багшийн гарын үсэгтэй Бурмаад дурсгав гээд биччихсэн. Нөгөө нэг хувь дээр нь анхны үндсэн хуулийн зохион байгуулах ажлын хэсгийн дарга ерөнхийлөгч тухайн үедээ ерөнхийлөгч байсан манай анхны ерөнхийлөгч Очирбат гуайн Бурмаад гэсэн гарын үсэгтэй ингээд...
Баасанхүү -
Оо \инээв\
Бурмаа -
Тэгээд мөн үүнийг батлалцаж байсан 450 депутатаас заримынх нь гарын үсгүүд байгаа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд энэ хоёр үндсэн хуулиа хоёр хүүгийнхээ амжилт гаргахаар дурсгана даа гээд хадгалж байдаг. Тэгээд би үндсэн хуультай холбоотой мэдээллүүдийг харах үзэх дуртай болсон. Бусад улс оронд явж байхдаа бас үздэг. Америкад би явж байх үед Вашингтон ... үндэсний архивд очиж үзлээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Архивын газар гээд... Тэгээд тэнд ... анхны одоо 200 гаруй жилийн өмнө баталсан үндсэн хуулийн эх түүн дээр баталсан гишүүдийн гарын үсэгтэй за хүний эрхийн ... гээд хоёр чухал баримт бичгийн эхийг архивт хадгалдаг юм байна. Шөнөдөө бол маш гүнд хадгалагдаж байдаг. Өдөр олон түмэнд үзүүлэхээр цагдаа энэ тэрээр хамгаалалттай.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хамгаалалттай хэрнээ нээлттэй тийм газар байсан. Тэгээд тэнд эхийн харуулдаг. Тэрэнтэй холбогдуулсан .. тухайн үеийн ерөнхийлөгч нэмэлт хийгээд нэмэлтэн дээр оруулахаар ажиллаж байсан тэр гар бичмэлүүдийн засвар хийж байсан эхүүд нь тэр гээд маш сонирхолтой тухайн яагаад тэр үндсэн хуулийн нэмэлт хийх гээд нэмэлт хийж байсан гэдэг холбогдох материалууд эх хувиараа шилэн хоргонд хийчихсэн. Үндсэн хуультай холбогдолтой ном, сүвнэрийн жижигхэн дэлгүүртэй. Тэгээд би тэндэс маш их юм мэдэж авчихаад тэгээд хүрч ирээд би Чимэд багшаас манай үндсэн хуулийн эх хаана байдаг юм бэ? Тэнд үндсэн хуулийн эх нь маш нарийн хамгаалалттай. Олон түмэн үздэг нээлттэй байдаг юм байна. Дунд сургуулийн хүүхдүүд автобус автобусаар ирээд үзэж байгаа байхгүй юу. багш нь тэнд хичээлээ зааж байна лээ. Тэр тухай тайлбарлаад яриад ойлгуулаад ингээд зааланд явж байгааг харж байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд манай үндсэн хууль хаана байдаг юм гэсэн чинь инээгээд аа ерөнхийлөгчийн сейф дотор байдаг юмаа.
Баасанхүү -
Ээ хүүдий
Бурмаа -
Тэгээд дараах нь засгийн ... аа тэгэхэд ерөнхийлөгч... 2000-2004 онд ардчилсан холбоо эвсэл анх ялсан ш дээ.
Баасанхүү -
Тийм
Бурмаа -
Тэгээд ерөнхий сайдаа томилох гэсэн чинь Багабанди ерөнхийлөгч Да. Ганболдыг 7 удаа буцаалаа гээд түүн дээр үндсэн хуульд зөвшилцөх гэж үг байдаг юм. Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гээд
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд ерөнхийлөгч зөвшөөрөл өгөхгүй бол тэгээд гацчихдаг байсан үе л дээ. Тэгээд зөвшилцөх гэж юу гэж байгаа юм бэ? гэхээр зэрэг тайлбар байхгүй. Ерөнхийлөгч нэг янзаар тайлбарладаг. Их хурал нэг янзаар тайлбарладаг үе байсан л даа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд би тэр үед Америкийн 4 сард тэгж аялаж ирчихээд дараа нь Монголд байгаа Америкийн элчинтэй уулзсан юм. Тэгээд юу үзэж сураад ирэв гэсэн. Үзсэнээ ярьж байгаад танай үндсэн хуулийн эх нээлттэй байдаг юм байна. Хамгаалалттай хэрнээ нээлттэй байдаг юм байна. Манайхан бол ерөнхийлөгчийн сейфэнд байдаг юм байна аа. Ярьчихаад яаж хамгийн чухал, үндсэн хууль бол ард түмний өмч, ард түмэндээ нээлттэй түүнийгээ яаж эрхэмлэн хамгаалж байдгаа танайд харлаа. Манайд бас энэ чиглэлээр харьцуулахад тийм байж чадахгүй байна аа гээд тэгсэн. Тэгсэн чинь аа ойлголоо ойлголоо танай ерөнхийлөгч чинь сейфнээсээ гаргаж ирчихээд зөвшилцөнө гэж уншчихаад буцаагаад хийчихдэг юм байна. \инээв\
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Инээж байсан. Яагаад гэвэл яг тэр үед зөвшилцөнө гэдгээс болоод ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан үе байхгүй юу. Тэгээд хошигнож хэлж байсан л даа. Манайд үндсэн хууль гэдэг нээлттэй байх ёстой гэдгийг ойлгуулахын тулд тийм үзэсгэлэн гаргая гэж шийдээд Америкийн элчинд хандаад үндсэн хуулийнхаа эх хуулбарыг надад өгөөч ээ. Танайх Америкаас авч ирж болох уу? тэгээд би .. болно гээд тэгээд Америкийн үндсэн хуулийг маш гоё жаазлаад надад өгсөн.
Баасанхүү -
Тийм байна
Бурмаа -
Аа Германы элчинд хүсэлт тавиад Германы элчин анх үндсэн хууль баталсан гишүүдийнхээ гарын үсгийг ном болгоод альбом болгоод гаргаад тавьчихсан байдаг юм билээ.
Баасанхүү -
Аа за
Бурмаа -
Тэр альбомоо надад тодорхой хугацаанд өгөөд буцаагаад авчихсан л даа. Тэд нарыг нийлүүлж байгаад үндэсний түүхийн музейд үзэсгэлэн гаргасан. Тэгээд би манай үндсэн хуулийн эхийг копийг олъё гэж бодоод хүсэлт гаргасан чинь олдохгүй тэгээд арын хаалгадсан л даа.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Үндэсний түүхийн музейн захирал доктор Ичинноров гуай парламентийн үзэсгэлэн хийнэ гэж.. нэг ой болж байсан юм. Ойгоор нэг музей гаргана гээд тэгээд ерөнхийлөгчийн сейфэнд байгаа үндсэн хуулийн эхийн эхэнд үндсэн хуулийн эх мөн болно гэсэн Пунсалмаагийн Очирбат гээд гарын үсэг зурчихсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хажуу талд нь монгол бичгээр үндсэн хуульд бичигдсэн. Монголын ард түмэнд тунхаглан зарлаж байна гэсэн эхний тунхаглалтай хэсгийг тэр хэсгийг канондаад аваад ирсэн байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Би түүнээс нь арын хаалгадаж байж канондаж аваад
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Жаазлаад нөгөө үзэсгэлэн дээр нь тавьж байсан. Тэгээд би Америкт явж байхдаа юу харсан гэхээр тэр үндсэн хуулийг бага ангийн хүүхдүүд, дунд ангийн хүүхдүүд, ахлах ангийн хүүхдүүд бүр үе үеэр нь тааруулаад, бага ангийн хүүхдүүдийнхэн үлгэр шиг зурагтай түүнийг нь тайлбарлачихсан.
Баасанхүү -
Оо за яасан гоё юм бэ?
Бурмаа -
Библийг янз бүрийн түвшинд ойлгохоор яачихсан байдаг шүү дээ.
Баасанхүү -
Оо тийм
Бурмаа -
Түүн шиг үндсэн хуулийнхаа үүх түүх доторх юмыг маш ойлгомжтой бүр бага насны жаахан хүүхдээс эхлүүлээд том ангийн хүүхдүүд үзэхээр сонирхолтой байдлаар баяжуулсан. Сурах бичиг номуудыг би авч ирсэн. Ирээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүст үзүүлсэн. Тэгээд манай Чимэд багшид үндсэн хуулийг эх барьсан гар бичмэл ноорог нь байдаг юм билээ. Тэгээд 450 гишүүний өөр өөрсдийнхөн хувилбарууд байдаг. Жнь: Эдийн засгийн байнгын хороо гэхэд тэр үед Энхсайхан дарга толгойлж байсан. Тэр хороо ямар юм ярьж ямар асуудал оруулж байсан юм. Тиймээ? Аа Жнь: Нийгмийн бодлого гэдэг ч юмуу . тэр болгон дээр үндсэн хуулийн эх баригчаас гадна үг өгүүлбэр болгон дээр ... юм байна лээ л дээ. Энэ болгоныг баримтжуулж авч олон түмэндээ яагаад мал төрийн хамгаалтанд байна гэсэн өгүүлбэр орчихсон юм бэ? гэхэд өчнөөн түүхтэй үзэл баримтлалууд байдаг. Зарим нь эсэргүүцдэг тэгтэл дэмжиж байгаа хэсэг нь манай тусгаар тогтнолд маш хэрэгтэй гээд тайлбарлаж байгаа тайлбарууд байдаг л даа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Энэ болгоныг таниулах заалтууд нь байвал их зүгээр юм билээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Жнь: аа..... аа үндсэн хууль яаж батлагдаж ямар үзэл бодлоор байсан талаар хүмүүсийн аман яриа байдаг болохоос биш үүнийг эмхэтгэж хийсэн ном манайд алга байна шүү дээ.
Баасанхүү -
Аа тийм
Бурмаа -
Судалгааны материалууд ч алга. Тэгээд би нэг сонсож байсан юм. Олон эхнэртэй байх асуудал хүртэл яригдсан гэж байгаа. Үндсэн хуулийг батлаж байхад
Баасанхүү -
Оо за
Бурмаа -
Тэгэхэд Казакууд болохоор үндэстэн ястаны ... уламжлалыг дагаж хүлээн зөвшөөрч дагана гэсэн тийм заалт оруулах гэж байсан юм байна л даа. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ? гэхээр Лалын шашинтай хүмүүс олон эхнэртэй байдаг тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхээр уламжлал заншилаа дагна гэсэн агуулгын дор олон эхнэртэй гэсэн асуудал орж ирээд байсан. Тэгэхээр нь түүнийг нь ил гаргаж нэг тийш нь болгохын тулд хурал даргалж байсан Чимэд гуай тэр асуудлыг шууд санал хураалгасан гэж байгаа юм.
Баасанхүү -
Оо за\инээв\
Бурмаа -
Одоо олон эхнэртэй байхыг зөвшөөрнө. Зөвшөөрөхгүй гэдэг дээр санал хураалт явуулахгүй юу. Тэгээд Чойжамц хамба тэгээд тэр санал хураалтан дээр Чимэд зөвшөөрсөн дээр байдаг юм гээд инээж байсан байхгүй юу.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Тэгээд би та зөвшөөрсөн дээр нь санал өгсөн гэсэн ш дээ гэсэн чинь өөрөө хурал удирдаад индэр дээр сууж байсан чинь өмнөөс нь хажууд нь сууж байсан хүн зөвшөөрсөн дээр дарчихсан юм байна л даа.
Баасанхүү -
Аа аа за \инээв\
Бурмаа -
Тэгээд түүхэнд зөвшөөрсөн гэдэг дээр архивт байж байдаг. Гэтэл өөрөө болохоор хурал удирдаад байж байсан байгаа юм. Тэгж тэр заалтыг унагаж тийм уламжлалыг дагаж тийм заалт орж ирэхэд хааж л байсан юм билээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд иймэрхүү иймэрхүү нарийн сонирхолтой зүйл байдаг. Манайх энэ чиглэл дээр хийх зүйлүүд их байгаад байх шиг байгаа юмаа. Миний хувьд бол үндсэн хуулийгаа эрхэмлэн дээдлэнэ гэдэг маань өөрөө иргэд маань үзэх боломжтой. Харах сонирхохоос эхлэх болов уу гэж боддог. Өнөөдөр Чингис хааны өргөтгөл бариад хөшөө бариад түүндээ мөргөөд дарга нар хүлээн авалт хийдэг. Түүндээ ёслол хийдэг одон медаль өгөөд байдаг. Тийм ажил хийгээд байна шүү дээ. Би бол илүү тэндээ үндсэн хуулийн эх ерөнхийлөгчийн сейфэнд биш төрийн хүндэтгэл ёслолын ордонд заларч байдаг. Тэнд багш нар нь сурагчдаа дагуулж очоод хичээл зааж байдаг. Байнга хүн тэнд явж байдаг. Үзэж байдаг. Тэр хүндэтгэл ёслолын ордонд иргэд нь ордог байгаасай гэж бодож байна. Өнөөдөр шагнал авах гэж иргэд орж байна уу гэхээс биш, дарга нар гадаадын зочин хүлээж авах өндөр зочид хүлээж авах хэмжээнд ашиглаж байна шүү дээ.
Баасанхүү -
Тийм
Бурмаа -
Тэгэхэд манайх бол сая үндсэн хууль ой ноднин байв уу даа? Үе үеийн үндсэн хуулийг гоё торгонд гоё хайрцганд хийгээд тийм ёслол явагдсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгж баринтаглаж торгонд боож далд тавихдаа гол нь бишээ. Ил байж байж хүмүүс мэдэж үзэж сонирхож харж тиймээ? Тэгээд үнэхээр итгэл үнэмшилтэй болж түүгээрээ бахархаж л явах ёстой ш дээ.
Баасанхүү -
Яг үнэн
Бурмаа -
Тэр манай сэтгэлгээ бол их өөр л байх юм. Тэгээд явж үзэж гадна дотно ийм байдаг юм байна. Гэдгийг хүмүүст ойлгуулах гэж оролдож явдаг. Тэр болгон санаан зоргоор хурдан бүтэхгүй. Залуучуудтай ажиллаж байхдаа үүнийгээ хэлэхэд хурдан сайн хүлээж авдаг. Хөгшчүүл буюу дунд насны хуучин системийн хүмүүжлээр хүмүүжсэн эрхэмлэн дээдлэнэ гэхээр торгонд баринтаглаад дээш нь сейфэнд хийнэ гэж бодоод байдаг тиймээ?
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Эрхэмлэн дээдлэнэ гэдэг чинь мэдэж байж итгэл үнэмшилтэй болж байж эрхэмлэн дээдлэнэ гэдэг тэр үзэл баримтлал зөрөөд байна л даа.
Баасанхүү -
Тавихгүй байгаа юм байна даа.
Бурмаа -
Тавихгүй байгаад байгаа. Сейфэнд хийхээр болж байна гээд байна шүү дээ.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
\инээв\ Нэг хүний өмч шиг болчихоод байна шүү дээ. Тэгэхээр яаж үндсэн хуулийг мэдэж итгэл үнэмшилтэй болно гэж бодох юм бэ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Үндсэн хуулийг.. гэж хүмүүсийн санаанд орохгүй шүү дээ. Яагаад гэхээр мэдэхгүй юм чинь мэдэхгүй юмыг хүн тоохгүй байх юм байна шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Тийм
Бурмаа -
Бүр хүүхэд наснаас нь мэдүүлдэг ойлгуулдаг болох нь чухал байхгүй юу даа.
Баасанхүү -
Та 90 оны үед ардчилалд явж байх үе, ардчиллын төлөө тэмцэж байх үе бас нэг зорилго тавиад тийм юмны төлөө улс орныг ингэж өөрчилнө. Гээд зөрөөд тэмцэж байсан шүү дээ. Аа тэгээд яг зөрж байсан зорилгод чинь аа одоо ингээд харахад одоо өнөөгийн байгаа байдлаас харахад биелэж чадсан уу? Зөрөө байна уу? одоогийн байгаа бодит байдал дээр
Бурмаа -
Бид нар бас нэлээдгүй их амжилтанд хүрсэн гэж би боддог л доо. Хүрээгүй алдсан юмнууд ч их бий. Гэхдээ алдаа цаашдаа алдаагаа засахад тусдаа л даа. 7сарын 1нээс өмнө тийм их өөдрөг байсан. Бүх юм сайхан болж байна. Урагшилж байна гэж бодож байсан зүгээр 7 сарын 1нд их цочирдсон.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхээр энэ сонгуулийн луйвар, төрийн авилгал болохгүй байгаагийн төлөө үзэл бодлоо илэрхийлж гарсан хүмүүсийн төрийн нэрийн өмнөөс буу шагайна чинээ санаагүй. Хүний аминд хүрнэ чинээ бодоогүй.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд энэ болбол бид нар их ардчилалтай мундаг байгаа юм байна. Хуучин ЗХУ-ын юунд байсан. Төв Азийн орнуудыг бодвол бид нар илүү гээд хөөрөөд явсан нь үгүй юм байна аа. Бидэнд болохгүй байгаа юм их байгаа юм байна аа гэдгийг ойлгуулсан л даа. тэгэхээр ардчилал гэдэг бол шууд өөрөө хүрээд ирдэг болчихдог зүйл биш энэ бол өөрөө процесс юм билээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Бид нар энэ дунд явж л байна. Алдаж байна. Онож байна. Алдаа нь дээрээ бусад улс орнууд яаж ... аа оноо болгодог юм тиймээ? Түүнээс сургамж авах хэрэгтэй л юм байна. Би сая 12 сарын 29нд оны төгсгөлд Бангледешийн сонгуулийг ажиглаад ирсэн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
2 жилийн өмнө ээлжит сонгууль нь болох гэж байхад эх баригч нам нь тухайн үед гурвны хоёр суудалтай. Тэгээд засаг захиргааны нэгжээ ашиглаад сонгуульд луйвар хийхийг оролдсон юм билээ. 12% илүү сонгогчийн нэрийн жагсаалтан дээр хуурамч нэр бичиж сонгууль авах гэж оролдсон.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
За манайх бол 20% хүрч байгаа ш дээ. За одоо нэрийн жагсаалтын луйвар булхай чинь
Баасанхүү -
Пөөх
Бурмаа -
Тэгээд манайх болохоор луйвартайг нь мэдсээр байж сонгуульд орчихоод түүнийгээ эсэргүүцээд жагсахаар буудуулчихаад тэгээд түүнийхээ араас тэмцсэн юм ч байхгүй. Эвслийн засгийн газар гэчгээд 7 сарын 1 нд жирийн иргэд нь хохироод төрийн эрх барьж байгаа, намууд нь эвсээд явчихлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгтэл Бангледешид болохоор ийм сонгуульд оролцохгүй гээд ... жагсаад үймээн болсон үймээний үр дүнд 50 хүн алагдсан байна. Тэр болохоор манай статустай адилхан байсан байгаа биз дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд тэднийх 160 сая хүн амтай 50 хүн алагдаж. Манайх 2,5 сая хүнтэй 5 хүн алагдаж. Тэгээд манайд 7 сарын 1 нд жирийн иргэд нь хохироод наашаа эвсээд яваад өгсөн. Намууд нь бол аа Бангледешид бол яасан гэхээр нээрээ алдаа байгаа юм байна аа. Алдаагаа засъя сонгуулиа шударга хийдэг болъё энд туслаач гэж олон улсад хандсан. Олон улсын байгууллага НҮБ тусгай төлөөлөгчөө сонгуулийн хороонд жил хагас ажиллуулсан байна. 80 сая долларын дэмжлэг үзүүлээд 81 сая сонгогчоо бүртгэлд оруулаад бүртгээд зурагтай нь гарын хээ гарын үсэгтэй нь баримтжуулаад тэгээд сонгуулиа зохион байгуулсан. Тэгээд 87% -ийн түүхэндээ байгаагүй ирцтэйгээр сонгуульд оролцсон. Сонгуулийн үеэр орж байгаа хүмүүстэй уулзаж байхад иргэд нь шударга ёс, шударга сонгуулийн төлөө тэмцэж чадсан тэр хүчний төлөө саналаа өгсөн гэж байсан. 22 суудалтай байсан сөрөг хүчин 14 намын эвсэл 87%-ийн суудал авсан. Сонгуулиар тэгээд сонгогчдоос нь асууж байхад шударга сонгууль боллоо. Яагаад гэвэл сонгуулийн гол булхайг арилгасан гэж. Тэгтэл манай бол 2004 онд 196,000 хүн улсын орон нутгийн сонгуулийн зөрөө байдаг юм.
Баасанхүү -
Оо за
Бурмаа -
3-хан сарын дотор 196,000 хүн алга болно гэж байхгүй шүү дээ. Манайх 1сая гаруй сонгогчтой. Тэгэхэд 2008 оны 6 сард болсон сонгууль 10 сард болсон сонгуулийн хооронд 236,000 хүний зөрөө байдаг юм. Тэгээд нэрийн жагсаалтан дээр хуурамчаар санал өгүүлэх. Иргэний үнэмлэх дээр хуурамч наалт хийх зэрэг маш их тооны сонгуулийн луйвар болсон. Сонгуулийн дүн бол манайх 5 хүний саналаар ялж ялагдаж байна.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Улаанбаатар хотод бол 470, 152 хүний саналаар ялж ялагдаж байна шүү дээ. Тэгэхэд сонгуулийн тэр луйвар нь бол нийт сонгогчдынхоо тоотой харьцуулах юм бол маш өндөр байна шүү дээ. Хэдэн мянгаар яригдаж байна. Тэгэхэд өнөөдөр 236,000 хүн сонгогчийн нэрийн жагсаалтаас яагаад алга болов гэдэгт хэн ч тайлбар өгдөггүй.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд ингээд тэгэхэд Бангледеш нэн ядуу бууриа орон тэгэхэд 50 хүнээ алуулаад сургамж авчихаад одоо энэ луйвар булхайг цэгцэлье гээд аль аль тал нь хүлээн зөвшөөрөөд явсан. Тэгэхэд манайх бол иргэдээ хохироочоод тэгээд тэр луйвар булхайгаа цэгцлээд янзлаад явъя гэхийн оронд түүнийгээ орхичихоод нэрийн жагсаалтаа цэгцэлсэн юм алга. Орон нутгийн сонгуульд түүнийг цэгцлэх боломж байсан уу байсан. Тэгэхэд тийм юм хийсэнгүй. Тэр асуудлаа хийхгүйгээр дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд орох гэж байна. Тэгээд алдаагаа нуугаад нуун дарагдуулаад явахыг бодож байна шүү дээ. Тэгэхэд Бангледеш алдаагаа засаад явж байна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Манайх бол алдаагаа нуугаад тэр талаар ярих гэсэн хүмүүсийг шорон оронд оруулдаг. Сүрдүүлдэг. Шүүдэг цагддаг. Барьдаг баривчилдаг. Одоо би сонгууль будлиантай боллоо гэж 6 сарын 30 нд хэвлэл мэдээлэлээр хэлсэн. Ийгл телевизээр хэлсэн л дээ. Тэгэхэд сонгуулийн дүн гараагүй байхад шударга бус сонгууль боллоо гэж хэллээ гэж тагнуулын төв газраас намайг байцааж байгаа юм чинь манай хоёр хүүг байцааж байна. Ээжийнхээ хамт жагсаалд явж байсан гэж
Баасанхүү -
Пөөх яанаа.
Бурмаа -
Тийм тэгэхээр би бол хэлсэн л дээ. Би олон улсын сонгуулийн экспертээр явж ажилладаг. Сонгууль шударга байна уу? үгүй байна уу? гэдгийг хэлдэг хүн тэр утгаараа би Монголын сонгууль шударга бус болсон гэдгийг олон зүйлээр батлаж чадна. Тэгээд үнэхээр Монголын шүүхээр шударга бус болсон гэдэг нь батлагдах хүртэл явж байгаа. Өнгөрсөн 7, 8 сард миний шүүхэд өгсөн өргөдөл гомдлыг хүлээж авахгүй буцааж байсан. Гэхдээ би дахиад үндсэн хуулийнхаа заалтаар дахиад заргалдсан. Үндсэн хууль дээр шүүхээр хамгаалуулах эрхтэй гэсэн заалт байдаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхээр аль ч шүүх авахгүй байгаа юм бол та нар шүүхийн харъяалал тогтоож өг. Би шүүхээр хамгаалуулах үндсэн хуулийн эрхээ эдэлмээр байна гэж хүсэлт гаргасан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Үндсэн хуулийн цэц дээд шүүхээс асуу гэсэн. Дээд шүүх болохоор заримын харъяалал бичиж өгөөд зарим нэгийн үндсэн хуулийн цэцээс асуу гээд буцаагаад явуулсан. Үндсэн хуулийн цэц болохоор дээд шүүх хариулсан байна аа гэж хэлсэн. Тэгээд би хариулсан юм бол цэц та нар хариуц гээд буцаагаад явж байгаа. Үүний үр дүнд би сая 1 сарын 5-нд сонгуулийн ерөнхий хорооны даргын үйлдэл болбол илт хууль бус байсан гэдгийг тогтоолгосон шүүхийн шийдвэр гаргаж чадсан. Тэгээд ардчилсан үндсэн хуулийнхаа дагуу явахаар зэрэг хэдийгээр улс төрийн эрх авсан нам улс төрийн хүчин сонгуулийг будлиантай явуулах үйл ажиллагаа хийж байгаа ч гэсэн бас бид нарт тулах түших юм бол манай үндсэн хууль байна аа тиймээ? Удаан ч гэсэн шантрахгүй явах юм бол болж байна. Явж л байна тэгээд эргээд ингээд харахаар зэрэг бид нарт ардчилалд хүрсэн юм их байгаа юм шиг хэрнээ хүрээгүй, болоогүй, дутуу, юм асар их байгаа юм байна гэдгийг мэдэж ойлгож үүнийг засаж заларуулахын төлөө явах ёстой гэж бодоод явж л байна.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхээр энэ 18 жилийн өмнө эхлүүлсэн үйл ажиллагаа өнөөдөр зарим хүмүүсийн хэлсэн шиг шилжилтийн үе нь дуусаад одоо ардчилсан улс болчихлоо гэж хэлж байгаа шиг тийм биш юм. Хүлээгээд байсан. Залуудаа тэмцэж байсан тэр ардчилалд хэзээ хүрэх юм байгаа юм мэдэхгүй байна. Гэхдээ түүнийг хэзээ нэг цагт хүрч ирнэ гээд хүлээгээд суувал худлаа юм байна. Тэгэхээр зүтгэж байж, хувь нэмрээ оруулж байж. Залуучууд хойч үеийгээ энд ойлгуулахын тулд тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Нэгдмэл олон хүний хүчээр энд хүрэхгүй бол болохгүй байх.
Баасанхүү -
Аа ха ..тэгэхээр...
Бурмаа -
Ардчиллын төлөөх тэмцэл явж л байна.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Явж л байна. Үргэлжилж л байна. Дуусаагүй л байна.
Баасанхүү -
\инээв\ үргэлжилж байгаа... Хүний амьдралд гүн гүнзгий нөлөөлөх тийм үйл явдал тохиолддог шүү дээ. Одоо таны амьдралд тийм зүйл тохиолдож байв уу? Тохиолдсон бол тэр нь юу байв?
Бурмаа -
90 онд бол энэ 89 оны сүүлээс 90 онд эхэлсэн ардчилсан хувьсгалд оролцсон маань том өөрчлөн шинэчлэлт байсан миний хувьд
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Дараа нь 92 онд гэр бүлээсээ салсан. Тэгээд манай ардчилсан хүчин ч сонгуульд ялагдлаа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр үе бол надад бас их амаргүй жил байсан. Тэгээд нэлээд их стресстэй байсан. Тэгээд би Нифальд очоод Гималайн өндөр уулсыг харчихаад тэнд амьдарч байгаа хүмүүсийг өөртөйгөө жишиж харчихаад тэндээс их эрч хүч урам зориг авч ирсэн. За дараагийн нэг цочиролд орсон зүйл бол сая 7 сарын 1ны үйл явдал байлаа. Сонгуульд анх удаа нэр дэвшээд явж байхад хүмүүс надаас мөнгө төгрөг эд хөрөнгө өгөөч гээгүй надаас. Надаас шударга ёс тогтоож өгөхийн төлөө ажиллаач гэж хүссэн.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хичнээн аймаар амьдралтай. 70 давхрын хажууд маш хүнд нөхцөлд амьдарч байгаа хэрнээ надаас орон байр ч юмуу хашаа байсан гуйгаагүй.
Баасанхүү -
Хоол хүнсгүй.
Бурмаа -
Хоол хүнс гуйгаагүй. Нэг эмэгтэйн хэлсэн үг надад байна. Хөдөөнөөс ирчихээд газар байхгүй. Шарилыг цэвэрлэж байгаад амьдрах газар гаргаж авсан ш дээ. Тэгтэл хэн нэг албан тушаалтан ирээд та нар зайл зам тавина гэж байна. Тэгвэл өөрсдөө цэвэрлээд замаа тавихгүй яасан юм. Бид нар өөрсдөө цэвэрлээд газар гаргаж авчихаад ингэж байна. Газар авахын тулд шат шатанд авилгал өгөх хэрэг гарч байна. Тэгэхээр та сонгогдох юм бол энэ олон шат шатанд байгаа авилгал, иргэдийгээ дарамталд энэ байдлыг болиулахын төлөө ажлаараа гэж байсан. Тэгээд Улаанбаатар хотод амьдарч байгаа мөртлөө тог байхгүй. Ус байхгүй. ... үнэхээр яаж амьдардаг юм гэмээр тэр хүмүүсийн амьдралыг харах тэд нарын үгийг сонсох боломж надад олдсон. Би хэдийгээр энэ сонгуульд ялагдчихаад байгаа ч гэсэн би ялагдсан гэж боддоггүй юм. Надад ард түмэн аймаар их санал өгсөн. Гэхдээ энэ сонгуулийн үеэр би ард түмний амьдралыг мэддэггүй байсан юм байна. Маш их юм мэдэж авлаа гэж бодож байгаа. Хүмүүстэй уулзаж тэд юу хүсэж байгаа юм. Би өмнө нь бусад улс оронтой харьцуулаад манайх тийм амжилт гаргасан гээд илтгэл тавиад яваад байсан чинь яг хүмүүсийн амьдралыг үзчихээд тэр бид нарын яриад хүсээд байсан. Ардчиллын үр шим энэ хүмүүст хүрсэн юмуу? Энэ 21 зуунд энэ нийслэлд амьдарч байгаа хүмүүс энэ хүүхдүүд ийм нөхцөлд амьдарч байх гэж дээ гэж бодохоор зэрэг амьдралаас их хол тасархай хөндий явснаа ойлгосон. Иргэд маань үнэхээр тэр төрийн албан тушаалтануудын дарамт авилгал, хууль бус зүйлээс залхаж дээ гэдгийг харж байсан. Энэ нь өөрөө дахиж ардчилсан хувьсгал гэж баймаар юмуу тэр дахиж өөрчлөн шинэчлэх хувьсгал эхлэхгүй бол болохгүй болсон юм байна гэдэг харагдаж байсан л даа. Тэр дундаа өнгөрсөн сонгууль асар их сургамж түүний дараа төр иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл бол надад маш их зүйлийг бодогдуулж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгэхээр надад 7 сарын 1нээс хойших амьдрал бол надад дахиад шинэ өөр шал өөр амьдрал болж ирж байна.
Баасанхүү -
Аа ха. Дахиад өөр юмны төлөө тэмцэх хэрэг гарсан уу?
Бурмаа -
Энэ бол төрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж байгаа. Энэ авилгал, энэ хууль бус үйлдлийн төлөө тэмцэх ёстой. Энэ улс төрийн намуудыг хариуцлагатай болгохгүй бол нам нэрийн дор намын далавч дор орж хулгайч авилгагч нар оргонодог болжээ гэж тэгэхээр энэ улс төрийн намыг хариуцлагатай болгох асуудал чухал болсон юм байна гэж ойлгож авлаа. Тэгээд ... сургамжтай сонгууль боллоо.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Тэгээд олон ч хүмүүстэй танилцаж авлаа. Олон хүмүүстэй сэтгэлээсээ... уулзалтан дээр ярьж байхад надад жирийн сонгогч надад хандив өргөөд ирж байсан. Урмын сайхан үг хэлж байсан гээд сайхан дурсамжууд байдаг. Тэгээд өөрийгөө ч гэсэн таньж мэдэхэд их чухал сонгууль байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Би нийгэмд ямар хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн юм. Ямар хэмжээгээр намайг үнэлдэг юм. Би ямар чиглэлээр юу хийвэл чадах бол гээд тэр бүгдийг мэдэж авахад хэрэг болсон. Тэгээд хэдийгээр их хуралд сонгогдож чадаагүй байгаа ч гэсэн энэ хүмүүсийн өгсөн итгэл, аа хэлж байсан үг, сэтгэл нь бол чи зүгээр байж болохгүй ээ гэж сануулж байгаа. Ямар нэгэн байдлаар чи өөрийнхөө хүрээнд бас тэмцэх ёстой. Хууль бус, авилгал муу муухай зүйлийн эсрэг хурдан ирээрэй тэмцэх ёстой гэдгийг бодогдуулж байгаа учраас би илүү.. 90 оноос хойш би оролцогч хэлбэрээр явж байсан болохоос биш илүү тийм.. \бодов\.. . Юу гэж хэлмээр юм бэ? дээ. Хуучин байснаасаа илүү санаачлагатай байх ёстой юм шиг санагдаад байна л даа одоо бол..
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Одоо... нэлээд хариуцлагатай үе байх шиг байна. Хуучин бид нар тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан бол одоо энэ улс тусгаар тогтнолоо хадгалж улс шиг улс байж чадах уу? үгүй юу? гэдэг эгзэгтэй үе дээр ирчихээд байна л даа.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Энэ авилгалч улс төрчид бол энэ улс орноо амархан зарчих шинжтэй юм байна ш дээ тиймээ. Тэгэхээр ардчилсан улс ардчилсан гээд зүгээр хэлээд цаасан дээр байдгаар биш тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Хамгаалахын тулд бас .. зүгээр найдаад орхих ёсгүй юм байна л даа. хийх ажил их л юм шиг байна. Би бас 50 нас хүрчихлээ. Эмэгтэй хүний хувьд улс төр олон нийтийн ажил гэж яваад яах бэ? гэж урам хугарах үе байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Гэтэл сая би Бангледешийн сонгууль очиж харчихаад 2 жил шударга бус сонгуулийн төлөө тууштай.. шударга бус сонгуулийг эсэргүүцэж , шударга бус үйлдлийн төлөө тэмцэж чадсан. Тэр тэмцлийг оройлон тэргүүлээд явсан хүнийг харсан чинь 65 настай эмэгтэй байсан.
Баасанхүү -
Оо за
Бурмаа -
Тэгээд эмэгтэй хүн ийм тууштай явж чадаж байна. Насаар бол 65 хүрчихсэн хүн чинь тиймээ? Залуучуудыг яаж оруулж явах уу гэж бодогдмоор байгаа биз дээ. Тэгэхээр бас юу яахгүй байна. Лалын шашинтай улс оронд тэр тусдаа эмэгтэй хүн удирдагч байна гэдэг амаргүй шүү дээ. Тэгэхэд бол тийм биш байна. Тууштай тэмцэж чадсан тэр тэмцлийг хөгшин байна уу? эмэгтэй байна уу ? үл ялгаж ард түмэн бас дэмжиж байна. Тэгээд талархаад шударга ёс ялж чадаж байна. Энэ бас их урам өгсөн. Тэгээд ирээд улс төрч эмэгтэйчүүдэд түүнийгээ ярьж
Баасанхүү -
Болоогүй шүү гэж
Бурмаа -
Урам зоригийн бадраахыг хүсэж байгаа. Бусдын туршлагыг авч манайхан өөрсдөдөө хэрэгтэй юм авах нь хэрэгтэй гэж бодоод аль болох олон хүнд хэлэх гээд хүргэх гээд явж байна.
Баасанхүү -
Ямар гоё юм бэ?
Бурмаа -
Өнгөрсөн жил Нифаль Тайландад сонгууль болсон. Тэдний сайн сургамжуудыг манайд авч яаж хэрэглэж болох уу гээд энэ чиглэлээр ярьж л явна.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Яриад санал өгөөд ингээд явж л байна.
Баасанхүү -
Аа ха аа Таны амьдрал бусад хүн мэдээж хүний амьдрал өөр өөр гэхдээ бас онцлог гэж байна тиймээ? Таны амьдрал бусад хүнийхээс ялгарах онцлог юу вэ?
Бурмаа -
Анх би инженер сонголтгүйгээр болчихсон. Онц сурлагатан тоонд сайн гээд энэ мэргэжил ав гэсэн за гээд явсан. Аа сонголт бол 90 онд надад ирсэн. Тэр нь мэргэжлийнхээ ажлыг хийгээд ШУ-ны академид Монель фермд гайгуу цалинтай. Одоо тухайн үед гайгуу албан тушаалтай байсан хүн ш дээ. Түүгээрээ явах уу? Ямар ч үзээгүй хараагүй, мэдээгүй ардчилсан хувьсгалыг дагаад явах уу? гээд тулгарахад ямар ч эргэлзээ тээнгэлзэлгүйгээр хуучин ажлаа хаяад шинэ юм руу орчихсон хүн шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд дараа нь 92 онд удирдлагын институт төгсөхөд сонголт ирсэн. Тэр бол удирдлагын институтад багшаар үлдэх 2 ч чиглэлээр багшаар үлдэх санал ирсэн. 2-р т бизнес тухайн үед зах зээл мээлээ заалгачихсан. Бас бизнесийн чиглэлээр компани байгуулаад явах боломжтой. Тийм чиглэлийн хүмүүстэй нийлээд ажиллах боломж байсан. Үгүй бол улс төрч гээд нэр дэвшээд сонгуульд бэлдээд намыг дагаад дагнаад явах гээд чиглэл байсан. Аа нөгөө нэг чиглэл нь болбол олон нийтийн байгууллага гээд. Тэгээд энэ дотроос хамгийн аа тэгээд хуучин мэргэжлийн ажлаа хийх тиймээ? Баталгаатай нь бол хуучин мэргэжлийн ажил байлаа. Сургуульд багшаар үлдэх бол бүр найдвартай. Австарилид сургууль мургуульд явдаг. Хамгийн боломжтой ажил чинь тэр байлаа.
Баасанхүү -
Аа ха бизнес
Бурмаа -
Бизнес бас тухайн үедээ яг тийм чиглэлээр сургууль соёл төгссөн хүн цөөн байсан учраас боломжтой байсан. Улс төрч ч гэсэн тэр би анх нам үндэслэн байгуулагчдын нэг намын үндэсний зөвлөлийн гишүүн гээд албан тушаалтай тиймээ? Түүгээрээ явах юм бол илүү их боломжтой байсан үе хамгийн боломж нөхцөл муутайг нь сонгосон байгаа юм. Тэр энэ олон нийтийн байгууллага
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Мөнгө байхгүй. Суурь байхгүй. Туршлага байхгүй. Тэр чиглэлээр хийсэн юу ч байхгүй. Ёстой жинхэнэ цагаан цаасан дээр эхлэж байсан.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэгээд ардчилал гэдэг бол өөрөө олон ургалч үзэл намуудаас гадна. Төрийг хянаж байдаг. Иргэний нийгэм гэж их чухал гэж ойлгоод
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Тэр чиглэлд ёстой мэдэхгүй харанхуй юм руу анх орсон.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Ажлаа хаяад гэр бүл салаад тэгээд 2 хүүхэдтэйгээ О-оос эхлэж байхад тэр О-оос бүх юм эхэлсэн дээ. Тэгээд бас залуу байсан. Зоригтой байсан юм шиг байгаа юм. Одоо ингээд эргээд харахад өнгөрсөн амьдралдаа би харамсаж байгаагүй. Энэ иргэний нийгэм, төрийн бус байгууллагаар явсан. Энэ он жилүүд надад ямар боломж өгсөн бэ? гэхээр зэрэг маш олон сайхан хүнтэй уулзах, танилцах...
Баасанхүү -
Хамтрах
Бурмаа -
Хамтарч ажиллах боломж олгосон байдаг. Муу хүн энэ дотор тун ховор байгаа. Ингээд эргээд бодоход маш сайхан хүмүүстэй уулзаж байсан тиймээ? Хамтарч ажиллаж байсан байна. Тэгээд их олон орноор явсан. Олон орноор явахад зөв энергитэй зөв хүмүүстэй уулзаж танилцаж явсан байх юм тиймээ? Тэр хурал цуглаанд оролцож байсан гээд. Тэгээд дандаа шинэ юм сурдаг.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Атар газар хагалдаг ажилтай юм шиг байгаа юм.
Баасанхүү -
\инээв\
Бурмаа -
Дандаа шинэлэг юмнуудыг хардаг мэдэрдэг. Тэр хэмжээгээрээ энд юм хийх гэж оролддог. Түүнийг маань шинэ санааг маань хүмүүс аягүй сайхан хүлээж авдаг. Дэмждэг. Анх Монголд шинэ юм оруулж ирж хийхэд хувь нэмрээ оруулсан байгаа байх. Тэгээд миний энэ өнгөрсөн амьдралыг харахаар зэрэг сонирхолтой.
Баасанхүү -
Аа ха мундаг байна аа
Бурмаа -
Гэхдээ тэр үед ямар ажил яах гэж хийх гээд байгаагаа мэдээгүй сонгосон байгаа юм даа.
Баасанхүү -
Бараг зөн мөн тиймэрхүү юм байсан юм шиг\ инээв\
Бурмаа -
\инээв\ Одоо хэзээ хойно энэ 2008 онд улс төрд орохоор шийдсэн ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Бурмаа -
Гэхдээ би улс төрд улс төрч гэдгээр өмнө нь ороогүй ш дээ тиймээ? 90 оноос өмнө
Баасанхүү -
Боломж байхад тиймээ?
Бурмаа -
Боломж байхад би улс төрийг хөндлөнгөөс хяналттай болгох гэдэг үүднээс, илүү цэвэр улс төрийг бий болгохын төлөө зүтгэсэн тэгээд цаг их авдаг юм байна амаргүй юм байна. Нэлээд туршлага хуримтлууллаа гэж бодохоор зэрэг дотор нь орж энэ улс төрийг цэвэр болгоё гэж бодсон л доо. Тэгэхдээ бууж өгөх болоогүй ээ. \инээв\
Баасанхүү -
\инээв\ За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.