Oyunchimeg
![](../assets/images/interviewees/990114.jpg)
Basic information
Interviewee ID: 990114
Name: Oyunchimeg
Parent's name: Nadmid
Ovog: Tsevel-Ochir
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor
Belief: Buddhist
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worked in special diplomatic shop
Father's profession: teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
illness / health
travel
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу? Оюунчимэг гуай.
Оюунчимэг -
Сайн сайн байна уу?
Ариун-Ундрах -
За та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Оюунчимэг -
Зөшөөрч байна аа зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За та нэрээ нууцалж ярих уу? нууцлахгүйгээр ярих уу?
Оюунчимэг -
Нууцлахгүй ээ. Нууцлах шаардлагагүй.
Ариун-Ундрах -
За баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.
Оюунчимэг -
За би Оюунчимэг гэдэг хүн байна аа. Уг нь бол Завхан аймгийн харъяат аа Түдэвтэй сумын. Одоогоор би Налайх дүүрэгт Налайхын эрүүл мэндийн нэгдэлийн амбулторын физик эмчилгээний эмчээр ажиллаж байнаа.
Ариун-Ундрах -
Та яг одоо хэдэн онд төрсөн, тэгээд эхээсээ хэдүүлээ гэхмэтчилэн намтараа нэг дэлгэрэнгүй ярьж өгөөч.
Оюунчимэг -
За би 1950 онд Завхан аймгийн нутагт төрсөн. Тэгээд багадаа Улаанбаатар хотод манай эцэг эх шилжин ирсэн учраас хамт шилжиж ирээд Улаанбаатарт өсөөд одоо Нисэхийн сургуульд анх бага ангид ороод бага 1-3-р анги хүртэл Нисэхийн сургуульд байж байснаа 14-р сургуульд очоод, 14-өөсөө 11-р ээ юу. Тэгээд 11-р сургуульд 7-р ангийг төгсөөд 11-р сургууль 7 жилтэй учраас 6-р 10 жилийн 8-р ангид орж суралцаад 10 жилийг 6-р сургуульд төгссөн. Тэгээд 10 жилээ дөнгөж төгсөөд л анагаах ухааны дээд сургуульд шалгалт өгөөд шууд элсэж ороод тэнд 5 жил сурсан. Аа ерөнхий эмчилгээний факультетэд 5 жил сурч төгсчихөөд Хужартын рашаан сувиллын эмчээр очиж ажилласан. Тэнд 1 жил ажиллачихаад Оргил рашаан сувилал шинээр нээгдсэн учраас Оргил рашаан сувилалд ирээд Оргил рашаан сувилалд 14-15 жил ажиллачихаад Налайх дүүргийн уурхайчны сувиллын ерөнхий эмчээр Налайх дүүрэгт ирж ажилласан. Тэгээд Налайх дүүрэгт сувилалд одоо тэр сувиллын дарга эмчээр ажиллаж байгаад аа зах зээл болж 1993 онд одоо сувилал татан буугдсан учраас Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эм физик эмчилгээний кабенитын эмчээр ирж одоог хүртэл ажиллаж байна аа. Тийн тэгээд яахав одоо энэ дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан хугацаандаа болуул би бас нилээд их одоо олон түмний дунд орж ажилласан. За энэ хугацаанд болуул зах зээл ч боллоо тийм ээ ингээд зах зээл одооны энэ нийгмийн байдал энэ тэрийг би ингээд л харьцуулаад л боддог юм л даа. Тэгээд ингэж байхад бол одоо бас л нийгмийн 2 ондоо байдал болуул надаа одоо ингээд мэдрэгдэж байгаа байхгүй юу. Одоо болуул ерөөсөө хувь хүн өөрөө биеэ дайчилж нилээн их одоо шударгаар ажиллахгүй болуул амьдрахад одоо хэцүү болжээ гэдгийг би бол мэдэрч байна аа. Аа бидний өмнөх одоо Социализмын нийгмийн үед болуул ерөнхийдөө болуул тэнд шударга ч юм байсан байх, шударга бус ч юм байсан байх. Тэгэхдээ хамт олны хүчээр тэгээд даваад явчихдаг юм бол одоо мэдэгдэж байна аа. Энд бол зах зээлийн нийгмийн нэг их онцлог нь бол маш их шударга, үнэнч одоо нэг юм хийсэн ч тэр нь одоо их найдвартай байж байж явах юм шиг байнаа. Тэрийг би бол ойлгож байна.
Ариун-Ундрах -
Тэгэхлээр бүр яг эхнээс нь ярья гэхээр таны бага нас яг ямархуу өнгөрсөн бэ?
Оюунчимэг -
Бага нас бол манай аав бол багш хүн байсан. Ээж бол зүгээр хөдөөний малчин хүн байсан л даа. Тэгээд багш хүн чинь бас арай л нэг өөр байдаг юм байлээ л дээ. Бид нарын хүмүүжил энэ тэрд их нөлөөтэй байсан байх гэж би боддог юм. Яагаад гэвэл бид нар ааваасаа маш их айдаг байсан. Тэгэхдээ манай аав бол бид нарыг зодож байгаагүй. Ер нь харцаараа л биднийг айлгачихдаг байхгүй юу. Аа манай ээж бол харин үглээд л байдаг хүн байхгүй юу. Тэгээд хүн бас тоодоггүй юм байна. Аа тэгээд бид нар ааваас ёстой үхтлээ айдаг байсан. Загнадаггүй, зоддоггүй тэгэхдээ л айлгадаг байсан байхгүй юу. Би тэрэнд их гайхаад байдаг юм. Аа тэгээд бага насанд бол яахав дээ эцэг эхийнхээ гар дээр ерөөсөө одоо манай ээжийн ээж байсан. Тэгээд л эмээгээрээ харуулаад л ингээд л хүүхдүүдтэй наадаж тоглоод л ингээд л өнгөрсөн. Тэгээд л одоо 1-р ангид 8 настай элсэж орно ш дээ. Тийн тэгээд л сургуулийн нас эхлээд л тэгээд хүүхдүүдтэй шуугиж бужигнаад л тэгээд л өнгөрсөн дөө.
Ариун-Ундрах -
Та эхээс хэдүүлээ вэ?
Оюунчимэг -
Би эхээс бол яг тавуулаа. Аа одоо тавуулаа л одоо байна л даа. Би нэг эрэгтэй, 3 эмэгтэй ингээд 4 дүүтэй. Бид нар бүгдээрээ л ажил хийж амьдарч байна одоогоор. Би бол хамгийн том эгч нь. Тэгээд тэд нар бол надаас ер нь юмыг дандаа л асууж бас лавладаг л даа. Тэгээд хүний том эгч бол их рольтой байдаг. Ерөөсөө л бүх юмыг эх эцгийг ингээд л өнгөрсөний дараа л бүх юм бол миний толгойн дээр л буусан. Ерөөсөө эд нарыг зохицуулах, ингэ тэг гэдэг асуудлууд бүгд л над дээр ирсэн. Тэгээд маш их одоо рольтой болсон, үүрэгтэй болсон. Хүний том гэдэг тийм л байдаг юм байна. Би ойлгож байна.
Ариун-Ундрах -
Таны ярианаас сонсоход бол Завхан аймгаас таныг 6 настай байхад таны гэр бүл нүүж ирсэн гэсэн тийм ээ? Тэгэхлээр 6 настай байхдаа нүүж ирээд ер нь сургуулийн боловсролыг болвол энэ Улаанбаатар хотдоо олсон тийм ээ?
Оюунчимэг -
Тийм. Энэ Улаанбаатар хотдоо л олсон тийм.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бас түрүүн нөгөө 7-р анги төгсдөг байсан гэж ярьсан ш дээ тийм ээ? Тэрийг жоохон тодруулж ярьж өгөөч.
Оюунчимэг -
Тэр яахав миний тэр орсон манай гэрийн ойролцоо байсан сургууль ерөөсөө 7 жилийн сургууль байсан байхгүй юу тэр үед. Тэгээд л тэр сургуульд 7-р ангийг төгсчихөөд л тэгээд л 8-р анги болохоор нөгөө 10 жилтэй сургуульд ангиар нь шилжүүлсэн. Тэгээд л 10 жилийн сургуульд ороод л тэндээ 10 төгссөн.
Ариун-Ундрах -
Аа тэгэхлээр тэр үед хүмүүс 7-р ангиа төгсөөд сургууль төгсөөд явж болдог байсан гэсэн үг юм уу?
Оюунчимэг -
Тийм. Тэр 7-р ангийг төгсөхөөр чинь одоо бүрэн бус боловсролтой болчихож байгаа юм. Тэгэхээр тэр үед чинь өнөө ТМС-техник мэргэжлийн сургуулиуд 7-р ангиас авч хүүхдийг аваачиж техник мэргэжлийн сургуульд 7-р ангиас сурч байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт бас янз бүрийн нарийн мэргэжлийн техникомууд бас 7-р анги төгссөний дараа техникомд орж суралцдаг байсан.
Ариун-Ундрах -
Та 10 жилийн сургуульд байхдаа яг ямар ямар хичээлдээ дуртай байсан бэ?
Оюунчимэг -
За 10 жилд байхдаа би биологийн хичээлд их дуртай байсан. Яагаад ч юм би эмч болно гэж ерөөсөө багаасаа ярьж мөрөөддөг байсан байхгүй юу. Би тэгээд эмч болно гэж боддог учраа ерөөсөө би өөрөө мэдэхгүй. Ерөөсөө л багадаа ч гэсэн ингээд тоглохоороо дээлээ буруу харуулж өмсчихөөд л нэг урт даавуу чихэндээ зүүчихээд л тэгээд хүзүүндээ юм хийчихээд л тэгээд хүн чагнаад зогсож байдаг байсан байхгүй юу. Тэгээд тэр мөрөөдөлөөрөө л ажиллаж амьдарч байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Таны яг гэр бүлд, хамаатан садан ойр дотны хүмүүс дотор чинь эмч хүн байсан уу?
Оюунчимэг -
Байгаагүй. Ерөөсөө байгаагүй. Тэгээд би л өөрөө эмч болно эмч болно гэсээр байгаад л болсон юм аа. 10-р анги төгсчихөөд би яахав бас сурлагаараа эхний нэг 7 хүүхдэд орсон байхгүй юу. Тэгээд тэр үед чинь их сайхан байсан үе ш дээ. Ингээд сурлагаар ингээд л бүр сурлагын өнөө хэмжээгээр ингээд бүр эхлээд бүр онц дандаа алтан медальтай хүүхэд нь яагаад л дараалчихдаг байсан. Би заримдаа онц гардаг, заримдаа сайн гарчихдаг л хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд би 6-р байранд нь л орж байсан. Тэгээд тэр тийм хүүхдүүдийг чинь шууд ерөөсөө 1-рт хуваарь өгдөг байсан. Дээд сургуульд. Хоёрдугаарт гадаадын дээд сургуульд шууд өөрөө дураараа хуваарь аваад шалгалт өгөөд явж болох тийм эрхтэй би төгссөн ш дээ 10-р анги. Тэгээд яахав хуваарийн хүн ирээд л нэг нэгээр нь ингэж дуудаж ингээд оруулахад дүнгийн жагсаалтаар. Тэгээд ингээд оруулсан чинь намайг их сургуулийн цахилгааны ангид хуваарилаа гээд тэгсэн. Тэгэхэд би өнөө багаасаа эмч болно гэж мөрөөддөг хүн чинь тэрийг би жаахан хүлээн зөвшөөрөхгүй дуугүй байгаад байсан чинь чи дургүй байна уу? гээд асуухаар нь дургүй байна гээд тэгсэн чинь чи тэгвэл анагаахад орох уу? гэсэн чинь би өнөө мөрөөддөг. Шууд за тэгье гээд тэгээд хуваарь дээр тэгээд л сургууль дээр шалгалт өгөөд очоод орсон. Тэгэхдээ би бас тэгэж байхдаа яахав ингээд 10 төгссөн хүүхэд чинь ангийн өнөө нэг зарим хүүхдүүд энэ гадаадын сургуульд хуваарь авч хэдүүлээ цуг шалгалтанд ороод явъя гээд намайг цуг явах гээд байхгүй юу. Тэгсэн чинь би өнөө нэг Герман энэ тэрд чинь өнөө гутлын үйлдвэрийн инженер, хөнгөн хүнсний үйлдвэрийн инженерийн юунуудад явъя гээд өнөө нэг ангийн хүүхдүүд маань тэгээд байдаг. Тэгээд би шалгалт өгөөд орохгүй байсан ч би өнөө өөрийнхөө хуваарьтай сургуульд очно л доо. Оо хэрэв тэнцчихвэл би явах л байсан байх. Тэгээд явъя гээд ингэсэн чинь манай ээж аавдаа хэлсэн чинь ээж ерөөсөө намайг эмч болоход маш их баярлаж байсан байхгүй юу. Намайг гадаадад явъя гэсэн чинь ерөөсөө ээж дургүйцээд чи анагаахдаа л орохгүй яах гэсэн юм гээд ингээд байсан учраас би тэгээд л яг анагаахдаа тэгээд л ороод сурчихсан.
Ариун-Ундрах -
Та тэгээд яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагасан байх.
Оюунчимэг -
Тэгээд тэр багын л хүсэл байсан ерөөсөө. Тэгээд хуваарь аваад тэгээд л шууд шалгалт өгсөн тэнцсэн тэгээд л орчихсон юм. Тэгээд яахав анагаахад байхад чинь оюутан байхад чинь их сайхан ш дээ тэ. Зүгээр энэ бас л ингээд л олон хүүхдүүд хоорондоо бужигнаад л ёстой өнөө нэг оюутан ахуй цагаа дурсахад их сонин байдаг. Одоо ингээд настай болчихсон байж байж оюутан цагаа дурсах маш их сайхан байдаг. Ангийнхнаа хааяа би боддог. Зарим нь ч байгаа зарим нь ч одоо байхгүй ер нь ихэнхи нь бол тэтгэвэртээ суусан байсан байна. Тэгээд маш сайхан байдаг юм ш дээ. Бас л хөгжилтэй шуугиж байсан нь. Бид нарыг оюутан байхад чинь юу юм л даа бид нараар их ажил хийлгэдэг байсан. Ялангуяа намар бол тэр тариа ногооны цагаар чинь бид нар бөөнөөрөө л явна ш дээ. Тэгээд бөөнөөрөө бараг 2 нарны хооронд бид нар чинь тариа ногоон дээр ажиллана ш дээ. Тэгчихээд бас л их ядарч байсан би. Ядарсан мөртлөөсөө ажлаасаа орой одоо 8 цагт ажлаасаа буучихаад өглөө 8-аас ажиллачихаад орой 8 цагт буучихаад, хоолондоо орчихоод 9, 10 цаг болоход бид нар клубд нь бүжиглэдэг байсан. Ер нь л шөнийн 1, 2 цаг хүртэл бүжиглээд л тэгээд л унтдаг байсан. Тэгэхээр зэрэг нөгөө ядардаггүй маш сайхан байсан. Тэгээд л бужигнаад л, тоглоод л, дуулаад л, бүжиглээд л тийм байсан. Тэр ингээд би одоо боддог юм ш дээ. Оюутан залуучуудыг бас оюуны хөдөлмөрийн хажуугаар биеийн хөдөлмөр хийлгэх чинь бас их юмыг ойлгуулж сургадаг юм байна гэж бодсон ш дээ. Үгүй дээ л их сайхан байсан даа. Одоо бол тийм юм байхгүй л болчихсон юм шиг байна.
Ариун-Ундрах -
Аа тэр яг социализмын үед бол тэгээд л оюутнуудыг намар авч гардаг байсан байх тийм ээ?
Оюунчимэг -
Намар л голдуу. Тэгэхдээ бид нар манай сургууль бас 6-р сургууль бол хөдөлмөр зуслантай сургууль байсан байхгүй юу. Хавар өнөө хичээл 5, 6 сард тарна ш дээ тэ. Тэгэнгүүт нь хөдөлмөр зуслан явуулдаг байсан.
Ариун-Ундрах -
10 жилийн сургуульд уу?
Оюунчимэг -
Тийм. Хөдөлмөр зуслан яв гэвэл манай сургууль чинь тэр Сөгнөгөрийн одоо амралтаас доохно Сөгнөгөрийн дунд Хөдөлмөр зуслантай. 6-р сургуулийн Хөдөлмөр зуслан. Тэнд бид нарыг чинь ээлжээр ингээд 20 хоног сар ажиллуулна л даа. Тэгээд өнөө ногооны зэрлэг зулгаалгана, ногоо услуулна. Тийм ажил хийдэг байсан. Бас л олуулаа тэгээд их гоё гол дээр очоод л маш гоё байдаг байсан.
Ариун-Ундрах -
Аа зуслан нь өөрсдөө ногоо тарьдаг юм уу? тэ.
Оюунчимэг -
Тэр манай сургуулийн зуслан өөрөө ногоо тарина.
Ариун-Ундрах -
Өөрийнхөө ногоог тарина.
Оюунчимэг -
Тийн өөрсдийнх нь ногоо ажилчиддаа өгдөг тийм ногоо тарьдаг. Тэгээд бас тэр зуслангийн хүүхдүүд чинь бас л тийм шугамаар хооллодог байсан байхгүй юу. Яг л нэг ажил хийгээд пионерийн зусланд амрах маягаар. Бас л гоё хэлбэр байсан ш дээ тэр тийн.
Ариун-Ундрах -
Тэр үед хүмүүсийн яриаг сонсоод байхад ногоо их тарьдаг байсан юм шиг байгаа тийм ээ?
Оюунчимэг -
Маш их ногоо тариа ногоо болуул ерөөсөө маш их тарьж тариагаа тариад гурилынхаа өөрсдийн хэрэгцээг дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Хүнсний ногоо маш их тариад аягүй их ургаад айл болгонд олон килограммаар хуваарилж өгдөг байсан ш дээ намар.
Ариун-Ундрах -
Айл бүрт үү?
Оюунчимэг -
Айл бүрт. Тэгээд хөдөөнийхөнд хүртэл хуваарилж өгдөг байсан гэж байналээ. Зүгээр хотынхонд бол айл болгон намар ерөөсөө бараг л ургацын баярыг хийдэг байсан ш дээ. Айл болгон зөндөө олон килограмм 40-50 килограмм ногоо хуваарилаад л авдаг байсан ш дээ. Тэгээд тэр үнэн нь бол маш хямд бараг л үнэгүй заримыг нь өгч байсан юм биш үү, тийм юм шиг байналээ.
Ариун-Ундрах -
Таны нөгөө түрүүний яриан дээр 10-н жилийн сургууль төгсөхөд чинь нөгөө цахилгааны инженерийн ангид хуваарилсан гэсэн ш дээ. Тэрийг одоо яг ямар үндэслэлээр тэгэж хуваариалсан бэ?
Оюунчимэг -
Тэр ч яахав дээ сурлагыг ингэж хараад тэгээд цахилгааны анги чинь жаахан хүнд анги юм байналээ ш дээ маш их тоо боддог тийн. Яахав жаахан сурлага гайгүй болохоор л хуваариалчихсан байх л даа
Ариун-Ундрах -
Аан тоо боддог болохоор нь тиймээ?
Оюунчимэг -
Тийм тийм тэгтэл би өөрөө сонирхолгүй л байсан байхгүй юу, ерөөсөө л багадаа л би яагаад одоо тэгсэнээ мэддэггүй ш дээ. Эмч л болно гээд байсан тэгээд би анатомынхаа хичээлд маш их сайн дандаа л онц авна. Тэгээд ямар сайндаа манай анатомын хичээлийг манай сургуулийн захирал Самдан гэж хүн ордог байсан. Тэгээд л сэдвүүд асууна ш дээ тэ дүн гарах гээд л тэгэхэд чинь нэг сэдэв асууна тэрийг нь ярингуут дараа нь ахиад сэдэв орохоор тэрийг нь ахиад ярьчихна, нэг удаа бүр тэгсэн ш дээ, ахиад л асуугаад ахиад л байна. Тэгээд бараг тэр өнөө семистрд үзсэн бүх асуусан ш дээ нэг удаа. Тэгээд би хариулаад л байсан хариулаад л байсан, тэгээд хамгийн сүүлд бүгдийг нь асууж байж сайн байна суу онц гээд. Манай ангийнхан бүр гайхчихсан, чив чимээгүй болчихсон байсан ш дээ. Тэгээд яагаад гэвэл би тэрийг боддог юм би аягүй сонирхолтой байсан учраас л тэгэж байгаа ш дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
Аанхан. Яг өөрийн сонирхол байгаа ш дээ тэ?
Оюунчимэг -
Тийн тэгээд би анатомын хичээлийг ерөөсөө маш сайн мэддэг. Аа дээр нь би физикийн хичээлд бас сайн байсан байхгүй юу. Физикийн багш бас намайг нэг удаа тэгсэн. Тэгээд би бодсон чинь одоо би яг ингээд ажил амьдралаа бодсон чинь би эмч бөгөөд физик эмчилгээний эмч болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол би бас юм их сонин юм байна гэж бодсон. Би физикийн хичээлдээ маш сайн байсан байхгүй юу. Аа дараа нь бас би химийн хичээлд сайн байдаг байсан. Химийн хичээлд дандаа л онц гарна, физик дээр дандаа л онц авна, анатоми дээр дандаа л онц гардаг. Ерөнхийдөө би тооны хичээлд сайн байсан. Аа зүгээр хэл уран зохиолын юуг яахав дундад зууны одоо уран зохиол тэрийг чинь уншчихна ш дээ. Шөнө нойргүй уншаад л хонодог. Тэгээд эх эцэг гэрлээ унтраа ямар их орой унтдаг юм гэхээр нь гар чийдэн асааж байгаад би юмаа бүрхэж байгаад тэгээд уншчихдаг байсан. Тэр чинь одоо юуг харуулж байгаа юм бэ дээ би сонирхолтой нь байсан байна тэ хичээлд?
Ариун-Ундрах -
Ер нь их хичээлдээ сайн байсан байна тэ?
Оюунчимэг -
Үгүй тэгээд мэдэхгүй одоо тэрийгээ би сайн мэддэгүй юм. Ерөөсөө ямар ч байсан л нэг уншъя гэсэн юмаа ямар ч байсан тэгээд л заавал уншиж дуусгаж байж санаа амардаг тийм сонин хүүхэд байсан байхгүй юу гол нь тийн. Бид нарын үед чинь одоо багш нар ч их сайн байсан байгаа юм ш дээ хариуцлагатай тэ ерөөсөө даалгаврыг өдөр болгон шалгана. Одоо би тэгээд даалгавар өдөр болгон шалгадагыг сайн мэдэхгүй л байна. Тэгээд хүүхдүүд нь их идэвхитэй байсан юм аа бид нарын үед чинь. Сурлагын чанар их сайн байсан ш дээ. Тэгээд жишээлбэл анагаахад би ингээд л оюутан болоод л ороход чинь бид нарын багш нар их шахаж байсан байна аа. Юу гэж хэлж шахаж байсан гэвэл та нар хүнийг гараад эмчилнэ. Хүн бол их үнэтэй. Аа бусад эд юмнаас хамаагүй үнэтэй учир та нар хүн алчих юм бол нэгдүгээрт хэрэгт орно, хоёрдугаарт одоо маш их хохирол амсана. Та нарыг шахах ёстой гээд тэгээд ерөөсөө бид нарыг оронгуут Орос дээр бүх хичээлийг явуулаад л ерөөсөө Орос багш нар зарим нь Орос багш нар, зарим нь Монгол багш нар шууд Орос дээр л хичээл
Ариун-Ундрах -
Лекцээ ярьчих уу?
Оюунчимэг -
Ярьчихна ш дээ. Бид нар юу ч мэдэхгүй бараг зарим нь цагаан дэвтэртэй гарч байсан ш дээ. Тэгээд би эхлээд бүр үгүй ээ энэ чинь ямар сургуульд орчихвоо би юу ингээд нэг өнөө мэддэггүй үгээ бичиж аваад л дараа нь мэдэхгүй ингэж явсаар байтал би эрээн цоохор дэвтэртэй гарч байсан ш дээ. Анхны хичээлээс анатоми ороод. Тэгээд би сэтгэлээр унасан байхгүй юу. Ингэж яаж сурнаа гэж бодоод. Тэгээд яг том анатомийн атлас гэсэн чинь аймар том зузаан номнууд өчнөөн олон хуудаснаас даалгавар өгөөд бүгдийг нь цээжилж ир гэдэг даалгавар. Би чинь нэг их цээжилдэггүй ингээд ерөнхийдөө утгыг нь ойлгоод л ингээд явчихдаг байсан байхгүй юу 10 жилд. Тэгсэн чинь эхний хичээлд байна ш дээ 10 хэдэн хуудаснаас Латин, Орос, Монголоор нэрийг нь цээжил гэж даалгавар өгсөн чинь эхний үед би энийг чинь одоо яаж Латиныг нь бараг Латин хэл мэдэхгүй учраас бараг ингэж уншиж чадахгүй. Тэгээд геометр дээр үзэж байсан хэдэн томъёоны үсгийг л мэднэ, бусдыг нь байсан юм чинь. Тэгээд Оросыг нь бол яахав нэг юм уншчихна л даа Орос хэл заалгаж байсан учраас. Тэгээд энэ 3 дээр ингээд цээжилж ир гэсэн чинь би бүр сэтгэлээр унаад одоо яаж сурах вэ? гэж бодолд орж байсан санагддаг юм. Тэгсэн чинь манай ангид өнөөр хүн эмнэлэгийн техником төгсөөд ажиллаж байгаад ирсэн бас ахмад 3, 4 хүн байсан байхгүй юу. Тэгээд дараа нь бараг олигтой ч цээжилсэн юм байхгүй дараагынхаа хичээлд очсон чинь тэднуус чинь зүгээр тачигнатал цээжилчихсэн байсан чинь хөөх тэд нараар заалгаад цээжилсэн байхгүй юу. Тэгсэн сүүлдээ бүр ингээд өнөө зарим Латин үгээ уншиж чадахгүй болохоороо ингээд хажууд нь Монголоор бичиж авчихаад тэгээд ёстой
Ариун-Ундрах -
Галиглаж бичээд үү?
Оюунчимэг -
Аан галиглаж бичээд тэгээд л нөгөөдөхийгөө ёстой тачигнатал цээжилнэ ш дээ. Ерөөсөө тэгээд нэг ч үг мартахгүйгээр цээжилсэн байгаа юм ш дээ.
Ариун-Ундрах -
Одоо хүртэл мартахгүйгээр сайн цээжилсэн үү?
Оюунчимэг -
Тэгээд одоо би зарим анатоми дээр цээжилсэн юмаа мартаагүй л байгаа ш дээ ерөөсөө. Хааяа нэг заримыг нь бол бас мартсан байдаг юм. Ер нь л ихэнхийг нь мартдаггүй юм. Яагаад гэвэл бас миний мэргэжил ч бас мартуулахгүй мэргэжил. Яагаад гэвэл би чинь зүүний зүү барьдаг, тэгээд физикийн эмч. Ингээд л хүн физик хүнд зүү тавина гэдэг чинь хүний нурууг хүртэл тоо л байдаг ш дээ. Тоолж ингээд оношоо тогтоодог юм. Тэгээд мартаагүй л байгаа байхгүй юу. Зарим зүү чинь бол үений 2 үений ясны завсар ордог. Тэгэхээр чинь би бас мэдэж байж л оруулна ш дээ тэ. Тэр бас миний мэргэжил ч холбоотой байж магадгүй юм. Би анатомиа бол ер нь л ихэнхийг нь мартаагүй шүү. Тэр тачигнатал цээжилж байсны үр дүн ч бас байсан байж болох л юм л даа. Тэгээд би анатоми дээр бүр онц гарч байсан ш дээ. Анатоми дээр бол бас нилээн л бууж өгдөг хичээлийн нэг байсан байхгүй юу. Тэгээд сургуулийн анатомийн музей бий. Тэнд ороод цээжилнэ. Бас их сонин дурсамж байдаг л байхгүй юу. Лаборант энэ тэрээс нь түлхүүрийг нь гуйгаад л анатомийн музейд орчихоод нөгөө юмнуудаа цээжилээд байгаа юм биш үү. Тэгсэн чинь нэг удаа би үерхдэг охинтойгоо анатомийн музейд орчихоод ингээд л шалгалт дөхчихсөн ингээд л хэвтэж байсан чинь нөгөө найз охин маань гэртээ нэг юм мартчихсан. Чи байж бай би ерөөсөө гэрээсээ юмаа аваад ирье гээд намайг үлдээгээд гарчихгүй юу.
Ариун-Ундрах -
Нөгөө музей дотор нь уу?
Оюунчимэг -
Тийн. Юмаа цээжилчихсэн л гэв гэнэтхэн ингээд л харсан чинь нүдэнд ёстой янз бүрийн эрхтэн харагдаад би айчихсан ш дээ. Нөгөө булан руугаа ингээд хураад ингээд суучихсан таг. Юм аа ч уншсан юм байхгүй нөгөөдөхийгөө ирэхийг хүлээгээд суугаад. Тэгээд нөгөө нөгөөдөх маань хаалга тогшоод ирэнгүүт ингээд бие тавигдаад л тэ тэгээд л хоёулаа ахиад л нөгөө хичээлээ уншаад би тэгэж байсан ш дээ аягүй инээдтэй. Тэгээд л нэг лаборант энэ тэрээс чинь нэг хэдэн яс гуйж авчихаад л одоо атлас тэ анатомийн атлас, яс хоёр шал ондоо байдаг. Анатомийн атласыг ингээд хараад л тэнд ийм нүх байна, энд ийм одоо ирмэг байна гээд л ингээд цээжилж цээжилж оччихоод л яг ясан дээр очихоороо олохоо байчихдаг. Тийм учраас заавал яс авч байж цээжилвэл их амар байдаг байсан учраас гуйнаа анатомийн лаборантуудаас яс нэг хэдэн яс гуйж авч цээжилчихээд л нөгөөдөхөө аваачиж өгчихөөд л ахиад л хэдэн яс гуйж авч цээжилээд л цүнхлээд л яваад байна шүү дээр ерөөсөө. Тэгээд л цээжилээд ингээд тийм журмаар л сурч байсан даа.
Ариун-Ундрах -
Тэр анатомийн атлас гэдэг нь ясны зурагнууд юм уу?
Оюунчимэг -
Ясны зурагтай тэгээд Латинаар одоо бүх нэрүүдийг нь биччихсан, Оросоор биччихсэн, тэгээд тайлбар нь бол Орос дээр. Тийм л атлас байхгүй юу. Тэгээд Монголыг бол яахав бид нар чиньМонгол хүн юм чинь нэр нэрээ мэднэ ш дээ тэ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд жинхэнэ ясан дээрээ очихоор өөр байдаг байсан тэ?
Оюунчимэг -
Тийм. Тэгээд л тэр багш шалгахаараа нэг ясан дээр яс яагаад л за энэний одоо энэний нэрүүдийг хэл гээд л ингэнэ ш дээ. Тэгэхээр яг атласнаас уншсан хүн бол заримыг нь олно, заримыг нь олохгүй тэ. Тийм учраас яс атлас хоёроо тулгаж уншдаг байсан байхгүй юу. Тэгэхээр чинь шууд л олно, багшийг асуунгуут л олчихож байгаа юм чинь. Тийм байсан. Тэгээд бид нарыг оюутан байхад чинь гадаадын оюутнууд их сурдаг байсан хамт. Болгар, Орос, Германы оюутнууд эд нар сурдаг байсан. Монголын анагаахад. Тэр яагаад ингэж байсан юм гэвэл би мэдэж байсан юм яагаад гэвэл өнөө гадаадын мэргэжилтний хүүхдүүд байсан байхгүй юу. Тэгээд тэд нар чинь өнөө 10 төгссөн хүүхдүүд нь манайд Монголд шууд дээд сургуульд орчихоод 1, 2-р курст сурч байтал эх эцэг нь одоо бусад улсад явдаг юм байна л даа. 3-р ангид ч юм уу тэгээд шилжээд явчихдаг байсан.
Ариун-Ундрах -
Аан аав ээжийгээд дагаад л ирчихдэг.
Оюунчимэг -
Аав ээжийгээ дагаж ирээд л тэгээд 10 төгссөн хүүхэд нь Монголд сургуульд орчихоод л тэгээд л тэндээ очоод л өөрийнхөө орны дээд сурч байсан байна л даа одоо бодоход. Тэгээд би тэр гадаадын оюутнуудтай ингээд манай анги чинь 3, 4 оюутан байсан юм аа. Нэг Болгар, 3 нь Орос байсан. Өөр ангид ч бас өөр үндэстэнүүд байсан. Тэгээд л тэд нарыг ингээд хараад байхад жаахан юм аа цээжилэхдээ муу ш дээ. Орос дээр атлас нь бол ингээд Оросууд бол өөрийх нь хэл дээр атлас байж байгаа ш дээ тэ. Бид нар мэдэхгүй байсан байхгүй юу Орос хэл эхлээд орохдоо. Тэгээд л яахад чинь нөгөөдүүл чинь цээжлэхгүй ш дээ. Багшийг асуухад ерөөсөө аа уу гээд түгдчээд л ингээд нүд нь янз бүр болоод л. Манайхан бол тэгэхгүй шууд л ерөөсөө яриад явчихна. Би тэгээд одоо боддог юм бас Монголчууд толгой бас муу биш байсаан. Тэгээд л тэгэхэд чинь бараг бид нараас будаа иддэг байсан ш дээ. Бид нар хуулуулаад.
Ариун-Ундрах -
Гадаадын оюутнуудтай харьцуулахад бол
Оюунчимэг -
Арай л өөр сурлага сайн байсан. Тэгээд л яахав тэд нар тэгээд шпралк хэрэглэнэ. Бид нарын үед бол шпралк гэдэг юм мэддэггүй байсан байхгүй юу. Номныхоо хуудсыг ураад л орчихоор бид нар гайхаад л үхтлээ айдаг байсан өмнөөс нь. Баригчихвий яанадаа гэж бодоод л бүр чичирчихдэг байсан ш дээ. Тийм юм ерөөсөө мэддэггүй тэгээд яг л ёстой нэг бор зүрхээрээ тархиараа л сурдаг үе байсан ш дээ. Одоо яаж байгаа бол сайн мэдэхгүй байна.
Ариун-Ундрах -
Тэр үед анагаахын их сургуульд яг хэдэн жил сурдаг байсан бэ?
Оюунчимэг -
5 жил байсан. Би хамгийн сүүлчийн 5 жилээр сурсан хүн ш дээ. Би эхлээд 6 жил болчихсон гэж 6 жил орсон байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн сүүлчийн 5 жил байсан.
Ариун-Ундрах -
Аа тэгээд тэрний дараа 6 жил болсон.
Оюунчимэг -
Тэрний дараа 6 жил болсон ш дээ. Одоо бараг 8 жил ч юм уу. Аа дадлагжагч эмч гэж 2 жил сурдаг юм төрсөний дараа болчихсон байна тийн. Аа бид нар чинь бол тэгэхгүй шууд л эмч болоод л гардаг ерөөсөө тэгээд курс. . .
Ариун-Ундрах -
Шууд ажил дээр.
Оюунчимэг -
Шууд л ажил дээр очно. Жишээлбэл би их сонин тохиолдол байдаг. Би энэ мэргэжлээрээ бас тэгээд явчихсан ш дээ эхнээсээ их сонин. Яагаад гэвэл анагаах төгссөн чинь Монголын үйлдвэрчний төв зөвлөлд гээд л хуваарилах юм. Тэгсэн чинь төв зөвлөл гэдэг чинь одоо зүгээр л одоо юуны олон нийтийн байгууллага ш дээ тэ. Тэгээд энэ би хуваарь тэгээд уншчихаар би гайхаад төв зөвлөл эмчээр яадаг юм бол оо гэж дотроо бодож байсан. Тэгээд л хуваарийн дагуу очсон чинь өнөө рашаан сувилалуудад эмч байдаг юм байна л даа. Тэгээд намайг эхлээд Хужиртын рашаан сувилалд хуваарилсан. Тэгээд Хужиртын рашаан сувилалд очсон чинь энэ рашаан сувилалын энэ физик эмчилгээ энэ тэрийг яг бид нарын үед нэг их тийм нарийн заадаггүй байсан юм байлээ. Ердөө нэг хэдэн цагийн курац ордог ерөөсөө тийм олигтой ч юм сураагүй байсан юм байна. Тэгээд нэг их зачо ч авдаггүй байсан хэдэн цагийн л курац. Тэгсэн чинь очсон чинь рашаан сувилалын эмчээр би шууд юу ч мэдэхгүй хүн л одоо рашаан сувилалын эмч болчихдог юм. Эмээ мэддэг энэ физикийн аппарат юу ч мэдэхгүй, рашаан сувилал энэ тэр рашаан шавар бүү мэд. Тэгээд нэг ахмад эмчийг дагалдаж сураарай гээд тэр хүн зааж өгсөн. Юу ч мэддэггүй тэр хүнээс нэг жаахан юм асуусан. Ер нь нэг л хангалттай мэддэггүй. Тэгээд би ном олж аваад нэгдүгээрт уншсан. Хоёрдугаарт би өөрийн биеэр тэр эмчилгээнүүдэд өөрийнхөө биеэр туршиж орсон ш дээ. Шаварт нь ороод, рашаанд нь ороод, массажинд нь ороод, душ шаркод орчихоод би бүр инээдэмтэй. Өнөө маш өндөр усны даралтаар цохиж өнгөц каплеруудыг тас цохидог тэр үйлчилгээг нь би уншаагүй л байсан байхгүй юу. Тэгчихээд орчихоод аймар туранхай, жижигхэн тэ биетэй. Тэгсэн чинь нөгөө усан эмчилгээн дээр орчихоод душ шаркод одоо би орно. Та одоо намайг нөгөө энэ шланкаараа шүрш гээд тэгсэн хэдэн атмосферийн хүчээр шүрших үү? гэхээр нь 2 гээд байгаа юм шүү.
Ариун-Ундрах -
2 нь өндөр байх уу?
Оюунчимэг -
2 өндөр аймар өвддөг юм. Тэгсэн таныг одоо ийм туранхай хүнийг чинь яаж шүршинээ гээд л хөгшин сувилагч байсан чинь тэгээд би шүрш шүрш гээд байгаад юм шүү орж зогсчихоод яаж шүршинээ гэснээ л шүршсэн чинь аймар өвдсөн чинь хөл рүү шүршээд. Тэгээд бас 5 минут гэснийг яах вэ? Юун 5 минут байтугай би 3 минут болов уу үгүй юу гүйгээд гарсан ш дээ. Аймар өвдөөд. Би тэр чинь үйлчилгээ нь дараа нь номноос уншсан чинь үйлчилгээ нь юу өнгөц каплеруудыг маш даралттай усаар шүршиж тас цохиод тэгээд тураадаг юмыг чинь би аймар туранхай байж байж орчихоод шүршүүлээд.
Ариун-Ундрах -
Өндрөөр нь үү?
Оюунчимэг -
Тийн тэгэхээр нөгөө сувилагч айлгүй яахав дээ тэ. Тэгээд би биеэрээ үзэж л ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд л шаварт орж үзэж байгаа юм, рашаан баннд орж үзэж байгаа юм, тэр усан эмчилгээ тэр душ одоо яамны душ гээд л бүх төрлийн душинд нь орж үзэж байгаа юм. Тэгээд бүгдийг нь тэгээд номоо уншиж байж л ойлгож байсан санагдаж байна. Тэгээд дараа нь би дотрын мэргэжилээр рашаан сувилалд Оргилд ирчихээд дотрын мэргэжлээр эзэмшсэн байхгүй юу. Тэгээд дотрын мэргэжлүүд жаахан өргөн хүрээтэй. Тийм учраас дотрын эмчээр бас нилээн 10 хэдэн жил ажилчихаж байгаа юм. Тэгээд мөн тэгэж байхдаа олох дээшлүүлэх юмаа хийчихээд дараа нь рашаан сувилалын мэргэжлээр курс дээшлүүлсэн. Дараа нь зүүний мэргэжлээр ингээд энэ чиглэлээрээ л дандаа сураад байсан даа. Тэгээд дараа нь ингээд нилээн мэргэжлээ дээшлүүлсэн, дадлагажсан тэ тэгээд сувилалд тулгуурлаад явах бололцоотой болсон учраас сувилалын даргаар ийш тийшээ яв гээд байсан. Тэгээд би Налайхын сувилалыг сонгож жоохон ойрхон доо гэж бодоод Налайхын сувилалыг сонгож ирээд тэгээд ажилласан. Клиник тасаг байгуулж ажилласан. Тэгээд болж байсан даа одоо явж байсан шүү.
Ариун-Ундрах -
Таныг яг сургууль төгсөнгүүт чинь хуваарилсан гэсэн ш дээ тийм ээ?
Оюунчимэг -
Тийн хуваарилдаг байсан.
Ариун-Ундрах -
Тэр үед яг ямар сургууль төгссөн хүмүүсийг яг тэгээд хуваарилаад ийш тийшээ. . . .
Оюунчимэг -
Тийн хуваарилаад л ерөөсөө явуулчихна ш дээ. Одоо хуваарийн дагуу хөдөө нь хөдөө, хот нь хотод тэгээд мэргэжлийх нь дагуу хуваарилчихдаг байсан. Аа тэгэхдээ хөдөө очоод яг дөнгөж оюутан байж байгаад төгсөөд хөдөө очсон хүн чинь тэр үед эмч нар бол нарийн мэргэжээгүй. Ердөө л шууд л ажил дээр очно. Тэгээд яаж байсан бэ? гэхээрээ ажил дээрээ хүн чинь бас мэдэхгүй хүн чинь нилээн будилна тэ. Будилж байж өнөө номоо нэгдүгээрт уншина, тэгээд тэрнийхээ суурин дээр мэргэжлээ сонгоод дахиад курст суудаг байсан байхгүй юу. Жишээлбэл би рашаан сувилалд оччихоод байна ш дээ нөгөө дотрын эмчээр л ингээд үзлэг хийж байсан. Тэгсэн чинь мэдрэлийн эмч амарчихсан чинь намайг мэдрэлийн юу үз гэсэн. Мэдрэлийн эмч боллоо. Тэгсэн чинь эмэгтэйчүүдийн эмч амарсан. Эмэгтэйчүүдийн эмч амарсан учраас би эмэгтэйчүүдийн эмч болж байгаа юм чинь. Гэх мэтээр л ерөөсөө тэгээд л хөдөө чинь ерөөсөө мэдэхгүй ч байсан тэгээд л тэр эмч болдог л байсан байхгүй юу. Тэгээд яаж ажиллаж байсан гэхээр ном л багш болдог байсан. Номоо л уншина шүү дээ. Би чинь бүр бараг эмэгтэйчүүдийг үзэхэд чинь өнөө толь тавьж харчихаад л номоо хараад л би тэгэж үзэж байсан санагдаж байна. Гэхдээ яахав бас эх барих эмэгтэйчүүдийн хичээл заалгаж байсан юм чинь шал ондоо ш дээ огт мэдэхгүй хүнээс шал ондоо. Зүгээр ер нь тэгэхдээ л хүн лавлаад номоо заавал хардаг юм байналээ. Тэгээд ямар ч байсан эмэгтэйчүүдийн эмч ирэхэд бол ямар ч байсан үзлэгээ хийчихээд л эмчилгээг нь бичээд л сууж байсан. Мэдрэлийн эмчийг ирэхэд мэдрэлийнхээ эмчилгээг хийчихээд л сууж байсан. Тэгээд рашаан сувилалын хувьд болохоор рашаан сувилалын мэргэжил их өргөн хүрээтэй. Яагаад гэвэл рашаан сувилалууд, энэ физик эмчилгээнд чинь байна ш дээ бүх л төрлийн өвчтэй хүн ирнэ. Тийм учраас бүх л төрлийн өвчин мэдэж байж л эмчилгээ хийж байгаа юм ш дээ. Тэгээд физик эмчилгээ ч адилхан, рашаан сувилал ч адилхан ш дээ. Мэдрэлийн хүн очно, эмэгтэйчүүдийн өвчтөнүүд очно, арьсны өвчтөнүүд очно, дотрын өвчтөнүүд очно, бүгд л очно. Тэгэхээр тэр бүгдийг л мэдэх шаардлагатай байсан. Тэрүүгээр чинь яахав би зарим мэдэхгүй оноштой улсуудын чинь номоо бас лавлаж харна. Тэгээд л ерөнхийдөө тал бүрийн мэдлэгтэй болчихож байхгүй юу, дээр нь курсд суугаад л. Тэгээд энэ мэргэжлээрээ би улсад 37-н жил ажиллаж байна штдээ. Тэгээд тэтгэвэр тогтоолгосон хирнээсээ одоо яахав мэргэжлийн хүн байхгүй учраас би ажиллаад л байна ш дээ. Яахав тэгээд одоо нэгэнт ийм мэрэгжил эзэмшсэн юм чинь би нэгэнт тангаргаа өргөөд ийм мэрэгжил эзэмшсэн юм чинь энэ мэрэгжлээрээ яахав ингээд л ёстой бүүр ажиллаж чадахгүй болтолоо л ингээд хүнд туслаад л явж байя гэж бодсон ерөөсөө.
Ариун-Ундрах -
Та яг нөгөө ерөнхий эмчилгээний эмчээр төгссөн. Тэгэхлээр нөгөө таны. . .
Оюунчимэг -
Ерөнхий эмчилгээгээр төгссөн тийн юуны ч эмч болж болдог. шүд, хүүхэд эрүүл ахуй гээд орчвол өөр мэрэгжлээр бас хязгаардмал болчихдог. Тэгээд би ерөнхий эмчилгээгээр нь төгссөн учраас
Ариун-Ундрах -
Аан тэгээд эмэгтэйчүүдийн эмч. . .
Оюунчимэг -
Тийн бүх хичээл ордог л байсан. Тэгээд чадсан л байхгүй юу тээ. Шүд энэ тэр чинь бас хэцүү ш дээ тийм ээ? Дараа нь өөр мэрэгжлээр ажиллахад хэцүү ш дээ.
Ариун-Ундрах -
Тэр ерөнхий эмчилгээний эмч бол яг хөдөө орон нутагт илүү хэрэгтэй тэ?
Оюунчимэг -
Илүү хэрэгтэй. Яагаад гэвэл одоо хөдөө чинь бол хөдөөний нэг сумын эмнэлэг чинь одоо бүх л төрлийн бас л өвчтөн ирнэ ш дээ. Тэгэхээр тэр бүгдийн мэдлэгтэй байж байжийж л эмч болно. Тэгээд би тэр Хужирт чинь одоо хөдөөний суманд байсан учраас би дөнгөж төгсөж очсон залуу байж тиймээ хүүхэд нөхөр байхгүй байсан тэгээд яасан гэвэл хөдөө тэр суманд манай төгсөлтийн 2 эмч очсон байхгүй юу. Тэр 2 дээрээ очно заримдаа гэр мэрээ санахаар. Тэгээд тэр хоёртой цуг хөдөө дуудлаганд явж үзсэн. Нилээн хэдэн удаа явсан маш их сайхан байсан. Дээр нь бас би 4-р курс төгсчихөөд эмчийн дадлагийг хөдөө сум дундын эмнэлэгт очиж хийсэн. Тэнд бол би бас их юм сурсан ш дээ. . Ер нь эмчид бол дадлага их хэрэгтэй юм байналээ. Бие даасан ялангуяа төрөх өрөөний хажууд нөгөө 2 оюутныг байруулчихсан учраас төрөх хүн төрж чадахгүй бол бид 2-ыг дууддаг. Тэгээд л хөдөө чинь өнөө бригадаар ингээд л 69 машинтай явна шүү дээ. Тэгээд л бригадаар нь яваад л хөдөөнийхөн нэг онцлог нь эмч одоо жаахан цөөн байсан учраас тэгэж байсан юм уу? Нэг айлд дуудлага өгөхөд нэг айлд очиход тэр айлд тэр хавийн тэр одоо хавийн бүх улсууд ороод суучихна.
Ариун-Ундрах -
Үзүүлэх гээд үү?
Оюунчимэг -
Үзүүлэх гээд. Тэгээд нэг айлд чинь бараг бүгдийг нь үзэжчихээд гараад явьж байгаа юм биш үү.
Ариун-Ундрах -
Олон цаг үзээд
Оюунчимэг -
Тийн нилээд хэдэн цаг болно ш дээ тэ. Тэгээд дараагынхаа өөр сумын дуудлаганд явах жишээтэй. Сум дундын эмнэлэг байсан учраас нилээн хэдэн сум 4, 5 сум 5, 6 сум ч хариуцсан тийм эмнэлэг байсан юм.
Ариун-Ундрах -
Тэгэхдээ бас нөгөө айл айлаар орохгүй нэг бөөнд нь үздэг тэ?
Оюунчимэг -
Тэр нь харин нь амар л байсан л даа. Тийн тэгэхдээ л би эхлээд бүр гайхсан байхгүй юу анх удаа л эмчийн дадлагаар нэг дуудлага ирсэн. Тэрэнд нь очоод л хүн үзээд эргээд харсан чинь гэрээр нь дүүрэн хүн үзүүлэх гээд сууж байсан. Бүгдийг нь л үзсэн. Тэгсэн нөгөө би нэг сувилагч дагуулж авч явсан нөгөө сувилагч нь надад жинхэнэ тайлбарлаад тэгдэг юм ш дээ хөдөөнийхөн ингэдэг байхгүй юу гээд. Тэгээд бүгдийг нь үзээд, дараагынх нь суманд очсон чинь бас бас л тэгэж байсан байхгүй юу. Тэгээд би сүүлдээ мэддэг болсон. Дээр нь надад бас их сонин байсан. Хөдөөнийхөн чинь тэгээд их цайлган тэгээд ерөөсөө нэг хоёр хүнийг л сайн эмчилчихвэл ерөөсөө л сайн эмч гээд бодчихдог юм шиг байгаа юм даа. Тэгээд нэг онцлог нь. 2-р онцлого нь байна ш дээ хөдөөнийхөн ерөөсөө ямар ч хүнд өвчтэй байсан эмчилгээ маш сайн авдаг байхгүй юу. Би жишээлбэл тэрэнд ярихад нэг их бүр хүнд хатгаатай өвгөн ирсэн байхгүй юу. Бүр 70-р гаруй настай. Тэгээд би бодож байсан юм энэ хүн 2 уушиг нь бүтүү хатгаа, тэгээд өндөр настай энэ ер нь дийлэх болов уу? үгүй болов уу? гээд бодож байхгүй юу. Хүн аваачаад үзэж байгаа ш дээ. Тэгсэн чинь нөгөө антибеотик хийгээд л ингээд л 2 хоногийн дараа дуудлаганд явчихаад л 2 хоногийн дараа үзсэн чинь нөгөө хатгаа нь бараг гайгүй болж байсан байхгүй юу. Би гайхаад буруу чагначихвуу гээд дахиад үзэж байсан гээд бод доо. Тэгсэн чинь бүр хэд 5, 6-хан хоногт нөгөө хатгаа нь гайгүй болоод, зүгээр болоод гарч байсан байхгүй юу. Маш сонин. Би тэрэн дээр их гайхаж байсан. Хотынхон бол тэгдэггүй л байсан даа. Тэгээд дадлага хийдэг л байсан. 5, 6-хан хоногт тийм хүнд хатгаа зүгээр болоод явж байсан нэг. Хоёрт бас надад юу тохиолдож байсан гэвэл нэг айлын нэг баахан коклюштай хүүхэд ирсэн байхгүй юу.
Ариун-Ундрах -
Коклюштай гэдэг нь юу гэсэн үг вэ?
Оюунчимэг -
Коклюш гээд бүр ингээд үргэлж ханиадаг. Ерөөсөө гайгүй болддоггүй байнга л ингээд ханиагаад л. Тэгсэн чинь коклюштай хүүхдүүд ирсэн. Тэгсэн чинь би хөдөө бас сум юм чинь заримдаа зарим эм байдаггүй юм байналээ л дээ. Тэгсэн чинь яг коклюшд хэрэглэхээр олигтой эм байхгүй байхгүй юу. Тэгэхдээ би нэг одоо тийм эпүкакион гээд одоо тийм эм байсан, тэгээд жаахан ханиад дардаг найрлагатай дотроо. Тэрийг яасан чинь ашгүй тэр харин сумын аптекэд тэр эмийг найруулж өгдөг байх бололцоотой. Тэгээд тэрийг л ганцхан тэрийг бичсэн бүр. Тэрийг биччихээд л ингээд л 5, 6 хонож байсан чинь л аав нь мориороо хүрээд ирсэн. Яасан гэсэн чинь нөгөө эмэнд чинь нөгөө хүүхдүүд чинь бүгдээрээ зүгээр болчихсон. Ахиад нэг шилийг бичиж өгөөч гээд ирсэн. Би тэр үед гайгүй болчихно гэж ерөөсөө бодоогүй л байхгүй юу. Тэгээд одоо энэ л жаахан таарч магадгүй бусад нь одоо дарахгүй гэж би бодож байсан тэ. Тэгээд ирж байсан ш дээ. Тэгээд би ахиад бичиж өгсөн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь баярлаад зүгээр дараа ахиад ирэхдээ надад зөндөө сүү энэ тэр аваад ирж байсан. Бүгдээрээ зүгээр болчихсон шүү эмчээ л гээд тийм их сонин байдаг юм байналээ. Тэгээд л дараа нь яасан чинь явах болсон чинь хүн болгон зүгээр л ингээд л цагаан идээ би чинь шуудай дүүрэн боллоо. Яаж дааж явах вэ дээ хэцүү. Хагасыг нь хүнд өгөөд, хагасыг нь аваад явсан. Тэгээд дээр нь яасан чинь нөгөө сум дундын эмнэлэг чинь сайн ажилласан гээд төгсөнгүүт чинь манай суманд татаж авна гэсэн гээд бод. Тэгсэн чинь би жаахан.
Ариун-Ундрах -
Аан дадлагаа хийсэн ш дээ тэ?
Оюунчимэг -
Дадлага хийсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо хойтон төгсөх бил үү? Хойтон төгсөхөөр чинь татаж авнаа гэсэн гээд л бод. Тэгсэн чинь би яагаад дургүй байсан гэвэл
Ариун-Ундрах -
Тэр аль сум юм?
Оюунчимэг -
Тэр бол Өвөрхангайн Зүйл сум байсан. Сум дундын Зүйл сум байсан. Тэгсэн чинь татаж авнаа гэсэн чинь би жаахан айсан. Яагаад гэвэл манай аав жаахан өндөр настай, жаахан инээд өнөө судасны хатуурлаар өвдчихсөн. Ээж дүү нар олон жижигхэн дүү нартай. Тэгээд би бас ээж аавдаа ойрхон байхгүй бол жаахан хэцүү надад санагдаж байсан учраас ээ дээ намайг болохгүй шүү. Манай аав өвчтэй гээд гуйж байсан гээд л бод. Тэгээд би болиулж байсан ш дээ. Тийн тэр ерөөсөө шууд л авах гээд байсан. Ингээд байж байсан. Тэгээд тэр сум дундын эмнэлэг чинь бас мэс засал хийдэг. Надад их сонин гоё байсан. Тэнд чинь би морь унаж сурч байгаа юм, тэгээд дуудлаганд явж үзсэн. Бүр морин дээр мордож ч үзээгүй хүн би очиж байсан ш дээ. Тэгээд өнөө хонины хүүхдийн морийг гуйж унаад, морь унаж сураад тэгээд дуудлаганд бас явж очиж байсан.
Ариун-Ундрах -
Аан дуудлаганд мориороо явах нь уу?
Оюунчимэг -
Тийн мориороо явна ш дээ. Дандаа нэг 69-тэй, тэр нь заримдаа хүрэлцэхгүй ш дээ тэ. Дээр нь бас их сонин. Яагаад гэвэл хөдөөний улсууд чинь ингэдэг байсан ш дээ. Ерөөсөө тэгээд гэрээрээ ингээд дуудаж үзүүлэх их дуртай тэ гэрээр нь бас заримыг нь очиж үзнэ. Маш их сонин. Дээр нь тэгээд л бүх одоо ерөөсөө ихэс хүртэл би гардаж үзэж байсан ш дээ. Ерөөсөө огт үзээгүй юм ерөөсөө ихэс гардаж үзэж байсан. Дээр нь тэр сум дундын эмнэлэг мэс засал хийдэг байсан байхгүй юу. Олгойны мэс засал хийчихдэг мэс заслын эмчтэй байсан. Тэр нь амарчихсан. Тэгээд тэр эмчийг амарсан ч гэсэн олгойны үрэвсэлтэй хүн ирэх юм бол дуудаад мэс засал хийдэг байсан. Тэгээд өнөө ихэнхи эмч нар нь өнөө оюутнуудыг очихоор амарчихдаг. Тэгээд л нэг ээлжинд 2 эмчтэй, тэгээд л 2 дадлагын оюутан ингээд л үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь нөгөө олгойны мэс засал хийхэд чинь бид 2-ын нэгийг та 2 нэг нь хамт оролц гээд тэгээд л гар угаана ш дээ. Гар угаагаад л оролцоно. Чадахгүй ч гэсэн куршокийг нь татаад л зогсож байна ш дээ. Тэгээд нөгөө ингээд нэг маань жаахан аймхай. Нэг эмэгтэй аймар айдаг нөгөөдөх чинь. Би орохгүй гээд тэр мэс засалд. Би болохоор яагаад юм мэдэхгүй айдаггүй л байсан. Хэнэггүй л ерөөсөө би айдаггүй байсан. Тэр маань орохгүй ерөөсөө харангуутаа л царай цайгаад л, дотор муухай болоод л гадаа гараад суучихдаг. Аягүй сонин би бүр үгүй ээ чи яав, дотор муухай болоод байна гээд бүр царай нь цайчихсан сууж байгаа юм чинь. Үнэхээр тэр айдаг байсан байхгүй юу. Их сонин тийм бас хүн байдаг. Би тэгээд дараа нь тэрийг дараа нь төгссөнийхөө дараа юуны эмч болсон бол оо гэсэн хүүхдийн эмч болчихсон байналээ.
Ариун-Ундрах -
Та нөгөө нэг оюутан байхдаа яг ингээд номноос харж байсан зүйлүүд чинь яг ингээд амьдрал дээр эмч болоод хийхэд чинь шал өөр байсан уу?
Оюунчимэг -
Шал ондоо байлгүй яахав. Тэгэхдээ л номоо мартаж санах юм гарна ш дээ. Номоо байнга л хараатай л байхгүй бол болдоггүй юм байналээ л дээ. Номоо авч явсан. Ном чинь л багш болдог юм ш дээ. Хөдөө ерөөсөө өөр эмч байхгүй үед бол ном л багш болж байгаа юм ш дээ эцсийн эцэст. Номоо л сандраад л мэдэхгүй юмаа номоо л эргүүлж байгаа юм чинь яахав. Рашаан сувилалд ч тэгэж байсан. Би рашаан сувилалын эмчилгээний физик эмчилгээний ном авч явсан Орос дээр. Тэгээд л тэрийгээ за уншаад л тэгээд л яагаад байхаар аяндаа тэгээд дадлага суудаг юм л даа.
Ариун-Ундрах -
Номнууд бол бүгд Орос хэл дээр үү? тэ.
Оюунчимэг -
Бид нарын үед ерөөсөө Монгол ном цөөхөөн ганц хоёрхон микробиологийн ном энэ тэр л Монгол дээр, бусад нь дандаа Орос дээр. Бид нар чинь харин эхнээсээн Орос дээр хичээл явсан учраас Орос дээр маш чөлөөтэй сурсан. Яагаад гэвэл эхлээд яахав тэгээд мэдэхгүй яахав номоо уншина, номын санд сууна. Тэгсээр байгаад сурчихаад төгсөх үед чинь багш Орос дээр хичээл заана, бид нар Монгол дээр буулгаад л бичээд авчихдаг тийм бүгдээрээ тийм чадалтай болчихсон байсан. Тэгээд л одоо реферат ч юм уу крин конференц дээр чинь бид нар Орос дээр л рефератаа бичнэ, конференц тэр илтгэлээ Орос дээр л тавьдаг байсан. Тийм чөлөөтэй байсан, бас номоо ч ашиглачихна. Тэгээд зүгээр ярианы хэл л жаахан тааруу байж магадгүй хар үг. Түүнээс мэргэжил бол их сайн байсан даа. Яагаад гэвэл ном дандаа Орос дээр байсан учраас ашиглахын тулд ер нь тийм байсан юм шиг байналээ л дээ одоо бодоод байхад тийн. Бид нар бараг уйлах шахаж байсан ш дээ. Эхлээд бүх хичээл Орос дээр орчихно тэ. Нөгөө Орос хэл мэдэхгүй хүн чинь багшийн лекцийг нь бичиж авахдаа буруу бичээд авчихна. Гэртээ ирээд нөгөөдөхөө словараас харсан чинь тийм үг байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр аргаа ядаад номоо уншиж байгаа байхгүй юу номоо словардаж уншина. Тэгэж байж сурч байсан ш дээ. Тэгээд үнэхээр одоо бас бид нарыг сургах гэж шахаж байсан юм шиг байгаа юм. Тэгээд бид нарыг чинь одоо тэр анатомийн тэр зузаан маш их үг цээжилдэг атласнаас гуравхан юм л мэдэхгүй бол бид нарын дүнг тавьдаггүй байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Бүгдийг нь заавал мэдэх ёстой юм уу?
Оюунчимэг -
Бүгдийг нь мэднэ, унш унш гээд л хөөгөөд явуулчихна. Тэгээд л одоо уйлан дугараад л дахиад л уншина даа. Тэгэж сурч байсан.
Ариун-Ундрах -
Та тэгэхээр яг хэдэн онд оюутан болоод, хэдэн онд төгссөн бэ?
Оюунчимэг -
Би 1968 онд өнөө 10-р ангиа төгсөөд л шалгалт өгөөд л тэр хавраа тэ тэгээд л 68 онд анагаахад ороод л 73 онд төгсөж байсан. Тэгээд яг 5 жил тэгээд л ерөөсөө тэгээд л бараг хүүхдээрээ 23-тай, гэрээ санадаг тийм л хүн төгсөж байсан юм даа.
Ариун-Ундрах -
Түрүүн нөгөө сувилалын газруудад ингээд л хуваарилаад явсан гэсэн ш дээ тэ? Тэгэхээр тэр үед социализмын үед сувилалын газрууд олон байсан уу? Сувилалын газар гэдэг нь яг ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан бэ?
Оюунчимэг -
Сувилалын гэдэг чинь ийм байхгүй юу. Гол нь энэ рашаан сувилал чинь их байгууллага. Яагаад вэ? гэвэл нэгдүгээрт энэ хурц өвчнийг бол одоо энэ эмнэлэг нь эмчилж байна тийм ээ. Тэгээд хурц өвчин архагшдаг байхгүй юу тэ. Тэгэхээр өвчний архаг хэлбэрийг голдуу эмчилдэг ийм байгууллага. Манайд бол архаг өвчтэй хүн маш их бий. Дутуу эмчилэгдсэн, эмчийнхээ үгэнд орохгүй эмчилгээгээ хаяж яваад дутуу эмчилсэн, ерөөсөө дутуу эмчилэгдсэн, эсвэл янз бүрийн гэмтэл заавал архагшдаг одоо юмнууд чинь бий ш дээ тийм ээ. Тийм юмыг эмчилдэг, маш их үр дүн нь их удаан гардаг, аа тэгэхдээ эмчилдэг. Их сайн арга л даа эмчилгээний. Тэгээд рашаан сувилалын эмчилгээ болохоор их юу үр дүн нь удаан гардаг ч гэсэн бас их үр дүнтэй, энгийн аргуудыг хэрэглэдэг тийм эмчилгээтэй байхгүй юу. Яагаад гэвэл энэ физик эмчилгээний аппаратууд гэдэг чинь одоо цахилгааны тогоор одоо хүнийг эмчилчихэж байна тэ. Дээр нь одоо цахилгааны тогийг ашиглаад янз бүрийн хэлбэлзэл үүсгээд эмчилчихэж байна тийм ээ. Аа цахилгаан соронзон орон үүсгээд эмчилчихэж байна, аа хэт өндөр авиагаар ингээд эмчилчихэж байна. Ийм ийм аппаратууд хийгээд эмчилчихэж байна нэгдүгээрт. Хоёрдугаарт байгалийн хүчин зүйл гэдэг чинь нар, ус, агаар, шавар, рашаан гээд л энэ байгалийн хүчин зүйлийг ашиглаад хүний архаг өвчнийг эмчилчихэж байна. Тэгээд эд нар чинь бол хүнд бол маш их гүн урвал хүний биед гүн урвал үүсгэдэг, хүний биеийг нялхруулдаг, одоо яг төрсөн хүн шиг болгодог. Тийм учраас харин дараа нь бол эмчилгээний гам чухад шаардлагатай. Гамыг их сайн сахих юм бол эмчилгээний үр дүн өчнөөн өндөр гардаг, гам муу сахих юм бол бас үр дүн нь муу гардаг. Биед тусгай урвал үүсгэдэг байхгүй юу. Тэгэж байж эмчилдэг архаг өвчнийг. Урвал үүсгэхгүй бол эмчилэгддэггүй архаг өвчин нь. Манайд ч гэсэн ийм хэлбэр их ирдэг ш дээ. Манай одоо энэ кабенитаар болуул. Аа хурц өвчнүүд бол бас зөндөө ирдэг. Хурц өвчнийг архагшуулахгүйн тулд манай луу явуулдаг. Жишээлбэл одоо хатги гээд л байж байна тэ. Идээтэй хурц үрэвсэл. Энийг чинь манайх одоо дөнгөж хатги эхэлж байхад нь шарахад зүгээр болоод л тэгэж өнөө заавал идээлэхгүй тэгээд л зүгээр болчихож байгаа юм. Их сайн арга ш дээ. Тэгээд одоо ер нь эхлээд энэ физик эмчилгээний энэ эмийн бус аргыг хүмүүс ёстой жаахан мэддэггүй байсан байхгүй юу. Эм л гээд байдаг. Одоо бол хүмүүс бол аягүй их мэдэж байгаа ш дээ. Одоо манай кабенитаар өдөртөө 150-160 хүн үйлчлүүлдэг ш дээ.
Ариун-Ундрах -
Пөөх өдөрт үү?
Оюунчимэг -
Зөвхөн нэг өдөрт.
Ариун-Ундрах -
Та аягүй их ачаалалтай ажилладаг юм байна ш дээ тийм ээ?
Оюунчимэг -
Гэхдээ ганцхан би байхгүй ш дээ. Би яг ингээд л үзлэгээ хийгээд л массажанд оч, шарлаганд оч, зүүнд оч, массажанд оч гээд л ингээд би хуваарилаад л байна тэ. Манай сувилагч нар бүгдийг нь хийнэ. Би харин зөв хийж байна уу? Буруу хийж байна уу? гэдгийг нь хянана тэ. Аан тэгээд эмчилгээний үр дүн гарч байна уу? үгүй юу гэдгийг би эргэж үзэж хянана, үзнэ. Тэгээд энэ засагдаж уу? арилж уу? үгүй юу гэдгийг би хянадаг. Аа биеэрээ болвол яахав би зүүний эмч учраас зүү тавьдаг, хануур самнуурыг бол биеэрээ хийчихнэ. Тэгээд эмч хийх ёстой юмыг бол би биеэр хийнэ. Эмч хийхгүй сувилагч хийх ёстой юмыг манай сувилагч нар хийнэ. Би олон сувилагчтай ш дээ. Тэгээд 6, 7 сувилагч маань байна. Эд нар л гүйцэтгэнэ миний зааврын дагуу. Би чинь одоо нэг шарлага нэг хүнд бичихэд чинь бүх хүнийг тэр хүний хаана нь шарах уу? ямар дозоор, ямар хэмжээгээр, ямар хугацаагаар хэдэн удаа, давтамж нь өдөр бүр юм уу? өнжөөд юм уу? тэр бүгдийг би нарийн зааж өгдөг. Тэгээд тэрний дагуу манай сувилагч яг энэ тэр заавраар манай сувилагч нар эмчилдэг юм ш дээ. Тэгээд дууссаны дараа би хянаад энэ хүн эдгэж үү? үгүй юу гэдгийг тэгээд явуулдаг. Аа шарлагыг үргэлжлүүлэх юм уу, эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай бол би энэнд одоо тэдэн удаа яагаад ир гээд заагаад явуулаад шаруулчихна. Гэх жишээтэй ийм л юу байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр сувилалын газруудад нөгөө нэг аппарат тэр техник төхөөрөмжүүд нь хэр хүрэлцээтэй байдаг байсан бэ?
Оюунчимэг -
Тэр үед чинь дандаа Оросын юм. Аппарат багаж. Одоо ч тийм байна. Одоо ч нарийн шинэчлэгдэж чадаагүй. Ихэнхи эмнэлэгүүдийн одоо физик эмчилгээний кабенит сувилалуудад дээр үеийн л нөгөө Оросын аппаратууд байгаа ш дээ.
Ариун-Ундрах -
Одоо хүртэл.
Оюунчимэг -
Одоо хүртэл байгаа. Маш сайн аппаратууд бөх. Бүр аргаа ядаад зарим нь ингээд засагдахгүй юмыг нь Монголчилоод л ажиллуулж байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Тэр аппаратууд яг таны үед л орж ирсэн байсан уу?
Оюунчимэг -
Тэрийг чинь надаас өмнө байх аа бүр 50 хэдэн онд 60-аад оны үед л баахан аппаратууд авч тэгээд л энэ бүх физик эмчилгээний кабенитууд энэ тэр хангагдаж байсан юм байналээ. Түүхийг нь судлахад. Аан рашаан Монголын одоо шавар, рашаан болуул бүүр дээр үеэс бараг 12, 13-р зууны үеэс эхэлсэн эмчилгээ ш дээ. Тэгээд дээр үеийн хаад, ноёд энэ тэр эмчлүүлдэг байсан.
Ариун-Ундрах -
Монголд уу?
Оюунчимэг -
Тийн. Би рашаан судлалын түүхийг манай рашаан судлалын гавъяат энэ Дэнсмаа гэж хүн байсан байхгүй юу гавъяат. Тэр хүний удирдлагаар би Монголын рашааны түүхийг би бас бичиж байсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд бол бүр 12, 13-р зууны үеэс эхтэй тийм юм байналээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд яг уламжлалт ном зохиолууд байгаа юу?
Оюунчимэг -
Тэр уламжлалт ном зохиол маш ховор. Бараг л алга болчихсон тэгээд нэг тийм янз бүрийн номны тасархай янз бүрийн юмны материал цуглуулчихсан тэгээд надаар бичүүлж байсан ш дээ. Тэгээд төв зөвлөлийн архивт аягүй бол өгсөн байх. Тэгээд би тэгэхдээ тэр үед хүүхэд байсан учраас ер юм мэдэхгүй залуу нэг хувийг нь аваад үлдэхгүй, бүгдийг нь биччихээд өгж байсан байхгүй юу. Одоо би тэрийг нэг хувийг аваад үлдсэн болуул ямар сайхан байсан юм бэ? гэж боддог юм ш дээ. Тийн тэгээд одоо энэ Галтай уулнаа, энд одоо тэр өнөө халуун рашаан байна ш дээ тэ Онон, Хэрлэнгийн. Тэр энэ тэрийн түүх, тэгээд л Отгонтэнгэр бүх түүх байсан ш дээ. Одоо тэгээд л энэ Жанчивлан, Улаанбаатарын рашаан яаж үүсэж байсан гээд бүх тэрийг бичүүлж байсан юм. Би тэгээд жаахан гадарладаг л байх л даа.
Ариун-Ундрах -
Нөгөө оюутан байх үед чинь багш нар бол ажилдаа бол маш сайн байсан гэсэн ш дээ тийм ээ? Тэр хүмүүс яг нөгөө нэг мэргэжлээ хаана эзэмшиж ирж та нарт заадаг байсан бэ?
Оюунчимэг -
Манай багш нар зарим нь бол дотооддоо төгсөнө, зарим нь гадаадад төгссөн багш нар. Голдуу л ихэнхи нь гадаадад төгссөн багш нар байсан ш дээ. Аа зарим нь ч бас дотооддоо төгссөн багш нар байсаан. Аа тэгэхдээ голдуу манай багш нар дандаа онц, сайн төгссөн улсууд байдаг байсан судлахад бол. Тэгээд бид нарыг чинь бүр сургах гэж ер их шахна шүү дээ ерөөсөө. Буцаагаад л байна, буцаагаад л байна. Тэгээд хүн чинь олон буцахаар тэгээд сурна ш дээ. Багш нар дүн тавихгүй юм чинь. Дүн тавихгүй уншаад ир, уншаад ир гээд л тэгээд явуулчихна.
Ариун-Ундрах -
Тэгэхээр социализмын үед яг хүний эрүүл мэндэд болуул яг төрийн зүгээс ч юм уу төр засгийн зүгээс анхаардаг байсан байх тэ?
Оюунчимэг -
Анхаардаг байсан. Яагаад гэвэл байна ш дээ намайг одоо тэр 68 онд төгсөхөөс өмнө юм уу даа 67 онд ч юм уу улсын их 10 хэддүгээр их хурал юм бэ дээ хуралдсан юм шиг байгаа юм. Тэрэн дээр анагаахын энэ төгсгөж байгаа эмч нарын чанар муу гээд нэг хэлүүлчихсэн юм шиг байгаа юм нэг удаа. Тэгсэн чинь л багш нарын толгойд ерөөсөө л бид нар чанаргүй бүтээгдэхүүн гаргаж байна гэсэн ойлгоц авчихсан. Тэгээд л бид нарыг чинь зүгээр ерөөсөө шахаад ёстой хичээлийг хүртэл Орос дээр ороод л ёстой болгож тавьсан юм шиг байгаа юм аа. Нэг хэсэг ерөөсөө маш их бид нарын үед чинь чанга байсан ш дээ. Бусад сургуулийн оюутнууд кино үзээд л ингээд бие даалтын өдөр гээд яваад байхад манайханд чинь тийм юм байхгүй. Номын санд л сууж байдаг байсан байхгүй юу. Тэгээд ямар сайндаа өнөө уншъя гэвэл анагаахада ор гэдэг байсан шиг байгаа юм.
Ариун-Ундрах -
5 жил бол яг гүрийж уншина тэ?
Оюунчимэг -
Гүрийдэг байсан. Шөнө чинь одоо ерөөсөө 1, 2 цагаас нааш унтахгүй ш дээ. Унтахгүй юмаа цээжлээд номоо уншаад хононо ерөөсөө.
Ариун-Ундрах -
Тэгээд өглөө эрт босно.
Оюунчимэг -
Тийм. Тийм байдаг байсан юм чинь. Тэгээд яасан ч ядардаггүй байсан юм. Залуу байсан болохоор ядардаггүй байж л дээ. Тэгээд яахав жоохон сонирхолтой байсан юм байгаа биз тийм ээ. Сонирхолгүй хүн бол бас сурддаггүй юм шиг байналээ.
Ариун-Ундрах -
Аа тэр үед нөгөө нэг одоо социализмын үед хүмүүсийн ажилдаа хандах хандлага нь ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Бас их хариуцлагатай байсан ш дээ. Одоо ер нь тэр үед чинь дарга нэг л даалгавар өгвөл тэрийг заавал биелүүлдэг, хяналттай. Дарга нь ч хийсэн үгүйг нь үздэг, нөгөөдөх нь ч дарга тэгсэн гэвэл ухаан алдчихна, ерөөсөө биелүүлдэг тийм байсан. Одоо чинь тэгэхгүй юм байна ш дээ. Ерөөсөө эсэргүүцээд л тэгээд л ажлаа шууд хаяад явчих юм. Ерөөсөө цаг хугацааг тоохгүй. Бид нар чинь тэр үед хүмүүжсэн юм болохоороо нэг жаахан эрт явна гэхэд л ер нь л эвгүй шүү дээ. Нилээн юм болоод дотор ер нь нилээн хөөрч байж.
Ариун-Ундрах -
Айж айж уу?
Оюунчимэг -
Тийм. Тэр үед чинь тийм байсан юм чинь ерөөсөө. Хүн болгон ерөөсөө минутаар одоо ажлын цаг энэ тэрийг чинь тооцдог байсан. Одоо тийм юм алга ерөөсөө. Байхгүй л байна. Тэгэхдээ бид нар чинь тэр үед тэгээд яачихсан юм чинь тэгээд нэг эхнээсээ тэгээд сурчихсан юм чинь ер нь тэгээд ер нь улсын мөнгийг бол юм хийхгүй авахгүй шүү гэж л бодно. Хоол болохгүй гэж бодно. Аа тэгтэл одоо зарим залуучууд бол зарим нь тэгэхгүй л байна л даа. Тэгэж бас болохгүй л юм байгаа юм. Тэгэж байж манай улс бас сайн хөгжихгүй ш дээ тийм ээ. Аа дээр нь социализмын үед яахав нэг би буруу юм байсан гэж боддог оо. Тэр нь юу вэ? гэхээр цалингийн систем. Тэр жаахан зогсонги байдалд оруулчихсан байсан юм уу даа гэж би одоо дүгнэж боддог юм. Яагаад гэвэл дээд мэргэжилтэй бол нэг янзын цалин өгнө, дарга бол нэг янзын цалин өгнө, дунд мэргэжилтэй хүнд нэг янзын цалин өгнө, доод мэргэжилтэй хүнд нэг янзын цалин өгнө. Тэр хүн ажлаа бүрэн дүүрэн хийсэн үү? хийгээгүй юу? хамаагүй өгдөг байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Аа бүх хүмүүст адилхан цалин өгнө.
Оюунчимэг -
Адилхан. Ерөөсөө тэгшитгэчихсэн тийм. Тэгэхээр чинь одоо би дээд мэргэжлийн эмч гэхэд ажлаа хийсэн ч бараг авна, үр бүтээл гаргаагүй ч авна, үр бүтээл гаргасан ч авна. Тэгэхээр чинь нөгөө хүмүүсийн толгойг тийн би нэг л дипломтой болуул дээд мэргэжлийн цалин л дандаа аваад байна гэсэн тийм бас ойлгоц авах болсон байх. Аа тэр хүн ингээд үхтлээ ажиллаад байхад цалин нь нэмэгдэхгүй тэр л хэвээрээ тэ. Аа ажиллахгүй байсан чиг л цалин нь хэвээрээ. Тэгэхээр ерөөсөө дипломын төлөө бас зарим нь явж байсан байж магадгүй. Аа тэгвэл би цалингийн системийг бол тэр үед яах байсан гэвэл үр бүтээлтэй юм санаачилаад л ажиллаад байсан хүнд бол тэр хэмжээгээр нь нэмээд л, аа үр бүтээлгүй хүн нь ялангуяа ажлаа хийдүүлээд үр бүтээлгүй ажилласангаас нь хасаад байх байсан байх. Тэгвэл хүнийг яг. . .
Ариун-Ундрах -
Яг бодитой үнэлж өгөх байсан байх тэ?
Оюунчимэг -
Бодит үнэлгээ байх байсан байх. Тэгвэл их илүү их хөгжих байсан байх хүн тийм ээ хөгжихөөр тийм хүн нь бол хөгжих байсан байх. Тэрэн дээр жаахан алдсан байх аа гэж би боддог юм.
Ариун-Ундрах -
Тэгэхээр чинь тэр үед яг одоо эмч нар гээд тэгэхэд чинь л яг ижилхэн цалин авна ш дээ тэ?
Оюунчимэг -
Дандаа л ижилхэн цалин авна.
Ариун-Ундрах -
Тэгээд жишээлбэл яг таны хувьд хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Оюунчимэг -
Би тэгэхэд чинь шууд л 700 төгрөг тэр үед чинь 700. Ажлаа хийсэн ч үр бүтээл гаргаагүй ч авна, гаргасан ч авна.
Ариун-Ундрах -
Ердөө л 700-аагаа авна тийм ээ?
Оюунчимэг -
Тийн 700-аагаа л авна илүү ч үгүй, дутуу ч үгүй.
Ариун-Ундрах -
Аа яг тэр таны 700 төгрөг чинь яг тэр үедээ таны амьдралд хүрч байсан уу?
Оюунчимэг -
Тэр үед бол бас өндөр цалиндаа орж байсан байхгүй юу. Тийн дунд мэргэжлийн улсууд чинь 400-аар авна, бага мэргэжлийн улсууд чинь 200 гаруйг л авдаг байсан байх. Миний амьдралд бүрэн хүрэлцээтэй л байсан. Би өмсье гэсэн хувцсаа өмсчихдөг, идье гэсэн хоолоо идчихдэг, хэрэглэе гэсэн юмаа хэрэглэчихдэг л цалин байсан байхгүй юу. Одоо бол бид нарын цалин хаана ч хүрэхгүй.
Ариун-Ундрах -
Тэр үед нөгөө нэг оюутан байхад чинь бас нөгөө юу. .
Оюунчимэг -
Өө оюутан байхад их сайхан. Степенттэй. Сурлаа гээд бас сурсаныхаа төлөө бас цалин авдаг байсан ш дээ. Онц сурвал бүр одоо тэтгэмжтэй цалин авна, сайн сурвал нэг дундаж, дунд сурвал нэг багавтар цалин авдаг байсан. Тэгээд тэр чинь бас бид нарт их хэрэг болж байсан байхгүй юу оюутан хүний амьдралд. Яагаад гэвэл өдрийнхөө автобус, хоолныхоо мөнгийг тэрүүгээрээ хэрэглэчихнэ ш дээ. Хөдөөнөөс ирсэн оюутнууд бараг байрныхаа үнийг төлж байсан байлгүй. Дотуур байранд байдаг л байсан.
Ариун-Ундрах -
Одоо ингээд сонсохоор аягүй сонирхолтой санагдаад. . . .
Оюунчимэг -
Сонирхолтой байгаа ш дээ. Би одооны оюутнуудыг өрөвддөг. Эх эцэг л мөнгө өгөхгүй бол тэд нар хэцүү ш дээ тэ мөнгөөр л төгсөж байгаа тийн. Тийм байсан.
Ариун-Ундрах -
Аан яг яагаад оюутнуудад тэгэж цалин өгдөг байсан бэ?
Оюунчимэг -
Тэр яахав дээ мэргэжилтэй болгох гэж нэгдүгээрт тэгдэг байсан байх аа. Гол нь тэ мэргэжилтнүүдийг бэлтгэх гэж тэгэж байсан юм болов уу? гэж би бодож байна. Тэр нь зөв байсан байхгүй юу. Ганцхан тийм нэг нэг л хэвийн өгөөд байдаг л буруу байсан байхгүй юу. Тэр Лениний хуваарилалтын онолыг жаахан буруу хэрэгжүүлчихсэн л байгаа байхгүй юу. Тийм биз дээ? Лениний хуваарилалтын онолыг би одоо санаж байна. Улс төр, эдийн засгийн ухаан бид нар үзэж байсан. Хүнийг хийснийх нь хирээр цалингы нь өг. Хүн бол чадлынхаа хирээр хийх хэрэгтэй. Хийснийх нь хирээр цалинг нь өг гэж байсан. Тэгтэл тэгдэггүй л байсан бараг. Тэгээд сүүлийн үед харин нэг тийм социалист уралдаан зарлаад, тэр зарласан уралдаанд түрүүлж жаахан юм хийсэн хүнд жоохон нэмэж өгөх тийм систем гарсан. Эхлээд бол бараг тэгдэггүй байсан юм аа. Гэхдээ яахав тэр социалист хөдөлгөөний бригад энэ тэр бол бас нэг тийм бригадын системээр бол нэг хэдэн хүн нийлээд өөрснийхөө цалинг нэмэх янз бүрийн ажил энэ тэр хийгээд бас нэг тийм юм бол байсан л даа. Зүгээр улсаас бол нэг их тэгэх юм бага байсан юм аа. Тэгээд зарим газар хэрэгжүүлээд эсвэл зарим газар нь хэрэгжүүлдэггүй ч байсан юм болов уу? би тэрэн дээр боддог юм одоо. Одоо ингээд 2 нийгмийн нүүр үзчихсэн хүн чинь харьцуулаад бодоод байдаг юм байна ш дээ тийн.
Ариун-Ундрах -
За хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг ингээд түр завсарлая аа.
Оюунчимэг -
Заа
Ариун-Ундрах -
Тэгээд хоёулаа дараа уулзъя аа. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Оюунчимэг -
За за зүгээр зүгээр.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.