Oyunchimeg
![](../assets/images/interviewees/990114.jpg)
Basic information
Interviewee ID: 990114
Name: Oyunchimeg
Parent's name: Nadmid
Ovog: Tsevel-Ochir
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: doctor
Belief: Buddhist
Born in: Tüdevtei sum, Zavhan aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: worked in special diplomatic shop
Father's profession: teacher
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
politics / politicians
democracy
illness / health
family
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?Оюунчимэг гуай.
Оюунчимэг -
Сайн сайн байна уу?
Ариун-Ундрах -
За хоёулаа түрүүн уулзсан тийм ээ?
Оюунчимэг -
Тийм.
Ариун-Ундрах -
Одоо дахиад хоёулаа үргэлжлүүлээд өөр ярих зүйл байвал ярья аа.
Оюунчимэг -
Заа болж байна аа.
Ариун-Ундрах -
Түрүүчийн ярилцлаган дээр нөгөө асууж амжаагүй бас асуултууд үлдсэн л дээ. Тэгээд хамгийн ерөнхий асуултнаасаа эхлэхэд бол яг таны амьдралын хувьд бол тийм ээ яг таны амьдралд ямар нэгэн тийм гүнзгий нөлөөлсөн зүйл? үйл явдал болсон уу?байгаа юу?Аа хэрвээ тийм үйл явдал байгаа бол тэр ямар үйл явдал вэ?гэсэн асуулт байна.
Оюунчимэг -
За миний амьдралд гүнзгий нөлөөлсөн зүйл бол энэ өөрчлөгдөх бас их гүнзгий нөлөөлсөн гэж би бодож байна аа. Яагаад гэвэл ерөөсөө шал ондоо болсон ш дээ нийгэм ерөөсөө. Бид нарын сэтгэлгээ ч их ондоо байгаа. Бас их л гүн нөлөөлсөн шүү. Яагаад гэвэл бид л социализмын үед чинь бас ингээд л дээрээс ингээд л бүх юм хангагдаад л ингээд л тэ. Одоо сургууль төгсөхөд ажил нь бэлэн энэ тэр байж байдаг байсан бол энэ нийгэмд тийм юм алга байна ш дээ. Шууд л ингээд орчихсон. Тэгээд болуул бас л их хэцүү л байсан шүү эхлээд. Тэгээд дэлгүүр гэхэд л ерөөсөө юу ч байхгүй? лангуу нь хоосон тийм ээ?Өнөө мөнгөнийх нь ханш нь уначихсан. Унд хоол бүр ингээд л картын системд ороод л. Тэгэхээр чинь бас л хачин болдог юм байналээ ш дээ тийн. Аа одоо тэгээд яахав бид нар бол дасчээ. Аа зүгээр зах зээлийн эхэн үеийг бодоход бол арай өөр болжээ. Бас яахав хүмүүсийн амьдрал ялангуяа амьдаръя гэж зүтгэсэн нь бол бас хөл дээрээ зогсоод тэ мөнгөтэй болсон байна. Тэгэж чадаагүй нь бол бас чадаагүй эвээ олохгүй явж байгаа улсууд байж л байна тийм ээ?Тэгээд ер нь би энэ нийгэм солигдох бол хүн болгоны амьдралд нөлөөлсөн байх аа л гэж бодож байгаа. Одоо хүүхдүүдийг хүртэл сургахад бол нөгөөдөх нь төлбөртэй болчихсон. Тэд нар чинь ёстой хүүхдүүдээ сургах гэж нилээн л бас сандарсан шүү дээ.
Ариун-Ундрах -
Хүн хүнд яг өөр өөрөөр нөлөөлсөн байх тэ. Яг таны хувьд эерэгээр нөлөөлөв үү?сөргөөр нөлөөлөв үү?
Оюунчимэг -
Миний хувьд бол аль аль нь л байсан байх гэж бодож байна. Аа ер нь эерэг юмнууд ч бас байсан л даа. Яагаад гэвэл одоо ерөөсөө ингээд амьдралын төлөө тэ хүн чинь одоо зүтгэх ёстой юм гэдгийг бол ойлгуулсан тийм ээ?надад ч гэсэн? миний хүүхдүүдэд ч гэсэн тийм ээ?зүтгэх хэрэгтэй юм байнаа гэдгийг ойлгуулсан байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт юм их чанартай байх хэрэгтэй юм байнаа гэдгийг ойлгуулсан байх. Гуравдугаарт бол их үнэнч? шударга байх ёстой юм байнаа гэдгийг ойлгуулсан байх. Зах зээлийн нийгмийн их чухал нэг юм бол одоо их чухал юм бол юу юм байналээ их үнэнч шударга? их найдвартай тэгэж байж л зах зээлд явнаа.
Ариун-Ундрах -
Ер нь хүн бүр тийм байж байж л тийм ээ?
Оюунчимэг -
Тийм бүх хүн байж байж. Аль болохоор л одоо юмыг хуурсан? мэхэлсэн? зальдсан тийм байвал тэр хүн явахгүй ээ. Шууд унана.
Ариун-Ундрах -
Одоо болохоор нөгөө бүгд л ингээд хуурч мэхлээд л яваад байгаа учраас Монгол хөгжихгүй байгаа ш дээ тийм ээ?
Оюунчимэг -
Тийм би тэгэж л байна гэж бодож байна. Яагаад гэвэл одоо ерөөсөө хуураад л байвал болох юм гэсэн ойлгоц бас зарим хүмүүсийн дунд байх шиг байна. Тэр бол их аюултай? өөртөө их аюултай. Ерөөсөө өөрөө юм хийж бүтээж? өөрийнхөө төлөө амьдаръя гэсэн санаагүй болчихно ш дээ тэ. Хуураад л залилаад л? энэнээс хялбархан авчихна гээд ингээд бодоод л. Нөгөө хүн нь нэг зальдуулсан хүн нэг удаа л зальдуулна? олон удаа зальдуулахгүй ш дээ. Ухаантай хүн юм чинь тийм үү?Тэгээд нөгөө хүн чинь би бодохдоо ингэж бодож байгаа тэгэж зальдаж? мэхэлж? хуурч ингэж явсан хүн бол өөрийнхөө явах замыг л алхам алхамаар богиносгоод байна уу даа л гэж би бодож байгаа. Тэр хэзээ ч явахгүй? сүүлдээ их хүнд байдалд орно? хаашаа ч хөдлөхгүй л болно ш дээ. Хүн болгон энэ зальддаг? энэ хуурдаг гээд мэдчих юмыг чинь яах юм бэ?одоо тэгээд. Ер нь л хар ухаанаар бодсон ч тийм л байгаа биз дээ нэгдүгээрт. Хоёрдугаарт би бас эмч ч гэсэн зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас би бас зах зээлийн өнөө юуны хичээлд ч сууж үзсэн. Тэгэхэд ч ер нь бас тийм юм байналээ. Тийн тэгэж зааж байсан их итгэл найдвартай бүр нэгдүгээрт. Хоёрдугаарт юмыг хийхдээ бол нилээн бас их судалгаатай? үндэслэлтэй байж хийх ёстой юм шиг байналээ. Тэгэхгүй манайхан одоо зарим нь хараад байхад чинь үндэслэлгүй хийчихээд нураад уначихаж байна ш дээ нөгөө хийсэн юм нь. Яагаад гэвэл тэр ялангуяа тэр зах зээлийн судалгаа гэдэг их чухал юм уу гэж би бодсон ш дээ. Жишээлбэл бодъё л доо нэг оймс заръя хүн тэ оймс заръя гэхэд нэг одоо нэг дэлгүүрт заръя л даа. Тэр дэлгүүр нь байгаа тэр раойныг судлах хэрэгтэй юм шиг байгаа юм ш дээ. Жишээлбэл оймсны размерийг тогтооход тиймээ тэр дэлгүүр байгаа хэсэгт хэдэн насны хичнээн хүн байгаа юм гэдгийг судлах хэрэгтэй. Тэгээд хүүхдүүд нь жишээлбэл олон бол хүүхдийн оймс л олон авчрах хэрэгтэй биз дээ тийм үү?Аа том хүн нь олон бол том хүний оймс л авчирах хэрэгтэй. Эрэгтэй хүн нь олон бол эрэгтэй хүний оймс л олныг авчирч байж байж тэр гүйгдэнээ дээ тийм ээ?Тэр тийм сэтгэлгээ манайханд бол дутагдаад байгаа ш дээ. Ерөөсөө л шууд азаа үзчихдэг байхгүй юу тэ. Тэгээд яахав оносон нь босоод? оноогүй нь нураад уначихаж байгаа байхгүй юу.
Ариун-Ундрах -
Дандаа азаа үзэж туршсан юм. . .
Оюунчимэг -
Азаа үзнэ гэдэг чинь их аюултай л хэрэг л дээ тийм ээ?Тийм байна дэээр нь би тэгээд ер нь яахав дээ ер нь одоо хүн бол их оюуны өөрийнхөө оюун мэдлэгийг хөгжүүлэх хэрэгтэй. Мэдлэггүй ямар нэгэн юмны талаар мэдлэггүй хүн чинь их хэцүү ш дээ. Аль тойруу аргаар нь их хийнэ нэгдүгээрт тийм ээ?их удаан хийнэ? чанар муутай хийнэ. Тийм учраас аливаа одоо мэргэжлийн мэдлэг бол их сайн байх хэрэгтэй? их өндөр байх хэрэгтэй. Тэгэж байж тэр хүн тэр мэргэжилдээ бол их үр бүтээл гарганаа. Одоо тэр бүтээгдэхүүн хийсэн ч гэсэн тэр бүтээгдэхүүн чанар сайтай учраас хурдан борлогдоод өөрөө нилээн хөгжиж эдийн засгаар бэхжих байх аа. Ер нь бүх юм адилхан тийм л байх гэж боддог. Тэгээд нэг чанар муутай? дутуу дулимаг юмыг чинь эхлээд хүн үйлчлүүлнэ. Өө энэ чинь намайг эдгээхгүй юм байна гээд эмч ч гэсэн тэ тэгээд л яваад өгнө ш дээ. Тэгээд ер нь бүх юман дээр тэр бол байна. Одоо нэг байгууллага ч гэсэн адилхан ш дээ тийм ээ?ерөөсөө одоо нэг үйлдвэр ч адилхан. Тэгээд бүтээгдэхүүн чанартай л бол тэр үйлдвэрийн юм эрэлт хэрэгцээ ихтэй л байна. За энэн дээр бол би тийм ойлгоцтой байдаг. Дээр нь бол юу яадаг юм аа харин энэ дээр би бас жаахан энэ нийгэм маань сөргөөр нөлөөлөөд байгаа юм юу байна вэ?гэвэл хүн болгоныг байна ш дээ дур дураар нь тавьчихсан тийм ээ?тэр бас жаахан ухамсар дулимаг улсуудад бол жаахан хэцүү юм шиг санагдсан. Ухамсар өндөр хөгжсөн газар бол болж байна аа тийм үү?Жишээлбэл нэг хашааг эвдрээд уначихсан байхад засчих тийм сэтгэлгээ өнөөдөр манай Монголд байна уу?үгүй юу?би мэдэхгүй. Аягүй бол аваад явчихаж байж магадгүй модыг нь түлье байз гэж бодоод. Аа тэгтэл өндөр хөгжсөн газар бол засчихаад явдаг юм байналээ ш дээ хэнээр ч хэлүүлэхгүй тиймээ?Манайд бол тийм юм байхгүй ш дээ. Тэгээд тийм улсуудыг зоргонд нь тавина гэдэг чинь бас л хүнд асуудал байхгүй юу. Сөрөг юм их гарч ирнэ ш дээ харьцангуй. Энэ бол ийм зор зоргоор нь тавьчихвал бас хүний амьдралд сөргөөр нөлөөлнө ш дээ. Яагаад гэвэл нийгмийн архидалт байна жишээлбэл тэ. Тэгээд тэр хүн архиа уусан ч дур? уугаагүй ч дур тийм үү?Тэгэж бас болохгүй ээ. Хязгаарлах хэрэгтэй тэрийг тийм биз дээ. Одоо ингээд хүн болгон ихэнхи нь архидаад байвал нийгэм явах уу?явахгүй ш дээ. Жишээлбэл залуучууд ялангуяа залуучууд архи уувал явах уу?нийгэм хөгжих үү?хөгжихгүй ш дээ. Дээр нь тэгээд яахав одоогын үед нэг сөрөг юм нь бол ингээд баахан баар? баахан архины үйлдвэр? баахан архи зардаг дэлгүүр байна ш дээ. Тэгээд залуучуудаа муулаад байна. Болох уу?болохгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Өөрсдөө архийг нь бэлдэж өгөөд үү?
Оюунчимэг -
Бэлдэж өгчихөөд тэ энэ бол сөргөөр нөлөөлж байна ш дээ. Би бол энийг хамгийн их нөлөөлж байгаа гэж бодож байна. Залуучуудын сурлаганд нөлөөлнө? хүмүүжилд нь нөлөөлнө? ажил амьдралд нь нөлөөлнө. Залуучуудын битгий хэл бүх хүний. Үгүй ээ нэг гэртээ нэг архичинтай айл хэцүү л байна ш дээ тийм биз дээ. Эдийн засгийн хувьд хохирно тийм ээ аа санаа зовж ичнэ? аа зодоон нүдээн гарна? бэртээж гэмтэхээс өгсүүлээд зөндөө юм байна ш дээ. Тэгэхээр энэ бол их сөрөг энэ бол их сөрөг байна нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо тэр архи үйлдвэрлээд л ингээд л тэд нар өөрсдөө бол мөнгөтэй болж байнаа болж байна. Тэгсэн мөртлөөсөө бурхан шүтээд байдаг. Хүнийг хордуулах юм хийчихээд бурхан шүтээд яах юм бэ?тийм биз дээ. Энэ залуучуудыг архинд оруулчихаад? өөрөө мөнгө олчихоод? ганцаараа баян байгаад яах юм билээ. Тэрийг бодох л асуудал. Тэр бол хүний ухамсрын хэмжээтэй холбоотой ухамсар мэдлэгийн хэмжээтэй. Би архи үйлдвэрлэхгүй? өөр хүнд хэрэгтэй юм үйлдвэрлье гэж бодоод өөр тийм юм яагаад үйлдвэрлэж болохгүй байнаа тийм ээ?Ашигтай ч байсан? ашиггүй ч байсан тийм үү?Ашиг? ашиггүй нь эцсийн эцэст хамаагүй ш дээ. Бид нар чинь энэ хорвоод хүн болоод амьдарч байгаагынхаа хувьд бие биенийхээ төлөө явах ёстой. Хүн амин хувиа хичээгээд хэзээ ч явахгүй. Амин хувиа хичээгээд хүн хөгждөггүй? хэзээ ч дээшээ явахгүй ээ. Энэ юуг бол залуучуудад яах хэрэгтэй. Дээр нь бас их залуучуудын хүмүүжил их доголдож байна. Бидний үед чинь бид нар ахмад хүмүүсээ маш их хүндэтгэдэг. Эрдэмтэн? багш нар? аав ээж ер нь л урдаас нь үг хэлэх битгий хэл бид нар хялайж ч хардаггүй байсан ш дээ. Эх эцгийн хэл бол зарлиг байсан. Бид нар маш их айдаг байсан тэ. Тэгвэл одоо тэгэхгүй байна ш дээ. Ээж аавынхаа дэргэд архи ууж байна тийм биз дээ?бүдүүлгээр авирлаж байна тийм юм зөндөө байна ш дээ. Энэ бол сөрөг нөлөө. Маш муу.
Ариун-Ундрах -
Яг дараагых нь асуулт бол бас аа энэ таны амьдралтай холбоотой. Аа яг таны амьдралд ер бусын тийм бусдаас онцгой гэх зүйл бий юу?Байгаа бол тэр нь ямар зүйл вэ?гэсэн асуулт байна.
Оюунчимэг -
Ер бусын онцгой гэх зүйл үү?За тэр жаахан онцгой зүйл би жаахан мэдрэмжтэй. Би тэрийгээ өөрөө бас мэддэг юм. Эхлээд би бас мэддэггүй байсан. Ер нь би жаахан ингээд л хүний бодол? санаа тэр ерөнхийг нь би дандаа ингээд л мэдчихдэг. Тэр би жаахан сонин санагдаад байдаг. Жишээлбэл би одоо нэг гэв гэнэтхэн нэг хүнийг аа ингээд жаахан миний мэдрэмж өндөр юм уу даа гэж би боддог юм ш дээ. Яагаад гэвэл нэг ингээд нөгөө уулзаагүй удсан хүнээ бодоод эхлэхэд л нөгөөдөхтэйгөө уулзах жишээтэй ерөөсөө удахгүй л уулзаж байгаа юм л даа. Тэгээд зүүдээрээ би бас юмыг мэддэг.
Ариун-Ундрах -
Зөн совинтой юм уу?тэ.
Оюунчимэг -
Одоо зөнтэй гэх юм уу зүүдээрээ л би юмыг мэдчихдэг юм. Тэр их сонин тийм тал бий шүү. Дээр нь би ингээд л ажиллаж байгаа улсуудаа би өөрийг нь ерөөсөө би хараа муутай хүн ш дээ. Тэгэхдээ би харчихдаг л байхгүй юу. Ер нь л мэдээд л харчихдаг. Би хэлдэггүй? хэлээд байх шаардлага байхгүй тэ хэлэх үед нь л хэлнэ үү гэхээс биш хүнийг гомдоогоод яахав тэ. Би мэддэг? хэлдэггүй? гэхдээ би тойруу аргаар л хэлээд байдаг байхгүй юу. Тойруу аргаар л өөрөөр хэлбэл би ухамсарлуулах үүднээс л хэлдэг. Аа тэр харилцааны асуудал? хүний хоорондын харилцааны асуудал маш их нарийн байдаг л даа. Маш нарийн би харилцааны сэтгэлзүй гээд 2? 3 ном уншиж байсан. Тэрэн дээр бол хүн бас их болгоомжтой харьцах ёстой юм байналээ. Хүнийг нэг их гомдоогоод байх шаардлагүй. Хичнээн тэр хүнд буруу байж болно? тэрийг нь гомдоохгүйгээр ойлгуулах хэрэгтэй. Хүн хатуу үгийг бол зөөлөн хэлж болно? зөөлөн үгийг хатуу хэлж болно. Тэгэхээр тэрэн дээр бол хүн өөрөө бодож зөв харилцах ёстой. Харилцаанаас бол хамаг юм шалтгаална. Ажлын амжилт ч шалтгаална ерөөсөө би тэгэж боддог. Хичнээн буруутай байхад зөв харилцахад чинь бас л өөр байдаг байхгүй юу. Бүгдээрээ бодох л хэрэгтэй.
Ариун-Ундрах -
Хоёулаа тэгээд одоо нөгөө яг социализмын үе рүүгээ буцаж оръё тийм ээ?Тэгэхлээр та нөгөө багаасаа эмч болох дуртай? мөрөөдөж байсан гэсэн учраас ажилдаа бол дуртай байсан байх тийм ээ?
Оюунчимэг -
Дуртай байсан.
Ариун-Ундрах -
Аанхан. Аа тэгээд нөгөө оюутан байхдаа хичээл хийх гээд нэг шантарсан тухайгаа ярьсан ш дээ тийм ээ?Тэгээд яг ажил дээр гараад ажиллаж байх үед чинь тийм шантрах үеүд байсан уу?Ямар ямар. . .
Оюунчимэг -
За одоо бараг гайгүй дээ. Энэ настай болчихоороо жаахан ядрахаар больчихдог юм уу гэж боддог болохоос биш би ажлаа ингээд л хийгээд харин онцлог нь миний бие жаахан чийрэг юм уу өвчин архаг өвчин жаахан багатай. Тийн тийм учраас нэг их өвдөж зовоод байхгүй? нэг их зовиур байхгүй болохоор тэгээд яваад л байгаа юм шүү дээ.
Ариун-Ундрах -
Аа тэгээд бас нэг асуулт нөгөө та болохлоор яг сургуулиа төгсөөд хуваарилагдаад л ажилдаа орчихсон ш дээ тийм ээ?Аа яг тэр үед бол өөр чиглэлээр ч юм уу ер нь хүмүүс нөгөө ажилд орох тэр процесс нь ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Ерөнхийдөө тэгээд л хуваарилагддаг байсан ш дээ. Бүх л мэргэжил ерөөсөө тэгээд л хуваарьтай газраа очоод л ажилласан хүн ажилтай. Харин хуваарьтай газраа очоогүй хүн бол жаахан ажилгүй үлддэг л байсан байхгүй юу.
Ариун-Ундрах -
Аа хуваарилсан газар нь тийшээ очихгүй ээ гэвэл тэгээд л ажилгүй юм байна тэ?
Оюунчимэг -
Тийм. Тэгээд яахав өөрөө явж байгаад ажлаа олоод хийвэл болно л доо. Аа түүнээс хуваарьтай газраа очсон хүн шууд л ажилдаа ордог байсан ш дээ.
Ариун-Ундрах -
Ер нь тэгээд л нөгөө бүр хөдөө тийшээ яв гээд л хуваарилахад хүмүүс яг үг дуулгавартай л явах уу?
Оюунчимэг -
Ер нь ихэнхи нь л явна. Цөөхөн нь л ар гэрийн гачигдал? одоо явж болохгүй шалтгаантай улсууд л явахгүй. Ихэнхи нь л явдаг байсан ш дээ тийн. Ялангуяа эмч хүн бол ер нь хөдөө ажиллах нь арай би их юм сурна гэж боддог юм аа. Би тэр 2 удаагын ингээд л явалтаар бол би бас нилээн л юм сурсан шүү. Хүн зааж өгөөгүй юмнуудыг номоо харж байгаад л сурдаг юм ш дээ. Тийн.
Ариун-Ундрах -
Тэгээд аа бас нөгөө тэр социализмын үед ямар ямар тэр рашаан сувилалын газрууд байсан бэ?. . . .
Оюунчимэг -
Яахав социализмын үед бол ер нь одоогын энэ рашаан сувилалууд бүгд л байсан ш дээ. Жишэээлбэл одоо Хужиртын рашаан сувилал гэдэг чинь олон жилийн түүхтэй том рашаан сувилал байна. Шаргалжуут байсан? Оргил байсан? Жанчивлан байсан? Ар Жанчивлан ч байсан. Аа тэгээд л сувилалууд нь ийм. Тэгээд амралт бол бас өчнөөгөөрөө л байсан. Дээр нь пропликтар сувилал буюу одоо үйлдвэрийн дэргэдэх сувилалууд байсан байхгүй юу. Олон байсан ш дээ. Бүгд одоо ихэнхи нь зарим нь нураад уначихсан. Тэгэхдээ цөөхөн нь байна аа. Энэ бол бас их ашигтай хэлбэр байсан ш дээ. Яагаад гэвэл ажлаа хийж байгаа хүн ажлаасаа хөндийрөхгүйгээр өнөө өвчлөлөөс урьдчилан сэргийлээд явчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн чинь ажлаа хийж байхдаа чанартай хоол идчихнэ тэ? бас бага зэргийн зовиур өвчин байх юм бол тэрийгээ эмчлүүлчихдэг? ажлынхаа хажуугаар. Их маш ашигтай хэлбэр ш дээ. Тэгээд тэр үйлдвэрийн нэг үйлдвэрийн ажилчин тэ эрүүл байх юм бол тэр үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмж өндөр байна. Аа ажилчид нь өвчтэй өвдөөд л акт аваад л өвдөөд л бие нь эрүүл бус бол тэр хүн бүтээл гаргахгүй ш дээ. Тэгэхээр чинь хөдөлмөрийн тэр үйлдвэрийн хөдөлмөрийн бүтээмжтэй? цаашилбал улсын одоо үйлдвэрийн хөгжилтэй холбоотой л байгаа биз дээ.
Ариун-Ундрах -
Яг нөгөө ажиллах нөхцөл бололцоог нь бий болгож? ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч. . .
Оюунчимэг -
Өөрөөр хэлбэл тэр чинь одоо нийгмийн маш их сайн бөгөөд их том одоо арга хэмжээ байхгүй юу. Тэгээд л ингээд ажилчид нь ээлжлээд л 7? 7? 10 хоног энэ тэрээр ээлжлээд л тэр сувилалдаа ороод л? аа шөнийн ээлжтэй улсууд жишээлбэл өдрийн сувилалдаа унтаад? хоолоо идээд сувилалуулаад өдөр нь унтчихна тэ гэртээ очихгүй. Тэгээд орой нь ажилдаа гараад явчихна. Тэр ингээд баахан сайхан хоол идээд? амраад сувилуулсан хүн чинь ажилдаа ядрахгүй ш дээ? өвдөхгүй ш дээ.
Ариун-Ундрах -
Одоо бол яг тэгэж сувилдаг албан газар гэж байхгүй байх тийм ээ?
Оюунчимэг -
Цөөхөн байна цөөхөн үлдсэн ш дээ. Зарим үйлдвэрүүдийн дэргэд бол байнаа. Улаанбаатарт бол байна? ГО комбинатын дэргээд бол байгаа? депогын сувилалд байгаа үлдсэн. Багануурын сувилалд байна. Тэд нар их цөөхөн байна. Гэхдээ ихэнхи нь нурсан шүү. Тэр бол их буруу. Маш их зөв хэлбэр байсан юм. Тэгээд одоо чинь болохоор заавал нэг амралтаа авдаг? эсвэл чөлөө авдаг? эсвэл акт авч байж байж
Ариун-Ундрах -
Нэг өвдөхөөрөө акт авдаг тэ?
Оюунчимэг -
Тийм акт аваад эмчлүүлдэг? сувилуулдаг? явдаг тийм. Тэр чинь бас хүнд хүндрэлтэй л байдаг байхгүй юу. Тэгээд ийм сайхан юмаа бол бас ихэнхийг нь устгачихсан ш дээ. Энэ бол бас их сөрөг нөлөө ш дээ. Сөрөг юмнууд нь ийм байна. Зүгээр эерэг юмнууд ч байна л даа ингээд өөрөө зүтгээд ажиллаад амьдраад сурчихдаг? аа зарим оюутнууд чинь хичээлийнхээ хажуугаар төлбөртэй учраас хичээлээ хийгээд төлбөрөө төлөөд ингээд зүтгэж байгаа юм ч байна тийм ээ?Аа тэгээд л аль болохоор ер нь мөнгө олох гээд л ингээд л зүтгээд л амьдралынхаа төлөө зүтгэж байна аа нэг хэсэг нь. Нөгөө хэсэг нь болохоор ингээд л ерөөсөө нэг жаахан мөнгөтэй болчихсон тэ одоо юу яагаад л зүгээр хувиа бодох ч юм уу тиймэрхүү юм байж л байна. Тэгээд улс төр мэдэхгүй байжээж улс төр лүү зүтгээд л тэ тэгээд тэр чинь одоо улс төр мэдэхгүй юм мэдэхгүй хүн хүнийг улсыг удирдана гэдэг чинь хүнд асуудал ш дээ. Биеэ чамлахгүй байна тийм биз дээ?Тэгэхээр чинь нийгэмд хэдий хэмжээгээр л хэцүү ш дээ. Юм мэдэхгүй хүн дээр олон хүн байна гэдэг чинь тэ. Энэн дээр бол бас хувь хүн ч гэсэн өөрөө анхаарах хэрэгтэй. Би тийм надад чадвар байгаа бил үү?үгүй бил үү?Би юу хийх вэ?Амлалт өгөөд тэгээд амлалтаа би биелүүлж чадах уу?үгүй юу?Эсвэл цэвэр хувиа бодоод улс төрөөр далимдуулаад өөртөө ашигтай яах ухамсартай бас холбоотой ш дээ. Тийм тэгээд зүтгээд л байх юм тийм ээ?Энийг би бас гайхдаг юм ш дээ. Үнэхээр чадах үнэхээр олон хүнийг чадах тэ улсаа аваад явчих чадвартай бол болж байнаа. Одоо тэгээд ингээд жаахан мөнгөтэй болчихсон хүн нь л улс төр рүү давхидаг болоо шив дээ чадсан чадаагүй.
Ариун-Ундрах -
Яг нөгөө социализмын дараа нөгөө ардчилсан хувьсгал гараад л нийгмийн өөрчлөлт гарсан ш дээ тийм ээ?Яг тэгэхэд нөгөө ажилд өөрчлөлт гарсан уу?Ямар өөрчлөлт гарсан бэ?
Оюунчимэг -
Өөрчлөлт гаралгүй яахав. Өнөө сайхан хэвийн ажиллагаатай явж байсан сувилал маань тэгэхдээ тэр чинь 2 байгууллагын дундын сувилал байсан ш дээ. Нэг талаас төв зөвлөл? нөгөө талаас уурхай гэсэн одоо нүүрсний үйлдвэр энэ 2-ын дундын сувилал байсан. Тэгтэл чинь зах зээл болоод л ингээд бужигнаад нөгөө уурхай? төв зөвлөл энэ тэр чинь ингээд өөрчлөгдөөд л ингэсэн чинь манай сувилалыг хөдөлмөрийн яаманд өгсөн. Хөдөлмөрийн яамаа уурхайд нь өгсөн. Нурж унаж байгаа уурхайг бол нураачихна ш дээ. Тэгээд би ингээд сувилал нурчихлаа тэ тэгэхээр чинь тэгээд л тэр сувилалд ажиллаж байсан улсууд чинь ажилгүй болж байгаа юм тийм ээ?Дээр нь сайхан сувилуулдаг улсууд чинь сувилуулж чадахгүй болчихно. Дээр нь одоо би чинь бас эмч хүн бас сувилал аваад явж байсан эмч хүн гэхэд л одоо бас л сэтгэлээр бас хүнд л байгаа юм ш дээ. Одоо яах вэ?ийх вэ?гээд л. Тэгээд яахав дээ би мэргэжилтэй байсан юм болохоороо нэгдсэн эмнэлэгдээ ороод л ажилчихсан миний хувьд бол. Бусад улсууд ажилгүй улсууд үлдсэн ш дээ. Тэрэнд бол хүнд л байгаа ш дээ. За миний хувьд бол яахав жаахан эхлээд хэцүү л байсан. Яах ийхээ ч бас сайн мэдэхгүй л байсан үнэнийг хэлэхэд. Тэгэхдээ яахав тэгээд л мэргэжил маань л намайг аварсан байх даа. Тэгээд яах вэ зах зээлийн үед ороод л ингээд яваад байсан чинь хүүхдүүдээ ч бүгдийг нь сургууль төгсгөчихсөн? өсгөчихсөн ямар ч байсан даваад гарчихсан. Тэгэхдээ хүнд байсаан эхлээд л хүүхдүүдийн сурлага чинь одоо сургууль чинь төлбөртэй болсон. Цалин нь бага байдаг? төлбөр нь өндөр байдаг хэцүү еэ. Нөгөө зээлдэггүй хүн чинь зээлж байгаа юм чинь. Ломбард хүртэл миний аминд орж байсан. Хүүхдийн төлбөр гэнэтхэн нэхэгдээд байхад чинь би ломбарднаас мөнгө аваад л өгч байсан. Тэр чинь тэгээд л хэцүү байгаа юм л даа. Одоо энэ хүүхдийн чинь төлбөрийг яах уу?гээд сэтгэхүйн асуудал тэ.
Ариун-Ундрах -
Дандаа мөнгө л бодож амьдарна.
Оюунчимэг -
Мөнгө л бодоод байдаг? ийш тийшээ яваад л мөнгө хайгаад л тэ тэр чинь надад тийм сайхан байгаагүй ш дээ. Тийн тэгэж л ингээд.
Ариун-Ундрах -
Тэгээд яг таны яг гол бахархдаг зүйл чинь юу вэ?
Оюунчимэг -
Миний бахархдаг зүйл байна ш дээ миний байна ш дээ нэгдүгээрт байна ш дээ би бас эмч болсоныг би буянтай ажил гэж би боддог оо. Өвдсөн зовсон хүнд би туслаж байгаа байхгүй юу. Энэ бол миний бас буян байж болно тийм ээ?Би буянтай ажил гэж боддог. Яагаад гэвэл эмч хүний сэтгэхүй тийм ч юм уу би ингээд нэг эмчилсэн хүн маань байна ш дээ би ингээд зүгээр болчихлоо? ёстой их баярлалаа гээд л ингээд байхад чинь би аягүй гоё л байдаг ш дээ. Аа нөгөөдөх маань жаахан эдгэхгүй ч юм уу тэ тийм байвал миний сэтгэл дундуур байдаг. За тэгээд жижүүр хийж байхад чинь хүн нас барвал би бараг л уйлдаг. За эмнэлэгийн хүний нэг онцлог нь хүний төлөө явж байгаад бурууддаг ч юм? зөвддөг ч юм? муу ч хэлүүлнэ? сайн ч хэлүүлдэг. Тэр хамаагүй ерөөсөө би хүн л бол тэр баян ч бай? тэр ядуу ч бай? тэр ямар үндэстэн ч бай ерөөсөө хамаа байхгүй. Хүнд адилхан үйлчлэх ёстой. Эмч хүний нэг зарчим бол би тэрийг их барьж ажилладаг. Аа бүр тэр хүн амьдрал ядуу дорой байвал би бүр өрөвдөөд бүр ч сайн л эмчлэхийг боддог. За тэр яахав миний тийм сэтгэхүй бол байж болно. Дээр нь энэ эмчийн мэргэжлийн бас онцлог байж болно ш дээ тэ би тэгдэг. Би тэгээд буянтай ажил хүнд ямар ч байсан өвдсөн хүнд туслаж байгаа тус л хүргэлээ ямар ч байсан мэргэжлийн хувьд. Тэгэхдээ зүгээр цэвэр нэг их буян биш тэр. Яагаад гэвэл би мэргэжлээрээ туслаж байгаа тэ. Дээр нь би хувь хүний хувьд бол бас хүнд туслах л ёстой ш дээ. Жаахан ингээд ядраад надаас ганцхан эмнэлэгийн биш өөр тусламж гуйж болно ш дээ. Аль болохоор л туслахыг хичээдэг юм. Тэгэхдээ энэ чинь өөрөө жаахан зах зээлд орчихоод учраа жаахан яасан хүн чинь хүнд нэг айхтар эдийн засгаар туслаад байх нь юу л бол доо. Тэгэхдээ сэтгэхүйн сэтгэлийн дэм? аа ингээд зөвлөгөө авах гээд ирсэн хүнд бол би чадлаараа л зөвлөгөө өгдөг юм.
Ариун-Ундрах -
Чадах юмаараа л. . .
Оюунчимэг -
Тийн чадах юмаараа л туслана ерөөсөө. Тэр бол миний сэтгэхүй. Аа бас нэг бахархдаг юм бол би яахав ингээд л нийгмийн ингээд л өөр нийгэмд ороод л амьдрал хүнд ч гэсэн би хүүхдүүдээ бас өсгөөд? сургууль энэ тэрийг нь төгсгөөд хоолонд нь хүргэчихсэн. Тэгээд энэ бол бас эмэгтэй хүний хувьд бол надад бас л хүнд байсан. Тэгээд би даваад гарсан. Тэрүүндээ би маш бахархдаг. Тэгээд хүмүүжил нь ч бас нэг их муу биш байсан хүмүүжсэн. Дээгүүр улсдаа бол яахав дээгүүр гэдэггүй юмаа гэхэд ер нь л бас боломжийн ажил хийгээд явж байгаа зарим нь. Аа тэр нь бас надад сайхан байдаг. Нийгэмдээ би ямар ч байсан үүрэгтэй? нийгэмд үүрэгтэй хүн үйлдвэрлэчихжээ гэж бодож байгаа байхгүй юу тийн. Үүрэггүй хүн үйлдвэрлэвэл ч бас хэцүү ш дээ тийм ээ?
Ариун-Ундрах -
Гай тарьдаг уу?
Оюунчимэг -
Тийн. Тэгээд би үүрэгтэй хүмүүс ямар ч байсан боловсруулжээ гэж бодоод байгаа юм ш дээ тийн. Тэгээд өшөө хөгжүүлэх л ёстой би шахдаг юм ш дээ хүүхдүүдээ өшөө чи юм сур чи болоогүй байнаа гээд би хатуу ш дээ хүүхдүүддээ. Ээж нь ч гэсэн нэг их нялуураад байдаггүй? буруу юман дээр нь бол чөлөөтэй загнана. Аа зөв юман дээр нь бол жаахан магтаж өгдөг урам өгөх гэж. Тэгэхдээ хамаагүй бараг л магтахгүй дээ. Тэгээд тийм учраас манай том хүү тэгэж байсан ш дээ. Ээж ер нь намайг ерөөсөө үнсэж ч үзээгүй гэсэн ш дээ.
Ариун-Ундрах -
Гомдож дээ.
Оюунчимэг -
Тийн гомдол нэхээд байгаа байхгүй юу. Та ер нь намайг хайрладаг юм уу?Хамгийн гол ээжийх нь хайр бол дотроо хал жаахан гаднаа байж магадгүй гээд тэгдэг юм. Тэгээд ойлгодог юм шиг байгаа юмаа. Ер нь би одоо ч гэсэн томорчихсон ч гэсэн том нь бараг 40 хүрэх гэж байна тэ загнана шүү дээ тоохгүй? утсаар ч загнана буруу байвал? зөв байвал юм хэлэхгүй. Тэгээд яваад байдаг юм. Тэр бол яахав тэр бас нэг аав ээжийн юу ч байсан байж болноо тийн аав ээжийн үлгэр дуурайлал байсан ч байж болно.
Ариун-Ундрах -
Яг эсрэгээр нь яг таны жигшдэг зүйл чинь юу вэ?
Оюунчимэг -
Жигшдэг зүйл бол би жаахан шударга биш юманд би жаахан дургүй. Үгүй ээ нэг улаан цайм нэг ийм шударга биш ингээд л байхаар надад ёстой дотор арзайдаг ш дээ. Хүн аль болохоор л шударгай байх хэрэгтэй тийм биз дээ нэгдүгээрт. Аа хоёрдугаарт бол ерөөсөө юу юм байгаа юм хүн их даруухан байх хэрэгтэй. Онгирч сагсуурах ерөөсөө юм мэддэг ч байсан тэ энэ ардын зүйр үг бий ш дээ тэ. Баян мэдлэгтэй байлаа гээд онгирч бүү сагсуур? дордлоо гээд битгий гунь гэж тэ тэгээд тэрийг бол их санаж явж байх хэрэгтэй юм. Тэгээд тэрийг бол их санаж явж байх хэрэгтэй. Өнгөрсөнөө хүн мартахгүй байх хэрэгтэй. Аа тэгээд тэр ухаантай тэр өвөг дээдсийн үгийг их сайхан санаж? их бодож тэгэж явж байх хэрэгтэй. Тэгэж байж хүн зөв хүмүүжинээ. Түүнээс одоо би л тийм? би л ийм гээд байвал нэг их явахгүй ээ. Хөөрч хөөрч байгаад л нэг унана биз тийм ээ?тэгэж болохгүй. Би хүүхдүүддээ ер нь залуучууд та нар бол битгий онгирч бай. Яахав юм мэдчихсэн л байгаа биз даруухан бай. Дээр нь бол битгий нэг одоо хүн алдаж болно тэ. Ерөөсөө хүн чинь алдаа онооны дэнсэн дээр явдаг юм ш дээ. Тэгээд оносон нь баярлаад л алдсан нь гуниад байх шаардлага байхгүй. Ерөөсөө хүн алдаж онож болно. Тэрний зоргоор явахгүй ерөөсөө сэтгэлийн тэнхээтэй? сэтгэл их өндөр гуниглахгүй? их өндөр би тэгнэ гэсэн тийм чин хүсэлтэй эрмэлзэлтэй л явж байх хэрэгтэй. Би тэрэн дээр бол хүүхдүүддээ их захьдаг. Ямарваа нэг юман дээр амьдралын ч бай? ажлын юман дээр нэг их гуниад байх шаардлагагүй ерөөсөө мартчих хэрэгтэй ш дээ. Алдсанаа харин давтахгүй л байх хэрэгтэй.
Ариун-Ундрах -
Тэгэхээр та яг эмч хүний хувьд бол мэдээж их завгүй ажилладаг байсан байх л даа. Тэгээд социализмынм үед яг тэгэхдээ хүн л юм чинь өөртөө цаг зав гаргана ш дээ тийм ээ?Аа яг чөлөөт цагаа ажлаас гадуур ингээд илүү гарч байгаа чөлөөт цагаа ямархуу өнгөрөөдөг байсан бэ?Социализмын үед.
Оюунчимэг -
Социализмын үед бол би бас хааяа ингээд нар салхинд гарчихдаг л байсан шүү. Хамт олонтойгоо ч гарна? найз нөхөдтэйгээ ч бас явнаа агаарт гарна. Тэгэхдээ бид нар их зөв амардаг байсан байгаа юм ш дээ одоо бодоход. Ерөөсөө архи дарсыг чинь бараг уухгүй ш дээ. Ерөөсөө тоглоом наадам тэгээд л хоорондоо их сайхан ярих? агаарт явах? уул хаданд явах маягаар яадаг байсан. Тэр бол би ёстой зөв мэдэхгүй байжээж их зөв амарч байжээ гэж боддог юм. Одоо болохоор зарим улсуудыг хараад байхад чөлөөт цагаа өнгөрөөж байна гээд нийлээд уугаад байх юм архи уугаад байх юм. Тэгэхээр чинь өнөө юм мэдэхгүй бол бүр нөгөө ухаан нь мунхрана биз дээ. Юм ойлгохоо байна ш дээ сүүлдээ архи чинь бол нэгдүгээрт элэг тэгээд цаашлаад л яасаар байгаад л тархийг их хордуулдаг? хүн ерөөсөө юм сэтгэхгүй болно архинд орсон хүн. Тэгэхээр энийг би их аюултай гэж боддог. Одооны залуучууд чөлөөт цагаа буруу өнгөрөөгөөд байна. Ерөөсөө л нэг бааранд архи уудаг. Тэр жаргал биш байх аа. Тэрийг л одоо өөрчлөх хэрэгтэй. Ядахдаа спортоор л хичээлвэл. . .
Ариун-Ундрах -
Социализмын үед бол спортоор маш идэвхитэй. . .
Оюунчимэг -
Идэвхитэй. Өө би гэхэд л одоо 10 жилд гимнастиканд явдаг байсан ш дээ. Харин дээд сургуульд ороод л завгүй болоод л хаячихсан болохоос биш. Ерөөсөө гимнастиканд зуны амралт энэ тэрээр чинь өнөө ойн гимнастик эд нарт чинь орчихно. Тэгээд л явна. Оюутан байхдаа ч би гимнастиканд өнөө октябрын баяраар чинь гимнастиктай өнөө цагирагтай юм чинь хэдэн өдөр ёстой сургуулилж байгаад л тэгээд талбай дээр чинь л өнөө янз бүрийн гимнастиканд чинь их ордог байсан. Тэгэхэд одоо бараг тийм юм алга. Тэгээд спортоор залуучууд хичээллээсэй л гэж бодож байна. Яагаад гэвэл одоо залуучуудын эрүүл мэнд их муу байнаа. Хоол тэжээл? агаар орчин нөхцөл? энэ утаа энэ тэрээс болж байгаа яах аргагүй. Жоохон хүүхэд л яс ургачихаад л орж ирж байна ш дээ. Тэгэхээр спортоор хичээллэвэл тэгдэггүй байхгүй юу. Хүн чинь байгалийн амьтан ш дээ. Хөдөлгөөнтэй байжээж хүний бие сайн байдаг? хөдөлгөөнгүй байвал муу тэгээд л үхдэг байхгүй юу. Энэ машин тэр унаад байх чинь тийм сайхан ч юм биш. Ойрхоон нэг буудлын газар машин унаад байхад сүүлдээ зүрх судсаар л явахгүй ш дээ. 20? 30-тай болоод л тэгээд зүрх судасны дутагдалд орно ш дээ. Жоохон хүүхдийг машинаар зөөгөөд байдаг. Юу болж байна.
Ариун-Ундрах -
Социализмын үед яг нөгөө та өөрийнхөө хувийн амьдрал? тэгээд ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?
Оюунчимэг -
Үгүй ээ тэр бол ерөөсөө л цаг шүү дээ. Цагаар л зохицуулдаг байсан. Яг цагтаа л ажлаа хийчихнэ? бусад цагтаа хувийнхаа амьдралыг хийнэ. Хүний амьдралд юу эс мундах вэ?Одоо ингээд л олон хүүхэдтэй би чинь 4 хүүхэдтэй ш дээ. 4 хүүхэдтэй хүн чинь ер нь оёж шидэх? угааж арчих? сургууль номонд нь анхаарах тэгээд л багштай нь уулзах? эх эцгийн хуралд суух мэтээр ерөөсөө мундахгүй ш дээ. Тэр бол эмэгтэй хүн тэгээд л эмэгтэй хүн чинь юмаа угааж арчина? хоол ундаа хийнэ тэр бүх л үүргийг би хүлээж ирсэн ерөөсөө нуруугаараа үүрч ирсэн. Тэгэхдээ л одоо тэгээд л зохицуулдаг юм ш дээ хүн ерөөсөө. Ер нь тэгээд би жаахан багаасаа жаахан бие даасан байсан байх аа гэж би боддог юм аа. Ерөнхийдөө яагаад гэвэл байна ш дээ би 4 дүүтэй байсан байхгүй юу. Тэд нар чинь надаас нилээн нэг дүү маань л надаас 2 дүү? бусад нь тэгээд их л олон дүү байхгүй юу. Тэгээд тэд нар чинь жоохон байсан? би сурагч оюутан байлаа. Зуныхаа амралтаар ээж аавыгаа ажилдаа явсаг үед би тэд нарыг чинь удирдана? гэрээ цэвэрлүүлнэ тэд нарыг удирдаж? аа тэгээд л хооллоно? хувцсыг нь угаах гэхээр л маш их үүрэг хүлээдэг байж л дээ том хүүхэд байсан учраас. Тэгээд би дүү нарыг чинь ерөөсөө цагийн хуваариар байлгадаг байсан ш дээ. Тэгээд ямар сайндаа манай нэг дүү ээжид нэг удаа тэгсэн гэж байгаа юм. Өнөө лагерьт ингээд гарчихаар манай ээж аав хотод хоночихоод лагерьт заримдаа очихгүй ш дээ тэгээд би л дүү нартайгаа байна. Тэгсэн нэг удаа ээжийг 2? 3 хоночихоод ирсэн чинь манай нэг бага дүү тэгсэн гэж байгаа юм. Ээжээ бид нар яг цэрэг шиг байдаг юм ш дээ гэсэн гэж байгаа юм. Яасан гэсэн чинь би өнөө өглөө яг босонгуут нүүрийг нь угаалгаад? хоолыг нь идүүлээд л яг тогтмол тэгээд л гарыг нь угаалгачихаад л плажыг нь өмсүүлчихээд л тэ тэгээд гэрийн ажил хуваарилаад өгчихнө. Сандлыг хүртэл савандаж угаалгадаг байсан байхгүй юу. Тэгэхгүй бол би бас арга хэмжээ авна. Үгэнд орохгүй бол гарыг нь улайтал алгадчихдаг байсан байхгүй юу. Тэгээд нөгөө эмэгтэй дүү чинь жаахан айгаад? эрэгтэй дүү л жаахан бултах гээд байна. Тэгэхээр нь гутлыг нь аваад нуучихна. Тэгээд ажил хуваарилж өгөөд хийлгээд байдаг байсан байхгүй юу. Тэгээд л хийхгүй бол би арга хэмжээ авна? хийвэл яах ч үгүй. Тэгээд дандаа цагийн хуваариар ерөөсөө өдөр тогтмол цагт цайг нь уулгана? орой хоолыг нь өгнө? тэгээд орой агаарт гаргана гээд дагуулаад явна. Би одоо бодоход инээд хүрээд байдаг байхгүй юу. Тэгэхээр манай дүү бид нар яг цэрэг шиг юмаа гэж бодсон л байхгүй юу тэ.
Ариун-Ундрах -
Та нөгөө яг социализмын үед амьдарч байсан хамт олныхоо үгүй ээ ажиллаж байсан хамт олныхоо тухай ярьж өгөөч.
Оюунчимэг -
Хамт олон чинь би Хужиртын амралтанд эхлээд л бүр жоохон юм мэдэхгүй л хүн дөнгөж төгсөөд л очсон. Тэгсэн чинь том том улсууд та гэсэн чинь надад эвгүй л байгаа байхгүй юу. Ичээд яанаа та гэж байна гэж бодоод өрөөндөө орж ирээд л сууж байсан юм би одоо бодоход. Яанаа гэж бодоод л нэг их эвгүй. Тэгээд сүүлдээ л яахав жаахан миний албан тушаалыг хүндэтгээд л та гэж байгаа байхгүй юу тэ тэгээд сүүлдээ болохоор өөр болж байгаа л даа. Тэгээд Хужиртад ингээд л очлоо би жил шахуу ажилласан л даа. Тэгээд яасан чинь өнөө хүнтэй суугаагүй? хүүхэд ч байхгүй л нэг зориглоод очиж байгаа ш дээ тэ. Тэгээд гэрээ санасан хааяа дандаа л гэрлүүгээ утасдана. Тэгээд яасан чинь юу яаж чөлөөт цагаа өнгөрөөх вэ?гээд би бодсон очсон хойноо. Эхлээд яахав нэг хэдэн найзууд энэ тэр очоод их хөгжилтэй байсан чинь тэд нар намар болоод сургуульдаа явсан чинь яг ингээд л ганцаараа үлдээд тэгсэн чинь сэтгэл санаа ондоо болоод л? гэрээ санаад л хачин болчихгүй юу ямар сайндаа уйлж байхав дээ тийн. Гэрээ санаад гээд бас уйлаад байгаа юм ш дээ ичихгүй. Яасан гэвэл нэг өдөр бүр гэрээ санаад аймар санаж байгаа юм чинь. Тэгсэн чинь уулны хажууд оччихоод зонткоо тавьж байгаад доогуур нь ороод л уйлсан. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь л миний хажууд хүн ирчихсэн юм шиг. Тэгсэн чинь ирчихжээ. Харсан чинь нэг өвгөн зогсож байна. Тэгсэн нөгөө өвгөн намайг их өрөвдөж байгаа бололтой миний хүү яагаад уйлаав?инээснийг бүү асуу? уйлсныг асуу гэдэг юм л гэж байна. Гэрээ санаад гэж авдаг байна ш дээ. Ичихгүй тэгэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь дараа нь л юу яадаг юм аа тэгсэн чинь манай нөгөө өвгөн чинь тэр амралтынхныг таньдаг л байсан юм байлгүй бодвол нэг суманд юм чинь цөөхөн хүн амтай юм чинь мэдээж. Нөгөө нэг эмч охин чинь уйлчихсан сууж байна гээд яриа тарчихсан байгаа юм. Тэгээд би бүр ичээд ёстой ахиж ердөө уйлахаа больё гэж бодоод. Тэгсэн чинь дараа нь яасан гэвэл юу яаж байгаа юм аа чөлөөт цагаа яаж өнгөрөөх үү?гээд ингээд бодсон чинь тэгээд намар болсон чинь нэг ийм галладаг байранд оруулсан юм аа. Гал түлээгүй ерөөсөө плетикээр л яваад байсан чинь хүйтрэхээр нь л нөгөө пийшинд чинь гал түлье гээд л түлсэн чинь утаа савсаад л хачин болж байгаа юм ш дээ. Би бараг өөрөө амьсгалж чадахгүй гарч гүйж байгаа юм биш үү. Хаалгаа онгойлгочихсон? цонхоо онгойлгочихсон. Тэгсэн чинь нөгөөдөх нь яахав дээ жавар хоргодоод эхлээд л галлахаар чинь тэгэж. Тэгсэн нөгөө хажуу талын айлын манай ажилчин нэг авгай л орж ирчихээд юу болов?түймэр тавьчихвуу яав?Цонхоор чинь ч утаа гараад? хаалгаар чинь ч утаа гараад. . . .
Ариун-Ундрах -
Шатаж байна гэж бодсон.
Оюунчимэг -
Бараг л шатаж байна гэж бодсон юм шиг. Инээдтэй тэгээд жаахан өнөө галладаг байранд ганцаараа жаахан таагүй байсан учраас жаахан гэрээ санаад байсан юм шиг байгаа юм одоо бодоход. Тэгээд дараа нь ч яахав паартай байранд орсон.
Ариун-Ундрах -
Тохь тухтай биш болохоор тэгээд байхгүй юу.
Оюунчимэг -
Тэгээд яасан дараа нь тэгээд ёстой номоо л уншаад байсан. Дандаа ном уншаад байх чинь бас их хэцүү юм аа. Тэгэхээр нь өнөө нэг клубын эрхлэгч нэг охин байсан байхгүй юу. Тэрүүнтэй найзалсан очоод тэгсэн чинь өнөөдөх клуб нь нэг төгөлдөр хууртай. Энийгээ ерөөсөө зааж өг энийг чинь суръя. Нөгөөдөхийг чинь ингээд өрөөнд нь очиж цоожлуулчихаад нөгөөдөхийг чинь дон дон гээд суугаад байгаа юм аа. Тэгээд их хөгжилтэй. Тэгээд бас яахав сувилал дээр хамт олон ч? таньдаг улсууд чинь ингээд намайг шинээр ирсэн болохоор бараг эмч гэхээсээ урьдаар нэг шинэ ирсэн охин л гэдэг байхгүй юу. Аягүй хөгжилтэй. Тэгээд л зарим нь ингээд л үзүүлэх гээд л ганц нэг нь ингээд овоо эдгэчихсэн чинь хагас бүтэн сайн өдөр ажлын бус цагаар манайд очоод тэрийг минь үзээд өгөөч? энийг минь үзээд өгөөч гэж бас гуйна аа. Бас очиж байгаа юм. Тэгээд очихоор чинь намайг гэрээсээ хол байгаа юм гээд л аягүй их дайлна ерөөсөө бууз? хуушуур хийж өгөөд л. Тэр нь бас их сайхан санагдаж байгаа юм. Одоо танилцаад зарим нь хөдөө бас ах дүү нар нь байдаг юм байна л даа бүр хөдөө бригадын тэнд. Тэрлүүгээ дагуулаад явна. Тэр нь надад бас зугаатай л байгаа байхгүй юу тэ. Тэгээд уйдаж ядаж байгаа үед? гэрээ санаж байгаа хүнд чинь тэ ажлын бус цагаар бас тэгээд хөдөө бас явж л байсан. Тэгээд л хоорондоо хөдөөнийхөн чинь өнөө бие биендээ ингээд үзүүлсэн тэгсэн байналээ гээд ингээд дороо ерөөсөө мэдчихдэг юм ш дээ. Тэгээд л үзүүлэх улсууд чинь өө тэгээд л яахав бас тэгээд л тараг? сүү энэ тэр авчирч өгнө. Тарагыг нь болохоор би маш дуртай учраас тэр дор нь уугаад л сүүгий нь өнөө байрныхаа балкон дээр л тавиад байсан. Тэгээд өнөө мартчихсан? авчирч өгөхөөр нь л тавиад байдаг. Би цай ууна гэж байхгүй. Тэгсэн хавар болсон чинь нөгөөдөх нь гэсээд л нэг ийм нялцайсан юм болоод л доошоо урсчихсан. Гэртээ өгөж явуулахаа ч мэдэхгүй л байгаа ш дээ. Тарагыг нь бол ерөөсөө би нэг? хоёр хоногийн дотор уучихаж л байгаа байхгүй юу 5? 6 литр тарагыг чинь цувуулаад л их дуртай учраас. Их инээдтэй л байсан юм. Тэгээд л яахав амралтын нэг өвгөн байсан юм аа цахилгаанчин өвгөн. Тэгсэн чинь хөөрхий авгай нь нас барчихсан? охинтойгоо хоёулаа. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө охин нь бүр ингээд цэмцийтэл ингээд л хавдчихсан нүүр нь зүгээр аймар том болчихсон л охиноо дагуулсаар ирэв. Яав гэсэн үзээд өгөөч л гэж байна. Үзсэн чинь л бөөр нь өвдөөд л хавдчихсан байхгүй юу. . . . л болчихсон байна л даа үзсэн чинь. Тэгэхээр нь хөдөө эм бичих гэсэн чинь ерөөсөө сумын аптек руу би байн байн л очдог байхгүй юу. Тэгсэн чинь эм байдаггүй ээ. Ерөөсөө уучихаар антибеотик ч байхгүй. Яая даа гэж санаад яасан чинь бодсон чинь ерөөсөө алим хаван хөөдөг юм чинь алим идүүлье гэж бодоод ерөөсөө аавд нь л хэллээ. Тэр үед яг алим оччихсон байхгүй юу сумын дэлгүүрт. Та байна ш дээ 5? 6 килограмм алим авчих. Тэгээд л өдөр шөнөгүй энэ охиндоо идүүлээд бай? ерөөсөө цай хоол битгий өгөөрэй? зүгээр дан л алимаа идүүлчих гэсэн чинь охин нь инээгээд мишээгээд. . . ямар сайн эмч вэ?
Ариун-Ундрах -
Надад ямар гоё жор бичиж өгөв өө гээд.
Оюунчимэг -
Охин нь инээмсэглээд инээгээд байдаг? аав нь гайхаад байдаг. Аягүй хөгжилтэй. Тэгсэн чинь та 5? 6 кг алимыг 3 хоногийн дотор л идүүлчихээрэй. Тэр яахав нэг дор хэдийг ч идэж болно идэх хэмжээгээр нь л идүүлээд бай тэгээд та хүрээд ирээрэй гээд л явуулчихлаа. Тэгсэн чинь л 3 хоногийн дараа нөгөө охин нь л хаван нь зүв зүгээр болчихсон л орж ирж байгаа байхгүй юу. Үгүй ээ ямар хачин сонин юмаа гээд л манай охин ч бүр баярлаад л идээд байсан. Аймар хөгжилтэй. Тийм юм таардаг юм ш дээ. Тэгээд би тэрийг бол бүр мартдаггүй байхгүй юу. Тэр охин нь инээгээд л аав нь гайхаад байсан гээд л. Тэгсэн чинь. . .
Ариун-Ундрах -
Эм байхгүй ч гэсэн аргалж байна ш дээ тэ?
Оюунчимэг -
Тийм эм байхгүй гээд би номноос уншаад яачихсан байхгүй юу. Ер н бөөрний өвчтэй улсуудад жимс их сайн байдаг? тэгээд хаван хөөдөг. Хоол унд идүүлэхгүйгээр жимс идүүлчихвэл бас эдгэдэг гэсэн би тийм юм уншчихсан байсан. Тэгээд л идүүлж байгаа байхгүй юу. Тэгээд туршиж үзсэн дээр нь.
Ариун-Ундрах -
Жимс ямар хор болох юм биш.
Оюунчимэг -
Тийм хор болох юм биш. Тэр үеийн алим чинь хичнээн сайхан Орос алим байж байсан. Тэгээд дараа нь би тэрийг зүгээр болчихсон ш дээ ерөөсөө шинжилгээ энэ тэр өгөөд яасан чинь зүгээр болчихсон. Тэгсэн чинь юу яасан байхгүй юу хотод ирчихээд л яасан чинь аав нь надтай тааралдсан байхгүй юу. Үгүй ээ нөгөө охин чинь сайн?Өө манай охин том болоод хүнтэй суугаад хүүхэдтэй болсон. Би ачтай болсон гээд. Нөгөө бөөр нь ахиж өвдсөн үү?гэсэн өвдөөгүй гэсэн. Их л сонин л байгаа юм тэ сонин.
Ариун-Ундрах -
Бүрэн эдгэрсэн байна ш дээ тэ?
Оюунчимэг -
Тийм бүр эдгэрсэн. Тэр дөнгөж эхэлж байсан хурц юуг тэгээд эдгэчихсэн л байхгүй юу. Тиймэрхүү юмнууд таарна л даа. Хөгжилтэй.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Оюунчимэг -
За баярлалаа.
Ариун-Ундрах -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.