Anonymous
![](../assets/images/interviewees/990117.jpg)
Basic information
Interviewee ID: 990117
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Öndör-Hishig sum, Bulgan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
new technologies
politics / politicians
work
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдрийн бидний ярилцлагад оролцуулахаар Нэргүй гуайтай уулзаж байна. Нэргүй гуайтай уулзах тэр замыг Ламжав гуай тавьж өгсөн. Ямар нэгэн байдлаар Нэргүй гуайн талаар би дам мэдээлэлтэй байгаа. Аа тэгээд та хамгийн эхлээд өөрийгөө нэг танилцуулчих уу. Хаана төрж өссөн, эцэг эх нь ямар хүн байв. Ямар байдлаар сургууль соёлын мөр хөөж боловсрол эзэмшив, ямар ажил төрөл эрхэлж явав. Тэгээд ярьж байтал аяндаа сайхан, дараа дараагийн асуултууд ургаад гараад ирнэ дээ.
Нэргүй -
За за.
Хишигсүрэн -
За.
Нэргүй -
Миний нэрийг Хаад Боржигин овогт Батсуурийн Нэргүй гэдэг. 1941 онд Булган аймгийн Авзага сум гэж байсан одоо Хишиг-Өндөр гэдэг болчихсон тэр суманд төрсөн.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Одоо халх. Боржигин гэдэг чинь халх шүү дээ. Бүгдээрээ ийшээ бол боржигин үндэстэн гэдэг чинь “Нууц товчоон”-д бичсэнээр бол Бодончор...энэ тийм юм. Манай аав ээж нар яахав дээ малчин хүмүүс байсан.
Хишигсүрэн -
Би нэг юм асууя. Та боржигин овог авахдаа та...
Нэргүй -
Боржигин овог...
Хишигсүрэн -
Яг яагаад авчихав?
Нэргүй -
Би боржигин овгийг яг яс үндсээрээ хайж байгаад л олсон л доо.
Хишигсүрэн -
Яг хайгаад тийм ээ?
Нэргүй -
Хайгаад тийм. Би ер нь аа...монголчууд ургийн бичиг гэж аваад байна ш дээ. Тэрнийг бичих санаатай олон жил их юм ухаæ хөөцөлдсөн. Тэгээд манай аавын ах нь Ваанчигданзан гэж мундаг эрдэмтэн хөдөөгийн айхтар хүн байсан юмаа. Лам хүн, сүүлдээ хар болсон. Тарвагачин, зурамчин ч болж явсан. Бас сахилгагүй тийм хүн л дээ. Тэгээд тэр хүнийг амьä байхад би бага ч байсан юм. Тэрнээс нилээд юмнууд тэмдэглэж авсан юм. Манай аавын эцэг нь Шарав гэж хүн байсан юм билээ. Тэр Архангайн Их Тамирын хүн. Тэгээд дээр үед чинь морин өртөө гэж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Морин улаа гэж. Одоо тэр Өгөөдэй хааны үед байсан морин өртөө чинь хувьсгалын дараа хүртэл байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм гэж байгаа ш дээ.
Нэргүй -
Тэр чинь яадаг вэ гэхээр 30 км дутамд одоогийнхоор бол өртөөний буудалд байна даа. Тийм юм байдаг. Тэнд нь эрэгтэйчүүд хоол бэлэн, морь бэлэн байх ёстой. Тэгээд манай тэр өвөөгийнх 4-н хүүтэй ядуувтар айл байж л дээ. Тэгээд яахав өртөөнд чинь дайчлаад явчихдаг байхгүй юу. Тэгээд Архангайгаас наашаа өртөөнд ажилласаар яваад Хишиг-Өндөрийн “Авзага хайрхан”, “Гурван булаг” гэж том уул бий л дээ. Тэрний өвөрт ирж нутагшсан юм гэнэ билээ. Сүүлд нь би өвөг аавынхаа асуудлаар Архангайгаар их явсан.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Үнэхээр байдаг юм билээ. Тэр Архангайд Тамирын хойд талд, Баянцагааны наана гэж байгаа. Их хурд эд нар яваад байсан. Тэнд манай өвөг эцэг төрсөн юм билээ. Манай аав....том хүү нь тэнд төрсөн юм байна. Манай аавын дараагийн ах нь Лувсан гэж лимбэчин хүн байсан. Бага байхад дандаа лимбэ үлээж явдаг хүн байсан. Төмөр лимбэтэй, гоё эрээн хусан лимбэтэй хүн байсан. Тэр бол Тайхар чулуу гэж байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэрний хажууд төрсөн. Манай аав бол тэр юуны “Улаан эрэг” гэж Их Тамирын хажууд байдаг газар төрсөн. Тиймэрхүү түүхтэй. Тэгээд би уг гарал бол Архангайгаас...
Хишигсүрэн -
Гаралтай...
Нэргүй -
Аха. Архангайд чинь боржигин улс их байдаг юм байна ш дээ. Одоо очиход Архангайн хойд талын хэсгээр Архангайн Цэнхэр сумын хавиар зөндөө боржигин хүмүүс байдаг. Би тэрнийг Архангайн номноос олж үзэж байсан. Тэгж л олсон юм л даа. Манай аав чинь лам хүн. Манай тэр өвөг эцэг чинь лам хүн байсан юм. Одоо бол сэхээтэн юм даа. Манай аав чинь тэнд улаа хийж яваад лам болж Онцгойн хүрээ гэж одоо иш үндэс нь бий л дээ. Тэр Мандал гэж бий тэрний хажууд байсан. Тэнд лам болж суугаад тэгээд тэндээсээ хэлмэгдэлтэнд ороогүй. Тэгээд ч залуу байсан биз дээ. 1906 оны хүн байхаа даа. Тэгээд тэндээсээ хар болоод айл гэр болж суурьшсан түүхтэй юм.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Манай чинь яахав нилээн хэдэн хүүхэдтэй. Ер нь 300-аад хоньтой айл байсан даа. Тэр үед чинь нэг ядуу ч биш, баян ч биш нэг дундаж тийм л амьдралтай айл байсан. Тэгээд малаа маллаж л амьдардаг. 4-н хүү хоёр охинтой, 6-н хүүхэдтэй айл. Манай том ах Сэрээтэрдорж гэж хүн байсан. Тэр Монголд чинь одоо нөгөөдөх газар тариалангын үйлдвэр гэдгийг 1950-аад оноос эхлэж бодлогыг нь боловсруулж эхэлсэн юм билээ. Тэгээд 1957 оны үед одоо энэ Цэнхэр-Мандал сум гэж наана нь байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Хэнтийд.
Нэргүй -
Тийм Хэнтийд. Дэлгэрхангайн хойд талд байдаг байх. Тэр Цэнхэр-Мандалд тракторын курс төгсөөд тэгээд л бүх насаараа трактор барьж газар тариалан хаглаж байсан. Хамгийн том ах маань. Тэрний дараагийнх нь би. Хоёр дах нь. Миний дараа Мягмарсүрэн гэж нэг эмэгтэй хүүхэд байгаа. Одоо энэ хотод байгаа. Хүүхдүүд нь том болж дээ. Америкт ч л байж байна. Солонгост ч л байна. Тэр бол айлын ганц охин байсан. Манайх бол эмэгтэй хүүхэд тогтдоггүй айл гэж байдаг ш дээ. Монголчууд чинь тэгж цээрлэдэг. Тэгээд тэр хүүхдийг өвдөөд байхаар нь багадаа эгчдээ өгчихсөн тийм юм билээ. Тэрний дараа нь Содномжамбаа гэж хүн бий. Одоо бас 60 гарчихсан өвгөн боллоо доо. Тэр бол тракторын жолооч насаараа хийсэн. 30-аад жил тракторын жолооч хийсэн. Ахыг дагаж сурсан байх л даа. Тэгээд тариалан хадлангын ажил хийсээр байгаад сүүлд нь би Улаанбаатарт авч ирсэн. Ах дээрээс. Аав ээж нас барчихсан тэгээд надтай хамт ирсэн. Тэгээд манай Арьс Ширний комбинатад их олон жил тракторын жолооч хийж байсан тийм хүн байдаг юм. Хамгийн бага нь Цэдэндамба гэж бас нэг цэргийн алба хаагаад хөдөө мал аж ахуйд ирж ажиллаж нэгдэл байх үед тоо бүртгэгч энэ тэр хийж байсан юм билээ. Тэгээд би хотод авч ирээд СОТ-2 гэж зөвлөлтийн барилгын анги байсан. Тэнд аваачиж жолооч болгоод. Тэгээд тэндээс тэтгэврээ аваад хөдөө гараад нас барсан даа. 56-тай нас барсан. Манай хамгийн бага дүү эмэгтэй хүүхэд бий. Тэр бол улсын Багшийн Дээд Сургуулийн монгол хэлний анги төгссөн. Багшлаж байгаад одоо бас тэтгэвэртээ гарсан. Манайхан чинь одоо бүгдээрээ хөгшчүүд болчихсон. /инээв/.
Хишигсүрэн -
Бүгдээрээ хөгшчүүд болчихсон. Аха.
Нэргүй -
Тийм. За иймэрхүү амьдралтай. Манай энэ гэр бүлийн хүн бол Завхан аймгийн Яруу сумын хүн. Сартуул. Сартуул гэдгийг Монголчууд сайн мэддэггүй юм. Би бас түүх судар нилээн уншдаг. Энэ чинь бас Туркмен гаралтай хүмүүс. Түргийн хаант улс Монголд байх нөхцөлд...
Хишигсүрэн -
Түргийн хаант улс Монголд байх үеийн...
Нэргүй -
Сартуул угсаатан. Цэцэн сартуул гэж мундаг ноён байсан. Их алдартай ухаантай хүн байсан. Тэрүүгээр нь л хүмүүс тэгж ойлгоод байдаг. Уг нь бол яг ийм гарал үүслийг нь ярих юм бол Туркмен гаралтай. Тийм улсууд юм байна лээ. Тэгээд манайх чинь одоо яахав дээ. Гурван хүүхэд энд байсан юм даа. Нэг нь Америкт ажиллаж байгаа. Бас Поль төгссөн инженер хүн. Авгай хүүхэдтэй. Тэрний дараах нь эмэгтэй хүүхэд Гантуул гээд. Одоо энэ Одонтөгсийн авгай одоо Англид бий. Тэр яахав хэл сурах гэж тэнд байгаа. Манай нэг хүү нас барчихсан юм байгаа юм. За бас нэг том охин бий дээ. Доктор профессор...тийм хүн байдаг. Японд Олон Улсын Институтэд Ази, Хятад, Оросын судлалаар байдаг. Одоо олон жил...10-аад жил болчихлоо. Ийм л одоо ам бүлтэй.
Хишигсүрэн -
Та нөгөө боловсрол сургууль соёлын түүхээ...
Нэргүй -
Аха....би чинь одоо 1956 онд Хишиг-Өндөрт 7-р анги төгсөөд тэгээд 1959 онд Булганы 10-н жилийг төгссөн. Ер нь би хөдөө малд дуртай, адуу мадуунд их сонирхолтой байсан учраас сургуульд явахгүй гэж зүтгээд. Тэр манай ах бол боловсролтой хүн байсан даа. Тэр чинь хөдөө 1940 хэдэн он 1950-аад оны үед шинэ үсэг гэж кирил үсэг рүү орж байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Нөгөө бүлгэмүүд байгуулагдаад...
Нэргүй -
Тийм бүлгэмүүд байгуулагдаад тэр бүх ард түмнийг чинь бичиг үсэгтэй болгоно гэж хичээл заана. Авгай хүүхдүүдийг чинь хүчээр хөөж аваачаад сумынхаа клубд аваачиж...
Хишигсүрэн -
Шинэ үсгийн багш.
Нэргүй -
Шинэ үсгийн багш хийж байсан тийм. Тэгж байж шинэ үсэгт сургаж байсан тийм багш хүн.
Хишигсүрэн -
Тийм учраас...
Нэргүй -
Тийм учраас намайг сургуульд явуулна малчин болгохгүй гээд ингээд сургуульд явуулсан. 10 төгсөөд намайг инженерын ангид хуваарилсан юм. Инженер гэж. Инженер гэж ямар ч...инженер гэдгээ мэдэхгүй ш дээ. Инженер гэж мэргэжил байдаг юм байна. Тэр нь их нарийн учиртай юм л даа. Сүүлд би уншаад байхад. Тэр үед чинь атар газар эзэмших их том бодлого барьж байсан. Улсын бодлого. Тэр улсаас хөдөө аж ахуйн инженер механикч нарийг бүгдийг нь бэлтгэх их том төлөвлөгөө байсан байна.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэгээд манай яамны сайд Жагварал гуай гэж хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Улс төрийн товчооны гишүүн байсан. Сайд байсан их мундаг хүн шүү дээ.
Хишигсүрэн -
Аха...тийм.
Нэргүй -
Тэгээд Жагварал гуай дуудаж авч ирээд та нарыг зориулалттай бэлдэж байна. Одоо Зөвлөлт Холбоот улс явна гэсэн. Аль нь гэдгийг хэлээгүй л дээ. Очоод шийднэ гэж.
Хишигсүрэн -
Юуны инженер болох оо ч мэдэхгүй байгаа...
Нэргүй -
Инженер гэдгээ ч мэдэхгүй.
Хишигсүрэн -
Инженер гэдгээ мэдэхгүй...
Нэргүй -
Инженер гэж нэг тийм байдаг гэж...
Хишигсүрэн -
Та тодорхой хэмжээгээр сурлаг сайтай хүүхэд байсан байна.
Нэргүй -
Би 10-н жилээ онц төгссөн. Анхны алтан медальтай төгссөн. Ламжав, зохиолч Урианхай бид гурав чинь алтан медальтай төгсөж байсан.
Хишигсүрэн -
Аа...за нэг сургууль...
Нэргүй -
Тийм. Нэг сургуулийн 10-ыг “а”, “б” гээд. Тэр үед чинь алтан медальтай төгссөн хүүхэд ямар сургуульд орох вэ гэхээр дуртай сургуульдаа ордог байсан. Би чинь ямар сургууль гэдгийг мэдэхгүй. Хөдөөний хүүхэд юм чинь. Тэгээд хуваариласан сургуульд нь орсон. Тэгээд Кивид. Одоо Украйн даа. Украйны Кивид намайг хуваарилаад. Украйны Хөдөө Аж Ахуйн академи гэдэг чинь ийм том. Тэр чинь одоо...
Хишигсүрэн -
Бас тухайн үедээ Зөвлөлт Холбоот Улсын салбарын бодлогоор байгуулагдсан их том сургууль байж таарнаа даа.
Нэргүй -
Тийм том сургууль энэ чинь...
Хишигсүрэн -
15-н республикийн бүх хүмүүсийг л энд сургана.
Нэргүй -
Тийм. Тэр чинь бол юу л даа. Украйн академи гэдэг чинь Хөдөө Аж Ахуй агронамийн ангитай. Зоо техникийн ангитай, малын эмчийн ангитай. Аа механикжуулагч, эдийн засагчийн ангитай. Их олон сургуультай. Ой модны, усны эд нар гээд явчихдаг. За академи гэдэг чинь их сургуулийн дээд талын ангилал юм билээ л дээ. Тэгээд 20000 оюутантай тийм газар байсан байх.
Хишигсүрэн -
Асар том...
Нэргүй -
Тийм. Тэнд чинь бүх байр нь оюутан байдаг. Хичээлийн лекцинд ороход чинь тэр их олон 6-7 том байшин байдаг байхгүй юу. Манай их сургуулиас хамаагүй том доо. Хөдөө Аж Ахуйн Сургуулийн...
Хишигсүрэн -
Кэмп маягын
Нэргүй -
Тийм. Тийм маягын.Тэн дээр нийлүүлж орж лекцээ уншдаг. Тэнчээнээ лабораториудтай, олон эрдэмтэдтэй байсан. Олон академикууд тэнд бас төгсөж байсан. Тэгээд л тэнд 5-н жил сурсан юм даа. 5-н жил сураад би бас их сургуулиа онц төгссөн. Тэгээд Ученый совет гэж юуны зөвлөл гэж байсан ш дээ...
Хишигсүрэн -
Эрдэмийн зөвлөл...
Нэргүй -
Эрдэмийн зөвлөлийн хурлаар ороод энийг ерөөсөө эрдэмтэн болгоно гээд хуваарилачихдаг юм байна.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Би чинь тэр эрдэмтэн гэдгийг чинь нэг их ойшоож үздэггүй байлаа ш дээ. Нутагтаа очиж ажиллана гэсэн бодолтой. Тэгээд манай хүүхдүүд төгсөөд нутаг буцсан. Би багштай.....манай багш ?????? /бичлэг-1, 13 минут 30 сек/ академик хүн байсан. Тэрний л тэнд. Өөрийнхөө хажууд ?????? /бичлэг-1, 13 минут 36сек/ гэж том эрдэм шинжилгээний институттай.
Хишигсүрэн -
?????? /бичлэг-1, 13 минут 41сек
Нэргүй -
Тийм. Тэгээд Украйн гэдгийг л товчилсон юм билээ. Тэгээд тэр дотор бүр сэдвийг өгөөд суулгахаар болсон чинь...би багштай ярихгүй юу. Би харьчихаад ирье багшаа. Манай багш л чи одоо ингээд зун яахав институтад ажил хий намраас 2-уулаа хийчээлээ эхэлнэ гэж байсан юм. Тэгээд багшаасаа гуйгаад хүрээд ирсэн чинь манайх чинь хүн хүч, боловсон хүчин ховортой юм чинь юу гэж намайг явуулах вэ дээ. Тэгээд Хөвсгөлийн Их Уулд явуулсан намайг.
Хишигсүрэн -
2-уулаа түр завсарлаад. Би анзаарсан чинь та 10-н жилдээ онц сураад...үндсэндээ хөдөөний хүүхэд одоо...арван жил төгсөж байгаа хүүхдийн орос хэл бол сайн л биш. Тэгэхэд тэр орос хэл дээр тэр боловсролыг эзэмшээд өшөө дээрээс нь онц сураад гадаадад үлдэх тийм шаардлагатай болж төгсөж байнаа даа. Тэгэхээр сурч байгаа явцад та бол их гарамгай сурдаг хүүхэд байсан гэсэн тийм шууд дүгнэлт гарч ирж байна ш дээ.
Нэргүй -
Би багаасаа математикийн их сонирхолтой хүүхэд байсан. Их сургуульд...юунд байхдаа би хөдөө 10-н жилийн хүүхэд байхдаа математикийн янз янзын томъёог хөрвүүлж заримдаа тэр багш нарын зааж байгаагаас өөрийнхөөрөө бодчиход яг дүн нь таардаг байхгүй юу. Тийм их оролдож. Бүр одоо.....гадаа газар дээр нөгөөдөх хөдөлгөө мөдөлгөөнийг чинь мод босгож сүүдрээр нь тооцож тоо цагийг синус, косинус гээд та нар одоо үзэж байсан даа.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэрнийг чинь бүр хөрвүүлж бодоод өөр томъёогоор гаргаад тэр одоо дээд тооны маягийн л юм болж байсан байна лээ л дээ. Тэгж...тийм хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Бодлогыг боддог өөрийн гэсэн гаргалгаа гаргадаг өөрийн шийдэлтэй...
Нэргүй -
Тийм тийм. Тооны тал дээр ч зарим тийм юм байсан. Тийм учраас сурлага бол нилээн сайн биеийн тамир их оролддог ер нь тийм л хүүхэд байсан даа. Тэгээд онц төгссөн юм даа. Манай сургууль дээр юу нь байдаг юм гэсэн. Зураг мураг нь. Би чинь их олон очоогүй ээ. Манай сургууль чинь тэр нэг модон сургууль байж байгаад одоо өөрчлөгдөөд шинэ сургуулиуд байгуулагдаад....алинд нь ч байдаг юм бэ. Одоо мэдэх юм алга. Нутаг нэг их явахгүй юм болохоор
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэгээд л одоо Украйнд төгссөн дөө.
Хишигсүрэн -
Очсон...
Нэргүй -
Манай багш...орос хэлний багш Пунцаг гэж хүн байсан юм. Залуу ч хүн байж тэр. Их сургууль төгсөөд очсон. Орос хэл их сайтай. Тэгээд л тэрнээр нилээн юм заалгаж...нилээн гадарладаг болсон юм билээ дээ. Манай багш бол...надад словарь өгч байсан. Ийм зузаан...одоо хүртэл надад байгаа. Тэр чинь орос словарь байхгүй юу.
Хишигсүрэн -
Словарь гэдгийг нь тэмдэглэчихье. Үзэж болох уу...Аха...
Нэргүй -
Тэрнийг л надад өгч явуулсан...манай багшийн юу гэсэн юм бэ тийм ээ. Тэгээд тэндээс нь эхлээд тооныхоо тал дээр бол тоо физик дээр....юман дээр бол 10 төгссөн хүүхдүүд чинь их сайн байдаг юм билээ л дээ. Манай оюутнууд бол өвөрмөц тийм бүтэцтэй оюутнууд байсан. Манайх чинь 150 хүүхэд нэг анги байхгүй юу. Курс.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэгээд манай эндээс 20 хүүхэд очиж байсан.
Хишигсүрэн -
Аха...нэг жилийн...
Нэргүй -
Тийм...нэг жилийн. 20 хүүхэд бол дандаа хөдөөний хүүхэд. Яагаад уу гэхээр хөдөө аж ахуйн хүч бэлтгэх бодлого анх гараад хөдөөний хүүхдүүд очихгүй юу. Тэгсэн чинь дандаа онц төгссөн хүүхдүүд очсон. Тийм учраас тэр тоо моо.....
Хишигсүрэн -
Гарамгай хүүхдүүд....
Нэргүй -
Гарамгай хүүхдүүд....тэр үед чинь
Хишигсүрэн -
Оросууд гайхаж байсан байхдаа?
Нэргүй -
Оросууд гайхна. Энэ манай оюутнууд чинь дандаа цэргийн алба хаачихсан. Техникком төгсөөд ажиллаж байсан хүүхдүүд байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа...ер нь бол Оросууд бол ингээд гарамгай биш жаахан дундаж маягийн тийм хүүхдийг...сургасан байна.
Нэргүй -
Тийм гарамгай хүүхэд ганц 2 л байдаг юм. Би чинь энэ Оросуудад консалтаци өгдөг байлаа ш дээ. Нөгөөдүүл чинь мэдэхгүй. Бид нар бол 10 төгссөн сайн хүүхдүүд чинь андахгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тоо их сайн бодож байна гэдэг чинь аягүй сэтгэлгээ задарчихсан бусад шинжлэх ухаан суралцахад их хялбар хөнгөн, сурах арга барилаа их сайн олчихсон хүүхдүүд очиж байна ш дээ.
Нэргүй -
Тийм. Тэгээд би ерөөсөө бодоод байхад багаасаа тийм инженерийн авъяастай хүүхэд байсан байна.
Хишигсүрэн -
Байна. Тийм байна.
Нэргүй -
Яагаад гэхээр хавь ойрын цоожийг би л эвддэг, би л эвлүүлдэг тийм байсан байхгүй юу /инээв/. Цоож эвдэнэ гэвэл над дээр л хүн авч ирнэ. Тэгээд эвдэнэ эсвэл янзлаад өгчихдөг. Тийм янз янзын юм оролдох тийм сонирхолтой хүүхэд байсан байна лээ л дээ.
Хишигсүрэн -
Би зүгээр...таньд эцэг эх чинь одоо ингээд...зүгээр мал малладаг байсан ердийн жирийн л байдаг л нэг мянга мянган малчины нэг ш дээ. Гэхдээ малчин айлын хүүхэд ийм одоо сурах авъяастай байна гэдэг чинь эцэг эхийн бага ч гэсэн хүмүүмжлийн ч юм уу нөлөө байсан байж таарна даа.
Нэргүй -
Тэгсэн ерөөсөө...хүмүүжлийн. Би гол нь бол тэр хүмүүжлийн юу гэж боддог. Яагаад гэвэл манай дээр үед чинь одоо Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэх өвөрмөц аргатай байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аха....
Нэргүй -
Одоо би нэг товчхон түүх яръя л даа. Би одоо бага байсан. Хонинд яваад...гэр лүүгээ яарсан юм уу нөгөө хонио хөөгөөд давхичихаж л дээ. Тэгсэн чинь манай нутгийн Бор Дэндэв гуай гэж нэг хүн байсан юм. Тэр чинь нилээн малтай. Тэгсэн чинь Бор Дэндэв гуай гэдэг нь уурга барьчихсан ирж явсаныг нь би анзаарсан ч үгүй. Тэгсэн чинь “чи одоо...хүн ингэж хонийг хөөдөг юм уу” гээд ороолгож байнаа. Тэгээд ороолгосон чинь...тэгэхэд чинь хүнийг зодохдоо их учиртай зодно. Тэгээд уурганы хувь гэж нарийнхан сур байна ш дээ. Тэрнийг чинь хормойны....унжсан хормойны тахимны нь ард талын хий зай байдаг байхгүй юу. Тэр лүү ороолгоно. Тэрнээс биш хүний бие рүү зодох тийм юм байхгүй. Тэгээд тэр юу гэж зодож байсан бэ гэхээр зэрэг та нар одоо намрын цагт мал их хүч алддаг. Хайлган цаг гэж ярьдаг ш дээ. Тэр үед малаа хөөлөө л гэж тийм юм ойлгуулж байсан юм билээ л дээ. Тэгэхээр Монголчууд чинь бол ерөөсөө бага хүүхдүүдээ зөвхөн эцэг эхчүүд нь биш нутаг усаараа хүмүүжүүлдэг тийм заншилтай байсан гэж энийг хэлэх гээд байгаа юм л даа. Тэгээд тэр юун дээр нь...нэг ороолгуулчихаад гэртээ давхиад ирсэн. Тэр чинь яахав дээ тараг уух гэж л ирж байгаа ш дээ. Тэгэхэд Дэндэв гуай ингээд ороолголоо гэсэн чинь манай аав эд нар “больж....чи чинь малаа маллаж мэддэггүй юм чинь аргагүй ш дээ”. Гэж тэгээд л аав ээж нутгийн хүмүүстэйгээ нийлчихээр зэрэг том хүнийхээ үгнээс гардаггүй тийм хүмүүжил суудаг байхгүй юу. Тэрнээсээ болж хүний хэлсэн үгийг их ойлгож тусгаж авдаг болгодог Монгол арга.
Хишигсүрэн -
Аха...бас нэг өвөрмөц арга тийм ээ.
Нэргүй -
Тийм. Өвөрмөц онцлогтой арга байсан юм. Тэгж л одоо их сургуульд очиж байгаа юм. Их сургуульд очиход их сонин. Киевт очоод...очсон чинь л одоо тэгээд яахав эндээс гарахдаа яахав зүгээр. Монголд ингээд явах боллоо...хөдөө аж ахуйн яамнаас эндээс чинь их дэлгүүрээс костюм, гутал ботинк өөрсдөө очоод сонгоод өөрсдөдөө тааруулаад ав...манай боловсон хүчний хэлтсийн дарга Нанзад гэж хүн байсан. Тэр дагуулж очно. Ерөөсөө нэг нэгийг л авна шүү. Үнэгүй өгье та нарт. Ирсэний чинь дараа сайн ажиллахаар чинь зэрэг мөнгөө авна гэж. Худлаа л тэгсэн юм билээ л дээ. Тэгээд таван жилийн дараа...
Хишигсүрэн -
Яг 1500 төгрөг гадаадад сургуульд явж байгаа хүүхдүүдэд хуваарилаад их дэлгүүрийг хааж байгаад...
Нэргүй -
Тийм...
Хишигсүрэн -
Их дэлгүүрт тусад нь оруулаад тэгээд хувцсаар хангадаг байсан гэж байгаа. Тэгээд тэндээс улсууд...гадаадад явж байгаа хүмүүс аваад өмсөөд явдаг гээд ингээд...бүр үнэхэрээрийн бүр нэг бодлого бүр тэр хүртэл үйлчлэдэг байсан нь харагдаад байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тэгээд яахав энд чинь костюм байна, цамц байна, галстук байна, гутал байна. За ийм л юмнууд авсан байх. Би бол нарийн юм мэдэхгүй ш дээ. Одоо
Хишигсүрэн -
Юм үнэхээр л мэдэхгүй.../инээв/
Нэргүй -
Мэдэхгүй. Тэгээд л одоо хойшоо очсон тэгсэн тэр үед чинь купейны вагонд оюутнуудыг явуулахгүй ш дээ. Нийтийн плацкарт вагонд явуулна. Тэр үед чинь манайхнаас 60-аад хүүхэд явж юм чинь.....нэг вагонд.....бусад вагонд бүр илүү хүүхэд байсан. Тэгээд л тэр дотор чинь суугаад эндээс яваад Улан-Үдэ дээр очоод салаад явчихна. Тэгээд вагон зам дээр байж байна. Кизылээс Хабаровскоос нэг вагон ирэх юм байна тэрэнд л сууна шүү дээ. Тэгээд тэнчээ байж байна. Аа тэгж байтал Хабаровскоос ирсэн таворын вагонд ч хамаагүй суучихдаг байсан юм билээ л дээ. Тэгж байгаад нэг юм Эрхүүгээс Москвагын галт тэргэнд суугаад Москвад чинь 7 хонож очдог байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа...яг хуваарийн дагуу Москва Улаанбаатарын суудлын галт тэрэг явдаг байсан байх тийм ээ?
Нэргүй -
Явдаг байсан. Оюутнууд олон болохоор...
Хишигсүрэн -
Оюутан явж байгаа тэр үед өөр бодлого бас байна ш дээ. Үгүй ээ болж л байна ш дээ /инээв/. Тийм биз дээ.
Нэргүй -
Тэгэхэд чинь бид нар чинь голох ч юм байхгүй. Вагонд сууж байгаа юм чинь тэгээд л болоо.
Хишигсүрэн -
Голох ч юм байхгүй. Ямар ч байсан галт тэрэг очих газар нь хүрч байвал тийм ээ?
Нэргүй -
Тийм...тийшээ очих л юм байна гэдэг нь ойлгомжтой...
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэгээд Киевт очсон чинь...Киевийн вокзал дээр очсон чинь...одоо Киевийн вокзал энэ байна л даа /зураг үзүүлэв/. Тэнд байна ш дээ. Вокзалаас гараад ирсэн чинь баахан гуулин хөгжим дуугараад л нэг их олон гоё Украйн эрэгтэй хүүхдүүд мэндлээд ингээд байх юм. Угтаж аваад л байх юм. Үгүй ээ тэгдэг л юм байх гээд л бид нар чинь буугаад л бид нарыг чинь хүлээж аваад л.....оросоор ойр зуурын юм ярихаар бараг ойлгохгүй юм. Би бол орос хэл нилээд үзсэн хүүхэд тэгээд ерөөсөө ойлгохгүй.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэгээд л автобусанд суулгаад явлаа. Тэгээд нэг байранд буулаа. За.....тэр ямар ч байр юм мэдэхгүй ээ. Тэгсэн чинь хоолонд оруулж байнаа. Тэр профессор дарга, багш нар бололтой улсууд ирчихсэн байсан. 2 өдөр хоололлоо. Тэгсэн нэг орой тэглээ за одоо ингээд та нар өөрсдөө хоолоо авч иднээ. Цалин чинь энэ гээд мөнгө өгдөг юм байна. Тэгсэн чинь бид нарыг аспирантуудын байранд буулгасан юм байна. Тэгээд хоол идэж сургах, тэр хоолны нэртэй танилцуулах гэж тэнд 2 хоног хооллоод...
Хишигсүрэн -
Соёл сургаж байна...
Нэргүй -
Тийм. Тэгээд Киевтэй танилцуулах гэж өдөр нь аваачиж Днепр мөрнөөр усан онгоцоор аялуулж тэр хоттой танилцуулаад.....тэгээд халуун саунд оруулж байсан байгаа юм. Тэгээд халуун усны газар оруулаад усанд ор гэхгүй юу. Тэгсэн чинь бид нар хөдөөний хүүхдүүд болохоор ичээд турсинкээ тайлахгүй. Тэгсэн чинь нэг муу үйлчилж байсан хүн нь шууд ирээд хошногон дээр нэг алагдаад /инээв/...тэглээ одоо чинь...тэгж их сайн анхаарч яаж байсан ш дээ. Тэгээд тэнд 2 сар болгоод нийтийн байранд оюутнуудыг оруулсан. Оюутнуудаа оруулахдаа 4-н хүүхэд нэг байранд байдаг. Гурван Орос...тэнд нь нэг нь намын гишүүн, гээд бүгдээрээ үүрэгтэй...
Хишигсүрэн -
Бодлоготой.
Нэргүй -
Тийм...бодлоготой. Энэ хүүхдэд тусалж одоо хэл мэл сурга....хичээлээ мэдэхгүй бол тусал гэж байсан юм байна л даа. Тэгээд л тэгж байсан....тэнд чинь оросоор л ярина өөр юм байхгүй. Хичээл эхлэхийн өмнө бил нарт бас тусад нь нилээн хэл зааж байсан юм байгаа юм. Тоо, физикийн багш нар шалгаж байсан юм л даа. Ямар хүүхдүүд байна гэж. Тэгээд манайхан ч тоондоо сайн....тэнцээд л тэгээд л тэгж байсан. Тэгээд сургуульд орсон тэгээд л төгсөж байсан юм даа.
Хишигсүрэн -
За ингээд Хөвсгөлийн Их Уулд хуваарилагдсан...
Нэргүй -
Тэгээд Хөвсгөл рүү хүрээд ирсэн чинь...
Хишигсүрэн -
Буцаж аспирантурт явах гэж байна ш дээ тийм ээ?
Нэргүй -
Тийм. Тэгээд Хөвсгөлийн Их Уул гэдэг газар хуваарилагдлаа. Тэр үед чинь Мал Аж Ахуйн Машинт Станц гэж манайх чинь тэжээл бэлтгэдэг их том станцууд байгуулж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Малын тэжээл бэлтгэдэг.
Нэргүй -
Тийм. Тэжээл бэлтгэдэг том машин трактортай засварын газартай тийм байгууллага. Би одоо цээжээр мэдэж байна. Хамгийн анх Баянчандманьд байсан. Хөвсгөлийн Их Уулд байсан. Увсын Улаангомд байсан юм. Архангайн Эрдэнэ-Мандал гэж байгаа тэнд байсан юм. Одоо энэ МААМС гэж ярих юм даа. Аха...тэр чинь Мал Аж Ахуйн Машинт Станц байгаа юм ш дээ. Мал аж ахуйн....хөдөө аж ахуйн тэжээл бэлтгэх морин станц байгуулаад тэгээд дараа нь байшин барилгыг нь барьчихаад тэнд чинь техникээ барьчихсан юм билээ. Харин би 7-р ангид байхдаа....7-д байхдаа. 6-р ангид байхдаа Хишиг-Өндөрт тэр МААМС-ын барилгын фундаментыг суулгаж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха...сургуулийн ажлаар...
Нэргүй -
Сургуулийн бишээ зуны ажлаар ажил хийж байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за.
Нэргүй -
Зуны амралтаараа...
Хишигсүрэн -
Хөлсний ажил...
Нэргүй -
Тийм хөлсний ажил хийж байхгүй юу. Яагаад гэхээр манайх олон хүүхдүүдтэй нөгөө банди нар нь эрэгтэй хүүхэд чинь баахан олон 2 хоёр насны зөрөөтэй. Би нэг арай л ухаан орчихсон. Хараад сууж байсан чинь манай ээж хоолоо хийгээд бараг заримдаа өөрт нь үлдэхгүй байна шүү. Миний хүүхдүүд цадатлаа ид гээд. Нөгөөдүүл нь 3-4 идээд хаячихаж байгаа юм чинь. Тэгээд бодлоо л доо. Манайх чинь одоо 70 кг-ын гурил байна ш дээ. Тэрүүгээр чинь 10 кг орчим боорцог хийгээд л нөгөө хүүхдүүд чинь өөрсдөө идээд нөгөөдөх тоглодог хүүхдүүддээ аваачиж өгөөд тэгээд л дуусна ш дээ. Тэгээд би ерөөсөө ажил хийе гэж бодоод. Багаасаа ажил хийсэн. 14-15-гаасаа эхлээд ажил хийж байсан. Тэгээд дараа нь бас зам засаад. Одоо тэр чинь Улаанбаатараас Булган, Хөвсгөл, Увс, Завхан гээд явдаг замтай байсан. Шороон замтай. Тэгээд тэнд зам засна. Одоо миний тэнд барьсан модон гүүр байж л байдаг юм. Намхан модон гүүр. Тэгээд ус нь өөрөө урсдаг тийм газар жижигхэн далан хийчихсэн байсан. Тэгж байж би чинь хөдөлмөрийн хүмүүжлийн би их багаасаа авсан.
Хишигсүрэн -
Авсан...
Нэргүй -
Тэгээд аав ээжийн байдлыг мэдсэн учраас...бид нар чинь нэг их орлого байхгүй. Тэгээд би чинь сургуульд явахынхаа өмнө хадланг нь хадаж өгчихөөд түлээг нь татаж өгчихөөд явдаг байсан ш дээ. Одоо 9-р ангид, 8-р ангийн хүүхэд шүү дээ. 7 төгсөөд явж байгаа юм. Одоо тэгээд манай их айхтар хүүхдийг бол зодож загнадаггүй тийм хүн байсан юм билээ. Одоо бодоход. Ерөөсөө би намар орой чинь болохоор хүйтэн болно. Хадланд явах болно ш дээ. Тэгэхэд ерөөсөө морь унуулаад доор нь нэг жаахан идэх юм тавиад аваад явчихна. Тэгээд хээр хонодог байхгүй юу. Тэгэхээр чинь монголчууд чинь гудсаа дэвсээд эмээлийнхээ бүүргийг дэрлээд гөлмөө газар дэвсээд, дээр нь тохмоо тавиад газар унтана ш дээ. Тэгж хүртэл намайг хатуужил сургаж байсан. Тийм. Тэндээс л би юу олсон доо. Амьдралын ухаан гэдэг юмуу юу гэдэг юм тийм юмыг авсан даа. Тэгээд Киевтээ сураад. Ерөөсөө Киевт очиход гурван сар их хэцүү байсан. Лекцүүдийг чинь бичихэд хэцүү ш дээ.
Хишигсүрэн -
Хэлний бэлтгэлгүй явж байсан уу?
Нэргүй -
Бэлтгэлгүй шууд явж байсан. Тэгэхдээ би сайн бэлтгэгдсэн байсан байна лээ. Тэгээд ерөөсөө 3-н сар болоод лекцээ ч бичдэг...
Хишигсүрэн -
Ойлгодог...
Нэргүй -
Ойлгодог, ярьдаг болсон. Тэгээд тэр чинь нэг монгол оюутан байхад хажуу талд нь нилээн сайхан цэвэрхэн бичдэг хүүхэд суулгаж байсан байгаа юм ш дээ тэр багш нар чинь. Тэгж яваад 3-н сар болоход чинь чих нээгдэнэ гэж ярьдаг ш дээ. Чихэнд ороод. Оросоор ч яриад, лекцээ сураад л.....тэгээд 3-н сар хэртээ болоод хэлний хэлний бэрхшээл гараагүй ээ. Тэгээд тэр чинь 3-н орос хүүхэдтэй амьдарч байгаа юм чинь. Тэгээд их сургуулийг төгслөө. Хөвсгөлд очлоо. Хөвсгөлд очоод тэр үед чинь аймаг дундын засварын газар гэж байлаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг Булган аймаг Хөвсгөл аймаг, Өвөрхангай, Архангай аймаг, Завхан аймаг...ийм аймгуудын хөдөө аж ахуйн техник, авто машин, комбайныг засдаг газар байсан. 10 төгссөн...дөнгөж сургууь төгссөн хүүхэд чинь хүнтэй ажиллаж мэдэх биш дээ. Тэгээд манай дарга гэж бас нэг бүтэлгүй амьтан таарсан. Тэр жолооч мэргэжилтэй. Тэгээд жолооч хүн Улаанбаатар луу явлаа гээд алга болчихдог. Тэгээд бүх л ажил над дээр. Хөвсгөл чинь ямар байдалтай байсан гэхээр 270 квт-ын цахилгаан станцтай байлаа. Тэгээд энэ хөдөө аж ахуйн юунд зориулсан 270 квт-ын том станцтай. Тэгээд өөрийнхөө сумыг хангачихаад Хөвсгөл сумыг...юу билээ Их Уулыгаа хангадаг. Тийм ажил хийдэг. Тэгээд бас ус мусны систем тэнд чинь бас их багадаа. Тийм зохион байгуулалттай. Тэгсэн чинь их сонин юм болдог юмаа. Очсон чинь инженерийн анги гээд оросууд тэр...МААМС нэг агуулахтай, даргын байшин, ерөнхийгийн нэг байшин гээд 3-4 өрөөтэй тиймэрхүү байшин барьж өгөөд тусд нь хашаа хадаж өгөөд, тавилга тавьж өгөөд тийм юм хийж өгсөн. Тэгээд эндээс очсон инженер тэр байранд орох ёстой. Тэгээд ганцаараа аав ээж тэнд байж байдаг, авгай хүүхэд байхгүй ганц бие амьтан л амьдарч байсан юм. Тэгээд намайг чинь тэнчээ...
Хишигсүрэн -
Өөрөөр хэлбэл юм бол тэнд очиж ажиллах хүний нийгмийн асуудлыг бол очихоос нь өмнө шийдсэн байна ш дээ.
Нэргүй -
Аха...төсөлтэй. Проект...
Хишигсүрэн -
Сайн байна. Яг олон улсын жишгээр байна.
Нэргүй -
Тэгээд инженерт өөрт нь 53...51 гэж машин байлаа. Мэдэх үү?
Хишигсүрэн -
Мэднэ.
Нэргүй -
51 машинтай.
Хишигсүрэн -
Тэр нэг 1985 он хүртэл яваад дууссан байх тийм ээ?
Нэргүй -
Тийм. Аягүй сайн машин, хурдан. Сэлэнгэ рүү, Улаанбаатар луу явдаг. Өөрөө барьдаг тийм үед ажиллаад, тэгээд тэнд чинь ерөөсөө хөдөлмөр хамгааллын дүрэм журам байхгүй. Бас хэцүү байсан л даа. Дотоодын тийм....Оросын хэвлэл юм ашиглаж байгаа. Тэгээд тэнд чинь Оросын 2,3-н мэргэжилтэн байсан байгаа юм. Тэгээд тэнд чинь тракторынхаа хажуугаар нөгөөдөх стратуар гэж байгаа ш дээ тэрнийгээ засна, цахилгаан үүсгүүрээ засна. Оросын...Дарханд чинь СОТ-2 нь байлуу СОТ-1 нь байсан байх аа. Тэр чинь машиныхаа эвдрэлийг манайд очиж засуулдаг байлаа ш дээ. Тэгээд оросуудтай их найз болсон. Тэгсэн чинь нэг өдөр цахилгаан ороод ирдэг юм байна. Улаанбаатараас...
Хишигсүрэн -
Хэр удсаны дараа вэ?
Нэргүй -
Нэг жил арай болоогүй байсан. Тэгээд л хот руу ажлаа өгөөд явна гээд... Дуудсан юм чинь яахав. Манай дарга ч яахав томилолтоор яваад алга болчихсон. Тэгээд гарсан чинь манай ажилчид гадаа сууцгаачихсан байна. Тэгсэн чинь “үгүй ээ та нар чинь яаж байгаа юм бэ” л гэсэн чинь “үгүй ээ гайгүй хүн манайд ажиллаж болдоггүй юм уу яагаад хот руу аваад явж байгаа юм бэ” гээд. Эсэргүүцэж байгаа юм байна л даа /инээв/...Би одоо юу гэхэв дээ. Үгүй ээ, одоо сайд дарга нарт л хэрэг болж байгаа юм байлгүй. Ингээд л наашаа хотод орж ирсэн. Тэгсэн чинь Төлөвлөгөөний Коммист аваачаад...Улсын Төлөвлөгөөний Комисс гэдэг чинь манай улсын том байгууллага байлаа ш дээ. Бүх хөрөнгө мөнгөө мэддэг. Хөгжүүлэх ерөнхий бодлогоо боловсруулдаг.
Хишигсүрэн -
Улсыг хөгжүүлэх бодлого, таван жилийн төлөвлөгөөг чинь баталдаг газар.
Нэргүй -
Тийм. Гадна талаас...5-н жилийн төлөвлөгөө гээд баахан юм төлөвлөчихсөн яамдууд чинь л тэр чигээрээ оролцдог байсан ш дээ. Үндсэндээ Төлөвлөгөөний Комисс чинь зангиддаг болохоор биш боловсруулдаг газар нь биш. Тэгээд тэнд чинь баахан үйлдвэр, сангийн аж ахуйн байгуулах, тэжээлийн аж ахуй байгуулах, усжуулах, худаг гаргах, малын хашаа саравч барих гээд баахан төлөвлөнө биз дээ. Тэрнийг чинь хийх мөнгө манайд хүрэхгүй ш дээ. Тэгэхээр тэрний зээлийн хойноос явж байгаа байхгүй юу. Орос, Зөвлөлт Холбоот Улсаас хамгийн их авна. Тэгээд бусад Социалист орнууд өгнө. Тэгээд тэрнийг чинь зангидахын тулд Төлөвлөгөөний Коммис зохицуулдаг. Манайх ингээд юмыг төлөвлөхөд, төлөвлөсний дагуу Зөвлөлтийн...тухайн үеийн Зөвлөлт чинь манайд зээл олгох туслах...хоёр янзын...зээл гэж байгаа, буцалтгүй тусламж гэж байгаа. Тэгээд тэрнийгээ өгөөд өөрийнхөө клиент болгоно биз дээ тэр чинь. Гэхдээ ерөнхийдөө СЭВ-ийн хэмжээнд Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудын хүрээнд бол улс орнуудыг төрөлжүүлж Социализмын улс орнууд гэдгийг чинь бүгдийг нь л нэг том системийн орнууд болгох зорилготой байсан юм байна л даа. Жишээлбэл паркийн машинуудаа Чехэд хийж байгаа юм. Эксковатораа тэр Болгараас авъя л гээд байгаа юм. Тэгээд...
Хишигсүрэн -
Гэх мэтээр ингээд...
Нэргүй -
Хуваадаг...
Хишигсүрэн -
Машин техникээ үйлдвэрлэдэг улсуудаа төрөлжүүлчихсэн. Бусад орнууд нь өөр юмаа хангачихдаг.
Нэргүй -
Тийм тийм.
Хишигсүрэн -
Манайх өөрөө яг түүхий эдийн нэг бааз болдог байсан мэт бусад улс бол үйлдвэрлэлийнхээ хувьд хангагч.
Нэргүй -
Тийм хангагч. Тэгээд л бид орж төлөвлгөөний зохицуулалт хийж байсан тийм л юм л даа. Ер нь бол тэнд сонин юм болсон. Манай хөдөө аж ахуй...хадлан тариалан...хадлан...тариалан ч овоо болчихсон байсан үе. Хадлан...
Хишигсүрэн -
Манайх ер нь тариалангаараа өөрийгөө хангадаг болсон уу тэр үед?
Нэргүй -
Өө тэр үед чинь хангаад заримдаа жаахан хойш нь гаргадаг байсан ш дээ. Одоо та нар мэдэхгүй. Одоо манай энэ стадион байна ш дээ. Тэрний бүх талбай, гадна талын бүх зам, бүр Энхтайваны гүүр, гудамжинд хүртэл багтахгүй. Гурилын тээрэм чинь бүх зай нь дуусаад илүү гарсаныг чинь тэгж тавьж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Задгай талбайг агуулах болгож ашиглаж байсан гэсэн үг үү?
Нэргүй -
Тийм. Тэрнийг чинь хамгаалах тэр хатаах юмыг чинь ажилчин албан хаагчдыг гаргаж хийлгэж байсан. Тийм болтлоо газар тариалан эрхэлж байсан. Аа гэхдээ...
Хишигсүрэн -
Эдийн засгийн үр ашиг гэдэг юм байна ш дээ. Одоо тариалан тариалаад маш их ургуулах гэтэл тэрэнд зарцуулж байгаа зардал, үр ашиг гэдэг юм...ямар ч байсан ашигтай байж чаддаг байсан уу?
Нэргүй -
Ашигтай байсан.
Хишигсүрэн -
Би яагаад энийг яриад байна гэхээр. Яг 1990-ээд оны эхээр улаан буудайн асуудал хомсдолд орсон чинь манай улс төрийн зарим хүмүүс ярьж байсан байхгүй юу. Манайх газар тариалан тарихдаа гаргаж байгаа зардал нь ерөөсөө Казакстанаас худалдаад авчих ч гэдэг юм уу ерөөсөө тэр зах зээлийнхээ тэр нөгөө зарчмаар бол тэр нь ашигтай байхгүй юу гээд байгаа юм. Нөгөө талаасаа энэ чинь баланслаж л байвал энэ чинь зүгээр байхгүй юу. Хараат биш байна, олон хүн ажилтай болж байна. Маш олон асуудал шийдэж байна гэх мэт....
Нэргүй -
Газар тариалан.....
Хишигсүрэн -
Ийм түвшинд нь та мэдэж байгаа юу?
Нэргүй -
Газар тариалангын үйлдвэрлэл чинь жаахан ашиг муутай байсан нь юундаа байна уу гэхээр усалгаандаа байсан байхгүй юу. Ус байхгүй.
Хишигсүрэн -
Тийм ш дээ.
Нэргүй -
Манайх чинь 600 мянган га газар эргэлтийн газар байхад тэрнээс 30%-ийг нь 210 мянган га газрыг нь...1200 ч юмуу тэр га газрыг бол юу яадаг паар гэж зун хагалаад, хагалсаныг нь өвлийн цагт цас, бороо, ус нэвчиж чийг авдаг. Манай тариа чинь тэгж ургадаг байхгүй юу. Намрын хагалгаа гэж тариа хураасны дараа хийдэг. Тэр нь арай чийг...өвлийн цаснаас хожих нь дээр. Гэхдээ цас гэдэг хавар хайлахаараа ууршаад явчихдаг. Тийм болохоор тэнд маш их чийг хуримтлагдаж чаддаггүй тийм байсан. Хаврын хагалгаа гэдэг чинь хагалаад тарьдаг. Тийм болохоор манайх чинь ургац нь 10-11 центрээс илүү гардаггүй байсан. Улсын дундажаар 8,5 центрийг л авдаг байсан. Тэгээд одоо...
Хишигсүрэн -
Энэ бол нөгөө усалгаатай, нөгөө эрчимтэй газар тариалантай улсын үзүүлэлттэй харьцуулахад...
Нэргүй -
Хамаагүй доор.
Хишигсүрэн -
Хамаагүй доор уу?
Нэргүй -
Одоо бол усалгаатай газраас 22 центрийг авч байна гэж байна ш дээ. Тэгэхэд чинь найм гэдэг чинь 3 дахин...
Хишигсүрэн -
2 дахин...2,5 дахин бага.
Нэргүй -
Тийм 2,5 дахин бага авч байгаа. Тийм учраас л одоо тэгээд ган болох юм бол ургац алдана. Тийм байдлаасаа л болж байсан болохоос биш газар тариалан чинь бол инженер, техникчээ бэлдчихсэн тийм ээ. Хөдөө аж ахуйн чиглэлээр байнга сургаж байсан.
Хишигсүрэн -
Техникээ бэлдчихсэн баазаа бэлдчихсэн...
Нэргүй -
Тийм. Баазаа бэлдчихсэн. Машин трактороо овоо газраас авчихсан. Тэгээд хөдөөний хүмүүс чинь тариагаа тариад сурч байсан тийм үе шүү дээ.
Хишигсүрэн -
Бас бүтээгдэхүүн нь нөгөө нэг экологийн...
Нэргүй -
Цэвэр бүтэгдэхүүн ш дээ.
Хишигсүрэн -
Их тийм...мэдээжийн хэрэг маш чанар сайтай байж таараа. Усжуулалтын системийг тухайн үедээ хийж эхлэж байсан уу. Анхнаасаа бас нэг жаахан усжуулалтын систем нь зардал ихтэй болохоор...
Нэргүй -
Усжуулалтын систем гэдэг чинь одоо байна ш дээ...Хархираагын усжуулалтын том систем байсан даа. “Хархираа” гэж одоо Увс аймагт байгаа. Тэр чинь болохоор том систем. Гуулингын систем байна. Говь-Алтайн тэр чинь их том систем. Хар-Хорины чинь усжуулалтын том систем байсан ш дээ. Ийм юмнууд хийж эхлэж л байсан л даа. Хөрөнгө мөнгө их зарцуулагддаг хэцүү л дээ. Тийм тэгээд л усжуулах тухай асуудал их яригдаж байсан. Би дараа нь усжуулалтын талаар санаа хэлнээ. Тэгээд би хөдөө аж ахуйн механикжуулалтын ажил хариуцсан мэргэжилтэн гээд хөдөө аж ахуйн хэлтэс гээд. Тэгээд тракторийг чинь Монголд, Аха морин хадуур ирсэнээс хойших...надад зузаан ноорог байгаа. Бүх сум, бригадаар нь бүгдийг нь түүгээд...тэрний чинь статистикийн юм гараагүй байхгүй юу. Тэгээд бас нэг найзтайгаа сууж...Баттөмөр гэж бас надтай нэг мэргэжлээр төгссөн. Бид 2 чинь хэдэн сар сууж...бүгдийг нь одоо тэр морин хадуураас эхлээд трактор, комбайн бүгдийг нь бүртгээд...анхны бүртгэл гаргасан. Тэгээд ерөөсөө тэгээд тэр чинь норм байлаа л даа. Ухаандаа цайнд тэдий хэмжээний давс хийвэ таарна тэдийг хийвэл багадана тэгвэл ихдэнэ гэдэг шиг тэр чинь норм байна. Ер нь нэг га гэдэг юмуу 100 га-д хэдэн трактор, хэчнээн комбайн, хичнээн хадуур байх ёстой вэ гэсэн тийм норм байдаг байхгүй юу. Тэрнийг тооцож, улсын хэмжээнд баланслахыг чинь би хийдэг байлаа ш дээ. Одоо тэнд трактор дутаж байна. Тэнд одоо юм дутлаа гэсэн. Тэрнийг би хариуцаж нилээн олон жил ажилласан юм. Аа тэгээд тэжээлийн асуудал гэдэг чинь тэр үед чинь Монголд зуд болохоороо болдог, мал хорогддог. Манайх чинь тэр үед хэлдэггүй байсан болохоос биш 4,5 сая толгой мал жил бүр зуданд хорогддог байхгүй юу. Тэр үед чинь хэвлэл мэдээллээр цацдаггүй. Социализм гэдэг чинь тийм сонин.
Хишигсүрэн -
Өсөж байна л гэдэг.
Нэргүй -
Мал өсөж байна л гэдэг. Мал өсөөд 22 саяаас дээшээ явдаггүй. 20 сая байдаг. 22 л болдог. Дахиад 20 болдог. Тэнд 2 үндсэн фактор байгаа юм. Нэгдүгээрт бэлчээр усжуулалтын асуудал муу байсан. Бэлчээр маш муудаж байсан. Хоёрдугаарт баруун аймгууд чинь одоо их хүнд цаг ууртай юм байна ш дээ. Хүйтэн, цас их ордог. Тийш нь тэжээл татна гэдэг чинь бөөн проблем. Цас орчихоор чинь. Манай тэжээлийн гол аймаг чинь Сэлэнгэ аймаг ш дээ. Тэр дундаа Сэлэнгийн Хүдэр тэр хавиас л татаж байсан.
Хишигсүрэн -
Сая та нэг ийм...яриаг чинь таслаад мартаагүй дээрээ асуучихъя. Ерөөсөө нөгөө нэг мэдээлдэг тоо, бодит тоо бол ийм байсан гэж хэлж байна ш дээ. Та ингэж мэдэж байна уу. Яг бодитой тэр улсын бүртгэл улсад одоо халгалагдаж үлдсэн байгаа болов уу?
Нэргүй -
Үгүй ээ ер нь манай статистикийн мэдээ бол сайн л даа. Бас овоо...Статистикийн Төв Газар гэдэг чинь их сайн. Тэрний чинь дарга Пунсал гуай дарга нь байсан Бямбасүрэн сүүлд нэг хэсэг байсан байх. Үнэхээр сайн эдийн засагч нар байсан л даа. Тоо бол гардаг гэхдээ улс төрийн чанартай, нийгмийн шүүмжлэлтэй холбоотой юмыг гаргахгүй.
Хишигсүрэн -
Сөрөг тоонууд бол...аа
Нэргүй -
Сөрөг тоонууд бол гарахгүй.
Хишигсүрэн -
Гэхдээ тэр бол статистикийн өөрийнх архивт байж л байгаа...?
Нэргүй -
Байж л байгаа байх. Гэхдээ тэр нарийн юмнууд хэр байдаг юм бэ бүү мэд. Тэр чинь голдуу Дотоод Яам, Тагнуулын Газар энүүгээр л ирдэг байсан байх. Одоо намайг оюутан юу ажиллаж байхад богд ууланд 400-аад хүүхэд байна гэж ярьдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Юу хийж байгаа юм бэ?
Нэргүй -
Үгүй ээ... тэнэмэл хүүхдүүд л байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэр социализмын үед үү?
Нэргүй -
Тийм. Тэгээд тэрнийг чинь байхгүй гэж зарладаг байсан болохоос биш байсан ш дээ.
Хишигсүрэн -
Ёстой хүний нүдэнд харагдаж байгаагүй байх. Хэдэн оны үед вэ?
Нэргүй -
1960 хэдэн оны үед.
Хишигсүрэн -
Богд уул руу гарчихсан ...айн /инээв/
Нэргүй -
Богд ууланд гарчихсан тэндээ шовоохой эд нар барьчихсан 400 хүүхэд байна гэж ярьдаг байсан ш дээ. Тэрнийг чинь хаана ч бичээгүй хэн ч мэдээлээгүй нууц. Тэр одоо системийн нэр хүндтэй холбоотой гэж үзэж байсан байх л даа.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тийм байсан. Тэгээд Москвад нэг юм бичсэн юм аа. Төлөвлөгөөний зохицуулалтанд тэгсэн чинь манайд нөгөөдөх хадлан их дутаад хадлангуудаа тарааж байрлуулна ш дээ. Өмнөговийнхийг чинь нэг газарт фондлоод Увс баруун аймгийнхийг нэг газарт фондлоод, төвийн фонд гэж байх ёстой гэтэл трактор хүрэлцэхгүй байхгүй юу. Гэхдээ газар дээр нь очиж тооцоо хийдэг. 30 трактортой, тэгээд тэр хаддаг, тарамддаг, боодог бүх юм нь орсон тийм комплексный бригадыг...100 бригад хэрэгтэй гээд тооцоо хийгээд тавьчихгүй юу. Тэгээд ах нар их дэмжсэн юм байгаа юм. Тэр яагаад дэмжсэн гэхээр Монгол чинь мал нь үхэхгүй бол Оросод махны нийлүүлэлт нэмэгдэнэ ш дээ. Тэр чинь 2 талын юм байгаа юм.
Хишигсүрэн -
Түүхий эдийн бааз...
Нэргүй -
Тийм. Тэгээд Оросууд чинь Улан-Үдэд том мах комбинат байгуулсан. Тэр мах комбинатыг Монголын малд зориулж байгуулсан байхгүй юу. Тэнд боловсруулаад цааш нь ачих зориулалттай. Тэгээд тийм л сонирхолтой Оросоос дэмжээд 100 бригад ирсэн шүү. 100 бригад чинь одоо 300-аад трактор орж ирж байгаа юм ш дээ. 300-аад трактор тэгээд л тэр чирэх бүх машин төхөөрөмжтэйгээ орж ирсэн. Зээлээр орж ирсэн. Тэгээд манай Хөдөө Аж Ахуйн Яам тэрнийг аваад орж ирээд хуваарилаад...
Хишигсүрэн -
Хэдэн он бэ?
Нэргүй -
Тэр чинь 1966,1967 оны үед байх. Тэгээд тэр 1967 оны хавар орж ирсэн байх.
Хишигсүрэн -
1970 оны эхээр юм байна.
Нэргүй -
1970 он билүү тийм л юм байгаа юм. Тэгээд тэнд нэг том юм болж тэндээс л анх олон улсын харилцаа гэдэг чинь яадаг уу гэдгийг чинь тэндээс сурсан юмаа. Яагаад гэхээр 2 талын сонирхол байх ёстой юм байна. Хоёрдугаарт асуудлыг их олж тавих ёстой юм байна гэж.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Юу тавих уу...
Хишигсүрэн -
Оновчтой томъёолох ёстой юм байна.
Нэргүй -
Оновчтой томъёолох ёстой юм байна. Тэрнийг л тэндээс ойлгосон.
Хишигсүрэн -
Их залуудаа тэрнийг ойлгочихож байгаа юм байна.
Нэргүй -
25,26-тай л байсан байх. Тэгээд...
Хишигсүрэн -
Надад бүр бахархмаар санагдаад болдоггүй ээ. /инээв/ Улс тухайн үедээ байна ш дээ. Сургасан хүн нь бүртгэлтэй сурж байгаа хүн нь ажлын байран дээр очиж яаж ажиллаж байна уу гэдгийг маш сайн мэддэг. Буцаагаад тэр хүнийг хаана ажилуулах вэ гэдгээ мэддэг, тэр хэдэн боловсон хүчнийг маш бодлоготой, маш системтэйгээр ажиллуулж байгаа нь харагдаж байгаа байхгүй юу. Одоо ийм юм байхгүй байнаа би тэрнийг сайн мэдэж байгаа байхгүй юу. Одоо бүр бахарахууштай юм ярьж байна ш дээ.
Нэргүй -
Одоо тэр боловсон хүчний бодлого гэдэг юмыг жишээгээр яръя. Намайг хөдөө аж ахуйд одоо хөдөө аж ахуйг хөгжүүлнэ, хөдөө аж ахуйд газар тариаланг нэвтрүүлнэ гэж байна ш дээ. Тэр чинь одоо 1950-аад оноос л бодож л дээ. Тэгэхэд тэрнийг чинь улсуудыг 1959 онд л явуулсан ш дээ. Тэрнээс өмнө бараг яваагүй. Намайг явахад Монголд 3-хан инженер байсан. Хөдөө аж ахуйн инженер. Хар Дорж, Намсрай, Цэвэгмид гэж гуравхан инженер байсан. Монгол улсын хэмжээнд гуравхан инженертэй. Тэгээд тэд чинь төв дээр л байна уу гэхээс хөдөө хаашаа явах уу тэд нар чинь. Тэгээд л Жагварал гуай хэлж байсан энэ одоо энэ манай газар тариалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх их том зорилттой байна аа. Гэтэл боловсон хүчин байхгүй ээ та нар л анхны их том бүлэг явууллаа. Тэндээ их сайн сураарай гэж байсан шүү. Монгол улс гэдэг чинь тэр гурван хүнийхээ тоог сайн мэдэлгүй яахав. Тэгээд цаана нь сурч байгаа хүүхдүүдээ шилж аваад, шилж явуулаад тэгээд байнга эргэнэ ш дээ. За одоо Киевийнхэн муу сурч байна. Манайх чинь дандаа онц сурч байсан хүүхдүүд учраас дандаа онц сурдаг, сайн сурлагатай хүүхдүүд. Тэгэхэд чинь л манайх.....
Хишигсүрэн -
Шилдэг инженерүүд бэлтгэдэг тэр баталгаа нь анхнаасаа бүрдчихсэн тийм ээ?
Нэргүй -
Тийм. Сургуульд тэд нартай холбоотой байсан юм уу мэдэхгүй. Чимэдбазар гэж энэ хавьд байлуу?
Хишигсүрэн -
мэдэхгүй.... .
Нэргүй -
Чимэдбазар чинь боловсон хүчнээ хариуцсан элчин сайдын яаманд хүн байсан. Тэгээд Чимэдбазар гуай Киевт шалгалтаар очиж байсан юм. Манай академид очоод. Яг л шалгалт очиж байгаа юм. Одоо захирал хийгээд байсан Баасансүрэн гээд нэг хүн байгаа. Тэр нөхөр их уруу царайтай байсан юм байна л даа. Тэгээд яасан уначихсан уу гэсэн чинь үгүй ээ үгүй “сайн” авчихлаа гэсэн гэж байгаа юм. “Сайн” авахад л тэгж их сэтгэлээр унадаг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
“Онц” аваагүй...
Нэргүй -
Дандаа онц сурдаг хүүхдүүд. Киевийн 16 гэж Эвлэлийн Төв Хорооны Эвлэлийн сонинд байгаа даа.
Хишигсүрэн -
Тэгээд бас одоо бодохоор маш идеальный санагдаж байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг би бүр юу гэж хэлэх гээд байна гэхээр Платоны төр улс гээд зохиол байдаг. Төр ямар хүмүүсийг төрийн толгойд гаргах уу хэн энэ улсыг удирдах ёстой вэ гэдэг асуудал мөнхийн сэдэв маргаантай байгаа гэж...тэгээд одоо жишээлбэл...аа... утга нь ийм...100 хүүхэд байлаа гэхэд тэр 100 хүүхдийг нэг ийм орчинд байлгах юм байна л даа. Тэгээд тэр орчинд нь...100 хүүхдийн эцэг эх байна ш дээ...яг энэ миний хүүхэд гэдгээ мэдэхгүй. 100 хүүхдийн 200 ээж аав байгаа. 200 ээж аав болохоор тэр 100 хүүхэдтэй яг ижилхэн хандаж, харилцаж өөрийнхөө хүүхэд мэт хандана. Тэгээд тэр 100 хүүхдээс хамгийн шилдэг авъяастай хүүхдийг нь тодруулаад тэр хүүхэд нь төрийг удирдах юм бол тэр бол шилдэг удирдагч болноо гэсэн гэнэн боловч...энэ идей байгаа байхгүй юу. Санаа. Гэхдээ та нарын нэг ийм...та нарын үеийн улсуудтай ярихаар зэрэг 1960 он 1950-аад он...боловсон хүчнийг бэлтгэж байгаа байдал, тэр малчны хотонд байсан хүүхдийг яаж хөгжүүлж, хаана очоод, тэр хүний нөөц хаана очиж гарч ирэхээр байна уу тэрнийг бүр ингээд явсан байдлыг хараад би бүр бахархаад байгаа байхгүй юу. Одоо тэр Платоны санаа надад яг л тэр Социалимзд ямар нэг хэмжээгээр тэр бодлогыг хэрэгжүүлж байгаа мэт харагдаж байгаа байхгүй юу. За 2-уулаа нөгөө юу луугаа орох уу. Аа...300 бригад гэлүү...нэг том проектыг та санаачилсан гэсэн ш дээ.
Нэргүй -
Тийм. Ерөөсөө тэрнийг Москвад сууж байгаад тооцоод л тэгээд санаагаа зөв гаргаж ирсэн болохоор тэгж орж ирж. Тэгээд манай тэжээлийн бригад чинь саяхан боллоо ш дээ. Энэ тэндгүй механикжсан бригад.....одоо энэ хөдөө аж ахуйн газруудаар явах юм бол цаадуул чинь мэднэ. Бидний үеийн улсууд андахгүй. Тэгэхдээ манайх чинь 2000 трактортай, 1500-аад комбайнтай байсан. Тэр үед чинь өөр юм байхгүй.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэр дотроо л хийдэг. Манай газар тариалангын гол бүс чинь Төв аймаг, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Дорнодод хэсэг байсан. Тэгээд баруун тийшээ байсан. Тэгээд хөрс мөрсний шинжилгээ гэдгийг хийнэ. Тэгээд манай газар...тэжээлийн бааз ихээхэн өвс зарж байсан. Боловсон хүчний бодлого гэдгийг нэгэнт хөндсөн учраас...тэр чинь их нарийн байсан юм билээ. Тэр 10...их сургууль төгссөн нөхөр...юунд...Их Уулд байж байна гэдгийг чинь мартаагүй байна ш дээ. Тэнд очоод юу хийж байна гэдгийг нь судлаж байсан байна ш дээ.
Хишигсүрэн -
Тэгж таарч байна.
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
20-н хэдтэй залуу проект бичээд проект нь дэмжигдээд улсад дэмжигдэхээсээ гадна та өөрөө тийм хар залуудаа хоёр талын ашиг сонирхолыг оруулах ёстой тэгж байж дэмжигддэг гээд маш чимхлүүр тийм юмаа ойлгоод авчихаж байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тийм. Ойлгоод авчихаж байгаа юм. Тиймэрхүү юм...
Хишигсүрэн -
Бодлого барьсан гэдэг нь харагдаад байна л даа.
Нэргүй -
Төв Хорооны Боловсон Хүчний Хэлтэс гэдэг чинь бол өөрийнхөө нөөц боловсон хүчнийг маш нарийн судалдаг, төлөвлөгөөтэй албан тушаал дэвшүүлдэг тэнд очиж бас сорьж туршдаг тийм байсан юм билээ ш дээ. Тэр чинь одоо боловсон хүчин их тусам тэр улс орныг чинь авч явах юм.
Хишигсүрэн -
Гол санаа нь тэр байна.
Нэргүй -
Тракторыг худалдаад авч болно. Боловсон хүчнийг худалдаад авч чадахгүй ш дээ. Баян айл бол хөлсөөр авчихдаг л даа. Америк эд нар бол одоо том том амжилтанд хүрсэн том том эрдэмтэдийг аваачидаг байсан байна лээ. 1960-аад оны үед чинь “брайн шторм” гэсэн юм байлаа ш дээ...
Хишигсүрэн -
“брайн шторм” оо?
Нэргүй -
Тийм. Тийм тархины урсгал байсан байгаа юм. Тэр чинь юу вэ гэхээр дандаа том оюунтай том том улсуудыг өндөр цалингаар авч улс орныхоо проблемыг шийдүүлдэг байсан гэж байгаа юм л даа. Хятадын их том эрдэмтэнд чинь Америкт их байсан ш дээ. Сүүлд нь Хятад чинь овоо болоод, нөгөөдөх атомын үйлдвэр хөгжүүлэх болоход тэд нарыг бүгдийг татаж өндөр цалингаар авсан ш дээ. Тэрэнтэй адилхан гадаадад ер нь юм үзүүлж сургана гэж байсан бол олон улсаар явах юм билээ. Би тэр дашрамд нь ярьчихад. Тэр Чехийн одоо Готвалдов гэж хот байсан. Одоо Делина болчихсон байхаа. Тэрний Вайде гэж нэг том хөрөнгөтөн хүн байсан юмаа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр Вайде бол өөрөө зүгээр сапожник. Сапожник гэдэг чинь гутал тахалдаг, засдаг хүнийг л хэлдэг байхгүй юу. Тэгээд тэр чинь тэндээсээ хөрөнгөтөн болоод тэгээд Чех орноор явсан. Чех, Словакаар л явсан байгаа юм. Тэгээд хамгийн сэргэлэн боломжтой хүмүүсийг түүж аваад өөрөө мөнгө гаргаад тэгээд гадаадад 4-5-н жилээр явуулсан байгаа юм. Тэгээд гадаадын технологи орж ирээд, тэгээд тэр Свит гэж том үйлдвэр байгаа даа. Тэрний чинь эзэн байхгүй юу. Тэгээд тэр яасан гэхээр тэр хүмүүсээ тэгж бэлдчихээд дандаа орон сууц барьж эхэлсэн байгаа юм. Тэгээд орон сууцанд яваад одоо чамтай гэрээ хийхэд за чи манайд 15-н жил ажилланаа. 15-н жил болсны чинь дараа би байрыг чинь үнэгүй өгнөө гэж. Тэгж гэрээ хийсэн байна л даа. Тэгээд улсууд чинь байранд орчихоод 15-н жил болсон улсууд чинь хөөгөөд ч явдаггүй байхгүй юу. Тэр чинь хамт олны дунд орчихсон. Тодорхой хүрээ бий болчихсон. Найз нөхөд бий болчихсон. Хөөсөн ч явахгүй. Манай Монголд 5-н жил болсон хүн хөөгөөд явдаггүй юм. Би чинь нэгдлийн дарга байхад. Тийм маягаар одоо айхтар бэлдэж байсан. Тэр Вайде. Тэгээд тэр чинь одоо сүүлд нь их ч баян болсон нилээн юутай...хөрөнгөтэй болоод тэр чинь ингээд тэр гутлын үйдвэрийн том байшин байна ш дээ. Тэнд контортой өөрөө. Ерөөсөө л жижигхэн лифтэн дотор контор нь байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Тэгээд үйлдвэрээ хараад байж байх уу?
Нэргүй -
Тэгээд тэнд чинь өөрийнхөө конторт яг энэ хаалга шиг лифт нь ажилладаг. Эндээ конторт байж байгаад юмаа шалгах болохоор тэндээ суугаад лифтээ дараад орчихно. Тэрнийг харсан байхгүй юу. Тэгж шалгадаг /инээв/
Хишигсүрэн -
/инээв./
Нэргүй -
Тийм учраас л тэнд хатуу дэг журам тогтсон. Одоо тэр нь хэвээрээ байгаа. Тэгээд өөрөө нисэх онгоцоор явж байгаад тэр яндан мөргөөд тэнд дээр нас барсан. Одоо хүү нь Аргентинд маш том үйлдвэр байгуулчихсан. Сая Социалист систем задарлаа ш дээ. Тэгэхэд хүү нь Чехийг сандаргасан ш дээ. Би эцгийнхээ хөрөнгийг авна гээд. Чи...яаж салгаж авсан юм бэ. Мөнгө төгрөг өгсөн үү. Тэгж байгаад наймаа хийж үйлдвэрээ алдаагүй үлдсэн юм билээ. За тэр ч яахав шал өөр тийш ээ явчихлаа.
Хишигсүрэн -
Зүгээр та санаснаа ярь.
Нэргүй -
За тэгээд эндээсээ ирээд Төлөвлөгөөний комисст тэр юугаа хийж байдаг юмаа. Аа...тэгж байтал би чинь багаасаа тийм анзаарч боддог.
Хишигсүрэн -
Зохион бүтээдэг.
Нэргүй -
Тийм. Зохион бүтээдэг тийм сонирхолтой. Оюутан байхдаа би чинь ноолуур угаадаг машин хийх гээд толгойгоо гашилагваа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр яагаад уу гэхээр хөдөө байхад чинь ноолуурын хялгас гэж байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
/инээв/
Нэргүй -
Маш их түүнэ. Хүүхдүүд л бүгдийг нь гараараа түүнэ. Тэгж байж төлөвлөгөөнд өгч мөнгө авна ш дээ.
Хишигсүрэн -
Хөдөлмөр хөнгөвчлөх...
Нэргүй -
Энийг одоо яаж машинаар хийх үү гээд баахан юм хийсэн. Олоогүй л дээ, чадаагүй. Тэгсэн чинь технологи нь тэр үед чинь Японд л гарчихсан байсан. Манай багш нар ч мэддэггүй. Би баахан толгойгоо гашилгаад чадаагүй. За тэгээд ингээд байж байтал хөдөөний хүн чинь яадаг юм аа. Их сонин юм л даа. Аа...одоо хөдөөний улсууд чинь ус цасанд орж чадахгүй юмаа угааж чадахгүй хэцүү ш дээ. Тэгээд би 1968 оноос эхэлсэн байхаа. Ахуйн үйлчилгээний тийм төхөөрөмж суурилуулж хийх гээд үзчихдэг юмаа. Тэгээд нэг машин хийлээ. Тэгээд тэр чинь дандаа ажлын цагаар л хийнэ шүү дээ. Орой гэртээ бараг очихгүй. Заримдаа манайд чинь нөгөөдөх бүрэн хэрэглэл байдаг. Тэрнийг нь гуйж аваад өрөөндөө унтчихаад өглөө шууд босоод ажилдаа ордог байсан. Тэр миний их том бүтээл байсан. Одоо энэ байна л даа /зураг үзүүлэв/. Ахуйн үйлчилгээний явуулын үйлчилгээ гэж.
Хишигсүрэн -
Ахуйн үйлчилгээний явуулын үйлчилгээ...
Нэргүй -
Явуулын цэг байхгүй юу. Тэр нь яах уу гэхээр хийгээр ажилладаг. Халуун усанд ордог, угаалыгн машинтай. Аа...тэгээд юутай. өөрөө цахилгаан гаргадаг юутай. Би чамд ном өгнөө.
Хишигсүрэн -
За.
Нэргүй -
Мужаан гаргадаг. Тэгээд радио, узелээр чинь сайхан дуу тавьж өгнө тийм ээ. Тийм нэг юм 1972 он хүртэл 5-н жил хийсэн юм байгаа юм. Дандаа оройн цагаар. Намайг хэн ч хий гээгүй.
Хишигсүрэн -
Өөрөө л...
Нэргүй -
Би өөрөө санаачлаад. Тийм учраас техникийн их том бүтээл болсондоо. 55 гэсэн дугаартай, улсын бүртгэлийн. Тэгээд тэр машинаа хийлээ. Оросууд дэмжээд зээл олгочихсон. Тэр чинь хувь хүнд зээл олгоно гэж байхгүй ш дээ. Тэр чинь нийгмийн асуудлыг шийдэх гэж байна гэж оросууд чинь ойлгож байна ш дээ. Тэгээд надад чинь зээл олгоод, машин олгоод. Тэгээд төхөөрөмжийг нь явуулаад тэгээд би эндээс 2,3-н, Ойдов гэж байсан юм. Цогтоо гэж байсан юм. Бас нэг...гурван инженер Төлөвлөгөөний комиссоос тогтоол гаргуулж ажлаас нь чөлөөлж аваад. Одоо энэ Амгалангын юу байна ш дээ. Төмөр зам засварын газар, тэнд одоо 5-6 хоног суулаа. Надад бас машин гаргаад өгсөн. Шөнө нь зургаа хийдэг. Өдөр нь үйлдвэрллээ хийдэг. Ингэсээр байгаад би машин хийгээд 1975 онд...ШБОС-75 гэдэг үзэсгэлэнд тавилаа. Тэгсэн Улс Төрийн товчоо ирж үзсэн л дээ. Тэгсэн чинь Цэдэнбал гуай хэлж байсан энэ бол “малчин ардын амьдралд хувьсгал” гэж байсан. Төв аймагт туршаад, Булганд туршаад. Тэр чинь МАЗ, сүүлд нь том МАЗ машин дээр чиргүүлтэй хийчихсэн. Тэгээд явж байхдаа өөрөө цахилгаанаа гаргадаг. Тэгээд тийм төхөөрөмж. Тийм учраас айлын хотоор давхиад очиход хими цэвэрлэгээ хийж л байна, усандаа орж л байна. Тийм юм хийгээд. Тэгээд Булганд туршиж байсан чинь. Тэрнээс өмнө...тэгээд тэр чинь туршилтанд гаргачихаад намайг Аж Үйлдвэрийн Хэлтсийн даргаар томилчихдог юм. 1972 онд.
Хишигсүрэн -
Төлөвлгөөний комиссын...
Нэргүй -
Төлөвлөгөөний хэлтсийн....Тэр чинь яагаад тэгсэн гэхээр. Би нэг...
Хишигсүрэн -
Хэдэн настай байсан бэ?
Нэргүй -
1972 онд ч би 21 үү
Хишигсүрэн -
31.
Нэргүй -
31 үү. Тэнд одоо яагаад тэнд очих болсон гэхээр олон юм бий. Хар төмөрлөгийн үйлдвэр гэж одоо Дарханы үйлдвэр. Энүүний чинь “Төмөртийн овоо”-ны юуны орд гэж том юм байдаг байхгүй юу. Сэлэнгийн нутаг. Ерөөгийн чинь цаад талд том үйлдвэр байгаа. Тэгж байсан чинь тэнд хүрээд ир. Тэнд ганцхан л хайгуул хийсэн. Бусад юмыг нь хийгээгүй. Аа...тэгээд судлаад байхаад байхаар том судал гараад юу...манай хил гараад явчихсан юм шиг байгаа юм. Хилийн цаад талд яг тэр судлынх нь үзүүр дээр Оросууд Селенгиский металл гэдгийг байгуулсан юм. Одоо тэр байгаа. 2 сая тн-ын. Тэгээд тэрүүгээр 1 тн-ын хүчин чадалтай металлургийн үйлдвэр байгуулнаа. Уурайгаа байгуулна, төмөрөө хайлна гээд нэг том тооцоо хийгээд тэрнийгээ Улс Төрийн Товчоонд оруулаад маш их сайшаагдсан байхгүй юу. Тэгэхэд манай том хүү гарч байсан. Зураг нь хаачихав /зураг хайв/. Тэр гарсан. Яг тэрнийг дуусгаж байхад. Энийг чинь тулгар хүн би ажил ихтэй. Аав ээж рүү нь онгоцоор явуулчихсан. Хүргэж өгсөн л дөө. Тэгэхдээ би хоосон яваагүй ээ. Нэг ийм утас, нэг хайч авч явсан. Замдаа төрчихвөл бас өөрөө авах нь /инээв/.
Хишигсүрэн -
Төрөх гэж байгаа /инээв/
Нэргүй -
Хариугүй шахуу болчихсон.
Хишигсүрэн -
Бас эх барьж авах нээ /инээв/
Нэргүй -
Барьж авна /инээв/. Би чадахгүй ч хажууд чадах хүн явна гэж бодоод байхгүй юу. Утас нь 00-ын утас, хайч аваад явсан байгаа юм /инээлдэв/. Тэгээд би яваад хүргэж өгсөн. Тэгээд ажил ихтэй юм чинь....дуусаж байсан чинь эндээс цахилгаан орж ирдэг байхгүй юу. За хүү төрсөн нэр өг гэж. Надад нэр байхгүй. Тэгээд ганы тооцоо хийж байсан тэгээд Ганзориг эрэгтэй хүүхэд. Эмэгтэйд нь Гантуул гэж өгнө гээд захиа явуулчихсан. Тэгээд манай хүүхдүүд тийм нэртэй. Ганзориг, Гантуул, Гантулга гэсэн нэр байсан /инээв/.
Хишигсүрэн -
Нэг удаагийн амьсгаагаар бүгдийг нь өгсөн байна /инээв/
Нэргүй -
Тэгээд би гурван хүүхэдтэй л дээ. Тэгсэн өнгөө гангын үйлдвэр хийж байсан хүмүүс...тэрүүгээрээ хүүхдээ нэрлэчихсэн. Тийм сонин түүхтэй юм байгаа юм. Тэгээд тэрнийг хийлээ. Дараагаар нь Эрдэнэтийн зэсийн асуудал гэдэг чинь жинхэнэ бужигнаж байсан үе л дээ. Тэгээд Эрдэнэтийн Полиев гээд Оросын их сайн хүн байсан юмаа. Их сайн металлурагч байсан юм аа. Тэр Эрдэнтийн асуудал яваад байдаг. Тэгээд Эрдэнэтийн уурхай барихгүй юу. Одоо эд нар бараг мэдэхгүй байгаа юм. Уурхайг нээж хүдрээ ашиглана гэж яриад байгаа юм. Тэгж болдоггүй байхгүй юу. Тэгвэл хоосроно. Аа харин уурхайг нээгээд, баяжуулаад гаргаад тэрнийгээ хайлаад бүтээгдэхүүн гаргаад тэрүүгээрээ машины үйлдвэрийн тодорхой юм хийж байж томрох ёстой ш дээ. Уул уурхайн үйлдвэр гэдэг чинь тийм ер нь цикльтэй. Тэрнийг мэдэхгүй л байсан тэр үед. Тэгээд тооцоо хийгээд Эрдэнэтийн зэсийг чинь тийм баяжмал гаргахгүй шууд гаргаж байсан. Тэрнийг гаргахгүй ээ. Тэрнийг хайлна зэс утас хийнэ. Аа тэгээд зэс утсыг хийхээр чинь зэрэг тэр бас юм ордог юм байна л даа. Одоо манай энэ Сүхбаатарын “Салхитын цагаан толгойн” орд гэж юм бий л дээ. Цайрын орд гэж бий л дээ. Энийг дундаас нь хайлж гаргана. Аа тэгээд нөгөөдөх юугаар аж ахуйн тооцоо хийгээд бас нэг том юм хийгээд өгчихөж байгаа юм. Тэрнийгээ хайлуулж зэс гарганаа. Тэрүүгээрээ юм хийнэ. Улсын төсвийг дэмжээд л байгаа юм ш дээ. тэр чинь. Тийм том юм хоёрдугаарт байсан. Гуравдугаарт тэрнийгээ хайлуулж зэс утас гаргана. Тэрүүгээрээ юм хийнэ. Тэгээд би Гүржийн Тбилис хотод байдаг нэг том үйлдвэрийн судалгаа хийгээд 1 сая тоннын автомат үйлдвэр байхгүй юу. Автоматаар ажиллаж зэсээ цувиад л кабель хийгээд байдаг. Тэрийг хийгээд кабелийн үйлдвэр байгуулна гээд. Бас Орос нь дэмжсэн. Тэгсэн чинь трактор...уул уурхайн чинь хөгжих юм байгаа биз хоёрдугаарт газар тариалан хийнэ...трактор, комбайн гэж манайд дутагдаж байдаг. Би өөрөө ч тэр дээр олон жил ажиллаж байсан хүн ш дээ. Трактор угсарна гэж тооцоо хийдэг юмаа. Тэгсэн чинь гай болдог байхгүй юу. Тэр тракторынхаа идейг урд нь гаргачихаад би төлөвлөгөөний комиссын коридорт оруулаад нэг засгийн газрын хэлтсээр оруулчихсан юм. Монголд машины үйлдвэрийн салбар байгуулна гэсэн юм оруулчихгүй юу. Тэгээд тэр хэлтэс дээр Зоз гэдэг нэртэй хүн Оросоос орж ирдэг юм.
Хишигсүрэн -
Ёоз оо?
Нэргүй -
Зоз. Их сонин 303 гэсэн нэртэй хүн. Бид нар тэгж нэрлэдэг юм.
Хишигсүрэн -
За /инээв/.
Нэргүй -
Тийм Зоз гэж нэртэй хүн. Тэгсэн чинь тэрэнтэй санал зөрөв өө. Би бол трактор угсарна. Дизель хөдөлгүүр хийнэ гээд байгаа байхгүй юу. Дизель хөдөлгүүр хийнэ гээд байгаа нь тэр үед чинь дизель хөдөлгүүр хямдхан байлаа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр үед чинь дизель хямдхан...трактор, комбайнуудыг чинь дизель хөдөлгүүр хийчих юм бол хямдхан ажиллавал сайн. Дизель хөдөлгүүр хийнээ гээд тооцоо орууллаа. Тэгсэн чинь Зоз эсэргүүцэж байна л даа. Үгүй ээ тэгэхгүй. Одоо энүүгээрээ ойр зуурын юм хий. Тийм юм танайх чадах ч үгүй гээд...тэгээд залуу улсууд чинь их шартай ш дээ. Оо хийнэ гээд өөдөөс нь зүтгээд. Тэгсэн чинь тэр асуудал элчин сайдын яаманд очлоо. Зөвлөлтийн элчин сайдын яаманд. Тэгээд Зөвлөлтийн элчин сайдын яамнаас Засгийн Газар луу Цэдэнбал дарга луу утасдаад...танай залуучууд чинь ярьж хөөрөөд болохгүй эсэргүүцлээ. Тэгээд л одоо аргал гэсэн юмуу. Тэгээд манай дарга нар миний тооцоог аваад явсан. Тэгсэн чинь хэн одоо энэ Хятадын хил дээр танкны үйлдвэр барих гэж байна гээд Цэдэнбал дарга хэлж гэнэ /хоолойны өнгөө өөрчлөж Цэдэнбалыг дуурайж дуугарав/. Тэгээд л нам. Дэмжигдээгүй. Тэгээд цаг дээрээ тулахаар их сонин байдаг ш дээ. Чи нэг өөр нэг арга бод л гэж байна. Энд байгаа сонин дээр 2-уулаа дэлгэе /номнуудаа дэлгэв/. Тэгээд орой нь Засгийн Газраас нэг машин гаргаж өгөөд хойшоо Улаан-Үд яв л гэж байна /инээв/. Тэнд очиж чи арга олж ир л гэж байгаа байхгүй юу. Тэгэхэд чинь Хятад, Оросын харилцаа хэцүү байсан үе. Тэгээд Хятадын хил дээр танкны үйлдвэр барих асуудалд орчихсон хүмүүс чинь тэгэлгүй яахав /инээв/. Тэгээд эндээс Лхагвадорж гээд залуу байдаг тэрнийг аваад 2-уулаа Улаан-Үд дээр очлоо. Тэгсэн Улаан-Үдэд нэг тийм юм байдаг юмаа. Цахилгаан хөлөлгүүрийн том үйлдвэр байдаг юм. Тэр нь Монголд Монгол трансыг байгуулсан анхны байгууллага. Монголын тээврийн байгууллагыг үндэслэсэн байгууллага. Тэнд л та нар очих юм бол тэнд сайн улсууд байх ёстой гэж байна. Тэгээд очсон чинь тэнд өө...нэг сайхан цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэр байж байнаа. Тэгээд тэнд хэллээ. Бид нар ингээд хэрэгт ороод явж байнаа. Сая цахилгаан хөдөлгүүрийн үйлдвэрийн тооцоо хийж аргалах ёстой гээд. Тэндээ сайхан 7 хоночихоод, судалгаагаа хийж аваад хүрээд ирсэн. Тэгээд Монголд Цахилгаан хөдөлгүүр хийнэ ээ. Тэр Монголын импортоор авч байгаа цахилгаан хөдөлгүүрийн Монголдоо хийнэ. Олон тоогоор хийж гадаадад гаргана гэсэн тооцоо хийсэн. Аа...тэгсэн чинь сайн байна гээд. Тэгээд тэр чинь одоо хүртэл байхгүй. Тэгээд дарагдчихсан.
Хишигсүрэн -
Хаана байгаа бол...?
Нэргүй -
Одоо улсын архивт л байгаа. Төлөвлөгөөний Комиссийн архивт бол байсан. Миний одоо юмнуудыг би сая бас нэг цэгцлэж, үздэг хүн болох гээд хамаг юмаа гаргачихаад ингэж байгаа. Тэгээд тэр юмнуудаа би бас Бадамсүрэн байна ш дээ. Их хурлын депутат...
Хишигсүрэн -
Депутат...?
Нэргүй -
Бадамсүрэн.
Хишигсүрэн -
Эрдэнэтийн...аа...Монголросцветметийн...?
Нэргүй -
Монголросцветметийн захирал байж байгаад их хурлын гишүүн болсон. Тэр чинь бол аж үйлдвэрийн талаар газрын дарга байсан. Чи нэг энийг үзээд санаа авж байгаач гээд өгсөн. Тэгээд одоо тэрний ганцхан хувь л үлдсэн байгаа. Анхны хувилбар нь. Иймэрхүү юм хийгээд л нилээн олон юм хийсэн болохоор Төлөвлөлтийн хэлтсийн даргаар Доржзовдыг тавьсан байх гэж боддог юм. /фото нь хавсаргагдсан/
Хишигсүрэн -
Гайхамшигтай. 1973 оны үед...
Нэргүй -
1973 онд. 1972 онд бол хар төмөрлөгийн материал байгаа. 1972 он гэдэг чинь одоогоос хэдэн жилийн өмнө вэ. Одоогоос 20-оод жилийн өмнө л...
Хишигсүрэн -
1973 он уу? Энэ чинь 36-н жил...
Нэргүй -
35,36-н жил яг хийгдэж байсан байгаа ш дээ. Эд нар чинь. Тэр үеийн сэхээтнүүд мундаг итгэл тавьсан байгаа байхгүй юу. Тэгээд бидний үеийн сэхээтнүүд бүр хол явах байсан. Даанч цаасан дээр буулгах боломж чадахгүй байсан болохоос биш. Бид нараас бүр урагшаа явсан байсан байхгүй юу. Тэгэхээр хүний итгэлийн асуудал маш өндөр байсан юм байна гэж боддог юм. Тэгээд аж үйлдвэрийн хэлтсийн дарга болоод тэнд ажил хийлээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгж байгаад хажууд нь наадахыг чинь хөөцөлдөөд л бас Эрдэнэтийн зэсийг хажуугаар нь тэр чигт нь ачуулахгүй санаатай. Зөвлөлтийн өнгөт металын яаман дээр очдог юмаа. Тэгээд одоо энийг чинь ингэж гаргах нь ашиггүй байнаа. Манай эдийн засаг муу юм чинь. Гэсэн чинь үгүй ээ Нэргүй аа уг нь чиний санаа их зөв юм байна. Гэхдээ наадах чинь хугацаа нь болоогүй ээ. Яагаад гэхээр Якутад нэг их том зэсийн орд олсон. Одоо тэрнийгээ ашиглана. Төмөр зам тавьж байгаа. Тэрнийг ороод ирэхээр энэ Красноярскийн том үйлдвэр байдаг байхгүй юу. Тэрнийг ганц түүхий эдээр хангаж байгаа та нар, үйлдвэр зогсох гээд байна ш дээ. Наадахыг чинь тэрнийг ашиглалтанд орохоор л наад асуудлыг чинь авч яръя гээд. Намайг молигдоод, тэгээд байхгүй. Тэгээд одоо эдний талын юм боллоо. Тийм юм болж байсан юмаа. Тэгээд байж байтал яадаг юмаа....
Хишигсүрэн -
Би нэг ийм юм таслаад асуучих уу. Таны үед энэ чимхлүүр ажил хийж байсан. Бүхлээр нь юмыг харж байгаа энэ хүнээ одоо үед тэр мэргэжлийг, тэр архивыг одоо яг энэ чиглэлээр улсын бодлого, ажлыг хариуцаад явж байгаа улсууд уламжлаад авч явж байгаа юм ер нь байна уу. Холбоотой юу байна. Одоо би бүр “Үндэсний хөгжлийн цогц бодлого” гээд нэг юм яриад байгаа ш дээ /инээв/. За тэндээ бол бодвол салбар салбараар юм байхад, одоо энэ санаа манааг үнэлж дүгнэх ёстой ш дээ. Өмнөх байдал яах уу гэж. Тийм холбоо байна уу?
Нэргүй -
Байдаггүй юм байна лээ.
Хишигсүрэн -
Байдаггүй юм байна лээ?
Нэргүй -
Байдаггүй. Хоёрдугаарт ерөөсөө хаана байгааг нь эд нар мэддэггүй юм билээ.
Хишигсүрэн -
Та нарын үед зүгээр ерөөсөө шууд хаагаад цоожилчихсон юмуу?
Нэргүй -
Тийм. Бадамсүрэн энийг мэдэхгүй байгаа юм чинь. Тэгэхэд чинь Бадамсүрэн дунд үеийн ажиллаж байсан хүн ш дээ. Тэгэхэд Бадамсүрэн мэдэхгүй байгаа юм чинь бусад нь яаж мэдэх үү. Тийм л юм билээ. Одоо миний хийсэн юмнууд бүгд л нэг нэг хувь байгаа. Уг нь над дээр байсан жаахан юмнуудыг тараагаад өгсөн. Тэгээд Бадамсүрэнгээс нэхнэ л гэж бодоод байгаа ш дээ. Энэ зун.
Хишигсүрэн -
Та энийгээ сайхан компьютер луу хийлгээд номны эх болгуулчих хэрэгтэй. Дижитал болгоод хадгалаад, энэ яахав түүхийн баримт гэдгээрээ. Яг нөгөө ажлын материал гэдгийг нь сайн хүн...өөрсдөө ч юмуу гэр орондоо хүүхэд суулгаад сайхан хийчих хэрэгтэй.
Нэргүй -
Тэгээд тэр үед чинь эрчим хүчний асуудал гэдэг чинь хүнд байсан л даа. Монголын эрчим хүч гэдэг чинь. Тэгэхээр зэрэг усан цахилгаан станц Сүрэн гэж газар байгуулна гэжм бас тооцоо хийдэг юмаа. Тэр нь Сэлэнгийн одоо...Эрдэнэтийн хойно. Сэлэнгийн мод боловсруулах үйлдвэр гэж байсан юм. Тэнд нэг усан цахилгаан станц байгуулах гээд тооцоо хийсэн. Усан цахилгаан станц их ашигтай. Нэгдүгээрт импортын цахилгааны асуудал багсана. Хоёрдугаарт тэр хуримталсан усаар чинь Сэлэнгэ, Булганыхаа талбайг усжуулна гэсэн тийм бодлоготой байсан байхгүй юу. Тэгээд тэрнийг чинь бас дэмжиж байсан чинь. Тэрүүхэн энэ доор үнэн юмуу худлаа юмуу маш гүний хагарал байна аа. Наад усыг чинь даах уу гээд тэгээд л хаагдчихаж байгаа байхгүй юу. Тэгээд судалсан барьсан уу, зүгээр хаясан уу бүү мэд. Хэрвээ тэнд усан цахилгаан станц байгуулчих юм бол наад талын бүх сангийн аж ахуйнууд усаар хангагдах боломжтой. Хоёдугаарт ерөөсөө аливаа улс чинь өөрийнхөө...олон улсын дүрмээр бол өөрийнхөө гадаадад гарч байгаа усны нөөцийн 15%-ыг авч хоцрох эрхтэй байдаг. Хамаг усаа бид чинь Байгаль руу хаяад хойд номхон далай руу зутгачихаж байгаа ш дээ. Заримыг нь аваад үлдэх юм бол энэ чинь бас арга их байж болно ш дээ.
Хишигсүрэн -
Нөхөд ер нь ажил хийж байна уу. Сандлаа булаацалдаж байгаад 4-н жилийн дараа л ингээд...
Нэргүй -
Одоо бүү мэд.
Хишигсүрэн -
Ээлжлээд л суучих юм байна ш дээ айн...сонин уншихаар тийм юм байна.
Нэргүй -
Тэгээд тэр цахилгаан станц тэр Сүрэнгийн цахилгаан станц гэж байгаа тэрний тооцоог хийхэд Сэлэнгэ, Булганы...за Төв аймгийн хойд талын сумдаа усжуулчих юм билээ. Тэгэх юм бол усаа авчихна.
Хишигсүрэн -
Би танаас нэг юм асууя. Энэ проектыг одоо хэрэгжүүлэх юм бол...одоогийн үнэлгээгээр хэр том бэ. Одоо энэ баячуул чинь ёстой сайхан төсөл байвал санхүүжүүлнэ ш дээ. Энэ чинь газар ухаад баяжчихсан улсууд. Тэгнэ биз дээ. Газар ухаад, алт зараад тэгээд...
Нэргүй -
Төсөв гэж байгаа байх. Би бас нэг юм бичиж байсан байгаа болов уу гэж бодож байна. Тэр чинь тэр үеийн ханшаар бодож тооцсон тооцоо ш дээ. Одоогийнхоор болгож болох л байх л даа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд сайн судалгаа хийгээд. Тэрэнд бас би сүүлд нь харамсаад байгаа юм. Болно гэдгийг нь үнэхээр тэд мэдэж байсан. Хаахын тулд тэгж хэлсэн.
Хишигсүрэн -
Яах гэж...?
Нэргүй -
Тэр яах уу...Монголыг чинь хамаагүй хөгжүүлэх сонирхол байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аха...Тэр нь илт мэдрэгдсэн үү танд...?
Нэргүй -
Мэдэгдэлгүй яах юм бэ.
Хишигсүрэн -
Жишээ нь та бүр энийг яриач...?
Нэргүй -
Монголд одоо ухаан нь тэр машины үйлдвэрийн мотор угсарна гэхэд чинь реалный асуудал. Одоо манай Дорноговийн багш нар нийлээд машин хийчихсэн байна. Тэр чинь бол боломжтой асуудал байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгэх юм бол Монгол улс хамаагүй хөгжөөд хамгийн наад зах нь тэр юуны...трактор, мрактор авахаа болих технологиуд хийж байсан.
Хишигсүрэн -
Тийм..Одоо технологи гээд дараагийн сэдэв рүү ороод ирлээ. Би бүр яриулах ёстой гэж бодож байна. Тэр нь юу гэхээр технологи гэж сэдэв бий. Тэгэхээр ямар шинэ технологи нэвтэрч байсан. Хамгийн одоо сайн технологи, техник юу орж ирсэн. Одоо...технологийн асуулт....
Нэргүй -
За би аж үйлдвэр лүү орьё. Одоо ингээд аж үйлдвэр лүүгээ орохыг бодьё. За тэгээд ингээд Төлөвлөгөөний Комисст байж байсан чинь Дамдин гээд Баавангийн Дамдин гээд нэг нөхөр байгаа ш дээ.
Хишигсүрэн -
За.
Нэргүй -
Манай Аж Үйлдвэрийн Яамны 1960 онд болсон сайд л даа. Одоо хичнээн жил болчихсон юм бэ дээ.
Хишигсүрэн -
1969 гэдэг чинь үндсэндээ 40-н жил болчихсон.
Нэргүй -
Тийм 40-н жил болчихсон тийм хөгшин байгаа. Тэр нөхөр бас юм уншиж байгаад, танилцаж юмыг их олон жил сайд хийсэн хүн, хүнийг таньж тэгээд намайг үйлдвэртээ авъя гэж гуйгаад Содном даргаас авах гээд болдоггүй ээ. Би бол тэр үед бас зөвшөөрсөн алдаа хийсэн. Нэгдүгээрт том юм бүтээх ажлаа дуусгаж чадаагүй. Тэр чинь тэгээд эзэнгүй хаягдсан ш дээ. Аа...тэгээд Зөвлөлтийнхэн чиний наад машин чинь гайгүй машин болж байна аа. Тийм учраас чиний наадахыг чинь туршчихаад, үйлдвэрлээд Афгинастан ч байдаг юмуу тэр казак ч байдаг юмуу. Тэр хөдөө орон нутагтай тийм улсуудад экспортол, Хятадын зах зээлд экспортол гээд тэгээд тэгж байсан учраас уг нь тэрнийгээ хийгээд худлаа нэг доктор, кандитат болоод тэгээд тэрнийгээ хийгээд экспортлосон бол хэрэгтэй байсан. 2-рт тэрнийг хийхэд чинь...тэр бүхээг нь хийхэд чинь наана чинь нэг зураг байгаа байх. Манай хөгшин олоод өгөх байх. Тэгээд тэр үед тэгж Монголд бүхээгтэй машины технологи тэгж боловсруулагдсан байхгүй юу. Одоо нөгөө автолаанк гээд та нар мэдээ биз дээ. Тэрний чинь технологи тэр дотор боловсруулагдсан. За тэгээд одоо хөргөгчтэй машин гээд л одоо нөгөө бүхэгтэй машины....тэрүүгээр боловсруулсан байхгүй юу. Тэрнийгээ хэрэгжүүлнэ гэж бодож байсан. Тэр нэгдүгээрт будаа боллоо. Хоёрдугаарт би чинь Монголд засвар үйлчилгээний системийг буй болгох гээд кандитатын юм бичээд судалгаагаа дуучихсан. Эхлээд дунд нь орчихсон байсан байхгүй юу. Тэрнийг чинь доор нь тэр техник юмыг нь хийгээд хамгаалчих ёстой байсан. Тэрнийгээ алдчихсан. Тэгээд намайг Арьс Ширний Нэгдэлд томилоод. Арьс Ширний Нэгдэлийн даргаар...
Хишигсүрэн -
Хэдэн он бэ тэр...?
Нэргүй -
1977 он. 1977 онд тийшээ явсан. Тэгээд Арьс Ширний Нэгдэлд очоод үйлдвэрийн тэр...алив миний нэг....
Эхнэр -
Энийг үзүүлчих үү?
Хишигсүрэн -
За тэгвэл завсарлаад яриагаа үргэлжлүүлье тийм ээ.
Нэргүй -
За.
Хишигсүрэн -
За 2-уулаа яриагаа үргэлжлүүлэх үү?
Нэргүй -
За.
Хишигсүрэн -
За...
Нэргүй -
За тэгээд тэр Дамдин гэдэг хүн чинь их олон жил ярьсан, ажлын их практиктай хүн учраас намайг бол одоо яасан л даа.....2 талаас нь боловсруулчихсан байхгүй юу. Нэг нь юу вэ гэхээр зэрэг тэр үеийн Намын Төв Хорооны Аж Үйлдвэрийн Хэлтсийн дарга нь буриад хүн Цэвэг буриад гэж нэг доктор байлаа ш дээ. Тэр байсан. Тэр чинь одоо их сайхан хэлж надад тайлбарлаад байсан. Тэгсэн тэр Дамдин сайдын нөлөөн доор бас ажиллаж байсан байна лээ л дээ. Тэгж намайг жаахан боловсруулж Австралийн тийшээ явуулахаар болсон. Тэгээд хашир нэг өдөр гэртээ байж байсан чинь...контор орсон чинь Содном дарга хүн явууллаа гэнэ. Би нэг үлдэж барьдаг юм билүү гэсэн чинь үгүй ээ, чи өчнөөн олон хүн байгаа, Монголын бүх л ажилчин чиний мэдэлд байгаа юм чинь тэндээ очоод юм хийчихгүй юу гээд. Халгаадаггүй. Тэгсэн чинь нэг удаа тэгээд явж байсан чинь Дамдин сайд харж л дээ. Тэгээд Содном дарга тэр хоёр дээр үед Санхүүгийн Техниккумд цуг байсан байх. Тэгээд л тэнд зөвшөөрөл олгосон юм шиг байна лээ. Тэгээд Арьс Ширний Нэгдэлд 1977 онд...нэгдлийн даргаар явахаар боллоо. Тэр чинь ч үнэхээрийн манай...Эрдэнэт ашиглалтанд ороогүй байсан үед чинь тэр чинь Монголын экспортын голыг нь хийдэг байсан байгаа юм л даа. Тэгээд би тэр Арьс Ширний Нэгдлийг сайн мэддэг байсан. Тэр юу вэ гэхээр чинь Аж Үйлдвэрийн Хэлтсийн дарга гэхээр чинь Монголын бүх л аж үйлдвэрийг мэднэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ ш дээ.
Нэргүй -
Монгол, Чехословакийн Төлөвлөгөөний Комиссын хооронд зохицуулалт хийгээд төлөөлөгчийн бүрэлдэхүүнд орсон юм. Одоо комисст. Тэр үеэр оролцож таарна. Тэгээд Орос, Чехээс тусламж авах асуудлаар ерөнхий хэлэлцээр хийж байсан. Тэр чинь маш олон юм хийх ёстой байсан. 1976-1990 онд чинь одоо Шевроны үйлдвэр гээд ямааны арьс голдуу боловсруулдаг үйлдвэрийг ашиглах хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь тооцсон. Шевротын үйлдвэр хонины арьсийг боловсруулдаг. Хувцас хийдэг. Тэрнийг шинэчлэх хэрэгтэй. Улны ширний үйлдвэр....гутлын ул хийдэг том үйлдвэрийг шинэчлэх хэрэгтэй. Хромны үйлдвэрийг дуусгах хэрэгтэй. Аа....шинчлэлт хийж байсан. Тэрнийг дуусгах хэрэгтэй. Хажууд нь арьс ширний Аха шатны боловсруулалт гэж...манайх чинь ерөөсөө арьс ширээ оруулж ирээд хийх газар байхгүй байсан ш дээ. Зун бол ингээд битүү овоолоостой.
Хишигсүрэн -
Агуулах байхгүй...
Нэргүй -
Агуулах байхгүй. Тэгээд ингээд яачихсан. Шөнө тэрнийг чинь эргэнэ. Тэгэхгүй бол хулгайд алдана. Тэрнийг том үйлдвэрт байгуулах ёстой гээд өчнөөн юм болж байсан. 3 сая гутал хийх хүчин чадалтай гутлын шинэ үйлдвэр барих ёстой. Тэрнийг чинь ажлаа хийгээд улсаас өгсөн төлөвлөгөөг биелүүлээд тэрнийг хийнэ гэдэг чинь асар том ачаалал байхгүй юу. Тэр лүү авч ирж тавьсан байгаа юм л даа. Тэр чинь одоо хэрэг шийдэж байна л гэж бодож байсан байх л даа. Тэгээд нөгөө кординаци хийсэн болохоор чинь тийшээ очсон. Тэгээд тэнд одоо 1977-1985 он яалаа...8-н жил...
Хишигсүрэн -
8-н жил.
Нэргүй -
Тэнд чинь өдөр шөнөгүй л ажилласан даа. Манайх чинь 5000 гаруй ажилчинтай. Тэрний бараг 70-аад хувь нь хүүхнүүд. Эмэгтэй улсууд чинь их зовлонтой би эндээшээ хэлнэ. Тэгээд л манай бүтээгдэхүүний чанар гэдэг чинь их муу байсан ш дээ. Тооны хувьсгалаас чанарын хувьсал руу явж байсан үе ш дээ. /ёжлов/ Тоогоор бол төлөвлөгөө биелээд байна гэдэг. Тэр нь очоод гологдоод байдаг 1975 онд улсын анхны атестачлал гэдгийг хийж...зөвлөлтийнхэн хийж. Тэр их том эргэлт болсон. Тэгээд тэнд чинь ямархуу юм хийдэг ерөнхий багцаагаа мэдэж авсан. Тэгээд л тийшээ очиход чинь юм хийдэг, тэр нь гологдолтой. Худалдаа Бэлтгэлийн Яам гэдэг чинь одоо гол худалдан авагч байгууллага. Тэрүүгээр юмаа борлуулдаг. Тэгээд л гологдол гаргана. Гологдол гарна нь гэдэг чинь баахан материал сүйтгэж байгаа л юм шүү дээ. Тэр чинь 2 шалтгаан байсан нэгдүгээрт тухайн системийнх нь хэмжээний асуудал. Тэр чинь ТМС гэдэг чинь тэр үед мандаж байсан ш дээ. ТМС гэдэг чинь 7-р анги төгссөн хүүхэд 8-р анги төгссөн хүүхэд гэдэг чинь жаахан юм ирнэ. Тэр чинь машинаар ажиллах учраас маш хэцүү. Хоёрдугаарт технологийн хувьд социалист орнууд бүгдээрээ хоцорсон байсан. Технологийн дэвшил нь. Ер нь технологийн проблем...ялангуяа гутлын наалтын асуудал чинь бол социалист орнуудын шүдний өвчин байхгүй юу. Бүгдээрээ ханзардаг. Би чинь очоод өглөө 7:00 заримдаа 8:00 гэж очоод шөнө...өдөржин ажил хийлгэхгүй...тийм муухай систем социализмын үед байсан. Юу вэ гэхээр өглөө очоод л ажлаа хийнэ. Тэгээд л дуудна.
Хишигсүрэн -
Хурал...
Нэргүй -
Тийм хурал. Тэгээд Районы Намын Хороо руу, Районы Захиргаан дээр дуудна. Хоёр шаттай. Тэгсэнээ Хотын Намын Хороо дуудна, Хотын Захиргаан дээр дуудна. Яам дуудна. Тэгж байтал Үйлдвэрчиний Төв Зөвлөлөөс дуудна, Чанарынхан дуудна. Яагаад гэхээр бүтээгдэхүүний чанар гээч юм шаардлагатай ш дээ. Аа...тэгээд Төв Хороон дээр дуудна, Засгийн Газар дээр дуудна. Ингээд 8-н байгууллага чинь зэрэг дуудвал бас их эвгүй. Тэгэхдээ зэрэг хамгийн томоос нь л явахгүй бол...
Хишигсүрэн -
/инээв/.
Нэргүй -
Доороос нь явах юм бол чи томорлоо чи яахаараа тийшээ явдаг юм бэ гэж загнана. Доор газар нь болохоор чи бид нарт томроод бид нарын ажилд ирсэнгүй гэж загнадаг. Тэгж явсаар байтал ажил тардаг. 5-аас. 5-аас л би орой ажлаа хийж, шөнийн 3-4 хүртэл ажлаа хийдэг байхгүй юу. Бичиг цаас гэж их юм ирнэ ш дээ. Тэрнийг чинь бүгдийг нь шийдэж чадахаа байхаар чинь...манайх чинь их хүчтэй байсан л даа. Тэрэндээ хуваарилаад өгчихдөг. Би чинь одоо...манай аппаратын зарим хүн Баавай гэж хүндэлдэг байсан. Манай аппарат чинь 100 гаруй хүнтэй. Нэгдлийн аппарат чинь. Хөдөлмөрийн Хэлтэс, Хангамжийн Хэлтэс, Боловсон Хүчний Хэлтэс, Чанарын Хэлтэс, Эдийн Засгийн Хэлтэс, Төлөвлөгөө Эдийн Засгийн Хэлтэс гэж том том хэлтсүүдтэй. Тэр болгон хэлтсийн даргатай. Тэрний дээр нь Эдийн Засгийн Орлогч, Хангамж Борлуулалт Хариуцсан Орлогч, Үйлдвэрлэлээ Хариуцсан Орлогч гээд 3-4-н орлогч даргатай. Тэр чинь л бүх юмаа бид нар бранк болгоод хийдэг байсан байхгүй юу. Тэр чинь хэцүү ш дээ. Тэгээд л тэнд очиж тэрэн шигээ хийх гээд өдөр шөнөгүй явдаг. Тэгээд ажилчид чинь их зовлонтой. Хүүхдүүд чинь их сонин байдаг ш дээ. Хүүхдүүд чинь өглөө...тэр чинь цаг их хатуу. Тэр чинь өсөхийн шагналын систем гэж байсан. Сайн ажиллах юм бол шагнана, чанартай бүтээгдэхүүн хийвэл шагнадаг, төлөвлөгөө биелүүлбэл шагнадаг. Санхүүгийн их үр ашиг гаргах юм бол шагнадаг ийм систем ажиллаж байгаа байхгүй юу. Аа тэгээд тэрүүгээр шагнахад чинь хамт олны үнэлгээ их чухал. Хамт олны хурлаар хэлэлцэж байж шагналд тодорхойлно. Хэрвээ тэр хамт олон чинь тэр 30 хүнтэй цех...100 хүнтэй цех чинь яана ш дээ. Хэлэлцээд хасаад л хаячихна ш дээ. Тэнд их хатуу үнэлгээний суурь дотроосоо бий болчихсон байдаг юм л даа. Тэгээд хүүхдүүд чинь их сонин юм билээ. Орой нэг цагт ээлж солигдоно. Улаанбаатарын чиглэл чиглэлээр автобус явна. Автобусуудаар чинь явчихна. Өглөө бол ажилдаа машин ч орох зай байхгүй. Ажилчид шавчихсан. Орой тараад нөгөө хүүхдүүд чинь....зарим хүүхдүүд чинь ажил дээрээ хийгээд...явж байгаад автобус мөргөчихдөг ш дээ. Явж байхдаа унтчихдаг байхгүй юу. Тэгээд тэд нарыг чинь бас зохицуулж автобусанд суулгаж өгнө.
Хишигсүрэн -
Тэрийг хүртэл нь бүр анхаарал нөгөө ажил...
Нэргүй -
Тэгээд нэг сэтгэлзүйчтэй байсан. Одоо та нар шиг нэг охин байдаг. Тэр бол ингээд өглөө үүдэн дээр зогсож байдаг. Тэгэхдээ тэр чинь ажиллаж байдаг байхгүй юу. За энэ их царай муутай байна даа гээд л анзаарчихдаг...
Хишигсүрэн -
Үйлдвэрийн сэтгэлзүйч тэр үед байсан уу...бүр бэлтгэгдчихсэн байсан уу?
Нэргүй -
Байсан. Их ховорхон байсан юм аа. Би нэг сэтгэлзүйч охинтой. Тэгээд тэрнийгээ тавьчихдаг. Тэгээд тэр харж байгаад за энэ нөхөр чинь тааруухан байна. Царай нь нэг л биш гээд эсвэл завтай бол надад танилцуулна зав байхгүй бол нөгөөдөх үйлдвэрийн даргад нь хэлдэг байхгүй юу. Танай нэг ажилчин чинь ийм та нэг уулзаач гээд. Тэгээд уулзахаар заавал нэг гачигдал зовлонтой байдаг байхгүй юу. Эсвэл гэр бүлийн асуудалдтай, эсвэл байр орны асуудалтай, эсвэл одоо эцэг эх нь нас барсан ч юмуу хүүхэд шуухад нь өвдсөн тийм л байдаг. Тэрнийг чинь ажиглаж дор дор нь арга хэмжээ авч байгаа байхгүй юу. Тэрнийг чинь сэтгэлзүйч хийнэ ш дээ. Өөр хүн хийж чадахгүй.
Хишигсүрэн -
Үгүй ээ мөн нарийн байна аа?
Нэргүй -
Нарийн нарийн. Тэгээд манай инженерүүд тийм телекамертай болчихсон. Үүдэндээ телекамертай болчихсон байхгүй юу. Тэгээд миний өрөөнд холбочихсон. Тэгээд тэнд чинь тусгай хүн суугаад хоцорсон улсуудаа зургийг нь аваад дор нь үйлдвэрийн гадаа самбар дээр наагаад хаячихдаг. Тэгэхээр зэрэг үйлдвэрийн дарга нь заримдаа намайг хуурах гээд үгүй ээ дарга манай тэр хүн чинь хоцроогүй ш дээ гэдэг. “Үгүй ээ чи хоцроогүй байтал наад зураг гарсан байдаг юм уу. Битгий тийм юм ярь” гэдэг. Тэр яахав өөрийнх нь цалин хасагдах гээд байгаа байхгүй юу. Тийм их нарийн систем байсан юм. Удирдлагын. Тэгээд Ядмаа гуай гэж хөдөлмөрийн айхтар багш хүн байсан. Тэрнийг л оюутнуудтай үе үе дайчилж мөнгө өгч судалгаа хийлгэдэг байсан. Тэгсэн чинь их сонин судалгаа гарчихсан. Тэгсэн чинь ерөөсөө манай залуучууд за залуучууд гэхээ болье. Тэгсэн чинь хөдөлмөрийн өдрийг нь судлаад байсан ерөөсөө 11-н цагт хоол иддэг юм байна. Тэр болтол юу ч бүтээсэн юм байхгүй. Энэ ямар учиртай юм бэ гээд аваад үзсэн...
Хишигсүрэн -
/инээв/ өглөө гэртээ хоол иддэггүй юм аа.
Нэргүй -
Тийм. Тэгсэн чинь нөгөө цуснууд чинь орой болохоор телевиз үзээд, бүжиг танце хийж байгаад орой унтчихаад өглөө цаг болчихлоо гээд давхиад ороод ирдэг. Тэгээд ерөөсөө нэг хоолоор тэр чигээрээ давхиад ороод ирдэг. Тэгээд ерөөсөө ядраад өлсөөд бүтээмж байхгүй. Тэгээд ерөөсөө үйлдвэр болгоноос би чинь....15-н том газартай. Тэгээд тэндээ өглөө цай талх, ойр зуурын юм гаргадаг. Тэгээд тэрнээс хойш зүгээр болчихож байгаа байхгүй юу. Өглөө “шурт” хийтэл цай ууж аваад нөгөө юугаа кармалж аваад очоод...тэрнийг бол судалгаагаар мэдэж байгаа юм. Тэгсэн чинь хүүхнүүд ерөөсөө 4 дэх өдөр болтол хөдөлмөрийн бүтээмж ерөөсөө болохгүй.
Хишигсүрэн -
4 дэх өдөр яадаг аа?
Нэргүй -
4 дэх өдөр болтол ажлын идэвхи муу байхгүй юу.
Хишигсүрэн -
4 дэхээс хойш дажгүй юу?
Нэргүй -
4 дэхээс хойш гайгүй. Үгүй ээ, энэ ямар учиртай юм бэ чи наадахаа нэг учрыг нь олоодох.....судлаадах гээд тавьчихдаг. Тэгсэн чинь тэгж байна /инээв/. Манайхан чинь их олон хүүхэдтэй л дээ. Хамгийн олон хүүхэдтэй айл 15-н хүүхэдтэй байхгүй юу. Тэгээд 6,7,5 гээд хүүхдүүдтэй. Тийм олон хүүхэдтэй байдаг юм ш дээ. Тэгсэн чинь өө даргаа эд нар чинь яадаг юм байна. Цаадуул чинь хагас бүтэн сайнд гэрийнхээ хүүхдийн хирийг угаасаар байгаад ажилд явсанаасаа илүү ядарч ирдэг юм байна гэсэн /инээв/. Тэгэхээр нь би чинь хими цэвэрлэгээний, угаалгын хүлээн авагч цэг үйлдвэр дотроо байгуулаад тэгээд бүгдийг нь хувааж аваад угаалга ажилладаг боллоо ш дээ. Тэгэхээр нөгөөдүүл чинь зүгээр. Гайгүй.
Хишигсүрэн -
Үгүй ээ мөн нарийн ажиллаж байна. Бурхан минь.../инээв/.
Нэргүй -
За тэгээд тэгсэн чинь бас их сонин. Бас л ажил тарахын үед ерөөсөө ажил нь явахаа больчихдог байхгүй юу. За энэ одоо ямар юм болчихдог юм бэ ерөөсөө ажил хийхгүй юм гээд л тэгсэн чинь. Зарим нь бүр гараад явчих юм /инээв/. Судлаад хэлсэн чинь нөгөө цуснууд чинь өглөө ажилдаа сандралдаад гэртээ хоолоо тавьсангүй, талхаа тавьсангүй. Варен аваагүй ирдэг юм байна л даа. Тэгээд нөгөөдөх чинь хүүхэд ирж байгаа хоол байхгүй, талх байхгүй, масло байхгүй болчихсон гээд нөгөөдүүл чинь дэлгүүр лүү гүйх гээд айгаад байхгүй юу.
Хишигсүрэн -
Эвий хөөрхий амьтад...
Нэргүй -
Тэгэхээр нь зэрэг дотроо дэлгүүр байгуулаад...сайхан дэлгүүр байгуулаад. Ингээд мах, сүү, сахар, талх,гурил гээд бүгдийг нь авч ирж тавьчихаад тэгээд ордог байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдүүл чинь кармандаа мөнгө байхгүй ороод ирж байгаа байхгүй юу /инээв/. Тэгэхээр нь зэрэг үнэмлэхтэй болгочихсон. Үнэмлэхээрээ юм авчихдаг. Дараа нь нь цалингаас нь нөхөөд суутгачихдаг байхгүй юу. Тэгж л улсууд чинь сайн ажиллана ш дээ. Тэгэхгүй бол сайн ажиллахгүй.
Хишигсүрэн -
Та ёстой нээрээн...одоо энэ манай бизнесменүүд сурмаар юм /инээв/.
Нэргүй -
Тийм шүү.
Хишигсүрэн -
Ашгаа нэмэгдүүлж...одоо нөгөө ажлаа бэлэн жор нь байгаад хүн тэрнийг нь хэрэглээд Монголд олон хүн ажилдаг үйлдвэрт ямар проблем тулгардаг уу гэдгийн судлаад сандраад, хийчихгүй байж байх шаардлагагүй байна ш дээ.
Нэргүй -
Тийм. Би нэг уулзаж яримаар байдаг. Тэгээд одоо заримдаа үйлдвэрийн цех чинь 30-аад хүнтэй цех байна ш дээ. 10-н хэдхэн хүнтэй болсон байдаг. Тэгээд нөгөө хэд чинь хаашаа явчихсан бэ гэтэл бүгдээрээ жирэмслээд явчихсан /инээв/. Эмэгтэй хүний төрөлт чинь цикльтэй байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тийм. Нэг төрөлт нь таарахаараа бүгдээрээ байхгүй. Аа тэгээд би Филотава гуай руу гүйж байгаа юм л даа. Цэдэнбал даргад хэлэх гэсэн чинь бас хүрч чадахгүй юм. Тэгээд Филотава гуай руу очиж байгаа юм л даа. Филотава гуайтай ойлголцоно. Яагаад гэхээр миний гутлын шинэ үйлдвэр ашиглалтанд орчихоод дандаа шинэ гутлууд хийсэн. Филотава гуай чинь надад захиа ирүүлсэн. Их гоё захиа бий. Чи тэрнийг аваарай.
Хишигсүрэн -
Тэгье.
Нэргүй -
Товарищ Нэргүй гэж бичсэн байгаа.
Хишигсүрэн -
Товарищ Нэргүй...
Нэргүй -
Оросоор. Чиний үйлдвэрээр сонин юу байна. Чи тэрнийгээ бас нууцаар надад хэлээд өгөөрэй гэсэн байгаа байхгүй юу /инээв/. Тэр авах гэж байгаа юм. Филотова гуай тэр үед чинь дор нь улсын мөнгөөр аваад хүүхдүүдэд тараачихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за.
Нэргүй -
Тэгж байж их дотно танилцсан.
Хишигсүрэн -
Хүүе...ямар гоё юм бэ...за
Нэргүй -
Тэгээд Филотовад очлоо. Ямар ч байсан...одоо би ерөөсөө баларч байна аа. Намайг их сайн мэддэг байхгүй юу. Тэгээд одоо хүүхнүүд чинь ерөөсөө төрөөд алга болчих юм. Тэгээд төрчихөөд ирээд хүүхдээ хөхүүлнэ гээд алга болчихдог байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Би 4-н 69 гаргаад байхад чинь хүрдэггүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Пөөх.../инээв/
Нэргүй -
/инээв/. 4-н 69-өө гаргаад хүүхдээ бушуу хөхүүлээд ир гээд. Тэгээд тэгдэг байхгүй юу. Тэгээд ерөөсөө шөнийн цэцэрлэгтэй болохгүй бол болохгүй нээ.
Хишигсүрэн -
24-н цагийн...
Нэргүй -
Тийм. Хүүхдээ очиж хөхүүлчихээд ажлаа хийгээд л хүүхдийг нь аваад хоночихдог юм байгаа биз. Маргааш нь хүүхдээ аваад явдаг тийм л юм байгуулъя та тусал гэсэн. Мөнгө байхгүй. Тэгээд би даргатай нэг уулзъя гэсэн байхгүй юу. Цэдэнбал даргыг хэлж байгаа юм.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Тэгээд чамд нэг утсаар хэлье гэж байсан юм аа. Тэгсэн нэг орой гэрт нь байж байсан чинь утасдаж байна шүү. Комиссар нь Энхээ гэж комиссар байсан юм. Таныг одоо өглөө даргын өвлийн байран дээр бэлэн бай гэж байна. Холбооны урд цагаан байшин байсан ш дээ. 1-р арван жилийн зүүн талын. Тэнд өглөө байж бай гэсэн гэж байна. Тэгэхээр нь би...тэгээд та арын хойд талын хаалгаар ороод ирээрэй гэж байхгүй юу. Би тэнд хүлээж байна гэхгүй юу. Тэгээд өглөө давхиад машинаа ард нь тавьчихаад орсон чинь Энхээ байж байна. Тэгсэн нэг нэг хөөрхөн хар тэрэг үзүүлж байнаа. Энийг сая даргад авсан юм гээд тэр нь хамгаалалтын тэрэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд та ороод хүлээж бай гэсэн чинь...ороод хүлээж байсан чинь Филотова гуай давхиад хүрээд ирлээ. За одоо дарга ирэх гэж байгаа шүү. Нэргүй чи ярих юм чинь бэлэн үү л гэж байна. Бэлэн л гэсэн. Тэгсэн чинь гадаа Цэдэнбал даргын дуу гараад л үгүй ээ айл чинь одоо энэ чинь үүднийхээ хогийг цэвэрлэж байх ёстой биз дээ. Хог новшны л юм яриад явчихлаа шүү /инээв/.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд би...өө чих Нэргүй хүрээд ирсэн үү. За Нэргүй 2-уулаа ийшээ орьё гээд л даргын тэр өвлийн байранд нь ажлын байр байдаг юм. Тэр лүү нь ороод. За чи юу хийж явна гэж байна. Үгүй ээ одоо ингээд их олон хүүхнүүдтэй, хүүхнүүд маань төрөөд, хүүхдээ хөхүүлж чадахгүй. Одоо тэгээд орой болохоор машин дийлэхгүй яваад. 4-н машин яваад дийлэхгүй байна. Мөнгө л хэрэгтэй байна гэсэн. Тэгээд одоо яах юм бэ л гэж байна. Үгүй ээ та Содном даргад л та нэг хэлээд өгмөөр байна гэсэн чинь. За чи Содном руу залгаадах гэж комиссартаа хэлж байсан. Содном дарга ажилдаа ирчихэж ээ. Тэгээд дарга ярьж байсан аа л хөөе Нэргүй чамтай яръя гэж байна гээд надыг...дарга их энгийн хүн ш дээ. Тэгээд л авсан чинь Содном дарга тэгж байна. Үгүй ээ чи одоо мөнгөний асуудал ярьж байгаа юм бол...үгүй тэгээд ингэсэн юм. Би одоо энэ нөхрийг машиндаа суулгаад өрөөндөө очлоо гэж байгаа юм намайг. Чи яваад ир гэхгүй юу. Содном даргыг дуудаж байгаа юм. Тэгсэн чинь би Нэргүйтай яръя гэж байна. Тэгсэн чинь тэгж байна. Үгүй ээ Нэргүйаа наад асуудлыг чинь 2-уулаа л зохицуулах юм байгаа биз дээ. Чи наашаа яваад ирэхгүй юу дээ гэж байна. За л гэлээ. Содном дарга бол хожигдохгүй ирнэ гэж мэдэж байгаа юм л даа. Яамны байгууллагад олон жил болоод. Тэгээд дарга тэгсэн “та хоёр болчихсон юмуу за за би нөхөр Нэргүйыг явууллаа” гээд. Тэгээд тэндээс мөнгө олоод байшингаа бариулчихгүй юу. Дотор нь тавьдаг тавилга хэрэгтэй ш дээ. Байдаггүй. Тэгэхгүй бол ажил гэдэг чинь явдаггүй юм. Хүнийг загнаад хэрэг байхгүй. Хүний чинь ерөөсөө тэр амьдралын нөхцлийг нь бүрдүүлээд л...
Хишигсүрэн -
Ажиллах нөхцлийг нь бүрдүүлээд...
Нэргүй -
Ажиллах зорилгыг нь тодорхой болгож өгөх юм бол өөрсдийн толгойтой хүмүүс чинь өөрсдөө мэдэж байгаа байхгүй юу. Тэгээд тэнд чинь 15-н үйлдвэрийн дарга нь мундаг улсууд байсан юм чинь. Одоо тэр гавъяат Агваан гуай гээд гавъяат байна. Одоо мундаг олон жил болчихсон улсууд. Дараа нь арван хэдэн хэлтсийн дарга нар байна. Тэгээд тэр 4-н орлогч байна. Тэгж байхад чинь би тийшээ гүйгээд байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь камераа сайн шалгачихаад дарга нарыг нь 7 хоногт нэг цуглуулж шуурхай зөвөлгөөн хийгээд тэр дээр нэг сайн авч өгөөд л...би тийшээ ордоггүй юм л даа. Сайн загнаж өгөөд л тэгээд л миний ажил явдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг яамныхан чинь бол үйлдвэрийн газрыг...би чинь бас өөр хэсэгт байсан, өөр нөхцөл байдлыг мэдэрсэн хүн чинь юм ойлгуулаад тэгээд тэрнийг шалгах тэгээд алдаа байвал тэрнийг нь засаж өгөх ёстой гэсэн тийм ойлголттой. Аа манай яамны нөхдүүд бол өдөр болгон дундуур нь гүйж ороод тэрнийг нь зохицуулах ёстой. Хажууд нь зогсож байгаад зохицуулах ёстой гэсэн тийм. Тэгэх юм бол хэн ч амжихгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэгэх юм бол зэрэг бүх яамны сайд нарын цалинг манай орлогч нарын цалинтай бүгдийг нь надад өгсөн ч би чадахгүй. Тэгээд л явдаг юмаа. Тэгж ажиллаж байсан. Тэгсэн чинь их хэцүү. Манай гутлын...нэг орой ингээд сууж байтал 9-н цаг, 10-н цаг үед билүү. Манай нэг мастерын гэр нь шатлаа. 2 хүүхэд нь шатчихлаа гэж байгаа юм. Тэгээд л юу болов гэж судлаад дарга нарыг нь дуудаад ярьсан чинь нэг жолоочийн авгай нь манайд мастер байсан юм. Наранхүү билүү дээ. Анхан шатны үйлдвэрт. Тэр ажил дээр байж байсан чинь гэр нь шатаад гэрт нь 2 хүүхэд нь шатчихаж. Тэгээд хувцас байхгүй юу ч байхгүй хоцрохгүй юу. Нөхөр нь тээврийн жолооч баруун аймагт явчихсан. Олддоггүй. Тэгээд л одоо тээврийн яам руу яриад бүх диспетчерүүдээр нь хайлгасан чинь тэр юунд байнаа. Увсад билүү Ховд байж байна. Чи одоо яаралгүй шиг...жаахан гачигдал гарах нь шиг байна шүү. Чи нэг аажуухан, сандрах юм байхгүй яваад ирээрэй л гэсэн. Тэгээд л одоо нөгөөдөх үйлдвэрийн даргыг дуудаад л гэр бэлд гээд хоёрдугаарт бүгдээрэнд нь нэг ээлжийн хувцас бэлд, тэр тавилга мавилгыг нь бүгдийг нь бэлд гээд...би чинь үүрэгтэй л дээ. Тэгээд үүрэг өгчихсөн. Тэгэхэд чинь одоо хүн чинь тэрнээс чинь асар их мэдрэлийн цохилт авдаг байхгүй юу. Тэгээд би чинь хар толгойтой ороод Арьс Ширний Нэгдэлд очоод л 7-8 жил болоход цав цагаан толгойтой болсон ш дээ. Тэр чинь хүний сэтгэлзүй их амархан...
Хишигсүрэн -
Тэр олон хүний...каждый хүн болгоны...
Нэргүй -
Төлөө...
Хишигсүрэн -
Асуудлыг шийдэх гэж...
Нэргүй -
Шийдэж байх ёстой...
Хишигсүрэн -
Тэр хариуцлагыг үүрээд тэрнийг зүрхээрээ мэдэрдэг, тэрэнд ханддаг...
Нэргүй -
Тэр чинь маш их ажил. Удирдагч хүн гэдэг чинь зүгээр нэг машин унасан хүн загнасан хүн биш. Тэрнийг хэрвээ хийж чадвал. Чадахгүй бол яахав дээ худлаа тэгээд хүн загнаад. Тийм юм бол зөндөө. За нөгөө 60-н хэдэн он билээ. Нөгөө үер болдог чинь хэдэн он юм бэ? Яагаав нөгөө тэр толгойтын тийшээ үер болсон...
Хишигсүрэн -
Аа 1985 он.
Нэргүй -
Үер болдог юм. Тэгсэн чинь манайхаас 11 хүн урсчихаж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Үйлдвэрээс үү?
Нэргүй -
Тийм. Үгүй ээ тэр улсуудыг чинь яах юм бэ. Үерт ороод нас барчихсан. Гэр орон нь одоо сүйд болчихсон. Тэрнийг шийдэх ёстой ш дээ. Тэгээд би Засгийн Газар луу явж байгаа юм. Тэр Молом гэж...цагаан Молом гэж бид нар хэлдэг юм л даа. Тэнд л гэр олгож байсан юм. Шөнө ерөөсөө 1 цаг хүртэл хүлээж байж хамгийн сүүлд л авч ирдэг юм байна. Тэгээд нөгөө улсуудыг чинь орон байр сүйдсэн улсуудыг гэр барьж өгч байж дотор нь тавилга тавьж өгч байж л санаа амарч байгаа юм чинь. Тэр чинь тэгээд юмаа хийхээс гадна хүний сэтгэлзүй гэдэг чинь маш хэцүү. Тэр олон хүмүүсийн чинь зовлон зүдгүүр л толгойд орж ирээд байгаа юм чинь. Тиймэрхүү байдалтай нийгмийн асуудал. За тэгээд л манай ажилчид...надад ерөөсөө 50-иад дэвтэр байсан юм. Тэгээд проблем проблемээр нь ухаандаа орон сууцны асуудал гэхэд нэг дэвтэр дээр. Тэгээд л он сартай. Тэр цехийн тэр ажилчин гээд бүгдийг нь бичээд байдлыг нь биччихсэн. Тэгээд ерөөсөө орон сууц байхгүй. Тэгээд энэ чинь ингэдэг юм ш дээ. Ажилчин хүн...ажил хийж байгаа хүн орон сууцтай байвал цалингаараа ерөөсөө гачигдана гэж байдаггүй юм. Ажил хийж байгаа бол болоод байдаг. Орон сууцгүй бол ёстой аль ч үгүй болдог байхгүй юу. Одоо олон жишээ байна л даа. Ухаан нь манайд Сүхбаатарыг нэг охин...одоо би нэрийг нь санахгүй байна. ТМС төгсөөд ирсэн юм байна л даа. Тэгээд тэрнийг л одоо ажил тасалдаг гэсэн юм гараад л би тэгээд дуудахгүй юу. Би нэг уулзъя...ямархуу юм болдог юм бэ гээд. Тэгээд нөгөө хүүхэдтэйгээ ярьсан чинь Сүхбаатар аймгаас ирсэн гэнэ. ТМС төгссөн, таних айл байхгүй. Нутгийн нэг муу танидаг айлд л очиж суулгасан юм байна л даа. Тэгээд нөгөө хүүхэд чинь ээлжийн ажил нь яахав шөнө нэг цагт тараад л тэгээд тэр айлдаа орохоос санаа нь зовоод байдаг. Тэгэхээр чинь тийм орой болчихсон тэгээд тэр охин яалгүй яахав дээ. Зөндөө олон ажилчин оронгүй айлд суудаг, айлын гал тогоонд суудаг тэгээд хэлдэггүй. Аав ээждээ болохоор сайхан ажил хийгээд сайн байна гэж бичээд байдаг. Өөрөө амьдрал нь тийм байдаг. Тийм охин хүүхэд. Арван хэдтэй. 20 арай хүрээгүй. Тэгээд ажилчдын сууц барихаар шийддэг юмаа.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Би чинь 3-н фонд гэдэг чинь...нийгэм соёлын фонд, үйлдвэр хөгжүүлэх фонд, шагналын гээд 3-н фонд байдаг байхгүй юу. Тэр үеийнхийхээр бол 100 сая төгрөг байсан. Тэр чинь их мөнгө ш дээ. Одоо миллиард төгрөг ш дээ. Одоогийн ханшаар бол. Тэгээд тэрүүгээрээ нэг хавар нэг байшин. Яармагт зөндөө байр. 3-н хороолол барьсан. Яармагийн замын хойд талд байгаа. Баянхошуунд 2 хороолол байгаа. 350 айлын сууцыг нэг жилд барьсан ш дээ.
Хишигсүрэн -
Одоо нөгөө яармагийн байшингууд байж байдаг ш дээ.
Нэргүй -
Тийм. 4-н хаалгатай. Тэрнийг чинь Сүхбаатараас худалдаж авч ирээд тэгээд өөрсдийнх нь гараар бариулаад айлууд нь орж байсан. Одоо Баянхошуунд ч байгаа.
Хишигсүрэн -
Баянхошууны эцсийн буудалд...
Нэргүй -
Тийм. Тэр нэг эцсийн буудлын хийдийн хажууд байх ёстой. Тэгээд нэг 350 айлын орон сууц барьж аваад хэдэн хүн оруулж аваад. Тэр чинь тэгээд төлбөрийг нь бүр хөнгөлчихсөн. 36 мвк байранд чинь зуун хэд...арван хэдэн төгрөг төлдөг.
Хишигсүрэн -
Сард...
Нэргүй -
Тийм. Бусдыг нь үйлдвэр шууд өөрсдийнх юм чинь өгсөн. Тэгэхэд чинь гучин хэдэн цаас төлж байсан билүү манай байр чинь...?
Эхнэр -
Мэдэхгүй.
Хишигсүрэн -
Орон сууцанд...
Нэргүй -
Тийм. Орон сууцанд. Яг л тэр нь шиг сууна. Тэгээд би нэг жаахан яадаг. Тэгсэн чинь одоо нөгөө ажилчид чинь ерөөсөө тэгээд хойд лагериуд чинь...тэрлүү манайхан гарч чадахгүй л дээ. Тэгээд лагерийн байшин гэж “Хадатын ам” гээд юуны дээд талд байгаа. Одоо Дамбадаржаагын хийдээс дээшээ яваад Эвлэлийн Төв Хорооны лагерь байсан юм даа. Тэрнийг авдаг юм. Тэгсэн чинь хөдөлмөрийн баатар Цэдэн-Иш байхаа. Тэр хүн Гачууртын үнээний сангийн аж ахуйн дарга байсан. Тэрэнтэй наймаа хийлээ. Тэр газрыг чинь авъя, би улсуудын лагерь баръя. Тэдний бэлчээр байхгүй юу. Надад тэрнийгээ өгчих танд юу хэрэгтэй байна гэсэн. Надад цахилгаан станц билүү трансформатор ч билүү тэрнийг олоод өг гээд. Тэгээд тэр газрыг нь авч 600 айлын лагерь ганцхан хавар барьсан ш дээ.
Хишигсүрэн -
Пөөх...
Нэргүй -
Тэгээд тэд нар чинь гараад хичнээн сайхан...том газар чинь бол тэгж ажиллах ёстой байхгүй юу. За бас нэг проблем гардаг юмаа. Олон залуучууд чинь гэр бүл болно биз дээ. Надад их урилга ирдэг байхгүй юу. Тэгэхээр би чинь бас юу бодсон. Тэр одоо ямар сургууль гэж байна даа. Хан-Уулын хажууд урагшаа харсан нэг сургууль барьсан байсан.
Хишигсүрэн -
Монгол Сургууль уу?
Нэргүй -
Хэн гуай л тэнд ажиллаад байсан юмаа. Чимэддорж гуай хэсэг ажиллаад байсан юм. Би тэнд байр барьдаг юмаа. Тэр байраа бариад нэг давхарт нь...хоёр давхар гээд...2 давхар юм байгаа юм. Тэгээд нэг эмэгтэйчүүдийг нь 4-н хүн оруулаад эрэгтэйчүүдийг нь 4-н хүн оруулаад тэгээд эмэгтэйчүүдийг нь оруулаад тэгээд хийчихдэг. Чехэд эмэгтэйчүүд нь нэг давхарт эрэгтэйчүүд нь нэг давхарт хийдэг. Тэр чинь ерөөсөө болдоггүй асуудал. Тэгээд яагаад проблем үүсч байна гэхээр залуучууд чинь охидууд ч гэсэн хэрэлдэнэ. Тэгэхээр залуучууд нь өмөөрдөг. Аа залуучууд нь архи дарс уугаад элдэв юм болохоор охидууд нь өмөөрдөг. Тэгж байгаад хоорондоо суучихдаг. Тэгээд би байрыг нь өгөөд гаргачихдаг байхгүй юу /инээв/. Тэр яармагийн хуучин наадам хийж байсан талбай байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэрнийг чинь бүгдийг нь худалдаж авсан ш дээ. Одоо тэгээд юу болчихсон юм бүү мэд. Тэгээд хэдэн хүүхдүүдээ энэ рүү чихээд тэр лүүгээ чихээд тэгээд манай проблем гайгүй болсон л доо. Тэгээд нөгөөд айл болохоор болсон нөгөөдөх ажилчин хүүхдүүд чинь юугаар орно ш дээ. Хуримын ордноор орно ш дээ. Тэнд чинь зөндөө мөнгө орно тийм ээ. Зарим нь ч чаддаг юм бол улсуудаа цайлна тэр их хэцүү. Тийм учраас дотроо өргөө гэж гэр байгуулах болов оо.
Эхнэр -
Хуримын ордон.
Хишигсүрэн -
/инээв/ Та нээрэн...
Нэргүй -
Тийм хурмын ордон. 15-н ханатай их том гэр.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд бүр иж бүрэн тоноглосон. Одоо энэ өргөөний зураг энэ дээр байгаадаа. Энэ хавьд л явж байгаа. Тэгээд өргөө гэртээ яачихаад нөгөөдүүл чинь цаанаа очоод бүртгүүлчихээд ир гэдэг байхгүй юу. Тэгээд цехүүдэд нь та нар нар энэ хүүхдийнхээ хуримын асуудлыг зохион байгуул гэдэг. Тэгээд нөгөө хүүхдүүд чинь давхиж очиж бүртгүүлчихээд тэнд очиж хуримаа хийдэг. Тийм байсан. Тэгж одоо хэдэн хүүхдийнхээ төлөө явж байлаа. Наадах чинь манай Чүлтэм зураач.../зураг үзэв/ анхны эскизийг нь гаргаж байгаа юм. Манай ажилчин Чүлтэм гэж зураач байсан. Өргөө гэрийн эскиз гаргаж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Энэ үйлдвэрийн байр тусдаа байж байна ш дээ. Бүр ингээд...
Нэргүй -
Энэ байна. Ийм байр. Энэ талдаа яадаг уу гэхээр би чинь Монгол Чехословакийн хооронд Засгийн Газрын комисс гэж байсан юм.
Хишигсүрэн -
Энэ байр нь энэ байна.
Нэргүй -
Аа...үйлдвэрийн байр. Энийг сүүлд ярина. Манай хөгшнөөр яриул цаадах чинь андахгүй. Тэгээд нэг байртай болоод. За тэгээд нэг тийм юу яасан юмаа. Тэр...би чинь Төв Хорооны гишүүн, намайг бол яах арга байхгүй л дээ. Зүгээр яамны сайд л арга хэмжээ авдаг байхгүй юу. Тэр чинь боловсон хүчнийг тэгээд Төв Хорооны гишүүнээр хамгаалаад авчихаж байгаа юм. Намын Төв Хороо чинь...тэр чинь боловсон хүчний бодлого ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд миний асуудал Цэдэнбал дарга дээр 2 удаа, Батмөнх дарга дээр 3-н орсон байгаа юм. Тэр яагаад орох уу гэхээр зэрэг, би ерөөсөө дураараа, дэмий ярьдаг сайд нарын үгэнд ордоггүй байхгүй юу. Бүр нэг элементар юм яриад худлаа нэг их уурлаад томорхоод байдаг би тэрнийг нь хүлээж авдаггүй. Тэгээд асуудал тэнд байхгүй юу. Би Төв Хороо, Сайдын Зөвлөлөөр өрөө явж байгаа юм чинь. Тэгээд л матаад байсан юм билээ.
Хишигсүрэн -
/инээв/...тэгээд та...
Нэргүй -
Юугаар дамжаад байгааг нь мэдэхгүй. Тэгээд яасан чинь намайг Чехийн элчин сайдын яамны худалдааны зөвлөхөөр явуулах гэсэн юм байна л даа.
Хишигсүрэн -
Таныг уу?
Нэргүй -
Тийм. Тэгээд явна гэсэн чинь явж болдоггүй. Яагаад гэвэл Төв Хорооны Гишүүн Орос, Германаас өөр газар очиж ажиллахгүй. Зиндаа гэж байсан юм байна. Улс төрийн хайрцаг, зиндаа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд болдоггүй юм. Тэгээд намайг Үнэ Стандартын Хорооны орлогч даргаар тавьчихсан чинь нөгөө сайд нарын дээр очоод суучихсан чинь нөгөөдүүл чинь надтай уулзаж чадахаа байсан /инээв/.
Хишигсүрэн -
/инээв/
Нэргүй -
Нөгөө матдаг сайд нар...
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд дандаа доогуурх улсуудаа явуулж асуудлаа шийддэг. Уулзаж чадахгүй. Тийм л байдлаар явсан. Тэгээд манайх чинь их сайхан сайхан улсууд...хамгийн гол нь улсуудыг чинь ажил хийж байхад нь дор доор нь урамшуулж, дэмжлэг үзүүлж, алдаршуулж байх ёстой. Манайх чинь бас нэг...Тэргүүн Туршлагын Сургууль гэж Монголд анх удаа манайд байгуулагдсан даа. Тэргүүн Туршлагын Сургууль гэдэг чинь их сонин юм байдаг байхгүй юу. Улсууд чинь өөрийнхөө туршлагыг...өөрийнхөө арга барилыг улсууд чинь зарим нь тайлбарлаж чадаад, зарим нь тайлбарлаж чаддаггүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха...аха
Нэргүй -
Одоо мундаг ажилчид чинь их нарийн дэглэмтэй байдаг юм ш дээ. Одоо Норовсүрэн баатар байна тийм ээ. Хөдөлмөрийн баатар Норовсүрэн. Оёдолчин л доо. Тэрнээс туршлагыг нь яриулах гэхээр ерөөсөө болохгүй. Тэгээд манай хөдөлмөрийн ажилчныг явуулсан. Тэрнийг очоод чи нэг сайн учрыг нь олоодох гэсэн. Очоод л цуг байгаад, цуг хоол идээд, 2-3 хоносон юм аа. Тэгсэн чинь ярьж байна гэнэ. Ерөөсөө нэгдүгээрт хоолныхоо дэглэмийг сайн барих ёстой. Орой бол цагтаа сайн унтах ёстой. Өглөө бол их клори сайтай хоол их бага идэх ёстой. Аа...их юм идвэл шээс нь их хүрээд хөдөлмөрийн бүтээмж нь их алдагддаг юм байна л даа. Байн байн жорлон руу явсаар байгаад таарна. Тэгж одоо мэдсэн байгаа юм. Тэд нар чинь тэгээд ерөөсөө хоол ундаа тааруулдаг. Ажлын цагаа нарийн баримтладаг. Тийм нарийн байж байж амжилтанд хүрдэг юм байна л даа. Их сайн ажиллаж байсан. Аж үйлдвэрийн гавъяат ажилтан болсон Агваан гэж үйлдвэрийн дарга...Чимэддорж баатар, Норовсүрэн баатар, Цэнд-Аюуш баатар гарсан, Ганчимэг баатар гарсан. Бямбажав баатар гарсан. Ингээд 6-7 баатар, 2 гавъяат. Дүгэрсүрэн гэж төрийн шагнал авсан. Тэгээд тэр чинь дор дор нь яагаад л байх юм бол. Тэрний чинь заримыг нь алдаршуулаад л. Тэгээд амжилт гаргасан улсуудаа...Батпүрэв гэж нэг боксчин бий л дээ. Тэр Азийн аварга болчихож ээ. Боксийн. Тэгэхээр нь зэрэг 2 өрөө байраар тушаал гаргаад шагнаад хаячихлаа. Тэр үед чинь байр ховор их том шагнал болсон юм билээ. Тэгээд улсууд барьцаад л бид нар бид нар байргүй орох орон байхгүй байгаа гээд л...Өө яахав чи тэгвэл Азийн аварга болчихоод л ир л дээ. Би тэгвэл чамд яахав 3-н өрөө өгчихье гээд. Тэгээд л тэр чинь болж байгаа юм. Тиймэрхүү хүмүүстэй хэрэлдэж байгаа нь тэр л дээ. Манайд нэг том алдаа байдаг юм. Чехүүд...манай энэ зөвлөлтийнхөн чинь...манай хамтарч ажилладаг улсууд байна ш дээ. Эд нар чинь бүр нарийн судалдаг байхгүй юу. Тэгээд одоо ажил их сайн байна гээд зөвлөгөө өгдөг. Манай яам бол ёстой сайн ч гэхгүй муу ч гэж хэлэхгүй. Тэр чинь муу юм билээ. Хүний ажилд бол. Тэр чинь тодорхой үнэлэх юмаа үнэлж алдаршуулж байх хэрэгтэй. Дандаа хүний сул талыг ярихаар чинь хүний урмыг хугалдаг байхгүй юу. Тийм байдаг ш дээ. Гэхдээ би тэрнийхээ...тэднийхээ психологийг нэгдүгээрт мэднэ. Хоёрдугаарт систем нь тийм байсан болохоор би нэг их сүйд болоод байхгүй тэгсхийгээд яваад өгдөг байсан.
Хишигсүрэн -
Аха. Би нэг ийм юм асууя. Таны зурган дотор альбом дотор би нөгөө Цэдэнбал даргын зургийг их олон харлаа. Та бид хоёрын ярианд их тийм дотны харилцаатай байсан гэсэн сэтгэгдэл надаа төрж байна л даа. Ямар байдлаар анх тэр хүнтэй танилцаж байв. Тэр хүнтэй холбоотой байсан тэр харилцаагаа та яриач...?
Нэргүй -
Тэр чинь манай үйлдвэрээр чинь үе үе ирдэг.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд ирж танилцдаг байхгүй юу. Тэгээд би ажлынхаа юмыг танилцуулаад...тэгээд нөгөөдөх Улсын Статистикаас нөгөө тэргүүний байгууллага гээд очоод байхаар чинь тэр хүн чинь мэдээлэл аваад, сайн мэддэг байсан юм билээ. Хоёрдугаарт тэр хүүхдийн асуудлаар...манайх чинь хүүхдийн их гоё гутал хийж байсан ш дээ. Тэрнийг...тэр Филотова гуай чинь тэрнийг байн байн надтай уулзаж тэрнийг авч хүүхдүүддээ тараадаг учраас тэрнийг очоод ярьдаг байсан байх. Тийм учраас намайг их сайн мэддэг байсан байх. Намайг личный их танина шүү. Тэгэхэд чинь би Төв Хорооны хурлаар Арьс Ширний Нэгдэлийн дарга байхдаа, Төв Хорооны Товчооны хурлаар орж байсан. Тэр чинь бүх юмыг чинь Цэдэнбал дарга өөрөө танилцаж шийдэж байгаа ш дээ. Тийм учраас маш нарийн болж байсан.
Хишигсүрэн -
Аха...тэр улсуудын талаар танд ер нь хувийн ямар сэтгэгдэл дурсамж үлдсэн бэ ер нь...одоо ингээд сүүлийн 20 жил тэр хүмүүсийн тухай ярьж байна...
Нэргүй -
Тэгээд Цэдэнбал суботник их зөв хийж байсан юмаа. Хүүхдийн төлөө.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр чинь өөрөө ирэхгүй ч гэсэн суботникт их онцгой ач холбогдол өгч байсан. Энд их сонин зураг байгаа, би аваад ирье.../зураг хайв/. Тэр байна ш дээ. Манайх чинь их...сонин л доо манайх тэр...25 гэж нэрлэж байсан юм. Одоо юу гэж нэрлэдэг юм бэ. Тэр яармагийн тэнд цэвэрлэсэн байхгүй юу. Хүүхдийн эмнэлгийн хойд талд...тэнд суботник хийлгээд. За энэ /зураг заав/...Пүрэвээ гэж Хотын Намын Хорооны Нарийн Бичгийн Дарга, энэ Моломжамц гуай, Батмөнх дарга, энэ Жагварал дарга, Цэдэнбал дарга, энэ одоо Сүрэн дарга гэж Сайд Нарын Зөвлөлийн Орлогч, энэ бас Сайд Нарын Зөвлөлийн Орлогч. Энэ Намын Хорооны Захиргааны дарга Лувсанчүлтэм...Лувсанравдан гэдэг юм. Энэ Содном дарга, энэ Филотова гуай, энэ Гомбожав дарга гэж манайд ажиллаж байсан юм. Тэр байтугай Цагааны Цэгмид юу...Нямын Цэгмид...энэ зохиолч Дондогын Цэгмид.
Хишигсүрэн -
Дондогын Цэгмид...аха...
Нэргүй -
Энэ Сосорбарам гуай гэж бас...Энэ бас Эвлэлийн байгууллагад. Тэгээд энэ улсуудтай чинь суботник хийж тэр дээр зөндөө ажиллахгүй юу. Тийм учраас энэ улсуудыг бол сайн мэднэ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
За. Энэ Моломжамц гуай чинь олон жил эдийн засгийн асуудал хариуцсан их хашир хүн л дээ. Тийм учраас энэ чинь эдийн засгийнхаа асуудлыг хариуцаад тэнд байгаа ажилчидтайгаа маш энгийн харилцдаг байсан юм билээ. Батмөнх дарга гэхэд Хотын Намын Хороо учраас Хотын Намын Хороо чинь ажил нь Энэбиштэй ч холбоотой ш дээ. Тэгээд энэ чинь надаас байнга зөвлөгөө бас их авна. Энэбиш бид 2-ын их сонин тохиолдол байдаг юм. Энэ намын нэг...Хотын Намын Хорооны их том хурал болох гэж байсан байна л даа. Тэгсэн чинь нэг нам дотор нэг нөхөр, тэндэхийн аж ахуй эрхэлж байсан. Би бас таньдаг байсан юм. Тэгээд нэг цүнх...тэр үед чинь цүнх бэлдээд өгдөг байсан байхгүй юу. Цүнхний загвар ширэн цүнхний загвар гаргаад явуулчихсан чинь алтан медаль авангуутаа хөөгдөөд нөгөөдөх чинь, ажлаа мэдэхгүй. Нэг өдөр орсон чинь алууллаа би чинь ажил ч байхгүй боллоо нөгөөдөхийг чинь яасан чинь би тайлбарлаж чадахгүй унагаачихлаа гэдэг байхгүй юу. Тэгээд өөрөө очиж байгаад л. Тэгсэн чинь их сайхан хүлээж авч байна аа. Очоод тайлбарллаа. Энэ бол ийм учиртай шинэ загвараа наадах чинь. Би ийм ийм учиртай, цүнх гэсэн чинь оо...жинхэнэ цүнх байна ш дээ. Цаад нөхдүүд чинь мэдэхгүй байсан. Тэгээд нөгөөдөхийг дуудаад үгүй ээ чи одоо нөхөр минь ийм зохиочихоод хүнд тайлбарлаж чадахгүй хаашаа юм бэ чи. Аваад ир загвараа ачаад ир гэж загнаж байсан байхгүй юу. Тэгээд би дарга дээр орж тэр нөхрийг ажлаас нь арай хусуулчихгүй авч үлдэж байсан. Айхтар ширүүн байсан ш дээ. Энэ чинь.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Аа...Батмөнх дарга дээр бол миний асуудал нөгөө матаасууд чинь зөндөө очиж яаж байсан. Тэгээд нэг бодлын сүүлд нь боловсон хүчнээр орж байсан. Аа...Жагварал гуай бол намайг анхан сургуульд явуулсан хүн. Сүрэн дарга бол нөгөөдөх Засгийн Газрын...Монгол, Чехийн засгийн газрын комиссын дарга нь байхгүй юу. Би бол тэндэхийн ажлын групийн дарга. Тийм учраас бид 2 байнга ажил төрлийн холбоотой. Рагчаа гуай бол...Рагчаа гуай гэж нэг хүн байна. Рагчаа гуай бол нөгөөдөх аймагт байхад авсан нөхөр чинь энэ байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха...тухайн үед судлаж байж.../инээв/
Нэргүй -
Тийм. Судлаж байж авсан болохоор андахгүй ээ. Аа...Дэжид гуай бид хоёр бол бильяард их тоглоно. Бид нар чинь бас орой жаахан зав гарах юм бол бас нэг жаахан тоглодог. Төв Хорооны гишүүд чинь бас нэг 20%-ийн хөнгөлөлттэй хоол иддэг байсан байхгүй юу. Тэгээд жаахан бильяард цохиж байгаад явдаг. За Майдар гуай бид нар бөмбөг жаал тоглодог байсан. Майдар гуай бид нар...засгийн газрын ордон чинь дотроо хөөрхөн заалтай ш дээ. Энэ чинь нь одоо дээр үед манай шигшээд явж байсан хүн юм билээ. Тэгээд бөмбөгөнд их дуртай. Нэг удаа...юу нэг сайхан бөмбөг ирэхээр нь цохичихсон чинь Майдар гуайн нүүрэн дээр аваад хаячихдаг юм /инээв/.
Хишигсүрэн -
/Инээв/
Нэргүй -
Би залуу юм чинь хамаагүй цохино ш дээ. Тас гээд нүүрэн дээр нь буугаад, бөмбөг алга болсон. Моломжамц гуай араас уурлаад байсан. Тэнд байсан улс чинь бүгдээрээ таг болчихдог юм билээ. Би залуу учраас мэдэхгүй. Спорт юм чинь тэрнийг тоохгүй ш дээ. Тэгсэн тэрнээс хойш Майдар гуай миний талд орж надаар бөмбөг цохиулдог. 2-уулаа хамтардаг. Тэгээд энэ их сайн явсан.
Хишигсүрэн -
/инээв/
Нэргүй -
Содном дарга чинь миний дарга. Гомбожав бол миний гаднаас авах, гадагш нь зарах энийг л төлөвлөж ингэж байсан хүн. Тийм учраас сайн мэддэг. Үгүй ээ бид чинь чиний юмыг авах гэж мөн их зовж байсан даа гэж ярьдаг юм. За Цэгмид гуайг бол би сайн мэдэхгүй ээ. Би Сосорбарам гуайг ч мэдэхгүй.Тэгээд эд нар чинь одоогийнхтой адил хангамжгүй. Хоол л иддэг байсан байх. Үнэгүй хоол иддэг байсан. За машины хувьд 2 тэрэгтэй. Албаны тэрэг, хөдөө явдаг нэг тэрэгтэй. Өөр эд нарт чинь юм байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Улсын төлөө гэсэн...
Нэргүй -
Тийм. Засгийн Газрын ордонд бол хоол идээд байдаг байсан. Тийм мэтийн юм байхгүй тэгээд л улс орноо хөгжүүлэхийн төлөө. Нэгдүгээрт доороос нь шахалт орчихсон. Хоёрдугаарт Цэдэнбал дарга чинь бол Оросын тэр их том, маш их дарамтыг давж гарсан ш дээ. Хажуу талд Филотова гуай чинь Дотоодын Яамны төлөөлөгч, үүрэгтэй. Тийм учраас Цэдэнбал гуайн бүх юмыг чинь хянадаг тэр Дотоод Яамтай их холбоотой ийм нөхөр байсан байна лээ. Энэ хүмүүс чинь тухайн үедээ улс орныхоо төлөө явж байсан ийм л улсууд. Эд нар чинь дайснууд биш шүү дээ.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав.
Нэргүй -
Энэ Майдар гуайн тухай талаар нэг сонин юм ярьчихая. Намайг Төлөвлөгөөний Комисст байхад зөндөө зээл авчихсан. Нэг удаа би тэгсэн. Үгүй ээ энэ...Майдар даргаа зээл хэтэрлээ. Одоо сүүлдээ манайд чинь зээлэх ч үгүй байх. Одоо ийм юм чинь гээд. Тэгсэн “үгүй ээ одоо өгч л байгаа бол авч л байхгүй юу, ямар төлөх юм биш” гэж байсан /инээв/.
Хишигсүрэн -
Мэдэж байна /инээв/...
Нэргүй -
Мэдэж байна. Олдвол авч л бай. Би чинь зээл их улсуудаас авна. Тэгээд хороо мороондоо үүрэг өгөөд л нөгөө зээлээ хөөцөлдөнө ш дээ. Тэгсэн чинь Майдар гуай тэгж байсан шүү. Бас л тэгээд улсаа л хөгжүүлэхийн төлөө явж байсан улсууд ш дээ. Халзан дарга гэж нөгөө нэг хүн байхгүй юу тэр. Манай нэг хорооны дарга байсан юм. Тэр нөхөр бас их айхтар, аюултай хүн байсан юм. Одоо Эрдэнэтийг байгуулахад хамтын үйлдвэр байгуулна гэж байсан гэнэ. Үгүй ээ чи хамтын үйлдвэр байгуулах мөнгө чамд бий юу гэсэн байхгүй. Үгүй ээ чи мөнгө байхгүй байж яаж хамтарч хийгээд байна гэсэн чинь. Би чамд бүтээгдэхүүн өгнөө. Бүтээгдэхүүнээр нь төлнө. Ямар ч байсан 50%-ыг нь авчихъя гээд хувь өмчөө аваад хамтарч үйлдвэр байгуулж байгаа юм. Тэр чинь бас ухаан байхгүй юу. Би мөнгө байхгүй тэгэхдээ бүтээгдэхүүнээрээ төлчихнө гээд.
Хишигсүрэн -
Бүтээгдэхүүнээрээ төлчихнө гээд.
Нэргүй -
Тийм учраас хамтарсан хөрөнгө оруулалт л гэж наадахыг чинь тогтооно гэж байсан гэсэн. Энэ бол одоо мундаг явж байсан улсууд ш дээ. Сүүлд нь яахав дээ. Тэгээд тэр...Аа...тэгээд Батмөнх даргын гавъяа бол ардчиллынханы хувьд бол анхны хурал хийлээ ш дээ. Тэр Залуучуудын...
Хишигсүрэн -
Соёлын төвд...
Нэргүй -
Соёлын төв гэж байсан уу. Юу гэж байсан уу. Тэр Пол-ийн цаад талд.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэнд анхны хурал нь болж байсан. Би очиж л байсан. Би Эвлэлийн Хорооны Намын дарга байсан байхгүй юу. Тэгээд энэ залуучууд ер нь юу хийгээд байна гээд тэр юмыг яг адилхан харж л байсан. Тэрнээс чинь одоо сайд нар, орлогч сайд нар нэг их асуудал байгаагүй ш дээ. Нэг их улс төрийн юунд оролцохгүй бол гээд. Бат-Үүл энэ хэд чинь тэнд суугаад өлсөөд тэгж байхад чинь Батмөнх дарга чинь...би чинь Бүгд Хурлын гишүүн байсан тэр үед чинь. За одоо ингээд ардчиллын юу яалаа гээд тэгэхэд чинь Жадамбаа генерал гэж Дотоод Яамны сайд байсан юм. Жамсран гэж
Хишигсүрэн -
Жамсранжав.
Нэргүй -
Тийм Жамсранжав.
Хишигсүрэн -
НАХЯ-ны.
Нэргүй -
Аа...юуны...Батлан Хамгаалах Яамны сайд чинь хэн билээ.
Хишигсүрэн -
Жадамбаа.
Нэргүй -
Тэгсэн чинь тэгж байгаа юм. Хөөе Жадамбаа энэ ийм юм гараад байна. Одоо Жадамбаа л учрыг нь олох нь зүйтэй гэсэн санал гарч байсан байгаа юм. Тэгсэн чинь Жадамба нь би бол ард түмнээ хамгаалах үүрэгтэй болохоос биш би тэгж хүүхдүүдээ гаргах ээ. Дотоод асуудлаа цагдаа нар мэддэг юм байгаа биз Жамсранжав мэднэ гэсэн байгаа юм. Дотоод Яам руугаа чихэж байгаа байхгүй юу. Тийм учраа...би тийм юм хийхгүй гээд...хэн тийм юм хийхгүй бол би тийм юм хийхгүй гээд тэр хоёр чинь 2-уулаа тэгж байгаа байхгүй юу. Тэгээд энэ чинь комисс ажиллаж байсан байхгүй юу. Байдал ямар өнгөтэй байна, Батмөнх дарга ерөөсөө юу үгүй болчихсон. Тэгээд тэр яахав гэж байгаа болохоос биш...тэгээд тэр дотор чинь бас Ёндон генерал гэж байсан. Дэжид гуай гэж байсан.
Хишигсүрэн -
Бугын Дэжид...
Нэргүй -
Бугын Дэжид гэж энэ нөхөр ш дээ /зураг үзүүлэв/. Үгүй ээ тэр Ёндон генералыг дууд, Ёндонг дууд гээд байсан юм. Тэгээд бас тэр Дэжид гуай эд нар үнэн тэндээ үүрэг өгсөн юм. Цэрэг оруулах. Ёндон олдохгүй байнаа гээд наадуул нь. Тэгээд л арми ороогүй дээ. Хэн гуай чинь....Батмөнх гуай чинь суудлаасаа огцрохоо өөрөө шийдсэн ш дээ. Их холын бодолтой хүн байсан. Ер нь манай уламжлалт хаадууд бол дуугардаггүй байсан юм гэсэн ш дээ. Тийм сонин түүх бий ш дээ. Юуны...Оросуудтай нэгдэх тухай ярьсан юм уу даа. Найрамдах тухай л ярьж л дээ. Тэгсэн Оросын хаан болохоор Монгол манайд дагаар орох гэж байна гэсэн тийм ойлголттой байхгүй юу даа. Тэгсэн чинь хаан нь дуу гаргахгүй байгаад байдаг. Одоо Англи, Америк эд нар чинь бас нэг дипломат харилцааны өөрсдийн асуудал тавихад хүлээгээд авчихдаг юм. Тэгээд дуу гардаггүй юм. Тэгж удаан хугацаагаар бодож амархан дуугардаггүй тийм улс байсан байна ш дээ. Тэгээд одооныхон шиг дуу нь хадаад байдаг тийм юм ерөөсөө байхгүй. Тийм хүн л арга барил. Юмаа бодож байж, дуугардаг.
Хишигсүрэн -
Одоо ингээд бид 2-ын яриа явсаар байгаад 1990 оны үйл явдал руу ороод та бүр бүх тийм туулсан, яг болж байсан процессыг яриад эхлэж байна л даа. Энэ ардчилсан үйл явц өрнөж байна. Бид нар ингээд ардчилалд орлоо гээд 20-н жил болж байна ш дээ. Үндсэндээ. Тэгээд таны хувьд энэ ардчилал ямар байдалтай зүйл болж өнгөрөв өө. Та ер нь энэ үйл явдалд ямар бодолтой, дүгнэлттэй, та ямар байдлаар хандаж байв энэ тухай нэг ярьж болох уу?
Нэргүй -
Ардчиллыг бол би...ардчилал гэдгийг чинь дэмждэг хүн л дээ. Гэхдээ ардчилалынхан эдийн засгийн асуудал дээр их бэлтгэл муутай байсан. Одоо өчнөөн олон жил энэ чинь...1930-н хэдэн оноос энэ чинь манай анхны үйлдвэр чинь байгуулагдсан ш дээ. Тэрнээс хойших бүх юмыг устагчихсан.
Хишигсүрэн -
60-н жилийн юмыг.
Нэргүй -
Тийм. 60-н жилийн юмыг. Одоо Гутлын ширний үйлдвэр гэдэг чинь 1992 онд ашиглалтанд орсон байхаа. Тэр үйлдвэр 3 сая гутал үйлдвэрлэдэг.
Хишигсүрэн -
1992 онд уу?
Нэргүй -
Тийм...1982 онд.
Хишигсүрэн -
1982 он.
Нэргүй -
Тийм 1982 онд орсон байх. Тэр үйлдвэр чинь үндсэндээ хамгийн Чехословакийн хамгийн орчин үеийн техникийг тавьсан. Одоо тэр үйлдвэрийг одоо хүртэл ашиглаад л явж байна. Австриас тэрний технологийг авч ирсэн. Австриас авсан, Англиас авсан. Италиас авсан. Тэгээд бүгдийг нь зарчихлаа ш дээ. Тэгж болохгүй ш дээ. Тэгээд тэнд чинь 2500 хүн Чехсловакт бэлдсэн ш дээ. 2500 хүн гэдэг чинь олон тоо шүү дээ. Тэгэхээр би яах уу гэхээр маш их шалгуураар, сахилга батыг нь шалгуураар хэмжиж байгаад инженерүүдээрээ даргалуулаад явуулчихдаг. Голдуу тэр чинь...Тэгээд тэд нар чинь ямар үүрэгтэй вэ гэхээр зэрэг чи одоо гутлын ширэн үйлдвэрийн дамжлагыг төгс сураад ир. Ямар олс ордог юм, ямар наалт тавьдаг юм бэ, яадаг юм бэ бүгдийг хувьдаа альбом хийгээд тэгээд материалуудыг нь дээр нь тэгээд шууд бэлэн материалтай хүлээж авна шүү гэдэг. Тэгээд манайд чинь бүх тэр технологийг заалгасан улс чинь бүгдийг нь эхлээд судлана. Аа...тэрнийхээ суурин дээр гутлын нарийн технологийг хэрэглэдэг байсан байхгүй юу. Тэгээд гутлын ширэн үйлдвэр чинь ашиглалтанд ороод удаагүй ш дээ. Улсууд нь бүгдээрээ дадлага хийж байсан. Аа...тэгээд би цаанаа гутлын ширэн үйлдвэрийг хамтын үйлдвэр болгоё гэсэн бодолтой байсан байхгүй юу. Чехийн. Чех чинь одоо Чехословак гэж ярих гэж байгаа бол 125 сая гутал үйлдвэрлэнэ жилдээ. Тэрний нэг салбар нь одоо энэ 5 сая гутлын хүчин чадалтай ш дээ. Тэнд тодорхой хэмжээгээр хийгээд Хятадын том зах зээл дээр гаргая, Оросын том зах зээлд гаргая. Тэгээд нэг...их олон загварын гутал хийгээд нэг гутлыг 10 000-аас дээш хувь хийхгүй байх чинь аягүй их алдагдалтай байдаг байхгүй юу. Тэд нар чинь ул солино. Загвараа зохион бүтээнэ. Тэрнийг чинь шууд явахад хэцүү. Одоо гутал хийнэ гэдэг чинь 360 гаруй материал дамжиж явж байж гутал болдог юм ш дээ. Энэ тэнд хийгээд л тэр чинь бүгдийг нь авч ирээд нийлүүлэхэд таарч байх ёстой. Тэр тоогоороо таарч байх ёстой, хэмжээгээрээ таарч байх ёстой. Тэр чинь нэг ажил байхгүй юу. Тийм олон юм хийнэ гэдэг чинь баахан хүний хүч хөдөлмөр орж байгаа юм. Тэрнийг цөөн загвараар их сайхан хийгээд Орос руу гаргаад, Хятад руу гаргаад, манай орон цөөхөн хүн амтай юм чинь олон нэр төрлийн гутал оруулаад ирвэл болоо ш дээ. Тийм санал яваад яваагүй юм. Дэмжээгүй.
Хишигсүрэн -
Би бүр ингээд таны яриаг...би бүр түрүүнээс хойш бодоод л суугаад байлаа. Би хэвлэлээс унш луу...одоо жишээлбэл тэрнийг манай улсууд ойлгоогүй л дээ. Үгүй ээ 2 сая хүнтэй байж 3-н сая гутал үйлдвэрлэдэг, үйлдвэр барьж байсан байгаа ш дээ. Тийм төлөвлөгөөгүй гэж ярьж байсан ш дээ.
Нэргүй -
Тэр чинь тийм нарийн учиртай байхгүй юу.
Хишигсүрэн -
Яаж ч бодсон хүний оюун ухаан ажиллаж байхад тийм юм хийхгүй нь л ойлгомжтой байхгүй юу. Тийм дүгнэлт хийгээд л тавьчихаж байгаа байхгүй юу.
Нэргүй -
Тийм. Тэгж болохгүй ш дээ. 2 сая хүнтэй 3-н сая гутал гэхээр гайхаад байхгүй юу.
Хишигсүрэн -
Одоо бид 2 өмч хувьчлал, юу болов гээд яриад ер нь гашуудлын /инээв/ юм ярихаар болчихлоо.
Нэргүй -
Тэгж хийх ёстой байхгүй юу. Цөөхөн загвар гэдэг чинь зардлаа хожоод, олон тоогоор хийгээд нөгөөдөхөө гадагш нь гаргаад оронд олон нэр төрлийн...
Хишигсүрэн -
Олон нэр төрлийн цөөхөн гутлаа...
Нэргүй -
Тийм. Тэгээд Чехийн гутал чинь маш сайхан чанартай эд...
Хишигсүрэн -
Чанартай.
Нэргүй -
Тэгээд загвар их сайхан хийчихсэн. Тэгээд би бас Чехүүдтэй бас яриад та нартай хамтын үйлдвэр бариад өгөөч гэж олон удаа хэлсэн. Тэд нар хаширлаад байсан байхаа. Дуугарч өгөөгүй. Би чинь Чехийн нэгдлийн даргатай мундаг найзууд байхгүй юу. Тэр чинь...гадаад харилцаа гэдэг чинь байна ш дээ хүн хоорондын харилцаа байдаг юм эцсийн эцэст. За би...миний би чинь одоо Чехословакт Кашмарт ирдэг байсан гээд боддоо. Наана чинь миний Юлятай авахуулсан том зураг бий гаргаад ир дээ /эхнэртээ хандаж хэлэв/. Бүр кашмарт байсан. Намайг онгоцны буудалд ороход заримдаа онгоц саатна. 2 хоног хүлээчихсэн эд нар байдаг жолооч нь. Тэгээд намайг суулгаад за та элчин сайдын яамаараа орох уу үгүй юу гэж асууна. Орохгүй гэвэл шууд явна. Орно гэвэл элчин сайдын яамаараа ордог. Тэр Дотоод яамны хүн хамгаалж байсан бас. Жолооч нь зүгээр ч жолооч биш. Тэгээд нэг Татра-613 гээд нэг их том тэрэг. Тэрэнтэй байж байдаг байсан ш дээ. Манай энэ орлогч сайд нар бол бүр гайхаад нэг муу нэгдлийн дарга байж байтлаа
Хишигсүрэн -
/инээв/ Яагаад ингэж байна гээд...?
Нэргүй -
Чехүүд хөлөө хугалчих гээд байх юм гэж боддог байхгүй юу. Тэр чинь тийм биш л дээ. Тэр чинь ажлаа явуулахын тулд. Хүний аюлгүй байдлыг хамгаалах маш нарийн зохион байгуулалттай. Тэгээд би 100 мянган ажлын гуталны гэрээ хийж экспортлосон ш дээ. Чехэд.
Хишигсүрэн -
Чехэд аха...
Нэргүй -
Тэгэхээр чинь тэр ажлын гутлыг тэр Фринер гуай гэж элчин сайд байсан. Тэрэнтэй яриад...миний тэмдэглэлийн дэвтрийг хараарай чи. Зөндөө олон юм байгаа. Өдөр өдрөөр нь биччихсэн байгаа. Тэгээд үзэхээр чинь тэр одоо нийгмийн процесс тэр чигээрээ байгаа байхгүй юу. Фринер гуай тэгж байсан юм. Нэргүй чи гутлын шинэ үйлдвэр байгуулах гэж байна. Нэр төрлөө сайн бодоорой. Хүүхдийн гутал их алдагдалтай байдаг юм шүү. Хоёрдугаарт нь нэг их олон төрлийн юм хийгээд болох юмуу даа. Чи цаад мэргэжлийнхээ улсуудтай сайн зөвлөөрэй гэж хэлж л байсан юм. Одоо бодож байхад тэр хүний зөв. Тэр энийг хараа энэ одоо /зураг үзүүлэв/. Энэ манайд одоо иргэний хамгаалалтын том байр байгаа. Нууц байр...энэний доор. Тэр юу вэ гэхээр тэр үед чинь хүйтэн дайн гэдэг чинь айхтар гэж явж байсан. Тэгээд яах гэж байхгүй юу.
Хишигсүрэн -
Юм болвол...
Нэргүй -
Нэгдлийн удирдлага тэр доороос үйлдвэрээ удирдах ёстой юм гэнээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгээд наадах чинь нэг их том бетон ханатай зоорь байсан юмаа. Тэр нь нэг оросын хурандаа ирчихсэн байсан юм. Тэгээд би хэлэхгүй юу. Надад ийм нэг орон сууц орон надад хэрэг байхгүй. Энэнээс зузаан ханатай. Газар доор байхад ямар ч хамаагалахгүй бөмбөгнөөс хамгаалсан тийм давхартай. Тэгэхээр нь би дээр нь гуанз барьдаг байхгүй юу. Ажилчиддаа хоол идүүлнэ. Соёлын гуанз гэж байсан байхгүй юу. Дээр нь өөр юм барина. Чи бодож байгаарай проект хийгээрэй гэж байсан. Би 3-н давхар барина гэсэн чинь үгүй ээ төсөв мөсөв нь болохгүй. Наадах чинь манай сийлбэрч /зураг заав/
Хишигсүрэн -
Энэ нөгөө хуримын ордонгоо хийж байна /зураг заав/. Нөгөө үйлдвэрийн хуримын ордон байна.
Нэргүй -
Тийм. Энэ хуримын ордон чинь индэртэй байсан юм ш дээ. Энэ эд нарыг авах уу /зураг харуулав/
Хишигсүрэн -
Би гэр бүлийн зураг үзье гээд байгаа.
Нэргүй -
Энд нөгөө...
Хишигсүрэн -
Та саяны яриагаа үргэлжлүүл үргэлжлүүл...аха
Нэргүй -
Тэгээд...наадах чинь бас мөн байна, цаадах чинь бас мөн байна /зураг заав/
Хишигсүрэн -
Тэгээд...
Нэргүй -
Тэгээд би юу гаргачихаад...экспортонд тийм юм гаргачихаад яахад чинь хоёр юм бодож байгаа юм. Нэгдүгээрт манай арьс чинь байна ш дээ малын амьтан их байдаг байхгүй юу. Хачиг хувалз ихтэй. Бас яр шархтай байдаг юм ш дээ. Нарийндаа ярих юм бол. Их зузаан.
Хишигсүрэн -
Боловсруулахад төвөгтэй.
Нэргүй -
Тийм яр шарх ихтэй. Тийм болохоор ажлын гутал хийх юм бол тэр чинь бөхөөхөн л хийх хэрэгтэй. Ямар ч байсан ажилчин хүн гэдэг чинь ажил хийхийг тулд л авч байгаа юм чинь. Их гоё хийх хэрэггүй ш дээ. Миний санаа бол гутлын үйлдвэрийг хамтын үйлдвэр болгох л. Бүр 5 сая хос гутал байхаар хийх гэж байсан юм. Тэгээд манайх сайндаа 2 сая, 1 саяыг нь л хэрэглэнэ биз. Тэгээд бусдыг нь...тэрнийг чинь экспортонд гаргачих юм бол манайх чинь экспортын бүтээгдэхүүн нэмэгдэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Тэгнэ.
Нэргүй -
Тийм л бодолтой наадахыг чинь барьсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
За тэгээд тэргүүн туршлагаа ярьж байгаад мартсан байна. Тэгэхэд тийм их нарийн.
Хишигсүрэн -
Тэгээд...
Нэргүй -
Тэгээд нөгөө баатруудын нэрэмжит тэргүүн туршлагын сургууль гэдгийг байгууллаа.
Хишигсүрэн -
Тэгээд...
Нэргүй -
Тэгээд манай багш чинь нөгөө надад словарь өгдөг Лхагважав багш байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Орос хэлний.
Нэргүй -
Тэр нөхрөөр захирал тавиад...олон жил сургуульд ажиллаж байсан. Тэгээд хичээл заадаг. Тэгээд нөгөө нэг инженерүүд заана, нөгөө баатар, гавъяатууд чинь заана. Нөгөө том улсууд чинь ярихаар тэр чинь хүний амьдралд хамаагүй ойр байдаг байхгүй юу. Ойлгох бүр аргаар нь заадаг.
Хишигсүрэн -
Аха...би таниас...одоо нөгөө төмөрлөгийн үйдвэр лүү очсон гэдгээ ярих болж байна уу. 2-уулаа...би таниас нэг...яалт ч байхгүй тэр Социализмын үеийн том үйлдвэрлэлийн том албаны, том проектийг удирдаж байсан хүн...өмч хувьчлал гэсэн энэ үйл явцыг ер нь юу болоод өнгөрлөө гэж яг таны хувийн туршлага, таны хувийн амьдрал дээр юу болж өнгөрч байсан бэ.
Нэргүй -
Сая би тэрнийг чинь л явуулж байсан. Тэгээд юуны чинь...аа...гутлын үйлвэр ашиглалтанд орсон төдийгүй тэр чинь шевро Шевро, Шеврет, Хромын үйлдвэр бүгдийг нь шинэчлэж байсан. Шинээр анхан шатны боловсруулалт хийгээд...330 мянган мкв талбайтай тэр чинь..зөвхөн дотроо. 5-н баазтай, хөргөлтийн системтэй. Тэр их сайхан бааз байгуулчихаад тэрнийг устгах бодлого нь буруу байхгүй юу. Аа...тэгээд бодлого нь буруу байсан учраас ажилчин хүн чинь ингэнэ ш дээ одоо хэрвээ чи үйлдвэрийг чинь татан буулгах шинжтэй байна гэж мэдвэл хамаг хэрэгслээ хулгай хийгээд аваад явчихдаг байхгүй юу. Тэгээд тэр нэг худалдаж авсан хүн чинь тэр тоногдсон машинаар юм үйлдвэрлэж чадахгүй нь мэдээж. Ганцхан ерөнхий бодлого нь буруу байхгүй юу. За энэ үйлдвэрийг явуулна. Хувьчлаж болно л доо. Тэрний удирдаж байсан инженер, техникийн ажилчдаас салгаж болохгүй. Зарим хэрэгтэй улсууд нь үлдэх хэрэгтэй. Тэр 300 деталийг чинь хооронд нь эвлүүлэхэд ингэж болно, ингэж эвлүүлнэ гэхийг инженер нь мэднэ үү гэхээс биш ямар ч бид нар шиг юм мэдэхгүй ш дээ. Тэрэндээ алдаа хийгээд. Технологио устгаад, машин техникээ устгаад,
Хишигсүрэн -
Ажилчидаа алга болгоод...
Нэргүй -
Ажилчидаа тарааж үгүй хийгээд, ажилгүйчүүдийн эгнээнд оруулаад тийм л юм болчихож байгаа юм. Тэгээд одоо нөхөж чадахгүй. Одоо арьс ширний үйлдвэрийг Улаанбаатарт ч байгуулж болохгүй. Орон нутагт байгуулах хэрэгтэй. Тэр түүхий эдэд нь ойрхон ноос угаах үйлдвэрийг тэнд нь байгуулах хэрэгтэй. Арьс ширний боловсруулдаг юмнууд нь байгалийнхаа тэр экологид яаж хаядаг тэрнийг нь харж байгаад тэнд нь байгуулах хэрэгтэй. Тэгж байж улсаа хөгжүүлдэг. Аа...тэнд байгаа улсуудыг мэргэшүүлдэг. Тэгж тээврийн зардлаа хожихгүй бол. Нэг нааш нь ч зөөгөөд л нэг ургаш нь зөөгөөд л буцаж зөөгөөд хамаг юмаа барьчихаж болохгүй ш дээ. Энэ бол ер ухаангүй тийм ажил. Тийм учраас эдийн засгийн асуудал дээрээ бол маш том алдаа хийсэн. Нэг нь бол боловсон хүчний юм хийсэн өчнөөн жилийн хөдөлмөр. Хоёрдугаарт нь материалллаг сайхан баазаа алга болгосон том алдаа хийсэн л гэж боддог юм. Өмч хувьчлалаар. Тэгэхээс бол хувьчлал бол хамаагүй ээ. Тэр чинь байж болно ш дээ. Хувьчилсан хоршооллын юмнууд чинь байна ш дээ. Үйлдвэр хоршоолол гэж байна ш дээ. Тэр чинь бас дандаа хувь улсууд өөрийнхөө хөрөнгөө нийлүүлж үйлдвэр байгуулаад тэгээд улсдаа ч юм хийдэг. Өөрсдөө ч сайхан амьдардаг тийм л байна. Тэр чинь бол бий болчихсон байсан юм чинь. Тэгэхээр тэр давхар ТМС-ыг бас байхгүй болгоод хаясан.
Хишигсүрэн -
Боловсон хүчин бэлддэг баазтай нь...
Нэргүй -
Бааз нь байхгүй болсон. Аа...тэгээд энэ боловсон хүчин дээрээ миний их том бодлого байсан. Ингээд судлаад байх юм бол...одоо бизнесменүүдийг ингээд судлах юм бол тэр дотор даргын хүүхэд тун цөөн байгаа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Дандаа ажилчдын, тэр ажил мэддэг, тэр ажилчдын дунд байсан. Одоо Баттулга ч ялгаа байхгүй ш дээ. Манай няравын л хүүхэд ш дээ. Халтмаа гуай гэж манай нэг нярав л байсан юм. Одоо АПУ-ыг аваад явж л байна. Мах комбинатыг аваад явж л байна. Тэгэхээр чинь зэрэг тэр хүний чинь ажилчин ангиас удамшисан ажилчин анги гэдэг чинь бол нэг үеэрээ дуусдаггүй. Удамшдаг психологи юм байна. Тэгээд одоо яармагийн урд талын 65 билүү дээ тэр сургууль байгаа юм. Ногоон нуурын хойд талд байгаа 52-р сургууль байгаа. Тэр 17-р сургууль, 33-р сургууль, энэ яармагийн 18-р сургууль энэ сургуулиудад 30 гучин машинтай цех байгуулж өгсөн ш дээ. Энд яаж заадаг байсан гэхээр за та нарт би тийм юм заагаад өгчихөе гээд. Тэгэхэд хөдөлмөрийн багш гэж байсан тэр үед. Өөрсдөө сайн ажиллаж байвал материалыг нь үнэгүй өгнө та нарт. Та нар хүүхдүүд...та нарт загварыг нь гаргаад өгье. Та нар хүүхдүүдээр оёул гэж. Тэгээд тодорхой хэмжээний мөнгө хүүхдүүддээ өг, цалингаар. Тэгээд 30 гучин машинтай 5-н том цех байгуулж өгсөн ш дээ. Ажилчин хүн гэдэг чинь орой хариад л ажлаа ярьдаг байхгүй юу. За өнөөдөр нэг тийм хийгээд ингэлээ, хоёрдугаарт манай дарга тэгээд манай Бат, Дорж эд нар ингэж яриад гээд хүүхдийн ой толгойд нь орчихдог. Тэгэхээр тэр чинь хөдөлмөрийн хүмүүжил тэндээс бий болж байгаа байхгүй юу. Тэндээс ажилчин гаргаад ирэхээр чинь 2 дах 3 дах үе дээрээ...жинхэнэ зохион бүтээгч нар гарч ирдэг. Ажилчин гэдэг чинь тэндээс гарах ёстой. Би ажилчдынхаа хүүхдийг судалдаг байсан. Хаана сурч байна гэдгийг судлачихаад тэрнийг чинь сургана.
Хишигсүрэн -
Гайхалтай...айн...?
Нэргүй -
Тэгж л явахгүй бол болохгүй л дээ.
Хишигсүрэн -
Та одоо яг үйлдвэрийн газрын бүх юмыг маш детально мэдэж байгаа хүн өмч хувьчлалаар ер нь танай гэр бүл юм авч...юм авч гэж их муухай хэллээ.
Нэргүй -
Хувьчлаж авсан юм алга.
Хишигсүрэн -
Яагаад?
Нэргүй -
Би чинь 5-н жилийн өмнө 1985 онд төрийн албанд, Төв хороонд ирчихсэн юм чинь. Тэнд чинь тэр бужигнаад л юун хүнд өгөх. Өөрсдөө л авахаа бодно.
Хишигсүрэн -
Одоо ингээд та тэр үйлдвэрийн районоор яваад л өдөр дутам л хажуугаар нь өнгөрч байна ш дээ. Мэдээж тхэрэг сайхан юм санагдахгүй. Ер нь танд сэтгэгдэл байгаа. Тэрнийг үгээр илэрхийлэхэд юу гэж хэлэх вэ?
Нэргүй -
Тэр үеийн юм л ерөөсөө эргэчихсэн.
Хишигсүрэн -
180 градус эргэчихсэн.
Нэргүй -
180 градус эргэчихсэн. Боловсон хүчин нь дууссан. Ер нь үйлдвэрийн газруудаар ороход Нэргүй гэдэг хүнийг танихгүй. Та яах гэж байна, чи юу гэж явна гэх жишээтэй. Тэнд байгаа манай хуучин ажилчид таарахаараа “өө манай муу дарга” гээд л тэгдэг юм. Та чинь намхан болчихож ээ гэж байх шиг. Тэр чинь их дотно байгаагаа идэрхийлж байгаа юм л даа. Тэгээд хуучин нэгдлийн гавъяат ажилтнууд хэр байгаа юм. Ажлаа мэдэхгүй баахан залуучууд оччихсон. Би ч гэсэн зоригтойгоор үйлдвэрийн тухай бодож, хэлж мэдэхгүй байгаа байхгүй юу. Ирээдүйд яах хэрэгтэй юм. Тэгээд энэ салбар уналаа л даа. Энийг чинь...ардчилал гэдэг чинь...эдийн засаг гэдэг чинь эргэлттэй, режимтэй болоод юмаа үргэлжлүүлдэг тэрнийгээ борлуулдаг тэгээд тэрнийгээрээ амьдардаг л тийм систем болохоос биш нэг юмаа устгачихаад элгээр нь хэвтүүлчихээд босгоно гэсэн юм байхгүй ш дээ. Хаанаас мөнгө олох юм бэ. Манай ардчилсан хүчний нэг их муухай юм хэлсэн нь...зарим хүмүүст байсан байхаа. Их муухай тийм үг байсан. Одоо...
Хишигсүрэн -
Хандлага...
Нэргүй -
Тийм хандлага. Ерөөсөө энэ муу Социализмын эдийн засгийг элгээр хэвтүүлчихээд, шороон дээр элгээр нь мөлхүүлнэ. Тэгж байгаад шинээр босгоно гэж. Тэр чинь худлаа ш дээ. Тэр чинь пантейзм байхгүй юу.
Хишигсүрэн -
20-н жил өнгөрч байна.
Нэргүй -
Тийм. Чадахгүй ш дээ тэрнийг. Эдийн засгийг чинь босгох мөнгө хэрэгтэй биз дээ. Одоо таван толгой, Оюу толгой...
Хишигсүрэн -
Дахиад хаанаас олох юм бэ тийм ээ.
Нэргүй -
Тэр бол мэдэхгүй ээ. Тийм л юм болсон шүү. Одоо том алдаа болсон. Тэгэхдээ энийг бол дахиж сэргээж болно. Сэргээхдээ шал өөрөөр сэргээх хэрэгтэй. Монгол гэдэг чинь байна ш дээ. Их ядуу орны...Монголын хөгжил чинь их ядуу орны юм шингэсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Одоо манайд чинь ганцхан дундуураа Дархан, Сүхбаатар, Улаанбаатар гэсэн төмөр замтай өшөө юм байхгүй. Гадаадын орнуудаас зээл тусламж авахад чинь тэр улсууд чинь тээврийн зардалд мөнгө өгөхгүй ш дээ. Тэгэхээр тэнд чинь Улаанбаатарт авааччихаад цааш нь зөөсөөр байгаад нөгөө мөнгө чинь дуусчихаж байна ш дээ. Ямар ч байсан төв дөө бодитой юм хийе гэсэн бодлого бариад ханддаг учраас зөвхөн төвөөрөө ингээд жаахан хөгжчихөж байгаа юм. Улаанбаатар, Дархан яахав сүүлд нь Эрдэнэт, Чойбалсан чинь нэмэгдсэн болохоос биш. Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан гээд ингэхээр чинь өрөвдмөөр байдаг ш дээ. Сүүлд нь би сайд болчихоод, тэгээд явж л байсан. Ерөөсөө одоо барьж байгаа барилга гэдэг юм аа ч хийж чадахгүй. Одоо тэр хасгуудын дөрвөлжин амбаар шиг өргөн юм байгаа ш дээ. Нэг их өргөн. Тэр чинь хасгууд чинь өөрсдөө барьсан байгаа. Тэр чинь бол тэр улсуудыг хөгжүүлээгүй байна ш дээ. Тэр чинь том алдаа байна ш дээ. Улс гэдэг чинь аль алинаа хөгжүүлэх ёстой нөгөө талаараа жижиг орнууд чинь хилээ эхлэж хөгжүүлж байж гадны халдлага тэр юмнаас хамгаалдаг. Тэгж байж хүн суурьшиж одоо хэн орж гарч байгааг нь тэрнээс гадна тэр улсууд харна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Аа...зүгээр ардчилал, хүний эрх чөлөө гэж ярих юм. Би тэрэн дээр бол бас л жаахан 50% л санал нэгддэг. Монголчууд чинь жинхэнэ эрх чөлөөтэй ард түмэн ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр хээр, голын зах дээр чамайг хэн загнаж байсан юм бэ. Аа...улс төрийн эрх чөлөөний асуудал хязгаарлагдмал, тодорхой хянадаг байсан. Аа...гэхдээ нам гэдэг чинь тодорхой бүлэг хүмүүсийн одоо үзэл санаагаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл учраас нам гэдэг чинь тэр үеийн сэхээтнүүдийн зохиомол, гарал үүсэл нь тэр байхгүй юу даа. Тэгээд ХУ нам үүссэн гээд зэмлэх шаардлага байхгүй. Аа...тэр дотор бол гаднаас Зөвлөлтийн их гүрний бодлого, дэлхийд жинхэнэ Социализмд унагах гэж байсан бодлого явж байхад чинь яг монголчууд ямар ч эрх мэдэлгүй л явж байсан нарийн даа бол. Зэвсэг цэрэг, техник нь ороод ирэхэд Монголчууд эсэргүүцэж чадахгүй л байсан. Тийм ш дээ. Тэр 1960-н хэдэн онд билээ дээ. Би нэгдлийн дарга байсан. Ийшээ гараад явсан чинь явуулахгүй байсан ш дээ. Бүр ингээд жагсчихсан. 2 талын юу харагдахгүй. Цэргийн...
Хишигсүрэн -
Яах гэж байгаа юм бэ?
Эхнэр -
1970 хэдэн оны юу?
Хишигсүрэн -
Яах гэж байгаа юм бэ?
Нэргүй -
Тэр чинь ерөөсөө ингэсэн байхгүй юу. Хятад манайд санаархаад байсан юмаа. Тэгээд маш их хүчээ Хятад, монголын хил рүү татсан байсан байхгүй юу. Тэрнийг нь ах нар мэдчихээд сүр үзүүлж тэгсэн. Манай Багануурт маш том арми байсан. Дорнодод том арми байсан. Бас тэгээд Ховдод ч том арми байсан. Тэрийг чинь бүгдийг нь хил рүү явуулсан байхгүй юу. Тэгээд Хятад ганцхан шөнийн дотор 400 км татсан байсан гэж байгаа ш дээ. Бүх цэргээ. Тэгж л тойруу замаар манай батлан хамгаалахыг чинь хамгаалсан юм л даа. Тэр чинь явуулахгүй байсан ш дээ. Аа...тэгээд нэг явж байгаад...нэгдлийн жолооч муу хуучин тэрэгтэйгээ. Тэгээд машиныхаа хажууд уйлаад зогсож байсан юм байна л даа. Тэгсэн чинь нөгөө тэр цувааны улсууд явж байсан. Тэр дарга нь тэгж байсан...чи яагаав гэсэн. Үгүй ээ би нэг машин эвдэрчихээд ингээд явдаггүй бензинд явахаас гэсэн чинь. Чи наадахаа ингээд хаячих тэндээс шинэ машин ав. Шинэ машин аваад нөгөөдөх чинь тэргээ хаячихаад. Тэр үед чинь зөндөө хуучин машин устгаж шинэ машин өгсөн байгаа юм ш дээ. Манай Булган аймаг, Хишиг-Өндөр эд нар бол баяжсан. Нөгөөдөх хаясан бүх байшинг нь нурааж амбаар сав бариулсан. Аа муу хуучин нэгдлийн тэргүүнүүдийг чинь солиод минийхийг ав гээд тэгээд ёстой их юм хийсэн ш дээ. Оросууд...
Хишигсүрэн -
/инээв/
Нэргүй -
Тэгээд яахав ганц шил архи л авна. Өөр юм байхгүй. Төрийн хөрөнгө гэдэг чинь тийм байдаг байхгүй юу. Аа...хувийн өмч гэдэг чинь шал өөр хамгаалалттай. Тийм учраас өмчийг эзэмшүүлэх чинь их нарийн юм л даа. Тийм л юм байгаа юм.
Хишигсүрэн -
Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой ер нь ямар юм байна...?
Нэргүй -
За би яасан юм аа. Би чинь Үнийн Хороонд байж байгаад. Зах зээл эхлэх үед наймаа хийж үзсэн.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Нэг хэсэг хүүхдүүдтэйгээ нийлээд ноолуур гаргаад...урагшаа
Хишигсүрэн -
Аха тэгээд
Нэргүй -
Тэгээд нөгөөдөх аваачиж хилээр...одоо тэр чинь том камазаар л. 4-5 камазаар л нилээн их юм авсан юм л даа. 11 сая төгрөгийн. Гэтэл зээлийн байна ш дээ...сарын 20%-ийн зээл авч байлаа.
Хишигсүрэн -
Пөөх.
Нэргүй -
Тэгээд сүйд болсон ш дээ. Тэгээд Бугатын хийд гэж энэ урд би л дээ. Одоо хуучин бол тэр Чингисийн урагшаа юугаар явж байхад...байлдан дагуулалтаар явж байхад Бугатыг дайраад явсан байдаг юм. Тэгээд тэнд чинь одоо Чингисийн онгон гээд тэнд байгуулсан юм билээ. Өвөр монголд. Тэнд чинь одоо шавартай тийм газар байдаг юм. Тэнд бид 2 очсон л доо. Тэгээд тэр лүү Бугатын...Буй де гэдэг юмаа Хятадууд. Буй де гэж хот. Тэр нь Хөх хотоос баруун тийшээгээ 150-160 км зайтай. Тэгээд тэнд ноолуураа угаалгаад. Тэгсэн чинь ноолуурын үнэ дэлхийд уначихдаг юм. Тэгээд Хятадууд чинь ноолуурын үнэ уначихаад яах билээ гээд болдоггүй. Тэгсэн чинь нэг ... тэгээд нэг жаахан оёдолын үйлдвэр байгуулдаг юмаа. Тэгээд тэндээ юм оёод энэ. Цэцэрлэгийн л цагаан хэрэглэл оёж байсан л даа. Тэгж байсан чинь яамнаас дуудаад болдоггүй ээ. Та одоо үйлдвэрт олон жил ажилласан хүн. Наад шинэ үйлдвэр чинь ашиглалтанд орчихоод ерөөсөө явдаггүй. Тэгээд эхний жил нь би явсангүй. Тэгсэн чинь хойтон жил нь дахиад дуудсан. Та яагаач гээд. Тэгэхээр нь...би чинь ямар ховор эрдэнэ биш дээ. Улсын хөрөнгөөр барьчихсан юм чинь. Тэгээд Дарханд хар төмөрлөгийнхөө үйлдвэрт очлоо. Хар төмөрлөгийн үйлдвэр чинь дөнгөж ашиглалтанд орж байсан. Юу байдаггүй...мөнгө байдаггүй. Нөгөө хаягдал төмрөө авах гэж баахан өр тавьчихсан. Би чинь тэнд хайлсан л даа. 4 милиард хөрөнгө оруулчихаад цалингаа тавьж чадахгүй байсан ш дээ. Тэр чинь их сонин. Цахилгаан эрчим хүч их авдаг. Дарханы цахилгаан станц 24 мгв гэж байгаа юм тэр бол бүх юугаараа ажиллаад байхад манай үйлдвэрийг ашиглаж чадахгүй. Улаанбаатараас авна. Өшөө газраас авч байж ажилладаг байхгүй юу. Тэр чинь дандаа цахилгаан зуухнууд ш дээ. Тэгээд маш хүнд байдалтай. Нөгөө хүүхдүүд нь болохоор зэрэг дээд тал нь 2 жил ажилласан, ажлаа мэдэхгүй. Дандаа Севердловскийн сургууль төгссөн хүүхдүүд. Тэгээд Японы 2-3 мэргэжилтэн байгаа юм. Тэд нар бол яахав дээ. Ерөнхий д нь нэг чиглүүлж л өгнө үү гэхээс биш яаж чадахгүй ш дээ. Тэгээд тэндээ “Төмөр толгой”-н уурхайг ашиглалтанд оруулж бушуухан л түүхий эдтэй болохгүй бол болохгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн л дээ. Тэгээд энд “төмөр толгой”-н асуудлыг бол...тэр их юуг хөөцөлдөөд.
Хишигсүрэн -
Энэ киног хуулж авч болох уу?
Нэргүй -
Болно. Одоо авсан ч болно. Дараа ч болно.
Тэгээд тэрнийхээ юуг хөөцөлдөөд Австралитай. Австралийн том консерцуим гэсэн юмаа. Тэдэнтэй холбоо барилаа. Казакстанд Даваадорж гуай элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Сэсээр гээд энэ юуны...авто тээврийн газар дарга байсан хүн. Тэр бас эдийн засгийн зөвлөх байсан байхгүй юу. Тэр хоёрыг эндээс баахан сандаргаж тэднийтэй холбоо барьдаг юм байна. Австралиас хүн ирдэг юм байна. Тэгсэн чинь консирциум гэдэг чинь үйлдвэрийн...үйлдвэртэй. Ухаа нь уул уурхайн үйлдвэрийг метал хайлах үйлдвэртэй нь хамт байгуулж өгсөн. Гэтэл...дээр нь банктай байдаг юм. Зээлээ өөрөө өгдөг. Надаас ганцхан л асуулт асуугаад байсан. Би тэрнийг нь хариулж чадахгүй байсан. Танайх одоо энэ үйлдвэрээ яах гээд байгаа юм. Хүчин чадлыг нь жаахан юм барьчихсан байхгүй юу. Сая тооноос доош...хэрвээ хүчин чадал нь хамаагүй бага байвал үйлдвэр тийм ашигтай байж чаддаггүй. Тэгээд орчин үеийн барилгын ажил их муу байсан ш дээ. Борлуулж чадахгүй. Би Хятад руу очдог. Солонгос руу...Солонгосын Дейвү корпорацийн төлөөлөгчтэй очиж уулзаж байсан байхаа. Үгүй ээ ерөөсөө 5000 тн-ыг авъя гээд байхгүй юу. Тэгээд төмөр замын бүр Бусаны боомтон дээр хүртэл хүргэчихээр тэрийг чинь ачих зардал хэцүү. Тэгээд их хүнд тэр чинь. Австрали руу яриад. Австралиуд та нар гол үйлдвэрээ яах гээд байгаа юм гэж. Уг нь тэр үед яг хувьчлал эхлэж байсан юм билээ. Тэгээд энэ Сэлэнгийн Дулаанхаан байна ш дээ. Модны завод байгаа даа. Дарханаас хойхно. Тэрнээс шууд “Төмөр толгой”-н орд ортол 120 км байхгүй юу. Тэгээд Отгонбаяр байна ш дээ. Отгонбилэг байна ш дээ. Нөгөө Эрдэнэтийн. Тэр чинь Үнэ хэлтсийн дарга байхдаа. Бие биенийгээ мэддэг байсан. Бид нар бас нэг удаа нууц зөвөлгөөн хийдэг юмаа. Эрдэнэтэд. Энэ Бадамсүрэн очсон, Би очсон Гүррагчаа баатар очсон. Тэгэхэд ямар асуудал хэлэлцсэн гэхээр ерөөсөө энэ Монголын эдийн засаг болохоо болилоо. Энэ одоо хувийн хэвшлийн жижигхэн үйлдвэрүүд чинь хүчин чадал багатай, мөнгө төгрөг багатай өөрсдөө явахгүй юм. Улсын төсвөөр л дамжуулж хийх хэрэгтэй юм байнаа. Тэгэхээр Эрдэнэтийг их сайн явуулъя. Эрдэнэт чинь их гайгүй байсан. Дээр нь хар төмөрлөгийг босгъе ингэж байтал энэ хоёроос төсвийг бүрдүүлж болох юм гэсэн тийм арга сэдсэн байхгүй юу. Тэгээд би тэр “Төмөр толгой”-н орд гэдэг чинь Дулаанханаас хэрээрээ том нуруу уул байгаа юм л даа. Тэрнийг тойроод ухчих юм бол гэсэн чинь өөрөө бас маркшейдер хүн байгаа юм ш дээ. Отгонбилэг чинь өөрөө. Тэгээд тэр талаас нь яриад. Тэгээд л манай үйлдвэр шууд босоод ирж байгаа байхгүй юу. Тэндээ очиж тооцоо мооцоо хийгээд. Тэгээд ардчиллын 1996 оны сонгууль болоод Ардчилсан хүчин ерөөсөө ямар зорилготой байсан юм мэдэхгүй намайг ажлаас мулт татаад хаячихдаг юмаа. Би нэг Эрдэнэтээр явж явж байгаад ирээд байж байсан чинь нэг өглөө 2 залуу ороод ирлээ. Тэгсэн чинь за одоо нэг тушаал үзүүлж байна. Тэр нь нөгөө гарын үсэг зурсан нь одоо нөгөө З.Энхболд гээд байдаг. Таныг өөрчлөх болсон. Үгүй ээ чи тэгээд...нөгөө ирсэн залуу нь манай салбарын дарга гээд байгаа байхгүй юу. Дарханы...
Хишигсүрэн -
Намын дарга /инээв/
Нэргүй -
Тийм. Тэгээд нөгөөдөх чинь томилсон юм чинь хаана байна гэсэн чинь байдаггүй /инээв/.
Хишигсүрэн -
Дарханы намын дарга “шагнал”-аа авах гэж байхад чинь та юун томилолт /инээв/
Нэргүй -
Тэгээд /инээв/. Би ч бас...ядарчихсан...тэгээд ер нь тэр юм мэдэхгүй хүүхдэд тэгж яахав өгвөл өгнө гэж бодоод аймгийнхаа дарга луу утасдаад Амарсанаа гэж одоо намын нарийн бичгийн дарга байсан. Амарсанаа луу хэллээ дээ. Энд нэг 2 хүүхэд ирчихээд ажлаа авъя гэж байна гэлээ. Өө, эд нар мэдэхгүй надтай юм хэлээгүй гэлээ. Яам руугаа ярилаа. Энд нэг хүмүүс ирээд, энэ үйлдвэрийг нь хүлээлгээд өгчихмөөр байна гэсэн чинь ирдэггүй ээ нөгөөдүүл чинь /инээв/. Тэгэхээр нь зэрэг комисс томилж байгаад...20-30 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж байгаад нэг том акт хийгээд хүлээлгээд өгчихсөн. Тэгээд энэ чинь та нөгөө зөвлөхийн ажил хий гэсэн. Нөгөөдөх чинь ажлаа хүлээж авсаны дараа нэг ч холбоо барьдаггүй юм. Жил шахуу хүлээлээ. Хүүхдүүд хотод бид 2 тэнд ажилгүй Дарханд тэгээд наашаа нүүх гэсэн чниь унаа өгөхгүй. Эндээс томилогдоод явсан юм чинь унаа өгөх ёстой байхгүй юу. Хот ороод ирэх гэсэн чинь та шилжчихсэн юм байна паспортоо, мөнгөө төл гээд хотын захиргаа хүлээж авдаггүй. Тэгээд өөрийнхөө биений мөнгийг төлж байж орж ирсэн ш дээ /инээв/. Тэгээд надад нэг хувийн машин байсан. Тэрүүгээр ахин дахин зөөж байж. 10-аад явсан байх шүү. Тэгээд хотод орж ирсэн ш дээ. Тэгэхээр энэ бол сүүлийн үед боловсон хүчиний бодлого алдагдсан учраас хүнийг тэгээд л хаячихдаг болсон байна лээ. Одоо тэгсэн чинь тэр миний орны оронд очсон Нацагдорж гэж философийн багш. Анх удаа хайлах.зуух харж байгаа. ...дарга болчихоод тэр чинь зуухныхаа ажиллахыг харалгүй яахав дээ. Миний ажилладаг өндөрлөг байдаг юм. Дотроо. Тэр байсан гэнэт их дуу гархаар чинь тэр босоод зугтаж байсан гэж байгаа ш дээ. Тийм л байгаа ш дээ. Айгаад /инээв/
Хишигсүрэн -
Эд нар энд байж байг тэгэх үү. /эхнэрт хандаж хэлэв/ Фотог нь авъя, жаахан байж байг тэгэх үү?
Нэргүй -
За за.
Хишигсүрэн -
2-уулаа яриагаа...
Нэргүй -
Чи энэ дээр байгаа материалуудаа ав.
Хишигсүрэн -
Материалуудаа авъя тийм ээ. Тэгье.
тайлбар. Энэ яриа эхлэх хүртэл Б.Нэргүйын тэмдэглэл, ном материал, компьютэр дээрх материалтай танилцаж, ярилцсан. Voice recorder дээр бичсэн бөгөөд transcription хийшээгүй, /Бичлэгүүдийг нь харин хавсаргав/
Энэ хаанах хийсэн кино вэ?
Нэргүй -
Монгол телевизид хийсэн кино. Захиалга өгч хийлгэсэн юмаа.
Хишигсүрэн -
Тэдний архивт байгаа юу?
Нэргүй -
Айн...?
Хишигсүрэн -
Монгол телевизийн архивт байгаа юу?
Нэргүй -
Байгаа. Энэ манай үйлдвэр. Энэ 13-р зуунаас л хөгжиж ирсэн нь гарч байна.
Хишигсүрэн -
Энэ хэдэн минутын кино байсан бол ?
Нэргүй -
30 минут байхаа.
Хишигсүрэн -
Би үзэж байсан кино юм шиг байна.
Нэргүй -
Манай ган хайлж байна.
Хишигсүрэн -
Хэдэн онд хийсэн кино вэ?
Нэргүй -
1996 оноос өмнө хийсэн.
Хишигсүрэн -
1996 оноос өмнөө...?
Одоо нэг Ганболд гээд нас залуу хүүхэд дарга болсон байсан.
Нэргүй -
Тийм байхаа би ойрд очоогүй.
Хишигсүрэн -
Энд та хэдэн жил болсон бэ?
Нэргүй -
2-хон жил болсон. 2 жил хагас болсон.
Хишигсүрэн -
За одоо энэ машин бараг байхгүй ш дээ тийм ээ?
Нэргүй -
Байхгүй.
Хишигсүрэн -
Ламжав гуай бүр тэгээд байсан юм. Чи бүр тэр хүнтэй уулзахгүй л бол болохгүй шүү гээд /инээв/. Утас нь миний утсан дээр алга...гээд тэгээд утсыг нь би бүр олчихсон ш дээ гээд.
Нэргүй -
Энийг хуулж болох байх даа.
Хишигсүрэн -
Үгүй ээ харин ийм хальснаас компьютер луу оруулж болох нуу. Би ер нь таньтай дахиж уулзаж...та хоёртой зун л уулзая. Зун ирэнгүүт л тантай нэг уулзъя. 6-н сар гаргаад
Нэргүй -
Би чамайг зарим нэг газар дагуулж явмаар байна.
Хишигсүрэн -
Би юу хийе гэж бодоод байна...камертай явж яг тэр гутлын үйлдвэр дээр очоод, яг тэр хам төмөрлөгийн үйлдвэр дээр очоод ярьж болно ш дээ. Энд тийм юм боллоо гэдгийг.
Нэргүй -
Тэгээд нэг явъя даа.
Хишигсүрэн -
Явъя даа. Зун намар дулаарчихлаар нь бүр албан ажлуудаа сайхан болгочихоод. Би таны утас...майл хаягийг авъя. Англид очоод холбоо барьж болох гар утас байна уу.
Нэргүй -
Байхгүй ..
Хишигсүрэн -
Та хүүхдийнхээ хаягийг өгчихгүй юу. Та нар Англид очоод энэ рүү айл бичих ёстой байхгүй юу. Тэгэхээр нь хаягаа энэ рүү нь биччих хэрэгтэй. Хэл бол сайн байгаа.
Эхнэр -
Яахав болно. Ар дээр нь юм бичиж болох уу?
Хишигсүрэн -
Болно.
Эхнэр -
Чи өөрийнхөө юуг энэ дээр биччих дээ. Энэ Англи үсэгтэй юмыг чинь юу билээ гээд хаячихаж магадгүй байна.
Эхнэр: Энэ киноны зохиогч нь Сүхбаатар, найруулагч нь Г.Энхбаяр гэдэг нэртэй юм байна Хишгээ.
Хишигсүрэн -
Би уг нь телевизид ажиллаж байсан ш дээ. Бараг жил. Майл хаяг нь ч яахав урдаа байгаа би утсаа биччихлээ.
Эхнэр -
Аа за тэгэхгүй бол хэцүү
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.