Anonymous
![](../assets/images/interviewees/990117.jpg)
Basic information
Interviewee ID: 990117
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Borjigon
Sex: m
Year of Birth: 1941
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Öndör-Hishig sum, Bulgan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
democracy
foreign relations
relations between men and women
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За энэ Нэргүй гуай бид 2 манай өрөөнд санамсаргүй уулзаж байна. Санамсаргүй бид 2 уулзах шаардлага гараад тэгээд одоо....бид 2 чинь 4,5 хонгийн дараа эргээд уулзаж байгаа байх тийм ээ?
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд Нэргүй гуай ингээд.....өмнөх ярьж байсан яриан дээр дутуу орхисон.....нэмж яримаар тийм юмнууд байна гээд 2-уулаа ярьж байнаа. За тэгээд....?
Нэргүй -
За тэгээд би яахав....надад маш их материал байдаг юм байна.
Хишигсүрэн -
Аха.....
Нэргүй -
Ялангуяа аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөнтэй холбоотой. 1922 онд Налайхын уурхай анхны......уурхай чинь....Налайхын уурхай юм байна. Тэгэхэд Налайхын уурхайг одоо 1922 он гэхэд улсын нөөцөнд хийж авсан. Жилдээ 800 тн нүүрс гаргаж байсан юм байна. Нүүрс...
Хишигсүрэн -
Ердөө л үү?
Нэргүй -
Тийм. Тэгээд нөгөөдөх хувьсгалын дараа чинь ардын засаг байгуулагдсан тэгэхээр чинь ийм том хотыг нүүрсээр хангах хэрэгцээ шаардлага гарна биз дээ. Тэрэнтэй холбоотой материал байгаа юм шүү.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Аа...тэрнийг бол.....дараагийнх нь бол манай хөнгөн үйлдвэрийн салбарт...хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой материалуудыг үзэхээр их сонин сонин юмнууд байнаа. Одоо 1934 онд ашиглалтанд орсон тэрнээс өмнө...одоо энэ Аж Үйлдвэрийн Комбинатыг байгуулж Монголын арьс ширийг боловсруулж үйлдвэр байгуулна гэсэн тийм зорилт тавьж л дээ. Аа тэгээд нөгөө юмаа зөөх гэхээр чинь төмөр зам байхгүй Монголд. Тоног төхөөрөмжөө. Тэгээд бүр урт том юмнуудыг бол машин угсарсан......2 машины хооронд тэрнийг чинь бүр урт юм тавьж дээр нь авч ирсэн байх юм. Тэгээд Монголчууд чинь мал аж ахуйтай машин техник сайн мэдэхгүй. Тэгээд юм ачиж байгаа эд нар нь яг л тэмээн дээр юм хомночихсон юм шиг хомнож байна ш дээ. Тэрэн шиг санаад машин дээр хүртэл Монголчилсон юм байгаа байхгүй юу даа. Тэрийг одоо судлахад л аргагүй Монголын аж үйлдвэрийн түүх болох л юм билээ. Тэрнийг л одоо зун...
Хишигсүрэн -
Явж ирж байгаад тийм ээ...
Нэргүй -
Явж ирж байгаад тэрнийгээр тэр улсуудтай уулзах юм байж магадгүй. Тиймэрхүү юмнууд байна. Дараагаар нь би чинь Чанарын.....би чамд ярилуу. Би чинь Үнэ Стандартын Хороо гэж би тэрний орлогч дарга байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Хорооны орлогч байсан шүү дээ. Тэр үеийн нэгдүгээр орлогч шүү дээ. Стандарт гэдэг чинь чанарын асуудал шүү дээ. Тэнд ажиллаж байсан. Монголын аж үйлдвэр ч яахав тооны хувьд бас овоо л нэмэгдээд байсан байхад....жаахан юм болохоороо нэг үйлдвэр байгуучихаар л жигтэйхэн том том өсөлтүүд гардаг л юм билээ. Тоогоор харвал. Гэхдээ тоо тийм боловч чанар нь болоогүй. Тэрийг чинь 1975 онд л анхны чанарын үзлэг улсын хэмжээгээр чанарын түвшин тогтоосон. Тэрний холбогдолтой их сонин материалууд байна лээ. Бүр 100 хуудас. Би бас нэг юмыг яриагүй байх. Өргөө гэж яриаагүй байх. Ерөнхийд нь ярьж байсан тийм ээ.
Хишигсүрэн -
Нөгөө хуримын гээд үү?
Нэргүй -
Тийм. Хурим найр гээд. Тэрнийг барьж байсан материалууд байна лээ. Тэрний хажууд чинь их том юм байсан байхгүй юу. Би бүр таг мартсан байна лээ.
Хишигсүрэн -
Тэр нь юу байсан бэ?
Нэргүй -
Тэр чинь ажилчидын сувилалын гуанз байсан юм.
Хишигсүрэн -
Сувилалын гуанзаа ?
Нэргүй -
Тийм сувилалын гуанз гэж. Тэр чинь би ингээд үйлдвэрээ байгаад....хавар болохоор чинь үйлдвэрийн ажилчин настай хүмүүс чинь бүр ядарчихсан царай алдчихсан настай хүмүүс байдаг ш дээ. Нилээн ядарчихсан хүмүүс чинь ажилаад байдаг. Ерөөсөө эд нарыг чинь хоол ундаар тордохгүй бол гэрийнхээ хоолонд ачааллаа даахаа болилоо гэсэн юм хийгээд. Тэгээд нөгөөдөхийг нь иргэний хамгаалалтын булан байсан гэж ярьж байсан ш дээ. Тэрнийг чинь дэргэд сувилалын гуанз гэж байгуулсан юм. Тэрнээс өөр хувилбар байгаагүй. Тэр чинь 13 ханатай их том гэр бариад доод талдаа бол сувилалын улсууд, настай ажилчиддаа 14 хонгоор....одоо хоолоор л торддог байсан даа. Тэр чинь ихээхэн том юм байсан байнаа. Иймэрхүү юмнуудыг...
Хишигсүрэн -
Ажилтай холбоотой сэдвүүдийг дахиж нөгөө бүр за энэ яригдсан яригдаагүй гэж задлаж болох нээ тийм ээ?
Нэргүй -
Тийм. Би яахав бодож байгаад энэ ч орсон байх, энэ ер нь яригдаагүй...энийг ч бас бичмээр, хүнд хэлмээр юм байна гэдгийг би нэг сайн бодож байгаад Англи явж ирсэний дараа тухтай уулзанаа. Би тэгээд чамд зав олдвол байна ш дээ би бүр ганц 2 газраар өөрөө дагуулж явмаар байна. Нэгдүгээр асуудал юу вэ гэхээр Монголын Арьс Ширний үйлдвэрийг байгуулахад....Хиагт арьс ширний үйлдвэр байсан байхгүй юу. Дөнгөж Хиагтын.....манай Сүхбаатараас дөнгөж даваад хилээс....
Хишигсүрэн -
Алтанбулагаас...Аха...
Нэргүй -
Алтанбулагаас...тэгээд Хиагт байгаа ш дээ. Хиагтын захиргаатай утсаар ярьж байгаад тэндээс хүн аваад 40-өөд км яваад үйлдвэр дээр очдог. Тэнд бол ёстой манай анхны аж үйлдвэрийн комбинат байгуулахад тэнд ажиллаж байсан зарим төхөөрөмжүүдийг буулгаж нааш нь ачиж байсан гэдэг байхгүй юу. Тийм юм байгаа юм. Тэнд би нэг очсон чинь нэг ажилчин....тэр бүр дайны үед энэ “Халх гол”-руу Монголд хүрч ирж байсан юм байна л даа. Тэгсэн чинь их сонин юм ярьж байгаа юм. Тэгсэн чинь тарваган тахал гэдэг өвчин гарч гэнэ. Тэгсэн чинь нөгөөдөх орос чинь тарвага алаад идчихсэн байдаг. Та нар одоо яасан....тарваган тахал өвчин байх магадлалтай гээд нэг тийм модон амбаарт хийгээд цоожилчихсон. Өөр бас нэг Монголтой. Тэгээд нөгөөдүүл чинь ингээд нохойд хоол өгч байгаа юм аятай гадна талаас нь модоор түлхээд өгдөг. Идчихээр нь зэрэг дахиад л өөрийг түлхдэг ийм байсан гэж ярьж байгаа юм л даа надыг очиход. Одоо бол өнгөрчихсөн байгаа. Тийм мэтчилэнгээр тэнд очиход бол тэд нар нилээн сонин юм ярина. 2-рт Улан-Үдэд нэг Цахилгаан Техникийн Үйлдвэр гэж байсан юм аа. Одоо тэр үйлдвэрийг юу гэж байгаа юм одоо очиход бараг мэдэх байхаа. Улан-Үдэ-ийн одоо тэр Буриадын Засгийн Газар мазартай л уулзаж шийд ирэх байх. Тэр Монголд анхны монгол трансын байгуулсан. Монголынм малчидын хэргэлдэг ширмэн тогоо байна ш дээ. Ширмэн тогоо чинь Хятад тогоо гэж байсан юм. Аа Орос тогоо гэж байсан. Орос тогоог манайд зориулж тэр үйлдвэр хийж байсан. Тэгээд тэнд одоо настай хүмүүс нь ч байхгүй л байх л даа. Гэхдээ тэдний чинь хөөрхөн музей түүхтэй байсан. Сая нөгөө зах зээлийн үе болоод алга болчихоогүй бол. Тэгээд энэ хоёрыг бол очоод үзэхэд их сонин. Монголын түүхтэй, Орос, Монголын дээр үед хамтарч ажиллаж байсан түүхтэй холбоотой их сони н материал бий. Гурав дах нь Хар Төмөрлөгийн үйлдвэр. Хар Төмөрлөгийн Үйлдвэрийн...
Хишигсүрэн -
Анх яаж байгуулж байсан...
Нэргүй -
Анх яаж байгуулж байсан. Тэгээд ямар бэрхшээлтэй байсан. Тэгээд уурхайн гэж юу яриад байгаа юм бэ. Их сонин ш дээ. Тэр манай Хар Төмөррлөгийн “Төмөртийн овоо” гэдэг чинь жижигхэн....том уулын нэг л хэсэг. Тэрний хажууд соронзон хад гэж байдаг юм. Уулын орой дээр. Тэнд бол 1 метр хэртэй, диаметрээрээ бол 20-иод см-ийн арматурын төмрийг тап...гээд л аваад явчихдаг байхгүй юу. Тэгэхээр хүн бол зун очиж болдоггүй. Соронзон ихтэй, төмрийн орд учраас дандаа аянга бууж байдаг. Тэгэхээр өвөл очиж үздэг газар байдаг юм. Гэх мэтчилэнгийн Монголын түүх судартай холбоотой их сонин юмнууд байна.
Хишигсүрэн -
Ялангуяа нөгөө 20-р зууны түүхтэй холбоотой.
Нэргүй -
20-р зууны амьд түүх бидний нүдэн дээр байна.
Хишигсүрэн -
Аха...танд нэг ийм онцлог байна ш дээ. Монгол улсад аж үйлдвэрийн салбар яг ямар түүхэн замнал туулсан. Ямар түвшин, ямар үе шатыг дамжиж хөгжсөн энэ тэр гээд бүх юмыг та ингээд дэс дарааллаар нь ингээд.....багцаар нь мэдэж байгаа байхгүй юу. Энэ их онцлогтой их чухал санагдаж байгаа юм аа. Тэгээд та нэг ийм юм хэлээч. Ер нь манайд үйлдвэрлэлийн шинэ технологи хэрхэн яаж нэвтэрч байсан. Таны мэдэж байгаагаар ямар дэвшилттэй шинэ технологиуд орж ирж байсан. Аа тэр технологи нь дэлхийн түвшинтэй харьцуулахад ямар байсан бэ гэдгийг.....их том сэдвийг эхлүүлээд нэг ийм...
Нэргүй -
Ер нь би энэ юм билээ. Би бол одоо Монголын аж үйлдвэрийг нөгөө автономит Монгол гэж 1911 онд ...аа...
Хишигсүрэн -
Автономит Монгол улс гэж байгуулагдаад...
Нэргүй -
Автономит Монгол улс гэж байгуулагдаад Манжаас тусгаарлагдсан. Тэрнээс хойших...аа...үеээс хойш бас нэг ойр зуур уншисан барисан юм байдаг юм. Тэгээд 1921 онд нөгөөдөх Ардын Хувьсгал ялсанаас хойш Монголд чинь аж үйлдвэрийн салбарын асуудал чинь анх эхэлсэн юм билээ л дээ. Аа тэрний түүхтэй холбоотой бол их сонин юмнууд би одоо цуглуулсан, өөрөө судласан, өөрөө ч бас тэр салбарт ажиллаж байсан болохоор сонин материалууд байна л даа. Ер нь үндсэндээ Монголын орчин үеийн аж үйлдвэрийн үндэс суурийн тухай хамгийн их мэдэх ёстой хүн нь л би өөрөө мөн л дөө. Тэр чинь яагаад уу гэхээр өөрөө Төлөвлөгөөний Комисс гэж байхад Аж Үйлдвэрийн Хэлтсийн даргаар Монголын бүх аж үйлдвэрийн төлөвлөгөө судалгаа юмыг нь хийдэг байсан. Дараа нь 2 том үйлдвэрт нь ажилсан хүн чинь бас мэднэ. Тэгээд чанарын асуудал чинь бол ерөөсөө эхлээд үндсэндээ тооноос чанарт шилжинэ гэдэг нэг онол байдаг ш дээ. Тэрнийг барьсан. Эхлээд манайхан чинь тоо байсан. Одоо анхдугаар 5-н жилийн төлөвлөгөө гэдэг чинь 1949 оноос байхаа. Анхдугаар 5-н жилийн төлөвлөгөө боловсруулах асуудал...боловсруулаад гарч ирээд ярьсан юм байна л даа. Тэгэхэд маршал Чойбалсан гуайн хэлсэн үг байдаг байхгүй юу. Манайхан хөрөнгө оруулж ирж үйлдвэрээ байгуулна гэсэн бөөн хоббитой. Тийм мөрөөдөлтэй улсууд байна. Тэгсэн чинь нилээн хөрөнгө оруулалтаараа барилга барих, үйлдвэр байгуулна л гэсэн юмнууд тавьсан байсан юм биз дээ. Тэгэхээр нь маршал Чойбалсан хэлсэн гэсэн. Үгүй ээ та нар одоо ерөөсөө буруу байна. Энэ ард түмэн чинь их ядуу байна ш дээ. Аягийг одоо элгээр нааж цай ууж байсан байгаа ш дээ. Тэрнийг бол та нар мэдэхгүй дээ. Нэг аяга хагарна биз дээ. Тэгэхээр дэлгүүрээс авах шаазан байхгүй. Тэгэхээр нөгөө шаазангаа яг эвээр нь ингэж нийлүүлээд гадна талаар нь малын элгээр цавуугаар наадаг. Тэгж цай ууж байсан. Тэрнийг хүртэл хэлсэн байна лээ. Одоо ийм л одоо....ард түмний амьдрал дорой байхад та нар одоо. Ард түмнийхээ өргөн хэрэгцээний бараа юмыг нэмэгдүүлэхээ багасгаад та нар чинь дандаа том том үйлдвэр барилга барина гэсэн байна. Тэр чинь буруу гэж хэлж байсан. Тэгээд Цэнд гуай гэдэг хүн тэрнийг тэмдэглэсэн байдаг юм. Би Төлөвлөгөөний Комиссод байхдаа нэг юм архив ухаж байгаад үзэж байсан юм. Тэр Цэнд гуай бол надтай их олон жил Төлөвлөгөөний Комиссод зүтгэж байсан тийм хүн байсан юм. Бичээч. Тэгэхээр чинь Монгол улс чинь их хэцүү, хоцрогдсон бүдүүлэг хүнд байдалтай. Тэгээд 215 жил гаруй гэж би уншсан юм. Тийм хугацаанд манжийн хараат доо байсан ш дээ. Яг л одоо. Тэнд бас их сонин баримтууд байдаг юмаа. Амар гуай гэж манай ерөнхий сайд байсан.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэр Амар гуайн номын уншиж байсан чинь. Манж чинь....яагаад Манжийн эрхшээлд орсон гэхээр. Тэр чинь Зүрчид гэдэг аймаг ш дээ. Хуучин Монголын. Зүрчид аймгийг ч...
Хишигсүрэн -
Зүрчид аймаг...
Нэргүй -
Зүрчид чинь...Манж чинь хүчирхэгжээд. Зүрчид чинь сүрхий хойшоо урагшаа Хятад, Монгол руу яваад...дотроо хагарчихсан байсан. Нилээн хүч авсан байсан байна л даа. Тэгээд Өвөр Монголын “Хөлөн буйр” тэр хавийн улсууд чинь хэсэг нь тийшээ дагаар орчихсон байсан. Тэр үед чинь Ойрд Монгол, Халх Монгол чинь тэмцэлтэй байсан юм билээ ш дээ тийм ээ?
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэрнээс чинь болж ороод л тэгээд Галдан бошигт чинь хамгийн сүүлд орсон. Нилээн тэмцэлдсэн. Үнэхээр Галдан бошигтоос хойш тэр юу эхэлсэн. Галдан бошигт чинь өөрөө Чингисийн жинхэнэ цусан төрлийн алтан ургийн хүн байхгүй юу. Хамгийн сүүлийн хаан. Аа тэгээд тэр чинь бодоход баруун аймгийн Увс, Ховд хавьд байсан болов уу гэж боддог юмаа. Тэр чинь Түвдэд очиж сургуульд сураад....
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Сургуулиа төгсөөд. Тэгээд тэнд чинь их том хийдийн хамбаар томлигдох гэж байсан байна лээ ш дээ. Тэгэхэд л Манж руу Монголчуудын түрүүч нь....аймаг, хошууд нь нэгдэх гэж байна гэж дуулаад ирсэн хүн байна лээ ш дээ. Тэрнийг чинь зохицуулах гэж Манжтай тэмцэж явсан хүн байна лээ. “Хөх нуур”-ын шар талд насаа өнгөрөөсөн гэдэг. Тэр нь ч яахав дээр үеийн түүх юм. Тэгээд 1924 оноос....ерөөсөө 1922 оноос л аж үйлдвэрийн талаас анхны шийдвэр гараад тэгээд л Монголд аж үйлдвэрийн салбар хөгжиж эхэлсэн юм билээ л дээ. Хувийн уурхай чинь Налайх бол. 800 тн чинь юу байхав дээ жилдээ. Тэгээд анхны уурхайд бол мориор татдаг. Морин эргүүлээр ухдаг тийм л юм байсан байна лээ ш дээ. Тэр чинь технологи нь тийм доогуур байсан. Тийм доогуур байсан. Тэгээд тэр чинь сүүлдээ машинтай, уурхайн том комбайнууд байна. Тэгээд л Оросууд хэд хэдэн удаа туслаж тэгж Монголд аж үйлдвэр суурилуулсан түүхтэй юм.
Хишигсүрэн -
Ер таныг сургуулиа төгсөөд ирээд аж үйлдвэрийн салбарт ажиллаж байхаас өмнө тодорхой түвшний аж үйлдвэрийн салбарын үндэс суурь тавигдсан байгаа гэж байгаа ш дээ. Тэгэхээр Монгол улсад яг тэр ажилчин анги гэж хэлдэг. Тухайн үеийн хүмүүсийн хэллэгээр бол ажилчин анги үүсэж бий болж байгаа тэр...процесс яаж явагдсан юм бол. Ямар хүмүүс үйлдвэрийн ажилчин болсон юм бол...?
Нэргүй -
Тэр чинь ийм юм билээ. Одоо надад тэрийг бичсэн ном байгаа. Би ч бас тэрнийг уншиж байсан. Тэгэхээр ерөөсөө аж үйлдвэрийн комбинат дээр үүссэн байгаа юм. Юунд бол.....уурхайн улсууд тэнд нилээн улсууд ажилласан байгаа юмаа. Дараа нь 1934 онд нөгөө аж үйлдвэрийн комбинат үүсэн байгуулагдаад ажилчин байхгүй ш дээ. Тэгэхээр яасан гэхээр хотын одоо ажилгүй эмэгтэйчүүд, лам нараас бас банди нар авч байсан юм билээ. Тийм улсуудыг яасан юм билээ.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Анхны Аж Үйлдвэрийн Комбинат байгуулж байсан хүмүүс, хайгуул майгуул хийж байсан тэр шийдвэртэй холбоотой юмнууд байна лээ.
Хишигсүрэн -
Ер нь аж үйлдвэрийн түүхээр дагнаад ажил хийж байгаа чинь мэдээлэлтэй байна.
Нэргүй -
Энэ чинь нэг хэсэг нь болохоор нь яамаар ажиллаж байсан хүмүүс чинь сүүд гарч ирсэн. Түлш Эрчим Хүчний Үйлдвэрийн Яам гэж байсан. Цахилгааны 24 квт–ын л хүчин чадалтай байсан ш дээ. Манай Монголын цахилгаан. Тэр чинь жоохон ш дээ. Сүүлд нь 32 эд нар болгож өргөтгөсөн. Цахилгаан дээр ажиллаж байсан хүмүүс чинь....тэгээд анхны тэр юу яахад чинь Хятад, Оросын местный гэх үү дээ. Юуны улсууд...эд нар чинь. Тооны хувьд харах юм бол зөндөө олон судалгаа байгаа.
Хишигсүрэн -
Ажилчдын тоо яаж өөрчлөгдсөн, яаж мэргэшиж байна уу гээд тийм ээ...?
Нэргүй -
Их сонин түүх байдаг юм. Содном гуай гэж манай Аж Үйлдвэрийн Яамны анхны сайд байлаа. Тэр тэгээд сайд байж байгаад ажилчин олох шаардлагатай болно биз дээ. Тэгээд хөдөөгүүр ингээд.....хотод ч юмуу ажилд орохыг уриалдаг юм байна л даа. Тэгсэн чинь тэнд нэг мундаг бөө байж гэнээ. Удган эмэгтэй байхгүй юу. Тэр бөө эмэгтэй л тэр эмэгтэйчүүдийг аваачиж бөөлдөг, мунхаруулдаг тийм байсан юм уу даа. Тэгэнгүүт Содном сайд очиж байна гэнэ. Тэгээд /инээв/ буутай байж гэнэ. Гар буу зүүчихсэн. Тэгээд одоо ерөөсөө энэ улсуудаа өгөхгүй барихгүй, ажилчин болгохгүй гэсэн талын ухуулга хийгээд байхгүй юу. Тэгэхээр Содном сайд бол ер нь тиймэрхүү...наадах чинь юу юм бэ гэсэн чинь. Миний энэ бол жинхэнэ тэнгэрийн хүчтэй юм.
Хишигсүрэн -
Буу ч гэж мэдэхгүй...
Нэргүй -
Тийм юмыг чинь одоо чухам нэг буудад л зад авдаг тийм хүчтэй эд байх нээ. Тэгэхээр энэ нэг болохгүй юм хэлээд байх шиг байна та нар тэр ажил руу оч гэж байсан тийм хөгжилтэй түүх хүртэл байдаг байхгүй юу. Тэгж л анхны ажилчид бий болж. Тэгээд ажилчин хүн гэдэг бол Марксизмын онлоор бол, Социализмын барьж байсан онлоор бол ажилчин, тариачин гэдэг чинь Оросын гол ажилчид. Тариа тарьж байсан хүмүүсээ хамгийн түрүүнд тавиад сэхээтэнээс үүссэн давхарга гэдэг чинь хаашаа юм бэ дээ. Одоо мах арьсны хоорондох тийм нэг уйланхай ч байдаг юмуу.
Хишигсүрэн -
Завсарын...
Нэргүй -
Шингэн ч байдаг юмуу. Давхарга гэж ярьдаг байсан ш дээ. Сэхээтний давхарга гэж ярьдаг байсан ш дээ. Сэхээтний давхаргыг тэгж их хүндлэхгүй байдаг нь юу вэ гэхээр тэр барьж байсан онлоороо бол сэхээтэн хүн чинь ардуудаа бол юм арай ойлгодог, мэддэг учраас болгоомжлож энэ онлыг барьж байсан гэж би ойлгодог ш дээ. Би дотроо. Тэр чинь бол арай илүү тусна нөгөөдүүлээсээ.....сэтгэхдээ илүү, гадна талын мэдээлэл авахдаа сайн. Тэгээд тусгалаараа авдаг учраас л тэгээд ажилчидыг түрүүнд нь тавьж байсан байхаа гэж боддог.
Хишигсүрэн -
За тэгээд...
Нэргүй -
Тэгээд чанарын асуудал гэдэг чинь их гол зүйл юм л даа тэр чинь. Ер нь үндсэндээ манайх чинь чанарын тухай ойлголтыг ер нь нилээн орхигдуулж тоо руу явцгаасан улсууд шүү дээ. Тэгээд чанар муутай нь 1975 оны улсын анхны адестачллаар л гарч байсан. Чанар муутай байсан нь үндсэндээ хэд хэдэн шалтгаантай байгаа юмаа тэр чинь. Нэгдүгээрт ажилчид нь мэргэжил боловсролын хувьд жаахан дутагдалдтай, хоёрдугаарт технологийн дэвшил муутай. Машин техник нь хуучирсан. Ер нь 1975 онд чинь манай Социализмын системийн бусад оронд ч тийм юм байсан. Төр засаг нь ч гэсэн явцуу. Гадаадтай аятай жаахан....ертөнцтэйгээ жаахан тасланга байдалтай гэх юмуу даа. Тэд нар чинь чанартаа анхаараад хүйтэн дайныг дайныг дараад мундаг Социалист системийг дэлхийд байгуулна гэсэн улсуудыг л аль болохоор өөртөө татах гэсэн дэглэмрүүгээ анхаарсан тийм улс төрийн нөхцөл байдалд чинь тийм чанарын асуудал тийм сайн байгаагүй юм. Ер нь тааруу. СЭВ гэж нэг яриад байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа...Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөл...
Нэргүй -
Тэрний чинь Арьс Шир Гутлын салбар зөвлөл гэж байсан. Тэгээд СЭВ-ийн орнуудын гутал нь ханзараад ерөөсөө болохгүй. Хаана ч хийсэн ханзарна. Тэр чинь Социалист орнуудын шүдний өвчин байсан.
Хишигсүрэн -
Тэрнийгээ шийдэж чаддаггүй.
Нэргүй -
Чаддаггүй. Тэгээд л одоо технологийн юутай. Гадаад орнууд шийдээд явж л байсан байх. Тэгэхдээ эдийн засаг нь ч нэг их сайн байгаагүй. Дотроо бол яахав манай Монгол орон ядуу орон. Куб, Вьетнам, Монгол гурав шиг ядуу орон байгаагүй ш дээ. Зүгээр нарийн ярих юм бол тэр улсууд нь их тийм сайн байгаагүй.
Хишигсүрэн -
За...энэ аж үйлдвэртэй холбоотой сэдвээ их сайхан бичиж байгаад аягүй сайхан зэгцлээд дахиж ярилцъя тэгэх үү. Би зүгээр нэг ийм юм асуумаар байна л даа. Тэр нь юу вэ гэхээр.....та яг ардчилсан хувьсгал гарч байх үед Намын Төв Хорооны Бүгд Хурлын Гишүүн байсан гэсэн ш дээ. Аа...тэгээд бид хоёр танайд зураг тавьж байгаад тухайн үеийн Улс Төрийн Товчооны бараг ихэнхи гишүүдийг ярьсан ш дээ. Тэгээд тэр улсуудтай та ямар харилцаатай байсан. Ерөөсөө яг ардчилсан тэр анхны хөдөлгөөн гарч ирж байсан, огцрох шийдвэр гаргаж байсан тэр процессыг товчхон яриад өнгөрсөн. Эргээд сануулаад хэлэхэд үндсэндээ улсууд ямар байр суурьтай байсан бэ гэдгийг хэлээд та бас эд нар бол бүгдээрээ бас дайснууд бишээ эд нар бол үнэхээр эх орончид байсан гэсэн дүгнэлт хэлсэн ш дээ. Тэгэхээр надад ийм сонирхол байна. Би Ардчилсан хүчний одоо төлөөлөл ч гэдэг юмуу тухайн үедээ ардчилсан хувьсгалд гар бие оролцосон хүмүүстэй ярилцлага хийж байсан. Гэтэл тухайн тохиолдолд МАХН-ын ч гэдэг юмуу тухайн тохиолдолд тэр эрх барьж байгаа хүчний бүтэц дотор алба хашиж явсан ийм хүнтэй таарсангүй л дээ. Тэгэхээр энэ хүний хувьд тэр ардчилсан үйл явцыг яаж үнэлж дүгнэж, яаж хүлээж авч байсан тэр шийдвэр гаргахад ямар хэмжээний бэрхшээд саад, үл ойлголцол тийм юм байсан бол гээд л энэ талаар та ярих бол их сонин л байна л даа.
Нэргүй -
Би ардчиллыг Үйлдвэрийг Хоршоо гэдэг юм байсан тэрний суурин дээр гарсан гэж боддог. Жинхэнэ ардчилал гэдэг чинь Үйлдвэрийн Хоршоон дотор байсан юм байна. Тэр чинь юу гэх дээр зэрэг. Тэр чинь ямар хувийн үйлдвэр гэж байх биш. Хувийн бараа багжтай...ухаандаа дархан ч юмуу, оёдолчин улсууд.... тийм хүмүүс нийлээд дотроос нь мөнгө нийлүүлж байж нэг жижигхэн тийм цех шиг ч юмуу жаахан цехүүдээр Үйлдвэр Хоршоолол анх үүссэн байна ш дээ. Тэрний хүмүүс нь заримдаа нэг 4-5 хүн ч байх шиг. Заримдаа Хятад хүн ороод ирсэн, Орос хүн ороод ирсэн, Монгол хүн ороод ирсэн ч байх шиг. Тэд нар чинь тэгээд технологийнхоо талаас бол анхны л аж үйлдвэрийн эхлэл шиг. Сүүлд нь яахав нийтийн аж ахуйн үйлчилгээ гэж....тэр ч бас яахав сүүлдээ аж үйлдвэрийг, үйлчилгээтэй хольсон тийм юм байсан. Тэр бол яасан гэхээр зэрэг Зөвлөл ч гэдэг юмуу тэр чинь нэг хороо гэж яриад байгаа юм л даа. Аймгийн хороо, Хотын хороо, тэгээд төв зөвлөл гээд. Тэгээд тэр нь дандаа ардчилсан сонгуультай. Тайлангаа тавьдаг. Тэрнийгээ улсад тавьдаг. Бүх юмаа ярьдаг...
Хишигсүрэн -
Нээлттэй...
Нэргүй -
Нээлттэй юмаа ярьдаг. Тэр чинь тэнд л Аха бий болж байсан дээр үедээ бол. Тэгээд тэрнийг чинь яахав дээ нэг намын чинь үзэл суртал гаргаж байсан. Тэрнийг нь сайн ойлгохгүй учраас л тэгээд болохгүй юм шиг харагдаад байсан. Нам байгуулах гэдэг дээр бол хэдэн сэхээтэнүүдээ аваачиад нэгтэгчихсэн. Тэгээд л тэр чинь...нэг зорилго нь тэр чинь эх орноо хөгжүүлэх гэсэн зорилготой байсан.
Хишигсүрэн -
2-рт нь та нэг ийм юм хэлж байсан. МАХН бол Монголын боловсон хүчний...
Нэргүй -
Боловсон хүчний нэгдэл байсан....
Хишигсүрэн -
Боловсон хүчний нэгдэл байсан гэсэн ийм санааг хэлсэн тийм ээ. Тэр ч бас таны ярианаас тодорхой түвшинд ярьж байсан. Тэр тодорхойлолыг би бас харж байсан л даа. Ер нь тэр улсуудтай яаж хандаж ажиллаж байна уу гээд. Тэгээд яахав дээ...тухайн үедээ Социалист орнууд ингээд л ээлж ээлжээр задраад л унаж байсан л даа. Зарим газруудад төрийн тэргүүн байсан хүмүүсийг залхаан цээрлүүлсэн, буудсан....
Нэргүй -
Би бас нэрийг нь мартчихаж...тэр чинь юу билээ?
Хишигсүрэн -
Чаущеског буудсан ш дээ.
Нэргүй -
Чаущеског буудаж алсан. Би тэрнийг бол Социалистууд алсан гэж бодож байгаа.
Хишигсүрэн -
Социалистууд алсан гэж ээ...?
Нэргүй -
Би тэгж боддог. Ардчиллынхан алаагүй ээ тэрнийг.
Хишигсүрэн -
Аха...
Нэргүй -
Тэр чинь юу вэ гэхээр Чаущеско чинь тэр дотроо арай өвөрмөц үзэлтэй хүн байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм үү?
Нэргүй -
Тийм. Аа Хятадад айчлал хийчихээд....одоо надад тэмдэглэл нь ч байсан байх. Би сүүлд тухтай үзүүлье.
Хишигсүрэн -
За.
Нэргүй -
Чаущеско Хятадаас....Бээжингээс Монголд буугаад Монголын засгийн газрын улсуудтай уулзана гэсэн байхгүй юу. Тэгээд тэр Засгийн Газрын ордонд чинь баахан хүмүүс хүлээгээд цаг гаран хүлээлээ. Бараг 2 цаг болсон.
Хишигсүрэн -
Хэн нь...?
Нэргүй -
Цэдэнбал дарга Чауееско хоёр орж ирдэггүй. Уг нь Чауееско чинь Орж ирж уулзалт хийгээд...Цэдэнбал дарга...
Хишигсүрэн -
Аа тэр 2 уулзаад суугаад орж ирэхгүй байгаа юм уу?
Нэргүй -
Тийм. Тэр хоёр чинь маргалдсан юм билээ. Аа...Цэдэнбал нь арай Зөвлөлтийнхөө талыг баримтладаг. Аа...Чауееско нь тэр үеийнхээсээ арай өөрөөр сэтгэдэг. Одоо Маозим гэхээр ч хаашаа юм бэ. Мао-гоос ч арай дээр...
Хишигсүрэн -
Арай нэг жаахан дээр...дундажаас дээр ч юмуу...
Нэргүй -
Тийм. Арай нэг дэвшилттэй юм ярьдаг. Тэгээд нэг цаг гаруй болчихоод орж ирээд 10-н минут уулзсан уу үгүй юу нэг үг хэлчихээд л гараад явчихсан. Тэр оныг нь би харахгүй бол мэдэхгүй байна. Тэгэхээр тэр чинь бол тийм дээр үеээс доторхи хагарал нь гарч байсан. Унгарын асуудлыг хар. Унгарын асуудал гарахад чинь манай ах тэнд элчин сайдын яаманд жолооч байсан байхгүй юу. Тэгэхэд чинь тэндэхийн ард түмэн дотор нь тэр Социализмын барисан юмыг эсэргүүцсэн задлах гэсэн үзэл тэр ардынх нь дотор байсан. Манай нэг цэвэрлэгч авгай байсан. Тэнд доктор Ренчин гуайн охин....нөгөө академич Ренчин гуайн охин Светлана гэдэг байх. Тэр чинь одоо Монгол Унгар хэлний орчуулагчаар ажиллаж байсан. Тэрний чинь нөхөр хар Дорж.
Хишигсүрэн -
Хар Дорж...
Нэргүй -
Хар Дорж гуай авгайтайгаа очсон. Тэгэхэд чинь жинхэнэ гудамжинд ер нь бараг зэвсэг байдаг бол авч гарчих гээд байдаг байсан ш дээ. Дараа нь Чехийн асуудал байна. Бас л Оросыг түлхээд хаясан ш дээ. Тэр чинь бол Социализмын тэр хүчээр юманд баридаг. Улсуудын үзэл санаа, эрх чөлөөг нэг юманд захируулж болохгүй гэдэг юм чинь тийм дээр үеээс. Бүр олон жилийн өмнөх юм.
Хишигсүрэн -
Тэр Горбачевын өөрчлөн байгуулалт хийж байх үед манай Төв Хороо ер нь яаж хүлээж авдаг байсан бэ?
Нэргүй -
Тэр ер нь...ном сонин уншсан байхдаа та нар. Горбачев надад байгаа. За Дэн Сяо Пины ном байгаа надад. Дэн Сяо Пин бол жирийн ажил хийж байгаад Францад сургууль төгссөн ш дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Их олноороо Францад хятадын сэхээтэнүүд...ялангуяа тэр Коммунист Намын томчууд чинь нэгэн үед сурсан тийм түүхтэй юм билээ.
Нэргүй -
Ер нь их боловсролтой хүн байна лээ ш дээ. Их аятайхан.
Хишигсүрэн -
Тийм. Тийм юм билээ.
Нэргүй -
Маогийн нэг ном байдаг юм. Ким Ир Сины ном байдаг юм. Бүр даже Леннины ном тэнд байгаа, Марксын ном, Энгельсийн ном аа тэгээд Сталины ном байгаа. Тэгээд сүүлд нь юу билээ...Гитлерын ном байгаа. Тэмцэл гэсэн ном байгаа.
Хишигсүрэн -
Миний тэмцэл...
Нэргүй -
Тийм. Тэрнийг уншихад чинь бас л тэндээс чинь дээр үеийн парламентийн юу, парламентийн хуйвалдаан юмыг чинь бас л хийж байсан юм билээ. Буруу тийшээ явчихсан болохоос биш. Тэр чинь бол тэр үед бас л их сонин юм хийж байсан юм билээ. Ельцин чинь ардчиллын хүн ш дээ. Ельцин ерөнхийлөгч болчихоод би нэг зун хөдөө манай хөгшин бид нар хүүхдүүдтэйгээ амарч байсан байхгүй юу. Тэгээд тэр үед телевиз гэх юм байх биш. Нэг радио....богино долгионы радиотой. Тэгсэн чинь тэр Зөвлөлтийн нөгөөдөх орос хэлний хичээл орос дээр ч явдаг монгол дээр ч явдаг байлаа ш дээ. Тэрнийг сонсож байсан чинь нэвтрүүлэг нь болиод дандаа хөгжим яваад нэвтрүүлэг нь явахаа больсон. Тэгсэн чинь Ельцин Москвагын тэр Украйнская зочид буудал байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэрний урдуур тэр цагаан ордон руугаа буудсан юм шиг байсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Тийм. Яг 1991 он.
Нэргүй -
Тийм. 1991 он юм байгаа юм.
Хишигсүрэн -
1991 оны 8-н сарын 20-доор нэг юм болсон ш дээ.
Нэргүй -
Би одоо тэр Украйн зочид буудалд амьдарч байсан мэднэ. Тэгээд тэндээс л их буугаар Аа...тэгээд тэрний тусгалыг манай энэ Улс Төрийн товчооныхон ч ялгаа байхгүй, Энэ сэхээтэнүүд ч ялгаагүй байхгүй бүгдээрээ л мэдэж байсан ш дээ. Тийм системийн үед л Зориг мориг залуучууд тийм сэтгэлгээтэй. Тэгээд тэд нар чинь хурлаа хийгээд тэр залуучуудын ордонд байж байхад нь би тэгээд очиж үзэж байсан байхгүй юу. Тэр чинь Социализм нийтээрээ...
Хишигсүрэн -
Та анхны цуглаан дээр очиж байсан уу?
Нэргүй -
Очиж байсан. Би тэгэхдээ оролцох гээгүй, сонирхож л очиж байсан.
Хишигсүрэн -
Тэр сонирхол нь бусад цугларч байгаа улсуудын сонирхолтой харьцуулах юм болвол...?
Нэргүй -
Юу...ерөнхийд нь би ном мом уншсан учраас тийм юм байх ёстой гэдгийг мэддэг болохоос биш ер нь яаж хийдгийг ч мэддэггүй, хийх гэсэн аргаа мэдэхгүй байна гэсэн ойлголттой байсан л даа. Би чинь өөрөө бас нэг Төв Хорооны Гишүүн бас нэг тийм хэцүү байсан юм чинь. Хорооны орлогч гэдэг чинь яамны орлогчуудаас хамаагүй дээд зиндаанд байдаг байхгүй юу. Тэрний намын дарга нь би. Би одоо зүгээр.../инээв/ энэ хүний нэрийг хэлээд яахав амьдрал дээр их сонин юм болж байсан. Манай нэг эмэгтэй их гоё эмэгтэй байхгүй юу. Тэгээд тэрнийг энэ кино үйлдвэрийнхэн аваачаад кинонд аваад явчихсан байсан байхгүй юу. Тэгээд тэр нь тэндээ холбоотой болоод хүүхэд гарчихгүй юу.
Хишигсүрэн -
Аха
Нэргүй -
Тэгсэн чинь тэрнийг манай намынхан сонсчихоод намын даргаа энэ нөхөр одоо гадуур завхарч хүүхэд шуухадтай болсон намд элсүүлэхгүй гэж авдаг юм. Тэгээд би чинь намын дарга...үгүй ээ та нар чинь юу яриад байгаа юм бэ. Эмэгтэй хүн чинь яагаад хүүхэд гаргаж болдоггүй юм бэ. Тэгсэн чинь нөхөр нь нэг яахав дээ үргүй хүн гэж байдаг ш дээ. Тийм хүн байсан. Тэр нь бол шинжилгээтэй. Тэгээд эмэгтэй хүн чинь үр хүүхэдгүй дандаа байх ёстой юмуу. Тэр чинь хүүхэд гаргах нь зөв биз дээ гээд ийм юм яриад.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэр Төв Хороо руу бас орж байлаа ш дээ. Үгүй ээ чи ер нь их сахилгагүй нөхөр байна. Хүний тэр хачин зөрчлийн доголдолын юуг дэмжиж байдаг. Тэгэхэд энэ чинь бол ерөөсөө ердийн л амьдралын л явах ёстой процессыг л тэгж нэг юманд хавчуулах гээд байхаар чинь гайхмаар ш дээ. Одоо тэр чинь их сайн ажиллаад л манай нэг том газрын дарга л явж байна ш дээ. Тиймэрхүү юмнууд тэр чинь ерөөсөө тэр чинь хэлбэр, гаргах арга зам нь л өөр байсан болохоос биш үнэхээр тэр чинь ардчиллын үнэт зүйл манай сэхээтнүүд дотор аль эрт бий болчихсон байсан.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Тэгж л ойлгодог би. Тийм учраас би тэр ажлыг шүүмжлээ ч үгүй. Би дэмжиж тэр өлсөглөнд ч ороогүй. Жагсаал цуглаанд ажиглагчаар нь явж л байсан.
Хишигсүрэн -
Аха...Тодорхой түвшинд таныг бол би тийм ардчилсан талын баримжаатай хандлагатай хүн байж гэсэн...надад бол тийм сэтгэгдэл төрж байна.
Нэргүй -
Түүхийн тийм юм чинь ямар нэг юмыг сонгосон тийм юм биш шүү дээ. Тэр чинь ард түмний хэрэгцээ байхгүй юу. Тэр утгаар нь л ойлгох хэрэгтэй л гэж би бодож байна. Тийм л байна.
Хишигсүрэн -
Аха...би дахиад нэг асуулт асуучих уу?
Нэргүй -
За тэгээд дуусгая...
Хишигсүрэн -
Аха...ер нь эрэгтэй эмэгтэй хүний харилцаа гээд нэг ийм сэдэв зүгээр бид 2 хөндчихлөө л дөө. Энэ бас манай судалгааны нэг сэдэв ээ. Эмэгтэйчүүдийн байдал, нийгмийн байдал таны энэ амьдарч байгаа үед яаж өөрчлөгдөв. Ингээд л таны хүүхэд үеийн ээж байна. Настай эмэгтэйчүүд. За тэгээд л тантай хамт ажиллаж байсан, танай гэр бүлийн хүний үеийн эмэгтэйчүүд, танай энэ охины үеийн эмэгтэйчүүд гээд ийм...таны амьдралын үеийн туршид эмэгтэй хүний байр байдал ер нь яаж өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийг та ер нь яаж харж байна вэ?
Нэргүй -
За одоо зүгээр аав ээжээсээ хараад байхад дээр үед чинь юу вэ гэхээр дээр үед чинь юу байсан гэхээр өрхийн тэргүүн гэж байсан. Өрхийн тэргүүн гэж...тэр утгаараа дээр үед юу билээ тэр байсан.
Хишигсүрэн -
Эцгийн эрхт ёс...
Нэргүй -
Тэр эцгийн эрхт ёс л монголд байсан юм билээ. Тийм учраас эмэгтэйчүүдийн юу тийм байсан. Гэхдээ Чингисийн их байлдан дагуулалтын яагаад ийм цөөхөн хүн амтай монголчууд амжилтанд хүрсэн юм бэ гэдгийг судлаж үзсэн эрдэмтэн цаана нь агуу их ухаантай эмэгтэйчүүд байсан гэж дүгнэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ ухааныг ч бид нар ашиглаж чаддаггүй. Тэд нар ч тэрнийгээ ашиглаж чаддаггүй. Бид нарын үеийн эмэгтэйчүүд гайгүй байхаа. Эннээс л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаа уламжлал маягаар тавигдсан юм уу даа. Аа тэгээд гадна талын мэдээлэл муу байсан байх. Тэгээд сүүлдээ явахлаар чинь хүний ухаан гэдэг чинь....аяндаа тэр чинь үнэлгээг нь тавиад өгч байгаа юм.
Хишигсүрэн -
Эмэгтэй хүний хувьд тийм ээ?
Нэргүй -
Тийм.
Хишигсүрэн -
Та тэгэхдээ хүч чадал, мэдлэг, боловсролын хувьд эрэгтэй эмэгтэй 2 хүний хувьд яг адилхан мөртлөөсөө одоо тэр эрэгтэй хүний явж очдог тэр замнал тэр нэг байр...дээр өндөрлөг байна гэж үзье л дээ. Төрийн өндөрлөг ч юмуу, үйлдвэрийн эзэн ч юмуу, бизнесийн толгойд гарна гэж бодоход эрэгтэй хүний гаргаж байгаа хүчин чадал, эмэгтэй хүний гаргаж байгаа хүчин чадал 2-ыг дэнслэвэл аль нь илүү адармаатай гэж бодож байна вэ?
Нэргүй -
Ер нь би бараг эмэгтэй нь илүү гэж бодож байгаа.
Хишигсүрэн -
Эмэгтэй нь илүү адармаатай...
Нэргүй -
Ийм хэцүү амьдралын бэрхшээлийг шийдэх тал дээрээ эрэгтэй хүмүүсээс эмэгтэй хүмүүс нь хамаагүй илүү.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Ганцхан тэрнийг гаргадаггүй тэрнийг чинь илэрхий дарлаж байгаа юм алга.
Хишигсүрэн -
Эмэгтэйчүүд бол дарлагдаагүй гэсэн үг үү?
Нэргүй -
Дарлагдаагүй. Гэхдээ яаж байсан. Ер нь худалдагдаж байсан ч гэж болно шүү. Бас тийм юм байдаг. Богтлоод аваад явж байна гэдэг чинь...
Хишигсүрэн -
Богтлоод....
Нэргүй -
Аваад явж байна гэдэг чинь хүчээр л аваад явж байна гэсэн үг биз дээ?
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Тэгээд аав ээж нь баян хүмүүст өгдөг. Монголчууд тийм л байсан ш дээ. Өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалахын тулд л ерөөсөө баян айлын хүүтэй охиноо суулгах ёстой юм уу. Амьдралын шаардлага, хэрэгцээгээр суулгадаг байсан биз дээ. Тийм юмнаас үүссэн байх. Харин зүгээр ажил дээр дэлхийтэй харьцуулж үзхээд аргагүй хуулийн дагуугаар шийдэгдэж байна гэж үзэж байна. Дээр үед бол томхон үйлдвэрийн дарга, яамдын дарга нар, бүр нөгөө хөдөлмөрийн баатар маатар болсон тэргүүний эрэгтэй эмэгтэй улсууд тийм эрэгтэй эмэгтэй улсуудыг л Бүгд Хурлын Гишүүнээр сонгож Их Хурлын депутатаар сонгодог тийм л жишигтэй байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Нэргүй -
Гэхдээ тэр нь цөөхөн.
Хишигсүрэн -
Та одоо үйлдвэрт ажиллаж байсан ш дээ. Хөдөлмөрийн баатар эмэгтэй танай үйлдвэрт байсан уу?
Нэргүй -
Өө маш олон байсан.
Хишигсүрэн -
Тэгэхээр зэрэг хөдөлмөрийн баатар эмэгтэйгийн хийж байгаа тэр хөдөлмөр...одоо тэр юу гэдэг юм бэ...физологийн, физичиский эмэгтэй хүний давж гарах тийм зүйл байсан уу?
Нэргүй -
Тэр чинь өөр өөртөө таарсан ажил үүргийн хуваарь байна ш дээ. Эмэгтэй хүн мэдээж тэр арь ширний том юмнуудыг өргөөд байж чадахгүй ш дээ. Тэр чинь оёдолоо хийнэ. Ухаан нь тийм байсан. Манай нэгдэлд л гэхэд чинь...миний баатрууд...хамгийн анхы баатар нь Шарав баатар байсан. Эрэгтэй хүн. Цэвэлсодном гэдэг чинь эрэгтэй хүн. Дандаа арьс, үүрч явсан хүмүүс ш дээ. Манай тэнд машин байхгүй юм чинь. Эмэгтэй хүн тэрнийг хийж чадахгүй ш дээ. Тэр чинь эмэгтэй хүн физичиский биеийн хүч арай багатай газар нь л ажиллана. За оёдолдоо болохоор Амгаланбаатар, Цэнд-Аюуш баатар гээд манайх чинь 4,5-н эмэгтэй баатар байгаа.
Хишигсүрэн -
Аха.
Нэргүй -
Бямбажав баатар, Балжинням баатар гээд эрэгтэй баатрууд байсан. Эмэгтэйчүүд ч мөн олон байсан даа. Аа юуны....төрийн шагналтай эрэгтэйчүүд гэж хэн гуай гэж хүн байсан юм. Гавъяат гэхээр Доржпүрэв гуай гэж их алдартай хүн байсан. Тэр хүн байсан. Авгаан дарга чинь бол үйлдвэрийн дарга. Тэр хүн бол бүр 14,15-аагаасаа яасан. Тэгээд 2 гавъяат. За төрийн шагналт гэхээр зэрэг Пүрэвсүрэн гэж эрэгтэй хүн. Тэр чинь бол манайд материалыг яаж сайн ашиглах нь зүйтэй вэ гэсэн юм санаачлаж ажилласан хүн дээ. Тэгээд баатар болсон. Пүрэвжав гуай гэж одоо бас нилээд том шагналт авсан байх. Үслэг эдлэл, ангийн арьс, доргоны арьс, тарвагны арьс тэрнийг яадаг. Тэрний боловсруулж байсан юм нь...Монголын арьс чинь их сонин....Монголын арьс чинь хүйтэн орных учраас их зузаан байдаг байхгүй юу. Тийм энэ юуны үс чинь хөрс нь их гүн. Тийм учраас тэр дулаан орны арьс шиг нимгэн биш тэр их зөөлөн арьс шиг болдоггүй байхгүй юу. Тэрнийг өчнөөн жил оролдож жаахан дөхүүлж төрийн шагнал авсан. Би чамд төрийн шагналтнууд, баатруудаа бүгдийг нь дуудаж өгнөө.
Хишигсүрэн -
За...2-уулаа энэ ярилцлагаа өндөрлөе дөө.
Нэргүй -
За өндөрлөе дөө. Цаг байхгүй боллоо.
Би өөрийнхөө хэдэн хүүхдийг бүгдийг нь аж үйлдвэрлүү явуулсан ш дээ.
Хишигсүрэн -
Өөрийнхөө юу?
Нэргүй -
Тийм. Миний хамгийн том охин жинхэнэ Москвад төгссөн. Хөнгөн хүнсний сургууль төгссөн. Инженер хүн. Тэрний дараагийн Ганзориг гэдэг чинь Хөнгөн Үйлдвэрийн Механик инженер хүн. Хамгийн одоо отгон охин Гантуул гэдэг чинь оёдлын инженер. Тэгээд манайхан чинь бүгд аж үйлдвэрийн улсууд. Удам судраараа.
Хишигсүрэн -
Танай хүүхдүүд бүгд гадна байгаа юм билээ тийм ээ?
Нэргүй -
Тийм гадаа гадна байгаа. Тэгээд одоо сонин л доо. Уг нь бол одоо энэ уламжилсан мэргэжлүүд их чухал юм билээ.
Хишигсүрэн -
Тэр гэр бүлээр уламжилна гэдэг чинь жинхэнэ профессионалууд гээд байгаа биз дээ.
Нэргүй -
Тийм. Жинхэнэ профессиональ улсуудыг бэлтгэх...
Хишигсүрэн -
Ядаж тэр өмч дээр бас харагдаад байгаа юмаа. Ерөөсөө өмчтэй байж үзээгүй өмчийн сэтгэлгээ байхгүй улсууд чинь тэгээд одоо бид 20-н жил ийм байдалд орлоо ш дээ. Тэр бол өөрийн хөдөлмрөөр бүтээсэн гэхээсээ илүү гэнэт олдчихсон өмч тийм ээ.
Нэргүй -
Тийм. Тэр бол зам нь буруу.
Хишигсүрэн -
Тийм юмнууд анзаарагдаад байгаа юмаа.
Нэргүй -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.