Anonymous
![](../assets/images/interviewees/990118.jpg)
Basic information
Interviewee ID: 990118
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Urchuud
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh
Additional Information
Education: some elementary
Notes on education: 4 years
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
childhood
travel
herding / livestock
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За.... бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад сум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод амьдардаг энэ нутгийн уугуул иргэн Дулмаагийн Д.Нэргүй гэдэг хүнтэй ярилцлага хийхээр тохироод бид 2 уржигдар болзоод тэгээд өнөөдөр уулзаж байгаа. Тэгээд танд баярлалаа. Манай ярилцлага судалгаанд оролцож өөрийнхөө түүх амьдралыг ярьж өгөхөөр зөвшөөрсөнд. Эхлээд нэг ийм асуулт тавимаар байна. Та өөрийнхөө амьдралын түүхийг яриач энэ нь ямар байдлаар ярих ёстой гэхээр хаана төрсөн , хэзээ төрсөн , эцэг эх чинь ямар хүмүүс байв? Хүүхэд нас чинь яаж өнгөрөв? Яаж сургууль соёлын мөр хөөв? Ямар ажил төрөл хийж байв? Ямар гэр бүлтэй болов? Хүүхэд шуухад гээд яг л өөрийнхөө тухай ярьж өгөөч.
Нэргүй -
За....Би болохоор манай аав ээж бол дээр үед хувьсгалын үед хойш урагш үймээн дэгдэж байсан үе гэж байгаа тэр үймээний үеэр манай аав ээж хоёр урагшаа хойшоо хөөгдөж туугдаад Өвөрмонгол руу гарсан юм байгаа юм.
Хишигсүрэн -
Ямар угсаатан хүмүүс бэ? Та...
Нэргүй -
Монгол угсаатан
Хишигсүрэн -
Халх улс уу?
Нэргүй -
Халх улс тэгээд хувьсгалын үймээнээр хөөгдсөн ч юмуу яасан ч юм түүнийг би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан эндээс Өвөрмонгол руу явсан гэсэн. Манай ээжийн аав тэд нар хүүхэд шуухдаа дагуулаад урагшаа явсан гэсэн. Тэгээд Өвөрмонголд байж байгаад....
Хишигсүрэн -
Хэдэн он юм бол тэр?
Нэргүй -
Тэр нэлээд дээр үеийн юм байх нь л дээ. Манай аав ээж хоёр 17, 18 настай л урдаас орж ирсэн юм шиг байгаа юм. Тэгээд манай ээж чинь одоо өвөрмонголд манай эгчийг гаргаж орхиод эмээ өвөө гэсэн тийм улсуудаа орхисон гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Өвөө , эмээ нь бас үлдсэн үү? Монголоос гараад...
Нэргүй -
Манай ээж аав хоёр л орж ирсэн болохоос нэг арваад залуучууд 3-4 айлын хосууд наашаа дүрвэж орж ирсэн байгаа юм л даа. Тэр чинь яасан гэхээр манай аав , ээжийн ярьж байгаа түүх л дээ. Тэгээд тэр манай ээж манай эгч чинь Өвөрмонголд үлдсэн болохоор нэлээд том хүн болсон байгаа юм. Их түүхтэй манай ээжийг ээжий маму гэдэг байсан гэж байгаа юм. Ээжий маму гэдэг байсан гэж байгаа юм. Хэдэн лам нар малаа тэмээгээ өсгөөд айлууд чинь бөөн бөөнөөрөө буугаад тэгээд тэмээ хөсгөө хариулаад оройнхоо ажлыг хийгээд орж амардаг байсан байна л даа. Хэдэн залуучууд гэр бүлээрээ Өвөрмонголоос Ар монгол руу нүүе гээд ингээд явах болсон гэж байгаа юм. Тэгээд өдрийн хэлэлцэж байгаад намхан тэмээгээ аваад зарим нь хүүхэд шуухдаа аваад явсан гэж байгаа юм. Манай аав дүү дээрээ очоод хэлсэн гэж байгаа юм. За миний хүү ах нь ингээд явлаа миний хүү миний хүү ар монгол руу явах уу? тэгсэн чинь манай аавын тэр дүү нь ингэсэн гэж байгаа юм. Тэр баян айлд зарцлагдаж байсан юм байна. Тэгэхэд дүү нь би эндээ үлдэнээ гээд үлдсэн гэж байгаа юм. За тэгээд миний дүү миний энэ өгсөн номыг уншаад энэ ном судрыг уншиж байгаарай ах нь явлаа шүү тэр судар мудар айл болгонд л байсан юм байлгүй. Тэгээд түүнийгээ өгсөн гэж байгаа юм. Тэгээд манай аав наашаа явах юм болоод өнөө томчуулдаа дуулгаж болохгүй. Томчууд бол дуулах юм бол явуулахгүй ш дээ. Тэгээд бөөнөөрөө хэдэн залуучууд байж байгаад манай ээж охиныхоо үсийг самнаж байгаад тал үсийн самнаад тал үсийн самнаж чадаагүй гэж ярьдаг манай ээж. Тэгээд явах болдог гэж байгаа юм тэгээд л манай ээж чинь намайг тээгээд наашаа орж ирсэн гэж байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Тэр хэдэн он бэ?
Нэргүй -
Тэр одоо хэдэн он юм мэдэхгүй. Би чинь одоо 1949 онд төрсөн юм шүү дээ. Тэгэхээр тээштэй орж ирнэ гэдэг чинь 1948 оны үед л байх.
Хишигсүрэн -
Тэгэхээр тэд нар Өвөрмонгол Хятадын нутаг дээр ойролцоогоор Монголоос гараад хэдэн жил амьдарсан бол?
Нэргүй -
Тэр... манай эгч болохоор нэлээд том болсон гэж ярьж байгаа юм 7-8 жил болж байсан юм болов уу? тэр хүүхэд болохоор бид нарыг мэддэг ээжээ мэддэг хөгшчүүл нь болохоор чиний ээж Ар монголд тийм хүн байгаа ийм хүн байгаа гэдгийг мэддэг байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Тэр монголоос гарсан улсууд очихдоо тэр нутгийн засаг захиргаанд албан ёсоор бүтгүүлээд явсан уу? зүгээр....
Нэргүй -
Зүгээр байж байгаад тэгээд Ар монгол руугаа буцсан гэсэн ямарч мэдээгүй байсан юм тэр үед байсан байлгүй дээ. Наашаа явах зорилго байсан ...
Хишигсүрэн -
Үлдсэн улсуудын амьдрал ахуй ямар байсан бол?
Нэргүй -
Тэнд олон тэмээ хөсөг малчин хүмүүс л байсан байх. Тэр улсууд дандаа малаа малладаг тэгээд бас л ядруу зүдрүүхэн байсан болов уу? тийм учраас наашаа ингэж явсан байх гэж боддог. Гэж ярьдаг даа. Тэгээд наашаа яваад хил гатлах гэж сүрхий ажил байсан гэж ярьдаг.
Хишигсүрэн -
Тэгэлгүй яахав.
Нэргүй -
Тэгээд тэр улсуудыг .... хүүхнүүдийн аваачаад хужаа нарт өгдөг тийм сүрхий байсан юм шиг байгаа юм. Тэр дээр үед улаан хамгаалагч юу юу билээ олон намууд байсан юм шиг байгаа юм тиймэрхүү л байсан юм шиг байгаа юм. Тэгээд наашаа яваад шөнө яваад өдөр нь тэмээгээ ингээд дугуйлж хэвтүүлчихээд ерөөсөө дугуй хороо хийж идүүлчихээд тэгээд голд нь хэдүүлээ байж байдаг. Энд тэндээс янз бүрийн юм ирэхээр зэрэг жалганд аваачиж юмаар бүтээгээд л хэдэн хүүхнүүд сууж байдаг. Тийм сүрхий юм давж шөнө давж орж ирсэн. Тэгээд арван хэдэн айл яваад энд хүрч ирээд арван хэдүүлээ нэг аймагт ингэж Даланзадгад гэж аймгийн ....
Хишигсүрэн -
Тэгээд орж ирэхэд хилийн цэрэг мэрэг янз бүрийн монголын нутагт ....
Нэргүй -
Ийм юм тохиолдоогүй юм байлгүй. Түүнийг сайн асуудаггүй байхгүй юу. Ямарч байсан Өмнөговьд ирээд ... тэгэхэд ураацай гээд нэг цоорхой нар сар харагдсан тийм гэртэй ирсэн. Тэгээд энд хүрч ирээд нөгөөдөх чинь манай эгч юу яасан юм байна шүү. Манай эгчийг миний дээд талд нэг эгч байдаг байхгүй юу. Тэр эгчийг маань Өвөрмонголоос авч ирсэн юм байна. Бүр томыгоо орхиод дараагийнхаа аваад тэгээд жирэмсэн ирсэн. Тэгээд намайг төрүүлж юу яагаад тэгээд нөгөө айлуудыг чинь хөгжилтэй юм их ярьдаг л даа. Үлгэр домог шиг юм. Хэдэн залуучууд хүүхдээ мартачихаад гэртээ тоглоод байдаг тэгсэн нөгөө хүүхдээ орхичихсон чинь цас ороод тэгээд нөгөөдүүл чинь гэнэт хүүхдээ санаад хүүхэд рүүгээ давхидаг юм тэгсэн хүүхэд нь гэрт нь цас шуураад хүүхдээ хөлдөөх шахсан гэж ярьдаг юм. Хөдөө ч тэр ш дээ. Тэгээд манай ээж намайг эндээ төрүүлээд энд цөөхөн миний бодлоор би нэг нэгдүгээр ангид суугаагүй байсан байх тэгэхэд 5 ямаатай байсан юм. 5 ямаатай тэгээд түүнийгээ хариулдаг. Айлууд нэг ширхэг ямаа хоёр ширхэг ямаатай ингэдэг. Тэгээд төрөх болсон манай нэг дүү төрсөн байхгүй юу тэгсэн нэг жижигхэн гэртэй. Тэгээд саваагүйтээд дээр үеийн хүмүүс нэгнийхээ хүүхдийг боогоод авчихдаг би давхиж очоод гэр дотор хөнжил байгаа юм чинь түүнээс зүүчихнэ. Тэгээд араг аваад ир гээд загнадаг байхгүй юу тэгээд арган дээр түшүүлж байгаад яаж төрдөг байсан юм. Бид нар хажуугаар нь явахаар хөөш цааш нь яв гээд бид нарыг хөөгөөд тэгээд байж байтал гадаа байж л байдаг тоглож тоглож байгаад хүрээд ирэхээр хөөнө. Тэгээд угаагаад өлгийдсөн байхад л бид нарыг оруулна. Тэгээд түүнээс хойш би том болоод сургуульд ороод ...
Хишигсүрэн -
Тэгээд Даланзадгадад ирээд юу хийдэг байсан бэ?
Нэргүй -
Миний аав , ээж Даланзадгадад ирээд малчин манай аав бол намын хороо гэж байгуулагдаж байхад тэгээд бид нар 1-р ангид суугаад тэгээд манай аав чинь мод хийнэ. Мод хийгээд албан газрын мод хийгээд явдаг байсан. Тавилга хийж байгаа юм мужаан тэгээд ус зөөнө айлуудад тэмээгээр ус зөөгөөд явж байдаг. Тэмээгээр ус зөөгөөд айл айлд цөөхөн айл юм чинь тойроод тухайн үед ийм юм хийгээд явдаг байсан. Тэгээд сүүлдээ манай ээж мал олон болоод мал малладаг болсон. Би тэгээд хамгийн том хүүхдээ айл гэр болчихоод хамгийн том хүүхдээ гаргахад жаахан юм чинь мөлхөхтэй үгүйтэй юмыг чинь хурганы уут байна ш дээ тэнд хийгээд малаа хариулаад явдаг байсан. Тэгээд хонь их хол явчихаар зэрэг нөгөө хүүхдээ аваачиж тавьчихаад малаа эргүүлээд ирэхээр сууж байдаг байсан гэдэг байсан юм. Манай ээж болохоор манай эгчийг малд явж байгаад айлын мал малладаг байж л дээ олон малыг эргүүлж дийлдэггүй юм байна л даа тэгээд нөгөө хүүхдээ орхичихоод малаа эргүүлээд яваад ирсэн чинь хүүхэд нь алга болчихсон байсан гэсэн хүүхэд нь уулын уруу яваад худагны хажуугаар худагийг сөхөж үзэх гэхээр айдаг байсан гэсэн. Тэгж тэгж байгаад үзээд алга байхаар нь хүүхэд хайчсан ийсэн юм бол гээд мөрийн мөшгөөд хөөгөөд л байдаг...
Хишигсүрэн -
Хэдэн настай хүүхэд байсан юм бол?
Нэргүй -
Тэр ер нь бол мөлхөж байсан хүүхэд гээд байгаа юм.
Хишигсүрэн -
Хонины бэлчээрт орхичихсон.
Нэргүй -
Бэлчээр дээр орхичихоод тэгээд нөгөө хүүхдээ олсон гэж байгаа юм тэгсэн чинь нөгөө хүүхдийг явж явж олсон чинь уулын өөд мөлхөж байсан гэсэн. Тэгээд манай ээж уйлаад авч байсан гэж байгаа юм. Тэгээд нөгөө хүүхдээ аваад яваад гэртээ харьдаг юм байна. Гэртээ харьж бас нэг манай ээж дээр үед чинь хүүхдэд баатаг гээд тийм юм өгдөг байсан юм гэлээ. Тэр нь юу гэхээр зэрэг ийш тийшээ явахдаа хүүхдээ оёчихоод нөгөө малдаа явахдаа хүүхдээ оёчихоод малдаа явахдаа сүүгийн хийгээд ойрхон орхичихдог юм байна. Тэгээд нөгөө хүүхэд чинь унтаж байгаад газар хөрвөж байгаад ....тэгээд өдөржин хонинд яваад орой хүрээд ирдэг тийм л байж л дээ. Тэгээд нэг өдөр тэнгэр гайгуу юм шиг болохоор бас дахиад малдаа хүүхдээ аваад явдаг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд хүүхдээ аваад явж байгаад орхичихоод бас малаа эргүүлээд ирэхийн хооронд нөгөө айл саахалтын хүн явж байгаад сандаргах гээд нөгөө хүүхдийн авчихаж л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр хүн гэртээ ирчихээд манай ээжийг хүлээж байдаг юм байна. Гэтэл ер байхгүй харанхуй болоод бороо орох гээд байж байсан гэж байгаа юм. Тэгээд манай ээж хүүхдээ эрээд туугаад байдаг. Тэгсэн чинь нөгөө айлын хүн зов зовоож байж өгсөн гэж байгаа юм. Хонинд хүүхдээ тэгж явж байсан юм. Үнэхээр хэцүү л амьдралд байсан даа гэж байдаг юм. Тэгээд яахав дээ хөөрхий бид нарыг чинь өсгөж өндийлгөөд овоо болгоод тэгээд бид нар чинь ... манай ээж чинь багаасаа... 19-тэй хүүхэд гаргаад олон хүүхэд гаргасан миний муу ээж. 10 хүүхэд гаргаад одоо есийн бойжиж байгаа. Үр хүүхдээ юу яаж ... тэгээд сая өнгөрөөд нэлээд хэдэн жил болж байнаа...
Хишигсүрэн -
Танай эгч байсан та байсан тэгээд дүү төрсөн гэж байгаа ш дээ...
Нэргүй -
Манай дүү төрсөн. Одоо манай дүү нар чинь Хүрмэнд нэг малчин байна. Хүрмэнд 2 ч малчин байна уу? Дандаа л малчид л болсон доо манай ... манай муу эгч чинь эмнэлэгт ажиллаж байгаад өнгөрсөн. Би болохоор албан газраар үйлчлэгч мүйлчлэгч хийж явсаар байгаад одоо тэгээд хорвоог дуусгах нь шив дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бас би төрсөнтэйгээ нийлээд 10, манайх чинь дандаа олуулаа. Манай энэ хүүхдүүд чинь одоо 7 хүүхэд байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
7 хүүхдээс сая нэг өнгөрдөг наадмаар нэг хүүгээ алдаж байна.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд одоо 6 байдаг юм. Тэгээд 6 хүүхэдтэй. Одоо нэг нь тээврийн товчоонд ажиллаж байгаа. Нэг нь хөдөө мал дээр нэг нь энд хүрээд ирчихсэн одоо нэг нь өвдөж зовоогоод болдоггүй. Манараад төрснөөс болоод байдаг юмуу яадаг юм тэгээд тиймэрхүү л байж байдаг юм.
Хишигсүрэн -
Хоёулаа эргээд сургуульд байсан үе тиймээ тэр үеийн Даланзадгад хот тэгээд таны дараагийн амьдралын үеийн тухай дэлгэрүүлж яръя тэгэх үү?
Нэргүй -
За \цайгаа ууя хоёулаа\
Хишигсүрэн -
Цайгаа уугаад чөлөөтэй.
Нэргүй -
Тэгээд юу яасан тэгээд би сургуульд суухаасаа өмнө одоо тэр мал маллаад 4-5 ямаа хариулаад байж байдаг. Тэр 5 ямаа хариулж байхдаа би нэг өдөр сонин хөгжилтэй юм болсон л доо. Мал төллөхийг мэддэггүй.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тоглож тоглож байгаад харсан чинь ямааны бөгснөөс нэг шар юм цухуйчихсан байхгүй юу \инээв\ тэгсэн чинь өө энэ чинь болохоо байлаа гээд өдрийн халуун ч гэж жигтэйхэн тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм байдгаараа элдээд хөөгөөд орчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь манай эгч гарч ирээд ... яагаад мал ингэж байдгаар нь тоос татуулаад орж ирж байгаа юм бэ л гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ямааны бөгснөөс шар юм гараад болдоггүй гээд ... тэгсэн чинь ишиг гарах гээд байсныг аваачаад мэдэхгүй элдээд аваад ирсэн. Тэгсэн чинь ингэж тууж болдоггүй юм мал яалаа гэж ингэж туулгаж болох вэ энэ чинь ишиг гарах гэж байгаа нь тэр гэж байна. Тэгээд өдөржин явдаг хүн яахав дээ мал ишиглэх гээд бас хэдэн цаг амарч байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд нөгөө ямаа ишиглэсэн одоо тэр ямаа чинь дээрхэн үед бид нарын үед 5 төгрөг байсан. Төрөхөд 5 төгрөгөөр нэгнээсээ мал авдаг. Тийм байлаа шөл уулгах гээд .
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд нөгөө юу яагаад малаа төллүүлчихээд тэгээд бид нарыг чинь юу яахаар зэрэг зүгээр явуулахгүй. Заавал юм үзэж харж яв ямар юмаа хийгээд холын юм харж бай юу явж яаж ийж байна гээд ... өгөөд явуулчихна. Тэгээд нөгөөдөхийн өвөртлөөд тэгээд арай том болсон хойноо олон айлууд бөөн бөөнөөрөө саахалтаараа буугаад
Хишигсүрэн -
Даланзадгадад уу?
Нэргүй -
Даланзадгадад байгаа айлууд ч гэсэн малтай нэлээд олон малтай болцгоосон. Мал нэлээд болсон. Тэгээд бөөн бөөнөөрөө нэг эгнээ болоод нөгөө хүүхдүүд чинь бөөнөөрөө малаа маллана. Тэгээд хөдөө мал дээр очихоороо яахав гэхээр зэрэг айл гэр болж тоглоно.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Айл гэр болж тоглохоор зэрэг одоо энэ хонин гүрвэл байна ш дээ.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Энэ хонин гүрвэл байна ш дээ. Энийг их зовоодог байлаа ээ хөөрхий минь. 2 модон бүдүүн бүдүүн мод ... шонгоор хийж байгаа нь тэр тэгээд энд тэндээ суулгаж байгаад нөгөө хонин гүрвэлийг аваад гэртээсээ утас аваад ирнэ нөгөө утсаар чинь хүзүүгийн боогоод нөгөө шон татсан ийм юмнаас уячихна.\инээв\ Морио уячихаж байгаа нь тэр.
Хишигсүрэн -
Инээв. Хонин гүрвэлийг морь болгоод
Нэргүй -
Хонин гүрвэлээр морь сойчихно. Тойруулаад чулуугаар чулуун хороо барьчихна. Тэгээд за та сайн байна уу? танайд оръё гээд
Хишигсүрэн -
Инээв
Нэргүй -
Тоглоом хийх юм олдохгүй. Өнөө шаазан ... тэрний хэлтэрхий олдвол юман дээр аваачаад тавьчихна.
Хишигсүрэн -
\инээсээр байв\
Нэргүй -
Яадаг юм бэ гэхээр зэрэг айл болгон хонин гүрвэлээ ... байхгүй юу. Тэгээд за морио хаана уях вэ гээд тэгээд бүдүүнийн тавиад арай багаханыг уяад догшин байна гээд уячихна нөгөөдөхийг чинь одоо бодохноо яаж тамлаж байсан юм. Тэгсэн чинь нөгөө ... бид нарыг амраагаад нэг явдаг байхгүй юу. Маргааш нь хүрээд ирсэн чинь өнөө хонин гүрвэл ихэнх нь алга болчихсон 2-хон үлдсэн байсан. Өнөөхөө хооллоод уячихна. \инээв\ тэгээд нэг өдөр манай аав ээж яваад ирсэн хөөе хонинд явсан чинь .... орой ирээд тэр амьтныг юунд зовоосон та нар амьтны гол таслах гээд та нар гээд загнаад бид нарыг загнаад аашлаад тэгээд чавхуудаад 2-3 чавхруудаад хэлчихнэ. \инээв\ тэгсэн ингэсэн гэж байгаа юм. Та нар яагаад тэгж болдоггүй юм. Тэгж амьтан зовоож болохгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Та нар мал морь юүлэх гээд байдаг юм бол чулуу аваад яв. 2 чулуу өгчихнө. Чулуу авч яваад тэмээ хий. Тэмээ хий морь хий гээд явуулчихна. Нимгэхэн чулуу чулуу болно л доо. Нэг чулууг нэг чулуугаар үрээд байхаар хотгор болоод ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нөгөө тэмээний чинь толгой хийнэ. Тэгээд доод тал нь хавтгай чулуу тэмээ хэвтэж байгаа. Тийм чулуу. Тэгээд тэмээний амьтны дүрстэй чулуу олдвол тэрийгээ аваачаад манай тэмээ гээд тэгээд гоё гоё чулуу олохыг бодно доо.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд өнөөдөхөө хөрөөднө. Чулуугаар хөрөөднө шүү дээ бид нар \инээв\ бид нар тэгж л байсан. Тэгээд тэр цагт бид нар сургуульд суугаад манай аав ээж тэр үед сургуульд тэнхим гэж хэдэн үсэг заадаг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь манай аав ээж хоёр би чинь нэг хоёрт байлуу гуравт байлуу
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь клубт настангуудыг бүгдийн цуглуулчихсан улаан буланд цуглуулсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Шалгалт авч байгаа юм багш. Багш орж ирээд шалгалт авч байгаа. Тэгсэн манай аав ээж юу ч мэдэхгүй юм чинь. А,Б үсэг ч мэдэхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь за чи үүдэнд байж байгаарай би бичиг шидчихье тэгээд чи бичээд аваад ир гэдэг байхгүй юу. Би тэгээд үүдэн дээр зогсож манай аав ээж 2 нэлээд хойно суучихсан. Өнөө тоогоо бичиж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо бодоход юу бичдэг байсан юм хэн мэдэх вэ. Тэгээд шидчихнэ. Мөлхөж байгаад сиймхийгээр тэр үеийн багш ямар сайхан байсан юм. Тэгээд аваад томхон цаас тавьж байгаад бодоод эргүүлээд шидчихнэ. Очоод л авна. Нөгөөдүүл хуулж өгнө. Тэгээд бичиг үсэг тайлагдсан гэсэн бичиг шиг юм өгдөг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха аа ха
Нэргүй -
Тэгээд өнөөхийг чинь охиныхоо буянгаар бичиг үсэг тайлагдчихлаа.
Хишигсүрэн -
\инээв\
Нэргүй -
Тэгээд ямар мэргэжил гэж байх юм биш.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нөгөө малаа маллаад юу яадаг байсан. Тийм байсан байгаа юм. Тэгж явж байгаад бичиг үсэг тайлагдлаа л гэдэг тийм байсан. Тэгээд манай муу аав зайлуул даа хөөрхий бага наснаасаа ... яасан юм байгаа юм. Дээр үеийн хүмүүс тоглоом их даадаг. Мундаг сүрхий тоглоом даадаг байсан. Яасан гэхээр зэрэг одоо манай аав тэр үеийн юугаар усаа пошиг шиг юм тавиад тэгээд усны жинд явдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгсэн өнөө олон хоног байдаг болохоор юу яасан гэж байгаа юм эднүүсийг нэг чадаж юу яая гэж хамгийн түрүүн очоод ... болоод хэвтчихэж гэнээ.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Яасан ч юу яадаггүй. Цаадуул нь хүрч ирээд ээ хөөрхий үхчихэж ээ гэгээ минь гээд уйлаад байсан гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд дамжлаад аваачаад гэрт нь хүргэж өгсөн манай ээж сүйд болдог юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд аваачаад орон дээр нь тавьсан чинь инээд нь хүрээд зугтаасан гэж байгаа юм. Тэгээд өнөөх чинь зугатаагаад муу туучий яасан айхтар муу туучий вэ за чамайг эргүүлж чаднаа гээд тэгээд бөөнөөрөө сууж байгаад ... мал авдаг юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд чадах юмсан гэж байгаад малын гүзээ аваад гүзээ авангуутаа бөөнөөрөө дарж аваад углачихдаг юм байна л даа. \инээв\ тэгсэн нөгөө олон хүн нэгнийгээ чадах гэж байсан улсууд чинь нэлээд байж байгаад авсан чинь ёстой жинхэнэ үхэнгээ алдсан гэж байгаа юм. Нөгөө гүзээ чинь ороод тэгээд бараг үхэхээ шахаад тэгсэн энэ муу цусаас болж ... гэж дээр үеийн улсууд хатуу тоглоомтой тоглоом их даана.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр үед манай аав тэгж үхэхээ шахаж байж билээ гэж ярьдаг байсан. Тэгээд би сургуульд 5-6-д 3-4-өөсөө эхлээд Даланзадгадын тойпуун завод гээд байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд хүүхдүүд зуны амралтаар тойпуу өрнө. 2 тоосго 3 тоосго өрөөд тоолоод өрнө тэр нь мөнгөтэй. Тэгээд зуныг бүтэн том жижиггүй 2-аас дээш ангиуд бүгдээрээ тойпуу дээр очно. Ажил хийнэ. Тэгээд тэр ажил хийсэн хөлс гэдэг чинь бөөнөөрөө ирнэ л дээ. Тэр үед бол дэвтэр номоо хувцас хунараа авчихдаг байсан бид нар.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд 2 тойпуу даагаад ирэх юм бол ажилд орно. Тоосго 2-ыг даагаад ирэх юм бол том багагүй манай эцэг чинь хэв хийчихсэн. Тэгээд цохь аваачиж асга гээд нөгөө хүүхэд чинь дуртай үедээ хийгээд дургүй үедээ байгаад ... тэгээд ер нь багаасаа эхэлсэн. Ажил хийж формоо, дэвтэр номоо авдаг тийм байсан. Тэгээд манай эцэг бол эх бол доошоо ажилд явахаар зэрэг зуураад өгчихнө. Усын хийгээд зуураад өгчихнө. Тэгээд би цохих л үүрэгтэй. Өдөрт нэг 100 тоосго цохино. Тэгээд тэрийг чинь хар цай аваад ирчихэж байгаа юм. Жаахан идэх юм аваад ирчихэж байгаа юм. Тэгээд нэг хэсэг тоглочихно. Тэгээд манай эцэг чинь ажлаа дуусгачихаад дугуйтайгаа хүрээд ирнэ. Дуусаагүй байвал нэг хэсэг нь бас тоглочихож байгаа юмаа. Нэг хэсэг цохичихож байгаа юм
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
... байвал өнцөг булан эвдэрсэн хазгай мазгай юм байвал буцаагаад цохичихно. Ийм муухай тоосго цохиж болохгүй. Тэгээд сайхан дүүрэн ингэж дундуур хийж болохгүй. Тэгээд тэрийг чинь цохиод тэгсээр байгаад 5-6000 тоосго тэгээд цаанаа жаахан тоосго тоолоод авчихна. Нөгөөдөхийн цаанаас нь тоолоод өгчихнө.
Хишигсүрэн -
Аа ха. Соёлын довтолгоо гэж нэг юм болсон тиймээ? Та санаж байна уу? Соёлын довтолгоо яаж явагддаг байв? Хүмүүсээс юу шаарддаг байсан юм. Шаардлагын биелүүлэхгүй болохоор яадаг байв?
Нэргүй -
Соёлын довтолгоо гэдэг чинь нэг их айлуудаар ариун цэвэр мэвэр шалгаад л айл болгонд л ороод 7 хоног болгоны 3 дахь өдөр болгон Зүүн Д.Нэргүйгийнх хүүхдүүдээ одоо одоо бүр л сав суулга бүх юм хир буртагийн шалгаж барьдаг тэгдэг байсан. Тэгээд айл хунарт юмуу болохгүй зүйл байвал торгодог.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Уйлж унжаад л торгуулаад л албан газар ч гэсэн ариун цэвэр шалгах гээд хүрээд ирнэ. За өнөөдөр чинь хүрээд ирнэ шүү муу авчих бий гээд дээр үеийн ажил гэр хоёрын хооронд их л явдаг байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ямар улсууд тэр соёлын довтолгооны шалгалт хийж явдаг байсан юм?
Нэргүй -
Эмнэлгийн улсууд эмнэлгийн ариун цэврийн станц гээд хэдэн хүн байдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Сүхээ эмч гээд байсан даа. Мэдрэлийн хомсдолтой айлд орж ирээд шүүрс татаад л усны савыг ингэж үзээд л жаахан халтар байвал торгууль тавьчих гээд сандаргаад л тэгээд айл гэрийг чинь хлормин их хэрэглүүлдэг байлаа шүү дээ. Айл болгонд өгчихсөн хлормин эргүүлүүлээд за хлорминоо аваад ир ,аяга тавагны алчуур халтар байвал аваад яваад өгнө. ...............................\сайн сонсогдохгүй байна\
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Нөгөө айл юу шалгаж байна хараад ир гээд хүүхдүүдийг явуулаад хүүхдүүдийг хүртэл шалгана. За наашаа хүрээд ир гээд хиртэй байна уу хиргүй байна уу? гэдгийн шалгаад зураг мургийн аваад бид нар чинь тийм юманд жинхэнэ өртөж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бид нарын үед чинь айл өрхөөр яваад ажилтай ажилгүйг шалгаад хэдэн өрхөд хэдэн ажилгүй хүн байна. Хэдэн хэдэнд ирж тийм ажил хийнэ гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бид нар чинь дор бүрнээ нэг нэгрүүгээ хараад инээгээд ажлаа чанартай ч хийнэ. Чанартай хийхгүй бол цалин бага авна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
200 төгрөгнөөс эрүүл мэндийн даатгал шимтгэл төлөөд 180 цаас л авна даа. Түүнийгээ хайрлаад хадгалаад нөгөө мөнгөө хайрлаад хадгалаад түүгээрээ цайгаа авна юугаа авна гээд нандигнадаг байлаа шүү дээ бид нар чинь ............
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд хагас бүтэн сайн өдөр бүжиг гэж нэг юм болдог байлаа. Ээ гэгээ минь чухам 5 дахь өдөр ажлаа сайн хийчихээд хагас бүтэн сайн өдөр ядарна гэж мэдэхгүй. Хаана бүжиг байна тэнд очно. Бүжгэнд орохдоо их соёлтой бид нар чинь хувцасаа тайлаад тубль өмсөнө. Гэгээн өнгөтэй трико өмсөөд саатай маатай юм өмсөөд бие биенээсээ арай гоё болох гээд тэрний тэр гоё болсон байна лээ гээд тэгээд цагаан цамцтай, нусны алчууртай, гутлын алчууртай. Гутлын алчуур нусны алчуургүй бол бүжгийн зааланд орох юу байхгүй. Тэгээд өвөл бол гутал хувцасаа торонд хийгээд яасан ч хулгай байдгүй байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бүжиглэж бүжиглэж дуусчихаад залуучуудаас нуугдаж явах гэж гурван бүжгийн өмнө гарна.
Хишигсүрэн -
Ямар бүжиг хийх үү?
Нэргүй -
Нийтийн бүжгүүдийг бүжиглэнэ дээ.
Хишигсүрэн -
За
Нэргүй -
Тэгээд бүжиглээд овоолчихсон үс муухай болгочих бий гээд хө мөн янзын соёлтой байж дээ хө. Тэгээд зуныхаа хувцасыг өмсөж бүжиглээд гарахдаа өвлийн хувцасаа өмсөөд тэгээд явна. Хаа холын Далангийн тэндээс одоо энэ цөөрмийн тэндээс мөсөн дээгүүр гулгаж яваад спортын заал байсан. Одоо энэ худалдааны төв болоод байгаа тэр бүжгийн заал байлаа. Тэгээд өвлийнхөө хувцасыг өмсөөд тортой хувцасаа барьчихаад мөсөн дээгүүр гулгаад гэртээ харина. Тэгээд манай ээж хүн амьтанд баригдчих бий гээд тэгээд явдаг байлаа.
Хишигсүрэн -
Хнн Бүжгийг яаж сурсан байх уу?
Нэргүй -
Бүжгийг мэдэхгүй нэг мэдэхэд сурчихсан байсан. Сургуульд байхад зааж байгаагүй нэг мэдэхэд сурчихсан байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер тэгээд соёл үйлчилгээ кино ший гэдэг юмыг анх яаж үзэв? Тэр талын үйлчилгээ тэр ямар байсан бэ?
Нэргүй -
Бид нар чинь одоо ингэдэг байсан юм. Хүүхдийн кино, том хүний кино..
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хүүхдийн кино болохоор одооны юутай ...... уран сайхны кино юутай.... юу гадаадын кино үзүүлдгүй байлаа бидэнд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо бодоход хар ухаанаар бодоход секс мэкс гээд янз бүрийн юм одоо гараад байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр бүгдийг хорьж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ерөөсөө тийм юм үзүүлэхгүй. Байлдаантай кино хүүхдүүдэд үзүүлэхгүй. Дээр үед чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Томчууд нь том хүний кино ирлээ гээд яваад өгнө. Хүүхдүүдийн кино гарсны дараа хаалттай маалттай гэж байгаад гаргана шүү дээ. Дээр үед чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Томчуудын кино хүүхдийн кино гээд тусдаа. Ямар кино гаргадаг байсан юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Та том болчихоод томчуудын кинонд ороход ямар кино гардаг байсан юм.
Нэргүй -
Том хүний кино гэхээр хайр дурлалын тухай\ инээв\ тиймэрхүү юм үздэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
............ гаргадаг байлаа. Тэр их хөөрхөн кино хүүхдүүдэд гаргадаг байлаа. Би бүр 22 гарчихсан хүүхэд шуухад гаргасан хойноо нэг кино үзсэн юм. Одоо чинь телевизээр гадаадын янзан бүрийн хачин хачин кино их гарах юм байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Олон ангит кино гараад хүүхдүүд доошоогоо хараад л бид нар чинь гэсэн хачин болоод ичээд л
Хишигсүрэн -
|инээв\
Нэргүй -
Тийм янзан бүрийн юм үзээд одоогийн хүүхдүүд янз бүр болоод байгаа байх гэж боддог юм. Бид нар тийм юм үздэггүй л байсан юм. Хүмүүжил гэдэг чинь их сайхан байлаа шүү дээ. Дээр үед хоорондоо битгий хэрэлдээд бай муу ёртой гэдэг ч юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгдэг байсан юм. Хүмүүжил гэж янзын сайхан. Одоо энэ Өвөрмонголчууд хуучин дээр үеийнхээ зан заншилыг огт хаяаагүй. Би ээж дээрээ очоод намайг ...
Хишигсүрэн -
Та энэ түүхийг яриач? Нутагтаа үлдсэн өвөө эмээ чинь юу болсон. Төрсөн эгч чинь юу болсон. Нөгөө үстэй охин тиймээ?
Нэргүй -
Тийм би тэр төрсөн эгчтэйгээ Өвөрмонголд уулзсан юм. Манай ээж нас барсан. Аав нас барсан.
Хишигсүрэн -
Ээж чинь хэдэн онд нас барав?
Нэргүй -
Манай ээж чинь \бодов\
Хишигсүрэн -
Цайгаа уучих хөрлөө дөө
Нэргүй -
Манай ээж манай дүүг 7-р ангид байхад нас барсан.
Хишигсүрэн -
Пөөх эрт нас барсан юм байна тиймээ?
Нэргүй -
Тийм хамгийн бага дүү 7-д байсан. Тэр үед манай ээж тэгдэг байсан. Амьд байхдаа...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Миний муу охин ... би чинь эгтэйгээ манай эцэг ч мэдэж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Дээр үед хятадууд ороод ирчихсэн дүүрэн хятадууд байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха ажил хийгээд
Нэргүй -
Ажил хийгээд тойпуу хийгээд Ван чин ша гээд нэг сайхан хужаа байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд одоо надаар захиа бичүүлнэ. Нөгөө ээж рүү захианы хариу барагтай бол ирэхгүй.
Хишигсүрэн -
Кириллээр бичих үү?
Нэргүй -
Кириллээр бичнэ. Тэгээд бичүүлээд аваад явдаг байсан юм яадаг байсан юм бүү мэд тэгээд зураг очсон гээд тэгдэг байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн манай эгч аав хоёр болохоор тэд нар сайн байна гэнэ гэж ярьдаг байлаа. Тэгээд байж байгаад манай аавын төрсөн хамгийн бага дүү хаагуур хаагуур явсан юм тэгээд энэ Дундговьд ирсэн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь Дундговьд хүрээд ирсэн чинь 35, 36 жилийн дараа уулзсан байгаа юм тэр хоёр. Тэгсэн манай аавын дүү багш хүн байсан байгаа юм. Багшилсаар байгаад Танхимд явдаг байгаад явсаар байгаад багш болоод Дундговьд багшилдаг юм байна. Дундговьд сурагласаар байгаад ахынхаа сургийг олоод авдаг юм байна. Тэгээд Дундговиос хүрээд ирдэг юм байна. Тэгсэн бид нар хөл нүцгэн
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
... Өчнөөн сүр болж байгаад аваад ирсэн чинь айлд малаа нийлүүлчихсэн байдаг. Дүү нь ахтайгаа уулзах гээд гэрт ирээд суучихсан. Манайх хоёр гэртэй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Илүү гэртээ ....
Хишигсүрэн -
Санаа зовоод...
Нэргүй -
Санаа зовдог юмуу. Хоорондоо санаа яадаг ийдэг юм хөөрхий минь өглөө дүүгээ босохоос өмнө ... гээд очдог. Тэгээд бид нар уулзаач ээ удаан уулзаач ээ гээд ... орой хүрээд ирдэг. Ингэсээр байгаад тэгж тэгж байгаад л ... манаж байгаад шөнө унтахгүй байж байгаад нөгөөдөх чинь уулзаж байгаа юм. Хөөе гээд л орилолдоод уулзаад уйлж унжаад гоо мөн удсан. 2-3 цаг л болсон байх. Тэгээд уйлаад байгаад байдаг. Бид нар хараад байгаад байдаг. Тэгж тэгж байгаад харин гэртээ орж ирж суугаад тэгээд 2-3 хоног нойр хоолгүй ярьдаг юм даа.
Хишигсүрэн -
Хэдэн настай гарсан бол?
Нэргүй -
Тэр ер нь мэдэхгүй бага л салсан байх. Бага л салсан байх.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр манай аавын бүр том ах байхад би Өвөрмонголд очиж уулзсан л даа. Тэгэхэд бид нар бага салцгаасан гэж байсан.
Хишигсүрэн -
За тэр хоёр тэгээд 2-3 хоног яриад ...
Нэргүй -
2-3 хоног бүтэн яриад тэгээд хоёулаа жаахан байж байгаад болъё одоо хойтон дахиад ирнэ гээд 10 хоног сайхан болоод тэгээд хойтон жил нь манай аав ... залуу байсан. Тэгээд тэрний хоёр хүүхэд Дундговьд байдаг юм. Манай аавын Өвөрмонголд байгаа хүүхдүүдийг тэр дүүгийнхэн хүүхдүүд одоо бий. Олон хүүхдүүд бий Өвөрмонголд би очиж уулзаад ирсэн. Захиа бичиж...
Хишигсүрэн -
Захиа бичиж сайн байна гэдэг мэдээг хэрвээ авч байсан юм бол охиноо Монгол руу авъя гэж тэд нар яагаад хөөцөлдөөд дийлээгүй юм болов уу? Хөөцөлдөөгүй юм болов уу?
Нэргүй -
Хөөцөлдөөгүй ээ огт хөөцөлдөөгүй. Нааш цааш нь авах тийм юм мэддэггүй ч байсан юмуу аав ээжийгээ тэр нутаг усандаа хөгшчүүл дээрээ хаячихсан болохоор сүүлдээ байя даа гэж боддог байсан юмуу ер нь авъя гэж хэлдэггүй л байсан.
Хишигсүрэн -
Аа ха аа ха
Нэргүй -
Тэгээд манай ээж миний муу охин чинь их сайхан үстэй хүүхэн байсан өндөр л болсон байх. Их л том болсон доо гэж их л ярьдаг байхгүй юу. Манай тэр эгч ах хоёрыг их зовоож байсан байх.
Хишигсүрэн -
Ах бас байсан юмуу?
Нэргүй -
Одоо хүргэн ах.
Хишигсүрэн -
Аа
Нэргүй -
Одоо манай эгчийн нөхөр.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь өнөө захиа махиа зураг мургийг чинь шатаадаг. Одоо ярьж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр үед тэгэхгүй бол болдоггүй. Ар монголын тагнуул.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тагнуул гээд тэгээд одоо хүргэн ахыг аваачаад хорьж байсан гэсэн. Хорьж элсэн цөлд аваачаад хаячихдаг.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд авгайд нь гар утас ярьдаг утсыг ... тийм юм чамд байдаг гэнээ ингээд нөгөө хэдэн хүүхэд авгайгийн бариулаад ингээд байдаг байсан гэж ярьж байгаа юм. Тэгээд тэр захиа зургийн түлэхгүй бол монголын юм бол болдоггүй. Хэл ам орон шоронд орох тэгээд л хувьсгалын эсэргүү байна гэх юмуу тийм юм болдог байсан гэж ярьж байгаа юм. Тэгээд цаг төр сайхан болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд аав ээж маань ч өөд болчихсон. Тэгээд авга эгчтэйгээ хоёулаа Өвөрмонгол эгчтэйгээ нэг захиа явуулах юмсан гээд захиа бичдэг байхгүй юу. Тэгээд захиа бичихээр захиа нь хүрээд ирнэ.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд явуулаад ... нэг сайхан хуучин монголоор бичдэг юм. Тэгээд нэг өдөр хуучин монголоо мэдэхгүй юм чинь ..
Хишигсүрэн -
Тэр захиануудаа хадгалсан уу?
Нэргүй -
Одоо байхгүй. Уул нь хадгалж байсан юм. Уулзаад ирэхээр аль алийн устгачихсан.
Хишигсүрэн -
Яагаад?
Нэргүй -
Өвөрмонголд хүрээд очиход миний багын сайхан захиануудыг авдрын доороос гаргаад ирж байгаа юм чинь. Одоо хонинд явахдаа Өвөрмонгол хонинд яваад ирэхээр зэрэг хуучин монголоор уншдаг тэд нар чинь монголоор ярьчихна хуучин монголоор биччихнэ. Кириллээр мэдэхгүй болохоор кириллийн цагаан толгой авч яваад хонинд явахдаа за сайн гээд биччихсэн байхад чинь С нь ямар байдаг юм байна гээд цагаан толгойгоос А нь ямар байдаг юм гээд өдөрт хонинд явахдаа 2 өгүүлбэр орчуулдаг гэж байгаа юм. Оо энэ чинь сайн байна уу? гэж байгаа үг байна. Чадахгүй бичиг байхаар цагаан толгойноос үсгээ хараад уншчихдаг. Татлахгүй биччихээр цагаан толгой хараад уншчихдаг. Татлаад биччихээр энэ ямар үсэг юм бол гээд гайхаад уншиж чадахгүй. Эхний хоёр үгийн уншчихаараа тэгж байгаа юм бол уу гэж ойдгодог байсан гэж байгаа.....
Хишигсүрэн -
Яг хэдэн онд очиж уулзав аа?
Нэргүй -
Тэр одоо....
Хишигсүрэн -
Өвөрмонголын ямар нутаг хошуунд амьдарч байна?
Нэргүй -
Би одоо .. хамгийн анх баруун хил нээгдэхэд, нээгдэхээс өмнө ээж ах хоёрыгоо би урьж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
За тэгээд эгч ах хоёрыгоо урихад их сонион...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Би захиа бичнэ. Тэр хэдээс захиа ирнэ. Би захиагийн хадгалчихсан байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нэг өдөр ээжтэйгээ хоёулаа явж байгаад тэр их сонин. Хамгийн анх эхнээсээ хоёрдахьд ирсэн манай ээж .......... бас нэг хүн ирсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд ирчихээд тэр чинь урьдуур ирсэн юм байгаа юм. Тэгээд та яаж ирэв гэсэн чинь өө нэг сарын дотор очоод одоогоор бол нам дээр очоод бичиг явуулчихдаг юм түүнийг нь хүрээд ирэхээр зэрэг болчихдог юм гэсэн. Тэгээд нэг эгчтэйгээ төв дотор явж байгаад хө хоёулаа захиагаа бариад очих уу хоёулаа. Эгчийгээ нэг аваад ирвэл яадаг юм бол...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хоёулаа ажилтай тэгсэн хэрнээ юу ч мэдэхгүй. Ёстой харанхуй. Тэгээд хоёулаа төв дотор явж байгаа цагдаагийн газрын одоо юу гэдэг билээ. Захиагаа аваад хүрээд очсон байхгүй юу. Цоомов гэдэг хүн байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Цоомов гуай дээр аваад очсон байхгүй юу. Урилга авах гэсэн юм гэсэн чинь нөгөө захиаг чинь аваад уншаад бариад хараад аргагүй эгч нь мөн юм байна гээд өргөдөл мөргөдөл анкет манкет бичүүлээд яалаа. Тэгээд орхичихсон. Тэгээд би гарч яваад өө энэ бүтээч үү үгүй юу. Бүтдэг ч байсан ингээд орхичихъё гээд...
Хишигсүрэн -
Хэдэн он бэ?
Нэргүй -
Тэр чинь ер нь хэдэн он байна даа. Тэр чинь одоо 80 хэдэн он 90-ээд он байна уу даа.
Хишигсүрэн -
Ардчилсан хувьсгалын.....
Нэргүй -
Ардчилсан хувьсгалаас өмнө дөө.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр үед л юмдаг. Ардчиллаас өмнө
Хишигсүрэн -
80 хэдэн он юм байна.
Нэргүй -
За 80 хэдэн он тийм байна. Тэгээд нэг мэдсэн чинь Тогоочийн ах Түнтэв гээд нэг өвгөн байсан юм. Түүнтэй манай эгч суусан юм байна л даа. Түндгэр эд нар нэг яваад уулзаад ирсэн байгаа юм. Эгч чинь ийм байна тийм байна гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бид хоёр харанхуйгаар нэг урилга өгөөд явуулчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь Тогоочийн эхнэр Хандсүрэн За Д.Нэргүй эгчээ таны ах дүү хамаатан садан чинь ирэх гэж байна шүү гэж байгаа юм ээ гэгээ минь тэгээд Бадамжавтайгаа хоёулахнаа
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
За хоёулаа гурван хүн урьсан юм чинь гээд жаахан бэлэг бэлдээд цалингаасаа жаахан мөнгө банканд хийгээд чи бид хоёр яасан юм чинь орох байхаа гээд. Тэр үед чинь гутал дээлийн өнгө энэ тэр бэлгэнд өгдөг байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нөгөөхөө бас нөхөр сүүдрээсээ нуугаад нөхөр мөхөртэй ч хэлээгүй юу ч хэлээгүй.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгээд хоёулаа авсан юмаа айлд аваачиж тавиад гурван гутал мутал гадаадын жаахан юм аваад....
Хишигсүрэн -
Яагаад та нөхөртэй хэлээгүй юм бэ?
Нэргүй -
Нөхөртэй бид хоёр болохоор загнана гээд хоосон байж байж хүн уриад юмтай байж байж хүн урина шүү дээ гэнэ шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд хоёулаа хэдэн цаас хойшоогоо хийчихээд бүтэхгүй дээ бүтэхгүй гэхдээ юмыг яаж мэдэх үү гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бараг жил гаруйтай болсон доо. Тэгээд байж байсан чинь цагаан сарын өмнө одоо яанаа одоо яанаа гээд гурван хүний сураг дуулдсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо яанаа гээд одоо яахав дээ та нар урьчихсан юм чинь Эрээн хот гэж мэдэхгүй юм чинь Эрээн хотод бэлэгнийхээ юмыг цуглуулаад явж байна гэнэ. Маргааш хотруу орж ирэх юм байна. Хотруу ороод ирэхээр бид хэд тосоод аваад очно. Та хоёр тал зардлын гарга бид тал зардлын гаргая гээд
Хишигсүрэн -
Хандсүрэн гэж хэн юм бэ?
Нэргүй -
Хандсүрэн гэж манай тэр одоо энд Тогооч гээд ажиллаж байгаа шүү дээ. Түүний аавынхан дүүтэй суусан байхгүй юу. Манай эгч
Хишигсүрэн -
Таны төрсөн эгч
Нэргүй -
Тийм
Хишигсүрэн -
Нэг ёсондоо Армонголын хоёр хоорондоо суучихсан.
Нэргүй -
Хоорондоо суучихсан. Тэгээд ах дүү нар болоод хоёр талын ах дүү нар нийлээд
Хишигсүрэн -
Нийлээд
Нэргүй -
Нийлж аваад тэгсэн чинь их сонин манай эгч орж ирчээд яадаг билээ гээд байдаг. Гурвууланд нь Монгол дээл хийгээд өмсгөх гээд байдаг. Тэгсэн манай эгч Өвөрмонголчууд их айхтар оо. Өвөг дээдсээ их хүндэлдэг. Жигтэйхэн юм байна лээ. Одоо тэгээд яадаг билээ гээд манай эгч болохоор дүүд уулгачихна гээд би болохоор эгчид уулгахгүй бол болохгүй ёс алдана гээд ...............\инээж ярьсан учраас сайн сонсогдохгүй байна\ маргааш нь хоёулаа за өнөөдөр чи очиж хэлчихээд ир маргааш хоёулаа тэнд уулзана шүү гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд очоод гэр бүлдээ хэллээ. Ээ гэгээ минь чухам хоосон байж байж чам шиг хүн байдаг юмуу. Хаа байсан гадаадын хүнийг мөнгө төгрөг байхгүй хоосон байж уриад би хүлээж авахгүй маркын юм яриад \ инээв \ тэгээд тавгийн идээ болоод мах шөл болоод хөдөө байгаа хүүхдүүдэд малын юм яриад мах шөл хэрэгтэй боллоо гээд тэгсэн чинь манай эгч очоод нөхөртэй хэлсэн. Маргааш нь ёстой хэрэггүй......\ удаан инээв\... авч хэлэлцдэггүй хө... \инээв\ яадаг билээ хө ....\инээв\ хэвийн боов хийгээд тавчихъя одоо яанаа шал дэмий хоёулаа урьчихаж дээ гээд
Хишигсүрэн -
Яанаа
Нэргүй -
Одоо яанаа гээд манай эгч үймрээд байгаа юм чинь
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
За яахав яахав нэгэнт хүрээд ирсэн юм чинь дүүрсэн хэрэг гээд Хүргэний дүү театрт тогооч хийдэг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Холоос ирэх гэж байгаа. Бид хоёр хоймортоо тавгийн идээ тавьчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Идээгээ тавьчихсан чадлынхаар хэрээр хонь мал авч ирээд тавьчихсан. Нөгөө хоёр нөхөр шал дэмий гэж байсан юун тийм байхад ирээд үзэж дарж байгаа юм чинь юм хум хийгээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Би хавсаа боов хийж байгаа юм. Тэгсэн манай нэг ах ирж харчихаад Хнн энэ хоёрын хийж байгаа юмыг..
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хавсаа боов чинь бас хэмжээ дамжаатай юм байна ш дээ. Бид нар мэдэхгүй. Гурилаа элдэж байгаад дөрвөлжин хэрчээд манай нөхөр бид хоёр хийж байгаа. Тэгж байтал Онгоц буух юм боллоо гээд онгоц руу явахгүй бол болохгүй гээд нөхрөө боовоо хийж байгаараа гэчихээд бид хоёр тосохгүй бол болохгүй гээд ....\инээв\ замдаа чи бид хоёроос өөр хүн байхгүй байхаа. Байхгүй ч гэсэн хоёулаа очихоос гээд...
Хишигсүрэн -
Аа ха:
Нэргүй -
Хүрмэнд манай ээжийн хамаатан тэр чигээрээ олон л доо тэгсэн чинь хүрмэнд бүгд ....
Хишигсүрэн -
Хүрмэнд гэдэг нь юу вэ?
Нэргүй -
Одоо Хүрмэн суманд
Хишигсүрэн -
Аа за за
Нэргүй -
Говь Гурван сайхны цаатай байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд Хүрмэнд бөөн бөөнөөрөө ирчихсэн нөгөө хэд чинь нэг харсан чинь битүү хүрээлчихсэн. Тэгсэн Онгоцноос буугаад ирсэн бид хоёрыг танихгүй. Хандсүрэн л зогсож байгаа. Хаа байна нөгөө хоёр чинь гэж байна. Ширмэл малгайтай эмэгтэй хүн бууж ирлээ...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Костюм пиджактай настай эмэгтэй хүн буугаад ирлээ. Дараа нь нэг өндөр залуу буугаад ирлээ. Хаа байна өнөө хоёр гэж байна өндөр өндөр улсууд чинь хоёр тийшээгээ ярагдаад ирж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Уулзаад аа энэ үү гээд тэнд уулзаад сүйд майд болоод
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Автобус ирээд тэгэхэд албан газрууд их дэмжсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
машин ч хүрч ирээд
Хишигсүрэн -
Тэр чигээрээ сүртэй хөдөлсөн
Нэргүй -
Сүртэй хүлээж авсан. Тэгээд автобусаар нэг хүн дүү бид хоёр түргэний тэргээр түрүүлээд аваад ирж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хүүхдээ мартчихсан онгоцны буудал дээр
Хишигсүрэн -
Таны хүүхэд үү?
Нэргүй -
Тийм буцаад давхичихсан тэгээд очсон чинь онгоцны буудал дээр нэг хайсны доор ингээд зогсож байсан. Тэгээд орой болоод мах шөл бууз болоод нөгөө хэд нутгийнхаа шил юм гаргах гэсэн чинь цүнхтэй юм нь байдаггүй.
Хишигсүрэн -
\инээв\
Нэргүй -
\инээв\ Одоо яанаа. Манай нэг хамаатны ах байдаг юм. Түүнийг бариад явж байсан гэж байгаа тэгсэн чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь нөгөөх чинь бариад явж байсан цүнхээ хаячихаад нөгөө хэд рүү...\инээв\ онгоцны буудал дээр хаяад яваад өгсөн байгаа юм.
Хишигсүрэн -
\инээв\
Нэргүй -
Тэгсэн онгоцны буудалын диспичер байна шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр олж аваад юундаа хийгээд цоожилчихсон. Тэгээд орой болчихож байгаа юм чинь яахав.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн бид хэд санаа зовоод яанаа хүний юм алга болчихлоо. Хулгайч авчихсан бол одоо тэр олдохгүй ээ гээд\ инээв\
Хишигсүрэн -
|инээв\
Нэргүй -
Байсан гэж хэлэхгүй байгаа юм. Хар цүнхтэй юм байгаа гээд эрээд байдаг. Олдохгүй байна гээд ирээд байдаг.
Хишигсүрэн -
\инээв\
Нэргүй -
Тэгээд өглөө нь мэдээд аваад ирсэн чинь танай энд хулгай зэлгээ байхгүй ямар сайхан юм бэ гэж байгаа юм. Манай эгчийнд оччихоод бараг юм яриад унтаагүй байх маргааш нь манайд ирж байгаа юм. Бид хоёрт хичнээн ах дүү байдаг санаанд орсон юм байхгүй. За одоо хичнээн ах дүү байна хичнээн айл өрх байна. Хэлээд байгаарай гэж байна. Бид хоёр чинь за хэд байгаа билээ гээд .........\инээв\ 7 хоногийн хугацаатай ирж байгаа. 7 хоног нэг нэгээр нь явах нь ....
Хишигсүрэн -
\инээв
Нэргүй -
............... Тэгээд Хүрмэнд авч яваад дандаа томчуудаар нь оруулаад бүгдийн цуглуулаад нэг нэг өдрөөр хонуулаад нэг өдөр бүх ах дүү нараа цуглуулъя гээд Өвөрмонголчууд нэгнийдээ цуглууд цаашаагаа явдаг юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр заншлаар нь бид нар явж өглөө дөө. Эндээс гараад эхлээд эгч ах хоёрынхоо гэрээр ороод Хүрмэний наахан хамгийн бага дүүгийндээ очих гэж яваа гал голомт дээрээ очно гээд тэнд бэлтгэл хийж байгаа .
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Харанхуй ч боллоо. Орой ч боллоо. Огт мэдэхгүй аваад очно гэсэн. Огт мэдэхгүй яадаг билээ гэж байгаа л даа нөгөө хэд чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Нөгөө хэд чинь Монгол дээлээ өмсөөд Хүрмэний наахан...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Пөөх чухам минь бөөн хүмүүс тэгээд идэж уугаад тэгээд тэрнийхэн тэр энүүнийхэн энэ хүүхэд гээд. Тэгээд одоо тэнд идэж ууж хоночихоод эргээд машин аваад наашаагаа явсан чинь их сонин трактор дээр суулгачихсан. \инээв\ нөгөө хэдийг чинь .......
Хишигсүрэн -
Танай эгч нөхөртэйгээ
Нэргүй -
Нөхөртэйгээ хамгийн том хүүтэйгээ
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
\инээв\ трактороор яваад заримдаа мотоциклээр яваад өдөр орой хонох айлдаа хонуулж байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Залуучуудыг нь би аваад илүү гэр лүү оруулчихна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
...............пөөх тэгээд айл ах дүүгээр яваад байсан бэлэг сэлт гэдэг чинь дандаа дээлийн торго
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Юу өгөх үү юу өгдөг вэ гээд л байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
За одоо яахав дээ байгаагаа өгөхгүй юу. Гутал мутал дээлийн өнгө сайн байдаг гэсэн гээд л
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тийм юм л бэлгэнд өгнө дөө. Тэгээд Хүрмээр яваад ингээд тэгээд хүрээд ирсэн. Тэгээд үдэх гэж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Манай өвгөн тэгж байна аа. Чи бид хоёр юугаа өгнө өө юу ч байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Юу ч байхгүй яанаа гээд тэгж байна. Тэгээд нөгөө ... тэгээд өвгөнөө гаргаж өг гээд вагон магонд суулгаад явуул гээд тэгж байнаа. Газар мэдэхгүй юм чинь тэгээд манай хүн явуулсан. Тэгээд Өвөрмонгол сургуульд ажилладаг гээд явуулсан.
Хишигсүрэн -
Түр зогсоочихъя. Тэгээд уулзсан чинь тэд нар хэл ус нь ямар байна. Ямар юм та нар хоорондоо ярив? Юу гол төлөв чухал болгож ярив? Олон жилийн дараа уулзахаар сэтгэгдэл ямар байв? Тэр тухай юу бодогдож байсан бэ? Тухайн үед ...
Нэргүй -
Тухайн үед би эгчийгээ хүрээд ирэхээр зэрэг ...
Хишигсүрэн -
Одоо таны амьдарч байгаа байдлаас тэр хүний амьдрал дээр юм шиг санагдаж байсан уу? Адилхан санагдаж байсан уу? Та тэр хүнийг харчихаад ... та гадаадын хүн гэж яриад байна ш дээ. Тийм гадаадын хүн гэсэн сэтгэгдэл төрүүлж байна уу?
Нэргүй -
Тэр үед манай дээр ирж байгаа болохоор надтай их адилхан байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Төрх нь бол надтай их адилхан. Гэхдээ хоёр оронд өөр өөр хүмүүжилтэй болохоор тэгэхээр зэрэг бид нарын хүмүүжил бас нэг хамаа замбараагүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ерөөсөө хамаа замбараагүй. Задгай ерөөсөө задгай. Тэд нар их соёлтой
Хишигсүрэн -
Ёс төртэй.
Нэргүй -
Ёс төртэй. Хүнээ их дээдэлсэн. Хүндэтгэсэн тийм ёс төртэй. Аягүй их ёс төртэй юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд...
Хишигсүрэн -
Аялга өөр үү?
Нэргүй -
Өөр аялгатай. Аялга нь тэндхийхээ өөр аялгатай. Өвөрмонголын аялгу хамгийн анх сонсож байхад нэг инээдэмтэй ч юм шиг гоё ч юм шиг сайхан ч юм шиг сэтгэлд нэг янзын
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бодогддог ш дээ.
Хишигсүрэн -
Эмээ өвөө чинь хэдэн он хүртэл амьд байсан гэж байна?
Нэргүй -
Эмээ өвөө чинь тэгсхийгээд л нэлээд байж байгаад нас барсан гэсэн. Тэгээд өнөө тэр үеийн тэнд байгаа юмыг манай ээж наашаа явахдаа сандраад нүүж явсан ... тэгээд намайг эхэлж очиход ... айл аваад айл нь аваад юу яаж байгаа юм. Хачин гоё тэжээж байлгаж байгаа юм. Тэгсэн чинь манай эгч ээжийнхээ саалийн хувинг авах уу гээд тэгж байгаа юм. Би авах юмсан гэж бодоод л байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хөөрхий дөө тэгээд орхиод явсан юм чинь. Энэ хүн миний ээжийн юм гээд бид нараас илүү нандигнаад хайрлаад аваад байж байгаа юм чинь. Яахав дээ хөөрхий одоо энийг нь аваад яах вэ дээ за яахав тэгээд байж л байг энэ л болохоор аваад хадгалах гээд байгаа юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд би авч өгч чадаагүй.
Хишигсүрэн -
Та тэгээд хэдэн онд эргэж Өвөрмонголд очив?
Нэргүй -
Тэднүүсийг явсны дараа би \цааш нь юм ярив\ тэгээд л аймгийн захиргаан дээгүүр л явлаа даа. Нүгэлтэй худлаа хэлсэн. Жижиг дунд үйлдвэр байгуулах юу авч ирэх гэж байгаа гэж би хамгийн анхны паспорт авах гэж гадаад паспорт тэр чинь нэг их бичигтэй баримттай их юм мэдээлдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тийм байлаа. Тэгээд тэрийг чинь яах гээд аймгийн дарга дээр ороод би нэг урагшаа явж үйлдвэр олж ирэх санаатай явах гэж байгаа ах дүү гэхээр бас явуулахгүй байх гэж бодоод. Тэгээд санаандгүй явж байсан чинь нөгөөх чинь бүтчихдэг юм байна. Нөгөө паспорт чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Паспортаа аваад нэг жил болсон. Явж чаддаггүй.
Хишигсүрэн -
Хнн
Нэргүй -
Тэгж байгаад бэлэг сэлтээ ямар юм авнаа. Олон айл байгаа байх л даа. Тэгээд бэлэг сэлтээ бэлдээд тэгээд нэг юм явах боллоо.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
.... явах юм боллоо. Тэгээд өнөөхийгөө даадаггүй ээ. Ганцаараа явах гэж байгаа.
Хишигсүрэн -
Тэд нар мэдэж байгаа юу?
Нэргүй -
Тэд нарт би одоо очно гээд хэлчихсэн. Яг очно гэж хэлээгүй.
Хишигсүрэн -
Яаж хэл авалцах вэ? Захиа бичих үү? Яадаг байсан бэ?
Нэргүй -
Захиа бичнэ. Захиа бичээд би тэдний үеэр явж магадгүй гээд тэгээд би тэд нартай хэл өгөөгүй. Тэгээд хүүхдүүд авч яваад ... Д.Нэргүй эгчийн юм ямар хүнд юм гээд төмөр хайрцаг шиг юманд аваачаад өнөө олон шилтэй архи мархи янз бүрийн юм хийчихсэн байгаа юм чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Өнөөхийгөө аваад явж өглөө. Тэгээд эд нар машинтайгаа яваад ... түрүүн ах дүү дээрээ очоод ирсэн ... дагаад явлаа би.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэднийд буучихаад байж байсан чинь хамаг ... чинь хил газраар цуварч ороод 15-хан хүн үлдлээ. Ороод гараад л байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд очиж буучихаад утас байхгүй энгийн хошуунд ... энгийн хошуунд байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нөгөөдөх чинь утсаар яриад байдаг. Утсаар л яриад байдаг олдоггүй. 6-7 хоночихлоо тэнд.
Хишигсүрэн -
Аа ха хил гарчихаад уу?
Нэргүй -
Буцдаг юмуу...
Хишигсүрэн -
Та Өмнөговийн хилээр гараад явчихсан юм байна ш дээ.
Нэргүй -
Тийм. Энэ баруун юугаар гараад явчихсан. Тэгээд буцаад явдаг юм билүү яадаг юм гээд бодоод байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд л байж байтал өдөр буцаад явдаг юм билүү гэж бодоод байлаа. Тэгээд маргааш манайхны ... ах дүү нартайгаа уулзаж байна. Тэгсэн нэг хүн байдаг юм тэр л манай охидууд ирж байгаа намайг хүлээгээд өнөөдөр найр хийх гэж байгаа гэж байна. Тэгээд би очиж болох уу гэсэн болно болно гээд манайд очъё гээд хүрээд очсон чинь найр хийж байна. Дуулж хуурдаад жигтэйхэн. Тэгээд хэсэг сууж байгаад унтах юмсан гээд өшөө газар өөр газар унтая гээд байлаа. Тэгээд би унтаад өглөө босоод өглөө болоод боссон чинь тэр миний буусан айл тэгж байнаа. Оо та одоо Монгол хүн гадуур ингэж олон явж болохгүй. Манай энд чинь бас их аюултай шүү. Хулгайч энэ тэр янз бүрийн юм л байдаг юм. Тэрэнд өртөвөө гээд тэгж байна. Тэгэхээр нь бас айдас хүрч байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хүн хөлслөөд явъя гэхээр мөнгө байхгүй. 100 юаниар явдаг гэж байна цаашаа. Тэгээд айлаасаа 100 юань зээлж авсан гэж байгаа юм. Тэгээд очдог юмуу яадаг юм гэж бодоод байсан чинь бичиг баримт янз янзын юм шалгадаг гэнэ .
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд яаж ч болохгүй. Тэгээд байж байтал маргааш нь зээл гэж жаахан байсан юм чинь тэр үед.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Зээлээр явж байсан чинь хүүе танай ах дүү гээд нэг хүн ирлээ гээд тэгсэн чинь өглөө хүрээд очсон чинь нөгөө айлын хүн тэгж байна та одоо нутаг буцах уу гээд тэгж байна. Буцлаа буцлаа ер нь манайхан чинь ирэхгүй юм байна буцдаг юм байгаа гэсэн чинь энд нэг хүн тантай уулзая гээд байх юм танай нутгийн хүн ч юмуу. Аа тэгвэл тэрэнтэй чинь уулзая гээд намайг дагуулаад явчихлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд харсан чинь цонхоор харсан чинь том хүү нь ирчихсэн юм шиг харагдаад байх юм. Худлаа хэлж байгаа юм биш байгаа нөгөө хүүхэд ирчихсэн юмуу хөөе ашгүй дээ гээд ороод ирсэн чинь харин том хүү нь хүрээд ирчихсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
За тэгээд яриад хөөрөөд л машинтай ирсэн байна. Тэгээд яриад хөөрөөд уулзаад тэр жолооч нь хамт хүрээд ирчихсэн тэгсэн чинь би одоо буцдаг юм билүү та нар намайг авах юмуу би ингээд хүрээд ирчихлээ гэсэн чинь тэгсэн чинь нөгөө жолооч нь бас юм мэдэхгүй юм байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь нөгөө жолооч нь чи юу гэсэн үг вэ наад ээжийгээ аваад яв
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Гээд тэгсэн чинь аваад явбал хаагуур хаагуур бичиг баримт шалгах юм чинь
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр хүү ч мэдэхгүй би ч мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд манайхаар бодохоор цагдаагийн хэлтэс тэнд нь хүрээд очсон чинь хөөгдөөд хоёулаа яваад өглөө. Тэгсэн чинь яасан гэхээр тэр болохоор хужаа хэлээрээ яриад болохгүй гэж байнаа гээд л хүрээд ирэх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Чи намайг ах дүүгээ гэж хэл ах дүүгээ хүлээгээд гэр орондоо аваачъя гэж хэлэв үү чи гэсэн чинь хэлсэн чинь болохгүй байнаа гээд байх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд байж байсан чинь нөгөө жолооч нь давхиад ирлээ. Давхиж ирснээ юу гэсэн үг юм оруулахгүй байна гэж оруулалгүй яадаг юм би ороодохъё гээд нөгөөх чинь очоод учир зүггүй юм яриад орлоо. Дор нь бичиг мичиг хийлгээд одоо ах дүү лүүгээ явахаар болчихлоо.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд өглөө тэр өдрөө гарч чадаагүй өглөө явлаа. Өглөө хар үүрээр явлаа. Хаашаа ч явж байгаа юм мэдэхгүй. Баахан айл амьтан дундуур яваад л тэгээд хэдэн шөнө нойргүй хоночихсон одоо яах билээ ийх билээ гээд л бодлоо.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн нар ч гарлаа одоо эндээс хэд вэ гэсэн чинь их явнаа 700-800 км явна пөө тэр чинь тэгээд явж байсан чинь тэр уул руу ийшээ ч нэг гараад тийшээ ч нэг гараад тэгээд явж байтал улсууд суман дээр ирээд буулаа даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгсэн чинь манай ээж ирэх байх одоо буцаад явчихсан уу яав гээд ирэхгүй юм байна гээд мэргэлээд суугаад байх юм. Тэгээд нэг суман дээр очлоо. Суман дээр оччихоод ах дүүд нь ороод нэг цай хоол идчихээд тэгээд одоо гэрээдээ явна даа хөдөө байна л гэх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Нэг том байшинтай адуу хонь багширчихсан хөдөөний айл байна аа. Тэгээд л яваад ирээд тэгсэн чинь ороод гараад л тэд нар их сандраад байгаа бололтой юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд байж байтал хүү нь ээж ч ёстой янзын сандарч байгаа чухамаа чухам ... \инээв\ намайг хажуу талынхаа суудал дээр суулгачихсан. .... бүгдээрээ гараад ирсэн. Тэгээд л 10 хүүхдээс чинь 30 минутын зайтай л ирэх юм. Нэг нэг машинтай л ирэх юм. Тэгээд за манай том нь за манай дараагийнх нь гээд л ирээд байдаг. Жаахан сууж байгаад цай хоол идчихээд л орой болоод үүр болохын үед би үүргэлж тавилаа даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Өнөө хүүхдүүд ирлээ. Тэгээд унтуулахгүй бол болохгүй нь гээд унтууллаа. Жаахан унтаж байгаад өглөө босоод ирсэн чинь нөгөө олон хүүхэд чинь бүгдээрээ том том залуучууд бүгдээрээ хүрээд ирчихсэн. Тэгээд өнөөдүүлтэй чинь яриад хөөрөөд л тэд нар миний яриаг бас элэглээд байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Заримын ойлгохгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ойлгохгүй. Хоорондоо бие биенийхээ үгийг ойлгохгүй. Би болохоор нөгөө аялгуу маялгуугийн сонирхоод аялгуугаар ярихаар ойлгодоггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэндэхийнх нь болохоор хужаа талынхаа аялгуу бүх юмаараа яриад байдаг. Би болохоор орос талдаа голцуу машин тэргийн голцуу оросын юугаар яриад байдаг.
Хишигсүрэн -
Аа
Нэргүй -
Тэгсэн чинь манай тэр хүргэн ах тэгж байгаа юм та нар орос тал руугаа бид нар хужаа тал руугаа болохоор хоорондоо бие биенээ ойлголцохгүй машин техник янз бүрийн юмыг одоо насос масосыг чинь биетээр нь авч ирж үзэж байж ойлгоно.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгж ерөөсөө ойлгохгүй. \инээв\ тэгээд байсан чинь одоо буцаад явна гэсэн чинь буцах юм байдаггүй. Би тэнд 5 сар болчихлоо. Очоод пөө нөгөө буцаад хилээрээ гараад ирнэ гэсэн чинь хил хаагдчихсан. Хил хаагдчихаар зэрэг ...
Хишигсүрэн -
Энд байсан танай гэрийнхэн юу бодож байсан бол?
Нэргүй -
Манай энд байсан гэрийнхэн бол оччихоод дороо буцаад ирнэ гэсэн байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд эд нар болохоор яачихдаг юм болоо гээд байдаг. Тэнд болохоор гарах арга байхгүй. Өнөөдүүл нөгөө паспортыг чинь авч яваад нэг газар очоод хэлээд яриад сунгуулаад байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нэг захиа бичнэ хүүхдүүдээ санаад жигтэйхэн хүүхдүүдийнхээ нэрийг бичээд л за миний хүү юу гэж бичив за миний хүү юу гэж байна .... уйлах юм ер байхгүй. Хүүхдийнхээ нэрийг хэлээд уйлаад байна. Гар нүүрээ угаачихаад дахиад үргэлжлүүлээд унших гэдэг болдоггүй ээ. Тэгсэн манай эгч миний муу дүү гэр орноо саначихаж хэцүүдэж байна гээд за наадахаа битгий унш кирилл уншдаг хүнээр уншуулчихаж гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгж байгаа юм. Үүнийг бичсний дараа уншаарай гээд тэгээд захиагаа бичээд явуулна. Тэгээд манай хүн цэргийн ангид энд ажилладаг байсан юм. Тэгээд захиа бичээд тавиад явуулчихдаг тэгсэн чинь чамд Өвөрмонголоос ирсэн захиа чи ямар учиртай юм юун захиа чамд ирдэг юм. Ёстой эсэргүү юу энэ тэр гэх шахам \инээв\ тэгээд одоо цэргийн шугамаар уншаад ноцтой юм байхгүй байна үнэхээр дүү нь юм байна гээд
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгж шүүгдэж ирсэн шүү дээ.
Хишигсүрэн -
Та Өвөрмонголын хилээр орж ирсэн үү?
Нэргүй -
Буцаад Өвөрмонголын хилээр орж ирсэн.
Хишигсүрэн -
Аршаан аймаг нь хэр хол юм.
Нэргүй -
Хол хол хилээс цаашаа 200км явж байгаад цаашаа 800км явж байж манай эгчийнд очиж байгаа юм чинь
Хишигсүрэн -
Ямархуу аж амьдралтай байсан бэ?
Нэргүй -
Анхан очиход их сонин болохгүй юмаа хужаагаар ярьчихдаг байхгүй юу. Юу ч гэж байгаа юм мэдэхгүй
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Та нар яахаараа тэгж яриад байгаа юм гэхээр аяндаа тэгээд гээд инээгээд ....
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Анхан тэнд очиход яахав дээ за яахав дээ. Манай амьдрал тэдний амьдрал ойролцоо ч юм шиг
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Манайхан арай илүү ч юм шиг үгүй ч юм шиг ...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тиймэрхүү байсан. Сүүлд очиход хамаагүй өөр болчихсон байна лээ. 10 хүүхэд сургуульд сурчихсан. 9 хүүхэд ажилтай болчихсон. Мал хуй нь Өвөрмонголыг сайн тэтгэдэг юм уу гэсэн тийм бодолтой. Тэгээд сая сүүлд очиход бол малтай болсон байсан. Тэмээтэй байсан. Бог малтай байсан. Үхэртэй байсан
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
9 төрлийн мал тэжээдэг. Аж ахуйн орлого нь сайн юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд одоо бол гайгуу болчихсон үнэхээр сайхан болсон байна лээ. Одоо тэд нар ирнэ гэдэг байхгүй юу. Ирнэ гэхээр би санаа зовдог юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэнд очихоор бид нарыг янзын дайлна. Жаахан хүүхдийг багаас нь эхлүүлээд хүн хүндэтгэхийг заагаад өгчихсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хоёр хэлээр ярина. Хуучин Монгол хэлээрээ ярина. Та одоо миний эгч байна шүү дээ. Найр хийнэ шүү дээ. Одоо ингээд намайг очиход чинь найр хийж байгаа юм. Тэгэхэд та дээшээ гээд би эгчийнхээ дээр суучихсан байвал чигтэйхэн ..... үүсэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Яахаараа таны насыг чинь хүндэлж байна гээд нас насаар нь суулгачихдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Би тэгээд эгчийгээ тэгээд их сонин манайхан бол тойрч суугаад идээд уучихдаг биз дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэд нар тэгэхгүй ээ. Хоёр ууц авч ирж тавьчихаад та хөнд та хөнд гээд байна. Пөөх чухам тэгж болохгүй та хөнд гээд надаас настай хүнийг нь тэгэхээр зэрэг та хөнд та гадаадын хүн та хөнд гээд би мэдэхгүй юм чинь та хөнд гээд :...
\ инээв\ ууц хөндөж байж найр наадам явдаг. Хөндөхгүй бол найр наадам цаашаа явдаггүй гэнээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгэхэд би яах вэ та надад зааж өг гээд. Тэгсэн чинь хоёр талаас нь нарийхан нарийхан гурван хэрчим аваад ууцан дээр тавьчих юм. За тэгээд даяараа бүгдээрээ идье гээд их сонин яриатай. Тэгээд нөгөө улс чинь идэж уугаад дуусахаар нь зэрэг бөгсөөрөө гараад явчихна. Орж ирэхээр зэрэг ууцнаас настай хүн өгөхөөр зэрэг аваад гараад явчихна. Ёс дэг хуучныгаа ёстой нандигнасан байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Би тэгж боддог юм. Бид нар чинь бол хүүхэд шуухад толгой дээгүүр давхиад бид нар ямар янзын байлаа.
Хишигсүрэн -
\ инээв\
Нэргүй -
\ инээв\ дээгүүр суучихсан \ инээв\
Хишигсүрэн -
\ инээв\
Нэргүй -
Тэнд юун хүүхэд шуухад дээгүүр тэр доогуур л сууж байгаа юм чинь ...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгэхээр тийм л байдаг юм билээ. Тэнд очоод тэр соёлын харж л байлаа. Ер нь тэгээд хэлж ярьж хаа газрын тэгээд бид нар чинь наана цаана. Одоо тэгээд эдийн засаг нурчихлаа...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ирэх юмсан гэдэг байхгүй юу. Эдийн засаг нурчихлаа\ инээв\ ирэхээр нь хүлээгээд авах эдийн засаг алга буцаагаад өгөөд явуулах эдийн засаг алга....
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо тэгээд хэцүү болчихоод байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо тэгээд хүүхдүүдээс нь Нагаа ээж дээрээ очих юмсан гээд утсаар ярьдаг юм. Оо юу хийж байна яаж байна гээд одоо тэд нар бүгд албан ажил хийгээд мөнгө төгрөгтэй болчихсон манай тэр хэдэн дүү нар Эгчийн хүүхдүүд бүгд ажилтай болчихсон. Хөдөө тэгдэг юм билээ. Хэн нь хөдөө байх юм. Хэн нь ажилд орох юм гээд асуугаад ийм жижиг юм бөглөөд ажилд орчихдог юм билээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэд бүгд ажилд орчихсон. Тэгээд би санаа зовдог юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тийм байдаг юм. Миний муу эгч
Хишигсүрэн -
Саалийн хувингаа ээж чинь мартаад тэр эгч нандигнасан гэж ярьлаа шүү дээ.. ..
Нэргүй -
Тийм
Хишигсүрэн -
Хүүхэд байхдаа үлдээд яадаг байсан гэж ярьж байна. Өвөрмонголд байсан амьдрал нь ямар байсан гэж ярьсан бэ? Сая та Монголд ирээд төрөөд таны амьдралыг ярьсан ш дээ...
Нэргүй -
Тийм
Хишигсүрэн -
Чухам тэр хүн өөрийнхөө дурсамжийг юу гэж ярьсан бэ?
Нэргүй -
Манай эгч чинь их зовж зүдэрч байж их зовлон туулсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Яагаад гэхээр 1-р ээж ааваасаа хол тэгээд очиж үзэхэд манай буурь балгас хоцорсон байна лээ. Тэгээд манай ээж аав энд байсан гээд....
Хишигсүрэн -
Зүгээр зүгээр сайхан ярь
Нэргүй -
Хувьсгалын үед 10 хүүхдээ өсгөх гэж их зовсон юм шиг байгаа юм. Тэгээд одоо айлын зарц ч хийж явлаа. Мал ч маллаж явлаа. Тэгээд түүнийг чинь хоёр хэсэг болгоод...
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Эмээг хориод ... хүүхэд шуухадтайн хүлээд л хүүхдээс хүртэл ээжийг чинь монгол ... бий юу гээд сүүлд нь урилга өгөхөд байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэр урилгыг цагаатгаад өгч байсан. Эх оронд цагаатгал явсан ш дэ. Тэрэн шиг хятад оронд бас цагаатгал явсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд тэр манай 3-ыг болохоор цагаатгалаар бүх юмыг юу яагаад цагаатгалаар наашаа эгч дүү нартай нь уулзуулъя гэж явуулсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд одоо бол жаргал байнаа. Сайхан болсон гээд тэд нар ярьдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тухайн үедээ ядарч зүдэрч л явсан. Гэхдээ яахав дээ хүн зовлон туулдаг юмаа. Тэр зовлонг ямар зовлон гэхэв дээ гэж л байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Гэж ярьдаг юм зайлуул.
Хишигсүрэн -
Ээжийнхээ хувинг яаж тэгж удаан хадгалсан бол?
Нэргүй -
Тэр ээжийн хувинг ачаагаа ачиж явахдаа мартчихсан. Тэгээд саалийн хувинг танай ээжийн чинь саалийн хувин энэ байгаа юм
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд саалийн хувингийн авчих юмсан яахав гээд тэгж байгаа юм. Би тэгээд авч чадаагүй тэгээд за яахав миний өвөг дээдсийн юмыг ийм сайхан хадгалаад жил болгон малынхаа сүү сааль хийгээд аваад байж байгаа юм чинь яахав дээ гээд ...
Хишигсүрэн -
Тэр модон ...
Нэргүй -
Модон саалийн хувин байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд одоо манай муу эгч яах яах юм гэхээр нээрээ ч тийм юм даа
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгье тэгье хоёулаа гээд тэгээд яасан
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд нутаг усандаа нэртэй сүртэй миний тэр хүргэн ах бол ёс барьдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бас ёс их барина. Анагаахын юугаар Рашаан хошуундаа хамгийнхаа дунд охинтойгоо ардын хүрээлэн байгуулчихсан. Рашаан хошуунд тийм сайхан болчихсон байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Манай эгч болохоор хэдэн хүүхэдтэйгээ наана цаана болоод хүүхдүүд нь том том сургуульд ажил төрөл хийгээд одоо бол их сайхан болсон. Их жаргалтай янзын сайхан болчихсон байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд юу яаж байдаг юм зайлуул зовлон их үзсэн л дээ. Зайлуул. Одоо дажгүй сайхан амьдралтай
Хишигсүрэн -
Одоо хэдэн настай хүн байгаа вэ?
Нэргүй -
Манай эгч одоо 67-68-тай юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тийм бий байх тэгээд эсэргүүнийхээ юунаас яадаг юм шиг байна. Яадаг юм өвчин ирвэл хурдан ирэхийг бод бид нар эндээс эмчлүүлэхийг бодъё гээд тэгсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Сая нөгөө бөөр өвдөөд ... байна гээд тэгэхээр зэрэг л урагш нь уйлж унжиж хэллээ. Муу эгчдээ хэлсэн л дээ. Даанч наашаа ирэх арга байхгүй л дээ гээд тэгж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо ирээд ч яах вэ тэндээ идээшсэн улсууд чинь энд ирээд идээшихгүй ш дээ. Эгч минь энд ирээд манайд ирээд бас л ажил төрөл олдох биш ажил төрөл ч байхгүй юм чинь эгч минь энд ирээд идээшихгүй ээ. Одоо тэгээд нутагтаа байсан нь хамаагүй дээр ирж очоод наана цаана байж байвал
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Хоёр газраа хоёр талдаа идээшсэн юм чинь одоо яаж яахав дээ. Хүүхдүүд нь бүгд том болчихсон хамгийн бага нь уржнан байна уу их сургууль төгссөн шүү дээ. Одоо чухам юунд явж байна мэдэхгүй.
Хишигсүрэн -
Таны өөрийн чинь гэр бүлийн хүн хүүхдүүдийнхээ тухай яриач.
Нэргүй -
Манай хүн чинь Дамдин гээд хүн байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Бид хоёр хар багаасаа 20-той гэрлэсэн юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
20-той гэрлээд тэгээд манай хүн чинь Улаанбаатарт трактор комбайны курсад хотод трактор комбайны курс төгсөж ирээд трактор бариад тэгээд хангамжид ажил хийж байлаа. Тэгээд нэг хэсэг гагнуур магнуур янз бүрийн юм хийдэг л юм манай хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд бид хоёр чинь 7 хүүхэд төрүүлээд одоо тэгээд цэргийн 67-д ажиллаж байгаад тэтгэвэрт гарчихсан. Тэгээд хоёулаа гэр орноороо
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Одоо 7 хүүхдийн чинь 3 хүү 3 охинтой
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд л байж байна. Боломжийн хүүхдүүд маань ажилтай бүгдээрээ айл хунар болоод гарсан.
Хишигсүрэн -
Аа ха. Танай бага хүүхэд одоо хэдэн настай вэ?
Нэргүй -
Манай бага хүүхэд одоо хүүхэд гаргачихсан 25-тай байх.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Жил орж яваа.
Хишигсүрэн -
Аа ха танай охины уу?
Нэргүй -
Тийм
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Иймэрхүү байдаг юм бид хоёр чинь. Хоёулаа яах вэ одоо бид хоёр чинь засаг төр хараад ... өгсөн.
Хишигсүрэн -
Юу гэнээ.
Нэргүй -
... өгсөн хавар болохоор ногоо тарьдаг. Өвөл болохоор хүүхдүүдийнхөө дунд тэгээд л
Хишигсүрэн -
Ногоогоо хаана тарьдаг юм?
Нэргүй -
Даланзадгадад
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгээд
Хишигсүрэн -
Ногоо хэр тарьдаг вэ?
Нэргүй -
Манай ээж ногоо тарьдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Дээр үед чинь ногоо тариад төлөвлөгөө биелүүлнэ. Төчнөөн тонн лууван авна гэхэд тэрийг чинь яадаг байлаа. Ээжийгээ лууван тарьчихаад төлөвлөгөө биелүүлчихээд луувангийн бүдүүн бүдүүнээс ангийнхандаа авчирч өгдөг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Ногоо иддэг байсан. Манай ангийнхан чинь тэгэхэд ... тэгээд гулгуулаад явчихдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Нэргүй -
Тэгж л байсан юм.
Хишигсүрэн -
Хоёулаа өнөөдөр яриагаа өндөрлөөд маргааш яриагаа үргэлжлүүлье. Бас асуух сэдвүүд байгаа. Яриа өгсөнд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.