Anonymous


Basic information
Interviewee ID: 990118
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: Urchuud
Sex: f
Year of Birth: 1947
Ethnicity: Halh

Additional Information
Education: some elementary
Notes on education: 4 years
Work: retired
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
family
herding / livestock
illness / health
democracy


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Өнөөдөр Нэргүй эгч бид хоёрын хоёрдахь яриа ярилцлага эхэлж байна. Тэгээд ... Нэргүй эгчийн гэрт ирлээ. Нэргүй эгч гэртээ уриад гэрт нь уулзах зөвшөөрөл өгсөнд баярлаж байна аа. Нэргүй эгч бид хоёр Нэргүй эгч чинь ер жирийн хүнд баймааргүй тийм хувь тавилантай тиймээ? Сонин гэмээр амьдралтай хүн байна гэж бодож байна. Эцэг эх ах дүү нараасаа хилийн хоёр талд үлдчихсэн. Тэгээд 30, 40 жилийн дараа эргээд уулзсан. Энэ хүний тэр түүхийг яриуллаа. Өмнө нутагт яаж очиж суурьшсан. Эгч ах дүүгээ яаж олж авсан. Социализмын үед тэр хүмүүстэйгээ ямар харилцаатай байсан бэ гээд. Тэгээд эцэг эх нь яаж амьдарч байв. Хүүхэд нас чинь яаж өнгөрөв гээд тар талаар хоёулаа ярьсан тиймээ?

Нэргүй -

Тийм

Хишигсүрэн -

Тэгэхээр одоо би нэг ийм юм асуумаар байна. Ер нь та ямар ажил хийж байв. Тэр үед социализмын үед социализмын үед бид нар байлаа шүү дээ. Тэр үед хүмүүс ажилдаа хэр ханддаг яаж ажилладаг байв? Та ер нь ямар ажил хийдэг байсан. Ажлын чинь хамт олон ямар хүмүүс байв гээд энэ тухай ажлынхаар талаар яриач гэсэн үг

Нэргүй -

Би одоо.....

Хишигсүрэн -

Хэдэн наснаасаа ажил хийв?

Нэргүй -

Би ер нь бага 7-р анги төгсөөд манай аав ээж чинь ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За одоо нэг нь ногоо тариад нэг нь одоо манай эцэг эх хоёр хоёулаа ногоо тарьдаг байсан. Далан гээд байж байхад...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ногоо тарьж байгаад манай аав чинь одоо нас барсан юм. Тэгээд манай аав нас барчихлаа чинь манай ээж нэг ийм нэгдлийн мал маллаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үхэр маллаж байсан. Үхэр ногоо хоёр маллаж байсан манай ээж одоо ... тэр далан дээр нэгдэл гэж байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэгдлийн мал маллаж байгаад манай ээж чинь үхэр маллаад одоо тэгээд үхэр маллаж байснаа одоо тэгээд сургуулиас гаргаад хамгийн том нь би болж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо тэгээд сургуулиас гаргаад авчихсан намайг..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үхэр маллаад зун болохоор Балгасан нуур гээд урагшаа байдаг тэнд очоод үхрээ маллаад байж байсан чинь манай ээж нэг өдөр Балгасан нуур үер тавьчихаар айлуудыг дээр үед туугаад явчихсан гэж нэг өвгөн ярьдаг байхгүй юу. Тэгээд шөнө бороо ороод байсан үхэр тугал мөөрөлдөөд байсан жигтэйхэн яадаг юм билээ гэж байтал өглөө болсон тэгээд 6 сарын тоогоор 6 сарын тоогоор одоо хүрээд ирдэг нөгөө тоочид хүрээд ирлээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхлээр нь би одоо жаахан хүүхэд чинь үхрээ маллаж чадахгүй дийлэхгүй тэгээд ээждээ хэлээд зөвшөөрөл аваад ээжээсээ зөвшөөрөл аваад 6 сарын тоогоор нөгөө үхрээ аваачиж шилжүүлдэг юм даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Шилжүүлээд за тэгээд шилжүүлчихээд яаж амьдрах вэ аминыхаа хэдэн мал аваад ... наана л ирсэн юм. Тэгээд 6 сарын тоогоор үхрээ шилжүүлээд үхрээ тамгалаад тэгээд айлд хүргэж аваачиж өгөөд тэгээд нэгдэл чинь нүүлгээд тэгээд голын уулзвар дээр хэдэн малтай тэгээд буучихаад нэгдэл дундын үйлдвэр гээд барилгачид одоо барилгад ороод ажилла манай ээж ч гэсэн барилгад мужаан хийж байсан. Тэгээд барилгад орж ажиллая гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд барилгад орж ажиллаад тэр чинь бага наснаасаа эхлээд 7 төгсөөд төгссөн жилээсээ эхлээд жаахан хүүхэд барилгад ороод тэгсэн чинь яшик гээд байдаг юмдаа одоо чулуу молуу хийгээд дамжлаад дээш нь гардаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрийг би даадаггүй байсан байхгүй юу. Тэгээд хувин мувингаар зөөгөөд л тэгэхэд нэгдлийн улаан булан гээд барьж байгаад чулуу молуу машин трактороор чулуу буталж авч ирдэг байлаа. Говь гурван сайхнаасаа сайрнаасаа чулуу их татдаг байлаа. Тэгээд нөгөө барилгад ороод ажиллаад жил шахам болоод бүүр овоо болоод тэнхээ тамир ч ороод барилгын ажил гэдэг чинь их сайхан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд одоо барилгад тэр үед одоо мэргэжил ч байхгүй. Шавар зуурагч зөөгчөөр ажилд ороод тэгээд хүүхдээ хүүхэдтэй ч болсон. Хүүхдээ гаргачихаад тэгээд бид нар залуу малчдын барилга гээд энэ дээшээгээ суманд очиж барилга бариад аймагт барилга бариад дандаа барилга бариад явна.

Хишигсүрэн -

Аа ха та яг юу хийдэг байв? Нөгөө зөөгч

Нэргүй -

Зөөгч нөгөө чулуу зөөдөг. Одоо тойпуу нүүрээд дээшээ гаргана. Барилгын жинхэнэ туслах ажилчин ..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм байсан юм.

Хишигсүрэн -

Ажил хүнд байв уу?

Нэргүй -

Тэгэлгүй яахав. Тэр үед ёстой хоёр нарны хооронд л хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд анхныхаа хүүхдийг гаргачихаад би чинь за одоо 45 хоноод ....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

45хан хоноод ажилдаа орж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

45 хоноод эргээд ажилдаа ороход том том чулуу зөөнө. Үүрнэ шүү дээ. Үүрээд зөөнө. Тэгээд шат өөд гаргана. Давуулж тавина. Шавар зуурна. Том яшиг хоёр хүн дундаа хоёр талаас бариад зөөдөг. Зөөгөөд аваачиж хийгээд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед их л хүнд байсан даа. Хүнд байсныг мэдрэлгүй тэр том чулуу нууц нуруун дээр зөөгөөд ..

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Том том чулуу жижиг чулуу нүүрэхэд болохгүй том чулуу үүрээд дээр байгаа Улаанбулангийн барилга дандаа чулуугаар барьсан байгаа. Тэр үед том чулуугаар барилга барьдаг байлаа. Тийм байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд би хүүхдээ гаргачихсан. Өдөр хөхүүлж чадахгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яадаг уу гэхээр өнөө найз нөхдийнхээрээ ороод үдийн цай уухдаа хүний хүүхэд хөхүүлээд явна. Тэр ....

Хишигсүрэн -

Өөрийнхөө хүүхдийг яаж хооллох уу?

Нэргүй -

Миний хүүхдийг болохоор манай ээж аваачаад үхрийн сүүгээр угжаад том хүүг чинь тэгээд одоо угжчихна. Тэгээд нөгөө жаал юмыг чинь хонины уутанд хийгээд явна. Хонио хариулаад эргээд ирэхдээ би чинь эндээ ажилтай. Цалингаа аваад ээжийгээ тэжээж байгаа одоо..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яасан гэхээр зэрэг манай ээж чинь орой хөх чинь аймаар ингээд чинчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чинээд орой хүрээд ирэхээр зэрэг яахав гэхээр зэрэг хоносон сүү битгий хөхүүл одоо хөхөө саа гээд..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөө хөхийг чинь сааж сааж сааж тэгээд том хүүгээ хөхүүлнэ дээ. Шөнө хөхүүлэхээд хоночихоод өглөө гараад явчихна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд өдөр болохоор энд тэндхийн хүний хүүхэд хөхүүлээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд харина. Тэр үед чинь хүүхдээ хөхүүлээд хаячихдаг ард үлдсэн аав ээж нь л хардаг байсан. Хамгийн том хүүгээ үхрийн сүүгээр тэжээсэн болохоор тэгдэг юмуу жаахан туранхай наадуулыгаа бодоход

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аймаар туранхай. Тийм хүү байдаг юм одоо том болчихсон л доо. Тэгээд барилга дээр тэгж ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Хэдэн жил ажиллав даа?

Нэргүй -

Би барилга дээр 7 .... 8 жил ажилласан байх. Тэгээд түүнээс хойш нэлээд хэдэн хүүхэдтэй болчихоод барилгынхаа ажлыг би нэг юу яасан юмаа. Ажил руугаа явж байгаад гар хугараад гар хугарснаас болоод барилгынхаа ажлыг дийлэхээ байчихсан. Тэгээд нөгөө гараа эгэлдэргэлээд хүн зовохоороо хэцүү шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би нөхөр нэг трактор комбайнд хойшоо яваад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэгээд хоёр хүүхэдтэй. Тэгээд одоо хоёр хүүхдээ одоо яах ч арга байхгүй. Тэгээд цалин мөнгө байхгүй хүн чинь ... уурлаад хүүхэд халуурахаар зэрэг ажил байхгүй , цалин байхгүй

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ээж дээрээ очихоор нөгөө ээж чинь малаа маллаад зайлуул тэгээд очихоор жаахан гурил будаа янз бүрийн юм өгнө. Түүнийгээ аваад л ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд байж байтал нэг өдөр манай нэг хүүхэд том хүүхэд байхаа халуураад ...

Хишигсүрэн -

Тэр үед танай нөхөр юу хийдэг байсан бэ?

Нэргүй -

Трактор комбайны сургуульд тухайн үед сурч байгаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хотод

Хишигсүрэн -

Аа хотод уу?

Нэргүй -

Тэгээд одоо ганцаараа амьдарч байсан. Тэгсэн чинь юу яалаа би нэг гадаа гараад мөнгө олох юмсан яая даа байз ингээд явж байтал мөнгө олддоггүй юм байх даа гээд совин байдаг даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Совингоор тэгээд явж байтал цасны үзүүрт нэг мөнгө харагдах шиг болох юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр нөгөө өөртөө итгэхгүй арай мөнгө биш байгаа гээд авсан чинь 20 төгрөг байдаг юм. Тэр үед чинь 20 төгрөг их мөнгө. Тэгээд 20 төгрөгөө баярлаад чухам би мөнгө олсон гээд тэгээд нөгөө хүүхэд үзүүлээд эм бичиж өгсөн эм авах арга байхгүй хүүхэд халуураад ямарч байсан хүүхдийнхээ эмийг авчихъя их үнэтэй гэж бодоод очоод эмээ авсан чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өнөө эм чинь яг мөнгөндөө таарчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө 20 төгрөгөндөө таарчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яахав аваад нөгөө хүүхдээ эмчлүүлээд тэгсэн манай нөхрийн авгай өөдөөс алхаж явна. Тэр чинь нөгөө ажил хийж яваа манай нөхрийн Долгор гээд байдаг. Тэрний авгай энэ театрт ажилладаг

Хишигсүрэн -

Нөхрийн чинь юу гэнээ?

Нэргүй -

Манай нөхрийн ах нь ахынх нь авгай

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр алхаж явна. Тэгэхээр нь би нөгөөдөхийг чинь очоод уулзаад сүйд болоод хоёулаа юу байна сонин сайхан юутай гээд тэгж байна юмгүй ээ за та нар яаж байна гээд тэгж байна

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яасан ч юмгүй. Хүүхэд халуураад ерөөсөө болдоггүй ээ тэгээд яадаг юм билээ гээд явж байна гээд тэгсэн чинь пөө яана надаас хэдэн цаас ав гээд өгөөд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөөдөх чинь өгөхөөр чинь баярлаад гурил будаагаа аваад тэгээд байж байсан чинь ... Долгор ахад очоод хэлчихье гээд явж байна гээд тэгсэн чинь манай Долгор ах хүрээд ирлээ. ... хүн орж ирэв.

Хишигсүрэн -

Сайн байна уу?

Нөхөр -

Сонин сайхан юу байна

Хишигсүрэн -

Юу байхав дээ. Танай хөгшинтэй ярилцлага хийгээд байж байна.

Нөхөр -

Ажил сайн уу?

Хишигсүрэн -

Ажил сайн наашаа суу та

Нэргүй -

Тэгээд байж байсан чинь Долгор ах эдний ах хүрч ирээд за юу байна сонин сайхан хүүхэд чинь данги уу? гээд тэгсэн чинь оо данги байна гэсэн чинь идэх юм байна уу? чи гаргаад ир гээд тэгж байна. Би идэх юм байхгүй юм чинь юугаа гаргах вэ? санаа зовоод сууж сууж тэгж байснаа чи чинь идэж уух гурил будаа юу байна чи наашаа хүрээд ир дээ юу ч алга гээд шкаф дотор байгаа юм үзчихээд аа яа манай муу дүү ингэж болохгүй ээ

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За дагаад явнаа гээд тэгж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд намайг дагуулж яваад гэртээ аваачаад мах шөл гурил өглөө дөө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөөхөө авчраад байж байтал энэ трактор комбайны курс төгсөөд энэ хүрээд ирсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хоёулаа байж байгаад энэ чинь ажил төрөл хийгээд ... энд очоод ажиллачихаж байгаа юм. Тэгээд гараа яачихаад 10 жилд нэг үйлчлэгчийн ажил байна л даа тэрэнд орох санаатай

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд албан газар очихоор зэрэг өнөө гараа ингэж тайлчихаад л

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Очно нөгөө ажил руу чинь өнөө барилгаасаа гарч барилга дийлэхгүй юм даа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үйлчлэгч хийхээр арай гайгуу тэгсэн чинь 10 жилд байж байсан чинь захирал нь намайг грушикаар авдаг юм. Нөгөө байрны хүүхдүүд гэж жигтэйхэн олон тэрний хоол ундыг зөөгөөд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд грушикаар яваад ажилласан. Тэгсэн чинь гадагшаа явахаараа ажилчид хүрч ирээд гар хуруу ийм болчихсон байна гэх байх гээд айгаад гадагшаа гарахаар энд нэг гараа гараа ингэж үүрчихээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ажлаа хийчихээд орой явахдаа ингээд гэрээдээ яваад өгнө. Тэгээд 10 жилд ажилд орчихсон хойно яаж ийж байна гэхээр би одоо дийлэхгүй байна тэгээд 8 жилд энэ ажилд орчихсон гэсэн чинь за яахав гээд тэгээд 10 жилд үйлчлэгч хийгээд тэгээд тэрнээсээ хойш 10 жилд үйлчлэгч хийгээд байж байгаад тэгээд музейд бас үйлчлэгч хийсэн . Тэр чинь орон тоо цомхотголд ороод сүүлийн үед гараад нэг ажил руу ороод

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ингэсээр байгаад дандаа үйлчлэгч хийгээд сүүлийн үед ер нь бол дандаа үйлчлэгч хийсээр байгаад ...

Хишигсүрэн -

Аа ха. Ер ажил хийгээд явж байхад дарга ажилчдын хоорондын харилцаа ямар байх вэ? Хамт ажилладаг хүмүүсийн танд ханддаг хандлага ямар байсан?

Нэргүй -

Тэр үед чинь одоо хамт ажиллаж байсан дарга нар чинь ер нь одоогийнхыг бодвол ер нь дарга нар бол ер нь гайгуу шүү. Одоогийнхоос илүү байсан нь бол дарга нар ажилчдынхаа ахуй амьдралыг хардаг үздэг бас нэг өвчтэй зовлонтой байвал эргэж тойрох жишээний

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөө ажилчид чинь тэр үеийн ажилчид нэг нь өвдөөд яачихаар зэрэг бас хүрч ирээд уулзаад гайгуу юу яаж байна ийж байна яамаар байна хө гээд бас яадаг байсан. Би тэр сургуульд ажиллаж байхад миний тэр хамт олон их сайхан нэгдмэл санаатай байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ер нь бол нэгдмэл ер нь их сайхан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хачин сайхан байсан. Одоо бол одоогийнхтой зүйрлэх юм байхгүй. Одоо ч бол гайгуу нь гайгуу дээ. Одоо чинь ажилд авахад чинь ар өврийн хаалга танил тал гээд тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тиймэрхүү юм их байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед тийм юм байдаггүй байлаа. Одоо л танил тал одоо ажилд ороход чинь ар өврийн хаалга бас мөнгө төгрөг өгөх жишээний тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо чинь тийм. Цаг үе нь өөр юм л даа. Тэр үе огт өөр тийм байх юм.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таныг ажлаа хийж байхад хамгийн бахархмаар юм юу байв? Хэцүү юм юу байв? Амархан юм юу байв? Жигшмээр юм юу байв? Энэ тухай ярих уу? Ажил хийж байхад танд бахархалтай юм юу тохиолдож байв? Ямар юм байв?

Нэргүй -

Одоо...ажил хийж байхад одоо ажлаа сайн хийчихээд төлөвлөгөөгөө биелүүлчихээд байж байх их сайхан.. .

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сэтгэлд бахадмаар тийм их ажил хийчихсэн би...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хөдөлмөрийг үнэлэж үзлээ. Шагнал урамшилд бид нар маш их урамшиж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ингээд нэг удаа шагнал авчихсан байхад одоо дараа сард ингээд төлөвлөгөөгөө ингээд биелүүлэх юмсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм их чармайлттай. Тэр үед ажлыг чинь хийхдээ бүүр их чанартай хийнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чанар муутай юм хийхгүй шүү дээ ер нь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чанартай юм сайхан юм гаргах юмсан гээд одоо энэ цонхны амалгаа байлаа гэхэд үүнээсээ сайн хийчих юмсан гээд..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнийг тэгшхэн гаргачих юмсан гэсэн санаатай. Барилгад сүүлдээ би цонхны амалгаа энэ тэр хийдэг байсан. Бид нар бие биенээсээ за үүнийг ингээд тэгээд хийгээрэй одоо ингээд Тэгшус гээд ийм юм байдаг байсан юм. Түүнийг чинь барилга дээр аваачиж тавьчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгш бус байна уу ямар байна гээд утсаар татаж байгаад л тэгж хийдэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ер нь бол чанартай хамгийн гол нь чанар...

Хишигсүрэн -

Аа ха. Хэцүү юм юу байв? Социализмын үед ажил хийж байхад ...

Нэргүй -

Тийм юм чинь одоо...

Хишигсүрэн -

Цалин мөнгө хэр хүрэлцээтэй байсан бэ?

Нэргүй -

Цалин мөнгө бага ч гэсэн боломжийнхоо хэрээр ...

Хишигсүрэн -

Амьдарч болдог байсан уу?

Нэргүй -

Яахав яахав бага ч гэсэн бага цалин авлаа гэж гомддоггүй одоо ажил сайн хийгээд байх юм бол урамшуулал жаал яачихъя гэх жишээний ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Урамшуулал их урамшуулалд бас жаахан жаахан юм өгдөг байсан. Их юм байхгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Жаахан. Тэгээд нөгөө баярын бичиг гэдэг чинь бид нар аваагүй үзээгүй хараагүй юм чинь тэрэн шиг гоё юм байхгүй байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха, аа ха. Ер нь социализмын үед улсуудтай ярьж байхад улсууд ажилдаа их түлхүү анхаардаг байжээ. Ер нь ажлаа л их ярьж байна гэж надад санагдаж байгаа байхгүй юу. Тэгээд ажил амьдралаа хүмүүс яаж зохицуулдаг байсан бэ? Та их олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн бас эх хүн байна. Тодорхой түвшинд амаргүй ажил хийж байна ш дээ. Хувийн амьдрал ажил хоёроо зохицуулахад юу болдог байв аа? Ямархуу байдлаар ажил , амьдралаа ...

Нэргүй -

Тэрийг чинь цэцэрлэг , ясли гээд юм байлаа. Одоо 45 хоногтой хүүхдийг цэцэрлэгт ясли гээд хоног хоног нас насаар 45 хоногтой , нэг настай, хоёр настай, гурван настай гэж авдаг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэцэрлэгүүд авдаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр чинь бид нарт их түлхүү өгдөг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бол бид нарт нэлээд сайхан одоо би чинь 7 хүүхэд хүмүүжүүллээ гэхэд хамгийн томыг нь манай муу ээж маань өөд болохоосоо өмнө өсгөж өгсөн. Тэрнээс хойш 6 хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь бас асар их ажилтай байлаа. Тэр 6 хүүхдээ болохоор би яасан гэхээр зэрэг өнөө ажилдаа явахдаа өглөө 6 цагаас эхлээд хүүхдүүдээ босгоод л 8 цагийн хооронд 9 цагийн хооронд ажил тасалж болохгүй цаг минут бол одоо нэг 10 минут хожигдох юм бол цалингаас хасна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм учраас цагаасаа өмнө 20-30 минутын өмнө хүүхдүүдээ хүргэж өгөөд үүрэхийн үүрээд дагуулахын дагуулаад 2 хүүхдийг нэгийн хэвтүүлээд , нэгийн хөл дээрээ суулгаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд цэцэрлэгт аваачиж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л сүүлийн үед сүүлийн 4-5 хүүхдэд цэцэрлэг гэдэг юм байгуулаад тэрэнд чинь хүүхдээ өгөөд тэгээд нөгөө өдрийн цагаар гүйж очиж хүүхдээ хөхүүлчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэдхэн минут үдийнхээ цайгаар ... тэгээд цайтай бол цайтай , үгүй бол үгүй тэгээд л ажилдаа гараад явна. Орой болохоор нөгөө хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад тэгээд орой ирээд хоолоо хийгээд ... Ажил амьдрал хоёрыг чинь цаг минутын дотор л амжуулна. Ерөөсөө минут цагтай цаг хараад л хагас бүтэн сайн өдөр яадаг гэхээр Мандалговь гэж ..

Нөхөр -

Мандалговь гэж биш ш дээ

Нэргүй -

Оо хогоо

Хишигсүрэн -

Даланзадгад

Нэргүй -

Мандалговь чинь Дундговийнх юм байна.

Нөхөр -

Тийм

Нэргүй -

\инээв\ Даланзадгад

Хишигсүрэн -

Аа ха. Хагас бүтэн сайн өдөр

Нэргүй -

Хагас бүтэн сайн өдөр юу яагаад ... гэрийнхээ ажлыг амжуулна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхдүүдийн хоол унд хийж өгөх бүх гэрийнхээ... одоо тийм одоо юу яана л даа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Амжуулна даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хагас бүтэн сайн өдөр юмаа угаана. Ажлаа амжуулж

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цаг минуттай цагтай харьцаж байж л хүүхдийнхээ юмыг бүгдийн тэгж юу яана.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж амжуулдаг байлаа ер нь болбол...

Хишигсүрэн -

Ер тэгээд социализм дуусаад одоо бид нар чинь 20 гаруй жил социализм биш социализм биш замаар амьдарч байна ш дээ. Улсуудын ажилдаа хандах хандлага яаж...

Нэргүй -

Одоо юу

Хишигсүрэн -

Тийм яаж өөрчлөгдөж байна.

Нэргүй -

Одоо болохоор..... одоо бид нарын ажиллаж байсан тэр үеийг бодвол одоо улсууд чинь ер нь ажилдаа ер нь ... сайн биш ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ер нь ...

Хишигсүрэн -

Би үүнийг аваад танд буцаагаад өгчихье за

Нэргүй -

Оо тэг тэг

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

............ Өөртөө авчих...

Хишигсүрэн -

Би үүнийг өөртөө авчихъя

Нэргүй -

Чи наанаа сууж л бай.

Нөхөр -

Тэрийгээ аваад өгчихгүй юу. Тэр хэрэггүй юмаа.

Нэргүй -

Энийг өөртөө авчих.

Хишигсүрэн -

Ингэж байгаад авчихъя.

Нэргүй -

Тэгээд яахав

Хишигсүрэн -

За ямар байдалтай ... гэнээ. Дахиад эхлээд ярих уу? Хоёулаа дунд нь самуураад ...

Нэргүй -

Одооны улсууд байна ш дээ одооных нь бол дээр үеийн бид нартай адилхан ажлын хариуцлага, хяналт гэж үнэндээ байхгүй. Сул болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хаана ч албан газар хүрээд хүнд суртал ихтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За янз бүрийн энэ тэр юм зохион байгуулахдаа дандаа ар өврийн хаалга , ажилд авсан ч ар өврийн хаалга албан газрын дарга нарыг харж байхад дандаа өөрийнхөө танил тал өөрийнхөө төрөл садан ч юмуу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо нийгэм чинь тийм болчихсон байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дээр үед чинь тийм юм байдаггүй байлаа. Авилгал бол одоо хүн болгонд... одоо өвдөөд эмнэлэгт хүрээд очиход тиймээ

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дээр үед эмнэлэгт ээ гээгээ минь өвдөөд хүрээд очих юм бол цаг минутаар одоо яаж байна одоо юу болж байна гээд хүрээд ирдэг одоо бол тийм нийгэм байхгүй болчихсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сая ... ингээд очиход чинь ерөөсөө та яваа цаашааа яв нөгөө хөл нь хугараад санжиганасан байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд чинь зураг авахуулчихаад та гэртээ байж бай тэр чинь одоо юу гэсэн үг вэ? хүний хөл хугарчихаад хүрээд очиж байхад чинь. Тэгээд би 5000 төгрөг өгөөд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эмнэлэгтээ 5000 төгрөг өгч байж ямарч байсан эмчлүүлнэ гээд ... Тэгээд намайг хүлээж аваад яасан гэхээр хөнжил аваачаад хөл доогуур чихээд хөл чинь ингээд бохироотой шөнөжингөө санжигнуулаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо шөнө жижүүрийн эмч хүрч ирээд үзээд хараад тэгснээ ... арга хэмжээ авна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай аймгийн эмнэлэгт ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд би чинь бохироод хөл ингээд бороолоод хавдаад ... өглөө эмч ирээд сувилагчаа загнаж байгаа юм. Та нар яагаад ор морон дээр гаргаж авдаггүй юм. Тэгээд өнөөхийг чинь орон дээр гаргаад авсан чинь пөө нэг хүн чинь хөлнөөс татаад нэг хүн чинь орилуулаад чарлуулаад тэгж байж тэр өндөр сүрхий орон дээрээ тавьж байж туухай муухай хийж байж ингэж зовлонгоо идэж байсан. ... Тэр нь дээр үеийн нийгмээс огт өөр одооны нийгэм өөр болчихсон. За тэгээд жаахан юм авчираад эмчид өгчих юм бол нөгөө эмч дом чинь тариа мариа чинь цаанаас орж ирж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хийх ёстой юмыг хийхгүй. Эмнэлэг нь төсөв хөрөнгө байдаггүй юмуу юу байдаг юм гамнаж байдаг юмуу

Нөхөр -

... Нэгнээсээ сонссон юмуу 5000 төгрөг .....\ сайн сонсогдохгүй байсан\ ..... яахав манай нэг ах байсан хүнээс 5000 төгрөг аваад маргааш нь дахиж яваад 50000 төгрөг авч ирээд .....

Нэргүй -

Яг тийм

Хишигсүрэн -

Ер нь их өөрчлөгддсөн гэж хэлэх гээд байгаа.

Нэргүй -

Одоогийн нийгэм муу тал руугаа уналт талруугаа....

Хишигсүрэн -

Харин таныг ийм ярихлаар зэрэг ийм юм асуумаар санагдаж байна. Ер нь тэр 90 оны ардчилсан хувьсгал, энэ өөрчлөлтөнд та яаж ханддаг бэ? Хувь хүний чинь хувьд танай гэр бүлд ямар өөрчлөлтийг авч ирэвээ. Яаж өөрчлөгдөв өө гэж асуумаар байна. Юу өгөв. Та нарт ардчилал. Аа та ардчиллаас юу авна. Юу авч ирнэ гэж хүлээж байв.

Нэргүй -

Ардчилал гэдэг бол одоо хамгийн анх юу яагаад гараад ирлээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үгүй яахав бид нарт хувь хөрөнгө байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хувийн мал ахуй гэж тэр үед байгаагүй ардчилал гарч ирснээрээ яахав малыг ард түмэнд өгсөн тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр бол яахав бид нарт нөлөөллөө. Малгүй байсан хүмүүс малаа аваад ... бид хоёр бас хэдэн малтай болсон доо.

Хишигсүрэн -

Яаж та хоёр малтай болов аймгийн төвийн айл?

Нэргүй -

Аймгийн төвийн айл...

Нөхөр -

.Тэгсэн байхгүй юу хөдөөний айлууд ... гэр мэр янзлаад өгөөч гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

... Очиж янзалж байгаад мал тэр үед хямдхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Тэгээд хэдэн малтай болъё гэж бодоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

... Зах дээрээс гараад мал аваад тэр үед хямдхан байсан.

Нэргүй -

....

Нөхөр -

.За нэг хэдэн ишиг авч байгаа юм. За нэг хоёр ишиг авлаа. Сайхан бүдүүн ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Тэр өдрөө арван ишиг аваад өнөөдүүлийгөө наадуулдаа даатгачихсан. Чи нэг хурга нэг ишиг хоёр өгөөрөй

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..: Өсдөггүй бол би чамаас авна шүү. Чи нэг ишиг хурга хоёр чи нэг ишиг хурга хоёр гээд л айлууддаа... Тэгээд яахав нэг өдөр яваад 35 хоньтой

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..: 35 болоод нөгөөхөө гэр мэрийн янзлаад будаад .... 5 ишигтэй ямаа өгч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Нөгөө айлаас 10 ишиг аваад 20 малтай болж байгаа юм. Тэгээд маргааш нь манайхны нэг хамаатан байдаг юм. Тэрнээс нэг 6 хонь \хүүхэд шуугилдаад байв\ тэгээд 35 малтай болоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Хашаан дотроо хашаад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Өвөл 11-ийн идчихсэн.

Хишигсүрэн -

\инээв\

Нөхөр -

..Тэгээд цагаан сар болоод яг цагаан сарын битүүний урд өдөр ямаа төрж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Энэ гэрт оруулаад пийшингийн наана хайрцагтай.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Тэгээд би төллүүлээд ... тэгээд тэр жилдээ 35 илүү бараг 40 хүрээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Тэгээд энэ аймгийн төв дээр хүүхэд хариулна. Өглөө ийшээ хол явна. Хүүхэд ч зутарчих юм мал ч зутарчих юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.... ийшээ нүүгээд сар гаруй болж байтал ... тэнд нэг сайхан бууц байна...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..... эндээс 7 кмт очиж нэг буугаад тэгээд малтай болоод ... тэгээд нэг хүүхдээ 40 малтай гаргаад ... дараагийнхаа хүүхдийг бас 40 хэдэн малтай бас гаргаад...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Дандаа Дундговийн ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Тэгээд нөгөөдүүл чинь ... зах дээр зарчихсан байсан.

Хишигсүрэн -

Хнн

Нөхөр -

.. Тэгэхээр зэрэг нөгөө ....... .................... мэдэрдэг болчихлоо. Тэгээд нохой ам руугаа нүүгээд....

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. \утас дуугарав\

Хишигсүрэн -

Тэр нохой ам гэдэг нь юу вэ?

Нөхөр -

.. \утсаар ярив\ Нохой ам гэдэг чинь нэг ийм юм байгаа юм. Энэ хар нохойн ам гэж дээр үед байсан одоо ч байгаа. Мөрдөж байгаа. Жилийн нохой ам, сарын нохой ам, өдрийн нохой ам гээд байдаг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Яг мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Өнөөдөр дуртай өдрөө нүүгээд явчихаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. За өнөөдөр ийшээ нүүнэ. Ийшээ нүүх байсан бол гараад....

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Нохойн ам байвал тэр нь одоо шороо луу явж байгаа гэсэн утгатай.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.. Зөрүүлээд амьтны ам руу... аа түүнийг зөрүүлээд нохойн ам байвал гараад ийшээ яваад .. юмуу ийшээ явж байгаад ....

Хишигсүрэн -

Зүгийн буруулж гараад...

Нөхөр -

..Зүгийн буруулж гараад очоод ингээд тавьчихаар бас зүгээ буруулаад... ийм дээр үеийн юм байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Би бол мэдэхгүй. Мэдэхгүй яваад маш их хэцүүрч байгаа юм. Манайх ноднин нэг өдөр ишиг үхчихгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..Хөдөө байж байсан. ... ороод ирж байна. Нохой ам хаанаа байгаа вэ? нохой ам хойноо байгаа .... нохойн ам руу гараад

Хишигсүрэн -

Зуд муд болоогүй байхад уу?

Нөхөр -

.Болоогүй байхад өглөө малд яваад тэгээд үхүүлчихнэ. .... тэгээд нохойн ам чинь хаа юм. Оо нохойн ам руугаа явчихсан байш дээ гээд одоо яахав гэхээр одоо нэг ном уншиж өгнө гээд тэгээд ном уншиж байгаа юм. Шашин байх ёстой юм байхгүй бол болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Есүс гээд хамаг юмаа хаяад Манайх нэг том бурхантай байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.Түүнийгээ тахиж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Тэр бол буруу биш Тахих буран байвал түүнийгээ тахиж байх хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

....... Танайд аюул учрах гэж байж хийдэд өгчих.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.Тэгэхгүй бол танайх болохгүй. Танайх Бурхан бол амьд байх ёстой. Хүн шиг амилчихсан шүншиглэчихсэн юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Өдөрт гурван удаа яаж байх ёстой гэнэ. Тэгэхэд манайх чинь сард нэг удаа өргөхдөө үгүйтэй байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Тэгээд хийдэд өгчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. ............................. \сайн сонсогдохгүй байна\ ... манай хүн чинь эмнэлэг мэмлэгээр их явна л даа. ... яваад үзүүлээд ирсэн. Уйлаад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Яасан гэсэн чинь би үхэх юм байна. Яасан гэсэн чинь миний бөөр устачихаж.......

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Би загнаад чи ганцаар байгаа юм уу? Үр хүүхэд чинь байна. Хань ижил чинь байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Таньдаг хүн зөндөө байна. Яагаад байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Тэгээд хоёулаа Өвөрмонгол эмчид үзүүлээд Өвөрмонгол ах нь ирээд сольдог юм. Манай нутагт солино. Гэхдээ найдвартай биш

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. Найдвартай биш хуучин юм тавина.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

. ................... Батзаяа гэдэг үзвэрч зурхайч байгаа тэнд оч гээд тэгээд утасдсан чинь хүрээд ир хүрээд ир гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд хоёулаа очоод тэгээд үзүүлсэн. Барьдаг судас мудас барьдаг хүн байна лээ. Мэргэлдэг хүн

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Зүгээр ороод ирсэн хүмүүсийг мэргэлж үздэг. Чиний бөөрийг устсан гэж хэлэхгүй юм байна. Зүгээр жаахан суналттай л юм байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд 6 удаа бариад зүгээр болгосон. Ирээд доргиосон уу? яасан юм жаахан өвдөөд одоо жаахан өвдөөд байгаа оншлогоо хийлгэх эмчлүүлэх гэхээр мөнгө байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо оншлогоо хийдэг. Өвдөж байсан хүмүүс бүгд эмчлүүлээд эдгэсэн.

Хишигсүрэн -

Ямар зочид буудалд байрлаад байгаа Гонконгийн аппарат уу?

Нөхөр -

Аа тэр чинь түүнд үзүүлээд онош гаргуулдаг. Оношоо гаргуулсан байхад дараагийн эмчилгээнд ороод манайхаар бол эмчлүүлсэн ч болно. Аппаратанд нь эмчилгээ байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд очоогүй ...... тэр аппарат нь маш сайхан

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Үйлчилж байна........ би мөнгөгүй болчихоод байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Баян буурал хангай минь гээд байгалиа шүтэж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.... Баян буурал хангай минь мөнгө хайрла гээд \инээв\ ..... \сайн сонсогдохгүй байна\ .......... тэгээд... манайд их үйлчилж байна.

Хишигсүрэн -

Та өөрийгөө танилцуулаач. Хаана аль нутгийн хүн....

Нөхөр -

Би Өмнөговь нутгийн хүн Баяндалай сумын хүн..

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Эхээсээ манай эх гурав, дөрвөн хүүхэд гаргасан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Анхныхан хүү нь өнгөрчихсөн. Дараагийн хүү нь манай ах....

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд гуравдахь нь би байгаа юм. Тэгээд манай нэг дүү байсан өнгөрчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд бид хэд яахав дээ. Багадаа эцэг эхийн гар дээр хөдөө байж байгаад...

Хишигсүрэн -

Аль сум бэ?

Нөхөр -

Баяндалай

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Манай эх залуухан 30 хэдтэй байсан байх. Нэг хүүхэд гаргаж Ахтайгаа хоёулахнаа ээжтэйгээ байдаг байсан юм. Манай ээж настай хүнтэй суучихсан байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Би жаахан байсан юм сайн мэдэхгүй 50 хэдэн он шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

54 он юм байна. Тэгээд манай ээж өөр хүнтэй суусан байхгүй юу.

Хишигсүрэн -

Нөгөө хөгшин хүнээсээ өөр үү?

Нөхөр -

Салаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энэ урьд Хүрмэн гээд сум байдаг юм. Тэнд очоод суучихгүй юу. өвөл болохоор тэнд суугаад сургуулийн камендант хийгээд хавар болоод сургууль тарахаар дагаад нүүдэг.

Хишигсүрэн -

Ээж чинь үү?

Нөхөр -

Үгүй манай тэр ээжийн нөхөр 10 насаар ах байсан байх нэг мэдсэн чинь суучихсан. Тэгээд тэр хүн хаанаас ирсэн гэхээр Өвөрмонгол хүн адуу малын хулгай хийж байгаад баригдаад тэгээд Монгол руу орж ирсэн. Мал туусан хүн дагаад манай суманд очоод тэр хүнийг ашиглаж авч ирээд нуугдчихгүй юу. ирэнгүүт 500 цаас өгөөд Өвөрмонгол явна гэрт нь ямар ч хүн байхгүй. Тэгээд давхиж ирэхэд нь манай ээж гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд яагаад танилцаж бариад суучихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд байж байсан. Тэгээд яахав нэг хүүхэд гарсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд адуу малтай амьдрал нь арай дээр байсан байх л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ямар ч байсан өлсөөгүй байх. Тэгээд би 2-р ангид байхад манай эх нас барсан.

Хишигсүрэн -

Хнн

Нөхөр -

Өвдөөд ахтайгаа хоёулахнаа хоцорсон. Нөгөө хойд эцэг чинь манай эхийг амьд байхад өөр хүнтэй суучихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Манай дүүг аваад явчихсан. Тэгээд байж байтал гэр мэрийн маань авна гэж ирээд би өгөхгүй гэж загнаад..

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд хойд эцэгтэйгээ таарахгүй. Баяндалайд сургуульд сурч байгаад..

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Нөгөө манай ахыг дагуулаад хойд эцэг чинь Өвөрхангай руу оторлоод явчихсан. Тэгээд ганцаараа өглөө яаж босож байсан юм. Гэртээ хаашаа харна навсгар юу идэж ууж байсан юм тэр үед одоо мэдэхгүй байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Мөнгө өгдөг байсан байх. 10 цаас л авч ирж өгдөг байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Байж байгаад л 10 цаас авч ирж өгдөг. Түүгээр юм авахгүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хэдэн молоко аваад идчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд хичээлдээ давхиж очоод

Хишигсүрэн -

Мориор явах уу?

Нөхөр -

Аа

Хишигсүрэн -

Хичээлдээ мориор явах уу?

Нөхөр -

Явган явна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Суман дээр юм чинь ойрхон айл дуудна. Юм хийж байгаа. Чи нааш ир нааш ир.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хоол иднэ. Орой гүйж явтал нэг айл хөөе хөөе нааш ир хоол идсэн үү? Гэнэ идээгүй гэнэ. Нааш ороод ир хоол ид гэнэ. Өвөл бол хэцүү эндээс тийшээгээ гүйнэ. Тэгээд байж байтал миний эцэг миний төрсөн эцэг Хүрмэнд байдаг байхгүй юу. намайг жаахан байхад тэр эцэг бас мэддэг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хүрч ирдэг юм байна. Багшид хэлсэн чинь ядарсан амьдралтай хүүхэд эцэг рүүгээ явбал яв гэдэг юм байна. Уухайн тас

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

...............Манай нэг аавын хамаатны машинд суугаад Хүрмэнд очоод хойд эх юу ч мэдэхгүй юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хөө ёстой ус цасанд оруулаад хувцас хунар солиод өмд хумд бүх хувцас солиод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Оёж шидэж өгөөд сургуульд ороод сайн сурлагатай гээд тэгээд сургууль төгсөж аваад буцаад Баяндалай руугаа очиж байгаа юм. Гэртээ очоод тоосго цохиж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

120 төгрөг авч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Аваад 60 төгрөг тушаагаад пионерийн зусланд амарчихаж байгаа юм. Нэг сар билүү амарчихаж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

60 төгрөгөөр нь хүүхдүүдтэй чихэр аваад идчихнэ. Юу байхав. Тэгээд амьдрал яахав ахтайгаа ах хүрээд ирсэн. Ах барилга дээр би тэнд 4-р анги төгсөөд хүрээд ирсэн. Энд 5-р ангид сураад би 5-д суусан чинь өнөө муу гэр хэвээрээ энд байж л байсан хэвээрээ манай нэг эгчийнх байсан тэднийхээр голдуу. Тэгээд ах барилга дээр ажиллаад тэгээд 5-р ангиасаа шарлаад өвөл ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд тэр чигээрээ сургуулиасаа гарчихсан.

Хишигсүрэн -

Хнн

Нөхөр -

Тэр үед гэгээрлийн хэлтсийн дарга гээд байсан юм. Бичиг ирэхээр хаячихаад л ... 2-3 дуудагдаад 2-3 очоод болдоггүй. Тэгээд сургуульд суугаагүй. 6-д суугаагүй 5-аасаа гарчихсан. Тэгээд эндээ байж байсан чинь би 3-р ангидаа байхдаа бригад дээрээ бригадаас нэг хүн дуудаад ... нэг ажилд оруулаад ажил хийдэг байхгүй юу тэндээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэнд нь би очсон чинь 3-р ангийн хүүхэд .... 40-ийн бетоноор ус зөөгөөд ....

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

3-р ангийн жаахан хүүхэд...

Хишигсүрэн -

Хнн

Нөхөр -

Тэгээд 50 метр газар явсан юмуу? 10 метр газар явсан юмуу? Тэгээд аваачиж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэнд байгаа хүмүүс пөө шавчихсан. Намайг ус үүрээд явж байхад... савж унаж байна. Явраад...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд гуанзанд үнэгүй хоол идэж байгаа юм. Тэнд ... тэгээд байж байгаад тэгээд бригадын дарга хүрээд ирсэн. Би барилгад нь ороод таньдаг юм байна. ... Гэр орондоо ганцаараа уйдна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..... 15-тай байсан. Тэгээд гудамжинд хаячихсан хүзүү байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гайгуу хүзүү махтай нохой зулгаасан. Түүнийг авч ирээд нэг залуутай хоёулаа... усаар угааж байгаад хоол хийгээд идчихэж байгаа юм.

Хишигсүрэн -

Пөө

Нөхөр -

Хоол хийгээд идчихэж байгаа юм. Нэг жаахан нар амтлагдсан. Хачин сайхан... ..... Тэгээд тэр залуу намайг ажил дээрээ авч ирж байгаа юм. .....Энэ хүүхэд бол ажилд сайн манай бригадын хүүхэд. ... За даа байз яая даа. ..... 1-т би хулгай хийхгүй хулгай хийдэг бол ..... дарга нь за яахав ах нь элсүүлээд авчихъя...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ажилд орлоо............................................тэгээд ажилчин болоод барилгад ажиллаад .......................тэгээд барилгачин болж байлаа. Тэр хооронд 3 сарын мужааны курс явлаа. ....Дорнод явах уу? гээд явна гээд очоод мужаанаар 2 жил сурч байгаа юм. Тэгээд мужаан болчихоод .... сар ажиллаад тэгээд цэрэгт явсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Цэрэгт явахдаа энэ Нэргүйтай чинь дөнгөж суугаад дөнгөж суучихаад бүдүүн гэдэстэй байхад нь би цэрэгт яваад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

... Барилгад байж байгаад цэрэгт явж ирээд ......................манай хүн барилга дээр ажиллаад байж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Усжуулахад байж байгаад трактор компианд яваад тоо бодож чаддаг юм бичиж чаддаг хүн авна гээд 4-р ангийн боловсролтой хүн авдаг байсан. Түүнд 4-р анги төгссөн хүмүүс ирнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд явж ирээд тракторын жолооч болж ирээд .... 4жил трактор барьчихаад 2 жил 2 өөр газар хуваагдаж хийгээд тэгээд сүүлд гагнуурчин хийгээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гагнуурчин хийгээд цалин бас их өндөр авна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энэ сард надад түдэн төгрөг хэрэгтэй гэж тийм гэрээ хийж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

1000 төгрөг бол мянга 500 бол 500 авна. Тэгж авдаг байсан хүн чинь .... доошоо унаад 350 төгрөг авдаг болж байгаа юм. Ер нь болохоо байгаад манай цэргийн ангийн одоо 164 цэргийн ангийн дарга байсан архи уугаад Хатанбүүвэй гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

....... \сайн сонсогдохгүй байна. \архи өгнө. Тэгж танилцаж байгаад цалин 550 авах болоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

..... 800 төгрөгний цалин авдаг. Хамгийн сүүлд 40,000 авч байлаа шүү дээ. Тэтгэвэрт гартал ...

Хишигсүрэн -

Тэгээд Ардчилал гарахад яаж нөлөөлөв. Юу хүлээж байв тиймээ?

Нөхөр -

Ардчилал эхлэхэд бид дэндүү томоотой. Толгой муу ажиллаж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо цэргийн ангид байсан хүмүүс цөм хоосон хоцорсон.

Хишигсүрэн -

Аа ха өмч хувьчлалаар тиймээ?

Нөхөр -

Өмч хувьчлалаар юу ч үгүй хоцорч байгаа юм. Нэг машин аваад гарчихвал гарчихаар зарим нь тэгээд аваад гарсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд ардчилал гарсан. Ардчилал бол зөв байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Зөв гарч ирчихээд сүүлд нь ........ ил тод гээд тоншуул сэтгүүл дээр гардаг шиг дэндүү задгай болсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ямар ч удирдлагагүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо ч гэсэн ямар ч удирдлагагүй болоод бүх юмыг хахуулиар шийддэг болоод одоо хилийн гааль гээд манайх хоёр гааль байна. .... мөнгө олох байцаагч нар мөнгө олохоор зогсож байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ямар ч зорилгогүй. Одоо хилээр гараад ирэхэд шалгана. Жолооч ганцаараа үлдэнэ. Бусад нь буугаад яваад өгнө. ............................бүгд тэгж гардаг Монгол хүмүүс бүгд тэгж гардаг. Тэгэхгүй бол нууж гаргаж байгаа юм. .......Мөнгөтэй хүн бол мөнгө өгөөд л хийх ёстой юмаа хийчихнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Бараг хил тэгээд л гараад явчихна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэд нар мөнгө өгсөн юм чинь шалгахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд л гаргаад байна. Тэгж л гааль гарч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гаалийн байцаагч нэг буухдаа машин .... 10-аад сая төгрөг. Машин хамаагүй цөөхөн байлаа гэхэд 6 сая төгрөг. 7 сая төгрөгтэй бол найдвартай бууж ирж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд би бодож байгаа юм. Би жолооч ирж очихын .... Хамрын хийдээр яваад , гашуун сухайтаар яваад ирж байгаа юм. Тэр бүх юмаа ... нуудагийн нуугаад хамт яваад хоноод эргэж ирээд 200000 төгрөг өгч байгаа юм л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Бага л өгч байгаа биз дээ. Өөрөө ..... гараад л дугуйгаа хийлдэг. ..........................тэр жолоочид бол асар их мөнгө өгдөг. ................. ........................ ................ Манай монгол дэндүү хүлцэнгүй. Хятадын ороод ирэхэд юу ч авахгүй. Тэр Хятадуудыг шалгахгүй. Хилийн боомтоор Хятадууд наашаа цаашаа чөлөөтөй. Монголчууд зогсож л байхад хятадууд ... юу ачаад явж байгаа юм бүү мэд. Тэр дотор чухам хар тамхи явна уу? тэсрэх бодис явна уу? бүү мэд. Юу ч мэдэхгүй шалгахгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.......амь даатгал... НӨТ-ийн бичиг гээд л асар их мөнгө төлж орж ирж байна ш дээ. Орох бүрдээ тэр нь. Орох бүрдээ тэнд өгнө. Өдөрт 2 орвол 320-ийг төлнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд тийм байдалтай амьдралтай манай монголын ... засгийн газар хятадад дэндүү энэрэнгүй. Монгол хятадын эрхшээлд орчихоод байна. Одоо тэр ..... Дорнодод бол хятад их байна. Монголд олдохгүй.... Тэгээд монголын хэдэн дарга нар тэрийг бүгдийн....

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.... Нефтиэ Хятадад өгсөн. 3000 хятад ажиллаж байна. Монгол ажилчин байхгүй. Дарга нь монгол хүн байна. Инженер нь монгол. Тэгээд бүх мөнгөө өөрсдийнхөө хармаанд хийж байгаа юм. .............. Мөнгөтэй хүмүүс хуулинд захирагдахгүй юм даа. Аргагүй юм. Манай аймагт 3 том уурхай дөрвөн ч уурхай ажиллаж байна. Олон овоо гээд уурхай байгаа монголын тэр л ганцхан монгол нэртэй үйлдвэр явж байна ш дээ. Жинхэнэ монгол инженертэй. Монгол ....

Хишигсүрэн -

Ажилчидтай...

Нөхөр -

Мандал-овоогийн хэдэн ажилчид дандаа монгол. Инженер нь монгол, дарга нь монгол тэр л монголд орлогоо өгдөг юм байна даа. бүх юмаа өгдөг. Тэгээд Таван толгой, Оюунтолгой эд нар өгч л байгаа байх. Засгийн газар томчууд хуйвалдах гээд гэрээгээ хийж чаддаггүй. Одоо чухам юу болж байна. ........нинжаа нар ухаад байж байна. .... бариад ирж байгаа юм. Өмнөговь Улаанбаатарын хүмүүс байцаагдахгүй мөнгө өгөөд гараад ирж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгэхэд миний энэ хүү сая орж ирдэг хүү мотоцикл аваад нэг хүнтэй хоёулаа багаж аваад тэгсэн чинь үхсэнийхэн Улаанбаатарын машинтай хүнтэй. Арай хөлдөж үхэхийн наахан нөгөө хэд нь ингэж ажиллуулдаг юмаа гээд моторын ажиллуулаад шороонд хүчтэй эргүүлээд бүх юмын гаргаад хаячихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.......... Та нар авдаг юмаа авсан болоо. Тэгээд мөрдөн байцаагч дээр очоод аймаг ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. Би өнөөдөр жагсаал хийж үзсэн тэр жагсаал дээр аймгийн удирдлага нэг ч ирэхгүй байгаа юм. 2, 3 удаа жагсаал хийсэн. Захиргааны үүдэн дээр жагсаал хийсэн..................... газрын гүний баялагийг судлана гэнэ. Ямар юмаа судлах юм бэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хавтаст хэрэгт тэгж бичсэн байгаа юм. Ер уншиж судлаагүй. 30 хоногоор 45 хоногоор баривчилгаанд гэж

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

30 хоноод давж заалд 30 хоноод давж заалдаж байгаа юм л даа. Цааш нь прокурорт давж заалд гээд \сайн сонсогдохгүй байна\......................... та нар битгий тэгж хууль завхаруулж бай би хүүхдээ суулгахгүй гээд Амгалан гээд хүүхэн байсан юм. Чи суулгана гээд юу яриад байгаа юм. Чаддаг юм бол намайг бариад суулгачих.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хууль завхаруулж байна. Чаддаг юм бол намайг аваачаад суулгачих.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Юм мэддэг хүнтэй яаж ч чадахгүй. Дуугүй суугаад ......................сая 7 сарын 1-нд оюутан залуу гадаадын оюутан залуу үймээний үеэр нэг юм болсон юм байна. Олоод гэсэн чинь чи өөрөө хулгайлсан гээд нөгөө оюутныг 5 жилээр хорих болоод .......... Одоо Монголын хууль эрүүдэн шүүж байна. Эрүүдэх буюу бороохойдож байна. Одоо тэр ингэж хүлээд ингэж ингэж гавлаад хоёр хөлийн боогоод бөгсийн хойшоо татна шүү дээ тэгээд алчихсан тэгээд нэг нь 3 жил нэг нь 5 жил нэг нь гарчихсан. Тэр цагдаа нарын шүүх хурал болоод яг амын барьсан цагдаа хүн алсан хэргээр 5 жил авч байгаа юм. Наана нь хүлээд өшгөлөөд дэвсэж байсан цагдаа нар цагаадаад шүүхээр хураагдаж байна. Ард түмэн түүнийг муухай жигшиж байгаа. Сонин дээр бичсэн байгаа. Үнэхээр тийм юм болсон одоо Хүмүүс сонин дээр бичигдээд байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тиймэрхүү байдалтай зах зээл маань арай хэтэрхий задгайрч байна.

Хишигсүрэн -

Аа ха . Та ер нь ардчилалд ямар байдлаар оролцсон бэ?

Нөхөр -

Үгүй яахав оролцож л байлаа. Цэргийн ангид оролцож л байлаа. Тэгээд яахав ажлаа хийгээд тушаалаар юм чинь дарга тийшээ яв гэхээр яваад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.... зүгээр байхгүй мод ..... тэгээд мал дээр очоод хүүхэд амьдруулах гээд амьдарч чадахгүй байгаа юм л даа. Гэхдээ одоо бол би 60 гарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Нэг их баяжих нэг их хөрөнгө хураах хэрэг байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хоёр идэхгүй хоосон хонохгүй. Одоо ямар ч байсан бололцоогоор байгаа гэж өөрийгөө тооцож байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Яахав болж л байна. Хөл дүүжлэх унаатай..... Хүүхэд багачууд бүгдээрээ айл болоод гарчихсан хүүхэд тэжээнэ гэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

.... Болж байна. Болж л байгаа гэж бодож байгаа. Одоо юу болж байгаа гээд улам дордоод....

Хишигсүрэн -

Хямрал ...

Нөхөр -

Хямрал болж байгаа гээд... юмныхан үнэ нэмэгдээд хасагдаж байгаа юм байхгүй. Улам л нэмэгдээд ... Тэтгэвэр тэтгэмж нэмэгдэхгүй. Дээр үед жаран хэдэн мянга байсан. Авгай нэг наян мянга... Тэгээд бид хоёр зуун дөчин мянган төгрөг...... ....................... Зах зээлд яах вэ? болж л байна. Болгож л байна. Болохгүй гээд яах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гудамжинд гараад гуйлга гуйлтай биш...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

...... Удам судраа бодсон ч гэсэн...................... энэ жааз толийг 7-р ангид байхдаа хийсэн. ...................................... .................................\сайн сонсогдохгүй юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй байна\.............................................\шуугилдаад сонсогдохгүй байна\................... Ер нь одоо уул овоондоо газар лусдаа залбирч явбал юм бүтдэг гэсэн ийм л ойлголтыг болж байна гэж бодож байгаа. Есүс бол хэрэггүй юмаа......\цаана нь шуугиад байна\.................бие их муудсан. Манай охин аав эмнэлэгт үзүүлье гээд ................ гэсээр байгаад л өнгөрчихөж байгаа юм чинь.

Хишигсүрэн -

Та ер нь ардчиллын үр дүнд юу хүлээж байв? Ардчилал юу авчирлаа гэж бодож байна вэ? Та нэг саналаа хэлээч?

Нөхөр -

Ардчилал надад авчирсан юм байхгүй.

Хишигсүрэн -

Байхгүй ээ?

Нөхөр -

Юу ч байхгүй.

Хишигсүрэн -

Юу авна? Юу өөрчлөгдөнө гэж бодож байв?

Нөхөр -

...................Ардчилал болоод 10-20 жил болж байна. Юу ч мэдээгүй ардчилалаас ардчилал бидэнд тийм юм .... за байхгүй ээ. ........

Хишигсүрэн -

Танайх хашаандаа харин их гоё модтой юм байна?

Нөхөр -

Модтой. Их инээдэмтэй хоёулаа энд мод тариад ... энэ хоёр л мод авна үржүүлэгээс мод үржүүлэгээс мод авчирна гээд хоёулаа гараад явлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

2 өдий мод нэг нэг мод барьчихаад .....................

Хишигсүрэн -

Зун бол сайхан ургана биз дээ.

Нөхөр -

... захиргаадалт гэдэг юм байхгүй болохоор хэн дуртай нэг нь дуртай юмаа хийгээд явж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Мөнгөтэй нэг нь зах дээр зогсоод. Мөнгөгүй нэг нь гэртээ шигдээд.

Хишигсүрэн -

Аа ха Нэргүй эгчид ямар санал гомдол байна.

Нэргүй -

Ардчилал уу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би ардчиллыг дэмжинэ гэж хэлнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ардчиллаас юу ч аваагүй гэж бас хэлэхгүй л дээ

Нөхөр -

Юу ч аваагүй юу ч аваагүй.

Хишигсүрэн -

За \инээв\ Нэргүй эгчийг сонсоод

Нөхөр -

Юу ч аваагүй аваагүй

Нэргүй -

Малчдыг малтай болголоо. Малчдыг бас ... юутай болголоо. Тэр чинь бас юм хийж л байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм учраас яахав....

Нөхөр -

Надад олдсон юм байхгүй гээд байгаа байхгүй юу.

Нэргүй -

МАХН-д намаар олон жил тэжээлгэж хэдэн хүүхдээ өсгөж, авсан гэж болох л юм. Бидэнд үр өгөөжөө өгсөн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

МАХН одоо байна. АН цаг хугацааны хувьд солигдох барих юм байх л байх л даа тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнээс биш би бас АН-ыг дэмжинэ. Малын .... их л өгөөжөө өгсөн л дөө.

Хишигсүрэн -

Танайх хэдэн малтай бэ?

Нэргүй -

Манайх одоо 160 ,200 –гаад малтай. Хүүхдүүдтэйгээ нийлээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

6 хүүхэд нийлүүлээд тэднийх үд эднийх үд гээд нийлүүлээд яахав болж л байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Би өөрөө л малтай болно гэж болсон. Ардчилал надад мал өгөөгүй за юу

Хишигсүрэн -

\инээв\ За

Нөхөр -

Би ардчиллаас өмнө малтай болно гээд малтай болсон. Монголын төр засаг хоёр намтай болчихоод хоёр нам нь хоорондоо зодолдоод, хоёр намын зодооны дунд ард түмэн элгээрээ унаад тийм байна шүү дээ. Ардчилсан нам гэдэг чинь .... МАХН гэдэг бол бас нэр болохоос биш, хүнд нь намынхаа нэрээр зодолдоод байдаг тийм болчихсон

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гадаад оронд тийм байдаг юмуу үгүй юмуу. Хувьсгалт нам нь ардчилсан нам гээд ардчилсан нам хувьсгалт нам гээд буруу тийшээ нь миний хувьд бол

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Аль юм чаддаг хүн нь төр барьж баймаар байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгэхэд тийм юм байхгүй тэр нам энэ нам гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Сая бол ард түмнийг дагаад ардчилсан намыг дэмжээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд...

Хишигсүрэн -

Танайх ардчиллын төлөө саналаа өгсөн үү?

Нөхөр -

Аа тийм тэгээд ямар үр дүн гарав гээд хараад л сууж байна. ....МАХН нам 1,5 сая нэг нь 1000000 төгрөг өгнө гээд ард түмнээ мунхаруулж байгаад гарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд МАХН арай илүү эрх авчихсан тэгээд байж л байна. Яаж ард түмнээ дэмжих юм. 1,5 сая төгрөг МАХН өгч чадахгүй. Өгч чадахгүй гэж яригдаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гүндалай хэлж байсан. МАХН нам ингэж байхын оронд ард түмэндээ үнэнээ хэлээд 300,000 төгрөг өгнө гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ард түмэнд болно шүү дээ. Ард түмэн элгээрээ уналаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ард түмэн газар дээр мөлхлөө газар дээр

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Төр засаг юу хийж байна. Их хурал завсарлачихаад явж байна. Гүндалай ... Хүндрэлтэй болж байна. Гурил будааны үнэ, бензины үнэ буугаад байдаг гурил будаа үнэ нь хэвээрээ

Хишигсүрэн -

Аа ха буудаггүй.

Нөхөр -

Талх нь хэвээрээ

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Талх 350 байсан. Бензины үнэ нэмлээ гээд 700 бензины үнэ 500-гаар хасагдаад байхад талх 700 хэвээрээ

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Манай Монголд монополь байдал тогтоогоод амьдарч байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ард түмнээ боолчилж хэдэн монополь ажиллаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Монгол бол гадаадын боол хөл гар болоод бүх компаниуд нь дандаа гадаадын боллоо. Би ерөнхийлөгч болох юм бол гадаадын пүүс компанийг бүгдийн хөөж гаргана. Нуруу ууцаар тавина гэлүү юу гэлээ гадаадын компани манай монголыг хичнээн идэж байна. Манайх нээрээ гадаадын боол болж байна. Одоо ингээд харж байхад ченжүүд явж байгаа ченжүүд явж байгаа дан ноолуур аваад л нэхий аваад манайд өөрт нь тийм том юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Нэг том ченжийн боол болоод ... харж байхад хүрч ирчихээд оо ийм юм авахгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энийг чинь авахгүй ш дээ. Одоо яах вэ?............ өөрөө авч байвал хичнээн сайхан. Дахиж авахгүй шүү нэг удаадаа авлаа гээд тэд нар хөөрхий амьтад өвлийн хүйтэнд .... халуун зун халаад бас л амьдрахын төлөө хүнээс юм аваад л замдаа нэг хэдэн төгрөг унагадаг биз хөөрхий. Тэгэхгүй бол эд нар амьдарч чадахгүй. Эд нарт бол буруу байхгүй. Амьдрахын тулд хүний боол болж байна. Одоо боол л....аа тэгж байтал олон малтай хүн малчин авъя малчин авъя гээд тэгээд хооллохгүй. Энүүхэн айл 40 хоног хоолгүй яваад ... баячууд тэгж хүнийг....... Хувийн компани амрахгүй. Шөнөжин нойргүй хоночихоод өглөө үүрэглэсэн юм. Өдөр шөнөгүй хүмүүсийг ингээд аа жилийн эцэс болно одоо улсын байгууллага амардаг байхгүй юу. Жилд нэг сарын амралт өгдөг. Тийм юм байхгүй. Хувийн компани ажиллуулаад байна. Ажиллуулаад байна. Мөнгийн өгөхгүй, амар гэхгүй. Ажиллуулж байгаа бол мөнгийн өгдөг байхгүй юу. Би 21 хоногийнхоо мөнгийг аваад ажиллая гээд хүсэлт гаргавал зөвшөөрөөд л 20 хоногийн мөнгийн өгөөд ажилд нь оруулах ... энэ компаниуд хувийн юмнууд тэгэхгүй. Ажиллаж бай гээд ажиллуулаад байна. Мөнгө өгөхгүй. Хагас бүтэн сайн хагас бүтэн сайн гэж байхгүй. ... Намайг чинь ажилд авъя гэсэн газар маш олон байдаг байхгүй юу. Өөрөө юм хийнэ. Цэргийн ангид их нэр хүндтэй байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хамгийн сайн хүн архи уудаггүй , тамхи татдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ажилд сайн. Хамгийн сайн хүн гээд энэ ард түмнээс нэр төр олоод байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тээврийн товчоонд 6 сар ажиллахад оо та энд ирчихсэн юмуу гээд улсууд асуугаад байна. .............. Тэгээд ажилд явна гэхээр ыи одоо 30 хэдэн жил ажиллалаа. Улсад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Өндөр гавъяа шагнал одон медаль байхгүй ч гэсэн яахав жуух муух шагнал магнал авсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ер нь ерөнхийдөө бол цаг цаг байхгүй. Амралт байхгүй. Одоо голцуу хувийн компаниуд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Заавал нэг байгууллага албан газар бол хүнд 7 хоногт заавал нэг өдрийн амралт өгөх ёстой байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хирээ угаа гэж дор хаяад...

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Заавал өгөх ёстой. Тэгээд өгөхгүй. Ерөнхийдөө аж ахуй компаниуд бүгд өгөхгүй юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ажилла ажилла. Бүтэн сайн өдөр нухаж л байдаг. Хагас сайн өдөр нухалж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Би хүүхдийнхээ төлөө... энэ нэг нөхөрт амралт өгдөггүй..... хэн нэгэн хүнийг ажил хийлгэж болдог л юм байна. Энэ чинь амралт яагаад өгдөггүй юм бэ? Хүн чинь амарна ш дээ. Гэр орон нь байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Авгай хүүхэд нь байна. Хувцас хунараа угаах байна. Гэр орноо янзлах байна. Яагаад заавал тэгдэг юм. Хөдөлмөрийн хуулинд заачихсан байгаа. Яагаад хөдөлмөрийн хууль биелүүлдэггүй юм. ... Тэгээд сая манай хүү яасан юм дарга нартайгаа муудсан юмуу хэн мэдэх вэ? ажилд авдаггүй. Хувийн компаний 140 мянган төгрөгний цалин тэтгэвэр хоёулаа хоёр талаас тэрүүгээрээ амьдраад болоод байх л байх. Тэгээд тиймэрхүү байдлаар ардчилсан нийгэм ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч л болж л байна. Одоо энийгээ дагахгүй хаашаа явах вэ?

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгэхдээ яахав ерөнхийдөө төр засаг энэ олон томчуул толгойгоо ажиллуулбал улс орноо хөгжүүлэх байлгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Нэргүй эгчээ танд нөгөө нэг дээр үед урд байгаа эгч мэгчтэй харилцаж байсан захидал махидлаас үлдсэн юм ширхэг ч алга уу?

Нэргүй -

Ганц ч байхгүй дээ.

Нөхөр -

Ганц ч байхгүй.

Нэргүй -

Ёстой бүгдээрээ устгагдсан.

Хишигсүрэн -

Яагаад?

Нэргүй -

Тэр хайран юм болсон юм.

Хишигсүрэн -

Та яагаад устгачихсан юм ер нь?

Нэргүй -

Урилга гээд юунд явчихсан юм.

Хишигсүрэн -

Аа урилга авахын тулд уу?

Нэргүй -

Урилга \нөхөр нь зэрэгцэж яриад...\

Нөхөр -

Энэ урд 5 сар болоод тэгээд надад захиа явуулж байгаа юм чинь. Би цэргийн ангид .....

Хишигсүрэн -

Хэдэн он бэ? Тэр ?

Нэргүй -

90 хэдэн онд л байх.

Нөхөр -

92,93 оны үед л юм шиг байна.

Нэргүй -

Тэгсэн л байх.

Нөхөр -

94,95 онд ч байлуу?

Нөхөр -

Тэгээд тэр захиаг задалж үзэж байгаа юм чинь. Дандаа захиагаар харьцдаг. Задалж үзээд аа авгайгаас чинь ирсэн захиа байна юу гэж бичиж авгай чинь гэх нь халаггүй л ... Яагаад урдаас захиа ирж байгаа юм манай авгай эгч дээрээ байгаа .... энэ чинь 3 сард ирсэн. Тэр үед 2 ч захиа ирсэн хоёуланг нь ...

Нэргүй -

5 сар болоход Өвөрмонголын аялгуу орчихсон.

Хишигсүрэн -

\инээв\

Нөхөр -

Ингээд байдаг. Тэгнэ байгаа ингэнэ байгаа гэж ярина.

Хишигсүрэн -

\инээв\

Нөхөр -

Дандаа ингэж ярина. Хөхрөлдсөөр байгаад \инээв\

Нэргүй -

Ярьсаар байгаад аялгуутай болоод ирсэн. Эхлээд намайг манай эгч Армонголоос ирсэн хүн гээд золгуулахаар яваад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Архи айраг бариад зогсчихсон. Үүнийг яадаг юм гэсэн чинь ууж байж орно гээд. Би чадахгүй гээд би бол алхаад нэг харсан чинь хадаг барьчихсан манай эндхийн шог галуун цувуу шиг... шиг

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

....\инээж ярьсан учраас сайн сонсогдохгүй байна\

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэд нарын хөхөрч байна гэдэг чигтэйхэн. Өвөрмонголчууд цай өгөхдөө за цай зоогло

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За цай зоогло гээд ингээд өгнө ингээд авна.

Хишигсүрэн -

Аа ха их хүндэтгэл ёслолтой

Нэргүй -

Ингэж тохойныхоо доороос бариад ингэж

Хишигсүрэн -

Сонин шүү Одоо танай аав ээж Монголын хилээр хэдэн онд урагшаа гарсан бол? Та 40 хэдэн онд орж ирсэн болоод байгаа ш дээ? Аль нутагт нутаглаж байсан улс бэ? Танай аав ээж ?

Нэргүй -

Манай аав ээж одоо эндээс их ойрхон юм шиг байна лээ. 100 км байдаг юмуу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо Хүрмэн Манлай энэ урьд талын бүх сумууд нүүсэн байхгүй юу

Хишигсүрэн -

Хаашаа

Нөхөр -

Өвөрмонгол руу нүүлгэж байсан байхгүй юу

Хишигсүрэн -

Яах гэж нүүлгэж байсан юм?

Нөхөр -

Одоо хил давуулж тэндээ бүгдийн захирах гэж өөрөө очоод хошуу захирагч болчих санаатай

Хишигсүрэн -

Аа ха захиа даалгавартай

Нөхөр -

Өөрөө тийм зорилготой байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Эсэргүүцээд буцаад наашаагаа нүүж байсан.

Хишигсүрэн -

Тэр үед хошуу нутаг захиргаа гэж юм байгаагүй юмуу?

Нөхөр -

Байгаагүй.

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Нөхөр -

30-аад он \зэрэгцэж яриад байгаа учраас сайн ойлгохгүй байна\

Хишигсүрэн -

Аа ха Тэр Хятад Монголын хил дээр ямар нэгэн харуул манаа байгаагүй юу?

Нөхөр -

Байгаагүй байхгүй юу. тэгээд байж байсан чинь хил тавих юм гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Өвөрмонгол, Монгол гээд хил тавих юм гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгвэл би Өвөрмонгол гээд хятадын нутагт орчих юм байна. Зугтаая

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Түүнээс зугтаая тэгж зугтаж орж ирсэн байхгүй юу. эд нар

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Орохдоо хүчээр хөөгдөж орсон. Тэр нь буу зэвсэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Буутай явахгүй бол буудчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд явахаас өөр арга байхгүй. Айж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Бор бол буу зэвсэг байхгүй жинхэнэ ард түмний төлөө тэмцээд байдаг. Борыг чинь барьж өгөөд алуулчихсан шүү дээ.

Хишигсүрэн -

......тийм юм уу?

Нөхөр -

Ингэхгүй юу. Бор гэдэг хүн буцаад нүүх болоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Буцаагаад нүүчих санаатай. Нэг ёсны эсэргүүнүүд байхгүй юу

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Борын талаар яриулах хүн Цогтцэцийд очих хэрэгтэй. Нэг өвгөн байдаг байсан юм. Намайг 17, 18 байхад

Хишигсүрэн -

Тэр өвгөн одоо байгаа юу.

Нөхөр -

Байхгүй.

Хишигсүрэн -

Үр хүүхэд нь одоо байгаа даа

Нөхөр -

Намайг 20 той байхад тэр өвгөн 60,70 байсан байх. Одоо би 60 хүрчихээд байхад тэр өвгөн яаж байхав

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Цэцээд бол байгаа. Хэдэн онд баригдсан. Яасан ......... Уулнаас унагааж алсан байхгүй юу. наана нь барьж аваад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хоёр хөлийн боогоод давхиж байтал нэг гутал нь сугараад уначихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Өндөр өсгийтэй орос хром нь одоо байдаг байхгүй юу. аа нэг хром нь хөлтэйгээ чулуунд дарагдсан. Нэг нь хөлгүй гутал байгаа. Музейд бүх юм нь бичээтэй байгаа.

Хишигсүрэн -

Би Борын хөшөөний зураг авлаа. Он нь уначихсан юм билээ. 1932 он байх ёстой. 13 онд төрөөд 30 онд 17-той 19 –тэй гэсэн үг байхгүй юу.

Нэргүй -

Аа тийм байна

Хишигсүрэн -

Тэгэхээр энэ 30 он юм байна. Танай аав ээж урагшаа гарсан нь тэгээд буцаад 40 хэдэн он гэхээр 10-аад жилийн дараа эргэж ирсэн байх нь ... ойролцоогоор хэдэн айл гарсан бол

Нөхөр -

Оо тэр мэдэхгүй.

Нэргүй -

Дандаа залуучууд нь буцаж орж ирсэн. \зэрэгцэж яриад байна\

Нөхөр -

Хүний нутагт эзэнгүй боллоо гээд тэгээд буцаж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Хөгшчүүл тэнд байгаад хэр амьдарч байсан гэж байна.

Нэргүй -

Үгүй яахав дээ. Тааруухан л байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Албан ёсны захиргаанд орсон болов уу?

Нэргүй -

Тэр талаар бид хоёр сайн ярьж чадаагүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайн шалгаахгүй болохоор орчин үеэр за юу байна гээд одоо үеийн юм яриад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яриад өнгөрч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эгч бол мэднэ

Нөхөр -

Бараг мэдэхгүй байхаа.

Нэргүй -

Эмэг эх л чиний ээж чинь Ар Монголд байгаа л гэж хэлж байсан.

Хишигсүрэн -

Эцэг эхээ их санадаг байсан болов уу

Нэргүй -

Манай аав ээж үү?

Хишигсүрэн -

тийм

Нэргүй -

Манай аав ээж хоёр их санаа зовдог байсан. Сонин сэтгүүл дээрээс Хятадад .... гарсан гэнээ гэхээр нөгөө муу охин маань яаж байгаа бол гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өвөрмонгол эрчүүдийн авч яваад хүүхнүүдийн нэг нэг хятадтай суулгачихаж гэнээ гэж их ярьдаг байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нарыг бага байхад тэгж ярьдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд одоо миний муу охин хужаатай суусан байхаа гээд ярьдаг байлаа шүү дээ

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо юмыг гүнзгий сайн асуух юм бол нарийн сайн мэдэж байгаа. Өвөрмонголын жаахан хүүхдүүд Хятадаар ярьчихна. Монголоороо ярьчихдаг. Хятадаар биччихдэг. Хуучин Монгол бичгээрээ биччигэг тийм байдаг ш дээ. Хуучин бичгээ хаяагүй. Очиход ямар ч хүн хамаагүй хуучин бичгээр бичнэ. Бид нар юу ч мэдэхгүй

Нөхөр -

Бид нарын мэдэхгүйг мэднэ. Хачин сонин манайхан Оросыг дагаад алинч байхгүй.

Нэргүй -

Тэд нар чинь аймаар соёлтой.

Хишигсүрэн -

Та хоёр энэ талаар яриач: намайг хүүхэд байхад 10 жилд байхад Гүрбазар Говийн ганц айл гээд нэвтрүүлэг хийгээд.....

Нэргүй -

Ээ тийм

Хишигсүрэн -

Говийн эмэгтэйчүүдийн талаар үлгэр домог шиг юм ярьдаг байлаа шүү дээ. ... нэг айлын хүүхдүүд их олон ааштай байдаг тиймээ? Малчин эмэгтэйчүүд иймэрхүү амьдралтай гээд сая таны яриан дээр цугас дурдагдаад өнгөрлөө шүү дээ. Таны аав байсан. Ээж чинь таныг багад хоёр ч хүнтэй сууж байсан юм байна тиймээ? Бусад бүсээс онцлогтой ийм юм Говьд байгаад байсан юм шиг гэсэн ойлголт надад байна л даа. энэ ер нь юутай холбоотой бэ? Та нарын бага насанд байсан уу? одоо яаж өөрчлөгдөж байна.

Нөхөр -

Одоо бол яахав байхгүй байгаа. Дээр үед яахав дээ. Ядуу зүдүүгийн гай ч байдаг юмуу. Дайн тулааны уршигаар ч юмуу. Эрчүүд цөөхөн ч байдаг юмуу. Тийм байдлаар Говьд ганц бие хүмүүс их олон байсан байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Эмэгтэйчүүд өрх толгойлоод ёстой нэг бор хоногийг өнгөрөөгөөд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тийм байдлаар явж байгаад хүүхэдтэй болдог. Жирэмсэн болдог.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хүсээгүй жирэмслэлт болдог.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд нэг тиймэрхүү байдлаар хүнтэй суусан асуудал гардаг.

Хишигсүрэн -

Аа ха тийм байсан тиймээ? Үнэхээр байсан уу? үгүй юу гэж би асуугаад байна л даа.

Нөхөр -

Дэндүү дэлгэрэнгүй бичлээ гэж Гүрбазарыг яагаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Манай Говь нутгийг бүхлээр нь бүгдийн биччихсэн байна гэж. Хэтэрхий үнэн бичсэн л дээ. Тэр нь хүмүүсийн сонирхол татсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо бол тийм юм байхгүй. Одоо чинь ганц нэг айл байж л байдаг. Хүн их цөөхөнтэй болчихсон. Говийн нутаг

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо бол тийм юм байхгүй ээ. Говь бол их цөлжиж цөл газар бол айл байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тийм цөлд айл байхаа больчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Эхээр овоглох яахав дээ. Одоо ч хүртэл байгаа юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Нөхөртэй болчихсон бол эхээрээ овоглоод гэрлэлтээ батлуулчихсан бол эцгээрээ овоглодог тийм юм одоо ч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Аваагүй нөхцөлд..

Хишигсүрэн -

Шууд эхээр нь овоглочихдог.

Нөхөр -

Эхээр нь овоглочихдог. Манай хоёр том эхээрээ овоглодог байгаад сүүлд 91 онд байна уу сольсон.

Хишигсүрэн -

Аа ха та хоёр хурим хийсэн үү?

Нөхөр -

Хнн тийм юм ерөөсөө байхгүй.

Хишигсүрэн -

Яаж тусдаа гарсан бэ? Амьдрал ахуй яаж эхэлж байсан бэ?

Нөхөр -

Яахав дээ. Хоёулаа бүжиг мүжгэнд явж байгаад танилцаад би ч гэртээ ганцаараа энэ ч гэртээ дүүтэйгээ хоёулаа амьдардаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд хоёулаа гэр орноороо орж гараад явж байгаад би цэрэгт яваад тэгээд ирчихээд байж байгаад хоёулаа гэр баръя гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хүнээс нэг гэр аваад амбаараар сольж аваад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Нэг жижигхэн гэртэй түүндээ амьдарч байгаад гэрээ томсгоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Дэгээд дээшээ явсаар байгаад байшинтай болоод

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Би мөнгө төгрөг хамаагүй зарахгүй. Хаяа нэг дуртай печень авч иддэг

Хишигсүрэн -

\инээв\

Нөхөр -

Тэгээд энд авч ирээд өгдөг. Энэ юунд зарцуулдаг юм мэдэхгүй

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Гэрийн бүх юмыг энэ авна. Анх бид хоёр хойно нэг гэрт байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хоёулаа ер нь хашаа авч хувийн хашаатай болъё гээд нийтийн хашаанд байдаг байсан. Хотын захиргаан дээр ирээд даргатай уулзаад байшин барина гээд материал байгаа юмуу гэсэн байгаа тал байшингийн материалтай болчихсон байгаа гээд юу ч байхгүй ш дээ. Ганц ширхэг банз ч байхгүй

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Газар авахын тулд тэгж хэлсэн дарга нь нэг хүүхэн байсан.

Хишигсүрэн -

Аа ха хэдэн онд бэ?

Нөхөр -

90 хэдэн...

Нэргүй -

80хэдэн он 87,88 он байх

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд авахаар боллоо. Тэгээд нэг айл буучихлаа дахиад нэг айл буучихлаа би бууж чаддаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгээд нэг өдөр унаа бэлэн юм чинь цэргийн ангийн унаагаар нэг өдөр авч ирээд буулгачихсан. Нэг ширхэг ч мод байхгүй. Ганц нэгээр зөөгөөд ичнэ барина гэж байхгүй зөөгөөд дараа жил нь наадам болж байхад хоёулаа энэ өрөөнийхөө шалыг шахаад

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

11 нд наадам талбай дээр болж л байдаг бид хоёр энд шалаа л шахаж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хоёр хүүхэдтэй. Ажлаасаа ирчихээд нэг 3 настай нэгийн хоолонд гаргачихаад орой хүртэл ажиллаж байгаад ирээд хоолоо иднэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

9 цагт ажилд явахаар бол 6 цагт босоод 8, 9 хүртэл ажиллаж байгаад явдаг. Нөгөө 3 настай жаахан хүүхэд маань ганц чулуу аваад ирнэ. За бүгдээрээ чулуугаа зөөгөөд гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм сайхан байшинтай болно гээд үдийн цайгаа уучихаад л ёстой л хурдан боссон доо манай энэ муу байшин 7 хоногийн дотор боссон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж байж л байшинтай болсон

Нөхөр -

Эхлээд модон цонхтой байсан юм. Тэгээд сүүлд Вакум цонхтой болсон.

Хишигсүрэн -

Аа ха социализмын үед айл гэрийн өөд нь татсан ямар бодлого баримталдаг байсан бэ?

Нөхөр -

Яг нэг дэмжээд байсан юм байгаагүй ш дээ. Захиргаадалтын үед одоо харин дэмжээд байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо гэр оронгүй хүмүүс гэр орон өгч байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Манай аймаг бол зөндөө өгч байна. Зөндөө хүмүүст гэр өгсөн

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Сайхан сайхан гэр гэр нь шатчихлаа гээд өгч л байсан

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Одоо бол насны хуваарь гаргачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

50-аас дээш насныхан гээд байгаа тийм л болчихсон юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ардчилсан нийгэм байгууллагадаад их л юм өгч л байна

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Авдаг чаддаг хүнд бол их юм өгсөн

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Баяжсан хүмүүс байгаа. Зарим нь чадахгүйдээ биш мэдэхгүйдээ хоцорсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Мэдэхгүй байж байгаад л хоцорсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Засгийн газар хичнээн ч өөрчлөгдчихөв дөө. Мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Эв түнжин сайтай байвал ард түмэн боломжийн амьдраад байна гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Тэгэхгүй бол хоосон хонож байгаа хүн аймгийн төв дээр олон бий.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Ямар ч байгаа мэдэгдэхээр байгаа. Хэцүү байгаа

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Амьдрахын төлөө лааз түүгээд шил түүгээд явж л байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Хүн ер нь амьдрахын төлөө тэмцэж л байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Бид хоёр яахав хавар болохоор гэрээ буулгана гэхгүй энэ шавар байшиндаа сууж л байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энэ дотор хоёулаа. Хэдэн хүүхдээ бүгдийн айл болгоод гаргачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энэ хүүхдүүд одоо биеэ даагаад амьдарч байна. Хүүхдүүдээ хаячихаа биеэ даагаад амьдраг гэдэг юм. Бид хоёр чаддаггүй юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Чадахгүй гэртээ хоолгүй байвал дуудаж өгөөд ийм байдлаар

Хишигсүрэн -

Аа ха

Нөхөр -

Энэ хэд маань болоод л байгаа

Нэргүй -

Суусан газраасаа шороо атгаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо алтын Хятадууд ухаад манайх авчихсан. Засаг дарга нартаа очоод хэлчих хүн ч байхгүй. Учиргүй нэг компани байгуулбал юу юм гэхээс биш

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай энэ Говь гурван сайханд их юм байгаа. Үүнийг л дэлгэхгүй юм шүү гэж боддог.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Говь гурван сайхны гурван ууланд юм байдаг гэдэг юм. Би энэ Гурван сайхандаа үнэхээр хайртай. Үүнийгээ нэг дэлбэлүүлчихгүй юмсан гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха Энэ уул уурхай гэж байгаа цагт тиймээ?

Нэргүй -

Тийм цуу яриа байдаг шүү дээ. Алт мөнгө нь дуусаад ирэхээр зэрэг энэ уул дэлбэрэх юм гэнэ лээ гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгж ярьдаг юм. Тийм болгомооргүй байгаа юм. Арц богд, дэлгэрхангай наад талын гурван уул байдаг ш дээ тэр чинь хоорондоо холбоотой байдаг гэсэн. Үнэхээр тэр Дэлгэрхангай дээр гараад ирэхээр хоёр тал нь ингээд л харагдана. Нэг нэгээ хараад байж байдаг гэж яригддаг юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай Говь гурван сайхан аягүй урт аягүй олон цохиотой цохио болгон янз бүрийн жимс мимс гээд аягүй гоё ш дээ. Ёлын ам гээд харсан уу?

Хишигсүрэн -

Үзээгүй

Нэргүй -

Янзын гоё

Нөхөр -

Ямар байгууллага юм бэ?

Хишигсүрэн -

Эд болохоор гадны Английн Кембрижийн их сургуулийн том сургууль, дэлхийн номер нэг сургууль энэ сургуулийн Монгол судлалын салбар гэж байдаг. Тэр Монгол судлалын салбар Монголч эрдэмтэддийн олон улсын холбоо гэж байдаг юм байна л даа. Гадаадынхан бас их судлана шүү дээ.

Нөхөр -

Тэгэлгүй яахав.

Хишигсүрэн -

Тэр хоёр хамтраад 20-р зууны аман түүх гээд ийм судалгаа хийж байгаа байхгүй юу.

Нөхөр -

Аа за

Хишигсүрэн -

Тэгээд 600 гаруй хүнтэй ярилцлага хийнэ.

Нэргүй -

Зөв

Хишигсүрэн -

Тэгээд ингээд хүн болгоны амьдрал ажлын түүхийг нэгтгээд Монголын хойч ирээдүйд үлдээх гэж байгаа байхгүй юу.

Нэргүй -

Аа ха

Хишигсүрэн -

Судалгааны ажлаар л танай хөгшинтэй ярилцаж байгаа байхгүй юу.

Нэргүй -

Бид анх сургуульп сууж байхдаа даавуун цүнх , даавуун цүнхний дээд талд улаан таван хошуутай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд эмэгтэйчүүд нь хошмог зүүчихнэ. ... Эрэгтэйчүүд нь цэнхэр дээлтэй. Тэгээд л явна. Даавууэ цүнхээ үүрээд номоо хийгээд л тэгээд л явдаг. .....Шоргоолжин үзгийг дарга нар, багш нар томчуул барьдаг. Сурагчид бол хавтгай үзүүртэй дөрвөлжин ийм нэг 11 гэсэн номертой. Тэгээд чернильтэй чернилиндээ ингэж дүрээд л тэгээд бичнэ. Шоргоолжин үзэг хаад нэг газар гээчихсэн байдаг ч юмуу? Тэр их ховор үзгээ бас. Шоргоолжин үзэг янзын гоё гарна. Гоё гардаг үзэг дарганарын багш нарын тийм байлаа ш дээ.

Нөхөр -

....................... Чернилний сав гээд тэр үед шилэн сав байдаг байсан. Баахан зодолдож байгаа хүүхдүүд нөгөө шилийн хагалаад ..............\зэрэгцэж яриад сонсогдохгүй байна\

Нэргүй -

.................. Хөгжилтэй байсан шүү.

Хишигсүрэн -

Аа ха. За за. Сайхан ярилаа. Манай энэ ярилцлаганд дэлгэрэнгүй сайхан ярьж өгсөн та хоёрт их баярлалаа.

Нэргүй -

Бид хоёр ч гэсэн та нарт их баярлалаа. Хүн болгонд ажил амьдралын өөдрөг сайхныг ерөөж ... явах болтугай гэж ерөөе.

Хишигсүрэн -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.