Anonymous


Basic information
Interviewee ID: 990119
Name: Anonymous
Parent's name: Anonymous
Ovog: [blank]
Sex: f
Year of Birth: 1963
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: graduated 8th grade
Work: private business
Belief: Buddhist
Born in: Dalangadzad sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: baker
Father's profession: doctor


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
industrialization
family
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Кембрижийн их сургуулийн дотоод ази судлал , монгол судлалын салбар олон улсын монголч эрдэмтдийн холбооны хамтарсан Монголын 20-р зууны аман түүх гээд судалгааны хүрээнд манай судалгаанд оролцож ярилцлага өгөхөөр болсон Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амьдардаг иргэн Нэргүй эгчтэй уулзахаар болоод ярилцлага хийхээр тохироод сууж байна. Ингээд Нэргүйд ярилцлага өгөх зөвшөөрөл өгсөнд баярлаж байгаагаа илэрхийлье.

Нэргүй -

За баярлалаа.

Хишигсүрэн -

Бид хоёр бас уржигдар уулзаад өнөөдөр 12 цагт бишээ 4 цагт уулзаж ярилцлага өгье гэж өгье авъя гэсэн тохиролцоо хийгээд манайд миний байрлаж байгаа зочид буудалд бид хоёрын ярилцлага эхэлж байна. За тэгээд манай ярилцлагад оролцож байгаа хүн өөрийгөө танилцуулах өөрийнхөө түүх намтрыг ярьж өгөх тийм шаардлага байдаг аа. Тийм асуулт байдаг юм. Түүнийгээ дэлгэрэнгүй ярих хэрэгтэй. Эцэг эх нь ямар хүмүүс байв? Хаана төрж өсөв? Хүүхэд насаа хаана өнгөрөөв? Хаана сургууль соёл төгсөв? Ямар ажил амьдрал эрхлэв? Хаана хаана амьдарч байв? Одоо хэрхэн яаж амьдарч байна? Гээд хүний бүх л амьдралын түүхийг ярихыг шаарддаг. Тийм шаардлагатай. Тэгээд хүний амьдралд байдаг амьдралынхаа түүхийг ярьж байхад хүний ой санамжид сонирхолтой дурсгалтай юм их үлддэг учраас тэр юмнаасаа бас ярьж өгөөч гэж хүсэж байнаа.

Нэргүй -

... Ишигээ гээд манай аав ... уугуул ээж Баяндалай сумын уугуул...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би эдний 5 дахь хүүхэд болж төрлөө. Төрөхдөө манай ээж Баяндалайгаас аймгийн Даланзадгадын төрөх тасагт ирж төрчихөөд Баяндалай сумандаа очсон гэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд бага нас маань болохоор Баяндалай сумандаа ... ардын хүүхдийн адилаар ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өссөж хүмүүжсэн. Цэцэрлэгт явлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэцэрлэгийнхээ хөгжилтэй түүхийг санадаг юм. Тэгэхэд нөгөө нэг багшаас ингэж асуудаг байхгүй юу. Юу Жонон Хонгор морь гэнээ дуулснаа багшаа энэ чинь том хүний дуу тиймээ гэсэн гэсэн...\инээв\

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд байж байгаад дараа нь сургуульд ороод...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөө манай ээж чинь нөгөө юу Хатанбаатар Магсаржав гээд кинон дээр гардаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм

Нэргүй -

Чүлтэм бэйс гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэдний охин Тогооч гэдэг хүний өргөмөл охин байхгүй юу.

Хишигсүрэн -

Оо за. Чүлтэм бэйсийн охины...

Нэргүй -

Өргөмөл хүүхэд

Хишигсүрэн -

Тэгэхээр нөгөө зээ гэсэн үг ш дээ

Нэргүй -

Аа ха тийм тийм. Тэгээд би болохоор сургуульд байхдаа яг л тэр өргөж авсан ээжийнхээ охин нь юм шиг аа манай хамгийн том эгч бол тэр ээж дээр өссөн Тогооч гэдэг хүн дээр ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд сургуульд суухаараа яг ирж ээж аав хоёр дээрээ суучихаад л амралтаа болонгуут хөдөөгөө яваад өгдөг. Эмээдээ очиж тусалдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эгчдээ тусалдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хонь хурга хариулна. Заримдаа хурдан морь унах гэнэ. Тэр бол би барахгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Төвийн хүүхэд байж байж...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Малд хайртай , нүдтэй. Манай тэр эмээ болохоор сайхан эмээ байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чих хатуу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд монгол хүмүүсийн тэр л их дээр үеийн түүх уламжлалт ёсыг их дагадаг манай эмээ бол... ерөөсөө нөмгөн явдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дандаа дээл бүсэлдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харвин гэж байхгүй. Их бүсээ сайхан нямбайлаад бүсэлчихдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө дээлийг нөмгөн дээл тэрлэг тайлахгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л өссөн дээ. Тэгээд л тэндээ 8-р ангиа төгсөөд ... 10 жилд энд ирж байгаа юм.

Хишигсүрэн -

Аймгийн төв дээр...

Нэргүй -

Аймгийн төв дээр. Тэр хооронд миний амьдралд жаахан хэцүү бэрхшээл гарсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... 5,6-р ангид байхад аав ээж хоёр салж...

Хишигсүрэн -

Аа ха. 5 хүүхэдтэй улсууд байсан байна тийм ээ?

Нэргүй -

Тийм 5 хүүхэдтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манайхан хамгийн том нь Баяраа эгч байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дараагийнх нь Содхүү гээд хүү байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дагзмаа гээд эгч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би байгаа юм. Хамгийн бага нь Цасчихэр.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд эгч маань болохоор эмээ дээр өсөж...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа дандаа нэг хоёр хоёр насны зөрөөтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сод ах болохоор Дорнодод цэргийн алба хаагаад явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дагзмаа эгч маань Омск хотод гадаадын ТМС-д явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л би ээжтэйгээ ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дүүтэйгээ гурвуулаа байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэнд бол хэцүү юм байна. Тэгээд дүүтэйгээ хоёулахнаа ээж маань талхны газар ажилладаг болохоор өглөө их эрт босож нөгөө гурилаа зуурна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ер нь дөрөв хагас тав гээд яваад өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд талхныхаа гурилыг зуурчихаад эргээд за одоо сонин уншлага лекц гээд их болдог байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрэнд суухгүй бол 7-7.30 гээд ирээд цайгаа уучихаад яваад өгдөг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд өдөржингөө ээж ирэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд орой эцэг эхийн хурал болно. Суух хүн байхгүй. Ээж маань орой 5-5.30-ын хооронд аягүй их гал түлдэг. Тэр чинь нөгөө аймаар том гуулингуудыг ингээд хийж байгаад хэдэн яшик нүүрс хийгээд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр гал нь оройжин шатаад л , шөнөжин шатаад л тэгээд нөгөө цахилгаан зуух гэж байхгүй юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрэндээ талхаа хийгээд боовоо хийгээд аваад байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л тэр тийм ажилтай. Тэгээд тэр хүүхэд ахуй насандаа дүү маань бас сургуульдаа явчихна. Бүхий л ажлыг би өөрөө нуруун дээрээ үүрч явдаг. Тэгэхэд их ганцаарддаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар сайндаа хүүхэд байхдаа тоо бодох нэмэх хасах үржих хуваахыг чинь ээж маань орой их ядарч ирнэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ядраад унтчихдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тоогоо бодох гэхээр сайн ойлгоогүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээж маань ингээд яваад өгдөг болохоор гэрийн .... туслах хүн байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Даалгавар хийхэд туслах хүн байхгүй. Тэгээд зүгээр нэмээд явахаар яахав 10-ын доторх тоогоо нэмчихдэг. Тийм ээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа үржих хуваах санах үйлдэл болохоор 2-ыг санах бол миний хажууд суудаг нэг банди зааж өгч байгаа юм л даа. Чи нөгөө санахаа мартчихаад байнаа гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө нэгийг л санаад нэмээд байдаг. Хоёрыг ....\инээв\ цээж бичиг дээр аягүй их алддаг байсан. Яг бид нарын үед айлууд их олон хүүхэдтэй байдаг байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манай урд талд 8 хүүхэдтэй айл байдаг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө хүүхдүүд шуудан тосоод манай ах ирнээ гээд гүйлдэж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чи хаачих гэж байгаа юм гэхээр манай эгч ирлээ гээд гүйнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөөе ямар гоё юм бэ? ах нь ирдэг ийм олуулаа. Манай ээж яагаад ийм цөөхөн хүүхэд гаргасан юм болоо би том болохоор олон хүүхэдтэй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд цэцэрлэгийн багш болно гэж их мөрөөддөг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь 10-р анги төгссөн чинь багш болохоор чи коллежид орж хэрэггүй ээ ...

Хишигсүрэн -

Техникумд уу?

Нэргүй -

Тийм. 9,10-р ангидаа ороод сурлага гайгуу юм чинь ангийнхантайгаа яв гээд тэгж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би болохоор цэцэрлэгийн багш болмоор байдаг. Тэгээд яахав 9,10-р ангидаа орж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ер яагаад ч юм манай аав өөр хүнтэй суугаад ингээд явчихсан.

Хишигсүрэн -

Эндээс нэг юм тодруулаад асуучих уу? Гэр бүл салах нь аягүй ховор салах бол их чанга байлаа ш дээ.

Нэргүй -

Тийм.

Хишигсүрэн -

Нийгмийн зүгээс их шийтгэл хүлээдэг яагаад тийм сонин тэр тусмаа суманд байдаг хүмүүс гэр бүл сална гэдэг бол бүр ховор үзэгдэл ш дээ тиймээ? Яагаад тийм үйл явдал болсон юм бол?\утас дуугарав\

Нэргүй -

Тэгээд тэрхэн үед ... санаж байна л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би болохоор аавдаа аав намайг их эрхлүүлдэг.

Хишигсүрэн -

Аавын охин...

Нэргүй -

Аавын охин байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөдөө явахад дуудлагаар нөгөө эмч хүн чинь манай аав болохоор эмч болно гэж эмч болоогүй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэрэгт очоод цэргийн нөгөө нэг сувилагч , асрагч ингээд хүмүүст юу яадаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм юм хийгээд тэгээд яагаад ч юм тэндээс монгол хүний нэг увидас байдаг юмуу тэрүүгээрээ тэгж явсаар байгаад шууд л шүд мүд аваад шарх марх боогоод юмыг эмчлээд явчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дуудлаганд явдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэгж боддог юм тэгээд нөгөө нэг одоо аав маань дуудлаганд явлаа гээд явна ,дуудлаганд явлаа гээд яваад өгнө. Гэрийн бараа харахгүй

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм болохоор манай ээж бас ганцаарддаг байсан байх. Тэрэн дээрээс янз бүрийн тиймэрхүү маргаан юмуу тэгээд хэрвээ дуудлаганд явахгүй бол жижүүртэй гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би яг аавын хүүхэд байсан энэ баруун талд нь манай ээжийн гэр..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Зүүн талд нь аавын гэр байдаг байсан байхгүй юу. Тэгээд би 4,5-р ангидаа ...

Хишигсүрэн -

Юу гэсэн үг вэ? Салсныхаа дараа...

Нэргүй -

Салсныхаа дараа нөгөө ээжийн хажууд аав гэрээ барьчихаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд гэрээ барьчихсан чинь би шууд аавындаа байж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд аавыгаа хүлээгээд сэтгүүл... юм зураад суугаад байна. Аав ирэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд шөнийн хэдэн цаг хүртэл юм мэдэхгүй ишгэн дээлтэй түүнийгээ нөмөрчихөөд хааяа ээж ирээд шагайдаг байхгүй юу. Миний хүү яасан унтаагүй байгаа юмуу? Нөгөө гэрэлтэй болохоор ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Унтаагүй гээд тэгнэ. Яасан миний хүү гэнэ аав ирээгүй байнаа гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л аавыгаа хүлээж байгаад нэг матмал сандал байдаг ш дээ....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнийгээ 2-3-ыг зэрэгцүүлж байгаад тэрэн дээрээ нөгөө ишгэн дээлээ нөмрөөд унтчихдаг. Тэр л нэг ... ээжтэйгээ ... хэд хэдэн удаа таарч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэг өдөр ээж орж ирээд аав нь ирээгүй юмуу гэсэн ирээгүй ээжийнхээ гэрт орж унт гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр өдрөөс хойш ахиад аав дээрээ нэг их очоогүй ээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд заримдаа аавтай уулзах гээд жижүүртэй л гэнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бараг л бас гэртээ ганцаараа байгаад байдаг. Тэгээд нэг өдөр...

Хишигсүрэн -

Хүнтэй суугаагүй байсан юм байна ш дээ.

Нэргүй -

Тэр чинь одоо суугаагүй. Тэгэхдээ тэнд бас нэг өөр хүн байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэрний дараа жил тэр өөр хүн эмэгтэй манай аавын гэрт орж ирж амьдарсан.

Хишигсүрэн -

Яг тэр зэргэлдээ хашаанд байдаг хэвээрээ юу?

Нэргүй -

Тэгээд сүүлд нь нүүсэн л дээ. Манай бүр өөр байр луу нүүгээд аав тэр газраа байж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л ээж дээрээ очоод ээжийнхээ хувцасыг оёноо гараараа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Уранхай цоорхойг нь оёод л бас л ээжийгээ хүлээнэ. Ээжийгээ ирсэн цагт л унтдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм л хүүхэд байсан. Тэгээд сүүлд нь 9,10-р ангиа энд төгсөж байгаа юм чинь эргээд оччихоод очих болгондоо ээжийнхээ хувцас хунарыг угааж өгнө. Уранхай цоорхойг нь шидэж өгнө. Тэгээд ах маань цэрэгт явж ирчихээд сургуулийн багш болсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд сургуулийн багш болчихоод хааяа жаахан архи уух гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л миний дүү мөнгө өгчих гэдэг байхгүй юу ээж цалингаа аваад миний хүү бүх юмаа аваарай гээд цалингаа надад авчраад өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө тэрнээсээ нэг ч төгрөг идэх юманд өөрийгөө чихэр хүүхэд шиг чихэр боов идчих юмсан гэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За нэг сүү аваад ээждээ сүүтэй цай чанаад өгчих юмсан. Гурил авчихъя , будаа авчихъя ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За тэр молоко энэ тэрийг ерөөсөө идэхгүй .

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л байж байна. Тэгээд ах заримдаа миний дүү мөнгө өгчих гээд гуйхад нь өгчихөөд л цаанаа бол мөнгөө янзын нарийн хэрэглээд байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгж мөнгө зарцуулж сурсных юмуу одоо ч гэсэн мөнгө авангуутаа хамаагүй үрчихье гэж бодохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харин одоо хэрэглээ болохоор эмэгтэй хүний тэр гоо сайхны хэрэглээ гэдэг чинь бас их мөнгө үрэгдэж байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 10-р ангиа төгсөөд юунд техникийн их сургуулийн уул уурхайн их сургуулийн юунд өгч байгаа юм...

Хишигсүрэн -

Тухайн үедээ полийн дээд...

Нэргүй -

Полийн дээд. Уул уурхайн инежерийн ангид өгсөн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь хоёрхон оноо дутчихдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юун дээрээ бол яг өгчихсөн. Орос хэл дээр бол алдчихдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яая даа гэж байсан чинь тэр үед аягүй сайхан сургуулиуд бас байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ... коллеж байж байгаа юм. Тэгээд л ТМС-ууд байж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд эхлээд ороход бүх хуваарь байж байгаа юм. Тэр тэр хуваарийн авна гээд хүүхдүүд тэгж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яагаад ч юм нэг гадаад явж үзье гэсэн мөрөөдөлөөр ЗХУ-ыг сонгоод ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ЗХУ-ын .... цахилгааны ХАА-ын цахилгааны ангид ордог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха Техник мэргэжлийн сургууль уу?.....

Нэргүй -

Үгүй 1 жилийн сургалт үйлдвэр сургалт гэсэн маягаар

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд түүнийг авсан чинь хүлээгээд байдаггүй. 7сарын сүүлээр наадмын дараагаар хотод очоод тэгсэн чинь зөвшөөрөл ирээгүй, зөвшөөрөл ирээгүй гээд хүлээгээд байдаг. Тэгээд болиод хотод манай ээжийн хамаатан одоогийн Багшийн их сургуулийн эмч тэр өвөө...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эмч Багшийн их сургуулийн эмч Даржаа гэж байсан ш дээ. Тэр хүн дээр очиж байгаа юм. Тэдний тэр хоёр буурал их сайхан ганц өргөмөл хүүтэй бас хотод байдаг. Тэгээд тэр хоёрынхоо хоол цайг нь хийж өгөөд орно гарна байсан. Тэр хоёр маань бас сургууль хөөцөлдөж байгаа. Би гадаадад сургуульд явчих юмсан гээд хотын сургуулийг нэг их тоохгүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд төмөр замын породникийн анги байна л гэнэ. Өөр ямар ямар ч билээ дээ байна гээд. Тэгээд нэг өдөр явж байсан чинь үеийнхээ охидуудтай таардаг байхгүй юу. Төв шуудангийн тэнд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь гадаадад явуулах хүүхдүүдийг бүртгэж байгаа ш дээ чи тэнд бүртгүүлчих...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэгээд очсон чинь харин .... аа Хөнгөн үйлдвэрийн яам гээд хоёр яам нэг дор байдаг байсан ш дээ. Одоо хуучнаар хүүхдийн Урлангийн баруун талд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд очиж бүртгүүлээд тэгээд тэр ..... 81 оны өвөл 12 сард хойшоо ЗХУ руу яваад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэндээ хэдхэн сар болоод Тамбак хотод

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тамбак хотод очоод тэгээд тэр Тамбак хотод чинь ээрүүлийн хоёр үйлдвэр байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

1 болохоор Бүдүүн гээд тэр болохоор өндөр цалинтай. Жаахан ажиллагаа нь хүнд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөөх нь нарийн эрх гээд тэр нь болохоор яг тэр нарийн эрх нь Оросод үнэлгээ их бага байсан байхгүй юу. Бүдүүн эрхийн хүүхдүүд болохоор үнэлгээ сайн байсан................... ажиллаад ийм юм авч байлаа.

Хишигсүрэн -

Пөөх энэ

Нэргүй -

Ийм л охин байлаа даа.

Хишигсүрэн -

Хөөрхөн охин байсан байна ш дээ. Урт үстэй...

Нэргүй -

Аа ха тэгээд энэ шагнал гардуулж байхад би бас бодож байсан юм. Би энэ шагналыг авч чадах болов уу үгүй болов уу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар нөхцөлд юу шагнаад байгаа юм бол доо гэж тэгээд дуудахад өөрөө өөрөөрөө бахархах сэтгэл төрж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гоё л юм билээ. Гадаадад очоод тэнд байж байхад өдрийн төлөвлөгөөг өдөрт биелүүлсэн тохиолдолд аймаар том самбар дээр аягүй томоор бичээд бараг тэр плакатын аваад хадгалчихмаар байгаа юм чинь ...

Хишигсүрэн -

Аягүй сайн ажилладаг байсан байна ш дээ. Үүний зургийн авна аа.

Нэргүй -

Тэгээд тэр чинь бас олон янз гарсан юмаа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэмцээн уралдаан болно. Тэгээд юу яаж байгаа юм. Энэ чинь гүйлтээр авч байгаа юм. ... Ичээд л ... тэгсэн аягүй гоё хүзүүний зүүлт бэлгэлдэг байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Гүйчихгүй дээ ямар юм хийж хүмүүсээс ичээд л ... гэж бодоод ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд юунд байж байхад Оросод байж байхад бид нар чинь бас аягүй халуун ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай нутаг шиг элстэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Маршак хот чинь 100-аад км зайтай байдаг байсан байхаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд Маршакаасаа дахиад нэг жижигхэн тосгон луу байранд байдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд өвөл өнгөрч байгаа. Тэнд чинь их хөгжөөнтэй юм болноо.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэдүүлээ тийм их мөстэй газар очоод ерөөсөө халтираад болохгүй

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэнгүүт ... хямдарсан цэмбэн гутал аваад ... бид нар халтираад болохгүй болохоор намхан ултай цэмбэн гутал аваад өмсчихсэн. Өнөөдөх чинь бүр явдаггүй ... нэг хүн тасхийгээд ойчно ... нэг хүн тасхийгээд ойчно.

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Ямар сайндаа оросууд ингээд явж байхад халтираад ойчихоод уучлалт гуйж байгаа байхгүй юу. Тэгээд оросод очиход үнэхээр гоё байсан.

Хишигсүрэн -

Хэдэн он бэ? 81,82 он уу?

Нэргүй -

Тийм 81,82 он.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд бид нар 81 оны сүүлээр очоод шинэ жилээ тэнд тэмдэглээд тэгээд шинэ жилээ тэмдэглээд яг нэг юу яадаг юм дараагийн ээлжийн хүмүүс ирэхгүй болохоор хугацаа жаахан сунгагддаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 13 хүүхэд ирж байгаа юм. Бид нарыг болохоор аягүй гоё багш авчихсан одоогоор бол Лхагваагийн авгай байж байгаад салчихсан Пан Азийн аварга Лхагваа гээд боксчин байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Нэргүй -

Лхагваагийн авгай байж байгаад салчихсан Уянгаа гээд нэг охин байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрний аав Биндэръяа гээд Хөдөлмөр спорт хорооны дасгалжуулагч байсан Биндэръяа багш

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Авгайн Хүрэлмаа гэдэг байхаа. Хоёр хүү , охин хоёртойгоо бид нарыг авч явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүн спортын хүн болохоорооо бид нарыг ерөөсөө хэрүүл , маргаан , шуугиангүй тэр үеийн хүмүүс ямар сайхан байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг 11 боллоо хонх дуугарахаар тэгээд тэрнээс хойш бол өрөөнөөс гарч тэгэхэд чинь бид нар их олуулаа зуу гаруй хүүхэд байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ерөөсөө өрөө өрөөндөө 4 хүүхэд. Тэгээд тэнд чинь тэр эрэгтэй хүүхдүүд унтаснаас хойш үймүүлэх гэсэн ойлголт байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Багш яг хаалга онгойж хаагдах нь уу гэдгийг харж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд зун болдог юм. Зун болсон чинь яг Өмнөговиос бид нар гурвуулаа явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай төгсөлтийн А-гийн нэг Эрдэнэцогт , Эрдэнээ гээд 2 хүүхэд би ингээд гурвуулаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд зун болоод аягүй сайхан байсан чинь бөөн халуун халууцаад болохгүй. Тэгээд нөгөө ээлжээр ажилладаг болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг үйлдвэртээ ажилчид шиг ажилладаг. Цалингаа авдаг. Тэгээд өглөөний ээлж болохоор 4 цагт сэрээд л 5 цагт автобус зогсчихсон байна. 5 цагтаа суугаад Маршактай очихоод үйлдвэр дээрээ ажилчихна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

6 цагт ажил эхэлнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 6 цагт ажил эхлээд 2 цагт буугаад ирнэ. Оройны ээлж болохоор 2-оос хойш орж ирдэг байхгүй юм. Тэгээд байж байсан чинь нөгөө би чинь говийн хүүхэд ш дээ. Усанд орж мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд чинь ус ихтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ...

Хишигсүрэн -

Сэлж мэдэхгүй...

Нэргүй -

Сэлж мэдэхгүй. Тэгсэн чинь тэнд чинь үнэхээр соёлтой гэдэг нь гоё л доо.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өвөл ч бай зун ч бай дандаа аялалаар газар үзүүлээд л экскурсаар явдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг өдөр юу яадаг юм. Бид нар өглөөний ээлжинд гардаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өглөө ээлжинд гарчихаад аягүй халуун юм чинь ерөөсөө тэнд ингээд левчик өмсчихнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд доогуураа юбка өмсчихөөд өрөөндөө унтдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд унтаж байгаад сэрсэн чинь хүүхдүүд шиь шив гээд яриад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо юу болов доо гээд л сонсох гэсэн чинь манай аймгийн нэг хүүхэд нэг өнгөрчихсөн юм шиг яригдаад байх юм.

Хишигсүрэн -

Пөө яанаа

Нэргүй -

Тэгээд юу болов гэсэн чинь харин ...

Хишигсүрэн -

Гурвуулаа явсны чинь нэг нь тиймээ?

Нэргүй -

Тийм. Өвөрхангайн нэг хүүхэдтэй хоёулаа их гүнзгий рүү орох гэсэн чинь сэлж чадахгүй нөгөө говийн хүүхэд чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Олон хүүхэд байхаар ичээд тэгээд опасный зон хориотой бүс гэдгийг уншихгүйгээр зүгээр шагайгаар нь татаж байсан гэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд явж байсан чинь гэнэтхэн пул гээд ...

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэгээд орой хэдүүлээ ирээд ... маргааш нь юу яаж яг наадмаар дүүгээс нь захиа ирж байгаа байхгүй юу. Дүү нь Волгоградад тэр үед чинь манайхан чинь гадаадад их явдаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бол ... Тэгээд дүүгээс нь захиа ирэхэд бас л манай говийн нэг хүүхэд усанд өнгөрчихлөө. Та битгий усанд ороорой .....

Хишигсүрэн -

Яанаа тийм захиа ирсэн...

Нэргүй -

Тийм захиа ирсэн байхад л яваад .... наадмаар зургаа авахуулъя нутгийн гурав гээд юу яагаад за за дараа болъё гээд тэгээд ....

Хишигсүрэн -

Тэгээд авахуулж чадаагүй?

Нэргүй -

Авахуулж амжаагүй. Нөгөөх нь хотод нилээд том компанитай болчихсон ажиллаж байгаа эргэж уулзаагүй л дээ.

Хишигсүрэн -

Нөгөө хүүхэдтэйгээ юу?

Нэргүй -

Аа ха тэгээд ирээд бас буруу сонголт хийж байгаа юм. Эрдэнэтийн хивсний үйлдвэрт очдог юм билээ гээд жаахан хол юм гээд ээжийнхээ захиасаар ойр гээд хотод байж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь хотод олон хүн хүрээд ирсэн чинь нарийнд нь Оросод үнэлгээ бага байсан юм чинь бүдүүнд нь оръё гээд бүдүүнд нь орчихсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь Монголд ирсэн чинь бүдүүний үнэлгээ багасаад \инээв\ нарийн нь үнэлгээ сайтай байдаг.

Хишигсүрэн -

\инээв\ аа ха

Нэргүй -

Тэгээд л ажиллаж явж байгаад 84 онд ... аа тэр чинь бас дунд нь нийтийн байранд ордог юм. 3-р хороололд яг Москва рестароны хойд талд 3 нь 12 давхар байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха нийтийн байр байсан юм уу?

Нэргүй -

Нийтийн байр байсан юм.

Хишигсүрэн -

Пөөх

Нэргүй -

Тэгээд нийтийн байранд Жагаа гээд хажуудаа хоёр өнчин дүүтэй охин, би болохоор нэг Казак налайхын нэг охин гурвуулаа орсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд гурвуулаа ээлжинд ажиллаад үйлдвэрт. Тэгээд дээр 9 давхарт нэг охинтой уулзчихаад буцаад буухдаа хүнд баригдчихсан.

Хишигсүрэн -

Ямар хүн

Нэргүй -

Одоо ямар ч хүн юм охидууд хайдаг ч хүн юмуу. Нэг хүн барьчихаад тавьдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн манай байрны хажуу талын эгч дээрээ байнга ирдэг залуу таардаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөөе энэ хүн намайг барьчихаад тавихгүй байна. Би арван жилийн сурагч тиймээ гэсэн чинь нөгөө залуу чинь тийм гэдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чи одоо болиоч гээд намайг өмөөрөх маягаар одоо нэг хийсвэрээр тэр хүн салж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аврагдаж байгаа.

Нэргүй -

Аврагдаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь нөгөө залуу сүүлдээ надтай танилцдаг байхгүй юу. \инээв\

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би үйлдвэрт ажиллаж байхад нөгөө ээрмэлийн үйлдвэрт жижигхэн .... байдаг байхгүй юу. Ноосноос гардаг жижигхэн ....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Түүнийг ашигладаг болчихсон. Тэгээд 1 сар ажиллаад харшил авчихсан. Чих мих загатнаад арьс өнгөнд очоод хэвтээд хэд хоноод гайгуу болчихдог юм. Тэгээд гар бол дандаа тийм загатнаад тийм болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хажууд цахилгаанчин нэг банди байсан юм. Төмөрчулуун гээд тэр хоёр найз байсан юм байна л даа. Нэг өдөр эмнэлэг дээр очсон чинь нөгөөдөх чинь явж байх юм. Энэ энд юу хийж явж байгаа юм болоо гэсэн чинь хэдийн намайг эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдчихээд эмнэлэг дээр ирээд тэгээд тэрэнтэй чинь танилцаад тэгээд том хүүхэд маань гарч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Тэгээд та хоёр суусан?

Нэргүй -

Яг нэг суучихаагүй. Тэгээд явж байгаад тэр цэрэгт яваад өгч байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр цэрэгт явчихсан. Би жирэмсэн болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд жирэмсэн болчихсон нөгөөдөхтэй чинь цэрэгт нь очоод уулзах гэсэн чинь дуудаад намайг харчихаад зугтчихаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Хнн. Яагаад тэгсэн юм бол?

Нэргүй -

Ёстой мэдэхгүй. Тэгээд нүднээс нулимс гараад тэгээд нисэхийн 106 гээд яг би нисэх дээр литрээ бичүүлчихсэн очиж уулзаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө надтай ирж уулзахаа байчихсан. Гэдэс том болчихсон юм чинь би яах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед авахуулах барих хориотой байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л ерөөсөө ээж маань тэгдэг байсан юм. Би долоон бурханаас их гуйсан юм даа. Хөөрхөн хүүтэй болох нь гээд баярлаад гэж байгаа байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Надад болохоор хэцүү байгаа юм. Эцэггүй хүүхэд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэр залуудаа сайн. Гэтэл яагаад намайг гомдоосон юм бүү мэд. Тэгээд л уулзаагүй. Захиа ч ирээгүй. Тэгээд би хүүхдээ гаргачихаад 9 сар болгочихоод тэгээд үйлдвэртээ очиж ажиллаж байгаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо энэ нөхөр маань болохоороо 9,10-р ангид байхад намайг гуйгаад байдаг байсан залуу байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би хэдийгээр хүүхэд гаргачихсан байсан ч гэсэн манай нөхөр чинь бас амьдрал нь хэцүү ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүтэн өнчин.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүр бага байхад нь ээж нь өнгөрчихсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манай нөхрийг дөнгөж 3-р ангид байхад нь аав нь аваарт ороод нас барчихсан. Тэгээд гэрийнхэн нь болохоор зэрэг юу... эмээ өвөө дээрээ өсчихсөн. Ээжийнхээ эмээ өвөө дээр.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа манай хүн болохоор аавынхаа талын нэг ах дээр өсчихсөн. Тэгээд аав нь болохоор инженер хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хэдийд нь машин бариад сурчихсан юм. 4,5-р ангидаа л машин бариад явж байдаг. Бид нарыг 8 төгсөхөд хашир жолооны курс төгсөөд л жолооч болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд явж байсан байхгүй юу. Тэгээд эргэж очоод намайг үйлдвэрт ажиллаж байхад эргээд очоод яваад л тэгж байгаад л ээж за миний охин нутагтаа шилжээд ир гээд тэгж байгаа юм. Тэгээд яг шилжих гээд юмаа бариад явж байхад хотын хүмүүс сайхан сэтгэлтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай хороон дарга эмэгтэй хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд сүүлд нь би 120-ын тэнд юунд байсан байхгүй юу. Нийтийн байранд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд байж байхад хорооны дарга чи эмэгтэй хүн сайн бод миний дүү хөдөө гараад яах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мэргэжилгүй тэр залуучуудын чи боол нь болно.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үр хүүхдээ өсгөж боловсруулж эрдэм боловсролтой болго эмэгтэй хүний хүч мөхөс ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би эмэгтэй эх хүний хувьд чамд хэлж байна. Сайн бод...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэрвээ чи одоо ингээд хотод амьдаръя гэх юм бол би үйлдвэрээс чинь гаргаад нөгөө үйлдвэр чинь аягүй их хүнд ачаалалтай ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тулаа хийгээд ажиллаад байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүнд бэрхшээлтэй. Хүмүүс үйлдвэрээс тэр үед их гарч байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тийм бол чамд шууд үйлдвэрээс гарах юуг чинь өгчихье. Тэгээд чи хөдөө явах гэж байна гээд хөдөлмөрийн дэвтэр хувиараа авчих.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өөр газар ажиллаж болно ш дээ миний дүү гэж байгаа байхгүй юу. Тэгээд очиход тэр хүн намайг 2 цаг суулгасан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

12 цагт оччихоод.... одоо тэгээд хүүхэд насаараа ч гэдэг юмуу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Зөрүүд зангаараа ч гэх юмуу тэр эх хүний үгийг сонсоогүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр өдрөө шууд аваад ... дараа нь хотын захиргаан дээр очиж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хотын захиргаан дээр очсон чинь хөдөөнөөс хотруу орох гэсэн пөөх түмэн очер

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө хотын паспорт авах гээд хичнээн өдөр жилээр явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Улаанбаатараас хөдөө явах хүн гэхээр өвөө эмээ нар байж байгаа яагаад вэ гэхээр партизан мартизан сангийн аж ахуй явж үнээ малтай болно хүүхдүүд рүү гээ явна гэхээр олдоод байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд байсан хүмүүсийн сэтгэлийн сайхныг би одоо болтол мардадгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хошууч хэн гэдэг ах байлаа даа. Эрэгтэй хүн байсан. За миний дүү чи юу яаа. Чи сайн бод хотод үнэхээр идээшихгүй байна гэж үү?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэж асууж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэрвээ чи буцъя үүнийгээ болъё гэж бодож байгаа бол буцаад шууд орчих би чиний паспорт дээр тамга дарахгүй чамд өгчихье.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чи энэ гадаа байгаа очерийг харж байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чам шиг залуу хүн хотоос гаръя гэхийг би одоо орж ирэхийг харж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чи буруу юм сонгож байх шиг байна. Миний төлөө хэлээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд нэгэнт шийдчихсэн. За за дарчих ахаа гээд даруулаад гарч байгаа юм. Тэр хүмүүс намайг гайхаад харж байгаа юм. Тэгээд би энд ирчихээд гэдсэндээ хүүхэдтэй болчихсон...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нийтийн хоолны тресс гэж байсан тэнд ажиллаад юу яаж байгаа юм. Гуанзны касс хийж байгаа юм. Тэгээд одоо ээж миний охин ингээд хүрээд ирээ хүүгээ бод өөрийгөө бод гээд хотоос шилжүүлж авч ирчихээд мэргэжилгүй охиноо энд байлгах хэцүү...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цаг үе ийм хэцүү болчихсон болохоор ээж минь дандаа өөрийгөө буруутгаж явдаг. Надад өөрөө хэлдгүй л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би одоо буруу юм хийчихэж дээ. Охиныгоо нааш нь шилжүүлж ирээд тэгээд өөрийгөө дандаа буруутгаж байдаг. Ээждээ тийм их сэтгэлийн дарамт болсондоо би бас их харамсаж явдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яах гэж ... тэндээр бас юу яаж байгаа юм л даа. Одоо жирэмсэн болчихсон хүүхэдтэй. Тэр үед хотод танил талгүй байсан ч юмуу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг бол залуу гэнэн зангаараа ч тэгсэн юмуу мэдэхгүй. Тэгээд би хотод байж байхдаа хамгийн анхныхаа ч юмуу тэр үед их цалин авдаг байсан. Аванс 300 бөгс мөнгө бохироороо 400 гаргаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манай байсан айлын эмээ оёдлын машин аваад оёдлын машин авчих тэгээд бас худлаа хэлж авч байгаа юмаа. За наад оёдлын машин чинь хужаа нар тэр үед 80 хэдэн онд урагшаа буцаж байсан байхгүй юу. Буцаад юмаа их зарж байсан байхгүй юу. Миний охин юу яана шүү. Манай тэр байсан айлын эмээ Сольхүү гээд Сүхбаатар аймгийн хүн байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Засгийн газар насаараа ажиллачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аягүй ганган цэвэрхэн

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм тэгээд миний охин оёдлын машин ав 300 гэх юм бол ав. Цаадуул чинь 550 гээд байгаа. Тэгэх юм бол битгий аваарай цаадуулд чинь шулуулж болохгүй гэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд очоод юм оёод үзсэн чинь гоё оёж байнаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бушуу тийм машин олдохгүй байх гэж санагдаад эхлээд эмээдээ хадгалуулж байсан мөнгөнөөсөө 300 аваачаад өгчихөж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөөдүүл чинь илүү мөнгөөр өгөх гэхэд нь за за энэ хүүхнийг таних юм чинь дараагийнхаа цалингаас өгчихье гээд авчихаад эмээ яагаав гэхэд нь таны хэлсэн үнээр л авчихлаа гээд \ инээв\ тэгээд би багадаа бакаль өмсчихөөд тэр нь аягүй хөөрхөн резин бакаль түүнийгээ тослоод өмсчихдөг. Ах эгчийнхээ хувцасыг гангалж өмсөх дуртай. Юм оёх дуртай юмуу хаашаа юм...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хатгамал матгамал хатгадаг. Товч мовч хадаад моод загварын өөрчилж байгаад өмсдөг..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар сайндаа манай ээж ингээд ээжийнхээ дээлийг ингээд исгэж байсан байхгүй юу. Одоо нэг дээхнэ үед өөрөө харсан л байх. Алган дээр нь цас буух гээд хөөрхөн цойцойсон дээлтэй хүүхэд урд нь нэг янзага байж байгаа тийм хатгамал байдаг даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай ээжид бор шаргал дээл хийгээд хяргаж байснаа үүгээр өөдсийн авдаг юм гээд ингэж харснаа эмээ өгөх юм болов уу? үгүй юм болов уу? гэж байгаа юм. Тэр өөдсийн авах гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед манай ээж, эмээ энэ тэр янзын ажилтай. Монгол хүн бол шуугдашгүй их ажилтай хоёр нарны хооронд бүх л ажлаа амжуулна. Тэр хуруувчны өөдсийг зүүгээд манай ээж надад хөнжил хийж өгч байсан. Тэр хөнжил нь одоо надад байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо үеийн хүмүүс бол ерөөсөө их унтаж байна. Их унтаж байна. Юм хийхгүй , юм бүхэн нь бэлэн болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үнэхээр тэр Боловсрол телевизийн харж сонсоход ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хэлж байсан байхгүй юу. Боловсрол эзэмшээд боловсорчихсон хүн боловсроогүй хүн хоёрыг ярьж байхад сурвалжлагч нь өөрөө анзаараагүй юм шиг байгаа юм. Тэгээд боловсрол эзэмшчихээд тэр хүн Нарантуул дээр юм зарах аа боловсрол эзэмшчихсэн мөртлөө мэргэжлээрээ яваад ажлаа хийж байх энэ хоёр хүн чинь ямар ялгаатай юм гэсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сэтгүүлч нь өөрөө ярилцлага хийж байгаа хүнээс асууж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд тэр хүн аягүй сүрхий хариулж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүн боловсорчихсон мөртлөө Нарантуул дээр юм зарж байгаа хүн өөрөө итгэлгүй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Боол болоод ажиллаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Боловсорчихоод өөрөө өөртөө итгэлтэй тэр хүн хийх ажлаа хийгээд хүмүүсийг ажиллуулж байнаа даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүн өөрөө өөртөө итгэлтэй болохоороо тэгж ажиллаж байгаа байхгүй юу. Аа гээд тэгж байгаа байхгүй юу. Түүнтэй ер нь санал нэг байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр манайх сураад л нэг л нийтэч тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сураад байна , сураад л байна. Зарим нэг нь сурч сурчихаад яг адилхан ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аягүй их цаг хугацаа мөнгө алдаж байгаа байхгүй юу. Тэрний оронд би нээрээ юу хийж чадах билээ яг хийх гэсэн юмандаа тэр хүн хүч сэтгэлээ зориулаад ажиллах юм бол ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мэргэжилтэй байсан ч ажиллана. Мэргэжилгүй байсан ч ажиллана. Гэхдээ нийгэм бол нэг их тэр хүмүүсийг үнэлэхгүй байхгүй байгаа байхгүй юу. Аа нэг англи хэлтэй тиймээ? Дипломыг одоо хүмүүс худалдаад авчихлаа ш дээ. Тэгээд тэр хүн тэр ажлаа хийж чадах юмуу. Мэргэжилгүй хэрнээ хийж чадах хүмүүс байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр нийгэм яаж ажиллах ёстой юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм сонин юмнууд байна. ... энэ зургийг авахуулж байхад хэдүүлээ зургаа авахуулъя гээд авахуулж чадаагүй тэр хүүхэд маань өнгөрчихсөн. Тэр үеийн иймэрхүү зурагнууд одоо ингээд авчихаж байгаа ш дээ. Манай ээжийн жаазанд байсан ... алга болчихсон гэж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... үйлдвэрт ажиллахдаа нэг иймэрхүү. ... сургуульд байхдаа авч байсан юмнууд одоо яачихсан юм байдаггүй юм. Сүүлийн үед юу яаснаас хойш авсан юмнуудаа ингээд хадгалаад яваад байгаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ яг үйлдвэрт ажиллаж байсан. Бас л ажиллаж байсан зурагнууд ...

Хишигсүрэн -

Энэ үү?

Нэргүй -

Тийм.

Хишигсүрэн -

Энэ үйлдвэрт нэг өдрийн ажил яаж явагддаг байв? Үйлдвэрийн бүтэц ямархуу байсан тухай яриач? ...

Нэргүй -

Тэр хоёр өдөр шөнө ялгаатай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оросод болохоор ерөөсөө одоо надтай цуг нэг машин дээр оросынхыг ярьж байна ш дээ би. Оросод нэг машин дээр одоо Эрдэнэцэцэг гээд нэг охин Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга болчихсон байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүүхэн үдээс өмнө гарна би дараагийн ээлжин дээр гардаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд тэр аймаар ажилсаг. Ерөөсөө хоосон ... үлдээнэ гэж байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Маш хурдан төлөвлөгөөгөө шахаад биелүүлээд явна. Тэгэхэд яг үйлдвэрийн ... машины хажууд машин орж ирдэг гаражийн хаалга шиг том хаалга ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оросод асар хүйтэн ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хаалгаар орж ирсэн хүйтэн агаар нь машиныг царцаачихдаг байхгүй юу. Нөгөө римошокуудын...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ерөөсөө тэр оросууд ингээд машинаа зогсоочихоод цех дулаацаад үдээс хойшхи ээлж солигдтол сууж байхад бид хоёрын машин ажилласаар байгаад өглөө ч ажиллаж байна. Үдээс хойш ч ажиллана. Тэгээд тэд нар гайхаад тэгээд амандаа хоёулаа притка зуучихдаг гялс гээд ороосон бохир орооцолдсон нооснуудаа аваад машинаа ажиллуулаад байхаар өөрийнхөө нөгөө ажиллаж байгаа ... машин маань дулаацаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Царцахаа болиод тэгээд өглөө 5-аас бид нарыг ажиллаж байхад Орос чинь ажлын 5 өдөртэй байсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхдээ бүх юм нь гоё байсан даа. Ажлын 5 өдөртэй ажлын өдөрт бүх юмаа дайчлан ажиллаж чаддаг. Тэнд нэг сонирхолтой юм нь яадаг вэ гэхээр хүүхэд байсан болохоор ажил тараад оройн ээлжинд байж байхад Орос авгай нар яагаач юм салтаагаа ухаад байгаа юм шиг харагддаг байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нар ажил тарахаар яагаад тэгж байгаа юм бол гэсэн чинь яг ажлаа тараад шалганы хажуугаар гарахад тэр кордиорт цэцэг шиг ..........\инээв\ ......... тэгээд тэр Оросод явж байхад хар зах өдөр ажиллахгүй шөнийн 1, 2 цагаас ажиллаад яг ажил эхэлэхэд өглөөний 7 цаг гэхэд хаачихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд Оросын юу нь аягүй сайхан юм байна лээ. Өдөн малгай гээд дээр үеийн өдөн алчуур гээд дээр үеийн тэр аягүй гоё юм билээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ....

Хишигсүрэн -

Юм ховор

Нэргүй -

Юм ховор тэгээд бараа таваар нь ховор мөртлөө чанартай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм байдаг байсан. Аа Монголд орж ирээд яахад Монголд орж ирэхээс өмнө бид нар 2 ,3 сар сонгогддог байхгүй юу дараагийн хүүхдүүдийг хүлээгээд тэр дараагийн хүүхдүүд очсон чинь бид нар бас сайн багшийн ачаар их цэвэр цэмцгэр...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дараагийн хүүхдүүд очсон чинь хамгийн том театр нь Октябрь гээд том кино теарт байдаг байхгүй юу. Тэгсэн чинь байдаггүй ёстой нэг театрт ороод хогоо хаяаад л шууд идэж байсан морожингоо газар хаяаад дэвсээд хаячихаж байгаа юм чинь

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тийм бохир бүдүүлэг тэгэнгүүт нөгөө Оросууд чинь тэр том кино теарт Монголчуудыг оруулахгүй гээд захын нэг Цыганууд байдаг хороололд кино үзүүлдэг болсон. \инээв\ тэнд үзсэн киног ч олигтой үзсэн юм байхгүй шуугилдаад тэгээд сүүлдээ кино үзэхээ болиод... хүн ер нь анх сургуульд орохдоо ямархуу хүнээр угтуулаад...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг юу хийнэ тиймээ? Би болохоор тэр үеийн нийгэмдээ ч гэдэг юмуу Оросод явсан үеэрээ их бахархдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цагийг их нарийн баримталдаг. Хүнийг хүлээлгэх, хүн хүндлэхгүй байх соёлгүй бүдүүлэг тиймэрхүү байх, аягүй хэцүү болчихсон. Заримдаа бүр байж суух аргагүй болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оросод биш Монголд хүрээд ирэхэд чинь автобусанд явж байхад чинь түлхэж хаячихаад яваад өгнө. Хүнээс уучлалт гуйхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ахмад настай хүнээ ч хүндэтгэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тиймэрхүү юм их харагдаад. Тэгээд үйлдвэр дээр яваад ирэхээр нөгөө ... өглөө 6 цагт ажилладаг хүмүүс чинь 8 цагт очиж байна гэхээр чинь оо автобус ирнэ гэж байхгүй. Автобус дотор хулгайд юмаа алдана. Өглөө 7 цагт автобус нь явахгүй байгаа юм чинь хороололоос...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүлээж хүлээж нэг юм орно..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дотор нь хүйтэн нөхцөл байдал тийм хүнд байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд юу яаж байгаа юм. Манай Оросод цуг ажиллаж байсан охин хоёулаа цуг орчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр маань 80 хэдэн он билээ 84 онд болов уу Москвагийн олимп чинь

Хишигсүрэн -

80 онд

Нэргүй -

80 онд болсон билүү...... ямар ч гэсэн Москва явах эрх авах гэсэн чинь бас жирэмсэн болчихсон байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хоёулаа ажлаа аягүй сайн хийдэг гээд....

Хишигсүрэн -

Дэлхийн залуучуудын оюутны их наадам юм болов уу?

Нэргүй -

Оо яг тийм байх. Түүнд явах гэсэн чинь жирэмсэн болчихсон байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэрнээсээ урьд жирэмсэн болчихсон байсан. Тэгээд тэр үед юмнууд нь их ховор тоног төхөөрөмжүүд нь их ховор нэг талаас нь гэрэл асаж байгаа байхгүй юу. Нөгөө талд нь тольтой...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эндээс гэрэл асахаар зэрэг утаснууд бүгд ажиллаж жирийж харагдаад аягүй гоё оо ёстой янзын гоё харагддаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нэг ингээд хоосон байх юм бол тасарчихаж гэдэг нь аяндаа мэдэгдэг. Тэгээд хоёулаа тэр гэрлээ хийнэ. Байхгүй өглөө ирэхэд хэдийн нэг нь аваад хаячихна. Тэгээд хоёулаа амжуулж өглөө эрт ирж олж авна даа. \инээв\ ..... заримдаа юу яадаг байхгүй юу эхний ээлж 12 цагт солигдоно шүү дээ. Тэр хооронд хүмүүсийн машинаас авах гээд \инээв\ тэгээд ........................бүх машин иж бүрэн явж байж л нөгөө төлөвлөгөөгөө биелүүлнэ шүү дээ. Тэгдэг машинаа иж бүрэн явуулж байж л ... их шахдаг байсан. Манай үйлдвэрт яагаад тэр норм нь биелдэггүй байсан юм мэдэхгүй. Одоо жишээн нэг өвөөдөө үйлдвэрийнхээ даргад загнуулах ажил байсан тэр нь юу вэ гэхээр хагас сайн өдрийн оройн ээлжинд гарч байгаа юм

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хагас сайн өдрийн оройн ээлжинд гарна гэдэг чинь өдрийн 2 цагаас оройны 10 цаг хүртэл ажиллах байсан байхгүй юу. Тэгсэн чинь шууд тулаа хийгээд өглөө 8 цагт буудаг байхгүй юу. Тэгж ажиллахад осол аваар аягүй их гардаг. Манай нөгөөдөх чинь аягүй ширүүн зантай ингэж асууж байгаа юм. Нөгөө самнах машиныхан хүүхэд машинаа сайн цэвэрлээгүй байж байгаад хог гарч ирээд бүдүүн юм гараад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би тэр машин дээр очихоороо тасраад л ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд цэс гээд л яваад өгсөн чинь нөгөө охин чинь машинаа цэвэрлэх гэж байгаа юм. Энэ хэдэн хуруу байхгүй. Самнах машинд хийчихсэн. Энэ хуруунд нь ингээд яз яз ингээд атгачихсан. Тэгээд хэдүүлээ нөгөөдөх лүү гүйж очоод л ... өлгүүрийн жижүүрийг дуудаж байгаа байхгүй юу. Нөгөөдөх чинь ... ш дээ. Яг л нэгэн зэрэг ажилчид орохгүй бол ... тэр муу төмөр сейфнээс... тэр чинь яагаад гэхээр доод талын тасалгаанд гутал дундаа зөвхөн билэгдлийн чанартай түгжээтэй төмөр юм болохоороо дээгүүр доогуураа яйжийчихна. Тэгээд тэр үед чинь вранглер маренглер гээд хаанахых юм оросынх юмуу жинснүүд орж ирж байгаа юм. Тэрийг чехээс орж ирж байгаа хүүхдүүд гоё жинстэй ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр жинс их хулгайлагддаг байсан байхгүй юу. Тэгээд ажилчид тарахаар л нэгмөсөн оруулна гээд тэгээд наана чинь болохоо байчихаад байна гэсэн чинь ... ингээд л байхгүй хачин юм болчихсон гарч байна гэж айгаад ингээд барьчихсан байсан чинь манай найз үзье үзье гээд ... тэгээд варений шилэнд хийчихээд өлгүүр ороход ... байгаа юм чинь. Ер нь осол аваар их гардаг үйлдвэрүүд дээр... тэгэхдээ хөдөлмөр хамгаалал гэж их шахдаг байсан тэр үед.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бол ерөөсөө тийм юм байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дандаа даавуун материалын хувцастай. Зориулалтын даавуу хувцас үйлдвэрүүд аягүй их байлаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оёдлын үйлдвэр, сүлжмэлийн үйлдвэр, сүүний үйлдвэр за наашаа юу луу ороод ирэхээр гутал, хивс гээд л хүн бүр хөдөлмөр хийдэг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манайх тэр үед чинь машин орж ирдэггүй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Монгол улс чинь сүлжмэл , хивс юу байдаг юм тэрүүгээр ханачихсан. Монголчууд өөрсдөө гутлаа хийдэг. Шевро мевро 120-д чинь үйлдвэр байдаг. Хувьчлах нэрээр юмуу яагаад тэгээд хувьдаа мөнгө идэх зорилгоор хувьчилж ард түмэндээ өгнө гэсэн нэрээр хувьдаа мөнгө идэх гээд ийм болчихсон юмуу? Хүнийг хөдөлмөр хийх боломжгүй болгоод хаячихаж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр гутлын үйлдвэр байна. Хивсний үйлдвэр байна. Ээрмэлийн үйлдвэр ээрмэлийн үйлдвэр хувьчлагдаад тэр үед тийм сайхан болгоод ирсэн юмнуудыг хувьчлаад тэр үйлдвэрүүд сөнөчихсөн байхгүй юу. Одоо тэгээд Улаанбаатар хот луу очихоор үнэхээр харамсмаар ... сайхан сайхан ногоон бүсүүд байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо тэр Богдын музей хавийн ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд чинь байхгүй шавар байшин.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд зун болохоор яаж байна гэхээр ерөөсөө бороо ороход шингэх газар байхгүй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дан засмал тэгээд ерөөсөө шороо ... тэгээд тэр нь аймаар халуун. Тэгээд одоо бол нээрээ ... хэцүү болчихсон байлаа. Би ээрмэлийн үйлдвэр орсон хэдэн онд билээ. Нэг очиж ажилд ордог юм билүү энд зүгээр байхаар гээд очсон чинь танихгүй болчихсон.

Хишигсүрэн -

Тэр үйлдвэр ажиллаж байгаа юмуу?

Нэргүй -

Оо тэр хэд тасраад Гоёо моёо чинь тасраад хувьчлаад авчихсан юм биш үү?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр чинь аягүй том цехтэй байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд цех цехээр нь тасраад хивснийх гэж байгаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хивснийх гэдэг нь болохоор цаад талаасаа нарийн гэхээрээ нөгөө сүлжмэлийн үйлдвэр лүү явуулдаг утсаа ээрдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд манайх болохоороо нэхмэлийн утас ээрдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дандаа үйлдвэрүүдээс захиалга ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд самнах цех ,нарийнх ,угаах , будах гээд сайхан сайхан том цехүүд тэгээд тэд нар чинь одоо тасраад тасраад жаахан жаахан компани мампани юу болсон юм сүүлд очиход танигдахын аргагүй тэр сайхан тоног төхөөрөмжүүд бүгд байхгүй болоод хувьдаа нэг жижиг жижиг юм тавьчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм болчихсон байлаа.

Хишигсүрэн -

Аа ха. Би нэг ийм юм асуух уу?

Нэргүй -

За

Хишигсүрэн -

Ер нь таны амьдралд нөлөөлсөн тийм чухал үйл явдал ... юу байна? Чухал үйл явдал?

Нэргүй -

Тэр чинь юу яасан... касс хийж байсан. Касс хийж байгаад 3 дахь хүүхдээ гаргах болж байгаа байхгүй юу. 90 онд гуравдахь хүүхдээ 90 онд гаргасан чинь манай хүүхэд 2 сарын ..... аа тийм 89 онд дикрет авна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

11, 12 сард дикрет аваад байж байтал мөнгөний ханш унаад...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүх юм хувьчлагдаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо бүр ажилгүй байсан хүнд чинь юу оногдох юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юуч оногдохгүй. Тэгээд ерөөсөө Монголд уналт болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүүгээ гаргачихаад тэр үед чинь гурвын гурван хүүхэдтэй. Бүх л хувцасын оёж өгнө дөө. Хотоос би юутай ирсэн гэхээр хайрцаг загварын сэтгүүлтэй ирсэн. Тэгээд хүүхдүүддээ куртка хийж өгнө. Өмсдөг форм морм тэр бүгдийн хийнэ. Гутал гэх юм бол өвөлжингөө хэдэн хүүхдэдээ буриад гутал хийж өгнө. Нөхөртэй оёж өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхэд хүмүүжүүлэх тэр... би бага хүүхдээ тэр үеэр яг харж байгаа байхгүй юу. Миний хүү чинь... би том хүүгээ болохоор үйлдвэрт ажиллаж байсан юм чинь аав ээж хоёр дээрээ очоод төрж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд сонин юм болсон юм. Ээж дээр очоод байж байгаа юм тэгсэн чинь нэг өдөр гэдэс базлаад болдоггүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээжийгээ босох болов уу гэсэн чинь босдоггүй. Ингээд харсан чинь хавар юм чинь хавар гэж дээ өвөл 12 сард ш дээ. Ингээд харсан чинь нар гарчихсан ч юм шиг ээж маань босохгүй л байгаад байгаа. Ээжээ босох болоогүй юу гэсэн чинь яасан миний хүү гэж байна. Гэдэс өвдөөд болдоггүй гээд тэгсэн чинь ээж тэгж байгаа юм. Миний хүү хамаагүй жорлонд орж болохгүй. Тал дээр очоод бие зас гэхгүй юу. Тэгээд тал дээр очоод бие зассан чинь болдоггүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Буцаад хүрээд ирлээ. Дахиад гэдэс базалж байна. Ээж ерөөсөө болохгүй байна гэсэн чинь ээж хөөрхий аавыг дагуулаад ирж байгаа байхгүй юу. Даралтынхаа аппаратыг барьчихсан хүрээд ирж байгаа юм зайлуул.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг даралт үзэж байтал тог тасарчихаж байгаа юм. Өө гээд даралтын аппаратаа авч байтал буцаад тог хүрээд ирж байгаа юм. Дахиад л хийлж байтал тог нь тасарчихдаг. \инээв\ үзэж чадахгүй за за хэдүүлээ явъя гээд тэгсэн ээж тэгж байгаа байхгүй юу. За миний хүү эхийнхээ усыг уусан хүн ээж болгоомжилж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээжийнхээ усыг уучих. Шар тос уучих. Тэгээд манай аав чинь юу яагаад намайг аваад тэгээд төрөх дээр очоод төрж... тэгэхэд манай том хүү чинь их жижигхэн гарсан юм. 2 кг хэдэн зуун грамм тэгэхэд их хурдан төрсөн юм байна. Манай муу аав хөөрхий аягүй олон хүүхэд эх барьж авсан мөртлөө өөрийнхөө хүүхдүүдийг ерөөсөө эх барьж аваагүй хүн шүү дээ. Ямар ч байсан охиныхоо хүүхдийг эх барьж авна гээд тэгж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд минут хараад өвдөж байгааг хараад тэгээд эндээс Дэнзэн гээд эмэгтэйчүүдийн их эмч очсон байсан юм. Тэр хүнээс миний охин төрөх болж уу гэсэн чинь өө болоогүй байна гээд. \инээв\ дэлгүүрт юу гараад байна гэсэн билээ. Аав дэлгүүр орчихоод ирье гээд явсан тэр хооронд нь төрчихсөн. \инээв\

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Тэгээд эх барьж авч чадаагүй. Манай ээжийн тал чинь сүү ихтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай эгч болохоор дандаа хагалуулж төрдөг. Би болохоор аягүй амархан горьддог.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Горьддогоосоо болдог юмуу яадаг юм. Манай эгч болохоор ёо ёо гээд өмхий ногоо тос маараль унжуулаад өрөөсөн талаараа хүүхдээ хөхүүлдэг. Манай Дагзмаа бас тийм миний хөх болохоор аягүй жаахан дараасан. Тэгээд нэг сувилагч аягүй хүйтэн гартай. Миний хөхийг барих гээд бариулахгүй. Би ааваараа бариулна гээд манай аав цагаан халаадтай ороод ирдэг. Хоёрдахь охиноо аймгийн төв дээр төрүүлсэн. Гуравдахь бага хүүгээ болохоор тэнд аав ээж дээрээ очиж төрж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... тэгээд бас гуравдахь хүүхдээ гарахад аягүй инээдтэй их хурдан гаргасан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... гээд гараад явчихсан. Ээж жаахан юм гарлаа даа гээд тэгсэн чинь 4кг 350 гр гэхээр зайлуул энэ кг нь хэмхэрчихдэг юм байхдаа гээд...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Кило нь хэмхэрчихсэн юм байхдаа гээд арай ядан тэгээд ингээд харсан чинь ... том цагаан юм. Хэнэг ч үгүй унтаж байдаг байна ш дээ. Манай тэр бага хүүхэд аягүй зөөлөн гар нь ч зөөлөн , сэтгэл нь зөөлөн тийм л хүүхэд одоо хөгжим бүжигт сурч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүүгээ гаргачихаад гэрээр байж байгаад яадаг юм мэдэхгүй байж байгаад хавар намар эмнэлэгт хэвтээд байсан байхгүй юу бие өвдөөд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Таргалаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо би хотоос ирчихээд говийн хүмүүс энд тэнд ингээд харвин унжчихсан хүүхнүүд алхаад ийм гэдэс нь унжчихсан болчих бий дээ гээд аягүй ингэж хараад л арай гайгуу гээд байсан байхгүй хүүхэдтэй нөгөөдөх чинь явж өглөө шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яаж ч усанд ороод нэмэр байхгүй. Харвин чинь ...

Хишигсүрэн -

Эмчид үзүүлсэн үү?

Нэргүй -

Хөдөлгөөний дутагдал байна гэсэн. Би нэг эгчтэй танилцсан байсан чинь нөгөөдөх чинь юу яана сур харвадаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөдөлгөөний дутагдал болоод гээд тэнд теннис тоглодог юм. Тэнчээ теннис тоглоод гүйнэ. Тэгж байтал гайгуу болох байх гээд тэгж байна. Тэгээд хавар цагаан сарын дараа 3 сард би нөхрийнхөө дүү Чулуунцэцэг гээд ганц охин байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрний нөхөр нь спорт хорооны тэр юуных нь даргынх нь өрөөнд ордог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд хүрээд ир гээд манай найз хүүхэн тэгсэн тэр бол манай багш л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүрээд очсон чинь харин Чукагийн нөхөр Мөнөө маань хүрээд ирсэн. Та яаж яваа юм гэсэн чинь тоглоод би сур харвая гээд тэгсэн чинь тэр Мөнөө их олон хүүхэдтэй айлын хүүхэд байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Их цайлган сайхан за нэг айлын хүргэн бэр хоёр сур харваад л бишээ сум шүргэнээ ... онож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Тэгээд нөгөөдөхийг чинь тоглоод нөгөө гэрт байсан авгай чинь нөгөө нумын дийлэхгүй. Гулжигнаад л байна. Тэгэхээр тэр дасгалжуулагч Давааням гуай тэгнэ за чи наадахаа бариад толины өмнө зогсож бай гээд тэр үед тэр чинь чадал их орохгүй эв их ордог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн эвгүй татаад л дийлэхгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л нөгөө хөдөлгөөн дутаж байсан хүн чинь тэр чигээрээ яваад л гэрт хийх ажилгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхдээ цэцэрлэг яслид өгчихнө. Тэгээд 5 сард талбай дээр очиж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд талбай дээр гараад л наадмаар энд харвадаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр чинь одоо 98 он юмуу. Тэр болтол би ажилгүй гэртээ байлаа ш дээ. Нөхөр минь цэргийн жолооч тэгээд хэдэн хүүхдээ хүмүүжүүлчихээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэрийнхээ ажлыг хийчихээд байж байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Болж байгаа юм шиг л бодож байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд ямар хүний ухаан байсан юм мэдэхгүй. Хүүхдээ сургуульд явуулахад мөнгө цаас их хэрэг болно гэсэн тийм бодол миний толгойд бууж ирэхгүй байсан. Ажил хийе гэдэг байлаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд энд тийм хүн ажилд авъя гээд зар явж байна тэгж байна гээд нөхөртэй хэлнэ. Дандаа л өмнөөс ... бензин түгээх газар хурдан ажлаас хүн халаад байдаг газар байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр чинь зар өгдөг юм байлаа ш дээ. Тэнд ажилд оръё гэхээр болохгүй. Барилгад ажилд оръё гэхээр яах юм яах юм чи насылкатай шаврын даахгүй гээд нөхөр маань намайг хайрладаг байсан юмуу гэртээ хэдэн хүүхдээ хүмүүжүүлээд байж байх нь энэ хүний үүрэг гэж бодсон юмуу

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд гэртээ байлгаад тэгээд 98 онд бид хоёр секцэнд яваад сур харваад л наадамд аймгийнхаа наадамд яг орсон жилээ нөгөө миний ... 3-р байр эзэлдэг байхгүй юу. Яг адилхан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд урамшаад 98 ондоо хойшоо Эрдэнэт рүү багийн харваанд явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэмцээнд тэгээд тэнд Эрдэнэтэд оччихоод гайгуу дээл мээл ингээд өмсчихнө. Тэгээд Эрдэнэтэд очсон чинь нэг хүнтэй л хүн болгон мэндлээд байх юм. Харсан чинь гутал нь жаахан маажийчихсан дээлийнхэн эмжээр сэмэрчихсэн. Энэ одоо ямар хүн юм бол доо их л хүмүүс хүндэлж байна. Хүндтэй л хүн байгаа байх энэ хэн юм гээд асуусан чинь Даваахүү мэргэн байхгүй юу гээд л

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа нь гэж бодчихоод ийм их нэр хүндтэй хүн яахаараа ийм хувцастай байдаг юм бол гэж дотроо бодохгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Учир мэдэхгүй юм чинь

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дотроо юм бодож байгаа ш дээ. Тэгчихээд тэнд тэмцээн орчихоод Дорноговь руу юунд явдаг юм. Данзанравжаагийн баяр болоод

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд вагонаар явж байгаа юм. Дорноговьд очоод тэр тэмцээнд орчихоод яг шагнал авчихаад ...................... тэнд нэг юм болдог юм. Хэдэн сая төгрөгний шагналтай гэсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэнгүүт бүгдээрээ байдаг мөнгөө гаргаад сүү авлаа. Тамирчдын нөхцөл хүнд ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Байдаг мөнгөө нийлүүлээд сүү авлаа. Тэр үед хоолны мөнгө гэж өгдөг байсныг манай дасгалжуулагч идчихдэг байсан шиг байгаа юм. \инээв\

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Багийнхаа зардалтай. Одоогийн хүмүүс бол итгэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

..... хүнийхээ тоогоор тавиад түүнийгээ идчихнэ. Тэгээд кг-ийн боов аваад түүнийгээ хуваана.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хуваана. Тэнд манай Алтай эгчийн хоёр хүүхэд байдаг байсан юм. Манай харваачийн хоёр жаахан хүүхэд байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хэд чинь бид нарын хажууд суучихна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө боовыг чинь манай дасгалжуулагч хөөрхий амьтан идэхгүй. Нөгөө хэдэд хувааж өгнө. Аагтай цайгаа уугаад мөнгө цаас муутай тийм л явдаг байсан юм. Тэр үед би бас сайн ойлгохгүй. Саяхнаас ойлгож эхлэж байгаа байхгүй юу. Бид чинь өөрөө өөрсдийнхөө төлөө биш Өмнөговийнхоо нэрийг гаргахаар явж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд хүмүүс ойлгодоггүй байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Урлагийн хүмүүс, спортын хүмүүс тийм сайхан сэтгэлтэй. Хувь хүн биш зөвхөн Өмнөговь гэдэг нэр гарч байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хэдүүлээ шагнал мөнгө авна гээд байгаа хэдэн мөнгөө нийлүүлж байгаад сүү авлаа идэх юм авлаа баахан тансаглачихлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Шагналаа авлаа. Медаль нь ч хүрээхгүй. Медаль зүүгээд явж байтал над дээр дутчихлаа. Тэгээд тэнд нэг юм байдаг юм. Манай багийнхан болохоор эмэгтэйчүүдээ адагт аваад явчихдаг. Бусад багууд болохоор эмэгтэйчүүдээ эхэндээ аваад явчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би хамгийн сүүлд зогсож байсан. Шинэ гишүүн юм чинь сүүлд л явна шүү дээ. Мастерууд зогсож байна он дарааллаараа ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Монгол хүний эрэмб байдаг шүү дээ. Бөхчүүд эрэмбэ дарааллаар зогсдог.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд медаль зүүж байсан чинь над дээр медаль нь дутдаг байхгүй юу. Зайлуул манай хүргэн нэг айлын хүргэн эхэнд зогсож байснаа хурдан надад медалиа зүүчихэж байгаа юм. Тэгээд аягүй медаль зүүгээгүй байсан бол нулимс гарна даа тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Анхны тэмцээнээс медаль авч байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь зүгээр л медаль мөнгө байхгүй. Тэгсэн чинь бид хэд буцах зардалгүй болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яая даа гээд байж байсан чинь 100 метрийн зайтай айлын гэр байдаг юм. Буудлын мөнгө байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Айлын гэрт байж байгаа. Тэр хооронд бороо шаваад хэдүүлээ тэмцээн болдог талбай руу очих гэж гутал гэж авах юм байхгүй болж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өсгийтэй гутал ............... \инээв\ бороонд гутал ийм болдог юм байна гэж мэдчихээд тэгээд тэнд байсан нутгийн хүмүүс бид нарыг эргэж ирж байгаа байхгүй юу. Та нар амжилт гаргалаа. Баярлалаа гээд....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд бороонд намайг алхуулаад бид нар ч болохоо байлаа. Та нараас гуйх юм байна гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Замын зардал 80000 төгрөг эндээс Улаанбаатар ороод Улаанбаатараас Өмнөговь орох мөнгө зээлдэж тэгж нэг нутгийнхаа барааг харж байсан ш дээ. Тэгчихээд хэдүүлээ .... явж байхад бас нэг инээдэмтэй. Саарал юм ирээд наалдчих юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юу байдаг юм бол гэж бодоод орчихоод ингэчихээд тэгсэн чинь жанхуйны цавуугаар аваачаад наачихсан байгаа юм. \инээв\ тэгээд торго чинь нэг тал нь хээгүй цагаан даавуу тэгээд түүнээс хойш сур харавдаг улс ................. ерөөсөө нэг наадам өнгөрөхгүй ш дээ. Зундаа нэг дээл хийгээд гандчихдаг юм. Дахиж өмсөнө гэхээр хэдэн оны наадмаар билээ дээ. Аягүй удаан явсан бид нар 6 сард Сэлэнгэд улсын аварга болоод тэгээд наадмын харваа чинь 7, 8 нд эхлээд ..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд гандсан дээлээ өмсөөд явахгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь нэг зурагчин ирснээ хөөе наадмаар наад дээлээ солино биз дээ. \инээв\

Хишигсүрэн -

\инээв \

Нэргүй -

Санаа зовж байна ш дээ тиймээ? Сайхан хувцаслаасай Монгол хүмүүс чинь бид нарыг сайхан байгаасай. Эд нар чинь бид нарын нүд болж явдаг юм шүү .

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэдгийг ойлгож байна шүү дээ тиймээ? Энэ хүн иймэрхүү байх юм бол ..:

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гаднаас ирсэн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлчих вий гэсэн байдлаар надад хэлж байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Тэгээд та сурчаараа ямар хэмжээнд хүртэл явж байнаа?

Нэргүй -

Одоо юу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо би эхлээд манай нөхөр бид хоёр чинь 3 хүүхэдтэй. Амьдрал маань гайгуу байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Том машин бариад явдаг. Нас ахиад ирэхээр нөхөр маань нөгөө том тэргээ барьж чадахгүй байнаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэг жижиг тэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 98 онд аймагтаа 3-т орсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... 99 ондоо шууд ерөөсөө тэндээсээ улсын наадамд орж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрнээс хойш би ерөөсөө аймгийн наадамд харваагүй. Улсын наадамд харваад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

99 ондоо Зүүнхараад дэд мастер хийж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр дэд мастерийн түүхийг яривал бас их удах байх. Тэмцээнд оччихоод...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өглөө босож байгаа юм. Үгүй орой нь байхгүй юу. Тэгсэн чинь 27 оночихсон гэсэн чинь манай нэг харваач тэгдэг юм. Оо чи маргааш оносон ч оноогүй ч хийчихсэн юм байна ш дээ гэнэгүүт би дотроо аягүй эвгүй сэтгэгдэл төрж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би маргааш онохгүй юм шиг яагаад энэ ингэж хэлж байгаа юм. Яагаад онохгүй юм бол мастер л болох ёстой юм даа би...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд маргааш өглөө сумаа тавьсан чинь 30 сум гэдэг чинь ерөөсөө ... байх чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Аа болох юм байна гээд болгочихоод яг тэмцээний сүүлийн 4 сумаа тавилаа даа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд чинь 28-р дэд 29-р мастер авдаг байсан байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л тавьсан чинь ... салхилаад эхний сум баруунаар нөгөө сум зүүнээр 3 дахьсум даваад явчихлаа...

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

4 дэх сум нь дөнгөж давахдаа ороод л тэгээд 28 онолоо.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай дасгалжуулагч их сайхан хүн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За эндээс нэг дэд мастертай болчихлоо гээд дасгалжуулагч маань баярлана даа гээд хайгаад л байлаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэндээс нэг архи уучихсан халамцуухан юм ирж байна. Хүрч очоод манай дасгалжуулагч янзын их баярлана даа гэж бодоод очоод ... чинь хацрыг алгадаад би чамайг үнсэхгүй гээд тэгсэн...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо байхгүй нөгөө нулимс чинь явж өгсөн...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүмүүс баяр хүргэж байхад тэр дасгалжуулагч баяр хүргээгүй болохоор...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би гомдож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л өнгөрсөн. Дараагийнхан хамгийн эхний одныг миний мастер хийсэн жилийн...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 2000 онд би ...

Хишигсүрэн -

Их хожуу энэ спортоор хичээллэсэн юм байна ш дээ тиймээ?

Нэргүй -

Хожуу биш ... 35-тай орсон юм байна. 37-тайдаа би мастер хийж байгаа байхгүй юу. Наадамд Мөөгий эгч байгаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Мөөгий эгчтэй чавхдаад за чамайг харнаа гээд тэгээд хоёулаа татсан чинь би 4-т орж Мөөгий эгч 3-т орж ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд дасгалжуулагч маань амьд байсан. Наана чинь байна уу үгүй юу зураг нь ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би ч үнсэж амаръя чи ч үнсүүлж амар гээд хоёулаа...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мастер болчихсон наадамд анх удаагаа манай аймаг тэр наадмаас медаль авч тэр медалийг зүүж ирж өгч байсан байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэрний дараа жил нь дахиад ... тэр үед миний мэдрэмж үнэхээр сайхан байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр нум хэрэглэл таарах...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний биед тэр сум мум таарах гэж тэр байсан юмуу би өөрөө хичээж ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би хааяа боддог байсан байхгүй юу. Тэр ажилгүй байхдаа нэг их сайхан юм хийгээд миний хүүхдүүд надаар бахархаад хүнд бас нэг тийм мөрөөдөл байх хэрэгтэй юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд миний хүүхдүүд надаар бахархдаг болчихлоо. Би нэг нэртэй төртэй хүн болох юмсан гээд бодохоор за сагс волейбол тоглож чадахгүй юугаар тийм нэртэй төртэй хүн болсон байх юм бол доо гээд боддог байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үнэхээр би сүүлд нь боддог юм. Аа сур гэдэг юмаар өөрийгөө болон аймгийгаа алдар нэрийг авч явах байсан юм байна даа ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би сүүлийн үед...

Хишигсүрэн -

Ер нь сурын спортоор хүмүүс хэдэн наснаасаа эхэлж хичээллэдэг вэ?

Нэргүй -

Хэд ч хамаагүй.

Хишигсүрэн -

Хэд ч хамаагүй...

Нэргүй -

Үндэсний спорт гэдэг утгаараа хэд ч хамаагүй.

Хишигсүрэн -

Энд нэг гадаад хүн байх юм.

Нэргүй -

Наадах чинь ивээн тэтгэсэн байхгүй юу. Англи байх энэ хүн өөрөө бас харавдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Наадах дээр чинь би түүж байсан юм. Ингээд 4 сумтай 4баллтай. Тэгээд 20 секунтын дотор нэг сум гаргах ёстой. Харваад харваад байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэнд байг онож түрүүлж...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Шагнал авч байсан.

Хишигсүрэн -

Аа ха энэ ямар тэмцээн байсан юм бэ?

Нэргүй -

Одоо хурд хүчний бүх юмыг төвлөрүүлж чадах тиймээ? Монгол сурын гайхамшигийг харуулах гэсэн юмуу.... тийм л тэмцээн байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүмүүсийг гаргаж ирэх гэсэн энэ хүний л санаачилсан тэмцээн байсан. Өвөрмөц маягаар тэмцээн зохион байгуулъя гэж бодсон байх тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... Энэ сур чинь юу ш дээ. Эмэгтэй хүүхдийг насаа 3 метрт үржүүлдэг. Аа эрэгтэй хүүхдийг насаа 4 метрт үржүүлдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд эмэгтэй хүн 65 метрээс..... хасаанд 25 сум. Аа хүүхэд болохоор насаараа. Аа эрэгтэй хүн болохоор 75 метрээс 40 сум тавина. Наадах чинь Эрдэнэтэд манайхан багаараа алтан медаль авчихсан байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Наана чинь бас өөр зураг алга байна аа. Нэг удаа аягүй олон медаль авсан зураг аа энэ Гарам ахтай энэ байна.

Хишигсүрэн -

Аа ха Энэ нь ямар хүн юм бол?

Нэргүй -

Энэ одоо их ахмад настай хүн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд мастер болоогүй байж мэргэн болчихсон байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха \инээв\

Нэргүй -

\инээв\ аймгийн сурын ... Монголын сурын юу чинь энэ ш дээ. Наадмаар түрүүлсэн хүн дээ ерөнхийлөгчийн зарлигаар “Мэргэн” цол өгдөг. Аа мастер гэхээрээ эрэгтэй эмэгтэй бараг ялгаагүй 40 сум болчихсон. Түрүүн үед болохоор эмэгтэй 29 онож байж, эрэгтэй нь 32 онож байж мастер болдог байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ улсын аварга хойшлогдоод хаалтын харваа болоход хоёуланд нь би түрүүлж медалиудыг нь авч байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха олон медаль байна тиймээ?

Нэргүй -

Гарам ах бид хоёр тэр тэмцээнд адилхан хоёуланд нь түрүүлээд шагнал авсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэг их юм хөгжөөгүй байхад супер аппарат авчихсан. Түүгээрээ байнга зураг аваад яваад байдаг байсан чинь \инээв\ эдийн засаг хүндрээд больчихсон.

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Хаалтын харваа гээд ийм юм хийдэг байхгүй юу. Ёслол үйлдэж..... миний юу яаж байгаа зураг байдаг юм. Тухайн үед хаалтын харваа....... тэр миний амьдралын том өөрчлөлт юм байна даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үр хүүхдэд маань, улс оронд маань, тэгээд хүн ер мөрөөдөлтэй байж байж юманд хүрдэг юм байна шүү гэдгийг хүн болгон мэддэг ойлгодог. Хүний үгнээс тиймээ? Сайныг нь аваад энэ үнэхээр сайхан үг байна шүү...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайхан энергитэй тиймээ сайхан л байх хэрэгтэй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үндэсний спорт чинь юу ш дээ. Гол нь... Цэвээн мэргэн гээд мэргэн байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэвээн мэргэнтэй авахуулсан зураг энд байх ёстой доо. Хамгийн эхэнд энд л тэмдэглэдэг юм. Наадахаа ................. аа

Хишигсүрэн -

Аа ха Нэгдүгээр байранд орсон

Нэргүй -

Нэгдүгээр байранд орсон. ....... тэмдэглэчихдэг юм байна тиймээ?

Хишигсүрэн -

Тийм оныхон тэмдэглэлгээ

Нэргүй -

.... Дурсамжтай түүх болно шүү дээ энэ хэд чинь ..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

30 оноо гээд бичсэн бол өөрөө нэгдүгээр байранд орсон юм байна. 29 байвал 2-р байр сайн харах юм бол Хана гэдэг нь үргэлжилсэн шугамаар тэмдэглэж байгаа. Хас гэдэг нь тасархай шугамаар тэмдэглэж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэмдэглэж байгаа байхгүй юу. За тэгээд орхичих би дараа янзалчихъя

Хишигсүрэн -

... Үүнийг нэг хараадахъя .

Нэргүй -

За тэг ....

Хишигсүрэн -

Богинохон хугацаанд будаа болгосон байна ш дээ. Та аа ?

Нэргүй -

\инээв\ .... Аа наана чинь манай нөхрийн юмнууд байх шиг байна. Манай нөхөр чинь ажлаараа бас гайгуу ээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дандаа шагнал авдаг байлаа. Наадмаас би хэд хэдэн ийм шагнал авч байсан. Ер нь хоосон буцдаггүй байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха Одоо та харваж байгаа юу?

Нэргүй -

Харваж байгаа.

Хишигсүрэн -

Энэ зуны наадамд орох уу?

Нэргүй -

Аа орох санаатай. Түрүүн хоёр гурван жил аягүй харамсмаар дандаа 6-д орчихоод байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Харин энэ жил тавх харваад 5-д орчихсон шүү. \инээв\

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Оноо тэнцчихээр хэцүү байдаг байхгүй юу. Товх харвана гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Наана чинь миний Хөөрхөн.. байна. Наана чинь манай аймгийн өсвөрийн харваачдын .... тэгснээ одоо бүгд тусдаа гарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ миний хүү

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Монгол Росцветмет гэж Бадамсүрэн байхдаа манай нутгийн хүн ивээн тэтгэж ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр үед бид нар чинь аягүй сайхан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд энэ жилээс юу ивээн тэтгэдэг болсон... Таван толгой трас...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр үнэхээр өөр юм байна лээ. Хүний сэтгэл санаа тайван болоод ........ нэг медалиа гээчихсэн улсын аваргынхаа алтан медалийг ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд уйлж байсан юм. Хүүхэд юм чинь одоо....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо энэ байна. Хойно байхад волейболын тэмцээнд манай баг ... манай багш энэ байна....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

...

Хишигсүрэн -

Нөгөө 100 гаруй хүүхэд?

Нэргүй -

Аа тийм.

Хишигсүрэн -

Нүсэр явж байсан байна ш дээ?

Нэргүй -

Аа тийм

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Би харин Уянгааг ер ойлгодоггүй байсан юм. Сүүлдээ сонин дээрээс уншиж байгаад энэ жаахан хүүхэд Уянгаа мөн байна гэж мэдсэн.

Хишигсүрэн -

Уянгаа юу болсон гэж?

Нэргүй -

Нөгөө Пан Азийн аварга Лхагваагийн авгай байсан. ..... энд дандаа охидууд нь авахуулсан байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Манай дэлгүүрийнхэн тэгээд байгаа юм. Танд нээрээ ярих юм их байна...\инээв\ энэ болохоороо зэрэг энэ настай хүн ... дасгалжуулагч...

Хишигсүрэн -

Хэдэн настай хүн бэ?

Нэргүй -

Оо 60 гарч байгаа. Одоо харваж л байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Буриадууд чинь ерөөсөө насаараа харвана шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Буриадууд хамгийн сайн нь уу? Сур харваанд?

Нэргүй -

Тийм буриадууд хамгийн сайн.

Хишигсүрэн -

Сур харваачин юу юм байлаа ш дээ. Сүр биш байсан ш дээ. Хүмүүс мэддэг чи үгүй авч хэлэлцдэг ч үгүй хэзээнээс ингээд их...

Нэргүй -

Тэр зарлиг гарснаас хойш.

Хишигсүрэн -

Аа нөгөө эрийн гурван наадам?

Нэргүй -

Эрийн гурван наадмын зарлиг гаргасан. Багабанди байхад чинь... тэгээд аймаг болгонд сонирхогчдын харваа гэж нээгээд сонирхсон хүмүүс нь тэмцээнд орчихоод тэгээд ерөөсөө нум сум худалдаж аваад тэр хүмүүс бас харваж эхэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ их хөөрхөн зураг байна... \хоолойгоо засав\

Хишигсүрэн -

Танай гэр бүлийн зураг байна уу? ....

Нэргүй -

Иймэрхүү зурагнаас хараад техникээ олж авдаг байсан байхгүй юу. Даваахүү мэргэний зураг... таван тэмцээн болно ш дээ. Тэгээд нээлт гэж байна. Таван тэмцээний оноогоор байр эзэлүүлээд ийм юм өгдөг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... энд байж байна. 97 оны шилдэг харваачийн үнэмлэх.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

..........

Хишигсүрэн -

Юмаа их нямбай хадгалдаг хүн байна аа.

Нэргүй -

Би бага байхдаа юу .... одоо энэ байна ш дээ Энэ манай дасгалжуулагч Баярмаа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ бид гурвын авахуулсан нэг гоё зураг байсан байхгүй юу. Тэгээд түүнийгээ авч чадаагүй.

Хишигсүрэн -

Энэ та юу?

Нэргүй -

Тийм энэ ноднингийн оны шилдэг болсон. Цагаан сараар өгдөг юм. .... Энд яг оны шилдэгүүд бүгдээрээ ..................... ... Энэ ямар зураг вэ? .......энэ 2008 оны зураг .... энэ жилийн наадмын зураг

Хишигсүрэн -

... Гутал хувцасаа хийгээд өмсчихдэг юм байна тийм ээ? Та яг харваж байна ш дээ.

Нэргүй -

Аа ха

Хишигсүрэн -

Ингээд зэрэгцээд зогсчихдог юмуу?

Нэргүй -

Эмэгтэйчүүд нь бүгд босож ... энэ 4:4-өөрөө нэг зурхай байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Энэ манай ээжийн зураг байна. Манай ээж юунд ажилладаг байсан юм. Одоо нөгөө нэг отог гээд ...

Хишигсүрэн -

Жуулчны бааз гэсэн үг тиймээ?

Нэргүй -

Тийм. Тэрэнд талбай малбайгийн цэвэрлэж өгдөг байсан юм.

Хишигсүрэн -

Танай ээж байгаа юу?

Нэргүй -

Хөдөө байгаа. За энд бага хүүтэйгээ явж байна дээ. Энэ миний хүү шагналаа авч байна. Энэ манай том хүүхэд ... энэ бага нь ... хотод

Хишигсүрэн -

Аа ха. Нэг нь өөр хүүхэд байна тиймээ?

Нэргүй -

Тийм манай эгчийн хүүхэд. Энэ Хөвсгөлд...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

....... Энэ бас Хөвсгөлийнх...

Хишигсүрэн -

Аа ха. Буриад гэхээр яахав?

Нэргүй -

Энэ том юутай ....

Хишигсүрэн -

Аа ха....

Нэргүй -

Энэ болохоор 2000 хэдэн оны шилдэг 2005 оных юм байнаа шилдэг бид гурав.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Харваач юм байгаа юм. Энэ нэг наадмаар .....

Хишигсүрэн -

Энэ хажуу талынхан хүн?

Нэргүй -

Аа нэг танихгүй хүнтэй авахуулж байсан. Энэ анх удаа мөнгөн медаль авч байгаа...

Хишигсүрэн -

Аа ха Өмнөговийн баг?

Нэргүй -

Өмнөговийн баг зөндөө олон хүн оруулж байна шүү .... аа энэ анх удаа багаараа алтан медаль авч байгаа нь түүнээс хойш алтан медаль нилээд хэдэн удаа авсан... Эрдэнэтийнхэн манайхаас айдаг болчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Айхгүй баг гэж байхгүй..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд энд байхад чинь энд хэдхэн хүн байгаа. Нэг хоёр байна уу. мастерууд одоо бүгд суучихаад байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо энэ их гоё энэ жилийн зураг шинэ талбай дээрээ, одоо энэ хаалтынхаа харвааг хийж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ манай аймгийн гурван хүн байна. Энэ маань мэргэн болчихсон. Энэ малгай нь өөр за энэ хүүхдүүдтэйгээ байна...................

Хишигсүрэн -

Аягүй юу нь явсан юм байна тиймээ? Аягүй хөгжиж байгаа юм байна харваа

Нэргүй -

Энэ жил ороогүй бол хоёр хүүхдийнхээ төлбөрийг хийж чадахгүй л байсан байх..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алтан овооны наадамд бас очиж харавсан бид нар. Дорнод аймагт багийн харваа болоод Дорнод аймагт аягүй жаахан оноо авсан алтын төлөө тоглож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха шагнал энэ тэр нь ямар хэмжээний байх уу?

Нэргүй -

Шагнал нь яахав 200, 300,000 мянга л байна. Түүнийгээ хуваагаад авахаар чинь хол газар очсон юм чинь ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд наашаа ирэхдээ Алтан овооны наадамд ордог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алтан овооны наадамд сэтгэл дундуур гэхдээ би 3 төлөө татлага алдаж байгаа байхгүй юу. Нэг сум алдахад 500,000 төгрөг алдаж байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Тэнд манайх шагналын авсан. Эрэгтэйчүүд авч чадаагүй эмэгтэйчүүд болохоор нэгдүгээр байранд 3 сая 2-р байранд 2сая 500,000

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

3- байр 2 сая би болохоор 1сая 500,000 авсан. Тэгж ирээд хүүхдүүдийнхээ төлбөр байрны мөнгийн төлөөд нэг амарна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо тэгээд 7 хоногийн хоёр өдөр теннис тоглоно. Одоо хавар болоод ирэхээр илүү их хүчинд явна. Нар салхинд яваа ч тэр юмуу .... Манайх чинь Ёлын аманд гарна. Ёлын аманд очиж үзсэн үү?

Хишигсүрэн -

Үзээгүй. Одоо энэ Говь гурван сайханд сайхан юм байдаг гэнэ дээ.

Нэргүй -

....... Тэгж нэг юу яасан одоо тэгээд цагаан сар өнгөрөөгөөд бэлтгэлд гарна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Наана чинь учиртай зураг байгаа. Миний хүү хөгжим бүжгийн хүүхэд байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хэдүүлээ Хөвсгөлд улсын аваргад оролцох гээд явсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү ..... хажуугаар идэх юм байдаггүй. Хэдүүлээ төөрч явж байгаад бааз дээр очиж уулзсан байхгүй юу. Хархорины жуулчны бааз дээр

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү чинь гэртээ ирээгүй удаж байгаа юмаа. 5 настайгаасаа хөгжим бүжигт яваад хөгжмийн авъяастай нэг их авъяастай биш бас л сурын ач гавъяа яагаад гэхээр багш нарын нүд гэдэг чинь агуу юм байна лээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү авъяастайдаа хөгжим бүжигт ороогүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дорждагва гэдэг багш одоо энэ Туурайн төвөргөөнд байгаа л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэндээс хэдэн хүн ирж авч гадаадад сур харваагаа үзүүлж өгөөчээ гэсэн. Тэгээд би хүүгээ дагуулаад явдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аягүй том биетэй хүн хүрч ирснээ хүүхдийг чинь хот аваад явлаа гээд тэгж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Айж байгаа байхгүй юу. Юу болдог юм болоо гээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бараа худалдаж байгаа юм шиг ...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Айсан чинь... Хүмүүс хүүхдийн хот аваад явлаа гэхэд баярладаг байхад та яагаад айгаад байгаа юм гээд би чинь одоо бага хүүхдээ айна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л байж байсан чинь та айх хэрэггүй ээ би одоо нэг шалгаатгая тэгээд болохоор бол явлаа .... тэгээд янз бүрийн сонсголын шалгасан байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь харин болдог юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд 3 сард юу яана.... хүүхдийн элсэлт авна. Тэгэхээр та хүүхдээ аваад очоорой...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би үлээвэр хөгжимд наад хүүхдийг чинь шалгаж авлаа. Тэгсэн би хөөрчихөж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг хүүхдээ явуулангуутаа ардын хөгжим бишгүүр.... манай эгчийн хүүхэд хөгжим бүжиг төгссөн байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нөгөө хүүхэд чинь хөгжим юу яадаггүй хүүхэд чинь бас чадахгүй ш дээ. Морин хуурт өгөх гэсэн чинь болдоггүй. Хүүхдээ бүртгээд авчихсан. Тэгээд бишгүүрт өгсөн чинь болдоггүй....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд одоо манай хүүхдийн багш ... гээд гавъяат миний хүү чинь одоо чуулгад ажиллаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дөнгөж одоо айлын хүүхдүүд нялхаараа байгаа....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд миний хүү аль хэдийн биеэ даачихсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо ээждээ тийм юм явуул эгчдээ тийм юм өг гэхэд бүгдийн өгөөд явуулж байгаа байхгүй юу. Үнэхээр би түүгээрээ бахархдаг. Сая манай охин ирээд ингэж байгаа ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээжээ ийм хэдэн хүүхдээрээ та бахарх айлын хүүхдийн тухай бодооч гэсэн чинь анхаарал нь төвлөрөхгүй ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хүнд ээж нь аргачилж зааж өгч чадахгүй байна уу? эсвэл хүүхэд нь ой муу хүүхдийн ой муу байна гэж хэзээ ч байхгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би хүүхдүүдээ одоо нөгөө миний амьдралын юу ш дээ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Юу хийж авах ... хичээл дээр зодож чадахгүй ангийнхан хүүхдүүдийн хажууд... тэр ерөөсөө миний ой санаанд юу яасан учраас өгүүлбэртэй бодлого бодох гэнэгүүт нь яадаг вэ? гэхээр чиний аяганд 5 бууз байсан ...

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Хэдийн эгээдээр өгчихвөл нөгөө аяганд хэдэн бууз үлдэх вэ?...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Чи эндээс хэд хэдэн чихэр өгөөд яваад байвал хэдэн чихэр өгсөн байх вэ? гэх мэт дандаа идэх юман дээр нь жишээлээд бодоод байсан чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нөгөө хүүхдүүд чинь өгүүлбэртэй бодлогонд аягүй сонирхолтой ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Яг тэр аргаараа бодсоор байгаад өгүүлбэртэй бодлогод толгой өвдөхөөргүй болсон...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд миний охин чинь их сургуулийн хими юмуу математикийн ангид орно гээд 1-р ангиа төгсчихөөд 5-р ангиа төгсчихөөд Эрдмийн гэгээ саяын оны тэргүүний сургууль болсон...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр сургууль руу оръё гэсэн чинь багш нь яах гэсэн юм бэ? Ангийнхантайгаа бай гээд шалгалт өгүүлээгүй. 1-р жаахан харамсдаг байхгүй юу. Би шалгалт өгөөд тооны сонгоны ангид ордог байж гээд ... миний хүү болохоор яг хүүхдүүд дээрээ ярихад болохоор юу боловсролын систем аягүй ....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний том хүүхэд болохоор ерөөсөө эмээ дээрээ байж байгаад л...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Шууд сургуульд суучихсан. Яг багшийн үгийг л дагаж явдаг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Миний хүү дээр боловсролын нэг алдаа байгаа юм. Яагаад гэвэл 1-р ангид монгол бичиг үзэж явж байснаа шууд кирилл болгочихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо кириллээр юм бичихээр янзын алдаатай бичдэг. Бичгийнхэн хэлбэр нэг л тийм сарайсан шүд. Хөрөөний иш шиг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа дундах охин болохоор цэцэрлэгтээ явж байгаад яг сургуульд ордог ёсоороо 9-р сарын 1-нд сургуульд орсон. Тэр хүүхэд бол ерөөсөө яг багшийнхаа хэлсэн юмаар сайн ахмад багш байсан учраас ирээд гар нүүрээ угаагаад ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хамгийн бага хүүхэд болохоор бас шууд боловсролын алдаатай...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цэцэрлэгт нь үсгийн үзэж явж байгаад 6 сарын 1-нд үсэглэлийн баяраа хийчихсэн. Тэр 9 сарын 1-нд хичээл байхгүй. Идээд л тоглоод л ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Даалгавараа хийгээд л оо гэрт чинь нэг онгирсон юм. Цэцэрлэгт сурсан зангаараа тийм байдаг юм байлаа. Тэгээд яахав миний хүү чинь одоо эхлээд хүүгээ би нэг туршсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

7 настай сургуульд суулгах гээд үзэж байгаа байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн чинь хачин муухай бичиж байнаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бусад хүүхдүүдийг ингээд харахаар янзын гоё бичээд би хүүхдээ энэ шиг гоё бич гэсэн чинь хэн хамгийн түрүүн боддог вэ? Мөнхжин багшаа би дууссан багшаа би дууссан гээд гараа өргөөд байдаг гэнэ. Тэгээд 9 сарын 1 болсон ер нь болъё...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Насанд л суулгая хүүхдээр тоглочих юм байна гэж бодоод багш нь авчраач ээ нөгөө хүүхэд яасан гээд л байдаг. За болъё болъё багшаа би ерөөсөө цэцэрлэгт нь оруулъя цэцэрлэгт нь оруулсан чинь яг нөгөө хүүхдүүд нь болохоор ижил тэгсэн доороос нь 6 настай хүүхэд юунд орж ирж байгаа байхгүй юу. Ангид нь ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай хүүхэд чинь 7 настай. Тэгээд яг он гараад цэцэрлэгээсээ юу яахад нас нь болж байгаа байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгсэн тийм хүүхдүүд нь хоцроод оо миний нөгөө муухай бичиж байсан хүүхэд чинь цэцэрлэгтээ Мөнхжин алдаагүй бичсэн яв Мөнхжин бодчихсон яв гээд аягүй амар. Тэгээд цэцэрлэгээсээ тэр сургуульд очиж байгаа байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэндээ байж байгаад 5-р ангиасаа хөгжим бүжигт явж байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд миний хүү чинь тэгээд ах эгч хоёр нь оюутан болоод очиж байгаа юм. Тэгээд би чинь хүүгээ өвөр дээрээ суулгачихаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Литрийн мөнгө хямнаж сүүлдээ 7, 8 ангид ороод ирсэн чинь хоёулаа багтахгүй болоод...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ээжээ хоёулаа мөнгөө төлөөд явъя гээд нөгөөх чинь зайлуул тэгдэг болоод ирж байгаа юм. \инээв\

Хишигсүрэн -

\инээв\ аа ха

Нэргүй -

Тэгж л хөглөж явдаг байлаа. Тэр 98 онд сурд ороход сур яадаг байсан юм. Нөгөө нэг нэг сумаар харвадаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

4 сум тавьдаг 4 сум тавьчихаад нөгөө сум чинь ирэх нь үгүй юу гээд догдолж байгаа юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ирэхгүй бол нумаа өргөнө. Тэр чинь бас янз бүрийн дохиотой ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нумаа өргөөд сумаа буцааж авч ирээд харвадаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд оёдлын курсд нэг явсан юм. Хүндрээд байна ш дээ. Хүүхдүүд томроод хэрэгцээ ихсээд....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Мөнгө цаас ямар ч байсан юм оёдог болъё гээд

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оёдлын курсд явсан. Манайхны нэг хүүхэн курсд яваач дээ амьдрал ахуйгаа дээшлүүлээч дээ гээд гутлаар ч байсан оёдолд явчихъя гээд тэгээд оёдолд явж байсан чинь үндэсний спортын анхдугаар их наадам болно. Чи очиж сум зөөж өгөөрөй гэдэг байхгүй юу. Тэгээд сум зөөж өгөхөөр очоод байж байсан чинь яг сум гарах болоод дуудлагаа ч мэдэхгүй халх сураач мэдэхгүй байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дараа нь наадам болох гэж байгаа. Тэгээд ингээд харсан чинь манай дасгалжуулагч харваж байсан байхгүй юу. Оо малгайгаа ав гэж хэлэхгүй яасан юм гээд малгайгаа аваад харваж байгаа байхгүй юу. Харвасан чинь тас гээд ончихдог байна ш дээ. Маргааш нь дахиад яваад очсон чинь бас тэмцээн болж байна. Манай дасгалжуулагч харваад байдаг онодоггүй. Тэгэхээр нь дасгалжуулагчаа ... малгайгаа аваач гэсэн чинь ойлгохгүй дахиад хэлсэн чинь надруу хараад зүв зүгээр харваж байсан хүн чинь чочмог уурлаад солиор гэж хашиграад еэ булаа ичсэн гэж яахав. Яасан юм болоо гэсэн чинь халх сур харваж байхад нь очоод малгайгаа ав гээд хэлчихсэн. \инээв\

Хишигсүрэн -

Аа ха \инээв\

Нэргүй -

\инээв\ солиор гээд инээгээд бөөн юм болж байсан. Тэгээд бас тэмцээнд явах гэж байгаа юм. Сэлэнгэ явах гэж байгаа юм. Нөгөө хэд маань яриад байх юм. За за талбай дээр уулзъя талбай дээр уулзъя Сүхбаатарын талбай дээр хаана уулзах гээд талбай дээр уулзъя талбай дээр уулзъя гээд байгаа юм бол гэж бодоод би түүнийг олохгүй юм байна гэж бодоод та нар талбайн хаана нь уулзах гээд байгаа юм гэсэн чинь чи хаана очих гээд байгаа юм гэсэн чинь Сүхбаатар талбай дээр гэсэн чинь нөгөө хэд чинь Тогоогийн талбай дээр уулзахыг яриад байсан чинь Сүхбаатарын талбай дээр уулзахыг яриад байсан\ инээв\

Хишигсүрэн -

\инээв\ аа ха

Нэргүй -

Тэгээд одоо яръя үндэсний спорт гэдэг чинь Цэвээн мэргэн гээд түрүүн зургийн харж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

54 настай цол авч байсан байхгүй юу. Тэгээд 60 насандаа мэргэн болж байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд үндэсний юм гэдэг чинь ийм сайхан байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд .... Түвшин гээд их засаг их сургуулийн багш байдаг байхгүй юу. Юуны сагсны спортын мастер

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хэлж байсан байхгүй юу. Тэр хүүхэн хэлж байсан. Би одоо сагсаар хичээллэж байлаа. Би гэхдээ спортоороо бахархаж байна. Тэгэхэд тэнд нас заачихсан байдаг тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа гэтэл үндэсний спортонд ороод үнэхээр сайхан байна. Ийм гоё спорт гэдгийг би мэдсэнгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар гоё юм бэ? Яасан бэ гэсэн чинь..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өдий 3 настай балчираас 80 настай өвгөд хүртэл яг би ингээд зэрэгцээд харваад явж байхад эд нарыгаа өхөөрдөх сэтгэл төрж байхад эд нараараа бас бахархах сэтгэл төрж байна аа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ямар гоё спорт бэ гээд тэгж бүр биширч хэлж байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр үндэсний спорт гэдгээрээ хэн ч гэсэн бахархах сэтгэл төрнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ганц юу нь бид нар хүчээ шавхаад бэлтгэлд гарна гээд бас ар гэрээ хаяна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Үр хүүхдээ хаяаад явж явчихаад...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эцэстэнд яг тэмцээнд ороод шагнал авахад заримдаа хүнд хэлэхээргүй тоо байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр нь юу вэ гэхээр манай нэг найз хүүхэн байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За чи яаж байна юу хийж байна гээд асуудаг байхгүй юу. Оо тэмцээнтэй найз нь бэлтгэлд гарч байгаа гээд тэгдэг байхгүй юу. За тэгээд нэг өдөр тэмцээн болж байна гээд л тэгдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

За тэмцээн амжилттай юу? Амжилттай. Хэд үү? 5000 \инээв\

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Тэгээд шимтгэлээ авчихна.

Хишигсүрэн -

Ямар аймаар юм бэ?

Нэргүй -

Тэгж байтал хасаагаа хийнэ. Тэгж л хөглөж явдаг ш дээ. Ямар сайндаа хэдэн сая төгрөг гээд сонин дээр зарлал гарчихсан байдаг. Ямар байсан очиж хүчээ үзнэ гээд явдаг. Очихоор медаль зүүгээд өгчихдөг. Хэдүүлээ буцах зардал ч байхгүй. Тэгж явах жишээтэй байдаг. Тэгээд би хүүхдээ хөгжим бүжигт оруулснаараа ... яагаад гэвэл миний хүү чинь багаасаа биеэ даачихсан үндэснийхээ хөгжмийг дардаг болчихлоо...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Мэргэжилтэй болчихсон байна ш дээ. Тийм сайхан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Дараагийнхан юу гэхээр би үндэснийхээ спортоор хичээллэж байна. Үндэснийхээ спортоор хичээллэж байна. Тэгээд ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Спортоор хичээллэсэн хүн гэдэг чинь асар их тэвчээртэй болдог юм байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Нааш цааш явна. Хүний хүндэлнэ. Спортын дэг жаягийг мэднэ. Сэтгэл зүйн асар их бэлтгэлтэй энэ бол яг л адилхан урлагийн хүн , спортын хүн хоёр...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Тэгэхэд энгийн хүмүүсийг хараад байхад ямарч тэвчээр байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гадаадынхаар бахархана. Тэр орны соёлыг өөртөө шингээгээд авчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүмүүс тэгээд ярьдаг ш дээ. Гадаадад гараад гахай тахианы мах идчихсэн нутгаасаа хол яваад зохих хэмжээний хатуужил үзчихсэн...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд тэгж удаан хугацаагаар гадаад яваагүй ч юмуу гэр орноосоо хол яваагүй ч юмуу хүнд дээрэлхсэн аархсан ааштай хүмүүс байна. Спортоор , урлагаар хичээллээгүй зүгээр нэг амаараа хатуужил үзээгүй хүнийг дээрэлхсэн үг хэлсэн ёс жудгаа мэдэхгүй тийм хүмүүс байна. Өчигдөр манай дэлгүүрийн охин тэгж байгаа юм. Ма эгч бол яахав намайг Ма гэдэг байхгүй юу...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ма эгч бол яах вэ? Хүнийг дандаа сургаж байдаг хүн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

... Сургаж байдаг хүн амьдрал дээр ямар байна даа. Амьдрал гэдэг чинь хэцүү л байгаа биз дээ гээд надаас тэгээд байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгнэ, тэгнэ. Амьдрал дээр уучилж өршөөх юм байна. Тэвчиж өнгөрөөх юм байна...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Өдөр болгон ингээд ус луу гал хийж байгаа юм шиг пис гээд байх юм бол хэзээ ч юм бүтэхгүй ш дээ. Тэгээд хов жив янз бүрийн юм тэвчээд өөрт болсон юмаа яръя гэсэн хүндээ ярьчихдаг энэ хүнд ярихгүй дээ гэсэн бол ярихгүй л өнгөрдөг байх хэрэгтэй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүний хэлж байгаа юмнаас үүнийг авчихъя энэ гоё юм байна шүү гээд тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тиймэрхүү юмыг тэр урлаг , спорт 2-ын хүн яг өөртөө мэдэрчихсэн байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би хүүтэйгээ явж байхад гудамжаар явж байхад багшаа сайн байна уу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Багшаа сайн байна уу?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Оо энэ чинь тийм хүн. Тэрээ сайн байна уу гээд хөөрхий минь хөгжим бүжгээс гараад явна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр болгонд манай хүүгийн ах эгч хоёр хүнтэй мэндлэхээ ч мэдэхгүй...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхээр сургууль соёлоор явна гэдэг чинь хүн бас нэлээд төлөвшдөг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Орон нутагт хамгийн хэцүү юм нь юу байдаг бие биенээ таньдаг учраас тэр хээл хахууль аягүй их. Би одоо ийшээ тийшээ явсаар байгаад Өмнөговьд ч таньдаг хүн байхгүй. Хотод ч таньдаг хүн байхгүй. Гэтэл хотод очоод паспортаа буцаагаад шилжүүлчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо шилжиж ирээгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэтэл нөгөө хүүхдийнхээ мөнгийг авах гэхээр шилжиж ирээгүй байна гээд хоцроод жил гарантаа авч чадаагүй. Хотод... авч чадаагүй ноднин авч байгаа байхгүй юу. Тэгээд очиход ямарч хүндрэлгүй хотод ингээд явахад нэг их хүндрэл байхгүй ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгэхэд энд бол байхаасаа байхгүй нь их. Тэгээд бие биенээ таньдаг болохоор за тэр таньдаг хүндээ юмаа хийж өгнө. Танихгүй хүнд бол хийхгүй. Тэр нь нийгмийн асар их... хотод бол хүрээд очно хороон дарга цагтаа байх газраа байж байна. Яг л хуваарийнхаа дагуу бүх юмаа хийж байна. Бас тэр нь бахархууштай шүү. Хамгийн гол хот хөдөөгийн ялгаа бол яг нэг хүүхдээ сургууль соёлд явуулах болох тэр хүмүүсийн нэг ёс суртахууны хотын хүмүүс аа энэ муу хөдөөний юм гэсэн байдлаар харьцах...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрэн дээр л их харагддаг байхгүй юу. Албан ажлын тиймэрхүү ...

Хишигсүрэн -

Хотын хүмүүсийн тийм хандлага хүчтэй мэдрэгдэх үү?

Нэргүй -

Мэдрэгдэнэ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хотын хүмүүс ... цагтаа аягүй их баригддаг юмуу яадаг юм их хурдан түргэн ааштай..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа битгий солиороод бай чи ерөөсөө хэрэлдэх гээд л байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөдөөний хүн чинь болсон ч болоогүй ч ингээд өнгөрөөгөөд явж байдаг. Тийм сэтгэл бол хотын хүмүүст бол байхгүй. Яг ажлынхаа местэн дээр бол гайгуу. Надад тийм юм мэдрэгддэг юм. Хотод очихоор хөдөө яриад нэг хот руу яваад байсан болохоор...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд багаасаа юу байсан манай хүүхдүүд дэлгүүр явахдаа тэгж байгаа юм л даа. Өөрөө бас гайхаад байдаг юм. Хотоос ирчихээд гуанзанд ажиллаж байхад хамгийн ахмад настай нь байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо ингээд дэлгүүрт ажиллаж байхад бас ахмад настай нь мэдэгдэж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд ахмад настай болчихоод... оо сая хэлэх гэж байсан үгээ мартчихлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

..... за асуух юм байвал асууж л бай

Хишигсүрэн -

Бид хоёр хоёрдахь уулзалт хийх ёстой ш дээ. Маргааш уулзая гэж бодож байна л даа. Бид хоёр таны амьдралын түүх ажлын талаар жаахан ярилаа ш дээ тиймээ?

Нэргүй -

Аа ха

Хишигсүрэн -

За эцэг эхийнхээ талаар ярилаа. Та хүүхдийн хүмүүжил, Монголын соёл спортын талаар ярилаа. Мэдэх юмнуудаа ярилаа тэгээд ... та юу яаа завсарлаад маргааш уулзахад одоо юу гэдэг юм. Өнөөдөр ярьсан юмаа бодоод за тийм юм ярих ёстой байна гэдэг ч юмуу тиймээ?

Нэргүй -

Аа ха

Хишигсүрэн -

Тиймэрхүү юм бодогдоно шүү дээ. Тэгээд энэ юмаа хоёулаа маргааш

Нэргүй -

Аа би ийм юм ярих гэж байсан юмаа. Би хүүхэд байхдаа. Олон хүүхэд гаргах юмсан. Багш болох юмсан....

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүүхэд насанд ганцаардаж байж тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд дэлгүүрийн хүүхэн.. өвөө эмээ нар авгай аваад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Эмээ өвөө нар нөхөр аваад байгаа. Энэ чинь цаанаасаа ганцаардаж байгаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нар тэр болгон өвөө эмээ нартай очоод туслаад байж чадахгүй.

Хишигсүрэн -

Аа аа ха

Нэргүй -

Аяга цайгийн хийгээд өгөхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сэтгэлийн хань гэдэг юм хүнд бас дутагдаж байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Та нар эд нараа битгий ингэ..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ чинь бид нарыг ажлаас хөнгөлөөд өөрсдийгөө аваад явчихаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Цайгийн чанаад өгчихнө. Хувцасын угаагаад өгчихнө.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Та нар энэ өвөө эмээ нарыг битгий буруушаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Наадах чинь байгалийн ёс..

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Буруутгаж битгий ойлго тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Энэ хүмүүст сэтгэлийн ганцаардал гэдэг юм байгаа. Түүнийгээ тайлах гэж энэ хүмүүс ингэж байгаа. Бид нар нэгэнт очоод туслаад өгч чадахгүй учраас тиймээс хүний хань гэдэг чинь заавал хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд хүний хань гэдэг чинь заавал хэрэгтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо надад хань хэрэгтэй байна. Яагаад гэвэл хүмүүс чинь одоо нэг... дагуулаад явж байдаг ш дээ. Гэртээ очихоор өвгөнтэйгээ хоёулахнаа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд өвгөн маань өглөө ажилдаа гараад явчихна. Өглөө нэг гал түлчихнэ. Орой очиход унтарчихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бүх ажлаа өөрөө хийнэ. Тэгэхэд нэг жаахан хүүхэд хажууд байхад хичнээн ханьтай билээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа тэгээд зарим хүмүүс болохоор зүгээр нэг ....... хүнээр хань хийчихлээ. Түүгээрээ хичнээн их сэтгэлийнхээ юуг яаж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Алжаалыг тайлж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөдөөний хүмүүс бол малаараа ... тайлчихдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Би сая бас тэгж байгаа юм л даа. Телевизээр алтан говь дээр манай Өмнөговийн бишээ. Баяндэлэг сумын Наран багт нэг хүний нэрэмжит тэмээний уралдаан болж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд нэг хүүхэд ярьж байгаа байхгүй юу. Эд нарын шагнал нь юу байдаг юм болоо гэж.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр хөдөөний хүмүүст шагнал нь гол биш тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Ерөөсөө малын захад ганцаараа явна. .... тэр олон хүн бужигнасан хүмүүсээсээ энерги эрч хүч авч байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм учраас шагнал нь хөдөөний хүмүүс гол нь биш шүү дээ. Тэнд очиж сайхан стрессээ тайлчихаад

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Сайхан хувцас өмсөөд гоё хувцас өмсөхөөр чинь зэрэг

Хишигсүрэн -

Аа ха аа

Нэргүй -

Бид нар яг тэгдэг байхгүй юу. Одоо энгийн хувцас өмсөж очоод дээлээ өмсөөд гоё болоод өглөөний нар гарч байхад сайхан шүү дээ. Юмаа бариад тэгээд тэмцээн болох гээд талбай дээр ирэхэд ар гэрийн стресс бүх юмаа мартаад за би энэ сумаа ингэж тавих ёстой. Нумаа тэгэх ёстой гээд бүх юмандаа

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Стресс тайлагдаад гэртээ очдог байхгүй юу. Тэр нь аягүй сайхан

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хүн болгон ийм юмыг мэдээсэй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Спортоор хичээллэбэл ийм стресс тайлагдана.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Хөгжим урлаг гэдэг бол хүний стрессийг ингэж тайлна.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд би эцсийн эцэст юу хэлэх гээд байна гэхээр би түрүүн хэлсэн ш дээ. Манай Монголчууд ирээдүй үр хүүхдийн төлөө

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

.... болчихлоо..... явж байхад .. сайхан талбай волбойлын сайхан талбай сагсны сайхан талбай, теннисны ширээнүүд байна үнэ төлбөргүй. Манай Монголд яаж байна бүх юм мөнгө болчихож.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Одоо ингээд газар авчихна. Өчнөөн том газартай байж яагаад мөнгө төлүүлж тоглуулж байгаа юм тиймээ? Бид нарын аав ээж нар өглөө 7 цагт босоод байрныхаа урьд талд гимнастик хийдэг байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Намайг бага байхад айлаас тэр айлаас гимнастикт гараагүй айлыг яадаг байлаа даа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэр чинь эрүүл байхын үндэс байсан байна. Өглөө 7 цагт хэд хөдөлчихөөр чинь зэрэг биеийн чилээ гардаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай ах болохоор 7, 8 ангид байсан юм шиг санагдах юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бараг 20-30 км холоо ийм худаг харагддаг байсан байхгүй юу. Өглөө болгон тэрийг тойрч байдаг байлаа.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд яс сайн барина. Манай өвөө гэхэд 80 гарчихсан...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Шүдгүй. Яг хөгшин хүн шиг элэгдчихсэн. Шүд нь унана гэж байхгүй. Хиймэл шүд байдаг яг тэр шиг. Тийм яс сайтай.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Гэтэл миний гол харлаад байгаа юм нь унтаад л идээд унтаад л идээд л бие нь яаж сайжрах юм бэ? Тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Бид нар гэхэд бидний аав ээж 40 хүрчихлээ гээд хүмүүс ярьдаг байсан бол 49 хүрэх хүн байхгүй болчихлоо ш дээ. Яах юм бэ? Монгол хүний яс муудаад шахагдаад дэлхий ертөнцөөс халих гээд байгаа юмуу яах гээд байгаа юм.

Хишигсүрэн -

\инээв\

Нэргүй -

Тэгэхээр тэр цаашаа ойлгомжтой ш дээ.

Хишигсүрэн -

Түрүүн та ийм юм хальт яриад өнгөрсөн. Би түүнийг маргааш асууя гэж бодож байсан одоо асуучихъя. Таны эмээ хэн байсан юм? Өргөмөл охин байсан гэсэн? Магсаржав кинонд гардаг Чүлтэм бэйсийн...

Нэргүй -

Аа тийм. Одоо яг манай гэрийн жаазанд зураг нь байгаа байхгүй юу. Чүлтэм бэйсийн авгай Жүгдэр гэж байгаа. Манай ахыг өвөр дээрээ тавьчихаад тэгээд байж байдаг зураг нь байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Манай тэр эмээ Жүгдэрийн охин нь Тогооч гэдэг нь ээжтэй ингээд авахуулсан зураг нь манай жаазанд байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тийм л хоёр юм манайд үлдсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Аа би нэг алдаа хийсэн. Ээжийн маань эмээ ээж маань охиндоо өгсөн ээмгээ хүн тэгсэн байхгүй юу наадах чинь аягүй эмээ моодтой ээмэг харагдаад байна дээр үед гурвалжин оюун шигтгээтэй ээмэг байдаг эмээ нар зүүдэг...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэрийг зүүж байсан чинь харин тэгэнгүүт нь давхиж очоод хайлуулаад ...

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

Өөр юм хийлгэсэн чинь ерөөсөө ингээд хаячихаж байгаа байхгүй юу. Тэгээд одоо манай эгчийнд нэг сайхан дээл нь манай эмээгийн ... дээл гээд хэдэн саяар хүмүүс авъя гээд байсан чинь манай эгчийн хөдөө байдаг охин нь ингэж хяргаад...

Хишигсүрэн -

Хнн

Нэргүй -

... Тэгээд аль ч үгүй юм болгоод хаячихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд тэр манай эмээ сайхан хүн байсан. Их нямбай , цэвэрч , цэмцгэр...

Хишигсүрэн -

Аа ха. Малчин хүн байсан уу?

Нэргүй -

Малчин л хүн байсан.

Хишигсүрэн -

Яагаад тэр одоо эцэг нь тийм хүн байсан юм болов уу? Бэйс байна гэдэг бас том хүн байсан юм байна лээ?

Нэргүй -

Тэр эмээ ярьдаг байсан. Янзын сайхан хөгшин орой болгон номоо энэ дээрээ тавьчихаад орой ингээд ном уншаад л мөргөл үйлдээд л ...

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Тэгээд л бид нарт аягүй их маань мэгзэм тоолж өгдөг байсан. Сүүлд би мартчихсан хүүхдүүд нь уншиж бариад тэр эмээ тэгж ярьдаг байсан. Тэр хатныхаа унжлага энэ тэр байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Нэргүй -

Охидын ... гэж байгаа байхгүй юу. Тэрийг нөгөө нэг хөрөнгө хураадагийн бүх хөрөнгө хураасан гэж байгаа юм. Эргээд тэр хийсэн юмаа олохоо больсон гэсэн. Хүн олоод авчихсан биз. Ямар сайндаа одоо ингээд хайвал олох байлгүй ... гэж боддог ш дээ. .... одоо бараг 60-70 жил ... тэгээд тэр хөрөнгөө хураалгасан.

Хишигсүрэн -

Аа ха. За за хоёулаа маргааш эргээд уулзъя.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.