Sampil
![](../assets/images/interviewees/990140.jpg)
Basic information
Interviewee ID: 990140
Name: Sampil
Parent's name: Bud
Ovog: [blank]
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired (accountant)
Belief: Buddhist
Born in: Hanhongor sum, Ömnögovi aimag
Lives in: Dalangadzad sum (or part of UB), Ömnögovi aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
collectivization
travel
work
repressions
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Манай энэ судалгаа 20-р зууны Монголын аман түүхийн судалгаа байгаа юм. Судалгааны хүрээнд бид нар их олон хүнтэй уулзаж ярилцаж байгаа. Энэ судалгаа маань өөрөө Кембрижийн их сургуулийн Монгол судлалын салбар , Монголын Монголч эрдэмтдийн холбоо, Олон улсын Монголч эрдэмтдийн холбоо гээд хоёр байгууллагын хамтарсан ийм судалгаа. Би ингээд Даланзадгад хотод ирээд уржигдар тантай тааралдаад уулзаад манай энэ ярилцлаганд орооч ээ гэдэг санал тавиад та зөвшөөрөөд одоо хоёулаа ярилцлагаа эхлэхээр болсонд их баяртай байна. Тэгээд ярилцлага өгөх болсонд талархал илэрхийлье.
Сампил -
За баярлалаа.
Хишигсүрэн -
Та одоо эхнээсээ өөрийнхөө амьдралын түүхийг ярьж өгөөч? Хаана төрж өссөн? Эцэг эх нь ямар хүн байв? Хүүхэд нас чинь яаж өнгөрөв? Нутаг ус нь ямар газар байв? Ямар ажил төрөл эрхэлж байв гээд тиймээ? Ингээд яриагаа эхлэх үү? Хоёулаа. Та цайгаа уугаад л сайхан...
Сампил -
Би Ханхонгор сум одоо энүүхэнд байдаг...
Хишигсүрэн -
Одоо энэ Өмнөговийн тиймээ?
Сампил -
Энэ уулын зүүн урдуур Таван ховоот гэдэг газарт төрсөн хүн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
1937 онд.
Хишигсүрэн -
37 онд гэсэн үү?
Сампил -
37 онд.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Үндсэн харъяат бол Ханхонгор сум. Унасан газар угаасан ус Ханхонгор сум. Гэхдээ би Номгон сумын харъяат гэж явдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Багадаа энэ Ханхонгорт бага сургуулийг төгсөөд л ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд аймгийн сургуульд ирээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Түүнээс хойш манайх Номгон сумаас гараагүй ээ. Шилжилтлээ ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо бол үндсэн Номгон сумын харъяат Будын Сампил гэдэг хүн байгаа юмаа би.
Хишигсүрэн -
Аа ха. Аав нь ямар ажил төрөл эрхэлж байв?
Сампил -
Миний аав бол надыг их бага байхад өнгөрчихсөн хүн байгаа юм. Амархүү гэж энэ Ханхонгор сумын тэмээчин өвгөн байсан юм гэнэлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би бол сайн мэдэхгүй бага байсан учраас төрх юуны хувьд бол үзсэн , харсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ах дүү нар бол морь сорь уургалж яадаг байсан. Одоо бараг ах дүү нар нь байхгүй болсон доо.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За тэгээд би бага сургуулийг төгсөөд л хөдөө ар гэрийн гачигдлаар гарсан.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
1949 онд.
Хишигсүрэн -
Аа ха. Бага сургуульд Номгон суманд байсан уу?
Сампил -
Тийм. Тэгээд малчин байж байгаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Малчин байж байгаад би чинь 1952,3 оноос насанд хүрээгүй энэ Хан хонгорт малын санитар гэдэг албыг .... худалдаачин гэдэг албыг тэгээд 58 оноос хоршооны тоо бүргэгч гэсэн албыг ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хийж эхэлсэн ингээд ...
Хишигсүрэн -
Их багаасаа ажил хийсэн....
Сампил -
Багаасаа ажил хийж эхэлсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгчихээд 1959 онд худалдааны нягтлан бодохын курс ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сууж нягтлан бодох төгсөөд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
1959 оноос нягтлан бодох худалдааны нягтлан бодох мэргэжилтэй болсон.
Хишигсүрэн -
Аа ха. Сургууль хаана төгсөв та?
Сампил -
Сургуулийн Даланзадгад хот энэ аймгийн төвдөө ...
Хишигсүрэн -
Аа ха. Худалдааны сургууль уу?
Сампил -
Тэгээд Мандал-овоо, Номгон суманд ангийн ерөнхий нягтлан бодох ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
5 жил орчим хийсэн. Тэр хоёр суманд.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд аймгийн гүйцэтгэх захиргаа тэр үед аймгийн гүйцэтгэх захиргаа гэдэг байсан. Аймгийн гүйцэтгэх захиргааны шийдвэрээр аймагт ирж ардын боловсролын хэлтэсийн нягтлан бодогч гэдэг албыг ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
18 жил хийлээ. 61-83 он хүртэл хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 81 оноос аймгийн гүйцэтгэх захиргааны дэргэдэх төвлөрсөн нягтлан бодох анги гэж байгуулагдаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэрүүний орлогч нягтлан бодох гэдэг албыг ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Боловсролоосоо гараад орлогч нягтлан бодох гэдэг албыг тэрүүгээрээ 7 жил...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ажилласан. Тэгээд төвлөрсөн нягтлан бодох гэдэг анги татан буугдаад тэгээд аймгийн гүйцэтгэх захиргааны одоо аппаратын дэргэд аж ахуйн хэлтэсийн нягтлан бодогчийг 1993 оны 7 сар хүртэл ажиллаад тэгээд тэтгэвэрт гарсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэтгэвэрт гарчихаад зүгээр байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэтгэвэрт гараад 5 хонож байтал надтай хамт ажиллаж байсан энэ баруун байшинг хариуцаж байгаа Даргахүү гээд хүн намайг дуудаад манайд нягтлан бодогч хийгээчээ гээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Монгол байгууллага ... гээд
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Энэ баруун байшинд нягтлан бодогчоор тэгээд хамт хүрээд ир гэж ... аманд байдаг нүүрсний нягтлан бодогчийг хавсран хийж...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
2003 оныг хүртэл...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 2006 оноос чөлөөндөө суусан хүн дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Ерөнхийдөө товчхондоо бол... За тэгвэл хоёулаа ингэе. Ерөөсөө таны хүүхэд нас хэрхэн яаж өнгөрөв? Таны үеийн хүүхдүүдээс таны хүүхэд нас юугаараа онцлогтой хүүхэд нас байсан бэ? Эцэг эх чинь хүүхдээ яаж хүмүүжүүлэв? Сургууль соёлд байхдаа дотуур байр энэ тэрээр байв уу? Яав? Сургуульд байсан үе , сургуулиас өмнөх үе үүнийг хоёулаа тодруулж ярих уу?
Сампил -
Миний бага нас ... би бага насаа нэг их сайн мэддэггүй юм. Ер нь манай ээж маань ,эгч нас барчихсан.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Манай ээж чинь нэг дүүтэйгээ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Төрсөн дүүтэйгээ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нэг ах байсан юм байна. Тэр нь бас нэлээд дээхнэ үед нас барчихсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ингээд хоёуланхнаа...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хэдэн хүүхэдтэй. Эгч маань нас барчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ингээд нэг цөөхөн малтай тийм айл байсаар байгаад тэгээд нэгдэлд 1958 онд элссэн юм. Тэгэхэд би одоо яах вэ? дээ. Тэр үед амьдрал тааруухан сургуульд сууж байгаад л хөдөө зун амралтаараа л очно.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хөл нүцгэн хонио хариулна. Зуныг бол гутал өмсөлгүй л өнгөрөөж байсан хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд л аргагүй нь эрхэнд сургуульд суудаг тийм л байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Малаа л их хариулдаг байлаа л даа. Малчин малын захыг бол сайн мэднэ л дээ би.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ер нь хүүхдээ манайх чинь манай ээж чинь 7 хүүхэд гаргасан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр хүн нас барчихсан. Тэр хүн нас барахын өмнө 3 хүүхэдтэй байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Миний ах худалдааны нягтлан бодохын мэргэжил төгсөөд тэгээд энэ аймгийн хоршоодын холбоо гэж байсан даа. Тэрүүний нягтлан бодох байж байгаад 1960-аад оны үед Улаанбаатар шилжээд худалдааны техникумын багш байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгж байгаад зүрхний хүнд өвчнөөр Москвад очиж операци хийлгээд нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хамгийн том нь би болж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд дараачийн Эвээхүү гэж миний төрсөн дүү Эвээхүү гэж одоо Улаанбаатарт бас л тэтгэврийн өвгөн байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр цэрэг мэрэгт яваад тэгээд цэргийн дарга марга болоод сүүлд нь ирээд энэ Ханхонгорт намын дарга, Мандал-овоод намын дарга мөн Номгонд нэгдлийн дарга байж байгаад тэгээд чөлөөнд гараад хотод сууж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэрүүний дараачийн дүү Хүүхэн гэж Номгонд малчин...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Малчин хүн байгаа. Одоо 8-9 хүүхэдтэй. Тийм авгай байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Дараачийн хамгийн отгон дүү маань Вершина...
Хишигсүрэн -
Вершина?
Сампил -
Вершина гэж...
Хишигсүрэн -
За
Сампил -
Энэ нийгмийн бодлогын хэлтэс байна ш дээ. Нийгмийн даатгалын хэлтэс..
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэрүүний дарга Цэвээнгэрэл гэдгийн гэр бүл.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
4 хүүхэд төрүүлсэн тийм авгай байж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Цаана нь байж байгаа нэг ах маань нас барчихсан. Цаана нь 2 яасан гэхээр зэрэг нэг охин байж байгаад хүнд өргүүлээд тэр маань багадаа нас барчихсан юм. Нэг хүү төрсөн байсан тэр нас барчихсан. Эх эцэг , ураг төрлийн хувьд иймэрхүү...
Хишигсүрэн -
Аа ха. Та сая хальт нэгдэл гээд ярилаа ш дээ. Нэгдэлжих хөдөлгөөн яаж өрнөсөн? Улсууд малаа яаж нийгэмчилэв?
Сампил -
1958 онд нэгдэлжих хөдөлгөөн нийтэд нэгдэлжих хөдөлгөөнд оруулсан. Тэрэнд бол албан журмаар л орсон. Тэгээд айлын 75 мал үлдээгээд л бүх малаа нийгэмд өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэндээс эхлээд таван хошуу малтай ,гурван хошуу малтай байдаг айлууд чинь тэндээс эхлээд хоньчин, ямаачин , тэмээчин , адуучин гэдэг...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм сүрэг мал малладаг болсон. Би бол нэгдэлд ороогүй хүн л дээ. Алба хааж байсан учраас...
Хишигсүрэн -
Аа ха. Танай ээж нэгдэлд орсон уу?
Сампил -
Манай ээж нэгдэлд ороод тэгээд нэг хоёр жил ямаа малласан байхаа. Тэгээд манай тэр дүү хүүхэн нөхөртэй болоод нөхөр нь адуучин хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд адуу малладаг болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Олон жил адуу маллаж байлаа. Манай тэр дүүгийн нөхөр хүргэн болох
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай муу ээж наслаж чадаагүй юмаа. 70 хэдэн онд 50 хэдэн насандаа өөд болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай эгч бүсгүй харин ноднин 83 хүрээд нас барсан.
Хишигсүрэн -
Аа ха Танай ээж чинь хэр олон мал нийгэмчилж байсан бол. Нэгдэлжих хөдөлгөөн яаж...
Сампил -
Манайхан нэг 100 гаруй бог малтай байсан айл
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа 50-аад тэмээтэй байсан байх.
Хишигсүрэн -
Аа бас нэлээд тэмээтэй байсан байна тиймээ?
Сампил -
Тэмээ бог малтай өөр мал байхгүй тийм айл байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Түүнээс 75-тай үлдэнэ гэхээр цөөхөн мал байсан байх.
Хишигсүрэн -
75 толгой малтай үлдэхийг зөвшөөрч байсан юм уу?
Сампил -
Нэг өрхийг 75 толгой малтай байхыг зөвшөөрч байсан.
Хишигсүрэн -
Аа ха За та яагаад худалдааны чиглэлийн ажил хийв. Энэ чиглэлийн ажилд сонирхолтой....
Сампил -
Нэгдэлд анх агент ганзага гэдэг албан тушаал анх хашсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгж байхад сампинтай улсын
Хишигсүрэн -
Сампингаар тооцоогоо хийдэг
Сампил -
Тооцоогоо боддог. Түүний үндсийг би 53 онд манайх анх Номгонд нүүж очсон байхгүй юу. Ханхонгорт байж байгаад 53 онд ..
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Шилжиж очоод хамгийн гол нь засаг захиргаанд шилжих гэхээр маш их бэрхшээлтэй байдаг учраас Номгонд шилжиж чаддаггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ингээд байсаар байгаад Ханхонгор сумын харъяат Номгонд амьдардаг айл байсаар байгаад
Хишигсүрэн -
Яагаад нүүсэн юм бол?
Сампил -
Манай гэрийн хүн.. манай ээж тэнд нөхөртэй гэрийн хүнтэй болоод 2-рт
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
2-рт манай эмэгтэй дүүг тэнд айлд өргүүлчихсэн.
Хишигсүрэн -
Аа за за
Сампил -
Тэгээд түүгээр Номгон шилжиж болдоггүй манай эгчийг Дүүдэй гэдэг юм манай ээж дүү бид нар энэ хүүхэн тэгээд бид хэд Номгон шилжиж чадахгүй байгаад байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд би Ханхонгорт алба хашиж байгаад агент магент хийж байгаад тэгээд Номгон явчихсан. Тэгээд 58 онд 57 онд намайг Номгоноос дуудаад болдоггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд мал орхиод явж болохгүй. 2-рт манай тэр Эвээхүүг өргөж авсан хоёр хөгшин байдаг. Нэг нь бүр таяг тулсан хөгшин нэг нь арай гайгуу хоёр хөгшин маш олон мал хуутай. Эвээхүүг өргөж авсан хөгшин бас тусдаа малтай хоёр тусгай явдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэмээчин, хоньчин гэж явдаг тийм айл байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн манай тэр Эвээг өргөж авсан хөгшин нас барчихаад
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд бид тэнд голомтоо яасан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 58 онд намайг дуудаад болдоггүй. Тэгээд Ханхонгорт ирж хоршооны тоо бүртгэгч болсон байхгүй юу. Гэрээ орхиод...
Хишигсүрэн -
Аа ха бие дааж амьдрахаар ...
Сампил -
Номгонд баривчлагдаж ирсэн байхгүй юу. Намайг дуудаад ирэхгүй болохоор Номгон сумын шүүх Намдаг гэдэг хүн очиж баривчлагдаж шуудангаар ирж Ханхонгор суманд тоо бүртгэгч хийж байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Гол нь юу ... захиргаадалтын үе шүү дээ.
Хишигсүрэн -
Яагаад заавал танаар хийлгэх гээд байсан юм бол өөр хүн байхгүй.
Сампил -
Өөр мэргэжилтэй чадалтай хүн байхгүй байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тухайн хийж байсан хүн нь нэгдлийн нягтлан бодох курсад явах болоод
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Оронд нь орох хүн олдохгүй. Тэгээд 57 онд явах ёстой байсан хүнийг 58 он хүртэл хүлээлгэсэн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Орны хүн олдохгүй. Намайг байхад би тэр сампинд нэлээд сайн
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Мэргэжил нь нэлээд чадвартай болчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ханхонгор сумын 5-р багийн харъяат учраас 5-р бригадын эдийн засгийн товчоо эдийн засгийн товчоонд гарахад сар сууна...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Чадал муутай нэг нь сар гаруй сууна. Тэгэхэд би тэр эдийн засаг масгийн сурчихсан. Мэдчихсэн, дадчихсан
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Чадвартай учраас тэгээд дуудагдаад байгаа байхгүй юу. ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
.... Хоршооны холбоон бас жаахан дадлагажсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд би 58 онд тэнд нэг их удаагүй юмаа. Тэгээд би 58 оны 4 сард хоршооны тоо бүртгэгч аваад
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
58 оны 8 сарын 18ны өдөр цэрэгт татагдсан нэрээр хоршооны тоо бүртгэгчээс гараад цэрэгт татагдаж цэрэгт явахаар болоод тэгээд миний энэ нүд муу учраас цэрэгт тэнцдэггүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд комиссоос гараад шууд гэрлүүгээ хариад ...
Хишигсүрэн -
Аа ха Номгон луу
Сампил -
Тийм Номгон луу нэгэнт ажлаасаа гарчихсан юм чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд очоод аа юу тэгээд яваад Номгоны нэлээн цаана манайх байсан юм. Цаад говь руу нүүсэн юм. ... Толь гэдэг газар дээр хүрээд очсон. Тэгсэн чинь 8 сарын 18-нд очсон хүн чинь 20-иор энүүхэн цэрэг яасан хүмүүс дайчлагдаж хэд хоног ажил хийсэн юм байгаа юм. ... Шонгийн нүхний мод ухаж мухаж ажил хийсэн юм. Тэгчихээд тэр Толь гэдэг газар давхиад хүрээд очсон чинь адуу эрсэн айл намайг ..... давхиад ороод очсон чинь 6-р багийн дарга Цэрэнсамбуу гэдэг айлд очдог юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд л яаж ийж яваа юм энэ тэр гээд надаас асуудаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би тэгж тэгж яваад ирлээ гээд өнөөхөө тайлбарлалаа. Ашгүй Өмнө голын тоо тоолох хүн ирлээ шүү ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо 1-р маягтаа аваад ир сампин ганзагалаад цагаан баадантай сампинтай хүн надаа ганзагалуулдаг байхгүй юу. Тэгээд яахав багийн даргаас тийм үүрэг авчихаад тэгээд давхиад цаашаа гэртээ харьсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 9 сарын 1-нд мал тоолдог байсан юм чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 9 сарын 1-ны өдөр цаад талын малыг тоолоод л орой тийш...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сумын эдийн засгийн товчоо ....
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хэдхэн унааны морьтой байсан юм. Нэг л унадаг. Дараа нь морийг чинь сольж өгнөө. Айлаас морь барьж өгнө. Морио энд орхичихоод яв....
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд надад айлаас морь барьж өгсөн. Тэгээд би Номгон суманд очиж эдийн засгийн товчоог нь гаргачихаад 6-р баг гэдгийн эдийн засгийн товчоог гаргачихаад би сурчихсан юм чинь дор нь гаргаж байгаа юм чинь. Сар суудаг улсуудын дэргэд би 7 хоног суугаад л гаргасан байх. Бүх юмын хийгээд тэнд чинь эдийн засгийн товчоо бас их ажил хийнэ л дээ. Албан татвар энэ тэр оногдуулна. Маш их ажилтай...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа тэгсэн чинь эдийн засгийн товчооны сумын комиссын дарга нь сумын дарга Чимэддорж сахал Чимэддорж гэж өвгөн байсан юм. Ноднин нас барчихсан даа зайлуул. Тэр дуудаж байна гэнэ. Би 6-р багийн товчоо гаргачихаад явах санаатай байж байтал дуудаж байна гэнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ирээд аа чамайг явуулахгүй чи 4-р баг дээр ажиллаад өгөөч гэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд л 4-р багтаа ажиллаж байтал .... яваад өгсөн. Би ганцаараа хоцордог юмаа. Тэгээд би 4-р багийн товчоо гаргачихаад тэгтэл сумын товчоонд миний нэг танил байсан юм. Аймгаас Надмид гэж хүн очсон. Миний таньдаг хүн байсан юм. Тэр надтай ирж сумын товчоо гаргаж өгөөч гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 4-ийн эдийн засгийн товчоогоо хийчихээд Номгон сумын товчоог хийлцчихээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Явах л гэж байсан юм л даа. Тэгтэл намын үүрийн дарга заавал ор гээд нэг бор хүн буурал толгойтой өвгөн байсан. Чи ороод ир гээд тэгээд байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа чамд нэг албан ажил хийлгэнэ. Чи юу хийхэв гэлээ. Мал мал орон энэ тэр чадал тэнхээ байхгүй. Хэцүү ажил хийх хэцүү байна л гэсэн. Тэр хамаа байхгүй ээ. Чи одоо энэ барааны нярав хүлээж ав гэдэг байхгүй юу Номгон суманд...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд ерөөсөө үг хэлүүлэхгүй. Тэгээд үг дуугүй. Би тэгье гэсэнгүй өвгөн ч тэгье гэсэнгүй. Би харихгүй бол болохгүй гээд тэгсэн чинь чамд 7 хоногийн чөлөө өглөө. 7 хоног яваад ир гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр үед захиргаадалтын.... Тэгээд малын их эмч Орос Гонгор гэж хүн байсан юм. Тэр бас юунд надтай нэг тааралдаад намын үүрийн дарга Бор дарга дуудах шиг болсон юу гэж байна гэсэн чинь барааны нярав хий 7 хоногийн чөлөө өглөө би тэгээд яалт ч үгүй яах юм билээ гээд явж байна гээд тэгсэн чинь үгүй чи манай энэ юунд мал эмнэлэгт санитар хий гээд тэгж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Гэдэг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
.... Тэгээд хоёр ажил...
Хишигсүрэн -
Санитар хийхэд ямар нэг мэргэжил шаардлагагүй юу?
Сампил -
Санитар хийхэд үү?
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би жил гаруй 2 жил шахуу Ханхонгорт малын санитар хийсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за, за
Сампил -
.... Тэгээд яахав гэртээ харьсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд гэртээ хариад тэр чинь 7 хоносон уу? сар шахуу ч болчихсон уу? тэгж байтал сумаас сумын төлөөлөгч Найдан гэдэг хүн явж ирээд чамайг дуудаж байна гэсэн.... Тэгээд тэрнээсээ бас чөлөө мөлөө гуйж байгаад би төдөнд очъё гээд худал хэлчихсэн юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд яваад хүрээд ирсэн. Тэгээд хүрч ирээд мал эмнэлэг тэр сумын захиргааны хажууд байдаг байхгүй юу. Тэгтэл ... тааралдаад чамайг энд ажилд авчихсан гээд тэгдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Оо тийм юм байх гээд мал эмнэлгийн санитар болчихлоо.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэр зүүн урагшаа тэр Хүрх гэдэг газар айлууд айлын мал өвдөөд ... гээд дуудлага ирдэг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэрэнд надыг явууллаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
.... Тэгээд би тэнд яваад тийшээ газар мэдэхгүй л дээ би. Явж байгаад тэр айлд нь очоод тэгээд ямар юмаа ч мэдэх вэ? дээ хэдэн эм өгчихөөд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд л буцсан. Тэгсэн тэр айлын мал тэр уугаад зүгээр болчихсон л байлаа. Би мэддэггүй юм л даа. ... ярьдаг л байсан сумын удирдлагууд ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд байж байсан сар болоогүй дээ сумын санитараар нэг сарын цалин авах санаатай байж байтал намын үүр дуудаад чи яагаад хийх ажил хийгээгүй гээд одоо тэр барааны нярав ав гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд мал эмнэлгийн санитараас гараад барааны нярав авсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд барааны нярав хийж байгаад ... Тэр чинь 10 сарын хэддээр барааны нярав авсан юм. Хойтонгийн 4 сарын 1-нд худалдаа бэлтгэлийг удирдах газар гэж тэгэхэд хоршоодын холбоо чинь худалдаа бэлтгэлийг удирдах нэртэй болсон байхаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэндээс дуудлаа...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хүрээд ирсэн чинь нягтлан бодохын курст суу гэдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд нягтлан бодохын 3 сарын курст суучихаад тэгээд очоод Номгоны тэр ангийн нягтлан бодох болсон хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манайх чинь одоо би ч яахав цөөхөн малтай байж байгаад ... би голдуу дүүгийндээ ... малтай.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай дүү бас .. манай дүү 300-аад тэмээтэй.
Хишигсүрэн -
Аа ха. Нэгдлийн ...
Сампил -
Үгүй нэгдэлд нийгэмчлэхийн өмнө
Хишигсүрэн -
Хэдэн он гэсэн үг үү?
Сампил -
Тийм аа 200,300 гаруй бог малтай. 10 хүрэхгүй шахуу унааны морьтой.
Хишигсүрэн -
Аа ха тэмээ их байна шүү тиймээ?
Сампил -
Аа тийм тэгээд тэр малыг чинь маллана даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сайн алдалж татахад сайн уруу татаад ховооны ишнээс татдаг. Алтан гэж маш гүнзгий ус, маш сайн ч ус..
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Цаана Угтаал гэж бас их амар тийм ус яадаг айл байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд нэг өдөр сайн усалбал 200, 300 суваа тэмээ услана.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Торомтой тэмээтэйгээ нэг газар услана. Хонио нэг газар услана.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Бараг л усан дээр өнждөг хүмүүс байдаг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хавар 200, 300 тэмээ услахад чинь одооны цагаар өглөө 10-аас эхлэхэд 6, 7 алдад услаж гаргана шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд түүнийг хийдэглэ байсан. Нэг их ядардаггүй л байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд маргааш нь ирээд хонио услана.
Хишигсүрэн -
Гараар услах уу?
Сампил -
Гараараа л услана.
Хишигсүрэн -
Хэдэн литр ус байхав?
Сампил -
За нэг 10-аас дээш литр ус
Хишигсүрэн -
Нийтдээ хэдэн литр ус татаж гаргадаг байсан бэ?
Сампил -
Хн нэг тэмээ дундажаар хамгийн бага тэмээ 50 литр ууна гэж бод. Хөгшин тэмээ 80, 90 100 литр ууна. Нэг тэмээ маш их ус ууна. Хэвтэж байгаад босож ирээд ууна. Хаврын бударгана идчихсэн тэмээ чинь
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэгээд нэг өнжөөд услана.
Хишигсүрэн -
Хнн нүсэр хүнд хөдөлмөр хийж байсан байна.
Сампил -
Тийм хүнд хөдөлмөр хийж байсан. Тэгээд яахав ард түмний буянгаар намд ороод тэгээд нэгдэлд ч бий болж нэгдэлд ороод тэгээд
Хишигсүрэн -
Тэр Эвээхүү нэгдэлд бүх малаа өгсөн үү?
Сампил -
Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Тэгээд дараа нь юу хийсэн бэ?
Сампил -
Манай тэр дүү хэдэн цөөхөн малтай байж байгаад ...
Хишигсүрэн -
Нэгдлийн мал маллаж байгаад уу?
Сампил -
Манай тэр Эвээхүүг асарч авсан хөгшин нас бараад цаана нь нэгдлийн мал маллаж чадах чадалтай хүн байгаагүй.
Хишигсүрэн -
Аа ха. Тэд нар малаа нийгэмчилэхдээ хэр зэрэг дургүйцэж эсэргүүцэж байсан бол тэр их хонь ямаатай айл?
Сампил -
Эсэргүүцсэн юм байхгүй албан журам хууль гараад тэгээд л өгсөн. Уул нь 57 онд л байгуулагдсан юм. Номгонд чинь. тэгээд 58 онд бүх нийтийг нийгэмчлэх болоод тэгээд л зүйл дуусгачихаж байгаа юм чинь дор нь.
Хишигсүрэн -
За тэгээд ....
Сампил -
Тэгээд би чинь 58 онд барааны нярав болж байгаа юм. 59 онд нягтлан бодох болоод л ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд 59, 60, 61 онд Номгон сумын нягтлан бодох хийгээд Номгон сум чинь ангитай гээд хоёр нягтлантай.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би ерөнхийгийн хийж байсан юм. Нэг туслах юутай...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд Мандал-овоо очоод ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд яахгүй шүү дээ дээр үед чинь бол... Тийшээ явах уу? Ийшээ явах уу гэхгүй. ... ирнэ. Тэгээд шууд очоод ...
Хишигсүрэн -
Та тэр үед гэр бүлтэй байсан уу?
Сампил -
Аа аа
Хишигсүрэн -
Гэрлэсэн байсан уу?
Сампил -
Гэр бүлтэй байсан. Гэр бүлтэй болж байсан.
Хишигсүрэн -
Тэгээд тэр хамаагүй?
Сампил -
Юу гэж явж байгаа юм чинь... 62 онд байна уу? 62 онд Мандал-овоод шилжсэн. Энэ хойшоогоо...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд гэнэт л машин хүрээд ирнэ. Удирдах газрын жолооч Ганжуур гэж нэг муу өвгөн байсан. Тэр ганц тэрэгтэй л дээ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ганц муу ачааны машинтай. Тэгээд би .... Тэгээд л Мандал-овоод оччихсон байсан. Мандал-овоо ... би бас ерөнхийг нь хийж байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нэгдлийн даргаар нэг авгай орчихсон байсан. Тэгээд 63 оны 7 сарын наадмаас хойно санадаг юм. Мөн Ганжуур гуай гэнэт хүрээд ирлээ. Нэг өглөө. ....
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аймаг дээр хүрээд ир гэж байнаа гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд ажлаа ч өгсөн юм байхгүй очоод шууд энэ дээр ирж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд энд ирээд аймгийн захиргаа авах байсан юм байна. Тэгээд л аймгийн захиргаанд орсон.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд энэ аймаг дээр байсаар байгаад л тэтгэвэрт гарлаа.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь таны амьдралд тохиолдсон тийм чухал үйл явдал байна уу?
Сампил -
Би нэг сонин юм яръя л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тохиолдсон ямар юм гэдэг юм. Надад нэг хоёр сонин юм тохиолдсон.
Хишигсүрэн -
За
Сампил -
..... Манай одоо эхийн... манай ээж чинь Буд гэж хүн байсан юм.
Хишигсүрэн -
Ааха
Сампил -
Тэрүүний ээж Бадамгарав гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Бадамгаравын ээж Тонтог гэж хүн байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За тэр Тонтогийн юун ч юм бэ? Төрсөн дүү нь байсан юмуу? Эгч нь байсан юмуу? Би сайн мэддэггүй юм. Тогооч гэж хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Энэ Тогооч гэдэг хүн бол тусгай айл болоод явчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нэг хүү төрүүлсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ийм тусгай айл байжээ.
Хишигсүрэн -
Тусгай гэдэг нь ямар учиртай юм?
Сампил -
Зүгээр тусгай өрх айл л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд нэг хүү төрүүлсэн. Тэр нь Дамбаа гэдэг хүн байсан юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За тэгээд өрх айл болоод тэр Дамбаагийнх гэдэг айл болоод нэг их олон малтай тэр дээр үеийн 40 хэдэн онд их олон малтай айл байсан юм. Тэр үед олон малтай айлыг бас жаахан ад үздэг байсан юмуу яадаг байсан юм бэ?
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
300 би сайн мэддэг юм. Би голдуу Тогооч гэдэг хүний эрхшээлд өссөн хүн гэж байгаа юм би.
Хишигсүрэн -
Аа ха.Яагаад?
Сампил -
Надыг өнөө хүүхэдгүй хүн болоод надыг яадаг юм хайрлаж үрчилж авах гэж байсан юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би тэгээд жаахан багадаа болдоггүй байсан юмуу яагаад болдоггүй байсан юм. Тэгээд өөр газраас нэг хүү өргөж авсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Батсүх гэж нэг хүү өргөж авсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За тэгээд Дамбаа гэдэг нь Надмид гэдэг хүүхэнтэй суусан байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За тэгээд тэр Дамбаа гэдэг хүн болбол дээр үед мал энэ тэр барьж өгдөг хулгайч Цэрэндорж энэ тэр гээд ярьдаг байх говийнхон сонссон уу? үгүй юу? Тэрэнтэй жаахан хамтарч явдаг хүн байсан юм байна л даа. Тэр хүн...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэрүүний эрхшээлээр авч ирээд шоронд орсон байна.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
... Тэгээд хэн үлдэх вэ? гэхээр Тогооч , Ишгэн , Батсүх тэр жаахан хүү өргөж авсан жаахан хүү Надмид гурав үлддэг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр өвгөн шоронд орчихсон.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Эхлэж орсон гэдгээрээ заг түүдэг. Шоронгийн заг түүдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай энэ гэрийн хойгуур Хонгор сумын хойгуур байдаг байсан. Гэнэт л давхиад ирдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Дахиад хүрээд ирдэг байсан юм.
Хишигсүрэн -
Шоронгоос
Сампил -
Шоронгоос давхиад ирдэг.
Хишигсүрэн -
Аа ха за
Сампил -
Гадуур байж байгаад л
Хишигсүрэн -
Гадуур ажил хийж байгаад
Сампил -
Тэгээд бидэнд шоронгийн хүн гэхгүйгээр дээр үеийн бондгор бонгор саран чихэр янз бүрийн гоё чихэр авч ирдэг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манайд ирээд унтахаар манайхан жижиг ширдэг дэвсэж өгөөд дээгүүр нь гудас өнгөлсөн тэнд байна уу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Даавуугаар хоёр талаас нь өнгөлсөн. Түүнийг хуу татаж хаячихаад шороон дээр унтаад өгдөг тийм хүн байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Эвлүүлдэг мод ...
Хишигсүрэн -
Доогуураад дэвсээд
Сампил -
Одоо бодоход шоронгийн бие .....юу гэж хэлэхээр юм бэ дээ. Сайжруулна гэдэг юмуу дээшлүүлнэ гэдэг...
Хишигсүрэн -
Чийрэгжүүлэх
Сампил -
Чийрэгжүүлнэ гэх юмуу. Тэр талаас нь ханддаг юм байнаа гэж би одоо бодож байгаа.
Хишигсүрэн -
Аа ха Тэр айл чинь их малтай хэрнээ яагаад тийм ... модон ор засаад байдаг байсан юм бол.
Сампил -
Харин тийм тэр хүн тэр Дорж гэдэг хүн аягүй бол тийм байж байгаад баян болсон байж магадгүй гэж боддог юм одоо.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Малын тоо 300 голдуу хар толгойтой цагаан ямаатай.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За нэг 100-аад хоньтой байсан болов уу?
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
30-40 тэмээтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
2 азарга адуутай тийм айл байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Дээр үеийн цагт бол баян айл шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би голдуу тэднийд л байна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манайх морьгүй айл болохоор зэрэг их морь унадаггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай тэр хөгшний өргөж авсан Батсүх болбол моринд их сайн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр багаасаа морь унаж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би яахав дээ тэр айлаас хулхай морь гээд хардалтай нэг морь унана.
Хишигсүрэн -
Юуны морь гээд?
Сампил -
Тэр айлаас ...
Хишигсүрэн -
Юуны морь гэнээ?
Сампил -
Хулхай морь гэж нэр нь байхгүй юу. Аа нэг цэгээн дэлтэй зээрд бага шиг насны тийм зээрд үрээ гэдэг үрээ байдаг. Би тэр хоёр морийг л унана. Өшөө морь унаж чадахгүй тэр айлаас...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Батсүх юу хамаагүй унана. Хангал догшиныг ч унана.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Надаас нэг ах хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха.
Сампил -
Тэгээд би тэднийд голдуухан хөдөө Батсүх бид хоёр л хонинд л явна даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манай тэр муу хөгшин чинь бид нарт нэг ухаан жонхооны уут гэж мэдэх үү?
Хишигсүрэн -
Үгүй.
Сампил -
Жонхооны уут гэж ширчихсэн дээр нь даавуугаар амын уячихсан...
Хишигсүрэн -
Төлийн уут уу?
Сампил -
Тийм юм хийчихсэн Жонхооны уут гээд юманд...
Хишигсүрэн -
Юунд зориулсан уут вэ?
Сампил -
Аа?
Хишигсүрэн -
Юунд зориулсан уут вэ?
Сампил -
Жонхооны уут гээд зарим нь юм хум хийгээд ... ямар юмны уут билээ дээ. Айлд нэг авдар мавдар дээр тавиад байдаг ...
Хишигсүрэн -
Аа даллагын уут уу?
Сампил -
Даллагын уут ...
Хишигсүрэн -
Аа за, за
Сампил -
Тухайн үед бол том л доо.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Том, том. Цүнхэрхүү маягийн тиймэрхүү ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр уутаар нэг цагаан идээ , хурууд ,ээзгий ,өрөм хийж үүрч хониндоо явна л аа. Тэгээд хажуудаа нэг одоо домбо бетон, бетон ч юу байхав домбо шаагуу шаагуу гээд нэг юм байдаг ш дээ. Тэр шаагууд цайгаа хийгээд хярам хийгээд ингээд үүрч...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хоёулаа хониндоо явна. Цагаан идээ их идэхээр цатгалдаг юм байхдаа хүүхдүүд энэ ... үзүүрт Домбон овоо гэж сайхан овоо бий. Дээрээ хадтай жаахан овоо бий.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
..... Тэр овоон дээр бид хоёр илүү гарсан цагаан идээгээр чимсэн байгаа юм Батсүх бид хоёр.
Хишигсүрэн -
Хнн. Тийм их цагаан идээ өгч явуулдаг байсан уу?
Сампил -
Тэр чинь өдөр болгон хониндоо авч явах юм чинь. Тэгээд үлдснийг нь тэр овоон дээр аваачаад тавьчихаад ... хүрээд ирдэг.\инээлдэв\ Тэгсэн чинь манай өвгөний талийгч Надмид гэдэг хүн явж байгаад таарсан байнаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр ч бас тэнээд явчихдаг хүн байсан юм. Өвгөн нь шоронд орчихсон. Тэнээд явчихдаг. Хоёр морь унаад ээлжлээд явчихдаг хүн байсан юм. Тэр авгай...
Хишигсүрэн -
Хаашаа тэнэх юм?
Сампил -
Айл айл хэсээд л явчихдаг.
Хишигсүрэн -
За
Сампил -
Хоёр гурван хоногоор ... тэгээд тэр толгой дээр таарсан байнаа. Цагаан идээгээр чимчихсэн байсантай...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа нэг өдөр ирж явсан чинь хоёр муу сайн ... ташуураа далаагаад хонь буцаж байл уу? ойрхон л явж байсан юм. Нөгөө муу Батсүхийг л туулгана. Батсүхийг л өөрөө өргөж авсан шүү дээ үндсэндээ. Намайг бол зодохгүй. Тэр хөгшин зодуулахгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд Батсүхийг ташуурдах гээд чадсан уу? үгүй юу? Тэгээд л бид хоёр гэр лүү давхиад явчихсан. Хөгшинд одоо энэ хоёрт цагаан идээ битгий өгч явуул тэр домбонд ус хийж өгөөд явуулж бай. Хоосон явуулж бай гээд ингэж л байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манай нөгөө хөгшин чинь тэр шоронгийн хүнийг эргэнэ гээд явчихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр хооронд бид хоёрт идэх юм өгдөггүй ээ. Батсүх бид хоёрт...
Хишигсүрэн -
\инээв\
Сампил -
Тэгж байлаа. Цаана нь бас нэг сонин юм гэхээр зэрэг мөн тэр үе яг тэр үе байсан байхгүй юу. Энэ хаврын ногооноор орой үдээс хойш малаа саачихаж байгаад төлөө тавьчихаж байгаад орой үдээс хойш бэлчээрт яваад...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд бид хоёр төлөө ялгах гээд хонио хураагаад ир гээд явуулдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд яваад доошоогоо явсан санагддаг. Доошоогоо явсан чинь манай тэнд овооны цаад юун дээр овооны хажуу талд том өлгөө хадтай өлгөө хадны тэнд тэгээд шувуу эргээд байх юм. Дээшээ авирсаар байгаад гараад очсон чинь бүргэдийн шувууны дэгдээхэй байнаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Бид нарыг очихоор амаа ангайгаад дээшээ ингээд л байх юм. Бид хоёр өдий шовгор шилбүүртэй. Хонио авах гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа өнөөхийг чинь аа тэгсэн чинь дээрээс нь хоёр том шувуу ирээд арай л толгой дээр оночихгүй ингээд л буцаад байх юм. Бид хоёр бас шилбүүрээ дэгдээхэй ангаахай ... ингүүлж байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Аа тэгтэл нэг юм л шавхраад байх шиг болсон Батсүхийг шавхуурдаг билүү? Надыг шавхуурдаг билүү? Толгой дээр ....
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд байж байтал нөгөө дэгдээхэйнүүдээ үзээд байтал манайх үзчихэж давхиад ирж бүргэдийн ... та нар алуулах нь яаж амьд босов наадахаасаа гээд нээрээ алуулах гэж байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Шавхруудаад үхэх гэж байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Тэгнэ ш дээ.
Сампил -
Толгой дээр л ирээд байсан.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Харин тэр муу шилбүүр бид хоёрт хэрэг болсон байхаа.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэгж нэг байлаа. За тэгээд сайхан сонин яръя.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би тэр Хавгай морь гэдэг нь сэтэртэй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сэтэртэй морь.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сэтэрний гэдгийг юугаар мэдрэх вэ? гэхээр зэрэг зүгээр хүзүүвч хийгээд улаанаар хүзүүвчилсэн тийм морь байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм морь байсан юм. За тэгээд тэр хул морь хүүхдэд унуулна. Том хүнд ерөөсөө унуулахгүй. Өсгүүлөн. Хүүхэд унаад дасчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм морь байсан байхгүй юу. Цаана нь тэр айл 40-өөд тэмээн дотроо нэг буйлгүй ингэн тэмээтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ботголдоггүй ингэ байсан юм байна лээ. Мөн улаан хүзүүвчтэй.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Их тарган. Их тарган.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн чинь тэр Батсүх , Надмид хоёр аймгийн наадамд явдаг юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгэхдээ тэр их олон хоносон. Тэр морь морь сунгаа мунгаанд хүнтэй нийлээд явдаг юм байлгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Гэрт хөгшин бид хоёр үлддэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
.... Одоо энэ дөрвөлжин уул байна ш дээ.
Хишигсүрэн -
Энэ Ханхонгор...
Сампил -
Ханхонгор. Хан уулын ар хоолой Ноостой уул чинь тэр нууранд дээр байж байсан юм. Манай тэр өвгөн хэлдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд л би одоо ................... Тэрүүхэн хойгуур Улаанбаатарын зам явдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо жаахан хойгуур болчихоод байгаа юм. Үүнээс арай урдуур явдаг байсан. Би нэг ... явтал нэг машин давхиад гадаа ирлээ. Өнөө муу хул морио уначихаад л явж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хүрч ирээд буусан чинь өнөө шонгийн хажууд машин чинь ирээд зогсож байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би хүрч ирээд нөгөө шондоо морь уях гэсэн чинь өнөө морь чинь үргэж чавхдаад машинаас үргэж давхиад болдоггүй. Тэгээд нэг харсан чинь хоёр орос хүрч ирээд миний морийг чихдэж аваад л уясан байхгүй юу. Тэгэхэд би 6 настай л байсан шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн хоёр оросоор чихдэж уяулчихаад тэгээд давхиад явчихлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай хөгшин тэндээс аргал түүгээд ирж явсан тэндээс...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ирж явсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд байж байсан чинь нөгөө өдөр нь ч билүү дээ. Удаагүй л юм даа. Наадамд яваад ирээгүй байсан юм. Өнөө морь өвдчихвөө...
Хишигсүрэн -
Пөөх
Сампил -
Миний унаж байдаг морь. Бүүр явахаа байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэр голдоо юун чөдөрлөх байтугай нуурын хажууд хаячихаад тэгээд явчихдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа тэгсэн чинь хөгшин сэтэртэй морины толгойд харийн хүн хүрлээ.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Бурхан идчихлээ гэсэн шиг санаад байна. Сэвтчихлээ гэсэн юмуу. Идчихлээ гэсэн юмуу би сайн санахгүй байна. Тэгээд ном уншуулах юм болдог юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сүрэн гэлэн гээд нэг муу өвгөн яваад байдаг байсан. Тэр хүрч ирээд ... хонь алсан байгаа юм. Тэр хонийг чухам тэр Сүрэн гэлэн алаагүй байх. Хэн алсан юм би сайн санадаггүй юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Мах чанаад би ч яахав дээ хониндоо явна. Мах чанасан байгаа юм. Би ч яахав хониндоо явган явна. Унаагүй болсон. Тэгээд мах чанаад байдаг. Идэж уух юм тэр өдөр ер надад өгдөггүй болоогүй гээд. Тэгээд хүйтэн юм уучихаад өвгөн хөгшин хоёр нэг нь ном уншаад байгаа нэг нь мах чанаад байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд яахав дээ. Орой үдээс хойш 4 цагийн үед гар дээр нэг юм тавьж хурай хурай хурайлуулж тэгээд яахав дээ мах эрхтэй болоод ном уншиж дуусаж тэгээд нөгөө өвгөн ч яваад өгсөн. Морь удаагүй ээ. Наадмаас ирэх хүн ирээгүй байж байхад тэр гол дээр үхээд өгсөн.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэгээд наадмынхан ч ирсэн. Энэ чинь бас нэг тэр баруун хойшоо зүүн хойшоо нутагладаг газраа цаг жаахан муу байсан юм байна. Сүүлд нь бороо мороо орсон байсан. Наадмынхан ирээд нүүх болсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн чинь тэмээгээ надыг харж бай гэсэн юмуу дуран байсан ч юмуу үгүй юмуу .... Тэгэхэд хүүхэд байхад бид нар нүүх их дуртай байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Би тэмээгээ аваад ирье гэсэн чинь тэгээд тэмээн дээр хүрээд очсон чинь өнөө машинтай хүмүүс чинь алга.
Хишигсүрэн -
За
Сампил -
Тэгээд би яасан юм бол гээд ...... гээд харсан чинь алгаа. Хоёр талдаа тэмээ хэвтээд байх шиг байх юм. Өнөөх дээр чинь яваад хүрээд ирсэн чинь харин нөгөө ......... үхчихэж аль хэдийн нүд мүдийн шувуу ухаад идчихэж.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хэзээ ч үхсэн юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хоёр сэтэртэй морь тэмээ тэгээд үхээд өгсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр одоо юуных уу сэжиг, сэжиг гэж тийм учиртай юм байна гэж би одоо бодож байгаа.
Хишигсүрэн -
Харин тийм сонин юм. Би саянаас хойш бодоод Оросууд ирсэнээс болоод тэр Морь яагаад үхчих вэ гээд.....
Сампил -
Морь
Хишигсүрэн -
Сэжиглэлээ гэхэд үхчихлээ гэж бодоход үхчихсэн үү? Яг бодиттойгоор очоод нөлөөлчихөөр үнэн юм шиг тиймээ?
Сампил -
Тэр хоёр сэтэртэй мал...
Хишигсүрэн -
Та юу гэж боддог бэ? Тэгээд тэр сэтэртэй хоёр мал.....
Сампил -
Тэгээд одоо сүүлд бодож байхад сэжиг гэж тийм сүрхий эд байдаг юм байна гэж би бодож байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха тэр сэтэртэй мал гэдэг нь юу гэсэн үг юм бэ?
Сампил -
Одоо ямар ч хиргүй цэвэр байлгана гэсэн санаагаар хийдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэр тэмээг ... аваад тавьчихсан унаж явж болохгүй шүү дээ. Эрмэл ботголдгүй тэмээ байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа тэр сэтэртэй хул морийг хүүхдийн хувь болгж унуулаад..
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа тэр Батсүхийг өргөж авахад тэр хул мориор авсан юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэр хүүхдийн хувь болгоод унуулсан. Тэгээд түүнийг сэтэрлэсэн юм шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сэтэр гэдэг нь ном уншаад хүзүүнд нь улаан юм зүүж өгдөг юм шиг байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Олууштай л юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Түүн дотор юу байна гэж үзэж байсан. Дээс л томоод хийчихсэн байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм байна. 2-рт би бас нэг сонин юм мэдэж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай тэр Эвээг өргөж авсан. Манай Эвээхүүг 9 настай байхад нь өргөж авсан. Өөрийнхөө ам тоонд оруулаад авчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Энэ хүүхдээр бид нар мал хөрөнгөө ... харуулна гээд
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай тэр хөгшин тооплин уугаад тооплингийн алдагдал болоод нас барчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Тооплин гэж юу юм бэ?
Сампил -
Тооплин гэж уулгадаг хүмүүс байна шүү. Голцуу эмэгтэй хүмүүс уугаад байна уу даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тооплинг гам муутай уугаад алдаад тэгээд нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэднийх тас хар тэмээтэй. Хар тэмээ гээд хамартай хар тэмээ гээд байгаа нохой шиг хар тэмээ нарийн хамартай хөлийн нэг тал нь бас цагаан
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нарийн шөвгөр хошуутай. Ингэ нь тэмээ байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэр жил өнжөөд хээлтэй болоод ботголно. Гэнэт шилрээд алга болчихно.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хаашаа явсныг нь мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ботгоо хаячихаад годроод давхиад ирдэг мал байсан байхгүй юу. Тэгээд тэр хөгшин хүрээд ирэхээр нь саагаад.... тийм тэмээ байсан юм. Тэр хөгшин хувилж унадаг байлаа.... бас унахад эвтэйхэн малаа хувилж унадаг байсан байна ш дээ. Мал олон, олон малтай учраас шийрэлж унадаг
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ачдаг их ягаан, бага ягаан гээд, бага ягааныг нь манай тэр хөгшний нөхөр нь унадаг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Аа их ягааныг ачдаг эдэлдэг.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм тэмээ байсан юм. Тийм мал байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
.... гадаад давхиад хүрээд ирнэ. ..... алга болчихно. Ирсэн мөрөөр нь ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ганц ботгын олж тэжээсэн тийм мал байсан юм. Манай тэр хөгшин чинь 53 оны хавар өнгөрсөн юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгэхэд тэр жил нь тэр ингэ хээлтэй байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манай хөгшин өнгөрсөн. Хавар нь тэр ингэ ботголсон. Шууд ботгоо үхүүлээд эхэлсэн.
Хишигсүрэн -
Үхүүлээд гэдэг нь өөрөө шууд үхчихэж байгаа юмуу. Үхүүлээд гэдэг нь...
Сампил -
Ботгоо хөхүүлээд эхэлж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа за за
Сампил -
Хөгшнийг байхгүй болсныг яаж мэдэж байна тэр тэмээ? Тэр хөгшин өнгөрсөн хавар нь ботголдог байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Өвөл нь нас барчихсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хавар нь ингэ ботголсон. Шилрээд алга болдог ч байхгүй. Шууд ботголоод ботго хөхүүлээд.....
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хөхүүлээд эхэлсэн. Тэгээд тэр дүүнтийн улаан .... гэдэгт манай тэр хөгшнийг хөдөөлүүлсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр чинь тэгээд хоёр айлын нөхөр нь тусгай айл явдаг гэж хэлсэн ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хоёр тэмээгээр явдаг. Хоёр айлын мал нийлэхээрээ учиргүй их юм болдог.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Учиргүй олон болдог байсан учраас тэгээд цастай бол хэд хоноод л тэмээгээ цуглуулна л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хөдөөлүүлчихээд нөгөө тэмээд хадаг зүүгээд зүүн хоолой руу тавьчихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Дараачийн тэмээг цуглуулах өдөр тэртэй тэргүй цуглуулна. Нөгөө ингэ алга болчихсон алдчихсан...
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэгээд яагаад ч олдоогүй. Яаж сураглаад ч олдоогүй. Үхсэн нь мэдэхгүй. Хүн аваад явсан нь мэдэхгүй. Үхсэн бол сэг мэг ...
Хишигсүрэн -
Сэг байхгүй.
Сампил -
Сэг мэг байхгүй. Юу ч олдоогүй. Тэгээд хоёр тэмээ тийм болчихсон. Тэгээд ямар учиртай юм.
Хишигсүрэн -
Сонин юм байна.
Сампил -
Сонин байгаа юм.
Хишигсүрэн -
Говийнхон чинь тэмээ гэдэг тэр малтайгаа одоо бүр ёстой ойр дотно..
Сампил -
Харин тийм
Хишигсүрэн -
Гайхамшигтай ойр дотно тиймээ? Тэгээд тийм юмны сонин түүх л яригдаж байна л даа тиймээ?
Сампил -
Тэгээд бид ....... 58 онд нэгдэлд л өгчихсөн л дөө. Тэгээд түүнээс цааш юу болсон юм. Нэг айлд л очиж байгаа л даа.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэгээд тэр хайдууль байхад нь шинийн нэгэнд унадаг байсан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр л харагддаг. Хачин хурдан тийм тэмээ байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Их сонин
Хишигсүрэн -
Одоо тэгээд нэгдэлд өөрийнхөө бараг хүүхэд шигээ хайрладаг малаа өгөөд тиймээ? Хамаг амьдралынхаа утга учир болсон. Тэр хүч хөдөлмөрөө зарцуулсан тэр хөрөнгөө өгсөн малчид, тухайн үеийн тэр ардуудын сэтгэлд юу бодогдож байсан бол?Та одоо бодоход?
Сампил -
Үгүй ер нь...
Хишигсүрэн -
Хүсэл сонирхол байгаад өгсөн л дөө гэхдээ юу гэж боддог бэ? Одоо ингээд бодохоор?
Сампил -
Үгүй ер нь мэдэхгүй тэгээд ч ер нь аа тэр ингэ мингэ үхсэнийг бол манай тэр хөгшинтэй сууж байсан тэр Авирмэд гэж баян Авирмэд гэж нэртэй байсан юм. Одоо
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Олон малтай болохоор баян Авирмэд гэдэг нэртэй. Тэгээд ч ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр үед бодож байсангүй. Одоо сүүлд бодоод байх нь...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ер нь яагаад тэгсэн юм бол?
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр тэмээ яагаад яагаад ер нь хөгшнийг үхсэнийг мэдсэн юм бол
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ингэж бодоод байдаг байхгүй юу. Сүүлд нь ингэж бодоод байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр үед бодсон юм байхгүй. Одоо ингээд дэмий сууж байхад. Ажилгүй болоод сууж байхад.
Хишигсүрэн -
Аа ха. Завтай болоод ....
Сампил -
Бодоод сууж байхад түүнийг бодоод байдаг болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха, аа ха
Сампил -
Одоо манай энэ Ханхонгорт байсан манай тэр хөгшин чинь .... эрхэлдэг юм болоод тэгээд тэр манай нагац ах болох Дамбаа гэдэг өвгөнийг энэ прокурор Цогт гэдэг хүн тулгаад хэрэг тасалчихсан байсан гэж
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо энэ шүүхийн архив мархив болохоор зэрэг хэлдэг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хэлдэг юм. Тэгж тасалсан байна лээ гэж
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Прокурор Цог гэж нэлээд олон хүн хэлмэгдүүлж байсан. Тийм хүн байна лээ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тулгаад тасалчихсан. Тэгээд хэсэг байж байгаад тэр чинь хотод ачигдаж очсон байхгүй юу тэр чинь
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай тэр Дамбаа гэдэг өвгөн шоронд байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо тэр Надмид
Хишигсүрэн -
Авгай
Сампил -
Авгай манай Хөгшин, Батсүх гурав нэг жингээр эргэнэ гээд явсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр чинь ... 40... 47 онд юмуу. 47 оны намар явсан юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд би бага сургуульд сууж байсан. Ханхонгорт тэгэхэд
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
1, 2-р ангид байсан. Намайг дууддаг байхгүй юу. Хөдөө сууж байтал чөлөө аваад хүрээд ир..
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд хүрээд очсон чинь одоо ингээд ингээд явлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За хүүдээ надад шуудай ааруул ээзгий
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм юм надад хувь болгож өгчихөөд тэгээд нэг хоёр тэмээ хомнож ачаад
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Явсан. Хоёр тэмээн дээр юу байсан гэхээр дандаа цагаан идээ байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Шуудах дүүрэн ааруул шидэж ачаад явсан даа. хоёр тэмээ тэгж ачаад явсан даа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн тэр муу Надмид авгай Хөгшин тэр муу хүү хоёрыг Улаанбаатарт төөрүүлчихээд ирдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Пөөх за
Сампил -
Их сонин. ....
Хишигсүрэн -
За
Сампил -
Тэгээд манай тэр Хөшгөн Улаанбаатарт очоод ор сураггүй болж байгаад тэгээд тэр хүүхэд дагуулж яваад гудамжинд нас барчихсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Хэдэн онд?
Сампил -
48 онд юм байна лээ.
Хишигсүрэн -
Тэр их хорон санаатай хүүхэн байжээ?
Сампил -
Ер нь тэр тэнээд алга болдог байсан. Эр эрээд тэнэж явдаг байсан бололтой юм байна лээ. Одоо бодож байхад...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд сүүлд нь хүнтэй суусан байсан тэр чинь. Хүнтэй сууж байгаад салж бариад сүүлд нь нас барсан юм байгаа юм. Тэгээд төөрүүлчихээд ирсэн. Тэгээд Хөгшин гудманд нас барчихсан. Тэгээд тэр муу хүүхэд чинь яалтгүй болоод л тэнэж явтал...
Хишигсүрэн -
Тэр одоо хэдэн настай хүүхэд байсан бол?
Сампил -
Тэр үед .... 48 онд гэхээр 11-12-тай л байсан байх.
Хишигсүрэн -
За. Малтай хуутай улсууд учраас бас тэр мал хууг нь авах гэж бодсон байна тиймээ?
Сампил -
Тийм л байсан болов уу даа. Тэгээд тэр муу хүүхэд тэнэж яваад тэгсэн Төв аймгийн нэг сайн санаатай хүн таараад ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд тэрүүнийг авсан байна. Мал маллуулах гэж ...
Хишигсүрэн -
Яанаа. За
Сампил -
Өө тэгээд их зовсон хүүхэд юмаа тэр. Тэр хүүхэд тэгээд сүүлд нь юунаасаа ирээд Гурвантэст давсан дээр айл болчихсон. Давсан дээр давс ухаад л авгай мавгай авчихсан. Би нэг Гурвантэс яваад ажлаар хүрээд очсон чинь харин Хуачингийн Батсүх нэртэй хүн .... яг мөн ...
Хишигсүрэн -
Хэдэн жилийн дараа?
Сампил -
... 70 хэдэн онд. 70 хэдэн онд. 20 гарчихсан.
Хишигсүрэн -
Юун 20-тай. 40 хүрсэн.
Сампил -
Тийм айл болчихсон байж байна. Тэгээд л ярихаар хөөрхий хачин зовсноо ярьдаг юм хөөрхий.
Хишигсүрэн -
Одоо тэр хүн хаана байгаа вэ? Байгаа юу? Байхгүй юу?
Сампил -
Аа?
Хишигсүрэн -
Батсүх амьд байгаа юу?
Сампил -
Байхгүй нас барчихсан.
Хишигсүрэн -
Ээ хөөрхий.
Сампил -
Энд нэг явж байгаад мотоциклээс ойчоод талийгаач болчихсон юмуу даа. Нас барчихсан даа зайлуул.
Хишигсүрэн -
Одоо би сая танаас ийм юм асуулаа л даа. Тэр Надмид тэр хоёр хүнийг Улаанбаатарт төөрүүлдэг нь эд хөрөнгө хогшлын авъя гэж бодсон юм байх даа? Юмтай айл байсан? Яахлаараа тэр хоёр хүнийг ...
Сампил -
Тэр чухам мал нь ч яасан байсан юм. Тэр чинь одоо ... тэр хогшлыг аваад тэр хоёрт юу болох вэ? Тийм л нэг бодлогогүй ....
Хишигсүрэн -
Тэгээд тэр Дамбаа нь юу болсон бэ?
Сампил -
Нас барчихсан.
Хишигсүрэн -
Шоронд уу?
Сампил -
Тийм. Шоронд нас барчихсан. Тэр чинь 60 хэдтэй орсон юмуу тэр үед чинь. Бас нэлээд настай хүн байсан.
Хишигсүрэн -
Ёстой аюултай юмаа тиймээ? Тэр хөөрхий Батсүх нь сүүлдээ овог нь солигдсон явж байгаа юмуу?
Сампил -
Тийм тэр Тогоочоор овоглоогүй. Хуачин гэдэг хүнээс өргөж авсан юм байна. Тэрүүгээр л овоглосон байлаа. Хуачингийн Батсүх гээд ...\утас дуугарав\
Хишигсүрэн -
Та ярьчих, ярьчих.
Сампил -
\утсаар ярив\
Хишигсүрэн -
Хачин, хачин юм болдог байж тиймээ?
Сампил -
Бодлогогүй л ... тэр хөрөнгө бол тэртэй тэргүй тэрүүнийх юм чинь.
Хишигсүрэн -
Төвөгшөөдөг байсан юм байх даа?
Сампил -
Тэр хүн ... аль эсвэл хөрөнгө авах гэсэн аль эсвэл Батсүхийн ... болно гэж бодсон байж магадгүй л дээ.
Хишигсүрэн -
Хнн. Тэр таны хүүхэд насанд дайн болж байлаа ш дээ. Тэр дайны тухай таныг хүүхэд байхад улсууд юу гэж ярих вэ? Яаж мэдэгддэг байсан бэ?
Сампил -
Дайны тухай бол ерөөсөө мэддэггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сургуульд яахав судлаад хамгийн эцэст 4-р ангид түүх заахад л нэг товчхон юм оруулдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хамгийн их ярьдаг нь тэр хүмүүсээс Гэндэн, Дэмид энэ тэр гээд эсэргүү хүмүүс тиймэрхүү юм л давтдаг байсан.
Хишигсүрэн -
\инээв\
Сампил -
Дайны тухай нэг их ярьдаггүй. Юм ховор юм чинь тэр дайн гэдэг юмыг мэдэрдэггүй л байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь хэлмэгдүүлэлттэй холбоотой танд ярих сонин байна уу? Танай ойр дотны хүмүүсээс ер нь хэлмэгдсэн хүн байсан уу?
Сампил -
Манай гэрийн хүн хэлмэгдсэн. Бусдаар ахмад настай хүн байгаагүй болохоор хэлмэгдсэн хүн байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Одоо энэ Өмнөговь чинь урд хилтэй холбоотой болохоор Хятадын хил нээгдсэн, хаагдсан Монголчууд наашаа, цаашаа орсон , гарсан улсуудын хувь заяа ах дүү хилийн хоёр талд үлдсэн барьсан гээд ....
Сампил -
Тийм юмнууд зөндөө л бий дээ.
Хишигсүрэн -
Яг танайханд тийм юм бий юу?
Сампил -
Бодуулсан барьсан. Шаруулсан барьсан тийм улсууд байдаг л байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Та бол Цогт-Цэций сумын хүн биш л дээ. Гэхдээ Цогт-цэций сумын Түвдэнгийн Бор гэдэг эмэгтэйгийн тухай их үлгэр домог шиг юм бид нарыг хүүхэд байхад ярьдаг байлаа ш дээ. Би тэр хөшөө мөшөө байхыг нь өчигдөр очиж харлаа. Тэр их улаан хувьсгалч хүүхэн хадан дээрээс нисэж одоо хувьсгалт намын эвлэлийн залуу халаа одоо юу билээ?
Сампил -
Аа тийм.
Хишигсүрэн -
Тэрийг таныг хүүхэд байхад энэ нутгийнхан хүмүүс юу ярьдаг байсан бэ?
Сампил -
Тэр бол нэлээд сүүлд яригдаж гарч ирсэн. 60-аад онд ярьж эхэлсэн байх. Тэр ... Дундговийн хүн байсан уу? Тэр Сайнбаяр. Сайнбаяр гээд тэр хүний чинь нөхөр нь байсан байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр тэгээд нэвт буудуулж анх буудуулж байсан хүн чинь ... Тэр...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр цохио гэдэг дээр очиж үзсэн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Гуталтай хөл байдаг байсан юм одоо. Тэгээд тэр алга болсон. Хаанаас авсан юм мэдэхгүй. Энэ музей музейд...
Хишигсүрэн -
Гуталтай хөл гэдэг нь юу гэж байгаа юм? Амьд хүний шарилын хөл үү?
Сампил -
Нөгөө яс. Яс байсан юм. Бид нарыг очиход байсан. Тогоон Цохионы энгэр дээр гар байсан. Тэрүүнийг сүүлд л авч ирсэн байх.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Наамал гуталтай овоо яасан тэр энгэрт нь байсан.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тэр ... цохиогоор нь дайрсангүй юу?
Хишигсүрэн -
Дайрсангүй. ...
Сампил -
Жаахан урдуурхнуур... яваад байна.
Хишигсүрэн -
Тийм гэнээ.
Сампил -
Зураг мургаар харахад их л өндөр юу харагддаг. Очоод харахад намхан...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Сүүлд л яригдаж эхэлсэн юм. Баатар заяахгүй байж байгаад хэн гэж л гаргаж ирсэн байхаа. Аа цус... намын хорооны лектор байсан. ....... Нэрийн мартжээ..... сүүлд сонсож эхэлсэн.
Хишигсүрэн -
Аа ха. Та одоо социализмын үед хоршоонд их нэг ёсондоо тодорхой түвшинд л хариуцлагатай алба хашиж явлаа ш дээ. Тэр социализмын үеийн одоо ингээд орон нутгийн эрх мэдэлтэй дарга нар гэж ямар улсууд байв? Дарга ажилчин хоёрын харилцаа ямар байв? Ажилчин хүний амьдрал , дарга хүний амьдралын хооронд хэр зэрэг ялгаа байдаг байв? Энэ тухай нэг яриач та?
Сампил -
Тэр үеийн одоо ер нь дарга ер нь үндсэндээ зүйл дуусчихаад байна одоо. ... Ойр зуурын дарга нар байнаа одоо. ... Тэр үеийн томоохон дарга гэвэл аймгийн намын хороо , захиргааны дарга гэвэл томоохон дарга. За яахав яг орон нутагтаа бол сумын намын үүр, захиргааны дарга л байлаа. Сүүлд нь нэгдлийн дарга гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Байлаа. Тиймэрхүү улсууд чинь ер нь үндсэндээ тун цөөхөн бий.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
... Одоо манай аймагт нэгдлийн дарга байсан хүн нэг 20-иод байж чадаж байна уу? үгүй юу? Голдуухан тэгээд тэтгэвэрт гараад бариад энд тэнд шилжээд энэ аймгийн төвд цөөхөн хүн бий дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Амьдрал ч яахав дээ. Тэгээд амьдрал ёстой нөгөө хоёр идэхгүй хоосон хонуулахгүй ... байсан юм чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Зүгээр нийгмийн мал малласан айлууд бол нэлээд ядарч зүдэрч байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо хоёр эрэгтэй эмэгтэй хоёр залууд чинь одоо 700 хэдэн эр ямаа өгчихнө. 700 шүдлэн өгчихнө.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Өнөөхийг чинь хойтонгийн эр ямаа болгоод хойтон 5 сарын 15-ны дотор самнаж одоо тэгээд хоршооны малд тушаана.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр чинь асар хүнд ажил.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ерөөсөө нойр хоолгүй , өвдөж зовохоо мэдэхгүй хөлс хүчээ гаргаж ажил хийж байсан. Тэр их хэцүү.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хоёр залууд 300 тэмээ өгчихнө.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Газар газрын тэмээ байна ш дээ. Янз янзын...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэрийг чинь эмхрүүлж маллана. Тэр хангал догшин тэмээнүүдийг ноослоно гэдэг чинь хүнд ажил...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За яахав бригад гэж нэг юм гардаг л байсан. Бригад болбол өөрийн юм шиг хийхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд ноос үс нь зутарна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Яалтай билээ. Төллөнө...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
5 сарын 15-ны дотор бүх юмаа самнаж өгөхгүй бол .... Төлөх болно. За тэгээд хугацаа хожигдуулбал ноолуурын хугацаа хожигдуулбал ноолуурын үнэ бууна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нэгдэлд хохирол гарна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр хохирлыг хэн хариуцах вэ? Малчин хариуцна. Гэдэс бол нэг их өлсөөгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Бор зорго хоолоо идсээр...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр үед хоолны юу гэдэг чинь будаа, гурил, мах ,гоймон ч бас яахав сүүлд ирсэн байх даа ер нь.
Хишигсүрэн -
Хнн
Сампил -
Тийм л хоолтой байсан улс шүү дээ. Будаа гурил иднэ. За яахав тэгээд нэг бууз банш мах гурил байгаа болохоор хийж иднэ. Гоймон ер сүүлийнхэн үед л гарсан. Хиам гэж сайхан амттай юм..... одоо ч амт нь байхгүй болсон байна. 4-ийн хиам ховор олддог болоод амттай байсан юмуу бүү мэд.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хүүхэд байхад айлд очоод жаахан дөрвөлжин боов олдохоор зэрэг...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Баян голдуу айл нь нэг юмуу хоёр ёотон өгдөг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
49 онд би энэ айлд сууж байгаад аймгийн төвийн айлуудыг бүгдийн хэсдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Ажлаар...
Сампил -
Аа хүүхэд болбол сургуулийн хүүхэд манайх тэр цалан гэдэг дээр сургууль ...
Хишигсүрэн -
Яахаараа тэгж хэсэж байгаа юм?
Сампил -
Үгүй яахав. Шинийн нэгнээр хэсэж байгаа юм.
Хишигсүрэн -
\инээв\ Аа за
Сампил -
Тэгсэн чинь аймгийн дарга Дамбадаржаа гэдэг айл байсан. Дамбадаржаад орж очиход нэг пүүшиг гээд гурилаар хийсэн саахар хольж хийгээд хэвлэчихсэн...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хэвлэчихсэн тийм юм хоёр ширхэгийг авч байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хамгийн аймгийн дарга том айл гээд тэр шүү дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд нэг боов ... тийм л юм авна даа. ...
Хишигсүрэн -
\инээв\ Та одоо ....
Сампил -
... сургуульдаа байхдаа бол сайн заримдаа нэг онц ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тийм л авдаг хүүхэд байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Дунд мууг лав авдаггүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Энд сургуульд ирчихсэн. Энэ Булангийн сургуулийг бол сайн төгссөн. Тийм хүн дээ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Төгсөөд тэгээд манай би чинь бага сургууль төгссөн хүн ш дээ. Тэгээд 4 хүүхэд техникумд хуваарилдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгсэн техникумд явуулдаггүй. Манай ах бид хоёр нэг жил төгссөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай ах өвдөөд. Тэр өвдснөөс хойш зүрхний өвчинд орчихсон хүн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манай ах ... Балдандоржийн Цэрэнпил ...нэг чинь хэн билээ. Бид 4-ийг дөрвөн техникумд хуваарилдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд ах бид хоёр нэг гэрийн болчихсон учраас сурлагаар нь шигшиж явуулдаг байсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд бид хоёр нэг гэрийн учраас би ар гэрийн гачигдлаар буцааж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд манай муу ах худалдааны техникумд явсан. Миний оронд нэг хүүхэд явсан юм гэнэлээ.
Хишигсүрэн -
Аа ха. Уул нь бол ....
Сампил -
Ерөөсөө надад бол санхүүгийн ажил би санхүүгийн техникумд хуваарилагдсан байсан юм. Санхүүгийн ажил угаасаа надад заяагдсан юм байна лээ.
Хишигсүрэн -
Тийм байна.
Сампил -
Би тэгээд явж чадаагүй болохоор ...
Хишигсүрэн -
Ёстой тийм байна. Аа ха. Танай гэр бүлийн хүн ямар юм хийдэг хүн байв?
Сампил -
Манай гэр бүлийн хүн бол хүүхдийн тогооч мэргэжлийн хүн байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Цэцэрлэгт тогооч насаараа ажилласан хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Хөдөө байж байхдаа нэгдлийн тоо бүртгэгч, буудлын эрхлэгч хийж байсан хүн л дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Танай нутгийн хүн үү?
Сампил -
Манай Номгон сумын хүн.
Хишигсүрэн -
Аа ха. Хэдэн хүүхэдтэй вэ та?
Сампил -
4 хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Аа ха. Хүүхдүүд чинь таны мэргэжил энэ санхүүгийн мэргэжил өвлөж авсан хүн байгаа юу?
Сампил -
Байхгүй. 3 охин , нэг хүү байгаа. Хүү бол баруунтаа тэнэж яваа. Чех рүү явсан одоо тэгээд тодорхой ажил байхгүй ээ. 10-р анги төгсөөд ТМС-д явуулсан чинь нэг үйлчлэгч зөөгч гэсэн мэргэжил олоод ирсэн. Тэгээд тэр зөөгч мэргэжил олоод гуанз ресторан юунд ажилладаг юм байна. Тэгээд архи дарс уух гээд болдоггүй. Тэгээд олигтой ч ажилласан юм байхгүй гарсан. Тэгээд Японд явуулсан чинь Японоос баригдаад хүрээд ирсэн. 2 жил гаруй байж байгаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэгээд Чех рүү явуулчихсан. Одоо Швейцарьт очсон сурагтай.
Хишигсүрэн -
Аа ха. Охидууд?
Сампил -
Тэгээд цаана гурван охин. Нэгэн Улаанбаатарт бас ажил хийхгүй байгаа. 3 хүүхэд төрүүлсэн. Нэг нь охин хоёр хүүтэй юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Охин нэг айлын хүргэн болсон. Батсүмбэрийн Гантулга гэж ... тийм айлын хүүтэй суусан. Батсүмбэрийн Гантулга гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч тэрүүний хүүтэй суусан юм. Их засаг сургууль төгссөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Одоо бас санхүүгийн нягтлангийн юм сурч байгаа юм гэнэлээ. ...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Иргэний нислэгийн билет бичдэг газар ажил хийж байгаа гэсэн байхаа.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Булганчимэг гэж охин бий.
Хишигсүрэн -
Аа ха.
Сампил -
Хоёр хүү нь яахав хамгийн бага нь энэ жил бид нар дээр сууж байгаа. 11-р анги төгсөнө.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Нэг хүү нь тэрүүгээр явж л байгаа. Тэр техник мехник сонирхолтой юм гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Манай гурван охины нэг нь тэр хотод байна. Хоёр нь энд нэг нь энэ шар юманд яваад байсан. Шар юман ч бүтэхээ байчихаад ажилгүй болчихоод нэг ч яахав энд нэг лангуутай юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Тэр лангуунд ноднингоос суусан юм. Би хэлж байгаад амьдралд нэмэр болох болов уу гэж...
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Бид хоёр 220 мянган төгрөгний тэтгэвэр авдаг юм. Тэрүүгээрээ голдуу тэгж ингээд байж л байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Энэ жилээс тэтгэврийн асуудал бол ... ноднин уржнан болоод байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха. Мөнгө ...
Сампил -
Энэ жилээс...
Хишигсүрэн -
Хүрэхээ байлаа.
Сампил -
Хүрэхээ байчихлаа. Ноднин бид нар цагаан сараар хоёр гурван зуун тавин төгрөгөөр 1400 төгрөг энэ тэрээр ургамлын тосоо авч байсан. Одоо ургамлын тос 2800 гэж байна.
Хишигсүрэн -
Хүүе яанаа?
Сампил -
Ингээд нугалараад тийм болчихсон байна.
Хишигсүрэн -
Тийм болж уу?
Сампил -
Юмны үнэ тэр хэмжээгээр явчихсан байна. Гурилын үнэ жаахан бариад байхаар жаахан хязгаарлаад тэгээд байна. Бусдыг бол асар нэмж байна. Тэгээд бид нарын тэтгэвэр энэ барааны үнэтэй нэмэгддэггүй хэвээрээ байгаад байдаг. Тэгээд айхтар өндөр. Энэ жилээс арга хэмжээ авахгүй бол тэр ер нь хүндрэх юм байна. Хуучнаа бодвол. ... сайд мэдэж байгаа байлгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
Ойлгож байгаа байлгүй дээ. Ярьдаг юм , ярьдаг юм гэхдээ арга хэмжээ авахгүй байна.
Хишигсүрэн -
Тоохгүй байна. Тиймээ?
Сампил -
Тоохгүй байна.
Хишигсүрэн -
Аа ха
Сампил -
За нэг тиймэрхүү.
Хишигсүрэн -
Аа ха. Хоёулаа тэгээд юу яах уу? Өнөөдрийнхөө яриаг ингээд завсарлаад би тэгээд очиж тантай маргааш яриагаа үргэлжлүүлье. Тэгэх үү?
Сампил -
Хаана очих вэ? Тэгээд?
Хишигсүрэн -
Харин зураг мураг үзэж харах юм чинь танай гэрээр очих уу?
Сампил -
За.
Хишигсүрэн -
Тэгээд хэдэн цагт очих вэ?
Сампил -
За байз маргаадар чинь ...
Хишигсүрэн -
Ер нь хэзээ боломжтой вэ? Та очуулах боломж байна уу?
Сампил -
Маргаадар чинь хүн хүлээж авна гэхээр чинь ноцтой л байна л даа.
Хишигсүрэн -
Эсвэл дахиад энд уулзах уу?
Сампил -
Маргаадар хөгшин нэг тос энэ тэр шаргаана гээд ...
Хишигсүрэн -
За.
Сампил -
Хиншүү миншүү...
Хишигсүрэн -
Аа за...
Сампил -
... Хэрэггүй болов уу? гэж бодоод байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха. Тэгвэл энд уулзая л даа. Та хэдэн цагт ирж чадах бол?
Сампил -
Маргаадар чинь нэгдэх өдөр өглөөгүүр тийм ажилтай.
Хишигсүрэн -
Би бас өглөөгүүр завгүй болох нь тиймээ? Нөгөө саяны эгчтэй уулзана.
Сампил -
.... 12-аас ... Хоёулаа утсаар ярьж байгаад болъё тэгэх үү?
Хишигсүрэн -
Тэгэх үү? Хоёр цагаас хойш байж болно ш дээ.
Сампил -
Я.Хишигсүрэн....
Хишигсүрэн -
Тийм.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.