Doomoi

Basic information
Interviewee ID: 990155
Name: Doomoi
Parent's name: Genden
Ovog: Jinst
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
foreign relations
work
cultural campaigns
privatization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
childhood
schoolchildren's life
military school
work - labor
consumer goods
industrialization
cultural campaigns
collectivization
privatization
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Сайн байна уу, та. Би танд аман түүхийн талаар танилцуулсан, тэгэхээр одоо хоёулаа ярилцлагаа эхэлье.
Доомой -
Заа.
Саранцэцэг -
Таныг хэн гэдэг вэ,
Доомой -
Намайг Гэндэнгийн Доомой гэдгиймаа.
Саранцэцэг -
Та хаана төрсөн бэ, та аль нутгийн хүн б, төрсөн газар нутгийнхаа тухай, аав ээжийнхээ тухай, ярьж өгөхгүй юу?
Доомой -
Миний хувьд бол 1936 оны 5 сарын 15-нд Ховд аймгийн Манхан сумын Жинст гэдэг газар төрсиймаа. Аа миний эцэг эх Ховд аймгийн Манхан сумын хүн. Малчин, гэрт төрсөн малчин улсуудаа.
Саранцэцэг -
Ямар нэртэй улсууд байсан, танай аав ээж?
Доомой -
Миний эцгийн Гомбожавын Гэндэн гэдэг хүн байсан, аа ээж маань Жигмэдийн Норов гэдэг хүн байсаан. Тэр 2 ингээд амьдраад, мал маллаад, манийгаа хүн болгоод, ингэж явсан улсуудаа.
Саранцэцэг -
Та айлын.., эхээс хэдүүлээ вэ?
Доомой -
Би эх эцгээс 4-үүлээ. Аа би болбол Гэндэнгийн 3-р хүү болон төрсөн . миний дээр нэг эгч байгаа, дараачид нь би өөрөө дараа нь миний дүү байгаа.
Саранцэцэг -
Танайх хөдөө малтай ахуйтай амьдарч байсан юм байна, танайх ямар голдуу малтай байсан юм бол? Бог уу, бод уу?
Доомой -
Манайх богтой, бог малтай, тэгээд үндсэндээ айлыг бараадаж, манай аав ээж манийгаа тэжээх гэж тэр айлын хонь маллаж, ингэж тэр айлд байж байсиймаа. Малчин Содном гэж хүн байсан, тэр айлын одоо гадаа тэднийхний мал хариулж, тэднийхний сааль сааж байсан юмаа. Тийм.
Саранцэцэг -
Танайд бод байсан уу,
Доомой -
Бод гэж байхгүй, тэмээ нэг 6-тай, адуу нэг 6-тай өөр мал байхгүй, хонь ямаа л байсан, тийм малтай байсан.
Саранцэцэг -
Гэр орныхоо байдлын талаар жаахан тодруулж ярихгүй юу? Гэр орны байдал ямархуу байв, ах эгч нартайгаа яажшуухан мал ахуйд нь тусалдаг байв?
Доомой -
Одоо би чинь бага сургуульд ороод, 1944 онд бага сургуульд ороод, 1944-48 он хүртэл Манхан сумын бага сургуульд орсон, тэгээд 1948-49 онд офицерийн сургульд суралцахаар явсан, тэгэхдээ Ховд аймгийн 10 жилд орох байснаас 120 хүүхэд шалагаж, тэр дотроос 4 хүүхэд тэнцсэний нэг нь би байсан байгаам. Шалгалтанд нь тэнцээд, тэгээд наашаагаа офицерийн сургуульд энчээ ирээд, суралцаж байгаад нөгөөд дайн дуусаад, 1959-85 онд дайн дуусаад, тэгээд офицерийн сургуулиас халагдаад, сумандаа очсон, сумандаа очих хооронд чинь болбол очиж байж байгаад, амьдрахын эрхээр юунд зүгээр байж байхын хооронд, хүн эмнэлгийн курст яваад, тэгээд тэнчээ 2 жил хирээтэй ажиллаад, нөгөөдөх хүн тарьдаг, улаан тариа тарьдаг тийм хүн байлаа, багадаа. Тэгээд багтаа тэгж ажиллаж байгаад, Манхан сум дуудаж авчирсан, хөдөөнөөс. Тэгээд чи энэ тариа юугаа суманд хий, суманд хийж ажиллах нь чамд арай ашигтай байх гэж, иймэрхүү янзын юу яасан, зөвлөгөө өгсөн, тэгээд тэнчээ ажиллаж байгаад тэгээд 7-р ангидаа явсан даа. Тэгээд сургуульд яваад тэгээд 1948-49 онд офицерийн сургуульд байсан, байгаад татан буугдаад, 1954-55 он 2 жилийн хооронд, Ховдын 10 жилийн 7-р ангид орсон, тэгээд 55-58 онд төгсөөд Худалдааны техникумд орсон. 1955-58 оны хооронд Худалдааны техникумд ороод, 1960-62 онд байж байгаад буцаад, Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд суралцсан, тэгээд 1963-68 оны хооронд Зөвлөлт Холбоот Улсын /ЗХУ/ Улс Ардын Аж Ахуй /УААА/-н дээд сургуульд орсон, тэгээд байж байх хугацаандаа 1951 онд оны завсардсан жил шүү дээ, миний. 1951-58 онуудад Манхан суманд эмнэлэгт очиж сестра хийсэн, сестра хийхдээ 58-аас.., 59-өөс.., 1959 оны 3 сарын 2-ноос сестра хийж байгаад, 1958 оноос 7 сарын 2-оос 59 оны 3 сарын 2 хүртэл, Зүүнбаян хотын Худалдааны трестед барааны мэргэжилтнээр ажиллалаа. 1958 оны 3 сарын10-аас 1963 оны7 сарын 10 хүртэл Төв бараа баазад шилжин ирж, үнийн мэргэжилтэн хийлээ. 1969 оны 3 сарын 15 аас 1978оны 8 сарын 1 барааны ахлах мэргэжилтэн боллоо. 1973-аас Бөөний худалдааны нэгдэлд чанар үнэлгээний ахлах байцаагч боллоо. 1976 оноос 1980 оныг хүртэл Бөөний худалдааны нэгдэлд худалдааны хэлтсийн дарга боллоо. 1970 –аас Гутлын бөөний худалдааны газарт орлогч дарга боллоо. 1973 оноос Бөөний худалдааны нэгдлийн дэргэдэх Захиргааны Намын үүрт Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүн болж ажилласан. 1973 оны 3сараас эвлэлд элссэн, нас хэтэрсэн тул хасагдсан, 1959 оны 9 сард Үйлдвэрчний Эвлэлийн гишүүнд тус тус элссэн. 1961-1963оны 6 сар хүртэл Эвлэлийн Үүрийн дарга байгаад сургуульд явуулсан тул өөрчлөгдсөн. 1969 онд 11 сараас 1980 он хүртэл Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажилласан. Тэгээд 1981 оноос одоо хүртэл Намын үүрийн товчооны гишүүнээр ажиллаж байлаа.
Саранцэцэг -
Заа энэ олон алба ажил эрхэлж явжээ. Заа...
Доомой -
Миний эцэг эхээс ямар нэгэн садан төрөл ял зэмлэл авсан зүйл байхгүй, ерөөсөө л..... тэгээд зарим нь миний ээжийн дүү нар бол мал аж ахуй эрхэлж амьдардаг, аавын ч ах дүү нар адил мал аж ахуй эрхэлж амьдардаг, малын эмчийн ажилтай байсан, заа аав ээжийн төрөл төрөгсөд хүмүүс одон медалиар шагнагдсан хүмүүс байсангүй, тийм. За тэгээд..,
Саранцэцэг -
Та 1936 онд төрсөн юм байна тээ, 44 онд та сургуульд орсийм байна, Манханы бага сургуульд уу?
Доомой -
Манханы бага сургуульд.
Саранцэцэг -
Манханы бага сургууль чинь тэр үед 4 жил байсан уу?
Доомой -
4 жил байсан. 4 жилийн сургууль байж байгаад, дараач нь 4-р ангиа төгсөөд л офицерийн сургуульд Ховдын 10 жилд очоод, шалгалтанд ороод тэнцээд л нааш нь энэ офицерийн сургуульд ирсийм.
Саранцэцэг -
Офицерийн сургууль чинь хаашаа юм, тэр чинь 1 жил л байдаг юм уу?
Доомой -
10 жилийн юу байхгүй юу, тэр чинь дайн..,
Саранцэцэг -
10 жилийн сургууль юм уу?
Доомой -
Офицерийн сургууль гэдэг чинь офицер бэлддэг сургууль байхгүй юу. Тэгээд ..
Саранцэцэг -
Хүүхдүүдээ шалгаж авахдаа 4-р анги төгссөн хүүхэд шалгаж авдаг?
Доомой -
Авдаг. Тэгээд шалгаж авахдаа тэр чинь Ховдоос гэхэд чинь л 120 хүүхэд шалгалт авсан байгаам. Офицерийн сургуульд явуулахын тулд, тэр 120 хүүхэд дотроос би 4 хүүхэд тэнцсэн, түүний нэг нь би болж орсон юм байгаам. Тэгж ирээд, офицерийн сургуульд сурсан юм байгаам.
Саранцэцэг -
Таныг тэр 44 онд сургуульд өгөхөд таны аав ээж таныг сургуульд дуртай өгсөн үү? Дургүй, ер нь цааргалж байж өгсөн үү, сургуульд өгөхдөө?
Доомой -
Сургуульд орохдоо болбол хөдөө байсан учраас үгүй ээ, тэгээд албан хүчээр авдаг байсан ш дээ, сургуульд заавал ор гэж. Тэр хүүхэд одоо сургуульд сурнаа сурах хэрэгтэй гээд л, явуулах хэрэгтэй гээд л, тэгээд л авчраад л айлд өгчихсөн байсан.
Саранцэцэг -
Манхан дээр та дотуур байранд биш айлд сууж байсиймуу?
Доомой -
Айлд сууж байсан. тэгээд айлд суугаад тэр нэг сайхан зантай өвгөн байсан, Хоршооны манаач, тэр хүний байж байлаа. Тэгээд тэр хүн шөнөд манаач хийгээд явчихдаг, ард нь бас нэг хүүхэд байна. Бид хоёулан унтана даа. Гэртээ амарна.
Саранцэцэг -
Тэр жаахан хүүхэд юм уу?
Доомой -
Жаахан хүүхэд дөө.
Саранцэцэг -
Та хоёр гэр сахиж хонодог?
Доомой -
Тийм, гэр сахиж хонодог байсан.
Саранцэцэг -
Танай тэр ах эгч нараас сургуульд сурсан уу, яг таны ?
Доомой -
Байхгүй, миний эгч сургуульд сураагүй.
Саранцэцэг -
Та тэгвэл гэрээсээ хамгийн түрүүнд сургуульд сурсан байх нь ээ?
Доомой -
Сургуульд сурснаараа би байгаам, тэгсэн.
Саранцэцэг -
44 он гэдэг чинь ид одоо.., манай Монгол орны хувьд бол хэцүү л цаг үе байсан байх, эд бараа, хүнс мүнс ер хэр олдоц ямар байсан бэ?
Доомой -
Хэцүү байсан. тэр үед байхад бид ч одоо хүүхэд юм чинь хүний өгснийг идэж уучихаад явж байна шүү дээ, түүнээс биш одоо сургуульд сурахад бичиг үсэг, харандаа, цаас хүртэл олддоггүй хэцүү л байлаа л даа. Тэгээд тэр үед чинь яаж ийгээд л харандаа, цаас хүн амьтнаас авдаг, ээж аав маань олж өгдөг, тийм л байсан байгаам.
Саранцэцэг -
Сургуулиас нэг 2 дэвтэр бал харандаа марандаа тараана биз?
Доомой -
Үгүй ээ, тэр үед бал харандаа байхгүй. Тэр үед чинь бал харандаа гэж байдаггүй байсан ш дээ. Ганцхан черниль найруулаад л, хуурай чернилээ саванд хийгээд, ус хийгээд л нөгөөдхөө хутгахдээр зэрэг цэнхэр болно, тэгээд л үзгээ дүрж бичдэг байлаа ш дээ. Тэрнээс биш өөр тэр одоотой адилхан тийм бал сал иймээ тиймээ гэж юм байгаагүй.
Саранцэцэг -
Сурах бичгийн олдоц нь?
Доомой -
Түүнээс тарааж өгөөд май, үүнээс үүнээс бич гэсэн юм байхгүй. Тийм юм байгаагүй ш дээ.
Саранцэцэг -
Багш нар бол самбар дээр юмаа бичээд л тэрнийг нь хуулаад л?
Доомой -
Тэгнэ, тэрийг нь бичээд л, хуулаад л явна. Тэр ч болоогүй ээ, тэр чинь байж байх хугацаандаа сургуульд л айлд байна, айлд байхдээр зэрэг бас болоогүй ээ, тэр чинь ганц өвгөнийд ч байсангүй, бас өөр айлд байлаа. Тэгээд тэр чинь тэгж явахдаа түлээ хагална, ус авна, тэгээд л нохойтой, нохойг нь оруулж ирж хоол өгнө, тэгээд эргүүлээд гаргаад тавина, тийм амьдралаар явж байсан байхгүй юу.
Саранцэцэг -
Танай тэр Ховдын тийшээ чинь түлээ мод гэж байхгүй, харгана түлдэг ш дээ?
Доомой -
Харгана түлнэ. Харганыг чинь хөдөөнөөс авчирна, аймгийн төв дээр тийм юм байхгүй. Байхгүй. Хөдөөнөөс аав ээж л юугаар ирнэ дээ, тэмээгээр ачиж ирнэ, тэгээд тэрийг нь аваачиж буулгаад л, тэгээд тэрэгний хонхорт чинь харганыг чинь босгож тавьчихаад л, хонохоор үлдэнэ, тэрэн дотроо нохойныхоо суурийг нь засч, нохойгоо тэрэн дотор нь идүүлж, уулгачихаад л тэрэн лүүгээ тавьчихдаг, тийм байсийм.
Саранцэцэг -
Тийм үү, айлын тэр гэр аж ахуйн ажилд туслаад. Тэгж л байх нь байна ш дээ. Аа тэр хүнсэнд танай гэрээс тэр өвгөнийд юм өгөх үү. Таны хүнсний хэрэгцээнд гэж? Мах ...сүү.....юу өгөх үү тэгээд голдуу?
Доомой -
Өгөлгүй яахав, өгнө, өгнө. Сүү мүү ирэхгүй, мах л өгнө. Мах авчирч өвлийн идэшний мах авчирч өгдөг юм байгаам.
Саранцэцэг -
Тэр үед чинь гурилтай шөл мөл идэх үү, гурил мурилны олдоц хэр байсан юм. Будаа мудаа байсиймуу? Дайны үе гээд тэр чинь...,
Доомой -
Хэцүү хэцүү байсан. Ихэнхдээ бантан зантан л иднэ шүү дээ. Бантан хийлгэж иднэ, хааяа тэр юу яана, будаа иднэ, шар будаа шүү, бас. Цагаан будаа тэр бол олдохгүй, тийм байсан.
Саранцэцэг -
Талх малх гэж юм барьдгиймуу?
Доомой -
Байхгүй, боорцог хийнээ. Тэр юунд..., гурилтай .., хагас бүтэн сайн өдөр болохдээр гурил нухна, боорцгоо чанана. Нөгөөдхөө нэлээн хэрэгцээгээр нь хийгээд тавьчихна. Сүүлийн үед нэг тийм хамаатан айлд байсан, тэгээд тэр айлын авгай гэртээ байна. Тэгээд тэр чинь юу л даа, болоогүй ээ тэр чинь, бас нэг хүүхэд гардгийм, тэгээд тэр үед чинь харах барих гээд явна л даа, байх айлдаа тэгээд үндсэндээ эртхэн гэртээ харих юмсан гэсэн бодол өөрийн эрхгүй төрдгийм. Тэгээд тарлаа гээд яваад очлоо гэхэд элбэг дэлбэг юм байхгүй ч гэлээ гэсэн, хүүхэд нь юм болсон хойно, иддэг уудаг юмнаасаа л өгч таараа, тэрнээсээ идэж уудаг, тэнд тэгж байхад одоо жаргалтай юм шиг л байсан байхгүй юу. Өөр бодох юм байхгүй. Тийм л байлаа, тэгээд зун болохоор зэрэг айлын мал хариулна, тэгээд түүний хөлсөнд нь ханцуйгүй нэг цамц, түрий байхгүй турсик маягийн нэг цамц хоёр хөлсөнд нь өгнө, зунжин тэр айлд мал маллаж зарагдсан учраас хөлсөнд нь тэрнийгээ аваад их сайхан юм өглөө гэж, юм их ховор байсан үе дээ.
Саранцэцэг -
Та сургуульд ирж байхдаа гуталтай, цүнхтэй, дээлтэй, ямархуу байдалтай ирж байсан бэ? Гутал мутал тэр үед чинь олдохгүй, баруун аймгийнхан чинь нэг тоохуу моохуу өмсдөг байсан уу?
Доомой -
Үгүй ээ, юу тэр үед чинь одоо бодоход ганц гутал хийж өгнөө, гараа гаргаж ээж аав маань л одоо, яаж байсан байлгүй, тэрийгээ хайрланаа, хамаагүй өмсөхгүй. Нөгөөдхийг чинь тэгээд ус мусанд явнаа, муу юм өмсчихөөд нөгөөдхийгөө хайрлаад тавьчихнаа, тэгж.
Саранцэцэг -
Тэрийгээ бол сургуульдаа л өмсөх нь байна ш дээ?
Доомой -
Сургуульдаа л өмсөнө. Тэгээд тэр үеийн сургуулийн амьдралыг одоогийн үетэй зүйрлүүлээд үзэхэд тэмээ ямаа 2 шиг байна ш дээ. Тэр үеийн сургуулийн багш нар ч гэсэн ийм нээх овоо ажилсаг, хүүхдийг юм сургая гэсэн тийм бодол тэр үед байсан багш нар байсан шүү. Тэгээд тэр юм чинь одоо хүнийг хүмүүжүүлэх, хүнийг юм сургах, маш их хэмжээгээр дэмжлэг болж байсан үе л дээ.
Саранцэцэг -
Та чинь 4-р анги төгсөхдөө гэрчилгээ юм авсан биз дээ?
Доомой -
Авалгүй яахав,
Саранцэцэг -
Сайн дүнтэй төгсгөв үү. Ямар дүнтэй төгсгөв та?
Доомой -
Үгүй ээ, одоо мэдэхгүй ээ. Дүн мүнг хардаггүй байсан. Бодвол тэр Ховдын 10 жилээс хүүхдүүдийг шалгалтанд ороход л офицерийн сургуульд ороход чинь их хатуу байсан, тэгээд тэнд шалгалт өгөхөд чинь одоо 120 хүүхдийг шалгалтанд орлоо гэхэд л тэнд шалгараад л би үлдсэн байгаам. Тэгэхээр зэрэг чинь одоо сургууль соёлдоо овоо байсан юм байлгүй. Тэнцээд л энчээ ирсийм.
Саранцэцэг -
Тэр шалгалт нь хичээлээр аваад, өшөө тэр биеийн тамирын юм хум авах уу. Шалгаж малгаж авах уу?
Доомой -
Үгүй ээ, ерөөсөө тоо мооны 10 жилийн юмаар шалгалтаа авна. Биеийн тамир эд нарыг чинь офицерийн сургуульд ирсний дараа л тэнд чинь өдөр шөнөгүй л офицерийн сургуулийг чинь хоол идүүлдэг, хичээл давтуулдаг, тийм л байсан юм чинь. Өөр юм хум яагаад байх юм байдаггүй. Тэгээд би офицерийн сургуульд байхдаа бас их юм сурсан даа, тэр хүнтэй харьцах харьцаа, юмны соёл яаж харьцах уу, яах уу гэдгийг чинь. Хүн ч одоо залуу бага насанд өдрөөс өдөрт хоногоос хоногт, хүн бас өсөж байгаа учраас оюун ухааны тал ч бас тэр хэмжээгээр өсдөг юм билээ л дээ. тэгж явсийм байгаам.
Саранцэцэг -
Офицерийн сургуулийнхаа тухай ярьж өгөхгүй юу, өглөө та нар босоод л яадаг байсан, нэг өдрийг?
Доомой -
Офицерийн сургууль чинь өглөө босоод бие засуулна, тэгчихээд гадаа гараад гимнастик хийнэ, ерөөсөө тэр хашаагаа тойроод яваад, тэгээд бие засч орж ирээд, сургууль дээрээ бие хаагаа угаана, гимнастикнийхаа дараа. Тэгээд тэр юунд явахаасаа түрүүн өглөө босоод явахаасаа өмнө офицерийн сургууль дэгтэй байсан учраас босоод ороо хураана, тэгчихээд тэр жагсаалд гараад сургуульдаа явчихна, тийм. Тэгээд тэнд очиж хичээлээ хийчихээд, өдөрт хэдэн цаг байна, расписание/хичээлийн хуваарь/-аар хийнэ, тэгээд тэр байж байх хугацаандаа оройн цагаар ингээд өдөр тийш нь 1 цаг гаран унтуулна. Офицерийн сургууль учраас. Тэгээд хоол идүүлчихээд унтуулна. Тэгээд босоод, ахиад гараад жагсана. Тэгээд оруулж ирчихээд оройны хоол болно. Жагсаалаар орно. Өглөө мөн жагсаалаар явна. Тэгээд бие хаа засахдаа жагсаалаар явна, тэгээд маш гоё хүмүүжил өгч байсан байгаам. Тэгээд оройн хоолныхоо дараа давтлаганд орж сууна, хичээлээ давтаад суучихна даа. Ангиараа ороод суучихна, тэгээд хүүхдүүд чинь одоо зарим нь хичээлээ хийнэ, зарим нь гэртээ захиа бичнэ. Одоо юу эс байхав дээ. тийм юм хийгээд л тэгээд л ярилцаад л, тэгээд дараагийн орой унтах болно доо, ийм маягаар явсан. Офицерийн сургууль бол хүнд одоо маш их хэмжээний хүмүүжил, сургалт, биеийн тамирын байдал тэр бүгдэд нь их тийм дэм тус болж байсан сургууль даа. Тэгээд харамсалтай нь дайн дуусаад, тэгээд сургуульхаагдаад, 2-р дайн дууссан учир офицерийн сургуулийн хэрэг байхгүй болсон. Тэгээд хаагдсан юм. Тэрнээс биш муудаа хасагдаж бариагүй юм. Тэгээд офицерийн сургууль чинь хаагаад тэгээд би чинь нутаг руугаа очдог юм байнаа,
Саранцэцэг -
сумандаа очив уу?
Доомой -
сумандаа очихоос өөр яахав. 10 жил авахгүй юм чинь. Тэгээд тэр байж байх хугацаандаа л юу яана даа. Юуны юунд явна, сумын захиргааны зарлага хийж байсийм. Зарлага хийж байгаад л тэгээд л хойшоо нөгөөд, тэр үед арьс өнгөний үзлэг явж байсийм, тэгээд тариа тарих сургуульд сурах хүн цөөхөн байсан учраас хөдөө намайг явуулахгүй юу, яваад сураад иргэж. Тэгээд тэнчээ чинь очиж сураад, ирээд суман дээрээ эмчийн сестра хийгээд тариа тарьдаг тийм ажилтай болсийм.
Саранцэцэг -
Та офицерийн сургууль төгсөхөд чинь бараг нэг 4 төгсөөд ирээд нэг жил офицерийн сургуульд сурлаа гэхээр....?
Доомой -
2 жил
Саранцэцэг -
2 жил сурлаа гэхээр 6 , 7 төгссөн хэмжээний боловсролтой боллоо гэсэн үг үү?
Доомой -
Тийм болсон. 6-р анги төгссөн үе л дээ.
Саранцэцэг -
Тэр чинь тэгэхээр чинь хэдэн он болж таарч байнаа, 48,49 ,1952 он юмаа даа?
Доомой -
За тийм байх.
Саранцэцэг -
Тэр чинь соёлын довтолгооны үе үү, биш үү. Тариа мариа хийж байсан гэхээр?
Доомой -
Өө мэдэхгүй тэр чинь. Ёстой мэдэхгүй тэрийг бол. Зөвлөлтөөс улаан тариа мариа хийдэг, тийм тусгай экспедиц гарсан байсийм. Монгол чинь яр хүйтэн ихтэй, байсан учраас тэр тариа хийгээд, тэгээд алга болсийм ш дээ тэр чинь. Тэгээд нэг сайхан болгосон цаг юм байгаам.
Саранцэцэг -
Та тэгээд тэрүүгээрээ хэдэн жил ажилласан гээд байгаа билээ, санитар хийгээд?
Доомой -
Санитар хийгээд нэг жил 6 сар болсиймуу даа. Тэгээд л 7-р ангид сурахгүй юу. Шууд гараад 7-р ангид очоод төгссийм байгаам.
Саранцэцэг -
7-р ангид чинь Манханд уу, өөр суманд уу?
Доомой -
7-р ангид Ховдод.Ховдод аймгийн төв дээр.
Саранцэцэг -
Аймгийн төв дээр та тэгээд хаана байж байв?
Доомой -
Аймгийн төвд чинь дотуур байранд байсан.
Саранцэцэг -
Тэгээд тэндээ 10 төгссөн юм байна тээ?
Доомой -
Үгүй ээ, 7 төгсөөд 1 жил сураад, тэгээд наашаа Худалдааны техникумд явахгүй юу. Хотод. Тэгээд Худалдааны техникумаа төгсөөд, Дорноговьд Зүүнбаянд очиж байсийм. Очоод тэндхийн мэргэжилтнээр ажилласан юм
Саранцэцэг -
Та болбол Ховдын баруун хязгаараас иржээ, тэгтэл Зүүнбаянд очиход ямар санагдав, ямар байв, юу нь ялгаатай байв?
Доомой -
Зүүнбаян гэдэг чинь тал газар, одоо болбол өргөн болсон юм билээ л дээ. тэр чинь Оросууд байж байгаад байж ч байсан, тэгээд тэндхийн орон сууц овоотой, тийм газар байсан, тэгэхдээ ой мод энэ тэр гэж байхгүй, зүгээр л сайхан тал хангай газар, тэгээд л одоо тэнд дандаа ихэнх нь орон нутгийн хүн байхгүй ш дээ. Дандаа залуучууд очиж Зүүнбаянд очиж ажилладаг, одоо нефть ухдаг өрөмддөг улсууд ч байсан, янз бүрийн ажил хийдэг, би болбол офицерийн сургуульд Худалдааны техникумыг 3-уулаа төгсч очсон юм байгаам, 3-уулаа нэг байранд оччихоод, тэгж байгаад.,
Саранцэцэг -
Худалдааны трест үү?
Доомой -
Зүүнбаянгийн худалдааны газар юм даа, тийм.
Саранцэцэг -
Тэгээд 3-уулаа нэг байранд ороод?
Доомой -
Тийм, тийм. Худалдааны трест гэсэн газар байсан л даа. Тэр газарт одоо 1958-63 он хүртэл ажилласан.
Саранцэцэг -
Та ямар хэмжээний цалин авдаг байсан?
Доомой -
Тэр чинь одоо тэр үед чинь одоо мөнгө цаасны юу гэж байх биш, бид нар чинь одоо хоол гэж бараг иддэггүй бараг, авсан цалингаараа тэнчээ хужаа гуанз гэж тэнчээ ганц газар байсийм, тэнд очиж юу яана, гуанзанд орно мөнгөөрөө, тэгээд нэг миний бодлоор 300-аад цаас авсиймуу даа, тэгээд тэрэнгээрээ хоолоо идээд, тэгээд 3-уулаа тэр байшинд байгаад амьдарч байлаа даа.
Саранцэцэг -
Зүүнбаянд тэнд байж байхдаа та нутаг руугаа ирсэн үү?
Доомой -
Ирээгүй. Ирээгүй байж байгаад л тэгээд нааш нь Худалдааны Яаманд төв бараа бааз намайг татаж ирүүлсийм. Энд авчраад тэр бараа баазад надыг мэргэжилтнээр тавьсиймаа.
Саранцэцэг -
Тэр үнийн мэргэжилтэн гэдэг чинь ямар юм хийдгийм, ямар ажил эрхэлдгийм?
Доомой -
Тэр чинь юу шүү дээ. бүх .., манай орон чинь ихэнх нь гадаадаас бараагаа авдаг шүү дээ, одоо ч гэсэн авч л байна, аа тэгэхдээ тэр ирсэн барааг хүлээж аваад улсад үнэ тодорхойлно. Өөрөөр хэлэхэд гутал гэхэд ямар үнэтэй гутал байх юм бэ, цамц ямар үнэтэй байх юм бэ, гэдэг чинь бол тэндээс ирсэн юугаа үзэж хараад, тэгээд үнээ тодорхойлоод, Яаманд явуулдгийм. Яаманд очоод Яамны хурлаар орно, тэр нь. Тэгээд тэрүүгээр хурлаар орохдоо өөрөө дааж очоод ийм ийм үндэслэлтэй ингэж үнэлсиймаа, уул нь ийм байх болов уу гэсэн, ийм байдлаар тодорхойллоо гэж Яаманд танилцуулна, Яамныхан үнэн дээрээ нэмэх нь нэмнэ, хасах нь хасна, тэгээд авдаг байсийм. Тэгээд үндсэндээ худалдааны энэ бараа баазад ирсэн үеэс чинь жаахан жаахнаар ахиад байгаа ухаантай л юм л даа. Цааш нь ахиад хуучин ажиллаж байснаасаа мэргэжилтэн байснаасаа байцаагч болоод л, тэгээд ерөөсөө дээшээ л яваад байсан болохоос биш, тийм доошоо орж ажил муу гэж суучихаагүй юмаа. Тэр бол одоо офицерийн сургуульд байсан юу юм даа, шим юм даа, хүний хатуужил бэрхшээлтэй юм сургахын тулд одоо ажиллаж байсан тэр олон сайхан эрдэмтэн багш нарын л хувь гавьяа байсан байх.
Саранцэцэг -
Манай Монгол улс чинь тэр үед гадаадаас голдуу бараа авдаг байжээ, энэ дотор одоо хүнсний бараа, мөн хүнсний бараан дотроо юу их голчилж авдаг байсан юм болоо?
Доомой -
Гурил будаа авна, цай авна,
Саранцэцэг -
Оросоос уу, Хятадаас уу?
Доомой -
Оросоос авна, ихэнх нь Оросоос авна. Гурил будаа Оросоос авна. Хятадаас ер нь тэр болгон нэг их бараа авдаггүй байсан ш дээ. Т. Саранцэцэг: Бусад социалист гэгдэж байгаа орнуудаас бараа авах уу? Авна, жаахан жаахан ирнэ. Аа тэгэхдээ өргөн хэрэгцээнийхийг тэр бараа чинь ард түмэнд ирэхдээ хааяа масс ирнэ үү гэхээс тэр болгон их ирээд байхгүй. Улсын байдлаас болно. Улс хаана хэнтэй ямар наймаа хийсэн юм, ямар ашигтай юм гэдгийг болбол яадаг байсан. За тэгээд энэ бараа баазад ажиллаж байх хугацаандаа хэд хэдэн одоо томилолтоор гадаадад явдаг юм байна, Оросод явдаг юм байна, Болгар явдаг юм байна, тэгээд тэр газруудад очиж наймаа хийнээ, бас аминдаа худалдааны мэргэжилтэн хүн учраас худалдааны хүн учраас, нөгөө улсуудтай чинь наймаа хийнэ. Тэр үед чинь бас манай улсад тусламж гэж заримдаа өгдөг байсийм. Орос Болгар энэ тэр. Тэгээд тэр бараагаа авахын тулд хүн очно, үзнэ, харна, тавьсан бараагаа сонгуулна, сонгоно, тэгж авдаг байсан. Тэгээд тэр авсан хийсэн юмаараа үзэсгэлэн гаргана энчээ ирж, Яамны улсууд үзнэ, харна, шалгана. Тэгээд миний тэр олж ирсэн бараа дороо алга болсон аа тэгээд дараачид нь Яамны сайд дарга нар намайг сайшааж, одоо их сайн байна, чиний авчирсан бараа чинь хурдан гүйлгээтэй сайн бараа авчирсан байна шүү гэж намайг одоо магтаж байсан юм байгаам. Аа тэгэхдээ албан ёсны бичиг над май гэж өгөөгүй, зүгээр байж байгаад л юм үзээд л явж байхад Яамны сайд одоо Доржготов гэж хүн байсан даа, тэр хүн Яамны улсууд ирж үзээд л их сайн байна, сайхан бараа авчирч гээд л ингэж сайшааж магтаж байсан. Тэр үед одоо ажил хийгээд ирсэн хүнийг цаасаар биш амаар хэлээд баясгадаг байлаа шүү дээ. тийм. Одоо болохоор зэрэг юм л болохоор цаас өгдөг, тэгээд л болдог шив дээ.
Саранцэцэг -
Бараа гэж ярилаа, та ямар бараа сонгож ирж байв, тухайн үедээ?
Доомой -
Өө тэр чинь олон янзын тэгээд тэр газар юу.., ямар бараа өгөхийг хүссэн байнав, тэр бараагаа тавина үзэсгэлэнд, тэгээд тэрнээс нь сонгож авна. Үзнэ, харна, тэгээд ихэнх нь нэг их хүнсний бараа авдаггүй, дандаа аж үйлдвэрийн бараанаас сонгож авдаг байсийм шүү. Тэгээд тэр гутал, хувцас боломжтой бүх юмнуудыг авдаг байсан. Даавуу, маавуу ч авдаг жишээтэй тэр үед сонгож авдаг байлаа.
Саранцэцэг -
Сая аж үйлдвэрийн бараа гээд л ярилаа л даа, Монголд аж үйлдвэржилт яаж явагдаж байсан бэ?
Доомой -
За би бол худалдаачин хүн. Тийм учраас аж үйлдвэрийн бараа гэж тэр үйлдвэрт бол явагддаг байсан байх, зүгээр манай баазад бараа бөөний баазад бол тэр бараа өгнө л дөө. Гэрээ хийнэ. Анх удаа Яармаг зохион байгуулаад тэндээс чинь шалгаад, тэчнээн авна гээд тоогоо хэлчихнэ, тэр маягаар аж үйлдвэр улсаас ирсэн бараагаа авдаг байсан. За ихэнх нь одоо миний бодлоор бол гутал авдаг байсан юм дөө голдуу, эсгийгээр хийсэн юм зөндөөн байлаа. Бүтээгдхүүн одоо эсгий, мэсгий тэгээд гутал тэгээд л бүх юмнууд чинь одоо авдаг байлаа. Тэгэхдээ манайд үйлдвэрүүд чинь одоо нэг их хүн амьтан шохоорхоод яая иие гээд булаацалдаад байсан зүйл байхгүй, ор хоосон ч байгаагүй, улс өөрөөр хэлбэл дэвших маягаар л явж ирсэн. Тэгээд сүүлийн үед одоо тэр гутлын үйлдвэр гэж мундаг үйлдвэр байлаа ш дээ. Тэр энэ юуны дараа гутлын үйлдвэр алга болсон. За одоо тэр гутлын үйлдвэр байдаг юм уу үгүй юу бүү мэд. Одоо тийм юм болоод өөр газар хуваарилаад авчихсан юм шиг байсан. Тэгээд л байж байх юм байна ш дээ.
Саранцэцэг -
Тэр арьс шир боловсруулах, дээр нь ноос угаах, эсгий эсгийн үйлдвэр гээд нэлээд хэдэн үйлдвэрүүд чинь Монголд ашиглалтанд ороод ажиллаад эхэлсэн байсан байхаа, таны ажиллаж байх үед тээ. Тэгээд бүтээгдхүүнээ бол гадаадад экспортолдог байсан юм бол уу?
Доомой -
Өө би тэрнийг сайн мэдэхгүй юм. Байхгүй, тийм юм гадаадад гаргах тийм хүчин чадалтай тэр үед тийм үйлдвэр байгаагүй.
Саранцэцэг -
Ихэнх үйлдвэрүүд бол нөгөө соц /социалист/ орнуудын тусламжтай л баригдаж байсан тиймээ?
Доомой -
Яг үнэн. Социалист орны ялангуяа, ихэнх нь Зөвлөлтийн тусламжаар барилгууд баригдаж байсан. Сүүлд нь Чехийнх гутлын үйлдвэр том байшин барьсан, том үйлдвэр барьсан. Одоо миний мэдэх Орос, Чех хоёр лав туслалцаа үзүүлж, зарим үйлдвэрүүдийг барьж байгуулж байсан юмдагаа.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед хүмсүүд үйлдвэрт ажилд орох гэж байгаа улсуудыг үйлдвэрт ажилтнаар авахдаа ямар журмаар авдаг байсан юм болоо? Зүгээр өргөдлөө бичээд, танайд ажилд оръё гэхэд авдаг байсан уу, аль эсвэл төгссөн сургууль мэргэшлийг харж авдаг байсан болов уу?
Доомой -
Заа тэр талаар би сайн мэдэхгүй байна. Үнэнээ хэлэхэд яг үйлдвэрт яаж хүнээ авдаг байсан гэвэл бодвол сургууль төгссөн улсуудыг л авдаг байсан байх. Гэхдээ манай улсад ажилд орж авна гэдэг чинь тэр орчиндоо л таньдаг, барьдаг хүнээ л дагаж л анх одоо ажилд орж байсан шүү дээ. Тийм, тэнчээ тэгээд ажиллацгаагаад тэнд ажилд ордог, тийм байсан, тэрнээс онцгой мэргэжил эзэмшчихсэн, мундаг улсууд тэнд ажиллаж байгаагүй байхаа. Тэгэхдээ ажиллаж байгаа улсууд нь маш мэриймтгий их зөв зүйтэй, зам дээр байсийм.
Саранцэцэг -
Та болбол одоо ихэвчлэн ажил хийгээд явж байхдаа голдуу ахиж дэвшиж тэгж ажиллаж байсан хүн юм байна. Ер нь эрх мэдэлтэй тушаалтай улсууд доод тушаалын улсуудтайгаа ямархуу харьцаатай байсан санагддаг вэ, одоо бодож байхад?
Доомой -
За даа гайгүй дээ, дээд мэргэжлийн дээр удирдаж байгаа улсууд доод талын улсуудтай харьцах асуудлын талаар ер нь номхорч байсан үе шүү. Арай жаахан соёлтой, номхорч, хүнтэй яаж харьцах уу гэдэг өөрөөр хэлбэл овоо тархины потенциал нь дээшилж явсан үе эхэлж байсан юм байгаам. Тийм учраас нээх хэрцгий зан, бас араншин гаргадаггүй, зохих хэмжэний ажлынхаа төлөө зүтгэдэг, хүмсүүд байсан даа.
Саранцэцэг -
Аа тэр ер нь ажиллаж байгаа хамт олон тухайн хийж байгаа ажлаас гадна өөр олон нийтийн ямар ямар ажлууд зохиогддог байсан бэ. Жишээлбэл, танай ажил дээр, танай хамт олон дотор?
Доомой -
Үгүй ээ, бид нар чинь одоо 5 бүтэн өдөр ажиллаад, нэг хагас сайн өдөр ажилладаг байлаа шүү дээ, 5 өдөр 1 хагас сайн өдөртэй, одоо бол 2 өдөр амарч байна ш дээ. Хагас сайн өдөр, бүтэн сайн өдөр гээд. Аа миний үед бол юуны 5 өдөр нь бүтэн ажиллаад, 1 өдөр нь хагас ажилладаг байсан. Тэгэхдээ хүмүүсүүд тэр ажлын талаар яс барьдаг цаг барьдаг, тийм хүмүүжил олгож байсан үе. Түүнээс биш ажил таслаад ажилд явах юм байхгүй, цалин пүнлүү ч тэр үед зохих хэмжээгээр байсан. Тэгэхдээ одоохтой адилхан цалингаа голоод ажил хийхгүй, энэ тэр гээд, явчихдаг хүн бараг байгаагүй юмаа. Үнэн чанартаа болох бүтэхээрээ өгсөн юмыг нь аваад л явж байсан, ийм л улсууд шүү дээ.
Саранцэцэг -
Аа тэр ажлаас гадна, олон нийтийн лекц сонсгол гэж тогтмол явагддаг байсиймуу?
Доомой -
Тэгэхэд чинь сургууль албан байгууллага чинь хагас сайн өдрийн өглөө сонин уншлагатай, улсууд цөм оролцоноо, ажлаа хийчихээд хагас ажиллаад тарахад жишээтэй, аа лекц бол явагдана, тэрэнд бол хүмүүсүүд идэвхтэй оролцоно, юм сонсоно, мэднэ, тэгж явцгаана. Түүнээс биш, худал үнэн хэлж, залилж, мэхлэх маягаар тийм юмыг явдаг хийдэггүй байсан. Ер нь овоо хийгээд байдаг байсан. Аа тэгэхдээ одоо одоотой адилхан архичингууд байгаагүй, одоогийн хүмүүсүүд чинь дээр үед чинь архи, дарс ууна гэдэг чинь их эмх журамтай, ёстой их зөв зохион байгуулалттай, нийлээд уудаг болохоос биш, одоогийнхтой адилхан замбараагүй хаа тааралдсан газраа согтуу солиотой, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, яваагүй юмаа. Тийм хүмүүсүүд бас их даруулгатай, учиртай байсийм.
Саранцэцэг -
Баяр ёслол тэмдэглэх эд нар чинь бол их зохион байгуулалттай байх уу?
Доомой -
Баяр ёслолын хувьд бол ярих юм байхгүй, албан байгууллагаар цуглуулаад, ажилчиддаа хэлээд ийм үйл явдлаар бол сайн ажилласан улсуудаа шагнаад, ингээд урамшуулаад явдаг байсиймаа. Аа түүнээс биш одоо хоороороо тэгж архидаад, нэгээрээ хэсээд, ажил таслаад, юм хийхгүй явсан удаа даанч байхгүй, тийм сайхан байлаа.
Саранцэцэг -
Ер нь болбол ингээд таны амьдралын туршлагаас харахад эрэгтэй эмэгтэй аль аль нь улсуудын байдал ер нь яаж өөрчлөгдөж ирж байнаа?
Доомой -
Дээр үед чинь одоо архи уудаг хүн цөөхөн байлаа, хааяа даже/цаашлаад/ эмэгтэй хүн архи ууна гэдэг тийм ойлголт байхгүй байлаа. Тэгээд одоо болохоор чинь эр нь ч эм нь ч архи уугаад л, согтуу, сүүлийн үед одоо бүр, ажиглалтаар хараад үзэхэд залуучуудын хүмүүжил эрс муудсан, ерөөсөө одоо улс орон хөгжиж байна дэвшиж байна, сайн сайхан болж байна, тийм ойлгоц байдгиймуу, үгүй юм уу, бүү мэд. Ер нь тэгээд л аль болох л одоо ажил таслах мөнгө гэсэн одоо тийм юм бодохоос биш бүтээе, юм хийе гэсэн тийм юм алга болж гэж харагддагийм. Тэгээд бодоод байхад ер нь эмэгтэй хүн бол дээр үеийнхтэй харьцуулахын бол хачин болчихсон юм, ерөөсөө архи уудаг, тамхи татдаг, гадуур дэмий тэнэдэг, худал үнэн хэлдэг, аймар муухай муухай юмыг хийж явж харагдах юм билээ. Хүн хүндэтгэх ёс гэж ердөө байхгүй. Хөгшин хүнийг одоо энэ хөгшин буурай хүн юм байна энэ тэр гэж гэсэн юм ховор, аа тэгэхдээ хөгшин хүнийг хааяа сайхан залуучууд суудал тавиад өгч байнаа, автобусанд ороход, хөл гар муутай улсуудыг өргөөд оруулчихаж байна, сугадаад оруулчихна, бүгд тийм хогийн шаар бишээ. Энэ дотор болбол хүний ухамсар, хүний сурснаар бол бүх юм тодорхойлогдох юм байна л даа. Аа тэгэхдээ ерөнхий зургаар аваад үзэхэд хуучны дээр үеийн бид нарын ажиллаж байсан үеийг харьцуулаад үзэхэд улсууд үнэнээ хэлэхэд нойл улсууд юм уу даа гэж хэлэхээс өөр нэг магтаж хэлээд байх юм алга. Ерөнхий зураг төсөл нь бол тийм уруудах маягийн юм гараад байгаа юм уу даа, тэгсэн юм л бодогддогийм.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийн талаар төрийн тэр үед ямархуу бодлого явагддаг байсан болоо. Эмэгтэйчүүдэд хандсан бодлого?
Доомой -
Эмэгтэйчүүд чинь одоо эмэгтэй хүний талаар болбол засаг дээр үед сайхан хандаж байсан. Тэгэхдээ нэг их сонгуульд ордог, нэг ялалт байгуулчихсан, тийм овойж, товойсон хүн ер нь ховор байсан. Тэгэхдээ хийх ёстой юмаа хийгээд, авах ёстой юмаа аваад л явдаг байсан үе л дээ. Тэгээд одоо хараад байхад бол тэр үед хүмүүсийн зан ааш, харьцаа соёл иргэншил болбол нойлтож байна л гэж би хэлэх гээд байна. Энэ хүмүүжлийн хувьд маш дорой, муухай болж л дээ. Тэгээд энэ талаараа бол бас улс бодох хэрэгтэй эзэн бас хичээх ёстой, тэгж байж сайн сайхан болно ш дээ. Одоо ерөөсөө улс эх орноо хөгжүүлэхийн тулд яах хэрэгтэй байна. Хөдөлмөрлөж сурах хэрэгтэй байна. Хүмүүжилтэй сайхан байх хэрэгтэй байна гэж би бодож байна.
Саранцэцэг -
Хүмүүсийн ажилд хандах хандлага яаж өөрчлөгдөж байна?
Доомой -
За одоогийн байдлаар ингээд ажиглаад байхад ажилтай улсууд нь ажлаа хийж байнаа, ажилгүй улсууд нь дампуугийн байдалд ороод явж байна, гудамжинд ингээд харж байхад тэгээд явж байна. Ер нь зүгээр ажил хийгээд юм бүтээе гэсэн, улсууд ихэнх нь байна. Хэрвээ ажилтай байх юм бол энэ дор дутахгүй юмсан, муу юм хийчихгүй юмсан, бүтээчих юмсан гэсэн ухамсраас болж хамаарч байна. Ухамсар сайтай, хүмүүжил сайтай, хүний үр хүүхэд их аятайхан байна. Хэрэв тиймгүй хөдөөгөөс орж ирсэн хот бараадсан амар түвшинг эрсэн, ийм улсууд болбол юм мэдье, суръя гэсэн юм багадсан юм уу даа. Байгаа ч гэсэн сүүлийн үед одоо мөнгө голоод, ажил хийхгүй байна ш дээ. Ажилгүй ч бас байнаа. Одоо тэгээд мөнгөө голж байна. Мөнгө голно гэдэг чинь одоо ажил хийж байж амжилт гаргаж байж мөнгөө их болгоно шүү дээ. Түүнээс биш зүгээр нэг тийм амласан амлалтаараа худлаа хэлээд, хэдэн цаас авчихаад яваад байх юм бол амьдрал бишээ.
Саранцэцэг -
Социализмын үед хүмүүс ажилд ордог байдал нь, байдал нь.., одоо энэ ажилд орох процесс яаж өөрчлөгдөөд байна гэж боддог вэ? Хүмүүс ажилд орохдоо ер нь юу гэж ярьж байна?
Доомой -
Одоо ингээд л харж байхад чинь одоо ажилд ороход чинь хууль дүрэм ч хатуудаж, хүмсүүдэд тавьж байгаа шаардлага ч өндөр болж, за тэгээд ихэнх нь дарга цэрэг, албан тушаал гэр орон конторт сууж байх сэтгэхүйтэй л болчихсон юм байна. Хар бор ажил хийгээд барилга дээр очьё, зам засъя, аль болж бүтэхгүй юмнуудыг эмхэлье гэсэн сэтгэл ховор юм, тэгсэн мөртлөө цалин яриад байдаг, цалингаа голоод байдаг, хийе бүтээе гэхдээр хийж бүтээсэн юм байдаггүй, ийм л юм болчихоод байна ш дээ.
Саранцэцэг -
Та одоо яг өөрийнхөө хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байсан уу, таны ажил хийж байх үед хамгийн хэцүү бэрхшээлтэй санагдаж байсан зүйл одоо бодоход юу байна ?
Доомой -
За одоо залуу байж дээ. Хий гэсэн юмыг нь хийгээд л, бүтээ гэсэн юмыг нь бүтээгээд л , их одоо удирдах хүнээс их айдаг, тэр өгсөн даалгаврыг биелүүлэх юмсан гэж дандаа заавал боддог, тэр ч учраас тэр сургууль соёлд төгссөний дараагаар ажилд авъя, ажилд оръё, ирээчээ гэсэн хүмүүсүүд байсаан. Тэгээд анх удаа тэгээд энэ албан газраас сургуульд явсан учраас энчээгээ ажиллах юмсан гэсэн тийм арга барил хүнд суучихдаг юм билээ л дээ. Тэгээд одоо ингээд хараад байхад чинь одоо улсууд их мөнгө яриад л мөнгөтэй л болбол чаддаг ч бай, чадахгүй ч бай, тэрэнтэй л оролдох ухаантай юм л бодоод байдаг юм уу даа. Түүнээс би хийгээд, бүтээгээд ажлын амжилт сайн сайхан юм олноо гэсэн сэтгэхүй одоо яг алга дөө. Тийм л юм ажиглагдах юм билээ.
Саранцэцэг -
Танд хэцүү санагдаж байсан юм байдаггүй юу?
Доомой -
За гайгүй дээ. Гайгүй одоо, хүн ерөөсөө залуу зандан насандаа явж хатуу юм үзэж байсан нь бол хэцүү юм, энэ айхтар юм гэж одоо ч бас над бодогддоггүй юм, байдаггүй юм. Яагаад гэвэл би хий гэсэн юмыг нь хийчихдэг, бүтээ гэсэн юмыг нь бүтээчихдэг, тэрийг биелүүлээд энэ чинь одоо болж бүтэж байна, гэсэн ийм үнэлэлт аваад л явдаг учраас тэрэнд одоо харамсаад байх зүйл байдаггүй.
Саранцэцэг -
Таны хамгийн бахархдаг зүйл юу байсан?
Доомой -
Бахархах зүйл одоо юу байхав дээ. Би хойно энчээ сурч байгаад 1 жилийн курст хойно Москвад сурлаа. Тэгээд хүрч ирэхэд албан байгууллага маань шууд авъя гээд авсан, хуучин ажиллаж байсан сургууль төгссөн хүнийг өөрчлөөд, намайг тэр ажилд тавьчихаж байгаам л даа. Тэгээд ингээд бодоход би бас өөрийг бодож байгаам ..Үгүй ээ, юм хийгээд бүтээгээд оролдлоготой яваад ирсэн хүн чинь бас тэгээд сургууль төгсч ирсэн хүнийг бас авъя гэсэн хүн байдгийм байна. Албан газар байдгийм байна. Ингээд түүгээр бахархаж явдаг байлаа. Өө тэрнээс биш нэг өөр тэрнэс биш гомдоод байсан зүйл байхгүй. Тэр юмыг авъя, бүтээе чамаар юмаа хийлгэе гэж бодож хөөцөлдөж байгаа тийм удирдлагуудтай гэж бодоход их бахархалтай сайхан байдгийм. Тэр болбол миний өөрийн олсон хүмүүжил байхаа гэж бодож байгаа.
Саранцэцэг -
Таны ер нь жигшдэг зүйл юу вэ?
Доомой -
Миний жигшдэг зүйл бол архичин, хулгайч худалч юмыг жигшдэгийм. Тэр ерөөсөө архи уучихдаг, аа энд тэндээс юм хулгайлчихдаг, худал хэлчихдэг ийм хүнд хүмүүст үнэн сэтгэлээсээ би дургүй. Би хүүхдүүдээ тэгж хүмүүжүүлж байгаагүй. Тийм учраас одоо юу гэхийм дээ, одоо жигшээгээд байх юм над миний үр хүүхдүүдэд гарсангүй, болгож бүтээгээд, миний удирдлагаар тэгээд ямар ч байсан овоо зантай юм болов уу даа гэж боддогийм.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын гэж бодогддог зүйл гэж байдаг уу, ер бусын онцгой доо..?
Доомой -
Байхгүй дээ. байхгүй.
Саранцэцэг -
Таны амьдралд гүнээр нөлөөлж байсан үйл явдал байдаг уу, сайнаар ч муугаар ч?
Доомой -
За гайгүй дээ, тийм юм. Байхгүй. Тийм юм байгаад, тэрнээс болж сүйрлээ гэсэн юм надаа төрдөггүй. Болж бүтээд болоод байгаа цагт тэгээд явж байна шүү дээ.
Саранцэцэг -
Таны төрөл садан дотроос хэлмэгдэж байсан хүн байдгиймуу?
Доомой -
Ээж, аавын төрлийн улсууд байдаг юм гэнэлээ, би мэддэггүй юм.
Саранцэцэг -
Ер нь ярьж байсныг нь сонсож байсан уу?
Доомой -
Тийм, сонсож байсан. Оргоод ч билүү яагаад ч билээ, явчихсиймаа зугтаагаад явчихсиймаа, хил гараад явчихсиймаа гэж ярьдагийм ш дээ. Одоо тийм амьд хүн байхгүй.
Саранцэцэг -
Тэр оргоод зугтсан гэхлээр лам хүн байсан юм болов уу. Ямар хүн байсан юм бол доо?
Доомой -
За ламархуу янзын хүн байсан гэсээн. Лам хүн байсан гэсэн. Энэ урагшаа Хятад руу л одоо явсан болтой юм байналээ. Тэгээд одоо яасан бүү мэд, тэрэнд хөөцөлдөж асуусан юм байхгүй.
Саранцэцэг -
Тэр хэлмэгдүүлэлтийн тухай та ер нь юу гэж сонсдог байсан бэ? хэлмэгдүүлэлтийн тухай?
Доомой -
Үнэн чанартаа хэлмэгдүүлэлт гэдэг чинь болж бүтэж байсан газар л тийм юм болсноос биш тэр болгон бүгдэд нь аюултай эсрэг юм гэж дуулж байгаагүй юм байна. зүгээр. Ховдын зүгт энэ хэлмэгдүүлээд тэгж гэнэ гэсэн юм нээх олон сонсож байгаагүй юм. Зүгээр одоо ингээд хараад байхад өөр газруудад хэлмэгдүүлсэн гэж яриад байгаа, тэрний гаргасан аав, ээж нь байхгүй мөртлөө тэрний 3 дах үе нь хүртэл одоо тэрийг хэлмэгдүүлж байсан гээд ингээд ярьж явна. Үнэн ч юм уу, худал ч юм уу, тэрнийг тэр гэх тэмдэг байхгүй. Ерөөсөө нэг нэгнийгээ баясгаж, худлаа хэлж мөнгө олохын тулд ямар ч юмыг үнэн юм шиг ярьдаг тийм, хачин араншинтай хүмүүс сурчихаж байгаа юм биш үү. Энийг бол хязгаарлах хэрэгтэй л дээ.
Саранцэцэг -
Хэлмэгдүүлэлтийн үед хүмсүүд ингээд шүүж гэнэ, шүүх хуралдаан болж гэнэ, эд нар гэж тийм юм та сонсож байсан уу?
Доомой -
Сонсож байгаагүй. Мэдэгдэхгүй.
Саранцэцэг -
Төр яг хэлмэгдүүлэлтээ тухайн үед юу гэж тайлбарладаг байсан талаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энийгээ тайлбарладаг байсан талаар та яриа сонсч байсан уу?
Доомой -
Үгүй дээ. Би тийм юмыг анхаарч үздэггүй. Үнэнээ хэлэхэд хүн чинь өөрөө өөрийнхөө ажил төрлийг өөрөө хийж бүтээсэн, хийж бүтээе л гэсэн зорилго байх юм бол тэр 3 дахь орны одоо хийж байгаа улсуудын одоо засаг төр ч бай, хэн ч бай, юу хийж байна гэдэг нь бол хамаагүй болчихож байгаа ш дээ. Өөртөө л улсад хор хөнөөл учруулахгүй, тэдний төлөө бодол нэгэнт төрснөөс хойш өөр хүний хүмүүсүүдийн хийсэн үйл явдлыг анхаарч оролдохын тулд ерөөсөө би бодож байгаагүй.
Саранцэцэг -
Та соёлын довтолгооны талаар мэдэх үү?
Доомой -
За тийм Явагдаж байсаан. Эрүүл мэндийн талаар ч тэр соёлын довтолгоо гэж бага байхад тэгж дуулдаж байсан шүү. Тэгэхдээ....
Саранцэцэг -
тэр ер нь яаж явагддаг байсийм бэ?
Доомой -
Соёлын довтолгоог яаж явуулж байсан? Ариун цэвэр л явдаг байсан ш дээ. Одоо ариун цэврийг сахиулах, өөрөөр хэлбэл манай улсууд чинь өдөр өмсч байсан дээлээ орой нөмрөөд унтаж байгаа ш дээ. Даавуу байхгүй, хонины арьсан дээр дэлгээд, тавиад унтдаг байлаа шүү дээ. Тэгээд соёлын довтолгооны үед чинь бол унтахдаа ....та цагаан даавуу дэвсч унтаж бай, цагаан даавуун дотроо унтаж бай, гэх жишээтэй. Толгойнхоо ариун цэврээ сахиж бай, угааж бай, дээр үед чинь одоо өмхий, муухай юм одоо бөөс гэж тэр үед ярьдаг байсан, тэр юмнууд нь хүртэл одоо элбэг байсан юм болов уу даа, тэгээд тийм юмны төлөө эсрэг өөрөөр хэлбэл хувийн ариун цэвэр сахиулах талаар бол төрийн бодлогоор гэж ярьж байсан шүү. Дор хаяад аяга тавгаа угааж арчдаг алчууртай, тус тусдаа байх хэрэгтэй гэж, нүүр гарын саван мэтийг тэр үед хэрэглэдэггүй байсан ш дээ. Тэгэхээр чинь тэр үед чинь соёлын довтолгоогоор гар нүүрээ савангаар угааж бай, цэвэрлэж бай гэж тэгж ярьдаг байсан. Тэгээд тэр бүгд чинь тэрнээсээ эхэлж л гарч эхэлсэн шүү дээ. Тэрнээс биш одоо соёлын бодлогын үед нэг сүртэй юм гэр оронд бараг нийлүүлээд хаячихсан юм байхгүй. Тийм сайхан байсан.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгоо чинь ер нь хөдөө хотгүй явагдаж байсан биз?
Доомой -
Тэгэлгүй яахав, мэдээж ш дээ. Одоо ч гэсэн явагдаж л байна ш дээ. одоо энэ улсууд байшин барилгыг чинь янзална гээд энэ замбараагүй байдал чинь тэр соёлын довтолгооны үлдэгдэл явж байна ш дээ. Одоо хүмүүсүүд дур дураараа дургиад, ерөөсөө айх ичих юм байхгүй, өөрөө л болж байвал өрөөл бусад нь хамаа алга гэсэн байдлаар л явж байна ш дээ. Гэр орноо ч гэсэн би энд барьчихъя энэ дээр өөр хүн барьсан ч гэсэн яадгийм, тэгж болмооргүй байна. Сайхан эмхтэй цэгцтэй, соёлтой, ард хойдохдоо ялангуяа настай улсууд бол юм үлдээж байх хэрэгтэй байна.
Саранцэцэг -
Соёлын довтолгооноор ямар ямар салбаруудад хамгийн их өөрчлөлт гарсан бэ?
Доомой -
За даа мэдэхгүй. Ихэнх нь ариун цэврийн талаар л тавигдсан даа. Эмнэлэг нэлээн шаардсан байх.
Саранцэцэг -
Боловсролын салбарт нөгөө бичиг үсэг тайлагдаагүй улсуудыг чинь сүүлд нь бүлгэм байгуулж соёлын довтолгооны үеэр тэгсэн биз дээ?
Доомой -
Аа тийм тэгсэн. Бичиг үсэг мэддэггүй улсуудыг хичээл заагаад, хөдөө болбол айлд авчирч, том гэртэй айлд авч ирээд цуглуулж байгаад тэгээд хичээл заадаг байсан ш дээ. Тэр чинь их сайхан байсан.
Саранцэцэг -
Эрүүл мэндийн салбарт болбол нөгөө эрүүл мэндийн үзлэг юманд нийтээр нь хамруулж, тэр арьс өнгөний үзлэг мүзлэг гэдэг юмыг явуулж байсан талаар та мэдэх үү, тэгж яриад байдаг ?
Доомой -
Өө тэр чинь дээр үед би тэр тариа тарина гэдгийн чинь урдаар улаан тариа гэдэг юмыг чинь энэ улсаас Зөвлөлтийн мэргэжжилтнүүд ирж юу хийж, үзлэг хийж байсан юм, хөдөөгүүр. Тэгээд тэнчээ чинь тариа тарих ажил гарч байсан байхгүй юу. Тэгээд тэнд чинь бол хүний эрүүл энх, сайн сайхны төлөө гэсэн эхлэл тэнд яг явагдаж байсан, ярих юм байхгүй. Тийм нэг гэрт цуглуулаад, нэг өдөр тогтоогоод, дандаа улаан тариагаар тарьдаг байлаа. Тэр улаан тариаг нь би тарьж байлаа.
Саранцэцэг -
Тэр чинь курс мурсээр хийдэг тариа юу?
Доомой -
Тэгэлгүй яахав, курсээр тарина. Дандаа улаан тариа. Одоо бодоход тэр улаан тариа маш чанартай, хүнд маш эрүүл энхийг зөв зохицуулдаг тариа байсан шиг байгаа юм.
Саранцэцэг -
Ер нь соёлын довтолгоо хүмсүүдийн амьдралд нөлөөлсөн үү?
Доомой -
Нөлөөлөлгүй яахав дээ. Ариун цэвэр, сайн сайхныг шаардаж байгаа юм чинь. Хүний амьдралд нөлөөлнө ш дээ, тийм нөлөөлнө.
Саранцэцэг -
Улс тухайн үедээ соёлын довтолгоог яг шаардлагатай байсан гэж үзээд явуулсан гэж та боддог уу?
Доомой -
Тэгэлгүй яахав. Улс хөгжиж байна. Манай улсууд болхи бүдүүлэг байсан байна. Тийм учраас энэ бол сайхан явуулж цэгцлэх нь зүйтэй юмаа гэсэн үүднээс авсан арга хэмжээ байхгүй юу.
Саранцэцэг -
Аа хэрвээ тэр соёлын довтолгооноор одоо айл гэрт одоо.., тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол яадаг байсан юм бэ?
Доомой -
Тийм юм ховор доо. Юу байгаагаа, юу чаддаг юмтай байсан уу гэдгээр нь ярина уу гэхээс биш түүнээс биш тийм юм хийж чадахгүй, энийг чадахгүй гэсэн тийм юм гардаггүй байсан. Аа ганцхан материаллаг бааз байсан уу гэдэг дээр л хариулт авна л даа. Материаллаг баазтай, юмтай байсан бол тэр улсууд аяга шаазангаа хүртэл арчдаг алчууртай, унтдаг цагаан даавуутай л байна шүү дээ. тийм юм байхгүй авч чадахгүй улсууд бол одоо тэгээд яая гэхэв. Явцын дундаа л тэгээд зохион байгуулагдана даа.
Саранцэцэг -
Аа тэр нэгдэлжүүлэх хөдөлгөөн гэж Монголд явж байсан, нэгдэлжих хөдөлгөөний талаар та мэдэж байгаагаасаа ярихгүй юу?
Доомой -
Нэгдэлжих хөдөлөөн гэдэг чинь бол үгүй ээ, одоо яахав дээ, айлуудын малыг аваад л бөөгнүүлээд л, хариулах ёстой маллах ёстой айлуудад нь хуваарилаад өгдөг байсан л даа. Тэгээд тэр бол маллаж чаддаг хариулаад өсгөөд байдаг ч хүн байна, нэг өсгөхгүй зүгээр тэр чигээр нь хаяад ...За яадаг юм, гээд хаядаг хүн ч байсан. Тэгээд бодохоор зэрэг чинь одоо нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь хөгжлийн анхны түлхүүр юм даа. Хөдөө аж ахуйг хөгжүүлье, сайн сайхан болгоё, ахуй амьдралыг сайжруулъя гэсэн үүднээс улс нам болбол алсын хараа барьж, тэр нэгдэлжүүлэх хөдөлгөөнийг явуулсан шиг байгаа юм, аа тэгэхдээ нэг гэм нь малыг нь аваад өөр хүнд өгөөд гэдэг дээр л бол асуудал гарч байгаам л даа. Зарим нь бол нэгдэлжих хөдөлгөөнд орлоо гээд мал авах дуртай ч хүн байна, зарим нь өгөх дургүй ч хүн байна, янз янз. Хүнээ сайн дураар авна гэж байхгүй албан хүчээр авч, нэгдэлд ард түмэнд өгч байсан үе байгаа. Тэрүүгээрээ онцлогтой.
Саранцэцэг -
Хүмүүс нэгдэлд элсэхдээ нэгдлийн гишүүдийн хурал юмаар орж байж элсэнэ биз?
Доомой -
Аа тэгнэ, тэгнэ. Тэр дээр үед чинь одоо хүмсүүдийг нэгдэлжих хөдөлгөөнд орохын тулд ...За ямар малтайв, юу өгөх юм, хүн ам хэдтэйв, хашаа байшин сав байна уу гэдэг ийм шалгуурыг тэр үед авч байсан шиг байгаам. Аваад тэгээд тэр тийм улсуудыг хангаж, нэгдэлжих хөдөлгөөн аваад, тэгээд малыг нь авдаггүй байсан. Тэгээд тэр үед малаа авчирч, нөгөөдөх өөрөөр хэлбэл мал багатай ядуухан гэсэн улсуудад тэрүүгээ өгдөг байсан байгаа юм. Тийм л юм билээ.
Саранцэцэг -
Тэр нөгөө их олон хувийн малтай бүр “1000-т малчин” болчихсон тийм айлууд ер нь малаа одоо нэгдэлд өгөхдөө ер нь дургүй л байсан байх даа. Ер нь малаа нуудаг байсан талаар та сонсч байсан уу?
Доомой -
Аа тэр сүүлд л сонссоноос тэр үед би мэдэхгүй. Тэрийг би мэдэхгүй байсан.
Саранцэцэг -
Хүмүүс тэгээд ер нь нэгдэлжих хөдөлгөөнийг яаж хүлээж авч байсан гэж ярьдаг вэ? Зарим нь ч дуртай, зарим нь ч дургүй л байсан байх ер нь бол?
Доомой -
Заа тэрэнд ч одоо мал багатай, ядуухан улсууд нэгдэлжих хөдөлгөөнийг хүлээн авч баяртай байсан байх. Мал ихтэй, хүн амьтан одоо малаа одоо нийлж авах юм гэлээ гэхдээр зэрэг дургүй байсан байх. Тэгээд 2 талтай байсан л даа, тэр ч. Тэгээд ерөнхий общий байдлаараа бол засгийн шийдвэр учраас нэгдэлжих хөдөлгөөнийг эсэргүүцээд сүйд болчихсон газар тэр үед гарлаа гэсэн юм тэр үед би дуулаагүй юм.
Саранцэцэг -
Хүмсүүд бол ер нь сайн дураараа л нэгдлийн гишүүнд элслээ гэдэг ш дээ, тэгэхдээ бол сайн дураар нэгдэлд орохыг ятгаж хүмсүүдэд ухуулга сурталчилгаа юм их хийнэ биз, айлуудаар явж?
Доомой -
Өө үгүй ээ, үгүй. Тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Жишээлбэл, манай нэгдэлд орох юм бол ийм ашигтай гэх мэт?
Доомой -
Тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Танайх чинь айлын мал хариулж явжээ, танай ах дүү нараас нэгдлийн мал хариулаад, малчин болоод үлдсэн улс байдаг уу, хөдөөнөө?
Доомой -
Одоо байхгүй.
Саранцэцэг -
Танай аав ээж хэдэн онд нас барцгаасан бэ?
Доомой -
Миний аав ээж...,
Саранцэцэг -
Нэгдэлд элсэж байсан уу?
Доомой -
Элсэж байсаан, элсэж байсан. Манай аав ээж нэгдлийн гишүүнд хамгийн түрүүн орсон байх шүү.
Саранцэцэг -
Танайх уу?
Доомой -
Тийм.
Саранцэцэг -
Та шашин шүтдэг үү?
Доомой -
Даанч байхгүй дээ.
Саранцэцэг -
Байгаагүй юу, танай эцэг эх?
Доомой -
Сүсэг бишрэл байгаагүй.
Саранцэцэг -
Төрд ер нь шашин шүтлэг яаж нөлөөлсөн гэж боддог вэ, ер нь таны бодол?
Доомой -
Нэг их шашин шүтлэг төрд сайнаар нөлөөлж билээ гэсэн юм дуулаагүй.
Саранцэцэг -
Одоо энэ Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байх юм?
Доомой -
Одоо л лам нартай болж энд тэнд шашин шүтлэгтэй болж байгаа юм биш үү. Түүнээс биш тэр үед тийм шашин шүтэх нь.. шүтдэг л байсан байх, биширдэг нь биширдэг л байсан байх, аа тэгэхдээ нэг онцгой, шашин алга боллоо, их муу юм боллоо гэсэн гаслал харуусал тэр үед би тодорхой биш байсан байхаа. Хааяа зарим нэгэнд нь байсан л байх. Ихэнх хүмүүс бол тэрийг нэг их үгүйсгээгүй.
Саранцэцэг -
Монголд хувьчлалыг анх яаж зарласан бэ? Таны өдөр тутмын амьдралд хувьчлал яаж нөлөөлөв? Хувьчлалыг..., их бага хувьчлал гээд л явлаа ш дээ? Та тэр талаар ярихгүй юу?
Доомой -
За одоо хувьчлал гэдэг чинь ихэнх ярьж байгаа яриа бол сайн дурын үндсэн дээр л явж байгаа ухаантай юм л яриад байгаа ш дээ. Албан хүчээр одоо хувьчилж авлаа шүү гээд яачихсан юмыг би нээх дуулаагүй юм байна. Ер нь зүгээр хувьчилж авах гэж улсын мэдэлд одоо нэг удирдлагатай болгож байна гэж сайн л хэрэг байх. Зүгээр нэг ямар ч замбараагүй хувьчлал хийнэ гэдэг чинь эзэнгүйдэх үйл явдал нь арай л багасгаж байгаа хэрэг л дээ, хувьчилна гэдэг чинь. Замбараагүй эзэн байхгүй шахуу тийм юмыг үгүйсгэж нэг удирдлага нэг хэм хэмжээнд байлгах үүднээс л энийг явуулдаг байх. Тэгж л бодож байна.
Саранцэцэг -
Та одоо энэ Монголд анх хувьчлал эхэлж байх үеэр ямар ажил алба хашиж байв?
Доомой -
Би энэ үеэр худалдаанд л ажиллаж байсан.
Саранцэцэг -
Танай байгууллагад одоо хувьчлал яаж явагдсан, хувьчлагдсан уу?
Доомой -
Одоо ингээд ажиллаж байсан газар маань татан буугдаад, алга болоод, өөр газар оччихсон байна ш дээ. Тэр хувьчлал хийгээд авчихсан л юм гэнэлээ. Тэгэхээр зэрэг чинь одоо тэнд ажиллаж байсан хүмүүсүүдийг цөмийг нь халаад, ардаа эзэнгүй болохоор нь хэдэн зальтай, одоо энд тэндээс яасан улсууд нь хуваагаад авчихдаг юм биш үү? Би тэгж л боддог юм. Одоо тэгээд суурин дээр нь одоо өөр газрын хувьчилж авсан улсууд байж байна ш дээ. Маний босгож бүтээж, сэхээсэн тэр газрыг хувьчилж авлаа гэж хэлээд аа энэ арилжаалсан улсууд энд хувьлалын үр ашиг нь энэ гээд 5,10 цаас май гээд өгсөн юм нэг ширхэг ч байхгүй. Байсан нэг контор, монтор сууж байсан сандал, мандал цөм тэр хувьчлалын гараар нэрээр, тэр хувьчилж авсан газруудын байж байна ш дээ. Тэнд болбол авсан эзэндээ хэрэгтэй болохоосбиш зүгээр тэнд ажиллаж байсан хамт ажиллаж байсан хамт олонд болбол хэрэгтэй зүйл гэж би тэрэнд нэг их авч үзээгүй юм байна, тэр хувьчлалаас. Би тэнд ажиллаж байсан энэ ашигтай боллоо шүү гээд худалдаж авсан юм би үзээгүй мэдээгүй.
Саранцэцэг -
Тэгэхэд зарим улсууд үйлдвэрийн газрыг хүртэл хувьчлаад авчихсан байгаа, ийм улсууд тэгэхлээр ямар улс бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн гэж бодож байна? Тэр үед одоо эрх тушаал....
Доомой -
Энэ чинь энэ яаж байгаа юм биш үү, манай тэнд ажиллаж байсан улсууд нэг ширхэг ч байхгүй шүү, одоо ажиллаж байгаа газар. 2 газар, цөмөөрөө шал ондоо газар болсон. Цөмийг нь эзлээд авчихсан. Аа тэрнийг бүтээж бий болгож, сайн сайхан болгосон, стол сандал, ор дэвсгэр тэр бүгдийг чинь бид нар бүтээж тавьсан, тэнд бол маньд үлдээсэн, май энэ чиний бүтээсэн бүтээл шүү гэж өгсөн юм нэг ширхэг ч байхгүй ээ. Тэгээд одоо тэр хийсэн, бүтээсэн тэр зүйлийг зардгийг нь зараад, авдгийг нь аваад, ингээд одоо байж байна шүү дээ.
Саранцэцэг -
Ер нь хувьчлал хүмүүст хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү? Адилхан нөлөөлсөн үү?
Доомой -
Адилхан адилхан.
Саранцэцэг -
Дээр нэг ягаан, цэнхэр тасалбар, их хувьчлал, бага хувьчлал гээд баахан тасалбар тараагаад байсан даа. Та тэрийг авсан уу?
Доомой -
За тийм. Аваад энэ мах комбинатад өгчихсөн.
Саранцэцэг -
Тэгээд ноодол ашиг юм авсан уу?
Доомой -
Эхний үед нэг 2 ч удаа тавьсан, тэрнээс хойш байхгүй. Тэгээд л өнгөрсөн байлгүй. Тэгээд юу ч байхгүй л юм байна, дуулдахгүй л юм байна. Тэгээд л алга байхгүй.
Саранцэцэг -
Монголд ер хувьчлал явагдсанаар сайн, муу нөлөө нь юу юм, таны бодлоор?
Доомой -
Хэдхээн улсууд баяжиж тэсэрснээс биш ард түмэнд энэ гээд гарт нь бариулаад харуулах юм байхгүй. Нэг хэдэн улсууд мөнгө хөөцөлдөөд, хөөгөөд, тэгээд хамаг юмаа хувааж аваад, доторхийг нь янзлаад, зардгийг нь зараад дамлаад, тэгээд сууж байна шүү дээ. Тэгэхлээр зэрэг чинь тэнд ажиллаж байсан ажилчид, хийж байсан улсууд үр бүтээлтэй юм ширхэг ч байхгүй.
Саранцэцэг -
Одоо малыг малчдад нь өглөө, орон сууцыг сууж байгаа улст нь өглөө гээд ярих юм энэний талаар та юу гэж боддог уу?
Доомой -
Одоо тийм юм болсон юм шиг байгаамаа. Үгүй ээ, орон сууцыг одоо энэ байж байсан улсуудыг цөмийг нь алчилтай биш, тэр чинь тэнд нь өгөхөөс өөр яадаг юм. Тэр байж байгаа улсуудад л өгч таараа ш дээ. Мал гэдэг малыг очоод тэр дээр сууж байгаа хөрөнгөтэй малтай улсууд мал маллаж чадахгүй ш дээ. Тэгээд тэнчээ байгаа улсууд л тараагаад, энийг малла гээд өгөхөөс. Одоо малаа багтааж ядлаа. Тэгээд өнөөдөр яриад сууж байна ш дээ, энэ чинь 40 гаран сая боллоо, ялангуяа ихэнх нь ямаа, адуу хоёр боллоо, зарах хэрэгтэй байна гээд л устах хэрэгтэй байна гээд л ярьж байна ш дээ. Тэгэхээр зэрэг чинь одоо аль нь зөв, юм буруу юм гэдгийг үнэнээ хэлэхэд ялгахгүй байна.
Саранцэцэг -
Заа хоёулаа яриад цаг гаран болчихжээ энэ удаад хоёулаа ингээд ярилцлагаа өндөрлье. Дараа хоёулаа ярилцлагаа үргэлжлүүлье?
Доомой -
Заа. Тэгье, тэгье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.