Doomoi
![](../assets/images/interviewees/990155.jpg)
Basic information
Interviewee ID: 990155
Name: Doomoi
Parent's name: Genden
Ovog: Jinst
Sex: m
Year of Birth: 1936
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
democracy
family
urban issues
education / cultural production
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
democracy
foreign relations
authority
city life
children's upbringing
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Сайн байна уу, та?
Доомой -
Сайн, Сайн байна уу.
Саранцэцэг -
Заа, Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж байх үед та ямар ажил алба хийж байв, энэ ардчилсан хөдөлгөөнд та оролцов уу, таны амьдралд ардчилсан хөдөлгөөн яаж нөлөөлөв, та энэ талаараа ярьж өгөхгүй юу?
Доомой -
Заа. Ардчилсан хөдөлгөөн гэж юм гарч байхад би байсаан. Би бараа баазад ажиллаж байлаа. Аа энэ ардчилсан хөдөлгөөнд оролцох гэж жагсаал, цуглаан элдэв юманд явж байсангүй ээ, орж байсангүй ээ. Тэгээд л энэ ардчилсан холбооны хөдөлгөөний үед амьдрал маань одоо ажил хийж байсан учраас авдаг цалингаа аваад, тэгээд л амьдарч явлаа даа, одоо ч гэсэн амьдарч л явна.
Саранцэцэг -
Ардчилсан хөдөлгөөний үед улс орны амьдрал ямархуу байваа?
Доомой -
За одоо энэ байдлыг аваад үзэхэд ерөнхийдөө одоо ихэнх хүмүүсүүд сайн сайхан гоё болж байна гэж л ярих байх л даа. Зүгээр хувь хүнийхээ хувьд тооцоод үзэхэд ардчилсан хувьсгалын учир мэдэх нэг хэсэг байна, мэдэхгүй нэг хэсэг байна. Мэдэхгүй хэсгийг далимдуулж, мэддэг улсууд нь жаахан шогтуулах маягтай юм хийж байсан юм шиг байгаа юмаа.
Саранцэцэг -
Яг таны амьдралд ардчилал яг юу авчрав? Ямар сайн юм авчрав, ямар муу нөлөө үзүүлэв?
Доомой -
Заа, ардчилалын надад овойж товойсон их сайхан юм авчирлаа, сайн сайхан болчихлоо гэж хэлэх юм одоо над алга, ер нь зүгээр сайн сайхан юм авчраад май энэ тэр гээд яачихсан юм алга. Зүгээр ингээд үзэхэд ардчиллын үед ярьж байгаа улсууд нь болохоор зэрэг төр засгийг л муулж ноцолдох, тэрнийг үгүй хийх устгах, юмыг одоо заавал доош нь оруулж, тэр хүмүүсийн нэр сүрийг гутаахын тулд л их мэрийдэг юм шиг байна. Энэ бол одоо улс хөгжиж, сайн сайхан болоход садаа болж байгаа юм болов уу, гэж бодож байнаа.
Саранцэцэг -
Ардчилал ер нь хүйсээр ялгаатай нөлөөлсөн үү?
Доомой -
За хүмүүсүүдэд хүйсээр ялгаатай байхгүй байхаа, зүгээр тэгэхдээ энэ эмэгтэй улсууд ардчилалыг байгуулж байна гэж сүйд болж байна гэсэн юм байхгүй. Энэ зүгээр эрэгтэйчүүд л ихэнх нь хөрөнгө хурааж авсан, хөрөнгөтэй болчихсон, болох гэж байгаа, энэ улсуудыг л дөвийлгөсөн ийм л явдал бий болж эхэлсэн дээ.
Саранцэцэг -
Ер нь одоо та төрийн бус байгууллагуудын тухай та ямар бодолтой явдаг вэ? Ийм байгууллагуудтай та харьцаж байсан уу?
Доомой -
Төрийн бус байгууллага гэдгийг чинь одоо өнөө жилээс л дуулж байна түүнээс биш төр байж байдаг, хажууд нь төрийн бус гэж байдаг, тэгсэн мөртлөө төрийн дотор ажиллаж байдаг, тэгсэн мөртлөө төрөөр удирдуулаад явж байгаа, тэгсэн мөртлөө төрийн бус гэж нэр өгчихөөд, тэр нэг хачин болох бүтэхгүй яриад байдагт л би нэг санал нийлдэггүй юм. Ер нь нэг их нэгэнт төр байгаа цагт тэрэн дотор байгаа амьдарч байгаа улсууд нь тэр төрийн бус гэдэг тусгай юм гаргаж ирээд ярина гэдэг бол ярих юмаа ярина уу гэхээс биш зүгээр засаг төрийн хэмжээнд тэгж товойлгож, хийсэн ажил бүгдийг устгах маягтай юм яриад байх юм бол тэр улсууд юм шийдэх эрх байхгүй. Тэгсэн мөртлөө шийдэж байгаа юмыг нь урьдаас нь боловсруулсан олон хүн нийлж байж, засгийн эсрэг одоо юм ярих энэ асуудал бол “хэлцвэл буруугүй” гэж нэг ярьдаг даа, тийм юм байхгүй зүгээр өөрснийхөө санасан бодсоноо л ярьж байдаг шүүмжилж байдаг, тэрэн дотор болох ч үг байна болохгүй ч үг байна, одоо сүүлийн үед одоо ерөөсөө ярьж байгаа яриа нь хүртэл одоо сонин байна шүү дээ. Тэгж хуцалцаад, ингэж хуцаад, энэ дэмийрээд, энэ солиотоод солиороод, гэх ухааны юм хэрэлдүүлж энэ болбол монгол хүнд ийм юм байж болох үг мөн үү биш үү, энэ ямар хүнээ солиотой болгох уу, ямар хүнээ хаана солио, галзуу юм гэж хэлэх юм, энэ бүгдээ учрыг нь олж байж, бас соёлтой ярьж сурвал хүн ард гарсан үр хүүхэддээ хүртэл аятай байх болов уу гэж би боддог юм байгаам. Одоо бол тийм биш, хэн дуртай нь л хүмүүсийг хараадаг, зүхдэг, доромжилдог, энэ бүгдийг одоо ..., одоо болж байгаа бүтэж байгаа гэсэн юмаа хүртэл болж бүтэхгүй, мөнгөгүй байна, хоосорлоо, гэж ярьж байгаам. Үнэн чанартаа Монголд нэг хоосон хоноод яая даа гэсэн амьдрал бол одоогоор байхгүй шүү дээ. Энэ бүгдийг одоо улс эх орон, ард түмнийхээ олгож өгсөн их баялаг хөрөнгийг бол зөв ашиглаж, зөв хэрэглэх хэрэгтэй гэж би боддогийм байгаам.
Саранцэцэг -
Социализмын үед ямар ямар шинэ технологиуд нэвтрүүлж байсан бэ? Одоо таны үзэж байгаагаар хамгийн гайхалтай технологи гэвэл юу байсан бэ? радио телевизор машин .. одоо
Доомой -
Заа. Социализмын үед болбол машин ч ийм их байгаагүй шүү дээ, одоо болбол ерөөсөө энэ замаар одоо явж болохгүй байна ш дээ. Энэ бол одоо миний бодлоор цөмөөрөө гадаад орны эдлээд, хэрэглээд хугацаа нь дуусчихсан будаж, шунхдсан одоо тийм бүтээгдхүүн авчирч, борлуулдаг, зардаг нэг нь авдаг, тэгээд тэгсэн мөртлөө энэ 1,2 жил яваад эвдэрч, хэмхэрдэг өнгө зүсээ алддаг, ийм л юм байх шиг байгаа юм, за тэгээд нэг их их гоё юм бүтээгээд энэ тэр хийчихсэн гэсэн юм Ардчилсан Нам ч бай, Иргэний Хөдөлгөөн ч бай, энэ бүгд цөмөөрөө энэ өгүүлбэрт дандаа харш юм шиг харагддаг юм. Тэр ярьж багйй яриа хэлж байгаа юм нь энэ болбол тэгж байж болмооргүй л юм шиг. Одоо энэ юуны эдийн засаг санхүүгийн асуудал хүнд байна. энэ асуудлаар чинь одоо ярьж байгаа улсууд сүүлийн үед эрээ цээрээ алдаад тэр муу хулгайч, энэ ингэж байгаа юм, тэр чалчиж байгаа юм, ингэж солиорч байна гэж бие бие лүүгээ хэлдэг болсон, энэ бол сонсч байгаа хүнд тэрийг хэн сонсоод байгаам, хэн биелүүлээд байгаам, хэлж байгаа тэр юмыг нь яаж засах юм гэдэг талаар бол одоо сүүлд тийм байгаа биз одоо мэдэрч байгаа ярьж байгаа над л хэцүү байна. миний бодоход.
Саранцэцэг -
Ер нь одоо социализмын үед чинь жирийн хүмсүүд гадаад оронтой яаж харьцдаг байсан бэ? Монгол Зөвлөлтөөс гадна гададын ямар мэргэжилтнүүд амьдардаг ирж очог байсан бэ?
Доомой -
Заа даа миний бодлоор бол Зөвлөлтийн улсуудаас өөр одоо манай оронд их олон таван газар хүн ирж амьдарч байна, ийм юм би дуулаагүй юм байна. сүүлийн хэдэн жилд л одоо Хятад Солонгос, гэсэн одоо улсууд Европын одоо зарим улсууд ирж байх шиг байна, одоо манайд байхгүй улсууд байхгүй Монголд цөмөөрөө зохих хэмжээгээр байж байгаа юм байна л даа. Тэгээд энэ бүгдийг чинь одоо зохицуулж барина, болно бүтнэ гэх юм бол бас ардчилал биш болох гээд байх шиг байнаа, тэгээд энүүг чинь бас тусгай дүрэмтэй зохицтой хэнийг оруулах уу, хэнийг болих уу, гэдэг маягаар. Сүүлийн үед чинь гаднаас ирж байгаа улсууд чинь Монгол орныг баялгийг нь аваад тэгээд ар талд нь газар шороог нь төнхлөөд хаячихаад алга болох гээд тийм зураг хүртэл гарч байна ш дээ. энэ одоо ингэж баймааргүй юм шиг. Эх орноо хамгаалах хэрэгтэй, өөрснөө бодох хэрэгтэй, манай өдий төдий иргэн гадаад яваад сайн сайхан болдог юм, сайн сайхан амьдардаг мэт ухагдхуун төрчихсөн, одоо ингээд л хараад байхад чинь хэсэг улсуудад их л буцаж ирж байна ш дээ. Энэ болбол одоо эх орноос илүү ээж ааваас илүү, юм даанч алга даа, ер нь тэгээд өөрийн орныхоо байр байдал, өөрийн орныхоо төлөө хэнбгуай хэн ч гэсэн тэрнийхээ төлөө боддог л байх хэрэгтэй гэж бодож байна.
Саранцэцэг -
Та болон таны гэр бүл гадаад найз нөхөдтэй байсан уу? Ажил хийж явж байхад?
Доомой -
Тийм найз нөхөд гэр орноор гарч ороод байсан зүйл байхгүй. Тэгэхдээ зүгээр ажил хийж байсан хугацаандаа гадаадын улсууд ирдэг, уулздаг, учирдаг юмнууд байсан. Тэгэхдээн одоотой адилхан нэг их мөнгө авдаг, хөрөнгө авдаг, тийм хачин авир юм, зан ааш гаргаж байсан юм бараг байхгүй шүү.
Саранцэцэг -
Социализмын үед гэр бүлийг дэмжсэн бодлого явуулж байсан уу?
Доомой -
Үгүй ээ, одоо явуулж байлгүй яахав, Хүний сайн сайхан амьдрахын тулд ямар сайндаа социализмын үед чинь гэр бүлтэй баталгаатай болгож байлаа. Баталгаагүй бол гэр бүл бишээ гэж, гэх маягаар. Миний сүүлд дуулахад чинь одоо сүүлийн үед чинь одоо.., гэр бүлийн талаар 500000 цаастай байхад чинь хөдөөнөөс ирсэн 2 аймгийн хүн эрэгтэй, эмэгтэй 2 чинь хоёулаа албан ёсоор гэр бүлтэй мөртлөө, гэр бүлгүй гэж энчээ бүртгүүлээд 500000-аа 250000-р нь хуваагаад, тэгээд 2 тийшээ явсан гэж дуулдаж л байх юм. Тэгэхээр зэрэг чинь одоо энэ одоо зөв юмуу буруу юм уу, энэ социализмын үед гэр бүл болоход мөнгө өгч байсан юм байхгүй. Хайр дурлал гэж мөнгөөр тогтохгүй, ер нь мөнгө өгч гэр бүл болгоно гэдэг бол энэ ер байж болшгүй асуудал. Тэр ямар орнууд тэгж мөнгө өгч байж гэр бүлээ болгодог юм бүү мэд, гэхдээ манай орон бол тийм үзэгдэл одоо гарч эхэлж байна ш дээ. 2 газраас ирж суучихаад л, хоёулаа гэр бүлээ батлуулаад л, мөнгийг нь хувааж аваад л, 2 тийшээ гараад алга болдог. Тэгээд сүүлд нь тэрийг нь магадласан, харсан хүн ч байхгүй, тэрийг нь хянадаг, барьдаг газар ч байхгүй, тэгээд л тэр очоод л хүнтэй суугаад л, нөгөөдөх нь авгай аваад л, одоо ийм маягаар явж байна ш дээ. Тэгж л мөнгө үрэн таран хийж байна ш дээ. Тэгээд цаад судалгаандаа одоо тэдэн хүнд мөнгө өгсөн гэж гардаг байлгүй яахав, мэдээд мөнгө өгчихсөн юм чинь. Гэхдээ үнэн чанартаа тэр нь өгөөжтэй юм уу, өгөөжгүй юм уу гэдгийг хянадаг газар алга байна ш дээ. Ийм учраас энэ юмыг мөнгөний талаар тооцоо хийж, энэ гэр бүлийг мөнгөөр .., мөнгөтэй болгож суулгадаг тийм юм яаж байдаг байнаа, энийг бол би үгүйсгэж байгаа юм.
Саранцэцэг -
Социализмын үед чинь одоо гадаад хүнтэй гэр бүл болно гэж байсиймуу?
Доомой -
Өө тэр ховор байсан. Социализмын үед тэр хүнтэй ингэж тэр хүнтэй тэгж гэж юм бараг байгаагүй шүү, хааяа нэг хоёр хүн байсан байх. Сүүлд нь тэр улсууд чинь буцаад явсан салаад явсан, нэг нөхөр нь нас барахаар зэрэг хаяад явдаг тийм юм хааяа нэг байсан, тэгэхдээ одоотой адилхан тэр мөнгөний төлөө биеэ үнэлдэг, барьдаг гэсэн иймэрхүү яриа бол социализмын үед бол байгаагүй шүү. Тэр бол гараагүй.
Саранцэцэг -
Тэр гэр бүлийг дэмжиж олон хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тэтгэмж олгодог байсан уу? Хүүхдийн мөнгө гэж 4 хүүхдээс дээш хүүхэдтэй бол мөнгө авдаг гээд ?
Доомой -
Заа тэр сүүлийн үед гарч ирсэн. Сүүлийн үед гарч ирснээс биш тийм юм байгаагүй ш дээ. Би өөрөө 4 хүүхэдтэй, хүүхдийн мөнгө гэж авч байгаагүй. Амьдрал сайхан болж “Эрдэнэт”-ийн үйлдвэр овоо мөнгө оруулдаг байсан байна л даа. Тэгээд тэрэн дээр л одоо яаж л одоо авч байгаа арга хэмжээ юм байлгүй.
Саранцэцэг -
Одооны энэ эрх тушаалтай дарга эрх тушаал бүхий улсууд социализмын үеийн эрх тушаал бүхий дарга нараас юугаараа ялгаатай байна?
Доомой -
Заа социализмын үед чинь ер нь дарга нар бол мөнгө гэж нэг их хөөцөлдсөн юм байхгүй шүү. Мөнгөний талаар бол мөнгөтэй харьцана, мөнгө авна, чи мөнгө өгвөл тэгнэ ингэнэ гэсэн өгүүлэл би дуулаагүй юм байна. Одоо болохоор зэрэг чинь дээшээ гараад л, нэг нөхрийг аваачиж тавьж аваад л, ах дүүгээ татаж аваад л, тэгээд тэр ажил хийсэн ч бай, хийгээгүй ч бай, өөрөөр хэлбэл нэртэй орон тоо тагласан ийм байдлаар яваад байгаа юм биш үү, ер нь байр байдал нь ажиглалтаар тийм л байна. Заа тэгээд одоо өөрийн жишээ аваад үзэхэд “Үнэн” сонин бол одоо анх удаа гарч байхдаа би одоо хүртэл “Намын үнэн” захьдаг. Нэг ч үг үсгийн алдаа гэж байгаагүй байсан. Тэр чинь одоо бол “Үнэн” сонинг уншаад ингээд үзэхээр зэрэг чинь маш их хэмжээний алдаа байгаам. Нойрмог хийдэг юм уу, яадаг юм, ер нь үг, үсэг, таслал цэг, тэр гэхийн тэмдэг байхгүй, хачин хариуцлагагүй болчихсон. Заа тэгээд бас болоогүй, сонин энэ тэр тараалтаар бол цагтаа өгдөггүй, хэзээ хэн нь ямар хүн өгдөг юм, хэзээ авдаг юм, тэр бүгд чинь ерөөсөө одоо ер нь их хачин болчихсон байна ш дээ. Захиалсан хийсэн улсуудын хохь нь гэж утгаар явж байна ш дээ. Энэ болбол байж болохгүй зүйл шиг байгаа юм, үнэн чанартаа сайхан болгох, захиалсан хэвлэлээ хүртэл дор нь цагт нь өгч баймаар юм. Тийм л юм байна.
Саранцэцэг -
Одоо ер нь эрх мэдэлтэй улсууд хүмсүүдэд хандаж байгаа хандлага ямархуу байна гэж боддог вэ?
Доомой -
Эрх мэдэлтэй улсууд ажиглалтаар аваад үзэхэд муу хандаж байна. дэндүү хариуцлагагүй, дэндүү мөнгөний төлөө шунасан, юмыг ард түмэн гэж худлаа яриад л, үнэн чанартаа бол инээж олж, долоож авна гэгчээр тийм маягаар хүмүүсүүдийг худлаа үнэн хуураад л, тэгээд л эрх мэдлийг ер нь одоо бол эрх мэдэл авчихсан байх бол мөнгө яаж идэх үү, энэ талд л одоо суурьшиж байгаа юм шиг байна. Энэ талд л одоо их мэргэжиж байгаа юм шиг байна.
Саранцэцэг -
Ер нь тэгээд социализмын үед чинь дарга нар, жирийн ажилчин улсуудаасаа эдэлж хэрэглэж байгаа юмс арай өөр байдаг байсан уу? Ер нь ялгаагүй шахам байсан уу?
Доомой -
Ялгаагүй байсан. Зүгээр дарга нартай айл амьтан орж байсан, тэгэхэд тийм онцгой юм байгаагүй шү, одоо бол янзтай юманд байдаг юм гэсэн ш дээ. Байшин сав нь ч одоо олон болсон байх, зарим давхар байшин эдэлдэг юм уу, яадаг юм. Одоо ер нь үнэн чанартаа улс эх орныхоо төлөө зүтгэе, ажиллая гэсэн хүн маш цөөхөн, зөвхөн хувиа бодсон довоо шарлуулсан, мөнгө яаж олох гэдэг ухагдхууныг нь эзэмшиж байгаа нь их байгаа юм биш үү. Энэ ард түмний төлөө гэж зүтгэсэн хүн алга.
Саранцэцэг -
Ер нь ингээд харж байхад албан байгууллага эрх мэдлийн тухай ойлголт яаж өөрчлөгдөж байна гэж боддог вэ, хүмсүүдэд?
Доомой -
Энэ чинь тэр эрх мэдлийн ойлголтыг чинь энд ажиллаж байгаа улсууд өгөхгүй байна ш дээ. Энэ тийм байна, ингэх ёстой тэгэх ёстой гээд. Тэгээд ингэвэл мөнгөжинө ингээд ингэвэл мэдэх юм байхгүй. Ерөөсөө тэгээд хэзээ дарга гэдэг нэртэй хүн ямар юм зохион байгуулна, яана, ямар цалин авна тэр хүний мэдэл л болчихоод байна ш дээ. Ялангуяа гадаадаас хүн авчруулж барилга, байшин бариулж байгаа газарт нь хамгийн аюултай муухай юм бол юу гэхдээр зэрэг гадаадын хүн дотоодын хүн хоёр адилхан ажил хийсэн, гадаад нь илүү цалинтай, дотоод нь монголчууд бага цалинтай, энэ бол хамгийн муухай үзэгдэл мөн. Яаж адилхан цалин өгөөд л, адилхан хийлгэх ёстой байхгүй юу. Шалгалтыг нь адилхан хийх хэрэгтэй, тэгж байж сайн сайхан болно уу гэхээс биш монголчуудаа хаяад л гадаадыг шүтээд байх юм бол энэ ер нь эрүүл бус ажил.
Саранцэцэг -
Та анх хэдэн онд билээ, 59 онд билүү хотод орж ирсэн нь. Одоо бол хотын хүн. Анх одоо таныг хотод орж ирж байхад хотын амьдрал төрх нь ямар байсан бэ? Та хотыг ер нь юу гэж ойлгож байна? одоо танд хотын юу нь илүү таатай байна, юу нь илүү хэцүү санагдаж байна?
Доомой -
Анх удаа хотод орж ирж байхад дөчин хэдэн онд орж ирж байхад чинь ийм байгаагүй. Чимээгүй, цэвэрхэн, сайхан, машин хөсөг багатай, одоо явдаг талбай малбай нь чөлөөтэй сайхан байсан. Одоо болбол ялангуяа төв рүү ингээд явахад шавааралдаад, явдаг гудамж байхгүй, ерөөсөө хэн дуртай газар нь дуртай юм босгоод босгоод барьчихсан, машин зам ч гэж явган хүний зам ч авах юм байхгүй, хачин болгоод хаяж л дээ. Энэ бол одоо тухайн үеийн одоо үеийн хүмүүсүүдийн мөнгө олох л арга юм байх даа. Түүнээс биш улс эх орны төлөө, ирээдүйн төлөө гэж тэр хот орныг бодож сэтгэсэн хүн алга. Энийг шүүмжилж байгаа хүн ч бараг байхгүй юм байна. Хэлж байгаа хүн ч алга. Одоо сүүлийн үед сайхан, сайхан тогтоол гарах юм, хэлэх юм. Тэр нь хэзээ биелэлээ олох юм бүү мэд. Одоо гайхаад байх юм. Одоо болдог л байх даа. Ийм маягтай л юм байна.
Саранцэцэг -
Танд одоо Улаанбаатар хотод амьдаръя байхад таалагдахгүй зүйл нь юу байна?
Доомой -
Энд болбол хотын амьдрал одоо явах газар байхгүй юм чинь таалагдахгүй гээд яахав дээ, үгүй ээ гэлээ гэхдээ зүгээр зуслан дээр уулын бэл дээр гараад, зуслангийн байшинд очоод, чив чимээгүй байж байхад нэг сайхан, байгаа юм. Агаар цэвэрхэн, дуу шуу байхгүй. Аятайхан. Хот чинь болбол дуу шуу ихтэй машин ихтэй, за тэгээд байшин барилга нь шавчихсан, зүгээр явах газар гэж байхгүй, тэгээд гудамжны хог новш гэдэг бол хэрээсээ хэтэрсэн, одоо ийм байдалтай байна ш дээ. Тийм учраас энийг амархан цэгцлэх хэрэгтэй юм даа.
Саранцэцэг -
Ер нь энэ манай энэ Улаанбаатар хот чинь бусад энэ суурьшмал газрын хотуудаас юугаараа онцлогтой юм бэ?
Доомой -
Утаа ихтэй л газар даа. Утаа ихтэй хотын зохион байгуулалт, замбараа байхгүй. Уулын орой морой, хаа дуртай газар нь гэрээ бариад тавьчихсан, тэгээд тэр нь утаа тавьчихсан, утаа гараад л, одоо энэ орчныхоо бохирдол бол заваараад л байж байна ш дээ.
Саранцэцэг -
Та хамгийн сүүлд Ховд.., өөрийн төрсөн нутаг руугаа хэдийд явсан бэ?
Доомой -
За даа, 6 жилийн урд талд биз дээ.
Саранцэцэг -
Танай нутагт газар усны нэр өөрчлөгдсөн газар гэж байсан уу?
Доомой -
Өө мэдэхгүй. Байхгүй.
Саранцэцэг -
Таны бага байх үеийн Ховд, сүүлд очиход ер нь яаж өөрчлөгдсөн байх юм?
Доомой -
Очиж харсангүй зүгээр. Амьтны юугаар цөлжөөд л, ургамал урсч байсан газар усгүй болоод л, тэгээд өөрөөр хэлбэл, манай нутаг чинь шуурга ихтэй ш дээ. Тэгээд шуургатай, юм ургадаггүй, одоо чийглэг байхгүй болохоор тэгдэг юм байлгүй, тэгээд амьтан ихэнх нь одоо наашаа хот руу ирлээ ш дээ, улсууд. Одоо байгаа нутаг орондоо цөөхөн хүн байдаг шиг байнаа. Тэнчээ яваад очъё гэхлээр зэрэг одоо ах дүү гэж бараг байхгүй дээ.
Саранцэцэг -
Өө одоо Манхан тийшээ юу?
Доомой -
Тийм, байхгүй.
Саранцэцэг -
Одоо ингээд таны амьдралын туршид хүүхэд багачуудын амьдралд ямар өөрчлөлт гарав аа? Ялангуяа хүүхэд эцэг эх хоорондын харьцааны талаар?
Доомой -
Одоо бол одоогийн хүүхдүүдийн харьцаа, соёл энэ тэр гэж бараг байхгүй. Одоо чинь ер нь эх эцгээ хүндэлж үзэхгүй, хүн ер нь байх нь байдаг л байх. Тэгэхдээ ер нь ажиглаж байхад нэг их сайхан биш шүү, хөгшин настай ч юм уу, ахас дээдсээ хүндэлж үзэж байгаа хүмүүсүүд алга болж. За тэгээд сүүлийн үед одоо сургууль чинь одоо болох болохгүй юм үнэн худал хүүхдүүдээс маш их хэмжээний татвар авч байна. Одоо ерөөсөө тийм юм, ийм юмны баяр, одоо юу юу гэнэвээ, ийм болж татвар авч байна. Энэ одоо санхүүгийн талаар хэцүү болж байгаа өнөө үед болбол тэгж их аваад баймааргүй байх юм, 2-рт нь, хүүхдүүдийг сургуульд зөв сургаж өгөхгүй байна. Ерөөсөө одоо тийм дураар нь хаячихсан, ноцолдвол ноцолдсон, яавал яаж байг гээд хаячихсан, аа тэгээд ер нь багш нар ер нь хүүхэддээ юм хэлдэг юм уу, би тэрийг ойлгохгүй байна. Сургуульд нь зөв хэлж, зөв тайлбарладаг багш байдаг л байх, зүгээр. Гэхдээ хуучныг бодоход одооны сургуулийн сурагчид, багш нарын харьцаа бол шал ондоо болсон. Ерөөсөө одоо юм л болохоор ажил хаяна гэдэг яриа зөндөө байна ш дээ. Багш нар ч гэсэн адилхан тэр. Тийм байна ийм байна гэсэн, хичээл заахгүй. Өөрснөө хаячихаад юу хэлэх гээд юу заах гээд байгаа юм бүү мэд ш дээ. Ийм янзын, одоо тийм анарх байдал энэ улс эх оронд ард түмэнд тулгараад байна ш дээ. Энэ ингэж болмооргүй байна. Болох бүтэхээрээ, эв зүйгээрээ, авч өгсөн юмыг нь зөв ашиглаад, зөв хэрэглээд, архи ууж дэмийрч явахаар тэр хоол ундаа зохицуулж явах хэрэгтэй байна ш дээ. Хүүхдүүддээ зөв хичээл заах хэрэгтэй байна. Энэ бүгдийг одоо ер нь л одоо шууд дээрээс бодоход ерөөсөө дунд шатныхан нь дийлэхгүй байна. Энэ дээрээс юмаа хэлж байнаа. Одоо ажиглалтаар нэвтрүүлгээр ажиж байхад, тэгэхдээ дунд зэрэгт амьдралын дунд, хүүхдийн дунд хүртэл биелж байгаа юм байхгүй. Тэгээд үг тоохгүй. Тийм болчихсон байх юм. Тийм учраас энэ их зөв яах хэрэгтэй.
Саранцэцэг -
Таны бага байх үед одоо сургуульд байх үед чинь эцэг эх багш нар ахмад хүмсүүдийн хэлснийг бол яг биелүүлдэг байсан уу?
Доомой -
Яг биелүүлнэ. Яг биелүүлдэг байсан. Тэрний урдаас үг ган гэх хүүхэд байхгүй. Ус аваад ир гэвэл ус аваад ирнэ. Гурил нухаад тавь, гэвэл гурил нухаад тавьчихна. Мод хагалчихаарай гэвэл мод хагалчихна. Тийм ... одоо тийм юм алга байна ш дээ. Ялангуяа энэ Улаанбаатар хотын орчмын хүүхдүүд ерөөсөө ямар ч хүмүүжил байхгүй. Ямар нэгэн хэлсэн үгийг биелүүлэхгүй. Одоо хачин болчихоод байна ш дээ. Тийм учраас хүний хүүхдийн хүмүүжлийг сургууль дээр бас хэлэх хэрэгтэй. Зөв харьцаж бай, зөв хэлж бай. Ялангуяа янз бүрийн албан татвар нэхэж авдгаа багасгах хэрэгтэй байна. Энүүгээ одоо хаа хаанаа бодолцох хэрэгтэй байна.
Саранцэцэг -
Таны бага хүүхэд сурагч байх үе чинь бусад хүүхдээс ялгаатай байсан уу?
Доомой -
Ялгаатай байгаагүй ээ. Дээр үеийн хүүхдүүд чинь одоо маш хүмүүжилтэй байсан ш дээ. Их даруу сахилага баттай, ноцолдох цагтаа ноцолдчихно гүйх цагтаа гүйчихнэ, яах ч үгүй. Тийм байсан. Даруу аятай томоотой. Одоогийн хүүхдүүд чинь дуртай газраа явж байна ш дээ. Хаана үзвэр байна тэнд явж байна. Ерөөсөө маш их хүмүүжлийн доголдолтой болчихсон.
Саранцэцэг -
Бага сургууль төгсөөд 5-р ангид ирэхэд чинь хүүхэд 12,13-тай л байна ш дээ. эцэг эхчүүд хүүхдээ дотуур байранд өгөхөд хэцүү байдаг байсан болов уу?
Доомой -
Дээр үед чинь сургуульд байхад чинь дотуур байранд байсаан. Тэгэхлээр одоотой адилхан цахилгаан байгаагүй ээ, тийм. Тэгээд тэр чинь юу гэх юм б дээ, одоо. Юу гэлээ?
Саранцэцэг -
Хүүхдүүдээ эцэг эхчүүд дотуур байранд суулгачихаад хүүхдийн хүнс гэж дотуур байранд хүнс юм өгдөг байсан уу?
Доомой -
Үгүй ээ, үгүй. Сургууль л өгчихнө, хүүхдүүдийнхээ хоолыг. Тэр сургууль чинь хийгээд бэлдээд өгчихнө ш дээ.
Саранцэцэг -
Аа тэр чинь хамаатан ах дүү нь байдаг бол тэднийдээ суучихна, тиймгүй бол дотуур байранд сууна ш дээ, тээ?
Доомой -
Тийм тэгнэ. Тэгнэ.
Саранцэцэг -
Дотуур байранд чинь багш хариуцна биз дээ, хүүхдүүдийг?
Доомой -
Тэгнэ тэгнэ. Өө тэгэлгүй яахав, зохицуулна.
Саранцэцэг -
Дотуур байранд байхдаа хүртэл дэгтэй байна биз?
Доомой -
Дэгтэй байлгүй яахав, тэр чинь хариуцлагатай цагтаа унтана босно. Тэр чинь тэр бүд цөм эзэнтэй, өглөө орой бүгд эзэнтэй, багш нар чинь бол дотуур байрны хүүхдүүдийг бол амраачихаад, амардаг байсан ш дээ. Тэгэлгүй яахав, сайхан байсаан. Авууштай юм их байсан шүү.
Саранцэцэг -
Монголчууд чинь гэр бүлийн нас барсан улсуудаа дурсдаг арга барил нь өөрчлөгдөж байна уу, дээр үед яаж оршуулдаг байв, одоо яаж оршуулдаг болсон тэр талаар ?
Доомой -
Дээр үед хөдөө байсан улсуудыг нас барлаа бол тэгээд л нутаглуулдаг газар нь тэгээд л оршуулчихдаг байсан, тэгээд л хаячихдаг. Ил. Ил тавина. Сүүлийн үед болбол харин бунхалдаг болсон юм билээ. Тэрнээс биш онцгой тийм юм байхгүй. Ерөөсөө л тэр нутаг орны заншил юу байдаг уу, тэрүүгээр л өдөр, цагаа зөв харна, тэгээд л нутаглуулна даа.
Саранцэцэг -
Одоо чинь хүмүүсийн чандарладаг барьдаг гээд л оршуулга өөрчлөгдөөд байх шиг байна?
Доомой -
Хот газар тэгж байгаа байх, хөдөө газар ямар юм нь тийм байхав. Хөдөө болбол чандарлах барих тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Та над энэ талаар ярих юмсан гэсэн юм байвал ярихгүй юу?
Доомой -
Юу байхав, ярилцлага авсан явдалд баярлалаа. Тэгээд хэлсэн, ярьсан зүйл болбол үнэнээ хэлбэл орчин үед энэ үеийгээ сайхан болгож яриад байгаа. Тэр сайхан нь миний хувьд харагдахгүй юм байнаа. Тэгээд хэзээ үед сайхан болдог юм, мөнгө цаас нь их болдог байх, амьдрал нь сайхан болдог байх, амьдрал муу гээд байх юм алга байна ш дээ. Ганц муу болгож байгаа юм чинь юув, архи л байна. Их ууснаасаа болж л ахуй, амьдралаа сүдэлж байна. Өөрөө өөрснийгөө алж байна ш дээ. Уржигдар билүү хэзээ билээ, энэ хажуугийн байшинд нэг залуу цонхоороо үсрээд л үхчихлээ ш дээ. Одоо энэ мэтчлэнгийн архинаас болж л одоо бүх юм сүйрч байна ш дээ. Энүүг л болиулах хэрэгтэй байна. Архи дарсыг үгүй бол асар үнийг нь нэмэх хэрэгтэй байна. Тэгээд тэр нэг их юутай юм болбол чадалтай юм болбол өөрснөө гаргаад авдаг хаанаас олж авах юм, мөнгөө. Үнэ нэмчих юм бол. Тэрийгээ ийм юмаар зохион байгуулах хэрэгтэй байна.
Саранцэцэг -
Заа танд ярилцлага өгсөнд баярлалаа. Маш их баярлалаа. Та эрүүл энх урт удаан наслаарай.
Доомой -
Баярлалаа тэгэхдээ харин юу яагаарай, буруу хэлсэн юм байж магадгүй, тэр зүйлээ өөрөө зохицуулахаа мэдэх байлгүй.
Саранцэцэг -
Заа , за ингээд ярилцлагаа өндөрлье
Доомой -
Заа баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.