Tsevelmaa
![](../assets/images/interviewees/990159.jpg)
Basic information
Interviewee ID: 990159
Name: Tsevelmaa
Parent's name: Böh
Ovog: Yongruu
Sex: f
Year of Birth: 1934
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: none
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
cultural campaigns
family
funerals
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
herder's life before collectivization
work - labor
cultural campaigns
collectivization
industrialization
urbanization
democracy
privatization
consumer goods
funeral rituals
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
За, сайн байна уу.
Цэвэлмаа -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
За таныг хэн гэдэг вэ, та хэдэн онд төрсөн бэ, та айлын хэддэх хүүхэд үү, Танай аав ээж ямар улсууд байв, та тэр талаараа ярьж өгөхгүй юу?
Цэвэлмаа -
Би 1934 онд 9 сард л төрсөн юм гэнэлээ. Ховд аймгийн Манхан сумын 2-р баг гэж байсан тэгэхэд, тэгээд яг хошуу нь доошоо нүүж байхад одоо османы дайн гэж одоо тэр казакууд л орж ирсэн гэсэн манай тэр нутгийн баруун талаас, тэгээд л амьтан бүр ингээд л доошоо нүүгээд л, дүрвээд л, ингээд л явж байхад ингээд би яг гарах болчихсон, тэгээд манай нэг хамаатан нэг лам хөгшин тэгээд л ...Одоо казакууд орж ирэхгүй ээ, танайх одоо нүүж болохгүй, наад хүүхэд чинь гарах боллоо, таанууд наад энэ “Хондлойн худаг” гээд ийм жалган дотор буулгаад, урц барьж, тэнд буулгаж, хонож өнжүүлээд, тэгээд би гарсан юм гэнэлээ. Тийм л түүхтэй гэсэн.
Саранцэцэг -
Дүрвэж явж байгаад гарсан юм байна ш дээ, замд.
Цэвэлмаа -
Тиймээ, дүрвэж яваад замд төрсөн.
Саранцэцэг -
Та айлын болбол хэд дэх хүүхэд үү?
Цэвэлмаа -
Би айлын 7 дахь хүүхэд. Олон хүүхдийн 7 дахь нь хамгийн бага нь байхгүй юу.
Саранцэцэг -
Дүрвэж явж байгаа айлууд их олон байсан уу?
Цэвэлмаа -
Манайх ер нь тэгээд ганцаараа үлдсэн юм гэнэлээ. Тэгээд тэр манай тэр.., Хондлойн худаг гэдэг газар, жалган дотор ингээд манай тэр нэг лам ах л, лам ч юм уу, юу юм, юм мэддэг хүн л та нар одоо битгий нүү, одоо тэр улсууд орж ирэхгүй ээ, энчээ буу, наад хүүхэд мүүхэд чинь гарах нь болчихож гээд, тэгээд тэнд буулгаад л би гарсан юм гэнэлээ.
Саранцэцэг -
Тэр үед чинь одоо танай хамгийн том нь одоо хэдтэй байсан юм?
Цэвэлмаа -
Өө шалихгүй, бид нар чинь их ойрхон ойрхон гарсан, бас нэг 20 хүрээгүй л улсууд байсан дөө, жаахан жаахан хүүхдүүд байсан юм чинь.
Саранцэцэг -
Тэр олон айлууд дүрвээд л явахдаа мал ахуйгаа туугаад л явна биз?
Цэвэлмаа -
Туугаад л явна, тэгээд л тэр.., гэр ачаад тэгээд одоо үхэр малтай тэмээнд л ачсан байхдаа, тэгээд л ачиж явж байгаад л манайхыг явуулахгүй гээд наад хүүхэд чинь гарлаа, энчээ буу гээд нэг газар буулгаад, тэгээд л би гарсан юм гэсэн.
Саранцэцэг -
Та тэр Хондлойн юу гэдэг газар танайх үлджээ, тэгээд тэр османыхан танайхыг тэрүүгээр байж байхад ирсэн үү?
Цэвэлмаа -
Ирээгүй гэсэн, манайхны тэр бууж гарсан газраар бол ирээгүй, тэр цаад тэр өндөр уул нутгаар орж ирээд л баахан амьтны адуу мал хонь малыг нь туугаад л, буцсан юм гэсэн, тэгсэн юм гэнэлээ, буцаад л туугаад л явсан юм гэнэлээ. Нээрээ. Тэгээд миний тэр гарсан газар луу орж ирээгүй.
Саранцэцэг -
Танайх яасан тэндээ нүүгээд, суурьшаад байсан уу, жаахан байж байгаад нүүгээд явсан уу ?
Цэвэлмаа -
Нүүж яваагүй гэсээн, тэгээд нөгөө Османы тэр улсууд чинь дайрч ирсэн улсууд тэгээд буцаад л явчихсан, тэгээд яахав тэгээд тайван болоод л тэндээсээ доошоо нэг нүүгээгүй юм гэнэлээ. Тэгээд л тэндээ байж байгаад л, тэр чинь намар тэр чинь 9 сарын эхээр, 8 сарын сүүлчээр л юм гэсэн, тийм.
Саранцэцэг -
Тэр үед амьдрал хэр байсан бэ, монголчуудын амьдрал, амьдрал хэцүү ш дээ, ?
Цэвэлмаа -
Амьдрал хэцүү ш дээ, тэр чинь одоо тэгээд. Хувийн аж ахуйтай, хувийн малтай, тэгээд албан журмын юм өгнө гээд л, ноосоо өгнө, тос үсээ өгнө, аягүй хэцүү амьдралтай байсан ш дээ, тэгэхэд чинь ер нь.
Саранцэцэг -
Та бага байх үедээ яг гэр орныхоо амьдралыг ах дүү нарынхаа эгч нарынхаа одоо тэр талаар ямархуу байдалтай байдаг байсныгаа ярьж өгөхгүй юу?
Цэвэлмаа -
Өө амьдрал хүнд байсан, тэгэхэд чинь. Манайх чинь одоо уул газар, байсан тэгээд л одоо морь хараар ч унаж барьж явж мэдэхгүй, явган нүцгэн хонь малаа хариулна, зуны цагт бол ер нь гутал гэж өмсөхгүй, хөл нүцгэн, зуны цагт чинь хөл нүцгэн л малаа хариулна, тийм л байсан ш дээ, тэгээд. Хоорондоо саах хэдүүлээ идээ саалиа хийгээд л тэрнийхээ ааруул тосоо нөгөө албан журмын юманд өгчихнө, ер нь их хүнд амьдралтай байсан ш дээ. бас эсгий мэсгий хийдэггүй, их хэцүү хүнд амьдралтай л байсан даа, тэр үед.
Саранцэцэг -
Танай аав ээж болбол тэгээд л малаа хариулаад л, малчин улсууд тиймээ?
Цэвэлмаа -
Малчин малчин, малаа хариулаад л, тэгээд л.
Саранцэцэг -
. Хүүхдүүд ер нь хэдэн наснаас мал хариулж эхлэх үү, мал ахуйд туслах уу?
Цэвэлмаа -
Хүүхэд тэгээд л 4,5 наснаасаа тэгээд л явж эхлээд л тэгээд л хурга ишгээ хариулаад л, тэгээд л хүнтэй нийлж хонь, малдаа яваад л ер нь малаа хариулж л тэгж л өсч байсан ш дээ, тэр үед.
Саранцэцэг -
Танайх бог , бод хэд орчим байсан?
Цэвэлмаа -
Манайх бод мал цөөхөн, яахав зүгээр унах морьтой ачих тэмээтэй л байсан. Хонь ямаа ихтэй тийм л, айл байсан даа, манайх.
Саранцэцэг -
Та сургуульд сурсан уу?
Цэвэлмаа -
Сургуульд сураагүй ээ, ээж аав тэгээд сургуульд явуулдаггүй, гэрээрээ л байдаг байсан, гэрээрээ нэг улсуудаар ном хом заалгаад, тэгээд нэг нэрээ бичдэг, нэг ойр зуур тиймэрхүү л бичиг номтой л болсон доо.
Саранцэцэг -
Таны дээд талын нөгөө ах эгч нар чинь?
Цэвэлмаа -
Ер нь бараг сургуульд явж байгаагүй дээ.
Саранцэцэг -
Яагаад явуулдаггүй байсан юм болоо?
Цэвэлмаа -
Мэдэхгүй одоо яасан юм, тэр одоотой адилхан юу сургуулиар яв гэж шаарддаггүй л байсан юм байх даа, намайг ингээд сургуульд явна гэхээр чинь л манай ээж аав чинь дургүйцээд л би одоо хамгийнхаа бага хүүхдийг сургуульд өгөхгүй энэ тэр гээд л, намайг явуулдагггүй л байсан. тийм л байсан.
Саранцэцэг -
Ер нь ихэнх монгол айлууд хүүхдээ сургуульд өгөх дургүй л байж дээ, тиймээ?
Цэвэлмаа -
Дургүй л байсан байлгүй дээ, ер нь явуулдаггүй л байсан тэгээд.
Саранцэцэг -
Танай энэ гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдэж байсан гэсэн хүн байдаг уу?
Цэвэлмаа -
Үгүй ээ, манай хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байхгүй.
Саранцэцэг -
Та ер нь хэлмэгдүүлэлтийн тухай ер нь сонсож байв уу, хүнээс?
Цэвэлмаа -
Сонсож байсаан.
Саранцэцэг -
Яаж хэлмэгдүүлдэг байсан юм бэ, та юу гэж сонсож байсан?
Цэвэлмаа -
Мэдэхгүй, ер нь цэрэгт явлаа ч гэж байсан юм уу, би жаахан байгаад мэдэхгүй юм даа, тэгээд нэг хамаатан садан холын хамаатан садан улсууд явчихаад тэгээд тэр чигээрээ алга болчихсон л гэж байсан, заа тэгээд лам улсуудын одоо тэр бурхан сахиус тэр ном энэ тэр уул хаданд л тавьдаг байсан юм байх, тэн дээр л биднүүд тэр ном харыг нь олдог байсан, үздэг байсан.
Саранцэцэг -
аа тэр уул хаднаас уу?
Цэвэлмаа -
Тийм, тэр лам нар чинь уул хаданд нөгөө бурхан номнуудаа хийчихэж байгаа юм чинь, нуучихдаг байгаа юм чинь. Тэгээд өөрснөө бол манай тэр ах бол тэгээд нуугдсан даа тээ /хажуу хүндээ хандаж ярив/, тиймэрхүүл байсан юм байналээ ш дээ.
Саранцэцэг -
Манай тэр ах гэж та хэний тухай яриад байгаа юм бол?
Цэвэлмаа -
Манай аавын нэг ах нь лам, аавын дүү нэг лам ах байсан юм. Тэр зайлуул хамаг номоо уул хаданд нуугаад бурхан номнуудаа нуугаад, тэгээд баригдаагүй л өнгөрсөн юм билээ л дээ, зайлуул.
Саранцэцэг -
Ер нь тэр хэлмэгдүүлэлтийн тухай хүмсүүд юу гэж ярьдаг байсан бэ хэлмэгдсэн улсуудыг шүүж гэнэ, шүүх хуралдаан болж гэнэ, энэ тэр юм та сонсож байв уу?
Цэвэлмаа -
Тийм юм би нарийн юм мэдэхгүй юм, би ч яахав, тэгээд хөдөө мал дээр гэртээ байж байгаад л хонь мал хариулахаас биш цаашаа гараа ч үгүй тэгээд л хамгийн одоо хамгийн бага нь гээд их дураараа тэгж л өссөн би. Сургууль соёлоор яваагүй болохоор би тийм сайн тэр үеийн юмыг тийм сайн мэдэхгүй юм. тэгж байгаад л энд хот руу ороод ирсэн тэгээд.
Саранцэцэг -
Хот руу орж ирэхдээ та ямар юугаар ирсэн?
Цэвэлмаа -
Би зүгээр л хувиараа ирсэн.
Саранцэцэг -
Ганцаараа юу?
Цэвэлмаа -
Ганцаараа. 2 эгч энд ирчихсэн байсан, 2 эгч дээрээ ирж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Аа за, 2 эгч чинь яах гэж ирсэн юм?
Цэвэлмаа -
2 эгч, манай тэр том эгч бол дээр үед ингээд олон хүүхэдтэй айлын одоо энэ аж үйлдвэрийн комбинат гэж байхад албан журмын ажилчин авч байсан үе гэсэн.
Саранцэцэг -
Хөдөөгөөс үү, хот руу гэсэн үг үү?
Цэвэлмаа -
Тийм, тэгээд олон хүүхэдтэй айлаас хүн авна гээд тэгэхээр чинь миний мэдэхийн нэг 3 хүн л явсан юм байналээ. Тэгээд тэгэхэд манай тэр том эгчийг албан журмаар тэгээд улсаас зардал мөнгийг нь өгөөд, ингээд хот руу аваад энэ аж үйлдвэрийн комбинат гэж байхад байгуулагдаж байх үед ирсэн юм. тэгээд дараа нь нэг манай нэг эгч бас бас эгч дээрээ ирж, хотод явна гээд ирсэн. Тэгээд тэрний араас би 2 эгч дээрээ очно гээд л би өөрийнхөө юугаар тэгээд би өөрөө хүрээд ирсэн.
Саранцэцэг -
Аан, тэр чинь хэдэн он байсан юм б дээ, та хэдэн настай байсан юм?
Цэвэлмаа -
Би чинь бараг 20 хүрчихэж байсан даа. 54 онд орж ирсэн юм.
Саранцэцэг -
Аа за за. Та тэгээд яасан хотод орж ирсэн чинь ямар санагдав, хот ямар байна?
Цэвэлмаа -
Өө гоё л байлгүй яахав. 2 эгч дээрээ ирээд тэгээд үйлдвэрийн ажилчин болоод л тэгээд л тэрнээс хойшоо тувт тэр үйлдвэрт ажиллаад л.
Саранцэцэг -
Ямар үйлдвэрт юу хийх үү, тэгээд?
Цэвэлмаа -
Би ноос угаах үйлдвэрт манай нэг эгч ажиллаж байсан, тэгээд би анх ноос угаах үйлдвэрт орж ажиллаад, тэгээд тэндээсээ гэр бүлтэй болоод тэгээд хүүхэд шуухдууд гараад л тэгээд тэндээсээ 16 жил ноос угаах үйлдвэрт ажиллаж байгаад, тэгээд яахав, бас арай хөнгөн гэж үзээд савхин эдлэлийн үйлдвэрт шилжиж ороод, тэнд бас арван..., би 30 жил л ажилласан байгаа юм. Наана нь бас 15,16 жил ажиллачихсан байхаа, тэнд. 50 хүрээд л тэтгэвэртээ гараад л, тэгээд л байж байна даа.
Саранцэцэг -
Аа за за. 2 эгч чинь мөн тэнд бас ажилладаг байсан юм байнаа, тээ?
Цэвэлмаа -
Манай том эгч бол гутлын үйлдвэрт ажиллаж байсан, манай тэрний удаах эгч бол ноос угаах үйлдвэрт, насаараа хийж байгаад тэгээд тэтгэвэрт гараад тэгээд л одоо бурхан болчихсон доо, эгч нар.
Саранцэцэг -
Таныг хөдөөнөөс хот руу орж ирээд энэ ажилд авахдаа ямар журмаар таныг ажилд авч байсан бэ, Юу шалгав, таниас?
Цэвэлмаа -
Шалгах юм байхгүй ээ.
Саранцэцэг -
Та өргөдөл бичиж өгсөн юм уу?
Цэвэлмаа -
Өргөдөл бичиж өгөөд л тэгэхэд чинь ерөөсөө тэгээд л үйлдвэрт ажилд орно гэх чинь их сайхан ш дээ тэгээд авчихаж байгаа юм.
Саранцэцэг -
Тэгээд яах уу, та хүн мүн дагаж ажиллах уу?
Цэвэлмаа -
Аа яахав, дагалдан нэртэй. Савхин эдлэл бол дагалдана, ноос угаах үйлдвэрт бол дагах гэх юм байхгүй. Тэгээд ороод л шууд л норм хийгээд л тэгээд л хийснээрээ цалинжаад л тэгээд л явчихна. Хүнд ш дээ, ноос угаах үйлдвэр чинь. 3 ээлжинд явна, их халуун нөхцөлтэй, биеийн байдал бас их хэцүү, тэгээд хүүхэд ойрхон ойрхон гарч байсан, тэгээд л тиймэрхүү л хэцүү л байсан даа, үйлдвэрт хүнд ажил хийгээд хүүхэд өсгөж хүүхдээ маллана, тэгээд жил бүгд шахуу ер нь тиймэрхүү хүнд л амьдарч байсан, тэгэхдээ сайхан л даа, үйлдвэрийн ажил чинь ёстой сайхан.
Саранцэцэг -
Юугаараа сайхан байдаг байсан?
Цэвэлмаа -
Яахав ер нь тэгээд сайхан хамт олонтой, тэгээд л ер нь ажил хийж явна гэдэг чинь сайхан ш дээ, тэгээд л.
Саранцэцэг -
Таны авч байсан цалин чинвь амьдралд чинь хүрч байв уу?
Цэвэлмаа -
Хүрч байсаан, хүрч байсан.
Саранцэцэг -
Та хэдэн төгрөгний цалин авдаг байсан бэ?
Цэвэлмаа -
Би яахав, хүн хийснээрээ, тэр норм гэдэг чинь хийснээрээ яана, тэгээд л сайхан сар бүрд яахгүй тэр үед чинь цалин юу байсан юм чинь тэгээд дунджаар нэг 5,6 зуу даа. Заримдаа 500,600 хүрэхгүй заримдаа илүү гаргана, нэг тиймэрхүү л цалинтай байсан даа.
Саранцэцэг -
Норм төлөвлөгөө гэдэг чинь яадаг юм, 7 хоногоор, сараар байх уу?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав, өдөр тутам л л одоо төчнөөн юм хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ш дээ. Яахав би ер нь үйлдвэрт гайгүй сайн ажиллаж байсаан. Яахав, олон хүүхэд төрүүлж, яалаа ч гэхдээ би одоо тэгээд ажил хийж байгаа хугацаандаа сайн ажилладаг болохоор чинь сайхан ш дээ ер нь.
Саранцэцэг -
Тэр үйлдвэрийн дарга эрх мэдэлтэй улсууд нь ажилчидтайгаа ямар харьцаатай байсан бэ?
Цэвэлмаа -
Зүгээр ш дээ, сайхан ш дээ, сайхан харьцаатай, сайхан ажиллуулна ш дээ.
Саранцэцэг -
Тэр даргархдаг, албархдаг, загнадаг одоо дарамталдаг тийм юм бол байхгүй юу?
Цэвэлмаа -
Байхгүй. Байхгүй. Хүн ямар юу л хийх ёстой байна тэрнийгээ л хийгээд байхад бол ер нь сайшаал шагнал ч ирнэ, ер нь ер нь сайхан ш дээ.
Саранцэцэг -
Ер нь үйлдвэр ажиллаж байх үед ажлаас чинь гадуур олон нийтийн ажил гэж зохиогдож байсан уу?
Цэвэлмаа -
Зохиогдолгүй яахав.
Саранцэцэг -
Юу зохиогдох уу?
Цэвэлмаа -
Янз бүрийн юм зохиогдоно ш дээ. Тийм, ийм бригад гэж яана, тэгээд л янз бүрийн ажил гарна ш дээ. ажилтай тэгээд субботник хийнэ,сонсгол хийнэ.
Саранцэцэг -
Сонсгол гэдэг нь яадаг юм?
Цэвэлмаа -
Хагас сайн өдөр бүгд улс төрийн сонсгол гэж явна.
Саранцэцэг -
За та одоо үйлдвэрийн газарт ажиллаж байхад хамгийн хэцүү хүнд санагддаг зүйл байсан уу?
Цэвэлмаа -
Байгаа, байгаа.
Саранцэцэг -
Ажиллаж байх үед энэ одоо ямар хүн юм б дээ, хэцүү гэж бодогддог юм байсан уу?
Цэвэлмаа -
Тэгэхэд бол яахав, ер нь хүн хийх ёстой нормынхоо ажлыг бол одоо яг хийчихдэг, тэрүүндээ бол санаа зовдоггүй, өөрийнхөө хийх ёстой тэр нормынхоо ажлыг өдөр тутам цаг минутаар ингээд л яг хийгээд л, хийчихнэ. За тэрний хажуугаар бол одоо олон нийтийн ажил одоо тэгээд л социалист хөдөлмөрийн бригад байгуулчихна, тэгээд бригадаараа одоо нормын одоо 8 цагийнхаа нормын ажил бол тэгээд л яг хийчихнэ. Тэрнээсээ гадуур одоо өглөө сонсгол байна, орой лекц байна, за тэгээд субботник хийнэ, тэр юмыг нь тасалчихвал одоо тэгээд л үйлдвэрийн ажил одоо хичнээн сайхан нормоо хийлээ гэхэд л тэр нь тэгээд л үр дүнгүй болчихно. Тэрийгээ таслахгүйн тулд ёстой их хэцүү байсан одоо хүүхэд шуухдаа одоо ээлжээр хардаг энэ тэр болохоор. За тэгээд социалист хөдөлмөрийн бригад гээд бригад байгуулчихна, за тэр бригад бол ажил бол яахав, ер нь бол ажил бол хийчихнэ, нормынхоо 8 цагийнхаа ажил бол хийчихнэ, санаа зоволтгүй хийх юмаа хийчихнэ. За тэгээд л социалист хөдөлмөрийн бригад гэхээр чинь хэдэн хүн л байна, тэр одоо нэг бригад чинь яг одоо нэг айлын нэг гэр бүл шиг л ажилладаг байх байхгүй юу, тэрийгээ. Тэгээд л одоо..,
Саранцэцэг -
Тэр социалист хөдөлмөрийн бригад чинь хүмсүүдээ ингээд шилж сонгож авах уу?
Цэвэлмаа -
Үгүй ээ, үгүй. Ер нь жаахан сонголттой, тэгэхдээ яахав, одоо ингээд л одоо санаа нийлсэн одоо ингээд нэг хэдэн 10-уулаа ч бай, 7,8 ч бай, арван хэд ч бай ингээд, ер нь бараг санаа нийлсэн улсуудаа л ингээд нэг бригад болчихож байгаа юм л даа. Тийм. Тэгээд тэр бригад чинь одоо 8 цагийн юу бол яг хийсэн тэрнийхээ гадуур бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцана. Яг нэг айлын ам бүл шиг байдаг байхгүй юу. Тэр айлаа гачигдалтай зовлонтой, одоо гэр хороололд байдаг бол нүүрс түлээг нь ч бэлдэх шиг, мод нүүрсийг нь ч хагалаад өгөх шиг, бараг л усыг нь ч хүртэл аваад өгөх жишээтэй, тийм их одоо сайхан байсан л даа, тэгэхэд чинь одоо. Нгөө социализмын үе одоо нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн тийм их айхтар хүнд бэрхшээлтэй ажил хийж өнгөрөөсөн байхгүй юу, тэгэхэд чинь.
Саранцэцэг -
Тэр үйлдвэрт ажиллаж байгаа улсуудад нөгөө цаанаас нь тавьж олгодог тийм юм байх уу, хангамж ер нь хэр байх уу?
Цэвэлмаа -
Хангамж байна ш дээ. за юу байх уу, Одоо ер нь одоо гэрийн нөхцөлд бол түлээ, модыг нь аваад өгчихнө, юунаас. Үйлдвэрээс.
Саранцэцэг -
Үйлдвэрээс үү?
Цэвэлмаа -
Тусална, тусална. Ер нь тэгээд л гачигдал зовлон ирэхэд чинь ер нь ер нь нэг айлын нэг гэр бүл шиг л байсан даа, их сайхан нь. Заа тэгээд л тэрний чинь хажуугаар тэгээд их л нарийн дэглэмтэй одоо, одоотой адилгүй, одоо тэр чинь бол ажлаа бол хийнэ. Хуралд лекц дугуйлан субботник, за тэгээд л зочин төлөөлөгч ирэхэд чинь тэр бүх юмыг чинь яг таг хийж байж тэр бригадын ажил одоо тэрүүгээрээ дүгнэгддэг. Ер нь л их айхтар үе байсан л даа, тэр үед чинь. Өө тэр ажил таслах, архи дарс уух энээ тэрээ гэж байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Өглөө ажлаас хоцорно гэж байхгүй, хэрвээ хоцорвол яах уу?
Цэвэлмаа -
Хоцорно гэж байхгүй. Хоцорвол бид нар чинь бас өсөхийн шагналтай,
Саранцэцэг -
Юуны шагналаа?
Цэвэлмаа -
Өсөхийн шагнал гэж авдаг юм, одоо норм төлөвлөгөөгөө сайхан биелүүлчихвэл тэгээд сарын эцсээр чинь өсөхийн шагнал гэж авна, тэгээд за нэг 5 минут тасалчихсан ч юм уу, нэг ямар нэгэн олон нийтийн ажил тасалсан бол тэгээд л тэр шагналаас чинь хасна. Тэгээд тэр бригадын ажлын үр дүн бас тэнд нөлөөлнө. Ер нь л их айхтар л ажилтай байсан л даа, ер нь.
Саранцэцэг -
Та ер нь тэр үйлдвэрт ажиллаж байхдаа олон шагнал урамшил авч байсан уу?
Цэвэлмаа -
Өө яахав тэр тухайн үедээ их бага ч гэсэн тэр шагналд бол би ер нь туж ордог байсан, орж байсан би.
Саранцэцэг -
Тэр үед ер нь голдуу ямар ямар шагнал голдуу өгдөг байсан бэ?
Цэвэлмаа -
Үгүй яахав өсөхийн шагнал гэхэд чинь одоо доод тал нь л 50,000 цаасаар /төгрөг/ шагнана гэдэг чинь тэр үед их мөнгө ш дээ. Тэгээд л яахав хүн хүн тэгээд..,
Саранцэцэг -
50,000 биш, 50 цаас уу?
Цэвэлмаа -
50 цаас. Тэгэхэд чинь 50 цаас ш дээ.
Саранцэцэг -
Сарын цалин чинь л нөгөө 550 цаас байлаа ш дээ, тээ?
Цэвэлмаа -
Тийм. 5,6 зуун цаас л болж байгаа юм чинь. Тэгэхэд 50 төгрөгний шагнал гэдэг чинь их мөнгө байхгүй юү дээ. Тухайн үедээ их мөнгө ш дээ.
Саранцэцэг -
Танай дарга нар ер нь ямархуу улсууд байсан бэ?
Цэвэлмаа -
Дарга нар ер нь зүгээр ш дээ. Шаардлагатай, нөгөө социализмын үе. Нөгөө яг л одоо нэг хурал дугуйлан дээр суулаа ч гэсэн бие биентэйгээ ярих буруу зөрүү харах тийм ийм юм байхгүй ш дээ, ер нь их л чанга дэглэмтэй үе байсан юм чинь дээ, тэгэхэд чинь.
Саранцэцэг -
Дарга нар одоо ингээд л хувцаслаж байгаа байдал эдэлж хэрэглэж байгаа юмс нь жирийн ажилчдаасаа ер нь шууд ингээд ялгагдах уу?
Цэвэлмаа -
Ялгагдахгүй ээ, ер нь ингээд ялгагдахгүй. Тийм.
Саранцэцэг -
Та ер нь тэгээд үйлдвэрт яг ажиллаж байхдаа дуртай байсан уу?
Цэвэлмаа -
Дуртай, дуртай. Тэрүүгээрээ ажиллаж, тэрүүгээрээ тийм сонирхолтой, тэндээ ажиллаж тэрнийхээ цалин мөнгөөр амьдарч, үр хүүхдээ гэр бүлээ тэгж авч явж байгаа юм чинь тэрүүгээрээ ажиллахаас өөр арга байхгүй, тэр чинь өшөө одоо янз бүрийн одоо худалдаа наймаа хийх, гадуур дотуур хийх юм байхгүй, тэр чинь ажиллана, ажилласан цалингаараа л амьдарна, хүүхдүүдээ тэжээнэ, хувцаслана, тэрнийхээ хүчинд л амьдарч л байгаа юм чинь.
Саранцэцэг -
Та тэр яг үйлдвэрт ажиллаж байхдаа хүүхдээ гаргасан юм байна, хэдэн хүүхэд төрүүлсэн та. Тэр үйлдвэрт ажиллаж байхдаа?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав. Би 6 хүүхэд төрүүлсэн. За тэр үеийн төрөлт бол одоо их инээдтэй ш дээ ер нь. 45 хоног эхний декретээ/жирэмсний амралт/ аваад л 45 хоноод л хүүхдээ гаргана, тэгчихээд төрснийхөө дараа бас 45 хоногийн л юутай, амралттай, тэгээд л 45 хоночихоод л ажилд орно шүү дээ. Хүүхдээ төрүүлээд.
Саранцэцэг -
Өө за, хүүхдийг чинь хэн харах юм, тэгээд?
Цэвэлмаа -
Тэрийгээ яаж ийгээд л тэгээд л нөхөр мөхөртэйгээ нийлж аваад л ээлжээр ч юм уу, яаж ийгээд л яана. Цэцэрлэг ясли бас их ховор. Тэгээд 6 сар болтол нэг 30 мин хүүхэд хөхүүлэх тийм юутай, за тэрнээс хожигдоод ч юм уу, яах чинь одоо тэгээд болохгүй шүү дээ одоо. Нормын ажилтай улсууд чинь их хэцүү, айхтар хүнд ажил юм чинь.
Саранцэцэг -
Гэр мэр хол байдаг бол 30 минутанд хүүхдээ хөхүүлчихээд ирнэ гэдэг бол амжихааргүй л юм байна даа?
Цэвэлмаа -
Амжихааргүй ш дээ, ер нь их хэцүү, энэ хэдэн хүүхдийг их ядарч байж хүн болгосон. Тэр үед бол одоо яаж ч болгож байсан юм, одоо ингээд бодоход их хэцүү л байсан даа.
Саранцэцэг -
Ер нь бол тэр хүүхэд гаргасан эхчүүдэд тэр төрөөс ямар дэмжлэг, халамж юм үзүүлдэг байсан бэ?
Цэвэлмаа -
Тийм халамж дэмжлэг байхгүй ш дээ. 4 хүүхэдтэй болчихвол нэг жилдээ нэг хаашаа билээ нэг хүүдийн мөнгө гэж жилдээ нэг авна. За яахав нэг 5 хүүхэдтэй боллоо гээд “Эхийн алдар” авна, хүүхдийн мөнгө гэж нэг авч байсан даа. Тэгэхдээ шалихгүй дээ. 4 хүүхдийн нэг нь л 16 хүрчихвэл тэгээд 4-үүлээ хасагдчих тийм л байдалтай байсан даа.
Саранцэцэг -
Тэр одон модонг дагаж мөнгө, төгрөг ирдэг юм уу?
Цэвэлмаа -
Ирнэ. 1-р одонтой хүнд 100 төгрөг, үгүй ээ 200 төгрөг, 2-р одон авахад 100 цаас л ирдэг юм. Одонг одоо авч нэг л удаа.
Саранцэцэг -
Ер нь тэгээд тэр үе чинь одоо социализмын үе байсан, одоо төр засгаас гэр бүлийг дэмжих бодлого модлого гэж юм байсан юм уу, гэр бүлийг дэмжиж байсан юм уу?
Цэвэлмаа -
Дэмжихгүй ээ, гэр бүл дэмжинэ гэж байхгүй, одоо өөрснийхөө л юугаар л амьдарч явж байхаас тэр гэр бүл дэмжинэ гэж байхгүй ээ, за харин яахав дээ, бас нэг ингээд олон жил ажилласан сайн ажилласан гээд орон сууц бол өгдөг байсан харин, тийм. Орон сууц бол олон жил ажиллаж байж.
Саранцэцэг -
Тэгж өгөх нь ховор уу?
Цэвэлмаа -
Ховор, ховор. Ховор байлгүй яахав, тэр бүгд олдохгүй. Нэлээн хэдэн жил ажиллаж байж, нэлээн юм болж байж нэг орон сууц олддог доо.
Саранцэцэг -
Яах уу, тэгээд байгууллагадаа хүсэлт гаргаж, одоо боломжтой үедээ л авна гэсэн үг үү?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав, тэр үед одоо хүсэлт тавиад тэгээд тэр депутатаар цохуулж, хичнээн газраар цохуулж байж одоо нөгөө бараг л Цэдэнбал дарга дээр орж цохуулж байж л авч байсан байх даа. Ер нь их л чанга л байсан даа.
Саранцэцэг -
Шат дамжлага их үү?
Цэвэлмаа -
Тийм, шат дамжиж.
Саранцэцэг -
Таны тэр амьдарч байх үед чинь соёлын довтолгоо гэж явж байсан уу?
Цэвэлмаа -
Бололгүй яахав, соёлын довтолгоо гэж.
Саранцэцэг -
Соёлын довтолгооны тухай сайн мэдэж байгаагаасаа хэлж өгөхгүй юу?
Цэвэлмаа -
Соёлын довтолгоо чинь одоо ер нь ер нь л их нарийн байсан даа, яахав одоо үйлдвэрийн газраар соёлын довтолгоо гээд яахав одоо үйлдвэрийн дотуур ч юм уу гадуур ч юм уу, нийтийн цэвэрлэгээ субботник гээд 7 хоног бүгд хийнэ. За тэр соёлын довтолгоо чинь одоо байр орон сууцаар бол ёстой яана ш дээ, ор дэрний даавуу гэхэд чинь л ээлжийнх нүүр гарын алчуур гэхэд чинь л хүний нэг, за аяга шаазангийн алчуур гэх чинь одоо ингээд л хүнд үзүүлчих одоо ээлж ээлжээр тийм юмтай, тэгээд ороод л улсууд чинь орж ирээд соёлын довтолгооны үзлэг явж байна гээд л ор дэрийг чинь ингээд л сөхөөд үзээд л, хоол ундны чинь шавхруу савыг чинь шалгаад л тийм л их айхтар юм үздэг байсан ш дээ, тэгэхэд.
Саранцэцэг -
Өө за, тэр чинь айлуудаар яваад шалалтын комисс чинь айлуудаар яваад нэг нэгээр бүртгэж аваад, шалгана гэсэн үг үү тээ?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав, юмыг нь ингээд шалгаж яваад ..,
Саранцэцэг -
Тэгээд дутахаар нь яадаг юм?
Цэвэлмаа -
Дутахаар чинь одоо тэр үедээ бол тэр бараг л торгууль маягийн юм л өгдөг байсан даа, тэр чинь. Тэгээд. Аягүй бол тэр хороо хорины юун дээр ч юм уу, одоо зураг хөргийг нь наачихсан ч байх шиг, одоо гахай дээр, сайныг нь бол онгоц, онгоцны зураг морины зураг, юман дээр наачихсан, муугий нь бол гахай шувуу хүртэл нь зурчихдаг, тийм л байсан. тийм байсан ш дээ, тэр чинь айхтар.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгоо чинь хэдэн жил тэгж явсан юм бэ?
Цэвэлмаа -
Өө тэр чинь олон жил явсан. Олон жил болсон. Хот хөдөөгүй байсан ш дээ, ёстой тэр чинь. Хөдөө ч бүр их айхтар болж байсан, тэр чинь. Хөдөө ингээд ингээд очиход чинь байна ш дээ, хоноцын хөнжил гээд тусгай бүр ингээд хоносон улсууд нөмөрдөг, хөнжил даавуутай байсан ш дээ, тэр чинь. Орны цагаан хэрэглэл, би ингээд хөдөө очиход чинь тийм айлуудтай таарч байсан ш дээ. Хотод бол яахав дээ, бие биендээ нэг их хоноод байдаггүй болохдээр ер нь ээлжийн даавуутай юу чи юутай юу л гэж шалгадаг болохоос хоноц моноцын гээд тусгаарлаад байх юм арай байдаггүй байсан байхаа.
Саранцэцэг -
Тэр тухайн үед улс оронд соёлын довтолгоон явуулах шаардлагатай байсан юм уу?
Цэвэлмаа -
Шаардлагатай л байсан л даа, тэрний чинь хүчинд бас л тэгээд л хүн чинь бас л одоотой адилхан хог шороондоо дарагдаагүй л байсан байх л даа, юу нь бол гэрийн хорооллынх шиг байхгүй л байсан тэр их шаардлагатай сайн ш дээ. Тэгээд л хашаа хороогоо хүртэл нэг жигд будчихна, гэрийн хороолол гэх чинь, тэгээд л алхан хээ тавиад л өнгийн будгаар чинь хашаагаа будаад л нэг жигд болгоод л..,
Саранцэцэг -
Өө за, гэр хорооллын хашааны айлуудыг уу?
Цэвэлмаа -
Тэгэхгүй яахав, ингээд яг нэгэн жигд дээр нь ингээд нөгөө алхан хээ мээ тавиад л, ингээд хашаан дотор 00 /жорлон/ , тэр хогны могны юу чинь ер нь их дэглэмтэй байсан ш дээ.
Саранцэцэг -
Танайх гэр хороололд байсан уу, байранд байсан уу?
Цэвэлмаа -
Гэр хороололд бас байж үзсэн. Байсан, бас тийм.
Саранцэцэг -
Тэр соёлын довтолгооны үеэр чинь хүмсүүдийн ариун цэвэр үздэг юм уу?
Цэвэлмаа -
Шалгалгүй яахав, шалгаж л байсан.
Саранцэцэг -
Айл гэрээр явж бас шалгаж байсан уу?
Цэвэлмаа -
Айл гэрээр явж шалгана. Соёлын довтолгооны үзлэг ирж байна, тэдийд, өдийд ирнэ гэсэн бараг тийм байсан уу, яасан. Үгүй ээ, арай тэгээд нормын ажил хийж байгаа биднийг бол зүгээр одоо хувь хүнийг одоо шалгаад байх нь ч хаашаа байдаг юм, хэн мэдэхэв.
Саранцэцэг -
Тэгээд тэр соёлын довтолгооноор тэгж явахаас гадна, бичиг үсэгтэй болоогүй улсуудыг тэр бүлгэм байгуулаад, сургаж байсан эд нар юм ярьдаг юм байналээ, та тэр талаар мэдэх үү?
Цэвэлмаа -
Тийм тэгэлгүй яахав, би чинь ямар хөдөө байхад чинь манай ээж аав намайг сургуульд оруулаагүй байж байгаад л тэгээд л энд ирээд л би курс гэж би ажилд орчихсон хойноо курсд сууж байж би нэг курсны шалгалт өгч, би тэгж байж нэг жаахан бичиг үсэгтэй шүү болсон ш дээ/инээв/
Саранцэцэг -
Тэр чинь та соёлын довтолгооны үеэр курс явахад сурсан гэсэн үг үү?
Цэвэлмаа -
Тиймээ, тийм тэрэнд. Би ажилд орсны дараа юмдаг.
Саранцэцэг -
Аа тэр эрүүл мэндийн салбарт болбол тэр улсуудыг урьдчилан сэргийлэх үзлэг мүзлэгээр оруулаад бас үзэж хардаг байсан тухай ярьдаг юм байналээ. Та тэр талаар мэдэх үү?
Цэвэлмаа -
Үгүй ээ, тэрийгээр одоо тэгж байсан юм болов уу, үгүй юм болов уу, би тэрийг сайн мэдэхгүй юм байна. Үзлэг, мүзлэгтэй гээд л тэгдэг л байсан, тэгээд л би одоо тэгээд л төрчихсөн, олон хүүхэд гаргачихсан, төрж л байсан тэгээд тэрийг би бас сайн мэдэхгүй юмаа. Үзлэгээр явж л байсан байх даа. Би ч одоо мартчихаад байх шиг байнаа.
Саранцэцэг -
Хүмүүсийн амьдралд бол соёлын довтолгоо яаж нөлөөлсөн?
Цэвэлмаа -
Үгүй ээ, одоо яаж байсан юм, одоо тэр юуныхаа дагуу тэгээд л одоо сайн нөлөө гарсан тэр чинь ер нь тэгээд л байгаа юмаа л одоо цэвэрхэн байлгана, солино дэглэнэ, цэвэр үзэмжтэй оруулна, сайн нөлөө гаралгүй яахав. Тэр ч гарч байгаа л даа. Ер нь гарч байгаа. Одоо тэгээд шаардлага хангаагүй улсуудаа болбол торгоод л, тэгээд л янз бүрийн юугаар юм гаргана ш дээ. Тэр чинь одоо тэгээд л.
Саранцэцэг -
Та нэгдэлжүүлэх хөдөлгөөний талаар мэдэх үү. Монголд нэгдэлжих хөдөлгөөн боллоо гээд кино эд нар хүртэл хийчихсэн байдаг?
Цэвэлмаа -
Нэгдэлжих хөдөлгөөн гээд л намайг наашаа орж ирэхэд 54 онд орж ирсэн, тэгэхэд манайх зүгээр хувийнхаа аж ахуйтай, байсан тэгээд тэгэхэд нэгдэлжих хөдөлгөөн 52 онд байгуулагдсан, намайг байхад яг нэгдэл байгуулагдаад эхний улсууд чинь нэгдлийн курс мурсэнд яваад тэгж байсан, тэгээд би 2 жил болоод наашаа ирж байсан, манайх бол ороогүй л байсан. 52 онд л нэгдэлжих хөдөлгөөн эхэлж тэрийг би сайн мэдэж байна. 52 оноос л эхэлсэн. Тэгээд намайг наашаа явсны дараа тэгээд л манай ээж аав ч гэсэн одоо мал хариулах хүүхэд ч байхгүй шахуу болсон томчуул нь гараад явчихсан, тэгээд нэгдэлд орсон юм гэсэн,
Саранцэцэг -
Өө за, тэр нэгдэлд чинь хувь хүн ер нь яаж элсэж ордог байсан юм болоо?
Цэвэлмаа -
Үгүй ээ, тэр мэдэхгүй, өргөдөл юм хийж л орж байсан байх. Өргөдөл өгөөд л, тэгээд л дуртай авч байсан байлгүй, тэр оруулахгүй энэ тэр гэдэггүй дуртай л авсан гэдэг ш дээ, байдаг. Би тэрийг бас сайн мэдэхгүй.
Саранцэцэг -
Бас мэдэхгүй байна уу, та?
Цэвэлмаа -
Тиймээ,
Саранцэцэг -
Аа ер нь ингээд хүмсүүд нэгдэлжих хөдөлгөөнд малаа ингээд нэгдэлд өгөөд ингэхдээ дуртай байсан юм болов уу, ер нь хүмсүүд юу гэж ярьдаг вэ?
Цэвэлмаа -
Өө дуртай байсан, тэр чинь ингээд их сайхан, олон төрлийн ингээд мал одоо олон малтай улсууд чинь бүр 5 төрлийн малтай улсууд чинь тэгээд одоо бод малаа гэх үү, бог малаа гэхүү тэр чинь тийм байсан тэгээд нэгдэлд ороод одоо бүх малаа тавиад, одоо хувьдаа одоо хэдийг ч авдаг байсан юм, тэгэхээр чинь одоо төрөлжсөн малтай болохоор чинь тэгээд улсууд чинь их ам сайтай байдаг юм байналээ. Тэгээд нэгдэл чинь одоо нэгдэлд ороогүй байхад чинь ямар цалин мөнгө гэж авахгүй байсан, нэгдэлд орчихоод нэгдлийн мал маллаад, цалин мөнгө яахав, авч байсан, тэр чинь. Аягүй сайхан байсан гэсэн. Нэгдлийн улсууд тэгэхэд чинь их амьдрал нь дээшилсэн, нэгдлийн хөдөлгөөнд ороогүй улс их ам сайтай байдаг юм байналээ. Цалин авна ш дээ, тэр чинь ашиг гэж өгнө. Цалин мөнгө авна, ашиг мал авна, тэр чинь. Ер нь их сайхан байдаг юм шиг байналээ.
Саранцэцэг -
Аа тэр малаа өгсөн улсууд бол тэр нөгөө буцаагаад, нэгдлийн малаа ингээд төрөлжүүлээд малладаг байсан юм байна тээ?
Цэвэлмаа -
Төрөлжүүлээд маллана ш дээ, тэр чинь.
Саранцэцэг -
Тэгээд тэр малынхаа ашиг шимийг тэр ноогдол юмаа нэгдэлдээ тушаана биз?
Цэвэлмаа -
Тушаана, тушаана. Тэр чинь. Тэр л нэгдлээс одоо хичнээн мал малласан бэ, тэрнийхээ юуг авах ёстой байна, тэрийг нь бүрэн дүүрэн өгөөд л тэгээд л одоо бүгдийг нь сайн маллахад тэр нь тэр чинь ашиг цалин мөнгө гээд жилийн эцсээр 5,6 сараар ч юм уу, тэгж авдаг юм байналээ. Манайхны тэр ах дүү нар тэгж ярьдаг юм байналээ, тийм.
Саранцэцэг -
Аа тэр хөдөлмөр өдрийн хөлс гээд тэр юм авдаг байсан юм байсан, тэр нь цалин байх нь байна ш дээ?
Цэвэлмаа -
Аан тийм.
Саранцэцэг -
Ер нь болбол хүмүүс нэгдэлд орохгүй, ер нь мал залаа нуудаг байсан юм гэнэлээ гэж сонсож байсан уу, та?
Цэвэлмаа -
Өө би тэр сайн мэдэхгүй, тийм юм сонсож байгаагүй, зүгээр.
Саранцэцэг -
Яг нөгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ер нь юу гэж ярьдаг байсан болоо, нэгдэлжих хөдөлгөөнд орвол ийм ашигтай, эд нар гэж юм ярьж ухуулж, ард түмнийг тэгдэг байсан болов уу?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав тэр чинь тэгж тийм ухуулга явж байж тэр улсууд чинь тэрнийхээ ойлголтоор л орсон л доо, орж байгаа л даа.
Саранцэцэг -
Аа ер нь болбол хүчээр оруулаагүй, хүмсүүд өөрсдөө сайн дураар элсдэг үү?
Цэвэлмаа -
Тийм, сайн дураараа ордог, сайн дураараа.
Саранцэцэг -
Монголд эрэгтэй, эмэгтэй улсуудын одоо байдал яаж өөрчлөгдөж байгаа вэ, таны амьдралын туршлагаас үзэхэд?
Цэвэлмаа -
Өө, одоо тэр үеийн одоо миний багын байдал тэгээд одоо шал өөр. Би ч одоо 22-тойгоос эхлээд л үйлдвэрийн ажилчин болоод 50 хүртлээ болсон. Тэгэхэд чинь одоо ажил хийнэ, хүүхэд шуухдаа маллана, гэхээс л одоо өөр юм байхгүй, тэгэхэд чинь хүүхдүүд ч гэсэн их дэглэмтэй. Манай хүүхдүүд гэхэд чинь одоо сургуулийн хүүхдүүд ч гэсэн одоо одоотой адилгүй ш дээ, одоо. Зуныхаа амралтаар ээжийгээ дагаад ч юм уу, аавыгаа дагаад ингээд зохих ёсныхоо ажил хийнэ, одоо сургуулийнхаа бэлтэлийн мөнгийг манай хүүхдүүд олчихдог байсан, ном дэвтэр, цүнх, хувцаснаасаа өгсүүлээд. Тэгээд бодоход одоо тэр үед хүүхдүүд тэгж байхыг тэгж байсан байна. Одоо бол хүүхэд байтугай том залуучуул, охидууд залуучуул ажилгүй ингээд хийх ажил нь ч одоо хаашаа байдаг юм, одоо ер нь. Шал өөр болчихсон, ерөөсөө.
Саранцэцэг -
Одоо тэр үед ажилд орж байсан, ажиллаж байсан залуучууд одоо ингээд хүмсүүд яаж ажилд орж байгаа хоорондоо ямар ялгаатай байна? Ер нь хүмсүүд ажилд орохдоо тэр үед ажилд ордогоос ямар ялгаатай байна?
Цэвэлмаа -
Одоо энэ улсууд чинь одоо ингээд ажил олдохгүй байна л гээд байх юм байна ш дээ. Одоо ёстой мэдэхгүй, одоо нас хязгаарлачихсан гээд ажил олдохгүй байна гээд ажилгүй л байх юм. Би ч одоо ерөөсөө учрыг нь олохгүй юм.
Саранцэцэг -
Танай тэр хүүхдүүд бага байхдаа ээж аавыгаа дагаад ажил хийж байсан гэлээ, ямар ажил хийж тэгж ном, дэвтэр авах тийм мөнгө төгрөгтөө нэмэр хандив тус болдог байсан юм болоо?
Цэвэлмаа -
Одоо би бол яав ингээд савхи ноос угаах үйлдвэр чинь ингээд халуун аягүй айхтар ш дээ. Одоо хонины ноосыг чинь ингээд л ялгаад л, угаагаад л баглаад л, тэгээд л гадаадад гаргана. Тэгээд л одоо тэр миний л хийдэг ажил тэр угаах цех дээр бол одоо тэр угаах ноосыг чинь зөөж угаах машин руу хийнэ. Угаагаад гарсан ноосыг чинь хатаачихаад, тэр лаваз гэдэг юманд хийнэ, тэд нараас чинь хийгээд л тэгээд л нэг 1 сар ч хий, 2 сар ч хий, тэгээд тэр хүүхдүүд чинь одоо бараг л бид нарын л хийдэг ажлын мөнгө авчихаж байгаа ш дээ, тэр чинь одоо. 300 ч бай, 400 ч бай, тийм мөнгө авахад тэр хүүхэд чинь бараг хувцасныхаа мөнгийг бараг олчихож байгаа юм чинь. Тэр чинь сургуулийнхаа бэлтгэл, юмаа.
Саранцэцэг -
Хүүхэд одоо тэр үед хэдэн настай байхдаа тэр ажилд оруулаад ингэхийг зөвшөөрдөг байсан бэ?
Цэвэлмаа -
Тиймээ, хүүхдийг чинь тэгээд л эх эцэг нь дагуулаад л ороход чинь тэгж насанд хүрээгүй байна, хүүхэд авахгүй гэхгүй, тэгээд ээж аавыгаа дагаад л хажууд ингээд туслаад тэгээд тэгэхэд чинь ингээд ажил одоо их л ажил энд тэндгүй л одоо үйлдвэрийн ажил юу яадаг байхад бараг л том хүн хүүхдээ аваад ир, ажилд орох хүн аваад ир л гэж хэлдэг байсан, нөгөө удирдах улсууд ер нь. Тийм байсан ш дээ, тэгэхэд чинь. Тэгээд л ингээд л нөгөө тэгэхэд чинь хүүхдүүд ажилд сайн ч байсан, аваад л ороход чинь өө 1 сар ингээд ажиллахад чинь ажиллуулж байгаа юунд ч бас их нэмэр болж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Танай тэр үйлдвэр чинь аль улсын тусламжаар баригдсан эд нар гэж яригддаг вэ?
Цэвэлмаа -
Ноос угаах үйлдвэр чинь Оросын тусламжаар ш дээ. Тэгээд их олон оронд гаргана ш дээ. одоо хонины ноосыг нь тэгэлгүй яахав, хонины ноосыг ялгана, одоо хэдэн төрөлд ялгаад тэгээд угаагаад, баглаад ингээд баглах хэмжээ нь ч гэсэн одоо 100 орчим одоо 90-110 хооронд, ийм хэмжээтэй ингээд төмрөөр баглаад ингээд гаргана. Олон оронд гаргаж байсан ш дээ.
Саранцэцэг -
Хониныхоо цэвэр ноосыг?
Цэвэлмаа -
Хониныхоо ноосыг. Тэгээд нарийн хонины ноос гэж угаана. Одоо л одоо энэ үйлдвэрүүд хааагдчихсан болохоос.
Саранцэцэг -
Гадаадын мэргэжилтэн эд нар тэр үйлдвэрт чинь байсан уу?
Цэвэлмаа -
Байлгүй яахав. Гадаадын хүлээн авагч нар тэрийг чинь ирж хүлээн авна ш дээ, тэрийг чинь тэгээд. Яг одоо чийгний хэмжээ, бохир мохир тэрийг чинь бүгдийг нь шалгаад л, зарим нь гологдоно, тэнцүүлээд л гаргаад л явах чинь ноос ёстой аягүй маш өндөр үнэтэй, байсан ш дээ, тэр чинь бас.
Саранцэцэг -
Байнгын ажилладаг гадаадын мэргэжилтэн гэж танайд байсан уу, үйлдвэр дээр та нартай хамт?
Цэвэлмаа -
Байлгүй яахав, байна тэр чинь. Байнга нээх удаан хугацаагаар биш ч гэсэн тэр чинь нэг ганц 2 сараар ч байдаг юм уу, улирлаар ч байдаг юм уу, тэгээд л мэргэжилтэн ирчихсэн эд нар гэээд л яриа хэлэлцээрээ хийгээд л тэгээд л үзэж хараад л тэгээд л ажилладаг байсан даа.
Саранцэцэг -
Ер нь одоо таныг хотод ингээд ирэхэд гадаадын ямар улсууд хотод байдаг байсан бэ, харгаддаг байсан, оросууд хятадууд байсан уу, ер нь хотод?
Цэвэлмаа -
одоо энэ барилга барьж байгаа энэ нэхмэлийн үйлдвэрийн байшин барихад л энэ үйлдвэр комбинатаар туж хятадууд байсан ш дээ. Нэхмэлийн үйлдвэрийн энэ хэдэн шар байшингуудыг чинь хятадууд барилаа, 120-ийн хэдэн саарал байшингуудыг чинь оросууд барьсан, тэгээд орос хятадууд л их байшин барьж байсан тэгээд оросууд барьж байсан даа, тэр үед чинь. Үйлдвэрээр чинь одоо мэдэхгүй ээ, нэг тийм гадаадын оросууд ажиллаж байсан юм уу, үгүй юу.
Саранцэцэг -
Гадаадын улсууд ингээд хотын гудмаар ингээд явж байгаа ирж очдог эд нар байдаг тийм юм харагддаг байсан уу?
Цэвэлмаа -
Тийм их олон харагддаггүй байсан. би сайн мэдэхгүй юм, тэрийг. Нээх харагддаггүй байсан байхаа. Заа, савхин эдлэлийн үйлдвэр гэдэг чинь одоо маш сайхан үйлдвэр байсан ш дээ.
Саранцэцэг -
Ноос угаах үйлдвэрийн дараагаар та тэнд ажиллаж байгаад савхин эдлэлийн үйлдвэрт очсон?
Цэвэлмаа -
Шилжиж очсон юм би, өөрийнхөө бас биенд арай хөнгөн гэж. Ноос угаах үйлдвэр чинь 3 ээлжээр явна, халуун гэж жигтэйхэн, ер нь их хүнд үйлдвэр ш дээ. Хүнд нөхцөлтэй тийм.
Саранцэцэг -
Хүнд нөхцөлтэй болохоор арай нэг ажлынхаа нөхцлийг гайгүй болгох журмаар л тэнд очсон юм байна ш дээ?
Цэвэлмаа -
Тийм, өөрөө шилжиж.
Саранцэцэг -
Тэгээд таныг шилжээд очоод би ажиллая гэхээр шууд л авчих уу?
Цэвэлмаа -
Шууд авна, авна. Авч байгаа юм тэр чинь.
Саранцэцэг -
Та тэгээд тэрэн дээр нь яг ямар цех дээр нь, юу хийдэг байсан?
Цэвэлмаа -
Би одоо яг савхин эдлэлийн тэр одоо яг монгол савхи оёдог тэр дээлэн дээр дээлний юунд очсон.
Саранцэцэг -
Гадаадад бас гаргах уу?
Цэвэлмаа -
Савхин эдлэлийн үйлдвэр чинь нэг хэсэг бас их сайхан явж байсан ш дээ. Улсдаа 1-р ээлжинд тэргүүлээд 3 жил дараалан улсын одоо 1-р ээлжинд юунд байранд ороод л олон баатруудтай, ер нь их сайхан үйлдвэр байсан ш дээ. хонины арьсыг чинь тэр шевретийн үйлдвэрт боловсруулаад, тэгээд дээшээ гараад савхин эдлэл дээр ирээд л, эсгэгдээд л, тэр цамц дээлний тасгууд цүнх, малгай, гэсэн юунд тасгуудад ирнэ. Ер нь их сайхан л даа.
Саранцэцэг -
Таны одоо өмнө ажиллаж байсан үйлдвэрээс савхин эдлэлийн үйлдвэр нь ажлын нөхцлөөр хөнгөн юм байна, цалингийн хувьд?
Цэвэлмаа -
Хөнгөн, хөнгөн. Цалин бол зүгээр сайн. Хийснээрээ л авцгаана тэр нь сайн.
Саранцэцэг -
Аан за. Та тэрэнд яг хэдэн жил ажилласан ?
Цэвэлмаа -
Би 14 жил ажилласан. Савхин эдлэлд.
Саранцэцэг -
Тэгээд тэндээсээ тэтгэвэртээ суусан уу?
Цэвэлмаа -
Тэгсэн.
Саранцэцэг -
Таныг ингээд анх хотод нүүж ирэхэд хотын амьдрал ямархуу байсан бэ? Ер нь та хот гэдгийг яаж ойлгож байсан юм? хөдөөнөөс орж ирэхдээ?
Цэвэлмаа -
Би яахав, нөгөө 2 эгч дээрээ л очно гээд л ирэхгүй юу. Ямрыг нь ч мэдэхгүй. 2 эгч л одоо Улаанбаатар л их сайхан, гэж ойлгоод л тэгээд л 2 эгч дээрээ очно гэж ярьж байгаад л, тэгээд л эгч дээрээ ирж байгаа юм чинь. Тэгээд л хувийнхаа юугаар. Тэгээд л ирээд л нөгөө бага эгчийгээ дагаад л, ноос угаах үйлдвэрт ороод л, тэгээд л тэрэнд одоо хань нөхөртэй, одоо үр хүүхэдтэй одоо болж амьдарч байгаад л тэгээд л биенийхээ байдлыг арай хөнгөлж байна гэж 3 ээлжээр ажиллах гэж их хэцүү л дээ, халуун нөхцөлд. Тэгээд л савхин эдлэлдээ тэгээд л нэг таньдаг хүн мүнтэй яриад л тэгээд л өөрөө орчихсон юм.
Саранцэцэг -
Танд одоо яг энэ хотын амьдрал таалагдаж байна уу, юу нь одоо их хэцүү санагдаж байна, энэ хотод амьдрахад. Юу нь одоо их таатай сайхан санагдаж байна?
Цэвэлмаа -
Өө одоо яахав, багадаа орж ирээд л энд бүх насаараа байсан юм чинь, сайхан л санагдаж байна одоо. Яахав дээ, одоо. Муухай гээд яахав одоо, сайхан л байна. .....Жаахан хаачих, юу гэж яримаар юм бэ /шивэгнэв/
Саранцэцэг -
Заа, хот орж ирэхэд танд ямархуу сэтгэгдэл төрүүлж байв?
Цэвэлмаа -
Өө хот одоо нөгөө Улаанбаатар явна, 2 эгч дээрээ очно гэж сэтгэл их хөөрүү байсан болоод л хот орж ирэхэд сайхан л санагдаж байсан.
Саранцэцэг -
Хотод ер нь машин тэрэг, одоо зам талбай, гудамж талбай, замаар явж байгаа улсууд ер нь ямархуу сэтгэгдэл төрүүлж байсан, хөдөөний улсуудаас юугаараа ялгаатай байсан бэ?
Цэвэлмаа -
Машин тэрэг яахав, цөөхөн. Цөөхөн байсан, автобус ховор машин тэрэг цөөхөн. Зам талбай чөлөөтэй. Байр орон сууц гэж одоо их цөөхөн байсан юм чинь одоо энэ комбинатын энэ комбинатад өссөн болохоор энэ комбинатаа л ярьж байна,
Саранцэцэг -
Аа за, Болно ш дээ
Цэвэлмаа -
Корпус байшин гээд л энэ одоо 2-р, 2 давхар байшингийн чинь тэр чинь л их сайхан харагддаг, тэрнээс өөр өндөр сайхан тийм байшин байдаг ч үгүй байсан, харин бид нар ч одоо ажилд хийж байгаад л энэ байшингуудын хооронд юм уу, одоо тэр цэцэрлэг мод их тарьдаг, харин цэцэрлэг их сайхантай байсан.
Саранцэцэг -
Тэр чинь одоо хүмүүсийг субботник гэдэг юмаар тариулдаг байсан уу?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав, субботникаар чинь бид нар газрыг ухаад, тэгээд модыг нь одоо хаанаас авчирч байсан юм, мэдэхгүй ээ. Мод суулгаад тэр чинь бараг тэгээд өмчлөөд, тэгээд тэр чинь 7 хоног бүгд субботник хийдэг байсан ш дээ. хагас сайн өдөр чинь 2 цагаас гараад л субботник хийгээд л 5 цаг болгоно.
Саранцэцэг -
Тэр субботник гэдэг юмаараа мод тарьдаг, өшөө юу хийдэг юм?
Цэвэлмаа -
Мод тарина, зүлэг суулгана. Тэгээд л хог шороогоо цэвэрлэнэ. 7 хоног бүгд л субботник хийдэг байсан ш дээ.
Саранцэцэг -
Гудамжны хогшороог цэвэрлэдэг юм уу?
Цэвэлмаа -
Тэгэхгүй яахав, замын 2 талын хог шороо цэвэрлэнэ, тэгээд л тэр байшингуудын хооронд тэрийг чинь сад гээд нэрлэдэг, тэрийг чинь ингээд модыг нь ухаад л, мод суулгаад л завсарт нь зүлэг суулгаад л, тэгээд л ажилладаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Аа тэгээд тэрнийхээ төлөө хөлс мөнгө авах уу?
Цэвэлмаа -
Авахгүй авахгүй. Субботник гэдэг юманд мөнгө төгрөг авахгүй. Тэр чинь бөөр ингээд үйлдвэрийн газруудад ингээд хуваагаад өгчихсөн, үйлдвэрүүд чинь тасаг цехүүддээ хуваагаад өгчихсөн, бараг л хүн бүр л нэг мод хариуцаад авчих жишээтэй. Тийм байсан л даа.
Саранцэцэг -
Хотод тэр нийтийн тээврийн хэрэгсэл гэж юу явдаг байсан юм бэ?
Цэвэлмаа -
Үгүй ээ одоо автобус л явж байсан. тэр чинь их ховор ш дээ, тээврийн хэрэгсэл гэж одоо юу байхав дээ.
Саранцэцэг -
Цөөхөн чиглэлд явах уу?
Цэвэлмаа -
Цөөхөн чиглэлд явна ш дээ. Одоо эндээс яваад л одоо юун дээр л үйлдвэр комбинатаас одоо юу билээ дээ, ялалтын тэнд очдог, тэндээс буцдаг, тэгээд л их цөөхөн шугамтай, такси макси ч олддоггүй, унаа унаш гэж олддогүй байсан ш дээ. Тэгэхэд чинь ер нь машин тэрэг гэж олдохгүй.
Саранцэцэг -
За таны одоо тэр ажиллаж байсан үйлдвэрт чинь одоо социализмын үед одоо ямар шинэ технологи нэвтэрч, таны яг ажиллаж байсан үйлдвэрт бол ямар шинэ тоног төхөөрөмж авчирч суулгаад, тэрэн дээр нь та ажиллаж байсан тийм юмнаасаа байвал ярьж өгөхгүй юу?
Цэвэлмаа -
Тэгж их яриад байх тийм юм байхгүй дээ. Ноос угаах үйлдвэрт ажиллаж байхад одоо тэр Оросын тоног төхөөрөмжтэй тэгээд л ноосоо сэгсэрдэг машинтай, угаадаг машинтай, хатаадаг машинтай, тэр багладаг гадаадад гаргахад багладаг, машинтай ийм л байсан үйлдвэр. Хажуугаар нь тийм шинэ тоног төхөөрөмж .., сүүлийн үед харин ноос угаах үйлдвэр шинэ үйлдвэртэй болсон, тэрийг бол би их сайн мэдэхгүй юм. Тэр чинь одоо гар ажиллагааг хөнгөлөөд, машинаар одоо тэр хатаах, сэгсрэх, угаах, хатаахыг чинь машинаар л хийдэг болсон гэсэн би тэр ажиллагааг нь би сайн мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Яг одоо социализмын үед хамгийн гайхамшигтай технологи гэвэл юу байсан бэ, радио телевизор уу, одоо машин уу, одоо онгоц уу, компьютер уу, одоо юу байсан? Хамгийн гайхамшигтай гэж байсан юм нь юу байсан бэ, социализмын үед?
Цэвэлмаа -
Тэгэхэд чинь одоо шугамын радио гэж байсан өшөө юм байхгүй ш дээ.
Саранцэцэг -
Телевизор чинь?
Цэвэлмаа -
Телевизор сүүлд ирсээн, ирсэн.
Саранцэцэг -
Таныг хотод орж ирснээс хойш?
Цэвэлмаа -
Хойш, хойш. Хойш орж ирсэн. Хар телевиз байсан. Тийм хар цагаан. 1600-р манайх чинь хар телевизор авч байсан, тэр чинь хэдэн онд билээ дээ. Эхлээд л гарч байхад нь. Тэгээд л 900 –ийн телевизор гэж нэг жижигхэн гарч байсан, тэгээд тэрэн дээрээс арай жаахан томхон одоо 1600-р л авч байсан юм даа. Арай жаахан томхон тийм хар телевизор гарч байсан, тэр чинь одоо хэдэн онд билээ дээ. Мартчих юм, тэгээд л тэр чинь нэг сайхан юм болж байгаа юм чинь.
Саранцэцэг -
Телевизор бол хачин сайхан байсан биз?
Цэвэлмаа -
Тэгэхгүй яахав, хачин сайхан байна ш дээ, ёстой. Шугамын радио л явна, за нэг хөгжим, мөгжим байгаа ч үгүй байхаа, тийм юм сонирхдоггүй байсан байх.
Саранцэцэг -
Телевизийн суваг муваг чинь юу байсан юм б дээ, үндэсний телевизийн суваг, Оросын суваг байдаг уу?
Цэвэлмаа -
Ганц үндэсний суваг ш дээ, Оросынх одоо сүүлдээ л гарсан байх. Заа мэдэхгүй ээ, ер нь. Мартчихаад байна, одоо тэрийг.
Саранцэцэг -
Заа, за би одоо таниас нэг асуулт асууя. Таны амьдралд одоо гүнээр нөлөөлсөн тийм үйл явдал байдаг уу ? Тэр одоо ямар үйл явдал юм бэ?
Цэвэлмаа -
Үгүй ээ одоо яахав дээ, би чинь одоо анх эхлээд л би одоо 8 нас хүрээд л сургуульд орох байсныг манай ээж аав өгөөгүй, одоо миний хамгийн хамгийн хүнд юм миний амьдралыг тэгээд л нөлөөлчихсөн байхгүй юу. Би одоо тэрийгээ мэдэлгүй яахав дээ, 8 нас хүрчихсэн юм чинь, 2 жил ингээд сургуулиар нэрс ирэхээр манай ялангуяа манай ээж ингээд л морио унаад л яваад л ...Би хамгийнхаа бага охиныг сургуульд өгөхгүй, гээд л ингээд л намайг чөлөөлж авч байсан, тэгэхэд би тэгэхдээ одоо бас сайхан л санагдаж байсан юм байлгүй. Сүүл сүүлдээ бодоход одоо манай энэ аав намайг тэгж одоо бүх амьдралыг минь яачихаж байгаа юм чинь. Тэгээд тэгэхэд би сургуульд, сургуулиар явсан бол би бас ямар нэгэн мэргэжилтэй болоод бас арай хөнгөн ажил хийж амьдралтай болох ч байсан юм уу, би одоо хэр нь тэгж харамсдаг юм даа. Дээр үеийн улсууд ч одоо тийм л их хачин байсан юм байлгүй.
Саранцэцэг -
Аав чинь одоо бас л адилхан сургуульд явуулъя гэж зүтгээгүй л байж дээ?
Цэвэлмаа -
Зүтгээгүй л байна. Ялангуяа ээж тэгээд намайг чөлөөлөөд авч байсан. Ээж тэгээгүй бол аав бас яах байсан юм мэдэхгүй. Гэхдээ би хамгийн олон хүүхдийн отгон гээд эрх дураараа өссөн л дөө. Тэрийгээ би мэдэж байгаа.
Саранцэцэг -
Аа танай тэр хот айлын юунуудаас айлуудаас ойр орчмын байсан айлуудаас хүүхдээ тэгж авч үлдсэн айлууд олон уу?
Цэвэлмаа -
Олон, олон. Сургуульд явсан хүүхэд ер нь цөөхөн байсан. Тэгэхэд, одоо бодоход ер нь. Ихэнх нь тэгээд л миний үеийн миний чацуутангууд одоо тоглож, өссөн тэр хүүхдүүд чинь ихэнх нь л сургуульд яваагүй. Над шиг улсууд зөндөө байгаа. Одоо тэгээд зарим нь байна, зарим нь байхгүй. Үхэж үрэгдээд одоо миний үеийн улсууд одоо тэр үеийнхээс цөөхөн болчихсон юм шиг байнаа, одоо хөдөөд ч гэсэн, энд ч гэсэн.
Саранцэцэг -
Аа сургуульд явуулах хүүхдийн нэрс, тэр баг сумаас шууд ирнэ биз? Тэрийг сургуульд оруул гэж..
Цэвэлмаа -
Тийм, тэгдэг юм байлээ. Тэгээд л ирэхээр чинь ...Өө хүүхдээ өгөхгүй ээ гээд л. Манай ээж чинь бүр тэр багийн даргаасаа өгсүүлээд л, тэгээд л явж байсан юм байлгүй тэр морь унаад л явдаг. Тэгээд л би сургуульд очдоггүй л байсан. Тэгээд би хөдөө байхдаа 20 хүртлээ ч бас арай ч бас нэрээ бичиж чадахааргүй нэг 14 хоног би нэг багийн бүлгэм гэж нэг хүнээр юм заалгаж, бас овоо юм сурчихсан, бас намайг их сайн сурсан гээд 14 хоног ингээд юм зааж байгаа байхгүй юу. Бүлгэм гэдэг юм, тэгээд тэрийгээ 14 хоног юм заачихаад, одоо нэг хэдэн юмаар ч шалгасан юм хэнмэдэхэв, шалгаад намайг бүр онц сурсан гээд тайлагдлаа гээд тийм үнэмлэх өгч байсан юм, тэгсэн ш дээ их сонин/инээв/. Тэгээд тэгж ирчихээд би одоо ингээд тэр чинь бас хичээл ном заана ш дээ, үйлдвэрийн нөгөө юунд, тэгэхэд би хүнтэй адил ингээд гүйцэд бичиж чадахгүй, тэгээд би бас нэг курсэнд суугаад овоо дээр болсон. Нээрээ хүнийг алж байгаа юм шүү, тиймээ. Ээж аав нээрээ.
Саранцэцэг -
Таны амьдралд ер бусын, бусдаас онцгой гэдэг тийм зүйл байна уу?
Цэвэлмаа -
Тийм юм байхгүй. Тийм юм байхгүй дээ, одоо тэгээд. Бусдын л ижил. Яахав тэгээд л.
Саранцэцэг -
Та ер нь сүсэг бишрэлтэй юу?
Цэвэлмаа -
Заа нэг дунд зэрэгт л явдаг юм даа. Тийм.
Саранцэцэг -
Монголд ер нь шашин шүтлэг яаж өөрчлөгдөж байнаа, таны залуу бага байх үеэс одоог ингээд харж байхад.?
Цэвэлмаа -
Өө одоо энэ шүтлэг их болж байна ш дээ. Хүмсүүд их шүтэж байна, их болж байна. Ном хэвлэлээр зурагтаар энэ одоо юугаар чинь ер нь их болж байна нэг үеэ бодвол тийм мэдэхгүй байсан одоо тэгээд тийм юм их дэлгэрч байна ш дээ одоо тэгээд тэрэнд одоо улсууд их автаж байна.
Саранцэцэг -
Гадны шашны урсгал хүртэл ингээд телевизээр гараад л сурталчлаад л байх юм байна ш дээ, та тэрийг юу гэж боддог вэ?
Цэвэлмаа -
Өө тэрийг би миний хувьд бол би тэрнийг сонирхдоггүй. За яахав одоо өдий өндөр насалчихаад одоо гэрт бол одоо нэг зул асаах үедээ асаачихдаг, нэг сан тавьж арц уугиулах үедээ бол тэр шүтлэгийг бол би нээх сонирхдоггүй яахав тэгээд нэг насныхаа юугаар тэгээд л гандан гарвал нэг гараад л хийморийн сан, ман тавиулах жишээтэй, тийм л байдаг юм.
Саранцэцэг -
Төрд ер нь шашин шүтлэг нөлөөлдөг үү? Та тэрийг тэгж бодож байсан уу?
Цэвэлмаа -
Ёстой мэдэхгүй, тэрийг бол би мэдэхгүй юм байна.
Саранцэцэг -
Социализмын үед чинь энэ шашин, шүтлэгийг шүтэх эрх чинь хязгаарлагдмал байсан биз дээ?
Цэвэлмаа -
Хязгаарласан байлгүй яахав. Өө тэр тэгэхгүй яахав дээ.
Саранцэцэг -
Одоогийнх шиг ингээд л бурхан шашнаа ил ингээд л тавьчихаад л, ном судар тавьчихаад л, ламаар ном уншуулаад л, гандан хийд яваад л тэгдэг байсан юм уу?
Цэвэлмаа -
Байхгүй, байхгүй тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Энэ хотод байдаг гандан чинь ажилладаг байсан уу? Лам хувраг байсан юм уу, тэрэн дотор?
Цэвэлмаа -
Байсан, тэгэхдээ л бага хэмжээний. Хурал ном хурдаг үедээ хурж л байсан юм байх даа. Би ер нь тэгж ажил хийж байхад ер нь тэгж очдоггүй дээ. тэгж очиж явж байх зав ч болдоггүй би чинь тэгээд өшөө хүүхэд харах хүн байхгүй, нөхөртэйгээ хоёулаа хэдэн хүүхдээ ээлжээр харж нэг нь өдөр ажиллавал нөгөөх нь шөнө ажиллана. Тэгээд ээлжээр хардаг, бараг л гадаа өлгийтэй хүүхдээ ингэж зөрж л бие биендээ өгч л авч л ингэж л хүнд нөхцөлтэй л ажиллаж байсан даа.
Саранцэцэг -
Таны нөхөр ямар ажил хийдэг, хэн гэдэг хүн байв?
Цэвэлмаа -
Өө манай нөхөр үйлдвэрийн цахилгаанчин хийдэг, Цэвэгсүрэн гэдэг хүн байсан.
Саранцэцэг -
Тантай хамт нэг үйлдвэрт ажилладаг байсан уу?
Цэвэлмаа -
Тийм, ноос угаах үйлдвэрт ажиллаж байсан. Тэгэхдээ нөгөө норм хийдэггүй болохоор надаас илүү завтай байдаг юм, их ажил гарсан үедээ ажилтай, цахилгааны талын ажил гарахгүй бол нэг цаашаа наашаагаа тийм жишээтэй байсан.
Саранцэцэг -
Аа тэгээд хоёулаа ээлжээр?
Цэвэлмаа -
Ээлжээр хоёулаа хүүхдээ харна ш дээ.
Саранцэцэг -
Тэр үед чинь хүүхдээ хэдэн наснаас нь цэцэрлэгт авдаг байсан юм?
Цэвэлмаа -
Яахав, яслид 6 сараас дээшээ, 1 наснаас дээшээ өгнө. Тэгээд л яслид өгөхөөр чинь тэр чинь бас тэгээд л тэр бүгд таарч явахгүй ээ, тэгээд л багадаа нүд нь өвдөнө, чацга алдана, тэгээд л голцуу ээлжээр харж байх нь л арай дээр юм шиг санагддаг байсан. Голцуу л ээлжээр хараад л тэгээд л явдаг юм.
Саранцэцэг -
Та ингээд бага байхдаа юу яадаг байсан уу, жүжиг мүжиг кино мино үзэж байсан уу?
Цэвэлмаа -
Өө тэрийг чинь үзэх зав чөлөө байхгүй
Саранцэцэг -
Бага байхдаа, хөдөө байхдаа?
Цэвэлмаа -
Хөдөө ямар юм тийм юм байдаг ёстой тийм юм байхгүй.
Саранцэцэг -
Баг суман дээр тийм юм ирдэггүй юм уу?
Цэвэлмаа -
Сум руу ч явдаггүй байсан юм чинь. Бүүр яг хөдөө, хөдөө уулан дээр хэдэн малаа л хариулахаас ер нь тийм сум мум руу сургууль соёлд яваагүй болохдээр сум мум руу очиж кино мино үзэх тийм юм байдаг ч үгүй байсан байх, мэдэхгүй байна би.
Саранцэцэг -
Үйлдвэрт ажиллаж байхдаа тэр үйлдвэрийн улсуудыг шагнаж урамшуулдаг ш дээ, ямар журмаар шагнадаг юм, танил тал мал харгалзах уу?
Цэвэлмаа -
Тэгэхгүй ээ, юу гэж тэгэх вэ. Тэр чинь үйлдвэрийн ажилчид чинь ёстой яг л одоо өнөөдөр одоо хичнээн тонны хичнээн тооны юм хийнэ тэрийгий чинь өдөр тутам тэрийг чинь норм төлөвлөгөө нь гарчихна, яг л хийснээрээ л шагнал урамшлаа авбал авна, тэр чинь тэгээд одоо норм төлөвлөгөгөө биелүүлээгүй бол тэр улсууд чинь бас зохих ёсны шийтгэл юутай оногдоно. Чанга шүү дээ, ер нь. Сайхан ш дээ. ер нь.
Саранцэцэг -
Хурал зөвлөгөөн дээр яах уу, шүүмжлүүлэх үү?
Цэвэлмаа -
Шүүмжлүүлнэ ш дээ.
Саранцэцэг -
Цалингаасаа хасуулах уу?
Цэвэлмаа -
Цалингаасаа хасуулах ч одоо хаашаа юм б дээ, тэгээд л нэр одоо ингээд л сонсгол энэ тэр дээр сонсгол гээд л үйлдвэрийн энэ а ээлж гээд л өдрийн ээлж шөнийн ээлж гээд л яах чинь улсууд дотор ...За тэддүгээр тасгийн тэр төлөвлөгөө нормоо биелүүлээгүй гээд л нэр гарах чинь тэгээд л тэр чинь шийтгэл ш дээ. тэгээд аягүй бол самбар мамбар дээр бичигдсэн ч байх шиг, сайныг нь сайнаар мууг нь муугаар ер нь одоо бодоход сайхан л байж дээ гэж боддог юм ш дээ, би ер нь.
Саранцэцэг -
Монголд анх хувьчлалыг яаж зарласан юм бэ, монголчуудын амьдралд хувьчлал нөлөөлсөн үү?
Цэвэлмаа -
Хувьчлал нөлөөлсөн ш дээ. Одоо миний л бодлоор бол энэ орон сууц хувьчлана гэдэг чинь над их сайхан санагдаж байгаа ш дээ.
Саранцэцэг -
Орон сууцыг хүн болгонд сууж байгаа сууж байгаа сууцыг нь хувьчлаад өгчихсөн ш дээ?
Цэвэлмаа -
За тэр бол над сайхан санагдаж байгаа ш дээ.
Саранцэцэг -
Малчид бол малаа хувьчлаад авчихсан,?
Цэвэлмаа -
Тийм, малаа хувьчлаад авчихсан.
Саранцэцэг -
Зарим улсууд ингээд үйлдвэрийн газар энэ тэр хувьчлаад авчихсан ш дээ? тэр ямар улсууд хувьчлаад авчихав?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав, тэр одоо аа мэдэхгүй, одоо ямар улс юм. Би ер нь энэ том том юм ёстой мэдэхгүй юм. Ер нь тэр хувьчлагдсан юмнууд чинь энэ газар шороо, мороо гэдэг чинь, хаашаа ч юм мэдэхгүй.
Саранцэцэг -
Нэг айлуудаар их хувьчлал, бага хувьчлал гээд л нэг тасалбар тараагаад байв даа, тэрийг авав уу та?
Цэвэлмаа -
Тийм, тэрийг авсан. Одоо зуны байшин тийм хувьчлалтай, одоо энэ байр ч бол одоо яахав дээ, зуны байшинг бол одоо яахав хувьчлаад, хэмжээ дамжаагаар нь хувьчлаад өгчихсөн л байгаа л даа, тэр бол яахав, хувийн л юм. тийм.
Саранцэцэг -
Тэр нэг цэнхэр, ягаан тасалбар тараагаад л үйлдвэрийн газар тэрийгээ аваачиж өгөөд л тэндээс нь ашиг юм авна гээд л, хүмсүүд чинь цэнхэр ягаан тасалбараа үйлдвэрт өгөөд байсан ш дээ?
Цэвэлмаа -
Өө тэгэлгүй яахав, өгсөн өгсөн, тийм.
Саранцэцэг -
Танайх тийм юмаа хааш нь өгсөн?
Цэвэлмаа -
Манайх өгч байж байгаад тэрийг чинь тэгээд л хэдэн цаас болгоод л авчихсан ш дээ.
Саранцэцэг -
Зүгээр зарчихсан хэрэг үү?
Цэвэлмаа -
Зараагүй тэр чинь одоо ямар газар билээ өгөөд л “Савхин эдлэлийн үйлдвэр”-ийн ашиг гээд хэдийг өглөө нэг 100 гаран мянган цаас авлуу яалаа, хүүхдүүдийнхийгээ ч гэсэн өөрийнхийгөө ч гэсэн аль тэр үед нь тэгээд л авчихсан ш дээ.
Саранцэцэг -
Өө тийм үү, нэг л удаа авсан юм уу?
Цэвэлмаа -
Нэг л удаа авсан, тийм.
Саранцэцэг -
Цаашаа аваагүй?
Цэвэлмаа -
Аваагүй, аваагүй. Нэг л удаа өгдөг биз дээ, ер нь? Мэдэхгүй ээ, тэрийг би мэдэх ч үгүй байна.
Саранцэцэг -
Танайх бол тэр Савхин эдлэлийн.., ажиллаж байсан Савхин эдлэлийнхээ үйлдвэрт өгсөн юм байна тээ?
Цэвэлмаа -
Тийм,
Саранцэцэг -
Одоо тэр үйлдвэр чинь байдаг юм уу, ажилладаг юм уу?
Цэвэлмаа -
Одоо үйлдвэр бараг ажиллаагүй гэсээн. Бас хүн авчихсан гэсэн, тэгээд л манай үйлдвэр бол яахав цагаан сараас урд нэг эмэгтэй нь 55-с дээш, эрэгтэй нь 60-аас дээш нэг цугладаг юм. Савхин эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан улс.
Саранцэцэг -
Аа ахмад ажилтнууд уу?
Цэвэлмаа -
Тийм, жилд нэг, цагаан сараас урд. Тэгээд л нэг яахав, цуглаад л хамт олонтойгоо уулзах юм даа, уулзаад л тэгээд л таарах юм. Одоо тэр үед би одоо үйлдвэрийн газраар ажилласан болохоор тэр үед үйлдвэрийн газрууд их сайхан байсан дөө. Өө ёстой сайхан байсан. Одоо тийм ажиллаж байгаа үйлдвэр ч алга, ажилд орох гэж байгаа хүн ч байдаггүй юм уу, хаашаа юм. Би ёстой учрыг нь олохгүй юм. Одоо их л сонин санагдах юм байна ш дээ, одоо. Мэдэхгүй ёстой.
Саранцэцэг -
Тэр хувьчлал чинь одоо хүйсийн ялгаатай малгаатай нөлөөлсөн юм байдаг юм бол уу? Эрэгтэй эмэгтэй улсууд хувьчлалд адилхан л нөлөөлөгдсөн гэж бодож байна уу?
Цэвэлмаа -
Тэгдэг л байх даа, би одоо хэлж мэдэхгүй юмаа.
Саранцэцэг -
Танайх бол одоо хэдэн өрөө сууцтай байж байгаад, тэрийгээ хувьчилж авсан бэ? Тэрүүгээрээ ямар ашигтай байна, танд? Өөрийнхөө хувийн юм болгоод авчихсан болохоор яаж байна, та тэрийгээ?
Цэвэлмаа -
Үгүй ээ, яахав, яахав одоо бид нарын хувьд бол одоо хувь хөрөнгө гэдэг чинь одоо тэр л байна л даа. Одоо өшөө юм алга. Тийм.
Саранцэцэг -
Үл хөдлөх хөрөнгө болж.., Тэрийгээ барьцаалах хөрөнгө болгоод банкнаас зээл авч болдог тиймээ?
Цэвэлмаа -
Тийм,тийм.
Саранцэцэг -
Тэрнээс биш та одоо цахилгааны мөнгө, одоо орон сууцны мөнгө гээд өгдөг юмаа бол өгч л байгаа биз дээ?
Цэвэлмаа -
Өгөлгүй яахав. Өгнө ш дээ. өгнө.
Саранцэцэг -
Миний юм гээд 4 тал ханаа бариад яваад өгч чадахгүй мөртлөө яахав ямар ч гэсэн арилжаанд орчихсон тээ, зээл мээл авч болдог, барьцаалаад хөрөнгөө үлдээчихдэг.., тэрүүгээрээ ашигтай болж байна уу, тээ?
Цэвэлмаа -
Тийм, нэг хөрөнгө л юм даа тээ.
Саранцэцэг -
Монголд нэг ардчилсан хөдөлгөөн гарлаа даа, тээ. Та тэр ардчилалын үеэр юу хийж байсан бэ?
Цэвэлмаа -
Ардчилалын үеэр би тэтгэвэртээ гарчихсан л байсан даа.
Саранцэцэг -
Өө гэртээ тэтгэвэртээ сууж байсан юм уу. Та тэр мэрийг сонирхож үзэв үү, цуглаан муглааныг яаж сонирхож байв?
Цэвэлмаа -
Би ер нь ардчилалыг дэмждэг юм ш дээ, ер нь. Яахав зүгээр цуглаан, муглаанд нь явдаггүй тэгэхдээ бол ардчилал бол ер нь надад би бол ардчилалыг дэмждэг ер нь.
Саранцэцэг -
Ардчилал ер нь хүмүүст ямар сайн юм өгөв?
Цэвэлмаа -
Ардчилал бол яахав, ер нь тэгээд одооны энэ жишээ нь орон сууц хувьчиллаа, мал аж ахуй хувьчиллаа, тэгээд л чөлөөтэй болголоо. Ер нь би бол ардчилалыг дэмждэг ер нь ардчилалыг. Ардчилал чинь ернь сайхан л санагддаг.
Саранцэцэг -
Хүйсийн ялгаатай нөлөөлсөн үү, ардчилал хүмүүст? Эрэгтэй, эмэгтэй гэж ялгаж нөлөөлсөн үү?
Цэвэлмаа -
Үгүй байхаа, мэдэхгүй юм тэрийг.
Саранцэцэг -
Яг одоо ардчилалын үеэр таны амьдрал ямархуу байсан бэ? Тэгээд дараа нь ардчилал нөлөөлснөөр яаж өөрчлөгдсөн бэ?
Цэвэлмаа -
Өө ер нь ёстой шал өөрчлөгдсөн ш дээ. Ардчилал эхлээд л одоо тэгээд нэг хэсэг их л хэцүү болсон, дэлгүүр хоршоо нь хоосон болсон. Их л айхтар болох шиг л санагдсан. Тэгээд л дорхноо зүгээр ёстой сайхан болчих шиг л санагдаад байгаа ш дээ.
Саранцэцэг -
Аа тэр нэг хэсэг хэцүү байсан үеийнхээ талаар та ярихгүй юу? Яг юугаараа хэцүү байсан юм?
Цэвэлмаа -
Тэгэхэд чинь яг хүнийхээ тоогоор ингээд л бүх юм яасан, будаа гурил юу чинь хүнийхээ тоогоор өгдөг. Цөөхөн бүлтэй айл чинь одоо би бол одоо цөөхөн ам бүлтэй байхад тэгэхэд чинь 2 хүүхэдтэй байсан, талх нь хүрэхгүй, гурил будаа нь хүрэхгүй, нэг хэсэг аягүй хэцүү байсан, тэр үед 1 жилийн хугацаанд. Байхаа тэр чинь, жил болсон уу, болоогүй юу. Тэгэхэд их л хэцүү л байсан, тэгээд л харин сүүлдээ дорхноо л их сайхан болчихсон ш дээ. ер нь.
Саранцэцэг -
Хүмсүүд ер социализмын үед гадаад орнуудтай харьцаж чаддаг байсан уу?
Цэвэлмаа -
Үгүй ээ одоо нөгөө хийж байгаа ажлаа болохоор л одоо тийм оронтой гэрээтэй ийм оронтой гэрээтэй гээд л байдаг байсан, тэгэхээр одоо харьцаж л байсан байх даа, би ч одоо үнэндээ тэрийг мэдэхгүй юмаа, тэрийг нь. Одоо ер нь.
Саранцэцэг -
Манай монгол орон чинь социалист орон байсан тэгээд социалист орнуудтай л ихэвчлэн голдуу харьцдаг тийшээ явж очдог, ажил төрлийн шугамаар ч бай, аялал жуулчлалаар ч бай, голдуу л социалист орнууд руу явдаг байсан байх, тиймээ?
Цэвэлмаа -
Тийм,тийм байхаа.
Саранцэцэг -
Одоо энэ ардчилалын үеэр чинь одоо хэн дуртай хаашаа явна л гэвэл тийшээ явдаг болсон байна ш дээ?
Цэвэлмаа -
Харин тийм тэр чинь одоо чөлөөтэй болчихсон л доо. Харин тэгээд л явдаг чадалтай явах аргаа олсон улсууд бол юу л бол юу хийгээд л болж л байна одоо тэгээд.
Саранцэцэг -
Ардчилалын одоо хөдөлгөөн Монголд үүссэнээс хойш төрийн бус байгууллагууд Монголд зөндөө бий болсон. Энэ талаар юм мэдэх үү? Төрийн бус байгууллагуудтай та харьцаж байв уу?
Цэвэлмаа -
Харьцаагүй ээ, би одоо тийм юм яахгүй ш дээ.
Саранцэцэг -
Алга уу, тээ? Та ер нь нутагтаа хамгийн сүүлд ер нь хэзээ явсан бэ?
Цэвэлмаа -
Би чинь..., /бодов/ хэзээ билээ. 99 онд явсан.
Саранцэцэг -
Та чинь Ховдод төрсөн ш дээ, тээ. Өө 99 онд явсан уу? Таны бага байх үед хөдөөд байсан байгаль орчин, нутаг юм чинь хэр өөрчлөгдсөн бэ?
Цэвэлмаа -
Үгүй яахав, газар шороо, уул ус, хад чулуу бол хэвээрээ л байх юм байналээ. Тэгэхдээ өөр болсон байналээ, хүн амьтан их цөөхөрсөн, миний байсан багын тэр юунаас шал өөр л санагддаг юм байналээ. Тэгэхдээ яахав газар шороо нутаг уул ус бол хэвээрээ л байх юм, тэгэхдээ нөгөө таньдаг хүн ч байхгүй ээ, айлууд цөөхөн, мал цөөхөн тийм л болчихсон юм байналээ. Тэрнээс хойш юу болж байгаа юм, одоо бол харин мал нь овоо өсөөд байгаа сураг байх юм. Нэг хэсэг мал их цөөхөн болчихсон юм байналээ, хөдөө бол.
Саранцэцэг -
Одоо чинь манай Монгол улс 40 сая малтай боллоо гээд яриад байсан?
Цэвэлмаа -
Тийм, одоо. 40 гаран. 42,43 сая малтай боллооо гэсэн. Мал нь их л дуулдаад байна ш дээ.
Саранцэцэг -
Танай нутагт ер нь газар усны нэр өөрчлөгдсөн үү?
Цэвэлмаа -
Үгүй, үгүй байхаа. Өөрчлөгдөөгүй.
Саранцэцэг -
Танай нутагт тэр их байдаг их сайхан, сайхан газрууд чинь одоо яг тэр хэвээрээ хадгалагдаж үлдэж чадсан уу?
Цэвэлмаа -
Чадаж байгаа, чадаж байгаа. Тийм. Одоо тэр агуйтай “3 цэнхэр” гээд л 3 цэнхэр байна, одоо тэр Гоогийн нуруу гээд л миний байсан их сайхан уул, нуруу гээд л байдаг, тэр ч нэг их гарахгүй юмаа. Тэгээд л лав л 3 цэнхэрийн агуй 3 цэнхэр гээд яригдах юм, зурагтаар ч их гарах юм.
Саранцэцэг -
Та тэнд их ойрхон байв уу, төрсөн газар чинь?
Цэвэлмаа -
Ойрхон, ойрхон. Тэгэхдээ яг тэнд биш, тэгэхдээ ойрхон. Манай сум дотьор байгаа юм чинь. Гоогийн хажууд.
Саранцэцэг -
Тийм үү, одоо тэр таны байх үеийн сумын төв, одоогийн сумын төв хоёр ямар ялгаатай байна? Тэр сүүлд очоод харахад сумын төв нь?
Цэвэлмаа -
Өө шал өөр. Би тэр тавин хэдэн онд чинь ер нь их жаахан цөөхөн л бага л байсан чинь одоо сүүлдээ тэгээд аягүй сайхан өргөжсөн юм билээ, аягүй томорсон юм байналээ. Тэгээд мод чулуу тариад л, сайхан л болчихсон юм билээ ш дээ.
Саранцэцэг -
Таны бага байх үед чинь дэлгүүр хоршоо гэж юм байсан уу?
Цэвэлмаа -
Ёстой мэдэхгүй, би тэрийг ер мартсан байх, бага зэрэг байсан л байх даа.
Саранцэцэг -
За тэгвэл таныг хотод ирсний дараа дэлгүүрт байдаг бараа одоотой харьцуулж байхад ер нь ямар байдаг вэ? Одоо энэ хотын? Одоо та хотод орж ирснээс хойш дэлгүүрүүдэд ямар ямар бараа байдаг байсан бэ? Гэтэл одоо дэлгүүрүүдэд ямар бараа хэр хэмжээтэй байна, тэр талаар ялгаатай тал байна уу, төсөөтэй тал юу байна? Өшөө чанар нь муудсан уу, сайдсан уу? Тэр талаараа ярихгүй юу.
Цэвэлмаа -
Ялгаатай байлгүй яахав, би ч хотод орж ирээд нэг үеийн өөртөө таарах юм авъя гэхнээ л олддоггүй бүр хэцүү л байсан, одоо бол хөөе ёстой шал өөр бололгүй яахав, одоо бол ёстой байхгүй юм гэж байхгүй, юу л бол бараа байна ш дээ.
Саранцэцэг -
Тэр үед чинь монголчууд гадаадын барааг хаанаас яаж олж авдаг байсан юм бэ?
Цэвэлмаа -
Мэдэхгүй, бид орос дэлгүүрт орно гээд, тэр чинь хааяа нэг л ордог, тэгэхэд чинь Оросын юмыг чинь тэгж авдаг байсан, өөр одоо.., орос бараа орос дэлгүүрт орно гэж л өөртөө таарсан нэг арай гайгүй, чанартай юм л авдаг байснаас бусад нь бол Монголын л бараа байсан юм уу, одоо юу байсан юм. бараа тун ховор байсан. Энэ гутал авъя, ботинк авъя гэхэд чинь таарах юм байдаггүй тэгээд л тийм л байсан даа.
Саранцэцэг -
Тэр зах гэж юм ажилладаг байсан юм уу?
Цэвэлмаа -
Зах байсан.
Саранцэцэг -
Зах дээр чинь тэгээд ямар юм зардаг юм?
Цэвэлмаа -
Зах ч одоо ...,
Саранцэцэг -
Дэлгүүрт байгаа үнэнээс дээр байдаг юм уу, доор байдаг юм уу, тэр бараанууд чинь зах дээр?
Цэвэлмаа -
Үгүй ээ, дэлгүүрээс арай үнэтэй ч байсан юм уу, ёстой мэдэхгүй. Захаар одоо нэг их ч явдаггүй, явах чөлөө ч байдаггүй л байсан байх даа, тэгээд. Хааяа нэг явдаг л байсан, сонирхдог л байсан. Тэгээд одоог бодоход юу ч биш л байж дээ. Захаас юм авч байсан юм уу, би мэдэхгүй. Одоо ер нь мартжээ, ер нь. Мэдэхгүй юм байна, тэрийг.
Саранцэцэг -
Гадаадын улсууд одоо жишээлбэл, манайд чинь оросууд их байсан, Оросын дэлгүүрүүд гэж байсан, оросын дэлгүүрт чинь монгол улсуудыг оруулдаг байсан юм уу?
Цэвэлмаа -
Оруулахгүй, бүр ордог хүнийг дагаж ордог. Оруулдаггүй байсан ёстой.
Саранцэцэг -
Ямар хүмсүүд нь ордог байсан?
Цэвэлмаа -
Мэдэхгүй тийм нэг паспорт , маспорт пропуск /эрхийн бичиг/-тай хүн л ордог байсан юм уу, хаашаа юм. Би л хувьдаа бол хүн дагаж л нэг яадаг.
Саранцэцэг -
Хүн болгон өдөр бүр ороод чөлөөтэй юмаа авчихдаггүй л байж?
Цэвэлмаа -
Чадахгүй, чадахгүй тэгж. Би бүр ингээд чөлөө заваа харж байгаад л хүн дагаж ороод л өөртөө хэрэгцээтэй юмаа авахаараа л баярладаг байсан тэр үед ёстой.
Саранцэцэг -
Одоо та хэдэн хүүхэд төрүүлсэн билээ?
Цэвэлмаа -
Би 6,
Саранцэцэг -
6 хүүхэд төрүүлснээс бүгдээрээ сургууль соёлоор дамжсан уу ?
Цэвэлмаа -
Аан бүгдээрээ.
Саранцэцэг -
Гадаад дотоодод сурч төгссөн хүүхэд бий юу?
Цэвэлмаа -
Байхгүй ээ, байхгүй. Энчээ тэгээд бүгдийг нь л 10 жилийн боловсролтой болгосон. Сургууль соёлоор ч яасан юм байхгүй, тэгээд ажил хийх нь хийгээд тэгээд л байж байгаа. Ажилчин хүний хүүхэд чинь тэгээд ажлаа дагаад л явчих юм байлээ ш дээ.
Саранцэцэг -
Дээр үед чинь нэг монголчууд чинь хүмсүүдээ одоо гэр бүлийн хүмсүүдээ дурсдаг арга барил нь ил тавьдаг барьдаг гээд л оршуулгаа нэг уламжлалт аргаар оршуулдаг байсан даа, та тэр талаар мэдэж байна уу?
Цэвэлмаа -
Хөдөө байхад бол ёстой бүгдийг нь л ил задгай тавьж байсан ш дээ. Хөдөө байхыгээ л мэднэ, энд бол ил тавьж байхыг нь мэдэхгүй. Байхгүй. Хөдөө бол ингээд л дулааны цагт бол дандаа хөдөө тавьчихаж байгаа юм чинь, ингээд дорхноо л алга болчихно. Миний мэдэх л лав 2 удаа тийм хүн харсан, өвөл болохоор одоо нохой, шувуу идэж чаддаггүй юм уу хаашаа юм, өвөлжингөө л нэг хар толгойтой, хонь хэвтэж байгаа юм шиг тийм янзтай тэгээд л харагдаад л байсан. Хажуугаар нь бид нар хонь мал хариулаад л, тэгээд яг хажууд нь очиж чадахгүй, нэг тиймэрхүү айгаад л нэг холхноос хараад л, хар толгойтой хонь хэвтэж байгаа юм шиг л үс чинь хар болоод л, ургаад л байдаг юм билээ, тэгээд л. Бие нь цагаан болчихсон тийм хүн харагдаад байдаг л байсан. Айгаад л бид нар тийм байдаг байсан.
Саранцэцэг -
Тэр чинь тэгээд юм хум бүтээхгүй юу?
Цэвэлмаа -
Яахав нэг даавуугаар бүтээсэн л байх, тэгээд тэр чинь салхи, малхи хийсгээд л аваад л явчихдаг байхгүй юу, бие нь цав цагаан болчихсон тийм хүн байгаад л байдаг байсан. Тэгээд л яс, үс нь энд тэнд хөглөөд л тийм байсан ш дээ, хөдөө. Тавьдаг газар гээд л тийм тусгай тусгай газартай
Саранцэцэг -
Нөгөө чулуу дэрлүүлээд л хүн явдаггүй газар л..,?
Цэвэлмаа -
Тийм, урагшаа харсан тийм нэг жаахан ээвэрдүү тийм хонхордуу газар тийм хүн тавьдаг газар гээд нэртэй, тийм л байдаг байсан. Сүүлдээ харин намайг наашаа явснаас хойшоо тэр хүн тавьдаг газар гээд тэгж ухаж, барьж хийдэг болчихсон байсан. Тэрийг нь би сайн мэдэхгүй юм.
Саранцэцэг -
Аан нөгөө хөшөө юм босгоод ?
Цэвэлмаа -
Тийм, бүр нэг тийм газар тай болчихсон юм байналээ. Нүх ухаж байгаад тэгээд болгоод, жаахан хөшөө мөшөө шиг юм хийгээд таних тэмдэггаргачихдаг юм гэсэн,
Саранцэцэг -
Аа нэг сүүлд чинь яриад байгаа тэр чандарладаг.., ?
Цэвэлмаа -
Чандарладаг чинь одоо тэр сүүлийн үед тувтан тийм юм байгаа ш дээ. Хөдөө одоо тийм юм байдаг юм уу, үгүй юу бүү мэд. Чандарлах гэж.
Саранцэцэг -
Заа, за. Таны бага нас бусад хүүхдүүдийнхээс ямар ялгаатай байсан бэ?
Цэвэлмаа -
Одоо дээр үеийн хүүхдүүд одооны хүүхдүүд үү.
Саранцэцэг -
Үгүй ээ, одоо таны бага байх үеийн бага насны амьдрал байна ш дээ, тэр үед одоо бусад хүүхдүүдийнхээс ялгаатай тийм амьдрал байсан уу?
Цэвэлмаа -
За юу яримаар юм б дээ/шивэгнэв/
Саранцэцэг -
Таны амьдралын туршид хүүхэд багачуудын амьдралд ямар өөрчлөлт оров оо? Таны бага байх үеийн хүүхэд нас, одоо байгаа үеийн хүүхэд нас ер нь ямар ялгаатай байна?
Цэвэлмаа -
Өө, ёстой шал өөр бологүй яахав дээ. Бидний үед бага байхад бол одоо зүгээр ээж, аавынхаа бараг харсан харцаар байж хүмүүжсэн байхгүй юу. Одоо ер нь ёстой юу гэх юм б дээ, ёстой бос гэвэл босоод суу гэвэл сугаад. Их л тийм л байсан. Одоо тэр үеийг бодоход одооны хүүхдүүд чинь ер нь одоо шал өөр. Эрх дураараа. Өмсөх зүүхээсээ өгсүүлээд, идэж уухаасаа өгсүүлээд, ер нь ёстой бүр шал өөр одоо энэ нь нэг бодоход их сайхан ч юм шиг, нэг бодоход одоо хүмүүжил муутай ч юм шиг, одоо тэгж л санагддаг юм, одоо ер нь тийм. Тэгээд сургууль соёл завсардана барина гэхгүй тэр нь сайхан юм даа, тэгээд. Над шиг одоо сургуулиас хасагдаад ингээд хоцорчихгүй, ингээд бүгдээрээ сургуулиар явдаг нь сайхан л юм, тэгээд л одоо одооны хүүхдүүд хүмүүжил муутай байнаа, одоо тэгээд л томроод ирэхээр нэг юм сургуулиа төгсчихөөд л, цаашаа сургуульд орох нь ороод, орохгүй нь орохгүй, тэгээд ер нь тэгээд архи тамхинаас авахуулаад, одоо шал хүүхдийн хүмүүжил маш муу л санагддаг юм ш дээ, надад. Би өөрийнхөө хүүхдэд ч гэсэн, өөрийн хүүхэд байсан үеэ бодоход ч гэсэн, ер нь тэгээд л тиймэрхүү л санагддаг юм ш дээ, надаа тэгээд л.
Саранцэцэг -
Социализмын үед бол нөгөө сурах гэдэг чинь үнэ төлбөргүй байлаа ш дээ?
Цэвэлмаа -
Тэгэлгүй яахав,
Саранцэцэг -
Тэгэхэд одоо хувийн сургуультай, дээр нь өшөө бүр мөнгө төлөөд тэгээд одоо ерөнхий боловсролын эрдмийг дөнгөж одоо үнэ төлж сурч мэдэж байна ш дээ. Та энэ талаар юу гэж боддог вэ? Социализмын үед чинь бүх л юм төлбөргүй байлаа ш дээ.
Цэвэлмаа -
Төлбөргүй харин тийм. Тэгээд сургуульд орлоо гэхэд тэд нар чинь бас цалинтай сурч байлаа, тийм. Стипенд авна гээд цалинтай байлаа. Тэгээд л эмнэлэгт хэвтлээ, эмнэлгээр явлаа гэхэд чинь төлбөр мөлбөргүй ч явлаа. Одоо тэгээд мэдэхгүй ээ, юу ч болсон юм, ер нь их л шал өөр л болчихсон. Би ч одоо учрыг нь олохгүй юм даа.
Саранцэцэг -
Танд одоо ардчилсан хөдөлгөөн одоо нэлээн чөлөөтэй, үг хэлээ өөрийнхөө бодож санасанаа шууд хэлчихдэг тийм эрхийг өгсөн ш дээ. Та тэрүүгээр бол их бахархаж явдаг биз дээ?
Цэвэлмаа -
Тэгсэн, тэгсэн. Бахархана, бахархана. Ардчилал ч ер нь их л сайхан л болгож байгаа юм чинь.
Саранцэцэг -
Тэгэхэд ардчилсан хөдөлгөөн юу яасны дараагаар чинь одоо энэ эмчлүүлэх, сурах эд нар чинь бүгдээрээ л үнэ төлбөртэй болчихлоо ш дээ. Энийг та юу гэж бодож байна ?
Цэвэлмаа -
Энэ хэцүү хэцүү, одоо ингээд л өвдөөд л яалаа гэхэд мөнгөгүй хүн бол одоо тэгээд л ер нь эмчлүүлж чадах юм уу, мэдэхгүй ээ, ер нь тэгээд. Нээрээ хэцүү болчихлоо ш дээ.
Саранцэцэг -
Харин тийм. ?
Цэвэлмаа -
Сайхан нь сайхан болоод хэцүү нь хэцүү болчихоод л байх шиг байна ш дээ.
Саранцэцэг -
Та үйлдвэрт их олон жил ажиллаж байгаад л тэтгэвэртээ суулаа ш дээ. Үйлдвэрийнхээ ахмад улсуудтай ярьж байхад юуны тухай их дурсаж ярьдаг байсан ? Та нөгөө үйлдвэрт ажиллаж байсан, ахмад ажилчидтайгаа цагаан сарын өмнө уулздаг гээд ярилаа ш дээ, тэгэхдээ юуны тухай илүү их дурсаж ярив?
Цэвэлмаа -
Өө тийм. Өө бид нар чинь уулзахаараа ёстой ярилгүй яахав дээ, тэгээд л залуу байх үеэ ярина, байх хугацааныхаа юу ярина, дээрээсээ хасагдаад л тэгээд л би ч гэсэн хасагдаад л, тэгээд л өндөр настай л болчихлоо ш дээ. надаас дээшээ одоо надтай цуг ажиллаж байсан, хүнээс одоо нэг л хүн байгаа ш дээ, одоо тийм. Тэгээд л сайхан л даа, бид нар чинь. Тэгээд л уулзаад л ярихаараа зүгээр.
Саранцэцэг -
Тэр үед гавьяа шагнал эд нар их ярьж байсан биз?
Цэвэлмаа -
Авалгүй яахав. Манай савхин эдлэлийн үйлдвэр чинь их сайхан үйлдвэр байсан ш дээ, одоо тэгээд манайх чинь одоо 5 баатартай, одоо тэгээд л сайхан сайхан ажилтай, гавьяа шагналтай улсууд байнөө байна.
Саранцэцэг -
Таныг ажиллаж байх үед чинь нөгөө 5, 5 жилээр төлөвлөгөө гаргадаг “5 жилийн гавшайч” эд нар гээд л цол өгдөг байсан уу?
Цэвэлмаа -
Өгөлгүй яахав, би ч гэсэн одоо тэгээд хэдэн хүүхдээ харад ажиллаа ч гэсэн яахав, бас амьтны доор орж ажилладаггүй юмаа, хийх ёстой юмаа гайгүй сайн хийдэг, бас тухайн үедээ би гавьяа шагнал их бага ч гэсэн авч л байсан, би 3 “5 жилийн гавшгайч” авсан 50,60 жилийн медаль авсан, тэр чинь миний хувьд бас их л шагнал санагддаг ш дээ, надаа. 30-аад жил ажилласан тэгээд. Миний гавьяа шагнал бол тэр л байна яахав, 5,6 хүүхэд босгосон, яахав нэг “Эхийн алдар” авсан. Одоо ч гэсэн одонтой хүний мөнгө гээд би чинь жилдээ 50000 цаас авчихаж байгаа, яахав дээ, бас.
Саранцэцэг -
Жилд 1 удаа юу?
Цэвэлмаа -
Тийм, жилд нэг. Миний яахав, үйлдвэрт нэг 30-аад жил ажилласны энэ амьд яваа хугацааны гавьяа шагнал гээд яахав дээ, үйлдвэрт бас муугүй гайгүй, дунд зэрэг ажиллалаа тэгээд нэг 3 таван жилийн гавшгайч, 5 жилийн ажлыг чинь би 2 жил гаранд хийж гавшгайч болоход чинь бас мөнгөн шагналтай бас, сайхан л санагддаг байсан.
Саранцэцэг -
Өө тиймүү, хэдэн төрөг дагалдаж ирэх үү?
Цэвэлмаа -
Одоо хэд өгч байсан юм б дээ тэр чинь, 200-аад мянган цаас өгч байсан байхаа. Овоо л өгдөг юм ш дээ, тэгээд үнэмлэх мүнэмлэхтэй. Тэгээд л өгөхөд чинь гавшгайч боллоо гээд л ер нь гавшгайч болж байгаа улсууд олон л доо, тэгэхдээ тэдний дунд явж байгаан хувьд би бас баяртай л байдаг. 50 жилийн медаль, 60 жилийн медаль, надтай яг цуг хийж байсан улсууд бол одоо баатар болоод л яахад чинь ер нь үйлдвэрт ажиллах сайхан ш дээ, ёстой.
Саранцэцэг -
Та одоо яг хэдэн төгрөгний тэтгэвэртэй сууж байна?
Цэвэлмаа -
Би эхлээд 330-аар суугаад, тэгээд л тэрнээс хойш нэмэгдээд, одоо нэг 110000 цаас авдаг юм,
Саранцэцэг -
Одоо таны амьдралд хүрч байна уу, 110 цаас?
Цэвэлмаа -
110 цаас хүрэхгүй ээ, яахав хүүхдүүдээ л яаж байхаас 100 цаасыг чинь бол хаанаа барихав дээ. Байрныхаа мөнгө өгнө, тэгээд л хүүхдүүд л харж хандаж явж л байна даа, тэгээд.
Саранцэцэг -
Танд, тийм аягүй дурсгалтай эд зүйлс байдаг уу, өөрт чинь?
Цэвэлмаа -
Байхгүй. Байхгүй би одоо тэгээд л /инээв/
Саранцэцэг -
Танд одоо надаас асуугаасай гээд би одоо асуугаагүй үлдсэн, тийм нэмж хэлэх юм байвал та одоо ярь даа ?
Цэвэлмаа -
Заа, одоо тийм ч юм байхгүй юм шиг байнаа. Би яахав ингээд би ер нь их хамт олонтой, найз нөхөд олонтой би, одоо би одоо ерөөсөө бараг бараг л цуг ажиллаж байгаа улсуудаа ч гэсэн би одоо ахмад настай би дээрээ нэг хүнтэй л байна, тэгээд манай залуу найз нөхдүүд намайг ер нь их хүндэлж, хайрлаж бид дандаа уулзаж, тоглож , наадаж тэгж явдаг, би тэндээ л их баярлаж явдаг.
Саранцэцэг -
За,за та сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа. Эрүүл энх урт удаан наслаарай.
Цэвэлмаа -
Заа, за баярлалаа ингэж ярилцлаа авсанд. Би яахав, өөрийнхөө чадлын хэрээр мэдэх, мэдэхгүй юм ярьсандаа одоо уучлаарай. Болж бүтэхгүй ярьсан юмыг уучлаарай. Би баярлалаа бас.
Саранцэцэг -
Заа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.