Budragchaa


Basic information
Interviewee ID: 990133
Name: Budragchaa
Parent's name: Dorjgotov
Ovog: Taij
Sex: m
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Otgon sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөд болсон)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
cultural campaigns
politics / politicians
herding / livestock


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за та их сургуулиа төгсчихөөд ямар ажил та хийсэн бэ?

Бүдрагчаа -

би их сургууль төгсөөд анх эхлээд тэр чинь их сургууль төгссөн оюутнуудыг чинь төгсөхлээр зэрэг төв хорооны мэдэлд очдог байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

төв хорооны боловсон хүчний мэдэлд. Тийн төв хорооны боловсон Машлха гуай байсан юм.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд бид нарыг чинь төгсөхлээр зэрэг хагасыг нь нэг нэгээр нь дуудаж оруулаад л тэгээд л манайхныг чинь хаана хаана ажиллах вэ гээд зарим нь багш болно гэсэн ороод л дээрээсээ ч дуудаад л байна. миний дээд талд Б-ээр эхэлсэн 3 хүн байсан. Б-ээр эхлээд дуудаад орууллаа миний дээд талд.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо манай Баян-Өлгийн Бүтээ, тэгээд Бүдрагчаа, Бадамханд гэж. Бадамханд гэж хөвсгөлийнх. Нэг эмэгтэй байсан юм. Тэр орсон чинь багшилна гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд гараад ирлээ. Тэгсэн чинь Баян-Өлгийн бүтээ бас багшилна гэнэ. Би 3 дахь дээр нь орж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

за ямар ажил хийх хүсэлтэй вэ одоо, тэр чинь улсын төсвөөс сурдаг байсан юм чинь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр чинь оюутан чинь эхнийхээ 1-р курсдээ бол 225 төгрөг 2-р курсдээ 250, 3-р курсдээ 275. 25 доор явж байгаа ш дээ. тэгээд 4-р курсдээ 300 төгрөг аваад төгсдөг байсан юм.

Баасанхүү -

өө за сарын 300 төгрөг үү? биш үү жилдээ юу?

Бүдрагчаа -

сарын сарын

Баасанхүү -

аягүй өндөр байна тээ?

Бүдрагчаа -

тэр чинь өндөр ш дээ.

Баасанхүү -

сайхан байж ээ.

Бүдрагчаа -

тийн тэгсэн юу сайн онц сурах юм бол одоо сайн сурвал юу 15, 20% нэмэгдэлтэй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

онц сурах юм бол юу тэр чинь хувийн нэмэгдэлтэй бас. Тийм байсан.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тэгээд би намайг дуудаад орууллаа та яахав за яахав улс та нарыг төгсгөсөн улсын төсөвт одоо улс мэднэ. Өөрийг чинь одоо шууд цахилгаан станцад ажиллуулна.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

гэлээ. Үгүй би багшилна. За тэгвэл гарч бай тэгээд миний дараагийн Дагвадоржийг надтай цуг 10 төгссөн нэг нөхөр байсан. Тэр орсон чинь тэрийг цахилгаан станцад хуваарилаж ээ 2-р цахилгаан станц руу ажилчнаар л очно ш дээ. Тэгээд энэ чинь сүүлд нь инженер төрнө. Ингээд цөмөөрөө хуваарь аваад манайхаас 5 хүн Дагвадорж,Дэндэвцэрэн, Ядамаа, Цэдэндамба гээд энэ 4 хүн цахилгаан станцад ажиллахаар болж бусад нь багшын мэргэжлээр хуваарилаад тэр чинь 23-уулаа төгссөн л дөө.

Баасанхүү -

өө за.

Бүдрагчаа -

тэгээд намайг чинь шууд Завханы, Завхан луу хөөлөө.

Баасанхүү -

Завханд багшил гээд?

Бүдрагчаа -

Завханд багшил. Үгүй явахгүй.

Баасанхүү -

та аягүй дураараа байна бас зоригтой байна тээ?

Бүдрагчаа -

үгүй гэсэн чинь хүлээж бай л гэнэ. Тэгээд хүлээж байгаад хүнээр яриулав аа би. Тэгээд тэхэд нь боловсролын яаманд багшилсан нь гэдгийг шилжүүлчихгүй юу. Тэгээд боловсролын яамны боловсон хүчний дарга нь Дэндэв гээд хүн байсан тэрэн дээр орлоо.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгсэн чинь за та хаана ажиллах вэ гэнэ. Завханд хуваарь аваагүй юм чинь яахав за та хүлээж бай л гэнэ. Хүлээж л байлаа 7 сарын 10, 20 хүрлээ. Наадам өнгөрөөлөө. Тэгсэн чинь ахиад л боловсон хүчин дээр орлоо. Та бодол санаагаа өөрчилсөн үү л гэнэ. Үгүй ээ багшилна би тэхдээ одоо хотод багтахгүй би өнөө аотод ойрхон шиг л газарт байна. За тэгвэл та Төв аймгийн Жаргалантын сагийн аж ахуйд боловсролын яамны харъя Дошлаа гуайн сургууль байгаа та тэнд оч л гэнэ.

Баасанхүү -

юуны сургууль?

Бүдрагчаа -

Дошлаа гуайн сургууль яамны.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэнд оч гэнэ. Тэгээд яаманд очих боллоо.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэхэд чинь бол талийгаачтай нэг чимодантай тэгээд 2 чемодантай яваад хоюулхнаа очлоо. Жаргалантын 10 жилд очлоо. Ингээд гэрт орлоо ингээд сургуулиас нь нэг ор өгдөг юм байна. Хоюулаа нэг зуух яндантай нэг гэрт орлоо. Тэгээд тэгсэн чинь сургууль шинээр арван хэдэн багш очсон юм тэднийд.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд цөмөөрөнд нь нэг нэг гэрт хоюул гурвуулаа очоод л тэгээд л заримдаа. Би тэгээд л өнөө гэр бүлээрээ очсон болохоор нэг гэрт орууллаа. Бусдыг нь хоёр давхраар нь нэг нэг байранд ингээд орууллаа. Тэгсэн сургууль нэг үхэр алдаг юм байна. Үхэр алаад бид нарт чинь мах өгдөг юм байна. цөмөөрөнд нь өглөө хоол унд хийж өг. Сургууль өөрөө малтай.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

Жаргалантын 10 жид захирал нь Шаравдорж гэж хүн байсан юм. тэгээд бид нар чинь махтай боллоо. Мах их авна тэхээр чинь. Дараа нь одоо заадаг хичээл гэхээр нөгөө анги цөөхөнтэй учраас цөөхөн цагтай. Тэгээд ямар ямар хичээл заасан гэж бодож байна? за эхлээд..,

Баасанхүү -

мэргэжлээсээ гадуур уу?

Бүдрагчаа -

мэргэжлээсээ гадуур физикээ зааж байгаад.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

юу математик заана тэгээд л бас гарцаагүй зааж байгаа юм. Гэтэл хөдөө аж ахуйн трактор, хөдөө ажахуйн машин гэж. Машин хөдөлгөдөг хичээл заана, цахилгаан техник гэдэг хичээл зааж байгаа юм. Ингээд ор өөрийнхөө мэргэжлээс тэгээд надад ашиглах материал байдаггүй.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд нэг бүтэн сайн өдөр хот руу явах боллоо.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хот руу яваад энэ сумын хүрээнд сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд ирээд л хичээл заах ном байхгүй. Эндээс заах аргын захидал махидал хэвлэх гэж байгаа ном энэ тэрээс эхнээс нь аваад явлаа. Тэгээд л хөдөө аж ахуйн трактор заалаа, машин судлал заалаа, цахилгаан техник заалаа. Цахилгаан техник нь яахав гэр ахуйн цахилгаан индүү, пилетка тийм юмнууд л потрон чийдэн угсрах тийм юмнууд л байгаа. Тэгээд тийм юм заалаа. Тэгсэн чинь намар боллоо. Намар чинь хүүхдүүд 9 , 10-р ангийн хүүхдүүд юун гардаг юм байна. Практиктаа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хүүхдүүдтэйгээ трактороор явлаа. Газар хаглахад. Эхлээд газар хаглахад тариа хураахад орж байгаа юм. Тариа хураахад орлоо төмс хураахад орчихлоо. Тэгээд хүүхдүүдтэйгээ явна, шөнө орой ээлжээр явна. Эрэгтэй хүүхдүүд нь багштайгаа шөнө орой гарна, эмэгтэй хүүхдүүд нь өдрийхд гарна. Би нэг 3, 4 хүүхэдтэй шөнийн ээлжинд гарна. Шөнө ингээд трактороор ингээд газар юу ажил хийж явж байхад нь ингээд л гарч ирэнгүүт нь хойноос нь чоно дагана.

Баасанхүү -

аая яая

Бүдрагчаа -

яг полин дээр чинь ингээд чоно дагаад яваад байна. Тэгээд л бид нарт чинь юу ч байхгүй трактороо унтраачихаад цулуу мулуу баричихдаг. Нэг шошиж байгаад эргээд ханвал зогсчихно. Тэгж чоно нэг чононоос айгаад нөгөө дөрөвүүлээ айгаад. Чоно чинь тэгээд бид нарыг барьчихгүй л дээ трактороос араас нь л яваад байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ялангуяа тэр чоно чинь хавар газар хаглаж байх үед нөгөө анжсаар ингээд газрын хөрсийг чинь эргүүлж байгаа ш дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэхээр зүгээр нөгөө огтоно хулганууд чинь орох нүхтэй нь ингээд дээш нь гаргаад ирж байгаа байхгүй юм.

Баасанхүү -

ээ

Бүдрагчаа -

нүх байхгүй.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд нөгөө хагалсан газар дээгүүр чинь огтоно гүйнэ дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэхээр зэрэг өнөө огтоныг чинь хойноос түүж идээд л яваад байдаг байхгүй юу.

Баасанхүү -

аан бас

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэхдээ л чоно гэхээр аймаар ш дээ

Бүдрагчаа -

чоно гэхээр ингээд л нүд нь том улаан хил гуай чинь л явж байгаа ш дээ. Тэгээд анхны жил тэгээд намар тариа хураалтанд очоод хавар нь газар хаглалтанд очоод.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

нөгөө хүүхдүүдтэйгээ л яваа ш дээ. тэхээр жинхэн хүүхдийг бол юм сургаж байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хүүхдүүд өөрснөө трактороо барьж явна, газраа хагална анжсаараа.

Баасанхүү -

10 жилийн...,

Бүдрагчаа -

10жилийн хүүхдүүд шүү дээ. тэгээд 10-р ангийн одоо боловсролын үнэмлэхнээс гадна хөдөө аж ахуйн машины анхны мэргэжилтэй боллоо гэсэн тийм үнэмлэхнүүд авдаг байсан юм.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

аан сургуулийн нэр нь юу билээ? Бааз тракторжуулах.

Бүдрагчаа -

энэ гэгээрлийн яамны Туршлаг бааз сургууль гэж.

Баасанхүү -

Туршлага бааз сургууль. Тэр тгаараа үнэмлэх олгоод байгаа юм уу тээ?

Бүдрагчаа -

тийн үнэмлэх олгодог байсан юм. Тэгээд жинхэн трактор дадлага хэрэгтэй бол дадлаг практик хэрэгтэй бол нөгөө сангийн аж ахуйн трактор комбанийн жолооч нар өнөө хүүхдийг чинь аваад гарна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

бид нар бол зөвхөн л нэг хүүхдүүдийг одоо удирдаж л ажиллана гэхээс өөр юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм байсан юм. Одоо намайг Жаргалантын 10 жид өнөө багш одоо хөдөлмөрийн баатар болоод одоо энэ Хөдөө аж ахуйн дээдэд багш хийж байгаад одоо тэтгэвэрт байгаа Цэрэн-Очир багш хөдөлмөрийн баатар гуай.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр оройн сургуульд байсан. 10 төгсөх гээд.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

4-р ангийн боловсролтой байж байгаад долоо төгсөөд 10т ороод 10-р ангийн боловсрол, 10-р анги төгсөж байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

би эхлээд л заадаг байлаа. Одоо ч гэсэн Цэрэн-Очир гуай надтай бол Бүдээ багшаа сайна уу гэж байгаа юм. Надаас ах шүү дээ.

Баасанхүү -

өө ах юм уу?

Бүдрагчаа -

ах зөндөө ах. Одоо 80 шахаж байгаа хүн байна.

Баасанхүү -

аан би нөгөө танаар хичээл заалгаж байсан гэхээр чинь таны нэг оюутан болоод төгсөөд очоод багш болчихсон байхад чинь тэр үед нэг 7-р анги төгссөн нэг хүн л нэг арван хэдэн настай хүн л тэгээд л хүүхэд л сургуульд сурах гээд оройн ангид сураад байсан байна гэж ойлгосон ш дээ.

Бүдрагчаа -

үгүй ээ тэр чинь өөрөө ажил хийж байгаа хүн. Одоо хөдөлмөрийн баатар хүн байхгүй юу. Хөдөлмөрийн баатар Цэрэн-Очир гээд хүн байж байгаа. Хөдөө аж ахуйн их дээд сургуулиудаар багшилж байгаад одоо тэтгэвэртээ гарсан.

Баасанхүү -

тэхээр бас тэр нийгэмд бас сайн юм байсан л байна ш дээ. Нөгөө бас хүн өөрөө л боловсролтой болъё гээд хичээгээд зүтгэвэл бас боломж нь байсан л байна тээ?

Бүдрагчаа -

байсан байсантийн. Тэгээд тэр чинь бол өөрөө бол зөвхөн 4-р ангийн боловсролтой хүн байсан ш дээ. тэгээд өөрөө бол зүтгэж байгаа 10-р ангийн боловсролтой. Тэр чинь өөрөө бол хөдөө аж ахуйн агарномын хүн шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгсэн мөртлөө одоо өөр дээд боловсрол эзэмшихийн тулд бол заавал юу хэрэгтэй байсан байна дээд юу 10-р анги төгсөх хэрэгтэй болсон байна.

Баасанхүү -

тийм байна

Бүдрагчаа -

тэр хүн. Тэгээд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн агарномын ангийг өөрөө хөдөлмөрийн баатар болсон хойноо төгссөн ш дээ. Тэгээд сүүлдээ тэр чинь яахав өнөө хөдөө аж ахуйн Алтан Булагийн хөдөө аж ахуйн техникомыг төгссөн хүн байгаа ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд сүүлд нь Хөдөө аж ахуйн дээдийг сүүлд төгсөж байгаа ш дээ.

Баасанхүү -

хөдөлмөрийн баатар авчихаад төгссөн юм уу?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

сонин юм тээ?

Бүдрагчаа -

тийм байсан юм даа. энэ хүн суръя гэвэл сурж ер нь тийм л байсан. Тэхдээ суръя гэсэн хүн бол өөрөө сурч л байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

сурахгүй гэсэн нь бол сурахгүй суг үсрээд л хоцорчихдог байхгүй юу. тэгээд одоо би одоо Төв аймагт байж байхдаа тэр хөдөө янз бүрийн ажилд их явна. Одоо аймгийн төлөөлөгчөөр энэ одоо Төв аймгийн зүн сумд хаврын намрын тариа хураалтаар 2, 3 сар тариа хураахад аймгийн төлөөлөгч гээд байж үзлээ.

Баасанхүү -

за тариа хураалтыг яах вэ хянаж шалгаж байна уу?

Бүдрагчаа -

хянаж шалгаад удирдаад аймгийн төлөөлөгчөөр. Цааш нь юу намд элсэх гэж юу одоо энэ Хэрлэн, Баян-Улаан луу одоо юу тусгай оторууд гардаг байхгүй юу.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгсэн Хэнтийгээс, Дорноговиос, Төв аймгаас одоо тэнд мянган өвөлжөөтэй л гэдэг юм тэнд 3, 4 аймаг ирээд л өвөлждөг байхгүй юу тэнд.

Баасанхүү -

ммхм аймгуудын уулзвар нь гэсэн

Бүдрагчаа -

уулзвар нутаг. Отор тэжээлийн аж ахууйтай.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэнд очиж ингээд өвөлжөөтэй. Тэгээд тэрэнд чинь одоо намын даалгавар гээд л, би орлогч болчихсон байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд орлогчийн хугацаанд наад тийм 2 сар юун дээр тариа хураалтанд ажиллуулаад, дараа нь энд сар гаруй юу аймгийн төлөөлөгч гэж юу кино кинотой, гутал засвартай, үсчинтэй, радио нэг засвартай.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

баахан батерей аваад хоёр ачааны машинтай баахан бор эсгий радионы засвар гурил янз бүрийн цагаан эсгий гутал энэ тар ачаад ингээд өөрөө ингээд явж байгаа юм.

Баасанхүү -

за хаашаа тийшээ юу?

Бүдрагчаа -

Хэрлэн Баян-Улаан буу.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

2 машинтай 3 машинтай явж байгаа юм. Том юутай цэргийн одоо зузаан юутай платиктай дээгүүрээ бүхээгтэй.

Баасанхүү -

аан

Бүдрагчаа -

машинтай явж байгаа юм. Тэгээд тэнчээ чинь одоо ингээд л айлуудаар ухуулга хийгээд л киногоо гаргана.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

аймгаас өгсөн юмнуудыг ярина. Лектор гэж тийм үү?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд явна. Тэгээд айлуудад чинь өнөө бол айлуудыг чинь үсийг нь засуулна.

Баасанхүү -

хүмүүсийн үү?

Бүдрагчаа -

аан гутлыг гутал засвартай явж байгаа. Үсчинтэй яваа. Кино засвартай ирж багаа киноны, кино гаргаж өгнө.

Баасанхүү -

механикчтай юу?

Бүдрагчаа -

механикчтай. Тэхэдээ бол тэнчээ чинь ямар 2, 3 кинотой байсан гэхээр зэрэг өнөө нэг юу Баянбулаг, ”Баянбулагийхан”.

Баасанхүү -

өө зө

Бүдрагчаа -

”Баянбулагийхан”, ”Энэ хүүхнүүд үү”, өшөө нөгөө юу өнөө нэг худаг энэ тэр гаргаад байдаг чинь Төв аймгийн тухай нэг байдаг шүү дээ.

Баасанхүү -

“Моторын дуу” юу?

Бүдрагчаа -

”Моторын дуу”

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

ийм 3 кинотой очихгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэгээд тэрийгээ ээлжлүүлээд тэгээд энд нэг хэдэн арваад айлын дунд л ойрлцоох оччихоод өнөө киногоо гаргаад л, уншдаг юмаа уншаад л ярьдаг юмаа яриад л тэгээд яваад байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгэд сар гаруй тэгж явж байгаад л одоо хугацаа дуусаад ирэх боллоо.

Баасанхүү -

за жаран хэдэн онд тээ?

Бүдрагчаа -

65 онд байхаа 66 онд л байх.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л тэгээд би одоо намын орлогч хүн чинь одоо намд элсэх гээд л тиймэрхүү юм хийгээд л яваад байгаа ш дээ.

Баасанхүү -

аан за

Бүдрагчаа -

тэгээд эргэж ирэх болсон надтай цуг явсан улсууд л цөмөөрөө тэр хавиасаа идшээ бэлдээд байдаг. Хонь үхэр мүхэр бол бол унагаад л. Зарим нь ч адуу мадуу алаад өнөө сул өнөө машиндах юмнууд нь суларчихсан зарчихсан юм уу даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

2 машин сул цуг яваа. Нөгөөдөхдөө ачаа олох гээд улсууд чинь яахав гэхээр идшээ аваад очдог юм байна л даа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

би ерөөсөө хий даргархаад л ингэж явсаар байгаад юу ч үгүй.

Баасанхүү -

болдоггүй.

Бүдрагчаа -

болдоггүй. Өнөө надад чинь мөнгө байсан л юм л даа. тэгсэн чинь Төв аймгийн Мөнгөнморьтоос нэг том цагаан банхар цагаан гутал хөл даарч магадгүй гээд авч байсан. Тэгсэн чинь нөгөө нэг малтай өвгөн үгүй ээ хүү минь та энэ эсгий гутлаа надад зарчих гээд байгаа юм нөгөөдхийг чинь.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

45, 30-аар авъя гээд болдоггүй.

Баасанхүү -

45 төгрөг тээ?

Бүдрагчаа -

Тэр чинь чанга мөнгө байхгүй юу. тэгээд 35-аар өглөө өнөө гутлаа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд тэгсэн чинь 35 төгрөг хөдөөний айлд чинь ховор шүү дээ

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хүү минь та идэшний юм авахгүй юу үлдсэн мөнгийг нь чамайг аймаг орсон хойно чинь өгье гээд. Тэгээд өвөрт надад нэг 100-аад төгрөг байсан тэрнээсээ 80-г нь өгчихлөө ингээд 115-г өгсөн цаана нь нэг 180-аар нэг сувиа үнээ авч байгаа юм. 180-аар ш дээ. 180-аар.

Баасанхүү -

их үнэтэй юм байна.

Бүдрагчаа -

их үнэтэй байгаа юм тэр чинь. 180-аар тэгээд 115-ийг нь өгсөн чинь 180 гэхэд цаана нь 75..., 65 төгрөг үлдэж байгаа биздээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд сүүлд нь аймаг дээр нөгөө хүн чинь над дээр ирж 65 төгрөгөө авч байгаа юм. Тэгээд би нэг үнээ алуулаад. Би өөрөө ална гэж юу байхав. Хүнээр алуулаад гэдэс дотрыг нь янзлуулаад тэгээд нэг анх удаагаа хөдөөнөөс идэш авчирч байгаа хүн дээ. За тэгээд л одоо намын баяр болох гэж байгаа дараагийн жил нь.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

өө би чинь одоо 2 сар хадлан дээр юун дээр ургац дээр ажилласан нэг 0:17:44 . Нэлээн догь манай аймгийн дарга чинь намайг ер нь манай захиргаанаас одоо хамгийн сайн ажилласан хүн гээд намайг чинь намд элсэхэд чинь аймгийн дарга хэн байлаа намын хороон дарга нь Адъяа байсан. Аймгийн дарга нь Жамсүрэн гуай байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд Жамсүрэн гуай чинь намайг бас намайг их намайг намынүүрийн дарга эд нар чинь намайг дэмжиж байгаад л, тэгээд намд тийм юм хийж байж л намд жилийн орлогчтой байсан өмнө нь 3 жилийн орлогчтой байсан юм л даа. Тэгээд 1 жилийн орлогчтой болж байгаа юм. Намд.

Баасанхүү -

намын гишүүн болох гэж л 3 жил орлогч гишүүн гээд тэгээд элсэхийн тулд бас нөгөө аягүй олон нийтийн ажилд...,

Бүдрагчаа -

даалагавар өгдөг юм. даалагавар юмнууд хийж байж яана ш дээ. Тийм юм хийхгүй бол элсэхгүй ш дээ.

Баасанхүү -

тэгээд та нэг жил намын орлогч байж байгаад намын гишүүнд элссэн гэхээр чинь зүгээр нөгөө намын орлогчын хугацааг 1 жил болгосон хойно тэгж 1 жи ляагаад оров уу? Эсвэл 3 жил байхад нь 1 жил орлогч хийж байгаад намд элсэв үү?

Бүдрагчаа -

1 жил орлогч байхад нь орсон.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд харин намын гишүүн гэдэг чинь одоо ирээд 10 сар болоход 72 онд би хот орж ирсэн юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

72 онд яахав манай хөгшин сахарын өвчтэй болчихоод нэгдүгээрт хоёрдугаарт би тэгээд л хот оръё гэж бодоод хот оръё энэ Төв аймагт чинь одоо арван хэдэн 11 жил ажиллаж.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

61 оноос 72 он хүртэл.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд ер нь нэг жил Жаргалантын 10 жилд нэг жил багшилаад тэгээд аймагт 10 жил суусан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

аймгийн тэр сурганы кабинетийн эрхлэгч гэдэг ажлыг 10 жил хийгээд.

Баасанхүү -

тэр нь одоо ямар үүрэгтэй юу хийдэг ажил вэ?

Бүдрагчаа -

тэр бол ийм л дээ. Ерөөсөө л юу багшын юу одоо мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд одоо энэ сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн харъяа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм албатай. Тэгээд ббагш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, тэргүүн туршлага судлаж дэлэгрүүлэх, сургалтын төлөвлөгөө программыг хувилж хүргэх, тэрэнд нь хяналт тавих.

Баасанхүү -

менежир маягийн одоохоор бол тээ?

Бүдрагчаа -

тийн одоо бол боловсролын сургуулиудын захирал ерөнхий захирал

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

сурганы кабинетэд хичээлийн эрхлэгч юм аа даа. Тийм ажил ингээд 10 жил хийгээд тэгээд хот орж байсан.

Баасанхүү -

тэр түрүүн нөгөө соёлын довтолгоогоор хоюулаа нөгөө өмнөх ярилцлаганд тэгээд байсан ш дээ та нөгөө соёлын довтолгоогоор явдаг байхад тэр чинь энэ сурганы кабинетийн эрхлэгч хийж байхад хийсэн ажил уу.

Бүдрагчаа -

тийн тийн. Тэр аймагт ажиллаж байгаа бол ер нь л явна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр аймагт дээр ажиллаад тэр сэхээтэн хүн чинь тийм ажилд элбэг дайчилна. Одоо тэр аймгийн төлөөлөгчөөр суманд жаиллах, нөгөө урдагийн үзлэгээр хөдөө явна, соёлын довтолгоогоор хөдөө явна. Юу одоо өшөө чинь одоо аймгийн хэмжээгээр зохиогдож байгаа одоо нэг төрөл бүрийн үзлэг шалгалтанд бол байнга л явагдана ш дээ. За аймгийн даргатай хөдөө явах болло.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

аймгийн даргын яарьсан хэлсэн бүгдийг тэмдгэлж авахад нь за чи яв гэвэл тэгээд дагаад л явна ш дээ.

Баасанхүү -

үндсэн ажил биш ш дээ уул нь.

Бүдрагчаа -

биш биш.

Баасанхүү -

тэгээд тэр ажлыг хийснээр танд цалин хөлс байхгүй юу?

Бүдрагчаа -

байхгүй. Томилолтынхоо мөнгийг л авна.

Баасанхүү -

өө за.

Бүдрагчаа -

өнөө орох хоногтойгоо нийлээд л 8 хлнлг гэж авдаг юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд л сургууль цэцэрлэгүүдийг шалгах.

Баасанхүү -

аан юуг нь ажлыг нь шалгах уу?

Бүдрагчаа -

ажлыг нь шалгана. Ажлыг нь шалгахдаа одоо яахав программын белэлтийг шалгана.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр үед чинь тун нарийн ш дээ. Зарим залхуу багш нар байна журналаа бөглөхгүй багш нар байж байна. Журналаа бөглөөгүй конспектээ хийж байна уу үгүй юу. Конспектээр хичээл зааж байна уу үгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

үгүй ер нь одоо энэ багш ер нь ямархуу хичээл зааж байна, хичээл дээр нь сууна. Зөвлөгөө өгнө.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тиймээ? Тэр чинь. Хүүхдүүдийг нь шалгалт авна. Шалгалтын чинь дүнгээр багшын ажлыг дүгнэнэ.

Баасанхүү -

аа за бас их нарийн тээ?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

уул нь аягүй хариуцлагатай хаана хаанаа дэг журамтай л байсан юм байна л даа тээ?

Бүдрагчаа -

тийн. Тийм хяналт шалгалт гэдэг тэр зүйл улсууд чинь шалгуулж сурсан, шалгаж сурчихсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр шалгалтанд хүн бол энэ ингэдэг юм байна..., хөдөө ямар кинон дээр гардаг билээ? Шалгалтынхан ирлээ шинэ халаатаа өмсөөрэй ширээгээ бүтээгээрэй гэдэг тэрэн шиг л байхгүй юу даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хүн шалгуулж сурсан, шалгаж сурсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр шалгалтанд муу хүн ажлаа сайжруулах гэж боддог.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэрний төлөө юм хийдэг бахгүй юу. Тийн тэр үед чинь нэг албан газар нэг тоншуул сэтгүүл дээр гарчихсан байхад чинь л тэгээд л том арга хэмжээ авагдана шүү дээ. Тоншуул сэтгүүл дээр муулж гаргаж ирээд..., тоншуул гэхээр гэдэг чинь нөгөө шүүмжилнэ шүү дээ.

Баасанхүү -

шүүмжилдэг.

Бүдрагчаа -

тэрэнд гарсан хүн бол нэлээн том банга авна шүү дээ. Намын гишүүн дарга удирдаж байсан бол намаасаа л арга хэмжээ авагдана ш дээ. за тэгээд одоо бол замбараагүй болчихсон юм даа. Тэгээд бид нарыг чинь гэр бүлийн талаар тогтвргүй хүн бол улс төрийн талаар тогтворгүй ээ, авгай хүүхдээсээ салсан бол намаасаа хөөгдөнө.

Баасанхүү -

шууд?

Бүдрагчаа -

шууд. Тийм л хатуу байсан юм.

Баасанхүү -

Бас нэг одоо жишээ нь та ингээд юу яала гэхэд чинь тэнд нэг хүн тантай ажлын холбоотой ч юм уу таны доор ажилдаг хүн эхнэрээсээ ч юм уу нөхрөөсөө саллаа гэхэд аль болох салгахгүй талаар та арга хэмжээ авах тиймэрхүү юм байдаг байсан уу?

Бүдрагчаа -

тэрийг чинь хэлж зөвлөж ярьж өгнө ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хэлж зөвлөж өгнө. Одоо хариуцлагатаныхаа зөвөлгөөнөөр авч хэлэлцэнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд болохгүй бол тэгээд боловсролын хэлтсийн даргын аппаратаар авч хэлэлцээд л дэгээд л болохгүй бол..., сурганы кабинет боловсролын хэлтэс гэдэг чинь 2 өөр газар ш дээ. Ерөөсөө очоод кабинет гэдэг нь байр ашиглалтанд оруулаад тэрэнд нь цахилгаан монтаж бүх юмыг нь хийгээд манайх чинь 4 том өрөөтэй. Семинар 4 өрөөнд хийчихдэг, багын нэг мэргэжилтэнтэй, дундаа нэг мэргэжилтэнтэй, бичээчтэй, цэвэрлэгчтэй тэгээд ийм 4, 5 орон тоотой тусгай орон тоотойболсон манайх.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

бүүр тийм байдалд тэр кабинетийг чинь болгочихоод тэгээд наашаа хот орж ирсэн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр ер нь соёлын довтолгоон гэдэг бол хүнд бас юм өгсөн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

юм өгсөн. Хүнд бас юм өгөхийн зэрэгцээгээр хүнийг бас нэг тэр чинь тийм юмгүй бол тийм болчихдог юм байна гэж хүнд мэдрэгдэхээр яг газарт нь хийгээд байгаа байхгүй юу. Жишээ гэхэд би ингэлээ л дээ соёлын довтолгооны одоо өнөө Бүрэн дэлгэр хаан, Эрдэнэсант, Өндөрширээт рүү л ингэж явлаа. Улсаас ирнэ ш дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

улсаас ирнэ, тэгээд улсаас удирдамж өгөөд л аймаг энэ тэр рүү чинь явна ш дээ. Тэгээд 4, 5 машинтай л нэг чиглэлд.

Баасанхүү -

шалгалт хийгээд явах уу?

Бүдрагчаа -

шалгалтаар явна ш дээ

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгээд нөгөө юмнуудыг чинь бүртгэнэ. За ингээд сумын хэмжээгээр 180 өрх бүртгэлээ, тэрнээс онц авсан тэд, сайн авсан тэд, дунд авсан тэд, муу авсан тэд гээд хувилаад 60-с доош хувьтай болуул тэгээд сумын нийт хэмжээгээр соёлжилтоор муу.

Баасанхүү -

яая яая айл болгоноор ордог байсан байсан уу?

Бүдрагчаа -

айл болгоноор орно.

Баасанхүү -

тэгээд хүмүүс яагаав нөгөө нэг тэр хяналт шалгалтыг бас нөгөө одоог бодвол байх ёстой зүйл гэдэг утгаар ойлгодог байсан байх тээ? Гэхдээ жоохон дургүйцэх тийм юм хэр байсан бэ?

Бүдрагчаа -

тийм дургүйцэхгүй байх тийм хүмүүс бол юмаа шалгуулах ёстой юм гэж бэлтгэдэг байхгүй юу. Ер нь сүүлдээ бол ер нь улсууд бол тэр хүмүүсийн ухамсартай шууд холбоотой болчихож байгаа юм шиг байгаа юм. Ер нь ариун цэвэр гэдэг чинь юу юм бэ тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

аан хоёрдугаарт ер нь ном гэдэг чинь юу юм бэ, тэрийг доторхыг нь уншдаг чинь юу юм бэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хүүхэд тоглоомгүйгээр ер нь хүмүүжих үү ер нь үзүүлэхийн төлөө биш тийм байх ёстой юм гэдгийг л хүн ойлгоно шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм юмыг л бол хүний тархинд хийчихгүй юу.

Баасанхүү -

тэгээд нөгөө нэг та эхлээд тэр соёлын довтоолгооны чиглэлээр ингээд ажил хийгээд явж байхад, тэгээд нэг бас нэг тодорхой хэмжээ хугацааны дараа ингээд дахиад явна ш дээ.

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэхэд ер нь хүмүүсийн соёлжиж байгаа байдал нь хэр хурдхн гайгүй болох вэ?

Бүдрагчаа -

ер нь сайжирдаг юм ш дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

сайжирна. Эхлээд хамгийн эхлээд л одоо айлууд чинь бүгд цагаан бүрээстэй болчихсон байдаг.

Баасанхүү -

аанхан эхлээд ингэе, эхлээд таныг явахад ямархуу байдалтай байсан бэ тэр талаар та яриад өгөөч?

Бүдрагчаа -

эхлээд айлууд чинь ийм бахгүй юу даа ер нь

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

ер нь одоо хүмүүс чинь тэр нэг ор дэрний цагаан даавуу энэ тэр гэх юм зарим айлуудад чинь байхгүй байсан шүү дээ, ер нь.

Баасанхүү -

бараг хөнжил ч байхгүй байсан уу?

Бүдрагчаа -

хөнжил ч байхгүй дээл дээл нөмрөөд унтаад өгдөг байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийн. тэгсэн тэр соёлын товтолгоон бол айл бүгдийг хөнжилтэй болгосон, цагаан даавуутай болгосон.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хөдөө байгаа айлууд чинь жорлон гэдэг чинь газар ухаад 4 шон шиг юм хийгээд эргэн тойрон шуудай муудайгаар тийм бие засдаг газартай болчихсон байхгүй юу. Сумын төвийнхөн бол газар ухаад ийм банз энэ тэр шиг юм хийгээд бас нэг муу ус юмнуудаа хийчихдэг болсон.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ямарч гэсэн нэг сумын төвд бол халуун ус байхаар хэмжээнд. Тэрэнд ордог, аан бүүр сумын төв чинь төрөх газартай тийм үү, төрөх газартай. Тэр төрдөг нэгдлийн гишүүд нийлж 14 ч билүү 7 хоногийн өмнө ирж амарч байгаад төрдөг тийм төрөх газартай.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

бүүр тэндээ янз бүрийн төрлийн төрөл бүрийн тоглоом энэ тэртэй. Тэр хүн эцэг эхийг уйдуулахгүйн дулд. Энэ нэгдэл гэдэг чинь бас нэлээн юм хийсэн юм шүү ер нь.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хамтын хүчээр юмаа хийдэг тийм байсан. Одоо нэгдлээсээ хувийн өмч гэж хуваагдаад харин тийм одоо бол харин тийм..., яахав одоо бол харин сүүлийн үед тэр юу гэж фермер гэж яриад байна тэр ч бас нэг ахиад нэг нэгдэлших, хөдөөнийхөө маягаар шилжих гээд байгаа ухаантай. Хамтаараа юм хийж...,

Баасанхүү -

малаа нийлүүлээд

Бүдрагчаа -

малаа нийлүүлээд хамтынхаа хүчээр юм хийдэг юм байна тиймээ, хашаа хороогоо янзалдаг юм байна, худгаа янзалчихдаг юм байна тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хадлангаа хамт хамтраад авчихдаг юм байна гээд ийм..., үгүй ээ тэхдээ нэгдлийн үед бол тийм байсан ш дээ. хамтын хүчээр юмаа хийдэг тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр чинь нэгдлийн нэг малыг алаад идчихэд чмар байхав тиймээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо бол өөрийнхөө алаад идсэн ч бай алдсан ч бай тэгээд одоо нэг тодорхой тоцоогүй л болчихоод байгаа ш дээ.

Баасанхүү -

өөрийн юм өргүй.

Бүдрагчаа -

өөрийн юм өргүй тиймээ. Хулгайд алдсан ч..., одоо тэр үед чинь нэг суурь мал гэдэг чинь нэг 2000, 1500-1000, 1000-1500 гаруй ч юм уу ч юм уу тийм бог мал байсан. тэгээд ер нь одоо тэр хэмжээний одоо малтай айлууд бол зөндөө л байна л даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо ер нь нэг талаасаа бол байгаль ахуйн экологи талаасаа ч гэсэн бас ямаа их өсгөнө гэдэг чинь..., хөдөөний дээр үеийн улсууд чинь ямааг нээх өсгөөд байдаг байсан байхгүй юу. Бэлчээрийн дайсан.

Баасанхүү -

тэрийг нь мэдээд тээ?

Бүдрагчаа -

бэлчээрийн дайсан ш дээ. Ямаа бол зуданд хониныхоо дээр гарч хэвтдэг золиг байгаа юм шүү дээ. Муусайн хонинууд чинь доор нь хэвтэж байдаг. Ямаа чинь ямбалаад дээр гарчихдаг. Ямаа ямбатай гэж тийм байдаг байхгүй юу. Ямаа бол хамгийн түрүүнд зуданд үхнэ.

Баасанхүү -

одоо бол нөгөө нэг ноолуураас болж...,

Бүдрагчаа -

одоо ганцхан ноолуур. Одоо ноолуурын үнэ уначихлаа тэхдээ, одоо би уржнан нутаг явлаа уржнан одоо биднүүд хөгшин дээр ингээд, Баянхонгор бол ерөөсөө зүгээр ямаа нөгөө 10-аад айл байхад чинь тэр чинь нэг 200, 300-аад 2000, 3000 мал бэлчиж байнаа даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэнд бол ерөөсөө хүрэн хар ямаанууд. Одоо нөгөө тэрний 30-аад хувь нь хонь, 70-аад хувь нь ямаа. Тийм болчихсон юм. тэгээд тэр чинь хаанаас эхэлж байна вэ гэхээр одоо ерөөсөө Хүрээбанзаас эхлээд л ерөөсөө энэ наашаа Баянхонгорын наад талын сумыг дуустал тийм бэлчиж байгаа юм. Тэгээд харин энэ Өвөрхангай руу орж ирэхэд харин өөр байгаа юм. Одоо бог малны бүтэц нэг ямаатайгаа тэнцүү болоод ирж байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо манайхан одоо ч гэсэн ямаа ахиутай л байгаа. Тэр чинь ноолууртай л холбоотой. Тэрнээс ноолуурыг дээр үед хэцүү авдаг байсан ш дээ. Хялгасыг нь түүлгэж байж авдаг байсан ш дээ. Самначихаад.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хялгасыг нь түүж байж, хялгас ихтэй ноолуур их хямдхан 1төгрөг 35 мөнгө.

Баасанхүү -

өө

Бүдрагчаа -

хялгасыг нь түүгээд авчихсан хоолуур чинь бол 1-р зэргийн ноолуур гээд тэрийг чинь хил ноолуур чинь 5 төгрөг. 1-р зэргийн ноолуур 5 төгрөг 2-р зэргийн ноолуур 3 цаас 50 мөнгө 3-р зэргийн ноолуур чинь 1 төгрөг 35 мөнгө байсан ш дээ.

Баасанхүү -

тэр хялгасыг гараараа түүнэ ш дээ тээ?

Бүдрагчаа -

түүнэ гараараа л түүнэ ш дээ. Тэхдээ хялгасыг нь түүсэн ноолуур гэдэг чинь яг хөвөн шиг болчихож байгаа юм.

Баасанхүү -

ммхм тэхдээ нөгөө ямаа хялгас ихтэй амьтан болохоор бас их хэцүү.

Бүдрагчаа -

хэцүү л дээ тэр чинь. Одоо нэг 100-ны 60, 70 хувь нь хялгаыг нь авчихсан ноолуур чинь нэгт л авна шүү дээ. Жинхэнэ нэг ч ширхэг хялгасгүй тийм хөөвөрдөж байх айл ховор шүү дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэр соёлын довтолгооны үеэр зөвхөн тэгээд одоо тийм тийм юм байх ёстой тийм тийм юмаа шалга гээд ингээд шалгалт хийгээд явдаг байснаа бас нөгөө суртал ухуулга талын юм байх уу?

Бүдрагчаа -

өө урьдчилаад өгчихнө шалгалтынхаа чиглэлийг. Өөрөөр хэлэх юм бол нэг айл тийм тийм юмнууд байх ёстой гэж.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тоглоом ерөнхий тоо бас байхгүй ш дээ. Тоглоомны хүүхдийн тоглоомны булантай байх ёстой.

Баасанхүү -

өө бас тоглоомны булан за

Бүдрагчаа -

номын сантай байх хэрэгтэй.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

2 ээлжийн цагаан даавуутай байх хэрэгтэй, муу усны нүхтэй байх ёстой, бие засах газартай байх ёстой тиймээ?

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

ийм юм байна

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тийм чиглэл гаргаад өгчихнө ш дээ.

Баасанхүү -

нүүр гар угаах савтай бай өнөө угаагууртай бай.

Бүдрагчаа -

за

Баасанхүү -

саван сойзтой бай гэдгийг чинь цөмөнг нь ингээд тийм тийм юмтай бай гэсэн тийм удирдамж улдаар өгчихөөд хойноос нь очиж шалгаж байгаа ш дээ.

Бүдрагчаа -

аанхан тэхээр хараа би харин ингэж бодоод байна л даа, тэхээр нөгөө хүмүүс жишээ нь шалгуулчихаад л тэгээд далд хийчихдэг ч юм уу нөгөөдхөө хэрэглэхгүй тэхээр тэрийг арилгахын тулд одоо ариун цэвэр, хуьийн соёл, ахуйн соёлтой байх хэрэгтэй гэсэн тийм суртал ухуулга явагддаг байсан уу?

Баасанхүү -

байлгүй яахав тэр чинь. Байлгүй яахав.

Бүдрагчаа -

сумын төв бол тэрэнд одоо байнга өртөнө. Бараг л 2 долоо хоногт юм уу 1 долоо хоногт бол сумын төв аймгийн төв чинь шалгалтанд орно ш дээ. айлуудаар орно.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

сумын төвөөр орно. Хөдөөний багуудыг болохоор болохоор суртал ухуулга нөгөө багийн дарга гэж байна ш дээ тээ?

Баасанхүү -

за тийн

Бүдрагчаа -

багийн дарга энэ тэр чинь байнга тийм юмтай л үс ноостой л малын үс ноостой үгүйг л хариуцна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ариун цэвэр бүх юмыг л хариуаж явдаггүй шүү дээ. Одоо бол тэрэнд чинь тэр тусмаа айлууд чинь харин нэг одоо нэг айлд ороход нэг нөмөрдөг хөнжил цагаан даавуутай л болсон байх.

Баасанхүү -

тийн тээ?

Бүдрагчаа -

тэгээгүй бол хэцүү байсан шүү дээ.

Баасанхүү -

одоо болуул харьцангуй монголчууд нөгөө Азийн орондоо Азийн орнууд дундаа нөгөө нэг тэр барууны соёлтой болчихсон гээд яриад байх юм.

Бүдрагчаа -

ерөнхийдөө тийм. Хөдөөнийхөн чинь одоо энэ нэхмйтэй нударгатай дээл өмсөөд байдаг улсууд бол тун ховордсон байгаа ш дээ. Ер нь Европ талын хувцас өмсчихсөн байгаад байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

бараг л савхин гуталтай л болчихсон байгаа биздээ?

Баасанхүү -

тийн.

Бүдрагчаа -

тэр чинь хөдөө тэр үед чинь монгол гуталтай

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

монгол дээлтэй үстэй дээлтэй, үстэй өмдтэй байсан ш дээ. Одоо бол тэгэхгүй ээ. Тийм биш

Баасанхүү -

энэ соёлын довтолгооны ажил ер нь таныг тэгж ажиллаж байхад эхлэж байсан уу? Эсвэл ер нь эхэлчихсэн байсан уу? Хэзээ эхэлсэн юм бол?

Бүдрагчаа -

соёлын довтолгоо ер нь 58, 60 оноос л эхэлсэн тийн.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тийн 60-аад оны үед. Намайг одоо сургууль төгсөхөд Жаргалантын 10 жилд очсон байж байхад ариун цэвэр энэ тэр гээд л, ариун цэврийн байцаагч гэж нэг салхилсан даа.

Баасанхүү -

байцаагчдай байсан юм уу?

Бүдрагчаа -

ариун цэврийн байцаагч гэж байна.

Баасанхүү -

орон тооны ажил биздээ тээ?

Бүдрагчаа -

орон тооны ажил. Эмнэлэгийн 3 дахь өдөр чинь ерөөсөө тэр соёл гэгээрлийн ажил гээд ерөөсөө шалгалт өгдөг юм хийдэг байсан ш дээ.

Баасанхүү -

өө тийм үү?

Бүдрагчаа -

тийн. Эмнэлэгийн ажилтан чинь хуваарилагдаад тэдний тэддүгээр хороо тэр гудамжийг гээд ингээд.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хогийг нь цэвэрлүүлнэ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

муу усны нүхийг нь шалагана, бие засаг газрыг нь үзнэ. Тэр чинь эмнэлэгийхэнтэйгээ явчихдаг байхгүй юу нөгөө асрагч сувилагч тэр эмч нар чинь сувилагч нараа аваад ингээд явна.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

аймгийхд нь бол. Сумын төв дээр ч ялгаагүй тийм л байсан. Ариун цэврийн комисс гэж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд торгоно.

Баасанхүү -

юу шаардлага хангахгүй бол?

Бүдрагчаа -

шаардлага хангахгүй бол торгоно. Тийм байсан ш дээ зүгээр торгоно гэдэг чинь бол бас тийм хүнд. Одоо тэр торгоно гэдэг чинь ер нь их дэглэмтэй байсан. Энэ жишээлбэл одоо хуучин Ленин клуб гэж байсан одоо юу байна ш дээ. Ленин клубын чинь зүүн, ер нь аль нэгэн газраар зам хөндлөн гарахад чинь одооныхтой адилхан машин байхгүй ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

цөөхөн байсан. Тэхэд чинь юу зам хөндлөн гарсан хүн торгуулдаг байсан юм. Хамаагүй зам хөндлөн гарцаар гараагүй бол.

Баасанхүү -

өө

Бүдрагчаа -

пионерийн эргүүл гээд зогсчихдог байхгүй юу.

Баасанхүү -

хүүхдүүд?

Бүдрагчаа -

тийн гастуктай эргүүлүүд амрыг ирье гээд цагдаа нартай адилхан нэг жижигхэн мод бариад, эрээн мод бариулчихаад зогсоод амрыг ирье гээд л 5 цаасаар торгуулдаг. 5 цаас тэр үед чинь бас л юм байсан байхгүй юу.

Баасанхүү -

тийм байна

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

сургуулийн хүүхдүүд тээ?

Бүдрагчаа -

сургуулийн хүүхдүүд эргүүлд гарч байгаа юм. Тэр чинь Пионерийн эргүүл гээд гарчихдаг байхгүй юу. Пост гээд. Тэр чинь тийм хяналт шалгалт их байсан нь бас жоохон засаж өгсөн шүү дээ. Одоо ийм машины хөдөлгөөнтэй үед сая нэг их дэлгүүрийн урд талд байж л байна даа одоо энэ нэг дунд талаар нь нэг хашаа барьчихсан л байж байна. Яахав энэ нэг гарцын нэг шулуутгасан юу л даа. Машин дуртай газраараа иргэхгүй, хүмүүс нь дуртай газраараа гараад явчихгүй тиймээ?

Баасанхүү -

тийм байна лээ?

Бүдрагчаа -

тэгээд дээр үед чинь тийм юм байхгүй л байсан юм. Дугуйтай хүн ч их 1000-ийн дугуйтай хүн ч л их байсан.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэгтэл одоо нөгөө та нар дуулсан байх Рэнчин гуай 1000-ийн дугуйтай Рэнчин гуай.

Баасанхүү -

Бямбын Рэнчин гуай

Бүдрагчаа -

тийн Бямбын Рэнчин гуай. Тэгээд одоо яасан гэж байгаа юм л даа одоо тэр үед чинь 1000-ийн дугуйтай хүн бол явган хүний амаар явдаг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэгээд Рэнчин гуай яасан гэсэн чинь тэр чинь нэхий дээлтэй том том хээтэй Буриад дээлтэй.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

өөрөө их сургуульд багшилж байсан ш дээ Рэнчин гуай чинь. Тэгээд их сайхан зантай хүн ш дээ жирийн оюутангуудтай бол их сайхан харьцана. Тэгээд 1000-ийн дугуйгаа уначихаад л яг энэ 4 замын энүүгээр давхисан. Цагдаа шүгэлдээд зогсоосон.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

амрыг ирье гэсэн, мэндээ амархан сайн байна уу гээд тэгээд та яагаад ингээд машин замаар яваад байгаа юм бэ гэсэн чинь хаазлаад байсан гэж байгаа юм. Хүү минь яндангаар юу гарч байна гэсэн утаа гарч байна гэсэн чинь энэ чинь мотортой юм байна ш дээ хүү минь тэгээд яаж явган хүний замаар явдаг юм гээд давхисан. Тэрнээс хойш чинь тэр 1000-ийн дугуйтай энэ тэр хүн чинь шууд өнөө явган хүний замаар явахаа байгаад нөгөө машин замаар явдаг болчихгүй юу. Одоотой адилхан машин зам байхгүй ш дээ.

Баасанхүү -

аан 1000-ийн дугуй гэж та мотоциклыг хэлээд байгаа юм уу? Эсвэл арай өөр

Бүдрагчаа -

1000-ийн дугуй гэж арай жижигхэн.

Баасанхүү -

би нөгөө үзээгүй болохлээр мэдэхгүй юм жоохон бас нэг мотортой маягийн шатахуун матахуун түлдэг үү?

Бүдрагчаа -

тийн мотортой дугуй байхгүй юу.

Баасанхүү -

аан одоогийхоор мотоцикл маягийн юм мөн үү?

Бүдрагчаа -

тийн мотоцикл шиг тэхдээ дугуй байсан юм.

Баасанхүү -

аанхан арай мотоцикл бас биш жижигхэн юм байна тиймээ.

Бүдрагчаа -

тийн жижигхэн жижиг дугуй энэ тэр нь ч нарийхан. Тийм байсан. тэр чинт хаанаас орж ирдэг байсан гэхээр Чехээс орж ирдэг байсан тэр юу мотортой дугуй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ер нь манайд чинь одоо хувьгарсан анхны машин чинь шкоат шүү дээ.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

шкоат гэж Чехээс орж ирсэн 27000 аар орж ирж байсан.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

аан тэгээд 1000-ийн дугуй гэж яахав 1000 төгрөг л байхгүй юу.

Баасанхүү -

тийм байна тээ?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

9-ийн тос гэдэг шиг

Бүдрагчаа -

тийн тийм л байсан байхгү юу. тэр чинь одоо ийм хар замууд бол бараг л байхгүй ш дээ. Энхтайвны гүүр энэ тэр чинь байхгүй байсан ш дээ намайг хот орж ирэхэд. Энэ 40, 50 мянгат бол байхгүй байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

одоо циркийг чинь тэр одоо усны гудамж гээд нэг тийм үргэлж том худагтай.

Баасанхүү -

тийм гэсэн.

Бүдрагчаа -

тэгээд тэндээс чинь ус зөөдөг тэгээд тэр усны гудамжин дээр очихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэндээс үргэлж нөгөө морь тэргээр ус зөөдөг байхгүй юу. Нөгөө том том улыг нь тахалцан том морь тэргээр бол хужаа нар зөөдөг.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хужаа нар. Тэгээд айлуудыг морь тэргээр усыг нь зөөгөөд усыг нь хангаад л байсан юм даа.

Баасанхүү -

хотын айлуудыг тээ?

Бүдрагчаа -

тийн хотын айлуудыг. Машинаар нэг хэсэг машин ус зөөдөг л байсан даа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд ус зөөдөг чинь 60 оноос хойш л машинаар ус зөөсөн байх. Тэгээд хужаа нар чинь өдөр нь усыг нь зөөчихөөд л морь тэргэндээ зөөчихөөд л орой өнөө тэргээ авчирчихаад, ус зөөдөг торхоо авч хаячихаад дээр нь нэг ийм төмөр сараалж тавьчихаад, өнөө айлуудын жорлонг ухаад дээр нь жорлонгоо ухаж дээр нь талбай дээр аваачиж тавина ш дээ нөгөө юуг чинь. Өнөө өөрийнхөө ногоо тарьдаг газар өнөө жорлонгуудыг чинь ухаад тавьчихна ш дээ. Усанд уусгаж байгаад тэгээд хийчихнэ. Тэгээд нээх сайхан ногоонууд тарьчихсан, улсуудад зараад хужаагийн ногоо гээд аваад л.

Баасанхүү -

нөгөөдөх нь бордоод хаясан.

Бүдрагчаа -

зүгээр бордоод хаячихгүй юу.

Баасанхүү -

одоо тэр яг тэр нөгөө соёлын довтолгоо явуулж байхад бас нэг тодорхой хэмжээний үечлэл гэж байсан уу? Одоо би ингэж асуух гээд байна л даа одоо жишээ нь эхний ээлжинд бол хамгийн эхлээд хүмүүсийг ингээд орны даавуутай, оо созтой савантай гэх мэтчилэн байхыг шаардаж байсан бол одоо ерөнхийдөө нэг тэр юм ингээд нийтдээ хангагдчихаад дараа нь арай өөр шаардах ч юм уу тээ тиймэрхүү үе байсан уу? ер нь соёлын довтолгооны эрч хүч хэзээ суларсан юм бол.

Бүдрагчаа -

соёлын довтолгоо гэдэг чинь одоо тэр хамгийн сүүлд одоо 1966 оноос хоойш л болисон.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

сүүлд л 66 онд болисон байгаа юм. Тэгээд тэрнээс хойш чинь айлууд тэрнийг ерөнхийдөө хэрэглэдэг болсон л доо. Хэрэглээний юм болчихгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

ерөнхийдөө айлд орсон ч гэсэн нэг угаагууртай, нэг номын сантай, тоглоом, хүүхдүүд нь тоглоомоор тоглож байдаг тиймээ тэгээд ямар ч байсан нэг хүн ирэхэд нэг авдарнаасаа цагаан даавуу гаргаад өөрснөө цагаан даавуутай л байж байхгүй юу даа. тийм болчихсон.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

энэ бол хэрэглэх ёстой юм гэдгийг мэдчихсэн бодчихгүй юу даа. Тэгээд шалгуулаад ийм айлууд чинь муу айлууд чинь торгуулна ш дээ. Тэгээд тийм юм яричихлээр торгууль гэдэг чинь дээд хэмжээ нь ер нь ариун цэвэр ч бай хариуцлага ч бай торгууль гэдэг чинь хнд эдийн засаг л хамгийн түрүүнд нөлөөлнө ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм байдлаасаа. Тэгээд одоо айлуудын бохир хашаануудыг чинь энэ нөгөө эмнэлэгийн ажилтнууд очиж шалгаад. Тэгээд торгууль тавиад ингэхлээр хашаагааа цэвэрлэхгүй яах юм тэр айл чинь.

Баасанхүү -

аан бас хашаагаа цэвэрлэхийг яадаг байсан үгүй ээ ингэе ерөөсөө юу юу шалгадаг байсан та нэг сайхан дараллаар нь хэлээд өгөөч. Би ингээд таны яриаг сонсохоор нэг юм шинэ юм гарч ирээд хөөх гээд тэгээд байх юм.

Бүдрагчаа -

тэр чинь одоо аймгийн төвдөө сууж байгаа айл бол өөр.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

хөдөөний айл бол өөр шүү дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

сумын төв дээр байгаа сумын төв юм уу аймгийн төв дээр байгаа айлууд чинь ерөөсөө хашааны ариун цэвэр, муу ус, жорлон бол гарцаагүй байх ёстой эд тийм айл гэж байхгүй тийм ээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

за тэгээд орохдоо зүгээр нөгөө одоо ариун цэврийн дотоод ариун цэвэр гэхээр зэрэг л ор дэр чинь л байх ёстой юм байхгүй юу даа тиймээ тийн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

за тэгээд л хүүхдийн тоглоом тэр бүх юм бол байх ёстой.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хөдөөний айлууд тэрнээс өөр шүү дээ тиймээ?

Баасанхүү -

тийн хашаа байхгүй.

Бүдрагчаа -

хашаа байхгүй.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

сумын төв борл хашаатай.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тиймээ. Тийм 3 янз юм байгаа ш дээ сумын төв, аймгийн төв, хөдөө хөдөөний улсууд өөр ш дээ. Энэ дээр нөгөө сар байж байгаад нөгөө тийшээ бууна. Тэгээд нөгөө ухсан өнөө муу усныхаа нүхийг чинь айлууд чинь дарж хаячихаад л нүүчихнэ ш дээ. Жорлон байсан гэж мэдэгдэхээргүй дарж хаячихаад нүүгээд яваад өгнө. Өнөө шонгуудаа өнөө шуудайтайгаа аваад л өөр шинэ газар очоод л зоочихно шүү дээ.

Баасанхүү -

бас

Бүдрагчаа -

тийн өө сүүлдээ бол зарим юу чинь бүүр аймгийн юунаас нэг ийм нүүдлийн тамбар маягтай бие засах газар энэ тэрийг чинь хийгээд өгчихсөн л байсан. Тийн ачаад явчихдаг нэг 4 хөлтэй юм шиг.

Баасанхүү -

угсардаг уу?

Бүдрагчаа -

угсардаг тэгээд л аваад явчихна. Тэр газраа буулгаад ингнээд нүүгээд явчихдаг хөдөөний айлууд чинь тийм юм байж л байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

бас нөгөө хөдөөний айлууд чинь нэг одоо усанд ордог нэг ванн шиг нэг том хаашаа ч юм дээ босоогоороо ч юм уу хэвтээгээрээ ч орчихоор...,

Баасанхүү -

ийм гонзгой төмөр үү?

Бүдрагчаа -

тийм юм хийгээд өгсөн. Тэгээд тэрэнд чинь усанд орчихно ш дээ. Төмпөнд орж байснаас тэр том ванн шиг юманд орчихно ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд энэ сүүлийнх нь овоо дэлгэрсэн юм аа. Үргэлж усны лааз байна.

Баасанхүү -

аа бас

Бүдрагчаа -

тийн усны лааз байна, тэгээд одоо тэр аяга шанаганы алчуур байна,

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

сойз байна цөмийг нь шалгалтанд орно шүү дээ.

Баасанхүү -

тэгээд ер нь хэрэглэлүүдийг нь шалгахаас биш хувь хүний ариун цэврийг бол шалгахгүй биздээ тээ?

Бүдрагчаа -

өө шалгах газар нь бол гутлыг нь тайлаад.

Баасанхүү -

шалгадаг байсан юм уу?

Бүдрагчаа -

тийн гутлыг нь тайлаад хумстай байна уу үгүй юу үзнэ ш дээ.

Баасанхүү -

өө бас

Бүдрагчаа -

тийн. Хөл нь хиртэй байвал усанд ороогүй нь мэдээжийн хэрэг ш дээ.

Баасанхүү -

аан тэрийг одоо ямар хариуцлага тооцох вэ? Торгоно, торгохоос өөр юм байх уу?

Бүдрагчаа -

торгоно л доо.

Баасанхүү -

гахайн махайн дээр тавих ч юм уу?

Бүдрагчаа -

үгүй ээ үгүй.

Баасанхүү -

аан за за

Бүдрагчаа -

тэгээд л аймгийн дүн гарахад чинь одоо хамгийн муу байсан сум л сүүлдээ том хэмжээний торгууль оноочихно доо.

Баасанхүү -

сумаас нь

Бүдрагчаа -

сумаараа. Тэхдээ бүүр сумын дарга хүртэл арга хэмжээ авхуулна ш дээ тэрэнд чинь сум муу авсан бол. Эмнэлэг хариуцлага хүлээнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хүмүүсийг тиймээ ариун цэврийн талаар одоо анхаараагүй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр чинь эмнэлэг гэдэг чинь хүний эрүүл мэндээс гадна ариун цэврийг хариуцдаг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

нэг бүтэн 7 хоногийн нэг бүтэн өдөр ариун цэвэр гэгээрлийн өдөр гээд.

Баасанхүү -

3 дахь өдөр тээ?

Бүдрагчаа -

3 дахь. Тэнд одоо эрүүл мэндийн талаар янз бүрийн өвчний талаар сурталчилгаа хийж болно, ариун цэврийн талаар сурталчилгаа хийж болно, үзэж болно, шалгаж болно.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тийм өдөртэй байсан юм.

Баасанхүү -

эмнэлэгийн ажилтнууд тээ?

Бүдрагчаа -

эмнэлэгийн ажилтнууд. Багш нар бол яахав тэр өнөө бичиг үсэг тайлах барих тийм юманд бол өнөө.., тэр чинь одоо хүүхдүүд сургуулиас завсардсан хүүхдүүд бичиг үсэг мэдэхгүй хүүхдүүдэд сургууль хөөцөлдөж бичиг үсэгтэй болгох барих талаасаа тэр чинь арван хэд 20 хүрчихсэн хүнийг чинь яаж..., тэхээр чинь тийм хүүхэд гэдэг чинь цэрэгт сургуульд ерөөсөө суугаагүй улсууд чинь үсэг мэдэхгүй хүүхдүүд орж ирнэ ш дээ.

Баасанхүү -

өө за за.

Бүдрагчаа -

тэр чинь яахав баян цатгалан танхайчууд нь хүүхдээ сургуульд суулгахгүй ш дээ. Машин энэ тэр хүрэхгүйгээр газар очоод буучихна ш дээ. Өнөө юугаар отор энэ тэрээр. Тэгээд л арван хэд 15, 16 нас хүрээд эрэгтэйчүүд нь мал адуу маллаад...,

Баасанхүү -

эхнэр аваад

Бүдрагчаа -

эхнэр аваад, эмэгтэйчүүд нь хүнтэй сууж хүүхэд гаргаад л саальчин болоод л.

Баасанхүү -

нөгөө үнээгээ саагаад бэлчээрт нь гаргаад үнээгээ саагаад бэлчээрт нь гаргаад л гээд тийм юм байдаг ш дээ. Тэгж л амьдардаг байсан юм байна.

Бүдрагчаа -

тийн. Тийм байлаа ер нь одоо. Тэрийг бодоод байхад нэг их сонин ч юм шиг бодоход. Ингээд бодоход тиймээ?

Баасанхүү -

тийн одоо болуул та аягүй харьцангуй соёлжсон орчинд амьдарч байгаа тэгээд нэг тэр үеийг бодохоор уу?

Бүдрагчаа -

тийн иймэрхүү орон сууцанд аймгийн дарга л энэ тэр л сууж байсан байлгүй дээ.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

бид бол тэгээд аймагт байхдаа 2 юм уу 3 өрөө байранд байсан л даа. Тэхдээ бас л нөгөө намын гишүүн, нэг албан газрын дарга, кабинетийн эрхлэгч, энэ тэр гээд боловсролын хэлтэст ажиллаж байсан хүмүүс бас нэг гайгүйхэн шиг орон сууцанд байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд тэр малчны хороо энэ тэрлүү бол хэцүү шүү дээ.

Баасанхүү -

аан бас малчны хороолол?

Бүдрагчаа -

байсан аймгийн бас малчны хороолол гээд бүгд аймгийнхаа яг голынх нь тэр Сэрэглэнгийн сум гэж байсан тэр хойд талдаа сургууулийн зүүн талд нил малтай айлууд байсан тэрийг чинь цөмийг нь Зүүндэлгэр рүү хөөгөөд гаргачихсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

нэг уулын цаад руу. Тэгээд ер нь мал, аймгууд сум бол тэгээд ерөөсөө мал юу хоёр нь цуг шүү дээ ерөөсөө.

Баасанхүү -

сум хоёр нь уу? Хот суурин хоёр нь уу?

Бүдрагчаа -

тийн суурин. Намайг Жаргалантын 10- жилд байхад хүүхдүүд чинь мориор ирдэг байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

морио аргамжчихаад тэгээд хичээлдээ ирнэ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд морио унаад явна. Мориор ирдэг, бараг л нэг өртөө газраас ирдэг байсан мориор.

Баасанхүү -

тийн ш дээ одо хэдэн километрийн цаанаас ч юм уу тиймээ?

Бүдрагчаа -

тийн ер нь хөдөө ажиллахад чинь хүүхдүүд багш нараас их айна л даа. Эцэг эхүүд байранд байгаа хүүхдүүдээ эргэх гэж эцэг эхүүд ирнэ, чөлөө аваад явна хүүхдүүдтэйгээ.

Баасанхүү -

багш нараас нь тээ?

Бүдрагчаа -

багш нараас нь чөлөө аваад явна. Тэхдээ ч бас өнөө нэг 5, 3 литр сүүтэй ирнэ. Битанд хийгээд аваад ирнэ.

Баасанхүү -

өө за

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

их хүндэтгэдэг байсан тээ?

Бүдрагчаа -

тийн. Сүү арчирч өгнө, тэгээд юу бид нар чинь идэж уух тэр хонь мал өгнө ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хонь энэ тэрийн мах. Тэр бол одоо бол авилгал хийж байсан, тэр бол зүгээр л авчираад өгчихдөг байхгүй юу. Алсан хонины мах авчираад л өгчихнө. Бид тэрийг чинь авилгал гэж үзэхгүй ш дээ. Тэр хүний хүүхдийг ямар мах авчирсан хүүхэд гээд би сайн онц тавихгүй ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийм байсан байхгүй юу. Одоо бол тэр шагнал авчихсан хүн чинь тэр хүнийг арай өөр үзнэ шүү дээ.

Баасанхүү -

тийн тээ?

Бүдрагчаа -

тийн тэр үед бол тийм юм байхгүй байсан.

Баасанхүү -

тэр үед нөгөө өгч байгааа хүмүүс ч гэсэн тийм зорилгоор өгдөггүй л байсан юм байна л даа тиймээ?

Бүдрагчаа -

өгдөггүй л байхгүй юу тийн.

Баасанхүү -

тийн зүгээр л

Бүдрагчаа -

тийн. Нэг айлын хүүхэд дээд сургуульд оруулаад өгсөн ч гэсэн тэрэнд бол дээд сургуульд оруулж, би бол тийм, надад, би зөндөө л хийсэн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

Багшийн дээдэд ч хүртэл оруулж байсан, Биеийн тамирын дээдэд ч орулаад өгсөн гуйгаад л.

Баасанхүү -

хүнээс гуйгаад уу?

Бүдрагчаа -

гуйгаад гуйгаад оруулаад өгчихдөг л байсан. Тэгээд тэр хүн бол надад өө яахав надад нэг идэшний хонь монь л өгнө. Тэхээр зэрэг би болуул хүүхдийг нь оруулаад өгсөн гэж тэр бол шагнал биш . Тусалсан гээд адилхан л тэр хүний хүүхдийг бас сургуульд оруулаад л өгсөн тэр хүн надад нэг идэшний хонь гаргаад өгсөн. Тэр үедээ бол...,

Баасанхүү -

өгөө аваа гэсэн тийм юмгүй

Бүдрагчаа -

өгөө аваа гэж тийм байгаагүй ш дээ. тэр бол авилгал гэдэг бол сүүлдээ аваагүй нь сүүлдээ авилгал болчихгүй юу даа. Авч өгч сурсан юмаа л шан харамжийг нь ихэсгээд тэрэнд нь хариу тус хүргэх гэж наад хүн бас жоохон юм хийгээд байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

явсаар багаад.

Баасанхүү -

тэгээд ч нийгэм өөрчлөгдсөн.

Бүдрагчаа -

тийн тэхээр нийгэм өөрчлөгдсөн.

Баасанхүү -

бас нэг ийм юм байдаг уу? Одоо жишээ нь та түрүүн ярьсан ш дээ ингээд шалагалт үзлэгээр юу яангуут сум ингээд хангалгүй байвал сумаараа арга хэмжээ авхуулдаг гээд тэгсэн ш дээ.

Бүдрагчаа -

ммхм

Баасанхүү -

бас намайг нөгөө 10 жилийн сургуульд байхад би чинь нөгөө 95 онд сургуульд орж байхад жишээ нь нөгөө багш бол мэдээж социализмын үеийн тийм хүн байгаа ш дээ. Тэгээд ингэж байсан байхгүй юу, нөгөө муу сурдаг хүүхдүүдийг ангийн нэр хойш татна сургуулийн нэр хойш татна гээд хуулуулж муулуулдаг бас нэг тийм одоогийхоор бол нэг тийм зөв биш гэмээр юм ууу шударга биш ч гэмээр юм уу тиймэрхүү юм хийдэг байсан ш дээ.

Бүдрагчаа -

ммхм

Баасанхүү -

тэр социализмын үед бас тэр нь нөгөө шалгалт янз бүрийн юмандаа тэнцэх гээд бас тиймэрхүү аргацаах юмнууд бас их байсан уу?

Бүдрагчаа -

жилээлбэл тэр, ганцхан юм ярья тэр соёлын довтолгооноор тэр Төв аймгийн Бүрэн сум гэж байсан байх аа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

бид нар хөдөө шалгалтаар яваад ингээд би буудалд байж байсан чинь нэгдэл чинь нэг жигтээхэн бууз мууз болсон архи мархи монгол архи энэ тэр айраг энэ тэр буудал оруулаад тавьсан мах чанасан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

дүнгээр муу гарчихваа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

нэгдийн дарга нар Доржжалам гэж хүн байсан юм. Муу гарчихаад хүрээд ирсэн чинь нөгөө бүх таваг бүх юмнуудаа хураачихсан байсан. Сонин байгаа биз?

Баасанхүү -

тийн.

Бүдрагчаа -

тэгээд хэрэв сум гайгүй байсан бол би хэдийг гайгүй шиг дайлаад гаргачих байсан байхгүй юу.

Баасанхүү -

тийм байна

Бүдрагчаа -

тиймээ. Гэтэл бид нар тааруухан шиг дүн тавьсан болохоор тэр чинь байдаг юмаа хураачихсан бид нар зөвхөн нэг хоол идээд нэг аяга айраг уугаад явсан. Энэ нэгдлийн зоориноос нэг 10 литр монгол айраг мөнгөөр нь аваад.

Баасанхүү -

яая яая.

Бүдрагчаа -

тэрүүнд бид нэг гайгүй шиг дүн таьсан бол үнэгүй айраг аваад явчих байсан байхгүй юу.

Баасанхүү -

тийн ш дээ дайлуулж цайлуулаад. Ёстой нээрээ сонин байж ээ.

Бүдрагчаа -

тэгээд тэр сумын дарга нар тэгээд ажлаасаа халагдаж байан юм.

Баасанхүү -

аан нөгөө хангалтгүй.

Бүдрагчаа -

хангалтгүй дүн авсан гээд. Эмнэлэгийн дарга нар салбарын дарга нар бас арга хэмжээ авхуулж л байсан.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэр чинь тийм арга хэмжээ, шалгаад сайн гарсныг нь шагнадаг л байсан. жишээлбэл одоо сумын даргыг чинь 69 машинаар ч юм уу тээ? Нэгдлийн түргэн тусламжын тэргээр. Түргэн тусламжын тэрэг чинь тийм ээ?

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тийм юм өнгө ш дээ. Аан сангийн аж ажуй сайн гарсан бол сангийн аж ахуй чинь трактор комбани үнэгүй өгч хавар газар хагалгааны үеэр ч гэдэг юм уу хураалтаар нь өгнө.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тиймээ. Үгүй бол бүүр гадаадад одоо үйлдвэрчний шугамаар ч юм уу намын шугаар ч юм уу гадаадад өнөө аялал жуулчлалаар одоо Герман ч гэдэг юм уу социалист орнуудад эсвэл явуулдаг ч юм уу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгдэг байсан ш дээ. Тэгээд нөгөө хүнийг чинь ирэхээр зэрэг за чи юм үзэж ирсэн за үзсэн туршлагаа Лүнд очиж ярь, Жаргалантад очиж ярь, Эрдэнэсантад очоод ир гээд нөгөө хүнийг чинь тэгнэ ш дээ. Нөгөө хүн чинь үзсэн юмаа ярина ш дээ.

Баасанхүү -

тэр байтугаа ингээд байдаг юм байна лээ ш дээ нэг тийм аягүй их тийм туршлага шинэ юмаа солилцдог байсан гэнэ л дээ тэгсэн чинь нэг хүн ингээд хулгайч байсан. Тэгээд аягүй их хулгай хийх зуршилтай.

Бүдрагчаа -

аан за

Баасанхүү -

тэгсэн чинь бүүр ингээд л нөгөө нэг зуршил болчихсон болохоор тэр ухамсартаа захирагддаггүй гэнэ л дээ.

Бүдрагчаа -

аанхан

Баасанхүү -

тэгээд сүүлдээ бүүр өөрийгөө яаж ялсан бэ гэхээр нөгөө шөнө ингээд эхнэрийнхээ дэрэн доогуур түрийвчээ хийчихдэг гэнээ.

Бүдрагчаа -

аанхан

Баасанхүү -

тэгээд шөнө тэрийгээ сэмээрхэн хулгайлаад хорхойгоо дараад тэгсээр байгаад нөгөө хулгай хийх зуршлаасаа аажим аажмаар салсан гэнэ л дээ.

Бүдрагчаа -

аанхан

Баасанхүү -

тэр хүнийг хүртэл ингээд би ингэж өөрийгөө ялж ингэж хулгай зуршлаас салсан гээд бусад хүмүүст ингээд яриулсан энэ тэр гээд нэг тийм юм би бас сонсож байсан.

Бүдрагчаа -

тэр чинь тэгээд л тэр чинь үргэлж одоо аймгаас ирсэн хүн хүн одоо цуг хамт ажиллаж байгаа нэгдлийн дарга ч юм уу сумын дарга ч юм уу намын үүрийн дарга юм уу яваад ирээд юм ярихад чинь шал өөр ш дээ. Би тийм юм үзсэн тэнд Чехэд тийм байна, Руменд тийм байна, Германд тийм юм хэрэглэж байна гээд ярихад чинь шал өөр ш дээ.

Баасанхүү -

илүү тусна.

Бүдрагчаа -

иүлүү тусна ш дээ. Тэгээд өөр тэр хүн чинь өөрөө ч одоо намайг ингэж улсын өчнөөн дөчнөөн хөрөнгөөр хөрөнгөөр тэнд юм үзээд ирсэн, ажиллах идэвхи сайжирна биз дээ. Тийм улсуудыг чинь одоо үнэ төлбөргүй амралтанд явууулна.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тийн одоо эхийн алдрын 2-р одонтой улсууд чинь ерөөсөө үнэ төлбөргүй 14 хоногоор улсын амралтанд амардаг л байсан юм.

Баасанхүү -

өө за. Амралтууд нь тэхдээ бас их очертой байдаг байсан ш дээ тээ?

Бүдрагчаа -

тэхдээ гайгүй байсан.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

өвлийн цагт 4 төгнрөг хоног нь 4 төгрөг. Аан зуны цагт 8 төгрөг л байдаг. Гайгүй байгаа биз дээ?

Баасанхүү -

тийм байна. Тэгээд нөгөө би л нэг хүний ярианаас бас л тэгж ойлгосон. Бас нөгөө очер дугаар бичдэг тэгээд гайгүй сайн ажилласан бол очерын урдуур амраадаг гэсэн нэг тийм...,

Бүдрагчаа -

тийн тийн. Тийм юм байлгүй яахав шагналын журмаар өгнө.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

за одоо та явах байсан бол одоо энд манай үйлдвэрийн тэргүүний, аймгийн гэдэг юм уу, сумын тэргүүний аварга ажилчин малчин ч гэдэг юм уу би болно гээд шуд явдаг. Тэхдээ потёнкыг бол үйлдвэрчний хороо шууд.., хороо үйлдвэрчний хороо гэж байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

аймгийн үйлдвэрчний хороо чинь тэр чигээрээ шууд мэдээд л потёнка бол тэн дээрээс авна. Мөнгөө банканд тушаачихаад л тэгээд явна. Тэгээд нэг тийм дэвшил оруулчихлээр хүн их муудаагүй л дээ.

Баасанхүү -

тийн тээ

Бүдрагчаа -

тийн. Харин тэгэх тусмаа нэлээн одоо манайхан чинь анх эхлээд ямархуу янзтай байсан гэдгээ мэдэхгүй ингээд яваад байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

кинон дээр гардаг шиг л байгаа ш дээ бид нар. Жинхэнэ л тэр нөгөө өнөө л бөөстэй хуурстайгаа, өвчтэй зовлонтойгоо.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тиймээ. Тийм л байсан байхгүй юу. Та минээ очерлоорой гээд Бумаа гуай нэг хашигардаггүй юу.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

тиймээ?

Баасанхүү -

тийн.

Бүдрагчаа -

тэрэн шиг л байгаа ш дээ.

Баасанхүү -

нөгөө бас нэг ямар кинон дээр билээ молокоог орос эхнэрийн сүү гэдэг шиг л.

Бүдрагчаа -

тийн. Тэрнээс гадна өнөө чөмөгтэй чихэр байна ш дээ.

Баасанхүү -

за тийн

Бүдрагчаа -

чөмөгтэй чихэрийн чинь доторхи тэрийг чинь оросын эхнэрийн сүү юм гэнэ лээ гээд нөгөө чөмөгтэй чихэрийн дотор талыг.

Баасанхүү -

бас тийм яриа байдаг байсан уу?

Бүдрагчаа -

энэ юуг чинь лааг чинь нохойн засаа эдэг м гэнэ лээ гэдэг байсан юм.

Баасанхүү -

мэдэхгүй аягүй цуу яриа амархан тарна тээ?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэр таныг бүүр бага байхад та чинь одоо тэр дайны дараа мараа 7, 8-тай хүүхэд байсан ш дээ.

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэр үед бас ерөнхийдөө хүмүүсийн амьдрал хэцүү улс орон жоохон бүүр улам илүү дорой болчихсон байсан уу? Яамар байсан бэ?

Бүдрагчаа -

намайг одоо жоохон байхад чинь одоо дугуй булантай цай тийм улаан тамхи энэ тэр л олддоггүй байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

энэ тэмээний улаан гэж цай орж ирдэг байсан юм. Одооны энэ Хятадын цай орж ирдэг байсан юм л даа. Тэхэд чинь дугуй булантай ховор доо. Бүүр нэг цайг чинь айлд 4 хуруу нэг айлд 4 хуруугаар хувааж өгдөг байсан ш дээ.

Баасанхүү -

аан улсаас хуваарилах уу?

Бүдрагчаа -

тэрийг чинь багууд дунд 6 авдар цай өглөө.

Баасанхүү -

багт уу?

Бүдрагчаа -

тийн багт. 6 авдар цай гэдэг чинь яахав нэг дотроо 10 ингээд 60 цай ирнээ дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд өргөөш нь юу 60 шүү дээ. Тэрэнд чинь тэгээд хуваарилах хэрэгтэй. Сумаас нэг цайг 4 гэдэг чинь 10 цайг чинь 40 айлд өгөөд байна.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгж өгнө. Үгүй бол булан цай 4 хуруу цай гэж хувааж өгдөг байсан. Аан улаан тамхи олдохгүй. Тэгсэн улсууд чинь яаж байсан гэхээр тэр дайны үед чинь ямархуу байсан гэхээр тэмээний хоргол татдаг байлаа.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

өө туулайн хоргол. Туулайн хоргол татдаг байлаа.

Баасанхүү -

нөгөө адууны хомоол...,

Бүдрагчаа -

нөгөө адууны хомоол татдаг байсан. Би одоо өвөг эцэгтээ хүртэл туулайн хоргол түүж авчирч өгдөг л байсан. Өшөө чинь одоо хамрын тамхи байхгүй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хамрын тамхи чинь одоонэг татах юм олдохгүй юу татаж байсан гэж бодож байна.

Баасанхүү -

мэдэхгүй.

Бүдрагчаа -

одоо нэг хятадаас авчирч байсан байхдаа нэг авчирч байсан одоо нэг манай өвөг эцэг л тэгж байсан. Тийм юм олддоггүй юм гэнэ лээ гээд. Тэгээд нэг юугүй хамрын тамхины оронд үнэрлүүлдэг тийм үнэртэй ус шиг юм л үнэртэж байсан байх даа.

Баасанхүү -

ээ

Бүдрагчаа -

тийм ховор шүү дээ. Тэгээд одоо бодохоор сүү борлогдохгүй. Сүү сумын төв дээр зардаг хүн байхгүй тиймээ?

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

цагаан идээ зарагдах юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

айл бүгд цагаан идээтэй. Тиймээ тэгээд зүгээр энэ одоо малаас гарч байгаа бүтээгдэхүүн үс ноосыг нь л авна гэхээс биш тиймээ мал мах гэж авна.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд өөр юм бол одоо ингээд сүү цагаан идээ бол ерөөсөө борлогдохгүй ш дээ. Айл бүгдэд байдаг юм чинь. Мал нядлана энэ тэр гэж байхгүй шүү дээ энэ чинь.

Баасанхүү -

тийн.

Бүдрагчаа -

тэндээ л өөрсдөө. Өвлийн идэш гэж гаргаад борц хийх нь хийгээд тэгээд хавар намар зун болчихож байгаа юм. Тэгээд цагаан идээтэйгээ. Зун бол мал алж идэх хүн бараг л байхгүй цагаан идээтэй. Тиймээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

сүү тараг ааруул ээзгий өрөм идээд л борцоо бол хааяа нэг борцоор хоол хийж иднэ. Одоо тэр чинь одоо энэ хотынхон бол өвөл зунгүй л 4 улиралд мах идэж байна ш дээ.

Баасанхүү -

тийн. тэхээс ч одоо аргагүй л байх.

Бүдрагчаа -

цагаан идээ гэх юмгүй болчихоод байна ш дээ. Цагаан идээ чинь аарц гэдэг нь гухил болчихоод байна.

Баасанхүү -

тийн. Сүү байхгүй тэгээд л цай уугаад л.

Бүдрагчаа -

тийн сүү гэдэг нь одоо хуурай сүү. Тэр чинь бол ерөөсөө ховор шүү дээ.

Баасанхүү -

орлуулаад л.

Бүдрагчаа -

тэгээд нэг үеийгээ бодвол манайх тэр үеийг бодвол манайх юмаа хийж байнаа. Одоо доор хаяж манайх чинь 00-ийн цаастайгаа болсон, сүүгээ хийчихэж байна, одоо төрөл бүрийн хийгээд л байна ш дээ. Чихрүүд хийж байна. Энэ чинь одоо хүнсний бүтээгдэхүүн нарийн боов л олон төрөл болчихоод байгаа ш дээ.

Баасанхүү -

тийн.

Бүдрагчаа -

одоо 60, 70-аад оны үед чинь өнгөт пероник, шушка төгрөг 40-ийн талх, пулчикэн талх, одоо еэвэн, танзуур одоо ийм л 4, 5хан юм л байна. Энийг ганцхан энэ юуны өгөөж гэж байсан.

Баасанхүү -

шушка гэж энэ цагираган боов

Бүдрагчаа -

тийн цагираган боов. Одоо бол ерөөсөө маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна.

Баасанхүү -

тийн мөнгө нь л байвал авна.

Бүдрагчаа -

тийн юм хийж сурч байна. Энэ зах зээл гэдэг чинь бол юм хйж сургадаг. Манайхан аль дээр үед зах зээлд орчих байсан юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

зах зээлд аль хэдийн орчих байсан. Тэр одоо манайх тэр баруун зүүний нугалаа гэж баахан улсуудаа хэлмэгдүүлж тэгж байсан үед л зах зээлд ороод яасан бол...,

Баасанхүү -

өөрийнхөө замаар явсан бол.

Бүдрагчаа -

өөрийнхөө замаар явсан бол тэр юун тэр капитализмыг алгасаж социализм руу орсон гэж л морины ходоодон дээр хар юм л зурж байхав дээ. Тийм биздээ?

Баасанхүү -

тийн ш дээ.

Бүдрагчаа -

одоо тэр капитализмдаа одоо орж байдаг. Капитализм гэдэг бол хүнийг ажиллуулж юм хийлгэж сургадаг. Тэрийг манайх алгасчихаар яах юм.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

бэлэн Оросоос юм ирлээ.

Баасанхүү -

та тэгээд яг өөрө тэгж ажиллаж амьдарч байхдаа бас намын гишүүн байсан хүн тээ? Танд ер нь тэгж тэр нийгмийн талар ямар мэдрэмж төрж байсан бэ? Одоо жоохон эргэлзэх ч юм уу тиймэрхүү юм байсан уу? Эсвэл одоо л өнгөрсөн хойно нь тийм шүү гэж бодогдож байна уу?

Бүдрагчаа -

тэр үед чинь бас энэ дэндэж байна даа гэж бодож байсан юм.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хэтрүүлэгтэй юм бол. Үгүй ээ энэ тэр чинь хүний эрх бол хязгаарлагдмал. Тиймээ?

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

чөлөөтэй юм хийж чадахгүй. Тэр үед чинь одоо машинтай хүнийг чинь одоо хөрөнгтөн гэдэг байсан ш дээ. Том пиодал ч гэдэг юм уу. Одоо бол тийм хүн болгон машинтай борлчихлоо зүгээр тэр өнөө хаммер жиптэй хүнийг пиодал явж байна гэж хэлэхгүй ш дээ. Тэхээр зэрэг тэр үед бодож л байсан эргэлзээтэй юм байлгүй яахав.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

энэ арай ийм баймаргүй юм шиг л. Хэрэв хэлчихвэл намайг янз бүрийн арга хэмжээнд орчихно ш дээ. Манайхан чинь тэгж хэлмэгдсэн улсууд чинь зөндөө л байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

Лоохуузынхан гээд тэр чигээрээ.

Баасанхүү -

Сумаажав

Бүдрагчаа -

Сумаажав гуай энэ тэр чинь цөмөөрөө л амнаасаа болсон ш дээ. Намын бүгд хурал дээр авхуулаад. Хурлаа хаагаад тэднрий тухай авч хэлэлцээд өөрснийг нь эргүүлж авч хаяад л. Тийм байсан ш дээ. Тэр одоо тэд нартай цуг зургаа авхүүлсан нэг хүн Дүгэржав гээд нэг хүн зайлуул хөөрхий манай Төв аймагт их л том ажил хийж байсан хүн тэгээд Лүнгийн орлогч дарга хийж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

авгай нь одоо ажилгүй тэгээд бодохгүй юу. Муу хэн гуай байна Төмөр-Очир гуай байна одоо Төмөр-Очир гуайг чинь одоо..., Нинжээ багш чинь миний багш байхгүй юу одоо Астраномын багш.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

Нинжэд гуай.

Баасанхүү -

Төмөр-Очир гуайн эхнэр үү?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэхэд чинь Төмөр-Очир гуайг л аваад хаячихлээр Нинжээ багш чинь ажилгүй болчихож байгаа биздээ. Тэгээд өөрийнхөнтөйгөө бол би Төмөр-Очиртой суусан болохоос төв хороотой суугаагүй гээд дагаад л Төмөр-Очиргуайг дагаад л явж байсан байхгүй юу. Шударга ш дээ манай Нинжээ багш чинь.

Баасанхүү -

нөгөө цөлчихлээр нь үү?

Бүдрагчаа -

тийн тэр чинь цөллөг байхгүй юу. Улс төрийн цөллөг байхгүй юу.

Баасанхүү -

тэхдээ наадах чинь бас их гоё үг байна тээ?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

айхтар үг байна шүү.

Бүдрагчаа -

тийн. Үнэхээр ч төв хороо Нинжээг астраномын ганц монголын хүн гээд л энэ уулын оргил руу энийг чинь л авч үлдсэн хүн байхгүй юу. Анх ажиллуулсан хүн. Тэгээд нөхрийг нь явуулчихаад өөрийг нь аваад яавах гэхээр тэгж хэлээд.

Баасанхүү -

тэхээр хүн нээрээ яаж ч хэлж чадахгүй юм байна.

Бүдрагчаа -

ммхм нээх сайхан гоё биеэ авч явдаг байсан манай Нинжээ багш. Тэр чинь тэгээд ер нь одоо ер нь хүн бүгд л тийм байх ёстой гэсэн тийм л, нэг ёсны загвалчлал юм уу даа тиймээ? Үлгэр

Баасанхүү -

тийн гэсэн одоо нэг аль ч талаараа аль ч талын мэдлэгтэй урлаг сонирхдог тэгээд л одоо тэр хорвоо дэлхийд юу...,

Бүдрагчаа -

дээрээс явж байгаа юмыг л үндсэндээ нэг Кукла аятай дагаж явсан л даа. тийн

Баасанхүү -

тийн утсан хүүхэлдэй шиг

Бүдрагчаа -

тэгээд нэг утас татвал гар нь гозос гээд хөл нь хөдөлдөг ижил байсан байхгүй юу ер нь.

Баасанхүү -

за танд тэхээр яг аль аль юм арай тэгээд дэндээд байгаа юм шиг санагддаг байсан бэ? Юунаас тэгж илүү их эргэлзээ төрж байсан бэ?

Бүдрагчаа -

одоо зарим улсуудын тэр ярьж байгаа юмнаас.

Баасанхүү -

аан хэнхэг

Бүдрагчаа -

хэллэг.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

тэр хүний яманд нэг хамаагүй одоо нэг бие гутал мутал тайлаад байгаа үе чинь л хүний эрх чөлөөг бол хэтэрхий..., тэр хүн одоо гуталтайгаа явж байна уу хөлтэйгөө явж байна уу тэр чинь хувь хүний асуудал ш дээ. Тэр хумсаа вахгүй явж байгаа тэр хүний буруу биздээ.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэхээр тэрийг гутлыг нь тайлуулж хумсыг нь авхуулсан бол тухайн үедээ болж л байсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгж байж тэр хүн хумсаа авдаг л болж байгаа юм л даа. усанд ордог л болслн байхгүй юу. Тийн тэр үед бол одоо үед бол тийм гутлаа тайлж хөлөө үзүүлэх хүн байхгүй ш дээ.

Баасанхүү -

байхгүй.

Бүдрагчаа -

. байхгүй.

Баасанхүү -

тэр тэрний үлдэгдэл би бас мэдэрч байсан нөгөө сургуульд байхад 95 онд 1-р ангид орж байсан. Тэгээд ямар ч л байсан 2000 он гартал ямар ч байсан ариу цэврээ шалгуулдаг л байлаа. Гутлаа тайлаад оймсоо багшдаа үзүүлээд л. Улыг нь дээш нь харуулаад л. Одоо болуул би сая 10 жилийн сургууль дээр дадлага хийгээд харахад одоо ёстой тийм юм арилчихсан байна

Бүдрагчаа -

байхгүй. Тэр хүүхэд биеэ яаж авч явах нь тэр хүүхдийн хувийн асуудал.

Баасанхүү -

тийн. Тэр хэмжээгээрээ бас нөгөө жоохон эерэг талаас бодох юм бол хувь хүн бол өөртөө хариуцлагатай ханддаг, бие даасан болох тал байх л юм билээ.

Бүдрагчаа -

тийн.

Баасанхүү -

тэр үед бас нийгэм...,

Бүдрагчаа -

одоо намын үзэл суртлын хэлтэс энэ төмөр замын.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хөдөө бас соёлын галт тэрэг гээд явж л байлаа.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

тэгээд Замын үүд руу вагон чваад л явж байлаа.

Баасанхүү -

соёлын довтолгоо аан соёлын галт тэрэг гээд.

Бүдрагчаа -

соёлын галт тэрэг гээд тэр чинь яахав ухуулга хийгээд явна л даа. тэхдээ яриа лекц уншдаг, кино үзүүлдэг.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

үсчинтэй, гуталчинтай бас л тэгээд тэр одоо замынхан чинь бас хөөрхий бас нэг тоочик дээр байгаа хүн яах юм. тэр хүн чинь одоо юм хүргэж л яваа шүү дээ.

Баасанхүү -

тийн

Бүдрагчаа -

төмөр замых чинь тэр талаараа бас энэ хөдөөнийхөөсөө илүү шүү дээ.

Баасанхүү -

бас гайгүй?

Бүдрагчаа -

тийн жорлон морлон муу усны нүх бол хамгийн түрүүлж социалист хөдөлмөрийн бригад гэдгийг чинь хамгийн түрүүлж хийсэн газар шүү дээ.

Баасанхүү -

социалист хөдөлмөрийн бригадаа?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэр одоо тэгээд ягямар утга агуулгатай байх вэ?

Бүдрагчаа -

нэг хэсэг улсууд хоорондоо үзэл санаа бодлоор нэгдээд л.

Баасанхүү -

за

Бүдрагчаа -

тэр бригадын гишүүн гэж байгаа ш дээ тээ?

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

хамтаараа юм үзнэ, хамтаараа концерт тоглоно.

Баасанхүү -

аанхан

Бүдрагчаа -

хамтаараа нэг айлдаа очоод бүтэн сайнд юм уу хагас сайнд түлээг нь хөрөөдөөд өгнө.

Баасанхүү -

бүтээнэ.

Бүдрагчаа -

тийн одоо хамтаараа яваад нэг болохгүй юу байна вэ тэрнийг одоо засна.

Баасанхүү -

аан за за

Бүдрагчаа -

хамтаараа юм хийдэг.

Баасанхүү -

сайн дурын?

Бүдрагчаа -

сайн дурын. Тэнчээ чинь хамгийн анхны социалист хөдөлмөрийн бригад гэнэ хөдөлмөрийн баатар хэн байна одоо Мандах гээд багаа. Тэр чинь төмөр замын анхны. Тэгээд зам чинь тэгээд тэр чигээрээ социализмын төмөр зам байсан ш дээ.

Баасанхүү -

ёстой сонин юм аа.

Бүдрагчаа -

тийн бид нар чинь зүгээр Орос тал хавийн хөрөнгө оруулалт, оросууд ихтэй.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

төмөр зам бол их онцлогтой газар шүү дээ. Тал хувийн хөрөнгө оруулалттай. Одоо ч гэсэн төмөр замын удирдах газар чинь бараг нэг 40-өөд хувь нь оросууд багаа ш дээ. Тэгээд эднийхэн чинь орос хэлд сайн.

Баасанхүү -

ммхм

Бүдрагчаа -

орос хэлд сайн. Бүгд л ер нь орос хэлд сайн. Ер нь хөдөөнөөс аймгийн төвөөс бол арай л нэг жоохон тийм нэг ариун цэвэр соёлжилтынхоо талаар дээгүүр байсан газар бол төмөр замынхан.

Баасанхүү -

аан та бол төмөр замтай бол намын ажлаар холбогдсон болохоос биш төмөр замын байгууллагат яг ингээд нөгөө чиглэлээр нь ажиллаагүй юм байна тээ?

Бүдрагчаа -

тийн

Баасанхүү -

тэр тухай чинь дараа яриулна аа.

Бүдрагчаа -

тэг за. Манай сургууль ч гэсэн төмөр замын сургууль гэж явдэг ш дээ 51-р сургууль чинь.

Баасанхүү -

аанхан таны багшилж байсан сургууль

Бүдрагчаа -

тийн тэгээд ажлын талаар миний юмнууд байгаа л даа. Тийн тэнд намын ажил хийж байсанүйлдвэрчний ажил хийж байсан. сургуулийн үйлдвэрчний ажлыг бол 10 гаран жил хийсэн.

Баасанхүү -

ммхм за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.