Gajis
![](../assets/images/interviewees/990134.jpg)
Basic information
Interviewee ID: 990134
Name: Gajis
Parent's name: Dorj
Ovog: Alag-Alduun
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: boss of transport company
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (ööd bolson)
Father's profession: died (ööd bolson)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
childhood
travel
work
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
за бид нар таны ярилцлагыг ингээд вэб сайтанд тавихдаа нэртэй чинь зурагтай чинь тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Гажис -
зөвшөөрч байна.
Баасанхүү -
аа та ингээд бас ярилцлагаа нийтийн хүртээл болгож бусад хүмүүс одоо эрдэм шинжилгээ судалгааны зорилготойгоор ашиглахыг, энийг зөвшөөрч байна уу?
Гажис -
аа зөвшөөрөлгүй яахав.
Баасанхүү -
за баяраллаа тэгвэл хоюулаа ярилцлагаа эхэлье. Та хаана ямар газар хэн гэдэг хүний гэрт төрсөн, та эцэг эхээсээ хэдүүлээ гэх мэтчилэнгээр өөрийнхөө амьдралаас ахлаад ярихгүй юу?
Гажис -
би чинь мянга..., одоо 1943 онд Завхан аймгийн Сонгино сумд Хүзүүвч гэдэг газар Доржын хоёрдугаар хүү болж төрсөн. За бага насаа болуул эх эцгийн гар дээр өссөн байна. За долоо найман наснаасаа эхлээд айлын мал хариулж сургуульд оролгүй явсаар байгаад Улаанбаатарт ирсэн, тэр 1953 онд Улаанбаатарт хотод ирсэн. Би ч Улаанбаатар хотод ирээд энэ Толгойтын одоо энэ Баянхошууны Зүүнсалаа гэж байна шд.
Баасанхүү -
тийн.
Гажис -
тэрэнд чинь айлын мал хариулж байсан байхгүй юу. Тэнд.
Баасанхүү -
за.
Гажис -
айлын мал..., тэгээд айлын мал хариулж байгаад 1 жил гариу хариулаад, тэгээд хойшоо энэ Толгойтын Зүүнсалааны ард талд Бурхадын ар гэж байдгийн. Тэр бурхадын ард бас айлын ямаа хариулсан.
Баасанхүү -
за.
Гажис -
тэгээд тэр айлын ямааг гурван жил шахуу би хариулсан. Тэгээд нөгөө юунаас хэтрээд сургуулиас хэтэрчихгүй юу. Сургуулиас хэтэрсэн.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгсэн чинь тэнд нэг Мангаа гээд одоо нэр нь Мангаа гэж нэртэй.
Баасанхүү -
за
Гажис -
намайг..., ингээд надад тоо юу зааж өгдөг. Зааж өгнө. Тэрий нь би одоо амархан хариулчихдаг, ойлгочихдог.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тийм байсан байгаа юм. Тэхээр зэрэг надад чи ийм байж байж юм сур гээд бичүүлсэн. Сур гээд намайг тэгсэн байхгүй юу. алийн болгон чи айлын хонь хариулж ингэж байж байхав гээд. Тэгээд надад хүнд захиад. Тэр үед нэгдүгээр ангийн хэл бичгийн ном гээд жижигхээн саарал хавтастай ном байдаг юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэр номыг надад Улаанбаатар хот руу захиад авчруулсан тийм ном. Тэгээд тэр номыг болуул яах вэ гэхлээр би нөгөө үзээд үсэг тэгээд а б гээл одоо бүх үсгээ цээжлээд одоо бүх юмыг хонины бэлчээр дээр хөдөө гэрт биш ууланд бүхнийг сурсан байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд сурчихаад ингээд нэлээн сонин ийм юм бага зэргийн юм уншчиж чаддаг болохгүй юу.
Баасанхүү -
тэр үедээ та хаана байсан гэнээ?
Гажис -
би одоо байна ш дээ энэ одоо Батсүмбэр гэж байна ш дээ?
Баасанхүү -
за.
Гажис -
энэ Батсүмбэрийн цаатаа талд 253-р тоочиг гэж байсан тэр тоочиг дээр ямаа хариулж байсан байхгүй юу. Айлын хонь ямаа хариулж байгаа юм. Тэгээд надад тэн дээр ингээд ямаа хариулаад байсан тэр чинь өвөл нь тэнд хариулж бүх номоо ингэж үзчихээд зун нь болохлээр Батсүмбэр одоо Хүнгол гээд тэгж байгаа Мандалаас нааш манайх тэнд хүрээд ирэхгүй юу. Тэгсэн чинь намайг нэг өдөр.., би чинь сургуульд ингээд орох дөхцөн сургуульд явъя гэсэн чинь явуулдаггүй айлд чинь, би тэгээд айлд байсан юм чинь. Айлд бүр зарц хийгээл зарагдаад л байж байв.
Баасанхүү -
ммхм хэдэн оны үед?
Гажис -
тэр чинь 50-н хэдэн оны үед 5, 6 оны үед. Тэгсэн чинь нэг өдөр ингээд Буянхүү гээд манай Сонгино сумын бага эмчээр ажиллаж байсан тэр хүн хүрээд ирэхгүй юу. Тэгээд тэр хүн ирчихээд намайг ингээд юм уншаад ингээд байсан чинь чи одоо ингээд сургуульд орооч гээд. Тэгээд нөгөө айлд юу ч хэлэхгүй энийг одоо сургуульд яах вэ гээд хоцроосон энэ хүүхдийг сургуульгүй ямар ч боловсролгүй үлдэх нь байна энэ хүүхэд энийг би авч явна гээд.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэр айлаас намайг авч явж Зүүнхараагийн 10 жилд сургуульд оруулж өгөхгүй юу. Тэгээд би Зүүнхараагийн 10 жилд нөгөө очоод, тэр чинь яг сургууль эхэлсний дараахан очсон. Тэгсэн чинь тэр үед Зүүнхараагийн 10 жилд нөгөө нэгдүгээр ангийн хүүхэд авахгүй 2, 3-р ангид болуул хүүхдүүдийг авна. Тэнд болуул хүүхдийн орон тоо дутуу байсан байхгүй юу.
Баасанхүү -
аан
Гажис -
тэгээд би шалгалт өгсөн.
Баасанхүү -
за
Гажис -
тэгсэн намайг Шархүү гээд одоо хөөрхий өөд болсон гэсэн тэр багш намайг шалгасан. Тэгээд шалгаад тэгээд би хоёрдугаар ангид шууд орохоор болоод, тэгэд хоёрдугаар ангид тэнд ороод.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тэнд жаахан манайхан байхгүй тэнд бас нэг айлуудаар л байсан л даа. Ерөөсөө тэнд болуул ерөөсөө би нэг сургуульд байхдаа аав ээж дээр сураагүй дандаа айлаар явж сурсан хүн байгаа юм. Тэгээд тэнд чинь би 4-р ангиа онц төгсөөд 7-р ангиа онц төгсөөд.
Баасанхүү -
Зүүнхараадаа юу?
Гажис -
тийн Зүүнхараадаа. Аа тэгээд 10-р ангид ордог юм байна. 10-р ангид орсон чинь нөгөө айлынхаа эзэгтэйтэй таарахгүй.
Баасанхүү -
ээ
Гажис -
таарахгүй
Баасанхүү -
аа тэр болтол оо нэлээн олон жил нэг айлдаа л...,?
Гажис -
нэг айлд л байгаад байсан байхгүй юу. тэр чинь юмыг нь хийж өгөөл бүх юм хийгээл байж байсан бас сүүлдээ нөгөө яагаад нөгөө таарахгүй болсон чинь болохгүй.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тэгээд тэрнээсээ болоод би чинь 10-р ангид ордог жилээ, тэр чинь 64 онд 64 оны 9 сар ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
64 оны 9 сар 10 сар тэгээд хичээл орчихоол 7 хоног хичээлэлчихээд ногоонд явцан юм.
Баасанхүү -
ногоонд явцаан?
Гажис -
сангийн аж ахуйд явчихгүй юу.
Баасанхүү -
аан
Гажис -
ногоо хураах гээд. Тэгээд ногоон дээр бид нар ангийнхантайгаа ажиллаж байгаад, тэгээд буцаж хичээл ороод. Хичээл дээр яахав хичээл ороод байж байгаад гэв гэнэт хотод явж сурмаар санагдаад явлаа. Арав тэгэхэд манай Зүүнхараагийн 10 жил чинь 11-р анги төгсгөх байхгүй юу. Арван нэг өшөө нэг жил хол явчих санагдахлээр хот руу давхиад ороод ирсэн.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд хот руу давхиж орсон. Тэгэхэд манай аав ээж хотод байсан хотод байсан тэр хавьд. Тэгээд давьхиад ороод ирсэн. Тэгээд эгч ч манай би чинь нэг эгчтэй байхгүй юу. Эгч ч бас хотод байсан байхгүй юу эгч ч бас хотод байсан. Манай нэг гуравдугаар нэгдсэн эмлэгийн сувилагчаар ажиллаж байсан манай эгч. Тэгээд сургуульд орох гэсэн чинь сургуульд ордоггүй ээ.
Баасанхүү -
ээ
Гажис -
таардаггүй тэр үед чинь бас. Тэгсэн ч хүний аз гэж их сайхан 23-р сургууль дээр очихгүй юу 24 дээр очоол байдаггүй орон тоо байхгүй байхүй 23 дээр та нэг оч гээд тэгэхгүй юу. Хүн тэгээд надад зөвлөхгүй юу. Тэгээд би ч одоо хувийн хэргээ бариал тэгээл давхиал очиж байгаан. Тэгсэн чинь тэр намайг яг хичээлийн эрхлэгчтэй уулзаад ороод нэг эмэгтэй хүн байсан юм.
Баасанхүү -
за
Гажис -
тэр хичээлийн өрөөнд. Тэгсэн би ингээд шагайсан чинь эрхлэгч Осоржунай гээд багш байсан юм л даа. Чи нөхөр ороод ир яах гэсэн юм гэсэн чинь би одоо сургуульд орох гэсийн гээд тэгсэн. Тэгээд сургуульд орох гэж байна гээд яасан чинь үгүй ээ манай 10-р анги 42 42 хүүхэдтэй болцон ингээд 84 хүүхэд ямар ч боломжгүй уг нь чи болуул сурлага сайтай хүүхэд байна. Боломжгүй байна даа авах ямар ч боломжгүй ээ гээд намайг тэгээд миний хувийн хэргийг надад өгчихгүй юу тэгсэн чиэь тэр Оогормаа багш хажууд нь сууж байсан. Тэр чинь боловсролын яаманд ажиллаж байсан хүн тэр Оогормаа багш.
Баасанхүү -
тэр үедээ юу?
Гажис -
тийн тэр үедээ.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээд яахав би нөгөө сургууль дээр очиж шалгах гээд ирсэн чинь би тэгэж тааралдахгүй юу. тэгсэн чинь миний хувийн хэрэг..., алив хувийн хэргээ үзүүл гээд тэгэхгүй юу? тэгсэн би хувийн хэргээ үзүүлэхгүй юу. тэгсэн тэр Оогормаа багш тэгж хэлж байгаа юм. Осоржунай энэ сурлага сайтай энэ хүүхэд ингээд сурлагагүй болчихно ш дээ чи нэг аргалаад авчихаач би яахав чамд дэмжих өргөдөлийг нь өгчихье чи авчих гэж.
Баасанхүү -
аая яая
Гажис -
тэгж би тэр 10-р ангид орох тийм боломж надад нээгдэж явж байгаа байхгүй юу. Тэгээд би..., надад юу гэж хэлсэн бэ гэхлээр, за чи хотын боловсролын зөвшөөрөлтэй гэж хэлээрэй ангидаа тэгж ангийнхаа багшид хэл, хэлээрэй. Тэгээд би 43 дахь сургуулийн хүүхэд нь болоод энэ 23-ийн 10-н А-ийн 43 хүүхэд нь болоод орж байгаа юм. Тэгж орсон юм, тэр болуул яахав гэхлээр тэр багш хэрвээ тэнд байгаагүй байсан бол тэгээд би хөөгдөөл гарах байсан, тэгээл сургуульгүй соёлгүй зүгээр сүүлд нь нэг сургууль төгсөж чадах байсан уу мэдэхгүй чухам тэр хүний аз. Юм гэдэг чинь нэг байж дээ. Тэгж байж би нэг сургуульд орсон.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд яахав тэндээ болуул сураад бас гайгүй ээ хоёр..., түрүүн би чамд өөрийгөө 2 сайнтай бусад нь онцтой тэгж төгссөн. Тэхэд чинь манай Зүүнхараагийн 11 жил чинь 11 жилийн программаар явцан, аа энэ 23 чинь 10 жилийн программаар явцан.
Баасанхүү -
аан Зүүнхараад 11 жил байсан гэсэн үг үү?
Гажис -
тийн 11 жил байсан гэсэн үг байхгүй. 11 жил.
Баасанхүү -
аан харин тийн
Гажис -
аан энд 10 жил. Тэхлээр 11 жил гээд би программ чинь шал өөр 4, 5 сарын ялгаатай байсан. Тэгээл тэрийгээ нөхөх хэрэгтэй болно ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл би сайхан чадалтай багш нар байсан хүүхдүүд байсан тэднүүдтэйгээ нийлж байгаад тэгээл сурсан.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл 10-р анги төгсөх болж байгаа байхгүй юу тэ. Тэнд 10-р анги төгсөх нөгөө шинэ жилээр чинь багт наадам тийм юу хийгээд ор гээд бид бүгдийг. Тэгээд тэр үед чинь ер нь хүний нөлөө их байдаг ш дээ хүн чинь. Тэгээл тэр багт наадамд манай ангиас хоёр хүүхэд орно бусад ангиудаас оръё гээл цөмөөрөө бэлдэж байгаад орсон. Тэгсэн би нөгөө багт наадамд нь түрүүлчихгүй юу. Монгол улсын пионерийн ордонд түрүүлчихэж байгаа юм. Тэнд тоглоод.
Баасанхүү -
за
Гажис -
тэгсэн чинь пионерийн ордонд түрүүлчихлээр харшын ёолконд очиж тоглох болохүй юу нөгөө их тэнгэрийн аманд чинь
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд их тэнгэрийн аманд чинь тэр тоглоод тэгээд тэрнээсээ яагаад Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр бас очиж нэг номын баяр гээд надад юу муу нь бас байдаг юм тэр..., номын баярт очиж тоглоод. Тэгээд тэр чинь бас миний рейтинг одоогоор болуул өсгөж өгч байгаа байхгүй юу.
Баасанхүү -
аанхан
Гажис -
гэх мэтчилэнгээр, тэгээд тийм юмыг хийгээд би чинь бас биеийн тамираар, биеийн тамир энэ тэрээр хичээлэлнэ. Тэгээд овоо сурлагатаа сайн тэгж явж байгаад 10-р ангиа төгссөн чинь 2 сайнтай бусад нь онцтой ингээд төгсөж байгаа юм. Тэгээд нөгөө манай сургуулийнхан чинь аянүй тийм нарийн авсан. Яг тэр 84 хүүхдийг чинь жагсаачихаж байгаа юм. Сурлагын дүнгээр нь яг жагсаагаад.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээд хүний аз гэдэг чинь юу..., тэгсэн миний урд талд хоёр онцтой би болуул сурлагаараа 5, 6-д л байсан яахав нөгөө жагсаагаад л. Гадаадын хуваарь манай сургуульд 7 дотоодын дээд сургуулийн хуваарь 42 байсан байхгүй юу. Тэр сургуульд наян хэдэн хүүхэд чинь. Тэгээл яг нөгөө дүнгийх нь жагсаалтаар өөрөөр хэлбэл балл өгөөд бүгдийг нь ингээд жагсаацан. Өөрөөр хэлбэл миний урд нэг онц төгссөн хүн нэг сайнтай хүн ороол дараа нь би 2 сайнтайгаараа ингээл жагсаад орж байгаа юм. Тэгсэн чинь би өөрөө болуул сургуульд сурч байхдаа ерөөсөө энүүн дээр өргөдөл бичсэн байдаг юм. Техникийн мэргэжилтэй болно гээд.
Баасанхүү -
за
Гажис -
тэгсэн чинь манай хичээл, анги..., за би сүүлдээ нөгөө авахгүй гэж байсан хүн чинь сүүлдээ яагаад юм хийж өгөөд бас нэг тэр багшын бас нэг шавь болчихож байгаа байхгүй юу. Нөгөө юу муу энэ тэрийг нь хийж өгөөд.
Баасанхүү -
за
Гажис -
би чинь яахав юм бичдэг нөгөө расписан шугамдана хийж өгнө тэрэн дээр бичнэ. Тэгэхлээр нөгөө багш чинь тэрийгээ хэвлээд тэр завсар надаас юу гэж асуусан гэхлээр зэрэг үгүй чи ер нь ямар мэргэжилтэй болох юм гээд хавар тийшээгээ асуусан юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
ер би болуул техникийн мэргэжил эзэмшмээр байна гэж хэлж байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр сүүлдээ ингээд яасан чинь яг ерөөсөө нэг техникийн ийм хуваарь манай юунд хуваарилаад өгчихье гэж хэлсэн байхгүй юу.
Баасанхүү -
аан тэр багш
Гажис -
тэгээд, тэгээд манайд болуул долоон гадаадын хуваарь ирж байгаа байхгүй юу. Бас тэр чинь юу байхгүй юу, тэгээл орсон чинь тэр жил манай сургуулиас 2 хүүхэд улсын матетатикын олимпиадын аварга болсон байхгүй юу. Тэгсэн чинь тэр 2 хүүхэд онц төгсөж байгаа байхгүй юу. тэр 2 хүүхэд онц төгсөөд шууд Ломоносовын математикын факультетэд шууд хуваариа авчихаж байгаа байхгүй юу. Их сургуулиас авчихаж байгаан. Тэхлээр зэрэг би чинь тэр нөгөө тэр хоёрын хуваарь чөлөөлөгдөөд хойшоо явах гэж байна би энэ хуваариа авах боломж нөхцөл нь надад бүрдээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд миний урд 2 хүүхэд орсон бас онц алтан медальтай төгссөн. Тэгээд би орж байгаа юм 5 дахьд нь орж байгаа юм. Тэхэд тэр 2 нэг нь Чехэд хөнгөн үйлдвэрийн сургуулийн хуваарийг аваад, аа нөгөө нь нэг онц төгссөн нь Москвад хими технологийн, химийн академийн химич мэргэжилээр хуваариа авчихаж байгаа юм. Ингээд би тэр нөгөө өөрөөр хэлбэл гадаад долоон хуваариас чинь тэр хоёр чинь тусдаа хуваарь авчихлээр би чинь гурав дахь хуваарийг нь авч байгаа юм.
Баасанхүү -
3 дахьд нь ороод 3 дахь хуваарийг нь авсан гэсэн үг үү?
Гажис -
тийн тэгээд энэ мэргэжилийг эзэмшиж явсан байхгүй юу. Тэгж л 10-р ангиа төгслөө. Аа тэгээд 10-р анги төгсөөд шалгалт өгөөд түрүүний тэр үзүүлсэн шиг шалгалтыг нь өгөөд, тэгээд Москвагийн Автомеханикын дээд сургуульд 5 жил, 6 жил бэлтгэлтэйгээ 6 жил, тэгээд 71 онд төгссөн.
Баасанхүү -
энэ нөгөө юу нь уу? Өргөдөл үү?
Гажис -
тийн өргөдөл энэ яахав гэхлээр 23-р сургууль захиргаанд уламжлан дээд дунд боловсролын хороонд өргөдөл гаргах нь гээд бичсэн байгаа юм л даа. Тэгээд энэ чинь яахав гэхлээр өргөдөл гаргасан нийслэлийн ерөнхий үйлдвэр сургалттай ерөнхий боловсролын ингээд энэ 10 жилийн 23-р сургуулийн 10-н А ангийн сурагч Дорж овогтой Гажис гээд 65 оны 06 сарын 09 нд өргөдлөө бичиж байсан байгаа юм.
Баасанхүү -
аанхан
Гажис -
бичиж байсан байгаа юм ш дээ. Тэгээд энэний дагуу бол.
Баасанхүү -
аа энэ яг нөгөө нэг авто
Гажис -
тийн автомеханикын дээд сургууль гээд тэр чинь тэр жил одоо автомеханикын дээд сургууль гээд байдаг юм байна тэрэнд явуулж өгөөч ээ гэж л техникийн ийм юманд явъя л гэсэн сонирхолтой байсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Гажис -
би чинь бас ингээд тэр хүүхэд байхдаа дугуй энэ тэрийг аягүй сайн засдаг байсан.
Баасанхүү -
аан за
Гажис -
дугуй естой бид нарын Зүүнхараагийн юу яахлаар манай ангиар нэг айлын миний байсан айлын гадна талд дугуйтай хүүхдүүд шавчихдаг. Тэгээд л бүгдийг нь ингээд засч өгнө хийж өгнө тийм байхгүй юу. Аа тэгээл бид нар хөдөө гадаа бид нар чинь нөгөө явна тэр чинь нөгөө хүүхдүүд чинь нийлээд дугуйтай явна ш дээ. Загас энэ тэр янз бүрийн юманд. Тэхэд нөгөө хүүхдийн дугуй эвдэрчих л юм бол бүгдийг нь сайхан газар дээр нь засч өгж янзалдаг байсан, тийм байсан байна. За тэгээд ингээд ийм юу...,
Баасанхүү -
энэ юу?
Гажис -
энэ болуул яах вэ гэхлээр манай энэ юуны нөгөө дээд боловсролын хорооноос өгсөн одоо энэ юу нь байхгүй юу.
Баасанхүү -
гадаадад Автотехникийн дээд сургуулийн...,
Гажис -
тийн мэргэжлийн ангид хуваарилан, хуваарь өөрөөр хэлбэл 396 тоот 65 оны 396 тоот хуваарийг би авч ингэсэн байхгүй юу. Тэгээд улсын хэмжээнд гэж улсын номер шд энэ хуваарийг энэ хуваарийн дагуу өөрөөр хэлбэл гадаадад авто инженерийн дээд сургуульд хуваарилагдаж байна гэсэн үг.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд тэр хуваарийнхаа дагуу нөгөө авто энжинерийн дээд сургуульд сурах хүн чинь тоо орос хэл черченийн шалгалт өгнө.
Баасанхүү -
чэрчэнь ээ?
Гажис -
черчень гэдэг чинь нөгөө шугам зураг тийн шугам зургийн шалгалт өгнө. Ингээд шугам зургийн шалгал өгөөд 2 аваад.
Баасанхүү -
муу тэ?
Гажис -
тийн муу муу байхгүй юу. Тэр чинь яах вэ гэхлээр нөгөө энэ болуул яахав хүүхэд үеийн алдаа ерөөсөө хүн чинь амьдралдаа их жоохон юман дээр алддаг. Юун дээр алдаж вэ гэхлээр нэгдүгээрт нь би шалгалт өгөхдөө их бардамнасан би чинь өөрөө черченьд их сайн байсан байхгүй юу хичээл заана 10-р ангид хичээл заана 11-р ангийн хүүхдүүдэд хичээл заадаг тийм ерөөсөө, тэн дээр зүгээр яараад бушуухан зураад гаргачихъя миний ганц чаддаг юм гэсэн байртай үзцэн чинь байхгүй нөгөөдөх дээр буруу харуулж зураад, тэгээд буруу харж зурсныгаа өө энэ хаанаас нь ч харж зурсан адилхан 3-н проекц нь гарна шүү дээ гээд хэлцэн чинь байхгүй муу гээд тэгээд дараа нь энэ шалгалт өгөөд 4 авсан. За чи энэнээс хойш тэр их анхаарал болгоомжтой юманд хандаж байгаарай гэж хэлээд надад 4 тавьж өгсөн. Тэгээд энэний дагуу одоо энэ дээд боловсролын хорооны комиссын шийдвэр гараад тээврийн яаманд хуваарилаж өгөөд тээврийн яамны нэр дээр гадаадад ингэж авто инженерийн юу машин байгууламжийн үйлдвэрийн автоматжуулалт механикжуулалтын инженер механик гэсэн мэргэжилээр ингэж сурсан байхгүй юу. Ингэж сурч одоо төгссөн.
Баасанхүү -
65 оны 7 сарын 28 н гэдэг чинь...,
Гажис -
28 гэдэг чинь одоо найман сарын яг явахынхаас өмнө. Тэр үед чинь..., тэгээл энэ чинь яах вэ гэхлээр нөгөө тэр үед чинь ингээд хүүхдүүд гадаадад сурахад байна ш дээ,
Баасанхүү -
за
Гажис -
мөнгө өгдөг 1500 төгрөг өгч байгаа юм хувцас аваарай гээд.
Баасанхүү -
за
Гажис -
ингэж хувцас авах мөнгө өгдөг. За Москва очих 216 төгрөг чинь болуул яах вэ гэхлээр нөгөө галт тэрэгний билетний үнэ. Тэгээд ингээд энэ чинь яах вэ гэхлээр 65 онд явчихаад 68 онд хувцасны мөнгө авна. Ирсэн жил бүрдээ очих явах билетний үнийг үндсэн яамнаасаа авдаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд авч байсан юун дээр мэдэхгүй хоёрхоныг нь аваад бусдыг нь аваагүй үлдээцэн байна лээ.
Баасанхүү -
өө
Гажис -
мэдэхгүй байхгүй юу. Мэдээгүй тийн. Тэгээд ийм мэргэжлээр ингээд 71 онд Москвагийн энэ сургуулийн 11964 дэх оюутан болж төгссөн байгаа юм. Энэ номер нь энэ байна.
Баасанхүү -
тийм байна шд
Гажис -
тийн 11964 дэх оюутан болж төгссөн байгаа шд дипломоо аваад.
Баасанхүү -
аан таны тэр сурсан сургууль чинь ямар нэртэй сургууль вэ?
Гажис -
энэ Москваскый автомеханикскый институт гэж байгаа юм.
Баасанхүү -
аан Москвагийн авто механикийн дээд сургууль гэсэн үг үү тэ?
Гажис -
тийн дээд сургууль гэсэн үг. Тэгээд энэ автоменсацый комплекс механисацый машинуст нь машин байгууламжын автоматжуулалт механикжуулалтын инженер гэсэн тийм юу байхгүй юу. Тийм мэргэжилээр төгссөн.
Баасанхүү -
хэдэн жил сурсан бэ?
Гажис -
5 жил энэ чинь ерөөсөө яахав 5 жилийн чи энэ ингэж байна ш дээ. 66 онд ороод 71 онд төгсөж байна гэсэн үг, 5жил гэсэн үг. Тэгээд энэ их хөгжилтэй тэгсэн би энэ яахав нөгөө пер дипломны практик хийдэг байхгүй юу.
Баасанхүү -
за
Гажис -
тийн үйлдвэр дээр.
Баасанхүү -
юу гэсэн үг вэ? Дипломны өмнөх дадлаг гэсэн үг үү?
Гажис -
тийн өмнөх дадлага гэсэн үг. Тэрэн дээр нь нөгөө Москва хотын ЗИЛ машины завод байна ш дээ.
Баасанхүү -
за тийн
Гажис -
тийн тэр завод дээр бид нар дадлага хийсэн. Тэгсэн чинь нөгөө шугам зураг зураад ингээд сууж байсан чинь тэнд байсан конструкторууд хаалгаа онгойлгоод цонхоо онгойлгоод гарцан чинь хатгаа тусчихгүй юу. Тэгсэн чинь хатгааны хүндрэл болоод би.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд тэрийгээ дипломоо бүр эмлэгт бичсэн шд.
Баасанхүү -
эмлэгт бичсэн?
Гажис -
тийн бичсэн шд. Диплом зураг мурагаа бүгдийг нь эмлэгт хэвтэж байгаад тэгээд төгссөн. Тэгсэн чинь надад их сонин одоо ингээд энэ диплом хамгаалчихаад ирсэн чинь хоолгүй хоносон гэж байгаа юм. Нөгөө хоол нөгөө эмлэгийн чинь хоол хэзээний дуусцан.
Баасанхүү -
ээ бас эмлэгээс очиж дипломоо хамгаалсан гэсэн үг үү?
Гажис -
тийн эмлэг дээр бүх юмаа хийчихээд тэр чинь эмлэгт хэвтэж байсан юм чинь. Тэгээд эмлэг дотор дипломоо бичсэн зураг мурагаа зураад тэгээд бүх юмаа эмлэгт хийцэн байхгүй юу хэвтэж байгаа үед. Тэгээд эмлэгээсээ сургууль дээрээ очиж хамгаалаад тэгээд тэр хамгаалсан оройгоо хоолгүй хоносон юм. Тэр орой тэгээд би бас их боддог байхгүй юу хүн чинь нээрээ хүн чинь инженер болоод ирэхэд чинь өө естой улс амьтан чинь хоол ингээл яана. Би ч одоо яахав дээ нөгөө хатгаа уушгин хатгаа хүндэрцэн гэдэг юугаар хэвтэхгүй болуул болохгүй гэж хэлсэн тэгээл хэвтсэн. Тэгээл хамгаалчихаад л наашаа орж ирсэн. Тэгээл ажил чинь одоо тэр үед хөөрхий их сайхан эмч надтай тааралдсан л даа. Манай Баянтүмэнд цэргийн нөгөө дайны үед цэргийн эмч хийж байсан хүн намайг эмчилсэн байхгүй юу. Тэгээд чи одоо ингээд зүгээр нутагтаа очоод зүгээр 3 сар эмчлүүл гээд 3 сар битгий гар дипломоо эндээ хийгээд тэгээд хамгаалчих тэгээд зөвшөөрөл өгсөн. Тэгээд хамгаалцан, тэгээд хамгаалж энд ирээд засварын заводад хуваарилагдаж ирж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
нөгөө тээврийн яамны томилолттой учраас дотоод тээврийн яамандаа очиж ажиллана гэсэн үг тээ?
Гажис -
тийн тэгээд тэднийхэн чинь яахав гэхлээр зэрэг нөгөө тухайн үед чинь би одоо ямар мэргэжлээр төгсөв гээд тэр төгссөн төгссөн мэргэжлийг чинь хараад засварын завод 1000 машины засварын завод гэж энэ одоо Таван богд байгаа шд.
Баасанхүү -
за
Гажис -
тэнд байсан. Тэгээд 1000 машины засвар хийдэг. Тэгээд тэнд томилогдож ирж байгаа юм. Тэгээд 6 сард мастер хийгээл тэгээл инженер хийсэн.
Баасанхүү -
инженер гэхээрээ яг жинхэнэ нөгөө өөрийнхөө мэргэжлээр юм уу?
Гажис -
тийн яахав миний сурсан ерөөсөө тэнд болуул засвар..., яахав би тэхдээ эхлээд болуул шинэ сэлбэгийн үйлдвэрийн инженер технологичоор ажилласан л даа жил гаруй ажиллаад тэгээд ерөнхий технологич болсон. Ерөнхий технологич гэдэг тэр үйлдвэрийн бүх л дамжлагыг мэдэх ёстой үйлдвэрлэлийн процессийг бол явуулах хэмжээнд л очсон доо. Гэхдээ тэнд болуул бас их сонин би чинь болуул машин байгууламжын дипломтой гэвч тэр чинь засварынх байхгүй юу.
Баасанхүү -
тийн
Гажис -
тийн засвар. Тэгээд би болуул тэрийг хийж чадахгүй ээ гэсэн манай дарга Дашпунцаг гээд хүн байсан. Би одоо тийм сайн л ажилласан юм байлгүй дээ тэр үед.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгсэн чинь за нааш ир гээд дуудаж дарга дуудаж байна гээд орсон чинь өө нээх сайхан инээмсгэлээд өө одоо босоод за миний хүү наашаа суу гээд л суулаа тэгсэн тэр үед чинь бас их гоё, та намайг дуудсан уу гээд тэгсэн чинь дуудсан суу л гэж байна. Тэрүүхэн буланд сууж байгаа сүртэй манай дарга чинь нөгөө Өвөрхангай аймгийн гүйцэтгэх захиргааны дарга байсан хүн байхгүй юу. Аягүй тийм бүдүүн сүртэй хүн, тэгсэн чинь л инээж байгаад л за бид чамайг ерөнхий технологичоор томиллоо шүү л гэсэн. Тэгсэн үгүй ээ аргаа би тэрийг чинь хийж чадахгүй ш дээ би чинь мэргэжлийн биш гэсэн чинь миний урдаас юу гэж хэлсэн бэ гэвэл инээгээд бид мэдэж байна сайн ажиллаарай миний хүү гээд шууд тэгж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд манай товчоо технологийн товчоо чинь 15-н инженертэй.
Баасанхүү -
за
Гажис -
тус тусдаа хариуцсан моторын жинхэнэ инженер технологич угсаргааны инженер технологич угаалгын, цахилгааны инженер технологич гээл шинэ сэлбэгийнх гээд автоматынх гээд будгийх гээд ингээл хатаалгых гээл бүгд тус тусдаа байхгүй юу тэр чинь тийм олон мэргэжилтэй. Тэгсэн чинь тэгээд ороод ирсэн чинь энэ Итромкон гээд манай засварын заводад ажиллаж байсан нэг Ленинградын авто засвар үйлдвэрийн нэгдлийн дарга байсан хүн ажиллаж байсан.
Баасанхүү -
орос хүн юм уу?
Гажис -
орос хүн. Тэр яахав дээ нөгөө томилолтоор ирж ажилладаг байхгүй юу. Бидэнд зааж сургаж өгдөг. Тэгсэн тэр үедээ яах вэ гээд л бодоод л сууж байхгүй юу одоо яг тэр чинь дарга болцон хүн чинь бас тэр олон сайхан дээд мэргэжлийн надаас 5, 6 жил өмнө ажилласан дадлага туршлагатай тийм улсууд байна ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгсэн чинь намайг тэглээ чи бодоод сууж байнаа Гажисаа гэсэн чинь үгүй харин би яалаа намайг одоо ингээд яамны технологийг ингээд хий гэж байна гээд хэллээ. Тэгээд би одоо яаж ажиллах вэ гээд би бодоод сууж байна гэсэн байхгүй юу. Тэгсэн чинь баяр хүргье гээд л гар барьж баяр хүргэчихээд за чи ингэж ажил. Чамд мэдэхгүй юм бол их бий гэж байгаа байхгүй юу. Миний мэргэжлийг мэднэ тэр чинь. За чи ингэж ажилла..., яасан бэ гэхлээр чи хэрэв энэ үйлдвэрийн технологийн энэ дамжлага бүрийг сайн мэдэхгүй болуул энэ олон мэдлэгтэй чадвартай инженерийг удирдаж ажиллахад чинь хүнд болно шүү. Аа тийм учраас боломж цаг ч байдаг болуул орой үүдэнд 10 цаг гүйцээж ажиллаад энэ технологийн дамжлаг бүрийг сур. Цехүүд дээр ажилла, тэгэж надад зөвлөсөн. Тэгээл тэр хүний зөвлөгөөний дагуу өдөр нь ингээд яахав дээ нөгөөдөх чинь тийм юмыг хий ийм юмыг хий гологдол гаргалаа хүрээд ирэхэд за энийг ингэчихье тэгэхгүй болуул болохгүй гээд л өөрийнхөө заавар зөвлөгөөг байнга өгөөл ажиллана ш дээ. Тэрний хажуугаар өөрөө бас технологийн процессийг сайн мэдэхийн тулд оройд ингээл, манайх чинь нөгөө 17 цагт тардаг байсан юм чинь тэр чинь 5 цагт тарна. Тарчихаал гуанзандаа нэг хоол идчихээд л нөгөө үйлдвэр лүү орж ирж нөгөө техник технологийг жаахан уншиж бүгдийг нь судалчихаад тэр цех дээр, тэр чинь 2 ээлжээр ажиллана шөнийн ээлжээр нөгөө улсуудтай нөгөөдхийг нь хамт хийгээл сууж байгаа юм.
Баасанхүү -
аан
Гажис -
тийн хамт хийгээл. Тэгээл тэр чинь яахав гэхлээр энийг нь ингэж хийдэг юм байна гээдп мэдээд авя байгаа байхгүй юу тэгээд би нэг 3 сар шавхуу ажилласын тэгээд. Өө тэгсэн чинь естой тэр хүний хэлдэг яахав чи хамт ингэж ажиллаад тэрийгээ сайн сур тэгвэл сүүлд нь чамд хөнгөн болно. Тэгээд би чинь нөгөө дамжлага бүрээ мэдээд авсан. Тэгээд 3 сарын дараагаар нөгөөдөх чинь намайг шалгалт авлаа нөгөө орос чинь айхтар хүн.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээд болохоо байсан эвдэрцэн юмыг одоо энийг яах вэ? Гээд ороод ирдэг юм байна. Тэгсэн чинь би тэрийг нь за энийг ингэж ингэж хийе ингээд бас өөрийнхөө саналыг хэлэхгүй юу, тэгсэн чинь чи одоо сайн сурсан байна чи одоо айхгүй эд нараас айхгүй гэсэн. Тэгсэн нээрээ сүүлдээ тэр чинь аягүй их хэрэг болж байгаа байхгүй юу тэр чинь аргагүй ш дээ нөгөө улсууд чинь надаас чадалтай улсуудыг би мэдэхгүй хүн удирдана гэж байхгүй ш дээ. Тэхээр зэрэг өөрөө чадалтай байж байж сайхан улсуудыг чинь яг удирдана ш дээ. Тэр чинь дандаа гадаадад сургууль төгссөн дээд сургууль төгссөн надаас өмнө 5, 6 жил ажилласан улсууд гэдэг чинь аймаар тийм юу байхгүй юу мэдлэг чадвартай болцон. Тэгээд би тэр хүний зөвлөгөөнөөр 3 сар уйгагүй хичээж зүтгэсний үр дүнд тэр инженерүүдийг гурван мэргэжилтэй ингээд 18 хүнийг удирдах боломж нөхцөл бүрдсэн.
Баасанхүү -
хүмүүс ч таныг хүлээн зөвшөөрнө.
Гажис -
тийн хүлээн зөвшөөрч ирж байгаа байхгүй юу юмаа мэдээд. Тэр чинь тэгээд хүмүүс чинь их сонин ш дээ, ерөөсөө янзыг нь үзэх гээл энэ ингэж байна энийг яах вэ гээл өөрсдөө мэддэг мөртлөө тийм юм мэдэхгүй гээд тэрийг энийг энгэвэл яасын тэрийг ингэвэл яасын ингэж л хийвэл надад болмоор юм шиг санагдаж байна гээл ингээд би өөрийнхөө санааг хэлдэг байхгүй юу. Тэгсэн тэрүгээр хийчихээд сүүлдээ тэр чинь хүн л юм чинь янз үзэж энэ чинь юу вэ ерөөсөө чадах уу гэдэг юмыг л давхар бас шалгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр шалгалтыг нь ямар ч байсан боломжын хэмжээнд хариулсан юм байна даа гэж бодсон. Тэгээд юу ч хэлэхээ байсан сүүлдээ болуул миний саяны тэр үзүүлдэг зурагны залуучууд ш дээ. Тэр дандаа Эрхүүд төгссөн Москвад төгссөн Эрхүүд төгссөн энэ дотоодын дээд сургуулийг төгссөн ийм л улсууд байхгүй юу.
Баасанхүү -
нэг эмэгтэй хүнтэй юм уу?
Гажис -
5, 6 эмэгтэй хүн байсан. Тэгээд ийм одоо сайхан галстугтай дандаа энэ чинь нэг юунд байдаг ш дээ тэр үед чинь бас их юу явдаг байлаа ш дээ.
Баасанхүү -
аан галстуг гэж та энэ зангиаг хэлээд байна уу?
Гажис -
тийн загиаг хэлээд байна.
Баасанхүү -
аан
Гажис -
зангиатай.
Баасанхүү -
та энэ байна тээ?
Гажис -
тийн. Тэгж явдаг байлаа шд. Тэгээд энэ чинь олуулаа болохлээр зүгээр нэг олуулаа зураг байсан би тэрийг бас мартчихаж авчирсангүй байгхүй байна.
Баасанхүү -
аа энэ зураг болохлээр нөгөө нэг олон улсын зусланд очсон зураг байна тээ?
Гажис -
тэнд авхуулсан нөгөө Герман хүүхдүүдтэй байхгүй юу. Германы одоо нөгөө юу байгаа юм нөгөө пионерийн тэмдгүүд нь энэ байгаа юм.
Баасанхүү -
аан та нарын тэмдэгнүүд үү?
Гажис -
тийн энэ байхгүй юу манай залуучуудын тэмдэг пионерийн тэмдэг. Бид чинь манайхны таван хошуутай тийшээ ингээд гурван юутай галтай тийм пионерийн тэмдэг байдаг ш дээ. Та нар зүүсэн үү?
Баасанхүү -
үгүй. Тэрнээс хойших үеийн хүүхдүүд...,
Гажис -
тэгээд энэ болуул яахав гэхлээр бид хэд Германд аравуулаа10 хүүхэд нэг багштай гээд 11-үүлээ очсон.
Баасанхүү -
ммхм
Гажис -
энэ чинь долоо..., 62 оны 7 сарын 5 нд Москвагаас гараад. Тэр үед чинь байна ш дээ ерөөсөө гадаад явах аягүй цөөхөн. Бид болуул Москва Улаанбаатар Бейжингийн галт тэргэнд сууж явсан. Анхны удаа гадаад явж байгаа нь тэр ш дээ. Тэгээд тийм үед явсан чинь нэг хөгжилтэй боловоо. Нөгөө бид чинь хоолонд орсон ч пионерийнхээ нөгөө галстугтай цагаан цамцтай хоолонд орсон яасан ч гэсэн..., тэгээд нөгөө хүүхдүүд чинь цөмөөрөө вагоны купеныхээ үүдэн дээр суучихаад, тэр чинь мэдэхгүй байхгүй юу. Тэгээд нөгөө гастугаа тайлаад цонхоо онгойлгоод салхинд хийсгэсэн чинь гэв гэнэтхэн вагон зогсдог юм байна
Баасанхүү -
аанхан
Гажис -
тийн. Тэгсэн чинь яахав гэхлээр санамсаргүй нөгөө юугаа улаан даавуу яацан чинь нөгөө вагоны машинист харчихаад юу волов гээд нөгөө аваарын дохио хийж байна гээд сандраад нөгөө улсууд чинь давхиад ороод ирж байгаа байхгүй юу. Бид гурав санамсаргүй хүүхэд юм чинь анзаарахгүй л байхгүй юу. Тэхдээ энэ дээрээс болуул бид чинь Москва руу явахдаа Полшьд амрах хүүхдүүд Германд амрах хүүхдүүд оросын Артик зусланд амрах хүүхдүүд цуг явсан 30 хэдэн хүүхэд цуг явсан. Гэхдээ 3 вагонд арав араваараа сууцан бид Германых.
Баасанхүү -
одоо ингэж явахад.., одоо та энэ явах үедээ Зүүнхараадаа сурч байсан тээ? Тэгээд нөгөө нэг шалгаруулалт ямар шалгуураар орж явж байв?
Гажис -
Үгүй ээ ерөөсөө онц сурлагатан хүүхдүүд 18 аймгаас онц сурсан Улаанбаатар хотоос онц сурсан тийм нэг гучин хэдэн хүүхэд дандаа. Би бол Сэлэнгэ аймгийг төлөөлж явж байгаа байхгүй юу. Сэлэнгийн 10 жилээс Сэлэнгэ аймгаас явж байгаа юм. Тэгээд би чинь яах вэ гэхлээр Сэлэнгэ аймгаас вагоноор давхиж ирээд нөгөө хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг бүгдийг нь угтаж авах ажилтай нөгөө Нисэх энэ хоёрийн хооронд өдөр бүр явна.
Баасанхүү -
та юу?
Гажис -
тийн яахав нөгөө онгоц буухлээр л зэрэг за өнөөдөр болуул яахав гэхлээр за Говь-Алтайн хүүхэд ирнэ тийм хүүхэд ирнэ гээд л. Тэхэд чинь аягүй их хөгжилтэй хөдөөний хүүхдүүд чинь өө бүр одоо сонин сонин тийм том чемодантай ерөөсөө тийм танигдхааргүй тийм ганц хүүхэд л бууж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл очоол чи чинь одоо Говь-Алтайгаас ирсэн хүүхэд мөн үү? Гээл мөн гээл, нөгөөдхийн чинь чемоданыг аваад автобусанд ороод л тэгээл авчирна ш дээ. Бид нар чинь энэ хөгжим бүжгийн дунд сургуулийн одоо энэ ходоо аж ахуйн яам.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тарний ард талд хөгжим бүжгийн дунд сургуулийн дотуур байр гэж байсан юм. Тэгээд тэрэнд нь ингээд эрэгтэй эмэгтэйгүй хоёр гурав тусгаарлаад л орно. Тэгээд бид нар чинь бас нэг гадаад явахынхаа зэрэгцээгээр одоо энэ хүүхдийн парк байна шд.
Баасанхүү -
ммхм
Гажис -
энийг чинь нээгдэхэд нөгөө онц сурлагатан хүүхдүүд чинь нөгөө газар доор нь нөгөө юу тавьдаг ш дээ.
Баасанхүү -
шав
Гажис -
шав тавьдаг ш дээ, нөгөө нэг халбагатай цай ингээд тавьдаг ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэрийг чинь бид нар тавьсан ш дээ.
Баасанхүү -
өө за.
Гажис -
аягүй тийм азтай. Яг тэр шав тавьж өгөөд. Тэхэд чинь өнөө манай залуучууд чинь бүгдийг нь цэвэрлээд, энэ Энхтайвны нүүрний энүүгээр паркын энэ чинь нил нүүрсний хог байсан. Тэрийг чинь ингээд суботник хийж цэвэрлүүлээд. Нил нүүрсний хог байсан юм. Энэ чинь нөгөө нарийн төмөр зам яваад тэрүүгээр нь налайхаас өнөө нүүрс авдаг байхгүй юу. Тэгээд нөгөө нүүрс нь асгарсаар байгаад нүүрсний хог. Тэгээд тэрийг чинь ингээд субботник хийнэ. Тэгээд биднийг нэг өдөр за нээлтэнд очно шүү цөмөөрөө сайхан хувцаслаж ир гээд. Тэгээд бид чинь яахав тэр үед чинь явна гээд тэр чинь бидний үед энэ хувцас мувцасыг чинь бүгдийг нь улсаас захиалгаар хийж өгсөн шд. Шорттой анх шортыг чинь энд өмсөж үзэж байгаа байхгүй юу. Брюкыг чинь энд өмсөж үзэж байгаа байхгүй юу. Тэгээл гуталтай шорттой бүх иж бүрэн хувцсыг улсаас дааж өгч байгаа байхгүй юу. Тэгж явуулж байсан байхгүй юу. Энэ чинь бүгд улсын хувцас байхүй юу. Улсын хувцас.
Баасанхүү -
аан Зүүнхараад болхоор формын хувцас нь арай өөр дээл өмсдөг байсан юм уу?
Гажис -
Зүүнхараа чинь болуул яахав тэр үед чинь дээл арай биш тэхдээ бага ангийн хүүхдүүд дээлтэй явдаг байсан юм. Зүгээр шарваар гээд нэг хөглөрсөн нэг шарваар, тэгээд ийм бор даалимбан цамцтай.
Баасанхүү -
аан
Гажис -
тийм л байсан. Тэр үед чинь тэгээл тэр чинь гологдно ш дээ муухай ш дээ. Гадаад явж байгаа улсууд чинь цэвэрхэн байсан ш дээ тэр чинь. Тийм учраас гоё яасан. Тэгээл тэр Германд ингээд очоод амрахад 24 орны оюутнууд хүүхдүүд ирсэн ш дээ. Америкийх ч ирсэн тийн уулзсан. Тэр Америкийн хөрөнгөтөн тухайн үеийн орнууд чинь байна ш дээ Швейцийнх байна Швейцийнх гээд бид нэг байранд байсан хамт. Монгол, Швейц, Герман, Хятад нэг байранд тэр олон улсын пионерийн зусланд нэг байранд. Тэгээд л эрэгтэй эмэгтэй хүүхдийнх гээл тус тусдаа.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд бид чинь 4 эрэгтэй 6 эмэгтэй явсан байхгүй юу. Тэгээд багш тусдаа байртай. Тэгээд гурван өрөөнд нь монголчууд Швейцийнхэн бас л эрэгтэй эмэгтэй тусдаа. Швейц энэ тэрийнх чинь аягүй том том тийм настай арай бидэн шиг тийм 7, 8 төгссөн хүүхдүүд биш нэлээн насжуу тийм. Одоо надад гоё гоё зурагнууд нь байдаг юм. Хаана байна вэ? Ингээд нөгөө дурсгал болгож авсан байхгүй юу.
Баасанхүү -
ммхм энэ зусланд хэдий хугацаагаар амарсан? Таны сэтгэлд хоногшсон зүйл зүйл юу байв? Тэгээл ер нь ямархуу байсан талаараа...,
Гажис -
өө би дчинь байна ш дээ сар хагас амарна.
Баасанхүү -
өө урт байна.
Гажис -
тийн урт 7 сард тэгээд бид чинь 7 сард Москвад нэг хоноол их естой гоё явдаг юм ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд Москвад очиход чинь байр бүх юм нь бэлэн. Тэгээл хоол нь болуул хачин их ш дээ, зүгээр талоноо өгчихнө. Тэгээд л ерөөсөө цадталаа хоол идээд явна ирэхэдээ ч бас цадталаа хоол идээл явна. Тэгээд явахадаа Москвад нэг хоноод цаашаа Герман луу явсан. Германд бид нар шөнө очсон өө ёстой аягүй гоё тосч авсан ш дээ. Аягүй тийм гоё багш нар чинь автобустай. Тэгээд наана орост чинь болуул Оросынх нь үлдээд Польшынх нь Польшын нөгөө вагонд суух гээл тасарчихаж байгаа байхгүй юу. Тэгээд бид нарыг сайхан хүлээж авч яасан. Тэнд болуул миний байна ш дээ би чинь энэ чинь нөгөө 24 орны биеийн тамирын тэмцээн явуулаад би чинь гүйлтэнд 3-р байр эзэлж байлаа. Жижгхэн ийм хүрэн юу одоо медаль юм даа.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тэгээд нэг бичигтэй. Хамгийн гол нь байна ш дээ энд аягүй их гоё гадаадын тэр хүүхдүүд чинь ерөөсөө нэгдсэн тийм л тэр тэмцээнийг зохион байгуулж тэр одоо тэр чинь юм үзнэ гэдэг чинь аягүй гоё ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэр хоол унданд орох тэр соёл гэж аягүй сайхан тус тусынхаа. Тэр гадаадынх нь бол зүгээр нөгөө Америкийнхан чинь их тйим юу элэн далангүй гэдэг юм уу даа тийм.
Баасанхүү -
нээлттэй.
Гажис -
тийм чөлөөтэй. Гэхдээ тэд нар болуул юу гэж ярьдаг байсан гэхлээр бид нар уулзалт хийнэ л дээ. Уулзалт хийгээд ингээд асуухад бид болуул оргоод гараад ирлээ хэрвээ манай одоо яах юм бол бид нарыг наашаа явсан гэдгийг мэдэх юм бол бид буцаад очиход аягүй хүнд шүү дээ гэсэн юм ярьдаг юм байна лээ. Оруулдаггүй юм гэнээ тэр нөгөө социалист системийн орнуудын амралтанд бас хөрөнгөтөн орны хүүхдийг тэгэж бас тэр болгон амраадаггүй. Яахав урилга очдог, тэгээд нууцаар ирдэг тийм гэж бидэнд хэлж байсан, Швейцийнх ч гэсэн адилхан тэгж хэлж байсан. Уулзаад ингээд бид нар ярихад.
Баасанхүү -
Швейц гэж та Щвейд аа бид нар бол Швейд гэж яриад байгаа...,
Гажис -
тийн Швейд зөв тийн Швейц. Швейд гэдэг мөн Швейц гэдэг байсан Швейд гэдэг босон ш дээ. Тэр орыхонтой ингээд байж байсан. За тэгээд энд их хүний одоо болуул өдөр бүгд одоо ямар нэгэн юм одоо тэр байгалийн баялаг бүх юмыг танилцуулна. Адгийн наад зах нь нэг шөнө гэхэд чинь тэр Германд чинь баахан ан амьтныг чинь танилцуулна. Зүгээр ингээд одоо нөгөө нэг ийм одоо харуулын пудинг шиг юм байна ш дээ. Тэрүүнд чинь ингэж харуулаад зогсоогоод ингээд чимээгүй ингээл нэг цаг гаруй чимээгүй байж байхад чинь тэндээс ан амьтад чинь гарч ирнэ ш дээ.
Баасанхүү -
өө
Гажис -
тийн ан амьтан харуулах гэж тэр байгалийн тэр зэрлэг ан амьтад чинь гарч ирнэ. Тэгээд дугарч болохгүй ямар нэгэн чимээ гаргаж болохгүй шүү гээл.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тийн тийм сайхан тэгээл ерөөсөө өдөр бүр яана. Тэгээл тэнд чинь одоо нэг сайхан юу байнав гэхлээр зэрэг ингээд Герман руу усан онгоцоор явна. Тэгээд чинь усан онгоцоор явахад байна ш дээ 300 метр явна. Одоо бид нарын тэр суух нь бол тэр доогуур ороод ирж байгаа байхгүй юу. Ингээд юугаар голоор.
Баасанхүү -
за
Гажис -
тэхэд тэрийг чинь 300 м гээд яг устай тасраад дээшээ аваад явчихна. Тэгээд онгоцыг усан онгоцыг чинь.
Баасанхүү -
өө за
Гажис -
тэгээд тэр чинь ингээд хаагдаад бид нарын ирсэн чинь хаагдаад аа бид нар чинь дээшээ яваад залгачихна. Тэгээд л тэр дээрээс ингээд залгачихаад л нөгөө усыг нь авчихлээр нөгөө устайгаа залгачихдаг усан онгоц.
Баасанхүү -
сонин юм аа би сайн ойлгосонгүй энэ доор нэг хэсэг ус урсаж байгаа байна тийм үү?
Гажис -
аан ус урсаад тэр доогуур ус урсаад бид онгоцоор ирж байна ш дээ 300 метрийн доор.
Баасанхүү -
тийн
Гажис -
аа тэгээд тэрийг чинь байна ш дээ усан онгоцыг бид нарын сууж явж байгаа усан онгоцыг 2 талаар нь устай ингээд таслаад.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээд дээш нь ингээд өргөөд явчихаж байгаа юм.
Баасанхүү -
аан за бас нэг тийм өргөдөг юм хийцэн байна тээ?
Гажис -
тийн тийм өргөдөг. Тэгээд тэрийг төгөө талын голтой.
Баасанхүү -
аан 300 метрийн дээр байгаа голтой...,
Гажис -
тийн дээр нь байгаа голтой залгачихгүй юу.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тэхлээр зэрэг бид чинь нөгөө тэр доогуураа явсан юм чинь тэр дээгүүрээ бас л голоороо хөвөөл явчихаж байгаа юм аягүй сонин. Их тийм зугаалга тийм юманд явуулж байгаа байхгүй юу.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл тэр чинь нөгөө Германд чинь дөвөөр орно тэр чинь хамаагүй сайхан. Тэгээл тэндээ хоол иднэ ёстой ялангуяа тэр үед биднүүдийг тийм л санагдсан Германд ингээд гадаадын оюутан хүүхдүүд ингээд явж байхад биднүүдийг хараал ерөөсөө зогсоол заавал гаргана.
Баасанхүү -
хөөх
Гажис -
биднүүдийг гаргана. Биднүүдийг гаргахгүй өөрснөө гарна гэж байхгүй. Тийм гоё тийм одоо гадаадын улсууд явж байна гэж бид чинь бас нэг багштай нэг орчуулагчтай тэгээл нөгөө монголынхоо тугийг барьчихсан тэгээл явна ш дээ. Тэхэд ерөөсөө тэр улсууд чинь ерөөсөө ийм улсууд явж байна гээл бүгд зогсоод л зам тавьж өгөөд л биднүүдийг гаргачихаад биднүүдийг гарсны дараа өөрснөө гардаг тийм их гоё. Ер нь их хүндэтгэлтэй их сайхан л юм байна лээ.
Баасанхүү -
тэр нөгөө хэлээ яаж ойлголцож байв орос хэлээр ярьдаг байв уу?
Гажис -
орчуулагчтай монгол хэлний орчуулагчтай өөрөөр хэлбэл Германд чинь монгол хэлний орчуулагч гээд хоёр гурван хүн байдаг юм. Манайх нэр өгцөн биднүүдийн урдах би чинь хоёр дахьд нь явсан байхгүй юу. Хандаа Дулмаа гээд нэр өгчихсөн хоёр оюутан яг чам шиг ийм эмэгтэйчүүд тийм залуу, яг монгол хэл сурч байгаа.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэр Берлингийн их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд орчуулагчаар ажиллана. Тэгээд багш нь болуул Герман багш тэгээд орчуулагч хийдэг. Сүүлд нь тэр улсууд ирж энэ 13-т намайг ирэхэд би тааралдсан ш дээ. Тэр хоёр монгол юутай багшлаад энд байж байсан тааралдсан. Рита, Ута гэдэг байхгүй юу Герман нэр нь тэрийг Хандаа Дулмаа гэж манайхан нэр өгцөн. Шарыг нь Хандаа нөгөөг нь Дулмаа гээд. Шар үстэй хар үстэй тийм хоёр Герман хүүхэн орчуулагч хийж явж байсан.
Баасанхүү -
тэр аа Америкийн Швейдийн тэр хөрөнгөтэй орнуудын хүүхдүүд тэр социалист орны хүүхдүүдээс ямар ялгаатай байсан бэ?
Гажис -
тэнд чинь байна ш дээ ерөөсөө аягүй чөлөөтэй. Бидэн шиг галстуг яацан ийм юм байхгүй. Зүгээр л энгийн хувцастай сайхан сайхан биетэй тийм охид хөвгүүд л байгаа юм чинь. Швейдийнх чинь өө ерөөсөө өндөр өндөр, аа америкийнх ч гэсэн аягүй өндөр тийм хүүхдүүд. Тэгээд хар цагаан янз бүрийн арьстай ирж байгаа юм. Тэхдээ аягүй чөлөөтэй ерөөсөө тэднүүд болуул тэгж социалист орны хүүхдүүд гэсэн заавал нөгөө гастугтай ингээл одоо их даалгавар өгнө ш дээ. Биеэ их зөв явдаг юм шүү нус цэрээ ч хүртэл хаяж болохгүй шүү гэсэн янз бүрийн шаалдлага тавигддаг л даа. Аа тэднүүд болуул тийм биш чөлөөтэй. Тухайлбал ингээд Швейдчүүд Швейдийн хүүхдүүд гэхэд чинь л юу яаж байгаа юм чинь. Гахай байна ш дээ усан гахай тэрийг чинь ерөөсөө өрөөндөө авцан л тэжээгээд л хоол унд авчираад л тэжээгээл байж байх жишээтэй. Аа бид болуул тэгж болохгүй ерөөсөө тийм юм байхгүй. Тийм одоо чөлөөтэй. Тэгээл ийш тийшээ явна одоо тэр хоол моол яахад чинь ерөөсөө тэд нар чинь болуул энгийн хувцастай ерөөсөө тэгээл биеийн тамирынхаа хувцастай ерөөсөө шууд орж ирээд хоолоо иднэ. Бид болуул тийм биш заавал нөгөө ингээл гастугтай цагаан цамцтай тэгээл тийм өмсөөд орно гэсэн үг. Тийм л ялгаатай байсан даа.
Баасанхүү -
тэгээд уул нь нөгөө социалист орнууд чинь хөрөнгөтэй орны нөлөөг хүмүүст мэдэгдүүлэхгүй үзүүлэхгүй гээд тэгэж хаадаг байсан тэгээд яагаад тэр нөгөө нэг хөрөнгөтэй орны хүүхдүүд хоорондоо нэг амралтанд байгаад....,
Гажис -
тэр чинь яах вэ гэхлээр зэрэг олон улсын пионерийн зуслан гэж байхгүй юу. Уг зуслангийн нэр болуул олон улсын пионерийн зуслан. Тэнд болуул дэлхийн олон орноос хүүхэд ирж амрах ёстой байхгүй юу. Тэр чинь найрамдал одоо хамтын ажиллагааг бэхжүүлж хөгжүүлхийн төлөө л одоо ерөөсөө Германы засгийн газраас авч явуулж байгаа арга хэмжээний нэг нь байхгүй юу. Тэнд болуул хөрөнгө мөнгөний ялгах юм байхгүй хүүхэд бол хүүхэд гэсэн юугаар л тэнд дааж байгаа юм. Би болуул тэгж л ойлгосон. Тэгээд тэр чинь яахав гэхлээр бүгдэд нь өөрөөр хэлбэл одоо ингээд манайд энэ жил 10 хүүхэд ирж амраагаачээ гээд тэд нар Германы засгийн газраас шугамаар л урилга өгөхгүй юу. Тэгээл тэр урилгын чинь дагуу бид энд шалгаруулаад сайн сурлага сайтай тохьтой томоотой одоо тийм л тэргүүний хүүхдүүдээ л тэгээл аймгуудаасаа шилж аваад л тэгээл явуулчихна. Ерөөсөө тийм л ялгаатай тэр урилгын дагуу л ирж байгаа байхгүй юу. Ерөөсөө одоо тухайлбал тэр үед чинь байна ш дээ ганцхан хүүхэд ч биш хурал одоо янз бүрийн хурал зөвлөгөө тийм юм болоход чинь мөн адилхан урилга очно. Тэгээл тэр урилгыг хүлээж аваал ямар нэгэн байдлаар ирж хуралд оролцчихоол тэгээл буцаад гараад явчихна. Яг л тийм системтэй байсан одооных шиг ийм нээлттэй биш. Одоо чинь болуул тэгээл зарлаал бүгд нийлээл яачихаж байна шд. Тэр үед болуул тэгээл тийм биш байсан байгаа юм.
Баасанхүү -
аан тэндээсээ тэгээд Америк эд нар жоохон нууц байдлаар ирдэг байсан уу?
Гажис -
тийн жаахан нууц байдлаар ирдэг байсан байгаа юм.
Баасанхүү -
аа энэ болохлээр таны нөгөө нэг олон улсын оюутны амралын газар байсан гэсэн зураг уу?
Гажис -
тэр чинь наадах чинь 70 оных байна уу даа.
Баасанхүү -
тийм байна 70 оны 8 сарын 20 гэж байна.
Гажис -
тийн наадах чинь болуул яхав гэхлээр зэрэг ийм байхгүй юу. Москвад нөгөө сурч байгаа олон улсын оюутнууд тэгээд энэ амралтанд одоо бас яахав очиж амраадаг байхгүй юу.
Баасанхүү -
ммхм бас шалгууртай юу?
Гажис -
аан шалгуур гээд байх юм байхгүй.
Баасанхүү -
ммхм
Гажис -
ер нь яахав зүгээр бид чинь бол яахав өөрийнхөө сургуульд ерөөсөө монголоос гуравхан хүн очиж сурсан байхгүй юу. Гурван хүүхэд. Тэгээд бид болуул их азтай яагаад гэвэл урьд нь манай сургуулийг хөнгөвчлөөгүй. Өөрөөр хэлбэл тэр сургуулийг төгссөн Монгол нь болуул бид гурав, гурван хүүхэд. Аа тэрний дараагаар нэлээн олон хүүхэд очиж төгссөн л дөө. Тэгээд яах вэ гэхлээр манай сургууль чинь нөгөө гадаадын хүн биднүүдийг очиход чинь ерөөсөө Монголоос 3 Вьетнамаас 7 Германы 1 тийм оютнууд байсан байхгүй юу. Тэгээд тэр жилдээ тэр гурван улсын хүүхдүүд оюутнууд сураад, дараагийн жилээс л тэгээд Унгарын оютнууд ингээд бүх дэлхийн, дэлхийн өнцөг булан бүрээс ирж сурсан манай сургуульд. Тэхлээр зэрэг бидэнд яах вэ гэхлээр зэрэг их азтай л гэж хэлэх юм даа.
Баасанхүү -
ммхм
Гажис -
яагаад вэ гэвэл нөгөө гадаадын хүүхдүүд чинь их цөөн байсан учраас бидэнд болуул ингээд урилга, залуучуудынх нь байгууллагаас нь урилга өгөөд. Амраах тийм боломж нөхцөл нь болуул байсан. Тэгээд бид бинь бас сурлага дажгүй сайн тийм байсан учраас биднүүдийг чинь бас яана ш дээ амраана ш дээ. Тийн тэр чиглэлээр би амарсан юм. Тэхдээ сургуулиас би ганцаараа явсан юм. Тэгээл энэ чинь сургуулиас нэг хоёр нэг хоёр. Тэхэд чинь Монголоос байна ш дээ гурван хүн л байсан даа. Оросын оюутан байна Мали улсын оюутан байна Рунда улсын оюутан байна. Энд ч...., тэнд чинь байна ш дээ Америкийнх, Бразилийнх, Францынх ингээд бүгд байсан тэр зурагнууд нь бас надад бий.
Баасанхүү -
ммхм
Гажис -
Энэтхэгийнх ч бас бий. Тэгээд тэр нэг оюутан тэр чинь нэг хоёр гурван оюутан тийм л оюутнууд байсан байхгүй юу.
Баасанхүү -
цөөхөн цөөхөн тээ?
Гажис -
цөөхөн цөөхөн нэг хоёроороо, нэг хоёроороо амарч байсан. Тийм байгаа юм.
Баасанхүү -
энэ дом отдых Ильич гэдэг нь?
Гажис -
дом отдых Ильич, яахав Лениний нэрэмжит амралтын газар гэсэн үг.
Баасанхүү -
аан
Гажис -
тийн амралтын газар гэсэн үг байхгүй юу. Дом отдых гэдэг чинь яах вэ гэхлээр зэрэг Ильичийн нэрэмжит амралтын газар гэсэн үг. Амралт.
Баасанхүү -
аан
Гажис -
тийм л газар гэсэн үг.
Баасанхүү -
ер нь нөгөө нэг одоо тэр дээд сургуульд орсон, гадаадад дээд сургуульд сурч байхад хэцүү юм юу байв?
Гажис -
үгүй ээ ер нь байна ш дээ би болуул хэлний хувьд эхлээд жаахан хүнд байдаг юм. Нөгөө лекц мекц сонсоод ингээд хүнд. Тэгээд хүн чинь болуул яахав нэг эхний нэг хоёр сар болуул рүнд л дээ. Үнэхээрийн хүнд юмаа сайн ойлгохгүй тэр чинь яахгүй. Тэгээд нэг 3 сар болоол за нэг хагас жил болсноос хойш л юмаа ойлглдог мэддэг болно шд тэр чинь. Өө яахав дээ хэлний хүндрэл байдаг. Тэр үед чинь бид нар бас орос хэл заалгаж байсан учраас яахав наана уу цаана уутай.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээд яана. Ямар ч байсан нэг асуугаад би одоо төөрч, төөрчихлөө энэ гудамж хаа байна? Та надад нэг заагаад өгөөч би ямар метронд суувал хүрэх вэ гэдгийг асуух боломжтой. Тэгээд ерөөсөө хэнээр хэлмэрч хийлгэж байхав. Өөрийнхөө сургууль дээр оччихоод, за элчин очино гэдэг чинь манай сургуулийн хажуу талын метроноос яваад л элчин оччих бас нэлээн хол ш дээ затай шд.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл элчин дээрээ очоод тэр хурал цуглаан юманд нь оролцчоод тэгээл ирнэ. Тэгээл ер нь дасаад ирдэг юм дөө. Нэг хагас жил болоход тэгээл гайгүй, тэгээд нэг жил болоход бүр ч гайгүй. Тэгээл хоёр гурван жилээсээ эхлээл нэлээн юмаа гэсэн юутай тэгээл болчихно ш дээ.
Баасанхүү -
төрхөө олцон.
Гажис -
төрхөө олцон бүгдээрээ. Харин биднүүдийн үед чинь наймаа маймаа хийхийг янз бүрийн тийм юм болуул хатуу хориглосон байсан ш дээ.
Баасанхүү -
оюутнуудыг уу?
Гажис -
оюутнуудыг наймаа хийх юу байхгүй тэгвэл шууд хөөгдөнө. Хичээл таслах юм бол шууд хөөгдөнө. Тийм байсан. Харин бидний сүүлийн оюутнууд болуул жаахан наймаа хийх тийм юутай болцон юм шиг байгаа юм.
Баасанхүү -
боломж
Гажис -
боломж нөхцөл нь бүрдээд өгцөн. Тэгээд наймаачин хийнэ. Биднүүдийн үед чинь одоо тухайлбал би ингээл Москвад 6 жил сурахад пиво ууж сураагүй л ирж байгаа байхгүй юу, ууж чадахгүй. Тийм л одоо хатуу сахилга баттай л байсан. Битгий пиво уугаарай та нар битгий ингээрэй гэсэн захисан пиво уухгүй гээл пиво уухгүй тэгээл төгсөөд ирж байгаа байхгүй юу. Аа тэгээд сүүлийн оюутнууд чинь би сүүлд нь сургууль дээрээ 4 сарын курс мэргэжил дээшлүүлэх курс ч очсон. Сургуульд дээр яахав Москвад нэг жилдээ нэг удаа очдоггүй хоёр гурван удаа очно л доо. Тэхдээ нэг удаа заавал сургуулиараа очдог байсан юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
багштайгаа уулзна сургуулиа юу өөрчлөгдөж үү хийгдсэн байна уу.
Баасанхүү -
сайхан санагдаад л
Гажис -
сайхан санагдаад л. Тэгээл ямар ч байсан орно. Тэгээл яах вэ гэхлээр зэрэг амархан ш дээ, бид чинь тэгээл тэнд чинь кино театрт одоо нэг кино үзэх юм байх юм бол өө энэ кино театр чинь тэнд байдаг шүү гээл. Тэхдээ тэр үед очихын өмнө нөгөө сургуулийнхаа хажуугаар араар хэвээрээ байна гээд ингээд ярьдаг ч юм уу боддог ч юм уу. Эсхүүл энд нэг байшин ингэж байж байсан тэр одоо дуусч уу үгүй юу харах гээд.
Баасанхүү -
аанхан
Гажис -
оросууд чинь аягүй чадалтай ш дээ. Ингээд нөгөө дээр үеийн байшин байгаа ш дээ ингээд доод талыг нь нурааж аваад.
Баасанхүү -
за
Гажис -
дээд талыг нь ингээд яг тэр чигээр нь доор нь барьчихдаг юм ш дээ.
Баасанхүү -
доороос нь үргэлжлүүлээд дээд талыг нь хэвээр нь...,
Гажис -
тийн дээр дээд талын нөгөө толгой орой нь хэвээрээ. Тэр чинь дээр үеийн тийм юу байхгүй юу. Тэрний доод талыг нь ингэж бүгдийг нь ингэж нурааж ингэж байлгаж байгаад тэгээд доод талыг нь ингэж аваад нээх гоё байшин бариад. Доод тал ньь аягүй гоё байшин дээд тал нь бидний нөгөө очиход байсан орой нь болуул тэр чигээрээ байж байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тиймэрхүү дээр үеийнхээ уламжлалыг хадгалж үлдэж байгаа байхгүй юу. Аягүй тийм, бид нар тэрийг хараад л бид нар нөгөө хичээл рүү явахад аа яг Електрозаводская гээд метро байдгийн. Тэр метроноос гараад л яахад чинь нөгөөдөх чинь харагдана.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл тэн дээрээ хажуугаар нь гараад л явна. Тийн тэрийгээ сүүлд нь харахад аягүй гоё хийцэн байх жишээтэй. Аягүй чадалтай ер нь оросууд чадалтай шд.
Баасанхүү -
тэгээд түрүүн нөгөө элчин лүүгээ ингээд явдаг байсан хурал мурал гээд. Тэгээд элчинтэйгээ байнга холбоотой байдаг байсан юм уу?
Гажис -
тийн тэгэлгүй яахав. Тэр чинь нөгөө оюутнууд чинь яах вэ гэхлээр элчинтэй чинь холбоотой байна. Тэгээл оюутны одоо тэр сургуулийн оюутнууд дэдэнд цугла, ингэ гээл зарлана нэгдүээрт нь. Хоёрдугаарт нь тэгээл тэнд чинь үдэшлэг болно. Тэр оюутнуудын үдэшлэг болно, оюутнуудын биеийн тамирын арга хэмжээ болно. Тэгээл тэрүүнд чинь одоо оролцно ш дээ бид чинь оролцно. Тийм учраас тэр чинь байнга одоо холбоотой. Тэгээл нөгөө юуныхаа дотуур байна ш дээ залуучуудын нөгөө гишүүний одоо энэ...,
Баасанхүү -
эвлэлийн үү?
Гажис -
эвлэлийн гишүүний
Баасанхүү -
за
Гажис -
тэгээл нөгөө татвараа аваачиж өгнө.
Баасанхүү -
өө тэр Оросд ч гэсэн үү?
Гажис -
тийн Оросд ч гэсэн. Тэхдээ Монголын элчин дээр аваачиж өгнө ш дээ. Нөгөө залуучуудын байгууллагыг хариуцсан алба байна тэнд нь очиж татвараа аваачиж өгнө.
Баасанхүү -
стипенть хэзээ өгөх вэ?
Гажис -
өгнө стипентээс өгнө тавь ..., бишээ тэр чинь 50 копек өгнө ш дээ.
Баасанхүү -
копек?
Гажис -
копек.
Баасанхүү -
нөгөө Оросын задгай мөнгө үү?
Гажис -
задгай мөнгө 50 мөнгө. Тхх тэгээл тэрийг сарын хураамжинд төлнө. Тэгээл тэрийгээ хураалгана гарын үсэг зурна. Тэгээл болоо ш дээ.
Баасанхүү -
түрүүн нөгөө та багадаа нөгөө нэг айлуудын мал малладаг байсан гэсэн ш дээ. Уул нь нөгөө нэг хувьсгал гараад одоо тийм хамжлагат ёс гэдгийг чинь хориглосон тээ?
Гажис -
ммхм
Баасанхүү -
аа тэгээд энэ одоо жишээ нь та айлын мал маллаж байна тэр айл танаар малаа маллуулж ингэсэн ийм эзэн ажилчны ч гэмээр юм уу энэ харьцаа нь ер нь яаж явагддаг байсан бэ? Нууцаар уу эсвэл одоо бүрэн гүйцэд хориглоогүй байсан юм уу?
Гажис -
үгүй ээ энэ чинь ерөөсөө байна ш дээ тэр чинь болуул яахав гэхлээр зэрэг. Ер нь жаахан ядуувтар хүмүүс тиймээ?
Баасанхүү -
аанхан
Гажис -
амьдралын одоо юу бага тийм хүмүүс болуул баян айлын хонийг хариулж, эсхүүл одоо цагаан идээ сүүг нь боловсруулж, гүү одоо хонь малыг нь сааж өгч эмэгтэй нь хонь малыг нь сааж өгч, аа юм хумыг нь оёж өгч тэгж одоо бас зарагдаж байсан байхгүй юу. Тэр чинь хамжлагат ёс гэж юм байхгүй. Тэр үед чинь яагаад би тэгж сайн яаж байна гэхээр чинь дайны дэлхийн хоёдугаар дайны дараах үе.
Баасанхүү -
за
Гажис -
тэр чинь аягүй тийм хүнд амьдралтай байсан байхгүй юу. Аа тэр үед чинь одооных шиг одоо энэ баячууд нь яаж баян амьдарч байна, ядуучууд нь одоо яаж гуйлга гуйж амьдарч байна яг тэрэнтэй адилхан.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тэгтэл одоо би ингээл тэр чинь яадгийн одоо манай хажуу талд..., тэр чинь дээр үед чинь одоо баян айлууд тэр отго айлын толгойн одоо тэр ахмад нь аль гэрүүд гэж ялгагдаж байдаг байсан шд.
Баасанхүү -
өө за
Гажис -
бүүр ингээд одоо ингээд байхад чинь дундаа ингээд малаа хотлуулчихдаг.
Баасанхүү -
за
Гажис -
хөдөө чинь.тэр чинь хашаа машаа ийм юм байхгүй. Тэгээл хурааж ирээл хонио малаа хурааж ирээл дундаа ингээд хэвтүүлээд яачихна.
Баасанхүү -
аан гэрүүд тойроод ингээд...,
Гажис -
тийн гэрүүд тойроод барьчихна. Тэхдээ гэрүүд тойрох биш 4 буланд эсвэл 5 буланд ингээд барьчихна. Тэгээл тэр хамгийн урдаа талын айл чинь одоо ахмад өөрөөр хэлбэл одоо том хүн нь..., айл нь гэсэн үг.
Баасанхүү -
дээвэр нь арай том...,
Гажис -
том гэсэн үг айлаараа. Тэр чинь яахав дээ дандаа эх эцэгүүд юм уу одоо тийм л нэр хүндтэй хүмүүс нь тухайн одоо хот айлын нэр хүндтэй хүн байна л гэсэн үг шд.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тийм байдаг байхгүй юу. Тэгээл тэр айлын..., одоо бид чинь яахав нөгөө хүүхдүүд. Тухайлбал манай ээж гэхэд чинь л тэр айлын үнээг нь сааж сүүг нь болуул өгдөг тиймээ. Тйим байхгүй юу. аа тэгээл тэр үнээгий чинь хураах тийм ажлыг чинь хийнэ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
аа хонио саана. Хонио саагаад сүүг нь яана. Аа хонь холбоно тэр хонийг нь хариулна, хургыг нь хариулна. Тэрийг чинь хүүхдүүд нь хийдэг байхгүй юу. Тийн аа тэгээл тэрнийхээ хэмжээг болуул шалгаж үзэцгээдэг нээх сүйд болоод байх юм байхгүй. Аа зүгээр л одоо яахав гэхээр зэрэг бие биендээ туслахзамаар л одоо хийж байсан ажил байхгүй юу. Түүнээс шан хөлсхарамж гээд одоо байхгүй.
Баасанхүү -
аан бас тийм юм байхгүй?
Гажис -
байхгүй ерөөсөө тийм юм байхгүй. Ер нь нэг нэгэндээ ер нь монголчууд чинь аягүй тусархуу байсан ш дээ бидий үед чинь. Бид чинь одоо ингээл алив би ингээл хөгшин настай хүн явж байхад ус бариад л явж байхад чинь одооны улсууд чинь хажуугаар нь гараад л явчина. Тийм биш бид чинь тэр усыг нь гэрт нь аваачиж өгнө орууоаал өгчихнө. Тэгээл тэр хөгшин чинь яахав гэхлээр хар болсон ёотон гэж байсан тэр үед.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээл ёотонгоосоо эмтлээл жоохон хутгаар ингэж зүсээл эмтлээл өгнө. Нөгөө хар ёотонг чинь хүлхчихээл баярлаал гэрлүүгээ гүйнэ. Тийм байсан ш дээ. Тэгээл тэр чинь хөгшчүүл хүнээр юм хийлгэчихээл заавал тэгж одоо ээзгий ааруул тийм юмыг болуул өгдөг. Тэгээл гараа тосоол хүүхэд чинь аваал тэгээд явна. Ерөөсөө тийм их сайхан байсан байхгүй юу.
Баасанхүү -
аанхан би тэгвэл одооныхоор ойлгоод байгаа юм байна. Тэр одоо та нарын тэр үеийн харилцаа бол ерөөсөө тийм ажил хийж өгч байгаа нэг нь ажиллуулж байгаа цалин хөлс гэсэн тийм харьцаа бол биш?
Гажис -
юу ч байхгүй, байхгүй. Тэр битгий хэл байна ш дээ тэр үед чьнв биднүүд тухайлбал одоо манай адуу тэр айлын адуутай байж байна гэхэд чинь тэнд чинь очоол тэр өөрийнхөө адууг туугаал ирнэ тээ?
Баасанхүү -
ммхм
Гажис -
өөрийнхөө адууг ирэхэдээ л тэр айлын адууг туугаад л ирнэ. Ерөөсөө тийм байсан байхгүй юу. Тийм одоо хачин гоё. Миний чиний гэж ялгахгүй танай адуу чинь тэнд байна шүү, танай үхэр чинь тэнд байж байна шүү, танай эргүүтцэн хонь чинь тэнд явж байхад нь би тэгж авчирлаа шүү гээл авчираал тэрийг нь туугаал ирдэг. Ерөөсөө хүний өөрийн гэж ялгадаггүй.
Баасанхүү -
ммхм одоо жишээ нь бид нарыг ингээд бага бага байхад ном уншихлээр баян айлууд нь муухай ааштай ядуу айлаа дээрлэхдэг энэ тэр гээл социализмийн үеийн зохиолууд тийм байсан. Одоо таны тэр үед байсан одоо та одоо жишээ нь танайх тэр малыг нь малладаг тэр айл тийм харьцаа байсан уу? Эсвэл зүгээр нөгөө заавал социализмийн нөлөөгөөр хөрөнгөтөн хүмүүсийг буруушаах гэж тийм юм хийдэг байсан уу?
Гажис -
тэнд болуул байна ш дээ ерөөсөөө тухайлбал тийм ялангуяа хүүхдүүд энэ тэр дээр болуул байсан. Хоол идэж уух дээр ялгаа байсан шүү.
Баасанхүү -
за
Гажис -
тухайлбал ингээд малын одоо олон малтай айлын хүүхэд болуул эрх.
Баасанхүү -
за
Гажис -
хэр баргийн одоо бороо цас орж байхад болуул гэртээ байж байх жишээтэй.
Баасанхүү -
ммхм
Гажис -
аа бид болуул ажил хийж байгаа улсууд чинь бороо цасанд гадаа хонины хойноос адууны хойноос гүйж байх жишээтэй. Тийм байсан одоо манай надад болууул зөндөө байсан.
Баасанхүү -
ммхм
Гажис -
за тухайлбал одоо ингээд тэр хүүхэд чинь ингээл ус авчирна. Тэр үед чинь ингээл аягүй хол буучихсан одоо манай нутаг чинь.
Баасанхүү -
за
Гажис -
тэгээд усыг чинь одоо нөгөө саванд хийгээд үүрнэ ш дээ.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл үүрээл авчирна. Аа тэхэд чинь бид чинь яахав гэхлээр зэрэг тэр хүүхэд болуул усанд явахгүй. Тэр баян хоньтой айлын хүүхэд болуул явахгүй бид нар болуул усанд явж байх жишээтэй. Тийм л байсан. Тэрнийхээ шан харамж гэж юм байдаггүй. Аа зүгээр яахав нэг манай ээж энэ тэр болуул яахав хонь сааж өгөөд сүүгээ одоо ингэж өрөм дараад тос болгож авдаг тийм л байсан.
Баасанхүү -
жаахан хоол хүнсний л асуудал.
Гажис -
тийн хоол хүнсний л асуудал. Тэрнээс бол өөр нээх их зүйл байхгүй. Тийм л байсан.
Баасанхүү -
тэгсэн хэрнээсээ одоо тэр байдлыг нээх айхтар шударга биш байна ч юм уу үг яадаггүй ч юм уу тийм байгаагүй байсан байх тээ?
Гажис -
тийм юм байхгүй ерөөсөө байхгүй. Харин тийм гоё байсан шд.
Баасанхүү -
сонин байж ээ.
Гажис -
аягүй гоё.
Баасанхүү -
аа одоо ийм учраас одоо жишээ нь та нөгөө нэг тийм айхтар хөрөнгөтэй биш айлын хүүхэд. Тэгээд ингээд ерөөсөө ингээд сургуульд сураад ингээд яваад байхлээр танд социалист нийгэм аягүй сайнаар тусч байсан байна тийм үү?
Гажис -
ммхм ер нь байна ш дээ сайнаар тусна. Ер нь манайд чинь байна ш дээ миний тооцоогоор болуул нэг жаран гурав дөрвөн оноос хойш Монголын хөгжил бий болж эхэлсэн ш дээ.
Баасанхүү -
аанхан
Гажис -
тийн тэрнээс өмнө болуул тааруухан байсан. Одоо чи бодоод үз Улаанбаатар хот чинь одоо энэ Мэгжид Жанрайсаг гээл одоо тэр байна ш дээ тэр. Тэрний чинь хойгуур л чоно энэ тэр гүйж явдаг байсан ш дээ. Тийм байсан шд.
Баасанхүү -
өө за
Гажис -
тийм сонин
Баасанхүү -
байгалиараа юу?
Гажис -
байгалиараа. Ерөөсөө энэ чинь болуул яахав гэхлээр одоо чи энэ Баруунсалаа, Зүүнсалаа, Баянхошууны Зүүнсалаа гээд байна шд. Тэнд чинь ерөөсөө нэг аманд л нэг хоёр гурван хөшин хятад тэгээл ерөөсөө өөр хүн байхгүй, тийм байсан. Тэхэд чинь одоо Билбэний ам гээл цэргийн юугаар тэнд чинь хоёр айл тэрний цаана Төмөрбаатарын гээд нэг айл. Тэр..., наанаас нь очиж би тэр айлд унтаж тэр Төмөрбаатарын хонийг хариулж байх жишээтэй.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл надад бол хөлс гэж байхгүй. Тэгээл манай ээж нэг нэхсээр байгаад нэг дээвэр авч байсан нэг гэрийн дээвэр авч байсан юм байгаа юм.
Баасанхүү -
ммхм
Гажис -
тэгээл салсан. Нэг жил хонийг нь хариулж өгөөд лгэх жишээтэй. Аа тэгээд миний зүгээр тооцоогоор бол жаран хэдэн оноос хойш Монгол улсууд бол жаахан гайгүй хөгжиж ирсэн дээ. Тэрнээс өмнө болуул хүнд л байсан. Улаан баатар хот гэдэг чинь одоо биднүүдийн энэ ар талын одоо энэ ТБД андууд гээд энэ 10-р хороолол 1-р хороолол гэж байна ш дээ.
Баасанхүү -
тийн
Гажис -
энд чинь ерөөсөө цулгуй юу ч байхгүй. Тэгээл тэнд чинь болуул машинтай мод асгацан. Тэр модны холтсыг зүгээр би чинь хөдөө ингээд энэ Зүүнсалаанаас мөчир үүрч айлд өгчихөөл. Тэр айлын хөгшин /1:05:38 / гэхээр зэрэг нэг уут авчирч нөгөө холтос байна ш дээ модны холтсыг хуулж аваал аваачиж өгчихөөл тэгээл нэг хоёр боорцог өгөхлээр нөгөөхийг нь замдаа идээл тэгээл алхчихдаг. Машин унаа гэх юм байхгүй тэгээл гэртээ оччихдог. Тийм байсан байхгүй юу. за би одоо нэг юманд явах учраас тэгж бас яараад байна.
Баасанхүү -
за баяраллаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.