Gajis


Basic information
Interviewee ID: 990134
Name: Gajis
Parent's name: Dorj
Ovog: Alag-Alduun
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: boss of transport company
Belief: Buddhist
Born in: Songino sum, Zavhan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (ööd bolson)
Father's profession: died (ööd bolson)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
privatization
new technologies
industrialization
politics / politicians


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

за ийм асуулт асууя. Одоо би ингээд хүмүүсээс бас ингээд ярилцлага аваад явж байхад таны насны хүмүүс ч тэр танаас арай жаахан дүү ч юм уу ах ч юм уу ер нь зарим хүмүүс үнэхээр социалист нийгэмд уул нь сайхан байсан. Гэхдээ жаахан үзэл бодлоо илэрхийлэхдээ.., жаахан дарамттай ч юм уу тээ. Тэр намыг шүүмжилж чадахгүй дарга даамал нарын одоо диктатур татвар ер нь их байсан дарга нарын өөдөөс үг хэлж болохгүй тэгвэл одоо ажилд хариуцлага тооцуулдаг ч юм уу тийм юм ихэвчлэн яриад байгаа байхгүй юу.

Гажис -

ммхм

Баасанхүү -

тэхээр таны хувьд энэ ямар байсан бэ? Танд ер нь энэ социалист яг тэр нийгэмд амьдарч байхдаа энэ нийгэм арай одоо тийм хэцүү байна тээ. Эсвэл болохгүй байна жаахан өөр байвал, өөрчилвөл зүгээр юм уу гэсэн тиймэрхүү бодол төрж байсан уу? Эсвэл зүгээр л байсан уу ямар байсан бэ? Танд

Гажис -

ерөөсөө байна ш дээ тэр энэ социалист нийгэм гэдэг чинь дарамт шахалт гэж нэг тийм их юм байгаагүй ш дээ. Одооны ярьж байгаа шиг тийм юм байгаагүй.

Баасанхүү -

аанхан

Гажис -

за яагаад тэгж байна вэ гэхлээр би болуул бас олон талаас нь ингээд бодож үзэж байна л даа. Харин тэр үед болуул байна ш дээ дарамт гэхийн оронд шаардлага болуул өндөр байсан шаардлага. Ажил хийх тэр яаж хийх ёстой гэдгийг шаардах шаардлага болуул өндөр байсан. Тэрийг болуул улсууд зарим нь тэгээд дутуу ойлгодог улсууд дарамт гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Тийм юм байгаагүй. Тэрний хүчинд байна ш дээ.., тэр чинь яахав гэхлээр тухайлбал энэ ажлыг тиймээ ингэж хий, өнөөдөр энийг дуусга..., тийм л шаардлага тавьж байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийн чанартай хий чанартай хий. Чанаргүй хийх юм бол чи яахгүй шүү гэж тийм шаардлага тавьж байсан ажил төрлийн хувьд болуул.

Баасанхүү -

ммхм

Гажис -

аа тэгээд тэндээр боуул яах вэ гэхлээр за чи өнөөдөр ийм ийм асуудлыг боловсруул. Энийг болуул яамны одоо коллегийн хурлаар оруулна гэдэг юм уу эсвэл засгийн газын, одоо тэр үед чинь сайд нарын зөвлөлд оруулна гэдэг юм уу тийм юу болуул байна. Ажил болуул байсан шаардлага. Тэрийг болуул би нэг их дарамт гэж үздэггүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

зүгээр ерөөсөө улс эх орныхоо төлөө хөгжүүлэх юм хийхэд хийлгах гэсэн одоо шаардлага. Хэрэв хүнд ингээд л өөрийнхөө бие санаа сэтгэлээр тухайлбал одоо энэ байшинг бариурчихъя ч гэдэг юм уу, энэ номыг би биччихье ч гэдэг юм уу, энэ байгууллагын өмнө хүмүүст би өөрийнхөө мэддэг юмыг хэлээд өгье ч гэдэг юм уу тийм юм болуул байхгүй тэр өгөгдөхүүн байхгүй ш дээ. тухайлбал чи өнөөдөр энэ сэдвээр энэ хамт олонд энэ яриаг хийгээдэх, лекц уншаад ир. Тэр болуул шаардлаг болохоос дарамт биш шүү дээ. тийм юм болуул байсан. Тийм учраас би болуул энийг зүгээр нэг дарамталж байна уу гэж ойлгодоггүй шд. Ерөөсөө ч боддоггүй. Харин шаардлага нь их сайн байсан. Шаардлагын хүчинд би өөртэйгээ ингээд жишээд үзэхэд хэрэв намайг тэгж шаардаагүй байсан бол би ийм их юм хийж амжуулах байсан болов уу. Тийм өнөөдөр ингээд харахад маш их юм хийсэн байгаа байхгүй юу. Энийг ингээд эргээд бодохлээр болуул сайхан л санагдахаас нэгэнт хийцэн. Одоо ингээд би яан л даа одоо ингээд Таван Богд гээд өнөөдөр яаж байна гэхлээр засварын завод гээд 1000 машины засварын завод, тэнд очоод лбид чинь тэрний хажууд чиргүүлийн үйлдвэр гээд 1100 чиргүүлийн үйлдвэр тэнд цех бариуллаа. Тэрний техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсрууллаа тиймээ. Тэрний программыг яаралтай гарга. Тэрэнд одоо ямар эд ангийг нь бид одоо өөрсдөө үйлдвэрлэх вэ? Ямар эд ангийг нь гадаадаас импортоор худалдаж авах вэ гэдгийг нь ялгаж салгаад хий гэдэг даалгавар өгсөн. Тухайн үедээ болуул аягүй үйлдвэрлэл хөгжүүлье гэсэн, тээврийн байгууллага одоо энэ салбарыг чиргүүлээр хангая гэсэн ийм бодлого байсан учраас тэр бодлогын дагуу л бидэнд одоо ажил хийх шаардлага тавигдаж байсан байна л гэж ойлгодог юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ойлгодог ерөөсөө тэгж боддог юм. За ерөөсөө тэгээд ийм одооны улсууд нэг үг хэлэх шаардлага байхгүй одоо үг хэлэхдээр зэрэг бидэнд чинь нэг тийм шүүмжилж болдоггүй энэ тэр гэсэн юм байхгүй. За миний хувьд бол ерөөсөө шүүмжлэл бол өргөн байсан. Хэнд ч хэлдэг юмаа бид хэлдэг. Тэхдээ ажлын төлөө ихэвчлэн өнөөдрийнх шиг. Өнөөдөр бол яаж байна гэхлээр хувь хүнийхээ эрх ашигаас юм яриад байгаа байхгүйюу. Бид чинь нийгмийн ард түмний төлөө л гэж дугарна ш дээ. Тухайлбал одоо ингээд тэр машинийг засъя энэ машинийг засах ийм барилга байгууламж хэрэгтэй байна гэдгийг л бид хэлнэ ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

аа түүнээс болуул за өнөөдөр тэрийг тэр ингэж одоо юмаа хийхгүй байна энэ яахгүй байна гэж бид ерөөсөө бид нэг нэгнийгээ муулж хэлдэггүй ярьдаггүй л байсан байхгүй юу. Өнөөдөр болуул тэр нь хүн зүгээр өөрөө эрхтэй гэхлээр эрхээ хэтрүүлээд яриад байгаа юм чинь манай ялангуяа энэ залуучуудыг би тэгж ойлгодог ш дээ. залуучууд бол тийм л одоо хий гэж намайг даалгавар өгч байна гэж бодохын оронд л дарамталж байна гэж боддог ч юм уу. Янз бүрийн тийм буруу талаас нь л ойлгоод байгаа байхгүй юу. Бид нар тэгдэг байсан. Бид намын хурал дээр шүүмжилнэ. Би өөрөө үйлдвэрчний хороон дарга байсан. Яамны үйлдвэрчний бүх гишүүдийн хурал дээр шүүмжилнэ, шүүмжлүүлнэ. Тэрийг болуул бид хүлээж авна. Хүлээж авахгүй юм аа энэ ийм учраас энэ болуул ийм учиртай юм аа гэдгийг нь тайлбарлана, ойлголцоно. Тийм л байсан. Тухайлбал намайг үйлдвэрчний хорооны дарга байхад янз бүрийн гарч ирнэ ш дээ. тухайлбал ингээд л одоо манай сайдын нарийн бичгийн дарга за настай болчихжээ энэний оронд залуу хүн тавих нь зүйтэй юм аа гээд ингээд санал яахад чинь би урдаас нь үгүй ямар учраас энэ хүнийг одоо өөрчлөх гэж байгаа юм бэ? Хийж чадахгүй байна ажлаа хийж чадахгүй байна гэж өөрчлөх гэж байгаа юм уу? Эсвэл хөгшин болчихлоо гэж өөрчлөх гэж байгаа юм уу? Хүнийг тэгж ялгаварлан гадуурхаж болохгүй ээ гээд би намынхаа даргатай боловсон хүчний газрынх даргатай ярилцаад. Тэгээд л өөрчлөхгүй шийдвэр гаргачихсан байсан ш дээ. бид нар тэгж байж байсан.

Баасанхүү -

ажил хэрэгчээр тээ?

Гажис -

тийн ажил хэрэгчээр. Хүний төлөө гэсэн ажил хэрэгчээр л ажиллана гэхээс түүнээс тэгж ажиллая гэсэн бодсон санасан юм болуул байхгүй. За зарим хүмүүс болуул харин шүүмжлэхлээр болуул дургүйцдэг юм байдаг юм. Ер нь хүмүүс болуул яана..., одоо эртээд би нэг ухаантай хүний ном уншиж байсан чинь ерөөсөө ямар нэгэн ажлын талаар өөрийг нь шүүмжлэхлээр дуртай хүн байдаггүй гээд тэрэн дээр бичсэн байналээ. Дуртай хүн байдаггүй гэж яг үнэн. Ер нь хэн ч гэсэн дургүй нь хүрнэ ш дээ. Тийн.

Баасанхүү -

бас нэг ийм яриа би бас сонсож байсан байхгүй юу. Би тэхдээ тэр үед яг ямар байсныг сайн мэдэхгүй болохоор танаас асууя гэж бодоод байна л даа. Одоо социализмийн үед яг ингээд хүмүүс ингээд ажил ажил гээд ажлын төлөө ажилладаг байсан ч хэсэг бас нэг ажлыг нөгөө одоо халтуурдаж хийдэг тэгээд худлаа нөгөө дарга даамлуудтай ингээд харьцаад тэгээд тушаал ахидаг тэгсэн хэрнээсээ яг үнэнчээр ажиллаж байгаа хүмүүсийн зэрэгцээгээр бас тийм нөгөө нэг зай харсан зальжин этгээдүүд бас их олон байсан гээд байдаг юм байналээ тэр ямархуу байсан бэ?

Гажис -

за би болуул байна ш дээ ерөөсөө олон сайхан..., би чинь одоо 42 жил ажиллаж байна.

Баасанхүү -

ммхм

Гажис -

дандаа хүмүүсийг удирдаж ажилласан байгаа юм.

Баасанхүү -

аанхан

Гажис -

за ингээд ажиллахад тийм одоо ганц нэг хүн байдаг. Зүгээр өөрийнхөө нэг яасан ажил хэргээ цалгардуулах ерөөсөө тийм хүнийг чинь биднүүд чинь ерөөсөө чиний хийх ажил чинь энэ гээд тухайлбал би гэхэд чинь чиний хийх ажил энэ, энэ сард чи энийг хий, дараагийн сард энийг нийнэ шүү, жилд чиний хийх боловсруулах бүтээх ажил чинь энэ гээд бүгдийг нь тулаад тулгаад өгчихдөг байхгүй юу хүн бүрт.

Баасанхүү -

аанхан

Гажис -

өөрснөө саналыг нь аваад л ааа энийгээ ингээд боловсруулаад хийгээрэй. Тэхлээр зэрэг тэр хүн чинь саналаа өгөөд энийг хийе. Дэргын хувьд энийг болуул чи нэмж хийгээрэй энэ болуул зайлшгүй ийм хэрэгцээтэй учраас чиний төлөвлөгөөн дээр энийг тусгаж орууллаа шүү гээд. Ингээд ярилцаад тохиролцоод оруулчихдаг байхгүй юу. Түүнээс биш одоо тийм юу болуул бас ховор. Тэхдээ мэр сэр байдаг юм. Тэхдээ одоо нээх ч их байгаагүй юм даа. Одоо л, одоо болуул энэ чинь бүр даварцан байгаа юм одоо. Биднүүдийн үед чинь ээдээ би нэг их олон хүнийг нэрлэж чадахгүй шүү. Тийм одоо долигнуур тийм зүгээр ганц нэгэн одоо тийм..., ялангуяа тийм долигнодог асуудал хаана байсан бэ гэхлээр зэрэг ер нь одоо ингээд бодоход дээр улс төрийн товчооны гишүүдийн доор ажиллаж байсан доор нь тэднүүдийн доодох албан тушаалын хүмүүс албан тушаалдаа хэвээрээ байхын тулд удаан байхын тулд янз бүрийн тийм одоо юм байсан байж магадгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

аан манай одоо яамны хэмжээнд үйлдвэрийн хэмжээнд за манай одоо хэлтэсийн хэмжээнд товчооны хэмжээнд ерөөсөө би тийм хүнийг олж хараагүй. Ммхм ерөөсөө олж хараагүй. Аягүй их юу байсан юм чинь сайхан байсан юм чинь. Тухайлбал ингээд л за бүгдийг нь ингэж уралдуулж сургуулийн хүүхдүүд шиг ингэж шалгалтаа өгөөд л хэн сайн байна за энэ сайн байна энэ хүүхдийг одоо пионерийн одоо юунд явуулъя чуулганд явуулъя пионер сурагчдын анхдугаар чуулганд явуулъя. Тэгээл ингээд л тэр чинь сургуулийн захиргаа, аан аймгийн залуучуудын байгууллагай.., залуучууд пионерийн байгууллагатай ярьж тохироод л тэгээл танайхаас ийм хүн авъя энэ чинь энд байгаа манай энэ хүнээс илүү байна. Тийм учраас энэ жил танайхаас авъя ирэх жил өөр одоо том газраас авъя гээл төлөвлөгөө ч гэдэг юм уу даалгавар өгчихдөг. Тэгээл явчихдаг тийм л байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм байсан. Тэр одоо болуул атаархал энэ хорсол дээд цэгтээ хүрсэн байгаа юм. Энэ чинь өнөө л улс орон хөгжихгүй ш дээ.

Баасанхүү -

тийн.

Гажис -

одоо чи хар даа их хурлын 76 гишүүнийг та нар харсан сонин хэвлэл дээр бичиж байгаа юм. радио телевизээр ярьж байгаа юм ямар байна вэ? Одоо чи тэгээл бод..., энэ чинь яамны байна ш дээ Бороо Гоулдыг ингээд одоо яахгүй байхад нь Бороо Гоулд энэ тэр чинь тэнэгүүд биш шүү дээ.

Баасанхүү -

ммхм тийн

Гажис -

10 жилийн хугацаатай энийг одоо тухайлбал яая гээд л төлөвлөгөө гаргацан байхад тэрийг чинь гурав дөрвөн жилд малтаж аваад юу ч үгүй 10 жил хийх ажлыг чинь 3, 4 жилд хийгээд л яачихаж байна ш дээ. Тэгээл манайх юу ч үгүй хоцорч байх жишээтэй. Одоо чи Оюу толгойг л та нар сая хар л даа 30 жил юу ч авахгүй гээд. 30 жил гэхэд дуусчихвал яах юм монгол. Тэхлээр энэ чинь энэний цаана мөнгө танил тэр бүхэн байгаа байхгүй юу. Өшөө одоо нэг ийм юм улсууд яриад байдаг юм залуучууд болуул ингэж ойлгодог юм шиг байна. Танилаараа явдаг гэж.

Баасанхүү -

өө бас тийм, би бас тэгж, тийм юм аягүй их сонссон.

Гажис -

за би болуул байна ш дээ тухайлбал надад танил гэж яах хүн болуул байхгүй. Сургуульд ч байгаагүй ажил дээр ч байгаагүй. Би өөрийнхөө чадлаар явсан. Гэхдээ би хоёр жил гаран ажиллаал дэвшээд дэвшээд явсан байхгүй юу. Тэхэд би танил гэж юм байхгүй ганцхан чадвартай чадалтай тийм хүнийг болуул анх дэвшүүлээд явуулдаг байсан. Энэ болуул үнэн. Тэхдээ надад болуул би дайраад энэ тушаалд очъё гэж би одоо энэ насаараа хэнээс ч гуйж үзээгүй хэнд ч хэлж үзээгүй. Тэхлээр зэрэг энэ юу болуул яахав. Аан харин тэр тэр зүгээр тэр нэг яамны сайд болох ч гэдэг юм уу эсвэл одоо төв хорооны гишүүн болох ч гэдэг юм уу тийм юманд болуул байсан байж магадгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм одоо дээгүүр бас энийг тэгье гэж юм яасан байж магадгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэхдээ ер нь яамны сайд ийм хэмжээнд болуул мэр сэр байсан байхгүй юу. Бүр намайг оюутан байхад нэг ийм юу гарсан юм. Энэ Хөвсгөл Оросд төгссөн гэж байгаа юм тэр хүүхэд. Гадаад харилцааны дээд сургуульд сурч байхгүй юу. тэгээд тэр сургуульд нь энэ гадаад явдлын яамны сайд Дүгэрсүрэн билүү Дүгэрсүрэн байх аа тэрний хүүхэд нь бас сурч байсан юм гэсэн. Тэгээд тэр хүүхэд манай оюутны байран дээр ирээд л ярьж байсан байхгүй юу. Бид хоёр хоюулаа хөөгдөхөөр боллоо гэж. Яагаад хөөгдөхөөр болов гэхээр тэр үед чинь хатуу байсан ш дээ. Биеийн тамирийн зачёт өгөөгүй шүүлэг өгөөгүй бол хөөгдөнө.

Баасанхүү -

өө за

Гажис -

аа юу өгөөгүй бол түүхийн хичээлийн шалгалт өгөөгүй бол бас хөөгдөнөшүүлэг өгөөгүй бол бас тийм хатуу байсан байхгүй юу. Саяхныг хүртэл өндөр байсан байхгүй юу. Тэгээд тэр хүүхэд яахав гэхлээр түүхийнхээ хичээлийн шүүлгийг өгөөгүй гэж байгаа юм. Тэгсэн чинь тэр 2 хүүхдийг хөөсөн сургуулиас нь хөөхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр сайдын авгай нь Монголоос очоод Улаанбаатараас очоод өөр сургуульд шилжүүлээд суулгачихсан. Өө нөгөө Хөвсгөлийн хүүхэд чинь буцаад хөөгдөөд явж байх жишээтэй. Тийм юм болуул гарч л байсан.

Баасанхүү -

ммхм

Гажис -

одоо манай ангийн нэг хүүхэд бас л хөөгдсөн байгаа юм. тэр яасан гэхлээр зэрэг бас л өөрөө биеийн тамирийн шүүлэг өгөөгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэр болуул яасан гээ Ломоносовын их сургуулийн математикийн ангид сурч байсан хүүхэд аа тэгэээд математик тоондоо болуул яваад тэрийг нь болохоор хийгээд. Аа нөгөө биеийн тамирийн хичээл энэ яахав гэж хайхрамжгүй хаяснаас болоод тэгээл хөөгдсөн.

Баасанхүү -

Тэгээд хойноос хүрээд ирж байгаа юм уу?

Гажис -

тийн тэгээд хрээд ирээд Монгол улсын их сургуулийн математикийн ангийг төгссөн ш дээ.

Баасанхүү -

ээ

Гажис -

тэр чинь болуул Германы Олегдадад тооны олимпиадад 3-р байр эзэлсэн чадалтай сайхан тоо боддог хүүхэд байсан байхгүй юу. Аягүй тоонд их сайн. Одоо Хөдөө аж ахуйн дээд сургуульд багшилж байгаа ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм жишээтэй. Тэхлээр зэрэг тэр сайд дарга нарын хооронд болуул тийм байсан юм шиг байгаа юм. доогуураа болуул ерөөсөө манай яам энэ тэрт болуул тийм юм байхгүй. Ерөөсөө арын хаалга маалга чинь байхгүй аягүй сайхан тийм л байлаа.

Баасанхүү -

та түрүүн нөгөө нэг дэвшээд дэвшээд тээ өрөө л зүгээр сайн ажиллаад л дэвшүүлээд дэвшүүлээд явсан гэсэн ш дээ. Ямар ажил хийж байгаад яаж яаж дэвшив тэр талаараа сайхан яриад өгөхгүй юу?

Гажис -

тэхлээр зэрэг энэ чинь ийм юм байгаа юм. За тухайлбал бид гадаадад сургууль төгссөнөөр чинь эхний ээлжинд дороосоо эхэлдэг.

Баасанхүү -

ммхм

Гажис -

би слесарь хийж эхэлсэн 5-р зэргийн слесарь тийм албан тушаалаар анх энчээ томилогдож байгаа байхгүй юу. Аан тэгээд 5-р зэргийн слесарийг ерөөсөө нэг сар хийгээд тэгээд мастер хийж байгаа юм.

Баасанхүү -

хаана энэ одоо нөгөө засварын заводдоо юу?

Гажис -

тийн засварын заводдоо тийн мастер хийж байгаа байхгүй юу.Тэгээд мастераа 3, 4 сар хийгээд тэгээд инженер технологич гэсэн албан тушаал..., тэгээд мастер хийгээд.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээд мастер хийчихээд дараагийн тэр чинь 7 сарын 1 нд ажилд орж байгаа ш дээ бид чинь 6 сарын хэдэнд төгсөөд. 7 сарын 1 ээс тухайн жилийн 6 сард нь мастер одоо слесарь хийгээд тэгээд 1 сарын 1 ээс эхлээд инженер технологич хийж байгаа байгхгүй юу. Шинэ сэлбэгийн үйлдвэрийн инженер технологич хийгээд. За тэгээд инженер технологич хийгээд 2 жил хагас болоод ерөнхий технологич хийгээд.

Баасанхүү -

аа нөгөө өөрөө сайн сурсан гээд байсан тэр үү?

Гажис -

аа тэр яахав тэр нөгөө ерөнхий технологич гэдэг чинь яахав одоо тэр үйлдвэрийн бүх дамжлагыг хариуцсан тэр дамжлага дээр ажиллаж байгаа тэр инженер технологиудыг удирдсан тийм сайхан алба байхгүй юу. Тэгээд ерөнхий технологич хийгээд. Тэгээд ерөнхий технологич гээд 2 жил гаруй болоод яамд мэргэжилтнээр очоод. Тэгээд яамд мэргэжилтнээр 2 жил гаруй ажиллаад хэлтсийн дарга хийгээд тэгээд л явсан л даа. Тэгээд л хэлтсийн дарга дээр арван гурав дөрвөн жил ажиллаал сүүлдээ нөгөө ардчилал гарч ирээд л тийн тэрний чинь 90 оноор ардчилал гарч ирээд л тэгээл хэлтэс яамд чинь татан буугдаад.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тэнд байсан хэлтсийн дарга ийм ажиллаж байсан улсуудыг тэргүүлэх мэргэжилтэн болгоод. Тэгээд тэргүүлэх мэргэжилтэн болоод ажиллаж байсан чинь энэ хувьчлал гэдэг юм гарч ирээд. Яаж хувьчлах вэ гэхлээр зэрэг би энийг хуьчилна гээд санаагаа хэлсэн чинь миний хувьчлах тэр юуг зөвшөөрөхгүй болохлээр нь зэрэг би тэгвэл би өөрийнхөө гараар бүтээсэн зүйлийг өөрийнхөө гараар устгахгүй ээ гэж хэлээд тэгээд гарч байгаа байхгүй юу. Тэгээд яахав дээ 27-р баазад ерөнхий инженер станцын даргаар очоод тэгээл тээвэр зуучлалын байгууллага руу шилжсэн.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэр чинь тийм л юм байгаа юм. Тэгээд ер нь дөчөөд жил ажилласан байгаа юм даа.

Баасанхүү -

та нөгөө нэг таны хувьчлал хийх санаа чинь ямар байгаад тэгээд тэрнээс өөрөөр ямар байдлаар хувьчлал явагдсан юм бэ? Танай яаманд тээврийн яам тээ?

Гажис -

тийн манайх ер нь байна ш дээ миний хувьд болуул ийм санаатай байсан байхгүй юу. Ерөөсөө бид нар чинь байна ш дээ манайх чинь энэ тээврийн салбарт гэхэд чинь 9 яамны хэмжээнд 42 автобааз байсан.

Баасанхүү -

9 яамны хэмжээнд үү?

Гажис -

үгүй зөвхөн манай тээврийн яамны хэмжээнд. Өөрөөр хэлбэл 42 автобааз байсан байхгүй юу. Тухайлбал Архангайн тээвэр удирдах газар Өвөрхангайн тээвэр удирдах газар 18 аймагт нэг нэг тээврийн удирдах газартай.

Баасанхүү -

за

Гажис -

Дорноговь аймгийн тээврийг удирдах газар гээд байдаг тэрний хажууд Дэрхийн 39-р бааз гээд, жонш тээврийн бааз наана юу шатахуун тээврийн 32-р бааз гээд Чойрт байх жишээтэй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм байсан байхгүй юу. Тэхлээр манайх чинь яахав гэхлээр тийм нийлүүлээд 42 одоо тийм том аж ахуйтай. Тэгээд дээр нь эмлэг мэмлэг энэ тэр гээд жижигхэн жижигхэн аж ахуйн газрууд зөндөө байсан байхгүй юу. Тэгээд тэр баазуудийн материаллаг баазуудыг бид бэхжүүлэх..., бэхжүүлэх гэж маш их хөдөлмөр зарцуулсан. Маш их хөрөнгө оруулалт хийсэн юм.

Баасанхүү -

тийм байна.

Гажис -

тийн маш их хөрөнгө оруулалт хийсэн. Өөрөөр хэлбэл тэнд чинь манайхаас байна ш дээ ерөөсөө биднүүсийг ажиллаж байх үед тэр тээврийн баазуудын материаллаг бааз нь аягүй сайхан болдог юм. Тэгээд тэр сайхан материаллаг баазыг чинь ингээд хувьчилж байна гээд тараах бишээ. Би ямар санаа гаргасан гэхлээр энэ тарахгүй одоохондоо материаллаг баазад нь засвар үйлчилгээ хийдэг, хажуу талд нь дэлгүүртэй.

Баасанхүү -

за

Гажис -

ийм объект болгоод салгая гэж тээврийн байгууллагад тээврүүдийг нь болуул яахав гэхээр бүгд устахгүйгээр цөөхөн тооны машинтай, тэгээд ерөөсөө одоо хүмүүст нь хувьчлаад өгч болох юм аа гэсэн ийм санааг хэлсэн байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Гажис -

аа гэтэл тэр чинь одоо яаж байна яагаад тэр санааг хэлж байна гэхээр өөрөө тээврийн байгууллагын одоо ингээд тэр чинь болуул зориулалтын стандартын дагуу хийгдсэн бааз.

Баасанхүү -

ммхм

Гажис -

засвэр үйлчилгээний тийм барилга байгууламж байхгүй юу. тэрийг чинь зориулалтаар нь ашиглахын оронд одоо яаж байна гэхээр нөгөөдхийг чинь одоо тухайлбал чиргүүлийн үйлдвэр гээд л байж байна ш дээ.

Баасанхүү -

за

Гажис -

шал өөр одоо тэр чинь одоо юу авцан MCS контор болчихсон.

Баасанхүү -

ээ

Гажис -

засварын завод гээд сайхан үйлдвэр байсан тэр чинь юу болцон.

Баасанхүү -

Таван богд болцон.

Гажис -

Таван богд болцон. Тэгээл тийм байж байгаа юм ш дээ. тэрийг чинь тэгж хийхгүйгээр зориулалтаар нь үлдээе л гэж. Тэгж хувьчилсан нь дээр гэж үзэж байгаа юм. Одоо миний хажууд сүүлд нь ажиллаж байсан дизель 600 авто машины сайхан комбинат байна ш дээ.

Баасанхүү -

бас байсан юм уу?

Гажис -

байсан. Одоо тэр 2-р автобусны 2-р бааз байна ш дээ замынхаа эсрэг талд тийм сайхан бааз байсан байхгүй юу, тэгээл байхгүй. Хятадууд худалдаад авчихсан л байна ш дээ. тэгээл тэр чинь яахав бүх тоног төхөөрөмж бүх юм нь тэрэн дотор байсан одоо тэр тоног төхөрөмжийг нийлүүлээд маш их хөрөнгө зарцуулж байж энэ тээвэрчдийн хөлсөөр олсон мөнгөө аягүй гоё барилга байгууламж тоног төхөөрөмж аваад хийцэн байсан яинь өнөөдөр тэр чинь бүгд устгагдаад байхгүй болчихож байгаа байхгүй юу. Би тэгж хувьчлахгүй ерөөсөө тэр зориулалтын үлдээгээд хувьчлах нь зүйтэй юм аа гэсэн санаа гэргээд тэгээд болоогүй.

Баасанхүү -

ашиг сонирхол нь л дийлсэн байх даа тэр хүмүүсийн

Гажис -

тийн тэр чинь яахав гэхээр тэр чинь болуул яахав гэхээр тухайн үедээ ерөөсөө энэ барилга объектийг задлая хаяъя гэж бодсон байхгүй юу. Одоо цаана нь чи тэгээд чи хамгийн наад жишээ нь манайд чинь гутлын үйлдвэр гэж сайхан гутлын үйлдвэр байсан.

Баасанхүү -

ммхм

Гажис -

чи мэдэж байна уу үгүй юу?

Баасанхүү -

за

Гажис -

ноос боловсруулах үйлдвэр гэж сайхан үйлдвэр байсан. Арьс ширний үйлдвэр гэж сайхан үйлдвэр байсан одоо энэ мах комбинатад.

Баасанхүү -

аанхан

Гажис -

энэ чинь аягүй гоё үйлдвэрүүд байсан. Тэгээд тэр чинь гутлын хэд хэдэн цехтэй байсан. Дотоодын аягүй сайхан гутал үйлдвэрлэдэг байсан шд энд болуул. Тийн тэгээд л гутлын үйлдвэр гээд л хойно сайхан 4 давхар сайхан одоо засварын заводын эсрэг талд сайхан байшин барьсан. Тэнд гутал үйлдвэрлээд дамжлагаар үйлдвэрлээд ямар гоё гутал хийлгэж байсан билээ. Би тухайлбал ингэхэд чинь л өөрийн үйлдвэрийн сайхан тэр ботинок өвлийн ботинок энэ тэрийг чинь өмсөөл яадаг байсан ш дээ. Тэгээл арьс ширээ бид өөрснөө боловсруулчихдаг байсан. Өнөөдөр юу байна өөрснөө гутал хийж чадахгүй. Тэнд нэхий эсгий эдлэлийн үйлдвэр гээд л тэр чинь аягүй гоё үйлдвэр байсан. Одоо ингээд даавуугаа хийдэг боловсруулдаг. Тэгсэн өнөөдөр байхгүй. Тэгээл энэ үйлдвэрүүд чинь бүгд сөнөөд сөнөөд явчихлаа шд.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэхээр монголчууд чинь байна ш дээ, авто машиныхаа чиргүүлээ хийчихдэг эвдэрсэн авто машинаа засаад гаргачихдаг, будаад янзлаад гаргачихдаг. Гутлаа хийчихдэг, арьс ширээ боловсруулчихдаг, түүхий эдээ өөрснөө боловсруулчихдаг ийм сайхан үйлдвэртэй юм чинь өнөөдөр үйлдвэр гэж байхгүй хямрал болсон чинь одоо яахав үйлдвэрлэлээ сэргээхгүй болуул болохгүй нь ээ гээд ингээд ярьж байна ш дээ. Тэр чинь байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Гажис -

устгачихсан байхгүй юу. Тэрнээс болоод энэ байдалд хүрчихэж байгаа байхгүй юу. Одоо чи ингээл ерөөсөө ингээл усанд орох гээд тэр..., захиргаадалт та нар тэгж ойлгодог байсан залуучууд.

Баасанхүү -

тийн бид нар тэгж ойлгуулчихсан байхгүй юу.

Гажис -

тийн болохгүй. Одоо тухайлбал усанд оруулхын тулд ингээд одоо дүүрэг бүгд хоёр гурван халуун устай 1 төгрөгөөр ордог сайхан усанд ордог тийм газруудтай байсан. Хувьчилж байна гээд байхгүй л болсон өнөөдөр бүгд бөөсөндөө хэрэндээ баригдаж байна шд. Тэгээл байхгүй болгоод хаясан. Хичнээн олон одоо тийм засварын оёдын цехүүд ямар олон байсан гэж санаж байна чи аягүй сайхан. Одоо чи Урт цагаан гээл энэ Урт цагаан чинь ёстой тэр чигээрээ үйлдвэр байсан ш дээ. Хувцас захиалгын үйлдвэр байсан ш дээ тэр чигээрээ тэр урт цагаан байшин чинь. Тэнд чинь болуул одоо миний л..., би чинь тэнд одоо яагаад вэ гэхээр яамны нөгөө урлагийн үзлэг ингээл одоо хойшоо гадаадад хүүхэд мүүхэд явуулах тэрний хувцсыг нэгдсэн журмаар хийлгэдэг тийм одоо сайхан олон үйлдвэрүүдтэй, олон сайхан залуу тийм эсгүүрчинтэй байсан. Тэр чинь монгол дээлний сайхан ингээд одоо үйлдвэр байсан ш дээ. Монгол гутлын сайхан үйлдвэр гээд одоо байсан. Байшинд хараа аягүй гоё монгол гутал жинхэнэ монгол гутлыг хийдэг байсан ш дээ. Тэгээд үйлдвэр мүйлдвэрийг нь бүгдийг нь сөнөөгөөд хаясан. Өнөөдөр болуул нэг жижиг одоо нэг жоохон ийм байшинд монгол гутал үйлдвэрлэж байна, костюм хийж байна захиалгаар хийж өгнө гээд сууцгааж байна ш дээ.

Баасанхүү -

тийн

Гажис -

тэр үед чинь болуул тийм юм байгаагүй. Ингээл одоо хэмжигч орж ирээд бүгийг нь захиалгыг нь аваад хэмжээгий нь аваад нөгөө хүн чинь эсгүүрчиндээ өгчихдөг. Эсгүүр сайхан эсгүүлчихээл тэрийг яачихаал за примерк өмс гээд л тэгээд л ирдэг бид чинь шууд примерк өмсөөд л энэ ийм байна гээд өмсчихөөд нөгөө хүн чинь оёдгийг нь оёчихоод за тэдэнд ирж дахиж өмсөнө шүү гэж хэлдэг. Тэгээд би тэрийг нь өмсөөд ингээд нэг арван хэд хоногийн дотор чинь сайхан костюм пиджак авчихдаг байсан ш дээ. Тэгээд тэр материалаа өөрсдөө сонгоод авчихна. Өөрснөө худалдаад аваад өгчихнө эсвэл тэнд байгаа материалаас нь сонгоод авчихна. Тийм олон сайхан үйлдвэрүүд байсан байхгүй юу. Өнөөдөр бас. Хэрэв тийм үйлдвэрүүдийг устгаагүй байсан болуул санайх тийм шалбаагт орохгүй. Наймаа хийгээд яаж байгаа юм бизнес хийгээд өнөөдөр наймаа хийгээд өнөө тэр арав төгрөгөөрөө арав таван төгрөгөө ч дамлаад л. Тэр үед чинь дамын наймаа маймаа гэж байгаагүй шд. Дамын..., тэмцдэг байсан. Харин энэ дээр бол засаг тэмцдэг байсан. Тэрийг нь одоо хүмүүс захиргаадалтын гэж хүмүүс ярьдаг. Дамаар наймаа хийж болохгүй, шулж болохгүй хүнийг.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм харин юу болуул байсан шүү зах дээр. Тухайлбал дэлгүүрээс аваад дэлгүүрээс 100 төгрөгөөр авсан юмаа 110 төгрөг болгоод зарж болохгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэрийг харин хориглодог байсан шүү. Тэр болуул захиргаа.., ёстой тас хоридог байсан шүү. Тухайлбал намайг оюутан байхад чинь ерөөсөө тийшээ чинь би наймаа хийж болохгүй шд.

Баасанхүү -

аанхан

Гажис -

наймаа хийхгүй тэгээл сур ганцхан сур сурах л шаардлага тавина гэхээс биш наймаа хийж болохгүй шүү архи болохгүй шүү гэж хэлж явуулдаг. Бид ч хийдэггүй уудаггүй байсан байхгүй юу. Тэрийг захиргаадалт гэж ярьж болохгүй ш дээ. Тийм байсан. Шаардлага харин өндөр байсан. Тэрийг бол харин би ингээд яахад ер нь тийм юмыг ялангуяа залуучууд их сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

яаж захиргаадаж байсан юм бэ? Ямар байсан юм бэ гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Түүнээс л одоо нэг хүнд сурталтангууд гээд одоо тэгж ярьж болохгүй. Тухайлбал би одоо миний өглөө ингээд ажилд ирэхэд чинь яамны дарга хангамж нормын хэлтсийн дарга гэдэг чинь тэнд норма хэцүү байна тэгж болохгүй байна, ингэж болохгүй байна, тэнд тийм сэлбэг хэрэгтэй байна, энэ мотор хэрэгтэй байна, машин хэрэгтэй байна, чиргүүл хэрэгтэй байна гээл өглөө чинь миний өрөөнд чинь л ирнэ. Хорь гучин хүн чинь очерлоно ш дээ.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тэхэд чинь би тэр хорь гучин хүнийг чинь аягүй хурдан шийдвэрлэж өгдөг байсан шд. За маргааш ир нөгөөдөр ир энийг чинь би тушаалыг нь гаргаад бэлэн болгочихъё. Тушаалаа тийшээ явна шүү. Тушаал гарчихлээр та нар надаас ирж мэдэгдлээ аваарай гээл. Тэгээл шийдэж өгч байсан ш дээ. ерөөсөө хүнийг болуул зогсоодоггүй байсан ерөөсөө. Манай яаманд байхад чинь ерөөсөө тэр хүн асуудалтай. Тэр хүний асуудлыг заавал шийдэж өгнө. Бид чинь тийм сайхан ухамсартай байсан байхгүй юу. Өөр юу гэж болох вэ..., за энэ нэг машин хэрэгтэй гэсэн шүү тэхэд л би олон хүн за сайд дээр ороол хөөрхий амьдрал хэцүү байна тийм байна ийм байна ийм учраас нэг хайрцагийн мотор олгож өгөөч эсвэл нэг шинэ машин олгож өгөөч гэж хүсэлт тавина тээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэр хүсэлт чинь сайд цохоод л байж байсан. За энэ хүний хүсэлтийг анхаарч туслалцаа үзүүлье гээл цохчихно. Тэгээл тэр хүний чинь тэр юуг нь аваад, за би тань ярья та нэг ийм хэмжээнд надтай нэг утсаар ярь, одоо та намайг хүлээж ингэж байгаад яахав. Одоо надад бэлэн юм болуул одоохондоо алга. Бэлэн юм байвал өгчихнө. Тэгээд тэр хүний хүсэлтийг барагдуулдаг, түргэн шуурхай барагдуулдаг. Одооных шиг мөнгө өгөөл хахууль өгөөл тэрнийг шийдэж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тийм байсан ш дээ. Бид нар чинь ёстой хүнээс нэг юм авахгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

надад чинь ингээд одоо ингээд машин авах гээд, сэлбэг авах гээд, бараа авах гээд ер нь их санал хэлнэ хүмүүс чинь.

Баасанхүү -

за

Гажис -

за би таны нэг өвлийн идэшний үхэр би танд өгнө шүү ч гэж байх шиг. Тэгж хэлж байх жишээтэй. За та яахав амралтаараа манайд очоод нэг сайхан амарчихаарай. Манай амралтанд би таныг үнэгүй амрааж өгье ч гэж байх жишээтэй. Эсвэл одоо танд хувцас хэрэгтэй юу? манайх болуул тийм үйлдвэртэй тийм хувцас хийдэг. Би танд болуул яахав хямдруулаад ганц захиалгын хувцас хийлгээд өгнө шүү гэх жишээтэй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

танд айраг хэрэгтэй болуул одоо манай ах ирнэ тань руу айраг явуулчихъя гэх жишээтэй. Тийм юм болуул зөндөө байсан шүү. Тэхдээ бид болуул нээх тийм юм авдаггүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

зүгээр хааяа хааяа нэг 10 литр айраг авчираад айраг уу гээд гадаа машин дотроо айраг эртээд ирсэн айраг уу гэж дуудах юм болуул гарна өө гарна. Хүний амьдрал болсон хойно гарна. Өө за ангийн юм ийм нэг тарваганы сайхан боодог аваад ирсэн та идэх үү гээд. Тийм юм бол байна ш дээ тэр чинь. Тийм айхтар юм биш зүгээр дайрч байгаад бидэнд чинь одоо ямар хоол идэх вэ гээд тийм юм бол байна. Тийм юм бол байна. Түүнээс биш тэгж мөнгө өгье шийдэж өгнө гэдэг асуудал ёстой огт байгаагүй. Тийм их сайхан байсан байхгүй юу. 2-рт нь байна ш дээ тийм нэг нэгэндээ туслахын тулд юмыг нь аягүй бүтээж өгнө.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тусалж өгнө. Тухайлбал одоо энэ хүн ингээд одоо нэг үгүй ээ хүүхэд байхдаа ч бид тэгсэн тэр юу байхдаа тэгж өссөн. За энэ хүн одоо нэг зусланд гаръя гэнэ тээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэхэд чинь ингээд хагас сайн өдөр нүүнэ нүүлгээд өгөөч гэдэг. Би ч гүйж очоод ачаалаад өгнө ш дээ. Зусланд гарсан болуул зуслан дээр давхиж очоод нөгөөдөх чинь буулгаад гэрт нь оруулаад л өгнө ш дээ. Тийм сайхан байсан шд. Монголчууд чинь аягүй гоё байсан. Энэ чинь одоо нэг наян ерэн он хүртэл тийм байсан ш дээ. Аягүй гоё. Тэгээл бид чинь яахав гэхээр зэрэг тэр чинь одоо ингээд амарч байгаа улсууд чинь ингээд нэг нэгэндээ ороод л тоглоно, амралтаараа. Тэгээл тоглохдоо нэг айл нь хоол, ерөөсөө тэр чинь зүгээр тийм жишиг гэдэг юм уу өөрсдөө тэгээд яваад өгнө. Нэг шил юм гаргачихна. Тэгээл нөгөөдүүл чинь хөзөр тоглоод ердөө шөнөжин. Шөнө унтахгүй ш дээ хөзөр тоглоод. Тэгээд л хоолоо идцэн цөмөөрөө суугаад хааяа хааяа нөгөөдхөөсөө нэг жоохон тийм их хийлгүй жоохон яачихаад л тэгээл тоглоод суудаг. Тийм л сайхан хамтач нийтэч байсан. Аягүй сайхан. Одоо бидэн чинь ингээд одоо хүүхдийн төлөө фронтонд гээд субботник хийдэг байлаа.

Баасанхүү -

за

Гажис -

тэхэд чинь манай яаман дээр болуул нэг ийм сайхан юу байсан. Бусад яаман дээр ч байсан. Тухайлбал энэ субботникийн штабын дарга нь Гажис. За өнөөдөр ингээд субботниктой шүү сайдууд ирээрэй. Бүгд ирнэ.

Баасанхүү -

өө за

Гажис -

бид нүүрс үүрнэ. Адилхан үүрээд л явна.

Баасанхүү -

сайдууд

Гажис -

сайдууд. Манайх тийм байсан ш дээ. ямар сайндаа тэнд чинь ингээл хүүхдийн хашаа хийгээд л манайх зусландаа аягүй гоё тохижуулсан. Манайх шиг гоё тохижуулсан газар байхгүй. Сайхан хүүхдийн тоглоомын талбай байгуулаад, сайхан төмөр хашаа хийгээд, гараж хийгээд гаражаа ингээд машинаа тавьдаг гараж хийчихээд л биднүүд чинь худагтай жижигхэн дэлгүүр хийцэн. Ингээд өөрснөө туслах аж ахуйтай. Тэгээл гахай ална махыг нь болуул ингээд сайхан хуйхлаад ингээд сайхан айраг авчирна. Адуутай манайх чинь зусланд айраг авчирна. 5 6 одоо 40-ийн битан айраг авчираад за айраг уу. Тэгээд яаман дээр ирэхэд л за айраг ууцгаагаарай.

Баасанхүү -

ммхм

Гажис -

30 мөнгө 50 мөнгө гээд нөгөөдүүлдээ ингээд зарна ш дээ өгнө шд. Тэхэд чинь сайхан айраг уучихсан 30 мөнгө юу юм бэ тэр үед 30 мөнгө чинь юу ч биш. 30 мөнгөөр сайхан айраг уучихаал сайхан сэнгэнүүлээл ажил дээрээ сууж байна ш дээ. тэгээл ажлаа хийгээл. Тийм одоо юмнуудыг болуул биднүүд их сайхан хийнэ. Тэрүүнд болуул байна ш дээ ерөөсөө бүх хүн оролцож оролцохгүй хүн байхгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ялангуяа туслахууд нь ажил хэлүүлэх шаардлага шаардуулах юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

өө за за

Гажис -

өөрснийхөө ухамсраараа. Тэхэд чинь биднүүд чинь залуу байсан, би одоо залуу байсан тэр үед чинь ингээд л эхлээд яахав би өөрөө субботник хийдэг байсан. Сүүлдээ субботник хийлгэдэг болсон. Тэхэд чинь л 3 хүн энэ газрыг ухаад бэлэн болго гээд шаардлага аваад. Би чинь гурвуулаа байхгүй юу бүгдийг нь бэлэн болгочихоол өөрснийхийгөө дууссан бол өөр нөгөөдхийнхийгөө хийж өгнө.

Баасанхүү -

дуусаагүйгийнхээ?

Гажис -

дуусаагүйгийнхээ хийгээд л явдаг тийм л сайхан байсан байхгүй юу.

Баасанхүү -

тэгээд та нэлээн бараг ихэнх жилдээ нөгөө удирдах ажил хийсэн. Тэхээр яг социализмийн үед яг эрх мэдэлтэй хүмүүс гээж ямар хүмүүс нь байдаг вэ? Тэр хүмүүс одоо энгийн ажилчин хүмүүсээс ер нь ялгаа байсан уу?

Гажис -

үгүй ээ яах вэ ер нь байна ш дээ эрх мэдэл гэдэг чинь хүн шийдвэр гаргах түвшинд оччихлээр эрх мэдэл байдаг юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ямар эрх мэдэл байх вэ гэхээр за тухайлбал өнөөдөр одоо тоног төхөөрөмж ийм тоног төхөөрөмж энэ байгууллагад хэрэгтэй. Энийг олгох зөвшөөрлийг нь болуул өгчихдөг байхгүй юу. Тэр чинь эрх мэдэл байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Гажис -

тийн. Аа тухайлбал одоо шинээр ингээд машин яана хүн асуудалтай бол хэн хэн асуудал тавьсан билээ хэн хэнд шинэ машин хэрэгтэй билээ гээд тэр хүнээс авсныг яагаад машин буулаа өглөө. 150 машин хуваарилахад л за танайх ингээд тэгээд ийм хүмүүс хүсэлт тавьсан энэ хүмүүсийнхээ хүсэлтийг харгалзаж үзэж шийдээрэй. 15 машин 20 машин хуваарилаад өгчихөж байгаа байхгүй юу. Тэгээл бид дарга руугаа хэлчихнэ. Ийм ийм хүмүүс чинь яасан шүү энэ хүмүүсийнхээ хүсэлтийг харгалзаж үзээрэй гэж хэлээд. Тийм эрх мэдэл болуул байсан ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

байсан. За өөр болуул тэр харин бид болуул хэдийгээр тийм ч гэсэн нэг ийм хадаасыг гэрлүүгээ аваад явчих цааш нь авчих тийм юм болуул байхгүй. Ерөөсөө улсын өмч. Адгийн наад зах нь ингээд энэ юуны юу байхад чинь одоо энэ бал байхад чинь тавьж өгсөн балыг яачихаал за бал дууслаа өөрөө бал худалдаж аваал балаа яана хийнэ. Нэг машин одоо ингээд өөрийнхөө буруугаас эвдчихсэн бол сэлбэгийг нь өөрснөө аваал тавьчихна. Заавал тэгж нэг их хүнээс гуйгаад байх юм байхгүй. Тэр чинь би эвдчихсэн юм чинь өөрөө мэдэж байгаа юм чинь тээ.

Баасанхүү -

аанхан

Гажис -

юүкэв тэгж яахын маахын. Аа тэхэд шаардлагатай юм байх юм болуул хүмүүс одоо бид болуул яахав ёстой өөрсдийнхөө яаманд ажилласан тэр эрх гэдэг юм уу мэдэл гэдэг юм уу тэрийгээ харъяа байгууллагын даргадаа хэлээд би нэг ингэчихлээ та надад нэг ийм сэлбэг үнээр нь өгчихөөч гэж гуйх тийм эрх хэмжээ болуул байлгүй яахав. Байна ш дээ тэр чинь хүнд. Тэхэд тэднүүд чинь өгнө ш дээ. манай яамны Гажис гуай ийм юм гуйлаа энүүнд нэг мөнгөөр нь ийм юм өгчихгүй бол болохгүй байн гээл энэ чинь тэгнэ ш дээ тийм юм болуул байна. Түүнээс тэр өөрийнхөө эрх мэдлийг тэгж хэтрүүлэх гэдэг юм болуул байхгүй. Ерөөсөө байхгүй. Сайхан байсан даа.

Баасанхүү -

нөгөө байгууллагын дарга тэгээд ажилтан нарын хоорондын харилцаа нь ямар байсан бэ?

Гажис -

ерөөсөө байна ш дээ энэ одоо хүн чинь захирах захирагдах ёс гэж дээд зэргээр сайн байсан юм. Дээд зэргээр сайн. Энэ миний дарга би энэ хүний үүргийг биелүүлэх ёстой гэсэн ухамсар дээд зэргээр байсан байхгүй юу. тийм учраас өнөөдөр ингээд за товчооны дарга ч бай, диспетчерийн дарга ч бай за өнөөдөр диспетчерүүдээ за энийг ингэж та нар ингэж үзээрэй. Гүйцээ үг дуугүй биелүүлнэ. Дарга юу гэж тэрийг нь биелүүлнэ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэр чинь болуул тэр хувийн сонирхлын үүднээс тэр хүмүүст өгөхгүй шд. Тэр чинь тухайн байгууллагын үүднээс тухайн ажлын шаардлагын үүднээс үүрэг өгнө. Тэр үүргийг болуул ягштал биелүүлээд тэгээл одоо хариу өгнө дөө. Тэгээд биелүүлчихлээ хийчихлээ гээд хариу өгнө ш дээ. Тийм одоо байсан сайхан байсан.

Баасанхүү -

социализмын дараагаар таныг ажиллаж байхад одоо тийм байдал яаж өөрчлөгдсөн бэ? Хэр хурдан өөрчлөгдөж байсан бэ?

Гажис -

за би байна ш дээ хүн нэгэнт олдсон тэр дадал заншил гэдэг чинь тийм амархан өөрчлөгддөггүй юм байдаг юм. Ер нь одоо би ингээд л харахад. Тухайлбал би урьд нь хулгай хийдэг байсан болуул энэ сайхан зах зээл гээл яриал бушуухан нэг хөрөнгөтэй болчихъё, өөртөө нэг юм авчихъя гэдэг юм уу эсвэл би нэг аргыг нь олж байгаад ингээд өөрийн байшингаа сайжруулчихъя гэсэн тийм бодол болуул хөтөлж чадахгүй байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

өө яахав гэхээр зэрэг болно энэнээс илүү яахав хэмжээндээ байх хэрэгтэй л гэсэн сэтгэлгээ ер нь байдаг юм байна байдаг юм байна лээ. Ер нь минийх болуул нээх ч их сайн өөрчлөгдөөгүй шд. Муу өөрчлөгдсөн тухайлбал.

Баасанхүү -

ммхм

Гажис -

сайн өөрчлөгдсөн болуул би ингэж суухгүй ш дээ. Өдийд чинь хөрөнгөтэй хүн нэг жийп унацан зүгээр л ёстой энэ тэрүүгээр л ёстой сайхан 5 6-н давхар байшин бариулчихсантиймэрхүү...,

Баасанхүү -

боломж байсан байна тээ?

Гажис -

байсан тийм их хөрөнгөтэй үзэж байсан хүн чинь. Нэг том объект гэдэг чинь л одоо тэр түрүүний миний хэлээд байсан объектын чинь материалын тоног төхөөрөмж л гэхэд миний мэдэлд л байж байгаа байхгүй юу. тэр чинь ийм юмыг ийш нь жилжүүлье гээд бичиг хийгээд өгөх хэр хэмжээ л надад байсан байхгүй юу. Тэхлээр тэр эрх хэмжээгээ хэтрүүлэхгүй л хүний хоол болгочихож байгаа байхгүй юу. Тийм байгаа юм.

Баасанхүү -

тэр одоо жишээ нь дарга хүний тэгээд ажилтан хүний өдөр дутмын амьдралын хэв маяг нь өөр байсан уу? Өмсдөг хувцас нь хоол нь амьдардаг орон байр нь гэх мэтчилэнгээр...,

Гажис -

ер нь байна ш дээ зүгээр тэр болуул өөр байна.

Баасанхүү -

аанхан

Гажис -

ер нь тэгээд ийм байсан за байгууллага нь тухайн хүнийг албан тушаалд томилохдоо тэр хүнийг ажил хийлгэхдээ бас амьдралыг нь харж үзэхгүй бол болохгүй ш дээ. Тэхдээ энэ хүнд одоо тухайлбал тэр хүнийг тухайн албан тушаалд тавихдаа бас яамны сайд чинь хэлнэ ш дээ. За чамайг орон байртай..., орон байр надад байхгүй ш дээ..., за тэгвэл роон байраар хангана гэдэг. Тэгээд яахав тэргүүн ээлжинд хөөцөлдөж байгаад байр хуваарилуулаад тэр хүнд болуул өгөх тийм юм болуул байна. Тэхдээ манай тэр үед нэг зарчим байсан юм. ерөөсөө ажилчин хүнийг тэргүүн ээлжинд харж үзэж бай гэсэн зарчим байсан байхгүй юу.

Баасанхүү -

өө за

Гажис -

намд элсэх гэж байгаа хүнийг ажилчин хүнээс элсүүлнэ. Энэ чинь л нөгөө ажилчдыг болуул элсүүлэхдээ цөөхөн хүн. Тухайлбал одоо 40 ажилчин хүнийг элсүүлэхэд ганц инженер техникийн ажилтан дээд мэргэжилийн хүнийгээ намд элсүүлье гэсэн тийм зааг ялгааг болуул дээрээсээ өгдөг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм учраас ерөөсөө бид болуул байна ш дээ хамгийн тэргүүн ээлжинд ажиллаж байгаа хүмүүсийг бодож тэднүүд болуул яана. Тэхдээ яахав дарга нар ингээд байж байхад бас нэг юм байна дөө бас нэг унаа хэрэглэж байна тэр чинь. Өөрийнхөө юманд нэг шур гээд яачих тийм боломж болуул гаралгүй яахав байна тийм юм болуул байна. Ажилтай үед нь нэг их буруудах ч юм байхгүй ш дээ тийм юм байхгүй байна. За нэг юм хөөцөлдөөдөх би нэг байгууллагын дарга ийм байна хүн өөрийгөө танилцуулаад яахав өөрийнхөө юмыг шийдүүлчих боломж нөхцөл илүү байна. Тиймэрхүү ялгаа энэ тэр болуул байна л даа. Тэхдээ нээх их давуу байгаагүй бас харьцангуй. За яахав тэр том ажил албан тушаалд ажиллаж байсан улсууд чинь 2-р эмнэлэгт нэг үзүүлчих тиймээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэргүүн ээлжинд тухайлбал одоо манай яамны эмлэг байна л гэхэд чинь л яамны хороодынхныг тэргүүн ээлжинд үз гээд л үзүүлэх тийм юм болуул ганц нэг байсан ш дээ. Тэгээл манай яамныхныг үзчихнэ дараа нь болуул тэддүгээр бааз үзэх тэр дарга нарыг үзэх гэсэн ийм одоо дэс дараалал албан тушаалын эрэмбэ болуул байсан. Байдаг юм байх ёстой гээл тэр чинь тэгж байж хүн чинь бас ажиллана. Тэгж байж хүн чинь захирах захирагдах ёс дэглэмээ болуул тэр чинь сахина ш дээ тэр чинь. Түүнээс болуул даргынхаа өмнөөс захирагдахгүй бол болохгүй ш дээ тэр чинь тээ. Тийм юм болуул байсан.

Баасанхүү -

социализмын үеийн, тэгээд одоо үеийн дарга ажилчин хүн хоёрын хоорондын харилцаанд ямар ялгаа байдаг бол?

Гажис -

одоо тэр үед бол харилцаа сайхан байсан. Хүмүүсээ аягүй их харж ханддаг.

Баасанхүү -

анхаардаг?

Гажис -

анхаардаг. Мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх талаар анхаардаг, амьдралыг нь дээшлүүлэхэд анхаардаг. Одоо болуул хулхиддаг болчихсон байна ш дээ. За би чамд сайхан байр өгнө шүү..., одоо манай энд болуул зөндөө олон ингээл ажиллаж байсан улсууд чинь за чамд цалин тэдийг өгөв гээд тэгээд надтай муудалцаад явж байсан хүн болуул байдаг юм. Хэд хэд бий. Тэгээл тэнд очсон чинь манайхаас цалин бий 120-г өгч байсан болуул тэнд 140-г өгөх жишээтэй. Тэхэд л 140 мянган төгрөгнийхөө 70 мянгыг нь .... байлаа хөөрхий.

Баасанхүү -

одоо тээврийн яамны..., тэр үед чинь жолооч нар хүртэл нэр хүндтэй байсан болохоор энэ тээврийн яам чинь бас их чухал байсан юм шиг байгаа юм тээ? Тэхээр та яг тээврийн яамны үйл ажиллагаа бүтэц юу байсан юм тэрнээсээ бүдүүвчлээд яриад өгөхгүй юу?

Гажис -

тухайлбал улс орон, хувь хүн хэн ч байлаа тээвэргүйгээр хаашаа ч хөдлөхгүй. Тээвэр гэдэг чинь хамаг улс ардын аж ахуйг хөгжүүлэх салбар гол салбар юм байгаа юм. Ачаа барааг хүргэж өгөхгүй бол тэнд үйлдвэрээр явна түүж байна гэж юм байхгүй ш дээ. Тийм учраас манай яам болуул байна ш дээ тэр өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхийн төлөө тиймээ зоилго байхгүй юу биднүүсийн зорилго. Улс ардын аж ахуйг хөгжүүлэхийн төлөө энэ салбаруудын төлөвлөгөө зорилтыг ханган биелүүлэхийн төлөө бид үйлчилгээний байгууллага болон ажиллаж байсан байгаа юм. Тийн үйлчлэгчийн дээд байгууллага ш дээ манайх чинь. Тийм учраас хаана юу дутагдаж байна ямар бараа яаж хүргэж өгөх нь вэ энийг шуурхай хурдан чанартай хүргэж өгөхийн тулд манай яаманд чинь албатууд ажиллах ёстой ш дээ тус тусын хариуцсан албатууд ажиллах ёстой.

Баасанхүү -

за

Гажис -

тэгтэл манай яаманд болуул 13 тийм албан хэлтэс. Өөрөөр хэлбэл хоёр газар. Одоо ингээд л 13 хэлтэс хоёр газар гэдэг чинь 15 дарга байна гэсэн үг.

Баасанхүү -

тийм байна.

Гажис -

15-ийн доор нь хоёроос дээш одоо 5 6 хүнтэй ч хэлтэс байна 2 ч хүнтэй хэлтэс байна, тийм байна ш дээ. тухайлбал гадаад харилцааны хэлтэс гээд байж байна. Тэр гадаад харилцааны хэлтэс чинь тээврийн салбарыг гадаад орнуудтай холбодог гүүр нь болж өгч байгаа тиймээ?

Баасанхүү -

аанхан

Гажис -

тухайлбал одоо тээврийн хэлтэс гээл байж байна. Тэр тээврийн хэлтэс чинь ачаа барааг хаана төвлөрүүлэх вэ хаанаас хаана тээвэрлэх вэ тэгээд одоо бүх төлөвлөгөө зорилтыг төлөвлөгөөг гаргаад тэрийг хурдан шуурхай тээвэрлэх үүргийг хариуцна. Тухайлбал зорчигч тээврийн хэлтэс гэж байна. Хичнээн такситай байвал Монгол улс явах нь вэ аймгуудад. Хичнээн өвтобус хэрэгтэй байна вэ тэрийг чинь хариуцаад л.

Баасанхүү -

аан

Гажис -

хичнээн буудал байх вэ. Тээвэр ингээд явж байна энэ хүн өвлийн хүйтэнд Улаанбаатараас Өвөрхангай дээр очоод амрах зочид буудал гээд хийцэн. Тээврийн зочид буудал хийцэн машинийг нь хардаг манаачтай, саравчтай. Машинаа аваачаад л саравчинд тавьчихна. Гэх мэтчилэнгээр тийм үүргийг гүйцэтгэдэг. Тийм одоо тээврийн үйлчилгээний хэлтэс гээд л байж байх жишээтэй, боловсон хүчний газар гээд л байж байх, нефть хангамжын удирдах газар гээд байж байх жишээтэй, төлөвлөгөөний хэлтэс гээд байж байх хэрэгтэй, санхүүгийн хэлтэс гээд байж байх жишээтэй, хангамж нормын хэлтэс гээд манайд байж байх жишээтэй. Тийм одоо зориулалтын чиг үүргийн хэлтэсүүд албан үүргээ гүйцэтгэж байсан байхгүй юу. Тэгээд тэр чинь тус тусдаа бүгд яана. Тухайлбал манай хэлтэс гэхэд чинь улсын хэмжээгээр энэ машин техникүүд тухайлбал намайг үед чинь 28, 29 маркын тийм машин явж байлаа. Тэр машинуудын чинь шатахууны нормууд чинь хэрэгтэй биздээ?

Баасанхүү -

тийн

Гажис -

тэгэхгүй болуул нэг газар нэг мөрдөөд ирэх юм болуул улсын их хурлын гишүүн ёстой үрэн таран болно ш дээ. Болохгүй ш дээ. Тийм учраас тэр аймагт ажиллаж байгаа машинд тохирсон тэр аймгийг дамжин өнгөрч байгаа машины одоо тохирсон тийм одоо нормыг тогтоож өгөх хэрэгтэй ш дээ тиймээ. Тэр нормыг тогтоосны үндсэн дээр ийм одоо юунд ийм сэлбэг хэрэгтэй гэдгийг чинь бид тооцоолж хангаж өгөх хэрэгтэй болсон. Тэхээр зэрэг манай хэлтэс болуул гарцаагүй хэрэгтэй байхгүй юу. Түүнээс гадна энэ салбарын материаллаг баазын хөгжүүлэхэд барилгын хичнээн ширхэг тоосго хэрэгтэй байна хаана хэрэгтэй байна, хаана одоо хичнээн тонн цемент хэрэгтэй байна, хичнээн тонн одоо юу електрод хэрэгтэй байна хичнээн тонн будаг хэрэгтэй байна гээд бүх юмыг чинь ингээд баазлуулж тэрний дагуу захиалга хийж хангаж ингэж бусад тээврийн байгууллагуудад үйлчилдэг байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тухайлбал багажгүй болуул чи засвар хийнэ гэж байх вэ юу ч хийхгүй ш дээ. тийм учраас тэр багаж хангаж өгөх хэрэгтэй болно ш дээ. Тэрний төлөө л бид ажиллах ёстой ш дээ. Тэхэд чинь ерөөсөө тэнд ажиллаж байгаа хүмүүс болуул полноо ачаалалтай. Ачаалалгүй байна гэсэн юм болуул байхгүй. Тийм л байсан байж байж үйл ажиллагааг нь хэвийн одоо явуулна. Тэгээл тэр чинь одоо жолооч нарын цалин хөлс тиймээ? Засварчдын цалин хөлс, мастеруудын цалин хөлс, даргын цалин хөлс тэр бүх юм чинь зиндаа зиндаагаараа тогтоодог байсан байхгүй юу. Тэрийг чинь бодож боловсруулж ямар зиндаанд оруулж тооцож цалин хөлийг нь өгөх вэ гэх жишээтэй. Ингээл тэрийг чинь бодоод л өгнө ш дээ. Тэр чинь 42 байгууллага гэдэг чинь том байхгүй юу. Том 42 тэрний жижиг 7, 8 байгууллага. Тэрний чинь бүх юмыг л тэнд ажиллаж байсан тэр аппаратуудыг чинь хийсэн хүмсүүд чинь хийж гүйцэтгэдэг байсан байгаа юм. За тэгээл олон улсын хуралд орно. Энэ чинь тээврийн салбараар гадаад харилцаа гэж байна ш дээ. ОЛон улсын хурал хийнэ. Төрийг Монгол улсын одоо өнөөдөр засгийн газрыг төлөөлж манай яам бол голлох үүрэг гүйцэтгэнэ ш дээ.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тийн тухайлбал олон улсын төмөр замын хурал боллоо гэнэ, тээврийн одоо салбарын хурал болоо гэнэ тэхэд л тэрийг зохион байгуулах энэ ажлыг чинь манай гадаад яамны хэлтэс хийгээд бусад хэлтсүүдээ татан оролцуулаад л хийдэг байхгүй юу. Гэх мэтчилэнгээр.

Баасанхүү -

төмөр замын энэ.., төмөр зам бас нөгөө тээврийн яамдаа харъялагдана тээ?

Гажис -

гадаад харилцаанд харъялагддаг юм.

Баасанхүү -

аан

Гажис -

гадаад харилцаа. Өөрөөр хэлбэл байна ш дээ тэр үед чинь намайг байхад чинь төмөр замын гадаад харилцаа, иргэний агаарын тээврийн гадаад харилцаа тэр нь болуул манайд харъалагддаг байсан байхгүй юу. Тэхдээ тээврийн гээд авто тээврийн гээд 3 том гадаад харилцаа.

Баасанхүү -

ммхм

Гажис -

өөрөөр хэлбэл бид төмөр замыг чинь 2 улсын хувь нийлүүлсэн байгууллага учраас тухайлбал болохгүй ш дээ бас. 2 улсын 2 компани гэсэн үг ш дээ.

Баасанхүү -

тийн

Гажис -

тэр дээр нь болуул төрийн багууллага байх ёстой. Тэр нь болуул одоо засгийн газрын өмнөөс тэр ажлыг зохицуулах зохион багуулах тийм үүрэг бүхий, энэ болуул манай яам байсан бахгүй юу. Тэгээд л тэр хурал янз бүрийн хурал бол голдуу зохион байгуулагдана л даа. Тэгж байсан юм. Нэг болохоор Монгол Оросын хамтарсан комиссын шийдвэрээр тогтоочихно томилчихно. Яам оролцох хэрэг байхгүй.

Баасанхүү -

иргэний агаарын тээвэр нь ч гэсэн адилхан тээ?

Гажис -

тийн адилхан. Сайд нарын..., одоо төрийн өмчийн хорооноос томилж байх шиг байна, засгийн газраас томилж байх шиг байна тээ.

Баасанхүү -

аан иргэний агаарын тээвэр төмөр зам хоёрыг уу?

Гажис -

тийн хэрэг эрхлэх газар нь гээд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гээд гараад ирж байна ш дээ. Авто тээврийн хэрэгжүүлэгч агентлаг гээд л.

Баасанхүү -

тэгээд энэ цогцоороо ажилладаг бүхэл бүтэн ийм нүсэр байгууламж 90 оны дараагаар одоо яаж өөрчлөгдёөн бэ? Ямар байсан бэ?

Гажис -

ерөөсөө энэ чинь бүгд задраад явчихсан ш дээ. Яам болуул зөвхөн бодлогын яам болчихсон байхгүй юу. Аж ахуйн яам биш өөрөөр хэлбэл биднүүдийг ажиллаж байхад чинь яам чинь бодогоо боловсруулдаг аж ахуйн үйл ажиллагаагаа хамт явуулдаг байсан байхгүй юу. Тэхээр одоо бол зөвхөн бодлого. Бодлого гэдэг чинь яаж хөгжих вэ. Нөгөө өөрөөр хэлбэл хэтийн бодлогыг хариуцаж байсан байхгүй юу. Одоо тухайлбал зам харгуй тавих уу ямар тээврийн хэрэгсэл байх вэ гэдгийг л мэднэ гэхээс түүнээс аж ахуйн үйл ажиллагааг тухайлбал одоо энэ компанид ямар үйл ажиллагаагаа явуулах нь та нар өөрснөө мэд юмаа хий үз гээд хаячихсан байхгүй юу. Тийм учраас энэ чинь бодлого нь болуул одоо бодлого алдагдаж байна гэж яриад байна гэж гол учир нь тэр байхгүй юу. Маш их алдагдаж байгаа ер нь бодлого. Бодлогын алдааг байна ш дээ ерөөсөө эцсийн эцэст энэ чинь бодлогын алдаа төлөвлөлтийн алдаа энэ хоёроос чинь болж бүх юм сүйрч байна шүү. Би яагаад энийг чамд ингэж зоригтой хэлээд байна вэ гэхээр зэрэг би Японд эдийн засгийн тийм хичээл дээр суусан байхгүй юу.

Баасанхүү -

за

Гажис -

тийн

Баасанхүү -

хэдэн оны үед?

Гажис -

тэр чинь 93 байна уу 94 онд 94 онд шиг санагдаж байна. Тэгээд тэнд байна ш дээ ерөөсөө эдийн засгийн төлөвлөгөө байна уу гэвэл байна. Төлөвлөгөөгөө юу гэж хэлсэн байна вэ гэхээр зорилго гэж үзэж байна зорилго. Одоо тухайлбал манай тээврийн яаманд чинь ингээд л манай тээвэр чинь ингээд л одоо бригадын систем байсн уу байсан. Бригады н систем байсан. Японд байна уу гэвэл байна. Би 4 үйлдвэр үзсэн дөрвүүлэнд нь байна. Ганцхан Япончууд яагаад тэгж яаж байна гэхээр зэрэг юугаараа давуу байна гэхээр зэрэг хувийн өмчтэй ч бай улсын өмчтэй ч бай тэр бригадын дарга гээд нэг албан тушаалын хүн тэрийг ингэж хий гэж заадаггүй манайх шиг заадаггүй үүрэг өгдөггүй. Тэнд болуул тухайлбал өглөө тэр хүн ирээд л цагаа.., манайх болуул бригадын дарга цагийг нь бүртэгдэг. Тэнд болуул үгүй, самбар дээрээ өөрөө би 8 цагт ирлээ би 7 цагт ирлээ гээд өөрөө бичдэг юм. би өнөөдөр хэдэн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэв гэдгийг бригадын дарга биш өөрөө би 8 ширхэгийг ингээд хөргөгч угсарлаа гээд л өөрөө бичнэ. Орой би тэдэн цагт тарлаа гээд өөрөө бичнэ. Бригадын дарга зөвхөн тэрийг л хараад л хянах л үүрэгтэй тэг ингэ гэх юм байхгүй. Тэхээр тэрэнд чинь өөрөөр хэлбэл ухамсар нь би энэ ажлыг хийх ёстой юм шүү энэний төлөө би цалин авч байгаа юм шүү гэсэн ухамсар бүр шингэчихсэн. Манайхтай адилхан хий тэг ингэ гэж байж хийх биш тийм ухамсарын өндөр түвшинд ялгаатай. Тэгээд эдийн засгийн үзүүлэлтийг бодоход ерөөсөө адилхан ялгах юм байхгүй. Манай дээр гаргаж байгаа юм тэнд гаргаж байгаа юм адилхан.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ганцхан хувь хүн бие дааж өөрөө өөрийгөө л зүрх сэтгэлдээ хийх тийм ухамсар л дээд зэргээр л төлөвшсөн байгаа юм.

Баасанхүү -

тэр нөгөө та надад нэг сонин үзүүлсэн ш дээ 80 хэдэн онд билээ 40000 машин л Монголын замд хүрэлцээтэй гэсэн тооцоо гаргаж байсан тэр талааоаа яриад өгөхгүй юу?

Гажис -

үгүй ээ тэр ч яахав гэхээр бид болуул яахав ер нь манай хэрэгцээ тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан хэрэгцээ нь?

Гажис -

хэрэгцээ. Яагаад вэ гэхээр бид чинь замаа бодоод, яаж хөгжих вэ гэдгийг бодоод, манай хөгжил яаж өсч байна гэдгийг тооцоод тиймээ мэддэг байсан байхгүй юу. Тэхдээ энэ юмыг чинь байна ш дээ тээвэрт чинь зэрэгцээ тээвэр гэж явуулж болдоггүй юм. Сөрөг тээвэр гэж явуулж болдоггүй юм. яагаад гэвэл авто машины хүчин чадлыг ашиглана гэдэг чинь энэ дээрээс Улаанбаатраас Өвөрхангай хүртэл ачаа хүргэчихлээ тиймээ. Үгүй бол Өвөрхангай дээрээс ачаагаа буулгачихаад Өвөрхангай дээрээс Улаанбаатар явах ачааг чинь ачаад ирэхгүй юу. тэхээр зэрэг нөгөө зэрэгцээ тээвэр гэж байхгүй. Гэтэл өнөөдөр яаж байна вэ гэхлээр зэрэг хувь хувьдаа яацан даац ашигладаг юм байхгүй. Курс ашиглалт нь муу. Олон машин чинь зэрэг явчихлээр курс ашиглалт байхгүй болчихож байгаа байхгүй юу. Тийн даац ашиглалт гэж байхгүй. Тэхээр олон газар одоо энэ машинууд нь салчихад нөгөө үйлчилгээ төвлөрсөн үйлчилгээ гэдэг нь байхгүй. Тэгээл тухайлбал манайх чинь 6 машинтай ингээд үйлчилгээ хийх ямар ч боломжгүй, жолооч нар өөрснөө хийгээд явж байна. Тэр үед чинь машин нь төвлөрсөн учраас яваад ачаа хүргээд тэнд байгаа ачааг аваад ирдэг. Ингээд машин чинь хоёр талдаа ачаатай болохлээр бүтээмж нь өндөр.

Баасанхүү -

тийм байна.

Гажис -

одоо болуул нэг талдаа ачаатай болохлээр бүтээмж байхгүй. Тал нь хоосон тал нь ачаатай. Тэхээр зэрэг машины эдэлгээ тэр даац ашиглалт тэр курс ашиглалт чинь явахгүй байх. Тэр бодлогыг чинь бид болуул маш их сайн зохицуулж өгч байсан. Тийм учраас бидэнд тээврийн одоо ачаа эргэлдэнэ. Ачаа нь яаж өсөх вэ хаана илүү ачаа гарах вэ аль одоо аймаг аль суманд гарах вэ нарийн урьдчилаад одоо нөгөө төлөвлөгөөнд тусгагдчихсан байдаг учраас тэрийгээ үндэслээд бүх тооцоогоо хийчихдэг. Тэгээд тооцоогоо хийгээд ерөөсөө нийтийн хэрэгцээний тээвэр дөчнөөн машин хэрэгтэй байна технологийн тээвэрт дөчнөөн машин хэрэгтэй байна дөчнөөн ширхэг автобус байх хэрэгтэй байна гээд бүх тооцоог хийгээд бүгдийг нь нийлүүлээд үзэхлээр ерөөсөө манай Монгол улс 40000 машин тэрнээс илүү шаардлага байхгүй л байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

чи одоо ингээд та нар бодож байгаа байхгүй юу. Тухайлбал биднийг чинь байхад Улаанбаатар хотод сая хүн байгаагүй .

Баасанхүү -

тийн

Гажис -

тээ гэв гэнэтхэн сая хүн ороод ирэхээр бүх юмыг чинь алдагдуулаад хаяж байгаа байхгүй юу. Нийтийн тээврийнхэн нөгөө хүрэлцэхгүй болчихож байгаа. Хоол унд нь хүрэлцэхгүй болчихож байгаа. Орон сууц нь ус нь хүрэлцэхгүй болчихож байгаа байхгүй юу. Тэхээр энэ чинь яахав гэхээр тухайн бодлогоо тухайлбал Өвөрхангайд дэчнээн айл өрх амьдарна дэчнээн машин байна. Тэр машинууд энэ цэгээс энэ цэг хүртэл тээвэр хийнэ гэсэн ийм одоо нарийн уялдаатай төлөвлөгөөтэй байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ерөөсөө тэр төлөвлөгөөгүй байх ёстой хэрэггүй шаардлага байхгүй гээд ардчилсан одоо энэ Элбэгдорж чинь энэ Бат-Үүл энэ тэр нь яриад ирсэн чинь одоо болуул тэр үедээ бууж өгч төлөвлөгөө байхгүй зорилго байхгүй болуул Монгол улс хөгжихгүй гэдгийг сайн ойлгочихсон. Нөгөө худлаа ярьж хүмүүсийг яаж байсан юу чинь өнөөдөр одоо ингээд сөхрүүлж байн ш дээ. Монгол улс чинь одоо сөхрөнө. Та нар өшөө сөхөрнө энэ чинь болуул сөхөрнө ш дээ яах ч арга байхгүй. Үгүй ээ тухайлбал та нар ингээд одоо зүгээр одоо өөрийнхөө хүүхдүүд та нарт ингээд хэлэхэд үгүй ээ чи ингээд 1:01:01 Би сургуульд сурна ийм мэргэжил эзэмшлээ. Би тэнд ажиллана. Би сард тэдэн төгрөгний цалин авна би тэгнэ. Үгүй чи тэрийгээ төлөхгүй бол яахын хэн төлөх юм бэ чиний өмнөөс.

Баасанхүү -

тийн

Гажис -

тийм байж бай ш дээ. Тэгээд төлүүлсний үндсэн дээр өө би энийг хийгээд би тэчнээн төгрөгний орлоготой байх юм шүү. Миний энэ орлого миний амьдралд ингэж хүрнэ. За миний нөхөр тэчнээн төгрөгний орлоготой байх ёстой юм шүү. Бид хоёрын цалин нийлээд амьдрал болуул ийм хэмжээнд байна гэдгийгээ тодорхойлж байж л ажиллах хэрэгтэй ш дээ. Нэг нь унтаад л нэг нь зүтгээд байх юм болуул ямар амьдрал байх юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

сайхан болж чадахгүй ш дээ. Яг тэрүүнтэй адилхан тэр төлөвлөгөөг тэгж хийх ёстой байхгүй юу бүх юмыг. Тийм төлөвлөгөө болуул харин их хатуу байсан. Төлөвлөгөөний сахилга гэж хатуу байсан. Заавал биелүүлэх үүрэг өгдөг байсан. Тэр зүгээр шахалт болдог байсан. Тэгснээр улс орон хөгждөг байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

өнөөдөр замбараагүй тэгж чи өөрөө мэд өөрсдөө мэд гээд хаячихаар хувь хүн бүр дур дураараа болчихож байна ш дээ. Тийм л ялгаа байгаа юм даа. Тэгж л тооцсон юм.

Баасанхүү -

тэр таны нөгөө нэг тээврийн яаманд ажиллаж байхад цалин чинь одоо нөгөө албан тушаалынхаа ялгаагаар цалингууд чинь хэд хэдэн төгрөг байв? Амьдралд чинь яаж хүрэлцдэг байсан бэ?

Гажис -

үгүй ээ тэр үед чинь байна ш дээ би ингэнэ ш дээ за тухайлбал засварын заводад анх эхлээд ороод мастер хийхэд чинь 650 төгрөг цалин сарын цалин.

Баасанхүү -

ммхм

Гажис -

за инженер технологич болохлээр зэрэг 700 төгрөг болж байгаа юм 700 төгрөг тэгээд улирлын шагналтай, за ерөнхий технологич болохлээр 750 төгрөг,

Баасанхүү -

өө за

Гажис -

тийн яаманд ирээд мэргэжилтэн хийхээр 750 төгрөг, хэлтсийн дарга болохлээр 800 төгрөг, удаан жилээ нэмэхлээр 850, 990, 950 болтлоо өсдөг байхгүй юу цалин чинь. Гүй тэр чинь ерөөсөө хангалттай байсан тэр үед. Чи бодоод үз л дээ. Нэг сайхан талх авахад л 40 мөнгө мах чинь 7 төгрөг 50 мөнгө, яавлаг чинь 5 төгрөг тэр чинь хангалттай байсан байхгүй юу. Ерөөсөө тэрэнд болуул дутагдах юм болуул байгаагүй. Би ч 850 төгрөгний цалин аваад байж байн манай хөгшин чинь нэг намайг 900 авч байхад чинь манай хөгшин чинь 850-г авна. Ингээд 1750 төгрөг юу бид хоёр чинь сайхан яана ш дээ. Хөргөгч ингээд л яахав бэлэн мөнгөгүй зээлээр авчихад чинь л ерөөсөө хоёр гурван сард л төлчихнө. Тийм хэмжээнд байсан.

Баасанхүү -

Хөргөгч ер нь тэр үед ямархуу үнэтэй байсан бэ?

Гажис -

2500 байсан ш дээ ЗИЛ хөргөгч чинь.

Баасанхүү -

өө за

Гажис -

тихх 2500. ЗИЛ хөргөгч тэгээл 2500 төгрөг гэдэг чинь яахав бид хоё гурван сард л төлчихдөг юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

зээлээр аваад л. Их дэлгүүр чинь зээл өгнө.

Баасанхүү -

өө за за

Гажис -

өгдөг байсан ш дээ зээлээр.

Баасанхүү -

юуг яахав ажлаа ингээд өөрийнхөө...,

Гажис -

гүй яахав ажлын газраас тодорхойлолт авчираад л энэ хүн болуул ийм цалинтай, энэ болуул тогтвортой ажмллана гэж тодорхойлолт авчирч өгөөд л тэгээд тэр тодорхойлолтыг уншчихаад л тэдэн төгрөг төл гээд л нэг 1000 төгрөг төлөөд л 1500-г нь 5 сарын хугацаанд төлнө гээд 300, 300 төгрөг, 3 сарын хугацаанд 500 төгрөг лгэсэн үг ш дээ. Тэгээл төлөөд л. Хүү мүү гэж нэг их юм байгаагүй. Тэгээл тэр чинь тэгээл тохирчихоод л та энэ хугацаанд тэдэн төгрөг төлөөрэй гээд л тохироод л явчихна. Тэгээл тэр хугацаанд нь авчираад л өгөөд даруулаад дуусч байгаа. Тийм байсан. Тийм учраас энд болуул амьдралын баталгаа болуул илүү найдвартай байсан. Өнөөдөр болуул баталгаа байхгүй ш дээ. Байхгүй болчихлоо ш дээ. Одоо долларын ханш өсөөд явчихсан чинь би нэг хүүхэддээ нэг байр захицан чинь яаж байна 1150 нэг доллар чинь 1150 төгрөг байсан бол өнөөдөр 1560 болчихож байна ш дээ. Тэхдээр зэрэг хэдэн төгрөг нь үнэгүй болчихоод энэ чинь яах юм. Доллар нь тохирцон гэрээ хийцэн та гэрээгээ биелүүлэхгүй байна гээд намайг одоо загнана ш дээ. Тэхдээр би болуул юу гэж хэлхэв. Ийм одоо дэлхийн хямрал чинь аягүй хурц бидэнд мэдэгдэж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

одоо ингээд 10000 цаасаараа төгрөгтэй дэлгүүрт ороод юу авах вэ. Юу авах вэ жишээлбэл. Одоо би ингээд ороод энд чинь өгөрций сая ингээд л авахад чинь 10000, 13000. 4500, 5000 хэдэн зуу гээд тэгж байна ш дээ. тэхээр чинь 10000 цаасаар 2 шил өгөрций л авах юм байна ш дээ.

Баасанхүү -

юу таны нөгөө нэг хувийн амьдралын талаар сонирхож болох уу? Одоо зүгээр юу ажлынхаа хажуугаар хувийн амьдралаа өөрөө нөхөр хүний үүргээ эцэг хүний үүргээ яаж амжуулдаг байв?

Гажис -

өө энэ яахав дээ ер нь гэхдээ би их муу. Тэр болуул миний өөрийн одоо тийм арчаагүй л гэдэг юм даа ер нь тэгж боддог юм.

Баасанхүү -

ажил ажил гэсээр байгаад?

Гажис -

ажил. Ерөөсөө сонин одоо бид чинь болуул өглөө одоо би ингээд 40 гаруй жил ажиллахад ерөөсөө нэг тасалж үзээгүй, хожигдож үзээгүй. Аягүй сонин ажил мажилд ерөөсөө хожигддоггүй. Өглөө ингээд 8 цагтнамайг яахад чинь 8 цагт л байсан би 8 цагтаа л яс. Ерөөсөө хожигдоно гэж байхгүй. Нэг ч удаа хожигдлоо нэг ч удаа яалаа гэж зэмлүүлж яваагүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

харин энэ хооронд би тооцож үзсэн 23 жил 8 бүрэн амарсан байгаа юм. Би хүн ажилд орсон 8 жил бүрэн амарсан байгаа юм. 23жил хагас амарсан байгаа юм. Хагас таллаад таллаад амарсан байгаа юм.

Баасанхүү -

аанхан.

Гажис -

за бусдад нь амраагүй байгаа юм. Тэгж явсан байгаа юм. Одоо тэгээд бодохлээр. Тэгж л ажилласан байгаа юм. Тэр өөр яахав гэхээр зэрэг миний эрхэлж байсан ажилтай маш их холбоотой л доо.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тухайлбал ингээд сэлбэг байхгүй материал байхгүй гэж байхад би амраад явах биш. За ургац боллоо энэ сэлбэгүүдийг одоо авто баазуудын тээврийн үйлчилгээг хийхэд шаардлагатай сэлбэгээр хангаж өгөөрэй гээд л ингээд. Тэрийг чинь хангахын төлөө юун амраад явж байх. Тэрийг чинь яаж хангах вэ тэрийг чинь л одоо ийм сэлбэг нийлүүлэхэд болуул болохгүй нь, ийм сэлбэг ирэхгүй бол болохгүй нь гэдгийг чинь шахаж шаардаж тэгж авна ш дээ. Тэр чинь дамжлага бас байсан юм. Гадаад худалдааны байгууллагаар дамжуулж бараагаа авна. Хангамжын хороо одоо тэр чинь хангамын газруудад ирнэ. Хангамжын хороо нь хангамжын газруудад бууна. Тэгээл тэн дээрээс чинь бид зохих хэмжээгээр авдаг байсан. Тийм учир хөөцөлддөг байсан. Гэхдээ шаардлага өндөртэй илүүдэлтэй гүйлгээгүй сэлбэггүй болгохын төлөө бүгд хүн тэрний эсрэг ажиллаж байсан. Улсын хөрөнгийг тэгж үрэн таран хийхгүй гэсэн зарчимтай байсан. Тийм учраас шаардлага болуул хатуу байсан. Тэгээл амарч чадахгүй дээ. Яагаад вэ гэхээр ингээд намар болохлээр хавар болохлээр ургац тээврийн ажил эхэлнэ. Нөгөө будаа тариаг чинь хүргэж өгнө нөгөө сангийн аж ахуйд хүргэж өгнө. Сэлбэг хаврын тариалалтын бэлтгэлийг хангах тэгээл байлгана ш дээ. Намар болохлээр ургац хурааж байна ногоо хурааж байна гээд л тэрний машины сэлбэг энэ тэр гээд л. Өвөл болохлээр юу мах тээвэр.., мах тээвэр, жонш тээвэр за тэгээл нүүрс тээвэр.гээл тэгээд есөн шидийн юмтай учраас тэгээд л сэлбэг шаардана. Тэгээл юун амрах гэж амраагүй гэртээ хоёр хонож байхад эргээд л дуудагдаж байгаа юм чинь. Тэгээл ирээд яасан гэсэн сайд дээр ороод л гүй ээ энэ нэг ийм юмыг яахгүй бол болохгүй нь ээ Гажисаа чи нэг хөөцөлдөөд юу яачих сүүлд нь амраарай гээд. Тэгээд эргээд ажилдаа орчихсон чинь амрана мамрана гэж байхгүй ш дээ. тэгээл ажилчихаж байгаа юм. Гэх мэтчилэнгээр ажиллаж байсан даа.

Баасанхүү -

тэр нөгөө та өчигдөр бас надаа нэг сонин үзүүлсэн чинь Очирбат гуай бас нэг тодорхой хэмжээнд тодорхой тийм ажил албан тушаалын хүмүүстэй уулзсан юм байна тээ?

Гажис -

тийн

Баасанхүү -

тэгээд тэнд тантай уулзсан гэхээр ямар асуудлаар яаж уулзаж юу ярилцсан бэ?

Гажис -

тэнд болуул байна ш дээ ерөөсөө Монголын нутаг дэвсгэр дээр ямар хүчин чадалтай ямар маркын авто машин байх ёстой вэ гэдгийг бид ярилцсан байхгүй юу.

Баасанхүү -

аан за

Гажис -

тийн тэрийг сайд нарын зөвлөл дээр ч бас ярисан юм. тийн тэр чинь одоо энэ хүн болуул байна ш дээ яг тэрийг нь хөөцөлдөхгүй учраас мэддэггүй юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

машин бүгд өөр өөр сэлбэг нэг нэгэндээ таарахгү. Тийм сэлбэг байдаг байхгүй юу.

Баасанхүү -

өө за

Гажис -

тэхээр зэрэг өөрөөр хэлбэл аль болохоор манай улс чинь өөрснөө машин үйлдвэрлэдэггүй учраас цөөхөн маркын машинаар дагнаж одоо явахгүй бол болдоггүй юм. тухайлбал чи одоо ингээд Монголд чинь чи ингээд л зах зээл гэж нэлээн доор орсноос янз бүрийн машин ороод ирлээ ш дээ. Одоо өнөөдөр тэгээл ирж байна ш дээ. Нэг тийм шатуны юу цөм байхгүй учраас болохгүй байна. Тийм цөм танайд байна уу гээд л /1:11:08 /гэдэг нь цөм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

1:11:10 бүс байна уу гэр нарийн байна энэ танайд ямар вэ байна уу танайд тэгээд ороод ирж байгаа байхгүй юу. Тэхээр авто машин гэдэг чинь байна ш дээ 22000 ширхэг юмнаас бүтдэг юм.

Баасанхүү -

хөөх

Гажис -

22000 ширхэг юмнаас бүрддэг байхгүй юу.

Баасанхүү -

за

Гажис -

тэрнээс чинь бид мянга хэд 700, 800-г нь захидаг байсан юм. Гадаад захиалгаар авчирна өөрснөө хийж чадахгүй. Бусдыг нь болуул өөрснөө хийдэг, засдаг тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэхээр тухайлбал тахир гол гэдгийг бид хийж чадахгүй. Тахир гол хийхийн тулд бүр том үйлдвэр байгуулах хэрэгтэй болно ш дээ. Тийн гильц одоо поршин гэж одоо бид хийж үзсэн. Тэхдээ бас масс олноор үйлдвэрлээд хангаж чадахгүй. Тийм учраас бид болуул байна ш дээ аль болохоор цөөхөн тооны машинаа цөөхөн маркын машинаар улсын тээврийн бодлогыг авч байх ёстой юм гэж ингэж тооцож гаргасан. Тэр байдлаар танилцуулж байсан байхгүй юу. Тэгээд бид танилцуулсан юм. Тэгэхгүй бол болохгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

олон маркын машины сэлбэгийг захина гээд яахлээр энэ чинь хэцүү ш дээ. Тухайлбал японд ингээд захихад чинь л нэг жилд нэг өөр дараагийн жилд нэг өөр гээд л юу яана гэхлээр тэр чинь хэмжээ нэмэх хасах 001-ээр зөрөхөд л нэг нэгэндээ таарахгүй. Тэрийг эсвэл голыг нь зорж хийнэ эсвэл нөгөө цаад талын суух гадаргууг нь зорно. Тэхээр зэрэг дахиад суух гадаргууг нь зорчих юм бол дараа нь...,

Баасанхүү -

дахиад нэг өөр юм хийх гэхээр болохгүй.

Гажис -

хийх гэхээр л болохоо байчихна. Тийм учраас тэр улсын эдийн засгийн үүднээс нь тэгж...,

Баасанхүү -

хэмнэх үүднээс нь тээ?

Гажис -

хэмнэх үүднээс нь тэгж одоо цөөхөн машин, маркын машинаар улс орны тээврийг хийнээ гэж тийм бодлогоо тнилцуулж байсан юм нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөөсөө тэр үед байна ш дээ хийгүй дугуй гээд машины хийгүй дугуйнууд байна ш дээ. тэрийг үйлдвэрлье гэж.

Баасанхүү -

бакришк гэдэг мөн үү?

Гажис -

мөн, бакришк мөн, хийгүй дугуй дотуур хаймаргүй дугуй. Тийм дугуй үйлдвэрлэе гэж бид тооцоо хийсэн.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм байсан. Тийм одоо бодлого, бодлогын чанартай, хөгжилийн одоо чанартай юм. Гурав дахь нь машин угсарч болох уу гэдэг асуудлыг ярьсан.

Баасанхүү -

за

Гажис -

ер нь манайд ямар маркын машин угсрах вэ яахав болох уу үгүй юу гэж. Тэгээд манайх чинь их зовлонтой ш дээ. Ерөөсөө ингээл өнөөдөр ингэж байна одоо энэ Улаанбаатар хот чинь 200 хэдэн мянган машин байхад л ингээд хахчихаж байна ш дээ, явж чадахаа байчихаж байна ш дээ. Машин үйлдвэрлэх юм бол 1000 машин жилд үйлдвэрлэхгүй болуул тэр чинь ашиг байхгүй. Тэрнээс дээш олон байх тусмаа ашиг нь өндөр цөөхөн байх тусмаа ашриггүй байхгүй юу. Үнэ нь өндөр болчихгүй юу. Тэхдээ үнээн хямдруулахын тулд аль болох олныг үйлдвэрлэх хэрэгтэй. Тэхээр зэрэг бид болуул байна ш дээ жилд 5000 машин үйлдвэрлэцэн гэхэд чинь л ерөөсөө Монгол улс чинь ганцхан жилийн дотор бүх юмаа..., хахчихна ш дээ. Тэгээд хэнд зарах вэ гэхээр хэн ч авахгүй ш дээ. Тийм одоо тооцооны тийм юмнуудаа бид болуул ерөнхийлөгчид танилцуулж байсан байхгүй юу.

Баасанхүү -

аан

Гажис -

танилцуулсан юм. Би тэн дээр болуул нэг хоёр юу тавьсан. Одоо миний тэр тавьсан юм өнөөдөр одоо явж байгаа. Би юу гэж бавьсан бэ гэхээр зэрэг. Манайд хуулийн үйлчлэл болуул сул байнаа гэж.

Баасанхүү -

аана за

Гажис -

тэгж тавьсан байхгүй юу. Тэгээд ерөнхийлөгч маань энийг болуул манай хатуу гэж. Би яагаад тэрийг хэлсэн гэхээр ерөөсөө Сингапурт нэг жоохон ийм цаасыг гудамжинд хаяхад л 500 синга доллараар шууд торгож байгаа юм.

Баасанхүү -

өө за

Гажис -

тэхдээр аягүй цэвэрхэн хот чинь. Тэгтэл манайх яаж байна гэхээр гудамжиндаа нэг тамхи хаяаад л, ишээ хаяад л. Нэг чихэр идээд л чихэрийнхээ цаасыг хаяад л ингээд завааруулаад байна ш дээ. Өөрөөр хэлбэл тэр микробоор бид чинь өөрснөө амьсгалаад яваад байгаа байхгүй юу. Тийм учраас би болуул юу гэж ярьсан гэхээр тэрнээс санаа аваад ерөөсөө манай хууль болуул их муу үйлчилж байна. Хуулийн арга хэмжээг болуул чангатгах хэрэгтэй юм аа гэдэг санал тавьж байсан. Тэгээд чи өнөөдөр харж байгаа биздээ. Хууль үйлчлэхгүй байгаа учраас ямар байдалтай байна? Бүүр одоо хүнийг өнөөдөр егүүтгэхэд чөлөөтэй болчихсон. Хаана л..., цохиод юмыг нь дээрэмдэхэд ерөөсөө хүнийг хайрлах юм алга.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тархи руу нь трубадаад, хутгалаад. Тэхээр зэрэг гар утсыг нь юмыг авахын төлөө л хүнийг тэгж байна ш дээ. Тийм зэрлэг болчихсон байхгүй юу. Тэр улс чинь болуул тийм юм гарахгүй.

Баасанхүү -

хууль нь чанга.

Гажис -

чанга тэр хуулиа хүн бүх хүмүүс хэрэгжүүлдэг, мөрддөг. Тийм учраас тэнд хөгжил нь сайхан. Ерөөсөө тэгээл энэ ардчилал гэдэг чинь хуулийн доор л бүгд адилхан сөгддөг. Бусад нь болуул чөлөөтэй. Манайд чинь тийм биш байна ш дээ. Хэрэг хийчихээд л хийгээгүй гээд л бүх хүн л жагсаал цуглаан хийгээд л. Нөгөө нам нь хамгаалуулаад яаж байна даа энэ чинь.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэнд болуул тийм биш. Тэр хүн одоо хэрэг хийсэн болуул эх эцэг нь юу ч дугарч чадахгүй, тэрийг байж байдаг албан газар, нам нь ч юу ч дугарахгүй. Зөвхөн хуулийн байгууллага л тэр хүний асуудлыг шалгаж үнэн зөвөөр шийдэх үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж гүйцээнэ. Хамгаалах өмөөрөх юм байхгүй. Гэтэл чи хар л даа. Мөнгөө нэмэгдүүлэх гэж байна хүүгээ өндөр байна гээд нөгөө хоршоо байгуулж тээ? Хадгаламж зээлийн хоршоо мөнгөө хадгалуулчихаад сүүлдээ нөгөөдүүл нь хулхидаад явчихлээр засаг ингэлээ гээд л засаг руу эргээд дайрч байгаа биз. Тэр чинь эцсийн эцэст хувь хүний өөрийн хариуцлагагүй асуудал ш дээ. Тэнд болуул тийм асуудал байхгүй. Яс. Тийм учраас би болуул энэ хуулийн энэ юу болуул одоо ч гэсэн маш их сул байна. Энэ чангатгахгүй бол ерөөсөө олигтой юм болохгүй. Хуулийн дарангуйлал доор хүн бол амьдрах ёстой. Зөвхөн хуулийн дарангуйлал доор. Тэгэх юм болуул нийгэм хөгжинө. Хүн бүгд дураараа авирлахгүй, хүн бүгд хээл хахуульд орохгүй, арын хаалгадахгүй. Өнөөдөр яаж байна вэ гэхээр ажилсаг одоо чамаас дээр юм шиг танилтай юм шиг, ганцхан би одоо сайхан мөнгөн алтан ходоодтой юм шиг бодож өөрснийгөө бодоод байна ш дээ. Тэгтэл чи бид хоёрын энэ махан бие чинь адилхан мах байхгүй юу. Тэгээд л нэг нэгнийгээ хүндэтгэхгүй тийм заваан юмнууд чинь бол их байсан. Тийм учраас энэ..., Япон ч гэсэн адилхан. Тийм л юм байна лээ. Малайз ч гэсэн адилхан ерөөсөө хуулийнхаа доор бүх хүн сөгддөг. Тэнд болуул хэн байх нь амаа байхгүй. Ерөнхийлөгч ч байсан, ажилчин ч байсан, хулгайч байсан, худалдагч ч байсан бүгд сөхөрдөг. Тийм байгаа байхгүй юу. Тэрийг болуул биднүүд тайлбарлаж хийж байсан юм.

Баасанхүү -

өөр нөгөө нэг нь хууль нөгөө нь юу байлаа? Хоёр юм хэлсэн гэлүү?

Гажис -

аа яахав дээ би зүгээр хуулийг болуул голлон ярьсан юм байгаа юм. Аан хоёрдугаарт ингэсэн. Монголчууд чинь байна ш дээ аягүй тэнэг улсууд.

Баасанхүү -

ммхм

Гажис -

би гол зорилго маань энэ Сингапураас компьютер худалдаж авах гэж явсан байхгүй юу.

Баасанхүү -

за хэдэн онд?

Гажис -

90 онд 91 онд тэр чинь. Тэгээд яасан гэхлээр их сонин. Хуучин болуул биднүүдийн үед байна ш дээ. Тухайлбал авто машины үнэ, ямар үнээр авах вэ гэдгийг яамны одоо Гажисын зөвшөөрөлгүйгээр бусад яамдынхан хөнддөггүй байсан байхгүй юу. Зөвхөн тээврийн бодлого явуулдаг яамны хувьд л манай яам хариуцна. Тэр хариуцах хэлтэс нь болуул манай хэлтэс.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тухайлбал ЗИЛ130 маркын машиныг 5000 рублээр авна гэвэл ерөөсөө 5000 рублээр л авна. Түүнээс тэрийг 5500 болгох эрх хэнд ч байхгүй. Зөвхөн манай яам л энийг ингэж болно, энэ нь өөрчлөгдсөн, энэ нь давуу болсон энүүндээ болоод одоо 100 төгрөг нэмэгдэж байгаа гэдгийг л зөвхөн манай яамны виз гэх юм уу одоо зөвшөөрлөөр л худалдаж авдаг тийм байсан байхгүй юу.

Баасанхүү -

аанхан

Гажис -

гэтэл компьютер авах гээд очсон чинь ер нь манайхан чинь нэг нэгнээсээ өрсөлдөөд, одоо чи бид хоёр ингээл компьютер авах гээж байхад гэж байхад л өө энэ компьютер авах гэж байна. Чи юу билээ 850 доллараар нэг ком компьютер 5 ширхэг байгаа ш дээ. 5 ширхаг компьютерийг 850 доллараар авна гээд тохирчихож. Тэгэх юм болуул би тэрний дараа очиж өө 850-аар биш 900 доллараар авъя гээд. Тэгээд энэ чинь хоор хоорондоо өрсөлдөөд тийм утгагүй. Тэгээд би бас тэрийг хэлж байсан юм. нэгдсэн бодлого үнийн одоо тийм мэдээлэл байхгүй байгаагаас дурынхаа үнийг хэлээд . Тэр чинь эцсийн эцэст улсын хөрөнгө л тэнд хаяж байна гэсэн үг байхгүй юу эцсийн эцэст. Манай валют л тэнд хаягдаж байна гэсэн үг байхгүй юу, хүний идэш болж байна гэсэн үг байхгүй юу. тэрийг би хэлж байсан байхгүй юу бас. Хоорондоо өрсөлдөөд ингээд үнээ өсгөөд байна. Тийм учраас нэгдсэн үнийн бодлого байхгүй болуул болохгүй нь ээ гэж хэлж байсан. Тийм байхгүй юу.

Баасанхүү -

тэр уулзалт хэр үр дүнтэй болсон бэ?

Гажис -

үгүй ээ ер нь яахав ямарч л байсан би болуул үр дүнг нь нэг их юу яагаагүй. Гэхдээ ерөнхийлөгчтэй уулзаад өөрийнхөө хэлэх гэсэн бодол санааг хэлсэн. Чиглэлийг болуул хэлсэн учраас бас надад болуул сайхан санагдаж байсан. Тэгээд сонин дээр гарч байсан.

Баасанхүү -

ммхм

Гажис -

сайхан л санагдаж байсан.

Баасанхүү -

та өчигдөр нөгөө надтай танилцаж байхдаа троллейбусыг орууож ирэх бас ашиглалтанд орууоахад бас их хөдөлмөр орсон. Аягүй их ажил болсон гээд ярьж байсан ш дээ тэр талаараа сайхан дэлэгрэнгүй яриад өгөхгүй юу? Яагаад гэвэл троллейбус чинь бас чухал тээврийн хэрэгсэл байсан ш дээ тээ?

Гажис -

өөрөөр хэлбэл троллейбус чинь хамгийн хямд үнэ өртөг хямдтай тээврийн хэрэгсэл байхгүй юу. Яагаад гэвэл зөвхөн цахилгаан хэрэглэнэ. Бензин шатахуун хэрэглэхгүй цахилгаанаар явдаг ийм тээврийн хэрэгсэл байхгүй юу. Хамгийн хямд манай орчинд болуул хамгийн хямд нь. Тэгээд энэ чинь ингэсэн юм байгаа юм. Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондоо комиссоор Монгол улсад 150 троллейбустай, троллейбусны одоо тийм юу нээе гэж, байгуулъя гэж троллейбусны бааз. Тэгээд энэний нөгөө дотор талын гадна талын шугам сүлжээ өөрөөр хэлбэл явдаг зам байна ш дээ. Энэ замыг нь Монголын тал хариуцъя, тэр троллейбусыг засдаг тэр юу гаражийг нь Оросын тал барья. Өөрөөр хэлбэл гадна талын ийм шугам сүлжээ нь болуул монголын хөрөнгөөр, дотор талын тэр байшин сав болуул Оросын хөрөнгөөр баригдна гэж ингэж шийдвэрлэсэн байхгүй юу. Ингээд гадна шугам сүлжээний материал бүх юмыг бид хөөцөлдөж нийлүүлэх ийм үүрэг ноогдож байгаа юм.

Баасанхүү -

за

Гажис -

энд болуул троллейбус нь орж байгаа юм. Тэгээд энэ дээр чинь хоёр гурван хэцүү тийм асуудал гараад ирж байгаа юмаа. Ямар асуудал байна вэ гэхээр нэгдүгээрт нь энэ одоо энэ манай энэ юу Энхтайвны өргөн чөлөө гээд байгаа ш дээ.

Баасанхүү -

за

Гажис -

тэр өргөн чөлөөгөөр чинь манай Монгол улсын Улаанбаатар хотын бохирын шугам явдаг байхгүй юу. Бохирын шугам явдаг юм. тэр бохирын шугамыг чинт яахав гэхээр зэрэг хүчин чадлыг нь нэмэгдүүлэхгүй бол троллейбусны шугам тавьчихлээр зэрэг дахиад сэндийлээд бүх юмаа шинээр хийх хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэхээр зэрэг нэг мөсөн тэрийг нь хийчихье гэдэг асуудал яригдаад, тэрний материал юмыг нь хангах үүргийг манай яаманд өгөхгүй юу.

Баасанхүү -

хавсаргаад?

Гажис -

хавсаргаад өгөхгүй юу. Тэгээд энийг чинь нөгөө материал нь..., энэ чинь яахав гэхээр 650-ийн диаметртэй тийм том бетонон хоолой авчирч байсан ш дээ.

Баасанхүү -

за

Гажис -

тэнд хийж. Тэгээд тэр хоолойг нь нийлүүлэх ийм одоо гэрээ контракт байгуулах тийм үүргийг өгөөд, тэрний гадна талын шугам сүлжээний материалыг хийх. Одоо тэрийг чинь замаа тэр чинь яахав тэрийгээ тавьчихаад л, шугамынхаа хоолойг тавьчихаад л тэгээд замаа янзална. Хажуу талынхаа нөгөө шонг бүх шогоо босгон ш дээ тэр чинь.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тийм одоо ажил төрөл хийсэн юм. Тэгээд тэр 2 юун дээр их бэрхшээлэй байсан л даа. Нэг нь болуул тэрний 620 см диаметртэй бетонон хоолой нийлүүлэх асуудал. Тэр чинь болуул нэлээн хөөцөлдөж нэлээн олон яриа болж байж нийлүүлэгдсэн юм байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэрийг нийлүүлэхгүй бол ажил зогсчихоод явдаггүй.

Баасанхүү -

ээ

Гажис -

яаж явах вэ дээ тэр чинь замаа хийх гэхээр чинь тэр байхгүй болохлээр яахын дахиад тэнд зам хийчихээд тэрийгээ хуулаад яах биш. Тэгээд тэрийг чинь тавихлээр зэрэг нөгөө бусад хоолойнууд нь тийшээ орж ингэж бохирын хоолойнууд чинь бүгд тийшээ орно. Би бас тэр хоолой руу чинь урсаад л явна ш дээ.

Баасанхүү -

нэг мөсөн хийх гээд

Гажис -

нэг мөсөн хийх гээд тэгж байхгүй юу. Тийм тэрийг одоо нийлүүлэх ажлыг хариуцуулаад хөөцөлдөж гүйсэн би. Тэгээд тэрийг биднүүд ёстой маш их хөөцөлдсэний үр дүнд биднүүд нийлүүлсэн л дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэрээд тэрийг нийлүүлээд хийгээд тэрийг эхлээд тавьчихаад тэгээд дээгүүр нь нөгөө замаа..., тэр чинь та нар мэдэж байна уу үгүй юу ингээд л богино богинохон одоо 2 км газар ингэж хийгээд л нөгөөдхийг нь дуусгачихаад л, тэгээл дараагийнх нь 2 км газар хийгээд л ингээд яваад хийсэн ш дээ.

Баасанхүү -

за

Гажис -

тэгээд манай энэ төв замын доор чинь тэр труба чинь ингээд орчихсон одоо энэ доор хэвтэж байгаа. Тэр чинь дээр нэг худаг байдаг ш дээ. Та нар мэдэж байгаа мэддэг л байх ёстой.

Баасанхүү -

худаг гэж ийм сетгэн нүхнүүд үү?

Гажис -

сетгэн нүх ийм машинаар явахлээр дар дар гээд дуугараад л тэр, тэн дотор байдаг юм. тэгээд тэрийг нийлүүлэхэд нэлээн хөөцөлдөж нэлээн хэл ам болж байж арай гэж нийлүүлсэн юм.

Баасанхүү -

аан хэл ам болно гэдэг нь ямар талаар хэл ам болох вэ?

Гажис -

яахав дээ нөгөө гэрээ контрактыг гаргаж нийлүүлэх. Тэгээл тэр чинь удаана. Тэр чинь үйлдвэрт захиална. Тэгээд л тэрийг чинь ачна авчирна гээд тэгхэд л манай ажил чинь зогсчихоод хийж чадахгүй л болчихсон байж байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэрийг чинь шуурхай хугацаанд нь хийхийн тулд хөөцөлдөх хэрэгтэй байхгүй юу. Тэр чинь маш их хөөцөлсөний үр дүнд бий болсон юм. тэгээд арай гэж тэрийг хөөцөлдөөд шугамаа тавьсан манайх.

Баасанхүү -

ммхм

Гажис -

шугамаа тавьсан чинь троллейбус нь яахав зүгээр л троллейбусаар. Тэгээд троллейбусаар 150 троллейбус чинь ямар троллейбус гэхээр зэрэг 7 маркын троллейбус авна гээд.

Баасанхүү -

аанхан троллейбус бас дотроо өөр марктай юм уу?

Гажис -

өөр янз янз байдаг хуучин. Аан манай прожектэн дээр тусгасан 7 марк нь байхгүй юу. тэгтэл биднүүдийг яг троллейбусны шугам баригдаад дуусах үед Оросд чинь 9 номерийн 9 маркын троллейбус нь гарч ирсэн байхгүй юу. Шинэ тэр сүүлийн загвар нь байхгүй юу. Тэгээд бид яагаад тэгж одоо яав гэхээр зэрэг ингээд хэлэлцээрт би Москвад очсон байхгүй юу. Тэгсэн чинь манай энэ хэн гээд элчингийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Юндэндорж гээд манай яаманд хуучин ажиллаж байсан юм. Хангамжын хорооны орлогч байсан Юндэндорж гуай тэнд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байанбайхгүй юу. Элчин засгийн яамны эдийн засгийн зөвлөх. Тэгсэн надад Гажисаа Москвад ийм шинэ троллейбус гарлаа гээд тэгээд надад сэтгүүлийн арын нэг зураг харуулахгүй юу. Тэгээд нөгөөдхийг чинь ингээд үзсэн чинь сүүлийн үеийн троллейбус гэнээ ийм юмтай ийм гээд биччихсэн. Тэгээд Легжим гээд хөөрхий нас барсан даа нөгөө нэг Москвад эхнэртэйгээ буудуулчихсан ш дээ нөгөө юуны зах зээл гарсны үед.

Баасанхүү -

тийм үү?

Гажис -

тийн туушингийн. Та нар мэдэж байна уу үгүй юу.

Баасанхүү -

тийм юм мэдэхгүй ш дээ

Гажис -

бараг хориод жилийн өмнө бараг хориод жил болчихлоо. Тэр тэнд худалдааны төлөөлөгчийн газар ажиллаж байсан юм. Тэгээд би нөгөөдөх дээр орохгүй юу. Цуг авто засварын заводад биднүүд хамт ажиллаж байсан юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээд нөгөөдөх дээрээ орсон юм. тэгсэн чинь энэ троллейбусаар яа гэж байна. Зөв зөв наадах чинь сүүлийн үеийн троллейбус. Чи хэрвээ ийм сүүлийн үеийн троллейбусыг үз, Москвагийн Горкийн гудамж гээд нэг том гудамж байдаг юм даа. Нээх тэр хойноосоо ингээд орж ирдэг том гудамж.

Баасанхүү -

за

Гажис -

Горкийн гудамжинд л наад троллейбус чинь одоо явж байгаа 1 номерийн троллейбус шүү. Чи тэнд очиж тэрийг үз гэж тэгж зөвлөхгүй юу. Тэгээд Юндэндорж гуай сэтгүүлийн юуг нь яачихаад л за энэ зургийг нь олж ирэх хэрэгтэй юм байна. Яаж олох вэ. Тэгсэн чинь олохын тулд Москвад чинь нөгөө Ороын ЗХУлсад үйлдвэрлэж байсан бүх барааны каталог байдаг юм.

Баасанхүү -

за

Гажис -

байдаг юм. Тийм одоо номын сан байдаг юм. Ерөөсөө үнийн дүнтэйгээ бүх зурагтайгаа.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээд тийшээ гүйчихэж байгаа юм. Тэгээд тэнд очоод байж байсан харин нөгөө сэтгүүл ингээд азаар сэтгүүл нь байж байна. Нөгөө сэтгүүл. Тэр зургийг нь үзсэн байж байна.

Баасанхүү -

ммхм

Гажис -

нөгөө техникийн тодорхойлолт байна ш дээ. Техникый храктрыск гээд бичцэн. Тэр храктрыск нь харсан чинь ер нь ойролцоо юм байна. Тэгээд нөгөө сэтгүүлээ нөгөө сэтгүүлээ надад зарчихаач гээд гуйсан байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хүн ав ав нэг рубль өгөөд ав гэж байна. Тэгээд би нэг рубль өгөөд нөгөөдхөө авцан. Далимдуулаад би үнийг нь харчихсан. Нөгөө троллейбус чинь ямар үнэтэй байна. Яахав гэхээр зэрэг тэр чинь одоо дотоодын үнэ гадаадад гаргаж байгаа үнэ гээд л янз янз. Баруунд гаргаж багаа үнэ нь нэг өөр, Монголд гэргэж байгаа үнэ нь нэг өөр.

Баасанхүү -

аан бас

Гажис -

тийн тийм өөр. Дотооддоо Сибирт гаргаж байгаа үнэ нь нэг өөр, Москвад гаргаж байгаа үнэ нь нэг өөр. Яагаад гэвэл нөгөө холдох тусмаа тээврийн зардал нь тийм янз янзын үнэтэй байдаг байхгүй юу. Тэр үнийг нь би мэдэж аваад, бичиж аваад, тохируулж аваад. Тэгээд яасан байхгүй юу зурагтай боллоо.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээд нөгөөдхийгөө зургаа авчихаад нөгөөдхийгөө харж судалчихаад, сэтгүүлээс судалж судалчихаад. Тэр чинь сэтгүүлийн ар талд байсан зөвхөн техникийн тодорхойлолт нь байсан өөр ч юм байгаагүй. Тэгээд 1 номерийн троллейбусандаа сууж үзлээ л дээ. тэгээд Москвагийн тэр чинь тэр урт аягүй юугаар чинь үзээд л нөгөө жолоочийн хажууд нь очоод нөгөө бүх юмыг нь харлаа үзлээ ерөөсөө. Бүгдэнг нь үзээд юу дулаан хэр зэрэг юм%\, дулаалга нь хэр зэрэг юм гээд нөгөөдөх чинь суугаад ёстой нэг эргүүтцэн хонь шиг л явж байгаа байхгүй юу тэр чинь үзэж. Яагаад вэ гэхээр улсад энэ чинь Монгол улсад авчирч байгаа троллейбус чинь байна ш дээ техникийн шаардлага хангасан хүмүүст үйлчлэх ая тухтай байдлыг хангасан ийм байх ёстой байхгүй юу. Тийм үүднээс тэрийг чинь үзэхгүй бол бас болохгүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээд би үзсэн. Тэгээд үзээд нөгөөдхийг нь харчихаад ийм байдаг юм байна гээд үзээд тэр троллейбусыг авна гээд зөвлөхтэйгөө ярьчихаад, нөгөө хариуцсан мэргэжилтэнтэй нь ярьчихаад Зөвлөлтийн нөгөө гадаад худалдааны нэгдэлд асуудлаа тавьсан чинь хүлээж авдаггүй.

Баасанхүү -

ммхм

Гажис -

2, 3 чиглэлээр тавилаа ерөөсөө хүлээж авдаггүй. Тэгээд биднүүд ярьж байгаад нөгөө нэг тэр чинь нөгөө яг гадаад худалдааны экспертүүдийн зөвлөгөөн гээд хийдэг юм.

Баасанхүү -

за

Гажис -

тэр зөвлөгөөн дээр яривал одоо манайхан миний тэгээл нөгөө хийсэн ажлаа ингээд тайлагнадаг байхгүй юу. За ийм ийм ажил бүтээлээ ингэлээ ингэлээ тэчнээн гэрээ гарлаа, тэчнээн нийлүүлэхээр боллоо. Ингээд энэ болуул манай үйлдвэрлэлийн төлөьлөгөөг биелүүлэхэд тийм зорчил гэх юм бол бага байна ч гэдэг юм уу эсвэл энэ болуул ингээд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелүүлэхэд саад болох байна. Ийм учраас энэ дээр болуул хариуцсан тэнд сууж байгаа мэргэжилтэн болуул анхаарах хэрэгтэй гэж зөвлөмж өгдөг байхгүй юу биднүүд чинь. Тийм хурал хийгээд, тэгээд тэр хурал дээр нь тэрийгээ ярьсан чинь ерөөсөө энэ болуул Гажисаа энэ болуул Москвад яриад ямарч нэмэр байхгүй байна. Тийм учраас одоо ганцхан хувилбар байна гээд. Ямар хувилбар байна вэ гэхээр Монгол Зөвлөлтийн засгийн газар хорондын комисс монголд хуралдна.

Баасанхүү -

өө за

Гажис -

тийн

Баасанхүү -

бас тэр бол чухал юм болдог байсан байна тээ?

Гажис -

тэгэлгүй яахав тэр чинь шийддэг байсан байхгүй юу. тэр хурал дээр.., тэр яахав гэхээр 5 жилд ийм ийм юм нийлүүлнэ. Иймд нөгөө бүх яамдуудын сайдууд очдог байхгүй юу. Бүх нэгдлийнхээ дарга нартай ирдэг байхгүй юу. Тэгээд ийм том хурал болно. Чи Ёндонсүрэн сайддаа маш их сайн ойлгуул. Тэгээд цөмөөрөө тал талаасаа хүчин зүтгэж байж энэ сүүлийн үеийн троллейбусыг нь авахыг бодъё гээд орхичихож байгаа юм. Тэгээд Москвад давхиж очоод тэгээд монголд хүрээд ихж байгаа байхгүй юу. Тэгээд монголд монголд...,

Баасанхүү -

хугацааг нь асуух гээд байна.

Гажис -

юуны?

Баасанхүү -

нөгөө гадаад.., эхлээд троллейбус оруулж эхлэх ажил хэдэн оны үед эхлэв? Та одоо Москвад сая ингээд очиж байхдаа хэдэн онд байв?

Гажис -

тэр чинь байна ш дээ хугацаа гэж ерөөсөө тэр чинь 81-85 оны хооронд гэсэн 5 жилийн юугаар байсан. Тэр жинхэнэ бодит хугацаа нь. Аан биднүүдийн хугацаа болуул засвар үйлчилгээний станц нь баригдчихсан, гадна шугам тавьчихсан, ер нь ингээд төгсгөлийнхөө шат руу орж явсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

би болуул тэр ажлыг хөөцөлдөхөд чинь жил гэдэг юм уу жилд 2 удаа юм уу заавал гадаад худалдааны хэлэлцээрт тэнд очиж оролцдог байсан байхгүй юу. тэр чинь нэг л одоо сүүлд 85 оны одоо сүүлээр очиж оролцож тэрийгээ л хөөцөлдөж яваа нь энэ, ингэж яваа нь тэр. Тэгээд материал бэлдээд.

Баасанхүү -

за

Гажис -

тэгээд материал бэлдээд нөгөөдхийгөө сайдад ирээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд сайдад ярьсан тэгэхгүй бол болохгүй нь гэсэн. Тэгсэн ч сайд ч зөвшөөрлөө, тэгээл материалаа бэлд гэнэ. Гадаад харилцааны даргыг дуудаад за энэ ийм байна. Энэ троллейбусны асуудлыг Монгол Зөвлөлтийн засгийн газрын хорооны комиссын үеээр ярья. Сайдыг нь би дагалдуулж авчираад яаман дээрээ ярья гээд. Энэ тал дээр би Дуваровтой тохиролцъё гээд сайд тэгдэг байхгүй юу. Тэгээд л бүх материалаа бэлдэж эхэлж байгаа..., тэгээд яахав энэ ийм учтртай гээд танилцуулгыг нь бичээд, тэрийгээ сайхан орос дээр ингэж бичээд л ингээд машиндаад бэлэн болгочихоод л.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэгээл нөгөө зурагнууд болуул ийм зураг. Энэ байна гээд прожектон дээр тусгасан зураг энэ гээд тэр 2 харьцуулсан зургаа нэг нэг хувь хавсаргаад л тэгээл Монгол Зөвлөлтийн засгийн газар хоорондын коммисын тэр чинь мөдхөн хуралдсан юм аа тэр чинь. 7 юм уу 10-аад хоногийн дараа хуралтай. Тэгээд тэр чинь болуул хурал дээрээ..., тэгсэн чинь ингээд хурал дээрээ яриад юун дээрээ ярьсан чинь нөгөө ерөнхий хурал дээр нь ингээд ийм байгаа тээврийн яам ийм асуудал яасан чинь ярисан чинь нөгөө..., тэр чинь нэгдлийн дарга нь зөвшөөрөхгүй байхгүй юу тэрэн дээр бас зөвшөөрсөнгүй. Тэгсэн чинь л бидэнд зөвшөөрсөнгүй ерөөсөө энэ боломжгүй бид болуул прожектон дээр тусгасан троллейбусыг бол нийлүүлнэ гээд тэгээд нөгөө юуны дарга чинь тэгдэг юм байна.

Баасанхүү -

ммхм

Гажис -

нэгдийн дарга нь

Баасанхүү -

монголын талын уу?

Гажис -

биш.

Баасанхүү -

аан Оросын

Гажис -

Оросын ммхм. Тэхээр нь зэрэг нөгөө Иванов гээд сайд ирсэн юм. Орлогч сайд. Тэгсэн Ёндонсүрэн сайд нь өө Иванов сайдыг нь хүлээж авлаа. Нэгдлийн даргатай нь хүлээж авъя гээд хоолонд оруулаад. Нөгөө хоёрийг чинь хоол идүүлээд тэр чинь аль ресторанд билээ тэр чинь хоол идүүлдэг юм аа. Сайд манай гадаад харилцааны хэлтсийн дарга би. Тэгээд 5, 6 хүн орж хоол идэж байгаа юм. Хоол идүүлээд. Тэгээд хоол идүүлээд манай сайд ингэсэн байхгүй юу. Ерөөсөө бид болуул ийм байгаа юм. Ийм сайхан юмны тусламжаар...., их сайхан яридаг хүн ш дээ манай сайд чинь. Ийм одоо юм шинэ барилга барьсан тийм учраас бидэнд болуул одоо нэг хүсэх юм сүүлийн үеийн тэр загварын 9 номерийн 9 дугаарын тэр троллейбусаа та нийлүүлж өгөөч гэж бид хүсч байгаа юм аа. Бид болуул ганцхан хүсэх юм бол та нарт тэр байна. Одоо бид чинь ингээд хуучин юу нь түрүүчийн загварыг яачихлээр зэрэг бид аваад үйлдвэр ашиглалтанд ороод нэг хоёр жилийн дараа шинэ загварын троллейбусыг яана гэх юм болуул бидний эдийн засгийн байдалд хүнд тусна. Тийм учраас та нөхөд энийг нэг ингээд анхаарч үзэхийг болуул хүсч байна гээд. Тэгээд хоолонд орсныхоо дараа сайд өөрийнхөө өрөөнд уриад тэгээд уулзсан юм. Тэгээд тэр уулзалтан дээр ингэсэн чинь ярьсан тэр сайд болуул аягүй сайхан нөгөө юуныхаа нэгдлийнхээ дарга, гадаад худалдааны нэгдлийн дарга руу хандаад тэгж байгаа байхгүй юу. Бид болуул заавал энэ прожект гэж ингэж зүтгээд яахав. Үнэхээрийн Монголын талын тавьж байгаа сайд Ёндонсүрэнгийн тавьж байгаа энэ хүсэлтийг хүлээж авна. Ингэж нийлүүлнэ. Энэ боломж манайд байгаа. Энэ тал дээр гэрээгээ хийвэл яасан юм бэ гээд нөгөөдөх чинь тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөх чинь хэрэв одоо та зөвшөөрөх юм бол бид яахав туслах талаас нь бодъё гэсэн тэгж нөгөөдөх нь хариулж байхгүй юу. Тэгсэн сайд за би болуул зөвшөөрлөө хоюулаа шууд энэ дээр гаоынхаа үсгийг зурчихъя товарищ нөхөр Ёндонсүрэнтэй. Тэгээд Ёндонсүрэн сайдтай гарын үсэг зураад тэгээд 9 сард энэ троллейбус аваад ирж байгаа байхгүй юу. Тэгж анх энэ троллейбус чинь орж байгаа юм. Тэгээд бид чинь яахав дээ гадаад шугам мугам бүгдийг нь хийгээд сүүлийн үеийн троллейбус аваад тэгээд би бас тэр хооронд дундаас хэлэлцээрт оччихсон. Бас тэрний чинь дараа бас хэлэлцээрт троллейбус мороллейбус явсан. Тэгсэн түрүүчийн троллейбус ирсэн гэнэ. Манай хөгшин л тэгж байна тэр троллейбус чинь ирцэн ш дээ. За нөгөө есөн номерийн троллейбус ирсэн гэдэг чинь дундын троллейбус өгсөн байхгүй юу бас.

Баасанхүү -

дундын гэхээрээ яахав?

Гажис -

яахав гэхээр нөгөө 7, 9 хоёрын хооронд.

Баасанхүү -

8

Гажис -

тийн 8 л гэсэн үг л дээ.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тийн. Одоо модернила чинь өөрчлөлт хийсэн. Жинхэнэ өөрчлөлт хийсэн троллейбусаа биш өөрчлөөд бас нэг 9 ч биш 7 ч биш тэрний дундын саармаг юм өгсөн байгаа байхгүй юу.

Баасанхүү -

бүгдийг нь үү?

Гажис -

биш 5-г. Тэгсэн чинь тэр 5 троллейбус нь явсан чинь нөгөө Улаанбаатар чинь хүйтэн юм бэ. Энэ хүйтэнд чинь хөлдөж үхэх нь ээ. Хэн ямар толгойтой нь ийм юм хийвээ гэсэн чинь манай хөгшин чинь яс хавтайсан гэж нөгөөдөх чинь юм хийж. Нөгөөдөх чинь хөөцөлдөөд явсан ийм л юм болсон юм байхдаа гэж бодсон. Тэгээд яахав дундын юу яагаад тэгээд 5 троллейбус нь дундын троллейбус ирээд 145 нь 9 номер ирсэн. Тэр нь болуул аягүй гоё хийц сайхантай тийм троллейбус байхгүй юу. Тэгээд энэ троллейбусны шугамыг, троллейбусыг чинь анх эхлээд Монгол улсад ашигтай хийхийн тулд нэлээн хүч хөдөлмөр гаргаж байж тэр авчирч байсан байхгүй юу.

Баасанхүү -

ммхм. Тэгээд нийт хэдэн троллейбус орууож ирж байсан бэ?

Гажис -

150 тийн 150. 150 троллейбустай.

Баасанхүү -

аан за

Гажис -

2 шугамтай. Шууд нэг шугам, энэ юунаас урагшаа ХанУул дүүрэг орох ийм шугамтай байсан ш дээ.

Баасанхүү -

аанхан эхлээд 2 шугамтай

Гажис -

2 шугамтай ийм шугамтай. Биднүүд болужл 7 буудлаас урагшаа ингээд шууд одоо энэ юу байна ш дээ 7 буудлаас ХанУул дүүрэг хүрэх одоо тэр шугам дараа нь тавих гэж байсан юм. Тэгээд тавьж чадаагүй л дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

ямар ч байсан троллейбусны шугамынг хийхээрээ хийцэн. Тэгж троллейбусыг оруулж ирж байлаа ш дээ.

Баасанхүү -

тэгээд троллейбус оруулж ирээд нөгөө бас нэг троллейбусны депо энэ тэр гэсэн бас нэг байгууллага байгуулагдаад л...,

Гажис -

тийн тэгээл цахилгаан тээвэр компани гэж, троллейбусны комбинат гэж байгуулагдаад.

Баасанхүү -

аанхан

Гажис -

одоо болуул цахилгаан тээвэр компани гээд одоо эднүүд чинь троллейбусаа бүүр модернисацийг хийж өөрчлөөд бүүр одоо гадаадад байдаггүй тийм троллейбус угсраад Казакстанд гаргаж байна ш дээ.

Баасанхүү -

аан тийм үү?

Гажис -

тийн ш дээ сая 2-г гаргасан. Одоо троллейбусны комбинатад өгөх гээд эднүүд чинь гадаадад гаргаж байна ш дээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

өөрчлөөд манайхан.

Баасанхүү -

тэр үед хүмүүс тэгээд троллейбусыг нэлээн сонирхсон байхаа тээ? Намайг жоохон байхад л ямаа энэ тэр гээд л нэрлээдбайдаг байсан.

Гажис -

тийн ямаа эвэртэй гээд тээ?

Баасанхүү -

тийн.

Гажис -

сонирхолгүй яахын тэр чинь тээврийн зорчигч тээврийн үйлчилгээний нэг шинэ төрөл орж ирж байгаа юм тэр чинь яана ш дээ сонирхоно ш дээ. Тэгээл би тэндээс наян хэдэн онд чинь энэ сайхан троллейбусыг ашиглалтанд оруулаад бас нэг сайхан.

Баасанхүү -

хотын тээвэрт бас нэлээн...,

Гажис -

нам гүм сайхан тээврийн хэрэгсэл байсан. Одоо болуул тэр троллейбусыг чинь хэн оруулж ирсэн юм яаж хөөцөлдөж хэн яасныг хэн ч мэдэхгүй ш дээ.

Баасанхүү -

одоо би мэддэг болчихлоо.

Гажис -

чи мэддэг болж байгаа биз ерөөсөө яахгүй ш дээ хэн ч мэдэхгүй ш дээ. яаж хөөцөлдөж яаж зовсон юм гэж хэн ч мэдэхгүй ойлгохгүй ш дээ.

Баасанхүү -

тийн

Гажис -

тухайн үедээ бол маш их инерги зарцуулж маш их хөөцөлдөхүй шаардаж их явж байж л энэ юм чинь бүтэж байгаа юм чинь.

Баасанхүү -

асар их зүтгэл гаргаж...,

Гажис -

тийн зүтгэл гаргаж байж, зүтгэл гаргаад манай яамныхан ч зүтгэл их гаргадаг байсан. Их сайхан хийсэн л дээ ер нь биднүүд хийхийн төлөө л байсан юм чинь тэр үед.

Баасанхүү -

тэр 7, 9 хоёрын хооронд бас нэлээн ялгаа байсан юм уу?

Гажис -

байсан.

Баасанхүү -

аан юу юу нь байсан бэ?

Гажис -

9 номерийн троллейбус чинь аягүй гоё хийц гоётой. Өнгө үзэмж сайхан одоо нэг дизайн гээд яриад байна ш дээ?

Баасанхүү -

тийн

Гажис -

тэр нь их сайхан. Техникийн бүр ингээд боловсронгуй орчин үеийн байхгүй юу. Тэр нь хуучин гэхээр нэг 10 жидийн 15 жилийн өмнө үүсгэгдсэн учраас тэр чинь бас жаахан хуучирсан, модель загвар нь хуучирсан тийм л троллейбус байхгүй юу. Одоо ингээд харж байгаа биздээ энэ троллейбусны дараагийн троллейбус чинь аягүй гоё өнгөтэй тийм троллейбус гарчихсан л байгаа байхгүй юу.

Баасанхүү -

тийн

Гажис -

тэр чинь тэгээл шинжлэх ухаан гэдэг чинь өөрчлөгдөөд сайжраад сайжраад явдаг учраас хамгийн сүүлийн сайныг нь авах гэж хөөцөлдөж байгаа байхгүй юу.

Баасанхүү -

ммхм

Гажис -

тэр чинь, тэгээд бүтээж байсан юм. Ер нь тэгээд энэ юмнуудыг манай яаманд манай хэлтэст сайхан сайхан ажилтай залуучууд их байсан. Ганцхан би бүтээж байгаа юм биш шүү дээ. Энэ чинь тэгээд юм юмыг нь хөөцөлдөнө ш дээ тэр чинь. Тэр чинь хамтын хүчээр л бүх юм бүтнэ. Манай гадаад харилцааны хэлтэс ч гэсэн сайн ажиллаж байгаа,манай хэлтсийн мэргэжилтнүүд ч гэсэн сайн ажиллаж байгаа. Бидний тэгээд л сайд ч л их хүч тавьж байгаа юм. Оролцогч сайд ч их хүч тавьж байгаа юм. Тэр л сайхан хүмүүсийн хүчээр Монгол улс чинь тээврийн нэг шинэ төрөл л бий болж байгаа байхгүй юу. Тэр чинь ганцхан зүгээр би хэрэгжүүлэхэд гол хөөцөлдсөн хүн болохоос биш тэр улсуудын чармайлт дэмжлэг гэдэг чинь маш их байсан. Ямар нэгэн юмыг чинь хийхэд. Одоо ч гэсэн зах зээлд тийм байгаа биздээ.

Баасанхүү -

ммхм

Гажис -

хамтраад хийвэл бүтээмж өндөртэй, ашиг ихтэй. Ганц ганцаараа хөөцөлдөхөд юу ч бүтэх юм байхгүй.

Баасанхүү -

тарамдуулаад

Гажис -

тийн тарамдуулаад.

Баасанхүү -

одоо нэг таны амьдралд нэг тийм хамгийн гүн гүнзгийгээр нөлөөлсөн тийм үйл явдал юу вэ?

Гажис -

за би ч одоо нэг их эмзэглүүлсэн ч юм нэг нэг их бодогдохгүй л байна.

Баасанхүү -

аан эмзэг талаасаа биш яагаад одоо жишээ нь тэр үйл явдал танд тохиолдоод тэгээд таны амьдрал өөрчлөгдөөд сайнаар ч байж болно муугаараа ч байж болно. Тийм өөрчлөгдсөн үйл явдал нь юу вэ?

Гажис -

за нэг их тодорхой юм байхгүй дээ тэр. Тэгээд ер нь л миний амьдрал хэвийн л явсан байх.

Баасанхүү -

аанхан

Гажис -

хэвийн л явсан байх. Нээх их одоо тодорхой юм хийгээд бүтээгээд тэгээд өөрчлөгдөөд байёсан юм байхгүй дээ. Ер нь яахав би зүгээр л хүнд л ажын байр бий болгохын төлөө л явчихсан юм шиг байгаа юм.

Баасанхүү -

ммхм

Гажис -

хувиа бодоогүй, амиа бодоогүй. Одоо өнөөдөр ч гэсэн энэ одоо нэийг чинь ингээд барихын тулд нэлээн хөөцөлдөөд нэлээн тооцоо хийгээл хийцэн. Бас зүгэр сэтгэлд зарим хүмүүсийн сэтгэлд таалагдахгүй ч гэсэн бас өнөөдөр ийм контортой болсон. Бүрэн тохижоогүй ч гэсэн яахав явцын дунд нь тэгээд тохижоод сайхан болох байлгүй дээ тиймээ?

Баасанхүү -

ммхм

Гажис -

контортой болсон чөлөөтэй болсон. Ажил үүхгээ гүйцэтгэх ийм боломж нөхцөл хангагдана гэдэг чинь бас сайхан л хэрэг ш дээ. Энэ болуул яахав би ингээд л нэг хоёр жил ажиллаад л яваад өгнө. Дараа нь залуу хүмүүс ирээд ийм юм хийтэл бас нэлээн удах байсан байх. Тэхээр зэрэг бид болуул ярьж байгаад хөөцөлдөөд ямар ч байсан хийгээд л бий болгоод л тавьчихна ш дээ. Тэр талаараа болуул явна гэх мэтчилэнгээр л жаахан ажлын байр л бий болгож байна.

Баасанхүү -

таны амьдралд тэгээд бусад хүмүүсийнхээс ер нь юугаараа онцгой вэ? Тийм онцлог зүйл байдаг уу?

Гажис -

юу байхав.

Баасанхүү -

тэр үеийн л

Гажис -

тэр үеийн л яг адилхан. Үгүй ээ бид чинь болуул байна ш дээ нэг их хүнээс ялгарах тийм мөнгө төгрөгтэй баян болъё, чинээлэг болъё гэж бодсонгүй.

Баасанхүү -

аанхан

Гажис -

тиймээ. Хүн яаж амьдарч байна яг тэрүүн шиг амьдаръя. Хүүхдүүдээ боловсролтой болгоё, хүмүүжилтэй болгоё тиймээ. Сурлагатай сайн ингээд яваг. Тиймэрхүү л нэг юм бодож ирсэн. Яахав нэг жирийн Монгол хүний амьдралаар амьдах л байхан болов уу гэж бодож ирсэн. Яг л тэр замаар л явж байна. Одоо харин сүүлд нь жоохон хэцүү юм руу ордог л юм байна. Хүүхэд том болоод орон гэр шаардагдаад ирэхээр зэрэг мөнгө төгрөггүй хүн чинь хэцүү болдог л юм байна ш дээ. Тэрнээс бусдаараа болуул яахвээ гайгүй. Тэртээ тэргүй мөнгөтэй ч гэсэн үхнэ, мөнгөгүй ч гэсэн үхнэ. Тиймээ. Аа яахав хүн зүгээр нэг хэдэн цагаар хойшлох мойшлох нь байдаг юм уу гэхээс ерөөсөө тэгээд ялгаа байхгүй.

Баасанхүү -

за баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.