Oyunchimeg
Basic information
Interviewee ID: 990161
Name: Oyunchimeg
Parent's name: Batchuluun
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Agt sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөлд болсон)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
democracy
keepsakes / material culture
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За хоёулаа ярилцлагаа эхлэхийн өмнө би танаас зөвшөөрөл авъя. Таны ярилцлагыг бид вэб сайтанд тавихдаа нэртэй чинь зурагтай чинь хамт нээлттээгээр тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Оюунчимэг -
За тэгье би зөвшөөрч байна.
Баасанхүү -
Таны ярилцлагыг нийтийн хүртээл болгоод бусад хүмүүс эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор ашиглаж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Оюунчимэг -
Зөвшөөрч байна.
Баасанхүү -
За баярлалаа хоёулаа яриагаа эхлэе. Та өөрийгөө танилцуулаад хаана ямар газар төрсөн өөрийгөө танилцуулаад явах уу?
Оюунчимэг -
Намайг Ч. Оюунчимэг гэдэг. 1949 онд Улаанбаатарт гэх юмуу даа одоо энэ доод нисэх гээд манай аав нисэхэд ажилладаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд бага насаа цэцэрлэг мэцэрлэгт яваагүй. Гэртээ л өнгөрсөн тэгээд төмөр замын 20-р сургуульд нэгдүгээр ангид орсон. Тэгээд 69 онд 10-р анги төгссөн. Тэгээд ... \бодов\ түр зуур ажил хийж байгаад дараа нь төмөр замын техникумд ажлынхаа хажуугаар оройгоор суралцаад холбооны техникчийн мэргэжил эзэмшсэн.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд яг холбоонд ажиллаж эхэлсэн маань 76 оноос телефон хороо ашиглалтын хороо гэж байдаг байсан. Телефон холбооны яам гэж байсан. Тэр үед...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Харъяа тэгээд тэнд ажилд ороод лавлах тасаг гээд одоо хүмүүс албан байгууллага айл өрхийн утасны дугаар лавладаг.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Лавлах тасагт орж ажилласан даа. Тэгээд тэндээ тасралтгүй 27, 28 жил болсон байхаа. Тэгээд 2004 онд тэтгэвэрт гарсан. Одоо бол тэтгэвэрт суугаад ач нараа хараад....
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Гэрийн ажил хийгээд...
Баасанхүү -
Тэр 10-р ангиа төгсөөд та төмөр замд ажиллаж байсан гэсэн үү? Тиймээ?
Оюунчимэг -
Тийм.
Баасанхүү -
Тэндээс эхлээд жаахан дэлгэрэнгүй яриач?
Оюунчимэг -
За би тэгээд нөгөө нэг 10 төгсөөд төмөр замд юу конкурсэд дээгүүр оноо авч чадаагүй л дээ. Уг нь сурлагаараа гайгуу байсан мөртлөө миний авах хуваарь цөөхөн байсан тэгээд жаахан оноо дутаад...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Би орж чадаагүй. Тэгээд цэцэрлэгт юу яагаад тэгээд 68 онд том хүү маань мэндэлсэн юм. Тэгээд жаахан хүүхэдтэй болохоор цэцэрлэгт ажиллаад түүнийхээ хажуугаар төмөр замын техникумын оройн анги гэж байдаг байсан л даа.
Тэнд суралцаад, тэнд суралцаж байх хугацаандаа төмөр замын техникумд физикийн лаборантаар ажиллаж байсан.
Баасанхүү -
Оо за
Оюунчимэг -
Тэгээд тэнд ажиллаж байгаад сургуулиа төгсчихөөд, тэгээд манай нөхөр хөдөө Дорноговьд Хар айрагт 2 жил томилолтоор ажилласан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр хооронд тэн очиж нэг жоншинд нь түүнд нь гадаад руу Орос руу ачуулдаг. Тэнд нөгөө жоншны найрлагыг тодорхойлдог жижигхэн лабортори ажилладаг байсан.
Баасанхүү -
Оо за
Оюунчимэг -
Тэнд лаборантаар ажилладаг байсан. Тэгээд хотод 75 онд буцаж шилжиж ирээд тэгээд 76 оны 8 сараас холбоонд ажилд орсон доо. Тэгээд түүнээс хойш тэгээд тэр тасагтаа тасралгүй ажиллаж байгаад...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Баасанхүү -
Тэр тэгээд та насаараа холбоонд ажилласан. Холбоонд ажиллах тэр холбоочны мэргэжил тиймээ?
Оюунчимэг -
Тийм
Баасанхүү -
Тэр холбоонд ажиллах холбоочин мэргэжил эзэмшихэд хэн танд нөлөөлсөн? Та өөрөө зүв зүгээр амьдралын урсгалаар явж байгаад орчихсон уу?
Оюунчимэг -
За яахав би өөрөө боддог л байсан л даа. Хүмүүст тустай сайхан ажил тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Сайхан мэргэжил гээд боддог байсан. Манай нэг хамаатны ах маань тэр төмөр замын техникумд ажилладаг байсан л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Оройгоор анги нээгдэх гэж байна гээд тэр бас нэмэр болсон.
Баасанхүү -
Аа ха. Холбооны сургуульд хэдэн жил сурав? Тэгээд сургууль нь ер нь ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Төмөр замын техникум чинь болбол одоо ч төмөр замын коллеж байсан. Одоо төмөр замын дээд сургууль болчихсон.
Баасанхүү -
Аа тийм
Оюунчимэг -
Түүнд холбооныхон хамт байсан. Сүүлдээ тусдаа салаад холбооны яамны харъяа болоод одоо холбоо мэдээллийн технологийн сургууль гээд байдаг.
Баасанхүү -
Аа аа
Оюунчимэг -
Тийм тусдаа гарчихсан. Анх бол төмөр замын техникумд холбооны салбар гээд байдаг байсан. Би түүнд орсон болохоор 3 жил суралцаад төгссөн.
Баасанхүү -
Аа за за
Оюунчимэг -
Тийм тэгээд юу яасан даа. Ер нь бид нарын үед сургууль багш нар нь чинь тэр үед юм сургахын төлөө хичээж ажилладаг.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бид нар ч гэсэн жаахан ч гэсэн юм сураад авчих юмсан гэсэн. Тийм чин эрмэлзэлтэй сурдаг байсан л даа. Тэгээд тэр сургууль надад өгөөжөө өгсөн. Тэгээд би ажиллаа хийсээр байгаад тэтгэвэртээ гарсан юм чинь. тэгээд би холбооны мэргэжил эзэмшсэндээ харамсдаггүй. Сайхан мэргэжил эзэмшсэн гэж бодож явдаг ш дээ.
Баасанхүү -
Таныг сургуулиа төгсөхөөр яах уу? Ингээд ажлын хуваариар явах уу? Өөрөө ажлаа хайж олох уу?
Оюунчимэг -
Оройн анги болохоор албан ёсны хуваарь гэж өгөхгүй. Ажил хийдэг хүмүүс оройгоор төгсөх ч юмуу 9, 10 анги төгсдөг байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Дээд сургуульд ч гэсэн оройн анги гэж байдаг байсан ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Яг тийм албан ёсны хуваарь сургуулиас өгөхгүй. Тэгээд ер нь яах уу дипломтай төгсөнө.
Баасанхүү -
Тэр үед таны мэргэжил ховор гэх юмуу? Эсвэл ач холбогдолтой талдаа байсан байх гэж би бодоод байх юм. Холбоо харилцаа бага байсан учраас
Оюунчимэг -
Тийм гар утас мутас байгаагүй. Одоо юу л байсан юм чинь одоо энэ сүүлийн үеийн автомат кординат нэвтрээгүй.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Улсын л тоног төхөөрөмжөөр юу яасан байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тийм юм л байсан юм чинь тийм. Одоогийнх шиг өчнөөн мэргэжил илүү сургачихаад хүмүүс нь илүүдэл болчихоод ажил олдохгүй. Тиймэрхүү юм байгаагүй л дээ. Тэр үед хөдөө орон нутагт ч хотод ч ажилд оръё гэсэн хүн ямар ч гэсэн мэргэжлийн эзэмшсэн байх юм бол ямар ч гэсэн мэргэжлээр ажиллах боломжтой байсан.
Баасанхүү -
Аа ха би таныг холбоонд ажиллаж байсан гэхээр бид нарт нэг их төсөөлөгдөхгүй л дээ.
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Сүүлийн үеийн хүүхдүүд тэгэхээр та ажлаа сайхан тайлбарлаад жишээлбэл тоног төхөөрөмж нь тийм тэгж тэгж ажилладаг гээд ....
Оюунчимэг -
Аа за
Баасанхүү -
Тиймэрхүү байдлаар тайлбарлаад өгөөч?
Оюунчимэг -
Намайг анх ороход тэр үед хотын хүн ам ч цөөхөн байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Аа бас гэртээ утастай хүмүүс ч тэр үед цөөхөн байсан. Аль аль нь яахав албан газрууд бол утастай л даа. тэгээд доторх АТС-ийн багтаамж ч бага байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд сүүлийн үед дүүрэг дүүрэгт тус тусдаа АТС болоод тэгж байгаа ш дээ. Аа манай лавлах тасгийн хувьд бол Улаанбаатар хотын хэмжээнд нэг л лавлах төвтэй. Хүмүүс одоо гаднаас тийм айлын гэрийн утас олмоор байна аа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тиймээ тэгэхэд бид нар карт эргүүлээд олоод өгчихдөг. Тийм албан газрын жижүүрийн утсыг гэхэд түүнийг нь олоод өгчихдөг. Ерөнхий инженерийн утас гэхэд хэлсэн утасны дугаарын хэлээд өгдөг. Тэгээд намайг анх орж байхад бол одоо ширээ гэж ярих юмуу даа тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
5 залгагчийн дунд нэг ширээтэй. Тэгээд тэндээ өглөө 8-аас 2 хүртэл, 4 цагаас орой 20 хүртэл бас нэг 5 хүн ирнэ. Ээлж солигдоод, тэгээд орой 20-оос өглөө 8 хүртэл эхний үед ганцаараа хонодог байсан.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Хотын хэмжээнд л дээ. Тэгээд сүүлдээ яахав ачаалал ихдэх хэрээр хүний тоогоо нэмээд олон болсон л доо. Одоо нэг үе одоо гар утасны операторууд байгаагүй. Хот нэлээд тэлж байх үед бол аягүй их ачаалалтай ажилладаг байсан. Шөнөд гурвуул дөрвүүл хононо. Тэгсэн хэрнээ зай зав байхгүй. Одоо 20-цагаас ирээд ээлж авлаа гэхэд чинь шөнийн 01 цаг 02 цаг хүртэл ер нь их ачаалалтай.
Баасанхүү -
Ачаалал ихтэй.
Оюунчимэг -
Тийм тэгээд түүнээс хойш өглөөний 6 цаг хүртэл харьцангуй гайгуу л дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд бас өглөөнөөс эхлээд бас ачаалалтай болоод эхэлнэ. Одоо бол манайхан өргөжсөн дөө. Одоо бол 10 хэдэн ширээн дээр нэг суухдаа 10 хэдэн ширээн дээр тиймээ? 10 хэдэн хүн сууна. Нэг хүн хоёр ширээ ээлжилж авна. Одоо жишээ нь нэгийгээ авчихаад хариугаа өгч байх нөгөө нэг ширээнийхээ хоёр дамжлага дээр ажиллана.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд одоо харин сүүлийн үед хөдөө аймгуудад гар утас, юуны юунууд бий болоод тэгээд сумын төв мөвд хүртэл тийм болчихсон байгаа тиймээ? Гар утас тэгэхээр чинь хүмүүс заавал төврүү залгаж утас авахгүй. Лавлагаа хийх нь багассан. Тэгэхээр ачаалал багассан гэсэн үг шүү дээ. Тэгээд харин харьцангуй ачаалал багассан гэж манайхан тэгж байсан. Шөндөө бол нэг хоёр хүн суудаг болсон юм шиг байна лээ. Аа өдөртөө бол хэвээрээ л дээ. Хуучнаараа...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Харьцангуй бүх хүн гар утастай болчихоор зэрэг нэг нэгнийхээ утсыг мэддэг болсон. Заавал лавлаад байх шаардлагагүй болчихож байгаа юм. Хөдөө сум руу ч гэсэн. Өмнө нь бол заавал урьд нь захиалга өгөөд...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Манай лавлах биш л дээ. Хот хоорондын залгагч нар гээд суудаг байхгүй юу.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Аймаг руу залгаж өгнө. Сумдууд руу залгаж өгнө. Өшөө бас гадаад руу захиалга өгсөн хүмүүс рүү гадаад руу залгаж өгнө.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Залгагч холбож өгч байж ярьдаг. Одоо бол гар утаснаасаа шууд залгадаг болоод байгаа ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Код мод хийгээд карт март хийгээд тийм байгаагүй байхад манайхны ачаалал аягүй их байсан. Одоо бол хот хоорондын залгагч нарын цомхотгоод одоо бол ганцхан хүн л байгаа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тийм л болсон байна лээ. Урьд нь бол 5 хүн бид нартай адилхан 4 нь ээлжээр 10 хэдэн хүүхэн хонодог байсан байхгүй юу. Тэгээд гадаад залгагч нар гээд тусдаа гадаадынхаа яриаг яриулчихна. Дотоодынх гэхээрээ аймгийнхаа, сумынхаа залгагч нартай харьцаад түдэн цагт Улаанбаатар хотын тийм хүнтэй гээд тэр хүн нь ирчихсэн байна. Одоо тэр хүнийг нь оруулчих гээд тэгээд залгаад яриулдаг байсан байхгүй юу. одоо бол тэгж ярьдаг хүн байдаг юмуу.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Дандаа л нөгөө гар утсаараа ганц нэг гар утас ороогүй хөдөөний сум л тэгж ярьдаг байх. Ихэнх сумдад Мобиком ,Скайталь, Жимобель ер нь бүх аймгуудад байдаг байхаа. Тийм учраас хөдөөнөөс захиалга өгч ярьдаг хүн бараг больсон гэсэн.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тиймэрхүү манай лавлах чинь болохоор одоо ер нь хүмүүсийн асуусан юманд хариулна даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Одоо ч ер нь гэрийн утас асууж ярьдаг хүн ховор болсон юм шиг...
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Одоо бол гэр бүлийн гишүүд бараг бүгд гар утастай. Нэг нэгнийхээ утасыг мэддэг. Мэддэг хүн амьтан руугаа ярьчихдаг. Тийм л юм шиг байна лээ дээ.
Баасанхүү -
Одоо жишээ нь хэн нэгэн айлын гэр утсыг олъё гэхэд шууд ингээд байж байдаг. Бүртгэлтэй?
Оюунчимэг -
Тийм эхний үед бид нарыг юу яахад нэг ийм өөрсдөө бид нар гараараа бичээд хэрэглэгчийн товчоо гээд одоо шинээр тавиулсан айлуудын нэрийг бид нарт өгчихдөг байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Түүнийгээ бид нар нэрсийн дэс дараалалаар одоо жишээ нь Болд гэхэд А. Болд, Б. Болд гээд ...
Баасанхүү -
Аа аа, за
Оюунчимэг -
Дараалалаар биччихнэ шүү дээ. Тэгээд тэр айл маань ямар нэг хэмжээгээр утасгүй боллоо. Утас нь гэр орон нь нүүгээд өөрчлөгдлөө гэхэд бид нар түүн дээр өөрчлөлт хийгээд авчихдаг. Хүн асуухаар хэлээд өгчихдөг байхгүй юу. Тэгээд юу яасан тэгээд сүүл рүүгээ болохоор зэрэг арай боловсронгуй ер улс хөгжих тусам ажил ч гэсэн боловсронгуй болоод...
Баасанхүү -
Хөнгөрөөд
Оюунчимэг -
Тийм тэгж байгаад намайг тэтгэвэрт гараахаас 3, 4 жилийн өмнө байхаа 2000 оноос байхаа даа. намайг ажиллаж байхад компьютер тавьж өгсөн л дөө...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бид нарт тэр бүх айлуудын, албан газруудын утас компьютерт бид нар түүнээсээ хайгаад олоод одоо бол бүх юм байгаа.
Баасанхүү -
Аа аа би таныг чинь одоогийнхоор төсөөлөөд компьютер дээрээсээ хайгаад гэж бодоод байсан чинь гараараа?
Оюунчимэг -
Тийм бид нар чинь тэгдэг байсан ш дээ. Одоо энэ зургийн дэвтэр шиг ийм....
Баасанхүү -
Аа яа яа
Оюунчимэг -
Цаасан дээр бичсэн тэгээд татдаг шургуулга шиг юм нь дотор хийчихсэн байгаа ш дээ. Нөгөөхийгөө...
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тэгээд түүн дотроос нь олоод Дорж гэх юм бол Дорж гээд...
Баасанхүү -
Өчнөөн Дорж байгаа ш дээ.
Оюунчимэг -
Тийм ш дээ. Овгийн мэдэж байвал арай дөхөм,...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Овгийн мэдэхгүй бол тэгээд гэрийнхэн хаягаар яана даа. эхний үед бол хаяг ч бичигдээгүй байдаг байсан. Ажлын зөвхөн хаягтай. Тэгээд ажлын мэдэхгүй бол бас их төвөгтэй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Яг ажлын сайн мэддэг хаягийн мэддэг бол дороо олоод өгчихнө л дөө. Тэгээд яадаг байсан. Сүүл рүүгээ болохоор бид нар эргүүлдэг яг ном шиг...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Гэхдээ бичнэ шүү дээ. Хариуцуулаад өгчихдөг. Жишээ нь А үсгийг та гээд өгчихнө шүү дээ.
Баасанхүү -
Гараараа юу?
Оюунчимэг -
Тийм гараараа өөрсдөө шугамдаад бичнэ. Урагдахаас хамгаалаад гадна талыг нь гялгар уутаар бүрээд тийм ном шиг юм хийчихнэ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Түүн дээрээ хасагдах номер байвал хасаад өөрчлөгдсөн номер байвал засаад түүнийгээ хариуцаад байнга л тэгээд явж байна л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд явчихна. Тэгээд компьютерт орсноос хойш хамаагүй өөр болсон доо. Дорж гэхэд Доржоо гаргаад овгоо хийгээд тиймээ?
Баасанхүү -
Аа ха Үсгээ хийгээд компьютер өөрөө хайчихна тиймээ?
Оюунчимэг -
Тийм албан газар гэхэд бас адилхан тэгээд сүүлд хэдэн ном хийсэн л дээ. Манайхан...
Баасанхүү -
Лавлахын уу?
Оюунчимэг -
Тийм лавлахын хэд хэд хийсэн жил жил улам боловсронгуй болоод байгаа ш дээ. Тэгээд хэмжээ нь улам нэмэгдээд пүүс компани их байгууллагдлаа тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Албан газар яам агентлаг гээд л өөрчлөгдөх тусам бүгд л өөрчлөгдөнө.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Байгууллага гэхэд өөрчлөгдөөд хэдэн орон тоо нэмэгдлээ гэхэд түүн дээр чинь өөрчлөх хэрэгтэй. Тиймэрхүү л байдаг.
Баасанхүү -
Одоо жишээ нь би тань руу утасдаад хувь хүний утасны дугаар авъя гэхэд гараар хайж байгаа учраас уддаг байсан уу?
Оюунчимэг -
Тийм уддаг юм байна лээ.
Баасанхүү -
Тэр хооронд яах уу? утсан дээрээ л байж байх уу?
Оюунчимэг -
Хүлээлгээд орхичихдог юм.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Тэгээд би хоёр шугам дээр ажиллаж байгаа ш дээ. Тэгээд нөгөө хүнийхээ нэрийг хайж байх зуураа нөгөө утсаа аваад хэлнэ. Тэгээд олон жил ажиллаад ирэхээр зэрэг байнга асуудаг цагдаагийн газар, түргэн тусламж, онгоцны буудлын лавлах мавлах гээд байна шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Түүнийг бол дор нь хэлчихнэ л дээ.
Баасанхүү -
Цээжээрээ?
Оюунчимэг -
Тийм цээжээрээ цээжлэчихдэг болчихдог юм. Тэгээд юу яадаг. Аа тэгээд гэрийн утасыг зайлшгүй хайж олж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Зарим хүмүүс удлаа барилаа гээд тэгж л байдаг юм. Өөрөө хаягийн мэдээд овгийн мэдээд товч тодорхой байх юм бол тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Төчнөөн хурдан хариу өгнө шүү дээ бид нар тиймээ? Тэгээд тодорхойгүй юм асуувал за энэ байж магадгүй та асуугаад мэдчих гээд өгчихөж болохгүй тэр чинь...
Баасанхүү -
Аа аа
Оюунчимэг -
Тийм хувь хүнээсээ бас их болно шүү дээ. Хэр зэрэг гаршсан түүнээсээ бас болно л доо.
Баасанхүү -
Аа ха Та хоёр шугам гэхээр энд нэг утас энд нэг утас тэгээд хоёуланг нь авах уу?
Оюунчимэг -
Тийм
Баасанхүү -
Хүн болгон уу?
Оюунчимэг -
Тийм хүн болгон тэгж ажилладаг байсан юм.
Баасанхүү -
5 гэхээр нийтдээ 10 шугамтай.
Оюунчимэг -
Тийм одоо тэгээд нэг ээлжинд 10 хүн сууна гэхээр чинь зарим ээлж нь дандаа эмэгтэй хүмүүс учраас нэг ээлж бүрэн сууна гэж бас байхгүй шүү дээ.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Гачигдал, өвчин зовлон тэгээд, амралт мамралт гээд зарим үед гурван шугамаар ажиллана.
Баасанхүү -
Аа яа яа
Оюунчимэг -
Олон шугам байх тусам хүмүүсийг хүлээлгэх нь бас олон болно шүү дээ. Тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хоёр шугамтай түүндээ хариу хэлэх юм бол хурдан шуурхай ажиллана.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгдэг л байсан юм.
Баасанхүү -
Таны ажлын нөхцөл ямар байсан бэ? Тэгээд цалин бас тэгээд хүмүүс мэргэжлээсээ болоод ямар нэг өвчин, багш нар шохой яагаад хоолой өвддөг болдог гэдэг биз дээ?
Оюунчимэг -
Аа ха байна байна. Байрны хувьд эхний үед яахав дээ манайхан нэг давхарт, намайг анх ороход гурван давхар төв шуудангийнхаа гурван давхарт байдаг байсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд 5 ширээтэй. Ахлах нь нэг буландаа суучихдаг. Тэгээд дараа нь хоёр гурван ширээ нэмэж тавиад нэг давхарт ороод тэгээд юу яаж байгаад сүүлдээ хүн бүр олон болоод ирэхээр зэрэг тусдаа хүн 6 цаг сууна гэдэг их хэцүү бүтэн 6 цаг ам хуурайгүй ярина гэдэг чинь хэцүү ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ам цангах, хоолой өвдөх, байнга чихэн дээр .... зүүлттэй.
Баасанхүү -
Хнн
Оюунчимэг -
Ажил нөхцөл хэцүү ш дээ. Тэгээд хоёр цаг тутамд босож юм уух ч юмуу. Заримдаа гэрээсээ юм авч ирээд иднэ. Зарим үед хүмүүсийн юунаас юм хум иднэ л дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Нэг үе бас хоолны толан өгөөд манай холбооны хойд талд 35-р гуанз гээд байдаг байсан юм.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тэндээс талонаараа юм авч ирээд ажлынхаа завсраар очоод цай уучих тийм юм байна л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгдэг байсан юм. Тэгээд сүүлдээ манайхан АТС-6 гээд хорооллын тэнд 3, 4 хорооллын АТС-ийг хариуцдаг. Шинээр нээгдсэн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха байдаг тиймээ?
Оюунчимэг -
Хорооллын эцэст Москва ресторан гээд байдаг.
Баасанхүү -
Аа аа
Оюунчимэг -
Түүний урагшаагаа байдаг юм. Түүний тэнд манайх бас нэлээд хэдэн жил болсон шүү тэгээд өргөжөөд ирэхээр зэрэг өргөтгөл хийх шаардлагатай болоод энэ төвд ирсэн.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Төв дээр нэлээд олон жил болсон. Гурван давхарт одоо манайхан Жуковын музейн тийшээгээ АТС-5 гээд Баян-зүрх дүүргийн АТС-ийг хариуцдаг.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тийшээ нүүлгэх гэж байгаа гэж яригдаж байсан. Тэгээд нөхцөл байдлын хувьд бол хэцүү хэцүү хоолой ам өвдөхөөс эхлүүлээд олон жил ажиллаад ирэхээр зэрэг сонсгол муудна. Эхний үед бол тэгээд тэр чинь яг хүний чихний сонсгол монсгол хамгаалах нөхцөл байдал хангасан тийм байгаагүй л юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд чимээ шуугиан ихтэй... гарнатур гэж ярьдаг юм даа. Бид нар чихэндээ зүүдэг, ярьдаг микрофонтой....
Баасанхүү -
Микрофонтой....
Оюунчимэг -
Тийм. .... Тийм юмаар ажилладаг байсан. Ер нь бол мэргэжлийн талаасаа ямарч ажил нэг сөрөг нөлөө байгаа ш дээ тиймээ? Байнга чихэндээ юмтай. Тэгээд 6 цаг ам хуурайгүй ярьчихаж байгаа юм чинь ....
Баасанхүү -
Аа ха. Цалин ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Цалин чинь одоо намайг орж байхад 300, 400 байсан болов уу даа. Тэгээд аажим аажимдаа нэмэгдээд нэмэгдээд тэгээд мөнгөний ханшны өөрчлөлт гээд намайг тэтгэвэрт суух үед чинь хоёр зуун хэдэн мянга болсон уу? тийм л байсан ш дээ. Одоо бол 300 мянга хавьцаа авдаг юм шиг байна лээ.
Баасанхүү -
Харьцангуй гайгуу байна тийм ээ?
Оюунчимэг -
Тийм гайгуу, гайгуу. Манайхны юу болоод Монголын харилцаа холбоо компани гэж болсон юм сүүлдээ... хуучин холбооны яамны харьяа тус тусдаа телефон радио ашиглалтын холбоо, холбооны үйлчилгээний газар, радио сүлжээний газар гээд л тус тусдаа одоо жишээлбэл шугамын радио тавьдаг ажиллуулдаг газар тусдаа ч юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бүр дотроо АТС-ыг хариуцдаг тусдаа яг үйлчилгээ гэхээрээ нөгөө хөдөө аймгууд руу яриулдаг нь тусдаа. Шуудан гэхээрээ захидал харилцаа, цахилгаан мэдээ явуулдаг нь ч тусдаа байдаг юмуу тийм байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ Монголын Цахилгаан Холбоо Компани гэж болоод тэгээд компани болсноосоо хойш харин цалин малин хамаагүй дээрдэж нэмэгдсэн шүү.
Баасанхүү -
Аа ха. Одоо жишээ нь нэг дуудлага авахгүй орхих алдах тийм юм байвал хариуцлага тооцох тийм янз бүрийн юм байх уу? Гайгуу юу?
Оюунчимэг -
Сүүл рүүгээ бол бид нарыг хянадаг ээлжийн хоёр ээлж үдээс хойш өмнө гарна ш дээ. Түүнийг хянадаг хүмүүс суудаг болчихсон л доо.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Байцаагч... Мэргэжилтэн гэдэг юм даа. Дуудлагадаа хэр зэрэг хариу өгч байна яаж байна гэдгийг хянадаг. Тиймэрхүү дотоод хяналт шалгалт байнаа байна.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд л ялангуяа одоо ингээд хэрэглэгч нэг номер асуулаа гэхэд тэр хүн эсвэл цаад албан газар нь утсаа өөрчлөөд... зарим албан газрууд байршил майршил нь солигдоод өөр байранд орлоо тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Жишээлбэл одоо Сүхбаатар дүүрэгт байж байснаа Баянзүрх дүүрэг рүү өөр байранд шилжлээ гэхэд бүх утаснууд нь өөрчлөгдөнө ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд тэр чинь тэр хүмүүс нь хэрэглэгчийн товчоогоор ороод манайх ингээд утсаа өөрчиллөө шүү гээд албан ёсоор гэрээ хийгээд өөрчилсөн бол бид нар хэрэглэгчийн товчооноосоо дамжаад хүрч ирээд бид нар нөгөө материал дээрээ тусгаад авчихна ш дээ....
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Айл ч гэсэн ялгаа байхгүй. Манайх байраа солиод нүүлээ тэгээд ийм болсон шүү гээд хэрэглэгчийн товчоогоор албан ёсоор ороод ирэх юм бол бид нар тэр хүмүүс хувиараа өөрсдөө тэр айл байраа сольчихоод албан ёсоор өөрчлөлтөөө хийлгэхгүй бол бид нар аль айлаа мэдэх юм. Хэрвээ одоо нэг хотын төвд байсан айл байлаа гэхэд Баянзүрх дүүрэгт байраа өөрчлөөд нүүчихсэн мөртлөө өөрчлөлт нь бид нарт ирээгүй бол бид нар тэр материалаасаа хараад нөгөө хуучин утсын өгчихнө ш дээ.
Баасанхүү -
Тэгнэ....
Оюунчимэг -
Тэгээд тэр хүн чинь аль үжээ өөрчлөгдсөн байдаг. Тэгээд тэр хүн нэг хүн авсан байлаа гэхэд би тийм айлын утас асуухад ийм айлын утас өгсөн биш байна гээд хэрэглэгч гомдол гаргаж орж ирэх юм бол байна л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ганц нэг тийм юм байдаг. Тэгээд тэрийн яах вэ? яагаад л мэдээд л хэрэглэгчийн товчооноос асуугаад тэрийгээр ороогүй бол тэд нар бас мэдэхгүй. Тийм юмнууд байдаг. Албан газрууд ч гэсэн адилхан. Байршил нь өөрчлөгдчихсөн ялангуяа энэ хувийн жижиг компаниуд энд тэнд байр түрээслээд яваад байдаг ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр түрээслэж байсан газраа \хоолойгоо засав\ хоёр гурван утсын түрээслээд барьж байснаа хуучин утсаа өөрчлөөгүй бол бид хэд тэгээд бас лавлагаа өгчихнө шүү дээ тиймээ? Тиймэрхүү юмнууд бол байдаг.
Баасанхүү -
Жишээ нь бас нэг иймэрхүү тохиолдол гарч байсан уу? та жишээ нь айлын утас хайлаа гэсэн чинь овог нь ч адилхан нэр нь ч адилхан улсууд байгаа ш дээ тиймээ?
Оюунчимэг -
Байгаа
Баасанхүү -
Тэр нь солигдоод буруу явчихсан тиймэрхүү тохиолдол таньд болон танай ажлыханд тохиолдож байсан уу?
Оюунчимэг -
Байдаг байх аа. Тийм юм байна. Ижил овогтой. Хамгийн гол нь тэр хүн сүүлийн үед яг хаягаар нь орчихдог л доо. Хүнд айлын хаяг хэлж өгөх юу байхгүй тиймээ? Хэлж болохгүй. Зүгээр яахав лавламж хийхийн тулд гэр нь хаах нь байдаг юм. Жишээ нь Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байдаг ч юмуу. 6 хороонд байдаг гэдгийн хэлээд өгөх юм бол өшөө дөхөмтөй. Тийм юм байна. Яг өөрсдөө тодорхой мэдэхгүй тэгээд юу яасан хүн бол байна л доо байна байлгүй яахав.
Баасанхүү -
Аа ха Одоо та энэ ажлыг насаараа хийсэн гэхэд залхах ч юмуу, ажлаа солимоор ч юм шиг тиймэрхүү санагдаж байсан үе байсан уу?
Оюунчимэг -
Байхгүй ээ байхгүй
Баасанхүү -
Ажилдаа дуртай?
Оюунчимэг -
Тийм ер манайхан ийшээ тийшээгээ нэг их өөрчлөгдөөд байдаггүй юм шүү.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүн ер нь ямар нэг ажилдаа дасчихлаа гэдэг тиймээ? Түүндээ дуртай ч болчихдог юмуу тийшээ ийшээ явъя гэсэн бодол байдаггүй л байсан ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүүхдүүд жаахан байхад юу гэж ажил солиод нааш нь цааш нь явж байхав дээ. Нэг ч удаа өөр ажилд очих юмсан гэж бодож байсан юм байхгүй ээ.
Баасанхүү -
Аа ха Таны ажил хувийн амьдралтай чинь цагийн хувьд зөрчилдөж та одоо жишээ нь хүүхэдтэй байлаа гэхэд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх, авах барих, ажлын чинь цаг хэр зөрчилдөж байсан бэ?
Оюунчимэг -
Би ер нь голдуу ээлжинд явдаг байсан юм. Манайхан чинь дан өдрөөр явдаг хүн гэж ер нь ховор шүү.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ээлжлээд л яваад байна. Өнөө өглөө 8-аас 2 хүртэл гарсан бол аа өнөөдөр 14 цагаас гарсан бол орой 20 цаг хүрч буучихаад маргааш нь бас 8-аас 12 хүртэл гарчихаад тэр өдрөө амарчихаад маргааш нь 20 цагаас гараад өглөө 8-д буудаг байхгүй юу тэгэхээр чинь зэрэг харьцангуй ар гэрийнхээ ажлыг зохицуулахад бол арай боломжтой. Өдөр болгон 8 цагаас явдаг хүнийг бодвол...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Арай боломжтой байсан доо. Ер нь хүүхдүүд жаахан байхад ээлжинд л явдаг байсан доо.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Амрах ажлах өдрөө зохицуулаад л тэгдэг л байсан юм.
Баасанхүү -
Та ажлынхаа хамт олны талаар ярьвал ямархуу ямархуу хүмүүстэй хамт ажиллаж байв. ер нь хамт олон гэдэг аягүй сайхан байсан гээд хүмүүс яриад байдаг.
Оюунчимэг -
Тийм ш дээ. Зөвхөн манайх ч биш ер нь л нэг дор олон жил хамт ажлаад ирэхээр хүмүүс нэг нэгэндээ дасал болчихдог. Жаргал зовлонгоо хамт хуваалцаад л үгүй дээ хүүхдүүд нь хүртэл танил болчихож байгаа юм тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр үед хүүхдүүдийн баяр маяраар хүүхдүүдээ ажил дээрээ авч ирээд л жижигхэн өдөрлөг шиг юм зохиогоод бэлэг өгөөд, дуулуулж хуурдуулаад тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Манайх чинь Сансар гээд пионерийн зуслантай байсан.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тэнд чинь зун ажилчдынхаа хүүхдүүдийг зунд амраана. Нэг дор ажилладаг хүмүүсийн хүүхдүүд чинь хоорондоо танил болчихдог.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд танил болчихно тиймээ? Тэгээд ер нь хамт олон гэдэг сайхан сайхан хүүхнүүд чинь нэг нэгнийхээ байхгүй байгааг нөхөөд тиймээ? Сайхан сайхан одоо чинь гэсэн тэтгэвэрт гарсан чинь гэсэн хоорондоо уулзаад л хүүхэд шуухад нь хурим мурим хийхэд, шинэ байр майран ороход заримдаа бид нарыг дууддаг юм.
Баасанхүү -
|инээв\
Оюунчимэг -
Тэд нар дээрээ очихоор гоё, өнгөрсөн намар гэхэд чинь бид нартай бас 20 гаруй жил ажилласан 50 хүрээд суух гээд тэгээд хамт олноо цуглуулаад нэг газар суух гэж байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Манайхаас чинь одоо тэтгэвэрт суусан дөрөв таван хүн байна уу даа. тэгээд бид нарыг дуудаад тэд нар дээрээ очихоор зэрэг хачин сайхан байгаа юм чинь нөгөө хэд чинь гэсэн бөөн баяр бид нар чинь гэсэн гэрээс гардаггүй улс чинь хүн урихаар чинь дуртай байгаа юм чинь...
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Тэгээд жаал бужигнаж байгаад ирсэн. Хамт олон гэдэг сайхан сайхан бид нарыг ажиллаж байхад ирээд тэтгэвэрт суусан улс чинь байна. Одоо ажиллаж байгаа улс ч л байна. Яахав сүүлийн үед залуу улс нэлээд орж байна л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Зарим нь тэндээ өөр ажилд хийгээд явдаг улс байна л даа. надтай цуг 27, 28 жил ажиллаад надаас нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан бид нар чинь хар залуугаасаа цуг ажиллаад найз нөхөд гэр бүлээрээ тэгээд хүүхэд шуухад... .
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бүгд танил тийм юм зөндөө л байдаг.
Баасанхүү -
Тэгэхээр хүмүүс нөгөө социализмын үед ажилдаа аягүй чин сэтгэлээсээ ханаддаг аягүй ажлын төлөө байсан ш дээ.
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Тэгэхээр 90 оны үед нийгэм солигдоод тэр байдал өөрчлөгдсөн үү? Та болоод танай ажлын хамт олонд өөрчлөгдөх тийм ханадлага харагдсан уу?
Оюунчимэг -
Тэр бол хувь хүнээсээ л болдог байх.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Гэхдээ социализмын үед шаардлага өндөр байсан тиймээ? Тэгээд бид нарын хувьд ч гэсэн ажлаа хийсэн шиг хийчихдэг. Тэгээд авдаг цалингаа авах ёстой гэдэг ойлголт бүр яс маханд нь шингэчихсэн байсан. Тэгээд ардчилал боллоо гээд хувийн зан чанар ажлын арга барилд өөрчлөлт орсон юм байхгүй ээ байхгүй. Хүн залуугаасаа яаж сурсан дассан байна түүгээрээ л ...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Түүгээр л болно шүү дээ тиймээ? Түүнээс биш одоо чинь эрх чөлөөтэй болсон би ажлаа таслаад яаж ч явсан болно би гэсэн юм миний хувьд ердөө байгаагүй. Хувь хүнээсээ л болох байх тиймээ? Хувийн зохион байгуулалт одоо... эцэг эхийн хүмүүжил гэрийн хүмүүжил байна. Тэгээд төлөвшил тэр бүх зүйлээс л болно.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бодов....
Баасанхүү -
Таны ажлын хэцүү зүйл нь юу байсан. Аа сайхан санагддаг зүйл нь юу байсан бэ?
Оюунчимэг -
Сайхан санагддаг зүйл нь юу байхав дээ. Одоо хүмүүс баярлалаа гээд тиймээ? Асуусан зүйлийн хариулаад өгчихдөг. Бид нар дээр чинь янз бүрийн хүмүүс орж ирнэ шүү дээ тиймээ? Хэцүү сандарсан тэгээд одоо согтуу хүмүүс агсам согтуу тавиад уйлсан барьсан хүмүүс чинь орж ирнэ. Хулгай зэлгээд юмаа алдсан бачимдсан улс ч орж ирнэ. Баярлаад хэлэх үгээ олохгүй сандарч яваа юу бүр хөөрсөн хүн ч орж ирнэ тиймээ? Тэр болгонд чинь үйлчилж байгаа юм чинь тэгээд зарим нь хэрэгтэй номерийн олж өгсөнгүй гээд цаанаа бухимдалтай байгаа хүмүүс эвгүй харьцаад явдаг улс байдаг.
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Зарим нь ёстой баярлалаа энээ тэрээ гээд бид нар чинь хувийн дугаартай л даа.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Би 21 номертэй байсан. Байнга үйлчлүүлдэг хүмүүстэй чинь бүр танил болчихдог юм. За сайн байна уу? тийм юм асууя ийм юм асууя гээд ...
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
За баярлалаа гээд бүр олдохгүй байсан юмыг нь олоод өгчих юм бол дараа нь байнгын үйлчлүүлэгч болоод өөрөөс чинь асуусан юм яг мөн байсан шүү баярласан шүү. Янз бүрийн хүмүүс их байдаг. Тэгээд хүнийг баярлуулаад үйлчилдэг болохоор сайхан...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Аа зарим үед бас хэцүү зүйл байна шүү. Янз бүрийн манайхан чинь янз бүрийн хүн байна шүү дээ. Согтчихоороо утсаар яриад байх сонирхолтой болчихдог хүн байдаг юм.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Ёстой байна байна залгаад л тэгээд унтаж амарсан айлын утсыг хэлээд өгөөд байхыг бас их бодохгүй л дээ бид нар чинь....
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүний амгалан тайван байдал алдагдуулаад тиймээ? Тэгээд унтах амрах цаг чинь болсон байна. Хүмүүс амарчихсан байна. Боломжгүй байнаа гэхэд янз бүрээр хэлээд тиймээ? Тийм дарга тийм сайд байна гэнэ шүү дээ. Үнэн дарга сайдад ч юмуу утасны цаанаас нэрийн бариад ярьж байгаа ч билүү түүнийг мэдэхгүй ш дээ. Би тэгж авах ёстой би тийм дарга байна. Тийм хүн байна гээд олон хүн чинь янз янз шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Аа оператор гэх үү өөрийгөө?
Оюунчимэг -
Тийм одоо болохоор манайхан оператор тэр сонсож байна гээд нэрээ хэлээд...
Баасанхүү -
Тэгдэг юм байна лээ.
Оюунчимэг -
Сүүлийн үед улам боловсронгуй болоод байгаа. Улам л эхний үед бол зүгээр л 21 нь гээд авдаг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Лавлах 21 сонсож байна. Танд юугаар туслах бэ гээд юм мумын хариулж өгсний дараа баярлалаа гэхээр та манайхаар дахин ирж үйлчлүүлээрэй гээд тийм юм байна л даа технологи байна л даа.
Баасанхүү -
Аа ха Та нарт бас ажлын заавар, дүрэм журам гэж байдаг байсан байна тиймээ?
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Түүнийгээ танилцуулаад яриад өгвөл?
Оюунчимэг -
Тийм тэр үед миний үед уралдаан муралдаан сар болгон дүгнээд...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Янз бүрийн гомдол гологдол шүүмжлэл гээд дотор нь хуваачихсан. Одоо жишээлбэл гомдол хэдэн хувь байсан ч гэдэг юмуу. Хүмүүстэй эвгүй харьцсан ч гэдэг юмуу. Яг тийм технологи дүрэм байна ш дээ. Одоо жишээ нь би тийм лавлахаас тийм юм асуусан чинь намайг тэглээ гээд тийм юм ороод ирэх юм бол шагнал овоо цалин авах байсан бол тэр нь хасагдах ч юмуу. Гологдол зөрчил гаргасан бол түүнийг нь хэлцээд шагнал урамшлаас нь хасаад тиймэрхүү юм бол байнга ш дээ. Тэгээд зарим үед өөрийнхөө буруугаас болоод тэгнэ. Зарим үед хүмүүс чинь хүнийг хэлмэгдүүлээд худлаа хэлээд тийм юмын хасуулчихаад хэл аманд оруулчих юм байдаг юм. Олон хүн чинь янз бүрийн юм байна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тийм тиймэрхүү тохиолдол гарч байсан. Тэгээд хүмүүс номероо хэлдэг түүнийг нь хойд урьд нь оруулаад буруу тогтоож аваад би тийм дугаарын лавлахаас тийм юм асуусан чинь надад буруу хэлж өгсөн гээд.
Баасанхүү -
Пөөх
Оюунчимэг -
Тиймэрхүү зүйл зөндөө байна.
Баасанхүү -
Хүмүүс ажлынхаа хажуугаар бас олон нийтийн ажилд их оролцдог байсан юм байна лээ ш дээ.
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Та нарын хувьд салбарын онцлог ч юмуу өөр юм байсан уу?
Оюунчимэг -
Байна аа байлгүй яахав. Одоо 7 хоногт гэхэд 4 дахь өдөр лекцтэй. Ажлын дараагаар...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Янз бүрийн алдартай, олон танил хүмүүс ирж лекц унших ч юмуу.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ажил мэргэжлийн тухай холбоотой ч юмуу тиймээ? Янз бүрийн аа тэгээд хагас сайн өдрийн өглөө болгон сонин уншлага тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Намын гишүүн бол намын гишүүний дугуйлан, үйлдвэрчний эвлэлийн гишүүн бол үйлдвэрчний эвлэлийн дугуйлан, эвлэлийн гишүүд эвлэлийн үүрийн дугуйлан лекц ч юмуу тийм юмнууд их явагддаг байсан. Үгүй дээ хот тохижилт гээд суботник их хийдэг байлаа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Манайхан тэр үед чинь гэр хороололд шугамын радио тавих гээд шонгийн мод нүх ухаж шинээр шугам тавихад тэгнэ шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгэхэд бид дайчлагдаад явдаг л байсан. Шонгийн нүх ухаад л заримдаа шөнө ажил дээр хоночихоод өглөө нь тийм ажилд дайчлагдаад явна. Тэр үед ажлын шаардлага ч тийм байсан байх. Их л явдаг байсан. Тэгээд сүүлийн үед хоёр удаа үер болоход чинь манай холбооны шугам чинь үерт автаад бүр бүх юм нь байхгүй болчихож байгаа юм чинь тэгээд амрах өдрөө шуудууны ус шавхаад л дүрмийн бус ажил хийгээд тийм ажил хийх нь зөндөө захаас аваад зурагтын хороо гэхэд бид нартай адилхан телевизийн мөнгө бичдэг хүмүүс чинь манайтай цуг нэг хамаарагдаж байсан байхгүй юу.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тэгэхэд хүмүүс хэрэглэсэн мөнгөө төлөхгүй. Тэгээд бид нарыг амарсан өдөр айлуудаар явуулаад..
Баасанхүү -
Ээ хүүдий
Оюунчимэг -
Бичээд нэг бол мөнгөө төлөөрөй гээд шаардаж явна.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Өвлийн хүйтэнд Хайлааст майлааст гээд айлын нохойнд хазуулчих гээд айл хэсээд айлын хаалга цохиод, байшингаар явах арай өөр гэр хороололоор явах хэцүү ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хальтирч уначих гээд арай нэг гэж тайлахаар чинь нэг хашаанаас чинь хоёр гурван нохой нохойнд уруулчих гээд тэгээд л явна. Тэгээд тиймэрхүү ажлууд зөндөө байдаг байсан даа.
Баасанхүү -
Тэр үер гэдэг 66 ямар ямар үер болсон байдаг билээ? 86 он билүү?
Оюунчимэг -
80 хэдэн онд энэ Хайлааст майлааст чинь оныг нь сайн санахгүй байна 60 хэдэн он бишээ. Би тэгэхэд ороогүй байсан юм.
Баасанхүү -
Ороогүй байсан уу?
Оюунчимэг -
Би 76 онд орсон. Түүнээс чинь хойш лав хоёр том үер болсон. 5 шарын тийшээ байдаг зам дээр байдаг худагнууд дүүрэн шавар лав хог түүнийг чинь хуваар татаж байгаа юм шиг татаад гаргаад шавар шороог нь тэгээд хүртэл явж байсан ш дээ.
Баасанхүү -
Тийм ажилд ямар нэгэн цалин хөлс байхгүй тиймээ?
Оюунчимэг -
Байхгүй ш дээ байхгүй. Өөрсдөө л ажлынхаа төлөө илүү дутуу юм байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Таслах юм бол нөгөө авдаг цалингаас нь харин хасагдаж магадгүй. \инээв\ юм болгоныг нарийн бүртгэнэ. Тэгээд тэр сонсгол, лекц мекц чинь бүгд бүртгэлтэй. Бүгдийн амжуулаад хийнэ. Хүүхдүүд жаахан байсан. Тэгсэн хэрнээ болоод л яваад л байдаг байсан.
Баасанхүү -
\инээв\ Хүмүүс тэгээд ерөнхийдөө сэтгэл хангалуун байсан гээд байдаг юм билээ. Тэр социализмын үед амьдарч байхдаа арай жаахан шахалттай байна гэж бодож байсан уу?
Оюунчимэг -
Үгүй
Баасанхүү -
Сайхан байна...
Оюунчимэг -
Тэгж ер бодож байгаагүй. Ажил хийж байгаа хүн ингэх л ёстой гэсэн ойлголттой. Тэгж нэг их ардчилал мардчилал гэж тэр үед байгаагүй. Ганцхан нийгэм л байсан юм чинь тэгээд...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Өөрийнхөө төлөө ажлаа хийж тэгж явж байж л амьдарна гэсэн бодолтой.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгдэг байсан. Нэг их тээршээгээд байсан юм байхгүй.
Баасанхүү -
Яг нэг ардчилал эхлэх гээд хүмүүс бужигнаж байх үеэр та дэмжиж байсан уу? эсвэл дэмжихгүй байсан уу? ер нь ялгаагүй ч юмуу түүнд оролцохгүй. Жишээ нь манай ээж тэгж байгаа байхгүй юу. аль нь ялах юм болоо гээд явж байсан. Дэмжиж байгаагүй. Эсэргүйцэж байгаагүй. Гээд ...
Оюунчимэг -
Ихэнх нь тийм байсан байх. Би ч гэсэн тийм байсан. Ер нь энэ ярьж байгаа юм нь биелээд сайн сайхан болчихбол үр хүүхдэд маань ч хэрэгтэй надад ч хэрэгтэй. Сайхан юм даа гээд бодож л байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Түүнээс биш учир зүггүй тэр хүмүүсийг дагаад хуйлараад л тэгж дэмжиж явж байсан юм бол байхгүй ээ. Өөрсдийнхөө амьдарч байсан нийгмийг буруушаагаад муулаад тэгж байсан юм ч гэсэн байхгүй.
Баасанхүү -
Тэр үеэр таны ажлынхны хандлага хэр байсан бэ?
Оюунчимэг -
Оо тэгээд янз янз л байсан ш дээ. Тэгээд тэр үед ардчилсан холбоонд элссэн залуучууд хурал цуглаан гээд л одоо зайлуул өөд болсон доо. Отгонбаяр гээд ардчиллын хурал цуглаан гээд их л гүйдэг байсан юм. Тэгээд яг тэр 90 онд манай хамгийн том ач охин төрчихөөд би эмээ болчихсон. Ажил ихтэй. Ажлынхаа хажуугаар энэ хэдэд туслана. Тэгсэн чинь тэр намайг Оюунаа эгчээ та ардчилсан холбоонд элсээч гээд...
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Үгүй ээ эгчид нь тэгж байх зав байхгүй гээд л ачтай болсон эмээ болсон ачаалал ихдээд байна гээд л та нэг хоёр удаа очоод суучихдаа тэгвэл аягүй сайн ойлгоно гээд л намайг ятгаад би ачаа харна гээд явахгүй. Зарим нэг нь очиж суучихаад зүгээр юм байна. Зөв юм ярьж байна гэдэг л байсан юм. Нэг их муулаад байхгүй. Нэг их оръё гээд гүйж байгаагүй дээ.
Баасанхүү -
Яг энэ нийгэм солигдсоноос болоод танай ажлын хувьд өөрчлөлт орсон уу? орсон бол ямар өөрчлөлт орсон бэ?
Оюунчимэг -
Бид нарын хувьд ажил явдгаараа л явж байсан. Яахав тэр үед дарга нар их солигддог байлаа. Солигдож л байсан. Дээр ямар дарга байна хамаагүй бид нар хийдэг ажлаа хийгээд авдаг цалингаа аваад явж байвал боллоо.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Миний хувьд ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Би тэгж л боддог байсан. Хувьсгалт намын дарга байна уу? Ардчилсан намын дарга байна уу? Ардчиллын хүн байна уу тэр ерөөсөө хамаагүй ажлаа хийгээд л явж байдаг.
Баасанхүү -
Эдийн засгийн хямрал бас бага үүрэлсэн гэсэн үг үү? Бусад салбарт бол хувьчлал гээд тээврийн салбар тэр чигээрээ нурсан гээд яриад байдаг юм билээ.
Оюунчимэг -
Гайгуу ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Яам гэж байснаа сүүлдээ компани болоод л Солонгостой хамтарсан компани 51, 49%-ийн хөрөнгө оруулалттай. Хувьцаат компани болсон ш дээ манайх чинь...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр муу болоогүй ээ. Нэг хэсэг бусад газрын цалин бага байхад чинь манай цалин нэмэгдээд л
Баасанхүү -
Юу...
Оюунчимэг -
Үгүй ээ тэр чинь 2001 он ...
Баасанхүү -
Төсвийн багш нар ажилчид цалингаа нэг сар ухрааж авдаг байсан гээд...
Оюунчимэг -
Төсвийнхөн тэгдэг байсан байх. Манайх бол гайгуу ээ. Авдаг авдаг юмаа авдаг л байсан.
Баасанхүү -
Аа одоо 109 лавлах байна шүү дээ. Таны ажиллаж байсан.
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Тэр чинь одоо яг ямар байгууллагад хамрагдаж явж байсан билээ?
Оюунчимэг -
Анх намайг орж байх 76 оны үед бол телефон ашиглалтын хороо гээд яамныхаа харъяа тийм газар харъяалагдаж байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд сүүлд болохоор зэрэг хотын үйлчилгээний газар гээд үйлчилгээний газраа нэгтгээд тэгээд түүнд харъяалагдах болсон. Одоо ч гэсэн тэр хэвээрээ л байгаа л даа.
Баасанхүү -
Хотын холбооны үйлчилгээний газар?
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Тэгээд бас танайхаас гадна ямар ямар байгууллага байх уу?
Оюунчимэг -
Одоо тэр шинээр утас тавьдаг хэрэглэгчийн товчоо бас нэгдээд нэг цэгийн үйлчилгээний төв гэдэг болсон байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Шинээр утас тавиулах, шилжүүлэх, солих ч юмуу тиймээ? Хасуулах, утасны гэрээ сонгох тэр утасны холбогдолтой бүхийл үйлчилгээг хийнэ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Нэг дороо цуглаад тийм болсон юм байна лээ. Төв шуудангийнхаа доор нэг давхарт, манай холбоо чинь жил болгон хөгжөөд техник технологио шинэчлээд сайн л болж байгаа ш дээ. Тийм тийм юм бас дүүргүүдийн юу байсан байна ш дээ тиймээ? АТС-ийн хажууд байгаа тэр үйлчилгээний газрууд бүгд харъяалагдана. Мөнгөө төлөх янз бүрийн үйлчилгээ авахад бүгд нэг доороос техник талаа хариуцсан нь тусдаа.
Баасанхүү -
АТС гэдэг нь автомат...
Оюунчимэг -
Телефон станц гэсэн үг автомат телефон станц тэд нарын чинь үйл ажиллагааг хангаж байдаг. Кабель шугам ажиллах бүх газрыг хариуцаж байгаа газар...
Баасанхүү -
Та одоо улсад 30 гаруй жил ажиллахдаа ямар гавъяа шагнал авч байв.
Оюунчимэг -
Тэр үед 5,6,8-р таван жилийн төлөвлөгөөгөө гэдэг шиг бид нарт ч гэсэн төлөвлөгөө хүмүүсийг гомдоохгүй соёлч боловсон үйлчилнэ гэдэг ч юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Нэг тийм тэгээд би 6, 7, 8 таван жилийн гавшгайч гэсэн тэмдэг авсан. Бас тэр үед эвлэлийн төв хороо гэдэг байсан тиймээ? Түүний ажилчин залуу мөнгөн медаль авч байсан. Тэгээд үйлдвэрчний байгууллага энэ тэрээс тэр үед чинь яам гэж байхад яамны хүндэт жуух бичиг, байгууллагын хүндэт самбарт зураг тавигдах тиймээ? Мэргэжил мэргэжлээс аварга шалгаруулаад тийм юм шалгаруулдаг байсан. Тэгээд олон жил ажиллахаар зэрэг “Онц холбоочин” гээд тэмдгээр шагнадаг байсан.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тийм тэмдэг авсан. Тэгээд 27 жилээс дээш ажиллаад ирэхээр зэрэг хүндэт холбоочин гээд үнэмлэх өгдөг юм билээ.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тийм юм авч байсан. Тиймэрхүү л юмнууд авч байсан.
Баасанхүү -
Одоо бол шагналуудыг мөнгөн урамшуулал ч юмуу эд зүйл дагуулж өгч байна. Тэр үед ямар байсан бэ? Жуух бичиг энэ тэр өгөөд л болдог байсан уу?
Оюунчимэг -
Яамны жуух хэдэн төгрөг байдаг байсан байх шүү. Гавшгайч энэ тэр бол тийм юм байхгүй л дээ. Тэмдэг үнэмлэх өгдөг байсан.
Баасанхүү -
Гэхдээ аягүй нэр хүндтэй юу?
Оюунчимэг -
Тийм ш дээ. Тэр үед бас хүн болгон авчихдаггүй л байсан юм түүнийг чинь...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тодорхойлж ажлын харж байж л болдог байсан ш дээ. Шат шатаар тодорхойлолт нь дээшээ явж байж өгдөг байсан юм.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Тасгаасаа байгууллагад, байгууллагаасаа яаманд ч гэдэг юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд өндөр шагнал гэвэл өшөө дээш нь явдаг байх л даа тиймээ? Зүгээр л яамны жуух бичгийг яам нь тодорхойлоод өгдөг байсан.
Баасанхүү -
Одоо жишээ нь үйлдвэрийн ажилчид 5 жилийн ажлаа 3 жилд хийгээд ч гэдэг юмуу авдаг. Танай байгууллагын гавшгайч авах үзүүлэлт нь ямар байсан бэ?
Оюунчимэг -
Бид нарт ч гэсэн сард төчнөөн хэрэглэгчдэд хариу өгнө гэсэн норм байдаг л даа.
Баасанхүү -
Аа төлөвлөгөө?
Оюунчимэг -
Тэгээд сар бүр тэгээд бид нарын ширээн дээр тоолуур байдаг юм.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Жишээ нь би өнөөдөр 6 цаг ажиллалаа гэхэд чинь 600 хэрэглэгчдэд хариу өгсөн байх ч юмуу. 1 цагт 100 хүнд хариу өгчөө дээ. Тэгээд нэмэгдэж явсаар байгаад сарын эцэст хэдэн хүнд хариу өгсөн байна тиймээ? 26 хоногт ч гэдэг юмуу. Дундажаар гээд бид нарт төлөвлөгөө байдаг байсан л даа бид нарт...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд бас 3, 4 жилд төлөвлөгөөгөө хийчихдэг байсан байх аа.
Баасанхүү -
Аа таны урьд байгаа тэр тоолуур хэдэн хүнтэй холбогдсон бэ? гэдгийг гаргаж ирэх үү?
Оюунчимэг -
Тэгэлгүй яахав. Хэдэн хүнд хариу өгсөн гээд...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Жишээ нь би өглөө 8 цагаас ирээд суулаа гэхэд тоолуурынхаа заалтыг бичээд авчихдаг. Өдөр 14 цагт буухдаа тоолуураа хараад бичээд авчихдаг.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Тэгээд тэр хоёрын нийлбэрээс би өнөөдөр хэдэн цаг ажиллахдаа хэдэн хэрэглэгчдэд хариу өгсөн байна аа гэдэг хариу нь гарна шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Тэгээд өдөр өдрөө нэмээд байхаар сар нь гарна. Сар сараа нэмээд байхаар жилийнх нь гарна.
Баасанхүү -
Аа ха Та яг 6 цагийн хооронд хэдэн хүнд хариу өгч амждаг байсан бэ ?
Оюунчимэг -
Янз янз доо. Зүгээр нэг цагдаагийн утас жижүүрийн утас асуухад шууд хэлчихдэг. Ном сом харах юм байхгүй.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
1 цагт бол за гэхдээ тухайн өдрөөс болно. Ачаалал багатай бол орж ирсэн дуудлагад л хариу өгнө. Ачаалал ихтэй бол үед аль болох хурдан хариулаад хүмүүсийг удаан хүлээлгэхгүйн тулд 1 цагт бараг 100 гаруй хариу өгөх байх аа.
Баасанхүү -
Пөөх тийм их үү?
Оюунчимэг -
Тийм байнга асуудаг номер бол цээжинд орчихдог юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүлээлгээд байх юм байхгүй.
Баасанхүү -
Автоматаар шууд
Оюунчимэг -
Тийм шууд л хариулчихдаг.
Баасанхүү -
Ажлын нэг диограмм гэдэг юмуу. Жишээ нь одоо нэг дэхь өдрийн орой ачаалал ихтэй ч гэдэг юмуу? Тиймэрхүү зүйл ажиглагдах уу?
Оюунчимэг -
Байлгүй яахав. Одоо жишээ нь орой нь цагаар бол ачаалал ихтэй шүү.
Баасанхүү -
Оо за
Оюунчимэг -
Орой бол ачаалал ихтэй. Айл майлын утас асуудаг ч юмуу тиймээ? Тэгээд ялангуяа баяр ёслолын үеэр ачаалал маш их ихэсдэг. Манайхан согтчихоороо айлын гэрийн утас маш их асууна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд манайхан чинь баяр ёслол болохоор зэрэг архиа зөв зохистой хэрэглэж чадахгүй гэр орондоо агсам согтуу тавина. Тэгээд эрүүлжүүлэх цагдаа нарын утас их асуудаг. Тийм юм бол байна. Тэгээд баярын үеэр бол ачаалал маш их болдог.
Баасанхүү -
Аа ха хамгийн их эрэлттэй асуудаг утас юу байсан бэ? Эмнэлэг ч юмуу? Юу юу байсан бэ?
Оюунчимэг -
Эмнэлэг түргэн тусламж, цагдаагийн утас байна. Такси маш их асууна. Тэр үед айл болгон машинтай байсан биш таксигаар үйлчлүүлдэг.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Таксины утас эрэлт хэрэгцээтэй. Бас эрүүлжүүлэхийн утас...
Баасанхүү -
Эрүүлжүүлэхийн утас аа?
Оюунчимэг -
Тийм
Баасанхүү -
Социализмын үед бас эрүүлжүүлэх байсан уу?
Оюунчимэг -
Яг социализмын үед гайгуу байсан. Сүүлийн үед архидалт ихсээд их л асуудаг болсон доо.
Баасанхүү -
Оо за
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.