Oyunchimeg
![](../assets/images/interviewees/990161.jpg)
Basic information
Interviewee ID: 990161
Name: Oyunchimeg
Parent's name: Batchuluun
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1949
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Bayan-Agt sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (өөлд болсон)
Father's profession: died (өөлд болсон)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
family
education / cultural production
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Түрүүн та бид хоёр ярихад танай аав нисэхэд ажиллаж байсан гээд...
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Аавынхаа талаар, аавынхаа ажлын талаар яриад өгөхгүй юу?
Оюунчимэг -
Аа ха манай аав цэрэгт байж байгаад цэргээсээ нисэх рүү очсон гэсэн тэгээд нисэхийн техникч тэгээд бас нисэхээс хэрэгцээтэй зураг авдаг байсан. Фото зураг аягүй их сонирхдог тийм хүн байсан.
Баасанхүү -
Аа аа
Оюунчимэг -
Тэгээд нисэхэд ажиллаж байгаад 57, 56 бишээ 56 онд юм байна цэргээсээ халагдаад энгийн болоод тэгээд төмөр замд техникийн ажил хийж байсан. Тэгээд төмөр замдаа дагнажа ажилласаар байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан даа. манай аав ээж хоёр хоёулаа төмөр замд ажиллаж байсан.
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Ээж төмөр замын эмнэлэг, цэцэрлэгт ажилладаг байсан. Аль алин нь олон түмний хайрыг хүлээсэн, нэр хүндтэй олон түмэнтэй сайхан харилцаатай, үр хүүхдүүдээ сайхан хүмүүжүүлсэн тийм хүмүүс байсан. Бага нас маань аз жаргалтай сайхан гэр бүлд өнгөрсөн. Үүндээ бас их баярлаж явдаг.
Баасанхүү -
Тухайн үед төмөр замын ажилчдын хангамж өөр байгууллагаас арай өөр байсан уу?
Оюунчимэг -
Төмөр замын тосгонд хоёр удаа шинэ байранд орж байсан. Намайг хүүхэд байхад дараа төмөр замын техниккум гэж байсан одоо коллеж түүний цаана байрладаг 2 өрөө шинэ байр өгч байсан. Тэгэхэд манай Гандангийн тэнд гэр хороололд байдаг байсан. Тэндээсээ шинэ байранд нүүж орж байсан. Тэгэхэд хажуу талдаа айлтай байдаг байсан. Дараа нь дангаараа 2 өрөө байр өгч байсан тэгээд төмөр зам бол сайхан газар хүмүүсийнхээ аж амьдралыг сайн хардаг. Оростой хамтарсан хувь нийлүүлсэн юм чинь амьдрал ахуй хангамж сайн байсан. Сайхан байсан. Миний хүүхэд нас, манай дүү нарын хүүхэд нас тэр төмөр замын тосгонд л өнгөрсөн.
Баасанхүү -
Төмөр замын тосгон гэдэг нь хаана байдаг байсан бэ?
Оюунчимэг -
Одоо энэ төмөр замын коллежээс цааш байгаа шар байшингууд, тэгээд энэ тээврийн товчооноос цааш тэр хавийн...
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Тэр үед хамгийн дээд тал нь 3 давхар шар байшингууд баригдаж байсан. Урьд нь бол хоёр давхар байшингууд байдаг даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Анх тэд нар тэгээд бас дан байшингууд байдаг байсан юмаа. Хоёр талаараа орцтой. Одоо хэдхэн үлдээд байгаа. Хуучин байшингууд нь Ханбүргэдээ төвийн хажуу талаар нэг их урт байшингууд хуучин Варетье чуулгын хажуу талаар
Баасанхүү -
Аа за
Оюунчимэг -
Нэг их урт байшин түүний чинь суурин дээр тийм жижигхэн байшингууд байсан юм. Түүнийг буулгаад тийм байшингууд баригдсан юм. Одоо сүүлд Богд арын байшин баригдаад байна шүү дээ. Тэнд чинь бас жижигхэн модон байшингууд хоёр айлын сууц байдаг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Төмөр зам бол тухайн үед Оростой хамтарсан гэдэг юугаараа Орос мэргэжилтэн ч их ажилладаг байсан. Тийм болохоор төмөр замын улс нэлээд соёлтой боловсролтой байсан байх шүү. Инженерүүд нь гэхэд Оросод дээд мэргэжил эзэмшээд ирсэн. Тэгээд тэнд Орос мэргэжилтэнгүүд их ажилладаг болохоор Орос хэл зан заншилд сайн суралцсан ер нь л тийм байдаг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Орос 10 жилийн сургууль байдаг байсан. Тэр Орос мэргэжилтэнгүүдийн хүүхдүүд суралцдаг. Зарим Монгол хүүхдүүд ч суралцдаг байсан. Орос 2-р сургууль гээд тээврийн товчооны хажууд 73 –р сургууль гээд...
Баасанхүү -
Тийм
Оюунчимэг -
Тэнд чинь Орос 2-р сургууль гээд байдаг байсан юм.
Баасанхүү -
Аа Орос ажилчдын хүүхдүүд сурдаг?
Оюунчимэг -
Аа ха тийм тиймэрхүү л байдалтай бага нас маань өнгөрсөн дөө.
Баасанхүү -
Таны хүүхэд нас тэр үеийн хүүхдүүдээс хэр ялгаатай байсан. Ялгаа байсан уу? Тэр үеийн хүүхдүүдийн амьдрал ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Бүүр нэг гоц гойд сургууль соёлдоо машинаар хүргүүлээд ч юмуу. Нэг хэсэг нь траншейнд хог мог ухаад тийм ялгаа байгаагүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Нэг их ялгаа байгаагүй хэрнээ за гэр хороололд амьдардаг хүүхэд байшинд амьдардаг хүүхдүүдийн хооронд ялгаа байсан байх гэж боддог юм. Манай тэр хавиар амьдардаг Орос хүүхдүүдтэй тоглодог. Хүүхдүүдийн жишгээр дээ нэг их доор ороод байсан юм байхгүй. Нэг их дээр гараад байсан юм байхгүй дээ.
Баасанхүү -
Орос хүүхдүүдийн нөлөө ч гэдэг юмуу тийм зүйл байсан уу?
Оюунчимэг -
Үгүй яахав хэлний хувьд ч юмуу бид нарыг бага байхад Орос багш хичээл заадаг байсан юм. Орос хэлэндээ бусад хүүхдүүдийг бодоход сайн байсан. Тиймэрхүү юм бол байгаа. Хүүхдүүдтэй дандаа биш ч гэсэн хааяа нэг тоглоно. Тоглож байгаа юм чинь Орос хэл сурахад хялбар байсан байх.
Баасанхүү -
Аа ха Хүүхдүүдийн хичээлээс гадуурх үйлчилгээ ямар нэгэн хүмүүжлийн ажилд хамруулах тэр ер нь хэр байсан бэ? Хөдөө бол жаахан дутмаг байсан гэсэн хотод ямар байсан юм бол
Оюунчимэг -
Аа ха хотод бол гайгуу нь гайгуу шүү. Тэгээд төмөр замын соёлын ордон гээд одоо ч байгаа л даа. төмөр замын коллежийн наана байдаг юм.
Баасанхүү -
Аа тийм
Оюунчимэг -
Одоо төмөр замын дуу бүжгийн чуулга нэртэй болчихсон. Түүнд чинь кино их үздэг байлаа. Хичээлийн хажуугаар дугуйланд их явдаг байсан. Дууны хөгжмийн одоо төмөр замын 20-р сургуулийн дуу хөгжмийн багш Чүлтэмдорж гээд их авъяастай дуу хөгжмийн багш байсан. Одоо энэ Хурд хамтлагын Ганбаяр энэ тэр...
Баасанхүү -
Аа тийм
Оюунчимэг -
Тэд нар чинь Чүлтэмдорж багшийн анхныхан шавь нар шиг юм байна лээ. Анхны ч гэж дээ нэг хэсэг үе үеэр хүүхдүүд аваад хамтлаг байгуулаад...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд төгсөхөөр нь дараагийн үеийн аваад бэлдээд явдаг. Манай тэр сүүлд орсон байшингийн хажууд 20-р сургуулийн дотуур байр байдаг байсан юм. Зам тавьдаг хүмүүсийн хүүхдүүд дотуур байранд суугаад 20-р сургуульд сурдаг.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэгээд тэнд амьдраад Чүлтэмдорж багшийн юунд хамтлагт байсан гээд ярьдаг юм билээ. Манай тэр бага дүү Ганбаяр эд нар 10 жилд хамт байсан юм билээ. Манай охин хойноос ирээд бид хэд Март тэмдэглэх гээд Улаанбаатар зочид буудалд орсон юм. Хурдынхан байсан тэгээд манай дүүдтэй уулзаад бид нарын Хурдынхантай авахуулсан зураг байдаг юм.
Баасанхүү -
Аа за \инээв\ одоо тэр кино таны сэтгэлээс гардаггүй ямар кино байв.?
Оюунчимэг -
Голдуу Оросын кинонууд л үздэг байсан ш дээ бид нар...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Эх орны дайны үеийн тухай кинонууд их үздэг байсан. Монголын анхны тэр гоё кинонууд сургуульд орсны дараа гардаг байсан. Би “Сэрэлт” киног аягүй сайн санадаг юм. Сургуульд ороод 2-р ангид байхдаа үзсэн.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Орос эмч мэмч гардаг. Тэр л миний санаанд тод байдаг юм.
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Орос кинонууд эх орны дайны тухай, тэр үеийн кинонууд их гоё тийм кино үздэг байсан. Уншлагын номын сан байдаг байсан. Номын санд очиж ном их уншина. Сургуулийн номын санд ном уншдаг байлаа. Аав ээж ном их авч өгдөг. Ер нь хүүхэд байхдаа ном их уншдаг байсан шүү.
Баасанхүү -
Аа ха Төмөр замын соёлын ордны номын сан их сайхан номын сан байсан гээд хүмүүс яриад байдаг юм байна лээ.
Оюунчимэг -
Аа ха тийм хүмүүс гэрээрээ ч гэсэн ном их авч уншдаг байсан тэгж санагдаж байна. Уншлагын номын сантай. Бид нартай хамт сурдаг охины ээж нь тэр номын санд ажилладаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ер нь нэлээд том номын сан байсан шүү.
Баасанхүү -
Би лав 2, 3 хүнээс тэр төмөр замын номын сангийн талаар сонссон.
Оюунчимэг -
Аа ха соёлын ордон дотор нь байдаг байсан юм.
Баасанхүү -
Таны уншаад одоо сэтгэлээс гардаггүй нэг гоё байдаг ш дээ. Таны тэр хүүхэд насандаа уншиж байсан номноос чинь аль нь бэ?\
Оюунчимэг -
Бүр жаахан байхдаа уншиж байсан номоо сайн санахгүй. Би үлгэр их уншдаг. Манай ээж үлгэр их ярьж өгдөг. Алтан загасны үлгэрийг өөрөө уншаад ээж ярьж өгсөөр байгаад бараг цээжээр уншдаг болчихсон. Одоо ач нартаа ярьж өгөхөд талын мэддэг ш дээ. Талын мартчихсан л даа. Бүр хүүхэд байхад үлгэр их уншдаг. Муурын байшин, алтан загасны үлгэр, 10 жилд сурч байхад миний хамгийн сэтгэлд тодхон байдаг нь юу байдаг ш дээ. Морь унасан толгойгүй хүн...
Баасанхүү -
Аа тийм
Оюунчимэг -
Тэр надад их гоё санагддаг байсан юм. Тийм ном л уншдаг байсан.
Баасанхүү -
Хүүхдүүд ч гэсэн хоорондоо ном сольж уншдаг тиймэрхүү үе байсан гэсэн их найрсаг байсан байна тиймээ?
Оюунчимэг -
Тийм ер нь шинэ ном гарлаа гэхэд заавал хүүхдүүд гэхгүй айл айл дамжуулж уншаад тэгдэг л байсан юм.
Баасанхүү -
Таныг ингээд ажиглаж байхад таны хүүхэд байсан үе дараа дараагийн үе тэгээд хүүхдүүдийн амьдрал ч гэх юмуу, нөхцөл байдал ч гэх юмуу, хүмүүжил ч гэх юмуу яаж өөрчлөгдөж байна. Ажиглагдаж байна уу?
Оюунчимэг -
Ажиглагдаж байна аа ажиглагдаж байна. Улс орны хөгжлийг дагаад, дэлхийн даяарчлалыг дагаад өөрчлөгдөж байна. Бид нарыг бага байхад юун гар утас, компьютер тиймээ? Мэдэхгүй байлаа шүү дээ. Тиймээ? Сайн болж л шугамын радиотой тийм л байсан. Орой үлгэр ярихаар түүнийг нь сонсдог тийм л байсан шүү дээ. Манай аав нэлээд зав муутай. Ээж үлгэр их ярьж өгдөг байсан. Одоо бол хүүхдүүд бүх талаар мэдээлэл авч байна шүү дээ. Тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Сайныг авч байх шиг байна. Саарыг ч нэлээд авч байх шиг байна. Хүн хүний ухамсараас л болдог байх. Зарим нь дэндүү муу эсэргээрээ нөлөөлөөд байх шиг байна тиймээ? Тусгаж авсан юунаасаа л болж байгаа байх тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Сайн мэдээлэл аваад сайн явж байгаа хүүхдүүд байж л байна. Янз бүр юм шиг гэхдээ бид нарын үе одоо үеийг харьцуулах юм бол тэс өөр өдөр шөнө шиг ялгаатай л даа. одоогийн хүүхдүүд компьютер асааж унтраагаад бид нараас дээр байна шүү дээ. Бид нарын үед тийм юм байхгүй тийм л байгаа юм чинь.
Баасанхүү -
Тэр үеийн хүүхдүүд ямархуу байдаг байсан бэ? Зан харьцаа, хүмүүжил, хичээл, том хүмүүстэй харьцах харьцаа гэх мэт...
Оюунчимэг -
Бид нар чинь одоогийн хүүхдүүд шиг том хүмүүстэй илэн далангүй байдаггүй байсан. Бас жаахан даруулгатай ч гэдэг юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Том гадны хүн ирэхэд хажууд нь битгий бай, хажуугийн өрөөнд бай ч гэдэг юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүмүүсийн ярианд битгий саад бол гэнэ. Одоогийн хүүхдүүд шиг хажууд нь байгаад байхгүй. Хүнээс айдаг эмээдэг ер нь хүмүүжилтэй талдаа байсан.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Аав ээжийнхээ үгнээс бараг гарахгүй шүү. Хүмүүжилтэй байсан.
Баасанхүү -
Эцэг эх хүүхдүүдийн харилцаа сайн ээж аавынхаа үгэнд сайн ордог хүмүүжилтэй байсан тиймээ? Жишээ нь янз бүрийн асуудал гарлаа гэхэд аав ээждээ хэлдэг одоо бол аягүй чөлөөтэй болчихсон тиймээ?
Оюунчимэг -
Тийм илэн далангүй одоо бол бараг найз нөхөд байна шүү дээ. Нууж хаахгүй. Тэр үед арай тийм байгаагүй. Гэхдээ бас орчин гэрийн нөхцөл өөр өөр байсан байх даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Одоогийнх шиг ийм юм байгаагүй.
Баасанхүү -
Таны өөрийн чинь хамгийн дуртай сонирхолтой хичээл чинь юу байв? тэр үед одоо бол жишээ нь хүүхэд тооны хичээлдээ сайн байх ёстой гэдэг юмуу нэг юу үүсчихсэн шүү дээ.
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Таны үед тийм юм байсан уу? хүүхдүүд ер нь ямар мэргэжилтэй болно гэж хүсдэг байсан бэ?
Оюунчимэг -
Одоогийн шиг эдийн засагч болно гэдэг ч юмуу тийм юм байгаагүй байхаа. Одоогийнх шиг илэн далангүй ярьдаггүй байсан байхаа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хүн болгон дээд мэргэжилтэй болох ёстой гэдэг юмуу тийм юм байгаагүй л дээ. Би ер нь хичээлдээ гайгуу хүүхэд байсан юмаа. Орос хэлэндээ бол их сайн байсан. Сурлага сайн гэхдээ жаахан азгүй. Конкурс мурсад азгүй. Хуваарь авч чадаагүй тэгээд сүүлээ хүүхэд гаргаад хичээлээ сайн хийдэг. Дүү нараа сайн хардаг.
Баасанхүү -
Таны хүүхэд насны хамгийн дурсамжтай мартагддаггүй зүйл юу вэ?
Оюунчимэг -
Бүр бага байхдаа дүү нартайгаа хамт тоглоод аав ээжтэйгээ хамт байсан тэр үе маань санаанаас гардаггүй сайхан байдаг. Дүү нараа хараад,бага нас маань хөгжилтэй сайхан өнгөрсөн болохоор тэр л хамгийн сайхан. 10 жилийн сургуульд байхад дурсамжтай сайхан зүйлүүд байлгүй яахав. Байна. Дурсамжууд зөндөө л байдаг.
Баасанхүү -
Тодорхой нэг тэгсэн чинь тэгээд гээд?
Оюунчимэг -
Олон жил болсон болохоор бараг нь мартагдсан байна.
Баасанхүү -
\инээв\ Хоёулаа түрүүчийнхээ ярианаас танай байгууллагад ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг байсан юм байна тиймээ?
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Эрэгтэй хүмүүс байдаг байсан уу? Байдаг байсан бол эрэгтэй хүмүүс ямар чиглэлийн ажил хийдэг байсан бэ? Эмэгтэйчүүд нь ямар чиглэлийн ажил хийдэг байсан бэ?
Оюунчимэг -
Холбоо гэхээр юу л даа. яг тэр залгагч, үйлчилгээ тэр талынхан хүмүүс дандаа эмэгтэй хүмүүс байдаг. Аа одоо шугамын засварчид, кабельчид одоо засварчид гэж ярина даа тийм улс нь голцуу эрэгтэйчүүд, намайг анх ажилд орж байхад телефон ашиглалтын хороо гэж тэнд бараг эрэгтэй эмэгтэй тэнцүү байсан байхаа. Яагаад гэхээр агаарын шугам, тэр үед голцуу агаарын шугам байлаа шүү дээ. Шонгийн мод суулгаад кабель татаад эсвэл газар доогуур ухаад кабель татаад...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Одоогийнх шиг шилэн кабель орж ирээгүй байсан юм чинь тэгэхээр зэрэг тэр инженерүүд техникчид, засварчид, кабельчид гээд эрэгтэй хүмүүс нэлээд байсан. Ер нь тэгээд шугам техникийн талын ажлаа эрэгтэйчүүд хийдэг. Аа үйлчилгээ талын ажлаа эмэгтэйчүүд хийдэг. Хотын холбон залгагч нар байна. Манай лавлахын залгагч нар тэгээд АТС-ийн техникчид тохируулагч нар, инженер ахлах инженер нар голдуу эмэгтэй хүмүүс ажилладаг л даа. Сүүлийн үед шилэн кабель тавигдаад техник улам боловсронгуй болоод ирэхээр зэрэг засварчид ажиллах орон тоо бас цөөрсөн юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хуучин шиг ээлж солиод дөрөөгөө үүрээд яваад байдаг хүмүүс цөөрсөн.
Баасанхүү -
Аа удирдах хүмүүсийн хувьд эрэгтэйчүүд ихэнх нь байв уу? эмэгтэйчүүд ихэнх нь байв уу?
Оюунчимэг -
Аа тэр үед удирдах ажил инженерүүд ер нь эрэгтэйчүүд байдаг байсан шүү.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Сургууль төгссөн эмэгтэй инженерүүд мэр сэр байдаг байсан. Гэхдээ бол эрэгтэйчүүдээсээ цөөхөн байсан. Дунд мэргэжлийн хүмүүс бол ихэнх нь эмэгтэйчүүд АТС-д ажиллаж байгаа инженер техникийн ажилчид дотор эмэгтэй хүн цөөхөн байсан. Аа манай лавлах бол эмэгтэйчүүд байсан. Холбогч нар бол...
Баасанхүү -
Аа нэг тийм яриа байдаг ш дээ. Олон эмэгтэй хүн ажилладаг газар хэл ам хэцүү байдаг гээд...
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Танай ажлын хувьд ямархуу байсан бэ?
Оюунчимэг -
Тэр үнэн л дээ. Хаа ч ялгаагүй холбоо ч бай үйлдвэрийн газрууд ч бай хүмүүс ярьж л байдаг тиймээ? Олон эмэгтэйчүүд байдаг газар хэл ам ихтэй хэцүү гээд манайханд ч гэсэн тийм юм байдаг байсан байсан. Гэхдээ тэр чинь хувь хүний зан чанараас хамаарна л даа. хүн болгон бүгдээрээ тийм биш ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хийх ёстой юмаа хийгээд авдаг цалингаа аваад явдаг хүмүүс ч байна. Янз бүрийн илүү дутуу юманд дуртай. Сонссон юмаа ангилж ярих дуртай ч гэдэг юмуу тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Өсгөөд яриад явдаг ч хүн байна. Янз бүрийн хүмүүс байдаг. Гэхдээ олон хүүхнүүдтэй ажиллах сайхан талдаа сайхан хэцүү цагтаа хэцүү...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тиймэрхүү юм бол байна аа.
Баасанхүү -
Таны хийж байсан ажлын онцлог гэх юм бол юу байх бол?
Оюунчимэг -
Ер үйлчилгээний газрын онцлог гэх бол одоо үйлчлүүлэгч хэрэглэгч нарыг гомдоохгүй үйлчлэх шүү дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Бид нарын ажил ч гэсэн тийм янз бүрийн хүмүүс орж ирнэ шүү дээ. Утасны цаана хүнтэй муудалцаад бөөн бухимдал болсон хүн ч орж ирнэ. Тэр болгонд аятайхан хариулах, дууныхан өнгө фон ч гэсэн тиймээ? Зарим нь бол тушаасан захирсан, тэр болгонд чинь ууртай хүн орж ирлээ гээд тэр өнгөөр нь яриад л яах юм бол болохгүй л дээ. Тэр болгонд аль болох ажлынхаа дүрмийг бариад ажиллах ёстой. Энэ хүн намайг загнаад байна гээд урьдаас нь ширүүн ярьж болохгүй л дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Зарим хүмүүс чинь сонин ш дээ. Ууртай уцаартай орж ирэхэд нь асуусан асуултанд нь хэлээд өгчихөөр зэрэг тайвширдаг.
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Уучлаарай би анх орохдоо жаахан эвгүй ярилаа. Хүнтэй муудалцсан байсан юм гэх хүн ч байна.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Зарим нь бол уурлаад тэр чигтээ яваад өгдөг ч хүн байна. Янз бүр байдаг. Ер нь үйлчилгээний хүмүүс ажлын онцлогтоо тохируулаад хүмүүстэй харьцах хэрэгтэй л дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Хөдөө гадаанаас орж ирсэн юугаа ч мэдэхгүй хүн орж ирнэ. Анх намайг ажилд орж байхад утсаар ярьж чаддагүй хүн их байдаг юм шиг санагддаг байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Нэг удаа аягүй хөгжилтэй. Би ажилд ороод удаагүй байсан юм. Нэг өвгөн Болормаа гээд хөгжмийн газар гээд байх юм.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр үед филермонь гэдэг байсан юм. Түүнийг хэлж чадахгүй.
Баасанхүү -
Ээ ээ
Оюунчимэг -
Болормаа гэсэн гээд та буруу хэлээд байх шиг байна гэхээр үгүй ээ болормаа гэсэн гээд хөгжимтэй газар манай нэг хүүхэд тэнд байдаг юм гээд тиймэрхүү маягаар ойлгомжгүй юм зөндөө орж ирнэ шүү дээ. Зарим нь хаягаа мэдэхгүй. Тийм байшингийн хажууд байдаг тийм газар гээд тэр болгонд хэрэгцээгийн хангаж үйлчлэхийг бодно шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ер нь үйлчилгээний газрын хүнээс тэвчээр элдэв юм шаардана шүү дээ. Согтуу хэл ам нь ойлгогдохгүй хүн орж ирээд чи надад үйлчлэх ёстой гээд л би үйлчлүүлэх ёстой гээд загнан шүү дээ хүмүүс чинь тийм хүмүүс зөндөө л орж ирдэг юм.
Баасанхүү -
Одоо хүмүүс би үйлчлүүлж байгаа гэдэг хандлагаар социализмын үед тэр нь арай даруу байсан уу?
Оюунчимэг -
Намайг ажилд орж байхад гайгуу байсан. Энэ ардчилал гэдэг юм гарснаас хойш хүмүүс дээрэнгүй зан нэмэгдсэн. Тэр нь бид нарт мэдрэгдэж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Би тийм дарга сайд байна. Би тийм их хурлын гишүүн байна ч гэж байх шиг надад бас бодогддог юмаа. Утасны цаанаас хэнч ярьж байсан хэлдэг юмаа хэлээд л өгнө шүү дээ. Тэгэхэд за би тийм дарга байна. Тийм сайд байна гэж хэлэх шаардлагагүй юм шиг надад санагддаг юм.
Баасанхүү -
\инээв\
Оюунчимэг -
Миний хувийн бодол л доо. Тэгээд манайхан нэг хэсэг тог их тасардаг байлаа шүү дээ. Станцуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаад тэгэхэд шугам сүлжээний шат дараалсан зөндөө л албан газрууд байгаа ш дээ. Тэгэхэд тог тасарчихлаа эрчим хүчний сайдын гээд би сайн санадаг юмаа. Сүүлд УИХ-ын гишүүн байсан Жигжид гуай сайд байсан.
Баасанхүү -
За
Оюунчимэг -
Жигжидийн гэрийн утас хэлээд өг тог тасраад байна.
Баасанхүү -
Ээ хүүдий
Оюунчимэг -
Тэр надад их сонин санагддаг байсан. \инээв\ Хүмүүс шат шатандаа ажлаа хариуцаад тиймээ? Жигжид сайд яахав үүрэг өгөх ёстой л доо. Хамгийн дээд талын хүн юм чинь тиймэрхүү сонин хандлага манайханд байдаг юм.
Баасанхүү -
Тэгээд та өгч байсан уу?
Оюунчимэг -
Сайд майдын утсыг өгөхийг зөвшөөрдөггүй байсан л даа нэг хэсэг...
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Ардчиллын дараа нэг хэсэг хүмүүс Элбэгдоржтой яръя утас нь байна уу? Гончигдоржтой яръя..
Баасанхүү -
Оо бас..
Оюунчимэг -
Тэгдэг мода дэлгэрсэн. Янз бүрийн хүмүүс орж ирнэ ээ.
Баасанхүү -
Таны ажиллаж амьдарч ирсний гол бахархах зүйл юу вэ?
Оюунчимэг -
За би хүн болж төрсөн болохоор аав ээждээ баярлаж бахархаж явдаг. Сайхан аав ээжийн охин болж төрсөн. Тэгээд энэ сайхан Монгол оронд Монгол хүн болж төрсөндөө бахархаж байдаг. Бахархах зүйл олон байгаа л даа.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Тэр дундаа сайхан холбооны мэргэжил эзэмшээд хүний дайтай амьдраад ажил амьдралаа зохицуулаад үр хүүхдээ өсгөөд, ач зээгээ хараад гавъяаныхаа амралтаа эдлээд сууж байна. Энэ бас нэг их овоож товоогоод байсан зүйлгүй ч гэсэн хувь хүний бахархал байлгүй яахав.
Баасанхүү -
Аа ха
Оюунчимэг -
Амьдралдаа бол сэтгэл хангалуун байдаг.
Баасанхүү -
Хүнд тиймээ? Өөрийнх нь амьдралд гүн гүнзгий нөлөөлсөн тиймээ?
Оюунчимэг -
Аа ха
Баасанхүү -
Зүйл байдаг ш дээ. Танд тохиолдож байсан тийм зүйл байгаа юу? байгаа бол?
Оюунчимэг -
Бүүр нэг гүн гүнзгий гээд байх юм юу байхав дээ. Хүний амьдралд баяртай, гунигтай олон зүйл тохиолдож байдаг тиймээ? Хүүхэд байхдаа аав ээжтэйгээ аз жаргалтай сайхан байсан үе байна. Сургууль төгсөж байсан үе, гэр бүл болж байсан үе, анхны хүүхдээ төрүүлж байсан үе гээд тоочих юм бол зөндөө сайхан үе байна л даа. Хүүхдүүд маань дор бүрнээ амьдралтай болоод ач зээгээ хараад сайхан үе бол байгаа байгаа. Нэг их гүн гүнзгий юм бол байхгүй.
Баасанхүү -
\инээв\ Хүмүүсийн амьдрал бас өөр өөр л дөө. Гэхдээ бас онцлог зүйл байдаг. Таны амьдралын бусдаас ялгарах онцлог юу вэ?
Оюунчимэг -
Нэг их онцлог зүйл байхгүй ш дээ. Хүнээс гоц гойд шинэ санаа ч гэдэг юмуу тийм зүйл байхгүй. Хүмүүсээс доор ороод байсан зүйл ч байхгүй бусдын жишгээр л явсан байх даа. Алтан жишгээр явсан байх.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.