Radnaa
![](../assets/images/interviewees/990135.jpg)
Basic information
Interviewee ID: 990135
Name: Radnaa
Parent's name: Luvsan
Ovog: Shüülenhen
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayan-Uul sum, Dornod aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died
Father's profession: died
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
education / cultural production
childhood
repressions
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
За ярилцлагаа эхлэхээс өмнө би танаас хоёр зөвшөөрөл маягийн зүйл асууя. Бид нар ингээд веб сайтанд таны ярилцлагыг тавихдаа нэртэй чинь зурагтай чинь нээлттэй тавьж болох уу? Та зөвшөөрч байна уу?
Раднаа -
Мэдээж...
Баасанхүү -
Тэгээд ярилцлагаа нийтийн хүртээл болгоод бусад хүмүүс судлаж эрдэм шинжилгээний ажил хийх ч юмуу? Нийтийн хүртээл болгохыг зөвшөөрч байна уу?
Раднаа -
Мэдээж зөвшөөрөлгүй яахав.
Баасанхүү -
За баярлалаа. Тэгвэл хоёулаа ярилцлагаа эхлэе. Та өөрийгөө танилцуулаад .... амьдралаа ярихгүй юу?
Раднаа -
За \хоолойгоо засав\ Би 1930 оны ..... аа төмөр ... морин жилийн зуны эхэн сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын ....газар төрсөн. Энд байгаа биздээ?
Баасанхүү -
Тийм байна.
Раднаа -
7,8 нас хүртэл аав, ээж дээрээ байгаад 8 настай тэгээд 9 настай сургуульд орууллаа гэсэн үү?
Баасанхүү -
За....
Раднаа -
Ах 10 настай. Ах маань банди сумын дацанд лам банди ....
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Сургуульд оруулдаггүй байлаа шүү дээ. Тэгээд аав эсэргүүд баригдаад... эсэргүү гэж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд ээж манайх нутгийн баян айл байсан.
Баасанхүү -
За...
Раднаа -
Тэгээд хоёр хүүхэдтэйгээ үлдсэн. Томчуул маань гэр бүл болоод гарсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
10 хоньтой, нэг морьтой, нэг үнээтэй үлдэв үү дээ. Манайх 10-аад үнээ саадаг, 10-аад шартай мундаг айл байсан байхгүй юу. Ер нь ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Өвсний , оёдлын машин бүх юм байна....
Баасанхүү -
Аа ха
Тэр үед хомроглон буриад лам нарыг барилаа ш дээ...
Раднаа -
... Тийм. 37 оны хамтад нь хойноос ирсэн оргодлууд гээд манай буриадуудыг хүйс тэмтэрсэн ш дээ.
Баасанхүү -
Пөөх тийм үү?
Раднаа -
Тийм. Тэр чинь хамт явсан. Тэгээд тэр 37 онд чинь 38 онд 37 оноос эхэлж барьсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
38 онд манай аав сүүлчийнх нь баригдсан байх даа. Тэгээд би 38 онд 8 настай ахыг хүчээр сургуульд аваачсан. Би уйлж байгаад сургуульд орсон байхгүй юу.
Баасанхүү -
Орно гэж байгаад?
Раднаа -
Тийм 9-тэй ордог байсан. Тэгээд ах бид хоёр хоёулаа бага сургуульд ороод 4 жил сураад ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
2-р ангид муу сурсан хэл муутай. ..... гээд ...
Баасанхүү -
Аа ээрч гацдаг.
Раднаа -
Тийм гацдаг. Тэгээд багш загнахаар улам гацна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
3 шоогоор толгойгоо чулуудаад дараа нь 4 шоогоор ... чулуудаад амтат өөрөө мэдэж байгаа юмуу?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд гар л гэнэ. Өвлийн хүйтэнд гадаа гараад л .... гээд оронгуут байхгүй...
Баасанхүү -
Ээ...
Раднаа -
Түүн дээр муу сурдаг байсан. Тэгээд 3-р ангид ороод муу сурдаг улсыг дэвшүүлдэг байлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
3-р ангид ороод дунд сураад анхны улирлаар тэгээд нэг хайрцаг бамбасайгаар шагнуулаад ...
Баасанхүү -
\инээв\ дунд сурсан гэж ?
Раднаа -
Миний анхны шагнал...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Оо тэгээд ээждээ мундаг бэлэгтэй очиж байж билээ. Тэгээд онц сурсан хүнийг нөгөө дугуй булант цай, дээлийн торгоор шагнадаг байлаа.
Баасанхүү -
Оо за...
Раднаа -
Лут бага сургууль...
Баасанхүү -
Том байсан байна тийм ээ?
Раднаа -
Тэгээд Дорнод аймгийн дунд сургуульд очоод 5-р ангид байхдаа .... хүнсэнд явж байгаад оргоод би... Ээжийгэээ санаад болдоггүй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Манайх 200-аад тэмээтэй байлаа. ... аймаг. 100-аад тэмээ ... байж баригдаад...
Баасанхүү -
Ээ хүүрээ...
Раднаа -
Тэгээд оргодол нэртэй.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
5-р ангид байхдаа... 6-р ангид ороод сайн сурлаа. Яг байлдааны .... улс орны байлдааны ...
Баасанхүү -
45 оны юу?
Раднаа -
Тийм. ... Халхын голын байлдаан дуусаад ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Дэлхийн ... юуны 45 оны бишээ 40 онд нээгдсэн шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нөгөө Гитлер чинь... яг байлдааны үеэр ... тэгэхэд 6-р ангид сайн сураад бүр дотуур байрны дарга болоод ...
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Хужаа тогоочтой. Тэгээд араар нь иддэг уудаг болоод ... тэгээд 7-р ангиа онц төгсдөг юм байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ангиасаа ганцаараа....
Баасанхүү -
За ...
Раднаа -
Бага сургуульд онц сурч байсан хүүхдүүд байхгүй болчихоод ... тэгээд их сургуульд 7-р анги төгсөөд шууд хуваарилагдлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ...
Раднаа -
Тэгээд 45 онд 7-р анги төгсөөд их сургуульд ороод тэгээд бэлтгэл ангид 2 жил сураад Батмөнхтэй хамт.
Баасанхүү -
Аа Батмөнх даргатай хамт?
Раднаа -
Тийм. Тэгээд тэр чинь надыг муу буриад гэнэ. Би муу дөрвөд гэнэ. Хоёр .. гэнэ. Два гэнэ. Тэгж доромжилно.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд төгсөөд бэлтгэл анги төгсөөд тооны ангид ороод тэгээд тэр чинь 1947, 8 онд байна уу? даа. Тэгээд цана гэдэг юмыг чинь анх сураад Богинын аманд .....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд цаначин болоод тамирчин болж эхэлсэн дээ.
Баасанхүү -
Аа ха. Би тэр буриад хүмүүсийн талаар асуух гээд байна л даа.
Раднаа -
За ...
Баасанхүү -
Тэр хүмүүс хойноос нүүдэллэж Монголд орж ирсэн хүмүүс юм уу?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Одоо танай өвөг дээдэс?
Раднаа -
Тийм манай аав, ээж ч гэсэн одоо аав Сибирийн буриад, ээж бол Агын буриад...
Баасанхүү -
Агын буриад аа?
Раднаа -
Тийм. Тэндээс орж ирэхдээ манай ээж төрсөн дүү, төрсөн ... хоёроо алуулсан юм гэнэ лээ.
Баасанхүү -
Алуулсан ?
Раднаа -
Тийм. Замд. ... айхтар будлиантай орж ирсэн гэсэн хойноос...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд Онон гол урсаж байна. Тэрний хойд тал нь Оросынх буриад, урд тал нь манайх...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр Онон чинь том мөрөн шүү дээ. Туулаас хэд дахин том...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэнд манайх насаараа нутаглаж байгаад 38 онд Ононд өвөлжиж байхад манай аавыг шилэн порт ирээд дотроос нь ногоон ... гурван хүн гарч ирээд тэгээд л бариад явсан ш дээ. Өвөл ... явсан. Тэгээд тэр 38 онд зун ... намар , хавар тэгээд зун намар нь 9 сард би сургуульд орж байгаа нь тэр.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд манай аав яахав их хүлээгээгүй. Би тэнд 6 сар суугаад 6 сард .... буриадуудыг их ... манай тэр нагац энэ тэр алуулсан. Гав ганцаараа үлдээд 13 сар 5 хоног яс цоожинд суугаад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Оросоор ус цас л даа. Оросын буриад юм чинь ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Байцаалт нь дандаа орос дотоод яамныхан...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Орос, Монгол хоёр хэлтэй дээр. .... Аав бол цэвэр ярина шүү.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд хүлээсээр байгаад ..... тэгээд ганцаараа үлдсэн дээ. ......
Баасанхүү -
Сүүлдээ...
Раднаа -
10 жил болоод гарч ирсэн. Манай бүх сайхан 10-аад үнээ энэ тэр Ононгийн лагерь гэж бүх хураасан хэдэн зуун малыг лагериладаг. Тэрэнд манай сайхан сүүтэй үнээнүүд явж л байдагсан. Тэгээд 13 сар 5 хоног суугаад өвөл шүү дээ. Өвөл баригдсан өвөл ... хаяа нэг наранд гардаг. Нэг гаргаад бие засаад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Орж байсан чинь нэг шагай байна гэнэ. Үзсэн чинь морь туслаа гэнэ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд 5 хоног дээр нь маргааш нь дуудаж байна гэнэ. За Цэрэний Лувсан гараад ир. Сугадаад явлаа даа. хоёр буутай хүн ... за ... юм болж дээ гэж бодоод тэгээд за танд хийсэн хэрэг Самхай Дамдин гэж нэг халх хүн байсан юм. Дотоод яамны хуваарилагч хийдэг.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэр манай бүх буриадуудыг барьж өгсөн хүн байхгүй юу.
Баасанхүү -
Барьж өгсөн?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
За
Раднаа -
Дандаа гүтгэж... тэр чинь сүүлдээ алуулсан юм гэнэлээ.
Баасанхүү -
Өөрөө?
Раднаа -
Өөрөө. Тэгээд ... ихэр тэрэг өгөөд тэрийг суллалаа. Таньдаг айл бий юу? очиж 3 хоног амраад тэгээд ус цасанд ороод хүрээд ир гээд явууллаа гэнэ.
Баасанхүү -
За
Раднаа -
За нэг алах буудахын өмнө сайн ... гэдэг биз дээ. Тэр нь боллоо гээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд баахан Хятадууд байдаг. Манай оронд Хятадууд их ...
Баасанхүү -
Ихээ?
Раднаа -
Их Хятадууд их байлаа ш дээ тэр үед. Тэгээд очоод за ингээд ингээд ... за тэгээд 3 хоног наргиж дээ. Тэгээд ус цасанд ороод хувцас хунараа солиод л за бүгдэнтэй нь баяртай гээд гар хөлөө бариад л ... тэгээд очиж... очоод сууж байсан чинь гарын үсэг зур л гэнэ. Мэдэхгүй. Бичиг үсэг мэдэхгүй юм чинь....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
За та суллагдсан. Одоо ингээд гэр орондоо харь...
Баасанхүү -
Оо, оо
Раднаа -
Тийм. Аа бүх эд хөрөнгөө эргүүлж аваарай гэж ийм сайхан хэлээд л бууддаг юм байхдаа гэж бодоод ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн чинь тэр дээр үеийн нэгт гээд дараа нь хоёрт байсан юм.
Баасанхүү -
За
Раднаа -
Ногоон төгрөг. Тэрний 100-г боосон 200 тэр чинь тэгэхэд чинь лаазтай сүү 5 мөнгө одоо 1000-аад байна уу? даа. Тэр чинь 5 мөнгө.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Одоо 2000-ын кг-ын чихэр ...
Баасанхүү -
За
Раднаа -
Энэ чинь 35 мөнгө.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэр их мөнгө аваад суугаад байж. Нөгөөдөхөө өвөртлөөд ... Тэгсэн хоёр орос монгол хоёр ирээд хоёр гараас нь бариад гаргалаа гэнэ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд гараад л за довжоон дээр гараад за баяртай гээд л гар хөлөө бариад за та яв гэж гэнэ. За тэгээд шатаар буугаад л хаана байна... буутай хүн... хашааны булан хүрээд зогслоо гэнэ. Эргээд харлаа гэнэ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн буутай хүн алгаа. Зүүн талд 100-аад метрийн цаана Ленин клуб байгаа юм. Дорнодын Ленин клуб гэж байсан юм.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэр хүртэл ..... Ленин клубын тэнд нуугдаад л хараад байж гэнэ. Байхгүй... тэгээд доошоо дэнж буугаад Хятадууд дээр очиж гэнэ. Ингээд бичиг өгсөн байна... мэдэх хүн байхгүй...
Баасанхүү -
Ээ...
Раднаа -
Тэгээд нэг нь гарч монгол бичиг мэдэх хүн олж иржээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Юугийн үзсэн архиваас... тэгээд ... цагаатсан. Тийм учраас суллалаа гэсэн тийм бичиг ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Эд хөрөнгөө эргүүлж аваарай гэсэн бичиг байнаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд баахан баяр хөөр болоод хөөрхий тэгээд бид хоёр чинь нөгөө сургуульд юм чинь. 1-р ангид орсон тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
1 сард баригдлуу даа. 2 сар өнгөрч байхад ирсэн хүн шүү дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Ачааны машин байна ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Кузов байхгүй. Хойд дугуйн дээр нь гурван орос жолооч орос цэрэг байсан юм. Арми байсан юм. Манай аймагт 3 орос цэрэг гараад хойно байгаа дахтай нэг нь тайлаад байна. Тэгсэн чинь бүр нэг ямбийсан өвгөн гарч ирээд манай аав мундаг том ... манай аавыг дуурайсан хүмүүс шүү дээ. Тарган эднээс тарган, өндөр хүн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
.... энд миний хүү, РэнцэнЛ. Раднааренч гэж миний ах ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Рэнцэн , Л. Раднаа гэдэг хүүхдүүд байна уу? л гэсэн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн чинь харсан чинь аав байж байна. Танихгүй турчихсан. Тэгээд сүйд майд болоод бид хоёрт хоёр , хоёр төгрөг өгөөд нөгөө ногоон мөнгөнөөсөө ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ээж чинь хаана байна. Энэ хойно Ононд хуучин нутагтай байгаа ... тэгээд нөгөө өвөл шүү дээ. Дахаараа нөгөө дугуйн дээрээ дахин хүлүүлээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд хойшоо бараг 30-40 км газар хойшоогоо гэртээ очиж байсан. Тэгээд суллагдаж байсан юм. Тэгээд хөрөнгөө ав гэсэн аваагүй ш дээ.
Баасанхүү -
Яршиг яршиг гээд үү?\
Раднаа -
Тийм. Тэгээд Хужиртай мухар гэдэг газар нүүж ирээд бид нар 2 ч удаа очсон доо. Буйр дээрээ ... тэнд 2 га газар ногоо тариад , 100-аад тахиа ... тэгээд өдөртэй 50-60 өндөг авна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... өсгөөд тэгээд 72-тай байхдаа .... хэдхэн малыгаа 60% байна уу? 40%-ийн өсгөж Улаанбаатар хотод ирж малчдын 2-р зөвөлгөөнд улсын сайн малчин болж улаан тугийн одонгоор шагнуулаад буцаж байлаа шүү дээ. Нөгөө алагдах гэж байсан хүн...
Баасанхүү -
Тийм байна.
Раднаа -
Тэгээд тэр жил нь аймгийн хуралд депутатаар сонгогдоод ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Аймгийн чуулганы даргаар сонгогдоод тэр чинь 3-5 хоног хуралддаг юмуу? даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд гарангуутаа л нэг юм зурна. Яахав дээ нэг юм зурдаг л байсан юм. Татлага хийгээд тэгсэн анхны хурал болоод даргаа алахаа дөхөж... хурал... явж байсан чинь нэг машин ирээд зогслоо гэнэ. Даргаа суу гэнэ. Юун даргаа гэж... суу гэж гэнэ. Энэ танай машин уу? гэж юун машин ...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Хурлын даргын машин гэж энийг танд өгсөн юм гэж хүчээр суулгаад очлоо гэнэ. Хуралд оччихоод хоолоо идчихээд дараачийн хурал болно доо. Үдээс хойш...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн гадаа нөгөө машин зогсож байна гэнэ. Нөгөө жолооч хүчээр суулгаад тухайн үед ......
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Иймэрхүү түүхтэй. Манайх чинь ногоогоо тарина. Бүх төрлийн ногоо тарина. Гахай өсгөнө. Намар аав хойшоо Онон явж загас авч ирнэ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд баян тарган болсон айл даа.
Баасанхүү -
Буцаад тиймээ?
Раднаа -
Буцаад.
Баасанхүү -
Тэгэхдээ Буриад хүмүүсийг аж ахуйч , ажилсаг , нямбай хүмүүс байдаг гээд тийм юм байдаг юм байна лээ.
Раднаа -
Тэр чинь одоо 7 жилийн сургууль , Адуунчулууны нүүрсний уурхай гэж байсан аймагт энэ хоёр газрын чинь өвлийн идэшний ногоог ганцаараа хангадаг байсан шүү дээ. Машин машинаар ирээд ачаад явна.
Баасанхүү -
Танайх уу?
Раднаа -
Тийм манайх. Манай аав ... бид хоёр зун ерөөсөө туж ногооны талбай дээр ш дээ.
Баасанхүү -
Аа ха. Ахтайгаа...
Раднаа -
Ахтайгаа. Тэгээд ч би энэ чинь 6-р сургуульд 10 жил ажилласан. Ирэнгүүт ирсэн тэр жил 58 онд хөдөлмөр зуслан гэдгийг анх байгууллаа. Монголд анх удаа. Батсүмбэрийн сангийн аж ахуй дээр...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэнд бид нар 40 хүүхэдтэй. 3 багш анх очиж тэгээд тэнд 10 жил би тэр зуслангийн ерөнхий одоо ургацын талыг хариуцсан мэргэжилтэн намар тооцоо бодож дуусаад 10 сард ирдэг байлаа ш дээ. Тэрний ачаар би жаахан ногооны мэргэжилтэй болсон байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Энэ бас бага байхдаа манай хашаан доогуур орж байсан огурцы, лууван иддэг байсан хүн цаана чинь зогсож байна.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
За иймэрхүү. За...
Баасанхүү -
Би нөгөө аавыг чинь явсан талаар дахиад нэг юм асуучихъя.
Раднаа -
За
Баасанхүү -
Тэгээд нөгөө аавыг чинь аваад явсан ш дээ?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Тэгэхэд та нар яаж байсан бэ? Эргээд ирэх болов уу? гээд хүлээж байсан уу? эсвэл тэр чигээр нь аягүй их хүмүүсийг эргэж ирдэггүй байсан болохоор одоо өнгөрсөн дөө гэж бодож байсан уу?
Раднаа -
... Ирэх үгүйг ... зун наадмаар ээж бид хоёр очсон.
Баасанхүү -
Эргэж үү?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Нэг уулзуулсан. Тэгэхэд би хэрэг хийгээгүй , хүлээх ч үгүй за яахав буудвал би буудуулна даа. Очвол очно доо тийм л үг хэлсэн нь надад санаанд байдаг юм.
Баасанхүү -
Аа яа яа
Раднаа -
Тэр чинь би 1-р анги дөнгөж төгсөөд байгаа 9-тэй хүн шүү дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тэгээд яахав дээ. Бид ийм л нэг гурван амьтан байсаар байгаад тэгээд тэр дараагийн өвөл ирж байгаа нь тэр дээ. .................. энэ дээр нэг юм харъя. Буриадуудыг бичсэн юм шүү дээ.
Баасанхүү -
Тийм байна тиймээ?
Раднаа -
Тийм би энд нэг баавай байгаа үзүүлнээ. За энэ байна. Энэ хэн гэдэг баавай юм.
Баасанхүү -
\инээв\ Та байна ш дээ. \инээлдэв\
Раднаа -
Үүнийг нугалаатгая. За наадахаа...
Баасанхүү -
Энэ болохоор таны аав байна тиймээ?
Раднаа -
Тийм.....
Баасанхүү -
Үнэн сонины 55 оны 12-р сарын 6-ны өдрийн 286-рт Сайн малчдын яруу алдар мандаг гарчигтай сурвалжлага нийтэлсэн байнаа. Танай аавын тухай...
Раднаа -
Манай аавын тухай...
Баасанхүү -
Нийтэлсэн байна тиймээ? Аа яа, яа ёстой гоё юмаа.... 72 насалсан гэсэн үү?
Раднаа -
Тийм 72-тайдаа сайн малчин болсон юм.
Баасанхүү -
Ингэж байна ш дээ. 4 хөвгүүдийн нэг нь уулын улаан гэж монгол даяар алдаршсан монголын анхны уулчин ,уулын спортын ууган мастер цанын спортыг хөгжүүлэхэд гарамгай гавъяа байгуулсан 40-өөд жил багшлахдаа математик, физикийн чиглэлийн хичээлийг олон зуун багш инженерийг бэлтгэх эх суурийг тавьж өгсөн ахмад багш Л. Раднаа билээ гэж байна ш дээ. \инээв\
Раднаа -
Яг үнэн байгаа биз дээ.
Баасанхүү -
Тийм байна. Ёстой гоё юмаа. ... Аа энэ нөгөө буриад юуны зон гэж ярьдаг тиймээ?
Раднаа -
Тийм зон. Тэрний тухай бичсэн байна даа.
Баасанхүү -
Аа, аа одоо энэ баавай гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
Раднаа -
Өвөө.
Баасанхүү -
Өвөө ...
Раднаа -
Өвөө нар манай буриадууд чинь настай хүнийгээ бүгдийн баавай гэнэ.
Баасанхүү -
Оо за... ингээд тавьчихъя. Аав чинь эргэж ирээд жишээ нь одоо нэлээд олон хүмүүс буудагдсан ш дээ?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Өөрийгөө амьд эргэж ирсэн тухай яг юу гэж ярьж байсан бэ?
Раднаа -
Тэр ч мартагдаа биз дээ. Тэгэхэд 9-тэй байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд .... ёстой ямарч байсан....
Баасанхүү -
Эргэж ирсэн л хамгийн гол нь л доо тиймээ?
Раднаа -
Аавыгаа үзээд инээдэм ханиадам уйлаан дуулаан болсон биз бодвол...
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тэр үед баярласандаа. Сайн мэдэхгүй тэрийг....
Баасанхүү -
Би тэр таны ажилласан, спорт хөөснийг чинь яриулахаас өмнө бас нөгөө 40-өөд оны үеийн монголын амьдрал ямар байсан? Таныг сургуульд сурч байх үед ямархуу байсан тэрийг бас сайн яриулаад авъя гэж бодоод байна. Та түүний талаар сайн яриад өгөөч?
Раднаа -
За
Баасанхүү -
Таны сурч байсан сургууль чинь ямархуу байсан бэ?
Раднаа -
Би ч 45 онд элссэн тиймээ?
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тэгэхэд оо 9-ын гудам.. өндөр барилга гэж ерөөсөө л өндөр хоршоо гэж байлаа.
Баасанхүү -
Аа хотод тиймээ?
Раднаа -
Туулын энэ талд байгаа биз дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Туул рестораны зүүн талд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өндөр хоршоо хамгийн өндрийн нэг. Хамгийн өндөр нь багшийн дээд сургууль байна. Ганцаараа содон.
Баасанхүү -
3 давхар...
Раднаа -
3 давхар.... бид нар бранк байшингуудын дунд байшингуудад оруулаад тэгсэн манай их сургуулийн аа тийм 3 давхар баригдсан. ... Японууд.... японууд барьж өгсөн.
Баасанхүү -
Японууд барьж өгсөн.
Раднаа -
Тэгээд яахав бид нар чинь нэг өндөр хоршооны ард талд их сургуулийн гуанз гэж байнаа. Тэнд чинь бид нар талонтай байсан юм. Хоол идлээ дээ. Дандаа л том том цүнх барьсан дандаа л профессор докторууд мундагчууд хоол идэж байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Сүүлдээ хоорондоо маргалдаж байх ч шиг. ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд ... сургууль руугаа цувж очлоо. Тэгээд нэг яасан чинь харин тэр өндөр том доктор профессорууд , том дарга нар маань бүгд оюутангууд байжээ.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Анхны оюутангууд.
Баасанхүү -
42 онд байгуулагдсан юм чинь бас ахлах курсынхан...
Раднаа -
Тэгээд тэр төгсөлт болоогүй байх үе байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
За тэгээд сүүлдээ... бид нар жаахан бацаанууд 15, 16-тай....
Баасанхүү -
Тийм ш дээ.
Раднаа -
... Тэгээд суралцаад 2 жил боллоо. Бэлтгэл ангиа төгслөө. Барилга ч баригдсан. Аа тэгээд ... дандаа сургууль дээрээ байх дуртайдаа. Галладаг пийшинтэй нэг муу бранк хятадын хураасан мураасан хятадуудаас бранк шавар байшингууд бариулж байлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд сургууль дээр очихоор 3 давхар дулаан гэж учиргүй. Тэндээ байж баймаар... ийм байсан. Тэгсэн чинь тэр өвөл ахлах ангийн оюутнууд ихээ том том 4-5 хүн өвлийн амралтаар Хөвсгөлийн Ханх хүртэл аялалд гарч байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Аа сургууль гаргаж өг гээд би дагаад л Тасганы овоо өөд дагаад л явлаа. Тэгээд тэрэн дээр гаргачихаад жирийгээд нэг замаар буучихлаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд л өөд газар өгсөж байна. Жирийж гүйгээд л ... ирж байгаа нь тэр ... анхны хэд...
Баасанхүү -
Машинаар явж байгаа биз дээ. Тэр хэд юугаа хийж байгаа юм?
Раднаа -
Цанаар ...
Баасанхүү -
Аа
Раднаа -
Өвлийн амралтаар цанын аялал хийж байгаа нь тэр.
Баасанхүү -
Би чинь байшин барилга нүдэнд харагдаад Тасганы овооны тийшээ... тэр үедээ юу ч тийм юм байхгүй ш дээ.
Раднаа -
Юу ч байхгүй. Цаашаа наашаа .... тэгээд дахиад цаашаа жирийчихлээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр далан давхрын баруун талд нэлээд хойно ... дагаж явсан. Тэгээд дотроо би ямар гоё юм бэ? Үүнийг л нэг ...
Баасанхүү -
Суръя...
Раднаа -
Суръя гэж бодоод тэгээд ирээд нэг хүний орон доогуур нэг банди тэгсэн чинь цалин гээд байлаа даа. Сард 200 ч байлуу даа. 50 цаасаар авбал ав гэж байна.
Баасанхүү -
Цаныг?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
За
Раднаа -
... тэгээд өгье гэж гуйж байгаад л аваад л тэгээд баахан тэлээ мэлээ сураар оосор хийгээд л далан давхар ийшээ гарлаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Анхны ... тас буулаа.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Нэг ийм өмдний тэлээ байдаг ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэр муу хуучирсан муу сайн арьсаар хийсэн байдаг байлаа. Тэгээд сүүлд нь янз бүрийн юм олоод эсгий гутлаа баглаад л тэгээд Тасганы овоо руу хичээл тараад л явна. Унахгүй ч явдаг боллоо. Тэгсээр байгаад дараа нь энэ Богинын аманд Богинын ам чинь жинхэнэ цаначин болгосон газар байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд л цаначин болоод л тэгээд 1-р курсээсээ эхлээд л 2-р курсэд байхад байна уу? даа хойно далан давхарт мундаг уралдаан боллоо доо.
Баасанхүү -
За.
Раднаа -
Том л уралдаан тэр чинь 18 км 20 байсныг 18-р яалуу даа. Тэгсэн манай их сургуулиас Цэрэндаш Маш гээд нэлээд олон хүн уралдлаа. Тэгсэн харин 802аад хүн оролцсон. Би 13-д ордог юм байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Эхний 15-д орсон хүн онгоцны буудал байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэрнээс одоо юу ч байхгүй. Тойроод уралдах уралдаан шигшээ уралдаан би түүнд оролцдог юм байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд 13-д орсон хүн чинь тэгээд одоо тэрнээсээ хойш одоо сэргээд л хамар ам сөхөөд л ...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд л тамирчин болсон хүн дээ.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд 50 онд манай ангийн 4 хүн нэг багштайгаа Хэнтий аймаг хүртэл өвлийн амралтаар аялал хийгээд ...
Баасанхүү -
Бас цанаараа юу?
Раднаа -
Цанаар. Очиж ирэхийн 680 км газар ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэгээд дараа нь 81-онд Герман явлаа. Энхтайваны стипент гэж нэртэйгээр...
Баасанхүү -
За
Раднаа -
Бас өвлийн амралтаар бид нар 8 оюутан Мэндсайхан , Энхсайханы аав энэ тэр бид хэд очиж ирэхийн 800 км хойшоо Алтанбулаг ...
Баасанхүү -
Сэлэнгийн?
Раднаа -
Сэлэнгийн тэр хүртэл аялал хийж ирээд тэгэхэд 3-р курсэд байлаа. Би аялалын ахлагч нь. Бид нар зурагтайгаа сонинд гарсан байдаг юм. Сайхан зураг байдаг байсан. Одоо байна уу? олон жил хадгалсан юм алга болсон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд дараа нь тэр ирээд амралтаа ирэнгүүт 7 хоногийн амралт өгсөн чинь Ж. Пүрэв дарга дуудаад ууланд яв гээд тэгээд явж байгаа нь тэр дээ.
Баасанхүү -
Түрүүний ярьсан уу?\
Раднаа -
Тийм түрүүний.
Баасанхүү -
Тэрийгээ дахиад яриад өгвөл?
Раднаа -
Тэгээд яахав Баянзүрхийн тэнд төмөр зам байсан юм. Төмөр замын дээд талд 30-40-өөд метр ханан байц доогуур нь Туул урсдаг. Унавал тэр Туул дээр унана.
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
Тэгээд дээшээ гарчихаад л цаанаа баахан модтой. Мод тойроод байдагсан. Их аймшигтай ш дээ. Сүүлдээ суугаад хүлээ гэдэг болсон ш дээ. Нөгөө ханан байц дээрээ доор Туул урсаж байна. Ингээд суучихаад хүлээ гэж бие биеэ айлгадаг.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Тэгж сурч байгаа юм даа. Тэгээд 2 сар гаруй 3 сар шахам хийгээд сургууль хийгээд бүгдээрээ нэг хагас сайн өдөр ... хамаагүй дээрээсээ хүний тоо баталсан юм чинь буутай сумтай, гурван морь, 2 адуучин 10 уулчин 3 ачааны морьтой... гарч гүйлээ дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Одоо бодоход Тэрэлжээр явсан байна лээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэрэлжийн голд ачаатай морио унагаж барьж аваад цаашаа явлаа. Асралт хайрхан Монголыг гурван том бүсэд хуваадаг байлаа ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Хэнтийн уулархаг орон тэр нь Асралт хайрхан , Хангайн уулархаг орон Отгонтэнгэр
Баасанхүү -
За
Раднаа -
Алтайн уулархаг орон Таванбогд ийм. Тэгээд дээш мэдүүлэг өгсөн чинь монголын 3-р өндрийн уулархаг уул Хэнтийгээс хий гээд төв хорооноос үүрэг өгсөн байлаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд бид нар Хэнтийн ууланд явж байгаа нь тэр.
Баасанхүү -
Аа тэгээд Пүрэвдорж гуай та хэдэд Пүрэвдорж биш Пүрэв гуай тиймээ?
Раднаа -
Аль?
Баасанхүү -
Анх тэр за ингэж уулын спортыг эхлүүл гэж та хэдийг явуулсан гээд түрүүн хоёулаа ярьсан?
Раднаа -
Тэр гуай юу?
Баасанхүү -
Тэр гуай тэр тушаал нь тэгж Асралт хайрхан луу явуулж байгаа нь билүү?
Раднаа -
Бишээ тэр Зүүнхараа...
Баасанхүү -
Аа
Раднаа -
Анхнаас тэрийг чинь дээрээс шийдээд анхны уулчид байхад хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явуул гэдэг шийдвэрийг чинь төв хороо гаргаж байсан. Төв хорооны шийдвэрийн дагуу намын хорооны дарга байсан ... дуудаад тэнд явуулж байгаа юм байхгүй юу.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Тэр чинь том маршил Чойбалсангийн барималыг оройд нь тавих...
Баасанхүү -
За
Раднаа -
Төрийн далбааг хатгах,... 30-н жилийн ойд рапорт өгөх тийм мундаг том. Тэгээд уулын спортыг монголд анх нээх ....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ийм одоо үүрэг зорилготой явсан улсууд байхгүй юу.\
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгж байгаад бид нар болоогүй ээ. Явж байсан чинь л уул маань нам болоод ирлээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Нэлээд хэд хоногийн дараа тэгсэн тэгж байна. Энэ ер нь бид төөрч байх шиг байнаа. Улаанморьтын даваа, хүрэн морьтын даваа гэж 2 даваагаар давах аястай. Тэр зүүн талын даваагаар давчихжээ. Буруу даваагаар нь тэгээд надыг за чи 2 хүн аваад яв. Энэ хавьд Естийн рашаан гэж байх ёстой.
Баасанхүү -
За
Раднаа -
Бид өнгөрөөд явчихаж. Чи очоод үзээд ир гэж тэгээд явж байсан чинь ... харсан чинь үхсэн хүн байна.
Баасанхүү -
Үхсэн хүн ээ?
Раднаа -
Тийм. Харсан чинь аюултай нэг бодоход хүн байгаа... рашаанд ороод хүн үхэхээр нь тэнд тавьчихсан байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд цаашаа эргээд явж байтал рашаан байнаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... аа тэнд сүйд майд болоод идэж уугаад бид хэд заалгаад аа бид нар тэнчээ 2-3 хоногийн газар хэтрээд явчихаж...
Баасанхүү -
Ээ золиг
Раднаа -
Заалгаж аваад тэгээд буцаад л нөхөд дээрээ ирээд бид нар чинь Асралт хайрхны баруун урдаас очсон улсууд зүүн хойд талд нь гарчихсан байж.
Баасанхүү -
Ээ
Раднаа -
Тэгээд наашаа эргэлээ дээ. Тэгээд уулынхаа зүүн хойд талд буудаллаад ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд хүнс хоол дууслаа. Замдаа бид нар ачаагаа даахгүй хүнд ачаагаа хаясаар байгаад ер нь уулынхаа ... ачаагүй очсон. Печеьтэй хоёр гурван тэгэхэд чинь лаазтай байдаг байсан компот...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тийм компот нэг аар саар юмтай л очсон юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд хоёр адуучнаа үлдээгээд 10-уулаа зүүн хойд талаар нь авирлаа даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... яах вэ? тийм айхтар нуранги хадтай дундаасаа дээш нүцгэн дандаа асган хад тэгээд дээд талдаа нэлээд шовхдуухан шиг ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд сайжганасаар байгаад дээш гарлаа. Цас мөстэй. За тугаа чулуу овоолоод тэгээд тугаа мандуулаад маршил ... тавиад л тэнд вагоны утаа харагдаж байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Баруун талд. Манайх вагонтай байлаа ш дээ. ... Тэгсэн чинь яг тэр өдөр ... яаж ч холоос вагоны утаа харагдах вэ? дээ. Улиастайн аманд түймэр гарсан байна лээ.
Баасанхүү -
Ээ
Раднаа -
Тэр түймрийн утааг хараад ...
Баасанхүү -
\инээв\ Вагоны утаа гээд ?
Раднаа -
Баримжаагаар Улаанбаатарт . Буухдаа замдаа нэг унтаж сэрлүү дээ. Хоол хүнс юу ч байхгүй. Эцсийн юмаа хийж дуусаад тэгээд зүүн хойд талаас гарсан улсууд яг зүүн тийшээ нуранги ихтэй. Ийм налуу. Энэ рүү буухаар шийдээд л ...
Баасанхүү -
Яа , яа
Раднаа -
Хурдан бууя гэж шийдээд тэгээд хоорондоо 10-уулаа нэг 10-20 метр зайтай нэг нэг чулуу доошоо ... гэж байгаа юм.
Баасанхүү -
Чулуу унаад аа?
Раднаа -
Чулуу унаад ...
Баасанхүү -
Гулгаад ...
Раднаа -
Гулгаад тэр чинь нуранги хад байхгүй юу.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Оо тэгсэн хажуугаар чулуу өнхөрөөд л байна.... би өөрийгөө арай чамай модны зааг орчим хөл хүрч байнаа. Хоёр хөлөө ... өвдсөн зовсон .... тасраад тасраад нөгөө муу .... өвдөг орчим улаан нилэг болоод тэгээд арай чамай бослоо. Босоод энд тэнд за нэг баригдсан японууд шиг хэдэн юм босож байнаа.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
.... 10-уулаа байсан. Бүүр ядарч байна гэж ... эндээ хонох уу? гэсэн чинь үгүй манай дарга л ямарч байсан явна. Тэдэн дээрээ очъё гээд л ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд харанхуй шөнө. Бид нар тэгээд зүүн хойшоогоо явнаа даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нэг жаахан хөтөл давах юм байна. Тэгээд нэг мэдсэн чинь нэг өндөр юм уналаа. Хий гишгээд нэг 10-аад метр юмуу даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нэг хөвдөн дээр уначихгүй юу.
Баасанхүү -
За
Раднаа -
Худлаа ёо ёо гээд байсан чинь хөөш Л. Раднааг босго хоёр нь үүрээд яв л гэж байна.
Баасанхүү -
Ээ хүүдий...
Раднаа -
Хоёр гараа ингэчихээд яваад байсан би...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд би сарвайгаад .... байнаа. Манай нөгөө хоёр ... мах байхгүй бантан хийчихсэн. Тэгээд бантангаа идээд унтаад өглөө. Тэгээд маргааш нь ... юун ан агнах байсан ч буудаж чаддаг хүн байхгүй. Нөгөө гурван аюул ч таарлаа. Нэг удаа таарсан. Баавгай. Бүгдээрээ буудсан үхсэн баавгай би өөрийгөө мэддэг юм. Хаашаа харж буудснаа мэддэггүй.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Айсандаа болоод буудаж л орхисон. Тэгээд үхсэн баавгай байгаагүй дээ. Тэгээд 2-3 хоног хоолгүй явлаа ш дээ. Юу ч байхгүй. Тэгээд дээд зэргийн ... байсан юм Туулаас дээш.
Баасанхүү -
Салчидаа?
Раднаа -
Салбар.. тэгээд буцахдаа харин тэдэн дээрээ ирлээ дээ. Биднийг гаргаж өгсөн цааш нь. Тэгсэн эр хонь алж өгөөд л , тогоо дүүрэн мах чанаад л тэгээд шөлөнд нь гурилтай хоол хийгээд л 12 хүн чинь ёстой амаа мэдэхгүй идээ биз дээ. Хонины мах бараг дуустал тэгээд шөнө дунд яасан чинь дотор эвгүй болж байнаа.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Би гарлаа. Байхгүй ээ пуужин харваад л тэгсэн харсан чинь манайхан чинь сууж байна шүү.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
12 хүн 12-уулаа гарч ирээд тэгээд сүүлдээ аяндаа дассан. Бид нар лав 3-4 хоног хоносон байгаа юм. Сүүлд харах гээд 3-4-үүлээ хаалган дээр багтахгүй байсан гэж...
Баасанхүү -
\инээв\ Гэнэт....
Раднаа -
Тэгж зовлон даасан атлаа тэгээд ганц сайн идээд 3 хоног ... өглөө ш дээ. Адуугаа төрийн адуунд тавьчихсан. Гайгуу болж 3 хоногийн дараа тэр ч бас аюултай юм байна лээ. Бараг үхдэг юм байна лээ. Полоктож... 3 хоногийн дараа биеийн тамир гайгуу болж тэгээд наашаа ирлээ дээ. Тэгээд бид нарын идэх уух юмыг цэргийн газар өгсөн. Энэ чинь зүүн Сэлбэ байна ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Сэлбэ дээгүүр наашаа явж байлаа. Юунаас өмнөхөн...
Баасанхүү -
Наадмаас...\
Раднаа -
Наадмаас өмнөхөн.
Баасанхүү -
Сэлбэ дээр гэдэг чинь нөгөө салаагаар урсаад яваад байгаа юу?
Раднаа -
Үгүй, үгүй. Мориороо...
Баасанхүү -
Мориороо юу?
Раднаа -
Бүр энд хотдоо ирж байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Зүүн Сэлбийн гүүр байна ш дээ. Морьтойгоо ирж байгаа юм. Улсууд тэгж байна. Пөөх манай нөгөө хуралдаад рапорт өгөхөөр казакууд ирж байна гэж...
Баасанхүү -
Казакууд...\инээв\
Раднаа -
Тэр чинь ийм савхин малгайтай. Цугаараа хар хөх , хар өмд цамц курткатай.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
..... тэгээд өнгө зүс өөр болсон байгаа биз дээ.
Баасанхүү -
Тэгнэ ш дээ.
Раднаа -
Тэгж яваад бид нар бас дуулсан юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Казакууд ирж рапорт өгөх гээд юу 30 жилийн ойн хуралд оролцохоор төлөөлөгч ирж байна гэж байсан.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд Яармагийн дэнж дээр бид нарт нэг эрээн майхан барьж өгсөн. Эрээн майханд суугаад л гуанзанд хоол моолын идээд л тэгээд л 30 жилийн ой хийж байлаа даа.
Баасанхүү -
Рапорт өгнө гэхээр тэр оргилд монголчууд анх удаагаа уулын спортын эхлэлийн тавиад ингээд тугаа мандууллаа. Чойбалсан маршилынхаа хөргийг баримлыг тавилаа энэ тэр гэж рапорт өгөх үү?
Раднаа -
Тэгнэ. Тийм. Бид нар монголын одоо анхны уулчид бид ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй монгол улсын 3-р өндөрлөг болох Асралт хайрханд маршил Чойбалсангийн баримал тавьж, төрийн далбааг хатгаад ирлээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Энэ тухай ингээд улс хувьсгалынхаа 30 жилийн ойн баяртайгаа угтаж байна гэж тийм утгатай.
Баасанхүү -
Аа. Бас улсад нэг шинэ юм нэмэгдэж байна гэсэн үг ш дээ.
Раднаа -
Тийм. Тэгж шинэ юм нэмэгдээд л тэгээд түүнээс чинь хойш одоо хүртэл уулаа санасаар бодсоор явсаар байна.
Баасанхүү -
\инээв\ Тэр түрүүн хоёулаа ярьж байхад буу зэвсэг бэлдэж явсан гэж байсан нь саяны ууланд явахад тиймээ?
Раднаа -
Тийм саяных чинь тэгээд нөгөө баавгай баавгайтай таарсан уулын улаан Цэнд , хэн хоёр ... хоёр таараагүй. Уулын улаан Цэнд бол Мөнгөнморьтын уулчин тэндэхийн ард түмэнтэй холбоотой. Тэгээд тэндээс одоо ан гөрөө алж арьс марьс аваачиж өгч Мөнгөнморьтын хамаг нөгөө улсууд танилууд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэндээс одоо янз бүрийн улсуудаас талх, шүдэнз , сум ингэж авч амьдарсаар ...
Баасанхүү -
Амьдралаа залгуулдаг...
Раднаа -
Амьдралаа залгуулж тэр хэвээрээ сураггүйгээр тэндээ бурхан болсон юм гэнэлээ.
Баасанхүү -
Ууландаа...
Раднаа -
Ууланд ...
Баасанхүү -
Яагаад тэр ууланд гарсан хүн билээ?
Раднаа -
Тэр хувьсгалын өмнөх эсэргүү гээд ...
Баасанхүү -
Аа ,аа
Раднаа -
Хувьсгалын одоо 21 оны хувьсгалын үед гарсан оргодол байхгүй юу. Тэр бараг 70-80 насны орчмын хүн байсан тэр үед. Тэгээд эргэж ирвэл барьж аваад цаазлана.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Тийм гэмт хэрэг хийсэн юмуу гүтгэлэг юмуу тийм л гэмт хэрэг хийсэн хүн тэгээд насаараа тэнд оргож байсан. Уулын улаан Цэнд гэж алдартай оргодол хүн байсан даа. Сахалт Диван яахав оргож гараад хөдөө айл дээр мундаг очно. Улсууд мэддэг. Улсууд айхаа ч больсон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Очоод сайхан идэж уугаад ангийн арьс марьс өгөөд өөрт хэрэгтэй юмаа аваад л тэгээд гараад явна. Тэгээд хаашаа явсан ч мэдэгдэхгүй. Хүн сураглаж мэдээд байсан ч зөв буруу хэлнэ тийм үү?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд л олон явсан байхаа даа. тэгсэн чинь сүүлд нь нэг нэг нутгийн өөрийн хамт байсан нэг юун хүн одоо офицер хүн дээ нарны хүн нарсны гэдэг ш дээ тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хоригдлыг чинь тэрэнд авгайтайгаа баригдаад дандаа морин тэрэгтэй байсан. Оросын дарга нар чинь.
Баасанхүү -
За
Раднаа -
Морин тэрэгтэй байсан. Сайн өдөр болгон явдаг. Тэгээд явж ирэхдээ баахан жимстэй ирдэг л юм байна лээ. Тэр нь яахав дээ мэдээ л биз.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хэн нь байдаг юм. Яагаад ийм байнаа гэж байна. Дивантай холбоотой юм байна. Диваны нутгийн хүн гэж тэгж хардаж сэрдээд тэгээд шууд тулгаж за чи улсын дайсан Дивантай чи нэг нутгийн хүн чи нөхөрлөж байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид нар бүх байгууллагаар дамжуулаад мэддэг болсон. Одоо чи сахалт Диваны толгой авч ирэхгүй бол чамайг одоо улсын дайсантай нөхөрлөсөн гээд чамайг цаазаар авах үүрэг тушаал өгдөг юм биз дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Нэг удаа яваад зэвсэгтэй гараад өгч гэнэ. Болзсон цагтаа уулзаж тэгсэн тэгээд л 5,3-ын .... дараа төдийд ир тэгэхэд энүүгээр тийм жимс түүгээд байгаарай. Тэр зун юм л даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Намар. За гээд их тааруухан зүс царай их муу байсан гэнээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд наашаа .... бууж чадахгүй зүрх алдаад тэгээд баяртай гээд нааш явж байснаа буцаад яваад энэ бетон өгөхөө мартчихаж гэж сүүлд нь өгч байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
За тэгээд өгөөд ирэнгүүт араас нь буудчихаж дээ. Нам. За Михиал Михалевич урьд шөнө би зүүдэлсэн , мэдсэн чамайг ингэнэ гэж би зүүдээрээ өдий болтол амьд явсан хүн. Би үхэхээс чи үхэхээс би үхсэн дээр тэгээд би зориуд чамайг амьдруулахын тулд найзыгаа ингэж би ирлээ гээд тэгээд бурхан болсон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Надад ярьдаг ш дээ.
Баасанхүү -
Та үүнийг хаанаас хэнээс сонссон бэ?
Раднаа -
Одоо тэр үед бидэнд тэр л үеийн .... улсууд л бидэнд хэлсэн дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид нар ямар яах биш. Зохиолч.... миний найз танилууд их байлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэд нар л тэгж Цэндийг ч тэгж ярьсан. .... Оросын ... байсан хүн дээ. Манай Дандартай адил хурандаа хүн байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд зүгээр оргоод л тэр хэвээрээ ...
Баасанхүү -
Ууланд...
Раднаа -
Харин өөрийн хэд хэд нухсан гэдэг байхаа. Нийслэлд явж байхад...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэр чинь модон дотроо хачин сэргэг байна биз дээ. Ганц сумаар хоёрыг ч бууддаг жишээний... тийм мундаг холоос бууддаг, мэргэн тийм хүн байсан гэнэлээ.
Баасанхүү -
Аа , яа , яа. Тэр нөгөө Иваныг тэгж буудаж байгаа тэр хүн хэн билээ?
Раднаа -
Михиал...
Баасанхүү -
Аа Михиал
Раднаа -
Бас л тэр офицер байсан хүн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Офицер.
Баасанхүү -
Сонин юмаа.
Раднаа -
Тийм сонин түүх байна шүү.
Баасанхүү -
Тэр одоо нөгөө нэг та нар чинь анх удаагаа монголд уулын спортыг эхлүүлээд явж байгаа ш дээ.
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Тэгээд тэр уулын спорт ялангуяа аюултай тиймээ?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Тэгэхээр нөгөө нэг зөв аюулгүй байдлыг хангасан техникийн зөвлөл , зөвөлгөө ч юмуу тиймэрхүү юу гэдэг билээ тэрийг чинь? Нөгөө нэг ямарч байсан ууланд авирах аргачлалыг хэн яаж зааж өгч байв? Орос мэргэжилтэнгүүд үү?
Раднаа -
Тэр үгүйгээр явахгүй биз дээ. ... Гол одоо тэр семинар өгч хэлдэг нь би ухаантай юм. Би орчуулж ...
Баасанхүү -
Аа та түрүүн ярьж байсан. 2 сар орчуулсан гээд тиймээ?
Раднаа -
Тийм , тийм. Тэр чинь би тэрнийг чинь .... гол юун би болж байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэрнийг сургаж, 2-рт их сургуулийн 3-р курсын оюутан...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Дандаа тэр цэргүүд чинь юу байх вэ? дээ. Ганцхан ахлагч нь офицер хүн байсан.
Баасанхүү -
Түрүүн та тэгсэн үү? Тэр тантай цуг ууланд явсан хүмүүсийн ихэнх нь дотоод яамныхан ?
Раднаа -
8-н дотоод яамных. Цэргүүд ....
Баасанхүү -
За
Раднаа -
Цэргүүд нэг нь ахлах дэслэгч.
Баасанхүү -
За
Раднаа -
Жамбалын Нямсүрэн гэж.
Баасанхүү -
За
Раднаа -
Жамбалын Зундуй гэж МОНЦАМЭ-гийн дарга байсан тэр үед дүү нь бас том ажилтай нэлээн томхон гарын хүн дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... тэгээд бусад нь яахав цэргүүд. Бид хоёр бол оюутан. Оюутан гэхдээ тэднийгээ бид хоёр яана биз дээ. Мэдлэгээрээ мэдээж илүү байж таарна.
Баасанхүү -
Аа ха. Нөгөө нэг дотоод яамны цэргүүд тэгж арай олон явах болсон шалтгаан нь юу юм бол? Тэр нөгөө оргодол моргодлыг барихтай холбоотой юу?
Раднаа -
Түүнтэй , түүнтэй тэгээд биднийг зэвсэглэж байгаа нь тэр. Үүрэг өгсөн. Ийм дайсангууд бий. Яаж мэдэх вэ? гэж тийм учир жинхэнэ буу сумаа эдлэж хэрэглэж сурсан тийм улсууд байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Чаддаггүй нь бид хоёр. Тэгээд бидэнд зөв ашиглаж сайн яаж яваарай гэж ... тэр буу өгсөн дөө. .....
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Зуун сумтай. Сумаа үүргэвчиндээ хийгээд явна. Тиймэрхүү байдалтай. Сайхан аялал сонин байлаа даа. Тэр чинь.
Баасанхүү -
Тэгээд тэр анхны хамгийн анхны ууланд авирснаас хойш та тэгээд уулынхаа спортыг хөгжүүлээд явсан уу?
Раднаа -
Тэгсэн, тэгсэн. Тэгээд ерөөсөө л монголын нутаг дэвсгэрт байгаа өндөр уул оргилд бүгдэнд нь гарсан. Заримд нь 4-5 удаа гарлаа шүү дээ.
Баасанхүү -
Отгонтэнгэр, Таванбогд энэ тэрд үү?
Раднаа -
Таванбогд, Хөвсгөлийн Хорьдог Сарьдаг , Улаан уулын .... Улаан уул явахад чинь Тарвагатай уул за тэгээд их бага Отгонтэнгэр , Увс аймгийн Хархираа, Түргэн ....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Баян-Өлгий аймгийн Алтай Таван Богд бүх оргилуудад л бүгдэнд нь хөлөө тавьж сайхан байлаа хөөрхий. Уулын холбооны дарга болсноосоо хойш 59 оноос хойш байна уу даа. Дан ахлагчаар явлаа шүү дээ. Группынхаа аялалынхаа....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ахлагчаар.
Баасанхүү -
Аргагүй л юм байна л даа. Хамгийн ахмад , тэгээд анхдагч, илүү туршлагатай тиймээ?
Раднаа -
Тийм. 1900 за байзаа .... за байз 59, 60 онд ..... 61онд Германы уулчидтай хамт .... авирлаа.
Баасанхүү -
За хэдэн онд вэ?
Раднаа -
61 он орчим байна уу даа. 62 онд байна уу?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хоёр гурван жилийн дараа Чехийн уулчидтай Хөвсгөл аймгийн Дэлгэрхаан ууланд авирлаа. Би ч бас ахлагчаар ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Дараа нь бас 2-3 жилийн дараа Германы уулчидтай хамт Алтай Таван Богдод авирлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Солонгосын айлчлалд 3 удаа явлаа.
Баасанхүү -
Тэр нөгөө осолд орсон гээд байсан ш дээ. Тэр чинь хэзээ вэ?
Раднаа -
1960 онд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Японуудтай хамт явах байсан. Би уулын холбооны дарга байлаа. Монголоосоо нэлээд сайн гэгдэж байсан 4 мастер ... за байз Халтар , Явуухүү, Зориг бид 4 дээр нь Цэрэндаш 1-р зэргийн уулчин , аймгаас нэг уулчин 6 уулчин Тэрэлжид... гэтэл Японоос ирэх уулчид ирсэнгүй ээ.
Баасанхүү -
За
Раднаа -
1 сар өнгөрлөө...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хятад нааш нь явуулдаггүй хилээр гаргадаггүй.
Баасанхүү -
60 оны үеэр жаахан харьцаа жаахан...
Раднаа -
Тийм . тийм. Тэгээд Хятад зөвшөөрөөгүй учраас ирэхээ болилоо гээд төв хороо бүхнийг мэднэ шүү дээ. ... За нэгэнтээ уулчдаа бэлдсэн учраас өөрсдөө аялалаа хий гэж ...
Баасанхүү -
За
Раднаа -
.... Тэгээд би ахлагч нь манай дасгалжуулагч Назарик гэж одоо гавъяат ... за тэр 6-уулаа яваад тэр чинь нэлээд хүйтэрсэн байсан. 9 сар нэлээд өнгөрч байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгэхэд чинь бид нар аймгаас машинаар явж Төгс буянтын хүрээ хүртэл явна. Тэндээсээ тэмээнд ачаагаа ачиж мориор цаашаа 2 хоног явж уулын хавьд хүрнэ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Доошоо тэмээ малаа ч алдана. Унагана. Улаан хавилд очиж ганц хоёр хоног амраад өнжөөд тэгээд дээшээ олон удаагийн ... ард талд бас нэг арав шахам арын албаныхан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Шууд холбоо харьцаатай тэнд байж байна. Адуу мал тэмээгээ .. бидний эмчээр хөдөлмөрийн баатар гавъяат эмч Дэлэг гэдэг хүн явсан даа.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд спортын мастер ч болсон. ... бид нарыг аварсан. Авраач зарим одон медалиа авсан нөхөр.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр Увс аймгийн хүн байгаа юм. Анхны хөдөлмөрийн баатар бөгөөд гавъяат эмч. Дэлэг гэж эмч. Тэгээд бид аялалаа хийгээд баруун хойд талаас нь 3 хоног ... даа. Тэгээд оргилд нь тугаа зоогоод ... айхтар байсан. Цас орж байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд зургуулаа холбоотой. ... доор чинь за байзаа Зориг, Лувсандаш , Халтар , Явуухүү аа тэр нэг аймгаас явсан залуу уулын ... хаягдсан юм.
Баасанхүү -
Уулын юу гэнээ?
Раднаа -
Уулын өвчин ....
Баасанхүү -
Аа уулын өвчин гэж бас байх уу?
Раднаа -
Ухаа алдаад унадаг юм.
Баасанхүү -
Аа нөгөө агаарын даралт маралтнаас болох уу?
Раднаа -
Тийм. Үнсэн царайтай болоод...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд 5-уулаа дээшээ авираад Зориг толгойд нь дасгалжуулагч. Би ард талд хамгийн ард талд. Тэгээд доошоо буухдаа Зориг доошоо буугаад би хамгийн дээд талд хамгаалалт тэгээд доошоо нэг 20-30 метр яваад тэгээд доошоо нэг 40-өөд метрийн ханан байц байгаа юм. Яг энэнээс доош.
Баасанхүү -
За аа,яа
Раднаа -
Цас мөс тогтохгүй. Тэгээд энэ дээр нь Зориг, энэ дээр нь Лувсандаш , энд нь Халтар, энд Явуухүү, би дээд талд нь 20-иад метрийн дээр 5-уулаа холбоотой. Запас олс минийх 40-өөд метр байгаа юм. Тэгсэн салхинд дундах нь .... 40 гаруй метрийн ханан байц руу...
Баасанхүү -
За
Раднаа -
Доошоо урдаа байсан Лувсандаш уначихлаа...
Баасанхүү -
Ээ хүүдий...
Раднаа -
Хоёр зэрэг унангуут л хамгийн түрүүнд байсан Зориг миний өмнө байсан Явуухүү хоёрыг татчихлаа. 4-үүлээ... би ингээд кноп дарвал олс яваад өгнө. Би ганцаараа үлдэнэ.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Гэтэл тангараг өргөсөн.
Баасанхүү -
Ганцаараа тэгж болохгүй.
Раднаа -
.... Би тангараг өргөөд үхвэл , аюул аваарт орвол гомдохгүй гээд 5-уулаа ... тэгээд дуусангуут надыг татлаа даа. .... одоо энэ хөгшин Бурмаа энэний дүү байсан юм. Тэгээд миний аав , ээж ....
Баасанхүү -
Бүгд?
Раднаа -
Бүгд мэднэ. Харагдаад л тэгээд би нүдээ аньсан. ... тэр олс молс суга хуга үсрөөд л тэгээд ниссэн. Тэгээд толгойгоороо шааж ойчиж байгаагаа л мэддэг юм. Тэгээд нэг харсан чинь сэрсэн чинь 5-уулаа баглаатай мөсөн тавцаг дээр байж байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Дуудсан бүгдийн нэрээр нь дуудсан чинь юу гарах хүн алга. Лувсандаш дуугарч байнаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Аваарт орсон байна ш дээ гэсэн чинь тиймээ гэж байна. Тэгээд хүлээгээ тайлаад мань хүн чинь арай гэж боссоноо унаад өглөө. За багшаа хөл хугарчээ гэж байна. Тэгээд би өөрийгөө тайллаа.
Баасанхүү -
Хнн
Раднаа -
Арай чамай босож ... нэг мөсөн тавцаг дээр зогссон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн доошоо яваад өгсөн. ... мөсөн гол урсаж байгаа ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэр лүү л орох нь гээд яваад л байлаа. Тэгсэн гэнэт л толгойгоороо түг мөргөөд л зогсож байна. Тэгсэн мөсөн уулын наад талын ханан ... хэсэг ханан байц руу мөргөөд зогсож.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Тэгээд байж байталхоёр хүн олж ирлээ. Нөгөө Дэлэг эмч...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Чи хэн билээ гэнэ. Улаан нилий болчихсон байхгүй юу би...
Баасанхүү -
Аа
Раднаа -
Цус мустайгаа. Л. Раднаа гэсэн чинь ... болоод л тэгээд яав аа гэсэн чинь би ч яахав дээшээ гэсэн ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд тэнд арын албаныхан чинь байсан. Тэд нар 2-3 хоног байсан газраасаа буугаад ирж тэгээд би яахав хамгийн гайгуу нь яагаад гэвэл 20 гаруй метрийн мөсөн дээгүүр 40-өөд метрийн ханан байц дээгүүр агаараар нисэж байгаа ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өшөө нэг 20-30 метр ... 4 хүнийх нь доод тал руу шаагаад гүн.. цас руу шаагаад ...
Баасанхүү -
Ээ гайгуу юу?
Раднаа -
Гайгуу. Хамгийн сүүлийн хүн нет болсон гэсэн чинь хамгийн түрүүн ухаан ороод босож байсан нь би байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгж амьд үлдсэн юм. Тэгээд миний өмнө байсан Явуухүү яасан шүү.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Би дээрээс нь татаад доороос нь 3 хүн татаад тэгээд Халтар гуай 4-5 хугараад Зориг хугараад Лувсандашийн хөл хугараад тэгээд амьд би тэгж биднийг чинь яаж байхад аварч чаддаг... авгай хүүхдийг хотоос 22 хүнийг ... тусгай онгоцоор аваачаад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд цааш нь явуулдаггүй. Аймгийн төвөөс цааш сүүлдээ бүрэн зэвсэглэсэн 2 онгоц ирж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бүр том юм болсон. Тэгж одоо бидний амь насыг аварч амьдыг нь амьдаар нь үхсэнийг үхсэнээр нь тэгээд биднийг аварлаа шүү дээ. Тэгээд дараагаар нь 1900 нэг жилийн дараа Зориг гайгуу болж 21 хоноод ухаан орсон Зориг.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
..... Төв хороо, биеийн тамир спортын хороо , эвлэлийн төв хороо дахин явуулахгүй гээд хорьсон.
Баасанхүү -
За
Раднаа -
Хоёулаа оргоод ...
Баасанхүү -
Аа ууланд авирч чадалгүй хэрвээ ингээд ... яасан бол заавал дахиж гарах ёстой гэсэн юу байдаг юм байна.
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Тийм мэргэжлийн ч гэмээр юмуу?
Раднаа -
Амь насаа амь нас бол хүмүүсийн нэхэмжлэх байгаа...
Баасанхүү -
Аа
Раднаа -
Тэгээд хоёулаа очиж зөвшөөрөл байхгүй. Зөвшөөрөөгүй.
Баасанхүү -
Ааха
Раднаа -
Увс аймагт очиж баригдаад хоёулаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Зөвшөөрөөгүй явуулсан гэж. Тэгээд наашаа туугдаад тэгээд хотод ирээд ...
Баасанхүү -
За
Раднаа -
За болсон явдлаа төв хороонд илтгэл тавь гэж би уулын холбоон дарга...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Энэ түүхийн багш мань ичээд бүх багшаасаа. Тэгээд бүр том төв хорооны хянан шалгах хороогоор орж байгаа ш дээ. Том хурлаар би илтгэлээ тавиад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Асуулт масуултанд нь хариулаад за ингээд намын төв хорооны шийдвэр Л. Раднаа, Зориг хоёрын бүх явдлууд үнэн байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өөрийнхөө зардлаар явж ирсэн. Тэр нь шийтгэл болог.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Энэ хоёрыг ирэх жил аялалд явахыг төв хороо зөвшөөрлөө.
Баасанхүү -
Дахиад нөгөө тэр юугаа?
Раднаа -
Тийм, тийм.
Баасанхүү -
Даагаа нэхэхийг чинь зөвшөөрсөн гэсэн үг тиймээ?
Раднаа -
.... Биеийн тамир спорт хорооны 1-р орлогч дарга болох уу? гэж байна. Би зөвшөөрөхгүй ээ. Ямарч ашиггүй спорт ноднин эдний амь насыг аврах гэж сая гаруй төгрөг зарцуулсан. Тэгж хүн амьтан ... тийм учраас .. бүрмөсөн уулын спортыг хаа хаана. Та хүлээж бай ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
За намын төв хороо дахин яв гэдэг үүргийг өглөө танд 100 төгрөг гаргана уу? 100 сая төгрөг гаргана уу? бид мөнгөний тухай яриагүй...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Танд яв гэдэг үүрэг өгч байна гэнэгүүт би ... под гээд унасан гэж байгаа юм.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгсэн эргэн тойрон байсан улсууд нир гээд инээж байсан гэж байгаа юм.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгж батлагдаад бид нар дараагийн даагаа нэхэж би бас л ахлагчаар аваад явлаа даа. Тэгж амжилт гаргаж ирж даагаа нэхэж гавъяа байгуулж байсан ийм түүхтэй дээ.
Баасанхүү -
\инээв\ Та яасан бөхөө үзэх гэж байна уу? Одоо эхэлж байна.
Раднаа -
Одоо нэг 7 минутын зай байна.
Баасанхүү -
За тэгвэл хоёулаа 7 минут сайхан би танаас дахиад нэг юм асуучихъя? Тэр социализмын үед одоо жишээ нь ялангуяа 40-50 оны үед уулын спортоос гадна монголд ямар ямар спортын төрлүүд нэвтэрч байсан? Улсаас хэр зэрэг анхаарч байсан?
Раднаа -
Анхаарч байсан. Ер нь цана байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Цана , тэшүүр хоёр сайн хөгжсөн.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд ер нь аймгуудаас л ирэх аймгуудаас заавал ирж байгаа юм. Завхан, Булган гээд цана тэшүүрээр их ирдэг байлаа даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Миний хөгжүүлсэн Завхан , Баянхонгор , Дорнодоос их ирдэг. Дорнодын Баян-Уул , Завхан аймаг, Баянхонгор аймаг 3 газар ажиллахдаа тэнд цаныг анх хөгжүүлсэн хүн ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэндээс л ирдэг байсан. Хөдөө бол их хөгжиж байлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Спорт тоглоомоос баскетбол, волейбол аа волейбол за сагс ч сүүлд хөгжсөн. За хөнгөн атлетик за штанк гэж ганц хоёрхон хүн өргөдөг байлаа. 3 хүн өргөвөл 3-уулаа медаль авах жишээтэй.
Баасанхүү -
\инээв\ Алт, мөнгө, хүрэл гээд үү?
Раднаа -
Тийм. Манайхнаас манай ангийнхнаас Намсрай гэж нэг нөхөр 3 хүнээс түрүүлээд Москвад оролцсон. Тэгээд хүрэл медаль аваад ирсэн. Тэр монголдоо их мундаг байсан гэж байгаа ш дээ.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авч ирсэн. Тиймэрхүү аа дугуй овоо хөгжсөн. Ийм л гол байсан. Аа бусад бөх байна ш дээ. Нэг нь ч байхгүй. Сүүлд олон төрлийн бөх байна ш дээ. Үндэсний бөх л ганц наадмаар барилддаг.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өөр байхгүй. Өшөө ч юу байх вэ? дээ. Бокс нэг эхэлж байгаа даа.
Баасанхүү -
Аа ха.
Раднаа -
Нэг иймэрхүү шүү дээ.
Баасанхүү -
За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.