Radnaa
![](../assets/images/interviewees/990135.jpg)
Basic information
Interviewee ID: 990135
Name: Radnaa
Parent's name: Luvsan
Ovog: Shüülenhen
Sex: m
Year of Birth: 1930
Ethnicity: Buriad
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired
Belief: none
Born in: Bayan-Uul sum, Dornod aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died
Father's profession: died
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
environment
new technologies
travel
illness / health
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Таны намтрыг уншиж байхад тасралтгүй багш хийчихсэн. Хаа сайгүй ингээд аймгуудаар ч тэр , хотод ч тэр багшлаад явчихсан хэрнээсээ хажуугаар нь бас нөгөө уулын спорт, цанын спортоор хичээллэж байсан юм байна ш дээ. Энэ эд нарыг яаж зохицуулж байсан бэ?
Раднаа -
Уул бол 5 сард явдаг.
Баасанхүү -
За
Раднаа -
8 сарын дундаас хойш тэгэхээр энэ үед бол хичээл гайгуу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... тэгээд хичээл дуусаад л шалгалт эхлэх үе үү? 5 сар гэдэг чинь...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
8 сар гэдэг чинь хичээл эхлэх болоогүй. Би зуныхаа амралтаар л ууландаа явна гэсэн үг.
Баасанхүү -
Аа за,за
Раднаа -
Өвөл бол би Хөдөлмөр нийгэмлэгийн цанын дасгалжуулагч , манай захирал бид хоёр бол Хөдөлмөр нийгэмлэгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Манай сургууль нэлээн одоо хотдоо спортоор дээгүүр ордог. Би тэгээд цанын дасгалжуулагч Хөдөлмөр нийгэмлэгийн дасгалжуулагч бөгөөд өөрөө тамирчин.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд өвөл 12 сараас эхлээд чөлөөлөгдөнө дөө. 1 сарыг дуустал 2 сар шахам тэгэхэд надыг сургууль чөлөөтэй надыг чөлөөлнө.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Манай багш нар чинь цагт их дуртай шүү дээ. Миний цагийг хуваагаад л авна.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд тэнд очоод ерөөсөө 10 жил тэнд дасгалжуулагч гэдгээр яваад манай нэр Хөдөлмөр нийгэмлэг гэж байсан юм. Тэр маань улсад 57 онд анх удаа Хөвсгөлд болсон гэж хэлсэн ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Дараачийнх нь 58 оноос эхлээд Улаанбаатар хотод 10 удаа болсон. Улсын аварга тэгэхэд 3 удаа 8 удаа улсын аваргыг Алдар нийгэмлэг тэр тусдаа бэлтгэсэн тамирчидтай.
Баасанхүү -
За
Раднаа -
Хөдөлмөр нийгэмлэг 2 удаа улсын аварга авсан гэж байгаа юм. Өөр нийгэмлэгүүдэд ер нь тийм улсын аварга эхний 10 жил байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бусдын 2,3-р байр аваад л байж байсан. Тэгэхэд манай сургуулийн хүүхдүүд ч авна. Хүүхдүүд маань ч мөнгөн медаль авна. Тэгээд манай сургууль спортоор тун боломжтой болгодог ийм байсан юм.
Баасанхүү -
Аа ха. Би түрүүн нэг хүнтэй бас яриад сууж байсан чинь тэр хүн Завхан аймгийнх байгаа байхгүй юу.
Раднаа -
За
Баасанхүү -
Завхан аймагт төрж өссөн. Тэгээд манай аймагт цана их хөгжсөн хавтгай мод л байвал сураар бэхлээд гулгадаг байсан гээд ярихаар нь би таныг санаад та Завхан аймагт ажиллаж байсан гэсэн тиймээ?
Раднаа -
Тийм. Тэр Завханд чинь цаныг хөгжүүлсэн хүн би байгаа юм. Тэгээд тэрнээсээ хөгшин бид хоёр тэр жил очиж 1956,57 он шүү дээ. Тэгээд 57 онд нөгөө түрүүн ярил уу? Хөвсгөл аймагт улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа болсон.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
....Шагдарсүрэн спорт хорооны дарга байхад тэгэхэд бид хоёр энэ 5,10 км-т уралдана. Би өөрөө 30 км-т ... уралдана. Бас тамирчин бөгөөд дасгалжуулагч. Тэгээд бид нарыг 18 аймаг , хотын 6 нийгэмлэг 24 байгууллага болноо доо.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хатгал бие даасан. Тэнд газар дээр нь хийсэн учраас нэг баг гээд 25 баг оролцож улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа хийж байгаа нь тэр. Тэгээд тэрэнд манай Завхан аймаг 1-р байр эзэлсэн дээ.
Баасанхүү -
Одоо жишээ нь бусад спортуудад сагсан бөмбөг , хөл бөмбөг ч юмуу тэгээд ингээд тэмцэлдээд хооронд нь ялагч байдаг ш дээ. Тэр яллаа. 1-р байр, 2-р байр, 3-р байр гэх мэтчилэнгээр медаль өгөөд тэгэхэд уулын спортод бол тийм юм байхгүй ш дээ.
Раднаа -
Байхгүй.
Баасанхүү -
Тэгэхээр яг миний ойлгосноор бол спорт гэдэг бол ялагч, ялагдагчтай тэгэхээр уулын спортод тийм хэмжүүр нь юу байх вэ?
Раднаа -
Ялагч, ялагдагч гэж байхгүй. Аа үзэгч зеритель гэж байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ганцхан оргилд арын албаныхан гэж 5,10 хүн очно л доо.
Баасанхүү -
За
Раднаа -
Морь мал гээд тэд нар л оройд нь гарч туг хатгаж , пуужин буудна. Туг мандаж байна. Тэр үед л тэр ялалтыг засгийн удирдах улсуудад за Цэдэнбал даргад би 13 удаа рапорт өглөө.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Самбуу даргад ч өгч байлаа. Спортын хорооны дарга нарт өгнө. Тэгээд би 13 удаа рапорт өгч байлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэндээс бидний харьцаа юу? оргилд туг хатгах салют буудах... тэгээд доороос баахан буу буудаж дохио өгдөг.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд наашаа мэдээ өгдөг байсан.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Тэр л бидний ялалт болж байгаа юм даа.
Баасанхүү -
Аа. Энэ дээр биччихсэн байх юм. Цагчины албыг хугацаагүй хашиж байсан гээд Цагчин гэдэг ямар үүрэгтэй? Уулын спортод уу? цанын спортод уу?
Раднаа -
Цана. Цана ба хөнгөн атлетик, тэшүүрт байсан юм. Би нөгөө өөрөө математикийн хүн учраас нөгөө гараа орооны цаг дарна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хөнгөн атлетик , тэшүүрт маш нарийн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
100-ны хэдээр авна. Тэрнийг би ер нь ... тэгээд уралдаж байхад цана арай хялбар. 3 тойрно. Тойрог болгонд хүн бүхний цагийг нарийн хэлж чадна.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Ирэнгүүт ерөөсөө тэр бараг төчнөөн тийм цаг явлаа гэдгийг ердөө бүх цагийг бүгдийн бараг уншина даа. Тэрүүгээрээ би авъяастай гэх юмуу даа. Тийм учраас надыг дандаа би ерөнхий нарийн бичгийн дарга олон жил хийсэн. Цагчиндаа ахлах цагчин мөн олон жил хийж явлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Гол нь цана, тэшүүр , хөнгөн атлетик энэ 3-т хөнгөн атлетикт наадмаар чинь цаг бариад л тэнд сууж байдаг. Нөгөө өндөрлөг дээр нь...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэшүүр дээр мөн адилхан стадионд цана бол яахав арай өвөрмөц нарийн бичгийн дарга , ерөнхий нарийн бичгийн дарга тооцоод нэлээд хурдан гаргадаг юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тийм тэгээд цагийн ажил их нарийн. Нарийн байхгүй бол болохгүй. Будлиан их гарна. Надтай маргах хүн байхгүй дээ. Цаг дарахад...
Баасанхүү -
Зөрүүгүй...
Раднаа -
Би цанын холбооны тэргүүлэгч гишүүн бөгөөд цанын юуны шүүгчийн холбооны шүүгчийн ахлагч би байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Цанын. Шүүгч нарын ахлагч.
Баасанхүү -
Аа ха. Юу .... таныг 80 хэдэн онд зодог тайлсан гэсэн ш дээ. 80 хэдэн оноос хойш ууланд авиралт хийгээгүй гэсэн үг үү?
Раднаа -
..... бараг байсхийгээд 2-3 жил болоод явдаг байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Тэгээд Монголын уулчид Монголынхоо уулаас гадна гадны ямар, ямар уулуудад авирч байсан бэ?
Раднаа -
... Манайд миний зодог тайлснаас хойш гэх үү дээ. Одооноос гэх юмуу. Тэгээд үргэлж явдаг хэдэн настай улс дууссанаас хойш сүүлд гадаадынхантай харилцаатай гадаад явдаг боллоо ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид дотооддоо бол хэд хэдэн удаа авирсан. Гадныхантай. Польшийнх, Германых , Чехүүдтэй...
Баасанхүү -
Гадны хүмүүстэй?
Раднаа -
Тийм. Гадны уулчид ирээд...
Баасанхүү -
Монголын хамгийн өндөр оргил чинь? Алтай Таван Богд тиймээ? Та ер нь ингээд оргилуудыг эзлэх гэдэг билүү?
Раднаа -
Тийм. Уулыг ...
Баасанхүү -
Хамгийн авирахад хэцүү байсан нь аль нь вэ?
Раднаа -
Увс аймгийн Цагаан дэглий гэдэг юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Мөстэй, эгц дээшээ мөсдөл ихтэй тэгээд нөгөө огцом. Шовх гэх юмуу даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр талаасаа... тэнд аваар гардаг чинь Цагаан дэглийт шүү дээ.
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Тийм. Цагаан дэглийт. Сүрлэг оргил доо.
Баасанхүү -
Таныг анх ингээд спортоор хичээллэж эхлэх үед биеийн тамир спортын хороо байгуулагдаад хэр удаж байсан бэ? Үйл ажиллагааных нь цар хүрээ гэх ч юмуу спортын төрлүүд нь юу юу байсан бол?
Раднаа -
Би чинь 1951 онд анх ууланд явсан тийм үү?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгэхэд усны гудам гэж гудам байлаа. Циркийн энүүгээр чинь.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Байшин барилга байхгүй ш дээ. Усны гудмын нэлээн доохно адагт ганц жижиг дан байшин ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр биеийн тамир спортын хороо маань тэр.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэндээ л нэг хэдхэн хүнтэй. Нямцэрэн гэж нэг шатарчин хүн тэр спортын хорооны дарга байсан юм. Тэр чинь 1951 он шүү дээ тийм үү?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр хэвлэлүүдээр 40-өөд онд л спортын хороо байгуулсан юмуу даа янз нь ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр тэгээд дарга нь тэр, дасгалжуулагч нь ямар спортын биеийн тамирын мэргэжилтэн гэж огт байгаагүй ш дээ. Нөгөө дээд сургууль энэ тэр гэж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хойно мойно төгссөн ганц хоёр хүн байсан уу? тэгээд сайн дурын маягтай л үүсэн байгуулагдсан тийм нэг байгууллага байлаа. Тэгээд тэндээс нь бид нар усны гудамжнаас бас нэлээд том хашаатай ... тэр хашаан дотроос морио гаргаад бүх юмаа ачаад тэндээс л хөдөлж байсан юм.
Баасанхүү -
\инээв\ Анх нөгөө Хэнтийн ууланд явахдаа?
Раднаа -
Хэнтийн ууланд. Тэр чинь 1951 он шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өөрөөр хэлбэл улс хувьсгалын 30 жилийн ойгоор. Ойдоо ... гэж...
Баасанхүү -
Бас таны нөгөө нэг тодорхойлолтыг уншиж байхад тойрон аялалыг анхлан санаачлаж зохион байгуулсан гэж байсан та энэ талаараа сайхан дэлгэрэнгүй яриад өгөөч?
Раднаа -
За. Нөгөө цанын аялалаас хойш гэх юмуу даа. Явган явах тэнэх их дуртай.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ганцаараа үүргэвчээ үүрээд энэ Хандгайт мандгайт , Хэнтийн уулаар чинь 7 хоног туучихдаг хүн ш дээ.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Майхантайгаа. Би анх 1960.... он 60 хэдэн онд байна даа. Хагийн Хар нуур гэж байдаг гэнээ.
Баасанхүү -
За
Раднаа -
... Үзэсгэлэнт сайхан нуур. Хүн амьтан очдоггүй. Загас жараахай ихтэй ч юмуу ер нь тиймэрхүү. Тэрнийг би мэдээд явлаа даа. Би яармагийн сургуульд багшилж байсан юм. Тэр чинь 60 хэдэн онд юм байнаа. Тэгээд тэрнийг судлаад тэр лүү явах санаа шийдээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Гавъяат нисгэгч Л. Раднаа гэж байдаг юм. Монголын анхны гавъяат нисгэгч дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Сүүлд гавъяат нисгэгч болсон Жанар гэж энэ хоёр Жанар онгоцоо бариад ... одоо манай АН-2 ...
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Тэрүүгээр 3-уулаа нислээ.
Баасанхүү -
Зам судлаад уу?
Раднаа -
Одоо тэр хаагуур явж тэр Хагийн Хар Нуур очих вэ?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Одоо надыг тэр жил улс амьтан дэмжиж байгаа юм ш дээ.
Баасанхүү -
Тийм байна.
Раднаа -
Тэгээд 2 Л. Раднаа , Жанартай 3-уулаа онгоцтой гарч гүйлээ дээ. Тэгсэн Туулаас дээш өгсөж байна. Тэгээд зүүн гар тийшээгээ нэлээд явж байгаад салсан даа. Тэгээд үүлтэй, өндөр уул тэгээд дээгүүр нь нэлээд дээшээ яваад 10-20 км байна уу? даа. Үүлэн дунд ороод үүлэнд тэгээд завсраар нь дээгүүр нь Хагийн Хар Нууран дээгүүр тойрсон доо.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Оо тэгэхэд чинь 5 сар 4-5 сарын хэрд байхаа даа. Мөстэй байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
За тэгж ирээд нөгөө агаараар явсан ... тэрүүгээ газрын зураг дээр маршрут болгоод тэгээд Хагийн Хар Нуур хүртэл за эндээс 140-өөд км газар газраар тэгээд бид маршрут за бид 7 хоног явж хүрнэ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Өдрийн 20 км тийм үү? Тэгээд бүх төсөвд гүйцэтгэл хийгээд шууд боловсролын яаманд ороод тэгэхэд ..... Жамсран сайд байлуу даа. Биш Ишцэрэн сайд Ишцэрэн сайд байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд би ... орсон. Биеийн тамирын хороо , юуны хотын боловролын хэлтэс мэдэх эрхтэй хүн байхгүй. Яармагт ажиллаж байсан. Яармаг чинь 7-8 сургуультай. Сургууль бүгдээс нь нэг 3:3 хүн 1:1 багштайгаар ингээд 20 гаруй хүн явахаар төсөв бүрэн зохиогоод ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд орсон. Орлогч сайдаа дуудаж байна. Аюуш гэж байсан. Хэнтийн аймгийн дарга байж байгаад энд ирээд орлогч сайд болсон юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд сайдыг дуудаад энэ аялал зүйтэй байна. Үүнийг явуулах явуулахыг би зөвшөөрлөө. Бусад хангах зүйлийг ханга гэж ингэж үүрэг өгөөд тэгээд яамнаас шийдвэр гаргуулаад ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Нөгөө сургуулиудаас хүүхдүүдийг аваад ингээд ... өөрсдөө хувиасаа хоолны зардалтай.
Баасанхүү -
Аа ха\ханиав\
Раднаа -
Тэгээд явган 20 хэдэн хүн гарч өгсөн дөө. Тэр 5 сарын хичээл зогсчихсон байсан үе байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
.... Тэгээд Туул өгсөөд Тэрэлжийн амралтаар дайраад дээшээ яваад тэгээд цаашаа Туул өгссөөр байгаад 5 дахь хоногтоо байна уу? 6 дахь хоногтоо эндээс том гол урсаж байна. Хонгорын гол гэж...
Баасанхүү -
За
Раднаа -
Хагийн гол гэж ... Хонгорын гол энэ талаасаа Туулын гол энэ хоёрын том бэлчир болж байна. Оо .... тэгээд л ус гаталж чаддаггүй...
Баасанхүү -
Бас жаахан хүүхдүүд байгаа тиймээ?
Раднаа -
Тийм. 6,7-аас дээш ангийн хүүхдүүд.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд л би өөрөө гарч хамгийн гайгуу газраараа ...
Баасанхүү -
За
Раднаа -
Гарч нэг үзээд тэгээд эмэгтэй багш ч байна. Эмэгтэй хүүхэд ч байна. Тэгээд өөрөө голдуу гаргалаа даа.
Баасанхүү -
Аа ха. Үүрээд үү?
Раднаа -
Хажуудаа хөтлөөд.
Баасанхүү -
Аа
Раднаа -
.... Тэгээд бүгдийн цаашаа гаргаад тэгээд цаашаа юуны голыг өгсөөд Туулаар жаахан өгсөж байгаад тэгээд тийшээ салах аястай.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд өглөө бүгдийн унтуулж байгаад 2 багшаа дагуулаад .... Хагийн Хар Нуур энд л байх ёстой гээд яваад оо дээрээс харсан чинь тэр доор мэлтийсэн цагаан юм харагдаж байна. Би бөөн баярлаад онгоцоор явсан юм чинь яаж мэдэх вэ? дээ. Төөрч магадгүй гэж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Буцаад явж байсан чинь баавгайтай тааралдаад...
Баасанхүү -
Ээ...
Раднаа -
Тэгээд 3-уулаа баавгайнаас айж зугатаж нөхдүүд дээрээ ирж бүгдийн босгоод...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд идэж уугаад тэгээд хөтөл дээгүүр даваад морен гэж ярьдаг юм. Түүхэнд .... мөстлөгийн ус энэ тэр хэвээрээ байж байх юмаа. Их өндөрт байгаа. 2000-аас метр хэртэй өндөрт байгаа нуур шүү дээ.
Баасанхүү -
Хагийн Хар Нуур уу?
Раднаа -
Тийм. Хагийн Хар Нуур.
Баасанхүү -
Өө за
Раднаа -
Тэгээд зүүн талаараа явсаар байгаад тойроод хойд талд нь очлоо. Тэгсэн чинь харин хоосон биш ээ. Нэг том байшин байсан. Дүнзэн байшин.
Баасанхүү -
За
Раднаа -
Бүүр сайхан тэгээд нэг зочны өрөөтэй юмуу даа. Коридортой 4 өрөөтэй. Бас нэг хэн генерал билээ дээ байз. Тэрнийг одоо томчуудын амралтын газар болго гэж онгоцоор аваачиж дүнзэн байшин бариад..
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хагалсан түлээгээр дүүрэн тэгээд газрыг нь нэг 100-аад метр газар тэр харгана модыг нь аваад тэгэхдээ ургаж л байлаа л дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Онгоц буулгах талбай засаад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Ингээд анхныхаа онгоцыг тэнд буулгасан гэж байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд буух нь буусан. Тэгээд нисэж чаддаггүй. Тэгээд тэндээ бут үсрээд онгоц нь ...
Баасанхүү -
Сонин юм?
Раднаа -
Тэгээд сэг нь одоо болтол бий.
Баасанхүү -
Оо
Раднаа -
Далавч нь нэг битүү модон дотор очоод далавч малавч ... тавьчихсан. Тэгээд тэр цэргийн газрын ... цэрэг шүү дээ. Тушаалаар гүйцэтгэдэг. Тэгээд анх удаа хэн билээ дээ. Мартаад байна генералын нэрийг. Цог генерал гэдэг байсан.
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Тэгээд тэрийг бүр хаачихсан. Болохгүй гээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид нар очоод хэзээ язааны шинэвтэрхэн байшин авч ирсэн түлээ гэж өвс нуруу шиг овоолчихсон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Дотроо 4 ... маягийн пийшинтэй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тийм сайхан орон сууц бэлэн байж байгаа юм.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд л баяр хөөр болоод тэгээд нөгөө мөстэй. Хагийн гол эх авдаг юм.
Баасанхүү -
Нуураасаа юу?
Раднаа -
Хагийн Нуураасаа Хагийн гол тэгээд нөгөө юу загас ихтэй. Тэр нуур бол алгана загас...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд гол урсаж байгаа учраас .... маш их. ... Дээр одоо яадаг юм. Доор хүрхрээтэй гол шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд амьдрал гэдэг бол ... байна ш дээ. Тэгээд онгоцоор манай хойноос очсон. Манай боловсролын хэлтэсийн дарга төлөөлөгчид бид нар дээгүүр захиалсан байсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид нарыг очоод 2-3 хонож байтал вертолёт онгоц .... тийм онгоцтой очоод оо тэгээд баяр хөөр болоод тэгээд бид нар явахад нь бүгд нь загас тэр гол урсаж байнаа?
Баасанхүү -
За
Раднаа -
Эргэн доогуур ингэхэд чинь л загас ...
Баасанхүү -
Баригдаад л...
Раднаа -
Бариад л аваад л тэгээд ингээд өргөсөн чинь доошоо түрс нь учиргүй урсаж байна.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
5 сард чинь түрсээ шахдаг юм байна ш дээ.
Баасанхүү -
Оо
Раднаа -
6 сарын эхээр тэгээд тэнд суусан хүн бүхэнд 10-аад загас ... явуулж байсан. Тэгээд бидэнд баяр хүргэж онгоцоор тэгж Хагийн Хар Нуур хүртэл замыг би анх удаа явган нээсэн хүн шүү дээ. Түүнээс хойш олон удаа явсан. Тэгээд аялагчид үргэлж явдаг аялалын тойрон аялалын төв бааз болсон.
Баасанхүү -
Аа ха. 1969 онд анх явсан тиймээ?
Раднаа -
69 онд байна уу? даа. Тийм байх за. 59 оноос 57 оноос 67 он хүртэл тэнд багшилсан тийм байна. 69 онд . Тэнд чинь би очоод 2 жил багшлаад 34-р сургууль гэдэг юм тэнд. Тэгээд л анхныхаа замыг нээгээд тэрнээс хойш тасралтгүй явдаг болсон доо.
Баасанхүү -
Аа ха. Одоо эндээс хотоос гараад тийшээ явахад замдаа хэд хонож байж очих вэ?
Раднаа -
Бид 7хоног захиалсан. Өдөртөө 20 км-ээр
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Аажуухан.... хөдөө аялахад 30 км шүү. Тэгэхэд бид нар 20 км хүүхэд шуухад ус мус Туулын уул мод ихтэй. Уул хад ч ихтэй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд 7 хоносон.
Баасанхүү -
Тэгээд үүргэвчиндээ хамаг хоол ундаа хийсэн байгаа ш дээ?
Раднаа -
Майхан сав бүх юмтайгаа. Яамнаас 7 майхан дээрээсээ бидэнд авч өгсөн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэгж дэмжсэн ш дээ. Би ирсэн хойноо 7 майхан явсан сургууль бүхэнд нэг нэгээр өг гээд тэгээд явсан бүх сургууль нэг нэг майхантай болсон юм. Сүүлд би явган аялал хийгээд Монголыг тойрох аялалыг зохион байгуулсан юм.
Баасанхүү -
10000 км гээд тиймээ?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд за урдаас хэлчихье. Хэнтий аймгийн Батширээт суманд очсон юм.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэдний дарга нь нөгөө орлогч сайд байсан Аюуш гуай байж золигийн буриад шүү гэж танилцуулж байгаа юм.
Баасанхүү -
\инээв\ Таныг уу?
Раднаа -
Эхлээд ороход би мэдэхгүй ... тас хориод мань хүн зөвшөөрөөгүй юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн тэр шараараа жинхэнэ сайд дээр ороод ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд зөвшөөрүүлээд тэгээд дуудаад тэрнийг за тэр Л. Раднаагийн явуулах арга хэмжээ ав гээд үүрэг өгчихгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд намайг сайдаар дуудуулж надыг давсан хүн байгаа юм гээд ...
Баасанхүү -
\инээв\ Золигийн буриад...
Раднаа -
Тэгээд танилцуулж байсан хөөрхий.
Эхнэр: Эмэгтэй уулчдаа ярьсан уу?
Баасанхүү -
Эмэгтэй уулчид бас байсан юмуу?
Раднаа -
Би анх удаа бас эмэгтэйчүүдийг сургаж явсан хүн.
Баасанхүү -
Өө за тэр талаараа яриад өгөөч?
Раднаа -
За дараа нь би аялалуудыг зөндөө хийлээ дээ. Аялалуудыг .... за байз хэдэн онд юм бэ? ... нэг улсын ойгоор хэдэн онд байна. Аялалыг зохион байгуулагч Хөдөлмөр нийгэмлэг шүү дээ. Би Хөдөлмөр нийгэмлэгийн харъяат хүн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха. Хөдөлмөр нийгэмлэгийн?
Раднаа -
Тийм. Дангаа дарга байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн аялал хийх гээд гэнэт санаад л ... тэгж санагдаад байна. Эмэгтэй бид нарыг сургаж уул хаданд авч яваач тэгэхээр нь сэдээд Дангаа дарга дээр орсон. Манай тэр сайн шалгаруулж байгаад Хөвсгөл аймгийн нэг оргилд яв яв гэж зөвшөөрдөг юм байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгэхээр нь би тэр хэдийгээ бэлтгээд л шалгаруулж аваад л Тэрэлжид бэлтгэл хийгээд тэгээд тэрнээс Ичинноров Алгаа гээд 6 эмэгтэйтэй явлаа. Тэгэхэд тэд нар дараа бүр ... 78-тай мастер болсон нөхөр бий. Ичинноров гэж....
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр багаараа спортын мастер болсон. Явсаар байгаад ....
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгж анх 3800 метрийн өндөр Улаан тайгад гарч эмэгтэйчүүдийн эмэгтэй уулчдыг анх удаа сургаж уулан гарсан хүн байна даа.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Цуваад явсаар байгаад Цаст Гималайд гараад .... тэгээд олон улсын мастерууд болцгоосон доо. Сая эд нарын ахмад тамирчдын 2-р их хуралд хуралдлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгэхэд зураг нь хаана байна. Тэр уулчидтайгаа , цаначидтайгаа нэг уулзаж авлаа шүү дээ.
Баасанхүү -
Аа ,яа , яа
Раднаа -
Дандааа л 60-аас дээш 70,80 хүрсэн улсууд байж байна даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгж эмэгтэй уулчдыг анх сургаж тэгээд тэднээс маань олон улсын мастер Ичинноров, Заяа гээд олон хүн байна лээ.
Баасанхүү -
Аа ха
Эхнэр: Пүрвээ...
Раднаа -
Тийм Пүрвээ. Гадаадын том том ууланд тэр Гималай энэ тэрд явж ....
Баасанхүү -
Гэхдээ уулын спорт бас хүнд тиймээ?
Раднаа -
Хүнд ,хүнд хүнд байлгүй яахав.
Баасанхүү -
Эмэгтэй хүний хувьд ялангуяа?
Раднаа -
Дээш гарахад чинь хүчилтөрөгч багасаж тэгээд яахав дээ. Тэндээ зохицоод л тэгээд бэлтгэл хийж сургалаа даа хөөрхий.
Баасанхүү -
Тэр Монгол орныг тойроод 10000 км аяласан тэр талаараа? Тэр маршрут энэ тэрээ яаж гаргасан бэ?
Раднаа -
1986 5,6 онд юмуу даа. Ренжидмаа Сүмбэр уулнаа тойрон аялах дуртай юм чинь...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
.... Цэдэнбал дарга 5 жилийн дараа 70 хүрнэ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
70 насны ойд рапорт өргөх зорилгоор ...
Баасанхүү -
За
Раднаа -
Маршрут зохиогоод Зураг дизайны газар гэж бий тэнд би хэдэн сар явсан. Маршрут зохиох гэж...
Баасанхүү -
За
Раднаа -
Улаанбаатараас гараад 5 жилд 5 удаа явах юм.
Баасанхүү -
5 удаа явнаа?
Раднаа -
Тийм. Нэг жилд Хойд Сэлэнгийн нутгаар ингэж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нэг аялал нь тэр чинь. 1000-аад км байл уу? дараачийнх нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар тэр нэг 2500 км-ийн аялал. 3 дахь нь говийн 3 аймаг Дундговь, Өмнөговь, Дорноговь ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нэг 2 сарын аялал , 4 дахь нь баруун Баянхонгор, Говь-Алтайн чиглэлээр ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
5 дахь хэсэг нь хойд Орхон, Булган , Завхан , Увс Цэдэнбалын нутаг...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ийм 5 чиглэлээр хийгээд намын төв хорооны үзэл суртлын хэлтэст нарийн бичгийн дарга Адъяа гэж хүн байсан юм.
Баасанхүү -
За
Раднаа -
Бүх төсөв төлөвлөгөө бүх зүйлээ хийгээд л би аваад орсон чинь зөвшөөрдөггүй ээ. Юун бидний мэдэх ажил биш. Эвлэлийн төв хороо, биеийн тамирын хороо бүгдээр нь ороод тэгээд л би шартай байсан юмаа даа.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээд намын төв хороонд өгнө гээд л тэгээд хэд хоног яаж байгаад тэгсэн чинь Адъяа гэдэг дарга оруул оруул гэж байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Чи тэр .... засгийн газрын хойд талын урагшаа харсан байшинд тэнд пропуск энэ тэр бичдэг арын алба тэнд байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэгээд Л. Раднаа гэж хэн билээ гэж байна. За Адъяа дарга ор гэж байна гэж... төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичиг шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд л ороод л цаг гаруй ярилаа даа. Монгол орны газрын зурагтай. Тэнд өлгөчихсөн. Геодезын инженер Ананд гэдэг хүнтэйгээ 2-3 сар сууж хаана хонуулах барих вэ? бүх юмаа хийсэн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэрийг аваад ороод танилцуулаад л за зүйтэй үүнийг би ... товчоо... танилцуулъя.
Баасанхүү -
За
Раднаа -
Дараа тэгээд мэдэгдэнэ гэлээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд ердөө удаагүй 2 долоо хоносон уу? үгүй юу.... дуудаж байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Чамайг Цэдэнбал даргын 70 насны ойд зориулсан 10000 км-ийн аялалыг намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол 314 тоот тогтоол гарлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Одоо түүндээ бэлтгэ гэж...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэр улсуудаа бүгдийн бэлтгэсэн байсан юм.
Баасанхүү -
За
Раднаа -
... За тэгээд юу байх вэ? дээ. Дороо бэлтгэлээ. Тэгээд л анхныхаа аялалыг хойшоо Алтанбулаг , Дархан баруун тийшээ Амарбаясгалангийн хийд тэгээд л ... явж үзээд л сайхан ч байлаа. Тэгээд тэр жилийгээ зун явна шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ердөө хувцас хунар бид нар өөрсдөө. Унаа гэж байхгүй. Ганцхан өдрийн нэг 13 байлуу даа томилолтын мөнгө авна. Улсаас ...
Баасанхүү -
За
Раднаа -
Өөр юу ч байхгүй. Тэгээд зүүн тийшээ Хэнтий, Сүхбаатар , Дорнод цаашаа бүр Халхын гол , Хамар даваа, Буйр нуур бүгдээр нь яваад ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Сүхбаатар аймгийн Шилийн богд , Талын агуй, Ганга нуур яваад...\
Баасанхүү -
Явган л яваад байгаа ш дээ тиймээ?
Раднаа -
Явган.
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
Ингэж яваад 3 дахь аялалаа урагшаа говь луу хийгээд .. тэгж 2 сар явахад бороо байтугай үүл үзээгүй.
Баасанхүү -
Говьд?
Раднаа -
Тэр ус байхгүй. Усгүй хатаж үхэх дөхнө.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд нөгөө хайр ухаж метр шахам ухаж ... малтаж ус гаргаж уудаг. Тэрнээс хужиртай цагаан ус гаргаж ууж явлаа.
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
50 гаруй хулгана, оготно , зурам үхсэн худаг Гангын нуур дээр байгаа юм.
Баасанхүү -
За
Раднаа -
Бүгдийн гаргаж оршуулж овоолоод ...
Баасанхүү -
Нөгөө хулгана зурмаа юу?
Раднаа -
Тийм. Зарим нь амьд байсан гэж байгаа шүү.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд тэрний усыг авч ууж байлаа.
Баасанхүү -
Тэр хулгана зурамнууд болохоороо уснаас болж үхсэн юмуу?
Раднаа -
Яахав говь нутаг...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Заавал усаар амьдардаг юм байна ш дээ тэр чинь. Усны үнэрт ороод гарч чаддаггүй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд л тэндээ. Хааяа нэг тойром байна.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэмээ зогссон өтгөн тараг шиг улаанаар эргэсэн.
Баасанхүү -
Шалбааг шахуу?
Раднаа -
Шалбааг шахуу яг л улаан тойром шавартайгаа тэгээд түүнийг уус явлаа.
Баасанхүү -
Аа яа яа
Раднаа -
Тийм юм ууж явсан болохоор ямарч өвчин хүрч үзээгүй. Сайн тал нь тэгээд дуусгаад наашаа явж байгаад үзсэн сонин юм их байгаа л даа. Тэгээд буцаад энэ Хэнтий юу цаанаас ирж яваад...
Баасанхүү -
Үзсэн сонин юмаа яриач? Гоё биш үү?
Раднаа -
Дараа ярина. Тэгээд тэгсэн харин нөхөр Цэдэнбалыг улс төрийн товчооны гишүүнээс гаргаж, ерөнхий нарийн бичгийн даргаас огцоруулж, их хурлын ажлаас чөлөөлж, гэж радиогоор...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид радиотой л даа. Уншиж байна.
Баасанхүү -
Яа яа
Раднаа -
Гайлаа шүү дээ.
Баасанхүү -
Нөгөө юугийн хийгээд явж байхад тиймээ?
Раднаа -
Тийм тэгээд Төв аймаг дээр ирсэн чинь Төв аймаг үнэн гэнэ. Тэгээд бид нар нөгөө том аялалаа дуусгасан юм л даа. Тийм том нэрэмжит аялал маань байхгүй болж байхгүй юу. тэгсэн бол би их нэр авах байсан байхгүй юу.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Нээрээ тэгж Монгол эх орноо явган тойрч, говийн нар гэдэг чинь дээрээс 40, 50 хэмээр төөнөөд...
Баасанхүү -
За доороос?
Раднаа -
Доороос элс 70, 80 градусын халуун тэсэж явж болохгүй ш дээ.
Баасанхүү -
Яа яа
Раднаа -
Хөл нүцгэн тэгээд бид нар майхан сайхнаараа нараа халхалж өдөржингөө л хэвтэнэ шүү дээ.
Баасанхүү -
Нараа өнгөрөөх гэж?
Раднаа -
Тийм тэгээд орой сэрүүн болонгуут явна. Бид нар Өмнөговийн Хатанбулаг сумнаас гараад Равжаа дорнын говийг туулж Өмнөговийн Мандах орох ёстой. Нэлээд хол зам даа. Замаа буруу гаргаад би зам гаргадаг хүн л дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Ашгүй нэг айл байж бид нар уулын хойгуур явах ёстой байсан юм байна. Нэг залуу байна. Орой болоод юмыг яаж мэдэх вэ чи нэг ус дөхүүлээрэй гээд тэр мотоциклтэй юм. Элсэн цөл дуусахгүй яваад байдаг. Тэгсэн чинь нэг дуу гарч байна. Харсан чинь мотоциклтэй хүн сундалсан хүн...
Баасанхүү -
Баярлаад?
Раднаа -
Баярлаад тэгсэн чинь нөгөө айлын хүн, хүн сундалсан биш дөчийн бетонтай ус аваад ...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Бидний хойноос бид нар тэгэхэд 8-уулаа явлуу даа. нэг хүнд 5 литр ус ууж байгаа юм даа. уухаас өөр арга байхгүй. Тэгээд 5 литр ус уухад амны цангаа бараг гарахгүй байгаа юм чинь тэгээд бид нар түүнд 100 төгрөг дипломтай өгөөд 100 төгрөг чинь их мөнгө шүү дээ тэр үед чинь...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд бид нар орой нь яваад нэг газар хоноглож байсан чинь хойноос нэг машин орж ирлээ. 69 машин нөгөө Хатанбулаг сумын сумын дарга, намын дарга нэр...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бидний хойноос бас ус мус, мах шөл аччихсан. Биднийг эргэж бид нар заасан замаар нь яваагүй буруу замаар явчихсан. Биднийг хайгаад ...
Баасанхүү -
Тэгнэ ш дээ.
Раднаа -
Тэгээд идэж уугаад хоночихоод маргааш нь явлаа. Тэгээд явж байсан чинь 100-гаад тэмээ туусан хүн явж байна. Тэгээд ярилцаад хаашаа явж байна гэсэн чинь тэнд нэг худаг бий тэнд 5 хоногт заримдаа 7 хоногт нэг удаа усладаг гэнэ. 100 литр ус уудаг гэнэ. Тэмээ ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд би очоод тэмээгээ услаад байж байя би туслахыг бодъё гэлээ. Тэгээд бид нар харсан чинь ... говь гэдэг чинь тээр тэнд битүү харанхуйд гялалзсан шаралзсан байх гэж бодлоо...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгсэн чинь үргэлжилсэн ногоон тайга...
Баасанхүү -
Пөөх?
Раднаа -
Дандаа заг...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
.... байхгүй.
Баасанхүү -
Элс?
Раднаа -
Яг ... хатуу.
Баасанхүү -
Улаан.
Раднаа -
Улаан шар хатуу...
Баасанхүү -
Хатуу?
Раднаа -
Тийм бүр хатуу...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тийм газар байна. Нөгөө заг мод битүү тэндээсээ эхлээд тийм ногоон. Тэрний чинь говь гэдэг юм байна.
Баасанхүү -
Оо...
Раднаа -
Нөгөө элсэн газрыг чинь цөл гэдэг юм байна.
Баасанхүү -
Аа?
Раднаа -
Тэгээд усалж байнаа мань хүн. За та нар энийг туулаад очно. Цаад талд нь нэг айл бий. Тэр айлд миний тэмээг орхичихоорой гээд том атан тэмээ өглөө. 2 бетон 40-ийн бетон ...
Баасанхүү -
Устай?
Раднаа -
Устай. За тэгээд өөрсдөө усал гэнэ. Услаад байлаа бид нар. Нөгөөдөх чинь ханадаггүй ээ.
Баасанхүү -
Нөгөө тэмээ маань уу?
Раднаа -
Тийм. 100-аад литр ус өглөө.
Баасанхүү -
Ээ...
Раднаа -
... Тэгээд л уугаад л байх юм. 100 нэлээд гаран уулаа. За одоо болно байхаа. Тэгээд 2 бетонд нь ус хийгээд суулаа даа. Тэмээ нь гоё юмаа. Бид нар ... яаж амтархан иддэг билээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Явдалдаа хошуугаа ороогоод ...
Баасанхүү -
Нөгөө загаа идээд ...
Раднаа -
Загаа таслалгүй идээд мөн гоё идэх юмаа...
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Тэгээл би нэлээд томхон шиг 20-30 метр талбай оллоо. Нүцгэн талбай... хонуулах...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Арвайж гэдэг хорхой байдаг гэнэ.
Баасанхүү -
За
Раднаа -
Арвайж гэж нөгөө энэ юу... гэдэг билээ дээ.
Баасанхүү -
Аалз шиг үү?
Раднаа -
Аалз ... тэр хатгавал тэгээд байхгүй. Аягүй бол үхнэ.
Баасанхүү -
Өө за
Раднаа -
Хатгуулбал бүгдийн махтай нь авахгүй бол тэгээд цаашаа хордоод гүйцээ...
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
Тэгээд унтаж гал түлээд хуурай заг хүнгэнэн шүү дээ. Тэгээд цайгаа чанаж уугаад байж байтал орж ирж байнаа. Ийм том биетэй.
Баасанхүү -
За
Раднаа -
Шар ногоон , ийм урт хөлтэй. Орж ирлээ шүү...
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Тэгсэн бид нар яах вэ?дээ оо энд цохиход чинь байхгүй тэнд явж байна. Тэнд цохиход энд хурдан...
Баасанхүү -
Аа ...
Раднаа -
Ингэх хооронд тэнд.
Баасанхүү -
Оо за, за
Раднаа -
Тэгээд 8 хүн хашгирсаар байгаад арай чамай нэг устгалаа даа. Тэгээд шатаалаа. Тэгээд хагас мм мм-ийн тухай ганц соёотой...
Баасанхүү -
За
Раднаа -
Төмөр соёотой...
Баасанхүү -
Төмөр өө?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Төмөр шиг маягийн?
Раднаа -
Бүр зэс маягийн ...
Баасанхүү -
За
Раднаа -
Шатаахад тэр 2 үлдэж байгаа юм.
Баасанхүү -
Тэрнээс ганцхан соёо нь үлдэж байгаа юмуу?
Раднаа -
Тийм. ... арвайлж хортой гэдэг тэр. Тэгж нэг дайснаа дарж бүр нэг тэр чинь утаанд их дуртай гэнэ.
Баасанхүү -
Аа
Раднаа -
Утааны үнэрээр хаанаас ч хамаагүй орж ирдэг. Утаа их иддэг. Утаагаад амьсгалж ... нөгөө айлуудын говийн айлуудын тоонон дээр ирээд суудаг гэнэ ш дээ. Гар хүрвэл аюултай. Гар хүрэхгүй бол ... тэгээд яваад өгдөг.
Баасанхүү -
Өө...
Раднаа -
Тэгээд нөгөө маргааш болоод нөгөө айл дээр ирлээ. Оо сайхан жимс байна.
Баасанхүү -
За
Раднаа -
Ийм том бутан дээр ургуулаад нөгөө Хармаг нь ...
Баасанхүү -
Хармаг аа?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
За
Раднаа -
... Хармагны конъяк хийдэг юм байна лээ.
Баасанхүү -
Конъякаа?
Раднаа -
Конъяк.
Баасанхүү -
Архи уу?
Раднаа -
Архи тийм. Тэр нөгөө виски...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд идэхэд яахав сайхан улаан дан яс мойл байдаг ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тийм яс нь арай том. Идэх юм бага шиг. Тэгээд нэг бутыг хугалаад...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... тэгээд тэр айлдаа ирээд бас идэж уугаад 2 бетоноор ... тэгээд цаашаа аялалсаар байгаад нөгөө Өмнөговь аймгийн Мандах суманд ирсэн дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
... Тэгээд бид нар Хэнтийн Батширээтээс Төв аймгийн Мөнгөнморьт хүртэл 200-аад км газар ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ой тайга шүү. Нөгөө Ононгоос урагшаа Хэнтий чинь олон Хэнтийн Асралт хайрхан чинь Онон гол урсдаг юм. Урагшаа Хэрлэн гол урсдаг юм. Баруун урагшаа Туул гол урсдаг юм. Ийшээ нь Хараа , Ерөө гээд олон голуудын эх шүү дээ.
Баасанхүү -
Пөөх...
Раднаа -
Тийм. Тэр Дархын хөндий гэж байдаг юм. Мөнгөнморьтоос туж битүү ой, ус булаг шүү дээ.б
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд бид нар чинь 200-аад км газрыг чинь 7 хоног явлуу даа. Их ядарсан. Эхний 3 өдөр нь бороонд ...
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
Тэгээд аргалаад ямар ч бороо орж байхад галаа асаагаад цайгаа чанаад хоолоо хийгээд идчихнэ дээ.
Баасанхүү -
Пөөх?
Раднаа -
Тэгээд бид нар 7хоног яваад тэндээсээ Мөнгөнморьтод даарч байгааг хэлэх үү? Цахилгаантай бороо айхтар ... тэр говьд явахад байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Үгүй тэр айхтар хүйтэн бороо энд ороосой.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Халууцаж цангаж явахад тиймээ?
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Мөндөрт цохиулж хүйтэн бороонд даарч чичирч байхад тэр сайхан говийн нар байгаасай ингэж бодогдож явах юм даа.
Баасанхүү -
Аа ха. Тэгээд хараа та ингээд та нар чинь орон гэр хорогдох орон байхгүй.
Раднаа -
Майхантай. Майханаа говь руу явахдаа сүүлд хаячихсан. Хүнд гээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
2-3 майхантай явсан юм. Хаяж болохгүй. Нэг муу майхнаа барьсан болоод бороонд орохоос өөр арга байхгүй л дээ.
Баасанхүү -
Арай жаахан нөмөртэй?
Раднаа -
Тийм. Нэг жил үнэн худлыг нь мэдэхгүй үнэн байх гэж л боддог юм. Цахилгаантай бороо пээ нэг шөнө ороод тэгээд бид нар нэг том хусны ёроолд олон цаг суусан даа.
Баасанхүү -
За
Раднаа -
Цахилгаан ниргээд л байна. Ниргээд л байна. Тэгсэн хүмүүс тэгж ярьсан байдаг. Хус модонд цахилгаан буудаггүй.
Баасанхүү -
Оо за
Раднаа -
Хар мод энэ тэр дээр цахилгаан хуга хуга зад цохисон байдаг л даа. Тэр том том модыг чинь ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Үгүй тэгээд бид нарыг цахилгаан цохиогүй нүдээгүй. Тэгээд аз нь таарсан нэг өндөр хустай ой байсан юм. Хусны ёроолд суугаад байсан. Тэгээд аз болсон юм болов уу гэж би боддог юм. Үнэн худлыг мэдэхгүй.
Баасанхүү -
Аа ха. Та нар тэр том модны доор суухдаа хус мод цахилгаан цохидоггүй гэдгийг мэддэггүй байсан?
Раднаа -
Мэдэхгүй ээ мэдэхгүй. Сүүлд л сонссон.
Баасанхүү -
Тэгээд ингээд говиор ч бай, хангайгаар ч бай явж байхад ядрах ,шантрах тийм зүйл бодогдож байсан уу?
Раднаа -
Бид нар нэгэнт зориг шулуудсан улсууд тийм үү?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ганцхан хэцүү юм нь ам цангах.
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
.... Шээс час улаан 10 гр юм гарч байгаа ш дээ.
Баасанхүү -
Сүүлдээ бүр шээс ч гарахгүй?
Раднаа -
Яахав дээ хөлсөөрөө...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хүн чинь одоо биеэрээ шээдэг юм байна ш дээ. Хөлс гэдэг чинь шээс юм байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... Тэр хүйтэнд даарах , мөндөрт цохиулах тэр бодогдох нэгэнтээ шийдсэн улсууд шантраад юу хийнэ дээ. Гараагүй шүү тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд тэсээд тэр халуун ,хүйтэн говийн гурван халуун нарны тэнгэрээс гарч байгаа тэр тэнгэр газрын халуун, тэр газрын 60-70 градусын халуун тэгээд салхи салхи ... тэр халуун салхи гэдэг чинь ...
Баасанхүү -
Яа, яа...
Раднаа -
Аймаар ...
Баасанхүү -
Тэгээд хуурай?
Раднаа -
Хуурай говийн гурван халуун гэдэг чинь ёстой аймаар ...
Баасанхүү -
Аа нарны халуун, элсний халуун , салхины халуун?
Раднаа -
Тийм. Үзэж л явлаа хөөрхий. Тэгээд л зовлон жаргал үзсэнээ яриад байвал чи бид хоёр хэд хоног суугаад яриад байх юм шиг байна.
Баасанхүү -
\инээв\ Таны ер нь хамгийн сэтгэлээс гардаггүй тийм авиралт юу вэ?
Раднаа -
Тэр Увс аймгийн Хархираа ууланд Цагаан дэглийт ууланд явж байгаад Зориг бид нар 1959 онд Монголын залуучуудын анхдугаар спартакиадаар ....
Баасанхүү -
За
Раднаа -
Тэнд явж байгаад Зориг бидний одоо дасгалжуулагч...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Спортын хорооны 1-р орлогч Сэнгэдаржаа гэж бий. Тэр манай дарга. Тэгээд явж байгаад цас ... байна. Дээгүүрээ цас ....
Баасанхүү -
Мэдэгддэггүй юм байна уу?
Раднаа -
Тэгээд дээшээ цөмөөрөө гарчихдаг. Тэнд орсон.
Баасанхүү -
Пөө бас?
Раднаа -
Тэгээд бас цөмрөөд тэр ерөөсөө санаанаас гардаггүй юм.
Баасанхүү -
Яа , яа
Раднаа -
Яахав дээ тэр уулын оройд ниссэн тийм үү?
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр ч ... айхтар эд шүү дээ. Тэр энэ тэр дээ. Тиймэрхүү.... аа Хөвсгөлийн ууланд явж байгаад тэр нэг эмэгтэй маань би өөрөө авч явсан хүн байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хадны ангал руу орж унахгүй юу доошоо...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэр надыг ер нь маш их айлгасан. Гэх мэтчилэнгийн .... үл мартагдах зүйлүүд зөндөө байгаа л даа. Иймэрхүү юмнууд бий. Аялалын хувьд гэвэл яахав тэр Хэнтий аймагт явж байгаад мөндөр бороонд цохиулсан...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр мартагдахгүй. Бид нар Дорнодод яах вэ? Хамар даваа , Халхын гол байлдааны түүх хөшөө мөшөө бүгдийг үзсэн дээ. Нөгөө То вангийн одоо бүтээсэн Бурхантын хөшөө гэж тэрийг дурсвал их сонин. Сэргээсэн гэнэлээ. Нөгөө Халхын голын наад эрэг дээр ийшээ харсан ийм налуу газар хүний нэг хурууны нэг хүний тухай хуруун шүү дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд дарсан барьсан дүрстэй.
Баасанхүү -
За
Раднаа -
Тийм том бурхан хийсэн хүн байхгүй юу То ван.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хуруун л байгаа болохоос нүд, ам, чих бие нь ямар байх билээ. Тийм том.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Энэ юу гэвэл хэзээ нэгэн цагт Япон улс манайх руу дайрна.
Баасанхүү -
За
Раднаа -
Довтолбол эндээс ийшээ гаргахгүй. Энийг хараад тэгээд ерөөсөө энэнээс гарахгүй гэж байгуулсан хөшөө.
Баасанхүү -
Пөөх?
Раднаа -
Тэгээд 49 он 39 онд манайх руу дайрлаа ш дээ.
Баасанхүү -
За
Раднаа -
.... Чойбалсан хотын төвийг хүртэл дайраад бөмбөг хаяад явчихсан.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
... тэглээ гээд нааш нь гаргаагүй. Оросын арми манай арми хоёр нийлээд Японыг бут цохилоо шүү дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тэгээд тэнд Ханан хөшөө гэж нэг хөшөө байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Яг Бурхантын хөшөөнөөс цааш эргээд яг Бурхантын хөшөөнөөс баруун тийшээ нэг метр алхаад ....
Баасанхүү -
Ямар сонин юм?
Раднаа -
Тэгж бут цохихдоод цохигдсон Япон. .... сая Мэндсайханы нутаг ерөнхий сайд байсан. Тэр нээлт мээлт хийж мундаг том .... бүр бөмбөгдсөн юм гэнэлээ.
Баасанхүү -
Тэр Бурхантын хөшөөг үү?
Раднаа -
.... бараг биднийг очиход чинь жаахан жаахан тэмдэг эвдэрсэн...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Байж л байна тэр чинь.
Баасанхүү -
Одоо ч гэсэн тиймээ?
Раднаа -
... сайд энэ тэр байсан барилга энэ тэрийн дарга Зоригтбаатар ямар барилгаар яаж хийсэн тэр шаврын найрлагыг олохгүй байсан гэж байгаа ш дээ. Олоогүй ерөөсөө...
Баасанхүү -
Оо за, за
Раднаа -
Тийм мундаг мундаг тэр газар дээр хийсэн нааж хийсэн хөшөө шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр ямар барилгын материал, ямар жороор яаж нааж хийсэн юм .... хэвээрээ байлаа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд То ван гэдэг хүн тэрнийг тэгж хийсэн юм. Тэр дурсгалыг тэгж сэргээсэн юм. Бас нэг То вангийн бүтээл нь юуны .... Сангийн далай гэж бий.
Баасанхүү -
За
Раднаа -
Мэнэнгийн талд ... нэлээн том хонхордуу газар. Тэр ... шүүгээд л авдаг давс нь ургаад л байдаг. Зүүн талынхан тийм том сайхан давс..
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэр То вангийн үлдээсэн давс... Урд цагт Хятадтай наймаа хийгээд ...
Баасанхүү -
За
Раднаа -
Хятадууд 1000 шар давс авч ирж өг.
Баасанхүү -
За
Раднаа -
Хаанаас юм аа То ван би 1000 шар уна гэж наймаа хийгээд ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд зөвшөөрөлцөөд 1000 шар давс аваад ирсэн. ... янз бүрийн юм байсан юмуу даа. Тэгээд үзчихээд шавар биш хужир байна. Авахгүй ...
Баасанхүү -
Давс биш хужир байдаг?
Раднаа -
Давс нь давс. Тэгээд зарим нь шавар хужир мужир ачаа биз дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэрнийг мэдээд авахгүй. Аваад яв... үгүй бид хэдэн хоног тэр холоос ядарч унаа мал хөлсөлж ядарч авч ирлээ. Шараа ч авахаа болъё зүгээр ...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Буулгах газар бид хаяад явъя. Бид нар ийм шавар авахгүй.
Баасанхүү -
\инээв\
Раднаа -
Та хэд аваад яв. Мөргөж байж сайн вангийн хүч байж арай чамай хаях юм болжээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд тэнд нэг хонхордуу газрыг тойруулаад асга гэж овоолоод байж цувуулаад 1000 юуг чинь асгаж асгаж яваад өгч...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд тэр нь бороо шороонд ороод сүүлд нь ... одоо Сангийн далай болсон.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Одоо зүүн бүх аймгийг хангадаг. Давсны үйлдвэр. Биднийг очиход оо тэр манай энэ эсгий гэр байна ш дээ.
Баасанхүү -
Тийм.
Раднаа -
Тэрний ... дөрвөлжин дөрвөлжин цагаан цагаан тэр юунууд байлаа. Тэгсэн нөгөө улсууд янз бүрийн хувцастай. Давсыгаа шүүгээд тэнд овоолохоор ус мус нь доош нь ороод тэгээд ... тийм давсыг үнэгүй болгосон.
Баасанхүү -
Аргатай?
Раднаа -
Аргатай. Тийм мундаг. Зүүн юунуудыг захирч байсан. Ноён гэх юмуу тиймээ?
Баасанхүү -
Тийм. Тогтох төр ван гэдэг ш дээ тиймээ?
Раднаа -
Тийм. Тийм хүн байдаг гэлээ. Гэх мэт юм бий. Явсан аймаггүй хүн дээ. Сэлэнгэ аймаг явахад тэр .... нэг уул бий. Тэр Бүрэнхаан.
Баасанхүү -
За
Раднаа -
Битүү модон уул онцгой. Юуны энэ Сэлэнгэ мөрний зүүн талд...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэнд зураач хийдэг миний нэг шавь байна лээ. Пэрлээ гэж ... Тэрний урд талд нэг ... дээр нь .... яг хүний хөлний нүцгэн мөр...
Баасанхүү -
Тийм том уу?
Раднаа -
Энд Чингис хаан явахдаа гишгээд явсан. Шавар юу ч байсан юм тэр үед ... Чингисийн мөр ...
Баасанхүү -
\инээв\ Тэрийгээ Чингисийн мөр гэж нэрлэдэг юмуу?
Раднаа -
Тийм. Яг л хөлийн ул. За Хэнтий , Сүхбаатар, Дорнод аймагт очоод ... төмөр зам чинь ийм шулуухан нэг өндөр биз дээ.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
.... зам урд талд Чингис хаан зүүн зүгийг эзлэж явахдаа явсан морьтой тэрэгтэй...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Явсан Чингис хааны зам гэнэ. Сүхбаатар аймагт очоод хоорондоо нэг км шахам зайтай юмуу даа том хонхор.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хонхор. 2 тал нь өндөр иймэрхүү өндөр өндөр чулуун багана.
Баасанхүү -
За
Раднаа -
Чингисийн морины уяа.
Баасанхүү -
Тэр хонхор нь ямар учиртай юм бол?
Раднаа -
Тийм хонхор л газар байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
2 талдаа 2 шон байхгүй юу. Тэгээд харагдахгүй морьд уяатай байдаг. Дорноговь , Өмнөговь аймагт очиход ... Ханбогд уул гэж бий. Ханбогд сумын тэрний ард талд манай энэний тухай том дугуйдуу ... чулуу хадтайгаа. Дунд нь ийм нүхтэй...
Баасанхүү -
За
Раднаа -
Зүүн талд устай. Доошоо ингэхэд хязгааргүй нэлээд гүнзгий устай.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Чингис мордохдоо гурваа талаар мордсон.
Баасанхүү -
Яагаад мордсон?
Раднаа -
урваа морь нь .
Баасанхүү -
Уургаа
Раднаа -
Уургаа бариад мордсон. Ингээд явсан газар бүхэнд Чингисийн юм бүгд байгаа юм. Иймэрхүү сонин зүйлүүд байна.
Баасанхүү -
Тэгээд тэр үед Чингис хаантай холбогдолтой зүйл байсан гэж ярьж бас болохгүй ш дээ тиймээ?
Раднаа -
Тийм. .................. тэр дугуй талд шүү дээ. Хонхордуу газар хоёр ... өндөр ийм хоёр чулуу л байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хэдэн зуун жил болсон юм мэдэхгүй. Чингисийн морины зэлний хоёр шон гэж тэр хоёрыг хооронд нь утсаар холбоод агт морьдоо уядаг байж л дээ.
Баасанхүү -
Хнн
Раднаа -
Сонирхолтой зүйлүүд байх юмаа.
Баасанхүү -
Хүний амьдралд нэг тийм гүн гүнзгий нөлөөлсөн тохиолдол үйл явдал болдог ш дээ тиймээ? Таны амьдралд тийм зүйл болж байв уу? Тэр нь юу байв?
Раднаа -
За надад ч жаахан амьдралын хувьд яахав дээ нөгөө ... хэдэн зовлон тохиолдсон явдал бий. Үхэл гэх юмуу даа.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нэлээд хэдэн үхлийг туулсан хүн. Хэнтий аймаг руу өвөл цанаар явж байгаад өвөл наана нэг Баяндэлгэр суманд бид ... юм. Хэрлэнгийн том буудал байгаа юм. Тэнд явна гээд явчихсан чинь замдаа цас идээд цанх татнаа даа.
Баасанхүү -
Цас идсээр байгаад уу?
Раднаа -
Цас идээд цанх татаад явж чадахаа болиод бүх бие хөрөөд ...
Баасанхүү -
Таны юу?
Раднаа -
Тийм.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Биеэ даахаа болиод үүргэвчээ даахаа болиод тэгсэн чинь Л. Раднаа үхэх юм бол яахав гээд нэг нөхрийгөө явуулаад Хэрлэн гэдэг рүү оч тэнд машин байж таараа ийм юм боллоо гээд унаад ир нэгийгээ явууллаа...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд нөгөө хоёр маань надыг цасаар хучаад ...
Баасанхүү -
За
Раднаа -
Тэгээд 2 метр цасаар хучаад ...
Баасанхүү -
Дааруулахгүй гэж үү?
Раднаа -
Үхэж байгаа хүнийг тэгдэг юм гэнэ.
Баасанхүү -
Аа за
Раднаа -
Тэгээд би яахав дээ. Ухаан байхгүй хүн чинь унтаж байна. Хөөе гээд сэрээж байна. Би тэгсэн ... дулаан болчихсон унтаж байдаг гэнэ. Хөнжил болдог юм тэр цас чинь.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд амьсгалаад тэгж нэг цасны аюулаас нэг мултарлаа.
Баасанхүү -
За
Раднаа -
Амралтаар нутаг руу явж байгаад өвлийн амралтаар Хэнтий Дэлгэрхаан сумын тэнд машин дээр сууж явсан хүн машин дээрээс үсрээд .. тэгээд машин явчихсан юм. Тэгээд буцаж ирээд яг толгойгоороо шааж унаад давхар толгойтой. Тэгээд би бариачаар олон хоног бариулж...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Нааш нь татуулж машины ослоос нэг гарсан хүн.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Оюутан байхдаа Улаанхуаран луу манай нэг багшийнх байсан юм. ... Ах нь багш бид 2 оюутан орой явж байсан чинь цэргүүдтэй таарч бид хоёрыг нам цохиод надыг хутгалаад ...
Баасанхүү -
Пөөх?
Раднаа -
Жалганд хаячихсан.
Баасанхүү -
Юун цэргүүд юм бол?
Раднаа -
Улаахуаран чинь дандаа цэргүүд байсан цэргүүдийн байр байхгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгсэн тэнд цэргийн багш байхгүй юу. Миний найзын ах нь.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Бид хоёр очиж байгаа нь тэр. Тэр чинь Октябрийн баяраар...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Тэгээд монгол дээлтэй явсан.
Баасанхүү -
Хнн
Раднаа -
Дээлээ тайлахад ийм ийм цус асгарч байна миний энд...
Баасанхүү -
Аа яа, яа
Раднаа -
Сорви нь энэ...
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Далны зузаан маханд тэгээд 7 хоног эмнэлэгт хэвтэж энэ хүн үхнэ гэж бодож байсан байх. Тэгээд хутгалуулаад 7 хоног эмнэлэгт шаруулж бариад тэгээд эдгэлээ дээ. Зүгээр эдгэчихсэн. Дараа нь ууланд яваад анх удаа тиймээ?
Баасанхүү -
Тийм. Уулнаас унаад амьд үлдсэн.
Аа ха
Раднаа -
... Нэг зуны амралтаар явж байгаад Хэрлэн гол үертэй байсан юм. Би усанд ... тэнд нэг 20-30 хүн сууж явсан юмаа. Ачааны машинд тэгээд ороод урагшаа Хэрлэн голын урд талд хүрч ирээд тэгээд буцаж сэлээд нэг булан руу очсон чинь хий цохиод ...
Баасанхүү -
За
Раднаа -
Гарах гэсэн чинь эргүүлэгэнд ороод ...
Баасанхүү -
Яа, яа, яа
Раднаа -
Доошоо мэдлээ л дээ. Тэгээд дөрвөн мөчөөрөө би сэлчихсэн. Тэгсэн чинь усныхаа гол руу толь гээд чулуу татсан гэж байгаа юм. Тэгээд доогуур нь хамаг ус залгисаар байж ... доошоо харуулаад тавьчихсан нуруугаар ....
Баасанхүү -
Яа, яа
Раднаа -
Амаар цус гарч байнаа. Тэгээд тэгсэн хүрээд ирсэн нөгөө улсууд инээцгээж байна. Хөөш яасан мундаг номер үзүүлж эргэндээ хурдан эргээ вэ? гэж ...
Баасанхүү -
Яанаа?
Раднаа -
Эргүүлэгт үхэх гэж байхгүй юу.
Баасанхүү -
\инээв\ Баларсан юм.
Раднаа -
Ингэж иймэрхүү бас нэг усны осол, уулын осол, гээд...
Баасанхүү -
Мэснийх
Раднаа -
Тийм мэснийх иймэрхүү нэг ёсны зовлон жаргал юмуу даа. хүндрэл тиймэрхүү юм үзэж байлаа.
Баасанхүү -
Хүн хүний амьдрал ерөнхийдөө өөр өөр л дөө гэхдээ бас нэг онцлог гэж байна тиймээ?
Раднаа -
Тийм
Баасанхүү -
Таны амьдрал бусад хүнийхээс ялгарах онцлог юу вэ?
Раднаа -
За түүн дээр ч юу гэж хэлэх вэ дээ. Юу гэх вэ дээ юмнаас айх шантрах гэж байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Хийе гэсэн юмныхаа төлөө зүтгээд л одоо жишээ нь аялалд явна гэхэд түүнийхээ төлөө...
Баасанхүү -
Аа ха
Раднаа -
Ууланд явъя гэвэл явж байгаа юм. Тийм төлөвлөгөө хийгээд сайд дээр орж байгаа юм. Төв хороо биеийн тамирын хороо зөвшөөрөөгүй байхад би шууд л зүтгэдэг.
Баасанхүү -
Тууштай
Раднаа -
Тууштай. Тийм л хүн байсан юм даа. тэр чигээрээ л одоо ингээд өнгөрч байна даа.
Баасанхүү -
Аа ха за баярлалаа.
Раднаа -
За
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.