Tserenchimed


Basic information
Interviewee ID: 990136
Name: Tserenchimed
Parent's name: Luvsandorj
Ovog: Beis
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Bayan-Agt sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (ööd bolson)
Father's profession: died (ööd bolson)


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
childhood
education / cultural production
family
travel
cultural campaigns


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Баасанхүү -

За таныг цаг зав гаргаж байгаад баярлалаа. Та ярилцлага өгч,ярилцлагаа нийтийн хүртээл болгохыг зөвшөөрч байна уу?

Цэрэнчимэд -

Зөвшөөрч байна. Юун дээр ч буцах вэ?

Баасанхүү -

За баярлалаа. Тэгвэл хоёулаа ярилцлагаа эхэлье. Та хаана төрсөн? Аль нутагт гэх мэтчилэн өөрийнхөө амьдралаас эхлээд ярихгүй юу?

Цэрэнчимэд -

Би чинь одоо Булган аймгийн Баян-Агт суманд одоо....

Баасанхүү -

Баянхайрхан тиймээ?

Цэрэнчимэд -

Баян-Агт

Баасанхүү -

Агтаа өө за

Цэрэнчимэд -

Надыг төрөх үед чинь сүүлд Баян-Агттай нийлээд хуучин Булган аймгийн Намнан сум гэж байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд Баян-Агт одоо бол нэгдээд тэр Баян- Агт Намнан хоёр нийлээд Баян-Агт сум болчихсон. Тэгээд тэнд төрөөд би яг өөрийнхөө төрсөн нутагтаа бага насаа өнгөрөөгүй л дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ухаан орохоосоо өмнө 3-4 настай ч юмуу юу яасан юм шиг байгаа юм. Хөвсгөлийн Тариалан суманд очсон юм. Манай гэр...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Би чинь айлын 6 хүүхэдтэй айлын 3 дахь нь юм байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

7 хүүхэдтэй айлын. Тэгээд яахав миний дээд талын ах эгч хоёр сургуульд суугаад эгч маань Намнангийн сургуульд сууж байтал 4-р анги төгсөөд тэрнээсээ хойш сургууль тэр хавьд 4 жилээс дээш байхгүй...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

4 жилтэй тэр суманд чинь. Тэгээд тэр Тариалан 7 жилтэй байхгүй юу.

Баасанхүү -

Аа

Цэрэнчимэд -

Хөвсгөлийн Тариалан чинь 7 жилтэй. Тэгээд тэр 7 жилтэй сургуульд ... хол өөр аймаг руу очиж тэгээд ... гэрээрээ шилжээд тэнд очоод дараа нь ах сууж байсан бас 3-4 ангид... нэг 4 төгсөөд явчихаар зэрэг тэрнээс сургуульгүй хөдөөний хүн болчих нь байна ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд л сургууль хөөцөлдөөд л ... тэгээд тэрнээс хойш нь Тариаланд. Тариалан маань ч сүүлд нь 10 жил болоод ....

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд эгч маань тэнд 10 төгсөж байсан юм. Би яахав дээ. 7-р анги төгсөөд .... тэгээд хот луу орж ирсэн дээ. Эгч маань багшийн дээдэд, ах маань техникийн их сургуульд одоогийн... бас л их сургуулийн техникийн анги байсан байлгүй дээ.

Баасанхүү -

Аа ха. Тэр Баян-Агт гэдэг сум Хөвсгөлийн Тариалантай хил залгаа байсан гэсэн үг үү?

Цэрэнчимэд -

Яг л хил залгаа. Ерөөсөө тэр Тариалангийн чинь нэг уул байгаа юм. Хөвсгөлийн нуруу гээд ...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэр нурууг л даваад доошоо урд өвөрт нь тэр уулын урд өвөрт тэр Тариалан ард нь байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Манай сум болохоор манайх сумаасаа жаахан баруунтаа 20-30 км-ын цаана 30-40-өөд км хуучин Намнан сум гэдэг чинь Намнан уул гээд байгаа Намнан уулын чинь ерөөсөө өвөр дээр нь Намнан сум байгаа юм.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Ар дээр нь Намнан уул гэдэг нь Тариалангийн л нутаг болохоос биш сум мум байхгүй л дээ.

Баасанхүү -

Аа ....

Цэрэнчимэд -

Тариалан болохоороо баруун тийшээгээ ... тэгээд миний нас бол юунд л өссөн дөө. Тариалан. Хөвсгөл аймгийн Тариалан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тариалангийн төв дээр яахав манай ээж аав өөрийн хэдэн малтай. Тэгээд малаа маллаад хүүхдүүдээ сургуульд явуулаад ...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тиймэрхүү. Тэгээд сүүлд нь одоо нөгөөдөх нэгдэл байгуулагдаад тэгээд тэнд чинь бас сангийн аж ахуй байгуулагдсан байгаа юм.

Баасанхүү -

За. Хэдэн оны үеэр бол?

Цэрэнчимэд -

Тариалангийн сангийн аж ахуй гэдэг чинь одоо 50 оны бөгсөөр л ... байхаа тэр...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд тэнд чинь урд нь 2-3 нэгдэл байсан байхгүй юу.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Их нөхөрлөл нэгдэл гэж Сэлэнгийн голд...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэр хойшоо Алтангадас нэгдэл гэж хойно ... байдаг байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сумын төв дээр бас нэг сум бас нэг нэгдэл байсан. Ингээд 3 нэгдэл байсан. Миний бодож байгаагаар... Тэгж байтал Тариалангийн сангийн аж ахуй гэж байгуулагдсан.

Баасанхүү -

Тариалан суманд уу?

Цэрэнчимэд -

Тийм суманд.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд тэр чинь бас их хөгжилтэй. Бусад юугаа бодох юм бол. Бусад сум мум манай сум мумыг бодвол тэр сум Хөвсгөлийнхээ сумуудыг бодвол хөгжил ихтэй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сангийн аж ахуй байна. Нэгдлүүд байна. Тэгээд сангийн аж хауйг дагаж хүмүүс их .... цугларна биз дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хөгжил тэнд их болно. Наад зах нь л цахилгаан станцтай болж байгаа юм.

Баасанхүү -

Пөөх...

Цэрэнчимэд -

Нөгөөдөх чинь өглөө , шөнө , орой харанхуй болохоор зэрэг асаад л шөнө 12 цагт унтардаг. Тийм л байсан юм чинь. Наад зах нь наадам үзэхэд чинь юу яаж байгаа ш дээ. Наадмын талбайтай болж байгаа юм тэр чинь. Наадам үздэг талбайтай. Тэндээс чинь трактор орж ирж байгаа юм....

Баасанхүү -

Хнн

Цэрэнчимэд -

Машинууд орж ирж байгаа... бусад сумаа бодоход зүгээр нэг 7 жилийн сургуультай байсан бол тэр чинь 10 жилтэй болж эхэлж байгаа юм.

Баасанхүү -

Түрүүлээд тиймээ?

Цэрэнчимэд -

Тийм. Хөвсгөл аймаг гэхэд Хөвсгөл чинь ерөөсөө 3-хан 10 жилтэй байсан ш дээ.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэр чинь одоо Мөрөнгийн 10 жил гэж байлаа. Дэлгэрийн 10 жил, Хатгалын 10 жил гэж ... улсын хэмжээнд бусад аймгууд хүртэл тийм олон 10 жил байгаагүй дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ер нь одоо жишээ нь Завхан гэхэд Архангай гэхэд ер нь аймгийн 10 жил байна уу? гэхээс биш суманд 10 жил байгаагүй. Тэр дөчин хэдэн он тавиад оны бөгсөөр байгаагүй ш дээ.

Баасанхүү -

Аа ха.

Цэрэнчимэд -

Яахав наагуур энэ тэр хаашаа байдаг байсан юм гэхээс сангийн аж ахуйнууд байгаагүй. ... Тэгээд хүүхэд нас тэнд чинь сайхан л байсан юм. Бид нарыг өсөж байх үед бол яахав одооныхтой адилхан ийм тосон бал, авторучкийн үзэг мүзэг байхгүй байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Зүгээр нэг модон төмөр иштэй одоо та нар мэдэх үү? Үгүй юу?

Баасанхүү -

Мэдэхгүй ээ...

Цэрэнчимэд -

Угладаг нөгөө нэг 5 хошуутай юу ... шоргоолжин үзэг гээд л тийм зүгээр чернилэн найруулсан черниль савтай тэрэндээ дүрж ... яадаг бичдэг..

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сургалт бол сайтай байсан ш дээ. Би бол тэгж боддог. Одооны хүүхдүүдийг бодоход...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сургалт бол сайтай. Тэр үеийн хүүхдүүд одоо миний насны хүмүүс надаас ахимаг ч бай , надаас арай дүү хүмүүс бол бичгийн хэлбэр бол их гоё бичдэг ш дээ. Би л тэгж ойлгодог юм. Одоо энэ хүмүүсийн бичиж байгааг харж байхад ер нь тааруу л бичиж байна гэж боддог юм. Сургалт их сайтай байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бид нарын үед бол хүний төлөө бид нарыг сургахын төлөө сайн байсан гэж боддог юм.

Баасанхүү -

Тэр сургуулийн байр нь ямар байсан бэ? Гэрт байдаг байсан уу? Байшин барьчихсан байсан уу?

Цэрэнчимэд -

Оо тэр үед бол байшин байсан. Байшинд байсан.

Баасанхүү -

Аа за

Цэрэнчимэд -

Гэрт байсан үе бол надаас өмнөх үе байх.

Баасанхүү -

Аа ха. Та хэдэн оны хүн билээ?

Цэрэнчимэд -

Би чинь одоо 45, 46, 47 оны хүн байна. 47 он. Би чинь одоо 50 хэдэн онд л сургуульд орж байсан хүн ш дээ.

Баасанхүү -

Тийм байна.

Цэрэнчимэд -

Тэгэхэд миний очсон газар л хэн мэдэх вэ? бусад сум мум ямар байсан юм. Хөгжлөөсөө болдог юмуу? Хүн амаасаа болдог юмуу? Миний очиж байсан газар бол 7 жилийн сургуультай юу байсан. Одоо ч байдаг л юм байна лээ. Яг бид нарын сурч байсан юу бол шатаад байхгүй болчихсон. Их л том урт байшин байсан юм . Одоо жаахан л юм байна лээ.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Тэгээд тэгэхэд чинь дотуур байр нь гээд бас нэг урт байр. Клубтэй. Сургуулийн клубтэй. Одоо тэгээд клуб дээрээ юу яана... сургуулиуд чинь анги ангитай. 1- р анги нь үдээс өмнө орно.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Нэг бол том анги нь ... сольдог.

Баасанхүү -

Ээлжилдэг...

Цэрэнчимэд -

Ээлжилдэг. Тиймэрхүү .... Тэгээд ер нь багш нар их сайн л байсан гэж би боддог юм даа. Спорт миспорт цана тэшүүрт их сайн байсан ш дээ.

Баасанхүү -

Оо за

Цэрэнчимэд -

Улсын хэмжээнд ч сайн байсан байх.

Баасанхүү -

Танай сургууль уу?

Цэрэнчимэд -

Тийм. Тэгээд тэр чинь хөгжлөө дагаад л ... дороо л хөгжилтэй болдог юм. Дороо хөгждөг юм байна лээ л дээ.

Баасанхүү -

Тэр үеийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх гол зүйл нь юу байв аа? ....

Цэрэнчимэд -

Чөлөөт цагаа өнгөрүүлэх чинь юу яана ш дээ. Бид нар чинь одоо өөрсдөө өвлийн цагт бол юу яачихна. Цанатай.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Модоор хийчихсэн. Модон цанатай. Тэгээд өөрсдөө Бумбат толгой гээд тэнд байдаг хүмүүс мэдэх байх. Тэндээс цанаар юугаар ... жалга ... юу билээ?

Баасанхүү -

Тэшүүр үү?

Цэрэнчимэд -

Цана нөгөөдөх хүн суугаад явдаг чинь?

Баасанхүү -

Чарга...

Цэрэнчимэд -

Чарга тийм. Би бас муу л даа. Толгой жаахан муу ажиллана. Тэгээд тийм юмаар өөрсдийгөө юу яана... Өвлийн цагт бол...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Зуны цагт бол яахав ... нөгөө амралтын үеэр бол хүүхдүүд гэр гэртээ очоод л мал аж ахуйдаа туслаад л ....

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд яахав зуныхаа даалгаврыг биелүүлнэ. Зурмаа ална. Нэг хүүхдэд одоо хэдэн зурам гээд л анги ангийн их багаас нь шалтгаалаад эмэгтэй хүүхдэд бол арай бага , бага ангийн хүүхдүүдэд бол арай бага ....\инээв\ тийм байна.

Баасанхүү -

Аа нормчлоод...

Цэрэнчимэд -

Тэгээд норм өгчихнө. Тэгээд тарваган шийр, нохойн хошуу бас цуглуулна л даа. Бас норм өгчихнө. Өвс хатааж ирнэ.

Баасанхүү -

Өвсөө?

Цэрэнчимэд -

Яагаав нөгөө хатааж ирдэг биз дээ. Ургамлыг ингээд хатаагаад ...

Баасанхүү -

Аа аа

Цэрэнчимэд -

Одоо хичээлдээ хэрэглэнэ.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Даалгавар өгч байгаа ш дээ тэр чинь. Одоо таван салаа таван салаа гэнээ тарваган шийр билүү? Тэрийг чинь хэдэн кг-ыг хатаагаад эмнэлэгт тушаадаг. Хурааж авч байгаа юм чинь эмнэлэгт л хэрэглэдэг байсан байлгүй дээ. Буцалгаж барьж байгаад эмнэлэгийн материал болгож хот руу хааш нь ч өгдөг юм. Хурааж аваад хаядаггүй л байсан байх бодвол. Аа тэр эрвээхэй мэрвээхэй хатаамал хийдэг ш дээ. Өвс ургамлаар ...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэрийг хичээл дээрээ зоологийн хичээл гээд орноо доо.

Баасанхүү -

Оо за. Зоологи... амьтан судлал тиймээ?

Цэрэнчимэд -

Тийм амьтан судлал гэсэн үг ш дээ тэр чинь. Тийм юман дээрээ хэрэглэнэ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэр үед амьтан судлал гэж зоологи гэдэг байсан. Зоологийн хичээл гэж ордог байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Зоологийн багш энэ тэр гээд амьтан судлал л байсан байна лээ. Одоогоор бол ... тэгж өөрийнхөө сурах юундаа хэрэглэнэ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

.... Ургамал хийж хатаадаг юмуу? Зурмаар чихмэл ч хийнэ. Голио , царцаа хүртэл аятайхан хатаачихна. Би тэгэхээр сургалт их сайтай байсан гэж боддог.

Баасанхүү -

Ямар ямар хичээл ороод та ер нь аль хичээлдээ дуртай байсан бэ? Сайн байсан?

Цэрэнчимэд -

Аль алинд нь л дуртайд нь дуртай дургүйд нь дургүй тиймэрхүү л байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Одооны ордог бүх л хичээл ордог байсан л даа. Тэр чинь. Миний мэдэхийн монгол хэл, тоо, түүх, тэр ямар ....физик ... хими чинь орсон уу? орсон байхаа... хими чинь ороогүй ч билүү? 7-р анги төгссөн юм чинь ороогүй байхаа. Физик орж байсан байх. Биеийн тамир тийм л хичээлүүд ордог байсан ш дээ. Орос хэл...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

... Тэгээд 7,8-д орох л байлгүй дээ. 8,9-дээ ороод ирэхээр зэрэг өөр хичээл ордог л байлгүй. Хими орж байсан байхаа. Хими чинь 7-аас ордог байсан байх. Хими орж байсан юм байна.

Баасанхүү -

Таныг бага байхад тэр нөгөө үзүүлэх кино тэр үзвэрийн зүйл хэр байсан бэ? Кино театр зарим газар явуулын кино театр тиймэрхүү... эсвэл сум болгонд нэг кино механик байсан уу?

Цэрэнчимэд -

Оо тийм. Юу ш дээ. Ерөөсөө сум чинь клубтэй. Кино механик тэнд чинь концертоо тавина сум болбол... сургууль бол өөрсдөө клубтэй. Сургуулийн ...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Улаан булантай. Клубыг улаан булан гээд л одоо тэр концерт монцерт тавьдаг тааз маазтай л даа. Сургууль гэхэд...

Баасанхүү -

Оо за

Цэрэнчимэд -

Тэгээд тэрэн дээр чинь юу яана ш дээ. Хүүхдүүдийг хагас бүтэн сайн өдөр амралтаар кино үзүүлнэ.

Баасанхүү -

7 хоног болгон уу?

Цэрэнчимэд -

7 хоногт үзүүлнээ ер нь. Үзүүлдэг байсан ш дээ. Тэр клуб нь. Хүүхдийг өдрийн цагаар ...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Орой болохоор зэрэг концерт монцерт үдэшлэг бүжиг их явдаг байсан ш дээ. Сургууль дээр явагдана.

Баасанхүү -

Хүүхдүүдийн дунд уу?

Цэрэнчимэд -

Сургууль дээр явагдана. Улаан булан гэж сургуулийн улаан булан гэж ийм урт ... одоо Тариаланд байсан хүүхдүүд мэднэ дээ. Тийм байсан ш дээ. Одоо зүгээр физикийн хичээл гэхэд чинь нэг ийм бид нар юу мэддэггүй хүүхэд юм чинь мануль эргүүлээд яахаар зэрэг ... бас жаахан кино гаргадаг байсан юм. Физикийн хичээл дээр... одоо энэ плёнк млёнкыг жаахан жаахан ингэхээр зэрэг тэр үзүүлэн ...

Баасанхүү -

Плёнк нь гүйгээд ... юу шиг харагдах уу?

Цэрэнчимэд -

Тэгээд болж байгаа юм нь дуу чимээгүй л болохоос ингээд тайлбарладаг...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

.... Тэгээд .... тэр хичээлийн сургалтын юу байсан юм даа. Физикийн хичээл дээр... тийм байсан. Химийн багш энэ тэр урвал мурвал явуулдаг тийм л байсан ш дээ. Ёолк молк болно. Одоо ёолконд анги ангиар нь оруулна ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

... Тэгээд ёолк гэхэд чинь одоо амьтан болоход чинь бараг л тэр амьтан шиг чоно гэхэд чонын толгой молгой болсон ч юмуу баавгай болоход тийм их л гоё ёолк болдог байсан юм.

Баасанхүү -

Хамгийн дуртай?

Цэрэнчимэд -

Тийм. Хамгийн дуртай. Ер нь тэр үед чинь цагаан сар мар болдоггүй байсан ш дээ. Эхлээд уул нь болж байсан байх. Сүүлийн үедээ ёолктойгоо болчихдог байсан байх. Суман дээр бас ёолк болно. Сумын ёолконд бас хүүхдүүдийг оруулна. Өдрөөр ... шөнийн цагт бол оруулахгүй л дээ. Орой болохоор зэрэг. Наад зах л тийм тийм юм сурлаа. Тэдний анги тэддүгээр анги тийм юм боллоо гээд дурандаад л тэгдэг л байсан.\инээв\

Баасанхүү -

Тэр хүүхдүүдийн сургуульдаа хандах хандлага идэвх нь ямар байсан бэ? Жишээ нь таны амьдарч байсан үед тэр Ховд аймагт гэхэд нэг хүн ярьж байгаа нь хүүхдүүд аягүй их оргодог завсарддаг байсан гээд байгаа юм. Тийм юм ярьж байсан байхгүй юу...

Цэрэнчимэд -

Мэдэхгүй.

Баасанхүү -

Танайд тийм юм байсан уу?

Цэрэнчимэд -

Миний үед манай тэнд мэдэхгүй. Завсардах нь завсарддаг байсан байх. Би нэг их оргож моргож явж байсныг миний үед л мэдэхгүй юм байна. Надаас өмнө ямар байсан юм гэхээс биш. Бид нарыг байх үед бол дургүй хүүхдүүд бол байлгүй л яахав.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Миний байх үеийн тийм юм байхгүй л байсан. Миний орчинд би бол өөрөөсөө 2 ангиар дээр хүүхдүүдийг мэднэ. Ганц хоёр доор ангийн хүүхдүүдийг бас мэднэ ш дээ. Үерхэнэ. Найзлана. Тэгтэл тэр үеийн хүмүүс бол хаяад явчихлаа, оргоод явчихлаа гэж байгаагүй. Харин багш нар бол бид нарыг сургахын тулд их чармайлж ажилладаг байсан л даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Наад зах нь гэхэд л хичээл хийлгэнэ. Хичээл хийгээд муу нэг даалгавар хийхгүй байх юм бол юу яана. Тэр даалгаврыг чинь өдөр өдөрт нь хийлгэнэ. Одоо жишээ нь нэр төртэй болчихсон улсууд ... Нямгаваа гээд найруулагч мэднэ биз дээ та нар...

Баасанхүү -

Тийм.

Цэрэнчимэд -

Бид нар нэг анги юм байгаа ш дээ.

Баасанхүү -

Оо за

Цэрэнчимэд -

Аав нь манай сургуулийн захирал, ээж нь монгол хэл уран зохиолын багш Янжинсүрэн гэж байсан юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Аав нь Ичинхорлоо гээд 10-н жилийн захирал байсан. Тэгэхэд Янжинсүрэн багш юу яадаг байсан. Одоо цээж бичиг хийлгээд алдвал хоёр үг алдлаа гэхэд уйгагүй гэдэг үгийг чинь бүтэн дэвтэр ар өвөргүй бичүүлдэг байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Муухай бичвэл ахин бичүүлнэ. Одоо жишээ нь Жадамбаа гээд манай тооны багш байсан. Жишээ нь тоогоо би өөрөө хийгээгүй хүүхдээс хуулчихсан ч юмуу ингээд яахаар зэрэг чинь тэрнийг заавал мэдүүлж байж л гаргана. Даалгавар хийгээгүй байх юм бол... зодуулах үе байлгүй яахав. Юмаа хийхгүй л бол зодно ш дээ.

Баасанхүү -

Багш нар зодох уу?

Цэрэнчимэд -

Зодно ш дээ. Даалгавраа хийхгүй өөрөөс нь жаахан... дурамжхан байх юм бол тэр багш чинь.... ...... Одоо жишээ нь Тайван гээд багш байсан. Биеийн тамирын багш.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бид нарыг чинь их гүйлгэнэ. Цана тэшүүрээр их тэшүүр байхгүй ээ цасны хоккей гэдэг юм ганц хоёрхон ховор л олдоно доо. ... тэр цана чинь байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Надыг 7-р ангид орж байхад 15-ын цана гээд метр гарантай тийм л юм байсан. Тэрнээс биш өөрснөө л нэг юмаар хийсэн...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэшүүрийг чинь зүгээр хусан дээр төмөр яачихаад л хүн амьтныг дуурайсан тэрийгээр л гулсана уу гэхээс биш тэгээд л болдог л байсан юм даа. Тухайн үедээ.... ... тэгээд бид нарыг тэр Хорго хүртэл гүйлгээд л 3,4,5-км газар л ирж очихын 10 км газар гүйлгэдэг байсан.

Баасанхүү -

Хорго гэж Хоргын тогоо юу?

Цэрэнчимэд -

Аа аа

Баасанхүү -

Хоргын тогоо юу?

Цэрэнчимэд -

Бишээ биш нутгийн тэр миний байсан нутгийн нэр байхгүй юу даа.

Баасанхүү -

Аа за

Цэрэнчимэд -

Сумын сургууль дээрээс гүйлгээд Хоргын юу.. гүйлгээд 5 км гүйлгээд ирж очихын 10 км...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Гүйлгэнэ. Харайлгана. Замдаа бид нар тэр Улаан чулууны гол гэдэг голоор гардаг байхгүй юу....

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэр голын эрэг дор ороод нуугдчихна даа. Буцаад ирэхэд багш харчихсан дахиад гүйлгэнэ шүү дээ.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Гүйлгэнэ. Дахиж гүйлгэнэ нэг тиймэрхүү маягтай.

Баасанхүү -

Багш нараасаа айдаг.

Цэрэнчимэд -

Айлгүй яахав. Багш нараасаа айхгүй бол...\инээв\ болохгүй ш дээ\...\

Баасанхүү -

Танай гэр сумын төвд байдаг байсан уу? Нэг бол хөдөө та дотуур байранд байдаг байсан уу?

Цэрэнчимэд -

Үгүй сумын төвд.

Баасанхүү -

Аа за ,за

Цэрэнчимэд -

Манай суманд өнчин хүүхдүүд байдаг байсан юм. Тусгай байртай...

Баасанхүү -

Асрамжийн уу?

Цэрэнчимэд -

Асрамжийн ....\бодов\

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэгээд дотор байрны хүүхдүүд байна. Тэгээд бид нарыг бүр оюутан болчихсон хойно 7-р ангид байхад чинь 3-р улирлын амралтаар модонд явуулна. Сургуулийн модыг тэгээд юу чинь том ангийхан явна. Тэгээд бид модоо хөрөөдөнө.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд анги анги өөрөө өөрсдийгөө галлана. Гэхдээ галчтай л даа бид өөрсдөө галлахгүй.

Баасанхүү -

Аа анги болгон пийшинтэй.

Цэрэнчимэд -

Тийм тийм галч нь галлана. Хэдэн ангийн дунд, тэгээд урт анги байх чинь нэг галч ч байдаг юмуу хэд хэдэн галч байна. Энд тэнд энд тэнд бас ангиуд байна л даа. багш нарын өрөө байдаг ч юмуу. Клуб, сургуулийн улаан булан эд нар чинь тусдаа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тийм янз бүр, манай анги урьд нь байсан юм. Бага ангид байхдаа урьд нь байсан юм. Жаахан томроод ирэхээр зэрэг хойд талд нь хоёр анги дундаа хичээл ангийн контор байдаг. 3 өрөөтэй түүнийг чинь бас нэг галч галлана. Түүнийхээ юуг амралтаар хагас, бүтэн сайн өдөр л хөрөөдөнө л дөө. Бид нар өөрсдөө хөрөөдөөд цуглаж тавина. Тэгээд ... юм чинь яахав дорно хөрөөдөөд тавина. Бага ангиудаар хийлгэхгүй л дээ. Том болсноор нь 5, 6 ангиар...

Баасанхүү -

Одоо галч нар яахав. Одоо жишээ нь багш нар хичээл зааж байхад орж ирээд....

Цэрэнчимэд -

Өө яалаа гэж тийм юм байхгүй. Тэгэхгүй ш дээ...

Баасанхүү -

Өө за за

Цэрэнчимэд -

Завсарлагаанаар нь галлана. Хоёр ангид хоёр хичээл орсны дараа ч юмуу. Жаахан хөрөөд ирсний алдад...

Баасанхүү -

Аа за зохицуулаад

Цэрэнчимэд -

Сүүлийн үеийнхэн болохоор заавал анги рүү нь орохгүйгээр гаднаас нь галлаж байна шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эхнийхэн болохоор тийм л байсан л даа. Дотроос нь галлаж, бид нар хөлөөрөө хаалгын онгойлгож... юу хаалгын онгойлгоод утаа мутаа гаргаад сахилгагүйтдэг байсан.

Баасанхүү -

Аа за \инээв\ Түрүүн та яриад байсан ш дээ. Гэр бас бөөн утаатай байдаг байсан гээд тэр хэзээ...

Цэрэнчимэд -

Тэр гэр яахав намайг жаахан байхад би боддог байхгүй юу...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ер нь хөнжилтэй байсан ч юмуу үгүй ч юмуу...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Ер нь тиймэрхүү байсан шиг байгаа юм. Хөнжил гудас ер нь байгаагүй юм даа. Өвлийн цагт яахав хөнжил байсан байх миний багад...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Муухан л мэдэх юм. Сургуульд ч орчихсон байсан л даа. тэр үед ямар форм морм гэж байх биш...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Өмссөн өмссөнтэйгээ ороод гарна. Тэгэхэд... айлын чинь юу яахад чинь цагаан даавуун гадуур дотор хөшиг байхгүй ш дээ...

Баасанхүү -

Өө за

Цэрэнчимэд -

Ерөөсөө байгаагаараа малынхаа үс ноосыг зуны цагт хяргаад, намар яахав, зун оройхон шиг ахараа яагаад эсгий хийгээд...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эсгийгээр яахав гэрийнхээ дээвэр хийнэ. Шинээр хийнэ. Өвөл болоход шинэ дээвэртэй, өвөл болоод ирэхээр өвөлжингөө галлаад хар болно биз дээ.

Баасанхүү -

Аа за \инээв\

Цэрэнчимэд -

Яахав жаахан мал хуутай нь нэгдэл байгаагүй ш дээ. За нэгдэл байлаа ч гэсэн хувиараа хийдэг байсан. Нэгдэл байгууллагдаад эсгий мисгий хийгээд Оросоос хүртэл эсгий ороод ирэхээр чинь зэрэг хүмүүүс чинь өөр болно шүү дээ. Тэр үед чинь ямар 21 онд хувьсгал ялаад өсөх гэсээр өсөх гэсээр хөгжил дамжих гэсээр байтал миний мэдэх тэр үед за нэг тиймэрхүү л байсан юм даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд сүүлд 30... 40 хэдэн оны үед 50 оны бөгс, 60 оны эхээр соёлын довтолгоо гэдэг чинь бий болоод...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэгээд тэр чинь хүн болгон юутай болно. Хөнжил даавуутай болно.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хүн болгон гар нүүрийн алчууртай болно.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тийм гэхдээ юу яаж байгаа юм. Би боддог байхгүй юу. хүн болгон аягатай байсан ш дээ.

Баасанхүү -

Довтолгооноос өмнө үү?

Цэрэнчимэд -

Өмнө хүн болгон муу сайн модон тагштай. Ийм шаазан аяга байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тагш хүн болгон тагштай. Түүндээ өөрөө л иднэ үү гэхээс биш өөр хүн би ахынхаа аавынхаа тагшинд идэхгүй. Тийм цээртэй байсан ш дээ. Өөрөө өөрсдийнхөө тагшийг цэвэрлээд хаана тавьдаг юм. Тийм л байсан ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бид нарыг чинь ярихаар зэрэг тийм байсан ийм байсан. Болхи байсан гээд сүүлд орж ирсэн л дээ. Гэхдээ бохир юм байсан байлгүй л дээ. Тэр чинь орчноороо, нөхцөлөөрөө, даавуу ховор, гутал гэж байхгүй байсан. Бойтог л гэдэг байлаа шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бойтогтой. Бакаль гэдэг гоё юм сүүлд л гарч ирсэн ш дээ. Түүнээс биш ээж аавын хийж өгсөн бойтгоор л тэр Монгол гутал мутал том хүмүүст л байдаг байсан байлгүй. Жаахан хүүхдүүдэд бас байна. Гэхдээ миний мэдэх бойтго л байсан даа.

Баасанхүү -

\инээв\ Монгол гутал өмсөж байгаагүй.

Цэрэнчимэд -

Тийм тэгээд тэр соёлын довтолгоо чинь унь мунийг чинь хусуулаад будаг мудаг ховор байсан юм. Өөрөө хөнжилтэй болно. Даавуутай болно. Одоо хүнийг соёлжуулахын тулд, сургуулийн хүүхдүүд чинь дотуур байранд удаан байхаар зэрэг гэрээсээ хол, сам мам ч ховор байлаа...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эмэгтэй хүүхдүүд бөөсдөнө барина. Тийм юм байна л даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тийм юм байлгүй яахав. Аль ч нийгэм, аль ч улсад байдаг л асуудал...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тиймэрхүү л байсан. Саван гэхэд саван байхгүй. Их ховор байсан хужиртай түүгээрээ угаана. Тиймэрхүү л байсан л даа. Дэвтэр харандаа ховор чернилийн сав үзгийн хошуу мошуу бол бүр байхгүй. Черниль ховор ямар сайндаа л харандаа байдаг байхгүй юу. Оросын харандаа гээд...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Түүнийг хусаж байгаад чернильд хийж бичнэ. Үзэг ховор нарийхан хошуутай үзэг ховор ганцхан Оросоос ирнэ. Тэр байн байн тасарна. Ховор байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Юм их ховор тэгсэн хэрнээ шантарч барьсан юм байхгүй... Тийм л байсан даа.

Баасанхүү -

Одоо жишээ нь танд соёлын довтолгоо, өмнө нь та даавуу маавуунд унтаж байгаагүй ш дээ тиймээ?

Цэрэнчимэд -

Үзээгүй.

Баасанхүү -

Тэгээд даавуутай болсон чинь цэвэрхэн сайхан байсан уу? Эсвэл ядаргаатай байсан уу?

Цэрэнчимэд -

Эхлээд тэр чинь хүүхэд байхад гоё байлгүй яахав.

Баасанхүү -

Аа ха \инээв\

Цэрэнчимэд -

Зөөлхөн гоё \инээв\ дулаахан гоё болно шүү дээ. Шинэ юм үзэж байгаа юм чинь зөөлхөн гоё...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сүүлд бодоод байхаар их ширүүн байсан байгаа юм. Гэрийн бүрээс хийдэг тийм л цагаан даавуугаар хийдэг байсан байгаа юм. Тэр л олдоно.

Баасанхүү -

Аа орны даавуугаа түүгээр хийдэг.

Цэрэнчимэд -

Тэгэхгүй яадаг юм.

Баасанхүү -

Тэгээд гараараа оёх уу? Машин байхгүй...

Цэрэнчимэд -

Гараараа оёно. Оёдлын машин ховор байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Зарим нэг нь айлд л тэгээд гараараа л хийнэ шүү дээ. Оёдлын машин айлуудад байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ховор байсан тэр чинь нарийн цагаан ямбуу гэдэг чинь сүүлд л гарч ирж байсан. Нарийн цагаан даавуу нимгэн...

Баасанхүү -

Арай зөөлөн.

Цэрэнчимэд -

Тийм нарийн цагаан даавуугаар дээвэр мээвэр хийчихдэг байсан. Одоо ч янз бүрийн даавуугаар хийдэг болж.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Цагаан даавуугаар хийдэг байсан. Сүүлд янз бүрийн цагаан ногооноор хийдэг байсан. Тэр үед хятадын бараа бас их орж ирдэг байсан ш дээ. Нусны 1 төгрөгний алчуур янз бүрийн зурагтай. Хүүхнүүдийн гоё 1 төгрөгний үнэтэй...

Баасанхүү -

Оо за хэдэн оны үед вэ?

Цэрэнчимэд -

59, 61 он гэхэд чинь байсан ш дээ. 60 хэдэн онд муудалцаад явцгаасан. Хөвсгөлийн Тариаланд ...чинь 64 онд Хятадууд байсан ш дээ.

Баасанхүү -

Өө за. 10 жил болоод өргөжихөд нь...

Цэрэнчимэд -

Тийм 2 давхар 64 онд 61, 62 оны үед хөдөө юу яагаад орж ирж Тариалангийн сумын төвд 2 давхар байшин барьж өгсөн байгаа юм. 2 давхар сургуулийн байшин барьж өгсөн байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгэхдээ байгаагүй л дээ. Барьж л байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тоосгоор бариад хундаамын том том чулуугаар цутгаад хүүхэд байхад тэнд очиж харж хажуугаар нь гүйлдэж байхад...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тийм байсан. Сүүлд сангийн аж ахуй сумын төв болоод манайхан сумын төв дээр байдаг байсан л даа. Манай ээж ах эгч нутаг руугаа явчихдаг. Би л сумын төв дээр өдрийг өнгөрөөнө.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тугал үнээ хоёроо нийлүүлчихгүй шиг байж байвал тэгээд түүнийг харчихаад л...

Баасанхүү -

Тэр үед одоо жишээ нь тэр барилга барьж байгаа Хятад хүмүүс Монгол хүмүүсийн харилцаа ямар байсан бэ? Одоогийнх шиг Хятадууд мятадууд гээд байдаг байсан уу? Зүгээр энгийн байсан уу?

Цэрэнчимэд -

Гайгуу байхаа. Би ямар Хятадуудтай ойртох биш дээ.

Баасанхүү -

Аа бас

Цэрэнчимэд -

Хүүхэд юм чинь түүгээр хааяа нэг гүйж очдог. Хужаа гэж гүйж байгаагүй. Өмхий амтай гэж л хүмүүс ярьдаг байсан. Хоорондоо сайддаг ч байсан юмуу. Мууддаг ч байсан юмуу. Хятадууд муухай үнэртэй гэж ярьдаг байсан. Муухай үнэртэй ч юмуу. Үнэргүй ч юмуу. Мэдэхгүй. Бид нарыг очоод гүйж явахад юм хэлдэг байсан юм. Бодвол унана барина гэж хэлдэг байсан юм байлгүй. Ойртуулахгүй. Хүүхэд уначихвал Хятадууд хэрэгт орно гэдэг биз...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ойртуулахгүй эцэг эхэд чинь хэлнэ гэнэ. Хамаагүй ойртуулахгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Барилга марилга дээрээ унана. Дээрээс тоосго моосгонд цохиулуузай гээд ямар тийм өндөр байшин байсан биш, хүүхэд юм чинь сонирхоод явна. Харин Хятадууд хагас бүтэн сайн өдөр болохоор зэрэг хэд хэдэн даавуунууд хийсгээд, утсанд оосорлочихсон. Юугаар ч тоглодог байсан юм. Өөрсдөө л тоглодог байсан байх бодвол.

Баасанхүү -

Аа ха цаасан шувуу маягийн...

Цэрэнчимэд -

Аа ха тийм л маягийн будчихсан. Надад бол даавуу л юм шиг байдаг байсан. Цаас л байсан байлгүй. Хийсээд утсаар ингээд юу юу ч болгоод байдаг юм. Түүнийг их гайхдаг. Бөмбөг их тоглодог. 13-ын бөмбөг хамгийн бага нь 9-ийн бөмбөг байдаг байсан. Түүнийг их өшиглөнө өө.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Хүүхдүүд, зун бол гахай тоглоно.

Баасанхүү -

Гахай тоглоно гэдэг нь яадаг бэ?

Цэрэнчимэд -

Яахав дээ мод жаахан жаахан хөрөөдөөд өдий дайны болгоод жишээ нь худаг хийлээ гэхэд дөрвөлжин болгоод дунд нь мод цохиж тоглодог.

Баасанхүү -

Аа оноод

Цэрэнчимэд -

Воллейбол тоглоно. Харин сагсны техник мэддэггүй байсан юм. Воллейбол тоглодог байсан. Томчууд воллейбол тоглоод бид нар түүнийг нь хараад байж байдаг. Тэгээд 13-ын бөмбөгөөр хоорондоо тоглоно. Тэд нарыг явсны дараа дээсээр юу татчихаад бид нарт сээтэг энэ тэр байх биш...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгж тоглож байсан юм. Тиймэрхүү л юм тоглоно. Өөр яахав дээ. Дээр үед өөр тоглоом байхгүй. Аа хорол морол шагай тоглоно хоорондоо хорол гээд даалуу маягийн тийм тоглоом байдаг байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хөгшчүүл шатар тоглож байгаа байдаг байсан. Зарим хүүхдүүд тоглодог юмаа. Даам тоглоно харин өөрсдөө даам хийчихсэн янз янзын юмаар, сургуульд байхад нэг тиймэрхүү л маягтай.

Баасанхүү -

Тэр нөгөө үзүүлж байгаа кино, үзвэрүүдэд мэдээж хүүхдүүд дуртай байсан байх тиймээ? Хамгийн гол нь тэр баатруудыг нь яаж хүлээж авдаг байв? Юу үлгэр жишээ болдог байсан бэ?

Цэрэнчимэд -

Оо авалгүй яахав тэр чинь одоо...\бодов\ тэр чинь гоё гоё кино гардаг байсан л даа. Оросын Чапаев мев бодвол гарч л байсан байлгүй дээ. Лав Хятадын нэг кино гардаг байсан юм. Хятадын 9 удаагийн баатар ч билүү? Эх орныхоо төлөө дайн байлдаанд тэмцэж явсан хүний тухай кино байдаг юм лав.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

...\бодов\

Баасанхүү -

Таны хүүхэд насанд чинь хамгийн дурсгалтай дурсамжтай зүйл чинь юу вэ?

Цэрэнчимэд -

Юу байдаг юм бол доо.... \бодов\ \инээв\ Одоо тоглож зугаалж явах залуу нас байх юмуу даа. Одоо бид нар тэр юунаас яваад тэр Тариалангаас яваад Зүлэгтийн гол бишээ Сэлэнгийн гол хүртэл яваад арай гэж бүтэн өдрийн газар явж байж л голд очиж сэлнэ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Анх Зүлэгтийн цаашаа 20 км явж байж том гол дээрээ очно. Зүлэгтийн гол Сэлэнгэ голд нийлэхийн наахан талд томроод ирдэг юм. Загас ихтэй. Одоо тэр бүр юу л байсан шиг байгаа юм. Тул л байсан шиг байгаа юм. Хятадууд алдаг байсан. Хоёр талын боож байгаад сал тавьж байгаад Хятадууд бас айхтар байсан байгаа юм.

Баасанхүү -

Хнн

Цэрэнчимэд -

Нэг талд нь хөл мод тавьчихаад, нэг талын боочихоод тэгээд 2 хятад залаагаар нь мод хийчихээд бариад явахад газар шүргээд байдаг. Тийм л загас барьдаг байсан юм. Хятадууд

Баасанхүү -

Хнн

Цэрэнчимэд -

Бид нар яахав дээ өдий дайны улаан сүүлт ч юмуу. Дэгээ мэгээ гэж байдаггүй байсан юм.

Баасанхүү -

Гараараа сүйлэх үү?

Цэрэнчимэд -

Гараараа сүйлнэ. Тэгээд нүх ухчихсан.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Сүйлээд тэр л анх усанд сэлж сурч байсан юм байна даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Том голд үхэх гээд том голд шидчихдэг. Чаддаг хүүхдүүдийг тэгээд шидчихдэг байсан юм байна л даа.

Баасанхүү -

Пөөх

Цэрэнчимэд -

Орилоод байдаг орилоод байдаг. Эрэг дээр нь суучихаад тоохгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгсээр байгаад л хүн чинь өөрөө сурдаг юм байна лээ ш дээ. Хэд шидүүлээд түлхүүлээд. Тэгээд л сурдаг. Тэр их сайхан нас байж дээ. Хэдэн загас алчихаад түүнийгээ булаад л идэж байгаа царай нь ...

Баасанхүү -

Булна...

Цэрэнчимэд -

Яахав дээ нөгөө газар яагаад .... \бодов\ оо нөгөөх чинь олдохоо байчихлаа.

Баасанхүү -

Булаад газарт...

Цэрэнчимэд -

Бишээ биш үхрийн баас, хоргол юу билээ дээ?

Баасанхүү -

Аргал

Цэрэнчимэд -

Аргал булахгүй юу.

Баасанхүү -

Аа гал асааж байгаад булж байгаа юм байна тиймээ?

Цэрэнчимэд -

Тийм гал асаагаад тэгээд болчихно шүү дээ тэр чинь сонин монингоор ороогоод тэгдэг биз дээ. Тиймээ Жаргалантын тэнд хоёр салаа ... тэндээс эхлээд өргөн том гол болоод Сэлэнгэ голд тийм байсан.

Баасанхүү -

Тэр үед эцэг эх хүүхдийн харьцаа ямар байсан бэ? Одоогийнхоос аягүй ялгаатай байсан байх тиймээ?

Цэрэнчимэд -

Үгүй одоо ялгаа юу байхав дээ. Бид нар чинь одоо эцэг эхийнхээ хэлсэн үгнээс гарахгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хэдэн цагт ирнэ түүнийг хийгээд байж байгаарай гэхэд түүнийг нь хийгээд байж байдаг. Би яваад ирнэ гэхээр яваад ирдэг. Зөвшөөрөл авдаг.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эцэг эхээсээ айлгүй яахав. Одоо ч гэсэн хүүхдүүд айдаг л байлгүй. Ард түмэн хөгжөөд ирэхээр зэрэг хүүхдийн ухаан хүртэл эрт хөгжиж байна л даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бид нарын үед үзэж харах юм бага болохоор хүний хөгжил хүртэл муу л байгаа биз дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Одоо хөдөө нэг өөр хотын хүүхэд нэг өөр тиймээ?

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Орчноосоо л болно. Үе үеэрээр л болох юм даа.

Баасанхүү -

Танай сумын хамгийн өндөр барилга нь хэдэн давхар байсан бэ?

Цэрэнчимэд -

Хамгийн өндөр нь 2 давхар болсон байгаа 63, 64 оны үед л ...

Баасанхүү -

Сургуулийн хоёр давхар байшин.

Цэрэнчимэд -

Түүнээс өөр 2 давхар барилга байхгүй л байсан. Дан дан л юмнууд л байсан.

Баасанхүү -

Аа ха Суманд одоо сургууль байна. Мэдээж эмнэлэг байх байх өөр ямар ямар барилгууд байх уу?

Цэрэнчимэд -

За эмнэлэг байна.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Холбоо байна.

Баасанхүү -

Аа холбоо байх уу?

Цэрэнчимэд -

Худалдаа бэлтгэлийн анги байна. Аа үтрэм самааран сангийн аж ахуйд самааран байна. Банз юу хийдэг.

Баасанхүү -

Мод бэлтгэдэг.

Цэрэнчимэд -

Тийм мод бэлтгэдэг. Банз хийнэ. Хойно артель гэж байсан. Одоо нийтийн аж ахуй юм даа. артель гэж

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Бүрээс хийнэ. Гэр хийнэ. Хана юу хийнэ. Одоо тэгээд гутал мутал есөн шидийн юм хийнэ. Нийтийн ахуйн үйлчилгээ юм даа. одоо үеийн намайг байхад нэгдэл байсан. Аа сангийн аж ахуй тариа ногоогоо тарина. Урьд талд нь тариагаа тарина. Бригадуудад нэгдэл хүртэл бригад бригадуудтай байсан. Тэр үед намайг жаахан байхад 4-р ангид 4 төгсөөд 5-д орж байхад сүүлд Сэлэнгийн голоос . ..байсан байж таарч байна. Тариалангийн 7 жил байж байгаад сүүлд 10 жил болсон намайг төгсөхөд 59 онд анхны 10 жил төгсөж байсан даа. тэгэхэд юу яаж байсан. Тэндээс хүүхдүүд ирдэг байсан. Сүүлд 10 жилтэй болсны дараа Эрдэнэбулганаас ирнэ. Бас 7-р анги төгссөн хүүхдүүд ирнэ. Их-уулаас ирнэ. Рашаантаас ирнэ. Тосонгоос ирдэг байсан байхаа. Булганы Хутагаас ирнэ. Хүүхдүүд ирдэг байсан ш дээ. Дотуур байранд тэгээд 10 жил нөгөө сумуудад байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Манай сум их том сум байсан. Сангийн аж ахуйтай хоёр гурван нэгдэлтэй. Сүүлдээ бид нар нэг бригад болж байгаа юм л даа. нэгдэл нь устаад сангийн аж ахуйн том болоод ирэхээр нэгдээд

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Өөр жижиг сум муманд одоо жишээ нь миний төрж өссөн сум бол жаахан ш дээ. Одоо очиж байхад одоо ч гэсэн жаахан байгаа юм чинь...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

7, 8 жилтэй жаахан. Энэ жил Тариаланд очиход 10000 гаруй хүн амтай гэж байна. Тэгэхээр том сум байгаа биз дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Одоо жишээ нь Дундговь гэхэд чинь аймгийн төв гэхэд 6000 гаруй хүн амтай. Аймаг л байна шүү дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Зөвхөн аймгийн төв нь тэгэхээр 10000 гаруй мянган хүн амтай сум гэхээр том л сум байж таарна даа одоо...

Баасанхүү -

Энэ тэндээс ирсэн хүүхдүүд тэндхийн хүүхдүүдийн хооронд зөрчил гардаг байсан уу?

Цэрэнчимэд -

Байхгүй ш дээ. Тийм зүйл байхгүй.

Баасанхүү -

Оо за

Цэрэнчимэд -

Тариаланд ёстой тийм юм байдаггүй байсан. Нөхөрсөг, өнчин хүүхдүүд байдаг байсан. Өнчин хүүхдүүдийг өнчин гээд ад үзвэл үзнэ шүү дээ. Тэгэхэд тэгэхгүй шүү дээ. Гэр орноор нь орно. Дотуур байраар нь орно.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хамаагүй ш дээ. Хичээл номоо дотуур байранд нь ороод өөрийнхөө мэдэхгүй юмыг мэдээд авна.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Зун хавар болоод хичээл төгсөх болохоор хүүхдүүд эрт үүрээр 5 цагт босоод зүлгэн дээр суучихсан хичээл уншиж байдаг байсан. Аягүй найрсаг, тэр тэр ангийнх, энэ бага ангийнх, тийм юм байхгүй. Тийм юм ёстой байгаагүй. Тэр өнчин хүүхэд, тэр тэр сумынх гэсэн тийм зодоон модоон би лав сонсоогүй.

Баасанхүү -

Аа ха хүмүүжилтэй.

Цэрэнчимэд -

Гайгуу одоо бол тийм юм байдаг байлгүй. Бодвол

Баасанхүү -

Миний сонсож байгаагаар хүмүүс нутаг нугаараа....

Цэрэнчимэд -

Үгүй Эрдэнэбулган сумын хүүхдүүд байна тэгэхэд тийм юм байхгүй. Тэр сумынх гэж ад үзэх юм байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэр юуных гэх юм байхгүй. Аа харин наадам дээр хурдны морь унахад яахав дээ. Нэг юу яадаг юм даа. Бригад саахалтаараа цуг явж байгаад бариа эхэлэхэд...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тиймэрхүү л юм байна. Томхон шиг хүүхэд нь багыгаа жаахан харж явах тиймэрхүү зүйл байна.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Нутгийн хүүхдүүд цөм нэг нэгийгээ таних юм чинь тэгж атаархаж, нэгнийгээ тэгж ингэх юм байхгүй ш дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Миний санахад байхгүй. Тийм зодоон болж байна. Тэр ангийнхыг, тэр сумынхныг тэгж гэнэ гэсэн тийм юм байгаагүй. Сүүлийн үед л гарсан байх бодвол.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Гарсан байвал.

Баасанхүү -

Аа ха. Түрүүн та 7-р ангиа төгсөөд аа... хотруу орж ирсэн гэсэн ш дээ. Тэгээд таныг 7-р ангиа төгсөхөд танай сургууль 10 жил болчихсон байсан уу?

Цэрэнчимэд -

10 жил болсон байсан.

Баасанхүү -

Аа тэгээд 7-р ангиа төгсөөд 10 ангид үргэлжлүүлж сурах сонголт хийгээгүй юу? эсвэл...

Цэрэнчимэд -

Үгүй би...

Баасанхүү -

Эсвэл хот руу орж ирье гэж бодсон уу?

Цэрэнчимэд -

Би юу яасан сурах байсан бол тэнд сурах л байсан.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Өөрөө бас сонирхол муутай юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Сурах сонирхол муутай. Түүнээс биш миний ээж аав хоёр хонь малаа маллуулна. Тийм юм ярьж хүүхдээ сургуулиас гаргаагүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эгч маань тэнд 10 төгссөн байгаа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэнд 10-р анги төгсөөд багшийн дээдэд ороод, ах маань төгссөн байгаа. Намайг ганцааранг маань дундаас нь сугалав гэж дээ.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

7-р анги төгсөөд техниккум аваад явсан байгаа юм. Наашаа өөрөө цаашаа сурч чадахгүй гэдгээ мэдэж байгаа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд ирээд ч сурах сонирхол муу байсан юм байна лээ. Жолооч л болмоор юм шиг бодогдоод...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэрэг бариад явж байвал сайхан юм шиг машин тэрэг бариад явж байгаа хүмүүс сайхан харагдаад...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд тэр сургуульд очоод сар гаруй болчихоод буцаад ороод ирж байгаа юм.

Баасанхүү -

Юуны техникум юм бэ?

Цэрэнчимэд -

Сэлэнгийн техникумд явж байсан юм.

Баасанхүү -

Сэлэнгийн?

Цэрэнчимэд -

Тийм тэгээд бас хэцүү л дээ. Өөрөө тэнд сурах сонирхол байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд бушуухан шиг харих, тэгээд буцаад юундаа ирж байгаа юм даа.

Баасанхүү -

Тариаландаа

Цэрэнчимэд -

Тийм хотод эгч дээрээ ах дээрээ оччиход харина гээд замд...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Эгч маань багшийн дээдийн дотуур байранд, ах маань бас л дотуур байранд бүгдээрээ л байранд. Багшийн дээдийн оюутнууд гэхэд Арслантай гүүрний хажууд 4 давхар ягаан байр байдаг даа.

Баасанхүү -

Аа тийм

Цэрэнчимэд -

Тэнд ах түүний хойд талд байсан юм. Тэр хоёрынхоо байраар хэд хоночихоод зардалтай болонгуут яваад өгнө.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Шууданд сууж яваад....

Баасанхүү -

Та тэр хотод анх удаа ирж байгаа нь тэр үү?

Цэрэнчимэд -

Тийм анх би хөдөөнөөс орж ирэхдээ ирчихээд вагонд суугаад яваад өгч байгаа байхгүй юу.

Баасанхүү -

Аа за

Цэрэнчимэд -

Тэгээд буцаж вагонаар ирээд төөрчихгүй шиг бас нэг нутгийн хүмүүстэй явж байж айлд бууна даа.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд эгч ах хоёрыгоо дагаад тэр хоёрыг байранд ортол тэр айлаар байна.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Би ч яахав дээ. Тэр хэд маань намайг явуулаад өгнө. Би ч яваад хүн болсон хойно амьтан дагаад амьтнаас асуугаад, юм дээрэмдэх замд айж ичих зүйл байхгүй. Тийм юм байхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Хэн яачих бол гээд сүртэй сүртэй ярина л даа. Хотод тэгдэг гэнэ. Ингэдэг гэнэ. Тийм атаман байдаг гэнэ тэгдэг гэнэ ингэдэг гэнэ гэдэг байсан. Хөөрхий минь надад л юм таараагүй. Одоо бодоход жаахан л байсан байна л даа. сонин л байсан шүү ер нь нэг удаа л аймгийн төв орж үзсэн. Аймгийн төв аймаар том л байсан.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Тийм манай ангийн нэг хүүхэд өнгөрчихөөд ангиараа аав нь ч жолооч хүн байсан юм. Тэгээд аймаг орсон байхгүй юу. Бид нарыг авч хүүхэд нь аймаг дээр өнгөрөөд...

Баасанхүү -

Аа аа

Цэрэнчимэд -

Авч явсан юм. Одоо ямар ч учиртай юм. Багш магш бүгд л явсан юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Анх тэгж аймаг үзэж байгаа нь тэр их л том аймаг байсан. Одоо тэр Эмээлтийн ар талаас харахад нэг л их гэрэл шөнө орж ирэхэд 4-р дэлгүүрийн хойд талд нутгийн нэг айл байсан юм.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэнд яваад очиход нэл гэрэл байшин майшин чинь гэрэлтэй ёстой янзын байсан. \инээв\ хаашаа хараад байгаагаа ч мэдэхгүй.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Тэгээд их сонин шүү. Улсын хөгжил ч хөгжиж байгаа шүү. Тэгээд буцаж очоод манай аав ээж хоёр хоёр хүүхэд хотод явуулчихлаа хот бараадна гээд дараа жил нь би очоод дараа жил нь манайхан хот шилжээд ирж байгаа юм.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд яахав дээ хотод орж ирээд ёстой есөн шидийн юм хийгээд, есөн шидийн ч болоод байх юу байхав дээ. Би Оросын 3-р трест дөнгөж байгууллагдаж байхад тэнд жаахан ажил хийгээд...

Баасанхүү -

За тэр ажлаа та өөрөө явж олсон уу?

Цэрэнчимэд -

Тийм өөрөө олоод ажил бол ер нь хамгийн гол нь нөгөө юу байхгүй. Паспорт байхгүй.

Баасанхүү -

Аа за

Цэрэнчимэд -

Хотын шилжүүлэг, шилжиж ирээгүй. Нөгөө шилжүүлэг явуулдаггүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Түр л юм хийнэ. Түр сунгуулна. Нөгөөхийгөө зам явахыгаа манай гэрийнхэн бүгдээрээ...

Баасанхүү -

Зам явах. Аа хөдөөнөөс орж ирэх...

Цэрэнчимэд -

Хөдөөнөөс ирэхэд зам явах авна.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Хэд хоногийн хугацаатай. За 14 хоног юмуу сар дээд тал нь тэр за өвчтэй зовлонтой хүнд дээд тал нь 6 сарын зам явах өгдөг байсан байх.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Шилжүүлэхгүй.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Ах эгч хоёр сургуульд очиход тэр үед паспорт өгчихдөг байсан байна л даа тэр үед...

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Ах эгч хоёр бол паспорттай. Тэгэхэд анх паспорттай болж байсан юм байна лээ. Хот улс чинь паспорттай болоогүй байсан. Би лав паспорт байхгүй байсан. Тэр 60 оны эхээр 63 оны үед би чинь сургууль соёлгүй. Ээж аавтайгаа цуг ирсэн. Ээжийн бие муу гэсэн юугаар л шилжиж орж ирсэн.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд гэрээрээ ороод ирсэн. Тэгсэн мөртлөө тэнд хотын паспорттай бол ажилд авна. Тэгэхгүй бол авахгүй. Гэхдээ энд тэнд очиж жаахан юм хийчихээд л нэг сар ч юмуу 2 сар ч юмуу 3 сар хүн амьтан гуйгаад ажиллана. Насанд хүрсэн үү? гэж байгаад л тиймэрхүү л байсан юм. Тэгээд шөнө орой байж байтал хорооноос хүн ирнэ.

Баасанхүү -

за

Цэрэнчимэд -

Шалгана. Мэддэг хүмүүстэй нь бодвол ээж аав ярьдаг байлгүй дээ. Манайх ингээд шилжих гэж байгаа гээд ..

Баасанхүү -

Иш

Цэрэнчимэд -

Тэгээд 3, 4 жил 4жил гаруй болж байж 67 онд би очиж байж шилжүүлгээ, аав явдаг юм тэгээд бүтээхгүй. Тэгээд сүүлдээ би нэг юм яваад бүтээсэн юмын очиж авч ирж байж тэгж байж жинхэнэ харъяат болж байгаа юм даа.

Баасанхүү -

Арай гэж нэг юм.

Цэрэнчимэд -

Тэгээд нэг юм яагаад тэгээд нэг юм би курсэд орж байгаа юм. Жолооны курсэд, харин манай нэг хамаатны хүн хөдөө аж ахуйн яаманд боловсон хүчин байсан юм.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Тэгээд би жолооны курсэд би нэг жолооч болмоор байна гэсэн. Нэгэнт паспорттай болсон хүн чинь Тэгээд тэгж нэг жолооч болж байлаа. Жолооч болох сайхан жолооч болчихоод хөдөө аж ахуйн яаманд хөнгөн тэрэгний баазад улсын аварга Цэвээнравдан гэж манай гаражийн дарга байсан. Тэгээд сайхан хөгшин байсан ш дээ. Хоёр жолооч хэрэлдэхэд чинь Жамъянсүрэн гээд жолооч би тэгэхэд дөнгөж жолооч болоод байсан. Шинэхэн юугаа ч мэдэхгүй. Одоо бодоход хэрүүлч үглээ хүн байсан юм билээ.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Жорлонд нөгөө хоёр жолооч муудалцаад даргыгаа юм хэлэхэд эсэргүүцсэн юм байгаа биз бодвол.... жорлонд хэрэлдсэн чинь Цэвээнравдан гуай үүдэнд зогсчихсон хэрэлдээд зогсож байсан.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Их бяртай хүн байсан. Нэг шкоттой

Баасанхүү -

Шкот гэж?

Цэрэнчимэд -

Хувийн нэг жаахан машин байсан юм.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Цэвээнравдан гуай хувийн машинтай. Аварга манай гаражийн дарга...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Түүний дугуй хагарчихваа. За үүнийг солиотох гээд би нөгөө запас дугуйгийн аваад тавих гээд данхраадах гээд байж байтал оо чи тайлчихсан уу? гээд өөрөө өргөчихөж байгаа юм чинь...

Баасанхүү -

Машинаа уу ?

Цэрэнчимэд -

Тийм тэр чинь их том хүн л дээ. Аварга Цэвээнравдан гээд Хөвсгөлийнх тэгээд нөгөөхийг нь хийх гээд чаддаггүй.

Баасанхүү -

За

Цэрэнчимэд -

Шинэ жолооч, чи яачихсан хүүхэд вэ? гэхээр зэрэг сандраад арай гэж нэг юм хийгээд би яасан ч болхи байсан юм.

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Тэгээд шинэ орсон жолооч нар тэнд тэгээд байж байсан. Хөдөө гарна гээд...

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд нөгөөхийн өргөж үзсэн чинь дөрвүүлээ өргөхгүй байгаа юм даа.

Баасанхүү -

Пөөх

Цэрэнчимэд -

Нөгөө жаахан тэрэг л дээ.

Баасанхүү -

Жижиг тэрэг юм байна тиймээ?

Цэрэнчимэд -

Жижиг тэрэг одоо энэ Японы нэг жаахан юмнууд зөндөө байна шүү дээ.

Баасанхүү -

Тийм

Цэрэнчимэд -

Тиймэрхүү л маягийн юм даа. хөндийрүүлэхгүй л байгаа юм даа гурав дөрвөн хүн өргөөд дугуйг нь тэгээд сүүлд нь цэрэгт яваад цэрэгт нэг гурван жил болж.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Цэргийн алба чинь сайхан даа. хүнийг ер нь хүн болгон доо. Ажилтай. Өөрийгөө авч явж сурна.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Цэрэг бол сайхан алба...

Баасанхүү -

Тэгээд та тасралтгүй жолооч хийсэн үү?

Цэрэнчимэд -

Тэгээд ерөөсөө жолооч тэгээд энэ 22-р баазад цэргээс халагдаж ирээд, граж дээр байж байгаад сүүлд цэрэгт татагдаад явж ирээд цэрэгт 3 жил болчихоод, цэргээсээ ирчихээд энэ 22-р баазад тээврийн жолооч болох гэж ээлжгүй байсан. Дараа нь автобус баазад ороод автобусад 6, 7 жил шугаманд явж үзлээ.

Баасанхүү -

Өө за

Цэрэнчимэд -

Тэгээд яахав дээ. Түүнээс ядараад өглөө их эрт босож явдаг. Орой орой бууна.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Тэгээд барилгын цэрэгт орж цэргүүд барилга барьдаг байсан. Сангийн аж ахуй байхад сангийн аж ахуйн ферм мерм барина.

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Үтрэм мүтрэмд явна. Тэгэхэд цэргүүдэд материал сатериалын зөөж өгөөд л....

Баасанхүү -

Аа ха

Цэрэнчимэд -

Элс мэлсийн зөөж өгнө. Тэгж яваад энэ зах зээл эхлээд энэ зах зээл маань бас л хүнд зах зээл байна шүү. \инээв\

Баасанхүү -

\инээв\

Цэрэнчимэд -

Энэ нийгэм гэдэг чинь бас л өөр болчихдог юм байна. Одоо тэтгэвэрт хэдэн хүүхдийн буянд болж л байна.

Баасанхүү -

Аа ха за баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.