Tserenchimed
![](../assets/images/interviewees/990136.jpg)
Basic information
Interviewee ID: 990136
Name: Tserenchimed
Parent's name: Luvsandorj
Ovog: Beis
Sex: m
Year of Birth: 1946
Ethnicity: Halh
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Bayan-Agt sum, Bulgan aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: died (ööd bolson)
Father's profession: died (ööd bolson)
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
family
travel
politics / politicians
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Баасанхүү -
Жолооны курс хэдий хэр хугацаатай үргэлжилсэн бэ? Тэр жолооны курсын талаар жаахан яриад өгөхгүй юу?
Цэрэнчимэд -
Ерөөсөө 6 сарын курс.
Баасанхүү -
Аа за
Цэрэнчимэд -
Цалинтай...
Баасанхүү -
Курс нь уу?
Цэрэнчимэд -
Тийм. 180 төгрөгний цалинтай. Бас гайгуу дүн аваад байвал 10% нэмэгдэнэ. 200-аад юм авна. Бас хоол иднэ. Одоо энэ Архустад Эрдэнэ суманд 6 сарын курсад суухад байр өгнө.
Баасанхүү -
Байр өгнөө?
Цэрэнчимэд -
Тийм. 4-үүлээ...
Баасанхүү -
За...
Цэрэнчимэд -
6-уулаа. Ортой хөнжилтэй, дэвсгэртэй. Тийм юманд хоолоо иднэ. Тэгээд улс надыг курсад суулгаж байгаа.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд жолооч болж ирж байгаа. Цалин авна... 6 сар тэгж сууж төгссөн дөө.
Баасанхүү -
Том машины жолоочоор уу?
Цэрэнчимэд -
Ерөөсөө тэр чинь том жижиг гэж байгаагүй. 3-р зэргийн жолооч... хамгийн анх болох нь.
Баасанхүү -
За.
Цэрэнчимэд -
Тэгээд нэг 5 жилийн дараа 45 хоногийн курсад сууж байж 2-р зэргийн жолооч болно.
Баасанхүү -
За....
Цэрэнчимэд -
Тэгээд бас 4-5 жилийн дараа ахиад 45 хоногийн курсад сууж байж 1-р зэргийн жолооч болно. 2-р зэргийн жолооч болохоор автобус барина. Түргэний тэрэг барина. Такси барина.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Галын тэрэг барина. Аа тэгээд үндсэн цалин жижиг тэрэг барихад 450 төгрөг барьдаг бол 1-р зэргийн жолооч бол 10% нэмэгдэнэ. 450 төгрөг дээр чинь 40 хэдэн төгрөг нэмэгдэх үү?
Баасанхүү -
Тийм байна.
Цэрэнчимэд -
Тийм. Нэг 500- аад ирнэ дээ. Аа 1-р зэргийн жолооч болох юм бол 15%-ийн нэмэгдэлтэй. Цалин дээрээ... үндсэн цалин дээрээ...
Баасанхүү -
За.
Цэрэнчимэд -
Тиймэрхүү л байсан юм. 45 хоног би тэгээд нөгөөдөх жолооч болчихоод 5-6 жилийн дараа би цэрэгт 3 жил болоод урьд нь цэрэгт явахаасаа өмнө жил гаран тэрэг барьчихсан. Ингээд ирээд энд ажиллаж байгаад бас 5,6,7 жилийн дараа зэрэг ахисан юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд автобус барьдаг болохгүй юу.
Баасанхүү -
Аа ...
Цэрэнчимэд -
Тэгээд автобусны жолооч болж байгаа юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд яахав тэнд байж байгаад автобус яах вэ? Нормоороо л доо тэр чинь. Яахав нэг цаг явахад 3 төгрөг 33 мөнгө ...
Баасанхүү -
Цалин уу?
Цэрэнчимэд -
Яахав нэг цагийн цалин...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Аа тэрэн дээр одоо энэ кондукторууд мөнгө авч байнаа даа?
Баасанхүү -
Тийм.
Цэрэнчимэд -
8 цаг ажиллахад 50 төгрөгний орлого олох боломжтой.
Баасанхүү -
Аа за
Цэрэнчимэд -
Таван найм 400 төгрөг энэ Улаанхуаранд явдаг байсан юм. Тэгээд 8 цаг явахад 400 төгрөг тиймээ?
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
400,500 төгрөг авчихнаа даа нөгөө кондуктор чинь...
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Түүний би 2%-ийн авна.
Баасанхүү -
За илүү гарсныхан уу?
Цэрэнчимэд -
Тийм 2%-ийг л авна.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Орлого... за
Баасанхүү -
Нэмэгдэж
Цэрэнчимэд -
Нэмэгдэж 400 ч юмуу 500 хийхээр 2%-ийн авчихнаа даа. цалин дээр маань...
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Ингээд тиймэрхүү маягтай авдаг юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
¬Ер нь зүгээр шүү. Түд явлаа гэхэд чинь тонн км нь хэдэн төгрөг түүгээрээ л явна л даа. тонн ачаа ачихад түд, ачааны түдэн хувь гээд цалин мөнгө гайгуу ш дээ. Явж чадаж байгаа хүнд...
Баасанхүү -
Аа ха жолооч нарын нэр хүнд хүртэл аягүй сайн гэдэг юм байна лээ тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм явж чадахгүй хүн яахав. За яах вэ дээ зарим хүмүүс нь сэргэлэн ч байдаг юмуу яадаг юм авхаалжтай хүмүүс нь нөгөө хахууль махуулиа өгдөг юмуу гайгуу өндөр бичиг авчихдаг юмуу. Аа нэг тиймэрхүү юмнууд бий л дээ. Намын гишүүд түрүүлж авах жишээтэй. Байр тэрэг авсан ч шинэ тэрэг авсан ч ялгаагүй. Түүн дээр нэг тиймэрхүү аа цалин мөнгө авахад ялгаагүй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Аа нэг жишээ нь би автобус баазад жолооч явж байхдаа улсын аварга хийсэн бол нам биш бол болохгүй. Аа нөгөө намын гишүүд хоёр ээлж сайн явж байх жишээтэй. Тиймэрхүү тийм нэг тал байсан л даа.
Баасанхүү -
Та тээвэрт явж байсан. Эхлээд тээвэрт явж байгаад тэгээд цэрэгт яваад дараа нь ...
Цэрэнчимэд -
Үгүй эхлээд би юу яасан байхгүй юу. эхлээд жолооч болчихоод ХАА -н яамны хөнгөн тэрэгний бааз гэж байсан юм. Тэнд очиж байгаа юм л даа.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэнд намайг ороход атар зохион байгуулах эксфедиц, агаарын зургийн экспидец гэж тэнд байгууллагдаж байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм пирамид л босгодог байсан ш дээ. Ийм гурвалжин ямар ч учиртай байсан юм. Зургийн л юм байсан байлгүй дээ. Агаараас ч атраас ч одоо бол юу юм байна лээ л дээ. Юу байш дээ одоо энэ газар өгдөг газар чинь юу билээ?
Баасанхүү -
Газрын алба уу?
Цэрэнчимэд -
Түүний анхны дарга нь Жамц гээд гавъяат дөрвөд ХАА-н яамны атар зохион байгуулах экспидецийн дарга байсан юм. Элбэгдорж Элбэг Элдэв-очир гэж орлогч нь байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэр хэд аа сүүлд нь ХАА-н яамны хойд талд байсан юм. Гаражны хажуу талд...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэр экспидец нь сүүлд тэр 25-р дэлгүүрийн тэнд, 25-р эмийн сан гэж байдаг ш дээ. Төмөр замын хойд талд?
Баасанхүү -
Тийм, тийм
Цэрэнчимэд -
Тэнд оччихсон байсан. Сүүлд ярьж байх нь атар атар ... газар юу билээ?
Баасанхүү -
Газрын алба
Цэрэнчимэд -
Тийм тэнд Жамц гуай анх гавъяат болоод би тэнд ажиллаж байгаад УАЗ-69 тэй анх хөдөө зүүн тийшээгээ Дорнод явсан юм байгаа юм.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Дорнод яваад Гурванзагал, Баян-уул, Баяндун, Дашбалбар тэгээд нэг уулын орой дээр гараад приамид босгодог юм. Нэг төмөр утсаар..
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Төмөр хөдөө явахад байж л байдаг хойно. Түүнийгээ нарийн мэдэхгүй асуудаг ч үгүй байж сонирхохгүй.
Баасанхүү -
Аа ха жолоочоо хийгээд явж байдаг.
Цэрэнчимэд -
Жолоочоо хийгээд хажууд нь явж байдаг. Инженер техникч нь явдаг байсан. Буудай гээд нөхөр байсан. Гэндэнжав гээд нөхөр байсан. Хөвсгөлийн Тариаланд хойно 10 төгссөн юм. Хойно төгссөн надаас ганц хоёр ангийн дээр байсан.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэд нөгөө ажлаа хийнэ. Аа энэ ямар учиртай юм бэ гэхээр аа зураг авдаг юмаа л гэдэг. Гурван хөлтэй нэг юм байдаг ш дээ. Барилга марилга барихад яадаг...
Баасанхүү -
Гурван хөлтэй газар хэмжээд байдаг уу?.
Цэрэнчимэд -
Аа тэр чинь уулын орой морой дээр зураг л авдаг юм байлгүй дээ. Газраар нь авдаг агаараар нь бас авчихдаг юм байлгүй. Тэгээд бид нар газар сайн мэднэ. Би Дорнодоос гараад, Баянтүмэнгээс гараад Халх гол Тамсаг луу явж байгаа юм. Тэгэхэд ерөөсөө замгүй газраар явчихаж байгаа юм харж байгаад...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Үүгээр яв гээд л ...
Баасанхүү -
Өө за за
Цэрэнчимэд -
Тэгэхээр тэд нар чинь газар сайн мэднэ. Арга ч үгүй дээ. Сургууль төгссөн газрын зураг дээрээс харж байгаад л бид нарын хардаг Монголын газрын зураг шиг юм бишээ тэд нарынх ямар ч хилгүй тэр улс хил залгаж байна гэсэн зураг гарахгүй. Тэд нар чинь тэгэхгүй өөрсдөө зурган дээрээсээ харж байгаад л аа одоо өндөрлөг түд энэ замаар ингэж явъя гээд л цэргийнхэн бас их айхтар ш дээ. Энэ цэргийнхэн. Хээрийн сургуульд явахад Өмнөговьд Цогтцэций рүү явахад ангийн даргын тэрэг барьж байсан тэгэхэд чинь би олохгүй шөнө ангиуд нь энд тэнд буучихсан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Хачин олно. Өдөр явахад чинь тийшээ яв ийшээ яв гээд замгүй газраар явуулаад зурган дээр ёстой агуу ажилладаг юм билээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Энэ атар зохион байгуулах агаарын цэргийнхэн, цэргийнхэн янзын мэддэг юм билээ. Халх гол руу явж байхад. Тэгээд бид нар Халх гол дээр оччихоод байж байхад чинь тэр тамсагийн нэгдлийн дарга одоо сум нэгдлийн дарга нь дуудаж байсан ш дээ намын дарга нь ...
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэр чинь бас хамаагүй явдаггүй юм байна л даа. Түүгээр чинь дайн үед бэлдэж байсан. Төмөр зам байдаг юм байна лээ ш дээ...
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Нарийн төмөр зам гээд авчихсан.
Баасанхүү -
Оо за
Цэрэнчимэд -
Өвс ургачихсан барагтай бол мэдэгдэхгүй. Явж байхад чинь түр зам бэлдчихсэн. Би тэр Матад дээр оччихоод байж байгаад нэг айлд замд явж байгаад танилцаад Матадын хойхон талд км хүрэхгүй байхаа 2, 3 км газар ийм цамхаг улаан байшин, дээр үед Оросууд 30 хэдэн он 40 оны үед Оросууд нефть авч байсан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд би бодож бодож үнэн байх гэж боддог юм. Тэндээс нефть гараад байгаа юм чинь Оросууд байж байсан юм шиг байгаа юм. Тэгээд газарчин... зам мам засчихсан байсан байлгүй. Одоо шиг ийм засмал биш л дээ. Их гоё зам л даа тэр Мэнэнгийн тал гэдэг чинь тэгэхэд чинь ойр замаар ирсэн байлгүй. Дороо очиж байсан. Би тийшээ олон очиж байгаагүй болохоор мэдэхгүй анх удаа яваад, дараа нь нэг ганц удаа явлуу даа...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Их гоё тэгээд очихоор зэрэг сум нэгдлийн дарга нь дуудаад үүгээр яв гэж хэн зааж өгсөн юм. Яаж мэдсэн юм гээд манай инженер яваа гээд та нар олон зам гаргаж болохгүй шүү гэж байсан. Элсэн дээр зам гаргаж болохгүй. Өвс ургачихсан их гоё байдаг юм билээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Хамаагүй явж болдоггүй гээд ярьж байсан. Оков моков луу унана.
Баасанхүү -
Аа, аа
Цэрэнчимэд -
Мотоцикл байдаг юм шиг байна лээ. Танк манк нь байж байдаг юм шиг байна лээ. Байшин нөгөө юу машины араам мараам байж байсан.
Баасанхүү -
Аа аа
Цэрэнчимэд -
Бөмбөгдөж бариад яачихсан. Түүгээр чинь хамаагүй явж болохгүй. Нэлээд юм байдаг юм гэсэн.
Баасанхүү -
Аа аа
Цэрэнчимэд -
Ойртож болохгүй гээд тэгээд ч бас айгаад юмыг яаж мэдэх вэ гээд ойртохгүй түүнд чинь...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм юм байдаг. Ийм юм байдаг гээд ярьж л байдаг юм байна лээ. Буу олоод ирсэн байсан манай нэг нөхөр нөгөө нэг модон ... юу хийчихсэн буу олж ирж байсан.
Баасанхүү -
Аа ха \инээв\ Хээр тал тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм зүгээр л хээр тал жинхэнэ дайн болж байсан газар бид нар зүгээр энд тэндүүр нь явж юу хийж байсан юм. Түддүгээр өндөрлөг мөндөрлөг гээд ийм юм гаргаж ирээд 63 гээд тэр үед чинь ямар 53 байсан биш...
Баасанхүү -
Аа ха машин уу тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм 63 гэдэг нь машин л даа. 51, 53, 63 гээд арзгар дугуйтай. 66 гээд ч бий.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм төмрийн ачиж явдаг. Тийм туслах ажилчинтай. Жолоочтой. Түддүгээр өндөрлөг гээд өөрсдөө бичиж авдаг. Агаарын атрын гээд тийм байгууллага байсан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм юманд явж байгаад цэрэгт яваад цэргээс ирээд 22-р баазад орсон л доо. Тэнд 2 жил гаруй болсон.
Баасанхүү -
Аа 22-р бааз нь тээврийн бааз уу?
Цэрэнчимэд -
Тийм тээврийн бааз одоо аймгуудад будаа юу бараа хүргэнэ. Аймгаас бараа татна. Эндээс одоо ямар л бараа байна аваачиж өгнө.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Одоо эсгий мэсгий бараа, гурил будаа, бүх л юмыг зөөнө л дөө. Хөдөөнөөсөө түүхий эдээ нааш нь зөөнө.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Мах, түүхий эдээ зөөнө. Ноос ноолуур, ширээ зөөнө, ширний үйлдвэрт өгнө.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Ноосоо бол ноосныхоо үйлдвэрт өгнө.
Баасанхүү -
Тариа будаанд явна.
Цэрэнчимэд -
Тариа будаанд явна. Ургасан будааг нь хурааж авна.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Өвсөө хөдөө тусламж хэрэгтэй газар аваачиж өгнө. Хужир ачиж малчид нэгдэлд өгнө.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Хамтын хүчээр л.. уг нь бол их сайхан л нийгэм л дээ. Хүндээ хөрөнгөгүй л нийгэм байсан л даа хөрөнгөгүй. Тэгэхээр зэрэг ... одоо бодож байхад. ..
Баасанхүү -
Та тэр үедээ ийм байна гэж анзаарсан уу? Эсвэл одоо л харж байна уу?
Цэрэнчимэд -
Одоо л харж байна. Мөнхийн юм шиг боддог байлаа шүү дээ.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Хэзээ энэ нийгэм унах, хөрөнгөтний нийгэм гэж их хэцүү гэж ойлгож байлаа. Үнэнч тийм л юм байна л даа.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Тиймэрхүү л болчихсон юм байна.
Баасанхүү -
Аа бас хөрөнгөтөн орны талаар ухуулга хийдэг байсан юм байна тиймээ?
Цэрэнчимэд -
Тэгэлгүй яахав. Сонсгол монсгол дээр ярина шүү дээ.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэнд тийм юм болж байна. Хятад тэгж байна. Америкт тийм юм болж байна. Тэр улсыг эзэлж авч...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэнд тийм өлсгөлөн, ажил хаялт явагдаж байна гээд ажил хаялт тийм юм мэдэхгүй байсан юм чинь...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм юм ярилгүй яахав. Улс төр сайн ярьж байсан. Тэгэхдээ яахав өөрсдийнхөө талаар л сурталчилгаа явуулна.
Баасанхүү -
Тийм
Цэрэнчимэд -
Одоотой адилхан ил тод юм байхгүй. Дээгүүрээ ямар байсныг мэдэхгүй. Доогуураа тийм л байсан. 8 цагийн ажлаа хийдэг хүмүүс нь хийгээд боллоо. Цаггүй ажил хийдэг хүмүүс нь ачаагаа ачаад түүнийгээ хугацаанд нь аваачаад хэдэн төгрөгөө авч байвал болоо.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Өөр яах юм. Хашаа баръя зах мах юмаар барина. Томхон шиг юмаар барьчих юм бол шоронд орно шүү дээ\ инээв\
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Тоосгоор барьчих юм бол дэлгүүрт байдаггүй юмаар чи яагаад барьчихав гэнэ шүү дээ. Дэлгүүрт байдаггүй цементээр чи яагаад барьчихав гэнэ шүү дээ. Банз манзахнаар л яана. Тийм л байсан. Дэлгүүрт юм байхгүй юм чинь...
Баасанхүү -
Хнн бас нээрээ тийм тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм
Баасанхүү -
Тоосго байтугай хүнсний зүйл хүртэл цөөхөн нэр төрөл байсан гэсэн тиймээ?
Цэрэнчимэд -
Тийш дээ. Сум болгон аймаг болгон үйлдвэртэй. Хүнсний чихэр нарийн юм Оросоос л ирнэ. Сүүлдээ Хятад маань хаагдчихсан юм чинь 70 хэдэн оноос тэгээд Оросын багаж техник, харин манайхан будаа гурил авдаггүй байсан байх оо. Харин гадагшаа гаргадаг байсан байх. Будаа яахад чинь Дарханы бүх замыг хаагаад шууд замыг гэхээс биш бүгд будаагаар яасан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Студион чинь бүгд дүүрчихсэн. Будаа буулгачихсан. Багтахгүй. Тийм л байсан ш дээ.
Баасанхүү -
Ёстой төсөөлөгдөхгүй юм байна. \инээв\
Цэрэнчимэд -
Хүн болгон одоо оюутнууд чинь 8 сар гараад л яваад өгнө. Тэгээд тэнд үтрэм дээр ажиллаад 10 сар гараад хичээл нь эхлэхэд ирдэг. Тэгээд бид нар талбай дээр байсан будааг үтрэм дээр аваачна. Оюутнууд байгаа үед тэгээд бэлдээд өгчихөөд оюутнууд явсны дараа улсын будаа гээд одоо юунд буулгана. Сэлэнгийн гурилын үйлдвэрт буулгана. Дарханд элбатор байлаа. Зүүнхараад элбатор байлаа. Агуулахууд...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Сэлэнгийн зарим сангийн аж ахуйнууд том том элбатортай. Угтаал мугтаал Булганы тэгээд тэндээ багтахаа байгаад ирэхээр зэрэг үүгээр буулгана шүү дээ. Дараа нь дундараад ирэхээр зэрэг үүнийг татна. Тэгж байсан. Тэгэхэд одоо айлаас гуйлга гуйгаад сууж байна.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Ямар хэрэг байна. Тэгэхэд одоо байхгүй ээ.
Баасанхүү -
Юунаас хойш тэр нөгөө...
Цэрэнчимэд -
Зах зээл эхлээд....
Баасанхүү -
Ажиллаж болохгүй болсондоо биш зах зээл эхлээд...
Цэрэнчимэд -
Тэгээд нөгөө засвар техник нь байхгүй болоод, хүмүүс нь задраад задраад ирэхээр зэрэг байхгүй болчихсон. Одоо жишээ нь үйлдвэрүүд гэхэд нөгөө хөдөөнөөс шир авч ирээд тушаах гээд очерлоод зогсдог байлаа шүү дээ.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Ширний үйлдвэрт, хононо өнжиж очерлоно. Ноос ноолуурын үеэр...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд тэнд буулгана. Тэр эд нар чинь байхгүй болоод ирэхээр зэрэг ...... тэр гурилаа хийгээд гутлаа хийгээд, савхин цамцаа хийгээд гаргаж болно. Хятадад аваачиж өгч байснаас тэр гутлын үйлдвэр Чех чинь бол тийм муу үйлдвэр биш ш дээ. Дэлхийн 2-р дайн болоход чинь Чехийн том том эзэд нь Австралиад байсан байгаа юм. Италид байсан байгаа юм. Тэр Чехийн гутлын үйлдвэр энэ Итали гутал чинь Чехийн гаралтай гутлууд байхгүй юу. Тэр эзэд нь тэгж ярьдаг байсан ш дээ. Чехийн гутлын үйлдвэр барьж байхад Чехүүд нь өөрсдөө тэгж ярьдаг байсан юм. Гутлын үйлдвэр барьж байхад цэргүүд барьдаг байсан. Цемент мемент зөөгөөд явж байхад Чехед сургууль төгссөн инженер ер нь тийм юм байна лээ ш дээ. Тэгэхэд манайхан маш их даварч байсан байхгүй юу. өөрсдийн бакел өмсөхгүй чийг татахгүй аягүй гоё бакель байсан ш дээ.
Баасанхүү -
Монголын бакель уу?
Цэрэнчимэд -
Хнн голоод л ...
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Өөрсдийнхөө хийсэн бакелийг голоод л...
Баасанхүү -
Дотоодын гээд үү?
Цэрэнчимэд -
Тэгэхгүй яах юм. Чихрээ хүртэл нөгөө тошлой мошлойг хүртэл голоод идэхгүй Оросын чихэр иднэ гээд ... хнн тийм тийм юм устгасан хүмүүс чинь тийм юм хийх юм бол эдийн засаг чинь нурахгүй сэргэнэ шүү дээ.
Баасанхүү -
Эдийн засаг...
Цэрэнчимэд -
Алс юм хийчихвэл болохоо байна аа гэж ярих юм байна шүү дээ. Үнэн юм байлгүй дээ. Нэг хүнд өгчихгүй юу улс нэг юм барьчихаад..\инээв\ эзнээр нь ...
Баасанхүү -
Ингээд ажиллуул гээд үү?
Цэрэнчимэд -
Тийм тэгээд улс авдаг юмаа аваад хичнээн хөрөнгө яасан юм. Тэгээд тэр үйлдвэрийн улсуудыг удирдуулаад солиод муу байвал. Сайн байвал ажиллуулаад, улс өгсөн хөрөнгөө татвараас нь авчихна биз дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэнэг би тэгж бодоод байхаар үгүй юм байлгүй дээ. Гутлын үйлдвэр, махны том үйлдвэр байсан байхгүй. Гурилын том үйлдвэр байсан. Яахав хувьд ажиллаж байгаа юм шиг байна лээ.
Баасанхүү -
Та автобус шугаманд явж байхад Улаанхуарангаас аль хүртэл явдаг чиглэл байсан бэ?
Цэрэнчимэд -
Улаанхуарангийн эцсээс 3-р хорооллын эцэс хүртэл эргэдэг хүртэл байсан. 34 минут талдаа явна.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэгээд 1 цаг 8 минут явдаг.
Баасанхүү -
Нарийн тооцчихсон байх уу?
Цэрэнчимэд -
Тэгэлгүй яахав тооцолгүй яахав. Буудлаас буудал хүртэл хэдэн минут, хэдэн минут зогсох уу? Яг түүгээрээ л ...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгэхгүй бол дугуйлна. Тэгээд хийсэн хөдөлмөр байхгүй болно шүү дээ.
Баасанхүү -
Аа цагаасаа илүү гараад ирчихвэл...
Цэрэнчимэд -
Тийм зам явах дээр байгаа. Диспичер бүртгэнэ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Сүүлдээ бүр цагтаа байлаа. Орой диспичер чинь дарчихна. Цагтаа юм чинь яах юм. Цаг дарагдчихна.
Баасанхүү -
Тэр диспичер яах вэ? хоёр эцэс дээр хоёуланд нь байх уу?
Цэрэнчимэд -
Хоёуланд нь нэг нэг байна. Эцсийн буудал дээр энд байсан. Тэнд байсан. Сүүлийн үед юмаар ярьчихдаг болсон гэсэн.
Баасанхүү -
Оо за
Цэрэнчимэд -
Эцэс дээр диспичер байхгүй болоод тийм болсон гэсэн. Намайг автобус баазад байхад ийм олон автобус бааз гэж байгаагүй. Ганцхан автобус бааз байсан. Автобус 3 гээд тэнд л байдаг байсан юм.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Одоо энэ Далай ээж зах чинь нэг гараж нь байсан юм.
Баасанхүү -
\инээв\ Өө тийм үү?
Цэрэнчимэд -
Тийм 45 машины гараж гэж тус баазын өвлийн цагт тийм гараж байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Намайг байх үед...
Баасанхүү -
Аа ха бас нөгөө автобусанд хүмүүс багтахгүй аягүй их явган явдаг байсан тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм зүүгдээд хүн ихэдчихээд автобус нь багадаад одоотой адилхан түүндээ биш л дээ. Хамгийн гол нь одоо бодож байхад хувийн тэрэг гэж байхгүй....
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм юманд суух юм байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Нөгөөх таксинд хүртэл бага суудаг байсан ш дээ.
Баасанхүү -
Таксины өртөг өндөр байсан уу? Ямар байсан бэ?
Цэрэнчимэд -
Такси 20 мөнгө байлуу даа км нь...
Баасанхүү -
Аа ха автобус нь болохоор?
Цэрэнчимэд -
Автобус 50 мөнгө.
Баасанхүү -
Ээ, ээ
Цэрэнчимэд -
Тэгэхээр чинь автобусанд сууна шүү дээ. Одоотой адилхан ямар хувийн тэрэг есөн шидийн өөрийн тэрэг гэж байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тийм л байсан юм чинь би 1980 онд өөртөө хувийн тэрэг авч байсан юм.
Баасанхүү -
89 онд уу?
Цэрэнчимэд -
80 онд.
Баасанхүү -
Аа за
Цэрэнчимэд -
Ёстой жинхэнэ зах зээл гэдгийг мэдэхгүй социализмын үед 25,500 төгрөгөөр л цоо шинэ Москвич худалдаж авч байсан.
Баасанхүү -
Тэр үед ямар нэгэн зөрчил үүсэх үү?
Цэрэнчимэд -
Юу?
Баасанхүү -
Одоо жишээ нь чи хувийн машинтай боллоо гэсэн тиймэрхүү юм гарах уу? Гайгуу болчихсон байсан уу?
Цэрэнчимэд -
Тэрэг нь олдохгүй юм чинь ховор тэр үед Монгол 200, 300 машинтай гэж ярьдаг байсан. 300 хүрэхгүй шахуу машинтай гэж тэр машин авч байхад...
Баасанхүү -
Оо за хувийн жижиг машин хэлж байгаа тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм тэгээд яахав дээ юу яадаг юм байна. Намайг наана уу цаана уу би нэг Дархан ороод хамаатныдаа очоод хүүхэд мүүхэд нь өнгөрөөд, би нэг очсон юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд тэр ... оо нөгөө нэг ямар мод билээ?
Баасанхүү -
Удган мод
Цэрэнчимэд -
Удган мод Шаамарын тэнд байдаг шүү дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэнд нэг яваад очихгүй юу.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Би тэнд яваад очсон юм. Чи энд яаж яваа юм юу хийж яваа юм хийгээгүй л дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Бодвол тэр модноос юм гуйгаа л биз. Тэр удган модноос...
Баасанхүү -
Тэр чинь тэр үед хориотой байсан биз дээ?
Цэрэнчимэд -
Хориотой. Ганц нэг хүмүүс байж л байсан. Тэгээд тэнд оччихоод Дарханд хоносон билүү яалаа. Миний дүү бас тэнд байсан юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Явж өгсөн нь эгч дүүсийн хүүхдүүд юм байгаа юм. Тэр нөхөртэйгөө яваад тэгээд ирсэн юм. Тэгээд хотод ирчихээд нэг байж байсан чинь манайх утастай байсан.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэгсэн нэг хүн утасдаж байна.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Над дээр хүрээд ир гээд хаанаас гэсэн чинь хотын намын хорооны юунаас...
Баасанхүү -
Яа, яа
Цэрэнчимэд -
Та нэг хүрээд ирэх үү?
Баасанхүү -
Яа, яа
Цэрэнчимэд -
Өнөө орой тэгээд яваад очлоо.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Хэлсэн өрөөнд нь яваад очлоо. Ямар учиртай тэнд очсон. Яах гэж очсон. Гээд ...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Үнэнээ хэллээ. Яахав эгч дүүсийн хүмүүс тэнд ажилладаг.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Нэг хүүхэд нь тийшээ яваад өгөөч гэсэн. Яваад ирсэн.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
.... Модон дээр очоод ирсэн. .... Хадаг мидартай л юм байна лээ. Би ч ямар хадаг мидар хадагтай явсан биш. Мөргөж байсан ч юм байхгүй. Нэг шүдэнзээ л өгсөн байхдаа.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
... За, за яв, яв гэсэн. Тэгээд дуудаа ч үгүй яагаа ч үгүй. Тэнд тийм тэрэгтэй тийм хүн тэгж явж байна юу хийж явсан юм бодвол надыг халтуур хийж явж байна гэж бодсон юмуу. Тэнд шашин машны юманд явдаг юмуу гэсэн юмуу ямарч байсан тэнд мэдээлэл очдог байсан юм....
Баасанхүү -
Харин тийм байна.
Цэрэнчимэд -
Тэгэхээр чинь би нөгөөдөх тэнд авто луу наана би авто дээр очихоор зэрэг миний овог нэр байгаа, эзэн нь тийм тэрэгтэй , гэрийн утас энэ....
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд шууд дор нь яадаг юм байна лээ.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
... Дэлгүүр мэлгүүргүй байсан харин сүүлд 88, 89 оны үед харин хувийн дэлгүүр мэлгүүр тийм юмтай болсон. Аа харин хааяа бензин тос худалдаж авна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгэхгүй бол бас шалгалт явж байхад таарна.
Баасанхүү -
Юугийн шалгана гэсэн үг вэ?
Цэрэнчимэд -
Яахав дээ нөгөөдөх тээврийн юунаас автоос нөгөө тэргийг чинь шалгаад за бензин хаанаас авсан. Хувийн талон бас байна л даа. Колонкуудад .... худалдаж авна.
Баасанхүү -
Аа бас хувьдаа машинтай хүмүүс тусгай талон тэнд яадаг байсан юмуу?
Цэрэнчимэд -
Тийм. Төгрөг хэдэн мөнгөөр...
Баасанхүү -
Ярвигтай байжээ...
Цэрэнчимэд -
Тэгэхгүй бол хамаагүй улсын юунаас эргэн хийх болчихно ш дээ...
Баасанхүү -
Аа за , за
Цэрэнчимэд -
Тэгээд ....
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Колонкын авгайчуудаар даруулчихна тэрийг чинь. Яахав ганц нэг худалдаж авалгүй яахав. Тэрнийгээ үзүүлнэ....
Баасанхүү -
Аа улсын авч байна уу? үгүй юу....
Цэрэнчимэд -
Улсын бензин , улсын сэлбэгнээс авна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Дэлгүүр хоршоо байдаггүй байсан юм чинь.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Сүүлдээ харин дэлгүүртэй болж дугуй мугуйтай болж тэгэхгүй бол тэр чинь тэнэг хийж байсан байхгүй юу тэр чинь. ... хэрнээ машин нь зарагддаг. Ховор машин нь...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Гавъяатай хүмүүс баатар саатар, гавъяа байгуулсан хүмүүс их хурлын депутат , намын хурлын гишүүнд орно уу гэхээс мань мэт нь олж авахгүй ш дээ....
Баасанхүү -
Та тэгээд яаж олж авав?
Цэрэнчимэд -
Амьтан хүнээр наана уу? цаана уу? гэж байгаад ... бас л аав ээж амьтан хүнтэй ярьж байгаад олж авсан. Тэрнээс биш зүгээр авахгүй. Байр орон сууц олдохгүй. ... Тэр үед байгууллага байгууллага л гэрийн эзэнд өгнө үү? гэхээс авгайд нь өгнө гэж байхгүй ...
Баасанхүү -
Оо эзэмших эрхийг үү?
Цэрэнчимэд -
Тийм байр майрыг чинь одоо ерөөсөө хувийн байр гэж байхгүй байсан.
Баасанхүү -
Яа , яа
Цэрэнчимэд -
Байгууллагын байр аваад яахад би тэр байгууллагаас автобус баазад ажиллаж байгаад байр авчихсан байна. Автобус баазаас гарах юм бол би тэр байрыг өгнө шүү дээ.
Баасанхүү -
Аа аа
Цэрэнчимэд -
Хувийн байшин гэж байхгүй хувийн гэхээр хашаа байшин маань...
Баасанхүү -
Оо золиг
Цэрэнчимэд -
Одоотой адилхан тийм зүйл байхгүй. Харин сүүлд 80 хэдэн оноос бас зөв үйл ажиллагаа явуулж байсан юм байна лээ. Түрээсээр байшин бариулж өөрсдөд нь хоёр давхар ч бай хэдэн давхар ч бай одоо зээлээр байгууллагын юугаар тэгэхэд айгаад 30 хэдэн мянган төгрөгний зээл аваад барьж байсан. Одоо манай баазаас зээл аваад барьж байсан жолооч нар зэх зээл эхлээд яах юм. Нөгөө байшингаа яасаар байгаад яасан. 30 мянга яг түүгээр нь л ярина. Тэр зөв үр хүүхдүүдээ насаар нь хөрөнгө орууллаа гэж би тэр үед бодож байсан байхгүй юу.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Тэгэхэд цалин хийснээрээ авахад дээд тал нь 2000, 3000 авдаг хүмүүс байсан л даа. би хүртэл зарим үед авдаг л байсан. Хамгийн доод тал нь 180 төгрөгний цалинтай хүмүүс байсан ш дээ. Тэгэхээр зэрэг .. юм нь хямд байсан юм чинь аргагүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Талх гэхэд чинь 1,20 мөнгө талх гөөхий гэхэд 60, 40, 20 мөнгөний гөөхий байсан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Гурил гэхэд 2-р гурил төгрөг үгүй 70 мөнгө, юу кг гурил 1 төгрөг дээд гурил нь 1төгрөг хэдэн мөнгө ч байсан юм. Ер нь намайг жаахан байхад 1-р гурил гэж байсан юмуу? Дээд гурил гэж лав байгаагүй. Оросын 2-р гурил байдаг байсан. 1-р гурил байсан байх. 2-р гурил гэж байгааг бодоход, Оросын 1 байсан байлгүй дээ. Сайхан байсаан бас яахав. Ингээд бодож байхад Орос Орос гээд Оросоос ухаа алдчих гээд Эрдэнэт гэхэд Монгол 49%, Орос 51%-ийн идэж байсан. 78 онд л ашиглалтанд орсон юм байна лээ ш дээ энэ чинь...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгэхэд бүхэл бүтэн үйлдвэр бариад, хот барьж өгөөд, тэгээд 10 хэдэн жилийн дараа манайх 51%-ийн Орос 49%-ийн идэж байгаа юм байна лээ ш дээ. Тэгэхэд яахаараа Оюу толгойг 49, 51%-иар авч болдоггүй юм.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Үүнийг өөрсдийнхөө мөнгөөр тэгэхэд Орос чинь өөрийнхөө мөнгөөр л үүнийг чинь Чехүүд нээж байсан юм.
Баасанхүү -
Оо Эрдэнэтийг барихад уу?
Цэрэнчимэд -
Аа ха нээж байсан байгаа юм. Анх нээх нь...
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Ийм орд газар байна гэж...
Баасанхүү -
Аа орд газар байна гэж?
Цэрэнчимэд -
Аа ха тэгээд ашиглах болохоор нь Оросууд ашиглахгүй юу.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгэхээр ашигтай л ажилласан байгаа биз дээ. Уг нь Оросууд нээж байсан юм билээ. Бага нөөцтэй юм гээд хаяад явж байсан. Үүгээр ярьж байх нь Канадууд юу яачихсан юм биш үү. Оросууд муу өрөмддөг байсан шиг байгаа юм. Доошоогооо их гүн байсан байгаа юм шиг байгаа юм.
Баасанхүү -
Аа за тэгээд орхиод явчихсан.
Цэрэнчимэд -
Тэгээд яахав Эрдэнэтийг аваад байгаа юм яагаад болохгүй гэж.
Баасанхүү -
Тэр автобус баазад ажиллаж байхад цалин хэдийг аваад тэгээд баазад ажиллах ялгаатай нь ажлын ачаалал ялгаа байх уу?
Цэрэнчимэд -
Үгүй яахав дээ. Тээвэрт явахаар зэрэг хоёр иднэ. Хоолоо хоёр иднэ гэсэн үг. Гэртээ нэг иднэ. Хөдөө явахдаа нэг иднэ.
Баасанхүү -
Аа за
Цэрэнчимэд -
Олсон орлого хоёр хуваагдана гэсэн үг.
Баасанхүү -
Аа за
Цэрэнчимэд -
Гэхдээ хөдөө явах чөлөөтэй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Энд буугаад бие засаж болно. Тэнд буугаад хүнтэй уулзаж болно.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тиймээ хугацаандаа л ирж байвал. Үгүй яахав эрх чөлөөтэй л юм даа. нэг бодлын үгүй яахав ядрах үедээ ядарна л даа. гэмтэл гарвал хэцүү замд засварын баазтай аймгууд байвал гайгуу. Энэ автобус нэг мөсөн мөнгөө хоёр идэхгүй. Хоолны мөнгөтэй.
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Хоолны толантай хоол нь хямдралтай. Хоол нь зөөврийн цалин дээрээс нь авчихна. Тэгээд билет өгчихдөг. Нөгөө үйлдвэрчний төв зөвлөл нь...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Байгууллага дээр ирээд, тэгээд юу яадаг байсан байхгүй юу. тэгээд эрх чөлөөгүй буугаад яваад өгч болохгүй.
Баасанхүү -
Харин тийм байна.
Цэрэнчимэд -
Цагаар гараад цагаар буудаг. Ёстой хурдан бие засаж аваад цагтаа явна. Сүйд болно.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Аа цалин мөнгө бол сайтай.
Баасанхүү -
Автобус уу?
Цэрэнчимэд -
Аа ха сайн ш дээ сайн явбал орлого морлого сайн хийх юм бол 1000 хэдэн зуугаас буухгүй. Аа хөдөө бол сар явах ч үе байдаг тэглээ гээд 700 төгрөг л авдаг. Хоёр талдаа ачаатай явах юм бол. Аа нэг талдаа ачаатай явах юм бол аа сайн явдаг хүн бол сайн л явна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
хоёр талдаа асар их зайтай шүү дээ. Тэнд түүхий эд нийлүүлэгч ч юмуу нэгдлийн дарга ч юмуу. Тиймэрхүү танилтай бол юу ч олоод хийчихдэг. Эндээс өөрөө бараагаа олоод аччихдаг. Ирсэн хуваарийг нь аваад явна уу гэхээс биш би өөр яахав. Тиймэрхүү юм байдаг. Хүн болсон хойно түүнийг ойлгож ажлаа хийнэ.
Баасанхүү -
\инээв\ Ер нь хүн ажил хийхийн хажуугаар өөрийнхөө амьдралыг сайжруулах тулд ажлын хажуугаар юм хийх тиймэрхүү зүйл элбэг байсан уу?
Цэрэнчимэд -
Тээврийн жолооч нарт тиймэрхүү юм байна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Одоо жишээ нь нэгдэл дээрээс ачна. Тэгэхэд мах олоод авчихна шүү дээ. Нэгдэл одоо махаа хэд ч гэдэг юм. 1-р зэргийн мах хотод 7,30 байдаг бол тэнд чинь 5 хэдээр ч юмуу бодно шүү дээ. Нэгдлийнхээ ажилчинд өшөө хямд ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Төгрөг хэд ч байдаг юмуу. 4төгрөг ч байдаг юмуу. Тийм тийм унц байдаг ш дээ. Хөдөө явдаг жолооч нарт байдаг.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Сангийн аж ахуйд явах үедээ 120 төгрөгөөр хонь авдаг байсан бол нэгдлийн дарга марга нягтлан танидаг бол 60 ч юмуу 40-өөр авах жишээтэй. Тийм юмнууд бол байлгүй яахав.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Автобусанд бол тийм зүйл байхгүй ээ. Яг л мөнгөөрөө...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Наануу цаануу ямар ч халтуур байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Аа зүгээр тэр барилгын цэрэгт байхад бол наад зах нь нүүрсээ хүртэл үнэгүй авчихна шүү дээ. Түлээгээ хүртэл үгүй яахав цэргийн ангиудад нүүрс буулгана. За Багануураас, Налайхаас, Таван толгой, одоо энэ Таван толгой гээд байна шүү дээ.
Баасанхүү -
Тийм энэ станциудад хааяа бас буулгана.
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгэхэд чинь буулгачихна шүү дээ. Ангиудад буулгахад ангиудаас буулгачихна. Буулгасан нэртэйгээр өөртөө буулгачихна. Наад зах нь...
Баасанхүү -
Аа аа Албан ёсны зөвшөөрөлтэй биш тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм албан биш яахав. Тэр ангийн орлогч морлогч тийм хүнтэй нь яриад тийм ажилд дуртай ч хүн байна. Дургүй ч хүн байна. Мөнгийн авах ч хүн байна. Амьдралд хэрэгтэй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Нэг ёсондоо хулгай хийж байна шүү дээ.
Баасанхүү -
Тийм байна.
Цэрэнчимэд -
Тиймэрхүү.
Баасанхүү -
Ер нь цаанаасаа хүмүүс хувиараа хөдлөх боломж байхгүй юм чинь аль болох арга эвийн олоод байдаг байсан байна тиймээ?
Цэрэнчимэд -
Тийш дээ. Жишээ нь нэг пийшин барих гээд гэр хороололд ч юмуу байшинд барих гэхээр тоосго зарахгүй шүү дээ. Тоосго нь байна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Нэгнээсээ гуйгаад хулгайгаар хэдэн цаас өгөөд л пийшин барих гэсэн юм гээд...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Гуанзанд орчихоороо гээд 5 төгрөг ч юмуу 10 төгрөг өгөөд зарим гайгуу хүндээ бол өгчил орхино. Амьтан хүн хараад матчих бий гээд л...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тиймэрхүү юугаар л зарагдахгүй юмыг олж авдаг.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Жишээ нь оршуулганы ажил боллоо гэхэд цементлэнэ шүү дээ. Элс гэхэд зарахгүй шүү дээ. Хадаас гэхэд зарахгүй. Харин сүүлийн үед хадаас мадаас зардаг болсон. Кармалаад гарахаас өөр арга байхгүй.
Баасанхүү -
\инээв\ Олдохгүй тэгээд хэрэгтэй байдаг.
Цэрэнчимэд -
Тийм дам дам хулгай хийлгээд л...
Баасанхүү -
Аюултай байж дээ.
Цэрэнчимэд -
Түүнээс биш зарагдахгүй юмыг яах юм. Нэг бол нэг дарга нь бичиг хийж өгнө. За чи тэр нярав дээр оч гээд тэгээд түүнийгээ яаж зарлагддаг юм бүү мэд.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Улсын юм юм чинь нэг тиймэрхүү маягтай.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тиймэрхүү л байсан юм даа. одоо тэгээд.. гэхдээ болоод л байсан. Засаг захиргаа л сайтай байсан.
Баасанхүү -
Тэр үед үү?
Цэрэнчимэд -
Тийм хүнийг үнэлэдэг. Ажиллуулж чаддаг. Ажиллая гэсэн сэтгэлтэй. Цалин буухаар хоёр гурваараа нийлээд за яахав дуртай нэг хэдэн нь нийлээд явна яахав. Ганц юм хувааж ууна.
За одоо болъё маргааш ажилтай. Одоо бол тийм юм байхгүй. Бүгдийн дуусгаж байж л жишээ нь нэг юм кармандаа хийчихээд бултагнаад л даргаас айгаад л заримдаа яахав даргаа дуудаад л тэд нар чинь хүн ш дээ. Хамгийн гол нь даргадаа биш...
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Дарга нар харьцаа гайгуу гэж боддог юм. Намын дарга марга нар намдаа л байдаг байх. Намгүй мань мэтэд нь ямар хамаа байхав.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Жишээ нь би намын гишүүн хүн биш байлаа гэхэд намын дарга дээр ороход оо чи намын гишүүн биш чамайг хүлээж авахгүй гэхгүй шүү дээ.
Баасанхүү -
Өө за
Цэрэнчимэд -
Адилхан хүлээж аваад таны хэлсэн үгийг ойлголоо. Ингэх жишээтэй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Одоо үйлдвэрчний төв зөвлөл чинь хүнийг амралтанд явуулна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас, одоо гэр орон муу байх юм бол дулаалга өгнө. Хүний төлөө, хөдөлмөрчин хүний эрх ашгийн төлөө ажиллаж байгаа байгууллага л даа. Дор нь өгдөг.
Баасанхүү -
\инээв\ Одоо тэр социалист нийгэмд амьдарч байсан нь илүү амар байна уу? эсвэл одоо нийгэм арай дээр байна уу? аль нь дээр байна?
Цэрэнчимэд -
Одоо мэдэхгүй юм чинь. Өөр ажил хийж байгаа хүн....
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Ажил хийе гэхээр надыг чинь голоод авахгүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэр үед бол амар. Яагаад амар гэхээр зэрэг би ажил хүлээх юм байхгүй. Одоо бол ажил олдохгүй байна ш дээ.
Баасанхүү -
Тийм...
Цэрэнчимэд -
Ажилгүй гэж айх юм байхгүй. Одоо энд нар чинь ажил голж байна ш дээ. Одоо бие биенээсээ ичдэг юмуу яадаг юм. Тэр үед бол ичихгүй ш дээ.
Баасанхүү -
Ажил олоод л...
Цэрэнчимэд -
Ажил бол байж байна ш дээ. Айх юм байхгүй.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Би ажилгүй яах вэ? миний юм ... одооных шиг хоолгүй яах вэ? гэх юм байхгүй ш дээ. Ажил нь байна. Дэлгүүрт нь хоол олон төрлийн байхгүй ч байдаг юм байж л байна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Талх нь байна. Масло нь байна.... Тэгэхээр зэрэг чинь гэрэл нь байна. Түлээ нүүрсээ ... байсан байлгүй. Тэгэхээр зэрэг би яах юм. Хэн ичих юм. Хэн айх юм тийм нийгэмд. Миний хувьд тэр нийгэм чинь сайн нийгэм байсан. Хүн өвчтэй явахад чинь юу байхгүй гээд авахгүй ш дээ. Аягүй бол... нөгөө нийгмийн даатгал байхгүй гээд ... Нийгмийн даатгал байсан ч гэсэн...
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Мөнгө нэхэж байна ш дээ. Юу ч үгүй хүн юугаа өгөх юм. Тэгэхээр тэр үед үхлээ гэх юм бол шууд аваачаад эм тариа нь бага ховор л байсан байх л даа. Гэхдээ л амьд байлгаад байсан.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Хавдар нь ч харин одооны өвчнөөс бага байсан байх. Айх юм байхгүй. Идэж байгаа юмнаасаа хүртэл айх юм байхгүй байсан тэр үед бол....
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Аюул багатай. Айх эмээх би одоо энэ крантны усыг чөлөөтэй л уудаг байлаа. Одоо бол ууж болохгүй болчихсон. Тэр үед чинь ... одоо бол болохгүй...
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Юу ч орчихсон юм бүү мэд ш дээ. Ямар ч байсан буцалгаж байж ууя гэсэн ойлголт хамгийн түрүүн бодоод байгаа юм даа. Залуу байхад зүгээр уучихна. Яах ч үгүй. Талх идсэн ч айж байна ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Юу идчихвээ гээд ... Тэр үед бол ёстой айх юм байхгүй. Тийм л нийгэм байна. Гараад явсан ч айна. Архиа уусан ч янз бүрийн юм уучих вий гэж айх юм байна ш дээ. ... Ээ мэдэхгүй ийм татанхай болчихвол яах вэ? гэж айгаад хамаагүй юм уухгүй ш дээ.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Төмсөө хүртэл бараг түүхийгээр иддэг байсан биз дээ. Лууван мууван энэ тэрийг...
Баасанхүү -
Та аав , ээжийнхээ тухай ярьвал....?
Цэрэнчимэд -
Манай аав , ээж яахав дээ. Ажилчин хүн байсан.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Бид нарыг сайхан өсгөсөн.
Баасанхүү -
Би бас бодлоо хүүхдүүдээ сургуульд сургах гээд өөрөө төвд байсан гэхээр бас их сургууль соёлд ....
Цэрэнчимэд -
Бид нарыг сургуульд суулгая ер нь ирээдүйд мал хуй ийм юм хэрэггүй юм байна. Хувийн юмтай байсан хүн ш дээ тэр чинь.
Баасанхүү -
За тийм...
Цэрэнчимэд -
Үүнийг хүн хураагаад авчихдаг юм байна.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд ингээд ажиллахаар зэрэг чинь ер нь эцсийн эцэст ном сургууль сургах хэрэгтэй юм байна гэж ойлгосон байна. Тэгээд ч бид нарыг сургуулиар явуулсан байх.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд ч өөрснөө мал хуй гэхгүйгээр сангийн аж ахуйд ямар ажил олддог юм хар ажлын хийгээд л тэрнээс тэд нарт ямар мэргэжил байх вэ? Манай ээж бол бичиг ч мэдэхгүй. Аав бол хуучин монголоор уншина.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Тэгээд яахад чинь бид нарын төлөө явсаар байгаад би л олиг муутайдаа жолооч болоод бусад нь .... ах маань эмч, надаас бусад нь бүгд л сургууль төгссөн.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Гэр бүлдээ махан толгойтой. Сурна гэж бодоогүй.\инээв\ тэгээд 7 жилтэй газар луу явуулаад тэгээд болохгүй болохоор нь суурин газрыг барандуулаад хүний хүүхдүүд тэгсэн ингэсэн гэж ээж ааваа дуудуулахгүй байна тэр л одоо ээж аавынхаа ачийг хариулж байгаа хэрэг шүү.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Үнэндээ ч тийм юм. Тийм ч юм бага байсан доо бид нарын үед одоо л тэр үед сайхан байсан. Суурин газар бараадуулъя гэж тэр хоёр хүний толгойд орсон юм шиг байгаа юм. Тэгээд хот руу яасан байх даа.
Баасанхүү -
Дараа нь бол бүр тэр чигээрээ хотод ирсэн байна тиймээ?
Цэрэнчимэд -
Тийм тэгэлгүй яахав. Тэгээд ороод ирсэн.
Баасанхүү -
Тантай цуг?
Цэрэнчимэд -
Тийм надтай цуг шахуу.
Баасанхүү -
Хүний амьдралд нэг үйл явдал тохиолдоод, цаашдынхан амьдралд гүн нөлөөлсөн. Тийм юм байж болно л доо тиймээ? Танд тийм юм тохиолдож байсан уу?
Цэрэнчимэд -
Тийм юм бараг тохиолдоогүй. Ээж ааваасаа салсан маань л байх.
Баасанхүү -
Аа ха
Цэрэнчимэд -
Хүн чинь ер нь мөнхийн юм шиг санаж явдаг юм байна лээ. Тэгээд яваад өгөхөөр зэрэг хэдэн хүүхдүүд маань л үлдэх юм даа.
Баасанхүү -
\инээв\ Та хэдэн хүүхэдтэй бэ?
Цэрэнчимэд -
Тав
Баасанхүү -
За
Цэрэнчимэд -
Тэгээд ингээд суугаад ирэхээр таньдаг мэддэг хүн ч байхгүй болдог юм байна.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Яг л энэ хэдэн хананы дунд л суудаг юм байна.
Баасанхүү -
\инээв\
Цэрэнчимэд -
Нээрээ за байгууллага гэж очих юм байхгүй. Тэтгэвэрт суухаар чинь за тэгээд таньдаг мэддэг хүмүүс чинь байхгүй болно. Хэдэн хүүхдүүд ах дүү хамаатан садангаас өөр юм байхгүй болдог юм байна.
Баасанхүү -
За за баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.