Suuri


Basic information
Interviewee ID: 990141
Name: Suuri
Parent's name: Naidan
Ovog: Hoshoi Daichin Chinvan Handdorj
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / doctor
Belief: shamanist
Born in: Teshig sum, Bulgan aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder / partisan


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
family
democracy
repressions
military
work


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

За...бид нар өнөөдөр Найдангийн Суурь гээд энэ буурал өвгөнтэй уулзахаар тохироод бид 2 ярилцлагынхаа зөвшөөрөл дээр гарын үсэг зураад бид хоёр ажлаа эхлэхээр тохирчихлоо. Манай энэ судалгаа болохоор “20-р зууны Монголын аман түүх” гэсэн тийм сэдэвтэй судалгаа байгаа.

Суурь -

Аха.

Хишигсүрэн -

Тэгээд энэ судалгаанд оролцоод ярилцлага өгөхөөр тийм зөвшөөрөл өгсөн танд их баярлалаа. 2-уулаа одоо яриагаа эхлэх үү?

Суурь -

За тэгье.

Хишигсүрэн -

За эхэнд нь 2-уулаа нэг таныг өөрийгөө танилцуулаач ээ гэсэн асуултаар эхэлмээр байна. Ер нь та хаана төрж өссөн. Ямар амьдрал ахуй туулсан гээд. Та өөрийгөө танилцуулаач...?

Суурь -

За.

Хишигсүрэн -

Их сайхан чөлөөтэй ярьж болно. Цагт ерөөсөө хавчигдахгүй.

Суурь -

Би 1926 онд төрсөн гэдэг юмаа. Би луу жилтэй хүн.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Би хавар л төрсөн юм байх. Би Батмөнх гэдэг хүний ганц хүү дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Партизан Батмөнх гэж миний аав Ардын хувьсгалын....1921 оны партизан. Аа...манай өвгөн...аавын аав бол Дугаржав тайж гэж, тайж хүн байсан юм. Цагаан ястай тайж.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Аа...тэрний Бавуу гүн...Ханд Чин Ван, Бавуу гүн, Дугаржав тайж гэж ах дүү 3-н хүн байсан юм. Тэр Ханд Чин Ван гэдэг бол Монгол улсын төлөө 1911 оны Богд эзэнт Монгол Улсын Гадаад Яамны сайд байсан хүн.

Хишигсүрэн -

Хм.

Суурь -

Монгол эх орныхоо төлөө тууштай тэмцэл хийж яваад эцэст нь өөрийн одоо тэмцэж явсан улсууд, харийн орны чихээс ч байсан юм байгаа биз. Энэ дунд голын энүүхэнд цохиулчихсан. Бараг тэнд өвөөгийнхөө цохиулсан газрын буйран дээр шахуу би байж байнаа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Ийм учиртай. Би бол өөрөө 1926 оноос аав ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжээд 20-н нас хүртлээ мал маллаж л, хөдөө нутагт уул уу овоо, ан гөрөө хийж амьдарч байсан ийм жирийн нэг малчин хүний хүүхэд ээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Ямар нэгэн боловсрол сургууль байсангүй. Учир нь яагаад боловсрол сургуульд ороогүй гэвэл манай тэр үеийн нийгмийн харилцаанд тийм байсан юм даа. Манай эцэг Хошой Дайчин Чин Ван Хандоржтой төрөл учраас хаан хүний удам энэ тэр гээд 8-н жил 6-н сар шоронд хоригдсон юмаа. Эцэг маань.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд одоо яахав эцгийнхээ хоригдоод ял эдлж гарч ирээд...нөгөө 1921 оныхоо партизаныг чинь эргэж аваад цагаадаад ингээд сайхан болоод л нас барсан даа. За ийм учиртай. Тэгээд одоо би өөрөө бол яахав цэргийн хүн байсан. Гол төлөв. Цэргийн эмч явлаа. Хилийн цэргийн эмч...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Аа...баруун хязгаарын тулгарлтанд оролцож ахмад дайчин гэж алдар цол өгсөн.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Аа...тэрүүгээр нь би ахмад дайчиныхаа хишиг буянг хүртэж түмэн олон төр засагтаа хүндлүүлж л явдаг хүний нэгээ. Аа...1990...өөрийн цусанд ч байдаг юм уу, юнд ч байдаг юм бэ. Би Монголынхоо төлөө гэсэн сэтгэл үргэлж өвөртлөж явдаг учраас 1990 оны ардчилсан хувьсгал гараад ирлээ. Манай улс чинь ямар байсан гэвэл нэг том орны хараат, маниудынгаа хааш нь ч явуулахгүй. Эрдэм боловсрол, соёл гэдэг бол. Орост л очиж үзнэ үү болохоос биш, бусад газрыг үздэггүй байсан. Ийм учраас би одоо тэр Батмөнхийн хүү гэж хэлүүлэх юм бол сургууль, соёлд явахгүй ийм байлаа. Тэгээд би ээжийнхээ ах Найдан гэдгээр овголсон хүн. Миний овгийн учир энэ байна.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд Найдангын Суурь гэдэг юм даа. Би бол нэг их эрдэм боловсрол сурч нэг их эх орныхоо төлөө л жирийн цэрэг эрийн юмаар л явсан болохоос биш өөр онцгой хийсэн юм байхгүй л дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд яахав газар шороо...би яахав эх орон гэдгийг өөрөө юу гэж боддог вэ гэхээр эх орон гэдэг чинь одоо миний амь нас юм уу даа. Эх орон гэдэг чинь бидний үзсэн хийсэн, бүх бүтээсэн зүйл чинь эх орон юмуу даа. Тэгээд энэ эх орныхоо төлөө л одоо амьсгалж байна. Одоо үед бол яахав эвслийн засгийн газар байгуулчихаж, одоо монголчууд бие биенийгээ хялаан харахгүй эв нэгдэлтэй сайхан байгаасай л гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Учир нь энэ. Ер нь л эвтэй сайхан байвал, “эвт шаазгай буга барина” гэж, “цувж явсан бараас цуглаж явсан шаазгай” дээр гэж монгол ардын зүйр үг байдаг байх аа. Ийм учраас цөмөөрөө л эвтэй, монголчууд хааяагүй л эвтэй байгаасай. Халхын баруун хилд ч би явж үзлээ. Аа...казакийн нутгаар ч явж үзлээ. Аа...ер нь яваагүй. 18-н аймгийг бүгдийг нь үзсэн юмаа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Арьс өнгөний эмч хийж явж, Монголыг эрүүлжүүлэхийн төлөө нөхөд...эрдэмтэн нөхдийнхөө дэмжлэгтэйгээр цуг явж одоо...1980 он гэхэд Монгол улс цэвэр тунгалаг, нэг ч одоо янз бүрийн өвчин байхгүй болсон байсан ш дээ. Одоо чухам юу болж байгааг би яаж мэдэх вэ. Одоо яахав юм болж л байгаа дуулдаад байх юм. ДОХ ч гэх шиг. Тэмбүү мэмбүү ч гэх шиг. Манай Монголд 1980 онд байхгүй болсон зүйл юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Ийм юм даа. Миний мэдэж байгаагаар. Аа...монголчуудын хуучин амьдарч байсан. 1921 оноос 1921 онд л Богд эзэнт Монгол улс гэж байгуулагдаад жинхэнэ эрх чөлөөгөө олж дэлхий дахинд байж байсан. Тэгээд 2 их гүрний дунд байгаа өчүүхэн, цөөхөн монгол үндэстэн яаж тэсэхэв дээ. Далайсан газар нь далд орж, далалсан газар нь ил гарч яваад л тэгээд 2 гүрний дунд хайран сайхан удирдагч нараа Маршал Чойбалсан, Цэдэнбал эднүүдийгээ...харийн нутагт Данзан, Бодоо нарыгаа бүгдийг нь Орос орон руу аваачиж тонилгосныг сайн мэдэж байна.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

За...хамгийн сүүлд гэхэд л Цэдэнбал дарга маань мэдрэлийн өвчтэй болж ээ. Эх орноодоо ирж чадахгүй үхэж, нулимс асгаруулан сууж байсныг мэдэж байна. Маршал Чойбалсан эв эрүүл байж байгаад бөөрний өвчтэй гээд тэгээд эмчлүүлээд...зурагтаар харж л мэдсэн дээ. Энэ бүхэн цөм зурагтаар гарсан баримттай зүйл. Тэгээд энэ цагийн үйл явдал. Би бол сайхан цаг ирлээ гэж итгэж байсан. Яагаад уу гэхээр монгол хүн Монголын газар нутгаас харийн орон, дэлхий дахины, Англи, америк, Австрали...одоо монгол хүнгүй газар байхгүй болсон юм гэнэ билээ. Энэ бол монгол хүн хичнээн оюун ухаантай, хичнээн агуу түмэн байсны нэгэн гэрч мөн. Ер нь одоо...би тэр харин...тэр монголчуудаа харийн газар явж их эрдэм сураад, эх орныхоо ирээдүйг одоо...энэ Щвейцарь, одоо тэр гадаадын их том хөгжилтэй орон шиг ийм орон болгоосой гэж тэднийгээ хүсэн харж сууна даа. Нас өндөр болохоор яаж үзэх вэ, үр хүүхэд маань үзэх юм байгаа биз дээ гэж бодож суудаг хүний нэгээ.

Хишигсүрэн -

Аха...за би таны яриан дээр...саяны яриан дээр тодруулаад их олон зүйл асуумаар санагдаж байна.

Суурь -

За.

Хишигсүрэн -

2-уулаа бүр эхнээс нь тодруулаад тодруулаадп яръя...

Суурь -

За тэгье.

Хишигсүрэн -

Одоо өөрөөрөөр хэлэх юм бол танай эцэг, өвөө Монголын тэр 20-р зууны эхэн үеийн, тэр тусгаар тогтнолын төлөөх тэмцэл ардын хувьсгалтай шууд холбоотой оролцож байсан улсууд байна ш дээ.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд би бодохгүй юу. Би таныг одоо Да Хүрээнд төрсөн хүн байх гэж

Суурь -

Аха.

Хишигсүрэн -

Бодож байсан чинь та бол Булган аймгийн Тэшиг суманд төрсөн хүн...

Суурь -

Тийм. Буриадын нутгийнх Оростой хил залгаа.

Хишигсүрэн -

Тийм. Тэгэхээр тийм газар төрсөн байна ш дээ. Тэгэхээр одоо юу гэдгийн...яг тэр танай эцэг эх таныг төрж байх үед хаана амьдарч байсан. Яагаад одоо Булган аймгийн Тэшиг сумын тэр газар нутаг дээр очиж амьдарч байсан бэ гэж асуумаар санагдаж байна.

Суурь -

За. Тэр манай эцэг бол Хошой Дайчин Чин Ван Ханддоржийн нутаг Булган аймгийн төвийн “Ачут”-ын голд төрсөн юм гэнэ билээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Миний ижий бол Түшээт хан аймгийн Ар гөрөөчингийн хошууны анчин Бандий гэдэг хүний охин болон төрсөн. Тэгээд 2-уулаа ямар учирлаар ч юм бэ. Явж явж байж танилцаад, айл гэр болоод...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Аа...манай нутагт л амьдарч байсан юм даа. “Эгийн гол” гэж нэг сайхан гол бий. Тэр газар, тэгээд тэр Хөшөөтийн сайхан сайхан уул нурууд одоо “Орой цагаан”, “Элст хайрхан”, “Даян дээрхийн хүрээн”-ээс нааших сайхан урссан “Эгийн гол”-ын тунгалаг уснаас ууж...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Гол горхи, уул овоогоо шүтэж л явсан хүн дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Уул нь бага байхад минь Тангад ном үзүүлэх гэж “Бөөрөлж”-ийн хүрээнээс “Ламтын дэвсэг” гэдэг газар аваачсан юм билээ. 5-н настай байхад нь.

Хишигсүрэн -

Танай эцгийн үү?

Суурь -

Намайг.

Хишигсүрэн -

Аа...за

Суурь -

Намайг бол тэгж аваачаад би тэр аавынхаа...тийм. Тэгээд би би эцэг эхдээ эрх өсчихсөн золиг байж л дээ. Нэг их Тангад ном үзэж чадаагүй нөгөө нэг 7-н ерөөл, Цагаан, Ногоон дарь эхтэй болонгуутаа больё би гөрөөчин, анчин болно гээд /инээв/ нөгөө бурханы номоо хаячихсан.

Хишигсүрэн -

Та айлын хэд дэх хүүхэд вэ?

Суурь -

Би юу?

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

5 дах хүүхэд нь би.

Хишигсүрэн -

Өө...хамгийн бага нь юм байна.

Суурь -

Хамгийн бага нь...

Хишигсүрэн -

Та тэгээд яг тэр өөрийнхөө эцгийн түүхийг...яг тэр үйл хэрэгт яагаад оролцосон. Тэр өвөөгийнхөө түүхийг өөрийнхөө мэдэж байгаа, сонссон хэмжээндээ дэлгэрүүлээд яриач..

Суурь -

Миний өвөө Дугаржав тайж гэж хүн байж ээ. Булган аймаг...зүгээр нэг жирийн хохь тайж л байхгүй юу даа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Хөрөнгө мөнгө ч байхгүй. Байгаагүй юм байгаа биз дээ. Тэгээд тайж л хүн байсан юм. Аа...тэр чинь тайж ард гэж 2 ялгаатай байлаа шүү дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд тайж хүнийг өөрийн юу байж байгаад миний эцэг...эцгийн эх...оо /хэсэг бодов/...Даваажав гэж эмгэн байсан юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм. Тэр хүнтэй Дугаржав тайж гэдэг хүн нийлээд...

Хишигсүрэн -

Одоо тэр...одоогийнхоор бол Булган аймгийнхаа тэр...

Суурь -

Булган аймгийнхаа төв дээр “Ачут”-ын гол гэдэг газар манай аав төрсөн гэж ярьдаг юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэнд эцэг маань төрөөд 20...

Хишигсүрэн -

2-уулаа нөгөө Дугаржав гуай дээр тогтож яръя...

Суурь -

Тийм. Тэгээд тэр Дугаржав тайж яахав дээ тэр үед яахав өөрийн нас өндөр байсан. Ертөнцийн мөнх бусыг үзчихсэн хүн.

Хишигсүрэн -

Тэр анхны 1911 оны одоо тэр Богд Хаант Монгол Улсын тусгара тогтнолын төлөө юманд...

Суурь -

Аа...тийм, тийм. Тэр хөдөлгөөнд бол Ханд Чин Ван байна ш дээ. Дугаржав тайжийн эцгийн...Дугаржав тайжийн одоо ах нь Хошой Дайчин Чин Ван Ханддорж гэж...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэр хөдөлгөөнд оролцож явж жинхэнэ эх орончоор байж байсан хүн дээ. Аа...тэгээд Богдын хүрээ...манайхны хойхоно байгаа Бөхийн өргөө...шоронд хэн...Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн, Дугаржав тайж эд нар шоронд орж байсан болохоор тэр үеийн тэмцэлд нилээн хүчтэй л орж явсан хүн болов уу.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Түүх шаштирд байдаг ч юмуу үгүй ч юмуу. Би одоо ямар олж үзэж, ухаж үзэх биш. Эрх биш байж...байх нэг нь байх л байх. Тэгээд зарим нэг түүхчийн бичсэнээр Ханд Чин Вангийн төрөл төрөгсөд ерөөсөө байхгүй болчихсон мэтээр бичсэн л байдаг юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэр ч одоо тэгж бичилгүй л яахав тэр үед чинь хаан ван хүний төрөл төрөгсөд болвол хэрэгт орж...

Хишигсүрэн -

Өөрсдийгөө нуудаг байсан.

Суурь -

Нуудаг байсан учраас ил гарч чадаагүй. Ижий аав маань ил гаргахыг хүсдэггүй байсан. Харин эцэг бол ил гарч ирээд тайжийн удам гэж 8-н жил 6 сар 25 хоног шоронд суугаад гарсан.

Хишигсүрэн -

2-уулаа...дахиад би Ханддорж Чин Вангийн...одоо та нэг ёсондоо таны өвөөгийн ах юм байна ш дээ.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

За тэр Ханддорж Чин Ван өөрөө яг ямар одоо...гэр бүлтэй, үр хүүхэдтэй хүн байсан. Тэд нарын...одоо та хэллээ ш дээ. Номонд ерөөсөө удам угсаа байхгүй ээ гэж бичдэг юм билээ гээд.

Суурь -

За.

Хишигсүрэн -

Тэгэхээр тэр хүмүүс байгаа юу одоо?

Суурь -

Аа...тэрнээс одоо удам болох юм бол...

Хишигсүрэн -

Таниас гадна.

Суурь -

Надаас...ер нь бага ш дээ. Ерөөсөө Нанзан бөө гэж хүн байсан бололтой байдаг юм.

Хишигсүрэн -

Хүүхэд нь үү?

Суурь -

Одоо тэр Ханд Чин Вангийн манай тэр өвөөгийн хамаатан юмуу. Нэг л юм байсан юм байна. Ханд Чин Ван, Нанзан бөө нарын удмаас ганцхан чи үлдсэн л гэж нэг...миний нэг ах надад хэлж байсан юм. Ганцхан чи шүү дээ гэж. Өөр бусад нь байхгүй болсон гэж.

Хишигсүрэн -

Ер нь Чин Ван Ханддорж өөрөө үр хүүхэдтэй хүн байсан уу?

Суурь -

Аа...байсан юм. 2 хүүтэй хүн байсан юм гэнэ билээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Нэг хүү нь энэ 13-р...манай Ханд Чин Ван чинь юун...Манжийн эзэн хааны цэргийн жанжин байсан хүн шүү дээ.

Хишигсүрэн -

Аа харин...за.

Суурь -

Тэгээд далай лам бол Манжийн эзэн хааны хурал чуулга болоход...далай лам баруун талд нь овоодойтой сууж, Ханд Чин Ван жинстэй малгайтай зүүн талд нь суудаг байсан хүн.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Монголыгоо...Монгол, Манж улсын 2 том хүн байсан. Тэгээд далай лам...13-р далай лам 1911 оноос өмнө далай лам чинь 13-р далай лам шүү. Одоо энэ 14-р биш.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэр Далай лам бас энэ бурхан шашныгаа энэ Хятад мятадад хөөгдөөд нутаг оронгүй бас л зовж зүдрээд, энэ Да хүрээнд хүрч ирж. Тэгсэн чинь Гандангын лам нар өнөөхийг чинь оргодол, босуул гээд бас хүлээж аваагүй гэдэг юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Өнөөх 13-р далай ламаа хүлээж аваагүй улсууд энэ гандангын лам нар.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Манай эцэг эх ярьдаг юм л даа. Тэрнийг би яаж мэдэх үү. Тэгээд тэр хүлээж авахгүй болохоор нь нэг доор 2-уулаа жасаалж суусан Ханд Чин Ван гэж Булганы хүрээ...Ханд Чин Вангийн хүрээн дээр очиж өвөлжсөн юм гэнэ билээ. Тэгээд өвөлжөөд хавар нь болохоор зэрэг хамгийн бага Жамбалдорж гээд нэг хүү байсан. Тэрнийгээ дүү...тэр толгойгоо авахуулсан дүүгийн нэрийг мартчихаад байна. Тэр Жамбалдоржийн дүү. Ханд Чин Вангийн хүү шүү дээ. Ханд Чин Вангийн хүү 18 дөнгөж хүрсэн ч юмуу. Их сэргэлэн оюунтай хүн байсан юм билээ. Тэгээд Ханд Чин Ван...яагаад...хүүгээ дагуулаад. Далай ламыг дагуулаад явуулчихгүй юу. Далай лам бас бага байсан үе юм байна л даа. Тэгээд Манжийн...дагуулж явдагын учир юу гэвэл Манжийн эзэн хаан ер нь хурал жасаагаа хийхгүй байна. Энэ хаан байна уу үгүй юу үзээд ир гэж.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээр тэр Манжийн хаан байхгүй болчихсон байхгүй юу. Тэгээд тэрийг хурал жасаа хийхгүй нуугаад байхаар нь мэдэхийн тулд хүүгээ явуулсан. Тэгээд хүү нь бол Далай ламтай...Далай лам Мажийн хааны ордонд орох бүрэн эрхтэй. Тэгэхээр нь хүү нь...Далай лам орох гээд явж л дээ. Тэгэхээр нь өнөө хүү...луутай хивсэн дээгүүр орж явдаг замтай байж. Тэр луутай хивсэн дээгүүр Далай багш...юу Далай лам, Ханд Чин Ван цөөхөна тооны хүн тэрэн дээгүүр явдаг. Тэрнээс өөр хүн тэрэн дээгүүр явах эрхгүй л юм байж л дээ. Тэгсэн өнөө хүү чинь залуу байсан болохоор мэдээгүй. Дагаад л орчихсон байгаа юм. Дагж ороод орохдоо зэрэг луутай хивсэн дээгүүр орж ирлээ гэж...тэр ч бас сэргэлэн хүү байсан байгаа юмаа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Манай эцэг үхчихсэн, би Далай ламтай цуг Манжийн хааны цэргийн жанжнаар томилогдох гэж ирлээ, ингэж өчиж л дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгсэн гадаа нь дагварын...тэгээд гайгүй болоод, нөгөөдөх чинь яамба хэргэмтэй байж байсан юм байна. Тэр чинь гадаа байсан улсууд нь хүүг чинь...Ханд Чин Ванд хэл давхиулаад. Хэд ч хоносон юм байгаа юм. Хүүг чинь Манжууд аваачаад шоронд хийчихсэн. Хүүгийнхээ толгойг халхын хөрөнгөөр ч болсон худалдаж авна даа гээд...Ханд Чин Ван чинь их зоригтой хүн байсан юм байна л даа. Давхиад очсон. Давхиж очихдоо тэр хүүтэй чинь уулзуулна...хүүтэйгээ уулзана гэж уулзсан. Өө ааваа хүрээд ирсэн юм бий, за тэгвэл та одоо ингээд бушуу буцаа, одоо удахгүй буцаа. Өнөөдрийн дотор буц. Та бол намайг хүлээгээд хэрэггүй ээ. Би таныг байхгүй гэж хэлчихсэн юмаа. Тэгээд одоо би худал...Манжийн хааны хуулиар цаазлагдах боллоо. Миний хүүг цаазлахгүй ээ. Аав нь маргааш өглөө аваад явна. Маргааш өглөө надтай дахин уулзуулна гээд байсан гээд байсан юм гэнэ билээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгж байсан...Ханд Чин Ван хоноод маргааш өглөө нь хүүтэйгээ уулзах гээд ирсэн...тавган дээр шар хадгаар бүрсэн толгойг нь өгсөн. Хүүг нь...тэгээд...

Хишигсүрэн -

Нэг хүү нь ийм болж.

Суурь -

Нэг хүү нь ийм болж. Жамбалдорж ноён бол яахав 1921 оны...өнөө ардын хувьсгалын үеээр ноёд ард юу байхад нас барсан юм билээ. Баригдаж сүйд болооч үгүй байх.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Зүгээр нэг явж байгаад...жаахан мунхаг хүн байсан юм гэнэ билээ. Нэг их Хувьсгалт Намд эд нар гай тарихгүй гээд /инээв/ явсан юм байх. Мөрөөрөө явж байгаад үхсэн байх.

Хишигсүрэн -

Аха. Танд энэ түүхийг хэн ярьж өгсөн бэ?

Суурь -

Миний эцэг.

Хишигсүрэн -

Таны эцэг тийм ээ.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

За ингээд Хандорж Чин Вангийн 2 хүүгийн тухай би ингээд ямар байсан ойлголоо. За тэгээд Дугаржав бол таны өвөө. Дугаржав гуай өөрөө ямар хүүхдүүдтэй...

Суурь -

Цорын ганц хүүтэй...

Хишигсүрэн -

Хүү нь Батмөнх.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Батмөнхийн хүү бол...

Суурь -

Тийм би.

Хишигсүрэн -

Та байна бага нь тийм ээ /инээв/. Аха за тэгээд таны...

Суурь -

Маамын юу байлуу...

Хишигсүрэн -

Дээдчүүл нь яасан бэ?

Суурь -

Маамын одон медаль байгаа ш дээ. Үнэмлэх нь л байгаа байх.

Хишигсүрэн -

Тэгнээ тийм. Нилээд юм үзье материал, зураг эд нар.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд таны тэр ах эгч нар ямар улсууд байгаад тийм ээ.

Суурь -

За миний...би чинь одоо...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Миний ижий бол халхын сайхан хүн байсан гэж байгаа юм аа. Ижийгээ муухай гэж хэлэх хүн хэн байхав дээ. Бүгд л сайхан гэнэ. Гэхдээ нутаг хошууны хүмүүсийн ярьж байхыг бодоход бол ‘....’

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Нутаг хошууны улсууд ярьж байх нь тэр ногоон...Даян дээрхийн хүрээний наадамд миний ижий явсан юм байна л даа. Залуухан хүүхэн.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд их баян Гомбосүрэн гэдэгт өргүүлсэн баян хүний хүү байхгүй юу...охин байхгүй юу. Тэгээд тэнд ногоон чисчүү дээл хийж өгч...цоо шинэ чисчүү дээлтэй явж л дээ. Тэгтэл харуулынхан....Даян дээрхийн хүрээний харуулынхан мэдчихээд “үгүй ээ ер баян Гомбосүрэнгийнх ийм сайхан охиндоо, нэг муу чисжүү...”, “чисжүү нь гологдож байна даа” ийм сайхан охиндоо ийм муу дээл хийж өгөх гэж, яасан нарийн золиг вэ гэж байсан. Тэгэхээрээ чисжүү дээл нь гологдохоор байсан болохоор миний ээжий сайхан хүн байсан байж таарна. Би жижигхэн байхдаа яахав. 5-н настай байх орчимд ээжийнхээ хормойноос зууралдаж байснаа муухан бүүр түүр мэддэг юмаа. Миний ижий нарийнхан, дугуй цагаан хүн байсан санагддаг юм. Одоо хүртэл үе үе бодогдож л байдаг юм. Тийм хүн байж билээ.

Хишигсүрэн -

Аха. Таны ээж хэдэн нас насалсан хүн бэ?

Суурь -

33-хан насандаа.

Хишигсүрэн -

Өө хөөрхий.

Суурь -

Таалал төгссөн.

Хишигсүрэн -

Аха. Их залууд нь та төрсөн юм байна.

Суурь -

Айн...?

Эхнэр -

Хэн тэр вэ?

Суурь -

Миний ижий.

Эхнэр -

Аа.

Хишигсүрэн -

Өө за. Танай аав хэд насалсан бэ?

Суурь -

73 хүрчихсэн.

Хишигсүрэн -

Аа за.

Суурь -

Өө партизан мартизан үнэмлэх аваад.

Хишигсүрэн -

Таныг хэдэн настай байхад таны ээж ‘...’ өнгөрсөн бэ?

Суурь -

5-н настай л байсан болов уу би.

Хишигсүрэн -

Өө за. Тэгээд та нөгөө хүрээ лүү явсан байна ш дээ.

Суурь -

Тийм. Тэр үед ижий бие нь жаахан муудаад нас барахаар ч өвчин туссан байсан юм болов уу даа. Би тэгж л боддог юм. Эхийгээ тэнд...ахдаа хүүгээ өгчихсөн юм байна. 3-н настай байсан гэдэг билүү. 5-тай байж байсан гэдэг билүү.

Хишигсүрэн -

Хэнийг...?

Суурь -

Намайг.

Хишигсүрэн -

Аха. Нөгөө Найдан гэдэг ахдаа...

Суурь -

Тийм Найдан гэдэгт өгчихсөн юм гэнэ. За энийг л хүн болгож үз дээ яршиг гээд. Манай аав одоо наймаа хийдэг, хоршоо эд нар гэсэн нэртэй. Хэсүүлч, халх нутаг хаана л бол хаана наймаа хийдэг. Хоршоо Бандинэртэй тийм хүн байсан юм.

Хишигсүрэн -

Хэн Найдан...Батмөнх аав уу?

Суурь -

Батмөнх.

Хишигсүрэн -

Тэгээд би одоо тэр Батмөнх гуай өөрөө тэр Дугаржав гүнгийн хүүхэд гэдгийгээ хэлсэн гэж байна ш дээ?

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэрнийгээ яг хэдэн онд тэр хүн өөрийгөө би тэр...тэр удмын хүн байнаа гэдгийгээ хэлээд...

Суурь -

Дугаржавын Батмөнх гэж өөрийн овог нь Дугаржав...

Хишигсүрэн -

Аа тэгээд шууд мэдэж байгаа юу...?

Суурь -

Тэгээд шууд мэдэж байгаа юм.

Хишигсүрэн -

Тэгээд хэдэн онд тэр хүнийг барьж шоронд хийж байсан юм бол?

Суурь -

Дугаржав тайжийг уу?

Хишигсүрэн -

Үгүй ээ үгүй танай аавыг...?

Суурь -

Тэр ч шоронд орох явдал бол...

Хишигсүрэн -

Хэдэн он бэ?

Суурь -

Он нь ч одоо

Эхнэр -

Хэнийг ярьж байгаа юм бэ чи...

Суурь -

Маамыг ээ. Маам чинь 1900

Эхнэр -

За байж хэдэн он байх вэ...

Хишигсүрэн -

Эмээ бас тийшээ суучихаач тэгэх үү?

Суурь -

Манай энэ хөгшин ч надтай баг цагт нийлсэн болохоороо...

Эхнэр -

Мэднэ дээ.

Суурь -

Надаас дутуугүй /инээв/.

Эхнэр -

1950-аад он байх юм болов уу?

Суурь -

Тийм байх. За тэр яахав. Тэр Батмөнх ийм учиртай. Батмөнх гэдэг хүн чинь 20 хэдэн настай лам хүү байсан байгаа юм. Тэгж байснаа Хатанбаатарын ‘...’ биш лам хүү байж байсныг, лам гээд цагааны цэргүүд аваачаад уянаас уячихаад, хүлээтэй байсан байгаа юм. Манай аав.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

20 хэдтэй...18-тай ч байсан юм уу. Арван хэдтэй байсан. Тэгээд л хүлээтэй байж байхад нь Хатанбаатарын цэрэг хүрч ирээд хүлээг нь тас цавчаад тэгээд суллалаад, Хатанбаатар Вангийн

Хишигсүрэн -

Цэрэгт...

Суурь -

Дагаж морь хөтлөгчөөр нь явсан юм. Тэгээд Ховд баруун хязгаарыг орж Ховдын тэр нэг хэдэн бүдүүн улиас байдаг юм. Манай маам тэрнийг их шүтдэг. Би маам гэдэг юм ижий...аавыгаа. Тэгээд манай аав тэрнийг их шүтдэг. Тэгээд Ховд руу очвол тэр улиасанд заавал мөргөж яваарай гэж тэгж байсан юм. Би баруун хязгаар яваад тэрүүгээр явах даа...

Хишигсүрэн -

Ямар учиртай тэгдэг байсан юм бэ?

Суурь -

Тэр хэдэн улиасын л их хүндэлдэг хүн байсан юм. Тэр ямар учиртай байсан юм. Тэр улиасанд мөргөж л хувь заяагаа даатгаж явсан юм билүү. Тэгээд ч баруун Монголоос бидний чинь ач гуч нар ч...халх, дөрвөд эд нар бие биенийгээ үзэхгүй байгаад байдаг шүү дээ зарим нэг хүмүүс. Би бол тиймгүй. Дөрвөд бэртэй, дөрвөд бэргэнтэй байсан. Тэгэхээр чинь би бол баруун аймгийн тэр улсууд халх, дөрвөд гэдэг язгуур үндэстэнд их дургүй хүн. Манай энэ хөгшин брол өөлдийн хүн.

Хишигсүрэн -

Өөлд хүн ээ?

Суурь -

Тийм. Галдан бошигтын удам. Энэ чинь хаан хүний удам байхгүй юу. Гэтэл заримдаа.

Хишигсүрэн -

Яриан аа 2-уулаа /инээв/ дэс дараатайгаар...

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Би бас саяны яриаг өөрөө бас зэгцлэж бодоод тэгээд асуултаа тавиад байна л даа. Тэгээд танай аав...аa ‘...’ Хатанбаатар Магсаржавын...

Суурь -

Морь хөтлөгч.

Хишигсүрэн -

Морь хөтлөгч болоод...

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд баруун хязгаараас тэр үйл хэрэгт оролцож яваад...

Суурь -

Дайнд.

Хишигсүрэн -

Тэгээд хожим нь танай ээжтэй ханилаад 5-н хүүхэд төрүүлсэн.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Та бол бага хүүхэд нь байж байгаад Найдан гуайд өргөгдсөн.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Ээжийнхээ ахад...

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

За таны ээж жаахан байхад ингээд нас барчихлаа. Тэгээд та үндсэндээ нөгөө нэг хүрээнд 5-н настай оччихоод гараад ирсэн гэж байна ш дээ. Би одоо ан гөрөө хөөнө гээд.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд тэр хүрээнд та хэр удаан суусан бэ?

Суурь -

За нэг жил. Ахынхаа л...миний ижийгийн нэг ах их номтой лам байсан юм. Сүүлд Орост аваачаад буудаад алчихсан юм. Тэр байсан. Номтой лам. Нэг ах маань...2 лам байхгүй юу. Ах дүү 2. Гурав ч байсан юм. Цэгмид ахтай. Ингээд би чинь одоо эрхдүү маягийн хүүхэд очихгүй юу даа. Хоол ундаа бэлэн, боов моовоо шуудайгаар нь бэлэн. Шуудайгаар нь боорцогоо хийлгүүлчихсэн. Ингээд байж байлаа. Тэгээд гэрээ санаад байдаг байсан юм. 5-н настай...

Хишигсүрэн -

Тэгэлгүй яахав.

Суурь -

Жаахан. Тэгээд тэр хүрээ маань ч байхгүй болсон байна. Би очиж сууж байсан жабдангынхаа тэнд очиж хөрвөөж байгаад л хүрээд ирсэн дээ. Саявтар.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэгээд барагтай сайн ном үзэж чадаагүй. Залуучуудын одоо...бошигийг халах залуучуудын эвлэлийн чинь үзэл суртал болоод л ламыг ч үзэн яддаг суртал нэвтрүүлэгт оролцох ухааны юм болоод ингээд ламаа болиод хар болсон юм.

Хишигсүрэн -

Аха. Та хэдэн настай байсан бэ?

Суурь -

За даа тэр үед чинь юу байхав дээ. 5-н настай очсон юм чинь ерөөсөө тэр чинь хариад л ан гөрөө хийгээд байсан 6-7 настай юм болов уу даа.

Эхнэр -

Хэн тэр вэ?

Суурь -

Би би. Хүрээнд дээр удаан суугаагүй ш дээ. Нэг л өвөл өвөлжсөн.

Хишигсүрэн -

Алив та ийшээ суугаач энд зэрэгцээд суу тэгэх үү?

Суурь -

Тэг зурагтаар гарах юм.

Хишигсүрэн -

Та хамт суугаад ярианд оролц тэгэх үү?

Эхнэр -

Та нар бол сурвалжлагч улсууд...

Хишигсүрэн -

Аха за /инээв/

Эхнэр -

Бичигдэхгүй биз..?

Суурь -

Бичигдэнэ бичигдэнэ.

Эхнэр -

Өө тэгвэл горьгүй.

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр эмээ. Тэгээд суугаад за хүрээнээс гараад та тэнд жирийн ард болоод амьдарч байсан.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгээд та хэдэн настай гэр бүл болов, яав ийв. Тэрнээс хойших түүхийг 2-уулаа дэлгэрэнгүй сайхан яръя.

Суурь -

Би чинь одоо...

Хишигсүрэн -

Эмээ...аха

Суурь -

20 нас хүртлээ ерөөсөө ижий аавдаа зарагдаж ижий аавын

Эхнэр -

Суухад энэ гэмтэй...энэ гэмтэй гээд байгаа юм /инээв/

Хишигсүрэн -

Аха за...тэгээд...?

Суурь -

Ижий аавын зарц маягаар яваад тэгээд цэрэгт ирээд цэрэгт ирээд яахав цэргийн албанд байж байгаад энэ хорих газар эмч хийж байсан юм.

Хишигсүрэн -

Яаж та нөгөө ангаахын мэдлэг боловсрол эзэмшив...?

Суурь -

Аа...Хүн Эмнэлгийн Техниккомд бол цэрэгт байхдаа орсон юм. Хилийн цэргээс 5-6, 10-аад залуу хилийн цэргээс Хүн Эмнэлгийн Техниккомд эмч болгохоор хилийн цэргийн зардлаар сурсан юм. Техниккомд. Одоо миний багшаар энэ эрдэмтэн доктор, хөдөлмөрийн баатар Цэрэндорж гэж амьд байгаа шиг санагдаад байгаа юм даа. Адилхан хүн байгаад байсан. Нэг их өтөлчихсөн байна лээ дээ. Одоо ч байгаа ч уу үгүй ч үү. Тийм хүн...аа Мишиг багш гэж мундаг хүн байсан юм. Техниккомд. Одоо тэр чинь өнөө Арвайхээрийн Гэндэгийн байр луу харсан байшинд байсан ш дээ. Одоо тэр хавьд ер нь Гадаад...Эрүүлийг хамгаалах яам орчихоод байгаа юм уу даа. Тэнд байсан юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм. Тэнд л одоо техниккомд л цэргийн хүн ороод л. Би ер нь багадаа ном сурчихсан юм. Сургуульд ороогүй мөртлөө. Нөгөө Тангад номоор жишиж байгаа элс, цас 2 дээр уйгаржин урт үсэг монгол бичиг сураад монгол бичгээсээ латингын нь сураад латинаасаа шинэ үсэгт шилжээд. Сүүлд нутагтаа 14-н настай байхдаа, сонгуульд орох эрхгүй мөртлөө намайг багийн нарийн бичгийн дарга болгож байсан.

Эхнэр -

Харин тийм.

Хишигсүрэн -

Тэр үед...

Эхнэр -

Тийм дээр үед.

Суурь -

Тэгээд 14-н настайгаасаа төрийн ажилд оролцосон хүн.

Хишигсүрэн -

Өө за, за.

Суурь -

Тэгэхэд манай сумын дарга Дамдин, нарийн бичгийн дарга Бүлхүү /инээв/ Сэнгээ эд нар гээд улсууд байлаа. Тэгээд манай багийн дарга Гончиг, Бажгир Гончиг гэж хүн байсан юм. Гарын үсгээ мэдэхгүй дан ингэж эрхийгээр дардаг /эрхий хуруугаараа дарж үзүүлэв/. Тэгээд 7 хоногт малын мэдээ өгнө.

Хишигсүрэн -

Хаашаа...?

Суурь -

Суманд. Их сонин ш дээ. Хэдэн малд...би тэгээд 90-ээд айл өрх байхгүй юу. Тэдний малыг тэдийд төллөнө гэдгийг андахгүй ээ. Баг байхад чинь өнөө малд их гярхай. Тэдийд төллөнө, тэгнэ ингэнэ гээд. Мэдээг бол явах гэж байхгүй. Өөрөө л бичиж өгөөд явуулчихна. Тэгээд зөрдөггүй байсан гэдэг юм. Сониндоо. За энэ мэдээ ч буудчихлаа даа гээд очоод асуухад өчигдөр төлөлчихсөн ш дээ тэр чинь...үгүй ээ тэр мэдээг бичиж байхад төллөж байдаг гэж байсан гэдэг юм даа /инээв/.

Хишигсүрэн -

Аха /инээв/

Суурь -

Тиймэрхүү маягийн...

Хишигсүрэн -

Ажил хийж байсан.

Суурь -

Ажил хийж явсан тэгээд анд их дуртай. Баавгай хүртэл нударч л явлаа.

Хишигсүрэн -

Аха. Цэрэгт явахаасаа өмнө.

Суурь -

Цэрэгт явахаасаа өмнө үгүй ээ. Цэрэгт явж ирчихээд. Цэрэгт явахаасаа өмнө гахай, бор гөрөөс 2-ын эзэн. Ятуу. Ятуу чинь одоо 30 мөнгө байлуу даа. Нэг ятуу алахад 30 гэхээр чинь хойш нь л аваачиж өгдөг. Сойр чинь 60 мөнгө байсан. Тэрүүгээр чинь их чихэр авна шүү дээ. Тэгж л ятуу матуу их нүгэл хийж явсан хүн байгаа юм. Ан хийж...

Эхнэр -

Ай...лам багш минь...

Суурь -

Буудахдаа бол гайгүй. Миний мэргэжил бол сайн буучин.

Эхнэр -

Энэ ажиллаж байгаа юу /камерийг хэлэв/

Хишигсүрэн -

Ажиллаж байгаа.

Эхнэр -

Ээ багш минь.

Суурь -

Мэргэжил...

Эхнэр -

Аа яахав энийг ярьж дуусахаар, энийг хаачихаар зүгээр зөвхөн товчхон хувийн...

Хишигсүрэн -

Таниас бас яриа авна. Та бүтнээрээ амьд түүх сууж байна ш дээ /инээв/.

Эхнэр -

Эд нарыг чинь бүгдийг нь сонсоод дараа нь товчхон би нэг яахав ярьж болох л юм. Түүнээс энэ чинь гэмтэй.

Суурь -

Аа энэ бас /инээв/

Хишигсүрэн -

Энэ зурагт мурагтаар гарахгүй ш дээ. Бид нар ямар зорилгоор ингээд видео камер ажилуулаад байна уу гэхээр, одоо энэ хүний яриаг Суурь гуайн яриаг бүр 100% бодитойгоор болгож авч байгаа байхгүй юу. Их найдвартай. Одоо би тэнд бас дуу хураагчаар бичиж байгаа ш дээ.

Суурь -

За чи...

Хишигсүрэн -

Дараа нь энэ яриагаа бүгдийг нь бичээд бүрном шиг болгоно.

Эхнэр -

За чи засаад бодвол...мань шиг зөнөчихсөн юм хамаагүй юм ярина. Тэрнийг зөв болгоод.

Хишигсүрэн -

Үгүй ээ хаа хамаагүй ярьж байгаа тэр юм чинь өөрийн чинь тус байхгүй юу.

За тэгээд цэрэгт явлаа. Хүн Эмнэлгийн Техникком төгслөө.

Суурь -

Техникком төгслөө. Эмч боллоо. Монгол улсын зүүн хязгаарт эмнэлгийн албаны даргаар цохиод очдог юм байна.

Хишигсүрэн -

Тэр үед та хоёр гэрлэсэн байсан уу?

Суурь -

Гэрлээгүй ээ.

Хишигсүрэн -

За /инээв/

Суурь -

Ганц бие. Тэгсэн чинь энийг...

Эхнэр -

25-тайдоо нийлсэн бид хоёр. Одоо 84,85 хүрээд байна.

Хишигсүрэн -

Тэгсэн чинь хилийн цэрэг татан буугдаад явчихдаг юм. Энх амгалан сайхан цаг боллоо гээд. Тэгэхээр нь зэрэг Улаанбаатарт чинь яахав татан буугдаад л давхиад орж ирдэг юм чинь цэргийн эмчээр намайг...юу...хорихын эмчээр түрүүлж тавьсан. Түрүүлээл тавьсан юм байна. Тэгээд голдуу цэргийн газрын эмч хийж байгаад сүүлд нь эмнэлгийн газар арьс өнгөний эмч элдэв янзын юм хийж яваад тэгээд өдгөө...аа харуул маруул хийгээгүй юм байхгүй ээ. Ер нь Монголд хүн хийдэг бүхнийг л хийсэн гэж бол. Нягтлан ч хийж үзсэн.

Эхнэр -

Үгүй ээ яахав дээ хүү минь хүний амьдрал гэдэг чинь...

Суурь -

За чи дараа нь бол /эхнэрээ хэлэв/

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Хөөе...

Хишигсүрэн -

За тэгээд.

Суурь -

Бүхнийг хийсэн. Одоо нэг үгээр хэлбэл Социализмын үед..

Эхнэр -

Би харин чамайг хэлэх гээд байгаа юм.

Суурь -

Социализмын үед хамгийн тогтворгүй ажил хийдэггүй хүн болж таарахгүй юу тэр чинь. Нэг ёсондоо. Нэг байранд байдаггүй. Яагаад уу гэхээр Социализмын үед чинь нэг даргад л үнэн үг дуугарчихвал ажлаас ер нь л тааруухан болоод явчихна шүү дээ. Тэгэхээр л хөөгдөхгүйн тулд өөр газар /инээв/ шилжиж оччихоод ингэж амьдарсаар байгаад

Эхнэр -

Чи дутуу ярина. Энэ яахав хасахыг нь хасаад нэмэхийг нь нэмдэг юм байгаа биз чи мартагнах байх. Энэ ах намд хийгээгүй ажилгүй байсан юмаа зайлуул. За тэр багийн ажлыг хийгээд, хүүхэд байхдаа. Тэгээд цэрэгт яваад, сургууль төгсөөд эмч болоод тэгээд энэ...тэр зүүн хязгаарт эмч болоод за тэгээд өө...хийгээгүй юмгүй болсон байх. Арьс өнгөний эмч ч байлаа. Юу яамны дотрын эмч чиг л энэ байлаа. Энэ Бороогын алтны үйлдвэрт чиг л эмч байлаа. Тэгээд оройгоор төгсөөд энэ Батсүмбэрийн сангийн аж ахуйд хэсгийн төлөөлөгч ч л байлаа. Аа...тэр Ингэтийн сангийн аж ахуйн Эвлэлийн Хорооны Дарга чиг л байлаа. Тэнд юу...тасгийн дарга ч хийж байлаа. Тэр нь мал голдуу хариуцсан. Тариа мариа хариуцдаг байсан байхдаа. Аа...тэгээд Булган аймагт Улаан Загалмайн Дарга хийж байлаа. Больницийн орлогч хийж байлаа, больницийн нягтлан хийж байлаа. Аа...ойн ангид жолооч хийж байлаа, арьс өнгөнд харуулын...бишээ арьс өнгөнд эмч хийж байлаа. Сүүлдээ түргэний...юу билээ. Деспичер хийж байлаа. Харуулын захирал. Бүр харуул ч боллоо тэнд. За ингээд одоо хийгүй юмгүй бүгдийг хийсэн байх юмаа энэ хүн. Сангийн аж ахуйдыг дамжсан л байх юм энэ тэндгүй явсан л байх юм. За тэгээд одоо юу билээ...тэгээд тэтгэвэрт гарлуу.

Суурь -

Тийм.

Эхнэр -

Гутлын үйлдвэрээс тэтгэвэрт гарлуу?

Суурь -

Тийм.

Эхнэр -

Гарсан хойно яахав ээ бас ч үгүй манай манаж л байсан. Одоо хийгээгүй юм хийсэн Хувьсгалт Намд. Аа...энүүнийг нам засгийн ажил эвлэл намын ажил хийж явсан гэж ах нам маань энүүнийг 1985 онд байна уу даа Германд 45 хоног улсын зардлаар, үнэ төлбөргүй амрааж байсан юмаа. Хийгээгүй юмгүй л хийсэн яахав. Тухайн үеийн л ид л юм уу даа хөөрхий.

Хишигсүрэн -

Энд их олон медалиуд байна.

Эхнэр -

Тийм. Ингэж л хийж явсан. Юм гэдэг тийм л байдаг юм байна. Аа тэгээд одоо авахыг нь аваад орхихыг нь орхидог юм байгаа биз. Тэгээд чи үргэлжлүүлээд ярь даа. Би бас нэг дараа нь ярина аа яахав. Энэ яахав...чи ухаантай байж болно, явж ирсэн туршлагыг дуулах хэрэгтэй. Чи бас сурвалжлагч хүн. Манай бэр сурвалжлагч. Танай зүүн аймгийн тэр Увсын...

Суурь -

Баруун аймгийн гээч...

Эхнэр -

Юу...баруун аймгийн Увсын хүн байгаа юм. Чулуунцэцэг гэж мэдэх үү? Хятад хэлний...

Хятад хэлийн...

Хишигсүрэн -

Өө за...

Эхнэр -

Тэр чинь манай бэр шүү дээ.

Хишигсүрэн -

Аа...

Эхнэр -

Увсын Сагил сумынх байх. Тэр чинь их сургуулийн хятад хэлний анги төгссөн байх. Одоо Хятад руу явсан байхгүй байгаа. Чи ямар сайндаа нутгийн...зүүн зүгийн л улс юм байна даа. Манай бэр юм байгаа юм аа.

Суурь -

Би хэлье...

Эхнэр -

Тэрний охиныг Энэрэл гэж таних уу?

Суурь -

Одоо яагаав энэ юу сонины...

Эхнэр -

Өдрийн сонины...

Хишигсүрэн -

Аа за нэг юм бичээд байгаа ш дээ.

Эхнэр -

Мэдэх үү?

Хишигсүрэн -

Яахав бичсэн юмыг нь бол харж байсан. Уншиж байгаа юм чинь.

Суурь -

Тийм. Золоо гэж нөхөр нь одоо...

Эхнэр -

Золоо гэж ярих юм чи...

Суурь -

Золбаяр.

Эхнэр -

Тийм. Нөхөр нь Золбаяр гэж өдрийн сонины хэлтсийн дарга юмуу мэдэхгүй ээ.

Суурь -

Үгүй ээ одоо дэвшисэн.

Эхнэр -

Одоо хэвлэл мэдээллийн...

Суурь -

Их хурлын албаны дарга болсон.

Эхнэр -

Албаны даргаар дэвшиж байгаа болов уу.

Суурь -

Өнөөдөр ажлаа авч байна уу.

Эхнэр -

Золбаяр гэж баруун аймгийнх даа нөхөр нь. За тэр Энэрэл гэж...чамайг сурвалжлагч болохоор тэр Энэрэл сурвалжлагч юм байгаа. Эх нь сурвалжлагч юм байгаа юм. Тэгээд чамд хэлж байгаа нь тэр ээ /инээв/. Нэг ижил мэргэжлийнх болохоор чинь чамайг танидаг болов уу гэж.

Хишигсүрэн -

Би нөгөө сурвалжлагч биш судалгаа хийдэг байхгүй юу.

Эхнэр -

Аа.

Суурь -

Аа.

Хишигсүрэн -

Судалгаанд, сурвалжлагч шиг ингээд ийм их тоног төхөөрөмжтэй явж байгаа юм /инээв/. За та тэгээд...

Эхнэр -

За тэгээд чи ярь /нөхрийгөө хэлэв/

Хишигсүрэн -

Хүн Эмнэлгийн Техникком төгсөөд, эмчлээд...та 2 ер нь хэдэн онд нийлж суусан улсууд вэ. Та ер нь юу хийж байсан хүн бэ?

Эхнэр -

Би багш хийж байсан юм.

Хишигсүрэн -

Өө за, за.

Эхнэр -

Аль дээр үед тэтгэвэрт гарсан. Булган аймагт байхдаа тэтгэвэрт гарсан. Залуувтар гарсан. Эхийн алдар одонтой. Одоо нуух юм алга даа. Булган аймаг одоо юугүй...иргэний паспортгүй байсан юм. Тэгээд нэг иргэний паспорт Булган аймгийнхан авдаг юм. Тэгээд би нэг ганц 2 нас нэмээд тэгээд эхийн алдар одонтой гээд ингээд одоо эрт гарсан юм. Тэтгэвэртээ. Ийм байх юм даа.

Хишигсүрэн -

Та юуны багш байсан бэ?

Эхнэр -

Физикийн багш.

Хишигсүрэн -

Өө за, за. Ямар сонин юм бэ. Та тэгвэл физикийн багш гэдэг чинь одоо ховор сонин мэргэжилтэй юм байна ш дээ /инээв/.

Эхнэр -

Өө тийм...би тэгдэг юм...

Хишигсүрэн -

Ямар сургууль соёл төгссөн бэ та?

Эхнэр -

Өө...дээр үед одоо их сургууль төгссөн. Эхлээд би яасан гэхээр энэ хөдөөнөөс ирээд нэг хөөгдөж ирдэг юм байна. Ажилд. Арван хэдтэй байхдаа. Энэ юунд...та нар мэдэхгүй ээ одоо. Ажилчин олдохгүй байсан ш дээ. Ноосны фабрик, энэ үйлдвэр камбинат эд нарт чинь ажилчин олдохгүй. Хөдөөнөөс хөөж албаар авч ирж байсан юм. Тэнд ирээд жил хүрэхгүй ажил хийгээд тэр уран дарханы сургууль...та нар ямар мэдэхгүй дээ хөөрхий. Уран дарханы сургууль гэдэг одоо бодоход Үйлдвэрийн Техникком, тэрнийг төгсөөд тэгээд их суруульд ороод энэ тэнд яваад хийгээгүй юмгүй явсан. Ер нь тэр сувилагч мувилагч, багш магш одоо бүгдийг бас л хийсэн ялгаа алга. Энэтэй ялгаагүй.

Хишигсүрэн -

/инээв/...та хоёр хэдэн онд суусан бэ?

Суурь -

24 байна уу 23 байх аа.

Эхнэр -

1953 онд. Тэгээд бодоод үз. Бараг 60-аад жил болох гэж байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Харин тийм байна /инээв/...за...

Суурь -

За...

Хишигсүрэн -

Тэгээд...

Суурь -

За би ярихыгаа ярья. Чи одоо...

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр өвөө. Ээлжлээд л сайхан ярьчихгүй юу.

Эхнэр -

Өө тэгээд яахав магтана аа. Эмээ өвөө хоёр нь зөнөж яваа юм. Чамаар энэ болохгүй юм байх аа даа. Энэ юу...өө ‘...’ АПУ компани би нэг бас нэг сэтгэлээ...сайн сэтгэлийн баярласныгаа яая гэж бодсон юм. Энүүгээр ч болохгүй байх даа.

Хишигсүрэн -

Болно ш дээ.

Эхнэр -

Болох уу. За тэгвэл тэрнийгээ дараа нь чамтай ярина. Чи энэ өвөөтэй...гол нь энэ өвөө л юм чинь. Ямар /инээв/...ингээд ярьж бай. Тэгээд яахав ярьж дуусахаар нь эмээ нь ярина.

Хишигсүрэн -

Аха за.

Эхнэр -

Бараг худалч хүнд ухаантай болтол ярьж өгнөө. Та нар хөөрхий нас нь болоогүй юм чинь дуулаагүй юм их байгаа ш дээ. Багачуул юм чинь ямар. Тэгээд ярьж бай даа миний хүү.

Хишигсүрэн -

Аха. Тэгээд Суурь гуай одоо 2-уулаа нэг ийм юм ярих уу. За 1930-аад онд чинь Монголд болж байсан айхтар үйл явдал байнаа.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэр хэлмэгдүүлэлт танай гэр бүл хамаатан садан...

Суурь -

Аа тийм.

Хишигсүрэн -

Улсуудын хүрээнд ямар байсан бэ гэдгийг яриулмаар байна.

Суурь -

Аа за...

Хишигсүрэн -

Би бол ойлгосон ш дээ. Батмөнх гэдэг хүн бол 8-н жио гаран шоронд байсан гэдгийг. Энэ тухай 2-уулаа ярья тэгэх үү?

Суурь -

Тэгье.

Хишигсүрэн -

За.

Суурь -

Шоронд байсан тухай нь уу?

Хишигсүрэн -

Тийм. Ер нь тэр хэдэн онд...би бол тэр хүнийг чинь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед шоронд орсон гэж ойлгочихлоо зөв үү буруу юу?

Суурь -

Үгүй ээ тэрнээс хойш шүү.

Хишигсүрэн -

Хойш уу?

Суурь -

Хойш. 1930-аад оны үе чинь миний ижийгийн ах ‘...’ Эрэн начин, Наваан гавж эд нар...хэдэн мундаг багш нь...

Эхнэр -

Энүүний учрыг би сүү юм байгаа юм /сүү барьж ирэв/. 2 өөр би чамд тайдбарлаж өгье. Чи амтыг нь үз. Хөдөөгийн сүү юм байгаа юм. Яагаад ийм амттай. Одоо цул чихэр чи үз. Тээр...хөдөөний сүү ийм сайхан. Одоо урд чинь бид дандаа ийм юм идэж өссөн улсууд одоо бол тийм юм байхгүй. Одооны сүү бол... Суурь: Одоо энийг одоо ингэж ярьж байх юу байгаа юм бэ?

Эхнэр -

Амьдралын ухаан суухгүй юу.

Хишигсүрэн -

/инээв/

Суурь -

Үгүй ээ ердөө.

Эхнэр -

Чихэр байгаа биз.

Хишигсүрэн -

Харин тийм.

Эхнэр -

Ямар ч чихэр хийгээгүй. Ийм сайхан байгаа юм чинь...

Суурь -

За би мэднээ мэднэ.

Хишигсүрэн -

/инээв/...за...

Эхнэр -

Одооны сүү их тааруу байна. Жинхэнэ малын сүү...

Суурь -

Үгүй ээ би энэ амьдарлынхаа тухай түүхэн баримтаа хийх юмсан.

Эхнэр -

За...

Суурь -

Сүү, мал маань ч өнөөдрийн идэж байгаа л зүйл шүү дээ таминь...

Эхнэр -

Тэр чигээрээ чихэр байх юм хөөрхий.

Хишигсүрэн -

За.../инээв/

Суурь -

80 хэд хүрчихээр чинь зөнөглөөд буруу зөрүү ярьдаг болчихсон юмаа. Ер нь ярих их дуртай болчихдог юм байна шүү хүн чинь.

Хишигсүрэн -

За өвөө 2-уулаа нөгөө хэлмэгдүүлэлттэй холбоотой сэдэврүүгээ орьё тэгэх үү?

Суурь -

За тэгье.

Хишигсүрэн -

1930-аад оны тэр хэлмэгдүүлэлт ер нь танай хамаатан садан гэр бүлийн хүрээнд ер нь ямар байдлаар...

Суурь -

Ер нь одоо манай нутагт ганц манай садан бишээ. Миний нутагт нэг уул нь “Ар гөрөөчний хүрээ” гэж сайхан хүрээ байж гэнэ. 1000-аад ламтай байсан байх. Тэр бүгд бүгдээрээ баригдаад явсан, нэг ч хүн үлдээгүй. Тэрний дотор миний 5-н багш, 2 ах амаань яваад өгсөн. Нэг...Наваан-Осор гэдэг нь бүр Анги Наваан гэж нэртэй том эрдэмтэй. Энэ ганданд ирж гавж болсон. Тэгээд бүр Анги Наваан нэртэй. “Монголд алтан од нэг төрлөө” гэж хэлж байсан юм гэнэ билээ. Богд эзэн хэлж байсан юм гэнэ билээ. Энэ хүнийг татаж авах, даанч дээрээ татлаггүй юм даа. Татаж авах хүнтэй бол мөн ч явах хүндээ гэж ярьж байсан юм гэнэ билээ. Яахав тийм гарамгай хүн байсан юм. Тэр хүн хааччихсан юм бэ гэвэл...

Хишигсүрэн -

Тэр хүн таны юу билээ?

Суурь -

Миний ижийгийн төрсөн ах.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм Пандий...

Эхнэр -

Эдний удам судар бол толгой сайтай, ген ихтэй улсууд байгаа юм.

Суурь -

Наваан-Осор гэж тэр маань Зөвлөлт Холбоот Улсын Якут гэдэг газар цөлөгджээ.

Хишигсүрэн -

Хм...хэдэн онд...?

Суурь -

Аа...одоо тэр явах даа 1932 оны үед юм даа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэр их хэлмэгдлийн үед цөлөгдөөд. Эрдэм боловсролтой хүнийг бас чиг тийм хамаагүй алчихдаггүй байсан. Цөлөөд...бас эрдэм боловсролыг нь мэддэг. Тэр чинь ерөөсөө ухаан гэдэг чинь тамтаггүй. Хятад хэлтэй, Орос хэлтэй, Буриад...одоо бүр нутаглаж байсан болохоор бүх юмыг мэддэг тийм хүн байсан. Тэгээд хойно очоод эх орны дайнд орсон байгаа юм. Тэгээд байлдааны гавъяаны улаан тугийн одон гэдгээр Оросоос шагнуулаад тэнд ‘...’ юу билээ дээ нэг тэрэг барьж байсан юм байна. Тэгээд хүнтэй уулзаад манай нутгийн энэ Өмгөөдөх Коллегийн дарга байсан даа. Бүдээн Цэдэндамбаа гэж нэг эрдэмтэй хүн байсан юм. Өмгөөлөгч...манай нутгийн хүн. Тэгээд тэр хүн...хүнтэй уулзсан байгаа юм. Тэгээд маргааш өдөр нь ах дүүд нь захиа бичье гээд хэлээд явсан. Маргаадар нь ирээгүй гэж байгаа. Тэр хэлмэгдэлтэнд байсан хүн чинь хэнтэй, халх хүнтэй уулзсан учир дахиж уулзуулахгүй гээд хорьчихсон. Аягүй бол алуулчихсан биз. Тэрнээс хойш юу ч тасраагүй. 2 хүүхэд Якутын 2 хүүхэд байгаа болов уу. Якутад тэр монгол хүн. Орос авгайтай суусан гэдэг л дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

За тэгээд тэнд л ингээд төгссөн. Хамгийн сүүлийн сураг л тэр.

Хишигсүрэн -

Хэдэн онд та сураг сонсож байсан бэ?

Эхнэр -

Чи мэдэх үү Якутыг монгол үндсэнтэн гэж.

Хишигсүрэн -

Тийм монгол гарал угсаатай байх.

Суурь -

1948 онд байна уу даа. Цэдэндамбаа гуай маань хэдэн онд байлаа даа. Оноо ч мартчихаж ээ.

Эхнэр -

Санагдахгүй байна.

Суурь -

Тэр л ярьж байсан юм. Чиний хамаатантай би Зөвлөлтөд тэгж уулзаад...

Эхнэр -

20-иод жил болж байгаа байх шүү.

Суурь -

Үгүй юун 20, 40,50-н жил болж байна.

Эхнэр -

Үгүй ээ тиймгүй 20-иод жил.

Суурь -

Үгүй ээ чи бид 2-ыг нийлэхээс өмнө ярихгүй юу чи...

Эхнэр -

Тэгсэн юмаа хүүхэд минь.. .

Хишигсүрэн -

Аха. За тэгээд нөгөөдүүл нь...

Суурь -

Тэгээд тэр олон лам нараас нэг ч хүн эргэж ирээгүй. Манай харъяанд байсан буриад хүн байсан юм. Одоо энэ хуурай ах дүү болсон юм даа. Шарван буриадын Моломжамц гэж хүн байсан юм. Тэр залуухан хүн гөрөөс алаад орой ирэхэд нь...

Эхнэр -

Хөөрхий...

Суурь -

2 Дотоод Яамны ногоон малгайтай юм ирчихсэн багийн даргынд хүлээгээд л байдаг юм байна. Тэгсэн чинь ирж явахыг нь хараад үүдэнд нь очоод л “буугаа тавь” гээд л гөрөөсийг нь хаяуулаад л орж очоод л хувцасаа өмс чамайг баривчиллаа гээд...цахиур буугаар тэр 2-ыг яаж алах вэ дээ. Гар буу барьчихсан улсуудыг. Бууг нь хураалгаад...

Эхнэр -

Алах сэтгэл ч байгаагүй биз дээ.

Суурь -

Алах сэтгэл ч байгаагүй биз. Тэгээд хөөрхий тэр хүнийг барьж байхыг л би нүдээрээ харсан юм. Тэгээд би хормойноос нь зуураад...аа гөрөөснийхөө элгийг шарж идье дээ гэж хэлсэн тэр хүн. За үгүй ээ. Яагаад чи...идэх чинь дууссан. Гэх ухааны юм хэлээд...нэг аяга цай авгай нь...Дэлэг гэж хүн байсан даа. Сүүлд гоё Жамц гэдэг хүнтэй сууж байгаад нас барчихсан. Цай барьж өгөхөд нь тэрнийг нь нэг уулгасан болоод. Би зүгээр уян дээр хүртэл хормойноос зуураад жижигхэн байсан юм чинь би. Явуулахгүй гэж. Тэгсэн чинь түлхэж хойш нь унагаагаад л зайдан моринд мордуулаад аваад явсан. Тэгээд аваачаад алаа биз. Хэн мэдэх үү.

Хишигсүрэн -

Тэр сураг байхгүй юу.

Эхнэр -

Одоо хамгийн чухал...тэр өөрөө Дайчин Чин Ван Ханддорж чиний удам. Тэгээд танай аав партизан...

Суурь -

Тэрнийг ярьсан...

Эхнэр -

Бүгдийг нь сайхан дэс дараатай яриад бай. Чи ч өөрөө ярих байх. Ах намын янз бүрийн ажлыг нь хийж явсан одоо яахав ардчиллыг дэмждэг нэг ийм ардчиллын гэзэгт өвгөн нэртэй ийм гэзэгтэй өвгөн байгаа юм даа.

Хишигсүрэн -

/инээв/.

Эхнэр -

Эдний аавын тэр Чин Ван Ханддорж гэдэг чинь том л доо том хүн. Ухаантангуудын л нэг байсан юм. Дээр үеийнхэн том ухаантангууд байсан юм. Аа тэгтэл...

Суурь -

За..

Эхнэр -

Одоо ер нь...өөр чи ярих юм байна уу?

Суурь -

Байлгүй яахав чи хажуугаар яваад ийм юм болгоод...

Хишигсүрэн -

Зүгээр зүгээр өвөө. За тэгээд...

Суурь -

Би мартчихаад байгаа юмаа.

Эхнэр -

Харин чамайг мартана, би бас гол юмыг чинь...

Хишигсүрэн -

Би одоо танд сануулъя өвөө...та бүр налаад суучихаач...

Суурь -

Үгүй ээ ингэе.

Хишигсүрэн -

Аа...тэгвэл эвтэйхэн байна уу?

Суурь -

Эвтэйхэн. Яахав ингэж л суугаад байя даа.

Хишигсүрэн -

Тэгээд өвөө...та тэр танай нэг ёсондоо айл хамт байсан тэр өвгөнийг...өвгөн ч юу байхав тэр хүнийг бариад явсаныг та хүүхэд байхад нүдээрээ харсан гэж байна ш дээ.

Суурь -

Нүдээрээ харсан тийм. Тэгж барьсан.

Хишигсүрэн -

Тэгээд тэр бариад явж байгаа...тэр одоо хэрэг таслагдаж байгаа тэр улсуудыг ер нь...улсууд явсаных нь дараа ч юмуу ер нь тэр хэлмэгдлийн талаар яг тэр үедээ юу гэж ярьдаг байсан бэ?

Суурь -

Хэлмэгдэл гэдгийг ерөөсөө...

Хишигсүрэн -

Хэлмэгдэл гэж хэлэхгүй л дээ.

Суурь -

Хэлэхгүй.

Хишигсүрэн -

Улсууд баривчлагдаа явлаа ш дээ.

Суурь -

Эсэргүүнүүд, эсэргүүний үлдэгдэл...

Хишигсүрэн -

Тэгэхээр улсууд жишээлбэл яг эсэргүү гэж бодох уу эсвэл хөөрхий энүүний эсэргүү гэж юу байхав гэж боддог уу?

Суурь -

Зарим нэг нь бол эсэргүү...ямар ч гэм хэрэг хийгээгүй болохоор эсэргүү гэдэг чинь бослого гаргаж, буу зэвсэг барьж, хурал зөвөлгөөн болж, уул нуруугаар хэсэж явааг эсэргүү болж таараа. Зүгээр гэртээ байж байсан хүн...нэг жишээ байна. Манай нутгийн одоо Эрэн Сандаг тайж 93 настай. Тайж хүн. Уул нь тайж л хүн юм даа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Зөнөглөчихсөн бид 2 шиг болчихсон байсан байна л даа. Тэгээд сумын захиргаанаас барьж авах гэж төлөөлөгч барьж ээ. Нөгөөдөхийг одоо барьж аваад явж байсан. За намайг сумын занги дуудаж гэнээ. Би ч уул нь хамжлагатай хүн дээ. Хамжлаггүй болчихоод байгаа юм хамжлагыг минь л өгөх гэж байгаа болов уу гэж зөнөглөчихөөд ингээд аваад явсан чинь тэрнийг манай нутгийн “Баясгалангын даваа” гэдэг газар хожуул дээр суугаад л бурхан болчихсон гэж байгаа юм. Ерөөсөө л.

Эхнэр -

Тийм бас...

Суурь -

93-н настай хүнийг эсэргүү гэж барьж авсан юм даа. Тэрний хүү Дугаржав тайжийг бас эсэргүү гэж барьж авсан. Би нэг ‘...’ /хоолой засав/

Эхнэр -

Эсэргүү нарын үүр болсон, эрээн модон......дуу гарч л байсан юм даа.

Суурь -

Тийм. Тиймэрхүү ухаантай.

Хишигсүрэн -

За тэгээд ер нь баригдсан улсуудын талаар тэр улсууд дараа нь юу болсон, яасан ийсэн гэдэг талаар тухайн үедээ хэвлэл мэдээллээр ч юмуу хурал хуй дээр ямар байдлаар яаж мэдээлдэг байсан бэ?

Суурь -

Аа...тэр бол дандаа л эсэргүү. Эсэргүү явдал гаргасан. Харгис толгой, хөрөнгөтөн, феодлууд, баяачуудыг нь хөрөнгөтөн, феодал гэжи бариад, баян айлыг, лам нарыг эсэргүү, том толгой лам нар гэдэг. Том толгой харгис лам нар гэж ингэж яриад, тэрнийг нь одоо...

Эхнэр -

Чи яриаг авна даа бас.../гаднаас орж ирсэн хүнд хэлэв/

Суурь -

Үгүй ээ чи битгий балайраад бай. Цаашаа суу яв /эхнэрээ хэлэв/

Хишигсүрэн -

Инээв.

Суурь -

Юу яриад байгаа юм бэ, энэ хүнээс яриа авах гэж ирсэн юм уу. Ямар сонин юм ярьдаг юм бэ.

Эхнэр -

Тоглож л сууна ямар хамаатай юм бэ.

Суурь -

Тоглохдоо энэ ярианд ороод байна аа.

Хишигсүрэн -

За тэгээд...

Суурь -

Энэ хачин золиг хүн...

Хишигсүрэн -

Тэгээд өвөө...?

Суурь -

Тэгээд яахав дээ...тэгээд одоо ер нь эсэргүү болоод эргэж ирсэн хүн нэг ч байхгүй. За ер нь миний бодож байгаагаар Монголд, халхад 700 гаруй сүм хийд байсан. Тэрний одоо нилээн олон мянган лам байгаа биз дээ. Ганцхан харамсмаар юм, би түүхийн хуудаснаас ч юмуу, дамжиж ярьсан ганцхан харамсмаар юм байдаг юм. Монголын гурван үеийн хааны түүхийн хадгалаж байсан “Яруу”-гийн хийд гэж энэ Завхан аймгийн нутагт байсан байгаа юм. 1000-аад ламтай. Тэр гурван үеийн хааны түүх шүү. Тэр бүх юм нандин эрдэнэ, сан одоо бүх юм одоо тэнд Монгол оронд хадгалагдаж байсан. Тэгэхэд 1921 онд энэ улааны нам большивизм чинь аваачиж 1000 ламыг нь цэргээр гадна талаас нь бүслүүлж байгаад дээрээс нь өнөөх хүрээг чинь юу ч үгүй бөмбөгдчихсөн. Тэгээд одоо үзэх юм бол олон хүний толгой л байдаг юм гэнэ билээ. Ингэж дуулсан. Би тэрнийг нүдээр үзээгүй. Тийм юмыг манай хөгшчүүд нүдээр үзсэн нутгийн ард түмэн ярьдаг юм билээ. Тэр үед л байсан бол тэр гурван хааны түүх гэдэг чинь. Монголын 3-н хаан гэдэг чинь асар том хаад байсан. Тэр дэлхийн хамаг гол баялаг, сайхан юмнууд Монгол оронд хуралдаж цугларсан л байгаа шүү дээ.

Хишигсүрэн -

Хм...

Суурь -

Тэрнийг л тэгж устагсан юм даа. Энний хариуцлагыг хэн хүлээх үү. МАХН хүлээх ёстой. Ер нь энэ алан хядлага харгислалыг бол энэ нам жолоодон удирдаж байгаа. Одоо хүртэл байж байгаа. 7 сарын 1-ний өдөр юу болов. Цагдаа хүн буудаж аллаа. Цагдаа хэний удирдлаганд байдаг уу. Энэ нам, энэ засгийн газрын удирдлаганд байдаг. Би энийг хаана ч нүүр бардам хэлнэ. Аваачаад шоронд хийвэл хийнэ биз. Өвөг дээдэс маань шоронд байсан. Өнөө 80-тай би шоронд орохоосоо юунаас айх уу. Ийм л байна.

Хишигсүрэн -

Аха. Тэгээд бариад явж байгаа улсууд байна ш дээ. Тэр улсуудыг баривчлаад эсэргүү эд нар гээд явлаа гэхэд. Аа...тэр улсуудыг одоо шүүгээд хэргийг нь таслаад хурал энэ тэр гэсэн юм болох уу?

Суурь -

Үгүй ээ үгүй.

Хишигсүрэн -

Тийм юм ерөөсөө байгаагүй юу?

Суурь -

Тэр байгаагүй. Тэр байтугай би одоо нэрийг нь мартчихаад байгаа. Хөвсгөл аймгаас нэг сайн бөх, их сайхан улсын начин билүү дээ юу билээ. Нэг сайхан бөх байсан. Тэрэнтэй барилдаад унаж явсан нэг бөх байж л дээ. Тэр нь барьж аваад нөгөөдөхийг чинь...улааны талд орчихсон. Барьж авангуутаа...барьж авч байгаа тэр хамаагүй байсан байна даа. Дотоодын Явдлын Яамны төлөөлөгч болчихсон. За энэ хүнтэй би тусгай тооцоотой гээд Сэлэнгэ мөрний хаана нь ч билээ яасан гэдэг юм л даа. Аа...хүлэгтэй ийм явж байгаа ш дээ тэр чинь. Тэрэнтэй ноцолдоод ямар ч нэмэргүй. Өөрөө зүсэлж алаад тэгээд. Тэр мөн тарчлааж алаа даа. Ганцаараа тэгээд өшөөгөө авч байгаа нь тэр юм гэнээ. Барилдаад. Нэг тийм. Ер нь тэгээд энэ Коммунист үзэл бол хүнийг ер нь хайрлах үзэл биш шүү дээ. “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” өнөөдөр яаж байна. ‘...’ тийм л ер нь бүрэн батлагдаагүй хүнийг шоронд хийчихээд, ялалчихаад л байж байна ш дээ. Энэ аймшигтай нийгэм байна. Айж байна одоо. Дахин чиг хэлмэгдэл болоход үгүй гэх газаргүй санагддаг болж байна шүү. Энэ дэлхийн олон нийт энэ байдлыг мэдээсэй.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Түмэн олонд энэ байдал хүрээсэй. Одоо тэр...тэр үед барьж байсан засаг одоо барьж байна ш дээ. Харин Чойбалсан, Цэдэнбал...Чойбалсангын үед бол маш их хэлмэгдсэн. Цэдэнбалын үед бол бага хэлмэгдэлийг бол алж хядахаар шийдээгүй. Яахав энэ тэнд цөлдөг. Энэ тэнд газар заадаг ийм байдалд оруулсан. Энэ нь чухам Чойбалсангын ч шийд байсан юмуу. Цэдэнбалын ч шийд байсан юмуу энэ чухамдаа хэлэх юм бол энэ доор ажиллаж байгаа дунд үеийн хүмүүс гэдэг чинь төр удирдаж байсан хүнийгээ нэр төрийг нь баллаж байсан. Энэ дунд үеийн улсууд гэдэг чинь айхтар юм байна. Энэ дунд үеийн энэ хагас сэхээтнүүд би боловсролтой, би эрдэмтэй гэсэн тэд нар бол тийм чиг сайнгүй л байна шүү. Охин: Лам байсан нэг юу байсан ш дээ. Ах чинь нэг лам байгаад буудуулсан гэсэн ш дээ. Тэрнийгээ яриач...нөгөө ор түшээд инээгээд суугаад, тэгээд лам болохоор нь аваад яваад байсан нөгөө Дотоод Яам аваад явсан гэсэн ш дээ. Тэрнийг яриач та.

Хишигсүрэн -

Та тэрнийгээ яриач.

Суурь -

Үгүй ээ тэр ч уг нь Моломжамц ахыг хэлж байгаа юм даа.

Хишигсүрэн -

Моломжамц...за одоо 2-уулаа эхлэе. Би юугаа сольчихлоо /камерны хальс солив/.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Сая танай охин ярьж байна ш дээ.

Суурь -

Аха.

Хишигсүрэн -

Таны нэг ах барьж аваачаад лам ахыг чинь тэгж...

Суурь -

Лам ах гэж хэлж байна. Энэ буруу хэлж байгаа юм.

Хишигсүрэн -

За тэр яасан...?

Суурь -

Тэр Моломжамц ахыг л хэлэхгүй юу.

Хишигсүрэн -

Тэр Моломжамц гэж ямар хүн байсан юм бэ?

Суурь -

Буриад хүн байсан юмаа /уцаарлангуй дуугарав/.

Хишигсүрэн -

Сая яриад өнгөрсөн үү?

Суурь -

Тийм тийм. Тэрнийг л энэ тэгж ойлгоод байгаа байх л даа. Тэгээд мартчихаж ээ. Заримыг нь одоо яасан яасан ч билээ. Янз янзын сор залаж байсан...сор залаад л байж байсан...

Хишигсүрэн -

Юун сор залдаг гэж...?

Суурь -

Тэр үед одоо Монгол улсдаа би нэг аюул нөмрүүлэхгүйн тулд сор залсан юм.

Хишигсүрэн -

Хэн...лам нар уу?

Суурь -

Лам нар. Тэрнийг эсэргүү ажил хийлээ. Эсэргүүцүүд гэж цэргээр бариад авсан юм.

Хишигсүрэн -

Хэнийг...?

Суурь -

Тэр олон лам нарыг. Тэр юуны...хүрээний лам нарыг...Чадраабал багш, за даа олон багш нар маань орсон доо. Багш нарынхаа нэрийг хэлээд ч яахав. Ямар ч байсан өнөөдөр тэд ч дурсагдах л байх. Түүхийн үнэн, эрдэмтэй л улсуудаа хядсан юм даа. Тэр үед хэн эрдэмтэй байсан юм бэ. Лам нар...

Хишигсүрэн -

Лам нар л эрдэмтэй байсан.

Суурь -

Тийм. Тэгээд тэднийгээ шударч аваад дандаа мунхаг харанхуй, хөгийн юмнуудаар төрийн удирдагч, төрийн толгойлогч болоод Хангай хайрхан уулын цагаан малгайт гэж...цагаан малгай өмсдөг. Тэшиг сумын бөөн хар эд нар гээд юмнууд зөндөө. Хүн айдаг л улсууд болчихсон.

Хишигсүрэн -

Аха. Таны наад энгэр дээр чинь үгүй ээ мөн олон одон медаль байна аа.

Суурь -

За яахав.

Хишигсүрэн -

Эхнээс нь 2-уулаа энэ яг тийм юм болоход, ийм юмны төлөө би шагнал авсан гээд яривал яасан юм бэ?

Суурь -

Болноо.

Хишигсүрэн -

Чингисийн одон байна.

Суурь -

Айн...?

Хишигсүрэн -

Чингисийн одон байна.

Суурь -

Энэ үү. Энэ чинь Чингисийн 800-н жилийн ойгоор сая өгсөн юм. 800-н жилийн ойгоор манай намын дарга, АН-ын дарга Дорлигжав гэдэг хүн надад дурсгаал болгон өгсөн юмаа. Би 25-н настай байхдаа энийг авсан юмаа.

Хишигсүрэн -

Ямар одон бэ?

Суурь -

Энэ “цагаан морь” гэдэг юм. Жинхэнэ мөнгөөр хийсэн цагаан морь доо. Энэ одоо армид ажиллаж байсны гавъяа.

Хишигсүрэн -

Армид ажиллаж байсан гэхээр эмчээр ажиллаж байсан гэсэн үг үү?

Суурь -

Тийм тэрнээс л одоо авахуулаад. Энийг армид...энэ “алтан гадас”-ыг 15-н жил болоход өгдөг юмаа. Энэ “цагаан морь”-ийг 10-н жил болоход өгсөн юм. Ер нь цагаан морь авсан хүн бүх одонгуудыг авдаг байсан юм урд. Одоо тэгж өгөхгүй л дээ.

Хишигсүрэн -

Аха. За...

Суурь -

За энэ бол одоо хилийн цэргийн хүн дээ би. Хил хамгаалагч гэж өгсөн. Энэ бол намайг ардчиллын ахмад зүтгэлтэн гэж саяхан өгсөн юм. Ардчиллын 1990 оны одоо ахмад зүтгэлтэн...хуучин МАХН-ын ахмад зүтгэлтэн гэх шиг тэрнийг дуурайсан юм байлгүй. Ийм юм хийж өгсөн юм. Энэ ч яахав манай Булганыхан...энэ ч одоо юу билээ дээ. Бас л одоо. Нэрийг нь мартчихаад байна аа. Бас л ардчилал талаас л “мөнх алдар” гэдэг байхаа. Одон өгсөн юм. Энэ 36 мориор Зөвлөлтийн улаан армид туслаж байсан юм. Манайх. Тэгээд тэрний юугаар одоо Зөвлөлтийн элчин сайд өгсөн юм. Тийм. Элчин сайд өгсөн юм. Энэ маань яахав дээ Жуковынх ‘...’

Хишигсүрэн -

Ярь ярь өвөө...

Суурь -

Энэ бас л нэг 60-н жил...энд нэг байсан хаягдаад орхиж. Ойн медалиуд байсан тэгээд хаягдаад дуусаж байгаа юм аа. Энэ бол ахмад зүтгэлтэн юм байгаа юм. Ардчиллын ахмад зүтгэлтэн. Ардчиллын одон энэ. “Ялалтын одон” гэдэг юм. Хуучин шинэ 2 төрөөсөө юм авчихаад байгаа юм. За аль нь ч гэсэн эв нэгдэлтэй болно гэж яриад байгаа юм. Тэгээд болчихлоо бол Монгол улс амгалан болчихлоо доо. Үнэхээр л хоорондоо хэрүүл хийгээд байхгүй, цэц булаалдаад байхгүй бол гэж боддог юм. Миний улс төрийн бодол бол ийм.

Хишигсүрэн -

2-уулаа тэгвэл ийм юм руу яриагаа шилжүүлье. Би одоот таныг аягүй их зурагтаар харж байсан ш дээ.

Суурь -

За.

Хишигсүрэн -

Би ингээд шууд орж ирээд та бол аягүй танил царай байсан байхгүй юу.

Суурь -

За.

Хишигсүрэн -

Одоо ингээд бодохоор...одоо ингээд ярианаас та бол ардчиллын анхны гишүүдийн нэг...

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Ардчилсан Намын тийм. Ардчилсан үйл хэрэгт та түрүүн цухас яриад өнгөрлөө. Таны хувьд бол их чухал тийм гар бие оролцосон юм байна ш дээ.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тэгэхээр ер нь 1990 оны ардчилсан хувьсгалаас та юу хүсэж хүлээж байв. Ер нь тэр ардчилалд та ямар байдлаар яаж оролцов энэ талаар 2-уулаа ярья.

Суурь -

Би ардчилалд ‘...’ Цогтсайхан гэж нэг хүү байсан даа. Хонхны дуу...

Хишигсүрэн -

Тийм.

Суурь -

Миний төрлийн хүн л дээ.

Хишигсүрэн -

Өө за.

Суурь -

Тэр нөхөр намайг Арьс Ширний Үйлдвэрийн харуулын захирал байхад нь очдог юм байна. Тэгсэн нэг ухуулга энд наагаад өгөөч Суурь ахаа...энэ олон...10 мянган ажилчинтай л даа манай Арьс Ширний Үйлдвэр чинь. 13-н үйлдвэртэй. 10 гаруй мянган ажилчинтай.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм нэг ухуулга наагаад орхиоч гэж байх юм. Үзсэн чинь яах арга үгүй л тэр үеийн Коммунист дэглэмийг шүүмжилсэн мундаг сайн ухуулга байна даа. За энэ чинь уг нь нааж болох л юм даа. За Цогоо минь би энийг наая аа. Шөнө л наачихая. Харин чи нааж байж баригдаад орхивол миний нэрийг гаргаж болохгүй ээ. Би баригдвал чиний нэрийг гаргахгүй ээ. Ингээд Цогтсайхан хүүгийнхээ өгсөн юмыг аваачаад бие засдаг жорлонгынхоо цаасны доор нуучихлаа даа. Ил байхаар хүн үзэхийн арга байхгүй юм чинь.

Хишигсүрэн -

Аха.../инээв/

Суурь -

Миний тэнд байх юм бол их хэцүү. Тэгээд шөнө харуул эргэдэг юм. 2-3 удаа эргэдэг юм. Тэгэхээр харуулаа эргэхээр зэрэг манайд цавуу бэлэн. Өнөө цавуугаар авч яваад 13-н үйлдвэрийн гялаасан юм болгонд нь наагаад нэг ч юм үлдээхгүй наагаад хаячихсан. Би ч одоо ардчилалд тэрүүгээрээ гавъяа байгуулсан хүн байхгүй юу /инээв./

Хишигсүрэн -

За /инээв/

Суурь -

Өнөөхийг чинь наагаад ингэж хаячихаад. Нааж хаячихаад байсан. Маргааш өглөө нь 10000 ажилчин чинь энэ тэндгүй л шаваад л өнөөхийг чинь үзээд л өнөөх олон ажилчин чинь бөөн шаваад л байхгүй юу. Инээд хүрээд л байсан. Тэгсэн Намын Хорооны Дарга намайг дуудлаа. За та харуулын захирал хүн юу боллоо гэж бодож байна. Цаана чинь эсэргүү бослого гарч байна ш дээ. Та энэ эсэргүү бослогыг яагаад мэдэхгүй, сонор сэрэмжгүй, хамаг юмаа...

Хишигсүрэн -

Бараг наалагчихав гээд тийм ээ /инээв/.

Суурь -

Бараг наалагчихав гээд...үгүй ээ би ч одоо Намын Дарга минь би чинь Социалист өмчийн манаа хүн. Би хулгай гаргахгүй бол одоо энэ Социализмаа хамгаалж байгаа гэж бодож байгаа. Энэ улс төрийн ажлыг чинь Дотоод Яам мэддэг юм. Та тэр Дотоод Яамнаас л очиж асуу. Чи яагаад Дотоод Яам мэддэгийг мэдэж байгаа юм бэ. Үгүй ээ би төлөөлөгч нь байсан хүн мэдэлгүй яахав дээ. Наадахыг чинь би төлөөлөгч байсан бол аль хоргоолгох л байлаа.

Хишигсүрэн -

Дотоод Явдлын Яамны төлөөлөгч байсан юм уу?

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

За...

Суурь -

Би жинхэнэ төлөөлөгч байсан хүн ш дээ.

Хишигсүрэн -

За.

Суурь -

Цагдан сэргийлэхийн төлөөлөгч, Социалист өмчийн...хийгээгүй юм байхгүй ээ. Дотоод Яамыг бол их л байсан. Одоо ардчилалд ороод нэр хүндгүй болоод намайг нэг их хүлээж авдаггүй юм шиг байна лээ. Тэрнээс биш ардчиллынх биш энэ залуучуудыг муу хэлээд л байвал гайгүй болоод л байх байх. Энэ эд нар идэж ууж байна. Эд нар яаж байна гэж. Би тэгж хэлж чадахгүй л дээ. Эд нар чинь бол 1990 оны ардчилсан хувьсгал бол үнэндээ дэлхий нийтийг харж дэлхий нийтийн хүн ардын даяарчлаж байгаа энэ байдлын харсан улсууд хийсэн байна гэж үздэг юм. Тэгээд ч бид чинь “Богд” уулаа шүтээд л байдаг тийм ээ. Хаяанаас нь шуугаад л байхад хажууд нь суучихаад идэж уугаад байдаг биз дээ. Туул голоо сайхан тунгалаг урсаад сайхан сал урсдаг байхад нь модыг нь хэрчээд дунд оруулчихсан л байгаа биз дээ. Энэ юу хийж байгаа юм бэ. Ямар гавъяа байгуулсан юм бэ МАХН засгийн эрхийг аваад. Бүхэл бүтэн гол шигээгээд, бүхэл бүтэн уул нурууг хаяанаас нь шуугаад ямар гавъяатай юм бэ. Тэр цаана тэр уулынхаа дээгүүр харах нь яасан юм бэ. Цаана чинь даяарчлал нүүж явна. Харанхуй үүл ч тэр дотор явна. Сайхан цэнхэр хөх тэнгэр ч явж байгаа. Тэр даяарчлалыг яагаад мэдэхгүй байна. Би бол одоо энэ даяарчлалыг сайн ойлгосон хүн ерөөсөө. Энэ дэлхий нийт ийм амгалан болж нийтээрээ бие биеэндээ дайсан болохгүй юм байна аа гэж. Ингэж бодсон. Ийм учраас чи одоо таны энэ ажил, таны энэ явуулж байгаа ажил чинь ардчиллын буян. Тэрнээс урд нэг харийн оронд оччихоод ирсэн хүн бол тагнуул гэж баригдаж байсан шүү дээ. Би шоронд тагнуул гэсэн улсуудтай...шоронгын эмч байхдаа уулзаж байсан. 16-хан настай охин төөрөөд ирэхэд нь тагнуул гэж хэлээд энэ эмэгтэйчүүдийн хориход хорьж байсан.

Хишигсүрэн -

Хаанаас төөрж ирж байсан юм бэ?

Суурь -

Өвөр Монголоос. Тэгээд тэр хүн тэднээс нэг хүүхэдтэй болоод нэг хүүхэдтэй шоронд байж байгаад 2...Жаргал гэдэг юмсан. Тэр Өвөр Монголдоо байдаг юмуу үгүй юмуу бүү мэддээ хөөрхий. Очоод бас хувьсгалтай газар алуулсан ч юм билүү яаж мэдэх вэ. Тэгээд чимээ байдаггүй юм байна. Тэр 13-хан настай охин төөрөөд орж ирэхэд нь шоронд хийчихсэн. Олон жил болж гарсан даа. Тэгээд нутагруугаа явсан байх тэр хүн. Тэгээ байлгүй. Жишээ нь...

Хишигсүрэн -

2-уулаа сая...таны яриаг тасалчихлаа өвөө. Ямар яриа гэхээр за та тэгээд Намын дарга таныг юу яасан ш дээ. Одоо энд ийм ухуулгын бичиг эд нар наачихлаа та юугаа хийж байсан юм бэ гээд. Дотоод Яамныхнаас асуухгүй юу гэж хэлсэн байна ш дээ. Тэгээд дараа нь юу болсон бэ?

Суурь -

Тэгээд яахав дээ тэр Намын Дарга маань надтай найз болсон доо. Үлгэрийн далай би их уншдаг байлаа. Ийм ном хуучны ном уншаад сууж байдаг. Та нөгөө түүхээ л уншиж байгаа юу гээд өнгөрдөг. Зарим улсууд намайг матсан байгаа юм яаманд.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Бурханы шажины ном уншаад байна гэж Дашдэндэв гэдэг хүн надтай цуг харуул хийдэг хүн.

Хишигсүрэн -

Та Түвдэрээ уншдаг юмуу?

Суурь -

Түвдээр ээ уншина. Монголоороо ч уншина даа. Бурханы шажины ном уншаад байна гэж.

Хишигсүрэн -

Аха...тэр харуул байх үедээ...?

Суурь -

Тийм харуул байх үед. Харуулд ашгүй тэнд надтай адилхан Түвд ном мэддэг нөхөр маань байж байж. Үгүй ээ чи яагаад Түвд ном харуул дээр уншаад байдаг юм бэ. Боль гэж...

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Үгүй яахав дээ энэ чинь түүх гэж..чи ч уншиж л байгаа. Чи ч урдаа тавьчихсан байна. Би уншиж болдоггүй чи уншиж болдог. Намайг дууддаг нь ямар учиртай юм бэ. За за номоо баг уншаарай, нууж уншаарай. Энэ ч бас болохгүй байна шүү гэж. Тэр бас нэг сайн сэхээтэн байсан юм. Жинхэнэ улаан хувьсгалч нь биш байсан байна л даа.

Хишигсүрэн -

Хэн гэдэг хүн байсан юм бэ?

Суурь -

Заодоо нэрийг нь мартчихаж ээ.

Хишигсүрэн -

Хөөе...Арьс Ширний Үйлдвэрийн дарга байсан Шагдар гэдэг хүнтэй би уулзсан ш дээ.

Суурь -

Тэр чинь манай дарга байсан юм.

Хишигсүрэн -

Тийм.

Суурь -

Булган аймгийн хүн.

Хишигсүрэн -

Тийм байна лээ.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Тийм би уулзсан ш дээ.

Суурь -

Сайхан намуухан хүн, сайхан хүн байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Суурь -

Тэр Шагдар намайг андахгүй ээ. Тэрнийг чинь байж байхад би Зөвлөлт Холбоот Улсад шагнуулах гээд явж байлаа.

Хишигсүрэн -

Өө за, за.

Суурь -

Аа Зөвлөлт биш Герман.

Хишигсүрэн -

Аа тэр 45 хоног явсан гэдэг чинь Шагдар даргын үед явсан байна тийм ээ?

Суурь -

Тийм Шагдар даргын үед. Тэгээд Москва, Польшийн нутгаар яваад их юм үзсэн. Тэгж бас нэг 45 хоног хэсэж яваад дандаа пиво юм ууж яваад хүрээд ирсэн юм тийм.

Хишигсүрэн -

Аа за за. За тэгээд ардчилал, анхны ухуулга хуудас эд нар наасан гээд л одоо хэл аманд орооцолдож байсан. Ер нь яаж анх та Ардчилсан Намын гишүүн болов оо. Тэгээд та цаашид тэр ардчилалд ямар замаар яаж оролцож байв?

Суурь -

Аа...би ч яахав. Ардчилалд тэр Цогтсайханд л дүүгийнхээ очсон чинь Элбэгдорж илтгэл тавиад л Сосорбарам илтгэл тавиад л гялалзуулж байна аа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Ёстой зад авч байна. Хэсэг сайхан залуучууд зад авч байна. За энэ ч энэ муу хэд ч...энэ улсуудын, энэ залуучуудын хэлдэг зөв өө. Энийг чинь дэмжинэ гэж өдөр шөнөгүй 2-уулаа яваад тэндээс гарсан ухуулгыг нь хөгшин бид 2 “7-н буудал” хүртэл нааж явлаа ш дээ. 2-уулаа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм. Бид 2 чинь бас ардчилалд юм хийсэн гэж боддог юм.

Хишигсүрэн -

Бүр туг бариад явж байсан гэдэг биз дээ.

Суурь -

Тийм туг барьсан.

Охин -

Талбай дээр...

Суурь -

Талбай дээр...

Охин -

Туг бариад явж байсан. Тэр үед чинь нөгөө нэг цэргүүд нь ингээд тойрчихсон. Тэнд тугийг нь бариад явж байгаа /инээв/

Суурь -

Очирбат гэж байгаа. Манай нутгийн буриад хүн байсан юм. Тэр бас партизаны хүү шүү. 2 партизаны хүү Монголын тугийг...ардчиллын тугийг барьсан юм байгаа юм. Үнэндээ 2 партизаны хүү шүү.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Одоо эд нар маань тэрийг мэдэх ч юм байхгүй ээ. Ямар ч юм болж байна бүү мэд.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Одоо мэддэг нь Элбэгдорж сайн мэднэ, Гончигдорж сайн мэднэ. Тугийг нь барьж их дагаж явсан. Би...

Хишигсүрэн -

Тэр үед та хэдэн настай байсан бэ?

Суурь -

50 гаран настай байсан.

Хишигсүрэн -

60 орчим.

Суурь -

50,60.

Хишигсүрэн -

Тэтгэвэртээ гарсан байсан уу?

Суурь -

Гарсан байсан.

Хишигсүрэн -

Өө тэгвэл 60 л орчим настай байсан байна.

Суурь -

Тийм. Тэгээд туг барьчихсан хүн гээд. Очирбат тэгдэг юм. Тэр маань нас барчихсан л даа. Булган аймгийн Тэшигийн бид нар нэг нутгийнх. За чи олон хүүхэдтэй энэ энд тэндгүй цэрэг байна гэнэ аягүй бол Дэжид буудуулж магадгүй. Тэр хамгийн түрүүнд туган дээр буудна. Чи буцаа би ганцаараа барьж явъя гэж байна. Манай хүн тэгдэг юм. Яах вэ яахав. 2-уулаа явж байгаад буудуулчихсан, харин амьд байж байгаад туг барьж байгаа зугтаагаад буудуулвал хэдэн хүүхдийнхээ толгойг хяргуулна ш дээ. Энд явж байгаад үймээн дунд манай аав яасан ч юм бэ билээ мэдэхгүй ээ алуулчихсан байна лээ гэнэ биз гэсэн чинь хөхрөөд “золиг шүү дээ” гээд 2-уулаа.

Хишигсүрэн -

Та сая Дэжид буудна гээд юу ярьчихав?

Суурь -

Дэжид чинь тэр үед мундаг харгис бодлого барьж байсан хүн. Жамсранжав генерал бол маш зөв бодол...тэр одоо байхгүй байна. Үзэгдэхгүй. Тэрний нэр гарахгүй байна.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тэр генерал бол Дотоод Яам уул нь түрүүлж барьж буудах ёстой ш дээ. Тэр Жамсранжав би тийм ажил хийхгүй ээ гээд гараад явчихсан байхгүй юу. Тэгэхдээр зэрэг Батмөнх дарга гэж нэг буянтай амьтан Улс Төрийн Товчоог өөрөө буулгасан. Батмөнх бол Монголын ардчилалд мартаж болохгүй гавъяа байгуулсан. Жамсранжав 2. Тэгэхэд Жамсранжавыг ч дурсахгүй юм. Хэнийг ч дурсахгүй юм.

Хишигсүрэн -

Батмөнхийг.

Суурь -

Батмөнхийг ч дурсахгүй байна. Аль алиныг нь дурсах ёстой. Хамгийн том гавъяа хэрвээ мунхаг хүн байсан бол, Батмөнхөөс өөр хүн байсан бол Сүхийн талбай дээр цус бүр гарахаар л байсан юм. Бид бол тайван замаар ардчилал үүслээ гэж мундаг ярих ч юм байхгүй л байхгүй юу. Тэр хүний...аа энэ Бямбасүрэн. Буурал Бямбасүрэн.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

За энэ их агуу буриад. Энэ хүнийг би бол ёстой дэлхийн том эрдэмтэний тоонд оруулдаг хүн. Буриад хүн, номтой эрдэмтэй, агуу хүн. Энэ хүн бол дэлхийн том эрдэмтэн хүн. Ренчин Бямбаевын дараа орно ерөөсөө буриад чинь ерөөсөө. Буриадуудыг ер нь монгол цустан дотроос жаахан ухаантай нь гэдэг шүү.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Би бүдүүлэг халх хүн. Юу ч хийхээс буцахгүй /инээв/.

Хишигсүрэн -

Тэгээд Ардчилсан Намд тухайн үедээ тэгээд л элссэн юм байна ш дээ.

Суурь -

Тэгээд л элсчихсэн юм. Ерөөсөө МАХН-ын билетээ Булганд байхдаа өгчихсөн юм аа. Аймгийн Намын Хорооны 2-р Нарийн Бигчийн...

Хишигсүрэн -

Хэдэн онд вэ?

Суурь -

Хэдэн он байлаа. Булганаас хэдэн онд шилжиж ирлээ. Булган аймгийн Намын Хорооны Дарга нь Цэрэннадмид гэж дарга байсан юм. Аймгийн Намын Хорооны Даргад нь хэлж бариад хулгайчтай нийлж намайг хулгайч болгож 5 сар 15 хоног намайг мөрдөнд суулгаад.

Хишигсүрэн -

Яасан гэж?

Суурь -

Хүчээр. Хонь хулгай хийсэн гэж.

Хишигсүрэн -

Хм.../инээв/

Суурь -

Сонин сонин юм их бий.

Хишигсүрэн -

За.

Суурь -

Тэгээд хонийг яаж хулгай хийсэн юм бэ гэхээр зэрэг манай нутгийн 2 нөхөр оройхон хонь хөтлөөд явж байсан юм. Би машинтай давхиад ирсэн тэгээд кабиндаа аваад ирсэн юм. Тэгсэн чинь би хулгай хийсэн болоод тэр 2 маань хулгай хийсэн байсан юм билээ л дээ үнэндээ.

Хишигсүрэн -

Та тэр үед Булганд юу хийж байсан бэ?

Суурь -

Жолооч.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Ер нь их юм үзсэн шоронд орж /инээв/ 5 сар шоронд хатуу мөрдөгдөөд тэгээд ялгүй гарсан л даа. Хийсэн хэргээ хүлээсэн чинь харин тэр хэргийг...тэрнээс болж би МАХН-ын гишүүнээ өгсөн юм.

Хишигсүрэн -

Аа...аха.

Суурь -

Тэрнээс болж өгсөн юм. Тэгсэн чинь манай Намын Үүр эд нар Суурь тэгэхгүй гэж зад зүтгэсэн тэгсэн ‘...’ нэг байцаагч байсан юмаа. Тэр зориуд л тэгж яасан даа. Хөөрхий үхчихсэн дээ.

Хишигсүрэн -

Би таниас нэг ийм юм асууж болох уу. Болох уу ч ю байхав дээ. Ингэж асуумаар байна. Та ингээд л энэ амьдралынхаа туршид Чин Ван Ханддоржтой...одоо үр удмын хүн. Дугаржав тайж гээд л Монголын их түүхэн хүмүүсийн үр удам гэдгийгээ та амьдралынхаа....1990 он хүртэл нууж явдаг байв уу. Гаргаж илэрхийлдэг байв уу?

Суурь -

Хм...нуулгүй...

Хишигсүрэн -

Тэр хүмүүсийн үр удам байхад сэтгэл санаа ер нь ямар байдлаар та ингэж өөрийгөө...дотроо ер нь. Таны дотор бодол ер нь ямар байсан бэ?

Суурь -

Дотроо бол би өвөш дээдсийнхээ тэмцэлийг зөв л гэж бодож явсан. Энэ бол зөв л тэмцэл гэж бодож явсан. Тийм учраас л хамгийн түрүүнд Коммунист намынхаа большевик намын одоо...МАХН-ын билетийн өгөөд би энэ билеттэй ч Монгол улсын намын гишүүн, энэ билетгүй ч би Монгол улсын намын гишүүн гэж өгсөн хүн дээ.

Хишигсүрэн -

Та нуудаг байсан уу нуудаггүй байсан уу?

Суурь -

Юуг...?

Хишигсүрэн -

Өөрөө нөгөө тийм гаралтай хүн гэдгийгээ...?

Суурь -

Аа...нуулгүй яахав тэрнийг чинь хэлж болохгүй ш дээ. Хэлэх юм бол тэр аюулд учирна ш дээ. Манай эцэг нууж байсан даа баригдсаныг бод л доо.

Хишигсүрэн -

Харин тийм. Би тэр тухай л яриулмаар байна. Одоо ингээд тойроод л яваад байна.

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

1950-аад онд баригдсан болж таарж байна уу?

Суурь -

Тийм. Манай эцгийг чинь барьж аваачаад би жижигхэн л байсан даа.

Хишигсүрэн -

Хэдэн настай байсан бол...?

Суурь -

Аа би нэг 7-8 хүрсэн байсан юмуу даа.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Тийм. Барьж аваад л шоронд л орсон гэсэн тэгээд уул нь хоршоо банди гэж их наймаа хийдэг. Одоогоор бол зах зээлийн хүн байсан байгаа юм. Энэ Улаанбаатар хотод 13-н хувийн үйлдвэртэй байсан юм байна. Хувийн гуанзтай. Дан Хятад...

Хишигсүрэн -

Танай тэр Батмөнх аав тийм ээ?

Суурь -

Хятадуудыг удирдаж байсан юм.

Хишигсүрэн -

Хм...

Суурь -

Тэр хоршоо банди нэртэй хүн байсан.

Хишигсүрэн -

Банди аа?

Суурь -

Банди гэдэг нь чаавас эр хүнийг банди гэж хэлнэ гэдэг чинь нилээн завхайдуу ч байсан юмуу даа.

Охин -

Залуу хүнийг хэлж байсан юм биш үү?

Суурь -

Залуу хүнийг ч хэлдэг байсан юмуу. Тэгээд миний аав тэгээд яахав ардын хувьсгалын партизан үнэмлэх нь тэнд байж л байна.

Хишигсүрэн -

Би үзнээ.

Суурь -

Тэгээрэй. Хүүхдүүдэд нь хадгалуулнаа гээд Чойжилсүрэн генералын цохож өгсөн бичиг ч байж байна. Худлаа юм ерөөсөө...худлаа юм би нэг ч ярихгүй ээ. Би үхэх дөхөж байна. Очоод...

Хишигсүрэн -

Тэгээд Улаангомд хараа...Улаангомд гэнэ. Улаанбаатарт..Да хүрээнд баахан Хятад гуанзтай, ажилуулдаг.

Суурь -

Тийм л хүн байсан юм.

Хишигсүрэн -

За тэгээд...

Суурь -

Налайхаас нааш байсан юм шүү тэр чинь. Зам зуур бас байсан байх. 13-н гуанзтай байсан л гэж ярьдаг ш дээ.

Хишигсүрэн -

Тэгээд нөгөө Дугаржавын хүүхэд гэдгээр нь барьж байсан уу эсвэл тэр наймаа панз хийж байна гэж баригдсан юм болов уу?

Суурь -

За даа. Тэрнийг ч ер нь аль аль нь хосолсон байх. Дотоод Яам шүүсийг нь шахана шүү дээ. Улаан 10-н жилд маршал Чойбалсанг магтах юм байна даа. Улаан 10-н жилдээ мань хүн Дотоод Яамны шоронд орж ээ.

Хишигсүрэн -

Хэн?

Суурь -

Манай эцэг. Улаан 10-н жил гэдэг нь буудан. Буудантай. Буудантай байхгүй юу. Буудан алах ял ноогдсон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа...за.

Суурь -

Тэгээд сүүлд нь 10-н жил гэдэг нь улаан 10-н жил гэж нэрлэдэг болсон юм байна. Тэгсэн чинь арав арваар нь орой нэг битүү тэргэнд л хүн ачаад явдаг байсан юм гэнэ. Тэгээд энэ суллагдаж л байгаа юм байхдаа гэж...аа манай маамыг дууджээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

За намайг суллах нь дээ. Надад ямар хийсэн хэрэг байх биш дээ ямар. Гараад ирсэн чинь битүү тэргэнд хүмүүсийн чихэж, өшиглөж оруулаад л харагдах юм гэнэ. Тэгж байсан чинь Чойбалсан бие засах гээд хойд юугаараа гараад ирсэн юм байна. Тэгсэн чинь маам хөөе Чойбалсан гэж дуудсан.

Хишигсүрэн -

Таньдаг байсан...?

Суурь -

Танилгүй яахав энэ чинь одоо бүр “Уртын тавилан” дээр байлдаанд явж байхад нь мориноосоо салчихаад явж байхад нь сундлаж аваачаад ангид нь хүргэж өгч байсан хүн байхгүй юу манай аав чинь.

Хишигсүрэн -

Хм...

Суурь -

Тэгсэн чинь Чойбалсан “хөөе наадахыгаа их хашаа руу аваачаад хийчих гэж гэнэ”. Энэ муу хүүр чинь яаж байгаа золиг вэ суллагдаад гарч байхад...гарах гэж байхад их хашаа руу хий гэж ‘...’ гэж аягүй уур нь хүрч их хорсож явсан. Чиний амийг тэр үед нь цааш нь харуулчихдаг байсан минь ч ялаа даа гэж бодож явж байсан. Тэгсэн чинь өнөө арав арваар нь ирж аваачиж, шөнө аваачиж алдаг байсан юм байна л даа. Тэгээд алах хүний дансанд орсон байхад нь бас хийморьтой амьтан аз нь таараад. Цаанаасаа тэнгэр...

Хишигсүрэн -

Тааралдаа.

Суурь -

Бурхан ивээсэн юм байгаа биз. Тэгээд Улаан 10-н жилтэй болж 10-ын жилийн ял өгсөн юм гэнэ билээ. Улаан 10-н жил. Буудантай 10-н жил. Тэгээд тэрнийгээ яасан бэ гэхээр манай аав чинь их сэргэлэн хүн байсан юм. Бороогын алтны үйлдвэр гэж байна аа даа.

Хишигсүрэн -

Одоо...тийм.

Суурь -

Тийм. Тэр 2-ын даваа гэдэгт 8-р уурхай гэдэг юм. Адуу хариулж яваад чулуу аваад үзсэн алттай байхаар нь очиж үзүүлээд нэг их баян уурхай нээчихэж. Тэгээд Батмөнхийн уурхай гэж нэрэмжит болгоно гэж зүтгэсээр байгаад тэрнийгээ нэрэмжит болсон ч юм байхгүй нас нөгчихсөн дөө.

Хишигсүрэн -

Аа...Бороогын алтыг чинь тэр хүн...

Суурь -

Тэр хүн тэр 2-ын даваа гэдгийн 8-р уурхайг нээсэн юм. Тэр Бороогын...

Хишигсүрэн -

Шоронд байх үедээ юу?

Суурь -

Шоронд байх үед....

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Адуу хариулж яваад. Тэгэхдээ манай аав тэрнээс өмнө тэр Бороогын алт нээгдчихсэн олон жил ухчихсан юм байна л даа. Зөвхөн тэр 8-р уурхайг л нээсэн юм.

Хишигсүрэн -

Аан...

Суурь -

Тэнд алт байна гэж мэдээгүй тийм л газар байсан юм. Одоо бол юу ч байхгүй сэндийлээд хаячихсан. Тэр уул нь жалга нь дүүрчихсэн л байна лээ. Бороо гоолд гэдэг л алтны компани л ухаад авсан байх. Явдалтай хүн байсан юмаа манай аав.

Хишигсүрэн -

Тэгээд ялаа дуусгаад хэдэн онд гарч ирэв тэр хүн... /санаа алдав/?

Суурь -

Ялаа дуусгаад тэр хэдэн онд гарлаа даа. Оныг мартчихаад байнаа. Гарч ирээд л Улаанбаатарт нөгөө партизан мартизанаа хөөцөлдөж аваад л тэгээд л би ч цэргээс халагдаж очоод айл орон...энэтэй нийлээд айл орон болоод тэгээд 1970 хэдэн онд 73 настай л нас барсан даа. Хэдий ч нас барлаа одоо мартчихаад байна.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Партизан Батмөнх гэдэг хүн миний эцэг мөн л гэдгийг сайн мэдэж байна. Надтай адилхан адилхан. Манай тэр хэн чинь яг адилхан ш дээ. Миний хүүгийн охин тэр сурвалжлагч Энэрэл. Тийм бордуу нөхөр. Манайхан тийм тарган цатгаландуу улсууд байгаа юм. За иймэрхүү л маягтай юм уу даа.

Хишигсүрэн -

Аха. Яг таны төрсөн ах дүү нар ер нь яасан бэ? Ах нар...айлын бага ш дээ та...?

Суурь -

Тийм. Миний эгч жижигхэн байхдаа нас барчихсан юм гэнэ билээ. Эгчийгээ би мэдэх ч үгүй. Гурван...дөрвөн...гурван ах минь гурвуулаа ахмад дайчин байх юмаа. Байсан бол. Халхын голын байлдаанд орж байсан. Нэг нь дөрвөд далай хаанаас...танай нутгаас авгай авсан юм. Дэмбэрэл гэж жолооч, байлдааны тэрэг барьж явсан. Одоо байсан бол надаас илүү 2-3 дайнд оролцосон айхтар дайчин хүн байх байсан юм. Авгайтайгаа 2-уулаа дайчин. Цэвгээ гэж авгай нь байсан юм. Сувилагч байсан юм. Нэг нь эмнэлгийн тэрэг барьж байсан юм. Тэгээд 2-уулаа дайны талбар дээр танилцаад айл гэр болоод 2 тэнэг юм хүрээд ирсэн юмдаа

Хишигсүрэн -

/гэр доторхи хүмүүс инээлдэв/

Суурь -

Тэгээд одоо...

Хишигсүрэн -

2 юу юм яасан юм даа /инээв/?

Эхнэр -

2 тэнэг юм хүрээд ирсэн /инээв/

Хишигсүрэн -

Аа /инээв/ за...за дараа нь

Суурь -

Нэг шушмаа хэлтэй, дөрвөд хэлтэй ч юмуу хачин хэлтэй ш дээ баруун Монголууд...дөрвөдүүд л байхаа даа. Тэгсэн чинь тэр жил авгайнхаа нутагт явна гээд Цэвгээ эгчийг аваад манайхаар ирлээ машинтай л яваад өглөө. Очсон чинь юу ч байхгүй “цусаар урс, ах дүү гэж үзэгдэх юм байхгүй цусаар урс” гэсээр ирж байж билээ. Манай эгч /инээв/. Нэг ч хүнгүй л болсон байсан байх. Очиход нь ах дүү.

Хишигсүрэн -

Хм...

Суурь -

Тэгэхээр тэр Сагил сум гэлүү хаанах ч гэлээ. Бөхмөрөн ч билүү.

Хишигсүрэн -

Айн...би Бөхмөрөнгийх ш дээ.

Суурь -

Бөхмөрөн гэдэг чинь Сагилын энэ талд байдаг биз дээ. “Ногоон нуур”-тай залгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Би мэднээ. Явж байсан толгой шүү дээ.

Хишигсүрэн -

Тэнд үү?

Суурь -

Тийм.

Хишигсүрэн -

Яах гэж...?

Суурь -

Арьс өнгөний үзлэг.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Бөхмөрөний залуучууд...та нар шиг залуучууд...та нар бол тэр үед намайг яасан бол гэдсээ харуулж л байсан байх. Тэр үед чинь би арьс өнгөний үзлэг гэж хийж. Тэмбүү өвчин, хамуу өвчинг устагсан ш дээ. Би Бөхмөрөн, Ногоон нуур, Цагаан нуур бүгдээрэнгээр нь явсан. Яваагүй газаргүй. Халхын нутгийг хэсчихсэн.

Охин -

Тэр Дэмбээ ахынхаас чинь хүүхэд байхгүй гэсэн тийм ээ?

Суурь -

Гараагүй ээ байхгүй. Охин: Ерөөсөө хүүхэд гараагүй.

Хишигсүрэн -

Аха...дараагийн ах нь...?

Суурь -

Дараагийн ах нь Дэндэв гэж хүн байсан юм.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Бас дайнд орж явсан. Бид ах дүү олуулаа. Ганган Бадарч гэдэг хүний 77 юмыг ярих юм бол зөндөө. Ганган Бадарч гэж сайхан дуулдаг сайхан хүн байсан юм гэнэ билээ. Тэр нь миний ижий чинь Дэлгэрэхийн 9 хүү...4-н эрэгтэй. 5 охин 9-н хүний удам байхгүй юу. Миний ижий их өнөр. Зөндөө миний ах нар. Дандаа сайхан улсууд цэрэгт явах нь....халхын голын дайнд 2 ах маань үрэгдсэн. Яаж үрэгдсэнийг нь мэддэггүй юм. Тэгээд хариу мариу ч ирээгүй. Хувцас малгай нь очоогүй. Тэр дайны талбарт үрэгдсэн юмуу. Энэ Японтой байлдана гэдэг чинь утгагүй л зүйл байсан юм шүү. Өвөр Монголын Дэмчигдооров гэдэг ноён ар Монголыг Өвөр Монголтойгоо нийлүүлж нэгдсэн их Монгол улсыг байгуулая гэсэн зорилгоор Японоос тусламж яваад...яахав Японтой ингээд тэр халхын голын цаад тал тэр элст манханд байрлаад. Япон цэргүүд нь Байрлаад. Монгол цэргүүд нь наад талдаа. Өдөр болгон хоорондоо уулзаад л бие биен дээрээ манъяктай архиа хуваалцаад наргиад ингээд...гэв гэнэтхэн ингэж байхад нь Япон. МАХН-ын урилга байсан юм байгаа биз. Урлигтай ч байсан юмуу маршал Чойбалсанг аваачаад 5-н сар шоронд хийчихсэн. Хойно Орост. Тэгээд улаан армийн цэрэг ирээд. Гэнэтхэн ирээд л амгалан байсан улсуудыг чинь Японыг чинь тэнд нь эд мод хийгээд эргэж ирээд манай ах нарыг алчихсан. Дайтаагүй бид.

Хишигсүрэн -

Хм...

Суурь -

Дайн гэдэг чинь утгагүй дайн байсан юм шүү дээ. Тэгээд өнөөдөр энэ нүүр бардам хэлэх үгтэй хүн байгаа ч билүү. Энэ МАХН-д. Японтой ах дүү болоод Японоос тусламж аваад.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Би бол Японы ард түмнийг агуу ард түмэн их сайхан сэтгэлтэй ард түмэн гэж хүндэлдэг. Харийн улсууд дотроосоо дорны нар мандах зүгээс гарсан сайхан ард түмэн. Харин ялдамд Японы ард түмэнд мэнд хүргэчихэе.

Хишигсүрэн -

За /инээв/...2-уулаа юу яах уу...өнөөдрийн яриаг түр завсарлаад дахиад уулзаад...2-3 ч уулзаж болно. Би дахин дахин ирээд. Тэгээд та чинь нөгөө юу...арьс өнгөний эмч байсан. Эмч хүн байсан та бол соёлын довтолгооны талаар асар их юм ярих хүн гэж би яг ойлгож байгаа. Тэрнийг бүр том сэдэв болгоод 2-уулаа нэг сайхан чөлөөтэй ярья. Одоо та жаахан юу яаж байна уу. Ядарч байна уу?

Суурь -

Үгүй ээ үгүй. Яривал ярихгүй юу.

Хишигсүрэн -

Санаа зовоод бас удаан суулгаад...

Суурь -

Зүгээр ээ.

Хишигсүрэн -

Зүгээр үү.

Суурь -

Харин энийг ээ тайлчихая.

Хишигсүрэн -

Тэг тэг. Тэг зүгээр тайлчих. Тэгвэл яриагаа 2-уулаа үргэлжлүүлэх үү.

Суурь -

Тэгье. Одон медаль нь хөөрхий унаад байна даа. Охин: Цай уу...

Хишигсүрэн -

Та сая цагаан сараар Эрдэнэт явна гэж байсан яваад ирсэн үү?

Суурь -

Яваад ирсэн.

Хишигсүрэн -

Аха. Тэнд цагаан сар гаргасан уу?

Суурь -

Тийм. Тэнд нэг дүү чавганц байдаг юмаа. Тэгээд тэр ирж цагаан сар бол гээд байхаар нь тэр лүү очсон. Юмаа...цайгаа нэг уучих.

Нэрээ гаргалаа. Ардчиллын үед ч бүх хүчээ одоо...Монгол гэж нэг ийм үндсэнтэн байдаг юм байна. Ийм агуу Чингисийн удам байдаг юм байна гэж. Монгол хүн шиг оюун ухаанаараа цэлмэг, хүн сэтгэлээрээ ариун улсууд дэлхийд ховорхон байх. Бие биенийгээ хүндэлдэг. Бие биенийгээ...цагаан сар гэдэг чинь Монголын одоо их ариун ёс. Тэрнийгээ хүндэлдэг. Бурхан шашнаа дээдлэж явадг ийм л...би яахав бурханы ном уншидаг болохоороо бурханы номыг нь хадгалаад энэ олон шаштир байдаг юм. Жинхэнэ Монгол хүний шүтэх юм юу байна уу гэхээр “хөх мөнгөн тэнгэр”, “хөрст алтан дэлхий” овоо, уул маань. Энэ овоо уулаа шүтэж баярлуулж явах юм бол хур бороо нь чиг хайрлаж ган зуд байхгүй. Гамшиг байхгүй. Нутаг хошуугаа хүндлэж дээлдэж явах ёстой. Гэтэл одоо танай нутгийнхан гэж хэлэх үү дээ. Баруун Монголынхон нутаг хошуугаа хаячихаад мал хөрөнгөө тууж ирээд энэ ядуу садуухан амьдралтай Улаанбаатарт дараа болж байна шүү нээрээн. Би бол энийг бас шүүмжилдэг хүний нэг. Тэр сайхан нутаг, тэр алтай нутаг. Ямар сайхан агуу сайхан нутаг орноо хаяж яаж тийм зүрх зориг байна аа. Тэгэхээр хангай тэнгэр уурлахгүй яах вэ. Дошигрохгүй яах вэ. Тэр уулаа сахиад тэр яавал танай нутгийн...одоо манай баруун Монголын ард түмэн бол их ухаалаг ард түмэн шүү дээ. Элбэгдоржийн нутаг болоод ч би тэгж байгаа юм биш. Аа...манай журмын нөхөд бол голдуу баруун Монголынх.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Халх Монголоос ер нь тийм олигтойхон ардчиллыг дэмжих хүн байдаггүй шүү дээ. Ховорхон л байгаа байх. Байлаа ч гэхэд тэр тэгж ардчиллыг чинь...энэ шинэ үеийн нийгмийг ер нь зүгээр зоргоороо хэдэн хүүхдүүдийн юугаар үүсч ирсэн зүйл бишээ. Энэ чинь цаанаасаа түүхэн уламжлалаараа Монгол оронд нүүж ирэх ёстой юм нүүж ирээд одоо дэлхий дахинд...дахинтай хөл нийлүүлээд явах болсон. Энэ сайхан ардчиллын хүчээр ардчилал гэж дурсдаг боллоо. МАХН бол ардчиллыг үзэн яддаг малыг малчидад нь өгье гэхэд эсэргүүцэж байсан. Байрыг нь байранд нь өгөхийг эсэргүүцэж байсныг хэн бүхэн мэднэ. Тэгэхээр чинь ардчилал 4-хөн жил засгийн эрх барихдаа малыг малчдад нь, байрыг нь бид нар эзэнд нь шилжүүлээд өглөө. Энэ юу вэ?...ардчиллын гавъяа. Энэ залуучуудын гавъяа. Энийг бол хэн ч үгүйсгэхийн арга байхгүй юм байгаа юм. Гэтэл аа...нам засаг маань хайрласан юм. МАХН л төрийн эрх барьж байгаа болохоор энэ бүхнийг хийж байгаа гэх мэтээр тэгж өрөөсгөл хандах юм. Хувьсгалт Нам дотор сайн хүн зөндөө.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Их Монголын ард түмэн юм болохоор сайн хүн зөндөө байлгүй яахав. Монголчууд маань бас муу хүн нь их олон байна аа. Большевизмаа эргэн санаж. Тэрнийгээ нэг дарангуйлалын дунд л байж л дарга болж л хэлсэн үгнээсээ гаргахгүй мугуйдлан дарж байх л....энэ чинь одоо парламентийн засагтай боллоо. Монгол орон чинь бүх юмаа хэлэлцдэг ярилцадаг боллоо. Ийм сайхан төртэй болоход бололгүй яадаг юм бэ.

Хишигсүрэн -

Аха.

Суурь -

Энэ төрийн бол би муу төр гэж үзэхгүй. Эвслийн засгийн газар гэж өнөөдөр байгуулагдлаа. Нам маань...намын маань зарим нөхөд бол яахав урваж шарвалаа л гэж байдаг байх. Тэгэхдээ эвслийн засгийн газартаа бол ардчилал үүргээ гүйцэтгэх ёстой. Эвлэрээд суух биш дотроос нь ажлыг нь хийх ёстой. Дотроос нь үгээ хэлэх ёстой. Даанч өтөлчихсөн. Тэгээд одоо юу гэж ярих вэ дээ. Хөгшин хүн, нохой 2-ын нохой нь арай дээр гэдэг юм шүү. Хөгшин хүн чинь өнөө маргаашгүй үхэх. Ямар ч үүрэггүй болчихсон. Нохой бол хотоо хамгаалах үүрэгтэй. Нэг ийм нэг үг байдаг тэрэн шиг л болж байна.

Хишигсүрэн -

Аха. 2-уулаа нэг ийм юм ярих уу?

Суурь -

За.

Хишигсүрэн -

Та эмчийн ажил хийж байсан. Монголын их олон газар явж байсан. Өнцөг буланд ажиллаж байсан. Тэгэхээр тэр соёлын довтолгоо гэж ямар үйл явдал болоод өнгөрч байсан бэ. Та соёлын довтолгоотой холбоотой...

Суурь -

/Утас нь дуугарч утсаар ярив/ үгүй энд хүн ирчихээд ярилцлага өгч байна. Аа...энэ гадаадын юм байна хэн мэдэх вэ. Энэ ямар телевиз юм бэ?

Хишигсүрэн -

Телевиз биш...олон улсын Монгол судлалын...

Суурь -

Олон Улсын Монгол судлалын газраас...олон улсын л юм байна. За яахав сүүлд ярья /утсаар ярисан яриа/. Манай хүүхэд залгаад. Буруу ярьчихна гэж бодож байгаа айна л даа.

Хишигсүрэн -

Аан.

Суурь -

Улсууд надаас одоо болтол хүмүүс айж байгаа шүү.

Хишигсүрэн -

Аха. Тэгээд та яриач тэр соёлын довтолгоотой холбоотой та янз бүрийн ажлаар явж халдварт өвчнийг яаж байсан гэж...

Суурь -

/утас нь дуугарч утсаар ярив/

Хишигсүрэн -

Кемриджийн Их Сургуулийн Судалгаа гэж хэл дээ.

Суурь -

Байна уу?...

Охин -

Та нар одоо нар одоо битгий ингэж ярь л даа. Заавал юу.../утсаар залгаж байгаа хүнд хандаж хэлэв/

Суурь -

Үгүй ээ үгүй. Ярихгүй. Юун тухай ярих гэж байгаагаар яах гэсэн юм бэ чи /зандрав/. Юу ч ярилаа гэсэн. Үгүй ээ үгүй ярихгүй /утсаар ярисан яриа/. Сурвалжлагчтай ярья гэнэ. Юу ярих гэсэн юм бэ...

Хишигсүрэн -

/Утсаар Суурь гуайн хүүхэдтэй ярив/. Байна уу. Аа...сайн байна уу та. Аа...ийм учиртай...

Суурь -

Айгаад байгаа юм байлгүй дээ.

Хишигсүрэн -

“20-р зууны Монголын аман түүх” гээд тийм нэг судалгааны төсөл хэрэгжээд 2 дахь жил нь болж байгаа юм. Энэ судалгааны төслийг хаанаас хэрэгжүүлж байгаа вэ гэхээр Кемриджийн Их Сургуулийн одоо Монгол Судлал, Дотоод Ази Судлалын салбар, аа...Монголч эрдэмтэдийн олон улсын Улаанбаатар дахь холбоо гээд энэ 2 байгууллага хамтраад энэ төсөл хийж байгаа юм. Нийтдээ ер нь нэг 500 гаруй хүнтэй ярилцлага хийх тийм судалгаа байхгүй юу. Тэгээд ярьж байгаа юм нь ерөөсөө юу вэ гэхээр 20-р зууны Монголын түүхийг хувь хүмүүсийн нөгөө дурсамж хувь хүмүүсийн одоо амьдралын түүхээр дамжуулж яриулж мэдээлэл авч байгаа тийм судалгаа байгаа юм. Аа...тэгээд танай энэ аавыг яагаад би олж ирсэн бэ гэхээр Ундрах гэж нэг Австралид танай нэг хамаатны нэг охин байгаа юм шиг байна.

Охин -

Тийм:

Хишигсүрэн -

Байна уу?...тэгээд тэр Ундрахыг Кемриджийн Их Сургуулийн профессор Крисын нэрийг бич?????. гээд хүн таньдаг юм байна. Тэр хоёр найз юм шиг байна лээ. Тэгээд Ундрахын өвөөгөөс ярилцлага авах хэрэгтэй байна аа гээд танай аавын утас эд нарыг майл-ээр өгүүлээд тэгээд нэг 20-оод хонгийн өмнө утсаар ярьж тохирч байгаад тэгээд л өнөөдөр ирсэн. Тийм. Ер нь олон сэдэвтэй. Энэ бараг 20-оод сэдэвтэй. 10-н хэдэн сэдэвтэй. Аягүй их баялаг түүхтэй тийм улсууд байгаа гээд урьдчилаад тэр улсууд мэдэж байсан юм билээ. Тэгээд сайхан л ярилцлага болж байна. Тэр нь хамаагүй ээ. Буруу юм ярих юу байхав. Энэ чинь зүгээр л өөрийнхөө түүх мэдэж байгаа. За за. За баяртай /утсаар ярисан яриа/. Танай хүү юм байна тийм ээ?

Суурь -

Тийм. Айгаад байгаа юм.

Хишигсүрэн -

/инээв/ Юунд нь айх вэ дээ.

Эхнэр -

Энэ өвгөн ярьж дуусав уу?

Хишигсүрэн -

Эмээ та одоо өөрийнхөө тухай яриач...?

Эхнэр -

Би яахав дээ ямар...

Суурь -

Наадах жаахан ярь.

Эхнэр -

Тийм том гавъяа шагнал аваагүй ээ. Аа...за яахав. Тэгэхдээ яахав энэ янз бүрийн ажил хийж л хар баг насандаа...чи зүгээр дуулна биз. Өөр яахав дээ. Хар бага насандаа би нэг эхийн 9-үүлээ. Ээжээс. Би эмгэн ижийгээрээ хүмүүжсэн. Би өөрөө 80-гараад явахад миний ижий хэдтэй вэ. Тэрний ижий хэдтэй вэ. Одоо байсан бол мэдээж шүү дээ. Хуучин эмээгээрээ хүмүүжсэн гэдэг юу вэ гэхээр би одоо хуучны дээр үеийн хүмүүжилтэй хүн юмаа гэж хэлэх гэж байхгүй юу.

Хишигсүрэн -

Аха. Та хаана төрж өссөн бэ?

Эхнэр -

Би Архангайн Өлзийт сумын хүн. Тэгээд нэг эхийн 9. Эмгэн ижий 6 охин 1 хүү төрүүлсэн. Манай ижий залуу ижий 9 гаргасан. 9-ийн хамгийн том нь би. Одоо 2-хон чавганц үлдээд байгаа юм. Хорвоо тэгээд үхээд дуусах юм байна ш дээ. Ингээд одоо яахав янз бүрийн юм хийгээд. Энэ өвгөнтэй 20 хэдтэй нийлээд. Тэгээд энэ тэнд байс яваад. Энэ баруун хязгаар мязгааргүй явсан л даа. Тэгэхээр чинь одоо чинь одоо янз бүрийн тулгаралт, янз янзын дайны тэнд юу гэж багш хийгээд гүйхэв дээ мэдээжийн хэрэг. Тэр энэ тэр нь тасрана л даа мэдээж. Тэгээд янз бүрийн юм хийж байгаад Булган аймагт тэтгэвэртээ гараад одоо ингээд байж байна даа. Амьдрал яахав ээ одоо.

Хишигсүрэн -

Таныг сая танай өвгөн ингэж ярисан. Галдан бошигтын удмын хүн....

Эхнэр -

Галдан бошигтын удам үнэн.

Хишигсүрэн -

Тэр тухай ярь...?

Эхнэр -

Тэр Архангайн Өлзийт гэдэг чинь дээр үед Галдан бошигт хэсэг хүн орхичихоод явахад тэрний удам садан тэнд амьдраад удам нь бол Галдан бошигтын өөлд угсагаатай байхгүй юу би. Тэгэхээр яадаг юм бэ гэхээр энэ Тэрбиш зурхайч тэгдэг юм. Одоо энэ Монголын олон ястан үндэстэн байна аа Монголд одоо тэгээд дөрвөд мүрвэд, урианхай гээд 10 гаран ястан байдаг байх аа. Тэгээд өөлд, буриад 2-ыг ухаантай гэдэг юм Тэрбиш. Тэгээд би яахав арай над шиг ч биш. Арай ном мэддэг хүн байна гадарлаж байгаа болов уу гэж ингэж боддог юм. Тэгэхээр би ухаантны тоонд орчих гээд байна гээд байхгүй юу /инээв/. За ингээд одоо яахав дээ энэ хүнтэй 50,60-аад шахуу жил амьдралаа. Тэгээд нас 80 гарсан өндөр настай. Хуучныхаа зангаар Монгол гэдэг үндсээ, Монгол үндэстэндээ хайртай. Монголоо гэсэн тийм бодолтой тийм л чавганц байдаг юм. Тэгээд Гадаадынхан бол Монгол үндсэнтэн мөхөж яваа үндэстэн гэж үздэг гэж байгаа юм. Энийг мөхөөхгүйн тулд та нар та нарын үр хүүхэд мэднэ үү гэхээс биш бид нар үеээр өнгөрөөж үхлээ ш дээ одоо. Яаж Монголоо авч явах гэж бид 2 одоо мөнх биш дээ ямар.

Хишигсүрэн -

Аха.

Эхнэр -

Ингээд одоо яахав амьдрал яахав дээ гайгүй дээ хууччуул болж байнаа л гэдэг. Тэгээд хууччуул юу гэдэг юм бэ гэхээр дунд идэштэй дулаан хэвтэртэй, хоосон хонохгүй, хоёр идэхгүй болноо гэдэг юм. Их баяжвал насанд зөвтэй, их баяжвал гэдсэнд цөвтэй. Болох ээ. Тэгэхээр одоо би ямар том алба хаших настай ч биш, тийм боловсролтой ч биш одоо ингээд одоо дунд идэштэй, дулаан хэвтэртэй, хоосон хонохгүй, хоёр идэхгүй. Ингээд өөрөө 10 хэд төрсөн. Тэгээд зарим нь ч байна. Зарим нь ч үхчихдэг л юм байна хорвоо. Ингээд одоо 80-гараад иймэрхүү л сууж байх юм эмээ нь. Тэгэхээр одоо тэр Монголын зүйр үг гэдгийг чинь 300-400 мэдэх юм л даа.

Хишигсүрэн -

Аха.

Эхнэр -

Тэгээд тэр одоо янзын сайхан л даа. Тэрэнд худлаа үг нэг ч байхгүй. Энэ ардын дуунд худлаа үг нэг ч байхгүй. Ардын дуу зүйр үгнүүд чинь хоорондоо холбоотой. Хойч үеээ яаж сургаж байсан. Тэр ардын дуугаараа зүйр үгээрэ бүтээсэн юм билээ. Хамгийн наад тал нь “Заагаад байсан зандан ширээ, засагтай боллдог хэний хийсэн вэ” “Залуу бага насанд нь дагуулж яваад замгүй болгоод хаядаг нь хэн хүний ёс” ерөөсөө хүмүүжүүлж байгаа биз дээ. Дуугаараа.

Хишигсүрэн -

Аха.

Эхнэр -

Ингээд...

Хишигсүрэн -

Аха...уучлаарай эмээ нөгөө нэг танай аавын нөгөө нэг бичиг баримт үнэмлэх тэр Чойжилсүрэн тэр юмнуудыг үзье.

Эхнэр -

Тэгье. Үзье.

Хишигсүрэн -

Таны тэр түүх энэ тэртэй холбоотой янз бүрийн юм байна уу?

Эхнэр -

Яасан сайхан шүдтэй юм бэ?

Хишигсүрэн -

Хэн би юу?

Эхнэр -

Тийм

Хишигсүрэн -

/инээв/

Эхнэр -

Ингээд одоо өөр юу ярих вэ дээ. Тэгээд ийм л байна.

Хишигсүрэн -

Аха.

Эхнэр -

Тийм номонд өшөөтэй. Тийм номонд сайн гэх юм алга. Хүүхдүүд бүгдээрээ болоод л байна хөөрхий. Яахав дээ хөөрхий. Аа...ингээд өөр юу байхав дээ. Та бүндэд ээ одоо сайхан сургаал уг нь хэрэгтэй юм байгаа юм. Энийг сургадаг настан ховор болчихсон юм билээ.

Хишигсүрэн -

Олчихсон уу өвөө?

Суурь -

Аа...энд нэг

Эхнэр -

Өвөө нь юу үзэж байгаа юм.

Хишигсүрэн -

Надад нэг...

Суурь -

Ахмад дайчныхаа үнэмлэх,

Эхнэр -

Аа...зөв.

Суурь -

Аавынхаа партизаны үнэмлэх.

Эхнэр -

“Цаст уулын цагаан барс, цагаа ирэхээр шоргоолжинд бариулдаг” “Хүнийг нас уулыг цас даргдаг” гэж. Ахмад дайчин гэж байгаа юм /үнэмлэх үзүүлэв/. Төр засаг маань харж л байна л даа. Даралт ихсээд толгой эргээд хүнд байна шүү. Суурь хууч өвчин байхгүй. Ханиад ч хүрэхгүй. Би даралттай.

Хишигсүрэн -

Өвөө та яасан ядарч байна уу?

Суурь -

Гайгүй ээ.

Хишигсүрэн -

За тэгээл өнөөдрийнхөө яриаг өндөрлөөд ярьж байгаад хүрээд ирье.

Суурь -

За тэг.

Хишигсүрэн -

За тэгье. За тэгээд өнөөдрийн яриаг их сайхан өгсөнд баярлаж байна.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.