Suuri
Basic information
Interviewee ID: 990141
Name: Suuri
Parent's name: Naidan
Ovog: Hoshoi Daichin Chinvan Handdorj
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired / doctor
Belief: shamanist
Born in: Teshig sum, Bulgan aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder / partisan
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
cultural campaigns
belief
life in wartime
collectivization
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За Суурь гуай бид 2-ын 2 дахь удаагийн уулзалт болж байна аа. Тэгээд 2 дахь удаагийн ‘...’ За 2 дахь удаагийн уулзалтан дээрээ би өмнөх яриагаа жаахан тодоруулж дэлгэрүүлээд дараагийн сэдэв рүү орьё гэж бодож байна. Аа...одоо Суурь гуайн онцлог бол их тийм хувийн амьдрал, өвөг дээсийнх нь түүх Монгол улсын түүхтэй их холбоотой. Аа...20-р зууны 50-аад оноос өмнө болж байсан тэр үйл явдалтай таны хувийн амьдрал бас их холбоотой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар би таны өнгөрсөг уулзалтаас хамаатан садан, ойр дотных нь улсууд их тийм хэлмэгдэлтэнд өртөгдсөн тийм айл байна аа гэж ойлгосон. Тэгэхээр та тэрэнд дээр нэмээд ярих юм байна уу?
Суурь -
Зөвхөн одоо минийх ч биш дээ. Монголын ард түмэн ер нь асар их жирийн хүмүүсүүд хэлмэгдсэн шүү дээ. Ямар ч гэм зэм буруу байхгүй хүмүүсийн “харгис толгой лам” “хөрөнгөтөн феодал”, гадаадын...буриадын ард түмнийг бол цагааны үлдэгдэл гэх мэтчилэнгээр олон мянган, олон арван, олон мянган хүн хэлмэгдсэний хамгийн гол хэлмэгдэлийн нутагт би төрж өссөн хүн юм билээ. Өөрөөр хэлбэл ОХУ, Зөвлөлт Холбоот улс гэж байсан тэрэнтэй хил залгаа имй нутгийн хүн би. Булган аймгийн Тэшиг сум гэдэг чинь одоо хил залгаа нутаг. Бид чинь одоо буриадын ард түмэнтэй бол “Байгаль” далайгаас нааш чинь Монголын ард түмэн шиг сайхан ард түмэн. Тэр ард түмэнтэй нягт холбоотой байсан даа. Хүрч ирж уулздаг, ярьдаг байсан. Сүүлийн үед л одоо тийм хэлмэгдэл гарч ирсэнээс хойш таслан зогсоогдсон ийм л учиртай юм даа ерөөсөө.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Би тэгэхэд бас бага залуу байсан. Хэлмэгдэл гэдгийг ч мэдэхгүй байлаа. Тийм явдал болж байгаа юм байх. Тийм л юм байлгүй. Нээрэн л цагааны үлдэгдэл эсэргүү л байсан юм байлгүй гэж л бодож байсан. Тэрнээс биш одоо эсэргүү гэдэг нь ч юу юм билээ. Тэр үед хэлмэгдэл гэдгийг чинь одоо...
Хишигсүрэн -
Тэгж ярьж хэлэхгүй ш дээ.
Суурь -
Ярьж хэлэхгүй.
Хишигсүрэн -
Эсэргүү л гэж хэлнэ.
Суурь -
Зүгээр л нэг нөгөө одоо хувьсгалын эсэргүү, нам засгийн эсэргүү ийм л хүмүүсээр дүүрчихсэн байж дээ. Манай ах дүү нар юунд тэгсэн юм бол доо гэж бодогдож л байсан юм. Тэр юу юм болов.
Хишигсүрэн -
Аха...та сая 2 ах маань Японтой байлдах байлдаанд яваад эргэж ирээгүй гэж байна ш дээ.
Суурь -
2 ах тийм ээ.
Хишигсүрэн -
Тэр ахыгаа та сургалж, хожим ч гэсэн ямар замаар яагаад алга болчихов энэ тэр гэж сургалсан уу?
Суурь -
Байхгүй ээ. Одоо болтол тэрний сураг гаргаагүй. Одоо хүртэл гаргаагүй.
Хишигсүрэн -
Та хөөцөлдөж үзсэн үү?
Суурь -
Хөөцөлдөөд ч, хөөцөлдье ч гэсэн одоо нас өндөр болсон би чинь. 1990 оноос хойш саявтар л хөөцөлдөх боллоо ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Хэний ч учир олдог юм бэ, хэн ч хөөцөлдөхийг мэдэхгүй байсан үе. Тэгээд одоо тэрнийг учрыг нь олоогүй ээ. Ямар ч байсан яасан байх. Халхын голын байлдаанд л явсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Аа...халхын голын байлдаанд явж байгаад л Ламжавын Давгажамсран гэж миний ижийгийн төрсөн эгчийн хүүхэд байсан юм. Төрсөн эгчийн. Тэр Давгажамсран ах бол сэргэлэн. Тэр байлдааны үед жагсаалын дарга байсан юм гэнэ билээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд аа...нэг нь Эрин-Очирын Жамба гэж байсан юм. Бас миний тэр ижийгийн төрсөн ахын хүүхэд. Энэ 2 сураг үгүй алга болсон юм. Яасан нь мэдэгддэггүй юм. Одоо хүртэл тэрний тухай сураг байдаггүй юм. Тэр бол би бодохдоо Япон, Манж гоо, одоо Монгол улс, Их Монгол улс байгуулна гэж Дэмчигдоо удирдаад Япон “Халхын гол”-ын цаана “Элст манхан” билүү тэр газар байлдаж байсан юм байна лээ. Тэгтэл манай ах энэ тэр бол тэдэн...Япон бол шууд довтолж орж ирээгүй_
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ерөөсөө бууны ам маний зүг рүү хандуулаагүй байсан улсууд. Тэгсэн чинь тэр “Халхын гол”-ын цаад наад 2 талд Монголын цэрэг, Японы цэрэг, Өвөр Монгол байгаа ш дээ тэр чинь. Ингээд бүгдээрээ нийлээд цайгаа уугаад, манъяктай архиа хувааж уугаад ингээд бараг нэг, хоёр сар болсон юм уу хаашаа юм бэ. Тэр үед маршал Чойбалсанг хойш нь дуудаад явчихсан гэнэ билээ. Орос нутаг руу. Оросын. Тэгээд ингээд байсан. Ингээд хүрч ирээд л маршалыг чинь сүүлд дуулахнаа. Очиж аваачиж шоронд хийсэн гэдэг юм. Үнэн ч юмуу худлаа ч юмуу мэдэхгүй ээ. Ямар мэдэж байгаа биш. Тэгээд яасан гэхээр зэрэг чинь тэр хоорондоо ингэж цай ууж, хоол идэж найрамдалтай байгаад юун байлдах нь битгий хэл ах дүүгийн журмаар болж Монголыг Өвөр Монголтой нэгтгэж одоо Пин Монгол улс гэдгийг байгуулна.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Том Монгол орон...ер нь Монгол үндэстнийг нэгтгэл тийм зорилгыг хадгалаж Японы цэрэг яаж мэдэх үү гэж сэрэмжлээд Японы цэргийн тусламжийг авсан байгаа юм л даа. Тэгээд тэр Япон цэргүүд ирээ биз бодоход. Тэгээд зүгээр дайтахгүй байгаад байсан чинь нөгөө нэг л өдөр гэв гэнэтхэн өө...танк, ёнхор ёнхор цэргүүд. Ёнхор ёнхор лут машинтай ирээд л зүгээр зад бөмбөгдөөд л дээрээс нь бөмбөгдөөд л ганцхан өдөр л Японы 30000-аад цэрэг эрсүүд тэр “Элст манхан”-д булагдсан байгаа юм даа. Нэг ч буцсан юмуу буцаагүй юмуу хэн мэдэх вэ. Олон хүн дотроос нэг 2 хүн буцсан биз. Тэр үеийн хүн байвал Японы ард түмнээс дурсах хүн байж магадгүй л юм. Ингээд дуусчихсан. Тэрний дараа та нар байлдаагүй байсан гээд өнөөх жагсаалын дарга марга байсан миний ах мах тийм хүмүүсүүд чинь бүгд эсэргүү болсон юм байгаа биз. Буудагдсан юм гэнэ билээ. Тэгээд манай 2 ах үхсэн юмаа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэр дотроос бас “Халхын гол”-д амьд яваад ирсэн хүн байдаг юмаа. Бас манайхан олуулаа байсан. Тэгээд эмнэлгийн жолооч байсан миний ах Ёндондэмбэрэл гэдэг хүн. Булган аймгийн 8-р баазын жолооч байж байгаад авгай нь Цэвгээ гэж ‘...’ Увс аймгийн Сагил сумын хүн байсан байхаа Бөхмөрөн ч билүү. Тэр нутгийн хүн байсан юм. Дөрвөд хүн байсан юмаа. Тэгээд манай бэргэн эгч тэр 2 дайны талбар дээр нийлээд ингээд насан...Булган даа байж байгаад. Өдийд байсан бол 2-уулаа ахмад дайчин, 2-уулаа 2 дайнд оролцосон мундаг улсууд байх байсан юм. Даанч...би 80 хүрчихсэн юм чинь миний ах эгч яаж амьд байхав дээ. Ийм л юм байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аха. За 2-уулаа тэгвэл энэ сэдэв дээр ярих юмыг одоо дуусгаад...
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Дараагийн сэдэв рүү орьё. Би таныг одоо насаараа одоо тийм эрүүлийн хамгаалахад ажилласан ялангуяа тийм нэг цэргийн байгууллагын эмнэлэгт ажиллаж байсан бага эмч хүн гэдгийг ойлгосон.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Яг эмчийнхээ ажлыг хийгээд та Монгол орны хаа сайгүй ажилласан гэсэн юмыг...
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Түрүүчийн ярилцалган дээр хагас дурьдсан. Тэгээд та эмч байсан хүн. Монголд явж байсан тэр нөгөө их том нэг компанит ажил байна ш дээ. Соёлын довтолгоо гэж...
Суурь -
Аа.
Хишигсүрэн -
Соёлын довтолгоог яагаад хийх болсон юм бэ. Тийм юм хийх шаардлага байсан юм уу. Энэ тухай ярих уу?
Суурь -
Энийг ярихаар би өнөө эмч байсан болохоор “улаан тарианы компани” гэж байсан юм даа.
Хишигсүрэн -
За.
Суурь -
Улаан тариа гэдэг чинь...энэ уул нь пхиноль л доо. Уулзалт-2 бичлэг-1 09 минут 04 сек үз?????. ийм дөрвөн тэмбүү өвчнийг устагдаг.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Монгол орон тэмбүүнд автчихсан байсныг Оросын ард түмэн салгаж өгсөн гэж манайхан ярьдаг юм. Би бол Монгол орон өөрөө харин Оросын эмнэлгийн тусламжтайгаар тэмбүү өвчнөө устагсан бие бүрэлдэхүүний нэг хүн би байж байна аа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэрнээс биш нэг ч орос хүн ирж бидний тариаг нь хийж байгаагүй ээ. Сургагч гэж дээд газар, Эрүүлийн Хамгаалах Яам, тэр больниц эд нарт сургагч байж л байсан. Хаяагүй сургагч байсан юм чинь...
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэд юу хийх үү. Тэгэхээр чинь би бол энэ тэмбүү өвчний энэ компани бол Монгол орныг хамарсан юм шүү. Улаан тариа гэж. Энэ чинь нэг ёсны соёлын довтолгоо юм даа. 2-р довтолгоон, соёлын довтолгоо гэдэг нь бол сүүлд яахав энэ нэг үгээр Монгол орныг бичиг үсэгтэй болгох, янз бүрийн довтолгооны замаар залуучуудыг хүмүүжүүлэх, соёл иргэншилтэй болгох. Одоо бичиг үсэг заах. Янз бүрийн юм явагдаж л байсан даа. Энэ бүхэнд би биеэрээ л оролцож явсан хүн.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Аха. Тэгэхээр тэр улаан тарианы компанит ажил гэхээр яг юу болдог байв тэр тухай яриач. Яагаад улсууд тийм их хэмжээгээр өвчилөв...?
Суурь -
Аа...тэр үнэн хэрэг дээрээ бол эмчилгээ байхгүй. Манайх чинь одоо их бүдүүлэг орон байсан байна даа. Тэр үед нэг гол бол тэр аяаараа, нэг сум бол тэр аяаараа тэмбүү өвчтэй. Аа...тэгээд нэгдүгээр үеийн тэмбүү ч байна. Тэр дотор цусанд нь орчихсон тэмбүү ч байна. Тэгээд л хамар ам нь уначихсан хүн зөндөө л байсан даа. Ялангуяа би жижигхэн байхдаа байж байсан. Тэр тэмүүгээр л тэгсэн байж. Нэг доор...”Даян дээрхийн хүрээн” дээр 7-н хамаргүй хүн нийлчихсэн манайд орж ирж байсныг би мэддэг юм. 7-н хамаргүй. Яагаад уу гэхээр хүн инээлгэсэн 7-н бадарчин байсан. Орж ирээд л...
Хишигсүрэн -
Лам хүн...
Суурь -
Амар байна уу, амар байна уу /хамраараа дуугарч элэглэв/...дандаа бадарчингууд. Ингээд манай нэг их инээдэггүй хүн байсан юм. 3,4 дэх дээр нь орж ирээд жаахан жуумалзсхийгээд сууж байсан /инээв/. Бүгд хөхрөлдөөд гүйгээд гарч байсан юм. Тэгээд 7-н хамаргүй хүн нэг доор...тэрнийгээ ид шид болгож явсан байгаа юм. Тэр тэмбүү өвчнөөр би хамаргүй болчихлоо гэж боддоггүй. Аа...энэ ийм л нэг хамаргүй болчихдог юм байдаг юм байна гэхээс биш /инээв/ дандаа өдсөн наадсан ийм 7-н хамаргүй хүн. Даян дээрхийн хүрээнд мөргөнө гээд бадарчин хүн. Одоо тэр 7 нас барсан л байх л даа. Тэр 7-г мэддэг хүн ч байхгүй болсон байна даа. Би л нэг юм жижигхэн байсан болохоороо халт мулт мэддэг юм. Тэгээд тийм бадарчилж явсан. Таяг тулсан. Тэгээд тэр 7-н хамаргүй хүн сайхан боовтой. Өө нөгөө сайхан...боов гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гурилаар юм хийхийг...гурил чинь одоо маш ховорхон байлаа шүү дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Манай нутагт бол гурил ховорхон. Тэгээд нэг хавсай гэж нэг ийм юм хийчихсэн /гарын алга руу заав/. Тэрнээс нь 7-н хамаргүй хүнээс 7-н хавсай аваад би бөөн баяр л болж байсан юмдаг. Тэгээд манай ижий энэ тэр бууз, хуушуур янз бүрийн сайхан...бадарчингын хоол гэж тусгай бэлддэг. Адуу, туранхайдуу үхэр 2-ын мах байдаг юмаа. Тэгээд тусгай илүү гэрт байдаг. Бадарчин ирэхээр тэрнээс хоол хийж өгдөг. Манай эргэл мөргөл...Даян дээрхийн хүрээнд очиж мөргөнө гэж өчнөөн бадарчин цувна. Тэгээд таяга тулаад. Таяга хяхтнуулаад орой чинь...өвөл голдуу их явдаг. Аа...зун болохоор зэрэг их ус, цастай болохоороо ус цасанд хаагдаж боогдоно. Тэгээд явж болдоггүй газар л даа. Өвөл болохоор зэрэг ингэж явдаг. Тэгээд Даян дээрхийн хүрээнд очиж мөргөнө гэж явна. Тэр тэмбүү өвчин гэж тэгж л нэг нутгийн 7-н залууг л 7-ууланг нь хамаргүй болгочихож л байсан юм билээ л дээ. Энийг чинь сүүлд харин улаан тариа гарч ирээд...пхиноль л доо. Пхинолиор одоо тариад л 2 курс хийгээд 3-н курс хийгээд л тэгээд яаж байгаа юм. 1980 он гэхэд тэмбүү өвчин Монгол оронд арилсан. Бүр мөсөн арилсан. Ганцхан хамгийн сүүлд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт цорын ганц тэмбүүтэй нэг охин байсан. Тэр нэгдүгээр үеийн тэмбүү байсан. Тэрний хантааз нь гэхэд л 42 хантааз. 42 хантаазыг нь аймгийн...Баянхонгорын төв рүү авааиж...ачуулж аваачиж тариа хийлгээд. Аа...урьдчилан сэргийлэх тариа хийлгээд тэгээд ерөөсөө цэв цэвэр болсон юм шүү. Энэ бол арьс өнгөний болницийн...арьс өнгөний больнициос хийсэн гавъяа. Энэ гавъяатай үйлст ямар хүн байв гэхээр одоо Пунцаг гэж нэг эмч байгаа даа. Тэр тухайн үед арьс өнгийг сайн мэдэх хүн дээ. Өөрөө сайн ч эмч. Одоо амьд байна уу үхсэн үү би уулзаж чадахаа больсон. Дүүрийжав гэж нэг сувилагч байх ёстой. Бас бус зөндөө сувилагч байсан. Дорнот аймаг руу ч миний сувидагч байсан нэг хүүхэн Дорнот руу л явсан. Тэгээд одоо байгаа даа. Залуухан хүн байсан. 40,50 хүрсэн л байгаа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ийм л юмаар ингэж хөөцөлдөж Монгол нутгийн бүх нутгаар явсан. Ганцхан Архангай аймаг авгайхаа нутагт л очиж үзээгүй /инээв/.
Хишигсүрэн -
Аха. Тэгээд явж байхад ер нь яг Монголын аль хязгаар гэдэг юмуу аль нутагт тэр өвчин нь их түгээмэл байх уу. Юунаас болоод тэр нь түгээмэл байх уу. Эсвэл аль газар нь арай гайгүй байсан гэсэн ийм ялгаа байх уу?
Суурь -
Байгаа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ялангуяа төвийн нутгууд энэ Булган...Булган аймаг, Хөвсгөл, аа...юу энэ...Зүүн аймгийн Чойбалсан аймаг...
Хишигсүрэн -
Дорнот...
Суурь -
Дорнот ийм аймгууд бол нилээд түлхүүдүү өвчилгөөтэй байсан юм санагдаж байна.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Аа...энэ хамгийн гайгүй нь энэ Өмнөговь...энэ баруун Монгол, Казакууд бол бүр эрүүл байсан шүү. Казакаас тэмбүүтэй өвчин гараагүй.
Хишигсүрэн -
Тэр тэгэх байхаа.
Суурь -
Тийм. Тэрний ор дэвсгэрээ цэвэр авч явдаг. Эмэгтэйчүүд нь их цэвэрхэн биеээ авч явдаг ийм учраас бол казак бол цэвэр улсууд байсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд ч манай халхтай адилхан...манай халхчуудтай адилхан хамаагүй юм байхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ийм учраас тэр нутаг, Өмнөговь...Өмнөговиос цааш л ер нь гайгүй байсан. Наашаа ч манай халх, төв рүү орж ирэхээр чинь бужигнуулж өгнө дөө /инээв/. Тиймэрхүү маягтай байж дээ.
Хишигсүрэн -
Аха. За тэр улаан тариа гээд л өвчнөөс салгасан нэг компанит ажил өрнөсөн. За тэрний дараа...
Суурь -
Тэр үед...
Хишигсүрэн -
Улсуудын яриаг сонсож байхад өвөө...
Суурь -
Аха.
Хишигсүрэн -
Яанаа...та сая юу хэлэх гэж байсан бэ. Тэр үед...
Суурь -
Тэрний дараа энэ өвчнөөс салагсны гавъяа нь юу вэ гэвэл цаанаасаа ирж байгаа Зөвлөлт...манай Хувьсгалт Намын байгуулсан гавъяа шүү. Энийг бас үгүйсгэж болохгүй.
Хишигсүрэн -
Аха. Тэрний дараа хараа нөгөө нэг ариун цэврийн довтолгоо гэж нэг юм явж байна тийм ээ?
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Цэвэрч, соёлч байх гээд энэ тухай улсууд...
Суурь -
Тийм ээ тийм. Соёлын довтолгоо гэдэг чинь тэр чинь тэр ш дээ.
Хишигсүрэн -
Аа...тэр талаар та ер нь юу мэдэж дурсаж чадах уу?
Суурь -
Соёлын довтолгоо гэдэг чинь айл болгоныг л өнөө /инээв/...өнөө соёлын довтолгоо гэж ямар сайндаа улсууд бол бараг жүжиг хүртэл гарч байсан ш дээ. За соёлын довтолгоо ирлээ шүү. Шинэ бүтээлгээ тавиарай, шинэ халаазаа өмсөөрэй...юу гэдэг ч билээ нэг тийм халаазаа өмсөөд, шинэ юмаа яагаад. Соёлын довтолгоо явлаа шүү. Энийгээ хуу татаж /инээв/ аваарай гэж жүжиг хүртэл явж байсан ш дээ. Тэгэхээр дандаа шинэчлүүлж, юмыг цэвэрлүүлэх л ийм...тэрнээс биш цагаан халаазгүй, цагаан одоо завод мавод дээр чинь цөм л цагаан халаазтай. Соёлын довтолгооны улсууд юмуу сумын эмнэлэг мэмлэгт юм ирвэл шинэ халаазаа өмсөөд, шинэхэн бүтээлгээ тавиад л эхлэнэ шүү дээ. Явсан хойно нь соёлын довтолгоо явсан. Халаазаа...цагаан халаазаа тайлаарай, тавьсан юмаа аваарай гээд /инээв/ эвхээд тавьчихдаг. Нэг тийм бүр...цагаан хувцас, хиргүй болгох одоо юм угаах энэ ажлыг чинь явуулсан энэ довтолгоо байсан. Энэ бол үнэндээ ариун цэврийг сахиулах анхны ажил юм даа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бичиг үсэгт хүн болгоныг сургана гэж.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд одоо залуучууд, эмэгтэйчүүд бүгдээрэнг нь бүлгэмд суулгаад. Тэр бүлгэм дээр эхлээд монгол бичиг дараа нь латин. Монгол бичиг гэж босоо монгол маань...аа уйгаржин бичиг. Дараа нь одоо энэ латин, латины дараа энэ шинэ үсэг гэж гарч ирж байсан юм. Ийм үсгүүдийг заалгасан. Тэгээд би 14-н настай байхаасаа тэрний аль алины нь багш болж явсан хүн. Хөдөө нутагт...
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
баг дээрээ. Багийн...14-тэйдээ нарийн бичгийн дарга болоод. Тэндээс одоо тэр соёлын довтолгооны л юм даа. Олон эгч нар ирж сууна, ах нар сууна. Хичээл заах гэнэ. “Аа...энэ чинь тогооны шинж аятай юм” “өө...энэ ч шанага, халбага аятай юм” гэж хөхрөлдөөд ерөөсөө суухгүй. Хичнээн загнаад...загнах гэхдээр зэрэг за багш загнаж байна. Өнөө “а” гээд “л” үсэг залгадаг шүү дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Суурь -
Ал болдог л байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха
Суурь -
Тэгэхээр зэрэг “хүүе яанаа...ал гэж зааж байна яасан муу ёрын юм бэ” явлаа явлаа /инээв/ ийм ном гэж хаана байсан юм бэ гээд эгч нар бүр нүүр амаа дараад хөхрөлдөөд алга болж өгнө ш дээ. /инээв/ Ийм л улсуудад л соёлын довтолгоог зааж байлаа даа би.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд тэрнээс ном сурсан хүн...дүү нар голдуу сурч байсан юм. Дүү нар л голдуу миний...аа...миний эгч нар одоо залуухан...миний эгч нар гэж та нар шиг л хүүхнүүд шүү дээ. Залуухан залуухан хүүхнүүд ирж сууна. “Хүүе яанаа, ийнээ” “шанага аятай юм” “энэ чинь дэгээ аятай юм” “ямааны соёоо гэнэ үү” “тэмээний араа гэнэ үү” /инээв/. Янз янзын Түвдээр би өнөө орчуулна л даа. Түвдээр өнөө ямааны араа гэж байсан юм. Энийг чинь Түвдээр ямааны араа гэдэг юм энэ чинь “я” үсэг шүү дээ гээд.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
“р” үсэг шүү дээ гээд заана. “Хүүе яанаа бас ямааны араа байх нээ” гээд нөгөө бүр элдэвээр, ямар ч үг хэлээд сурдаггүй хэсэг улсууд байсан юмаа. Тэгээд би яахав дээ ерөөсөө миний л эгч нар дотор бичиг үсэгтэй л болж...болсон хүн байхгүй дээ.
Хишигсүрэн -
Аха. Одоо нэг ийм юм асууж болох уу. Танайх чинь үндсэндээ тийм тайж гаралтай. Одоо тийм тайж айл ш дээ.
Суурь -
Миний эцэг...
Хишигсүрэн -
Тэгэхээр жирийн малчин ардуудаас яг...
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Аа...тэр тайж хүний амьдрал ахуй ямар ялгаатай байх уу. Тэр үр хүүхэд нь...
Суурь -
За тэрнийг чинь тайлбарлахад тайж хүн гэдэг чинь яахав дээ “цагаан ясны тайж” Чингисийн боржигин овгийнхон л гэсэн үг л дээ. Тийм л юм. Миний төрсөн эцэг бол Хошой Дайчин Чин Ван Ханддоржийн хошууны хүн тайж удамтай хүн. Би бол...миний ижий бол зүгээр нэг анчин удамтай тийм сайхан л хүүхэн байсан юм байна л ээ. Тэгээд тэр тайж гэдэг нь...надад бол тэр заяагдаагүй тайж л даа. Одоо бол би тайж гэж хэлж байгаа болохоос биш. Уул нь удам маань тайж л юм билээ. Манай аав л тэнгэр дууграхаар зэрэг...тэнгэрийн удамтай гэдэг юм байна тайжийг чинь. “Хөөе Дугаржавын Батмөнх байна аа” гээд хашгирч байдаг. Яаж байгаа юм бэ гэхээр тайж хүнийг тэнгэр нирэгдэггүй юмаа гэж л. Энүүгээр л одоо ялгаатай байсан юм болов уу даа. Тэрнээс биш тайж хүнийг...Эрин Сандаг гуай гэж нэг ядуу тайж байсан. 93 нас хүрээд баригдаж яваад ууланд үхэх...яачихсан. Дугар тайж гэж нэг ядуухан хүн байсан. Манай нутагт хохь тайж гэж...тайж үгүй ээ яахав нэг ганцхан жинс...нэг хүндлүүлдэг. Найр болохоор зэрэг...найр наадам, овооны тахилга болохоор зэрэг хоймор л суух эрхтэй. Тэр хөлд суудаггүй. Ганцхан тэр идээ будааны дэргэд л Эрин Сандаг гуай “энээд морил” “энээд морил” гэж ингэж л байдаг тэрүүгээрээ хүндтэй байсан юмуу гэхээс биш тайжийн тэр нэг эрх ямба гээд одооны засаг дарга нар шиг, одооны багийн дарга, сумын дарга нар шиг тийм эрх эдлэж байгаагүй. Бүр одооны сумын дарга, одооны багийн дарга нар бол ямар их том эрхтэй. Тарган мах чануулаад л...одоо юу яагаад...архийг нь уугаад л сууж байна ш дээ. Тэр улсууд шиг тэр тайж нар бол тийм юм байхгүй. Жирийн л нэг сайхан. Яахав төрийн...ухаандаа дээд газраа бол хүндтэй л байсан юм гэнэ билээ. Хохь тайж гэж байсан юм байна лээ. Хамжилгатай тайж гэж байсан юм билээ. Хамжлага гэдэг нь яахав...нэг хүнд малыг нь...тэр ч баян тайжид л ноогдож байгаа ажил л даа. Малаа маллуулдаг. Зарцтай. Тэр манай нутагт тийм тайж байгаагүй хохь л тайж байсан. Би хохь тайжийн л удам. Ерөөсөө л ядуухан...ядуу тайжийн л...уул удам нь л тэр Чингисийн удам гэж боржигин овгийнхон имй л байсан байна лээ. Тэрнээс биш тийм. Миний хувьд бол ижий ядуу хүнд өргүүлчихсэн. Найдангынд өргүүлчихсэн. Харц ард, жинхэнэ анчин хүнд өргүүлчихсэн. Надад тайж гэдгийг чинь эцгийнхээ юугаар одоо л мэдэж байгаагаас биш тэр үед тэр тайжийг чинь эсэргүү бүлгэмийн толгойлогч гэж бараг үзэж байгаа биз. Ийм л учиртай даа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ийм л байсан юм. Монголын ард түмэн хүмүүс тийм л ойлголттой байсан.
Хишигсүрэн -
Тэр хохь тайж нар арай илүү ном мэддэг, боловсролтой байдаг гэсэн тийм ялгаа байсан болов уу гэж бодоод байна л даа. Жишээлбэл та бол хүүхэд байхдаа монгол бичгээ мэддэг, бүр Түвд бичгээ мэддэг байсан.
Суурь -
Тийм мэддэг байсан.
Хишигсүрэн -
Шинэ үсгийг та их хурдан сурсан байна ш дээ.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Таны энэ сурч байгаа байдал тэр тайж гаралтай эцэг чинь нөлөөлсөн юм биш биз дээ ?
Суурь -
Магадгүй. Тэндээс нөлөөлсөн. Миний эцэг өөрөө...эцэг маань ч нэг их айхтар бичиг үсэгтэй хүн биш юмаа. Миний эцэг их тийм бичиг үсэгтэй хүн биш.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Ерөөсөө л гарын үсгээ ингээд эрхийгээрээ дарчихдаг /эрхий хуруугаараа дарж үзүүлэв/. Батмөнх гэж бичиж байгаа нь Батхүх ч гэх шиг ингээд татчихдаг. Ийм л гарын үсэг зурдаг, тийм л бичиг үсгийг нэг их хүндэлдэггүй. Ганцхан цээжний ухаантай наймаачин хүн байсан юм. Их наймаа хийдэг ийм л хүн бий. Ном...харин илтгэл тавих юм бол тэр төрлөхийн авъяастай байсан юм байгаа биз дээ. Булган аймгийн энэ хоршооны талыг л дэлгэрүүлсэн Хөвсгөл аймгийн Хоршоодын Холбоог байгуулсан.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Хөвсгөл аймгийн Хоршоодын Холбоог байгуулсан. Булган аймгийн Улсын Худалдааг байгуулсан. Энэ Хөвсгөл цаашаа бол партизан гэж их юмыг нь хийсэн хүн шүү манай эцэг.
Хишигсүрэн -
Аха. Аха.
Суурь -
Одоо тэр Хөвсгөл аймгийн Хоршоодын Холбоо гэдгийг шүүж үзвэл тэнд миний эцгийн анхан байгуулж байсан түүх байж л байгаа байх. Булган аймгийн Улсын Худалдааны гэж байхад. Булган аймагт анх Улсын Худалдаа гэдгийг дэлгэрүүлж байсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Аа...тэгээд хамтрал хомууны үед тэр хамтралыг чинь байгуулалцаж явж байсан юм. Устгахыг нь мэдчихээд хамаг малаа...их зальтай хүн байсан юм байна. Өө би хамтрал дээр нийлэхээ болилоо гээд Мөрөнгийн төвд захирагдаж байхгүй юу. Манай Хөвсгөл. Тэгсэн чинь манай аав чинь шөнөжин морьтой давхиад тийм мэдээлэлтэй хамтрал дээр хүрч ирээд. Давхиж ирэнгүүнтээ...жаахан архи мархи уучихсан. “Өө би малаа хамтралаас авлаа” “ерөөсөө энэ хамтралд малаа өгөх ямар хэрэг байгаа юм бэ” гээд сүрэг малыг нь шахуу хагсыг нь тасдаж хөөгөөд. За энэ шоронд орно. Хамтрал хомооныг ингэж байх ямар хэрэг байгаа юм гээд. Хамтралынхан ч...хамтрал гэдэг чинь юу вэ гэхээр тарган хонийг шалба татаад гэдсийг нь гаргаж хаячихаад. Жинхэнэ махыг нь иддэг. Хэсэг тийм танхай улсууд...идэмхий нэг хэсэг балай улсууд нийлчихсэн байсан юм байна л даа. Ингээд гэдсийг нь нохойд гаргаад өгчихнө. Нутгийн ядуучууд өнөө гэдсийг нь арилгаад тэгээд гэдсээр нь...хамтрал хомууны гэдсийг тойрч олон ядуу айл буй болсон гэж байгаа юм. Тэнд байж гэдэс цатгалан байсан. Тэгсэн маам хүрч ирээд. Маам гэдэг юм би аавыгаа...
Хишигсүрэн -
Аха
Суурь -
Хамаг малаа хөөгөөд явчихсан. За энэ Батмөнх хүрч ирж хамаг малаа хөөгөөд энэ шоронд орох дөхсөн согтуу толгой одоо. За яахав малаа яасан бид ч нийгмээ, хамтралаа...хамтарсан байхад чинь энийг хамтралын гишүүнээс гаргана гээд маамыг хөөсөн юм байна л даа. Хамтралаас хөөлөө. Маам тэгээд нилээн олон мал...өөрөө өгсөн малаасаа илүү тасдаж аваад “Эгийн гол”-д очоод нутаг нутгийнхаа ядуу улсууд, нутаг нутгийнхаа ядуу...ижийгийн л хамаатнууд байгаа ш дээ тэр чинь. Тэр хүн тэр нутгийн хүн биш болохоор. Ерөөсөө л миний ижийгийн хамаатнуудад тараагаад өгчихсөн байгаа юм. Манай аавд Найдан гэдэг хүнд ч бас хамтралынхаа малыг зүсээр нь ав гээд өгсөн юм гэнэ билээ. Болж байгаа юмуу даа гэж манай ижий тэгсэн чинь “болсон болоогүй та ав аа” “энийг чинь Батмөнх ялыг нь үүрэх болохоос биш Найдангын Даваа чавганц үүрдэг юм биш” гэж зад загнаж хэлээд мордож байсан гэсэн. Тэгж байсан хэд хонгийн дараа хамтрал тарсан гээд бичиг хүрээд ирсэн. Маам хамаг хөрөнгөө авчихсан /инээв/. Хамтралынхан юмаа хувааж авах гэсэн ер нь нилээн мал эд нар нь Маамын тэр лүү орчихсон байдаг юм байна л даа. Чи одоо мал авчихсан, мал тарааж өг. Та нар өгөхгүй гэсэн би явсан ш дээ. Би ялыг нь мэднэ гэж хэлээд аваа биз дээ. Та нар яасан хачин улсууд уу өгөхгүй ээ. Тэгээд аав /инээв/ малыг нь өгөхгүй. Тэгээд авчихаж байсан гэдэг юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд хамтрал, хомуун гэж нэг дээрмийн юу гарч ирсэн ш дээ. Эхлээд дээрэм л дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Яг хамтрал ямар замаар яаж байгуулагдсан, ямар учир утгатай тийм зүйл байгаад ингээд гарсан юм бэ. Тэрнийг та нарийн мэдэх үү?
Суурь -
Нарийн ч мэдэхгүй. Яаж мэдэх үү хүүхэд байсан болохоор. Одоо бодож байхад нэгдэлжих нийгмээрээ амьдарна. Социалист нийгэм гэдэг чинь одоо хамтын л хоолтой, хамтын амьдралтай байхын. Ийм учраас бол малаа ч хамтарч идээд, хамтарч уугаад байх. Ийм л учиртай юм гэж хамтрал байгуулсан юм байна лээ. Сүүлд нь нэгдэл гэдэг чинь нэгдээд эвтэйхэн болно...хамтралын төрсөн дүү ш дээ. Наад нэгдэл чинь
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд нэгдэл байгуулаад л бас л ингээд хуваагаад дарга нь л хуваагаад авчихсан ш дээ. Нэгдэл тарахад.
Хишигсүрэн -
Нэгдэлжих хөдөлгөөн ер нь яаж явагдсан энэ талаар та мэдэх үү?
Суурь -
Би ч нэгдэлжих хөдөлгөөний үед цэргийн хүн байсан. Манай малыг маань яаж байгаад ч малыг минь авчихсан юм билээ. Манайх л овоо хэдэн малтай байсан. Очсон манай аав ижий...цэргээс халагдаад очсон аав ижий “өө...нэгдэл гэдэг юм болж дээ хүү минь” “цайны сүүгүй болсон” шөлний хонигүй болсон. Бүгдийг нь нэгдэл хураагаад авчихсан. Тэгээд манай сум чинь 60-аад км явж...намайг цэргээс очиход чинь шөлний...хүүгээ ирэхээр нэг хоол гаргая даа. Сумын даргаар цохуулж байж нэгдэлээр өртөө газар явж цохуулаад эргэж ирж багийн даргаар цохуулаад...
Хишигсүрэн -
Саяхан хүртэл байсан.
Суурь -
Тэгээд малчин дээр ирж цохуулаад хамаг малчин дээр очиж хамгийн муу төлөг өгдөг юм.
Хишигсүрэн -
Яг тийм
Суурь -
Хамгийн муу төлөг өгдөг юм байна л даа.
Хишигсүрэн -
Тэгдэг юм.
Суурь -
Тэгсэн чинь цохуулаад очсон. Тэгсэн чинь Бадамжав гэдэг хүн байсан юм. Миний бага байхад цуг гөрөөлж явдаг. Тэгсэн манай аав хэлж байна. За чамайг ирсэн гэсэн чи Бадамжав гуай дээрээ чи л оч. Тэрнээс биш нэг муу төлөг л зааж өгнө. Чамайг очиход арай гайгүй юм өгч магадгүй. Бадамжавын мал нэг хонь өг гээд л цохчихдог юм байна л даа. Төлөг ч гэдэггүй л юм байна л даа. Тэгсэн чинь очлоо. Бадамжав гуай аа..сүйд болж байна. Аа...Суурьдаа борцтой хоол хийж өгөөд тэр чинь. Мах ер нь үзэгдэхгүй шүү дээ. Ховор шүү дээ. Борцтой хоол гэвэл бас нэгдэлээс юмыг нь авч борцлоод байсан юм байгаа юм л даа. Малчин хүн юм болохоор.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Борцтой хоол хийж өгөөд. За би одоо ингээд ижий аав маань намайг ирсэн гээд нэг хонь ав гэсэн. Бадамжав гуай тэгээд нэг хонь өгөө гэсэн. Энэ олон хонь дотроос дуртайгаа шилж ав /инээв/.
Хишигсүрэн -
Тэгээд...
Суурь -
Тэгсэн чинь дуртайгаа шилж ав. Би орж үзэж байгаад ямаан үстэй хамгийн тарганаас нь нэг мундаг эргийг нь бариад...энийг авна гэсэн. За аргагүй мал маллаж байсан хүн ч чиний нүд чиг хэвээрээ байна. Малаасаа холдсон ч гэсэн...хөхрөөд л. За энийг Бадамжав гуай минь та очиж муулж өгнө шүү. Аав маань одоо чадах аа больсон. Тэгье тэгье гэж байна. За хөтлөөд 2-уулаа очсон. Нэгдэлийн хониноос гайгүй тарган сайхан хонийг нь нударч аваад. Тэгээд л Суурьдаа хонь алсан гээд л нутгийн ах дүүс гэдэс идэх гээд 30-40 хүн цуглачихсан. Мөн ч хэцүү байсан үе шүү. Тэгээд л бүгдээрээ хөлөртлөө идэж. Тарган хонь...за одоо Суурийнхаа хүчээр л одоо яахав ингэж л шөл уулаа гээд авгай чавганц нар чинь сүйд болоод. Тэгж л байсан юм даа. Тийм л хүнд үе байсан юм.
Хишигсүрэн -
Өөр нэгдэлтэй холбоотой та ер нь юу ярьж чадах вэ. Тэр малаа өгсөн улсууд дараа нь одоо ямар сэтгэгдэлтэй байсан?
Суурь -
Хоосорсон сэтгэлтэй байхгүй яахав.
Хишигсүрэн -
Тэрнийгээ яг юу гэж ярьдаг байсан бэ?
Суурь -
Миний аав ижий чиг л хоосон. Хэдэн баяаяууд нь яасан нэгдэлдээ. Тэгээд ер нь нэгдэл бол хэсэг улсуудыг л баяжуулсан ш дээ.
Хишигсүрэн -
Ямар улсуудыг.
Суурь -
Сумын дарга, нарийн бичгийн дарга, хоршооны дарга, нягтлан бодох тэд нар л баяжсан. Сүүлд нь тэдний үр сад хэдэн малтай л болсон байсан даа. Би тэр нэгдэлд байгуулагдаж байхад нь ч байсангүй. Тарж байхад нь ч байсангүй. Ижий аавыгаа дээрэмдүүлж байхад нь ч байсангүй. Байсан бол би бас чиг овоо идэх юмтай л...дээрэмдэх чадалтай л очих байсан даа. Сумын даргатай, нарийн бичгийн дарга хавьцаа байх байсан байх. Нутагтаа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгэхээр тэдний юмнаас идэхгүй би хаа байх уу. Улсууд иддэг юм чинь идэж л таараа. Тэгээд яахав тэр хувь дутсан юм. Цэргийн албанд явж барьцаагаа идсээр байгаад өдий хүрч байгаа юм.
Хишигсүрэн -
/инээв/ Ямар улсууд тэр үед дарга цэрэг болдог байв аа? Ямар төрлийн хүмүүс нь дарга болдог байв аа?
Суурь -
Аа...төрөл удам гэж байхгүй ээ. МАХН-ын илтгэлийг сайн хийж чаддаг. Ухуулгыг нь хийж чаддаг, нэгнийгээ сайн матаж чаддаг. Ер нь энэ нам чинь нэгийгээ сайн матдаг нь дэвшээд л муу матдаг нь нөгөө нэг нохой нэг муу нохойгоо боргоодог шиг л болчихдог юм даа. Нэг л алдаа гаргах юм бол бүх улсууд тэр хүнийг чинь боргоогоод л тэгээд доош нь чихээд авна даа яахав. Ийм л нийгэм байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
МАХН-ын байгуулж байсан 80-н жилийн гавъяа бол ийм л замаар явсан байх гэж би ойлгодог юм. Ер нь л ийм л байсан даа. Би бол цэргийн хүн байсан. Яахав цэргийн даргын өмнө номхон зогсоод гүйцэтгэе гээд явж байсан хүн тэр яахав одоо ч гэсэн тэр цэрэг хүний ёс л юм чинь. Дайн талбар дээр очоод сумтай бууны урдаас байлдаад гээд “байлдаанд” “галлаад” гэх юм бол галлаад “ухраад” гэх юм бол ухраад явж байсан ийм л цэргийн хүн шүү дээ. Би нэг их том дайнуудад нь орж үзээгүй ээ. Би бас...баруун хилийн тулгаралт гэдэг бол бага ч дайн биш шүү. Монголын нутагт Хятадын...Хятадын одоо энэ гоминданы түрээсээр хасгуудыг урдаа бариад, араас нь Хятадууд явж одоо Монголын мал хөрөнгийн идэж 400-н км хүртэл дотогшоо орж байсныг баруун Монголынхон анддаггүй юм. Ямар сайндаа одоо энэ Тувачууд чинь одоо манай...танай нутгийнханы хамаг малыг дээрэмдээд хүнийг нь ялж аваад ингээд явсантай адилхан. Иймэрхүү л юм болж байгаа юм даа. Энийг л одоо харин сайн мэдэж байгаа юм даа би. Иймэрхүү л амьдралын дунд явж тиймэрхүү л тулалдааны...тулалдааны талбарт явж хүн алаагүй ээ би. Нэг ширхэг бууны урдаас ч...яахав дайны тоосонд нь орж явсан. Гэхдээ манай сайн нөхөд маань алуулсан. Алуулсан нь ч би ус үзсэн ч би. Ийм л юм байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аха. Та бас өмнөх яриандаа бид 2 ийм юм ярисан ш дээ. Жирийн улсуудтай харьцуулах юм бол та аягүй олон янзын ажил сольсон хүн билээ ш дээ. Тэр ажил солиод байгаа шалтгааныг таны...
Суурь -
Аа тийм. Тэр миний тогтворгүй амьдралаас. Сэтгэлийн тогтворгүй. Өөрөө нэг хүнд нэг ноёрхуулахдаа үнэхээр дургүй байсан хүн шиг байгаа юм.
Хишигсүрэн -
Аха...хүний захиргаанд орох дургүй.
Суурь -
Өөрөө нэг л хүнтэй муудаад нэг л эвгүй шиг байдалд орох юм бол өө...энд таарахгүй юм байна. Нэг сайн хүндээ, хүнтэй танилцахдаа амархан л даа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Танилцаад тэрэн дээрээ очоод хэд хонох жишээтэй. Тэгээд олон хүүхэдтэй болохоор цалин бага таараад байдаг. Дунд мэргэжлийн хүн гэдэг чинь бүр хамгийн адгийн цалин авна шүү дээ. Тэгээд яахав зарим газар дээр яахав ажил цалингаа нэмэхийн тулд энгийн газар...цэргийн газар бол яахав нэг...хэсгийн төлөөлөгч хүртэл хийж үзлээ ш дээ би.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
650 цаасны цалин гэдэг чинь их болчих юм. Тэгээд хүүхдээ өлсгөхгүйн тулд хэсгийн төлөөлөгч хийгээд. Тэрнийгээ амьтан хүнийг матаж чадахгүй шоронд хийж чадахгүй болохоор нь дороо хусаж хаяаад тэгээд нэгдэлд очиж...сангийн аж ахуйд очиж намын хорооны орлогч дарга, сангийн аж ахуйн эвлэлийн хорооны дарга 2-3 сангийн аж ахуй хэсэж цохиод. Яахав сангийн аж ахуйд би хөдөлмөрлөсөн. Яахав ер нь хариуцсан ажилдаа маш сайн байсан юм. Тэгээд ганцхан хамгийн том хүүгээ Ингэт толгойн сангийн аж ахуйд шар өвчнөөр үхүүлчихээд би сангийн аж ахуйгаас би за...шүтлэгтэй ч юмуу даа зохихгүй байна гээд Ингэтээсээ салаад явчихсан юмаа. Тэрнээс хойш яахав дээ эмнэлэг дээрээ...эмнэлгийн орлогч дарга ч хийж явлаа, Улаан Загалмайн даргыг нь ч хийлээ. Нягтлан бодохыг нь ч хийлээ. Эм тарианы нягтлан...байцаагч нягтлан ч болж үзлээ. Одоо бас өөрөө мэргэжилгүй ш дээ. Нягтдангын мэргэжил байхгүй. Тэгээд би Булган аймгийн 18-н сумын эмнэлгийн чинь мөнгөний зарцуулалтыг хянаад мэдээд л илтгээд явсан. Социализмд бол би ажил хийсэн хүн. Энийг бол МАХН намайг чи юу ч хийгээгүй зүгээр ардчилалд орчихоод хашгирч байгаа улаан хулгай гэж хэлж чадахгүй.
Хишигсүрэн -
Аха
Суурь -
Надаа баримт нь байгаа юм чинь яахав. Манай аав чинь бол яахав тийм сэргэлэн хүн байсан. Би ааваасаа ялимгүй гентэй л байсан байх даа. Тэрнээс биш эрдэм боловсрол байхгүй ээ.
Хишигсүрэн -
За...би танай гэрт аягүй их бурхан тахил сайхан ингээд өрчихсөн...
Суурь -
Аа...тийм.
Хишигсүрэн -
Айл байна лээ ш дээ.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд ер нь таны амьдралд шашин шүтлэг...
Суурь -
Миний эцэг...
Хишигсүрэн -
Яаж...амьдарлын туршид чинь яаж өөрчлөгдөв тийм ээ.
Суурь -
Өө...тийм тийм.
Хишигсүрэн -
Анх ямархуу байв гээд...?
Суурь -
Миний эцэг эх бол. Миний эцэг бол бурхантай шүтээнтэй ийм хүн. Миний ижийн тал бол бөөгийн шажиныг их шүтдэг. Сайн бөөтэй, сайн ламтай байсан ийм юм. Тэгэхээр лам багш гэдэг нь ах нар маань байсан. Ийм учраас би өөрөө нэг их мэддэггүй ч гэсэн миний өвөг дээдсийн энийг шүтэж хайрлаж явсан юм. Тэртээд хүн төрт ёсны агуу их соёл юм гээд тэнд байж л байдаг юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд яахав дээ зарим нэгийг нь залбираад уншдаг л юм. Зарим нэгийг нь яахав Монголоороо бол сайн уншина. Түвдээр муу муу. Түвд номыг чинь эсэргүү ном гээд үзэх ээ больчихсон. Хэрэгтэй байсан бол би өдийд сайн хамба лам байх байжээ.
Хишигсүрэн -
Аха...аха.
Суурь -
Миний хувь дутсан юм байгаа биз дээ. Бөөгийн шашиндаа их хайртай. Хаана ч явсан Монгол нутгийн ямар ч нутагт. Хан Хэнтий уул, Баруун Алтай нутаг, тэр уул нууруугаа л их шүтэж. Ерөөсөө овоон дээр машинтай явбал сигналь өгөхгүй явахгүй. Аа...бууж мөргөж, чулууг нь нэмээд идэх юмтай юмуу 100 гр-тай явбал цуг амсаж идчихээд овоо уултайгаа, ингэж л явсан. 18-н аймгийн ихэнхи овоо уулын онгон сахиуст хувааж идэж ууж явлаа. Энэ ээж хад гэж байдаг юм тэрэн дээр очдог юм би. Аа...нутагтаа очих юм болвол “Элст хайрхан” уул гэж бий. Харин хүсэл болж байгаа юм нь би “Элст хайрхан” уулаа л би нэг очиж амьд мэнд энэ хэдэн хүүхдээ чадалтай, мөнгөтэй болвол тэр уулаа л нэг тахьчих юмсан гэж бодно. Тахихдаа лам ирэх явдалгүй ээ. Ер нь овоо уулыг чинь тахихад чи ч тахиж болно шүү дээ.
Хишигсүрэн -
Яагаад?
Суурь -
Яагаад уу гэхээр жинхэнэ сэтгэлээсээ үгээ хэлж л чадлаа бол овоо бол тахиж байгаа нь тэр.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Аа...энэ овоо ...
Эрүүл сайхан уулын энгэрт
Энхэл тунхал хангайн энгэрт
Үйлийн хэлхээтэй
Үндсэн холбоотой
Бүсгүй богино жолоотой үр зулзага ч байна аа
Алтан шар замд минь аварч өршөө
Хойноос нь дагаад
Урдаас нь угтаарай гэж хэлвэл овоо тахиж л байгаа биз дээ. Тэгээд ингээд сайхан идээ будааны минь дээжийг яагаарай тэгээд ингэчихээд. Аа...тэгээд
Олзын үүдийг нь онгойлгож
Гарзын үүдийг нь минь хааж
Юу санасан 9-н хүсэл
Алив санасан 10-н хүслийг минь гүйцээж хайрла гэж гуйж байна аа даа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Юмаа өгчихөөд гуйдаг юм овооноос. Ийм л юмыг овоо тахих гэдэг юм ш дээ. Овооны тахилга гэдэг чинь өөр, даллага авна гэдэг чинь өөр. “13 сангийн даллага” гээд л сайхан даллага байна.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Одоо мал сүргээ хундан цагаан хониныхоо хишгийг...дүүр гэвэл дүүрэн сүүлтэй. Хундан цагаан хониныхоо хишиг. Тэгээд атан тэмээ, адуу малынхаа хишиг. Ингээд л даллага авчихна даа. “13 сангийн даллага” гэж сайхан даллага бий. Би гэртээ битүүний орой заавал даллага авдаг юм.
Хишигсүрэн -
Өөрөө...
Суурь -
Тийм өөрөө. Өөрөө гэртээ л дүвчин. Тэрнээс гадаад дотоодын янз бүр танил тал хүнд би зүтгэхгүй ээ. Тэгж байвал намайг номтой гэж хүн мэдэхгүй. Энэ нэг Ардчилсан Холбооны тэнэг гэзэгтэй өвгөн байдаг л гэж хэлнэ. Энэ маань...манайхан Ардчилсан холбоо гэдгийг хогийн холбоо гэж нэрэлчихээд байгаа ш дээ. Үнэндээ ч энэ холбооны хүчээр уг нь ардчилал Монгол оронд буй болж та нар ч гэсэн нэг ийм нэвтрүүлнэ...Ардчилсан Холбооны хүч. Тэгээд би энэ Ардчилсан Холбоогоо би өчигдөр ярисан. Өчигдөр 10-н жилийн нь ойгоор 13-н өлсөглөн зарласан гээд хэдэн юмнууд шал согтуу ирж байна. Хм...архи уухын тулд холбоо байсан юм байна л даа гэж би хэлсэн. Энэ чинь ард түмнээ сайжруулах сайн сайхны төлөө өлсөөгүй. Өндрийн энэ архи уухын тулд холбоо байгуулагджээ. Одоо тэнд хэд хэдэн хүн шал согтуу. Тэгээд холбоогоо тэмдэглэж байгаа юм гэнэ. Тэмдэглэх гэж согтуу тэмдэглэх явдалгүй. Монгол улсаа хөгжүүлье, бид одоо анхны нь үүсэгчихсэн юм. Яаж хөгжүүлэх үү. Ямар буруу байна уу гэж шүүмжилж чадахгүйгээр ирэхээр ямар өөдтэй улсууд байхав дээ. Өчигдөр хэлээд хаясан. Яахав...
Хишигсүрэн -
Яаж хүлээж авч байна?
Суурь -
Яахав зурагтаар хэлсэн одоо гарна биз. Тэдэнд хэлээд хэрэггүй ээ. Тэдэнд хэлээд хэрэг ч үгүй. Өлсөглөн чи зарласан биш бид зарласан гээд л омогдоно биз. Нэг тиймэрхүү л маягийн улсууд байна лээ. Өлсөглөн зарлаж сэдсэн нь аргагүй үнэн. Сайн сайхан улсууд нь үхчихсэн юм даа. Гол гол улсууд нь нас барчихсан байна лээ. Зүгээр хэдэн...яахав дээ архичингууд нь үлдэж байгаа юм байна. Ер нь хүний сайн нь үхэж, хүний муу нь үлддэг юм шиг санагддаг. Тэгэхдээ одоо яахав мань хөөрхий тэгээд тэмдэглээд өчигдөр ус мус тавьчихсан идээ будаа болчихсон л байна лээ. Би ч үүдэнд нь зогсож байгаад л тэгсхийж байгаад байдлыг нь ажиглаж байгаад гаргаад ирсэн. Тэгээд орой тийшээгээ сайхан юм аа ууж идээ биз дээ. Мэдээжээр. Харин Энхбаатар гэж сайн хүү байдаг юм. Буриад хүн дээ. Буриадууд нь аргагүй ухаантай байдаг юм. Тэр л хүрч ирж надад золгож байна лээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
500 ‘...’ 5000 төгрөг барьж золгож байна лээ. Би ч тэрнийг нь авчихаад бөөн баяр болоод арилаад өгсөн. За /инээв/ Энхбаатар маань тэглээ гээд. Тэр Халзан Энхбаатар гэж дуулсан байх аа.
Хишигсүрэн -
Тийм тийм.
Суурь -
Тэр залуу. Уул нь хоншоортой л...буриад хүн ер нь хоншоортой шүү дээ. Буриад, өөлд 2-ын ухаан задгай шүү дээ.
Хишигсүрэн -
Аха. Та одоо тэр шашин номтой байсан улсуудыг тэр бурхан шүтээн, сүм хийдүүдийг яг яаж устгаж үгүй хийж байсан тэр үед таны хүүхэд нас өнгөрч байсан ш дээ.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Та тэгээд шашин байхгүй боловч тодорхой түвшинд далд орчихсон байх үед та амьдарч байлаа...
Суурь -
Харин тийм /инээмсэглэв/
Хишигсүрэн -
Одоо эргээд сэргэж байна тийм ээ. Одоо энэтэй холбоотой та юу ярих уу?
Суурь -
За даа...
Хишигсүрэн -
Анхны тэр нэг шашин устгаж байх үеийн юм дурсах уу?
Суурь -
Тэр нэг үеийн шашны лам нар гэдэг чинь жинхэнэ бурханы шавь нар. Жинэхэн лам нар байсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэр чинь хүрээн дээр бол бүсгүй хүн ордоггүй байлаа. Нэг том хүрээн дээр...зах дээр нь очдог. ИНгээд идээ будаагаа тэндээс нь өргөөд тэр багшдаа тэгж хүргээд. Шөнө хонодоггүй. Зүгээр нэг багшдаа очиж мөргөчихөөд. Эмэгтэй хүн ордоггүй. Ийм ёс дэгтэй их нарийн ийм байсан. Том лам нар нь бол их айхтар ном бясалгадаг. Лам нар чинь агууд сууна. Агууд суухад цай идээг бол мань шиг банди нар хүргэж өгнө. Тэгээд л тэр хүүхдүүдэд цай идээ юмыг нь идчихээд л номоо уншаад сууна. Ингэж ном үзэж гүн ухаан сурсан философийн асар их номыг тэр лам нар сурч ээ. Одоогийн лам нартай харьцуулж ярь гээд байгаа биз дээ?
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Одоогийн лам нар машин уначихсан. Гар утас барьчихсан. Хүүхэн суулгачихсан. Архи уучихсан. Ийм л лам нар болчихсон байна. Зүгээр ламын хуйх үлдэж дээ гэж би бодож байгаа юм. Ер нь энэ лам нарыг бол шүтдэггүй ээ.
Хишигсүрэн -
Тэгэснээс өөрөө өөртөө номоо уншсан нь дээр.
Суурь -
Тийм өөрөө өөртөө залбираад өөрөө өөрөө онгон тэнгэр яваад байх ёстой. Яахав ном уншиж л байгаа харагддаг юм. Уг нь номыг нь цээжилчихсэн юм болохоор уншилгүй л яахав. Дэг жаяг гэж одооны лам нарт байхгүй. Авгайтай ламыг чинь ер нь лам гэдэггүй юм шүү дээ. Чи лам хүний авгай болж үзээгүй биз дээ?
Хишигсүрэн -
/инээв/
Суурь -
Тийм ээ /инээв/. Уул нь лам хүний авгай болсон хүн...Монголчууд ламдаа их хайртай. Шашиндаа их мундаг юм. Дагж яваад машиныг нь барьж яваа нэрийдлээр ламтай л адилхан хоол унд зооглоод л харьдаг байхдаа бодоход. Би тэгж л боддог юм. Манай урдуур хашааны урдуур тэрүүгээр лам явж л байдаг юм. Тиймэрхүү маягтай л явдаг юм байна лээ. Зарим нь хөөрхий энэ олон дотор бурханы номыг шүтэж ном ёсоороо яваа юмыг алийг тэр гэх вэ. Гэхдээ дэг жаягийг нь алдагдуулж байгаа лам нар олон байна. Уул нь дэг жаягаараа лам, хүрээний маань ном дэгтэй жаягтай байвал сайхансан. Урд ч одоо...урдны улсууд чинь одоо ‘...’ ер нь номтой байсан юм байна шүү. Монголын лам нар.
Хишигсүрэн -
Аха
Суурь -
Ер нь. Баруун зуугаас 2 хүн ном хаялцах гээд. Энэ мах цусны оронд манайхыг чинь мах цусны орон, мах иддэг өөдгүй орон гэж баруун зуугийн их том лам нар...их том улсууд тэгж үздэг байж ээ. Тэр яахав нэг том юм л даа. Тэгээд л нэг 2 залуу нилээн сайн номтой 2 залуу ирж. Тэгээд аа...даа мах цусны оронд хоноод яахав дээ энэ гандагийн энд ирж. Энэ мах цусны оронд хоноод яах юм бэ. 2-уулаа энд хоноё гээд энд юун дээр “Тасганы овоо”-ны дээр хонож ээ. Энэ “Тасганы овоо”-ны наана. Тэгсэн чинь өглөө бүрээ үлээж лам нараа сэрээдэг шүү.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгсэн чинь бүрээн дээ “ума хэрээ” гэж ая оруулж байна гэнээ. Үгүй ээ энэ бүрээ нь “ума хэрээ” гэж дуугараад байх чинь арай ч хоосонгүй юм болов уу. Энүүгээр нь нэг ороод үзье гэсэн чинь...доошоо уруудаж явсан. Нэг муу хар гэр байна гэнэ. За энд нь орж цай уух юм, юм амсая даа. Энэ ямаршуу гэр байдаг юм бэ. Ямар шүү айл байдаг юм бэ гээд орж очсон чинь нэг муу чавганц сууж байна гэнэ. 2 лам ороод ирэхээр зэрэг. Ээ..лам нар ороод ирлээ хайрхан хайрхан гээд адсага аваад “адсага ширдэг ума хум” лам нар энэ дээр морил оо. Муу адсага ариусгаж байна аа даа. “Ума хум” гэсэн. Аа...чиний ума хум дээр хэн суудаг юм бэ. Ум хум гэлээ гэж ума хум дээр суухгүй гэж. Тэгэхээр нь “Замилан хорвоо ума хум” “лам та одоо хаана морилох вэ” гээд /инээв/ дэлхий дахин ума хум та одоо хаана морилох вэ гэж чавганц давчихаж ээ. Хэлэх үггүй бологүй юу тэр чинь. Тэгсэн чинь чавганц ер нь нилээн ‘...’ эннээс нэг ном асуугаад орхиё байз. “Ямандагийн “я” гэж байдаг юм та чи их мундаг ума хум”-тай хүн байна даа гэсэн. Аа...тэр нь хэд билээ дээ. Тэд байдаг юм аа. “Ямааны сархинагны салбан хэд байдаг юм бэ” лам та хариулаач гэсэн чинь яаж мэдэх вэ дээ. /инээв/ Ямааны сархинагны салбан гэж мэддэг ч юмуу үгүй ч юмуу. Ингээд таг дуугүй...айхтар чавганц байна гээд 2-уулаа за за захын чавганцад мад тавиулчихлаа даа. Яггүй л улсууд байна. Энэ гандан дээгүүр нь орьё...ганданд нэг домботой цай барьчихсан манз зөөдөг хүүхэд манз цай барьдаг. Тэр лүү орж..дайралдаад “хөөе бандиа энэ олон улаан үхэр юунд мөөрөлдөөд байгаа юм бэ” гэж л дээ. Өнөө лам нарыг нь.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Юу гэж мөөрөлдөөд байгаа юм гэж. Ижил буруу үхэр хараад мөөрч байгаа байх аа. /инээв/ Тэгээд таг болсон гэдэг. За горьгүй юм байна. Хүрээн дээр нь очоод ном хэлэлцэх гэсэн захын банди, чавганц 2-т мад авахуулж байгаа 2 чинь одоо яаж ном хаялцах вэ давахгүй орон байна гээд буцаад явж байсан домог байдаг юм.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгэхээрээ мундаг л улсууд таарч л байсан байгаа юм. Тэр эмгэн бол мундагаа.
Хишигсүрэн -
Харин тийм.
Суурь -
Тийм.
Хишигсүрэн -
Тэр социализмын үед сүрхий номтой, шүтлэгтэй улсууд байсан л байгаа ш дээ. Далд хэлбэр...
Суурь -
Далд аа далд.
Хишигсүрэн -
Тэр далд байсан шашны үйл, ном уншлага янз бүрийн юмнууд нь яаж явагддаг байсан бол...?
Суурь -
Тэр яахав дээ одоо. Хүн байхгүй байхад номоо уншаад зулаа өргөөд аятайхан байж л байна. Аа...тэгээд хүн хүрээд ирвэл аа...тэр гуай ирж байн зүгээрээ гээд зүгээр. Аа...нэг матдаг хүн ирэх юм бол номоо нуучихаад ганс тамхиа барьчихсан сууж л байх жишээтэй ийм л байх. Би 18-тай байхдаа хамгийн сүүлд...нууц юм даа тэр. Нууц байсан юм. Хүн овоо тахидаггүй. Тэр их сонин юм болсон юмаа. Хүн яривал энэ Суурь худлаа ярь...үгүй ээ мэдэх улсууд амьд улдсэн ганц 2 хүн бий л дээ. Манайхаар чоно ширүүсээд. Өнөө ханын шийрээр гэрт уячихсан хурганы сүүл тасдаж аваад. Хушуугаа оруулж. Хотонд ору хонь шулаад ингээд болохоо болиод их ширүүсдэг юм байна аа. Нэг чоно. За тэгээд энд тэндгүй. Би нутгийнхаа дүү нарыг...олон дүү нартай 30-40-өөд юмнууд байсан. Нутгийн дүү нарыгаа бүгдийг нь цуглуулаад “Цагаан овоо” гэдэг дээр гарч “13-н сан” тавиад идээ будаа өргөөд. Чоно дошгирч байгаа болиул гэж. Тэгээд нөгөө идээ будаа...өнөө айл болгон идээний дээж гэж аль амттай сайхан ааруул, ээзгий, өрөм, бяслаг хүүхэд болгондоо өгөөд явуулсан байхгүй юу. Овоон дээр өргө гээд. Нялх, баг хүүхдийг чинь зохион байгуулалттай тэгж хийнэ гэж хэн ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд “Цагаан овоо” дээрээ гараад тал тийш нь юм өргөөд энэ “13-н сан”-г чинь уншаад л ингээд хүүхдүүдээ барилдуулаад. Тэгээд Жамъянтулгат гэдэг хүний охин юм даа Халтар гэдэг охин түрүүлээд. Эмэгтэй хүн түрүүлж байсан юм. Аа...Барс гэдэг хүүхэд уралдаанд түрүүлээд. Ингээд овоо тахиад өнөө архинаас очсон хүүхдүүд уугаад согтох нь согтоод орилолдоод зодоо хийгээд хөгийн юм л болж ёстой нөгөө овоо тахисан юм шиг болж бууж ирдэг юм байна. Нөгөө модтой уулын ар луу орилж бахираад яахав би том байсан болохоороо архи уудаг биш. Тэд нар ам нь цангасан байсан ч юм уу. Өнөө архи мархинаасаа уугаад ижий аавдаа аваачиж өгөөрэй гэсэн юмнаас нь уугаад согтуу нойтон болоод. Орилоон бахираан болоод ингээд гэртээ харисан. Тус тусдаа гэр гэрт нь хүүхдүүдийг нь үүдэнд нь ойрхон ойрхон хүргэж өгөөд овооны...мах шүүс эд нар зарим айл өгсөн байсан. Мах шүүсээ чанаж тэр овоон дээр идээ будаа өргөчихөөд. Тэрнээс хойш чоно зүв зүгээр болчихсон байдаг юм. Их янзын. Би тэрнээс хойш л энэ овоо уулыг итгэдэг болсон юм. Энэ чинь залбираад байвал бүтдэг юм байна гэж. Нэг итгэл үүн дээр. Хоёрдугаар овоо уулыг яаж итгэдэг болсон гэхээр миний эцэг тэр Найдан гахай буудсан юм байна.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
“Хүүшийн хөндлөн” гэдэг газар. Тэгсэн орой бүрий буудахдаа торой буудлаа гэж бодсон юм байна. Тэгээд хойноос нь буудаад араас нь орсон чинь бодон байж байж ээ. Өнөөх хөлөө нуглаж хэвтээд аавын маань хөлийг ингээд хэд хэд цуу татчихсан юм. Тэгээд бүр өвөлжин өвдөөд хаваржин, зунжин өвдөөд аав хангинатал ёолоод идээ бээр нь...ирванолиор л боогоод байсан байдаг юм. Тэгээд улам л ёолоод аав чинь ингээд болохгүй байхаар нь Хорчгор Гончиг гэж нэг өвгөн байсан юм. Тэр өвгөнтэй хонины баруун хаа чануулаад, сүү, цагаан идээ аваад. Тэр “Өнгөт” гэдгийн орой дээр очиж “Элст Хайрхан” ууланд ийм ийм юм боллоо гэж Гондио маань тэр уулыг чинь загнаад л хардаг юм бол хар үздэг юм бол үз гээд зөндөө юм болоод ингээд үхэх гэж байна гээд. Тэгж. Тэр өдрөөс хойш манай аав зүгээр босоод. Тэгээд би тэрэнд л тэр овоо уул 2 юманд л шүтдэг юм. Эзэнтэй байдаг юм байна гэж итгэдэг юм би.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгээд ч би ямар өөрөө Дүвчин Чойжин биш ямар юмаа мэдэх үү. Ийм л учиртай юм. Тэгээд овоо ууландаа сан тавьж. Хүнийг гайхуулж тавьдаггүй юмаа. Баянзүрх хайрханыг манай намынхан тахидаг байсан юм. Лам нараар тархиулдаг юм билээ. Овоог чинь уг нь бөөгийн...бөөгийн тахидаг учиртай юм даа.
Хишигсүрэн -
Та цай, кофе юу уух уу?
Суурь -
За саяныхыгаа ууя.
Хишигсүрэн -
За.
Суурь -
Тойруулган захтай, тономол толгойтой гээд бөө, лам 2 чинь бие биенийгээ үздэггүй байсан ш дээ. Урд. Одоо 2-уулаа нийлж байгаад овоо тахидаг л болсон юм. Нийлж байгаа юм байлгүй. Социализмын эв нэгдэлтэй болж байгаа юм байлгүй.
Хишигсүрэн -
Бөө, бурханы лам 2 уу?
Суурь -
Аха.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Бөөгийн шажин бол шарын шашинтай нэг их нийлдэггүй л байсан юм. Манай нутагт тийм шүү. Бусад газар яаж байсан юм хэн мэдэх вэ. Газар газар өөр л дөө. За одоо бол манай тэнд чинь овоогоо тахихыг ч мэдэх хүнгүй болсон байх. Өвгөд хөгшчүүд буриадууд нь баавай ингэж байсан гэж дурсаж л байдаг байх даа.
Хишигсүрэн -
Би харин таныг юунд сууж байсан. Хүрээ хийдэд сууж байсан тийм ээ. Тийм хүн болохоор бас яагаад ийм бөөд...
Суурь -
Хүрээнд суух ч гэж дээ. 5-н настай очиж нэг жил хяраатай болж ижий аавыгаа саналаа гэж ан гөрөө хийнэ гэж орилож байгаад буцаад явчихсан юм. Элэнцэгний ном. Харин яахав дээ. Би нэг “Доржзовд” л уншдаг юм даа. Миний бурханы номоос “Доржзовд”-ыг 5-н настайгаасаа эхлэж уншисан. “Доржзовд” даян гэдгийг өөрөө уншисан болохоор тэрэнд нь итгэдэг ч юмуу. Аминдаа үргэлж шүтэж уншиж явдаг. Одоо үхэх дөхсөн гээд улам ч илүү шүтэж уншиж байгаа.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
За хүний ертөнцөд амьдарч байхдаа бөөгийн шажин аа хоол унд өгөөч, идэх уух юмаар элбэг дэлбэг байлгаач гэж хүний ертөнцөд энэ бөөгийн шажин аа шүтэх нь зөв юм байна. Аа...үхэх дөхөөрөө энэ “Хөлгийн очироор чанат хязгаарт хүргэсэн очироор огтлогч” хөлгөн судраа уншиж байвал надад боллоо л гэж бодож байдаг. Өөр ном эрдэм байхгүй ээ. Дүвчин шажин хийхгүй ээ. Мэргэ төлөг тавихгүй ээ.
Хишигсүрэн -
Аха. За...Суурь гуай таны амьдралд их тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал гэвэл...тийм гүнзгий нөлөө үзүүлсэн амьдралд тохиолдсон үйл явдал ер нь юу байна даа?
Суурь -
За даа нэг тийм. Нэг гайхамшигтай юм ч байхгүй дээ. Жирийн л Монгол хүний яахав дээ Монголын дунд үед амьдарч байсан бусад шиг амьдралаар л яваад өнгөрлөө дөө. Ерөөсөө тийм дээшээ дэвшээд дэлгэр сайхан болсон юм алга. Доошоо уруудаад гуйлгачин түүлэгчин болсон юм алга. Жирийн дунд амьдрал...гэдэс дүүрэн хоолтой, гэр дүүрэн...одоо бараа таваартай болоогүй ч гэсэн гэдэс дунд ороогүй.Гэр маань бүр мөсөн хоосорчихоогүй дунд зэргийн л амьдралаар л үнэндээ амьдарч явна. Үр хүүхэд минь ч бас ийм л хэмжээтэй яваа хүү минь. Нэг их баян тарган юмнууд байхгүй. Нэг их хоосороод гуйлга гуйгаад, түүлгэ түүгээд байгаа юмнууд байхгүй. Яахав энэ чинь аль алинийг л. Яахав энэ нийгмээ одоо зарим хүн 80-н жил амьдарсан МАХН нь үзэл сурталын хувьд шүүмжилж л байна л даа. Үзэл сурталын хувьд шүүмжилэх нь зөвөө. Зүгээр үгүйрэл хоосролыг бүр мөсөн арилгачихсан гэвэл болохгүй ээ. Бас л бас л Монголчууд Монголоо гэсээр л амьдарсаар л ирсэн юм. Ийм л байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аха. Ер нь таны амьдралд тийм ер бусын бусдаас онцгой гэх зүйл байна уу?
Суурь -
Хм...юу ч байхгүй.
Хишигсүрэн -
Байвал тэр нь одоо яагаад онцгой болчихов?
Суурь -
Онцгой юм ерөөсөө байхгүй надад.
Хишигсүрэн -
Яагаад байхгүй гэж бодож байна?
Суурь -
Ер нь л би жирийн л хүний адил байгаа болохоор...надад одоо ид шид байхгүй. Эрдэм боловсрол байхгүй, баян чинээлэг биш. Хов хоосон биш тэгэхээрээ дунд үед л дунд идэштэй, дулаан хэвтэштэй л хүү дээ. Ийм л амьдарч явна. Дунд идэштэй гэж хэлэхгүй бол бас болохгүй байна аа. Мөнгө төгрөгөөр хомс тэтгэвэр бага эчмийн тэтгэвэрээр тогтоогдсон. Тэтгэвэр бага. Чүүтэй чайтай байрныхаа мөнгийг өгөөд л тэгээд яахав дээ үр хүүхэд, олон түмний буянаар амьдарч байна аа. Олон түмэн гэж оломгүй далай юм. Тэгээд энэ тэндгүй хэдэн үр хүүхэд байна. Тэгээд орон нутгийн ах дүү түмэн олон...аль ч нутагт байлаа гэсэн Монгол хүн шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хаана ч явлаа гэсэн хүн хүн дээ хайртай байдаг юм болохоор ер нь манай хөгшин бид 2 Монголд үнэхээр хайртай. Үзэл бодлын ялгаа байхгүй баруун, зүүн Монгол гэж ярьдаг зарим үзэлтэнгүүдийн үзлийг би тас цохидог хүн. Буриад, өөлд, дөрвөд гэдгийг бол тас цохидог хүн. Энэ чинь Монголчууд шүү дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Яахав нөгөө үндэстний нэг жижигхэн...үндэснийх ч биш юмаа. Ястны нэг жижиг богинохон...дээд үеээсээ л байсан байх. Халхын дөрвөн хаан байгаа тэрний чинь Дөрвөд Далай хаан байна. Галдан бошигт хаан байна. Баруун Монголын. Эд нар одоо цөмөөрөө Монголчууд агуу их Монголын ард түмний ухаант хүмүүсийн нэг нь. Ийм учраас тэдний үр сад бид нь сайн сайхан байлгүй яахав. Сайн сайхан байх учиртай.
Хишигсүрэн -
Аха та цай уу кофе уу. За бид 2 ингээд сайхан ярилцлаа. Одоо нэг ийм юм хэлмээр тэгмээр байна гээд нэг санаа оноо байна уу. Бид 2-ын ярисан дээр нэмээд хэлчихээр.
Суурь -
Энэ одоо нэвтрүүлэг яахав...
Хишигсүрэн -
Нэвтрүүлэг бишээ өвөө ярилцлага.
Суурь -
Энэ ярилцлага энэ бол яахав Монголын нэг иргэний юмыг судлаж байгаа судалгаа л юм байна гэж ойлгож байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Тэгэхээр би чинь Карлварын Их Сургууль...энийг судлаж байгаа сургуулийн амьд байхдаа нэг үзчих юмсан гэж бодсон. Хэн ч урих юм билээ намайг хөөрхий. Тэгж үздэг бол тэр их сургуулийн тэр их эрдэмтэнгүүдтэй монголын нэг ийм өвгөн байдаг юм байна гэдгээ...жирийн өвгөн албан тушаалтан биш малчин гаралтай нэг ийм өвгөн байна аа гэж. Монгол хүн ийм байдаг юм байна гээд. Амьд мэнд байхдаа, сэрүүн тунгалаг байхдаа тэр сургуулийг үзээд хойд үеийнхээ хэдэн та бүгдийгээ очиход манай нэг өвгөн энд байсан юм шүү гэж тэмдэглэлтэй хэдэн үг хэлчихээд үхвэл зүгээсэн. Ийм л юм байна.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Өөр миний яриад байх юм юу байхав дээ.
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Одоо хаа хаа.
Хишигсүрэн -
За танд одоо маш их баярлалаа. Манай ярилцлагад оролцоод ийм их олон үнэтэй түүх яриж өгсөнд их баярлаж байна аа.
Суурь -
Наадахыг аа одоо зураг мургаа хаа.
Хишигсүрэн -
Болсон уу өвөө?
Суурь -
Болоо...
Хишигсүрэн -
За.
Ярилцлага: №18/02-2
Ярилцлага өгөгч: . Н.Суурь
Аудио файлын нэр: 004_A._N.Suuri_amantuuh_2009_03_06.dvf
Огноо: 2009.03.06
Ярилцлага авагч: Я. Я.Хишигсүрэн
Хугацаа: 02 минут
Суурь -
Дамба гэж нэг...Намын Төв Хорооны 2-р нарийн бичиг байсан юм. Тэгээд тэр очоод яахав Өвөр Монгол халх Монголоо нэгтгэнэ гээд 1945 онд очоод. Тэгсэн чинь нэг их том ууц тавьж л дээ. Нэг их ийм тарган сүүл тавьж л дээ. Тэгээд Дамба гуай та одоо яагаад тэгж хэлсэн юм бэ. Юм үзээгүй хүн шиг гэж. Хажуудах хүндээ энэ мөн том тарган ууцаа гэж хэлсэн гэж байгаа юм. Ер нь хэлсэн үг нь. Тэгсэн чинь хажууд нь Хятадын тагнуул яахав янз бүрийн юмыг нь урвуулаад Ар Монгол бол Орост хамаг малаа өгөөд Монголын хамаг дуусчихсан юм байна аа. Одоо энэ 49 хошуу ингээд орох юм бол өнөө Оросын мал дууссан юм байна аа...Орост өгөөд дууссан юм байна аа. Ийм учраас бол Ерөнхий Нарийн Бичгийн дарга нь 2-р Нарийн Бичгийн Дарга нь яасан том ууц вэ гэж манай ууцыг гайхаж байна. Ийм учраас та нар орж болохгүй ээ гээд. Ингээд ганцхан үзэмчин хошуу орж ирээд. Ядмаг байсан юм даа. Энэ худлаа гээд. Бусад нь болиод тэгээд тэрнээсээ бол Дамба гуай маань алдаанд ороод тэр үгнээсээ болж...
Хишигсүрэн -
Аха.
Суурь -
Их нарийн юм билээ шүү. Түүхэн чинь. Яасан том ууц вэ гэснийхээ төлөө Намын Төв Хорооны 2-р Нарийн Бичгийн даргаасаа буух болоод...
Хишигсүрэн -
Хусуулж байдаг уу...
Суурь -
Хусуулаад. Бас тэгээд хөөрхий ‘...’ тэр их Монголчууд нэгдэх байсныг цааш нь харуулаад үнэндээ алдаа гаргаж л байгаа байхгүй юу. Тэрэн шиг наад үг чинь хамаагүй орж болохгүй шүү.
Хишигсүрэн -
Та яасан өчигдөр хүүхдүүдтэйгээ уулзсан уу тийм ээ?
Суурь -
Уулзсан. Чи нөгөө манай охин руу утасдаадах даа тэд юу болж байна.
Хишигсүрэн -
За. За тэгье.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.