Tserendolgor
![](../assets/images/interviewees/990142.jpg)
Basic information
Interviewee ID: 990142
Name: Tserendolgor
Parent's name: Lodon
Ovog: Tsend
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired
Belief: Christian
Born in: Naran sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
education / cultural production
cultural campaigns
new technologies
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
За өнөөдөр 3 сарын 17-ны өдөр Л. Цэрэндолгор гэж Говь-Алтай аймгийн харъяат Улаанбаатар хотод амьдардаг хүнтэй ярилцлага хийхээр тохироод бид хоёр зөвшөөрлөө өгч авалцаад анкетынхаа хуудсыг бөглөчихлөө. За Л. Цэрэндолгор гуайг би сүүлийн 10 гаран жил таньдаг. Тэгээд манай ярилцлаганд оролцож өөрийнхөө ажлын , амьдралын түүхийг зөвшөөрсөнд талархал илэрхийлж байна.
Цэрэндолгор -
За баярлалаа.
Хишигсүрэн -
Хоёулаа манай судалгааны зөвшөөрлийг уншиж байхдаа та үзсэн агуулгыг нь ойлгосон байх тиймээ?
Цэрэндолгор -
Аа ха
Хишигсүрэн -
Тэгээд эхэндээ хоёулаа өөрийгөө танилцуулахаас ярилцлагаа эхлэх үү? Хаана төрж өссөн. Нутаг ус ямар газар? Хүүхэд нас хэрхэн өнгөрөв? Боловсрол яаж олж авав энэ тэр гээд амьдралынхаа түүхийг ярихгүй юу?
Цэрэндолгор -
За тэгье.
Хишигсүрэн -
За
Цэрэндолгор -
Би Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт аав ээж дээрээ малчны гэр бүлд төрсөн. 1938 онд...
Хишигсүрэн -
Аа ха. 38 онд?
Цэрэндолгор -
38 онд Лодонгийн охин болж төрсөн. Ард Лодонгийн. Аав ээж бол малчин Говь-Алтай аймгийн Халиун сумын 8-р багийн нутагт. Тэр үед бол Наран сум гэж байсан. Одоо Халиун сум болсон. Тэр нутагт мал маллаж байсан. Аа аав харин сүүлдээ агент худалдааны эрхлэгч тийм ажил хийж байсан. Ээж маань насаараа малчин хийж амьдарсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аа миний хүүхэд нас бол ээж аавын гар дээр мал маллаад ээж аавдаа туслаад бас жаахан газар тариалан эрхэлдэг байсан.
Хишигсүрэн -
Газар тариалан эрхэлдэг байсан уу?
Цэрэндолгор -
Эрхэлдэг байсан. Тэр нь бол зөвхөн хувийн л юм байсан л даа. арвай тарина.
Хишигсүрэн -
Пөөх?
Цэрэндолгор -
Арвай тарина. Хавар болохоор зэрэг дээр үеийн жаахан модон анжисийг үхэр буюу моринд хөллөөд тэгээд хавар болохоор газар хагална ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхэд би 7,8 настай хүүхэд байхдаа тэр морь, тэр үхрийг газар дээр аав анжисаа барина. Би газар дээр хөтлөөд явна нөгөөдөхийг чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд хагалж байгаа газраа хагалчихаад буцаагаад нуруулдаад хагалаад яваад байна ш дээ. Тэгээд газраа хагалсны дараагаар аав үрээ цацчихна. Үрээ цацчихаад дахиад одоотой адил юу гэж байхгүй тэгээд тэрийг булдаг ийм юм гэж байхгүй. Нөгөөхийг мөн л гараараа ... тараагаад усалдаг ийм л аж ахуй эрхлээд намар болохоор нөгөө аж ахуйгаа хурааж авдаг. Нөгөө тариагаа газар дээр газрыг тэгшлээд одоогоор бол усалж бордож байгаад тариагаа хадаад хадсан тариагаа газар дээр овоолно. Газар дээр овоолоод хэд хоног сэлгэж хатааж байгаад тэрний дараагаар мориор гишгүүлчихнэ. Адуугаар ...
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Адуугаар трактор комбайны хийж байгаа үүргийг адуугаар хийдэг мориор гишгүүлчихнэ. Мориор гишгүүлээд цайруулчихна. Тэгээд цайруулсны дараагаар том том ишнүүдийн гаргаж хаяад нөгөө үлдсэн тарианы ...цэвэр будаа бишээ. Арвайны үртэс мүртэс үлдэнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд том ишийн зайлуулж байгаад салхинд самраад байхаар нөгөөдөх нь цэвэршчихнэ. Тэгээд шуудай тор моронд хийгээд өвөлжингөө тарианы гурил иднэ. Хураасан малынхаа тос өрөмтэй, аарцтай бидний үед ерөөсөө арвай тарианы гурил байсан. Аа малын мах байсан. Энэ яг эх орны дайны үед ... 38 онд...
Хишигсүрэн -
Энэ сэдэв рүү орохын өмнө хамгийн сонин юм нь тариа тарьдаг малчин ард байсан гэсэн тийм сонин түүх ярилаа ш дээ.
Цэрэндолгор -
Аа ха
Хишигсүрэн -
Манайхан чинь газар тариалангаа тодорхой нэг бүс нутагт тарьж байсан гэсэн ойлголт байгаа ш дээ. Увс аймгийн Тариалан суманд .... Говь-Алтайд тариа тарьж байсан түүх ер нь хэдий үеэс эхэлсэн бол? Ерөөсөө таныг хүүхэд байхаас бүүр амьдралынхан хэв маяг болчихсон байсан уу?
Цэрэндолгор -
Хэв маяг байлгүй яахав. Бүр дээр үеийн тэр Говь-Алтай аймгийн улсууд хэдийд үүссэн. Тэр цагаас эхэлсэн байсан. Бүүр дээр үеэс эхлээд яадаг байсан гэхээр газраа яаж боловсруулах вэ? Тариагаа яаж тарих вэ? Яаж үрээ цайруулах вэ? Яаж хадгалах вэ? Хятад байгаагүй. Хятад бол тун ховор. Миний мэдэх аймгийн төв дээр хоёр Хятад байсан юм.
Хишигсүрэн -
Та хэдэн уут арвай авдаг байсан?
Цэрэндолгор -
Аа би нэг айл чинь өвөлд сайн тарьсан айл бол 10-20 тулам гэж ярьдаг байсан ш дээ. Тэр дээр үед чинь манай одоотой адил шуудай , уут, сав гэж тийм юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Мал алаад тулам өвчиж хуулаад битүүгээр нь хуулаад тэгээд малынхаа арьсыг тэгээд ингээд тулам гараад ирнэ. Тэгээд тэр туламыг чинь доогуур нь оёчихоод тэгээд .... 10-20 тулам авна. Аа тэр хэрээрээ л авна. Зарим муухан ажилласан муу байсан нь муу авна. Ургац бас тэр жилийн ган гачиг, тэр жилийн ургацын байдлаас шалтгаална.
Хишигсүрэн -
Усалгаа яаж хийх вэ?
Цэрэндолгор -
Усалгаа чинь манай Халиун сумын одоо тэр Халиун сум байгаа л даа. Тэр Халиун сумын чинь яадаг гээч Шарга, Хүйс , Манан, Бигэр гээд ийм их том говь явж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хойноосоо урагшаа ч байдаг юмуу? Урдаасаа хойшоо ч байдаг юмуу ингээд Шаргын говь гэж алдартай газар байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аа тэгээд Шаргын говиосоо залгамжлаад Халиуны говь орж ирж байгаа юм. Халиун сумаасаа урагшаа яваад Бигэр лүү ... говь ингээд том нутаг байгаа байхгүй юу. Үнэхээр тэр үед бол тэр ус бол бив битүү байсан. Тариалангийн ус бол их сайхан устай. Ер нь усалгаатай тариалан бол газраас шороогоор шуудуй татаад тэрийгээ тариалан дээрээ урсгаад аваад ирнэ ш дээ. Тэгээд хагалаад , хагалаад тэгээд зун хавар бол тариалаад орхичихно. Зун аав хэдийд өдийд ... байсан байх. Би хүүхэд байсан учир мэдэхгүй байна. Нэг хэсэг яваад л усалчихаад хүрээд ирээд байна. Зун болохоор бид нар хавар намар хоёр Халиунаар хаварждаг. Намарждаг. Зун болохоор одоо уул өөдөө Алтайн нуруу байна даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр их уултай. Халиун бол говь газар байж байгаа. Цаашаа хэдхэн км яваад Хангай нуруу миний төрсөн нутагт очиход жигтэйхэн сайхан хангай газар байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Манай яг өвөлждөг газар бол гэрээсээ өглөө ингээд харахад тэр дээр нь хадан дээр зогсчихсон хонь, ямаа тооноор нь харагдаж байдаг. Тийм өвөлжөө бий. Манай өвөлжөө. Миний аав ээжийн өвөлжиж байсан. Миний өвөг дээдсийн өвөлжиж байсан нутаг бол тэгэхдээ тэр үеэсээ газар бол өмчийн хэлбэртэй байсан гэдгийг одоо ойлгож байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр үед бол хэн мэдэх вэ? Манайх тэр Цахирын ... Хуурай зацангийн амыг Цахирын ... гэдэг өвөлжөөн дээр манай буурал аавын манай аавын аав чинь 7 хүүхэдтэй айл байсан. Тэднээс бүрдсэн гэр бүлүүд сайндаа л нэг 3-4 гэр байна. Олуулаа байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Манай аавын аав тэр Цэнд гэдэг хүн их настай үедээ нэлээд баянд тооцогддог тийм хүн байсан. Тэгээд тэр малаа аваад өвөл тэнд өвөлжчихөөд хавар болохоор тэр бэл рүүгээ орж ирээд тэр Халиун голын бэлд байж байгаад тэгээд тариагаа тариад байж байгаад намар орж ирээд тарианыхаа эхэнд буучихаад тариагаа хатгаад авчихна ш дээ. Тэгээд тийм тариалан эрхэлдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь айл болгон тариа тарьдаг байсан уу?
Цэрэндолгор -
Айл болгон ер нь голцуу тарина. Гэхдээ бас ажлаараа ялгардаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яагаад гэхээр ажилтай төрөлтэй амьдралтай тийм улсууд тариагаа тарина. Хураана. Хөдөлмөрч улсууд бол тэрийгээ хийчихнэ. Хөдөлмөр муутай , ядуу, хоосон тэр тарих үр ч байдаггүй юмуу? Ийм улсууд тэр улсуудад туслаад зунд нь малд нь туслаад, намар тариалалтанд туслаад тэгээд тэр айлуудын хаяаг бараадаад амьдраад байдаг ч хэсэг бүлэг байлаа тэр үед.
Хишигсүрэн -
Аа ха. За бид хоёр сая таны яриа миний хүүхэд нас дайны үетэй холбоотой гэлээ ш дээ.
Цэрэндолгор -
Аа ха
Хишигсүрэн -
Тэгэхээр манай нэг хамаатны эгч талийч болчихсон их өндөр настай хүн байх ёстой. Тэр ярьдаг байсан. Дайны үед нөгөө юу байхгүй. Тэр тариа тарьдаг байсан явдал тэр дайны үетэй холбоотой байх тийм ээ? Тэгэхээр тэр дайны үе жирийн хөдөөний малчин айлын амьжиргаанд яаж нөлөөлж байв? Таны хүүхэд насны дурсамжинд дайнтай холбоотой мэдээлэл ямар байдлаар үлдсэн байна?
Цэрэндолгор -
Тэгэхээр яг эх орны дайны ... би 38 онд төрсөн хүн гэдэг чинь 44 онд эхэлсэн билүү?
Хишигсүрэн -
40 онд...
Цэрэндолгор -
Тэр үед яахав алс баруун хязгаар нутаг байсан учраас би хүүхэд байсан учраас эцэг эх бас тэр бөглүү одоотой адил ийм их мэдээлэл байгаагүй. Их юм байгаагүй гэлээ гэхдээ би нөлөөлж байсан. Яагаад гэхээр эх орны дайны үед одоотой адил ийм их өргөн дэлгэр гадаадаас ороод ирчихсэн тэр зүйл бол байхгүй ш дээ. Гурил будаа , хэрэглээний тэр юмнууд ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Зөвхөн гурил өөрийнхөө тэр натураль идэж байгаа. Тэгээд юу хийдэг байсан гэхээр зун малаа маллаад ерөөсөө хавар болоод нэг 3-4 сар дулаараад ирнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
5 сараас хойш хүүхэд бол хөл нүцгэн. Яагаад гэхээр олдох хувцас гэж байхгүй. Одоотой адил ингэж тэрнийг өмсөнө. Энийг өмсөхгүй , энэ таарч байна. Энэ таарахгүй байна гэсэн юм байхгүй. Хөл нүцгэн явна. Ер нь 10-аад нас хүртлээ за тэгээд л бандааш шиг юмтай.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
.... тэгээд нүцгэн гүйчихнэ. Намар сэрүү унаад 9-10 сар болтол нүцгэн яваад яадаг вэ? гэхээр ээж аавдаа хонийг нь хариулж өгнө. Аргал түлшийн түүж өгнө. Одоо тэр ямар юм байдаг юм тэр хонь хурга хариулаад явж байгаад өдөр малыг чинь 2 саана ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Өдөр оруулж ирээд нөгөө бог малыг чинь саана. Сааж саачихаад л буцаагаад үдээс хойш хонь хариулаад яваад өгнө.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд хонио хариулж явж байгаад орой оруулаад ирнэ. Орой хонио оруулж ирээд дахиад малаа саалгачихаад ээж аав ороод сүүгээ хөөрүүлээд нөгөө идээ цагаагаа боловсруулаад ингэнэ. Бид нар болохоор хурга малаа уяад ялгаад саахад аваачиж нийлүүлнэ. Айлууд чинь саах гээд хос хосоороо манайх .... тэгээд нөгөө айлын хурганд аваачиж өөрсдийнхөө хургыг нийлүүлээд тэдний хургыг аваачаад өөрийнхөө хоньтой нийлүүлнэ. Тэгээд саахалт гэдэг нь ийм учиртай. Тэгээд тэр хурга чинь өөрийнхөө ээжийг хөхөхөөс биш өөр малын мээмийг хөхөж сүүг нь авна гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тусгаарлаад тэгээд их сааль авнаа. Энэ хэдэн малтай айлууд чинь. Тэрийг чинь тэгээд ээж бол тараг бүрнэ. Цагаа буцалгана. Заримдаа айраг хийгээд исгээд тогоо нэрнэ. Тэр зүйлүүдээ хийгээд нөгөөдөхөө буцалгаад аарцаа шүүгээд ааруул хийгээд тогооныхоо өрмийг хийгээд тос хийгээд тэгээд өвөлжингөө идэх зүйл тэр. Өвөл болохоор мал алаад нэлээд ална даа. Хэдэн хонь хэдэн үхэр байдаг ч юмуу сүүл рүүгээ жаахан адуу иддэг болсон. Тэрийг бэлдээд авна. Бэлдэж аваад цусаар нь гэдэс дотроор жанцан гээд юм хийгээд тавьчихна. Өвөл ерөөсөө хярамцаг жанцан хоёроо иднэ ш дээ. Хүүхдүүд чинь ерөөсөө иднэ. Өглөөд бол нэг цай чанаад тарианы гурил нухаад бидэнд чинь нөгөө тарианыхаа гурилыг хуураад болсон гурил болгоод арвай гурил гэж ярьдаг ш дээ. Тэр гурилыг бид нар иднэ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тээрэмдээд хуураад цайрна. Тэгээд 2 хоноод л нэг тариа хуураад манайх бол цөөхөн бүлтэй. Би бол 8 хүртлээ ганцаараа байсан. 8 хүрээд ганц дүү төрсөн. Тэр хүртэл тэр ажлыг чинь ээж залуу байж аав бол гадна талыхаа ажлаа хийчихнэ. Ээж доторхоо хийчихнэ. Би тусална. Тийм л амьдралтай байсан манайх. Тэр нь өвөлжингөө идээд л хавар болоод ... дахиад залгаад авна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөөхөө дахиад ... сааль сүү нь гарчихна. Тариа будаагаа ч тариад намар хураагаад авчихна. Ингэсэн учраас тэр өлсгөлөн зовлон гэж ерөөсөө байгаагүй мэдэхгүй. Хувцас хунар ховор байсан уу? Ховор байсан. Цагаан гурил гэдэг юм одоотой адилгүй дээ. Оросын гурил ирдэг байсан. Нэг их үнэртэй. Тэр үед 1-р гурил, дээд гурил байсангүй. 2-р гурил ,хар гурил гээд байсан юмаа. Одоогоор бол хивэг. Тэр хивгийг чинь хааяа нэг боов хийнэ шүү дээ. 2- р гурилаар манайх бол гидаа гэж ярьдаг одоогоор бол гурилтай шөл юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр гурилтай шөлийг хийгээд л яахад жигтэйхэн их үнэртэй. Манайх нэг 3-4 айл байсан. Би жаахан байсан гэнэлээ. Би түүнийгээ мэддэггүй. Гидаа ханхлаад л би хайгаад л яваад байсан. 3 айл байсан....
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгсэн энд л байсан юм байна гээд би нэг Занабазар гэдэг айл байсан тэднийд орж байсан гэж байгаа юм.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэр үедээ тийм үнэртэй байсан. Одооны хүүхэд бол тэгэхэд гарч чадахгүй ш дээ. Өшөө л юм ярьж байна. Энэ үедээ. Тэгээд тэр өлсгөлөн болбол болохоор байсан. Яагаад гэхээр их тархай бутархай ер нь дээр үеэсээ тэр материал тэр мал , газар тариалан тэр ажлыг эрхлээд байсан учраас тэрэнд бол идэж уух юмаар ер дутсан юм байхгүй. Харин ч сайхан хүнс идэж ууж байж дээ гэж би одоо боддог юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хувцас хунарын тухайд ерөөсөө л малын чинь арьс л хувцас шүү дээ бидний. Өвөл болохоор нэхийгээ, зун болохоор тэр цагаа чи мэдэх үү? Үгүй юу? яадаг ш дээ. Тарганд ... дүрээд гаргачихдаг юм. Одоогоор бол идээлж байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр нь тодорхой хугацаатай. Нөгөөхийг болгоод тавьчихна. Тэгээд аав гараараа элдчихнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Чулуу мулуугаар нөгөө юугийн яагаад л тэгээд өвөл болохоор ээж ч ялгаагүй, аав ч ялгаагүй том хүн хүүхэд цөмөөрөө цагаан нэхий дээлтэй. Тэрний дотор даавуун материал их ховор байсан. Өмд цамц гэж байхгүй. Зүгээр нүцгэн биен дээрээ юугаа өмсчихнө ш дээ. Цагаан нэхий дээлээ өмд ч хийнэ. Гутал болохоор Хятадаас ирдэг байжээ. Булигаар гээд тийм зүйл их ховор доо. Тэгээд нөгөөдөхдөө ээж өвөл нь болохоор эсгий ул ширээд давхраа гэж ярьдаг эсгий улыг уллаад өгчихдөг. Зун болохоор нэг даавуу нааж байгаад ... чи мэдэх үү? Улыг их гоё наана ш дээ. Ээж чинь. Тэгээд тэрнийг одоогийн дээр үеийн тэр оросоос ирж байсан гурилын шуудай 70 кг-ын гурил байдаг байсан...
Хишигсүрэн -
Давхарлаад ширээд байдаг ш дээ...
Цэрэндолгор -
Давхарлаад даавуу наагаад байдаг ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Цэрэндолгор -
Даавууны өөдөс наагаад байдаг. Гадуур цагаан даавуу ингээд ингээд давхарлаад наагаад тэгээд нөгөөхөөд нааж байгаад дотуур нь даавуу хийж байгаад тэгээд яадаг вэ? гэхээр тэгээд гаднахаа малын шөрмөс байна ш дээ. Тэр шөрмөсүүдийг өвөл гадаа уяж уринд идүүлчихэж байгаад нөгөөхийг чинь элдээд тэгээд юу болчихдог. .... шөрмөсөн утас хийнэ. Шөрмөсөн утсаараа хийгээд нөгөөхөө тэгээд өмсчихдөг байсан юм. Тэгээд тэрийг чинь тэгж хийж байгаад тийм .... томчууд ч арай хөл нүцгэн яваад байдаггүй байсан манай нутагт. Хүүхдүүд бол их хөл нүцгэн явсан даа. Тэр их хөл нүцгэн явсан. Тэр их эрүүл хоол хүнстэй байсны хувьд эрүүл байжээ гэж одоо би хүүхдүүддээ одооны залуучуудыг харахад ингэж боддог юмаа.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Тэр хоол хүнс, тэр агаар ус ямар их хэрэгтэй юм бэ? Аргагүй л хүн байгалийн нэг бүтээгдэхүүн болохоороо тиймэрхүү юманд шингэж байж байгаа ....
Хишигсүрэн -
Аа ха. Ер нь та тухайн үедээ амьдарч байсан үеийнхээ хүүхдүүдтэй өөрийнхөө хүүхэд насыг харьцуулаад бодохоор одоогийн хүүхдүүдтэй биш. Тухайн үедээ таны хүүхэд насны чинь амьдралын онцлог юу байгаа бол? Онцлог гэхээр юм байна уу?
Цэрэндолгор -
Үгүй яах вэ? Тэр үеийн хүүхдүүдийн амьдралын онцлог гэвэл ерөөсөө 5,3,2,3 малтай болсноос хойш ишиг хургаа бариад малаа саалгаад нөгөөхөө хариулаад ус өгөөд өвс өгөөд ингээд байгаад байдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Сүүл рүүгээ ... болох юм бол адуу чинь эмнэг ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Даага сургана. Даагаа сургаад уначихна. Тэгээд нүцгэн нөгөө даагаа унаад хонь малаа эргүүлээд тэгээд услаад ус цас өгөөд ингээд явдаг байсан болохоор үзэх харах юм байсангүй. Цаас харандаа бараг байгаагүй тэр үед чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр мэдээллийн тухайд ховор байсан. Тэгэхдээ ардын амаар дамжсан тэр үлгэр домог их сонсож байсан. Хөдөөний хүн хүрээд ирвэл одоогоор бол гаднаас нэг хүн ирээд хоноглоно ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхэд хотонд байж байгаа 2-3 айл цөмөөрөө орой хоолоо идэв үү? Үгүй юу тэр аль нэг нэр хүндтэй аавындаа нэг айлдаа цуглана. Манайх бол аавындаа цугладаг. Хүмүүс их ирнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр хүн тэр хот орноос ирсэн хүн бол хот орны тэр дайны тухай тэр улс оронд болж байгаа тэр зүйлүүдийг дандаа амаар дамжуулдаг байжээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүхийг дандаа үлгэрээр ярьдаг байжээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ер нь хүүхдэд хэлж өгөх юмнуудаа оньсого таавраар их хэлж өгдөг байжээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Оньсого таавар таалгана. За тэгээд ажил хөдөлмөрийг чинь чөдөр ногт зангидах байдаг юмуу хурга ишиг хөгнөдөг хөгнө хийхийг яаж хийх вэ? дээлийг яаж оёх вэ? одоо тэр элдүүрийг яаж боловсруулах вэ? нэхийг энэ мэтийн ажилд дандаа практик дадлага дээр хийдэг байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр бол тэгээд бидэнд онцлох юм байгаагүй. Бүх хүүхэд адилхан. Ядуугийнхан нэлээд ядуу. Гайгуу амьдралтай хүүхдүүд дутагдах юмгүй учраас гэхдээ тэр хоёрын хооронд бие биенийгээ ялгадаг. Ихэрхдэг зан бол ард түмэнд байгаагүй. Нэг л хүмүүс. Өвчин их ховор байжээ. Би одоо энэ улс шиг эмнэлэг дүүрэн хүн болгон өвчтэй өдөр болгон эм ууж байхыг ерөөсөө мэдэхгүй. Эм гэж юм ерөөсөө мэдэхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ер нь өвчин бол маш ховор байсан. Үхэл их ховор байж хааяа ганц нэг хүн үхлээ гэж дуулддаг. Тэгэхэд тэр айл руу одоотой адил юмаа бариад явдаггүй. Их болхи байсан юмуу гэж би санадаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Зүгээр айна. Би хүний ганц хүүхэд учраас тэр айл руу бараг жил оруулдаггүй. Ээж аав гараасаа хөтөлж явдаг. Ийм л байдлаар явж ирсэн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хүүхдээс онцлоод ялгараад байх юм бол байхгүй. Гэхдээ хүн бол анхнаасаа л бүтээл юм чинь нөгөө хүн чинь юмыг яаж тусгаж авах вэ? хүүхэд байхаас байдаг юм байлаа ш дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яаж тусгаж авах вэ? Юу сурах вэ? Би гэдэг нь тэрэнд ялгаатай байдаг.
Хишигсүрэн -
Аа ха. Та сургуульд хэдэн настай орсон бэ?
Цэрэндолгор -
Би сургуульд 10 настай орсон.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндолгор -
Би чинь бараг сургуульгүй хүн шүү дээ. 8-тай сургах хүүхдийг чинь аав маань тэр үед ямар хүүхэд сургуульд сурч байсан гэхээр хоосон ядуу айлын хүүхдүүд сургуульд сурч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яагаад гэхээр сургуульд 8 нас хүрэхээр суу гээд ирдэг байсан байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхээр нөгөөхийг чинь баян айлууд чинь тэр мал дээрээс юмуу тэр амиа тэжээж байгаа айлууд чинь хүүхдэд сургууль биш энэ мал хэрэг болно гэдэг ойлголттой байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тийм учраас аав хүртэл намайг анх сургуульд өгөөгүй. Нэг удаа тэр чинь эмч үзээд тэр чинь тэнцүүлнээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нэг сувилагч одоогоор бол сувилагч \утас дуугарав\ ... Тэгээд тэр сувилагч нь үзээд тэгтэл аав ..... тэгж одоо хүүхдийг бэтэг болгоод тэгээд 10-тай сургуульд суулгаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
4-р анги төгссөн хүн би.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндолгор -
Тэгээд явж байгаад яасан гэхээр зэрэг ... 55 онд арван хэдтэй байсан юмуу?
Хишигсүрэн -
55 онд 17-той.
Цэрэндолгор -
17 настай байхдаа миний дүү сургуульд суугаад сумын төв дээр одоогоор Халиун сумын төв дээр хүүхдийн сургуульд суугаад эрх биш намайг биш дүү болохоор 8 настай сургуульд сууж дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд ирсэн. Тэгээд ирээд одоо яадаг байсан юм. Дүүг сургуульд суулгачихаад манайх хөдөө гэрт байж байдаг байлаа. Тэгсэн тэр гэрт байхдаа би юу яасан өглөө босоод 2 шуудайтай байжээ. Аргал түүгээд явдаг. Тэгээд өдөр 2 шуудай аргалтай ирчихээд ээж нэг цай хоол хийчихсэн байна. Түүнийг идчихээд тэгээд дахиад явна. Гэрийн өвлийн түлшийг бэлддэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд байж байсан чинь миний бага сургуульд сурч байхад миний багш байсан Дэмчиг гээд намын үүрийн дарга болчихсон байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь тэр хүн намайг нэг өдөр дуудаж байна гэнээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд гүйгээд очсон чинь чи хүү минь яагаад сургуулиас гарчихваа. Сайхан сурлагатай сайхан хүүхэд байсан юмсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яаж байгаа юм бэ? Чи одоо ажил хий гэж намайг тэгэвээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
За тэгье. Би баярлаж байна гэж жигтэйхэн. Юу хийх вэ? гэсэн чинь сумын улаан булангийн эрхлэгч гэж нэг юм байсан. Эсвэл холбооны салбарын эрхлэгч гээд нэг шуудан ирэхээр сонин хүлээж аваад тараачихдаг. Тэгээд нэг эргүүлдэг утас байлаа ш дээ. Тэрүүгээр хүмүүсийг аймгийн төв рүү...
Хишигсүрэн -
Танайх сумын төв рүү ороод ирсэн үү?
Цэрэндолгор -
Сумын төв дээр дүүгээ сургуульд суулгаад ...
Хишигсүрэн -
Та өөрөө сургуульд сурч байхдаа дотуур байранд байсан уу?
Цэрэндолгор -
Би өөрөө сургуульд сурч байхдаа дотуур байранд өвөл нь манай гэр ирж хардаг байсан. Бүр буучихаад хүүхдээ сургуульд байлгаж байгаад хавар болохоор хэдэн хүүхэдтэй нийлүүлээд орхичихоод явдаг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аа би сургуульд сууж байхдаа одоо миний багш Дамдин гэдэг хүн миний багш. Одоо байгаа энэ Улаанбаатар хотод.
Хишигсүрэн -
Пөөх?
Цэрэндолгор -
Тэгээд тэр багш яадаг байсан гэхээр би их сурлага сайтай хүүхэд байж би ерөөсөө бас нэг хэдэн хоног хожигдож ирсэн юмаа тэр чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хожигдоод ингээд ирсэн чинь намайг ирсэн өдөр ангийн дарга гээч юм болголоо. Ангийн дарга гэж юу байдаг юм мэддэггүй байсан. Их хөгтэй ш дээ. Сум газрын сургууль ..... нэг хөлөө нугалаад, нэг хөлөө босоо болгоод ийм жаахан паниер модтой ... тэгээд ингэж суучихаад өвдгөн дээрээ...
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Өвдгөө модон доороо тавьчихаад модон дээрээ дэвтэрээ тавьчихаад ширээ байхгүй.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд нөгөө дэвтэр дээрээ үзэг гээч юм байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яадаг гэхээр нэг жаахан оросын одоо тийм хортой харандаа байсан юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр хортой харандаагаар бичээд эхэллээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би сургуульд суухаасаа өмнө 35 үсгийг , тоотой мэдчихсэн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яагаад мэдсэн гэхээр тэр үед өвөл болохоор тэр дайны үед бүх ард түмнийг бичиг үсэг тайлна гээд тийм их кампаньт ажил явж байсан юм байна. Өвөл болдог нь яадаг юм гэхээр өвөл болохоор нэг хотонд 3-4 айл байгаа өвөл ийшээ тийшээ явахгүй хөдөлгөөн багатай байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хавар мавар бол малаа хөөцөлдөөд алга болоод өгнө завгүй. Тэгээд өвөл бичиг үсэг заадаг нэг цэрэгт яваад ирсэн нэг хүн нөгөө ээж аавд бичиг үсэг заадаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь би нөгөө ээж аавд бичиг үсэг зааж байхад нь ээж аав их хөгтэй. Ерөөсөө цаас байхгүй нэг ийм үнсэн модон самбар байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Харгана маргана байдаг ш дээ. Тэр харгана марганаар үзүүрлээд үнсийг модон самбар тэр Хятадын л юм байсан юм шиг байгаа юм. Тэнд дээр үнс түрхээд илчихээр болно. Тэгээд ингээд бичээд байдаг байхгүй юу. Тэгээд би оройд ээж аавд зааж байгаа хичээл дээр ордог байхгүй юу. Орсоор байгаад нөгөөхийг сурчихсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. 10 наснаас өмнө үү?
Цэрэндолгор -
10 наснаас өмнө. 6-7-тайгаас хойш тэр улсуудад зааж байхад сурчихсан. Тийм болчихсон байсан. Тэгээд нөгөөхийг гараад батлан даалт бичээд яваад байна. Надад бол өгөхгүй л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд ээж аав бичиг үсэг тайлагдаж байсан юм. Тэгээд яагаад намайг тэгсэн юм. Тэд нарт юм хэлж байсан юмуу ... байсан гээд одоо ч байгаа Бямба гээд 80 хүрч байгаа гэсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хөгшин байна. Тэр хүн заадаг байсан юм. Сүүлд нь манай аавын төрсөн дүүг аваад манай хүргэн ах болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь тэр хүн намайг хөөж гаргаж байсан юм. Чи яв гар үймүүлж байна гэсэн юм байлгүй. Би тэгээд нөгөөдөх чинь гомдол хадгалаад л...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
... Тэр дээ. Бямба, Бямба гээд л ...
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Шууд л нөгөөхөө. Тэгээд тэр Дамдин багш намайг 1-р ангид хүлээж аваад би тэгээд онц сурдаг байлаа. Тэгээд ийм жаал түлээний мод байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэрийг хөрөөдөөд жаахан ийм дугуй юм хийчихсэн их бүдүүлэг байсан байгаа биз...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүний дээр нэг жаахан улаан дарцаг модонд ингээд хийчихсэн. ... тэгээд тэр үед бол тэгж суралцаж байсан юм. Тэгээд яагаад чи сургуулиас гарсан юм бэ? гэхээр манай аав ээж хоёр хэдэн малтай учраас...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд сургуулиас гарч байсан юм. Тэгээд би сургуулиас гараад...
Хишигсүрэн -
Дүргүй байсан уу?
Цэрэндолгор -
Дургүй байлгүй яахав. Халиун сум чинь сум байгаагүй учраас сургууль байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Намайг сургуулиас гаргахын тулд арын хаалга хэрэглэнэ л дээ. Би сургуулиас гараад мал маллаад ...
Хишигсүрэн -
Та дуртай байсан уу? Дургүй байсан уу?
Цэрэндолгор -
Дургүй байлгүй яахав. Явах арга байхгүй. Манайх чинь сум байхаа болиод сургууль байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Намайг сургуулиас гаргахын тулд аав нарийн арга хэрэглээд аймгийн төв дээр суулгана гээд сумын төв аймгийн төв хоёр чинь жигтэйхэн өөр хоёр юм байхгүй юу. Сумын төв ганц сургуулийн байртай. Өөр юм байхгүй. Нэг хэдэн гэр тийм их юм байдаггүй байсан. Аймгийн төв болохоор манай аймгийн төв чинь 5-р 10-н жилийн сургууль гээд их том одоо ч байж байгаа тэр сургууль.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Том сургууль 2 давхар байшинтай. Гоё сургуульд шилжүүлж ирээд суулгаж байж байгаад 2-р улиралаар 52 онд л доо. 52 онд тэр сургууль сайн төгсөөд 4-р анги төгссөн хүүхдүүдийг техникумд явуулж байсан. Тэгсэн нэг эцэг эхийн хуралд аав ирсэн чинь техникумд явах хүүхдүүдийн нэрэн дотор миний нэр явж байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь аав намайг хөдөө гаргаад тэгээд буцааж аваачиж өгөөгүй. Тэгээд би сургуулиас гарчихгүй юу.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Тэгээд дүүгээ 55 онд сургуульд сургаад аймгийн төв дээр ...
Хишигсүрэн -
Тэгээд намын дарга ажил хийлгээд ....
Цэрэндолгор -
Намын дарга хийгээгүй. Тэр үед би миний хамгийн эхний ажил бол түүхийн эдийн туслах гэж би өлөн авч эхэлсэн юм.
Хишигсүрэн -
Танай багш байсан хүн намын дарга болчихоод ....
Цэрэндолгор -
Дэмчиг гэдэг хүн намын дарга болоод намайг ажилд оруулж өгсөн. Би түүнийг одоо ч мартдаггүй. Тэр хүний буянаар би өдий дайтай явж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр хүний буян хишиг дээ. Миний сурсан сургууль бол хүүхэдтэй болсон хойноо аймгийн төвд оройн сургуульд явж төгссөн.
Хишигсүрэн -
Тэр өлөн авдаг байсан гэдэг?
Цэрэндолгор -
Өлөн авна гэдэг чинь түүхий эд бэлтгэлийн төлөвлөгөөнүүдийг тэр үед хүмүүст өгдөг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ямар юм бэлддэг вэ? гэхээр 1-рт малын өлөнг авдаг болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр өлөнг нарийн юм байна ш дээ. Тэрийг чинь хүмүүс шувтраад аваад ирнэ. Тэрийг чинь худалдаж авна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэрнийг худалдаа бэлтгэлийн ангид авч ирээд тушаахдаа тэрнийг угаагаад давстай усаар угаагаад цэвэрлээд тэгээд давслаад тулманд хийнэ. Ёстой нөгөө хонины тулманд хийчихнэ ш дээ. Тэгээд тэрийг аймгийн төв рүү ачаад явдаг. Тэр үед хаашаа гардаг байсан юм.
Хишигсүрэн -
Та клубын эрхлэгч, холбооны ажилд бас байсан....
Цэрэндолгор -
Тэр клубын ажил хийе гэхээр манай ээж тэгж байсан байхгүй юу. Клубын эрхлэгч хийе гэхээр би мэргэжилгүй учраас чадахгүйнээ гэнээ ээж аав хоёр.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аа холбооны салбарын тэр ажил хийсэн бол би одоо холбооны салбарт .... байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь тэр модонд гарч хааяа нэг юм оролдоно ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэрэнд гарахаараа тогонд цохиулаад үхчихнэ.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд явуулахгүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд нөгөөхөд оруулдаггүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Оруулахгүй байж байсан. Би ормоор болоод тэгээд зөвшөөрөхгүй байж байсан чинь цэргийн дарга их олон жил хийсэн Дадиг гэдэг хүн аавын чацуу ийм хүн байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр хүн цэргийн дарга байснаа халагдаж очоод манай тэр Наран сумын 8-р багийн дарга болчихсон байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд 8-р багийн дарга нөгөө сумын төв дээр байж байгаа айлд тэр үед буудал муудал гэж юм байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Таньдаг айлдаа л ирнэ ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд манайд байж байдаг байсан чинь би Дадигт хэрэг өдөөлөө. Намайг ингээд Дэмчиг багш ажилд авна гэсэн чинь аав ээж намайг ажилд оруулахгүй байна. Тэгсэн ёстой зад загнадаг юмаа. Нөгөө хүн чинь хот газар байж юм үзсэн хүн...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Та нар сургуулиас гаргаж болсон одоо ажил хийлгэхээр юун болохгүй байгаа юм гээд зөвшөөрсөн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгж ажилд орсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр үеийн цалин ямар байсан. 130 төгрөгний цалинтай.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
130 төгрөгөө би ээжийгээ дүүгээ тэжээгээд болоод байдаг байсан даа.
Хишигсүрэн -
Тэгээд аймгийн төв рүү хэзээ орж ирсэн?
Цэрэндолгор -
Тэгээд тэрний дараа би тэр ажлыг хийж байгаад сүүлд нь 56 онд нөхөртэйгээ нийлсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд 56 онд Наран сумын клубын эрхлэгч болохгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд клубын эрхлэгч болоод клубын эрхлэгч гэхээр чинь тэнд кино гаргана. Орой болохоор кино гаргана. Оройд нь тэр улсуудыг цуглуулж үдэшлэг явуулна. Бас сумын уран сайханчдыг цуглуулаад концерт тоглоно. Ийм үүрэгтэй ажил хийдэг байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Наран сумын сургуульд 4 багш байдаг байлаа. Тэр үеийн багш Сүрэнжавын багш гээд шүлэг бий ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яг л тэр үеийнх шиг. Тэр хөдөөд соёлын үрийг цацдаг тийм хүмүүс байсан юм. Багшийн сургууль төгссөн боловсролтой улсууд байхгүй юу. Тэр үеийнхнийг бодоход...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд яадаг вэ? гэхээр 1958 онд чинь нэг их том урлагийн үзлэг болсон ш дээ. 58 онд бүх улаан булангуудын. Яг тэр үеэр улаан булангийн эрхлэгч хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд яахав ажилтай ажилгүй хүүхдүүдийг цуглуулаад концерт тоглоно. 7 хоногт ямарч байсан 2 удаа тоглоно доо. Нөгөөдүүл чинь лаа аваад ирчихнэ. Чийдэнгийн гэрэл гэж байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Чийдэн байхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Лаа асаагаад барьчихна. Тэгээд ганцхан Чүлтэм гэж манай сургуульд багш байсан. Тэр Чүлтэм багш сүүлд энэ хотын намын хороонд байж байгаад дууссан даа. Одоо нас барсан зайлуул. Тэр баян их сайхан тоглоно.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөө багш хөгжимдөөд байна. Бид нар чинь мэддэг мэддэггүй, чаддаг чаддаггүй хамаагүй нэг баахан бүжиглэж дуулж гарна. Тэгээд тэр үед концерт монцерт тоглоод, үдэшлэг явуулаад бүжиг заалгаад багш нар бүжиг хийж сураад тэгээд яваад байдаг байсан. Тэгээд 1958 онд чинь тэр үдэшлэг явуулахын тулд тэр улаан булангийн эрхлэгчийг чинь семинар сургууль хийгээд бүжиг заагаад бөөн юм болж болж л тэгээд 59 онд чинь Монголын залуучууд оюутны 2-р спартакиад гэж их том ... арга хэмжээ болсон юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр улсууд манайх чинь тэгэхэд 18 сумтай байсан. 18-уулаа одоо тэр концертуудыг хавар 5 сард аймгийн төв дээр шалгаруулдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн Тайшир сум 1-р байр эзлээд, манай Наран сум миний хариуцаж байгаа тэр ажил 2-р байр эзлээд ингээд 1000 төгрөг шагнуулсан юмаа.
Хишигсүрэн -
Пөөх?
Цэрэндолгор -
Нэг ийм вектрул 59 оноос өмнө 58 онд шагнуулж байгаа юм. Нэг ийм жижигхэн вектрул тэр нь яадаг вэ? гэхээр вектрул гэдэг нь одоогоор энэ пянз тоглуулагч байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэрэн дээр чи мэдэх үү? Том том биччихсэн дугуй юунууд байлаа.
Хишигсүрэн -
Тийм.
Цэрэндолгор -
Пянзнууд. Тэгээд тэр пянзыг тавьчихна. Нөгөөхөө тавьчихаар жигтэйхэн тэрийг чагнаад ирсэн чинь намын үүрийн дарга Буриад гээд хүн болчихсон байсан. Тэр их мундаг хүн байжээ. Нөгөөхийг чинь сурталчилаад намайг сурталчилаад тэнгэрээс нисээд ирсэн юм шиг болоод тэгээд аймгийн төв дээр тэр шалгаруулалтанд тоглох концерт бэлдээд байгаа байхгүй юу бид нар. Тэгсэн би нөгөө 1000 төгрөгөөр яасан гэхээр цагаан ... дурдан ирэвээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Одоогоор ... дурдан. Тэгэхээр би 30-аад хүнд 30 хүнд 16-17 эрэгтэйчүүдэд бороор нь дан дээл хийгээд, эмэгтэйчүүдэд нь цагаан дээл хийгээд...
Хишигсүрэн -
Тоглолтын хувцас?
Цэрэндолгор -
Тоглолтын хувцас сумын төв дээр байгаа оёдлын машинтай хүүхнүүдийг цуглуулаад хажуугаар нь манай үндэсний угалз байна шүү дээ. Цагаанаар бор дээр энэ дээр нь энэ дээр нь угалз хийгээд ар өвөргүй угалзтай дээл хийгээд аа эмэгтэйчүүд нь бороор нь эмжээд цагаанаар нь дээл хийгээд дээлээ хийчихлээ. Концертоо хийлээ нөгөө концертонд юу хийхийг яаж мэдэх вэ дээ. Аз болж сургуулийн багш хүн авчихсан байсан учраас аймгийн төв дээрээс одоо энэ Чойжил гээд улсууд бол мэднэ дээ. Сайн баян хуур тоглодог хүн байсан. Намсрай гээд багш шавь хоёр манай сумын төвд мотоциклтэй ирдэг боллоо. Тэгээд нөгөө хоёр үзүүлсэн чинь хөөрхөн найруулаад өгчихгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөө концертийг чинь жигтэйхэн хөөрхөн найруулаад өгчихөж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд нөгөө концерттэйгээ хавар 5 сард аймгийн төв дээр ирлээ дээ.
Хишигсүрэн -
Та хэдэн настай байсан бэ?
Цэрэндолгор -
Би тэр үед 20 настай байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хүүхэд мүүхэд гарсан байсан уу?
Цэрэндолгор -
Гарсан байсан. 58 он ш дээ.
Хишигсүрэн -
Аюултай байна шүү\инээв\
Цэрэндолгор -
Тэр мянган төгрөг надад өгсөн юм уу хувьд нь өгсөн юмуу түүнийг мэдээгүй. Аа метр хоргой өгсөн түүнийг болохоор минийх гэж бодож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аа тэр хоргойгоор нь болохоор дээл хийгээд өмсчихсөн. Аа тэр юугаар нь болохоор ...... тэгээд концертонд ороод манай концерт 2-р байр эзлээд тэгээд улсад шалгараад 59 онд чинь Улаанбаатар явах улсыг шалгаж авч байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэнд орох болоод тэгээд байж байсан чинь бас их тэнэг байж дээ. Хоёрдахь хүүхэд гэдсэнд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Эмчид орсон чинь нөгөөхөө мэдэхгүй орсон чинь жирэмсэн байна аа гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
................ тэгээд тэр үеийн юу байна гэхээр соёлын яамны сайшаалын үнэмлэх байгаа.
Хишигсүрэн -
Үзэж болох уу?
Цэрэндолгор -
Лагерь дээр байгаа байхаа.
Хишигсүрэн -
Лагерь дээр?
Цэрэндолгор -
Аа ха. Түүнийг олоод ирж болно л дээ
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгж яваад намар нь 59 оны намар өвгөн намын хороонд ажиллах болоод Манай өвгөн чинь 8 жилийн сургуулийн захирал байсан ш дээ. Бага сургуулийн захирал байсан. Багшийн сургууль төгссөн хүнээр захирал болгон гээд тэгээд захирал болсон байсан юм. Тэгээд намар нь намын хороонд шилжих болоод...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд их хөгийн би чинь 58 онд 20 настай. Нарангийн төв дээр эмэгтэй намын гишүүн алга гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд Лүнчин гээд Өвөрхангай аймгийн намын хорооны дарга их алдартай хүн байж байгаад нас барсан даа. Тэр хүн ирээд байж байгаад чи намд элс гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд би намд элсэж байсан юм. 58 онд одоо 50 жил болсон. 20 настай хүнээр гуйлгаж намд элссэн. Тэр үеийн нам ямар байсан гэхээр...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
.... Сүүлд нь жил болсон юм. Одоо бол хэн элсэнэ гэнэ өгдөг болчихсон юм билээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Намын батлах матлахаа тэгээд аймгийн төвд орж ирээд би ажил юу хийдэг юм билээ гээд ажил хайсан байхгүй юу. Ингээд байж байсан чинь намайг нэг өдөр дуудсан. Тэгээд ер нь яахав дээ зам мөр гэж байдаг л юм байна лээ л дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Худалдагч үгүй гуанзанд туслах тогооч хий гэлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Говь Алтай аймагт ерөөсөө хоёрхон ресторан байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Далай Цагаан гээд тэр Далай маань тогооч байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Гуанзны тогооч, би Залуучууд гуанзанд байдаг байсан. Тэр Далай хятадын хоолны технологи мэддэг хоол хийдэг хүн байсан юм. Тэгээд тэр хүний туслах хийгээд тэр хүн хоол хийгээд өгчихдөг. Миний хийдэг юм гэхээр түүнийг нь аягалаад өгчихдөг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тийм л юм хийдэг байлаа. Тэгсэн чинь нэг өдөр Далай гуай Л. Цэрэндолгор гээд нэг юм хэлээд байх юм. Тэгсэн чинь би юу гэж бодсон гэхээр ... энэ хятад хүн пинтүүзээр хоол хийхдээ надад үзүүлэхгүй юм байна гэж бодоод гадаа гараад суучихлаа.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгсэн чинь дахиад л Л. Цэрэндолгор явна гээд байх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Энэ одоо юу гээд байгаа юм бэ? Би хоёр удаа гадаа сууж байгаа ирлээ гэсэн чинь тэгсэн чинь аяга угаагч байдаг юм. Пинтүүз засдаг мод байдаг юм байна. Тэгсэн чинь түүнийг аваад ир гээд байсан юм байна. Би ойлгохгүй. Тэгсэн чинь би гадаа гараад энэ надад үзүүлэхгүй юм байна гээд суугаад байдаг. \инээв\ Тогоотой усан дотор модоороо хутгаад пинтүүз нь болоод түрүүчээс авч хүйтэн усанд хийгээд тавьчихдаг. Түүгээрээ хоол хийж байдаг байсан. Тэгээд Далай намайг юу гэдэг вэ гэхээр энэ дарга хийж чадна гээд даргыг орж ирэхээр дандаа тэгж хэлнэ. Л. Цэрэндолгор сайн дарга хийнэ ээ. Тогооч чадахгүй ээ...
Хишигсүрэн -
Аа ха \инээв\
Цэрэндолгор -
Намайг дандаа тэгж хэлдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд байсан чинь худалдагч болгосон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд би чинь 59 онд...
Хишигсүрэн -
Ямар дарга орж ирэхээр тэгж хэлэх үү?
Цэрэндолгор -
Хотын худалдааны трейстийн дарга гээд байдаг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Гуанзны дарга гэж тусдаа байгаагүй ээ. Трейсийн дарга хариуцдаг. Тэгээд тэр үеийн дарга Готов гээд хүн байсан юм. Тэгээд л орж ирэхээр нь зэрэг тэгж хэлээд байдаг.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд худалдагч боллоо. Төв дэлгүүр нэртэй. Дөрвөн худалдагчтай. Хүүхдийн хувцас зардаг худалдагч боллоо.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд худалдагч болчихоод хоёрдахь хүүхдээ төрүүлээд бид нар 45 хоног амраад л ажилдаа ордог байсан ш дээ. Тэгээд 45 хоноод ажилдаа орчихоод төлөвлөгөө нормын биелүүлээд би чинь жигтэйхэн ажилтай. Ганц хүсдэг юм нь боловсрол байхгүй учраас хүний хийсэн юмыг маш сайн дагаж хийх ёстой гэсэн ийм л хүсэл байсан надад...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нэг өдөр дарга дуудаж байна гээд загнуулах юм байх гээд гүйгээд л ирсэн чинь Равдан гэдэг хүн байсан тэгсэн чинь хөөе хөөе чамайг Оросод явуулах гэж байна аа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Чамайг Орос руу явуулах гэсэн чинь цахилгаан махилгаан нь хоцроод ирж чи маргааш яв. Маргааш явахдаа Ховдын онгоцыг энд буулгаад явуулах болж байна. Чи одоо яв юмаа бэлд тэгээд Орос явахад юу бэлддэг юм мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд гүйж ирээд аав өвгөн хоёрт хэллээ. Аав өвгөн хоёр намайг дагаад л хүрээд ирлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь за юмын бэлд маргааш явна. Нялх хүүхэдтэй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
1000 төгрөг өгсөн юм. Тэр үед сайн хардаг байсан байна шүү. Тэгээд тэр 1000 төгрөгөөр нь нэг даавуун дээл авч өмсчихөөд, маргааш нь Ховдын онгоц хүрээд ирсэн. Улаанбаатар орж үзээгүй. Тэгээд онгоцонд суух болсон чинь одоо улс төрийн товчооны Дэжид дарга байна шүү дээ. Тэр Дэжид дарга чинь манай аймгийн хөдөө аж ахуйг удирдах газрын дарга байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь тэр хүн явж байдаг юм. Тэр хүнд аав өвгөн хоёр захиад манай хамаатны Түндэв гээд айл байдаг юм . Тэнд л нэг хүргэж үзээрэй. Тэгээд нөгөө онгоц чинь замдаа Өвөрхангайд хоноод...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Өвөрхангайд хонох болоод буугаад хонох боллоо доо. Тэгээд буугаад байж байсан чинь Дэжид дарга айлд очиж хонолоо чи хамт явах уу? гэлээ. Тэгээд дагаад яваад өглөө. Тэгсэн чинь Өвөрхангай аймгийн төв дээр нэг хужаа айлд ирлээ. Хужаа юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хэн гэдэг билээ. Нэрийг нь мартчихаж дээ. Малын их эмч тийм айл Дэжид дарга нэг хужаа хүүхэн аваад ирчихсэн. 8-ын нэг хуувин байдаг байлаа ш дээ. Түүнд ус хийж өгөөд нэг алчуураар арчуулаад хятад маягаар би тэгээд дагаад хийчихлээ. Маргааш нь нисэх дээр ирээд буучихаад нэг таксины жолоочид намайг хүргэж өг гээд явуулчихсан. Дээр үеийн улсууд их сайхан байж дээ. Ямар ч хаяггүй намайг тэр айлд аваачаад л өгчихсөн. Тэгээд би Оросод явсан юм. 60 онд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Төв аймгийн Дундговийн, Хэнтийн, Сэлэнгийн, Улаанбаатар хотын гээд 10 хүн тэгээд 40-өөд хүнийг Оросод экскурс хийлгэхээр явуулж дээ. Шагналаар сайн ажилласан гээд явчихаж байгаа юм. Наанаас нь эхлээд асгаж эхэлсэн л дээ. Нөгөө хүмүүсээ хамгийн цаана нь намайг аваачаад Нобосибирск очоод 7 , 8 хүн орхичихсон. Тэгээд тэнд 40 хэдэн хоног худалдааны салбарт дадлага хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Өглөө нь Нобосибирскийг үзүүлээд худалдаа наймааг ингэж хийнэ. Хүнд ингэж үйлчилж ингэж хэлдэг гэж байсан. Тэгээд ирээд яахав дээ сайн ажилласан. Тэр үед анх удаагаа Говь-Алтайгаас хилийн дээс алхалж байгаа хүн нь би байсан. Сонин байгаа биз?
Хишигсүрэн -
\ инээв\
Цэрэндолгор -
Анх удаагаа хилийн дээс алхалж байгаа. Сонин байгаа биз.
Хишигсүрэн -
Таныг мэдээд таны нэр дээр тодорхойлт ирээд явсан уу?
Цэрэндолгор -
Тийм зөндөө олон улс байсан. Яагаад намайг тодруулсныг би мэддэггүй юм. Яаж явдаг яахыг мэдэхгүй амьтан байж байхад чинь...
Хишигсүрэн -
Тэгээд тэр гадаадад....
Цэрэндолгор -
Улаанбаатар үзээгүй. Автобусанд сууж үзээгүй хүн, их дэлгүүр орж үзэхээр их сонин байгаа юм. Автобусанд сууж сонин байгаа юм. Анх удаа онгоцонд суух сонин байгаа юм. Тэгээд явж байдаг жаахан хүүхэд 22 настай байсан байна шүү дээ.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Тэгээд худалдааны яаманд ороод Оросод явчихаад ирэхэд чинь тэгээд ирэхэд бас сонин шүү. Тэгээд тэр Оросын соёл худалдаа гэдэг чинь айхтар тэгээд хүн амьтантай уулзуулаад ингэдэг юм байна тэгдэг юм байна гээд яриад, тэгээд явж байгаад би чинь 63 онд юм байна аа. Нөгөө дарга чадна гэдэг гуанзныхаа дарга нь болсон юм.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд дарга болсон юм. Тэгээд байж байсан чинь намын хороо дуудаж байна гээд хүрээд ирсэн чинь тоо бүртгэлийн тасагт тоо бүртгэгч хий гэх юм. Үгүй би үүнийгээ хиймээр байна. Би энэ ажилд дуртай гээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд би намын хороонд 65 онд очсон юмуу даа. 64 онд очсон юм байна. 64 онд очоод 67 он хүртэл ажиллаад тэр хугацаанд би оройгоор намын сургуульд сурсан. 4 хүүхэдтэй болсон хойноо аймгийн төвийн 1-р арван жилийн оройгоор 5 ангиас нь эхэлж сураад 4 хүүхэдтэй болчихсон. Отгонбаяр хүртэл гарчихсан аймаар үгүй Төмөрбаатар гарчихсан байсан юм байна. Тэгээд 4 хүүхэдтэй болчихсон хойноо оройн сургууль төгсөөд тэгээд намын сургуульд явъя гэдэг өргөдөл өгөөд 2 жилийн сургуульд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд 67 онд намын сургуулийн 2 жилийн ангийг төгссөн юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд яасан гэхээр 5 дахь хүүхдийг жирэмсэн төрүүлээд тийм л хүн яваад байсан.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд 2 жил болоод төгсөж очоод би юунд ажилласан. 69 оны 7 сард очоод авто баазын үйлдвэрчний хороонд үйлдвэрчний хорооны дарга болоод...
Хишигсүрэн -
. Хнн
Цэрэндолгор -
Үйлдвэрчний эвлэлийн дарга болоод юу хийх яаж зохион байгууллахыг мэдэхгүй гэхдээ сургуулиас бас овоо юм сурч дээ. Тэгээд үзээд байсан чинь баазын дарга Норжоо гэдэг хүн байсан. Бааз 130, 40-өөд машинтай төвийн бүх тээврийг удирдах газрын бүр тээврийг зохицуулдаг. Тэнд Түвдэн гээд их мундаг Сүхбаатарын одонгоос бусад бүх шагнал авсан. Ахмад дайчин мундаг хүн байсан. Зам ангитай зам анги нь Сундуйжав гээд даргатай. Их олон ажилчинтай ийм гурван газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга болохгүй юу. үйлдвэрчний эвлэлийн байгууллагад харъяаллагдаж тэндээс цалин авдаг тэгсэн хэрнээ тэнд ажил хийдэг тийм дарга байсан. Тэгээд юм хийе энд юм хийхгүйгээр байж болохгүй гэж бодоод байсан.
Хишигсүрэн -
Та 30 настай дарга болсон байна тиймээ?
Цэрэндолгор -
Тэгсэн тэгээд 30 настай дарга болоод тэгээд ингээд явж байгаад нэг өдөр хэвлэх үйлдвэр яваад орсон чинь хэвлэх үйлдвэрт миний холын хамаатангийн нэг хүн байсан юм. Улсуудынхаа ажлыг дүгнэдэг юмаа бид нар чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Уралдаан дүгнээд онгоц, ачааны машин морь машин зурсан байхыг үзээд тэндээс аягүй их санаа авлаа. Тэгээд зүгээр суугаад яахав гэж бодоод...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүнийг улсаас авдаг гэдгийн мэдэхгүй байхгүй юу би...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд асуусан та захиалга авах уу? гэсэн чинь та мөнгийн өгчих тэгвэл би танд аргын заагаад өгъе гэж байна. Тэгээд даргатайгаа ирээд уулзлаа. Гол нь авто баазын дарга л даа. олон машин техниктэй. Тэгээд автобаазын даргатай уулзсан чинь ер нь нэг тоож өгөхгүй байна аа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Одоо ч байж байгаа Батжаргал гээд нягтлан ерөнхий нягтлантайгаа уулзаад ер нь үүнийг хийе уралдаан гэдэг юм хийе чи уралдааныхаа болзолыг зарлаач гээд нөгөө юмнуудыг хэвлэж авч ирээд юм сайхан бичдэг хүүхдүүдээр бичүүлээд 100 гаруй жолооч байгаа юм чинь түүний нэрийн доошоогоо зоогоод ард нь 12 сарын график гаргачих.
Хишигсүрэн -
График?
Цэрэндолгор -
Тийм тэгээд нэг хүнд юу байна гэхээр сар болгоны төлөвлөгөө тэгээд эцэст нь жилийн төлөвлөгөө гарахаар тэгээд шуудан зөөдөг жолооч нарыг нэг болгоод, засварчдыг нэг болгоод, тээврийн жолооч нарыг нэг болгоод тэгээд нэг тийм юм хийгээд тавиад авлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Уралдаан зарлаад уралдаан зарлаад яадаг бэ? гэхээр түрүүн бас зарладаг байсан юм байна. Түрүүн яаж зарладаг байсан бэ? гэхээр ерөөсөө 1-3-р байртай уралдаан зарлаад тэгээд болчихдог. Ер нь их тодорхойгүй байжээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүнийг харсаар байгаад ерөөсөө ажлын дээд хэмжээг заая хүнийг хохироож болохгүй. Ингэе за 1-р байранд орох нь 150%-аас дээш биелүүлсэн байдаг ч юмуу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тийм хүмүүсийг тэр чигт нь шалгаруулъя, 2-рт ялгаагүй нь дараагийн хүмүүсийг 3-рт ялгаагүй дараагийн хүмүүсийг шалгаруулъя.
Хишигсүрэн -
Шударга систем гаргаж ирж байгаа.
Цэрэндолгор -
Аа ха тийм систем оруулж ирээд тэр чинь ёстой надад арандаг болсон ш дээ. Надад хийж өгөх хүн байхгүй өөрөө хийдэг заримтай нь муудалцаад заримтай нь сайжираад л 100 гаруй жолооч, 20 гаруй засварчин ажилладаг.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ингээд нэг ажилтай боллоо гэсэн чинь толгой өндөөхгүй их ажилтай болсон. Тэгээд сарын аваргаа шалгаруулаад 12 сараа гаргаад...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Гурван янзын юм байгаа ш дээ. Ачаа тээврийн нэг, шуудангийн нэг, засварын нэг, сар бүр гурван мэргэжлээр чинь...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр аваргаар шалгарсан хүмүүст 50, 50 төгрөгний шагнал өгүүлээд, гэрчилгээ өгөөд, онгоц зураад тэгээд сар бүр хөдөлмөрийн аварга шалгаруулаад тэгээд Дашцэрэн гэдэг жолооч 12 сар тэргүүлээд шуудан зөөдөг жолооч аваргалж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Тэгээд бүх хүмүүс чинь оролцоод, оо нөгөө ташуур авсан хүмүүс чинь уурлаад л барьж идэж шахаад тэгээд байнгын зөвөлгөөн гэдэг юм хийлээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Байнгын зөвөлгөөн дээр илтгэл тавих хүн олдохгүй өөрөө тавилаа. Тэгсэн чинь хүмүүс сайшааж байна. Их сайн хүлээж авч байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд миний туршлагыг улсад дэлгэрүүлсэн юм.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Улсад дэлгэрүүлэх туршлага болж хувираад Дорноговь, Дундговь зүүн аймгуудаар очиж судлаад...
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Санаачилсан туршлага болохгүй яах юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Бүх аймгуудаар дэлгэрүүлээд тэр үед 5-р таван жилийн гавшгайч гэж байсан юм. Тэгээд би эдийн засагчид хэллээ за 5 жилийн гавшгайч биелүүлэх гэж байгаа хэн хэн байна. Чи надад үүнийг судлаад хэлээд өг.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дөхөж байгаа хүн байвал хоёулаа ажиглая. Тэгээд Хорлоо гэдэг эдийн засагч байсан нөгөөх чинь энэ Бүдээхүү жолооч их дөхөж байна гэдэг юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхээр ямар км хийх хэрэгтэй байна гэсэн чинь одоо нэг л Улаанбаатар явчих юм бол болно гэнэ ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхээр зориуд зам гаргуулаад тэр Бүдээхүү гэдэг жолоочийг зориуд ачаа гаргуулаад явуулаад, эндээс тэртээ тэргүй ачаа гарчихдаг юм чинь ачаа аваад ирнэ. Тэгээд хөдөлмөр алдарын тэмдэглэхээр бүх юмыг нь хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр Бүдээхүүгийн бүх юмын хийгээд...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд яасан гэхээр өөрийнхөн тухай сонин гаргаад, өөрийн авч байсан шагнал бүх юмнуудыг нь тавиад сурталчилгааны бүх бэлтгэл хангачихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ирэхэд нь баазынхан дарга, тэр намын дарга, бүх байгууллагад санал тавиад шагнал урамшуулалын бэлдүүлчихээд тэгээд угтаж авлаа. Цайтай хоолтой яваад...
Хишигсүрэн -
Аа хаа
Цэрэндолгор -
Хөдөө очиж хүлээж байгаад яг угтаад авлаа. Их баярлаж байна аа. Гэхдээ нэг өдөр амраагаад ус цасанд оруулчихаад хөдөлмөр алдарын тэмдэглэлээ. Биеийн тамир спортын ордонд хөдөлмөр алдрын тэмдэглээд хачин юм болж шагнал урамшуулал аваад л үгээ хэлээд л үдэшлэг зохиогоод л ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дуулдаг хүмүүсийг дуулууллаа. Концерт тоглууллаа. Ёстой сүртэй тэмдэглэсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Анхны 5 жилийн гавшгайч төрүүлээд 5-р таван жилийн гавшгайч гэж машиныхан хаалга нь дээр бичиж өгөөд анх манайх кабень дээр бичсэн юм.
Хишигсүрэн -
Пөөх
Цэрэндолгор -
Тэгээд манайх мандсан юм. Говь Алтайн тээврийг удирдах газар, хөдөлмөр сонинд миний туршлага гарсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд манай дээр чинь үзүүлэх сургууль хийсэн юм. Бүүр Улаанбаатараас...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Үйлдвэрчний төв зөвлөлөөс Наран гэж эмэгтэй сайд байсан даа. төв зөвлөлийн дарга байсан даа. Одоо манай уу үгүй юу. Анагаахын Жав эмчийн авгай....
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр хүн очоод тэр туршлага Хөдөлмөр сонинд нийтлэгдээд Пионерийн үнэн сонинд нийтлэгдээд одоо цөм байгаа.
Хишигсүрэн -
Одоо тэр материалууд лагерь дээр үү?
Цэрэндолгор -
Бас лагерь дээр. Бүгд байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би аваад ирье. Хэрэгтэй бол... ойрын үед
Хишигсүрэн -
Тэгье. Ойрын үед ...
Цэрэндолгор -
Тэгээд Сүхбаатар аймагт ... Дорнод аймагт туршлага яриулсан ш дээ. Зүүн 5 аймгийн улсын зөвлөлгөөн дээр туршлагаа ярилаа. Тэгээд би чинь тэгж байж байгаад 75 онд 74 онд тээврийг удирдах газар 5 жил дараалан улсад 1-р байр эзлээд тэр 1-р байр эзэлсэн 1, 2, 3-р байр эзэлсэн тэр шагнал ажил хөдөлмөрийн шагнал юу гэхэв жигтэйхэн их. Тэр жолооч нар хүрээлсэн бол хүрээлсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр Алтан жолоо хамтлаг гээд энэ жил 50 жилийн ой гэнэ үү? Хэдэн жил гэнэ. Би өөрөө хамтлагаас гэнэт явсан. Тэгээд ингэсэн тэгсэн чинь нөгөө баазын чинь үйлдвэрчний хороо хүний тоогоор гээд ...
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Орон тоогоо хасчихваа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хасагдсан чинь намайг явуулсангүй. Эдийн засагч хийлгээд нэг жил боллоо би.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд байж байгаад барилгад очсон юм. Барилгад очоод бас л ажилласан даа.
Хишигсүрэн -
Аа ха. Ерөөсөө нам томилоод байдаг юм байна?
Цэрэндолгор -
Тийм. Тийм. Нам томилдог байхгүй юу тэр үед чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Өөрөөр дэмжих юм байхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Цэрэндолгор -
Тэгээд барилгын хорооны дарга болоод тэгээд байж байгаад тэр Мягмаржавын хөдөлмөрийн алдар тэмдэглүүлээд ... ажиллах болилоо гэж дүгнэж хэлэх гэж байна би.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яагаад гэхээр ... дандаа бригад системээр явдаг. Барилгад ажиллаж байгаа улсууд бол ямар байна гэхээр тэр үеийн улсууд юу гэж хэлж байсан гэхээр хүний муу барилгад ажилладаг юмаа гэж. Дандаа боловсролгүй, мэргэжилгүй одоогоор бол бүүр ядуу улсууд барилгад ажилладаг. Тэгээд тийм юманд дотор ажиллахаар хэцүү юм байна лээ. Гэхдээ ажиллаж байсан. Тэгээд би 75 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн зардлаар Улаанбаатарт ирээд 15 нөхдийн хамт сар амраад 21 хоног амраад гэхдээ сар болоод ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд очоод байж байсан чинь 77 онд ...
Хишигсүрэн -
2 удаа ирсэн юм байна тиймээ?
Цэрэндолгор -
Тийм улсын зардлаар 2 удаа. ........... Тэгээд 77 онд нэг орой соёлын хэлтэсийн дарга дуудаж байна гээд байх юм. Одоо яадаг юм бол гээд бүр шөнө болсон хойно би нэг эгчтэй ... тэр үеийн чинь хүмүүс хэн дуудсан байсан ч очно ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хүрээд ирсэн чинь чуулгын дарга бол гэж байна. Би яаж чаддаг юм бэ? Би ажилтай би бол энд өртэй хүн гэж байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би өртэй хүн. Яагаад гэхээр тэр гадаадад явж амарснаа аягүй өндөрт тавьж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха. Ачийн хариулах ёстой?
Цэрэндолгор -
Тийм ачийн хариулах ёстой. Би 10-р их хуралд оролцсон. Үйлдвэрчний эвлэлийн. 10-р их хурлын төлөөлөгч болсон. Надад бол би ингээд ачийн хариулах ёстой хүн. Ингээд болохгүй гэсэн чинь чи бол гээд дагуулаад аймгийн намын хорооны хуралд орно гээд тэглээ. Тэгээд өвгөндөө хэлж байгаа ч юм алга. Тэгээд маргааш өглөө ажилдаа очоод байж байтал дуудаад болдоггүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
За чи хүрээд ир. Хүрээд ирсэн чинь ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дагуулаад аймгийн намын хорооны товчоо, аймгийн захиргааны хамтарсан хурал болж байна. .... Соёлын хэлтэсийн дарга намайг дагуулаад орлоо.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Орж ирэв ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн миний үйлдвэрчний дарга Цэрэндунцаг гэж байсан тэр сууж байнаа. Дуутай хачин манай дарга.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
... Тэгсэн чинь соёлын хэлтэсийн дарга намайг танилцуулаад тэгээд чуулгын дарга бол гээд баталчихлаа даа. Ямарч арга байхгүй. Хэлдэг ч үг байхгүй. Тэгээд чуулгын дарга болоод тэр өдрөө ажил хүлээж аваад л тэгээд намайг тэр Цэрэнпунцаг дарга үйлдвэрчний зөвлөлийнхөн чинь миний хөдөлмөрийн дэвтэр мэвтрийг жил гаран болгож байж өгсөн ш дээ.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Өгөхгүй гээд байдаг. Тэгээд би соёлын байгууллагад 7 жил ажилласан юм байна даа. Алтай чуулгын даргаар. 83 оны 7 сар хүртэл.
Хишигсүрэн -
Тэр үеийн одоо юу гэдэг юм. Тэр бүтээн байгуулалт гэж хэлж болох тэр салбарт ажиллаж байгаад шал ондоо төрлийн тийм ажил хийхэд ямар онцлог , ямар ялгаа, ямар юм байв? тэр үед?
Цэрэндолгор -
Ялгаа их байдаг юм байна лээ.
Хишигсүрэн -
Нас тэр үед хэд болчихоод байв? 40-өөд настай болчихож уу?
Цэрэндолгор -
Тийм. Та нарын үед 7-8-тай сургуульд орчихгүй юу. Бид нарын үед настай байж ээ?
Хишигсүрэн -
Мундаг байж шүү. \инээв\
Цэрэндолгор -
... Тэгээд дарга болсон чинь яасан гэхээр тэр хүмүүсийн ... , сэтгэхүй гэж жигтэйхэн урлагийн хүн гэдэг сонин их амархан юманд уйлдаг. Амархан юманд гомддог.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Бас нэлээдгүй задгай. Өөр өөрсдийн уран бүтээл хөөсөн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тийм улсууд байх юмаа. Ер нь дуучнаасаа авахуулаад ийм. Маш их нарийн мэргэжил хэрэгтэй газар хүрээд ирлээ. Өөрийгөө ер нь шахаж байгаа юм даа. Дарга боллоо гэж баярлахаас гадна зовж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
За би энд гологдоноо. Яанаа юу хийнээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би концерт гэж юу байдгийг мэдэхгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дуу ч гэж юу байдгийг мэдэхгүй.
Хишигсүрэн -
Клубын эрхлэгч хийж байсан?
Цэрэндолгор -
Тухайн үедээ яах вэ? клубын эрхлэгч байсан. Дуу бүжиг байдаг гэдгийг мэддэг. Тэгээд одоо яадаг юм болоо гээд чадлынхаа хэрээр тэр холбогдсон юмнуудын уншлаа. Бодлоо. Толгойгоо гашлагалаа. Тэгээд яахав манайх чинь урлагийн гавьяат зүтгэлтэн Гочоосүрэн 76 онд юу хийгээд гавьяат болсон юм даа. Гочоосүрэн найруулагч нь байлаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Норсонжав гэж агуу их олон кинонд гарсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Их сайн дуучин байсан хүн найрал дууны багш байсан. Аюуш гэж гурвуулаа урлагийн гавьяат зүтгэлтэн болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Аюуш гэж хөгжим удирддаг. Оросод сургууль төгссөн. Бас муугүй сайн хөгжмийн зохиолчтой ийм газар юмаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ингээд ийм хүнтэй ирлээ. Аа бүжгэнд болохоор багш байхгүй. Гочоосүрэн бүжгийн мэргэжлийн хүн. Бүх хүнтэй уулзлаа. Эхнээс нь аваад л...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ерөөсөө жижүүр цэвэрлэгчийн хүртэл бүх хүнтэйгээ уулзсан. Тэгээд тэр улсуудтай уулзахдаа та нар намайг тэд нарын хүсэлт гарсан байгаа шүү. Тэр улсуудын...
За манайд энэ хүнийг өгөөчээ гээд та нар хүсэж байгаад аваад ирсэн юм байнаа. Би чинь яахав үйлдвэрчний эвлэлийн хороон дарга гэдэг бол миний мэргэжлийн ажлаа. Би 2 жил сурсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Энэ газраас би бас их юм сурсан. Одоо би урлагт чинь концерт гэдэг юмыг чинь мэдэхгүй. Та нарын ажлыг мэдэхгүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нэгэнт хүссэн улсууд та нар намайг боловсруулж, борлуулж тэгээд даргаараа хүлээн зөвшөөрч байж байхын тулд ингэсэн юм байгаа биз дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Надад бол өөр зүйл байхгүй ээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Харин та нар надад сайн туслаарай. Би чадлынхаа хэрээр ажиллая. Та нар чадлынхаа хэрээр ажиллаарай. Сахилга хариуцлага гэж гол юм байна шүү. Үүнийг бодоорой гээд тэр улсуудтай гар нийлээд ажилласан л даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Мөн л тэнд одоо би бас өөрийгөө муу ажилласан гэж бодохгүй байнаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд юу хийх вэ? гэхээр нөгөө ... юм чинь юу хийх вэ? энд би зүгээр байж байж болохгүй тэр чинь захиргааны ажилд ирчихэж байгаа юм. Мөнгө захиран зарцуулах эрхтэй. Бүх тушаал миний гарт ороод ирж байгаа юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дарга болчихож байгаа байхгүй юу.\инээв\
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн чинь тэгээд одоо яах вэ? гэхээр төлөвлөгөө зохиодог юм. Сар болгон улирлын төлөвлөгөө сар болгон төлөвлөгөө бий ш дээ. Сарын төлөвлөгөө хийхдээ би улирлаар болгож хийгээд овоо жаахан 3 сар бодож байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд юу хийх вэ? гэхээр зэрэг зохион байгуулалтын асуудлаа төлөвлөчихлөө. Тэр ч яахав жаахан ажил хийчихсэн хүн байх юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр уран бүтээлийн ажлаа төлөвлөхдөө би юу төлөвлөв гэхээр уран бүтээлчдийг бие даасан тоглолт гэдгийг одоо бие даасан тоглолт гэдгийг чинь үндсэндээ бас хийсэн шүү.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Лав Говь-Алтайд би хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Бие даасан тоглолт хийе гээд тэгээд хамгийн сайн дуучин гэж байсан. Одоо ч байна. Сэлэнгэ гээд дуучин байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Эмэгтэй хүн. Тэр Гочоосүрэнгийн авгай.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөөдөх хэн мэргэжлийн дуучдын улсын уралдаанд 2-р байр эзэлчихсэн их сайхан Долгоржав сайн дуучин даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр Ганчимэг гээд нэг жанар байсан юм. Тэр 2-ын тайлан хийе гээд төлөвлөгөөндөө оруулаад ирсэн. ... хийе гээд тэгээд тэр 2-ыг тайлан концертыг хийсэн дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэр 2-ыг оруулаад тайлан хийлээ. За нөгөө тайлангийн дараагаар чинь одоо юу хийх вэ? гэхээр бүх уран бүтээлийнхэн зургийг авахууллаа. Миний санаж байгаа юм тэр байгаа юм даа. Тэгээд эд нарт бэлэг өгөх ёстой. Эд нарыг баярлуулах ёстой. Ямарч байсан баазын жолооч нарт байсан урам үлдээе гэсэн бодол байлаа. Тэгээд энэ Алзахгүй гээд одоо энэ боловсролын яаманд байгаа нөхөр байна ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Цэрэндолгор -
Энэ нөхөр чинь эвлэлийн хорооны ахлагч байсан юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Энэний өрөөнд нэг загас байдаг гэж дууллаа. Загасыг төрийн сүлдэнд анх гарсан учраас үргэлж нүдэн хараатай байж байдаг. Урт настай ер нь сайн гэсэн үйлдлээр нь загаснаасаа өгөөчээ над 2-3 ч яах вэ? 2 хүний тайлан хийж байнаа. Би шилэнд хийгээд өгье гэсэн чинь над нэг 2-3 загас өглөө.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд оройн юу болов гэхээр нөгөөдөх концертоо тоглож дуусаад сайхан тоглолт болсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр улсуудын урам сэргэж тэгээд нөгөө улсууд зургийн авахуулаад нөгөөдөхийн өгөөд баяраа хүргээд, загасаа өгөөд тэр үедээ шүлгээр сайхан хэлсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд гардуулаад тэгээд тэрнээс хойш жил бүр 2-оос хамтарсан ч байдаг юмуу 2 удаа 2 уран бүтээлтэй байдаг юм.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр чуулга чинь. Төлөвлөгөөт 2 уран бүтээлийн хажуугаар улсын төлөвлөгөө биелүүлнэ гэдэг чинь асар их хэцүү ш дээ. Тэгээд тэрний хажуугаар хүмүүсийн тайлангуудыг оруулж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
.... тайлан, Аюушийн тайлан гавьяат жүжигчин Дашбазарын тайлан гээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд Рина гээд л залуу уран бүтээлчдийн тайлангууд орж ирээд олон хүний тайлан хийгдсэн байсан. Жил болгон тэр үед бол ажил их нарийн шахалттай байна шүү дээ. Хавар намар хоёр холын бригад явна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Бусад цагт нь ойрын бригад явна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Сумуудаа тойрно. Багууд тойрно тэр байтугай. Тэгээд унаа олдохгүй ээ. Унаа баазаас яана. Дандаа ачааны машинтай явуулна. Нэг автобус авахын тулд ёстой хэрүүл болно. Заримдаа авч чадна. Заримдаа авч чадахгүй. Тэгээд бригадаар л явна даа. 40-50 хоног явна. Намарт нэг 40-50 хоног явна. Тэгж явж байгаад би ....
Хишигсүрэн -
Дарга нь хамт явах уу?
Цэрэндолгор -
Аваад явна ш дээ бригадыг чинь. Заримдаа нөгөө хүмүүс архи уугаад замдаа замбараагүйтэнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд би 2 удаа л явсан даа.
Хишигсүрэн -
Аа ха.
Цэрэндолгор -
Баруун аймгуудыг намар нэг тойрсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дараа нь нэг удаа. Тэгээд яасан гэхээр Ховд аймагт баруун 5 аймгийн театр чуулгуудын нэгтсэн чуулга уулзалт болоод тэнд тоглосон концертуудыг ... тэгээд би Ховдоосоо эхлээд Баян-Өлгийг үлдээгээд Ховд цаашаагаа Увс, Завхан, Өмнөговь аймгийг нэг тойроод ирсэн. Сумтайгийн аймагтайгийн хэсээд ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд 83 оны хавар энэ урагшаагаа зүүн аймгууд руу говиор тойроод зүүн аймгуудыг Дорнодоосоо бүх говиудыг тойроод ...
Хишигсүрэн -
Маршрут гаргачихаад явах уу?
Цэрэндолгор -
Маршрут гаргачихаад. Маршрутаараа 40 хоног 50 хоног явж байгаа юм чинь.
Хишигсүрэн -
Орлого энэ тэр ямар хийдэг байсан?
Цэрэндолгор -
Орлого нэг билет гэхэд 3 төгрөгний үнэтэй. 3 төгрөг ерөөсөө манай билет. Ерөөсөө 3 төгрөг. 3 төгрөгний үнэтэй.
Хишигсүрэн -
Зардлаа нөхөх үү?
Цэрэндолгор -
Зардал нөхөхгүй. Улсаас татаас авна. Одоо ч урлагийн байгууллагууд татаас татдаг ш дээ. Улсаас татаас татна. Аа тэрийг би бас тэнд ажиллаж байсан учраас татаасгүй бол зардал мөнгөтэй болгохын тулд бас нэг хүснэгт хийвээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ямар хүснэгт хийв гэхээр зэрэг одоо тэр улсуудыг урлагийнхан их сонин ш дээ. Тоглолтын тоотой цаанаасаа. Орлогын тоотой.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүнийг биелүүлэхгүй бол муу чуулга шүү дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд уран бүтээлийн тоотой. Сар болгон хэдэн тоглолт болно тэнд ажиллаж байгаа бүх хүнийг оролцож байгаа бүх уран бүтээлчдийг яг бүртгэнэ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Яг өнөөдөр энэ хүн оролцоогүй тэгээд бүртгээд ирэхээр үр дүн гарна. Бригад явахдаа гаргана. Жилийн эцэст гаргана. Үнэн зөв гаргаж байгаа байхгүй юу. За энэ хүн 2 бригадад хоёуланд нь оролцжээ. Бараг хэд дахиулаад ийм юм болжээ. Энэ хүн ийм байна. Дахиулах нь бас ганц нэгхэн л дээ. Дахиулав уу? уран бүтээл хийв үү? Энэ бүгдийг бүртгээд өөрсөд нь ойлгуулаад өөрсдийн нэр дээр нэг нэг ийм юм барьчихсан. Нөгөөдүүл чинь архи ууна, замбараагүйтэнээ. Тэр бол их. Тэгээд ийм байдлаар ажиллаж байсан учраас бас л урамтай байсан. Муудаагүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Намайг одоо ч болтол ярьдаг гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Өөрөө аваад явахаар ямарч асуудалгүй зөв явж байгаад хүрээд ирнэ. Яагаад гэхээр эмэгтэй хүн чинь их юутай байх юм. Нервтэй байдаг. .....
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Сахилгагүйтэхгүй. Явж байгаад ирнэ. Тийм юм гардаг юм бол тэнд нь би шийтгэчихээд дагалдан болгоод ирдэг л байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд болохгүй ш дээ манайхан чинь. Тэгээд тийм байдлаар ажиллаж байсан. Тэгээд ганц тэр ажил байсангүй. Аль ч ажлын хажуугаар надад 10 хэдэн сонгуульт ажил өгчихнө. Дөнгөж чуулгын дарга болоод 2-3 сар болоод намын үүрийн тайлант хурал болсон чинь соёлын байгууллагуудын дэргэдэх намын үүрүүдийг өгчихдөг байхгүй юу. Тэгээд соёлын байгууллагуудын ямар ажил байна гэхээр чуулга, номын сан, тэгээд музей тэгээд урчуудын эвлэлийн .... гэрэл зургийн салбар гээд ингээд ийм газруудын намын үүрийн дарга. Тэгээд намын үүр болохоор яг л орон тооны намын үүрээс юу шаарддаг вэ? тэрийг хийнэ. Сард 2 удаа товчооны хурал хийнэ. 1 удаа бүх гишүүдийн хурал хийх ёстой. Тэр намын гишүүдийн татвар хурааж оруулах ёстой. Тэгээд бас улс төрийн сонсгол байна. Ингээд ёстой 1000 ажил дараатай. Зөвхөн ганц намын үүрийн дарга биш. Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, аймгийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн. Ардын хянан шалгах хорооны дарга гээд одоо ингээд ерөөсөө 1000 сонгууль надад ... аймгийн шүүхийн ардын төлөөлөгч. Тэр шүүхийн ардын төлөөлөгч чинь шүүх хуралд дуудаад ерөөсөө амраахгүй шүү дээ. 10 хэдэн сонгууль надад байсан байна лээ. Одоо би эртээр нэг бодож байсан. Тэгээд бүх сонгуульт ажил аймгийн улаан загалмайн нийгэмлэгийн зүгээр жаахан гайгуу гэхээр бүх газар аваачаад тэргүүлэгчээр сонгочихдог. Ийм арчаатай явж байдаг байлаа. Тэр бүхнийг сайн хийж чадахгүй гэхэд хэмжээнд нь хийж шалгуулна. Шалгалт ч их байдаг байсан. Төв хорооноос ч их очно. Аймгийн намын хороо, үйлдвэрчний зөвлөл шалгахгүй газар гэж байхгүй. Ирээд л шалгаад элдвийн л юм болно. Тэгээд ингэж байж байгаад яахав 83 онд өгсөн. Хүүхдүүд цөмөөрөө сургуульд ирчихсэн. Хоёулахнаа болсон. Ээж маань нас барсан. Тэгээд бие муутай. Миний элэг цөс муудаж байсан. Тэгээд шилжье гэсэн хүсэлт их олон жил тавьсны эцэст өвгөнийг нааш нь нисэхийн улс төрийн байгууллагад ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ажилтнаар аваад тэгээд шилжиж ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Шилжиж ирсэн хойноо би энд ирээд соёлын яамны сайдын тушаалаар дүрслэх урлагийн сургуулийн орлогч захирал гэдэг албан тушаалд ажил хийж байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэнд бол хийх юм байхгүй. Бүр хэцүү болсон.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Байнга ажиллаад сурчихсан хүн хэцүү болсон. Бурханзаяа гээд манай яамны орлогч сайд байсан юм. Тэр намайг тэнд ажиллаж байхад 2-3 удаа орж ирж шалгаж миний ажил төрлийг ч мэддэг болсон. Тэгсэн төслийн шалгалт ирэхгүй юу. Би нэг аяга цай уух гээд явчихсан байсан чинь араас сайд ирсэн байна гэнэ. Хүрээд ирлээ. Тэгсэн чинь сайн байна уу? Чи ямар гээч олон мэргэжилтэй хүн бэ? Тэнд чуулга удирдаж байсан. Одоо дүрслэх урлаг...
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд яах вэ? дээ. Би чадлаараа ажилласан. Чадлаараа үнэнээр ажиллахад бол бас нэг сүйд болоод байх юм байхгүй. Дүрслэх урлагийн сургуульд үнэхээр хийх ажил их муу байсан.
Хишигсүрэн -
Хэдэн жил болсон? Тэтгэвэрт гартлаа?
Цэрэндолгор -
Үгүй ээ. Би чинь дүрслэх урлагийн сургуульд чинь 83 оны 9 сард ирж 4,5,6 он хүртэл ажиллачихаад өөрийнхөө хүсэлтээр би өөрчлөгдсөн.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Нисэх рүү гэртээ ойр Буянт-Ухаа ресторан гэдэг чинь гадаадын жуулчдыг эрхлэх газрын харьяа Буянт-Ухаа ресторан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Энэ нисэхэд байгаа ресторан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр рестораны боловсон хүчин тэгээд бас намын үүрийн дарга давхар ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ингээд ажиллаж байсан. Тэгээд яах вэ? ресторан чинь миний нөгөө бааз шиг санагдаж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр улсуудад уралдаан муралдаан гэж юу ч байгаагүй. Тэгээд би баазад байсан шигээ 4 мэргэжлээр нь сар бүр аваргын шалгаруулаад ажлын дүгнээд, уралдаан зохион байгуулаад ирэхээр шал өөр болсон. Тэгсэн Буяндэлгэр гээд мастер тогооч мундаг тогооч байна лээ. Энэ Улаанбаатар маатраар бүр сав угаагчаас эхлээд өсчихсөн. Одоо мастер тогооч. Алтангадас одонтой. Намын их хурлын төлөөлөгч тэр хүний хөдөлмөр алдар тэмдэглээд эхэлсэн. Би нисэхээс тэтгэвэрт гарсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр бол их бололцоотой. Ийм сайхан байгууллага байжээ нисэхээс тэтгэвэрт гарсандаа их баяртай байдаг. Тэгээд ресторанд ажилласнаар надад ямар юм ирэв гэхээр би ямарч байсан ямарч газраар орсон халбага сэрээгээ зөв барьж байгаад зөв хооллох тийм хэмжээний чадвартай болсон.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Рестораны байгууллага гэж ямар юм байх ёстой юм бэ? Гэдгийг бас тэндээс олж харсан. Тэгээд би сүүлдээ их цөөхөн газар ажилласан. Үндсэндээ би соёлын байгууллагад 10 хэдэн жил ажилласан байгаа юм тиймээ? Клубын эрхлэгчээс авахуулаад ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Чуулгын дарга, дүрслэх урлагийн орлогч захирал гээд 10 хэдэн жил...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд тэнд одоо үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 10-аад жил ажиллачихсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр ажлуудтайгаа адил би үндсэндээ 3, 4-хэн аа бас худалдаанд ажилласан. Ингээд ерөөсөө 4 байгууллагад ажилласан юм байна лээ. Тэгэхэд би нэг ч удаа хэний хүүхэд ингэжээ гэж муу хэлүүлээгүй. Ээж аавын сэтгэл санаа зовоогоогүй ээ. Тэнд ингэж явна гэж... Ер нь тэндээ би болж байна гэж ерөөсөө тэгж байгаагүй. Ерөөсөө тэр болохгүй. Ерөөсөө би энэ ажилд гологдоно. Үүнийг хийх юмсан гэсэн хүсэл байсан учраас тэр улсууд дотроос амьдралаас аягүй их юм сурсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Миний сургууль бол ерөөсөө амьдралын сургууль өөр юм байхгүй надад. Сайн хүнийг л дагасан сургууль байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Түүнээс биш боловсрол байхгүй, хэл байхгүй. Элдвийн юм надад асар их дутагдалтай ийм л хүн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд ерөөсөө зөв сэтгэл, зөв санаа...
Хишигсүрэн -
Чармайлт?
Цэрэндолгор -
Чармайлт байх хэрэгтэй юм байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нэг чи надад голцуу их зүтгэлийн дотор ... тэгж байсан ш дээ. Хаанахын аймгийн дарга байсан Төмөрбаатар дарга нэг амарч байгаад тэгсэн гэж байгаа юм. Энэ Говь- Алтай аймгийн Хөхморьт суманд хамгийн сүүлд унтдаг хүн олноо гэвэл .... гэж байгаа юм. Тэгээд тэгсэн гэж байгаа юм. Хүүхдүүдтэйгээ би их нарийн ажилладаг юм гэж... тэр зүйл надад хаягдсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Надад бурхнаас өгсөн 5 хүүхдийн хүмүүжилд би оролцоогүй биш л дээ. Оролцсон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Чадлынхаа хэрээр. Тэгэхдээ дандаа хоолтой байсан байгаагүй. Тэр үед бол амьдрал бол их нарийн байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
......... 60 онд оросод байж байхдаа би тогны индүү авч ирсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөө индүүгээ юу хийж байгаад нүүрсний цог тавьж байгаад дээрээс нь яндангаа тавьж байгаад юмаа индүүдчихнэ. Харин тэр аймгийн төвд байгаа улсуудаас индүүтэйгээрээ манайх онцлог байсан байх. Нэг хэсэг ер нь Монголын амьдрал бол 1959 оноос хойш сайжирсан ш дээ. 59 онд нэгдэлжих хөдөлгөөн ялаад тэгээд сайжирсан.
Хишигсүрэн -
Яагаад нэгдэлжих хөдөлгөөнтэй холбоотой гэж?
Цэрэндолгор -
Байлгүй яахав. Тэрнээс өмнө хөдөөгийн амьдралыг ямар байсан гэж санаж байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хөдөө миний түрүүний ярьдаг тэр л ...байгаад байсан ш дээ. Тэр гаднаа цагаан бүрээстэй гэр байсангүй. Тэр дотроо цагаан цавагтай гэр байсангүй.
Хишигсүрэн -
Хнн
Цэрэндолгор -
Тэгээд нэгдэлжих хөдөлгөөн ялаад хүмүүс хөдөлмөрөө бас муу гэж байсан боловч өмчөө хураалгаад муу хэлж байсан боловч тэр үед чинь зохион байгуулалтанд орсон байхгүй юу.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нэг нэгээрээ дур дураараа өөр өөрийнхөө хувиар амьдарч байсан улсууд нэгдэлжих хөдөлгөөн ялаад нэгдэлд малаа өгчихөөд нэгдлийн юм маллаад ирэхээр нэгдэл тэр хүний амьдралыг хариуцдаг болсон гэж би ойлгодог. Яагаад гэхээр тэр айлыг ... шаардлага байдаг. Гадуураа цагаан бүрээсгүй байвал тэр сайн дарга нар аваачаад өгчихнө. Өгч байсан. Тэр хэрэгцээг хангаж байсан. Тэгээд нөгөө жалга жалганд байж байсан малчид төвлөрсөн байхгүй юу. Нэгдэл төв суурин болоод нэгдэл сум хоёр чинь нэг болоод хангамж бас сайжраад \хүүхэд уйлав\.... 59 онд нэгдэлжих хөдөлгөөн ялаад 60 оноос Монголын амьдрал сайжирсан.
Хишигсүрэн -
Хөдөөнийхний амьдрал ахуйд гарч байгаа тэр нааштай өөрчлөлтүүд нэгдэлжих хөдөлгөөнтэй, малчдын амьдралыг соёлжуулах орчин үеийн болгох тэр нөхцөл....
Цэрэндолгор -
Бүрдсэн. Соёлын довтолгоо явсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Соёлын довтолгоог та яриач?
Цэрэндолгор -
Соёлын довтлогоо гэдэг чинь айлын амьдрах хэм хэмжээг зааж болзол гаргасан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ийм юм зааж байсан байхгүй юу. За соёлын довтлогоо төдөөс төдөнд ирнээ. Усанд ордоггүй байсан улсуудыг усанд оруулна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Усанд оруулдаг болгосон. Аа тэгээд тэр улсууд чинь ямарч байсан нэг усанд орно. Гэртээ ч гэсэн толгойгоо угаадаг ийм хэмжээнд болсон байхгүй юу. Хөнжил цагаан даавуугүй нөгөө дээлээ нөмрөөд хэвтчихдэг. Манай монгол дээл нэг нэр бий ш дээ тиймээ?
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Шөнө болохор хөнжил ,өдөр болохоор жорлон аа тэгээд хувцас болоод явдаг гээд тэгэхээр тэр нэгдэлжих хөдөлгөөн ялснаар нэгдэл сум байгаа газрууд чинь ил бие засдаг байсан чинь ямар ч байсан тэр нэгдлийн дарга нар хөдөө айлын суурин дээр жаахан газар ухуулаад жорлон тавьж өгөөд жорлонд бие засдаг болгосон байхгүй юу. Тэрийг чинь жорлонд бие засдаг болгосон. Хөнжилтэй болгоод цагаан даавуутай болгоод цагаан ортой болгоод тэгээд зүгээр малаа маллаад байж байсан улсуудыг чинь нэгдэл ... тэр хөдөлмөрийн баатар маатрыг чинь тэр улсууд нэгдлийн хөдөлгөөнөөр л авсан ш дээ. Түүнээс тэр улсуудад хэн өгөх вэ? Ажил хөдөлмөрийн дүгнэдэг болсон. Сайн юм хийвэл муу юм хийвэл гэдгийг ялгаруулдаг болчихсон. За тэгээд нөгөө шалгалт болсон чинь бичиг үсэггүй байсан бол бичиг үсэгтэй болгосон.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Байнга хөнжилтэй, ортой тэрийг угаадаг арчдаг дээр үеийн улсууд бол аягыг угаагаад зарим нь ханцуйгаар арчаад өгчихдөг байсан гээд байгаа ш дээ.
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэр үед харин зарим айлын хүүхдүүд тийм байгаагүй ш дээ. .... нэг хадагтай. Аягаа хадгандаа хийгээд боочихно. Тэгээд айлын аягаар уухгүй. .... мөнгөн аягаа зүүчихээд бид хоёр гэхэд хоёулаа тийм байдлаар насыг насалсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхээр ямарч байсан аягыг угаалгадаг болоод сав суулгыг угаалгадаг болоод, усанд ордог болсон тэр зүйл бол хөнжилтэй дэвсгэртэй, зуухтай яндантай ....
Хишигсүрэн -
Зуух яндан гэж бүгд тулгатай байсан гэсэн үү?
Цэрэндолгор -
Бүгдээрээ ил галтай. Өвөл нь болохоор утаатай. ... хачин юм байсан. Тэр бүгдийг чинь цэгцэлсэн байхгүй юу. Одоо тийм юмыг хөдөөний ард түмэн ч мэдэхгүй. Настай надаас настай улсууд бол мэднэ. Тэрийг бол мэдэхгүй ш дээ.
Хишигсүрэн -
Тийм заваан байснаас болоод ахуйн янз бүрийн өвчин салмааргүй юм?
Цэрэндолгор -
Үгүй ээ. Ёстой эрүүл байсан.
Хишигсүрэн -
Харин тэр нь их сонин.
Цэрэндолгор -
Ёстой эрүүл байсан. Агаар хоолтой холбоотой. Тэр юутай холбоотой байсан байх. Өглөө хүн хонио хариулаад явна гэдэг чинь ямарч байсан 30-40 км газар хонь мал маллаж явдаг байсан. Морио унаад явна гэдэг чинь тэр морьтой чинь хичнээн км газар давхина ш дээ. ................... тэгээд хүүхнүүд левчиктэй болсон. Бандааштай болсон. ... тэгээд шалгалт ирнэ. Шалгалт ирээд үзээд соёлч айл гээд гэрчилгээ өгдөг байсан. Тэгээд хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлэхээр их урамшдаг юм байна ш дээ. Тэгээд нөгөө юмаа өөрсдөө санаачилдаг болсон. Тэгээгүй ходоодонд байсан бол тэгээд нэгдэл байгаагүй бол тэр тэгж явахгүй ээ би тэгж боддог.
Хишигсүрэн -
Аа ха. Бид хоёрын ярианд та ерөөсөө насаараа ажил хийгээд , ажил хийгээд тэтгэвэрт гарсан байна ш дээ. Тэр тухай дурдлаа. Гэр оронд тэгвэл гэрт жаахан байхаас эхлээд 5 хүүхэд өсгөдөг ээжийн үүргийг тодорхой түвшинд орлодог ажлыг хэн хийж байсан бэ?
Цэрэндолгор -
Угаасаа тэгээд манай хоёр ээж надад хүүхэд муу маллаж өгсөн. Ер нь тэр зөв байж.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Манай ээж бол их янзтай хүн байсан. Тэгэхдээ бага хугацаагаар хийсэн. Одооны над шиг ингэж суугаагүй. Тэгээд тэрнийг одоо ... тэрэнд хэн ч хамаагүй нэг хүн би бүр тэнэмэл нэртэй хүн шүү дээ. Эчнээ сургуульд би сүүлд намын сургуулийг эчнээгээр төгссөн л дөө.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
1973,78 онд юмуу. 78 онд төгссөн ш дээ. Намын сургууль эчнээгээр ...
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгэхэд чинь хавар ирээд би 2 сар орчим намын сургуульд явна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Хичээл заалгана. Шалгалт өгнө. Жилийнхээ юмыг аваад явж байгаа ш дээ. Даалгавар аваад яваад өгнө. Даалгавраа өвөлжин янз бүрийн юм хийж явуулж байгаад хавар ирээд шалгалтаа өгнө. ... Тэндээс би их юм авсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Эндээс олж авсан юм ерөөсөө амьдрал. Тэгээд тэр байгууллагуудаас зохиогдож байгаа тэр хүмүүжлийн ажил байна ш дээ.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр бол тэр үеийн ганц би биш тэр үеийн ихэнх хүмүүс бүгд ийм байсан.
Хишигсүрэн -
Эд бол том нь багыгаа асраад тэгээд цэцэрлэг, ясли. Сургууль нь эхийн үүргийг бас их авчихдаг байсан юм шиг байгаа юм тиймээ?
Цэрэндолгор -
Тийм. Тэгээд 45 хоног ажиллаад л 45 хоног амраад хүүхдээ аваачаад өгчихнө.
Хишигсүрэн -
Харин тийм.
Цэрэндолгор -
Тэгээд хүүхдээ аваачиж өгчихөөд өдөрт нэг 2 цагийн амралт үдээс өмнө нэг, үдээс хойш нэг цаг хүүхдээ хөхүүлнэ. Намайг хүүхдээ хөхүүлэх гээд гүйгээд манай 1-р ясли гэж байсан юм. Далбат гээд их сайн хүн байжээ тэр. Үдээс өмнө гүйгээд очиход хүүхдийн чинь хоол гээд нэг аяга хоол өгчихдөг.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Нөгөө хүн чинь. Хүүхэд нь хоол идэхгүй учраас үүнийг эх нь идэх ёстой. Бусад яслиуд тэгдэггүй байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
За тэгээд нөгөө аяга хоолоо идчихээд буцаад ирээд ажил дээрээ байж байгаад үдээс хойш орой тарахдаа хүүхдээ аваад харина шүү дээ. Тэгээд яслиасаа цэцэрлэг, цэцэрлэгээсээ сургууль ингээд яваад өгнө.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
..... Тэгээд л том нь багыгаа аваад л....
Хишигсүрэн -
Аа ха. Нэг ийм асуулт байнаа. Та бол асар дайчин ажиллаж л дээ. Нэг ийм уламжлалт ойлголт байна ш дээ. Эмэгтэй хүн бол гэртээ суудаг аа. Эр хүн бол айлыг авч явдаг. Таны энэ түүхийг анзаарахад их өөр байна л даа. Тэгэхээр социализмын үед эмэгтэй хүнийг ялгаварладаг үзэл ч юмуу. Таныг ажлаа хийгээд явж байхад эмэгтэй хүн гэдгээс чинь болоод таны ажилд саад болж байсан, амьдралд саад болж байсан тийм жишээ баримт байна уу?
Цэрэндолгор -
Надад тэр хийж байгаа ажилд бол тийм жишээ баримт бол бага зэрэг харин эхлээд ажилд очиход ялгаагүй. Хүнийг үйлдвэрчний хорооны дарга байсан Цэрэннадмид надыг огт тоохгүй байсан. Урд нь Сэрээтэр гээд одоо ч амьд байгаа нэг эрэгтэй хүн байж байгаад ёстой нэг цалин аваад хэдэн гишүүдийн татвар хураадаг байсан байна лээ. Тэр үйлдвэрчний эвлэлийн 100 гаруй гишүүний татвар аваагүй байгаа юм. Тэгээд би тэрнийг яаж олох вэ? гэхээр нийгмийн ажлаар ойлгуулах ёстой гээд нэг өдөр ирээд улс төрийн сонсгол хийсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр улс төрийн сонсгол бол манай бааз дээр ....байсан. Тэгээд нэвтрүүлнэ. Улс төрийн сонсгол хийнэ гээд олон улсын хэлээр ярьжээ би.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгсэн улсууд ангайсан. ....
Хишигсүрэн -
\инээв\
Цэрэндолгор -
Тэгээд ангайсан даа. Тэгээд байнгын зөвөлгөөн, социалист уралдаан хоёроор би тэр хүмүүсийг ялж чадсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэгээд намайг явахад бол яасан гэхээр бүр барилга байшин өгнө. Явуулахгүй гээд булаацалдаад... тэгээд нэг гуанзанд хоол бэлдчихээд хүлээж аваад дээлийн өнгө зөндөө их шагнал ааруул хүн болгон шагнал өгөөд бид хоёр 5 хүүхэдтэй. .... тийм том сайхан юманд ороод ялаад гардаг тийм юм зөндөө тохиолдож байсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Одоо ч гэсэн тэр байж л байна. Яадаг вэ? гэхээр өвгөнийг энд тэндгүй уриад ... яваад байдаг. Бид хоёрын гүйцэтгэсэн үүрэг орон гэртээ ч бий. Ажилд дээрээ ч бий. Энийг ингэж бүртгүүлээгүй бол явдаггүй л байхгүй юу. Тэгэхэд одоо бол яаж байна гэхээр өвгөн бол хаа сайгүй уригдаад яваад байдаг. Би бол ... байгаа байхгүй юу. Тэр үед бол тэр ялгавар байсан. ... тэгэхдээ тэр нь надад гай болж байгаагүй.
Хишигсүрэн -
Тэрийг бол даваад гарсан. Өнөөдрийн ярилцлагыг хоёулаа нэг ийм асуултаар яая. Ярилцлага маань 2 удаа дор хаяж...
Цэрэндолгор -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд бол хэсэг хугацаанд 1-2 хоногийн хугацаанд бодоод тиймэрхүү юм ярьсан бол дээр байж гээд таны дурсамж сэргэх байх л даа. Тийм шаардлагатай. Тэгээд нэг ийм асуулт байнаа. Ер нь таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн ямар үйл явдал байна вэ? Тийм үйл явдал байна уу?
Цэрэндолгор -
Байлгүй яах вэ?
Хишигсүрэн -
Танд жишээлбэл юу санаанд орж байна?
Цэрэндолгор -
Миний амьдрал хамгийн гүнзгий нөлөө үзүүлсэн юм бол хүн юм сурах хэрэгтэй юм байнаа гэдгийг тэр үед тийм юм байгаагүй. Тэр 60 онд намайг Орос явах надад маш их өөрчлөлт өгсөн. Орос орон гэдэг ийм соёлтой орон байдаг юм байна. Хүн үүнийг ялах ёстой юм байна гэдэг ийм их нөлөө надад үзүүлсэн.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Ер нь бол тэгээд явж байгаад өөрөө хүний доор орохгүй.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Дээр нь гарахаа бай. Хүний доор орохоор амьдрах ёсгүй юм байна гэдгийг би амьдрал дундаас яагаад ч юм бэ? Олж авсан.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Тэр их эрч хүчээрээ би өнөөдөрийг хүртэл ажиллаж байгаа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би тэтгэвэрээ тогтоолгочихоод 88 онд тогтоолгосон ш дээ. Яагаад тогтоолгов гэхээр би 130 төгрөгний төлөө тогтоолгож байсан тэтгэвэр.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Би 780 төгрөгний цалинтай. Тэр үеийн 780 төгрөг чинь маш их цалин байгаа биз.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
780 төгрөгний сарын дундаж хэмжээний цалинтай. 30,5 жил ажиллаад манай дарга та яах юм бэ? Гэртээ .... би 5 жил ажилласан байна.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
5 жил ажиллаад тэр 5 жилдээ одоо би харамсдаг юм. Яагаад харамсаж байна гэхээр ....................... Тэгээд хүн яах ёстой юм гэхээр ямарч юм болж байсан ялах хэрэгтэй юм байна гэдгийг яагаад ойлгосон юм. Тэрнийг л их боддог юм даа.
Хишигсүрэн -
Аа ха
Цэрэндолгор -
Бас нэг юм мартчихлаа.Тэр маш их хэрэгтэй.
Хишигсүрэн -
Санах байх. Дараагийн ярилцлагад...
Цэрэндолгор -
Санах байхдаа.
Хишигсүрэн -
За тэгээд өнөөдрийн ярилцлагыг хоёулаа өндөрлөе. За баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.