Tserendolgor


Basic information
Interviewee ID: 990142
Name: Tserendolgor
Parent's name: Lodon
Ovog: Tsend
Sex: f
Year of Birth: 1938
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education: economist
Work: retired
Belief: Christian
Born in: Naran sum, Govi-Altai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
belief
illness / health
relations between men and women
collectivization
funerals


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Хишигсүрэн -

Л. Цэрэндолгор эгч бид хоёрын 2 дахь уулзалт, 2 дахь ярилцлага эхэлж байна. Тэгээд өмнө нь бид хоёр амьдралынх нь түүхийг ярихаас гадна ажлын талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцлага хийсэн. Энэ удаа би танаас ийм асуултаар ярилцлагаа эхэлбэл яасан юм бэ? Гэж бодож байна. Таны амьдралын туршид Монгол дахь шашин шүтлэг яаж өөрчлөгдөв? Шашин шүтлэгийн талаар яриач ээ?

Цэрэндолгор -

За миний амьдрал бол 38 оноос эхэлсэн. Монгол газар бол миний төрсөн энэ хугацаанд 90 оныг хүртэл бараг шашин байгаагүй гэж хэлж болно. Ялангуяа хүүхэд байхад ерөөсөө өдөр судар үзүүлдэг тэр ийм тийм гэсэн юм ерөөсөө байгаагүй шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Яагаад вэ? гэхээр хувьсгал гараад хувьсгалын дарагаар...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Шашин тэр лам, тэр 700 гаруй сүм хийд өдий төдий лам нарыг алаад устгадагийг нь устгаад ингээд буулгаад хаячихсан.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Асар их хорионд орсон. Шашин шүтэх тийм эрхтэй хүн байгаагүй учраас хаагдсан байсан юм байна гэж би одоо бодож байгаа юм. Тэр үед бол мэддэггүй. Хүүхэд байхад ерөөсөө хааяа нэг тэр үед юм үздэг хардаг хүн гэж ерөөсөө байгаагүй. Ном уншдаг лам гэж ерөөсөө байгаагүй.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Хааяа нэг хөгшчүүд эрхи барьчихсан маани мэгзэм хэлж л байдаг байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хүүхэд байсан учраас мэддэггүй юм. Яахав хүүхдийн даахь авах, найр хурим хийх тэр үедээ ахмадууд нь удирдаж байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Найр наадам болж л байдаг. Хурим найр одоотой адилхан олон баяр ёслол байгаагүй. Зөвхөн айл гэр болох хүүхдийн даахь авах тийм л төдий хийдэг байсан болохоос ийм юм байгаагүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд сүүл рүүгээ нууц байжээ гэж би бодоод байгаа юм. Нууц байхдаа баруун хязгаар Говь-Алтай аймагт бол тун ч цөөхөн байсан байхаа. Яагаад гэхээр тэр их Улаан феодал гэж ярьдаг юм байлаа. Эсэргүүнүүдийг барьж байсан лам тэр үед тийм хол хязгаар газар ер нь нэлээд олон лам хүн нэлээд олон тэнд байж байсан зүйлүүд устгагдсан. Говь-Алтай аймгийн 10 хүрээ гэж одоо аймгийн төв дээр жаахан орон төдий юм байгаа. Тэрийг бүгдийн буулгаад тэнд байсан лам хуврагуудыг цөмийн барьчихсан юм гэнэлээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэр үед миний аавын талаас аавын авга ах нь том лам хүн байсан гэж одоо надад ганц нэг юм дуулдаж байгаа. Тэрийг ерөөсөө миний өвөө эмээ ч ярьж байгаагүй. Ээж аав ч ярьж байгаагүй. Ээжийн талаас нэг их том лам хүн байсан гэж ярьдаг. Мөн тэр баригдсан юм гэнэлээ. Баригдаад явахаасаа өмнө тэр хүрээнд 100 гаруй км газар ш дээ. Манай Халиун сумаас...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Аймгийн төв ороход чинь.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр газар луу манай аавыг ингэсэн гэсэн чи яваад миний ийм нэг байшин байгаа. Төдөн номерын байшин. За чи тэрэнд очоод нэг хөтөлгөө морьтой яв. Өглөө маш их эрт яв. Өглөө дөнгөж нартай уралдаад л тэр арын хүрээний байшинд очоод тэр дотор юу байна. Хөтөлгөө мориндоо ганзагалаад яв гэж манай аавд хэлсэн гэнээ. Аав надад яриагүй. Сүүлд нь манай дүү судлаач хүн байсан учраас болсон гэсэн. Аав ярьсан юм байлгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд аав яг морио хөтлөөд өглөө явсан. Тэр байшинд нь ороод ирсэн. Тэр хүний тэр л дээр үеийн Хятадын гутал, хуйхуй, торго тэгээд идэх уух юм зөндөө байсан. Тэгсэн чинь манай аав тэрэн дотроос 2 дайлан боов боорцог маюур гээд тийм юм хийгээд өөрөө нэг гутал өмсөөд авгайдаа нэг дээлийн торго авсан гэж байгаа юм. Нэг их юм аваагүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд хүрээд ирсэн. Тэгсэн нөгөө нагац ах за би чамайг энэ дайны юм хийх болов уу? гэж бодсон. За чи зөв байнаа өөрөө сонгосон учир гэсэн юм гэнэлээ. Тэгээд тэр хүнийг барьж яваад аваад яваад өгсөн гэж байгаа юм. Аваад яваад өгсөн чинь замдаа явж байгаад Говь-Альай аймгийн Наран сумын тэнд их том даваа байдаг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр даваан дээр гараад өөрөө үедэс хийгээд унасан. Тэгээд бие засаж сууж байгаад нас барчихсан гэсэн. Баригдаж яваагүй. Өөрөө ... уугаад тэндээ дууссан. Ийм түүх ярьдаг юм.

Хишигсүрэн -

Хуучтай байсан уу?

Цэрэндолгор -

Өвчин хуучин байгаагүй. Эв эрүүл тийм лам хүн идэр настай хүн байсан юм шиг байгаа юм. Тэгээд тэнд суугаад тэндээ ...

Хишигсүрэн -

Өөрийгөө....

Цэрэндолгор -

... Бас хэрэглэдэг юм байсан байхыг үгүйсгэхгүй. Хүний гарт орж тамлагдахгүй гэж тийм замаар явсан юм шиг байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хэрвээ тэр улсууд тэр түүх намтраа яриад бидэнд ингэдэг байсан бол манай ах дүүс манай нагац нар ч байсан. Буцаад төлөх болоод цагаатгаад явж байна ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Цэрэндолгор -

Тэр үед цагаатгалд ороод бас нэг ганц нэг хүнийхээ нэрийг цэвэрлэх ч байсан юм билүү. Тэр түүх дарагдсан байх.

Хишигсүрэн -

Танай аавын нууж байгаа нь ямарч шатгаантай байсан юм тиймээ?

Цэрэндолгор -

Ер нь хэрэггүй гэж бодсон байх. Ерөөсөө хэрэггүй. Эд нар энийг мэдээд яах вэ? тэр түүхээрээ үхсэн гэдгээрээ дахиад нэг шашин сэргэхийн ийм болно. Тэр хэрэгтэй гэдгийг мах цусандаа ойлгоогүй байна гэж би бодож байна. Тиймээ тэр лам хүн хэрэгтэй ийм юм болно гэж ойлгоогүй. Зүгээр л хар амьдралаар амьдарч байсан улсууд асар их үнэ цэнэ өгөөгүй юм байна гэж ингэсэн. Тэр мэтээр ерөөсөө асар их нуугдмал байсан ш дээ. Тэгээд нуугдмал байж явж байгаад саяхан манай нэг ах надад ингэж хэлсэн шүү. Мөн л бид нар энийг ярьсан чинь. Монгол газар 1901,2 оноос хойш 10 хэдэн оныг хүртэл Христийн шашны тусгай мэдээ түгээх хүмүүс ажиллаад 2-3 хүн хичнээн баг гаргаж ажиллаад хүлээж аваагүй гэнээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэнд явж байсан нэг одоо тэнд явж байсан улсууд юу гэж залбирсан бэ? Гэхээр бурханд залбирсан гэж байгаа юм. Бурхандаа залбирсан. Юу гэж залбирсан гэхээр одоо энэ Монгол газрыг энд бол ... чих нь хаагдмал юм байна. Дүлий юм байна. Нүдэн харахгүй байна. Тийм учраас та 70-80 жил шашин гэдэг юмнаас хаагаад тэгээд дэлгэрүүлж болох юм гэсэн тийм залбирал хийсэн юм гэнэлээ. Тэгж байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би түүнийг үнэн юм байна. Яг үнэн байна гэж ингэж бодсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд манай тухайд бол энэ дуулаад судлаад байхад ерөөсөө Христийн шашны үе Чингисийн үед байсан юм байна гэж одоо дүгнэж байна. Би судлаач хүн биш. Зүгээр амьдралаасаа Библ судар уншиж байгаад тэр яаж байна гэхээр зэрэг ...

Хишигсүрэн -

Хоёулаа энэ яриаг түр завсарлаад 90 он шашин шүтэх эрх чөлөөг үндсэн хуулиар баталгаажуулаад сүм хийд сэргэсэн. Олон нийт шашин шүтдэг болсон. Одоо бол таныг итгэгч гэдгийг би бас мэднэ л дээ. Та яаж хэрхэн энэ замд оров? Яг 90 оны дараа таны яг өөрийн чинь шашинд хандах хандлага танай гэр бүлд хэр байсан? Тэгээд дараа нь энэ лүү яагаад оров гэдгээ тодруулаад хоёулаа ярих уу?

Цэрэндолгор -

За тэгье. Тэгэхээр 90 оноос өмнө юу яасан л даа. Ганц нэг хүн ил гараад энэ үздэг юм байж л байсан. Тийм юм ховор хэрэглэсэн. Яагаад гэхээр нүгэл нь бага, бүх насаараа ариун зовлон эдлээгүй байжээ. Хүн цаанаасаа бурхны бүтээл болохоор бурхныг хүсэж байдаг юм байна гэдгийг би мэдсэн. Яагаад гэхээр 92 оноос хойш бол ер нь манай тухайд бол нүгэл ихэссэн. Манай өвгөн 92 онд аягүй их өвдсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Аягүй их халуурдаг. Халуураад хөнжил гудас нь нэвтрээд байдаг. Ингээд яваад үзүүлээд эмчид үзүүлэхээр бүх халуурдаг өвчний шинж тэмдэг байдаг. Эдгэдэггүй. Бруцеллёз гэдэг, сүрьеэ гэдэг байдаггүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ингээд явж явж 5 жил хэвтлээ ш дээ.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

3 жил нь хүний асаргаанд байсан. Тэгээд тэр үеэс энэ ч чөлөөтэй болчихсон байна. Хаана тэнд мэргэлдэг хүн байнаа гэнэ тэнд очоод мэргэлүүлдэг. Нөгөө хүн юу гэж хэлдэг гэхээр нэг хараал байнаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Энэ хараалыг ийм ийм ном уншуулаад ингээд ингээд ингэдэг гэдэг. Нөгөөхийн тэр ёсоор нь хэдэн төгрөгийн барьж яваад л уншуулдаг. Нэмэр болж байгаа ч юмуу. Төвөг ч юмуу ийм л юм байгаад байсан. Энэ хугацаанд бол нөгөөдөх ичдэг, айдаг намын гишүүд бол шашнаас үнэн тусгай байсан ш дээ.

Хишигсүрэн -

Тийм.

Цэрэндолгор -

Тэр юм ч хаагдсан. Өвгөн бас нөгөө намын ажил хийж байсан учраас миний нэрийг зөв хэлж болохгүй гээд тэгээд нөгөө Монгол гэдэг нэрийг чинь Номгол ч байдаг юмуу ... байдаг юмуу тэр нэрээр уншуулдаг. Яагаад гэхээр тэр төв хороонд яваад очдог. Төв хороо түүнийг үздэг гэнээ гэж хэлдэг байсан. Тийм юм чинь яаж хүрэх вэ? дээ. За тэгээд тэр хугацаанд чинь ямар л очих газар байдаг юм бүгдэд очсон. Тэнд л нэг сайн хүн байна гэнэ. Яваад байсан, яваад байсан. Олон ч ном уншуулсан. Олон ч хурал хурууллаа. За тэгээд ганц өвгөн өвдөөгүй л дээ. Тэр хугацаанд 2 хүү 2-уулаа өвдөж нуруу нугасны апрессанд орсон. Нэг нь өөрөөсөө болоод архинаас болоод унаад нуруугаа хугалчихсан. Нэг нь аргагүй цэргийн ажилтан хүн учраас хулгайч хөөж яваад нуруугаа гэмтээсэн. Тэрийг нь олон жил мэдээгүй ратиклут гээд яваад байсан. Нурууны гэмтэл байсан. ... өөрөө мэднэ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд нурууны апресс хийлгээд тэгээд дүү мүү бүгд өвдсөн. Ингээд ёстой яваагүй юм байхгүй дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо тэр аль нь ч худлаа юм байна гэдгийг эцсийн эцэст мэдсэн. Яагаад гэхээр би тэр хугацаанд ерөөсөө тэр юмнаас тавигдаад би сэтгэлийн цангаа тайлаад миний дотор байсан ч юмуу манай гэр бүл дотор байсан тэр улсуудын айдсыг арилгасан юм нэг ч алга.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Ингээд л яваад байсан. Тэгээд сүүлд рүүгээ яадаг вэ? гэхээр би өөрөө 92 оноос эхлээд нойргүй болж болж байгаад тэгээд сүүлийн үед бүр ор нойргүй. Нойрны эм уугаад унтахаа байсан ш дээ.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Тэгээд ердөөсөө даралт ихэсдэг. Нэг эм уучихаад хэвтээд өгдөг. Босож ирээд ... би чинь тэтгэвэртээ гарчихаад хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хувийн бизнес эрхэлсэн. Жижигхэн. Тэгээд яваад л байсан. Яваад л байсан. Ерөөсөө тэрэнд байхгүй. Сүүлд нь миний судсанд тариа хийгээд орохоо байсан. Шөнө унтахаа байсан. Өдөр ч унтдаггүй. Шөнө ч унтдаггүй. Тэгээд нэг л их айдас. Тэнд ч нэг юмнаас айдаг. Энд ч нэг юмнаас айдаг. Тэрэнд тэр согтуу байна гэвэл тэрнээс ухаан алдталаа айна. Бүх зүйлээс айдаг болоод ерөөсөө тэгээд осолдохгүй л хүн явж байдаг. Тэрэн дотор авах юм байхгүй. Харанхуй болчихсон. Өөрийгөө одоо ... эрүүлдээ би юу гэж бодож байсан. Яваад байх хэрэгтэй юм байна гээд яваад байсан. Тэгээд болохоо байгаад 2006 онд Христийн сүмд ороод ... эхнэртэй нь тааралдаад тэгээд энэ хоёрыг харьцуулж үзээд аргагүй амьд бурхан байдаг юм байна гэж олсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

92 оны юу билээ 2006 оны 4 сард юмдаа. 4 сарын 20 дээр тэгээд орсон чинь нэг юм аваад хаячихсан юм шиг болсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэр хүрэхгүй байсан нойр чинь өөрөө хүрдэг болоод нөгөө их айдас маань алга болсон. Ийм сайхан амгалан ийм сайн бурхан байна гэдгийг олсон доо. 71 наслахдаа олсон хамгийн том эрдэнэ бол Христийг олсон явдал байлаа. Арга байхгүй тэр чинь байна. Сонсож байна. Уншиж байна. Өөрийнхөө хэрээр ертөнцийн эзний заасан сургааль, тэр ном, тэр номлолыг дагах юмсан гэдэг хүсэл байгаа. Аа хүсэл гэдэг бол Бурханы хүчийг авч болох түлхүүр гэсэн байдаг. Тэр түлхүүрийг олох юмсан гэж бодож явдаг. Би таяг тулдаггүй. Бурхныг өөрийнхөө оюун ухаанаараа бүх хүч чадлаараа 1-рт хайрла гэж бурхан ингэж хэлсэн байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

2-рт нь бол хөршөө өөрийн гэж хайрла гэж энэ бол цорын ганц тушаал бурхан бол хайрын бурхан. Ийм зүйлийг би биелүүлэх юмсан гэж ингэж боддог. Манай тэр юугаар бол Христийн бурхан бол амьд бурхан байна цаана нь. Амьд үйлддэг. ... олон хариу авсан юм байгаа л даа. За нөгөө бурхантай харьцуулаад харахад манайх чинь буддын шашинтай буддын шашны үндэс бол бурхан багш Шагжаа муний тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр хүн чинь юу хийсэн гэхээр өөрийгөө гэгээрэлд хүргэхийн тулд их олон газар явж одоо тэр өөрийнхөө бурхны номыг уншаад, өөрөө бясалгал хийгээд тэр юман дотор явж байгаад өөрийгөө бүрэн амьсгалсан гэсэн олон ном ... сургаалийн номнууд байдаг юм байна лээ. Тэр юмнууд нь дандаа харь хэлтэй. Харь хэл дээр учраас юу гэж байгаа юм бүү мэд. Манай лам нар уншихдаа ийм ийм юм ингээд ингээд уншиж байна шүү. Тийм байна гэдгийг хэлж өгдөг хүн...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тайлбарлаж өгдөг. Юу гээд уншиж байгаа юм бүү мэд. Аа тэгээд итгээд шүтэх юм бол болдог гэдгийг би олон удаа үзсэн хүн л дээ. Олон удаа ном уншуулсан. Бие дааж ч олон удаа уншуулсан. Тэгээд юу ч юм хүчээр л өөрийгөө барьж байгаад гараад ирдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Гарч ирээд ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юм байхгүй учраас би дүнчүүр дүнчүүр маани уншиж байсан. Тэгээд ерөөсөө юу болж байгааг мэдээгүй би аа тэгээд зул хүж бурханд өргөдөг тахилын юм байна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Орой болгон сүүгээ өргөнө. Өглөө болгон цайныхаа дээжийг өргөнө. За тэгээд зул барина. Дүүгээсээ хойш би тасралтгүй 3 жил зул барьсан. Өглөө болгон миний дүүчин 2003 оны 10 сарын 19нд нас барсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

2006 оны 4 сар хүртэл гэхээр 3 жил болсон байгаа биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд 3 жил болсон гэхээр миний тэр харуусал айдас арилаагүй байсан. Хэт их уйлсан. Хэт их харамссан. Уул нь тэгэх ёсгүй юм байна лээ ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Бурхантай холбогдсон хүн байхгүй ш дээ. Тэгээд явж байгаад явдаг байхгүй юу. Тэр хугацаанд би олон бөө дээр очсон. Багануурын тийшээгээ нэг том бөө дээр очсон л доо. Дүүгээ өнгөрөхөөс өмнө тэр чинь 2002 он юм байна шүү. Багануурын нэг хоригдол нэг том бөө дээр очиж үзсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд бие засаад ирэх хооронд ... тэгсэн юу гэж хэлсэн гэхээр ... бузар муу юм явж байгаа юм байна. Танайхаас ер нь 5 хүн нас барахнээ. Энэ 5 хүн нас барахад 12 жилийн турш ном уншуулж байнаа гэж ингэдэг юмаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд ерөөсөө бүгдээрээ өшөө хүнийг үзээгүй ш дээ. Ганцхан хүн нээж харчихаад нэрийн хэлсэнгүй. 5 хүн нас барах нь. Тэгээд юу хийх вэ? гэхээр сая төгрөгтэй 6 өнгийн торго, цоохор даавуу 6 метр, хадаг 108, эрхи 108 тэгээд хичнээн ч билээ аль их л бол сайн арц хүж тэгээд сая хэдэн зуун мянган төгрөгтэй ир гэж хэлсэн. Ер аврал авах гээд очсон хүн чинь таг түгжрэлд орчихсон. Хүн алсан хэрэгтэй ийм хоригдол байсан. Багануурын шоронгий гадна талд нэг ийм өрөөнд үзээд ... сууж байдаг. Аа хүний амийг авардаг юм ерөөсөө алт 6 хүний тоогоор алт авч ир алт ариусгадаг гэсэн. Оо тэгээд бөөн гашуудал бид хэд. Тэгээд бүдэрч унах шахаад нэг юм ирлээ. .... тэгээд яах вэ? ийх вэ? гэлээ. Маргааш өглөө босоод Гандан луу явлаа. Гандан дээр очоод үзүүлдэг залуу байсан. Тэрэн дээрээ очоод ингэлээ гээд хэллээ. Ингэлээ ингэлээ гэсэн чинь ямар хачин юм бэ? Наана чинь тийм юм байх ёсгүй. Тэгээд том том лам нартай уулзуулсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд ... үгүй ер нь тийм юм гэж юу байдаг юм. Ерөөсөө боль. Алтан ганжуур уншуул тэгээд болоо гээд тэгж байнаа гэсэн чинь зарим нь айсан. Их олон хүн очсон учраас...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ингээд орхих юмуу хүний амь сая 500 мянга үнэтэй байх юмуу. Явах нь зүйтэй гээд зарим нь хая гэх юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд амьтан судлаад ингээд байсан чинь бас ингэдэг юмаа. Манай дэлгүүрт ажиллаж байсан тэд нарын нэг нь бас нэг юм хэлээд тэрний үгэнд орж уншуулаагүй байсан чинь тэр хүн үхсэн гэж хэлдэг байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд айгаад тэгээд тэр хүнтэй утсаар ярьсан чинь сайн хэлсэнгүй. Тэгээд явъя гэж шийдээд очсон л доо. Хамаг юмаа дэвсээд аваад л дахиад сайн өдөр яваад очсон тэгээд л сайн өдөр очсон одоо ингээд ном уншиж байна гэсэн. Ном уншаад уншаад базаасангүй ээ. Нэг охин чинь би 7 үе дамжсан бөө гээд байсан. Тэгээд тэр 7 үе дамжсан бөө дээр очлоо. Хар хэлийн хэдэн будаа цацаад боллоо. Танай дүүд 10 өдөр ном уншина. Өдөр шөнөгүй уншина. Мах сүү айраг байдаг юмаа бүгдийн аваад очсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Алтан бөгжөө авч ирсэн л дээ. Гэхдээ алтан бөгж авч очоогүй л дээ. Манайхыг мөнгөн аяга авч ир гэсэн. Манайх гурван мөнгөн аяга худалдаж аваад байсан. Танайд гурван мөнгө аяга тэд нар чинь бас мэддэг юм байна лээ. Гурван мөнгөн аяга байна. Түүний дундах аяга гээд тэгээд мөнгөн аягаа аваад дөрөв таван алтан бөгж аваад гурав дөрвүүлээ яваа очлоо. Нөгөө хүн дээр чинь яваад очлоо. Нэг талд нь баахан хүний толгой хийгээд элдэв янзын юм босгочихсон. Баахан хар хадаг зүүчихсэн. Нөгөө тал руу нь янз бүрийн хадаг зүүчихсэн тийм өрөө улаан улаан утас унжуулчихсан байдаг ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Түүнийг урагшаагаа биш арлуугаа унжуулаад зүү гэсэн. Тэгээд ер нь энэ бол дэмий юм байна аа гэдгийг мэдэрсэн л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд яасан гэхээр одоо би христэд итгэчихээд эргээд харахаар зэрэг хүн чинь өөрөө бурханы бүтээл...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Энэ гэр орон авч яваа байдал энэ бүх юм чинь бурханы бүтээл, бид нараас өмнө бурхан бүтээчихсэн. Тэр бурханы бүтээлийг бурхан бүтээгээд тавьчихсан байгаа ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Бурхан шүтээн босгоод тавьчихсан байгаа ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр бурхан 15 толгойтой ч байна. Том том нүдтэй байна. Гартай өдий төдий эвэртэй тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэд нар чинь хардаг мөртлөө юу ч хардаггүй. Нүдтэй хэрнээ...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Юу ч хардаггүй. Чихтэй хэрнээ юу ч сонсдоггүй. Ийм л шүтээнд мөргөөд байсан юм байнаа гэдгээ олж харсан маань энэ яваа амьдралын маань хамгийн том их сайхан зүйлийг олсон гэж би ингэж бодож христэд итгэдэг.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Миний итгэл хэвээрээ байх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би энэ бүхнийг хадгалж байгаад хэзээ намайг бурхан аваачих болох юм. Амьсгал бурханы гарт байгаа ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хэдэн нас наслана. Гээд бурханы замаар явах юм бол сайн сайхан явна. Аа буруу замаар явах юм бол Библи чинь эхлээд түүхээ заагаад дараагаар нь магтаал заагаад тэгээд дараагаар нь энэ бол дэлхийн түүх л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

18 настай онгон бүсгүйгээс Есүйс төрнө гэдгийг аль эрт 2010 жилийн өмнө зөгнөгч нараараа дамжуулаад зөгнөөд хэлчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэр зөгнөлөөс биелэгдээгүй юм нэг ч байхгүй. Тэгээд 18 настай Мария гэдэг бүсгүйн гэдсэнд тээгдэж төрөөөд эзэн хүний ёсоор 30 жил энэ дэлхий дээр ээж аавынхаа гар дээр байж байгаад 3 жил хагаст энэ дэлхий дээр үзүүлэх юмаа үзүүлээд үлдээх юмаа үлдээгээд, номолдог номлолоо хийчихээд тэгээд үхэх өдрөө мэдсэн ганц хүн гэж байгаа ш дээ. Би тэгж үхнэ. Намайг таниагүй хүмүүсийн гарт цовдлогдож үхэх юмаа би гэж. Аа тэгээд би үхээд 3 хоноод дахиад амилна гэсэн. Яг тэр ёсоороо болоод 3 хоноод яагаад амилсан юм бэ гэхээр нүгэлтнүүдийн өвчнийг тээгээд, нүгэлийн үүрээд, бидний гэмийн төлөө тэр хүн цовдлогдоод, өөрөө бидний нүгэлийг үүрээд модонд цовдлуулж үхсэн. Тэгээд ариун сүнс болсон байхгүй юу. тэгээд би ариун сүнсэнд ороод Есүйст итгэсэн. Аврагдана гэж бодож байгаа. Ийм сайхан бурхан олсондоо баяртай байна аа.

Хишигсүрэн -

Танайх 2002 онд тодорхой хэмжээний буддын шашны шүтээн бурхан ч юмуу байсан уу?

Цэрэндолгор -

Оо зөндөө. Яасан гэхээр аавыг үхэхэд бурхан бүтээлгэдэг гээд бурхан бүтээлгэсэн юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Аа өвгөнийг өвдөж байхад бурхан бүтээдэг юм гээд бурхан бүтээлгэсэн юм. Аа ээжийг үхэхэд тийм юм хийгээгүй юм байна. Аа тэгээд хүн болгоныг үзээд чи тийм бурхан шүтэх юм байна. Чи тийм бурхан шүтэх юм байна гэдэг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгсэн чинь яасан гэхээр би чинь бурхан багшийг шүтэх ёстой гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд бурхан багшийн бурхан аваад бурхан багшийн шүтээнтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Манайхан дүүрэн бурхантай. Аа тэгээд Монгол хэл дээр орчуулагдсан ном дүүрэн. Нэг жаахан элс, за одоо юу байдаг юм. Арц....

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Нөгөөхөө уйгуулаад л тэгээд нөгөө юуны сав гэж хэлдэг билээ?

Хишигсүрэн -

Даллаганы уут

Цэрэндолгор -

Аа ха. Аа түүнийг чинь 80 хэдэн онд Улаанбаатар хотод орж ирсний дараа хүмүүс сайн сайн гээд байхаар нь хийж авсан. Нэг авгай арванайлж байна гээд мөнгө төгрөг цай будаа хийгээд өгчихсөн. Хийсээр байгаад нөгөөх нь дүүрчихсэн. Хоёрдахь уут нь гарчихсан манайд. Аа тэгсэн чинь Мөнхболдынх гэр оронгүй хоёр гэр амьдарч байгаа юм чинь Мөнхболдын бас нэг уут юмтай. Тэгээд гурван уут юмтай. Тэгээд хүн болгон бурхантай. Дүүрэн манайхаар дүүрэн тийм юм байсан. За тэгээд 108 зулын цөгц, за тэгээд дээж хийдэг тэр савнууд цөм байсан. Тэгсэн их сонин би эмнэлэг дээр нэг найз дүүгээ эргээд очсон чинь найз гурван хүүхэн байж байгаад та манай сүмд оч ингэдэг тэгдэг гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Амьд бурхан байдаг гээд сайхан ярихгүй юу. Тэгсэн чинь би их дургүй дуулмааргүй байсан хэрнээ тэр хүмүүсийг шахаад байхаар нь за нэг очиж үзье гэж бодоод...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Бүтэн сайн өдөр очихоор болоод утсаа өгөөд...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Манай орцны нэг хүүхэн байдаг юм. Тэр утасдаад тэр бид хоёр очсон юм. Тэгсэн би тэр оройноос эхлээд орой болгон сүү өргөдөг, орой болгон дүнчүүр маани уншдаг байснаа болиод...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд яваад очсон чинь тэр цуглаан их гоё байсан л даа. Их сайхан санагдсан. Монгол дээр номоо тайлбарлаж өгөх юм чинь...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд орж байсан юм. Тэгээд нөгөө бурхан шүтээнээ яасан бэ? гэхээр зэрэг аажим аажмаар зулаа барихаа болиод дээжээ өргөхөө болиод дээж өргөөд байж цонх халтар болчихсон байдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд энэ охидууд хүүхдүүд, хүргэний төлөө залбираад бүх хүмүүсийн төлөө залбираад боддог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Өөрөө сайн ярьж чадахгүй хэрнээ залбираад байсан. Тэгээд Отгонбаяр бид хоёр нөгөө бурханыг бүгдийн шатаасан.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Дүүд бүтээлгэсэн бурханыг авгайд нь өгсөн. Манай тэр дүүгийн эхнэр лам хүний хүүхэд учраас адилхан залбирч байж бүтээлгэсэн юм чинь түүнд үнэнээ хэлээд өгсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Эгч нь өөр амьд бурхантай болчихлоо. Түүнд явах учраас чи үүнийг аваад яв.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд бид хоёр шатаадаг юмыг шатаагаад, түлдэг юмын түлээд нөгөө олон юмыг одоогоос хоёр жилий өмнө юм байна. Лагерийн ууланд аваачиж байгаад нөгөө будааг цөмийн цацаад...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Шувуу шаазгай идвэл идэг гээд...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд уутын лагерийн овоон дээр аваачаад шатаачихсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд байраа солиод, тэгээд энэ бурхан манайд энэ байр ерөөсөн шүү. Отгонбаяр чив чимээгүй. Энэ чинь юу билээ? 9 ,8 ,7 7 оны хавар би нэг Эрээн явчихсан байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд хүрээд ирсэн чинь 1 давхар 9 давхар хоёр үлдчихсэн байсан. Би тэгээд муу юм бодож байгаа юм. За би үхчихбэл үхэж л таараа тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Үхчихвэл энэ хүмүүс нэг нарийхан шатаар тар нар тар нар гээд удаан явах юм 1-рт, 2-рт урьд нь 4, 5 давхарт байсан өндөр байдаг юм байна лээ. Тэгээд бас ус алддаг гэж бодоод хоёр давхарт авъя л даа. Чи яасан дээр гарах дуртай юм бэ? Дээрээс ус алдаж байсныг мартчихсан уу? гэсэн тэгээд энэ байрыг авсан л даа. Тэгээд шинэ байр солиод энэ лүү нүүгээд ирэхээр нэг боодолтой арц, нэг боодолтой тариа, янз бүрийн арц, зааны үс мүс элдэв юм овоолчихсон. Тэр бүгдийг бүгдийн цэвэрлээд хаясан. Хэрвээ тэр болдоггүй байсан бол одоо юу үгүй болохгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Юу ч болоогүй харин ч ёстой нэг бүрэн чөлөөллөгдсөн дөө.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тайван, амгалан, энэ яах бол тэр яах бол, хүний сэтгэл харж, болж өгвөл бурхандаа таалагдах юмсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Бурханд хэрэгтэй юм хийх юмсан. Цаанаа өөрөө бүрэлдэхүүн юм болохоор буруу зөрүү янз бүрийн юм байх л даа. Ийм сайхан байгаа байхгүй юу. Цагаан сараар яадаг байхгүй юу. Хүн болгон явахгүй би л явна ээж л явна. Ээж яваад тэр 5 хүүхэд тэд нарын тэр олон хүүхэд бүгдийн яагаад хүний хөдөлмөрийг ч их үрж байгаа юм хүн болгонд баахан ном бичүүлж ирээд чамайг тэг гэсэн чамайг тэг гэсэн гээд хүн болгонд тарааж өгөөд, тэдний зарим нь хийлгэнэ. Зарим нь хийлгэхгүй. Ингэж байсан. Одоо эзэнд итгэсэн учраас тийм юм байхгүй. Бүрэн чөлөөллөгдсөн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Өөрөө бурхан агуулдаг сав гэж байгаа. Өөрөө бурхан агуулдаг сав болохоор өөрөө өөртөө залбираад л цуглаандаа оччихоод л ингээд байж байдаг. Бүрэн чөлөөтэй сайхан болсон доо. Одоо нэлээд аймаар юм болсон ч тэгж айж цочоод байхгүй. Гэхдээ хүн болохоор заримдаа айна л даа. Тэгээд заримдаа миний нойр хүрэхгүй байдаг юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгэхэд би босоод библи уншаад суучихдаг. Уншиж байхад залбирмаар юм орж ирж байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд залбираад ганцаараа библи уншаад залбирах аягүй гоё байдаг юм. Олон хүнтэй шуугиантай хүн хашгирсан тийм үед хүн бас уншиж чаддагүй юм байна лээ л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо манайд шарын шашинтай холбоотой юм юу ч байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха. Сонин юмаа насаараа шахуу шүтдэг бурхангүй байж байгаад дараа нь 10 гаруй жил шүтэж байгаад дараа нь солигдоно гэдэг бол том өөрчлөлт тиймээ? За одоо хоёулаа энэ сэдвээ орхиод дараагийн сэдэв рүүгээ орох уу?

Цэрэндолгор -

За тэгье

Хишигсүрэн -

Та үндсэн дээ нэгдэлжих хөдөлгөөний үед хөдөө байсан хүн ш дээ? 58 онд...

Цэрэндолгор -

58 онд Наран сумын улаанбулангийн эрхлэгч байсан гэж хэлсэн ш дээ.

Хишигсүрэн -

Тийм

Цэрэндолгор -

Сумын төв дээр

Хишигсүрэн -

Сумын төв дээр аа тэгэхээр нэгдэлжих хөдөлгөөний талаар тодорхой түвшинд мэднэ ш дээ тиймээ?

Цэрэндолгор -

Нэг их сайн мэдэхгүй. Гэхдээ бол мэднэ.

Хишигсүрэн -

Жишээ нь танай аав ээж яаж байв гээд ярихаар зэрэг, ер нь яаж хүлээж авч байв?

Цэрэндолгор -

Нэгдэлжих хөдөлгөөн болно гэнэ. Нэгдэлжнэ гээд тэгж байсан л даа. Хөдөөний улс ер нь мэдээлэл багатай учраас их муухан хүлээж авч бас олон малтай хүмүүс малаа хүн хүний нэр дээр тарааж...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Орохгүй юмсан гэсэн хүсэл нэг хэсэг байсан юм. Бас нэг малд оногдох татварч гэх юмуу?

Хишигсүрэн -

Ноогдол.

Цэрэндолгор -

Ноогдол сүүний ноогдол ч гэх юмуу. Мах гэхээр хавар болохоор мах тушаана.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Цөөхөн мал өгөхийн тулд аль сайн томыгоо аваачиж өгнө шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэр нь жаахан үнэлгээтэй хэдэн төгрөг авчихдаг. Түүнийг амьд хөлөөр нь туугаад хойшоо Сэлэнгийн юугаар хойшоо Орос руу гаргаж байсан.

Хишигсүрэн -

Тийм

Цэрэндолгор -

Тэгж тууж байсан юм. 1-рт 2-рт зун болохоор зэрэг хөдөө айлуудад сүүний ноогдол өгчихдөг. Тасаг заводууд гээд заводууд бий болчихдог. Үхэртэй айлууд очоод эргэн тойрон буучихдаг. Үхрээ саагаад л хэдэн л байдаг юм. Тэр чинь ноогдолтой учраас сүүн заводод аваачаад өгчихдөг. Сүүн заводод Оросын техник байсан юм. Сүүгийн машиндаад масло болгоод цөцгий болгож байсан юмуу даа. арай масло болгож чадаж байгаагүй. Тэгээд сүүгээ эртхэн дуусгаж чадвал намар нэг жаахан жаахан юм хийж авдаг. Үхрийн аж ахуйтай хүнд жаахан нэмэр болж байсан юм шиг. Аа ноос ноолуурын хувьд бол ноосын авна. Ноолуурын авна. Аа намар ноослоод хөөврийн авна. Тэгэхээр зэрэг эсгий дэвсгэр гудасаа хийгээд авчихдаг улс чинь байхгүй болсон. Сайн адууг нь фронтод авчихдаг. Тийм их дарамт байсан. Малтай улс бол өгч байсан. Аа 2-рт нь ядуу улс нь бас ялгаагүй нэлээд туйлдсан. Манай өвөө жишээ нь тийм улс чинь өөрт мал байхгүй юм чинь нэгдэлд ороод мал маллаад эхэлсэн.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Нэгдэл гэж аж ахуй болоод байшин бариад, ажилтай болгоод, нэгдэлжих хөдөлгөөн ялаад Монголын ард түмний амьдралд их зүйл гарсан гэдэг чинь тэр байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Аргагүйн эрхэнд Жамц баян нэг кинон дээр гардаг биз дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд л нэгдэлжих хөдөлгөөн ялсан л даа. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаар Монголын ард түмэнд үнэхээр гэрэл гэгээ болсон. Тэгээд 50-иад онд нэгдэлжих хөдөлгөөн ялаад яллаа гэдэг чинь 90% нь байсан даа.

Хишигсүрэн -

90% нь нэгдэлд элссэн гэсэн үг үү?

Цэрэндолгор -

Тийм нэгдэлд элссэн. Хангай Говиор нь хуваагаад хэдэн мал өгдөг байсан л даа. хэд билээ одоо мартчихсан байна. Манайх болохоор аав үхрээ өгчихсөн байсан учраас нэгдэлд элсээгүй. Манай тухайд яагаад гэхээр аймгийн төв дээр орж ирээд ажил хийчихсэн.

Хишигсүрэн -

Аа ха хонио яасан бэ?

Цэрэндолгор -

Хонио айлд тавьж байгаад иддэг малаа идээд аа зохих ёсны мал нь тэр хүний хөрөнгө учраас байж л байсан. Айлаас авсан ч юмгүй ийм юм болсон. Нэгдэлжих хөдөлгөөн. Миний ажиллаж байсан Наран суманд Гэрэл нэгдэл гээд нэгдэл байдаг байсан. Аа миний яг төрсөн нутаг Халиун суманд хөдөлмөрийн баатар Лодоохүү нэгдэл байгуулаад ор хоосон юу ч байхгүй газрыг суурин болгоод жимс ногоо тариад .... мундаг нэгдэл болсон ш дээ. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүс тэр хүнийг дагаад их сайхан болсон. Халиун сум чинь одоо Лодойхүү баатар чинь ингэдэг хүн байсан гэж байгаа ш дээ. Өглөө эрт босоод, их эрт босдог хүн байсан гэж байгаа юм. Хараад унтаж байгаа айлын өрхийг очиж татчихаад яндан хөөдсөн айлын янданг нь хөөлөөд өгчихдөг. Сум нэгдлийн дарга Лхагваа хэлж байгаа юм. Лодой гуайг байхад өглөө 7 цагаас хойш босдог айл байгаагүй гэсэн. Тэгж үлгэрлэж, тэгж өөрөө зүтгэж хөдөлмөрлөж байсан байгаа юм. Тэр хүнийг үнэн хөдөлмөрийн баатар гэж санаж явдаг. Яагаад гэхээр тэр хүн өөрт байгаа бүх юмаа тэр нэгдэлд зориулсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоотой адилгүй. Одоо ажил хариуцах чадвар муудсан байна. Хувийн төлөө л явдаг болж дээ.

Хишигсүрэн -

Аа ха. Та бид хоёр сая сүүний заводын талаар ярьсан. Тэр масло, цөцгийг нэг ч үлдээлгүй аваад явдаг байсан.

Цэрэндолгор -

Нэг ч үлдээхгүй аваад явдаг.

Хишигсүрэн -

Би хүүхэд байсан 80 хэдэн онд хүртэл байлаа шүү дээ.

Цэрэндолгор -

Тийм байсан.

Хишигсүрэн -

Тэр их масло хийдэг ч гэсэн олдохгүй. Орос руу гаргачихдаг.

Цэрэндолгор -

Тийм бүгдийн гаргачихдаг.

Хишигсүрэн -

Аймаар юмаа. Монгол масло гэж байсан уу?

Цэрэндолгор -

Монгол масло гээд байсан л даа.

Хишигсүрэн -

Хаана зарах уу?

Цэрэндолгор -

Улаанбаатарт л байдаг. Хөдөө, аймгийн төвүүдэд байгаагүй. Улаанбаатар орж ирсэн цагтаа Орос дэлгүүр ороод гуйж байгаад ганц кг авч явдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

За нэг хоёр гурван кг....

Хишигсүрэн -

Оросын дэлгүүрт зардаг байсан юм уу?

Цэрэндолгор -

Оросын дэлгүүрт зардаг байсан юм. Монголоор Монгол масло байсан. Тэр нь их гашуун муу байсан. Одоо ч гэсэн Монгол масло тослог ихтэй. Муу байна шүү дээ. Хичнээн масло гарч байсан юм бэ? Хойшоо гардаг нь сайн байдаг юм. Манай мал чинь 40сая болчихлоо. Ургац нь ургахгүй байна тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгэхээр түүнийг цөөрүүлээд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлдэг болмоор байна. Болдогсон бол иддэг ам нь цөөрөх юм бол газрын гарц бас гайгуу болно шүү дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха Та бол ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлээд их идэвхтэй, тодорхой түвшинд манлайлж, ажил бол тачигнатал хийдэг байжээ.

Цэрэндолгор -

Аа ха

Хишигсүрэн -

Тэгэхээр ер нь та амьдарч байгаа хугацаандаа Монголын эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдсөн гэж боддог бэ? Эмэгтэйчүүдийн өөрчлөлтийг дагаад Монгол эрэгтэйчүүд яаж өөрчлөгддөг вэ? Нэг тийм асуулт байна аа. Ажил хийж эхлэж байхад хандах хандлага, эрх нь яаж...

Цэрэндолгор -

Үндсэндээ ер нь их өөр боллоо шүү дээ. Намайг бага байхад өөр орчны эмэгтэйчүүд нөхрөө хараад л гэрийн, мал аж ахуйнхаа л хөдөлмөр эрхэлдэг байсан шүү дээ. Ноос ноолуураа авдаг. Тэр гэр орныхоо хөдөлмөрийг л эрхэлдэг тийм байсан. Аа бүх мэдэл бол эрэгтэйчүүдийн гарт байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Малаа худалдахыг эрэгтэйчүүд, аав л мэднэ. Өөр хүн мэдэхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ер нь нөхөр юу гэж хэлнэ түүнийг хийдэг байсан. Тэр Монголын эмэгтэйчүүд болбол Нэгдэлжих хөдөлгөөн ялаад нөгөө эмэгтэйчүүд улсад хөдөлмөрлөх болоод ... Нэгдэлд хөдөлмөрлөх болоод бас адилхан цалинтай болоод. Аа тэгээд миний хүүхэд байх үед ядуу хүний хүүхэд сургуульд явдаг байсан юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Баян айл өөрийнхөө хүүхдийн оронд ядуу өөрийнхөө зарцын хүүхдийг сургуульд явуулдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр хүүхдүүд эрэгтэй эмэгтэйгүй явдаг байсан. Буцаад сэхээтэн болж ирээд тэр хүмүүст соёл тараагаад эхэлсэн байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Сүрэнжавын багш шүлэг шиг 50 хэдэн он миний мэдэх 40 хэдэн оны багш нар эмч нар гэдэг бол тэр малчин, сумын төвийн манлайлал байсан ш дээ. Хөгжим тоглох бол тэд тоглоно. Дуу дуулах бол тэд дуулна. Бүжиглэвэл тэд бүжиглэнэ. Эмч нь үзнэ. Эмчилгээ хийнэ. Тэгээд аажим аажимаар явж байгаад нэгдэлжих хөдөлгөөн ялаад түүний гэрэл гэгээ бас Монгол эмэгтэйчүүдэд туссан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би тэгж боддог юм. Яагаад гэхээр зөвхөн хувийн аж ахуй эрхлээд ямар сайн ажил хийж байсан ч тэр нь нөхрийн нэр дээр гарч явдаг байсан болохоос биш, за яахав нөхрийн нэрээр ороод эхнэрийн нэрээр гардаг гэсэн Монгол ардын зүйр үг байдаг шүү дээ. Түүн шиг өөр зуурхан үнэлдэг ч гэсэн нэгдэлд ажиллаад ирэхээр тэр нэгдлийн дарга, цаана нь ажиллаж байгаа хүмүүс очоод энэ нөхөр хийгээд байгаа юмуу. Энэ авгай хийгээд байгаа юмуу гэдгийг харсан.

Хишигсүрэн -

Элбэг дээл дээр гардаг.

Цэрэндолгор -

Элбэг дээл гэдэг зохиол дээр гардаг. Жаргал даахгүйн зовлон байна шүү дээ.

Хишигсүрэн -

Тийм

Цэрэндолгор -

Жаргал даахгүйн зовлон чинь яг үүний тухай кино. Түүний санааг Доржпалам гэдэг эмэгтэй гаргаж Эрдэнэгаваа зохиосон шүү дээ. Тэр хөдөлмөрийн баатар Доржпалам авгай чинь байна.

Хишигсүрэн -

Аа бодит хүний түүх?

Цэрэндолгор -

Бодит хүний түүх. Одоо тэр Доржпалам гэдэг хөдөлмөрийн баатар эмэгтэй яаж амьдарч байна гэхээр намайг дэлгүүрт ажиллаж байхад 10 л сүү, 10 л тараг барьчихсан явж байдаг юм. Энэ хүн хөдөлмөрийн баатар эмэгтэй юм гэнэ лээ гэсэн чинь яг үнэн байсан. Одоо тэр Доржпалам Хайластад байдаг. Уулзаж болно шүү.

Хишигсүрэн -

Харин

Цэрэндолгор -

Нэгдэлжих хөдөлгөөн ялаад үнэхээр хүний хөдөлмөрийг ялгаж салгаж өгсөн. Үнэлээд хурал цуглаанд оруулаад. Аймгийн депутат болгоод, Улаанбаатар хотод их хурлын депутат болгочихдог. Тэр их ажлын хажуугаар явуулаад боловсруулаад тэгэхээр тэр хүмүүс чинь улам идэвхтэй болоод тэгсэн байхгүй юу. Аа тэгээд аймгийн төв Улаанбаатар хотод ажил хийж байгаа эмэгтэй бага цалин аваад эрэгтэй хүн их цалин авдаг байгаагүй шүү дээ. Тэр албан тушаал дээр ямар хүн байна. Тэр цалингийн өгдөг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо ч тийм байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс удирдах албан тушаалд цөөхөн байдаг. Шийдвэр гаргах албан тушаалд хэзээч эмэгтэйчүүд ихэнх болж байгаагүй.

Хишигсүрэн -

Эмэгтэй даргынхаа албан тушаалд эрэгтэйчүүд захирагдах нь хэр байсан бэ?

Цэрэндолгор -

Гайгуу шүү. Миний ажил хийж байхад гайгуу шүү. Харин ч эмэгтэй хүнийг сайн дарга гэж би боддог. Эмэгтэй хүн архи уугаад байхгүй. Хүнтэй эвтэйхэн яриад тийм болохоор эмэгтэйчүүд сайн. Одоо бол эмэгтэйчүүд л авч явна шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Удирдах түвшинд хүрээгүй ч гэсэн айл гэрийг бол эмэгтэйчүүд л тэжээж байна.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо бол их сайхан болж чаддаг юм бол сурч боловсрох боломж нь байна.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ажиллах боломж байна.

Хишигсүрэн -

За тэгэхээр эмэгтэйчүүдийн талаар явуулах төрийн бодлого гээд ийм юм байна л даа. Яг социализмын үеийн эмэгтэйчүүдийн талаар ямар бодлого, дэмжсэн ямар бодлого юу байв? Тэр нь гэр бүлд яаж нөлөөлдөг байв? Яг та өөрийнхөө амьдрал дахь төрийн бодлогыг мэдэрч байв уу мэдэж байв уу?

Цэрэндолгор -

Мэдрэлгүй яахав. Социализмын үед байна ш дээ. Би өөрөөрөө зүйрлээд ярих юм бол тэгж эмэгтэйчүүдийг өөд нь татах тийм бодлого байгаагүй бол би 4-р анги төгссөн малчин хүүхэд яах юм. Хөдөө малаа маллаад л ....

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Жишээ нь надад өөд нь татаад авах юу ч байгаагүй. Тэр хүний өгсөн түүхий эдийн ажлыг, тэр улаанбулангийн ажлыг, тэр дараагийн худалдагч гэдэг ажлыг би үнэн сэтгэлээсээ хийгээд бусдаас сураад хийж байсан учраас жаахан жаахнаар өсгөөд байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Сурах хүсэлтэй байсан учраас түүнд нь явуулсан. Би 35 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Түүний 20 хэдэн жил нь удирдах ажил хийж байсан. Ямар нэг хэмжээний дарга цолтой. Тэр шийдвэр гаргах хэмжээнд биш за сайндаа 300 хүнтэй тээврийг удирдах газрын үйлдвэрчний эвлэлийн дарга байж. Гэхдээ яг шийдвэр гаргах дарга байгаагүй. Аа миний ажиллаж байсан чуулга бол 70 хэдэн хүнтэй. Дүрслэх урлагийн сургууль бол 300, 400 хүүхэдтэй. Аа түүний 40 хэд нь багш ажилчид байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгэхээр тэр хүн өөрөө хэн байв гэдгээс шалтгаалж байсан болохоос биш энэ хүн итгэл авч найдвартай ажиллаж чадах юм байна аа гэдгийн үнэлж байж гэж би баярлаж явдаг юм. Гэр орны хувьд ч ялгаагүй эрэгтэйчүүд гадуур ажлаа л гүйцэтгэдэг байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Эмэгтэй хүмүүс бол ажлаа хийгээд гэр орноо авч яваад үр хүүхдээ өсгөөд тэр бүгдийг авч явж байсан. Тэгээд би эндээс юу олж мэдэв гэхээр хүн ухралтгүй завгүй аль болох завгүй байх нь зөв юм байна гэж бодсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Яагаад гэхээр би маш завгүй байсан учраас нэг ч удаа эмэгтэй хүний яриа ярьж үзээгүй. Ер нь үзээгүй байдаг юм шүү байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хааяа нэг гэрт орж ирсэн хүнтэй хүн болохоор ярилгүй яахав. Тэр нь тэгээд нэг их нөлөөлөөд байх юм байхгүй. Хэрвээ завтай. Цай хоол нь бэлэн байсан бол би оройн сурууль төгсөө ч үү үгүй ч үү?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хэдэн хүүхэд загнасан хашгичсан тийм авгай байхыг хэн байг гэхэв.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь ингээд бодож байхад ажил амьдрал гэсэн салшгүй хоёр хэсэг байна шүү дээ.

Цэрэндолгор -

Аа ха

Хишигсүрэн -

Гэр бүлийн үнэ цэнэтэй зүйл. Ажлын үнэ цэнэтэй зүйл гэдэг хоёр юмны эзлэх байр суурь ямар харьцаатай байсан юм шиг санагдаж байна?

Цэрэндолгор -

Ажил руугаа илүү харьцаатай байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ёстой бүх юмаа хаяад явж байсан байна. Би одоо хүүхдүүдээ хараад яав даа гэж боддог юм. Ядаж 50, 50% байсангүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тийм байх бололцоо ч байгаагүй. 10 хэдэн сонгуульт ажилтай тэр бүгдийг хийхгүй бол болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр ажлыг яваад шалгаад ир. Тэр албан газрыг тийм хуралд суу гэж хэл гээд ингээд л явж байдаг.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Манай ээж чинь 40 гаруй насандаа хэвтсэн ш дээ. Тэгэхдээ тэгж байсан юм. Тэгээд асарч байсан юм. Ганцхан хүүтэй. Хүү нь Германд цол хамгаалах гээд яваад өгсөн. Тэр бүх ачаа миний толгой дээр байсан л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би бол ээжийгээ 83 онд дуусгасан. Аавыгаа 94 онд хоёр жил гаруй асарч байгаад дуусгасан.

Хишигсүрэн -

Өндөр насласан юм байна.

Цэрэндолгор -

84 хүрсэн. 80 хүртлээ манай аав ер нь дажгүй байсан шүү. Өөрийгөө борлуулаад л ...

Хишигсүрэн -

Хөдөө байсан уу?

Цэрэндолгор -

Аймгийн төв дээр байсан. Тэгээд 92 онд муудлаа гээд дуудсан. Тэгээд хүрээд очсон чинь эмнэлэгт хэд хоног сахиад босгуулаад хүрээд ирсэн. Тэгээд 92 оны намар наашаагаа авсан л даа. Аваад дүүгийнд нэг хэсэг байсан юм. Дүүгийн хүүхдүүд тусдаа гарах болоод тэгээд охиноо бараадсан л даа. 92,93, 94 оны 3 сард нас барсан л даа. Нисэхэд нэг жижиг өрөөнд өвгөн өвчтэй хэвтчихсэн. Нөгөө өрөөнд нь аав өвчтэй хэвтчихсэн. Хоёр өвчтэй хүнтэй. Би нисэхэд нэг дэлгүүр ажиллуулдаг байлаа. Өглөө 5 цагт босоод гүйнэ. Тэр үед онгоц их нисдэг байсан юм. Онгоцнуудаа нисгэчихээд 10 өнгөрөөгөөд буцаад гүйгээд ирнэ л дээ. Тэр үед аав хоол хийгээд нэг нэгнийхээ шээсийг асгаад тэгээд нэг нэг аяга хоол өгчихөөд буцаад гүйгээд өгнө.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд нэг 3 цаг хүртэл ажиллаж байгаад 3 цагт буугаад хүрээд ирнэ. Тэгээд хэдэн олсон мөнгөө янзална. Тэгээд аавыгаа асарна. Хоол ундаа хийнэ. Хоёр хүүгийн хүүхэд дүүгийн хүүхдүүдийн хүүхдүүдийг цэцэрлэгт өгнө. Авна бас...

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Нөгөө хэдийгээ ажил хийлгэхийн тулд.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд надад муу болоогүй. Яахав ядарч байсан.

Хишигсүрэн -

Аа ха. Ер нь таны амьдралд бусдаас содон онцгой гэх юм байгаа юу?

Цэрэндолгор -

Тийм юм гэж юу байхав. Байхгүй байхаа. Жирийн л нэг дундаж тийм байсан.

Хишигсүрэн -

Таны амьдралтай холбоотой олон сэдэв яригдаж байхад ийм юм ярих юмсан гэсэн үлдэж байгаа юм байна уу?

Цэрэндолгор -

Урьд нь би санаж байсан юмаа. Тийм юм ярина гээд юу байсан билээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Өөрийг чинь яриад надад бодогдож байсан юм.

Хишигсүрэн -

Оршуулгатай холбоотой нэг асуудал байдаг юм. Ер нь энэ нас барсан хүмүүст тусалдаг энэ арга яаж өөрчлөгдөж байна.

Цэрэндолгор -

Одоо ярих уу?

Хишигсүрэн -

Тийм

Цэрэндолгор -

Оршуулгын ёслол их өргөн дэлгэр гэхдээ Монголд бол их бүдүүлэг байсан ш дээ. Намайг бага байхад хөдөөлүүлдэг газар гээд газартай. Тэгээд аваачаад ил орхичихдог.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд Монголчууд чулуу дэрлэж унтахгүй гэж хэлдэг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ерөөсөө тэр чинь чулуу дэрлүүлээд тэгээд орхичихдог.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Нохой тэжээж байгаад нохой нь үхэх юм бол сүүлийн тайраад сүүлийн дэрлүүлээд орхидог байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр яадаг бэ? гэхээр нохой байж байгаад хүн болж төрдөг гэж үздэг байсан юм байна.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Шарын шашинд тийм учраас чулуу дэрлүүлэхгүй хүн болж төрөхөд нь сүүлийг нь дэрлүүлдэг гэж ярьдаг байсан. Ил оршуулдаг байсан учраас тэр үеийн оршуулгын газраар очиход чинь толгой, шүд, араг яс, элдэв юм байна л даа. Манай аав ээжийн, ах дүүгийн хүүхдүүд дандаа эрэгтэй хүүхдүүд байдаг байсан. Тэд нартай очиж үзсэн байхгүй юу. Дээсээр хэдэн толгойг чинь оосорлож тоглоод...

Хишигсүрэн -

\инээв\

Цэрэндолгор -

Тэгээд хэд хонож байсан нөгөө ах нар чинь тэгж байна. Оосорлосон хүний толгой чинь салчихдаг юм байна гээд. Дахиад л үзэх гээд явна.

Хишигсүрэн -

\инээв\ Уяа байсан уу?

Цэрэндолгор -

Байсан гарчихдаг юм билээ. Хүний толгой чинь ямар учиртай юм.

Хишигсүрэн -

Айх гэж юм байхгүй.

Цэрэндолгор -

Байхгүй. Хүүхэд юм болохоор айх гэж мэдэхгүй. Нөгөөхөө ирээд ээж аавдаа хэлэхгүй. Хэрвээ хэлэх юм бол нөгөө хэд чинь цээрлээд өвчин тусна. Тэгээд ёстой жинхэнэ нэгдэлжих хөдөлгөөн ялсаны дараагаар лав манай баруун аймгууд газарт булдаг. Хайрцаганд хийдэг болсон ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоотой адилхан биш нэг өдөр судар үзээд хайрцаганд хийгээд аваачаад оршуулдаг байсан байхгүй юу.

Хишигсүрэн -

Тодорхой хэмжээгээр өдрөө хардаг. Тэр хурим хийх, оршуулга хийх хоёр ёс төртэй байсан юм байна тиймээ? Түүнийг зохион байгуулж зохицуулдаг хүн нь хэн байсан бэ? Ахмад настай хүн үү? Тусгай хүн байдаг байсан уу?

Цэрэндолгор -

Ахмад настай хүн байдаг байсан. Алтан сав нээнэ гэдэг тийм юм байгаагүй. Манай аймагт сүм байхгүй. Сайндаа нэг лам ирээд л нууцаар хийдэг байсан байх.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Яг өөрт тохиолдож байгаагүй болохоор түүнийг сайн тодорхой мэдэхгүй. Одоо явсаар байгаад найр наадмын хэмжээнд хүрчихээд байгаа. Намайг жаахан байхад хүн нас барсан тэр айлд оруулдаггүй байсан ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэр айлд очоод байдаггүй байсан юм. Одоо бол очдог нэг нэгэндээ тусладаг энэ бол их сайхан заншил юм л даа. Тэр одоо явсаар байгаад 60, 70 80 оноос хойш дэлгэрээд одоо бүүр ч их дэлгэр болчихсон байна.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо бол сүүлдээ шатааж байна. Христийн шашны ёсоор бол шатаах ёсгүй гэж байлаа шүү.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хүн бол газар шорооны бүтээгдэхүүн учраас газар шороондоо шингэх ёстой.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэртээ тэрэнгүй миний сүнс, санаа сэтгэл амьд үлдэх учраас...

Хишигсүрэн -

Аа ха .Нэг хүүхдийн аав ээж нь илгэгч юм байна л даа

Цэрэндолгор -

Аа ха

Хишигсүрэн -

Үнэхээр сайн илгэгчид болсон байсан чинь аав нь гэнэт талийгч болчихгүй юу.

Цэрэндолгор -

Аа ха

Хишигсүрэн -

Хөвсгөлийн улс ах дүү арван хэдүүлээ хөдөө байдаг. Нэгэнт тийм юм болчихоор зэрэг арынхан ажлыг илтгэгчийн ёсоор нь арын ажлыг гүйцэтгэсэн юм байна л даа.

Цэрэндолгор -

За тийм

Хишигсүрэн -

Ах дүү нь хөдөөний улс учраас ийм юм байж болохгүй гээд жаахан зөрчил гарсан юм байна л даа. Тэгээд араас нь нэлээд хэдэн хоногийн дараа буддын шашны ёсоор хийсэн гээд ярьж байсан байхгүй юу. Тэгээд манайхан маш олноороо Христийн шашинд итгэгчид болж байгаа ш дээ.

Цэрэндолгор -

Тийм

Хишигсүрэн -

Яг хуримын ёсоо хийгээд байх шиг байна. Христий шашин шүтдэг хүмүүс. Аа оршуулган дээр юу гардаг юм байна аа гэж би ойлгоод байгаа байхгүй юу. Ах дүү нь зөвшөөрөхгүй. Тийм нэг зөрчил ажиглагдаж байгаа байхгүй юу. Танд тийм жишээ байна уу?

Цэрэндолгор -

Байна байна. Бүүр сайн итгэгчийн аав нь нас барлаа. Ээж нь нас барлаа. Тэгээд харж байхад би ер нь үхсэн барьсан газар их очно л доо.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд яваад очиход буддын шашныхаа номыг уншуулсан. Маани уншуулсан. Зул барьчихсан. Уйлсан гасалсан улс итгэгч нарын дунд бага байх юмаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Харин нэг сонин юм гарч ирж байгаа юм. Мартчихаж магадгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хоёр хуваагдчихаж байгаа юм. Итгэгч нар түүнд автаагүй байгаа ш дээ. Итгэдэг хүүхдүүд...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Итгэхгүй байгаа хүмүүс нь яваад алтан савын нээлгэхээр зэрэг энэ хүн тэртээ тэрэнгүй Диваажинд оччихсон байна гэдэг. Буддын шашнаар оршуулсны дараа илтгэгч яваад очихоор зэрэг үнэхээр муухай байдаг юм. Яагаад гэхээр зул барьчихсан. Ном уншсан. Сүүлд нь хэлж байсан л даа. Амьд бурханд итгэдэг итгэгч настай хүмүүсийг та нар гэрээслэл гэж байдаг шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Та нар гэрээслэл бичиж үлдээгээч дээ. Тэгэхгүй бол ахмад настай гэдэг нэрээр буруу яаж байна аа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоогоор бол Монголд Христийн шашинтай хүмүүсийг яадаг газар алга л даа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Одоо нэг зоригтой хүн гарч ирээд Христийн шашинтай хүмүүсийг оршуулдаг тийм газартай болчихмоор юм. Тиймээ хүссэн хүн очоод оршуулгаа хийлгэдэг.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би ер нь юу гэж бодож байгаа бэ? гэхээр зэрэг юугаа бичиж үлдээе гэж бодож байгаа. Бурхан хэзээ нэгэн цагт авахаар ирнэ шүү дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хүн нэг төрөөд төрсний дараа үхдэг. Тэр бол гарцаагүй хүн болгонд байх ёстой юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэнд юу гэж бичих вэ? гэхээр зэрэг алтан сав нээлгэх тэр шарын шашны юмтай хольж болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би бол амьд бурхны хүүхэд тийм учраас үүгээр минь оршуулаарай гэж...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Бичиж үлдээе гэж бодож байгаа. Жаахан бичиж байгаа. Би бичиг муутай ш дээ. Түүнээсээ болоод бичдэггүй юм. Үүнд итгэдэг хүн байдаг бол газар аваад ийм юм хийгээсэй гэж боддог юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Амьд бурхны тушаал даалгаврыг биелүүлээд явсан хүн дахин амилна гэж байгаа ш дээ. Энэ хүний үг бол үнэн чи уншиж үзээрэй. Үнэхээр гоё шүү. Аа шарын шашин шүтдэг хүн хоёр үхлээр үхэж байгаа байхгүй юу. Яагаад бэ? гэхээр эхлээд махан бие нь үхэж байгаа тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Ирээдүйд Христ буцаж ирэх өдөр бүх хүн амилнаа даа. Аа тэр амилаад буцаад 1000 жилийн тамд хаягдахдаа хоёр дахь үхэл нь ирнэ. Урьд байсан 70 жилээс илүү хүнд 1000 жил өдөр шөнөгүй хална. Ангана,цангана ийм юм бичсэн байдаг юм л даа. Нэг ноён хүн байсан байна л даа. Гоё хувцас сольж өмсчихөөд өдөр шөнөгүй найрлаад байдаг. Цэнгээд байж байдаг. Аа түүний үүдэнд Лазаар гээд ядуу яр шархандаа баригдсан үүдэн дээр хэвтэж байдаг. Хоол олдохдоо олдоно. Олдохгүйдээ олдохгүй. Нөгөө Лазаарын яр шархыг нохой долоогоод байж байсан. Тэгсэн чинь баян хүн үхээд оршуулсан. Тэгээд тамд хаягдсан. Тэгсэн Лазаар үхсэн. Лазаар үхээд абрахаан гээд итгэлийн үг л дээ. Тэр итгэлийн үг Лазаарын өвөр дээр байж байсан. Доороос харчихаад Абрахаан өвөө минь ээ та над руу Лазаарыг явуулаач ээ. Би энэ тамд цангаж байна. Тэр хүн ирээд миний ам руу ус хийж өгөг гээд Абрахаанаас гуйж л дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгсэн Абрахаан чи насан туршдаа баян байсан хүн тийм учраас чи очдог газраа очсон. Лазаар бол итгэлээрээ байсан учраас одоо миний өвөр дээр амьдарч байгаа юмаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Лазаар энэ хоёр хооронд ийм том ангал байна аа. Тэгэхэд нөгөө хүн хөөе Абрахаанаа би доороо 5 дүүтэй миний 5 дүүд очиж хэл гээд Лазаарыг явуулаач гэж гуйсан. Итгэсэн хүн бол тийм юмыг хольж болохгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Библийн үг бол хоёр талдаа иртэй сэлэм адил хүчтэй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хүний дотор байж байгаа зүрх сэтгэл хийгээд дотор байгаа нууц чөмгийг нэвтэлж гараад түүнийг хатгаж сэрээж байдаг тийм зүйл. Бас нэг Библийн юун дээр юу гэж байна гэхээр биеэрээ судраа уншаад зөв байсан хүнийг бол тархи толгойны 100,0 эд эсийг өөрчилж чаддаг. Яагаад гэхээр зэрэг амьд юм. Амьд юм гэж хэлсэн бурхан байдаггүй юм. Хятадын чинь сургаал хэн билээ. Тэд нарын хүн сургаал хоёр нь тус тусдаа...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Би амьд гэж хэлээгүй. Би үхээд 3 хоноод та нар дээрээ ирнэ гэж хэлсэн. Би та нарын дотор, та нар миний дотор байх юм бол та нар үүрд үхэхгүй ээ. Гэж хэлсэн өөр хэнч хэлээгүй юм байна л даа. Ингээд судлаад үзэх юм бол одоо энэ өнгөрсөн хавар манай нэг итгэгчийг яг Христийн ёсоор оршууллаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

12-р сарын 30 нд оршуулсан. Тэгээд тэр ах яасан бэ? гэхээр хавар 3 сард хамраас нь цус гарсан хүн өвлийн 12 сар хүртэл амьдарч байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Авгай нь бас итгэгч учраас яг Христийн ёсоор оршуулсан. Тэгээд бид нар яваад очсон. Орой шөнө яваад очсон. Нөгөө хүний зургийг тавьчихсан. Цагаан цэцэг тавьчихсан. Хоёр сайхан цагаан юу тавьчихсан. Тэнд үйлчилж байгаа хүмүүс ямарч уйлаан майлаан байхгүй.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд маргааш өглөөнөөс тэр төмөр замын нэг сүм байдаг юм байна. Тэрний 1 давхрыг ашиглаад түрээсэлж аваад тэнд оршуулга хийсэн. Тэгээд салах ёс гүйцэтгэлээ. Манай пастерууд үхлийн талаар ийм юм байдаг. Тэр хүний амьдралыг яриад хэдэн жил ингэж үйлчилсэн. Толгой молгой бариад иллэг миллэг авьяас байсан. Бурхан минь ... өгөөч. Бурхныхаа талд бас залбирах юмаа.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд бурханд залбираад цөмийн даатгаад яахав нулимс урсгаж л байлаа даа. Асгараад уйлаад та бол зөвөөрөө алсан. Тэр ирэх үед чинь уулзая даа гээд дуу дуулаад...

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд оршуулсан.

Хишигсүрэн -

Хнн

Цэрэндолгор -

Тэгээд юунд орсон тэр энд байдаг. ....

Хишигсүрэн -

Та түрүүн ярьж байхад Чингисийн үед юу байсан байна гээд ярьж байсан тэрийг?

Цэрэндолгор -

Чингисийн үед жишээлбэл Чингис чинь яаж ...түүхийг өөрөө мэднэ ш дээ тиймээ?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хэдэн настай хүүхэд үлдэв. Яаж яаж хаячихаад явчихлаа даа. Ерөөсөө Чингисийн үед л Христийн шашинтай байсан юм байна гэж одоо би бодож байгаа байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэгээд тэр нь юугаар батлагдаж байна гэхээр тийм их юм .... тийм их зэвсэн техник хөгжчихсөн манай ... хөгжчихсөн байсан газар ш дээ. Тэнд морин өртөөгөөр Монголын морьтонгууд очоод дэлхийн 50%-ийг эзэлчихнэ гэдэг чинь юу юм. ... Амьд бурхан. Амьд бурхантай холбоотой. Байсан л байхдаа. Хичнээн юмыг болохгүй байхад яваад тэр хүнд хүч өгөөд ганцаараа явахад ч тэрийг дийлчихнэ. Тэгээгүй бол тэр тэгээд Чингис үхээд тэрнийгээ алдаад бид нар бурхнаасаа нүүрээ сольчихсон.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Хүн чинь ерөөсөө бурхнаас ... авч байгаа ш дээ. Бурханд өөрт нь юу тавиад өгөхөд яагаагүй учраас тэгээгүй учраас ингээд байгаа ш дээ. Түүнээс биш Монгол улс тэр жилдээ Чингисийн тэр юмыг аваад тэр юугаар явсан бол дийлдэшгүй дэлхийн талыг эзэлсэн орон байх юм биш үү?

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

.... Тэгэхээр яг үнэндээ тэгж байгаа юм. Библи дээр одоо тэр эхний үед чинь чи битгий ай, би чиний өмнөөс чамтайгаа байна гэхэд л тэрийгээ ялаад байсан.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Эрэгтэй хүнийг юу гэж сургасан гэхээр эрэгтэй мэдээ орсон бүхнийг .... салаад алдчихсан. Тэгэхээр тэнд түүх давхардсан би тэгж бодож байгаа юм.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Судлаачид юу гэж үздэг юм. Монголын задарсан юмнуудыг хэлж байлаа даа. Тийм судалгаа байвал гэмгүй л юм.

Хишигсүрэн -

Аа тэр талаас нь та тэгж бодсон юм байна тиймээ?

Цэрэндолгор -

.... Хүнээс гардаггүй хүч гарсан байна. Монголын ... хүч гарсан байна. Хүч гарсан байна. Энэ бол цаана нь бурхан байсан юм байна гэж ... тэгээд манайх юу гэж байна гэхээр тэнгэртэй харьцаж байсан гэж байгаа ш дээ. Тэгэхээр тэнгэрт байгаа юм бурхан байна ш дээ.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

Тэнгэртэй харьцаж байсан юм байна гэж би ойлгосон байхгүй юу.

Хишигсүрэн -

Аа ха

Цэрэндолгор -

За хоёулаа тэгвэл юу яах уу? Миний нэг ийм юмнууд байгаа даа. Баярын бичиг, сонин дээр гарч байсан тэргүүн туршлаганууд за тэр сонин дээр гарч байсан зураг мурагнууд байгаа юмаа. Тэр хэрэгтэй бол тэрийг үзүүлж болно. Лагерь дээр байгаа би нэг асуугаад авч ирэхийг бодноо.

Хишигсүрэн -

Тэгээрэй. Тэрийг яахав дараа нь ч гэсэн хоёулаа тийшээ очих бололцоотой болсон үед авч ирж ...

Цэрэндолгор -

Болох уу?

Хишигсүрэн -

Болно.

Цэрэндолгор -

Оо за, за

Хишигсүрэн -

Энэтэйгээ хавсаргаад оруулчихъя тиймээ?

Цэрэндолгор -

Тийм.

Хишигсүрэн -

Одоо би таны гэрт байгаа альбомноос зураг мураг үзнэ. Хана манад байгаа зураг мураг янз бүхийн юм харнаа. Тэгж байгаад ярилцлагандаа орцгооё. Бид хоёр бол нэлээд сайхан дэлгэрэнгүй, нэлээд олон сэдвийг хөндөөд ярилцлага хийчихлээ. Тэгээд тодорхой түвшинд 70 гарчихсан хүн бүх туулж өнгөрүүлсэн амьдрал, ажлаа их сайхан цэгцтэй, их ойлгомжтой их сайхан ярьж өгсөнд их баярлаж байна.

Цэрэндолгор -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.