Namsraijav
![](../assets/images/interviewees/990143.jpg)
Basic information
Interviewee ID: 990143
Name: Namsraijav
Parent's name: Navaan
Ovog: Chuhal
Sex: f
Year of Birth: 1926
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / history teacher
Belief: Buddhist
Born in: Hishigt-Öndör sum, Bulgan aimag
Lives in: Han-Uul sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder / factory worker
Father's profession: herder / aj ahui ajiltan
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
relations between men and women
NGOs
family
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Хишигсүрэн -
Намсрайжав гуай бид хоёрын 2 дахь уулзалт ярилцлага эхлэж байна. Аа...тэгээд бид нар ярилцаж байхад надад ийм зүйл анзаарагдсан. Ердөө бүх насаараа 1-р сургуульд багш байсан ийм хүн. Аа...тэгээд би Намсрайжав гуайгаас юу асуумаар байна уу гэхээр Монголын боловсролын...одоо үндсэндээ 1940 хэдэн оноос эхлээд яг боловсролын системийн суурь тавигдаж байсан...
Намсрайжав -
Аха.
Хишигсүрэн -
Ерөнхий боловсролыг олгож эхлэсэн тийм ээ...
Намсрайжав -
Аха.
Хишигсүрэн -
Тэр одоо түүхэн үед энэ хүн багшилсан. Насаараа багшилсан тэр систем бүр тогтоод сайхан төлөвшисөн тэр үед тэтгэвэрт гарсан байгаа юм. Тэгэхээр та нэг ажлынхаа тухай яриач. Тэгээд ер нь боловсролын талаар төр ер нь ямар одоо...хэрхэн яаж удирдаж байсан бэ гэсэн асуултаар л эхлэх гээд байна л даа.
Намсрайжав -
Манай боловсролын юу бол одоо Ардын Хувьсгал ялсаны дараа л жинхэнэ шинээр эхэлсэн байгаа л даа гэхдээ зүгээр боловсролын түүхийг энэ манай ахмад хүмүүс эд нар урд бол төдийлөн анхаарч судлаж байгаагүй. Зүгээр ингээд судлаад сурганы эрдэмтэн мэргэд гарч ирээд яаж байхад манайх ч бас юуны үед...Манжийн үед, дараагаар нь Богд хааны үед эд нарт бол бас л сурах тийм...тэр үедээ л таарсан тийм юутай л байсан. Сургалтын системтэй л байсан юм билээ л дээ. Жишээлбэл одоо манайд 100 мянган лам байсан гээд л ярьдаг шүү дээ. 100 мянган лам гэдэг чинь цөмөөрөө л нөгөө бичиг үсэгтэй хүн гэж нэрлэгдэнэ. Яагаад уу гэхээр Түвд бичгээрээ бичээд яана ш дээ.
Хишигсүрэн -
Боловсролтой, боловсон улс тэд нар.
Намсрайжав -
Тийм боловсрол. Тэгээд би тэнд нь өөрөө гэрч болж байсан байхгүй юу. Ингээд 1940-өөд онд дайны дараахан багш болоод яахад нөгөө эх эцгээс нэг хүн ирж хүүхдийнхээ сурах, ямар ямар сурах бичиг авах уу гээд надаас асуусан байхгүй юу. Тэгсэн чинь тэр хүн Түвдээр бичээд байсан байхгүй юу. Тэгэхээр тэр маань яасан гэхээр нөгөө 1930 хэдэн онд хүрээ хийд тарахад яасан өөрөө түвд бичигтэй хүн байсан. Тэгээд лам байсан улсууд чинь хар болоод харьцангуй хожуу гэрлэсэн ш дээ. Тэгээд хүүхдүүдтэй болсон. Тэгэхэд хүүхдийнхээ ямар сурах бичиг авахыг тэгээд бичиж байсан байхгүй юу. Тэгэхээр тэр улсуудыг бичиг үсэг...манайх чинь бараг толгой дараалан бичиг үсэг мэдэхгүй байсан л гээд байдаг бодоход тэр улсуудыг бичигтэнд оруулах л ёстой байж дээ гэж би тэр хүнээс хараад миний санаад орж байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Дараа нь бас яахав нэг...Ардын Хувьсгалын өмнө чинь их шавийн сургууль гэж байгуулж байсан юм гэсэн. Тэрэнд сурч байсан улсууд бидний дээд үеийн улсууд бидний багш нар дотор хүртэл байсан. Тэд нар бас ярьдаг байсан. Тийм. За бас Чойбалсан....
Хишигсүрэн -
Их Шавийн Сургууль гэдэг чинь...?
Намсрайжав -
Их Шавийн Сургууль гэж байсан юм гэсэн.
Хишигсүрэн -
Аха. Харын сургууль уу?
Намсрайжав -
Хар хар. Төрийн сургууль.
Хишигсүрэн -
Төрийн сургууль.
Намсрайжав -
Шашны сургуулийг яахгүйгээр...
Хишигсүрэн -
Уйгаржин бичиг үздэг...
Намсрайжав -
Шашных бол яахав тэгээд нөгөө шавьлаад л ингээд явчихдаг байсан. Төрийн сургуулийн хувьд бол тэр Их Шавийн Сургууль гэж байсан гэж настайчууд ярьдаг юмаа. Тэрний сургууль байсан байх. Нөгөө Чойбалсангын намтар дотор ч байдаг. Нөгөө “Консулын дэнж”-д Орос хэлний сургуульд Чойбалсан орсон гээд байдаг шүү дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Ванчин гэдэг багш нь оруулж өглөө мөглөө гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнд бас орос хэлний сургууль чинь Бодоо бас тэнд багш байсан гээд байгаа ш дээ. Тэгэхээрээ тэнд консулын тэнд бас тийм орос хэлний сургууль байсан юм байна л даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
За...тэрнээс гадна бас нөгөө юу яасан...Богд хаант засгийн үед болвол нөгөө бас өөрийнхөө хойч үеийг бэлдэхийн тулд юу яаж байсан. Орост сургуульд явуулж байсан. Тайж нарын хүүхдүүд эд нар. Тэр нь юу бол...манай хошууны бичээч Гүнсэн гээч нь тэнд Орост сурч байсан хүн байна лээ ш дээ. Орос хэл эд нар мэддэг. Тэгээд сүүлд нь нөгөө Монгол цэргийн удирдлагад орсон юм байна лээ л дээ. Тэгэхээр тэгж бодохоор бас хойч үеээ бэлдэх гэж юу яаж л байсан юм байна л даа. Нэг их системчлээд нарийн судлаж гаргаж ирэхгүй бол тэрнийг надаа юу яах юм...надаа бол мэдэхгүй юм л даа. Зүгээр тийм юмнууд бол байсан байх.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Жинхэнэ юу яасан бол...Ардын хувьсгал ялсаны дараагаар одоо жинхэнэ ардын боловсролыг ард түмний хүүхдийг сургах гэж гэдэг юмуу өргөн тэгж эхэлсэн нь 1921 оноос л эхэлсэн байх.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
1921 онд одоо байгуулсан манай улсын сургуулийг чинь 3-р сургууль гээд байгаа ш дээ. Анхны сургууль гэж байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Нацагдоржийн нэрэмжит билүү?
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
3-р сургууль. Тэгээд л цаашаагаа юу яагаад...1921 онд байгуулсан тэр анхны бага сургууль тэгээд дараагаар нь 1923 онд байгуулсан дунд сургууль 1-р сургууль шүү дээ. 1923 оны 2-р сарын 16-ны өдөр. Билэгт сайн өдө энэ тэр гээд намайг багшийн сургуулийн түүхийн арив эд нарт очиж гэгээрлийн яамны архиваас очиж үзэж байсан л даа. 1923 оны 2-р сарын 16-нд энийг байгуулсан гэж нэрлээд одоо энэ чинь нодлин 85-н жилийн ой боллуу даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
90 жил болох гэж байгаа байлгүй дээ. 2013 онд 90 жил болох байлгүй дээ. Анхны дунд сургууль энэ. Бага сургууль гээд тэгээд дунд сургууль. Тэгээд юу яаж байсан байна лээ л дээ. Дунд сургуулийн 1-р анги, 2-р анги, 3-р анги энэ тэр гэж яасан юм гэсэн. 1923 онд энэ дунд сургуульд орсон хүүхдүүд чинь 1926 онд дунд сургуулиа төгсөхгүй юу даа. 3-н жил болоод. Тэгээд тэр улсууд чинь юунд явахгүй юу. Нөгөө Герман, Франц юу юу ч билээ.
Хишигсүрэн -
Өрнөдийн орнуудад тийм ээ.
Намсрайжав -
Өрнөдийн орнуудад. Тэгээд л олон...
Хишигсүрэн -
Нийтдээ 20-н хэдэн хүүхэд явсан гэдэг тийм ээ?
Намсрайжав -
Тийм тийм. Тэр одоо манай 1-р сургуулийн юун дотор бол тэр түүх намтарууд нь байж байгаа. Одоо миний мэдэхээс л юу яасан Намхайцэрэн байна. Зам гүүрийн инженер болсон юм гэсэн. Геологич Дүгэрсэүрэн гэж байна. Жалцавын Дүгэрсүрэн гэдэг юм.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр геологийнх. Эмэгтэйчүүдээс Сүрмаажав гуай улсын номын санд насаараа байсан даа. Одоо тэд нар яаж байхав дээ. Тэр чинь...
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Герман Гомбо, Герман Бавуу, Герман Сэдэд гээд л...
Хишигсүрэн -
Нацагдорж...
Намсрайжав -
Нацагдорж...одоо тийм улсууд байсан. Тэгээд л энэ хүүхдүүдийг явуулахад бас л манай Эрдэнэбатхаан сайд л явуулсан гэнэ лээ ш дээ. Ерөөсөө энэ сургуулийг ч гэсэн анхан байгуулахад өөрөө санаачилж байгуулаад тэгээд ерөөсөө юу яах хэрэгтэй гэж л...нөгөө дэлхийн соёлтой танилцуулая гэсэн юм уу яасан юм бэ. Тэгээд тэр улсууд нь яасан. Тэгээд тэд нар чинь тэнд очиж байчихаад яах нуу... нөгөө хэцүү, хатуу үетэй тааралдсан. Бүгдээрээ л хэлмэгдсэн ш дээ ерөөсөө. 1937 онд. Нацагдорж бол яахав тэр хэлмэгдэлтээс өмнө нас барсан. Тэгээд өнгөрсөн байх. Бусадууд нь цөмөөрөө л юу яасан ш дээ. Цөмөөрөө юу юм эдлээд л тэгээд л яахав сүүлдээ цагаадаж барьсан ийм. Тэгээд системтэй сургалт нь яахав бага сургууль, тэгээд дунд сургууль. Манай ерөнхий боловсролын талаар ярихад шүү дээ. Аа...тэгээд 10-н жилийн сургууль болсон нь бол яг 1-р сургууль бол бас анханы 10-н жилийн сургууль байхгүй юу. Аа...7-р анги төгсчихөөд 8,9,10 гээд төгсөнө ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд одоо юу яасан...хамгийн анхны төгсөлт чинь 1941 оны билүү, 1942 оны төгсөлт шүү дээ. 10-н жилийн боловсролтой болсон улсууд. Тэгээд цааш цаашдаа юу яагаад байсан. Тэр манай боддог юмаа. Манайхан дуурайх юм нь мэдээжийн хэрэг Орос л байсан байх. Ерөөсөө л их Орос маягийн л юутай байсан ш дээ. Системтэй байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Манайх чинь ерөөсөө бага, дунд гээд юу яасан. Тэгээд их тийм сурах бичиг энэ тэрийг бол дандаа Оросоос орчуулж хэрэглэж байсан. Яахав дээ монгол хэлээ л монголоороо байсан байх. Бусад нь бол...
Хишигсүрэн -
Оросын школь тэр чигээрээ...
Намсрайжав -
Тэгээд л одоо намайг багш болоод байж байхад чинь жишээлбэл одоо 60-аад жилийн өмнө дэлхийн 2-р дайн дөнгөж дуусчихаад байхад би багш болсон. Тэгэхэд чинь манайд СССР-ийн түүх, СССР-ийн үндсэн хууль тийм ээ. Одоо Монголын түүхэнд их тэгнэ шүү дээ тэр.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
СССР-ын газарзүй...ерөөсөө бүх юм яадаг байсан. Тэгээд юу яасаар байгаад сүүлдээ юм болгон сайжирдаг юутай юм чинь...сайжирсаар байгаад Монголын өөрийн жаахан сурган хүмүүжүүлэгч нар гарч ирсэн байх. Ингэсээр байгаад 1950-аад оны үед бол их өөрчлөлт хийсэн.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд л яахав анхны энэ сургуулийг чинь яахад манай 1-р сургууль л гэхэд намайг анх багшаар ирж байхад чинь манай хичээл болгон 2 багштай. Монгол хэлнээс бусад нь. Физикийн багш гэхэд нэг орос багш, газарзүйн багш гэхэд чинь бас орчуулагч багштай. Жишээлбэл Намнандорж гуайг та нар мэдэж байгаа ш дээ. Намнандорж гуай бол орчуулагч багш байсан байхгүй юу. Тэгээд яадаг байсан юм бол доо одоо. Орос багш нь оросоороо яриад, монгол багш нь орчуулаад /инээв/ тэгж л явдаг байсан байхгүй юу. Тэгж байгаад сүүлдээ яахав манайх чинь хойноос сургууль төгссөн улсууд ирсээр байгаад аажим аажимаар гарсаар байгаад тэгээд л...Сургуулиуд чинь, манай 1-р сургууль гэхэд чинь сургагчтай. Орос сургагчтай байна. Орос сургагч маань бас л бүх юмыг нь зааж сургадаг ийм л...тэдний юугаар л явсан. Тэгж байгаад сүүлдээ л яахав нөгөө үндэсний сэхээтэнүүд нь буцаж өндийгөөд ирсэн болохоор 1950-аад онд их өөрчлөлт хийсэн.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр СССР-ын түүх, СССР-ын газарзүй, үндсэн хууль эд нарыг үзэхээ болисон.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо ерөөсөө тэрнийг...яахав дээ олон улсын эдийн засгийн газарзүй гэж байна ш дээ. Эдийн засгийн газарзүй гэдэг дотор чинь Орос аяндаа ороод явчихна ш дээ. Тэгээд тэгээд явчихна гээд. Тэгээд 1950-аад онд их өөрчилсөн. Сурах бичиг энэ тэрийг бол дандаа үндэсний зохиогчтой болгосон. Дандаа нөгөө Оросыг орчуулаад явдаг байсан ш дээ. Жишээлбэл нөгөө би яахав мэддэггээрээ түүх л ярихад, эртний дэлхийн түүх, дундад зууны түүх гээд...аа ингээд шинэ түүх энэ тэр гээд цөмөөрөө юутай. Шинэ түүхэн, шинэхэн түүх гээд яадаг юм ш дээ. Тэд нар цөмөөрөө юутай байсан ш дээ...
Хишигсүрэн -
Орос автортай.
Намсрайжав -
Орос автортай. Тэгээд тэр Орос автортай юунуудыг нь орчуулаад тэгээд байдаг байснаа 1950-аад оны дунд үеээс тэр юундыг цөмийг нь монголчууд өөрсдөө зохиодог болсон. Түүхийнхээ нэрнүүдийг ч гэсэн жаахан өөрчилсөн. Тийм маягтай болсон. Тэр сургалт бол сайжраад л байсан. Сайжраад л байсан л даа. Тэрний завсар чинь яахав манайхан чинь үлгэр авдаг юм нь Орос, СССР юм болохоор СССР-ийг л дуурайгаад байдаг юм чинь. Нэг...1950-аад оны эхээр байхаа тэр чинь юу боллоо. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн сургууль гэж байгууллаа. Оросд чинь нөгөө бичлэг-2, 10 минут 40 сек????. гээд байдаг байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Яг тэрүүгээр манайх яалаа. Тэгээд 1-р сургуулийг эмэгтэйчүүдийг сургууль болголоо. 2-р сургуулийг эрэгтэйчүүдийн сургуул болголоо. 2-р сургууль тэгэхэд тэр улаан дүнзэндээ байсан. Манайх ч яахав энэдээ байж байсан. Тэгээд анх чинь 1952 онд эмэгтэйчүүдийн сургууль байгуулсан юм. Тэгээд 1952, 1953, 1954 гээд 3-н төгсөлт хийсэн юм. Эмэгтэйчүүд. Эрэгтэйчүүд ч тэгсэн.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Ерөөсөө ингээд бүгдийг нь...2 сургуулийг л хольчихож байгаа юм л даа. /инээв/ Эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж байгаа юм. Тэгээд манай сургууль ч яахав юу байдаг л байлаа. Эмэгтэйчүүдийг сургууль их л дэгтэй, журамтай, цэвэрхэн. Эмэгтэй хүүхдүүд ямар нэг их үймүүлж, шуугиулаад нэг их сүйд болоод байх биш дээ. Ерөнхийдөө юу гэх юм бэ дээ. Сурган хүмүүжүүлэгч хүний үүднээс бид нар, дунд нь ажилладаг юм чинь ингээд ажиглаж байхад нэг тийм ‘...’ дүнсгэр. Яахав тийм идэвхтэй, цэвэрхэн хувцастай, шал малаа сайхан цэвэрлэчихсэн, дэвтэр мэвтэр бол ингээд үзэхэд аягүй гоё ингээд цэвэрхэн. Урчихсан салчихсан юм байхгүй. Эмэгтэй хүний ер нь чанар юм чинь тийм ээ. Тийм нэг юутай байдаг. Тэгээд ерөнхийдөө нэг хаашаа юм бэ дээ. Эм хүн чинь одоо эр хүн хажууд байхгүй болохоор нэг л тийм хаашаа /инээмсэглэв/ дарамтанд орсон юм шиг тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Нэг цоглог моглог биш юм шиг надад л тэгж санагддаг байсан. Анхных нь эмэгтэйчүүдийг яахад хичээлийн эрхлэгч байсан байхгүй юу. Би тэр 1952 онд. Юун нь...эмэгтэйчүүдийн сургуулийн захирал нь Ичинхорлоо гэж Жаланайжав гуайн авгай байна ш дээ. Ичинхорлоо гуай Их Сургуулийн түүхийн анги төгссөн байсан юм. Тэгээд тэр бид 2 нэг 3-н жил хамт захирал, хичээл анги гэж байлаа л даа. За тэгээд нэг олон нийт мийт явуулна тэгэхээр нь зэрэг мэдээжийн хэрэг ш дээ. Нөгөө хүүхдүүд чинь...эрэгтэй хүүхдүүд ирнэ. Эрэгтэй хүүхдүүдийг оруулахгүй гээд манайхан чинь захиргаадалтын үе байсан болохоор оруулахгүй гээд. Оруулахгүй гэхээр чинь нөгөө цонх монхыг чинь буулгаад сүйд болно биз дээ. Сүүлдээ ч яахав тэгээд юу яагаад...тэр ер нь Орост бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн сургууль больж байсан үе байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгэхэд манайх дөнгөж эхлэж байхгүй юу даа нөгөөдөх нь...
Хишигсүрэн -
Тэгэхээр би эндээс нэг юм тодруулаад асуучихмаар байна. Эмэгтэйчүүдийн сургууль, эрэгтэйчүүдийн сургууль байгуулагдсанаасаа болоод хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орж байсан уу?
Намсрайжав -
Ороогүй. Ороогүй.
Хишигсүрэн -
Тэгээд яах гэж тийм юм хийж байсан юм бэ?
Намсрайжав -
Үгүй ээ яахав дээ. Ер нь одоо юу гээд л...
Хишигсүрэн -
Дуурайя гээд л дуурайчихсан...айн...?
Намсрайжав -
Тийм. Дуурайх одоо нөгөө өсвөрийн насны хүүхдүүдийг хүмүүжүүлэх тэгээд л одоо бэлгийн боловсрол гээд тийм юмаар л их юу яаж байсан байхгүй юу. Орос бол их уламжлалтай. Аль л Октъябарийн Хувьсгалаас чинь өмнө тийм. Тийм сургууль байж байсан их уламжлалтай газар. Манайх бол яахав тэгээд нэг гурван жил яагаад л тэгээд сүүлд нь нийлүүлчихсэн.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр чинь 9-р анги төгссөн хүүхдүүд 2-р сургуульд 10-р ангид очиж байгаа байхгүй юу. 2-р сургуулийн 9-р анги төгссөн хүүхдүүд манай сургуульд ирж байгаа байхгүй юу. 1952 онд. 1953 оны төгсөлтийнхөн ямар сайндаа тэгээд бид нар ганцхан жил тэнд сурсан юм чинь 2-р сургуулийг өөрийнхөө сургууль гэж боддоггүй юм аа гээд /инээв/ тэд нар тэгдэг байхгүй юу. Тэгж нэг туршилт хийсэн юм байгаа юм.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
За тэгээд дараачийн сургалтын...энэ бол нэг их тэгж дэлгэрээгүй, олон сургуулиуд яагаагүй л дээ.
Хишигсүрэн -
Хамраагүй.
Намсрайжав -
Тийм. Зөвхөн 1,2-р сургууль тэгж байгаад л. Аа...тэр 1950-аад онд нэг Офицерийн Сургууль гэж байсан юм. Жанжин Сүхбаатарын нэрэмжит Офицерийн Сургууль гэж байлаа ш дээ. Офицерийн Сургууль чинь сүүлдээ нөгөө энх тайван цаг болоод тэгээд тараасан. Тэнд бол дандаа эрэгтэйчүүд сурдаг байсан л даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд Офицерийн Сургуулийг тараагаад л таарах таарах ангиудад нь хүүхдүүдийг нь өгөөд. 10-р анги төгссөн хүүхдүүдийг нь бол Их Сургуулиар оруулаад. Эрдэнэ эд нар чинь тэр Офицерийн Сургуулийн хүүхэд ш дээ.
Хишигсүрэн -
Зохиолч Эрдэнэ.
Намсрайжав -
Энэ зохиолч Эрдэнэ эд нар чинь. Офицерийн Сургуулиас чинь их мундаг мундаг хүүхдүүд гарсан. Эмч мэмч, ёстой их юу хүүхдүүд байсан шүү. За тэрний дараах манай боловсролын юу бол юу гэхээр тэр цаг үеээ мэдэрсэн нөгөө сургууль амьдрал 2 бол хэтэрхий одоо тусдаа. Анги дотроо л бүх юмыг заагаад байдаг, заагаад байдаг. Жинхэнэ амьдрал дээрээ байхгүй. Ямар сайндаа тийм онигоо хүртэл гарч байсан байхгүй юу. Нэг багш ингээд заагаад байдаг. Сэмжин үүл, бөөн үүл, хар үүл гээд заагаад байдаг юм байна л даа хүүхдэд. Тэгээд нөгөө манай Боловсролын Яамны шалгалтаар ирсэн улсын...тэгээд нэг хүүхдийг цонхоор нь ч юмуу харуулаад за энэ ямар үүл үү? гэсэн чинь “манай багшийн заасан үүл бишээ” гэж /инээв/...манай багш заагаагүй үүл ээ гэж хэлсэн гэсэн. Мэдэхгүй юу яахгүй л байгаа байхгүй юу нөгөө бясалгалын маягтай л. Нөгөө академик сургалт гэж нэрлээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Энэ Дэмбэрэл эд нар чинь. Манай амьдрал тийм тасархай байсан учраас. Одоо жишээлбэл юм оёх, хадах, яах маах гээд зөндөө юмыг чинь зааж заачихна. Тэгээд хийдэг юм байхгүй. Тэгээд энэ “хөдөлмөр сургалт” гэж 1960-аад оны эхнээс их яасан юм даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо тэр хөдөлмөр сургалтанд дээр чинь одоо юунууд...мод боловсруулах, төмөр боловсруулах гээд тийм ээ. Тэгээд одоо эмэгтэй хүүхдүүдэд бол тэр оёдол эсгүүр тэгээд дээшихнээ болоод ирэхээр зэрэг бол автомобиль энэ тэр гээд ахлах ангийн хүүхдэд машин судлал гээд ингэж орж байсан байхгүй юу. Ийм өөрчлөлтүүдийг хийсэн юм. 1960-аад оны үеээс. Тэгж. Тэгээд яахав тэр ч одоо бас зохих үр дүнгээ өгөөд сайжраад л одоо Багшийн Дээд Сургуульд чинь үйлдвэр сургалтын анги гэж байгаа биз дээ. Факультет байгаа биз дээ.
Хишигсүрэн -
Дүрслэх урлагийн сургуулийн урлал техникийн факультет гээд байгаа ш дээ.
Намсрайжав -
Тийм тийм. Тэнд ч юу яагаад багш нар нилээн амьдралд юу яадаг болсон. Нэгтэгдэг болсон байхгүй юу. Тэгээд дараагаар нь 1950-аад оны дундаас манай улсад лабротари сургууль гэж нэг тийм юу орж ирсэн юм. Тэр лабротари сургууль гэдэг нь юу вэ гэхээр зэрэг одоо тэр бүх сурах бичиг хичээлийн программ юмнуудыг туршиж байдаг. Тэгээд тэрнийг болох нуу үгүй юу гэдгийг нь цааш нь бусад сургуулиудад нэвтрүүлэхийнхээ өмнө нэг...лабротари гэдэг чинь...
Хишигсүрэн -
Аха...туршилт хийж байна.
Намсрайжав -
Аха. Туршилтын л газар байхгүй юу. Тэгээд тэрнийг сонгож авахдаа 1-р сургуулийг сонгож авсан юм. Улаанбаатарт. Лабротари 1-р сургууль гэж одоо тэр нэрээрээ...
Хишигсүрэн -
Тийм одоо ч тэр нэрээрээ яваад байгаа ш дээ.
Намсрайжав -
Тэгээд хөдөөгийн нөхцөлд гээд бас Өмнөговь аймгийн Даланзадгадын 10-н жилийг бас сонгож авсан байхгүй юу. Говийн нөхцөлд гээд. За тэгээд нэг хэсэг манай Өмнөговь аймгийн сургууль манай сургууль 2 чинь их хамтарч ажилладаг байлаа л даа. Яаж байна, яаж байна, юу болж байна гээд. Тэгээд нэг лабротари сургуулийн багш нар гээд одоо их сонгож шалгаруулж авдаг. Нэг ёсондоо тэр чинь эрдэм шинжилгээний ажилтанууд болж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд одоо жишээлбэл ингээд нэг...бүх төрлийн хичээлээр л дээ. Монгол хэл, уран, газарзүй юу л байна, орос хэл бүгдээрэнд нь шинэ программ. Жишээ нь манай сургуулийн ч багш нар нэг ёсондоо эрдэм шинжилгээний ажилтангууд тийм, тийм юм орлоо тэр нь таарч байна, тэр нь таарахгүй байна. Энэ нь болж байна болохгүй байна гэдэг юугаар. Тэгээд тэр нь юугаа яагаад л энэ сургууль чинь тэр их улсын тэргүүний сургууль ч өшөө ямар юм гэдэг билээ дээ. Улсын тэргүүний сургууль гэж. Ленины мэндэлсэний 100-н жилийн ойгоор 1970 онд тэрнийг манай сургууль авч байсан юм.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр Ленины...Социалист уралдаан гэж ярьдаг байлаа ш дээ. Социалист уралдаанд манлайлаад тэгээд улсын тэргүүний сургууль бол гарч байсан. Тэгээд хөгжөөд л байгаа юм даа. Одоо тэгээд тэрнээс хойш би чинь тэтгэвэрт гараад бараг 30-н уил болчихлоо. Тэрнээс хойш их лт хөгжиж байгаа байлгүй дээ. Одоо ямар болсон юм бэ одоо үнэндээ би сүүлчийн 20-оод жилийн юмыг бол мэдэхгүй юм. Зүгээр л нэг энэ мэдээллийн хэрэгсэл энэ тэрээр л авахаас биш...
Хишигсүрэн -
1972 онд нэг шинэчлэл болсон гээд багш нар их ярьдаг юм.
Намсрайжав -
Тэр нь юуны шинчлэл юм бол...?
Хишигсүрэн -
Дунд сургуулийн...
Намсрайжав -
Тэгээд л яахав энэ чинь нөгөө юу яасан ш дээ. 10-н жил тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо бол 10-н жилээ 11-н жил болгоод, 11-ыгээ 12 болгоод байгаа биз дээ. Энэ чинь янз янз байлаа ш дээ. 4 дээр...4 гэдэг нь 1-4-р анги тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд...
Хишигсүрэн -
7...
Намсрайжав -
Тийм 7. Тэгээд 8-10 гээд ингээд чинь 4 дээр нэмэх нь гурав, нэмэх нь гурав гээд ингээд 10-н жил болж байгаа биз дээ. Тэрнийг чинь нэг хэсэг бас 1970-аад оны үед бага сургуулийг 3-н болголоо ш дээ. 3 дээр нэмэх нь болоод тэгээд 5. 5 нэмэх нь гурав болоод нэг яаж байсан. 11-н жил болсон байхгүй юу манайх.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Манай сургууль чинь ганцхан 11-р ангийг л 1965 онд л ганцхан 11-р анги төгссөн. Тэрнээс хой тэр 11-р ангийг чинь...
Хишигсүрэн -
Төгсгөөгүй юу?
Намсрайжав -
Тийм. Тэгээд нөгөө амьдралтай холбож байна гээд 1960-аад оны үед чинь эмэгтэйчүүдийг нь оёдолын үйлдвэр, эрэгтэй хүүхдүүд...манай сургууль бол энэ зургийн институт гэж байлаа ш дээ. Барилгын Зургийн Институт гэж байлаа ш дээ. Тэнд.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Эмэгтэй хүүхдүүд нь эсгүүр оёдол гээд яадаг. Тэгээд одоо 1965 онд тэр үр дүнгээ өгсөн гэж боддог юм. Тэр Гүнчинлхам баатар байна. Одоо тэр хүүхдүүд чинь тэр юун дээр ажиллаж байгаад тэр чигээрээ үйлдвэртээ очиж сайн ажиллаж хөдлөмөрийн баатар боллоо ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Гүнчинлхам 1965 онд манай 11-р анги, 10-р анги...10,11 2-ыг хамт төгсөгсөн юм. 1964 онд 10-р анги төгсөх хүүхдүүдийг төгсгөхгүй 1965 онд төгсгөж байхгүй юу. 3-н анги төгсөгсөн юм байгаа юм. Тэгээд одоо тэд нар маань цөмөөрөө 60 гарсан хөгшин улсууд болчихлоо л доо. Тийм одоо өөрчлөлтүүдийг хийсэн. Одоо тэрний үр дүнд бол яахав сайхан болсон. 1-р сургууль дээр л жишээ авахад тэр байна. Бусдууд нь...
Хишигсүрэн -
Ер нь багшийн ажил хийгээд 35-36 жил болсон юм шиг байна лээ та тийм ээ?
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгээд ер нь Социализмын үед хүний тэр ажилдаа хандах хандлага ямар байсан юм бэ. Яахав Социализмын дараа бол та ажил хийгээгүй ш дээ. Гэхдээ тийм ээ бусдыг ажиглаж байхад тэр үед сайхан бахархмаар юм нь юу байв. Хэцүү зүйл нь юу байсан бэ?
Намсрайжав -
Тэр үедээ тэр үеийнхээ байдлаар ярих юм бол бид нар одоо их л тийм юу гэх юм бэ дээ одоо үнэхээр л нам засгийнхаа удирдлагад итгэсэн. Нам засгийнхаа шийдвэрийг одоо биелүүлэх юмсан гэж чармайсан. Тэр үед чинь одоо юу гэдэг. Нэг нийтийн төлөө, нийтээрээ нэгийн төлөө гэсэн тийм юутай байсан ч гэсэн нийгмийн ашиг сонирхолыг тэргүүн зэрэгт тавина. Өөрийнхийгөө 2-р зэрэгт тавина гэсэн тийм юутай байсан ш дээ. Тийм зарчимтай байсан. Тэрүүгээр хүмүүжсэн улс юм чинь бид нар чинь одоо Ардын Хувьсгал ялсаны дараахан төрөөд л ёстой нөгөө ямар гэж хэлдэг юм бэ дээ. Улаан хувьсгалч билүү тийм л улсууд байсан. Тэр үедээ бид нар сайхан л байсан. Бүтэхгүй чадахгүй юм гэж байсангүй. Тэгээд ч залуу байсан болохоор одоо яахав. Бүх л юм. Өөрсдөө ч хичээж оролддог л байсан байх. Цаанаасаа дээрээсээ ч тэгж удирддаг байсан байх. Ахмад хүмүүсээсээ айна, ичнэ гэдэг ч жигтэйхэн бид нар чинь. Залуу багш нар чинь юун тэр захирал махиралд хүрэхгүй. Ахмад багш нар, зүгээр нэг цэвэрлэгч нараасаа хүртэл айна шүү дээ. Гутал мутлаа арчихгүй яасан юм бэ. Хүүе, хаая гээд загнахад хүртэл айж эмээж явдаг тийм л байсан. Тэр бол их...одоо...одооных шиг самуурах юм байхгүй. Ерөөсөө юу гэж хэлнэ. Бүх юмны дээр л одоо манай үндсэн хуульд заасан байсан ш дээ. Манай удирдан чиглүүлэгч бол МАХН-аа гэчихсэн юм чинь. Одоо ямар ч албан газар дээр яана ш дээ. Ямар ч ажил яахад л намын үүрийн дарга. Намын үүрийн дарга зөвшөөрч байна уу. Намын үүрийн даргатай ярьсанюмуу тэгээд дараа нь захиргаанд орно ш дээ. Тэгээд л одоо намын гишүүн ч биш бай. Намын гишүүн ч бай цөмөөрөө л удирдан чиглүүлэгч хүч юм чинь тэрүүгээр л яваад байдаг байсан. Тэр нэг одооны энэ юунаас харах юм бол тэр маань их л юутай байсан байна л даа. Дутагдалтай л...яасан хаашаа байсан юм бэ гэж тэрнийгээ эргэж бодоход бол тиймэрхүү. Нэг ёсондоо нөгөө захиргаадалтын маягаар ёстой нөгөө цэргийн дарга шиг л явдаг байсан байхгүй юу. Энгийн газар ч гэсэн. Уг нь бол оюуны хөдөлмөрийн улсууд ёөлөөтэй сэтгэж ингэж тэгж байсан бол бас юу яах л байсан байх л даа...шинэ юм энэ тэр гарах л байсан байхдаа. Шинэ юм эд нар санаачилдаггүй улсууд байсан нь мэдээжийн хэрэг ш дээ. Юу гэж санаачилахгүй байх уу. Санаачилж л байсан байх. Гэлээ ч гэсэн тэр нь нэг их юу яахгүй. Загварчилсан нэг хэвийн тийм байдалд л явж байсан байхгүй юу. Одооныхоос харж дүгнэхэд тэр ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэндээ бол бид нар ерөөсөө тэгж бодож байгаагүй.
Хишигсүрэн -
Бодох юм байхгүй.
Намсрайжав -
Бодох юм байхгүй. Одоо бодоход бол амар байж л дээ тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо бол ардчилал...юун нөгөө зах зээл гэхээр зэрэг юм хийе гэхээр чинь олон талаас нь бодно ш дээ. Тийм үү. Урдны бидэнтэй адилхан за тэг гэсэн шүү гээд гараад явчихгүй ш дээ. Тал талаас нь бодно.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тийм бүтээлч биш байсан ч гэсэн яахав тэгээд нэг загвартаа ороод тэгээд тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн гэж л би боддог /инээв/.
Хишигсүрэн -
Одоо та 7-н хүүхэд төрүүлээд багшийн ажил хийж байлаа ш дээ.
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Тэгэхээр хувийн амьдрал ажил 2-ын хооронд нь яаж зохицуулж амжуулдаг байв. Одоо бид нарын нүдээр бол энэ чинь их ойлгомжгүй юм болоод байна ш дээ /инээв/...?
Намсрайжав -
Тийм тийм. Бидний үед чинь ийм байсан ш дээ. Амаржихын урд талд 45 хонгийн юу өгнө. Аа...хүүхдүүдээ төрүүлсэний дарагаар 45 хонгийн чөлөө өгнө. Тэгээд л одоо юу яана. Тэгээд яахав бид нар чинь хичээл ангидаа хэлнэ. Тэгээд 2 цагийн хичээл заачихаад 1 цагийг юмуу 2 цагийг цонх болгоод. Ухаан нь 1,2-р цагийг заачихаад 3,4-р цагийг яачихаад 5,6-р цагийг тавиулдаг. Нөгөө хүхүүл хүүхэдтэй гээд бид нарыг тэгж яадаг байхгүй юу. Тэгээд одоо бодож байхд тэгээд л ёстой алба амины түмэн завгүй дунд л тэгээд л ёстой бүжиглэсээр байгаад энэ амьдралыг авчихсан л байна. Тэр үедээ бол их л хэцүү байна. Мэдээжийн хэрэг нялх хүүхэд чинь өвдөнө зовооно шүү дээ мэдээжийн хэрэг.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд би одоо нэг энэ бүх хүүхдүүдээ өсгөсөн ингэж улсад ажил хийсэндээ аа...ганц талархах юм бол миний ээж байхгүй юу. Ганц хүүхэд гаргасан. 20-н настай байхдаа л ганц хүүхэд гаргаад л тэгээд бараг 40-н настай байхдаа эмээ болсон. Ёстой тээгээгүй, төрүүлээгүй болохоос биш, Тукаг 1-р анги төгсөхөд миний ээж нас барсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
50 хүртлээ ээжтэйгээ хамт байсан ш дээ. Гайхамшигтай бүр. Тэгээд л тэр...
Хишигсүрэн -
Эмээ л хамаг юмыг хийсэн байна.
Намсрайжав -
Тийм ерөөсөө манай ээж чинь нөгөө...өө ёстой нээрэн өөрөө ганц хүүхэдтэй болоод хүнээс ийм олон хүүхэд гардаг юм байж ээ гээд ямар сайндаа надад тэгдэгсэн. Ёстой бүр нээрэн. Би ч одоо жирэмсэн болохоороо л ээжээсээ их нууна ш дээ. Ээж маань л ёстой нөгөө үстэй толгой нь арзайдаг байсан байлгүй.
Хишигсүрэн -
Хөөрхий амьтиан.../инээв/
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Тука л нэг инээдэмтэй юм ярьдаг байсан байхгүй юу. Намайг бага байхад тэргэн дотор намайг хийчихсэн...
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Эгч нар намайг хардаг байсан. Тэгээд нэг хана руу ингээд намайг...
Намсрайжав -
Тийм /инээв/.
Хишигсүрэн -
Ингээд өшиглөчихдөг. Тэр хана цохисоор байтал хана бүр халзарчихсан байсан гэж.../инээв/
Намсрайжав -
Тийм. Ингээд бүсээр ингэчихсэн. Тэргээн ингээд л эргээд.
Хишигсүрэн -
За тийм.
Намсрайжав -
Нэг ороод ирсэн чинь улаан тупуунууд нь гарчихсан. Бүр эд нар чинь ингээд том нь жижигийгээ хараад олон хүүхдүүд чинь...
Хишигсүрэн -
Хараад тийм.
Намсрайжав -
Тэгээд нэг юм болвол...нэг өдөр ямар сайндаа Тукагын ах нь нэг их тийм шар үстэй хүүхэд байсан юм л даа. Тэгээд манайх 40-н мянгатад яг 20-р дэлгүүртэй байшинд байсан байхгүй юу даа. 1-р давхарт байсан юм. Тэгсэн чинь толины урд талд нэг их үс яачихсан байна. Манай энэ Eagle-д / Eagle телевиз/ байгаа хүүхэн харж байсан байхгүй юу тэр хүүг. Тэгсэн чинь ороод ирсэн чинь хүүхэд маань шал ондоо хүүхэд болчихсон байна. Үгүй ээ яасан бэ гэсэн чинь үсчин болж тоглоно гээд дүүгийнхээ үсийг засаад тэрүүгээр толины урдуур нил үс...
Хишигсүрэн -
Аха /инээв/
Намсрайжав -
Нөгөө хүүхэд чинь байхгүй ээ ямаа шиг энэ тэнд нь нэг их хачин...танихгүй. Би ёстой таниагүй ш дээ орж ирээд. Тэгээд тэрнийг яагаад хайчаар нүд амыг нь сохолчихоогүй юм бэ. Яаж яасан юм бэ. Ёстой нээрэн олон хүүхэд гэдэг чинь тэгээд л нэг юм. Тэгээд бие биенийгээ авсаар байгаад ёстой нээрэн үгүй ээ мөн нээрэн айхтар шүү. Бид 2...
Хишигсүрэн -
Тука тийм нэг инээдэмтэй юм ярисан.
Намсрайжав -
Сайхан юу яадаг цаг нь бид хоёр 2-уулаа багш болохоор нэг 6-н сарын 15-наас 8-н сарын 15-н хүртэл амрана.
Хишигсүрэн -
Тийм.
Намсрайжав -
2 сар л амрана. За тэгээд л хичээлтэй байхад ч яахав. Раднаа бол ихэнхдээ дээд сургуульд ажиллаж байсан. Би бол дунд сургуульд яана. Дунд сургууль чинь тэгээд л хичээлийн...5 юмуу 6-н цагийн хичээл заана. 2 цагт тарна тэгээд л нэг орой болохоор л заавал дугуйлан ч гэдэг юм уу юу гэдэг юм бэ хурал ч гэдэг юмуу. За тэгээд юм мундахгүй л дээ. Нам эвлэлийн дугуйлан. Эцэг эхийн хурал одоо ер нь тэгээд л хүүхдүүдийг чинь сайн өдөр мөдөр амрахгүй ш дээ. Хүүхдүүд чинь дандаа аялал маяллаар явна.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Ийшээ тийшээ тэмцээн мэмцээн гээд ерөөсөө багш нарыг чинь ерөөсөө зун 2 сар амрадаг гээд ажлын цаг маг тооцдог юм байдаггүй ш дээ. Илүү цаг маг тооцохгүй. Тэгээд л нэг юм яахав дээ. Түрүүч нь нэг юм бие биенийгээ татаад л тэгээд л би одоо бодоход хамгийн түрүүчийн хүүхэд маань 1947 онд гарсан. Тука 1967 онд гарсан гээд 20-н жил /инээв/ 7,8-н хүүхэд гаргасан.
Хишигсүрэн -
Том хүүхэд 20-той байхад бага нь төрж байгаа юмуу?
Намсрайжав -
Тийм. Тэгээд би ямар сайндаа би чинь одоо 40 гарчихлаа. Хүнээс ичээд байна Тукаг өлгийдөж өгөөд за энэ одоо чамаас гарсан л гэж бодог амьтан /инээв/.
Хишигсүрэн -
Аха /инээв/
Намсрайжав -
Нөгөөдөх маань оюутан байсан юм чинь яаж байгаа юм бэ ээжээ яршиг аа яршиг гээд тэгээд байдаг. Нээрэн тэр 20-той хүнээс чинь хүүхэд гаралгүй яахав дээ. Тэгээд Тулгааг бүр...ээ дээ мөн хэцүү шүү олон хүүхэдтэйг хэлэх үү. Тэгээд ажилтайг хэлэх үү. Тэгээд яахав дээ нэг юм. Тэр үед чинь тэгж л нэг цалингаас цалингын хооронд амьдарч байсан юм чинь...
Хишигсүрэн -
Аха. Ийм нэг сэдвээр таниас нэг асуулт асуумаар байна. Ер нь та чинь үндсэндээ 1926 онд төрсөн хүн байна ш дээ тийм ээ?
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Амьдралын энэ одоо бараг 80 гаран жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн байр байдал одоо ‘...’ юу гэдэг юм бэ. Ер нь эмэгтэйчүүдийн дүр төрх ер нь яаж өөрчлөгдөж байна. Эмэгтэйчүүдийн талаар төрөөс тусгайлж бодлого явуулж байсан бол ер нь юу байсан бэ?
Намсрайжав -
Аха. За яахав дээ нөгөө юуны...хувьсгалын өмнөхийг бол бид нар феодалын нийгмийн үед бүсгүй хүн чинь хүн биш бараг юугүй л. Аа...бас багананаас дээшээ гарахгүй, боолын хөдөлмөр иймэрхүү байдалтай байсан л гэж бид нар үздэг. Тэгэхдээ Монголын эмэгтэйчүүд мал аж ахуй эрхлэж байсан болохоор би одоо өөрийнхөө амьдралаас л бодоход сүү сааль...эмэгтэй хүн бол сааль идээгээ авна. Малаа хариулна. Тэгээд дээшээ одоо гэр дотрох хүмүүсээ бүгдээрэнг нь хангана. Тэр чинь үйлдвэрлэгч шүү дээ. Тийм биз дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Би л одоо бодож байна. Манайх гурвуулахнаа байсан болохоор оймс гутал ер нь хүний хэрэглэж байгаа юман дотор ээжийн хийхгүй юм гэж байхгүй ш дээ. Монгол гутал дотор даавуу, ямбуугаар оймс шиг юм хийчинэ ш дээ. Тэгээд гутлаа хийчихнэ. Ерөөсөө бүх юмаа эмэгтэй хүн хийдэг тийм байсан. За тэгээд тэрнээс хойш яахав Ардын Хувьсгал ялаад эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгож юу яахад чинь эмэгтэйчүүд яасан л даа мэдээжийн хэрэг. Сэргэж доргиж юу яасан байх. Анхны хувьсгалт эмэгтэйчүүд байна ш дээ. Бороос өгсүүлээд.
Хишигсүрэн -
Тэд нар яг чөлөөлөгдсөн эмэгтэйчүүдийн Монгол хувилбар нь ямар байсан юм бэ гэж би гайхаад байна л даа. Одоо жишээлбэл Араб эмэгтэйчүүд гэхээр ойлгомжтой хэлдэг.
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Монгол эмэгтэй гэхээр тэртээ тэргүй тэр хөдөлмөр нь хэцүү гэр орноо амьдралаа авч явах хүүхдээ асрана тэр бол ойлгомжтой тийм ээ.
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд, оюун санааны эрх чөлөөний хувьд үнэхээр тэгж нөхөртөө дарлагдаж байсан юмуу?
Намсрайжав -
Би одоо... янз янз л байх л даа. Би өөрийнхөө юунаас харж байхад тийм юутай байгаагүй. Ер нь цөөн тооны дарангуйлдаг эрчүүд, эр нөхөр байсан байх. Ер нь тэгэхдээ нөгөө би боддог юм. Монголчууд нөгөө мал малладаг болохоор юунд бол...малчин айлд бол эр хүний үүрэг маш их.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо тэр эмнэг цөм юмыг чинь...догшин юмыг чинь цөмийг эр хүн хийнэ. Тэгэхээр зэрэг бид нарыг бага байхад айл хунар байж байна. Бас эр хүнгүй айл байна ш дээ. Ээжтэйгээ нэг хүүхэн ч байдаг юмуу тэгээд л улсууд ярьдаг ш дээ. Эднийх ёстой эр хүнгүй айл болохоороо гээд...аягүй их тийм дутуу гуцуу л байх нь л дээ. Яахав мал нь бол байж байсан ч гэсэн тэрнийгээ сургаж чадахгүй. Адаглаад нүүх байна тийм ээ. Нүүхээс өгсүүлээд, ачаалахаас өгсүүлээд эмэгтэй хүний хийхгүй юм, хийж чаддаггүй ажил байна ш дээ. Тийм учраас эр хүний үүргийг бол би асар их юм гэж боддог юм. Яахав эцгийн эрхт ёсны юугаар хүмүүжсэн юм болохоороо ер нь яахав тэгж яадаг. Тэгэхдээ эмэгтэйчүүд дотор хүн болгон адилгүй юм болохоороо ганц нэг эмэгтэйчүүд байсан байлгүй. Тэгээд Ардын Хувьсгал мандаад гарч ирэхэд бол яахав тийм Бор шиг тийм одоо ‘...’ мундаг тийм манлайлагч эмэгтэйчүүд гэх юмуу даа. Юу яасан эмэгтэйчүүд бол гарсан байх. Гэхдээ тийм их олноороо гараагүй байх аа.
Хишигсүрэн -
Харин тийм.
Намсрайжав -
Яагаад гэвэл манай ээж мээжийн ярьж байгаагаар ёстой нэг хувьсгалт хүн гээд л байдаг. Хувьсгалын юугаар л нэг...яахав дээ тэгээд хүмүүс хөөрөлтөнд орчихсон байсан юм чинь их төлөв эрэгтэйчүүд “за тэр авгай ч гэх шиг” “тэр авгай юу ч вэ дээ бас тэгж байдаг” гээд тийм улсдаа бол аягүй их дургүй байхгүй юу.
Хишигсүрэн -
Таагүй ханддаг тийм ээ?
Намсрайжав -
Тийм. Таагүй хандаж байхгүй юу. Эмэгтэй хүний нөгөө юуг эвдээд байна ш дээ. Хуучин юмыг.
Хишигсүрэн -
Хэм хэмжээг.
Намсрайжав -
Тийм. Тэгэхээр яахав дээ ганц нэг тийм галтай цогтой тийм улс байсан байх аа. Тийм улсууд тийм ээ. Эрч хүчтэй эмэгтэйчүүд. Олон хүн дотор янз янзын л байна ш дээ. Бор эд нарыг бол би тэгж л боддог юм. Тэр их зөөхөн байсан байх гэж боддог юм. Тэгээд л эмэгтэйчүүдийн дотор яахав дээ их л ажил явуулдаг юу яадаг л байсан. Тэгэхдээ юу яах нь нэг их юугүй байсан юм болов уу даа гэж боддог юм. Нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн чинь дотор гэр бүлийн дотор хөдөлмөрийн хуваарь ч байж л байна. Үүрэг нь...хүүхдээ гаргах нь эмэгтэй хүний үүрэг. Нөгөө хатуу хөтүү ажлаа эрэгтэйчүүд нь хийдэг юм болохоор жаахан зааг ялгаа байх нь хэрэгтэй л байх. Эр хүний ажлыг хийгээд...хийдэг юмаа гэхэд цөөхөн л эмэгтэйчүүд хийнэ шүү дээ. Уурхайчин эмэгтэйчүүд хэд байгаа билээ. Нисгэгч эмэгтэй хэд байгаа билээ. Жолооч эмэгтэй хэд байгаа билээ. Тэд нар чинь нэг юу байж л таарна. Яахав дээ ганц нэг хүн тэр юу байхыг үгүйсгэхгүй. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн хувьд бол манай эмэгтэйчүүдийн удирдагч миний үеийн удирдагч бол Удвал гуай л байлаа ш дээ.
Хишигсүрэн -
Харин тийм.
Намсрайжав -
Эмэгтэйчүүдийн дарга байсан.
Хишигсүрэн -
Яг тийм.
Намсрайжав -
Тэгээд Удвал гуай чинь их тийм юу хүн ш дээ. Хүнд их үлгэр жишээч тийм хүн шүү дээ. Бид нарыг чинь яахав багш нарыг их дайчилж юм хум хийлгэнэ л дээ. Удвал гуай чинь 1921 оны оны хүн гэдэг байх. Надаас бас нэг ганц нэг ах хүн юм. Тэгээд л юу яадаг байсан юм. Их зарчимтай айхтар тийм хүн байсан ш дээ. Удвал гуай чинь.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Намайг хүртэл Удвал гуай чинь дэргэдээ ажиллуулна гээд. Тэгээд би тэнд...аль 1940-н хэдэн онд ш дээ. Би чадахгүй. Надад тийм дарга болох хүсэл байхгүй гэсэн билүү. Удирдах авъяас байхгүй гэлүү намайг нэг юм хэлсэн чинь их загнаж байж билээ. Би дуртайдаа дарга болоо юу энэ тэр гээд /инээв/. Тэгж байсан.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Их тийм хатуу шаардалгатай юутай. Тэгээд эмэгтэйчүүдийн их хурал эд нар гэж хийж байсан. 1951 оны 3-н сард эмэгтэйчүүдийн их хурал гэж хийж байсан тэрнийг санаж байна. Би тэрний төлөөлөгчөөр ороод Удвал дарга байсан. Одоо энэ Хөрөнгийн бирж гээд байна ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Элдэв-Очир кино театр гэж байсан.
Хишигсүрэн -
Тийм.
Намсрайжав -
Тэр дээрээ нэг заалтай байсан. Тэнд яагаад билээ. 1951 онд Чойбалсан байсан. Бумцэнд байсан тэр улсууд хуралд юу яагаад. Тэгээд эмэгтэйчүүдийн талаар их юу яана гээд...арга хэмжээ авна гээд. Эмэгтэйчүүдийг соёлжуулна, боловсруулна гэж ярьж байсан. Одоо тэрнээс хойш бараг 60-н жил өнгөрчихөж дээ. Миний одоо юу яасан. Тэр эмэгтэйчүүдийн юунд орж байсан идэвхитэй үйл ажиллагаанд орж байсан үе маань тэр байсан. Тэгээд яахав залуу байж байхад бишгүй л юм. Эмэгтэйчүүдийн элдэв шалдав юм. Эмэгтэйчүүдийн хурал зөвөлгөөн юманд...
Хишигсүрэн -
Тэр хурлын одоо үр дүнд нь юу болох уу. Хурал одоо ямар асуудлыг авч хэлэлцэж шийддэг байсан бол...?
Намсрайжав -
Тэр эмэгтэйчүүдийн юуг. 1951 он гэдэг бол ерөөсөө л дайн дуусаад 5-6-хан л жил болж байсан бас л тарчиг тийм л хэцүү л байсан үе. Хувийн аж ахуйтан байсан.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Нэгдэлжээгүй үе тэр чинь. Аа...1951 он гэдэг чинь. Тийм учраас эмэгтэйчүүдийн тэр нийгэмд оролцох оролцоог нь нэмэгдүүлэх, идэвхижүүлэх тэр талаас л ярьж байсан санагддаг юм. Тэгээд л одоо эмэгтэй хүний асуудал болохоор чинь хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх, сургууль соёл ариун цэвэр гээд зөндөө л юм ярьж байсан л даа. Тэгэхэд Чойбалсан гуайн Гүндэгмаа байсан юм. Авгай нь.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Бумцэнд гуайн авгай нь Дарьсүрэн гэж байсан юм. Тэгээд л дараа нь удирдах байгууллагуудаа сонгосон. Сонгож байсан чинь Гүндэгмаа, Дарьсүрэн гээд гарч байсан. Тэр нэг ойн ангийн нягтлан Цэгмид гэж айхтар дайчин авгай байсан юмаа. Тэр надаас нилээд ахмад. Тэр босоод энэ одоо хаашаа юм бэ. Чойбалсангын авгай, Цэдэнбалын авгай...бишээ Бумцэндийн авгай одоо заавал энэ эмэгтэйчүүдийн төв зөвлөлөө сонгож байхад одоо...намынхаар бол бүгд хурал шиг юмаар сонгож байсан. Тэрэнд заавал тэд нар байх ёстой юмуу эд нар гээд байж билээ. Одоогоор бол их л одоогоор бол их зоригтой...
Хишигсүрэн -
Зоригтой байна ш дээ.
Намсрайжав -
Зоригтой л авгай байна ш дээ. Тэгж яана. Тэгээд манай юу байсан. Оюун эгч ч бас тэнд сонгогдож байсан байхаа. Тэгээд нэг хэдэн эмч мэмч гээд авгай нар сонгогдож байсан. Нэг казак хүүхэн ингээд яачихсан их цагаан юмтай. Нэг их цагаан юмаар яах юм байна ш дээ. Тийм авгай үг хэлээд л байсан. Тэгээд юу яадаг гээд. Тэр авгай ярьсан нь миний санаанаас гардаггүй юм. Нөгөө казакийн эртний ёсонд эмэгтэйчүүдийг богтолдог гэнэ. Ерөөсөө өөрийнхөө хүслээр хүнтэй сууж чаддаггүй ээ бид нар ингээд хүнд өгчихдөг. Тэгээд зардаг аа. Хамгийн сайхан гоо үзэсгэлэнтэй хүүхэн бол 500 адууны үнэтэй байдаг.
Хишигсүрэн -
Хаан...
Намсрайжав -
Тэгээд доошоогоо 200, 300 энэ тэр гээд явдаг гэж тэр хүүхэн тэгж ярьж байж билээ. Тэгэхэд би ёстой л 20-н хэдтэй байсан их гайхаж билээ. Тэгж яасан гэж. Их юун нь тэр нутгийн. Тэр Баян-Өлгий аймгийг чинь 1940 онд л байгуулсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха. Тэгсэн.
Намсрайжав -
1940 онд байгуулагдаад 10-аадхан жил болоод байсан байх. Тийм л казакийн дээд хуучин ёс нь тийм балар бүдүүлэг юм байсан байлгүй. Тэгээд тэр хүүхэн малчин хүүхэн байсан. Өөрөө тэнд их настай хүмүүстэй суусан гэх маягтай тийм жаахан гомдолтой. Орчуулаад байсан байхгүй юу. Тэр өөрөө казакаар яриад байсан. Тэгж байснаа тэр хүүхэн бас нэг юм ярьсаннь санаанаас гардаггүй юм. Нөгөө юугаар бол...одоогоор бол вакцинжуулалт юмуу хаашаа юм бэ. Нөгөө ямаа мамаагаа нөгөө өвдсөн ямааныхаа чихийг огтлоод эрүүл ямааныхаа чихийг огтолоод ингээд ингээд урьдчилсан тарилга шиг юм болж байна ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Малчин хүн өөрийнхөө тэр малаа яаж эрүүлжлүүлж яаж халдварт өвчинөөс хамгаалж байсныг ярьж байгаа байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тийм юм хүртэл ярьж байж билээ. Тэгэхэд л Удвал дарга байсан юм байгаа юм даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд Удвал гуай чинь сүүлдээ явсаар байгаад Удвалаас хойш чинь одоо тэгээд Гэрэлсүрэн нэг болоод одоо тэгээд Эрдэнэчимэг гэдэг хүүхэн болсон.
Хишигсүрэн -
Аха тийм.
Намсрайжав -
Болоод байгаа юмуу даа. Удвал чинь их удсан Монголын Эмэгтэйчүүдийн Холбоонд.
Хишигсүрэн -
Мөнхөө гуай байсан.
Намсрайжав -
Аа...тийм Мөнхөө нэг байсан. Удвалын дараа байсан юм л даа.
Хишигсүрэн -
Тэгсэн байхаа бараг шахуу...
Намсрайжав -
Удвал чинь одоо 10-аад жил болчихож байгаа биз дээ. Энэ ардчилалл мардчилал эхэлсэн даруйханд нас барсан ш дээ. Тэгсэн байх аа?
Хишигсүрэн -
Тэгсэн.
Намсрайжав -
Нэг хэн эд нарыг...Зориг энэ эд нарыг яагаав нэг буруушаагаад юм биччихсэн байсан ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Яагаав Зориг чинь яагаад Шар Дамдинсүрэн гээд Сумиковийн юу гээд байгаа ш дээ. Зээ хүү гээд байгаа ш дээ.
Хишигсүрэн -
Аха зээ хүү.
Намсрайжав -
Сумиков гэж их мундаг хүн байсан. Монголчуудад их элэгтэй хүн байсан тэгээд энэ зээ хүү нь хаашаа юм бэ гээд тийм маягаар жаахан зэмэлсэн юм шиг байгаа юм. Эд нар чинь яагаав нэг мартын-8-наар өлсөглөн зараллаа гээд байгаагүй юу эд нар чинь.
Хишигсүрэн -
Аа...тийм.
Намсрайжав -
Тийм. Тэгж бичиж байсан. Тэгээд бодоход тэр хувьсгал, өлсөглөн гээд байхад байсан юм шиг байна.
Хишигсүрэн -
Тийм юм шиг байна.
Намсрайжав -
Дараа нь нэг Алтан-Өлгийд нэг хүн оршуулах гээд очсон чинь нээрэн 1991 онд ч билүү. Тэгэхэд л тэнд юу нь байж байсан. Удвал гуайн юу байсан. Тэгэхээр энэ ардчилал...одоо 10-аад жил болчихсон. Болчихсон байгаа. Их мундаг дарга байсан юм даа. Манай хэн чинь.
Хишигсүрэн -
Ер нь тийм лидер манлайлагч эмэгтэйчүүдэд бусад эмэгтэйчүүд нь яаж ханддаг байсан бэ?
Намсрайжав -
Одоо...
Хишигсүрэн -
Жаахан дотроо тэр улсуудыг дэмждэг эсвэл...яг үнэндээ бол ямар байсан юм бэ?
Намсрайжав -
/Инээв/ Үнэндээ бол шивэр авир юу яаж л ярьж л ямар сайндаа Чойбалсангын эхнэр байх ёстой юмуу гэж байхав дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Дотроо бас юу яана ш дээ. Тэгээд би юу яадаг юм. Удвал гуай нэг бид нарыг цуглуулаад одоо тэр үед чинь л 50-н настай хүн их хөгшин хүнд тооцогддог. 100-гын талыг насалсан хүн л гэж 50-н настай хүнийг тэгдэг. Одоо 50-н настай хүнийг тэгж хэлэх юм бол ёстой инээдэм болох байлгүй. Тэгээд нэг Удвал гуай чинь 50-н насныхаа ойгоор яасан. Шагнал магнал авч эмч, багш эмэгтэйчүүдийг цуглуулж нэг лекц хийсэн байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Удвал гуай чинь бие ээ их сайхан авч явдаг ш дээ. Их үс гэзэг энэ тэрээ сайхан авч явдаг.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд юу яасан чинь ингэж хэлэхгүй юу. Манай эмч эмэгтэйчүүдэд бол би их талархалтай хандаж байна. Одоо ингээд зааланд сууж байгааг чинь ингээд харсан. Манай эмч эмэгтэйчүүд бол биеээ их сайхан авч явж байна. Өөртөө их анхаарал тавиад их сайхан авч явж байна. Манай багш эмэгтэйчүүд жаахан тааруухан байна. Та нар олон хүүхдэд дарагдаад л ноолойгоод, навсайгаад...арай тэгж хэлээгүй л дээ. Тэгэхдээ зэрэгцүүлээд харахад бол юу байна шүү. Манай багш эмэгтэйчүүд жаахан бодоорой. 1921 онд төрсөн хүн чинь 50-н нас хүрнэ гэхээрээ 1971 он уу?
Хишигсүрэн -
Тийм.
Намсрайжав -
Тийм л хавьд байсан юм байна. Тэгээд манай багш эмэгтэйчүүд нэг их гомдлож билээ. Өө гээд л.
Хишигсүрэн -
/инээв/
Намсрайжав -
Тэгсэн чинь Удвал гуай наана чинь 100-гын талыг насалсан хүн хэлж байна та нарт. Та нарын л төлөө хэлж байна гээд. Тэгээд зарим эмэгтэйчүүд эд нар ч яахав нээрэн тийм байгаа байх. Тэр эмч нар ч ерөөсөө сүрхий ш дээ. Ингээд хумсаа будаад л их сайхан косметик эд нар хэрэглээд ингэж юу яана. Манай багш нар ч яахав дээ. Эмч ч бас яахав нэг юу яачихдаг биз. Эмч нарыг бас нэг их тийм олон хүүхэд гаргаад байх нь гайгүй л дээ. Мэргэжил нь юм чинь.
Хишигсүрэн -
Аха
Намсрайжав -
Өөрсдөө хамгаалаад байдаг. Манай багш нар ч тэгээд 10, тэгээд 7,8,5,6-аас ерөөсөө хүүхэдтэй байхгүй. Багш нар чинь маш олон хүүхэдтэй ш дээ. Тэгээд жаахан. Тэгж манайхан юу яаж билээ.
Хишигсүрэн -
Будаг шунх, косметик хаанаас авч хэрэглэдэг байсан бэ?
Намсрайжав -
Үгүй ердөө...
Хишигсүрэн -
Хэзээнээс эхлэж нийтээрээ буддаг болсон бэ?
Намсрайжав -
Үгүй одоо миний залуу байх үед тийм юм байхгүй. Би тийм тэрнийг их сайн санаж байгаа юм. Манайд 1950-аад онд нэг хойноос Евегений Павлена гээд нэг орос хэлний багш авгай ирлээ л дээ. Тэгээд дайн дуусаад байсан. Эрчүүд ховор ч байсан нөгөө орос хүүхнүүд чинь голдуу ганцаараа ш дээ. Тэгээд би ч одоо залуу байсан. Нөгөөдөхийг чинь сургууль нэг байр гаргаж өгнө. Хөөрхий амьтан тэгээд билетик ор дэр хүртэл тавьж өгнө ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд тэр Евегений Павлена надад их сайн 2-уулаа хоршоо дэлгүүрээр явъя гээд юунд орохгүй юу. Дэлгүүр орохгүй юу. 1950-аад онд чинь ямар юмны юм. 1961 онд орсон ш дээ. Энэ өндөр дэлгүүр чинь. Тэр хойдоход л орсон юм байлгүй.
Хишигсүрэн -
Аха. Занабазарын музей...
Намсрайжав -
Тэгээд л нөгөө гоо сайханы тасагт очьё гээд нөгөөдөх чинь тэгэхгүй юу. Тэгээд очсон чинь ядуу л юм байсан юм байлгүй дээ. Би ч өөрөө бараг мэдэхгүй. Гэхдээ ер нь жаахан бас багш хүн чинь даруухан байхгүй юу.
Хишигсүрэн -
Одоо ч гэсэн манайд тийм шаардлага тавьдаг ш дээ.
Намсрайжав -
Тийм тавина тавина. Одоо юу яадаг улсууд чинь ганц тэгж будаж шунхаддаг улс чинь манай урлагынхан л байгаа байхдаа. Манай хүүхнүүдь чинь жаахан дургүй ш дээ. Энд ч нэг дургүй юм байдаг. Тэр ч гэж нэг будмал юм байдаг гээд. Залуу байхад чинь өө...тэрний сайхан хаана байгаа юм бэ. Будгандаа л байгаа ш дээ.
Хишигсүрэн -
/инээв/
Намсрайжав -
Тэгж л хэлнэ ш дээ. Ёстой л өөрийнхөө л юугаар явахаас биш. Ер нь тэгж яадаггүй. Одоо ерөөсөө энэ гоо сайхны юм чинь. Гоо сайхан гэж нэг юм. Одоо Ивроше гээд байна уу.
Хишигсүрэн -
Ив роше тийм.
Намсрайжав -
Тэнд чинь нэг гоо сайхан гэж нэг юм гарсан юмаа. Энэ 40-н мянгатыг барьсаны дараа. Тийм нэг юм байдаг юм. Тэгээд одоо сүүлд л тэр Ивроше гэдэг болсон байна лээ. Тийм юм биччихсэн харагдана лээ. Гоо сайхан гэж ганц л гоо сайхантай шүү дээ тэр чинь.
Хишигсүрэн -
Намайг оюутан байхад ердөө тэнд л ганцхан гоо сайхан байсан.
Намсрайжав -
Тийм ганцхан гоо сайхантай. Үгүй ээ одоо бол гайхалтай...
Хишигсүрэн -
Таны залуу үед энэ тарган хүүнүүд их байсан уу?
Намсрайжав -
Байхгүй.
Хишигсүрэн -
Одоо энэ чинь тураах, бялдаржуулах гээд, фитнес гээд, гиминастик гээд...
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Туранхай болохын дон болсон ш дээ.
Намсрайжав -
Тийм. Энэ амьдралынхаа хэв маягаас болж байгаа байх. Бид нарын үед чинь тарган хүн ерөөсөө байгаагүй. Тарган хүн их ховор доо. Тарган, тэр тарган гэж бараг тэмдэгтэй нэртэй шахуу байна. Яагаад уу гэхээр аягүй хөдөлгөөн ихтэй байсан. Ямар тэр үед чинь хотын дотор бараг автобус...нэг амгалан гэж нэг автобус явдаг байсан. Үйлдвэр комбинат гэж автобус явдаг байсан. Аа...автобус. Такси бол одоо нүдний гэм шүү дээ ерөөсөө.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд машинтай хүн гэж ерөөсө байхгүй. Тэгээд л албан машин унадаг дарга нар ч яахав цөөхөн л байсан байлгүй. Ерөөсөө хөдөлгөөн их. Манай багш нар бол...манай багш нар дотор ёстой өдрийн од шүү дээ. 50-60 эмэгтэй багш дотор ганц бүдүүн хүн байвал байна. Ерөөсөө ихэнх нь туранхай. Энэ хөдөлгөөндөө байна гэж би бодож байгаа юм. Одоо чинь тэгээд дандаа тийм зохиолмол юмаар турж байна ш дээ тэр чинь. Хөдөлгөөн л хэрэгтэй. Багш нар бол яахав дээ. Бид чинь тэр 4-н давхараас гүйгээд л цаг болгонд, хонх дууграх болгонд тэрүүгээр чинь гүйгээд байна ш дээ. Ерөөсөө юу яахгүй. Тэгээд дандаа хөдөлгөөнтэй ажил юм болохоор нөгөө суудлын ажилтай улсуудын юутай байх. Гэхдээ манайхны таргалалт бол дэндэж байна. Их газар авч байна. Энэ идэж, ууж байгаа юмандаа юу ихтэй юм идэж ууж байгаа болоод л тэгж байгаа байх. Ямар юм билээ. Төмс, гурил эд нарт байдаг. Юу яадаг юм чинь. Тэрнээс юу яаж байна.
Хишигсүрэн -
Энэ ингээд дунд сургуульд байхад охидууд, хөвгүүдийг харж байхад охидууд нь идэвхтэй сурлагандаа сайн....
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
Хөвгүүд нэг их гавьдаггүй ш дээ. Яг төгсөөд гарахаар та харж л байгаа байх. Нөгөө охидууд чинь алга болоод нөгөө дунд зэрэг байсан банди нар чинь л одоо лидерүүд болж байна ш дээ.
Намсрайжав -
Аха. Тэгэлгүй яахав.
Хишигсүрэн -
Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?
Намсрайжав -
Үгүй ээ ер нь одоо нийгмийн идэвхижилээр ингээд харж байхад бол ерөөсөө хүүхдүүд охид их идэвхитэй байхгүй юу. Эрэгтэй хүн чинь аливаа юманд ерөөсөө хайнга маягтай ханддаг ш дээ. Тэгэхдээ заад гүнгэр ухаанаараа бол эрэгтэй хүн илүү байдаг. Одоо нөгөө тархины багтаамжиндаа байдаг болов уу гэж би боддог юм. Өнгөн тал дээрээ бол хүүхнүүд юу л даа. Эрэгтэй хүүхэд чинь нэг юу шүү дээ. За муу гэхэд за гээд яваад суучихна биз дээ. Эмэгтэй хүүхэд одоо чи муу шүү гэх юм бол яагаад муу гэдэг ч юмуу би дүнгээ засуулна шүү гээд тэгээд нэг өнгөн талдаа яагаад байдаг. Тэр эрэгтэй хүүхэд тэрнийг мэдээд байгаа мөртлөөсөө за яахав гэсэн маягтай хандаад байдаг юмуу гэж боддог юм. Тэгээд яахав юугаа төгсөөд явлаа цаашаа очоод тэгээд эмэгтэй хүүхэд чинь хүнтэй сууна, хүүхэд гаргана. Олон юу таарна ш дээ. Эрэгтэй хүн бол...
Хишигсүрэн -
Карьерт нь саад болох юмнууд зөндөө.
Намсрайжав -
Тийм. Би тэгээд бас төгсөж байгаа хүүхдүүдээ хэлдэг байхгүй юу. Яахав ээ эмэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй байж болно, ухаантай байж болно, сайхан байж болно. Гэхдээ л ёстой нөгөө /инээв/ манай өвөг дээдэс чинь манай ээжийн үед ч гэсэн “эр хүн эрдэнэ” гэж тэгж хэлдэг. Яагаад уу гэхээр мал эд нараа маллахад хэрэгтэй. Өөрийнх нь амьдрал чухал үүрэгтэй болохоор тэгдэг юм уу “эр хүн эрдэнэ” эр хүнийг гомдоож болохгүй шүү гэж тэгж л дандаа хүндэлдэг яадаг байхгүй юу. Тэгээд би охидуудад хэлдэг юм. Хичнээн сайхан юу байсан ч гэсэн. Нээрэн тэгээд охидууд тэгээд гавьдаггүй ш дээ. За тэгээд нэг юмтай суугаад архичин хар юмтай суувал бүр өнгөрнө. Нөгөө муу юу ч мэддэггүй юмнууд байсан чинь сайн, мундаг хүнтэй суугаад бүр яваад өгнө. Тэгэхэд би эрэгтэй хүнээс болдог гэж л бодоод байгаа юм.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Эм хүн хичнээн юу байсан ч гэсэн яахав дээ ганц нэг, цойлж гарсан эмэгтэй байдаг байх. Тэр бол тийм байгаа. Ингээд харж байхад ер нь бол өсвөр насны үед чинь эмэгтэй хүүхдүүд...ер нь багадаа ч гэсэн охин хүүхэд адтай байдаг юм ш дээ. Ерөөсөө эрэгтэй хүүхэд чинь их хожуу хэлд орно, их хожуу хөлд орно. Эрэгтэй хүүхдийн боожилт бол. Тэгж байхад, тэгээд эрэгтэй хүний чинь хөгжил сүүлд эхэлдэг байхгүй юу. Эмэгтэй хүнийх бол эрт ингэж оволзоод унтрах нь амархан байна. Эрэгтэй хүнийх бол цаашаа явж байна ш дээ. Тийм байгаа. Гэхдээ зэрэг эрэгтэй хүний үүргийг доош нь хийж болохгүй ээ. Одоо чинь ер нь яахав дээ бас юу яачихаад байгаа юмуу. Эрэгтэйчүүдийг муулаад байхаар тэр муу даа. Эрэгтэйчүүд л сайн байж байж л юм явна гэж би бодоод байна. Эрэгтэй улсыг. Одоо бол яахав дээ эрэгтэй улсууд архичин, эрэгтэй л бол тамхичин, эрэгтэй л бол ажилгүй. За тэр бүх муу юмыг эрэгтэйчүүд рүү өгөөд байна ш дээ. Тэд нар өөрсдөө. Нөгөө хэний нэг Оросын нэг хүн ам зүйч байсан ш дээ. Урланиц гэж одоо энэ СССР-ыг юу яахаас өмнө. Тэр нэг юу яадаг. Нөгөө нэг эрэгтэйчүүдийг хайрла гээд нэг том стаде биччихсэн байхгүй юу. Тэгээд өөрөө сүүлд нь тэрнийг гудамжинд явж байхад нь авгай нар чулуу авч шидэж байсан гэж байгаа юм. Чи юуг нь хайрлах юм бэ. Архичин, тамхичин намайг 3-н хүүхэдтэй болгоод хаяаад явчихсан тийм юмыг чи хамгаалж байдаг хэн бэ гээд /инээв/ авгай нарт бүр алуулахаа шахсан гээд. Та нар минь ойлгооч дээ. Хэн сансарт нисэх юм бэ, хэн уурхайд ажиллах юм бэ та нар ажиллах юм уу тийм ээ. Тэгээд эрэгтэйчүүдээ хайрлая, эрэгтэйчүүдээ юу яая одоо эрэгтэй...эрэгтэйчүүдийн холбоо ч гэнэ үү зөндөө юм болоод байна ш дээ. Манайд. Тэр нь ямар зэрэг ажил явж байгаа юм бүү мэд. Би бол...
Хишигсүрэн -
/Инээв/
Намсрайжав -
Би бол хайралмаар л байна. Тэгж хэллээ гээд манай охидууд...
Хишигсүрэн -
Та яг энэ хандлагаараа нөгөө охидуудаа хөвгүүддээ яаж ханддаг байсан бэ?
Намсрайжав -
Би одоо тэгж хэлдэг байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Би бол тэр айл гэрт бол нэг л өрхийн тэргүүн байх ёстой тийм ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Ёстой нөгөө хүзүү хайшаа толгой тийшээ гэдэг шиг айл гэр нэг л толгойтой байх хэрэгтэй. 2-уулаа л одоо зэрэг даргалана гээд давхиад байх юм бол юу болох юм бэ. Юугүй. Тэгээд манай хүн ч яахав тийм эрч хүчтэй хүн юм чинь...эрчтэй тийм ерөөсөө юугүй улсууд юм чинь. Ерөөсөө тийм зантай юм чинь. Би бол тийм биш. Хөдөө гадаа өссөн. Бүрэг даруу тийм хүн болохоороо бид 2 бол өдөр шөнө шиг л 2 байхгүй юу. Тэгээд манай охидууд бол тэгэхгүй юмаа. Ингээд яахав гэр бүлийн амьдралд бол ингээд байна. Одоо яахав...ээж бол аавын үгэнд ороод байна. Аавд захирагдаад байна гэдэг юмыг нүдээрээ харсан л байгаа ш дээ. Аав юу гэсэн байна бүгдээрээ тэрүүгээр л болж байна. Гэрийн дарга бол аав юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд хүнтэй суугаад гараад тэд нар чинь өөр байдаг юм байна аа.
Хишигсүрэн -
Аха
Намсрайжав -
Тэгээд би хэлдэг байхгүй юу нөхөр мөхөртэйгээ буудалцаад ингээд саллаа, хагацлаа гэхээр нь болохгүй ээ. Муу ч гэсэн хүүхдүүдийн чинь эцэг, муу ч гэсэн чиний нөхөр. Чи эннээс больчихоод дахиад нэг хүнтэй сууна. Энэнээс долоон доор юмтай сууна. Болохогүй тэвчээртэй бай. Ёстой нөгөө амьдрал хайр дээр тогтоно гэж дуулаад байх юм. Би бол амьдрал тэвчээр дээр тогтоно л гэж дуулмаар байна гэхээр танд байдаг тэр тэвчээр надад байхгүй ээ. Та бид хоёр ондоо улс би чадахгүй ээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Би ингэж чадахгүй. Одоо манай тэр хүүхнүүд яаж байсан хүүхэн хүртэл байна. Март-8-ны өдөр хүүхдээ хөтлөөд гүйгээд ороод ирэхгүй юу. Яасан гэсэн чинь оо...энэ хоол хийж өгөхгүй байна. Надад март-8-наар надад үйлчилэхгүй байна гээд. Үгүй ээ чи ганц өдөр тэрүүгээр хоол хийлгээд, ганц өдөр тэрүүгээр үйлчлүүлээд яах юм бэ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Ийм хүн байдаг юмуу хүүхдээ хөтлөөд би саллаа хагацлаа гээд. Манай хүүхэн...би чинь 5-н хүүхэнтэй хүн шүү дээ энэ чинь. Эд нар дотор чинь салсан хагацсан хүн ч байгаа. Би бүр хэлээд байхад тэр тэвчээр танд байдаг юм байх аа. Та битгий тэрнийгээ баларсан юмаа битгий номлоод бай гээд хүлээж авдаггүй байхгүй юу. Өөрийн санаа өөртөө зөв гэж хүний амьдарлыг юу гэж үзэх үү тийм ээ. Тэрүүгээрээ л...тэрэнд бол өөрт нь их л доромжлол, их л гутамшиг юм байх л даа.
Хишигсүрэн -
/инээв/
Намсрайжав -
Би бол тэгж бодохгүй байна. Би тэгж л яамаар байна. Тэр нэг энийг хуваалцах ч хүн байгаа. Хуваалцахгүй ч хүн байгаа. Ялангуяа одооны омголон хүүхэнүүд бол тэрнийг хуваалцахгүй л дээ. Тэгэхдээ л эрэгтэй хүнээр хүн чинь дутна шүү дээ. Тийм биз дээ.
Хишигсүрэн -
Аха. Тэгнэ тэгнэ.
Намсрайжав -
Би одоо ингээд тэр олон хүүхнүүдийг харж байхад анхан эхлээд суусан нөхөртэйгээ...за тэгээд тэр нь хэрэлдэнэ, зодолдоно. Мэдээжийн хэрэг муудалцана. Манай руу гүйж ирнэ. Хэд хонгийн дараа нөхөр нь ирээд аваад явна. Ийм явдал байсан. Тэгэхэд зүгээр тэр хүүхдүүдийнхээ эцэгтэй байгаад байсан гэр бүл, салсан гэр бүл хүүхүүд нь шал ондоо л байгаа байхгүй юу. Элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхдүүд чинь хэдий аав нь яахав юу яадаг ч гэсэн. Аав нь архи уудаг. Аашилдаг яадаг ч гэсэн нэг л ямар ч гэсэн тэр нь цаад талд нь аав байна ш дээ тийм ээ. Аа...тэгэхэд салчихаад хойд аавтай болчихсон хүүхэд бол тэрнийг энэ муу л гэж бодож байгаа ш дээ. Юу гэж тэрнийг өөрийнхөө аав шиг бодохгүй ш дээ. Тэгэхээр чинь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг сахиж байх хэрэгтэй. Үнээр. Үнэгүй юм гэж байхгүй ш дээ. Яахав хөндлөнгийн хүн харахдаа янз янзаар л хардаг байх. Хэцүү хэцүү. Ёстой нээрэн. Ёстой манай шавь нар хэлдэг байхгүй юу. Хүн одоо...сансарт хүн нисгээд байх юмаа. Далайн ёроолд шумбуулаад байх юмаа. Хэн эд нар...нөгөө Кустов мустов чинь бүхэл бүтэн юуг судлаад бодоод байх юм. Тэгэхэд 2 хүний хооронд л эв зүйтэй амьдрал тогтож чадахгүй байна ш дээ. Тийм ээ. Тэрнийг чадахгүй байна ш дээ. Бид чадахын тулд хүч гаргах хэрэгтэй. Гарз гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр ерөөсөө юу яаж болохгүй.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Амьдрал гэдэг чинь тийм амархан юм биш. Их амьдралыг их юу яаж бодоод байх шиг. Зохиол мохиол, киноноос үзээд их амархан юм шиг бодоо байх шиг байна. Амьдрал гэдэг чинь амттайдаа амттай, гашуундаа гашуун тэгж л явж байдаг.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Одоо ёстой арьсаа арав хуулуулж байж л нэг юм тэр амьдралын замаар явна. Юу ч мэдэхгүй улсууд чинь хэцүү байна шүү.
Хишигсүрэн -
Ер нь таны амьдрал бусад хүний амьдралаас онцгой содон гэж хэлэхүйц юу байна уу?
Намсрайжав -
Би одоо онцгой юм юу байхав дээ. Хүмүүстэй адилхан л тэр хүмүүсийн адил л эрээн бараан байдаг. Баярладаг, гомддог тэр бүх юмыг туулаад л ирсэн. Миний одоо би чамд хэлж байсан ш дээ. Миний амьдралд ганцхан юу яасан юм маань миний яахав энэ нэг олж авсан мэргэжил. Тэгээд энэ сургууль...
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Энэ хоёр л байгаа юм. Тэгээд яахав миний хамгийн үнэтэй цэнтэй юм бол хэдэн хүүхэд маань байна. Ололттойгоо, дутагдалтайгаа тэгээд яахав дээ. Эрээнтэй бараантайгаа энэ амьдралын дээр нь гарчихлаа даа одоо. Дээр нь гарчихлаа гэхэд цаана нь бараг л гарчих гээд. Гэхдээ л одоо бас юу байхдаа. Амьдрал үргэлжилж л байгаа байхдаа. Энэ чинь миний...би өөрөө 80-н хэд хүрчихээд. Том хүүхэд маань 60-н хэд хүрчихээд тэрний хүүхэд 30-н хэд хүрчихээд тэрний хүүхэд бараг одоо...4 дэх үеийн маань хүн бараг 20 хүрч байна ш дээ одоо. Тэгэлгүй яахав дээ энэ чинь одоо. Оюутан болоод явж байна ш дээ. 18-нм нас хүрчихээд байна ш дээ. Өө...нээрэн ингээд бодоход хичнээн....хугацаа гэдэг чинь. Одоо миний үеийн улсууд ерөөсөө их цөөхөн болчихлоо л доо. Одоо гэрээс ч гарч чадахгүй байна. Таньдаг найз нөхөд бараг байхгүй болж байна. Хааяа нэг утас шөрмөсөөр л ярих юм. Бие биентэйгээ уулзая гэхэд чадахгүй. Өөрсдөө гүйгээд гарахаар нэг хүн л хүргэж өгөхгүй бол бид нар чинь чадахгүй ш дээ. Энэ гудамжаар чинь гүйгээд автобусан дотор ороод суучихаж чадахгүй ш дээ. Юу хийхэв дээ тэгж явж байж нэг амьтан хүнийг хэрэгт төвөгт оруулчих вий гэж бодоод айгаад тэгээд. Тэгээд одоо ганц яадаг л юм. Ном л уншдаг юм даа. Тэгээд ном /инээв/ унших ч одоо бас...
Хишигсүрэн -
Таны хараа гайгүй юу?
Намсрайжав -
Үгүй ээ тэр том юугаар л шилээр л уншина. Энүүгээр бол уншиж чадахгүй л дээ.
Хишигсүрэн -
Энэ нэг...танайд энэ нэг эртний юм байгаад байна. Юу гэх юм бэ дээ ‘...’ одоо хэдэн оны бүтээл байгаа бол...?
Намсрайжав -
Өө...энэ ваар уу?
Хишигсүрэн -
Бишээ тэр ханад өлгөчихсөн зураг.
Намсрайжав -
Аа...хананд өлөгсөн зураг мэдэхгүй ээ. Ёстой дээр үеийн зураг.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Энийг юу яачихсан юм. Улсуудаар юу гэсэн тэр урлаг судлаач Бадрал гэнэ үү...
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр хүнд үзүүлсэн чинь манай хүүхэд нэг авч яваад үзүүлсэн чинь юу гэж хэлсэн юм. Аа ‘...’ Гэсэр, Гэсэр. Улаан морьтой Гэсэр гэж хэлсэн байхүй юу. Гэсэр нь одоо дээр нь арслан уначихсан байгаа юм. Доор нь морь шиг юм уначихсан байгаа тэр...
Хишигсүрэн -
Энэ Монгол зураачийн бүтээл болов уу?
Намсрайжав -
Хятад гэсэн.
Хишигсүрэн -
Хэддүгээр зууны юм байгаа бол...?
Намсрайжав -
Ёстой мэдэхгүй.
Хишигсүрэн -
Яагаад танай гэрт байж байгаа юм бол...?
Намсрайжав -
Энэ яахав манай тэр юунаас л өвлөж ирсэн. Манай өвгөний, Раднаагын л...Эрдэнэбатхааны л юм байгаа байхдаа. Хүүхдүүд нь тусдаа гараад 5-н хүүхэд нь яахав тусдаа гараад ийш нь тийш нь юмнуудыг нь аваад. Энэ манайд үлдсэн юм байгаа юм. Хэн мэдэх вэ.
Хишигсүрэн -
Аха. Би харин тэр Эрдэнэбатхаан эхнэртэйгээ хамт байгаа зураг гэсэн тийм ээ. Тэр одоо хэдэн оны зураг вэ?
Намсрайжав -
Өө...энэ Монголд ирээгүй байсан зураг байх.
Хишигсүрэн -
Аха...Эрхүүд.
Намсрайжав -
Эрхүүд авахуулсан зураг байх. 1910-аад оны л зураг байх. Эрдэнэбатхаан чинь 1888 онд төрсөн хүн шүү дээ. Авгай нь болохоор 1900 онд төрсөн хүн шүү дээ. Энэ 2...Гимнази гэдэг чинь их сонгодог сургууль болсон байна ш дээ. Гиминази гэж дунд сургууль л даа. Тийм Гимназийг төгссөн юм. 2-уулаа. Гимназ төгссөний дараа Эрдэнбатхаан чинь юу...Учительская семинария гэж байгаа юм. Тэр нь одоо манайхаар бол нэг багшийн сургууль юм шиг. Тийм юм төгссөн хүн юм гэнэ билээ. Тэгээд багшийн сургууль төгсөөд л тэгээд багш болсон юм гэсэн.
Хишигсүрэн -
Эхнэр нь...
Намсрайжав -
Эхнэр нь юу болсон гэсэн. Санхүү, нягтлан бодох гэлүү тийм юм хийж байсан гэж манай Оюун эгч эд нар л ярьдаг ш дээ.
Хишигсүрэн -
Тэгээд Монголд тэр ажлаа хийж байсан уу?
Намсрайжав -
Хийж байсан гэсэн.
Хишигсүрэн -
Аа...за.
Намсрайжав -
Тэгээд бүр Хүрээний авгай нар ярьдаг юм ш дээ бүр. Эмэгтэйчүүд ажил хийнэ гэж их ховор байсан гэнэ билээ. Тэр үед нөгөө...Дулмаа гэж нэг авгай байсан юм аа. Одоо тэр аль эрт. Тэр тэгж ярьдаг байсан юм. Танай хадам ээжийг ажил хийж байхад Хүрээнийхэн энд нэг эмэгтэй хүн ширээний цаана суугаад бичиг цаас ингээд ажил хийгээд байх юмаа гээд. Тэгээд доор нь олон туйпуу тавьж байгаад харж байсан бид нар харж байсан юм. Тэгсэн чинь та нар юугаа хараа вэ гээд биднийг загнасан чинь туйпуу маань нураад бид нар зугтаагаад энэ тэр гэж ярьдаг байсан байхгүй юу.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Аа...худалдааны байгууллага, банк, худалдааны байгууллага энэ тэрд л ажил хийж байсан гэж ярьдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд яахав дээ зайлуул...
Хишигсүрэн -
Наад талын тэр зураг...?
Намсрайжав -
Аа...энэ наад талын зураг 1925 онд авахуулсан зураг гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Эрдэнэбатхаан хүүхдүүдтэйгээ тийм ээ?
Намсрайжав -
Үгүй биш авгай нь шүү дээ.
Хишигсүрэн -
Авгай нь байна уу?
Намсрайжав -
Авгай нь авгай нь. Авгай нь тэгээд тэр хамгийн ард талд зогсож байгаа нь манай Оюун эгч.
Хишигсүрэн -
Тэр халимагтай, хүү шиг үү?
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
За...
Намсрайжав -
Тэрний наана нэг цагаан...энэ талаасаа, Паарам гэж Боловсролын яаманд байсан юм. Тэрний дараачийнх нь Зандармаа. Тэгээд тэр өвөр дээр сууж байгаа нь манай Раднаа байхгүй юу. Агваандорж гэж тэр 1928 онд гарсан хүү нь төрөөгүй байсан байхгүй юу. Раднаа чинь 1925 оны нэг сард төрсөн хүн шүү дээ. Тэгэхээр энэ 1925 онд хэдтэй ч...
Хишигсүрэн -
1924,1925 оны зураг.
Намсрайжав -
Тийм тэгээд юу яасан гэсэн юу яасан юм гэсэн. Манай тэр хадам ээж ярьдаг байсан. Юу явна...гадагшаа явна эхнэр хүүхдээ паспортны зураг гэж авахуулсан гэж ярьдаг. Би яах юм бэ энэ олон хүүхэд дагуулаад, Европ зүгт хүмүүс ганц ганцхан хүүхэдтэй байдаг юм гэсэн. Би яаж 4-н хүүхэд дагуулаад яаж явах уу гээд ярьдаг ш дээ.
Хишигсүрэн -
Аа...нөгөө Италь энэ тэрээ явсан гэж байгаа ш дээ тийм ээ?
Намсрайжав -
Тийм. Явъя гэсэн яваагүй гэж байгаа юм.
Хишигсүрэн -
Италь, Францаар тэр зүгээр аялаж явж байсан уу?
Намсрайжав -
Одоо мэдэхгүй ээ. Юу яах л гэж...явсан.
Хишигсүрэн -
Судлаж явж байсан.
Намсрайжав -
Тийм. Тэгээд нөгөө хэнтэй. 1925 онд чинь хэнтэй очиж уулзаагүй юу. Горькийтой уулзсан гэдэг ш дээ. Тэгэхдээ л юу яасан юм байлгүй. Нилээн л бас юу яагаад Монголыг нэг ертөнцийн соёлтой танилцуулчих юмсан. Оросоос цааш улс байдаг юм шүү гэдгийг бас хэлээд /инээв/ өөрийнхөө үйлдлээр л хэлээд байсан байгаа юм л даа.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэр үед бол тэгж хэлэхэд хэцүү л байсан байгаа. Тэгэхдээ манайхан чинь 1920-оод онд эд нар чинь овоо гадаад улсуудтай нилээд харилцаатай байсан юм билээ ш дээ.
Хишигсүрэн -
Тийм. Нилээд нээлттэй.
Намсрайжав -
Тийм. Бээжинд ч худалдааны төлөөлөгчөөр сууж байсан гээд хүн бас надтай ярьж байсан. 1927, 1928 он эд нар чинь. Тэгээд л сүүлдээ л яахав намын 3-р хурал хуралдад л капиталист биш хөгжлийн зам билүү.
Хишигсүрэн -
Аха.
Намсрайжав -
Тэгээд л чангалаад л эхэлсэн юм шиг байна лээ л дээ. Тэгээд сүүлдээ хаалттай болчихсон.
Хишигсүрэн -
Аха. Сүүлийн зураг бол танай хүүхдүүд байна ш дээ. Тийм ээ?
Намсрайжав -
Тийм.
Хишигсүрэн -
6-н хүүхэд байна.
Намсрайжав -
Тийм тийм. Манай хүүхдүүдийн зураг. Тука гэж нэг...
Хишигсүрэн -
Тулгаагын тэнд нөгөө хөдөлмөрийн гавъяаны одон авсан зураг байна тийм ээ?
Намсрайжав -
/инээв/ Тийм.
Хишигсүрэн -
Эверестийн орой дээр гарлаа гэж.
Намсрайжав -
Багабанди ерөнхийлөгч байсан. Энэ чинь 2003 он биз дээ?
Хишигсүрэн -
2005 он.
Намсрайжав -
2005 онд уу?
Хишигсүрэн -
Энд Багабанди гуай....
Намсрайжав -
Энэ чинь бүр наадам болох гэж байсан ш дээ.
Хишигсүрэн -
Тийм.
Намсрайжав -
Нөгөө хэн...Баярням, Өсөхбаяр энэ гурав.
Хишигсүрэн -
Тийм.
Намсрайжав -
Баярням нь, Өсөхбаяр нь гавъяат тамирчин болсон. Энэ 2 нь хөдөлмөрийн гавъяагаар шагнагдсан.
Хишигсүрэн -
За за...
Намсрайжав -
За за одоо бүр, ёстой бүр нэг...
Хишигсүрэн -
Хангалттай сайхан юм ярьсанд баярлалаа.
Намсрайжав -
За за. Хэрэгтэй хэрэггүй юм баахан.
Хишигсүрэн -
Зүгээр зүгээр юу гэж хэрэггүй юм гэж байх уу.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.