Tseren
![](../assets/images/interviewees/990145.jpg)
Basic information
Interviewee ID: 990145
Name: Tseren
Parent's name: Shatar
Ovog: Uranhan
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / accountant
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
education / cultural production
work
cultural campaigns
travel
collectivization
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Отгонбаяр -
За Цэрэн гуай хоёулаа ярилцлагаа эхэлье. Тэгэхээр та амьдралынхаа түүхийг өөрөө ингээд ярьж болно, би ийм хүн, ийм юм хийж байсан тэгээд тэр явц дундаасаа асуудал гараад ирэх байх?
Цэрэн -
тийн эсвэл би, би одоо ийм хүн юм аа гэдгээ хэлчихээд ингэж сургуульд явсан ингээд, ингээд ажил хийсэн, тэгээд би …одоо ямар юм руу ордгийм дээ, хүнтэй ажиллаж байсан юм аа л ярьдаг юм уу, тэгэхлээр
Отгонбаяр -
Аль ч сэдэв нь болвол таны хувьд маш их баялаг юм гарч ирнэ гэж би хүлээгээд байгаа
Цэрэн -
Аль руу нь ч оржийж мэдэхээр юм, гэхдээ жаахан системтэй
Отгонбаяр -
Тэгэхээр та өөрийгөө сайхан танилцуулаад ажил амьдралынхаа түүхийг ярих уу тэ?
Цэрэн -
товчхон шиг зүгээр л ерөөсөө, за эхэлчихье. Би 1929 онд тэр үеийн Засагт Хан аймаг, одоогийн Говь Алтай аймгийн Дарви суманд төрсөн хүн. Тэгээд 39 он хүртэл хөдөө аав ээжтэйгээ мал дээр мал маллаж, манай аав болвол ан гөрөө хийдэг иймэрхүү нэг жирийн ядуувтар малчин байсан, тэгээд ажилд нь би тусалж ингээд л, яагаал. Тэгээд 10-н нас хүрээд сургуульд орох болсон, сургуульд ороход одоо сургууль нь хаашаа ч юм хаашаа ч явах юм, аав ээж ч намайг тийшээ явах барих, мэдэх зүг чиг муутай, за ер нь одоо та нар ингээд нэр заагдсан улсууд сургуульд очно Тонхилд сууна, явахгүй бол ингээд шийтгэгдэнэ, барина дараа нь ингэнэ ийм, тэгээд л голдуу ядуу улсуудын хүүхдүүд явдаг байсан тэр үед, тэгээд би явсаан Тонхил рүү. За явахын тулд одоо манай Даривт Чойндонгийн Дамдин гэж багийн дарга, Сүхийн Базаржав гэж хоршооны хүн эд нараас одоо тэр үеийн камбинат хар гутал гэдэг тийм гутал аваад ингээд их гоёж аваад л ингээд сургуульд явсан даа.
Отгонбаяр -
Хэдэн төгрөгөөр авав?
Цэрэн -
За ер нь бага авсаан тэр чинь ерөөсөө нэг л, аа тэр би нээх мөнгө төгрөг ч сонирхдоггүй аав, ээж эд нар тэгээд нэг юм аваад, өгөөд ингээд явсан. Хамгийн гол сонирхолтой юм тэр жил одоо би гуйсан учраас манай аав, ээж эд нар хуц хариулаад, тэгээд өнөөхийнхөө ноосыг авч эсгий хийгээд, гэрээ бүрээд, би тэр хооронд нь дандаа хонинд явна, тарвага ална, нүх малтана, аав ирж одоо тэр эсгий хийдэг байсан. Манай нутагт олон Жадамбууд байсан, тугалгар Жадамба одоо тэгээд янз бүрийн Жадамбууд, тэд нар нийлээд л нүх малтаад. Ингээд 1939 оны 8-р сарын сүүлээр аавтайгаа хоёулаа Тонхил сум орохоор сургуульд ингээд явсан, тэгээд Тонхилд очоод манай аавын ахых Тонхилд дээр байсан тэднийд буугаад, тэднийд байхаар болоод, аав намайг хоёр хоног Тонхилийн байдалтай танилцуулсан. Тонхил болвол Дарвитай ижил байхгүй, их олон хашаа байшинтай
Отгонбаяр -
Шавар байшин тиймээ?
Цэрэн -
чухам ерөөсөө жигтэйхэн одоо тэгээд суурьшчихсан, хүн амьтанууд нь ч олон, гол дундуураа ус урссан, зүйлийн одоо мундаг байсан, тэгээд зүйлийн хүрээнд орсон чинь мөөн ч олон хүрээ, адуутай, гэртэй тийм байсан. Тэгээд намайг тэндээ одоо энд суухыг минь хичээл хий гэж ингэж хэлээл сургуульд ороод аав ч явсан, дараагаар нь одоо Ямсаранжав багш, Сампир гэдэг хоёр багшийн команд дунд орж, хүүхдүүд нэг гэрт сууж, нөгөө муу модон одоо самбартай, тэгээд одоо үнсээр өнөөхийгээ цэвэрлэчихсэн тэн дээр нь хуучин монгол бичиг бичдэг иймэрхүү янзаар л одоо сургуулийн хаалгыг эхлээл, тэгээд хичээл заалгаал намар нь аавынх ч нүүгээд ирсэн Тонхилдоо, тэгээд Тонхил сумын хүн болоод сургуульд суусан. Тэгээд тэнд дөрвөн жил суусан, тэр үеийн сургууль бол их зохион байгуулалтай байсан, орой бүр тооллого хийнэ, бид нар гадуур байлаа ч гэсэн очиж тоонд орно, дуу дуулна, орой бүр Интернационалыг дуулна өдөрт ерөөсөө жагасаал их хийнэ, хөл гар жагсаалын сургууль их хийнэ, хичээлд суугаад гараад жагсаал тэгээд явна, орой хичээл тарсаны чинь дараа Тонхилын хойт талын тэр дэнж давтал одоо жагсана, орой болохдоор тэр хүрэн толгой руу жагсана. Ингээд л ер нь дэг журманд ороод, багшаа таньдаг, өөр тийшээ явахгүй сумын захиргаа тээр хол юм ерөөсөө мэдэхгүй. Би Тонхилд дээр дөрвөн жил болоод төгсөхөд сумын захиргаа хаана байдгийг мэддэггүй л байсан. Улсуудын ярих нь сумын захиргаа гэж их сүрхий газар байдаг, тэнд ер нь улсууд очдог тэгээд янз бүрийн юм л хийдэг бололтой ийм л байсан намын үүр, сумын захиргаа, хоршоогоор очно, худалдаан дээр очиж одоо ганц нэг домбон сахар, худалдаж авч иднэ, голио чихэр гэж цаастай чихэр маш ховор, тэгээд дан сахарын юм иймэрхүү юмнууд авна. Иймэрхүү янзтайгаар дөрвөн жил болвоо, сургууль төгссөн, сургууль төгсөөд явсан чинь
Отгонбаяр -
Дөрөвдүгээр анги төгсөөд тиймээ?
Цэрэн -
тийм дөрөвдүгээр анги төгсөөд Улаанбаатард явах болдог юм байна, одоо ерөөсөө маш дургүй байсан.
Отгонбаяр -
тэр 4-н жилийн хугацаанд бол аав ээж хоёр чинь сумын төвд байсан, тэгээд нөгөө байранд байх, айлд байх зовлон үзээгүй?
Цэрэн -
үзээгүй тэгээд ерөөсөө нэг тэнд байж байгаад ингээд л, аан одоо хот руу явна гэсэн хаана ч байгаа бүү мэд, маш хол хүүхдүүд Завханд яваад багш болдог, зарим нь одоо хөдөө гардаг тэндээ бас ажил хиймээр болдог, тэгээд одоо Улаанбаатар луу явахчих нь гэхдээр зэрэг чинь хэцүү, явахгүй байх хэцүү,
Отгонбаяр -
дайны үед
Цэрэн -
дайн эхэлж байсан 1943 он тэгээд наашаа Нооронгийн даваа хүртэл явах болдог юм аа, тэгээд хот руу одоо худалдааны сургуульд явж байгаа юм, наймаа худалдаа иржийсэн юмаа тэгээд хаагуур чинь ч ороод худалдааны теникум болсон юм бүү мэд тэгээд л нягтлан бодогч болно гэж боддог байсан тэгээд наашаа яваад ингээд л ирсэн, сумаасаа наашаа гараад долоон өртөө газар чинь хоёр хоноод аймагт ирсэн, аймаг ирээд нэг сар болоод тэндээ машин хүлээгээд тэгээд наашаа гараад улаа бас нэг сар шахуу юм яваад нэг сар шахуу болоод Улаанбаатарт ирсэн.
Отгонбаяр -
хөөх тэр аймаг дээр сар болохдоо хаана байв?
Цэрэн -
өө бид нар тэр Тээхийн гэр гээд гэрт аймгийн ёстой чухам л сум бүрээс ирсэн зөндөө олон хүүхдүүд тэгээд тэр тээхийн гэр гээд задгай гэрт ор дэр байхгүй тэр чинь, хөнжил, дэр ч байхгүй бид нар чинь өөрөө өөрийнхөө өмссөн тэрлэгтэй тэгээд одоо болж байгаа юм.
Отгонбаяр -
эсгий дэвсчихсэн?
Цэрэн -
өө эсгий дэвсчихсэн, тэгээд л зулчихна.
Отгонбаяр -
юу идэх вэ?
Цэрэн -
ус авч ууна, хар цай чанаж өгнө, хар цай ууна, аа тэгээд аав авчирч өгсөн жаахан ааруул иднэ дээ, тэр үед чинь боорцог моорцог бол маш ховор тэгээд одоо аймгийн төв дээр байж байгаа ганц нэг нутгийн улсууд ч байдаг юмуу, бид нар бол таних юм байхгүй хүүхдүүдийг дагаж очоод тэгээд нэг айл майлд очоод, айлд ус аваад өгөн зэрэгцээ бид нарт хоол унд өгнө, аймгийн төвийхөн чинь.
Отгонбаяр -
аанхаан
Цэрэн -
тэгээд тэр одоогийн мал эмнэлгийн тэнд цех гэж байсан тэнд л машин хүлээгээд л зогсоод байж байна, цехийн дарга Лхамаа гэж нэг хүн бид нарыг ёстой зад командлана, тэгээд арай гэж шуудангийн тэрэг ирнэ, өнөөх хэд чинь нэг 25, 30н хүүхэд суулгаад тэгээд яваад өгнө, тэгээд дараагийнх нь хүлээнэ машин ирэхгүй ээ,
Отгонбаяр -
тэгээд тэр олон хүүхдийг одоо уг нь тэр зохион байгуулагч нь боловсролын хэлтэс уу?
Цэрэн -
үгүй ээ, тэр боловсрлын хэлтэс гэж тэр үеийн гэгээрлийн хэлтэс л зохион байгуулж байсан байх, тэгээд ер нь бид нарыг тоодог ч хүн ч байхгүй бид нартай ч уулздаг хүн ч байхгүй тэгээд ирээд тэр Лхам гуайд л нэрээ бичүүлээд л эхний жил шүү дээ, сүүлдээ болвол бид чинь өөрөө өөрийгөө аваад явчихна тэгээд наашаа явах юм болоод л ингэж байсан, тэгээд л Улаанбаатар орж ирсэн наашаа явж явж ёстой жолооч тэр
Отгонбаяр -
тэгээд тэр замд бас л идэж уух яах вэ?
Цэрэн -
өө тэр чинь наашаа аймаг дээрээс наашаа явахдаа ааруул жаахан боорцог хүн амьтнаар гуйж хийлгээд л тэрийг хийнэ тэр тээхийн Лхамаа гуай эд нар чинь бас боорцог хийж зардаг байсан юм аа тэр чинь жоохон төгрөг хэдэн төгрөг л өгнө дөө нэг төгрөг хоёр төгрөг л өгнө дөө. Тэгээд наашаа гарах дээр зэрэг замаасаа ааруул гуйж идээд, зарим нь болох дээр зэрэг айлын дэлгэцтэй ааруулыг чинь дайрч авч хамаад, хамаж идээд л аваад яваад өгнө, сөөх сөөх зүгээр жолооч бол явна гэж байхгүй, жолоо дотор кабин дотор НАХЯамны шуудан хүргэгч гээд нэг хүн тогтмол тэгээд тэр болвол суугаад гарахгүй бид нар дандаа дээр, тэгээд бид нар чинь дуу дуулаад л дээр янз бүрийн юм яриад л ижил зиндааны хүүхдүүд чинь тэгээд ерөөсөө шуугилдаад л орилоод л явж явж нэг юман дээр ирнэ жолооч явахгүй, шөнө нь ерөөсөө гадуур чинь нөгөө ерөөсөө тэр өнөөх жолооч нар чинь айраг уугаад, архи уугаад бид нар яахав цагаан мод хаяад л айлын хотны захаар баахан пэжигнүүлж ааруул өрөмнөөсөө дээрэмдэж авч идээд л зарим нь сайхан загнаад бид нарыг үхэр мал хариулаад яваад ирэхлээр ингээд л ирэхээр зэрэг, тэгж явсаар байгаад Улаанбаатарт ирсэн, сургуульдаа ирсэн. Сургууль дээрээ бас нэг сар болсон хичээлд эхэлдэггүй ээ.
Отгонбаяр -
Улаанбаатарт ирээд сургуульд орохдоо зэрэг тэгээд хаана амьдрах вэ?
Цэрэн -
сургууль дээрээ амьдарсан сургууль дээрээ шөнө нь ирсэн бид нар шар хөвийн дөрөлж дээр даваад ирсэн чинь хувалзын даваад ирсэн чинь өө Улаанбаатар ирж байгаа юм л гэсэн тэгээд ёстой чийдэн мийдэн л гялалзсан их л гоё юм байсан шөнө яваад наашаа хуучин тээврийн товчооны тэнд ирээд буусан, буусан шөнө тэгээд тэнд чинь хуучин сургуулийн ахмад ангийн хүүхдүүд явж байгаа юм л даа. Нэг л 30н хүүхэд нийлээд суудаг янз бүрийн хүүхдүүд байсан тэгээд тэнд манай худалдааны сургуулийн тэнд Рагчаа, Гочоогийн Рагчаа гэдэг хүүхэд байсан уул нь Тонхил сумын харьяат байсан тэхдээ тэгээд тэрүүний командад орж сургууль дээрээ шөнө өө нээх сайхан гэрэлтэй чийдэнтэй том байшинд орсон тэгээд манай ор морон дээр бид нарыг оруулаагүй мөн л нилээд дэвсгэр дэвсчихсэн тийм нилээн дөрвөлжин тийм л байшин байсан, тэгээд тэр үед чинь чемодан гэж байхгүй хайрцаг гэж байхгүй нэг богц л аваад явдаг байсан аа нөгөө богцоо чирээд тэндээ тавиад тэгээд унтаад маргааш өглөө нь яахав дээ босоод л сургуулийн цайн луу оруулаад бид нарыг чинь өчигдөр орой ирсэн улсууд гээл гал тогоонд оруулаал за ийм мийм гээл бүртгээд тэгээд нэг ангиар нь өрөө байранд суудаг тасалгаатай болоод. Одоо би энэ юунаа дүрслэх урлагийн музей байгаа тэр чинь өндөр хоршоо гэж байсан яг бид нарын урд талд худалдааны техникумын байр байсан тэгээд бид нар чинь өглөө эрт л гарч ирж үзсэн. Тэгээд өнөөх рүүгээ орж талх малх нэг тийм мийм юм авч иднэ боорцог моорцог хямдхан байсан тэхэд чинь ерөөсөө мөнгө их л бага зардаг байсан тэгээд цаашаа гараад тэр лүү явахаар одоогийн тэр урт цагааны урдуур шар дэлгүүр хүртэл дандаа хятадын дэлгүүрүүд ерөөсөө л одоо тэр түүгээрээ. Тэгээд сургуульд ороод ийм амьдралаар амьдарсан. Тэгээд яахав дээ дараагаар нь сургуулиа төгсөөд.
Отгонбаяр -
Хэдэн жил болов?
Цэрэн -
4-н жил болсон. Дөрвөн жил болоод тэгээд 43 онд ирсэн, тэгээд 43 онд бид нар ороод дунд нь одоо жигтэйхэн ярьж л байсан л даа бид нар чинь. Оргоё гэж Даваахүү бид хоёр ярьж байсан, оргох гэсэн чинь хоёулаа оргох газраа мэддэггүй, явах зүг мэддэггүй, одоогоор бодохын бол би урагшаа, Даваахүү шарга морьт руу явах байсан байх, тэгээд хоёулаа хоёр тийшээ зөрсөн учраас оргохоо болъё одоо тэгээд байгаад хавар болгоё гэсэн. Манай сургуулийн багш нар, захирал Доржсүрэн, Бавуу гэж хоёр германд төгссөн герман Доржсүрэн, герман Бавуу гэж ийм улсууд байсан. Тэгээд тэд нар ч хичээл заах нь заана, ерөөсөө тэгээд одоо бид нарыг ч ёстой атгаж өгнө дөө. Орой зодоонд сургууль хийнэ, зодооноор гадаа
Отгонбаяр -
Тэр одоо албан ёсоор сургалт бол биш биз дээ?
Цэрэн -
биш
Отгонбаяр -
Зүгээр л сайн дураараа?
Цэрэн -
Өө тэгээд ерөөсөө орой хүүхдүүд ингээд л цаг өнгөрөхгүй ингээд л байж байгаа болох дээр зэрэг чинь хотынхон бол гэр лүүгээ явчихдаг байсан байх, байранд чинь манайх одоо хоёр давхар байшинтай ер нь их олон хүүхэд байсан юм аа. Тэгсэн чинь лав л хэдэн зуун хүүхэд байсан байх. Тэгээд энэ хүүхдүүд чинь бүжиг таанц, тийм зодоон маягийн юм л хийдгийм л даа, одоо оройн цаг өнгөрч байгаан, тиймэрхүү, тэгээд тиймэрхүү юмнууд хийгдээд тэгж байгаад л энэ хойд хятад шаам руу, одоо юунаар ард талд Лениний музейн урд талын дэнжид сургуулиуд нийлж байгаал зодолдоно.
Отгонбаяр -
Аа яа
Цэрэн -
Ерөөсөө санхүүгийн сургууль, багшийн сургууль, хөдөө аж ахуйн сургууль, худалдааны сургууль, энэ офицерийн сургууль хойно байсан хааяа нэг орно тэр бүрд орохгүй, цэргийн зохион байгуулалтай. Бусдууд нь ерөөсөө нэг л мэдэхэд л зарлагдсан тэгээд зодолдоно доо. Тэгээд үзэлцдэг байсан тэгээд яахав бид нар чинь 43 онд тэгээд тэнд байж байтал 44-н оны хавар чинь зуд болсон.
Отгонбаяр -
за тийм
Цэрэн -
Маш их цас зуд боллоо гээд бид нарыг чинь эрт тараасан юм.
Отгонбаяр -
нөгөө бичин жилийн зуд биз дээ
Цэрэн -
тийм, өнөө сургуулийн хүүхдүүдийг чинь бид нарыг зутраагаад бүр эрт тарсан, оргох гэж байсныг ч хэлэх үү, нутаг руугаа явах болдогтоор зэрэг чинь ёстой чухам дуртай тараад ингээд л явсан. Дөрвөн сарын ер нь дунд үеэс жаахан өмнөхөн гарсан юмуу, дөрвөн сарын нэгний орчимд тарсан. Би явсаар байгаад би Тонхилдоо 5н сарын 1нд майн нэгний өдөр очиж байсан их сайхан байсан. Мал алдаг өдөр тэгээд бид нар тэр үед чинь “Майн нэгэн мандтугай, манай сургууль тартугай, мал мах мандтугай” гээд л дандаа ийм л лоозонтой ирдэг. Тэгээд очоод замд чинь цас орчихсон тэр айлуудын амьдрал өнөө мал үхсэн барьсан гэдэг чинь чухам маш одоо хүнд байсан л даа 44н онд, тэгээд тэрнийг үзээд л за энэ ч мөн хөдөө гэдэг чинь хэцүү юм байна, ёстой ийм юм гэсэн, тэгээд намар нь яахав наашаа хүрээд ирсэн. Намар нь ирээд би цэргийн юунд орсон.
Отгонбаяр -
Сургуулиа солиод уу?
Цэрэн -
үгүй ээ, сургуулиас нөгөө дайны үе гэж хэлээд 44 онд чинь аа өнөө ирсэн хүүхдүүдээс одоо хэсгийг ялгаад л Лхамсүрэн гэдэг ахмадын командад ороод манай сургууль хоёр байртай байсан тэр баруун байр гэдэг дээр дандаа цэргийн өнөө сургуулийг нөгөө бид нарт чинь цэргийн сургууль заалгаад өнөө жаахан одоо дайн болчих юм бол хүүхдүүдээсээ явна
Отгонбаяр -
Зодоон хийж байсан баатруудыг
Цэрэн -
Тэгээд бид нарыг чинь аваачаал ерөөсөө шөнө болохдоор зэрэг одоо үеийн далан давхрын юу чинь байлдуулчихна ш дээ шөнө.
Отгонбаяр -
Байлдуулна гэдэг нь юу гэсэн үг юм?
Цэрэн -
одоо өнөө зодооноо, ийм модон буутай хатгаал, одоо хэвт, бос гээл, галын бэлтгэл яаж шидэхийг заалгасан. Тэрүүгээрээ аваачаад тэгээд санхүүгийн сургууль, худалдааны сургууль хоёр ч гэдгийм уу, худалдааны сургуулийн тэд тэддүгээр ангиуд гэж хэлээд хоёр юм тал болж байгаад нэг нь дайсан болгоод, нэг нь ингээд л явсан. Шөнөжин ёстой болгоно. Эхлээд бидэн чинь хүүрэн дотор чинь явахад ёстой хөдөөний хүүхдүүд ёстой маш хэцүү байлаа.
Отгонбаяр -
тэгнэ ш дээ
Цэрэн -
Сүүлдээ болвол ерөөсөө цагаарч байсан, еөөр тэнд чинь ёстой чухам өнөө хүүрний чинь тэнд муу нуугдаад л, пээдийгээд л зарим дээр чинь тэгээд яваад л байна. Тэгээд яваад л ирээл, ингээд л сургууль хийгээл байна, хоолонд орохдоо тусгай идээ, хичээл заалгадаг нь тусгай идээ, винтоов гээд нэг япон винтоов үүр нь өнөөх нь чирэгдээд болохгүй, сэлэм бас чирэгдэнэ, ниваарт гарна, ангиа хамгаална тэгээд одоо тийм юм хийгээл, тэгээд яахав 45 оноо дайн зогсоол тэгэхэд чинь ёстой сайхан болж байгаа юм, за одоо юу ч болсон одоо ингээд л юу яах юм байна дайнд явахгүй боллоо, сургуульдаа орох нь гээл бид нарыг чинь чухам бараат мараат гээд өө бид нар чинь чухам ёстой тэр үед чинь жагсаалыг сайхан л хийдэг байсан. Тэгээд 45 оноос чинь тэнд ингээд л ороол, ингээд л сайхан болсон. Тэгээд 45, 46 онд энд чинь их сувайд нэг ердөө өнөө японууд ирсэн, бид нар чинь энэ сургуулийнхаа юм руу чөлөөтэй болчихсон, бөмбөгөр ногоон театр шатчихсан, одоо ерөөсөө Сүхбаатарын талбай, энэ хөшөө, энд чинь японоос хүн ирээд замын засаад, талбайг нь засаад ингэнэ, тэгээд ерөөсөө. Бид нар кино их үзнэ. Тэгээд кинон дээрээс гараад л зодолдоно.
Отгонбаяр -
Кино хаана үзэх үү?
Цэрэн -
Энэ одоо хуучин ард гээд байсан ш дээ, энд үздэг байсан. Усанд орно тэр зэргийн юм манай сургуулийн хажууханд бий.
Отгонбаяр -
Та нарын тэр их зодооны одоо энэ тэр цагдаа энэ тэр гэж байсан уу?
Цэрэн -
цагдаа нар тоохгүй ээ, ёстой харин багш нар л очиж тараана, тэгээд бид нар чинь ер нь одоо
Отгонбаяр -
Багш нар тараахгүй бол яаж тарах вэ?
Цэрэн -
өө аяндаа өөрснөө тарчихна
Отгонбаяр -
Одооны хүүхдүүдийн зодоон шиг гэмтэл бэртэл ийм юм байх уу?
Цэрэн -
Гэмтэлт бэртэлт байхгүй, ерөөсөө
Отгонбаяр -
тэгэхээр одоо ямар зодоон байдгийн
Цэрэн -
үгүй ээ, яахав ер нь одоо сайхан тийн ингээд л цохилдоод л, нүдэлдээд л, тэгээд тэгээд жаахан энэ болохоо байхаар зэрэг чинь багш нар ирнэ, багш нараасаа зугатна, тэр өнөө тэгээд том ангийн хүүхдүүд чинь бас зодоон хийж жижиг бид нар луу зодно, тэгээд зугатаагаад зугатаагаад л зүгээр шалавхан л ангидаа байрандаа орж ирээд л хөнжил дотроо орж ирээл орой тэр чинь шөнө л зодолдоно, орой л зодолдоно тэгээд яваад өгнө ш дээ. Тиймэрхүү янзаар ингээд л тэгээд 47 онд чинь тиймэрхүү янзтай, тэр хооронд болвол бид нар бараа нягтлан бодохын дагалдан дадлага бараа аваал удаад түүхий эдийн баазад сургуулийн амьдралын зөндөө их юм хийсэн л дээ. Тэгээд сургуулиа төгсөөд явах болсон чинь Говь-Алтайдаа явах болсон. Тэгээд Говь-Алтайд очоод нягтлан бодох болсон Даваахүү бид хоёр хоёулаа очсон тэгээд хөдөөний амьдрал руу орсон ажил гэж юу байдгийн ерөөсөө, мэргэжлийн анхны нягтлан бодох очоод 6 сар сүүлээр очоод аймгийн төв дээр арван хэд хоног өнөө хуучин нягтлан бодох нягтлан бодохын ажил онол одоогоор балаанс гаргах ийм юм заасан бид нар одоо тэрнийг чинь зөндөө энэ хотод бараа аваад дэлгүүр энэ тэр хийж байсан учир зөндөө юмнууд бүтээж, босгож байж байсан үе. Нилээд юмнуудаа мэднэ, сурна, одоо тэнд чинь хийцэн. Тийм учраас хөдөөгийнхөө нягтлан бодох нартаа хичээлийн заагаад байдлын мэдүүлээд сургаад ингээд л одоо ажил руугаа ороод тингээд л аймгийн зөвлөлөөс би чинь Хасагжаргалан сумын хоршоон нятлан бодохоор
Отгонбаяр -
Хасагжаргалан сум гэдэг чинь одооны аль сум юм бэ?
Цэрэн -
Шарга, гэртээ очоогүй ш дээ, гэртээ очоогүй. Аав ирж уулзсан тэгээд ерөөсөө тэндээ байж байгаал тэгээд ерөөсөө тэндээ байж байгаал тэгээд 8сард тэгээд юун дээр ажил дээр очиж байгаа юм даа, тэгээд тэнд яваад очсон чинь аав цаанаас ирсэн тэгээд баахан айл майл ийм мийм юм яриад л тэгээд одоо орсон, тэгээд Чандмана руу очсон тэгээд энэ хугацааны дотор тэр үед худалдаа хийдэг айл маш их сүрхий байсан. Хуучирсан 5-р хурлын тогтоол гэдэг Маршалын гарын үсэгтэй мундаг хатуу тогтоол байсан тэрүүгээд эд хариуцагч хүн дутагдал гаргах юм бол 100гаас дээш төгрөгний дутагдал гаргавал шууд шийтгэнэ. Дутагдал гаргасан дарга нр нягтлан бодох нарыг бас ажлаас нь халж шиитгэнэ. Ийм одоо хуульчилсан 5-р хурлын тогтоол гэж гарч тэгээд тэрүүгээр болвол одоо бодоод үзэхэд худалдаа болвол нилээд замбараагүй идэж, уух ашиглах ийм юм болвол тэр үед нилээн газар авсан хавтгай байсан байгаа юм л даа. Нийт хэрэглэгчдийн хоршоо улсын худалдаа гэж хоёр юм байсан. Энэ хоёр болвол хооронддоо бас одоо тийм, тэгээд энэ хоёр чинь нилээх хатуу бид ч одоо айдаг байсан. Тэгээд тоолого тооцоогоо сайн явуулна мэргэжлийн очсон хуучин нэгдүгээрт дадлага хийцэн, сургуульт хийцэн. Манай худалдааны техник ком болвол ерөөсөө маш их хатуу мундаг сургууль байсан. Тэр үед Бавуу гуай Доржсүрэн эд нар чинь сүүлд нь цөмөөрөө гавъяатууд багш болсон л доо. Тэд нар болвол их ч хатуу барьдаг, сайн ч заадаг байсан байгаан. Хоршоодын төв холбоо худалдаа хоёрт хэлээд бэлтгэл байгаагүймаа тэр чинь хоршоодын газар гэж байл уу, тэр хоёр дээр ажил хийдэг тийм байсан. Тэгээд өнөөхөөс чинь нилээн юм сурсан учир тэгээд хөдөө очиол бие даагаал, айл өрхүүдээр чинь яваад түүхий эдийн аваал, аан гурил будаагаа тарааж өгөөл малаа авна. Намар болчихдоор зэрэг түүхий эд өгвөл, хавар болчихдоор зэрэг нь мал мах, зун болчих доор зэрэг чинь тарваганы арьс, ангын үс эд нарыг чинь ингээд л. Худалдаа гэдэг чинь долоохон хүнтэй, сумын худалдаа гэдэг чинь энд чинь дарга, нягтлан бодох хоёр, байгууллагын нярав, тоо бүртгэгч гээд нэг хүн, дэлгүүрийн худалдагч, түүхий эдийн эрхлэгч ингээд л ерөөсөө бүх юмаа авчихна ерөөсөө тэгээд тэр үе чинь ерөөсөө мэргэжлийн учраас ажилтайгаа дасч, амархан сурч дадлагажсан. Хуучин кадрууд болвол биднийг сайн сургасан, тийм учраас бид нар чухам нойр хоолгүй хононо, тэгээд ерөөсөө цаг наргүй л ажиллана. Тэгээд би тэрний хүчээр одоо нөгөө хэдэн жил ажиллаад аймгийн төвд 1951 онд орж ирсэн. 47 оноос 51 онд.
Отгонбаяр -
За, 4 жил ажиллаад
Цэрэн -
Тийн, тэгээд 51 онд орж ирээд мөн хоршоон доороо худалдааныхаа газарт тэнд эхлээд би байцаалт, нягтлан бодох хийгээд сүүлд нь хэлтсийн дарга хийгээд тэгээд сүүлд нь аймгийн хоршоодын холбоо гэж байсан, намын хоршоодын холбоо тэгээд тэрүүний дарга болоод тэгээд явсан. Тэгэхэд болвол юм болвол мааш одоо цэгцтэй мундаг байсан л дээ. Хугацаатай байсан малын мах, улсын төлөвлөгөө гэхэд 5 хоног, 3хоног гээл, Говь-Алтай бол урамтай сайхан газар, Намайг болвол их юм сургасан, би ч их юм сурсан. Юмаа болвол сайхан сургасан, тийм учраас ард түмэн болвол үгнээс гарахгүй сайхан хэлнэ. Бид болвол хатуу сайн зааж өгнө. Тэгээд ерөөсөө ингээд л мал махны төлбөрийг чинь Говийн аймаг одоо улсад нийлүүлэх махны төлбөрийг 5 хоног дотор нийлүүлээд тэгээд манай аймаг түрүүлж 2 жил дараалан улсын төлөвлөгөөнд ноос, мах, арьс шир ан гөрөөсний зэрэг нийлүүлсэн. Өр дутагдал гаргаагүй гэж би хоршоодоо даргалж байгаад Ганзов ГАЗ 67 машинаар шагнаж өгч аймаг болвол тэр үед машин унадаг хүн намын хорооны дарга, аймгийн дарга, цагдаагийн хэлтсийн дарга байсан. Энэ 3 байсан, тэгээд би одоо 4 дэх нь болж машин унадаг дарга болсон.
Отгонбаяр -
газ 67
Цэрэн -
Ингэж газ 67-той, манай жолооч Баатар гэж одоо уяа Баатар гэж их барилддаг сална гэж байхгүй
Отгонбаяр -
Барилдахаараа уядаг болохоор
Цэрэн -
Тэр манай жолооч байсан тэгээд тэр худалдаан ажлыг хийгээд ингэсэн. За тэр худалдааны болвол маш их журамтай байсан. Ухаандаа одоотой адилхан архи ууна гэж байхгүй. Монополь архи гэж нэртэй цагаан архи ирнэ. Айлууд чинь архи хийнэ. Хоршооны дэлгүүрт болвол монопол архи гэж байна. Спирт байна. Спирт бол дөчийн бетон дүүрэн, төмөр дөчийн бетонтой. Тэгээд дөчийн бетоноор спирт чинь одоо 40 литр спирт гурван жилээс нааш задлахгүй. 3 жил болоод задлахад хичнээн одоо мм ууршсан байгаагийн тэрүүгээр нь одоо данснаас хасаж өгнө. Наана лац хөдөлчихсөн байвал тэгээд эд хариуцагч өөрөө төлдөг. Тэр мэтийн их нарийн дэгтэй, журамтай худалдаа болвол ийм байсан. Худалдаа болвол хүнийг сургадаг. За дараагаар нь би одоо тэгээд намын хорооны даргаар очоод намын ажил хийгээд ингээд сүүлд нь ер нь одоо би ерөөсөө яг тэтгэврээ тогтоолгосон 37 жилийн 28 жил нь цэвэр намын төв хороо, нам мэтийн ажил хийсэн байгаа. Худалдан авалт хийгээгүй тэр газар, намын хорооны хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга.
Отгонбаяр -
намын хорооны хэлтсийн дарга болсон юм уу эхлээд
Цэрэн -
эхлээд би зохиолын хэлтсийн дарга болсон
Отгонбаяр -
зохиолын хэлтэс ээ?
Цэрэн -
намын байгууллага, эхлээд би ерөөсөө намын байгууллагын хэлтсээр дамжаад боловсон хүчний зааварлагч хийж байгаад Тэрбиш даргатай хамт ажиллаад одоо тэгээд дарааггаар нь тэр хэлтсийн орлогч эрхлэгч байж Лоохууз гуай байхад тэр аймгийн намын хорооны тэнд даргын туслах гэдэг шинэ орон тоо гарч ирсэн, тэр даргын туслах бол бүх юмнуудыг хүлээж авна, даргын стандарт бүрийг биелүүлнэ шаардана, португал хөтлөнө. Тийм болохоор тэр үед чинь одоо намайг аваачин тавьж, би чинь Лоохуузын туслах хийж, Лоохуузын туслах хийж намын байгууллагын хэлтэс гэдэг юм байгууллагдаж тэр чинь олон нэртэй. Тийн зохион байгуулла орлох груп, зохиолын хэлтэс гээд тэгээд одоо намын байгууллага тэр үед хийж байгаад тэгээд сүүлд нь нарийн бичгийн дарга болсон.
Отгонбаяр -
Лоохууз гуай тэнд байж байгаад тэгээд дэвшээд хот руу ирсийм үү?
Цэрэн -
Лоохууз гуай тэнд байж байгаад Гуулингийн сургуулийн мэргэжилтний зөвлөгөөнгүйгээр авч татсан гэдэг ийм хэргээр төв хороонд дураараа аашлаад гээд арга хэмжээ авагдаад тэгээд наашаа хотод шилжиж ирээд сангийн ажлыг удирдах газрын дарга болсийн. Тийн Лоохууз гуай тэгж ярьж байсан. Тэгээд яахав ер нь Лоохууз болвол бас Говь Алтайг ажилд болвол их сургасан л даа. Хүрэн голын чулуун нүүрсний овоохойг ашиглахыг болвол очиж хийлгэсэн, аймгийн төвийн хогыг бүтэн хэдэн сар малтаж цэвэрлэсэн, хойд хүхрийн замыг чинь бид нар 10 сараас хйошоо 12 сар хүртэл шахуу тэр зам засаж дандаа субботник хийнэ, дандаа субботник аймгийн төвийн л одоо ажилчин албанхаагчийн хүчээр бид одоо ажиллахад чинь тэр хойд хүнхрийн зам засахад чинь яваад 10сар очиход цас орчихсон байсан өглөө тэгээд дан хувцастайгаа бид нар чинь за даргаа одоо бид нар чинь хойд талаа давъя, энэ урд талаа урд талаас хадтай юм байна гээл, тэгж ярихгүй ээ намын хороо манлайлж явах хэрэгтэй энэ муу урд талын хадыг аваад танай дээр өгнө гэсэн тэгээд хамгийн эхлээл намын хороо захиргаа гээл байгууллагыг чинь ингэж тэгээд газрын хэмжиж өгөөл тэгээд тэр ч бүүр хоошойгоо даваал хоёр гурван гүвээ даваал явчихаж байгаа юм чинь тэгээд өнөө газар мазраа малтаж засаал тэгээд ирсэн
Отгонбаяр -
тэгээд газар засахдаа хүрз, жоотуугаар л засах уу?
Цэрэн -
хүрз, жоотуу өөр юм байхгүй, элддэг юм байхгүй хүрз, жоотуу хоёр тэгээд ерөөсөө тэр үед болвол ер нь ард түмэн их ажил сурсан даа. Субботникийг бол ёстой өнөө коммунист субботник гэдгийг чинь тэр тэрнийг хийсэн цагаан олон хичнээн олон шуудуу татав, завхан голыг одоо тэр Халиуны хоолой, Шарга энэ бүх субботник газруудыг чинь дандаа хийсэн.
Отгонбаяр -
Шаргын тэр нөгөө шуудуу байдаг ш дээ тэр
Цэрэн -
тийн, тэд нарыг чинь дандаа субботник. Ерөөсөө тэгээд нэг хагас сар, өдөр заримын долоо хоног, заримын гурав хоног хийлгээл тэгээд бөөн хүчээр, дургүйцдэг хүн ерөөсөө байхгүй. Одоо ийм л байсан. Зөвхөн одоо гуулингийн сувгыг татахад ерөөсөө аймгийн төв дээр би ганцаараа үлдэж байсан. Нэг машинтай
Отгонбаяр -
Хөөх
Цэрэн -
Нэг машинтай бүх хүчийг чинь Лоохууз дарга өөрөө командлаад тэнд чинь одоо өнөө ус авах гээл одоотой адилхан утас шөрмөс байхгүй. Улаанбаатараас чинь ярина. 10 минутын хугацаатай тэгээд одоо факсаар яриж ингэж яриж байгаа нь дуулдахчгүй. За ийм ийм мэдээ гэж ингэж хэлнэ, тэгээд би мэдээгээ аваад төв тэр рүүгээ өгнө, хөдөө сум руугаа хэлнэ сумууд шуудан гаргана даалгавар өгнө тэгээд өнөө юмнуудыг хийгээл ингэж л ажилд орно. Тэгэхэд хүмсүүд ерөөсөө ажлын төлөө сайхан. Ингээд л иймэрхүү замаар явж явсаар байгаад ерөөсөө хамгийн их чухал юмнууд болвол надад их олон юмнууд байсан л даа , соёлын дотщвтолгоон гэж сүрхий юм гарч ирж байлаа, нэгдэлч хөдөлгөөн гэж их сүрхий юм гарч ирлээ, арьс өнгөний өвчинөөс салгах гэж улаан тэр их юмтай, ийм тэр амгайбазар даргатай тийм брагиад ажиллаж билээ. Тэр бүгдэд дотор би орж зохих хэмжээний заримд нь их юм хийж, заримд нь би ерөөсөө одооо өөрөө удирдаж орж ингэж л явсан. Тэгээд ер нь сүүлд нь нарийн бичгийн дарга болоод ингээд ирэхдээр зэрэг чинь 66 он
Отгонбаяр -
Хэдэн онд ер нь нарийн бичгийн дарга болсон вэ?
Цэрэн -
66 онд, тэгж явсаар байгаад 46, 47 оны юм чинь нилээн ажил төрөл ч одоо арга барил ч суусан байсан, мэдлэг чадал ч нэмэгдцэн, дунд нь сургууль курст ч суусан явсан, одоо тараагч суусан за тэгээд ерөөсөө 1966 оны 6 сард би намын хорооны үзэл суртал нарийн бичгийн дарга гэдэг ийм том одоо төв хороон дээрээсээ аваад тэгээд төв хорооны цэдэнбал дарга төв хорооны нарийн бичгийн дарга нар надад үүрэг өгсөн нь за чи хувиартайгаа мэднэ, нутгийн хүн, Говь Алтай болвол хол газар, за ямарч байсан одоо ард түмэн болвол сайн, соёлын талаар та нар одоо өөд нь тат. Соёлын талаар Сүхбаатар аймаг, Говь Алтай хоёр муу байсан гэж хэлж байсан тэгээд тэр одоо үүрэг даалгавар надад өгч байхад ойлгож тэнд очиж юм хийе гэж бодсон. За 2-рт Лодойдамба гуай соёлын яамны орлогч сайд байсан соёлын яамны орлогч сайд тэгээд нөгөө үзэл суртлын нарийг бичиг дарга болохдоор зэрэг чинь соёл боловсрол эрүүлийг хамгаалахын ажиллаа голлож хариуцна биеийн тамир дандаа ийм ажил хариуцдаг учраас өнөө тэр салбарын сайд дарга нартай уулзахын зэрэгцээ хувиар өгөөд төв хороо очно, за өнөөдөр тийм тийм газраар ор симэнараа уулз гээл яваад өгнө, тэгээд өнөөдүүлийг ээ яваад тэгээд лодойдамба гуай бол надад тэгсэн. За Говь-Алтайд ерөөсөө миний хөөцөлдөж байгаа юм ардын дуу бүжгийн чуулга байгууллая, театр байгууллаад хэрэггүй. Дорнотод байна Ховдод байна, ижил ижил ийм юм байна. За чуулга байгуулвал одоо
Отгонбаяр -
За ганцхан Алтайд чуулга байдаг ш дээ тэ?
Цэрэн -
за дуутай хууртай, хөгжимтэй, бүжигтэй өөр юм байгаа, ирээдүйтэй тийм учраас чуулга байж байгаад драм руугаа ч театр орж болно дуурийн театр болж болно, театр хэрэгтэй юм болвол миний санааг дэмжигдэхгүй байгаа чуулга байгуул гэж байгаа өөрөө үзэл суртлын дарга болж байгаа юм байна. Миний санааг дэмжиж өгөөрэй, за энийг байгуулах юм шүү гэж ингэсэн. Тэгээд өнөөхийг нь би ч одоо энэ чуулга муулгыг сайн мэдэхгүй за ер нь хэрэгтэй юм гэж тэгээд очоод ингээд ирсэн, төв хорооны үзэл суртлын зарим улсууд ч ер нь зүйтэй ч болов гэж яриж байсан, за ерөөсөө говь алтайд очоод юу хийхүү гэхдээ зэрэг ер нь одоо соёлын асуултаасаа эхлье гэсэн өөрийн бодол байсан. Юм юм брьж аваад яахав тодорхой зорилготой байсан аливаа ажлын асуудлыг биелүүлэхэд хамгийн гол нь хүндээ зөв ойлгуулах, зорилгоо хүндээ мэдрүүлэх олон түмэн өөрснөө сайхан идэвхжиж тэр хөдөлгөөндөө орж чадах юм болвол юуг ч одоо бүтээж чадна, аж ахуй соёлын юугаараа ч одоо болж болох юм гэж ингэж үзээд ерөөсөө аймгийн намын хорооны бүгд хурлаар соёлжилтын тухай асуудлыг энэ авч хэлэлцэе гэж ингэж асуудал тавьсан. Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Даваахүү байсан, Даваахүү дарга одоо тэрнийг зөвшөөрсөн
Отгонбаяр -
Даваахүү дарга чинь одоо нөгөө сүүлд анагаахын дээдийн захирал байсан тиймүү?
Цэрэн -
тийм, яагаад уу гэхлээр зэрэг нэгдүгээрт хамт Даваахүү дарга бид хоёр чинь олон жил ажилчихсан хоёулаа зан зангаа мэднэ, одоо даваахүү дарга одоо нэгдүгээр дарга байлаа ч гэсэн бид 2 нэг нутаг нэг дор өсцөн. миний саналыг нээх дургүйцахааргүй хүлээж авсан тэгээд бид болвол тэр соёлжилтын асуудлыг хэлэлцэхээр болоод нилээд ном сонин ер нь одоо уншаад тэгээд 66 оны 11 сард аймгийн намын хорооны бүгд хурлаар соёлжилтын тухай асуудлаар би илтгэл тавьж, тодорхой зорилтууд тавьсан, тэр дотор болвол ер нь онолын талаар соёл гэж юу юм, боловсрол гэж юу юм хүн ер нь яаж байж хүмүүжих ёстой юм, аж ахуй гэдэг чинь яажийж хөл дээрээ зогсох ёстой юм, зүгээр ерөөсөө соёлгүйгээр ер нь одоо хүртэх үү үгүй юу гэдгийг нилээн үндэслэлтэй гаргаж ирсэн тавьсан, санал авсан тэгээд ер нь бүгд хурлаар хэлцээд соёлын 2 жилийн төлөвлөгөө батлаад тэгээд тэрнийгээ хэрэгжүүлээд соёлын юм руу орсон доо. Тэгээд тэр дотор чинь тодорхой зорилгоор сум бүхэн тодорхой зорилттой, бүх ажлыг дүгнэхэд заавал соёлын асуудалтай холбож үзнэ хүний тархи толгойд юу гэсэн яаж хүмүүжсэн, сумын төвийн нүүр царай яаж өөрчлөгдсөн энэ бүгдийг л харна гэдэг ийм юм болсон. За тэгээд сургууль эмнэлэг өнөө соёлын байгууллагууд энэ бүгдийг чинь тэр лүү ингээд сая нөгөө чуулга байгуулагдах болсон, за тэгээд тэрүүнийгээ анхаарал тавьсан, соёлын яам, нэгэнт л Лодойдамба гуай тэгж байсан учраас соёлын яам, боловсролын энэ мэргэжлийн байгууллага энэ их тусалсан. Одоо энэ нэртэй, төртэй Цэгмэд гуай, Ванган гуай, Лувсаншарав гуай эд нар цөм очиж, ажиллаж юмын хийж бид нарт зааж сургаж тэгж байсан. За тэгээд бид нар тэр 2 жилийн дотор тодорхой тодорхой тавьсан л даа. За сум бүхэн болвол ерөөсөө клубтэй болно оо, сум бүхэн болвол кино театртай болно оо, сум бүхэн болвол одоо зочид буудалтай болно оо, сум бүхэн одоо төрөхийн өмнөх одоо өнөө эхчүүдийн амрах байртай болно. Тийм ийм юм тавиад ингээд ирсэн чинь сумууд хоорондоо уралдаад тэгээд дээд талд нь Халиун сум гэхэд ямарч байсан 500 хүнийг хүлээгээд авчихдаг соёлын ордонтой, дөч, тавин хүн хүлээгээд авчихдаг зочид буудалтай ингээд л ирсэн сум бүхэн цахилгаантай болсон. За ингээд л Говь Алтай аймгийн нүүр царай аж ахуй ажилтай болсон. Тэгээд энэний хүчээр Говь Алтай аймаг бол ерөөсөө 1970 оноос хойшоо 1980 он хүртэл улсын хэмжээний хамгийн тэргүүний аймаг болсон бүх ажлаараа, бүх салбарууд болвол байранд ордог байсан, олон хүн болвол хөдөлмөрийн баатар, гавъяатуудаар одоо авсан, олон хүн болвол одон медалаар шагнуулсан. Ерөөсөө аль ч сум шөнө яваад очиход ерөөсөө зочид буудал бэлэн, гуанз бэлэн, ор дэр нь бэлэн ийм л байсан ерөөсөө хаана ч гэсэн. За энэ болвол ерөөсөөбусад одоо аль ч аймагтай тийм зиндаанд зүйрлэхээргүй байсан. Тийм учраас Говь Алтай аймгийн туршлагыг үзэх гэж олон аймгийнхан жил бүр очдог байсан. Улс төрийн товчоо, нэгдлийн одоо юу гэхээр дарга нар хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооноо бүх л парадаараа бүх дарга нартайгаа очиж үзсэн. Бид болвол мэргэжлийн олон сургалтуудыг зохион байгуулсан, хүний эмч нарыг аваачаад одоо багш шавийн уулзалт гэж ингэж хийдэг, тэгээд ард түмнийн үздэг. Тэд хэрвээ эмч нар ухаан нь багш нараасаа зөвөлгөө авдаг тэд нарынхаа ажлыг шалгадаг. Тэгээд энэний хүчээр ажил бол сайжраад л ирсэн. Боловсрол гэхэд л мөн ялгаа байхгүй боловсролын 2 ч удаагийн их том үзлэг шалгалтууд авсан. Бүх сумдыг хамруулсан бүх сумд орсон, бүх сайдууд нь очиж байсан тэх дээр зэрэг чинь чинь ерөөсөө үзлэг угтаж юмаа бэлддэг, үзлэг нь сайн гардаг. Тэгээд бас зохих хэмжээний шагнал урамшил өгдөг. Тийм л байсан. Надтай одоо тэнд ажиллахад манай эрүүлийг хамгаалах газрын дарга Сосорбарам, Бямбаа хоёр, боловсролын хэлтсийн дарга болвол Норов, соёлын хэлтсийн дарга болвол Банзрагч бид болвол ерөөсөө хамт ажиллаж байсан. Тийм учраас ерөөсөө 13 жил бид нар ингээд л юмаа зангидаад ажилладаг учраас юмнуудаа сайхан хийдэг. Хэн ч нэгнийхээ ажлыг дэмждэг, дүгнэдэг тийм л байсан. Тйим учраас энэ ажлууд болвол их өгөөжтэй байсан тэр үед болвол тэгээд Говь Алтай соёлжилтын талаар болвол дээгүүр байранд ордог байсан ш дээ. Манайх чуулга байгууллагдаад 10 жил болсоны дараагаар чуулгын тайлан тоглолт гэж 10 хоног Улаанбаатарт ирж, 10 хоног явуулдаг байсан шд, бид нар 15 хоног энд явсан. Улсууд ерөөсөө цааш нь сунгана гээд ингээд Улаанбаатарт соёлын яам, хотын намын хороо захиргаа одоо нөгөө хоёр тогло, хоёр хоног бай гээд ингэсэн. лаагар луу явж тогло гээд ингэсэн. Тийм учраас бид нар ийм л одоо их л сонин амьдралтайгаар явсан тэгээд би болвол Говь Алтай аймгийн ажил төрөл арваад жил сайн байхын явдал бол аж ахуйн энэ ажил соёлын энэ асуудлууд нөлөөлсөн гэж өөрийгөө тэгж боддог. За тэр үед хүн бүхэн ерөөсөө мэдэхтэй болсон, хүн бүхэн болвол ажлынхаа төлөө хариуцлагаа өндөржиж, би ер нь ажил хийх ёстой юм байна гээл бид нар айлууд руухүртэл очоод ингээд л шалгаад үзэхэд л ерөөсөө аяга тавгаа сайхан угаасан, айл бүхэн одоо өөрсдөө хөнжилийн даавуутайгаа, хонцын хөнжлийн даавуу гээд ингэсэн цөмөөрөө дэрий ийм уутанд хийгээд хйигээд хураачихсан тийм л байдаг байсан. Тэхдээр зэрэг энэ болвол их чухал болсон. Тэгээд тэрний хүчээр соёлын талаар өөрчлөлт гарсан гэж боддог. Говь алтайн ард түмэн болвол яахав ухаан сайтай, залуучууд бол толгой сайтай. Бид дээд боловролын хороонд асуудал тавьж байсийн за одоо энэ аймаг дээрээс конкурс хийгээд орох дээр зэрэг манай аймгийн 23, 24 оноотой хүн сургуульд орж чадахгүй байна. Гэтэл одоо Өмнөговь, Дундговь эндээс 17, 18 оноотой хүн орчихсон байхын одоо ерөөсөө Улаанбаатарт одоо энийгээ бөөгнүүлээд конкурсаа хийгээчээ бид нар энэнтэй ингэж байхаа больё гээд тэгсэн, тэхдээр зэрэг дээд боловсролын хорооны Энэбиш гуай, одоо энэ Дашцэдэв гуай үгүйээ Цэрэн минь тэгж болохгүй, Говь Алтай аймаг танай хүүхдүүдийн чинь оюуны потенцал гэдэг чинь их, та нар болвол одоо сайн байна. зүгээр ер нь өөртөө байж байхын юм бол хэзээ ч гэсэн явна. Хэрвээ тэгээд хийх юм бол танай аймгийн бүх хүүхдүүд орчих ч юм билүү, Дундговь, Дорноговь аймгийн байхгүй болчихно, тав, арван жилийн дараагаар танай аймгийн хүн илүүдээд ийшээ хамт зугатна гэж ингэж хэлсэн. Тэгээд би тэрнээс хойш бодожийсан нээрээ одоо манай аймгийхан болвол оюуны их анхаарал ихтэй юм байжээ гэж. Би тэнд байж байхдаа Даваахүү даргатай, Хүрлээ даргатай, Даваацэрэн даргатай хамт ажиллсан. Надаас тэрнээс өмнөхөн нь болвол Нэнзин дарга, Гэрэл дарга, Бавуудорж дарга нар гээд олон нэгдүгээр даргатай Говь Алтайд болвол байсан. Тэр бүхэн болвол одоо ажлын төлөө ингэдэг л байсан. Тэгээд одоо ч гэсэн миний тэр соёл одоо тэр хүний үзэл санаа бодлыг өөрчлөх нь болвол хэрэгтэй юм энэний хүчинд болвол эдийн засаг хөгждөг юм байна. Энэний хүчинд хүн одоо янз бүрийн юмаа, үйлдвэрлэлтийн юмаа сайн байлаг боддог тийм тийм байна гэж боддог ямар ч байсан олон түмний толгойд туссан одоо гэж би боддог ийм янзтай байж.
Отгонбаяр -
Соёлжилтын үзлэг гэж нэг юм болдог байсан ш дээ?
Цэрэн -
соёлжилтын үзлэг гэж болдог байсан. Соёлжилтын үзлэг гэдгийг болвол бид их олон янзаар хийсэн л дээ. Нэг хэсэг болвол эхлээд хамгийн наад зах нь эхлээд арьс өнгөний өвчин хийсэн. Ерөөсөө эхлээд болвол арьс өнгөний өвчин тэр улаан тариа, яр, тэмбүү, хүйтэн энэ өвчингүүд чинь их байсан. Тийм учраас энэтэй тэмцэнэ гээд гэж ерөөсөө тэр бригад ч ажилласан улсаас тэгээд энэний далбаан дор ерөөсөө за ингээд л өвчинөөсөө сал, өвчинөөсөө салсныхаа дараагаар бол яахав бөөс хуурснаасаа сал. Энэ бөөс байж байгаа тэр энэнээс чинь болоод энэ өвчин гарч байгаа ийм д . Тэгээд энэний чинь дараагаар өнөө хирнээс гар, усанд оруулж сургана одоо ингээд л ерөөсөө тэгээд.
Отгонбаяр -
тэгээд одоо наадахаа ухуулдаг байсан уу?
Цэрэн -
ухуулдаг ч байсан, үздэг ч байсан айлд чи яваад соёлжилтын үзлэгээр явж байгаа гэдэг хүн чинь аймгаас бүр зөвшөөрөл өгөөд соёлжилтийн үзлэг, соёлын довтолгооны үзлэгээр явж байгаа энэ хүн бол айлыг шалгана үзнэ гэсэн ийм үнэмлэхтэй тэгээд тэр хүн чинь очоод за чи хувцасаа тайл. Хир байна уу, Одоо чи юутай байна гээд одоо ингээд л ярих чинь ерөөсөө сонин сонин
Отгонбаяр -
орын сөхөөд үзнэ, цагаан даавуутай байна уу,
Цэрэн -
хэдэн даавуутай бана уу, солих даавуу байна уу, хүн бүр тусдаа алчууртай юу, дундаа нэг алчууртай юм уу, аягаа угаадаг уу, угаахдаа яаж угаадаг, тэгээд тэрнийг чинь эвлэлийн байгуулга, эмэгтэйчүүдийн багууллага бас сурталчилгаагий нь хийнэ. Аймаг тэрнийг чинь үзнэ, тэгээд тэрүүний мөргөлдөөн дотор чинь аймгаас заавал эмч нар, өнөө хуулийн улсууд эд нар чинь орно. Эмэгтэйчүүд дандаа эрэгтэйчүүд явахгүй, тэр чинь эмэгтэйчүүд одоо тэгээд ер нь их хэцүү байсан шүү дээ, нөхөргүй юу, эхнэр, нахөргүй хүүхэд гаргасан хүний эцэг тогтоох тухай асуудал гээл одоо яридаг л байсан ш дээ.
Отгонбаяр -
нөгөө нэг онигоо байдаг ш дээ тийм л юм болж байсан байна ш дээ.
Цэрэн -
өө тэгэлгүй яахав, одоо би ерөөсөө нөгөө Цогтод очоод за чи одоо ингээд хэдэн хүүхэдтэй, нөхөр чинь байна уу, байхгүй. Өмнөговь, Дундговь өнөө нэг гэр одоо өнөө нэг байдаг айл гэж ийм юм байдаг, Говь Алтайд байдаг айл гэж арай байгаагүй лд ээ, байдаг хүн гэж, тийм юм байхгүй, гэхдээ юу, нөхөргүй хүүхэн олон байсан. Тэгээд бид нар чиний эрх ашиг, бид ч хохирч байна. Тэгэд чи одоо энийгээ тогтоо ингээд л бидэнд хэлэх хүн байхгүй. Нөхөр хэлдэг хүн
Отгонбаяр -
хэлэх үү, тэд нар
Цэрэн -
хэлэхгүй, огт хэлэхгүй, ерөөсөө ховор шүү, бүр ёстой
Отгонбаяр -
хэлж байсан тохиолдол ховор уу?
Цэрэн -
идэвхитэй ганц нэг нь болвол за би энийг тэгээд ингэсийм аа, би тэрэнтэй нэг яваад ингээд хүүхэд гаргасийм аа гэж хэлнэ. Тэрнээс болвол хөдөөний жинхэнэ нөгөө малчид болвол ерөөсөө хэлэхгүй. Зүгээр өнөө улсуудын чинь яриагаар за энд болвол Донров болвол тэнд очдог маягаар тэр явахдаа тэрүүгээр очдог дандаа тийм нэг мэдээллэр аваад бид нар чинь за чи энэ чинь донровтой адилхан байна, Донровын хүүхэд байна ш дээ, тэгээд жаахан жулгаж жулгаж байгаад за за тийн ийм юм. Тийм онигдоо, тийм шог юм болвол зөндөө л байсан л даа. Манайд намын хорооноо боловсон хүчний зааварлагч Довчин гэж нөхөр байсан, Норовын Довчин гэж тэгээд тэр хөдөө яваад бугатад явсан нилээн сүүлд л дээ тэр чинь, би болвол тэгэхэд чинь хэлтсийн эрхлэгч болцон байсан үе. Тэгээд соёлжилтын үзлэгээр яваад ингээд ирээд ажлаа танилцуулаад, тэгээд ярьж байсан байхгүй юу. нөгөө хөдөө явсан улсууд намын хорооноо товчооноо бид нар чинь шөнө сууж байгаад ажил танилцдаг. Нэг нь ирээд нөгөө нь байхгүй болчихгүй тийм шүү дээ тэр чинь ерөөсөө ингээд л цөмөөрөнг нь байж байгаал ажилаа танилцуулаад за чи тэндээр чинь буруу, тэгэхгүй яасын бэ? Ингээд л явдаг. Нэг ажил танилцана гэдэг чинь хоёр гурав хоногийн ажил болдог тийм л байсан. Тэгээд тэр Довчин тэгж байсан байхгүй юу, Бугатын хүүхнүүд гэдэг чинь ерөөсөө ёстой битүү л гэж эмэгтэйчүүд хүүхнүүд яаж ерөөсөө хир ч байна, бөөс ч байна, гэж байгаа тэгээд өнөө суран тэлээгээрээ сураар аваачаад өнөө өмднийхөө тэлээг хийгээд ингээд хийцэнэ. Өнөөх нь татаад татаад тасардаггүй, хайчлая аа хайчладаггүй. Ийм юм байна гэж ирж байгаа байхгүй юу. тэгээд манайхан өнөөхийг нь чи тэгээд ерөөсөө Бугатад соёлжилтын үзлэгээр үзээл авгайчуул хүүхнүүдийн өмдтэй оролдож чи суран тэлээ гэж байсан тийм мэтийн юм бол ерөөсөө хүрч ирдэг. Тэгээд нэг сайхан авдраа өнөө нэг хүрэн дээр үеийн модон авдрыг налсаар байгаад юу хийсэн айл байна. Тэгээд тэрэн дээр чинь туршлагыг дэлгэрүүлнэ одоо энэ тэглээ тэр тийм байна. Гээд л ингээд л одоо ярина. Тийм юм болвол их байсан л даа. Сүүлд нь одоо яахав энэ соёлын асуудлууд гарч ирээл гэсэн чинь одоо тэр өргөн бэлтгээд их юм хийлээ. Тэрүүгээр чинь өнөө хэнийх цайгаа сайхан хийж байна, хэвийн боорцог сайхан байна. яриад ингэдэг, хамтраад дээл хувцасаа оёдог өвлийнхөө юмыг хийдэг. Завхан аймгаас гаралтай манайх ч гэсэн одоо тэрний чинь бүх л монгол улсын аль ч газар хийжийсэн, тийм арга хэмжээ байжийж соёлын талаар бол хүмсүүдэд их л юм хэлж өгсөн л дөө.
Отгонбаяр -
Соёлжилтын үзлэгийг ер нь хийж байхад эсвэл хүмүүс явж байхад эсэргүйцдэг хүн байв уу, үзүүлэхгүй гэдэг ч юм уу, тийм тохиол ганц нэг ч байгаагүй юу?
Цэрэн -
ер нь гайгүй шүү, Ер нь ховор, ерөөсөө тэгээд одоо ер нь зүгээр тэгээд говь алтай бол говь алтайхан чинь нэг юм аа ойлгуулаад сайн хэлчихвэл говь алтайн ард түмэн гэдэг чинь нээх тийм үгнээс гараад байдаггүй ш дээ. Одоо ерөөсөө ингээд л би одоо ингээд л шөнө яваад за одоо ингээд л ямаагаа самнан аа лаагаа барь, ямаа самнана яагаад та нар ямаа самнахгүй унтчихаад байгаан гэхэд чинь самнадаг л байсан ш дээ. Одоо Баярхүү гэж одоо 1000 малтай одоо сүүлд нь энэ Нанзад манзад гэж гадаад яамаар мамаар ажиллаад байсан эдний аавынх гээл манай эх эд нарт чинь одоо ингээд л би ч ёстой олон жил болсон учраас, ер нь би бол эсгий хийгээл байж байгаа айлын оччихоод нэг хэлээд явна эсгийгээ болиогүй байж байдаг маргааш буцаал ирэхэд эсгий хийгээл байж байхад би эсгийнийхэн голын аваал морин дээрээ мордожийсан. Тэгээд явахад ерөөсөө эсэргүйцээд хэрэлддэг хүн байдаггүй л тэгээд үлдсэн. Авчираал доошоо мянгаа дээр авчирч нэгдлийн байшинд хийж цоожилчихоод 4 хоноол очиход өнөөдүүл чинь эсгийгээ хийхээ больцон, даргаа эсгийний гол өгөөрэй та тэгээд хэлээл ингээд л тэгээд за одоо яахав, та нар үгэнд орохгүй одоо ингээд олон түмнийг уруу татаж ингэж байх ямар хэрэгтэй юм харин тиймээ тийм гэж л хэлнэ. Би ч одоо Говь Алтайд багаасаа ажилласан, олон сумаар тэнэсэн болохоор, нэр хүнд ч гайгүй, бие биенийхаа зангаа мэддэг учраас надад одоо нээх тийм их одоо эсэргүйцээд байх юм болвол гардаггүй. Ер нь яахав одоо ийм юм байж л байсан.
Отгонбаяр -
цагаан эсгий хийхийг хараад голын ингээд л хураачиж байна ш дээ, малчдад бор эсгий ингээд хоршооноос хангалтай байсан уу, хангалтгүй байсан, аягүй хангалтгүй байсан ш дээ.
Цэрэн -
хангалтгүй байсан. Ердөө хангалтгүй байсан. Тэр чинь одоо малчид чинь гэрээ бүрэх эсгий байхгүй ноосоо одоо хоршоонд тушаачидагаар зэрэг өнөө бор эсгийгээрээ хангаж чаддаггүй учраас л өөрснөө эсгий хийж гэрээ барья гэдэг байсан
Отгонбаяр -
намын бодлого яг энийг хардаг байсан уу?
Цэрэн -
намын бодлого чинь яахав эсгий хийлгэхгүй л гэж хэлнэ ш дээ. та нар ер нь ерөөсөө хөвөнтэй туурга хий, тэр байж байгаа юмаа хий, ингэж л хэлэхээс биш, эсгий хий гэж задгай тавьдаггүй байсан. Гэхдээ нуугаад одоо тэр уулын мухарт жалга дотор чинь ганц нэгээрээ эсгий хийчихсэн ганц нэгийг хийгээд авсан. Арав, хорийг хийнэ гэж байхгүй л дээ тэр чинь нэг айл чинь нэгийг хийнэ, хоёрыг хийнэ тэрнээс илүүг хийж чадахгүй. хорин хэл ноосоор чинь нэг эсгий хийнэ гэдэг чинь дөчин хэл ноостой хүн хоёрыг хийнэ гэдэг бол ховор байхгүй юу. улсын бэлтгэлдээ өгчихөөд, ер нь бол тэн дээр чинь эсгий ховор л доо. Жишээлвэл: уих гишүүн одоо тэр үед чинь УИХ-ын гишүүн
Отгонбаяр -
их хурлын депутат
Цэрэн -
их хурлын депутат тийм, их хурлын депутатыг чинь ингээд л одоо бараа юугаа өгөхгүй, ард түмэнд болвол та нар бараа өгч юм зөөж ингэж өгч тийм үүрэгтэй биш, та нар эрэлт хүсэлтээ судлана хууль гаргана их хуралд та нар төлөөлөл байна. Ингэж хэлдэг байсан байхгүй юу. Тэгээд анхны одоо 1951 оны 6 сарын 10нд анхны их хурлын депутатаар чинь Говь Алтайд резинин Дэмчиг бугатнаас одоо наан Дэлгэрээс Жамбалдорж гуай хойно юун доороос Баян-Уулаас гэгээрлийн яамны сайд Жамсран эд нар сонгогдож байлаашд тэгээд эд нар энгээд сонгогдоод байж байтал 1952 оны хавар Дэвзийн Дэмчиг Бугатад зудтай байна гээд нэг машин поошиг явуулсан байгаан тэгээд тэднийхэн орсон байхгүй юу тэгээд нөгөө эсгийгээ аваад айлууддаа хувааж өгөөд тэр чинь сумд зөндөө юм болсон байхгүй юу тэгтэл одоо аймаг дээр чинь юу гараад ирсэн гэхээр манай депутатын Ичинхорлоо юм хийхгүй байна гээд одоо Жамбалдорж гуай одоо улс төрийн хоооны орлогч гишүүн байсан. Жамбалдорж гуай эд нар юм хийхгүй байна гээд ийм асуудал гараад тэгээд тийм мэдүүлэг гараад төв хороон дээр ирээд тэгээд төв хорооны улс торийн товчоогоор хэлэлцээд Дэвзийн Дэмчигийг донгодоод тийшээ бараа явуулсан гээд тэгээд их хурлын депутат хүн сумдаа энгэж нэрлэж бараа явуулж болохгүй ээ хэрвээ тэгэж явуулах юм бол аймагтаа явуул аймаг тэрийн мэдээд тойрогуудад нь хувааж өгч энгэж хэлж байсан байхгүй юу тэгээд одоо эхлээл би их хурлын гишүүд гээл одоо Алтанхуягийг сайн мэдэж байгаа Гончигдоржийг сайн мэдэж байгаа эд нарт би бол энийг ярьж байсан ер нь одоо их хурлын гишүүн гэж байгаа та нар дов жалгын депутатуудыг өөрчилж байна гэсэн тэр чинь үгүй жалга дов биш ер нь одоо хөдөөний малчид чинь бас учиртайл байсан энгэж энгэж зохицуулаад хуваагаал байсан сонгодог байсан. Нэг аймагт чинь тэдний их хурлын гишүүд байна тэрүүн дотор чинь төвөөс улсууд орсон дарга нар ч орсон, хөдөөний малчин ч орсон ийм байдаг байсан тэр үед хүнийг судлан гэх чинь бид нар бүтэн жилийн турш судалдаг хэлцүүлдэг байсан за одоо Батмөнхийг хоньчин Батмөнхийг их хурлын депутатаар сонгоё Бугатаас саналаа аймаг дээр ирэв аймаг дээр ирээд ярихтай зэрэг чинь аймаг тэндээс Батмөнхийг сонгоноо гэхээр чинь улс төрийн товчоо бүх аймгийн дарга нарыг суулгаж байгаад тэрийг чинь ярьдаг за одоо хоньчин ийм ийм байна хэний хоньчин илүү байна вэ гээд хэн нь орох вэ за энийгээ ярь гэж байгаад аймгийн намын хорооны нэгдүгээр дарга аймгийн дарга нар чинь ерөөсөө арваад хоног ярьдаг байсан, тав зургаа хоног тэгж байж тэр их хурлын депутатууд сонгогдож дотроосоо шалгарч гарч ирж байгаан одоотой адилхан гэв гэнэт би ч, чи ч би болно, чи болно гэж гарч ирдэггүй мэддэг чаддаггүй юм болддоггүй байсан үе байхгүй юу, тийм учираас одоо тэр хүнийг судлана хүнд соёлтойгоор хандана гэдэг бол ерөөсөө ийм л байсанлдаа тийм.
Отгонбаяр -
Тэр үед айлын бүрхээр хураачихдаг байсан, тэгээд нөгөө нууцаар тогоо нэрдэг тэгээд хураалгасан хүмүүс яах вэ?
Цэрэн -
өө яахав тэр чинь тогоо нэрдэг айл их байсан тогоо нэрдэг айлыг хорьж чадаагүй бид боливол за та минь хамаагүй тогоо нэрэхгүй шүү гэдэг тэгээд болоо Машцэцэг хэлдэг байсан л даа бид одоо архиа авахгүйн бол одоо энэ сүүгээ яахын асгалтаан биш Говь-Алтай чинь малыг их саадаг газар ш дээ.
Отгонбаяр -
бог малаа хүртэл саадаг
Цэрэн -
тийн зарим аймгууд чинь болвол ерөөсөө хонь саахгүй, тэхдээр зэрэг говь-алтай чинь хонио ч саана, ямаагаа ч саана, үхрээ ч саана, тэмээгээ ч саана адуугаа болвол манай баруун хэсгийн сумууд болвол муухан саадаг ийм байсан сүүлдээ 70 аад оноос хойш бүгдээрээ айргаа хийдэг бүгдээрээ тийм л байсан.
Отгонбаяр -
тэр нэг ядруухан орлого багатай айлууд байсан ш дээ, тэр айлууд соёлын довтлогоо одоо жишээлвэл хөнжил дэвсгэрийн даавуугаа хийнэ, жижигхэн номын сантай бол гээл ингээд л шаардлага тавьж байна ш дээ, тэд нар яаж нэг юм болгодог байс юм бол?
Цэрэн -
өө яахав тэгээд одоо ёстой өөрсөнийхөө хүчээр болдог байсан нь нэг хоёрдугаарт эвлэлийн байгууллага эмэгтэйчүүдийн байгууллага тэнд чинь бас тусладаг байсиймаа эвлэлийн гишүүдийн хүчээр чинь жижигхэн жижигхэн одоо энэ тийм энэ телевизорын дайтай нүүгээд явчихаар болох тийм жижиг панараар шилэн нүүртэй ийм юм л хийгээд өгчихсөн тэгээд одоо тэр үед чинь цайны хайрцаг одоо ийм панараар болвол их юм хийдэг байсан л дээ, одоо болвол панар олдохгүй байна ш дээ. Одоо болвол ерөөсөө хүүхдүүдийн сургалтын янз бүрийн панар тийм болвол байхгүй, тэр үед чинь тийм юмыг эвлэлийн байгууллага, энэ эмэгтэйчүүдийн байгууллагууд ер нь одоо тэгээд намын байгууллага сайхан чиглүүлээд дэмжээд өгвөл цаана хийдэг юмнууд чинь болвол ерөөсөө бусад байгууллагын хүчээр хийжийсэн ш дээ. Намын байгууллага өөрөө хийхгүй байж шийдээ гаргаад, зохион байгууллаад шалгадагийн шалгаал, ингээд л айл бүрийг аптектай болгон гэж байсан ш дээ.
Отгонбаяр -
тийш дээ
Цэрэн -
жижиг аптек, тэгээд тэрнийг чинь одоо энэ эмийн сангууд, тэгээд одоо энэ юунууд хийгээл эмнэлгийхэн хийгээл өгнө, тэгээд өнөөхийгөө баричаал нэг аптек 10 төгрөг, дотор нь эмтэй, зарим нь үнэгүй тэгээд нэг иймэрхүү. Тэнд чинь ерөөсөө соёлжилтой холбоотой юм болвол одоо эмэгтэйчүүд болвол календар хөтлөх аргыг чинь бид нар заагаал явж байлаа ш дээ. Ерөөсөө залуу эмэгтэйчүүд чинь одоо
Отгонбаяр -
жирэмсэнээс сэргийлэх
Цэрэн -
жирэмсэнээс сэргийлэхэд одоо ийм байна, за ингэж календарыг ингэж тэгж хөтөлж бай, ингэж одоо харж бай, ингээд энийгээ одоо биччэхээд бай гээд л эмэгтэй залуухан шиг одоо ай тэд нарыг чинь цуглуулаад тусгайд нь ингээд л ярина. Юу яарьж байгаа бүү мэд дарга яриал байна, одоо ярьдагийгээ л ярина дараагаар нь хэсэг улсууд аваал үзнэ. Тэгээд өнөөдөр заримд нь хүснэгтийн хүртэл гаргаж өгөөл тэгээд л одоо явж л байдаг байсан бид нар. Тэгээд тэрнийг тэд нар чинь ойлгоол одоо угаасаа өөрснөө яахав хоорондоо ярьдаг л байх, зарим л яридаггүй л байх, гэхдээ ойлгоол хэрэглэх нь хэрэглээл явж л байсан тэр мэтийн
Отгонбаяр -
Үзэл суртлын ажил чинь тэгээд яг л одоо соёл, боловсрол, эмнэлэг, за тэгээд ахуй үйлчилгээ орохгүй юм байхгүй?
Цэрэн -
Орохгүй юм байхгүй, үзэл суртлын ажил чинь ямар сайндаа манай 2р нарийн бичгийн дарга Селемхан дарга бид хоёр тэгдэг байсан байхгүй юу, Селемхан дарга таны ажил бол амархан байна та хэдэн дэлгүүр ингэчихаал. Тэгээд өдөр ажиллаал тэдэн төгрөгөө хурааж аваал ингээд л болчих. Миний ажил болвол ерөөсөө бүтэхгүй, тэгээд өнөөдөр сайн байж байгаад маргааш байхгүй болчихно. Тэгээд энэ төвд ерөөсөө энд чинь таарахгүй, тэгэл аймаг аймгийхан чинь янз янз янз янз л байгаад байна. ер нь нээрээ үзэл суртлын асуудал сүүлд нь одоо ёстой Цэдэнбалыг тойрон хүрээлэгч монгол ардын хувьсгалт намын үзэл суртал гэдэг юм л байсан болвол тэрний гар хөл идэвхитэй жинхэнэ бүтээгч нь болвол бид л байсан. Одоо бид л байсан, одоо би чинь өөрөө үзэл суртал эрхэлсн нарийн бичгийн дарга, доороо нэг хэлтсийн даргатай, хоёр лектортой тэгээд болж байгаан тэр ш дээ.
Отгонбаяр -
Лекторууд ер нь яг юу ярьдаг байсан вэ?
Цэрэн -
Лекторууд ч яахав өнөө монгол хүний бодлогоо л яричина ш дээ. Тэр чинь одоо соёлын тухай лекцийн төлөвлөгөө гаргаад ирэхлээр чинь зэрэг найрамдлын тухай сэдэв орно, хөдөө аж ахуй орно, газар тариалан орно, тэгээд найрамдлаа орно, соёлоо оруулна өнөө бүх л салбар хариуцсан тийм л юм байна, тэгээд тэрүүгээр нь төвөөс ч эрдэнэ дэлгэрүүлэхээс ч лекц авна, өөрснөө ч тэн дээр бичнэ. Тэгээд орон нутгийнхаа юмаар баяжуулаал тэгээд уншина шүү дээ.
Отгонбаяр -
Аймаг дээр календартай байнга лекцтэй байдаг, сумыханд яаж явуулдаг байсан бэ? Малчдад болвол лекторууд тойрч яваад лекц уншдаг байсан уу?
Цэрэн -
Айлуудаар л ухуулга хийнэ.
Отгонбаяр -
Ухуулгын машинтай байсан ш дээ?
Цэрэн -
Тийн, ухуулгын машинтай байсан тэрнээс урд өнөө том өнөө 52 оноос чинь урд өнөө хулгуур хүрэн гээд ийм том юу гарлаа аа золиг хүлээн авагч тэрнийг чинь үүрээл айлд аваачаал одоо тавиал өнөөхийгөө ингэж байна гээл долгионын тааруулаад хоёр гурван том зайтай нэг тэмээний ачааг тэгээд тэр чинь ухуулагч нар чинь тэрийгээ ачаал явна, ухуулагч нарт чинь цалин байхгүй, тэгээд тэрнийгээ хийгээл явна. Намын гишүүн чи явах хэрэгтэй, хийх хэрэгтэй гээл, тэгээд явдаг л байсан ш дээ.
Отгонбаяр -
Сонин уншихад л нэг юм байсан ш дээ,
Цэрэн -
Тэр үед чинь яриа байхгүй л дээ, одоо долоо хоногт чинь бол одоо улс төрийн сонсох бол сонин уншлага хийнэ. Өглөө бүр заавал хийнэ. Долоо хоногийг нэг өдөр, тэрүүнд ирээгүй хүнийг чинь ажил тасалсан гэж үзнэ. Заавал ирнэ найм хагасаас тэр чинь
Отгонбаяр -
Ажил тасалсан гэж цалинг нь хасах уу?
Цэрэн -
Үгүй ээ, тэр чинь арай ч хасахгүй, тийм л уриа л яваад байна л даа. Гэхдээ зарим нь олон тасалчихвал хасах дээрээ орно шүү дээ, чи улс төрийн сонсох тасалсан, чи ингэсэн, лекцинд ороогүй, тэдэн удаа тасалсан, гээд өнөө гахай янз бүрийн самбар дээр тавьна, одоо сая телевизээр нэг тэр нэг сүүг аваачаад өгчихаж байх шиг билээ тэр нэг хяналтын хүнд би чамд бэлэг өгнө гээд би бодож байсан тэр үед чинь ёстой чи хогоо цэвэрлэдэггүй, хогоо шүүрд гэж хэлээд
Отгонбаяр -
Тиймэрхүү хүмүүст бол намын гишүүнд элсэх бол хаалттай?
Цэрэн -
өө хаалттай чухам, тэр чинь одоо хэдэн удаа сонсгол тасрав, хичнээн удаа лекц тасалсан, за тэр орой өнөө буцаж ирж суух юман дээр хэдэн удаа ирсэн, одоо ухаанаа намын хорооны ажилтнууд гэдэг чинь орой 6 цагт тарна. 6 цагт тараад очиж хоолоо идэж уугаад, эргээд 8 цагт буцаад ирнэ. 8 цагтаа ирээд 10 юм уу 12 хүртэл тэгээд суучихна.
Отгонбаяр -
Манай аав яг тэгдэг байсан ш дээ,
Цэрэн -
Тэгээд тэнд чинь очиол суугаал контортоо сууна, тэгээд жаахан зай гараадахвал коридортоо бүжиглэнэ. Бүжиг заана тэнд чинь тийм юм хийнэ, тэгэхэд чинь одоотой адилхан тэр даалуу, шатар матар тийм юм хийхгүй, одоо тэгээд тэнд чинь тийм юм тоглоно. Тэрбиш даргын авгай Баадайжав одоо сүүлд нь дуурийн театрт байлаа. Баадайжав чинь бид нар дуулуулаал Баадайжав чинь өөрөө бүжиг мэддэггүй манайхан одоо бүжиг зааж өгөөл, тэгж л байлаа ш д. Одоо Гомбосүрэн дарга эд нар чинь.
Отгонбаяр -
Та хот руу 81 онд хүрээд ирсэн, 81 онд ирээд дээд боловсролын хороонд ажилласан тэ?
Цэрэн -
Тэгсэн 81 онд
Отгонбаяр -
тэгэхээр хөдөө аймагт ингээд орон нутагт үзэл суртлын ажил хийж хийчихээд хотод орж ирээд тэгээд нөгөө дээд боловсролын байгууллагад ажиллахаар ялгаа их байв уу?
Цэрэн -
Ялгаа их байлгүй яахав, би чинь эхлээд дээд боловсролын хорооноо харъяат удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх институт гэж байсын. Тэр удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх институтэд 1981 онд 80 оны 12 сард тэр институт байгууллагдаад тэгээд институтыг байгуулагдахад би аж ахуй санхүүг нь хариуцсан проктерээр ирээд Гүржэв багш захирлаар ирж бид хоёр тэрнийг байгуулсан. Тэгээд Гүржав багш тэгжийсэн за би болвол номын мөр хөөж байсан хүн номоо л заая, сургалтаа би авъя, за өөрөө болвол наад зохион байгуулалт, үдийн цаг, санхүү манхүү энэ юм аа та л хариуцна шүү. Одоо ингээд л хоёулаа, тэгээд бид нар яахав хариуцаал ажилласан л даа. Тэгэхэд чинь хотыхон тэгээд хүрээд ирэхдээр зэрэг чинь залхуу, ажилд орохдоо муу, өнөө манайх чинь дандаа дээд боловсролтой багш нар, удирдлага, тэгээд нөгөө аж үйлдвэр манайх чинь дандаа гэхдээ инженер, эдийн засагч нарын мэргэжил дээшлүүлэх ийм юм байсан ш дээ. Тийм учраас тэрэнд чинь нийгмийн ухааны юм орохгүй, дандаа тэр талын юм орохдоор зэрэг өнөөдүүл чинь дандаа тэрнийгээ бариал явчихдаг. Тэгээд ингэдэг, одоо энэ хотын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний хэлтэс орлох дарга байсан Ширнэн, Ширнэн хүртэл тэгж байсан байхгүй юу, за Цэрэн гуай би одоо ерөөсөө ингээд багш боллоо, надад та өдөрт 2 цагийн чөлөө л өгчийж үзээрэй, за тэрүүгээр одоо амарна. Ерөөсөө нөгөө өвчтэй бид нар шиг өнөө хичээл дээр нь, хичээлийх нь юмыг уншуулна, хийлгэнэ, консфект бэлдүүлнэ унших юм ихтэй л дээ. Ерөөсөө юм уншуулна гэдэг чинь тэгээд их залхуу тийм л байдаг байсан.
Отгонбаяр -
Хотын хүмүүсийн ажилдаа хандах хандлага нэг, хамтарч ажилласан хөдөөний хүмүүс шал өөр тэ?
Цэрэн -
Шал ондоо тэр чинь ерөөсөө, орой шалуухан тарна, би ч яахав өнөө хөдөө байхдаа зэрэг манай одоо залуу залуу багш нар байсан Доржсүрэн ч байна, одоо Баярсайхан, Гангауянга гээд эд нарыг чинь бас одоо бид нар чинь тэгнэ ингэнэ гэж хэлээд захиргаадаад өдөр дунд цөмөөрөө бөөндөө очиж хоолонд орно гэж хэлнэ, ойрхонд нь танайд очиж хоол хийлгэж иднэ гэж хэлнэ, тэгж яахав хоорондоо жаахан харьцаатай бие биенийгээ ойлгодог, мэддэг тийм л байсан. Сайн өдөр болвол бид нар чинь хандгайт, одоо энэ өөд явна гэх мэтээр. Ажил их ялгаатай шүү ерөөсөө, тэгээд яахав сүүлд нь ерөөсөө, би тэгээд 90 онд чинь ардчилал гараад ирлээ, тэгэхэд би хүмүүнлэгийн их сургуульд оччихсан байсан
Отгонбаяр -
Хүмүүнлэгийн их сургуульд чинь ямар албан тушаал хийж байлаа?
Цэрэн -
Би боловсон хүчин байсан, тэгээд би тэндээ яваад очоод би дээд боловролын хорооныхонд өнөө ардчилал гараад ингээд ирсэн. Одоо эд нартай чинь үзнэ л дээ ёстой. Тэгээд би одоо эд нарт тэгнэ энэ одоо ардчилал гэж байна та нар ерөөсөө боловсролын яамнаа энэ сайдуудын хүүхдүүд л байна ш дээ, Санжаасүрэнгийн зориг, манай Хатанжид багшийн нөгөө хэн Эрдэнээгийн хүү энэ Бат-Үүл, за тэгээд ерөөсөө Гончигдорж ерөөс тэгээд бүрэлдүүн болвол юу байна уу гэхээр цөмөөрөө дээд сургуулийн багш нар, их сургууль одоо гол нь их сургууль, тэгээд одоо манайхны эд нар за полиос цөөхөн хүмүүс байсан, тэгээд эд нар чинь, ерөөсөө л тэгээд ийм. Ерөөсөө эх орон гэдгийг мэдэхгүй, эх оронч үзэл гэж юу байна уу гэхээр амаараа ярьж л байсан ийм улсууд байдгийн байна. Эх орон гэдэг энэ үзэл эх орон гэдгийг чинь ойлгодог хүн ерөөсөө инженер, эдийн засаг ойлгодоггүй юм байна оо, нийгмийн ухааны хэд болвол яахав ярьж чадаж байна, цэргийн улсууд бол мах цусанд нь холбоотой болохдоор зэрэг ойлгож байна. Инженер, эдийн засагч нар ээ Цэрэн гуай та дэмий ярихгүй шүү гээл эд нар чинь тэгж хэлдэг байсан. Одоо энэ дээд сургуулиудын проктерууд чинь тэгэхэд дандаа аймагт ажиллаж байсан, тэгэхэд чинь дандаа намын хороо ахиргааны дарга нар байсан тийм улсууд байсан л даа. Их сургууль дээр чинь хамгийн сүүлд Нямаа гуай байсан. Санзайжав, Нямаа гуай, энэ урд багшийн дээд дээр чинь Жигжид гуай, анагаах дээр чинь даваахүү дарга ингээд дандаа энэ ийм улсууд байсан, тэр урд хөдөө аж ахуйд тэр Гомбо эд нар чинь их ярихтайгаа зэрэг тэдний чинь чухам жигтэйхэн ярина ш дээ. Манай тэнд Чойжилсүрэн гэж ямар сайндаа тэн дээр чинь онигдоо байдаг байхгүй юу, дээд боловсролын, хороо боловсролын яам нэг бодохноо зэрэг орой болчихдог дараагаар нь боловсролын яам, шинжлэх ухаан боловсролын яам гээд явчихдагийн. Тэгээд тэд нар чинь тэгж байсын олон авгайгаасаа салаад, нөхрөөсөө салаад эргээд суугаад байж байгаа ийм юм чинь өөдөлдөггүй юм гэнэ лээ. Нэг гурав дээрээ очиж тогтвол тогтдог, тогтохгүй бол тогтдоггүй гэсэн, манай яам гэж дээшээ дэвшиж дээшилж байдаггүй, нэг болоод зэрэг хороо болоол явдаг, нөгөө болохдоор зэрэг боловсрол шинжлэх ухааны яам болоол явдаг, нэг болохноо зэрэг ингээд л боловсролын яам болоол явчихдаг ийм яам, ийм газар гэж байдгийм уу гээл манай нөхдүүд чинь аваал хаячихдаг тийм л байсан. Дашцэдэн гуай дуугарахгүй нээх тэгс хийгээл инээгээд л.
Отгонбаяр -
Нэг ийм асуулт байна аа, Яг ингээд л социализмын ид оргил үед та ажиллаж, тэрний төлөө зүтгэж, бүтээж явлаа ш дээ, тэгээд үзэл суртлын гол ажил хийж явлаа, ер нь шүүмжлэл гэдэг юм их байсан уу?
Цэрэн -
Шүүмжлэл, шүүмжлэл бол ёстой задгай байсан ш дээ, маш их шүүмжлэл байсан. Одоо болвол ёстой шүүмжлэл байхгүй. Одоо эндээс чинь бид нар ингээд би хоршоодын холбооны дарга болоод ерөөсөө гурав хоноход л “Алтайн хөгжил” сонин дээр Цэрэн хоршоодын холбооны дарга болоод тэр суманд ийм захиаллаггүй бараа явуулсан байна аа гээл Алтай хөгжил сонинд биччихнэ, тэгээд аймаг дээр чинь хурал болохдоор зэрэг чинь ерөөсөө албан газрын дарга нар чинь бие биенийгээ зад шүүмжилнэ ш дээ.
Отгонбаяр -
Тэнд болвол хориг цээр хаалт саад байгаагүй юу?
Цэрэн -
Өө тээр байгаагүй, ерөөсөө тэр хэлэхгүй гэх юм байхгүй, хүн ёстой чухам өөрийнхөө хэлж чаддагаараа л хэлнэ. Манай одоо энэ Жанчивдорж дарга байна, Ш. Гомбо байна, эд нар чинь цэцэн цэлмэг үгтэй ёстой урсгаал шүүмжлээд байна ш д, бид нарыг чинь газар доогуур ортол би болвол ерөөсөө шүүмжлүүлж ч байсан, шүүхэд шилжэх тухай асуудал ч яригдаж байлаа, за тэгээд арай хийж наашаагаа ингээд л сүүлд нь ороол ирнэ, энэ төв хороон дээр хүрээд ирэхээр зэрэг чинь төв хорооны хэлтсийн хэсгийн дарга нар ерөөсөө одоо үзэл суртлын хэлтэс, соёл эд чинь үзэл суртал соёл, эрүүлийг хамгаалах гээл өнөө л манай салбарын улсууд тэгээд яамдын сайдууд тэгээд бид нарыг чинь шүүмжилчихна. Талцаж байгаал авна шүү дээ ёстой. За одоо тэр аймаг ингэсэн, тэр аймаг ингэж, энэ багш нарыг ингэсэн, ерөөсөө эднийх ингэсэн, тэр тэгээд ийм байгаа гээд ингэнэ. Бид нар чинь бас очоол энэ яамны сайд ингэсэн гээл тэгнэ. Тэгээд Цэдэнбал дарга эд нар чинь сууж л байна, тэгээд ерөөсөө сүүлд нь тэгээд Цэдэнбал дарга чинь ер нь ерөөсөө их хатуу хэлнэ ш д. Нэг хэлэхдээ ган гээл дуугарвал за ерөөсөө унтал тустал за тэгээд даргыг нэг ийм юм хэлчихаар за ч дуугарч чаддаггүй юм. тэгээд хамгийн сүүлд Жимбаанямдаг одоо санаж л байна. Жимбаанямдаг дарга бид нар
Отгонбаяр -
Жимбаанямдаг гэж юу хийдэг хүн байсын?
Цэрэн -
Энэ Сүхбаатарын раойны намын хорооны үзэл суртал эрхэлсэн дарга байсын. Сүүлд нь энэ хотын ахмадын юу болоод байлаа ш дээ, ахмадын зөвлөлийн дарга байсан одоо энэ 3-р сургуулийн энэ хавьд байгаа. 3-р сургуулийн насаараа багш байсан. Тэр тэгж байсан байхгүй юу, ерөөсөө багш, эмч нарыг хардах газар байхгүй, шагнал өгдөггүй, одоо ерөөсөө энгэр дээрээ, би одоо жишээлвэл би ингээд 3-р сургуульд хичнээн жил ажиллав, намай ингээд гадуур явж байхад би ингээд нэг медал байхгүй байхад миний төгсгөсөн шавь нар баатар болцон, гавъяат болчихсон энгэрээрээ дүүрэн одонтой тэгээд яваад одоо багшаа гэж ингэж байна. би ичих шиг болдог ерөөсөө энэ талын юмыг анхаарч үзмээр байна гээд тэгсэн чинь хэн билээ бас нэгэн бас одоо жаахан хайхрамжгүйхэн шиг хэлсэн, гэтэл Цэдэнбал дарга үгүй ерөө тэр бас үнэний хувьтай байж магадгүй ер нь анхаарч үзвэл зүгээр юм байгаан шүү гээд нэг тэгцэнэ, тэгээд тэрний дараагаар бас шагнал урамшил гар алд дэм болж л байсан. Тэр тэмийн юм бол их л хэлүүлж дээ.
Отгонбаяр -
Дарга нар шүүмжилдэг байж, одоо хөдөө жишээлвэл малчид ч юм уу, жирийн нэг ажилчин иргэд болвол дээшээгээ тийм шүүмжлэл байсан уу?
Цэрэн -
Байсан, матаж байна л гэж хэлнэ ш дээ тэрийг чинь, сумдаар очихдоо зэрэг чинь ерөөсөө ингээд л бид нарыг чинь очиход тэр дарга ирээд ингээд явсан, та ингэсэн гээл одоо тийм юм хэлийшд. Зүгээр одоо ингээд л очиход чинь та 3-р багаас манай 4-р баг руу ирээгүй та иртээр ирээд тэр гурав руу л явцан байсан, одоо л нэг үзэгджийн шүү дээ манайхаар ор гээл ингээд л явна. Одоо Лодойхүүг хүртэл очоол одоо Лодойхүү
Отгонбаяр -
Лодойхүү баатрыг?
Цэрэн -
Тийн Лодойхүү баатрыг Шаргын хамтын хүч брагиадын нэг авгай жилийн эцсээр ажил сай байна гээд сайн сүү шимээ авсан, ашиг шимээ сайн авсан гээд баахан улсууд чагнаж л дээ, тэгээд тэр брагиад дотроо тар авгайг үнэхээрийн дориун ажилтай байсан байхгүй юу, тэгсэн чинь хажуугийн нэг авгай, асуусан байгаан чи шагналд ороо биз дээ энэ зөндөө шагналд орсон гээд улсууд шагнасан гэнэ лээ, би ч яахав гээд, тэгсэн чинь тэр авгай тэгсэн байхгүй юу, намайг шагнахгүй ээ, Лоо дарга чинь миний нэрийг мэддэггүй байхгүй юу хөөе чи хэн юм гэж дууддаг, тэхдээр зэрэг чинь намайг нэр мэдэхгүй байгаа хүн чинь шагнахгүй ш дээ. Тэгээд энүүхэн хуралдаар, брагиадын хурал дээр яриад шүүмжлүүлж, Лодой хөөрөгдөөд үгүй нээрээ намайг яг оноод хэлчихсэн байгаамаа, би ерөөсөө нэрийн мэддэггүй юм. нээрээ одоо тамин нэртэй л байж үзъе гэж ингэж
Отгонбаяр -
Тэгээд шагнасан уу тэр хүнийг?
Цэрэн -
Сүүлдээ шагналд орсон л доо, тэгээд сүүлдээ шагнуулаал. Ер нь бидний үед ч бас шагнал ч их хавтгай шагнадаг байсан ер шүүмжлэл болвол сайн байсан шүү. Албан газрын дарга нар бид нар чинь долоо хоног бүрийн гурав дахь өдөр одоо цуглаал ярихад л мөн тэр тэгж байна, энэ ингэж байна гээл шүүмжтлдэг л байсан, яридаг л байсан
Отгонбаяр -
Шүүмжлүүлдэг хүндээ болвол гомдох ч гэдгийм үү, дараа нь тийм харилцаа бол…
Цэрэн -
Байхгүй ээ, одоогийнх шиг тйим байгаагүй, ялангуяа бол Говь Алтай бол тэр талаар ер нь одоо их тийм юм байдаггүй, ер нь болвол зарим газруудад болвол төвийн бүсийн жаахан тэгээд жаахан шүүмжилсэн, хэсэг тэгж ярьсан гээд тийм юм улсуудын ижил зиндааны улсуудын яриан дотор гарч л байдаг юм. Говь Алтайн тухайд болвол би ер нь тийм их шүүмжлэл, хавчаад за энийг тэгээд ингээд байх нь ер нь бол би гайгүй л гэж боддог.
Отгонбаяр -
Аймаг дээр нэг хоёр гуравхан үйлдвэр байсан ш дээ, модны үйлдвэр, тоосгоны үйлдвэр, хүнсний комбинат тэд нарыг ер нь анх яаж байгуулсан юм бэ? Хамгийн анхных нь хүнсний комбинат билүү?
Цэрэн -
Хүнсний комбинат чинь эхлээд ерөөсөө яахав өнөө сүү тостой савлууртай гарч ирсэн юм л даа, сүүгийн чинь улсын бэлтгэлд авдаг боллоо ш дээ, за ингээд л ирэхдээр зэрэг чинь багцаалвал ерөөсөө тэр чинь одоо хүнсний комбинат болвол ер нь нилээн дээр үед л байгуулагдсан байгаа юм л даа, гар үйлдвэрийн артелл болвол өнөө өөрсдөө сайн дурынхаа үндсэн дээр хоршооллоор ингээд л байгууллагдаад ирсэн. Тэгээд иртэл мөн дараагаар нь өнөө улсын үйлдвэрийн, улсын байхгүй ганцхан хоршоо явагдсан. Улсын худалдаа хоршоо хоёр чинь нийлээд ганцхан худалдаа болцон, за ингээд л ирэхдээр зэрэг талх тариа ч байдаггүй, гурилан боов ийм юм ч байдаггүй ийм болоод ирэхдээр зэрэг мөн хажууд талд нь архи үйлдвэрлэдэг ийм юм гараад ирсэн. За ингээд л хүнсний комбинат гэдэг чинь архи, нэг тийм талх хийдэг ийм л юм гарч ирсэн ш дээ. Ийм юмаар хийгээд ингээд жаахан байгаад тэгээд ирээд ингэсэн чинь сүүлд нь 50-д оны дундуур хүнсний комбинат чинь өөрөө гуанзтай болсон юм байгаан, тэгээд хүнсний комбинат чинь өөрөө гуанзтай байгаад ингээд ирсэн. Худалдаанд бол өөрт нь гуанз байгаагүй ш дээ, худалдаа чинь ерөөсөө дэлгүүр, бараа тэр юмандаа л байсных биш, гуанз гэж байгаагүй. Тэгээд энэ чинь сүүлд нь энэ сум бүгд дээр бий сүү тосны зовууд гэж юм байгуулагдаад үхрийн сүү боловсруулаад ингээд ирэхдээр зэрэг чинь өнөө хүнсий комбинат чинь томроод өнөө хөдөөгөөс сүүгээ аваад, тосоо цохиод, мааслаа бэлтгээд ингээд гараад ирсэн. Тэгээд яахав өнөө юуныхаа хөгжлийн дагуу л тэгж гарч ирсэн л дээ. За тоосгоны завод болвол ерөөсөө өнөө дандаа гар аргаар л төөпий цохидог байсан. Тонхилд ч ялгаа байхгүй, Дарви, сум суманд л өнөө жижигхэн амбаараа барьдаг төөпийг цохиод байдаг байсан. Тэгээд өнөөх нь дандаа түүхий сүүлд нь болсон төөпий хэргэтэй болсон за ингээд л ирэхдээр зэрэг аймгийн төвийн урд талын юу чинь хятадууд хоёр хятад байсан, манайх чинь удирдаад тэгээд нэг ил шатаадаг тйим үйлдвэрүүд хийгээл тэгээд тэрний хүчин дээр чинь ийм болоод тэгээд барилгажаал ингээд ирэхдээр зэрэг чинь ер нь тоосго хэрэгтэй юм байна, тэгээд дараагаар нь мэргэжилтэн авчирсан, мэргэжилтэн авчираад өнөө барилгын юмыг чинь хийх гээд тэгээд болгарийн туршлагаар тоосгоны заводыг чинь одоо тэр урд барьлаа ш д. Тэдний тусламжаар, тэдний хөрөнгөөр тэгэл тоосгоны үйлдвэр байгуулагдсан одоо тийм байгаа. За модны үйлдвэр бол яахав ерөөсөө түлээ хашааныхаа модыг эхэлж бэлтгээл сүүлд нь дандаа банз ийм юмыг чинь Завханаас зөөгөөд байх нь хэцүү юм, тийм учраас өөртөө модныхон байх нь дээр юм гээд завханы модны үйлдвэрийн харъяа манайд модны үйлдвэртэй байж байгаад тэгээд одоо тэр гарч ирж байгаан.
Отгонбаяр -
Барилга угсралтын контар гэж байсан ш дээ?
Цэрэн -
Барилгыхан чинь ялгаа байхгүй өөрсдөө барилга барихын тулд
Отгонбаяр -
Аймгийн хэдэн барилгыг бүгд тэд нар барьсан уу?
Цэрэн -
Тэд нар барьсан.
Отгонбаяр -
Субботникоор бариагүй юм уу?
Цэрэн -
Үгүй ээ, тэд нар барьсан ш дээ. Субботникоор барьсан юм чинь одоо жижигхэн жижигхэн юм барьсан ш дээ. Чуулга, 2-р арван жил эд нарыг чинь Гомбо гэдэг инженертэй барилгын нэг тийм хэсэг байсан юм, одоо тэр чинь хотоос тэр инженер чинь очно гэж бариал тэгээд 1-р арван жил яахав сүүлд нь зөвлөлтийн барилгачид барьж өгөөл, зөвлөлтийн барилгачид бариад ирэх үед л өөр дээрээ барилгын ийм хэсэг байх нь дээр гээд тэгээд улсын хөгжлийн дагуу барилгын салбар бий болоод тэгээд яахав гараал ирсэн. Тийм л замаар явж ирсэн. Авто тээвэр ч ялгаа байхгүй, эхлээл өнөө морин өртөө, морин өртөөний суурин дээр 1949 онд чинь анх морин өртөө авто өртөөгөөр солигдож, найман машинтай ийм өртөө, найм биш билүү тав ч билүү тийм юмтай тэгээд сум сум руу өнөө авдаг урд жилийн чиглэлд магсар ч гэдэг юмуу, хойшоо ч шатар ч гэдэг юм уу, манай хойд Дарви, Тонхил руу хөөрхөн авто явчихна. Бид нар явуулдаг. Тэгээд тэд нар бол газраа мэддэг өөр газраар хүнүүд нь явдаг, өнөө солиод явчихвал замаа мэддэггүй, тийм учраас эд нар чинь тэгж яваад 2 жил болоод тэгээд өнөө авто өртөөний дарга чинь Магсар гэж байгаа тэгээд сүүлд нөгөө 7-р бааз гэдэг чинь Тайшир дээр байсан, ерөөсөө аймаг чинь ийм юм байхаар чинь хэцүү юм байна гээд тэгээд 7-р баазыг аймаг руугаа авъя гэдэг хүсэлт тавиал дээрээс, тэгээд тэрнийн нааш нь аймгийн төв дээр ирж 7-р бааз гэж байгуулагдах жишээтэй. Тийм л замаар явж байсан.
Отгонбаяр -
Нэгдэлжих хөдөлгөөний талаар тэр үед яг процесс нь ямар арга замаар хүмүүсийн малыг авав?
Цэрэн -
Нэгдэлжих хөдөлгөөн их хэцүү байсан л даа. Нэгдэлжих хөдөлгөөн манайд болвол анх хэлээд байгуулагдахдаа бол Жаргалан сум бол дээр үеийн байхын тэнд байж байсан улаан партизааны нэгдэлч гэдэг тийм юмнаас үндэслээд нилээн жаахан дөр орчихсан ийм газар байсан. За ингээд манай Цогт аймгийн төвийн ийшээ нэгдэл байгуулъя энэ чинь одоо ийм юм болъя, тав арав хамаагүй ингээд байгуулаач гээд бас л өнөө хоршооллын төлөвлөгөөгөө яриал, Лениний хоршооллын төлөвлөгөө энэ хэргэтэй юм шүү, энэ гээд ухуулга явдаг байхгүй юу, тэгж тэгж явж байгаал Цогтын соёл нэгдэл эд нар чинь гараал ирсэн. Тэгээд жоохон жоохон, тэгээд өнөөдүүлийг чинь яахав тэр чигээрээ яваад ингээд байтал малаа нийлүүлээд болдог юм байна тэр чинь дарга маргаа дотроосоо тавиад Батнайрамдал нэгдэл гээд тэр Жаргалангийн тэр ингээд л иртэл чинь нэгдлийг удирдах хүн хэрэгтэй гэж хэлээд өнөөхийг чинь нэгдэлд гуйлгаар улсууд гаргаж өгөх болсон дарга нарыг. За тэгээд тэр чинь нэгдэлд нилээн хэд, тэгээд ирэхдээр зэрэг нэгдэлд олон жижиг нэгдэл байгаад ирэхээр хумих хэрэгтэй болж байгаан, за тэгээд манайхаас чинь одоо энэ Чулуун, Лодойхүү, Дамба мамба гээл анхны уриалгын чинь Шоовдор эд нар гарсан. Шоовдор чинь намын хороодын зохиолын хэлтсийн эрхлэгч байсан хүн. Чулуунбаатар чинь мөн аймагт ажиллаж байсан. Лодойхүү чинь цэргийн хэлтсийн дарга байсан, түрүүн аймагт ажиллаж байсан, за ингээд л эд нарыг ёстой та нар үлгэр жишээ үзүүл гээд ухаан Халиуныг байгуулахад, Халиун сум гэдгийг чинь байгуулаад Халиуныг шинэ нэгдлээ болгоод өөр байдлаар болгоё гээд шөнөжин хурал хийгээд дарга хийх хүн олдохгүй Лодойхүү тулгамдаад, би чинь явахгүй гээд тэгээд сүүлд нь Лодойхүү та намын үүрийн даргаа хий, би нэгдлийн даргаар явчихъя гээд үгүй гээд Адъяасүрэнжавыг чинь нягтлан бодохоор оч гээд ийм юм ярьж явлаа ш дээ. Тэгж тэгж нэг юм нэгдлийн дарга нарын буй болгоод аймгаас заримын яваад, заримын тэр нутгаас нь олигтойхон шиг, гайгүүхэн шиг нам захиргааны ажил хийж байсан, бас ажлаа мэддэг ийм хүнүүд тавиад, эхлээд бол ерөөсөө зүгээр нэг таван хүн хуралдаад даргаа за одоо Цэрэн гээд тавчихъя, за одоо Момолоор, за одоо Азжаваар тавъя гэдэг өнөөдүүл нь яг нэгдлээ аваад явж чаддаггүй, удирдаж чаддаггүй ийм болчихоод. Тэгээд тэр дарга нарын ингэж бэхжүүлж тавиж өгөөд, тэгээд тэрний хажууд нягтлан бодохын дандаа мэргэжлийн улсууд өгнө, за ингээд нэгдэл гэдэг юм ийм юм байх нь гээд ингээд ажиллаад, нэгдэл байгууллаад байгууллаад ирсэн чинь манайх чинь жаран хэдэн нэгдэлтэй болж байлаа ш дээ. Тэгээд өнөөх чинь нэгдэл чинь ингээд жаран хэдэн байдаг, тэгээд нэг нэгдэл чинь нэг сум ингэж Эрдэнэ сум гэдэг чинь Цагаануул сум хойно юу билээ гээд одоо ийм ийм. Манай энэлүү энэ Дарви марви чинь мөн л хоёр гурван сум болоод нэг том сум дотроо
Отгонбаяр -
Засаг захиргааны хувьд балрах шахсан байна ш дээ
Цэрэн -
нэг ийм юм болоод тэгээд тэрүүнийгээ нэг жил, хоёр жил хэрээтэй явуулсан байх тэгээд ахиж хураангуйлаад тэгээд хуучин сумынх нь хэмжээгээр аваачиж өнөө сум нь тусгай дээ нэгдэл нь дотроо хамаагүй тэр сум Дарви хоёрнэгдэлтэй байж болно, гурван нэгдэлтэй байж болно тийм арав хорин юм байхгүй, нэг нэгдэл нэг сум байж болохгүй гэж ийм юм гаргаж тэгээд тэрний чинь дундуур, малаа нийгэмчлэх ухуулга гэж зөндөө, тэгээд Сүрьеээ гуай бид хоёр
Отгонбаяр -
зохиолч Сүръеээ гуай юу?
Цэрэн -
тийн, 59 оноо хоцорсон энэ улсуудыг нэгдэлд элсүүлэхийн тулд их аятайхан илтгэл болсым даа, тэгээд тэр юунд одоо архивт байдаг л байх, тэгээд нилээн цаг мөч гаргаж байж, олон хүн сууж байж тэгээд өнөө илтгэлийг чинь нэгдэлд элсээгүй улсуудаар хэлцүүлээд, нэгдэлд элссэн улсуудаар хэлцүүлээд хоёр газар, хоёр хэсэг ийм болгосон.
Отгонбаяр -
Очоод амаар ухуулна биз дээ?
Цэрэн -
Амаар ухуулна. Илтгэлээ дандаа хийнэ, тэр чинь амаар ухуулна, ярина тэгээд өнөө нэгдэлд орохгүй гэж байгаа хүнтэй чинь ёстой очиж уулзана ш дээ. За та одоо нэгдэлд орохгүй гэдэг юм байна, яагаад орохгүй, юу байна, за ингээд л зовлонгоо ярина тэр чинь би одоо тнгэж малнаасаа салахгүй би, үйгүй та одоо ингэж ингэж ирэйдүйдээ ийм юм байна шүү дээ. Тэгээд нэгдэлд ороогүй сум бүрээс хамгийн сүүлд элсэж орсон хэдийгээ нэр гаргана, малын гаргана бас заримын боож шүүмжилнэ, тэр сумын тийм тийм хүн ороогүй байна, ялангуяа намын гишүүн хариуцлагатай улсууд багш нар ороогүй их үлдэж байсан юмаа тэр үед чинь
Отгонбаяр -
Багш нар малтай байсан юм уу?
Цэрэн -
Малтай байсан. Тэгээд тэд нарыг чинь бас нилээд шүүмжилээд тэгээд өнөөхийг чинь, тэр чинь яахав шүүмжлэх чинь малтай өнөө, сэхээтэн тийм улсууд чинь гол нь юундаа байсан бэ гэхээр малын тоон дээр байсан юм л даа. 75 мал өгнө, бусдын авна гэдэг дээр дургүйцдэг. 100 байж болохгүй 150 байж болохгүй би чинь ийм ядуу манай аав ээж энийг гээд хэлдэг тэр чинь тэгээд нэг л тоо бол тоо учраас барихаас арга байхгүй. Тэгээд нэг тэгж л явж явж тэгээд нэг элссэн юм даа. Тэгсний дараагаар аж ахуй зохион байгуултын талаар бичүүлнэ гэдэг тэр арга хэмжээ болвол шуурхай авсан юм шүү. Нам дээрээс ч сайхан авсан, аймаг дээрээ сайхан авсан, их тусалсан тэгээд тэр юм яваал 1959 онд цэгцэх хөдөлгөөний асуудал болоод тэгээд 65 оны зуд байна. 65 оны цасанд чинь бас нилээн их мал үхүүлсэн, Говь Алтай чинь. За тэнд болвол мал аж ахуйн материаллаг бааз муу байсан. Тийм учраас 75 онд чинь юу 65 оны тэр зудны чинь дараагаар хашаажуулах ажлыг аймаг чинь ёстой дайчин хийсэн юм байгаан. Бүх сууриудыг хашаатай болгосон, бүх сууриудыг өвс хийгээд өгсөн одоо ерөөсөө л Говь Алтай чинь аль ч газар очсон өвс гэдэг чинь хангалттай болсон. Одоо тйим юм байхгүй болсон гэж байна лээ.
Отгонбаяр -
Хашаа зоосон, дараа нь худаг зоосон уу?
Цэрэн -
Өнөө хашаагаа баричихаад, өвсөө ингээд ирэхдээр зэрэг чинь хавар худаг хэрэгтэй болоод тэгээд энд тэнд чинь тэр өоөмдмөл худаг, усан сан тэгээдөнөө сисчер эний чинь тавиад ерөөсөө 81 онд наашаа 80 оны сүүлээр наашаа явахад бараг Говь Алтай чинь болвол тэр хөдөө аж ахуй нэгдлийн юм чинь ихээхэн цэгцэрсэн, олон түмэн сайхан, орлого ч жигдэрээд сайхан болоод ирсэн. Тэр 76 оноос хойшоо одоо энэ сайд нарын зөвлөлийн даргын Содном гуай, Молом гуай эд нарын нэг бариач явж байсан байхгүй юу, малыг юу яаяаа, өнөө юугаар, одоо 500 хоиноос 500хонины төл авсан хүнд, одоо нэгдэл чинь 100 хувь авчихдаг байсан байхгүй юу, энэ системийг өөрчлөөд өнөө өөрсөд нь маллуулаад, гэрээгээ хийгээд хичнээн төл авав, тухайн та 100 хувийнхаа төлийг авсан болвол нэгдэлдээ та 70 хувийн өг, 30 хувийнхаа төлийг та өөрөө ав. Ийм журмаар ийм юм хийе гэдэг юм хийгээд ингэж санал өгөөд бас зарим газар нь зөвшөөрөд зарим газар нь зөвшөөрөөгүй тийм юм байсан юм гэнэ лээ. Тэгж явж байгаад тэгээд өнөө хувьчлаад энэ асуудал гараад тэгээд алдцан юм л даа. Тэрнээс уул нь энийг хувьчилаад сайхан зөв хийгээд учиртай хийсэн болвол манай хөдөө аж ахуй бол сайхан хөгжөөд явчих байсан юм. бүр тэнцээд ирчэх байсын тэгээд одоо дахиад хоршоолол байгуулна тийм юмаа хийнэ гээд одоо ялгаа байхгүй хуучин нэгдлийнхаа тэр юмыг л нэрийн өөрчлөөл өөрчлөөл хийх гэж байна тэр. Үнэн хэрэг дээрээ арга нь болвол ижил байхгүй юу тэр чинь ерөөсөө. Ашиг орлогоо яаж хуваах уу хэндээ хийж авах уу гэдэг дээр хамгийн, тэр үед бүгдийн нэгдэл авч байсан учраас үнэхээрийн малчид бол бас хүнд л байсан л даа. Цагаан идээ байдаггүй.
Отгонбаяр -
Нэгдэлжих хөдөлгөөний үед одоо жишээлвэл би 1000 малтай малчин байя, миний 1000 малыг бүгдийн өгөе, энд нэг малгүй нөхөр байгаа ш дээ, тэр бас орно ш дээ, миний малаас тэрэнд өгчихнө ш дээ, тэр нь жаахан ажилгүй нөхөр байгаа ш дээ, тэр нь жаахан малаа хорооно, тэрэн дээр одоо малчид эсэргүйцдэг ч гэдгийм үү, тийм юм гарч байсан уу?
Цэрэн -
Малчид нэг их эсэргүйцдэггүй юмаа, муу малчинд мал өгч байна гэж малчид бол ярьдагын, мал маллаж чадахгүй муу юманд одоо мал өгөөд тэгээд үхүүлж байна гэж, ухаанаа Шаргын хэн аа золиг Зам гээд одоо байсан, Зам болвол ерөөсөө панз наймаа их хийдэг, малч ажиллагаа муу, тийм хүн байсан байхгүй юу, тэгээд тэрүүнд мал өгчихдаар зэрэг чинь өнөөхөө малладаггүй, тэгээд замд мал өгчихөөр зэрэг сумын төвд сууна, тэгээд тэдний мал болвол панз наймааны хүн болохоор зэрэг аргаа олоод өсөөд байна, гэтэл тэдний хажууд одоо би одоо нэрийн мартчихаж, Бүдэнгийн Дэмид гэж байсан тэрний чинь наахна хэн гэж байлаа даа золиг гэж, тэднийд мал өгч байгаа, манай нөхөр хөдөө брагиад дээр суугаад байдаг малаа хүүлээд тэгээд ерөөсөө байхгүй болчихно. Тэгээд одоо хамтын хүч брагиадыхан чинь за би одоо чамд нэг ямаа өгнө, нэг хүнь өгнө, би тэр хурал дээр ч байж л байсан. Тэгээд өнөөхийг чинь 50 жараад малтай болгочихаж байгаан, тэгээд хавар тийм малтай болоод ирэхдээр зэрэг ноос үсээ аваад, зун сааль сүүгийн авч уугаал, олон хүүхэдтэй өнөөх чинь хойтон хавар яваад очсон чинь байхгүй, бас талыг нь үхүүлцэнэ. Тэгээд ерөөсөө бүр ерөөсөө үнэхээрийн тэр чинь малч ажиллагаа юм хийнэ гэдэг болвол бас өөр л юм билээлдээ. Мал маллаад байгааг чинь гаднаас хараад байхад ерөөсөө юм болоод байгаа юм шиг байдаг, гэхдээ тэр хүний арга нь дутаад, тэжээл нь дутаад ингээд байдаг тийм л юм билээ. Би одоо Баянуулд ингээд л явж байсан, жаран зургаа, долоо оны үед тэгээд цасан шуурга болсог тэгээд наашаа хүйсийн голын дээгүүр одоо мал алдаад болохгүй байна гэсэн аймгийн төв дээр мэдээ аваад, тэгэхэд ч яахав утсаар ярьчихдаг болчихсон байсан аймаг, Пэрэнлээ сум нэгдлийн дарга тэгээд дээрээс нь бид хоёр хоёулаа машинтай, хоёр машинтайгаа тэгээд би Пэрэнлээд хэлсэн байхгүй юу одоо ерөөсөө зам барихгүй, замаар явахгүй тэр чинь доошоо яваад тэгээд ерөөсөө би эхлээд явна, би эхэлж явах уу, чи эхэлж явах уу, газраа сайн мэдэх нь явна гэсэн за байз би ер нь төөрч магадгүй та түрүүлээд яв гээд за тэгээд одоо гэрэл мэрлээ салахгүй шүү гээд тэгээд ерөөсөө эгцээрээ явж байгаа байхгүй юу, тэр Баянуулаас гараал тэр хүйсрийн хойлоо руу яг шугам татсан юм шиг л одоо эгцээрээ явж байгаан. Би болвол нээх төөрөөд байх нь гайгүй, манай Дүгэрээ болвол бас гайгүй, Дүгэрээ болвол шөнө нь буруу эргэчихвэл
Отгонбаяр -
Жолооч тэ?
Цэрэн -
тийн, зөв явах юм бол гайгүй, тэгээд ер нь намайг бүүр наашаа явсан хойно Загдсүрэн бас тэгж байна гэсэн. Манай нэмэх нэг яваад үзсэн, машин авсан чинь Загдсүрэн жолоочийг тэгээд ингээд л яваад ярьж байсан, Загдсүрэн дарга ёстой төөрдөггүй ерөөсөө ямарч юманд шуурга юу руу орлоо ч гэсэн газрын багцааг их сайн мэднэ. Би тэгэхэд чинь даргаас юм сур авч чадаагүй үлдсэн байгаа юм дээ гэж ярьж байсан.
Отгонбаяр -
Жолооч хүн байж,
Цэрэн -
тийн, би болвол тэр аль ч уулан дээгүүр, уулаас чинь ер нь явчихна. Тэгээд доошоо ингээд л гараад явж байгаа юм байхгүй Баянуулаас, Баянуулаас ингээд л гараал хойноос ингээд л яваад байсан, тэгж нэг хэсэг явж байтал тэр чинь нэг км, хоёр км хэрийн газар ерөөсөө юм үзэгдэхгүй шуурга болж байгаан, жигтэйхэн тэгээд яг өнөө эгцээрээ тэр дотор алдаргүй гараадахаар зэрэг цаад талд нь зөв зүгээр сайхан тогтуухан байгаан, тэгээд тэндээс чинь шөнө ингээд гэрэл тавихаар зэрэг тэнд ч манан, энд ч манан л байж байгаан. Тэгээд одоо Пэрэнлий тэгж байгаан ерөөсөө энэ шуурга гэдэг чинь торгоны хээ шиг л байдаг юм байна ш дээ. Үелээд явчихдаг тэгэх дээр зэрэг одоо малчин хүн гэдэг нэг л шуурч байхад тэр шуурч байгаа үе лүү орчих л юм бол уруудаад тэр чигтээ явчихна. Тэхдээр зэрэг тэндээ тогтоох л хэрэгтэй. Тэхлээр бэлчээр рүү хэдийд орж ирэхээр зэрэг манай эндэхийн шуурга хойноосоо орж ирвэл хаагуур орж ирдэг билээ. Дарвийн чинь арын шуурга нэг, хойлоон шуурга нэг, далны энүүгээр орж ирж байгаа шуурганууд чинь нэг орж ирж байгаа ш дээ. Ингээд л олон жил болчихсон бид нар болвол тиймэрхүү янзтай, тэнд хүчтэй байна, за эртхэн тийшээ гэдэг шиг л хонь чинь хүн чинь малаа хариулахдаа яг тэгж л авах юм болвол болчихно. Тэгээд муу малчин чинь ялгараал үлдчихэж байгаа юм л даа. Ерөөсөө мал дутаал байна, дутаагаал байна төлбөрт орно нэгдлийн чинь үед ноос дутаана, махаа дутаана, толгойгоороо дутаана тэгээд төлбөр тавина. Тэгээд хоёр гурван жил болно. төлж чадахгүй.
Отгонбаяр -
Төлбөрөө төлж чадахгүй ш дээ, тэгээд яахав?
Цэрэн -
тэгээд чөлөөлнө өнөөхийг. Гэхдээ нэгдэл өөрөө өнөөхийгөө шииддэг учраас өр болоод үлдчихгүй, одоо ухаанаа энэ эрчим хүчний өр гээл шийдэж чадахгүй, заримын бол яваал үзээл муугын бол чөлөөлөөл хаячих хэрэгтэй ш дээ. Тэгэх юм бол дараагийн хүн идэвхитэй болоод байна. тийм юм байхгүй учраас тэр хөшүүргэ нь муудаад нэгдэл өөрөө тийм байгаа учраас манайхаар чинь зөндөө олон нэгдлүүд бол гишүүдээ чөлөөлөөд одоо ингэж байсан удаа ч бий. Лодойхүү гэхэд чинь нэгдлийн гишүүддээ хамгийн эхлээд ногоо идэж сургана гэж хэлээл, ногоо тарьчихаал, тэр жил авсан ногооныхаа ихэнхийг нэгдлийн гишүүдэд төмсөө аваачээ гээд үнэгүйгээр тарааж өгсөн ш дээ. Та нар идэж сур одоо хойтон жилээс үнэ хямдруулна. Зарим нь идэж чадахгүй асгаж байсан л гэдэг, хаяаад, асгаад голдог байсан. Зарим нь ч иддэг байсан гэсэн. Сүүлдээ тэгээд хэдэн жилийн дараагаар даргаа төмс өгөөч, ногоо өгөөч гээл ингээд л байж байх жишээтэй. Тэхдээр зэрэг тэр чинь хүний ажлын аргатай л холбоотой ийм л байгаа. Дөрвөлжин Пэрэнлэй гэж шоронд олон жил болсон нэг нөхөр Халиунд нутаг заагдаж очсын. Тэр нөхөр шоронд байан, тэгээд олон жилийн ялтай, тэгээд уул нь Шаргын Баян сумын харъяат хүн тэгээд шоронд байж байхдаа ногоон дээр ажиллсан ерөөсөө юм хийдэггүй гэж байгаа, тэгээд яахав тэнд очсон. Яваад очиход нь өнөө би тэр гэмт хэрэгтэй тэнцэх, гэмт хэргийн хуулийн урьдчилсан зөвлөлийн дарга, өнөө үзэл суртал эрхэлсэн дарга чинь бас нэг тийм тэгээд тэрний дарга тэгээд өнөө бид нар хүлээж аваад, яаж авах уу гэдгээ ч яриад тэгэээд одоо нэгдлийн дарга гэдэг чинь ажилд хамгийн их тусалдаг хамгийн их мэдлэгтэй улсууд байлаа ш дээ.
Отгонбаяр -
гэхдээ айлд орж ажилладаг улсууд
Цэрэн -
тийн, би дөрвөн ханатай гэр жаахан юм бэлдээд өгчихнөө өгчихнө, за тэгээд ажилнаа, за нэг жил ажиллаад үзнэ дээ гэж байсан байхгүй юу, за одоо танд л өгөхөөс ийм арга байхгүй гээл тэгсэн. Аймаг дээр чинь цагдаатайгаа, прокурортойгоо бид нар чинь цөмөөрөө ярьж байгаал тэгээд Лодойхүүг авчраад, намын хорооны нэгдүгээр дарга Даваацэрэн гуай байсан тэгээд цөм ярьж байгаал ерөөсөө ингээд л тэгээд өгсөн. Очихдоор зэрэг нэг шуудай гурилтай, нэг морьтой, нэг цайтай, хавар очиж байгаан тэр чинь нэг ногооны талбай дээр ногоочид өнөө байж байгаан тэд нарын дотор нэг дөрвөн ханатай гэр баричихсан. Ийм байж байгаан.
Отгонбаяр -
Хөөх, бүх юм бэлэн байна ш дээ.
Цэрэн -
тийн бүх юм бэлэн, за тэгээд өнөөх чинь аймаг дээр цай май уугаал одоо өнөө хийг тэгээд аваад явж байгаа юм л даа манай сэргийлэхийн хэлтсийн дарга Баатар аваад явж байгаа юм л даа, тэгээд намын хорооноос хэн ч явсын манайхнаас нэгэн л явсан. Тэгээд тэд нар очоод өнөөхийн сумын төв дээр хурал хийгээд ажилд нь туслаарай гээд тэгээд ирээд ийм юм болоод тэгээд гэрт нь очоод гэрийн хүлээлгэж өгөөд идэх хоолын өгөөд, махтай шөлтэй өнөө маргаашнаас эхлээд ийм болно гээд өнөөх нь нэг хоёр хоногийн хоолны махтай юм, тэгээд бас газрын бас маргааш нь очиж хэмжиж өгөөд за энэ таны газар гээд өнөө наад ногоочдыгоо та нар заагаарай энэ тэр гэд. Тэгээд тэр Пэрэнлэй тэгж байсан байхгүй юу, би одоо энэ төв хориход байж байхад энд одоо л шоронгийн юм хийхгүй болчисон болохоос биш, тэр үед чинь юм хийлгэдэг байсан ш дээ шоронгийнхоор чинь. Тэгээд нэг хятад нөхөртэй хоёулаа талбай дээр ажилладаг байж л дээ. Тэгээд өнөө нөхөр нь болохоор зэрэг Пэрэнлэй хоёулаа ажилдаа гаръя, чи явъяаа гээл тэгэхээр чи л хийхгүй юу, би хийж чадахгүй, тэгээд өнөөх нь хааяа чи намайг тэгж зовоогоод яанаа, хоёулаа чи бид хоёр ижил шүү гээл ингээд. Тэгээд яахав заримдаа очиход тэгээд нөгөө зэрлэгийн түүгээл зогсож байдаг, заримдаа тэрнийг түүгээл, заримдаа юу ч байхгүй яваал байхгүй юу манай хүн тэгж явж байгаал шоронд тэгээд өнөөх л бодогдсон байгаа гэж байхгүй юу за одоо яана даа ерөөсөө зэрлэгийн түүгээл байна даа гэж тэр талбай малбай наадуул нь одоо, тэгээд одоо очоол маргаашнаас нь эхлээд улсууд босоод явах дээр зэрэг чинь дагаад явж очоол өнөөдүүл услаал явдаг, манай нөхөр зэрлэгээ түүгээл ингэдэг. За тэгээд услах цаг болоол өнөө ногоонуудын ус ээлж ээлжээр ирнэ ш дээ, өөр дээр нь ирэхдээр зэрэг наадуул нь туслаал өөрөө ч нэг юм усалчихаад тэгээд яваад дуусч байна. тэгээд намар хамгийн их ургац авч байна гэж байгаан. үгүй энэ яагаад одоо ингэчихэв гэсэн тэгээд ерөөсөө наадуул нь ч Пэрэнлэй сайн ажилласан байна гээл өөрөө ч ерөөсөө энэ чинь, тэгээд ерөөсөө за одоо ёстой болдог юм байна гээл тэгээд баахан шагнал магнал аваад тэгээд ерөөсөө хүнд чинь ажил гэдэг чинь ийм байдын байна гээл ингэсэн байгаан. Тэгээд тэр ногоочид хүртэл нэг ярьдаг, Пэрэнлэй ч өөрөө ярьдаг.
Отгонбаяр -
Одоо болвол шоронгоос гарч байгаа хүн хашаанаас гараал хаачих юм бүү мэд, гэр байхгүй, юун тэр аймгийн сэргийлэх, намын хороо уулзхав, сэргийлэхийн дарга хүргэж өгөөд гэр бараа нь бэлдэхэв.
За ингээд өнөөдөртөө хоёулаа яриагаа дуусгая. Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.