Tseren


Basic information
Interviewee ID: 990145
Name: Tseren
Parent's name: Shatar
Ovog: Uranhan
Sex: m
Year of Birth: 1929
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / accountant
Belief: Buddhist
Born in: Darvi sum, Govi-Altai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
authority
relations between men and women
keepsakes / material culture


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За өнөөдөр та бид хоёрын хоёр дахь уулзалт болж байна тиймээ, тэгээд өнөөдрийн ярилцлагаа түрүүн би танд дурсаж байсан ш дээ, нэг тийм асуудлаар эхлэе. Таны амьдралд ямар нэгэн гүнзгий нөлөөлсөн үйл явдал байгаа юу?

Цэрэн -

Амьдралд одоо нөлөөлсөн онцгой үйл явдал гэвэл ер нь их олон олон юм байна л даа. Тэр дотроос хамгийн чухал юм бол би одоо ядуу малчны хүүхэд тэгээд сургууль төгсөөд ажилд ороод ирэхдээр зэрэг тэр үед чинь улсын албан хаагч ажил хийнэ гэдэг байхгүй дандаа, хөдөөний улсууд чинь мал маллаж, ан гөрөө хийж ингэж амьдарч байсан болохоор би одоо нэгтээ тэр албан ажил хийж байгаагын хувьд нэртэй, төртэй сайн хийх юмсан, үнэн ч шудрага байх юмсан гэдэг энэ асуудал руу болвол гэдэг энэ асуудал руу болвол их гэлжийж орсон шиг байгаа юм. Тийм учраас тэр үед чинь амралт аваад одоо улсын амралтанд явахгүй, амралтаа авчихаад аав, ээж дээрээ очихгүй тэгээл одоо ер нь тэр ажлаа хийгээл, сумандаа ажиллаад ингээд явдаг байсан. Энэ болвол ажлыг намайг шахаж оруулсан юм. Тэр тэрүүн болвол одоо ярьж байсан ш дээ жишээлвэл одоо ингээд ярьж байсан ш дээ, соёлын довтолгоон, соёлын хувьсгал хийнэ гээд ингээд ирэхээр чинь бид нар болвол одоо хүнд ерөөсөө зааж сургана, өнөөхийн үзнэ, шалгана, тэр газраар нь явна ингээд ерөөсөө цагаан хэрэглэлтэй, хувцастай, хувцсаа сольдог болгохын тулд тэрүүнийг, за өнөө усанд оруулж сургахын тулд хөдөөний айлууд чинь усанд орж чадахгүй, усанд орохыгоо мэдэхгүй за ийм учраас ингэж биеэ угаана, ингэж одоо хийнэ, ийм байна гээл тэгээл өнөөхийгөө шалгагч хийнэ. За бичиг үсэгтэй болгон гээд бичиг заана, өнөөх маань одоо улсууд ирэхгүй, сүүн заводын тасаг дээр байгаа бүх хүмүүсийг чинь нэг дор цуглуулаад, нэг дэвтэр цаас хоёр бариулаад А, Б гээд заагаад өнөөхийгөө шалгаал нэг цаг болоол тараагаад ахиж цуглуулаад өнөө улсууд чинь ажлаа хийгээл ирэх, ийм л одоо янз бүрийн одоо нарийн технологтой, өнгө журамтай, тийм л байсан учраас тэр үед болвол ажилд хандах хандлага болвол шал ондоо. Ерөөсөө л тэр ажлыхаа төлөө хийе гээл өөр юмаа хийхгүй, би ч энэ ажлыг сайн болгоно, тэр малчин ч би одоо бүлгэмд явах ёстой, сүүгээ саах ёстой ийм болно, за тэгээл орой болох дээр зэрэг дуу дуулна, өнөө юугаа хийх жишээтэй цагаан модоо хаяна, тэгээл тэр урлаг уран сайхан тэрүүнд хүнээ татдаг, хүн тэрүүнд нь итгэдэг, иймэрхүү янзын юмнууд болвол аль ч ажил дээр байсан. Тэгээд би зүгээр одоо их олон үед, олон он жилүүдэд ажилласан учраас юмнуудыг ингэж ярих гэхээр их хэцүү байна л даа. Ухаан соёлын довтолгоон гээд яривал нэг өөр, нэгдэлчин хөдөлгөөн гээд ярьвал бас нэг өөр, тэрний дараагаар одоо энэ нэгдлийн аж ахуй зохион байгуулалтын талаар юу хийв, одоо тэр намын байгууллага чинь ухуулга, лекцийн суртал нэвтрүүлэг, ухуулгынхаа ажлыг яаж явуулж байсан, хүнүүд нь ямар янзаар байсан. Энэний дунд юу орж ирэв, гээд ингээд ирэхдээр зэрэг цөмөөрөө л одоо ухаандаа онцлог онцлог үйл явдалтай хэцүү, тийм л юмнууд байлаа л даа. Хамгийн эхлээд би зүгээр одоо ингээд ажил дээр гарч ирээл одоо юу хийдэг байсан бэ гэхээр одоо дөнгөж ажил дээр гарч ирээд улсын албан хаагч болоод ингээд яваад очиход чинь дараагаар нь нийт ард түмнээр өнөө Стокгольмийн уриалганд Бүгд Найрамдах Монгол ард улсыг зөвшөөрүүлэх тухай гарын үсэг зуруулна гээл энэ чинь одоо 10-н сард бужигначихгүй юу, тэгэхэд чинь би одоо улсын албан хаагч, сая сургууль төгсөөд ирсэн, мэргэжлийн сэхээтэн, за та явж ухуулга хий, Стокгольм гэдэг чинь юу юум бэ? Энүүнд гарын үсэг зуруулна гэдэг чинь юу гээд ингээд ерөөсөө миний амьдралд гану удаа тохиолдсон юм юу гэхээр гарын үсэг зуруулах тэр л ажил ш дээ. Тэгээл тэрүүнийг өвөл зуруулаал тэгээл одоо аймаг дээрээс сургуулийн багш Дашдорж гэж хүн байсан. Дашдорж бид хоёрыг аймаг дээр тэр гарын үсэг зурсан материаллыг хүргэж өг гээд бид хоёр чинь баахан

Отгонбаяр -

Шаргын хүний материаллыг аваачиж өгч байгаа юу, гэхдээ Чандманаас?

Цэрэн -

Чандманаас, тэгээл тэрүүнийг чинь богцонд хийж аваал, тэгээл алдчихаж болохгүй гэж хэлнэ, унтчихаж болохгүй гэж хэлнэ, тэгээл тэрнийг аваал наашаа явж байсан.

Отгонбаяр -

мориор явсан уу?

Цэрэн -

Тэр болвол одоо тэмээгээр яваад аймаг дээр чинь орж ирээд л өгч байгаа юм. Хоёр дахь бас сүрхий санаанаас гардаггүй ажил бол яасан гэхээр 1951 оны сонгууль болох байсан, тэр үед улс төрийн товчооноо орлогч Жамбалдорж гэдэг хүн Говь Алтай аймгийг хариуцаж ажилласан. Би Бугат суманд хоршооны нягтлан бодох байж байгаал аймгийн төв рүү татагдан орж ирж аймгийн төв дээр суух байсан. Өнөөдрийн шуудангаар явна гээд байж байтал чинь мэдэхгүй шуудан ирсэн би ч явна гээд бэлэн гээд ийм л байж байсан тэгтэл маань хойноос нэг машинтай дарга ирсэн өртөөн дээр буусан жаахан байж байтал шуудан би өнөөдөр явахгүй, маргааш өглөө явна аа гэдэг юм байна. за одоо ингээд явдаггүй нь байж, тэгчээл намайг дуудсан Жамбалдорж гуай, тэгээл Жамбалдорж гуайн өртөөний гэр яваад орлоо, Жамбалдоржийг ч би танихгүй, Жамбалдорж л гэсэн манай сумын дарга Рагчаа эд нар байж байсан чинь за та Адъяа гэдэг хоршооны нягтлан бодохыг таних уу гэж байна. танина л гэлээ, дээр нягтлан бодох тийм хүн байсан. За тэгвэл одоо тэрний чинь одоо ах дэвсрэн Дэмчиг гэдэг хүнийг танай энэ хэсгээс улсын их хурлын дептатаар сонгох гэж байгаа юм аа, та нэрийн саналын гаргана гэж байна. За би санал яаж гаргах уу гэсэн чинь та болвол ерөөсөө өнөө бичсэн тест өгөөд, та өөрөө энийг сайхан өөрийн болгоод ингээд ярь. чи таньдаг мэддэгээ хэл, энд нягтлан бодох байдаг энэний чинь ах ийм учраас би ингэж байгаа юм гээд хэл, гэж хэлээд өнөөхийг чинь над өгөөд тэгээд орой сумын улаан булангийн жоохон гэрт өнөө улсууд нэр дэвшүүлээд хурал хийгээд ингэсэн, тэгээл улсууд за зүйтэй сонгоё сонгоё гээд нэрийн дэвшүүлж байна гээд, тэгээд Жамбалдорж гуай надад өгсөн за чи одоо буцаад маргааш яв, энэ дүн ав Төгрөг, Бугат хоёрын хооронд нэг даваа байдаг, тэрүүгээр бол давахгүй, харин тэр голоо уруудаад тойроод ингээд явнаа. Сонгуулийн дүн саатуулж болохгүй ер нь бол цагтаа хариуцлагатай.

Отгонбаяр -

Яагаад даваа давахгүй, гол уруудаж явна гэж?

Цэрэн -

Цастай учраас цасанд суучихна гэж, тэгсэн чинь би одоо тэр дээгүүр нь яваад тэр дөтөөр нь давна гэсэн чинь Норовсүрэн гэдэг жолооч байсан, өнөө Норовсүрэн чинь за ингэсэн шүү гэсэн. Тэгж ярихгүй өглөө энэ газрын дээрээс нь дайраад орчихоор зэрэг зөв зүгээр болчихдог, тэгээл дээрээс нь дайраад орсон чинь цасанд суугаад гурав хоног тэнд суучихаад тэгээл Жамбалдорж гуайгаас үхтлээ айгаад намын хороонд хүрээд ирсэн, ирээд наад Жамбалдорж гуай хаана яваа нь ч бүү мэд, би өнөөхийн авчирсан. Дүн саатуулсан тэгээд тэр надтай хамт Бугатын дүн, Төгрөгийн дүн, Баяны дүн гурван сум, нэгдлийн дүн саатаж байгаа байхгүй юу. тэгээд ерөөсөө их балмагдсан. Тэгээд одоо яадаг билээ гэсэн за Жамбалдорж чи одоо ерөөсөө улсын прокурор одоо энд гээл, тэрний урд Жамбалдорж гуай хойшоо Баянуулд яваад тийм даргыг тэгж халсан энд тэгсэн гэсэн тийм ярианууд их байсан л даа. Тонхилд байсан, Тонхилын намын үүрийн нарийн бичгийн дарга Шархүү гэж хүн байсан, уул нь прокурорт байсан. Тэрнийг очоод таван сард үхэрт заводонд үхрээ саа гэсэн, саалгаагүй манай хүн хувийн үнээтэй, дандаа хувийн аж ахуй, хувийн үнээтэй байсан тэрийгээ өгөөгүй байсан чинь за чи дуулсан уу? дуулсан, мэдсэн үү? Мэдсэн, өгөх ёстой юу? өгөх ёстой за чи тэгвэл өөрөө хууль мэддэг хүн чи одоо хууль зөрчсөн байна. Тийм учраас чамайг намын үүрийн даргаас өөрчиллөө. Хуулиа биелүүлж яв тэр мал дээрээ оч гээд, тэгээд тийм юм улсуудын дотор яригдаал чи ч ёстой одоо тэсэхгйн ээ гэсэн. Тэр болвол надад маш их сургамж удирдах хүний өгсөн үүрэг даалгаварт яаж хандах уу, яаж биелүүлэх ёстой юм, нээрээ энэ хүн надад яагаад заавал газар ингэж зааж өгөх байсан юм бол гэдэг болвол сургамж хүнд үлддэг юм билээ. Тэр болвол надад дараа нь зөндөө л тийм юмнууд байж л байсан.

Отгонбаяр -

Тэр үеийн сонгууль чинь тодорхой, оролцож байгаа хүний тоо тодорхой, тоолох процесс нь одоогийн сонгуультай харьцуулбал тэр чинь их өөр юм байгаа ш дээ, тэр мэдээ хоцрох, хоцрохгүй байх сонгуулийн дүн тоолохоор жишээлвэл хүчингүй хуудас гардаг байсан юмуу? Эсвэл өөр хүний нэр бичдэг байсан уу? тиймэрхүү юм ер нь болох уу?

Цэрэн -

Ер нь болвол би 1951 оноос эхлээд одоо 1981 онд Улаанбаатарт орж ирсэн. Энэ хооронд би Говь Алтай аймгийн сонгуулийн комиссоор даргаар үргэлж байсан. Тэр яагаад байна гэхээр ард нь тушаалаар тавьчихдаг байхгүй юу, намын хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга бол сонгуулийн комиссын дарга, одоо тэгж л явдаг. Тэгээд бол тэнд ер нь тэр үед эхний сонгууль бол маш хэцүү байсан л даа. Сүүл сүүлдээ бол улсууд чинь намдаа итгэдэг, нэг намын захиргаа, системтэй тийм учраас юу хийнэ, тэрүүнийхээ төлөө л одоо явчихдаг. Тэрний төлөө бүх байгууллага ажилдаг учраас юм болвол үнэн хэрэг дээрээ нэрээ л зөв дэвшүүлж чадвал нэрээ зөв өгөх юм бол олон түмэн эсэргүүудэггүй байсан. Ерөөсөө энэ бол бат, сонгуульд орохгүй хүн гэж байхгүй. Заавал очиж орно, бүр ерөөсөө нутагтаа байгаа өглөө өдөр тэр л цагт очно. Нэг хот айлын улсууд чинь хоёр гурав ээлжилж байгаад сонгуульд оролцоно. Сонгуулийн чинь дараагаар соёл хүмүүжлийн уралдаан тэмцээн, бөх барилдана, морь уралдана ийм ажил явагдана. Тэгээд тэрүүндээ болвол их сонирхолтой. Ингээд хуудас тоолоод ингээд үзэхэд болвол ерөөсөө будлиан болвол гарахгүй

Отгонбаяр -

Хүчингүй хуудас байхгүй?

Цэрэн -

Хүчингүй хуудас ерөөсөө гарахгүй, хүчингүй хуудас чинь юунд аваачаад гарах уу гэхээр, нэрийн аваачаал дарцан юм уу, эсвэл одоо янз бүрийн бичгийн алдааны тийм юм байхаас биш, ерөөсөө байхгүй, тэр чинь сонгуульд нэг л хүн бичигддэг учраас ерөөсөө өөр юм байхгүй ш дээ. Улсын их хурлын сонгуульд хэрвээ тэнд чинь, тийн Ардын их хурлын сонгуульд тэнд чинь одоо юу гэдгийн хэрвээ Баянуул, Хөхморь хоёр сумаас Магалжавын Жамсран гэгээрлийн яамны сайд тэрнийг л гэвэл тэрнийгээ л биччихнэ өөр нэр байхгүй. Доор нь аваачаад Цэрэн гээд биччихвэл хүчингүй хуудас болчихно. Эсвэл өнөөхийн дараад хаячихвал хүчингүй хуудас болно. тэгж гардаг байсан байхгүй юу. Тэр байтугай бид нар чинь сонгуульд ороогүй хүнийг нэрээр нь гаргаж хөөж байсан. Сая одоо 1990-д оны үед хүртэл би одоо энд байж байгаад энэ манай орцноос 11-р байрнаас сонгуульд ороогүй хүн хэн хэн байна уу гэдгийн тэр сонгуулийн нэрсийн жагсаалтнаас нэрээ аваад дараагаар нь чи ингээд ороогүй байна, чи яагаад ороогүй юм гээд, би тэнд тийм ажилтай байсан, нэг талааса бол завхрал, нөгөө талаасаа бол юманд шахаж оруулаад хандуулж байсан хандлага юм. тийм л байсан.

Отгонбаяр -

Анхны сонгууль дээр жаахан бэрхшээлтэй байсан гээд ярьчилаа ш дээ,

Цэрэн -

Жишээлвэл анхны сонгууль дээр би хүнээ олох гэдгийг хэллээ, бэрхшээлтэй байсан гэж, анхны сонгууль дээр би Говь Алтайд хөдөөгөөс орж ирээд би чинь 5 сарын 1нд наашаа аймгийн төв рүү орж ирээд аймгийн намын хорооны боловсон хүчний зааварлагч болсон. Боловсон хүчний зааварлагч гэж тэр сонгуулийн өнөө тэр юмыг хариуцдаг. Жамбалдорж гуай тэгэхэд чинь тэр аймгийн хэлтсийн ажлыг хариуцдаг байсан. Тэхэд чинь манайхан яадаг байсан гэхээр би нэрийн боловсруулаагүй, надаас өмнө боловсруулаад ингэцэн, би бол тэгэхэд зүгээр нэг зааварлагч боловсон хүчний тоо барьдаг юм. за яаж байсан жишээлвэл Дарви Тонхил эд нараас хэн гэдэг Дарьсүрэн гэдэг нэг эмэгтэй багшийг нэр дэвшүүлсэн. Сайн багш би танина. Би өөрөө Тонхилд байж байхад болвол мэднэ, гэтэл Батын Дарьзсүрэн яадаг вэ гэхээр би тэр дептат гэдэг юмыг чинь болж чадахгүй ээ, би одоо болохгүй гээд өөрөө тэгнэ. Тэгээд намын хорооны боловсон хүчний зааварлаг дарга нар намайг чи яв. Нэгдүгээрт нутгийн хүн, хоёрдугаарт чиний ажил тэр хүнд очиж учрын ойлгуул би тэр Бугат Дарви руу чинь өч төчнөөн явж Дарьсүрэнд очиж ярина. За Дарьсүрэн минь битгий тэг, чи одоо гишүүн болно. чи одоо ингэнэ. чамд болвол. Би ард түмний зарц болохгүй гэж хэлнэ. Тэр үед чинь дептат чинь ард түмний зарц гэж хэлнэ. Тэхгүй би ерөөсөө чадахгүй гээд ингэнэ. Тэгээл гуйж гуйж за гэж нэг хэлнэ. Тэгээл байхгүй дараагаар нь нэг би чадахгүй гээл уулзалт хийгдээгүй, өнөө л бэлтгэл ухаандаа тийм ажил, тэрний дараагаар болвол Шагжинбадрах сайдын юунд байсан, аймгийн төвийн энэтэй талын ууланд нөгөө залуу байсан. Тэрнийг хэлсэн чинь Шагжинбадрахыг сонгохгүй ээ, Налайжав, малайжав гээд нах яамны ажиллаж байсан энэ ерөөсөө хийж чадахгүй аав, ээж нь ард биш, дээр үед лам тайж ч байсан энүү тэрүү гээд ийм юм хэлээд ингэдэг байсан, өнөөхийгөө сонгуулах гээд бид чинь төв хороо өөрчилж өгөхгүй, одоо арга байхгүй тэр чинь.

Отгонбаяр -

Одоо ерөөсөө төв хорооноос шийдэж өгөх юм уу?

Цэрэн -

тэрнийг чинь аймаг боловсруулаад төв хороо руу өгчихдөг байхгүй юу, тэгээд ирсэн нэгний чинь ахиад төв хороо руу болъё гэдэг арга байхгүй тэгээл өнөөхтэй чинь ноцолддог.

Отгонбаяр -

Аймаг анх боловсруулахдаа тэрнийгээ тооцдоггүй юм уу?

Цэрэн -

Муу тооцсон байхгүй юу, муу тооцсон.

Отгонбаяр -

Анх тэрнийгээ боловсруулахдаа яаж тооцдог вэ?

Цэрэн -

Тэр болвол яадаг байсан бэ гэхээр тэр чинь 1951 онд тийм бэрхшээлтэй байсан. Тэгээд тэрний чинь дараагаар бол олон сонгууль боллоо. 70-д он хүртэл Тэр хооронд чинь би Говь Алтайд ингээд байж байхад чинь дандаа тэрүүн дотор орооцолдож л явлаа. Нэр дэвшүүлэхэд бид нарыг за Говь Алтайгаас одоо танайд бол 12 хүн их хурлын гишүүн байна, дептат байна. Хүнийхаа тоогоор бид мэднэ. За ямар ямар улсууд гарахын та нар тэр улсуудынхаа нэрийг гарга. Бүтэн жил, хоёр жил бид нар хөөцөлдөнө. За одоо намын үүрийн дарга нараас хэнийг сонгох уу, Норовсамбууг сонгоё, сумын дарга нараас Дашхүүг сонгоё, за хөдөлмөрийн баатар Лодойхүүг оруулна, Чулуунаа оруулна гээд тэгж байтал өнөөх нь багтахгүй. Тэгсэн чинь ажилчин малчины хувиар өгнө тэхдээр зэрэг өнөөхийгөө шахна, тэгээд өнөөхийгөө хэдэн юм боловсруулаад арван хоёр тойрог гээд ингээд хүрээд ирэх дээр зэрэг чинь төв хороон дээр чинь яахав гэхдээр зэрэг за танайд улаанбаатараас таван хүн өгнөө, танайд дөрвөн хүн өгнөө та нар тэрнийхээ орон тоог аль аль сумдаа авахын тэрийгээ гаргаад бусдын явуул. Тэгээд л манайх чинь тавыг өгөөд үгүй манайх чинь хүн ийм байна, дөрвийг авъя, гурвыг авъя зөвшөөрөхгүй ээ тэгээл дээрээс улс төрийн точооны дарга эднийг хүчээр өгчихнө, тэдний чинь хүчээр, за тэгээл цаана гараад ирснийг чинь одоо аймгийн намын хороодын дарга нар, энэ төв хорооны боловсон хүчин, их хурал энд чинь засгийн газар энд чинь цөмөөрөө сууж байгаад одоо тайлан тавина ингээд. За одоо Говь Алтай хоньчин одоо хоньчин дэвшүүлэх гэж байгаа газар хаан байна гээд, Говь Алтайд нэг, Архангайд нэг за тийм тйим, за Говь Алтай эхлээд танай хоньчин ямар хүн байгаа вэ? хэдэн настай вэ? эрэгтэй юу, эмэгтэй юу, ямар бүтээлтэй юм за ингээд баахан яриулчихна, за Архангай яриадах, за Дундговь ярь өнөө хонь дэвшүүлэх гэж байгаа юм ингэж ингэж байгаал энэ дотроосоо архангайн хоньчин илүү байна, бид нар таван хоньчин авна, за говь алтай тэр тэр аймгуудын хоньчин хасагдлаа. Та нар оронд нь ямаачин юм уу, тэмээчин тийм малчин олж ир ингэж гаргадаг байсан байхгүй юу. Ингээд гарсан учраас тэрний чинь сүүлдээ болвол хэн ч муу гэж хэлэхгүй, ухаан Намхайнямбуу гээл, Намхайнямбуу хичнээн сайхан залуу ямар одоо малчин байв, яаж яридаг болохов, малчин гэхээргүй л хүн бид нараас хамаагүй илүү ухаантай, их илүү байдаг байсан, тэр чинь насаараа малчин. Тэгж л хүнийг сонгодог, шалгаруулдаг намын үүрийн дарга мөн ялгаа байхгүй, бүх аймгуудын намын үүрийн дарга нараас нээрээ одоо сайн гээл ингэнэ. Хөдөлмөрийн баатар одоо энэ намын үүрийн дарга Дашням гээд Жаргалантын сангын аж ахуйн одоо энэ гээд, нэгдлийн дарга баатар болчихоод байхад намын дарга яагаад баатар болж болдоггүй юм бэ, гээл ингэхэд чинь дарга нар намын тэр тодорхой бүтээл нь юу байна, бүтээлч ажил юу байна, за ярьдаг юм байна, ухуулдгын байж намын ажилтан, бүтээл нь юу вэ? яг юугаараа бүтээлч юм, тэр цаад малчин хүн чинь малаа хариулсан байна, өсгөсөн байна, төлөө бойжуулж авсан байна гээд ингэчихдэг бид нар чинь яриад өсөхгүй, тэгээл тэр ярианы чинь үр дүн гэж байдаг юм байгаа биз дээ гээд маргана. Тэгээл зарим нь хүлээж авна, зарим нь хүлээж авахгүй. Үзэл суртал, соёлч хүмүүжлийн ажил гэдэг чинь үр дүн нь тэрүүгээр гарч ирдэг болохоос биш, өөрөөр гарч ирдэггүй юм аа гэж Дашнямыг ухаан нь хөдөлмөрийн баатар болгож байсан ш дээ. Ер нь одоо монгол ардын хувьсгалт нам болвол үнэндээ боловсон хүчнийг судлах, сонгох, шалгаруулахад болвол өөрийнхөө үед бас одоо хэрэгтэй аргатай хэрэгтэй тийм л байсан. Ер нь тэрнийг болвол олон түмэн муу хэлнэ, шүүмжилнэ, гэхдээ бүр голын харалтал муу юм олоод ирлээ гэж хэлдэггүй л байсан. Одоо ухаандаа Дарьсүрэн гээд би түрүүн ярилаа. Дарьсүрэн тийм л байсан. Дарьсүрэн сонгогдсон. Тэгээл сүүлд нь болвол Дарьсүрэн говь Алтай аймгийн тэргүүний багш гэдэг нэртэй л яваад байсан ш дээ. Одоо Дарьсүрэн амьд байна гэж байна лээ, 70 гарсан хөгшин Дарвид байдаг гэсэн. Тэхлээр зэрэг тэр чинь их л төвөгтэй юм дотор л явж, гарч ирдэг байх л даа. Тэгээд тэнд үед болвол одоо ингээд залгаад хэлчихэд ер нь дарга хийнэ, албан тушаал сонгож аваад ажиллана гэдэг бол нэгдүгээрт олон түмэн өгч байсан бол өөрөө бол биеэ их сүрхий дайчилдаг, өөрөө тэрнийг зүй ёсоор ухаардаг, өөрөө тэрнийхээ төлөө байдаг учраас олон түмэндээ болвол тойрч хүрээлэгддэг. Олон түмэн маань тэрнийг, өөрөө тэрнийгээ гаргаж ирж чаддаггүй болвол олон түмэн бол тэрүүнд дургүй. Тийм л байдаг. Ерөөсөө одо ажил гээл явна, ерөөсөө бид нар сум хариуцаал явахад сум дээр очиход малчид юм уу, албан хаагч дээр очоод уулзаж байхад зарим нь албан ёсоор шүүмжилээд, зарим нь зүгээр ингээд цай уух завсраа ярьж байхад, манай тэр нь сайн, энэ сайн, манай дарга нэг тийм юм байгаа юм тэндээр нэг муу юм алдчихаж байгаа юм гээл яриад байгаа бол цөм л ортой үндэстэй. Тэрүүнээсээ дүгнэлтээ хийгээд аваад явж байгаа хүн бол одоо тэр удирдах ажил, одоо наад олон түмэн болвол дэмжээл хөөцөлдөөл ингээд явдаг, тэхнийгээ буруу аваал ахиал ирэхдээр зэрэг би ч угаасаа сайн хүн юм байна, намайг ингэж байна, би одоо яасан ч яахав гээд амины юм, албаны юм, ахуй амьдралаараа янз бүрийн болоод ингээд явчих юм бол ерөөсөө согогдоол, алдаал, ингээд одоо явдаг юм байгаа юм. Тийм л байж одоо сум нэгдлийн дарга, намын үүрийн дарга, сургуулийн багш нар ч гэсэн ялгаа байхгүй бид нар чинь олон улсуудтай уулзаал ажиллаж байхад тийм л байлаа. Бугат сумын сум нэгдлийн дарга Ядам гэж байсан, сүүлд байсан хөдөлмөрийн баатар болсон Ядамхүү биш, тэрнээс өөр. Ханхар Ядмаа байж. Ханхар Ядмаа бол тухайн үед 50-д он, дөчин хэдэн оны үед Говь Алтайд бас Магтаг гэж байсан тийм сэхээтэн чадал сайтай, биеийн тамирын юм их оролддог бидний одоогийн хэлдгээр бол хэлэмгий, хурц ийм хүн байсан. Тэгээд манай хүн тэр Бугатад ажиллаад ингэж байж байгаад тэгээл сүүлдээ жаахан эвгүйтээд хамгийн гол нь гэр бүлийн байдал руу жаахан эвгүй байдал руу ороол тэгээл өнөө сүүлдээ дутагдалаа хүлээж авдаггүй гэр бүлийн асуудал бол хүний хувийн юм тэр гээл ингэж байгаал тэр ажлаасаа халагдчих жишээний. Тэгээд дутагдал хүнд гарч болно гэхдээ тэрнийн одоо ёстой зохих ёсоороо хүлээж аваад засаад байх явдал бол ирэх тушаал өндөрдөөд, албан ажил хариуцлага нэмэгдээд ирэхээр яахав гэдгээс их байдаг л даа. Зарим одоо ч гэсэн, ялгаа байхгүй зарим хүн бол албан тушаалын төлөө сайхан хөөцөлдөж байна. зарим нь болвол ерөөсөө би одоо яасан ч яахав дээ гээл ерөөсөө, одоо ухаан нь төрийн сайдууд гээл хэлэх юм бол би төрийн сайдуудын дотор янз бүрийн үнэлэлтийг тавина ш дээ. Зарим нь болвол энэ одоо ямар хэрэгтэй юм, одоо манайд бол их хурц хурц яриад байдаг Гүндалай ч байдаг юм уу, Элбэгдорж ч байдаг юм уу, эд нарыг бол зарим цагт ингэж ярьж суух ямар хэрэгтэй юм, өөрийнхөө хийж чаддаг ажлаа хийгээл ингээд яваг л даа одоо их хурлын гишүүн болж үзлээ, ерөнхий сайд болж үзлээ ажил явахгүй байна заавал тэр нэр холбоотой төр байж байх ямар хэрэгтэй юм, тэхдээр зэрэг тэр чинь өөрийн тэр байдлаас болоод эрх тушаал, мэдлэг мэдэх гэхээр өнөөхийг буруугаар хэрэглээд, буруугаар ашиглаад ирэхээр олон түмэнд олзлогдоод нэг хэсэг нь сайн магтаж байна гэсэн ч, нөгөө хэсэг нь яваал тэгээл нэр хүнд нь муудаад тэгээл сүүлдээ эвгүй байдал руу ордог гэж би тэгж л боддог хүн.

Отгонбаяр -

Түрүүчийн таны яриан дотор нэг ийм юм гарлаа л даа, социализмын үед гэр бүлийн доголдол гэдэг юм уу, нам яг, намын хурлаар авч хэлэлцдэг, арга хэмжээнд ордог, хүн бол их хавчигдмал, тэр талаар та тодорхой жишээ баримт юу байна?

Цэрэн -

ер нь гэр бүлийн талаар социализмын үед чинь ер нь 50, 60, 70-д оны үед бол их хатуу байсан үе л дээ. Гэр бүлээ зөв сонгож ав гэж хэлнэ, нэг гэр бүл болох юм бол та нар салж сарниж болохгүй гэж хэлнэ. Хүүхэд өнчирүүлж болохгүй. Энийг чинь ухуулгаар ч хэлнэ, дээрээс ч хэлнэ, албаны улсууд ч хэлнэ. Хатуу шахна шүү дээ. Лениний хэлсэн дептат ч байдаг, гэр бүлийн талаар тогтворгүй хүн, улс төрийн талаар тогтворгүй. Тэрний чинь болвол сайхан ярина, тэгээл завхай зайдан явж байдаг хүн болвол шавартай гудамжны уснаас балгасантай ялгаагүй. За ийм детатуудыг чинь хэлж өгөөл та нар ийм байна, одоо ерөөсөө ингэ гээл. Одоо тэгээл яах вэ амьдрал дээр бол зөндөө олон улсууд салдаг л даа. Төв хороо, засгын газар, одоо дээгүүрээ яамдын сайд ноёд дотор бол гэр бүлээсээ салаад, нэр хүнд нь муудаад, арга хэмжээ авахуулаад янз бүрийн асуудалд орж явсан хүн болвол байдаг юм билээ. Байсан ч гэсэн Удвал гуайгаа өгсүүлээд одоо зэмлэлт намаас хүлээж байсан байжийсан гээл тийм юм болвол улсууд ярьдаг л байсан. За ер нь бол хөдөө орон нутагт бол нээх тийм юм гайгүй. Гэхдээ арга хэмжээ авна шүү, гэр бүлээсээ салаад айлын хүнийг эргүүлэх юм бол ер нь дор хаяж л хамт олныхоо зөвлөгөөнөөс, албан газрынхаа зөвлөгөөнөөр орно. За тэгээл цааш нь нам эвлэлийнхээ хурлаар орно. Гэр бүлийн хурхл, найз нөхдийн хурал гээд Говь Алтайд байсан, тэд нарын хурал дээр очиж яриулна.

Отгонбаяр -

Өөрсдөөр нь үү?

Цэрэн -

Тэгэлгүй яадгийн, тэр одоо Цэрэн, Шоовдор хоёр гэр бүлээсээ балж байна, энэ одоо яагаад ингэж байгаа юм, та нар энийг одоо шүүмжил. Зарим нь одоо чиний буруу юм байна, зарим нь одоо үгүй энэ нөхөр Цэрэнгийн буруу, үгүй энэ Шоовдорын буруу гээл, манай хүний их эмч Цэрэн гэж хүн байсан л дээ. Тэр одоо Шоовдор гэж үйлдвэрт байсан, тэрний нөхөр Намнансүрэн гэж хүн байсан тэр хоёр салж нийлэх гээд дунд нь тэр Цэрэн орчихоод тэгээл одоо бид нар чинь тэднийг эвлэрүүлэх гэж би одоо ажиллаж л байсан. Хоёуланг нь суулгаад ярина, гурав, дөрвөөр нь суулгаал ярина.

Отгонбаяр -

Тэгээд суугаад ер нь ярих уу? Үнэн гэхүү?

Цэрэн -

ярина аа, өө одоо үнэн, би одоо Намнансүрэнгээс сална ерөөсөө, Намнансүрэн яадаг вэ? энэ чинь гэр орон, ажилдаа ордоггүй, архи дарс уудаг гэх тийм юм тэр үед байгаагүй. За энэ бол тэрэнтэй явдаг завхай зайдан гээд тийм юм хэлнэ. За чи хэдэн удаа тийм юм гаргасан энэ тэр гэхээр зэрэг чинь цөөхөн одоо би хэдийд тэгсэн, би тэгж барьсан, ингэж барьсан гээд тийм хэл ам гаргана. Би одоо тэр чинь намын дарга байхдаа яьж л байлаа, зохион байгуулагч байхдаа яриулж л байлаа. Тэр мэтийн юм бол гардгын. Тэгээд тэрний зарим нь бол засарна, ирнэ ихэнхдээ нэгэнтээ тийм юм руу ороод дээшээ өндөр авчихсан улсууд бол засраад эргээд сууна гэдэг бол ховор юм билээ. Харин хэзээ хойно урд болвол зүгээр нэг тоглоом, шоглоомоор чи нэг тэгж билээ, ингээд ярьдаг юм уу, эсвэл та нэг ингэж очоод бид хоёрыг ингэж байхад нэг зовоож байсан шүү ч гэж байх шиг тийм шог ярианууд бол амьдрал дээр байж л байдгын. Гэр бүлийн тэр талаар ер нь хатуу байсан л даа, тийм учраас монголд чинь тухайн үед болвол гэр бүл салалт бол бага байсан шүү. Ер нь одоо бага байсан. Одоо манай хороон дээр гэхэд энэ жил гэхэд гэр болчихоод сар бололгүй салаад явчихаж байгаа хүн байна ш дээ. Ирээл одоо гэр болсон, би одоо тэр хорооноос шилжээд ирлээ гээд шилжиж ирээд хөдөлгөөнөө хийгээл ингэсэн тэгсэн чинь би одоо болохоо байлаа, буцлаа гээд би эртээд хэлж байсан чи түргэдээгүй биз, үнэхээрийн одоо салах дээрээ хүрэв үү? Салах дээрээ хүрэхээсч аргагүй байна гэсэн яагаад ээж аав нь намай ерөөсөө таашаахгүй байна. бид хоёр одоо хэцүү байна, хадмындаа хүрээд ирсэн, гэр орон байхгүй, тийм учраас наадуул нь чи ийм байна гээд хүүхнээ ч загнаа л, хзргэнээ ч загнаал байдаг. Дээр үед чинь салах сарних нь бага байсан. Ямар ч байсан гэр бүл болж байгаа хүн чинь аавынхаа хажууд байдаг юм уу, хэний ч хажууд байсан дөрвөн ханатай гэр бариад орчихдог. Одоо авгай нөхөр хоёр бол тэнд. Тийм учраас ёстой өөрөө өөрийнхөөрөө бор зүрхээрээ амьдраад явна уу гэхээс гар харах юм байхгүй, хөндлөнгөөс тэр лүү нь орох юм байхгүй болохдоор зэрэг салалт, сарнилт гэр бүлийн тийм юм гайгүй л байсан байх. Гэр бүлийн тийм юмнууд зөндөө л байсан. Манайд болвол тэр зах хязгаарын аймаг учраас одоо юунууд их багатай, хүн ам тиймэрхүү байсан учраас хүүхнүүд олонтой, эрчүүд цөөхөнтэй гэхдээ яахав нээх салаад сарниад байх нь гайгүй байсан. Тийм л байдаг юм билээ. Гэр бүлийн юм их нарийн л даа. Одоо тэр.

Отгонбаяр -

Сүүлд та мөн зовоож байваа гэдэг шиг салсан л бол дээр байсан гэдгийм үү, эсвэл салаагүй бол дээр байдаг ч юм гэдгийм үү?

Цэрэн -

тэр бол дотроо л ярьдаг байх, би одоосалчихаад гэхгүй ш дээ, нэгэнтээ салаад суусан улсууд чинь, би одоо салаад сууцан, таниас болоод бид хоёр ийм байна гээд, тэр чинь амьдрал муу байсан ч одоо хэлж чадахгүй ш дээ. Тэгээл тэрүүгээрээ сайн гээл явахаас. Тэгээл ялангуяа ингээд нийлчэж байгаа улсууд бол, одоо манай Банзрагч, Дуламжав хоёр бол ялгаа байхгүй салаад нийлсэн улс. Одоо бид нар бол тоголж наадаал ингээд явж л байдаг. Тэгээл ерөөсөө тэр огт дуусахгүй. Одоо манай чуулгын хэн Сэлэнгээ, Гочоосүрэн, Дүгэрсүрэн, Далайхүү ч гэдэг юм уу, эд нарыг чинь би конторт авчирж байгаал та нар архи ууж байна, ингэж байна, тэгжийн, одоо ийм байна, соёл урлагын улсууд чинь брагиадаар их явдаг, нэг одоо хөдөө яваад ингээд ирэхдээр зэрэг тэрэнтэй нийлээд явчихлаа, тэрүүнтэй явлаа гээд та нар битгий одоо хардаж ингэж бай гээл чуулганыхыг бол би их авдаг байсан. Тэд нар ерөөсөө заримдаа юм хэлээд л явдаг, заримдаа юм хэлдэггүй, тэр ч байтугай би та нар тэгэх юм бол брагиадаар явахдаа анги ангиараа унтаж бай битгий нэг гэр дотор орж бөөгнөр ч унтаад бай. Нэгтээ талд нь дандаа эмэгтэйчүүд, нэгтээ талд нь дандаа эрэгтэйчүүд унтахгүй юу гээд тэгнэ. Тэхдээр зэрэг Гочоосүрэн эд нар чинь надтай тоглоол байдаг шөнө нэг нь босоод эд нарын чинь хөл дээр гишгэчивэл энэ чинь орилно тэгээл бүгдийн чинь сэрээчихнэ шүү дээ гээл хүүхдийн тийм юмнууд болвол байдаг л байсан. Үнэхээрийн амьдралд бол тохиолдож л байгаа юм, гэхдээ яахав тэр хэв хэмжээн дотроо л байдаг байсан байх.

Отгонбаяр -

Яг түрүүчийн сэдэв дээр та нэг социализмын үеийн дарга нар ер нь ямар хүмүүс байсан, хариуцлага нь нэмэгдэх тусмаа хүн их төлөвшдэг, хариуцлагатай болдог тэрийгээ их гүнзгий ухамсарладаг байсан тухай л гэж би ойлголоол доо. Байгуулгын дарга тийм байлаа гэхэд ер нь дарга цэргийн харилцаа ер нь ямар байсан бэ? Удирдаж байгаа, удирдуулж байгаа хүмүүсийн хоорондын харилцаа бид нарын төсөөлж байгаа шиг дээрэлхүү ч юм уу, нэг нь нөгөөдөхөөсөө айсан тийм харилцаа байсан уу?

Цэрэн -

ер нь одоо чухам өнөө газар газар янз янз байхдаар зэрэг би бол Говь Алтайд байсан өөрийнхөө амьдрал дээр ярьж байгаа болохоос биш, ер нь монгол улсын хэмжээгээр ямар байдаг бол, за цаана урд, хойд тал бүс нутгаар ямар бол зэрэг надад одоо сонирхож байсан ч юм алга, судалж үзэж байсан тийм юм ч алга л даа. Ер нь зүгээр Говь Алтай тухайд гээд үзвэл миний үед гэвэл, одоо урдад гэвэл, дараагынхаар нь очоогүй болохоор би мэдэхгүй ер нь тэр нөхөрсөг харилцаа их сайн байсан. Албан ажил дээр үнэхээр хатуу, ерөөсөө одоо бид нар чинь чи бидээ хүртэл загнаал, шүүмжлээд ингэнэ. Манай лектор ажилтнууд орж ирээл дарга тэгж байна, ийм байна, тэгсэн, ингэсэн гээл ярина, гараал амралтын цаг болох дээр зэрэг чинь цөмөөрөө волейболоо тоглоол, үдэшлэгэнд орох юм болвол уулзалт үдэшлэгэндээ ороол, таанс бүжгээ хийгээл за тэр үед чинь болвол архи, дарс ер уухгүй л дээ, за нэг айраг уудаг юм уу, волейбол их тоглоно. Ерөөсөө хамгийн их тоглодог юм бол волейбол, орой чинь шалуухан гэртээ очоол хоол унд идэж уугаал тэгээл гараал волейбол, тэгээл өнөөдүүл чинь өөрсөндөө таарсан жижиг жижигхэн нууцхан нэрнүүд өгөөл, тэгээл их дотнохон харьцаатай байсан. Говь Алтайдаа бид нар чухам шинэ жил гэхэд чинь ерөөсөө ай хэсдэггүй байсан ш дээ. Намын хорооны кабинет гэдэг нэг байшин байдаг байсан. Намын хорооны кабинетын тэр байшин дотор өглөө намын хорооны дарга нар, намын хороонд ажиллаж байгаа тэр улсууд, тэдний авгай, хүүхдүүд ингээд цөмөөрөө тэр кабинетдээ цуглачихна. өнөөх чинь тэр дотроо юм аа идээд, архи уудаг нэг нь уугаал, тэнд чинь зарим нь хөзрөө тоглоол, зарим нь даалуугаа тоглоол, зарим нь дуугаа дуулаал тэгээл ерөөсөө бүтэн өдрийг тэнд өнгөрөөдөг. Тэгж айл хэсээд явахгүй, тийм учраас нөхөрсөг харицаа сайн байсан байх. Би одоо намын хороонд байж байхдаа байшинд байгаал дарга байж байсан, гэхдээ би тэр намын хорооны тэр айлуудын чинь хөзөр, даалуу тоглож байгаад тэндээ айлд унтаж л орхинр. Тийм л байсан. Одоо бид нар болвол ерөөсөө тэр тал бол ерөөсөө сайхан байсан юм даа. Ер нь тийм нөхөрсөг юм сүүлийн үед ямархуу янзтай байгаа юм, сүүлийн үед миний ойлгож байгаагаар бол 95, 96 оноос хойшоо төв хөдөөгүй архи уудаг газар ч олон болж байна, баар цэнгээнүүд ч их олон болох юм, тэгээд нөгөө архиа уугаад эр эмгүй ингээд байх, тэр үед чинь эмэгтэй хүн рүнк архи гаргаад өгчих юм бол ёстой ад үзэгдээд хөгөө чирэхгүй юу, тийм учраас эрчүүд нэг рүнк уунуу гэхээс эмэгтэйчүүд уухгүй, тоглоод сууж байгаа нөгөө хүмүүс бол архи уугаад толоно гэж ерөөсөө байхгүй, тийм л байсан ш дээ. Бие биенээ их л хүндэтгэдэг байсан даа, би болвол одоо олон юман дээр хэлдэг би Говь Алтайд арван хэдэн жил намын хорооны үзэл суртлын дарга хийхдээ намайг өөр газар луу тавьж л байсан, өөр ажил хэлж л байсан, би ер нь за болий доо, ажил болж байгаа бол нэг газраа нэг юмаа хийгээд үр дүндээ хүрье, за болохгүй дээ гэвэл би одоо өөр л замаараа явахаас биш ямар, нэг аймгаасаа намын хорооны дарга хийгээл, нэг өөр газар очиж өөр ажил хийж ажил сольж, аймаг сольж яваад яахав дээ гэж би ухаандаа тэгж хэлдэг байсан. Тэгээд одоо би ухаандаа хэлж байсан Говь Алтайд очоод ажиллаж байсан ажил чинь хэдэн хувьтай байна гээд судалгаа аваад яах юм бол одоо яваад асуух юм бол за танайд ийм байсан энэ үед бол ажил нь хэд байна уу гэвэл 100ны тавин хувь нь ер нь ажил гайгүй байсан гэж хэлээд, 100ны тавин хувь нь ажил доошоо байсан гэж ингэж хэлэхэд би болвол миний ажил хэвийн байжээ л гэж үнэлнэ. Би жар, дал гэж айн байжээ гэж хэлэхгүй, манай хүүхэд ч гэсэн, манай таньдаг улсууд бол хэлдэг за ерөөсөө Цэрэн дарга болвол насаараа дарга гэж хэлүүлж яваал дуусах юм байна. Манай үеийн ер нь хамт ажиллаж байсан улсууд бол Цэрэн гуай гэж хэлдэг улсууд байхгүй. Ерөөсөө дандаа Цэрэн даргаа л гэж хэлнэ. Даргаа л гэж хэлнэ, одоо ингээд цагаан сар мараар, ер нь тэгээл хаа ч уулзсан бид нар даргаа л гэж хэлнэ, ер нь би дарга гэдэг нэртэй. Би говь алтайд болохгүй юманд л явдаг байсан би ерөөсөө. Груп шалгалт болоод дарга нарыг өөрчлөх, халах янз бүрийн ноцтой асуудал гараад ирвэл намын хороо, гүйцэтгэх захиргаанаа эндээс нэг шалгалт болно, намын хорооны нэг дарга хариуцна тэгээл өнөөхийг би хариуцаал аймгийн дарга, шүүх прокурор ямар улсууд байдгын заримдаа арван хэдэн хүнтэй, заримдаа хориод хүнтэй груп шалгалт аваал яваад өгдөг тийм, би ч бас тухайн үед шалгалт гэж хүний мууг үзэх юманд би явж байхдаа яадгийн энэ слахам нар эд нар явахгүй юм уу гээл ингэдэг. Манай нөхдүүд намайг янз бүрээр дооглоол, хэлээл тэгдэг л байсан. Тэхдээр зэрэг хүнд болвол бас нэр хүнд хэрэгтэй л байгаа юм ерөөсөө яриа байхгүй, тэр бол өөрөө яаж явж ирсэнээс шалтгаалдаг гэж би боддог.

Отгонбаяр -

Гэхдээ нийтлэг даргыг бол их хүндэлдэг байсан тэр үед хүндэлж харьцдаг байсан уу?

Цэрэн -

Ер нь одоо ингээд Говь Алтайдаа хүн ингээд сурахад тэгж байгаа ш дээ, за Говь Алтайд байсан гээд үгүй та чинь намын хорооны дарга Цэрэн, тийн ш дээ, өө та чинь тийм байсан, нээрээ сайхан байнаа гээл нэг л тиймэрхүү л. Гэхдээ би болвол ямарч байсан удирдах ажил хийлээ гээд надад муудаагүй, би зохих хэмжээнийхээ дотор биеэ аваад явж байсан юм байна, тэр олон түмэнтэй болвол харицаатай байсан байна. Дүгнэлт нь бол хүн өөрөө яаж авч явна уу, яана уу тэр хэмжээндээ л байдгын байна. Одоо удирдах ажил дэвшээд ороход одоо янз янз л байх юм бол тэгээд хусагдаад л явна ш дээ. Миний хэтсийн дарга байсан Чимэдлхам нөхөр намын хорооны нэгдүгээр дарга болоол, коминист намын сургууль төгсөөл одоо явсан одоо тэтгэвэрт байж байна. Үржингийн Магсаржав гээд хөдөө суманд намын үүрийн дарга байсан, намайг Говь Алтайгаас наашаа ирэхэд миний намын байгууллагын хэлтсийн эрхлэгчийг аваад үлдсэн нөхөр тэндээ одоо байж л байна. одоо тэгээл өч төчнөөн намын хорооны нэгдүгээр дарга, том албан ажил хашч байгаа улсууд байна нөхөр Цахилгаан байна. Цахилгаан болвол үргэлж л за даргаа л гэж байдаг. Ерөөсөө заримдаа бол улаатал том улсуудын дотор хүртэл энэ чинь бол миний дарга, би чухам даргаа хүндэтгэхгүй болвол өшөө юугаа хүндлэх юм. Эртээр одоо гавъяат цайн дээр нь бид нар бэлэг өгөх гээл очсон чинь таныг таазан дээр гаргуулж байж бэлгээ ав тэгэхгүй бол ерөөсөө үг хэлүүлнэ гэж, тэхдээр нь одоо заримдаа би чинь онгирч байгаа юм миний ажлын авъяас, тэр одоо арга, хэлж байсан юм энэ улсуудад бас үнэлэгдэж тоогдож байна гээл, өөрөө чадал муутай ч гэсэн энэ нөхдүүд бол энийг авч байжээ гэж одоо бодохдээр зэрэг удирдах хүнд болвол мэдлэг чадлаасаа гадна, бас өөрийн зан чанар, харицаа, биеэ авч явах явдал энэ болвол зайлшгүй л хэрэгтэй дээ гэж би боддог.

Отгонбаяр -

Тэр үед эрх мэдэлтэй одоогоор бол дарга хийж байсан хүмүүс биеэ авч явах байдал, үг яриа, харилцаа харьцангуй өөр байсан, нөгөөдүүлийгээ үлгэрлэдэг байсан, бусад эрх мэдэлгүй гэдэг юм уу, жирийн иргэдээс өдөр тутмын амьдралыхан байдал нь, одоо жишээлвэл хувцас хунар нь, хэрэглэж байгаа зүйлс нь, орон гэр нь ялгаа байсан уу?

Цэрэн -

Ялгаа ёстой байгаагүй, Говь Алтайд бол тэр талаар бид нараас улсаас бол намын байгууллагаас нийтийн орон сууцанд орно, мөн л нөгөө ижилхэн гурван өрөөнд орно, цөмөөрөө өнөөхийгөө өөд нь татаал явна. Өмссөн хувцас гээд байх юм байхгүй, би эхлээл хоршооны холбоон дээрээ Содномжамц гээд Завханы намын хорооны дарга байлаа. Одоо энэ Содномжамц бид нар чинь одоо Жасрай боловсролын хэлтсийн зааварлагч байлаа. Тэгээл бид нар чинь өөрснийхөө хувцасыг сольж өмсчихөөл туудаг байлаа ш дээ. Арга байж үү, Содномжамцын авгай улаанбаатарт, тэгээл цөмөөрөө чинь срочикийг ёстой кампонаар угаалгын машин гэж байхгүй, савандаал гараараа угаана. Нэгнийхээ гэрт очиж хувцаснуудаа тайлж хаяж байгаал тэгээл нэг бөөндөө за одоо тэдийд гээл өнөөхийгөө угаагаал тэгээл сүүлд нь гэр бүлтэй болоод ирэхдээр зэрэг авгай хүүхдүүд угаагаал өөрөө ч одоо гэр орон луугаа шигддэг болоол ингээд ирсэн, залуухан үед чинь би чинь одоо 25тай гэхэд хоршооллын холбооны дарга болж байсан үе. Тэхэд чинь болвол бид нар ёстой их л сайхан байсан даа. Орой бүгд л бүжгэнд явна, тэр л улаан клубт өнөө залуучуудтай хамт л тэнд бүжиглээл. Кино болвол үзнэ. Ямар сайндаа манай бага хүү Баатар тэгж байсан байхгүй юу чи одоо хичнээн кино үзнэ одоо болиоч дээ гэсэн чинь, аав аа би одоо арван тав дахь удаагаа л үзэх гэж байна шүү дээ. Чи хэзээдээ тэгж үзчихсийн гэсэн чинь намайг дагаж яваал үзчихна, тэгээл энэ хэдэн хүүхдүүд чинь намын хорооны дарга нарын хүүхэд, намын гишүүдийн хүүхэд гэж хэлээд л очоол кино үзчихдэг. Тэгээл явахад болвол цаад улсууд юу яана гэж байхгүй.

Отгонбаяр -

Танай бага хүү Баатар бид хоёр чинь нэг анги байсан, одоо манай ангийханыг бол сургууль дээр одоо ингээд бодоход илүү үздэг байсан юм шиг байгаа юм, дарга нарын хүүхдүүдийн анги гэж хэлээд, тэгээд багш нар орж ирээд эд нар өөр гээд хотоос шалгалт, шүүлэг ирэхээр манай ангид оруулчихдаг бүр хоорондоо дэргэд ярьж байсан байхгүй юу, эд нар хувцаслалт нь өөр байдаг гэж ярьж байсан тэгэхээр тийм ялгаа байсан биш үү?

Цэрэн -

ер нь нэг жаахан өөдтэй хувцас, одоо ингээд дэлгүүрүүд, тэр чинь нээх олон дэлгүүр байхгүй ш дээ, ерөөсөө дарга нар дэлгүүртэй гэж хэлдгийн, дарга нарын дэлгүүрт сүү мах л өгнө үү гэхээс өөр юм байхгүй, аймаг бол ордог дэлгүүр байхгүй, за ийш тийшээ гадагшаа энэ тэр явдаг учраас нэг, хоёрдугаарт бид нар өөрөө нэг нүд тайлаад юм үзсэн учраас улаанбаатарт ороод ирвэл жаахан өнгөтэй өөдтэй нэг юм аваад явах юмсан, за тэгээд болвол тэр үеийн хүүхдүүдийн гоёдог эмэгтэй хүүхдүүдийн үсний чимэг, за эрэгтэйчүүдэд нь болвол гайгүй шиг гутал хувцас ч байдгым уу тийм л юмнууд байна уугэхэс биш нээх ондоо содон юм байхгүй. Гэхдээ хүүхдүүд чинь болвол юмыг удаан хэрэглэдэг байсан ш дээ, нэг юм аваал өгчих юм бол өнөөхийгөө миний гоёлын юм гээл, одоо чинь ёстой сайхан үзэг барьж бичиж байгаад алдцан, гэв гэнэт байхгүй болсон одоо ийм л болсон. Бид нарын үед тийм юм байхгүй, би одоо тэр 12 хуудсатай дэврийг чинь хүүхэддээ аваачиж өгчихөөл за чи дүү нартай 50 дэвтэр аваачиж өгөөл за чи одоо энэ дэврийн тооцоог хий, дэвтэр бичээд дуусахаар хуудасын тоолоод 12 хуудастай байвал шинэ дэвтэр өгөөрэй, хэрвээ 12 байхгүй байвал чи төлүүлнэ шүү гээл тэгж хэлээд ингэдэг, манай хөгшин бид хоёр тэр лүү ерөөсөө ордоггүй, тэгээл нэг 50 дэвтэр 12 мөнгөндөө, аав дэтэр дуусаж байгаа гэвэл тэгээл нэг боодол дэвтэр авчираал хаячихна. Тэгээл хавар хэзээ ч юм нэг шалгаал үзэхэд л бичсэн дэвтэр нь энэ байгаа, энэ дуусаагүй дэвтэр. Энэ тэдэн дэвтрийн өртэй, тичнээн хуудас цаас ингэсэн ийм байдаг байсан. Би Цэенбадамыг 1-р ангид орж байхад нь энэ улаанбаатар хотод орсон, тэгэхэд нь л ерөөсөө өдрийн тэмдэглэл хөтлүүлдэг байсан. За чи өнөөдөр юу хийв, хэдэн дүү нараа яаж ажилуулав, чи одоо ингээд, ер нь одоо тэр маань би ёстой насан туршдаа л тэрнийг хийлгэсэн л дээ. өөрийнхө аппаратуудынхаа ажилчдыг хүртэл ингэж хийлгэдэг байсан. За та нар хийсэн ажлын төлөвлөгөө гэж хийдэг байсын, ажлын төлөвлөгөөгөө хийдгээрээ хий онож болно, онохгүй байж болно. за хийсэн ажлын чинь дэтрийг хатуу бичнэ. Тэрнийг чинь л үзнэ гэж ингэдэг л байсан. Манай Момол ч ялгаа байхгүй бүх улсууд цөм тэмдэглэлийн дэвтэр хөтөлнө. Цөмөөрөө л дэвтэр хөтөлдөг.

Отгонбаяр -

Таны дэвтэрнүүд одоо тэр байна уу тэ?

Цэрэн -

Миний дэвтэрнүүд одоо энд байж байгаа, энд бол одоо тэр үед л байсан дэвтрүүд байгаа юм. Аль түрүүчийнхийг нь алга болгосон. 1966 оноос хойш, ингээд л тэрнээс хойшхи нь байгаа. Бүгдийг нь хуучин монголоор, гэхдээ энэ дотор бол миний энэ ийм, сүүлийнх нь ард талд нь янз бүрийн юмнууд, бас тооцооны юм бий л дээ, тэгээд бид нар чинь 1943 он гэхэд, эхлээд миний заалгасан бичиг уйгаржин бичиг энэ, сургуульд байж байхдаа. За тэгээд бид нар чинь одоо 43,44 онд чинь латин үсэг заалгалаа.

Отгонбаяр -

аан нөгөө хотод сургуульд байхдаа юу?

Цэрэн -

Ааан, тэгээд бид нар чинь хөдөөнөөс чинь мөн суурь А,Б-тэйгээ байсан, тэгээд нэг жил бид тэрнийг заалгаад, тэгээд кирилл рүү ороод, тэгээд бид нар чинь 40-өөд оны үед ер нь одоо л харин английг алга болгочихсон болохоос биш, латинаар ч юмаа биччихдэг, рецептээ уншчихдаг ийм байсан, за тэгээд л одоо кирилл рүү ороод, за тэгээд сүүлд яасан вэ гэхлээр чинь хамгийн хялбархан нь одоо явсаар байгаад энэ уйгаржин бичиг болсон байхгүй юу. Энэ уйгаржин бичиг чинь яадаг вэ гэхлээр хүний хэлсэн юмыг тэмдэглэхэд их амархан, үг үсэг хаяхгүй бичиж болно, лекц бичхэд их амар, тийм учраас энийгээ ингээд бичээд байсан, тэгээд сүүлдээ энэ гар тэмдэглэл болоод, энүүний чинь ард талд нь одооо ингээд энэ хот дотор гэж байна, хэдээс хэдэн километр явсан, жилдээ би одоо машинаар хичнээн километр явсан, энэ одоо уулзаж ажилтай нь танилцсан хүн, энэ одоо намын хэсэг, ухуулагч, эмэгтэйчүүд, эвлэл, залуучууд гээд ингээд биччихсэн, энэ одоо Баян-Уул суманд 10-р бүгд хурал, төлийн бэлтгэлийн ажил хангахаар 1 сарын 22-оос 2 сарын тэдэн хүртэл бүгд 12 хоног явсан, бригад суурь дээр 3, суурь дээр 49, тэдэн өрхөөр ороод тэдэн хүнтэй уулзаад ингээд ирсэн гэсэн ийм тооцоонууд байна. Энэ бол тэгээд нэг их хэрэг болохгүй л дээ, гэхдээ өөрт бол их сонин байдаг, заримдаа тэгээд хүн амьтан уулзаад л би тэр сургууль мургууль гээд, энд чинь одоо зөвлөлтөд сургууль төгсөгчдийн холбооны тэргүүлэгчээр Шатраабал, Өлзийбат, Жаргал, Цэдэн, Цэнд-Аюуш, Батцэрэн, Очирбат, Пүрэв нарыг баталлаа гээд л, 11 сарын 6-төлөвлөгөөний биелэлтийг анхаарнаа ч гэж байх шиг, сонины талаар ярилаа, чуулгын талаар товчоон дээр ярилаа энэ тэр гээд л энэ дотор чинь зөндөө л юмнууд байгаа. Заримдаа үзэж байхад их сонин байдаг, заримдаа ч юм байхгүй, гэхдээ юм хайхад за байз тэдэн онд нэг тийм байсан энэ юу билээ гээд үзэхэд юм олдоно шүү. Олъё доо гээд ингээд үзвэл.

Отгонбаяр -

Та тэр үед хөтөлдөг бөйасан тэмдэглэлийнхээ тухай тодруулж яриач?

Цэрэн -

хөдөө төрөл бүрийн ажлаар хүн томилж, сум бригадуудад ажиллуулаад ирэхдээн зэрэг тэдний ажлыг товчоогоороон юм уу эсхүл аль нэгэн хамт олноороо хэлэлцэж ажлыг нь дүгнэдэг байсан юмаа. Жишээлбэл энэ 73 оны дэвтэр дээр 73 оны 12 сарын 25-нд товчооны хурал хийсэн байна. Энэ дээр Момол манай хэлтсийн эрхлэгч Жаргалан, Баян-Уул, Хөхморьт сумдад Гонгорын хамт явсан байна. Тэгээд 3 суманд лекц уншсан байна. Жаргалант, төвд зохиогож байгаа хүмүүжлийн ажил сайн байна. Байгууллагууд долоо долоо хоногоор хариуцсан явагдаж байна. Сонсгол лекцэнд тогтмол бүртгэдэг байна. Суурин хүмүүсийн ажил 11 сараас эхэлсэн байна. Бичсэн тэмдэглэлтэйгээ байна. Жаргалангийн сэхээтний зөвлөл, ухуулагчдын самбар хийж өгсөн байна. Хөхморьтод ухуулга, хүмүүжлийн ажил муу байна, суурин хүмүүжлийн ажлаа сум нь өөрөө тодорхаой мэдэхгүй байна. Сумын намын үүрийн дарга байгаа. Хүмүүжлийн ажил 12 сарын 17нд эхлээгүй байна. Номоо аваагүй, программаа үзээгүй байна. Улс төрийн сургуулийн суртал нэвтрүүлэгч Батсуурь конспектгүй номноос хичээл зааж байлаа. Баянуулд юм нь цэгцтэй юм. Хөдөөд 12 сарын 15наас эхэлсэн байна. Явуулын багш Баттөмөр, бригадын дарга Өвгөн нар Содномбалжирынд очоод суурин хүмүүжлийн талаар хийгээгүй байхад нь арга хэмжээ аваагүй, үзээгүй өнгөрчээ. Баянуулд хэсгийн ухуулагчдыг сэхээтнүүд шиф болгон үзүүлээгүй хийж өнсөн байна гэх мэтээр ажлаа ярьсаныг энд одоо тэмдэглэсэн байх юм. За мөн энэ 73онд хөдөлмрийн баатар Чулуун. Чулуун хөдөлмөрийн баатар болсон тэр үед нь бичсэн захиа байна. Ард түмнийхээ жаргалын төлөө, Алтайн говийн ирээдүйн төлөө, ариун сайхан сэтгэл өвөрлөн,алжаалыг мэдэхгүй зүтгэсээр, Алтан тэвшийн нутгийн эзэн нь болжээ та, алим жимсний тариалангийн эцэг нь болжээ та, алдрын дээдийг хүртэж баатар болжээ та, 50 насныхаа ойг таатай амжилтаар золгон, золгосон ах таний амьдарлын зам аз жаргалаар дүүрэн болтугай. Амжилт бүтээлээр арвин болтугай гэж баатар болоод ирэхэд нь бичиж захиа явууллаа Цэрэн гэж .

Отгонбаяр -

энэ шүлгийг та өөрөө зохиосон уу? мундаг юмаа. Ямар гоё юм бэ?

Цэрэн -

өөрөө бичээд л. Өөрөө,одоо үзэх юм бол ерөөсөө муу байна ш дээ.

Отгонбаяр -

сонсоход бол их сайхан, гоё шүлэг байна ш дээ.

Цэрэн -

ингээд л байж байдаг юм.

Отгонбаяр -

аанхан. Саяын яг энэ уншсан ажил дүгнэсэн хурлын энэ хуудсыг таньд баримт болгож энэ хуулж авч байгаа аймгийн энэ статистик тоонууд хэдээс хэдэн он хүртэл байгаа билээ?

Цэрэн -

далаас ная он хүртэл сүүлийн арван жил

Отгонбаяр -

тэрнээс өмнө тийм тоо моо бий юу танд?

Цэрэн -

одоо байхгүй

Отгонбаяр -

хуучин бол байсан юм уу?

Цэрэн -

байсан, тэгээд байхгүй болсон.

Отгонбаяр -

энэ их тийм сонин тоо санагдаад байх юм. Яг жинхэнэ ориг тоо тйим ээ?

Цэрэн -

наадах чинь ориг л доо. Энэ ч тэгээд миний энэ дээр чинь болвол тухайн энэ 73 он гэхэд чинь хөдөө суманд яваад ямар ажлаар хэнтэй, хэднээс хэднийг хүртэл явав. Очсон, даргиад суурь, өрх, уулзсан хүн гээд тоогоороо байхгүй юу. За тэгээд энд нь одоо уулзсан ухуулагчид гэдэг юм уу, эмэгтэйчүүд хэн хэн байна. Тонхилын Чимэдцэеэ, Шаргын гөлчгөр Цэнд, Дарвийн Дарьсүрэн гээд ийм улсуудтай намын хүч, хамтын хүч Ядмаа мадмаа гээд. Тэгээд энэ чинь ингээд ингээд ярьж байгаа юм даа. Ингээд энэ чинь 66 оноос хойшоо цөм сумаар. 70 оноос бол нээх тийм тоонуудыг юу яадаггүй байсан юм шиг байгаа юм. Зүгээр л энэ дэвтэрүүд дээр биччихээд тэгээд аваад л орхиод байдаг байсан юм байгаа юм. Тэгээд тэрнийгээ сүүлд нь жаахан бөөгнүүлж ингэж явсан юм даа. Жил жилд нь дүнгийн гаргаад ингэж, 69 онд Баярхашаа ч гэдэг юм уу. Энэ дотроос ингээд юм хараад хайгаад байвал, хэрэгцээтэй юмаа хайгаад олъё доо гэвэл юм гараад л байгаа. Зүгээр ингээд юм харвал хэнд ч хэрэг байхгүй тйим л юм боллчихоод байгаа юм л даа.

Отгонбаяр -

танд одоо энийгээ хэвлүүлчихвэл сайхан аймгийн түүхийн баримт болчихоор ном бичих бодол байна уу?

Цэрэн -

Ер нь зүгээр бичье гээд, тэгээд би зүгээр өөрөө дурдатгал юм уу ямар нэг юм бичье гээд бодоход л энэ номонд энд байсан тоо янз бүрийн юмнууд болвол аймгийн түүхийг бичиж байсан тэр янз бүрийн танилцуулга, номнууд дотор бол би хүнд материал болгож өгөөд зүгээр миний нэргүйгээр аваад орсон тийм юм бол зөндөө байгаа. Тэд нар болвол байж л байгаа. Өөрөө болвол нийлүүлээд юм биччихье гэхээр зэрэг болохгүй байгаа юм. Би бодохдоо зэрэг бүр том ч бичмээр юм шиг, нэг бодохдоо зэрэг жижиг ч бичмээр юм шиг болоод. Тэгээд бичих дээр зэрэг үзэл суртлын ажил гэж хэлээд, соёлын талаар эрүүлийг хамгаалах боловсрол гээд ингээд яваад ирэхээр зэрэг өнөөө хөдөө аж ахуйн байхгүй болчихоод, нэгдэлч хөдөлгөөн байхгүй болчихоод ингээд байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг аймгийн түүх шиг нэг том юм болдог. Том юм болох дээр зэрэг мэдлэг чадал хүрэхгүй юм шиг. Тэгээд нэг баримтын цуглуулах шиг болох юм шиг санагдаад, бичихгүй байсаар байгаад хойшлуулаад тэгээд хаясан. Одоо болвол оролдож суух ч юм байхгүй л дээ. Зүгээр одоо яахав хүн аваад ингээд одоо уншаад тэгжээ тэгжээ гээд ярьвал ярих л юм.

Отгонбаяр -

Та энэ бичсэн энэ материалаа яая гэж бодож байна?

Цэрэн -

энийг болвол би тийм, явж явж эцэстээ, уул нь намын түүхэнд, намын архивт өгье гэж бодож байсан юмаа. Энэ дотор бол дандаа голдуу намын ажил байдаг. Тэгээд эндээс чинь одоо намын дарга нарын хэлсэн үг, бид нарын хэлсэн үг, за тэгээд энэ дотор чинь одоо семинар аваад очиж байсан улсууд байгаа юм л даа. За тэгээд тэд нар чинь за одоо жоохон Айжив дарга тэглээ, Цэдэнбал дарга тэгсэн, тэр дарга тэгсэн, энэ дарга тэгсэн, тэгэж ярьлаа гээд ингээд тэмдэглэдэг тийм юм байсан учраас бол зарим нь хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юмуу гэж бодоод тэгээд л байдаг байсан юм. Тэгээд намын архивт өгөдөг юм уу гэж бодож байтал тэгээд одоо намын архив нь ч шатлаа. Бид нарын ч тэгээд хуучин бол намын түүх дээр тэгдэг л байлаа. Тэр тоон статистик ингээд л нарийн юмнууд дунд хүн амын жилийн дундаж ухаан 51,52 гээд 60-70 он хүртэл ингээд л энд байж байх жишээтэй. Зуун хүнд ингээд мянган хүний жилийн дундаж өсөлт гээд ингээд, тэгээд энэ дэвтэр дээр янз янзын ийм юм байж байгаа. Тэгээд ерөөсөө зарим юм нь олдоод, зарим юм нь олдохгүй болохоор зэрэг сүүлд нь тэр далан оноос нэг бөөгнүүлж авчихаад за одоо яахав надад одоо урьдах нь надад нээх хэрэггүй юм гэж бодоод ингээд орхичихсон юм даа.

Отгонбаяр -

Аймгийн архивт бас өгч болох юм.

Цэрэн -

Тийм. Аймгийн архивт өгч болох юм.

Отгонбаяр -

Аанхан. Аймгийн түүхээр юм хийх гэж байгаа, тэр талаар судалгаа хийх хүмүүст бол их зүгээр судалгааны материал баримтууд байгаа юм байна тэ.

Цэрэн -

Тийм. 72 оны юмнуудыг хийдэг юм байхгүй юу. 70 оныхоо 12 сарын 31-нд энийг чинь олон нийтийн байгууллагын ёолканд ирлээ. Байр, чичир, бэлтгэл, тоглолтууд их сайн болсон байна. Эрүүлийг хамгаалахын ёолканд 10 цагт ирэхэд концерт нь дуусах шатандаа хандсан байлаа. Чогсон, Мягмар нартай уулзсан ёолкинд ирлээ. Ёолк сайн болсон, Концерт зүгээр юм байна. Эндээс төв ёолкинд болсон хүмүүсийн зохион байгуулалт оруулсан байна. Энэ жилийн зураг сайн байсан гэж байна. Төв ёолкны арак сайн боллоо концертийн төв хэсэг их сайн болсон байна. Алиалагчаар соёлч байдлыг эзэмшүүлэх гэсэн нь бүр ч сайн байна. За гэх мэтээр ингээд байж байгаа юм даа.

Отгонбаяр -

та тэгээд энийгээ ёолкондоо явчихаад дараа нь бичдэг үү?

Цэрэн -

дараа нь бичдэг. 31нд ёолкинд явчихаад тэгээд 1нд биччэхээд, энэний дараагийн дэвтрийн урд талд л биччихэж байгаа юм л даа. Тэгээд 71 он болоод ирэхээр зэрэг, 71 оны 1р сарын 3нд шинэ жилийн ажилд орлоо. Сосорбурам ажлын тухай яриад бүх байгууллагын нэгдсэн полницэд нэгдэх тухай танилцууллаа. Аптекийн эрхлэгч Түмэн гүйцэтгэгч полницийн даргын тухай ярьлаа. Гээд ингээд эхэлчиж байгаа юм даа. Гэх мэтээр яваад байгаа юм даа ингээд, янз янзын юм бий, үлгэр домог шиг ч юм бий. Соёлын хэлтсийн жилийн тайлангаас 70 онд клуб хорооны улаан буланд тэд тэд гээд байна өнөөх чинь.

Отгонбаяр -

харахад бол мартагдсан зүйлсүүд сэргээд нүдний өмнө кино шиг өнгөрнө биз дээ.

Цэрэн -

за энэ чинь тэр байна ш дээ. Чуулгын тоглолт 345256, үзэгчид 71900 гэх мэт.

Отгонбаяр -

Энэ нөгөө 71-80 он хүртэлх аймгийн статистик тоо баримтууд уу?

Цэрэн -

тийм. Энд бол уул нь бол би чинь 66 онд очсон юм. Зарим дэвтэр дээр 60-аас ингээд нэг ийм тэмдэглээд байсан байхгүй юу. Тэгээд юм харж болохгүй болоод ингээд ирэхээр зэрэг нэгтгэх нь дээр юм уу гээд 1970 онд энийг нэгтгэж бичсэн байгаа юм. Тэгээд 70-80 он хүртэл бичээд тэгээд 81 онд өнөө 80 онд халагдаад наашаа ирчихээд тэгээд тэрнээс хойших нь байхгүй. Энэ бол хувийн тэмдэглэл. Энэ дотор бол ухаан нь өөрийнхөө ажилтай холбогдолтой. Эхлээд бол энэ эмнэлгийн байгууллага байгаа. Эмнэлгийн байгууллын их эмч хэд байгаа юм, дунд мэргэжилтэн хэд байгаа юм. За эмнэлгийн ор, яслийн ор, тэгээд хүүхдийн ор, энэ доод талд нь 10000 хүнд ноогдох эмч, тэгээд дунд мэргжилтэн. Нэг хүнд ноогдох хүн, 10000 хүнд ноогдох ор, хоног, хүн амын цэвэр өсөлт за ингээл бүх л эмнэлгийн төрөлд тоон үзүүлэлтүүд бүгд л байгаа. Хүүхдийн эндэгдэл мэндэгдэл, төрөхийн эндэгдэл, эх нялхасын ор гээд нэг ийм. Нэг орны эргэлт ч гэдэг юм уу, нэг өвтөчний дундаж ор хоног гэх мэтээр. Оношийн зөрүү мөрүү, задлан шинжилгээ хийсэн гэх мэт нь цөмөөрөө орсон. Энэ бол жирэмсэний 3 сартай болсон 69, 70-н онд ухаандаа 50 байсан бол, 77онд ухаандаа 69 ч байж байх шиг, гэтэл 75-н онд 87 болж байгаад буурсан ч байх шиг. За тэгээд л арьс өнгөний өвчин ч гэдэг юмуу ингээд л. Нэг хэсэг эрүүлийг хамгаалах, боловсрол болохоороо ерөнхий боловсрол сургуулийн бүх хүүхэд нь хэдийнээ 1-р ангид, 9-р ангид, за тэгээд л 8-р ангийн төгсөлт, дотуур байр, завсардсан хүүхэд, анги улирсан хүүхэд, сурлагын хувьд чанар, за тэгээд тэр нь дээрээ илгээлтээр гарсан. Илгээлтээр хөдөө гарна мгэж бас нэг юм байсан юм аа. Тэгээд илгээлтээр гарсан хүүхэд, дотуур байранд малчидын хүүхэд байгаа, хэдэн хувь нь багйаа юм. Цэцэрлэг хамарсан хүүхэд, хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын сургуульд суралцагчид, за ингээд хөдөлмөрчдийн сургууль төгссөн гэх мэтээр. За ингээд 8, 10-р ангийн заадаг хичээлээ 100 хувь сургасан багш, анги даасан, даасан ангиа 100 хувь хүргэсэн. За ингээд мэргэжилтэн, сэхээтэн, тооны багш, монгол хэлний багш, орос хэлний багш, түүхийн багш, дутагдаж байгаа багш хэд вэ гэх мэтээр. За ингээд 80 он гэхэд чинь Говь-Алтайд дутагдаж байгаа багш 75, энэ тооны хоёр багш, монгол хэлний 1 багш, орос хэлний 15 багш дутагдаж байна гэж байсан. ингээд тухайн боловсрол. За энэ соёлын байгуулалт болохоор зэрэг киноны гаргалт, үзэгчид, орлого чуулгын тоглолт, орлого нь, үзэгчид, музейн үзэгчид, гэрэл зураг, за тэгээд жижиглэн худалдсан ном, номын фоон. За жилд нэг хүнд хичнээн үзвэр үзүүлсэн, энэнээс кино гэх мэтээр ингээд нэг хэсэг юм байдаг юм. За тэгээд сайн дурын уран сайханчид, уран сайханчид хэд вэ орлого морлого, кино театр гаргалт ингээд. Тэгээд бид нарын эртээрийн ярьж байсан сум бүхэн кино театртай, сум бүхэн соёлын клубтэй, улаан булантай байсан байсан учраас энэ тоо бол сайхан л даа. За ингээд ийшээгээ харахаар зэрэг зөвхөн аймгийн бүх мал, хөдөө аж ахуй. Аймаг болгон хөдөө аж ахуй. Аймаг ухаандаа 71 онд 1488222 малтай байсан. 79 онд бол 1579700 болох. Тэгээд тэрний адуу, үхэр, хонь, ямаа гээд. Тэгээд бойжуулсан төл нь, хоргодсон төл нь зүй бусаар хоргодлоо гэхэд, авсан төл мөл гээд ингээд тугал, хурга ишиг гээд ингээд иймэрхүү байсан. за нэгдлийн нэг үнээнээс саасан сүү, гүүнийх нэг малаас авсан ашиг шим гээд ингээд ийм юм байгаа юм. Нэг малын, тэмээний ноос өнөө малын ашиг шим нь энэ ийм юм байгаа юм. За энэ аймгийн өрх нь байна. Энэ аймгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн байна. Жижиглэн худалдсан бараа, үүнээс нэг хүнд ноогдох нь үүнээм худалдах нь. За эрчим хүч, хүнсний үйлдвэр, сонины үйлдвэр, тээвэр, холбоо, баазын нийт машин гэхэд 174 машинтай байж, эргэлт нь 62 хувьтай. Холбооны радио 4553 радиотай цехтэй. Хүлээн авагч гэхэд 6900 –тай ийм байж байх жишээтэй. Нэг хүнд ноогдох мах махан бүтээгдэхүүн, нэг хүнд ноогдох сүү мүү гээд, гурил, будаа. За ингээд энэний ар тал руу нь намын ухуулагчид хэдэн ухуулагчид байсан. одоо энэ боловсрол нь өөрийн хамарч байсан. Хамрагчидийн багш хэдэв, сурган хүмүүжүүлэгч. Бригадын өдөрлөг гэж тэнд нэг юм байдаг юм. За тэгээд лекц, лекцийн тойрон аялал. За ингээд Монгол ардын хувьсгалт нам нэг нам байсан учраас намын гишүүд хэд байсан, малчин гишүүдэд сименар хэдэн удаа хийсэн. Намын улс төрийн сургууль хэдэн удаа хийсэн. Намын суртал нэвтрүүлэгч, тэрний бүрэлдүүн. Монгол зөьлөлтийн найрамдлын бүх гишүүд, хамт олноороо гишүүн байгууллага, бүх сонгуультнууд хэд байна. Зөвлөлтийн мэргэжилтэн зэргээ ахиулсан эвлэл найрамдлын нийгэмлэг, зөвлөлтийн мэргэжилтний дарсан барьсан за нэг ийм юм байна. За энд бас намын ухуулагачид нь гараад ирлээ. Нийт ухуулагачид нь хэд байна, боловсрол нь хэр байна гээд. Тэгээд энэ мэтээр юмнууд байгаа юм даа. За одоо энэ удирдах ажилтны студийн хороо

Отгонбаяр -

сүүлд хотод орж ирээд хөтөлсөн тэмдэглэлийнхээ тухай?

Цэрэн -

Хотод ороод ирсэн. Барилга байгуулалт нь 81 онд ямар байсан, 87 онд цалингийн фонд, цалингийн шимтгэл, бичиг хэрэг, зардал, аж ахуй энэ сургуулийн төсөв гээд. Иймэрхүү л янзтай юм байгаа юм даа. За энэ гадаад хэлний дээд сургууль, орос хэлний багшийн дээд сургуулийн 79-80 он хүртэл нийт ажиллагсад хэд байсан. элссэн сурагч, оюутан, эчнээгээр хэдийг төгсгөсөн гээд. Би 87 онд ирсэн юм байгаа юм. Тэгээд 79 оноос эхлээд 95 оныг хүртэл байж байх жишээтэй. Ийм л юм байгаа юм даа.

Отгонбаяр -

энэ дүнг гаргахын тулд та өмнөх бүх тэмдэглэлүүддээ нэгтгэсэн үү?

Цэрэн -

энэ болвол ерөөсөө энийг өмнөх тэмдэглэлүүд дээр ч тэмдэглэсэн. Аймгийн статистикийн тоог ч авсан. Тийм байгаа, энд болвол ар талд нь өөрийн гарын авлага болгоод бичиж л байсан байна л даа. Хэдэн онцлог юм. Улсын хөтөлбөрийг судлахад юу анхаарах ёстой юм бэ гэхээр ажил хэрэгч бүтээлч хандлагынх нь шинжийг зарчимч чанарт нь, улс төрийн шинжийн гээд ингэж байна. Ёс суртахууны чанарт нь гээд таван зүйлд нь юу голлож анхаарах вэ гээд биччихэж энд. За энэ 10-рт бол ажлын аргыг сайжруулах, аж ахуйн байгууллагыг удирдах удирдлагыг сайжруулах, хэлэлцэх хэрэгцээ энэ тэр байна. Гол юмнуудын юу юу байж вэ гээд бичсэн байгаа юм. Боловсон хүчнийг сонгон олох, ахмад үетэй хослох, ажил хэрэгч байх шалгатыг түр зуурын болгохгүй байх. Тэгж ажиллаж бай гээд бичсэн байна. За үзэл суртлын ажлын чанарыг дээшлүүлэх, хүнд нөлөөлөг хүчтэй болгох, хөдөлмөрийн ч гэдэг юм уу, идэвхийг өрнүүлэх, төлөвлөгөөг биелүүлэхэд чиглүүлэх, амьдралтай нь нягтруулах, цагийн тооцоог минутын үнийг анхаарах, хөдөлмөрийг шүтдэг, хөдөлмөрт комунист ёсоор ханддаг байх ёстой гээд. Тэгээд залуучуудын дунд зохиох ажил интернацианалист хүмүүжил гээд нэг хэсэг ийм. 77 оны 12-р сард дутагдал арилаагүй байна гээд энэ мэнийг хий гэсэн. За 78 оны тавдугаар үед мал сүргийн нөхөн үйлдвэрийн талаар, 79 оны тавдугаар үед тэргүүн туслахыг судлан нэвтрүүлэх, тэргүүн туслах гэдэгт юу байхав заавал туслах үед тэрнийг ажилдаа хэрэглэнэ.

Отгонбаяр -

за танд үнэхээр их баярлалаа. Бид нарт бол ажлаа яаж хийх үү, бичиг баримтаа яаж хөтлөх үү гэдэгт үлгэр дууриал болохоор юм байна даа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.