Tuul


Basic information
Interviewee ID: 990146
Name: Tuul
Parent's name: Luvsanbaldan
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: MUIS Russian language teacher
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: history, geography teacher
Father's profession: surgeon


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
illness / health
education / cultural production
work
family
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Туул багшаа хоёулаа өнөөдөр ярилцлагаа эхэлье. Тэгээд юуны өмнө би таныг ингээд надтай ярилцах зөвшөөрөл өгөөд, цаг заваа гаргаад, ингээд энэ асуудалд их тийм нухацтай их сайхан хүлээж авч байгаад их баяртай байна. Тэгээд хоёулаа өнөөдрийн ярилцлагаа хоёулаа таны амьдралын түүхээр эхэлье гэж бодож байна. Та өөрийнхөө амьдралын түүхийг бүүр төрсөн цагаасаа хойш нэг сайхан яриад өгөөч.

Туул -

За. За юуны бас өмнө миний шавь ийм сайхан юманд оролцож, монголынхоо түүхэнд үлдэх юм тийм юм хийхэд оролцож байгаад явдалд би баярлаад, хэдийгээр наад асуудлыг чинь сайн мэдэхгүй ч гэсэн ямар ч гэсэн судалгаа шинжилгээнд бас шинжлэх ухаанд хэрэгтэй юмаа гэсэн үүднээс би энэ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Тэгээд миний шавь өөрөө бас маш их шинэлэг шинэлэг юмнуудыг уулзах мөч болгондоо надаа хэлж өгч, таниулдаг учраас би тэр сайхан чанарыг чинь би дандаа дэмжиж явах юмсан. Харамсалтай нь бид нарын үеийнхэн бол та нарын үеийнхэний мэдэж байгаа юмыг тэр болгон ойлгож, хүлээж авах чадвар тэр болгон муу байгаа. Тийм учраас бид нар одоо бас өөрсдийнхөө сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Залуу улсуудтай ажиллаж байгаа хүний хувьд би дандаа дотроо тэгэж бодож явдаг юм. Ямарч л байсан эд нарын бодож байгаа санаж байгаа сэдэж байгаа юмыг ямарч байсан жаахан ч гэсэн бас гадарлаж байх хэрэгтэй тэгэж байж би энэ нийгэмдээ эд нартайгаа цуг аз жаргалтай амьдрах ёстой гэдгийг л ойлгож тэгэж л бодоод байгаа ш дээ. Тэгээд яахав багш нь Улаанбаатар хотод төрсөн. 50 онд төрсөн. Тэгээд л яахав тэр үеийн улсууд шиг цэцэрлэг яслиар хүмүүжээд л, дунд сургуульдаа бол нийслэлийн 2-р 10н жилд орсон. Миний багш Мажигсүрэн багш гээд нэг сайхан хүн байсан. Гайхалтай. Ер нь бол тэр үеийн багш нар сэтгэл зүрхээ хүүхдүүдэд өгдөг, үнэхээр бидэнд юм сургая, эрдэм сургая гэсэн санаа бодолтой явдаг байсан ш дээ. Тэгээд 4-р ангиа төгсөөд, тэгээд би чинь их айхтар өвчнөөр өвчилсөн учраас бас эмчилгээнд явах болоод хойшоо бас эмчилгээнд явсан.

Отгонбаяр -

ямар өвчин билээ?

Туул -

би бол багадаа монголоор ярих юм бол саа гэдэг оросоор ярих юм бол полимиелит гэдэг өвчин. Гурван настай өвдсөн. Гэнэтхэн халуураад л, тэгээд л хөл гар бүх юм ингээд л мэдээгүй болсон, тэгээд тэр үед нь шууд л нөгөө халдвартын больницад аваачаад л шинжлээд л тэгээд их удаан удаан гэх ч юу юм дээ лав л нэг сар гаруй болоход бол эмч нар яг нэг тодорхой оношийг нь тавьж чадаагүй байсан. Тэгээд тэр үеийн одоо Туваан гэдэг сайд байсан Эрүүлийг хамгаалах яамны сайд байсан.

Отгонбаяр -

Амина багшийн аав

Туул -

Тийм. Амина багшийн аав. Туваан гуай хойш нь бол, манай аав л тэгэж ярьдаг ш дээ би чинь өөрөө жаахан байсан. Манай аав чинь бас эмч хүн шүү дээ. Тэгээд л тэд нар хойш нь ярьж, хойноос мэргэжилтэн авчирч, тэр мэргэжилтнүүд үзээд, монголд анх удаа полимиелит гэдэг өвчин тархсан юм байна, тархаж байгаа юм байна. Тэгээд полимиелит гэдгийг тодорхойлсон байхгүй юу.

Отгонбаяр -

53, 54 онд уу?

Туул -

53 онд. 53 оны зун 7н сард. Тэгээд надтай зэрэгцээд яг тэр үед 10н хүүхэд ирсэн гэсэн. Тийм. Гэнэтхэн халуураад л, одоо тэгээд л, халуун нь 2,3 хоногийн дараа л зүгээр болсон. Халууун буусаны дараа л тэр хүүхдүүдийн хөл гар нь мэдээгүй болчихсон байдаг. Өөр юм байгаагүй. Тэгээд оношыг нь тодорхойлсоны дараа бол шууд л намайг бол Өвөрхангай энэ тэр, Хужирт мужирт энэ тэрд аваачиж эмчлүүлдэг, Хужиртын шавар мавар тавьж, рашаан шавар эд нар. Тэгээд л хөөрхий минь Улаанбаатар сувилалын газар чинь дээр үед номер нэг байсан шүү дээ, тэнчээ чинь бас их сайн сайн Цэрмаа, Цэвэлмаа гуай гээд нэг эмч байсан. Тэр улсууд чинь шургуу л янз бүрийн тэр. Тэр үед чинь саа маа туссан хүмүүс чинь ховор байсан ш дээ. Анх удаа оношилсон, ийм хүнд одоо юу гэдэг юм ийм хүнд мэдэрлийн өвчтэй хүмүүс ховор байсан учраас эмч нарч их айхтар мундаг юу анхаарал халамж, одоо юу бүх л юмаа зориулдаг байсан байхгүй. Тэгээд яахав тэд нарынхаа буянд 7, 8 нас хүрэхдээ бол бас явдаг болсон жаахан, Тэгэхдээ бол жаахан сул. Харин тэр эмчилгээний үр дүнд хоёр гар маань шууд удаагүй хэвийн ажиллагаандаа орсон байхгүй юу. Аан хөл маань үгүй. Тэгээд л яахав дараа нь би 58н оны үед хойшоо явсан. Хойшоо яваад Москвад хүүхдийн юунд, Москвад явсан би. Москвад тэнчээ нэг хүүхдийн мэдэрлийн эмнэлэг гэсэн эмнэлэг байсан. .. тэгээд л тэнчээ хамгийн анхныхаа эмчилгээг хийлгэж эхэлсэндээ. Эмчилгээгээ хийлгэж эхэлсэндээ. Тэгээд ээжий аав хоёр маань аваад явж байгаа юм. Тэр үед хойшоо явна гэдэг чинь хэцүү шээ. Нэлээн бас хоёр яам маам хооронд өвчтөн солилцох гэрээ мэрээ байсан ч юмуу үгүй ч юмуу мэдэхгүй ээ. Ямарч л байсан явсан. Аав маань л аваад л явсан. Тэгээд л очоод л Москвад ирээд л би анх сайн мэддэг юмаа. Поездноос буугаад л тэр вокзалд л одоо хоол идэхээр орсон байхгүй юу ресторанд, ээж аав хоёрыгоо дагуулаад л ресторанд л хоол идэв ээ. Нэг харсан чинь би тавгаа долоогоод л сууж байсан гэсэн. Манай аав л ярьдаг юм. Тэгсэн чинь манай аав л охин маань их өлссөн байсан юм байлгүй нэг харсан чинь тавгаа долоогоод л сууж байсан гээд л шоолдог байсан. Тэгээд яахав эмч нар маш сайн эмч нар их сайхан эх орны дайны үеийн дайны дараахан үе байсан учраас Оросын ард түмний хүнлэг сэтгэлгээ, гаргаж байгаа явдал нь гайхалтай, тэгээд яахав намайг удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай байсан учраас намайг орхиод ирсэн байхгүй юу. Тэгээд ээж аав чинь ажилтай юм чинь ажлаа хийх гээд түр зуур орхиод ирсэн. Тэгээд би чинь хэл мэл мэдэхгүй бүр таг нойл. Юу ч мэдэхгүй. Тэгээд баахан монхор шар хүүхдүүдийн дунд

Отгонбаяр -

эмнэлэгт орхисон уу?

Туул -

тэгээд л хэл мэдэхгүй хүн чинь аймаар хэцүү байсан. Тэгээд яахав нөгөө эмнэлгийн байгууллагын дотор ажиллаж байгаа улсууд нь болон надтай цуг хэвтэж байгаа хүүхдүүдэд их сайн ойлгуулсан байгаа юм. Гадны хүүхдүүдэд сайн туслах хэрэгтэй, шоолж болохгүй гээд. Намайг чинь шоолоод л нүдгүй гээд л тэд нар чинь би чинь нүдгүй, хамаргүй нармайсан юм л харагддаг байсан юм байдгүй дээ. Тэгээд миний хамгийн анх хэлсэн орос үг бол дураак. Юу л хэлнэ үү, өөдөөс юун юм мум асууж ярих нь дураак. Өөр ямар ч мэдэхгүй. Дураак л гэдэг үгнээс орос хэлтэй болсон

Отгонбаяр -

Нөгөө үгээ өөрөө мэдэхгүй?

Туул -

Өөрөө мэдэхгүй. Би тэгээд одоо бодоод байхад тэр улсууд нь намайг юм хум асууж барихаар нь дуугарахгүй болохоор нь дурочка л гэдэг байсан л юм шиг байгаа юм тэ? Тэр үед хүүхдүүд л тэгдэг. Тэгээд тэр үг нь их давталт ихтэй байсан учраас тэр үг миний тархинд хоногшсон юмуу яасан юм. Тэгээд яахав дээ яваандаа яахав сарын дараа энэ тэр чинь ойр зуурын юм хумаа ойлгодог болчихдог байсан. Тэгээд яахав 3н сар болоод ирсэн. Аав ирж намайг авсан л даа. Тэгээд аягүй сайн болоод тэгээд намайг чинь инчээ жилд хэдэн удаа байдаг юм одоо ингээд амралт мамралтаар хаашаа нь хамаагүй рашаан сувилалд байнга эмчлүүлдэг байсан ш дээ. Тэгээд 2-р сургуулийн багш нар тэр үед Ичинхорлоо багш гээд хичээл ангийн эрхлэгч байсан. Бага ангийн хичээл ангийн эрхлэгч байсан. Тэр бол Ганцог багшийн ээж нь.

Отгонбаяр -

аан манай Ганцог захирал уу?

Туул -

Тийм. Ганцог багшийн ээж нь байсан. Манай ээж бол өөрөө багш хүн л дээ. Багш байсан хүн. Гэхдээ манай ээж бол 5-р сургуульд багш хийж байсан юм. Манай аав бол Хиругийн (мэс засал) эмч хүн байгаа юм. Олон жил 3-р эмнэлэг, 1-р эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээд яахав дээ би чинь дунд сургуульдаа яваад л, нөгөө эмчилгээ мэмчилгээ хийдэг байсан учраас бас нэг үе чинь монгол сургуулиас орос сургууль руу шилжээд л их тийм жаахан бас дунд сургуулийн сургалт маань эрлийзжсэн сургалтыг эзэмшсэн хүн шүү. Одоо ингээд эргүүлээд бодоод байхад

Отгонбаяр -

4-р ангиа төгсөөд орос сургууль руу шилжсэн үү?

Туул -

Тийм. Нөгөө хойшоо яваад өгсөн болохоор тэнчээ эмнэлэгт чинь жаахан ирж багш нар хичээл заадаг байсан байхгүй юу. Яагаад гэвэл миний адилхан өвчтэй хүүхдүүд бол эмнэлэгт нөгөө одооны бодлоор бол 10 хоног хэвтээд гарна гэсэн ойлголт байхгүй ш дээ. Тэрний чинь өвчний явцыг аягүй удаан барьдаг. Эмчилгээ нь 2, 3н сараар хийгддэг. Тийм юм байсан байхгүй юу. Тэгээд л байнга л усан эмчилгээ, байнга л шавар, байнга л масаж, тэгээд хамгийн гол нь хоол. Өдөр болгон загасны тос уулгадаг байсан бид нарыг ингээд л амаа ангайлгаад л 12 цагт сестра орж ирээд л амаа ангайлгаад бүгдээрэнд нь нэг халбага. Тэгээд тийм олон хөл гар муутай явж чадахгүй хүүхдүүдийг бүгдээрэнг нь өвлийн улирал байсан би бас өвөл байсанаа сайн санаад байгаа юм. Тэгээд өвлийн улирал байсан гадаа гаргадаг байсан ш дээ. Гадаа аваачаад эвхдэг ор тавьчихсан бүгдээрэнг нь одоогоор ярихад мешок байдаг ш дээ тэрэн шиг юманд ороогоод л бид нарыг гадаа эвхдэг орон дээр тавьчихна. Тэр их том балконтой эмнэлэг байсан юм. Тэгээд л хорь, гучин минут байлгаад л буцаагаад л оруулдаг. Тийм. Одоо тийм уйгагүй ажилладаг хүн бий юу? Яаж тэр авгайчууд нь бид нарыг өргөөд л, тэр чинь өчнөөн олон хүүхэд байгаа ш дээ. Тэгээд л ээлжлүүлээд л яадаг байсан. Гайхалтай. Одоо ингээд л бодоод байхад гайхалтай. Тэгээд эрүүл байхын тулд чи өөрөө хөдлөх ёстой гэдэг ойлголтыг бол тэр үед шингээж өгсөн байна аа гэж би өөрөө бодож байна. Гэхдээ зориуд биш л дээ. Гэхдээ яахав. Тэр нөгөө үлгэр дууриалалыг харахаар хүн чинь мэддэг юм байна ш дээ. Ойлгож эхэлдэг юм байна ш дээ. Тэр үед сознание-д юм явагдаж байсан учраас яг тодорхой биш. Тэгээд инчээнээ хүрч ирээд консулын дэнжийн орос сургууль гэдэг байсан. Одоо нөгөө Торговый центрийн эсрэг тинчээ орос сургууль байсан. Тэгээд би тэнчээ сургуульд явдаг байсан. Тэгэхэд миний багш нэг эрэгтэй багш байдаг байсан. Бас маш их сайн багш байдаг байсан.

Отгонбаяр -

орос багш?

Туул -

орос багш. Тэр үед тэр орос сургуульд Цэдэнбал гуайн хүү Слава явдаг байсан. Слава бид нараас хоёр, гурав ах байдаг байсан. Тэр үед тусгай машинаар ирдэг болоод ч тэрүү их л онцгой харагдаад байдаг байсан ш дээ. Аан манай багш бол намайг бас хөл гар муутай болохоор нь эхний партанд суулгана, заавал ч үгүй гараа, гадаа нөгөө жагсаад цуваад ордог байсан ш дээ тэгэхэд хамгийн түрүүнд өөрөө хөтлөөд ингэж энэ тэр суулгадаг байсан эхний паартан дээр суулгадаг байсан. Их сайн эрэгтэй багш байдаг байсан. Гайхалтай. Гэхдээ одоо ингээд бодоод байхад яахав ээ. Тэр үед дайны дараах үеүд байсан учраас оросууд бол зовлонг мах цусаараа туулсан учраас их сайхан сайхан чанарууд нь алдагдаагүй тийм хүний гараар дамжсан юм байнааа гэж одоо би дүгнэлт хийж байгаа.

Отгонбаяр -

хайран дунд умбаж байсан

Туул -

тийм хайран дунд умбаж байсан юм байна аа. Манай ард түмний ч гэсэн ажлаа хийж байгаа эмнэлгийнхэн, эмч нар ч гэдэг чинь ажлаа хийнэ гэдэг чинь жинхэнэ бүх юмаа л тэр ажилдаа зориулдаг байсан. Юун тэр гэр орны асуудал чинь 5н цагийн дараа, 6н цагийн дараа л болдог байсан. тэр гэр орны асуудалд ордог байсан юм шиг байгаа юм тэ?

Отгонбаяр -

Тийм.

Туул -

тийм байсан байхгүй юу. Тэгээд яахав сургуулиа би 7,8-р ангид 60н хэдэн онд би буцаад явсан ш дээ.

Отгонбаяр -

москва руу?

Туул -

москва руу. Тэгэхэд манай ээж аав чин 63-аас 66 он хүртэл манай аав элчинд ажиллаж байсан. Тэгэж байх хугацаанд би ахиад эмчилгээгээ хийх байсан. гэхдээ яахав их том операци хийлгэсэн юмаа хөлөндөө операци хийлгэсэн.100 гаруй оёдолтой. яг операци хийлгээд удаагуй байхад ээж аав хоёрын хугацаа дуусаад монголруугаа буцах болсон. Тэгээд намайг дахиад би нөгөө эмнэлэгтээ үлдээсэн. Тэгээд дахиад үлдэж байхад тэр үед Миеэгомбо багш одоо Чадраа гуай энэ тэр Москвагийн их сургуулийн аспирантууд байсан. Тэгээд элчин дээр ирэхдээ манайхаар их орж гардаг байсан байхгүй. Тэгээд л ээж аав хоёр явахдаа л охиныг минь эргэж байгаараа л гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэд нар их эргэж очдог байсан юм. Хөөрхий минь. Одоо

Отгонбаяр -

одоо Академийн ерөнхийлөгч Чадраа гуай юу?

Туул -

физикч Миагомбо гуай.

Отгонбаяр -

Энхболдын аав?

Туул -

Энхболдын аав. Чадраа гуай чинь өөрөө авгайтайгаа цуг хоёулаа МГУ-д сурч байсан. Хоёулаа физикч хүмүүс байсан юм. Дээр үеийн манай бас ийм ийм манайхны танил байсан юм. Ээж аав хоёр, тэд нарын ээж аав нь ч гэсэн одоо манай ээж аав ч юмуу эмээ өвөө нарын танил байсан юм шиг байна лээ. Одоо л ээж аав үүх түүхээ яриулаад байхад. Тийм байсан. Тэгээд яахав дараа нь буцаад москвад юугаа аав инчээ хүрч ирээд тэгээд 2-р эмнэлэгт ажиллаад, дарга марга хийгээд, тэгсэн чинь тэр үед дөнгөж нөгөө дархан хотын орос тэр дарханд чинь баахан оросууд тээ? Орос эмнэлэг байгууллагдсан. Тэгээд тэрний дараа аав тийшээ очсон байхгүй юу. Тэгээд аав ганцаараа тэнчээ ээж бид нартай энэчээ нөгөө сургууль соёл чинь тинчээ суурь нь сайн тавигдаагүй. Бид нар чинь ихэнх хойно байсан болохоор дүү нар чинь бүгдээрээ орос сургуулиар дамжсан болохоор Улаанбаатарт л орос сургуульд сурахгүй бол болохгүй. Тэгээд намайг ирэнгүүт цаанаас ирэнгүүт би аав дээр бууж байгаа юм, дарханд воганаар ирж байгаа юм чинь. Тэгээд л дарханд ирсэн чинь аав маань хоёр давхар дүнзэн байшинд байна аа. Хөөрхий минь. Ганцаараа. Өө зүгээр улаан шороо шуураад л тэнчээ чинь. Тэгээд холбооны төв гээд нэг жаахан нэг давхар баранк шиг юманд ээжтэйгээ утсаар ярина. тэгээд бас аавтайгаа нэг хэдэн сар байсан юм. Тэнчээ боссон байхгүй юу. Яагаа гэвэл аав нөгөө тэнд орос эмнэлэгт ажиллаж байсан учраас өвдөж баривал бас эмнэлгийн ойролцоо байх ёстой гэж. Тэгээд л тэнд дарханы орос сургуульд оров оо. Тэнчээ чинь мэргэжилтнүүдэд зориулсан гээд жаахан сургууль байсан юм байгаа юм. Тэгээд байж байсан чин би чинь операци хийлгэж байхдаа, операци хийлгэхдээ жил гаруй тэнчээ хэвтэж байсан учраас нэг жил завсардчихгүй юу? Тэгээд яг тэр үед нь нөгөө ээж аав хоёр ер нь чамайг өдөр нь орос сургуульд явуулаад орой нь монгол оройн сургуульд явуулна гэж байсан ш дээ. Тэгээд би нэг жилийн дотор дунд сургуулиа төгссөн байхгүй юу. Тэгээд яахав элсэлтийн шалгалтанд орох боловоо. тэгээд дарханд сургуулиа төгссөн юм чинь тэгээд л тэнчээ.

Отгонбаяр -

тэр чинь одоо хэдэн он билээ?

Туул -

69 онд дарханы 10н жилд. За тэгээд элсэлтийн шалгалт гэдэг чинь их том асуудал ш дээ. Тэгсэн чинь хэн ирж авсан гээч одоо физикийн Бурмаа багш Мекей багш хоёр. Тэгээд яахав шалгалтаа дажгүй өгчихлөө. Хэл ам нь гайгүй юм чинь. Тэгээд анагаахын дээдэд хувиар хийх болсон. Тэгээд одоо анагаахын дээдэд орохуу яахав гээд. Уул нь миний санаа анагаахын дээдэд орох байсан. Ээж аав хоёр бол яахав намайг бас ингээд л бодоод л байсан байх л даа. Аав бол эмч болохоороо зэрэг өөрөө бие муутай хүн эмч байх бол дараа нь нөгөө эмчилгээ хүлээж авах ч юмуу үгүй ч юмуу гэж бодсон уу? Яахав өөрөө л мэд гэж байгаа юм. Тэгэхдээ намайг нэг их хүчлээгүй байхгүй юу. Ээж болохоороо яагаад эмч болгоогүй гэвэл тэр үед чинь тэр хоёр судалгаа хийсэн юм шиг байгаа юм. Анагаахын дээдийн оюутануудыг чинь тэр үед практик гээд шар хадны больницоор явуулдаг байсан ш дээ. Тэгэхдээ нэг ачааны машин дээр л баахан оюутнуудыг л ачаад л аваад л явдаг байсан. Одоо дээр мээр нь авирч байгаад оочно гэж боддог юмуу яасан юм юмарч л байсан бас нэг л хэцүү ююм шиг байгаад тэгээд л бие муу хүн юм чинь ойччихно за ярьшиг амраар нь орос хэлний ангид ор, гадаад хэлний ангид оруулая гэсэн чинь тэр үед англи, франц хэлний элсэлт чинь 5н жилд нэг удаа явдаг байсан ш дээ. Философийн салбар ч гэсэн адилхан тэгдэг байсан байхгүй юу. Ямар л тэр жил яамнаас томилолт өгнө үү тэргүүр нь л явдаг байсан. Тэгээд нөгөө өөр хэл байгаагүй учраас орос хэлдээ орсон байхгүй юу. Тийм учраас их сургуульд орсон түүх бол энэ. Би сайн санадаг юм аа Мекей багш тэр хоёр хоёулаа залуухан багш нар байсан, тэгээд нэг нь дарга хийж байсан байлгүй

Отгонбаяр -

тийм байх

Туул -

хэн мэдэхэв. Яагаад тэрийг сайн мэдэж байна гэвэл орос сургуулиас орж байгаа хүн бараг байхгүй байсан байхгүй юу. Содон би, би их содон байсан. Хоёр гурван л хүн байсан байх. Тэгээд бусад нь бүгд монгол сургуулийн хүүхдүүд байсан учраас тэгээд л сургуульдаа орж ирсэн дээ. Тэгээд л их сургуульд 69онд ороод л 74н онд төгсөөд л дипломоо аваад л, 30нд дипломоо авангуутаа л, 1нд Жамц гуай дээр очоод л

Отгонбаяр -

багш болоод л

Туул -

албан хаагчийн анкет бүртгүүлээд л тэр үед чинь тэгээд л ажилдаа оров. Шууд оруулчихсан ш дээ бид нарыг чинь. Тэгээд л наадам болов. Наадмын өмнө 9нд цалин өгөв. 650000 төгрөг өгөв.

Отгонбаяр -

650н төгрөг

Туул -

650н төгрөг авсан. Хачин баяртай л. Тэгээд 64н инчээ дэлгүүрт ороод л аавдаа нэг шил аваад, ээждээ 24н чихэр нэг кг аваад л. Тэгээд л нэг жаахан цүнхтэй явсанаа сайн мэддэг юм. Тэгээд л тэр цүнхээ сугандаа хавчуулчихсан хачин ингээд сугандаа хийчихээд одоо тэр мөнгөө алдчихна гэж бодсон юм шиг байгаа юм. За тэгээд л орж ирээд л ээж аав хоёртоо анхныхаа цалинг авсан гээд л тушааж байна. Ээж аав хоёр хараад нэг их л баярлаж байгаа биш байна аа. Миний хүү сайн мөнгөө тоолсон уу хэдэн төгрөг замдаа үрсэн одоо энэ хэдэн төгрөг болсон чиний авч өгсөн юм. За тэгээд л нөгөө тэр үед чинь тайлагнах л ёстой юм гээд л тэгсэн чинь ээж аав хоёр л миний хүү нэг л илүү л мөнгө авчихсан юм шиг байна. Мөнгөө сайн тоолж авсан уу? Чи гарын үзэг зурсан биз дээ. Зурсан. Кассанд очиж авсан юм чинь. Өгөхөөр нь л зэрэг гарын үсэг зураад л авчихсан. Ерөөсөө учрыг нь ойлгоогүй. Дараа нь нөгөө наадам маадам болоод л тэгээд дараа нь аав тэгэж байгаа юм. Наадмын дараа л ажилдаа орсон чинь аав тэгэж байгаа юм. За чи боловсон хүчин, санхүү дээрээ очоод дахиад асуугаарай. Яаагаад ийм их өгсөн юм би арай буруу мөнгө авчихсан юм биш биз гэсэн чинь дөнгөж ажилд орсоны дараагаар нэг 14 хоногийн мөнгө өгдөг байсан юм байна ш дээ тэр нь байсан юм байна гэнээ. Тэгээд аваанз нь 300н хэд, нөгөө 14 хоногийнх нь бас нэг 300 хэд байсан юм дээ. Тэгээд л суутгаж бариад л 650. Тэгээд дараа нь хүрч ирээд ээждээ ярьсан чинь ээж шоолоод, аан за за, эхлээд тэр хоёр их яасан гэсэн. Нэг л бишээ ийм их авах ёсгүй. Ажил хийгээгүй байж тээ? Ажилд ороод долоо, наймхан хоночихоод л ийм их, тэд нарын хувьд бүхэл бүтэн сарын цалин байхгүй юу тээ? Тэгэж л анхныхаа цалинг аваад л хөглөж байсан даа. Гэхдээ гоёоо тэр чинь сайхан.

Отгонбаяр -

оюутан байх үеээ дурсаач.

Туул -

Оюутан бол хамгийн сайхан үе байсан. Манай ангийнхан ихэнх нь хөдөөний хүүхдүүд байсан. Хотоос их цөөхөн. Эрэгтэйчүүд их цөөхөн. 5,6-хан эрэгтэй. Тэгээд л хоёрхон групп болоод л группэд хуваагаад л. Тэгээд л би нэг группийн ангийн даргаар нь. Тэгээд л юунд явна эхний жил аж ахуй явуулна, сангийн аж ахуй явуулах болсон чинь намайг одоо хааш нь явуулахав дээ тээ? Тийм. Тэгээд л дараа нь юу яалаа. Аан одоо 2,3н хүүхэдтэй чөлөөлөгдсөн. Эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдсөн. Би эрүүл мэндийн байдлаар чөлөөлөгдөөд. Сургууль дээр л цонх угаагаад л, ангиудын цонх угаагаад л тэгээд л. Бүртгэл данс, деканы нарийн бичгийн даргын туслах хийгээд л ... хоёр дах жилд нь дахиад л нөгөө сангийн аж ахуй. Тэгсэн чинь нөгөө хоёр дах жилд нь энэ Сонгины амралт байдаг ш дээ тээ? тэр амралтанд бас гал тогоонд нь хүүхдүүдийг ажиллуулах болсон. Тэгээд манай ангийн хэдэн хүүхдүүд тэгэхээр нь зэрэг өө би тийшээ явъя гээд. Тэгээд сонгины амралтанд баахан өдөржингөө ногоо төмс арилгаж суудаг байлаа. Гэхдээ сайхан. Гэхдээ нэг их удаан биш. Бид нарыг нэг 14 билүү 21 хоног л яасан байх. Гэхдээ бид нар чинь сангийн аж ахуйд явахдаа 8н сарын 25 нд л нэг хоёрдугаар курсынхан чинь бэлэн бай гэдэг шүү дээ. Тэгээд л тэр үед чинь Сонгинод. тэгээд д ганц хоёр эрэгтэй хүүхдүүд. Тэд нар маань нэг их 60,70н литрийн цагаан саванд чинь л баахан ногоо хийгээд л цааш нь аваачиж өгнө. Бид нар нэг ийм амбаар шиг л хачин юманд л өдөржингөө ногоо арилгаад л тэр хоолны бэлтгэлийг л махыг захыг нь хөшиглөж өгдөг л тийм л юм хийдэг л байсан юм шиг л байгаа юм. Тэгээд орой тэнд чинь бүжиг мүжиг, таанз маанз гээд л болно тэрэнд оролцдог байлаа. Тэгээд цаашдаа бол яах вэ. 3,4-р курсэд ороод ирэхээр яах вэ зүгээр л деканы нарийн бичиг мичиг дээр туслах муслах хийгээд л янз бүрийн юм хийгээд үгүй бол архивд Жамц гуайн тэнчээ боловсон хүчний тинчээ чинь бүртгэл мүртгэлд суулганаа. Тийм л байсан даа. Аан тэгээд юу яаж байхад дараа нь нөгөө сургуулиа төгсчихөөд багш нар чинь сангийн аж ахуй хүүхдүүд авч явсан ш дээ. Тэгэхэд хөөрхий минь намайг явуулдаггүй байсан юмаа. Гэхдээ манай монгол хэлний багш Жамбаажамц гээд уран зохиолын багш байдаг байсан юм. Их сайхан хүн байдаг байсан. Монголын уран зохиолын багш Жамбаажамц л надаа тэгдэг байсан юм. Туулаа чи явж бай. Тэнд хийгээд байх юм байхгүй ээ. Чамайг ажиллуулахгүй ш дээ. Поле-н дээр чи яв. Чи зүгээр л сайхан агаар амьсгалаад л, оюутанууд бид нарт чинь хоол хийж өгчихнө тэгээд л сайхан сууж байгаа ш дээ. Сайхан дулаахан үстэй дээлээ аваад яв. Тэд нар чамайг аваад явбал кабиндаа суулгана энэ тэр гээд, манай багш нарын байдаг майхан зайханыг их сайн ярьж өгч байгаа юмаа. Тэгээд тэр дээр үеийн багш нар дотроо бодож байсан юм шиг байгаа юм. Уул нь эрүүл агаарт л байсан нь дээр дээ энэ чээнээ байснаас. Тэгээд одоо бодоод байхад зориглоод нэг удаа ч гэсэн явдаг байж дээ. Тийм нэг удаа ч гэсэн тэр нэг түр зуурын юмнаас ч шантраад байх хэрэггүй л байсан юм байна. Тэгээд яахав дээ хэтэрхий их хайранд юу яаж байсан болохоор, ээж аав ч гэсэн ямар ч машинаар явах юм, тэгээд ч майхан саванд чинь даарч хөрөөд яахын гэж боддог л байсан байсан байх. Тэгээд хааяа ангийнхан руугаа боорцог явуулна, 2 төгрөгний молоко явуулна, их л том юм явуулна араас нь эргэлт явуулж байгаа юм. Архи явуулдаггүй байсан. Молоко, дуртай гөөхий, за тэгээд хямдхан 8н төгрөгний чихэр мэхэр явуулдаг байсан даа. Тэгээд нэг хүнээр захиа бичиж явуулна. Багш нар энэ тэрээр жаахан, цэргийн бичдэг захиа шиг тийм захиа бичээд л явуулна хөөрхий. Тэгээд л тэр захиа бичиж өгүүлсэн багшаар заавал хариу өгч явуулаарай гэхээр л тэд нар чинь цаанаа юм горидож байгаа юм чинь. Тэгээд л миний юмыг аваад л ёстой булаалцалдсан, тэрнээс тэгэж хармалсан, тэгэж авдартаа хийсэн гээд л баахан л юм ярина ш дээ. Тэгээд манай ангийнхан чинь аймаар бор болчихсон, зарим нь сайртчихсан энэ тэр л ирнэ ш дээ. Тэгээд л хотод үлдсэн бид нарыг чинь та нар ёстой аймаар ганган байна, гоё байна гээд л, цагаан байна гээд, ирсэнийхээ дараа нь бид нараас чинь том мос гуйгаад л зүгээр, эрчимтэй тэр нүүрээ гоё болгох гээд л тээ? Тийм л байдаг байсан. Тэгээд л ургацын баярын хурал, мурал А клубд болдог байсан ш дээ. Тэр хурал муралд аймаар идэвхтэй оролцоноо. Тэгээд л ангийнханыхаа төлөө балиашиг энэ тэр хийгээд л. Тэгээд дээд сургуульд суралцаж байхдаа хамгийн хэцүү нь биеийн тамирын хичээл. Гомбосүрэн багш намайгий чинь ёстой нээрээ анх нөгөө биеийн тамирын хичээлийг чинь 4,5н ангий обший потокоороо ордог байсан ш дээ. Геологийнхонтой манай анги чинь орно. Тэгээд л нөгөө том зааланд чинь бүгдээрэнг нь номхон зогсоочихно. Тэгээд л Гомбосүрэн багш чинь шүгэлдээд л алхаад марш гээд л орилоод байна даа. Тэгээд л нөгөө биеийн тамирын хувцасаа авчраагүй хүүхдүүдийг дөнгөж очсон хүүхдүүд чинь хоёр гэзэгтэй хар дээлтэй, дээлнийх нь хормой нь уртаа тал нь хар болчихсон. Гялгар болчихсон. Тийм л юмнуудын хажууд би чинь зогсоно. Тэгээд алхаад марш. Би чинь алхаж чадахгүй, тэгээд л шүгэлдээд, шүгэлдээд л байдаг. Тэгээд л дараа нь очиж багшид хэлнэ. Багшаа би ийм ш дээ гээд л ... намайг л нэг хотын аальгүй охин л айлгүй охин л айлгүйтээд байна гээд эхэндээ л нэг тийм сэдэлтэй намайг нэг хүлээж авсан ш дээ. Тэгээд дараа нь нэг учрыг нь ойлгоод, за яахав за за гээд...тэгэхдээ би дандаа хичээл орж байхад ангийнхантайгаа цуг очно. Очоод заавалчгүй байж байна. Тэгээд намайг нэг матраасан дээр суулгачихна. Нэг их том матраасан дээр суулгачихаад л матрас оёуулаад л. Нэг их том тэвнэ бариулчихаад л матраас оёуулаад л нэг л хүүхдүүдийн хувцасаа тайлсан өрөөнд л би суудаг байсан. Аймаар муухай шивэртэй, муухай үнэртэй тийм өрөөнд л би суугаад л тэр мухарт бас нэг хоёр эрүүл мэндийн байдлаар юунд орж чадахгүй охидуудтай, тэгээд л туж дарцаг марцаг хийлгүүлгэнэ. Ирцээ тавиулах гэж тамын юм болдог байсан ш дээ. Тамын болно.

Отгонбаяр -

хичээлд орохоосоо эс юм болдог байсан байна ш дээ?

Туул -

тийм. Би бас тэр үедээ нэрэлхээд аавдаа хэлдэггүй байсан байхгүй юу. Аавд хэлсэн бол манай аав чинь тэрчээ чинь том л юм гаргах байсан байлгүй. Юу яриад байгаа юм гээд л. Тэгээд яахав залуу байсан болохоороо зэрэг тэгээд л болгочих байх гээд л. Өө хэн багш их хатуу байдаг байсан шүү. Ярихгүй. Дарцаг хийлгэнэ гэж 40,50н ширхэг хийлгэнэ.

Отгонбаяр -

материалыг нь өгөх үү?

Туул -

материалыг нь цаанаасаа өгнө. Тэгээд тэр нэг хэрэгтэй хэрэггүй хачин хачин юмнуудыг чинь оёож сууна гэдэг чинь аймаар ядаргаатай. Тэгээд л аймаар хэцүү хатуу материас чинь ширэн юм болохоороо тэрийг оёох чинь аймаар хэцүү гэхдээ яахав дээ. Нэг хоёр дугаар курсдээ тэрийг давсан.

Отгонбаяр -

Хоёр жил орсон юмуу?

Туул -

Хоёр жил орсон ш дээ. Тэгээд одоо энэ сэлбийн гүүрийг чинь дагуулаад л хоёр, гурван багш. Нэг багш нь урд нь, нэг багш нь урд, нэг багш нь дунд нь.

Отгонбаяр -

Нэг нь хойно нь

Туул -

Нэг нь хойно нь. Тэгээд л багтартал нь гүйлгэнэ ш дээ. Тэгээд л модон морин дээгүүр гүйлгээд л манай залуучууд чинь ёстой нээрээ чухал эрхтэнээ цохичихно гээд л марзганадаг байсан байхгүй юу? За ойчвол Туулын дээр л ойчъё доо гээд л. Би яагаад ч юм тэр модон морины ойролцоо матарасан дээр л суулгачихдаг байсан юм. Нэг суухаараа босч чадахгүй юм чинь тэгээд л суугаад л хоёр цаг нөгөөдөхийг нь оёоод л. Тэрэн дээр л их доромжлуулдаг байдаг юм шиг тийм нэг гунигтай дурсамж үлдсэн байсан. Тэгээд дараа нь бодоход үгүй яахав дээ байдаг л юм давсан юм байна. Тийм л байсан даа. Оюутан байхад хамгийн гоё нь тэр нэг юунд явах байсан юм шиг байгаа юмаа. Аж ахуй явах их сайхан байгаа юм шиг байгаа юм. Сүүлд нь бодоод байхад, гэхдээ бид нар маш их идэвхтэй байсан. Иргэний хамгаалалтын хичээл энэ тэр ороход чинь 2-р байрны артаа талд майхан байрьчихсан. Нянтайсүрэн гуай чинь генерал, Сандангэлэг гуай 2 чинь хоёулаа л бид нарыг чинь бүгдээрэнг нь маск өмсүүлээд, би чинь одоо, намайг тийш нь оруулдаггүй ч гэсэн баг магийг нь шалгаж үзнэ. Тийм юманд чинь иргэний хамгааллын хичээлд чинь идэвхтэй оролцохгүй бол болохгүй ш дээ бас. Тэгдэг байлаа. Тэгээд л Сонгино монгиноруу чинь хээрийн сургалт гээд л аваад явчихна. Тэгдэг байсан ш дээ. Тэгээд л би чинь одоо ДОСААФ-ын гишүүнээр хүртэл явдаг байсан шээ. Үхсэнээ хийдэг байж байсан юм.

Отгонбаяр -

батлан хамгаалах туслах нийгэмлэгийн

Туул -

тийм. Тэгээд л нэг тийм юу хүртэл өгчихсөн байсан. Семинар лекц энд нь ордог байсан. Сүүлд нь нөгөө сургуулиа төгсөөд л баахан нэг хачин хачин үнэмлэхүүдээ хараад байсан чинь. Ер нь Монгол зөвлөлийн найрамдалын нийгэмлэгийн гишүүн, эвлэлийн үүр, үйлдвэрчний эвлэл, досааф, Монгол зөвлөлийн найрамдалын гишүүн, улаан загалмайн гишүүн ер нь бүх л тэр юу байна аа. Тэгээд л нэг 20мөнгө, стипэнд дээр юуны гүшүүн гээд л нэг ийм татвар авдаг байсан юм шиг байгаа юм. Хийсэн юм нь нэг их базаахгүй гэхдээ л тэр бүх юманд нь тэр хурал цуглаанд нь оролцдог байсан. Өглөөгүүр сонин уншлагатай гээд л хагас сайн өдөр болгон бид нар чинь хичээлээ өмнө сонин уншиж суугаад л нийгмийн ухааны багш нар гөөмөн их нэр хүндтэй байлаа. Та нар чинь бурхан минь, тэгээд би танай факультетэд ордогийн хувьд бас их тийм манай хэлний багш нар чинь та чинь төв хорооны мэдлийн улсуудтай л та чинь тэрүүгээр л. үгүй одоо тэрийгээ ч мэдэхгүй л хувиарлахаар нь л тэнд орсон байхгүй юу. Сайхан ч байсан шүү бас. Одоо ч гэсэн сайхан л байна бас. Юмар ч байсан нийгмийн идэвх маш их байсан. Тэгээд л багш нар гэдгийг чинь дандаа А зааланд сард нэг удаа суулгана. Сард нэг удаа А зааланд дээд сургуулийн багш нар 8, 9-н сургууль байсан биз дээ тэр үед чинь. Дээд сургуулийн багш нар А зааланд сард нэг удаа хурал цуглаанд оролцдог байсан. аа зүгээр нэг ингээд бусад юунуудад бол бүх факультетийн багш нар бас нэгдсэн хуралд оролцдог. Тийм учраас бид нар их сургуульд багш нар хоорондоо бие биенийгэээ сайн мэддэг байсан сайн таньдаг байсан, элсэлтийн шалгалт энэ хурал цуглаан энэ бүх юмыг бид нэгтгэж өгдөг байсан тийм учраас нэг уур амьсгалтай байсан. Бие биенийгээ аягүй сайн мэддэг байсан. Одоо бол мэдэхгүй. Бид нар өөр өөрийсдийнхөө буланд л, хүрээнд л одоо нийгмийн ухааны факультетэд л харшлах юм бол би тэгээд л конеци. Бусад факультетэд очиход таньдаг хүн маш ховор тэр үеийн бас нэг тийм юм бас их сайхан нэгтгэж өгдөг байсан шүү. субодник, за нөгөө нам төрийн мундаг удирдагч, мудардагч ирнэ тэр төлөөөлөгч гадаад дотоодын ирнэ бид нар чинь нөгөө дарцагаа бариад л хиймэл цэцгээ бариад л Гадаад яамны ойролцоох юун дээр зогсоно. Заримдаа тэр нисэхийн хавьцаа хувиарласан газар нь л очно. Гэхдээ манайхан голдуу энэ гадаад яамны энэ хавьцаа зогсдог байсан юмаа. Тэр юмнуудаа дандаа л бэлэн байдалтай л байна шүү дээ шкаванд бол хиймэл цэцэг, жижигхэн дарцаг, монгол зүйлт одоо хаанахын төлөөөлөгч хүн ирэх гэж байна уу тийм л байдаг байсан. Тэрэнд л тааруулна.

Отгонбаяр -

нээрээ л тийм байдаг байсан даа миний үед ч гэсэн

Туул -

тийм. За тэгээд майн баяр, нөгөө Октъебрийн баярын жагсаал, өө нөгөө баахан том том хүнд тугнуудыг чинь оёож байхад би л оёож байлаа ш дээ. Дарцаг марцаг урагдчихсан мурагдчихсан хачин юмнуудыг чинь би л тогтоодог байлаа ш дээ. Үгүй ээ тэрийг бариад л бид нар чинь 2-р байрны ард жагсаалын бэлтгэл хийдэг байсан биз дээ та нарыг чинь.

Отгонбаяр -

хөл тавиулаад л...

Туул -

хөл тавиулаад л, оюутнуудыг бол бүр яриад хэрэггүй. За тэгээд тэр наадмын жагсаалтанд орсон бол нэг сар тэр чигээрээ гэртээ харихгүй хөөрхий минь. Бов бор. Бүгдээрээнд нь нэг адилан купальник шиг юм өгчихнө. За нөгөө барьдаг тугийг нь бас бид нар оёно ш дээ. Тэгдэг л байсан даа. Би ч тэгээд л хийсэн дээ. Ёстой нээрээ бов бор болтлоо.

Отгонбаяр -

бие их чангарсан байх даа

Туул -

Чангарсан чангарсан. Муу юм болоогүй. Манай биеийн тамирын багш нар чинь маш их ажилтай байсан шүү. Нэг юм дуусахаар л нөгөө юм. За нөгөө тэгээд л урлагын үзлэг, за тэгээд тэмцээнүүд ямар идэвхтэй байсан юм бэ? Оюутнууд та нар тэмцээн хийхээрээ л намайг уридаг байсан ш дээ. Багшаа одоо манайхан тоглоно би тэгээд л очоод л тэр 4-р байрны тэр зааланд чинь үхсэнээ ч хийж суудаг байсан юм. Тэгээд би одоо бодохоор инээд хүрэээд байдаг юм.

Отгонбаяр -

тийм л идэхтэй байдаг байж дээ

Туул -

хөөрхий минь нөгөө чи мэдэх үү? Намын дээд сургуульд байсан Нэргүй гээд нэг залуу байсан ш дээ.

Отгонбаяр -

юуны багш байсан юм бэ?

Туул -

Политэкономийн багш байсан юм уу? Философийн багш байсан юм уу? тэрний дүү гээд Булган гээд залуу байсан ш дээ. Манай философийн ангид сурдаг. Гайхалтай мундаг волейбол тоглодог залуу байсан юм.

Отгонбаяр -

хэний ангид байсан юм би мэдэхгүй байна.

Туул -

мэдэхгүй.

Отгонбаяр -

миний үеийнх биш байх аа. Би мэдэхгүй байна. Жаахан өмнөхөн байхаа.

Туул -

өмнөхөн, өмнөхөн байх. Гайхалтай гайхалтай. Тэр бол ер нь маш врожденный, тэгээд хөөрхий имфаркт аваад нас барчихсан ш дээ. Аягүй их тэмцээнд орно. Тэгээд л тэр энэ чинь ингээд л өнөөдөр манай анги тоглоно гээд. Тэгээд намайг дагуулаад л... багшаа ирээрэй гээд л... би ч гэсэн тийшээ. Одоо бодохоор ингээд л. Тэгээд л залуу багш нар энэ тэр чинь. Залуу байсан болохоор багш нар чинь оюутан залуучууд үгүй л факультетийнхаа л төлөө л тэнчээ балиашигладаг л байлаа ш дээ. Геологийнхон миологийнхон бид нартай хамтарсан нэг доор байсаан учраас. 2-р байранд чинь 1 давхарт Геологийн факултет, 2-р давхарт нь ихэнх нь юу байсан барилгынхан байсан ш дээ. Барилга, архиктурынхан тийм байсан. тэгээд дараа нь нийгмийн ухаан. Нийгмийн ухаандаа голцуу тэгээд л философи, хууль. Түүх, хуулийнхан л их байдаг байсан дээ. Тийм. Тийм л байж байлаа даа.

Отгонбаяр -

та чинь тэгээд 71 н оноос их сургуульд багшилж байна тээ? одоо

Туул -

үгүй 74н оноос. 69н онд ороод 74н онд төгссөн байхгүй юу.

Отгонбаяр -

34,35 н жил багшилж байна ш дээ.

Туул -

тийм. Тэгээд одоо 5н жил суралцсантайгаа би их сургуулийн босгыг 40н жил элээж байна ш дээ.

Отгонбаяр -

тийм байна.40н жил энд амьдарч байна.

Туул -

тийм. Энэ бол миний хоёр дахь гэр.

Отгонбаяр -

хоёр дахь гэр.

Туул -

тийм. хоёр дахь гэр. Хоёрдугаар байр бол яах аргагүй. Нэгдүгээр байрынхаа зургийг хаана ч явсан гадаад дотоод явсан нэгдүгээр байрныхаа зургийг харахаар л нэг л өөр болдог юм даа.

Отгонбаяр -

сайхан санагддаг шүү тээ?

Туул -

тийм. Тэгээд одоо Чойбалсан гуайн хөшөөг энэ ардчилалыг үеэр чинь жигтэйхэн будаг мудгаар яаагаад их л эмзэглэж байсан шүү. Ээ дээ сүйтгээд хаячих вуй л гэж их л бас айж байсан дотроо, яахав одоо ингээд будчихлаа гэхэд энийг нь арилгаад яачихна. Аа яг энэ түүх дурсгалын зүйл хөшөөг бол байлгах хэрэгтэй гэсэн үүднээс л бодож байсан. одоо болтол ингээд гайгуйхан шиг сүндэрлээд л байж л байна. Нэг үе жаахан эвгүй байсан шүү.

Отгонбаяр -

тийм шүү.

Туул -

тийм. Вандализм бол тэртэй тэргүй энэ чинь түүх юм чинь. Энийг устгаснаараа ямар тэд нарын хийх гээд байгаа юм ямар хэрэгжих ч юм билүү хэрэгжихгүй ч юм ч билүү. Босгоход бол хийхэд бол хэцүү ш дээ. Нураах шиг амархан юм байхгүй байдаг байхгүй юу. Тийм учраас Чойбалсан гуайг хөшөөг манай тэр юундаа одоо тэр нэгдүгээр байрны архиктурын юутай бол их зохицоод байгаа юм. Тэргүйгээр бид нар яагаад ч юм бид нар дасаад ч тэр юм уу тээ? Хэдийгээр тэр хүн сайн муу юм хэр хийсэн л юм чинь. Муу ч юм байгаа, сайн ч юм байгаа гэхдээ тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй. Тэр нөхцөл байдалд бид нар өөрөө ажиллаж байсан бас яаж баярлах байсан тээ? түүхийг бас тэр талаас нь бас ойлгох хэрэгтэй ш дээ. Ганцхан хар бараан талаас нь аль ч улсад, аль ч ард түмэнд янз бүрийн юм тохиолддог учраас энэ болл зөвхөн манайд болоод байгаа юм шиг зарим нэг нь их айхтар сонин маягаар хүлээж аваад байгаа ш дээ. Тийм л байна даа.

Отгонбаяр -

нэг ийм асуулт байна аа багш аа. 40-н жил их сургуульд багшиллаа. Тэгээд дээр нь эмэгтэй хүн бас тэгээд хөгжлийн бэрхшээлтэй тээ? Тэгээд л жирийн хүмүүстэй ана мана, ач тач, ав адилхан ажиллаад л байсан. Таньд тэгээд нийгмийн халамжийн зүгээс ч гэдгийн юм уу? Сургууль байгууллагын зүгээс илүү тийм забот ч гэдэг юм уу, санаа тавилт ч гэдэг юмуу, хөнгөлөлт, цагийн ачаалалын норм хөнгөлөлт, цалин мөнгө ачаалал тийм юм байна уу?

Туул -

юу ч байхгүй.

Отгонбаяр -

ав адилхан л ажиллаад байна уу?

Туул -

ав адилхан. Юу сургуулиа төгсчиөөд нэг ийм юм байгаа юм бас. Энэ бас их зүйл байгаа юм. Сургуулиа төгсчихөөд эхнийхээ сарын аваанзыг авсан тээ? Тэгээд дараа нь зун чинь яахав ингээд л. Аваанзаа авчихаад л ингээд нэг сар амрааж байгаа байхгүй юу? 8 сарын 1-с би амарч байгаа байхгүй юу? нэг сар нь би ажиллаж байна гэж үзээд. 8 сарын 1-с тэгээд нэг 21 хоногийн амралт өгөөд. Тэгээд л 9 сарын 1-с яасан чинь миний цалин нэг жаахан дутуу өгөөд байх юм, энэ чинь одоо яасан юм болов. Нэг юм суутгаад байна аа. Тэгээд энэ чинь юу юм гэсэн чинь хүүхэдгүйн татвар өгдөг байсан ш дээ.

Отгонбаяр -

тийм байсан. би ч бас тухайн үед өгч байсан

Туул -

хүүхэдгүйн татвар. Тэгээд би тэрийг аймаар их эмзэглэдэг байсан. аймаар багш нараасаа эд нар их нуудаг байсан байхгүй юу? ичдэг байсан байхгүй юу? Тэгээд яагаад ч юм нэг өдөр нэг юм ярьж байгаад аавдаа хэлчихсэн байхгүй юу? Тэгсэн чинь аав маань тэрийг мэдээгүй байхгүй юу? Би ямар ирээд аавдаа мөнгөө өгдөггүй ээждээ. Аав цалингаа авчраад л ээжид л өгдөг. Яагаад ч юм нэг тийм уламжлалтай байсан юм манай гэр. Тэгээд ч аав тэр мөнгө төгрөг, манай ээж аав хоёр чинь тэр мөнгө төгрөгний асуудалд ордоггүй ш дээ. Тэгээд л ээжид өгчихдөг байсан. тэгээд би аавд нэг юмнаас болж дурдсан. Манай аав их эмзэглэсэн юмаа. Тэгээд очоод тэр хүн артай нь уулзсан юм уу, хэлсэн юм уу, яасан юм тэгээд л боличихсон ш дээ. хэдэн жил өгсөн ш дээ, тэр бол ёстой нэг тэнэг юм, ёстой нэг тэнэг юм

Отгонбаяр -

ёстой дураак байхгүй юу?

Туул -

ёстой нээрээ би тэрэнд одоо болтол хэн тийм юм гаргасан юм бэ? Юу гэсэн үг вэ? Тээ. Янз бүрийн шалтгаанаар хүн чинь хүний амьдралд юу ч, энэ бол маш их бүтүүлэгт халдсан хэрэг шүү. аан тэгээд би ер нь сургуульдаа ингэж харж үзсэнгүй, тэгсэнгүй гэж бүүр боддогүй байсан байхгүй юу? Тэгээд одоо ингээд ззах зээлд ороод хүнээс тийм юм байдаг юм, хүн чинь ингэх ёстой юм тээ? Герман мерманд явж байхад, Польшид явж байхад, Англи зэрэгт явж байхад тийм орнуудад очоод өөрийгөө хараад, үзээд, юмтай харьцуулаад зүйрлээд ирэхээр тийм бодол хүрээд ирж байгаа юм. Хэрэв би тийм орныг үзээгүй, тийм сайхан юмтай харьцуулаагүй байсан бол мэдэхгүй л, ингэх л ёстой л гээд л гөлийгөөд л явж байна. Яг чамд л гэж хэлэхэд. Нээрээ шүү. Аан надаа ингээд Европ руу гарц гарч, цонх нээгдсэн учраас би бас нэг тэр бол яахав тэр үеийн минь төр засгийн минь буян. Ээж аавын минь буян.

Отгонбаяр -

Ээж аавын минь буян тээ?

Туул -

тэр аль аль нь байсан учраас би бас тэрэндээ баярлаж явдаг байхгүй юу? Тэгээд одоо яахав дээ нэгэнт нийгмийн тогтолцоо тийм байсан юм чинь. Тийм учраас би бол яг ялангуяа 95н оноос өмнөх хүртэл үеээ бол би бол тэрнийг ердөө мэдэрдэггүй юм. Тэгэх ёстой гэдгийг ч ойлгодоггүй байсан.

Отгонбаяр -

залуу байж?

Туул -

залуу байсан учраас тээ? тийм байж. Нэг их тэрэнд претензи тавиад л намайг тэгсэнгүй ингэсэнгүй гээд юун би огт тийм юм боддоггүй байсан. одоо ингээд 1-рт юм өөрчлөгдлөө, 2-рт бас үнэхээр ч ингэх ёстой юм байна гэдгээ мэдсэн учраас. Манай сургууль бол улсдаа тэргүүний сургууль учраас тэр талаараа дэндүү хориг байна. Яахав би ганцхан өөрийнхөө тухай ярьж байгаа биш. Цаашид бол ийм асуудал зөндөө гарч ирнэ. Яагаад гэвэл 1-рт бид нарын хойч үеийн эрүүл мэнд бол бид нарынхаас долоон доор болж байна. Аан би өдий зэрэгтээ явж байгаа нь бол миний баасыг сайн тавьж өгсөн учраас.

Отгонбаяр -

тийм байх

Туул -

бүх юмны бас, өвөө эмээ, засаг төр, яагаад гэвэл би ингээд нөгөө юугаа сургуульд оронгуут л, сургуулийн амралт эхлэнгүүт л эмээ өвөө нар шууд маргааш нь аав ээжийг авчирч өгөхгүй л бол бараг өөрсдөө ирж авдаг байсан, төв аймгийн улсууд л даа. Манай өвөө эмээ нар. Тэгээд л тэнчээ очиход надаа тусгай гэр барьчихсан. Би өвөөгийн ээжтэй нь, нэг эмээ байсан юм аа. Тэрэнтэй зунжингаа өнгөрөөнө. Том гэрийнхээ хажууд жижигхэн хөөрхөн гэр эмээ бид хоёрын гэр. Тэгээд л тэд нар минь очихоор л миний тагшийг бариулаад л үнээний зэлэн дээрээ очиж улаан үнээнийхээ сүүг ууна. Оройгуур. Заавал ч үгүй бүлээн. Өглөө босоход өрөм, боорцог. Дандаа ноорм өө. Миний тагшинд л хийчихнэ. Аяганд хийчихнэ. Тэгээд жаахан өрөм, жаахан бяслаг, жаахан ааруул өөр юу байдаг юм тэгээд л жаахан тэрийгээ л иднэ. Өдөр болохооор цагаан ямаатай хачин том дэлэнтэй. Цагаан ямаа бариад гэрийн бүслүүрээс уяад өгчихнө. Өвөө надаа нэг хөөрхөн ийм юу гэх юм бэ? Сав, сүү саадаг хувинтай. Модон хувинтай. Тэрэндээ сүүгээ саагаад ууна

Отгонбаяр -

өөрөө саана?

Туул -

өөрөө сүүгээ саана. өөрөөр нь саалгадаг байсан юм. Эмээ өвөө 2. Тэгээд охины ямаанд хэн ч хүрэх эрх байхгүй. Тэгээд нөгөө эмээдээ маань одоо өвөл нь очиж чадахгүй байгаа юм аа. Намар нь ирээд л зун очиход л эмээ маань баахан нэг хар хүүдий дотор л ёотон мотон, чихэр мэхэр цуглуулчихсан. Хүний өгсөн юмыг нөгөө муу охин маань ирнэ гээд л, тэгээд бас өвөл мөвөл иддэг байсан, янз бүрийн даавууны өөдсийг цуглуулчихсан. Тэгээд л нэг модон ортой. Нэг модон ор тавьчихсан. Хүн ороод ирэхээр тэнчээ суулгуулахгүй. Охины ор гээд. Тэгээд эмээ бид 2 чинь нэг билүүртэй, өшөө нэг том индүүтэй тэгээд л одоо эмээдээ л тусалдаг байсан юм байлгүй. Үхсэнээ хийж байсан юм. нэг юм хум цавуудаад л, тэгдэг байсан юм,

Отгонбаяр -

монгол дээлний зах, имжээр энэ тэрийг л хийлгэдэг байсан байх нь байна ш дээ.

Туул -

тийм. Тийм энэ тэрийг л хийлгэж л байдаг байсан. тэгээд л надыг тэгдэг байсан юм. Миний муу охин их уран болно гэсэн гэсэн. Тэгээд л миний гар энэ тэрийг миний охин уран болно гээд л. Тэгээд би тэрийгээ л их санадаг юм. Юм жонхуудаад л наагаад л, индүүдээд л, индүүдээд л, индүүн дотроо цогоо хийх их дуртай тэгээд л байж байгаад л галаа түнгэчээд бай, их түнгэчсэний хэрэггүй л гэдэг байсан. тийм улсуудтай байдаг байсан.

Отгонбаяр -

ямар гоё юм бэ? тэр чинь цэвэр агаар, халуун сүү гээд л бөөн эмчилгээ байсан байна ш дээ.

Туул -

тийм бөөн эмчилгээ. Тэрний сувилалд хүмүүжсэн учраас би өдий зэрэгтэй, эрүүл улсуудтай эн тэнцүү ажиллаж байгаа байхгүй юу, би бол тэрийг тэгэж бодож байгаа юм. Тэгээд л өвөө, эмээ 2 бол яг л цагт нь. Тэгээд л бараг л маргааш нөгөөдөр орох гэж байна гэхэд л хоёр хоногийн л өмнө явуулна уу гэхээс биш энэчээнээ л байлгаад байна. Тэгээд бас манай өвөө бол их дотоод сахилга бат сайтай хүн байсан юм. Орой энэ тэр болохоор нөгөө эрт дээр томоо үлгэрийн ном уншина. Өө нөгөө хуучин монголоор бид нар чинь тэрийг чинь мэдэхгүй ш дээ. Гэхдээ бид нарыг сургуульд орсон хойно их үлгэрийн ном уншиж өгдөг байсан. бүгдээрэнг нь суулгуулж байгаад л, манайхан чинь байгаасаа орос сургуульд явчихсан юм чинь Монгол юмыг заримдаа ойлгохгүй. Тэгээд л үүрэглэхээр л сонсоорой гээд л. Тэгээд бид өвөөгөөсөө их айдаг байсан юм. Тэгээд манай өвөө эмээ 2 бол ямарч юманд бол их зөв ханддаг юм байна даа гэж би боддог юм аа. Тэр үедээ ч мэддэггүй байж. Ердөө илүү юм яадаггүй байсан хоол унд энэ тэр дээр яг л юу бол бид нар ч нэхдэггүй байсан. тэгэж өдөржингөө замбараагүй уул овоохой шиг печень, яблоко тавиад л тэгэж яахгүй. Ойр зуурхан мал залтай холбоотой юм хийлгэдэг байсан . Аргал түүгээд л.. эмээтэйгээ тэнд, аргал түүгээд л, эмээ тэнд аргал түүгээд би дэргэд нь майжигнаад л явдаг байсан байх. Тэгээд тэрчээ чинь аргалын утаа уугуулна. Орой тэрчээ чинь үнээгээ саахаар болохоор халуунд чинь тугал мугал оодогноод чигтэйхэн юм болно. Тэр үйл явдалд чинь би бас тэгээд нэг жаахан өөрийнхөө сандалтай. Тэгээд л өөрийнхөө сандалыг бариад л майжигаад л тэгээд л баахан л аргалын утаанд л

Отгонбаяр -

тусдаа гэртэй, тусдаа ортой, сандалтай, ямаатай ярихгүй ээ. Хувинтай ярихгүй.

Туул -

тусдаа хувинтай ярихгүй, тэр гэрээ тэр эмээ бол ямар эмээ болох уу? Парабабушка ш дээ. Миний хувьд. Тэр эмээ бол тэр гэрээ зөвхөн л зуны улиралд эмээдээ барьж өгдөг. Яагаад гэвэл том гэрт их олуулаа байдаг учраас их шуугиантай, тэр эмээ тавтай байх ёстой. Тэгээд бид ямбатангууд. Хоёр дах ямбатан. Залуу ямбатан би.

Отгонбаяр -

ямбатаны гэр байсан биз.

Туул -

тийм ямбатаны гэр байсан. жижгэхэн нэг жаахан. Онц гойд юм байхгүй. Гэхдээ миний орон дээр хүн ердөө суулгадаггүй. Охины орон дээр суулаа гээд л..тэгээд эмээтэйгээ. Очиход их хөөрхөн. тэр нэг удаагаад хатсан уутнаас нь баахан ёотон их гарна аа. Юун нарийн чихэр ховор ш дээ. Одооны чихэр ховор. Ёотон одоо яадгийн боов моов, арай л нэг жаахан итгээд юм гаргах нь тэр. Тэгээд явахаар л нэг баахан ааруул өгнө. Тэгээд би чинь их аарууланд дуртай хүн шүү. Миний энэ тэмээний шүд чинь тэрэнтэй холбоотой.

Отгонбаяр -

та чинь шүд их сайн шүү.

Туул -

сайн. Одоо харин муу болоод байгаа юм. Гэхдээ яахав жам ёсоороо л тэр биз. Бүх юм л муудаж байгаа юм чинь. Тийм байхгүй юу манай эмээ өвөө чинь. Эмээ өвөө 2 их хөөрхөн.

Отгонбаяр -

эмээ өвөө 2 чинь аавынх чин үү?

Туул -

ээжийнх. Аавын аавыг бид нар огт мэдэхгүй. Зургийг нь хараагүй. Бүр аав нэлээн залуу байхад нас барчихсан юм. Аан аавын ээжийг нь бид нар бас жаахан мэдээд байгаа юм. Гэхдээ намайг 7-н настай байхад өөд болчихсон юм. Тийм учраас ээжийн талыг. Ээжийгийн ээж нь 94-н онд өөд болсон.

Отгонбаяр -

саяхан нас барсан юм байна.

Туул -

аан нөгөө надтай байсан эмээ бол нилээ дээр үед нас барсан, тийм нилээн дээр үед. Тэр нэг намайг нэг 8,9-д л нас барсан. Гэхдээ би чинь жаахан үеийн дурсамж их сайн үлдчихсэн байгаа. Дараа нь тэр эмээг нас барахаар одоо зүгээр ээжийгийн ээж аав хоёртой хамт байдаг байсан. тэр үед харийн том гэртэй л цуг байдаг байсан, гэхдээ яахав хүүхдүүд нь том болоод гараа явчихаар гэрт нь юу яадаг. Гэхдээ тэд нар чинь сүүлд нь нөгөө бага охиныгоо дагаж ирээд Налайхад байсан байхгүй юу. Гэхдээ манай өвөө, эмээ нар бол их сайхан, ер нь бол одоо ингээд эргүүлээд ингээд амьдралаа бодоод байхад надыг дандаа л сайхан улсууд хүрээлж байсан байна, ажил дээр ч гэсэн, амьдрал дээр ч гэсэн, найз нөхдүүд, шавь нар ч гэсэн. Яахав тэр дотор муу сайн юмнууд байлгүй яахав. Гэхдээ ихэнх нь, дийлэнх нь бүр ёстой сайн байсан. ярих юм байхгүй. Надаа бол тэр юунд байхгүй. Би бол их сургуульдаа бол нээрээ шүү, их сайхан сайхан улсууд, Чойжилсүрэн гуай байна хэвлэлд ажиллаж байсан. Жамц гуай байна. Нөгөө каминдаа хийж байсан дүлий хэн билээ?саяхан хүртэл юу яаж байсан. Дэмбэрэл гуай, Энэ тэр сайхан улсууд их байсан ш дээ. Боловсон хүчин энэ тэрд одоо нөгөө ректорын нарийн бичгийн дарга байсан, их сайхан урт үстэй. Уртаа үстэй. Их олон жил ректорын нарийн бичиг хийж байсан ш дээ. За Туул багшид нь нэг онцлог бий. Би бүх ректороор ажилдаа хүргүүлж үзсэн хүн шүү. Сонин тохиолдол байгаа биз?

Отгонбаяр -

тийм байна

Туул -

одоо Цэгмэд гуай бол намайг бүр багын мэднэ. Дээр үед тэднийх, биднийхэд одоо энэ хуучин Дамдинсүрэн гуай, зохиолч Ренчин гуайн амьдарч байсан байшин байна ш дээ одоо энэ 1-р байрны энэчээ аарктай байшингууд, ВСВ –ийн дэлгүүртэй. Тэр юунд чинь манайх байсан байхгүй юу. Тэгээд тэр Цэгмэд гуай авгай энэ тэр чинь манай ээж аавыг их сайн танина. Таньдаг байсан юм. Тэгээд Цэгмэд гуайх чинь манай ард талд. Яг ард талд амьдардаг байсан юм. Тэгээд л ажилдаа явж байхад тааралдана. Тэгээд л миний охин ажилдаа явж байна уу?

Отгонбаяр -

за суу гээд л...

Туул -

за суу гээд л. Дараа нь Миеэгомбо гуай чинь тэр булангаас автобусны буудал дээр л зогсож байхад чинь л хөөрхий минь. Содном багш чинь намайг аспирантурт суралцаад номын санд л сууж байхад, улсын номын санд л сууж байхад нэг өдөр шатаар буугаад явж байсан чинь. Ректор гараад ирсэн. Бид нар чинь одоо ректор гэхээр чинь л нүгэлдтэй айна ш дээ, дуугарч ч чадахгүй. Ингээд л машинд нь суувал дув дугай сууж байгаад зогсохоор нь л гардаг байсан ш дээ. Инээдтэй. Одоо байсан бол юу гэж баба баба гээд ... юу яриад сууж байгаа бол, тэгсэн чинь харин л Содном багш таараалдаад. Сайн байна уу? Юу хийж яваа юм гээд л...аан багшаа энд нэг юм хараад гээд л. Ийм орой юу хийж байгаа юм гээд л. Тэгээд намайг дагаад доошоо буугаад л байна аа. Тэгсэн чинь л Төмөрөө нааш ир гэнэ. Жолооч нь л юм шиг байна. Энэ багшийг гэрт нь хүргэж өг. Тэгээд л хаана ч явж байсан авчихна ш дээ. Хөөрхий минь. Ганцог багш чинь энэчээ гэр нь байдаг юм. яг хажууханд ш дээ

Отгонбаяр -

аан танай энэ байр юмуу?

Туул -

тийм. Манай энэ байр тэгээд ч угийн л таньдаг байсан. Туул багшаа аль байрны үүдэнд буух уу? Нөгөө хоёрдоо л бууна ш дээ. Нөгөө Даваа багш бас яаж байна хүргэж өгнө өө бас. Нөгөө цагаан юутай байсан юм чинь. Тэгээд яахав сайхан л байдаг юм хөөрхий минь.

Отгонбаяр -

тэгэхээр хайран дунд л

Туул -

хайран дунд л байсан. тэгээд тэр юуг харуулаад байна уу? гэвэл бас өөрсдийнхөө багш нарыг хүндэтгэж байна. тэр үеийн улсууд чинь бас юмыг бас наана цаана ойлгодог байсан юм байна. Энэ одоо ҮНЭН сонины Намсрай гуай чинь Цогзолмаа гуай чинь манай байшин ш дээ. Намсрай гуай жолоочдоо хэлсэн юм уу яасан юм мэдэхгүй. Жолооч нь юмуу хүүхдүүд нь юмуу мэдэхгүй заавал ч үгүй. Тэр үед чинь хар волганд суугаад бууна гэдэг чинь ээ бурхан минь одооны хаммер маммер юу байдаг юм. Тэрнээс буусантай л адилхан биз дээ, тэгээд зогсоод авдаг байсан. энэ байранд одоо дээр үеийн Хорхой гээд хууль зүйн яамны орлогч сайд байдаг байсан. Хорхой гуай бол тэгээд Туул багшаа танай зүгээд явна аа гээд л дээр үеийн хүмүүс тийм сайхан байдаг байсан байна шүү. Долгормаа гуай байна Сангийн яамны орлогч сайд байсан.

Отгонбаяр -

Сангийн яамны сайд байсан

Туул -

сайхан сайхан хүмүүс байна. За яахав би тэгээд боддог юм. Ээж аавыг минь ач, ээж аавын минь хүрээ үүрэг байсан. Ер нь бол манай энэчээ чинь дээр үеийн элитүүд байсан байр. Дээр үеийн улсууд чинь бас нэг нэгнийгээ хүндлэх, ойлгох, халамж тавих эн тэр хариугуй их өндөр л байсан байх даа тээ? би тэгэж бодоод байгаа юм. Одоо тэгээд л байгаад байхад. Сайхан байгаа шүү. Сайхан сайхан манай их сургуулиуд бол. 1-р бол ялангуяа 1-р байранд л нилээ нас тогтсон багш нар л их байна шүү

Отгонбаяр -

тийм байна. Хуучны багш нараас

Туул -

Хуучны багш нараас. Одоо ингээд л хараад байхад. Яагаад гэвэл точный науки там. Хими, физик энэ тэр чинь давамгайлсан. Нийгмийн ухаан чинь нилээн настай багш нар ховор болж байна шүү. Ингээд хараад байхад.

Отгонбаяр -

аанхан. Хоёрдугаар байранд тээ? англи хэл, гадаад хэл, нийгмийн ухаан

Туул -

тийм. гадаад хэлэн энэ тэрд, Манай гадаад хэлэнд бүүр настай багш нар Шаарийбуу багш сая зуун нас хүрлээ ш дээ. Тэрийг мэддэг хүн нь бид нарын үеийнхэн л мэдэж байгаа. Одоо орчин үеийнхэн залуучууд мэдэхгүй ээ. Бадмаанямбуу энэ тэр бол юу ч мэдэхгүй ээ. Яахав дээ тэр үе үеээрээ байдаг юм чинь тэгэхдээ манайхад одоо бол настай улсуудтайгаа гинжин холбоотой байх хэрэгтэй шүү. Энэ уламжлал алдагдах гээд байна. Тэгээд тэгэж боддог юм.

Отгонбаяр -

дахиад нэг ийм асуулт байнаа багшаа. Та нэг бодлын их азтай хүн байна ш дээ тээ. Одоо ингээд ургуулаад бодоход ээж аав хэрвээ ийм түвшинд ажил хийдэггүй байсан бол тээ? Ийм боломж бололцоо бас сайнгүй байсан бол эмчилгээ ямар байх байсан билээ? Ингээд бодоход эмээ өвөө ямар сайхан улсууд байв? Тэгээд орчин хүрээлэл их сайхан байлаа. Таны үед полимиелитээр өвчилсөн нилээд хэдэн хүүхдүүд байсан гэсэн ш дээ тэд нар ер нь яасан бол та мэдэх үү?

Туул -

тэд нар байна ш дээ. Аав бол яахав зүгээр манай аав чинь 78-н онд нас барсан ш дээ. Нас барахаасаа өмнөхөн том болоод илэн далангуй ярьдаг байлаа ш дээ. Тэгээд аав хэлж байсан. Чамтай 10-н хүн өвдсөн. Тэр даруйдаа 4 нь нас барсан. 6 нь үлдсэн. 6-гийн 3 нь хэвтэрт байсан. тэр 3 нь яг надтай зэрэг өвдөөгүй миний дараа өвдөж байсан. энэ юунд анагаахын дээд төгссөн дээр үед хүрээлэнд ажлаж байсан их том хүн байсан юм аа. Хими биологийн хүрээлэнд ажиллаж байсан. тэрний охин нь гээд Нарантуяа гээд зүүний эмч хийж байсан. тэр бол өрөөсөн хөл нь мэдээгүй болсон байхгүй юу? Тэгсэн мөртлөө өрөөсөн хөл нь нэг хөлнөөсөө бүүр хатчихсан, богинохон болчихсон, хорчийгоод, ажиллагаа ихтэй, их хүчтэй яасан. Тэгээд тэр нэг аппараттай явдаг байсан. тэр нэг эмч болоод явж байсаныг би мэдэж байгаа юм. Аан нөгөөдөхийг нь бол мэдэхгүй ээ. Одоо тэрнээс хойш бол полимиелит нилээд гарсан ш дээ. Одоо манай их сургуулийн монгол хэлний анги төгссөн Бадамханд гээд сэтгүүлч хүүхэн байдаг ш дээ. Тэр чинь бас 60-н хэдэн оны полимиелит шүү дээ. Одоо бол полимиелитын вакцин гарчихаад, полимиелит туссан ч гэсэн маш хөнгөхөн тусч байгаа. Вакцин аваагүй хүүхдүүд бол мэр сэр байгаа. Гэхдээ яахав 2000 он, 2000н оныг бол манай улсад полимиелит байхгүй. 2000-н оныг саа өвчингүй орны тоонд орлоо гэж зарлаад байсан ш дээ. Тэгээд юу болсон юм мэдэхгүй. Гэхдээ ямарч л байсан вакцинаа хийлгээд байх хэрэгтэй. Аан би өшөө юуг их яагаад байна вэ? гэхээр манай эмээ, өвөө 2 хэдийгээр тийм их мэдлэг боловсролтой хүмүүс байсан ч гэсэн амьдралын ухаантай улсууд байжээ. Хүүхдүүдээ, тэр үедээ охиныгоо ер нь бүх хүүхдүүдээ мэргэжилтэн болгосон ш дээ. Ер нь тэрний буян ш дээ. Манай ээж аав хоёр тэр үеийн сэхээтний анхны эгнээнд орж байсан. эмч хүн юм чинь. Хэрэв аав маань эмч байгаагүй бол, ээж маань багш байгаагүй бол өдий зэрэгтэй намайг ингэж зөв голдрил руу нь явуулах ч байсан юмуу? Үгүй ч байсан юм уу? Тийм учраас энэ чинь тухайн үеийн хүмүүсийн боловсрол, соёлтой нь холбоотой шүү. Тийм учраас би юмарч л байсан багш нь бол монголыг дахир дутуу иргэд жирийн иргэдтэй эн зэрэгцэж ажиллаж чаддагийн гэдгийг нотлох гээд л мэрийгээд байгаа юм. 60 хүртэлээ ажиллана даа. Тэрнээс өмнө хөөгдчихгүй л бол ( инээв). 60 хүрэхэд юу байхав уу?

Отгонбаяр -

Яг адилхан ачаалал гүйцэтгээд л, зарим тохиолдолд бүүр илүү нөгөө биеийн тамир, иргэний хамгаалалт гээд л жирийн хүний хийдгээс илүү их зовлонтой ажил хийгээд л цагийн норм адилхан өгнө гээд л...

Туул -

Германд эмчилгээнд явж байхад, германы эмч нар надаа ийм асуулт тавьдаг байхгүй юу. Та дээд сургуулийн багш юм байна аа. Та одоо бусад багш нараас хичнээн хувийн цалин илүү авдаг вэ? Та хэдэн давхарт ажилладаг вэ? Та ямар маркийн машин унадаг вэ? Та жилд хэдэн удаа сувилалд явдаг вэ? Танай сургууль чинь тэр сувилал мувиллын чинь мөнгийг дааж явуулдаг биз дээ асууж байгаа байхгүй юу? Польшид очоод үзүүлсэн ч гэсэн яг ийм асуулт тавьж байсан. тэгээд би хариулах юм олдохгүй. Яахав ээж, аавтайгаа амьдардаг, тэгдэг тэгдэг гээд тийм нэмэлт мэмэлт юм байдаггүй гээд. Тэгээд Германы тэр эмч хэлж байгаа байхгүй юу? Яагаад би энийг асууж байгаа юм бэ? гэвэл манайд бол ийм өвчтэй хүн бид нартай эн зэрэгцээд ажиллаж байгаа учраас, бид нараас илүү их хүч гаргаж байгаа, аан тийм учраас 15–20% нэмэлт цалин өгдөг. Аан тухайн байгууллага нь сувилал мувилал тийм юманд нь явахад нь зардлыг нь гаргаж өгдөг гэнэ. Заавал ч үгүй реабилитаци нөхөөн сэргээлт хийхэд нь нь заавал ч үгүй хувь нэмэр оруулдаг байхгүй юу. Тэгэж надад тайлбарласан. Аан машиныг яагаад асууж байгаа юм бэ? гэхээр та бас бинзений хөлс авах ёстой. Орон сууцыг яагаад асууж байгаа юм бэ? гэвэл жирийн хүмүүс нэг өрөөнд амьдраад болоод байгаа бол таны нэг өрөө чинь арай том байх ёстой. Яагаад гэвэл та эрүүл хүнтэй адил гадаа явах цаг хугацаа чинь богино учраас гэрт байдаг агаар чинь их байх ёстой. Хэдэн давхарт байдаг вэ? гээд бас таны хэтэрхий их өндөр давхарт байх юм бол бас таныг харгалзан үзэх ёстой. Цаашдаа бол таны эрүүл хүний биеийн байдал муудаж байгаа юм чинь таны биеийн байдал муудна. Тэгээд тийм юмнаас л үзээд л, бодоод л яахаар.

Отгонбаяр -

Сургуулиас ер нь тэр нөгөө сувилалын мөнгө, үйлдвэрчний эвлэлийн мөнгө ч юм уу тийм юм байсан уу?

Туул -

байхгүй

Отгонбаяр -

Одоо бас тийшээ хандах хэрэгтэй юм байна ш дээ. Үйлдвэрчний эвлэлд

Туул -

Одоо бол нөхөн сэргээх юу чинь их мундаг шүү дээ. Гайхалтай. Их мундаг. Германд ч гэсэн байсан. Миний больниц бол гайхалтай л даа. Тэгээд тэр эмч нь бас их элэгсэг хүн байсан, монголд их элэгсэг хүн байсан. Нөгөө Шагдарсүрэн гуай байна ш дээ тээ? Хирургын Шагдарсүрэн гуай. Тэрний танил тэр хүний урилгаар манай Монголд ирсэн байхгүй юу. Тэгээд авгайг нь эмчилж байсан юм. Тэгээд би Москвад мэргэжил дээшлүүлж байхдаа цаашаа яваад тэр хүн дээр очсон. Тэр хүн Герман хэл мэл мэдэхгүй гэхээрээ зэрэг аягүй гоё Монгол байсан юм хумаа авчирч үзүүлээд, Ботгонд их дуртай. Тэмээ эвлүүлэх, уртын дуу тэр энэ тэрийг нь яриад л байн байн дурсан санадаг байсан ш дээ. Их сайхан хүн байсан. Тэр хүн ямар эмчилгээ хийдэг байсан бэ? гэвэл уламжлалт эмчилгээ. Тэнд бол маш бага хоол иднэ. Дандаа усан эмчилгээ тэгээд биеийн тамир, агаар. Тэгээд би Германд очоод ханиад хүрсэн чинь намайг гурав хоног тужид өвсний ханд. Ямар өвсний ханд мэдэхгүй ямар ургамлын ханд юм мэдэхгүй. Өөр хоол өгдөггүй. тэгээд л хөвөнтэй даавуунд ороодог байсан. за ингээд харийн газар үхжээ л гэж бодлоо. Тэгээд шүдээ авхуулах боллоо. Шүд минь өвдөөд, эмчилгээ хийлгэхгүй авхуулах боллоо. Гурав дахин тариа хийлгэж байж, дээр маань эмч маань мордож байж, арайхийж сугалж авсан. Тэгээд бид нарт хэлж байгаа юм. Воот чиний шид ийм байна. Нөгөө эмээ өвөөгийн буян шүү дээ. Во энэ хар гээд л...тэгээд л бараг миний дээр гарч л байж авсан ш дээ. Тэгээд хоёр хоног бас хоол өгдөггүй. Нөгөө айхтар шүд онгорхой гээд. За бараг үхэждээ л гэж бодсон.

Отгонбаяр -

Үхээгүй байна ш дээ.

Туул -

Тийм л байна даа. Одоо болохоор зэрэг юу яадаг байхгүй юу. Багш чинь бас нас өндөр болж байна. Одоо яг та нартай зэрэгцээд л ажиллахад хэцүү л болж байна. Тэгээд сургуулийн захиргаан дээр оров. Даваа дээр оровоо. Танхимын эрхлэгч бол чинь мэдэхгүй юм байна. Яагаад гэвэл наадах чинь эрх мэдэл нь хүрэхгүй. 2-рт мэдэхгүй, 3-рт цалинтай холбоотой асуудал юм чинь. Тэгээд би Даваа багш дээр орсон чинь Даваа багш манай сургуулийн дотоод дүрмэнд тийм юм байхгүй ээ.

Отгонбаяр -

Хэдэн онд вэ? багшаа

Туул -

за 5,6-н жилийн л өмнө байхаа

Отгонбаяр -

дэд захирал байхад нь тээ?

Туул -

Яагаад гэвэл надыг Даваа багш дээр ор гэсэн байхгүй юу? Ганцог биш Даваа дээр ор. Яагаад гэвэл бүх функцыг удирддаг, бүх юмыг хийдэг эрх мэдэл нь Даваа дээр байгаа гээд. Тэгээд орсон чинь нөгөө манай сургуулийн дотоод дүрмэнд тийм заавар байхгүй учраас таны кредитийг чинь 13-н кредит болгоод, бүтэн цалингаар өгнө гэхээр бас болохгүй. Цалин бүтэн яваад байж болохгүй л байсан юм байлгүй дээ. Хэн мэдэхэв. Би уул шууд Даваа багш дээр орсон шалтгаан нь: 1-рт бол худлаа биш, 2-рт Даваа багш намайг үнэхээр энд багшилсан цагаас нь эхлээд, оюутан байхаас эхлээд л мэдэж байгаа юм чинь. Би худлаа ярьж байгаа юм биш, хууль бус юм хийлгүүлэхгээд байгаа юм биш. Аан манай сургууль хараад үзье гэвэл энэ бол чигчий хурууны л асуудал. Ер нь бол. Аан гэхдээ би Бадмаанямбуу дээр ороогүй. Гэхдээ Бадмаанямбуу өнгөрсөн хичээлийн жилд яасан гэвэл, кредит цаг дутсан гээд 158000 төгрөг хассан.

Отгонбаяр -

Таниас уу?

Туул -

Ер нь яагаад 158000 төгрөг дутсан бэ? гэвэл би аваачаад Б цагийнхаа нэг цагийн юмыг буруу бичсэн байхгүй юу? В дээр бичих юмыг, Б дээр нь бичсэн байна аа. Гэхдээ манай Цэцэгмаа бид нарын юмыг хянадаг биз дээ.

Отгонбаяр -

Тэнхимийн эрхлэгч?

Туул -

Тэнхимийн эрхлэгч гарын үсэг зурахдаа. Аан би тэр үед нь 2-р эмнэлэгт хэвтэх гээд, би өөрөө ороод яахуу гэсэн чинь хэрэггүй ээ. Одоо бүгдээрэнгийн чинь юмыг аваад би өөрөө тооцоогоо хийчихнэ гэвээ. Би яг тэр үед бас 2-р эмнэлэгт оочир авчихаад гэнэтхэн намайг дуудвал та бэлэн байгаараа гэсэн байхгүй юу. Ор гарахаар. Тэгээд өөрөө тооцоо хийгээгүй бичээд л ингээд өгсөн. Тэгсэн чинь дараа нь утасдсан чинь юу болсон гэсэн чинь зөвөө зөв, таны бүх юм ингээд дүйццэн гэхгүй юу. Энэ бол яг нөгөө сонгуулийн үетэй холбоотой. Арга олох гээд л. Тэгсэн чинь тэд нар аваачаад болсон болсон гэж биччихээд. Тэгээд нөгөө Бадмаанямбуу чинь амралтаа авсаныхаа дараа бүх нарийн хянасан байна л даа. Бид нарт 16-н гэхэд амралтын мөнгө өгчихсөн байхгүй юу. Тэгээд л бид нар бүтнээрээ амралтынхаа мөнгийг аваад л. Тэгээд л амралтынхаа мөнгийг аваад л тэгээд л гөлийгөөд л 8 сарын сүүлчээр л 2,3 хоногийнхоо яахав бид нар өгсөн үү? Өгсөн. Тэр дээр нь гарын үсэг зураад л. Тэгээд 9-н сарын эхний аваанзаа авсан чинь байдаггүй надаа. 48000 төгрөг ирдэг юм. Үгүй энэ чинь яахаараа гэсэн чинь Туул багшаа та нэг кредит. Үгүй яахав миний энэ бол буруу. Гэхдээ та нар шалгах ёстой ш дээ. Тэгээд шалгаад тухайн үед нь надаа хэлсэн бол надаа хийсэн юм нь байгаа. Би үзүүлэх байсан. Хэнд ч энэ тохиолдоно ш дээ гэсэн чинь дуугай болчихож байгаа байхгүй юу.

Отгонбаяр -

Өөр тэгэж хассан хүн бий юу?

Туул -

юун манайд 5,6-н байгаа. Бүр сая гаруй мөнгө суутгасан хүн байгаа. Одоо хүртэл өөрөө сар болгон дээр суутгаж байгаа. 5-н кредит.

Отгонбаяр -

5н кредит чинь бараг л сая болчихож байгаа юм байна ш дээ. 1 кредит чинь л бараг хэд юм бэ?

Туул -

хэдээр тооцоод байгаад юм байгаа юм бэ? 300 хэд ч гэнэ үү юу ч гэнэ үү. Нэг л тийм юм яриад байна лээ. Цалингийн хэдэн хувь хувь үү? Юу ч гэнэ үү? Би бүр тэгсэн ш дээ. Бадмаанямбууд би энд 35н жил ажиллаж байхдаа хэзээ ч ийм явдал болоогүй. Та нар энийг уншиж байхдаа, бодож байхдаа Туул багшаа хүрээд ирээ энэчээ гэсэн бол би хийсэн юмаа үзүүлээд л явна. Энэ бол миний буруу бичсэн юу. Хэрэв үүнийг засаж болох байсан ш дээ. Үүнийг бол нэн түрүүнд Цэцэгмаа шалгачихсан бол Бадмаанямбуу дээр тийм байлдаар очихгүй ш дээ. Хөөе Туул багшаа болохоо байчихлаа гээд утасдвал би чинь бас хүрээд л ирнэ ш дээ. Өө ингэчихсэн байнаа гээд л...тэгсэн ш дээ. 5,6н байгш нар тэгсэн. 700 хэдийг бүр авсан. Нэг кредиттэй надаас л их байсан. Тэгээд дараа нь хоёр, моёр гээд л... Эрдэм шинжилгээний ажил дээр нь ш дээ.

Отгонбаяр -

А,Б,В цаг дээр нь

Туул -

А цаг нь ч бол яахав. Би хэлсэн. Би хэзээ ч тийм илүү цаг авч үзээгүй. Харин хоорондоо энэ жил овоо шүү гэсэн. Тэгээд би чинь бас айгаад байдаг нь юу гэвэл хэт их ачаалал өөртөө үүрчих вий дээ. Нэг ядарчихвал их айхтар ядарна. Яагаад гэвэл аспирантурт сурч байхдаа аягүй их ядаргаа авсан байхгүй юу. Тэрнээс хойш жаахан өөрийгөө бодох хэрэгтэй юм байна гэж. Аан тэгсэн мөртлөө 60 хүртэл ажиллачихая. Их сургууль өөрөө зөвшөөрөөд байгаа юм шиг байгаа юм. Манай багш нар л тэгж яриад байгаа ш дээ. 60 хүртэл бол Их сургууль ажиллуулаад байгаа юм аа гэж. Аан манай танхимын талаас бол та зүгээр л дуугай л сууж бай. Хуцалгүй, амаа нээж болохгүй шүү. Гэхдээ яахав. Бас үнэхээр ингээд анги, кредит цаг маг дутаад байхад би бас ингээд пээдийчээд суугаад байх, залуучуудад бас цаг тухайдаа зай тавьж өгч байх хэрэгтэй ш дээ..

Отгонбаяр -

гэхдээ бас хамгийн гол нь зай тавьж өгнө гэснээс хэнд зай тавьж өгөх үү? Ирсэн хүн нь яг таны түвшинд хариуцлагатай хандаж, хичээлдээ үнэнч байж, тэгэж сайн зааж чадах уу? Үгүй юу? гэдэг чинь бас асуудал байгаа юм даа. Тэгээд би бас таныг ингэж хэлмээр байна л даа. Одоо хэр нь тээ? Ороол нэг тэгэс ингэсгээд л өнгөрөөчихдөг багш нар ч зөндөө л байдаг шээ. Тэгэхэд чинь та одоо энэ ширээгээр чинь дүүрэн л оюутны реферат, үг үсэг зассаар байгаад л хамгаалуулаад ямар их хариуцлагатай ханддаг билээ.

Туул -

Яахав нэг жаахан юм ч болтугай л үлдээсэй л гэж бодоод байгаа юм. Гэхдээ яахав манай энэ орос хэлний нэр төр, ач холбогдол энэ тэр нь буучихсан учраас үнэхээр оюутнууд бол шинэ ирж байгаа оюутнуудын сэтгэлгээ үнэхээр өөр байна. Би бол ганцаараа тэмцээд дийлэхгүй гэдгээ мэдэрч байна. Гэхдээ нэгэнт одоохондоо бол миний энэ хичээлийг яахав дээ бас л миний шавь нарын л буян ш дээ. Яг энд хэлэхэд. Та нар байгаа тулд л арай авч хаячихгүй л байна. Аан тэрнээс биш аль хэдийн уже аваад хаячихсан л байгаа. Яг л энд гэж хэлэхэд. Аан гэхдээ манай сургууль бас буруу бодлого явуулсан байхгүй юу. Анх ингээд гадаад хэлний курсэд явъя гэхэд намайг 35 хүрчихсэн гээд намайг явуулаагүй. Одоо юунд харамсдаг вэ гэхээр бид нарыг уул нь тэр үед нь орос хэлний багш нарыг бүгдээрэнг нь түлхээд ингээд явуулчихсан бол англи хэлээ ч сураад, орос хэлээ ч ороод явсан бол илүү ач холбогдолтой байхгүй юу. Яагаад гэвэл одооны англи хэлийг зааж байгаа багш нар аймаар инээдтэй байгаа шүү. Муулж байгаа юм биш. Инээдтэй байгаа. Нэг сайн тал нь тэд нар номоор хангагдсан. Тэгээд багшийн номон дээр нь бүх юм детальчлагдсан байгаа. Чи хүртэл тэр номыг аваад англи хэлийг заачихаар. Харин хүүхдүүд чамаас тэр номоос илүү халих юм асуух юм бол ингээд сууна. Яг энэ свободно, спонтанно. Свободно ярьдаг, спонтанно юм уншдаг хүн ховор байна. Гэхдээ англи хэлний багш нар аймаар амбийцтай яваад байгаа байхгүй юу. Үнэн хэрэг дээрээ би яг методикийн хувьд как педагог болоогүй гэж бодоод байгаа юм. Манай ингэж хэлбэл энэ өөрөө англи хэл мэдэхгүй болохоороо бид нарыг муулж байна гэж бодно ш ээ. Гэхдээ яахав нийгмийн тогтолцоо ийм байгаа юм чинь бүх юм манайд гажуудалд орчихсон байна. Нэг ном ёсоороо хийгдэж байгаа юм нэг байхгүй. Тийм учраас тэд нар чинь адилхан амьдрах гээд тэмцэж байгаа юм чинь яах юм бэ? Манай их сургуульд бол бид нартаа бол зүгээр хэлмэгдүүлээд буруу юм хийсэн байхгүй юу. Тэр нэг 35 гэсэн хязгаар хэн ямар дураак тогтоочихсон юм бэ? Хүний оюуны потенциальд ямарч хязгаарлалт байхгүй. Тэгээд ялгаагүй яг тэр оюуны хөдөлмөр эрхэлж байгаа улсуудыг жар, мар гээд л янз бүрийн юм, үнэхээр л тэр багш оюутануудад хичээлээ заагаад л болоод байгаа юм бол жар, жаран тавь энэ тэр юу юм бэ? Ялангуяа манай Монголын нөхцөлд багшийн ажил хийе гэсэн халаа байхгүй байна ш дээ. Залуучууд ажлаа голоод ирэхгүй байна ш дээ.

Отгонбаяр -

Цалингий нь голоод?

Туул -

Цалингаа голоод. Ийм тохиолдолд манай сургуулиуд тэр уламжлалт традиционный консерватизмаа ямар нэгэн хэмжээгээр хадгалах ёстоы ш дээ, всё таки научный төв юм чинь, бид нар дандаа л нэг тийм нэг орчин үеийн юм яах гээд л өнөөдөр ингээд л маргааш ингээд д шийдэх гээд л бас тэгэж болохгүй л дээ бас нэг тогтсон юм байх ёстой. Бодлого байх ёстой. Алсын хараатай. Кембридж дээр очоод л яахаар аймаар Москвагийн их сургууль хүртэл чи өөрөө хараа биз дээ. Ямар ямар профессоруудыг ажилуулаад л байна шээ. Тэр нь зөнөгрөөд л буруу муруу тийшээ хадаад л хичээл мичээлээ зааж чадахгүй бол мэдээж хэрэг ш дээ. Тэр бол ойлгомжтой. Зүгэээр нормальны хичээл мэчээлээ ороод л, тэр хүн чинь бас нэг тэрэн дээрээ амьдрах гээд л, тэрэн дээрээ амьдрал нь тогтоод байна ш дээ. Би ингээд заримдаа хэлдэг байхгүй юу? Би ингээд дотроо байгаа мэдрэмжээрээ ярьдаг байхгүй юу? Үгүй ээ энэ нэг амьтан тенсэндээ гарахаа мэддэг болов уу? Би эрүүл явахын тулд ажил хийж байгаа шүү. Хүн ажил хийхээрээ зэрэг эрүүл байдаг байхгүй юу. Би хэрвээ ажил хийгээгүй бол өнөөдөр хэвтэрт шээс, баастайгаа холилдоод л сууж байгаа. Энийг ойлгох манай монголчуудын сэтгэл зүй бэлтгэгдээгүй. Яагаад гэвэл монгол хүн ер нь их залуугаасаа өөрийгөө хөгшин гээд бодчихдог юм байна. Нөхөрт гараад л нэг хүүхэд гаргачих юм бол всё өөрийгөө авгай гэсэн психологит оруулаад байх юм. Намайг тэд нар тэгэж үзээд байх юм.намайг тэгэж хэлбэл тэд нар чи өөрөө нөхөрт гарч үзээгүй, чи өөрөө хүүхэд гаргаж үзээгүй л учраас чи нэг ийм дэмий юм яриад байга гэх байх. Би бол тэрэндээ биш гэж ойлгоод байгаа байхгүй юу. Эцсийн эцэст бид нарыг аваад явчих, тэжээх, үнэхээрийн тийм эрэгтэй хүн байна уу даа. Бид нарын толгой дээр л суух улсууд байна ш дээ. Бид нар өөрийгөө яая гэж байхад өшөө хажуугаар нь бас нэг хүний өмнөөс амьдрах гээд, тэмцээд, энийг асарна, тэрийг хүмүүжүүлнэ,

Отгонбаяр -

ахиад тэр нэг оймсыг нь угаана, хоолыг хийнэ.

Туул -

шээс баасыг нь цэвэрлэнэ, өшөө тэр нь архи уугаад бөөн дарамт болно. Яг ингээд семья болгоод, яг эрэгтэй хүнийхээ хариуцлагыг үүрээд явчих эрэгтэй хүн манайд ховор байгаа байхгүй юу? Манай нийгмийг яг ингээд ярихад эмэгтэй хүн авч явж байна ш дээ. Патриарх устаж байна, бид нар уже на пороге матриарха.

Отгонбаяр -

бодит байдал дээр тийм мөртлөө. Эрх мэдэл, эд хөрөнгө, засаглал бол патриарх байхгүй юм?

Туул -

тийм форма патриархи, а содержание матриархи байна ш дээ. Вообще нийгмийг хөдөлгөж байгаа нь женщины, яагаад гэвэл женщины тийм аймаар мэдрэмж сайтай юм байна шдээ, вибраци энэ тэрийг тэр дорхноо мэддэг, тэр дорхноо шийдвэр гаргаж чаддаг, Тэд нар бид нарын тэр юмыг чинь боогдуулаад байгаа ш дээ. Тэгээд яагаад гэвэл бүр өвөг дээдсийн үеэс эхлээд бид нарыг дандаа тийм. Аан өвөг дээдсийн үеийн эрэгтэйчүүд чинь бол үнэхээр амьдралын төлөө тэмцдэг том барьертай байсан. Одоо яаж байна. Ямар барьер байгаа юм бүх юм нь бэлэн. Одоо ингээд яг авгайгаа тэжээгээд одоо яг нэг өрхийн тэргүүн шиг байж байгаа улсууд ховор. Дандаа тэгээд л бид нарт найдаад л, одоо чинь ямар моод болсон баян эмэгтэйтэй суувал тэрний далавчан доор л байж байгаад л насыг барья гэсэн нэг хачин хачин гуйвалдсан гуйвалдсан эр нь ч мэдэгдэхгүй эм нь ч мэдэгдэхгүй юмнууд байна ш дээ. Би буруу ойлгоод байгаа юм уу?

Отгонбаяр -

Нилээд хэсэг нь тийм байгаа юм. Баян гэхээсээ урдаар эдийн засгийн боломжтой мөнгө олчихдог эрэгтэйчүүд чинь эхнэрийгээ зүгээр л обьект, бүр жаахан охинтой суудаг, хаяад явчихдаг.

Туул -

тэгээд л нэг Мареночный кукла л болж байгаа ш ээ. Тэгэхээрээ хүн тэгэж өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол юу гээд л хүнээр зүгээр доромжлуулаад л явж байх юм бэ?

Отгонбаяр -

Систем нь өөрөө бас тэгэж үйлчлээд байгаа юм аа тээ? Манай систем.

Туул -

тэрийг нь шоудаад тэрийг нь од болгоод байна ш дээ. Тийм биз дээ? Бас болохгүй ш ээ. Тийм учраас зарим юмыг нь буруу ч ойлгож байж магадгүй.

Отгонбаяр -

Ахиад бас нэг ийм асуулт байнаа багшаа? За та намайг оюутан байхад, аспирантурт сурч байсан юм. Яг энэ зэрэгцэж авь адилхан нормтой хийгээд, хажуугаар нь өчнөөн эмчилгээ хийгээд л, асаргаа яагаад л, тэгээд дахиад нөгөө эрдмийн ажил хийж байсан хүн шүү дээ та чинь. Тэр талаараа, тэгээд их ядаргаанд орсон уу?

Туул -

их ядаргаанд орсон. Би чинь явдлаасаа болоод миний нуруу их муруйлттай байхгүй юу би чинь. Тийм болохоор нурууны муруйлтаасаа болоод, хөл гарны үйл ажиллагаа ч гэсэн сайн явагдаж барихгүй байгаа. Тэгээд аспирантурын шалгалт өглөө.

Отгонбаяр -

хэдэн онд вэ?

Туул -

86-н онд аспирант би болсон юм. Тэгээд л одоо нөгөө шалгалт өгөхөд тэнд чинь яг л бас л арын хаалга эд нар чинь эд цэцэглэж байсан юм байна ш дээ. Тэгээд л одоо ингээд л эргүүлээд бодоод байхад миний балл 0,3-н юугаар дутсан байхгүй юу. Гадаад явахад нь, тэгээд хэн надтай өрсөлдсөн гэвэл Цэенрэгзэн. Одоо Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн орос хэлний тэнхмийн эрхлэгч залуу байгаа. Тэрний аав нь биеийн тамрын хорооны дарга Дамдин гуай байсан байхгүй юу? Аан тэгээд л надтай хэн аспирантуурын шалгалт өгсөн гэвэл нөгөө манай эдийн засгийн ухааны декан байсан Монгол бизнес сургуулийн захирал хэн билээ? Дашзэвэг бид хоёр өгөв. Тэгсэн чинь Дашзэвэгийн оноо нь бас жаахан дутчихсан байхгүй юу? Тэрний өрсөлдөгч нь хэн байсныг мэдэхгүй ээ. Бид хоёр ингээд л тарчихаад л нөгөө юугаа дугуйлчихаад л гүүрэн дээгүүр явж байсан гэсэн би сайдын хүүхэд, чи даргын авгай байсан бол чи бид хоёр ч хоёулаа Москвад сургуульд сурахаар явсан даа гэж хэлж байсан юм. Тэр үед тэрийг чинь тоогоо ч үгүй өнгөрөөж байсан юм. за тэгээд аспирантур. За тэгээд аспирантурт орлоо.

Отгонбаяр -

дотооддоо ?

Туул -

би чинь тэгээд заах аргын чиглэлээр сурганы чиглэлээр яасан юм чинь дотооддоо орсон юм чинь. 2 удирдагч авлаа. Гадинжид багш хөөрхий минь, нөгөөх нь бас нэг оросыг авъя гэж бодоод л намын дээдийн нэг мэргэжилтэн багшийг авав аа. За тэгээд яахав юунд яагаад л минимум зинимумаа өгөөд л эхний жил чинь бүх л юмаа өгчихлөө. Сэдэв мэдэв ээ батлуулаад л, тэгээд тэр авгай болохоор тэр намын дээдийн авгай чи Ленин гарадад хүрээд ирээрэй. Тэгээд л хялбархан яана. Тэгээд л Ленинградад очиё доо. Тэрэн дээрээ очъё гээд л бас өөрөө хөөцөлдвөө. Тэр үед чинь яг оросын антисоветский уур амьсгалтай байсан юм.

Отгонбаяр -

перестройка эхэлж байсан?

Туул -

тийм яг перестройка эхэлж байсан. Орос хэлийг чинь үзэн яддаг байсан. Яам явуулах хөрөнгө байхгүй ээ. Тэгээд тэр үед чинь яг нөгөө перестройка болсон. Гадаад оюутан гэхээр аягүй үнэтэй. Нөгөө үнэ өртгөнд нь юу общежитие энэ тэр гадаад оюутны тарифаар бодож өгөөд л. Нөгөө друзъя байхгүй ш ээ.

Отгонбаяр -

хуучны юмгүй болчихсон

Туул -

хуучны юмгүй болчихсон. Тэгээд явж чадаагүй. Тэгээд дараа нь хоёр дахь жилдээ нөгөө авгай маань ч бурхан боллоо. Тэгээд яг хамгаалалтанд орох гэж байсан ч хөөрхий минь хэн багш маань гэнэтхэн нас барчихсан. Гадинжид Тэгсэн ш дээ би чинь бүр анх хамгаалалтандаа бэлдчихсэн. Минимумаа өгчхсөн. Тэгээд дараа нь яасан гэвэл, юугаа солио. Сэдвээ солио. Өөр сэдэв ав. Би юу гэж дахиж авах. Гавно гээд орхичихсон байхгүй юу.

Отгонбаяр -

Тэр чинь тэгээд урьдчилсан хамгаалтанд орно нэдэг чинь диссартаци бэлэн болчихсон байсан. Тэрний чинь зохион байгуулсан удирдагч нас барчихлаа гээд өөр удирдагч томилоод явуулж болоогүй юм байхдаа.

Туул -

Өөр удирдагч авъя гэхээр сурганы яг методикийн удирдлага Гадинжав багш Шодорова багш гуай 2 байсан ш дээ. Тэгээд Шодорова гуай чинь тэгээд пээнсэндээ гарчихсан. Тэгээд Шодорова гуайг авах улс л байсан байх. Аан тэр үед чинь хэн багш хөөрхий минь Даваа багш орос хэлний Даваа багшийг танина биз дээ. Дашдаваа багш Цэдэндамбаа багш энэ тэр чинь чи яачихаа. Одоо яадаг юм морфологи энэ тэр асуудлаар юм хий. Орчуулга морчуулгаар хий гэхэд нь үгүй ээ би тэгэж сэдвээ солиж чадахгүй. Тэгээд л би яачихсан байхгүй юу. Тэгэхдээ бас яахав дээ. Би бас өөрөө тэрэндээ яадраад, дургүй хүрээд орхичихсон л байх даа. Уул нь жаахан оргилоод хурдхан шиг худлаа үнэн яачих л байсан л даа. Зүтгүүлэх байсан байх л даа. Тэгэхдээ тэр нэг орос хэлний нэг уур амьсгал тийм болоод байсан.

Отгонбаяр -

яг тийм байх аа. Яг тэр үед нэг нийгмээрээ нэг орос хэлний үнэлэмж муудаж эхэлсэн

Туул -

аанхан. Оросоор дугарвал ална шүү гэж байсан юм аа. Яг 2-р байрны юу байдаг ш дээ. 2 хаалганы хооронд, завсар оюутан тэгэж хэлж байсан ш дээ надад. Хөөх дахиад чи оросоор дуугарвал ална шүү гэж байсан шдээ. Би тийм юм сонсож байсан. Нэг үе би жаахан гутрангуй байсан шүү. Нөгөө яахав хичээл нь тийм байсан болохоороо. Тэгээд яахав ээ.

Отгонбаяр -

тэгэхдээ тэр үед чинь орос хэлний багш нар, дахиад нөгөө нийгмийн ухааны тэр үед чинь Марксизм, Лениннизмийн тэнхим гэж байдаг байлаа шдээ. Тэр багш нар чинь бас яг тийм байдалд орсон ш дээ. Нийгмийн ухааны хичээлүүдийг эсэргүүцээд. Би тэр үед чинь Анагаах ухааны сургуульд багш байсан. хичээл хаяад л оюутанууд. Нийгмийн ухааны хичээлийг хаяад л.

Туул -

Аймаар эвгүй байсан. Тийм л байна даа. Дорогая моя. Дуусгая

Отгонбаяр -

За за. За тэгээд хоёулаа өнөөдрийнхөө ярилцлагыг ингээд дуусгая. Их сайхан сонирхолтой сайхан ярилцлага байлаа.

Туул -

Сонирхолтой нь ч юу байхав.

Отгонбаяр -

Тэр үеийн нийгэм дотроо амьдарч байсан хүн нийгмийн тусгал нь, гэр бүлийн тусгал нь тээ? Хувь хүний өөрийнх нь идэвх чармайлт бүх юм нь эндээс ингээд гарч ирээд байгаа байхгүй юу?

Туул -

Консулынхан ээж аав маань надаа юу суулгасан бэ? гэвэл надад ажил хийх хэрэгтэй л гэсэн юуг сайн суулгаж өгсөн байна л гээд байгаа юм. Тэгээд тэр нийгэм нь ч гэсэн хүн ажил хийж болохгүй гэсэн уур амьсгал байсан. Одоо зах зээлд ороод яршигдаа гээд орхиё гэхээр чадахгүй байгаа юм чинь хичээлдээ хүртэл эрт очоод инээдтэй харагдаад байгаа байхгүй юу би. Инээдтэй харагдаад байгаа юм би яг чамд л гэж хэлэхэд. За одоо болъё, одоо нэг хожигдоод ороё гэхээр мне внутри нэг тийм юм суулгаад өгчихсөн.

Отгонбаяр -

Тийм хүмүүс чинь ховор болоод байна, үнэтэй цэнэтэй болоод байна.

Туул -

Тэгэлгүй яахав.Тийм учраас социалист нийгэмд чинь сайн юм байгаа шдээ авч үлдээд. Авч үлдээд. Авч үлдсэн. Тэгээд ямар ч л байсан ажлаа хийж байгаад л тэгээд яахаас биш. Энэ хорвоог барахаас биш.

Отгонбаяр -

тэр тусмаа манай энэ нийгэм чинь ямар ч нийгэм болчихсон юм. Энэ үед бол тэр нэг социализмийн үеийн хүмүүст суулгасан үнэнч, хариуцлагатай тэр чанарууд их тод томруун санагдаад байгаа байхгүй юу.

Туул -

тэгэхдээ бол тэр яг яривал тэр талаасаа, тэгэхдээ бас хүмүүсийн өөрсдийн ч бас хувийн зан араншингаас их юм хамаарч байна.

Отгонбаяр -

Тийм, за баярлалаа.

Туул -

тэгээд заримдаа би бас өөрийгөө шал өөр хүн болгое гээд бодоод байгаа, боддог байхгүй юу. За одоо энийгээ эрс өөрчилөе дөө гэхээр л нөгөө нэг дураациский юмнууд чинь соуц ч гэдэг юмуу юу гэдэг юм энэ бол болохгүй эн бол их эвгүй тийм нэг хаалт гарц ирээд ердөө болохгүй. Яг чамд гэж хэлэхэд дураациский хаалт байна шүү. Яагаад гэвэл бид нар дандаа бүх юмны үед хориотой юмнууд их байдаг байсан шдээ тээ? Үгээ хүртэл чөлөөтэй ингэж хэлэхгүй. Яагаад гэвэл багшийн өмнө тэгэж болохгүй. Тэр талаараа бол залууст орчин үеийн залууст аягүй сайхан. Аан зарим нь дэндүү хэтэрч байна. Бүр нормативаа бас нэг ямар нэгэн юманд норматив байх хэрэгтэй юм шүү. Хязгаар байх. Одоо бол хязгаараа даваад тэр нь их муухай болоод байгаа байгаа байхгүй юу. Тэгэхдээ юмарч хүн сайн муу болон боловсроос гадна хүний хүмүүжлээс л г л их хамаарч байна. Хүнээ л зөв хүмүүжүүлэхгүй бол ямарч алтан толгойтой байгаад токо недо.

Отгонбаяр -

Тийм ш ээ.

Туул -

Их аяуултай. Ирээдүйн хүүхдүүд бол их хүмүүжил муутай байна гэж би ойлгодог шүү. За тэрнээс бусад нь аягүй сайхан чөлөөтэй байна. Үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ нар, тэр техник энэ тэр эзэмшиж байгаа энэ тэр нь бол гайхалтай. За ёстой ер нь бахархаж байгаа ер нь. Компьютер момпьютерийн мэдлэг, техниктэй харьцах марьцах, бид нар чинь хоёр коноп л мэднэ ш ээ. Ээ бурхан минь ичмээр юм. Тэрр хоёр конопоосоо илүү юм дарчихвал эвдэрчихнэ гээд айгаад суучихна.

Отгонбаяр -

Технологи их өөр болсон.

Туул -

Гайхалтай. Одоо энэ залуучууд бол тэрийг маш хурдан их гоё эзэмшиж байна. Тэр машин барьж байгаа энэ тэрийг нь харал даа. Ярих юм байхгүй. Тэр охидууд бол аймаар мундаг биеэ дааж байна.

Отгонбаяр -

тийм шүү

Туул -

Хараат биш эдийн засгийн бүх юмаараа хараат биш. Их биеэ дааж явдаг. Өөрийгөө авч явах чадвар нь бол эрэгтэй хүүхэддүүдээс эмэгтэй хүүхдүүд нь илүү байна ш дээ. Аймаар юмыг шинэлэг юмыг аймаар хурдан тусгаж авч байна. Сайн тусгаж авч байна. Охидууд бол. Тэгээд л би байн байн хичээл дээр хөвгүүд минь та нар жаахан хоцорч байна шүү гээд тэгдэг. Яадаг юм би үгийнх нь төлөө балиашиг хийгээд байгаа ш дээ. Яагаад гэвэл манай нийгмийн хөвгүүд нэг л биш байна.

Отгонбаяр -

Аанхан за за. За баярлалаа багшаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.