Tuul


Basic information
Interviewee ID: 990146
Name: Tuul
Parent's name: Luvsanbaldan
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh

Additional Information
Education: higher
Notes on education:
Work: MUIS Russian language teacher
Belief: Buddhist
Born in: [None Given] sum, Ulaanbaatar aimag
Lives in: [None Given] sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: history, geography teacher
Father's profession: surgeon


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
travel
work
urban issues
foreign relations
authority


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Отгонбаяр -

За Туул багшаа өнөөдөр хоёулаа хоёр дах удаагийнхаа ярилцлагыг эхэлье. Тэгээд өнгөрсөн ярилцлагаас надад нэг ийм бодол төрсөн юм байгаа юм. Социализмийн үед тээ? та гадаад харилцаа нилээд сайтай байсан хүн Улаанбаатарт байсан. Тэгэхээр гадаад руу ялангуяа Москва руу, Орос руу их явж байсан бусад улс орон руу ч гэсэн их явж байсан. Тэгээд гадаадад явахад ямар байсан бэ? Яг юмар юу гэдэг юм журмыг туулж, юмар бичиг баримт бүрдүүлж, ямар үйлдлүүдийг хийж байж явдаг байсан бэ? Тэр талаараа ярьж өгөөч ээ гэж.

Туул -

за анх удаа бол би Москва руу 1957онд явсан. Москва руу бол Эрүүлийг хамгаалах яамны шугамаар явсан. За тэнд чинь нэг их олон эмч нарын зөвлөгөөнөөр орж мороод л, оруулаад л, тэгээд л хойш нь материал явуулаад л хариуг нь ирэхээр л виз миз өгдөг байсан байх. Тэр ямар протезур яасныг нь би өөрөө жаахан байсан болохоор мэдэхгүй ээ. Ямарч л байсан тэгэж явсан. Тэгээд очоод бол яахав тэр үедээ бол би нэг сайн мэдэхгүй л байсан. Их л нэг өвөрмөц л, хүмүүс мүмүүс нь нэг их л том харагдаад байсан надаа. Хамар мамар нь том, жигтэйхэн бүдүүн, нэг их биеэрхүү нэг л их хачин нүд мүд нь ногоон могоон ч юмуу хаашаа юм дээ. Тэр гадна талын төрх байдал нь бол тэс шар өөр Европ стиль болохоороо зэрэг заримаас нь аймаар ч юм шиг. Айдас ч төрөөд байсан. жаахан болохоор айдас ч төрөөд л байсан. За тэр хэл нь ч бол бүүр огт ойлгогдохгүй. Идэж, ууж байгаа юм нь ч гэсэн их л сонин санагдаад л, зарим нэгэн юм нь ч хараа ч үгүй, амсаж үзээ ч үгүй юмнууд байсан л даа. Тэгээд яахав хүмүүсийн уур амьсгал нь ямар байдаг вэ? Гэвэл буурай орноос ирсэн илч төлөөлөгч гэсэн тийм сэтгэгдэл байсан юм шиг байгаа юмаа. Оросууд моросуудад тээ? Энэ улсуудад бид нар одоо туслах ёстой гэсэн. Аан цаашдаа бол жаран хэдэн онд ороод ирэхээр Монгол Зөвлөлтийн найрамдалын харьцаа ч яг ид сайн үедээ орсон. Оросууд ч гэсэн Монголчууд гэдэг юмыг нэг хагас дутуу төсөөлөлтэй байсан. Тэгэхдээ Монголчууд бол үнэхээр л нэг буурай орны хүн гэсэн психологи нилээд бат суусан юм шиг санагддаг. Цаашдаа бол бид нар 69-н хэдэн онд бол би бас эрүүлийг хамгаалах яамны шугмаар явж байсан. Хоёр дах удаагаа очиж апрес хийлгэх гэж явахад яасан тэгэхэд бол яахав ээ хэлийг нь арай гайгүй нэг бас гадарладаг болчихсон, улс, хүмүүсийг нь бас нэг ямаршуу Европ царайтай хүн гэдгийг нь төсөөлдөг болчихсон учраас хоёр дах удаагаа очиход үнэхээр тэгэхдээ тэр үед бол их тэр улс орны хөгжил тээ? Хот мот нь, соёл моёл нь жигтээхэн л бишрэл төрүүлж байсан л даа надад. Тэд нарын хэрэглэж байсан юм, зүүж байсан юм, тэд нарын эд бараа юм бол илүү их л гоё юм шиг санагдаж байсан. Цаашдаа бол Москва эд нар явах бол Зөвлөлт холбоот улс руу явах бол дандаа миний мэргэжилтэй холбоотой. Мэргэжил дээшлүүлэхээр явдаг байсан учраас дандаа боловсролын яамны шугамаар. Энэ дээр бид нар бол нэг тийм заавар байсан. 5-н жилд нэг удаа заавал ч үгүй мэргэжил дээшлүүлнэ. Нэн ялангуяа Орос хэлний багш нар заавал ч үгүй тэр үзэж байгаа хэлнийхээ улсад очиж мргэжил дээшлүүлнэ гэсэн юм байсан. Тийм учраас Москва, Иркутск нар явж байсан. Оюутан байж байхдаа харин практикаар явж байсан.. Бид нар 45 хоногоор явж байсан. Тэгээд Иркутскд практик хийж байсан. Тэр бол маш их надаа бол цэнэг өгсөн зүйл гэж би боддог. Яагаад гэвэл бид нарыг 1-рт бол их халуун дотноор йн их сургуулийн багш нар хүлээж авсан. Манай групп бас шилдэг оюутнуудаа явуулж байсан л даа тэр үед. Тэгээд нэг 12 хүн байсан. Тэгээд бид нарыг их сайхан багш нарын лекцэнд суулгуулдаг байсан. Гайхалтай. Тэр уран зохиол, яруу найраг эд нарын тэр хичээл нь ялангуяа миний сэтгэлд их хоногшсон хичээлүүдийн нэг. Тэр түүх мүүх, тэр нэг Оросын түүх, намын түүх мүүхтэй холбоотой юманд нь их дуртай биш, тэр хичээлээс гадна бид нарыг маш их юм үзүүлдэг байсан. Ангар, Байгаль нуур гэж гайхалтай сайхан. Яг одоо нөгөө нэг түүх соёлын дурсгалтай зүйлүүдээр нь бид нарыг яг бодитойгоор нь үзүүлээд тэгээд тэр байгаль нуурын эрэг дээр бид нар чинь 2,3 хоносон. Тэгээд хонохдоо бол яг нөгөө оюутан залуусуудын нөгөө оюутны отряд гэдэг байсан шдээ тэр үед. Тэрэн шиг тийм маягаар майханд байрлуулаад, тэгээд хоол, идэж уух юмаа бол яг тэр одоо Байгаль нуурын эрэг хавьцаагаар оршин суудаг айлуудаас нь өгурций, помидор, загас магас, шарсан загас магасыг нь авч идэж, яриа хөөрөөг нь их сайн тэд нартай ярьж, тэр нутгийнханы ярианы онцлог эд нарыг зарим юман дээр бид нар чинь одоо нэг их том амбасын үеийн магнитофон энэ тэр чухал хэрэгсэл энэ тэр барьчихсан л яваа шдээ. Тэр энэ тэрээ бариад бичлэг хийдэг байсан юм. Тэгээд тэр янз бүрийн бабушка, дедушка нарын яриаг сонсоод ойлгоно гэдэг чинь амаргүй шдээ. Бусад одоо оюутнуудад бол хэлний яагаад гэвэл яг орос хэлний орчинд нь ороод ирэхээрээ зэрэг бүх юм шал өөр. За тэгээд тэд нар чинь номын сан гэж гайхалтай. Тэр төв номын сангийн түүх дурсгалын эртний түүх дурсгалтай холбоотой, хувсгалчдын холбоотой юмнуудаар бид нарыг их явуулж үзүүлдэг байсан. Номын санд нь тусгай зааланд зөвшөөрөл авч, одоо эртний үеийн түүхтэй холбоотой ховор ховор номнуудыг бас худлаа шагайж үздэг байлаа. Нэг их судалгаа хийсэн ч үгүй л дээ. Гэхдээ бас тийм нэг ном байдаг. Яагаад гэвэл бид нарт бол эрдэм шинжилгээний ажлын юу гэж байдаг байхгүй юу. Тэгээд бид нар чинь тэр төлөвлөгөөнийхөө дагуу тодорхой юм хийх ёстой байсан. Тэгээд бас Оросод очоод Эркуйскид очоод оюутны дотуур байранд оруулсан. Оюутны дотуур байр гэж юу байдаг юм вэ? Оюутнуудын уур амьсгал ямар байдаг юм вэ? Яаж яаж сурч, юу сонирхож, юу сонсож, юу үздэг байсан юм бэ? хөгжим мөнжим нь хүртэл одоо тэр бид нарын гадаадын ресторад гэдэг чинь Оросын ресторадаас цаашгүй л байсан ш дээ. Тэр бол маш их ховор тохиолдол. Тэгээд хамгийн их бэрхшээлтэй зүйл нь юу вэ гэвэл Оросод хаана явна уу? Тэр нэг бисаа гэдэг зүйл дандаа байдаг юм шиг байна лээ. Бясаанд хазуулаад л бид нар чинь гөөмөн хэцүү байсан даа. Тэгээд аль ч өрөөг нь солиод өгдөг байдаггүй ээ. Недо. Тэгээд анх бол тэр юуг эхлээд Ангарск явсан бид нар чинь. Ангарск явж үзүүлж байгаа юм, Братск явж үзүүлж байгаа юм, Оюутануудыг чинь тэгэж авч явна гэдэг чинь ховор шүү дээ. Үйлдвэрийн том том хотууд гэдгийг нь үзүүлж байгаа юм. Ажилчдынх нь дунд оруулж ажилчин хүн ийм үйлдвэр дээр яаж ажил хийдэг юм бэ? Гэдгийг нь тэд нартай нь хоорондоо бас ярина. Асуулт тавина? Хэлний практик гэдэг чинь заавал ч үгүй тийм юм байдаг болохоор

Отгонбаяр -

Хэдэн оны хэдэн сарын үед вэ багшаа?

Туул -

Наадах чинь бол 73 оны 6 сар.

Отгонбаяр -

Их сайхан л цагт явсан юм байна.

Туул -

Аягүй сайхан цагт явсан. Тэгээд л тэнд чинь Оросууд очичихоод л нөгөө юу яахад чинь хойшоо явах гэж байгаа гэхэд чинь бид нарт чинь зарим тохиолдол оюутан болгонд л 30-н рублээс илүү рубль авч явж болохгүй гэж. 30-н рублыг чинь банканд очиж бөөн зөвшөөрөл мөвшөөрөл авч, баахан тамга мамгатай бичигтэй хэлээр гардаг байлаа шдээ. Тэгээд манай ангийн 2 хүүхэд яахав даа хөөрхий минь бас нэг хөдөөний 2 хүүхэд. Явахад нь л нутгийнхан 5,10-н рубль өгсөн чинь тэр рублээ дотор өмдөндөө карман хийгээд дурсикнийхээ тэнчээ хийгээд л, карманд хийгээд дотор кармаа хийгээд л яасан юм. Гаалийнхан шалгаад

Отгонбаяр -

Нөгөө бандаашийг нь ухаад.

Туул -

тийм бандаашийг нь ухаад. Бид нарыг чинь ингэсэн шдээ. Эмэгтэйчүүдийг нь нэг купенд оруулчихаж байгаа юм, эрэгтэйчүүдийг нь нэг купед оруулчихаж байгаа юм. Эмэгтэйчүүдийг нь нэг купед оруулангуут нь л гаалийн нэг авгай л нилээд нэг махлагдуу нэг залуун хүүхэн орж ирээд л. Бид нарыг чинь хувцасаа тайл гээд л. Бүгдийг нь бандаажтай зогсоож байгаад л. Тэгээд нөгөө хоёрын чинь юм гараад, илрээд. Аан нөгөө хоёрыг минь аваад гарчихлаа. Аан энэ юун дээр Сүхбаатар дээр. Сэлэнгийн гааль дээр. Бид нарыг чинь дотроос нь түгжчихэж байгаа юм нөгөө купедээ. Тэгээд бид нар цонхоороо хараад л нөгөө хоёрыг чинь нөгөө хоёр цагдаа цэргийн хүн л дагуулаад л явлаа. Нэг нууц юмруу л орлоо. Тэгээд юу болсон юм мэдэхгүй. Мөнгө төгрөгийг нь хураасан байлгүй. Тэгээд харин буцаад ирэхэд харин тэрийг нь өгсөн. За тэгээд нөгөө хоёрын чинь нэрийг дуудаад яг тэр гаалийн постууд дуудаад нөгөө хоёрын чинь хураалгасан рублыг өгч байгаа юм. За тэгээд дэргэдэх купед манай эрэгтэйчүүд явлаа. Тарваганыхаа арьсыг хураалгасан. Тарваганы арьсны наймаа гүйлгээтэй байлаа шдээ. тарваганы арьс, нэг нь тарваганы малгай.

Отгонбаяр -

тарваган малгай

Туул -

тарваган малгай. За тэгээд тэр хоёр бас яагаад. 2 эмэгтэй, 2 эрэгтэй туугдаад л цэрэг дагаад л, урьд нь буутай цэрэг дагаад л гэмт хэрэгтэн шиг. Бүгдээрээ гупетэнд сууж байгаа хүмүүс цонхоороо хараад л. Яахав дээ. Ганцхан тэр хэд ч байгаагүй бусад гупэнээс яасан улсууд байгаа юм. Үгүй ээ тэр үед бид нар хачин их сэтгэлээр унаж, их л гутамшигтай л байсан. айж их л улс орныхоо нэрийг гутайж байна тээ? Ёс суртахуунгуй юм хийлээ гэж их л санаа зовж байсан. тэгээд буцаад ирэхэд нь бол яахав дээ тэр хураалгасан юмнуудыг нь өгсөн. За тэгээд л очоод л тэнд чинь хичээл мичээлийнхээ дараа дэлгүүр хоршоогоор явна аа. Зургаа авхуулнаа. Хачин гоё зурагчинд очиж, анги мангиараа зургаа авхуулна. Дараа нь тэрийгээ чамд үзүүлнэ ээ. тэгээд нөгөө бэлэг дурсгалын дэлгүүрээр одоо нөгөө буцах гэж байгаа ээж, аав бүгдээрэнд нь бэлэг авна ш дээ. Ландыш гэдэг дэлгүүрийг чинь илээтэлээ явсан байхдаа бид нар. Яг замд юм чинь. Их сайхан байсан тэр бол

Отгонбаяр -

30-н рублээр юу авах вэ?

Туул -

өө зөндөө. Тэр бал мал чинь 10-хан копейка юм чинь, өө зүгээр пээдгэр шүү дээ 30-н рубель гэдэг чинь тэндээ бол. Үгүй ээ яахав дээ тэгээд л их л юм авч байсан. Юу ч авч байсан юм. Ямарч л байсан, их л бал, үзэг, мүзэг тэмдэглэлийн дэвтэр мэвтэр л их л авч байсан юм

Отгонбаяр -

Бохь

Туул -

тийм. Тэр нэг Оросын ямбий бохь энэ тэр. юун ямбий тэр үедээ ховор байсан байхгүй юу? Дандаа өөртөө левчика авч байгаа юм. Эмэгтэйчүүд левчик авч байгаа юм. Оросын левчик гоё гээд л...тэгээд яахав ээ хиймэл төмөр, зүүлт мүүлт тэрэнгүүр чинь яахав бас л жаахан гоёох л гэсэн юм байлгүй дээ гэхдээ бол нэг их том юм авдаггүй. Аан эрэгтэй хүүхэд энэ тэр бол одоо тэр магнитофон энэ тэр. тийм юмнууд жаахан сонирхоно. Аппарат мапрад жаахан сонирхоно. Аан дараагаар нь тэд нар чинь Иркутск энэ тэр очихоороо Орос Морос жаахан танилтай энд байсан танил энэ тэр чинь угтаж аваад л гэр орондоо дайлж майлаад их л сайхан л байсан тэд нар чинь. Аан дараа дараачийн юунд бол дээд боловсрол хорооны шугамаар явдаг байсан. Багш болсоныхоо дараа. Тэнд бол дандаа удаан хугацаагаар хамгийн доод тал нь 2 сар, тэгээд л 6-н сар, 10-н сар гээд л. 10-н сар энэ тэрд нь индүү энэ тэр явдаг. Манайх бол индүү өгөөд байна уу? Эсвэл Пушкины нэрэмжит Орос хэлний дээд сургуульд явдаг. Тэгээд би 10-н сараар явж байхдаа сайхан. Цөөхүүлхнээ. Сургуулиасаа бол би ганцаараа явж байсан. Тэгээд дандаа Анагаахын дээдийн 2 багштай, Багшийн дээдийн 2 багштай. Тэгээд 5,6-лаа. Тэгээд очоод өөр өөр сургуульд хувиарлагдаад, би МГУ-д үлдсэн байгаа юм. Тэгээд МГУ байж байхдаа бас их сайхан сайхан. Гайхалтай сайхан багш нарын хэл шинжлэл, сэтгэл зүйтэй холбоотой лекцнүүдэд. Тэр нөгөө МГУийн юунд чинь их сайхан сайхан лекцнүүд, гадны орны лекцнүүд сонсдог байлаа, оролцдог байлаа. Тэгээд их шинэ шинэ кино мино, ший үзлэг энэ тэр Дом културы гээд доод нэг давхарт нь байдаг байлаа шдээ тэнд чинь байнга л нэг юугаа хөгжиж байлаа шдээ. Тэгээд чинь тэр хойно явж байхдаа намайг орос хэлний дээд сургуульд байхад, Патрис Лумумбийн нэрэмжит Ази, Африкийн сургууль гэж байсан. Дорно дахины улс түмний найрамдлын их сургууль. Тэрэн дээр намайг практик хий гэсэн. Тэгээд би практик хийхдээ Африкийн орнуудад Конго, Замби 2-н оюутнуудад орос хэл зааж байсан. Тэгээд л намайг тэр оюутанууд их сониноор л хүлээж авсан л даа. 1-рт би өөрөө ч их залуу байсан өөрсөнтэй нь ч бараг чацуу оюутан. тэгээд л орж ирээд оросоор энэ тэр ярихаар л их гайхаад л. Тэгээд тэд нар намайг юу гэж ойлгосон гэвэл Монголоос ирсэн, мэргэжил дээшлүүлж байгаа багш гэж ойлгоогүй, ЗХУ-н нэг л холбооны улсын Зөвлөлтийн иргэн байна гэж ойлгоод. Эхлээд бол надаа их л эвгүй л байсан. яагаад гэвэл тэр царай марай нь тээ? хар царайтай улсуудыг анх удаагаа тулж байгаа болохоор, тэгэхдээ бол маш их сайхан улсууд байсан. тэгээд тэд нарыгаа дагуулаад 45-н хоног практик хийчихээд. Тэгээд яг өвлийн 1-р семистер дуусгаад өвлийн амралт болонгуйт, тэд нарыгаа аваад Ленинградад бид нар амрахаар ирсэн.Ленинградад 7 хоног амарч байгаа юм. Тэгээд би ганцаараа багш нь гээд. Орос багш явж байгаа юм. Хоёр багш дагуулаад очингуут нь Ленинградын сургуулийнхан хүлээж авч байгаа юм. Тэгээд бас оюутны дотуур байр энэ тэргүүр явуулаад л. Тэгээд сонин юм нь юу гэхээр тэд нар чинь өвөл явсан болохоор халуун орны хүмүүс учраас өвөл гарч чадахгүй. Гадаа гарах аягүй дургүй. Тэд нарыг дээд зэргээр хүлээж авч байгаа байхгүй юу. Тусгай автобонт гаргачихсан. Тусгай орчуулагч визтэй. Тэгээд Ленинград хотоор яваад бүх юмыг нь үзээд түүх дурсгалт зүйлийг нь тайлбарлаад үзүүлээд, харуулаад тэгээд нөгөө 12 хүнээс чинь 4,5-хан нь явна. Бусдууд нь гадаа хүйтэн байна даараад байна гээд одоо тэгээд явахгүй. Тэгсэн чинь би, бид 2 багшид чинь азны колъя болж байгаа юм. Нэгэнт програмд орчихсон юм чинь дургуй байсан ч гэсэн дагуулж явах ёстой юм чинь их сайхан маш их юм үзсэн. Тэгээд тэр негр оюутнуудын нэг онцлог нь юу гэвэл их сонин Ленинтэй холбоотой юм үзнэ гэхээр л тэд нар бүгдээрээ явчихна. хачин. Миний орж байсан юунууд л бол хачин Ленинг л нилээ их бишрэн шүтчихсэн. Дээдлэн хүндэлж байсан шүү. Тэгээд л Ленинтэй холбоотой Лениний музуй явна, Ленинийн байж байсан, лекц мекц уншиж байсан, улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан тэгээд л майхан зайхан үзнэ л гэхээр л бүгдээрээ явчихна. За тэгээд нөгөө эмэгтэй Негруудтай чинь намайг нэг оруулчихаж байгаа юм.

Отгонбаяр -

Негр охидуудтай?

Туул -

Негр охидуудтай. Пээх тэд нарын үнэр танар гэж жигтэйхэн. Анхны шөнө чинь нэг л нойр сэргэг байлаа. Нэг л биш. Тэд нар их орой унтдаг юм байна. Гайхалтай их хөгжимч улсууд юм байна. Тэд өдөржингөө тэр хөгжимөө тавиад л бүжгээ хийгээд л бахдал нь ханадаг. Тэгээд үсээ нэг их том зайтай, зайтай шүдтэй модон сам гаргаж ирээд л вазелин байдаг шдээ Оросын вазелин. Тэр вазелинийг чинь хийж байгаад л үсээ хүр хүр хийтэл нь самнаад байх юм үсээ. За тэгээд Орост ирээд Оросын хоол унданд идээшихгүй өөрсдөө нэг будаа жигчихнэ. Тэгээд тахианыхаа махыг чаначихна. Тэгээд будаагаа овоолоод бүгдээрээ тойрч сууж байгаад л иднэ. Гараараа самардаад л иднэ, тахианыхаа махыг зулгаагаад л. Тэгээд тэр Оросын доши, борш гээд шөлтэй хоолнуудыг чинь амсахгүй. Тэгээд тийм тийм их сонин сонин юмнууд их гарна аа. Тэд нарын өмсөж байгаа юмнууд чинь надаа их содон харагдаж байгаа ш дээ. Тэд нарын тэр хүнийг хүндлэх Оросуудтай харьцах харьцаа шал өөр байгаа юм. Их сайхан байсан. гэхдээ Орос хэлийг их үнэхээр их идэвхтэйгээр сураад байсан шүү тэд нар. Цаанаасаа нам засгийн бодлого нь ч тийм байдаг юм уу? Нилээд сайн улсуудыг сонгосон ч юм уу? Идэвх ихтэй. Тэгээд дараа нь гадаад орны багш нар мэргэжил дээшлүүлэхээр очсон багш их бий, бусад сургуулийн багш нарыг нийлээд би нар чинь монголын багш нарын баг гээд нэг жаахан бяцхан баг гараад ирж байна. За тэгээд л хавар энэ тэр болохоор л эрдэм шинжилгээний хурал их гарна. Тэрэн дээр л Монголын орос хэлний багш нар гэдэг чинь толгой тохиж байлаа шдээ. Бид нар дандаа юман дээр нь түрүүлдэг байсан. 1,2-р байр бол баттай. За тэгээд урлагын үзлэг болно манайхан чинь оросоор дуулна гэж гайхалтай. Ямарч акцент макцент байхгүй. Тийм л байлаа. Ер нь л бол. Тэгээд тэр Оросын эрдэмтнүүдийг дараа нь би нөгөө Иркутскд байдаг гээд байсан гээд байсан ш дээ. Тэгэж байх явцдаа хувиараа би Новосибирск явж үзсэн. Яагаад гэвэл Новосибирск бол сургалт, эрдэм шинжилгээний том төв учраас

Отгонбаяр -

Ямар байдаг юм бэ?

Туул -

Юу байдаг юм бэ? Тэгээд дахиад Новосибирскийн академигородок дээр очиж үзлээ. Гайхалтай. Тэгээд л тэр хүмүүсийн биеэ авч яваа , хүмүүсийн бодол санаа шал өөр. Тэд нар чинь ер нь шинжлэх ухаанд биеэ, сэтгэл зүрхээ зориулсан улс гэдэг юм чинь. Юу орчин хүрээ гэдэг чинь шал өөр байдаг. Тэд нар бол материаллаг юм гэдгийг чинь ер бүр тасархай. Тэд нарын ертөнц бол бодит ертөнцөөс тасархай. Тэр юундаа л байдаг. Жигтэйхэн сайхан нам гүм, тэр юу нь хотынхоо захад, тэгээд маш их сайхан үзэсгэлэнтэй байгалийн газар аваачаад тэр эрдэм шинжилгээнийхээ, туршилтынхаа бааз, суурь, судалгаа хийдэг юмнууд нь үнэхээр сайхан. Яахав тэр үедээ бол тэр Гобинаци энэ тэрээр нь яваад үзэхээр бол их л мундаг тоног төхөөрөмжтэй л байсан. Өөрсдийгөө харьцуулбал. Тэгэхдээ яахав тэр үедээ бол нарийн л юм байсан байх. Тэр үедээ би техникийн биш учраас тэр тал дээрээ бол сайн хэлж мэдэхгүй байна. За цааш цаашдаа бол би яахав Герман явсан, Польш явсан. Польш яваад удаагүй түр зуур очичихоод ирэхэд хүмүүсүүдийн харьцаа нь бол ямар ч л байсан Монгол гэдэг улс байдаг юм аа гэсэн ойлголт руу л зарим тохиолдолд Оросуудаас илүү Монгол гэдгийг мэдэх тохиолдол гарч байсан шүү мэр сэр. Оросууд бол Монголын тухай за яахав скийн Оросууд бол Монголын тухай сайн мэдэж байгаа. За ер нь цаашаагаа бол Киев, Минск явлаа, Ленинград зэрэг яваад Прибалтикийн улсууд байна шдээ. Эстони, Латви, Литва гээд их тийм хөндий бүр алс хол сонсогдож байгаа Монгол гэдэг. Зарим нэг нь ер нь бол Монголыг Оросын 16 дах холбооны улс гэсэн ойлголт байдаг юм шүү тэр үед ер нь. Аан Чех, Польшууд нь бол бас нэг буурай нэг Монгол гэдэг орон байдаг гэсэн нэг ийм ойлголт байгаа юм. Тэгээд ер нь ялангуяа Германы тийм эхэмсэг ер нь. Тийм. Бид нар бол өөр үндэстэн ястан шүү. Бид нар бол соёл бүх юмныхаа юугаар бол их дээгүүр шүү гэсэн юу ямарч хүнд харагдаж байсан. Аан Польшууд нь бол илүү тийм Оросын уур амьсгал илүү их байдаг. Яагаад гэвэл славян гаралтай учраас ч тэгэж байгаа байх. Яагаад гэвэл соёл, хэлний эх сурвалж нь бол нэг үндэснээс гарсан учраас тийм байгаа байж гэж би хувьдаа тийм дүгнэлт хийсэн. Тэгээд яахав мэдээж хэрэг Герман мерманд очиход тэр үедээ бол социализмийн үед Герман мерманд очно гэдэг бол 3-дах орон л гэсэн үг шүү дээ. Тэгээд Германд очоод яахав анх эхлээд л баруун Герман, Зүүн Герман гээд ер ойлгохгүй байсан байхгүй юу? Надаа бол тэр их хаалттай зүйл байсан. Тэгээд үнэхээрээ яг дотор нь ороод, хүмүүстэй нь уулзаад, гэр лүү нь орж нэг хараад яахад шал 2 өөр ертөнц. Хүмүүсийн зан харьцаа, аж байдал, өмссөн хувцас, эрхэлж байгаа ажил, тэр хүмүүсийг зиндаалж деталчлагдсан байдал тэр их ялгаж ирж байсан шүү. Тэр нь харагдсан надаа.Үнэхээр ч тэр баруун зүүн гэж хуваасан нь их олон мянган хүн хэлмэгсэн юм байна. Тэр хэлмэгдэл нь сэтгэл санааны хувьд их айхтар хүнд туссан юм байна. Дараа нь харин бол тэр нэг ханаа буулгаснаас бол шал өөр. Цаад тэр баруун Германы гудамж талбай, хүмүүсийн аж амьдарч байгаа байдал, хэрэглэж байгаа зүйл, өнгө зүс шал өөр. Бид нарт бол Герман гэхээр л нэг юм ойлгогддоод байсан байхгүй юу. Юмны хийц нь хүртэл хоёр. Адилхан одоо хоёр үзэг хийлээ гэхэд баруун Германы хийсэн үзэг нь хэлбэр, загвар, эвтэйхэн үүднээс хэрэглэхэд эвтэйхэн зэргээс нь харахад шал өөр. Өнгийн зохицолцоо мохицолцоо эд нар нь бол. Тийм л байсан. Аан тэр Германы юм хум эдлэнэ гэдэг чинь ховор тохиолдол шүү дээ. Тэрийг өмссөн хүн чинь Улаанбаатарт содон харагдаж байгаа юм. Москва явсан хүн чинь царай зүс орчихсон. Сайр майр нь арилчихсан. Царай зүс нь тунгалаг энэ тэр болчихсон байдаг шүү дээ тээ? Тийм арай жаахан өөр шүү дээ. Тийм нэг Гадаадад яваад ирлээ гэсэн уур амьсгал нь мэдэгдээд байсан байхгүй юу. Одоо бол тийм юм байхгүй ээ. Одоо бол шал өөр. Аан юу бол дараа нь баруун Европод явахад, Англи манглид явахад бас юу хувийн журмаар явсан учир виз мизенд ороход бол их тийм аятайхан хүлээж аваад, одоо энэ хүн дээд сургуулийн багш юм байна. Энэ бол зүгээр ингээд үзчихээд хүрээд ирэх юм байна. Ямарч л байсан надтай ярилцлага хийхдээ юу нь яадаг байсан бэ? Гэвэл итгэл их байсан. Энэ хүн тэнд ажил хийгээд үлдчих вий?яваад ирэх юм шиг байна. Үнэхээр энэ хүний зорилго нь өөр юм шиг байна. Одоо орж ирж байгаа залуучуудыг бодвол. За тэгээд л цаашаа Германаасаа цаашаа Англи Капиталист орон гэхээрээ надаа чинь хачин л хорвоо ертөнцийн олон л юм руу очлоо. Өө их л сайхан хот юм байна аа. Онгоцны буудлаас л бүх юм эхэлдэг юм байна шдээ. Бүх л юм. Тэр л ер нь харьцаа. Тэр поспартыг нь авч байгаа хүмүүсийн л харьцаа гэдэг чинь тухайн улс орны нүүр царай. Тэгээд л тэр хүндэтгэл үзүүлж байгаа энэ тэр бол шал өөр. Тэгээд яахав хот мот нь бол мэдээж хэрэг сайн муу юмнууд зөндөө л байлгүй яахав. Гэхдээ надаа юу нь таалагдсан гэвэл хотууд нь одоо ингээд ийм бүсээр бүсэд хуваагдчихсан юм байна ш дээ. 1-р бүс, 2-р бүс ингээд тойрог тойргоор, тэгээд тэр бүс бүсийн улсуудын аж амьдрал, байгаа байдал, статус энэ тэр нь өөр ялгагдах юм. Митронд хүртэл ороод л 1-р вагоныхан гэхэд шар бүс, 2-р бүсийнхэн ногоон ч байдаг юм уу? Тэгээд л одоо 5-р бүс 6-р вагон энэ тэрлүү нь ороод тэр митроноос гараад яахад тэгээд явуулын улсууд чинь шал өөр орчин. Балиар бохир, негрүүд дүүрчисэн, цагаачлаад ирчихсэн тэр ч гэсэн дэлгүүр хоршооны үйлчилгээ нь ч гэсэн, бараа таваар нь ч гэсэн ялгагддаг, одоо тэгээд л ялгагдаад ирсэн. Тийм л юм байна лээ. Тэгээд бол гадаадад явж байхад нэг юмыг маш сайн ойлгосон. Ялангуяа Германд явж байхад Монголд байдаг шиг одоо юу гэдэг юм хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг тийм хандлага байхгүй. Өв тэгш. Одоо Нормальны человек. Адилхан л хүн. Аан харин Монголын буудал энэ тэр, боинг энэ тэрд. Би чинь юу явсан ш дээ. Юунаас Англиас Голланд руу. Голланд надаа хамгийн таалагдсан орон. Би ёстой Голландад л цагаачилмаар л байна. Хачин надаа таалагдсан. Тэр юугаараа гэвэл тэнгисээр. Тэнгис гэж юу байдаг вэ? Үзье гэж. Тэнгис гэж юу байдаг вэ? Хараагүй. Тэгээд тэр усан онгоцон дээр суугаад би ирсэн. Тэгээд тэр усан онгоц энэ тэр дээр намайг оруулж, суулгаж өгч, миний поспарт энэ тэрийг яаж байгаа нь шал өөр. Ёстой тэр шал өөр. За тэгээд та бол ийм хөгжлийн бэрхшээлтэй хүн та бол 20-н кг ачаа ердийн улсуудад норм гэдэг ш ээ. Гэтэл надаа 25. Та бол энэ ачаагаа зүгээр өгчихөж болно. Өөрт чинь бариад явахад хэцүү байгаа бол тушаачихаж болно. За тэгээд тийм юм хумандаа гайхалтай. Жорлон нь хүртэл тусдаа. Жишээлбэл: би одоо онгоцоны үйлчлэгчид суухад надаа эвгүй байна гэх юм бол өөр эвтэйхэн сандал байх юм бол гаргаад өгчихдөг. Байн байн ирж асууна бие чинь зүгээр үү? Гэж. Тэгэхээрээ зэрэг тийм улсуудад тийм нөхцөл байдалд явж байгаа тохиолдолд жаахан анхаарал тавих нь шал өөр юм байна лээ. За тэгээд л вагон моган, автобус мавтобус, митро зитро ороход тийм улсуудад зориулсан хаалга маалга нь хүртэл шал өөр байгаа юм чинь. Тэнчээ бол би нэг дотроо их свободно эрх чөлөөтэй. Сэтгэл зүйн хувьд бол их эрх чөлөөтэй. Би одоо төөрлөө ч тухайн улсын хэлийг мэдэхгүй төөрлөө ч гэсэн айхгүй байдаг. Яагаад гэвэл нэг цагдаа дээр очоод асуугаад яахад надад заагаад өгчихнө, тийм юманд суулгаад, тэгээд тэр кондуктард очоод энэ буудал болохоор энэ хүнийг буулгачихаарай гээд хэлээд өгчихнө. Тийм юм байгаа учраас цаанаа би нэг харийн газар яваа ч гэсэн ямар нэгэн юмны хамгаалалтанд орлоо гэдэг дотроо тийм сэтгэл зүйн хувьд тийм явж байсан. Бүр онцолж хэлмээр байгаа байхгүй юу. Тэрэн дээр л би за одоо хөгжил гэдэг чинь тийм байдаг юм байна, хүний хүчин зүйл гэдэг чинь номер нэг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу. За тэгээд Германд явж байхад чинь янз бүрийн клуб байдаг юм байна. Янз бүрийн хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөдөг газрууд байдаг юм байна тээ? Англи манглид паб мабаар ороход чинь шал өөр. Манайд бол нэг тэргэнцэртэй хүн пабад орвол үгүй чи юу хийж яваа юм, чи юу хийж яваа юм гэж л харна шдээ. Тэнд бол үгүй. Энэ хүн эрхээ л эдэлж байна. Энэ хүн ингэх л ёстой гээд. Тийм хандлага нь үнэхээр гайхалтай. Гэхдээ эмчилгээ мэмчилгээ хийх юман дээр бол хатуу шаардлага тавина. Эмчийн зөвлөсөн юмыг хийхгүй бол нэг их албадаад байхгүй. Аан гэхдээ тэр өвчтөнтэй тэгээд нэг их зууралдаад байхгүй. Тийм л хандлагатай. Тэгэхээрээ зэрэг яг л өөрийн үүргийг л ухамсарлуулж чадаж байна. Эзэн хичээвэл заяа хичнээнэ л гэдэг юуг л баримтлуул баримтал үгүй бол боль. Та л өөрөө хохирно шүү. Аан хохирдог гэдгээ тэд мэднэ. Аан манайд бол зарим юман дээр өөхшүүлээд байна шдээ

Отгонбаяр -

аан харин тийм. Яг тийм.

Туул -

Өө бие бие муутай ажиллаж чадахгүй гэвэл нөгөө тэтгэвэрийг нь өгөөд л суулгаад байна. Аан чи чинь бас Монгол улсын иргэн шүү. Чи бас зохих хэмжээний өөртөө таарсан чадах юмаа хийгээд яваа гээд. Аан давуу талтай. Ажил хийсэн хүний давуу тал нь ийм байдаг юмаа гээд. Тэрийг нь хааяа хааяа сануулчихаад байхад гайгүй л байх. Тэгэхгүй бол манайх багаас нь нь бэлэнчилчихсэн. Ээж аав нь тэрийг өвчтэй гээд бэлэнчлүүлээд сургачихна. Тэр бол ойлгомжтой. Хэн ч гэсэн хүүхдээ тэгнэ. Тэгэхдээ ээж аав , ах дүү хамаатан садан гэдэг чинь мөнхийн биш шүү дээ. Тэд нар чинь өөрсдийн хувийн амьдралтай болоод явчихдаг юм. Өөрсдөө биеэ даагаад явах чадвартай байх хэрэгтэй. Тийм юмыг суулгаж өгөөгүй учраас манай монголын зарим нэг тахир дутуу иргэд бол заримдаа бол жаахан хатуухан үг хэлмээр санагдчихдаг юм шүү. тийм. Тэр бол тэр гадаадад бол тэр юуны тэр юунд орж үзлээ. Тэр бол дандаа шалдан улсууд ордог паб. Тэнд бол бие бялдарын гоё ийм таашаал авах гэсэн тийм. Тэрийг бол их мэдрэмж сайтай. Гоо сайхны мэдрэмж сайтай. Гоё юмыг нь олж харж чадаж байна. За тэгээд л шалдан, хувцасгүй усанд сэлдэг. преаль, пич байна. Хоёр эргийн, хоёр том мөрний нэг эрэг дээр л купальниктай, тэгээд тэр нэг усны хувцас гэлгүй тэр юунд усанд сэлдэг газрыг чинь очоод үзэхэд би чинь сэтгэл зүйн хувьд цохилт өгч байгаа юм чинь. Монгол хүн хэзээ ч ээж аавынхаа, хөгшин хүний байтугай, ээж аавынхаа дэргэд шалдан гүйхгүй шдээ. Тэнд бол хүн гэдэг чинь ийм л юм байна. Нормальны үзэгдэл, ердийн үзэгдэл. Анх оччихоод юу тэр өдөр би бүр хоол идэж чадаагүй шдээ. Бүүр юм орохгүй зүгээр ичээд. Тэд нарынхаа өмнөөс би ичээд байгаа шдээ. Тэд нарт би чинь би ямар инээдтэй харагдаа бол хувцасаа ч тайлахгүй. Эвэртэй туулай шиг л харагдаа биз. Хувцасаа ч тайлахгүй. Хувцасаа тайлахаасаа ичээд байгаа юм чинь би. Ингээд би ичээд байгаа юм чинь. Тэр дунд нь хүүхэд нь ч явж байна. Тэгэхээрээ тэр Дорно дахины хүн, Монгол хүний психологи энэ тэр чинь шал өөр байдаг юм байна. Аан сүүлдээ яахав нэг үзчихээд дараа ахиад нэг үзэхэд чинь арай өөр. Машины цонхыг хүртэл бүгдийг нь онгойлгочихоод харвал харна, харахгүй бол харахгүй тэгээд сууж байна даа. Тэр үед чинь аймаар ичээд л хаашаа юм гээд л газар доор ортлоо ичээд л, би л өөрөө нүгэл хийчихсэн амьтан шиг л зүрхшээгээд л байлаа шдээ. Нээрээ. Тийм л байсан л даа. Тэгээд яахав ийш тийшээ яваад л хүн хартай уулзаад байж байхад яахав танин мэдэхүйн их л юм мэдрэх л юм байна. Өөрөө ямар түвшинд байна вэ? Би юу мэдэхгүй байна вэ? Өөрийгөө яаж хөгжүүлж байна вэ? Биеэ яаж авч явбал зүгээр юм. Гэхдээ Орос энэ тэрд, гадаад орны өөр улс энэ тэрд явж байхад бол Азийнхан бол Азийнхандаа элэгтэй юм. Юм хум мэдэхгүй байлаа гэхэд энэ нэг юм чинь мэдэхгүй байна уу даа гээд заагаад өгчех санаатай. Аан тэр улсын оронд Англи мангли чинь их хөндий, хүйтэн улсууд шдээ. Герман марман чинь Асуухаас нааш хүнд очиж яанаа гэсэн юм байхгүй. Аан Оросууд бол энэ Халимагууд, Буриадууд энэ тэр бол Монголчууддаа их элэгтэй. Хаана ч явсан энэ миний цусны хүн явна гэсэн алсын мэдрэмж, зөн билгээрээ бас нэг хандаж байгаа хандлага энэ тэрээ нь өөр байдаг юм. Надаа тийм хандлага төрсөн. Яагаад юм мэдэхгүй. Тэр үнэн байж магадгүй гэж бодоод байдаг юм.. Тийм учраас үндэстэн, ястан гэдэг чинь бас статус гэдэг чинь аягүй их юм хэлээд өгдөг учраас өөр өөрсдийхөө зиндааны улсуудад чинь бие биендээ соронзлогдоод, татагдаад байдаг юм байна лээ шүү хэл амаа мэдэхгүй ч гэсэн. Тийм нэг ингээд гадаадад явж байхдаа ялангуяа олон улсын хуралд 90-н онд Москвад явсан юм. Оросын олон улсын дурдатгалын олон улсын хуралд. Тэгээд явж байхад би бас тэнд илтгэл мэлтгэл тавиад л явсан. Тэгээд ингээд Азийн орос хэлний багш нарын дунд ороод явж байхад би юуг мэдэрсэн бэ? Гэхээр манай Монгол эмэгтэйчүүд бол маш их эрхтэй яваа. Тэр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрх гэдэг юмыг чинь эдэлж яваа юм байна гэдгийг чинь би мэдэрсэн шүү. Тэд нар чинь цаанаа их угнетенный байсан. бид нар чинь их тийм чөлөөтэй, санал бодлоо хэлчихэж чаддаг болсон их нүүрэмгий, тэгээд эрэгтэй хүн, эмэгтэй хүн ахмад настны өмнө яаж биеэ авч явахаа мэддэг, тэд нар чинь нэг их олон шат үечлэл тийм юм манайд их хэрэглэдэггүй болохоор тэрийгээ ч яахгүй, нэг чөлөөт ярилцлага энэ тэр семинар дээр болоход бид нар юу яагаад, байхгүй гэдгийг би бол аягүй их мэдэрсэн. Тэгээд манай сургалт гэдэг чинь бас их дажгүй, гайгүй сургалттай, боловсрол эзэмшсэн юм байна аа гэдгээ би мэдсэн. Энийг бол би зүгээр ганцхан олон улсын хуралд ороод мэдээгүй цаана их явж байхад их сайн мэдсэн шүү. Европын орнуудаар. Яагаад гэвэл би Дрезденд яваад л Дрездений музей энэн тэр үзээд л явж байхад чинь дунд сургуульд бид нарт олгож байсан мэдлэгийн суурь байсан учраас би өө ийм юмны тухай яриад байгаа юм байна шдээ гэдгийг тэргүүрээ их сайн баримжаа авдаг байсан. хэдийгээр тэр Герман мерман дээр бичсэн юуг нь сайн мэдэхгүй байсан ч гэсэн, тайлбарыг нь би өөрөө сайн ойлгохгүй байгаа ч гэсэн тэр внутренный мэдрэмжэээр аягүй сайн ойлгож байсан. Бритиш музей энэ тэр чинь тэр заал маал нь барагдашгүй ш ээ. Кембирижийн их сургууль мургууль дээр очоод л тэр хөөрхөн хотын, тэр багш нарын аж төрж байгаа байдал, оюутнуудын тэр орчин бол гайхалтай. Ярих юм байхгүй. Тэр уламжлалаа их хадгалсан. Тэр уламжлалаа хэдий хэрээр улс орон нь хөгжиж байгаа ч гэсэн өөрийнхөө ноён нурууны юмыг хадгална гэдэг чинь бас их айхтар соёл юм байна. Хэдийгээр тэр хүн бол их олон орноор яваад юм үзсэн, олон улс орноор яваад олон хүмүүстэй яриа хөөрөө хийдэг байлаа ч гэсэн Англи хүн ийм байдаг юм шүү гэдгээ харуулж чаддаг. Герман хүн ийм онцлогтой шүү гэдгээ ямарч үед гаргаж чадаж байгаа юм. Тийм учраас Монгол брэнд гэгчээр Монгол ямар байдаг юм бэ? Гэдгээ бид нар одоо нэг тийм юутай байх ёстой байхгүй юу. Одоо нэг юу гэхэв образец. Тийм юм байна аа. За тэгээд өөрөө асуугаад бай одоо өөр юу ярих вэ.

Отгонбаяр -

за та гадаад улсуудаар явсан. Тэгээд тэнд их юм үзсэн тухайгаа их ярьлаа шдээ. Монголд амьдарч байхдаа Их сургуулийн орос хэлний тэнхимд багш байсан. Тэгэхээр социолизмийн үед бид нар чинь гадаад хүн гэхээр л орос хүн гэж төсөөлдөг байлаа шдээ. Тэгэхээр Улаанбаатарт амьдарч байхдаа та бол оюутан багаасаа л орос улсуудтай их холбоотой байсан учраас орос найзууд их байсан байх тээ?

Туул -

байсан. Миний орос найзууд гэдэг чинь байна шдээ. Яахав би чинь дунд сургуульд нэг их байгаагүй. Сургуулийн 7-р ангиасаа хойш энэ тэр сургууль их солиод байна шдээ тээ? Тийм учраас сургуулийн 4-р анги хүртэл манай ангийн юунууд бол их одоо болтол бид гудамжинд таараад их найрсаг харьцаатай байдаг шдээ. Хэдийгээр би тэд нартай 10-р ангиа төгсөөгүй ч гэсэн. Аан тэрнээс хойшхи үеийн юунууд бол яг тогтсон дунд сургуулийн найз гэж байхгүй. Яг чамд гэж хэлэхэд тээ? Яагаад гэвэл нэг газар нэг 2,3-н жил болоод л тэгээд л яачихдаг болохоороо нэг их ингэж үй зайгүй найз болоод байх тийм юм байгаагүй. Сургуульд энэ тэр ороод, миний найзуудаас бол оюутны найзууд гэж манай ангийнхан дээр байгаа. Тэгээд дунд сургууль гэж 2-р 10-н жилийн эхний бага ангийн найз гэж байгаа. Аан ажилд гараад бол манай юун дээр бол гадаад найз гэдэгт нь мэргэжилтэнгүүд их манайд ажиллладаг байсан. Тэгээд яахав мэр сэр энд тэнд явж байгаад танилцаад найзуудтайгаа холбоо тогтоосон зүйл бий. Аан манай тэнхимд бол байнга оросын мэргэжилтэн ажилладаг байсан юм чинь тэгээд л тэд нар чинь Алтай зочид буудалд амьдардаг байсан нөгөө юу билээ юуны тэндэх чинь циркийн дэргэдэх юу билээ? Нөгөө өндрийг чинь Хангай зочид буудалд амьдардаг байсан. Бас намын дээдийн багш нартай бид нар чинь их холбоотой байдаг байсан. Тэгээд би чинь бас тэр үедээ жаахан хэнхэг илтгэл мэлтгэл тавина гээд л, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тэлтгэл тавих гээд ажил хэргийн холбоотой бол байсан. Тэгээд бид нар чинь ойр дотно болоод ирэхээрээ хэдийгээр нутаг буцлаа ч гэсэн т эд нар эхний нэг хоёр жилдээ захиа махиа, открытка энэ тэр явуулна. Тэгээд дараан яахав мартагдаад мартагдаад гэхдээ бол яахав манайд ажиллаж байсан бүх хүн орос мэргэжилтэнгүүд байсан шдээ. Маш их ам сайтай. Яагаад тэгэж байгаа юм бэ? гэвэл манайд ингэж ажиллаж байгаад яваад өгчихдөг. Тэгээд нэг хаяг маягаа үлдээчихдэг шдээ. Тэгээд нэг бид нар чинь хойшоо явахаараа ярьдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэд нар яаж ийж байгаад энэ хүнийг чинь нэг гэртээ урьчихая. Тэгээд л ингээд гэртээ аваачиж уриад л нөхөр мөхөр гэр орныхон нь ярьж байгаа дурсамж нь бол дандаа сайн. Яагаад гэвэл, ялангуяа тэд нарын материалаг бааз нь аягүй сайжирсан байхгүй юу энд ирээд. Тэнд чинь байр орон сууцгүй байсан. Энд ирээд тэд нар чинь 3,4-н жил 2,3- н жил ажиллахад чинь байрны мөнгө хуримтлагдчихсан, машинтай болчихсон. Тэгэхээрээ тэд нар тэнд ээ очихоороо шал өөр статустай болчихож байгаа юм. Тэгээд оросууд бол тэрийгээ бол Монголын буянаар бид ийм болсон шүү гэдгээ их сайн мэддэг. Мэдэрсэн байдаг шүү. Тэр бол надаа их ажиглагдсан. Манай аавын найз нь би хэлсэн шдээ Дарханд манай аав мэргэжилтний эмнэлгийн дарга байсан юм чинь. Тэр эмнэлэгт нь дандаа Оросын мэргэжилтнүүд үйлчлүүлдэг байсан учраас тэр эмч нар чинь их сайн манай гэрийхэнд. Манайх чинь Оросын мэргэжилтнүүдийн амьдардаг бранк байшинд амьдарддаг байсан байхгүй юу? Ганцхан Монгол айлтай. Манайх тэгээд бусдууд нь дандаа Оросууд. Тэгээд тэд нар энэ тэр чинь сүүлд Москва засква ийшээ тийшээ явахаар чинь Москвагаас тэд нар луу ярихаар чинь ажил хэрэг гаргаад л ирээд л уулзаад л, ийшээ ирж үз, ингэ тэг гээд л, тэгээд л очиж барихад чинь өөрийгөө харуулаад л ийм байсан тийм байсан гээд л тэгэж байгаа шдээ. Тэгээд их олон хүн тэр үеийн ажиллаж байсан Дарханд ажиллаад тэгээд буцаад тийшээ очоод л яаж байсан. Одоо ингээд харьцуулаад бодоод байхад тэр үед маш их еврей орос эмч нар ажиллаж байсан, аан тэгээд нөгөө 90-н оны давалгаа. Шилжилтийн давалгаа. Оросуудын иммиграцийн вторая волна гарсан тэрний үеэр тэр хүүхдүүд

Отгонбаяр -

Америкт гарчихсан уу

Туул -

Америк, израйль энэ тэр

Отгонбаяр -

цаашаа гараад явчихсан уу?

Туул -

Сонин тохиолдол байгаа биз. Тэгээд энд мэргэжилтэн байгаа Орос хүүхдүүд нь бүгдээрээ тэнд очоод их сайхан цементитудад орсон. Их дээд сургуульд орох зам нь нээлттэй байгаа юм чинь. Тэр үед чинь яг л хээл, хахуулийн цэцэглэлтийн үе эхэлж байсан учраас хээл хахуулаар л конкурсын шалгалтанд оруулаад л хүүхдүүдээ аягүй их сайн сайн боловсрол олгосон.

Отгонбаяр -

аанхан. Санхүүгийн боломжтой болчихсон?

Туул -

тийм. Санхүүгийн боломжтой болчихсон. Тэгээд дараа нь би чинь Киев явсан. Харьков явсан. Тэгээд нөгөө танил найзуудынхаа юугаар нөгөө Москвад ирчихээд л хүрээд ир гээд л тэгээд тэд нар чинь шууд хэлж байгаа юм вот приехали мы купили ийм байр авсан, ийм мебель авсан гээд л, тэд нар чинь юун байр, тэгээд одоо бид нар чинь одоо байр барьж байна. Хүүхдээ олон улсын их сургуульд оруулчихлаа. Тэгээд өөрсдөө тэгээд харамсаад байгаа байхгүй юу? Монгол ирж байхдаа бид нар тэгэхгүй яав аа. Нөхөр нь тэгээд байгаа юм чинь тийм наймаа хийдэг байж, тэгдэг байж,

Отгонбаяр -

аанхан. Тэд нар наймаа хийдэг байсан уу? Энд байхдаа?

Туул -

мэдэхгүй ээ. Яг надтай юу яадаг хүмүүс нь нэг их наймаа хийдэггүй байсан. Яагаад гэвэл тэд орос дэлгүүр байдаг байсан учраас. Аан тэд нар бол манайх бол дандаа орос чихэрүүдийг буцаагаад хайрцагладаг байсан. идэж уух юм, хувцас хунараа бол дандаа орос дэлгүүрээс авна. Тэгээд дандаа хамаатан садан нь дандаа Улаанбаатарт байдаг учраас. Дарханаас Улаанбаатар явахад л манай ээж аав чинь л одоо машинаараа дүүрэн юмтай явна. Тэгээд тэндээс ирэхдээ бөөн захиалгатай ирнэ. Энэ гутал, тэр молоко. Тэгээд л боингоор ирээд л манайд ирээд л дэлгүүрт орох гээд ирж байсан юм даа. Дарга нарын авгай нар энэ тэр ирж л байсан юм даа.

Отгонбаяр -

Улаанбаатараас Дарханд

Туул -

тийм. Улаанбаатараас Дарханд. Орос дэлгүүрт оочерлоод л. Орос дэлгүүр чинь бас талонтой. Нарийн бараагаа талонтой. Гэхдээ тэр үеийн чинь талоны бараа ёстой гопитын бараа байсан юм чинь тэгээд чинь манайх чинь мэргэжилтний эмнэлгийн дарга байсан учраас талон нь номер нэг дээр орж ирдэг. Манай ээж бол тийм нэг эд баялгийн шунахай биш болоод зарим нэг юмнуудыг мэддэг ч үгүй, авдаг ч үгүй талоныг нь яадаг ч үгүй өдөн хөнжил мөнжил гээд л, манай ээжид бол өд үү? Хөвөн үү? өө падгүй нэг тийм хүн байсан шдээ. Тэгэхэд бол ээжийн ганган ганган найз нар бол ирдэг л байсан. Аан тэд нар чинь булган захтай пальто, янз бүрийн гутал, тэгээд л тэр хүүхдүүд мүүдүүд чинь янз бүрийн юм гээд л. Хүүхдийн пальто, эрэгтэй хүний пальто, эмэгтэй хүний пальто. Эмэгтэй хүний тэр нэг булган захтай пальто их захиална шүү дээ. Хавар намрын дарапан пальто энэ тэр гээд ... ярьдаг байсан юм. Эмээ өвөө 2 бол нарын масло, печень чихэр, орос чихэр, орос давс гурил тийм юм яадаг байсан юм. Сонин шүү. Оросууд бол их тийм ам сайтай. Ер сууриа Монголд тавьсан. Би чинь ч сайн Монголын буянд өдийд ингэсэн шдээ. Харин тийм. Дахиад Монгол явмаар байна гээд л байна. Оросуудын хугацааг сунгана гэдэг чинь аягүй том проблем байсан. Тэгээд оросууд чинь амралт мамралтаараа яваад ирэхээрээ манай аавд чинь хачин их юутай ирнээ бэлэг сэлттэй ирнэ. Дарга. Тэр үед чинь цаанаасаа тодорхойлолтыг нь бичээд өгнө. Тэр үед жаахан байсан болохоороо нарийн мэдэхгүй гөөмөн их юм авдаг байж ээ. Бид нар бол ямар их юу байдаг байж вэ? Тэгээд амралтаараа явахаараа л Орос эмч нар чинь та юу захих вэ? Гээд л манай ээж чинь би орос хэл мэдэхгүй чи л яри гээд л. Манай ээж бол бид нарын сургууль дээр очиж, багш нартай уулзана муулзана гэсэн ойлглолт байхгүй шдээ. Манай аав л. Аанхан. Тэгээд манай мама чинь их даруухан хүн байсан болохоороо. Тэгээд бид нар одоо ярьж байгаа байхгүй юу? Тийм юм байхад тийм ч юм захиалуулаад авчихгүй яав даа гээд л. Тэгэхэд бид нар болно оо. Болно гээд. Болж байгаа ч юм байхгүй. Болоогүй ч юм байхгүй. Тэрэндээ л их сэтгэл ханамжтай байсан байхгүй юу. Яадаг гээч? Бид нарын хэрэгцээ бол одооных шиг тийм нүсэр их хэрэгцээтэй биш байсан юм байна лээ шдээ. Ер нь социолизмийн үеийн улсууд чинь. За тийм л байна л даа.

Отгонбаяр -

та жишээлбэл та орос дэлгүүрийн барааг юу яадаг байсан уу? Найзууддаа, хүмүүс ингээд л гуйдаг байсан шдээ. Түүнээс гадна таньд өөрт чинь оюутан байхдаа найзууддаа авч өгдөг ч юмуу?

Туул -

Ээж л очиж авна. Би тэр орос дэлгүүрт чинь нэг л удаа, хоёр ч удаа л орж байсан. би бол ердөө явахгүй. Сүүлд нь бол манай ээж чинь тэтгэвэрт гарчихсан юм чинь өө зүгээр нэг хааяа очихоор нь тэр юмнуудыг авч өгнө. Ээж бол тэр орос дэлгүүрийн худалдагчид долгинож, юм хум барьж, юм авна гэсэн ойлголт байхгүй. Тэр ил байгаа юманд таарах юм байвал аваад л, байхгүй бол тэгээд л хүрээд ирнэ. Тийм л байсан юм. Аан харин Улаанбаатарт ирээд бид нар тэр Орос дэлгүүрээр бид нар ордог байсан. Гэхдээ нэг их тийм хүн хард юм авч өгч сүүд болоод байхгүй ээ. Аан хааяа бол хүүхдүүд бол өвлийн хувцас захиад байдаг байсан шдээ. Аан нэг гэрийн эрээн халад, аягүй сонин гэрийн эрээн халад, тэгээд ор даавууны хэрэгсэл. 17-гийн даавуу гээд. Ээж 17-гийн даавуу тэр захисан гээд байдаг байсан. Тэгээд л хөөрхий минь нэг маадан бариан л юу яагаад байдаг байсан шдээ. Байж байгаад л маадан бариан, соль давс, хэн мэдэх үү. Тэгээд хааяа нэг мах зах гээд л байдаг байсан. Гэхдээ тэр нь нэг их ховор оо. Нэг им яагаад байхгүй. Тийм байсан. Тэрнээс биш би бол миний хувьд бол орос дэлгүүрт орохдоо хэлмэрчин маягаар орно. Тийм функцээр. Аан манайх чинь орос цэргийн дэлгүүрт ордог байсан байсан юм зүгээр энгийн дэлгүүрт ордог байсан. Цэргийн дэлгүүрт орохоороо их сайн ярьдаг хүн байх хэрэгтэй. Яагаад гэвэл цэргийн дэлгүүрийн худалдагч бол нилээ тийм хэлэмгий, жаахан грубая жаахан нахальная шдээ оросууд чинь. Орос дэлгүүрт орох би их дургуй байсан юм яагаад гэвэл би орос дэлгүүрт орохоороо их тийм доромжлол, тийм доромжлол, бид нарыг Монголчуудыг доромжилж байна гэдэг нь илт харагддаг байсан. Ёстой нэг их гүрний дээрэнгүй үзэл тэрэн дээр нэг ёстой муухай гаргадаг байсан шдээ. Аймаар өрөвдөлтэй гадаа нь зогсож байгаа хүмүүс. Одоо тэгээд л бүгдээрээ гуйгаад л, юм гуйгаад би тэрийг хараад ингэж ч амьдрах гэж гэж би гутдаг байсан байхгүй юу? Тэгээд л яахав орос дэлгүүрийн орос цэргийн дэлгүүрт орохдоо бол бид нарыг чинь орос цэргийн зоондоо орохдоо тусгай прониктай улсууд номероо бичүүлээд ордог. Нөгөө манаач цэрэг нь хүртэл хуцна шдээ. Тийм байдаг байсан байхгүй юу. Тэр бол ёстой гутамшиг байсан. Хамгийн гутамшиг юм чинь тэр үнэхээр гутамштиг байсан байхгүй юу

Отгонбаяр -

үнэхээр гутамшиг байсан шүү.

Туул -

үнэхээр гутамштиг байсан юм нь тэр байдаг байсан. аан бусад юман дээрээ бол яахав ээ. Гэхдээ оросуудад бол ялангуяа тэр социализмийн үед бол 70-80-н он хүртэл бол их гүрнүүдийн юм хум үзэж байгаа гээд бололцоотой цагтаа орос руу мэр сэр мэргэжилтнүүд гараад байдаг байсан шүү тээ? Нэг одоо ДСНК-д ороод байдаг номын сангаас үйлчлүүлэх гэхээр хөөгддөг байсан нэг тийм хачин хачин пропуск мропуск нэхээд л үйлчлүүлэх гэхээр л маяглаад байдаг байсан шдээ. Гэхдээ бол одоо ингээд бодоод байхад яахав дээ нэг муу ажилчны авгай л нөхрийгөө дагаад ирчихсэн. Тэгээд нэг энд ажилд орсоноо өөрийгөө мэргэжилтэн гэж үзээд байгаа пээдийгээд байсан байхгүй юу? Би дотроо тэгэж боддог байхгүй юу? Энэ юу юм. Аан мэдэхгүй улсууд бол их л том хүн гэж ойлгоод байгаа шдээ. Тэгээд тэд нар бол хэнтэй яаж харицахыгаа мэднэ л дээ. Бас нэг жаахан хэл амыг нь мэддэг өөдөөс нь юм хэлчихдэг хүн бас мэднэ ээ бас. Ялгаж мэддэг байхгүй юу.

Отгонбаяр -

Оюутнууд нь орос дэлгүүрт орох гээд цэргүүдэд нь мөнгө өгдөг, тэмдэг, жижиг сажиг юм өгдөг, авгайчууд байвал тэд нарыг аргалж юм өгдөг. Тэгээд ороод нөгөө харьцаа нь хялалзуур, цэхэлзүүр, шиднэ шдээ

Туул -

шиднэ шдээ. Тэр аймаар муухай, за тэр Орос дэлгүүрийн үүдэнд сууж байсан Монгол авгай нарын ааш гэж ээ. тэд нар чинь ерөөсөө бүрэн эрхтэй. Бид нараас том эрхтэй улсууд. Тэр ёстой нахаль. Би бас тэгэж бас боддог байсан байхгүй юу. Тэгэхдээ яахав дээ тэр улсууд чинь тэгэж байж тэд нартай нэг болохгүй бол тэд нар чинь тэрийг аваад хаячихна шдээ. Тэр чинь амь зуухын тулд л улсууд хүмүүс тэгдэг байсан байх. Хамгийн гутамшигтай нь юу гэвэл Орос дэлгүүр бол доромжилдог байдаг байсан байхгүй юу. Одоо тийм юм байхгүй их сайхан байна.

Отгонбаяр -

тэгээд 90-н оноос өмнө бол Улаанбаатар гэж Орос дэлгүүр гэж нэг аймшигтай юм байдаг байсан байхгүй юу?

Туул -

аймшигтай юм байдаг байсан байхгүй юу? Тэрийгээ юу гэдэг байсан бэ гэвэл барьж байгаа, атгаж байгаа гэдэг байсан байхгүй юу? Тэргүүрээ бид нарыг их барьж боодог байсан байхгүй юу? Аль ч газар Эрдэнэт, Дархан, малын эмчийг нь ч хүртэл барьж байгаа байхгүй юу. Дорноговийн орос дэлгүүр нэртэй шдээ. Тэнд чинь аймаар том цэргийн зоо байдаг байсан юм чинь хангамж их сайн байдаг байсан шдээ. Цэргийн дэглэмүүд бол өндөр хангамжтай.

Отгонбаяр -

налайхад, багануур энэ тэрд

Туул -

налайхад. Тэнчээ чинь очдог байсан. Би чинь тийшээ явахаараа нэг машинд суугаад л нэг жаран есөнд суугаад л, жарана ес чинь тэр үедээ супер л байлаа шдээ. Жаран есөд суугаад л хэлмэрчин хийгээд ганцаараа явж л байлаа.

Отгонбаяр -

за нэг ийм асуулт байна. За та одоо бүр багасаа орос сургууль төгссөн. Гэр бүлийн боловсрол чинь л нөлөө байсан. Их сургуульд орос хэлний анги төгссөн. Хөдөөнөөс ирээд таньтай хамт орос хэлний анги төгссөн хүүхдүүд байгаа шдээ. Таныг 5-н жилд хамт сураад төгсөхөд тэр хөдөөнөөс ирж сурсан хүүхдүүдэд бол тэр орос хэлний тэр акцентийн гэдэг юм уу тэр зөрүүтэй байдалгүй сурсан тийм сайн хүүхдүүд бий юу?

Туул -

бий л дээ бий. Бий л дээ бий.

Отгонбаяр -

унаган юм шиг сурсан?

Туул -

тийм. Бүүр яг унаган юм шиг сурсан нь ч байхгүй ээ яг манай группэд. Гэхдээ их сайн болсон хүүхэд бол бий, буриад муриад хүүхэд бол овоо гайгүй бас нэг байнаа. Аан бүүр их сайн харагдсан гэвэл байна шдээ. Одоо дээд сургуульд нэгдүгээр курст ороод цаана төгсөх үеэр хөдөөний хүүхдэд. Аймаар их тийм зуршилтай, ганцхан зүгээр соёлыг ч биш бүх юмны хотжилтын тийм процессод ороод. Тэгээд юугаар яваад амралтаар яваад ирнэ ш дээ. Тэгээд тэр чинь хөдөө юу хийснийгээ хотод байсантайгаа харьцуулахад шал өөр юм болж байгаа. Шал өөр. Тэр бол их сайн хүүхэд. Тэр бол гуравдугаар курсээсээ эхлээд л хотжилтчихож байгаа юм. Хотжилтихын тэр явцад бол маш эрчимтэй, ялангуяа эмэгтэй хүүхэд шүү. аан гэхдээ хөдөөний хүүхдүүд удаан яриад, юм хуманд оролцоод ингээд ирэхээрээ зэрэг бас нэг проблем үүсгэх янз бүрийн юм бий.

Отгонбаяр -

Мэдээж хэрэг тэндээ л бас хязгаарлалтын ялгаа байгаа.

Туул -

тийм. Байгаад байдаг байхгүй юу. Тухайн хүнээсээ хамаарна. Яагаад гэвэл ямар амжилттай болсон. Юу эрхэлж байн уу тээ? сайн хүүхдүүд бол сайн байсан. Гэхдээ хамгийн сайн нь. Гэхдээ яахав дээ хотын хүүхдүүд бол нь тийм юмандаа илүү. Гэхдээ хотын хүүхдүүд цөөхөн. Эрэгтэйчүүд нь голдуу цөөн. Эрэгтэй хүүхдүүд ер нь цөөн бага л хүүхэд явж байгаа юм чинь. Аан орчуулга энэ тэрийг бол хөдөөний хүүхдүүд, эрэгтэй хүүхдүүд бол их сайн. Ялангуяа төрөлх хэлээ сайн мэддэг учраас. Тэр найруулан бичих дасал нь илүү байсан, бичгийн, ялангуяа орчуулгын, орчуулан бичихтэй холбоотой тийм юмандаа ялангуяа эрэгтэй хүүхэд

Отгонбаяр -

бичгийн орчуулга уу?

Туул -

бичгийн орчуулга. Ялангуяа уран зохиол их сайн уншдаг байсан хүүхдүүд ийн хэллэг энэ тэр нь их сайн. Эрэгтэй ч байсан, эмэгтэй ч байсан.

Отгонбаяр -

ахиад нэг ийм асуулт байна аа багшаа. Та чинь унаган хотын хүүхэд. Улаабаатар хотыгоо ямар байгаад одоо өнөөдрийн түвшинд ямар болж байна вэ? сайн харж байгаа шдээ. тэгэхээр манай энэ Улаанбаатар хот, тэ нөгөө өмнөх үеийн хот, хот гэж дэлхийн том хотуудыг мэднэ шдээ. Хот ямар байх ёстой юм. Тэрэнтэй харьцуулахад, эссвэл өмнөх үетэй харьцуулахад ер нь ямар байдалтай болоод байна. Энд ер нь сайн юм юу байна?

Туул -

Сайн юм ч яахав байна, муу юм ч байна. Гэхдээ муу юм нь сүүлийн үед давамгайлж байна. дээр үед бол хот гэдэг чинь тодорхой хэмжээний үлгэр, загвар дуурайлал, үзүүлсэн юмыг хэлээд байсан юм. Одоо тэр юм их алдагдаж байна.1-рт, 2-рт хот төлөвлөлтийн тэр асуудал гэдэг чинь бүүр алдагдаад, алдагдсан гэдэг нь их илт зүйл. Хотын жинхэнэ хотын оршин суугч бас хөдөөний оршин суугчаас ялгагддаг юм байдаг байхгүй юу. Одоо бол тэр ялгаа нь уусаад жинхэнэ хотын оршин суугч, унаган хотын оршин суугч маш цөөхөн болчихсон байна. бурхан болох нь бурхан болоод, гадаадад гарах нь гадаад гарчихаж. Тэгээд хог гэдэг жинхэнэ дүр төрх, хотын хүн гэдэг ийм хүн байдаг юм аа гээд харуулахад ер нь ховор болчихож. Энэ хотыг бол их эмх цэгцтэй, энэ хотын хүн амыг цөөрүүлэх хэрэгтэй одоо. Энэ хотын зохион байгуулалт жигд ийм эмх цэгцтэй болмоор байна. Дэндүү олон. Даанч дээ. Соёл гэдэг юм огт байхгүй болчихоод байна шдээ. Би одоо хоттой холбоотой тийм л юм хэлмээр байна. Тэгэхээрээ ямарч улс орон гэдэг чинь нийслэлээ их гоё цэвэрхэн, эмх замбраатай, одоо төв гудамжны барилгын юу энэ будалт мудалт жигд өнгөтэй, байдаг юм байна лээ шдээ. Аль ч улс орныг хараад байхад. Манайх дор хаяж л хаяг нь гэхэд замбраагүй. Эрээн мяраан хаана нь ч юу байгаа юм бүү мэд. Тэгээд тогтвортой нэг газар нь юм нь байхгүй. Одоо ганц үлдсэн их дэлгүүр л байна.

Отгонбаяр -

хуучин барилгуудаас уу?

Туул -

хуучин барилгуудаас. Хүнд зааж өгвөл нэг их дэлгүүр л гэж, бусдууд нь бүх юм нь өөхчлөгдсөн. Хаана юу нь байгаа юм бүү мэд, тийм замбраагүй болчихсон. Манай Улаанбаатарыг ийш тийшээ яваад ирэхэд, дээр мээрээс нь харахад ой гутмаар байгаа юм. Ямар бохир байна, ямар замбараагүй юмнууд нь баригдчихсан, тэгээд үүд хаалга, энэ босго эд нар нь ямарч эвгүй юм. Тэгээд нэг бүгдээрээ гадаад дотоод яваад ирсэн мөрлөө л нэг их гадны орны халуун орны материал авчраад энд тэндгүй аваачаад плита тавиад л. Гудамжинд хүртэл тэр өвөл явж байгаа улсуудыг хараад аймаар өрөвдөлтэй байгаа ш дээ. Юун энэ хөл муутай хүний явах байтугай эрүүл хүн явахад тэр Сөүлийн гудамж энд нар чинь одоо явахын нөхцөлгүй байна шдээ. Тийм утгагүй за тэгээд энэ реклам, хаяг, албан газруудын хаягыг сайн цэгцэлмээр юм. Бүгдийг нь самнакт оруулаад. Эрээн мяраан юмнууд мэдэхгүй зүгээр нүд эрээлчилмээр л юм даа. Энэ баар маарыг цөөлбөл таарна. Одоо бүр дэндүү баар, халуун усны газраар дүүрэн, биллъярдны газар өөр юу ч байхгүй. Соёлтой холбоотой юм ер нь байна уу? Манай энэ музей эд нарын үзвэр мүзвэрийг энэ бол маш их гологдож байгаа шүү. Мод бол юу ч байхгүй. Улаанбаатарт үлдсэн энэ манай сургуулийн энэ 1-р байрнаас 4-р байр хүртэл л нэг хэдэн мод байх шив шдээ. Оросууд байж байхдаа нилээн олон мод тариад явсан. Одоо плита нь шат тавьж байгаа нь гээд моднуудыг нь тайрч аваад л плитан шал тавьчихсан

Отгонбаяр -

байшин бариад л плита тавьчихсан.

Туул -

Тийм. Нэг хачин яажийсан. Нэг их гоё байшин биш ээ тэр нь, хазгай буруу баригдсан, нурсан, өнгө мөнгө нь ямарч зохицолдоо байхгүй. Нэг л чанар муутай гэдэг нь мэдэгдээд байгаа юм чинь. Гадна талаас нь хараад энэ байшингийн босгоор алхвал дээрээс минь юм нурчих болов уу гэсэн сэтгэл төрөөд байгаа шдээ. Нэг л тийм юмаа хийж байгаа нь сэтгэл гаргаагүй. Нэг ор нэр. Зүгээр нэг нүд хуурах юм хийгээд байгаа юм. Бүх юм нь нөгөө юу гэдэг билээ.

Отгонбаяр -

ундуй сундуй

Туул -

ундуй сундуй биш ээ халтуурны. Халтуур юмнууд.

Отгонбаяр -

ерөөсөө тийм хот бол тийм амархан юм биш цогц юм байдаг шдээ

Туул -

тийм цогц юм байхгүй юу. Дээр үед чинь цогц юм байсан шдээ. Театр, дуурийн театр, драммын театр, Сүхбаатарын талбай энэ тэр гээд. одоо чинь нил баар маар, биллъяардны газар өөр юу байдаг юм. Ингээд л бодохоор харахаар. Сургууль мургууль нэг их олон замбараагүй сургуулиар үхснээ хийнэ ээ. Шал дэмий. Шал хэрэггүй. Их критический. Ийм юманд орчихлоо. За яахав дээ.

Отгонбаяр -

За ахиад нэг ийм асуудал байна аа, эмэгтэйчүүдийн байдал, түрүүн та яг тэр асуудлыг хөндөөд орхисон шдээ. Таны амьдралын туршид эмэгтэйчүүдийн байдал яаж өөрчлөгдөв.

Туул -

Ер нь бол ингээд хараад байхад эмэгтэйчүүдийн байдал эерэг тал руу байна? Манайх бол харин зарим юман дээр хэтрүүлэх гээд л байгаа болохоос биш, үүргээ бол заримдаа мартчих гээд байгаа болохоос биш. Манай монгол эмэгтэйчүүдийг бол ялангуяа боловсролын чиглэлээр хөгжил ер нь бол эмэгтэйчүүд аягүй их эрс яаж байна, энэ бол их сайн мэдрэгдээд байна.

Отгонбаяр -

сайжирч байна

Туул -

сайжирч байна. Хэрэв тэр охиныг, тэр эмэгтэй хүнийг зөв гольдрогт нь ингээд тавихад биеэ зөв авч явна. Тэгээд бие дааж амьдрах чадвар аягүй сайн бол байгаа. Бүр одоо хэнээс ч хараад биш, эдийн засаг, янз бүрийн юмаас хараат биш, амьдрая гэсэн дотоод тэмүүлэл нь маш их байна. Эрэгтэйчүүдээс илүү их хурдацтай явагдаж байгаа. За боловсролын түвшин бол яриад хэрэггүй байхгүй юу. Энэ бол илт харагдаад байна. Өөрийгөө боловсруулах хэрэгтэй юм байна гээд нэгдүгээрт, Хоёрдугаарт бол манай энэ эмэгтэйчүүд бол их мэдрэмж сайтай байна. Орчин цагийн мэдрэмжээрээ л яваад л байгаа юм шиг л байна л даа. Зарим нэг нь бол яахав ээ, бас эндэх юм байна. Тэр хөгжихгүй байгаа эмэгтэйчүүд нь юутай холбоотой байна вэ гэвэл гэр бүлийн дарамт их байна. Хэт их эрт нөхөрт гараад, хань ижлээ буруу сонгосноосоо болоод хүүхэд шуухадтай болоод ирэхээрээ зэрэг тэр бүх юмыг, тэр өчүүхэн ганц эмэгтэйгийн нуруун дээр дэндүү дааж давшгүй их хүнд одоо нагрузка очсон учраас тэр бол юун өөрийгөө хөгжүүлэх манатай болчихоод байгаа байхгүй юу. Тэрнээс биш яг өөрөө бол бас тийм суурь боловсролоор сайжирсан хүн бол их давгүй яваад байна.

Отгонбаяр -

ийм асуудал байна л даа. Эмэгтэйчүүдийн хөгжлийн хувьд их сайн байна гэж байна шдээ. Хуучин нөгөө гэрийн хөдөлмөр гэдэгтэй нь харьцуулахад сайн байна уу, эсвэл одоо хөгжлийн хувьд эрэгтэйчүүдээсээ түрүүлччихив үү?

Туул -

Хөгжлийн хувьд эрэгтэйчүүдээсээ түрүүлж байна гэж би ойлгооп байгаа юм. Гэрийнхээ хөдөлмөр, гэрийн хөдөлмөр нь одоо харийн хоёрт тавигдах гээд байна шдээ. Дан нөгөө оюуныхаа хөдөлмөрийг тэндүү түлхүү хэрэглээд ирэхээр зэрэггэрийн хөдөлмөр нь хаяагдаад, тэгээд одоо яг насанд хүрээд айл гэрийн эзэгтэй болохоороо зэрэг гэрийнхээ хөдөлмөрийг хийж чадахгүй хүн чинь нэг их гэрээ гэхгүй, бас ажил руугаа илүү анхаарлаа төлөвлөрүүлээд, хүүхдийн хүмүүжил нь сул дорой болоод, нөхөр нь баруун зүүн тийшээ эргээд, тийм тал тийм юмнаас болоод гараад байх шиг байна гэж би ойлгоод байгаа юм. Би бол зүгээр яахав үүнийг багш хүнийхээ нүдээр харж хэлж байгаа болохоос биш яг амьдрал дээр аль нь оновчтой байгааг мэдэхгүй байна. Ямар ч л байсан хөгжлийнхөө хувьд эрэгтэйчүүдээс илүү эрчимтэй хөгжиж байна. Яагаад уу гэхээр би зүгээр үүнийг бас юутай холбоотой вэ гэхээр эмэгтэй хүн илүү их үүргээ ухамсарлан ойлгодог юм шиг байгаа юм.

Отгонбаяр -

аанхан. Ялангуяа одоо цагт?

Туул -

тийм одоо цагт. 2-рт яг бол энэ манай нийгмийн хөгжлийн байдал энэ тэр юуг бид нарт хэлээд байна гэвэл, хүн өөрөө өөртөө л эзэн бол. Өөрөө өөрийгөө л биеэ дааж явна шүү гэсэн дохио хаана хаанаасаа л өгөөд байгаа байх аа. Тийм тэрнээс болоод яаж байгаа байх аа. Аан харин эрэгтэйчүүдийг чинь бол нэг үе чинь нөгөө юм хувьчлаж мувьчилаж, мал зал хувьчлал гараад ирсэн чинь өө эрэгтэйчүүдээ мал дээр гаргаж байгаад л баахан улсуудыг чинь нэг үе чинь сургуулиас хөндийрүүлчихсэн. 2-рт бол нэг том алдаа болгэр бүл дээр юу гэвэл манай эрэгтэйчүүдийн гэр бүлд оролцох үүрэг, хариуцлага нь их сул байна. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдтэй ажиллах, эцэг хүний хувьд эрэгтэй хүүхэдтэйгээ ажиллах тийм ажиллагаа их муу байна. Тийм учраас бид нар өрхийн тэргүүнийг юу гэж ойлгоод байна вэ гэхээр их л том эрх мэдэлтэй амьтан, тэрний өөдөөс үг дуугарч болохгүй. Тэрний заавраар амьдрах ёстой гээд л. Авгай нь ч тэрийг мөрөөдлөг болгочихсон, хүүхдүүд нь ч гэсэн аав гэдэг хүн чинь ийм л байх ёстой гэдэг. Ороод ирэхээрээ диван дээрээ хэвтчихээд, сонингоо уншаад, телевизораа үзчихээд л, бид нар гурилтай хоолыг нь авч өгөөд л, зөөж аваачиж өгөх ёс гэсэн нэг тийм ойлголт бол багаас нь хүүхдэд тийм ойлголт суусан учраас тэр чигээр нь мах цусанд нь шингэчихээд байна шдээ. Би тэгэж бодоод байдаг юм. Ялдангуяа эрэгтэй хүн эрэгтэй хүүхдүүдтэй гэр бүлдээ, гэр бүлтэйгээ яах вэ. Аан орчин үеийн гэр бүл дээр бол хүүхдүүдтэйгээ их илэн далангүй юмаа ярьдаг болсон байна. Та нарын үед чинь бас яагаад гэвэл өөрийнхөө амьдралын туршилгыг та нар мэдээд авсан байхгүй юу. Одоо жишээлбэл би багш нь яг ингээд л ярихад манай ээж бол надаа бол нарийн одоо юу гэдэг юм ийм ийм юм ихээр нь тэгээрээ ингээрэй гээд, яг подробно ярьж байгаагүй шдээ. Бид нарыг жаахан байна гэж ойлгоод л тээ? Тэгээд бид нарын амьдрал чинь их сонин юм байна шдээ. Ер нь урсгалаар яваад өөрийн эрхгүй тэр юм руу өөрсдөө орчихдог байсан юм байна шдээ, тэрнээс биш бид нар одоо предварительно урьдчилаад тийм юм мэддэггүй байсан. Аан мэдэхгүй, Мэдэхгүй байсан. Миний л лав юун дээр бол. ер нь бол тийм. Тэгээд тэр хайр дурлалын тухай бол тэрийг чинь ээж, ааваас за иймээ,тиймээ юм ярьдаггүй байсан шдээ. Хэн мэдэхэв. Гэхдээ бас нэг Монгол хүний уламжлалт юм байсан ч байж магадгүй л дээ. Гэхдээ яаж тийм яриагаа ярьдаг байсан юм, гэхдээ бол л дээр үеийн хүмүүсийн хүмүүжил эд нарыг хараад байхад бол шал л өөр байсан юм байна. Одоо бол заримдаа сайхан хүүхдүүд, залуу үеийн, гэр бүлийн энэ тэр гээд гудамжаар яваад, юм хум салхинд энэ тэр яваад, олон нийтийн газар хүүхдүүдээ дагуулж яваад, ресторан эд нарт хоол иддэг болсон байна шдээ. Тэгэхэд чинь тэр хүүхдүүд нь ресторанд яаж биеэ авч явах уу, сэрээ халбагаа яаж барих уу гэдгийг чинь хүүхдүүд бид нараас аль мянган жилийн өмнөөс мэддэг болчихсон. Хүүхдүүдтэйгээ ярьж байгаа эд нар нь, юм хумыг нь тайлбарлаж байгаа эд нар нь шал өөр болсон байна шдээ. Ер нь бол тийм. Гэхдээ бол тэр тийм гэр бүлийг хараад байхад бол тэр ээж аав нь бол нилээн боловсрол сайтай улсууд ер нь тэгж байгаа.тийм ер нь бол. Тиймэрхүү л юм ажиглагдаад байна. Тэгээд бол эрэгтэйчүүдийн хүмүүжил, эрэгтэйчүүдийн боловсрол дээр л манай улс бол сайн анхаарах хэрэгтэй байна шүү. Манай энэ эрэгтэйчүүд нэг л юмны ганда гарчихаад байна. Тэгээд өөрсдөө ч гэсэн ер нь тэгээд батериал гэдэг чинь муу багадаад, материаллаг босгон дээр ирчихээд тэр нь тэгээд одоо бүр гэрт нь ороод ирчихээд байна гэдгийг мэдэж байгаа юмуу яагаад ч байгаа юм нэг л тийм хүлцэнгүй л нэг л тийм. Мэдэхгүй. Их тийм багана тулгуур нь бат биш байшин тийм нэг санжигнаад нурах гээд байгаа юм шиг санагдаад байдаг шдээ.

Отгонбаяр -

тийм байна, ер нь бол санал нийлж байна. Тэгээд нэг ийм асуудалт байна. Эмэгтэйчүүд ингээд илүү хөгжилтэй байна гэж байна шдээ нийгмийн утгаар. Гэтэл энэ нийгмээс олгож байгаа тэр нэг эрх мэдлийн, эдийн засгийн ч юм уу, тэр нэг боломж нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст дискриминаци. Хуучин социализмын үед энэ талаар таны хувьд?

Туул -

байгаа байгаа. Одоо тэр эрэгтэйчүүд нь давамгай эрх нь ямар ч юман дээр харагдаад байна. Тэр нь эрэгтэйчүүдийн ой тойм, мах цусанд бүүр байгаа. Чи одоо битгий олон юм хуцаад бай гээд л, ингээд юм хум эрэгцүүлж байгаа нь цаанаа энэ хандлага нь хэлэхгүй ч гэсэн мэдрэгдээд байдаг байхгүй юу. Гэхдээ манай эмэгтэйчүүд бол маш их тэвчээртэй. Маш их хүч, чадал гаргаж үүнтэй тэмцэж байна. Төрийн бус байгууллагын 95% нь эмэгтэйчүүд байгаа биз дээ, тэгээд тэр юу хэлээд байна вэ гэдэг чинь энэ бол цаг хугацааны л асуудал. Ирнэ, ирэх ч болно нийгэм үүнийг ингэж шаардаад байгаа юм чинь. Тэгэхдээ бас хэт их яарч, юу гэдэг юм яаараад хэрэггүй. Яагаад гэвэл хэрэгтэй юм гэдэг чинь аажим аажмаар ганц ч үгүй болдог юм. Энэ бол би цаг хугацааны л асуудал гэж бодоод байгаа юм. Би тэгээд бас төрийн байгууллагуудын юуг яахав хааяа юу уншаад, сонсоод байхад дандаа ярьж байгаа улсууд дандаа эмэгтэйчүүд хамгийн их эрх чөлөөний тухай, хүний эрхийн тухай, хүүхдийн эрхийн тухай, хэн ярьж байна эмэгтэйчүүд. Яагаад гэвэл эмэгтэйчүүдэд энэ бүхэнтэй тулгараад байгаа байхгүй. Эмэгтэйчүүд энэ бүх бодитой юмруу харж чаддаг. Зоригтойгоор орж чаддаг. Эрэгтэйчүүд мэдэж байгаа мөртлөө айгаад байдаг байхгүй юу. Өөрөөсөө ингээд хөндийлөөд байдаг байхгүй юу. Би тэгэж бодоод байдаг юм. Нэг талаасаа

Отгонбаяр -

нэг талд, нөгөө талд асуудал гэж боддоггүй.

Туул -

тийм. За яахав энэ ер нь ингээд л цор цор хийж л байг, авах юм аа авах л байлгүй дээ гээд л яваад байгаа байхгүй юу. Аан тэр бол яг тэр генетический процесс байгаа байхгүй юу. Аан яг генетический порцесс унаташа бухим гэдэг чинь их олон жилийн цаг хугацаа хэрэгтэй байдаг байхгүй юу. Энэ чинь первый юу гэдэг юм дөнгөж одоо распикин нь бий болж байгаа байхгүй юу. Аан тэгээд одоо гадаадаас орж ирэхээр чинь яг наад порблем чинь одоо бүр хүчтэй болно шдээ. Гадаадад байж байгаа, ажиллаж байгаа, амьдарч байгаа залуучууд эх орондоо ирдэг нэг өдөр байшаа буугаад ороод ирэхээр яах уу, энэ асуудал маш мундаг тавигдана. Тэгээд тэд нар өөрийн эрхгүй ямар нэг тодорхой хэмжээгээр байр суурь тавиж өгөх асуудал заавал ч үгүй гарч ирнэ. Парламентэд бол эмэгтэйчүүдийн дуу хоолой өчүүхэн байна шдээ. Дэндүү бага байна шдээ. Тэгээд боловсрол юу эд нар дээрээ эрүүл мэндийн яам, эд нар дээр заавал ч үгүй нэг сайдаа эмэгтэй хүн тавих ёстой байхгүй юу. Би тэгж бодоод байгаа юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн тэр юмаа урьдчилаад мэддэг учраас тэрэндээ итгэдэг байхгүй юу. өө тийм юм гарч магадгүй шүү. Тийм юмны тал дээр том том цэрэг мэрэг, батлан хамгаалах мамгаалах. юм хуман дээрээ бол бас тэр эрэгтэйчүүдийн алсын ухаан нь илүү байж болох юм л даа. Тэр юмандаа бол. Тэгээд манай энэ дипломат, албан хаагчид энэ тэр дандаа эмэгтэйчүүд л болох гэж байна шдээ. Тэгээд л энэ чинь цаашид бол их л тийм залгамж халаа, том том төрийн ажлын юм нь дээр залгамж халнаа их халж эхэлж байна. Энэ бол их айхтар юм аа. Улс орны аюулгүй байдалтай л холбоотой юм л даа.

Отгонбаяр -

за багшаа хамгийн сүүлд нэг ийм асуулт байна. Таны амьдралд ямар нэгэн их онцгой үйл явдал амьдралд чинь их гүнзгий нөлөөлсөн үйл явдал байна уу? Их содон.

Туул -

Тэгээд тэр нь яаж нөлөөлөх юм бэ? Муугаар нөлөөлөх юмуу? Сайнаар нөлөөлөх юмуу? яаж ч нөлөөлсөн байж болох уу?

Отгонбаяр -

яаж ч нөлөөлсөн байж болно.

Туул -

яаж ч нөлөөлсөн байж болох уу?

Отгонбаяр -

миний амьдралд нэг тийм сонин үйл явдал болсон шүү ч гэдэг юмуу?

Туул -

Өө нэг айхтар онцлон яагаад ч байх ч юу байхав дээ.

Отгонбаяр -

миний үзэл бодолд тэр их нөлөөлөөд тэгээд миний амьдралдаа хандах хандлага ч гэсэн өөрчлөгдсөн ч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү?

Туул -

үгүй ээ яахав ээ янз бүрийн хүн хартай учирч уулзаад, улс орноор явсаны дараа зохих хэмжээний өөрчлөлт гарч л байгаа юм л даа. Ертөнцийг харах үзэл энэ тэр чинь бас л өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгээд л тэр социолизмийн үеийн, шашингүйн үзэл энэ тэр нараар хүн гэдэг чинь янз бүрийн юм харахаараа сонин сонин байдалд ороод л энийг мэдэж байхгүй яав аа? Одоо жишээлбэл бясалгалд тээ? Шри шри бясалгалд явлаа, нөгөө Хатанбаатар эмчийн бясалгал энэ тэрд яваад, бясалгал хийгээд үзэхээд л тэр ярьж байгаа юмын тунгааж энэ тэр бодоод л яахаар нь зэрэг бид нар маш их өрөөсгөл байж дээ л гэж бодох юм үе үе гарч ирдэг байхгүй юу. Тийм. Тэгэхээр зэрэг өөрөө юу гэж боддог вэ гэхээр бид нарын үеийн улсууд бол бас нэг өндөн болсон ч гэсэн тэд нар бас орчин үетэйгээ эн зэрэгтэй явахын тулд бид нар үзэл бодлоо чмар нэг хуучиансаг бодлоосоо салж чаддаг л болох ёстой байхгүй юу. Салж чадна гэдэг чинь хувь хүн бид нараас өөрөөс нь л хамаарна. Зууралдаад л байх юм бол зууралдаад л байна. Би их зууралдах тусам орчин үеийн та нараас улам хөндийрнө л гэж би ойлгоод байгаа юм. Тийм л байна түүнээс биш намайг бүр 360 градус эргүүлсэн юм ч их байхгүй. Гэхдээ ардчилал гарч ирээд л шинэчлэл энэ тэр үнэхээр бид нарт аягүй дэвшилттэй байна. Гэхдээ энийгээ цэгцтэй байх ёстой. Манайхан бол юу гэдэг вэ гэхээр манайхны нэг том алдаа бол дандаа яараад байна. Улс орны энэ мундаг зундаг Япон мопон энэ Англи Америкийн хөгжил хоёр гурван зуун жилийн хөгжил шдээ. Хоёр гурван зуун жил хөгжиж байж нийслэл нь ийм болсон шүү гэдгээ бас сайн бодох хэрэгтэй байхгүй юу. Гэхээр одооноос эхлээд их зөв бодлогоор явуулахгүй бол буцаад энэ хүмүүжилгүй улсуудыг хүмүүжилтэй болгоно гэдэг худлаа байдаг байхгүй юу. Би дуугай байя. Хамгийн хэцүү нь хүнийг дахин хүмүүжүүлэх. Дахин хүмүүжилд ордоггүй байхгүй юу. 16-с дээш настай хүмүүсийг дахиад хүмүүжүүлнэ, дахиад шинэчилнэ гэдэг чинь хичнээн трилон төгрөг зарцуулаад ч нэмэр байхгүй.

Отгонбаяр -

үнэхээр хаалттай нийгэмд өсөөд, төлөвшчихсөн дараа нь нийгэмд одоо зөв мэдлэг, үзэл бодол, хандлага өөр болчихсон энэ бол их өөрчлөлт шүү

Туул -

Тийм том өөрчлөлт байхгүй юу үнэхээр нүд нээгдсэн байхгүй юу тээ? Яагаад вэ? Гэвэл капиталист орон гэдэг чинь нэг л дайсан, нэг л айхтар юм. Яахав тэнд сайн ч юм байна. Муу ч юм байна. Муу сайныг нь ялгаж сурах хэрэгтэй. Бид нарын нэг сайн зүйл нь гэвэл яахав ээ бид нар бас нэг суурь мэдлэгийг нь сайн олгосон учраас энэ нь ч бас арай ингэж болохгүй юм байна аа гээд дотроо бол жаахан ч гэсэн биеэ ингээд татаад авчиж чадах нэг жаахан чадвар байгаа юм шиг. Аан орчин үеийн залуучуудад байхгүй байгаа байхгүй юу. Эд нар бол хаашаа явж байгаагаа мэдэхгүй л. Эд нар бол бүр ингээд замбраагүй хэт ингээд анархист байдлаар байна гээд ойлгоод байгаа байхгүй юу. Ардчилал гэдгийг тэгэж ойлгоод байгаа байхгүй юу. Үнэн хэрэгтээ тэр ардчилал гэдэг чинь маш нарийн дандаа гуйлгуйлаад биш юм даа. Бүх юмаа үүрэх ёстой юм байна аа гэдгийг ойлгох ёстой. Би л ойлгож байгаа байхгүй юу. Манайхан бол зүгээр л их тийм задгай байсан юм хийх гээд дураараа дургисан дунд чөмгөөрөө л юм хийж байвал өө би ёстой жинхэнэ чөлөөт ертөнцөд амьдарч байгаа юм үгүй. Яг ингээд капитализм гэдэг нийгэмд нь ороод мэдэхгүй яг тэр би тэр Америкт нь бол очиж үзээгүй, гэхдээ Американ свобода гэдэг чинь бас л харьцангуй л ойлголт шүү дээ.

Отгонбаяр -

Капитализм бол хатуу.

Туул -

хатуу нь ч хатуу. Гэхдээ тэр хуулиа дээдлэн, хүндлээд мөрддөг нь их сайхан байхгүй юу. Хэрэв манайд ингээд хуулиа яс ингээд мөрдөөд байсан бол манайхан ёстой амархан дэг журамд очно. Би бол тэгэж бодоод байгаа юм. Хууль зөв байна.

Отгонбаяр -

тийм тийм. За их баярлалаа багшаа. Үнэхээр цаг заваа гаргаж, сэтгэл гаргаж, алтан цагаа бидэнд бас өгсөн явдалд баярлалаа. Таньд амжилт хүсье.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.