Guvaachaa
Basic information
Interviewee ID: 990150
Name: Guvaachaa
Parent's name: Dorj
Ovog: Amba
Sex: f
Year of Birth: 1950
Ethnicity: Halh
Additional Information
Education: tusgai dund
Notes on education:
Work: retired
Belief: Buddhist
Born in: Ölziit sum, Övörhangai aimag
Lives in: Songinohairhan sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
privatization
education / cultural production
family
herding / livestock
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За амьдралынхаа тухай ярьж өгнө үү? Та
Гарваачаа -
Би болохоороо Өвөрхангай аймгийн Өлзийт суманд Ихэн ус гэдэг газар Аранзайндорж гэдэг айлд төрсөн. Эхээс би 13-уулаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Түүнээсээ 13-аасаа охидууд цөөхөн. Охидууд нь дандаа эндчихсэн. Би одоо ганцаараа үлдсэн байгаа. Дандаа эрэгтэй хүүхдүүдтэй. Ээж аав маань мал аж ахуйд ажиллаж байсан малчин гаралтай.
Эрдэнэтуяа -
Өө за
Гарваачаа -
Тэгээд 1961 онд би сургуульд суулаа. Тэгээд сургуульд суухаар манай ээж хөдөө малаа маллаж, аав хөдөө сумын төвд ирж одоо худалдаа хөгжлийн банк дээр үеийн худалдаа хөгжлийн анги гэж тэрэнд манаачаар ажиллаж байсан юм. Тэгээд би одоо сургуулиа сумандаа 4-р ангиа төгсөөд дүүтэйгээ дүүгээ 7-н настай суулгасан юм байхгүй юу. Цуг суулгах гээд 2-уулаа одоо 1961-1964 онд бага сургуулиа төгсөөд 1965 онд өөрийн ойролцоо тэр Зүйл суманд 5-р ангид суусан юм. Аан 5-р ангид суухдаа байранд суугаагүй. Бас нэг өөрийнхөө хүргэн ахынд суусан юм. Тэгээд 8-аа төгссөн. 8-аа төгсөөд тэр үед чинь тойргийн сургуулиудад 10-р ангид суулгадаг байсан ш дээ. Тэгээд Хужиртын 10-н жил, Хархорин 10-н жилтэй болсон Өвөрхангайд чинь тэгээд би өөрийнхөө сонирхолоор 10-н жилд суусан. 10-р ангиа Өвөрхангай аймгийн Хужирт суманд төгсөөд аа тэр үед чинь дээрээс нь байр эзллүүлээд нөгөө сурлагатай хүүхдүүдээ их, дээд сургуульд хуваарилаад
Эрдэнэтуяа -
Аан за
Гарваачаа -
Тэгээд үлдсэн хүүхдүүдээ дээр үед чинь Дорнод аймагт мах комбинат гэж бий болсон ш дээ. Тэнд илгээлтийн маягааааар анги ангиар нь шахуу ингэж явуулж байсан. Тэгээд би гэхээр бага залуу юм чинь явах гэдэг. Ээж маань нас бага гээд тэгээд бас цусны даралт ихтэй. Дүү маань цэрэгт явах болчихсон. Ингээд ээжийгээ асрах шаардлага гарсан. Манай нэг ах байсан. Тэр маань өрх тусгаарлачихсан тусдаа байдаг байсан. Тэгээд л би ээжийгээ асрах ээж ч надад дотно байх санаатай байсан. Ганц эмэгтэй нь болохоор. Тэгээд л би Дорнодод байдаг мах комбинатд очиж чадаагүй байхгүй юу. Тэгээд сумандаа байж байсан чинь ерөөсөө 10 төгссөний маргааш л суманд багын багш хэрэгтэй байна гээд дуудаад дуудаж байсан юм чинь Өвөрхангай аймгийн ардын депутат одоо тэр үеийн ардын депутатын хорооны даргийн бичиг ирээд 10-р анги төгссөн хүүхдүүдээс тэр үед чинь 10-р анги төгссөн хүүхдүүд байдаггүй байсан юм. Тэгээд ганцхан би л байсан.
Эрдэнэтуяа -
Өө за
Гарваачаа -
Харин ганцхан би л байсан. Тэгээд намайг одоо сайд нарын зөвлөлийн харъяа хороо хэрэг эрхлэх газрын 10-н хурууны бичээч бичиг хэргийн курст суулгахаар дуудсан. 10 төгссөн хүн байхгүй байсан юм. Тэгээд би 1971 оны 7-р сарын 24-нд аа 6-р сарын 24-нд 10-р ангиаа төгсчихөөд 1971 оны 9-р сарын 1-нд одоогийн энэ засгийн газрын ордны хойно ордонд хэрэг эрхлэх газрын харьяагаар Багшийн дээдийн дүнзэн улаан байшин тэнд бид нар 10-н хурууны бичээч бичиг хэргийн курст сууж байсан юм. Тэгээд тэнд 6-н сар суучихаад их идэвхтэй сайн сурсан. Одоо энэ компьютерт минутанд 180 үг бичдэг. Тийм хурдан бичээч болсон.
Эрдэнэтуяа -
Пөөх
Гарваачаа -
Тэгээд тэрийг чинь бол найруулахдаа аягүй сайн байсан. Тэгээд намайг чинь аймгийн намын гүйцэтгэх хороонд нарийн бичгийн даргаар хуваарилсан байхгүй юу. Ээж маань сумын төвд хол газраас усаа авдаг бас тэгээд би ээжийгээ өрөвдөөд санаа нь зовоод сумд очиж суусан. Тэгээд сумд актива гээд Германы бичгийн машин тавьж өгсөн. Шууд тавьж өгөөд л засгийн газраас шууд шинээр нь сураад л би чинь сумандаа очсон. Би чинь тэнд одоо 10-н хурууны бичээч хүмүүс гайхаж байгаа юм чинь. Нэг ноорог харж бичнэ ш дээ. Үсэг харахгүй, үсэг хайхгүй маш хурдан. Маш гоё ажил байсан. Тэгээд би чинь 4-н жил хийгээд бичиг хэргийн стивент энэ тэр бүх юмыг архив цэгцэлж маш нямбай сайхан байна гээд л 4-н жил болоогүй 3-н жил гарантай болсон юм. Намайг хөдөө аж ахуйн нэгдлийн боловсон хүчний эрхлэгчээр дэвшүүлсэн.
Эрдэнэтуяа -
Пөөх. Сумынхаа юу?
Гарваачаа -
Сумынхаа. Тэгээд сумынхаа боловсон хүчний эрхлэгчээр одоо сая 1991, 1993 онд гарсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Удаан ажилласан байна
Гарваачаа -
Удаан ажилласан. 20 гаруй жил 21-н жил
Эрдэнэтуяа -
20 гаруй жил гэдэг чинь
Гарваачаа -
Тэнд дадлагажчихсан. Одоо бүр сурчихсан. Малчид маань 700 гаруй байгаа, ажилчид маань хурган аж ахуйгаараа 10 гаруй байгаа, хөдөө аж ахуй хүнд механизм одоо тэр газар тариалангийн үйлдвэрийн тариалан эрхэлсэн хүмүүс, трактар комбайн жолооч нар, газар тариалан эрхэлж байгаа нэгдэлд чинь мал аж ахуй эрхэлж байгаа ш дээ бас гахай тахиа эрхэлнэ. Тэгээд тэрэнд чинь одоо бүх хүмүүсээс хэн нь сайн хэн нь муу, хэн нь авир зантай, хэний нь дээшээ дэвшүүлж болох уу хүний нүд сонсоод л багийнхаа хийх ёстой юмыг хийнэ гүйцэтгэнэ. Хүмүүсийг чинь удирдана. Тиймээ тийм л ажил хийж байсан.
Эрдэнэтуяа -
Бас хариуцлагатай
Гарваачаа -
Хариуцлагатай. Тэгээд тэрнийг хийсээр байж байгаад хөдөө аж ахуйн нэгдэл хувьчлагдаад нөгөө малаа тараагаад өгчихсөн ш дээ. Эрхийн бичгээр тараагаад өгчихсөн. Тэгээд бид нарт нөгөө захиргаадалтын үед чинь одоо мал маллана гэж байхгүй байсан ш дээ. Хэрвээ би 16 толгой малтай байх юм бол чи тэр баян тарган малаа маллаад гараад тийшээ яв гэж манай партизаны хүн одоо тэгж харьцдаг.
Эрдэнэтуяа -
Социлазмын үед үү? Малтай байж болохгүй
Гарваачаа -
Малтай байж болохгүй
Эрдэнэтуяа -
Зүгээр одоо цалинтай ажил хийдэг хүмүүс үү?
Гарваачаа -
Тийм. Цалинтай ажил хийж байгаа хүмүүс. Малтай улсууд бол малаа маллана. Тэрнээс биш контарын ажилтай оффис дээр сууж байгаа хүн бол малтай ардаа л малтай байх юм бол хурааж
Эрдэнэтуяа -
Аль нэгийг нь сонгуулна
Гарваачаа -
Тийм. 16-н толгой малтай байх эрхтэй. 16-н толгойгоос илүү малтай байх юм бол тэрийгээ хураалгана. Тэрийгээ нуухын тулд би яах юм бэ одоо чи миний төрсөн дүү хүнтэй суучихсан байхад би чамд 5-н мал тоолуулъя гэж авчирч
Эрдэнэтуяа -
Нөгөө малчин болохоор нь уу?
Гарваачаа -
Тийм. Малчинд малаа тоолуулчихаад өөрийгөө малаа цөөлүүлээд яахав нэг 5, 10-н толгой малтай болоод ингээд яахав тэгээд л малаа нууж зарна. Нууна. Өөрөө албан хаагчийн хувьд
Эрдэнэтуяа -
Пөөх
Гарваачаа -
Ингээд л мал аж ахуй энэ 1993 онд хөдөө аж ахуй хувьчлагдаад бид нарт мал өгсөн байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Малыг чинь өгөхдөө би чинь одоо 4-н хүүхэдтэй хүн чинь одоо 4-н хүүхдэд маань хөдөө аж ахуй нэгдлийн гишүүний тооцоотой. Би 5-уулаа хувьчлал авсан. Аа нөхөр маань кино механикч учраас захиргаа аж ахуйд хамаарахгүй учраас мал авахгүй. Өөр одоо үнэт цаас ч юмуу хөдөө аж ахуйгаас мал авах ч юмуу, өөр газар хөрөнгийн биржийн эрхийн бичиг авдаг юмуу тээ тэгж хувьчилгаа аавах. Би малаа хувьчилаад авчихсан ш дээ. Тэгэхдээ би бол эзэн хичээвэл, заяа хичээнэ ээ. Би яагаад мал маллаж болдоггүй юм. Малчин хүний гаралтай хүн гэж бодоод төр ингээд мал өгч байх чинь гээд өөд нь татаад 2000, 1993 оныхоо одоо намар аа хавар сумаасаа одоо 90 километрт хөдөө гарсан. Хөдөө гараад
Эрдэнэтуяа -
Аа нөгөө нэг хөдөө аж ахуйн нэгдэл тарчихаар ажилчид нь
Гарваачаа -
Ажилчид нь одоо нэг жижигхэн нэг компани байгуулсан байхгүй юу. Манай нэгдлийн дарга, жолооч 2 компани байгуулаад бүгдийг нь хувьчилчихсан. Жолоочид нь машныг нь өгдөг ч юмуу, тракторийг чинь хөдөө өөөгдөг ч юмуу. Бид нар малаа өсгөе гээд л. Бусад эд аж ахуй орон байр авч болно. Тухайн үед малаа аваад хөдөө гарсан. Тэгээд 90-н километрт юу яасан. Тэгээд манайхан чинь мал маллаж үзээгүйй. Мал аж ахуйн бэлтгэл муу байсан юм. Тэгээд явган тэр чинь малаа 48-н километр малаа хөдөөнөө аваачиж байгаа юм. Сумын төвөөсөө хавар нь тэндээ наамар зусландаа маллачихаад намар нь 10-н сард төвдөө орж ирээд байр сууц. Хашаа хороогоо бэлдээд үхрээ гаднаа аваад хонио таньдаг хүндээ хөдөө өгдөг байсан. Тэр үед мал цөөхөн чанартай сайхан байсан тээ. Дуртай авдаг байсан. Ингээд үхрээ малласан. Ямар ч байсан ээжийгээ надад айлын хүн болоход өгсөн 2 тугалтай үнээ маань захиргаадалтын үед дарагдаад 4 байсан бол 2 болж гарч ирээд
Эрдэнэтуяа -
Аанхан.
Гарваачаа -
Тэгж явсаар байгаад миний үхэр их өссөн байсан юм. Тэрэн дээрээ хувьчлалаа аваад нэг том үхэр байхаар нь идчихсэн юм. Занг нь мэдэхгүй юм гээд. Тэгээд яг өөрийнхөө гар дээр өсгөөд манай үхэр аймаар олон болсон. Би 45-н үхэртэй болсон.
Эрдэнэтуяа -
Пөөх. Хэдээс?
Гарваачаа -
Ерөөсөө л нэг 2, 3-н тугалтай үнээнээс ээж надад 2 тугалтай үнээ л өгсөн.
Эрдэнэтуяа -
Пөөх. Сайн өссөн байна ш дээ.
Гарваачаа -
Яг тэр нөгөө торгуултай. Тэгээд 2 болчихоор нь нуугдаад 2-ыг нь бичүүлчихээд Пүрэв гэдэг айлынх чинь 5 үнээтэй яваад л байна. Тэр үед тийм л байсан юм чинь яахав дээ. Манай үхэр их сайхан өссөн. Нөгөө хонь чинь 60 толгой мал өгсөн ш дээ. Хувьчлалаар хонийг нь өсгөөд, бод малыг нь ганц үхрийг нь идчихсэн, адууг нь өсгөж чадаагүй. Адууг нь тэр чигээр алдчихсан ш дээ. Тэгээд л Хархоринд зуд болоод л хүнээр маллуулах гээд өгөөд явуулсан чинь нутаг усаа санаад наашаа цаашаа явж байгаад хүний мал дагаж ирэхээр цаад хулгайчууд чинь анддаггүй юм байлаа дээ. Яг эзэн нь бол дагаж яваад л энэ бол хүний мал гэдгийг мэдээд тэд нар Хархорумынхан л устгасан юм шиг байна лээ.
Эрдэнэтуяа -
Бас айхтар
Гарваачаа -
Айхтар. Авч явсан хүний буруу биш. Наад мал чинь эзэнгүй хээрийн мал юм чинь. Тэгээд л би 1995 онд би 2 том хүүхдээ нэг юм дагуулаад хамт сургуульд оруулсан байхгүй юу. 1-р ангид нь тэгээд 2-уулаа хамт 10 төгсчихгүй юу. Тэгээд 1995 онд чинь одоо ид л бүх юм одоо картын бараанд орчихоод 1991 оноос чинь хойш юм бүгд ховор гурил ховор, мөнгө маш ховор. Одоо жишээ нь бид нар чинь ерөөсөө 525 төгрөг авна. Нөхөр маань одоо кино механикч тэгэхээрээ соёлын үйлчилгээний 450, 500 төгрөг авна. Тэгэхээрээ 1000-аад төгрөг чинь их мөнгө ш дээ. Тиймээ. Тэр маань хатуу сайхан мөнгө учраас юм болж байсан. Тэгэхдээ мөнгө маш ховор эд бараа бол ирдэг л байсан. 1994-н оноос урагш. Тэгдэг байсан. Тэгээд л мал өссөн. 2 оюутантай болсон. Одоо охиноо сургуульд суулгая. Банди яахав малаа маллаж болно. Тэгэхэд чинь ойрхон бодлоор бодсон л доо. Тэгээд буруудсан л даа. Хүү маань сургуулиасаа гараад л эрэгтэй хүүхэд юу ч хийсэн болно гээд л. Охин маань Багшийн дээд сургууль төгссөн. Одоо энэ Хан-Уул дүүргийн 31-р сургуулийн хичээлийн эрхлэгч хийдэг юм.
Эрдэнэтуяа -
Одоо юу? Өө
Гарваачаа -
Багш л. Тэгээд энэ сургуулиас гарсан банди маань тэр үед жолооны курс үнэтэй байсан. 200-н хэдэн мянгаар хүүхдээ одоо 1996 онд жолооны курс төгсгөсөн. Тэгээд одоо яахав ямар ч даацын машин барьдаг. Инженер шахуу жолооч компанид ажилладаг. Дараагийн одоо 2-дахь охин оюутны байр бас нөгөө төвлөрч чадахгүй. Хөдөө ч одоо амины малаа хайрлана. Тиймээ. 5, 6-н нэхий чинь 5000 ч юмуу тэр чинь 20 гаруй мянга болно. Тэр үед чинь нэхий нэг 2, 3000 байсан юмаа. Тэгж нэг амьдардаг байсан юм. Тэтгэвэр цалин гэж байхгүй. Тэгээд 3-дахь хүүхдээ бас нэг 2 жил холбоонд залгагч хийж ажиллуулж байгаад тэгээд энд Хөдөлмөрийн дээд сургууль төгсгөсөн. Гэрэлээ гээд нэг хүү нутагтаа байж байдаг юм. Малын минь хагас байгаа. Охин маань одоо шуудан банкны эрхлэгч. Сая одоо Өвөрхангай аймагт суухаар болсон. Дараагийнх нь мал ихтэй болчихсон байхгүй юу. Тэгээд 1984 оныхоо хүүхдийг эрэгтэй хүүхдийг хөдөө гаргачихсан. 6-р ангиас нь гаргачихсан эндээс нөгөө Багшийн дээдийн охин чинь загнаад та нар мал яадаг юм хүүхэд болосролгүй болголоо гээд байхаар нь гүрийж байгаад 2001 онд хотод орж ирэхээс зайлшгүй болсон байхгүй юу. Одоо нөгөө 1995 онд суусан оюутан чинь 1999 онд төгсөж байгаа юм. Хотод сургуульд суучихаж байгаа юм. Шууд багшаар суучихаж байгаа юм. 16-р сургуульд
Эрдэнэтуяа -
Энд хойно байдаг 16-р сургуульд уу?
Гарваачаа -
Тийм. Багшаар орчихож байгаа юм. Тэгсэн чинь 2 хүүхэд оюутан болчихож байгаа юм. Дараагийнх нь энд эхнэр хүүхэдтэй болчихоод өдий болсон банди чинь хотод ороод ирчихсэн байгаа ш дээ. 1996 онд нэг гэр барьж өгсөн юм. Тэр ангийнхаа хүүхэдтэй танилцаад тэр 2 чинь мэргэжилтэй болчихсон. Тэр үед чинь такси цөөхөн байсан. Жолооч хүн чинь тэгээд болно ш дээ. Тэгчихээд хотод 2001 онд орж ирсэн.
Эрдэнэтуяа -
За
Гарваачаа -
1999 оны намраас нэлээн л халуун л байсан. 1999-2000 оны хооронд нөгөө олон сайхан мал чинь бүгд үхсэн. Гэнэтхэн л үхчихэж байгаа юм чинь. Нөгөө үхэр мал чинь шөнөдөө л одоо
Эрдэнэтуяа -
Зуднаар уу?
Гарваачаа -
Зуднаар. Шөнөд л одоо 2, 3 үхчихнэ.
Эрдэнэтуяа -
Пөөх
Гарваачаа -
Бид нар чинь одоо уйлаад л малдаа дасчихсан. Малдаа хайртай. Би чинь 55 үхрээс чинь одоо 7-н үхэртэй хоцорсон ш дээ. Сумын төвийн хүн хөдөө мал маллаад 55 үхэртэй болно гэдэг чинь их мал байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Их байлгүй яахав. Хайран юм
Гарваачаа -
Тэгээд би 7-н үхрээ 5-н эр үхрээ цувуулж идээд, 2 охин үхрээ айлд өгөөд тэр маань өсөөд ноднин нэг 10-аад болчихсон байсан чинь ноднин хавар ахиад дуусгаад тэгээд одоо нэг 3, 4-хөн юм өснө яахав. Арай л дуусаагүй байгаа. Тэгээд
Эрдэнэтуяа -
Хонь нь?
Гарваачаа -
Хонь маань арай тасрахгүй. Тэрний үлдэгдэл яваад л байгаа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Тэрний үлдэгдэл худ хургаар яваад л байгаа. Тэгээд л дуртай цагтаа яваад л 5, 6-н юм аваад л ирдэг юм. Энэ хотын хүмүүсд чинь зөндөө юм ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ. Хотод чинь ёстой мах аймаар үнэтэй байна
Гарваачаа -
Тийм байна. Зах дээр чинь мах 2-рт захын чинь махнаас айдаг юм ш дээ. Баталгаатай ч юмуу. Тэгээд мань шиг настай хүнийг чинь аймаар хулхидаж, 4000, 3000 гээд л хөөрхий минь уярчихдаг байхгүй юу. Тэр хүнд л сайхан юм өгч байвал болой. Бид нар чинь хөөрхий минь гэхээр чинь баярлаад нүд ам нь уначихаад л. Элдэв хамгийг нь авчихна. Тэгээд яахав хэдэн малын минь буян одоо хүртэл тасраагүй. Тэр хэд бид нарыг тэжээгээд л байгаад байгаа юм. Тэгэээд би энд 2001 онд орж ирчихээд хотын төвд нэг зогсоолын сахиул хийлээ.
Эрдэнэтуяа -
Өө за
Гарваачаа -
Зогсоолын ажил ч жаахан хэцүү л дээ. Өглөө шөнө дундуур тоос бужигнуулаад л машин авна. Тэгчихээд уг нь Дамбадаржаагийн музейд захираачаар ажилд орсон юм.
Эрдэнэтуяа -
Өө за
Гарваачаа -
Одоо биш ш дээ. 2001 онд 2002 онд тэтгэвэрт гарсан. Улаанбаатар их зохиж байгаа. Их сайхан байна. Ёстой хайртай. Энэ рүү ороод бол маш их найз нөхөдтэй болж байгаа учиртай хурал болдог юм байна. Би залбирдаг. 2001 онд сайхан амьдарч байсан нь мөнгө төгрөг ч их үнэтэй. Ханш өндөр байлаа. Амьдрал бол боломжийн одоо бол тийм юм алга маш хэцүү. Амьдралын орчин ч тэр, аюулгүй байдал ч гэсэн тэр хүнсний аюулгүй байдал ч тэр юм бүхэн айхтар хүнд болсон шүү. Их анхааралтай, хянамгай байж гоомой байхгүй л байгаасай гэж боддог байхгүй юу. Тэгээд би одоо хамгийн бага бандиа 2001 онд орж ирээд хөөгөөд 10-р ангид оруулчихсан. Бололцоо байхгүй. Бид нарт одоо өв хөрөнгө байхгүй. өдий зэрэгтэй болгосон. Дураараа дургих чадал байхгүй. Тийм айхтар татах хүч байхгүй юм чинь. Тэгээд одоо хүүхдээ 10-р анги төгсгөөд энэ Чой. Лувсанжав багшийн сургуульд монгол хэл
Эрдэнэтуяа -
Одоо энэ урд байдаг тээ?
Гарваачаа -
Тийм. Чой. Лувсанжав багш чинь манай нутгийн хүн шүү дээ.
Эрдэнэтуяа -
Аан за
Гарваачаа -
Тэрний сургуульд тэгээд монгол хэл, англи хэл орчуулагчийн ангид сураад 2007 оны хавар төгсчихөөд 2007 оны хавраа ер нь хүмүүс амьдраад л болоод яваад л байх юм. Бид нар тийм хээл хахууль өгөөд байж чадахгүй ээ. Гар биеэрээ хөлс гаргаж, стадион дээр Солонгос явах хүмүүст бүртгүүлээд юун тэнд чинь хачин
Эрдэнэтуяа -
Аймаар юм байдаг юм. Хонож бариад
Гарваачаа -
Хоносон ш дээ. Би хүүхдээ уриалан дуудаад. Хүмүүс чинь хонохгүй байгаа юм чинь айгаад даараад байна гээд тэгэхээр нь би ёстой амиа алдах дөхөж байж нэг бүртгүүлсэн ш дээ. Амиа алдах гээд бүртгүүлсэн чинь явдаггүй дээ. Тэгээд 3-н хүүхэд хасуулсан байхгүй юу. Хүргэнтэйгээ нөгөө багш охиноо бүртгүүлээд, багш охин маань ч хөдөө ажлаар явж байсан учраас сааль сүүгээ ч авч чадна. Адуу малаа ч маллаж чадна.
Эрдэнэтуяа -
Энэ эрхлэгч байгаа юу?
Гарваачаа -
Эрхлэгч байгаа охин. Тийм. Тэгээд хараад бас бандиа энд багшлуулах гэхээр чадахгүй. Хөдөөний хэдэн малаа бараадуулаад сумд багшлуулъя гэсэн зорилго тавьсан байхгүй юу. Тэгээд сумандаа очъё гэсэн бодолтой байсан. Хүүгээ тэнд багшлуулчихсан. өнөө шуудан банкинд миний охин байгаа. Ингээд 2 хүүхдээ бараадаад зун хавар нь ингээд хөдөө гадаа сөөлжиж яваад байя 2 хүүхдээ орхичихоод. Тэгсэн чинь гэнэтхэн сумандаа түр зуур хөдөө аж ахуйн банкинд ажиллаж байсан юм. Миний нэг теллер ажиллаж байсан юм. Тэр ирдэг юм нөгөө банди чинь энэ 9-н сард Солонгос явах гэж байна.
Эрдэнэтуяа -
Бага нь уу? Одоо 1984 оных
Гарваачаа -
Тийм. 1984 оных. Тэр охин маань хөдөө очоод өөрийнхөө айлын охинтой танилцаад хүүхэдтэй болоод би нөгөө жаахан хүүхдийг харах гээд аягүй баяртай. Би чинь бол ач гучаа хараагүй ш дээ. Том банди маань хүүхдүүдээ гаргаад хадмууд дээрээ өгчихсөн. Тэгээд би харахын зав гараагүй. Одоо энэнийг харах гээд их баяртай байна. Ер нь тэгээд хөдөө аж ахуйн нэгдэлд ажиллаж байхад бол ер нь бид нарыг ажиллаж байх үед би чинь 1971 онд 10-аа төгсчихөөд 1972 оны 3-н сарын 5-нд анх төрийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Тэр үед бол маш зарчимтай. Хүнээс айдаг. Ажлын цагаа тасадна гэж байхгүй би чинь. өдрийн 12 цаг гэхэд сумын хянан шалгах хорооны дарга конторт бай гэхэд бид нар 12 цагаас өмнө гарна гэж байхгүй. Тэр хүнийг гарсны дараагаар хойноос нь л гарна. Тийм айхтар. Цаг маш их баримтална. 2-рт ахмад дээдсээ хүндэлнэ. Хүнээс маш их айдаг байсан. Захиргаадалтын юм бол одоо маш их өөрчлөгдсөн. Одоо би гудамжинд явж байгаад би нэг чихрийн цаас хаяж чаддаггүй юм ш дээ. За яахав нугалж нугалж байгаад л жижигхэн болгоод хаяна уу гэхээс биш ер нь л цүнхэндээ хийнэ. Ер нь л хаяхгүй шүү. Одоо ингээд харахад энэ сайхан том бөхийн өргөө ч юмуу соёлын төв өргөө чинь харахад үзвэр үйлчилгээний газрууд чинь хог новш л хоцорч байгаа биз. Тэр маш олон цүнх байгаа. Тэр хүн цүнхгүй ороогүй. Тиймээ. Цүнхэндээ хийчихэж болно. Тиймээ. Тийм л одоо юу гэмээр юм дээ. Хэнэггүй одоо хүнийг хүндэлдэггүй. Тийм байдалд орчихсон юм шиг санагддаг. Тэгээд архидна. Хүмүүжилгүй. Дэндүү бэлэн юман дээр тонгочдог. Юм сэтгэхдээ муу. Ном уншдаггүй. Тиймээ. Тэгээд юмханаар юм хийдэг. Амьдралаа авч явах зорилго зорилт муутай юм шиг санагддаг болсон одооны хүүхдүүдийг ер нь хараад байхад сайхан сайхан хүүхдүүд байгаа. Гэхдээ ер нь цаанаас нь ингэж зөвлөж байдаг. Дандаа ингэж удирддаг чихэнд нь юм дуулгаж байдаг. Хүн дандаа санаагаараа юм хийнэ гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Тэгэхлээр өөрсдөө одоо амьдрал болж байгаа эрдэм ном сурлагаас гадна амьдралын сургууль эфомитийн тус их хэрэгтэй. Тэгэх юм бол амьдралаа алдахгүй. Хүн бол хичнээн л их эрдэмтэй боловсролтой байдаг тэр нэг өдөр байхгүй болчих юм бол яг өөрийнхөө гарын доор байдаг гар хурууны ажлаа хийж чадахгүй байна гэдэг чинь бол тэр том доллар саятан байсан ч нурна гэж боддог. Миний буруу ч байж болно. Миний хувийн бодол л доо. Ерөөсөө бол хүн бат хатуу их байр сууриас хувийн амьдралын их сургуулийг их сайн төгсөх хэрэгтэй. Хүнээс нь хойш ухаарсан байх хэрэгтэй гэж боддог. За тэгээд бид нар тийм хатуужилтай тийм сайхан байсан юм аа. Хүүхдийн хүмүүжлийн тухайд дандаа загнаж зодож байгаагүй. Тэгэхээр бид нарын л нэг зөөлөнөөр одоо энэ хүн чинь нэг харцаараа хэлээд байгаа, загнаж бухимдаж хэлэлгүй тэгэх байлгүй яахав байна. Хүүхдээ одоо сулд нь хаяаад өөрсдийн дураар тавиад эрхийг нь зоргоор нь тавиад үүрэг хариуцлага ерөөсөө мэддэггүй. Одооны хүүхдүүд тэгэхээр ээж аав багш 3 л одоо холбоотой байж л тал талаас нь зэмлэж загнаж айж цочооохгүйгээр одоо маш сайхан амьдралын болоод хэтийн зорилгоо гаргаж өгөх нь зүйтэй гэж боддог. Зарим нь одоо энэ хүний эрхийн асуудал одоо чинь ардчилал ялаад сайхан л болсон л доо. Ардчилалын буян маш их бий. Би чинь
Эрдэнэтуяа -
За тухайлбал,
Гарваачаа -
Манай охин манайхан бүгд ардчилалынх. Ардчилалаар одоо
Эрдэнэтуяа -
Хүмүүжиж
Гарваачаа -
Дэрвэж одоо. Хувьсгалт нам чинь одоо маш их татвар төлсөн байхгүй юу. Гэр бүлтэй байна уу, гэр бүлийн тогтвор суурьшил юу байна. Мал хөрөнгө юу байна. Ажлын төлөвлөгөө норм юу байна. Тэр үед чинь одоо ажлын төлөвлөгөө норм л мэддэг хүн л хувьсгалт намд элсдэг байсан байхгүй юу. Одоо манай өвгөн чинь кино механикч. Маш төлөвлөгөө биелүүлнэ. Маш нямбай, маш бөхөн кино механикч бий. Одоо тэтгэвэртээ гарсан. Тэр хүнийг олон удаа намд элс гэсэн. Манай хүн чинь намаар яах юм гээд элсээгүй. Тийм гөжүүд хүн байхгүй юу. Би бол надад элсэх бичиг өгч байсан. Би яахаа мэдэхгүй элсээгүй. Гэхдээ хувьсгалт намд муу хэлэээд байх юм байхгүй. Сайхан үе замнаж байсан сайхан үе байгаа. Тиймээ. Гэхдээ бид нар хэтэрхий баригдаж хавчигдаж байсан. Саяхан одоо хар л даа. 1985 онд одоо засагт ажиллснаасаа хойш эмэгтэйчүүдийн зөвлөлийн сумын нийтийн зөвлөлийн ажлыг насаараа хийсэн юм. Олон нийтийн шүүх гэж сумын шүүгчдийн дарга ч гэж байлаа. Одоо үйлчлэгч нарын сонгуульт ажил хийж л байлаа.
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хоног гэж байлаа. Тэгээд л тэр хугацаанд одоо 1985 он 1988 он гэхэд л одоо сумын эвлэлийн хороо, сумын эмнэлэг, аймгийн эмэгтэйчүүдийн хорооноос ирээд үзлэг хийж байгаа. Орчин тэгээд л нойлд одоо хлорминь найруулж тавьсан байна уу гээд л. Албан газар чинь орж ирээд л энэ шкабыг чинь бүгдийг нь ухна ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Гарваачаа -
Ухаж уудлаад миний дотор байсан. Гоо сайхны ч юм байлаа. Тэр үед чинь одоо гоо сайхны юм ч одоо гарч ирдэг байлаа. Тэгээд одоо авсан саахар печенээ ч тавьдаг л байлаа. Тэг юм гаргаад яагаад албан газар ийм юм тавьчихсан байдаг юм гарга гээд шкабанд чинь амины юм хийлгэдэггүй байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Ямар учраас тэгж байгаа юм?
Гарваачаа -
Мэдэхгүй. Одоо тэгдэг л байсан юм. Тэгээд давхиж орж ирээд л тэр том том англи нэрсийг чинь гаргаж хаяна. Зохион байгуулагч хүн чинь орж ирээд за ариун цэвэр үзнэ гээд л бүх ор дэрийг чинь хуулж хаяаад л
Эрдэнэтуяа -
Гэрт үү?
Гарваачаа -
Тийм. Гэрт 86, 87-н жил бай луу даа. Яг одоо сумын зөвлөлийн дарга байсан дагаад л явж байсан. Тэгээд л одоо санаа зовж байгаа юм чинь нөгөө хүмүүс чинь яадаг болоо ямар ч юм бүү мэд. Тэгээд гэртээ орж байна. Манай өвгөнийг за өвгөн та Пүрэв гуай та наад гутлаа тайлаадах. Тэгсэн чинь манай өвгөн бүүр шалан дээр суучихсан хүүхэд шиг хөлөө үзүүлээд сууж байсан. Тийм л байсан юм.
Эрдэнэтуяа -
Хөлнийх нь юуг нь үзэх үү?
Гарваачаа -
Хөлийг нь хумстай байвал хумсыг нь аваад өгөхгүй нь мэдээж. Тийм л сонин одоо юу гэх юм бэ дээ. Хүмүүсийг одоо нэг их тийм одоо зохион байгуулалттай тийм үгнээс гаргахгүй тийм л байлгах гэсэн юм байлгүй дээ. Одоо та нарт тэгэх юм бол тайлж өгөх хүн ер нь байх болов уу.
Эрдэнэтуяа -
Тэр үед энэ нь ач холбогдлоо өгч байсан уу?
Гарваачаа -
Ер нь энэ нь ач холбогдол маш их байсан байна. Ёстой сайн байсан. Одоо 1961, 1962 онд цагаан сарыг чинь хийлгэдэггүй байсан ш дээ. Эсэргүү нийгэм шахуу юм ярьдаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан.
Гарваачаа -
Тэгээд би 1960 он 1962 онд цагаан сарыг хийж байсныг мэддэг юм.
Эрдэнэтуяа -
12 настай байсан
Гарваачаа -
Тийм. Одоо тэгээхэд худалдаа хөгжлийн банк аа худалдаа бэлтгэл ангийн конторт тэр ангийн ажилчдыг бүгдийг нь оруулж цагаан сар хийж байсан юм. Бүхэлд нь цагаан сар хийлгэхгүйгээр тэгээд бид нарыг чинь
Эрдэнэтуяа -
Байгууллага дээр нүү?
Гарваачаа -
Байгууллага дээр нь хийгээд гэр оронд нь хийлгэхгүй гэж байхгүй юу. Бид нар одоо ээж аав одоо тавгийн идээ засчихсан. Тэгээд одоо гэртээ ууц тавиад, бурхан тахилаа тавиад л одоо зул хүжээ өргөх хориотой байсан. Тэгээд тэнд ороод хүүхэд болохоор их гоё тийм гялгар ууттай хаймер юм хүүхдүүдэд өгч байсан юм. Одоо ингээд дарахаар дуугардаг.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Тэрийг цагаан сар гээд хязгаартай хийсэн юм шиг байгаа юм.тэгээд 2-рт 1980-н хэдэн онд чинь бид нар чинь мал өсөөд л тэгээд ажлынхаа чөлөө заваар малаа туугаад явж байдаг юмуу, малынхаа шээс баасыг цэвэрлээд явж байдаг юмуу аргал түүгээд явж байх юм бол чи наад ажлаа хий. Тэр конторынхоо ажлыг орхи. Чи баян хүн малаа малла гээд л тэгээд л хөөж гаргадаг байсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Цөөхөн ч малтай байсан уу?
Гарваачаа -
Цөөхөн малтай байсан ч гэсэн. Чи хувийн аж ахуй эрхэлж байна гээд хувийн аж ахуй чинь албан ажил биш гэдэг. Гэтэл ардчилалын буянаар сайхан юм нээж өгсөн ш дээ. Заримд нь ашигтай өнгөрсөн л байх. Зарим нь ашиггүй л өнгөрөөсөн байх. Тэрийг бас зарим нь дэндүү хавтгайруулж дэндүү зөөлөн айхтар одоо эрх мэдлээ тогтоож авч зарим нь тэрийгээ зүггүй дайрч сонин сонин байдал гаргаж байна ш дээ. Одоо тэгээд хараад байхлаар тээ. Тэгэхлээр ардчилал бол хамаг сайхан одоо хуучныг сэтгэж бодох, шашин шүтэх, хийж амьдрах бүх л юмыг сайхан нээж өгсөн ш дээ. Би бол тэрэнд баяртай байдаг юм. Ардчилалаас бол муу хэлэх юм байхгүй. Алдаа оноо бий. Аль ч 2 намд аль ч намд бий тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Ер нь бүгд энэ ажил үүрэг авч байгаа төр оршин тогнож байгаа төрд алдаагүй арван хуруу тэгш юм ерөөсөө байхгүй. Тиймээ. Мэдээж ойлгомжтой тэрийгээ засаж залруулж харж чаддаг. Хянадагхөндлөн гэж байдаг юмуу, тийм л юм байхгүй бол тэр байгаад л гараад байна ш дээ. Тиймээ. Хянадаг олдог. Элдэв нууц байдаг элдэв хэдээр хэлдэг. Айдаггүй, ичдэггүй, булагнадаггүй тийм л байх юм бол энэ төр ч бай ямар ч байсан албан газар ч бай, айл өрх ч байсан дэвжээд дээрдээд л байх ёстой байхгүй юу. Тээ
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Дээр үед ер нь хатуу хатуу утгагүй юм байсан. Усанд орсон бүртгэл байдаг байсан.
Эрдэнэтуяа -
Айлын уу?
Гарваачаа -
Халуун усанд орсон айлын за Баацаа гуай та усанд хэдэн удаа орсон бэ? Сонин дээр одоо өглөө олон нийтэд ярина ш дээ. Усанд орсныг нь үзнэ ш дээ. За одоо кино үзэхэд бүртгэл байна. Ном уншсаны бүртгэл байна. Одоо харин ном уншсаны ном, кино чинь ертөнцийг харах цонх тиймээ. Бас хэрэгтэй. Тэгээд бас тэгж байхад шахаж л байсан юм байна. Одоо хүмүүс чинь усанд орохгүй. Чадахгүй өдий төдий өвчинтэй хүн байгаа. Тэрийг бид нар шахаж чадахгүй ш дээ. Тэгэхэд тэр үед бас буруугүй юм шиг байгаа юм. Тэр хүнийг усанд орж гэж шахсанаараа тэр хүнд сайн юм болж байгаагаас муу юм байхгүй. Тэр үед чинь одоо өртөг өндөр биш байлаа. Хөөрхөн бололцоогоороо орж болох л байсан болно тэр чинь. Ном унших гээд дандаа сар сараар дүгнэнэ ш дээ. Танай байгууллагын тэдэн хүн тэдэн ном уншсан. Номын санч очоод л тооцоо хийчихдэг.
Эрдэнэтуяа -
За
Гарваачаа -
За кино үзэхэд киноны эфиртээ ороод л за одоо хөдөө аж ахуйн нэгдлийн тооцоогоор хэдэн хүн орсон бэ маргааш сонин дээр ярина ш дээ. Танай тэр нэгдлийн чинь малчдаас тэдэн ажилчнаас тэдэн хүн кино үзсэн. Тэд нь хаачихсан яагаад үзээгүй. өглөө орой 2-дахь, 4-дэхд өглөө орой 7 хагасаас 8-н цагийн хооронд сонин уншлага хийнэ. Мэдээлэл гэсэн үг л дээ. Тиймээ. 2-дахь өдөр л гэхэд ямар нэгэн өнөөдрийн мэдээлэл хөдөлмөрчдөд уншаад өгчихдөг.
Эрдэнэтуяа -
Аан сонин дээр гарсан уу?
Гарваачаа -
Сонин чинь олон улсын байдлаас заагаад өгчихнө. За та өнөөдөр олон улсын байдлаас одоо тодорхой гаргацтай уншина шүү гээд намайг одоо сумын намын хорооны үүрийн дарга үүрэг өгчихнө шүү дээ. Тэгээд би юм бэлдэнэ дээ тэгээд маргааш нь уншиж өгнө ш дээ. Сумын төвийн чинь 200, 300 өрх байгаа. Тэрнээс чинь одоо айлийг нь сонгосон 100 гаруй хүн байгаа. Тэгээд уншиж өгнө. Төвөөс чинь эвлэлийн хороо лекц уншина.
Эрдэнэтуяа -
За юуны талаар
Гарваачаа -
7-гоос 8-н цагийн хооронд 1 цаг уншина.
Эрдэнэтуяа -
Орой юу?
Гарваачаа -
Орой. Тэнд одоо сум орны мэдээлэл, аймгийн мэдээлэл байна, улсын мэдээлэл байна. За тэгээд одоо өдөр болгон гардаг социалист уралдааны дүн байна. Тэр бол муу утгатай юм байна ш дээ. Одоо сумын болж байгаа тал юу байна, болохгүй байгаа тал юу байна. Бусад өөр мэдээлэл уншина. Тэрний дараа концерт ч юмуу кино ч юмуу заавал гарна. Тэрийг заавал үзнэ. Залуу хатын цаг гэж тавчуу байна. Дараагаар нь эвлэлийн гишүүдийн дугуйлан байна. Тэгээд эвлэлийн гишүүдийн дугуйланд сууна.
Эрдэнэтуяа -
Өө за тэр нь юу байх уу?
Гарваачаа -
Орос хэлний дугуйлан байна. Тэрэндээ сууна. Орос хэл сурна. Эвлэлийн дугуйлан гэдэг чинь эвлэлийн гишүүдийн яаж боловсорч ямар мэдлэгтэй байх уу тэрийг л одоо ямар мэдлэгтэй байх уу. Эвлэлийн гишүүдийн дээрээс зохиож байгаа бүгдийг л судалсан мэдсэн байх ёстой.
Эрдэнэтуяа -
Пөөх
Гарваачаа -
Тэргүүрээ боловсорч одоо хүмүүст мэдээлэл хийнэ. Тэгээд эвлэлийн гишүүдээ элсүүлнэ. Тэгнэ ш дээ. Мэдээлэл хийхгүйгээр хүнийг чинь элс гээд бариад авахаар элсэхгүй ш дээ. Тэрийг маш эзэн болдог байсан. За тэгээд хүүхэд гаргасан хүмүүс чинь ингээд хүүхдээ төрөхөөс нь өмнө нэг 45-н хоног амралтаа авна ш дээ. Ажиллаж байгаад амралтаа авч болно. 10-н хоногийн өмнө нь ч гэсэн авахгүй санаатай хойно авдаг. Тэгээд л 56 хоногийн дараа ажилдаа орно ш дээ. 56 хоногийн дараа чинь ажилдаа ор гээд дуудчихна ш дээ. Ажилдаа ор болохоо байлаа гээд л. Тэгээд лэнэ хүүхдийг өсгөхдөө би л 56 хоног болдог нь цөөхөн байсан. Тэгээд л нэг 30 гаран 40-өөд л хоноод ажилдаа ордог байсан. Тэр яваагүй малчдын тоог гаргаад өг, тэрийг тэгээд тараагаад өг болохоо байлаа. Хавар намрын ажил болохоо байлаа. Тэгээд хөдөө аж ахуй 1983 оны ургацыг маш сайн санаж байна. Маш сайн ургасан. Тэр үед цаг сайхан байдаг байсан юм. Цэцэрлэгийг чинь тэр тариалангийн ургацтай аваачаад тэр ногоо тэжээл хураах гэж байгаа талбайдаа авааччихдаг. Сумын гэр цэцэрлэгийг чинь авааччихна.
Эрдэнэтуяа -
Пөөх
Гарваачаа -
Гэрт нь хүүхдээ оруулаад тавьчихна. Ухаангүй тэгээд л том мянган га-д хөдөө аж ахуйн нэгдэл одоо ногоо, малын тэжээл тарж байсан. Сумын хөдөлмөрчид болоод сургуулийн , Өвөрхангай аймгийн Техник мэргэжлийн сургуулийн хүүхдүүд хаддаг байсан юм. Маш их удна. Тэгээд малчдаа ургац
Эрдэнэтуяа -
1000 га гэдэг чинь их шүү
Гарваачаа -
Тийм ш дээ. Овъёос тарина. Овъёос гэдэг чинь малын ногоон тэжээл маш сайн. Хамгийн шимтэй тэжээл. Тэгээд хүнсний ногоо хавар тарина. Хавар тарихаар чинь бид нар яахав. Нөгөөдөхөө л авч очоод одоо бүгд хүүхдүүдээ ингээд тал талд нь бөндгөр юм хийгээд хүүхдүүдээ бүгдийг нь суулгаад
Эрдэнэтуяа -
Аан төмс тарихад уу?
Гарваачаа -
Намар нь бүгдийг нь хурааж авна.
Эрдэнэтуяа -
Төмс хураах аймаар тээ?
Гарваачаа -
Хэцүү ш дээ.
Эрдэнэтуяа -
Намарт аймаар
Гарваачаа -
Намар нь одоо хяруу цохичихно. Шөнө чинь хүйтэн. Бид нар чинь хамгийн түрүүнд явж байгаа хөдөө аж ахуйн нэгдэл. Тэгээд л ар талын буёад үйлдвэр аж ахуй газрууд явна тиймээ. Тэрнээр нь одоо сумаар нэг явах нь ойлгомжтой тиймээ. Тэгээд тийм их хүчээр тэр ажлыг нугалдаг байлаа. Хийж шантардаггүй байлаа. Цэцэрлэг, яслийн хүүхдээ өглөө 8-н цагт ажил дээрээ байхгүй байх юм бол битгтй контор луу ор. Тэгэхээр хүүхдээ одоо 6, 5 хагас гэж босоод хүүхдийг чинь сэргээд
Эрдэнэтуяа -
Хөөрхий нойр нь хүрээд л
Гарваачаа -
Ингээд л дохийно ш дээ. Гэтэл одоо энэ хар машинд суугаад хичээлд явчихгүй. Манай гадуурх цас чинь хунгарлаад цас чихчихнэ ш дээ. 2 хүүхдээ барьчихаад л цасан дундуур явна. 4-н хүүхэд цасанд явж чадахгүй ш дээ. Гэхэд одоо ямар жаргалтай байна. Хашаанаас гараад машинд суугаад
Эрдэнэтуяа -
Гэрээс гараад л машин. Машнаас буугаад гэр
Гарваачаа -
Тийм хүмүүжилтэй. Тийм байлаа. Би ёолк үзэж сонирхох гээд хүүхдээ харуулж байгаа. Цэцэрлэг ажиллахгүй бол хүүхдээ нэг газар орхичихно. Эсвэл гэрт нь ганцааранг нь орхичихно. Цоожилчихно. Заримыг нь цэцэрлэгт өгнө. Зун дулааханд бол гаднаасаа хөөрхөн хошлонгоосоо уячихна. Тэгээд л одоо ойр зуурын юм болчихвол яана. Тийм бүдүүн зүрхтэй. Хөдөө чинь одоо маш сайхан уужим цэлмэг талбайд чинь хүн амьтан айж цочих юм байхгүй. Өө Пүрэв гуайн хүүхэд энд орилоод байж байна. Хөөрхий дөө нөгөө хүүхдийг чинь үүдэндээ уячихаж гэртээ оруулаад авчихдаг юмуу тийм олон түмний тусаар хүүхэд чинь хүн болж байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Одоо бол шал өөр ш дээ.
Гарваачаа -
Одоо ерөөсөө үлгэр байхгүй юу. Бидний яриа чинь үлгэр. Дээр үе чинь үлгэр ярьдаг шиг л юм болж байгаа. Одоо орчинд чинь үлгэр. Одоо орчин бол гайхалтай байна ш дээ. Улам хоног хоногоор улам байхгүй болж байна.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүсийн яриагаар аягүй гоё байсан юм шиг байгаа юм л даа. Би олон ч хүнтэй ярьж байна л даа.
Гарваачаа -
Тэгэлгүй яахав. Бид нарыг одоо танихгүй мэдэхгүй хүн байхгүй. Одоо бие биенийгээ. Зун чинь одоо цагаан идээн дээр очно ш дээ. Зун манайх галлана гэж байдаггүй байлаа. Айргаа уучихна. Хүүхдүүд бүгд айргаа уучихна. Хоол унд иднэ гэж байхгүй. Би цай чанана гэж мэддэггүй байсан.
Эрдэнэтуяа -
Хүүшээ
Гарваачаа -
Айргаа уучихаад л архи уучихаад ингэж сагсагнаж пээдэгнэж бар саванд сууж үзсэн биш. Айргаа л уугаад байна. Нээлттэй байгаа. Мухлагийн айраг литр нь 50 мөнгө
Эрдэнэтуяа -
Бага байна ш дээ.
Гарваачаа -
Дээр үед чинь чинь 25 мөнгө, 30 мөнгө болдог. Тэрнээс нэг 80-н мөнгө, 90-н мөнгө болно тэгээд л нэг төгрөг болно доо. Цагаан идээ чинь зун намаржингаа идчихнэ.
Эрдэнэтуяа -
Хөдөө орон нутгаар цагаан идээ зарахад хүн авах уу?
Гарваачаа -
Тухайн үед бол цагаан идээ зарна гэж байдаггүй байсан юм. Нэгдлийн хөдөлмөрчин чи малчин байлаа тээ чи одоо тэр 100-н эм хонь саагаад тэдэн килограм ааруул. Тэдэн килограм өрөм өг. Төлөвлөгөө өгчихдөг байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Хаана өгөх юм?
Гарваачаа -
Тэгээд нэгдэлдээ тушаана. Нэгдэлд тушаасан юмыг чинь би харна ш дээ. За Дорж гуайнх 100-н эм хониноос 100-н хурга бойжуулчихсан байна. өгөх ёстой өрөм нөгөө 20-н килограм өрмөө өгчихсөн байна. 10-н килограм ааруулаа өгчихсөн байна. Олон малчид байгаа 700, 800-гаад өрхөөс чинь олон идээ ирж байгаа ш дээ. Тэр идээг чинь суынхаа цэцэрлэг, сургуульд өгнө. Зарна гэж байдаггүй. Тэгээд одоо хөдөө аж ахуй аймагт нийлүүлдэг байсан юмаа. Хүнсний үйлдвэрт өгдөг байсан юм.
Эрдэнэтуяа -
Одоо нөгөө малчдаасаа хурааж авсан юмаа юу?
Гарваачаа -
Тийм. Тэр чинь манай хөдөө аж ахуйн нэгдлээр дамжина ш дээ. Тэр ирсэн идээг би хувийн хэрэгт нь бичнэ. Тэндээс тэдэн килограм ааруул иржээ гээд л тэгээд тэрийг нь жилийн эцсээр хаана. Аа тэгээд малчиндаа бүх жилээр авах хөлсний 30-н хувийг нь тэр идээ өгсөн, ноолуур тушаасан бүгдээс харж байгаад төлөвлөгөөнөөс оны эцэст гаргадаг байхгүй юу. Үйлдвэрийн нэмэгдэл хөлс гээд маш их мөнгө авдаг.
Эрдэнэтуяа -
Тухайлбал, хэдийг авах уу?
Гарваачаа -
700, 800, 1000-н төгрөг авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Пөөх. Их мөнгө байна.
Гарваачаа -
Их мөнгө
Эрдэнэтуяа -
Тэгээд нэгдлийн малчид ер нь
Гарваачаа -
Тэр үед чинь одоо цалин гэж авдаг байлаа. Хараа одоо 100-н төгрөг одоо 90-н төгрөг юу билээ 50, 60-н төгрөг авдаг байсан.
Эрдэнэтуяа -
Малчид уу?
Гарваачаа -
Тийм. Хөлсөө
Эрдэнэтуяа -
Тийм бага уу? Тэр үед бол бага л юм шиг
Гарваачаа -
Тийм бага. 70-н төгрөг чинь тэр үед нэг шуудай гурил. Тэгээхээр их мөнгө байгаа биз дээ. 70-н килограмын шуудай гурил. 50-н килограмын шуудай будаа тэгэхэд чинь нэг килограм будаа 8-н төгрөг ш дээ. 4-н төгрөгний үнэтэй байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Пөөх.
Гарваачаа -
Хаахыг чинь 250-хан төгрөг. Тэгэхээр чинь 40, 50, 60-н төгрөг олохоор чинь нэлээн юм болно. Тэр мөнгө чинь л сайн байгаа юм байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд юу юмуу, малчид анх нэгдэлд орохдоо 1000-н малтай хүн нэгдэлд ороод хэдэн мал маллах вэ? өөрийн гэсэн мал байх уу?
Гарваачаа -
Тэр үед чинь нөгөө нэгдэлд бүх малаа нийлүүлээд өгчихнө.
Эрдэнэтуяа -
За
Гарваачаа -
Хувьдаа авч хоцрох нь хоцорно.
Эрдэнэтуяа -
Тоо заах уу? Танайх тэдэн толгой гээд
Гарваачаа -
Танайх тэдэн толгой гээд. Би бол тухайн үед юу яагаагүй.
Эрдэнэтуяа -
Танай малчид хэдэн толгой малтай байсан бэ?
Гарваачаа -
Би бол хөдөө аж ахуйн нэгдэл үүсгэн бий болгочихоод 1959 онд яасан ш дээ. Хөдөө аж ахуйн нэгдэл чинь. Тэрнээс урьд хувьчлал мал хөрөнгийг хураах асуудал цэгцлэгдсэн. Нэгдэл үүссэн хойно бид нар чинь
Эрдэнэтуяа -
1970-н хэдэн онд
Гарваачаа -
1972 онд орсон. 1977 онд орсон юм байна.
Эрдэнэтуяа -
Сүүлд 4-н жил ажиллаад орсон юм чинь
Гарваачаа -
1977 онд ороход чинь өөрийн гэсэн хэдэн өрх толгой малтай. Нэгдлээсээ цагаан идээгээ худалдаад мухлагаасаа авчихна. Айргаа авчихна. Дандаа мөнгөөрөө. Танай идэш гээд 5-н хонь, 2 ямаа байдаг юмуу.
Эрдэнэтуяа -
Танд уу? Нэгдлээс үү? Үнэгүй юу?
Гарваачаа -
Нэгдлээс. Үнэтэй 90-н төгрөгөөр. Хонь тэр үед чинь 90-н төгрөг байлаа.
Эрдэнэтуяа -
90-н төгрөгөө. Тийм үнэтэй юмуу.
Гарваачаа -
Үнэтэй байгаа биз дээ.
Эрдэнэтуяа -
500-н төгрөгний цалингаас 90-н төгрөг нь нэг хонинд явчихна. Бас л үнэтэй байна шүү.
Гарваачаа -
90-н төгрөгөөр нэг хонь аваад идчихнэ. Үхэр чинь тэр үед 700, 800-н төгрөг байсан.
Эрдэнэтуяа -
Нэг сарын цалингаар нэг л үхэр авах юмуу? Үнэтэй байна
Гарваачаа -
Тэгнэ. Тэгэхэд чинь бас мөнгө ховор.
Эрдэнэтуяа -
Тэгээд бас танд эрхлэгч хүн гээд үнэгүй авах боломж байх уу?
Гарваачаа -
Тийм юм байхгүй ш дээ. Бид нар чинь тэндээс үнэгүй юм авах үндэс ерөөсөө байхгүй. Шагнал урамшуулал байж болно. Тиймээ тэр үед чинь одооных шиг айхтар ингээд шагнаад байдаг юм байхгүй ш дээ. Тэр хүн чинь маш олон жил маллаж байж, тэр үйлдвэр үйлчилгээг нэлээн сайн явуулж, бүх төлөвлөгөөг биеэлж одоо аймгийн аваргын болзол 3-н удаа хангачихсан. Улсад тодорхойлж явуулж байж сая нэг одоо улсын сайн малчин болдог юмуу. Тийм хатуу үзүүлэлттэй. Одоо бол тийм л байгаа байх. Одоо харин 2001 оноос хойш мал сайхан өсч байна. Дахиад маш их өслөө.
Эрдэнэтуяа -
Юу билээ. 42 сая хүрлээ ш дээ.
Гарваачаа -
2001, 1999 онд чинь хүмүүс малаа бараг дуусгасан ш дээ.
Эрдэнэтуяа -
Зуднаар аймаар явсан юм шиг байгаа юм.
Гарваачаа -
Тэгээд 2002 оноос 2003 оноос өсөөд ноднин бас нэлээн явчихлаа. Гэхдээ бол хаа байгаа 20-н хэдэн сая малтай байсан бол 40-н хэдэн сая боллоо.
Эрдэнэтуяа -
Энэ жил бас их явлаа шүү. Би бүүр зурагтаар өр өрөвдмөөр юмаа. Тээ бүүр
Гарваачаа -
Ер нь их хатуу тийм тэвчээртэй. Хатуу нөхцөлд ажиллаж байсан даа бид. Үдийн амралтаар гараад хоол унданд орно гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Одоо бол цайны газар, рестран гээд л
Гарваачаа -
Сууж байгаад л орой харина ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд хоол цай идэхгүй юмуу тэгээд
Гарваачаа -
Идэхгүй. Ойролцоо гэртэй нь өдрийн амралтаар 12-оос 1-ийн хооронд гэртээ очиж амардаг байсан. Тэр үед одоо ч 1-ээс 2 цагийн хооронд болчихсон юм байна лээ. 12-оос 1 цагийн хооронд нэг гэртээ ум хум очиж нэг цай ухасхийгээд хүүхдээ хөхүүлмээр бас зочин гийчин ороод ирвэл яах уу тэгээд ундуй сундуй л юм тэгээд идэж уусан болоод л бараг тэндээ тэгээд л яагаад цай хоолоо бариад очиж болдоггүй байсан юм тээ. Гадаа юм иднэ, конторт юм иднэ гэсэн асуудал байдаггүй байсан юм. Харин ардчилалаас хойш хатуу дүрэм барьдаггүй болсон юм байна лээ. Конторт хүмүүс чинь хоол идэх үү, цай уух уу, аарц уух уу гээд л ирдэг л болсон байна лээ.
Эрдэнэтуяа -
Тийм. Одоо чинь аарц уух уу? Хоол аваарай гээд л орилдог болчихсон.
Гарваачаа -
Тийм. Тэр 2000 оноос урагш бол тэр контороор явах үйлчилгээ байдаггүй байсан юм. Төв суурин газраа тийм байсан байж болох л юм. Сумд бол тийм байсан. Ердөөсөө л 12-оос 1-ийн хооронд хам хум очиж хоол ундаа идчихээд л ирнэ. Янз бүрийн үзлэг шалгалт ирэх юм бол цаг боллоо гээд гараад явах эрх байхгүй ш дээ. Тэнд байсаар байж байгаад 2, 3-н цагийн үед ирээд нэг хоолоо иддэг юмуу тэгээд буцаад явдаг ч юмуу тийм л юм байдаг л даа. Тэр одоо хөдөө аж ахуйн мэргэжил чинь бусад үйлдвэрийнх шиг биш хүнд цагийн үргэлж хүн бол маш их юм сурмаар би чинь тэгээд л ганцхан тойроод л ирэхэд л хавар явж мал төллүүлнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Та нар уу? Төллүүлнэ гэхээр яах уу? Малчид нь төллүүлнэ биз дээ.
Гарваачаа -
Малчид чинь мал төллүүлэх бааз гэдэг юм бий болгочихно ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр нь юу гэсэн үг үү?
Гарваачаа -
Нэг том бааз байгуулчихна.
Эрдэнэтуяа -
За
Гарваачаа -
Тэнд одоо 7, 8-н айл очиж малаа төллүүлнэ.
Эрдэнэтуяа -
Тэр бааз гэдэг нь төллүүлэхэд ямар бэлтгэл хангах вэ?
Гарваачаа -
Яахав. Нэг саравч байна.
Эрдэнэтуяа -
Дулаахан нуу?
Гарваачаа -
Хургалсан хонины саравч байна. Хургалаагүй хонины саравч байна. Хурганы пүнз байна.Өвс тэжээлийн хашаа нь байна. Жилбэгүй гарсан хургыг тэжээх янз бүрийн өндөг ч байдаг юмуу, одоо буурцагт ургамал ч байдаг юмуу, сүү орлох тэжээл ч байдаг юмуу ингээд бэлдчихсэн. Тэгсэн чинь нөгөө малчин чинь тэднийх одоо 250 хонь хургалуулах байсан бол тэр 2 хүн чадахгүй тэгсэн бол тэрэн дээр одоо нэгдлээс 5-н хүн нөгөө ахуйн үйлчилгээний ажилчдаас 5-н хүн тиймээ. Сургуулийн багш нараас таван хүн ч байдаг юмуу ингээд баг гаргаж ирээд тэр бааз дээр гэр орныг нь барьж өгөөд малч тусдаа гэр орноо мань 3 гардаад мал төллүүлж байсан. Хамгийн муу жилбээтэй мал төллүүлж байсан. Маш хэцүү.
Эрдэнэтуяа -
Пөөх. Их хэцүү жил байсан болохоор та нарыг явуулсан уу?
Гарваачаа -
Тийм тийм . Тэр 1983 он их зудтай жил байсан байхгүй юу. Тэгээд мал төллүүлээд ирнэ. Тэгж мал төллүүлээд ирсний дараагаар хавар чинь одоо юу яасан. Ямаа самнах ажил ямааны хялгас ямаа самнуулахаар хүмүүсийг чинь хөдөө явуулна. Хот хороо маш хуурмаг зантай үед чинь одоо тэдний хотыг ухаж өг, тэднийд өвс аваачиж өг. Цасыг нь арилгаж өгөөд өвсийг нь буулгаж өгчихөөд давхиад ирдэг юм даа. Аа хавар нь тэгээд өнгөрнө. Тэгж байтал одоо ургац тарина. Төмс тарь, сонгино тарь гээд тэнд суулгачихна. Ажлын цагаар хийнэ ш дээ. Ажлынхаа завсраар явна. За тэгээд хавар тарьчихна. Намар нь ургацанд явна. Хураана. өвөл нь нөгөө мал аж ахуйдаа буцаад орно тиймээ. Тэгээд л зун чинь баруун аймгуудаас ирсэн тууврын мал замаар явж байгаа малыг чинь хоныг нь хяргана, ямаанаас нь самнана. Бидний ажил цаг наргүй л байсан. Мань чинь бас төвийнхөн гайгүй. Хөдөөнийхөн хэцүү ш дээ. Хөдөө гэдэг чинь бэрх байна ш дээ. Одоо ч малчид тийм байна ийм байна гээд гардаг. Юм нь бэлэн болчихсон. Одоо мэдээлэл авдаггүй малчин өрх байхгүй болчихсон байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Тэр үед чинь одоо цаг агаараа л сонсож байгаарай. Брагадын дарга, хэсгийн ахлагч чинь одоо давхиад л хэлээд одоо сумаас
Эрдэнэтуяа -
Малчдаараа тараагаад явах уу?
Гарваачаа -
Тараана. Цас орно тэгнэ ингэнэ шүү гээд л. Тэгээд л малчдынхаа амьдрал ахуйг судлаад малын өсөлт нь юу болж байна. өвөлжилт, хаваржилт нь юу болж байна. Мал аж ахуйгаа эргэж тойрдог төлөөлөгч маш их явна. Тэндээс хаа байсан сумаас төлөөлөгч явна ш дээ. Танай суумын малын өвөлжилт ямар байна гээд л. Айл өрх рүүгээ ярина. Тэгээд л цааш нь цаанаас эвлэлийн хорооноос юмуу, төв хорооноос нэг төлөөлөгч байна ш дээ. Тэр чинь орж ирээд төлөөлөгч чинь бас их хэрэггүй юм хийж байсан.
Эрдэнэтуяа -
Аанхан за
Гарваачаа -
Сонин сонин хүүхэд шиг зан гаргана. Би бас мартчихаад байна аа. Одоо бодох нээ ямар сонин юм бэ элэглэсэн хүний үгээр орж байдаг. Хааяа нэг санахад хүүхэд шиг чихэр өгнө шүү гээд хадаг аваад. Ашиггүй хүнийг зовоосон дарамталсан юм их байсан. А, Б-гүй ингэж цамаан ярина л даа. Тэгэхэд нь би хөтлөгдөөд дагаад л явж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед биелүүлэхгүй гэхийн арга байхгүй.
Гарваачаа -
Байхгүй. Биелүүлж л байж сална
Эрдэнэтуяа -
Ер нь цаанаас салахгүй юу?
Гарваачаа -
Салахгүй ш дээ. Заавал үгүй авч хийж үзүүлж байж л сална. Тэгээд л аймагтаа төв хорооноос очдог юмуу. Тэр нэхийг чинь сумаас аваад очдог ч жишээтэй бил үү. Яг энэ томчуудаас чинь очоод тойрч явдаг. Сумаараа л нэг хөдөлж байж бэлдэнэ шүү дээ. Бэлэн юм байхгүй. Тэгээд л барбг л бие биенийхээ ор дэрийг аваачиж аятайхан тохьтой байранд байлгана. Тийм л байсан. Тэрийг одоо илүү хийчихлээ тэгэх ёсгүй байсан гэж эсэргүүцэх шантрах юм байдаггүй л байсан. Тэгээд л амьдрал болоод л байна даа гээд нэг 420, 500-н цаас авчихаад л яваад байсан. Бид нар одоо энэ ардчилал гараад ирэхэд юу ч үгүй хураасан юм юу ч үгүй. Яагаад хураагүй. Тэр үед чинь малтай байхаар ажлаас гарна. Эд хөрөнгө байгаад зүүчихсэн байвал таганд нь тооцоод,
Эрдэнэтуяа -
Бас юм зүүж болохгүй юу?
Гарваачаа -
Тэгдэг юм ш дээ. Та нар баян тарган хүн гээд үзэхгүй. Хэрвээ чамаас нэг палвто аваад өмсчихсөн байх юм бол одоо наймаачин гэнэ.
Эрдэнэтуяа -
Нэг бодлын хэтэрхий шахалттай байсан юм болов уу?
Гарваачаа -
Тэр үед нарийн одооных шиг байсан бол бид нар чинь хүн шиг хоолтой. Одоо тэгэхэд 17, 18-н настай хүүхэд чинь одоо хоёр, гурван саяар нь мөнгө барьчихсан баардаад явж байгаа биз дээ. Тэр хаанаас олсон юм бэ тэр өөрөө бодит хөдөлмөрлөөд олоогүй ш дээ. Ямар замаар олж байна, юунаас ундарч байна гэдгийг нь л мэддэггүй байхгүй юу. Тэгэхэд бид нар өдий олон жил хорь, гучин жил ажиллачихаад одоо өнөөдөр хүүхдэдээ аваад өгөх мөнгө байхгүй л байгаа биз дээ. Тэгэхээр ганцхан одоо хүний ажлыг л шулдаг байсан байхгүй юу. Юм хураая, хадгалъя гэсэн юм байдаггүй. Ганцхан өнөөдрөө л боддог. Одоо идчихье, уучихъя гэсэн наймааны хонжоо гэсэн санаа байдаггүй. Ерөөсөө л одоо хий за хий за л гэсэн юм л байсан. Одоо бол хүн дандаа амиа бодчихсон. Энэнийг яаж панаалдаж эндээс юм унагах вэ? Гэсэн тийм байж тэнгэр язгууртай хүн байх уу. Энэ улс орны хөгжил
Энэ хөөрхий минь тэнд нэмэрлчихье. Хандив бол сүүлийн үед яваад байна. Яахав дуулиан болоод хандив яваад байна. Тэгээд дуулиан болохоос яахав дээ. Юм өгчихсөн улсууд чинь. Монголын цөөхөн хүнд чинь хандив өгсөн нэр зүүхээс. Санаад өгчих юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Аанхан. Тэгж л байгаа даа
Гарваачаа -
Ганцхан л ашиг хонжоо харсан хүмүүс их байна. Хүнээ бодохгүй. Дандаа л амиа бодоод байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь хүүхдүүд яагаад их энддэг байсан юм бол?
Гарваачаа -
Тэр үед нөгөө боловсон хүчний хүрэлцээ муу. Хөдөө орон нутагт очих хүн байдаггүй. Сум орноос толгойлоод за чи нэг энд ирж суугаарай. Их эмч чинь энд байна шүү. Багш чинь энд байна шүү гэсэн зохицуулалт байхгүй байсан. Нөгөө хүмүүс чинь хот орондоо сууж цаашаа мэргэжил дээшлүүлэхийг хүссэн ч байдаг юмуу тээ. Ээж аав тэгээд энд болоод байгаа гэсэн үүднээс тэгээд 2-рт одооныхтой адил биш унаа хөсөг муутай. Нэг эмнэлэгийн тэрэг байсан. Нөгөөдөх нь запас нь дуусчихсан. Запасуудыг нь татаж авч чаддаггүй байсан юм байлгүй. Одоо тэр чинь бас хязгаарладаг байсан юм. Хүрдэггүй байсан юмуу. Тэгэхлээр ажиллах хүч нь муу цөөхөн. Чанар муутай. Тэгээд техник хэрэгсэл нь ховор. Бас тоотой толгойтой. Тиймээ. Хар аргаар авдаг ч юмуу тээ. Кинон дээр гардаг чинь. Тэгээд хүний одоо тэр хүрч үйлчлэх үйлчилгээ л муу байсан байх гээд байгаа юм. Тэгээд 1974 онд бага насны хүүхэд их энддэг байсан юм. Эхийн эндэгдэл бас жаахан гайгүй дээ. Гэхдээ одоо ер нь ингээд бодоод байхаар бол тэр төрөлт, нас баралт бол тийм их байсан гэж бодохгүй байна.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Одоо энэ хүн нягтарчихсан төвлөрсөн учраас хүн олноос дарагдаж байгаа юмуу гэхээс хэтэрхий их нас бардаг болчихжээ. өдөрт хэдэн зуун мянгаараа. Одоо ямар ч байсан хорь, гучин хүн толгойгоо өгч байгаа.
Эрдэнэтуяа -
Магадгүй шүү. Тэр үед төрөлтийг улсаас хэр дэмждэг байсан бэ? Хүмүүс ер нь хэр төрдөг байсан?
Гарваачаа -
Аа тэр үед байна ш дээ 1980, 1970-аад оны сүүлчээр төрөхийн өмнөх байр гэж сумын төвд барьдаг байлаа. Малчид очоод чинь 45 хоног амарна. Тэнд очиж амарна. Тэгээд 45 хоног амраад сая сойлго аваад эмнэлэгт төрөх ёстой байхгүй юу. Гэтэл малчид маань яах юм бэ хөөрхий минь хүүе саалийн цаг ш дээ. Би одоо төрж болохгүй гэх нь л халаг болно ш дээ. Хүүе одоо аргал түлшээ хураая. өвс ногоогоо хадъя гээд одоо төрөхгүй байх жишээтэй байсан шүү дээ. Тэгээд төрсний дараагаар бас байртай. Төрөхийн өмнө байртай. Төрчихөөд 54 хоног эхчүүдийн байранд амрах эрхтэй байсан юм. Хүмүүс тэгээд амарч чаддаггүй байсан байхгүй юу. Ганцхан тэр өөрсдөөсөө шахан шаардаж цэвэрлэж авч чаддаггүй. За тэгэв үү? За гээд тэг дээ гээд л бусдын аяыг татдаг. Тэд нар бол тэгж алдаж байсан юм. Тэрнээс бол нам засгаас арга хэмжээ авч байсан. Тэгээд эхчүүдэд бол арга хэмжээ авч байсан. Ганцхан тэр хүрэлцээ, ажиллах арга барил , чадвар ч байдаг юмуу тэр дунд шатан дээрээ арга хэмжээ ч байдаг юмуу гэхээс бас ч гэж арга хэмжээ авч л байсан юм. Би чинь төрөөд төрөхөд 9 хонож байлаа ш дээ. Тэгээд л тэр хүүхдийн хоол ундыг зөөж байгаад хүүхдийг харж байгаа хүмүүсийг цалинжуулж байгаа. Одоо бол нэг хоноод л гаргаж байна. Тэгэх нь одоо сайн л юм болчихсон гэсэн. Тэгэхэд ихэсийг чинь одоо хүүхдийн хүй одоо цөглөхөөс
Эрдэнэтуяа -
Аанхан. Цөглөх
Гарваачаа -
Гэтэл одоо хүүхдийн хүй цөглөхөөс өмнө гарах гэж байна ш дээ. Тэрнийг бол бохидчихно гээд гаргадаггүй байсан. Одоо бол шөнөд
Эрдэнэтуяа -
Шөнөд нь төрүүлээд л өглөө гаргаж байна ш дээ. 2 цагт төрөхөд л өглөө 10-н цагт л гар гэж байна ш дээ. Зүгээр л бол
Гарваачаа -
Тийм. Тэгэхээр одоо олон хүн нягтараад нэг өрөөнд хорь, гучуулаа сууж байхаар гэртээ ирээд сэлүүхэн байвал бас чиг хамгаалагдаж байгаа юм аа даа. Их цаанаасаа баталгаатай эхэд ихэс үлдээгй ч юмуу нярай одоо бохирдол байхгүй бол гэхдээ бас цаашаа хөдөлгөөн гээд л янз бүрийн юм байдаг л байх даа. Нарийн мэдэхгүй юм.
Эрдэнэтуяа -
Тэр хувьчлал ер нь анх яаж явагдсан юм бэ?
Гарваачаа -
Хувьчлал чинь анх эхлээд 1991 онд эхэлсэн юм. Арван мянгын хувьчлал гэж аа эхлээд гурван мянгын хувьчлал гэж явсан юм..
Эрдэнэтуяа -
Гурван мянгын хувьчлал гэдэг нь яах вэ?
Гарваачаа -
Одоо бид нарт гурван мянган төгрөгийн хувьчлал өгөхгүй юу. Бүх ажилтан, албан хаагч нарт. Тэгээд гурван мянган төгрөгөө авна уу, гурван мянган төгрөгийн эд хогшил авна уу, зарим нь тэгсэн чинь шууд хөрөнгийн биржд өгөөд мөнгөө өгчихнө ш дээ. Тэрийг манайх ойлгохгүй өгөх өгөхгүйгээ мэдэхгүй хүнд бас өгөхийг нь мэдэхгүй мэдээлэлгүйгээр бэлтгэлгүйгээр хувьчлалд орсон нь хүмүүст бас алдсан. Тэр гурван мянгыг чинь мэдэхгүйгээр жижиг хувьцаа гээд зуухан төгрөг, хоёр зуухан төгрөгөөр өдий төдийгөөр хотоос худалдаад авчихаж байгаа юм чинь. Би тэрийг чинь мэдэхгүй байгаа юм чинь нэг ногоон бичиг. Бид нар яахав. Арван мянгаа бүтнээр нь авчихсан юм. Тэр бусад үйлдвэр үйлчилгээ төрийн байгууллагийн улсууд яасан юм мэдэхгүй. Тэрийг ер нь мэдсэн бол тэгж ганд нь хаядаггүй л байсан юм байна лээ. Тэр чинь одоо бөөн мөнгө байсан юм байна лээ. Ерөөсөө л юу яасан учрыг нь олохгүй. Жаахан тэгж ингэчихээд л авдрандаа хийсэн бол. Ширээн дээр байсан хотоос хүн хүрч ирээд л хоёр зуун төгрөг өгөөд аваад явчихаж байгаа юм чинь. Дараа нь танд мөнгө өгдөггүй юмаа ашиг өгдөг гэсэн. Тэр ашгийг өгөх гэж хүн ирээгүй. Хүн ашгаа авчирч өгөхгүй ш дээ. Ашгаа хүнд чинь өгөхгүй шүү дээ. Хувийн компани байгуулчихдаг ч юмуу. Яадаг ч юм тэрүүхэндээ нэг жаахан төвхнөчихнө. Тэрийг одоо бид нар ер нь хөдөөнийхөн чинь мэдээгүй. Ер л хүмүүс айхтар сургалтгүйгээр ойлголтгүйгээр өгсөн учраас тэрнээс мэдэхгүй өнгөрсөн. Тэрийг мэдсэн хүмүүс чинь одоо энэ том том дэлгүүрүүдтэй одоо ийм болоод явчихсан шүү дээ.
Эрдэнэтуяа -
Малыг ер нь яаж хувьчилсан бэ? Тэр урд нь нэгдэлд өгсөн хүмүүст нь өгсөн үү? Ямар байдлаар хувьчилсан бэ?
Гарваачаа -
Малыг бол хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн байсан бүх хүнд өгсөн. Настай ч бай. Одоо хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүн байж байгаад нас өндөр болоод хот оронд очсон байвал тэр хүнд хаягаар нь өгнө.
Эрдэнэтуяа -
Танайх тэгж хуваарилсан юмуу?
Гарваачаа -
Манай гишүүн байсан гэсэн бүгдэдээ л ер нь өгсөн ш дээ. Тэрнээс биш ялгавар гаргаад тэгэх журам гаргаагүй байсан л даа.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Гэхдээ хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдэд манай сумын хувьд л одоо гомдллоод мал хуй өгөөгүй. Би авах ёстой байсан гэсэн юм гараагүй л санагдана. Маш их судалгаа хийж маш их үзэж ер нь эрэн сурвалжилж үзээд хүмүүс энэ хувьчлалаа авна гэдгээ мэдээд одоо мэднэ ш дээ. Одоо надад өгөх ёстой гээд хүүхдүүд ч гэсэн ирдэг юмуу өөрсдөө ч ирдэг юмуу тэнцсэн тэнцсэн гээд мэднэ ш дээ. Хүн одоо ажиллаж байгаа байрандаа байгаа юм болов уу гэж туйлшраагүй. Ер нь бүгдэд нь өгсөн. Тэр одоо хувьчлалаа аваад үнэхээр одоо ингээд ажил хийх чадваргүй үнэхээр одоо мал маллаж чадахгүй. Тийм мэдлэггүй хүмүүст мал өгсөн дороо бас нилээн үхүүлж л байсан. Зарим хүмүүс урамтай сайхан өсгөж малтайгаа байгаа болохоор тэрнээсээ уламжлаад одоо хөл дээрээ зогсож одоо амьдралын их үйлсийг бүтээж залгасан ядуу ядуу хүмүүс бий. Одоо зөндөө сайхан баяжсан ш дээ. Нэгдлийн мал маллаж байгаад хорин хонь үхүүлж гахайн энэ тэр тавиулж байсан, сонин дээр гарч байсан хүмүүс одоо эцэг эх нь байсан одоо үр хүүхдүүд нь уламжлаад л мал маллаад явж л байна. Бас сайхан баян малтай л болчихсон байна. Хүмүүсээсээ бас шалтгаална.
Эрдэнэтуяа -
Тэр тэгээд ер нь хувьчлал хүмүүст хэр ялгавартай хандсан бэ?
Гарваачаа -
Хувьчлал яагаад ялгавартай байна ялгаваргүй байна гэж
Эрдэнэтуяа -
Ер нь тэнцүү юу?
Гарваачаа -
Ер нь тэнцүү.
Эрдэнэтуяа -
Тэр ер нь одоо жишээ нь ингэдэг юм байна лээ. Жишээ нь юу байхав дээ. Хүмүүс ярихдаа няраваас дээш албан тушаал гэж ямар ба нэг тэр албан байгууллагийнхаа юмыг идсэн гэж ярьдаг юм байна лээ. Тэр ер нь хэр ортой вэ? Та бол эрхлэгч байсан тиймээ? Тиймэрхүү юм байсан уу?
Гарваачаа -
Тэр тийм юм байхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Танай захирал жишээ нь?
Гарваачаа -
Бид нар одоо бичгийн машин байхгүй. Нэг ийм бичгийн ширээ сандалтай цехтэй. өөрөө нэг хувийн мэстэй. За тэгээд нэг хүмүүсийн тодорхойлолт хийдэг сеф дүүрэн юм. Миний хөрөнгө тэр ш дээ. Тэгээд л өөр юм байхгүй ш дээ.аа тийм зар гарсан юм машинтай хүн бол машнаа авна. Тиймээ. Хагас малаа аваад л тэгээд гараад явчихсан. яг ингээд суурин дээрээ суугаад би хөдөө аж ахуйн нэгдэлд юу хийсэн юм. Тиймээ. Хаа байгаа 1959, 1960-аад оноос би хойш маш их л юм хийсэн.
Эрдэнэтуяа -
23-н жил
Гарваачаа -
За одоо нэг хэсэг бол чөлөөгөөр акт аваад мал эмнэлэгийн салбарт өгч байгаа юм байгаа. Тэр одоо яахав. Хаашдаа л идэх юм. Цаад одоо үлдсэн жинхэнэ барилга байгууламж, машин механизмыг тэр юмсыг бол одоо албан байгууллага одоо үүсэхэд байгаа л даа. Тэрийг аваад өөр компани ч байдаг юмуу хуванцарын цех ч юмуу болгоод явсан хүн байхгүй ш дээ. Нэг л хувь хүний гараар ороод л алга болсон.
Эрдэнэтуяа -
Танай захирал чинь ер нь юм хийсэн байхаа тээ?
Гарваачаа -
Тэд нар чинь ингээд л хувьчлал тараад л манай хөдөө аж ахуйн нэгдлийн дарга гараад явчихсан л даа. Тэгээд компани байгуулахдаа тэр ахиад өөр хүн ирээд орчихож байгаа юм. Тэгээд энэ чинь миний ажиллаж байсан гал голомт байгаа юм. Тэгээд гол нь гал голомтыг бадраах бүрэлдэхүүн хааш нь одоо хөлдөө шигдүүлчихсэн юм бил үү. Ерөөсөө одоо тэр үед үлдсэн нь ерөнхий нягтлан бодогч одоо тэр компанийг одоо авсан байх. Ямар ч байсан харахад орон байр нь байж л байгаа юм. Би бол мэднэ ш дээ. Тэр арилжлагдаж л таараа ш дээ. Тиймээ.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
Үгүйдээ л тэрийг чинь бага суурь үнээр зараад авчихад бас уг нь хөдөө аж ахуйн газар байсан.1970 он 1960-аад оны эцсээс ер нь авахуулаад 1990-н хэдэн он хүртэл хөгжих, дэгжих асуудал гэж байгаад 1991-н оноос худалдаа хөгжлийн ангид байгаа юмыг чинь одоо ерөөсөө их мэдэж байгаа няравууд нь одоо тэрийг чинь картын бараа гарга гэж лангуун дээрээ гаргачихаад баахан бараа л хот руу зөөчихсөн. Цагаан ултай гутлыг чинь өдий төдийгөөр Эрээн гаргаад л дуусгачихсан. Тэгэхэд л юу юугүй 1991-н оноос чинь үйлдвэрүүд шуураад бүх албан газрууд чинь бүгд нуралтанд ороод хөрөнгө чинээгүй болсон нэрийн дор бүгдээрээ хувьчлаад л аваад хувьчлаад авсан хэрнээ босгож чадахгүй. Тэгээд л нураагаад л. Цөмийг нь балгас болгоод газартай нь тэгшлээд л хавтгайлчихсан. Тийм муухай зэрлэг. Тэр их алдаатай болсон. Одоо манай суманд 400-гийн нэг сайхан ферм байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
За. Нэгдлийн харьяа юу?
Гарваачаа -
Тийм. Нэгдлийн. Гэхдээ аймгийн харьяат. Аймгаасаа сүүгээ зөөдөг. Сүүлдээ газар нутгийн харьяалалаар хөдөө аж ахуйн манай нэгдэл аваад би хүлээсээр байгаад цоо шинэ үүдэнд нь ороод усанд ороод ордог байсан. Усанд ороод хойшоо тугаллах үнээ, нялх үнээ, зулбасан үнээ, тэдэн хоногтой тугал, эдэн хоногтой тугал гээд усанд оруулаад цааш нь гаргаад тэжээлд нь ойртуулж эхтэй нь тууж нийлүүлнэ. Яг хүүхэд шиг 400-гийн ферм тэр чинь маш сайхан юм байсан юм. Ерөөсөө хэдхэн хуучиж аваад л энд тэнд аваачиж байшин барилга бариад л. Хэдэн үнээгээ үхэхийг нь үхүүлээд, үхэхгүйг нь тэжээгээд л тэр чинь зараад . Тэгээд л газар доогуурх тэр олон үнэтэй цэнэтэй 6, 7-н моторын станц одоо гэрэл асаадаг. Тэр 6-н станц хааччихсан. Тэр газар доогуур байсан суулгасан сан техникийн эд ангиуд хааччихсан. Ерөөсөө л хүний хатуу гараар яваад өгсөн. Ерөөсөө тэр ардчилал гарахтай зэрэг хувьчлал гарахтай зэрэгцээд хүмүүс ёстой бадруун дайрсан. Эсэргүүцэж усатгасан. Ерөөсөө байх ёстой юм байх ёстой байсан байхгүй юу. Одоо манай сумын ахуйн үйлчилгээ гэж янзын сайхан юм байсан. Маш сайхан бараа ирнэ. Одоо эндээс очдог маак, ганган илдүүртэй нэхий, тэр сайхан хөх шир байна. Савхи байна. Дандаа оросын материал орчихно ш дээ. Маш сайхан ахуйн үйлчилгээ байсан. Хийж чаддаггүй хувцас байдаггүй байсан. Тэгээд л хувьчлахдаа яасан хувийн ашигтай талыг нь барьж аваад зулгаагаад, хувийн байшин байвал булаацалдаад болдогсон бол нүүрийг нь цавчихаар хүн байсан. Тэгээд л сүүлд нь ид шидийн хүн хувьчилж авсан болоод. Тэгээд л ажиллаж чадахгүй болохоор нь аймгаас нэг хүн ирнэ. Одоо бодох нээ ганцхан нэг юм нь ирээд л тэр байшинд хоночихдог байсан. Ийм айхтар айхтар цогцолдоогүй, төлөвлөгөөгүй байраар хүмүүсийн ухамсар одоо зэрэг буучихаад үр дүнг нь мэдэхгүй. Манай ахуйн үйлчилгээг шууд хийд бариад хаячихсан юм. Тэр үед манайх хийдтэй байсан.
Эрдэнэтуяа -
Байсан бол аштай юу.
Гарваачаа -
Тийм. Байсан бол одоо өдийд том компаниуд, баячууд, ивээн тэтгэгчид одоо зүгээр л нэг наадам цэнгээнийг ивээн тэтгээд л яваад байдаг юм байна лээ. Яагаад нэг машин ажиллуулах ивээн тэтгэгч байхгүй байгаа юм. Би тэрэнд харамссан нурааж хаядаг нь одоо яаж байгаа юм. Тиймээ нурааж л
Эрдэнэтуяа -
Тэр чинь хайран юм байхгүй юу.
Гарваачаа -
Нураахгүйгээр байгаагаар нь байлгасан бол эргээд одоо үнэтэй цэнэтэй авсан бол магадгүй сайхан чанартай юм байж л байгаа. Тэр хувьчлалд бол буруу юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Өдийд тэр албан газрууд байсан бол ёстой сайхан хөгжчихсөн байгаа.
Гарваачаа -
400-н үнээний ферм байж л байх байсан, ахуйн үйлчилгээ байж л байх байсан.
Эрдэнэтуяа -
Ажилгүйчүүд байхгүй болчихсон л байна. Одоо
Гарваачаа -
Нэгдлийн тэр олон улс ажил мэргэжлээ хийх гээд л байж л байна. Одоо ноос боловсруулдаг юм байж л байлаа. Байдаг газраа байсан л байлгүй. Нэг хүн ороод суудаг ч юмуу.
Эрдэнэтуяа -
Аанхан
Гарваачаа -
За тэгээд тахианы байр байна.Тахиануудаа айлуудаар аваад явчихсан. Манайх тахиатай байсан, гахайтай байсан.
Эрдэнэтуяа -
Пөөх. Ёстой лаг том аж ахуй байсан байна шүү.
Гарваачаа -
Ерөөсөө тэрийг чинь дуулаад л дор нь мөнгөөр цохиод цохиод аваад явчихаж байгаа юм чинь. Сумын төвийн тэргүүр чинь байрлуулаад. Тэгэхэд одоо сумын төв чинь хичнээн түшицтэй орж гарч болдог байсан. Ахиад л аж ахуй байгуулахад одоо бэлэн байдаг.
Эрдэнэтуяа -
Тийм.
Гарваачаа -
Нураагаад л тэр мал эмнэлэгийг нураагаад тэр байшинг нурааж авдаг нь ямар учиртай юм байсан юм бол. Малын эмч нь ийм цалингүй гээд хийлгүй гараад явдаг л юм байгаа биз. Тэр байшинг нураадаг нь яаж байгаа юм бол. Байлгаж л байна биз. Дандаа баячууд цохиод аваад явчихаж байгаа юм чинь. Тэгээд лсумын төв балгас болоод л үлдэж байсан. Бараг л одоо сумын төвийн өрөмдмөл сайхан худгийг чинь тэр чигт нь л аваад явчихаж байгаа юм чинь. Тэгээд худгийн гадуурх дүнзэн байшинг хоёр, гурав зүсээд л байшин барьчихаж байгаа юм ш дээ.тэгээд энэ овсгоотой самбаатай нь ардчилалыг далимдуулж манай моонголын тэр юмыг усатгасан. Одоо тэрийгээ дууссан хойно нь яаж байна.
Эрдэнэтуяа -
Дахиад л эхнээс нь байгуулах гээд л
Гарваачаа -
Байгуулах гээд л. Байхгүй болгочихсон юм чинь тэгэхээс яахав. Тэгээд газар дээрхээ барьчихаад л одоо газар доорхоо булаацалдаад л. Яаж байна тээ. Одоо гадаадынх нь авах юмуу, дотоодынх нь авах юмуу. Энэ ард түмэндээ өчүүхэн жаахан хүртээх юмуу, үгүй юу одоо ярилцаад л одоо маргалдчихсан нэг юм байгаа ш дээ. Ер нь тэгээд л хувь талдаа хүмүүс тэгээдэдний хойноос их явж байна аа.
Эрдэнэтуяа -
Тэр бодвол социализмын нийгмийн үед дэх хүмүүсийн хүмүүжил, одоогийн хүмүүсийн хүмүүжил хоёрын хооронд ялгаа байна аа?
Гарваачаа -
Өөр юмаа. Одоо энэ 40, 50-тай улсууд чинь тэр үеийн нийгэмд хүмүүжсэн улсууд. Одоо үр хүүхдээ өсгөж байгаа нь ямар байна. Гадаа биеэ авч явж байгаа нь. Тэгээд л өөр л болчихсон. Ээд нар нийгмээ дагаад өөрчлөгдчихэв үү? Эд нар
Одоо эд нар чинь нийгмээ дагаад өөрчлөгдөж байгаа. Нийгэм маань маш их өөр болчихоод байна. Тэр үеийн юм чинь энд зохицохгүй байгаа ш дээ. Тэгэхээр нийгмийн тогтолцоо маань нэг л гоё л болсон. Тийм нийгэмд байр суурь эзэлж чадаагүй юм чинь. Нийгэмд байж л байгаа юм чинь. Гэрлэж л байхаас одоо яахав.
Эрдэнэтуяа -
Яг тэгж л байна л даа.
Гарваачаа -
Ямар нийгмээсээ гараад явчих юм биш. Хоёр ангид байгаа юм биш. Ер нь нэг нэгнийгээ даагаад л, тэр нь өөр өөрийгөө даагаад л.
Эрдэнэтуяа -
Тийм л байна. За таны амьдралд ямар нэг гүнээр нөлөөлсөн үйл явдал байна уу? Баяр гунигтай хамаагүй ээ. Зүгээр л сэтгэлд чинь хоногшсон. Муу ч нөлөөлсөн байж болно. Сайн ч нөлөөлсөн байж болно. Амьдралд чинь тийм өөрчлөлт гаргасан ч юмуу? Тийм үйл явдал бий юу?
Гарваачаа -
Хувийн юу. Яахав би бүх хүүхдээ сургуульд суулгасан.
Эрдэнэтуяа -
Хувийн
Гарваачаа -
Ходоонд нэг хоолтой болчихсон доо их баяртай байдаг. Хэрвээ ингээд л хөдөө мал дээр байж байсан бол мал маань цөм байхгүй болчихсон байна. Мал үнэгүй болчихож байна. Гэхдээ энэ жаахан байж байгаад үнэтэй болно л доо. Яг л ингээд л хувириад л хүний цаанаасаа нэг юмаар олон хөдлөх, олон зогсох юмаар яваад байгаа юм байна лээ ш дээ. Тээ энэ махны үнэ тиймээ. Цаанаа л нэг жаахан гог дээр дараад л тиймээ. Тоглоод л байгаа юм шиг байна. Би 4-н хүүхдээ том болгохдоо өөртөө их хангамжтай байдаг. 2-рт улсад сайхан олон жил ажиллаад бас яахав хөөрхий минь ажиллаад амар мэнд тэтгэвэртээ гараад ингээд амар мэнд сайхан л явж байна. За ингээд л хэдэн хүүхдүүд ажилтай амьдралтай болоод л байж байна. Тэтгэвэртээ гарчихлаа. За тэгээд миний амьдралд их гунигтай нь одоо яахав дээ нэг сайхан дуучин, бөх барилддаг ахыгаа гучин хэдтэй байхад нь алдаж. Ах маань гэнэт үхсэндээ ах минь гэнэт нас барсан.
Эрдэнэтуяа -
Төрсөн үү?
Гарваачаа -
Тийм төрсөн ах маань. Би чинь одоо дандаа ах нартай. Дүү нартай байсан. Тэр нэг үед жаахан сэтгэлээр унаж гуниглаж
Эрдэнэтуяа -
Гэнэтээр үү?
Гарваачаа -
Гэнэтээр. Гэнэтээр нас барсан. Тэгээд тэр надад их хүндээр сэтгэл одоо бараг хэцүү байдаг. Үр хүүхэдтэй, хань ижилтэй хүн чинь бас гайгүй л баймаар юм. Тэднийхээ хүүхэдтэй их холбоотой байхсан. Одоо бас энд тэнд байгаа. Олдох олдохгүйтэй байгаа. Тэгээд олж уулзана даа. Тэр л том цохилт болсон доо. Ээж минь сайхан 78 наслаад өнгөрсөн. Бүгд хүүхдийг минь өсгөсөн. Хайртай малаа усаа холоос санадаг байсан юм. Миний хамгийн бага дүү одоо Зүйл сумандаа байдаг юм. Одоо нутаг усаа солъё гээд
Эрдэнэтуяа -
Одоо Есөнзүйл болчихсон тиймээ?
Гарваачаа -
Есөнзүйл болсон юм гэсэн. Тэгээд яахав нэг энд эчнээгээр арав төгсөөд, өөрөө эчнээгээр яваад Санхүү-Эдийн Засгийн дээд сургуулийг төгсөөд оройгоор цуг төгсөөд, тавин мянгаар төгсөж байсан юм. Тэгээд би энэ мах бэлтгэлд нямлан бодогч хийж байсан юм.
Эрдэнэтуяа -
Та юу? Давхар хийж байсан юмуу?
Гарваачаа -
Тийм давхар. Тэгээд эргээд ажилдаа орчихсон. 2001 он хүртэл хөдөө байж байгаад, 2007 онд шуудан банканд нөгөө гүйцэтгэгч тусдаа бий болоод холбоонд тусгай тасаг нээсэн шуудан тасагт орсон юм. Тэгэхэд нь би гололгүй мал аж ахуйн хажуугаар хийж байсан. Тэгээд энд ирээд ажилгүй байж байгаад сургалтанд суугаад энэ төвд ажилд орсон. Тэгээд би энэ байгууллагадаа хайртай.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын болоод бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Гарваачаа -
Одоо тийм айхтар юм байхгүй. Нэг хэвийн хүний л амьдардаг хэвээр амьдраад ирсэн.
Эрдэнэтуяа -
За. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Гарваачаа -
За одоо их баяртай байна. Сайхан байна. Өөрийнхөө амьдралын тухай ярьсанд баяртай байна.
Эрдэнэтуяа -
Маш их баярлалаа. Судалгааны ажилд маань маш их тус болно.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.