Peljidmaa


Basic information
Interviewee ID: 990151
Name: Peljidmaa
Parent's name: Begz
Ovog: Har us nuur
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Buyant sum, Hovd aimag
Lives in: Chingeltei sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
childhood
new technologies
democracy
privatization


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Эрдэнэтуяа -

Аа сайн байна уу ?

Пэлжидмаа -

Сайн. Сайн байна уу ?

Эрдэнэтуяа -

Та амьдралынхаа тухай надад ярьж өгнө үү ? Таны амьдралд ямар ямар өөрчлөлтүүд гарч байсан хүүхэд нас гээд л амьдралынхаа тухай ярьж өгөөч

Пэлжидмаа -

Би чинь одоо энэ 5-р сургуулийг төгссөн дөө. 1944 онд

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

1944 онд төрөөд би чинь айлын тавдугаар хүүхэд болж төрсөн юм. Тэгээд манай ах эгч чинь бүгд сургууль соёлд тэр үед чинь одоо насандаа орно гэж байхгүй ш дээ. Дандаа нас өнгөрч ордог.

Эрдэнэтуяа -

Яагаад ?

Пэлжидмаа -

Яахав дээ. Нөгөө мал гээд л сургууль соёл чинь их шаарддаг багш нар л шаардаж байж оруулдаг байсан үе шүү дээ. Танайх хүүхдээ сургуульд явуул гээд л. Манай ах эгч нар чинь найм естэй орохгүй шүү дээ. Дандаа арав гарантайдаа орн о Би л гэхэд арван хоёртойдоо сургуульд орсон.

Эрдэнэтуяа -

Пөөх

Пэлжидмаа -

Бүх ах эгч нар сургуульд орчихдог. Тэгэхлээр би чинь мал маллах гээд л одоо сургуульд оруулахгүй. Тэр багш нар чинь гүйгээд хүрээд ирнэ. Есөн сарын нэгэнд. Сургуульд оруул энэ хүүхдээ гээд. Манай ээж чинь намайг сургуулиас гаргана. Манай аав бол намайг сургана л даа. Нас барсан. Тэгээд манай ээж чинь малаа маллуулах гээд манайх чинь сүү сааль ихтэй байсан. Дөрвийг нь сургуульд оруулсан. Яаж тавдахыг нь оруулдаг юм гээд энэ малаа маллуулна гээд тэгээд л би чинь нуугдана. Бараан доогуур тэгээд л нөгөө багш чинь баахан ээжийг загнаж байгаад л явна. Тэгээд би чнь арван хоёртой сургуульд ороод Ховд аймгийн арван жилийн долдугаар дунд сургууль гэж байсан. Тэрэнд ороод би нэг гуравдугаар анги төгсөөд байж байтал манай энэ хянан шалгах яамны сайд дэслэгч генерал Жамъян чинь манай ээжийн дүү шүү дээ. Тэр очиж бид нарыг авчраад тэгээд бид нар чинь одоо энэ Улаанбаатарын сургуульд орохын хүсэл болоод одоо арван дөрөв, тав хүрчихээд дөнгөж гуравдугаар анги гэдэг чинь энд чинь дөнгөж арай хийж дөрөвдүгээр анги төгсөөд тэгээд оройгоор сурна гээд долоодугаар ангиа төгсөөд тэгээд юу яана гээд цэргийн оёдлын үйлдвэрт ажилд ороод. Би чинь одоо цэргийн оёдлын үйлдвэрт 1962 онд аа 1960 онд орсон юм байна. Би чинь 1958 онд ирээд 1960 онд хөөрхий тэнд чинь 18, 9-тэйдээ ажилд орж байлаа. Тэгээд тэнд чинь ажилд ороход чинь нэг тангараг өргөдөг. Тэгэж байж л ажилдаа орно. Би үйлдвэрийн ажилд одоо сайн ажилчин болно.

Эрдэнэтуяа -

Цалгардуулахгүй ажлыг нь

Пэлжидмаа -

Тийм. Цалгардуулахгүй гээд л . Тэр цаг тухайд нь ажлыг нь хийнэ. Тэтгэвэртээ гартлаа сайн ажиллана. 18, 9-тэйдээ л нэг түргэн оёдлын үйлдвэрт ажилд орж байсан юм. Тэр бол гоё намтар. Тэр үед манайд Цэрндолгор гэж нэг багш залуу очиж байсан. За Цэрэндолгороор одоо заалгаж гутлыг оёж сурсан. Тэгээд л эхлээд цэргийн хувцасыг цагаан цамцнуудыг оёж сурсан даа. Тэгээд явж байгаад шинелчин болоод тэгээд л шинел, плиник оёдог хүн болоод л тэгээд түргэн оёдлын үйлдвэрт 35 жил ажиллаад

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Тэгээд л тэтгэвэртээ суусан. Үндсэндээ би чинь 1990 он д суучихаад. Гэхдээ одоо 1990 он гэдэг чинь нас арай болоогүй л байсан ш дээ. 4, 5-н жил ажиллавал ажиллачих л байсан. Одоо нөгөө ардчилал чинь гарч ирээд тэгээд биднийг чинь 20-н жил ажилласан бол суу гээд л суулгачихаж байгаа юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Аа бүр цаанаасаа юу ?

Пэлжидмаа -

Цаанаасаа одоо энэ ардчилал гэдэг чинь гараад л. Тэгээд л тэр ардчилалын чинь хомрогонд бид нар чинь өртсөн улс шүү дээ. Тэгээд яагаа ч үгүй. Хаа байгаа 5, 6-н жил ажилласан бол хичнээн цалин авахав тээ. 35, 6-тай

Эрдэнэтуяа -

Бүтээх

Пэлжидмаа -

Яг тэр бүтээх насанд нь ажилгүй болсон. Тэгэхэд чинь би одоо 45-тай 50 хүртлээ байх л эмэгтэй хүн чинь 50 хүртлээ 5-н хүүхэдтэй, ардчилал гарч ирээд 45-тай суусан. 45-тай сууна гэдэг чинь юу вэ ? Янзын сайхан ажлаа хийх

Эрдэнэтуяа -

Тийм ш дээ

Пэлжидмаа -

Тэгээд л ингээд суулгасан. Тэгээд л ажил олдохгүй. Тэгээд л энэ нэг 400 хэдэн тэр үед ч 400 ч их л мөнгө юм даа. Тэгээд л би чинь 200-н хэдэн цаас л авч байлаа даа.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пэлжидмаа -

Тэр үед чинь 200-н хэд чинь их мөнгө ш дээ. Тэр 447 төгрөг гэдэг чинь яг ажилласан 5-н жилээ дундажлаад тэрийг чинь дундажлаад 200-н хэдэн цаас гарч ирнэ ээ дээ.

Эрдэнэтуяа -

Аа тэгэж тооцдог юм уу?

Пэлжидмаа -

Тэгэж л тооцно. 10-н жилийн хамгийн их цалинтай хамгийн их ажилласан жилээ ав аа гэдэг байхгүй юу. Тэгээд хамгийн их ажилласан жилээ аваад. Би чинь одоо 6-н хүүхэдтэй. 3-н хүү, 3-н охинтой. Ингээд л үр хүүхдээ төрүүлж л байдаг. Ажлаа хийж л байдаг. Явж л байдаг. Гүйж л байдаг. Одооныхтой адил хүүхэд гаргалаа гээд хэдэн жилээр суучихгүй ш дээ. 45 хоносон бол хүүе ажилдаа ор гээд тэгээд л ажилдаа ороод л 45 хоноход тэр хүүхэд тэгээд тэр үед чинь цэцэрлэг, ясли гэж сайхан юм байсан даа. Яслид нь өглөөдөө хүргэж өгчихөөд л, оройдоо аваад л. Тэгээд л ажил чинь бол үнэхээр сайхан байсан. Хувьсгал юу ардчилал гарахаас өмнө. За тэгээд ардчилал гарсан чинь бид нар чинь ажилгүй боллоо. Одоо нэг ажилтай сайхан хүүхнүүд явлаа ш дээ. Ажилтай тиймээ.

Эрдэнэтуяа -

Залуухан 40-н хэдтэй?

Пэлжидмаа -

Болоогүй

Эрдэнэтуяа -

Залуухан гэлгүй яахав.

Пэлжидмаа -

За тэгээд байж байсан чинь үслэг эдлэлийн танидаг хүндээ ярьсан чинь хувцасны өлгүүрийн хүн байна. Чи орох уу? Гэхээр нь оролгүй яахав гээд тэр үслэг эдлэлийн үйлдвэрт чинь тэнд харин нэг 7, 8-н жил ажилласан.

Эрдэнэтуяа -

Өө овоо олон жил ажилласан юм байна. Ажилласан жилдээ орох уу?, үгүй юу?

Пэлжидмаа -

Тэрийг чинь ордог байсан юм байна лээ. Мэдэхгүй би 5, 6-н жилииг нь хасуулчихсан ш дээ. Хайран юм.

Эрдэнэтуяа -

Ээ хайран юм. Орсон бол аштай юу?

Пэлжидмаа -

Харин тиймээ. Орсон бол аштай. Одоо нэгэнт тэрийг чинь оруулж чадаагүй учраас одоо яахав дээ хөөрхий би нэг 120-н цаас л авч л байна.

Эрдэнэтуяа -

Бага байна ш дээ?

Пэлжидмаа -

Бага байлгүй яахав дээ.

Эрдэнэтуяа -

Одоо чинь цалингийн доод хэмжээ 108-н мянга байгаа биз дээ?

Пэлжидмаа -

Тийм ш дээ. Одоо тэгэхэд 120-ыг л авч байна ш дээ. Тэгээд заримдаа боддог юм ардчилал гэдэг юм бид нарыг алаад хаячихсан юм. Ардчилал гарахдаа хүүхдүүдэд бол чөлөөтэй л юм гарах гээд байна. Бид нарыг бол баллаад хаяихсан юм. Тэр сайхан үйлдвэрүүд байна. Тэр комбинатын тэр сайхан үйлдвэрүүдийг ардчилал гараад л хувьчлаад алга болгочихлоо. Тиймээ. Одоо энэ үилдвэрийг хувьчлаад алга болгочихлоо. Одоо тэгээд бүх л юм нь хувьд, хувьд гээд л гэхээр чинь мань мэтийн дунд энэ мөнгө дахиж ирэхэд чинь нэг юм аваад ажиллуулж чадахгүй байна тииймээ. Нөгөө нэг хувийн компанид одоо нэг юм орчихсон цалин мөнгөө өгөхгүй. Олно олохгүй тэгээд л хувийн компани чинь нэг л буруу юм хийвэл гаргаад хаячихдаг гэнэ. Ингэчихдэг.

Эрдэнэтуяа -

Дарамталдаг.

Пэлжидмаа -

Аанхан. Дарамталдаг. Одоо ийм л үе дээр явж байна шүү дээ. Бид нар чинь тиймээ. За тэр бид нар чинь ажиллаж байх үед 1960, 1970-аад оны үед чинь соёлын довтолгоон болж байсан юм. Тэр үед чинь соёлын довтолгоо болоод ямар сайхан болж байсан гээч. Хагас, бүтэн сайн болохоор чинь хагас сайнд ажлаа тараад юу хийдэг. Хагас сайнд чинь бид нар ажлаа хагас хийнэ шүү дээ. 5-н өдөр бүтэн ажиллачихаад хагас сайнд хагас ажиллаад суботникоо хийгээд л тардаг. Нэг бол дотроо цэвэрлэгээгээ хийгээд нэг бол гадаах юугаа хийнэ. Суботникоо хийнэ. Манайх бол цэргийн байгууллага учраас гадаах суботник нэг их хийдэггүй. Гадаах ажлаа цэргүүдээр хийлгэчихдэг.

Эрдэнэтуяа -

Нэг онцлогтой.

Пэлжидмаа -

Нэг онцлог нь тэр дандаа дотроо хийдэг. Тийм сайхан байсан. Тэгээд ганцхан бүтэн сайнд л ажил амарна даа. Тэгээд л бүтэн сайнд чинь нөгөө соёлын довтолгоон чинь тэгэж ч ариун цэвэр үзнэ гээд хороогоор тэгэж ч явна гээл угаалгын машинтай угаана аа тэр гэр оронг чинь би ээлжийн даавуутай, хүн болгон нэг нэг алчууртай, тэгээд л хороогоор чинь үзнэ харна. Хаалга тогшино.

Эрдэнэтуяа -

Бүтэн сайн өдөр болгон үзэх үү?

Пэлжидмаа -

Ер нь онц чухал за нэг 21 хоног 4-н 7 хоногт юмуу 2 ч удаа явчихна шүү дээ.одоо тэр гадаа тавьсан гудам гэж байхгүй шүү дээ. Одоо энэ гудамыг хар усаа хаяж байна, хогоо хаяж байна. Тэгээд л нэг их сайхан болгосон юм шиг одоо зөнд нь хаячихаж байна ш дээ. Тэгэхэд чинь одоо бид нар чинь 5-н минут хожигдвол манай цэргийн дарга чинь хагас цэргийн зохион байгуулалттай. 5-н минут хожигдоо бол тэр бол шагнал цалин тэр жилийн бүх юм бүгдээрээ тийм учраас бид хатуужилтай. Ажлаа хийгээд сурчихсан. Тэр олон хүүхдүүдээ өсгөж л байна. Шагнал цалин авч л байна. Шагналт байранд орж л байна. Хагас, бүтэн сайнд бүжиг таанзанд явж л байна. Ийм гоё л байсан.

Эрдэнэтуяа -

Амжуулаад л

Пэлжидмаа -

Амжуулаад л явна. Одооны хүүхнүүдийг бол би тэгдэг та нар одоо ганц, 2, 3-н хүүхдээ өсгөх гэж одооныхон чинь ихэнх нь 2, 3-н хүүхдийг чинь та нар юундаа тэгэж түүртдэг юм бэ? Би чинь тэр үед

Эрдэнэтуяа -

Тэр юутай холбоотой бэ? Тэгэж их хүмүүжилтэй байх

Пэлжидмаа -

Тэр хүмүүжил бол дээрээсээ даруулгатай болохоор л. Тэгэж л одоо сургадаг.

Өө одооны хүүхдүүдийг хэлдэг юм ш дээ. Жаахан хүүхдүүд чинь тамхи татаад л явж байна. Би хэлдэг чи ийм жааханаасаа тамхи татаад яаж байгаа юм одоо гэхэд дуугүй бай пизида минь чамаар заалгахгүй гэж хэлж байгаа юм чинь. Дээр үед бол тэгдэг хүүхэд гэж ганц байхгүй. Хүний урдаас муухай хардаг хүн гэж байхгүй. Юун пизида гэж хэлэх. Тийм гоё л байсан ш дээ. Тийм хүмүүжилтэй байсан байхгүй юу. Тиймээ одооны хүүхдүүд бол дэндүү хүмүүжилгүй л гэж хэлмээр байна.

Эрдэнэтуяа -

Энэ ер нь юунаас болж байна? Орчинд байна уу? Эцэг эхийн хүмүүжилд байна уу? Тоглоомонд байна уу? Юунаас болж хүүхдүүд өөрчлөгдөж байна?

Пэлжидмаа -

Аа мэдэхгүй. Орчноосоо л болж байгаа байх даа. Орчин чинь одоо тиймээ хамгийн гол нь дээр үед чинь архи гэдэг байхгүй байлаа. Тиймээ одоо жаахан л гайгүй ажилтай болбол архи, тамхи 2 чинь гүйж байна ш дээ. Тэгэхлээр чинь одоо энэ чинь л нөлөөлж байна. Тэгээд л тэр гэр орныхон лугаа дайрч дормжлоод гэр орноо буулгаад л амьдрал ахуй нь доошлоод л тэрэнд л нөлөөлдөг байхдаа гэж би боддог. Тэгээд л би одоо боддог юм. Би харин хэдэн хүүхдээ цагийн сайханд хүүхдээ хүмүүжүүлээд авлаа. Одоо миний хүүхдүүд цугаараа ажиллаж байна, нэг нь нэг, хоёр нь хоёр, гурав нь гурав цугаараа хүнтэй суучихсан, амьдралаа аваасд аваад л явж байна. Муу сайхан тэглээ гэж надад ерөөсөө дуулдаж байгаагүй миний хүүхдүүд. Гадуур явж байгаа хүүхдүүдийг хар, зурагтаар ярьж байгаа тэрийг харна, зурагтаар тэр хачин муухай кинонууд гаргаж байна. Замбараагүй тэгж алж байна, тэгж хядаж байна, одоо өчигдөр хүртэл эхийгээ эдэн хүүхдээ өсгөж улс орондоо ажиллаж байж дээ. Ер нь амьдралаа аваад аваад 25–тай хүүхэд алж байна гээд гарч байна ш дээ. Энэ одоо юутай холбоотой вэ тиймээ. Тийм муухай замбараагүй хачин муухай үйлдэл гаргачихсан. Ямар дээрээсээ улсууд ямар тэр дээд ерөнхийлөгч чи тэгээ гэж бүгдэд зааж өгөөгүй шүү дээ. Тэгэхээр тэр хувь улсуудын л

Эрдэнэтуяа -

Ухамсар уу?

Пэлжидмаа -

Ухамсар. Хувь улсууд ямар ухамсартай ямар характертай байна тэгж л байна. Би ерөөсөө архидалт ихсээд байна гшээд байна ямар дээддүүл дарга нар хөөрхий тэд дөндөө муу хэлэгдэж байдаг 70 хэдэн хүн ёинь хөөе та нар архи уугаад бай гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр би энэ гадуур явж байгаа залуучууд энэ хүнийл ухамсар тийм. Архи уунаа гэвэл хувийн хэрэг шүү дээ тиймээ. Амьдрахгүй ингээд л орон гэргүй явж байгаа траншейн гээд л. Дээр үед юун тарншейн мараншан тэр чинь юу байдаг юм адилхан цугаараа гэртэй оронтой бүгдээрээ өсч торниж мрсэн юм чинь тэгээд явж л байвал явж л байна ш дээ. Тэр чинь арчххгүйдээ байхгүй юу. Тэгж л боддог ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед яахав архи уудаг байсан байх тэй гэхдэ хэмжээ хязгаартай уудаг байсан байхаа тэй?

Пэлжидмаа -

Ухамсартай. Тэр чинь хагас бүтэн сайнаар архи дарсгүй байлаа, орой 10 цагаас хойш архи зардаггүй байлаа, хүүхдэд архи өгдөггүй байлаа, архины дэлгүүр цөөхөн байлаа, тэр нь хямдхан ч тийм л байдаг байсан. Бид нар чинь одоо хүн ирэхээр зэрэг тэднийд архи байгаа болов уу гэдэг байсан ш дээ. Тэр архиа авч өгдөг хүн тусдаа. Хүн ирэхээр зэрэг архи уудаг юм гэж байхгүй ш дээ. За нэг найз нөхөд юмуу, баяр ёслолоор ч юмуу. Тэр баяр ёслолоор чинь тэгж их архидахгүй. Ганц юмуу хоёрхон шил архи ууна. Тэгээд л уугаад л нуугаад л байх юм бол байхгүй ш дээ. Сүүлийнхээ үед бид нар чинь мартынхаа 8-нг нэг гоё тэмдэглэдэг болсон. Өө тэр унаа байхгүй. Тэр үед чинь одоо юун гараад унаа байхгүй шүү дээ.Автобус хүлээгээд л зогсчихно.

Эрдэнэтуяа -

Минутаар явдаг байсан тээ?

Пэлжидмаа -

Тийм ш дээ.

Эрдэнэтуяа -

Хугацаатай. Автобус чинь

Пэлжидмаа -

Цаг хугацаатай явна. Өглөө гарахад чинь би чинь одоо хожигдож магадгүй. 7-т л яг гэрээсээ гарна. 5 хагас 6 гээд босоход оройтчихоод байдаг юм.

Эрдэнэтуяа -

Пөөх

Пэлжидмаа -

Тэгээд л тэр чинь босчихоод цайгаа чанаад гэр оронгоо цэвэрлэчихээд л тэгээд гарна. Тэгээд л 7 гээд очиход чинь хөөрхий минь автобуснууд чинь уралдчихсан л байна шүү дээ. Тэгээд л жаахан 7 өнгөрөөгөөд 15, 20 гээд очихоор чинь хувийн автобуснууд чинь 2, 2-оороо дундаа нийлчихнэ. Тэгээд л дундаа чирэгдээд л зүүгдээд л. Одооны энэ улсууд жаргалтай ш дээ. Мөнгө л байвал гараад л унаа. Одоо чинь гоё байна шүү тээ. Гоё ч юм байна, саар ч юм байна. Манай нийгэмд бол тиймэрхүү л байна даа. Хүү минь

Эрдэнэтуяа -

Хэзээнээс хойш ер нь ийм зүй зохисгүй юмуу тээ хүмүүс архи уух ч юмуу? Юутай холбоотой

Пэлжидмаа -

1990-н оноос л

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

1990-н оноос л за 1991, 2 оноос л энэ чинь тэгээд л хувьчлаад хамаг юм чинь буруугаар эргээд л бид нарыг чинь ажилгүй болгоод л тэгээд үйлдвэрүүдийг чинь ажиллуулахгүй. Хүмүүсийг чинь ажилгүй болгоод л ирэхээр чинь хүн юу хийх үү? Тэгээд л архи нь илүүдээд л тэгээд нөгөөдүүл чинь хөөрхий архиа уугаад л галзуураад юу хийдэг юм тэгэхлээр чинь би одоо энэ ардчилал гэдэг чинь цусыг нь холиод тавьчихлаа даа гэж боддог юм даа. Би одоо хүүхдүүддээ заримдаа манай хувьсгалт нам тийм байсан юм. Манай хувьсгалт нам. Алив та нарын энэ ардчилсан нам чинь хаана байна. Та нар ардчилалаас юу гаргасан. Бүх юмыг нь авчихаад ийм болгосон. Гэтэл одоо тиймэрхүү л амьдралтай байна даа.

Эрдэнэтуяа -

Тэр үед одоо баяр ёслол хэр их байв?

Пэлжидмаа -

Баяр ч байсан. Майн баяр гээд л сайхан баяр, улсын баяр гээд нэг сайхан баяр байна. Тэгээд л мартын 8-н гээд л сайхан баяр байна. 5-н сарын 1-нд чинь юуны баяр билээ. Октябрийн баяр чинь 11-н сард, 5-н сарын 1-нд чинь майн баяр. Тэр баяраар чинь дандаа жагсдаг.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Дандаа энэ талбай дээр чинь параадладаг. За улсын баяраар чинь харин нэг парад явахгүй. Тэргүүрээ тэгээд л нэг улсын баяраар чинь парад явдаг байсан явдаг байсан. Бид нар чинь парадад сонирхолтой. Манайх чинь сайн жагсдаг. Парад дотор чинь ажлын цагаар бүртгэж авна.

Эрдэнэтуяа -

Пөөх

Пэлжидмаа -

8-н цагийн ажил тасаллаа гэж тэгээд л ажлын цагаар өглөө 10-аас 9 хагас гэхэд үүдэн дээр бэлэн тугаа аваад тэр талбай дээр пооно болоод зогсоно. Пооно гэж мэдэж байна.уу?

Эрдэнэтуяа -

Үгүй.

Пэлжидмаа -

Пооно гэдэг чинь тэр ард талын баахан улсууд сул зогсдог байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Цэргүүдийн ар талд баахан улсууд зогсдог байсан ш дээ. Тэрнийг чинь хэлдэг байхгүй юу. Тэр үед чинь тэгээд л яг л зогсчихно. Тугаа бариад л. Тэгээд л тэр ажилчид чинь урдуураа цэргийн парад явна. Тэгээд л цэргийн парадны араас ажилчид явна. Ажилчдын парадны дараа зэвсэг уламжлалын парад яваад тэгээд дуусна шүү дээ. Тэгээд дуусан дуустал нь бид нар зогсож л байна. Тэгээд л тэр парад яваад дуусахаар цугаараа тугаа өгөөд л гэртээ харивал харина. Бас айл гэсвэл гэснэ. Цугаараа

Эрдэнэтуяа -

Тэр өдөр амрах уу?

Пэлжидмаа -

Амарна. Баярын өдөр бол сайхан амарна ш дээ. Баярын өдрөө амарна. Хагас, бүтэн сайндаа амарна. Аа тэр өдөр амраад бүтэн сайнд ажиллаж болно. Зохион байгуулагчдаа хэлчихнэ.

Эрдэнэтуяа -

Аа ажлын өдрийг урагшлуулах ч юмуу тээ

Пэлжидмаа -

Тийм. Урагшлуулах юмуу арагшлуулах нь тэр албан газрын шинж. Заавал албан газрын онцлог байдаг юмуу баярын урд өдөр цалингаа өгдөг. Тийм байсан. Манай үйлдвэр лав тийм байсан. Одоо баяр болох гэж байна гээд цалингаа өгдөг. Тэгээд хоол ундандаа өгөөд

Эрдэнэтуяа -

Тэр үед хуримтлал үүсгэж байсан уу?

Пэлжидмаа -

Үгүй ээ. Тэр үед чинь аваад л идэж уугаад л таардаг. Тийм юм байсан бол аваад л идэж уучих байсан. Тэр үед чинь гоёлын юм нь 36-ийн торго л

Эрдэнэтуяа -

Тэр нь ямар торго вэ?

Пэлжидмаа -

Тэр чинь одоо гоё сайхан л торго. Одоогоор бол танайд 36-ийн торго чинь метр нь 5000-ын торго

Эрдэнэтуяа -

Одооны 5000-ын торгоноос чанартай байсан байхаа? 5000-ыхнаас

Пэлжидмаа -

Сайн л байсан. Сайхан гоё чанартай. Гутал олдохгүй. Гутал ховор шүү дээ. Маш их ховор. Тэгээд л торго, гутал гээд бүх л юм ховор. За тэгээд нэг 50-н төгрөгний гутал гэж гарч ирээд манай хотод чинь 50 төгрөгний гутал чинь өсгийтэй, тэгээд бас намхан өсгийтэй тэрэнд чинь өсгий хийж зарна.

Эрдэнэтуяа -

Аанхан

Пэлжидмаа -

Хар юугаар өсгий хадна. Хамгийн гоё нь 50-ынх тэгээд л 45-ийн гутал бол дунд зэргийн гоёлын гутал. 45-ийн гутал гэж оросоос ирж байсан даа. Тэр чинь их гоё гутал. Аа сүүлдээ явсаар байгаад оймсон түрүүт гээд гутал гарсан. Тэрийг өмссөн хүн ч одоо хачин гоё шүү дээ. Хүн л юм өмсвөл дуурайгаад л авахыг бодоод л байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Нэг их сонголт байхгүй.

Пэлжидмаа -

Нэг их сонголт байхгүй. Тэгээд л ерөөсөө юм л олдвол өмсөнө ш дээ. Одоотой адилхан юм байхгүй ш дээ. Сонголтоо гэдэг чинь элбэгшээд ирэхээрээ сонголт ихтэй болж гардаг юм байна. Тэгээд л чанар гээд эхэлж байна барааг чинь. Тэр үед бол юун ийм захын бараа орж ирдэггүй байсан. Хятадын юм зүгээр орж ирж л байсан байх л даа, гэхдээ ховор л доо. Голдуу л оросын юм л орж ирнэ. Оросын юм чинь чанартай. Оросын юм чинь янз бүрийн иймээ тиймээ юм байхгүй бөх гээд л ер нь оросын юмыг л хэрэглэдэг байсан. Тэгээд манайхан чинь дотроо үйлдвэртэй байсан юм чинь дотроо өөрсдөө аваад л хийчихнэ. Тэгээд л одоо гутлын үйлдвэр гэхээр чинь сайхан гутал гаргаад л тэрнийгээ л бид нар өмсөнө. Орсын юмуу гадаад хувцас өмссөн хүн бол нэлээн баян улсуудын нэг. Ер нь лбаян хүний шинж. Мань мэтийн ажилчид бол дотоодынхоо сайхан бажинкийг авч өмсөнө шүү дээ. Дотоодынхоо сайхан ботинк, дотоодынхоо сайхан торго дээлийг хийгээд өмсчихнө. Манайх чинь хачин гоё пальто хийдэг байсан ш дээ. Сайхан булган захтай, дотортой пальто манайд байж л байсан. Малгай энэ тэрийг чинь хийдэг л байлаа. Манайхан чинь бүх л юмыг дотроо үйлдвэрүүд нь хийдэг байлаа. Одоо л гадаадаас аваад байгаа болохоос биш. Гэхдээ яахав дээ. Бүх үйлдвэрүүдээ хаячихсан юм чинь.

Эрдэнэтуяа -

Хүнээс л авахаас биш. Өөрөөсөө бүтээх юм байхгүй.

Пэлжидмаа -

Тийм. Өөрөөсөө бүтээх юм баайхгүй.

Эрдэнэтуяа -

Өөр ер нь оросоос өөр гадаадын ямар бүтээгдэхүүн байдаг байсан бэ? Байх уу?

Пэлжидмаа -

Өө гадаадын юм орж ирж л байсан биз. Тэр чинь одоо ирж л байсан байх. Бид нар чинь юм л авбал одын энэ рүү орос дэлгүүр гэж байдаг байлаа. Тэнд чинь бөөн оочер байдаг байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэнд чинь юу байх уу? Хувцас хунаруу? Идэж уух юмуу?

Пэлжидмаа -

Хойно сансрын тэнд бас нэг орос дэлгүүр. Манайх нэг оройн ээлжинд явдаг. Манайх оройн ээлжтэй байсан юм. Тэгээд нэг амардаг өдрөө хамт ажилладаг хүүхэнтэйгээ 2-уулаа нөгөө орос дэлгүүрт чинь очъё гээд. Тэр үед чинь наймаа хийдэг хүн гэж байдаггүй. Наймаа хийдэг бол бие биенийгээ шоолдог. Тийм байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Тэгээд манай нэг хүүхэн тэр орос дэлгүүр лүү ордог байсан юм. Тэгээд хулгайгаар хардагдаад нэлээн араншинтай хүүхэн байсан юм. Гоё ноосон өмднүүд авчирсан юм. Тэрийг цугаараа дэргэд нь хаяаад дооглож дооглож чихэнд нь хийгээд. Ноосон өмд гэж байхгүй шүү дээ. Энэгүүр татсан богинохон тийм юм.

Эрдэнэтуяа -

Ноосон тирко юу?

Пэлжидмаа -

Тирко ч биш л дээ. Тэр үед чинь тирко байгаагүй шүү дээ. Ноосон өмд ч ховор. Жаахан хөвөн тавиад, булчингаараа нарийнхан шиг дээгүүрээ мяндсан шиг хөвөн тавиад монгол маягийн өмд

Эрдэнэтуяа -

Өө за

Пэлжидмаа -

За тэгээд сүүлийн үедээ бол энэ өмднүүд гарч ирж байгаа юм даа. Энэ өмднүүд чинь хэдэн оноос гарлаа даа. 1960, 1980-аад оноос л эд нар гарч ирсэн байх даа. Эмэгтэй өмд чинь

Эрдэнэтуяа -

Тэгэхээр чинь одоо өөрсдөө л хийж өмсөнө гэсэн үг үү?

Пэлжидмаа -

Тийм. Өөрсдөө л хийнэ. Сайхан материалуудаа ингээд л. Бид нар чинь мэргэжлийн хичээлд явдаг юм чинь. 5-н өдөр чинь ажил дээр чинь зүгээр байлгахгүй ш дээ. Зав гарахгүй. Хагас сайн өдөр сонсголтой.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

4-дэх өдөр мэргэжлийн хичээлтэй. 5-дахь өдөр черезтэй. 1-дэх, 2-дахь, 3-дахь өдөр юм байхгүй. Гэхдээ л юмтай. Тэгэж ч ингэнэ. Тэгнэ гээд л. Хамгийн гоё сонирхолтой нь бол энэ тэндээс ирсэн айлчин гийчид ирж байна ш дээ. Одоо тэрийг нь

Эрдэнэтуяа -

Аа одоо үзэж харах гэж

Пэлжидмаа -

Энэ айлууд байж байна ш дээ

Эрдэнэтуяа -

Аан за

Пэлжидмаа -

Одоо энэ урилгаар тэд нарыг чинь бүх албан газраар хэснэ ш дээ. Жагсаачихна шүү дээ. Өө өдөржингөө жагсана. Ирдэггүй хогнууд уу гээд л ингээд загначихна. Тэгээд л хаа байгаа захын нисэхээс аваад ингээд хэснэ ш дээ. Аа тэгээд тэр чинь худлаа жагсаад байна л гэнэ. Хурдан хийж байна л гэнэ. Тэгээд л ингээд нэг ажил дээрээ ирээд ажлаа хийгээд л явна шүү дээ. За тэгээд тэр дарга ирж байна. Тэр улсын хүн ирэх гэж байна гээд л далбаа бариад л та нар тэр далбаагаа авч яваарай гээд та нар тэр далбаагаа бариарай гээд л нөгөө далбааг чинь л барьж явна шүү дээ. За тэгээд л нэг модонд нь 2 далбаа хийгээд тэгээд л маргааш нь зогсож эхэлнэ дээ. Ийм нэг 2 мод л байдаг байсан ш дээ. Тэгээд л бид нар одоо бас хэлдэг юм. Дээр үед тэгдэг. Одоо бол тэгэх юм алга даа. Ирж л байна. Явж л байна. Тэгээд л тэр чинь одоо бид нарыг чинь тэр ирэх гэж байна шүү гээд л жагсаадаг. Тийм л байсан ш дээ. За нэг

Эрдэнэтуяа -

Тэр үед тэгэхээр манай гадаад харилцаа бас гайгүй байсан байх нээ?

Пэлжидмаа -

Гайгүй. Гайгүй байсан. 1960-н хэдэн оноос чинь энэ хятад чинь цэрэг муутай байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пэлжидмаа -

Тэнд чинь одоо дайн дажин болооод

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Манайх бол дандаа л нэг 2-р эгнээнд явах хүн шүү дээ гээд л бид нарт чинь юуны хичээл заагаад л тэгэж ирвэл тэгнэ. Ингэж ирвэл ингэнэ гээд л.

Эрдэнэтуяа -

Дайн болох л юм бол

Пэлжидмаа -

Дайн болох юм бол та нар чинь одоо тэгнэ гээд л. Өө чухам ёстой бид нараас чинь шалгалт аваад л ямар сайндаа ингээд л хичээлд баахан суучихлаа гэсэн чинь өө тэр дайн болоод тэрэн дээр чинь цацраг туяа гээд л ингээд яриад тэр чинь ширэм гээд л цонхоор ингээд л цацраг туяа явах юм бол та нар ингээд хамгаална барина гээд. Тэрэнд өртөхгүй гээд л ингээд л зузаан юм өмсөнө гээд л бөөн нөгөө цацраг чинь боллоо чухам гээд л сүйд болно. Би чинь ингээд л жаахан, цэцэрлэгийн хүүхдүүдийг чинь одоо орос руу гаргана гээд л

Эрдэнэтуяа -

Яаж байгаа юм?

Пэлжидмаа -

Яг тэр дайн болох юм бол

Эрдэнэтуяа -

Хамгаалж байгаа юмуу?

Пэлжидмаа -

Хамгаалж л байгаа юм. Тэгсэн чинь манай хажуу айлын хүүхэн зайлиул цэцэрлэгт ажилладаг байсан юм. Манай 2 хүүхэд цэцэрлэгт явдаг байсан юм. Би нөгөө 2 хүүхдээ нөгөө хүүхэнд захиж өгч байна. Миний найз миний 2 хүүг ёстой ээж шиг нь харж яваарай. Ингээд л явна гээд л хөнжлөө нөмрөөд л гадна байрандаа унтсан чинь хамаг биений хөлс нь гарчихдаг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгтэл нь заадаг байсан юмуу?

Пэлжидмаа -

Тэгтэл нь заана. Яс маханд нь шингэтэл нь тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгэж зааж байсан шүү дээ. Одооны амьдрал цаашид ер нь одоо чинь тамхиа татна уу яана уу? Тэгэхгүй шүү дээ. Манайх чинь тэр тал дээрээ аягүй орой суусан бол ном дэвтэр чинь бичиг юу нь хаана байна. За бичнэ ээ гээд л заана. Ингээд л хичээлээ заана. Тийм байсан байхгүй юу. Одоо тийм юм заах юм бол манай энэ хүүхдүүд байх юмуу?

Эрдэнэтуяа -

Байхгүй ш дээ. Бас юу яриад байгаа юм? Хэзээ болох юм?

Пэлжидмаа -

Хэзээ болох юм яах гэж байгаа юм. Аягүй бол урдаас нь тэгээд л хүрээд ирж болно гээд ингээд. Тэр үед чинь хятад бол их муухай байсан ш дээ. Одоо тэгээд ер нь л манайх чинь одоо ингээд тэгэж заадаг байсан ш дээ. Манайх чинь 2 том гүрний дунд байгаа. Орос, Хятад 2-ын энэ 2 том гүрний дунд байгаа. Дээгүүр чинь пуужин явж байгаад манай дээр унах юм бол жижиг орон манайх чинь тэгээд л үнсэн товрог болно. Тэгэж л заадаг байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хятад манайхтай муу харилцаатай байсан юмуу? Оростой муу харилцаатай байсан юмуу?

Пэлжидмаа -

Оростой ч муу.

Эрдэнэтуяа -

Ер нь манай 2-той хоёулантай л муу байсан юмуу?

Пэлжидмаа -

Энэ 2 хүүр чинь хоёулаа л муу. Тэгээд манайх чинь дундах жижиг улс

Эрдэнэтуяа -

Жижиг улс

Пэлжидмаа -

Ингэж болгоомжилж манайх чинь. Ямар сайндаа өчигдөр нөгөө юу яагаад цэргийн баяраар баг өмсүүлээд тэр нөгөө яаж байна. Өө энэ багийг чинь өмсөх гэж цусыг нь холиод хэцүү байж билээ. Тэр нөгөө хошуувчтай багийг чинь өмсөөд бид нар чинь гүйгээд л гарна ш дээ. Тэгээд л ерөөсөө

Эрдэнэтуяа -

Яаж гарах вэ?

Пэлжидмаа -

Ингэнэ одоо манайх чинь ар талдаа хаалгатай. Одоо ингээд л дохио өгөх юм бол энэ хаалгаараа ийшээ гарна. Тэнд очиж тэнд нуугдана гээд л. Хамгийн түрүүнд та нар ингэж тэгэж явна гээд янзын юм байдаг байсан ш дээ. Хүү минь, тэгээд ер нь сайхан байж дээ. Айж ичих юм байхгүй. Гадуур дотуур явж л байна. Айх юм байхгүй. Одоо чинь жаахна хүүхэд оройтоход айдаг юм ш дээ. Тиймээ.

Эрдэнэтуяа -

Айдаг ш дээ. Яаж байгаа бол ийж байгаа бол гээд л

Пэлжидмаа -

Одоо яаж байгаа бол. Одоо би лав зовдог юм ш дээ. Хүүхдүүд оройтвол та минь ээ яаж байна, яагаад ирэв ээ гээд л. Битгий оройтоорой. Та минь гээд л

Эрдэнэтуяа -

Хэцүү болчихоод байна.

Пэлжидмаа -

Тийм. Янз бүрийн юм их дуулдаж байна ш дээ. Энэ чинь хүн хүнээ алж байна. Дээр үед чинь хүн хүнээ алах байтугай. Хүн хүнээ зоддоггүй байлаа ш дээ. Хүн хүн лүгээ муухай харахгүй тэгээд л

Эрдэнэтуяа -

Тийм ёс суртахуунтай тээ?

Пэлжидмаа -

Ёс суртахуунтай тийм гоё байсан байхгүй юу. Ер нь одооотой адил оочертой байх юм бол энэ улсууд оочерлохгүй ер нь яах бол доо. Сүйд болно. Ингээд л бид нар чинь орой тараад махаа оочерлоод л авна ш дээ. Талхаа оочерлоод л авна. Ерөөсөө тэр картан дээр оочерлоод юмаа бичүүлээд л авна. Манай урд талын ХИД 1-р дэлгүүр дээр чинь сайхан шинэ дэлгүүр онгойж байлаа. Тэгээд тэнд бид нар чинь ороод л оройдоо тараад тэрнээсээ талхаа авч оочерлоод, боовоо ч авч оочерлоод. Олон ч касстай. Өө энэ оочергүй сайхан байна аа гээд л тэгээд автобус хүртэл оочерлоод ордог байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Одооных шиг чихэлдэхгүй.

Пэлжидмаа -

Аа чихэлдэх нь чихэлдэнэ. Тэр үед чинь унаа ховор байсан. Автобусанд чихэлдэх, автобус хүлээх 2 чинь ёстой нэгдүгээрт байсан шүү дээ. Ёстой янзтай байлаа. Тэгэхэд чинь том улаан автобус явдаг байлаа. Том улаан автобус чинь чиргүүлтэй байлаа.

Эрдэнэтуяа -

Чиргүүлээ. Чиргүүл дээр нь хүн суух уу?

Пэлжидмаа -

Сууна ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Пэлжидмаа -

Том саарал чиргүүлтэй. Энэ шиг ийм уртаараа тэгээд ийм чиргүүл дээр явдаг.

Эрдэнэтуяа -

Сандал байх уу? Чиргүүл дээр нь

Пэлжидмаа -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэгээд сандал дээр нь суугаад л

Пэлжидмаа -

Сандал дээр сууна. Зогсоно. Тэр үед чинь харьж л байвал, өглөө тэр ажилд очиж л байвал хамаагүй ш дээ. Тэр чинь за тэгээд манайхан чинь сайхан хойшоо лагерь гардаг байлаа. Манай үйлдвэрийн лагерь Богинын аманд байлаа. Тэгээд бид нар чинь манай үйлдвэрийнхэн чинь эхний ээлжинд гэхлээр чинь цуваа цуваагаара явдаг байсан юм. Цэргийн цуваа 6. Одоо цуваа 6 гэж байхгүй шүү дээ. Далд л байгаа. Тиймээ. Одоо гадуур цуваа 6 байхгүй ш дээ. Цуваа 6 гэдэг чинь 6 хүн далд суухаар тийм өндөр машин байсан байхгүй юу. Одоо ачааны машин.

Эрдэнэтуяа -

Тэргүүрээ явна.

Пэлжидмаа -

Тэргүүр чинь одоо явж л байлаа. Тэр чинь гадаа ирээд л зогсчихно. Тэгээд л лагерь лугаа ажилчдаа зөөнө. Ажилчдаа авчирна. Тэгэд сүүлдээ цуваа 6-гаа болиод зил-130-аар зөөдөг байлаа. Ажилчидаа тиймэрхүү замаар л бид нар чинь ингээд л ажилчин ангиа төгсөөд явж байгаа юм даа. Ажил гэдэг юмыг хандлаад л явж л байна.

Эрдэнэтуяа -

Та ер нь яагаад оёдолчин болоод цэргийн юунд орохоор болсон юм? Хэн нөлөөлсөн өөрөө оръё гэсэн үү?

Пэлжидмаа -

Манай ээж л

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Миний дээд талын дээд эгч тэр 2 л. Би чинь хамгийн сүүлд нь 1958 онд Ховдоос ирсэн юм.

Эрдэнэтуяа -

Аа

Пэлжидмаа -

Манай энэ эгч эд нар бол сургуулиа хичнээн орой төгссөн ч гэсэн.10 гарч байгаад сургуульд орсон ч гэсэн цугаараа 10 төгсөөд, манай ах төгсөөд манай тэр ах хойш нь сургуульд явуулаад эдийн засагчийн мэргэжилтэй. Хойно чинь 5, 6-н жил яваад сургууль төгсөөд ирсэн. Манай 2 эгч болохоор энд ирээд техникум төгсөөд тэгээд тэр ажилчин болсон юм. Тэгээд миний дээд талын эгч цэргийн оёдлын үйлдвэрт орсон. Тэгээд тэргүүрээ ерөөсөө үйлдвэрт ажилд оруулъя гээд

Эрдэнэтуяа -

Тэгэж анх ажлынхаа гарааг

Пэлжидмаа -

Тийм. Тэгэж л анх ажлаа эхэлсэн.

Эрдэнэтуяа -

Ер нь тийм мэргэжилтэй болох юм сан гэж бодож байсан уу?

Пэлжидмаа -

Үгүй, үгүй. Тэр үед чинь мэргэжил гэдэг чинь яах юм одоо би чинь дөнгөж 7-р ангиа төгссөн. Ямар одоо 7-р анги төгссөн хүнийг чинь их сургууль тэгэж их дурсдаг ч үгүй байлаа. Тэр чинь олддог ч үгүй байлаа. Аа тэр чинь одоотой адил өчнөөн төчнөөн мөнгө төлөхгүй ш дээ. Стевент гээд мөнгө аваад л явчихна. Өөрөө л орох юм бол. Цалинтай тэд нар чинь

Эрдэнэтуяа -

Аанхан. Өөрөө л орох юм бол

Пэлжидмаа -

Тэгээд л сургуульд ороод явчихна. Түрүү үед бол одоо манай 2 эгч чинь үгүй одоо тэр сургуульд орсон бол бид нар одоо ингээд явж л байсан байх. Тэр үед чинь сургуульд суръя гэсэн тэмүүлэл байхгүй. Одоо тэгээд л нэг сайхан ажилчин анги за тэгээд л 7-р анги төгсөөд ирэхээр тмс гээд л айхан юм тэр лүү чинь оруулчихна. Тэгээд нэлээн онц сурсан хүүхэд лих сургуульд орно. Ёстой л улаан шугаманд зогсоно. За тэгээд улаан шугамаас урагшаа орсон ххүүхдүүд их сургуульд орно. Дундуур нэг гайгүйхан шиг нь бол сайн, дунд сурсан нь 7-оо төгсөөд л ажилчин ангид орно. За муу гарах юм бол улираад л тэгээд сургуулиасаа гараад ажилчин болно. Иймэрхүү л байлаа ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүс ажилгүй болно гэсэн тийм айдас байхгүй байсан байхаа? Ерөөсөө нэг л ажилтай болчих юм бол тэрүүгээрээ насаараа хоолоо олоод иднэ. Тийм болохоор айдас байхгүй болохоор илүү сурах эрмэлзэл байхгүй. Ажлаа хийнэ. Гэр бүлээ авч явна.

Пэлжидмаа -

Тийм л байхгүй юу. Одоотой адил за байз нэг буруу хийчихвэл халаад хаячихна гэхгүй. Өөрөөл тэр хүн чинь алдаагүй ажиллана ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Ажлаа хийж л байвал тэр хүн ерөөсөө тэр хүн тэнд л одоо бүх л юмаа даатгаад өгчихсөн юм шиг. Даатгаад өгнө гэдэг чинь тангараг өргөнө шүү дээ. Тугаасаа адис аваад ордог юм чинь. Тэгээд 3-н сар дагалдан хийнэ. Тэгээд л ажилчин болно. Тангарагаа өргөөд л жинхэнэ ажилчин болно. Яг сурсан хойноо л ажилчин болно. Дагалдан гэдэг чинь нэг хүнд одоо чи миний шавь боллоо гэхэд

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Бүх л юмаа зааж өгөөд л 3-н сарын дотор сураад л шалгалтаа өгнө.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Одоо тэгээд бүх шалгалт оёсон барьсан бүх юмаа өгөөд л тэгээд хичээл сургуульд суусан бол бүх тэмдэглэлийг чиньүзнэ ш дээ. За ямар хичээлд суусан, ямар хүн ирж сонсгол хийсэн. Тэрий чинь бүгдийг нь үзээд за нэг ингээд ажилчин болно. За тангарагаа өргө гээд тэгээд тангарагаа өргөөд л ажилчин болно доо.

Эрдэнэтуяа -

Ер нь ажлаас халах асуудал байсан уу?

Пэлжидмаа -

Байхгүй. Бүүр болохоо байсан хүнд л халах асуудал ярина. Тийм доголдол хийсэн хүнд л тэгсэн ингэсэн гээд л ажлаас хална. Донгодно гэж нэг юм байдаг байлаа.

Эрдэнэтуяа -

За донгодно гэхээр

Пэлжидмаа -

Донгодно гэхээр чинь дарга нарын хурлаар оруулна. Нөхөр минь чи хэдэн цагаар тэгэж ажиллана шүү. Энэ тэр гээд л тэр төлөвлөгөө нормыг нь биелүүлнэ шүү л гэнэ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л тэр төлөвлөгөө нормыг нь үзээд л болохгүй бол халлаа гээд л тэгдэг.

Эрдэнэтуяа -

Хариуцлагатай байсан. Байгууллага өөрөө бас хариуцлага хүлээж байсан тээ?

Пэлжидмаа -

Тэгэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Хүмүүс бас их ухамсартай

Пэлжидмаа -

Тийм. Тэгээд л өглөө үүдэн дээр зогсож л байна. Бид нар чинь аахилаад л гүйгээд л орж байгаа юм чинь.

Эрдэнэтуяа -

Минутандаа амжих гээд л

Пэлжидмаа -

Аан тийм. Минутандаа амжих гээд л. Ямар сайндаа нэг өглөө чинь бүүр автобус ирдэггүй. Ядаад цөхөөд манай нөхөр чинь шар дэлгүүр дээр очоод буучихаад Дамбийн автобус Уртцагаанаар явдаг байсан юм. Тэнд буучихаад гүйгээд л хөл өвдөөд мөн гүйгээд Пэлжээ эгчээ гүйгээрэй л ганцхан минутанд чинь энэ 2-ын хоооронд гүйгээд л ажилдаа очсон. Дарга нар бүгдээрээ л тэр үүдэн дээр зогсож байсан.

Эрдэнэтуяа -

Эрт ирчихсэн.

Пэлжидмаа -

Тэгээд л тэр чинь эрт ирчихсэн. Хожигдсон нь гүйж ороод л. Тэгээд хожигдсон хүмүүсийг чинь тэр овогтой тэр тэддүгээр тасгийн тэр гээд л шээс цэвэрлүүлнэ тэгээд л үйлчилгээ хийлгэнэ.

Эрдэнэтуяа -

Овогтой нь

Пэлжидмаа -

Тийм. Тэгээд л бүх л цехд тараана. Хэдэн минут хожигдлоо гээд л. Манайх чинь одоо 5-н цехтэй байсан санагдана. Ахиад л тасаг энэ тэр гээд олон. Бүгд тэр дотроо хадчихсан. Нэг бол гадаа хог цэвэрлүүлнэ гээд л. Тийм л байдаг байсан. Тийм сайхан.

Эрдэнэтуяа -

Та ер нь хоцордог байсан уу?

Пэлжидмаа -

За. Би ер нь хоцордоггүй байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Би ер нь өглөө ч эрт босдог. Хоцордоггүй байсан. Ээлжийн ажилчид их хоцрохгүй. Ер нь овоо нойр муутай даа. Одоо тэгээд яахав хөөрхий би чинь засгийн газрын жуух авлаа. Медалиуд бол бол 50, 60, 70, 80 гээд медалиуд бий. Ер нь одоо хүндэт жуухад бичигдэж байсан. Хүндэт дэвтэрт бас бичигдэж л байлаа. Одоо тэр жижиг сажиг шагналуудыг чинь авч л байсан. Одоо баярын бичигнүүд. Манай хүүхдүүд заримдаа ээж аавын баярын бичигнүүд тэд дутуу байна гээд л. Манай өвгөн бол хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан.

Эрдэнэтуяа -

Өө за

Пэлжидмаа -

Өнгөт хэвлэлдээ бол бас л овоо нэртэй төртэй юм хийж явлаа. Яахав тэгээд л одоо яахав. Хойд айлдаа очсон доо. Тэгээд л байж байна даа. За нэг иймэрхүү л байна даа.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үед хүмүүсийн ажлын хөлсний үнэлгээ хэр байсан?

Пэлжидмаа -

Сайн л байсан. 15 хоногтоо 100 гаргаад л авчихна. Ер нь тэгээд 200, 300 л гаргана шүү дээ.

Эрдэнэтуяа -

Цалин юу? Сардаа юу?

Пэлжидмаа -

Сард бид нар чинь дандаа норм хийнэ. Ер нь норм барина. Манай өвгөн ч норм би ч норм. Тэгээд нэг 300 гаргаад 400 хүргээд л авна. Их мөнгө байхгүй юу. Багадалтгүй. 10-н цаасыг чинь өнөөдөр мөнгө байхгүй гээд зээлээч гэхэд чинь 10-н төгрөгөөр чинь махаа авчихна. Сүүгээ авчихна. Талхаа авчихна. Тэгээд тэр чинь 2 хоногийн хоол болчихно шүү дээ. Цалин мөнгө буухгүй бол 10 хоног сүү чинь 50-н мөнгө, мах чинь 7 төгрөг 50-н мөнгө

Эрдэнэтуяа -

Өө за

Пэлжидмаа -

Талх чинь 40-н мөнгө, ингээд бодохоор чинь хангалттай. Тэгээд 7 төгрөг 50-н мөнгө чинь дээд зэргийн мах нь тийм байсан. 1-р мах, 2-р мах, 3-р мах гээд бүлэглэчихдэг. Одоо бол мах л бол мах тийм биш.

Эрдэнэтуяа -

Нэг л үнэтэй

Пэлжидмаа -

Үнэ тусдаа. 1-р зэргийн мах чинь 6-н төгрөг хэдэн мөнгө, 3-р зэргийн мах чинь 5-н төгрөг хэдэн мөнгө баилаа. Ямааны мах чинь ззрэггүй 3-н төгрөг гэдэг байсан юм. Иймэрнүү л байсан.

Эрдэнэтуяа -

Одоо бол хамаагүй ш дээ?

Пэлжидмаа -

Одоо бол мах л бол мах ш дээ.

Эрдэнэтуяа -

Мах л бол мах

Пэлжидмаа -

Одоо чинь сайн мах бол үнэтэй л байна. Муу мах бол гайгүй л байна. Тэр үед чинь

Эрдэнэтуяа -

Зэрэглэл нь нөгөө тарган, туранхайгаараа л байна.

Пэлжидмаа -

Тэгнэ ш дээ. Цаанаасаа тамга дараад өгчихнө. Тэр чинь

Эрдэнэтуяа -

Өө за гуян дээр нь

Пэлжидмаа -

Гуян дээр нь тамга дараад л 2-р зэрэг, 3-р зэрэг гээд л. Тийм л байлаа.

Эрдэнэтуяа -

Тэр үед хүмүүсийн амьдралын ялгаа хэр байсан?

Пэлжидмаа -

Нэг их ялгаагүй ш дээ. Дарга гэхэд л өмсдөг юмаа өмсөөд л уудаг юмаа уугаад л. Одоотой адилхан тэрэг хөлөглөнө гэж байхгүй ш дээ. Манай дарга гэхэд л

Эрдэнэтуяа -

Хувийн тэрэг үү?

Пэлжидмаа -

Байхгүй ш дээ. Хувийн тэрэг

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Манай үйлдвэрийн дарга ч гэсэн тэрэггүй л явна ш дээ. Одоо юун тэр машин нэг ийш тийшээ явах юм бол цэргийн ангийн машин гуйж явна.

Эрдэнэтуяа -

Дарга ч гэсэн автобусаар л явна.

Пэлжидмаа -

Адилхан автобусаар л явна. Тэгэхээр чинь адилхан л машнаар бол машнаар, автобусаар бол автобусаар л явна.

Эрдэнэтуяа -

Бүүр баян улсуудад ч машин байхгүй юу?

Пэлжидмаа -

Баячуул бол ганц нэг машинтай байсан л байх. Лав төв хорооны машин чинь улаан номертой тэрэг бол төв хорооныхон томчуулын тэрэг байна аа гэж ярьдаг байсан. Тэгээд тэр одоо хувьдаа тэрэгтэй байсан юмуу, улсын тэрэг байсан юмуу? Бодвол улсаас л тэрэгтэй байсан биз. Тийм байсан.

Эрдэнэтуяа -

Төв хорооныхон гэж одоогийн улсын их хурлын гишүүд юмуу?

Пэлжидмаа -

Өө тэгэлгүй яахав. Төв хороо

Эрдэнэтуяа -

Хэдэн хүн байх уу?

Пэлжидмаа -

Төв хороонд чинь одоо нэг 20, 30, 40-өөд л хүн байсан.

Эрдэнэтуяа -

Яаж сонгох вэ?

Пэлжидмаа -

Одоо өөрсдөө л сонгоно ш дээ. Одоо ардчилал гараад л бид нар сонгодог болчихсон. Тэрнээс өмнө дотроо л ажлаа товлоод л өөрсдөө л хүнээ сонгоод л амчихдаг байсан байх.

Эрдэнэтуяа -

Хахууль гэж байхгүй.

Пэлжидмаа -

Байхгүй. Юун тэр хахууль гэж тийм юм байхгүй. Шөнө оройд хөөрхий амьтан машинд гараа өргөнө. Хаа хүрэх нь вэ? Өө тэнд хүргээд өгөөч. Хаалгаа хаагаад баярлалаа миний хүү гээд л тэгээд бууна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Мөнгө төгрөг авахгүй юу?

Пэлжидмаа -

Юун мөнгө төгрөг. Мөнгө авъя гэсэн сонирхол байхгүй. Тийм л байсан. Одоо бол нэг буудал явбал за мөнгөө гээд л сууж байна шүү дээ. Одоо ийм л ахуйтай болчихоод байна шүү дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь танайх хэдэн малтай байсан бэ?

Пэлжидмаа -

Манайх бол малтай байсан. Тэр үед бол 1958 он гэдэг чинь бол яг сайхан нэгдэл гарч байсан үе.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгэхэд чинь би жаахан байсан. 1958 онд чинь би 14-тэй байсан үе байна шүү дээ. Тэгэхэд чинь манайх малаа нэгдэлд өгчихөөд бүгдийг нь өгчихөөд. Тэр нэгдлээс манайх тэндээс юу ч аваагүй.

Эрдэнэтуяа -

Ээж чинь тэгээд хот цуг ороод ирсэн үү?

Пэлжидмаа -

Цуг ороод ирсэн.

Эрдэнэтуяа -

Яагаад малаа өгч байгаа юм?

Пэлжидмаа -

Одоо яахав. Хотод ороод ирчихсэн. Тэгээд л малаа нэгдэлд малаа нийлүүлчихсэн. Дээр үед чинь зарна барина гэж мэдэхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Пэлжидмаа -

Юун тэр мал хуй зарах. Янз бүрийн ашиг мэдэхгүй. Тэр байтугай манайх бариатай гэрээ орхичихоод ирсэн. Зарахыг мэдэхгүй. Зүгээр хүнд өгчихөөд ирж байгаа юм чинь. Тэгээд манай ээжид чинь мөнгөн эдлэл маш их байсан ш дээ. Одоо тэр авгай хүн байсан. Ээмэг, бөгж энэ тэр

Эрдэнэтуяа -

Аан тийм ийм нэг

Пэлжидмаа -

Тэрний чинь хавчаар энэ тэр одоо шүр, сувд гээд хачин их юм байсан.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Би бол мэддэг байхгүй юу. Тэгээд нөгөө манай ах эгч нар надаас түрүүлээд түрүүлээд энд ирчихсэн. Тэгээд тэр манай ээжийн чинь дүү том хүн байлаа ш дээ. Тэгээд тэр дэслэгч генерал Жамъян чинь

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Тэгээд л тэр чинь одоо сайд ч юмуу төв хороонд л. Ерөөсөө одоо эгчийгээ татаж авъя гээд ээжийгээ татна. Тэр 2 чинь эгч дүү 2 одоо энэ хүүхдүүдтэй нь цуг байлгана гээд л

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Тэгээд л би хамгийн сүүлд нь сургуульд ороод тэнд ээжтэйгээ үлдчихсэн.

Эрдэнэтуяа -

Аанхан. Бусад нь ийшээ ороод ирчихсэн.

Пэлжидмаа -

Тэгээд манай том эгч бол хүнтэй суугаад бас их малтай тусдаа гарчихсан. Би ээжтэйгээ тэгээд л байж байхгүй юу. Өө ээж минь та энэ малыг бүгдийг нь өг. Тэгээд л тэр малыг чинь бүгдийг нь нэгдэлд өгсөн дөө. Зарж барихыг мэдэхгүй ш дээ. Бүгдийг нь өгөөд, одоо тэгээд манайх гэртэй байсан. Гэрээ тэгээд л хажуу айлын хашаанд орхиод л тэгээд ирсэн.

Эрдэнэтуяа -

Тэгээд дахиж очоогүй юу?

Пэлжидмаа -

Үгүй. Тэгээд л тэр мал чиг нэгдэлдээ л байсан. Дараа нь манай ах чинь баснэг жилийн дараа ирсэн. Бас л малаа нэгдэлд өгчихөөд л ирсэн. Ийм л байсан. Тэр нэгдэл гэж л тийм юм байсан. Тэгээд тэр нэгдлийн ач тусыг бид нар л лав мэдээгүй.

Эрдэнэтуяа -

Анх яаж гарч ирж байсан юм? Танай аав ээж чинь ер нь ээж чинь. Аав чинь ч багад чинь нас барчихсан гэсэн тээ? Юу гэж ярьж байсан.

Пэлжидмаа -

Одоо тэр нэгдэл чинь тайлагнадаг юм гэнэ гэж байсан. Би чинь одоо тэр нэгдлийн тусыг ёстой мэдэхгүй. Манайх л нэгдэлд малаа өгчихсөн гэсэн. Би нэгдлийг мэдэхгүй. Тэр үед эхэлж л гарч байсан юм байна лээ. Одоо л бодоход тэгээд л малаа өгчихөөд ирсэн юм. Тэр бол манайд ач тусаа өгсөн юм байхгүй. Тэгээд ингээд сүүлд нь бодоход нэгдэл чинь ингэээд бөөгнөрдөг малаа нийлж малладаг. Малжуулдаг ажил төрлөө сайхан л хийдэг юм гэж дуулдаж байсан.тэр нэгдлийн тухай бол сайн мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Тэгээд малаа өгчихөөд буцааж олж авч чадсан уу?

Пэлжидмаа -

Байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Олж аваагүй юу?

Пэлжидмаа -

Олж аваагүй. Одоо тэр 200-н жилийн ойгоор бил үү. Одоо нэгдэлд малаа өгсөн улсуудад тэр Ховдын хэдэн жилийн ойгоор билээ дээ. Нэг дуудлаа. Би тэргүүр чинь очих биш. Манай ах чинь одоо аав одоо багад нас барчихсан болохоор чинь манай ах өрх толгойлдог. Бид нар чинь одоо ахынхаа харцаар л хүн болсон улс шүү дээ.

Эрдэнэтуяа -

Өө за

Пэлжидмаа -

Бид нар чинь одоо ах л юу гэнэ тэрийг л дагана. Одоо том эгчийнхээ үгийг одоо ээж минь өнгөрлөө. Том эгчийнхээ үгийг одоо ч гэсэн том ах эгч 2-ынхоо үгийг л дагана. Ингээд чи тэгээрэй за хөөе чи ингээрэй л гэвэл за л гэнэ ш дээ. Одооны энэ улсууд чинь ах захаа ч мэдэхгүй.

Эрдэнэтуяа -

Ах захтай.

Пэлжидмаа -

Одоо бол ах захаа ч мэдэхгүй урдаас нь хэрэлдэж байна шүү дээ. Би нэг ахдаа сайн алгадуулсан даа. Пөөх одоо миний дээд талын үеийн нэг манай 2 айл одоо би том хүүхдээ гаргачихаад байж байсан чинь манай эгч нэг юм яриад байхаар би битгий дэмий юм яриад бай хуц ч гэчих лүү, хуцаад бай ч гэчих лүү? Тэгсэн чинь чи яасан хүнийг хуцууулдаг хүн бэ? Гээд тэр ах амралтаараа зун ирчихсэн байсан юм. Хойно сурдаг хүн шүү дээ. Намайг чинь хацар дээр улаа бутартал алгадчихсан шүү дээ. Чи яасан ах захаа мэддэггүй юм гээд л

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л би уйлаад л. Хүүхэд гаргасан том хүүхэн шүү дээ. Тэгээд л нэг алгадуулж байсан даа. Тийм л байсан. Ингэж л байдаг байлаа. Тэрнээс хойш ер нь одоо ах эгчийнхээ урдаас тийм үг хэлэхгүй. Одоо ч гэсэн тэр хэвээрээ.

Эрдэнэтуяа -

Ер нь тэр үеийн одоогийн настай 60-тай улсууд л тэр үеийн нийгэмд хүмүүжчихсэн. Ер нь 40-тэй улсууд ч гэсэн тэр үеийн хүмүүс хүртэл биш болчихоод байна ш дээ. Хүүхдүүдээ өмөөрөөд л. Тэр үед та нарыг өмөөрөх асуудал байх уу?

Пэлжидмаа -

Үгүй. Хүмүүс зодож л байна. Яаж байгаа юм бэ? Боль гэчихээд л. Би нэг хүүхдээ өмөөрдөггүй. Одоо ингээд л ах эгчийгээ ингэчихлээ гээд л хов хэлээд л ороод ирнэ. Тэгэхээр нь дуугүй бай чи л болоогүй биз гээд л өнгөрнө. Айлын хүүхэдтэй зодолдчихсон ороод л ирнэ. Дуугүй бай чи, чи л болоогүй биз гээд загначихна. Тэгээд л гараад хөөе танай хүүхэд тэгсэн байна ингэсэн байна гэхэд ойлголцох юм байхгүй шүү дээ. Хүүхдийг ер нь өмөөрөхгүй.

Эрдэнэтуяа -

Тэр бас их хүүхдэд хүмүүжил олгоно тээ?

Пэлжидмаа -

Тийм ш дээ. За тэр сургууль соёл чинь манай хүүхдийг чинь явж байхад сайхан ш дээ.мөнгө төгрөг авна. Дүн дарна гэх юм байхгүй. Онц сурна уу, сайн, дунд, муу сурна уу тэргүүрээ л төгсөнө. Тийм л байлаа. Би энэ 5, 6-н хүүхдийн ард гарсан. Хамгийн сүүлд нь миний хүүхэд 10 төгсөхдөө пооромоо индүүдэж өмсөөд л хуучин хувцсаа өмсөөд

Төгсөж байлаа. Тэгэхэд одооны энэ 10 төгсөж байгаа хүүхдүүд бүх юмаа л шинэ хувцас аваад нүүрээ арзайлгаад л будаад л тамхи татаад л тэгж яаж болно. Тэр үед чинь үсээ хөөрхөн 2 сүлжээд, ганц ч сүлжүүлэхгүй дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пэлжидмаа -

Лент зүү гээд л. Тийм л хүмүүжилтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хүмүүжилтэй юу?

Пэлжидмаа -

Лент зүүгээгүй хүүхдийг сургууль руу оруулахгүй. Одоо ингээд зүүлт байхгүй. Дандаа гоё лент зүүнэ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Эрээн даавуу аваад л плаж хийнэ.

Эрдэнэтуяа -

Метрийн даавуу?

Пэлжидмаа -

Метрийн эрээн даавуу. Одоо энэ мартын 8-наар чинь манайхан үйлдвэр дээрээ уралдаан зарлаж шалгаруулна. 1, 2-р байр шалгаруулна. Эрээн даавуугаар чинь аягүй гоё плаж хийж өгнө. Би бага охиндоо плаж хийж байранд орж байсан юм. 1-р байр эзлүүлээд тэгээд нэг жаахан чихэр өгөөд л аа бас жаахан печень өгнө.

Эрдэнэтуяа -

Аанхан. Тийм л юм чинь их юм ш дээ.

Пэлжидмаа -

Хүүхдийн баяраар чинь бид нар чинь хүүхдээ тэгж л гоёно ш дээ. Эрээн даавуу чинь бас ховор.

Эрдэнэтуяа -

Аанхан. Бас ховор

Пэлжидмаа -

Тэгээд л эрээн даавуугаар чинь гоё плаж, юбка эрэгтэйчүүдэд чинь болохоор цагаан эрээн даавуун цамц хийж өгнө. Тэгээд материалаа авч өөрсдөө өмд хийж өгнө. Ийм л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд л гангалаад л

Пэлжидмаа -

Тийм. Гангалаад

Эрдэнэтуяа -

Тэр чинь л гангалаа л даа

Пэлжидмаа -

Ганган өө тэр чинь тэгээд дугуй хормойтой плаж гээд л. Тэдний хүүхэд тийм гоё юм өмсчихөж гээд л. Тэр баяраар тийм юм хийж өгнө өө гээд л. Тиймэрхүү л байлаа даа. Хүү минь.

Эрдэнэтуяа -

Ер нь анх яаж сургуульд орж байв? Ухуулга энэ тэр ээж чинь малаа маллуулна гэж байгаад яаж нэг 12-тойд чинь сургуульд оруулав?

Пэлжидмаа -

Үгүй. Одоо тэгээд л нэг орсон л юм даг. Яаж орсныг мэдэхгүй. Тэгээд л нөгөө чинь намайг багш нар л нэхээд оруулсан байх даа. Ээж маань бодсон л байх даа. Энэнийг одоо тэд нараас нь салгаад яахав гээд л ер нь оруулсан байх.

Эрдэнэтуяа -

Сургууль соёлгүй бол эмэгтэй хүүхэд хэцүү гээд л

Пэлжидмаа -

Тэгээд сүүлд нь манай ээж энд ирчихээд тэгэж байсан шүү дээ. Эвий би нэг муу бага охиноо л алаад хаячихсан юм. Сургуульд оруулахгүй гэж хэдэн малын араас дагуулчихсан юм. Тэгсэн бол эд нар шигээ 10 төгсчихсөн байж байсан юм даа гэдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд яахав. Та гомдолтгүй ээ. Болчихсон л байна ш дээ.

Пэлжидмаа -

Манай энэ ах л намайг мэдэхгүй. Би чинь оройгоор төгсөөд тэгэхгүй яахав.15, 6-тай хүн чинь дэлэн хөх нь ургаад л 4, 5-р ангийн хүүхдүүдээс чинь ялгарна.

Эрдэнэтуяа -

Шал өөр байна.

Пэлжидмаа -

Тэгэхлээр чинь ичиж байгаа юм чинь. Би сургуульд суухгүй гээд л зүтгэж байгаа юм чинь. Тэгээд л ах миний дүү чи ерөөсөө оройгоор явуулъя гээд л оройгоор чинь энэ 5-р 10-н жилийг төгссөн.

Эрдэнэтуяа -

Аа энэ хажуу талын

Пэлжидмаа -

Энд чинь л оройн сургууль байлаа. Өөр оройн сургууль байхгүй. Би 5-н ббуудалд унаа байхгүй. Явган яваад л хэдүүлээ. Тийшээгээ улсууд явдаг. Тэд нартайгаа нийлээд тэгээд нэг харьдаг юм даа.

Эрдэнэтуяа -

Та ер нь ажил сайхан гэж байна. Ер нь тэр үед ажил хийж байхад юу сайхан байв?

Пэлжидмаа -

Тэр ажлаа хийж л байх юм бол хүрээд ирдэг юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Тийм ш дээ

Пэлжидмаа -

Иддэгийг иднэ. Уудагийг ууна. Өмсдөгийг өмсөнө. Хүний зэрэгтэй л явна. Тиймээ. Ажилгүй тэгээд л нооройсон юм байвал одоо тэр чинь хэцүү ш дээ.

Эрдэнэтуяа -

Таныг бага байхад лам багшид шавь орох асуудал байсан уу?

Пэлжидмаа -

Дээхин үед бол байсан л байх. Яг намайг бага байхад байгаагүй. Тэр үед чинь оноос өмнө байсан байлгүй. Би чинь 1944 оных байсан болохоор чинь бас арай гайгүй оных шүү дээ. Тэрнээс урдхан оных шавь орж байсан асуудал байсан байлгүй.

Эрдэнэтуяа -

Тэр социлизмын үед ч юмуу шашин шүтлэг ер нь ямар байсан? Төр шашин 2 ямар байсан?

Пэлжидмаа -

Өө базар минь бид нар чинь шашин шүтдэггүй байсан ш дээ бид нар чинь.

Эрдэнэтуяа -

За хэзээнээс хойш

Пэлжидмаа -

Тэр чинь ер нь хаалттай байсан. Хүн амьтнаас юм асуух юм бол мэдчихнэ. Ганцхан хамгиын хэрэгтэй нь юу вэ хувьсгалт нам, хувьсгалт намаа л шүтнэ. Намын гишүүн болоход чинь ямар их шалгалт авдаг гэж бодно. Одоо бараг нэг аа эхлээд залуучуудын эвлэлийн гишүүн болно.

Эрдэнэтуяа -

Аан за.

Пэлжидмаа -

Тэгээд үйлдвэрчний эвлэлийн гишүүн болно. За тэгээд хувьсгалт залуучуудын гишүүн болоод л тэгээд л одоо хувьсгалт нам руу орно ш дээ. Хувьсгалт нам руу ороход чинь ямар их шалгалт шүүлэг авдаг гэж бодож байна. Пөө чухам за тэгээд л хувьсгалт намын батлахыг авсан хүн бол яг л тэр батлах энэ дээрээ явна. Зүүлттэй. Хуралд орохдоо батлахаа үзүүлээд л орно. Хувьсгалт нам бол янзын хатуу ш дээ. Тэгээд л юм л бол хувьсгалт намын гишүүн хүн тэгж болохгүй ш дээ. Тэгээд л одоо цагаан сарыг чинь бид нараар хийлгэдэггүй байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад?

Пэлжидмаа -

Малчдын цагаан сар гэдэг юм. Ажилчин анги бол цагаан сараар ёолк хийнэ.

Эрдэнэтуяа -

Аа тэр хотынхон ч юмуу ажилчин анги цагаан сар гэж хийхгүй ёолк л болчихож байгаа юмуу?

Пэлжидмаа -

Аан тийм. Ёолк л хийнэ.

Эрдэнэтуяа -

Аан

Пэлжидмаа -

Энэ цагаан сарыг чинь малчид л хийдэг байсан. Тэгэд лбид нар чинь цагаан сар хиийх гээд л өө ёстой тамаа үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

За.

Пэлжидмаа -

Тэгээд ямар сайндаа манай нэг хүүхэн цагаан сар хийгээд ер нь манайхан бол цагаан сарыг дээр үеэсээ уламжилж хийж байсан улсууд шүү дээ. Тэгээд энэ ардчилал гараад цагаан сарыг чинь хамаагүй тэгж хийдэг болсон. Тэрнээс өмнө бол энэнийг чинь хийдэггүй байсан. Тэгээд бид нар чинь өглөө эрт 4 юмуу 5-н цагт босно.

Эрдэнэтуяа -

За. Цагаан сарын өглөө

Пэлжидмаа -

Тэгээд золгочихоод ажилдаа яваад өгнө. Тэгээд л ажил дээрээ оччихоод бид нар чинь золгохгүй. Тэгээд лбайж л байна. Тэгээд бүх улсууд жигдэрсэн хойно дарга нар чинь тэр цехээр яваад дарга нар чинь үйлдвэрчний эвлэл чинь ажил хь жигдэрч байна уу? Гэдэг байсан юм байлгүй дээ.

Эрдэнэтуяа -

Цагаан сараар яах нь вэ?

Пэлжидмаа -

Тэгээд л дарга нар гарна. Тэгээд л нэг бид нар чинь чимээгүйхэн шиг ах настайдаа арай жаахан залуучууд нь очиж золгоод л тэгээд лболж байгаа нь тэр. Тэгээд л битүүлэх гээд л би чинь орой ирнэ. Оройн ээлжинд таарах юм бол эд нар чинь намайг манай хэд сэмхэн нэг татаад л тэндээс нэг унаа явна. Унаа яваад хүрээд иртэл 2 цаг болно. 2 цагт манайхан хараад л сууж байна. Хүүхдүүдээ унтуулчихаад хүлээгээд л сууж байна. Би ирнэ тэгээд л битүүлнэ. Тэгээд лбуузаа иднэ бас нэг шил архи тэрийгээ талыг нь л ууна. Тэгээд л өглөө 5-н цагт босоод л золгочихоод ажилдаа явна. Өглөө тэр ажлаа тасдана барина гэх юм байхгүй. Тийм байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Баяр биш болохоор амруулахгүй

Пэлжидмаа -

Ямар сайндаа манай нэг хүүхэн 5-н минут хожигдоод шинийн нэгний өглөө. Тэр жилжингээ яриа болсон. Бид нарт чинь 13-дах сарын цалин гэж өгдөг байлаа. Тэгээд улирлын сарын шагнал өгдөг. Тэр бүх юмнаасаа хасна. Хожигдсон бол бүх юмнаас хасагадана.

Эрдэнэтуяа -

Аа хагас цэргийн зохион байгуулалттай болохоор?

Пэлжидмаа -

Аанхан. Ер нь манай үйлдвэр ч биш. Ер нь үйлдвэрүүд бол тийм байсан ш дээ. Хатуу байсан юм. Ажил тасадвал тэгнэ. Манай өвгөн чинь гэсэн тэр хэвлэх үйлдвэр лүү чинь хар хурдаараа орно шүү дээ. Юун тэр цагаалах барих болохоо байлаа. Та минь гээд ингээд л гарч байгаа юм чинь. Тэгээд л одоо тэр цагааалаад тэр одоо хоол ундаа цагаалсан айл чинь тэр одоо аяга шанага байлгүй яахав дээ. Тэрнийг чинь тэгээд л тэр чигээр нь хумхиж овоолж хаячихаад л гарна. Орой орж ирээд л нөгөөдөхөө угаана арчина. Тэгээд л орой цугааараа айл айлындаа очвол очно. Оройдоо. Тэгээд л нэг хагас сайнаас очно. Тэгж л боломж гарна. Хагас, бүтэн сайндаа нэг айлдаа очиж шинэлдэг байсан ш дээ. Тэр чинь тийм сайхан байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Айлд очихыг мэдвэл шийтгэх үү? Нуугдаж очдог байсан уу? Гайгүй юу?

Пэлжидмаа -

Юугаар очоод шийтгэхгүй л дээ. Амралтаара очиж байгаа юм чинь. Ажлыг тасдахгүй л бол тэгж бас хувийн эрхэнд орж болохгүй л дээ. Тиймээ тэр чинь хувийн юм чинь. Айл хэсэлгүй яахав. Одоо чинь архи уухгүй. Согтохгүй л бол маргааш ажил тасдахгүй л бол болж байгаа нь тэр ш дээ.

Эрдэнэтуяа -

Бурхан шүтээн гэртээ тавих уу? Зул, хүж асаах ч юмуу тээ? Дээжээ өргөж болно биз дээ?

Пэлжидмаа -

Болно. Дээжээ өргөнө. Бурхан зулаа өргөнө. Тэр бол чөлөөтэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэг ярихдаа бурхан шүтээн шүтүүлдэггүй байсан. Гэхдээ зарим газраа байсан юм байх даа?

Пэлжидмаа -

Тийм. Зарим газраа л байхгүй юу.

Эрдэнэтуяа -

Зул асааж болохгүй.

Пэлжидмаа -

Гэхдээ бол бурханыг чинь нэг их ил тавихгүй ш дээ. Далдхан л байлгана. Энэ бурхан шүтээн чинь ер нь одоо хэдэн оноос дэлгэрч овоо сайхан 1980 оноос л юм болов уу. Ингэж одоо тэгээд л энэ 1990 он гээд л энэ ардчилал гарч ирээд тэгээд л эд нар чинь эрээ цээргүй болсон ш дээ. Бид нар чинь асуудаг барьдаг юмаа асууж энээ тэрээ лам хувраг чинь энд тэнд очиж юмаа хийж өгдөг. Ийм болсон юм ш дээ.

Эрдэнэтуяа -

Соёлын довтолгоон анх яаж гарч байв? Юу юу шаардлага тавьж байв? Юуг шаардаж байсан? Анх юу гэж гарч ирж байсан?

Пэлжидмаа -

Соёлын довтолгоон чинь юу ш дээ. Одоо ер нь л одоо орон байр гэр орны ариун цэвэр ш дээ. Ажил дээр чинь соёлын довтолгоон гээд л ариун цэвээр үзнэ.

Эрдэнэтуяа -

За. Биеийн ариун цэвэр үү?

Пэлжидмаа -

Өө одоо үзнэ ш дээ. Үс толгой, хувцас хунар одоо тэр чинь тэр нэг бас нэг жаахан бригадын гэсэн нэртэй хүн байсан болохоор үзнэ тэр чинь.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Ариун цэврийг чинь үзнэ. Үс толгой, хувцас хунар, хөл гар тэр чинь одоо цэвэр цэмцгэр бай л гэсэн үг шүү дээ. Тэр соёлын довтолгоонд чинь бол ганцхан айл өрхөөр биш албан байгууллагаар чинь бол сайн явна ш дээ. Хөөе соёлын довтолгоон ирлээ л гэнэ. Алчуураа гээд л тэгээд соёлын довтолгоон чинь орж ирээд бид нарыг чинь хувь хүний ариун цэвэр үзнэ гээд л за тэр ор дэрний чинь даавууг шалгана. Хэдэн ээлжийнх үү гэдгийг үзнэ. Хүн болгон нэг алчууртай бай л гэнэ. Тэр алчуурыг чинь үзнэ. Тэгээд л тэр аяга, тогооны алчуурыг чинь бүгдийг нь л Үзнэ. Тийм л байлаа.

Эрдэнэтуяа -

Тэгээд соёлын довтолгооноос өмнө тэгээд ор хөнжлийн даавуу байсан юм уу? Оо сойз, саван байсан уу?

Пэлжидмаа -

Байлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Хэрэглэдэг л байсан.

Пэлжидмаа -

Хэрэглэдэг л байсан. Тийм юм бол хэрэглэлгүй яахав.

Эрдэнэтуяа -

Тэр соёлын довтолгооноор ер нь ямар ямар салбарт өөрчлөлт гарсан бэ?

Пэлжидмаа -

За ёстой мэдэхгүй. Тэрийг чинь. Явж л байсан. Сүүлд л мэдсэн.

Эрдэнэтуяа -

Аа эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт ч юмуу?

Пэлжидмаа -

Байлгүй яахав. Тэр чинь эрүүл мэндийн салбарууд эмнэлэгээр бол нэлээн л юм болж байсан байлгүй. Тиймээ. Тэр чинь бол их эрчимтэй явагдаж байсан. Ер нь тэр чинь бол бүх явж байгаа улсууд чинь эрүүл мэндийн одоо бага эмч ч бай, сувилагч ч юмуу тийм улсууд л явдаг байсан ш дээ. Тэгээд л тэр юуны эмнэлэгүүдийн одоо энэ өрхийн эмнэлэг харъяа эмнэлэгүүд тэрнээс л улсууд явдаг байсан юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбарт нэлээн эрчимтэй л байсан байх.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л энэ соёлын довтолгооны чинь учир холбогдол энэ Улаанбаатар хотын энэ чинь хог шороогүй л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Гоё цэвэр цэмцгэр

Пэлжидмаа -

Гоё цэвэр цэмцгэр. Ийм муухай хоттой. Ийм муухай утаатай байхыг ёстой хараагүй дээ. Бид нар. Одоо л харж байна. Хамаагүй хогоо хаяж байна. Усаа асгаж байна. Одоо тэр цагаан сараас өмнө энэ жил одоо тэр манайх одоо наад талынхаа гуу жалгыг цэвэрлэсэн. Тэгсэн чинь жорлонгоо ухаад хаячихсан байна ш дээ. Одоо тэгсэн байх юм бол тэр айлыг нь сайн торгох хэрэгтэй. Бид нар яахав. Би ямар сайндаа тэгдэг юм. Энэ арай хэтэрч байна. Энэ улсуудыг тэр эзэнд нь өгч ариун цэврийн станцд үзүүлж харуулж сайн торгуулах одоо тэгээд л тэр чинь энэ халуунд ууршаад тиймээ

Эрдэнэтуяа -

Заваарч өгнө ш дээ.

Пэлжидмаа -

Заваараад л. Тэр нөгөө ус бохирдох болно. Тэгээд л заваарч өгнө. Хамаагүй одоо бид нарын үед чинь гуу жалганд бие засахгүй. Тэр одоо булаг шандаар явахгүй. Булаг шандны дээгүүр явахгүй. Булаг шанднаас ус авахдаа шанагаа цэвэрлэж байж авна. Цагаан юм оруулахгй. Ийм гоё сургаал байсан. Гэхэд чинь одоо яаж байна. Тэр булгийн эхэн дээр айл гэрээ барьчихсан байна. Жорлонгоо ухчихсан байна. Тэгээд энэ булаг чинь бузардахгүй яахав. Тиймээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Хамаагүй. Тэр голоор чинь есөн шидийн юм болж байна. Ус цасанд ороод л. Дээр үед бол энэ туул гол руу чинь бид нарыг оруулдаггүй л байсан ш дээ. Туул голын усанд орж байсан хүн байхгүй байхаа.

Эрдэнэтуяа -

Аанхан. Цээрлээд үү?

Пэлжидмаа -

Цээрлэнэ. Тэр чинь усанд орохгүй ш дээ. Юу гэж тэр туул гол дээрээ усанд орж байх юм бэ? Тийм байсан ш дээ. Одоо тэгэхэд чинь Туул гол дээр чинь том багагүй тэнд чинь одоо ингэж очдог болсон байна.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Одоо тэгээд л тэр уул хадаар ингээд л бид нар чинь өчнөөн л зугаалгаар явна ш дээ. Зуны улиралд чинь тийшээ явна, ийшээ явна гээд л. Тэгэхэд чинь хэзээний л тэр онцгойгийнхон чинь оччихсон. Та нар тэнд л бие засна шүү. Тэгээд л тэрнийгээ явлаа гэхэд л тэрнийгээ ингээд л булаад л тийм л гоё байсан ш дээ. Тэгэхэд чинь одоо яаж байна өө зүгээр ил л аваад хаячихна ш дээ. Зугаа цэнгэлээ л өмнөө барьчихсан.

Эрдэнэтуяа -

Зугаалахаа л урдаа барина.

Пэлжидмаа -

Зугаалахаа л ууж идэхээ урдаа барихаас. Одоо тэр хог шороогоо хаячихна. Бид нар чинь бол за одоо ингээд явлаа шүү. Цэвэрлэгээгээ хийгээрэй гээд л нэг юу барьчихсан. Үйлдвэрчний хорооны дарга чинь за одоо ингээд явна шүү. Майхангаа тэгж буулгаарай тэгж цэвэрлэгээгээ хийгээрэй гээд тэр газрыг чинь цэмцийтэл цэвэрлээд цаасыг чинь шатаагаад тэр тасаг гээд жорлон ингээд жаахан таараар бөглөчихнө ш дээ. Тэгээд тэд нарыг чинь суулгаад тэгээд таараараа булаад дээрээс нь сайхан цэвэр шороог хиигээд тэгээд ингээд л орхичихдог байна. Одоо тийм юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Байхгүй ээ

Пэлжидмаа -

Идэж л байна. Ууж л байна. Бааж л байна. Шээж л байна. Тэр хог хаяж л байна. Одоо тэгээд юманд яваад ирэхэд тэр хог чинь муухай харагдаж байгаа биз дээ. Баяр хийхэд чинь тэр талбай нь ямар үлдэж байна.

Эрдэнэтуяа -

Ямар балиар үлдэж байна аа тээ?

Пэлжидмаа -

Тэр чинь дээр үед тэгэхгүй ш дээ. Ямар гоё цэвэрхэн байсан гээч. Тэгээд л ерөөсөө хог шороо хаяхгүй. Бид нар адилхан л баяраа тэмдэглээд, морио үзээд л явдаг байсан ш дээ. Морь энэ тэрийг чинь урдуур одоо цаас хийсгэнэ гэж ёстой байхгүй. Юм иддэг л байсан байх даа. Тэр цаасыг чинь одоо өвөртөлчихдөг байсан юм байх даа. Яадаг байсан юм байгаа юм. Гэхдээ бид нар чинь одооны улсуудтай адилхан идэхгүй ш дээ. Хуушуурыг чинь одоо заавал баярын хуушуур иднэ гээд л оочерлож байна ш дээ. Тийм юм байхгүй ш дээ. Баярын хуушуурыг чинь за яахав нэг иддэг л байсан. Тэгээд л бид нар чинь өөрсдөө тэгээд л нэг сайхан сууж байгаад л халуун савтай цай аваачвал аваачна. Өөрсдөө нэг жаахан юм идэж ууж байгаад тэгээд л хүрээд л ирнэ. Одоо чинь хивс тэгээд л тэр ундааны сав тэгээд л ер нь лааз хог үгүй ер нь одоо чи бид 2 ингээд л босоод явахад овоо их юм гарна аа.

Эрдэнэтуяа -

Тэгнэ ш дээ.

Пэлжидмаа -

Тэрийг чинь аваад явахгүй хаячихаад л явна.

Эрдэнэтуяа -

Тэгээд нэг ундаа, ууттай юм уут сав тэгээд л хаягдана ш дээ?

Пэлжидмаа -

Тийм тэгээд л хаягдана. Тийм л гоё замбараатай байсан. Замбараа гэдэг чинь тийм. Гэхдээ энэ улсууд би бас боддог юм. Аа энэ төв хорооныхон тэгж байна. Энэ 76 гишүүн чинь ингэж байна тэгж байна. Ингэж замбараагүй болгож байна гээд л. Эд нар яахав дээ хөөрхий амьтад ажлаа хийгээд л явж байна. Наанаас нь тэр улсууд байна ш дээ. Дунд шатныхан тэр албан газрын захирал дарга нар бүх л тэр улсуудыг чинь удирдаад тэгээд л байсан бол хэвээрээл байна ш дээ. Ямар тэр 76 гишүүн чинь одоо чи бид 2-ыг ингээд л сууж байхад та 2 юу хийж байгаа юм гээд л тийм л байхгүй юу. Тэр одоо дунд шатныхан л энэ хурган дарга нар л олон байгуулагын л энд тэндгүй л энэ дарга нар бол хувийнхаа л юмыг хийнэ үү л гэхээс биш. Хамгийн наад зах нь санаагаараа гараад л үүдээ цэвэрлэчихгүй ш дээ. Албан газрууд чинь

Эрдэнэтуяа -

Байхгүй. Санаагаараа цэвэрлэдэг.

Пэлжидмаа -

Одоо тэгээд бид нар чинь зүлэг суулгана гээд л бид нар чинь бөөн юм болно. Одоо тэр модны чинь хогнуудыг авч зүлэг суулгана. Зүлгийг чинь одоо их л хол газар ачиж ирнэ дээ. Тэгээд л зүлгэн дээрээ хар шороог чинь асгаж байгаад л тэр зүлэг суулгана.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л зүлгийг чинь өглөө болгон л 4, 5-н цагт л усална. Ногоон зүлэг модоо усална. Тэр бүр тэр нэг усалдаг машин байдаг юм ш дээ. Тэгээд л тэр машнууд чинь модоо услаад л юугаа хийгээд л тийм гоё байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Пөөх.

Пэлжидмаа -

Одоо тэгээд ургуулж байгаа ч юм алга. Мод бол байгалийнхаа жамаараа л ургаж байна даа. Хөөрхий.

Эрдэнэтуяа -

Байгалийн жамаараа л ургана. Арчилгаа байхгүй.

Пэлжидмаа -

Арчилгаа байхгүй. Тэгээд зүлгэн дээрээ гишгүүлэхгүй.

Эрдэнэтуяа -

За.

Пэлжидмаа -

Зүлгэн дээр гишгэсэн хүн байвал торгоно.

Эрдэнэтуяа -

Бүүр хатуу.

Пэлжидмаа -

Бүүр хатуу. Би нэг зүлгэн дээгүүр явчихаад энэ ардчилал гарахаас өмнө юмаа. Тэр чинь одоо 1980-н хэдэн онд юм болов уу даа. Тийм л байлгүй яахав дээ. Манай бага чинь 1981 онд гарсан юм байгаа юм. Тэрнээс өмнө одоо 1980-н он 1970-н хэдэн он юм байна. Манайх чинь ингээд л цэргийн оёдлын үйлдвэр гээд цаашаа явна. Тэр чинь хүүхдийн хувцас, оёдол энэ тэр гээд л би тэр нөгөө 1-р дэлгүүрийн өмнө явж байгаад цаасан дээгүүр гүйгээд гарчихгүй юу. Өглөө ажлаасаа хожигдох гээд л. Тэгсэн чинь ардаас одоо цагдаа хөөгөөд л /инээв/ айгаад л би чинь тэгээд л оёдлын нэгдэл рүү ороод

Эрдэнэтуяа -

За,

Пэлжидмаа -

Оёдлын нэгдэл рүү ороод нөгөө хожигдох чинь өнгөрсөн. Оёдлын нэгдлийн олон хүн дотор ороод эргэж гүйж гарч ирэлгүй цаашаа ороод тэгээд 5-н минут хожигдоод шийтгүүлж байсан юм.

Эрдэнэтуяа -

Баригдсан бол баларна ш дээ?

Пэлжидмаа -

Баригдсан бол баларна. Тэрнээс илүү юм болно. Албан газар дээр чинь очоод торгуулаад бүр зүгээр хачин юм болно ш дээ.

Эрдэнэтуяа -

Тэр чинь 5-н минут хоцорсон нь дээр юм байна. Тийм чанга байсан?

Пэлжидмаа -

Тэгээд тэр хүүхдүүд чинь одоо сургуулийн жаахан хүүхдүүд чинь хөөрхөн жаахан юм ёслоод л эгчээ тэр зүлгэн дээгүүр гарч болохгүй гээд л ингээд л тэр гарцаар гар. Ийм хөөрхөн сургаалтай. Одоо бид нар чинь цэргийн амралтанд очно. Тэгэхэд чинь та нар ингээд нэг их гоё та нар тэг гээд тэрүүгээр явж болохгүй шүү. Зүүнбаянгийн офицеруудынх ирнэ гээд л Зүүнбаянгийнхан чинь говийнхон ногоо зүлэг байхгүй ш дээ. Дан элсэн болохоор тэд нар наагуур чинь амраг гээд л та нар тэргүүр яв гээд л. Тийм л гоё. Тэгээд л тэд нар ирнэ. Тэгэхээр чинь бид нар шоолоод л элснийхэн ирж байна. Ногоо үзээгүй гээд л.

Эрдэнэтуяа -

Нээрээн л элстэй говь газар

Пэлжидмаа -

Тийм ш дээ. Тийм гоё байсан ш дээ. Тэгээд л тэр зүлгийн хажуугаар дандаа замаар явна. Цэцэрлэгээр явахгүй. Мод чулуугаар явсан ч замбараатай. Шээж баахгүй. Тэгээд л тэр жорлондоо бие засна. За тэгээд эмээ нь явлаа. Болох байлгүй дээ.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр соёлын довтолгооноор тэр тавигдсан шаардлагыг нь хангаагүй улсуудад яаж торгож арга хэмжээ авдаг байсан бэ?

Пэлжидмаа -

Өө торгоно ш дээ. 5-н төгрөг, 10-н төгрөг, 15-н төгрөг 10-н төгрөг,т -5-н төгрөг чинь их мөнгө.

Эрдэнэтуяа -

Аанхан. Их мөнгө.

Пэлжидмаа -

5-н төгрөг чинь 2 сүү хоолны мөнгө юм чинь. Тэгээд л одоо торгуулахгүйн тулд бид нар чинь үзэж өгнө ш дээ. Албан газар бол 15-н төгрөг, 20-н төгрөг энэ тэрээр торгоно. За одоо ингээд шагнана. Тиймээ тэгэхээр шагнахдаа 5-н төгрөг, 10-н төгрөг одоо их мөнгөөр шагнаж байгаа нь тэр. Үнэмлэхүй дээдээр шагналаа гээд л 15-н төгрөг, 20-н төгрөгөөр

Эрдэнэтуяа -

Аанхан. Их мөнгө

Пэлжидмаа -

Их мөнгө байхгүй юу

Эрдэнэтуяа -

Тэр үедээ л. Одоо бол 10-н төгрөг, 20-н төгрөг юу юм хүний кармаанд бол байхааргүй байна ш дээ. Тоохгүй л байна.

Пэлжидмаа -

Тоохгүй ш дээ. Тийм байсан.

Эрдэнэтуяа -

Тэр үе байсан бол сайхан байж дээ?

Пэлжидмаа -

Тийм.

Эрдэнэтуяа -

Тэр үед ер нь дарга ажилчид ч юмуу тээ? Тийм хүмүүсийн хоорондын харилцаа ямар байсан? Ер нь эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан?

Пэлжидмаа -

Ямар юмаа. Энэ эрх мэдэлтэй улсууд гэдэг чинь төв хорооны улсууд л байсан байх. Одоо албан байгууллагын дарга нар чинь эрх мэдэл байлгүй л яахав. Хөөрхий минь тэр чинь. Гэхдээ л тэр ажилчид дундаа. Тийм л байсан.

Эрдэнэтуяа -

Одоо бол танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ л гэж байна шүү дээ. Тэр үед энэ зүйр цэцэн үг хэр биелж байсан бэ? Эрх мэдэлтэй хүмүүсийн өдөр тутмын амьдрал ямар байсан юм? Нэг газар очиход хэрэг болж байсан уу?

Пэлжидмаа -

Байхгүй ш дээ. Одоо бол яаж байна. Ажилд оръё гэхэд чинь танил талаараа орж байна ш дээ. Тэр үед чинь үгүй ш дээ. Зүгээр нэг ажил байна уу? Гээд л сураад л өгнө. Байгаа бол авна. Байхгүй бол байхгүй л гэнэ.

Эрдэнэтуяа -

Ер нь ажилд орох нөхцөл ямар байсан бэ?

Пэлжидмаа -

Элбэг байсан ш дээ. Ажлын байр бол янзын гоё.

Эрдэнэтуяа -

Аанхан. Хүмүүст ямар шаардлага тавих уу? Ажилд ороход яаж орох бэ?

Пэлжидмаа -

Хувийнхаа өргөдлийг 3-н үеийн түүх. Хувийн өргөдөл заавал бичнэ.

Эрдэнэтуяа -

3-н үеийн түүх нь ямар байвал авах уу?

Пэлжидмаа -

Ээж аав. Аавын аав тэгээд л болоо

Эрдэнэтуяа -

Аанхан. Тэгээд тэр нэг 3-н үеийн түүхийг нь хараад авахааргүй хүн байх уу?

Пэлжидмаа -

Цаад албан байгууллага л мэднэ дээ. Тиймээ авч л байдаг юм. Аа чи манайд таарахгүй хэлээд явуулах л биз.

Эрдэнэтуяа -

Ер нь л авна. Ажил хийнэ гэсэн бэлтгэлтэй л хүн байвал авдаг л байсан.

Пэлжидмаа -

Ордог л байсан.

Эрдэнэтуяа -

Таныг ер нь анх хотод ирж байхад хотын амьдрал ямар байв? Хөгжил анх ямар санагдаж байсан?

Пэлжидмаа -

Гоё л юм шиг санагдаж байсан. Машин гэдэг чинь цөөхөн явна. Тэр машныг их сонирхоно. Манай Ховдод очиход энэ манай ах чинь одоо өөрөө бол М-72 гэж нэг цэнхэр машин одоо бол ерөөсөө байхгүй. Улсууд чинь ингээд л шавчихна ш дээ. Хараад л. Би чинь дотор нь суучихсан. Аа нэг том хүн.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

За тэр сургууль дээр очиж манай ах надад хэлж байсан. Ах ингээд намайг гараасаа хөтөлчихсөн. Нөгөө цэргийн хүн чинь сүртэй.

Эрдэнэтуяа -

Аягүй сүртэй.

Пэлжидмаа -

Хөөе яана аа Пэлжидмаагийн ах нь тэр гээд багш энэ тэр чинь бараг дарга гээд сүрдэж байсан биз. Тэгээд л нөгөө цагдаагийн дарга гээд л пөөх гээд.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л хотод ирээд л тэгэхэд чинь аягүй цэвэрхэн. Байр гэдэг юмыг чинь бид нар ирчихээд л байшинд ороод л тэгсэн манай 2 эгч ах хойно сургуульд байсан юм. Манай 2 эгч айлын хашаанд нэг жижиг байшинд байсан юм. Орж ирээд л байшин гэдэг чинь ийм гоё байдаг юмуу гээд л

Эрдэнэтуяа -

Дандаа гэртэй байсан

Пэлжидмаа -

Гэртэй ш дээ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Ийм том байдаг юмуу гээд л. Тэгээд л нөгөө ор чинь аягүй гоё бүтээлэгтэй. Тийм байлаа ш дээ. Тэгээд ахындаа очсон чинь өө манай ахынх чинь ямар гоё айл байсан гээч. Тэгээд маргааш нь нөгөөөдөр нь өө ямар гоё юм радиотой, зурагт байхгүй ш дээ. Радио чагнаад л. Радио чинь бас айл болгонд байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Бас нэг гайгүйхан

Пэлжидмаа -

Радиог чинь чагнаад энэ мөн гоё юмаа гээд л.

Эрдэнэтуяа -

Бараг л хүүхэд байсан юм даа. 14, 5-тай гэдэг чинь тэгээд л бүр юм бүхнийг гайхаад л

Пэлжидмаа -

Тэгээд л ингээд гараад ирнэ. Машин яваад л. Одооных шиг ингэж чихэлдэхгүй ш дээ. Хааяа нэгхэн машин явна. Тийм байсан шүү дээ.

Эрдэнэтуяа -

Энэ зурагт хөргөгч энэ тэр хэзээнээс бий болов? Хэзээнээс гарав? Бий болов? Манайд

Пэлжидмаа -

За байз. Энэ чинь одоо зурагт чинь манайхыг цаад талын байранд хамгийн түрүүнд гавъяат жүжигчин Оросоо байна ш дээ.

Эрдэнэтуяа -

За тийм.

Пэлжидмаа -

Тэднийх чинь авч байсан байхгүй юу. Тэгээд л ёстой бөөн гоё юм. Аа 1960-н хэдэн онд ирэв ээ. Тэр чинь 1966 он за нэг 1966 юмуу 1967, 8-н онд л байсан. Тэгээд л одоо тэднийд чинь зурагт үзэх гээд өө нөгөө хүүхдүүд чинь шаваад л

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Талийдаг Оросоо чинь нийтэч хүүхдүүдийг чинь багтаад суу та нар гээд л одоо тэр театрын байр гэж одоо тэр 17-р сургууль байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан тийм. Хойно байдаг.

Пэлжидмаа -

17-р сургуулийн тэнд чинь хэсэг тийм театрын байр гээд манай ах бэр 2 байдаг. Театрынхантай чинь цуг байдаг. Тэрний дараа хамгийн түрүүнд Оросоогийнх аваад тэрний дараа нөгөө Дарьбазар тогоотой Занабазарынх

Эрдэнэтуяа -

Аан тийм.

Пэлжидмаа -

Тэр 2 авч байсан. Тэгээд л ер нь улсууд чинь авч байсан юм даа. Нэлээн сүүлд нь манайх авсан. Хөөрхий минь. Бид 2 чинь тэр чинь 900 төгрөг шүү дээ. Хөргөгч чинь одоо нэлээн сүүлд гарсан. Бид нар чинь өглөө мах идэхгүй л явна. Орой ажлаа тараад очерлож аваад хоолоо хийж идчихээд

Эрдэнэтуяа -

Маргааш нь дахиад л очерлоод

Пэлжидмаа -

Маргааш нь дахиад л очерлоод авна ш дээ.

Эрдэнэтуяа -

Зун өмхийрчихнө гээд үү?

Пэлжидмаа -

Тийм. Зун өмхийрчихнө гээд

Эрдэнэтуяа -

Өвөл ихээр авах уу?

Пэлжидмаа -

Өвөл идэшээ авчихна.

Эрдэнэтуяа -

Аан.

Пэлжидмаа -

Тийм. Борцоо хийчихнэ.

Эрдэнэтуяа -

Хөдөөнийхөн манай нэг эгч гайхаж байсан Дарханд байж байсан чинь хоол хийгээдэх гэсэн чинь хөлдүү мах байна гэнэ. Зун хаа яахаараа халуун зунаар хөлдүү мах байж байдаг юм? Хаана яасан юм? Гэсэн чинь хөргөгч анх тэгж гарч байсан юм. Гайхаж байсан юм.

Пэлжидмаа -

Гайхалгүй яахав. Мэдэхгүй юм чинь. Тэр зурагтыг чинь энэ улсууд нь хаанаас гарч ирдэг юм бол гээд л.

Эрдэнэтуяа -

Тийм л байх. Хүн гараад л байдаг. Дотор нь яаж ордог юм бол гээд л. Бүр жаахан хүүхэд их гайхах байх?

Пэлжидмаа -

Тэгдэг байсан.

Эрдэнэтуяа -

Тэгээд тэр дөнгөж зурагт авсан айлдаа орж үзэх үү?

Пэлжидмаа -

Үзнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Бүгдээрээ юу?

Пэлжидмаа -

Тийм. Том жижиггүй л бараг нэг кино гарч байгаа юм шиг л үзнэ.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Манай тэр Оросоогийн авгай чинь их дэлгүүрт худалдагч хийж байсан юм. Нягтлан тэгээд л олонтой айл чинь хөөнө тууна гэж байхгүй. Тэгээд л дандаа гоё монгол кино гарна.

Эрдэнэтуяа -

Гадаад юм гарахгүй ш дээ.

Пэлжидмаа -

Дандаа монгол юм гарна. Тэгээд л тэр чинь хэдхэн цаг гарна аа. Тэгээд л унтарчихна.

Эрдэнэтуяа -

Эхний ээлжинд болохоор бага л гарна.

Пэлжидмаа -

Ер нь 6-гаас 10 хүртэл гараад л унтарна.

Эрдэнэтуяа -

Та ер нь гадаад явж байсан уу?

Пэлжидмаа -

Үгүй ээ.

Эрдэнэтуяа -

Манайд ер нь гадаадын хүмүүс хэр ирж байсан бэ?

Пэлжидмаа -

Тэрийг мэдэхгүй ээ. Томчуул л одоо тэр элчин сайд эд нар л ирж л байсан биз.

Эрдэнэтуяа -

Аанхан. Ер нь хөдөө орон нутагт бол радио байсан уу? Таныг Ховдод байхад чинь?

Пэлжидмаа -

Байлгүй яахав. Байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Ер нь бол бүх л орон нутагт байсан юм байна.

Пэлжидмаа -

Кострул гэж нэг юм байсан юм. Намайг жаахан байхад нөгөө нэг юу кинон дээр гардаг ш дээ. Кострулаа ингээд л

Эрдэнэтуяа -

Аа за эргүүлээд л

Пэлжидмаа -

Тэр чинь ш дээ. Тэгээд кострул чинь одоо тэр юун дээрээ тавиад тэр кострулаас чинь хойш хамгийн сүүлд нь нэг дугуй ийм унинд хавчуулдаг далбагар цагаан одоо энэ нарны малгай шиг ийм юм.

Эрдэнэтуяа -

Аан за

Пэлжидмаа -

Ийм л радио байсан. Тэгээд л одоо хөгжсөөр байгаад л ийм болсон. Намайг ирэхэд бол тийм дугуй радиотой л байсан. Тэр чинь төв дээрээ л байна. Хөдөөний айлуудад бол байхгүй.

Эрдэнэтуяа -

Байхгүй юу.

Пэлжидмаа -

Байхгүй. Яаж байх юм. Сонин ч байхгүй ш дээ. Очдоггүй байсан. Энд ирээд л сонин элбэг болсон.

Эрдэнэтуяа -

Тэр ардчилал ер нь анх яаж гарч байв аа? Ямар учраас гарав юу гэж байсан?

Пэлжидмаа -

Ардчилал чинь одоо тэр 1990 онд л өлсгөлөн зарлаад гарсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Өлсгөлөөн? Хэн

Пэлжидмаа -

Одоо тэр Элбэгдорж нар чинь л эд нар л байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Аан за

Пэлжидмаа -

Одоо тэр эрдэмтэн эвлэлийн хороо гээд 1990 онд манай өвгөний эгч нь одоо энэ театрын арын их дэлгүүрийн цагаан байранд байсан.

Эрдэнэтуяа -

Аан за. 3-н давхар билүү?

Пэлжидмаа -

3-н давхар, 4-н давхар ийм байрнууд байсан. Одоо байж л байгаа.

Эрдэнэтуяа -

Зарим нь байгаа

Пэлжидмаа -

Тэнд ирчихээд бид нар мартаар

Эрдэнэтуяа -

Аан за

Пэлжидмаа -

Мартаар тэднийд ирчихээд тэр бас их хөгжилтэй залуу. Их сониндуу. Тэднийд ирчихээд тэр ахын авгай эд нар чинь театрт байдаг. Ах нь театрт эгч нь одоо энэ дуурь бүжгийн театрт тэгээд орой тоглолт тарчихаад ирнэ. Та нар хүрээд ирээрэй гээд л бид 2 очно. Өнөө 2 хүүхдээ ээж дээрээ аваачаад орхичихно. Бид 2 ингээд ахындаа оччихоод ирье гээд л. Тэгээд л ингээд оччихоод байж байсан чинь тэр ахынх ганц охинтой байхгүй юу. Охин нь ирчихсэн байна. Нөхөр нь нахяаманд ажилладаг байсан юм. Энэ нууц яаманд л ажилладаг байсан юм.

Эрдэнэтуяа -

Аа нийгмийг аюулаас хамгаалах яаманд

Пэлжидмаа -

Хамгаалах яаманд гэхдээ энэ чинь дотроо нууц албатай. Холбооны албатай. Тэгсэн чинь нөгөөдөх чинь ирдэггүй ээ. Бид нар хоол ундаа идчихээд л одоо ирлээ дээ нөгөөдөх чинь үгүй чи чинь яачих вэ? Гэхэд өлсгөлөн зарлаад тэргүүр чинь гарахад тойрч гарахгүй бол болохгүй ш дээ. Тэр чинь өө ямар нь тэгээд тэр өлсөөд өлсгөлөн зарлаад байдаг юм. Их өлсөж дээ хөөрхий гэнэ.

Эрдэнэтуяа -

Мэдэхгүй . Аанхан.

Пэлжидмаа -

Тэгсэн чинь нөгөөдөх чинь Пэлжээ минь ээ хоол идэхийн өлсгөлөн биш ээ. Тэр чинь улс төрийн өлсгөлөн гэдэг юм байна. Өө улс төрийн өлсгөлөн гэдэг чинь юу гэсэн үг үү? Тэр сонингоосоо уншиж байхгүй яасан муу сайн хүүрнүүд үү?

Эрдэнэтуяа -

Шууд утгаар нь ойлгоод байдаг.

Пэлжидмаа -

Тэгсэн чинь манай өвгөн болио одоо наадах чинь цаашаа хандраад явчихна. Одоо боль чи дуугүй бай гээд л ингэдэг юм. За тэгээд бид нар тэнд сууж байгаад идэж л байна. Тэр чинь тэгтлээ согтохгүй ш дээ. Тэр чинь ганц нэг шил вино одоо энэ эмэгтэй хүний архи ховор байсан ш дээ. Нэг тийм юм гаргана тэгээд нэг ганц шил цагаан юм гаргана. Тэгээд луучихаад мартынхаа 8-ныг тэмдэглэнэ. За тэр өлсгөлөн зарлаж байгаа улсуудыг үзье гээд л 2-уулаа за тэр ах эгчтэйгээ 4-үүлээ нөгөөдөх чинь ингээд л гарч ирээд л тэр чинь баахан сонин барьчихсан. Баахан лоозон биччихсэн гадуур нь хүрээ хийчихсэн. Зузаан юм өмсчихсөн хэвтэж байдаг юм байна.Өө хөөрхий өлсгөлөн гэж ийм юм байдаг юм байна. Энэ чинь тэр улс төрийг л одоо үндсээр л одоо тэгээд одоо эд нар чинь сольсон юм шүү дээ. Эд нар чинь одоо үндсээр нь сольсон ш дээ. Ёстой үндсээр нь сольсон. Ганцхан Жагварал гуай үлдсэн. За одоо манай цагаан толгойтой чинь хэн билээ тэр үлдсэн. Хэн билээ дээ.

Эрдэнэтуяа -

Бямбасүрэн үү? Одоо зурагтаар гараад байгаа тээ?

Пэлжидмаа -

Тэр чинь нөгөө юуны сайдаар билээ үлдсэн юм. Тэгээд л бусдыг нь буулгачихсан юм. Тэгээд л эд нар чинь буулга гээд л цагаан хоолойгоор тэгж идсэн ингэж уусан гээд л иднэ гэдэг чинь яадаг юм бол доо хөөрхий гээд л ингээд л

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Чадахгүй дээ. Эд нар гээд иднэ гэдэг чинь тэгж л байсан ш дээ. Эд нар чинь тэгээд л албан байгууллагаар юу яагаад л танилцуулга хийгээд одоо эд нарыг чинь

Эрдэнэтуяа -

Буулгана гээд л

Пэлжидмаа -

Тэгээд л эд нар буулгачихсан болохоос биш ер нь ард түмэн энэнд чинь оролцоогүй ш дээ. Хөөе та нар тэг гээд л тэгээд л энэ тэргүй яриа хийгээд ухуулга хийгээд л одоо тэр явж байсан ш дээ. Тэгээд л одоо мал хувьчлал хийгээд халзан Ганболд гэхэд л та нарт хувьд чинь өгөх гээд байхад гээд л нэгдлийг чинь үгүй болгосон ш дээ.

Эрдэнэтуяа -

За

Пэлжидмаа -

Тийм. Тэгээд л та нарт нэгдэл гэдэг чинь хэрэггүй. Тэр чинь улсын юм. Та нарт өөрт чинь мал өгөх гээд байна гээд л ярьж байж малыг чинь хувьчилсан ш дээ. Мал хувьчилсан чинь харин хөдөөний малчид хамаагүй дээр болсон ш дээ.

Эрдэнэтуяа -

Хувийн амьдрал нь дээшлээд

Пэлжидмаа -

Амьдрал нь дээшилсэн. Нэгдлийн малаас чинь нэгийг алаад идэх эрхгүй байсан ш дээ.

Эрдэнэтуяа -

Нэгдлийн малыг маллаж байгаа хүмүүс үү?

Пэлжидмаа -

Тийм байсан. Одоо бол өөр ш дээ.

Эрдэнэтуяа -

Танайх бол тэр хувьчлалаас авч чадсан уу?

Пэлжидмаа -

Чадаагүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Хувьчлал гэснээс хувьчлал анх яаж гарч байв? Та ер нь яаж оролцож байв?

Пэлжидмаа -

Өө тэр хувьчлалд чинь хөх цэнхэр тасалбар гээд нэг юм өгч л байлаа. Нөгөөдөхийг нь хүн болгон авлаа. Тэр албан газар л гэхэд мөнгө болгодог гээд л. Манайх л гэхэд говьд өглөө тэр тасалбарыг чинь. Би үйлдвэртээ өглөө. Тэгээд одоо тэрнээс чинь олдсон юм байхгүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Яагаад тэрнийг хүмүүс ашиглаж чадсангүй вэ?

Пэлжидмаа -

Мэдэхгүй тэр тэгээд улсуудын л мэдлэг муугаас л

Эрдэнэтуяа -

Мэдлэг

Пэлжидмаа -

Мэдлэг мэргэжилээс л болсон байх.Тэгээд л бид нар чинь мэдэхгүй. Тэгээд лэд нар чинь хувьцаагаар баяжлаа. Тэгэхэд Элбэгдорж хараа нэг муу жаахан өрөөсөн талдаа оноо нь урагдчихсан бараан пальтоны сэг өмсчихсөн. Царай муутай хүзүүгүй жаахан бор манай дээр очиж яриа хийж байсан юм. Элбэгдорж хэн 2 чинь өнөө цагаан толгойт чинь хэн билээ.

Эрдэнэтуяа -

Бат-үүл үү?

Пэлжидмаа -

Бат-үүл.

Эрдэнэтуяа -

За. Юу гэж ярих уу?

Пэлжидмаа -

Одоо энэ чинь тэгж идэж уусан. Одоо ингээд хувьчилна. Одоо сайхан болгоно. Энэ нь шиг сайхан юм байхгүй. Эрх чөлөөтэй болгоно. Тэгсээр байгаад нээрээн л яахав хөөрхий эрх чөлөөтэй болгосон. Хоослохыг нь ч хоосоллоо. Тэгээд нэг өглөө босоод ирэхэд л ерөөсөө тэгээд л юутай болчихсон ш дээ. Лангуу нь юу ч байхгүй дэлгүүрүүд чинь

Эрдэнэтуяа -

Яачихав. Тэр бараанууд?

Пэлжидмаа -

Мэдэхгүй тэр одоо хааччихсан юм. Юу ч байхгүй. Тэгээд ямар сайндаа би хараа тэгээд ажилдаа очихдоо их дэлгүүрээр орчихоод очъё гээд их дэлгүүр орсон чинь юу ч байхгүй. Өнөөдөх нөгөө 50-н төгрөгний жижигхэн бохь чинь 100 төгрөг болчихсон. Тэгээд байж байсан. Нэг бор давс л байсан. Тэгээд л тэр өдөр бид нар зурагтаар яриад л радиогоор яриад л одоо ингэж ингэж байна. Тэгээд нөгөө ажил төрөл чинь өнөө техник чинь яагаад ажил тасарч өнөө тэр чанга чинь тэр өдрөө л сул болчихсон. Улсууд хямраад. Тэгээд бид 2, 3-н хүүхэнтэй цуг тэгсэн гээд байх юм үнэн юм уу гээд их дэлгүүр лүү тэгээд л 40-н мянгат дээр буучихаад ингээд их дэлгүүр лүү ороод ирсэн чинь юу ч байхгүй. Бэлэн хувцас бараа ч байхгүй. Идэж уух юм ч байхгүй.

Эрдэнэтуяа -

Сонин юм тээ?

Пэлжидмаа -

Тэрийг би их гайхдаг юм. Тэгээд л явж байгаад тэр чинь идэж уух юмыг картанд орхууллаа. Бид нар чинь тэр картаар юмаа авна гэдэг чинь айлд нэг шил архи, нэг 9-ийн тос

Эрдэнэтуяа -

Карт уу?

Пэлжидмаа -

Тийм. Карт шүү дээ. Тэр чинь нэг 9-ийн тос, тэгээд нэг хэдэн кил будаа, хэдэн кил гурил. Ам бүлийнх нь тоогоор тэгнэ ш дээ.

Эрдэнэтуяа -

Зогсчихсон байна?

Пэлжидмаа -

Тэгээд эд нар чинь авсан байхгүй юу. Эд нар өөрсдөө ингэж баяжаад, бид нарыг чинь картанд оруулаад ингээд тоглосон байхгүй юу. Тэгээд хөөрхий тэр хэн чинь нөгөө цагаан толгойтой чинь

Эрдэнэтуяа -

Бат-үүл үү? Аа биш Бямбасүрэн үү?

Пэлжидмаа -

Бямбасүрэн чинь бүх юмаа авч үлдэж энэ муу амьтан чинь бид нарыг чинь арай нэг өлсгөлгүй авч үлдсэн юм. Болгохыг нь болгосон юм. Бидний ачтан шүү дээ. Тэргүүгээр л энэ улс баян явж байгаа юм.

Эрдэнэтуяа -

Сонин юм? Жаахан эрх мэдлээрээ

Пэлжидмаа -

Тэгээд л тэр хувьцаа. Тэр хувьцааг чинь Бат-үүл, халзан Ганболд, энэ хэн Элбэгдорж эд нар чинь л баяжсан. Эд нар чинь хүн харахад сургууль соёл төгсчихсөн. Энэ ч бүр нэг овоо юм даа гэхээр тэгж нүдэнд харагдахаар улс байсан ш дээ. Тэгээд жаахан улс төрийн мэдлэгтэй л байсан байх. Тэр нь одоо бол хэдэн бүлэг улс байсан. Ямар сайндаа эртэд нэг хэн тэгж ярив даа. Манайх энэ 18-н жилийг хямралтай байлаа. Одоо хямрал ирж байхад яахав гэж аль улсын ерөнхийлөгч нь тэгсэн юм гэнэ лээ. Манайд хүн цагаан сараар яриад байсан. Одоо 18-н жил хямарсан гэдэг чинь үнэн. Энэ ардчилал нь гараад л хямарсан юм. Яах аргагүй үнэн. Тэгээд л тэрнээс чинь хойш ажилтай хүнийг ажилгүй болгоод л. Тэр сайхан үйлдвэрийг чинь нураалаа. Юу ч байхгүй. Одоо тэр гутлын үйлдвэр гэж ямар гоё үйлдвэр байв. Тэр комбинатын тэр гоё үйлдвэрүүдийг ямар гоё үйлдвэрүүдийг ярихаас өл гардаг юм.

Эрдэнэтуяа -

Хайран юм?

Пэлжидмаа -

Одоо тэр үйлдвэрүүдийг чинь явуулаад л байсан бол одоо ямар сайхан байхав. Тэр улсууд хаачсан цугаараа л зах дээр гарлаа ш дээ. Бүгд зах дээр

Эрдэнэтуяа -

Наймаа хийгээд л

Пэлжидмаа -

Одоо хот оронд чинь амьдрахаас л өөр аргагүй. Тиймээ. Тэгээд л тэр захын хүүхнүүд чинь одоо л амьдарч байна ш дээ. Хөөрхий. Тэрнээс өмнө бид нар чинь захыг мэддэггүй ш дээ.

Эрдэнэтуяа -

Зах гэж мэдэхгүй.

Пэлжидмаа -

Хойгуур тэр нэг зах байдаг л байсан байх. Ххяа нэг очиж бүүр нэг хэрэгтэй юм байвал тэндээс л нэг авна уу л гэхээс биш.

Эрдэнэтуяа -

Аанхан.

Пэлжидмаа -

Тэгээд л нэг цагаан сар болоход л одоо тэр чинь ардчилал гарсан хойно доо захаар чинь явж цагаан сарын юмаа авна. Тэрнээс өмнө бол юун тэр зах тэр зах чинь хаана юу байдгийг мэддэггүй байлаа. Хөөрхий.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Пэлжидмаа -

Өө байхгүй дээ. Тэгээд л дундыг баримталсаар л байгаад хөөрхий өдий хүрлээ. Ёстой нөгөө нэг идэхгүй 2 идэхгүй бай луу тиймээ. 2 идэхгүй хоосон хонохгүй. Тиймээ. Тэгээд л явсаар байгаад л хоосон хоносон юм алга нэг сүрхий гажсан ч юм алга. Тэгээд л явсаар байгаад л ийм л амьдралтай байж байна ш дээ.

Эрдэнэтуяа -

Таны амьдралд ер бусын ч гэх юмуу бусдаас онцгой гэх зүйл бий юу?

Пэлжидмаа -

Одоо юу байхав дээ. Тэр чинь одоо онцгой ч юм алга. Ер бусын ч юм алга.

Эрдэнэтуяа -

За. Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.

Пэлжидмаа -

За.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.