Törmönh
![](../assets/images/interviewees/990152.jpg)
Basic information
Interviewee ID: 990152
Name: Törmönh
Parent's name: Chuluun
Ovog: Ih Mongol
Sex: m
Year of Birth: 1953
Ethnicity: Halh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: retired / jijüür
Belief: none
Born in: Yesonzüil sum, Övörhangai aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: builder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
democracy
family
keepsakes / material culture
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Эрдэнэтуяа -
За сайн байна уу та амьдралынхаа түүхийг ярьж өгөхгүй юу?
Төрмөнх -
За би 1953 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн. Улмаар 8 нас хүртэлээ хөдөө мал маллаж өссөн. 8 нас хүрээд ээж аав маань хотод шилжиж ирээд тэрнээс хойш Улаанбаатарт өнөөг хүртэл амьдарч байна аа. Энэ хугацаанд 10-н жилийн 3-р дунд сургуульд 1-р ангид орсон. Аа 1960 онд анх сургуульд ороход сонин байлаа л даа. Хамар хашаа, гудамжны хүүхдүүд хар багаасаа тоглож өссөн. Бид нарын үед ч чинь яаж тоглож байсан гэхээр дандаа л чулуу модоор тоглож өсдөг байлаа ш дээ. Одооныхтой адил төрөл төрлийн тоглоом, унадаг дугуй, бөмбөг, буу тийм юм ховор байлаа. Тухайн үедээ чадалтай айлын хүүхдүүд сайхан сайхан тоглоомоор тоглоно л доо. Бөмбөгөөр ч юм уу, унадаг дугуй ч авдаг юм уу тийм ээ.
Эрдэнэтуяа -
Та нар болохоор чулуу?
Төрмөнх -
Бид нар болохоор одоо эцэг эх юм уу, ах нар юм уу би айлын дунд хүүхэд манай 5-уулаа дундах нь эрэгтэй, дээрээ 2 ахтай тэр хоёр маань буу муу хийж өгнө. Тэгээд нөгөөдүүлийн чинь хийж өгсөн модон буугаар чинь хүүхдүүдтэй тоглодог байлаа. Тэр үед чинь хужаа нар тэр үед чинь одоо 100-н айлын цагаан байшингууд байна ш дээ
Эрдэнэтуяа -
Аа тийм. 2 давхар уу?
Төрмөнх -
Тийм хятад мэргэжилтнүүд их амьдардаг байлаа ш дээ. Тэдний хүүхдүүдтэй чинь үзэж өгнө дөө. Чулуугаар байлдана дандаа тэгж гөвөлцөнө шүү дээ. Одоо бодоход одоо хүүхдүүд тэгж тоглодог байлаа шүү дээ. Тэгээд сургуульд орлоо орсон жилдээ дандаа л ойр орчимын гудамжны хүүхдүүдтэй нийлж нэг ангид орлоо. За ингээд нэг ангид орж 10-н жил нэг ангид сурлаа зарим нь ч яахав 8-р аниасаа гарлаа. Арай гайгүй боломжтой айлын хүүхдүүд нь 8, 9, 10 гээд дэвшээд явна ш дээ. Тэгээд төгсөөд их дээд сургууль төгсдөг. За амьдрал нь жаахан тааруу олон хүүхэд айл бол байдаг ш дээ тийм айлын хүүхдүүд 8 төгсөөд эцэг эхдээ туслах ч юм уу ТМС юм уу ажил хийгээд явдаг байлаа. Миний хувьд яахав амьдрал гайгүй байсан юм байлгүй, 2-рт эцэг эх маань ч алсыг харж байсан юм уу би цаашаа 10-р ангид ороод арваа төгсөөд миний аз байсан юм байлгүй тэр үед хилийн цэргийн 40 жилийн ой болж байсан юм. Хилийн цэргийн 40 жилийн ой болж тэрүүгээр нэг зхулсад сургуульд явах гээд давхиад очсон тэгээд би тэнд шалгалтанд орчихоод хүчээр нэг жил цэргийн алба хаачихаад ЗХУ-д яваад 1978 онд төгсөж ирсэн. Ингээд 10-н жилийн үе маань дуусч байгаа юм. Дараа тэгээд гадаадад очоод юм үзэхээр чинь бас их сонин болдог юм байна ш дээ манай энд тоглож байсан хүүхдүүд, тоглож байсан үе шал ондоо харагддаг юм байна лээ дээ.
Эрдэнэтуяа -
Арай хөгжилтэй?
Төрмөнх -
Хүүхдүүд нь хүртэл арай өөр юмаар тоглох жишээтэй. За одоо тэр үед чинь бид гарын үед чинь цэцэрлэг ясли их ховор байлаа ш дээ, тэгээд бас л зовлонтой. Тухайн үед чинь социализм гээд байгуулж байсан. Манайх чинь гадаадын оросын мэргэжилтнүүд бусад социалист орнуудын чинь юугаар улс орноо хөгжүүлэхийн төлөө 5, 5 жилийн төлөвлөгөөтэй ингэж улс орныг хөгжүүлдэг байсан.
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Үйлдвэр, аж ажуй, хөдөө аж ахуйн чиглэлээр
Эрдэнэтуяа -
Аа тэгээд 5 жилээр, 5 жил болоод энэ 5 жил нь аж үйлдвэрийн жил гээд явах уу?
Төрмөнх -
Тийм. Энэ улс орны шинэ аж үйлдвэрийг яаж хөгжүүлэх вэ, малыг одоо яах вэ, ХАА-г яаж хөгжүүлэх вэ чиглэл чиглэлээр
Эрдэнэтуяа -
5-н жилээр үү?
Төрмөнх -
Тийм 5-н жил тутамд тэрийг их хурал гэж тэрүүгээрээ дүгнээд явчихдаг. Би одоо удирдлагаа муу хэлж байгаа юм биш тухайн үеийн ахрьцуулаад харахад нэг бодлын алдар хүнд гэж сайхан юм байж яагаад гэвэл юманд арай гайгүй байж, хамгийн гол нь одооны амьдралыг миний үетэй аав ээжтэй харьцуулаад яахад арай өөр байсан. Жишээ нь манайд чинь өвгөнтий хөндийн гэж хүн байдаггүй байлаа ш дээ. Тийм ээ тэгэхэд чинь бол одоо бол байна харин ч одоо цөөрч
Эрдэнэтуяа -
Нэг хэсгээ бодвол уу?
Төрмөнх -
Нэг хэсгээ бодвол гайгүй байна. Ялангуяа 1990-ээд оны үед чинь бол хэцүү байлаа ш дээ. Өөрчлөн байгуулалт гээд эхэлсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Өөрчлөн байгуулалт гэдэг чинь ардчилал?
Төрмөнх -
Ардчилал чинь гарч ирж байхгүй юу. Ардчилалын чинь үед хөлөө олох гээд яахав дээ социализмын үед чинь хүн бүхэн ажилтай байлаа, хүүхэдл хүртэл ажилтай байлаа. 8 төгсөөд, 10 төгсөөд л улсаас ажлыг нь хангачихдаг түрүүний 5-н жилийн төлөвлөгөө гэдэг чинь тэр байхгүй юу. Төлөвлөгөөт гээд бүх юм хөгжиж байсан. Дээр нь эдийн засгийн харилцан туслалцах орнууд гээд социалист орнуудын чинь юу яагаад хамтарсан үйлдвэр энэ улсад ямар үйлдвэр барих вэ, энэ улсад юуг нь хөгжүүлэх вэ чиглэл чиглэлээр нь.
Жишээ нь манайд чинь арьс ширний үйлдвэр Болгар, Чехийн тусламжаар баригдсан. Жишээ нь одоо нийгэмлэг байлаа гэхэд оросын тусламжаар нэгдсэн 3-р эмнэлгийг барьж өглөө гэх жишээний одоо ингээд Дарханы нэхий эдлэлийн үйлдвэр гэж Болгарууд барьж өгч байлаа, дээр нь Биобэлдмэлийн комбинатыг Биокомбинат гээд нисэхийн цаад талд байгаа ш дээ тэр том үйлдвэрийг нь л одоо Унгарууд барьж байлаа. Гэх жишээний
Эрдэнэтуяа -
Харилцан туслалцах?
Төрмөнх -
Тийм бие биедээ тусалж дээр нь нэг их сайхан юм гэвэл гоё юм нь юу байсан гэхээр оюутны отряд гээд явдаг байлаа ш дээ. Гадаадын оюутнууд ирж Залуучууд зочид буудлыг чинь гадаадын оюутны отряд барьсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Отряд гэж юу гэсэн үг вэ?
Төрмөнх -
Отряд гэдэг чинь зуныхаа амралтаар гадны бусад социалист эдийн засгийн харилцан туслалцах отряд гэж бүтээн байгуулалт хийж явдаг байсан. БААМ гээд байна ш дээ
Эрдэнэтуяа -
БААМ-ын ногоон?
Төрмөнх -
Тийм. БААМ гэж та нар мэдэх байхдаа Оросод шинэ төмөр зам тавиад алс дорнод Владивосток хүртэл төмөр зам тавьсан ш дээ. Тэрэнд чинь оросын залуучуудын отряд, манай оросод байсан оюутнууд хүртэл тэрэнд оролцсон ш дээ. Миний мэдхийн Цогзолмаа гуайн хүүхэд Сувдаагийн дүү тэр эд нар чинь явж байсан.
Эрдэнэтуяа -
Та бас явж байсан уу?
Төрмөнх -
Манайх болохоор цэргийнх болохоор явдаггүй, бид нар болохоор яахав гэхээр тухайн үед чинь хил хязгаар хэцүү байлаа ш дээ хятад империалист, социалист гээд заагтай байлаа ш дээ. Тэрнээс чинь болоод манайх чинь нэг хэсэг харилцаа жаахан муудаж эхэлсэн.
Эрдэнэтуяа -
Оростой гайгүй?
Төрмөнх -
Оростой бол сайн. Тэрнээс нь болоод хил хязгаарын тайван байдлыг хангахын тулд биднийг тэгж төлөвлөгөөтэй сургаж байсан байхгүй юу. Жишээ нь оросоос за энэ 5-н жил төчнөөн хүн сургаж өгнө хилийн цэргийн мэргэжилээр, армийн юугаар төчнөөн хүн сургана, энгийн сургуулийн төчнөөн хүн сургана, дандаа тэгдэг тэгж явдаг байсан. Одоо өнөөдөр тийм юм байхгүй байна. Хэн мөнгөтэй нь сурч байна, мөнгөгүй нь гэртээ. Хийх юм байхгүй гудамж метрлээд хэрэг төвөгт ороод л. Ингээд хоёр талыг хараад үзэхээр чинь. Бал даргын үед хоосон хонож байсангүй, адгийн наад зах нь цувдаа толгой 50 мөнгө тэрийг чинь аваад л талх чинь хямдхан байлаа.
Эрдэнэтуяа -
Хоосон хононо гэж байхгүй?
Төрмөнх -
Хоосон хононо гэж бараг үгүй дээ. Миний хүүхэд байх үед чинь гуйлгачин гэж явдаг байлаа тэр нь одоо муулж байгаа юм биш хужаагийн эрлийз юм уу, дээр үед чинь олон байж байгаад буцлаа ш дээ. Тэд нар чинь одоо шуудай үрээд явдаг байлаа ш дээ. Тэд нар чинь шил авна шил авна гээд явдаг байсан. Тэгэхдээ цаанаа хятад хүн гэдэг чинь цаанаа хэцүү шүү дээ муу санаатай 2-рт өөрийгөө хэзээ үхэхээ мэдэхгүй хөрөнгөө хав дарна
Эрдэнэтуяа -
Хав дарчихана?
Төрмөнх -
Аав ээж, аав ээжийн найз нарын ярьж байгаагаар өө нөгөө шил түүгээд явж байсан хужаа чинь айхтар баян хүн байсан байна ш дээ. Одоо ингээд зүгээр нэг хүний муудсан өмд эсгий гуталны түрүүнд мөнгө төгрөг ч юмуу хэдэн мянгаар нь хийгээд тэгээд мухартаа хаячихсан. Үхсэнийх нь дараа
Эрдэнэтуяа -
Үхсэн хойно нь ? Идэж үхдэггүй хужаа нар
Төрмөнх -
Тийм идэж үхдэггүй тэгээд манайхны чинь ярьдаг чинь тэр ш дээ хужаа хүн муу санаатай, хөрөнгөө хадгалаад идэж чадахгүй. Тэрэнтэй адилхан манай зарим нэг улсууд чинь хэцүү байдалтай байна ш дээ. Одоо ингээд улс орныхоо өмнө зүтгэх гэж яаж байна гэхээр дандаа заавал хөрөнгө мөнгө, банкны юу гээд л яриад байна ш дээ одоо сая юу орчихлоо ш дээ
Эрдэнэтуяа -
Анод уу?
Төрмөнх -
Тийм. Тэгээд яриаг нь сонсож байхад бид ямар нүдээр үзсэн биш дандаа л гадагш нь мөнгөө гаргана, ерөөсөө хэдхэн улсууд л өөрсдийн эрх ашгийн төлөө, улс орны төлөө юм хийж байгаа хүн ховор байна шүү.
Эрдэнэтуяа -
Юутай холбоотой байна энэ?
Төрмөнх -
Энэ бол тухайн үеийн өөрчлөлттэй холбоотой.
Эрдэнэтуяа -
1990 оны юу?
Төрмөнх -
Тийм. Хамгийн гол буруу юм юу вэ гэвэл ардчилсан хөдөлгөөний уул нь эхлэх нь зөв, яагаад гэвэл тухайн үед Бал дарга, тухайн үеийн улс төрийн товчооны гишүүдийг муулаад байгаа юм үнэн хэрэг дээрээ тэр улсууд ажиллуулж байсан, яавал энэ улс орныг хөгжүүлэх вэ, яавал хүүхдийн ирээдүйн төлөө юу хийх вэ, Монголын хүүхдүүд ямар байх ёстой вэ, гадаадын орноос юугаараа дутмаг юм гээд.
Одоо бол тийм юм байхгүй. Яагаад гэвэл өөрсдийгөө яах вэ, яавал хэдэн төгрөг олох вэ, энэ газар нутгаас аль хэсгийг нь ахиухан шиг үнээр зарах вэ, мөнгө л олж байвал улс орны хөгжил хамаагүй болсон. Би бол хувьдаа тэгж л хэлнэ.
Эрдэнэтуяа -
Уул нь одоо энэ улсын их хуралд байгаа хүмүүс социализмын нийгмийн үед хүүхэд байж байгаад хүмүүжүүлэгдсэн хүүхдүүд яагаад ингэчихэв?
Төрмөнх -
Үгүй яахав дээ юм гэдэг чинь цаг үеэ дагаад өөр болж байна ш дээ. Нэг хэсэг нь улс орныхоо төлөө явья гэдэг яавал улс оронд ашигтай вэ, аа эсрэг нөгөө тал нь тухайн үед чинь айхтар баян чинээлэг улсууд байхгүй байлаа ш дээ. Одоо бол хэдэн тэрбум, саяар ярих болж тийм ээ. Тэгэхээр энэний чинь ялгаа гарч ирж байгаа юм. Тэр сайхан хөгжилтэй социализмын үеийг чинь яагаад гэвэл дээрээс нь эцэг эхийн хүмүүжил махнам тэрний юугаар, эцэг эхийн юугаар өсчихсөн. Одоо энэ их хуралд байгаа улсууд ч гэсэн Баяр дарга ч гэсэн намайг хойно сурч байхад Оросод сурч байсан. Энэ эд нар чинь ялгаагүй ч томчуудын хүүхдүүд тусдаа
Эрдэнэтуяа -
Баяр уу?
Төрмөнх -
Одоо уихуралд байгаа
Эрдэнэтуяа -
Зарим нэг улсууд уу?
Төрмөнх -
Тийм. Тухайн үед эцэг эхийн буянгаар дуртай газраа сурч хангалуун байсан байх л даа. Одоо бол бүр шал ондоо болчихоод байна ш дээ. Эндээс харахад л улс орны амьдарал яаж явж байгаа нь тодорхой байна ш дээ. Та нарын ээж аав хүртэл ярьж л байсан байх.
Эрдэнэтуяа -
Социализм уул нь сайхан байсан юм шиг байгаа юм?
Төрмөнх -
Уул нь сайхан байсан. Одоог бодоход социализм гэдэг чинь сайхан байсан. Бид нар 10-н жилийн найзууд уулзахаараа хаяа нэг ганц нэг шил юм уугаад тэгээд тэр үед гоё байжээ гээд
Эрдэнэтуяа -
Ер нь тэгж ярьдаг юм байна лээ шүү?
Төрмөнх -
Тэр бол үнэн байсан. Юм ийм байсангүй ш дээ одооных шиг задгай биш тухайн үед хэрэг төвөг гардаг л байсан л даа. Тэр үед гардаггүй хав дардаг байсан гэж тийм юм байгаагүй. Хэрэг гарвал тухайн үед нь гэмт хэрэг гарлаа гэхэд чинь 14 хоногийн дотор шийдэж хуулиа дагадаг. Одоо бол хууль байхгүй болсон юм шиг байна. Одоо ингээд хууль батлаад байна батлаад байна гэж байгаа юм тийм ээ яг үнэнийг хэлэхэд энэ хэдэн томчууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль гаргаж байна. Тэгэхээр улс орон хөгжихгүй ш дээ. Ард түмэн ямар байдалтай байна та нар бол харж л байгаа ш дээ. Ялгаа нь өдөр шөнө шиг байна ш дээ ийм л байна.
Одоо болохоор их хурал ингэж яриад байгаа юм. Их хуралд орсон гишүүд одоо 2-3 удаа сонгогдсон гишүүд эд нар одоо бол сайхан болж байна гэж, сайхан биш байна харанхуй шөнө болсон байна ш дээ. Яагаад гэвэл тухайн үед дектатур гэж дээрээс дээд талын хүн юу гэж хэлсэн, дээд өвгөд хөгшидийн сургаалаар л явах ёстой, улс орон яаж хөгжих ёстой хуулинд юу гэж заасан тэрүүгээр л явах ёстой. Тэр чинь л дектатур тэр байх ёстой байхгүй юу. Өнөөдөр хэдийгээр хууль гаргаж байлаа ч гэсэн энэ улсад чинь хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг яагаад гэвэл би түрүүн хэлсэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль гаргаад байна аа. Аа тэгээд нэгийг нь бариад байцаагаад тэгэхээр шүүх прокуроос яаж ийж байгаа мултарчаад тэр нь одоо хуулийн заалтанд байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр л хуулийг өөрсдийн эрх ашгийн үүднээс хийдэг. Нэг л сүрхий өдөр шөнөгүй ажиллаад байна, ажиллаад байна гээд л байна ард түмэн улс эх орны төлөө байхгүй л байгаа байхгүй юу. Айвонхо Майнз гээд том алтны үйлдвэр байна тийм ээ тэрийг чинь одоо хэдэн жилээр ч гэнэ үү хичнээн хувийг нь газар доор нь худалдсан гэж яригдаж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм л ажил хийдэг болсон?
Төрмөнх -
Тийм. Яавал хэдэн төгрөг олох вэ тэгээд ч одоо мөнгөтэй улс байх юм даа мөрийтэй тоглоод л ард түмний хэлдэг үнэн шүү, төр түмэн нүдтэй төр барьсан цагт ард түмэн байх ёстой, ард түмэн байсан цагт төр байх ёстой. Төрийг хөгжүүлэхийн тулд ард түмэн хөдөлмөрлөх ёстой гэтэл дээдүүл хөдөлмөрлөж чадахгүй байна.
Эрдэнэтуяа -
Дээдүүл нь хөдөлмөрлөж чадахгүй болохоор доодуул нь гүйдлээ олж чадахгүй байна уу?
Төрмөнх -
Ард түмэн бололцоо юуг нь хангаж өгөх ёстой, нөхцөл ажлын байрыг нь хангах ёстой. Ямар сайндаа манайд орон сууц барьж байгаа компаниуд хятадаас ажилчид оруулж ирээд 1-рт манай Монголчууд жаахан задгай байна. Одооны залуучууд ажил хийж чаддаггүй яавал дээдүүл нь хялбархан мөнгө олоод байгааг мэдээд доодуул нь бас адил. Мөнгө оллоо гэхэд хэдэн өдөр архидаад аргагүй ш дээ. Тэгээд хэдэн компаниуд нь аа монголчууд ажил хийдэггүй тэнээд алга болчихдог. Аргагүй ш дээ юм байхгүй болохоор эхнээсээ өөрсдийнхөө ард түмэн залуучуудаа ажилд авахгүй сайхан залуучууд зөндөөн байна ш дээ өндөр боловсролтой, 2 дээд сургууль төгссөн, 3 дээд сургууль төгссөн хүн ч ажилгүй байж л байна. Эд нарыг чинь өөд нь татаж авбал манай сайхан монголчууд байна ш дээ. Боловсролтой залуучууд байна, ажиллья гэсэн хүмүүс байна тэд нарыгаа сайхан авч ажиллуулах хэрэгтэй ш дээ. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг шиг
Эрдэнэтуяа -
Тэр үед нөгөө ажилгүй байсан нь улсаас бас арга хэмжээ авч байсан байх, 2-т бас манай орны хүн ам арай цөөхөн байсан болохоор ажиллах хүчин бас арай цөөхөн байсан юм болов уу?
Төрмөнх -
Ажиллах хүч 1960-70-аад оны үед үү
Эрдэнэтуяа -
Тийм. Одооны 2,6 саяас цөөхөн байсан болохоор?
Төрмөнх -
Одооныхоос арай цөөн л дөө. Бага байсан л даа.
Эрдэнэтуяа -
Тэр үед ажлын байр нь гайгүй хирнээ хүн ам нь цөөн байсан? Одоо хүн ам нь хэтэрхий өссөн?
Төрмөнх -
Хүн ам өсөх тусам ажлын байр хэрэгтэй болж байгаа юм.
Эрдэнэтуяа -
Ажлын байр нь байхгүй хүн ам нь өсчихөөд харьцаа бас таарч өгөхгүй байх шиг байна?
Төрмөнх -
Одоо юу одоо ч манайд ажлын байр зөндөөн байна л даа. За түрүүн би нэг юм хэлэхээ мартчихаж манайхан ажлыг голоод байна. 2 дээд сургууль төгссөн, 1 дээд сургууль төгссөн тийм мэргэжлийн хүн би одоо тоосго өрөх ажил хийхгүй ажлаа голоод байна. Хүн хэзээч ажлыг голж болохгүй. Тэр үед чинь ажлыг голдоггүй байсан.
Эрдэнэтуяа -
Голсон тохиодолд?
Төрмөнх -
Голсон тохиолдол ерөөсөө гарахгүй. Адгийн наад зах нь хог цэвэрлээд явж л байна. Хог цэвэрлээд саятан болсон хүн байж л байна ш дээ. Төрийн одон медаль авсан. Хамгийн гол нь өөсрдөөс нь шалтгаална.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь ажилд орох процесс ямар байсан бэ?
Төрмөнх -
Өө ажилд орох процесс байлгүй яахав. Яагаад гэвэл тэд нар чинь 8, 7 төгсөөд дандаа мэргэжилтэй болсон байна. Доод тал гэхэд жолооч болсон байна. ТМС-ийг жолооч, слесарь ч юм уу тийм ээ. Мужаан ч юм уу барилгачинч юм уу. Ажилгүй байна гэж байхгүй.
Эрдэнэтуяа -
Ажилд орох гэж байгаа хүнд ямар шаардлага тавих вэ?
Төрмөнх -
Ажилд орох гэж байгаа хүнийг 1-рт аль сургууль төгссөн, ямар боловсролтой аа би ийм сургууль төгссөн имй боловсролтой. Аа тэгэхдээ бас нилээд шалгана л даа. Аав ээж нь юу хийж байсан, 3-н үеийн намтар тухайн үед заримнэг юу гарч л байсан байх ээж аав янз бүрийн хэрэг төвөгт орооцолдвол за тэгээд байж бай гэдэг ч юм уу, за тэд хоногийн дараа ир гэдэг ч юм уу тэгэхдээл ажилтай л байсан. Одоо шиг хэдэн зуугаараа ажилгүй байх юм байгаагүй. Бүгд нийтлэг социализмын төлөө урагшаа гээд, хүнийг ажиллуулах урамшуулал их байлаа. Социалист уралдаан гэж агуу байлаа ш дээ. Одоо намайг сургууль төгсөж ирээд тэрний дараа ч тийм л байсан. Цэргийн байгууллага бол улс төрийн байгууллага гэж маш ролилтой. Одооны юу болохоор авч хаячихаад байгаа юм. Цэргийн нам бус. Ямар ч намын харьяалалгүй цэргийн албан хаагчид. Манай үеийн шинэ цэргүүдээс намын орлогч гишүүнээр сонгогдож л байсан юм. Намын орлогч гишүүн гээд. Нам гэдэг хүчтэй байлаа одооны нам нам биш болсон юм. Яахав гэхээр хэдэн бүлэг улсууд яваад хуйвалдаж яавал дээшээ гарах вэ тийм л байна.
Эрдэнэтуяа -
Тэр үед нам ямар байсан?
Төрмөнх -
Тэр үед ганцхан махнам л байсан. Миний аав ч олон жил намд байсан. 50 гаран жил ээж ч гэсэн. Намын гишүүн гэдэг чинь маш их үүрэгтэй, намд л оросн бол намынхаа төлөө л явна. Одооныхонтой адил гуйвж дайвж долгинож яасан юм байхгүй. Манай аавын чинь юугаар намын гишүүн гээд үзэл бодлоо илэрхийлээд л ер нь хүнийг чинь цэнэглэхийн тулд яахав гэхээр мэдлэг, сонсгол лекц яриа хийж байсан ш дээ. Гэхдээ одооныхтой адил миний төлөө саналаа өгөөрэй тэгэх юм бол та нарын амьдрал сайхан болно гэж тэр бол эсрэг ухуулга. Нам гэхээр яахав гэхээр чинь улс төрийг удирддаг тэрүүгээрээ ч одоо миний үеийнхэн болон манай өвөг дээдэс ээж аав Бал даргыг шүтдэг шүү. Улс орон Бал даргын үед ийм байгаагүй юм болдогсон бол одоо тэр өвгөнийг босгож ирээд 2-3 жил ажиллуулвал улс орон хөл дээрээ амархан босно доо. Ер нь хүнийг удирдах ур ухаан гэдэг чинь онцгой, цэргийн бид нар ч гэсэн. Тэр дундаа дандаа идэр залуучуудтай ажиллаж байгаа ш дээ 18-19-20-той. Тэгээд л цэргийн юу бол хатуу л даа. Дектатур л гэж. Дүрмээ л барих хэрэгтэй цэргийн хүн гэдэг чинь. Яагаад гэвэл тангараг өргөсөн учир дүрмэндээ баригдах ёстой.
Эрдэнэтуяа -
Тэр улс төрийн
Төрмөнх -
Гэхдээ манай юунд болохоор одоо зүгээр миний бодлоор шүү. Миний бодлоор бол намын юу хэтэрхий олон нам гарснаас болоод хоорондоо дээшээ гарах гэж маргаан их гараад байгаа юм. Энэнээс болоод улс орны чинь хөгжил хөгжихгүй. Доодуул нь нэг залуучууд нь зарим нэг нь цэнэг муутай, толгой тархи. Яагаад гэвэл боломж байхгүй учраас боломжгүй байна. 1-р ангиас ч юмуу 2-р ангиас гарчихсан сургуулиа завсардсан хаясан. Аа ардчилалыг анх гарч байхад бол би чамд түрүүн хэлсэн ш дээ цэргийн хүн байсан гэж.
Эрдэнэтуяа -
Тийм.
Төрмөнх -
Тийм учраас цэрэгт яаж байна уу гэхээр хамгийн наад зах нь боловсролгүй хүн маш их. 2001, 2002 оноос арай гайгүй болж байна. Тэгэхээр бас энэ төрийн түшээд бас юм хийх нь хийж байх шиг байна. Хоёрдугаарт эцэг эхчүүд арай өөр байж. Энэ нь яагаад гэхээр нэг хэсэг ардчилалын үеэр чинь хөлөө олохгүй бужигначихсан байхгүй юу. Тэгээд нөгөө хүүхэд шуухад нь ажил төрөл байхгүй нэг хэсэг хүнд байсан л даа ард түмэн бол. Та нар ч гэсэн мэдэж л байгаа. Одоо бол арай гайгүй болж тэгэхдээ л бас. Бодоод үз л дээ хатуухан чанга хууль л байх хэрэгтэй. Одоо хятадад ингэж байна ш дээ. Хятадад хамгийн их яанга хуультай. Одоо ингээд төрийн өмчийг идсэн түшээд бол толгойгүй болчиж байгаа юм, цаазаар авхуулж байна. Тэгэхэд манайд тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Идээд байна идээд байна, цаддаггүй.
Төрмөнх -
Идээд байна идээд байна. Хэлэх гэхээр нөгөөдүүл нь чиний тэрнийг хэлнэ шүү гэхээр тэгээд чимээгүй болчихно.
Эрдэнэтуяа -
Дор дороо нэг юмтай?
Төрмөнх -
Өө тэгэлгүй яахав. Тэд нар чинь дор дороо өөрсдийн эд хөрөнгө гэж талийчихсан. Бие биенийхээ юуг мэддэг тэгээд нэгнийгээ хэлж чадахгүй. Шударгаар явж чадахгүй хуулинд ийм өөрчлөлт оруулнаа гэхэд л тэрнийгээ хийж чадахгүй. Тэгэхээр чинь ямар байгаа билээ. Үнэхээр л улс орны төлөө явна л гэх юм бол хуулиа л чангалах хэрэгтэй. Манай хувийнхан сул байна. Би хуулийн байгууллагад ч ажиллаж байсан. Аюулаас хамгаалах системд олон жил ажилласан. Хамгийн сүүлд хийлийн цэрэгт 36 жил алба хаагаад тэтгэвэртээ гарсан. Гараад одоо 3 жил болж байна. Тэгэхэдээ яах вэ төрийн минь буян хишиг социализмын хүмүүжлээр явсан баярлаж явдаг шүү. Шударга ажилласан. Тэрэндээ баярлаж явдаг. Тэрнийхээ ч ачаар тэтгэвэр авч байна. Нас гайгүй учраас зүгээр сууж болохгүй гээд жижүүр ч болтугай хийе гээд
Эрдэнэтуяа -
Ядаж цаг өнгөрөөд?
Төрмөнх -
Хэрвээ цаг өнгөрөхгүй байна гээд.
Эрдэнэтуяа -
Олны дунд байсан хүн гэдэг чинь өөр?
Төрмөнх -
Хамгийн гол нь олонтойгоо байсан үйлдвэрт. Үгүй дээ гэрт хэвтээд байвал өвчин ихсэнэ ш дээ. Би тэтгэвэртээ гараад нэг сар уйдсан л даа. Эхлээд их сайхан юм шиг байгаа юм. Өө өглөө ажилдаа яах гэх биш, тэр орлогч яасан гэх, тэр ахлагч яасан бол цаг агаар хүйтэн байна хилийн манаа яасан бол санаа зовохгүй эхний хэд хоногт сайхан бүх юм мартагдсан. Цэргүүд хоолгүй ундгүй яадаг билээ, хүйтэн нойтон юу болж байгаа бол тийм бодох санах юмгүй байсан. Унтаад босоод хэвтчихээд л. Тэгээд сар болоод дараагаар уйдсан. Ерөөсөө дэмий юм байна манай найзууд байдаг юм энд ажил байна гээд тэгээд ажиллаж байгаа царай нь. Тэгээд би ингэж яваа юм. Сайхан байна. Одоо би ажилтай. Ажил хийж байна гэдэг чинь цэргийн сургууль болж байгаа ш дээ. 2-рт юм сонсох сайн олны дунд чинь буруу ч юм сонсоно, зөв юм ч сонсоно, сайхан ч юм сонсоно, муухай ч юм сонсоно тэрүүгээрээ надад их сайн. Олон жил олон хүнтэй ажиллаж байсан. Одооны залуучууд бол зарим нь зүгээр суух гээд хэн зөв зүтгэж чадна тэр хүн л хожино, сайхан амьдарна. Тэгж л боддог. Монгол орон манай ерөнхийлөгч хүртэл буруу юм хэлж байсан шүү Очирбатгуай. Дээр анх ерөнхийлөгч байхдаа: за одооных шиг социализмын үед энэ нь шиг сайхан юм байсангүй ээ, тансаг байсангүй ээ гээд тийм биш байхгүй юу төрийн тэргүүн хүн төрийн тэргүүн хүн тэгж ярина гэдэг чиньв болохгүй байхгүй юу. Дараа нь онигоонд орж ард түмэн ярьж л байсан, би сонсож л байсан би энгийн хувцастай явж байсан л даа сонсож л байсан. Тэгж алдана гэсэн чинь юу гэсэн үг вэ. Утгаггүй байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Тэр үед энэнээс их дордоогүй л байсан байх, юм ховор байсан байж магадгүй л юм?
Төрмөнх -
Бидний үед юм ховор байсан нь ховор байсан. Гэхдээ чадалтай зарим нэг нь тэр үед орос цэргийн ангиуд их байлаа, орос мэргэжилтнүүд их ажиллаж байлаа, орос дэлгүүр гэж сайхан юм байлаа. Тэрэнд чинь орно. Би тухайн үедээ цагдаагийн албанд ажиллаж байсан тэгэхэд бол юу яаж байсан. Бид нар орос дэлгүүр их ордог байсан.
Эрдэнэтуяа -
Өө за.
Төрмөнх -
Тэрүүгээр чөлөөтэй ордог. 3-4 дэлгүүрт ордог. Зарим нь ч яахав ажлын шугамаар пропуск энэ тэр бид нарт өгдөг учраас орчихдог.
Эрдэнэтуяа -
Пропуск гэдэг нь?
Төрмөнх -
Гэхдээ тэр болгонд олдохгүй ээ
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Орох зөвшөөрөл юм.
Эрдэнэтуяа -
Аан чөлөөтэй
Төрмөнх -
Нэвт. Бүр зарим дээр нь авгайтайгаа хоёул орох эрхтэй.
Эрдэнэтуяа -
Өө бүр
Төрмөнх -
Тийм. Би төмөр замын орос төв дэлгүүрт ордог байлаа, Улаанхуаран Шархадны хоёр том дэлгүүрт орж байлаа. Тэгэхдээ яахав ээ сайхан байсан. Албаны минь буян төрийн минь буян. Ёстой нөгөө улсуудын хэлдэгээр төрийн минь буян. Би хэрвээ тийм сайхан сургууль төгссөн байгаагүй бол надад тийм олдоогүй байсан. Гэхдээ л манай ард түмэн сайхан амьдардаг байсан.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүс ер нь “төрийн минь буян төрийн минь буян”гэх юм тэй?
Төрмөнх -
Тэгэлгүй яах юм. Төрийн минь буян үнэхээр их байсан. Одоотой адил биш шүү. Одоо бол халтуурдаад л. Тэр үед чинь шагнал гэхэд чинь жинхэнэ ажилчин хүн л шагнал авдаг байлаа ш дээ. Төрийн одон медалийг чинь. Манай аав бол 2-3 том шагнал авсан.
Эрдэнэтуяа -
Маш нэр хүндтэй
Төрмөнх -
Поо тэр шагналын нэр хүнд бол одоо бол тийм биш. Одоо яаж байна наадам, цагаан сараас өмнөхөөс эхлээд өчигдөр уржигдрыг хүртэл
Эрдэнэтуяа -
Шагнал өгөөд л
Төрмөнх -
Угсраагаад шагнал өгч байна ш дээ. Тийм шагнал гэж хаа байсан юм бэ. Тэр чинь нэг ёсондоо яахав өнөө юу яаж башгаа юм чинь сонгуулийн ажиллагаанд явж байгаа юм биз дээ бодоод байхад
Эрдэнэтуяа -
Ер нь тэгээд тэр тэмдэгнийх нь үнийг нь төлчихвөл авдаг мболчихсон юм бишүү гэж хүмүүс ярьдаг юм билээ?
Төрмөнх -
Хэ хэ /инээв/
Эрдэнэтуяа -
Бараг худлаа ярихад
Төрмөнх -
Би тэрнийг сайн мэдэхгүй хараагүй. Гэхдээ ярьж байхыг сонссон. Ард түмэн ярьдаг юм билээ үнэн юмыг бол.
Эрдэнэтуяа -
Зарим нь үнэн байгаа заримыг нь гуйвуулж байж магадгүй ээ?
Төрмөнх -
Тийм. Тийм юм бол ярьдаг юм. Тэр ортой ч байж магадгүй.
Эрдэнэтуяа -
Нээрээ ч төрийн шагнал нэр хүндгүй болоод байна шүү.
Төрмөнх -
Өө тэр бол тэр үед чинь сайхан “Хөдөлмөрийн баатар” гэхэд чинь цөөхөн ч байж дээ. Үнэхээр хөлсөө дуслуулж нойроо хасч хийсэн хүн л хүндтэй цолыг авдаг байсан. Одоо бараг мөнгөөр авчихаж байгаа юм бишүү. Тэгж л байгаа байх. Одоо жишээ нь нэг сонгогчийн одоо их хурлын гишүүний сонгуульд сурталчилгаанд явлаа гэхэд бараг гавьяатыг чинь авчихаад байгаа юм бишүү.
Эрдэнэтуяа -
Тийм ш дээ
Төрмөнх -
Тэр байтугай албан тушаал ахиад байна ш дээ. Бид нарын үед чинт ёстой хэн сайн ажилласан нь шалгарч цолоо хугацаанаас нь өмнө авдаг байлаа. Дээр нь одон медаль хүртдэг. Аа өшөө сайн ажиллаад яах юм бол стпент авдаг байлаа.
Эрдэнэтуяа -
Хөөх та ямар алыан тушаал дээр байсан бэ?
Төрмөнх -
Би ягнз бүрийн албан дээр байсан. Би улс төрийн ажилтан нэг хэсэг хийсэн, командын ажил ч хийсэн, янз бүрийн л ажил.
Эрдэнэтуяа -
Цэргийн алба цэргийн ажил ямархуу бэ?
Төрмөнх -
Цэргийн ажил сайхан үедээ сайхан, ер нь ямар ч ажил сайхан. Хүн сэтгэлээсээ хийж л чадах юм бол ямар ч ажил жолооч ажилч сайхан, үйлчлэгчийн ажил ч сайхан. Голох юм байхгүй. Одоо надтай хамт 10 төгссөн найз маань байдаг юм одоо цус харавчихаад хэвтэрт байдаг юм. Тэр их олон хүүхэдтэй. Тэр бид хоёр 6, 7 настайгаасаа сургуульд орсоноосоо эхлээд үерхэж эхэлсэн. Тэр маань Уралын политехникийн их сургуульд төгссөн. Цэвэр усны инженерээр төгсөж ирж байсан. Тэр бол маш ховор мэргэжил. Төгсөж ирээд чи бодолдоо дөнгөж 23-тай ирээд Төв аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний, хөдөө аж ахуйн удирдах газрын ерөнхий инженерээр ажиллаж байлаа ш дээ. Дараа нь ус сувгийн удирдах газар улсын ерөнхий инженер хийж байсан. Дараа нь дэвшээд хотын гүйцэтгэх захиргаа гэж байсандаа тэнд Улаанбаатар хотын цэвэр усны инженерээр ирж байлаадаа. Одоо даанч харамсалтай нь өвчин юмдаа
Эрдэнэтуяа -
Цус харвалт гэж аюултай өвчин байна аа?
Төрмөнх -
Сайхан сайхан залуучууд байсан. Хэн л ажиллаж чадна тэр дээшээ, одоотой адил энэ хүний сурталчилгаанд яв чи сайн ажилласан шүү нэг юм амалсан тэрийгээ яачих. Тэр ямар сурталчилгаа тэр тэгж гарч ирсэн хүн төр түмнийхээ төлөө ажиллах юм уу. Өндөр цалин харамж, яавал хэдэн төгрөг зальдаж авах вэ тийм л юм хийж байна. Бид нарын үед чинь чин үнэн ч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө, чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлсэн гэж тангараг өргөөд явж байсан.
Эрдэнэтуяа -
Энэ үг тангарагын үг байсан уу?
Төрмөнх -
Тэр чинь яруу найрагч Цэдэндорж гуайн үг
Эрдэнэтуяа -
Үгүй ер нь яг энэ үгээр тангараг өргөж байсан уу?
Төрмөнх -
Тэрэнтэй дүйцхээр л юм.
Эрдэнэтуяа -
Та цэргийн мэргжилтэй болоход хэн нөлөөлсөн бэ, яагаад цэргийн юуг сонгох болсон бэ?
Төрмөнх -
Миний аав 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан
Эрдэнэтуяа -
Одоо байгаа юу?
Төрмөнх -
Бурхан болсон. Аав маань цэргийн тухай их ярина, 2-рт миний дээд талын ах 1966 онд 10-р ангиа төгсөөд ЗХУ-д цэргийн сургуульд явж байсан.
Эрдэнэтуяа -
Аа за
Төрмөнх -
Батлан хамгаалах яамны чиглэлээр. Тэр үеийн анхны цэргийн мэргэжилтэн
Эрдэнэтуяа -
Пөөх лаг юм аа
Төрмөнх -
1974 онд төгсөж ирсэн. Тэгээд би ахыгаа хараад ер нь цэргийн хү больё сайахн байдаг юм байна.
Эрдэнэтуяа -
Юун сайхан байна аа?
Төрмөнх -
Хүүхэд байхад надад хувцас нь гоё байсан. Тэр үед чинь цэргийн юмнууд чинь цол хувцас эд нар чинь маш гоё байдаг байлаа ш дээ. Одоо бол цэргийн юм чинь хавтгайчихаад залуухан залуухан юм хийгээгүй нөхдүүд ар өврийн хаалгаар түрүүн би хэлж байсан ш дээ сурталчилгаа юм уу юманд яваад албан тушаал цол ахиад байна аа гэж. Манай цэргийн үед намайг алба хааж байхад тийм юм байгаагүй. Манай аав, ахын үед ч. Тэгээд би цэргийн хүн болсон. Хамгийн гол нь шударга эх орныхоо төлөө зүтгэнэ гэж үнэхээр гоё. За тэгээд энэ гоё уран зохиолыг уншидаг байлаа. Тагнуултай, дайны үеийн тэгээд кино үзнэ ялангуяа нохой дөрвөн танкч, илд бамбай оросын гоё гоё кинонууд байна ш дээ. Цэрэг хүн гэдэг чинь үнэхээр гоё байдаг юм байна. Тэгээд би сургуульд явсан. Москвад очоод оросынхон чинь олон удаа дайн хийсэн улс чинь цэрэг хүний зовлонг мэдэрдэг учраас цэргийн формтой явж байхад чинь их гоё. Маш гоё хүндэтгэнэ. Жишээ нь би кино театрт орох гээд найз охинтойгоо чөлөөгөөр явна ш дээ бид нар чинь оросод 24 цагийн чөлөө, 48 цагийн чөлөө авна, хагас бүтэн сайн өдөр. За тэгээд чөлөөтэй явна. Тэр чөлөөгөөр чинь найз охидуудтайгаа кино үзэх гээд билетэнд очерлоно тэгээд хүмүүс бид нарыг чөлөөгөөр явж байгаа цаг багатай байгаа гээд урдуураа оруулна, билет нь дуусчихсан байлаа гоё кино, тоглолтын билет дуусчихсан байлаа ш дээ картных нь театрынх нь дарга дээр ороод ярихад чинь чөлөө аваад ирсэн тэгсэн хоцорсон байна аа гэхэд бол урилга өгөөд оруулна ш дээ.
Эрдэнэтуяа -
Гоё айн
Төрмөнх -
Тэгж хүндэтгэдэг манайх ч бас тийм. Тэгэхдээ бол оросод гоё юм байна лээ. Үнэхээр сайхан. Автобусанд суухад чинь сандал тавьж өгнө, залуучууд бид чинь юу гэж сандал дээр суухав дээ за баярлалаа та өөрөө суу гээд л. Дэлгүүрт ороод нэг юм авах гээд л зогсоно тэгэхэд чинь урдуураа оруулна. Тийм гоё л байсан.
Эрдэнэтуяа -
Ямар хүндэтгэлтэй юм бэ тийм ээ?
Төрмөнх -
Цэргийн хүнийг маш гоё хүндэтгэнэ. Манайд ч гэсэн сайхан байсан. Одоо ч цэргийн юу нэр хүнд буураад байна.
Эрдэнэтуяа -
Нэр хүндгүй болоод байна шүү бага зэрэг?
Төрмөнх -
Бага зэрэг энэ бол авлигал энэ тэртэй л холбоотой. Хоёрдугаарт чадал муутай улсууд цэргийн албанд орж байна. Ажлын дадлага туршлага гэдэг юм хүнтэй ажиллана гэдэг маш их юм шаардана. Туршлага дадлага, хоёрдугаарт хүний үг даах чадвартай байх хэрэгтэй тэгжл байж л
Эрдэнэтуяа -
Цэргийн юу чинь нээрээ бас хатуужилтай тэй?
Төрмөнх -
Тийм. Жинхэнэ цэргийн дарга хүн ийм хоёр зүйл дээр л анхаарах хэрэгтэй. Би бол тэгж болддог. Тэгээд л би цэргийн хүн болсон аав ах хоёроососс яагаад л. Тэгээд би алдаагүй ээ хүний иддэгийг идээд л, хийдгийг хийгээд л ямар ч байсан
Эрдэнэтуяа -
Аанхаа. Хэдэн төгрөгний цалинтай вэ?
Төрмөнх -
Цэргийн юунд чинь эхлээд яахав чинь сургууль төгсөж ирээд халх голд хуваарилагдаж байсан. Халх голын 1-р заставт тэнд манай аав тулалдаж явсан. Намайг томилолт аваа сургуулиа төгсөөд ороод ирэхгүй юу тэгсэн за миний хүү хаана томилогдов гэсэн Халх голын 1-р заставт гэсэн аав нь тэнд байлдаж явсан. Тэр застав чинь яг тийм газар байдаг юм, тэгээд аавыг тэр олон жилийн өмнөх юмыг буруу санаад байна даа гэж гэсэн яг очород үзсэн чинь тэр газар нь байсан. Манай застав 3 км зайтай. Тэр манай заставаас хойшоо 3 км-т Баянцагааны 23-р отряд байсан. Тэр туурь нь яг байж байна лээ. Надад хэлж байсан юм. Тэгээд би очоод аав надад яг үнэн хэлсэн байна даа үнэхэээр байлдаж явсан нь үнэн юм байна даа гэж би дотроо бодож байхгүй юу. Зарим хүмүүс хүүхдүүнхээ дэргэд
Эрдэнэтуяа -
Мартаад
Төрмөнх -
Худлаа яриад л тэгж явсан, тэнд тэнд тулалдаж явсан, энд ингэж байлдаж явсан гэж ярьдаг. Аав хөгширчихөөд арай худлаад яриад байгаа юм биш байгаа гэсэн үнэхээр байсан.
Эрдэнэтуяа -
Төгсч ирээд арай бага цалинтай юу?
Төрмөнх -
Анх ер нь цэргийн цалин тухайн үедээ өндөр байсан шүү. Жишээ нь би одоо төгсч ирээд 780 төгрөгний цалинтай байсан.
Эрдэнэтуяа -
Пөөх өндөр байсан байна ш дээ.
Төрмөнх -
Өндөр. Тэр чинь одоо нэг ёсондоо инженер юунуудын дараа нь одоо нэмэгдээд минийх чинь 2-3 жил болчихоод 1200 төгрөгийн цалинтай болсон. Удаан жил энэ тэр нэмэгдэж, хилийн нэмэгдэл гэж. Тухайн үед улс орны аюулгүй байдлыг хамгаалахын тулд яахав цэргийнхний цалинг нэмж байсан өндөр байсан. Ялангуяа манай халх голын юу чинь бол онцгой чиглэл учраас хилийн цэргийн цалин нилээн өндөр цалинтай. Хилийн нэмэгдэл энэ тэр 35% авна. Үндсэн цалингийн 35% гэдэг чинь баллаад хаячихгүй юу.
Эрдэнэтуяа -
Аягүй өндөр байна?
Төрмөнх -
1200 төгрөгний цалинтай, бараг орлогч сайдын цалинтай. Манай дарга нар чинь хааяа ирнэ л дээ. Яахав залуу юм чинь дээ алдаж онох юм байлгүй яахав. Шалгалт ирж байгаа юм. Та нар орлогч сайд, яамны орлогч сайдын цалин авчихаад ингэж ажиллаж болохгүй шүү. Алдаж онож л байсан байх.
Эрдэнэтуяа -
Хил болохоор назгайрах тийшээ хандаж байсан уу?
Төрмөнх -
Аан.
Эрдэнэтуяа -
Назгайрах тийшээ юу?
Төрмөнх -
Үгүй ээ назгайрах тийшээ биш. Яахав зарим нэг ахмад олон жил ажилласан туршлагатай дарга нар биш юм хойно бичиг баримтан дээр алдаж онох юм гарна л даа. Буруу зөрүү, дутуу дулимаг юм хийчихсэн. Тэрэн дээр л тэрнээс биш бид нар мэргэжлийн юун дээр бол алдахгүй. Алдах эрх ч байхгүй.
Эрдэнэтуяа -
Алдах эрх байхгүй?
Төрмөнх -
Алдах л юм бол нэг бол эх орныхоо хэсэг газрыг дайсанд алдана, эсвэл эх оронд үйлдввэр янз бүрийн юманд юу яана хохирол учирна. Үгүй дээ л би газар нутгаа мэдэхгүй өөрийнхөө хариуцсан газрыг дутуу дулимаг мэдэхгүй бол нэгдүгээрт өөрөө төөрнө. Шөнө юмуу цаг агаар хүндэрсэн нөхцөлд хилээ эргэх юмуу хилийн манаа шалгаж яваад, хоёрдугаарт миний цэрэг балрах нь байна ш дээ. Би тэрэнд чинь хичээл заана цэргүүддээ. Тэр хичээлийг сайн заахын тулд яах уу би өөрөө сайн мэдэх ёстой. Тэгж байж тэрнийг чинь зааж өгнө ш дээ. Тэрнээс нэг дэвтэр хараад 5 үг хэлчихээд, эргээд дахиж сөхөөд тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Одооны багш нар тиймэрхүү болчихоод байгаа ш дээ?
Төрмөнх -
Одооны багш нар тийм байгаа ш дээ. Тэгээд л одоо энэ их дээд сургуулиудын юмыг ингээд харж байхад одоо би энэ сургуульд ажиллаж байна. Хичээл орж байгаа юм байхгүй байна ш дээ. Бие даалт. Улс орон яаж хөгжих юм юугаар бэлтгэгдэж
Эрдэнэтуяа -
Багш өөрөө ч идэвхигүй, сурагч нь ч өөрөө идэвхигүй байна?
Төрмөнх -
Манай юу ярьж байгааг сонссон үйлчлэгч нар нь надад ярьдаг юм. Өө энэ оюутнууд чинь үгэнд орохгүй та очоод өөрөө ор, та ч хүн би ч хүн намайг очихоор нэг өөр, таныг очихоор нэг өөр юу гэж байгаа юм гэхээр өө бид нар мөнгө өө төлсөн бараг энэ сургуулийг худалдаад авсан гээд би тэгээд ороод хэлдэг юм эгч шигээ, ээж шигээ хүнийг, та нар энэ улс орныг авч явах ирээдүйн боловсон хүчин улс орныг та нар авч явахын тулд энэ цагийг алдахгүйгээр ашигла. Ашигла зөв ашиглах ёстой 2-рт нь болохоор та нар багшийн толгойд байгаа юмыг өөрийнхөө төлөө л ирээдүйн амьдралынхаа төлөө худалдаж авч байгаа юм.
Эрдэнэтуяа -
Одоо тэгээд хүүхдүүд юу болчихожээ, гадна төрхөөр нь хардаг болчихожээ тийм ээ цэвэрлэгч тийм хүмүүстэй ерөөсөө харьцахгүй ш дээ дугаарлаж харьцана?
Төрмөнх -
Хамгийн муухай юм чинь хүнийг дугаарлах байхгүй юу. Монгол хүн байх ёстой байхгүй юу. Өсөх наснаасаа өдий хүртлээ явахдаа эцэг эхийн зааж зөвлөсөнөөр л хүнийг битгий дугаарла хүнд тусалж бай эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүүхдэд тэр чинь л үнэн үг. Одоо хүн зам дээр хальтираад унахад татахгүй шүү
Эрдэнэтуяа -
Гайгүй хувцастай гайгүй хүн бол магадгүй шүү?
Төрмөнх -
Тийм. Хөгшин настай юмыг бол ер нь тэгээд нэг согтуу юм байна гээд муугаар бодоод л өнгөрнө.
Эрдэнэтуяа -
Тэрийг хаанаас олж аваад байна?
Төрмөнх -
Эцэг эх биш нийгэм. Ерөөсөө одооны нийгэм ийм болгож байна. Бидний үед чинь тийм юм байгаагүй. Ах хүнийг дуугарахад нам болдог байлаа ш дээ. Одоо бол тийм биш. За за ахаа гэчихээд л. Одоо бол чи дуугай бай хөгшин зөнөг минь юм хэлбэл тэгнэ шүү. Юм хэлэх юм бол дээхнэ нэг оюутан ээ та одоо хөгшин ямар олигтойдоо ийм үүдний юм хийдэг юм гээд гэнэт миний дургүй хүрсэн л дээ. За миний хөө чам шиг хүүхэд надад байхгүй биш байгаа, 2-рт та нар шиг залуучуудыг хэдэн зуугаар нь хүмүүжүүлсэн 36 жил эх орны арын албанд. 3-рт би дээд сургуульд багшилж байсан цэргийн сургуульд залуудаа 1981-1984 онд 3 жил багшилсан. 250 шавь нартай. Дээд тал нь хурандаа цолтой одоо ажилтай, доод тал дэд хурандаа хэлтсийн дарга, тасгийн дарга би та нар шиг байхдаа зөндөөн хүнтэй харьцаж байсан тэгж болохгүй чи хүнийг тэгж дугаарлахгүй шүү. Чи хүнийг ямар боловсролтой ямар хүн бэ ярианы өнгөнөөс нь, 2-рт хүнийг дугаарлаж болохгүй хүн ямар байж болно, ямар ч боловсролтой байж болно, заавал гоё ганган байснаараа боловсролтой биш
Эрдэнэтуяа -
Тийм шүү тийм ээ? Одоо тийм болчихоод байна ш дээ
Төрмөнх -
Тэгэхээр нь би хэлсэн за уучлаарай ахаа би ч гэсэн дээд сургуульд багш байсан та нар шиг хүүхдэд хичээл зааж байсан ингэж ярьдаггүй юм чи хамгийн адгийн юм чинь энэ хүнийг дугаарлах, өнгөөр дугаарлах хамгйин адгийн юм. Тэрнээс хойш надад их сайн болчихсон ахаа л гэдэг.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн ер нь хэдэн оноос яаж гарч ирсэн бэ?
Төрмөнх -
Нэгдэлжих хөдөлгөөн чинь 1958 оноос гарсан гэсэн. Тэрүүгээр манай ээжийн талын нилээн айхтар малтай улсууд байсан. Ялангуяа нэг ах нь лам мам нилээн сүрхий хүн байсан. Тэр үед нөгөө хувьсгал ялснаас хойш юу яагаад дайнаас хойш тэр лам мам улсууд чинь манайд нэг хэсэг нам байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Нам аа
Төрмөнх -
Дарагддаг байсан ш дээ. Ил гарч болдоггүй.
Эрдэнэтуяа -
Яагаад?
Төрмөнх -
Одоо л энэ учиргүй их лам, хийдүүд чинь хэдэн зуугаараа босч ирээд байна ш дээ. Хувьсгалаас хойш 1990 он хүртэлх хугацаанд чинь Төв гандан л байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Бусад нь бол одоо худалч хүнд бол нэг булан тойроод нэг хийд байна ш дээ. Тийм байгаа биз та нар харж л байгаарай.
Эрдэнэтуяа -
Өө зөндөө байгаа
Төрмөнх -
Ээ хөгшин хөгшин лам нар байна.
Эрдэнэтуяа -
Одоо 5 хүний нэг нь лам байгаа байх
Төрмөнх -
Манай ээжийн ах нь лам байсан юм. Тэр үед чинь их нууц байдалтай байлаа ш дээ. Тэгээд хөөрхий амьтан дотоод явдалын яамнаас ирж юмыг нь хурааж байсан юм байна лээ. Их бурхан номтой заримыг нь уул хаданд нууж
Эрдэнэтуяа -
Хэдэн оны үед?
Төрмөнх -
Тэр чинь нэгдэлжих хөдөлгөөний өмнөхөн дөө. 1950 хэдэн онд байлаа.
Эрдэнэтуяа -
Юунаас болсон гэж ярьдаг вэ?
Төрмөнх -
Яахав дээ тэр чинь лам байсан сайн лам саяхандаа бурхан болсон. Тэр хөгшин их хөрөнгөтэй байсан тэгээд малыг нь нийгэмчилээд тэгээд сүүлд нь цөөхөн малтай үлдсэн. Тэгээд тэр хөрөнгө мөнгийг нь хураасан юм гэнэлээ ээжийн ярьж байгаагаар өөрөө ч юм ярьдаггүй байсан юм. Би хүүхэд байхдаа хааяа сурагч байхдаа зуны амралтаар очиж амарч малд нь явна. Тэгэхэд нэгдлийн малтай байсан. Бас ч үгүй чамгүй олон өөрт нь юм байсан хувийнх нь адуу мал үхэр. Одоо ч гэсэн одоо энэ ардчилалаас хойш юу яагаад мал залыг нь өгсөн л юм гэнэ лээ.
Эрдэнэтуяа -
Хувьчилж авсан гэж үү?
Төрмөнх -
Тийм.
Эрдэнэтуяа -
Аанхаа.
Төрмөнх -
Тэрүүгээр би очиж үзэж л байсан юм ээжтэй цуг. Гайгүй дажгүй л байна лээ мал нь.
Эрдэнэтуяа -
Одоо хүүхдүүд дээр нь байгаа юу?
Төрмөнх -
Одоо хүүхдүүд дээр нь байгаа. Тэр нэгдэлжих хөдөлгөөн гэдэг чинь сайн дураараа л ордог байсан юм гэсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Анх уу?
Төрмөнх -
Малгүй ч улсууд байсан тухайн үед чинь нөгөө зарим нь ч одоо малтай феодал ардууд байсан байх. Тэр талаар дам сонсч байхад сайн дураараа орж байсан. Заавал нэг албадаад байсан биш л юм байна лээ. За яахав малтай айлууд нь сайн дураараа малаа өгнө. Малгүй айлууд нь ороод яана. Тэртээ тэргүй нэг мөсөн тэчнээн толгой малтай байсан гэдэг юмуудаа тэрнээс илүү гарсныг нь нийгэмчилж байсан юм гэсэн.
Эрдэнэтуяа -
Нөгөө тогтоогоод өгчихсөн?
Төрмөнх -
Тэрүүгээрээ л яаж байсан юм гэнэлээ. Би үзээгүй болохоор мэдэхгүй яриаг нь сонсоход л тийм байсан. Нэгдэлжих хөдөлгөөн чинь тэгээд тэрний муудсан юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Нэгдэлжих хөдөлгөөн гарснаар уу?
Төрмөнх -
Тийм. Харин ч одоо нягтарч нэг гэрээрээ уулын аманд малаа маллаж байсан дор бол хамтаараа малаа маллах чинь шал ондоо биздээ.
Эрдэнэтуяа -
Тэгнэ ш дээ тэй. Тэгээд яахав ярьж байгаад өвс хадлангаа цуг авдаг?
Төрмөнх -
Тэр чинь л дээрээсээ өндөр шаардлага, төлөвлөгөөтэй 5-н жилийн төлөвлөгөө гээд дээр ярьсан ш дээ тэрэн шиг бас аймаг сум, баг бригад чинь дандаа ийм төлөвлөгөөтэй ш дээ. Хичнээн тонн өвс танай бригад бэлдэнэ шүү тэгж байж нөгөө малыг чинь өсгөнө. Тоо толгой бүгд төлөвлөгөөтэй одоо манайд тийм юм алга байна ш дээ. Хэрвээ яг тэр үед тэр үеийн шиг бол авах юм их байна л даа социализмын үеэс улс орны хөгжлийн тодорхой төлөвлөгөөтэй байсан одоо бол төлөвлөгөө алга байна ш дээ. Хаана ямар төлөвлөгөө байгаа юм би л лав мэдэхгүй. Одоо тэр алтны уурхай төчнөөн жилийн нөөцтэй, гадаадын тийм хөрөнгө оруулалттай гээд яагаад дотроосоо юм хийж болдоггүй юм. Болно ш дээ.
Эрдэнэтуяа -
Манайх нэг үеээ бодвол хөрөнгө оруулах хөрөнгө байгаа байхаа?
Төрмөнх -
Гаднаас их хэмжээний доллар хөрөнгө орлоо л гээд байгаа юм тэр нь яг улс орондоо орж байгаа юм уу. 50-60% нь орлоо гэхэд 40% алга болдог байх.
Эрдэнэтуяа -
Магадгүй тийм ээ?
Төрмөнх -
Хэрвээ тэгээгүй бол өнгөрсөн 10-н жил чинь одоо улс орон хөл дээрээ босхоор л боллоо ш дээ.
Эрдэнэтуяа -
Дор дор нь хэдэн төгрөгнөөс нь хумсалчих гээд л?
Төрмөнх -
Яавал энийг авах вэ тэгж л боддог болсон. Яавал энэ мөнгөнөөс авах вэ л гэж. Хувьдаа завших вэ гэсэн бодлого л байна.
Эрдэнэтуяа -
Соёлын довтолгоо анх яаж гарч байсан бэ?
Төрмөнх -
Соёлын довтолгоо анх дайны дараа л гарсан. Миний үед 1960-аад онд маш их зөв юм байсан шүү. Яагаад гэвэл тэр үед чинь манайх чинь дайны дараа бичиг үсэг соёл муутай хувьсгалаас хойш бичиг үсэг муутай байсан ш дээ. Соёлтой боловсролтой хүн цөөхөн байсан. За тэгээд соёлын довтолгоо гэдэг чинь яасан гэхлээр соёлын довтолгооны үрээр монголчууд чинь маш сайн боловсрол эзэмшсэн. Манай аав хүртэл хөөрхий амьтан 7-р анги төгссөн. Хэзээ хойно намайг 10-н жилд байхад л. Оройгоор л хичээлд суудаг байсан. Намын гишүүн тэгж л боловсрол олдог байсан. Тэр соёлын довтолгооных л байсан. Өөрөөр хэлбэл тэр бас л төлөвлөгөө байсан.
Эрдэнэтуяа -
Өөр ямар ямар салбарт өөрчлөлт гарав соёлын довтолгооноор?
Төрмөнх -
Соёлын довтолгооны үеэр чинь нэгдүгээрт боловсрол ахисан, бичиг үсэггүй хүн гэж бараг байхгүй болсон. Хоёрдугаарт бичиг үсэгтэй болно гэдэг чинь улс орны үйлдвэржилт үйлдвэржилт хөгжихөд бас юу байлаа ш дээ. Өө боловсролгүй хүн яаж ажиллах юм. Юмыг тогтоохоод амархан болно ш дээ. Хамгийн гол нь
Эрдэнэтуяа -
Ойлговол?
Төрмөнх -
Тийм. Ойлгоц сайтай болно. Монголчууд эртнээсээ сэргэлэн улсууд ш дээ. Яагаад гэвэл юмыг тогтоож сурахдаа шал өөр. Тэр генийхээ юугаар дэлхийд их дээгүүрт ордог. Тэрний чинь үрээр улс орон оршин тогтнож байна гэж ойлгодог шүү. Боловсролтой байж байж л улс орноо хөгжуүлнэ ш дээ.
Эрдэнэтуяа -
Ер нь ямар шаардлага тавьж байв соёлын довтолгооноор?
Төрмөнх -
Соёлын довтолгооны үед чинь нэгдүгээрт бичиг үсэгтэй болох, хоёрдугаарт чинь аа тэр чинь бас эрүүл мэндийн талаар юм байсан шүү. Эрүүл мэндийн талаар
Эрдэнэтуяа -
Хүн бүхэнд үү?
Төрмөнх -
Аа тийм. Эмнэлгийн үзлэгийг үнэ төлбөргүй үздэг байлаа. 7 хоног болгон төрхийн эмч айлуудаар явж үзэж байсан
Эрдэнэтуяа -
Биеийг нь үү? Гэр орныг нь уу?
Төрмөнх -
Тийм. Тэр чинь ариун цэвэр үздэг тэр чинь соёлын довтолгоон ш дээ. Үгүй дээ л хашаандаа хогтой байхгүй ш дээ. Одоо бол яаж байна булан тойроход л
Эрдэнэтуяа -
Угаадас хог?
Төрмөнх -
Тийм.
Эрдэнэтуяа -
Заваан байна шүү.
Төрмөнх -
Тэгэлгүй яахав. Тэрнээс чинь л өвчин гарч байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Өөрсдөө ч гэсэн ухамсарлахгүй юмдаа. Одоо нялх нойтон хүүхэдтэй байна, гудамж хороо ямар билээ явна. Тэр чинь ямар хашаа байшинд амьдарч байгаа улсын цөөхөн хэд нь боломжтой айл байгаа биздээ. Машин унаагаараа байнга ирж очдог.
Төрмөнх -
Одоо ч нэг үеэ бодвол монгол сайхан л болж дээ. Бараг машингүй айл гэж цөөхөн байна. Хүмүүс нилээн машинтай болчихсон юм бишүү. Тухайн үед 1960 хэд 1970-аад оны үед чинь машинтай айл ховор байлаа ш дээ. Өдрийн од шиг. Оо энэ ёстой айхтар баян айл.
Эрдэнэтуяа -
Инээв. Машинтай л бол баян?
Төрмөнх -
Тийм. Тэр үед чинь юм нь ч элбэг байж дээ одоог бодвол. Хүмүүсийн амдрал хил /килограмм/ мах гэхэд чинь 750 /мөнгө/ ш дээ.
Эрдэнэтуяа -
Хямдхан?
Төрмөнх -
Тийм. 1-р хонины нэг шүү. 2,3 /махны зэрэглэл/ болоод ирэх юм тэр чинь үнэ нь доошилчихно ш дээ. Хил гурил гэхэд чинь дээд гурил гэхэд чинь 2 төгрөг 10 мөнгө байлуу. Тэгээд л төгрөг 60 мөнгө. 2-р гурил чинь 1 төгрөг л байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үеийн хүмүүс юугаа аягүй сайн мэдэх юмаа тэр үеийн үнэ ханшаа?
Төрмөнх -
Мэдэлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Маш удаан үнэ нь байдаг
Төрмөнх -
Одооныхтой адил өнөөдөр энэ нэг хил гурил 950 ч юмуу 750 байлаа гэхэд
Эрдэнэтуяа -
Маргааш
Төрмөнх -
Маргааш юмуу цагийн дараа өөрчлөгдсөн байна. Тэгэхлээр чинь яаж мэдэх юм.
Эрдэнэтуяа -
Аягүй сайн мэдэх юм. Төгрөг тэдэн мөнгө байсан Төгрөг тэдэн мөнгө байсан гээд л. Бүр цээжинд нь орчихсон. Өчнөөн олон жил тэр үнээрээ явчихсан болохоор
Төрмөнх -
Тэр чинь одоо улс орныхоо хөгжлийг төлөвлөгөөтэй, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх нөгөө төрийн томчуулын чинь хийсэн гавьяа энэ шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэр үед дарга цэргийн харьцаа ямар бэ хоорондын харилцаа. Хэр ялгаатай вэ өдөр тутмын амьдралд хувцас хунараараа ч юмуу, баян ядуугаараа
Төрмөнх -
Тэр үед чинь аа яахав том дарга нар чинь мэдээж төрийн томчуул чинь улсаас хангамж авах нь авч байсаан. Би бас Бал даргын хамгаалалтанд хэдэн жил ажилласан. Тэр чинь аргагүй ш дээ эд нартай адил одооны дарга нартай адил хар тэрэг унаад тэнээд байхгүй. Зугаалга, цэнгээн гээд улс орон дамжаад тэнээд байхгүй. Одоо их хурлын гишүүдийг хар л даа. Нэг завсарлаа л бол хагас дутуу юмаа хийсэн болоод алга болчихож байна ш дээ. Тэгээд хуралдаа суухаа байгаад гадаад тийшээ явчихсан ийшээ явчихсан. Дандаа л хувийн эрх ашиг ш дээ. Үнэхээр тэдний явсан тоо бол өдийд сайхан болсон байгаа ш дээ. Тэгэхэд бол тэр үеийн улс төрийн товчооны гишүүд чинь 11 гишүүн л байсан ш дээ. Бал даргаар ахлуулсан.
Эрдэнэтуяа -
Толгойлуулсан уу?
Төрмөнх -
Тийм. Тэд чинь улс орноо авч яваад хөгжүүлээд өдий зэрэгтэй болгосон ш дээ харин эд нар юу хийж байгаа юм. Хагас дутуу саармагжсан барилгууд байж л байна ш дээ. Тэр нь олигтой ч үр дүн байхгүй. Одоо энэ манай сургуулийн энэ байр байна ш дээ би яг 1-р ангид орсон жилээс энийг мэднэ. 1960 оноос энэ чинь оёдолын артел гэж байсан юм хөдөөнөөс ирээд энд ажилчинаар ажилласан юм. Хүүхэд байхдаа энд гүйж ирж
Эрдэнэтуяа -
Аягүй сайн мэдэх юм байна даа тийм ээ?
Төрмөнх -
Тийм юм байсан ш дээ. Гэхдээ энэ одоо нураагүй байна. Тэрнээс өмнө барьсан ш дээ. Тэгэхэд одоо сүүлийн үед барьсан барилга ороод л 5 хонолгүй ус нь алдаад л шавар нь нурж байна. Тэгээд ямар барилга байх вэ
Эрдэнэтуяа -
Тийм хажуу айлынх нь тамхины утаа орж байна гээ биздээ?
Төрмөнх -
Тэгж байна гэсэн. Тэр байтугай нөгөө талын айлын яриа ханаар сонсогдож байна гэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм жаахан чангахан ярихад?
Төрмөнх -
Манайх сансарт байдаг одоо манай байгаа байр бол 1969 онд ашиглалтанд орсон 40 жил болсон. Нэг ч ан цав гараагүй
Эрдэнэтуяа -
Сансарын 5-н давхарууд саарал, хувьчилж авсан уу?
Төрмөнх -
Хувьчилж авсан.
Эрдэнэтуяа -
Нэг хэсэг оростой маргаантай байсан?
Төрмөнх -
Тийм. Тэр чинь манай аюулаас хамгаалах яамны харьяа байсан.
Эрдэнэтуяа -
Нийгмийг аюулаас хамгаалах яам?
Төрмөнх -
Манай авгай чинь аюулаас хамгаалах яамны эмнэлэгт эмч, лаврант хийж байсан. Тэгээд тэр яамны ажил хөдөлмөрийн аварга болоод тэгээд өгч байсан шүү.
Эрдэнэтуяа -
Өө бүр
Төрмөнх -
Оросуудыг гарсаны дараа
Эрдэнэтуяа -
Монголчууд ороод, оросууд чинь цэргийн байгууллагын улсууд байсан уу?
Төрмөнх -
Дандаа цэргийн ангийнхан.
Эрдэнэтуяа -
Гарсаных нь дараа ямархуу байдлаар хуваарилсан юм бэ?
Төрмөнх -
Албан газраас л хуваарилсан ш дээ. Манай авгайд урамшуулалын юугаар ирсэн юм.
Эрдэнэтуяа -
Том урамшуулал өгдөг байсан байна шүү?
Төрмөнх -
Бүхэл бүтэн яамны ажил хөдөлмөрийн аварга шүү дээ. Зураг нь хүртэл хүндэт самбар дээр тавигдаад хичнээн төгрөгөөр ч билээ шагнуулж л байсан. Манай хүн чинь ажил сайтай байсан.
Эрдэнэтуяа -
Ер нь шагнал урамшил гэснээс та улсаас ямар урамшил авч байсан бэ?
Төрмөнх -
За чи нэг 6-7 медаль авсан. Ойн медалиуд байна. Халх голын гучин жилийн ойн, ардын хувьсгалын 70 жилийн, байлдааны хүндэт медаль, энгийнхнээр бол цагаан морьт, зөвлөлт монголын онц хилчин, аюулаас хамгаалахын 60 жилийн ойн медаль тэгээд хилийн цэргийн хүндэт тэмдэгүүд 13-14 медалиуд бий.
Эрдэнэтуяа -
Пөөх. Ёстой сайн ажиллаж одоогийнхтой адил зүгээр өгөхгүй ажил хөдөлмөрийг нь үнэлж өгнө гэхээр аягүй сайн ажиллаж байсан байна?
Төрмөнх -
Хамгийн сүүлийнхээ юуг 2001 онд 80 жилийн хүндэт медалийг. Тэгээд тэрнээс хойш больсон л доо. Тэр бол яахав хил хамгаалах байгууллагын 70, 75 жилийн хүндэт тэмдэгүүд авсан. Миний хамгийн шүтэж явдаг юм бол би 4-р курсэд байхдаа дадлага хийдэг юм аа.
Эрдэнэтуяа -
Оросод оо юу?
Төрмөнх -
Уртын дадлага. Зөвлөлт Манжуурын хил дээр сар дадлага хийсэн. Тэгэхэд би оросын 2 хилчинтэй дадлага хийж байхдаа шөнө үхсэн хятад цэрэг хөвж ирэхгүй юу радиолокацийн станцаар харсан чинь дэлгэцэнд юм хөвөөд үхсэн цэрэг байсан. Тэр чинь 1977 онд ш дээ тэгээд би оросын онц хилчинийг авсан.
Эрдэнэтуяа -
Пөөх лаг байна ш дээ.
Төрмөнх -
Дараа нь Монголдоо ирж 45 хоногийн дадлага хийгээд Өмнөговьд хилчин хийж байгаад онц хилчин авсан оюутан байхдаа хоёуланг нь авсан.
Эрдэнэтуяа -
Сайн байна ш дээ. Хил зөрчигч хятадаас орж ирсэн үү?
Төрмөнх -
Тагнуул хил зөрчиж орж ирсэн би түрүүн хэлсэн ш дээ төлөвлөгөөтэйгээр оросууд манайхыг боловсон хүчин бэлтгэж байсан хилийн цэрэг тав таван жилээр тэрний чинь юугаар би явж байсан байхгүй юу. Би түрүүн хэлж байсан социалист капиталист гэж 2 систем байсан гэж тэр үед хятадтай харьцаа муудаад ирэнгүүт яахав гэхээр оросын цэргийн ангиуд их байлаа. Бүх ангиуд байлаа ш дээ оросын хаана хаана цэргийн ангиуд байрлаж байна , хаана хаана том том үйлдвэрүүд байрлаж байна, хаана нууц юм хийж байна тэрийг тагнах зорилгоор хятадаас тусгай бэлтгэгдсэн улсууд орж ирсэн.
Эрдэнэтуяа -
Аа яа яа?
Төрмөнх -
Тэгээд би тэндээс барьж авчирч байсан. Анх баригдахдаа ядарсан бөөсөндөө баригдсан юм байсан л даа. Оо би нэг өнчин өрөөсөн, Өвөрмонгол Баярсайхан гэлүү дээ 19 настай. Би одоо даргатайгаа муудалцаад тариалан эрхэлдэг цалин мөнгө өгөхгүй хоол унд муу болохоор нь даргынхаа толгойруу юугаар даргынхаа толгойг хагалчихаад тэгээд би зугтаагаад танай нутагт орж ирлээ. Сүүлд энэ яаман дээр ирж байцаагдаад яасан чинь тусгай бэлтгэгдсэн тагнуул байсан.
Эрдэнэтуяа -
Аа яа яа?
Төрмөнх -
Тагнуул хийж байгаа хүмүүс олон янзаарл орж ирнэ л дээ.
Эрдэнэтуяа -
Тийм ш дээ. Ядарсан мадарсан?
Төрмөнх -
Өө тийм.
Эрдэнэтуяа -
Янз бүрийн аргаар
Төрмөнх -
Болох болохгүй юугаар хүний итгэлийг авах.
Эрдэнэтуяа -
Сайн байжээ.
Төрмөнх -
Тэгж явж байсан юм.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүс ажиллая гэсэн их
Төрмөнх -
Тэр шагнал урамшил чинь яг шударга юугаар шагнах юм бол зөв хүмүүжил, зөв ухамсараар яана ш дээ. Одоо бол тийм алга байна ш дээ. Гарын алгад багтаж байна ш дээ. Магадгүй би нэг их хурлын гишүүн танилаа гэхэд танидаг баридаг байлаа гэхэд нэг сурталчилгаанд яваад баатар авч байгаа юм биш үү.
Эрдэнэтуяа -
Тийм шүү
Төрмөнх -
Тэгэхээр чинь шагналын үнэ цэнэ буурч байгаа юм. Бид нарын үед шал ондоо байсан л даа. Алдар гавьяа шагнал бол өөрсдөө ажиллаж байж л тэр дундаа цэргийнхэн бол өдөр шөнөгүй, цаг наргүй тэгж л алба хааж байсан.
Эрдэнэтуяа -
Тэр социализмын нийгмийн үед юм уу тэрнээс өмнөх үед хүн яаж оршуулдаг байсан тэр талаар мэдэх үү?
Төрмөнх -
Дээхнэ үе намайг хүүхэд байхад хөдөөний улсуудын яриа би өөрөө үзээгүй ээжийн аавын яриаг сонсоход социализмын үед зүгээр юун дээр ил тавьдаг байсан юм биш үү. Байгальдаа нохой шувуу яадаг юм уу аа бурханы оронд очиж байна гэж үздэг юм шиг байгаа юм. 1-рт газар нутгаа бохирдуулахгүй ил тавихлаар зарим нь хөөгөөд босчихсон байдаг гэдэг л юм. Хүн чинь тэгээд задгай тавихлаар чинь хөөнө ш дээ
Эрдэнэтуяа -
Халуун зун уу?
Төрмөнх -
Тийм. Тиймэрхүү л юм яридаг юм байна лээ. Тэгээд хэд хоногийн дараа очихлоор алга болсон л байх юм байна лээ. Шувуу юу янз бүрийн юм иддэг байлгүй дээ. Аа Улаанбаатрынхан болохоор яахав газраа ухаад л ашигладаг. Гадаадад ч гэсэн тэгдэг юм байна лээ ш дээ.
Эрдэнэтуяа -
Газраа ухаад уу?
Төрмөнх -
Оросод намайг москвад байхад тэгээд оршуулдаг л байсан.
Эрдэнэтуяа -
Оросоос өөр орон руу явж байсан уу?
Төрмөнх -
Сүүлд нь би нэг хэсэг 1993 онд би нэг 1990 онд манайх энэ байрыг авсан. Тэгээд би олон жил багшилсан гээд хот руу шилжье гэсэн чинь хотод орон тоо байхгүй дахиад 1, 2 жил ажилчих тэгээд хот руу оруулья тэгэхээр нь би нэг хэсэг ажлаа хаяад тэгээд наймаанд яваад миний дээд талын цэргийн дээдэд явсан ах байна ш дээ миний дээд талын ах тэр эд нартай нийлээд тэгээд би Болгарт очиж үзсэн. Герман нэг явсан. Аа тэгээд хятад руу хэд хэдэн удаа явсан.
Эрдэнэтуяа -
Тэр үед ер нь ямар байсан бэ? гадаадын хөгжил арай өөр байсан уу?
Төрмөнх -
өө өөр байсан. Би голцуу л социалист орнуудаар явсан. Сайхан байсан одоо ямар байгаа юм бүү мэд. 1993 онд явсан байх аа.
Эрдэнэтуяа -
Яг юуны дараа юм байна тийм ээ зах зээлийн дараа?
Төрмөнх -
Тийм зах зээлийн дараа.
Эрдэнэтуяа -
Зах зээл гэснээс хувьчлал анх яаж гарч ирсэн бэ? юу гэж анх хэлж гарч ирж байв эсвэл гэнэтхэн л нэг өглөө гараад ирсэн үү? Аажмаар хүмүүст анхааруулж байгаад явагдсан уу?
Төрмөнх -
өө би нэг юм хэлхээ мартсан байна. Анх 20-р тогтоол гээд нэг тогтоол гарсан. Санаж байна уу
Эрдэнэтуяа -
үгүй. Би тэр үед жаахан байсан
Төрмөнх -
1991 онд 1991 оны намар 11 сард ч билүү нэг өдөр байж байхгүй юу
Эрдэнэтуяа -
Гэртээ?
Төрмөнх -
Тэгэхэд чинь би хил дээр ажиллаж байсан байхгүй юу. Заставын дарга байсан. Дорноговьд Замын-үүдээс баруун тийшээ. Тэгэхэд ахмад цолтой байсан. Тэгсэн чинь яаралтай мэдээ ирэхгүй юу тэгэхэд манай шифрээр ирнэ. Ийм ийм юм болоод хувьчлал болох нээ засгийн газрын 20-р тогтоол гарсан маргааш өглөө бүх юмыг лацдана аа тооллогонд явна комисс бүх заставуудаар явна.
Эрдэнэтуяа -
Заставуудаар яаж явагдаж байсан?
Төрмөнх -
Тэр чинь яахав “Засгийн газрын 20-р тогтоол” гэдэг чинь улс орны бүх л
Эрдэнэтуяа -
Ямар учиртай тогтоол юм?
Төрмөнх -
Одоо бодоход энэ юунуудыг чинь яаж байсан юм бишүү. Энэ одоо мөнгө төгрөгний чинь юу гэдэг юм дээ юу ч гэх юм дээ эдийн засгийн юуг чинь сайн мэдэхгүй ш дээ. 2 дахин өсгөнө энэ тэр гээд
Эрдэнэтуяа -
Аан инфляци уу?
Төрмөнх -
Тийм. Тийм юм болох гээд байсан юмуудаа. Тэгээд энэ хомсдол үндсэндээ орж ирсэн юм бишүү.
Эрдэнэтуяа -
Тэр тогтоолоос хойш уу?
Төрмөнх -
Эдийн засгийн тийм. Тэгээд энэ юуг чинь буруу хийлээ гэж улсууд мэргэжлийн улсууд ярих юм байна ш дээ. Хоёрдугаарт тэр чинь нөгөө эд хөрөнгийг тоолдог. Тэгээд тэрний чинь үнэ цэнэ нь өсөх мөсөх гээд л
Эрдэнэтуяа -
Аан аан
Төрмөнх -
Би түрүүн хэлж байсан ш дээ. Хил дээд гурил нэг хил нь болохоор 2 төгрөг 10 мөнгө байсаан. Нэгдүгээр гурил нь төгрөг 60 мөнгө, хоёрдугаар гурил нь 1 төгрөг байсан. Энэ чинь одоо 20 дахин. 20-р тогтоол чинь нэг юмыг 20 дахин өсгөсөн байхгүй юу. Жишээ нь нэг төгрөгний гурил чинь 20 дахин өсөөд 20 төгрөг болноо доо.
Эрдэнэтуяа -
Тийм юугаар 20-р тогтоол гэсэн юмуу?
Төрмөнх -
Тийм. Тэрний чинь 20-р тогтоол байхгүй юу. өсгөсөн.
Эрдэнэтуяа -
Аан аан үнийг нь 20 дахин өсггөсөн.
Төрмөнх -
өө тийм. Тэгээд яахаар чинь улсууд чинь тулгамдана биздээ. Тэгж яасан юм шүү дээ.
Эрдэнэтуяа -
Тэгээд ер нь тэр юуг гарахад тогтоол гарахад лангуун дээрхи юм хоосорчихсон байсан уу?
Төрмөнх -
өө тэгэлгүй яахав тэрнээс чинь хойш л хоосорсон ш дээ. Тэр чинь нөгөө ардчилал чинь гарч ирэхээр гадаад харилцаа эд нар чинь зогсоно. Улс орны чинь аюулгүй байдлын нөөц гэж байдаг байхгүй юу. Тэр нөөц хүнсний нөөц энэ тэр чинь дуусаад байхгүй болоод. Тэгээд нэг ёсондоо хятадаас чинь гурил будаа зөөгөөд байдаг чинь тэр байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Оросоос юмаа авдаг байсан, өөрсдөө үйлдвэрлэдэг байсан
Төрмөнх -
Манайх өөрсдөө үйлдвэрлээд тэр үеэс хувьчлал эхлэхээр чинь зэрэг ХАА /хөдөө аж ахуй/-н техникийг чинь хувьчлаад хамаагүй ийш тийшээ тараагаад хаячихсан. Дуртай нь авна ш дээ мөнгөтэй нь тэд. Жишээ нь одоо 50000 төгрөг тухайн ханшаар 50000 төгрөгний үнэтэй трактор байлаа гэхэд ерөөсөө 150 юмуу 100 мянган төгрөгөөр авч байх жишээтэй. Тэгээд л тэр хувьчлалыг буруу явагдсанаас
Эрдэнэтуяа -
Мөнгөтэй хүмүүс нь цохиод авчихсан?
Төрмөнх -
Тийм. Хувьчилж байгаа нь энэ гээд өөрёдйинхөө барьж байгаа машиныг авч байгаа юм чинь.
Эрдэнэтуяа -
Ер нь хувь хүний амьдралд, өдөр тутмын амьдралд яаж
Төрмөнх -
Хувьчлалыг чинь хувьчлалыг чинь би тэр үед ойлгохдоо тарааж идэх юм байна даа л гэж ойлгосон
Эрдэнэтуяа -
Яаж идэх ээ?
Төрмөнх -
Тарааж идэх /инээв/.
Эрдэнэтуяа -
Аан.
Төрмөнх -
Нээрээ шүү.
Эрдэнэтуяа -
Манайд зөв явагдаагүй юм бишүү хүмүүсийн яриагаар?
Төрмөнх -
Буруу явагдсан. Одоо энэ улсуудын ярьж байгаа нь
Эрдэнэтуяа -
Юу нь?
Төрмөнх -
Нэгдүгээрт хувьчлал ардчилалыг явуулна гэж бэлтгэлтэй, аливаа нэг хувьсгал өөрчлөлт явна гэдэг чинь бэлтгэл хийх ёстой
Эрдэнэтуяа -
Улс орон даяар уу?
Төрмөнх -
өө тэгэлгүй яахав. Хэрвээ ийм өөрчлөлт явуулбал энэ үйлдвэрийг яаж хөгжүүлэх үү тэй, нөөц нь хичнээн жил юм, хэдэн сарын нөөцтэй юм тэр мэрийг нь тооцоо хийхгүйгээр тэй нэг өглөө пижигнүүлээд хаячихаар чинь болохоо байчиж байгаа ш дээ. Аливаа юманд чинь ер нь хувьсгалын тохироо гэдэг чинь одоо, түүхийн хичээл дээр гардаг биз дээ та нарын үед байсан уу үгүй юу.
Эрдэнэтуяа -
Орж л байсан байхдаа?
Төрмөнх -
Бид нарын үед хувьсгалын тохироо гэж түүхийн хичээлээр их ордог байсан. Монголд одоо хувьсгалын тохироо нь юунаас бүрдсэн бэ гээд одоо тэр ёстой нөгөө маршал Чойбалсан, Сүхбаатар гуай эд нарын чинь ярьснаар тохироо нь бүрдсэн хувьсгал. Тэгэхээр би тэрнээс хойш боддог юм аливаа юм тохироо, тодорхой төлөвлөгөө байх ёстой. Төлөвлөгөө тохироо бүрдэж байж л, орос ах нартай тэр хувьсгал хийхээс өмнө дотоодынхоо юуг судална. Дотоодынхо оажиллагааг гэнэт ард түмний тэр үед чинь шарын шашин гээд айхтар юмнууд байлаа ш дээ. Тэр энэ тэрийг чинь хамаагүй задрааж үймээн шуугиан дэгдээхгүйн тулд тайван замаар яахын тулд бага хохиролтойгоор яах уу гэхээр төлөвлөгөө зохионо оо. Тэгж байж дараа нь энэ ажиллааг явуулна. Тэрнээс би нарийн сайн мэдэхгүй л дээ. Зүгээр 10 жилийн түүх дээр яахад тохироо нь бүрдсэн ажил хувьсгал.
Эрдэнэтуяа -
Тэгээд тэр хувьчлалд ард түмэн яаж оролцсон бэ хувь иргэн хүн яаж оролцож байв, юм авч чадав уу?
Төрмөнх -
Зарим нэг нь авсан л байх хөөрхий минь. Зарим нэг нь авч чадаагүй ш дээ. Малчид хөөрхий нөгөө хэдэн хураагдсан малаа олон жил ажилласны юугаар л тэчнээн мал, нэгдэлжих хөдөлгөөн яваад хэдэн мал өгч байсан тэрнийхээ юугаар авна гээд л авсан байх.
Эрдэнэтуяа -
Та нарт одоо тэр тасалбар та авч чадаагүй юу?
Төрмөнх -
Тасалбар байгаа саяхан нэгийг нь жилийн өмнө ч билүү дээ 2000 онд билүү 2001 онд билүү компанид өгөөд тэгээд алга. Ашиг гэж 40- /40 мянга/г авлуу яалаа.
Эрдэнэтуяа -
Тэр тасалбарыг хүмүүс их ашиглаж чадаагүй юм шиг байгаа юм?
Төрмөнх -
Тэрийг ашиглаж чадаагүй.
Эрдэнэтуяа -
Юунаас болов?
Төрмөнх -
Нэгдүгээрт тэр юмаар урьд нь ажиллаж байгаагүй хүмүүс чинь мэдэхгүй. Хэрвээ зөв харьцдаг байсан бол өдийд ашигтай байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Зарим нэг нь ашигтай болгосон юм шиг байгаа юм цөөхөн?
Төрмөнх -
Тийм. Тэр чинь бол яах вэ гэхээр овсгоотой нэг нь жаахан муу судалсан, сайн учрыг нь олоогүй хүмүүсийнхээ юуг мөнгөөр цохиод авчихаж байгаа юм /инээв/. Тэгээлд энэ сайхан үйлдвэр ,эмнэлэг юуч байдаг юм дэлгүүрийг аваад хувьчлаад авчихсан байхгүй юу. Гуанз, ресторан, дэлгүүр хоршоо эдгэрийг чинь авчихаж байна ш дээ. Тэгэхлээр хүмүүсийн боловсрол нарийн нарийн юман дээр л жаахан дутаад байх шиг санагдаад байгаа юм даа миний бодлоор. Би ч бас тэгж боддог. Бид чинь яг мэргэжлийнхэ юмыг судалж энд тэндээс оросын ном сэтгүүл янз бүрийг гадаад орны мэргэжлийн дагуу яваад л судалдаг байлаа ш дээ. Тухайн үед миний үеийн сургууль төгссөн боловсон хүчнүүд өөр өөрсдийн чиглэлийн орос монгол тэгээд л Германд төгссөн бол герман одооБерлиний их сургуулийг төгссөн бол герман хэл дээр гарсан өөрийн мэргэжлийн ямар ном байна. тэрнийг авч судална. Би бол орост сургууль төгссөн, тэр дундаа цэргийн холбогдолтой ном сэтгүүл их уншдаг байлаа. Боловсролоо ахиулахын тулд
Эрдэнэтуяа -
Ард түмний боловсрол их муу байсан байгаа юм тэй эдийн засгийн талаар?
Төрмөнх -
өө эдийн засгийн талаар маш муу
Эрдэнэтуяа -
зүгээр урдах ажлаа хийнэ, цалин авна
Төрмөнх -
яагаад гэвэл нэгдүгээрт бас энэ социализмын үеийн доголдол нь тэр байхгүй юу. Ард түмэндээ эдийн засгийг сайн ойлгуулаагүй. Яагаад гэвэл юм нь хангалуун байсан. Цалин бууна, цалингаа аваад дэлгүүрт орно юм нь бэлэн байж байна.
Эрдэнэтуяа -
сарынхаа хүнсийг цуглуулах л ажилтай?
Төрмөнх -
өө тэгнэ. 15 хоног юмуу 10 хоногийнхоо хүнсийг цуглуулна хангалттай.
Эрдэнэтуяа -
Яг тэгж л
Төрмөнх -
Мөнгө нь бэлэн сбайж байна. дэлгүүр орно гутал хувцас нь бэлэн манай үлйдвэрийнх ч байна. хааяадаа гадаадын оросын гутал чех, Венгер гэдэг юмуу би ч одоо очери ихтэй байсан л даа ховор болохоор. Гадаад юм гэхээр л манайх чинь амиа тавьчихддаг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэрнээс өөр бодох юм байгаагүй юм шиг байгаа юм?
Төрмөнх -
Байгаагүй. өнөөдөр хоол нь бэлэн, дэлгүүрт нь мах нь бэлэн хямдахан. Тэгэд ороод авчихна, цалинтай, ажилтай өнөөдөр одооныхтой адил ажилгүй мөнгөгүй, хоолгүй яана даа хаанаас хог түүдэг юм билээ, таньдаг найз таарах нь уу юу байдаг юм нэг 5, 10-н төгрөг авчих юмсан гэсэн тийм юм байхгүй тэр чинь ерөөсөө л өглөө бослоо. Ажилдаа л явна. Очоод л
Эрдэнэтуяа -
орой ирнэ.
Төрмөнх -
Очоод л нөгөө ажлаа хийнэ. Төлөвлөгөө норм биеэлж л байвал болоо. Орой ирээд л дээр үед чинь 1967-н оноос нөгөө зурагт, радио гэдэг чинь орж ирж байсан.
Эрдэнэтуяа -
Нээрээн. Анх яаж зурагт гарч байв?
Төрмөнх -
Анх зурагт гарах чинь сонин ш дээ. Одоо манай аав цалингаа авчраад тэр үед чинь 1967 онд чинь яагаад байлаа даа нэг юу ч болдог билээ. Нэг тэгээд нэг
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Нэг 900-н хэд билээ дээ. Нэг ийм жижигэвтэр зурагт ийм дунд зэргийн зурагт авчирч байсан юм.
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Тэгээд л тэрнийг тавьчихаад л гоё юм үзнэ. Ёстой нөгөө хүн чинь тэр чигээрээ ингээд дүрстэйгээ гарч ирээд яриад хөөрөөд, бодит биеэрээ гараад ирчихсэн. Тэгж л анх
Эрдэнэтуяа -
Анх ер нь зурагтыг ямар айлууд тавьж байв? Тэгээд анх танайхыг анх зурагт авсаны дараа ойр хавийнхан хүүхдүүд бас зурагт үзэх гээд цугладаг байсан уу?
Төрмөнх -
Аа цугладаг байсан. Тэр зурагтыг авахаас чинь өмнө нэг 2 сарын өмнө манай ангид нэг Сэлэнгэ гээд нэг хүүхэд байдаг байсан юм.
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
Манай хойд талын хашаанд байдаг. Хойд талын гудамжинд байдаг. Хашааны арын байдаг. Аа тэр тэдний аав нь Очирбат гээд хэвлэл сургуулийн 3-р баазд ажилладаг байсан юм. тэр юу вэ гэхээр Бал даргын жолооч нь байсан юм.
Эрдэнэтуяа -
Өө за
Төрмөнх -
Цэдэнбал даргын олон жил ажилласан. Тэгээд тэр чинь нөгөө өндөр цалин авна. Яагаад ч юм бэ дээ. Тэр одоо юугаар бэлгэнд өгсөн юм гэнэ лээ. Ер нь Бал дарга их сайн байсан гэсэн ш дээ. Манай монголчууд л одоо орос авгайг орос маамыг муу яриад л яг тулаад яахаар сайн бол их сайн хүн.
Эрдэнэтуяа -
Аан. Бал даргын авгай нь уу? Палеотово
Төрмөнх -
Тийм одоо. Жинхэнэ монголын одоо бидний үеийн Хулан бидний доодох үеийн манай дүү нарын үеийн хүүхдүүдийг одоо монгол улсын хүүхдүүдийг боловсролтой, соёлтой болгохын тулд бол маш их юм хийсэн. Одоо энэ паркийг чинь Цэдэнбал даргын авгай хийсэн ш дээ. Палеотово гуай Октябрийн хувсгалын 50-н жилийн ойгоор ашиглалтанд орсон ш дээ. Энэ чинь. Оросын юугаар барьсан. Энэ дээр чинь олон орны оюутнууд ирчихсэн. Оюутнууд хашааг нь барьж өгсөн. Тэнд ажилаж байсан.
Эрдэнэтуяа -
Их л юм хийсэн юм шиг байгаа юм.
Төрмөнх -
Их л юм хийсэн. Одоо тэр хойд талын тэр Баянголын чинь юу байдаг ш дээ. Пионерийн зуслан олон улсын
Эрдэнэтуяа -
Бүүр нөгөө нэг зүүн талаар цаашаа байдаг уу? Бүүр ингээд тийшээ
Төрмөнх -
Өө тийм. Тийм. Нэг гоё ийм аман дотор байдаг. Тэрнийг чинь бариулсан. Ардын хувьсгалын хэдэн жилээр билээ ашиглалтанд оруулсан.
Эрдэнэтуяа -
Гэхдээ хариуд нь нөгөө юу гэдэг юм байна лээ ш дээ. Яахав дээ вагон вагонаар нь юм авч явдаг байсан гэж байгаа юм даа. Тэр үеэр явахдаа
Төрмөнх -
Тэр худлаа байхаа. Тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Нэг хүн ч юу байхав дээ. Тэр үеийн хөгшчүүл зарим нэг нь ярихдаа юм авч өгчихөөд
Төрмөнх -
Аа тэр бэлэг дурсгалын юм
Эрдэнэтуяа -
Буцаагаад дахиад хэдэн вагонаар юм авч явдаг байсан гэсэн.
Төрмөнх -
Аа тэр тийм юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Байхгүй юу?
Төрмөнх -
Тийм замбараагүй юм байхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгж авч явдаг байсан. Тусламж энэ тэр янз бүрийн юмны нэрээр
Төрмөнх -
Тусламжаар бол өгөлгүй яахав. Манайд одоо Зөвлөлтийн
Эрдэнэтуяа -
Дайны юу?
Төрмөнх -
Үгүй ээ. Юугаар. Дайны үеийн тусламжийг бол өгөлгүй яахав тэр чинь. Орос ах нартаа ингэж орос ах нарын хүчээр бид нар өнөөдөр Японы армийг устгасан.
Эрдэнэтуяа -
Тэр нэг аймаар юм манай хамаатны ах ярьж байсан. Манай ах нягтлан хийж байсан юм. Нэг үе манайх малыг Орос руу хөлөөр нь гаргадаг байсан ш дээ.
Төрмөнх -
За тийм гэсэн.
Эрдэнэтуяа -
Тэгэхэд эндээс ёстой хамгийн шилдэг тарган малуудаа явуулдаг гэнээ. Яая даа гэсэн. Тэгээд вагон дотор ачаад явчихдаг. Хэдэн хоногоор машин дотор ачаад тэр чигтээ хил гаргадаг. Тэгээд эндээс очихоор нь шалгадаг юмуу даа. Тэгсэн чинь нөгөө адуунууд нь дэл сүүлээ юу ч үгүй болгоод идчихсэн. Ийм юм очсон гэж байгаа ш дээ.
Төрмөнх -
Тэрийг одоо хааш нь гаргасан юм.
Эрдэнэтуяа -
Орос руу. Тэгээд очиж шалгасан юм байна л даа.
Төрмөнх -
Орос руу гаргах чинь үхрээ Улаан-Үдийн юу руу л гаргадаг байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Аймаар болгочихсон байсан гэж байга юм даа. Тэгээд замдаа өчнөөн зөрлөг хүлээлт дээр гаргаад юм өгөхгүй хоол унд тэгээд л
Төрмөнх -
Вагон зогсчихсон юм чинь услах болломжгүй ш дээ. Услана гээд гаргад ирэхээр алдчихна ш дээ.
Эрдэнэтуяа -
Аймаар болгосон. тэрийг л ярихаар нүд халтирмаар юм.
Төрмөнх -
Машнаар чинь явуулдаг л байсан гэсэн. Би яг өөрөө тэгж үзээгүй.
Эрдэнэтуяа -
Тэрийг л одоо шимшрээд л байдаг юм. одоо болтол ярьдаг юм. Зүрх шимширмээр гээд л аймаар
Төрмөнх -
Вагон дотор чинь өвс бол өгч болно. Усыг бол боломжгүй.
Эрдэнэтуяа -
Тэгээд л хамгийн шилдгээ явуулахад ёрдойсон юм очдог. Тэгээд л туранхай малаа өглөө гэдэг.
Төрмөнх -
Тэр юмыг чинь одоо дандаа гайгүй гэсэн юмаа өгдөг.
Эрдэнэтуяа -
Тэр ямар ч байсан Алтанбулагийн хилээр л явж байсан байх. Өөрөө Сэлэнгийнх болохоор
Төрмөнх -
Научик, Улаан-Үүдэд л өгдөг байсан байх.
Эрдэнэтуяа -
Тэр бол би сонсохоор нээрэн
Төрмөнх -
Би явж үзээгүй. Мэдэхгүй.
Эрдэнэтуяа -
Тэгдэг байсан. Тэгэхээр тусламж ч явдаг байсан байх. Тэгээд хөлөөр нь нь их гаргадаг байсан. Одоо гэхдээ манйхан хөлөөр нь гаргая гээд яриад байна ш дээ. Мал ихэдлээ. Мөнгө байхгүй боллоо. Хөлөөр нь гаргая
Төрмөнх -
Гэхдээ Орос ах нарт орост гаргах л юм ярьсан ш дээ. Энэ
Эрдэнэтуяа -
Тува Завханы хойд талын тувагаар дамжуулж гаргах л юм Завханы хилийг хаашаа
Төрмөнх -
Үгүй ээ. Малаа гаргаж ирэх юм бол монголчуудын амьдрал гайгүй болно.
Эрдэнэтуяа -
Нэг л байгаа юмаараа л мөнгө олохгүй бол хэцүү ш дээ.
Төрмөнх -
Байгалийн юмаараа л манайхан өөрсдөө л ашиглавал дээр болов уу гэж боддог юм. манайд бол бэлтгэгдсэн боловсон хүчин зөндөө байна ш дээ. Одоо энэ багш нар байна. Доктор профессор зөндөө л байна ш дээ. Өвгөн докторууд туршлагатай, мэдлэгтэй. Газар орноороо монгол орноороо хөндлөн гулд явсан. Ид залуу насандаа ажилласан. Хаана ямар хэмжээний нөөцтэй. Алт юу байна гээд л. Одоо энэ манай Бямбаа багш гээд байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Энэ МУИС-ийн уу? Манай энэ сургуулийн нуу?
Төрмөнх -
Доктор. Манай биологийн. Энэ багш чинь зөндөө олон юунуудаар явдаг. Надаас хүртэл юу аваад тэгж байсан юм.
Эрдэнэтуяа -
Дээр үеийн хүмүүс их одоо энэ эрдэмтэд их мэдлэгтэй байсан юм шиг байгаа юмаа. Одооных чинь чиглэл чиглэлээ дагасан бага зэргийн ерөөсөө тухайн чиглэлээрээ
Төрмөнх -
Ерөнхий суурьтай
Эрдэнэтуяа -
Тэр үеийн эмч сувилагч, эрдэмтэн докторууд ерөнхий бүх юмаа мэддэг.
Төрмөнх -
\өө тэгэлгүй яахав. Тэр чинь материаллаг бааз сайтай. Нэгдүгээрт жинхэнэ сургах хүний толгойнд юм хийх их ч юм хийж байсан. Их юм хүний толгойнд хийж байж тэр багш цалингаа авна.
Эрдэнэтуяа -
Тэгэхэд одоо бүх чих хамар хоолой
Төрмөнх -
Дээрээс нь нөгөө улсууд чинь өөрсдийнхөө чиглэл чиглэлээр сонирхсон мэргэжлээрээ сурч байгаа учраас идэвхитэй. Тэрүүгээрээ бид ч гэсэн тэгж байсан. Надтай хамт явж байсан улсууд 8 улаан дипломтой, тэрний нэгэнд нь би орж байлаа.
Эрдэнэтуяа -
Та гадаад хүнтэй найз нөхөд байна уу
Төрмөнх -
Орост сурч байхдаа улсуудтай найзууд байсан тухайн үед сурч байхад.
Эрдэнэтуяа -
Одоо наашаа ирж очдог уу?
Төрмөнх -
Үгүй ээ үгүй тэрнээс хойш холбоо тасарсан.
Эрдэнэтуяа -
Төгс ирээд үү?
Төрмөнх -
Аанхаа. Аан саяхан харин 1990 хэдэн онд 1990 оны ихээр сургуулийнхаа юугар очсон л доо. Сайхан байна лээ би 2 багштайгаа тааралдсан. Хажуу талын багш нарын байрны 16 давхар бий ш дээ тэрэнтэй уулзсан. Одоо хаяг нь бий. Жаахан сургуулийнхаа тухай ярьлаа сурч байсан үеэ ярьлаа, төгссөнийхөө дараахь ярьлаа. Их л гоё байдаг юм.
Эрдэнэтуяа -
Гадаадад сурах ямар онцлогтой юм, ямар давуу талтай юм тэр үед?
Төрмөнх -
Тэр үед гадаад сурах маш их нэр хүндтэй нилээн шигшиж аль сайн толгойтой боловсрол сайн юу яана гэсэн хүнээ л явуулдаг юм билээ л дээ. Тэр үед чинь бид нарын үед чинь конкурс гэж уралдаант шалгалтанд ордог байсан. Уралдаан шалгалтанд болохоор маш өндөр баллар авна. Тэгж байж л тэр чинь 100% авна. Тэгээд эрүүл мэндийг сайн харна ялангуяа тэр гадаад явж байгааг эндхийг ч гэсэн эрүүл мэндийн үзлэгт маш нарийн орно. Ялангуяа улс орноо төлөөлж гадаадад сурч байна, зардал өндөртэй байна. Тэгээд дээр нь юм сурах авьяйс толгойтой нь л явдаг байлаа. Ганц нэг ар өврийн хаалгаар томчуудын хүүхдүүд явж л байсан л даа мэдэж лбайсан.
Эрдэнэтуяа -
Магадгүй ээ тйэ?
Төрмөнх -
Тийм. Явалгүй яахав.
Эрдэнэтуяа -
Тийм юм байж л таараа
Төрмөнх -
Гэхдээ одооныхтой адил биш шүү.
Эрдэнэтуяа -
Хэтэрхий эрээ алдсан биш
Төрмөнх -
Гэхдээ тэр хүүхдүүд юм сурч ирсэн. Тэр үеийн томчуудын хүүхдүүд чинь голцуу орос руу. Одоо бол хэн мөнгөтэй хүний хүүхэд л сурч байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Хэн мөнгөтэй нь гадаад руу явж байна ш дээ. За зарим нэг үнэхээр чадалтай мэдлэгтэй улсууд явж байнаа явж байна.
Төрмөнх -
байна байна. Байлгүй яахав.
Эрдэнэтуяа -
Гэхдээ цөөхөн хэмжээнд байна шүү.
Төрмөнх -
Байгаа. Гэхдээ бидний үеийгй гүйцэхгүй ээ.
Эрдэнэтуяа -
Анх
Төрмөнх -
За ирлээ гэхэд чинь мэргэжлийнх нь юм байхгүй ш дээ.
Эрдэнэтуяа -
Тийм байх. Одоо тэр цөмийн физик сурч ирж байгаа
Төрмөнх -
Тэр үед чинь бид нарын мэргэжлийн бүх юм байсан монголд. Яг тэр хөгжүүлэх гээд төлөвлөгөөтэй
Эрдэнэтуяа -
Төлөвлөгөөгөөрөө яваад байна гэсэг үг үү мэргэжлээрээ?
Төрмөнх -
За өнөөдөр анагаах ухааны салбарт тэчнээн хүн сурганаа гэвэл тэрнийгээ л явуулна. Тийм тийм чиглэлээр нарийн мэргэжлийн
Эрдэнэтуяа -
Одоо тэр гадаад сурч байна цөмийн физик гэж хэзээ манайд хөгжиж
Төрмөнх -
Тэрнийг чинь сая хөгжүүлнэ гэж ярьж байсан ш дээ зурагтаар.
Эрдэнэтуяа -
Байна гэхдээ л бас хэцүү байна ш дээ.
Төрмөнх -
Гэхдээ болоогүй байхоо.
Эрдэнэтуяа -
Гэхдээ аягүй хэцүү манайд хөгжиж яадаагүй юмаар сурах юм.
Төрмөнх -
Саяхан С.Баяр ерөнхий сайд ярьж байсан ш дээ орос руу явж ирээд ярьлуу даа “Манайд атомын дэд цахилгаан ятанц байгуулна”. Тийм юм ярьсан.
Эрдэнэтуяа -
Хэцүү шүү.
Төрмөнх -
Атомын юу гэдэг чинь тийм амар юм биш байхаа.
Эрдэнэтуяа -
Хэцүү хэцүү
Төрмөнх -
Чернобиль-х яалаа даа.
Эрдэнэтуяа -
Тийм. Тэгсэн одоо, одоо манайд
Төрмөнх -
Ашиггүй тийм том том юм яах нь вэ. Тэрэн дор бол цахилгаан ятанцаа барьсан дээр.
Эрдэнэтуяа -
Цахилгаан ятанц, ажилтай болох жижиг үйлдвэр, дотоодын
Төрмөнх -
Тийм. Бололцоогоор нь хангаж өгч чадахгүй байна.
Эрдэнэтуяа -
Одоо Чернобилийг чинь юу яаснаас хойш манайд орж ирж байгаа чихрүүд дандаа украйных гэж байна ш дээ. Дан Украйн юм билээ одоо ингээд бичгийг нь харахаар. Тэр чинь муу гэж байна ш дээ. Хямдхан байдаг. Украйны чихэр чинь хямдхан байдаг юм байна ш дээ. Цацраг идэвхит бодистой гэдгээрээ
Төрмөнх -
ө яг тийм .
Эрдэнэтуяа -
тэр чинь манайд орж ирж байна гэж байна. Би ингээд гайгүй чихэр байна гээд харахаар Украйн гээд биччихсэн. Амттай мөртлөө. Хямдхан юмаа.
Төрмөнх -
Би бас тэгж хардаг юм.
Эрдэнэтуяа -
Манайд орж ирж байгаа нь дандаа Украйн цөөхөн хэдэн гадаад байна л даа. Тэгэхдээ л хилийн чихрүүд украйн байна шүү. Муу гэж байна шүү
Төрмөнх -
Бичиг нь андашгүй ш дээ. Оросорхуу хэрнээ арай өөр байдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчилал ер нь анх яаж гарч ирж байв?
Төрмөнх -
Ардчилал чинь одоо хойно юу гэх ч юм дээ улс орныг одоо өөр замар хөгжүүлнэ. Бид нар социализмын нэг хүний нэг намын дарангуйлал дор байсан ухааны юм ярьдаг ш дээ.
Эрдэнэтуяа -
Тэ дэмжиж байсан уу?
Төрмөнх -
Би их дэмжээгүй би ер нь аль аль талд нь байгаагүй. Би хувьсгалт намаа л дэмждэг байсан. Одоо сүүлийн үед больсон.
Эрдэнэтуяа -
Дэмий болоод байна уу?
Төрмөнх -
Аанхаа. Үнэмшилгүй болчихсон. Урьдны хувьсгалт нам биш болчихсон. Одоо ер нь манай найз нөхдүүд ч тэгдэг юм.
Эрдэнэтуяа -
Урьдны хувьсгалт нам ямар уу?
Төрмөнх -
Урьдны хувьсгалт нам шал ондоо. Бал даргын үеийн хувьсгалт нам жинхэнэ нам, энэ нам биш
Эрдэнэтуяа -
Юугаараа?
Төрмөнх -
Шоуны тоглоом кукла байхгүй юу. Тийм л болсон.
Эрдэнэтуяа -
Юугаараа сайн байна?
Төрмөнх -
Нам гэдэг чинь шал ондоо байхгүй юу. Жинхэнэ эх орныхоо төлөө явдаг. Намын гишүүн хүмүүс урагшаа гэж дайнд байсан юм гэнэлээ. Хамгийн түрүүнд тэгж командалж байсан юм гэсэн. Хамгийн хүнд үед хүн хүч сум нь дуусаад шархдаад цөөрөөд ирэхэд дайсны довтолгооныг няцааж тогтоож “намын гишүүд урагшаа”хамгийн түрүүнд орилоод команд өгөөд ингэж байсан гэж аав маань ярьдаг юм. тэр намдаа үнэнэч улсууд хамгийн түрүүнд эх орныхоо төлөө босох ёстой. Эх орныхоо төлөө юм хийх. Энэ манай намыыд хийж чадахгүй.
Эрдэнэтуяа -
Босох ёстой гэж нам өөрөө ард түмний итгэлийг аягүй сайн олж яадсан байна тэй?
Төрмөнх -
Жинхэнэ даадаг ч байсан, дээрээс нь даалгавраа ч сайн өгдөг байсан. Эргээд шалгадаг байсан. Одооныхонтой адилхан өө нам гэж талцчихаад нэг ёсондоо хойд урд буланд хүүхдүүд чулуугаар байлдаж байгаа юм шиг байна ш дээ ний нуугүй хэлэхэд, одоо хэтрүүлж хэлэхэд шүү. Одоо их хурал дээр байна талцаад нам нам тийм нам гэж хаа байсан юм. нам л юм бол та нар намынхаа нэр хүндийг өндөрт мандуулж явах ёстой ш дээ.
Эрдэнэтуяа -
Ардчиллын үр нөлөө ямар байна.
Төрмөнх -
Үр нөлөө муу.
Эрдэнэтуяа -
Тухайлбал?
Төрмөнх -
Тухайлбал улс орны байдлыг харахад мэдэгдэж байна ш дээ.
Эрдэнэтуяа -
Яахав би социализмын нийгмийн үед жаахан байсан мэдрээгүй байсан болохоор
Төрмөнх -
социализмын үед сайхан байсан. Бүх чөлөөтэй тоглож байсоон. Одоо эд нар хаалттай байсан гэж байна хаалттай юм хаалттай байлгүй яахав. Цэргийн нууц, намын нууц энэ тэр гээд юм байлгүй яахав. Улс орны нууц юм чинь намын гишүүн. Намын гишүүн хүнийг чинь хамгийн хариуцлагатай юман дээрээ тавьдаг байлаа ш дээ. Алыан тушаал энэ тэр дээр тавьдаг байлааш дээ. Намын гишүүн хүнд л онцгой даалгавар өгдөг. Одоо тийм юм байгаа юмуу нам гэхэд хэцүү болчихсон. За нэг хэдэн сахилгагүй банди гэхэд хаашаа юм. одоо бодвол бид нар ойролцоо л байх.
Эрдэнэтуяа -
Ардчиллын хийсэн хамгийн гол зүйл юу вэ, сайн муу хамаагүй?
Төрмөнх -
Үгүй яахав дээ. Мэдэхгүй одоо би тэрнийг ялгаж мэдэхгүй байна. Алийг нь сайн алийг нь муу ч гэх юм.
Эрдэнэтуяа -
Хувьчлал ард түмэнд ялгаатай явагдсан уу хүмүүст?
Төрмөнх -
Яахав дээ түрүүн та бид 2 ярьсан. Эдийн засгийн боловсрол нимгэн ард түмэн маань нимгэн байсан учраас
Эрдэнэтуяа -
Гайгүй боловсролтой мэдлэгтэй нь олоод авсан?
Төрмөнх -
Аан тийм мэдлэгтэй нь.
Эрдэнэтуяа -
Тээгэд бас заль их байх шиг байна тэй.
Төрмөнх -
Заль эгдэг чинь одоо тэр болодсролтой жаахан боловсролтой болохоороо зальдаж байхгүй юу. Тэрнийг чинь л хэлж байгаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Социализмын нийгмийн үед шашин шүтлэг ямар байв аа?
Төрмөнх -
шашин шүтлэг ч хаалттай жаахан тийм. Шашны хувьд хаалттай байлгүй яахав. Ямар сайндаа бид нар ингэсэн ш дээ, юу яалаа ахын нэг мал энэ тэрийг хурааж авлаа лам гэж юу яагаад. Хүн юм асууж ирсэн юм гэнэлээ. Тэгээд тэр манай ээжийн ах чинь хөөрхий амьтан хүнд тусархуу байсан. Тэгээд
Эрдэнэтуяа -
Үзээд өгчихсөн.
Төрмөнх -
Үзээд өгчихсөн. Тэгээд буруудаад эд хөрөнгөө хуралгаад ямар сайндаа аргаа барахдаа бурхан энэ тэрийг нв тэнд нуусан гэж байна лээ. Сүүлд нь ардчиллын дараагаар нэг тал нь тод болж ирсэн. Тэрүүгээрэ чөлөөтэй болж ирсэн учраас одоо бурхан энэ тэрээ ил тавьсан байна лээ хүүхдүүд нь байгаа. Ер нь бурхан тахилыг чинь нуудаг байсан юм гэсэн ш дээ.
Эрдэнэтуяа -
Яагаад тэр улсаас ард түмнийг тэр бурхан шүтээнийг тахих асуудлыг хоридог байсан юмбэ? Юутай холбоотйо вэ?
Төрмөнх -
Тэр ч одоо дээд талын шашин ном хоёр нэг байж болохгүй гэсэн түүх байдаг шүү дээ. Санаж байна уу
Эрдэнэтуяа -
За
Төрмөнх -
кинон дээр ярьдаг даа. өглөө кинон дээр
Эрдэнэтуяа -
Аан тийм байдаг
Төрмөнх -
Шашин төр хоёрыг хослуулж болохгүй ээ гээд. Тэрнийх л болов уу гэж би боддог юм. мэдээж хоёр туулхй хөөсөн хүн чинь яанам гэдэг билээ
Эрдэнэтуяа -
Хоосон хоцорно
Төрмөнх -
Тэрэн шиг л болно. Нэг бол шашнаа дагах, наг бол намаа дагах. Хоёр юм гэж байж болохгүй ш дээ мэдээжийн асуудал.
Эрдэнэтуяа -
Тэр үед хүмүүс ил бурхан шүтээнээ тавьдаггүй байсан юм шиг байгаа юм.
Төрмөнх -
Тавьдаггүй. яагаад гэвэл нам гэдэг чинь айхтар байсан.
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг яаж байсан бэ?
Төрмөнх -
Цагаан сарыг хөдөөний улсууд хийж байсан ш дээ. Тун нэгэ хөгшин настай улсууд хааяадаа хийж байсан. Манайх бол хийж л байсан. Би мэдэж л байна. Зарим улсууд одоо яахав нууж байсан хийдэггүй байсан хөдөөний айлууд бий ш дээ. Аа ганцхан харин амралт юу байдаггүй л байсан юм.
Эрдэнэтуяа -
Цагаан сарыг хотод хийлгэдггүй болохоор
Төрмөнх -
Тийм. өглөө золгочихоод ажилдаа яваад өгнө. Орой хүрч ирээд л. Одооныхтой адил нэг ашигтай ардчиллын нэг ашигтай тал бол бүх юм ил тод болсон нууж хаах юмгүй. Энийгээ далимдуулж бүх юм задгайрчихаад байгаа юм.
Эрдэнэтуяа -
Хэтэрхий болчихсон юм бишүү, хүмүүс чинь эрхээ эдлээд үүргээ мартаад байна ш дээ?
Төрмөнх -
өө яг зөв. Хамгийн нэгдүгээрт эрхээ эдлэх л ёстой үүргээ ухамсарлахгүй. Уул нь үүргээ ухамсарлаж байж эрхээ эдлэх ёстой байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Эхлээд хүмүүст үүргийг нь ухамсарлуулах хэрэгтэй араас нь эрхийг нь ухамсарлуулбал зүгээр
Төрмөнх -
Тийм.
Эрдэнэтуяа -
Эхлээд эрхийг нь яриад байгаа байхгүй юу? Зурагтаар хүний эрхийг хамгаалах л тухай ярихаас биш хүний үүргийг биелүүлэх талаар ярихгүй байна ш дээ. Тэгж эрх зөрчигдлөө.
Төрмөнх -
Одоо ярьж байгаа юм нь дандаа эрх эрх. өө би иргэнийхээ хувьд эрхээ эдлэж байна. эрхээ эдлэбэл нэгдүгээрт үүргээ ухамсарлах хэрэгтэй. Үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх хэрэгтэй.
Эрдэнэтуяа -
Социалист
Төрмөнх -
өнөөдөр би энэ шилийг 10 ширхэгийг хийх ёстой л гэсэн энэ үүрэгтэй бол энэ би 10 шилээ хийж байгаад л дараа нь эрхээ эдэлнэ ш дээ. Амардаг ч юмуу зугаалдаг ч юмуу, тэгэхгүй энэ үйлдвэрлээл явуулж чадахгүй байж эрх эдэлнэ эрх эдэлнэ гэдэг чинь утгагүй байхгүй юу. Энэ чинь л улс орны хөгжилд жинхэнэ садаа болоод байхгүй юу. Хувь хүний хувьд ингэж л ойлгодог.
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ямар нэгэн гүнээр нөлөөлсөн үйл явдал бий юу? Юутай ч холбоотой байж болно. Жишээ нь аав чиньхэлмэгдэлд өртлөө жишээ нь өртлөө гэж бодоход тэр үед гүнээр нөлөөлсөн үйл явдал байж болно. Эсвэл аймар гоё шагнал үнэхээр авлаа тэй тэр байнга дурсагдаж явж байж болно.
Төрмөнх -
Миний аав 1968 онд билүү тийм 1968 онд “Монгол улсын аварга” болж байсан юм.
Эрдэнэтуяа -
Юуны?
Төрмөнх -
Тэгэхэд чинь манай аав юуны дайны дараа харьж ирээд тэгээд энэ барилгын байгууллагад ажиллаж байсан. Улаанбаатар хотын Барилга трэст гэж тэнд ажиллаад тэгээд аав улсын аварга болж байсан. Зураг нь энэ Сүхбаатарын талбай дээр аварга болсон улсуудыг самбарт тавьдаг байсан юм. Одоо тэр зураг байдаг юм. Тэр үедээ л байж байсан. Нэг гоё улаан диплом яачихсан нэг том диплом авчирч байсан. Тэгээд ээж бид нар очиж үзэж байсан юм. 1-рт нь энэ. 2-рт баярласан юм нь бас нэг баярласан юм нь аавдаа тэгж нэг баярлаж байсан юм. Аа мундаг том аварга хүн гэж. Тэр үед сайхан дуудахад хүртэл дуурсгалтай.
Эрдэнэтуяа -
Аанхан. Хүнд ярихад хүртэл юутай ш дээ.
Төрмөнх -
Ёстой сэтгэл бардам гэдэг шиг. Дараа нь би аа тийм биш тэрнээс ч өмнө 3-р анги тэр үед чинь бага сургууль чинь 4-р анги төгсдөг байлаа ш дээ.
Эрдэнэтуяа -
Аан за
Төрмөнх -
4 төгсөхөд аав эцэг эхийн хурал дээр суулаа. Тэгэхэд би 2 хичээл дээр сайн бусад нь онц гарсан юм 4-р ангиа төгссөн юм тэгээд 5-даа орж байсан юм. Тэгсэн чинь аав хуралд явчихаад аав инээчихсэн орж ирэхгүй юу. За яасан бол би ч сургуульдаа сахилгагүй байсан юм. Айхтар зодоонч, охидуудыгч чинь үсийг нь энэ сандалны араас уячихдаг, их сахилгагүй. Тэгээд манайх нэг нохойтой тэрүүгээрээ, би чинь нохойгоор тоглох их дуртай. Зарим муусайн хүүхэд охидуудыг чинь хөөлгөнө шүү дээ. Их сахилгагүй байсан. Тэгээд одоо ямар хэрэг тарьсан гэж багш ховлох бол гээд л. Тэгээд би уул нь хичээлд гайгүй сэргэлэн. Тэгээд нөгөөдхийг чинь юу яагаад аавыг харсан чинь ав ууртай орж ирнээ гэсэн чинь өө инээчихсэн орж ирж байна. хил 48-н чихэр авчирч надад өгч байсан юмдаа. Би тэрэнд нь одоо хирнээ баярлаж явдаг. Би одоо ч хүүхдүүддээ хэлдэг. Би хоёр хүүтэй миний том хүү чинь 97-р сургуулийг 1998 онд төгссөн ш дээ. Одоо СУИС-д орсон.
Эрдэнэтуяа -
Одоо дуучин уу үгүй юу ?
Төрмөнх -
Багаасаа 3, 4-н настайгаасаа зураг зурж эхэлсэн. Нэг өдөр л гэнэтхэн зураг зурах гээд л цаас харандаа барьж эхэлж байсан. Тэр яасан гэвэл өглөө нь 6-н цагт манай авгайгийн дүү нь хөдөө ажлаар явсан. 6-н цагт хөдөөнөөс орж ирээд тэгээд амралтаараа ирчихээд буцах болоод онгоцоор явж байсан юм. Тэгээд тэр юун дээр онгоцны буудал дээр очиж байсан юм. Тэгээд л тэрэн дээр байж байснаа тэр нэг л онгоц хараад байсан. Тэргүүр л хүүхдүүдтэй гүйгээд л байсан юм. Бид нар ч их юу яадаггүй. Тэгээд л нөгөө хэдийг явуулаад л таван хуруугаа эргүүлээдзогсож байсан юм. Тэгээд өдөр үдээс хойш нь ингээд л ааваа цаас харандаа олоод өгөөч. Яасан гэсэн чинь би зураг зурмаар байна. тэгээд л нэг дугуй дугуй янз бүрийн юм зураад л энэ юу юм аа энэ онгоц гээд, энэ юу юм байшин л гэнэ. Энэ юу юм адуу л гэнэ. Машин ч гэх шиг тэгээд л зураад л байсан. Тэрнээс хойш тул цаас харандаа бариад л тэгсээр байгаад л одоо юу зураач болсон.
Эрдэнэтуяа -
Одоо зураач уу?
Төрмөнх -
Хүүхэлдэйн киноны зураач. Тэгээд л яасан гэхээр 10-р ангиа алтан медальтай төгссөн. Би болохоор нөгөөдөхийг чинь юунд оруулах гээд өөрийнхөө мэргэжил цэргийн юунд оруулах гээд л. Цэргийн сургуульд
Эрдэнэтуяа -
Аанхан
Төрмөнх -
Манай хүү болохоор энгийн сургуульд сууна. Зураач киноны зураач болно. Тэгээд энийг чинь за би энд ёстой ний нуугүй хэлэхэд та бүхэнд таних тэмдэг. Цэргийн юунд бол хамаа алга яаж ийж зүүгээд ч хамаагүй орчихно. Шалгалтанд унасан ч гэсэн оруулчихна. Эцсийн эцэст хүүгээ чадваргүй гээд л. Тэгээд ч би олон жил ажиллачихсан. Ямар ч байсан найз нартаа хэлэхэд нүүр бардам. Аль ч газар ороод өөрийнхөө мэргэжлийг юм чинь харин ч удам дагасан гээд дуртай байдаг. Тэгээд эхний ээлжинд 120 хүүхэд л оруулна. Өөрөө давхиад явчихсан. Тэгээд л бид нар гадаа нь зогсож байсан. Соёл Урлагийн Их Сургуульд. Тэгээд л гараад ирсэн үдээс хойш 3-н цагийн үед л гарч ирсэн. Өглөө нэг 9-н цагийн үед ороод. Тэгээд яасан гэсэн чинь мэдэхгүй шалгалт өгчихлөө л гэсэн. Тэгээд л өглөө. Маргааш нь тэр хүүхдийн чинь нойр нь хүрдэггүй шөнөжингөө ингээд л хөрвөөгөөд л кино үзээд, зурагт үзээд, нөгөө хүүхэлдэйн кино үзэх байхгүй. Юм бодоод л суугаад, тэгээд цаас харандаа үзээд л. Тэгээд л зураачийн ангид орсон. Тэгээд л нөгөөдөх чинь шөнөжингөө л нойргүй шахуу хоносон. Өглөө яагаа ч үгүй л 7 болонгуут босоод л гүйчихдэг юм. Гүй чи цайгаа уугаач 2-дахь өдрөө шалгалтанд орох ёстой байхгүй юу. Гүйгээд явчихлаа. Тэгсэн чинь удалгүй л гүйгээд л ирлээ. Яасан миний хүү. Хаачаад ирэв гэсэн чинь би нөгөө шалгалтын дүн үзчихээд ирлээ. Миний нэр байхгүй байна гэхгүй юу. Тэгээд гайхлаа. Тэрэнд чинь ороход зураг хэдэн настайгаасаа ямар зураг зурж байсан. Бүх юмыг нь авдаг юм байна лээ. Тэр юмнуудыг нь бүгдийг нь аваад ир гэсэн. Өөрөө л авч явсан. Тэгээд хөөрхий амьтан байдаггүй дээ. Тэгсэн чинь дандаа хасагдсан хүүхдүүдийн нэр нь байсан байгаа байхгүй юу.
Эрдэнэтуяа -
Аан
Төрмөнх -
Цонхон дээр нь наачихсан. Тэгээд сандарсан байна. Тэгээд 120-оосоо 60-д ороод 60-аас 30-д ороод, 30-аас 15-д ороод тэгээд 4-н шалгалт өг лүү дээ. 15-аас чинь эхний 2-т ороод. Тэгсэн чинь багш нар нь энэ хүүхэд бараг шалгалтгүй орох байсан юм байна. Сүүлд нь хэлж байгаа юм ш дээ.
Эрдэнэтуяа -
Мундаг байж тээ.
Төрмөнх -
Тэгээд энийгээ төгсчихөөд
Эрдэнэтуяа -
Таны амьдралд ер бусын ба бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Төрмөнх -
Онцгой юу байхав дээ. 2 хүүхэдтэй. 2 хүүхэд минь сайн сайхан. Бодвол эцэг эхийн минь нөлөө ч орсон байх. Би чинь сургууль төгсөөд авгай хүүхдээ аваад л хөдөө байсан ш дээ.
Эрдэнэтуяа -
Нөгөө томилолтооро хилийн юу болохоор
Төрмөнх -
Тэгээд энийг чинь явуулахгүй гээд ажилдаа муу гээд
Эрдэнэтуяа -
Танай гэрийн хүн хойно төгссөн үү? Энд ирээд танилцсан уу?
Төрмөнх -
Анагаахын дээдэд байсан юм. Энд ирээд танилцсан. Төгсөж ирээд л танилцсан.
Эрдэнэтуяа -
Хилийн ажил гэж их хүнд байдаг байхаа. Гол нь гэрээсээ хол төвд байна гэж байхгүй.
Төрмөнх -
Урашаагаа холддог юм ш дээ.
Эрдэнэтуяа -
Дагаад ирдэг
Төрмөнх -
Сүүлийн 1998-2005 он хүртэл манай хөгшин надтай хамт хил дээр байсан. Би чинь 2007 онд тэтгэвэрт гараад ирлээ.
Эрдэнэтуяа -
За ярилцлага өгсөн танд баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.