Ailtgüi


Basic information
Interviewee ID: 990162
Name: Ailtgüi
Parent's name: Tsend
Ovog: Borjigon
Sex: f
Year of Birth: 1940
Ethnicity: Halh

Additional Information
Education: secondary
Notes on education: büren dund
Work: master technician / retired
Belief: Buddhist
Born in: Mörön sum, Hentii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: seamstress
Father's profession: cook


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
industrialization
family
foreign relations
travel


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)



Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ариун-Ундрах -

Сайн байна уу?та.

Айлтгүй -

За сайн.Сайн байна уу?

Ариун-Ундрах -

За ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?

Айлтгүй -

Зөвшөөрч байна аа.

Ариун-Ундрах -

За нэрээ нууцалж ярих уу?нууцлахгүйгээр ярих уу?

Айлтгүй -

Нууцлахгүйгээр яринаа.

Ариун-Ундрах -

За баярлалаа.Та өөрийгөө танилцуулахгүй юу.

Айлтгүй -

Аа миний нэр Цэндийн Айлтгүй гэдэг.Би 1940 оны 2-р сарын 2-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж байж байгаад хөдөө мал маллаж хүмүүжиж байж байгаад Хэнтий аймгийн төвд орж ирээд Хэнтий аймгийн 1-р 10-н жилийн сургуульд орж 10-р ангийг 1948 онд 1-р ангид ороод 58 онд 10-р анги төгссөн.Тэгээд 1959 онд Улаанбаатар хотод орж ирээд политехникумд орсон.Политехникумд орж 4 жил суралцаад 63 онд төгсөж БНМАУ-ын том гутлын үйлдвэрт орж ажиллаад сургуулиа төгсөж тооцоо гаргагч,оёдлын технологич мэргэжлээр төгссөн.Тэгээд гутлын үйлдвэрт орж ажиллаад 1973 онд мэргэжил дээшлүүлэх курсад Бүгд Найрамдах Чехасловак орд улсад 3 жил яваад,тэндээ төгсөөд оёдлын 6-р зэргээр төгсөж,мөн тэр улсдаа 2 жил ажилласан.2 жил ажиллаж бүгд найрамдах социалист Чехасловак улсын Котволдов хотын гутлын үйлдвэрийг төгсөж ирээд гутлын үйлдвэртээ оёдлын мастер технологич,шалгагчаар ажиллаж байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд таны бага нас яг ямархуу өнгөрсөн бэ?Гэр бүл,нутаг усныхаа тухай ярьж өгөөч.

Айлтгүй -

Өө би чинь одоо сургуульд орохдоо бага настай бол дуу,хөгжим,бүжгээр их хичээллэдэг байсан.Тэгээд бас нөгөө биеийн тамираар бас хичээллэдэг байсан.Нугардаг байлаа ш даа бас тийн.Тэгээд одоо уул нь энэ 10-р ангиа төгсөөд ирээд нөгөө биеийн тамирын дээдэд орох гэж байснаа нутгийнхаа нэг охинтой хоёулаа больчихоод тэр политехникумд орсон юм.Тэгээд л тэнд 4 жил суралцчихаад төгсөөд л гутлын үйлдвэрт орж ажиллаад.Аа миний бага нас бол яахав дуулдаг хөгжимддөг,бүжиглэдэг ийм авъяаслаг байлаа.Эцэг эхээс бол би одоо 5-уулаа,айлын ганц охин.Миний 3 дүү байна.2 нь нас барчихсан.Одоо 3-н дүү Хэнтий аймгийн төвд ажиллаж байгаа.

Ариун-Ундрах -

Та яг бага насандаа ямар тоглоомоор тоглодог байсан бэ?

Айлтгүй -

Бага насандаа би шагайгаар л тоглодог байсан.

Ариун-Ундрах -

Шагайгаар их тоглоно тийм ээ?Малтай их ойр өссөн үү?

Айлтгүй -

Малтай нэг их ойр өсөөгүй ээ.

Ариун-Ундрах -

Сумын төв юм уу аймгийн төв дээр...

Айлтгүй -

Аймгийн төв дээр л байсан тийм.Аймгийн төв дээр л тэр сургуулийнхаа зохиогдож байгаа ажлууд,дуу хөгжмийн дугуйланд явдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд таныг тэр сургуульд сурч байх үед багш нар нь ямархуу харьцаатай байдаг байсан бэ?Хүүхдүүдтэйгээ.

Айлтгүй -

Өө сайхан сайхан,их сайхан бид нарыг бол их юм сургахын төлөө л багш нар их мэрийж ажилладаг байсан.Тэрний удирдлаган дор явж их л юм сурсан гэж бодож байгаа би өөрийгөө.

Ариун-Ундрах -

Аанхан сургууль дээр яг тийм олон нийтийн ажил зөндөө зохион байгуулах уу?тийм ээ.

Айлтгүй -

Дуу хөгжим чинь бүлгэм гээд явдаг байсан ш дээ.Тэгээд тийм юманд их явдаг байсан.Тэр биеийн тамирын юунд их явдаг байсан,тэмцээнүүдэд их ордог байсан,гүйлт харайлтанд их ордог байсан,тэшүүрээр их тоглодог байсан бас 10-н жилд байхдаа

Ариун-Ундрах -

Социализмын үед яг спортод хамгийн их анхаарч байсан юм шиг байгаа юм тэ?

Айлтгүй -

Тийм социализмын үед чинь одоо яахав дээ нэг гүйлтийн клубт орж гүйдэг л байсан юм даа.

Ариун-Ундрах -

Дуулж бүжиглэдэг байсан гэсэн.

Айлтгүй -

Дуулж бүжиглэдэг байсан.

Ариун-Ундрах -

Нөгөө урлагын үзлэг энэ тэр гэж болох уу?

Айлтгүй -

Болно ш дээ урлагын үзлэг энэ тэр шалгаруулаад яваад аймгуудаар,сумуудаар энэ тэр уригдаад,хотод орж ирснийхээ дараагаар цэргийн ангиудаар энэ тэр Мартын 8,баяруудаар их уригдаж очиж тоглодог,тоглолт хийгээд явдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд та нөгөө нэг 10-р ангиа төгсөөд политехникийн их сургуульд орсон гэсэн тийм ээ?Тэгэхээр тийшээ яг яагаад орох болсон бэ?Тэгээд тэнд сурч байсан тухайгаа ярьж өгөөч.

Айлтгүй -

Тэгээд тэр сургуульд ч одоо яахав дээ багш нараар заалгадаг хичээлээ заалгаад л,хичээлийн чөлөөт цагаар дугуйландаа яваад л,хичээлдээ яваад л тэгээд төгссөн ш дээ.

Ариун-Ундрах -

Юу дугуйлан гэхээр юуны дугуйлан байх уу?

Айлтгүй -

Бүжгийн дугуйланд явдаг байсан,биеийн тамирын дугуйланд явдаг байсан.

Ариун-Ундрах -

Тэгээд та төгсөөд...төгсөнгүүтлээ нөгөө үйлдвэрт ажилласан гэсэн ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Политехникум төгсөөд үйлдвэрт очиж ажилласан.

Ариун-Ундрах -

Үйлдвэрт яг анх яаж орж байсан бэ?

Айлтгүй -

Анх яахав тэгээд мэргэжлийнхээ дипломыг авчихаад л үйлдвэрт баяртайгаар ороод л тэгээд анх тэгээд нарийн мэргэжлийн юугаар 3 жил тэнд ажилласан.Эхлээд тооцоо гаргагчаар орж ажилласан.Тэгээд дараагаар нь мастер болоод,тэгээд нарийн мэргэжлээр 3 жил тэндээ бас дадлага хийсэн л дээ.Нарийн мэргэжлийн мастер гэдгээр дадлага хийгээд тэгээд тэрийгээ улам цаашлуулж ахиулах гэж 75 онд Чехад явсан.

Ариун-Ундрах -

Мэргэжил дээшлүүлж тийм ээ?

Айлтгүй -

Мэргэжил дээшлүүлэх курст явсан 3 жил.3 жил явж төгсөөд тэгээд тэндээ төгссөнийхөө дараагаар Чехасловак улсдаа 2 жил ажилласан.2 жил ажиллачихаад тэгээд өөрийнхөө эх оронд ирээд өөрийнхөө гутлын үйлдвэрт ажиллаж нийтдээ би чинь 38 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарлаа.

Ариун-Ундрах -

Гутлын үйлдвэр гэсэн ш дээ тийм ээ?Тэгэхлээр яг та яг анх төгсөөд сургуулиа төгсөөд тэр үйлдвэрт очиж байхад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

Айлтгүй -

Өө одоо ажилчин анги боллоо гээд л ажилчин ангийн эгнээнд орлоо.Бид нар чинь одоо ерөөсөө энэ үйлдвэрт ажиллаж байгаа ажилчин ангийн дунд орж ажиллаж байгаадаа сэтгэл сайхан,хүүхэд байсан болоод ч баяртай л байсан.Тэгээд өөрийнхөө мэргэжлийг л улам дээшлүүлж,энэ ажилчдын дунд л үлгэр жишээчээр ажиллах л гэж мэрийж явдаг байсан даа.

Ариун-Ундрах -

Аа яг төгсөнгүүтлээ та яг нөгөө тооцоо гаргагч...Юу билээ?

Айлтгүй -

Тийм миний тэр ажиллаж байх үед бол анх эхлээд тооцоо гаргагч гэдэг чинь бол одоо тэр ажиллаж байгаа хугацаандаа тэр улсуудад хадаас,утас,зүү одоо тэр цавуу бүх л туслах материалиудыг хэмжиж өгдөг байсан.Тэр хэмжиж өгдөг тийм ажил дээр хийж байгаад сүүлд нь тэр шалгагч болоод,шалгагчаар улсын хийсэн бүтээгдэхүүнийг шалгана ш дээ.Тэгээд би тэр бүтээгдэхүүний шалгагч ажиллахдаа бол 5 жил яг тэр шалгагчынхаа ажлыг хийсэн.Тэгээд одоо чанарын нөгөө... өөрийнхөө онц чанар гэсэн тийм юутай үнэмлэх авсан.Өөрөө би.Тэгээд миний хийсэн бүтээгдэхүүн бол хэнээр ч шалгуулахгүйгээр улсдаа тэнцүүлж байх тийм...

Ариун-Ундрах -

Аан эрхийн бичиг.

Айлтгүй -

Эрхийн бичигтэй,тэмдэгтэйгээ тэгээд авч байсан.Тэгээд тэрийгээ тэр оёдлын мэргэжлээрээ яачихаад тэгээд оёдлын технологич болсон.Оёдлын технологич гэдэг бол яахав одоо тэр ажилчдын бүх ажлыг хянаж норм,юуг нь бол гаргадаг зохион бүтээгч гэсэн үг ш дээ.Тийм юмыг бол 3 жил бас хийсэн.3 жил хийж байгаад тэгээд л Чех явсан даа би.

Ариун-Ундрах -

За тэгэхлээр яг социализмын үед хүмүүс ажилд хандах хандлага нь ямархуу байсан бэ?

Айлтгүй -

Өө миний үед чинь ажилд ёстой сайхан цагийг бол бүрэн нарийн ашигладаг,ажлын 8 цагийг бол бүрэн ашигладаг.Өглөө яндангын дуунаар ажилдаа ордог,өдөр 12 цагт яндангын дуунаар цайндаа ордог,тэгээд 1 цагт яг ажилд бас яндангынхаа дуунаар 1 цаг ажилдаа ороод,орой 5 цагт яг яндангын дуунаар ажил тардаг.Ажлын цагийг бол маш нарийн сайхан ашигладаг.Тэр өглөө 8-аас орой 5 хүртэл бүгд л яндангын дуугаар л...

Ариун-Ундрах -

Аа яг ажилдаа бүх цагаа зарцуулах уу?тэ.

Айлтгүй -

Ажилдаа бүх цагаа зарцуулна.Үдийнхээ цайны цагаас бусдыг бол яг өдрийнхөө өөрийнхөө хийж байгаа ажилд л зарцуулна ш дээ.Одоо энэ үйлдвэр чинь бол тэгээд ингээд 5000 гаруй ажилчинтай байсан манай үйлдвэр.1934 онд үйлдвэр анх шинээр эхэлж юу яасан юм гэнэлээ.Тэгэхээр бол би 75 онд орж ажилласан сургуулиа төгсөөд.

Ариун-Ундрах -

Эрт эхэлсэн үйлвэр байна ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Тийм эрт эхэлсэн тэр чинь бүр 34 онд эхэлсэн тийм түүхтэй БНМАУ-ын бүр том үйлдвэр байхгүй юу.

Ариун-Ундрах -

Аа тэгэхээр тийм олон ажилчинтай том үйлдвэр байсан байна тийм ээ?

Айлтгүй -

Тийм.Бүр тэрэн дотроо бол их олон цехтэй ш дээ.Ажлын гутлын цех,гоёлын гутлын цех,хүүхдийн гутлын цех.

Ариун-Ундрах -

Аан бүр ингээд төрөлжчихдөг юм байна тэ?

Айлтгүй -

Тийм спорт гутлын цех гээд тийм бүр төрөлжчихсөн тийм олон цехүүдтэй.Тэгээд тэр цех тус болгон чинь тусдаа.Гүйцэтгэх цех гэдэг нь бол уллаад дээш нь гаргадаг.Аа оёдлых нь бол уллахад яг бэлэн болгодог түрий юуг нь.Тэгээд л бүр тэр 4,5 тийм дамжлага чинь.Тэр дамжлага нь бол тэр гутлыг уллах цех гэлээ гэхэд л 50-н хэдэн дамжлагатай.Оёдлых л гэлээ гэхэд л бас нэг 30-40-өөд дамжлагатай.Тэгээд гар дамжлага гэдэг чинь бас л нэг 20-30 дамжлагатай.Ингээд л гутлын үйлдвэр гэхэд чинь их л том үйлдвэр.Тэгээд л тэр цавуун цех,юуны цех энэ тэр гэдэг чинь тус тусдаа байдаг юм ш дээ.Эсгүүр нь гээд тусдаа байна.

Ариун-Ундрах -

Аа тэгээд хүмүүс яг мэргэжил мэргэжлээрээ ...

Айлтгүй -

Мэргэжил мэргэжлээрээ,дамжлага дамжлагаараа каньвераар явдаг юм.Энэ чинь 1982 онд БНСЧУ-ын тусламжаар нөгөө тоноглогдсон 2 дахь үйлдвэр гэж нээгдсэн юм байгаа юм.

Ариун-Ундрах -

Аан салбарлаж гарсан юм уу?

Айлтгүй -

Салбарлаж гараад тэгээд ингээд 2 юм хуучин үйлдвэр,шинэ үйлдвэр гэсэн ийм 2 том үйлдвэртэй байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр их сонин санагдаж байна л даа.Монгол яг гутлын үйлдвэр өөрсдөө гутлаа үйлдвэрлээд аа энэ хийсэн гуталнуудаа болохоор зөвхөн яг Монголынхоо иргэдэд зориулж хийх үү?Эсвэл бас гадагш нь гаргадаг байсан уу?тэр үед.

Айлтгүй -

Гадагш нь тэр спортын гутлыг бол гадагш нь гаргадаг ш дээ.Чехасловак улс манайхаас авдаг байсан,Хятад улс авдаг байсан манай гуталнуудыг бол.

Ариун-Ундрах -

Хятад хүртэл авдаг байсан юм уу?

Айлтгүй -

Хятад хүртэл авдаг байсан.Тэгээд тэр манайхыг чинь материал их сайтай,зузаан.Тэгээд ингээд юу яах юм бол Чехад ч гэсэн Хятадууд ч гэсэн манай тэр гутлыг чинь аваачаад эдлэхийг нь эдлээд,эргүүлээд нөгөө арьсыг чинь бүр хэд дахин боловсруулж шинэ гутал хийдэг байсан гэж байгаа юм ш дээ.

Ариун-Ундрах -

Аан тийм их чанартай байсан байна.

Айлтгүй -

Тийм манайх их чанартай.

Ариун-Ундрах -

Аа тэгээд Монголд яг гутал хийхэд түүхий эдээ яг хаанаас яаж бэлэн болгодог байсан бэ?

Айлтгүй -

Түүхий эд нь яахав дээ хөдөө малчдаас түүхий эд аваад л том ширний үйлдвэр гэж бий ш дээ.Жинхэнэ одоо үхрийн адууны шир боловсруулдаг.Тийм үйлдвэрт л манай өвгөн,манай нөхөр тэр цехийн дарга байсан юм.Тэр бас политехникум төгссөн л дөө.Политехникум,полийн дээд гэдэг чинь 2 шүү дээ.Тэгээд тэр полийн техникумыг нь төгсөөд надаас өмнө төгсөж,тэр үйлдвэрт бас л технологич,мастер,цехийн даргаар ирж ажиллаад,тэгээд 4,5 удаа 5,6-р жилийн гавшгайч болж байгаад манай нөхөр 1990 онд нас барсан.Тэр арьсыг бол маш нарийн боловсруулдаг.Түүхий эдийг самнах,хуулах,идээлэх энэ тэр гээд барваанд хийгээд л давслаад идээлээд,боловсруулаад тэгээд яг боловсруулсан арьсаа бол гутлын үйлдвэрт шилжүүлээд,тэгээд гутлын үйлдвэр чинь тэрүүгээр чинь авч адууны хром,үхрийн хромоор бол хромон гутал хийнэ.Аа ямааны арьсаар бол савхин дээл,бээлий хийнэ.Хонь,ямааны арьсаар савхин дээл хийнэ.Үхэр,адууны арьсаар гутал хийнэ.

Ариун-Ундрах -

Үхэр адууныхаар хийнэ.

Айлтгүй -

Тийм.Тэр үхрийн ширийг бол бүр их зузааныг бол гутлын уланд хэрэглэнэ.Нимгэн дээд талын арьсыг нь бол гутлын дээд талын түрийнд нь хэрэглэдэг.

Ариун-Ундрах -

Социализмын үед хүмүүс ер нь яг үйлдвэрт гэлтгүй хүмүүс яаж ер нь яаж ажилд ордог байсан бэ?Ажилд орох процесс нь ямархуу байсан бэ?Сургууль төгсөөд л тэгээд зүгээр томилогдоод очдог байсан уу?

Айлтгүй -

Аа үгүй.Сургууль төгсөөд томилогдож зарим нь очно,зарим нь бол яахав өөрийнхөө хүсэлтээр тэр үйлдвэрт ажилчин болъё оо гээд ингээд санал өгөөд ингээд юу яах юм бол тэр чинь бас л юу яана ш дээ дагалдангаар ажиллаж байгаад л 3 сар,6 сар дагалдангаар ажиллаж байгаад л тэгээд л жинхлээд л яг ажилчин болно.Тэгээд яг дамжлагаараа каньвертай сүүлийн үеийн үйлдвэр нь одоо 82 онд шинэ үйлдвэр гэж Чехасловак улсын тоног төхөөрөмжөөр төхөөрөмжлөгдсөн тийм шинэ үйлдвэрт бол дандаа ийм каньвертай,нэг хүн нэг дамжлага л хийнэ.Тэгээд тэр дамжлага чинь 50-н хэдэн дамжлага гэхэд л одоо оёдлыг нь нэг хүн оёно,гутал наадгийг нь нэг хүн хийнэ,тэгээд үдээстэй ботинкны чинь үдээсийг нь нэг хүн хийнэ,үдээсний цооллогоог нь нэг хүн хийнэ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр нөгөө энэ чинь бүрэн автоматчихсан ч юм уу технологижчихсон тийм үйлдвэр байсан байна ш дээ...

Айлтгүй -

Тийм 82 онд бол бүр...

Ариун-Ундрах -

Чехасловакаас бол юугаа... техник тоног төхөөрөмжөө авчирна тэ?

Айлтгүй -

Тийм.

Ариун-Ундрах -

Тэгэхээр тоног төхөөрөмжийн хувьд бол ямархуу байсан бэ?

Айлтгүй -

Өө тоног төхөөмжийн хувьд бол маш сайн,нарийн болсон ш дээ.Дээр үеийн тэр манайд Оросын тоног төхөөрөмжтэй байсан юм 1-р үйлдвэр гэдэг нь бол.Тэгээд сүүлдээ хөгжөөд бүр тэгээд Чехасловак улстай гэрээ хийгээд тэгээд Чехасловак улсаас тоног төхөөрөмж оруулж ирээд,тэгээд тэр нь бол одоо сүүлийн үед бүр боловсронгуй аягүй сайхан болсон.Ажилчдын хувцасны өлгүүр гэхэд чинь тус тусдаа тийм бүр төмөр юутай,тэгээд машин техникүүд чинь цөмөөрөө тус тусдаа.Тэдээс тэдэн онд ажиллаж байсан машин тэдэн онд үйлдвэрт орж ирлээ энэ тэр гэсэн тийм бүр нарийн бичигтэй тийм машин техник дээр ажиллаж байсан даа.

Ариун-Ундрах -

Энэ үйлдвэрт ажиллаж байгаа хүн гэдэг бол яг тэгээд техниктэйгээ л харьцаад байх нь байна ш дээ.

Айлтгүй -

Яг техниктэйгээ зөв л харьцаж байх юм бол машин техник сайн явна ш дээ.Техниктэйгээ харьцаж чадахгүй бол тэгээд л машин нь эвдрээд л тийм тосолгоо,арчилгаа цэвэрлэгээ сайн хийж байх хэрэгтэй.Тийм зөвлөгөө өгдөг тийм мастер,ажилчдын хийсэн бүтээгдэхүүнийг шалгадаг тийм шалгагч тийм юм хийж байлаа би.

Ариун-Ундрах -

Надад сонин санагдаж байгаа юм нь юу вэ?гэхээр энэ их техник төхөөрөмжтэй том үйлдвэр яг яагаад байхгүй болсон бэ?Тэгээд энэ техник,тоног төхөөрөмжүүд нь хаачсан бэ?

Айлтгүй -

Энэ техник,тоног төхөөрөмжүүдийг юу яасан гэсэн ш дээ.90 онд л нөгөө ардчилал үүссэнээс хойш л ингээд хувь хүний гарт л ашиглаж байтад тэгээд алга болсон байх.

Ариун-Ундрах -

Аа хувь хүмүүс нь гартаа оруулчихаад яг бас ашиглаж чадаагүй юм шиг байна.

Айлтгүй -

Ашиглаж чадаагүй.Тийм тэр үеийн чинь тэр дарга нар,дээд улсууд нь л заримыг нь авч Хятад руу гаргасан гэсэн ш дээ төмрийн юугаар...

Ариун-Ундрах -

Аа тэгээд зарчихсан юм байна.

Айлтгүй -

Тийм тэгээд зараад л тэгээд л яасан гэсэн.Одоо бол яахав гутлын үйлдвэрт бас үлдсэн юм нь 2 цех ажиллаж байгаа гэсэн шүү.Одоо бол яахав Зоригын тасаг гэж,Халиуны тасаг гэж 2 тасаг ажиллаж байгаа гэсэн.Одоо тэр гутал хийж байгаа улсууд бол ихэнхи нь л хөдөө малчдад өгдөг юм шиг байналээ ш дээ.Тэр юуны гутлыг бол Зоригын тасаг гэдэг нь бас нөгөө Итали шугам гэж ярьж байгаа юм.Италиас орж ирсэн бас тоног төхөөрөмжөөр хийгдэж байгаа сүүлийн үеийн шинэ загварын Итали гутал гээд л ярьдаг биз дээ тэ?Тэр загварын гутлыг одоо бас цөөхөн хэмжээгээр хийдэг болсон гэсэн.

Ариун-Ундрах -

Аа ажиллаж л байгаа юм байна тэ?

Айлтгүй -

Ажиллаж тийм 2 цех ажиллаж байгаа.

Ариун-Ундрах -

Яг энэ нөгөө социализмын үед ажиллаж байхад чинь энэ үйлдвэрийн байрлал нь яг хаана байсан бэ?

Айлтгүй -

Аа энэ Хан-Уул дүүрэгт байсан юм.

Ариун-Ундрах -

Хан-Уул дүүрэгт үү?Нөгөө хөшөөтэй буудал байдаг ш дээ тэ?

Айлтгүй -

Үгүй ээ тэрнээс чинь цаашаагаа.

Ариун-Ундрах -

Тэр хавьцаа л байсан байна тэ?

Айлтгүй -

Тийм тэрнээс чинь цаашаа тэр хөшөөтэй юу чинь бол юу ш дээ 120 мянгат гэж байсан байхгүй юу танкны хөшөөтэй тэрнээс цаашаагаа 2 буудал газар байсан юм.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьялагддаг.

Ариун-Ундрах -

Тэнд ер нь их олон үйлдвэрүүд байсан юм шиг байналээ ш дээ.

Айлтгүй -

Бүгд их олон.Тэнд чинь одоо гутлын үйлдвэр гэж байна,савхины үйлдвэр гэж байна.Тэгээд л шовроод,шиврээд гэж байна.Шиврээд гэдэг нь бол нөгөө хонь ямааны арьсыг боловсруулдаг.Шовроо гэдэг нь гутлын үйлдвэрийн материалыг боловсруулдаг.Тэгээд нөгөө улны цех гэж байгаа юм бас.Гутлын гадуур улыг боловсруулдаг тийм улны ширний цех гэж байдаг байсан юм.Аа тэгээд л тэнд чинь эсгий гутлын үйлдвэр,нэхмэлийн үйлдвэр,хивсний үйлдвэр,архи пивоны завод гээд одоо манай тэр Хан-Уул дүүрэгт чинь их олон үйлдвэрийн газруудтай ш дээ.

Ариун-Ундрах -

Одоо бол бүгд хаалгаа барьчихсан л сурагтай байсан.Ихэнхи нь тэ?

Айлтгүй -

Өө хивсний үйлдвэр ажиллаж байгаа гэсэн тэгээд хивсний үйлдвэр ажиллаж байгаа байх,нэхмэлийн үйлдвэр хагас дутуу нэг юм ажиллаж байгаа,эсгий гутлын үйлдвэр бүр байхгүй болсон,шовроо шиврээд бүр байхгүй болсон.Хувийн л нэг жаахан жаахан юмнууд байгаа юм шиг байналээ дээ.

Ариун-Ундрах -

Тэгээд хувь хүмүүс яаж үйлдвэрт ордог байсан бэ?Үйлдвэрт орохдоо зүгээр түрүүн та ярьсан ш дээ тийм ээ?Би энэ үйлдвэрт оръё гээд л тэгээд очоод л орчих уу?

Айлтгүй -

Яахав өөр ажиллах сонирхолтой хүн бол яахав тэр дарга нараасаа зөвшөөрөл аваад одоо өөрийнхөө хувийн бэлтгэлийг хийгээд би одоо нэг иймэрхүү мэргэжил эзэмших сонирхолтой байнаа.Танай үйлдвэрт орж ажиллая аа гэсэн өргөдөлөө бичээд тэгээд тэр чинь бас ажилчдын хурал зөвлөгөөнөөр орно ш дээ.Тэгээд энэ хүнийг авч ажиллуулах уу?үгүй юу?гэдгийг ажилчид өөрснөө шилж сонгож,асуулт одоо намын гишүүнд элсэх журмаар тийм асуулт энэ тэр асууж байгаад тэгээд шалгаруулж авна.

Ариун-Ундрах -

Аа бүр нарийн шалгах нь байна тэ?

Айлтгүй -

Тийм нарийн шалгаж авна.Тэгээд тэрийг чинь бас 3-6 сарын дагалдан хийж энэ тэр хүнийг жинхэнэ ажилчин болох үгүйг үзнэ ш дээ.Тэгээд мэргэжилдээ тэнцэж чадах юм бол тэгээд л ажилчин ангийн эгнээнд шилжинэ дээ.

Ариун-Ундрах -

Яг ихэвчлэн ямар хүмүүс үйлдвэрт ордог байсан бэ?Одоо юу гэдэг ч юм тэр үед хүмүүс үйлдвэрт ажиллах нөгөө хандлага,сонирхол нь ямар байсан бэ?

Айлтгүй -

Сонирхол нь их байсан.Социализмын үед чинь ажилчин ангийн эгнээнд шилжих сонирхолтой улсууд бол их байсан ш дээ.Тэгээд л ажил хийх сонирхолтой

Ариун-Ундрах -

Социализмын үед чинь бол одоо ерөөсөө. Та тэгээд үйлдвэртээ ажиллаж байхдаа ажилдаа бол их дуртай байсан байх тийм ээ?

Айлтгүй -

Аа сонирхолтой байлгүй яахав.Сургуулийг нь төгсчихсөн юм чинь тэгээд л ажилдаа явна.Би чинь одоо 8 хүүхэд төрүүлсэн хүн би.8 хүүхэд төрүүлээд одоо хүүхдүүд бол өсөж том болоод зарим нь гадаадад байна,зарим нь одоо эндээ байж байна.Эндээ бол манай хүүхдүүд хувиараа хувийн аж ахуй эрхэлж байна.Савхин дээл,цамц оёдог нэг хүүхэд нь.Нэг хүүхэд болохоор зэрэг зөөлөн оёдлын үйлдвэр гэдэг юм даа тэ?Одоо загварын дээл энэ тэр оёдог.

Ариун-Ундрах -

Даавуун материалаар тэ?

Айлтгүй -

Даавуун материалаар зөөлөн.Нэг нь бол савхиар юм оёдог.Нэг нь бол гутал хийдэг бас.

Ариун-Ундрах -

Гутал хийдэг юм байна тэ?

Айлтгүй -

Тийм гутал хийдэг.Миний одоо үе залгамжилсан гуталчин хүү.

Ариун-Ундрах -

Та бол залгамжлагчдаа төрүүлчихсэн юм байна тэ?

Айлтгүй -

Залгамжлагчтай.2 ч залгамжлагчтай.Энэ хувийн тэр савхиар юм оёдог хүүхэд чинь бас залгамжлагч ш дээ.Бас гутлын үйлдвэрт ажиллаж байгаад өөрөө хувиараа гараад.Бас арьс шир боловсруулдаг бас нэг хүүхэд байгаа.Сая өнөө Америк яваад ирсэн.Энд дунд ирж бас жинхэнэ арьс боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан.Миний үе залгамжилсан ажилчин анги бол одоо 3,4-өөрөө байна даа.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үед яг нөгөө хэвлэл мэдээлэл байгаа ш дээ тийм ээ?Социализмын үед хэвлэл мэдээллээр үйлдвэрийн тухай яг ямар өнгө аястай юу гэж мэдээлдэг байсан бэ?

Айлтгүй -

Өө хэвлэл мэдээллээр бол сайн ажиллаж байгаа улсуудыг ирж бичлэг хийж авдаг байсан.Тэрэнд бол би 4,5 удаа орж байсан,сонинд гарч байсан.Одоо тэр мастер хийж байхдаа нэг бичигдэж байсан,аа тэр норм хийж байх үед бас нэг бичигдэж байсан,аа тэр шалгагч хийж байгаа үедээ бас нэг бичигдэж байсан.Одоо ажилчдын ахуй амьдралыг л тэр сонин хэвлэлээр чинь их бичнэ ш дээ.

Ариун-Ундрах -

Ажилчдын яг нөгөө тэгэж ажиллаж байгаа амжилтыг нь ч юм уу бүх зүйлийг нь л сонин хэвлэлээр мэдээлдэг байсан байх тийм ээ?Аа тэгээд тэр үеийн ажилчид бол үйлдвэртээ ажиллах маш их дуртай байсан байх тэ?

Айлтгүй -

Их дуртай.Тэр ажил хийж л амьдарч байгаа улсууд чинь бол тэр ажилд маш их сонирхолтой.Миний үед социализмын үед амьдарч байгаа улсууд чинь ер нь ажил ажил гээд л ажлын төлөө л их сонирхолтой.Ажил амьдрал,үр хүүхдийг бол ёстой зохицуулаад л ажил хийдэг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр та 8 хүүхэд төрүүлсэн гэсэн ш дээ тийм ээ?Тэгэхлээр олон хүүхэдтэй яг хувийн амьдрал,ажил хоёроо яаж зохицуулдаг байсан бэ?

Айлтгүй -

Өө манай хүүхдүүд ихэнхи нь дандаа цэцэрлэгээр явдаг ерөөсөө.45 хоноод одоо дээр үед чинь зүгээр 45 хонуулаад л яслид өгдөг байсан ш дээ.Яслид чинь...

Ариун-Ундрах -

Аа төрсний дараа 45 хоноод уу?

Айлтгүй -

Тийм.Төрчихөөд 45 хоноод л ажилд орно.Хүүхдээ яслид өгөөд л ажилдаа орно.3 цагаар явж...

Ариун-Ундрах -

Ясли гэдэг нь бол?

Айлтгүй -

Ясли бол 2,3 нас хүртэл бага насанд явдаг байсан.Аа 3 наснаас дээш бол цэцэрлэгт ордог байсан.Тэгээд л ер нь дандаа ясли,цэцэрлэг,сургуулиар л хүмүүжсэн дээ манай хүүхдүүд...3 цагаар явж одоо ажил хийж байгаа хугацаанд бол бид нар чинь ёстой нээрээ социализмын үед цаг их нарийн байлаа,ажлын төлөө явдаг байлаа.Тэгээд 3 цаг болоод л нэг хүүхдээ хөхүүлнэ ясли дээр очиж.Тэгээд л 3 цаг болоод ирээд хүүхдээ хөхүүлээд тэгээд л яг.Ажлын цагийг бол маш нарийн чанд.Цэцэрлэгээс нь орой авчирчихаад л хоол ундаа хийж унтуулчихаад л хамаг юм хумыг нь хийж унтуулчихаад,өглөө буцаагаад л аваад цэцэрлэгтээ яваад л.

Ариун-Ундрах -

Тэр 3 цаг болоод хөхүүлнэ гэдгийг тэр ажил дээрээс бас яг зөвшөөрөөд явуулна тийм ээ?

Айлтгүй -

Тийм ажилчид яг 45 хоноод орсон хүүхдүүдийг бол 6 сар хүртэл зөвшөөрөөд явуулдаг.

Ариун-Ундрах -

Хөхүүлэх цаг нь юм уу тэ?

Айлтгүй -

Тийм хөхүүлэх цаг нь тийм.Ажлын цаг хүүхэд хөхүүлэх цаг боллоо гээд л тэгээд тэр хооронд 30 минут л явна ш дээ.

Ариун-Ундрах -

Аан ойрхон байсан байх тэ?

Айлтгүй -

Ойрхон байсан.Хол ч байсан гэсэн одоо автобус машинаар явдаг л байлгүй дээ.Тэгээд би бол ойрхон байсан л даа.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэр үеийн цэцэрлэг ясли одооных шиг мөнгө нэхэх үү?Үнэгүй л ... биз дээ тийм ээ?

Айлтгүй -

Үнэгүй.Одоог бодвол цэцэрлэг ясли чинь хоёулаа үнэгүй байсан шүү.Яслид ч яахав бага насны хүүхэд явсан.Цэцэрлэгт бол бага насны...юу 24-өөр өгдөг хүүхэд бол бас нэг хэдэн төгрөг авдаг байсан юм шиг байгаа юм аа.

Ариун-Ундрах -

Аа тэгээд та бас нөгөө эмэгтэй хүний хувьд ар гэрийн ажил гээд л...Одоо ар гэрийн ажил байна ш дээ тийм ээ?Энэ хоёрыгоо яаж зохицуулдаг байсан бэ?

Айлтгүй -

Ажлын цагийг л нарийн барина.Ажил,амьдрал хоёрыг чинь зүгээр хослуулаад л улсын ажлыг ч хийнэ,өөрийнхөө амьдралын хувийн ажлыг ч хийнэ.

Ариун-Ундрах -

Ядардаг байсан уу?та.

Айлтгүй -

Гайгүй ээ гайгүй.Залуу байсан болохоор зэрэг тэгээд одоо зохицуулаад л явна ш дээ ер нь тийм.Шөнийн цагт бол их юм хийнэ ээ.Шөнийн цагт л хүүхдийнхээ хувцас хунарыг угаах,оёх тийм ажлуудыг шөнийн цагт гэр орноо цэвэрлэх тийм юм хийчихээд л тэгээд шөнийн 2,3 цаг хүртэл хийчихээд тэгээд л өглөө нэг 2,3 цаг....Шөнө 2,3 цаг унтсан болоод л өглөө нэг 5,6 цагт босоод л тэгээд л... Аа тэр хооронд чинь бас өөрийнхөө эрүүл ахуй ч гэх юм уу бодож их гүйдэг харайдаг байлаа.Хүүхдүүдээ сэрэхээс өмнө 6 цагт 5 хагаст энэ тэр гарч гүйчихээд л 6 хагас хүртэл ч юм уу гүйчихнэ 30 минут,40 минут хиртэй гүйчихээд орж ирээд л тэгээд л хүүхдийнхээ юм хумыг бэлдээд л,босгоод л хувцас хунарыг нь өмсгөөд л цэцэрлэг яслид нь өгөөд л тэгээд ажилдаа явдаг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Одоо болохоор гүйж байгаа хүмүүс их ховор харагддаг юм.Яг тэр үед гүйдэг хүмүүс их байсан уу?

Айлтгүй -

Их байсан.

Ариун-Ундрах -

Хамтаараа л гүйх үү?

Айлтгүй -

Хамтаараа л тэр одоогоор бол 120-н мянгатаас бүр тэр Зайсан толгой хүртэл гүйдэг байсан.Зайсан толгой хүртэл гүйчихээд замдаа нөгөө нэг Туулын байна ш дээ Туул гол тэнд заримдаа хүйтэн усанд орчихоод л мөн гүйхээрээ ирчихээд л гэртээ ирчихээд л тэгээд нэг аяга буцалсан ус ч юм уу цай ч юм уу уучихаад л тэгээд хүүхдүүдээ хувцаслаж аваад л ажилдаа явдаг байлаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа өшөө бас нөгөө чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг байсан бэ?

Айлтгүй -

За тэр үед чинь чөлөөт цаг ч гээд яахав дээ нэг одоо тэр үеийн социализмын үеийн ажилчид чинь лекц дугуйлан гээд их хийдэг байлаа ш дээ.Лекц дугуйлан таслах юм бол одоо авдаг хэдэн төгрөгөөс чинь хасна,сонин уншлага гээд л хагас сайны өглөө болгон хийнэ.Чөлөөт цаг гээд одоо чөлөөт цагаараа бол яахав хагас бүтэн сайн өдөр байх юм даа.Хагас бүтэн сайн өдрөөр бол хүүхдүүдээ дагуулаад нэг хүүхдийн парк,нэг салхинд гарах тийм л юм хийнэ.

Ариун-Ундрах -

Тэр үед нөгөө нэг нийтийн бүжиг гэж болдог байсан уу?

Айлтгүй -

Ай болно болно.Нийтийн бүжиг их болдог байсан.Сүүлийн үед яахав хүүхдүүд арай жаахан томроод гайгүй болоод бүжгэнд нэг хагас бүтэн сайн өдрөөр... Хагас сайн өдөр орсон бол бүтэн сайн өдөр орж чадахгүй,бүтэн сайн өдөр орсон бол хагас сайн өдөр орохгүй.

Ариун-Ундрах -

Аан нэг л өдөр.

Айлтгүй -

Тийм нэг л өдөр зарцуулна ш дээ.Нэг өдрийн нэг 3 цагийг л зарцуулна.

Ариун-Ундрах -

Бас нөгөө ямархуу кино гардаг байсан бэ тэр үед?Тэгээд бас нөгөө уншдаг байсан номныхоо тухай?

Айлтгүй -

Аа тэр үед чинь би чинь одоо сургуульд байхдаа л ном их уншдаг байсан даа.Ажилчин анги болсоноосоо хойш номыг нэг их унших зав чөлөө ч олдохгүй.Хүүхдүүддээ чөлөөт цагаа зарцуулаад... Нөгөө “Болд хэрхэн хатаагдсан нь”гээд ном их уншдаг байлаа би.Өнөө “Шороотын Цэвээн” ямар юм билээ?Тэрийг их уншдаг байлаа.Аа номыг ч одоо нилээн л их уншдаг байсан даа.Одоо зарим номнуудыг бас мартчихаад байна.Анх сургуульд байхдаа бол ном их уншдаг байсан.Олон хүүхэд гаргаагүй байхдаа.Миний анхны хүүхэд бол 62 онд төрсөн юм.

Ариун-Ундрах -

Таныг хэдтэй байхад төрсөн бэ?

Айлтгүй -

Намайг 22-той байхад төрсөн.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө нэг та үйлдвэрт ажиллаж байсан ш дээ тэ?Тэгээд хүүхэд гаргасан тохиолдолд ч юм уу үйлдвэрээс ер нь дэмжих үү?Дэмжиж ажилладаг байсан байх тийм ээ?Ер нь хүүхэд гаргасан хүмүүсийг?

Айлтгүй -

Эхний 45 хоног жирэмсэн болоод 45 хоногийн амралт авдаг жирэмсний гэж.Тэгэхэд тэр актны мөнгө өгнө.Төрсний дараах 45 хоногийн амралтны мөнгө бас өгнө.Тэгээд л 45 хоночихоод л ажилдаа ороод л тэгээд цалингаа аваад явна даа.Аа хүүхэд хөхүүлсний 3 цагийн мөнгийг бол харин оруулдаг байсан цалиндаа.

Ариун-Ундрах -

Аан тэр нөгөө нэг юу.....Та нөгөө Чех улсад мэргэжил дээшлүүлэхээр явсан гэсэн ш дээ тийм ээ?Тэр тухайгаа та дэлгэрэнгүй ярьж өгөөч?

Айлтгүй -

Тэр ч одоо яахав дээ очоод л мэргэжлийн дагуу л тэнд курсад суугаад л тэнд очоод их юм заалгадаг байлаа.Чехасловак улс чинь манай Монгод улсыг бодвол сайхан л даа.Тэгээд чөлөөт цаг ихтэй.Өглөө 6 цагд ажилд очоод өдөр 2 цагт тарна.

Ариун-Ундрах -

Өө тийм юм уу?Аан өглөө эрт ороод тэгээд өдөр тарах нь байна ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Тийм өглөө 6 цагт орчихоод өдөр 2 цагт тараад,тэр хооронд бол яахав дотроо цайгаа уучихна,өглөө очоод тэндээ цайгаа уучихна,дотроо цайгаа уучихаад л ажлаа хийгээд л,мэргэжил дээшлүүлээд курсад хичээлээ заалгаад л тэр хоорондоо бас дадлагаа хийнэ.Тэр үйлдвэр дээр бол дадлагаа хийгээд л,дадлагаа хийсэн илүү цагийн мөнгийг бол 2 цаг дадлага хийх юм бол мөнгийг нь олгож өгдөг юм байна.Цалингаасаа гадна нэмэгдэл болгож.Тэнд одоо яахав дээ ажиллах мэргэжлийнхээ дагуу л юмаа заалгана ш дээ.Тэр оёдлын мэргэжил,куртикын мэргэжил...одоо оёдлыг яаж 1 сантиметрт хичнээн зайтай оёх вэ?Хос оёог хичнээн зайтай оёх вэ?Тэгээд гутлын ар оёо,шулуун оёо,зиг заг оёо,гоёлын оёо гээд их олон янзын оёотой ш дээ.Тэр бүгдийг л цөмийг нь тэр мэргэжил дээшлүүлэх юунд заалгана ш дээ.Заалгаж байгаад л тэгээд ирээд л өөрийнхөө үйлдвэрт нэвтрүүлнэ ш дээ.Тэрийг заалгасаныгаа,сурсаныгаа л.

Ариун-Ундрах -

Ер нь тэгэх л гэж явуулдаг байх тийм ээ?

Айлтгүй -

Тийм тэгэх л гэж явуулж байгаа юм тийм.

Ариун-Ундрах -

Тэгэхлээр энэ таны ажиллаж байсан үйлдвэр Чехасловак улстай холбоо харилцаатай байсан гэсэн тийм ээ?Яг тэр шугамаараа л та яг Чех явсан уу?

Айлтгүй -

Тийм тэр шугамаараа л Чех явсан.Сургуулиа төгсөөд л ирээд л би чинь...Тэгээд 6 жил ажиллаж байгаад тэгээд л явсан даа.

Ариун-Ундрах -

Нөгөө анх таныг Чехэд очиход Монголоос яг юугаараа өөр санагдаж байсан бэ?Юу юу нь сонин байсан бэ?

Айлтгүй -

Аа тэр чинь манай улсыг бодвол хөгжилтэй,соёлтой тийм сайхан газар чинь аа тэгээд ерөөсөө их боловсон,их сайхан,юм болгон нь бэлэн.Бараг байрандаа ч хоол хийж идэхгүй,бараг ажил дээрээ шахуу идчихээд л явж байгаа юм чинь.Тэгээд яахав дээ манай үед чинь ямар л байдаг билээ.Үр хүүхдүүддээ бас юм хум бэлдэнэ гээд л,үр хүүхдүүддээ юм авна гээд л чөлөөт цагаараа дэлгүүр хоршоогоор жоохон яваад л,гэртээ ирээд л Монголынхоо хоолыг хийж иднэ гээд л хэдүүлээ чинь зүгээр... байрандаа.

Ариун-Ундрах -

Аа Монголоос тэгэхээр бас хамт очсон хүмүүс байсан байна тийм ээ?

Айлтгүй -

Байлгүй яахав.Бид чинь 10-уулаа явсан эхлээд курсад.Тэгээд тэндээ 3 жилийн курсад явчихаад,2 жил нь ажилчихаад,ажиллах хугацаанд эндээс бас дадлагаар мэргэжил дээшлүүлнэ гээд зөндөө нэмэгдэж очсон.Тэд нартайгаа тэгээд чөлөөт цагаа эрхэлж тоглож,дуулж хуурдаж,бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэж...Одоо тэр Чехэд чинь байнаа өглөө ингээд 6 цагт ажилд ороход контролктой.Нэг нэг ийм контролктой ажилласан цагийг бүртгэдэг.Тэгээд тэрэн дээр нь хэрвээ Цэндийн Айлтгүй гээд биччихсэн тохиолдолд өглөө ажилд орохдоо нөгөө... аа ажлын хаалгаар ингээд орохдоо яг тийм цаг байдаг юм.Тэр цаганд нь ингээд дараад өглөө яг орсон цаг нь гарна.Тэгээд өдөр орой тарсан цаг нь гарна.Тэгээд 2 цаг тэндээ илүү дадлага хийсэн бол өшөө илүү 2 цаг гарна.Илүү цагын мөнгийг бодож өгнө.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө нэг Чех улс чинь яг ямар хэлээр ярьдаг вэ?Орос уу?Ямар хэлээр ярьдаг байсан юм?

Айлтгүй -

Үгүй Оросоор ярихгүй ш дээ.Өөрийнх нь Чех хэл байна.

Ариун-Ундрах -

Аа тэгээд та тэнд очоод хэл сурсан уу?

Айлтгүй -

Сурсан.Тэнд чинь одоо бас бид нар 45 хоногийн курсад суусан.45 хоногийн хэлний курсад суулгаад бид нарт бас үнэмлэх энэ тэр өгж байсан.Ойр зуурын юмаа яридаг болсон ажлынхаа талаар бол ярьдаг болсон.

Ариун-Ундрах -

Тэгээд Чех хэл яг ямархуу хэл байдаг юм бэ?Би ерөөсөө Чех хэл гэж сонсож байгаагүй юм байна.Сурахад амархан уу?хэцүү юу?

Айлтгүй -

Гайгүй ээ гайгүй.Ер нь тэгээд ажил дээрээ дадлага дээр яагаад ирэхээр гайгүй ш дээ.

Ариун-Ундрах -

Нөгөө Чех хүмүүс нь яг ямархуу хүмүүс байдаг юм бэ?

Айлтгүй -

Оросорхуу маягийн л улсууд байдаг юм ш дээ.Одоо Чех хэл гэдэг чинь бараг баярлалаа энэ тэр гэхэд .......энэ тэр гэнэ ш дээ.Тэгээд сайн байна уу?энэ тэр гэж мэндэлнэ.Сайн байна уу?гэхийг чинь юу билээ?Ахой.Ахой. Баяртайг наскладону гээд баяртай энэ тэр гээд хэлнэ.Оросоос арай өөрөө.

Ариун-Ундрах -

Ямар ч байсан тэр үед нөгөө социалист орнуудад л орж байсан байх тийм ээ?Тэгээд Чехээс бол та 81 онд Монголдоо буцаж ирсэн юм байна тийм ээ?Аа тэгээд буцаж ирээд ажиллаж....

Айлтгүй -

Тийм.Тэнд ажиллаж байхад өглөө 6 цагт ороод,өдөр 2 цагт тарахад тэндхийн ажилчид чинь зүгээр ерөөсөө усанд орцгоогоод л,тэгээд гоёж гоодоод гараад явахад бараг танигдахгүй болно ш дээ.Тэгээд ерөөсөө тэр ажлын цагийн хооронд бол бид нар чинь их сайхан ерөөсөө идэж уугаад л тэгээд ажлаа хийгээд л дуулж хуурдаад л ажлаа хийгээд л ерөөсөө тэр ажлын цагт тэгэж нэг их ажлыг цалгардуулахгүй чанартай хийдэг юмаа хийгээд л гарна.Тэгээд л гараад л усанд эрэгтэй эмэгтэйгүй усанд орчихоод л хувцас хунараа өмсөөд тэгээд л гараад явахаар зэрэг л цайны газар,баар,ресторанаар ороод л сайхан хооллоод л оройн зоог бараг идчихээд л тэгээд харьж амраад л өглөө ажилдаа эрт явдаг юм чинь тэгэж явдаг юм шиг байналээ ш дээ.

Ариун-Ундрах -

Ер нь их зөв л зохицуулалт байсан юм шиг байна ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Тийм,тийм.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө...Монголын нөгөө гутлын үйлдвэрт авч байсан цалин,нөгөө Чехэд авч байсан цалин 2 чинь ялгаа байгаа юу?

Айлтгүй -

Ялгаа байгаа.

Ариун-Ундрах -

Аанхан ямар ялгаа байгаа вэ?

Айлтгүй -

Чехэд бол ажилласан хугацаа,илүү цагийн мөнгө ч гэсэн ерөөсөө манай Монголд бол илүү цагийн мөнгө гээд нэг их өгөөд байхгүй.Аа тэнд бол ерөөсөө 2 цаг ажилласан ч,30 минут ажилласан чиг л ерөөсөө сарын эцэст бол цалинг нь бодоод өгнө.Тэгээд цалинг нь бодоод өгөхдөө манайхтай адилхан бас ингэж оочерлож дугаарлаад байхгүй хийснээрээ л авна.Тэгээд бид нар бол дадлагын хугацаанд яахав дээ бид нар тусдаа тогтмол цалинтай байсан юм чинь.Тэгээд ингээд уутанд хийгээд л ерөөсөө яг л задгай мөнгө ч байсан,төгрөг мөнгө нь ч байсан ингээд л коран гэж ярьдаг ш дээ тэр кораныг нь ингээд л яг тоолоод л бэлэг өгч байгаа юм шиг л уутанд ингээд хийгээд яг л нэр нэрээр нь тавиад л.Тэгээд контролкон дээр чинь бид нарын нэрс яг ингээд байж байна.Тэгээд төрсөн өдрийг нь яг тэнд ажил дээрээ тэмдэглэнэ.Ажилчдынхаа төрсөн өдрийг бол өө би одоо ингээд мэдээгүй ингээд сууж байтал өө Цэндийн Айлтгүй гээд л дуудаад сүйд болоод очоод л ингэхэд чинь ерөөсөө...

Ариун-Ундрах -

Та бараг өөрөө төрсөн өдрөө мэдэхгүй байхад тэ?

Айлтгүй -

Тийм өөрөө бараг мэдэхгүй шахуу.Тэгээд тэр төрсөн өдрөөр дуудаад яахав дээ өөрснөө яахав дээ байрандаа байхдаа ярина л даа.За одоо маргааш миний төрсөн өдөр,мастер энэ тэр мэдэх болов уу?үгүй болов уу?гэж байхад чинь яг сайхан мэдээд л дуудаад л тэгээд 10 цагийн нөгөө завсарлага байдаг юм.Нөгөө цай,кофе уудаг.Тэрүүгээр чинь дуудаад л яг тэгэж жижигхэн бэлэг дурсгалын юм өгнө.Тэгээд л бид нар чинь бас хариуд нь зүгээр байхгүй бас Монголынхоо нэг шоколад,жижигхэн хөөрхөн архи,тийм сувинерийн юм хум энэ тэр өгнө.Тэгээд бөөн баяр болно ш дээ... Тэгээд удирдах улсууд нь яг мэдчихдэг юм байналээ тэр бүртгэл дээрээс нь.

Ариун-Ундрах -

Өө ажилчдадаа тэгвэл аягүй их анхаарал хандуулдаг байсан байна.

Айлтгүй -

Аягүй сайн.Амьдралын талаар бол их анхаарал халамж тавьдаг юм ш дээ.

Ариун-Ундрах -

Өөр яах вэ?Бас хувийн амьдарлыг нь харж үзэх үү?Анхаарах уу?

Айлтгүй -

Тэд нар хоорондоо хувийн амьдрал харнаа.Одоо чи яав?Чамд ямар юм дутагдаж байна?Юу хэрэгтэй байна гээд л асууна ш дээ өглөө очихоор бас.Тэгээд их анхаарал тавина.Тэгээд тэд нар их сониуч ингээд л өдөр 2 цаг ажил тарсаны дараа дэлгүүр хоршоогоор ороод юу авсан бэ чи?Юу сонирхож байнаа?гээд л ингэж их асуудаг юм ш дээ.Тэгээд тэд нар чинь өөрснөө их жимс их тарина.Өдөр каньвер дээр авчраад л дуудаад л жимс ид...өөрснийхөө жимс.Ингээд ажил хийж байх хооронд каньвераар чинь нөгөө нэг ийм жижигхэн түрдэг тэрэгтэй.Аа ерөөсөө гадаа гараад оочерлоно гэж байхгүй.Тийм ундаа зараад л явдаг юм,том жижиг шилтэй ундаанууд зараад л тэгээд тэрнээс авч уучихаад л ажлаа хийгээд л тэндхийн ажилчид эмэгтэйчүүд нь бол ихэнхи нь л пиво уугаад байдаг юм байналээ ш дээ.Пиво уугаад л тэгээд ажлаа хийгээд л дуулаад л хуурдаад л явна.

Ариун-Ундрах -

Пиво ууна гээд л шууд зөвшөөрч байна ш дээ.

Айлтгүй -

Шууд зөвшөөрөөд л ажлаа хийгээд л тэр чинь ерөөсөө манайхан...

Ариун-Ундрах -

Тэр чинь социализмын үед биз дээ тэ?

Айлтгүй -

Тийм.Тийм ш дээ тэгээд л тийм сайхан л юм байдаг юм байналээ.Нэг хэсэг чинь одоо тэднийхний хоолонд дасчихаад бас ирээд өөрийнхөө хоол чинь амтгүй ч юм шиг санагддаг л байлаа.

Ариун-Ундрах -

Хоол нь манайхаас өөр үү?

Айлтгүй -

Өөр ш дээ.

Ариун-Ундрах -

Яг ямархуу вэ?

Айлтгүй -

Мах энэ тэр нь бол их амт муутай.

Ариун-Ундрах -

Тэгээд сүүлдээ дасчихдаг юм байна.

Айлтгүй -

Сүүлдээ дасчихна.Тэрэндээ дасчихаад тэрнийхээ хоолыг идсэн чинь манай сүүлд нь 5 жил болчихоод ирэхэд чинь манай хоол их өөхтэй,тостой,хурц тийм байгаа ш дээ.

Ариун-Ундрах -

Аа тэнд арай тийм эрүүл юм...

Айлтгүй -

Тийм эрүүл хүнс хэрэглэнэ.Мах нь бүх л юм бэлэн л байна л даа утсан тэр... Одоо ажил дээр ингээд л яаралтай цай уухад чинь зүгээр л ингээд л утсан гахайны мах энэ тэр чинь ийм жижиг жижиг граммлаад граммлаад тавьчихсан.Тэгээд тэдний чинь нөгөө юу гээд энэ хиам байна ш дээ хиамыг чинь ингээд юу гээд тавьчихсан.Социск жижиг жижиг социскнууд ингээд саран талх энэ тэр чинь завсар нь хавчуулчихсан.Тэгээд л ажил дээгүүр чинь дор нь тэр ундаатайгаа зараад л яваад дор нь аваад л тэгээд л ажил дээрээ цайгаа уугаад л ажил дээрээ ажлаа хийгээд л ингээд л үргэлжлээд яваад бадйаг юм.Тэгээд л 2 цагт... яг ажлын цагийг бол маш сайн нарийн барьж байгаа ш дээ ерөөсөө.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэнд юмны үнэ нь ямархуу байсан бэ?Одоо хүнсний бүтээгдэхүүн ч юм уу үнэ цалинтайгаа харьцуулах юм бол?

Айлтгүй -

Гайгүй байсан шүү ер нь.Ер нь бололцооны цалинтай.Бид нар чинь яахав нэг хүний газар явж байгаа болохоороо бас арай хямд төсөр юм авна гэхэд л ингээд хараад байхад ер нь цалингийн хувьд гайгүй.Цалин ч сайн авдаг байсан,тэр юм нь ч их хүрэлцээтэй.Цалингийнм хувьд бол гайгүй ээ.Ер нь тэндхийн улсууд бол тэр дэлгүүрийх нь улсууд ч гэсэн харахад улаан өндөгний баяр гээд л болдог.Тэд нар өөрснийхөө тэр дэлгүүрийнхэнд ажиллаж байгаа улсуудын төрсөн өдөр гэлээ гэхэд л тэр өнөөдөр миний төрсөн өдөр ингээд л ердөө урдаас л торт бариад л явдаг юм.Үгүй ээ энэ одоо яаж байгаа юм бол?Миний төрсөн өдөр гээд баяр хүргээд гээд баярлаад л тэгээд бид нарт чинь тортоо амсуулаад л,шоколад өгөөд ингээд явчихдаг юм ш дээ.Их тийм найрсаг ч юм уу тийм ээ?Бие биенээ хүндэтгэдэг тийм найрсаг тийм улсууд байдаг юм байналээ.

Ариун-Ундрах -

Аа тэгээд тэнд та чинь 5 жил болсон уу?Тэгээд Монголд ирэхэд яг юу юу өөрчлөгдсөн ямархуу байсан бэ?

Айлтгүй -

Аа би чинь одоо хүүхдүүдээ их санаж ирсэн хүн.Манай хамгийн бага нь 3 настай үлдсэн.Тэгээд одоо ирэхэд л сургуульд орох боллоо гээд л би ч юм хумыг нь бэлдээд л ирсэн.Тэгээд сургуульд оруулсан.Их л санасан байсан,манай хүүхдүүд ч. Манай үйлдвэр ч нилээн олон ажилчидтай болчихсон.Манайх чинь 5000 гаран ажилчидтай байсан шүү манай үйлдвэр.Үйлдвэрийнхээ хэмжээнд бол ажилчид ихтэй,аа ажил сайн явдаг болсон,чанарын хувьд ч гэсэн нилээн сайжирчихсан тийм сайхан л байж байсан ирэхэд.

Ариун-Ундрах -

Аа Монголд болохоор яг авдаг цалин чинь сард дунджаар хэдэн төгрөг байсан бэ?

Айлтгүй -

650 төгрөг.Минийх бол тогтмол.Би бол тогтмол нөгөө шалгагч,мастер, технологич гэхээрээ 650-680 төгрөгний цалинтай байдаг байсан.

Ариун-Ундрах -

Доошоо буурна гэж байхгүй юм байна ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Байхгүй ээ.Норм хийж байгаа улсууд бол бранк энэ тэр хийх юман дээр бол цалин жаахан хасагдана уу гэхээс биш жинхэнэ яг нормийн ажилчид бол яг 450-500 төгрөгний цалинтай л дунджаар тийм байдаг байсан.

Ариун-Ундрах -

Та нөгөө нэг полийн техникумд орохдоо яг анх орохдоо төгсөөд үйлдвэрт оръё гэсэн зорилгоор орсон уу?Яг ямар зорилготой орсон бэ?

Айлтгүй -

Өө тэр мэргэжлээр төгссөн юм чинь тэрэндээ л оръё гэж орсон.Тэрэндээ ороод л тэгээд одоо бүр 35 жил ажиллаад л гадаад дотоод явсантайгаа нийлээд л 35 жил ажиллаад л тэтгэвэртээ гарсан даа.

Ариун-Ундрах -

Тэгээд тэр үйлдвэрт нөгөө нэг ажиллаж байсан нөгөө 600 төгрөгний цалин байна ш дээ тийм ээ?Аа тэр бол яг таны амьдралд бол хангалттай хүрдэг байсан байх тийм ээ?Тэр үед бол.

Айлтгүй -

Хүрдэг байсан,хүрдэг байсан.Манай өвгөн чинь бас нэг цехийн дарга байсан болоод надаас нэг 100 төгрөгний илүүтэй л байдаг байсан байх.Тэгээд бид хоёрын чинь цалин нийлээд 1000 гарчихна.Тэр үед чинв мөнгө хатуу байсан болохоор амьдралд бол сайн хүрэлцдэг байсан.Олон хүүхдүүдээ сургууль соёлд оруулна,ясли цэцэрлэгт явуулна,тэр хүүхдүүдийн чинь хувцас хунар баяр ёслол энэ тэр болоход чинь дандаа л өмсгөөд энэ амьдрал бололцоотой байсан шүү.

Ариун-Ундрах -

Аа яг нөгөө үйлдвэрээс дээрээс үзүүлж байгаа хангамж нь ямархуу байсан бэ?Түрүүн нөгөө Чехэд тэгдэг тэгдэг гээд л ярьсан ш дээ тийм ээ?Яг энэ гутлын үйлдвэрт ямархуу хангамж үзүүлдэг байсан бэ?

Айлтгүй -

Гутлын үйлдвэр чинь одоо яахав дээ авсан цалингаа л өөрсөндөө зарцуулна уу гэхээс биш гутлын үйлдвэрээс илүү дутуу юм нэг их байхгүй ээ.Шагнал л зүгээр яахав нэг сарын төлөвлөгөө биелэсэн үед бол 13 дахь сарын цалин гэж өгдөг байсан юм.Тийм юм л авна уу гэхээс биш өөр нэг их амьдралын талаар харж үзээд байх юм байхгүй.Хийснээрээ л цалинжна,нормийн улсууд бол хийснээрээ л аваад л тэрийгээ ахуй амьдралдаа зарцуулдаг л даа.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө нэг зэрэг дэв ахина гэж яриад байдаг ш дээ тийм ээ?Тэр яг яаж ахидаг байсан бэ?

Айлтгүй -

Тэрийг чинь бол шалгалт өгчихдөг юм бас.Одоо оёдлын 3-р зэрэгтэй байсан хүн чинь 1 жил ажиллаад юм уу,2 жил ажиллаад юм уу зэргээ ахиулах юм бол шалгалт өгнө.Шалгалт өгч байгаад л зэргээ ахиулна.Тэгээд тэр шалгалтаа өгөөд шалгалтан дээр тэнцэхгүй л бол дахиад л яг өөрийнхөө зэрэгтэй л.Шалгалт өгч байж зэргийг нь ахиулдаг байсан шүү.

Ариун-Ундрах -

Юу тэгээд нөгөө намын гишүүн байх энэ тэр нь энэ зэрэг дэвшихэд холбоотой байх уу?үгүй юу?

Айлтгүй -

Аа би ч одоо намын гишүүнд Чех явж ирээд л орсон шүү.Тэгэхэд намын гишүүний хурлаар ороход чинь бас их ахуй амьдрал,ажлын тодорхойлолт их л юм шалгаж авна ш дээ.Намын тэгээд сар болгон даалгавар өгнө.Тэрийг нь биелүүлнэ.Намын гишүүн бол их хариуцлагатай л байдаг байсан даа.Ер нь их хариуцлагатай ажлын хариуцлага.

Ариун-Ундрах -

Нөгөө нэг яг дарга одоо гутлын үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид байна ш дээ тийм ээ?Дарга ажилчдын хоорондын харилцаа нь ямархуу байсан бэ?

Айлтгүй -

Гайгүй ээ гайгүй.Мастер,технологич энэ тэр чинь бол 7 хоногийн 3 дахь өдөр юм уу 1 дэхь өдөр юм уу дандаа ярилцлага хийнэ ш дээ,хурал хийнэ ш дээ.За энэ 7 хоногт танай төлөвлөгөө биелэсэн,тэр тасгийн төлөвлөгөө биелэсэн,тэр төлөвлөгөө биелээгүй бол ямар учраас,ямар шалтгаанаас төлөвлөгөө биелээгүй байна аа?Тэрийг нь авч хэлэлцэнэ.Тэгээд хэрэв төлөвлөгөө биелүүлээгүй тийм тасаг,мастер энэ тэрээс бол цалинг нь хасна шүү.Бас нэг хэдэн хувиар ч юм уу 5 хувиар ч юм уу,10 хувиар ч юм уу жоохон хасаж бууруулж өгөөд тэгээд тэр гологдол энэ тэр гаргасан бол жоохон хасна.Төлөвлөгөө ер нь манай үйлдвэр чинь их сайн ажилладаг байсан ш дээ.Төлөвлөгөө бол сайн биелдэг байсан.Малчдад их гутал,хувцас хийж өгдөг байлаа.Загварын тасаг гээд бас тусдаа тасагтай байсан юм.Тэр энэ тэр чинь янз бүрийн загвар гаргаад гадаадын жуулчдад бэлэг дурсгалд тийм пүүз энэ тэр хийсэн бүтээгдэхүүнээ өгнө.Тэд нар маш их сонирхдог юм ш дээ.Монголын гутал бол их материал сайтай,аягүй материал сайтай,их сайн чанарын гутал хийж байна,их гоё загвар хийж байна энэ тэр гээд л баярлаад,одоо хүнээс юм авч байгаа хүн чинь баярлахаас өөр яахав дээ.

Ариун-Ундрах -

Тэгэхээр нөгөө 5000 гаруй ажилчидтай байсан гэсэн тийм ээ?Аа яг сардаа хэр их бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол?нийтдээ тэр үйлдвэр.

Айлтгүй -

Өө их үйлдвэрлэнэ.Нийт сардаа бол сая гаран бүтээгдэхүүн хийнэ шүү ер нь.

Ариун-Ундрах -

Аа тэр бол хийсэн бүтээгдэхүүн бол бараг бүгд тэгээд л дуусаад алга болох байх тийм ээ?

Айлтгүй -

Тийм.Тэгээд бүгд дэлгүүрүүдэд хуваарилж өгнө л дөө.Заримыг нь гадаадад өгч байгаа юм.Манайх одоо тэр Хятад,Чехэд өгнө,тэгээд дотоодынхоо дэлгүүрүүдэд өгнө,хөдөө гадна өгнө бас тийм.Ер нь тэгээд сардаа төлөвлөгөө норм сайн биелдэг байсан.

Ариун-Ундрах -

Үйлдвэрийн ажилчид яг өөрсдөө үйлдвэрийнхээ гуталнаас авч өмсөх үү?

Айлтгүй -

Өмсөнө ш дээ.Их олон төрлийн гутал хийдэг байсан юм чинь одоо манайх бараг 10 гаран төрлийн гутал хийнэ.Хүүхдийн гутал,ажлын гутал,пүүз,тэгээд гоёлын гутал энэ тэр гээд л өндөр нам өсгийтэй,эрэгтэй эмэгтэй ботинк,түрийтэй түрийгүй гээд л төрөл төрлөөрөө,улирал улиралаараа бас хийнэ.Тэгээд 1 каньверт л 100,100-аараа явдаг юм.Ерөөсөө ингээд л 1 ийм каньвер дотор,1 ийм хайрцаган дотор 100,100-аараа,түрий нь ч 100-аараа,ул нь ч 100-аараа ингэж яваад л тэгээд оёод л тэгээд яг тэрэнд нь тааруулаад л дунд нь ганц хоёр дутсан байх юм бол эсгүүр дээр очиж тоолоод шалгуулаад тэрнээс тийм гутал дутсан байна гээд тэрийгээ нөхөж авч оёод л тэгээд өдөрт ер нь 800 хос гутал гаргадаг байсан ш дээ.

Ариун-Ундрах -

Өдөрт 800 хос тийм ээ?

Айлтгүй -

Тийм.Нэг цех шүү дээ.Нэг цех л өдөрт 800,600.Том жижгээрээ болно.Хүүхдийн гутал бол 800,том гутал бол 600 энэ тэр тэгэж гаргадаг байсан.

Ариун-Ундрах -

Аа тэгээд нөгөө яг хамт олноороо юу хийдэг байсан бэ?Хамт олноороо ажлын гадуур тийм янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагддаг ш дээ тийм ээ?

Айлтгүй -

Хамт олноороо яахав дээ нэг хааяа нэг уулзалт,үдэшлэг бол зохиогдоно,аа салхинд гарах тийм ажил хагас бүтэн сайн өдөр заримдаа хааяа нэг сардаа нэг удаа ч юм уу тэгэж зохиогддог байлаа.Тэгээд 7 хоногт чинь бараг л...Тэгээд нэг амралтынх нь өдөр бол хагас бүтэн сайн өдрөөр бол яахав хүүхдийнхээ юм хумыг угааж арчиж,оёж хатгаж л тэгэж өнгөрөөнө.Зохиогдож байгаа ажилд бол ажилчид ер нь идэвхитэй оролцоно шүү дээ.

Ариун-Ундрах -

Ер нь өөрснөө идэвхитэй юу?

Айлтгүй -

Тийм өөрснөө идэвхитэй оролцоно.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө ажлын хамт олныхоо тухай та дэлгэрэнгүй ярьж өгөөч.Ямар ямар хүмүүс байсан бэ?Ажлын хамт олон гэдэг тэр үед ямархуу зүйлийг ойлгодог байсан бэ?Нөгөө нэг социализмын үед чинь хамт олныг илүү их яадаг байсан гээд л нэг коллектив энэ тэр гээд л ярьдаг ш дээ тэ?

Айлтгүй -

Хамт олноор ч одоо... хамт олноороо төрсөн өдрөө тэмдэглэдэг байсан,хамт олноороо зугаалганд явдаг байсан,өдрийн амралтаар... нэг шагнал, одоо төлөвлөгөө нормоо биелүүлэх юм бол шагналаар бас өдрийн амралтанд явдаг байсан ш дээ.Тэгээд өдрийн амралтандаа хамт олноороо явна.Тэгээд дугуйланд бол хамт сууна.Чи тийм дугуйланд сурч байгаа юм уу хөгшөөн?Тэгээд би тийм юманд сурч байгаа юм.Хоёулаа хамтраад явъя энэ тэр гээд бас тэгэж ярьж хамтраад ажилллах юм бол зөндөө л байдаг л даа.

Ариун-Ундрах -

Таны гол бахархдаг зүйл юу вэ?

Айлтгүй -

Одоо яахав дээ би одоо өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр одоо бол юугаа яахав.Ер нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр л бахархаж явдаг хүн дээ.Энэ одоо жишээ нь дэлгүүрт ороод нэг гутал энэ тэр үзэх юм бол энэ тийм дутагдалтай юм байна,энэ одоо тийм сайхан оёчихсон юм байна,энэ бол одоо гутлын дээд талын чанар,доод талын улыг харж өөрийнхөө мэргэжлээр л ер нь бахархаж явдаг юм даа.

Ариун-Ундрах -

Гутлын чанарыг бол маш сайн мэдэх үү?

Айлтгүй -

Мэднэ ээ.Гутлын чанарыг бол харин мэднэ шүү дээ.Арьс тэгээд тэр ул,арьс энэ тэрийг бол бүр тийм рефлекстэй болчихсон.Дандаа ингээд лангуун дээр байгаа гутлыг үзэхээр л ингээд л муруй хазгай оёчихсон бол өө энэ энэн дээр нь алдчихсан байна ш дээ,энэ ингээд утсыг нь түүгээгүй байна ш дээ,энэ сантиметрт тэдэн хатгах ёстой тэгэж хатгачихсан байна,энд муруй болчихсон байна,аа гутлыг бол эргүүлж тойруулаад өсгийгөөр нь ингээд үзэх юм бол энэ гутлых нь өсгий намхан байна,энэ гутлых нь өсгий арай намдчихсан байна,энэ бол яг технологиор бол таарсан байна энэ тэр гэж,тэгээд урт богиныг нь ингээд тааруулж үзнэ ш дээ гутлын улыг.Би өөрийнхөө мэргэжлээр л бахархаж явдаг.

Ариун-Ундрах -

Тэгвэл яг нөгөө эсрэгээр нь хамгийн их жигшдэг зүйл чинь юу вэ?

Айлтгүй -

Миний юу?Одоо худлаа хэлэх,хулгай хийхийг л их жигшинэ дээ.

Ариун-Ундрах -

Аа таныг тэгээд нөгөө үйлдвэрт ажиллаж байх үед хэцүү зүйл гардаг байсан уу?Хэцүү зүйл нь юу байсан бэ?Юу бэрхшээлтэй ч юм уу хэцүү санагдаж байсан үе байгаа юу?

Айлтгүй -

Аа яахав тэр ч одоо нэг их хэцүү санагдаад байх юм юу байхав дээ.Мэргэжлээрээ сургуулийг нь төгсөөд ирж ажилласан юм болохоор нэг их хэцүү санагдаад байх юм байхгүй.Ажлын цаг нарийн байсан болохоор хүүхдүүддээ хааяа нэг түүртээд л бухимддаг цаг байсан байна уу гэхээс биш нэг их хэцүүдээд байх юм байгаагүй ээ.

Ариун-Ундрах -

Ер нь бол ажилд бол нэг их тэгэж түүртдэггүй байсан байх?

Айлтгүй -

Түүртдэггүй байсан нэг их түүртдэггүй байсан тийм.Хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд л хийдэг ажлаа хийгээд л яахав нэг хүүхэд жаахан байсан болохоор хааяа нэг бухимддаг юм байсан л байгаа.Хүүхдүүддээ бухимдаад ажил руугаа явах гэж яараад л заримдаа хүүхэд чинь юу яадаг ш дээ уйлах,хувцас хунарыг нь солих,яг гарах гэж байхад чинь шээж баах энэ тэр өгсүүлээд л юм байдаг биз дээ.Тийм үед л жаахан бухимдана уу гэхээс биш.Ер нь бол би бас угийн өөрөө жоохон тайвандуу хүн болохоор нэг их бухимдаад байдаг байсан юм бол байхгүй ээ.

Ариун-Ундрах -

Аа тэгээд таны нөгөө үр хүүхдүүд бол яг социализмын үед өсөж том болцгоосон уу?бүгдээрээ.

Айлтгүй -

Тэгсэн,тэгсэн.

Ариун-Ундрах -

Яг тэр социализмын үеийн сургууль,цэцэрлэгээр л...

Айлтгүй -

Тийм социализмын үеийн сургууль,цэцэрлэгээр хүмүүжээд л тэгээд цөмөөрөө 10-р анги төгсөөд,2 нь их сургууль төгсөөд л тэгээд бусад нь тэгээд 10-р ангиа төгсөөд л тэгээд юу яасан... техник мэргэжлийн сургууль гэж байсан ш дээ.Тийм юм энэ тэр төгсөөд л тэгээд өөрснөө хувиа даагаад л,үе залгамжилсан ажилчин анги болоод л,нэг хүүхэд бол эдийн засагч мэргэжилтэй,нэг нь нэг цахилгаанчны мэргэжилтэй,тэгээд л бусад нь одоо хувийн юу төгсөөд л үе залгамжилсан ажилчин анги л болсон доо.Тэгээд л одоо хувиараа аж ахуй эрхлээд л тэгээд 3,4 хүүхэд тэгэж юм хийж байгаа.

Ариун-Ундрах -

Нөгөө яг социализмын үед хүмүүс ажилд яаж ордогийг түрүүн ярьсан ш дээ тийм ээ?Яг таны бодлоор одоо ажилд орох процесс ямархуу болж өөчлөгдсөн гэж боддог вэ?

Айлтгүй -

Одоо ажлын цагийг нарийн барьж байгаа хүн ер нь байгаа юм уу?Миний үед чинь ёстой яг л яс л 8 цаг гэхэд л өглөө яг ажил дээрээ очсон л байна.Яг яндангын дуунаар өглөө 7 хагаст яндан дугарна.Тэгээд тэрүүгээр чинь гараад л яваад л ирэхэд яг 8 цаг гэхэд л ажилдаа орсон байна ш дээ.Одоо бол тэгэж нэг их яндан дугараад байх юм байхгүй,ажлын цаг нэг их баримтлаад оройд үйлдвэрийн газар бол баримталдаг л байлгүй дээ.

Ариун-Ундрах -

Нөгөө нэг ажилд яг анх орно ш дээ тэрийг яаж өөрчлөгдсөн гэж боддог вэ?Социализмын үеийнхээс.Нөгөө ажилд ороход юу юу хэрэгтэй ч байдаг юм.Одоо бол?

Айлтгүй -

Одоо бол ажилд ороход их хэцүү болсон юм биш үү?Ер нь 30-аас дээш насны улсуудыг бол бараг хөгшин байна гээд ажилд авахгүй.Миний бодлоор бол одоо ерөөсөө 30-аас дээш насны 45 хүртэлх улсууд бол ид л одоо бүтээн байгуулах хүч чадалтай юм шиг санагддаг юм надад.Тэгэхэд бол одоо ерөөсөө сүүлийн үед 30-аас дээш насны улсуудыг бол бараг хөгшин байна гээд ажилд авахгүй болчихсон.Тэр нь бол одоо манай нийгэмд хэцүү л байгаа юм.Одоо энэ Хятадын оёдлын үйлдвэр гээд ярьдаг ш дээ.Одоо энэ “Бүтээлч” энэ тэр.Тэд нар бол ажлын цагийг сайн баримтлаад л байгаа юм шиг харагддаг гаднаас нь харахад,тэгсэн мөртлөөсөө хийж байгаа бүтээгдэхүүн нь одоо сарынхаа төлөвлөөг биелүүлэхгүй байна гээд их л илүү цагаар ажиллаад л бараг л хүн амьтантай ч уулзуулахгүй орой шөнө 12,1 цаг хүртэл шөнө заримдаа бүр хоногоор ч хүртэл илүү цаг хийдэг л юм шиг байна ш дээ.Миний үед бол цагийг нарийн ашигладаг байсан болоод тэр юм уу илүү цаг хийх нь хийж л байсан.Тэгэхдээ нэг их энэ одооны энэ Хятадын үйлдвэрүүдтэй адилхан тэгэж хэдэн цагаар,хэдэн өдрөөр тэгэж илүү цаг хийж байсан юм байхгүй л байх.

Ариун-Ундрах -

Ажилчид нь үр бүтээлгүй ажиллаад байдаг юм болов уу?Эсвэл нөгөө төлөвлөгөөгөө хэтэрхий ахдуулчихаад байдаг юм болов уу?

Айлтгүй -

Одооных нь уу?Үгүй ээ одоо тэрийг чинь сайн мэдэхгүй л юм.Манайх бол сардаа өгсөн төлөвлөгөө нормоо бол биелүүлэхгүй цаг гарч л байсан л даа.Тэр хооронд бол бид нар илүү цаг ажиллана.Илүү цаг ажиллахдаа цагийг бол сайн ашиглаж л хийж байгаа бүтээгдэхүүнээ норм төлөвлөөг нь биелүүлдэг л байлаа ш дээ.Цагийг л маш сайн нарийн баримталж л бүтээгдэхүүнээ сайн гаргах хэрэгтэй ш дээ.Тэгэж ажиллаж байсан бид нар илүү цагаар ажиллах нь ажиллаж л байсан.Тэгэхдээ одоо эднийхтэй адилхан тэгэж хэдэн өдрөөр тэгэж ажилладаггүй.

Ариун-Ундрах -

Тэгээд нөгөө тэр гутлын үйлдвэрт нөгөө Чехээс юм уу гадаадаас тийм мэргэжилтнүүд бас ажиллах уу?

Айлтгүй -

Аа мэргэжилтнүүд их ирж ажилладаг байсан.Манайхаас их явж ажилладаг байсан.Чехаас ч мэргэжлтнүүд их ажилладаг байсан.Их юм зааж өгдөг байсан бид нарт чинь бас.Очиж заалгаж байсан,энд байхдаа ч заалгаж л байсан.Их сайхан харьцаатай,их сайхан хүнлэг чанартай сайхан л юм зааж өгдөг байсан.

Ариун-Ундрах -

Мэргэжилтнүүд нь Монгол хэлээр ярих уу?Монголд байгаа.

Айлтгүй -

Аа Монгол хэлээр ярьж чадахгүй ээ тэд нар чинь тэгээд орчуулагчтай.Тэгээд л яг ажиллаад л ингээд бие биентэйгээ танилцаад дадаад ирэхээр зэрэг дохио зангаагаар ч гэсэн ойлголцоод л байгаа юм ш дээ ажлынхаа юмыг бол.

Ариун-Ундрах -

Мэргэжилтнүүд бол яг Монгол одоо шинээр орж байгаа ажилчдыг ч юм уу ингээд мэргэшүүлэх тал дээр юм уу эсвэл бүр ингээд нарийн мэргэжлийн юмнуудыг зааж өгөх үү?

Айлтгүй -

Тэгнэ,нарийн мэргэжлийн юмыг зааж өгнө.

Ариун-Ундрах -

Аа тэгээд л зааж өгж байгаад л хэсэг хугацаанд байж байгаад л буцаад л явчихна тэ?

Айлтгүй -

Тэгнэ.2,3 жил болж байгаад л жилийн ч хэрээтэй,зарим нь 2,3 нь ч жил болдог байх тэгээд буцаад явчихна.Оёдлых нь оёдлоор,курсийх нь курсээрээ мэргэжилтнүүд их ирдэг байсан.

Ариун-Ундрах -

Тэр мэргэжилтнүүд нөгөө Монгол руу өөрсдөө ирье гэж ирдэг байсан юм болов уу эсвэл цаанаас нь томилж...

Айлтгүй -

Цаанаас нь томилж явуулдаг байсан байх аа.Цаанаас нь томилж явуулж байдаг байсан.Одоо тэнд Монгол улсад очоод тэр манай тоног төхөөрөмжөөр төхөөрөмжлөгдсөн тийм үйлдвэр байгаа.Тэнд очоод тэр Монгол ажилчдыг сайн сурга.Тийм тэгэж л явуулдаг байсан байлгүй дээ.Өөрснийхөө сайн хүнийг л явуулдаг байх л даа тийм ээ?юм сургах гэж.Манайхаас бол шалгаруулж л бас явуулж байгаа юм чинь.Тэгээд тэндээс бас адилхан л шалгаруулж ирдэг байх даа.

Ариун-Ундрах -

Манайхаас нөгөө шалгаруулж явуулахад яг нөгөө тэр зэрэглэлийн зэрэг дэв,өшөө...

Айлтгүй -

Харна ш дээ.Ажилласан хугацааг нь,тэгээд насыг нь,тэгээд ажлын бүтээмж ямар чанартай хийж байна тэрийг харж явуулна ш дээ.Тэрнээс зүгээр нэг ажилчин авч явуулаад байхгүй ш дээ тэр чинь.

Ариун-Ундрах -

Аа тэгээд та бас социализмын үед Чехээс өөр гадаад улс руу явж байсан уу?

Айлтгүй -

Оросод явж байсан.Оросод хромон гутлын курсэд нэг 3 сар явсан.Оросын хромон гутал гэж байдаг ш дээ.Тэрний үйлдвэр дээр 3 сар бас дадлагаар явсан.

Ариун-Ундрах -

Бас л мэргэжил дээшлүүлэх гэж үү?

Айлтгүй -

Тийм бас л мэргэжил дээшлүүлэх гэж тийм.

Ариун-Ундрах -

Тэр нөгөө социализмын үед мэргэжил дээшлүүлээд л яваад байгаа бүх зүйлүүд нь үнэ төлбөргүй байсан байх тийм ээ?

Айлтгүй -

Үнэ төлбөргүй улсаас даадаг байсан.

Ариун-Ундрах -

Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.Хоёулаа энэ удаагынхаа ярилцлагыг түр ингээд өндөрлөе өө.

Айлтгүй -

За.

Ариун-Ундрах -

За баярлалаа.

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.