Kibekei
![](../assets/images/interviewees/990157.jpg)
Basic information
Interviewee ID: 990157
Name: Kibekei
Parent's name: Yosimhan
Ovog: Jamtekei
Sex: m
Year of Birth: 1926
Ethnicity: Kazakh
Additional Information
Education: higher
Notes on education:
Work: economist (retired)
Belief: Muslim
Born in: Delüün sum, Bayan-Ölgii aimag
Lives in: Nalaih sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: manages private company
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
education / cultural production
industrialization
childhood
life in wartime
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Ариун-Ундрах -
Сайн байна уу?
Кибекей -
Сайн.Сайн байна уу?
Ариун-Ундрах -
Та энэ судалгаанд ярилцлага өгөхийг зөвшөөрч байна уу?
Кибекей -
За яахав хэрэгтэй бол зөвшөөрч байна.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Та нэрээ нууцалж ярих уу?Нууцлахгүйгээр ярих уу?
Кибекей -
Одоо нууцлаад байх юм юу байхав дээ хүү минь.
Ариун-Ундрах -
За баярлалаа.Тэгвэл та өөрийгөө танилцуулахгүй юу.
Кибекей -
Аан за би Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд 1926 онд төрсөн ийм хүн.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 6-р багийн .... гэдэг газар 1926 онд төрсөн.Одоо уг нь 83 настай байх ёстой юм.Тэгээд би Налайхад 1951 онд 22 настай Налайхад ирээд цэргийн бүртгэл авахад 26 он гэдгийг тэр уурхайчдын хороо захиргаа гэж байсан юм.Тэрний нарийн бичгийн дарга нь 26-г 29-ээр бичээд.Тэгээд би энэ чинь 26 гэж хэлсэн шүү гэсэн 29-ээр бичсэн.Чи тоо засуулна барина гээд.Тэрийг дөнгөж сургууль төгсөөд л ирсэн юм мөнгө төгрөг байхгүй.Чамайг тэгвэл торгоно,арга хэмжээ авна гэхээр нь тэр чигтээ тэгээд 29-ээр яваад,одоо регистрийн дугаараар бол 1929 оны 1 сарын 23-нд төрсөнөөрөө л явж байгаа.
Ариун-Ундрах -
Аан тэр хүн нь буруу биччихсэн юм уу?
Кибекей -
Тэр буруу бичсэн юм.Тэгээд яахав хоёулаа тэгээд за яршиг яршиг гэж би анхандаа ажилд энэ Налайхад ирж байхад тэгсэн юм.Тэгээд би Налайхад... тэр чинь 1926 онд төрөөд 13 настай байхдаа ахын оронд манай тэр сумын бага сургуульд очиж тэнд 4 жил суралцаад,дараа нь тэр бага сургуульд бол 1941-1945 он хүртэл суралцаад,45 онд 4-р анги төгсөөд аймгийн дунд сургуульд очоод тэндээс 45-48 он хүртэл 7-р анги төгсөөд,тэгээд 48 онд хуваарь гарч Улаанбаатарт сургуульд явахаар хуваарилсан.Тэгээд ингээд 48 оны 8 сарын 25-нд гэрээсээ гараад аймгийн төв дээр очиж тэнд нэг 10 гаруй хоног болчихоод 1948 оны 9 сарын 15-нд Улаанбаатар хотод тэр үеийн машин тэрэг бол их ...удаан явдаг.15 хоног явж байгаад 6 машин хүүхэд тэгээд Улаанбаатарт орж ирсэн юм.Улаанбаатарт орж ирээд 4 машин нь Баян-Өлгий аймгийнхан,1 машин нь Ховд аймгийн хүүхэд,1 машин нь бол Говь-Алтай аймгийн хүүхдүүд байсан.Тэгээд биднийг авчраад энэ багшийн сургууль дээр буулгаад,тэнд суралцах гэж тэнд ирээд буулгачихсан,дан Казак хүүхдүүд.Тэгээд Говь-Алтай,Ховдынхон нь бол Монголчууд. Тэгээд бид 4 машин Казак хүүхэд ирчихээд тэгээд ийм одоо том өрөөнд бор эсгий дэвсээд ор байхгүй ээ,тэгээд одоо шаланд унтуулаад,тэгээд нэг хичээлд хуваарилсан байсан юм.Зарим нь суралцаад,зарим нь сурахгүй тэгээд хэл мэдэхгүй ингээд явж байгаад Октябрийн баяр дөхөж байсан байх 11 сарын 5-нд нөгөө олон хүүхдүүдийг хуваарилаад, хуваарилахаараа би тэгээд Рамазан гэдэг хүнтэйгээ хоёулаа аж үйлдвэрийн усны гудамж гэж байсан юм тэр үед.Одоогын энэ шинэ циркийн энтээ талд орчим.Тэгээд тэр хавтгай шүдэнзний фабрик байсан юм,тэрний дэргэд уг нь тэр уран дархны сургууль гэж байснаа 48 онд аж үйлдвэрийн техникум гэж нэрлэсэн байсан юм.Тэгээд тэр сургуульд хуваарилаад хоёулаа очоод төлөвлөгөөний анги дээр сурахаар болж.Ингээд тэнд 48 оны 11 сарын 15-аас 51 оны 7 сарын 1 хүртэл төлөвлөгөөний ангид 3 жил сураад тэгээд 51 онд төгссөн.Тэгээд 51 онд төгсөөд л аж үйлдвэрийн яамны харьяа Налайхын нүүрсний уурхайд биднийг хуваарилаад,тэгээд энд би Налайхад ирээд 10-р уурхай гэдэг дээр норм зохиогчоор энэ уурхайн дарга нь хуваарилаад тэнд ажиллаж байгаад тэгээд 54 он хүртэл норм зохиогчоор ажиллаж байгаад л 54 оноос эхлээд л уурхайд уурхайн харьяа хэрэгцээний хэлтэс гэж өөрөөр хэлбэл одооны энэ хангамжийнх л даа.Хэрэгцээний хэлтэст төлөвлөгч хэрэгтэй болчихоод тэнд очоод би 57 он хүртэл төлөвлөгчөө хийгээд 57 оны 11 сарын 15-аас Налайхын...Тэр уурхайд уг нь норм зохиогч,техникч,ээлжийн мастер хийж байсан юм.Тэгээд уурхайчдын хороо захиргаанд Казак ажилчдын асуудал эрхэлсэн хүн хэрэгтэй гэж Улаанбаатар хотын намын хороо намайг тэгээд хороо захиргааны орлогч даргаар хуваарилсан юм.Казак хөдөлмөрчдийн асуудал эрхэлсэн гэж.Тэгээд тэнд би 11 сарын 15-аас 60 оны 2 сарын 25 хүртэл хороо захиргааны орлогч даргаар ажиллаж байсан чинь Налайх хот болж тэр үед.Тэгээд энэ уурхайчдын хороо захиргаа гэж байснаа Налайх хот болгоод,тэр хот болгосон шаардлага нь юу вэ?гэвэл нүүрс гаргах,хотыг нүүрсээр хангах чухал асуудал байсан юм.Тэгээд энийг биеэ даасан болгож намын төв хороо засгийн газартай шууд харилцах тийм шаардлага гараад,тэгээд Налайх хотын намын хорооны товчоо хуралдаад намайг 16,17-р уурхайн намын үүрийн нарийн бичгийн даргаар тавиад,тэгээд намын үүрийн нарийн бичгийн даргаар орон тооны,газрын дор.Тэнд ажиллаж байсан тэр үед бол өнөө их уурхай ажилд орж байсан юм.Тэгээд 8 налуу уурхай байснаа 4 захиргаатай,4 намын үүртэй,4 эвлэлийн үүртэй,4 үйлдвэрчний эвлэлийн хороотой.Тэгээд ингээд намын үүрийн дарга хийж байсан чинь тэгээд намын үүрүүдийг нэгтгэдэг болдог юм байна.Тэгээд нэгтгээд надад өгсөн байгаа юм.Тэгээд 97 намын гишүүнтэй,200 гаруй ажилчинтай.Тэгсэн нөгөө 4 захиргаатай 8 уурхай чинь намын үүрээс зохиосон ажилд зарим нэг нь оролцоод,зарим нэг нь оролцохгүй элдэв юм болоод ингэж байхаар тэр үед их уурхайн дарга нь Содномцэрэн гэж хүн байсан юм.Намын хорооны дарга Чадраабал гэж хүн байсан юм.Тэгээд би тооцоо хийгээд ерөөсөө энийг татан буулгая,бүгдийг нь налуу уурхайнуудыг нэгтгэе.Ямар орон тоо гарах нь уу?Ямар улсад төсөв төлөвлөгөө гарах нь уу?Ашигтай юм болох нь уу?гэдгээ тэр нөгөө уурхайнуудыг нэгтгээд намын үүр,захиргаа,тэр эвлэлийн үүр,үйлдвэрчний эвлэлээ татан буулгахаар их олон тоо хэмнэгдэж гараад ирэхгүй юу.Тэр татан буулгасан шалтгааныг би бүр намын үүрээс зохиосон ажилд зарим нэг нь намын гишүүн,зарим нэг нь намын гишүүн бус,тэгээд бас элдэв юм зан гаргаад,асуудал гаргаад байхаар нь би Налайх хотын намын хорооны товчоонд тооцоо хийгээд асуудал тавьсан чинь 7 хоногийн дотор намын хорооны товчооны хурал хийгээд шийдвэр гардаг юм байна.Налуу уурхайнуудыг нэгтгэнэ,нэдгсэн налуу уурхайнуудын захиргаа байгууллаа гэж.За тэгээд одоо даргаар нь хэнийг тавих вэ?гэж надаас асуусан.Тэр үед Төрсөм гэж хүн байсан юм Уйгар ястан.Тэгээд даргаар нь Төрсөмийг тавья гэж Төрсөмийг тавьчихаад,тэгээд за эвлэлийн үүр нь ганц болчихлоо. Зандрабал гээд нэг хүүхэд байсан юм тэрийг эвлэлийн үүрийн даргаар аваад,Жумабек гэж нэг залуу байсан тэрийг үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар аваад,тэгээд захиргааг нь нэгтгээд ердөө л нэг л захиргаатай,уурхай болгон 8 уурхайд 3 ээлжийн мастертай,1 механиктай,1 техникчтэйгээ нөгөө бусдыг нь аж ахуйг нь нэгтгээд нэг болгоод ингээд 61 онд нэгтгээд хаячихсан.Тэгээд 61-63 он хүртэл нөгөө налуу уурхайнуудын зарим нь хаагдаад,хаагдсанаас хойш хоёрхон жижиг уурхай үлдсэн.Тэгээд 2 уурхай үлдсэн учраас хоригдлуудыг авчирж ажиллуулсан.Тэгэхээр хоригдол ажиллуулсан би одоо тэгээд намын хороонд очиж одоо би энэ хоригдлуудтай жижиг налуу уурхай дээр орон тооны намын үүр байх хэрэг байна уу?байхгүй юу?Би өөрөө очиж нөгөө Чадраабал гэдэг даргад тэгэж хэлсэн намын хорооны дарга.Өө тэг тэг.Тэгвэл орон тооны намын үүрийн дарга тавья.Хэнийг тавих уу?гэсэн.Лувсан гэж ......-ы эрхлэгч намын гишүүн Лувсан гэдэг хүнийг тавья гэж.Ингээд 4 уурхай үлдсэн байсан 2,2-оор нь салгаад.Тэгээд ингээд Лувсан гээд намын үүрийн даргаар намын гишүүдийн хурал хийгээд нөгөөдөхөө батлуулаад ингэчихсэн чинь надыг намын хорооны товчоо дуудаж аваачаад их уурхай дээр ашиглалтын 3,засвар монтажийн участек,ашиглалтын 5-р участек гэж их уурхайн цөм хэргийг тэр чигт нь надад хариуцуулчихгүй юу.Очсон чинь их л хүнд байсан юм.Тэр налуу уурхайнуудтай адилхан биш.Ажилчдын сахилга дэглэм нилээн сулхандуу бас их хэл амтай тийм байсан юм.Тэгээд нэгтгээд бүгдийг нь намын үүрийг нь.Тэгээд яриад хөөрөө хийгээд тэр наряд өгч байгаа үед бол ажилчид суучихаад юу яадаг юм байхгүй юу нөгөө ажилчдын дунд хөрөө ирлээд,сүхээ хурцлаад,ирлээд точельдоод ингээд яриа хийж байхдаа ингэж байсан юм.Тэгээд нөгөөдөхөө зогсоогоод.Тэр үед хотын намын хорооны даргаар Готовын Нацагдорж гэдэг хүн ирсэн юм.Уурхайн даргаар Барней гэж хүн ирсэн юм.60 онд хотын захиргааны даргаар Чойнхүүгийн Шагдар гэж ирсэн.Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо зөвлөл гэж байсан юм даа нэгдсэн хороо гэж байсан юм. Сэнгэсамбуу ирж ингээд бүгдээрээ шинэ ирдэг юм байна.Тэгээд 62 онд уурхайн 40 жилийн ой болох ийм асуудал байсан.61 онд МАХН байгуулагдсаны 40 жилийн ой болж байсан юм.Тэгээд Равдандорж гэдэг хүн нөгөө Жумабекийг солиод үйлдвэрчний эвлэлийн хороогоор тавьсан.Тэгээд бид одоо уралдааныг өрнүүлж их нүүрс гаргах налуу уурхайгаас тийм асуудал байсан.Тэр их уурхай нь явцдаа ил уурхайны явцтай байсан юм.Тэгсэн Бавархан гэдэг хүн өргөдөл гаргаад би нүүрс хутгая гэж намын 40 жилийн ойг угтсан,би одоо нүүрс хутгах хэрэгтэй,уралдаанд үүрэг авна гээд ингэдэг юм байна.Тэгээд намын гишүүн биш байсан юм даа.Нөгөө Равдандоржид үүрэг өгөөд үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга за тэр Баварханы өргөдлийг та нар авч хэлэлцээд 2 сарын 26-ны өдөр бүтэн сайн өдөр нүүрс гаргана гэдэг.Нөгөө үүрэг авсан тэрийг дэмжээд Төрсөм бид хоёр нөгөө Равдандоржтой товчооны гишүүд бүгдээрээ сууж байгаад үүрэг өгөөд,за чи одоо тэр бүтэн сайн өдөр 17-р уурхай гэж Нямаагын ээлж байсан юм ээлжийн мастер нь,Чойжилжав гэж техник нь байсан юм,механик нь хэн байлаа даа тэгээд.За тэгээд одоо өглөөний 8 цагаас ажил эхлэх ёстой.Тэгээд орой 4 цагт бууна.Тэр хооронд хичнээн тонн нүүрс гаргах нь уу? За чи бүр сайн зохион байгуулна шүү.Одоо тэр ....-ын машинист нь хэн байх уу? Байцаагч нь хэн байх уу?За мастер тэр бэхэлгээчин нь хэн байх уу?Каньвер зөөгч нь хэн байх уу?Сьлесер нь хэн байх уу?Тэрийг чи сайхан бичээд тэгээд надад аваад ир гэж ингэсэн чинь нөгөө Равдандорж за за гэчихээд... өглөө бид Төрсөм бид хоёр 8 цагт тийшээ орно,уурхайд дотор нь орно гэсэн.Тэгье тэгье гэсэн чинь нөгөө Равдандорж нөгөө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй.Өглөө 8 цагт хүрээд ирсэн ажил оволзсон нүүрс гарч байна.Улаанбаатар хотын мэдээ сонины эрхлэгч Дугаржав гэдэг хүн ирчихсэн левоткийн машинистийн хажууд нөгөө гарч байгаа нүүрсийг тоолоод л сууж байгаа юм.Тэгээд нэг ганцхан хүн бид хоёр орохдоо тэр уурхай дотор хөдөлгөөн багатай,багана түшээд одоо бэхэлгээний баганыг түшээд,гартаа ..... гэж байдаг юм тэр үед хүн хүний хувьдаа барьж явдаг гэрэлтүүлэг.Тэгээд бид хоёр уурхайн тэр лавны тархиар шур гээд ороод дотогш орсон чинь бүгдээрээ нүүрс хутгах нь хутгаад нөгөө Бавархан нь,бэхэлгээ хийдэг нь хөдөлмөрийн баатар болсон Чанкий тэргүүтэй улсууд нөгөө нүүрс авсан газрыг бэхэлж байна даа.Тэгэхээр бид хоёр сонирхоод яваад доошоо буугаад,тэгээд гадагшаа гараад ирсэн 10 цагт гарсан бид хоёр.Тэгээд бид хоёр Төрсөмд хэллээ.За хө энэ чинь нүүрс оволзож байна.Зарим нэгэн улсууд бас жаахан жаахан нүүрс хутгаж байгаа юм байна шүү.Энэ ер нь тэгээд юу болох юм бол доо гэж ингээд бид хоёр гарлаа.Орой 4 цагт ирсэн.Нүүрсний тооцоо гарсан 170 тонн нүүрс хутгасан гараад ирж байна.Тэгээд гараад ирсэн шалтгаан нь юу вэ?гэвэл нөгөө хотын намын хорооны Улаанбаатарын мэдээ сонины Дугаржав хайрцаг болгоныг ингээд тоолоод,байцаагчтайгаа хамт.Нэг хайрцаг нүүрс бол 1,5 тонн байсан юм.Тэгээд нөгөө гарч ирсэн хайрцагны тоог аваачаад 1,5-аар үржүүлээд гаргахаар 170 тонн нүүрс гараад ирсэн.Тэгээд тэр дор нь бид намын үүрийн товчоо уурхайн гадаа аман дээрээ хурал хийгээд нөгөө хүнийг намын орлогч гишүүнээр элсүүлээд авчихаад.Тэр бүтэн сайн өдөр байсан юм 26-нд.Тэгээд 27-нд өглөө хүрч ирээд тэгээд бүх гишүүдийн хурлаар нөгөө батлуулах ёстой.Бүх гишүүдийн хурал хийх гээд байсан чинь утас дугардаг юм байна.Аваадахсан чинь энэ намын хорооны дарга тэгэж байна.Өө энэ хүнийг юу яанаа.Намын жинхэнэ гишүүнээр элсүүл гэж нөгөө Чадраабал тэгэж байна.Тэр үед 61 онд Чадраабал байсан юм.За тэгье.Би одоо тэгээд гишүүддээ танилцуулаад 93 гишүүнтэй,бүгд ирчихсэн,суучихсан дүүрэн.За ингээд бид өчигдөр намын хорооны товчоо хуралдаад нөхөр Баварханыг 170 тонн нүүрс гарсан тооцоо гарсан,бүгд батлагдсан.Орлогч гишүүнээр элсүүлсэн байснаа одоо намын хорооноос жинхэнэ гишүүнээр элсүүл гэж хэллээ гээд хэлж танилцуулсан чинь тэгье тэгье гээд бүгдээрээ бүх гишүүдийн хурал хийгээд тэгээд намын жинхэнэ гишүүнээр элсүүлээд авчихсан.Тэр үед бол намын гишүүнд элсэхэд эхлээд ...одоо хуучин намын гишүүнээсээ гарсан байгаад эргээд орсон бол 1 жил 6 сарын орлогч гишүүнээр явдаг байсан юм.Аа шинэ хүнийг намын гишүүнээр авахад тэрийг 6 сарын орлогчоор авдаг байсан юм.Тэгээд өнөө 6 сарын орлогчийг жинхэнэ гишүүнээр батлаад ингээд л явчихсан юм.Аа ингээд л яваад байсан 3 сарын 1-нд Улаанбаатар хотод МАХН байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал энэ драмын театрт хийгээд Цэдэнбал дарга,Цэнд дарга бүгд байж байна,улс төрийн товчоо тэр чигтээ ирсэн.Тэгээд Налайхаас би төлөөлөгчөөр,Чадраабал,тэр Баварханыг аваад бид гурвуулаа очсон.Тэгээд Бавархан очиж Цэдэнбал даргын хажууд суугаад толгой нүцгэн,бид хоёр хурлын зрительд суугаад ингээд хурал хийгээд тарсан юм.Чимээгүй л болчихсон.Тэгсэн чинь бас тэр ажлын дараагаар дотроос нь бас өргөдөл бичиж маргаан хов жив гарч нөгөө хүнийг аваачаад хөдөлмөрийн баартаар тодорхойлсныг аваачаад тэр чигтээ тэгээд өнгөрөөгөөд.Яахав дээ ер нь тэгээд..... ЗХУ-д тэр үед бас алдартай бас уурхайчин байсан юм.Энэ чинь Налайхын уурхайд бол 70 тонн,60 тонн нүүрс,115 тонн нүүрс хутгасан улсууд байсан юм.Баварханаас өмнө Манзшур гэж хүн байсан юм,Тогоо гэж хүн байсан юм,бас хэн билээ нэг хүн байсан юм.Ингээд тэрнээсээ хамаагүй давчихгүй юу.Тэгээд нөгөө баярын үеийг угтаж одоо уурхайн 40 жилийн ой 62 онд болсон.Тэгээд тэрнийг угтсан би Хөдөлмөр сонин,Намын үнэн сонин,Мэдээ сонинд бичиж Монголын .... гэдэг нэр өгөөд ингээд нөгөө маргаанаасаа болж нөгөө үйлдвэрчний эвлэлийн хороон даргыг зохион байгуулалт муугаасаа ийм л.Тэгээд тэр хүн сүүлдээ алтангадас одон авсан л даа.Талийгаач болчихсон.Ингээд надад 61 онд ардын хувьсгалын 40 жилийн ойн медаль өгөөд,намын үүрийн дарга нараас одоо шилдэг нь гэж.Тэгээд 62 онд уурхайн 40 жилийн ой болсон.Тэгээд улс төрийн товчоо хуралдаад Самбуу дарга Налайхд төлөөлөгчөөр ирж өглөө 10 цагт хурал хийгээд алтангадас одоноор миний энгэрийг мялаагаад,тэгээд орой 7 цагт л энэ одоогын энэ Налайхын ...одоо Гэрэлт ресторан гэж уурхайн гуанз байсан ш дээ ресторан.Тэнд 200 хүний хүлээн авалт болж ингэж ажиллаад.Тэгээд 63 онд би намын дээд сургуульд орж,намын дээд сургуульд 4 жил суралцаад.Би өөрөө хүчээр явлаа.Тэр үед намын дээд сургуулийн захирал нь Цэнд гэж түүхийн багш байсан юм.Тэр хүнтэй уулзаад Сүрэнхорлоо гэж орлогч захирал байсан юм. Тэдэнтэй байдлаа хэлээд би одоо уурхайд 12 жил ажилласан.Аж үйлдвэрийн техникум төгссөн,төлөвлөгөөний дунд мэргэжилтэй хүн.Би одоо намын дээд сургуульд сурах хүсэлт байна гээд тэгээд надаас шалгалт аваад тэгээд би яваад өгсөн юм.Тэгсэн 63 оны 8 сарын 25-нд намын хороонд бичиг ирж Кибекейг одоо намын дээд сургуульд суралцахаар зөвшөөрлөө гээд,ажлаас нь чөлөөлөөд явуул гэж.Тэгээд би намын дээд сургуульд ороод тэр сургуульд орсон намар нь энэ Зүүнмөрөнгийн сангийн аж ахуйн Арсужын бригад гэдэгт ирээд намар тариа хураалтанд очиж,тэнд 9 сарын 1-ээс 10 сарын 15 хүртэл 70 хүн,Оросын өнөө ЗХУ-аас 50 хүнтэйгээ 120 хүн хадлан тариа хураагаад.Би тэнд Хэнтий аймгаас ирсэн Лувсанхишиг гэдэг хүнтэй бид хоёр тогооч хийгээд,өдрийн 8 төгрөгний цалинтай.Ингээд намын дээд сургуулийг төгсөөд эргээд Налайхд хуваарилагдаад.Тэгээд Налайхын нүүрсний энэ их уурхайн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргаар ажиллаж байгаад үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргыг тэр 67 оны 7 сарын 1-ээс тэгээд 83 оны 7 сарын 1 хүртэл 16 жил үйлдвэрчний эвлэлийн ажлыг хийгээд,уурхайн дарга Сандуйжав гэж хүн байсан юм намайг намын дээд сургууль төгсөөд очиход,инженер нь Жигжидсүрэн гэж байсан юм.Тэгсэн 69 онд намын төв хорооноос Мавлетийг уурхайн даргаар томилоод,ерөнхий инженер нь Амар гэдэг хүнийг томилж.Намын хорооны дарга намайг тэр сургуульд төгсөөд очиход уурхайн намын хороон дарга намын дээд сургууль төгссөн Лхагва гэдэг хүн байсан юм.68 онд тэгээд тэр хүн хот руу шилжчихээд,тэгээд 68м оноос хойш тэгээд 69 он хүртэл намын хорооны даргагүй.Тэгээд Сандуйжав бид хоёр,би үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга,Сундуйжав уурхайн дарга.Аа харин эвлэлийн хорооны дарга Гомбо-Очир гэж байсан юм.Ингээд биднуус ажил явуулаад байсан юм.Тэгээд 69 онд Мавлет,Амар энэ тэр очиж уурхайн даргаар Дугарсүрэн гэж хүн ирээд манай Налайхын хүн байсан юм.Ингээд бид хэдүүлээ сайхан.Тэр үед нүүрс гардаггүй. Хотын намын хороо,намын төв хороо,засгийн газраас Налайхаас төлөөлөгч салдаггүй. Яагаад гэвэл нүүрс гаргах шаардлага байдаг.Нүүрс хэрвээ таславал Улаанбаатарын гал сөнөх,галгүй болчих,унтрах тийшээ.Тийм учраас сөрөг хүчин зогслоо гээд уурхайчдыг хагас сайн өдөр ч ажиллуулна,бүтэн сайн өдөр ч ажиллуулна,амралтгүй.Ингээд биднуус нэг 70 он хүртэл ядарч зүтгүүлсээр байгаад 70 оноос хойш тэгээд ажил жигдэрч,сайжирч, уралдаан өрнүүлж,тэгээд төлөвлөгөө ч биелүүлдэг болсон.Ингээд 83 он хүртэл үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны даргыг хийж байгаад,тэгээд 83 онд би тэтгэвэрт гарсан.Ингээд надыг чөлөөлөөд миний оронд Сатвалд гэдэг залууг тавиулаад,би тэгээд энэ Налайхд тэтгэвэрт гарчихаад орон сууц гудамжны 3-р хорооны даргаар Шакархан гэж захиргааны дарга байсан юм.Тэгээд надыг авж 3-р хорооны даргаар ажиллуулаад,тэрийг би 90 оны 10 сар хүртэл ажиллаад,90 оны 10 сарын 15-нд энэ нийгмийн даатгалын хэлтэст Балдан гэж хүн ажиллаж байсан юм.Тэгээд тэр Балдан ажлын орон тоогоо буулгачихаад тэгээд намайг тэр хотын гүйцэтгэх захиргаа чи одоо тэтгэвэртээ байгаа юм байна энэ оронд цалингүй хүнийг оронд чинь тавина гээд надаас асуугаад.Тэг тэг би тавь,би яахав бага ч гэсэн тэтгэвэр авч байгаа юм.Тэгвэл тэр Балданг тавь гэж Балданд ажлаа өгөөд. Ингээд би эргээд энэ дүүргийн Налайх хотын ахмадуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг 93 он хүртэл хийж байгаад 93 оны 10 сарын 1-нд эргээд намайг уурхайчид хурлаа хийгээд ахмадын хорооны даргаар тавиад,тэгээд одоо хүртэл ахмадын хорооны даргаар ингээд би одоо ажиллаж байгаа.За тэгээд би яахав миний хөдөлмөр,бид одоо ажиллаж байгаа хугацаанд бид уурхайгаас хөдөлмөрийн баатар 9 гарлаа,гавьяат уурхайчин 10 гарлаа,за төрийн шагналтан гэж 3 хүн төрүүллээ,олон арван уурхайчдыг төрийн одон медалиар шагнууллаа,Налайхын уурхай 2 дахь удаагийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнууллаа,нийт 4 байгууллагын социалист уралдаанд шилжин явах үүрд хадгалагдах тугийг 2 удаа аваад,ингэж байгаад 1995 оны 12 сард Налайхын уурхайг хувьчлаад аваачаад хотоос Түвшинжаргал энэ тэр гэсэн хэдэн хүн хувьчилж авчихаад уурхайг аваачаад унтраагаад хаячихгүй юу.Тэгээд одоо тэрнээс хойш Налайхын уурхай одоо нөгөө нэг сайхан ажиллаж байсан ажил нь бүгд нураад одоо энд тэнд ам ухсан уурхайчдын бидний хүүхдүүд бол хувиараа 200 гаруй ам одоо хувь хувьдаа ингээ ажиллаад,их уурхай балгас болж ийм л болчихсон доо.Би 1952 онд одоо миний гэр бүл одоо энэ Нуржанбал гэдэг хүнтэй 1952 оны 4 сарын 15-нд гэрлээд бид хоёр.Манай ах нар,манай гэр бүлийн одоо ээжийн ах нар нь бүгдээрээ зөвшөөрөөд бид хоёрыг суулгаад ингээд 56 жил сууж байгаад өнгөрсөн намар 11 сарын 25-нд хөгшин маань талийгаач болсон л доо.Бид хоёр 13 хүүхэдтэй,4 хүү,9 охинтой ингээд өдийг хүрээд л би одоо үндсэндээ 83-тай хүн.81 насаар л явж байна.Байдал ийм байна.Одоо өөр юу ярих уу?
Ариун-Ундрах -
Та нөгөө бага насныхаа тухай,төрж өссөн нутгийнхаа тухай,аав ээжийнхээ тухай ярьж өгөөч.
Кибекей -
Аа манай аав маань Есимхан гэж хүн байсан юм,Андрей овогтой Есимхан гэж.Ээж маань Ижгагев овогтой Зайтун гэж хүн байсан юм.Тэгээд тэр хоёр чинь одоо... аав маань 1954 онд Налайхад ирж талийгаач болсон.Ээж маань 87 онд байхаа энэ Улаанбаатарт манай отгон дүүгийн гарт байж байгаад талийгаач болсон.Бид бол аав ээжээсээ бас 10 гаруй хүүхэд төрсөн.Тэрнээсээ нэг 7 нь... 11 хүүхэдтэй байлуу даа 6,7 нь эрэгтэй,3 нь эмэгтэй ийм л байсан.Ядуухан байсан юм.Би одоо яагаад 13 нас хүртэл сургуульд ороогүй байсан бэ?гэвэл тэр үед нөгөө нэг айлаас 1 хүүхэд сурдаг байсан юм. Тэгээд манай надаас 1 нас ах Байкуу гэдэг хүнийг тэр 41 онд байхаа тэгээд сумын бага сургуульд сурагчаар аваад явсан юм.Тэгсэн чинь бол одоо гэртээ байдаг байсан юм. Дандаа хонь хариулдаг,аргал түүдэг,тэгээд аав ээждээ тусладаг ингэж явж байсан юм. Тэгсэн чинь нэг өглөө хонь авчраад ижлээ салгачихаад үдээс хойш хонь дахиад туугаад гараад л явж байсан чинь,хонь хариулаад сууж байсан чинь нэг морьтой хүн давхиж хүрээд ирэхгүй юу.За чи надтай сундалд гэж.Хонио яах вэ?гэсэн.Хонь энд байж байг,чи сундал чамайг сум руу аваачна гэж байна.Тэгсэн чинь яах гээд явж байгаа юм гэрт ч оруулаагүй.Тэгээд л сургуульд аваачаад буулгаад тэнд байгаа нөгөө миний ахыг эргээд сундлуулаад гэртээ авчраад,би тэр чигтээ тэгээд сургуульд сурчихсан юм байгаа юм.Ийм л байдалтай юм.Тэгээд яахав ах маань 2 ах Налайхад байж байгаад талийгаач болсон.Аа одоо 1 дүү маань Толбо суманд багш байж байгаад талийгаач болсон.Аа өшөө нэг ах маань 44 онд байхаа тэр өвчнөөр нутагтаа нас барчихсан.Ингээд би одоо миний хүүхдүүд гэвэл би түрүүн ярьсан.Одоо 9 охинтой,3 хүүтэй.Хамгийн том хүү маань одоо Минаш гэж байж байгаа юм.Одоо энэ дүүргийн намын хорооны дэд даргаар ажиллаж байна.2 дахь хүү маань групптэй,одоо ингээд хувиараа манай нэг хүргэнтэй хамт 1 ам ухсан болоод явж байна.Нэг хамгийн отгон хүү маань Солонгост байж байгаа.Охидууд маань бүгд үндсэндээ хүнтэй суусан,гэр бүл болчихсон.Тэгээд энэ амьдралын хувьд бол бид хоёулаа одоо нэг хүргэнтэйгээ,хүүтэйгээ,ачтай,гучтайгаа нэг 60-аад орчим хүн байгаа.Манай эхнэр бол одоо энэ гэргий маань уурхайд 20 жил дуудлагын шавар барьж ажиллаад 84 онд тэтгэвэрт гарсан.За би бол яахав дээ ингээд миний улс эх орондоо ажилласан хөдөлмөрийг минь нам засгаас үнэлж алтангадас одонгоор 2 удаа,хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор,тэгээд ойн медалиудаар ингээд энгэр дүүрэн шагнуулаад байсан юм даа. Иймэрхүү байдалтай байна.Хүүхдүүд маань одоо бүгд л эсэн мэнд.Ах нар маань одоо үндсэндээ дууссан,бүгд талийгаач болсон.Одоо нэг ийм л байдалтай байна даа.Өөр юу ярих уу?
Ариун-Ундрах -
Аан таныг бага сургуульд аваачсан гэсэн ш дээ тийм ээ?Тэр чинь бага сургууль гэхээр,сумын төв гэхээр танайх сумын төвөөсөө хол байсан юм байна тийм ээ?
Кибекей -
Сумын төвөөс нэг 35 километрийн зайтай.Тэгээд би тэр үед сургуульд сурч байхдаа ерөөсөө гэртээ харина гэж байхгүй,дотуур байрандаа.Тэр үед бол бас сургуулийн амьдрал ахуй бас нилээн хүн байсан даа.Эх орны дайны үе эхэлчихсэн байсан юм.Би ч сургуульдаа сурч байгаад өглөө нэг хийцтэй цай уугаад,өдөр нь нэг хоол идээд,оройд нэг бас тэгэс гээд будаатай шөл ч юм уу юм идээд 4 жил сураад Өлгийд очоод Баян-Өлгийн дунд сургуульд суралцаад.Тэнд ч гэсэн амьдрал тэр үед их хүнд байсан юм.Ерөөсөө өдөр нэг хивэг.Одоо энэ малын тэжээл хивэг байна ш дээ.Тэрнийг аваачаад марлиар шүүгээд тэгээд нэг хоол хийгээд өгдөг байсан юм.Тэрийг иддэг,олон хүүхэд сурдаг.Тэгэж байгаад бид энэ сургуулиа төгссөн дөө.Тэгээд техникумд сурахдаа яахав ер нь нөгөө багшийн дээд сургуульд сурч байхад юу яасан юм.Ийм том өрөөнд аваачаад бор эсгий дэвсээд,хөнжил өгөөд,ор байхгүй ээ.Тэгээд бид нар нэг 11 сард хуваарилсан шалтгаан нь олон хүүхдүүд нэгдүгээрт сурч болохгүй нь ээ.Хоёрдугаарт хэл сурахгүй байна.Энийг хуваарилъя гэж энэ хотод ажиллаж байсан Казак одоо сэхээтнүүд,албан хаагчид хоорондоо зөвлөлдсөн юм уу?Тэгээд л яамнаасаа тийм шийдвэр гараад.Тэгээд бид техникумд очсон чинь өө ерөөсөө цагаан ор тавьж өгсөн,хөнжилтэй,цагаан дэвсгэртэй,тэгээд нэг өвлийн пальто,эсгий гуталтай,гарын бээлийтэй,хөвөн цамцтай,малгайтай ерөөсөө нөгөө багшийн дээд сургуульд сурч байгаагаас шал ондоо болоод явчихгүй юу.Тэгсэн бид хоёр гарах болоод нөгөөдүүлээ үнсээд нөгөө багшийн сургуульд давхиад очсон чинь тэнд хуваарилагдаад үлдсэн 6 хүүхэд биднийг дагаад аж үйлдвэрийн техникумд ороод тэр 4 хүүхэд.Тэр 4 тэгээд цахилгаан техникийн ангид сурууд ингээд бүгдээрээ бид Налайхад ганцхан хүн үлдсэн байсан юм бидэнтэй хамт сурсан.Бусад нь бүгд Налайхд ирээд,тэгээд тэд нар 1,2 жил ажиллаад Баян-Өлгий буцаад явчихсан.Би ерөөсөө тэр чигтээ Налайхад үлдсэнээрээ л энд байж байгаа юм.Техникумд сурч байхдаа яахав амьдрал гайгүй байсан юм.Одоо нөгөө хүүхдийн зохиолч Чимид гэдэг хүн манай захирал байсан юм.Тэгээд л 3 жил сурч гарсан юм даа.Аан Шарав гэж хоёр Шарав байсан юм,Октябрна гэж нэг багш байсан юм.Тэгээд олон багш нар ингээд биднийг дэмжээд тэтгээд,тэгээд яахав Налайхад ирсэнээс хойш тэгээд 51 онд төгсөж ирчихээд эргэж 63 онд намын дээдэд ороод ингээд дээд боловсролтой,эдийн засгийн дунд мэргэжилтэй ийм л хүн байсан юм даа хөө.
Ариун-Ундрах -
Аа тэр нөгөө сургуульд байхад чинь дайны үед их хэцүү байсан гэж ярьсан ш дээ тийм ээ?Аа тэр үед бас ер нь яг Монголд ямархуу байдаг байсан бэ?
Кибекей -
Тэрийг бол яахав дээ нөгөө дандаа хувийн аж ахуйтай.Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн гараагүй.1959 оноос эхлэн нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн ш дээ.Хувиараа тэгээд яахав ер нь амьрал бол Монголдоо бол нэг л их муу ч биш,нэг их сайн ч биш тэгэс гээд байж байсан даа.Дандаа хувиараа мал аж ахуйтай.Тэр үед бол хөдөө аж ахуй энэ тэр байгаагүй,хувиараа дандаа.Тэгээд 1959 оноос эхлээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн.Улсын орон даяар одоо хувийн аж ахуйтан,малчид бүр нэгдэлжих хөдөлгөөнд элссэн.Тэр 59 онд би өнөө хороо захиргаанд орлогч дарга байж байхдаа Налайхаас ч гэсэн хөдөлгөөнд өнөө уурхайчид бол нэг 5 нь 5,10 нь 10 ямаатай,хоньтой байдаг байсан юм,унадаг морьтой байсан юм,саадаг үнээтэй байсан юм.Тэгээд хөдөлгөөнд аваачаад нөгөөдүүлээ нэгтгээд бид бас хамтралд л өгчихсөн юм нэгдэлд.Тэгээд яахав ер нь тэгээд хүнсний зах байдаг байсан юм энэ Улаанбаатар хотод.Хүнсний зах нь тэр одоо яг тэр одоогын шинэ циркийн бараг байранд байсан байх.Тэгээд баруун талдаа барааны зах гэж хоёр зах байдаг байсан юм.Манай сургууль ойрхон.Өглөө хичээлээ орчихоод,хичээлээс нэг 2 цагийн үед тараад, өглөө хоол унд идчихээд хичээлд суугаад,өдөр тэгээд хичээлээсээ гараад тарсаны дараагаар хоол ундаа идчихээд,тэгээд нөгөө сургуулийн хүүхдүүд биднуус тал тал тийшээ тэр захаар ороод.тэрнээсээ жижиг 1,2 төгрөгний юм худалдаж аваад эргүүлээд зах дотор оруулаад л нөгөөдөхөө зараад бас хэдэн төгрөг олж аваад яваад байдаг байсан юм. Амьдрал бол ер нь ядуу нь ядуу,баян нь баян тэгэс гээд байж байсан юм.Мал тэр үед их хямдхан ерөөсөө эм хонь бол нэг 50-70 цаас,хамгийн үнэтэй... Тэгээд энэ манай Налайхад бол энэ урдуур дотор хорин гэж байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр нь юу вэ?
Кибекей -
Тэр дотор хорин гэдэг нь дандаа Хятадууд гуанз,дэлгүүр,мухлаг ажиллуулдаг.Тэрнээс биш Монголчууддаа тийм юм байхгүй.Тэгээд би хороо захиргаанд нөгөө орлогч дарга хийж байхдаа нэг малын эмчтэй,нэг засгийн байцаагчтай,нэг орлогын байцаагчтай,нэг комендаттай,тэгээд захиргааны дарга байгаа юм,цэвэрлэгчтэйгээ ингээд ажиллаж байдааг.Тэгээд манай тэр малын эмч,захын байцаагч,орлогын байцаагч энэ тэр очоод тэр Хятадуудын ажиллуулж байгаа гуанз энэ тэрийг нь шалгаад үзээд ариун цэврийг нь таарахгүй бол хаачихаад,хаачихсаны дараагаар тэр гуанзангын эрхлэгч нь надад ирээд гомдолоо тавиад.Тэгээд би тушаал эргээд шалгаад,сүүлд тэр Мияа гэдэг гуанзангын эрхлэгч байсан.Нэг өдөр би конторт сууж байсан чинь хүрээд ирдэг юм байна.За та юу гэж явна гэсэн чинь өө болохоо байлаа.Жанчив гэдэг хүн манай гуанзанг аваачаад 45 хоногоор хаачихлаа.Тэгээд одоо яахав гэсэн.Үгүй ээ та нэг очоод үз ваа.Тэгээд Жанчивтай та ярь ваа.Энийг их урт хугацаагаар гуанз хаалаа гээд тэглээ.За би очоод үзье дээ гээд Жанчивтай ярья гэж байгаад очоодохсон чинь акт бичээд ариун цэвэр муу,засвар муу хийсэн гээд л 45 хоногоор засвар хий,ариун цэврээ сайжруул гээд хаачихсан байлаа л даа.Тэгээд хоёулаа ярьж байгаад хороо захиргааны даргатай яриад Дэлгэрийн Бямбаа гэж хүн байсан юм.Тэгээд нөгөө 45 хоногийг нь 15 хоногоор болгож өгөөд,тэр ч бас мал энэ тэр аваад өөрсдөө мах гаргаад гуанзаа ажиллуулдаг байсан юм.Нэгдсэн махны худалдаа гэж байгаад дэлгүүрүүддээ мах байдаг байсан юм.Тэр үед мал бол хямдхан одоо гүйцсэн шар 1500 төгрөг,эр хонь бол одоо 150 төгрөг байна уу даа 150 ч хүрэхгүй байхаа,за сэрх гэвэл одоо нэг 70 төгрөгний дайтай ийм л байсан юм.Тэгээд ер нь яахав ард түмний амьдрал тэгэс гээд зарим юм нь сайн,зарим юм нь муу.Тэгээд цай сүүгээ авчраад энэ Төв аймгийн Баянзүрх сум гэж манай энэ хойд талд байсан юм.Энтээ талын өнөө ямар сум билээ?...Тэгээд тэр сүүг авчраад Баянзүрх сумын малчид сүү өглөө авчраад зараад,1 литр сүү 1 төгрөгөөр тэр үед зардаг байсан юм.Кг мах бол яахав дээ нэг 5 төгрөг байсан юм.За талх гэвэл аа сахар гэвэл кг нь 4 төгрөг,1 дугуй булантай цай 10 төгрөг,давс бол төгрөг 50 мөнгө иймэрхүү байдалтай юмны үнэ хямдхан,мөнгөний одоо төгрөгийн ханш өндөр. Тэгэхдээ уурхайчид бол цалин авахдаа нэг ер нь нэг 400-500 төгрөгний цалин авахад,1000 хүргэж авбал маш их баярлана даа.Тэр үед бол 100 төгрөгөөр сарын бараг идэх юмыг авчихна шүү дээ.1-р гурил 70 төгрөг тампуу гурил 70 кг-ийн,за тэгээд 2-р гурил бол 112 төгрөг 70 кг нь.2-р гурил бол кг нь 1 төгрөг,нөгөө 70 кг нь 70 төгрөг болж байхгүй юу.1-р гурил нь төгрөг 12 мөнгө бил үү тэгээд нэг 110-н хэдэн төгрөгөөр авдаг тийм хямдхан байсан юм.Тэгээд яахав дээ нүүрсээ түлээд явдаг байсан.Хөдөөд.Би бас энэ хэрэгцээний хэлтэс төлөвлөгч байхдаа манай тэр хэрэгцээний хэлтэс малтай байсан юм.Уурхайчдын хэрэгцээг хангах,сүүгээр хангах,махаар хангах,цагаан идээгээр хангах.Тэгээд Баянсүрэн гэж хөдөө аж ахуйн хэлтсийн дарга байсан юм.Бид бас 2000-аад хоньтой,500-аад үхэртэй,200 гаруй адуутай.Айраг эсгэнэ,тэгээд уурхайчиддаа худалдана.Сүү авчраад зарна Малыг нь алаад махыг нь уурхайчиддаа худалдана.Уурхайчдын тусдаа гуанз гэж гаргаж өгсөн бид.Ингэж л байсан юм.Өвөлдөө бол тэр хэрэгцээний хэлтэс идэшний мал гаргаж 12 сард хавар уурхайчдад олгодог махыг аваачаад зоорьлоод.Тэгээд одоо зоорь гэж энд байсан юм.Одоо нураачихлаа ш дээ чи бараг мэдэж байгаа байх.Тэр зоорийг би хороо захиргаанд байхдаа тэр төсөв төлөвлөөг нь гаргаад би бариулсан.Одоо тэр зоорьнууд байж л байна.Газар дээр нь бид нар нэг том зоорь барьж байгаад тэр нь бол нураад алга болчихсон.Иймэрхүү байдалтай байсан юм даа хө.
Ариун-Ундрах -
Тэр дотор хорин гэдэгт хэр их Хятад хүмүүс байдаг байсан бэ?
Кибекей -
Аа тэнд ер нь нэг 200-аад хүн байсан болов уу даа.Би сайн мэдэхгүй ээ тэрийг одоо.Ер нь нилээн олон хүн байсан юм.Одоо тэр нарийн төмөр замын доохно талд байсан юм.Одоо тэр буйр нь байж л байна.Очоод үзвэл бүгдийг нь заагаад өгч болно.Ийм л байдалтай байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр Хятад хүмүүс бол энд дандаа янз бүрийн аж ахуй эрхэлж байх уу тийм ээ?
Кибекей -
Ерөөсөө голцуу тэр яахав энэ засвар хийнэ,жорлон ухна.Байгууллагуудын, айлуудын жорлон ухаад тэндээ тэр дотор хорины цаахан талд ногооны талбай байсан юм. Тэр талбайд аваачаад нөгөө бууцыг одоо өнөө жорлонг ухаж гаргаад тэнд аваачаад асгаад тэрнийг өнөө бордоо хийхгүй юу.Тэгээд өнөө байгууллагуудын жорлонгуудыг ухаж,зарим нь байшин барилга засаж ингэж явдаг байсан юм.Зарим нь гуанз ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэр мухлагтай байсан юм бас.Одоо энэ манай мухлагуудтай адилхан ногоо зарна сонгино зарна,аа байцаа зарна,өндөг зарна,сүү зарна.Тэгэж л байдаг байсан юм.Тэднуус тахиа малладаг.Тэднийд бид тэр үед бол уурхайчдын энэ ажлаас өөр юм бараг эрхэлдэггүй.Тэр байшин барилга гэж юм байгаагүй тэр үед.Би ер нь Улаанбаатарт ирчихээд Налайхад хөл тавьсан асуудал бол 48 оны 12 сард л хөл тавьсан юм ахынд ирээд. Тэгээд 49 онд энд амраад 50 онд энд дадлага хийгээд,бага сургуульд сурч байгаад дадлага хийгээд тэгээд 51 онд Налайхад төгсөөд хүрээд ирсэн юм.Тэгэхдээ ерөөсөө дандаа эсгий гэртэй.Нэг ч барилга байхгүй,хувийн барилга гэж байхгүй.Яахав ер нь орон сууц гэж байсан.Нэгдсэн орон сууц гэж тэнд бас уурхайчид сууж байсан юм.Ударнекийн байр гэж байсан.Тэгээд сувиллын фонд гэж байсан дүнзэн барилгаар барьсан.Тэгээд тэр бүгдийг одоо нураагаад энэ тосгоныг 1954 оноос эхэлж Хятадууд барьсан.Тэгэхдээ би хороо захиргаанд байсан юм.Тэр их уурхайн барилгыг 54 онд эхлээд шавийг нь тавьсан.Улс төрийн товчооны төв товчоо тэр чигээрээ ирээд 7 сарын 10-ны өдөр.54 оны 7 сарын 10-нд Цэдэнбал дарга,Самбуу дарга,Янжмаа,Цэнд,Ламжав,Дүгэрсүрэн гэж ирээд улс төрийн товчоо бүгдээрээ хүрч ирээд шавийг нь тавиад ингээд явсан юм.Тэгээд 54 оноос эхлээд их уурхайн барилга баригдаад 57 онд ашиглалтанд орсон.Тэгээд Монгол улсын хөдөлмөрийн ууган баатар Даваажав 57 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар эхлээд энэ Налайхаас гарсан шүү дээ.Тэрнээс хойш одоо тэгээд ах,дүү хоёр хөдөлмөрийн баатар Жигмидийн Батлайжав,Отгонцагаан.Аан эхлээд Даваажав 1957 онд хөдөлмөрийн баатар болсон.За Гогогын Түвшин гэдэг хүн бол 1959 онд хөдөлмөрийн баатар болсон.Отгонцагаан 1961 онд хөдөлмөрийн баатар болсон.Тэгээд өнөө Батлай,Чанкий,Салил гэдэг нь 1962 онд уурхайн 40 жилийн ойгоор хөдөлмөрийн баатар болж,7 хүнийг Сүхбаатарын одонгоор,8 хүнийг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж,олон уурхайчдыг алтангадас одон,хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан.Самбуу гуай ирээд энэ соёлын ордонд хурал хийж байгаад гардуулсан юм.Тэгээд дараа нь одоо хөдөлмөрийн баатрууд цуварч гарлаа даа.71 онд бас л МАХН-ын 50 жилийн ойгоор,ардын хувьсгалын 50 жилийн ойгоор уурхайд анхны нэвтэрсэн... Аа нэвтрээгүй байсан юм.Домбас гэдэг уурхайн комбайн байсан юм.Тэр комбайнаар Орногвай гуай гэж одоо миний нэг талаар хамаатан,3-р участекийн дарга байсан юм.Тэгээд ардын хувьсгалын 60 жилийн ойг угтаж 6 сарын дотор домбас комбайнаар сард 10000 тонн нүүрс гаргана,6 сард 60000 тонн нүүрс гаргана гэж уралдаанд асар их өндөр үүрэг авсан.Тэрийг бол тэр нэг домбасаар сард 10000 тонн нүүрс гаргана гэж ховор байсан юм.Тэгээд уурхайн дарга Мавлет,намын хорооны дарга Доржсүрэн,үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга би,тэгээд энэ эвлэлийн хорооны дарга нь Гомбо-Очир байсан юм.Тэгээд Орногвай ийм үүрэг авч байна.Одоо яах вэ?гэж намын хорооны товчоо хуралдаад энэ амжих уу?хийх үү?гэж.Уралдааныг үйлдвэрчний эвлэлийн байгууллага харицдаг байсан юм.Өө нэгэнт үүрэг авчихсан бол одоо зоригжуулъя,ажиллуулъя гэж.Тэгээд л ажилласан чинь 71 оны 6 сарын 30-ны өдөр 60054 тонн нүүрс гаргачихгүй юу.
Ариун-Ундрах -
Илүү гаргасан байна ш дээ.
Кибекей -
54 тонн нүүрс илүү гаргаж байгаа юм.Өө бүгдээрээ баяр... Оросууд тэгэхэд ажилладаг байсан юм.Бүгдээрээ баяр цэнгэл болоод юу гэх вэ?дээ одоо ерөөсөө нөхцөл байхгүй.Тэгээд Доржсүрэн.Би өөрөө тусдаа,миний өрөө тусдаа,уурхайн дарга өшөө тус тусдаа өрөөтэй.Тэгээд Орногвайгын нөгөө бүх л материалыг нь участекийн нөхдүүдий нь материалыг нь гаргаад явуулчихсан чинь харин Доржсүрэнгийн өрөөнд би ороод очсон хотоос утсаар ярилаа гэнэ дээ.Нуржан гэдэг хүн ярьж байна гэнээ.Өнөө төв хорооны аж үйлдвэрийн хэлтсийг хариуцдаг.Орногвайд Сүхбаатарын одон өгье гэж байна.Яах вэ?гэж байна Доржсүрэн.Тэгсэн чинь яах юм тэрүүгээр өгвөл хөдөлмөрийн баатар өг гэж хэл, өгөхгүй бол Сүхбаатарын одон хэрэг байхгүй авахгүй гэж хэл гэж.Наадах чинь хэн байна гэж нөгөө Доржсүрэнгээс асууж байна.Аа Кибекей байж байна гэж байна.Тэгээд юу гэж байна наадах чинь гэсэн чинь Сүхбаатарын одон авахгүй гэж байна.Өгвөл баатар өг,өгөхгүй бол бай гэж ингэж хэллээ гэнэ.Тэгээд наадахтай ярья гэж байна.Тэгээд би ярьсан.Тэр Нуржаныг танина би,хоёулаа мэндэлцчихээд үгүй ээ танууд бодоод үз одоо ер нь уурхайг танууд чинь ер нь ажиллуулж үзэхгүй ч гэсэн үргэлж танууд гартаа авч байгаа шүү дээ.Домбас комбайн ямар комбайн уу?Та нар тэр 10000 тонн сардаа гаргаж,домбас комбайнаар гаргаж байсан түүх байхгүй.Танууд 60000 тонн нүүрс гаргана гэхэд чинь 60054 тонн нүүрс гаргалаа.Ингэж 6 сар ямар ч амралт цэнгэл байхгүй одоо ерөөсөө Улаанбаатарыг түлшээр хангана гэж зүтгэсээр байгаад ийм амжилтан хүрсэн шүү дээ. Өгвөл танууд тэр тэгээд Моломжамц гуай эд нар бүгд намайг танина л даа.Ирээд бүгдээрээ надтай уулзаад уурхайд цуг орж байсан юм.Тэгсэн чинь за тэгвэл одоо Сүхбаатарын одонг та зөвшөөрөхгүй байна уу?гэж байх юм.Юу гэж зөвшөөрөх юм өгвөл баатар цол өг,өгөхгүй бол бай гэж би тэгсэн.Тэгсэн за за ойлголоо гэсэн.Тэгсэн чинь улсын баяраас өмнөхөн Улаанбаатар руу дууддаг юм байна.Очсон чинь харин Орногвайд хөдөлмөрийн баатар цол олгоод,Дондогын Дүрвээ гэдэгт тэр механик байсан юм.Гавьяат уурхайчин цол өгөөд,олон уурхайчдыг шагнаж бариад л ингээд баярласан.Тэгээд бас тэр үеэр нөгөө хэн.... Тэгээд дараа нь 72 онд байхаа 72 онд уурхайн 60 жилийн ойгоор уурхайн дарга Мавлет,боловсон Чойнбал ашиглалтын 2-р хэсгийн дарга,Нүрзэдийн Лувсанчойнбал,Цэрэнгийн Доржид бас бид нар шинэ техник ..... нэвтрүүлээд нүүрс гаргаж намын их хурал,ардын хувьсгалын 50 жилийн ой гэж ингээд уралдааныг бөөгнүүлсээр байгаад 24 сарын дотор 40 вагон нүүрс асуулж байлаа ш дээ.40 вагон гэдэг чинь 1 вагон нь энэ их өргөн төмөр замын 60 тонн нүүрс багтдаг.Хоногтоо 40 вагон нүүрс ачуулж байсан.Тэгээд дараа нь ерөөсөө тэр мянгатын хөдөлгөөн.Ээлжиндээ 1000 тонн нүүрс гаргадаг,уурхайчдыг 10 метр малталт хийдэг,бэлтгэл малталт,үндсэн малталтын уурхайчдыг урамшуулах шагнал гаргаад уралдааны болзол гаргаад.Нөгөөдүүл чинь зүгээр улалзаад гараад явчихсан.Тэгэж байгаад тэр Лувсанчойнбал,Мавлет,Дорж гурвыг төрийн шагналаар шагнаж.Яагаад тэр гэвэл одоо шинэ ирсэн орчин үеийн техникийн хүчин чадлыг бүрэн ашигласан,нүүрс гаргалтыг нэмэгдүүлсэн гэж.Ингээд Налайхын уурхай үндсэндээ Шарын голын уурхай,Багануурын уурхай ашиглатанд ороод хүчин чадлаа ашиглатал 74 жил зөвхөн Улаанбаатараар барахгүй энэ Төв аймгийн орчим бүх айл өрхийг нүүрсээр хангаад ийм түүхтэй уурхай байсан юм байхгүй юу.
Ариун-Ундрах -
Дангаараа хангадаг тийм ээ?
Кибекей -
Дангаараа,дангаараа ер нь уугандаа дангаараа.Тэгэхдээ нөгөө 6 цаг ажилладаг хөдөлмөрийн хууль тэр байхгүй,бүтэн сайн өдөр амрана гэж амралт байхгүй ээ.Харин Шарын голын уурхай,Багануурын уурхай ашиглалтанд орсны дараагаар л хүчин чадлыг эзэмшсэний дараагаар хагас сайн өдөр хагас ажилладаг,графикаар ажилладаг болсон.Тэгэхдээ ч гэсэн бас.
Ариун-Ундрах -
Бүрэн амрахгүй байна.
Кибекей -
Бүрэн амрахгүй байгаа юм.Цуварч амардаг болсон юм.Бид ингэж ажиллаж байсан юм даа хө.
Ариун-Ундрах -
Тэр Улаанбаатар хотын бүх нүүрсийг хангаж байсан ш дээ тийм ээ?Тэгэхлээр тэр Улаанбаатар хотод яг тэр үед нөгөө хөдөө орон нутгаас юм уу хүмүүс нүүж ирж байсан нэг тийм нүүдлийн үе байсан уу?
Кибекей -
Тэр үед бол нүүж ирдэггүй байсан юм.Гайгүй байсан юм.Тэр үед бол одоо энэ бүх л одоо ерөөсөө тэр Улаанбаатар хот ч бай,Налайх ч бай,Төв аймаг ч бай энийг чинь одоо хүчин чадлыг нь бүрэн ашиглаж өөрөөр хэлбэл гал алдахгүйн төлөө л тэмцэл хийж байсан даа.
Ариун-Ундрах -
Яг Улаанбаатар хотын тухайд ярихад таныг бага байхад бол өөр нэртэй Их хүрээ ч юм уу тиймэрхүү нэртэйгээрээ байсан байх тийм ээ?
Кибекей -
Үгүй ээ бид ирэхэд Улаанбаатар Улаанбаатараараа л байсан юм.Тэгэхдээ 1948 онд бид Улаанбаатарт ирэхэд өнөө барилга гэж ерөөсөө байхгүй.Их том барилга гэвэл 1-р 10-н жилийн сургууль.Одоо энэ багшийн их сургууль гэж байна ш дээ.Тэнд бол засгийн газар конторлодог байсан юм.За тэгээд энэ гадаад явдлын яамны хуучин барилга нь байсан юм.Тэр жаахан өндөр байшин байгаа байх.За тэр харин их сургууль байсан.Одоо энэ Чойбалсангийн нэрэмжит их сургууль.Өндөр барилга гэвэл тэр л байсан юм.Бусад нь зүгээр энэ нарийн төмөр зам гэж нэг жоохон юм байсан юм.Тэгээд одоо өөр юм байхгүй.Ганцхан цахилгаан станцтай 1-р цахилгаан станц байна.Тэр айлууд чинь тэр үед бол одоо гэрэл гэгээ байхгүй ш дээ..... асаавал асаана,асаахгүй бол ердөө лаагаар л амьдардаг.Аа тос одоо өөхөн тосыг аваачаад шахаад тос болгоод тэрийгээ лаагаар бид гэрэл асааж байлаа ш дээ.Уурхайд орохдоо хүртэл цаасыг ингээд мушгиж аваачаад гэрэлтүүлээд тэгээд уурхайд орж байсан юм.Ээлжийн мастер нь гэрэл гартаа барина нэг ламфчиктай,бусад нь ламфчик байхгүй.Тэгээд уурхайд орж байгаад гэрэл асаагаад ажлаа явуулсны дараагаар 3 ээлжээр ээлжилж байгаа ороод явчихна.Гарахдаа гэрэл байхгүй зүгээр цувраад гарна,орохдоо цувраад орно.Тэгээд уурхайд дотор гэрэл байгаа болохоос биш дотогшоо гэрэл байдаггүй.Айлууд дандаа гэрэлгүй суудаг байсан.Улаанбаатар тийм байсан.Одоо бол Улаанбаатар би тэр үедээ сурч байгаа үед байсан хотын гудамж энэ тэрийг би одоо олохоо байсан.Би одоо тэр техникумыг барагцаалаад байгаа юм ш дээ.Тэр шинэ циркийн хойхно талд л мебелийн үйлдвэр гэж байсан юм даа.Одоо тэр Мебелийн үйлдвэр нь байна уу?үгүй юу?Тэрний зүүн урд талд л.Тэгээд хавтгай чүдэнзний үйлдвэр гэж байсан юм.Тэрний баруун талд техникум байсан юм.Одоо тэр техникум маань дархан хотод поли техникум гэж байгаад одоо полигын дээд болчихсон байгаа байхаа тэнд байж байгаа тийм л юм байна.
Ариун-Ундрах -
Тэгэхээр чинь тэр үед хүмүүс гэрэл ч үгүй байсан гэхээр өөр ийм янз бүрийн зурагт радио ч юм уу тиймэрхүү юм бол бүр байхгүй байсан юм байна тэ?
Кибекей -
Үгүй шугамын радио ажиллана.
Ариун-Ундрах -
Шугамын радио юу?
Кибекей -
Тийм нөгөө прадоктр тавьчихаад өглөө 6-д.Тэгэхдээ уурхайчдыг ажилд явахад ажилчдыг ер нь ажилд явахдаа цагаа яаж мэдэх вэ?гэвэл энэ гал командад бас нэг яндан дугардаг юм.Цаг цагаар,тэгээд тэр цаг дугарсан за одоо оройн 4 боллоо гэхдээр яндан дугарна ажилдаа явна.12 цаг боллоо гэхлээр яндан дугарна уурхайд ажилчид явна.Хаа газар Улаанбаатар ч гэсэн тэр.Тэгээд одоо өглөө 8 цаг боллоо гэхэд дугарна,тэгээд радио 6 цагаас дугарна.Ингээд тэрийг л баримтлаад л ажилд явж байсан юм.
Ариун-Ундрах -
Тэр нөгөө дотор хорингын Хятадын хороо байна ш дээ тиймээ?Тэр Хятад хүмүүс яг Монголд ямар шугамаар орж ирсэн хүмүүс байсан юм бол та мэдэх үү?
Кибекей -
Өө мэдэхгүй энэ одоо хэдэн онд ирсэн юм бүү мэд одоо ер нь.Нилээн дээр үед байсан байхаа даа.
Ариун-Ундрах -
Аа тэр хүмүүс нөгөө Хятадаас янз бүрийн сонин сонин бараа авчирах уу?бас.
Кибекей -
Үгүй ээ тэр үед тэгэж авчирдаггүй.
Ариун-Ундрах -
Үгүй юу?
Кибекей -
Үгүй.Өөрснөө л энэ ногоо тариад тэрийг хурааж аваад тэрнийгээ худалддаг. Тахиа маллаад тахианы өндгийг зардаг.Аа хөдөөнөөс нөгөө сүү ирэхээр сүү авчихаад тэр сүүгээ борлуулж байдаг.Ус өгөөд морин тэргээр ус өгөөд айлуудаар ус хийж өгдөг ийм байсан юм.Тэр ер нь 49 онд БНХАУ одоо нөгөө ардчилсан Хятад урд улс боллоо ш дээ. Тэрнээс өмнө байсан Хятадууд байхаа тэр.Тэр хэдийд ирсэнийг нь бүү мэд.Энэ Даа Хүрээ гэж байх үед бол байх.
Ариун-Ундрах -
Аа тэгээд Монголд суурьшчихсан л гэсэн үг юм байна тийм ээ?
Кибекей -
Тийм суурьшчихсан юм.
Ариун-Ундрах -
Таныг нөгөө бага байхад тэр дайн болсон ш дээ тийм ээ?Тэр дайны үед яг Монголд ямархуу нөлөөтэй ямархуу байдаг байсан бэ?Танд ямар яаж мэдрэгддэг байсан бэ?
Кибекей -
Үгүй би яахав тэр чинь 42 онд шүү дээ.Дайны үе эхэлдэг нь.Орон даяар тэрийг зарлаад мэдэгдсэн.Тэгээд одоо дайны байдалд орсон,дайны байдалд шилжсэн.Ар фронт руу хөдөө аж ахуй малчдаасаа мал нийлүүлсэн,морь өгсөн.Ингээд л одоо ер нь манай удирдагч нар тийшээ тэр араасаа тэр ЗХУ руугаа тэр мал,мах,гутал хунар,морь.Тэгэхэд чинь Монголын морь Монголын танк нэртэй болсон ш дээ ЗХУ-д очоод.Тэр яагаад гэвэл уул хадаар явахдаа сайн.
Ариун-Ундрах -
Танк уу?
Кибекей -
Тийм танк.Танк гэж нэрлэдэг юм,Монголын танк гэж нэрлэдэг юм.Тийм л байсан.Ер нь тэгээд зөвхөн тэр дэлхийн 2-р дайн бол Монголоор ч биш,Оросоор ч биш,ЗХУ-аар ч биш дэлхий дахинд хамарсан болохоор их л хүнд л байсан шүү дээ.Тэр үед бид ерөөсөө сургуульд сурч байх үед бол өдөртөө 3 удаа хоол иднэ гэж байхгүй ээ. Ерөөсөө өдөртөө нэг л ганцхан удаа.Өглөө бол зүгээр хавар,намар бол гол дээр очоод усаар нүүр гараа угаана,аймагт сурч байхдаа.Аа өдөр бол тэр одоо хивэгээр шөлтэй хоол хийж өгнө,тэрийг л иднэ.Оройд бол нэг нэг зүсэм талх өгнө,нэг нэг ёотонтой.Бага сургуульд бид сурч байхдаа сургуулийн сурагчдад өгдөг хоол байхгүй болчихоод тарааж байгаад 4 сард.Уг нь 6 сард тарах ёстой ш дээ.3 сар тараачихаад эргээд айлуудаасаа мах, сүүл хураагаад,нийлүүлж авчирч байгаад эргээд биднийг цуглуулж хичээл хийдэг байсан ш дээ.Одоогын сурагчид бол зүгээр хамаагүй ер нь бэрхшээл үзээгүй шүү дээ.
Ариун-Ундрах -
Тэр бага сургуульд сурч байхад нөгөө сурагчид нь ямар хувцастай байсан бэ? Дээлтэйгээ байсан уу?
Кибекей -
Өө биднуус үндэсний хувцастай л байсан.Тэр үед форм гэж байхгүй.Эсгий гуталтай,савхин гуталтай тэгээд тарваган малгайтай.Тэр үед ямар хувцас өмсөнө тэрүүгээр л явдаг байлаа.
Ариун-Ундрах -
Аан тэгээд тэр бага сургуульд тэр үед хэдэн жил суралцдаг байсан бэ?Та...
Кибекей -
4 жил.
Ариун-Ундрах -
Аанхан яг нийт 4 жил сураад та хот руу орж ирсэн үү?
Кибекей -
Үгүй үгүй.4-өө төгсөөд тэгээд аймагт очоод 3 жил дунд сургуульд сураад тэгэж байгаад л энд ирсэн л даа.
Ариун-Ундрах -
Аан нийтдээ 7 жил сурах нь байна тийм ээ?
Кибекей -
Тийм 7 жил сураад тэгээд техникумд 3 жил сураад дунд мэргэжлийн бүрэн бус дунд боловсролтой болж ирээд Налайхад 12 жил ажиллачихаад,тэгээд намын дээд сургуульд ороод намын дээдийг төгсөөд энд ирээд ингээд байж байгаа юм даа.
Ариун-Ундрах -
За ярилцлага өгсөн танд баярлалаа.Энэ удаагынхаа ярилцлагыг хоёулаа ингээд түр өндөрлөе өө.За баярлалаа.
Кибекей -
За баярлалаа.Өндөр амжилт,сахилга дэг журамтай,юмыг их сайхан ухаантай бодож,одоогын байдал,өнгөрсөн үе бүгдийг нь сайхан зэрэгцүүлээд эх орондоо юм хийхийн төлөө,шударга явахын төлөө залуучуудыг залуучууд танууд бие биеэ хүмүүжүүлж явах ёстой шүү миний хүү.
Ариун-Ундрах -
Заа.
Кибекей -
Тийм одоо ер нь элдэв юманд битгий татагдаарай.Шулуухан өөрийнхөө бодсон санаснаараа гэхдээ улс эх орны хөгжилд,энэ төрийн хууль дүрэм ямаршуу байдалтай гарч байна,яаж одоо биелүүлж байна аа гэдэг дээрээ танууд энэнд дүгнэлт хийж ерөөсөө зөв замаар л явах хэрэгтэй.Тэгвэл Монгол орон хөгжинө.Ингээд элдэв юм одоо бодоод элдэв юманд уусаж ороод ийшээ нэг ийшээ нэг тийшээ болоод байвал улс орон ч хөгжихгүй,та нар ч гэсэн амжилт олохгүй,та нар ч гэсэн сайхан боловсрол олохгүй.Энийг л сайн бодох хэрэгтэй.Бага хүүхдүүддээ,үе тэнгийн улсууддаа ахмадуудын тэр сайхан сургаалийг одоо бодож тунгааж хэрэгтэйг нь аваад,хэрэггүйг нь аваад тийм ээ?Ингээд явах хэрэгтэй.Ийм л байна даа миний хүү.
Ариун-Ундрах -
За баярлалаа.
Кибекей -
Баярлалаа.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.