Adiyadolgor


Basic information
Interviewee ID: 990179
Name: Adiyadolgor
Parent's name: Tsendor
Ovog: Harchin
Sex: f
Year of Birth: 1944
Ethnicity: Halh

Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: Buddhist
Born in: Hairhandulaan sum, Övörhangai aimag
Lives in: Arvaiheer sum (or part of UB), Övörhangai aimag
Mother's profession: died, herder
Father's profession: died, herder


Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
cultural campaigns
collectivization
privatization
childhood


Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)

family
omens
cultural campaigns
repression
privatization
collectivization
democracy


Please click to read an English summary of this interview

Please click to read the English transcription of this interview

Translation:



The Oral History of Twentieth Century Mongolia

Ганболд -

За та надад өөрийнхөө амьдралын түүхийн талаар ярьж өгнө үү? Хаана өсөж төрсөн гээл

Адъяадолгор -

1944 онд төрсөн

Ганболд -

Аль аймгийн аль суманд төрсөн бэ?

Адъяадолгор -

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд Муруйн хужирт гэдэг газар төрсөн юм гэнэ лээ.

Ганболд -

Та тэгээд яриад бай хүүхэд насныхаа талаар?

Адъяадолгор -

Хайрхандулаанд 4-р анги төгссөн. А үсэг заасан багш бол Мэнддаваа багш, 4-р анги төгсөхөд Нэргүй багш байсан харин сургуулийн Захирал Лувсандорж гэдэг хүн байсан. За тэгээд шинэ ялалт нэгдэлд 10-н жил үнээ саасан. 1965 онд хүүхдүүдийнхээ эцэгтэй сууж Уянга сумын артиальд ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа оройн сургуулиар 7-р анги төгссөн. 1975 онд Өвөрхангайд ирээд ахуйн үйлчилгээнд нь 25 жил ажиллаж 1991 онд тэтгэвэрт гарсан. Одоо Өвөрхангай аймагт амьдарч байна. 5 хүүхэд төрүүлсэн 5-уулаа ажил хийж байна. Голцуу үйлдвэрт ажилладаг. Одоогоор бол амьдрал байдал гайгүй боломжтой байшинд амьдарч, амьдрал хангалуун сайхан байна. Одоо бид нар чинь эхээс 6-уулаа болчихлоо. Манай ээж уул нь 18 удаа төрсөн юм гэнэ лээ. өнгөрдөг Баттогтохыг айлд өргүүлсэн юм гэнэ лээ тэгсэн чинь хүний хишиг өдөр өргүүлээд Баттогтохоос хойш төрсөн 6 банди өнгөрсөн юм гэнэ лээ тэгээд нэг охин төрсөн юм гэсэн тэгсэн чинь аав согтуудаа айлд өгчихсөн юм гэсэн тэгсэн нөгөө охин нь 8 настайдаа 1960 онд нас барсан юм тэгээд манай ээж тэр хүүхэдийг эргэж ирсэн гэж танай ээжийг чинь тэгдэг юм. Тэр хүүхэд хөдөө үхэр хариулж явж байгаад өнгөрсөн юм. Манай ээж би Бямбасүрэнгээ дэрэн доогуураа хийчихлээ гэдэг байсан юм. Танай ээж ээжийн 42-той байхад нь гарсан байх. Тэр хүүхэд байсан бол Жаргалын дээр над шиг нэг авгай байж байх байсан 1952 онд төрсөн гэхээр хэдтэй гэсэн үгүү

Ганболд -

57 гэсэн үгүү

Адъяадолгор -

Тийм байсан бол 57-той хүүхэн байх ёстой. Хүнд өргүүлчихсэн чинь аав ээж 2 нь салаал 5 настай хүүхэд гэртэй иргэж ирээд 8 настай байхдаа хээр үхэр тууж яваад өнгөрсөн юм тэгсэн чинь манай аав сонгуулийн хайрцаг үүрээд их модны аманд явж байсан чинь тэнд өнгөрчихсөн байсан гэсэн. Манай ээж тэр хүүхэдэд ээмэг хийж өгсөн байсан юм гэнэ лээ тэгсэн чинь манай аав оршуулахдаа ээмэг зүүлтийг нь авалгүй оршуулчихсан юм гэсэн. Тэрнээс хойш нэг их удалгүй манай ээж би Цэрэндуламийгээ дэрэн доогуураа хийчихлээ гэж зүүдлээд тэгээд танай ээжийг чинь гархад миний хүүхэн иргэж гэсэн гэдэг байсан юм танай ээж чинь төрөхдөө чих нь цоорхой байсан юм. Манайх 3 хүүхэд хүнд өгөөл аюултай юм боллоо шдээ Дамдиндорж ах, Баттоготох, тэр эмэгтэй хүүхэд гуравуулаа нас барчихсан. Ер нь хүнд хүүхэд өгөх хүнээс хүүхэд авах гэдэг чинь муу юм байгаа шдээ. Одоо манай амьд байгаа ах дүү нар бүгд сайхан амьдарч байна. Цэрэндолгор гэдэг дүү маань жаахан тэвдүүхэн байх юм уул нь 8-р анги төгссөн юм олигтой тогтсон ажил хийж яваагүй тэтгэвэрт гарч чадаагүй хүн гэхдээ болоол байна. Одоо эхээс 6 үлдсэн. 3 эрэгтэй, 3 эмэгтэй, хамгийн том ах маань 73-тай өөрөө жил насаа мэддэггүй юм ээж үхэртэй гэдгийн өөрөө туулайтай гээл байдаг юм олон хүүхдийн дэвтэр дээр 1936 онд гарсан гээд бичсэн байна лээ тэгэхээр бол 74 настай юм билээ. Авгай нь ч залуухан л даа одоогийн авгай нь 3 дах авгай нь шүү дээ эхлээд нэг авгайтай сууж байгаад хүнд юм амсуулдаггүй гээд салчихсан юм билээ. Дахиад нэг хүүхэн аваад Арвайхээрт амьдарч байсан юм нэг хөөрхөн эрэгтэй хүүхэдтэй эхнэрийнх нь эцгийн бие нь муудлаа гээл Архангай явчаал ирээгүй юм. Тэгээд одоогийнхоо авгайтай суусан юм болж л байна манай ахын авгай чинь их сайн хүн шүү дээ.

Ганболд -

Таны гэр бүл хамаатан садангаас чинь хэлмэгдэж байсан хүн байгаа юу?

Адъяадолгор -

Манай аав бол хнэлмэгдээчгүй юм л даа. Манай хамаатаны Гэндэгээ гэдэг хүн байсан юм бид нар болохоор Андгай гэж дууддаг байсан юм Муруйд байсан юм.

Ганболд -

Ямар хамаатан бэ?

Адъяадолгор -

Гэндэгээ гэдэг хүний эхнэр нь манай ээжтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байсан юм билээ. Тэр Гэндэгээ гэдэг хүн хэлмэгдсэн хүн байгаа юм толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд буудуулж үхсэн хүн байгаа юм. Гэхдээ бид нар тэр хүнтэй төрөл биш эхнэртэй нь хамаатан юм. Тэрнээс гадна манай аав 1939 оны дайнд явж байсан юм билээ тэгээд сүүлд дайн дуусаад одон медал шагнал урамшуулал авах байсан чинь Тойны Цэрэндорж гэдэг хүн нэр давхацаад авчихгүй юу.

Ганболд -

Өөр нэртэй хүн үү?

Адъяадолгор -

Үгүй ээ адилхан нэртэй хүн байхгүй юу манай аавыг Данзангийн Цэрэндорж гэдэг нөгөө хүнийг нь Тойныын цэрэндорж гэдэг байсан юм билээ. Манай ах ярьдаг юм манай аавтай хамт дайтаж явсан цэргүүд нь одоо хотод байдаг гэж манай аав чинь одоо байсан бол 93-тай ээж маань 92-той байх юм билээ. Ээж морьтой, аав могойтой байсан юм гэсэн.

Тэр Гэндэгээ гэдэг хүнийг манайхан гэртэй авчирдаг энэ тэр л байсан.

Ганболд -

Юунаас болоод хэлмэгдсэн бэ? Юу хийдэг хүн байсан юм.

Адъяадолгор -

Лам хүн байсан юм. Манай ахыг сургуульд сууж байхад шоронд аваачиж хийгээд толгой дээгүүр нь дээлийг нь нөмрүүлээд бууддаг байсан тэр хэлмэгдүүлэлт юм гэсэн.

Ганболд -

Тухайн үеийн хэлмэгдээд баригдаад явчихсан хүнийг хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ?

Адъяадолгор -

Лам нар баригдаад явчихсан байна л гэж ярьдаг байсан.

Ганболд -

Тэрнээс өөрөөр сайн муугаар хэлэх зүйл байсан уу?

Адъяадолгор -

Ер нь тийм зүйл байгаагүй шүү. Тэр үед харин хониндоо явж байгаа хүнийг бариал аваачаад буудаж байсан гэж хүмүүс ярьдаг байсан. Хэлмэгдсэн хүнд оруулах гэж

Ганболд -

Тоо гүйцээх гэж үү?

Адъяадолгор -

Тйим хүний тоо гүйцээх гэж.

Манай аав 1939 оны дайнд явж байхдаа японыг амьдаар нь барьж сүрхий байсан юм билээ. Тэгээд аав өнгөрчихсөн байсан болохоор тойны Цэрэндорж гэдэг хүн одон медалуудыг нь авчихсан юм гэсэн. Тэр хүн саяхан нас барсан юм.

Одоо үр хүүхдүүд та нар нь хөөцөлдөөд явбал уул нь болох л байгаа юм.

Ганболд -

Хэдэн оны хүн бэ? Хэдтэйдээ дайнд явсан юм бол?

Адъяадолгор -

Би аль дээр кландер харсан чинь аав 93-тай ээж 92-той юм билээ.

Ганболд -

Тэгэхээр чинь хэдэн оных гэсэн үг вэ?

Адъяадолгор -

Дайнд яваад 5 жил 6 сар болоод ирсэн юм билээ. Тэгээл цэргээс ирсэн хойно нь би гарсан юм билээ 1944 онд. Хайрхандулаан сумын номон дээр ухна Цэрэндорж 1940 онд барилдаж байсан. Мөн ахын нэр байна лээ Ц.Нямсүрэн 2 настай гэж. Тэр номыг л олмоор байгаа юм Цогтбаатар гэж хурдан морины талын хүн юм билээ. Намхайн Бямбадоржийн Цогтбаатар гэдэг хүн байгаа юм. Манай ээжийн аав Давхиан Бадарч гэж сүрхий харваач хүн байсан юм билээ

Ганболд -

Нум сумын уу ?

Адъяадолгор -

Тйим

Дамдиндорж ах чинь бид нараас эцэг дусдаа хүн байсан байхгүй юу аавыг дайнд яваад 5 жил 6 сар болоод ирэх хойгуур нь гарсан юм гэнэ лээ. Манай том ах бол аавыг цэрэгт явахаас өмнө гарсан юм гэсэн аавыг цэрэгээс ирэхэд нь манайд гоё хүүхэн ирлээ гэж хэлж байсан гэж аав ээж маань ярьдаг байсан. Цэрэгт яваад ирсэнийх нь дараа би Манай өнгөрдөг дүү Баатарсүрэнгийн аав чи Баатарсүрэнтэй уулзмаар байгаа юм даа. Ээжийн чинь төрсөн ах миний төрсөн дүүгийн хүүхэд байхгүй юу Мягмарсүрэн гэж явсан хүний хүүхэд юм байгаан. Баатарсүрэн хаана гэлээ цайны газартай авгай нь их сайхан ааштай хүүхэн байдгийн Завхан аймгийн хүн юм. Ээжийг нь өнгөрхөд гадаа нь нэг хүн хөлдөөд үхсэн юм гэсэн тэгээд хүн амины хэрэгт холбогдоод баахан мөнгө төгрөг өгж байж салсан юм гэсэн. Болдоог таних уу ?

Ганболд -

үгүй ээ

Адъяадолгор -

Тэр манай дүүг нас бархад нь гэдсэнд хоцорсон юм. Баатарсүрэн одоо 46-тай манайхантай адилхан даа танайд зураг нь байдаг юм уу үгүй юм уу ? манайд бол бий л дээ. Баатарсүрэн уянга явах даа Анхбаяртай таараад том ажаад мэнд хүргээрэй гэж байна гэсэн. Нэг эхээс төрсөн хүний хүүхэдүүд юм чинь төрөл садан болж л явамаар юм. Манай ахын хүүхэдүүд цагаан сараар ирж золгодоггүй шдээ манай ахынх чинь 11 хүүхэдтэй 7 банди 4 охинтой, манай өнгөрсөн Баттогтохынх чинь 10 хүүхэдтэй, хамгийн цөөхөн хүүхэдтэй нь танайх байгаа юм 4 хүүхэдтэй, тэгээд манайх 5 хүүхэдтэй, тэгээд Цэрэндолгор 6 хүүхэдтэй, Жаргалынх 4 хүүхэдтэй 3 хүүхэн 1 бандитай уул нь 6 гарсан юм 2 эрэгтэй хүүхэд нь байхгүй, одоо Онхоорой дан биеэрээ явж байх шив дээ. Онхооройг ээж хүнээс асуусан чинь үсийг нь буруу өдөр авчихсан байна гэсэн юм байна лээ тэгээд ингээд амьдрал нь тэнчихсэн юм. Тэрнээс биш манай Онхоорой ажилд сайн юмыг хурдан амархан сурдаг.

Ганболд -

Та соёлын довтолгооны талаар хэр мэдэх вэ?

Адъяадолгор -

Мэдэлгүй яахав

Ганболд -

Тэр талаар ярьж өгөөч ?

Адъяадолгор -

Соёлын довтолгооны үеэр чинь янзын гоё байсан юм хүүхдийн булантай, ариун цэврийн булантай, хүүхдийн тоглоомын булан гэж тусгай янзын гоё байсан юм шүү дээ. Соёлын довтолгооноор чинь айлыг шалгаруулдаг тийм гоё байсан юм.

Ганболд -

Соёлын довтолгоог анх хэдэн онд яаж зарласан юм бэ?

Адъяадолгор -

болчихсон юм. Тэргүүний айлыг нь шалгаруулаж сонин сэтгүүлд бичиж харин муу авсан айлыг гахай энэ тэрүүгээр тэмдэглэдэг байсан.

Ганболд -

Ёр нь ямар айлыг тэргүүний айлаар шалгаруулдаг байсан бэ?

Адъяадолгор -

Цэвэрхэн, соёлтой, эв найрамдалтай, хүүхдүүд нь зөв хүмүүжилтэй тийм айлыг тэргүүний айлаар шалгаруулдаг байсан.

Ганболд -

Тэргүүний айлыг хэн шалгаруулах вэ?

Адъяадолгор -

Сум хороодын дарга нар шалгаруулдаг байсан.

Ганболд -

Шалгарлаа гэхэд ямар нэг мөнгөн урамшуулал байсан уу?

Адъяадолгор -

өгнө бярын бичиг гээл түрүү үед чинь саашаалын үнэмлэх энэ тэгсэн юм л байсан. Одоо бол дандаа өргөмжилөл болчихсон байна .

Ганболд -

Тэргүүний айлыг шалгаруулхад айлуудаас юу юу шаарддаг байсан бэ?

Адъяадолгор -

Хамгийн гол нь ариун цэвэр, индүү, оёдолын машин, хүүхдийн хүмүүжил тэдгээрийг харна. Тэгээд муу айлд нь гахай тавьдаг.

Ганболд -

Муу айлыг ер яадаг байсан бэ?

Адъяадолгор -

Муу айлд гахай тавина

Ганболд -

Ямар нэг торгуул тавих уу?

Адъяадолгор -

Торгууль тавина матарт гаргах гээд тоншуул гэх сэтгүүлүүдэд бичдэг байсан.

Ганболд -

Муу үнэлгээ авсан айлыг тухайн районы хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ?

Адъяадолгор -

Муугаар л хүлээж авна. Үмар сайндаа хүмүүс хар ярианы хэлээр муу хэлнэ Уянга суман нэг аймар заваан айл байсан юм тэднийхийг нойх гэдэг нэр өгчихсөн байсан тэднийхнийг нойх Давгадоржынх гэж нэрлэдэг байсан. Манай нэг ажлын газрын хүүхэн тэр нойх Давгадоржийн бэр болохгүй юу тэгсэн чинь энэ нойхынд очоод нойх болчихсон байна лээ гэж байсан тэрэн шиг манай Ганзоригийн эхнэр нь аймар заваан. Хөдөөнийх ч гэсэн гайгүй айлууд байдаг даа. Манай аав ээж 2 янзын цэвэрч янзын ажилласаг хүмүүс байсан юм ямар сайндаа манай өнгөрдөг нөхөр бид 2 танилцаад удаагүй байсан юм манайхыг тэгээд Марзадруу нүүлгэсэн юм тэгсэн чинь манай хүн ямар хэцүү хүмүүс вэ зүгээр суухгүй ямар ажилласаг хүмүүс вэ хэвтэмээр л байх юм гэж манай өнгөрдөг тэгж билээ. Манай ээжийг танай ээж чинь дуурайсан юм гэхдээ гэхдээ манайхан амьтайгаа л даа манай Жаргалынх их заваан айл байсын нэг удаа гэрт нь очсон чинь хүүхэдүүд нь түмбүүшигтэй хувцасаараа тоголцгоосон үнэсээ шон дээрээ асгачихсан байхаар нь ээж энэ чинь одоо яаж байгаа юм бэ таныг дуурайдаггүй юмуу ямар муухай юм бэ гэсэн чинь өө би дасчихсан юмаа гэж билээ.

Ганболд -

Тухайн үед ямар үүднээс соёлын довтолгооныг гаргах шаардлага гарсан юм бол?

Адъяадолгор -

Тэр чинь цэвэр байлгах гэсэн үүдннэс л байхгүй юу

Ганболд -

Соёлын довтолгоон гарахаас өмнө ард иргэдийн амьдрал ахуй орчин ямар байсан бэ? Та тэр талаар ярьж өгөөч

Адъяадолгор -

Тэр талаар гэвэл ер нь жаахан наазгайдуу, социализмын үед соёлын довтолгоон, социоалист хөдөлмөрийн брагиад гэж нэгдэж ажилдаг гоё брагиад байсан юм. Би социалист хөдөлмөрийн брагиадын ахлагч байсан юм мөн манай өнгөрдөг брагиадын ахлагчаар ажиллаж байсан. Тэд нар яагад байсан бэ? Гэхээр нийлж ажилаа хийж, нийлж номоо уншина, хагцал зовлон гарвал хамтдаа гашуудаж зовлонгоо хуваалцана. Одоо нэг ангийхан бие биеэндээ туслаад байдаг шдээ тэр шиг маягийн ажил байхгүй юу. Соёлын довтолгоон, социалист хөдөлмөрийн брагиадаар чанга тийш нь хандуулж байхгүй юу манай суманд Рагчаа дарга чинь мандуулж байсан юм шүү дээ. Одоогийн УИХ-ын гишүүн байсан Бадамдамдингийн аав шинэ ялалт нэгдэлийг байгуулаад манай сумыг чинь сайхан болгож байсан юм. Одоо байдгийн билээ гавъяат нэгдэлчин болчихсон юм билээ.

Ганболд -

За тэгвэл айл өрхөд соёлын довтолгоон ингэж нөлөөлсөн юм бол ямар салбарт илүү нөлөөлсөн бэ?

Адъяадолгор -

Бүгдэд нь адил нөлөөлсөн. Ер нь айлын хүүхдүүдийн тоглоом чинь энд тэнгүй хэвтэж байдаг шдээ тэгвэл тэгүүлэхгүй айл болгон заавал тоглоомын булантай, ариун цэврийн буюу гар нүүр угаах булантай бол гэдэг байсан. Тэр одоогийн шиг шил толь мод биш л дээ даавуугаар тойруулсан дотор талд нь төмпөнтэй тйим зүйл байсан. Манай өвгөн өөрөө уран хүн байсан болохоор өөрөө модоор хийчихдэг байсан. Ардчилал гараал нийгэм алийгаа алдчихсан хүн алах, хулгай хийх, луйвардах энэ тэр нь. Захиргаадалтын үед чинь тарган махыг нь дарга нар иднэ, торгон дээл булган малгайг дарга нар авна тэрийг нь ажилчид авах эрх байхгүй дарга нарт бичээл өгчихдөг байсан юм. Тэр үед булган малгай 500 төгрөгний үнэтэй байсан юм ажаа чинь хүртэл хийдэг л байсан юм тэгээл хөгширөхөөрөө авна гээд авдаггүй өгшин хүн өмсдөг байсан юм чинь. Алтан ээмэг, үйтэн хуарыг багачууд залуучууд өмсдөггүй хөгшин настай хүмүүс өмсдөг одоо тэгсэн чинь жаахан жаахан хүүхдүүд чинь булга алт өмсөж зүүчихсэн байна шдээ. Тийм л тэг журамтай байсан байхгүй юу одоо л замбараагаа алдаад байгаа болохоос биш

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөний талаар?

Адъяадолгор -

Манайхан бол ингэдэг байсан юм түрүү үедээ арай их малтай хүмүүс нь малаа өгж байж нэгдэлд ордог байсан. Одоо манай Баттогтохынх чинь янзын их малтай айл байсан юм шүү дээ. Манайх хүртэл үнээг нь саадаг, нэг байл үхэрийг нь хариулдаг, нэг айл хонийг нь хариулдаг хөлсөнд нь тэмээ үхэр хонь өгдөг байсан юм. Манайхан завод дээр байхад би лав үнээг нь саадаг байсан. Манай өөрийн гэр болох Цэрэндорж гэдэг айл хэдэн төгрөг цуглуулаж нэгдэлд орж мал маллаад тэгээд амьдрал нь дээшилсэн юм.

Ганболд -

Хувь хүмүүс яаж нэгдэлд орж байсан бэ?

Адъяадолгор -

Малтай нь малаа өгөөд, малгүй нь мөнгө өгж, зарим нэг нь малаа зарж байсан юм. Зарим айл нэгдэлд малаа нийгэмчилэж малгүй болчоод нялх хүүхэдээ хээр хаяж байсан юм гэсэн энэ хүүхдийг гарсанаар малгүй болж хуухай хоосон боллоо гэж. Сүүлд нь хагас хугас худалдаж авч байсан юм.

Ганболд -

Нэгдэл үү ?

Адъяадолгор -

Тийм

Ганболд -

Анх хэдэн онд нэгдэл байгуулагдсан бэ?

Адъяадолгор -

1958 онд нэгдэл байгуулагдаад Рагчаа дарга чинь хайрхандулааны нэгдэлийн дарга болсон юм. Манайх нэгдэлийн сувиай үнээ хариулдаг, би үнээ саадаг байсан. Манай аав хэдэн үхэрний хүзүүг нь эргүүлсээр байгаад хяргах гэсээр байгаад гар нь дахир болчихсон юм. Би нэг удаа үнээгээ сааж байсан чинь гар мэдээгүй болчихсон тэгсэн чинь брагиадын дарга өө наадах чинь бурцилёз гэхээр нь аймагт ирж үзүүлсэн чинь бурцилёз байна гээд эм тариаг нь үнэгүй өгдөг байсан юм эмнүүд нь таардаггүй тэгэхээр нь би аптектай өөр эмээр солиод уучихдаг байсан.

Ганболд -

Кино энэ тэндээс үзэж харж байхад нэгдэлд орохгүй гээд айлууд мал нуугаал байдаг шдээ ер нь тиймэрхүү зүйл байсан уу?

Адъяадолгор -

Ер нь тйим зүйл байсан. Зарим нь орно, зарим нь орохгүй гээл байдаг байсан. Манайх бол мал нийгэмчилээгүй хэдэн төгрөг өгөөд орсон юм.

Ганболд -

Хэдэн төгрөг өгөх үү тухайн үед?

Адъяадолгор -

Өө гайгүй байсан байхаа тэгээд ч олон үр хүүхэдтэй хүмүүсийг чинь нилээн үзэж хардаг байсан юм. Хувьчлалын үед олон хүүхэдтэй хүмүүс нилээн олон хувьцаа авсан юм шдээ тэр шиг л юм болон доо малтай нь малаа өгөөл Жамынх бол хэдэн сууриар нь өгч байсан юм. Манай Баттогтох ханиа олоогүй юм л даа энэ Цэгмидийн ээжтэй сууж байсан бол одоо амьд л байх байсан сүүлд нь хүүхэддээ хорлогдоол хүүхэдээ буруу хүмүүжүүлсэнийх л байхгүй аавтайгаа архи хамт уух амьдын хар нүгэл гэж байгаа шдээ. Аав гарч байгаач би дал мэрээдэхье гэдэг шиг нэг хүүхэд тэгж байсан гэдэг аавынхаа дэргэд дал мэрдэггүй гэдэг шдээ тийм л байхгүй юу. Нэгдэл гараад хүмүүсийн амьдралыг тэнцүлээд их сайхан болсон юм. Ажилгүй нь ажилтай болж малгүй нь малтай болж баячууд борчууд гэж л байлаа шүү дээ борчууд нь баячуудынхдаа зарцлагдаж мал малладаг байсан юм. Манайх тийм баян тарган байгаагүй аав үхэр хонь адуу туудаг гэхдээ ажилд их сүрхий байсан. Тэгээл нэгдэлд ороол үхэр хонь хариулж байсан. Би нэгдэлд үнээ сааж байгаад 1965 онд завод дээр хүүхдүүдийнхээ эцэгтэй суусан юм.

Ганболд -

Нэгдэлжих хөдөлгөөнийг анх хүмүүсд юу гэж ойлгуулж зарлаж байсан бэ?

Адъяадолгор -

Нэгдэлд орох хүн байвал ор гээл мал ихтэй хүмүүс нь малаа өгөх дургүй, малгүй хүмүүс нь малтай, ажилтай болох гээл их дуртай байсан.

Ганболд -

Тэр талаар ямар хүмүүс ухуулага яаж хийж байсан бэ?

Адъяадолгор -

Брагиадын дарга нар ухуулж байсан байхдаа. Манай нэгдэлийг чинь анх Рагчаа дарга анх байгуулж их сайн ажиллаж байсан юм. Очсон нэгдэл болгоноо сайн ажиллуулаад хамгийн сүүлд хужиртад очоод тэндээсээ гавъяат нэгдэлчин болсон юм билээ.

Ганболд -

Ер нь тухайн үед цалин хэдийг авдаг байсан бэ? Нэгдэлд

Адъяадолгор -

Бага авдаг байсан. Тэгээд хоол унд идэхгүй дандаа муу бранк юм иднэ.

Ганболд -

Малынхаа ашиг шимээс үү ?

Адъяадолгор -

Тийм аль мууг нь л иддэг байсан гэхдээ хөдөлмөрийн хөлс гэж байсан би лав нэгдэлд 10 жил үнээ саасанаа тэтгэврт гарахдаа оруулаагүй шдээ ганцхан оёдолд ажиллаж байсанаа оруулаад л тэтгэвэрт гарсан. Би хувьцаа энэ тэр авах байсан байна лээ

Ганболд -

Хувьчлалаар нэгдэлээсээ ямар нэг юм авсан уу?

Адъяадолгор -

Аваагүй ээ. Харин ээж Анхбаяр хоёр хонь адуу үхэр авсан юм. Жаргалынх бол үнээ сааж байгаад үхэр авсан юм гэнэ лээ.

Ганболд -

Бат гэдэг хүний аав нэгдэлд 1000 мал нийгэмчилсэн харин хувьчлал явагдахад нь 1000 малаа авч чадсан уу?

Адъяадолгор -

Чадаагүй ээ. Баттогтохынх харин олон хүүхэдтэй учир хувьчлалаар нилээн юм авсан юм билээ.

Ганболд -

Ам бүлийн тоогоор өгч байсан юмуу?

Адъяадолгор -

Тийм ам бүлийн тоогоор өгч байсан юм. Би тэгхэд нь энд ажиллаж байсан юм хүмүүс нэгдэлээсээ очиж юм аваач гээл байдаг байсан хүмүүс хөөцөлдөж байж ганц үнээ адуу авлаа л гэдэг байсан.

Ганболд -

Та хувьчлалын үеэр ямар ажил хийж байсан бэ?

Адъяадолгор -

Оёдолд ажиллаж байсан.

Ганболд -

Хувьчлалаар оёдолынхоо үйлдвэрээс ямар нэг юм олж авж чадсан уу?

Адъяадолгор -

Аваагүй ээ тэтгэвэрт гарчихсан юм 47-той 1991 онд гарсан юм. Харин алдар тэмдэглээд их сайхан гарсан. Сүүлд тараад хүмүүс оёдолын машин гэх мэт янз бүрийн юмтай гарсан л байна лээ. Би бол 20-р тогтоолоор тэтгэвэрт алдараа тэмдэглүүлээд гоё гарсан л даа. Тэтгэвэрт гараад одоо бараг 20 жил тэтгэвэр авч байна шдээ. Олон хүүхэдтэй гэж тэтгэвэрт гарсан юм. Түрүү үед хүүхэдгүй хүнд хүүхэдгүйн тэтгэвэр гэж өгдөг байсан юм. Манай Гансүх бид хоёрыг гэрэлсэнээс хойш 8-н жилийн дараа гарсан юм. Хүүхэдтэй болоод хүүхдийн тэтгэвэр гэж аваад дараа нь одон аваад тэгээд тэтгэвэрт гарсан тэрнээс биш хөөцөлдсөн бол нэгдэл, ахуй үйлчилгээнээс хувьчлалаар юм авах л байсан. Гэхдээ ах дүү нараараа хуваагаад авчихсан юм билээ.

Ганболд -

Дарга нар хувьчлалыг уу?

Адъяадолгор -

Тийм би сүүлд нэг хөдөө явж байсан чинь костюмны шаврын хаалт гээд нэг хар юм байдаг шдээ тэгсэн чинь тэрүүгээр бух багалцан тугалын чагтаны шилбэ хийчихсэн байдаг юм. Хамт ажиллаж байсан Зургаанжин гээд мастер байсан юм тэр харин хөдөө хүмүүсд тараагаад өгчихсөн байсан. Тэгээл ах дүү нараараа хуваагаад авчихсан гэсэн үг. Манай үйлдвэрийн складанп дүүрэн юм байдаг байсан. Манай Жамсранжав гэдэг дарга байсан тэр харин зах зээл гэдэг чинь газраар явахаар мөнгө, утасаар ярихаар мөнгө тэ гэж нэг хурал дээр ярьж байсан бид нар тэгэхэд нь газраар явах, утасаар ярихад мөнгө авдаг байхдаа яахав дээ гэж байсан чинь одоо яг тийм болцон байна шдээ. Одоо мөнгөтэй хүн бол үхэхгүй яах ч үгүй шдээ. Одоо бол эмчид үзүүлхэд хүртэл авилгал өгч байна шдээ. Нодинон би хужиртын амралтанд хэвтсэн юм дандаа хээл хахууль тэгээд намайг хэвтэж байхад Гантулга хэн хоёр үйлдвэрт ажилладаг гээд баахан ундаа боов талх авчирж өгөхгүй юу тэгээд би нөгөөдүүлийг нь яаж бархав дээ тэгээд шавар эмчилгээ хийдэг нэг хүүхэн хөөе хүүхээн манай хоёр хүүхэд үйлдвэрт ажилладаг байгаа юм тэгээд надад баахан боов талх аваад ирсэн байх юм авхуу гэсэн өө авагүй яахав гэдэг байгаа юм. Тэгсэн чинь шаварын эмчилгээ хийдэг хүүхнүүд нь мөнгө байхгүй унадандаа явж чадахгүй нь гээл байх юм тэр нь мөнгө авах гээл байгаа байхгүй. Тэгсэн чинь ах дүү хоёр өвчтэй хүн байх юм аав ээж нь тэр амралтын газар ажиллаж байсан юм билээ тэр хоёрт чихэр печень аваад өгчихөөр над шиг хөлгүй цүнхтэй юмаа даахгүй байгаа хүмүүсийн юмыг зөөгөөд өгдөг юм билээ тэгсэн чинь байталаа сүүлдээ мөнгө авдаг болцон байгаа юм. Хаа газар адилхан болчихсон юм билээ. Хээл хахууль нь улам нэмэгдээл байх юм муухай юмаа.

Ганболд -

Анх хэдэн оноос хаанаас ажилын гараагаа эхлэж байсан бэ?

Адъяадолгор -

би анх 1958 оноос мал малласан сувиай үнээ хариулж үнээ саасан

Ганболд -

Нэгдэлийнхүү ?

Адъяадолгор -

Тийм тэгээд 1965 оноос улсын буюу үйлдвэрийн артельд ажиллаж эхэлсэн. Сүүлдээ артель нь ахуйн үйлчилгээ модон чэх гээд тусдаа салчихсан юм. 1991 онд Өвөрхангайн ахуйн үйлчилгээнээс тэтгэвэрт гарсан юм.

Ганболд -

Анхны цалингаа хэдэн онд авч байсан бэ?

Адъяадолгор -

1958 онд тэрийг аав ээж л авч байсан байхдаа. үнээг нь сааж үхэрийг нь хариулдаг л байсан мэдэхгүй юм.

Ганболд -

Тухайн үед ажилд орход ямар байсан бэ?

Адъяадолгор -

Өө гайгүй ээ амархан байсан. Би чинь яахав манай өнгөрдөг казины мастер байсан болохоор казины мастерын гэр бүл гээл казинд ажилд орсон.

Ганболд -

Казинь гэж юу юм бэ?

Адъяадолгор -

Казинь гэж шингэн сүүг ээдүүлчээд эргүүлсээр байгаад будаа шиг болгочихоод гадаадад гаргадаг байсан юм. Тэгээд тэрүүгээр нь хуванцар хийдэг байсан юм гэсэн. Би улсад 30 гаран жил ажилласан юм 10 жил нэгдэлд мал малласан 25 жил үйлдвэрт оёдолчин хийсэн юм 91 онд 20-р тогтоолоор тэтгэвэрт гараад 19 жил тэтгэвэр авч байна эхлээд 250 төгрөгөөр тогтоосон юм мөнгө үнэтэй байхад тэгээд 7000, сүүлд нь 16000 болоод сүүлд нь 32000, 42000, болоод одоо 81000 төгрөг авдаг.

Ганболд -

Тэтгэвэрийн хамгийн доод тал нь хэдийг авдаг юм?

Адъяадолгор -

81000-ийг авдаг юм

Ганболд -

Аан та хамгийн багийг нь авдаг юмуу ?

Адъяадолгор -

Тийм

Ганболд -

Дээд тал нь хэдийг авдаг юм бол?

Адъяадолгор -

Сайн авдаг гэсэн 100 000 нилээн гаргаж авдаг гэсэн байх. Манай том бэрийн ээж нь бичээч хийдэг байсан юм гэсэн саяхан тэтгэврт гарсан юм тэгсэн чинь 100 гаргаж авдаг гэсэн.

Ганболд -

Таны амьдралд ямар нэг гүн гүнзгийгээр нөлөөлсөн үйл явдал бий юу?

Адъяадолгор -

Гэхдээ миний хамарсдаг зүйл бол 1 ах 2 дүүгээ хүнд өгсөнд хамарсадаг юм. Манай тэр дүү бол надад үнээ эвэлгэж өгөөл байдаг байсын тийм малигар хүүхэд байсан юм манай аав чинь шанаа өргөн тийм малгар хүн байсан юм.

Ганболд -

Социализмын үед шашин шүтлэгийн байдал ямар байсан бэ?

Адъяадолгор -

Шашин шүтлэгийг үзэж чадахгүй айлын бурхан шүтлэгийг гадаа гэрт хийгээд, бүрхээр тогоог чинь шатаагаад тогоо нэрдэг, ундаа цагааг чинь шатаагаад манай энд яваад байдаг Равдан дарга чинь захиргаадалтын үед чинь тонгочиж байсан хүн шүү дээ. Бүрэхээр тогоог шатаагаад ундааг асгаад тэр нь уулан зөв байсан юм.

Ганболд -

Архи нэрүүлж уулгахгүй гэсэн үгүү?

Адъяадолгор -

Тийм. Миний хамарсдаг зүйл гэвэл энэ 3-гаа айлд өгөхгүй байх байсан юм. Нэг нь хүүхэддээ алуулаад, Дамдиндорж ах хэлс хэргээр шоронд орсон тэр нь уул нь эцэгээсээ болсон байхгүй юу Дамдиндорж ах уурхай дээр дэлгүүрийн худалдагч хийж байхад аав нь айлын найран дээр ороод дуу дуулсан чинь хулгайч хүний хоолой ийм сайхан байдаг юм байхдаа гээд хэрэгт холбогоод яваад ирсэн хүнд ахын аав нь тэр хүн нь ээжийн төрсөн ах байсан байхгүй юу тэгээд хоорондоо хэрэлдээд нэгнийгээ дашуураар зохиод алчихсан тэгээд Гэгдорж ахыг шоронд аваачаад хийчихсэн чинь настай хүн юм чинь бие нь дийлэхгүй тэгээд захиргаадалтын үед яахав хүүхдийг нь амчираад хийчихсэн тэгээд манай ах шоронд орсон юм байхгүй юу тэгээл би энэ 3-таа их харамсдаг юм.

Ганболд -

Хичнээн жил суусан юм бол?

Адъяадолгор -

10 жил суусан байхаа. Одоо энэ морьтой зураг бол шоронд байсан үеийнх нь зураг гэхдээ хаа яваа газараа сайн ажил хийж явсан юм билээ.

Ганболд -

Анх сургуульд хэдэн онд элссэн бэ? Та

Адъяадолгор -

1952 онд 8 настайдаа

Ганболд -

Хайрхандулааны сургуульдуу?

Адъяадолгор -

Тэгсэн.

Ганболд -

Тухайн үед сургуульд явахдаа хөдөөнөөс явдаг байсан уу аль эсьэл байранд байсан УУ?

Адъяадолгор -

Байранд байсан.

Ганболд -

Байранд байсан тухайгаа ярьж өгөөч та ?

Адъяадолгор -

Дотуур байранд суухад заримдаа хөлсөж ам цангаал айлаас өмс хулгайлж идээл тэгдэг байсан. Би сургуульд байхдаа хүрдээ ингэж уншдаг байсан гэсэн долоон долоон дөчин ёс гээл уншаал хашаа тойроод явдаг байсан би бага ангидаа онц сурж байсан юм тэгсэн чинь Данзанням гээд алиа хүн байсан юм долоон долоон дөчин ёсын ухна гээд тоглоом хийгээд байхгүй юу тэр сургуулийн тогооч хүн байсан юм одоо бурхан болооч болсон хүү нь манай Баттогтохтой нэг ангид байсан юм бас өнгөрчихсөн. Би 4 төгсөөд сургуулийн үүдэн дээр уначихсан юм гэсэн

Ганболд -

Ухаа алдаад уу ?

Адъяадолгор -

Тийм байранд сууж байхдаа би нэг ёотон идсэн юм тэгсэн чинь цус амтагдаад явчихсан тэрнээс л болсон байх. Аав сургууль дохирохгүй юм байна гээд сургуулиас гаргачихсан юм. Тэр нь шашины мухар сүсэг байхгүй юу. Тэгэд Архангай руу онц сурлагтай гээд амралтанд явуулъя гэсэн ээж явуулдаггүй ээ сүүлд нь хүүхэд гарахгүй удсан чинь Адъяадолгорыгоо сургуульд явуулдаг байж гэж билээ 29-той хүүхэд гаргасан юм чинь сургууль соёлоо төгсчихсөн байх ёстой байхгүй юу.

Манай Ганчимэг багадаа аймар их өвддөг байсан байхгүй юу тэгсэн чинь манай ах дүүгийн нэг хүн нэг хогийг хүнд өгчих гэж билээ. Хүнээс хүүхэд авах хүнд хүүхэд өгөх ч дэмий юм билээ. Одоо манай Ганцэцэгээс хүүхэд гарахгүй байгаа болохоор хүүхэд аваач гээл байгаа юм. Эхнийхээ хүүхдийг аборт хийгэчихсэн юм билээ тэрийгээ нөхөрөөсөө нуудаг юм билээ.

Ганболд -

Тухйан үед крил үсэг заадаг байсан уу? Хуучин монгол бичиг заадаг байсан уу?

Адъяадолгор -

Крил үсэг заадаг байсан. Гэхдээ их сонин байсан үнсэн самбартай манай Мэнддаваа багш бид нараас онц сайн сурсан хүүхэдүүдийг сэтгүүлийн цаасаар шагнадаг байсан. Машин юмуу аль эсвэл 2-3 оросын зурагтай тэрийг авахаараа янзын баярлана Мэнддаваа багш одоо хотод бий дээ.

Ганболд -

Танай ангийн багш юмуу ?

Адъяадолгор -

Тийм А үсэг заасан багш гэхдээ авгай нь манай хамаатаны хүн байдаг юм хотод том лам хүн бий гэсэн. Би сургуульд суусан бол сайн сурах байсан юм. Одоо гэхдээ амьтайгаа лдаа

Ганболд -

Та 4-р анги төгссөн юмуу?

Адъяадолгор -

Тийм 4 төгсөөд оройгоор 7 төгссөн юм.

Ганболд -

Тэр үнсэн самбарын тухай ярьэ өгөөч?

Адъяадолгор -

Одоо ер хаашаа юм дэ шинэ үсгийн сургууль гээд гардаг шдээ тиймэрхүү л байсан юм.

Ганболд -

Таныг бага байхад кино театер их тоголдог байсан уу?

Адъяадолгор -

Бага байхад хөдөө хаа нэг юмирдэг л байсан. Тэр үед сонирхоол сүртэй юм болно оо ши жүжиг гээд олон нийт боллоо гээл бүжиглэж бариал өнөөдөр олон нийттэй шүү гээл

Ганболд -

Тэр тэгэд урлагийн юм байсан юмуу?

Адъяадолгор -

Тийм тэр бүжиглэж барьдаг байсан. Одоогоор бол шоу байхгүй юу манай өнгөрдөг янзын гоё бүжиглэдэг байсан тэгсэн манай Ганзориг Гантулга хоёр дуурайсан юм шиг байгаа юм.

Ганболд -

Таны анхны үзсэн кино?

Адъяадолгор -

Анхны үзсэн кино гэхээр чинь морьтойч болоосой л байхдаа манай тэр өнгөрдөг дүү чинь нэг кинонд гардаг юм би гэхдээ марчихсан байна. Манай тэр дүү чинь 64 их сургуульд ороод 68 онд төгсөөд 2 жил ажиллаад том ах Алтанбулагийн техникум төгсөөд Архангайн хашаатад суугаад тэр өнгөрдөг дүү хашаатад том ахын хүүхдийг хараад гэрээ санаад жихтэйхэн царай алдчихсан байхад нь аав авчираад аваад ирж билээ. 68 онд сургуулиа төгсөөд 69 онд Архангайд суугаад өөрийнхөө аймагт сууна гэсээр байгаад 70 онд өөрийнхөө суманд ирээд 70 оны 4 сарын 22 нд нас барчихсан юм. Хоолойны ангинаар

Их уран хүн байсын хүн хараал зурчихдаг байсын уул нь шугам зургийн багш байсан юм. Эмнэлэгт хэвтэж байхад нь авгай нь том гэдэстэй хоол ундыг аваачиж өгчөөд явсан юм гэсэн тэгсэн чинь бие нь эвгүүрхээд эмч ирхэд нь ухаа алдаад уначихсан байсан юм гэсэн тэгээл ухаа оролгүй байсаар байгаад нас барчихсан. Манай ээж цагаан сараар 15 нд буюу 1994 онд өнгөрсөн юм. Та нарч жижигхэн байсан даа. Аав бол 1979 оны 2 сарын 13 нд өнгөрсөн юм

Ганболд -

Таныг бага байх үеийн нутаг усны байгаль орчинг одоогийнхтой харьцуулахад ?

Адъяадолгор -

Янзын гоё байсан юм. Хөдөө бол 4 сарын ихээр л цэцэг ногоо ургадаг байсан одоо бол байхгүй энэ алтных юмуу юунаас болдын саохи шуурага ч их болж. Ус ховордоод хачин болоод байна шдээ. Манай ээж бол 3 төрийн нүүр үзсэн гэдгийн би бол 2 төрийн нүүр үзэж байна даа. Социализмын үе, ардчилалын үе гээд.

Ганболд -

Та оёдолын үйлдвэрт ажиллаж байхдаа шинэ техник технологтой яаж танилцаж байсан бэ?

Адъяадолгор -

Эхлээд би гар машинаар гэрийн бүрээсийг 3 хоног оёдог сүүлд нь хөл машинаар өдөрт нь оёдог болсон. Тэгээд цахилгаан машинаар өдөрийн хэдийг оёдог байсан. Сүүлдээ төрөлжөөл эхэлсэн. Би эхлээд артель гэж байхад цув малгай юм болгон хийдэг байсан. Дараа нь хүүхдийн хувцас гэр ахуйн дээл гэх мэт дээл гэхэд 9 дамжилагатай байсан. Хүн болгон тус тусд нь дамжилагаар хийдэг болсон.

Ганболд -

Таньд хүнээс өвлөгдөж юмуу худалдаж авч байсан дурсгалтай эд зүйлс байна уу?

Адъяадолгор -

Байхгүй ээ манайд аавын нэг диз (таваг) байсан юм би Анхбаярынд өгчихсөн юм. Манайд бол мөнгөн цөгч эн тэр байсан юм тэгсэн чинь аав намын гишүүн гээд хэрэглэдэггүй байсан. Хүн амьтан нас барвал зул барина гэсэн ойлголт байхгүй байсан.

Ганболд -

Таныг үйлдвэрт ажиллаж байхад аль хир хангамжтай байсан бэ?

Адъяадолгор -

Янзтай байсан. Бүх албан газрууд чинь ажилчиддаа хоол унд түлш өгдөг сайхан байсан шүү дээ. Ардчилалаас өмнө

Ганболд -

Дарга цэргийн харьцаа ямар байсан бэ?

Адъяадолгор -

Гайгүй байсан даа.

Ганболд -

Тухайн үед цалин хэдийг авдаг байсан бэ?

Адъяадолгор -

Тухайн үед үү их л авахаараа 450 гаргаж авдаг байсан норм хийхээрээ. Дээд мэргэжилтэй хүмүүс 700-800 төгрөгний цалинтай байсан.

Ганболд -

Дундаж цалин нь хэд байсан юм бол ?

Адъяадолгор -

200 гаруй л байсан байх. Би тэтгэвэрт гарахдаа нэгдэлд ажилсанаа оруулсан бол тэтгэвэрээ өндөр тогтоолгох байсан байхгүй юу.

Танай ээж чинь хайрханы дунд гол гэдэг газар төрж байсан юм.

Ганболд -

Таны амьдралд ер бусын буюу онцгой гэх зүйл юу байна ?

Адъяадолгор -

Онцгой гэх зүйл бол 25-тай тэр дүүгээ алдаж байсан юм тэгээл 2 дүү нэг ахыгаа хүнд өгсөнд л харамсдаг юм дандаа зуурдаар явчихсан хүмүүс

Ганболд -

За таньд баярлалаа

Back to top

Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.