Sereeter
![](../assets/images/interviewees/990163.jpg)
Basic information
Interviewee ID: 990163
Name: Sereeter
Parent's name: Jambal
Ovog: Zalaat
Sex: m
Year of Birth: 1937
Ethnicity: Zahchin
Additional Information
Education: incomplete secondary
Notes on education: This most likely means 7 years of schooling.
Work: retired
Belief: none
Born in: Manhan sum, Hovd aimag
Lives in: Bayanzürh sum (or part of UB), Ulaanbaatar aimag
Mother's profession: herder
Father's profession: herder
Themes for this interview are:
(Please click on a theme to see more interviews on that topic)
work
collectivization
cultural campaigns
foreign relations
childhood
Alternative keywords suggested by readers for this interview are: (Please click on a keyword to see more interviews, if any, on that topic)
herder's life before collectivization
childhood
schoolchildren's life
private life
collectivization
collective member
work - labor
boss - worker relations
cultural campaigns
privatization
men and women
industrialization
foreign relations
Please click to read an English summary of this interview
Please click to read the English transcription of this interview
Translation:
Саранцэцэг -
Заа, сайн байна уу, та?
Сэрээтэр -
Сайн сайн байна уу.
Саранцэцэг -
Би танд аман түүхийн талаар танилцуулсан. Тэгээд хоёулаа ярилцлагаа эхэлье? Заа, таныг хэн гэдэг вэ, та хаана төрсөн бэ?
Сэрээтэр -
Намайг Сэрээтэр гэдэгээ. Би 1937 онд Ховдын Манхан сумын, Шар булаг гэдэг газар ард Жамбалын 3-р хүү болон төрсөн.
Саранцэцэг -
Эхээс хэдүүлээв, та?
Сэрээтэр -
Эхээс 5-уулаа.
Саранцэцэг -
Таны аавыг хэн гэдэг вэ?
Сэрээтэр -
Манай аавыг Жамбал гэдэг хүн байлаа.
Саранцэцэг -
Заа, ээжийг?
Сэрээтэр -
Ээжийг Тогтох гэдэг хүн байлаа. Манайхан голдуу мал малладаг, малчин л айл байлаа.
Саранцэцэг -
Заа, бог голдуу юу, бод голдуу юу?
Сэрээтэр -
Богтой бодтой, аль алинаас нь.
Саранцэцэг -
Ер нь бол тоо толгой нь хичнээн байв, барагцаагаар?
Сэрээтэр -
Тоо толгой гайгүй ээ, манайх чинь нэг 120-иод богтой, нэг 20 гаруй үхэртэй, нэг уналгын хэдэн морьтой, тийм л айл байлаа.
Саранцэцэг -
Заа, та багадаа яав, мал хариулж байсан биз дээ?
Сэрээтэр -
Би багадаа мал хариулж байгаад л тэгээд л 9 нас хүрээд сургуульд орсон доо, тэр үед чинь 9 наснаас л сургууль авч байсан шиг байгаам.
Саранцэцэг -
Та хэдэн онд төрчихлөө гэчихлээ, сая?
Сэрээтэр -
1937.
Саранцэцэг -
37 он гэдэг чинь улс орон ямархуу байсан үе юм б дээ? Дайны үе, хэцүү байсан байх даа?
Сэрээтэр -
Аа хэцүү, намайг чинь дөнгөж 2,3 настай байх үед манай тэнд чинь нөгөө Османы дээрэмчид дээрэмдээд, манайхан чинь уулаар гарч зугтаж, мал ахуйгаа орхичихоод тэгж л амь гарч байсан, мал ахуйг чинь Хасагийн дээрэмчид туугаад явчихаж байсан цаг байсийм. Намар цаг байсан.
Саранцэцэг -
Та тэрийг яг аав ээжээсээ сонсож байсан уу?
Сэрээтэр -
Би өөрөө санаж байсан, би тэгэхдээ нэг 3 настай яг бага байхдаа, тэгж дүрвэж явж байсныгаа айгаад..
Саранцэцэг -
Та тэр мэдэж байгаа юмаа дэлгэрэнгүй, тодорхой ярьж өгөхгүй юу?
Сэрээтэр -
Үгүй ээ одоо яахав дээ, тэр чинь одоо..,
Саранцэцэг -
Бүр та тэр улсуудыг харсан уу?
Сэрээтэр -
Жинхэнэ бол хараагүй, гэхдээ тэр Османы дээрэмчид гэдэг чинь одоо яг намар 8 сард л болтой байгаам, тэрүүгээр явж байна, улсуудын малыг тонож байна, тууж байна, хүнийг нь алж байна гээд дуулдаад ингээд яасан чинь айлууд чинь одоо мал ахуйгаа хаячихаад, өөрснөө хүнээ аваад, шөнө мөнөөр оргоод, уулны надны нүхэнд орчихож байсан цаг л даа, бараг. Тэгэхэд чинь хасагууд зарим ганц нэг хүнийг нь барьж аваад, морин дээр боочихоод, малыг нь туулгаад, тэгээд мал ахуйг нь дээрэмдээд явж байсан цаг юм байгаам. Тэгээд одоо хүүхэд уйлуулдаггүй, нохой хуцуулдаггүй, нөгөө нуугдаж байсан улсууд чинь айгаад, тэгж л бүгж амьд гарч байсийм.
Саранцэцэг -
Тэрэнгээр их олон айлууд тэгсэн үү?
Сэрээтэр -
Олон айл хэлмэгдсэн. Ер нь ширүүн юм явагдаж байсийм даа.
Саранцэцэг -
Тэгээд хэдий, удаан тэгж зугтааж явж байсан юм?
Сэрээтэр -
Өө нэг намар л тийм юм болоод л өнгөрсөн. Тэгээд л....тэгсэн улсууд яахав дээ, мал ахуйгаа бүгдийг нь өгөөд явуулчихсан айлууд яахав дээ, тэгэхэд чинь улсууд, гайгүй сайн сэтгэлтэй улсууд зарим нь мал энэ тэр тасалж өгөөд тэгээд, хэд гурван малтай болоод л, тэгээд л малтай болоод л амьдарцгаасан л даа. Тийм.
Саранцэцэг -
Олон малтай айлууд нь малгүй үлдсэн айлууддаа юу?
Сэрээтэр -
Тийм.
Саранцэцэг -
Та ер нь хэдэн настай байхдаа мал малласан бэ?
Сэрээтэр -
Би ч ер нь бараг л 4,5 настайгаасаа л эгчтэйгээ малд явалцаад л, тэгээд л ер нь багадаа 6,7-оосоо л одоо хонь хариулдаг болсон доо. Одоогийн хүүхдүүд бол худлаа гэж хэлнэ. Дээр үед чинь бид нар чинь ёстой, багаасаа малч, тийм улсууд байлаа.
Саранцэцэг -
Өглөө хонинд яваад л, тэгээд л орой ирэх үү?
Сэрээтэр -
Заримдаа өглөө яваад л орой л ирнэ ш дээ. Намар болохдээр.
Саранцэцэг -
Хонины бэлчээр дээр тоглож амжих уу?
Сэрээтэр -
Аа тоглоноо, тоглоно. Тоглолгүй яахав. Чулуугаар л гэр бариад л, хашаа бариад л, тэгээд л мал ахуй бэлчээгээд л тоглоно доо.
Саранцэцэг -
Хоол унд ер нь ямархуу байсан? Их өлсдөг барьдаг, тийм юм байсан уу?
Сэрээтэр -
Гайгүй ээ, тэгээд одоо хонинд явахдаа хэдэн ааруул өвөртлөөд л явдаг байсан, тэрүүгээрээ тэгээд ам цангахгүй, гэдэс ч өлсөхгүй явсаар байгаад өглөө бас л хонио эртхэн бэлчээнэ, тэгээд орой бүр бүрэнхий од мич гүйцэхэд л хонио авчирна даа. Заримдаа яасан оройтуулав, чоно нохойд оуулчихав уу гээд л тэгдэг л байсан, тэгээд л одоо тэр бэлчээртээ оччихоод л наашлаад ирэх хооронд л оройтос гээд л, их л орой л малаа хотлуулдаг байсан. Тэгж явдаг болохдээр чинь нөгөө тарга хүч сайн аваад, манай мал ухаандаа хаварт нөгөөх чинь нэг хоршооны мал мах авч байх үед жингээрээ бүр онцгой байсан, их жин дардаг. Тарган ордог.
Саранцэцэг -
Тэр чинь юу биз дээ, танай нутаг их уулархаг?
Сэрээтэр -
Уулархаг.
Саранцэцэг -
Тэр уул өөдөөнөө л малаа хариулна биз дээ?
Сэрээтэр -
Тэгдэг юм, тийм.
Саранцэцэг -
Өвөл болбол хэцүү биз?
Сэрээтэр -
Өвөл гайгүй ээ, тийм. Одоо яахав, малаа хариулаад сурчихсан болохдээр гайгүй л байдгийм.
Саранцэцэг -
Та дээрээ эгчтэй байж тээ, эгчтэйгээ хамт мал хариулдаг байсан уу?
Сэрээтэр -
Би дээрээ 2 эгчтэй. Дороо 2 дүүтэй, ингээд 5-уулаа юм байгаам. Тэгээд нэг эгч минь л надтай малд голдуу явалцана даа. Том эгч минь тэгсхийж байгаад, тусгаарлаад гараад явчихсийм.
Саранцэцэг -
Таныг 9 настайд сургуульд явуулахдаа аав ээж чинь дуртай явуулжээ дээ?
Сэрээтэр -
Заа даа, мал хариулах хүнгүйшиг дургүй л байсан байхаа даа, нөгөө тэр үед чинь хөдөө сургуульд чинь албан хүчээр авдаг. Нэг зар өгчихөөд, сургуульд тэдэн гэхэд бэлэн байгаарай, гээд. Тэгээд л одоо яахав, тэр чинь дээр үеийн чинь хууль хатуу, одоогийн үеийнхтэй адил биш. Тэгээд л сургуульд орсон л доо.
Саранцэцэг -
Манханы нөгөө тэр бага сургуульдаа юу?
Сэрээтэр -
Тийм
Саранцэцэг -
Тэнд та яасан, айлд суусан уу, дотуур байранд байсан уу?
Сэрээтэр -
Айлд байсан.
Саранцэцэг -
Заа, ямар айлд байв?
Сэрээтэр -
Аа даа, нэг хамаатангийнхаа айлд л байсан. Айлд байна гэдэг чинь бас хэцүү л дээ. Орой хичээлээс ирчихээд түлээнд явна, түлээ түүж ирнэ, тэгж байтал өвлийн өдөр богино, харанхуй болчихдогийм доо, хичээл давтах зав олдохгүйшиг. Тиймэрхүү л бор тойрог л амьдрал байна ш дээ. Хөдөөгийн амьдрал гэдэг чинь.
Саранцэцэг -
Түлээнд гэж харгана уу?
Сэрээтэр -
Тийм, харгана, шаваг.
Саранцэцэг -
Харгана шаваг түүгээд..., ус дөхүүлэх үү? Голоос зөөдөг юм уу, тэр чинь яадаг юм?
Сэрээтэр -
Ус яахав, мөс голдуу яачихдаг юм. Үүрээд авчихдаг юм, тийм. Холдоо гайгүй ээ, нэг 2,3 км явна, талдаа.
Саранцэцэг -
Заа, та тэгээд 4-р анги төгсөөд, дараа нь яасан бэ?
Сэрээтэр -
4-р анги төгсөөд би манай сум 7 жил байхгүй, наана Зэрэг суман дээр ирж 7 жилд ороод, тэнд сурч байгаад би 6-р ангиасаа сургуулиа орхичихсон юм.
Саранцэцэг -
Яасан, яагаад орхих болов?
Сэрээтэр -
Үгүй ээ, бас явмааргүй ч санагдаад, одоо тэгээд энэ чинь одоо бас нэг мал ахуй дээр хүн байхгүй, нэг эгч хүнтэй суугаад тусдаа явчихсан, доод талын 2 дүү сургуульд ороод, ингээд мал ахуй харах хүнгүйшиг болоод, ингээд сургуулиас гаргачихсан юм, тийм.
Саранцэцэг -
Зэрэг дээр та хэнийд байсан юм?
Сэрээтэр -
Би дотуур байранд байсан.
Саранцэцэг -
Дотуур байранд ямархуу байв, тэгээд?
Сэрээтэр -
Дотуур байр..., айлд байдгаас хэцүү л дээ. Үгүй одоо яахав дээ, ерөнхийдөө тэгээд гэдэс их өлсдөг л байлаа.
Саранцэцэг -
Хоол уул нь өдөрт нэг өгнө тээ?
Сэрээтэр -
Өдөрт өглөө, орой, өдөр хоолтой л доо. Тэгэхдээ л нөгөө бие томхон шиг болсон байсан болохоор жаахан өлсдөг л байсан байх.
Саранцэцэг -
Тэрүүгээр айл хунараар очих уу, Зэрэгт танай хамаатан айл байсан уу?
Сэрээтэр -
Зэрэгт айл байхгүй. Тэгээд айл хунараар очихгүй ээ, таньдаг айл байхгүй юм чинь хаагуур хэсэх үү?
Саранцэцэг -
Заа, та тэгээд 6-р ангиасаа өөрийнхөө гэртээ ирээд мал ахуйд бас дахиад нэмэр дэм болоод ...?
Сэрээтэр -
Тийм, тэгж байтал 53 оноос нэгдэлжих хөдөлгөөн гараад, тэгээд эгч маань нэгдэлд ороод, тэгээд дараа жил нь манайх нэгдэлд ороод, тэгээд л одоо нэгдлийн гишүүн болоод л, одоо тэгээд л 18 ч хүрээгүй гэсэн нөгөө хадлан, тэжээл нэгдлийн ажилд яваад л, тэгээд л манайх чинь заводон дээр буучихсан, үхэр саадаг байлаа, ээж 15 үхрийн нормтой, эгч 15 үхрийн нормтой, 30 үхэр, тэр үхэр тугал маллах, үхэр ойртуулах барих, тэгээд л тийм ажил хийж байгаад 18 хүрээд, заводон дээр бас өөрөө ажил хийгээд, заводын тийм туслах ажилчин байдгийм, тэр цөцгий мөцгий чанадаг, сүү машинддаг энэ тэр, тэгээд туслах ажилчин хийгээд нэг 2 жил болчихоод, сүүлд нь 1 жил сүүн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад л тэгээд л 57 онд 20 настайдаа цэрэгт ирсэн дээ. Цэрэгт ирээд армийн арын алба гэдэг газар цэрэг шалгаж байж бичиг үсэг юугаар нь шалгаж байгаад, 20 цэрэг хуваарилсан чинь тэрэн дотор ирж армийн арын албанд ирээд, нэг хэдэн сар болоод түгээгч хийгээд, мал эмнэлэг, өвс овьёос ариун цэврийн юмнууд байсан дандаа. Тийм. Арми малтай, тэрний эм склад /агуулах/ гэж шингэн, хуурай эмтэй баахан складтай, тэгээд нөгөө тэр үед чинь нөгөө арми, нөгөө сэргийлэх юу чинь дандаа мориор, морин эргүүлтэй, морьд агт их хэрэглэдэг байсан, тэрний тоног төхөөрөмж, эмээл хазаар цэргийн хэрэглэл, тэгээд л өвөл болохдээр морьдоо дандаа овьёосоор тэжээнэ. Өвсөөр, тэр эмнэлгийн юутай тийм няравыг хавсарч хийгээд, түгээгч гэдгийм даа, цэргийн газар, тийм ажил хийж байгаад л халагдлаа.
Саранцэцэг -
3 жил үү, тэр үед?
Сэрээтэр -
3 жил
Саранцэцэг -
Заа, дараа нь?
Сэрээтэр -
Дараа нь цэргээс халагдаад, давхиж явсан чинь нэг Налайхын уурхай хэсэг ажилчид саналаар авдгийм, халагдаж байгаа цэргээс. Тэгэхдээр нь би Налайхын уурхайд саналаа өгөөд, 57 онд ирсэн чинь 60 оны намар халагдаад, Налайхын уурхайд очоод, нэг 45 хоног, биднүүд нэг курсэнд суугаад, тэр уурхайн бэхлээчин гэдэг мэргэжлээр төгсөөд, нөгөө нүүрс авсан газрыгаа ингэж бэхэлж өгдөг юм, тийм. Ухаад авчихсан нүүрснийхээ газрыг тэрүүгээр төгсөөд, тэгээд уурхайд чинь 60 онд очоод, 61 оны 4 сар хүртэл уурхайд ажиллаад, нэг 7 сар ажиллав уу тэгээд аймаг явсан даа, 62 онд. Тэгээд Ховдод оччихоод уурхайдаа эргэж ажиллаагүй, Ховдод ажил хийгээд, тэгээд суман дээр ажил хийх гэсэн чинь бас хиймээр ажил олдохгүй шиг байна. Тэгэхдээр нь аймаг ороод яасан чинь аймгийн барилгын ангид манай сумын нэг хүн боловсон хүчин байсийм, тэгсэн чинь тэр .......Аймгийн барилгын ангид нарядкийн ажил байна, хийхгүй юу чи гэж намайг. ...Юу хийдгийм, гэсэн чинь 200-аад улсуудын цалин боддогийм. Тооны машин сампин мэднэ биз дээ гэж байна, ...Мэднээ л гэлээ. Тэгсэн чинь сарын эцэст л баахан улсуудын цалин бодох юм, өдөртөө нөгөө улсуудын хийсэн ажлыг хэмжиж авна. Тэр төсөвтэй нь тулгана. Тийм ажлыг нэг жил гаруй хийгээд, тэгээд л хот руу ирсэн дээ. Тийм. Тэгээд 62 оны намар орж ирсэн байна ш дээ, тэгээд энэ хотод ирээд, нэг нутгийн айлд ирсэн чинь манай энд нэг албан газар байдгийм тэнд нэг хүн таньдаг юмсан, яриад орхие гэхдээр нь очсон чинь ...Няравын ажил байна хийх үү гэж байна, ...Тэр юуны нярав юм гэсэн, ...Машины запасны нярав гэнэ. ...Машины запас сэлбэг энэ тэр хэр мэдэх үү гэж байна, ...Мэднээ л гэлээ. /инээв/ Мэдэх юм байхгүй ш дээ. Тэгсэн чинь энэ ЗИЛ-164, 150 энэ тэр гээд машинуудын голдуу тийм ачааны тэрэгнүүд тэрний запас л их ирдэг дэлгүүр юм, тэр дэлгүүрийн туслах няравын ажил хийлээ. Тэгээд л өдөр болохдээр баахан газруудад падаан /төлбөрийн баримт/ бичнэ. Тэрний мэргэжилтэн нөгөө бичгийг нь цохоод өгчихнө. Тэд, тэдийг олгоё гээд. Тэрнийх нь дагуу падааныг нь бичээд тэгээд л, ингээд 62 - 64 он хүртэл тэнд ажиллалаа.
Саранцэцэг -
Тэр чинь ямар байгууллага юм?
Сэрээтэр -
Тэр “Авто-нефть импорт нэгдэл” гэж байсийм, дээр үед. Тийм. Тэгэхэд чинь энэ автынхан чинь нефтьтэйгээ цуг байсийм. Тийм. Гадаад Худалдааны Яамны харьяа. Тэгээд тэнд ажиллаж байгаад, сүүлдээ тэндээсээ гараад, 65 оны намар гараад, Эрүүлийг Хамгаалах Яамны автобааз гэж байсийм. Тэнд запасны няраваар очоод, тэгээд тэндээс чинь 76 он хүртэл запасны нярав, аж ахуйн эрхлэгч тийм ажил хийгээд, тэгээд 76 оны намар тэндээсээ гараад, би Өмнөговийн жуулчны баазын аж ахуйгаар очоод, тэгсэн 80 он хүртэл жуулчны баазад тэрний аж ахуйгаар ажиллаад, тэгээд 76 онд очсон чинь 80 оны намар хот орж ирээд, тэгээд энэ хотод Улаанбаатар зочид буудалд энд тэр жилээ ажиллаад, 81 онд Тэрэлжийн жуулчны баазад очоод, тэгээд Тэрэлжийн жуулчны баазад нэг 4 жил , 84 он хүртэл ажиллаад, аж ахуй хийгээд, тэгээд хот ороод ирсэн, 86,87 онд би Ховдод гадаадын анчдын ангийн диспетчер гэж ажил байдгийм. Ирж байгаа анчдын унаа малыг зохицуулдаг, хуваарилдаг. Тэнд ажиллаад, тэгээд энэ жуулчинд аж ахуйг нь хийж ажилласаар байгаад, би 92 онд 55 настайдаа насандаа суу гэж тэгэхэд чинь албан хүчээр 55-тайд нь суу гэж хөөгөөд гаргачихаж байлаа. Тэр чинь нөгөө ардчилал гарчихаад байсан, энэ ардчилалыг л голдуу гаргасан юу байх л даа. Залуу улсууд хийх ажилгүй байдаг, хөгшин юмаар ажил хийлгэх гэж л гадуурхаад, хөөгөөд гаргачихсан хэрэг. Тэгээд 92 онд насандаа суусан юм даа.
Саранцэцэг -
Яг ардчилын хөдөлгөөн 90-ээд оны үед эхэлж байсан тээ?
Сэрээтэр -
Тийм. Чи ч асуусангүй, би ч дундуур нь баахан ярьчихваа даа, янз нь.
Саранцэцэг -
Өө зүгээр. За та аав ээжийнхээ тухай жаахан ярьж өгөхгүй юу?
Сэрээтэр -
Манай аав яахав дээ, одоо. 56 настайдаа өөд болсон доо, зайлуул, ер нь цэрэгт яваад ирсэн дээр үед, тэгж байгаад л ээжтэй хоёулаа суугаад л, одоо 5 хүүхэд гаргасийм тэгээд, малчин байсаар байгаад л мал аж ахуйн ажил хийсээр байгаад л тэгээд л амьдрал нь дууссан даа. Ээж болбол яахав дээ, бас л мөн мал ахуй маллаж, сүү сааль сааж, нэгдлийн гишүүн болж яваад л, тэгээд 62 онд, 62 насандаа өөд болсон доо.
Саранцэцэг -
Та нэгдэлжих хөдөлгөөний талаар нэлээн дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу, нэгдлийн гишүүдийн амьдрал, нэгдэлд хүн ...хувь хүн элдэг байсан тухай, тэр талаар та ярьж өгөөч?
Сэрээтэр -
Нэгдэлжих хөдөлгөөн ч одоо 53 оноос эхэлсэн болтой юм шиг байгаам. Манайх чинь 54 онд нэгдэлд орсон. Тэгээд яахав дээ, өөрийнхөө хэдэн малыг нийгэмчлээд өгсөн чинь тэрэн дээр нь хэдэн мал нэмж өгөөд л, тэгээд л нэгдлийн гишүүн болгоод л, ингээд яасан, тэгээд зун болохдээр хадлан тариалангийн ажил явагдана, намар болохдээр. Зун болохдээр нөгөө сүү саалийн ажил. Тэгээд өвөл болохдээр мал ахуйгаа маллаад л, ингээд нэгдэлжих хөдөлгөөн болоод яасны дараа нэгдлийн гишүүд бол хүний амьдрал их дээшилсэн. Тэр хөдөлмөр өдрийн хөлс чинь намарт нь идэх мал, тариа будаа, хүнсний юм, ааруул тос эд нар, цагаан идээгээ нөгөө нэгдлийн гишүүдээс авсан юуг бүгдийг нь сайхан хуваагаад өгчихдөг байсан ш дээ. Тэгээд ер нь нэгдэлчид ер нь их сайхан хөгжиж байсан. Нэгдлийн гишүүдийн амьдрал ч их сайхан дээшилж байсан, тэгээд л одоо би сүүлд нь цэрэгт яваад л, одоо энэ сүүлд явсаар байгаад л энэ нэгдэл сангийн аж ахуйнууд ингэж хувьчлаад татан буулгаад, ингээд энэ ардчилсан хөдөлгөөн гарчихсан л энэ одоо миний бодлоор бол улсын хамаг юм замхарчихаж байгаа юм шиг байгаам. Энэ олон сангийн аж ахуйнууд байхад чинь манайх гаднаас тэр үр тариа эд нар авдаг ч үгүй, бүр гадагшаа нийлүүлээд л, албан газруудад хүртэл улсуудад бараг шахаж өгөөд л ингэдэг байсан юм чинь энэ л ногоо гурил будаа хувь өгөөд, одоо чинь дандаа гаднаас ингэж тэр сайхан ажиллаж байсан техникүүдээ бүгдийг нь төмөрт тушаагаад Хятад руу, энэ чинь одоо тэр л энэ хувьчлал маш муу болсон. Энэ сайхан орон сууц, барилгууд нь одоо устаад, одоо энэ үйлдвэрийн комбинат гэхэд чинь 40 гаруй мянган ажилчинтай, сайхан том газар л ажиллаад байдаг байсан чинь сүүлд нь одоо тэр сайхан газрууд бүгд эзэнгүй болоод, хаягдаад, тэр сайхан машин тоног төхөөрөмж нь тоногдоод, тэгээд хогонд ачигдаад, тэгээд л энэ хөдөө чинь одоо сангийн аж ахуй ямар сайхан хөгжсөн газрууд байсан, бүгд эзгүйдээд, энэ нэгдэлжих хөдөлгөөн энэ сүүлд нь энэ хувьчлал болбол маш муу зохион байгуулалтгүй явагдсан, тийм л юу болоод л одоо, энэ л одоо бас л энэ эсэн бусын хүнсний юу орж ирээд байдаг чинь одоо энэ ардчилал гарч ирээд л, хамаг юм завхарчихлаа гэж л би ойлгоод байгаам.
Саранцэцэг -
Тэр нэгдлийн гишүүдэд нэгдлийн мал маллаад, түүхий эдийг буцааж, нэгдэлд тушаадаг тийм юм байсан, тэр нь болохоор нэгдлийн малчдад их дарамт болж байсан, зарим жил зуд турхантай үед бол нөгөө норм юм нь бүрдэхгүй байсан гээд, тэгж ярьж байсан, тиймэрхүү юм тохиолдож байв уу?
Сэрээтэр -
Тиймэрхүү юм..., энэ уг нь нэгдэлд орохоос өмнө хэцүү байсийм, нэгдэлд орохоос өмнө чинь нөгөө мах, сүү энэ тэр дутаавал төлдөг, мал ахуйгаа зарж байж төлдөг, аа төлөхгүй бүр хэдэрлэсэн барьсныг нь хэрэгт хийдэг. Тийм хэцүү үе байсан. Нэгдэлд орсон чинь тэр болбол алга болсон. Тэр чинь одоо зарим нь дутааж байлаа гэхэд чинь л хөдөлмөр өдрийн хөлснөөс тэрүүг нь суутгаад хасчихаж байгаам. Тэр чинь зарим илүү нь дутуугаа хаагдаад, тэгээд явчихаж байсан цаг л даа.
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүдийг нэгдэлд элсүүлэхдээ нэгдлийн гишүүдийн заавал хурал хийж байж .......энэ хүнийг одоо авах уу, үгүй юу, гэдэг байсан уу?
Сэрээтэр -
Аа тэгэлгүй яахав, тэгж байсан.
Саранцэцэг -
Тэгээд нэгдэл чинь хаашаа юм бэ, ер нь мал ахуйтай улс нь ордог байсиймуу. Мал ахуйгүй улс нэгдэлд элсдэг байсиймуу?
Сэрээтэр -
Болно, болно. Хамаагүй. Уг нь голдуу малтай улсууд нь яаж байсан юм, сүүлд нь тэгээд малгүй нэг нь яах юм гэсэн чинь одоо нөгөө л баячуудын малыг л нөгөө улсууд чинь хуваарилаад л, өгөөд маллуулаад ингээд л ажилтай болгохгүй юу даа, малгүй улсуудыг.
Саранцэцэг -
Тэр одоо малыг төрөлжүүлээд үхрийг нь нэг аваад, хонийг нь нэг болгож төрөлжүүлж, малладаг байсан биз дээ?
Сэрээтэр -
Бараг тэгж байсан тийм.
Саранцэцэг -
Тэр малаас гадна өөр ямар аж ахуй эрхэлдэг байсан?
Сэрээтэр -
Газар тариалан, хадлан, за тэгчихээд гахай шувуу байсан, манайх чинь одоо гахайтай, тахиатай.
Саранцэцэг -
Ямар нэртэй нэгдэл үү?
Сэрээтэр -
“Баясгалант амьдрал” нэгдэл. Одоо ер нь улсдаа ер нь дээгүүрт орж байсан нэгдэл дээ. манай нэгдлийн дарга одоо байсаар байгаа “Хөдөлмөрийн баатар” авсан. Лувсан баатар. Одоо энэ өнөөдөр хүртэл энэ зурагтаар өнөө өглөө гарч л байналээ. Мод ахуй тарьж барьж байгаа юу нь, тэгсэн одоо энэ тийм, аа тэр чинь янз бүрийн л юм тарьж байсан ш дээ, бараг. Чингис нэртэй болгоно гэж байв уу, яаж байв. Өнөө өглөө тэгж ярьж байх чинь билээ. Тэр их ажилтай хүн. 87, 88 хүрчихэж байгаа даа. Өглөө самгантайгаа хоёулаа л зурагтаар гараад л байналээ. Өглөөний нэвтрүүлгээр.
Саранцэцэг -
Тэгээд нөгөө модон эдлэл хийдэг, модон эдлэлийн жижиг цех ажиллуулдаг байсан уу?
Сэрээтэр -
Тэгэлгүй яахав. Бүр дундын артел болгоод яачихсан, тэгээд тэр чинь оёдлын цехтэй, мужааны цехтэй, тэр мужааны цех нь ухаандаа сандал мандал, гэрийн доторхи тавиур ширээ авдар сав юу байдгийм тэр хийнэ. Оёдол нь тэр нэгдлийн хүмүүсийн байтугай, оёсон зүйлээ гадагшаа гаргаж зардаг, тийм хэмжээний оёдлын үйлдвэртэй, сүүлд нь тэр нь ахуй үйлчилгээ болоод тэгж байгаад л одоо энэ ардчилал гарч ирээд л тарлаа л даа.
Саранцэцэг -
Хөдөлмөр өдрийн хөлсөнд туслах ажилтан хүн нь жинхэнэ ажилтнаас бага цалин авах уу?
Сэрээтэр -
Үгүй ээ гайгүй, тэр чинь одоо хүн чинь хийсэн ажлаар нь цалин өгдөг байсан цаг. Тэгэхэд чинь. Хичнээн л сайн ажил хийнэ, тэрүүгээрээ авна.
Саранцэцэг -
Та тэнд туслах ажилтнаар нэг жил гаран болсиймуу?
Сэрээтэр -
Би завод дээр туслах ажилчингаар 2 жил гаруй ажилласан.
Саранцэцэг -
Нэгдэлд ажиллаж байхдаа улсууд чинь малаа нийгэмчилж байсан, тэр зарим улсууд их малтай улсууд чинь мал ахуйгаа өгөхгүй нийгэмчлэхгүй гээд, жаахан дургүйцээд, зарим сайн мал эд нараа нуугаад, байсан тухай кинон дээр гараад байдаг юм билээ. Тийм юм та мэдэх үү?
Сэрээтэр -
Аа тэр чинь одоо зарим баячууд нь малаа өгөхгүй гэж, 2 жил болж байж, дараа нь нөгөө нэгдлийн ашгийг мэдээд, дараа нь малаа нийгэмчилж орж байсан л даа. Нэгдэл ашигтай гэдгийг мэдээд, зарим нь дургүйцээд, одоо тийм юугий чинь бас нэгдэл жаахан хавчиж байсан л даа. Аргагүй ш дээ, улсуудыг уруу татаж байна гэж үзэж байсан биз дээ, бас. Тэгээд улсууд нэгдэлд ороод үзэхдээр чинь олон малтай хүн чинь нөгөө зарцалж байсан хүн нь нэгдэлд ороод, ингээд ашгаа аваад, амьдрал нь дээшлээд явчихдээр чинь зарцгүй болно ш дээ. Нөгөө мал нь маллах эзэнгүй болно. Тэгээд өөрөө ердөө орохоос өшөө аргагүй болж байна л даа. Тийм байна.
Саранцэцэг -
Тэр нэгдэлд орохыг ятгаж, ухуулж явдаг байсан уу ?
Сэрээтэр -
Бараг үгүй шүү, ер нь өөрийнхөө ухамсраар тэр орсон улсуудын хийж байгаа ажил тэр амьдралыг нь хараад, амьдрал нь дээшлээд, ингээд л явчихдээр чинь андашгүй юм байна ш дээ.
Саранцэцэг -
Ер нь болбол хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглаж, одоо энэ нэгдэлжих хөдөлгөөний талаар ярьдаг байсан уу?
Сэрээтэр -
Ярьдаг байсан.
Саранцэцэг -
Заа, юу гэж ярих уу?
Сэрээтэр -
Одоо нэгдэлд орсных ийм ашигтай байна гээд л тэр чинь одоо аргагүй ш дээ, яриа байхгүй. Дуу хүртэл одоо байж байлаа. Нэгдлийг магтсан дуу юу. ...Энэ нэгдэлд орсондоо ....Энгүй их баяртай байна энэ тэр гээд ....Ариун баялаг мал сүргийнхээ гээд байсан байхаа. Ашиг шимийг нь дээшлүүлж гээд, тэр чинь дуу гарчихсан байсан юм.
Саранцэцэг -
Тэгэхдээ болбол улсууд их эргэлзэж байсан уу, яг тухайн үедээ яаж хүлээж авч байсан, заа одоо нэгдэл байгууллаа шүү, ингэхэд одоо ер нь ихэнх ардууд ямархуу байдалтай хүлээж авч байсан бэ?
Сэрээтэр -
Аа тэр ч одоо янз янз л хүлээж авч байсан байх, тэгээд зарим нэг мал ахуйгүй нэг нь малгүй манийг авдаг юм бол уу, үгүй юм бол уу ч гэж бодож байсан байх, их малтай нэг нь малаасаа салчихна яана даа ч гэж бодож байсан л байх, тэгээд л одоо үр ашиг нь мэдэгдээд эхлэхдээр тэгээд л орох хөдөлгөөн ихсээд л, зарим нь бүр авахгүй гэсэн баячуудыг орно гэж өргөдөл мөргөдлөө бичиж, гуйж орж байсан ш дээ.
Саранцэцэг -
Өө сүүлд үү, ер нь огт нэгдэлд ороогүй хүн үлдсэн үү?
Сэрээтэр -
Үлдээгүй. Явсаар байгаад бүгдээрээ орсон.
Саранцэцэг -
Заа за. Танай тэр эгч чинь бас нэгдлийн үхэр хариулж байжээ?
Сэрээтэр -
Манай эгч нэгдлийн..., манайх үхэр хариулаад, манай эгч саальчин хийгээд, манай эгч..., нэгдлийн анхдугаар зөвлөгөөн болсиймаа, энэ Офицерийн ордонд хуралдсан, нэгдлийн дарга өшөө нэг, ахмад малчин, залуугаас манай эгч 3 анхны нэгдлийн тэр зөвлөгөөнд орж зөвлөгөөнийг Офицерийн ордонд хийж Офицерийн ордонд туслах.. таслах эрхтэй үл оролцож байна гэсэн мандаттай, авчирч над үзүүлж, тэгээд хуралд суугаад очихдоо над нэг орос бахиалан гутал аваачиж өгч байсан юмдаг.
Саранцэцэг -
Тийм үү, тэгээд яасан, шагнуулсан уу? Ер нь нэгдлийн гишүүнийг яаж урамшуулдаг байсан бэ?
Сэрээтэр -
Урамшуулдаг байсан, тэр одоо ажил сайн хийсэн, ажилтай улсуудыг бол их л урамшуулж байсан л даа, засаг бол.
Саранцэцэг -
Наад зах нь наашаа анхдугаар зөвлөгөөн болоход төлөөлөгчөөр сонгож явуулдаг байж? Нэгдлийн одоо бусад соёлын арга хэмжээ мэмжээ гэж зохиогддог юм уу?
Сэрээтэр -
Зохиогдолгүй яахав, тэгээд л манай нэгдэл чинь одоо 46 онд байна уу байз, хамгийн анхны хөдөөний сум нэгдлүүд улст ирж энд тоглолтоо хийсэн, бүр нийслэлд ирж. Тэгээд тоглолт.... за ер нь 60-аад хүн ирсэн байх, концерт бэлдээд хоёр “ИЛ-14” онгоц сумын төв дээр бууж байж, тэр улсуудыг ачиж ирж байсан. тэгээд өнгөрсөн жил нэг хийлээ. Өнгөрсөн жил хийхэд чинь байз, 46 жилийн дараа хийлээ гэж байлуу, өнгөрсөн жил 2 дахь тоглолтоо энэ соёлын төвд хийлээ ш дээ. Тэгээд тэр анх ирж тоглолт хийж байхад Самбуу дарга, Цэдэнбал дарга тэр уран сайхны улсуудтай нь бүгд зургаа авахуулаад, тэгээд Засгийн газрын шагнал чинь одоо “Алтан гадас одон”-гоор 4 хүн..
Саранцэцэг -
Тэр нэгдлийн гишүүдээс?
Сэрээтэр -
Тэр уран сайханчид нэгдлийн юунаас, тэгээд л “Хөдөлмөрийн хүндэт медаль” тэгээд “Соёлын тэргүүний ажилтан” мажилтан улсуудыг нэлээн хэдэн хүн шагнасан ш дээ. Тэгэхэд чинь ноднин одоо 2 хүнийг л “Соёлын тэргүүний ажилтан” болгож байналээ. Өөр нэг Засгийн дээгүүр шагналд орохгүй байналээ. Тэгээд өшөө нэгдэл чинь энэ хотод ирж тоглолтоо хийсэн, нэгдэл бол хөдөөнөөс байгаагүй. Тэгэхэд чинь манай сум 2 дахиад ирээд хийчихсэн юм даа.
Саранцэцэг -
Танай Манхан суманд чинь онгоц буудгиймуу?
Сэрээтэр -
Уг нь буудаггүй байсийм. Тэгсэн тэр жил хүн авахдаа л яг суман дээр буулгаад л авахуулсан л даа. Одоо тэгээд онгоц буучих талбайтай л юм байлээ л дээ.
Саранцэцэг -
Өөр сумдууд руу онгоц буудаг сум бий юу?
Сэрээтэр -
Булган суманд буудгийм. Булганд энэ том онгоцууд буудгийм.
Саранцэцэг -
Өөр одоо кино жүжиг, одоо бусад одоо хотоос янз бүрийн улсын тоглолт моглолт юм үзүүлэх үү?
Сэрээтэр -
Хаана, хөдөө юу
Саранцэцэг -
Нэгдлийн гишүүдэд, нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байх үед?
Сэрээтэр -
Аа үзүүлэлгүй яахав, энэ чинь байсгээд л энд тэндхийн тоглолт, хотоос ч бас ганц нэг тоглолт очдог л байсан, тэгээд л. Зарлаад л, тэдийд тэнд яана гээд л үзүүлнэ ш дээ. Тэр чинь нэгдэл өөрснөө бас концерт бэлдээд тоглуулчихна. Тэгдэг байсан чинь одоо л энэ соёлын арга хэмжээ их хоцорч байна ш дээ, сүүлд.
Саранцэцэг -
Тэр үед бол нэлээн сайн байж тээ?
Сэрээтэр -
Тэр үед бол үнэхээрийн сайн байсан. Одоо бол орон тооны улсуудтай болчихоод, одоо ажиллахгүй байна. Тэр үед чинь сайн дурын уран сайханчид л тэгж концерт бэлдээд, нэг бригад дээр хүрээд очиход л бригадын уран сайханчид гээд л тоглолт хийдэг, хийчихдэг цаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Тэр нэгдлийн гишүүдэд сургалт юм гэж явдаг юм уу? Хурал зөвлөгөөн.. нэгдлийн гишүүдийн хурал зөвлөгөөн сард нэг болдог уу?
Сэрээтэр -
Болно. Бүр яг тэгээд одоотой адилхан хүн ингэж очихгүй тасална гэж байхгүй, шөнө нь зар ирээд л, шөнө нь нохой хуцаад л, хүн ирээд л, хурлын зар хэлээд л явна. Маргааш тэдэн цагт, дээр үед чинь зарим үед чинь өдөр шөнөгүй хуралддаг байсан. 2 хоногийн хоол хүнстэй очоорой энэ тэр гэж зарладаг байсан ш дээ. Тэгж байж хурал хийдэг байсан, хөдөө багийн төв дээр. Сумын төв дээр ч бас тэгж л байсан л даа. Тэр суртал ухуулга олон түмний ажил бол дээд зэргээр явагддаг байсан. Одоо чинь энэ хууль гараад л, тэчнээн хууль батлаад байна гээд л энэ нэг хэдэн юм хэрэлдээд л суугаад байдаг, ямар ч хууль гарч байгаам бүү мэд. Бидэнд л мэдэгдсэн юм байхгүй, намын эвлэлийн гишүүд эд нараас чинь сар болгон тэрийг чинь уншуулаад, шалгалт авдаг, тэгээд хүний тархинд тэр бүгд шингэчихсэн. 7 хоног бүхэн хүмүүжил улс төрийн ярианд тэрүүгээ танилцуулж ярьдаг. Тийм байсан цаг шүү дээ.
Саранцэцэг -
Таны амьдралд ер нь тийм гүнээр нөлөөлсөн үйл явдал байдаг уу?
Сэрээтэр -
Заа, гүнээр нөлөөлсөн үйл явдал гэхдээр чинь одоо онц юу байхав дээ, би энэ 76 онд энэ гадаадын жуулчдыг үйлчлэх газар гэдэг газар орж ажилласан юм. Тэгээд л тэр газар их сайхан газар юм, би тэгээд 92 онд насандаа суухдаа энэ газар ажиллаж байгаад насандаа суусан, 18 жил ажиллалаа. Тэгээд энд ажилласан хүн бол архи ууж байсан хүн бол архинаас гарна бараг. Хариуцлага хатуу, дандаа гадаадын улсуудад үйлчилдэг болохдээр. Ажлын шаардлага нарийн, цаг минут болбол цаг минут, яг. Тэр хүнийг хүмүүжүүлэхэд ойлгуулах талаас нь үнэхээрийн сайхан газар даа, тэгээд ажилчдыг харж үзнэ.
Саранцэцэг -
Та ажлынхаа хамт олны талаар, энэ ажлынхаа тухай илүү дэлгэрүүлж ярихгүй юу?
Сэрээтэр -
Манай ажлын газар одоо яахав дээ, би нас залуу байсан болохдээр хий гэснийг нь хийгээд л, яв гэсэн газар бүхэнд л явж ажиллаж байсан. Тэгээд одоо насандаа суучихсан хойно, бид нарыг чинь ахмад настан болоод гарсны хойно, жилдээ 2 удаа хүлээж авдгийм. Намар 8 сарын 20-доор нэг аваад, тэгээд бид нарт чинь жуулчны бага наадам хийгээд гэж хийлгээд, бөх барилдуулаад морь уралдуулаад, хоол унд яагаад бас хэд гурван төгрөгөөр гар цайлгаад, 20,30 мянган төгрөгөөр. Бэлэг болгоод. Аа цагаан сарын өмнө хүлээж аваад, бид нарыг чинь бас цай унд уулгаад, бас л хоол юу идүүлээд, хэд гурван төгрөгөөр урамшуулаад, жилдээ 2 хүлээж авдгийм. Тийм их сайхан газар байдгийм даа. Жуулчны газар. Тэгээд би энд ажилласны хүчинд одоо Ховдод ажиллаж байлаа Хөвсгөлөөр явж байлаа, Хэнтий энэ тэр би өөрөө ангийн жаахан сонирхолтой, тэгээд гадаадын анчид манчидтай тэр Ховдын л отгийн уулууд, тэр Өмнөговьд ажиллаж байхдаа Өмнөговийн тэр отгийн уулуудаар анчидтай энэ тэр явж ан хийлгүүлж, бас анчин манчин хийж, өөрөө анд жаахан сонирхолтой болохдээр явдаг байлаа. Хийморьлог.
Саранцэцэг -
Тэгээд ямар улс орны голдуу улсууд ирдэг, ямар ан голдуу агнадаг байв?
Сэрээтэр -
Аа тэгээд тэр чинь заа ер нь Англи, Япон, Герман ер нь газар газрынхан ирнэ дээ. Баруун уулнаас болбол баруун Алтайгаас аргал янгир, ганц нэг улсууд тэндээс буга алдаг юм, тэндээс. Тэгээд эндхээс болохдээр яахав энэ Өмнөговийн аргал, янгир манай баруун Алтайг бодвол арай жижиг биетэй л дээ. Аргал, янгир ална, сүүлт ална, зарим нь цагаан зээр ална, тэгээд энд тэндхийн хот орчмын газраас чинь болохдээр буга ална. Тийм л ангууд хийдгийм даа, голдуу. Ганц нэг гахай ална. Ганц нэг баавгай ч алж байсан.
Саранцэцэг -
Тэгэхээр эд нар голдуу нутгийн анчид л дагуулж явж яана уу гэхээс биш, өөрснөө бол чадахгүй биз дээ?
Сэрээтэр -
Тийм, өөрснөө чадахгүй. Нутгийн хүн газарчилж өгнө.
Саранцэцэг -
Аа тэгээд яг агнахдаа бол өөрснөө биеэрээ юу?
Сэрээтэр -
Тийм, өөрснөө биеэрээ буудна. Зарим нь алж чадалгүй буцна.
Саранцэцэг -
Тэгээд мах зах, арьс юмнуудыг нь яах уу?
Сэрээтэр -
Арьсыг нь бол голдуу өөрсдөө авна. Арьс толгой хоёроо л авдгийм даа. Махыг нь бол хэрэглэхгүй ш дээ, тэр чинь. Бид нар л авахаас. Тэгээд бид нар авах газар бол тааралдвал авна. Чадахгүй бол ууландаа орхичихоод л яахаас яаж ядраад авч явж чадахав.
Саранцэцэг -
Тэр алсныхаа төлөө улсад татвар төлөх үү?
Сэрээтэр -
Тэд нар уу? Төлөлгүй яахав, одоо ухаандаа нэг угалз алахад чинь л 25000 $, тийм. Тэгээд нэг буга алахад чинь 2000 $ ч гэдгиймуу, нэг янгирын ухна алахад чинь 15000 $ ч байдгиймуу, улсад төлөөд л явна л даа.
Саранцэцэг -
Тэр улсууд голдуу хэд хоногоор ирж байж, нэг антай буцах уу?
Сэрээтэр -
Баруун Алтайд яваа анчид болбол 10 хоногтоо ирдгийм, нутагтаа тэнд агнах нь, энэ хөвчийнх болохдээр 7 хоногтоо ирдгийм,
Саранцэцэг -
Өө тиймүү, ямар ч байсан голцуу л олзтой л ирэх үү?
Сэрээтэр -
Голдуу л ална даа. Алаад буцна. Манайх чинь ан элбэгтэй л дээ.
Саранцэцэг -
Та тэгвэл их сайхан сайхан, Монголын хамгийн сайхан газруудаар явж байсан байна ш дээ?
Сэрээтэр -
Аан, явж байсан.
Саранцэцэг -
Тэгээд цалин хөлс хэд авах уу? Таны амьдрал ахуйд хүрэлцэх үү?
Сэрээтэр -
Цалин одоо яахав дээ, нэг 500 орчим төгрөг авдаг байсан, хүрдэг. Тэр үеийн чинь мөнгө үнэтэй байлаа. Амьдрал ахуйд хүрэлцээд л байдаг байлаа.
Саранцэцэг -
Та 76 оноос хойш ажилласан гэхээр арав гаран жил ажиллачихсан, танай ажлын хамт олон ямархуу улсууд байв, дарга эрх тушаал бүхий улсууд доод тушаалын улстайгаа ямархуу байдлаар харьцдаг байсан бэ?
Сэрээтэр -
Манай албан газрын дээгүүр улсууд бол яахав дээ, ерөнхийдөө тушаал болбол хатуу, тэгсэн мөртлөө одоо ажилчдаа харж үзэх, амьдрал ахуйг нь харж үзэхдээ их сайн, сайхан найз нөхөд болж байгаам даа, сүүлд олон жил ажиллаад. Тийм л улсууд байсан даа.
Саранцэцэг -
Ер нь эрх тушаалтай дарга улсууд эдэлж хэрэглэж байгаа өмсөж зүүж байгаа юм нь хүртэл одоо доод тушаалын улсуудаас ялгаатай юм байдаг уу?
Сэрээтэр -
Одоо байдаггүй юм даа. Байхгүй. Тэгээд л одоо гадаадын чинь улсуудын дэргэд байгаа болохдээр чинь бид нарыг архи ууж болохгүй, цэвэр үзэмжтэй хувцасла, цаг хугацаа хождож болохгүй, энэн дээр л сайн ярьж өгнө. Тэрнийг нь сайн биелүүлнэ дээ, бид нар.
Саранцэцэг -
Ер нь социализмын үед эрх мэдэлтэй хүн гэж ямар хүн байсан бэ?
Сэрээтэр -
Эрх мэдэлтэй хүн гэдэг чинь одоо дарга нар л байсан байх даа.
Саранцэцэг -
Ер нь эрх мэдэлтэй хүнд хандах хандлага яаж өөрчлөгдөж байна, одоог хүртэл?
Сэрээтэр -
Дээр үеийн дарга цэргийн харьцаа бол одоо ажилчидтайгаа харьцаж байгаа байдал бол одоо дарга цэрэг шиг байсан. Одоо болбол усны урсгал шиг болж, одоо яагаад гээч, энэ Их Хурлын гишүүд чинь хоорондоо босч аваад хэрэлдээд байх юм байна ш дээ. Дээр үед чинь Их Хурлын гишүүдийг нэг тогтоол уншаад ...Заа батлах уу, гэхдээр бүгд ярсхийтэл батлаад ингээд л одоо нэг хүн яриад л голдуу ажлаа удирдаад гардаг байсан болбол одоо хэрэлдээд, хийсэн ч юмгүй суух юм байна ш дээ. Одоогийн ажил ийм л болсон байна. Тэгээд одоо хууль биелэгдэж байгаа юм угаасаа байхгүй. Дээр үед хууль их сайхан биелэгдэж байсан. Одоо бол хууль үйлчлэхгүй болсон ийм л цаг байх юм.
Саранцэцэг -
Албан байгууллагад эрх мэдлийн тухай ойлголт яаж өөрчлөгдөж байна вэ? Шашин сүм хийдийн эрх мэдэл бас яаж өөрчлөгдөж байна?
Сэрээтэр -
Одоо би ч яахав нэг шашин шүтдэггүй юм. Энэ шашны асуудал гээд л Монголд их орж ирж байна л даа. Энэ бараг л энэ хороо бүхэн дээр л нэг клуб барьчихсан байх шив. Тэгээд л тэндээ улсуудыг сургадаг хичээллэдэг, заримд нь өдрөөр хоол өгдөг юм уу яадаг юм, тийм улсууд явдаг л юм байна. Би тэрүүнд явж үзээч үгүй, би тэрүүг тийм сонирхдоггүй.
Саранцэцэг -
Ер нь одоо энэ сүсэг бишрэл социализмын үед ямархуу байсан юм бэ?
Сэрээтэр -
Дээр үед чинь сүсэг бишрэл чинь хүн айгаад юм хэлдэг ч үгүй, ер нь мэддэггүй цаг байсан, одоо чинь л шашин дэлгэрчихлээ. Хүн бүхэн л ном уншуулна гээд л, Тэр жил би Орост явж байхдаа харж байсан чинь л нэг өдөр явж байгаад, нэг музейгээр ороодохсон чинь сүм музей байх юм, өө тэгсэн чинь л ороод ирж байгаа улсууд чинь бүгдээрээ мөргөөд л, хүж унгалгаад л, ингээд л. Тэгээд би анхлан орчихоод л тэр улсуудыг дуурайгаад л бас хүж умалгаад л мөргөж байлаа, тэгээд энэ шашин шүтэхгүй орон Монгол байдаг юм байна гэж би бодож байсан. Одоо тэр шашин шүтлэг манайхаар бас дэлгэрч л байна ш дээ. одоо хаа сайгүй л ном уншуулах, хурал хуруулах тийм л юм болоод явчих юм. Дээр үед чинь энийг чинь нууцаар яадаг байсан болохдээр мэдэх юм байхгүй, тийм байсан цаг.
Саранцэцэг -
Төрд ер нь шашин шүтлэг нөлөөлж байсан уу?
Сэрээтэр -
Төрд дээр үед нөлөөлж байгаагүй. Төр өөрөө үзэж чаддаггүй байсан юм чинь энийг, шашныг. Одоо чинь болохдээр нөлөөлдөг болчихсон цаг юм байна л даа.
Саранцэцэг -
Хөдөөний айлууд бурхан тахилаа ил авдар дээрээ тавиад байж байдаг тийм юм байсан уу?
Сэрээтэр -
Хөдөө чинь бүр бурхныг устгуулчихдаг байсан ш дээ. Бүүр намын гишүүд семинар яриа, мариагаар бурхантай айл хэнийх байна гээд тэрийг чинь аваачиж хаядаг, нуудаг, устгадаг, ер нь бурхныг устгаад дууссан ш дээ.
Саранцэцэг -
Т эр бурхан тахил юмаа ил тавьж байж байгаад баригдвал бас ...?
Сэрээтэр -
Аа тэгнэ. Арга хэмжээ авахуулна бүр. Бүр шоронд хийж байсан биз.
Саранцэцэг -
Танайд таны гэр бүл хамаатан садан дундаас хэлмэгдсэн хүн байдаг юм уу?
Сэрээтэр -
Байхгүй.
Саранцэцэг -
Тэр үед хэлмэгдсэн болон баригдсан хүмүүсийн тухай юу гэж ярьдаг байсан бэ?
Сэрээтэр -
Үгүй ээ, тэр үед чинь одоо хэлмэгдлийн тухай яриулдаггүй байсан цаг. Тэгж амьтныг мунхрууллаа, уруу татлаа гэвэл аанай л нөгөө хуулиараа ярьдаг байсан юм байгаа биз.
Саранцэцэг -
Аа тэгэхдээ ер нь төр яг тухайн үедээ хэлмэгдэлээ тайлбарлаж эд нар хэвлэл мэдээллийн юмаар ярьж марьдаг байсиймуу?
Сэрээтэр -
Ярьдаггүй байсан. Тэр хэлмэгдэл гэдэг чинь нууцаар явагддаг байсан, энэ сүүлд л энэ ардчилал гарч ирснээс хойш л одоо бараг гарч ирэв үү яав, хэлмэгдэл. Одоо арван хэдэн жил болж байх шив дээ. Тэрнээс өмнө тэр хэлмэгдсэн барьсан гэж ерөөсөө ярьдаг ч үгүй, бараг ярьсан хүн хэрэгт орохоор байсан биз. Дуугүй л байсан. Ер нь тэгээд ухаандаа эднийхний тэр нь баригдсан юм гэлээ, энэнийг нь ажилд авч болох ч үгүй, гэх хавьцаагаар л бараг тиймэрхүү хавчиж байсан цаг ш дээ.
Саранцэцэг -
Аа танайханд бол хэлмэгдэж байсан тийм хүн ёстой байхгүй юу?
Сэрээтэр -
Байхгүй.
Саранцэцэг -
Лам улсууд ч байгаагүй юу?
Сэрээтэр -
Байгаагүй.
Саранцэцэг -
Ер нь баригдсан улсуудын шүүх хуралдаан болж байна энэ тэр гэж та сонсож байв уу?
Сэрээтэр -
Аа тэр надаас өмний юм байхаа бараг. Тийм.
Саранцэцэг -
Та ер нь соёлын довтолгооны талаар юм мэдэж байна уу, соёлын довтолгооны талаар ярихгүй юу?
Сэрээтэр -
Соёлын довтолгоо намайг хөдөө байхад болж байсан.
Саранцэцэг -
Хэдэн оны үе юм б дээ?
Сэрээтэр -
Тэр ч одоо тавин ...нэгдэлжих хөдөлгөөн гарч ирээд л, тэр гарч ирсэн байхаа. Угаасаа тэгсэн. Тийм тэр их сайхан байсан. Одоо ухаандаа нэг сумаас нэг төлөөлөгч ирээд, нэг айлд хонолоо гэхэд чинь тэр төлөөлөгчид нөмөрдөг хөнжил, дэвсдэг даавуу маавууг нь хүртэл тусгайд нь ингээд бэлдчихсэн, айл бүхэн тийм тусгай юмтай байлаа. Нэг мэдэхэд одоо айлууд чинь хог могоо цэвэрлээд, айлууд чинь юм хумаа угаагаад, тэр соёлжих хөдөлгөөн гэдэг чинь их аятайхан болсон юм ш дээ, бас. Хуучныгаа бодоход сэргээд. Гэр мэрээ аятайхан бүрдэг болоод, засч барьдаг болоод, тэгээд одоо сүүлд одоо тэгээд одоо л алга болж байх шиг байна. ер нь энэ чинь ардчилал гарч ирээд л алга болчихлоо л доо. Тэрнээс чинь өмнө хот ч гэсэн хог хамаагүй хаядаггүй, авдаг энэ тэр энэ чинь хууль ном нарийн байсан ш дээ. Одоо болбол хэн хаа бол хогоо барьж яваад л хаячихаж байна. Жалганд асгачихаж байна, хүний дур болчихож. Тэр үед чинь торгодог, айдаг, барьдаг, эмээдэг, хууль үйлчилсэн, юм чинь их сайхан байлаа.
Саранцэцэг -
Яг энэ соёлын довтолгооны үеэр чинь яг ямар салбаруудад ихээхэн өөрчлөлт гарсан гэнж боддог вэ? Эрүүл мэндийн байна уу, боловсролын байна уу, аль салбаруудад их өөрчлөлт гарсан бэ?
Сэрээтэр -
Заа соёлын довтолооны энэ үе чинь.... соёлын довтолгоон гэж юм гараад ирсэн чинь энэ соёлын байгууллагуудад их өөрчлөлт гарсан даа. Боловсролын байгууллагад ч их өөрчлөлт гарсан. Ухаандаа юмыг чинь дандаа шинэ талаас нь сэтгэсэн, бодсон, ярьсан, таниулсан тийм юу гарахгүй юу.
Саранцэцэг -
Эрүүл мэндийн талаас улсууд яаж өөрчлөгдсөн?
Сэрээтэр -
Эрүүл мэндийн талаар гэхдээр чинь одоо гадаадаас л энэ оношлогооны аппарат хэрэгсэл ирээд л, одоо нэг одоо ухаандаа хөдөөний улс хот орж ирж шинжилгээ хийлгэж явдаг байсан бол одоо хөдөөгөө шинжилгээ хийж ч байх шиг, эмнэж ч байх шиг, операци /хагалгаа/ юмыг чинь хот хийдэггүй, хөдөө хийгээд л, хүн ам талдаа ашигтай юм их л байна л даа.
Саранцэцэг -
Айлуудаар хот ч ялгаагүй, хөдөө ч ялгаагүй комиссын улс гээд л баахан улсууд яваад л, гэр орноор яваад л юм шалгадаг байсан уу?
Сэрээтэр -
Аан шалгадаг байсан. Тийм.
Саранцэцэг -
Яг юу шалгаад явдаг байсан юм?
Сэрээтэр -
Голдуу л ариун цэвэр дээ. Тэгээд л айл гэрийн ариун цэвэр, албан байгууллагын ариун цэвэр, ухаандаа албан байгууллага чинь хааш хаашаа 50м газар цэвэрлэгээгээ хийсэн байх хэрэгтэй гээд л, айл гэрийг чинь одоо өрх гэрийн соёлжилт, юмаа хурааж цэгцлэхээс өгсүүлээд л тэгээд л хир буртаг эд нарыг чинь бүгдийг үздэг, шалгадаг бас торгодог, моргодог ч байсан уу, тийм. Шаардлага сайн байсан.
Саранцэцэг -
Соёлын довтолгооны үеэр бичиг үсэг хоцорсон улсуудыг бүлгэмээр сургадаг байсан гэсэн ?
Сэрээтэр -
Тэгсэн. Яг бүлгэмээр яг сургадаг байсан.
Саранцэцэг -
Соёлын довтолгоог явуулах үнэхээр шаардлагатай байж уу, тэр үед?
Сэрээтэр -
Шаардлагатай байсан.
Саранцэцэг -
Хүмүүсийн амьдралд үнэхээр сайн нөлөөлж өгч чадсан уу?
Сэрээтэр -
Чадсан. Тэр чинь одоо нэг үе бичиг үсэг мэддэггүй хүн алга байлаа ш дээ. Одоо цэрэгт очиж байгаа залуучууд нэрээ тавьж чадахгүй залуучууд байна гэж байна ш дээ, ердөө. Тэр үед чинь бичиг үсэгт хүн бүхнийг сургачихсан, маш хэрэгтэй байсан цаг.
Саранцэцэг -
Хувьчлал ер нь Монголд анх яаж явагдсан юм бэ? Таны амьдралд хувьчлал нөлөөлөв үү?
Сэрээтэр -
Хувьчлал одоо мэдэхгүй дээ, манайх чинь энд байранд байж байсийм, тэгсэн чинь байрыг чинь л хувьчлах юм болоод л, хувьчлалын бичиг гээд л, одоо айл гэрийн өрхийн ам бүлд л одоо бүгдэд нь карт цаас маастай л байсан. Тэгээд сүүлд нь зарим нь нөгөөдхийгөө зарчихаж байгаа юм болоод л, тэгж байгаад зарим нь өгсөн авсан нь мэдэгдэхгүй алга болоод, тэгээд байранд байсан улсуудыг байрыг нь нэг үнэгүй хувьчилж байх шив дээ. Бусдаар энэ одоо хөдөө гадаа гэр ахуйтай байсан улсуудад хувьчлал оногдсон юм алга шив дээ.
Саранцэцэг -
Та нөгөө хувьчлалд өгсөн тасалбар аваад яасан, үйлдвэрийн газар өгсөн үү?
Сэрээтэр -
Өө би нэг газар өгсөн чинь нөгөө газар нь дампуураад, тэгээд л ямар ч хэрэггүй алга болсон.
Саранцэцэг -
Зарим хүмсүүд чинь тасалбараа аваачаад, зах дээр зарчихдаг байдаг гэсэн?
Сэрээтэр -
Зарим нь зах дээр зараад, зарим нь албан газар зараад, юм олж байсан, зарим нь энэ үнэт цаасны юу муугаар оруулаад, өгсөн л байсан л даа. Чаддаггүй нэг нь хүний аманд ороод, хүнд өгөөд алга болгочихсон юм шиг байналээ.
Саранцэцэг -
Зарим нь бусдаасаа илүү өмч эзэмшиж гарч ирсэн, тэр одоо ямар замаар тийм юм олж авав?
Сэрээтэр -
Мэдэхгүй, тэр олон хүний хувьцаа авч байж л өмч эзэмшсэн юм болов уу гэж л бодсон ш дээ.
Саранцэцэг -
Яг энэ хувьчлал хүйсийн ялгаатай юм мэдэгдсэн үү?
Сэрээтэр -
Аа мэдэхгүй, ажиглагдаагүй.
Саранцэцэг -
Хувьчлалд хамгийн ялгаатай харагдаж байсан зүйл нь юу вэ?
Сэрээтэр -
Хувьчлалд ялгаатай харагдсан нь хөдөө орон нутагт л нөгөө барилга байшин, энэ тэр улсын эдэлгээнд байсан юугаа л хувьчилж улсуудад цөөн мөнгө төгрөгөөр өгсөн юм шиг байдгийм. Бусдаар бол хувьчлал онц мэдэгдээгүй ш дээ.
Саранцэцэг -
Хөдөө нэгдлийн мал хариулж байсан улсуудад малыг бол эздэд нь өгчихжээ, аа нэгдлийн бусад тоног төхөөрөмж, тариалан хадлангийн багаж хэрэгсэл байдгиймуу, бусад нэгдэлд харьяалагдаж байсан бусад эд юмсуудыг яаж хуваарилж өгсөн бэ?
Сэрээтэр -
Тийм малыг одоо.., тэрийг одоо цөөн хэдэн төгрөг эд нараар улсуудад хувьчлаад өгчихсөн юм шиг байналээ. Барилга байшин, машин техник эд нар. Нэг 10%-иар, 20-иар үнийх нь юугаар тэгээд, өгчихсөн юм шиг байлээ, тэгээд.
Саранцэцэг -
Хувьчлал хүний амьдралд өөдтэй нааштай нөлөөлсөн юм нь юу байна, тааруу нөлөөлсөн гэхээр?
Сэрээтэр -
Энэ орон сууцанд байсан улс л энэ орон сууцаа л үнэгүй хувьчлаад авчихлаа, бусдаар энэ наад улсуудад наалдсан юм алга, нэгдлийн гишүүд болбол яах уу, малтай болчихлоо, малаа тарааж өгөөд, хашаа байшинд байсан улсууд болбол юм олдсонгүй хоцрох шив дээ.
Саранцэцэг -
Таны амьдралд ер нь ер бусын бусдаас онцгой гэх зүйл бий юу?
Сэрээтэр -
Заа, бусдаас онцгой юм байхгүй дээ.
Саранцэцэг -
Таны амьдралын туршлагаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмсүүдийн байдал яаж өөрчлөгдөөд байна?
Сэрээтэр -
Одоо харж байхад чинь өнөө улсын хууль биелэгдэж ажиллахгүй болохдээр сүүлийн үед ажилгүйдэл ихдээд л, залхуу, архичин танхай улсууд л гудмаар дүүрч. Дээр үед чинь одоо Бал дарга, Батмөнх даргын үед чинь гудманд согтуу хүн явдаггүй байсан. Одоо бол хаа сайгүй л согтуу хүн гудманд хэвтэж байдаг, зарим нь хулгай хийж явдаг, траншейд байдаг, тэр үед чинь траншейны хүн гэж ганц ч байгаагүй. Энэ ардчилал гарч ирснээс хойш энэ хууль хүчингүй болчихдээр ийм л юм болдгийм байна л даа. Хууль хэрэгжихгүй, үйлчлэхгүй болохдээр.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийг дэмжсэн, эмэгтэйчүүдийн талаар төрийн бодлого социализмын үед ер нь ямархуу түвшинд байсан бэ? Тийм бодлого байсан уу?
Сэрээтэр -
Байсан. Ер нь одоо энэ сүүлийн үед л Их Хурал эд нарт гарч байгааг нь харахад чинь эмэгтэйчүүдийн эрх хязгаарлагдмал, цөөхөн хүн яаж байхад чинь дээр үед чинь эмэгтэйчүүд чинь ажлыг уриалж, бас бүтээх, хийх талаасаа их сайн байсан цаг ш дээ. Тэр хөдөлгөөн их өрнөж байсан.
Саранцэцэг -
Эмэгтэйчүүдийг дэмжиж байсан, гэр бүлийг дэмжиж байсан бодлогууд таны амьдралд нөлөөлж байсан уу?
Сэрээтэр -
Заа, даа нөлөөлөөд ч нэг байсан юм байхгүй дээ.
Саранцэцэг -
Хүмүүсийн ер нь ажилд хандах хандлага яаж өөрчлөгдсөн бэ?
Сэрээтэр -
Дээр үеийг бодоход одоо хүмүүсийн ажилд хандах хандлага нэг 30%тай л байх шиг байна. Одоо ажил хийж байгаа улсууд дотор улсын юмыг бүтээгээд, сайн хийчихье гэсэн бодолтой улсууд 10 хүнээс нэг 3,4 нь байгаа болов уу. Наадуул нь заа нэг аргацааж байгаад өдөр өнгөрөөгөөд, нэг цалин авчих тийм л богино ухааны улсууд л байгаа болов уу гэж л бодогдоод байдаг. Дээр үед чинь ажлыг хийх бүтээхийн төлөө эрмэлзлэлтэй байсан цаг. Одоо болбол тэр цаг өөр болсон юм шиг л санагдаж байгаа.
Саранцэцэг -
Хүмүүс ер нь ажилд орохдоо ямар журмаар ордог байсан бэ?
Сэрээтэр -
Дээр үед чинь одоо заримыг нь албадан хүртэл ажиллуулж байлаа ш дээ. Ажилгүй хүн байхгүй байсан. Одоо танайд чинь ийм хүн ажилгүй байна, энэ хүн чинь яагаад ажилгүй байна гээд хорооноос шаардаад ...Ажилд оруул, тэгж оруулж байсан. Одоо чинь өөрийн хамаатан ах дүү ажиллаж байгаа газар л орон тоо байвал гуйж байж орно уу гэхээс биш ерөөсөө ажил олдохгүй байна ш дээ, ямар ч мэргэжлийн хүн байгаад.
Саранцэцэг -
Дээр үед томилолт аваад томилгоогоор очиж байгаа улсууд бол шууд ажилд орчихдог байж, аа зүгээр жирийн ингээд байж байгаад сургуулиа төгсчихсөн эсвэл цэргээс ирчихсэн улсууд хүмүүс ажилд орохдоо өөрийнхөө орох гэж байгаа газар өргөдлөө бичээд очиход шууд авчихдаг юм уу, аль эсвэл таньдаг хүн амьтнаар гуйж, түүж байж ордог байсиймуу, яаж ордог байсан юм?
Сэрээтэр -
Таньдаг хүнээр гуйж байж яадаг юм чинь одоо л бий болоод байна, дээр үед чинь одоо орон тоо байж л байвал таньдаг хүнтэй хүнгүй л авна ш дээ, тэр хүнийг чинь танилцуулж, ажилчдын зөвлөгөөний хурал мурлаар орж байгаад авна ш дээ. Үйлдвэрийн газар л харин тийм журмаар авдаг байсан, дээр үед.
Саранцэцэг -
Тэр чинь одоо тухайн үедээ заавал мэргэшсэн ажилтан авна гэсэн шаардлага тавьдаггүй байсан уу?
Сэрээтэр -
Уг нь байсан юм, тэгэхдээ хүн хүн өөр өөр мэргэжилтэй болохдээр ямар орон тоон дээр ажил гарах нь уу, тэр ажлынх нь орон тоо голдуу мэднэ л дээ, тийм. Жаахан турших журмаар ажиллуулж байгаад л, тэгээд л ажилд байхгүй юу. одоо би бол ухаандаа голдуу ажил хийдэг байсан, тэгэхдээр чинь төв сэргийлэхийн..., сэргийлэхээс хүртэл энэ хүн алдаа дутагдалгүй ажиллаж байсан гэсэн гарын үсэг хүртэл авч байж, ажилд авдаг байсан ш дээ. Үгүй бол цаад газраас нь асуудаг юм уу, тэгээд л авчихна. Дээр үед чинь цаад газраас нь асууна, судална, нөгөө газраас нь тодорхойлолт авч байж, тэгж ажилд авдаг байсан ш дээ.
Саранцэцэг -
Таныг ажил хийж байх үед бүр одоо хэцүү шантармаар тийм зүйл байсан уу?
Сэрээтэр -
Надаа бол тийм ажил байгаагүй.
Саранцэцэг -
Ямар ч ажлын ард бол гардаг л байсан уу?
Сэрээтэр -
Тийм.
Саранцэцэг -
Та ер нь голчлон аж ахуйн ажил хийж явж байсан юм байна ш дээ, тийм ажлыг хэн зөвлөж оруулдаг байсан бэ, та өөрөө судлаад очдог байсан юм уу?
Сэрээтэр -
Би анх өөрөө цэрэгт ирээд л, одоо тэр цэрэгт ирэхээсээ өмнө тэр заводын ажилчин гэдэг чинь тэр л сүүг хүлээж аваад л, литрлээд л, чанаад л тэгээд ажилладаг, тэгээд ухаандаа аж ахуйн ажил шиг байсан байгаам. Тэгээд сүүлд нь цэрэгт ирчихээд, түгээгч болоод л, тэр юмыг чинь мөн л хямгадаад л, тэгээд л данс тооцоог нь хөтлөөд л, ингээд ажиллахад ингээд л ер нь тэгээд л, анхнаасаа л аж ахуйн ажилд сурсан л даа. Тэгээд тэр ажлаа эрхэлсээр яваад л, ер нь насандаа суусан даа.
Саранцэцэг -
Таны одоо хамгийн бахархдаг зүйл юу вэ?
Сэрээтэр -
Миний одоо хамгийн гол бахархдаг зүйл гэвэл одоо дээр үеийн чинь улсууд улсын хууль дүрмийг чанд биелүүлдэг, мөрддөг, ажлаас хожигддоггүй, ажлын хариуцлага, одоо энэ сахилга батыг л сайн сахиж ажилладаг байсан болохдээр, одоо тэр хууль дүрэм сайн биелүүлж, сайн ингэж ажиллаж байсны хүчинд би ажил дээрээ алдаа дутагдал гаргалгүй, олон жил ингэж үр бүтээлтэй ажиллаж байгаад, насандаа хүртэл амьдарч байгаа нь л миний ажлын бахархал байсан гэж би боддогийм. Тэгдэггүй хүн болбол идэж ашиглаад л үрнэ, ингэж тэгсэн болвол хамгийн нарийн юман дээр нь л ажиллаж байсан, тийм ухамсар хүмүүжил байгаагүй
Саранцэцэг -
Таны хамгийн жигшдэг зүйл юу байсан бэ?
Сэрээтэр -
Миний хамгийн жигшдэг зүйл гэвэл би ажил муутай хүнд дургүй. Аа тэгчихээд байр орчноо цэвэрч соёлтой байлгахад л анхаарч явдаг. Ер нь аж ахуйч хүний нарийн ажил тэр байдгийм даа.
Саранцэцэг -
Ер нь та ажил амьдралаа яаж зохицуулж ирэв?
Сэрээтэр -
Өдий хүртэл ажиллахдаа би ч одоо зарим жил чинь 4,5 сар хөдөө гадаа, бүр бараг ирэлгүйгээр явчихна, жилдээ 1 юмуу, 2 удаа л ирдэг. Одоо ухаандаа Өмнөговьд няраваар очоод суусан, тэгээд ирэхдээ одоо ганц сар л ирнэ. Тэгээд л бусдад нь тэр ажлаа хариуцаад л, улсын ажлыг хаядаг арга байхгүй, тэгээд одоо ухаандаа би “Тэрэлж” -д ажиллаж байлаа гэхэд л гэр хотод, сардаа бараг нэг ирдэггүй ш дээ. Өдөр болгон л тэнд ажиллах шаардлагатай. Тэгээд л гэр оронгоосоо хол, хэдэн жилээр л явчихдаг л тийм л ажилтай л байлаа.
Саранцэцэг -
Тэгэхээр таны ар гэрийн ажлыг таны гэрийн хүн л хийх үү?
Сэрээтэр -
Аа тийм, гэрийн хүн л зохицуулаад л.
Саранцэцэг -
Та хэдэн хүүхэдтэй, таны гэр бүлийн хүнийг хэн гэдэг хүн бэ?
Сэрээтэр -
Манай гэр бүлийн хүн Оюунцэцэг гэж, эдийн засагч мэргэжилтэй хүн бий. Манайх 8 хүүхэдтэй. Одоо бас нэг 2 нь тусгаарлаж гараагүй л байна шүү дээ. одоо нас нь 30 хүрчихэж байгаа, доодох нь. Тийм. Дээд талын хүүхдүүд одоо бараг 50 хүрэх гэж байх шив дээ.
Саранцэцэг -
Монгол оронд аж үйлдвэржилт яаж явагдаж байсан бэ, таныг хот орж ирж байхад аж үйлдвэржилт эрчимтэй явагдаж, үйлдвэрүүд баригдаж байв уу?
Сэрээтэр -
Аан баригдалгүй яахав. Энэ сүлжмэлийн үйлдвэр гээд л сайхан үйлдвэр байлаа, нэхмэлийн үйлдвэр гээд л, энэ үйлдвэрүүд чинь одоо алга болчихсон байна ш дээ. Байшингууд нь эзгүйрээд.
Саранцэцэг -
Үйлдвэр комбинат гэдгийн тийшээ ямар ямар үйлдвэрүүд байсан бэ?
Сэрээтэр -
Үйлдвэр комбинатын чинь тэр лүү одоо тэр сүлжмэлийн үйлдвэ, нэхмэлийн үйлдвэр, за тэгчихээд доод руу нь арьс ширний, гутлын үйлдвэр, тэгээд завод ч одоо байж л байсан юм шиг байна.
Саранцэцэг -
Аан, гурилын үйлдвэрүүд, хүнсний чиглэлийн ямар үйлдвэрүүд байсан бэ?
Сэрээтэр -
Хүнсний чиглэлээр ч одоо мэдэхгүй, энэ чихэр боов гээд л энэ рүү, Толгойт руу гурилын үйлдвэр байдгийм, өшөө ер нь наашаа сүлжмэлийн үйлдвэр махан комбинат Толгойтын наад руу, тэгээд л энэ үйлдвэрүүд байсан л байх л даа.
Саранцэцэг -
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйлдвэрүүдийн тухай ер нь мэдээлэл цацагддаг байсан уу?
Сэрээтэр -
Заа, ер нь тэгээд гардаг байсан байхаа. Гараад л одоо тэрэнд л одоотой адилхан энэ зурагт чинь 5 минут болчихоод л реклам гээд л янз бүрийн юм үзүүлээд байдаг байсан биш, дандаа тийм л сурталчилгааны юмнууд л явагддаг байсан байх л даа.
Саранцэцэг -
Энэ олон үйлдвэр баригдаж байхад гадаад орнуудын тусламжтай л баригдаж байлгүй, том үйлдвэрүүдэд гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан байх даа?
Сэрээтэр -
Байдаг байсан л даа, мэдээж.
Саранцэцэг -
Манай үйлдвэрүүд чинь дотоодод бүтээгдхүүнээ нийлүүлэхээс гадна гадаадад бүтээгдхүүнээ гаргадаг байсан байх?
Сэрээтэр -
Гаргадаг байсан.
Саранцэцэг -
Ямар ямар чиглэлээр голдуу бүтээгдхүүн гардаг байсан бол?
Сэрээтэр -
Энэ гадаадад чинь одоо манай энэ хивс гарчихсан л явж байгаа байдгийм, архи хүнсний бүтээгдхүүнээс архи гарчихсан л харагддаг, өөр мэдэхгүй ээ.
Саранцэцэг -
Ноос түүхийгээр гарч байсан уу?
Сэрээтэр -
Гаргаж байсан дөө.
Саранцэцэг -
Мах.., мал хөлөөр нь гаргаж байсан уу?
Сэрээтэр -
Гарч байсан, зөндөө гарч байсан.
Саранцэцэг -
Мод гаргадаг байсан уу?
Сэрээтэр -
Зөндөө гарч байсан.
Саранцэцэг -
Ер нь тэр үйлдвэрийн ажилчдын цалин хөлс амьдрал ахуйд нь хүрдэг байсан бол уу? Үйлдвэрийн талаар ер нь та хэр ойлголттой вэ?
Сэрээтэр -
Үйлдвэрийн талаар ч сайн мэдлэг багатай. Гэхдээ бололцоотой л байсан байх л даа.
Саранцэцэг -
Үйлдвэрийн ажилчдын зэрэг дэв ахиулахдаа ямар журмаар зэрэг дэв ахидаг байсан бол? Зэрэг дэв ахих хэмжээгээр цалин мөнгө нь нэмэгддэг байсан бол уу?
Сэрээтэр -
Аа нэмэгдэнэ л дээ, тэр чинь. Тэр юу ахихыг чинь одоо тэгээд курс, семинар ажлынх нь дэргэдүүр явагдаад, ажил дээрээ дадлагажаад, тэгээд л сурч байсан юугаар нь зэрэг дэв ахиулдаг л байсан байх л даа.
Саранцэцэг -
Ажлаас гадуур ажил амралтын арга хэмжээ, үйлдвэрийн газруудад зохиогддог уу?
Сэрээтэр -
Зөндөө. Тийм. Ялангуяа биеийн тамирын арга хэмжээ их зохиодог байсан даа, тийм.
Саранцэцэг -
Уралдаан тэмцээн үү, үйлдвэр хооронд уу, зөвхөн үйлдвэр дээрээ юу?
Сэрээтэр -
Албан газрууд дотроо.
Саранцэцэг -
Ер нь үйлдвэрт ажилд орж байгаа улсууд тэр үйлдвэрт их дуртай очиж ордог байсан бол уу?
Сэрээтэр -
Аан дуртай байлгүй яахав. Ажилд орсон хүн чинь ажлынхаа төлөө л бодож явалгүй яахав. Одоотой адилхан нэг заа тэрэнд нэг очсон ч яахав, очоогүй ч яахав, өдөр өнгөрөөчих бодолтой хүн тэр үед байгаагүй, одоо чинь нэг тиймэрхүү л болчихсон цаг байгаам.
Саранцэцэг -
Голцуу ямар улсууд үйлдвэрт очиж ажилладаг байсан бэ?
Сэрээтэр -
Ажлын чадвартай л улсууд очиж байсан даа. Ажилдаа тэнцэх.
Саранцэцэг -
Одоо ер нь ингээд ажилд орох процесс өөрчлөгдөөд настай юм уу, 30-аас дээш насныхан ажилд оръё гээд яваад очиход шууд авдаг газар ховор болжээ, та энэ талаар?
Сэрээтэр -
Одоо тэгээд манайхан чинь энэ улсууд яриад байгаам, хужаагаар ажил хийлгээд, хужаад мөнгө өгөөд, тэгээд ингээд бодоод байхад чинь манай улсууд чинь залхуу, ажил гүйцэд хийчихдэггүй, дандаа юмыг дутуу хийнэ, залхуурна, тэгэхдээр чинь хужаа ч одоо ухаандаа ажилд болбол гаршчихсан улсууд л даа. Тийм болохдээр чинь тэр улсууд чинь тэгээд ажлын мэдлэг сайтай, манайхан чинь мэргэжил алга байна ш дээ. Шавар зуурахад чинь гүйцэд найруулаад, зуурчихаж ч чадахгүй улсууд чинь.
Саранцэцэг -
Харин би тэгж сонссон юм байна, барилга дээр ажилладаг хятад, монгол хоёр хүн байхад хятад хүн нь илүү цалин аваад, монгол нь бага цалин авдагаа гэж?
Сэрээтэр -
Заа, тэр ч яахав, Хятадын компаниуд ирээд, энэ газруудыг эзэмшээд, аваад ингээд ажиллаж байхад чинь одоо яахав, хятадууд чинь өөрснөө мэргэжлийн дагуу сайн хийдэг болохдээр чинь илүү л авдаг байх л даа, манайхны цалин бага олгодог тал нь энэ ажилдаа дадсан, дадаагүй талаасаа л байгаа байх. Гэхдээ сайн хийдэг хүн бол гайгүй авдаг байлгүй.
Саранцэцэг -
Та бол гадаадын улсуудтай хамт ан манд явж байсан, гадаадын улсууд монголчуудад хандаж байгаа байдал нь, монголчууд гадаад улсуудад хандаж байгаа байдал нь ямархуу байдаг юм, тэд нараас сурах юм, тэдний онцлог юмнуудын талаар?
Сэрээтэр -
Гадаадын улсууд болбол цагш нарийн баримтална, тэгчихээд аягүй цэвэрч нямбай, манайхан чинь одоо ухаандаа нэг чихэр идээд юм уу, нэг бие засчихаад цаасаа хаячихдаг юм уу, тэрүүгээ хаячихна, гадаадын улс болбол нэг чихэр идсэн болбол нэг чулуу ховхлоод, доогуур нь хийчихэж ч байх шиг, бие зассан цаас маасаа ил задгай хаяна гэдэг ер нь хог хаягдал хаяна гэж байхгүй, бүр тэрэндээ сурчихсан. Нус мусаа хамаагүй нийчихгүй. Онцлог нь соёл нь сайхан л байдгийм.
Саранцэцэг -
Ер нь манай монголчууд гадаадынхантай хэр харьцаатай байдаг вэ?
Сэрээтэр -
Манай монголчууд энэ жуулчны журмаар яаж байгаа улсууд бол харьцаа үйлчилгээ бол үнэхээрийн сайн л даа зүгээр. Ирж ажиллаж байгаа хятад ажилчдыг энийг болбол мэдэхгүй зүгээр, цуг ажиллаагүй болохдээр.
Саранцэцэг -
Та ер нь гадны ямар ямар улсууд руу явж байсан бэ?
Сэрээтэр -
Гадны орнуудаар уу?
Саранцэцэг -
Тийм?
Сэрээтэр -
Би ч одоо 82 онд Москва, Ленинград нэг орсон. Тэгчихээд тэрнээс чинь хойш 87 онд Солонгос нэг орлоо, Ардчилсан Солонгос, жуулчлалаар. Тэгээд зүгээр аялал хийгээд, би тэр жил Хөх хот орлоо, Бээжин орлоо, Гонг-Конг нэг орлоо, тэгээд Турк орлоо. Заа иймэрхүү л газруудаар явж, нүд тайлав шив дээ.
Саранцэцэг -
Социализмын үед жирийн хүн гадаад орнуудтай харьцах боломж байсан уу ?
Сэрээтэр -
Өө байсан, байсан. Жуулчлалын журмаар манайх чинь явуулдаг байлаа ш дээ, тийм.
Саранцэцэг -
Голцуу ямар газрууд руу явуулж байсан?
Сэрээтэр -
Солонгосоос манайх ардчилсан Солонгосоос нэг 2 групп аваад, 2 групп хүн эндээс явуулдаг байсан юм. Тэгээд тэрний нэгэнд нь орж, Солонгос явж ирсэн л дээ.
Саранцэцэг -
Энд ер нь Монголд гадаадын ямар иргэд амьдардаг байсан бэ, ирж очдог? Бүр суурин энд амьдардаг ямар орны улсууд байсан?
Сэрээтэр -
Өө мэдэхгүй, ёстой тэрийг болбол. Оросууд их байсан. Хятадууд байсан.
Саранцэцэг -
Ер нь одоо ингээд л Ази, Европын ирж очдог хүмүүсийн сонирхдог юм нь өөр өөр, байгаль амьдралын онцлог юмнууд нь өөр өөр, одоо жишээлбэл Ардчилсан Солонгосоос улсууд ирээд юу үзэхийг илүү эрхэмлэдэг вэ ?
Сэрээтэр -
Тэр одоо манай агаар, байгаль тэгээд л ардчилсан Солонгос чинь одоо их халуун орон байна л даа, манайх чинь одоо агаар тунгалаг. Манай энд чинь агаар, байгаль сайхантай л даа, Солонгос чинь үргэлжийн бороо орж байх юм, агаар их хүнд. Тэгсэн мөртлөө их сэрүүн сайхан юу байсан, би 9 сар гараад явсан, тэгэхэд чинь одоо дөчин хэдэн градус л дулаан байсан ш дээ.
Саранцэцэг -
Танд хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн орон юу байв?
Сэрээтэр -
Ер нь Солонгос л байсан дөө. Ер нь дуу хөгжим, нээх гоё, цоглог. Тийм орон байх юм байналээ. Хүндлэмтгий, хүмүүс нь ер нь хагас цэрэгжлийн байдалтай ажилладаг, өглөө 7-д босдог бол яг 7-д босоод, 8 хүртэл цэвэрлэгээ хийгээд, төвдөө. Тэгээд л хүн бүхэн л ажилдаа орж байх шиг, тэгээд цаг нь манай цагтай ижил. Манай энд чинь л 9 сарын 1-нд л бүрээ үлээгээд хичээлдээ ордог болбол тэнд бас л 9 сарын 1-нд л бүрээ үлээгээд хичээл орж байна. Тэгээд би чинь нөгөө нойр багатай болохдээр өглөө босч аваад, жаахан дэмий тэнэдэг, тэгж байхад чинь одоо нэг гэрээс ухаандаа 4,5 хүн цэвэрлэгээнд гарчихсан, тэр л гудам мудам цэвэрлэх, тэр л зам талбайгаа цэвэрлэх, өө юугаа сэргээж хайчилж бариад, тэгшилж ч байх шиг, цонх монхоо арчиж угааж ч байх шиг, цэвэрлэгээний ажил энэ тэр янзын. Их соёлтой тийм л газар байналээ.
Саранцэцэг -
Ер нь гадаад барааг яаж олж худалдаж авдаг байсан бэ?
Сэрээтэр -
Ер нь ховор байсан шүү, оросын дэлгүүрүүд чинь хамаагүй оруулдаггүй, тийм. Ер нь гадаад бараа олж авна гэж бараг байгаагүй шүү. Тэр үед чинь хятад хүртэл юм оруулдаггүй байсан цаг юм чинь.
Саранцэцэг -
Ардчилсан Солонгосоос бараа ирдэг байсан уу?
Сэрээтэр -
Заа бараг үгүй дээ
Саранцэцэг -
Зөвлөлтийн бараа л байсан уу?
Сэрээтэр -
Тийм, Зөвлөлт чинь манайхаас өөр газраас бараа авч болохгүй гээд, Бал /Цэдэнбал/ даргыг чинь байх үед чинь Орос чинь ер нь гадаадаас юм авахуулдаггүй байсан ш дээ. Одоо ухаандаа манай Улаанбаатар зочид буудал чинь нэг нөгөө Филатова яваад Финляндаас нэг буудалд нэг хэдэн ор авчраад тавьчихсан, тэрний төлөө Филатова буруудаж байсан ш дээ. Зөвшөөрөлгүй хамаагүй гаднаас юм авлаа гэж. Тийм. Тэгэхэд чинь тэр том хүн тэгж байхад чинь одоо мань мэт бол гаднаас хамаагүй юм аваад байхгүй, ер нь гаднаас юм хамаагүй оруулж гаргадаггүй байсан. Нэг хэдэн мөнгө төгрөгтэй явахад чинь их л нууж байж авч гарна ш дээ. Тийм байсан цаг. Ил харагдвал хураагаад авчихдаг. Би тэр Солонгост явахдаа нэг 500-аад $- той явсан, тэрнийгээ хуушуурандаа хүртэл хийж, заримыг нь тавагтай чихэр дороо хүртэл хийж, нууж авч явж л гарч байсан. Ёстой зарим улсууд юмаа хураалгаж л байсан, хураагаад авчихаж л байсан.
Саранцэцэг -
Таны тэр Хөх хот руу явсан чинь ардчилал гарснаас хойш уу?
Сэрээтэр -
Аан, 91 онд явсан. Тэгэхэд энэ урагшаа бол гайгүй байсаан. Энэ Орос энэ рүү л бол хэцүү байналээ. Би чинь 3 жилийн өмнө Турк явлаа, тэгэхэд чинь Орос мөн л нарийн үзэж байналээ.
Саранцэцэг -
Оросоор дамжаад цааш гарахад уу?
Сэрээтэр -
Тийм, наашаа одоо ороход бүүр одоо биднийг гутлыг нь тайлуулаад, хөл нүцгэн явуулж байлаа ш дээ. Цүнх мүнхийг чинь тусгай юугаар үзнэ.
Саранцэцэг -
Туркд тэгээд юу нь сонин сайхан санагдав, хэдий хугацаанд байв?
Сэрээтэр -
Туркд 7 хоносон, Турк одоо яахав дээ, 74 сая хүнтэй гэж байсан, манай энэ Казакстанархуу орон байналээ дээ. Нутаг дэвсгэр ихтэй юм, тэгээд дандаа худалдаа наймаагаар л зах зээл хийчихсэн, орон л байналээ. Худалдаа ихтэй.
Саранцэцэг -
Анхлан Москва орж байхад ямар санагдав?
Сэрээтэр -
Анхлан Москва орж байхад ч одоо төөрчихмөөр яггүй л байсан, тэгээд л Ленинград болбол Улаанбаатартай адилхан юм байлээ, хүн төөрөөд баймааргүй, тээр жил орж байхад. Одоо тэрнээс хойш одоо 20 гаруй жил болчихлоо ш дээ, бараг.
Саранцэцэг -
Орос хүнтэй бол бид нар ойлголцоод, яриад ямар ч гэсэн нэг газар ирчихээр зэрэг одоо хаашаа очих уу гээд асуугаад болчихно ш дээ, харин Туркт бол?
Сэрээтэр -
Туркд бас болмоордуу юм билээ, Турк чинь казакаар их ярьдаг юм байна, казакчууд их байдаг юм байна, тийм. Монгол оюутнууд бас сурч байдаг юм байна. Тэгээд Турк чинь манайхыг бодвол хулгайчгүй юм, ингээд бараагаа дэлгэчихсэн, тэнд хараад байж байхад улсууд юм авбал эзний дуудаад яачихна, манай энд бол юмаа алдаад, дуусмаар санагдаж байлаа. Заа бид 2-н ярилцлага дуусч байна уу?
Саранцэцэг -
Өө бид 2 яриад цаг гаран болчихжээ, одоо энэ удаадаа ингээд ярилцлагаа өндөрлье.
Сэрээтэр -
Заа.
Саранцэцэг -
Заа, 2-уулаа дараа дахиж уулзаад, ярилцлагаа үргэлжлүүлье.
Сэрээтэр -
Тэгээд наадах чинь энэ бичигдсэн юмнаас над эргэж хувь оногдох уу
Саранцэцэг -
Очноо, танд бичлэг чинь тэр аяараа очноо.
Interviews, transcriptions and translations provided by The Oral History of Twentieth Century Mongolia, University of Cambridge. Please acknowledge the source of materials in any publications or presentations that use them.